Category: media-content

  • Жүрмэдийн ЗАНАА- Нийгмийн нэрт зүтгэлтэн, улс төрийн төмөр хатагтай

    Монгол хүний эрх, үндэсний эрх ашгийг хамгаалах зорилготой “Иргэдийн Алъяанс төв”-ийн захирал.

    Нийгмийн ухааны магистр, “Монголын эрх зүйн баримт бичгүүд дэх жендэрийн асуудлууд” сэдвээр докторант, Байт харвааны спортын мастер.

    1972 онд Улсын багшийн дээд сургууль дүүргэсэн. Орос хэл, утга зохиолын багш, орос, англи хэлтэй.

    1990- 1992 онд Улаанбаатар хотын Ардын хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан.

    Нийслэлийн 45, 50 дугаар сургууль, Улсын багшийн дээд сургууль, орос хэлний дээд сургуульд тус тус багшаар, Канад Монголын хамтарсан “Тэмүүжин менч” ХХК-д Чанарын тасгийн даргаар ажиллаж байсан.

    Хүний эрх, эмэгтэйчүүдийн байгууллага, эмэгтэйчүүдийн оролцооны чиглэлээр Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрх, иргэдийн оролцооны асуудлаарх зөвлөл, хүний эрхийн үндэсний комиссын орон тооны бус зөвлөл, Цэнхэр сүлд ТББ, Ардчиллын төлөө хамтын нийгэмлэгийн орнуудын олон улсын удирдах зөвлөл, Ази дахь Ардчиллын төлөө дэлхийн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, Дэлхийн эмэгтэйчүүдийн сангийн зөвлөх, Оюу толгойн хяналт ТББ-ийн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан.

    2007 онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн дэлхийн 1000 эмэгтэйн нэг.

    Гавъяа шагнал: Алтан гадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. 

    Тэрээр Монголын эмэгтэйчүүдийн байгууллага үүсэж хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын эрх ашгийн төлөө тод дуугарч чаддаг улс төрийн төмөр хатагтай юм.

    Харилцах мэдээллийн суваг: https://www.facebook.com/zanaa.jurmed

  • Залуу гэр бүлүүдийн боловсролд зориулав

    Өнөөдөр Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг бол гэр бүлийн боловсролын асуудал яах аргагүй мөн билээ. Гэр бүлийн боловсрол мэдлэг дутмаг байгаагаас залуу гэр бүлийн салалт нэмэгдэж хүүхдүүд өнчирч байна. Хүүхдээ хүмүүжүүлэх арга барил дутмаг байгаагаас хүүхдийн хүсэл зорилгыг мохоож өөртөө итгэлгүй, сул дорой иргэн төлөвшиж байна. Цаашилвал бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц олон асуудал бий болсоор. Нийгмийн хурдацтай хөгжил, амьдралд тулгарч байгаа асуудлуудын үр дүнд гэр бүл гэдэг эрхэм зүйл хаягдаж нэг л мэдэхэд ард үлдчихсэн байна. Тэгвэл бид Аз жаргалтай гэр бүлийг хэрхэн бий болгох вэ? Яаж сэтгэл хангалуун амьдрах вэ, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх гээд энгийн боловч чухалд тавигдах эдгээр асуултад хариулт олох гэж эрдэг. Бас шаналдаг. Гэвч юу ч хийж чаддаггүй. Ажил ажил, мөнгө цалин гэж гүйсээр эцэст нь маргаан, үл ойлголцол, хүйтэн харьцаа давамгайлж, амьдралаа ямар ч баяр баясгалангүй уйтгартай нэгэн хэвийн байдалд оруулж, өнгө зүсгүй бэлэгдлийн төдий зүйл болгож, эцэстээ юу ч үгүй алдчихсан байдаг. Түүнээс гарах хор уршиг нь ч их байдгийг анзаардаггүй.

    Гэр бүлийн боловсролын мэдээллийн танд цувралаар хүргэх болно.

  • Ламжавын ДАВААДОРЖ- Багийн сургалт, баг хөгжүүлэлт

    Хүний нөөцийн менежер, сэтгэл зүйн салбарт мэргэшин ажиллаж байна. 2016 оноос Teamwork&Teamplay болон TEAM олон улсын сургалтын сургагч багшаар ажиллаж байна. 2015 оноос Бүтээлч Монгол нэгдлийн нийгэмд чиглэсэн төслүүдэд олон нийттэй харилцах, үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлд ажилласан туршлагатай. Шонхор телевиз, Royal TV зэрэг байгууллагуудтай хамтран контентын төслүүдэд ажиллаж байсан туршлагатай.

    Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн, РТДС-ийг тус тус дүүргэсэн.

    Монгол-Зо бие хамгаалах урлагийн шар бүстэй.

  • Чингис хааны суу билгийн тэнгэр тавилан ба квант физик | Дээд тэнгэрийн шинжлэх ухааны Квант физикийн үндэс

    Квантын нэрт физикч, Доктор, профессор, Олон Улсын Эйнштений нэрэмжит шагналт, Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн О.Лхагва

    Нүүхүй нь жам, суухуй нь зам.
    Нүүдэл нь оршихуй, суухуй нь тэсэхүй.
    Суухуйд хөх амин чанар үгүй, Сүр ихт билэг хасбу тэнгэр үгүй
    Сорхагтани Бэкүн (Алтан дээд ГэрИЭ)

     

    Нүүдэлчдийн соёл, сод үйлс бол шинжлэх ухааны үндэс нь одоо ч тайлагдаагүй хүмүүний танихуйн тулгуур асуудал билээ. Эрмийн энэ хурал бол дээдсийн өв уламжлалд суурилуулан эх орны хөгжих ариун үйлсийн хэтийн чиг шугамыг тодруулахад сайн эхлэл болно хэмээн билигшээж байна. 

    Матери, томъёо хоёр. 

    Хуралд олон илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлүүдийг чих тавин сонслоо. Илтгэлүүдийн дийлэнх нь бодист ахуй дахь нийхмийн орчинд бүрэлдэж хөгжсөөр ирсэн түүхэн баримт мэдээлэлд тулгуурласан байв. Квант болон астрофизикийн дэвшлийн өндөрлөгөөс үзвэл Орчлон нь эгэл сэрлээс дээд тэнгэрийн сэрэхүй хүртэл билиг оюуныг багтаасан ний билиг цогцос болох нь эдүгэ илрээд байна. Энэ шинэ соргог дэвшлийн санаа чимээг материалист эрдэмтэд төдий л анзаараагүй юм шиг. Тэгвэл сурч, судалж эхэлж буй залуу үед маань хөтлүүр шинэ хүч, дуурайл дутаж байж таарах нээ. Орчлонгийн нүүхүйн жамыг баринтаглан хураасан томъёоноос хальтарч ил өнгөцхөн тойронд нь номнодог гэм физикчдийн дунд ч цөөнгүй байдаг л юм. Бодис, билиг хоёр эн тэнцүү шүтэлцсэн хумхи хийгээд үлэг, үлэмж ертөнцийн квант жамаас түүхчид хийгээд материалист сэтгэгсэд бас хальтирч, халшраад байна уу даа гэх сэтгэгдэл хурлын явцад төрөв. Гэхдээ, даяаршихуй дэгж дэлгэрэн, хүмүүний харилцаа эрс хувирч, үндэсний ёс дэг илт алдарч буй эдүгэ дээдсийн өв уламжлалыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн шинэ хэв төрхөд хөгжүүлэх асуудал онц чухлыг молхи бодисч өчүүхэн ч үгүйсгээнүй билээ. Асуудлын шинжлэх ухааны утга учрыг тайлж мэдэрвэл амьдралд хэргэжүүлэхэд бас нэн ач тустайг эрхэмлэж байгаа билээ. 

    Төөрөг зураг. 

    Бодист шинжлэх ухаан хөгжихөөс өнө эрт дээдэс маань билиг эрдмийг хөгжүүлэх шид чадлыг эзэмдэж, нүүдлийн соёл бадраасан байжээ. Тэнгэр эцэг, этгэн эх, хүмүүний бие сэтгэлийн амьсал сүлэлдээний үйлээр их дээдсийн тэнгэр эрдэм бүрэлдэн цэгцэрсэн юм. Тэд нүүхүйн туйлын шудрага, чин үнэнч тэнгэрийн жамыг нийт хүмүүн төрөлтний хүртээл болгохоор аян дайнд ч мордож байж. Өрнөдийнхөн аливаа юмс, бодисыг буталж, “эгэл” үүрмэгийг нь судлаад онч сэтгэлгээгээр эвлүүлж дүгнэх замаар шинжлэх ухааныг үүсгэн дэвжүүлсээр ирсэн түүхтэй. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг өнөөгийн гайхамшигт өндөрлөгт хүргэсэн нь үнэхээр бахдалтай билээ. Нүүдэлчид дээд тэнгэрээс эрдмийг шууд хүртэх билиг онгодын аргыг өнө эртнээс олж мэджээ. Мөнх Тэнгэр эрдэм нь тэнгэр, газар, хүмүүний амьсан шүтэлцэхүйн үйлээр хүний ухаарлын тэнгэрт үүддэг юмс, үзэгдлийн билиг төөрөг зургаас эхтэй аж. Нүүдэлчид аливаа юмс, үзэгдлийн мөнөөх төөрөг зургийг хурааж хуримтлуулсаар Мөнх Тэнгэр эрдмээ цогцлуулсан байна. Хэл, соёл, урлаг, тууль, билгээр сэдэж бүтээх аливаа үйлс, зөн төлөглөл ч бас л ухаарлын тэнгэрт үүдсэн төөрөг зургаас шууд эхтэй. Дархан хүн бурхан ухаантай гэдэг дээ. Туульчид олон зуун магадгүй мянганы туршид билигт дээдсийн арвижуулан хураасан сан, туулийн тэнгэр лүгээ ний болохуйд хэдэн мянган бад шүлгийг ухаарлын тэнгэр дундуураа урсган гаргаж байгаа юм. Билигт найрагчид ч шүлгийг эвлүүлж зохиодог бус ухаарлын тэнгэрт нь арга билиг хоёр ивлэхүйд уянга үйл дэвэрч гардаг байх. Туульч, яруу найрагч, хуурч, бөө нар онгод үйлийг ухаарлын тэнгэртээ буулгахад олон түмэн ч дарвин баясч билиг онгодод нийлнэ. Онгод ний заяаг тэгж түшэхүйд хүсэж хурайлсныг нь ивээх Мөнх Тэнгэрийн хүч ухаарлын тэнгэрт нь ивлэнэ. Хүмүүн анх хэлд орох үйл тэгж л өрнөсөн болов уу даа. 

    Мөнх Тэнгэрийн хүч. 

    Чингис хааны суу билиг бол олон зууны туршид Дээд Тэнгэрээс хөтлөн хэрэгжүүлсэн тэнгэр тавилангийн биежиж бүрэлдсэн үр гарц гэж үзэж байна. Хүн бүр тэнгэр тавилантай. Дээд тэнгэр бол Орчлонд тохиож болох бүхий л үйлийн тавиланг хөтөлнө. Дээд тэнгэрээс заяат төрөгсөд бол мөнхүү тэнгэр тавилангийн газар лахь элчин сайд юм. Эл элчин бол эзэн сүнс мөн. Тэнгэрийн билиг сэрэхүй (cosmic consciousness) нь газар дахь хүний ахуй сэрэл мэдрэмж (consciousness) лүгээ хамсан ХАОС үйлээр сүлэлдэн уймарна. Чингэхүй хүмэнэй ухаарлын тэнгэрт(subconsciousness) нь зуурдын төөрөг зураг(parttern) бүрэлдэж бас бүрлэнэ гэж үзэж байна. Энэ төөрөг зургийг ухааралдаа буулгаж мэдэрсэн дээдэс түүнийг Мөнх Тэнгэрийн хүч хэмээсэн байна. Энэ төөрөг зураг нь ухаарлын тэнгэрт хуримтлагдсаар нүүдэлчдийн Мөнх Тэнгэр эрдэм цогцолсныг дахин болгоож бодоорой. Хүмэнэй оюун билигт ивлэсэн Мөнх Тэнгэрийн хүч тэгэхлээр сэдэж босгохуйн газрын ухааныг дайчилж хөдөлмөрөөр бүтээх ир, ур, дэмийг өгдөөнө. Хаос үйл бол ухаарлын орон дахь Тэнгэр тавилан болон төөрөг зургийг бүрэлдүүллэг торгон эрэл хайлт юм. Хаос үйлээр хорвоогийн аливаа зуурдын бүрэлдэл цэгцэрнэ. Хаос үйлээр ухаарлын тэнгэрт төөрөг зураг бүрэлдэнэ. Энэ жамыг Мөнх Тэнгэр эрдэмд их суу заль гэдэг байж. Энэ томъёоллыг товлочхоод дээдэс маань нүүхүйн урлан бүтээхүйн заяач- суу аль зүй жамыг хичнээн гүн ухаж тодруусныг мэдэрч бахархал төрнө. 

    Мөрөөдөл ба хурайлал. 

    Хүмэн хүсэл, мөрөөдлөө Орчлонгийн тавилагийн далайд хурайлан гуйвал Дээд Тэнгэр буюу билиг далай нь ухамсарт сэрлийг угтан авч үйл сүлэлдэн өрнөнө. Тийм хуйлрал эргүүлэг үйл өрнөсөөр аяндаа цэгцэрэхүйд ухаарлын тэнгэрт тэнь бүтээх үйлийн төөрөг зураг буюу Мөнх Тэнгэрийн хүч бүрэлдэхийг эргэн саная. Хүмүүн ухаарлын тэнгэртээ буусан сайн, муу алив үйлийн төөрөг зураг буулгах шидтэн юм. Нэн товчхон хэлэхэд, ухаарлын тэнгэрт бүрэлдсэн сайн үйл тухайлбал, ургацын шинэ төөрөг зураг нь намартаа таригт найгаж баясгана шүү дээ. Бүтээлч ухаан тийнхүү ганцхан хүмүүнд л заяажээ. Хүмүүн бол орчлонгийн нүүхүйн оройн дээд од- цэцэг нь юм. Төөрөг зураг нь хөдөлмөрөөр бүтээлд хувирахад хүмүүн соёл иргэншлийн цогц санг бадраадаг жамтай. Чингис, Модун Шанью, Атилла хаад бол дээд тэнгэрийн хүч- шид чадлаар газар дэлхийд их үйлс бүтээсэн сод дээдэс мөн болой. Тэдний үл бүдгэрэх түүхэн үйлс бол Дээд Тэнгэрээс заяат төрсөн дээдсүүдийн тэнгэрээс гуйж, ухаарлын тэнгэртээ юмс, үзэгдлийн тэнгэр тавиланг буулгаад, тэнгэр төрт улс, нийхмийг үүсгэн бадруулсны баттай баталгаа мөн. Орчлонгийн ний амьсалт билиг оюуныг дээдэс таньж мэдээд нүүдлийн чинад тэнгэр хөтлүүрт соёлыг бадраажээ гэх санаа тэгж төрөв. Орчлонгийн нийт масс-энергийн 96 хувь нь чинад билиг оюуны эрчим болохыг физикийн ухаан ч баталчихлаа. Бидний биеийн 96 хувь нь тэнгэрийн чинад билиг энерги мэдээлэлт сан юм. Энэ бол чухамдаа мөнөөх Дээд Тэнгэр л мөн гэдэгт мөхөс бодисч итгэнэ. Аливаа юмс, бүрэлдэл нь эгэл доод сэрлээс билиг оюун (Дээд Тэнгэр)-ийг хүртэл чинад билиг энергийн олон төрөл салаа мөчрийг агуулна. Бодист ахуй сэрэл болон чинад тэнгэрийн сэрэхүйн амь сүлэлдэхүйн үйлээр чухамхүү дээдсийн билиг буюу тэнгэр эрдэм бүрэлдэн цэгцэрсний эрдмийн үндэс нь тийнхүү тодорч байна. Хөгжил, мандлыг нь өвөг монголчуудын сод түүхт баримт нотолж, улам ч тодорсоор байгаа билээ. Дээд тэнгэр заяатны удам тул ариун хүслээ тэнгэрт хурайлан мөнх тэнгэрийн хүчийг Хаантан шигээ буудгаж, тавилан төөргөө өөрөө жолоодох заяач бидэнд бий гэдэгт итгэж байна. 

    Тэнгэр тавилан ба дээдэс. 

    Бодист шинжлэх ухаан хөгжихөөс өнө эрт дээдэс маань билиг эрдмийг хөгжүүлэх шид чадлыг эзэгнэж, нүүдлийн соёл бадраасныг ярилцлаа. Тэд нүүхүйн туйлын шудрага, үнэнч Тэнгэрийн жамыг нийт хүмүүн төрөлтний хүртээл болгохоор аян дайнд ч мордож байсныг эргэн саная. Дээдэс маань хойч үеэ билиг тэнгэрт “халих” ир хийгээд урд сургаж ахуй ба чинад ертөнцийн шүтэлцэхүйн үйлээр их дэмийн заяаг эзэмдүүлэх аугаа зорилготой явжээ. Тэнгэрийн билиг чадварын сургамжийг үлдээх зорилтоо хэрэгжүүлсний нэг тод баримт бол билиг “нууц” товчоо судар яалт ч үгүй мөн. Тэнгэр тавилан бол хувь-бие хүний амьдралд тохиосон үйлс төдийхөн бишийг дээдэс гүн мэдэрч байжээ. Тэнгэр тавилан бол олон зуунаар угшин бүрэлдэж тодордог жам-уламжлалт өв дэг, тавилан заяач мөнийг дээдэс билиг оюунаараа мэдрээд үйлс төлжихүйн хэлхээг нь нууц товчоо судартаа шингээсэн байна. Тэнгэр тавилан бол нүүдлийн соёлын тэнгэрийн жам, жолоодлогыг эзэн-сүнс- хүмүүн хурайллаар урьж газарт хэрэгжүүлсэн ариун үйлсийн цувраа ажээ. Тухайбал, Бөртэ чоноос Чингис хааны аугаа үйлс бадрах хүртлэх олон зууны туршид дээд тэнгэрээс заяатнуудын тэнгэр тавилан тасралтгүй бүрэлдэн дэвжснийг нууц товчоонд зураглан харуулжээ. Энэхүү тэнгэр тавиланг чухамхүү дээд тэнгэр жолоодон хөтөлсөн нь нууц товчооны билиг цараанд тодхон харагдана. Тэнгэр тавилан бол дээд тэнгэрээс заяат нүүдлэчдийн удмын заяа чадварын гурван цагийн мэдээллийн босоо голч багана юм. Улс гүрнийг тэргүүлэх, соёл, аж ахуй хийгээд эрдмийн тулгуур чиглэлийг ахуй цагийн урсгал дундуур үр бүтээдтэй хөтлөн залуурдаж байгаа хүмүүс бол зуурдын биш чухамхүү тэнгэр тавиланг нь бүрэлдүүлэн хэрэгжүүлдэг байна. Энэ бол ойрын жишээ юм. Тэр тэнгэр билиг чадвараа эдүгээ гээсэн учраас монгол түмэн минь эзгүйрэн алдуурч, харь үзлийн “саварт” өртөж, хар бодолтны “идэш” болсоор байгаа бус уу. Тэр тэнгэр тавилан хийгээд билиг хүчний шинжлэх ухааны үндсийг бэдэрч илрүүлээд монгол улсаа хөжүүлэхэд дээдсийн билиг өв уламжлалыг түших зорилтыг эрхэмлэх цаг тулж ирснийг хүн бүр мэдэрч яваа шүү дээ. 

    Скалар долгио. 

    Квант физик дэх хоморго дэнс (nolocality) хэмээх зарчим ёсоор Орчлон даяарх бүх юмс, үзэгдэл яавч үл салах амьсал шүтэлцээтэй. Энэ бол хумхын жамаас эхтэйг өмнө ч дурссан билээ. Үлэмж, үлэг юмс бүгд хумхи ертөцөөс бүрэлдэнэ. Орчлон тавилан нь нь хумх ертөнцийн дэг зүйгээр төлжин бүрэлдэх түгээмэл жамтай аж. Эдүгэ эл зарчим нь квант болон астрофизикийн туршилтуудаар нотолгоотой болсоор. Гар утсаар ярихад чагнуур дотор үүдсэн хөндлөн цахилгаан соронзон долгио нь бүрдлийнх нь эсэрүүцэл, мөн хэлбэлзэх хэрэгсэл дэх үйлд өртөж дуу, дүрсэд хувиран энергээ барж төгсдөг гэдэг юм. Максвелээс инагш тэгж үзсээр цахилгаан соронзон техник өнөөгийн гайхамшигт дэвшилд хүрч ирэв. Гэтэл тийм биш чухамхүү маны төсөөллийн гаднах чинад ертөнцтэй амин сүлбээтэйг саяхнаас мэдрэх болов. Нөгөө долгионы давших хэсэг нь ил ертөнцийг орхиж чинад ертөнц рүү оддог (сербийн Тесла ХХ эхэн) байна. Ил бодист ертөнцийн мэдээг далдад дамжуулах, бас хүлээн авах жам тийм аж. Энэ долгио бол скалар гэгдэх чинад цахилгаан соронзон долгио юм. Бодис, шим ертөнц бүгд төрөл төрлийн скалар долгионыг чинадад илгээж бас хүлээн авна. Цөм, атом, молекулын хувирал ч чинад ертөнцөд өөр өөрийн скалар долгионыг илгээнэ. Шүтэлцэнэ. Эс, ДНХ хоорондоо биоскалар долгионоор харилцдагийг илрүүллээ. Билиг оюунт хүмний бодол бол скалар долгио мөн аж. Бодол чинад далд болохыг хэн хүнгүй мэднэ. Скалар долгионы онцгой шинж бол чинад далдын болохоор энергиэ алдаж саардаггүй. Орчлон даяар эгшин зуур тарна. Дэлхийг нэвтрээд эргэж ойсон долгионоос нь тэндэх “далд” юмсын зураг, үйл хувирлыг тандан босгож болох нь тодров. Хүмэнэй бодол санаа бол далдын скалар долгио учраас билгээр мэдрэх чадвартай юм. Бас хүний бодлын ертөнцийг тандах, өвчнийг нь илиаршуулахад билиг чадлыг нь дайчлах идтэй аж. Скалар долгио нь аливаа юмсын язгуур зүй тогтол, цаг хугацааны жамыг хувиргах шидтэй. Амьд юмсын ой төсөөлөл, оюун билигийг самууруулах идтэй. Цэргийн зориулалтаар ашиглахаар эрчимтэй судалж байгаа юм. 

    Холограф. 

    Халсанд үйлчилсэн гэрлийн долгионы энергийн эрчмийн ул мөрөөр ердийн зурагийг тодруулдаг. Эдүгээ холограм гэх 3D зураг олон салбарт тууштай нэвтэрч байна. Долгионы хигээс буюу фазын ялгаа болон харгалзсан энергээр холозургийн хальс үүсдэг. Хальс хоёр хэмжээстэй. Холохалсыг хичнээн хигэж жижиглэсэн ч уул биетийн 3D дүрс бүтнээнээр гардаг. Орчлонгийн нүүхүй нь цөмийн тэртээх, цөмийн, химийн, биологийн, бас оюун санаа болон чинад билигийн аливаа үйлийг туулжээ. Нүүхүйн энэ бүх үйл нь скалар долгионоо чинадад илгээжээ. Бүх олон холодолгионууд төрөл төрлөөрөө үржилдэн (diffraction) найрахад орчлонгийн холограм буюу энерги мэдээлэлт орон үүсчээ. Дам туршилтын баримтаас ургуулахуйд өмнө дурьдсан бүх төрлийн скалар долгионууд чинад ертөнцөд холограф мэдээллийн далай үүсгэсэн нь тодорхой болж байна. Тийм чинад холограм бол Орчлонгийн ой санамж бөгөөд ил далдын алив үйлийн заяачийг шийдэх, хөтлөхүйн зөн ундрага буюу энерги- мэдээллийн хүчний далай юм. Гагцхүү биднээс чинадад буй. Энэхүү сан далайг дам туршилт ч бас л алгуур илрүүлсээр байна. Нейрофизиологч Прибрам уураг тархины эд эс, нейрон холограм бүтэцтэйг туршлагаар тандсан байна. Нэр физикч Д. Бом цөмийн нэг эгэл бөөм Орлонг босгох бүрэн мэдээлэл агуулна гэж таамнал дэвшүүлсэн юм. 

    Амьсан сүлэлдэхүй. 

    Орчлонгийн билиг амьсахуйг тандан илрүүлж буй зарим физик туршилтыг бас дурьдмаар санагдана. Хүний бодол бодисын төрх төлөв бүрэлдэхэд эрс нөлөөлж байгааг японы эмнэлгийн физикч Эмото туршлагаар нотолжээ. Давхар нэрсэн усыг хөлдөх явцад нь сайнаар магтахад гоё 6 талт талст, бас аль муугаар хэлэхэд эв хавгүй дүрс болжээ. Цагаан будааг соёолуулах, талстыг ургуулахад оюун билиг хүчтэй нөлөөлж байгааг туршилтаар бас илрүүлжээ. Бодис, юмсын төрх төлөв бүрэлдэх, үзэгдэл, үйл хувирлыг хүний санаа бодлоор жолоодож болохыг энэ туршилт нотлов. Энэ зүй тогтлыг дээдэс мэдэж байсан нь лавтай. Хур бороо дуудах, зад барих тухай домог яриач байдаг шүү дээ. Дээд Тэнгэр нь элчин-эзэн сүнснийхээ үгийг сонсдог билиг ухаант оршихуйн болохын нотолгоо энэ буюу. Хумхи ертөнцийн бөөмс сүлэлдэн амьсах квант жамтай буюу зааглан тодорхойлох нь туйлаас боломжгүй. Эл зүйг цөөнгүй туршилтаар судалсны хоёрыг нь дурьдъя. Дэлхийд 600 гэрлийн жил туулж ирсэн хоёр одны туяанууд анх үүсэх үедээ амьсан сүлэлдснийг туршилтаар тогтоов. Товчхон хэлбэл тэр хоёр туяаны задалж өөр туяатай сүлэлдүүлэхэд ижилхэн мэдээллийг агуулж байсан нь батдагдсан. Нэгийг өөр туяатай сүлэлдүүлж хувиргахад нөгөөх нь хичнээн алс байсан ч ижилхэн хувирна. Орчлон бүхэлдээ тэгж амьсан сүлэлдсэн байх буюу. Энэ төрөл туршилтыг газрын олон лабораторт үйлдэв. Хятадын эрдэмтэд хиймэл дагуулаас сүлэлдүүлсэн хоёр туяаг хоорондоо 1200 км зайтай хоёр станц руу илгээжээ. Нэг туяаг задалж өөр туяатай сүлэлдэл үүсгэхэд нөгөө станц дахь туяа нь хувирч амь заяачтай нь тодорчээ. Тэр явцад мэдээллийг тайлж мэднэ. Ирээдүйн сансрын холбоонд чинад билгийн буюу квант сүлэлдэхүйн жамыг ашиглах ирээдүй тодорч эхлэв. Дэлхий дээрх хүн болон бусад юмсын бөөмсийг сүлүлдэхүйн жамаар алсад хувилж болох юм. Зөн билгээр орон зайг товчлон юмсыг бүрэлдүүлэх шилжүүлэх билиг чадал дорнын болог Мөнх Тэнгэр эрдэмд байсныг хойч үе маань судлах цаг ирнэ гэдэг итгэж, тэнгэр тавилангийн ерөөл өргөнөм. Энэ асуудал нь квант физик дэх зэрэгцээ ертөнц гэх таамнал руу нийлэх бөлгөө. 

    Сүнс ба холограф. 

    Орчлонгийн нүүхүй нь цөмийн тэртээх, цөмийн, химийн, биологийн, бас оюун санаа болон чинад билигийн аливаа үйлийн скалар долгионууд Орчлонгийн холограм далайг үүтгэх тухай өмнө ярилцсан. Энерги- мэдээллийн энэ далай орон нь хугацааны өнгөрсөн, одоо, ирээдүйн мэдээллийг тэгш агуулна. Сүнс бол мөн билиг мэдээллийн холограм төрлийн тун – хувь хүмэнэй богц мэдээлэл хэмээн төсөөлнөм. Сүнс нь хүний ухаарлын далайд бүрэлдсэн, билиг төөрөг зургийн холограм сан хэмээн төсөөлнөм. Энэ бол чинад заяач бүхий үйл мөн. Хүмэн боддлоороо сүнстэйгээ хөөрөлдөж байдаг болов уудаа. Тэгэхлээр сүнс нь хүний амьддаа бүтээсэн, бүтээлцсэн эрдэм, соёл, урлагийн сан- холограм мэдээллийг авч (Plato) буцдаг бас эргэж хэрэглэхийн шинжлэх ухааны үндэстэй болж байна. Дээдэс маань билиг соёл, эрдмээ хөгжүүлэхдээ чухамхүү эл чинад нөөцийг ашиглажээ. Холограм далай нь Орчлонгийн бүх цэгт түгэж дүүргэх өвөрмөц шинж чанартай. Бодист бүх юмс, ДНХ, нейронч холограм заяачтай. Хүний ДНХ болон түүнээс тасалж авсан хэсэг суурь багц хоёрыг хол тусгаарлаад эзнийх сэтгэлийг хөдлөгөхөд ДНХ-ээс цацрсан туяаы дэвтамж эрчим нь давхцаж байгааг туршлтаар тогтоожээ. Энэ нь ДНХ бол холограм мөний нотолгоо юм. Бодист бүх юмс чинад холограф далай буюу Дээд Тэнгэрт булхаж байх аж. Бодист юмсыг билиг энергийн царцмал төрх гэж үзвэл илүү зохимоор. Бид дээдсийн сүнстэй хамт байвч хандах замаа мэдэхүй чинад далдад байлгах аж. Хурайлан дуудахад холограф орон (тухайлбал, сүнс) нь дарвиж, хүмэнэй ухаарлын тэнгэрт заларч, түүхэн мэдээлэл, мэдлэгийг хүссний дагуу хариулж дуулгана. Удган, зайран нар дээдсийн онгодыг урьж, эрдэм, мэдээлийг тэгж авдаг байж. Үндэстнийг бүхэлд нь хамран газар сайгүй үйлддэг байсан энэ үйл буулт бол өвөг монголчуудын билиг тэнгэрээс суралцдаг сургууль нь байж. Цэгцэрч гэгээрлийн дээд төвшиндөө хүрээд их сургуулийн зиндаа түшжээ. Билиг их сургуулийн “професорууд” нь билиг танхай асан дээдсийн онгод-сүнс байсан аж. Дашрамд хэлэхэд өнөөгийн эрдэмт билиг чадалтан нар дээд тэнгэр буюу тэнгэрийн хүчээр , “мянган жилийн ирээдүйг угтан мэдэгч зөнгөөр( Сорхагтани)” түмнийг гэгээрүүлэх их зорилтыг эрхэмлэх цаг ирчхээд байна. Монголчууд билиг эрдмийнхээ эрчин дор тэнгэрийн нэгэн “хүмэнд” багцарч аугаа шид чадал олсныг давтан болгооё. 

    Билиг ба хар нүх. 

    Доод сэрлээс дээд билиг тэнгэр мэдрэмж хүртлэх илрэл жишээ газарт бүгд л бий. Амьгүй бодис буюу эгэл сэрэлт юмс, нян бирдээс сээр нуруут амьтныг хүртлэх ахуй үйлийг тусгаж сэрдэг биологи төрөл зүйлүүд байна. Харин эл төрөл зүйлүүд бол хүртэх ухах сэрлээс гадна, масс цогцост төвлөрсөн билиг ухааны дөгөөтэй. Амьгүй ертөнц нь чинад энергийн төвлөрлөөс үүдэлтэй савдаг, лус, шамбалын орон гэх төвүүдтэй. Хүмүүн бол бүр Дээд Тэнгэрийн буюу тэнгэрийн сэрэхүйгээр амилсан дээд билиг заяачтай юм. Тэгэхлээр эгэл сэрэлтэй амьгүй юмс, ухамсарт сэрлийн төвшин дэх амьд юмс, тэнгэрийн сэрэхүйт хүмүүний шүтэлцэхүйн зачач бол Орчлонгийн ухаарахуйн газар дахь иж бүрэлдэл мөн. Харин их Орчлонд бол оройн дээд билиг оюуны төвлөрөл(хар энерги, хар нүх?) бий. Нүсэр том, бас бэсрэг хар нүхийг туршилтаар илрүүлэв. Хар нүхний бүр цэгэн төрөл бол торсион орон болов уу даа. Хайзенбергийн шүтэн гүйцээх зарчим ёсоор тэртээ 10-33 метрийн гүнд 1097 г/см3 нягт бүхий чинад энерги мэдээллийн гаргууд нягтрал бий. Тэр билиг хар нүх аливаа юмсын масс-энергийн 96 хувийг эзэлдэг бизээ. Үлэмж, үлэг, хумхи хар нүх, хар энергийн амьсал нь хүний оюун оюун билиг лүгээ үл салах амь заяачтай. Орчлонгийн эл билиг- хар далай бол бодист ил хийгээд чинад ертөнцийн амсахуйн заяаг хөтлөн жолоодох оройн дээд билиг хүч- төөрөг заяачийн эх ундрага гэмээр. Ил хийгээд чинад ертөнцийн хам үйлийн холограф далай нь гурван цагийн мэдээлдийг эрх тэгш хадгална. Дээд Тэнгэр бол Орчлонгийн энэ бүх оршихуйн шүтэлцэн нүүхүйн үйлээр бүрэлдэх, бүрлэхүйн зуурдын тавилан, дэг эрэмбийг хөтлөх билиг оюуны шийдэл- хүч юм. Монголын билиг соёлыг гутааж, “хар домог” найруулсан өрнийн судлаачдын бүтээлийг шүүхдээ нэрт эрдэмтэн Лев Гумилев энэ дүгнэлтийг хийсэн байдаг юм. Эндээс өлгөхүйд хүмүүн бол газар дахь шим бодист цогцост шүглэсэн Дээд Тэнгэрийн төлөөний “бүрэн” эрхт элчин аж. Эл элчин нь чухамдаа билиг “сүнс”-богц холограм болохыг болгоогоорой. Сүнс, цогцос хоёр шүтэлцэх үйлээр амьсдаг боловч тусгаар бодгал болохыг физикчид, эмч нар баталжээ. Дээд тэнгэр орчлонгийн нүүхүйн жам, дэг эрэмбийг хөтөлдөг бол хүмүүн газарт оюун билгээрээ бүхнийг үүтгэж бүтээдэг. Физик тулгуур хүчнүүд бол дээд тэнгэрийн бодист юмсын шүтэлцэх үйлээр илэрч буй харилцааны дүрэм дэг, эрэмбийг гүйцэтгүүр бололтой. Дээд Тэнгэрийн билиг оюуны бодист ертөнц дэх зараал- жолоо хөтлүүр л эл хүчнүүд болов уу даа. Газар дахь бүхий л үйлийн тэнгэр тавилангийн хөтлүүр нь билиг оюуны эрч хүч юм. 

    Тэнгэр заяач минь хаяагүй.

    Нүүхүйн хар үүл гайд дайруулах явцад монголчууд мөнөөх тэнгэрлиг шид чадлаа гээж, илийн хавцал, дарангуйлах хуулийн занганд оржээ. “Алтан торонд суусан ч амарч чадахгүй “ гэх ардын хэллэгийг сангагдуулдаг юм. Тэнгэр-байгаль-хүмүүний амьсахуйн заяачийг дахин эдлэхийн тулд цөөхүүлээ бид тэнгэрийн туйлын шудрга дэг сахилгыг үлэг цогцос хийгээд хумхи бүэлдэл нь боох эд эс, ДНХ, уураг тархины нейрон, мах, цус, чөмөгний бөөмсөөр мэдэрч мөрдөх жам ёстой. Энэ бол Тэнгэр-газар-хүмүүний шүтэн барилдлахуйн жам-их ясахуй билээ. Цогцос эд эс, ДНХ, нейроны бүтэц дэх бөөмс билиг эхлэлтэй. Бөөмс Орчлонгийн төрөл төрхөм лүгээ амьсан эгшин зуур харилцан мэдээ солилцдгийг физикт бас баталсан билээ. Харь хөтлүүрт хар мэдээ дохиог мөнөө бид тэнгэрээ гээж бузардсан сэтгэлээр хүлээн авч байгаа. Тэр бузар дохио үйлээр тэнгэр тавилангаа үргээж, буртагт төөрөг зургийг ухаарлын тэнгэртээ буулгаж байгаа нь харамсалтай. Энэ бол нүгэл. Нүгэл ил болохуйд нүдээр гоождог нь жам шүү: Байгаль дэлхийд од гариг, уулс ус далай, шим ертөнц мэтэд өнөөх чинад энерги мэдээллийн “хүндийн” төвүүд үүсдэг нь физикийн зүй тогтол мөн. Онгод сүнс, савдаг, лус мэт төрх жам гэх төөрөг хүч байдгийг нүүдэлчид мэдэрсэн нь тодорхой. Хүмүүн Орчлонгийн ил хийгээд далдыг адилхан мэдэрч, дээдлэн хүндэлж байж, зуурдыг туулах заяачийг чанд сахихыг өвөг дээдэс гэрээслэн үлдээсэн байна. Байгаль, хүмүүн, амьтан ер эх болсон бүх зүйл юмс бол эрх тэгш байх тэнгэрийн жамыг иргүнд мэдрүүлж, дагах дэгийг их дээдэс тал эутагт өнө эртнээс хэрэгжүүлсэн юм.. 

    Хүмүүн төрөлхтнөөс хамгийн түрүүнд тэнгэр тавилангийн далайд хандан хурайлж, хүссэн үйлсийн төөрөг зургийг ухаарлын тэнгэртээ буулгаж сурч. Тэгээд газарт ухах сэдэл сэтгэлгээр урлах ухааныг сийлээд чөлөөт гарын дүйг дайчлан хөдөлмөрлөж байж соёл, иргэншлийг нүүдэдчид бадраасан байна. Дэвшлийн замаар тэгж өгссөн байна. Суурин ард түмний эрдэм ухаан ч ерөнхийдээ ижил зарчимд суурилна. Тэд дээд тэнгэрт шууд хандаагүй мэт авч, ертөнцийн эзэн гэх үнэмшдээр залбирч, хатуу итгэсэн бодист ахуйгаас эрдэм соёлыг төлжүүлэн, хуульт засаглалыг бэхжүүлжээ. Дэлхий дээр өнөөдөр хуульт засаглал хямарч, эрч нөөц нь шавхагдсан нь улам бүр тодорсоор бус уу. Нүүдэлчид тэнгэр, газрыг шүтэж, олон омог аймаг бултаараа тэнгэрийн билиг заяачийг буцалтгүй дагасан байна. Дээдсийнхээ өв эрдэм хийгээд тэнгэр тавиланг сэргээн босгох зорилт цөөхүүлээ бидний өмнө тавигдав. Эрин цагийн шинжлэх ухааны дээжис ололтоор баяжуулаад дэлхийн нүдний өмнө Тэнгэрийн жамын гайхамшгийг илтгэн харуулая. Энэ бол дээдсийн гэрээслэл мөн. Тэнгэрийн жам хэрэгжиж, Монгол гэх нэр дэлхийд бадартугай

    http://olkhagva.blogspot.com/

    http://creativemongolia.com/lkhagva-o/

  • Ариунзаяагийн ЭРДЭНЭГАРЬД- Digital, growth маркетингийн эксперт

    Digital, growth маркетингийн эксперт

    • ШУТИС маркетингийн менежментийн бакалавар
    • Маркетингийн салбарт 10 дах жилдээ ажиллаж байгаа, Монголын Маркетингийн холбооны удирдлагын багийн гишүүн
    • Endless дижитал бүтээгдэхүүний маркетингийн агентлагын үүсгэн байгуулагч, Bae брэндингийн агентлагын хамтран үүсгэн байгуулагч.

    https://www.facebook.com/digitalcreativegrowth

  • Энхбаатарын БОЛОРТУЯА- Эрчим хүчний менежментийн зөвлөх

    Эрчим хүчний менежментийн зөвлөх

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    ØЭрчим хүчний менежмент (Бакалавр),

    ШУТИС-ийн Эрчим хүчний, инженерийн сургууль

    ØОлон улсын менежмент (Мастер), ХБНГУ-ын Фулда хотын их сургууль

    АЖЛЫН ТУРШЛАГА

    Ø2023 оноос хойш Обзерв Консалтинг ЗҮБ, Эрчим хүчний менежментийн Гэрээт зөвлөх

    Ø2016-2023 он Эрчим хүчний зохицуулах хороо, Аудитор, менежерийн сургалт хариуцсан мэргэжилтэн

    Ø2015-2016 он Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан

    Ø2012-2014 он Монгол-Германы Гүүр (Германд төгсөгчдийн холбоо) ТББ, Карьер төвийн зохицуулагч

    ГЭРЧИЛГЭЭТ СУРГАЛТ, ХӨТӨЛБӨР

    Ø“Эрчим хүчний аудитор сургалm”, 2022, AEE (Association of Energy Engineers)

    ØISO 50001 стандартын Эрчим хүчний менежер, 2021, TÜV Austria Cert GmbH

    ØISO 19011 & 17021 стандартын Аудитор, 2021, TÜV Austria Cert GmbH

    Ø“Эрчим хүчний аудитын протокол ба тайлан” сургалт, 2018, GIZ (Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг)

  • Ш.Болд: Ишбалжир гэдэг хүн ходоод болон умайд хорхой өвчинг (хорт хавдарын үндэс) 18-р зуунд нээсэн байхад Ж.Маршал, Ж.Робин Варрен нар 2005 онд нээж Нобелийн шагнал авсан

    Монголын анагаах ухааны түүх 5000 жилийн өмнөөс эхтэй гэвэл уншигч та итгэх үү.  Хэдэн зууны тэртээд монголчууд анагаах эрдмийг дэлгэрүүлж, хүн зоноо эмчилж байсан түүхийг судалж, түүнийгээ нэгтгэн “Монголын уламжлалт анагаах ухааны түүх” хэмээх дөрвөн боть номыг туурвисан Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, Анагаах ухааны шинжлэх ухааны доктор, дэд профессор Ш.Болдтой хийсэн сонирхолтой ярилцлагаа хүргэж байна.

    6

    xz

    Миний ном НҮБ-ийн зургаан хэлээр хэвлэгдсэн

    asf

    -Уламжлалт анагаах ухааны салбартай холбогдсон түүхээсээ хуучлаач?

    -1993 онд Анагаах ухааны их сургуулийн Уламжлалт анагаах ухааны ангийн анхны төгсөгчдийн нэг. Төгссөн цагаасаа уламжлалт анагаах ухааны чиглэлээр тэр дундаа судасны анагаах ухааны чиглэлээр суралцсан. Судас барьж  оношлох аргын шинжлэх ухааны мөн чанар гэж юу юм гэдгийг тогтоох судалгааны ажил хийж, 1998 онд анх Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж байлаа. Тэр хугацаанд би Эрүүл мэндийн яаманд Уламжлалт эмнэлэг хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан тул төрийн захиргааны албанд уламжлалт анагаах ухааны бодлогыг боловсруулахад гар бие оролцож явсан.

    өй

    Ялангуяа 1993 онд зах зээлд шилжээд нийгмийн ороо бусгаа үед Уламжлалт анагаах ухаан гээд нэг шинэ салбар бий болчихсон. Тэрийг яаж хөгжлүүлэх вэ бодлого  хэрэгтэй байсан үе. Мөн хувийн хэвшил гэдэг салбарыг давхар хариуцдаг байлаа. Хувийн хэвшил гэдэг ойлголт дөнгөж бий болж байсан. Хүнд хоёр салбарыг хариуцаж байсан  ч тухайн үедээ Эрүүл мэндийн яамны бодлогыг тодорхойлж явлаа. Уламжлалт анагаах ухааны салбарт хоёр удаа үндсэн чиглэл гарсан. Эхнийх нь 1990-1992 онд яаманд энэ салбарыг хариуцаж байсан н.Батчулуун гэдэг хүн анхны чиглэлийг гаргасан. Дараа нь би 1995-2000 онуудад уламжлалт ангаах ухааныг хөгжүүлэх үндсэн чиглэлийг Эрүүл мэндийн яамны сайдаар батлуулж байлаа. Мөн хувийн хэвшлийн эмнэлгийг хөгжүүлэх бодлогыг ч боловсруулж байсан.

    б

    Одоо бодоод байхад залуу хүн тулдаа л өдөр шөнөгүй ноцолдож, тэр  бүхнийг амжуулж байж. Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үндсэн чиглэл маань явсаар байгаад 1999 онд төрийн бодлого болсон. Тодруулбал, 1999 оны долдугаар сард УИХ-аар “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого” гэж гаргасан. Би тэр  үед нарийн бичгээр ажиллаж, бүх юмыг эмхэлж цэгцэлж, тухайн үед ерөнхийлөгчийн зөвлөх байсан н.Нямдаваа академич бид хоёр ажиллаж байлаа. Одоо тэр бодлого маань 2015 онд дуусна. Дараа нь Эрүүл мэндийн яаманд Тамгын хэлтсийн дарга хийж үзсэн. Тэгээд 2000 онд би ерөөсөөө  мэргэжлийн ажлаа хийе гэж сайдад саналаа тавьсан. Яамд ажиллаж байхдаа судалгааны ажил, багшлах хоёроо орхиогүй. Орой үдшийн цагаар судалгааны ажлаа хийнэ.

    ӨЙ

    Эрүүл мэндийн яам, Анагаах ухааны их сургууль хоёр ойрхон болохоор цагийн  багш хийж, төвд хэл зааж, онолын хичээл заадаг байлаа. Ингээд л 2000 онд сайдад ажлаас чөлөөлөгдөх санал тавьж үндсэн салбартаа тууштай орсон. Тухайн үед “Монгол Солонгосын дорнын анагаах ухааны төв” гэж Оргил рашаан сувилалын хажууд анх байгуулагдахад тэрний захирлаар томилогдож очсон. 2006 он  хүртэл ажиллах хугацаандаа Монголын  анагаах ухааны түүхэн чиглэлээр Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ үед бас л багшлах ажл

    аа орхиогүй.

    6

    Ийм л түүхтэй өнөөдрийг  хүртэл давхардсан тоогоор 60 орчим бүтээл туурвисан. Түүнийхээ 15-ыг гадаад хэл дээр хэвлүүлсэн. Японд, Хятадад хэвлүүлсэн. 9 ном нь англи хэл дээр хэвлэгдсэн. Өөр сонин гэвэл миний бүтээлүүд Нэгдсэн үндэсний байгууллагын зургаан хэл дэр хэвлэгдсэн. Би энүүгээрээ их бахархдаг. Англи орос, франц, испани хятад,  араб хэлдээр хэвлэгдсэний орос, англи хэлээр хэвлэснийг нь олж авсан. бусад нь интернэтээс хайвал байна лээ захиалчихсан байгаа.

    Б

    Уламжлалт анагах ухааны чиглэлээрээ юу?

    -Тийм. 2007 оны наймдугаар сарын 23-26 ны хооронд Уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн анхан шатны тусламжинд хэрэглэх нь гэдэг олон улсын хурал болсон. Тэр хурал дээр 30 орчим минут илтгэл тавьсан. Тэр илтгэл маань ДЭМБ-ын тайланд орж, зургаан хэлээр  хэвлэгдсэн байхыг хараад сайхан санагдсан.Монгол хүний бүтээлийг НҮБ-ийн зургаан хэлээр хэвлэж гаргана гэдэг бахархмаар хэрэг. Миний бахархал гэхээсээ илүүтэй монголчуудын бүтээл.

    Б

    Төвд хэл миний үндсэн хэл

    Б

    -Та хүмүүст илтгэл тавих үедээ төвд хэлээр уншиж, түүнийгээ тайлбарлаж өгч байхыг харсан. Төвд хэлийг лам нар л судалдаг гэж боддог байлаа. Та хэзээнээс төвд хэлийг сурч, судалж эхэлсэн бэ?

    -Төвд хэл бол миний үндсэн хэл л дээ.  Уламжлалт анагаах ухааны эмч хүний гол үндсэн судалгааны хэл бол төвд хэл. Төвд хэлийг Анагаах ухааны их сургуульд дөнгөж ороод нэгдүгээр курсэд байхдаа буюу 1987 оноос эхэлж үзсэн. Төвд хэлийг үзсэн шалтгаан нь уламжлалт анагаах ухааныг сонирхож эхэлсэнтэй холбоотой. 1987 онд уламжлалт анагаах ухааныг сонирхох нь их хаалттай байсан.  Гэхдээ тэр үед МУИС-ын профессор н.Дорж гэдэг хүний “Төвд хэл сурах бичиг” гэдэг гурван дэвтэр өөрөө сурах бичиг олсон.  Нэгдүгээр дэвтрээс нь бие дааж үзтэл төвд үсгийн тайлбарууд нь монгол бичгээр байсан тул  монгол бичиг сурах шаардлагатай болсон.

    Б

    Ингээд маш хурдан монгол бичгээр уншиж сурсан. Дүрэм байхгүй өөрөө “гөрдөж” байгаад уншаад сурчихсан. Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир, Бягармижид хааны үлгэр, Шидэт хүүрийн үлгэр зэрэг гоё гоё номууд Өвөрмонголоос ороод ирчихсэн байсан. Ингэж монгол бичгээ сайжруулаад эргээд төвд үсгээ судалж эхэлсэн. Тэр үеэс л төвд үсгийг үзэж эхэлсэн дээ. 1993 оноос Анагаах ухааны их сургуульд “Анагаах ухааны төвд хэл”-ийг зааж эхэлсэн, одоо ч зааж байгаа. Яваандаа өөрийн  сонирхолоор уламжлалт анагаах ухааны төвд хэл байх ёстой юм байна гэж бодоод “Төвд хэлний сурах бичиг” гаргасан.

    6

    Энэ бол анагаах ухааны төвд хэлний сурах бичиг гэж болно. 1996 оноос жижиг орчуулгууд хийж эхэлсэн. Дандаа анагаах ухааны ном орчуулж байна. Жишээ нь, академич Д.Цэрэнсодном гуайтай хамтран бүтээсэн “Монголын уламжлалт анагаах ухааны тайлбар товч бичиг” байна. Бид одоо л энэ салбарыг илүү их ойлгож эхэлж байна. Энэ салбар чинь 60 жил тасраад амаар дамждаг мэдлэг нь үндсэндээ устсан. Аман мэдлэг олгодог хөгшчүүл нь бурхан болоод дууссан. Ганц олзуурхууштай зүйл нь судар ном нь үлдсэн. Анагаах ухааны судруудыг судалж,  ном болгохын зэрэгцээ анагаах ухааны нарийн учрыг нь ойлгож байна. Жишээ нь, Уламжлалт анагаах ухааны нарийн эрдмийг заахдаа шавилан сургалтаар буюу тухайлсан шавьдаа өөрийн бие барахын өмнө зааж өгдөг. Энэ зааж өгөх эрдэм нь маш чухал. Гэвч ингэж зааж өгч байсан өвгөчүүл нь 1937-1938 онд хэлмэгдээд дуусан. Үлдсэн зүйл гэвэл хэдэн ном л үлдсэн. Энэтхэгээс бол Алтангэрэлийн судрыг судалсан.

    бөЙ

    -Алтангэрэлийн сударыг шашны ном гэж хүмүүс боддог шүү дээ.

    -Алтангэрэлийн судрын 24 дүгээр бүлэг тэр чигтээ анагаах ухааны бүлэг. Алтангэрэл бол шашны ном гэхээсээ илүү төр шашин яаж зөв оршин тогтнох, амьдрал, анагаах ухааны бүх мэдлэгийг агуулсан зохиол. Энэ номыг зөвхөн монголчууд гэхгүй Азид их шүтдэг.  2500 жилийн тэртээ Бурхан багшийн бүтээсэн бүтээл гэж үздэг. Тэрнийг төвдөөр бичээд, монголоор орчуулаад “Судрын аймгийн эрхэт дээд Алтангэрэл” хэмээх их хөлгөн судраас өвчнийг машид анирлуулсан 24 дүгээр бүлэг хэмээн нэрлэсэн. Анагаах ухааны дөрвөн үндэс гол бүтээлийг гурван хэлээр, мөн ламын гэгээн  Лувсанданзанжанцан  гэж тэмдэглэгдэн үлдсэн анагаах ухааны хэд хэдэн зохиол бий.  “Мэргэд гарахын орон”гэж нэг сайхан ном бий. Анагаах ухааны аймгийг төвд, монгол, англиар орчуулсан. Эдгээрийг уншсан хүн уламжлалт анагаах ухааны үндсэн суурийг авна гэсэн үг. Одоо төвд монгол хэлээр  эсвэл  монгол бичигтэй хавсруулсан бүтээл гарч байгаа.

    б

    Өнгөрсөн 20 жилийн түүхэнд эдгээр бүтээлүүдийг гаргахын тулд  ерөнхий ойлголтоо маш сайн авах хэрэгтэй байсан. Ухаарах танин мэдэх, амаар  дамждаггүй мэдлэгийг олж авах хэрэгтэй байлаа. Багш байдаг бол очоод уулзмаар үе зөндөө гардаг. Тэр үед нэг үгний төлөө энэ олон судар номыг эргүүлэх хэрэг гарна. Одоо бол анагаахын нэр томъёог гаргаад байхтай болсон. Тэгж л би төвд хэлийг сурсан. Миний хоёр дахь гол хэл бол англи хэл. Одоо ч гэсэн сургалтаа төвд, монгол, англи гэж заадаг. 21 дүгээр зуунд англи хэлгүй бол урагшлахгүй. Уламжлалт анагаах ухааны салбар ч мөн адил.

    6

    Би шавь нараа зөвхөн монголд бэлдэж байгаа биш. Монголын  уламжлалт анагаах ухаан бол дэлхийд байхгүй цор ганц гэж ойлгож болно. Жишээлбэл,  АНУ, Австралид Монголын уламжлалт анагаах ухаан  гэдэг ойлголт байхгүй. Орчин үеийн анагаах ухаан тэнд асар өндөр хөгжсан. Бид ч бас өөрийн улсдаа хөгжүүлж байгаа.Уламжлалт анагаах ухааны нэг онцлог нь давтагдахүй өөр оронд байдаггүй. Тэр мэдлэгээ дэлхийд түгээх том тухай юм бодож эхэлсэн. Зөвхөн монголдоо биш. Тийм учраас англи  хэлээр заах нь маш чухал гэж үзэн уламжлалт анагаах ухааны англи хэл гэдэг сурах бичгийг  бүтээсэн. Энэ сурах бичиг их хэцүү бүтсэн. Яагаад гэвэл өмнө нь ерөөсөө монголын уламжлалт анагаах ухаан гэдэг  сурах бичиг байгаагүй ч зориглоод хийсэн.

    бйө

    Өнгөрсөн 20  жилд уламжлалт анагаах ухааны англи хэл,  уламжлалт анагаах ухааны төвд хэл гэсэн хоёр сурах бичиг гаргасан байна.  Энэ хоёр хэлийг би бие дааж сурсан ямар нэгэн сургултад суугаагүй. Гэтэл орос хэлийг  дөрөвдүгээр ангиасаа үзсэн, АУИС-д бүх хичээл орос хэл ээр заадаг байлаа. Хятад хэлийг мэргэжлийн түвшинд үзсэн. сайн хувийн багштай байснаас гадна  хятад руу сургалт, судалгааны ажлаар цөөнгүй явсан тул гадарлана. Дээр нь санскрит хэл гэж гайхамшигтай хэл байна. Энэ хэлгүйгээр  дорно дахины анагах ухааныг ойлгох хэцүү, хятад хэл мөн адил. Дорно дахины анагаах ухаан нь Хятадын уламжлалт анагаах ухаан, Энэтхэгийн айридын анагаах ухаан гэсэн  хоёр хэсгээс бүрддэг. Энэ хоёрыг мэдэхийн тулд хятад, санскрит хэл мэдэх шаардлагатай. Санскрит хэлийг бие дааж сурсан. Уншиж, бичихийн түвшинд байна.

    өй

    Монголын анагаах ухаан 5000 жилийн өмнө үүссэн

    а

    -Энэтхэг, Хятадын анагаах ухаанаас Монголын анагаах ухааны онцлог юу байна?

    -Ялгаа бий. Гэхдээ монголын анагаах ухаан гэдэг их нэгдмэл ойлголт. Би яагаад Монголын анагаах ухаан гэж  онцолж байна гэхээр Уламжлалт анагаах ухаан гэдэг ойлголт 1990  оноос эхэлсэн нэр томъёо. 1990 оноос өмнө монголд уламжлалт анагаах ухаан гэдэг ойлголт байгаагүй. Одоо бидний  уламжлалт гээд байгаа нь монголын анагаах ухааны уг сурвалж юм. Энэ уг сурвалж  нь хэзээ үүссэн гэвэл 5000 жилийн өмнө. Тэрнээс ч өмнө байж болно. Судлаач хүн шинжлэх ухааны баримттай, анагаах ухаанд хэрэглэж байсан олдвор олдсон тэр цагаас эхлэн наашлуулж тооцдог. Магадгүй тэрнээс өмнөх үеийн олдвор олдвол урагшлах боломжтой. Мэдээж оюун ухаант хүн үүсээд 20-30 мянган жил болсон гэхэд хүн  төрөлхтөнтэй анагаах ухаан эн чацуу. Ингээд бодохоор нэн эртний түүхтэй салбар. Гэхдээ бид сэтгэлийн хөөрлөөр ч юм уу, иш баримтгүй юм хэлж ярьж болохгүй.

    бй

    Иш баримт олдсон цагаас авч үзвэл монголын анагаах ухааны эхлэл бол ердөө дом засал. Дангаараа яваад байсан уу гэвэл бас үгүй. Жишээ нь, Хүннүгийн үед Хятадын анагаах ухаан нөлөөлж, Хятадын анагаах ухаанд Хүннүгийн анагаах ухаан нөлөөлж ирсэн баримт байна. Хоёр хөрш улсууд оюуны  болон эдийн соёлоо солилцож байснаас гадна анагаах ухааны мэдлэгээ солилцож байсан байна. Жужаны үед Энэтхэгийн Айридын анагаах ухаан дэлгэрч, санскрит хэлээр хэн гэдэг эрдэмтэн судалж, хэрэглуж байсан гэдэг нь ч түүхийн баримтаар олдсон. Ингэж буддын шашин дэлгэрэхээс өмнө Дорнын улс орнууд анагаах ухааны мэдлэгээ солилцож, эдийн болон оюуны соёлын хамт  дэлгэрч ирсэн.

    б

    Харамсалтай нь Түрэг, Уйгарын үед Монгол түмэн харьяат албат нь болж анагаах ухааны хөгжил түр дарагдсан. Хятан улс гарч ирж, түүний дараа Их Монгол улс байгуулагдсанаар 13 дугаар зуунд монгол үндэстэн өөрийнхөөрөө хөгжих боломжийг Их эзэн Чингис хаан олгосон. Чингис хааны үед өмнөх анагаах ухаануудын эх сурвалж баримт бичиг ховордчихсон байсан. Нүүдэлчдийн нэг онцлог бий хичнээн сайхан зүйлийг хөгжүүлдэг ч гэсэн бичиг цаасаар хадгалах нь ховор. Хадгалж үлдээлээ гэхэд дайн тулааны явцад үрэгдэх нь их байдаг. Тийм учраас уламжилж ирсэн юм их бага. Тэр бүхнийг Хятадын болон Түвдийн анагаах ухааны түүхийн эх сурвалжуудаас олж тогтоож байна.

    Б

    Жишээ нь, энэ судар дотор  Жужаны  үе буюу  МЭ 4-5 дугаар зуунд Нирун улсын эмч нарын тухай, Баяхар, Бигүтэй, яаж дорно дахины анагаах ухаантай холбоотой байсан, ямар мэдээллийг авч байсан гээд олон баримтыг харж болно. 13-14 зууны үед Юань улсын үед Хубилай Сэцэн хаан Бээжинг Монголын нийслэл болгосон тэр үед анагаах ухааны салбарт маш их өөрчлөлт явагдаж, Арабын анагаах ухаанаар сэлбэгдсэн.  Мөн  тухайн үед монголын найман эмч Бээжинд  бүтээлээ туурвиж байсныг олж тогтоосон. Цаг үе нь тийм байж. 1368 онд Юань улс мөхөж, бага хаадын  үе эхэлж, дараа нь Манжууд эзэлсэн. Манжууд манайхыг эзлээд Бурханы шашин нилээн хучтэй орч ирэн 1578 онд Энэтхэгийн  Айридийн анагаах ухаан Төвдөөр дамжин орж ирсэн. 18-19 дүгээр зууны үед оргилдоо хүрч асар олон монгол эртэмтэд төрөн гарсан. Эдгээр эрдэмтэд бүгд төвд хэлээр зохиол бүтээлээ туурвиж, хөгжиж байсан ч 1937 онд хаагдаж, 60 жилийн дараа буюу 90 онд дахин сэргэсэн. Ингэхдээ Монголын уламжлалт анагаах ухаан гэсэн нэртэйгээр гарч ирсэн түүхтэй.

    ЙЯ

    -Та сая өгүүлсэн түүхийн баримтуудыг хамгийн сүүлд туурвисан “Монголын Анагаах ухааны түүх” дөрвөн боть номондоо оруулсан уу?

    -Тийм. Монголоор бичсэн дөрвөн боть, хураангуйлж англиар бичсэн нэг боть номондоо энэ бүхнийг дэлгэрэнгүй оруулсан байгаа. Сая би маш товчхоноор ярьж өглөө. Монголын анагаах ухааны онцлог нь  Энэтхэг, төвд, хятадын анагаах ухаанаар сэлбэгдэж ирсэн ч гэсэн нүүдэлчдийн буюу монголчуудын өвөг дээдсийн анагаах ухааныг багтааж өнөөдрийг хүрсэн. Одоо харахад Монголын уламжлалт анагаах ухаан хэд хэдэн хэсгээс бүрдсэн байна. Монголчуудын унаган анагаах ухаан дом засал, Айридын анагаах ухаан, Төвдийн анагаах ухаан, зүү төөнүүр буюу Хятадын анагаах ухаантай нэгдсэн. Монголчууд бусдын мэдлэгийг аваад шууд хуулбарлаагүй, энэ өргөн уудам нутаг дэвсгэр, хүн зоны онцлог, ургадаг ургамлын чанар хүч  чадал дээр тулгуурлаад бүгдийг нь өөрчилж өөрийн болгож авсан байна. Төвд анагаах ухаан, монгол анагаах ухаан хоёр адилхан гэж зарим хүмүүс үздэг. Үнэндээ онолын болон эмчилгээний хувьд  маш ялгаатай. Өвчний ангилал нь хүртэл өөр  байдаг.  Монгол хүн өөрийнхөөрөө л хийдэг.  Тийм юмыг бид судалж, орчуулж байна. Би саяхан “Туваагажид” буюу  “Үзэгсэдийн баясгалан” гэдэг номыг орчуулж дуусгалаа.  Жигээданзанжанцан гэдэг хүний бичсэн эмчилгээний гайхалтай ном байсан. Одоо удахгүй хэвлэгдэнэ. Тэр ном Төвд анагаах ухааны номоос огт өөр. Монголчуудад нийтлэг тохиолддог өвчнийг эмчилсэн арга туршлагаа нэгтгэж бичсэн ном. Сэтгэлгээ нь хүртэл өөр. 1937 онд гуравдугаар сарын 13 ны өдөр тухайн үеийн Төв хорооны тушаалаар Төвд ёсны эмнэлгийг хаасан. Ингэхдээ уламжлалт анагаах ухааны эмнэлэг гэж үзээгүй. Төвд ёсны эмнэлэг буюу ламын эмнэлэг гэж харсан. Учир нь тухайн үед  лам нар шавилан суудаг, төвдөөс бурхан шашинг даган ирсэн гэж үзэж хаах шийдвэр гаргасан юм билээ. Уг нь монголчуудын бариа, дом засал явж л байсан. Өнөөдөр уламжлалт анагаах ухаан, орчин цагийн анагаах ухаан гэж хоёр ангилаад байгаа ч хоёулаа монголынх. 1937 онд, бүр нарийн ярьвал 19 дүгээр зууны төгсгөл, 20 дугаар зууны эхэн үед монголд нэг л  анагаах ухаан байсан. Тэр нь Монголын анагаах ухаан. Тэгээд орчин цагийн анагаах ухаан Европ, Оросоор дамжин орж ирсэн. Эхэндээ Европ анагаах ухаан гэж нэрлэгдэж байгаад одоо орчин цагийн анагаах ухаан гэж нэрлэгдэж байна. Энэ маань Грекийн Герператийн үеийн анагаах ухаан, наашаа Дундад Азий И-Би Си гийн анагаах ухаан нэгдээд өнөөдрийн орчин  цагийн анагаах ухааныг бүрдүүлж байна. Дараа нь Энэтхэг, Хятадын уламжлалт анагаах ухаан, Төвдийнх, дараа нь Монголын уламжлалт анагаах ухаан ордог. Эд бүгд өөр өөрийн ялгаатай, тухайн улс орны газар нутаг, иргэдийн хоол хүнс, амьдрах орчин цөм өөр. Тиймээс бид монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлого хэрэгтэй. Хөгжүүлэхээсээ өмнө тэр бодлогыг хангаж өгдөг уламжлал, судар ном зэргийг сайн гаргаж өгөх ёстой. Тэрэн дотроосоо юуг нь бид хөгжүүлэх вэ. Юу нь манай бренд  байж болох вэ гэдгийг олох ёстой.

    ӨЙ

    -Уламжлалт анагаах ухааны судлаачид хэр их байдаг вэ?

    -Бий л дээ. 1990 оноос хойш Монголын анагаах ухааны онолын, түүхийн, эм судлалын чиглэлээр маш олон судлаачид гарч ирсэн. 20-30 хүн бий. Энэ бол сайшаалтай хэрэг. Гол нь судар номон дээрээ суурилах ёстой. Би юунд итгэдэг вэ гэхээр энэ маарамбуудын бичсэн судар номонд л  итгэдэг. Итгэхээс өөр аргагүй. Тааж болохгүй. Мэдлэг их аюултай. Судар номонд байгаа нэг үгийг л буруу тайлбал их аюул болно. Тийм учраас сударт байгаа анагаах ухааны үг нэг бүрийг нарийн сайн орчуулж, өнөө цагийн хэлний түвшинд буулгах ёстой. Ингэсний дараа сургалтанд ашиглана. Мэдээж зөв орчуулж байж үр дүн нь сайн байна. Гэхдээ хүн болгон орчуулаад байж бас чадахгүй. Орчууллаа гэхэд анагаах ухааны мэдлэг чухал.

    ӨЙ

    Анагаах ухааны мэдлэгээс гадна эмнэлзүйн сэтгэлгээ гэдэг ойлголт бий. Клиник ухаан буюу энэ мэдээллийн цаана эмнэлзүйн ямар процесс болсон бэ гэдгийг гярхай олж харах хэрэгтэй. Тэгэхгүй бол судар ном тэр болгон дэлгэрэнгүй байдаггүй.  Товч бөгөөд тодорхой ухаж ойлгохоор бичсэн нь ч байдаг. Би тэр ухааныг одоо л сайн гадарладаг болж байна. Ер нь судар ном тэр чигээрээ хэвлэгддэг. Тиймээс судар доторхыг тайлбарлах нь чухал. Юу агуулагдаж байгааг сайн ухаж ойлгоод түүнийгээ сурах бичиг болгох ёстой. Тэр сурах бичгээр эрдэм сурсан оюутан сайн эмч, сайн судлаач, сайн багш болох боломжтой. Би энэ талаар сонинд нийтлэл бичиж л байсан. Ер нь Оюутолгой, Таван толгойгоос олж байгаа ашгаас хэд дахин илүү ашгийг уламжлалт анагаах ухаанаас олох боломжтой. Яагаад гэвэл бидний өвөг дээдсийн олон зуун жил хуримтлуулсан мэдлэг гэдэг бол өөрөө асар мундаг зүйл. Мэдээж дотор нь ялгаж салгах хэрэгтэй. Хамгийн шимтэйг нь олж чадвал  олон бренд гаргаж чадна.

    Б

    Баруун европд алдартай “Бадма 28” гэдэг брэндийг буриад эмч гаргасан

    а

    -Уламжлалт анагаах ухааныг ашиглан бренд гаргасан туршлага бусад улс орнуудад байдаг юм болов уу?

    -Байгаа. Жишээлбэл, 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зууны эхэн үед Буриадад Петр Александервич Бадмаев гэдэг хүн Төвд ёсны эмнэлэгт суралцсан. Тэрээр анагаах ухааны дөрвөн үндэс дээр суурилж, Шүнгийн номыг үзсэн. Шүнгийн ном гэдэг нь анагаах ухааны гол ном. Энэ номыг маш сайн үзээд нэр алдартай болж, улсаар Петр хааны хүүг эмчилж, Загалмайтны шашинд ороод хааны ордонд ажиллаж байсан. Октябрын хувьсгал гарсан тул баруун луу дүрэвсэн. Тэгээд өөрийнхөө сурсан мэдлэгээ дараагийн үедээ дамжуулсан. Ер нь мэдлэг их хэцүү зүйл. Сурч байгаа хүн нь төвд хэлтэй, эсвэл уламжлалт анагаах ухаанд сонирхолтой байх ёстой.

    чб

    Түүний хувьд хэн нь өвлөсөн нь бүрхэг байгаа ч нэг юм үлдээсэн. Юу үлдсэн гэвэл одоо баруун европд хамгийн их алдартай “Бадма 28” гэдэг эм.  Бадмаев эмчийн Бадма 28 гэдэг нь 28 найрлагатай. Нэг л эмийг авч  үлдээд Швейцарт асар том эмийн үйлдвэртэй болж, дэлхийг хангаж байна. Бүх өвчинд уудаг эм. Бидний олж тогтоосноор уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг 4000 орчим эмийн жор бий. Тэрний ганц нь л бадма 28 гэдэг бренд болж чадаж байхад цаана нь бидэнд боломж байна. Энэ үйлдвэрийн цаана маш олно хүн мөнгөжиж, хөрөнгөжиж,  тэр эмээ сурталчилаад үйлдвэрлээд л сууж байдаг.

    \

    Тэр эмийг нь судлаар үзэхээр “Гавар 25” гэдэг эмэнд гуравхан найрлага нэмээд 28 болгоод нэрийг нь өөрийнхөө “Бадма”-г өгчихсөн. Бидэнд ийм боломж байна. Мөн ханах, хатгах, төөнөх, илэн бариа, даран бариа, эвлүүлэн бариа энэ бүхэн нарийн технологитой. Бариа засал бол их өвөрмөц. Бариа заслыг би их зөв арга гэж боддог. Тиймээс бариа заслыг аргатай нь, технологитой нь зөв хөгжүүлэх ёстой. Монголд бариа засал хөгжсөн. Гудамжинд байдаг бариа засал, массаж хийдэг газрууд байх ёстой зүйл. Тай массаж байна. Энэ бүхнийг гадуурхаж болохгүй. Гол нь бүгдийг нь лицензжүүлж, албан ёсны зөвшөөрөлтэй болгох ёстой. Харин анагаах ухааны массаж буюу эмчилгээний массаж жинхэнэ онолтой, өөрийн тодорхой технолгитой, өөрийн арга барилтай. Бариа засалын цаад мөн  чанар бүгд адилхан. Японы Амма Шацу, Хятадын Түнай, Тай массаж, Энэтхэгийн Инди массаж, Монгол бариа заслын цаад зарчим нь ялгаагүй ч өөр өөрийн онцлог техник байна.

    өб

    Жишээ нь, тархины доргилт. Тархины доргилтыг Монголоос өөр хаана ч оношилж, барьж эмчилдэг арга техник байдаггүй. Би Төвдөд 1993-1994 онд суралцаж байхад Төвд эмч нар тархины доргилтыг барих тухай ойлголт байхгүй. Зөвхөн эм өгч эмчилдэг байсан. Тэгэхээр тархи доргилтыг эмчлэх нь Монголчуудын унаган арга, бренд мөн. Энэ  аргыг сайн хөгжүүлж сургалтанд сайн заах хэрэгтэй. Би үнэнийг хэлэхэд Долоон буудал ч юм уу, Баянхошжуунд нэг сайн бариач өвөө, эмээ байдагт мэрэгжлийн хүнийхээ хувьд жаахан харамсдаг. Бариач гэдэг бол бие даасан мэргэжил. Уламжлалт анагаах ухааны сургуульд зургаан жил суралцаж эмчийн мэргэжил эзэмшсэн хүний хийх ажил. Энэ хүн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй, тусгай лицензтэй, ямар нэгэн алдаа гарвал хариуцлага хүлээх үүрэгтэй. Гэтэл гарын дүйтэй, өвөө эмээгээсээ уламжилсан аргаараа мэргэжлийн бус хүн бариа хийж байгаагаас хэдэн хүнд сайн  үр дүн гарч, хэдэн хүнд үр дүн гарахгүй байгааг мэдэх аргагүй. Амь насаа алдсан харамсалтай тохиолдол ч байдаг. Тийм учраас яг эмч хүний хэмжээнд очиход төвөгтэй. Тиймээс цаашдаа лицензжүүлж, албажуулах ёстой. Ингэж байж хариуцлага тооцох ёстой. Сайн хийж байгаа нь сайнаар, муу бол мууг нь хэлэх ёстой.

    ө

    Үнэндээ одоо бол  лам хүн, бөө хүн хүртэл бариа засал хийж байгаа. Цаана нь хүний эрүүл мэнд, амь нас байгаа. Нөгөө талаар алдаа гарсан тохиодолд уламжлалт анагаах ухааны нэр хүндийг унагах талтай. Уламжлалтын эмчийг зөвхөн бариа засалч, зүүний эмч мэтээр нийгэмд ойлгодог. Гэтэл бариа засал, зүү тавих, төөнүүр хийх нь уламжлалт анагаах ухааны эмч хүний ажлын өчүүхэн нэг хэсэг. Бид чинь зургаан жил суралцаад шалгалт өгөөд дахиад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах шалгалтыг дахиж өгч байж тусгай зөвшөөрөл авна. Тусгай зөвшөөрлөө таван жилээр аваад сунгаж явдаг. Би Төвдөд сурч байхдаа Төвдийн лам нар анагаах ухааны дөрвөн үндэсээ үзээд л шууд хүн үзэж оношилж, эмчилж болно гэж бодтол тэр нь хориотой байсан. Гэтэл лам байгаад анагаах ухааны дөрвөн үндсээ үзэж цээжилсэн байсан ч төвд анагаах ухааны дээд сургуулиа төгсөж, диплом авч, лицензтэй болж байж сая эмч болдог.  Манайд бол жор барьдаг хүмүүс мэр сэр байна л даа. Энэ нь ямар учиртай юм гэхээр бид нэг талаас өөрсдийгөө шүүмжлэх ёстой. Уламжлалт анагаах ухааны эмч нар ний нуугүй хэлэхэд тэр хүмүүсээс илүү байж, нийгмийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа. Тэгэхээр чаддаг эмчийг  бэлтгэх нь хамгийн чухал.

    бй

    -Та тэгвэл хичнээн шавь бэлдээд байна?

    -Анагаах ухааны боловсролын салбарт би 20 жил ажилласан. Ер нь бол шавь нар хэдэн зуугаар бий. Анагаахын улсын болон хувийн сургуулиуд, мэргэжил дээшлүүлэх институт, европ анагаах ухааны эмч нарт 3, 6, 10 сарын мэргэжил дээшлүүлэх уламжлалт анагаах ухааны курст багшилж байсан. Одоо бол зургаан жилээр улдамжлалт анагаах ухааны эмч нарыг бэлдэж, судалгааны ажилд олон жил ажилласан байна. Дээр нь практикийн байгууллагад ажилласан. Цаашдаа ч өөрийн олсон мэдлэгтээ тулгуурлдаад сургалтан дээрээ анхаарах сонирхол илүү байгаа. Гэхдээ аль нэгийг нь дагнахгүй бол гурвуулангий нь  хийх их хэцүү. Жишээ нь, би хувийн эмнэлэг байгуулаад ажиллах боломжтой. Тэгвэл сургалт хохирно. Энэ хоёрыг зэрэгцүүлж болохгүй юм билээ. Би үзсэн л дээ. Би 20 ортой эмнэлэг байгуулаад ажиллахад бараг л хамт хонож байж өвчтөнд үр дүн нь гарна. Монголчуудын өвчин их архаг болсон. Их хүнд. Дээр нь маш олон газраар олон эмч, барьдаг үздэг хүний гараар орчихсон байдаг. Ийм хүмүүстэй  ажиллана гэдэг маш их хүч, хөдлөлмөр шаардах юм байна лээ. Гэтэл сургуулиуд ирж ажиллаач, багшлаа ч гэнэ. Тэгээд би өдөр нь багшлаад, орой нь хүн үзнэ гэдэг болохгүй байсан. Гол нь аль завандаа судалгааны ажлаа хийх вэ гээд клиникийн ажлаа хойш тавьсан. Сургалт, судалгаа хоёроо анхаарч сайн шавь нар бэлдье. Туршлагаа шавь нарт өгье гэж бодож байна. Би ганцаараа эмнэлэг байгуулж, ажилласанаас 30 юм уу, 100 хүнд эрдэм мэдлэгээ зааж, хуваалцах хэрэгтэй. Энэ нь нийгэмд ч хэрэгтэй. Алийг нь сонгох вэ гэдэг шаардлага тулгараад би сургалтаа сонгоод явж байна. Сургалтаа сайн явуулах юмсан, шавь нараа гэгээрүүлэх нь чухал гэдгийг би маш сайн ойлгосон.

    6

    Хүн өөрөө капитал болох ёстой

    6

    -Уламжлалт анагаах ухаанаар суралцах сонирхолтой хүн хэр их байдаг юм. Орчин үеийн оюутнууд хэр сайн суралцаж байна?

    Ер нь бол өндөр ш дээ. Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмч бэлддэг хувийн болон улсын таван дээд сургууль байна. Тэгэхээр энэ бол шаардлага. Гол нь нийгмийн шаардлага хангасан чанартай эмч бэлтгэх хэрэгтэй. Эхлээд бид төвд хэлтэй ноцолдуулна. Төвд хэлийг төвд соёлыг судлах, төвд хүнтэй ярихаар бэлдүүлж байгаа биш. Өнгөрсөн 400 жилийн хугацаанд буюу 16-20 дугаар зууны хооронд монгол эмч нарын Төвд хэлээр бичсэн анагаах эрдмийн ном зохиолын уншиж ойлгоход хэрэгтэй. Одоогоор бидний олж тогтоосон 70 –аад зохиол байна. Үүнээс ч олон бий. Мөн анагаах ухааны дөрвөн үндэс гэдэг үндсэн сурах бичгийг төвдөөр нь, монголоор, англиар нь  уншиж судлах ёстой. Англи хэлээр энэ эрдмээ илэрхийлэх нь маш чухал. Тиймээс сүүлийн үед анагаах ухааны дөрвөн үндэс ном дэлхий нийтийн анхаарлын төвд орж, хэд хэдэн хэлээр орчуулагдсан. Тиймээс англи, монгол, төвд хэлээр хослуулж заах нь үнэхээр урамтай. Гэхдээ гурван хэлээр зэрэгцүүлж, уламжлалт анагаах ухааныг зургаан жил заана гэдэг өөрөө их хэцүү л дээ. Өдөр шөнөгүй нухаж байж сурна. Миний хувьд гэхэд л найз нөхөдл байлгүй яахав. Гэхдээ л уулзах зав гарахгүй байна. Сүүлийн 15 жил бараг баранд орж үзсэнгүй. Биллиард тоглох ойлголт бүүр байхгүй. Энэ яваа насандаа би  ингээд л дуусна. Тэгэхээс өөр ямар ч арга байхгүй. Хөдөө гарч зугаалж ирээд ажлаа хийнэ гэж байдаггүй. Ер нь бол энэ номоноос долоо хоног хөндийрчихөөд буцаад орж чаддаггүй. Өөрөө тэрэндээ шанална. Энүүгээр тойрч алхаад л. Нэг орвол гарна гэж байхгүй. Тэгээд л үргэлжлээд явна. Лекцээ очиж уншчихаад л эргээд ороод ирнэ. Ганцхан ирдэг замтай тэрүүгээрээ явна. Ер нь бол гэр орны нөхцөл их чухал. Гэр бүлийн маань хувийн бизнес эрхэлдэг тулдаа л би яваа. Тэр хүний олсон ихэнх мөнгийг би ном сударт зараад л, бие биенийгээ нөхөөд л явж байна даа. Миний өнгөрсөн хугацаанд олж авсан нэг чухал зүйл бол “Хүн өөрөө капитал болох ёстой”.  Тодруулбал, нэг л өдөр Японы нэг олон улсын байгууллагаас хамтарч ажиллая гэж дуудсан. Тэр бол 2006 онд би ажлаа өгчихөөд Энэтхэгт байсан үе. Гэтэл Энэтхэгт байхад их аятайхан санал тавьсан. Япончууд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж “Вансэмбэрүү Монгол” ТББ байгуулсан. Тэгээд хөдөөгүүр “Өрхийн эмийн сан” ажлуулаад арван хэдэн уламжлалт эмтэй, эрүүл амьдрах ухааны лекц уншаад хүнээ үзээд эмээ яаж хэрэглэхийг зөөж өгсөн. Найман аймгийн 34 сумын 20-иод мянган өрхөөр явсан. Тэр төслийг эхлүүлэхээс өмнө Япончууд дуудаад тэргүүнтэй нь ярилцахад санал тавьсан. Тэдний өгч байгаа цалин, дэмжлэг зэрэг нь үнэхээр өөр байсан. Сүүлд нь надад хэлж байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Уламжлалт анагаах ухааны салбарт хэн гэдэг хүн байдаг юм. Ямар бүтээл гаргасан, ямар түвюшинд байсан үэргийг япончууд маш нарийн судалсан байсан.  Японы 100 хувийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хэрэгжсэн уг төсөл миний 2002 онд хамгийн анх англиар хэвлүүлсэн номыг маань тэр хүн олж үзсэнээс эхэлсэн. 2006 онд надад тэр саналыг тавьж, Анагаах уханы номыг англи хэлээр бичсэн хүн монголд бас байдаг юм байжээ гэж гайхсанаа хэлж байлаа. Энэ төслөөс үүдэн би “Монголчуудын эрүүл амьдрах ухаан” гэдэг ногоон номоо гаргасан. Энэ ном маань эхлээд нимгэн байгаад хэвлэгдэх бүртээ шинэчлэгдээд зузаан болж, “Вансэмбэрүү Монгол”ТББ ийн захилгаар 54 мянган хувь хэвлэгдсэн. Маш олон хувь. Гадуур бараг харагддагүй мөртлөө айлуудаар их байдаг юм билээ. Энэ номонд судараас эрүүл амьдрах ухааныг аваад бусад мэдээллийг нэмж нэгтгээд ерөөсөө монголчуудын эрүүл амьдрах ухаан бол шинжлэх ухааны нэг салбар байсан гэж тогтоосон. Цаашид ч энэ утгаар нь хөгжүүлэх ёчстой. Одоо төсөл маань дууссан ч монголчуудын эрүүл амьдрах ухааны нэвтэрхий толь хийе гэж төлөвлөсөн байгаа. Энэнд хэрэгтэй асар их материал ч байна. Зөвхөн энэ ном Япончуудын захилгаар 5 удаа хэвлэлтэд орсон. Миний анхны англи хэл дээр гаргасан ном байна. Зүү заслын номыг орчуулж хийж байсан. Оюутнуудад зориулсан төвд монгол англи монгол бичиг гэсэн сурах бичгийг жижигхэн болгоод хэвлүүлсэн. Би ер нь монгол бичгээ орхидоггүй.

    6

    -Монгол бичгээр хэвлэгдсэн анагаах ухааны ном ер нь хэр байдаг юм?

    -Ер нь бол анагаар ухааны дөрвөн үндэсийг орчуулсан ном их биш ч байгаа. Харин монгол бичиг, тод бичгээр туурвисан домын судрууд хэд хэд бийг тогтоосон. Миний бичсэн 72 маарамбын намтар гэдэг 1999 онд бичсэн номыг Өвөрмонголчууд монгол бичгээр хэвлүүлсэн. Тэд номоо гаргахын өмнө надад хэлж, хянуулаад хэвлүүлсэн. Би баяртай байгаа. Хятадад хэвлэгдэж байна тоож байна. Түүнчлэн гадаадад зориулсан монголчуудын эрүүл амьдрах нууцын тайлал гээд ногоон номныхоо хамгийн  шимтэй хэсгийг англиар гаргасан. Шинжлэх ухааны докторын десертаци маань явсаар байгаад одоо Монголын анагаах ухааны дөрвөн боть болсон. Мөн миний бичсэн ном НҮБ-ийн зургаан хэлдээр хэвлэгдсэн байсныг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн номын сангаас олсон. Интернэтээр хайж байгаад араб, хятад хэлээр хэвлэгдсэнийг нь захисан байгаа.

    6

    Юм хийж, хөдөлмөрлөж байгаа хүнд хэрэгтэй зүйл нь их олддог

    6

    -Судалгааны ажлаа хийхийн тулд хэр их аялсан бэ?

    -Ёстой нэг явж өгсөн дөө. Өрөөнд суугаад ном судар уншиж судлаж суухаас явах нь илүү байдаг. Шинжаан Уйгар, Бор тал, Ховог сайр, урагшаа Хөхнуур, Утай Гүмбүм, Горму гээд Төвдийн нэг газар байна. Лхас байна. Лхасын төв номын сан, Лхасын Төвд эмнэлгийн номын санд сууж явсандаа их бахархдаг. Хятадаар бол их явсан. Аман мэдээлэл цуглуулж, уулзсан хүн болгоноос мэдээлэл авч байж энэ “Монголын уламжлалт анагаах ухааны түүх” хэмээх дөрвөн боть номыг бүтээсэн. Энэтхэгт 5 удаа очлоо. Далай ламын амьдардаг Дарамсалад очиж сурч байлаа. Дарамсалагийн Төвд номын санд маш их түүх, материал хадаглагдсан байдаг. Тэндээс монголын анагаах ухааны түүхтэй холбоотой олон баримт олж байсан. Делид Айридын анагаах ухаан, нунани гээд олон анагаах ухаан, Тайланд, Япон, Өмнөд Солонгос гээд их олон газраар явж байж энэ ботио бий болгосон. Энэтхэгээс гэхэд Айридын анагаах ухааныг англи, санскрит хэлээр гаргасан дөрвөн дэвтэр сурах бичиг гаргасныг олсон. Энэтхэгчүүдийн онцлог нь олон жил Английн колони байсан учраас бүх юм нь англиар бичигддэг. Дээр нь бичгийн англи хэлний соёл нь маш өндөр гэж би боддог.

    6

    -Судар номоо та хаанаас авдаг вэ?

    -Монголоос. Гэхдээ их эртнээс цуглуулж эхэлсэн. Одоо бол нэг судрыг худалдаж авч дийлэхгүй болсон. Ер нь анагаахын судрыг гадагшаа гаргаад алдчихгүй юмсан гэж бодоод судар их худалдаж авдаг. Нарантуул захын ховор хуучин эд зүйл худалддаг газраар заримдаа явахаар судар таарна. Хоёр ч судар худалдаж авсан. Зарим судар нь хэт их үнэтэй байгаад худалдаж авч чадалгүй алдсан тохиолдол хэд хэд бий. Тэрэндээ их харамсаж явдаг. Монголын юм монголдоо байгаасай гэж боддог. Гэхдээ ихэнх нь буянтай хүмүүс надад бэлэглэсэн. Мөн юм хийж, бүтээж, оролдож, хөдөлмөрлөж байгаа хүнд хэрэгтэй зүйл нь их олддог гэдэгт итгэсэн. Би өөрөө хүртэл гайхдаг. Заримдаа хөгшчүүл утсаар дуудна. Эрдэнэтээс дуудаад миний хүү манайд нэг судар байна, чи хүрээд ирэхгүй юу гэнэ. Явж очоод нэг сайхан хононо. Эмч хүн байна, судсыг нь барьж эм тан өгч, бариа хийж өгнө. Эрдэнэтээс арваад судар надад өгсөн хүн бий. Өөрөө үзэж байгаад шашны холбогдолтой юмуу бусад зүйлсийг нь нөгөө айлдаа буцааж өгөөд зөвхөн анагаах ухаантай холботойг нь л авдаг. 1987 оноос эхэлж цуглуулсан. 1990 он хүртэл зүгээр аваад яв гэдэг байлаа. Дараа нь үнэд орж эхэлсэн.  Одоо бол худалдаж авна гэсэн ойлголт байхгүй болсон. Заримдаа энд тэнд явж байхад судар ном авъя гэхээр хүмүүс үнэрхдэг. Яахав ганц нэг юм мэддэг хүмүүст хадгалагдаж байгааг нь сольж хольж унших тохиолдол байна. Тэгэхдээ би яаж ийж байгаад ховор номнуудыг олоод л авдаг. Сүүлийн жилүүдэд Төвдүүд судараа ном болгоод гаргадаг болсон. Тэрнийг нь олж ирж байна. Жишээлбэл, энэ монгол хүний ном. Жамбалдор гэдэг хүний ном. Төвдөд дэвтэрлээд гаргачихсан.  Энэ ховор ном Төвдийн алдартай эмч нарын намтар дотор Монгол эмчийг Төвд хүн болгоод гаргачихсан байсан. Тиймээс бид өөрсдийн түүхээ хурдан судалж гаргах ёстой.  Сүнпан Ишбалжир гэдэг төвд нэр. Гэтэл бүтээлээ төвд хэлээр бичдэг монгол эмч байсан. Төвдөөр бичдэг тул гадаадын судлаачид монгол уу, төвд үү гэж ялгахгүй. Гэтэл Сүнпан чинь монгол, торгууд ойрд хүн байдаг. Номын санд маань энэтхэг, санскрит, хятад, төвд, монгол хэлээр бичигдсэн судар ном сурах бичиг гээд хэрэгтэй бүх номнууд минь бий. Уламжлалат анагаах ухаантай холбоотой бүтээлүүдийг номын сандаа хадгалдаг. З40 гаруй бүтээл гаргасны 60 шахам нь ном бусад нь судалгааны бүтээлүүд. Надаас өөр хүн хүрдэггүй учраас хаан юу байгаагаа мэддэг. Заримдаа будилна. Өөртөө бухимдана. Гэхдээ цэгцтэй учраас гайгүй шүү. Миний шүтээн болсон сударнуудын баринтагууд нь анхныхаараа байгаа. Угаачихаар үнэр нь арилчихна гээд аль болох битүү байлгана. Номын сангийн шүүгээгээ өөрөө зургийг нь гаргаж байж захилгаар хийлгэж байлаа.

    5

    VIII зуунд монгол эмч олон улсын анагаах ухааны хуралд сууж байсан

    6

    -Өөр улс оронд судалгаа хийж явахад сэтгэл хөдөлгөсөн баримт хэр их гарч ирдэг вэ?

    -Байгаа. Жишээлбэл 14 дүгээр зууны үеийн Шатмусгэж хүн бий. Түүнийг монгол хүн гэж үзэж байгаа. Тэр хүний бичсэн “Билэг туссан танхимын туршлагт жор” гэдэг эмийн ном байгаа. Монгол хүн хятал улсад эмийн ном бичсэн нь энэ. Тэр номны зарим хэсэг нь Японы Токио хотын Кэтисатэ гэдэг институтэд хадгалаатай байсан. Бас их сайхан мэдрэмж төрсөн. Лхаст явж байгаад хоёр гоё ном олсон. Нэг нь “Лүтэгёндонгомбйн намтар” сүүлийн үеийн хувилбараар олдсон. Хоёрт, Гэсэр шанцайжамцын “Төвдийн анагаах ухааны түүх” ном олдсон. Энэ хоёр номон дотроос гайхалтай мэдээллийг уншиж болно. Наймдугаар зууны үед Төвдөд олон улсын хурал болж байсан. Тэр хуралд монгол хүн очиж байсан. Очихдоо өөрийн номыг авч очсон. Тэрхүү олон улсын хуралд есөн орноос есөн эмч ирээд төвдийн эмч Лүтэгёндонгомботой ном хаялцсан. Тэгээд Насанбирваа гэдэг монгол эмч асуулт асууж байсан гэж тэмдэглэгдсэн. Наймдугаар зуунд монгол эмч олон улсын анагаах ухааны хуралд сууж байсан гэдэг өөрөө их гайхалтай. Судалгааны явцад хамгийн сонирхолтой нь гавлын ясандл хийсэн хагалгаа байна. Гавал нь өмнө археологийн олдвороор монголоос олдсон байсан. Гэтэл тэрнийг батлах эх сурвалжийн мэдээ баримтууд олдсон. Уг баримтад монголчууд гавлын ясыг цоолдог 35 арга хэрэглэдэг гэсэн баримтыг сударт тэмдэглэсэн байсан. Миний энэ их нандигнасан судар маань одоо цоороод байна. Энэ “Лүтэгёндонгомбйн намтар” судрыг таньдаг хүнээсээ авсан. Надад өгсөнд их баярласан. Би их азтай. Нэг таньдаг хүн маань гэртээ дуудаж, хавдартай хүнийг маань үзэж, зөвлөгөө өгөөч ээ гээд очсон. Очоод хүнээ үзэж, зөвлөгөө өгчихөөд явах гэтэл хоол идээд яв гэлээ. Өдрийн цайны цаг байсан тул  зөвшөөрөөд гараа угаачихаад том өрөөнд нь орсон чинь шүүгээн дээр нь зөндөө судар хураачихсан байв.  Эн юун судрууд юм гэвэл манай өвөөгийнх юм аа. Өвөө маань өнгөрчихсөн яах ёстойг мэдэхгүй юм. Ганданд аваачиж өгдөг юм уу сайн мэдэхгүй байна гэлээ. Би хоол болох хооронд үзэж болох уу гэсэн дотроос энэ судар гараад ирсэн. Энэ судрыг хараад “Лүтэгёндонгомбын намтар”-ыг олчихлоо гэж ямар их баярласан гээч.  Уншаад  үзсэн яг мөн. Наадад өгч болох уу гэвэл  Ав ав. Ганданд өгөх гэж байсан юм гээд гэртээ бөөн баяр ирсэн. Ирээд орчуулаад түүхийн номнууддаа оруулсан. Миний номнууд гадаадын хэвлэлүүдээр их гардаг. Хамгийн сүүлд Данийн нэг сэтгүүлд миний  бүтээлийг орчуулж номонд оруулсан байсныг интернэтээс оллоо. Ер нь интернэтээр юм хайгаад явж байхад сонин тохиолдол их гардаг. АНУ-ын Конгрессын номын санд миний зургаан ном байхыг хараад өөрөөрөө бахархмаар санагдсан. Ямар сонин юм бэ гээд уулга алдсан. Гүүглээр хайхаар гараад ирнэ. Австралийн үндэсний номны сан, Оросын номны санд ч миний ном байдаг юм билээ.

    5

    “Хүн хэврэг, цаас мөнх”

    6

    -Энэ бүх амжилтын гаргаж, энэ бүх аз жаргалыг мэдрэхэд мэдээж гэр бүлийн хүн маш их тусалдаг байх. Нөгөө талар ажил судалгаандаа улайраад явчихаар арын ажлыг тань дааж үлддэг гэр бүлийн  хэүнээ танилцуулаач?

    -Эхнэрээ мэдээж нилээн зовоосон. Гэхдээ гэр бүлийн аз жаргал чухал байлгүй яахав. Онцлог нь гэвэл эхнэр бид хоёр нэг мэргэжилтэй. Тэгэхгүй бол хэцүү шүү дээ. Нэг нөхөр ном шагайгаад байдаг. Амьдралд ямар ч нэмэр болохгүй байна гээд асуудал үүсэх байсан байх. Бид хоёр уламжлалт анагаах ухааны эмч. Эхнэр маань Хятадын Тяньжин хотод зүү төөнүүрээр мэргэжил дээшлүүлсэн. Хятад хэлтэй,орос хэлэнд надаас сайн. Орос ,хятад хэлэнд миний жинхэн ар тал болдог. Төвд, англи хэл болон бусад хэлийг би өөрөө зохицууулаад хийдпэг. Үнэндээ Ш.Болд гэдэг хүний нэр гарч байгаа боловч манай гэрийнхэний хамтын бүтээл. Индексүүдийг охин хийж өгдөг. Зарим бичвэрүүдийг миний хүү хийж өгнө. Хүү маань ЭМШУИС-ийн дөрөвдүгээр курс. Бас эмч болно. Өөрөө хүслээрээ энэ мэргэжлийг сонгосон. Маш дуртай. Би түүнийг орчин цагийн анагаах ухааныг сонгохыг зөвлөсөн. Яагаад гэвэл Орчин цагийн анагаах ухааныг сайн сурчих. Уламжлалт анагаах ухааныг аав нь шавилан сургалтаар  заагаад өгчихөж чадна. Яагаад гэвэл заагаад өгөх аавьтай байгаа нь хүүгийн маань давуу тал. Нэг талаар азтай. Тиймээс миний бага мэддэгийг чи мэд, би мэддэгээ дараа нь заагаад өгчихнө гэж зөвлөсөн. Охин маань МУИС-ын олон улс судлалын чиглэлээр суралцдаг. Төгсөх курс. Харин гэр бүлийн хүн маань миний бүх бүтээлийн ерөнхий редактор. Өөрөө мэргэжлийн хүн учраас энэндээ ч их дуртай. Дээр нь монгол хэлэнд маш сайн. Сэлэнгэ аймгийн дунд сургуулийг алтан медальтай төгссөн гэж болно. Анагаах ухааныг их сургуулийг бас онц дүнтэй төгссөн. Тэгэхээр монгол хэлний дүрэмдээ сайн. Алдааг сайн олж харж, үгийн утгыг маш сайн илэрхийлж  чаддаг. Гэр бүлээрээ миний бүтээлд оролцдог. Заримдаа найз нөхөд маань ирээд хэлдэг л дээ. Чи уйддаггүй юм уу гэж надаас асууна. Дандаа л ном шагайж байх юм уйтгартай биш үү. Хүний амьдралын сайн сайхныг олж хараач гэж хэлдэг. Миний ямар их аз жаргал эдэлж, таашаал авч байгааг надаас өөр хэн ч мэдэхгүй. Нөгөө талаас тэдний  шүүмжилдэг нь өөрийнхөө, аавынхаа, удмынхаа намтарыг бичиж байгаа бол ингэж суухад харамсах юм алга. Гэтэл Монгол Улсын түүхийг ингэж судлаад, монголын анагаах ухааныг түүхийг бүтэн болгох гэж 20 жил ингэж нойртой нойрогүй явах  гэж дээ. Энэ ер нь чамд ямар хэрэгтэй юм гэж асуух хүн ч байдаг. Гэхдээ нэг айхтар үг байдаг ш дээ. “Хүн хэврэг. Цаас мөнх” . Би энэ үгэнд итгэдэг. Өнөөдрөөр дүгнэж болохгүй. Ирээдүйд хэрэгтэй. Одоо л хэн нэгэн хийхгүй бол энэ судар нэг өдөр дуусч магадгүй харамсалтай болох юм. Үнэхээр 20 жилийн хугацаанд Монголын анагаах ухааныг бүтэн бичсэн нэг ч түүх олоогүй. Гэхдээ мэр сэр жижиг байдлаар бичсэн бүтээлдүүд бий л дээ. Миний хувьд Монголын анагаах ухааны 5000 жилийн түүхийг бичиж, түүнийгээ англиар бичлээ. Уламжлалт анагаах ухааны салбарт англиар хэвлэгдсэн есөн ном бий. Энэ маань өөрөө туршлага. Нэр томъёоноос эхлээд эхлэлийг нь тавина гэдэг их хэцүү л дээ. Энэ судалгааны явцад өөрөөсөө таашаал авч, өөртөө омогшох үе цөөнгүй байлаа. Уламжлалт анагаах ухаан цаашдаа хөгжих ёстой гэдгийг баталгаажуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан гэж бодож байна. Хоёрдугаарт, монголын анагаах ухааны түүхийн шинжлэх ухаан гэдэг салбар байдаг юм байна гэдгийг харуулж эхний шатыг тавьсан хэмээн ботийг маань хянасан, шүүмжлэгч нар хэллээ. Монголчуудын эрүүл амьдрах ухаан гэдэг өөрөө шинжлэх ухааны салбар. Энийг цааш нь судлах ёстой юм байна. Жишээ нь, Япон хүний дундаж наслалт 85, монголчуудынх 67. Бид бага наслаж байгаа биз. Гэтэл Япон хүний дундаж наслалтын  нууц гээд тэдний иддэг хоол хүнсийг хэрэглэвэл бид бүүр богино наслана. Яагаад гэвэл монголчуудын урт наслах ухааны тухай ойлголтыг монголчуудын нүүдэлчин амьдралын түүх дотроос хамгийн эрүүл бөгөөд,  өвчнөөс урьдчилан сэргийлсэн, зөв зохистой хооллолт, амьдралын хэв маягыг судлаж, тэрийгээ буцаагаад өнөөдрийн хүмүүст  хэрэгжүүлж, хүмүүс маань ойлгож хэрэгжүүлэх юм бол урт наслана. Тэрнээс биш америкт, швейцарит ингэж урт насалдаг юм гэж ярих хэрэгггүй. Тэд өөрсдийн л онцлогыг судалж гаргаж ирсэн. Монголчуудын хувьд хамгийн зөв хэлбэр нь  дөрвөн улиралд таван өнгийн идээгээ идэх ёстой. Ногон идээг намар, хар улаан идээг өвөл, шар идээг хавар, зун нь цагаан идээг идэх ёстой.

    6

    Монголчууд “памперс”-ийг бүтээсэн

    6

    -Таван өнгийн идээ гэхээр зарим хүмүүсийн мэдэхгүй байх вий?

    -Тийм, тэгэлгүй яахав. Судалгаа хийгээд явж байхад монголчууд өөрийн гэсэн аягатайгаа явдаг байсан юм гэнэ лээ гэж хүмүүс маш итгэлгүй хэлж байхтай таарсан. Гэтэл өнөөдөр тэр байх ёстой зүйл. Би лекц уншиж байхдаа хэлдэг. Танай ам бүл хэд вэ, гэртээ хэдэн аягатай вэ гэж.  Дөрөв гэхэл нь өрвөн аягаа үлдээгээд бусдыг нь  хагалаад хаячихаарай гэдэг. Хүмүүс гаднаас орж ирвэл яах юм гэж асуудаг. Гаднаас хүн орж ирвэл өөрийн аягатайгаа орж ирэх ёстой. Уг нь монголчуудын  ёс тийм. Энэ ёсыг өнөөдөр мөрдөх хэцүү тул хүн болгон өөрийн аягатай, гаднаас ирэх зочдод тусдаа аяга гарга. Энэ нь нэг талаар маш том соёл, нөгөө талаар эрүүл амьдрах ухааны бас нэг үндэс.  Жишээ нь памперс байна. Памперсийг 14 дүгээр зууны үед нүүдэлчин монголчууд хэрэглэж байсан. Тухай үед живх гэж нэрлэдэг байжээ. Тулганыхаа үнсийг аваад даавуунд ороож живх хийгээд хонь ямааны ноосыг гартаа бөөрөнхийлж бэлдээд хүүхдээ хуурайлахдаа бөгсөн доор нь живхээ тавьж, хоёр хөлний завсар нь ноосоо тавиад өлгийдчихнө.  Тэгээд хүүхэд шээвэл шээсийг нь үнс тосоод авчихна.  Хуурайлахдаа доод талын живхийг хуурай живхээр солиод хөлөн завсар нь тавьсан ноосоо гадаа гаргаад салхинд хэд сэгсрэхэд хатдаг байж. Энэ бол нүүдэлчдийн өөрсдийнх нь амьдрал хэв маягт  тохирсон арга. Энэ бүхнийг судар номноос олж үзнэ гэдэг үнэхээр гайхалтай. Ийм жишээ хэдэн арваараа байгаа. Эрчүүд заавал идээний дээж идэх ёстой юм шиг байдаг. Хоолны дээж гэдэг их тостой. Тэр дээжийг иднэ гэдэг эрүүл мэндэд маш хортой л доо. Урьд нь цай, хоолны дээжийг эхлээд хангай дэлхийдээ дараа  нь бурхандаа өргөөд сүүлд нь гэрийн эзэндээ өгдөг байж.  Гэтэл бурхан тахил хориотой болсон тул социализмын үед нөхөрт эхэлж өгдөг болсон. Хярам, усыг 20 хүртэлх насны хүүхэддээ уулгадаг байсан. Гэтэл одоо хярмаас бусдыг ууж байна. Яагаад бүстэй хүн, бүсгүй хүн гэж нэрлэх болсон юм.  Нэг хувилбар нь хүүхдийг төрөхөд эрэгтэй эмэгтэй хоёуланд нь бүс зүүлгэдэг. Нөхөрт гарахад нөхөр нь бүсийг нь хайчилсанаар бүсгүй болгодог гэж байна. Мөн монголчууд бид махаа их зохистой идэх хэрэгтэй. Аль улиралд нь идэхэв. Ер нь монголчууд мах гурил хоёртойгоо байхад л  хол явна. Бид цагаан хоолонд ороод маш муу. Хасах 35 хэмийн хүйтэнд амьдардаг хүмүүст илч, инерги хэрэгтэй. Махаар л тэтгэх ёстой. Гол нь зохистой идэх. Өвөлдөө махаа идэж, борц хийгээд, борц цагаан идээтэй зундаа иднэ. Битүү хоол, боодог хорхогийг өвлийн цагт идэх хэрэгтэй. Гэтэл зуны халуунд хүнд мах идэж, айрагтай хольж эрүүл мэндээ муутгаж байна. Тэр хэвшил рүүгээ л орчихвол монголчууд хөнгөрнө. Тэгэхгүй жилийн 4 улиралд алагсахгүй мах идчихэж байна. Үнэндээ социализмын үед олон юм хаагдаж, тэр хэрээр хүмүүсийн амьдралын хэмнэл өөрчлөгдөн, буцаад сэргэхдээ домог юм шиг хүлээж авч байна. Билэнд огт хамаагүй дээр үеийн монголчууд тэгдэг байсан гээд ярьдаг. Уг нь түүхээ мэдэж, түүнийг хэрхэн хэрэглэх вь гэдгийг судлаачид тогтоох ёстой. Эхнэр хүний 5 ёс, гэрийн эзэн хүний эрхэмлэх 10 ёс, хүүхдийн эрхэмлэх 8 ёс байна. Энэ бүхнээ амьдралд хэрэгжүүлээд эхлэх юм бол бидэнд л тустай. Зүйр цэцэн үгс байна. Зүйр цэцэн үгэнд маш нарийн, нандин ухаан бий. Гэхдээ монголчууд хэзээ ч амьдрал дээрээ хэрэгжүүлдэггүй. Хэрэгжүүлэх нь л чухал.

    5

    -Түрүүн та хавдартай хүний гэрт очиж, зөвлөгөө өгсөн гэж байсан даа. Хавдар өвчин сүүлийн жилүүдэд монголчуудын толгойн өвчин болоод байгаа. Уламжлалт анагаах ухаанаар хавдрыг эмчилж болох уу?

    -Байна. Би одоо нэг ном бичиж байгаа тэр энэ асуултынх нь хариулт болно. Ер нь ХСҮТ-д очоод туяа эмчилгээ, химийн эмчилгэ, мэс заслын эмчилгээ хийх хугацаа нь аөнгөрөөд эмчилгээгүй гэж оношлогдсон хүмүүс янз  бүрийн сайн гэсэн болгоныг хэрэглэдэг. Буурын бохь, чийгийн улаан хорхой, сохор хорхой гээд л есөн жорын  юм хэрэглэж байна. Би өөрийн олсон мэдээллийг нэгтгээд  шинжлэх ухааны хүн учраас энэ арга батлагдсан, энэ арга батлагдаагүй. Батлагдаагүйг нь ингэж хэрэглэдэг цаашид батлах ёстой гэдгийг нь давхар бичиж тэмдэглэнэ. Тэгэхгүй бол тэр болгон судар номноос энэ тухай хайх боломжгүй. Жишээ нь шээсний талаар хүмүүс их асуудаг.  Өөрийнхөө шээсийг уух сайн юм уу, судар дотор нь байна уу гэж асуудаг. Байна. Хүний шээсийг уух сайн. Найман настай эрэгтэй  хүүхдийн шээсийг ууна. Улаан үнээний шээсийг ууна. Гэхдээ сударт бичсэн нь шээсний тухай номонд гардаг шиг биш. Зарчим нь өөр. Энэ болгоныг нэгтгээд хүн болгоны сайн гээд уугаад байдаг гахайн элэг, элээний элгийг яаж хэрэглэдэг юм. Шаазгайн тархи гоо сайханд сайн, нүүр гоё болгодог. Тэр нь үнэн юм уу, сударт  яаж бичсэнийг нь буулгана. Ард түмэнд хэрэгтэй. Нэг осолтой асуудал нь батлагдаагүй мэдээллийг шууд авч хэрэглэж болохгүй. Гэхдээ мэдээлэхгүй хав дараад байж болохгүй. Тэгэхгүй бол  хэн нэгнээс ам дамжсан буруу мэдээлэл аваад хохироод яваа тохиолдол гардагийг үгүйсгэж болохгүй. Тиймээс үнэн, худал гэдгийг иш баримттай өгүүлсэн ном гаргана. Тэр номыг харин судлаачид лавшруулж, энэ нь батлагдсан, энэ батлагдлаагүй гэж судлах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаанаар эдгэхгүй гэсэн хорт хавдрыг эмчилж байгаа тохиодлдол байна. Түүнчлэн хүний насыг 6, 12 сараар эм уулгаад торгоож байгаа тохиодол ч байна. Барьж чадахгүй алдаж байгаа тохиолдол ч байна. Гэхдээ улдамжлалт анагаах ухааны эмч болгон хийж чадахгүй. Тийм болохоор мэдээллээр хангах ёстой гэж үзэн би ном бичиж байна.

    П.Нарандэлгэр


    -Сүүлийн жилүүдэд хавдар гэх өвчин монголчуудыг айлгах боллоо. Эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан судалгаагаар нас баралтын дийлэнх хувийг энэ өвчин эзэлж байна гэх юм. Та уламжлалт анагаах ухааны хүн. Энэ талаар судалгаа ч хийсэн байх?

    -Яг наад сэдвээр судалгааны ажил хийж байгаа. Аливаа хавдар юунаас үүсдэг, хэрхэн эмчлэх вэ гээд. Судалгаа хийгээд үзэхэд манайд таван төрлийн хавдар өвчин элбэг тохиолдож байна. Үүнд ходоод, элэг, бөөр, савны. Үүнээс гадна хүнд ховор тохиолддог хэлний хавдар гэж хүртэл бий. Үүнийг судлаж байгаа. Эртний сударт ийм өвчнийг хэрхэн яаж анагааж байсан бэ гээд. Судлаад үзэхэд маш олон сонирхолой зүйл гарч ирж байна.

    -Тухайлбал?

    -Ганцхан жишээн дээр хэлэхэд ходоодны хавдар шархнаас үүдэлтэй. Шарх нь хеликобактериас болж үүсдэг. Гэтэл хүний ходоод болон умайд хорхой өвчин байна гэдгийг монголчууд XVIII зуунд мэдсэн байгаа юм. “Анагаах ухааны дөрвөн үндэс”-т ходоодны халуун долоо, хүйтэн ес нийт 16 өвчин байна гэж ялгасан байдаг. Товчилбол хий, шар бадган, цусм, хор харшилдсан гэх мэт. Тухайн үед Ишбалжир гэдэг хүн үндсэн зургаан өвчний онолын дагуу ходоодны болон умайн хорхой өвчний шинж тэмдэгийг аргыг тодорхой өгүүлсэн байдаг юм билээ. Ингэхдээ нян ходоодонд бууснаас хоол эс шингэн, бие нь хөлрөөд даарах шинж илэрч, цаашлаад хутгаар зүсч байгаа мэт хүчтэй өвдөх, дөрвөн мөчний булчингууд мушгирч өвдөх, сормуус доошоо хумьж шар үс өрвийнө” хэмээн бичсэн байдаг. Энэ л ходоодны хавдар өвчин, шинж тэмдэг нь байжээ гэж таагаад байгаа.

    -Эмчлэх аргыг нь юу гэж бичсэн байдаг юм бол?

    -Хээрийн гахайн баасны үнс, барагшүн, хар шаваг, цахилдгийн үрийн танг хэдэн удаа өгөхөд эдгэнэ. Бас Зачун-13 найрлагыг өгөөд сайжрахгүй бол халдварт хижгийг гарах үед гарсан хатуу 13-ын туулга /үрэл/ арилгана. Мөн умайн хорхой догширвол жирүг-8-ыг найруулж умайд нь хийнэ. Олон зүйлийн цэцэг, үрийн зүйлээр жин тавина гэсэн байдаг. Ер нь судлагаа хийж байх явцад харамсалтай ч юм уу, сонирхолтой ч гэмээр юм уу олон зүйл тохиолдож байна л даа. 

    -Та дэлгэрүүлж ярихгүй юу?  

    -Хүний ходоод болон умайд хорхой өвчин байна гэдгийг Ишбалжир гэдэг хүн XVIII зууны үед тогтоосон гэж хэлсэн шүү дээ. Гэтэл ходоод гэдэсний шархлаа өвчин цаашлаад хавдар үүсгэдэг хеликобактери /хорхой/  нь хүний биед байдаг гэсэн нээлтийг XX  зууны эхэнд Австралийн эрдэмтэн Барри Ж.Маршал, Ж.Робин Варрен нар нээж 2005 онд Нобелийн шагнал авсан байгаа юм. Ингэхдээ тэд “Хеликобактер пилори түүний ходоод, гэдэсний шархлаа өвчин үсгэх үүрэг” гэсэн судалгааны бүтээлээр энэ шагналын эзэн болсон. Мөн Германы эрдэмтэн Харалд зүр Хаусен “Умайн хүзүүний хавдрын шалтгаан хүний папиллома вирусийг нээсэн” ажлаараа мөн энэ шагналын эзэн болсон. Тэрбээр 2008 онд физологи, анагаах ухааны салбарын нобелийн шагнал хүртсэн. Гэтэл бид хүний биед хавдар үүсгэгч хорхой хүний биед байсан гэдгийг аль эрт тогтоосон атлаа эдгээр хүмүүсийг шагнал авсны дараа өөрсдийн өвөг дээсийнхээ бидэнд бичиж үлдээсэн бүтээлээс харсандаа тун их харамссан.  

    -Үнэхээр тийм байна.

    -Харин тийм. Өвөг дээдсийн бидэнд бичиж үлдээсэн судар номыг судлаад үзвэл их зүйл бий. Өөрийн тань асууж байгаа хавдар  өвчний талаар одоо яг судалгааны ажил хийж байгаа. Мэдэх, судлах зүйл их байна. Ер нь манай өвөг дээдсэн их эрдэм номтой, олон ч зүйлийг бидэнд бичиж үлдээсэн байдаг. Гэвч 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр эрдэм номтой олон оточ, маарамбыг хөнөөсөн. Үүнээс болж амнаас ам дамжин үлдээсэн тэр өвийг бид мэдэх аргагүйд хүрчихээд байгаа юм. Харин судар номд байгааг нь бол хөрвүүлээд судлаад байж  байна. Гэхдээ хэрэв тэр хүмүүсийг амьд байсан бол амнаас ам дамжин үлдсэн зүйлсийг бичсэнтэй харьцуулж судлах зүйл их байлаа.  

    -Хавдар өвчний тухай судлахад цаг хугацаа их орох байх. Гэхдээ та эмч хүн. Хүн ер нь өвдөхгүй, хавдар өвчин тусахгүй байхын тулд хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ?

    -Ариун цэвэр. Би ингэж л хэлнэ. Тухайлбал, манай айл гэрийн бүх гишүүний өрхийн тэргүүнээс нь бусад нь өөрийн гэсэн аягагүй байдаг. Энэ буруу. Хүн болгон өөрийн гэсэн аягатай болох хэрэгтэй. Энд би нэг жишээ хэлье. Манай эцэг эх, өвөө эмээ нар хүүхдэдээ хоол өгөхдөө хөрсөн эсэхийг шалгах гэж заавал амандаа хийдэг. Үүнээс болж хүүхэд элдэв өвчний халдвар авахдаа амархан байдаг. Аав нь юм уу ээж нь хеликобактертай байлаа гэхэд хүүхдэдээ амаараа хоол, чихэр өгөх жишээтэй. Хүүхэд нөгөөхийг нь нь авч идээд ходоод нь өвддөг. Хеликобактертай болдог. Цаашлаад ходоод гэдэс нь шархалж хавдар болдог. Сүүлийн үед хавдар залуужиж байгаа. Жаахан хүүдүүд, залуучууд хавдартай болж байна. Би тэдэнд хандаж хэлэхэд хүн болгон өөрийн гэсэн аягатай бай. Түүндээ идэж, ууж бай. Хүүхдэдээ амаараа юм дамжуулж өгч болохгүй. Ингэж чадаж гэмээнэ маш олон өвчнөөс урдчилан сэргийлж чадна гэх байна. Мөн хүүхдээ уруул аман дээр нь бага үнсэх хэрэгтэй. Эмээ өвөө нар ач зээгээ үнэрлэдэг. Энэ бол маш том соёл. Бас эрүүл хүнс хэрэглэх хэрэгтэй. Ийм ходоод гэдэстэй хүмүүс янз бүрийн химийн нэмэлт тэжээл, бордоо орсон хоол хүнс хэрэглээд хавдартай болж байгаа тохиолдол ч байна.  

    -Тэр чинь үнэндээ асуудалтай шүү дээ. Манайд зарж байгаа хүнсий бүтээгдэхүүний ихэнх нь гаднаас орж ирдэг. Үүнд хяналт тавьж чаддаггүй?

    -Харин тийм. Тиймээс л энэ асуудалд анхаарал хандуулах ёстой. Манайд лаборатори байгаа биз дээ. Янз бүрийн химийн гаралтай, хүчтэй бордоо хэрэглэсэн бүтээгдэхүүнийг хорих хэрэгтэй. Би монголчуудыгаа өөрийнхөө хөрсөнд ургуулсан ногоо, тариа бас хөдөө нутагт бэлчиж байгаа малынхаа махыг хэрэглэ гэж хэлнэ. Тэгж байж эрүүл байна. Нэг жишээ хэлье л дээ. Би Японд очсон юм. Тэнд улсынх нь итгэмжлэгдсэн лабораторитой танилцсан. Гэтэл манайхны гаднаас оруулж ирэн хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд түүнээс гадна зөвхөн монгол бүсгүйчүүдийн арьсанд зориуллаа гээд байдаг гоо сайхны  зүйлсийг огт хэрэглэж болохгүй гэж байсан. Найрлагад нь янз бүрийн өвчин, хавдар үүсгэгч нян байна гэдгийг тогтоочихсон байдаг юм билээ.

    -Нэрлэж болох уу?

    -Хэрэггүй байх.Нэр төрд халдсан гээд бөөн асуудал болох биз.

    -Нээрэн тийм асуудал үүсч магадгүй. Та Төвдөд очиж сурсан, уламжлалт анагаах ухааны талаар судалгаа хийсэн. Тэнд хавдар өвчнийг хэрхэн эмчлэх юм?   

    -Ганцхан жишээ хэлье. Би 1993-1994 онд Төвдөд сурч байсан. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч Ельцин байв. Тэгэхэд Чернобилийн атомын цахилгаан станц дэлбэрч үүнээс болж хүмүүсийнх нь дунд бамбай булчирхайн хавдар ихэссэн юм билээ. Иймээс  Ельцин Төвдөөс уламжлалт анагаах ухааны эмч нарыг урьсан. Тэд очоод бамбайн хавдартай хүмүүсийг идгээсэн байгаа юм. Иймээс ОХУ-ын төрийн тэргүүн  “Төвд эмч нар манай хаана ч ажиллаж болно” гэсэн зарлиг гаргаж байсан юм билээ. Тэгэхээр төвдүүд  бамбай булчирхайн хавдрыг уламжлалт анагаах ухааны аргаар эмчилж чадсан байгаа биз.

    -Та найрлагыг нь мэдэж авч чадсан уу?

    -Заримыг нь чадсан.

    -Та хавдар өвчний талаар судлаж байгаа гэсэн шүү дээ. Таныг эртний ном судар судлаж байхад сонирхол татахаар өөр ямар мэдээлэл гарч ирж байх юм?

    -Чихиха гэдэг нэршил байдаг л даа. Миний хувьд энэ нэршлийг чих ургадагтай адил хавдар ч бас ургадаг учраас ингэж харьцуулж хэлсэн юм болов уу гэж ойлгож байна. Хоёрдугаарт, бор өвчин гэж бас байна. Элэг, толгой, ходоодны гээд дөрвөн төрлийн бор өвчин байна. Хэдийгээр орчин цагийн анагаах ухаанд бор өвчнийг яг энэ тэр гэж хэлэх боломжгүй ч практикаас харахад шарх, ходоодны шархыг ингэж нэрлээд байх шиг байна. Шарх удвал хавдар болдог. Иймээс ходооны шархтай бол яаралтай эмчлүүл гэж би зөвлөдөг. Мөн зарим бэтгэ хавдар өвчний эхлэл байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, махан бэтгэ зарим эрхтэн дээр хавдар болж гарч ирэх үе бий. Бас уламжлалт анагаах ухаанд хамт үүссэн шарх гэж бий. Үүнийг хүмүүс удамшсан өвчин гэж тайлж болно. Би судлаад үүнийг мөн хавдрын зарим үе гэж ойлгож болох юм байна гэж бодсон. Одоо энэ дөрвөн өвчин ямар өвчний хавдар вэ гэдгийг судалж байгаа юм. Бид зөв ялгаж тогтоож чадвал эмчилгээний аргууд нь шийдэгдэнэ. Тэр үед илүү сонирхолтой мэдээлэл өгч болох байх. Ер нь тэгээд эртний уламжлалт анагаах ухааныг судлана гэдэг амаргүй, маш их цаг хугацаа ордог. Тухайлбал, орчин цагийн анагаах ухаанд бөөрний хаван гэж ярьдаг. Гэтэл уламжлалт анагаах ухаанд буюу эртний сударт хаван болон бөөрний өвчин тус тусдаа байх жишээтэй. Орчин цагийн анагаах ухаанд хаванг ямар нэг өвчний хүндрэл гэж авч үздэг бол уламжлалт анагаах ухаанд өвчин гэдэг. Иймээс уламжлалт анагаах ухаанд бөөрөнд барьдаг танг хавангийнхтай хавсарч хэрэглэбэл үр дүнд хүрдэг.

    -Ер нь тангаар хавдар өвчнийг эмчилж байсан өөр баримт байна уу?

    -Байлгүй яах вэ. Жишээ нь өвөрмонголчууд болон төвдүүд зарим төрлийн цусны хорт хавдрыг маш сайн эмчилдэг. Гэхдээ эмчилгээний арга, жор нь нууц байдаг. Бид  үүнийг олох ёстой. Хөөцөлдөж л байна. Тухайлбал, төвдүүд “сандаг” гэдэг жор бүтээсэн. Үүнийг орчуулбал “нууцын эзэн” гэсэн утгатай. Энэ эм нь зургаагаас долоон найрлагатай.  Үүнийг ходоод, элэг зэрэг бүхий л өвчтэй хүний тан дээр нэмж өгдөг. Ямар л эрхтний халдвартай, хавдартай байна түүн дээр нь нэмж өгдөг эм.

    -Манайхан хавдартай болсноо мэдмэгцээ сэтгэлээр унадаг. Хавдар үнэхээр үхлийн өвчин мөн үү. Тэр хүмүүсийн насыг уртасгах ямар арга байна вэ?

    -Үнэхээр тийм. Хавдартай хүнд сэтгэл санааны дэм маш их хэрэгтэй. Миний хувьд ийм хүмүүст зориулан уламжлалт анагаах ухаан дээр суурилсан найман ортой, хоёр тасгийг “Бэтүб” хийдийнхэнтэй хамтран нээхээр ажиллаж байна. Ирэх оны хоёрдугаар улиралдаа багтаагаад нээлтээ хийх байх.

    -Олон хүнд хэрэгтэй ажил байна. Та ийм эмнэлэгтэй болохыг мөрөөдөж байсан уу?

    -Би ажлын шугамаар маш олон газарт ордог. Тэгэхэд нэг зүйлийг анзаарсан. Энэ нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа Христийн сүмүүдийг дэргэд эмнэлгүүд үйл ажиллагаа явуулдаг. Миний тоолсноор арав гаруй эмнэлэг хавдартай  хүмүүст зориулан үүдээ нээсэн байдаг юм билээ. Тэнд хавдартай болсон, хагалгаанд ороод сэтгэл санаагаар  унсан хүмүүс олноор очдог. Иймээс би буддын шашныхантай хамтарч ийм эмнэлэг нээе гэж шийдсэн. Тэгээд “Бэтүб” хийдийнхэнтэй хамтарч энэ эмнэлгийг нээхээр болсон. Үр дүн ч сайн байна байх.  

    -Мэдээж энэ эмнэлгийг нээхийн тулд тодорхой туршилт хийсэн байх?

    -Хагалгаанд ороод химийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийг давхар эмчилж байсан. Тухайлбал, хавдраа авахуулсан хүмүүс туяа эмчилгээнд их ордог. Үүнээс болж эрүүл байсан эд эс нь үхдэг. Мөн тухайн хүн сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд ордог. Харин уламжлалт анагаах ухаанд эрүүл эсийг хамгаалах эм гэж байдаг. Би тэр эмээ хэдэн хүнд өгсөн. Үр дүн сайн. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон зүйл гэвэл яг одоо байхгүй. Судлаад л байна. 

    Бид одоогоос гурван жилийн өмнө ийн ярьлцаж байжээ. Ш.Болд эмч ярилцлаж байх үедээ бас нэг зүйлийг онцолж байсныг сийрүүлбэл “Манайхан батлагдаагүй мэдээллийг үнэн гээд амьдрал дээр шууд хэрэгжүүлэх гээд байдаг. Хэн нэгнээс ам дамжсан буруу мэдээлэл аваад хохирч үлдэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс би үнэн, худал гэдгийг иш баримттай нь өгүүлсэн ном гаргана. Тэр номыг харин судлаачид лавшруулж, энэ нь батлагдсан, энэ батлагдлаагүй гэж судлах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаанаар эдгэхгүй гэсэн хорт хавдрыг эмчилж байгаа тохиодлдол байна. Түүнчлэн эм уулгаад хүний насыг 6, 12 сараар торгоож байгаа тохиодол ч байна. Мөн алдаж байгаа тохиолдол ч бий. Гэхдээ улдамжлалт анагаах ухааны эмч болгон үүнийг хийж чадахгүй. Тийм болохоор би хүмүүсийг мэдээллээр хангах ёстой гэж үзэн ном бичиж байна. Тухайлбал, хавдар өвчинд буурын бохь, чийгийн улаан, сохор хорхой сайн гээд хэрэглэдэг. Гэвч шинжлэх ухаан үүнийг нь батлаагүй. Миний хувьд өөрийн олсон мэдээллийг нэгтгээд  шинжлэх ухааны хүн учраас энэ арга нь батлагдсан, тэр нь батлагдаагүй. Батлагдаагүйг нь ингэж хэрэглэдэг. Цаашид батлах ёстой гэдгийг нь давхар бичиж тэмдэглэнэ. Тэгэхгүй бол тэр болгон судар номноос энэ тухай хайх боломжгүй” хэмээсэн өгүүлсэн юм.

    Ярилцсан Л.Оюунгэрэл


  • Монгол хүний тэсвэр тэвчээрийг ДЭЛХИЙД НОТЛОСОН Нобелийн шагналт Доржпаламын ЭРДЭНЭЦОГТ

    НҮБ-ын Химийн зэвсгийн шинжээчээр ажилласан Нобелийн Энхтайвны шагналт багийн гишүүн хурандаа доктор Доржпаламын Эрдэнэцогт

    НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөнАраб, орос, англи, франц дөрвөн хэлийг эзэмшсэн.

    Тэрбээр Завхан аймгийн Ургамал сумын нутаг Хөх ам гэдэг газар малчин ард Доржпаламын долдугаар хүү болон төржээ. ОХУ-д Цэргийн дээд, Академи, АНУ-д Аюулгүй байдлын коллеж, Хуулийн сургууль, Европын холбоонд НАТО-гийн Цэргийн сургууль төгссөн. Армид 35 жил, түүний дотор Гаага хотноо НҮБ-ын Химийн зэвсэг хориглох байгууллага /OPCW/-д зэвсгийн шинжээчээр 10 жил тасралтгүй ажиллаж баг хамт олноороо Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн. Женев дэхь олон улсын байгууллагад Хими, бактериологи, радиологи, цөмийн шинжээч /CBRN expert/-ээр дэлхийн халуун цэгүүдэд тусгай үүрэг гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан. 

    2013 оны аравдугаар сард Сирийн улс төрийн асуудал маш хэцүү болж АНУ болон барууны орнууд “Сирид химийн зэвсэг байна, дайралт хийх нь” гээд ОХУ болон зарим улс орон Сирид дайн гаргахгүйн төлөө анхаарч ажилласан юм. Манай байгууллага Сирийн химийн зэвсгийг хяналтад авч ажиллахаар болж, АНУ Сири рүү дайралт хийхээ больсон цаг үе. Ингэж л химийн зэвсгийн шинжээчид Сирид очиж химийн зэвсгийг устгасан. Тухайн үед Нобелийн шагнал олгох эсэх талаар яригдаж эхэлсэн юм. 250 гаруй байгууллага, хувь хүмүус өрсөлдсөнөөс манай байгууллага, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хоёр тунаж үлдээд бидэнд олгосон. Ер нь манай байгууллагын зорилго нь дэлхий дээрх химийн зэвсгийг бүрэн устгах юм. Дэлхийн химийн зэвсгийн 80 гаруй хувийг бид устгасан. Энэ бүхнийг харгалзаад манай байгууллагад Нобелийн Энх тайвны шагналыг олгох нь зүйтэй гэж үзсэн юм билээ. Байгууллагын шагнал боловч Сирийн химийн зэвсгийг устгасан учраас багийн гишүүдэд сертификат, алтан медаль өгсөн юм.

    НҮБ-ын химийн шинжилгээний байгууллага 1997 онд байгуулагдаж ажиллаж эхлэхээс Монгол шинжээчид ажилласан байдаг. 1997 онд генерал Хүрлээ анхны шанг татсан. Долоон жилийн гэрээ байгуулж ажилладаг. Түүний гэрээ дуусахад хурандаа Нармандах ажиллаж, хурандаа Нармандахын халааг би авсан байдаг юм. Арваад жил ажиллалаа. НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчийн албыг Монгол хүмүүс тасралтгүй хашиж байна. Нобелийн шагналын багт багтаж, энэ шагналыг эх орондоо авчирч чадсандаа би их баяртай байдаг.

    Химийн зэвсэг гэж энгийнээр ойлгоход химийн бодисыг зөөгч хэрэгсэлтэй нь хамтатгаж хэлж байгаа юм. Химийн бодис задрах үед түхайн газраа хордуулдаг. Хороор амьсгалсан хүн нэг минут хүрэхгүй хугацаанд үхдэг, эсвэл маш ихээр тарчилж амь тавьдэг. Үй олноор нь хөнөөх зэвсгийн нэг төрөл. Химийн хорт бодисыг зөөгч хэрэгслийнх нь хамт химийн зэвсэг гэж хэлж болно. Зөөгч хэрэгсэл гэдэг нь пуужин, их буу, танк, нисэх онгоцны бөмбөг юм шуү дээ. Шинжээчдийн хаана ямар зорилготой ажилласан гэдэг нь хамаагүй ярьж болдоггүй. Мөн 1940-өөд оны үед Японы Квантуны арми манай улсын эсрэг химийн зэвсэг ашиглах гэж байгаад хэрэглэж чадалгүй дайнд ялагдсан байдаг. Манжуур, Харбин гэх мэт газруудад элсэнд булагдчихсан химийн зэвсэг байсныг нь хүртэл манай шинжээчдийн баг очиж устгасан. Ер нь их олон газарт очиж ажилладаг. Яг химийн зэвсэгтэй орнууд гэх юм бол дээрх дурдсан Орос, Америк, Сири, Ливи гээд энэ дөрвөн орон байдаг. Харин сургалт дадлагаар өөр олон газраар явна. Химийн зэвсгийг гардаж бүрэн устгаснаар ажил маань дууссанд тооцогдоно.

    Химийн зэвсэг устгах хэд хэдэн технологи бий. Сүүлийн үед саармагжуулах замаар устгаж байна. Химийн бодисыг соруулж аваад өөр химийн бодистой хольж бага хортой буюу хоргүй болгодог гэсэн үг. Их биеийг нь 1000 хэмийн халуунтай пийшинд хийж шатаадаг. Төмөр дотор, хананд нь наалдсан химийн бодис шатаж ууршиж алга болдог. Төмрийн хаягдлыг нь гагнаасаар нь хувааж хаяснаар химийн зэвсэг устгах ажил маань бүрэн дуусч байгаа юм. Устгах ажиллагаа үйлдвэрлэл маягаар явагддаг учраас нэг л эхэлсэн бол устгаж дуустал ажил дуусахгүй, 24 цагаар ажилладаг. Тиймээс ажлын цаг, амралтын өдөр гэж байдаггүй. Уг ажилд ороод долоон жилийн турш гэрээсээ хол өдөр, шөнөгүй ажилласан. Химийн зэвсгийн шинжээч байна гэдэг мэргэжлээсээ гадна, бие бялдар, сэтгэл зүй, оюун санааны хувьд маш өндөр шалгууртай, өндөр шаардлагатай ажил шүү.

    Цахим холбоос: https://www.facebook.com/noble…

  • Х.БИЛГҮҮН: ХҮМҮҮСИЙН ХАЙГААД БАЙДАГ АЗ ЖАРГАЛ, АМАР АМГАЛАН ЧИНЬ БИДНИЙ МОНГОЛ АМЬДРАЛД Л БАЙНА

    “Алтан гар” хөдөлмөрийн бирж дээр 2017 оны 10 дугаар сарын эхээрТөв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир “Малчид малгайтай мал, алчууртай адгуус биш” бидэнд 10.000 хүнд ажлын байр бий болгох боломж байна хэмээн уриалж байсан билээ. Тэгвэл их хотын амьдралд хүүхэд байхаасаа дасаж, сургуульд сурч, дээд боловсрол эзэмшиж, бусдын л адил хүүхэд байхдаа эмээ өвөөгийндөө очиж морь, малын дөртэй болж байснаас өөр зүйлгүй хоёр залуу Д.Гомбо-Очир малчны уриалгыг хүлээн авч, суурь хонио хүлээж авсан цаг саяхан.

    Ингээд тэрхүү зоригтой, зорилготой хоёр залуугийн нэг болох Хүрэлбаатарын Билгүүнийг “Breakfast Time” булангийнхаа энэ удаагийн дугаарт урьж, ярилцлаа.
    – Сайхан хаваржиж байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
    Сайн байцгаана уу. Сайхан хаваржиж байна. Та бүхэн сайхан хаваржиж байна уу. Намайг Харгана овогт Хүрэлбаатарын Билгүүн гэдэг. Улаанбаатар хотоос Төв аймгийн Эрдэнэсант суманд Гомбо-Очир малчныд мал маллахаар явсан хоёр залуугийн нэг нь байнаа.
    – Билгүүн ямар мэргэжилтэй вэ. Хүүхэд ахуй цагтаа мал маллаж байв уу. Аав, ээж нь аль нутгийн хүмүүс вэ?
    Би Эрдэнэт хотод төрж, өссөн. Наймдугаар дугаар ангидаа Улаанбаатар хотод гэр бүлтэйгээ шилжиж ирээд гадаад хэлний төрөлжсөн сургалттай 23-р бүрэн дунд сургуулийг төгссөн байгаа. Үүний дараагаар гадаад хэлний чадвартаа тулгуурлан Олон улс судлалын дээд сургуулийг Олон улсын эдийн засгийн харилцаа мэргэжлээр төгссөн дөө. Багадаа эмээ өвөөтэйгөө хөдөө явдаг байснаас мал маллаж огт үзээгүй л дээ. Аав минь Хэнтий аймгийн Дадал сумынх, ээж маань Улаанбаатар хотод төрж, өссөн.
    – Тэгэхэээр мал маллах ямар ч туршлагагүй гэсэн үг байх нь ээ. Төв аймагт очиж мал малахаасаа өмнө ямар ажил хийж байсан бэ?
    Тийм ээ. Ямар ч туршлага байгаагүй. Төв аймаг явахаасаа өмнө нэг найзтайгаа хамт жижиг хэвлэлийн газар ажиллуулж байсан.
    – Яагаад гэнэт хөдөө явж мал маллахаар шийдсэн юм бэ?
    Энэ шийдвэрийг гэнэт гаргаагүй л дээ. Багын мөрөөдөл маань байсан гэх үү дээ. Өвөө эмээтэйгээ багадаа амарч байхдаа аавынхаа нутгаар зочлоход манай садангийн эгч анх морь унуулж үзүүлж байсан юм. Тэр сайхан хангайд цагаан морин дээр урдаа суулгаад ногоон талаар салхи татуулан давхих нь багын мартагдашгүй дурсамжуудын минь нэг болон үлдсэн. Хүн болгон өөрийн амар амгаланг хайж байдаг байх. Миний хувьд өвгөдийнхөө мөрөөр хөдөө нутагтаа малаа маллаад амьдрах нь миний хүсэл болсон доо.
    – Анх очсоны дараа ямар мэдрэмж төрж байсан бэ. Хөдөө нутгийн хамгийн их сэтгэл татагдаж байгаа зүйл тань юу вэ?
    Анх ирэх үед намар цаг байсан. Налайгаад л, хонины бэлчээр дээр үнэхээр сайхан. Дээрээс нь цэвэр агаар, цэнгэг ус, эрүүл хөрс, цагт баригдахгүй байдал, өөрийгөө хөгжүүлэх чөлөөт цаг ихтэй зэрэг нь хотын утаа, ханиад томуу, хотын стрессээс хол байгаа нь хамгийн сайхан, таатай санагдаж байгаа зүйлс юм даа.

    – Өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэхээр сонирхолтой байна л даа. Жирийн хөдөөний малчин залуус чөлөөт цагаараа өөрийгөө хэрхэн хөгжүүлэх боломжтой байдаг юм бэ?
    Хонины бэлчээр дээр хүссэн номоо уншиж болно. Мөн интeрнeт, зурагт зэрэг байгаа учраас мэдээллээс хоцрогдохгүй. Миний хувьд байгал дэлхий, од гаригсийг судлах бодолтой байгаа.
    – Уг нь мэргэжил тань Олон Улсын эдийн засгийн харилцаа юм байна шүү дээ. Тэгээд одоо хөдөө очоод мал маллаж байна. Байгал, дэлхий, од гаригсыг судална гэлээ. Ирээдүйн амьдралын тань зорилго юу вэ?
    Энд ирээд малчидтай танилцаад, амьдарч байхад нэг зүйл ажиглагдсан. Малаас авах ашиг шим, түүхий эдийн үнэ одоогийн зах зээл дээр хэт доогуур байгаагаас малчид чанарыг биш тоог илүүд үзэж байна. Ингэхээс ч аргагүй юм байна. Энэ нь цаашдаа олон хүндрэлийг бий болгож байна. Тодруулбал, мянгат малчид энд олон байна л даа. Гэвч бүл цөөнтэй айлд тэр их малыг маллах хүн хүч дутдаг. Хөдөө орон нутагт чанартай их сургууль байхгүй байгаагаас хүүхдүүд нь хот орж сурч, ажиллаж, тэндээ амьдрахаар шийддэг зэргээс дэлхийд цорын ганц үлдсэн өвөрмөц соёл иргүншил болох Нүүдлийн соёлыг маань үргэлжлүүлэх залгамж халаа хомсдож байна. Тиймээс би малчдынхаа амьдралыг сайжруулах тал дээр олон ажлууд төлөвлөж байгаа. Хуучны уламжлалуудыг сэргээх, мартагдаж байгаа арга тeхнологиудаа өвлөн авч үлдэх, хөдөлмөрөө хоршин залуусдаа хөгжих боломжийг нь гаргаж өгөх цаашлаад их сургууль байгуулах, хотоос дутахааргүй амьдралын нөхцлийг бий болгохын төлөө бодож, төлөвлөж байгаа олон ажлууд байгаа.
    – Малчид чанарт биш тоонд илүү анхаарч байна гэлээ. Энэ тал дээр яг ямар байдлаар анхаарч ажиллах хэрэгтэй юм бэ?
    Сайхан асуулт байна. Жишиж хэлвэл жижиг компаниуд нийлж групп, корпораци байгуулдаг шиг хуучныхаа уламжлалаа сэргээнэ. Сорхөхтани бэхи хатнаас уламжилж ирсэн номуудыг судлаад байхад тэр үед отог, айл бүл болж амьдарч байж л дээ. Отог нь ойролцоогоор 10000 иргүнтэй том бүл байж. 8-10 отог нийлэн айл бүлийг үүсгэж байсан юм байна. Үүний давуу тал нь хөдөлмөрийн хуваарилалт сайжирч, хүн бүр өөрийн хүссэн салбартаа мэргэших боломжийг олгодог байсан байна. Энэ үeд нүүдлийн иргүншил маань хөгжлийн алтан үeдээ хүрч, цогц утгаараа хөгжиж байжээ. Үүнийг л энэ асуудлыг шийдэх гарц гэж харж байгаа. Үлгэрийн мэт сонсогдож болох ч эхнээсээ залуучууд маань ирж ажиллаж амьдарч үзэхээр болж байгаа. Хавраас дахин хоёр залуу ирэхээр яригдаж байгаа.
    – Сайхан мэдээ байна. Гомбо-Очир малчны тухай юу хэлэх вэ. Их зүйл зааж өгч байна уу?
    Гомбо-Очир гуайн хувьд гэвэл малаа цаг уурт нь дасгаж малладаг хүн л дээ. Бусад малчид хашаагаа саравчтай барьж байхад эднийх саравчгүй өвөлжиж байх жишээтэй. Мөн аль болох задгай хонуулахыг зөвлөдөг. Өглөө болгон цаг агаар, нөхцөл байдлыг лавлаж асуун, зааж зөвлөдөг.
    – Өмнө нь мал маллаж байгаагүй болохоор ялангуяа өвлийн цаг их хүнд бэрхшээлтэй байсан байх. Мал сүрэг нь өвөлд мэнд оров уу. Юу хамгийн хэцүү санагдаж байсан бэ?
    Миний хувьд өвлийн нэгдүгээр сард хувийн шалтгаанаар хотод байсан. Надтай хамт байсан Тэнгис гээд залуу маань адуучин ахтай хамт давж гарсан. Өвөл цасан шуурга л хэцүү юм билээ. Бусдаар бол давгүй дээ.
    – Гомбо-Очир гуайнх хэр малтай айл вэ. Туслах малчин залуусыг ерөнхийдөө бүл дутмаг, их малтай айлууд руу явуулаад байгаа гэж ойлгоод байгаа л даа?
    Гомбо-Очир гуайнх таван азарга адуу, 50 гаран үхэр, 1500 богтой.
    – Нэлээн их малтай айл байна шүү. Анх яаж тэнд очсон тухайгаа сонирхуулаач?
    Тэнгис бид хоёр “Пийс тауэр” дахь “Алтан гар” хөдөлмөрийн биржийн зуучлалаар гурван талт гэрээ хийж энд ирсэн. Тус бирж руу гэрээт малчин авах хүсэлтэй малчид хандаж, мөн ажиллах хүсэлтэй хүмүүсийг хооронд нь холбож өгдөг юм. Гэрээний талаар сонирхуулахад хоол, гэрээр ханган өрхийн 500 мянган төгрөгийн цалинтайгаар жилийн гэрээ байгуулсан.
    – Өрхийн 500 гэдэг нь ?
    Эхнэр, нөхөр нийлээд 500 гэсэн үг. Дундаж ханш нь тийм байдаг юм билээ. Бага сонсогдож байгаа ч мөнгөний шаардлага гарахгүй учир хуримтлагдаад л байна гэсэн үг. Хамгийн гол зүйлийг нь хэлэхээ мартчихаж. Жилийн эцэст ажлыг маань дүгнэн малжуулна. Eр нь залуу малчдадаа мал тасалж өгч малжуулдаг юм байлээ, сайхан шүү.
    – Мал дагавал ам тосдоно гэдэг дээ. Та их ном уншдаг бололтой. Дийлэнхдээ ямар төрлийн ном уншиж байгаа вэ?
    2013 оноос хойш Сорхөхтай хатны дөрвөн номыг уншиж судалж байгаа. Миний ширээний ном л доо. Мөн Ц.Нацагдорж гуайн эмхэтгэсэн “Чингис хааны сургаал”, “Зарлигийн товчоон” хэмээх хоёр боть номыг уншиж байгаа. Бас мал маллах арга ажиллагааны талаар гарын авлагуудыг уншиж байна даа.
    – Яагаад монгол ёс заншил, уламжлалт арга ухааны талаар илүү их сонирхох болсон юм бэ. Бидний үеийн залуус техник технологи, хууль, эдийн засагт илүү сонирхолтой байх шиг санагддаг?
    Бидний Монгол улс өөрсдийн агуу соёл, түүхтэй, гавьяатай. Одоо үeд дэлхий даяаршиж сайхан соёлууд устаж үгүй болж байна. Гэтэл Азийн хөгжингүй орнууд болох Хятад, Япон, Солонгос одоо нэмэгдээд Казакстан улс хөгжихийн хажуугаар өөрсдийн соёлоор дэлхийд гайхуулж сурталчилж байна. Бид эдгээр орноос дутахааргүй соёл уламжлалтай улс шүү дээ.
    – Тодруулбал?
    Хотын залуус eвроп хувцас, ухаалаг утас, ганган машин уналаа гэхэд гадныхан хараад хятад уу, солонгос уу гэж ялгахгүй шүү дээ. Харин та монгол хувцас, өв уламжлал, түүхээ хэрхэн мэддэг, дээдэлдгээрээ дэлхийд хүндлэгдэнэ. Анзаарсан бол гадаадад олон жил ажиллаж амьдарсан хүмүүс энэ ондоошлынхоо үнэ цэнийг илүү ойлгосон байдаг даа. Үүний нэг жишээ бол Амай.
    – Өөр шиг тань бодолтой залуучууд хэр олон байгаа бол. Сүүлийн үед залуус их шүүмжлүүлэх болсон л доо?
    Олон гэж хэлэхгүй ч тодорхой хэмжээгээр байгаа гэж бодож байна. Биe биeнээ олж нэгдэх хэрэгтэй гэж бодож байна. Магадгүй адилхан бодолтой залуус байвал жинхэнэ ахуй дээрээ ирээд нэг хоног магадгүй чадвал долоо хоног ч болсон үзэх хэрэгтэй. Хүрэлцэн ирвэл дуртайяа угтан авах болно.
    – Монгол залуус нэгдээд юу хийж чадна гэж боддог вэ. Яагаад ч юм эртний сайхан монгол хүний зочломтгой зан байхгүй болсон, жинхэнэ ёс уламжлалаа хадгалсан малчид гэж ховор болсон гээд хүмүүс их шүүмжилдэг л дээ. Хөдөөний малчин айлын амьдрал өглөө хэрхэн эхэлж, шөнийг угтдаг талаар сонирхуулбал?
    Монгол хүний зочломтгой зан байлгүй яах вэ. Жинхэнэ ёс уламжлалаа өвлүүлэх залгамж тасарч байгаагаас тэд маань мартагдаж байна гэж хэлэх байна. Монгол залуус нэгдээд уулыг эргүүлж, усыг илч болгох чадалтай гэдэгт би итгэдэг.
    Нэг өдрийнхөө талаар сонирхуулъя л даа. Өглөө зургаан цагт босоод радиогоор цаг агаарын мэдээгээ сонсоод босно. Галаа түлээд, цайгаа чанаж, хоолоо хийж иднэ. Тэгээд гэртээ үлдэх нь хотон дахь үхрийн баасаа цэвэрлэнэ. Цасаа авч усаа хайлуулна. Мод, аргалаа түүнэ. Хонь ямаагаа хариулах нь хоолоо сайн идээд, дулаан хувцаслаад, морио унаад хонио дагаад гарна даа. Хонио хариулж байгаа нь номоо аваад бэлчээр дээр уншиж болно. Хүйтэн үeдээ би утасныхаа хөгжмийг сонсоод явдаг юм. Гэртээ үлдэж байгаа нь оройн хоолоо хийнэ. Мөн талх барьж, боорцог хайрдаг. Интернэтээс гоё хоолны жороор амттай хоол хийж, хоол хийх чадвараа сайжруулах боломжтой
    – Бага байхаасаа хотод байсан болохоор их хотын амьдралд нэлээд дассан байсан байх. Гэнэт хөдөө очиж мал маллаад, огт танихгүй хүмүүстэйгээ нөхөрлөж, хамт ажиллаж, амьдарна гэдэг нэг талаараа их сонирхолтой юм. Энэ цаг хугацаанд таны үзэл бодол, дотоод хүнд хэр өөрчлөлт орсон бол. Хамгийн их ойлгож, мэдэрч байгаа зүйл тань юу вэ?
    Хотын амьдралд дасна гэхээсээ илүү салсандаа баяртай байдаг. Сонирхолтой. Гэхдээ нэг гэрт байгаа учраас амархан нэгнээ ойлгож танилцаж нөхөрлөнө дөө. Ойлгож ухаарсан зүйл гэвэл хүн болгон өөрийн давуу болон сул талуудтай. Үүнээс сайн талыг нь олж харан аливаа харилцаанд хүлээцтэй хандах хэрэгтэй гэдгийг ойлгосон доо.
    – Удахгүй буцна. Тэгэхээр буцаж ирэх сонирхолгүй байгаа байх нь ээ. Хань болох бүсгүйтэйгээ танилцвал хөдөө амьдрах уу?
    Миний хувьд эндээ амьдралыг цогцлоох зорилготой байгаа. Хань болох бүсгүйтэйгээ танилцвал эндээ амьдарна аа. Эндээ гэж монголын нутаг уудам, нүүж суун, газар орон үзэж, олон сайхан малчидтай танилцаж тэднээсээ эрдэм мэдлэгийг нь өвлөн авч үр хүүхэд болон дараа үeдээ өвлүүлнэ гэж боддог.
    – Яг одоо их хотод сурч, ажиллаж, амьдарч байгаа залуучууддаа хандаж юу хэлэх вэ?
    Мал төллөх үeэр залуучууд ирж туславал хэрэгтэй л байна. Тэр өхөөрдөм амьтдыг нэг өлгийдөөд авсан байхад нандин холбоотой болдог юм шиг байна лээ. Ямар ч байсан эргэж тойроод холбоотой байх байх аа. Саяхан манайд нэг үнээ тугалсан. Магнай дээрээ буржгар үстэй, сормуус нь тормолзоод хэчнээн хөөрхөн гээч. Хүмүүс аз жаргалыг мөнгөнөөс, харийн орноос хайгаад байна. Гэтэл айлаас эрэхээр авдараа уудал гэдэг шиг тэрхүү аз жаргал, амар амгалан чинь бидний монгол амьдралд л байна шүү дээ гэж хэлмээр байна даа.
    Ярилцсанд баярлалаа.
    Б.Баргужин

  • Жамсранжавын ХОРЛОО- Хүүхэд судлаач, гэр бүл- хүүхдийн хөгжил төлөвшил

    Будар овогт Жамсранжавын ХОРЛОО

    Хүүхэд судлаач, сурган хүмүүжүүлэгч

    Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ-ын тэргүүн, Боловсрол судлалын магистр.

    2005 оноос хувь хүний хөгжлийн чиглэлээр ажиллаж, “Яруу сэтгэгч” сонин, “Оюуны хоол” хөтөлбөр, “Та хүчирхэг”-Таван талт ур чадварын сургалт зэрэг залуусын хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөр дээр ажиллаж байгаад 2007 оноос хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудлыг шимтэн судалж эхэлсэн. 2009-2011 онд МУБИС-СӨБС-ийн магистрантурт суралцаж, “4 настай хүүхдийн зан төлөв, хандлага” сэдвээр судалгааны ажил хийж, хамгаалсан.

    2010 оноос сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлд хувь нэмрээ оруулах зорилгоор цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажил, багш нарын тулгамдсан асуудал, мэдээлэл технологийн эрин дэх шинэ үеийн хүүхдүүдийн зан төлөв, хандлагын онцлог шинж чанар, эцэг эхчүүдийн хүүхэдтэй харилцах харилцаа, хандлагыг судалж, хүний зан төлөвшлийн 70% бүрэлдэн тогтдог 5 хүртэлх насны хүүхэд багачуудад зориулж “Сайн мууг ялгая” цуврал номын ажлаа эхэлсэн.

    2014 онд “Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ-ыг үүсгэн байгуулж “Сайн хүүхэд”-Хүүхдэд бага наснаас нь эерэг хандлага, зөв дадал хэвшил олгох төсөл хөтөлбөр, “Цэгээр наадъя”- Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх төсөлт ажлуудыг санаачлан нийслэл, орон нутагт хэрэгжүүлж байна.

    1. I. Боловсруулсан ном гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн:
    2. Ø 2012 онд “Цэгээр наадъя” дэвтэр,
    3. Ø 2014 онд “Сайн мууг ялгая-1”-Хүүхдийг зөв хүн болоход туслах 60 дадал,
    4. Ø 2015 онд “Цэгээр наадъя-Хүүхэд хөгжүүлэх 40 аргачлал” арга зүйн ном,
    5. Ø 2015 онд МҮОНРТ, “Монголын шинэ өглөө” хөтөлбөр, ХУД-ийн 46 дугаар цэцэрлэгтэй хамтран “Сайн хүүхэд” хос DVD,
    6. Ø 2016 онд “Сайн хөрш” ОУТББ-ын Яармаг ОНХХ-ийн захиалгаар, “Би Монгол хүүхэд”-Монгол ахуйд амьдрах ухаанд сургах 60 дадал
    7. Ø 2017 онд “Сайн мууг ялгая-2”-Нийгэм, олон нийтийн дунд биеэ зөв авч явахад туслах 60 дадал,
    8. Ø 2017 онд “Сайн хөрш” ОУТББ-ын санаачилгаар хүүхэд асрагч нарт зориулсан “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих гарын авлага” дээр хамтарч ажилласан,
    9. Ø 2018 онд “Дүрсээр наадъя” зурах аргачлалтай зургийн дэвтэр,
    10. Ø 2019 онд “Цэгээр наадъя-Баруун зүүн тархины жигд хөгжлийг дэмжинэ” хоёр гараараа зэрэг бичдэг номыг тус тус гаргаад байна.
    1. II. Зохион байгуулсан сургалт, үзүүлэх ажил:
    2. Ø 2010 онд ЧДЗДТГ-ийн Нийгмийн хэлтэстэй хамтран тус дүүргийн 12 дунд сургуулийн 300 гаруй эцэг эхчүүдийг хамруулсан “Шинэ үеийн хүүхдийг зөв хүмүүжүүлэх арга ухаан” сэдэвт сургалтын аян зохион байгуулсан.
    3. Ø 2014-2015 онд “Хүүхэд-Эцэг эхийн тусгал” сургалтын аянг зохион  байгуулж, нийслэлийн 5 дүүргийн 12 цэцэрлэг, хөдөө орон нутгийн 3 цэцэрлэгийн нийт 600 орчим эцэг эхэд хүргэсэн.
    4. Ø 2015 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрт шалгарсан “Сайн хүүхэд” төслийн хүрээнд ХУД-ийн 23 цэцэрлэгийн 23 бүлгийн 1000 эцэг эхэд                    “Шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх арга ухаан” сургалт явуулсан.
    5. Ø 2015-2016 оны хичээлийн жилд “Цэгээр наадъя-Хүүхдийг бичвэрээр хөгжүүлэх нь” арга зүйн сургалтыг нийслэл орон нутгийн 300 орчим багш арга зүйч нарт хүргэсэн.
    6. Ø 2017 онд НХГБХГ-тай хамтарч “Нийслэлийн сайн гэр бүл шалгаруулах аян” зарлан 9 дүүргийн, 18 цэцэрлэгийн 1000 гаруй эцэг эхэд “Шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх арга ухаан” сургалт зохион байгуулсан.
    7. Ø 2016-2017 онд нийслэл орон нутгийн 1700 багш, 600 гаруй эцэг эхэд “Цэгээр наадъя-Хүүхдийг бичвэрээр хөгжүүлэх нь” арга зүйн сургалт явуулсан.
    8. Ø 2017-2018 оны хичээлийн жилд нийслэл орон нутгийн 2000 гаруй багшид “Цэгээр наадъя” арга технологийг нэвтрүүлэн 20.000 хүүхдэд хүрч ажилласан.
    9. Ø 2017, 2018 онуудад БМДИ-ээс батлагдсан “Цэгээр наадъя-Бага насны хүүхдийг зурлага бичвэрээр хөгжүүлэх арга зүй” модуль сургалтаа нийслэл орон нутгийн 460 гаруй багшид хүргэж 1 кр цагийн Сертификат олгосон.
    10. Ø 2018 онд Нийслэлийн Боловсролын Газартай хамтран зохион байгуулсан “Цэгээр наадъя-Хөгжилтэй хөгжүүлэх үйл ажиллагаа” уралдааны хүрээнд нийслэлийн 9 дүүрэгт 18 удаагийн нээлттэй үзүүлэх ажил зохион байгуулж 109 цэцэрлэгийн 378 багш, 765 хүүхдийг хамруулсан.
    11. Ø Сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэл орон нутгийн 3000 гаруй багш “Цэгээр наадъя” технологийг нэвтрүүлэн, 60.000 хүүхэд цэг холбох энгийн аргаар зурлага, бичвэр хийхийн зэрэгцээ хүссэн дүрсээ үүсгэн зурж, бүтээлч арга ажиллагаанд суралцаад байна.
    1. III. Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр:
    2. Ø 2014-2015 оны хичээлийн жилд “Сайн хүүхэд” хөтөлбөрийг санаачлан, Чингэлтэй дүүргийн 39-р цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 2, 42-р цэцэрлэг, Баянгол дүүргийн” 178, 179-р цэцэрлэг, Орхон аймгийн 5-р цэцэрлэг, Сүхбаатар аймгийн 9-р цэцэрлэг дээр тус тус хэрэгжүүлж туршилт судалгааны ажлыг хийсэн.
    3. Ø 2015 оны 6 дугаар сарын 3-наас 7-р сарын 8-ны хооронд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГ-тай хамтран, тус сумын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, зорилтот бүлгийн 26 хүүхдийг хамруулсан “Сайн хүүхэд” зуны сургалтыг амжилттай зохион явуулсан.
    4. Ø 2015 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд зарласан төслийн уралдаанд “Сайн хүүхэд” төсөл хөтөлбөр шалгарч тус дүүргийн 23 цэцэрлэг дээр амжилттай хэрэгжүүлж, “Зан чанарын анхдугаар олимпиад”-ыг зохион байгуулсан
    5. Ø 2015-2016 оны хичээлийн жилд хүүхдийг бичвэрээр хөгжүүлэх шинэ арга технологийг боловсруулан “Цэгээр наадъя” төслийг санаачилж Чингэлтэй дүүрэг, Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Увс аймагт хэрэгжүүлж 9000 хүүхдийг хамруулсан.
    6. Ø 2016-2017 оны хичээлийн жилд “Цэгээр наадъя” төслийг 18.000 хүүхдэд хүргэж, зугаатай сонирхолтой аргаар хөгжих боломж олгосон.
    • Ø 2017 онд “Сайн мууг ялгая-2” номыг Тэргүүн хатагтай Х.Болормаа дэмжиж 1000% хэвлүүлж өгсөн бөгөөд НХГБХГ, НИТХ-тай хамтран “Нийслэлийн сайн гэр бүл шалгаруулах аян”-ыг зохион байгуулж, 9 дүүргийн 18 цэцэрлэгийн 1000 гэр бүлд оюуны хөрөнгө оруулалт хийж ажилласан.

    Ø 2018 онд НБГ, “Баясах интернэйшнл” ХХК-тай хамтран “Цэгээр наадъя-Хөгжилтэй хөгжүүлэх үйл ажиллагаа” уралдааныг зарлан, үр дүнгээ тооцож нийслэлийн 21 цэцэрлэгийн 46 багш удирдлагыг нийт 8,6 сая төгрөгний мөнгөн болон үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулан ажиллалаа.

    Ярилцлага унших

    https://www.facebook.com/JHorloo
    https://www.facebook.com/PreschoolEducationMN/