Category: media-content

  • Хүүхдийн даахь үргээх ерөөл

    Надад хайрлаж байгаа идээ нь болбол

    Архи нэртэй ариун чанартай

    Сархад нэртэй сайхан чанартай

    Дарс нэртэй дагнасан чанартай идээнийхээ хишгийг

    Шанд булгийн эхнээс оргилон урссан

    Ундармал рашаанаар нэрж гаргаад

    Эхний усыг гурав халаагаад

    Эцсийн усыг тав халаагаад

    Чингисийн үеийн чин бат лонхонд сөгнөөд

    Алтан амсартай мөнгөн дотортой

    Агар завьяа хундганд нь амсар тэгш мэлмэлзүүлж

    Наанаа нанжин хээтэй цаанаа чамин хээтэй

    Намгүр хээтэй (цав цагаан гэсэн утгатай төвд үг) найман тахилтай

    Нанжин их хадагаа бариад намайг ерөө гэлээ.

    Эрхэм хайрт танайх болбол

    Зургаан үндсэн хуанлийг үзээд

    Зуугаас ирсэн зурхайчид үзүүлээд

    Түмэн өлзий бүрдсэн түгээмэл жилийн түвшин сайн өдөр

    Эрхэм хайртай хүүгийнхээ алтан хонгор даахийг үргээж байгаа учир болбол

    Ивээл жилтэй хүнийг эрхлэн залж

    Эрхэм олон түмнээ урьдчилан хэлж

    Ган цагаан хайч гавшгай цагаан тонгоргыг бэлдээд

    Алтан хайчны амыг нээж амь насыг нь даатгаж

    Мөнгөн хайчны амыг нээж мөнх насыг даатгаж

    Ган хошуутай алтан бариултай хайчаа

    Гар мутар бүхийдээ дамжуулан үргээж

    Гарсан төрсөн нас буяныг нь уртатгаж өргөөд

    Баруун талын шанаанаас нь эхэлж үргээхэд

    Бадамлянхуа цэцэг дэлгэрч байгаа мэт

    Зүүн талын шанаанаас нь авч үргээхэд

    Зүйл бүрийн эрдэм цацарч байгаа мэт

    Орой дээрээс нь авч үргээхэд ой билэг нь хурцдаж

    Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт

    Ар шилэн дээрээс нь авч үргээхэд агуу их хүчин төгөлдөр

    Атаа хүчин нэмэгдэж байгаа мэт

    Эрхэм хайртай хонгор хүүгийн эцгийн билгийг ярихад

    Номонд мэргэн нойронд сэргэг

    Үйлэнд уран үгэнд цэцэн

    Хуулинд шудрага хуриманд цовоо

    Дайнд баатар далайд усч

    Галд халдаггүй галавт шантардаггүй

    Элгээрээ энх сайхан жаргаж

    Төрлөөрөө төв сайхан оршиж

    Төв их нутгийнхаа дунд оршиж

    Мал сүргээрээ олон түвшин сайхан ордондоо

    Үрээ танихгүй олон үрээгээ танихгүй баян

    Яруу алдар есөн хүсэл

    Өсөх нас өрнөх буян

    Суух заяа сурах эрдэм

    Баярлах наадам бахтай жаргал

    Нас сүүдэр урт найр цэнгэлээр их

    Үүрд номын ёсоор баярын магнайгаар

    Балданлхам баатар дагинасууддаа алгасал үгүй

    Эргэн эргэж өршөөхийн

    Бэлэг ерөөлийг дэвшүүлэн өргөж айлтгая

    Бэлэг Дэмбрэлийн Үгс

    (Ёслолд ирсэн хүмүүст энэ үгсийг хэвлэж өгөөрэй, Хүүг тань ерөөг)

    Аялгуу эгшигээ хaнгинуулж яв

    Ах дүү oлнoo бaясгaж яв

    Аaв ээжээ хүндэлж яв

    Адуу мaлaa өсгөж яв

    Аянд явбaл oлзтой яв

    Авд явбaл гaнзaгaтай яв

    Аaв ээждээ aчлaлтай яв

    Ахaс зaхaсaa хүндэлж яв

    Буурaшгуй буянтай

    Сaaрaшгүй сaнтай

    Сaнaсaн хaмaг үйлс чинь

    Сaнaaгaaрaa бүтэх бoлтугай

    Нaрaн aдил гэрэлтэж яв

    Нaвч aдил дэлгэрч яв

    Найр хөөрөөр дүүрэн яв

    Нaсaндaaн үргэлж жaргaж яв

    Нaя нaсaлж

    Нaс бүрдээ жaргa

    Олны мaнлай орчлoнгийн дээж бoлж

    Огтoргуйн цэцэг шиг дэлгэрч яв

    Он мэт тэгш од мэт гэрэлтэй

    Төмөр мэт бэрх тэгш сайхaн жaргa

    Сайн явж сaнaaгaaрaa жaргa

    Урт нaсaлж удaaн жaргa

    Урт тaриa ургуул урaн бэр aв

    Төрд нэртэй түмэнд цуутай

    Улсaд aлдaртай oлoнд цoлтой

    Хэзээд сэтгэл aмaр үргэлж энх мэнд

    Өвчин үгүй өлзийтэй жaргaaрай

    Хaд мэт эдийн oлзтой бай

    Хайргa мэт мөнгөний oлзтой бай

    Энх явж

    Мөнх жaргa

  • ​Монголын төрт улсын дараалал

    1. Хүннү (МЭӨ 209-МЭ93, 302 жил), Модун Шаньюй

    2. Сяньби (МЭ 150-318, 168 жил), Таньшихуай

    3. Нирун (МЭ 330-555, 225 жил), Шэлунь Хаган

    4. Түрэг (МЭ 555-745, 190 жил), Эл Хаган Буман

    5. Уйгур (МЭ 745-840, 95 жил), Күтлүг Билэг Кэл

    6. Хиргис (МЭ 840-930, 80 жил)

    7. Кидан (МЭ 907-1125, 218 жил), Амбагян

    8. Их Монгол улс (МЭ 1206-1368, 162 жил), Чингис Хаан

    9. Юань улс, Алтан ордны улс, Ил хаадын улс, Цагаадайн улс (14-16-р зуун, 200 жил)

    10. Бага хаадын үе (1368-1691, 323 жил)

    11. Манж Чин Улсын үеийн “Монгол” (1691-1911, 220 жил)

    12. Богд Хаант Монгол (1911-1919, 8 жил), Богд хаан

    13. БНМАУ (1921-1990, 69 жил), МАХН

    14. Монгол улс (1990-одоог хүртэл, 25 жил), олон нам

  • Г.ЗАГДАА: УЛААНБААТАР ТЭНЭМЭЛГҮЙ АНХНЫ УХААЛАГ ХОТ БОЛОХ БОЛОМЖТОЙ

    2010 онд “Эх орны залуус хаана явна вэ” нэвтрүүлгээр уулзаж байсан Загдаа гуайн Зөв амьдрах ухаан ТББ дээр 4 жилийн дараа очлоо.

    2010 ОНД

  • Гэндэндаржаагийн ЗАГДАА

    Зохион бүтээгч, нийгмийн зүтгэлтэн.

    Орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи мансууруулах бодисонд донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эхлүүлэх, сэтгэлзүйн сургалт олгож нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалдаг “Зөв амьдрах ухаан” ТББ-ийн үүсгэн байгуулагч, тэргүүн, Итгэлт элч ХХК-ийн захирал.

    Баянхонгор аймгийн Баян- Овоо суманд 1958 онд төрсөн. Дархан Уул, Сэлэнгэ аймагт тус тус ажиллаж амьдарч байсан. Сонгино хайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэг, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газартай нийгмийн хэв журам сахиулах чиглэлд 8 жилийн турш хамтран ажиллаж байна. Ял эдлээд суллагдаж гарч ирсэн зарим иргэдийг дахин нийгэмшүүлэх чиглэлээр Шүүхийн шийдвэр биелүүлэх газар, хорих ангиудтай мөн хамтран ажиллаж байна. Нийгмийн сэтгэлзүйн чиглэлээр, эмзэг бүлгийн 400 гаруй хүнтэй 10 жил гаруй ажилласан туршлагатай.

    Орчин үеийн монгол гэрийн төрөл бүрийн загварыг зохион бүтээсэн. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн шилдэг оролцогч болж байсан.

    Бид үнэний эсрэг юуг ч хийж чадахгүй. Харин үнэний төлөө бүхнийг хийнэ.

    https://www.facebook.com/gendendarjaa.zagdaa

  • НЭРТ ТӨГӨЛДӨР ХУУРЧ ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД

    The Corporate Hotel & Convention Centre- ийн хамт олон Монгол Улсын урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж олон улсын өндөр зэрэглэлийн концертын танхимыг ашиглалтанд орууллаа. Энэхүү танхимынхаа нээлтэнд зориулж дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьж, ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД элит тоглолтыг The Corporate Hotel & Convention Centre болон KAWAI Mongolia компанийн хамт олон хамтран зохион байгуулж байна. Төгөлдөр хуурч Эльмар Гасанов Оросын нэрд гарч яваа RusQuartet хийлийн квартетийн хамт Монголд ирэх юм.

    Тоглолтоор, сонгодог хөгжмийн эрин үеийн ноён оргил болсон Бетховены Sonata 23 op.57 “Appassionata”, Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманиновын Variations on a Theme of Corelli, Германы хөгжмийн зохиолч Брамсын Piano quintet f moll op.34 дэлхийд ховорхон тоглогдсон сонгомол бүтээлүүдийг хүн төрөлхтний сэтгэл зүрхийг 90 жилийн туршид хөглөсөн гайхамшигт KAWAI EX concert series төгөлдөр хуураар тоглох сонгодог үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. Тоглолтын үеэр нэрт төгөлдөр хуурч болон Монголын урлаг соёлын одод, нийгэм улс төрийн хүндтэй эрхэмүүдтэй хамт хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцох боломжтой.

    Эльмар Гасанов нь 1999 онд “Прокофьевын төрсөн нутагт” олон улсын тэмцээний дээд шагнал, 2000 онд Олон улсын Крайнев тэмцээний тэргүүн байр, 2006 оны Лист- Барток тэмцээний тэргүүн байр, 2010 онд Солонгосын Исангюн Төгөлдөр хуурын тэмцээний 3 байр, 2011 онд Хонг Конгийн олон улсын тэмцээний 3-р байр, 2012 онд Цюрих хотын Геза Анда тэмцээний Шуманны шагналыг тус тус авсан нэрт төгөлдөр хуурч юм. Тэрээр Унгар, Герман, Франц, Голланд, Австри, Англи, Турк, Бразил, АНУ, Словак, Словения, Украйн, Швейцари зэрэг дэлхийн 20 гаруй улсуудад соло болон концерто тоглолтуудаа хийгээд байна.

    Русквартет нь 2006 онд Шостаковичийн 100 жилийн ойн тэмцээний 1-р байр, 2008 онд Шостаковичийн нэрэмжит Олон улсын уралдаан, Тромп Олон улсын хөгжмийн уралдаанд тус тус шалгарч байжээ. 2008 онд Олон Улсын Хөгжимчдийн Нийгэмлэг болон Хөгжмийн Ассоциацийн Танхимаас Гайдамовичийн “Ансамбль тоглолтын амжилт” гэсэн шагналаар шагнагджээ.

    The Corporate Hotel & Convention Centre-ийн концертын танхим нь 72 замтай пульттэй дууны техник, SENNHEISER микрофон, EVO брэндийн гэрэл, HD LED дэлгэц avolite media server, динамик хөдөлгөөнт тайз бүхий бүрэн дижитал удирдлагын системтэй, 1200 хүний суудалтай дэлхийн стандартын тайз бөгөөд дэлхийн ямар ч од Монголд ирсэн шаардлагыг бүрэн хангах тайзтай болсон нь Монголчууд бидний нэг бахархал боллоо.

    Ийнхүү дэлхийн тоглооч, дэлхийн брэнд төгөлдөр хуураар, дэлхийн тайзнаас тоглох гайхамшигт үдшийг Монголчууддаа бэлэг барьж байна.

    Тоглолт 2015 оны 10-р сарын 30-ны 19:00 цагт The Corporate Hotel & Convention Centre-ийн Концертын танхимд болно.

    Дэлгэрэнгүй мэдээллийг: 99123319

    www.corporatehotel.mn

    https://facebook.com/KAWAIMongolia

  • GLOBAL HR FORUM- 2015

    Энэхүү үйл ажиллагааг шинэлэг, бүтээлч, үр дүнтэй болгох талаас нь зохион байгуулалтын багт орж, төлөвлөлт, зохицуулалт, зар сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллаа.

    Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг GLOBAL HR FORUM- 2015 үйл ажиллагаа “УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ- АМЖИЛТЫН ҮНДЭС” сэдвээр 10-р сарын 2-нд болно.

    Монголын топ компаниудын удирдлага, судлаачид, HR менежерүүдийн шилдэг туршлага, ололтыг нэг доороос сонсож, хүний нөөцийн салбарын хөгжлийн чиг хандлага, туршлага, кейс, монгол удирдагч бэлтгэх загварыг мэдэж, салбарын хүрээлэлээ нэмэгдүүлэх боломжийг та бүү алдаарай. Энэ жилийн хувьд нийт оролцогчдын оролцоог хангасан багийн ажил, ток шоу, илтгэл хэлбэрээр явагдах онцлогтой.

    Форумд байгууллагын удирдах ажилтанууд, HR менежерүүд, шинэ бизнес эрхлэгчид, баг хамт олноо удирдах арга барилаа хөгжүүлэхийг хүссэн ажил хэрэгч таныг урьж байна.

    GLOBAL HR FORUM-2015 by CREATIVE MONGOLIA

    https://www.facebook.com/inhr.mn

    ИЛТГЭЛҮҮД

  • “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” коллекци – “Өрнийн гүнж” загвар

    Төслийн хүрээнд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг болон эртний Хүннү гүрэн, 13-15-р зууны үеийн түүхэн баримтат археологийн судалгаанд тулгуурлан орчин үеийн Арт-Кутюр чиглэлийн хувцас загварын Монгол брэнд коллекцийг бүтээн олон улсын загварын нэр хүндтэй тайзнаа толилуулна. Эзэнт гүрний эрдэнэсийн сан коллекци нь нийт 50 загвар байх бөгөөд энэ удаад эхний загвар болох “Өрнийн гүнж” загварыг танилцуулан санхүүжилт босгож байна.


    ТАНИЛЦУУЛГА

    Төслийн үндэслэл

    Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн олон орныг эзэлж, эзэнт гүрнийг хэд хэдэн удаа байгуулж байсан Монголчууд бид өвөг дээдсийнхээ үеэс үед уламжлан дамжуулж үлдээсэн арвин их үнэт зүйлс, өв соёлоо нандигнан дээдэлж, улам баяжуулан хөгжүүлж, хойч үедээ үлдээх үүрэг хариуцлагатай юм. Монгол үндэсний дээл хувцас нарийн ур хийц, чамин тансагаараа дэлхийд шагшигдан гайхагдсаар ирсэн билээ. Баруун европоос Монголд ирсэн анхны европ Ппано КарпиниМонголын эзэнт гүрний баян тансагийг “Монголчуудын түүх” номондоо магтан дуулсан байдаг бол алдарт “Star Wars” киноны Naboo гаригийн залуу хатан Padmé Amidala-ийн /жүжигчин Натали Портман тоглосон/ хувцсыг Монгол хатны хувцасны загвараас сэдэвлэн бүтээсэн байдаг.

    Өнөөдөр загвар зохион бүтээгч Ариундэлгэр миний бие энэхүү өнө эртний түүхтэй Монгол хувцасныхаа соёлын өв, үндэсний хувцасны өвөрмөц онцлог, ур хийц, уламжлалт түүхэн хэв маягийг нэн орчин үеийн загвар дизайнаар дамжуулан чамин хээнцэр, хурц содон, өвөрмөц хийц зохиомж, шийдэл бүхий “Эзэнт гүрний эрдэнэсийн сан”загварын коллекцио бүтээн туурвиж байна.

    Уг брэндийн загварууд нь Эзэнт гүрний ордны эрхэмсэг тансаг болон баатарлаг догшин дүр төрхийг дизайнерын сэтгэмжтэй уялдуулан хурц содон шийдлээр тодотгон илтгэх ба өвөг Хүн гүрнээс өнөөг хүртэлх эдийн соёлын өв бэлгэдэл, ардын урлал, хээ чимэглэл, археологийн бодит олдворуудыг нарийвчлан судалсаны үндсэн дээр зохиосон.

    Эдгээр хувцасны гоёл чимэглэл, тоног, олон төрлийн нарийн уран хийц, ажилбарыг мэргэшсэн уран дархан, чулуу засалч,үйлчин, оёдолчин, гоёл чимэглэлч нарын нарийн мэргэжлийн урчуудын баг гүйцэтгэн ажиллана. Мөн “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” загварын коллекц бүрийн бүтэж буй байдлыг түүхчлэн хадгалах ажлыг хийж гүйцэтгэнэ.

    “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” загварын коллекцийн ач холбогдол

    • Монголынхоо түүх, соёл уламжлалыг сэргээн хадгалах, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах,
    • Монгол үндэсний хувцасны соёлыг шинэ хэв маягаар олон улсын нэр хүндтэй талбарт сурталчлах, Монгол брэндийг бий болгох, олон нийтэд загвараар дамжуулан түүх өв уламжлалаа танилцуулах,
    • Монгол үндэснийхээ гэсэн бүхий л зүйлсийн үнэлэмжийг дээшлүүлэх, нандигнан хайрлаж, эрхэмлэн дээдэлж явах ухамсрыг үлдээх, бахархуулах, хоногшуулах,
    • Монгол үндэснийхээ хувцсаар бахархан омогших сэтгэхүйг хойч үедээ үлдээх, мөн эртний түүхтэй, төгс төгөлдөр, бардам ихэмсэг, сүр жавхааг дэлхий дахинаа сурталчлах ач холбогдолтой.

    Төслийн явц

    25 жилийн судалгаан дээр тулгуурласан энэ төсөл маань 2010 оноос эхэлсэн:

    1-р шат: 2010-2014 оны хооронд Эзэнт гүрний эрдэнэсийн сан коллекцийн нийт 50 бүтээл зурагдаж бэлэн болсон.
    2-р шат: Төсөл амжилттай хэрэгжээд нийт коллекцийн 50 хувь нь бэлэн болоход түүхийн эрдэмтэн судлаачид, археологичид, гадаад дотоодын хувцасны загвар судлаач мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээний бага хурал хийнэ. Уг хурлын эмхэтгэлийг 5 орны хэл дээр хөрвүүлэн архивлан хадгална.
    3-р шат: 50 загварыг биет соёлын өв (хувцас) болгож, Монгол улсаа сурталчлах зорилгоор дэлхийн олон оронд загварын үзүүлбэрээ зохион байгуулна. Нэг хувцас бүтээхэд 4-6 сарын хугацаа орно.
    4-р шат: “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” үндэсний өв соёлын музейг байгуулж, гадаад дотоодын жуулчдыг татна.

    “Өрнийн гүнж” загвар

    Зургийн тайлбар:

    Хүч чадал, эрх мэдлийг бэлгэдэн толгойн заслын төв зохиомжид шонхор шувууны ерөнхий хэлбэрийг ашиглан өөрийн уран сайхны хэтрүүлгээр үүсмэл амьтан бий болгож зохиомжилсон бөгөөд аманд нь эртний хөх мана зуулгаж, үнэт металлаар уран дарханы аргаар урлана.

    Уг хувцасны бүрдэл хэсгүүд болох бусад хэрэгсэл /аксессуар/ бугуйвч, үсний засал нь ямар нэгэн амьтны анатомийн ясны уран бүтцээс санаа авч, уг загварын онцлогт уялдуулан зохиомжилсон бөгөөд шүр, оюу, хөх мана, хар мана, сувд зэрэг эрдэнийн чулуугаар чимэглэнэ. Үсний үзүүр хэсэгт нүүдэлч язгуурын тулааны зэвсэг болох сумны зэвээр нүүдэлчдийн омог бардам, эзлэн захирагч дүр төрхийг тодотгохыг зорьсон билээ.

    Хүзүүний зүүлт, бүс зэрэг нь орчин үеийн гоёл чимэглэл, үнэт эдлэлийн зах зээлийн шаардлагад нийцэхүйц шинэлэг дүр төрх бүхий шинэ брэнд хийц бий болгох үүднээс Монгол уламжлалт хээг өөрийн уран сайхны зохиомжтой хослуулсан.

    Уг хувцсанд үндсэн суурь хээгүй цулгай пүүсүү – торгон дээр өөрийн зурж төлөвлөсөн шинэ маягийн арт загварын хээг уран хатгамалчид гараар урлана.

    Уг загварыг хийж бүтээсний эцэст харахад ерөнхийдөө Их эзэнт гүрний үеийн агуу их хааны хайрт гүнжийн хувцас мэт харагдах учиртай билээ.





    ТӨСЛИЙН БАГ

    Төслийн удирдагч: У.Ганцэцэг

    Загвар зохион бүтээгч: Д.Ариундэлгэр /Ariuka/

    Төслийн баг: Уран дархан – 6, хатгамалчид – 10, оёдолчин – 3


  • Бид Израильд маш их ажилладаг. Амралт авна гэдэг бол цаг дэмий үрж буй хэрэг. Би 90 хүрсэн ч хэзээ ч амралт авч байгаагүй

    Израилийн ес дэх ерөнхийлөгч, 93 настай Шимон Перес Украины нийслэл Киев хотод болж өнгөрсөн Ялтын Европын Стратег (YES) арга хэмжээнд оролцогсдын үзэж байгаагаар хамгийн урамтай сайхан үг хэлжээ. Украины “Новое время” сонин түүний хэлсэн үгийг нийтэлсэн байна.


    Бид Израильд маш их ажилладаг байсан. Үүнд муу нь юу байна? Мэдэхгүй… Хүмүүс амралтаа аваад л явцгаадаг. Энэ бол цаг дэмий үрж буй хэрэг. Би 90 хүрсэн ч хэзээ ч амралт авч байгаагүй. “Чи чинь солиотой юм уу? Яаж амардаг байна аа?” гэлцдэг. Харин би ажиллахыг илүүд үздэг. Би ажлаасаа баяр баясгаланг хүртдэг


    Бид газар нутагтай болохыг мөрөөддөг байсан. Гэвч бидэнд олдсон газар мөрөөдлийн нутаг биш байлаа. Энэ бол Ойрхи Дорнодын мянганы нэг хэсэг, бяцхан орхидос байлаа. Энэ нутаг бидэнд тийм ч таатай хандаагүй ээ. Тэнд намаг, шумуул, өмнөд хэсэгт нь цөл, чулуу л байсан. Шумуул, чулуу хоёроос сонгох хэрэгтэй байв. Хоёр нууртайгийн нэг нь сөнөсөн, нөгөө нь сөнөж байв. Алдартай голтой ч тэр нь усгүй байв. Өөрөөр хэлбэл ус огтхон ч байсангүй. Ямар ч байгалийн баялаг, алт ч, газрын тос ч байсангүй. Тэр үед Ойрхи Дорнодод газрын тосны орон, ариун орон гэсэн хоёр хэлбэрийн улс оршдог гэж хэлцдэг байлаа. Манай орон юу ч үгүй учраас туйлын ариун орон байв.

    Бид ганцаардмал байсан. Шашны ахан дуус, хэлний эгч дүүс, түүхэн хөрш гэж байсангүй. Энэ бүхэн Холокост(Жүүдүүдийг Фашистын Герман ялгаварлан гадуурхаж, хоморголон устгасан үйл явц – Орч.)-ын дараа болсон юм. Бид тэнд очоод юу хийхээ огтхон ч мэдэхгүй байлаа. Жинхэнээсээ огт мэдэхгүй байсан.

    Яаж эрч идэвхтэй байх вэ гэж хүмүүс надаас асуудаг. Маш амархан. Өөрийнхөө мөрөөдөл, ололтыг тоолоод үз. Мөрөөдөл чинь илүү бол та залуухан хэвээр байна гэсэн үг.

    Байгалийн хамгийн том баялаг бол хүн гэж бид боддог байсан. Газар хүмүүсийг биш, харин хүмүүс л газрыг баян болгосон.

    Бид бүгдээрээ эрдэмтэд болцгоосон юм. Израилийн фермер бүр, хамтрал (кибуц) бүр усгүй, хөрсгүйгээр хөдөө аж ахуйг хэрхэн хөгжүүлэхийг судлаж эхэлсэн. Хөгжүүлж ч эхэлсэн. Энэ бол хай-тект суурилсан дэлхийн анхны хөдөө аж ахуй байсан юм. Би тэр үед Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан байсан. Бид услалт хийх гэж оролдож, бүлээн усаар модоо усалдаг байв. Тэгвэл илүү ургана гэж бодоцгоосон юм.

    Үнэхээр гайхалтай нь хөдөө аж ахуй газарт түшиглэхээс гадна хай-текэд суурилж болох нь тодорхой болсон. Өнөөдөр манайд ус хангалттай байна. Усыг ер нь олдог болохоос олборлодоггүй. Харин бид олборлож эхэлсэн. Амжилтанд ч хүрсэн. Бид усыг цэнгэгшүүлж, “ус бага уудаг” хүнсний ногоо эрж, селекц хийж байлаа. Та бүхэнд жинхэнэ нууцыг дэлгэе: Таны юу олж байгаа биш, харин юуг бий болгож байгаа чинь л ирээдүйд чухал.

    Бидэнд хүмүүс байсангүй, зэвсэглэл байсангүй. Бид хэзээ ч байлдаж байсангүй. Бид ердөө 450 мянган хүнтэй, генералуудгүй, цэрэг дайны туршлагагүй улс байлаа. Израиль улс байгуулахаар НҮБ шийдсэн ч хэрэг дээрээ дайн болж байлаа. Бид юу хийж чадах байв? Хоёр л зүйл хийж чадах байлаа.

    Нэгдүгээрт, хүмүүс маань эрэлхэг зоригтой болох ёстой байлаа. Бидэнд сонголт байхгүй, бид зөвхөн ялах л ёстойг тэд ойлгох ёстой байлаа. Бид нэг л удаа ялагдвал бүх зүйл дуусах байсан юм.

    Хоёрдугаарт, бид зэвсэггүй учраас түүнийг хийж эхэлсэн. Армийг төгс сайн болгохын тулд IT-г хөгжүүлэх хэрэгтэй болсон. Израилийн IT салбар армийнхаа төлөө ажиллаж эхэлсэн. Яагаад гэвэл бид дайсагнасан хүрээн дотор ганцаараа байсан юм.

    Энэ бүхнийг би яагаад яриад байна вэ? Найзууд минь, та нарт бодож байгаагаас чинь хавьгүй их зүйл байгаа гэж би залуус, бүсгүйчүүдэд одоо ч хэлдэг. Битгий залхуурцгаа. Та нарт газар шорооны санал болгож чадахаас хавьгүй илүү зүйл байгаа. Өөрсдөд чинь өгөөгүй зүйлийг та нар бий болгож болно. Энэ бол бүгдэд хэлэх сургамж.

    Украин бол хөдөө аж ахуйн салбар дахь дэлхийн хамгийн чухал орнуудын нэг. Та бүхэн үнэхээр ихийг нийлүүлдэг. Та бүхэн хөдөө аж ахуйгаасаа татгалзаж болохгүй. Та нар ард түмнийхээ авьяас, нөөцийг нэгтгэж, шинэтгэн сайжруулах ёстой.

    Хүмүүст маш их боломж бий. Гэвч тэд бүгдээрээ жаахан залхуу юм. Ямар нэгэн зүйлд хүрье гэвэл ажиллах ёстой. Тэнгэрээс юу ч унаад ирдэггүй. Бид Израильд маш их ажилладаг байсан. Үүнд муу нь юу байна? Мэдэхгүй… Хүмүүс амралтаа аваад л явцгаадаг. Энэ бол цаг дэмий үрж буй хэрэг. Би 90 хүрсэн ч хэзээ ч амралт авч байгаагүй. “Чи чинь солиотой юм уу? Яаж амардаг байна аа?” гэлцдэг. Харин би ажиллахыг илүүд үздэг. Би ажлаасаа баяр баясгаланг хүртдэг. Бас гутранги дорой байх хэрэггүй. Энэ бол цаг дэмий үрж байгаа хэрэг. Тэр тусмаа цаг үе өөрчлөгдөж байгаа үед.

    Шинжлэх ухааны хойноос хөөцөлдөх хэрэгтэй. Шинжлэх ухаанд хил, хязгаарлалт байхгүй. Шинжлэх ухаанд рефлекс байдаггүй. Өнгөрсөн үеийн асуудлыг шийдэх гэж оролдох хэрэггүй. Ингэж болох эсэхийг би огт мэдэхгүй. Өнгөрсөн цаг ямар ч үүрэггүй. Хуучин алдааг давтахгүйн тулд л та бүхэн түүнийг судал. Өнгөрсөн цагт ирээдүй байхгүй, итгэл найдвар ч байхгүй.

    Ихэнх хүмүүс төсөөлөхийг биш, дурсахыг эрхэмлэдэг нь хамгийн том алдаа. Та юуг дурсахыг хүсч байна? Алдсан бүхий л алдаагаа юу? Түүхэнд тулгуурлаж болохгүй.Түүхчид чинь эрх мэдлийг гартаа атгаж байсан хаад ноёдын дуу хоолой, тэд юу ярих хэрэгтэйг л ярьдаг байсан.

    Хүмүүс ямар нэг юмнаас айдаг… Бидний хэрхэхийг гагцхүү Бурхан л мэднэ.

    Эргээд харвал таны хамгийн том алдаа юу байсан бэ гэж надаас заримдаа асуудаг. “Бид агуу их мөрөөдөлтэй гэж бодоцгоодог байсан. Тэгвэл одоо тэр мөрөөдлүүд маань тийм ч их зүйл байгаагүйг ойлгоцгоож байна. Илүү ихийг мөрөөд. Мөрөөдөл чинь том байх тусам илүү ихэд хүрнэ” гэж би хариулдаг.

    Танай залуу үе гайхамшигтай байна. Гэвч тэд улстөрчдийг ад үзэж байгаад уур минь хүрч байна. Тэд улстөр авлигажлаа, бидэнд хэрэггүй гэцгээж байна. Та бүхэн шудрага үнэнч юм бол, шудрага улстөрийг хүсч байгаа юм бол очоод шудрага улстөрийг бий болго гэж би тэдэнд хариулах байна.

    Энэ бүхэн өнгөрсөн цагаас миний өөрөө тээж ирсэн сургамж юм шүү.

    Хүмүүс хэрхэн эрч идэвхтэй хэвээр үлдэх вэ гэж надаас асууцгааж байна. Маш амархан. Өөрийнхөө мөрөөдөл, ололтыг сэтгэл дотроо тоолоод үз. Мөрөөдөл чинь илүү бол та залуухан хэвээр байна гэсэн үг. Хэрвээ эсрэгээрээ бол та хөгширчээ.

    Эх сурвалж © duuren.mn