Category: media-content

  • Алтан Дээд ГэрИЭ бол- Монгол Улс, Монгол хүн оршин тогтнож мандан бадрахуйн суурь гүн ухаан мөн

    Монголчуудын гун ухааны огторгуйн тайлал
    Миний ерөнхийлөгч, миний л баталсан их хурал. Миний л хохь. Би хохь чинь л гэдэг хэмээн ард түмэндээ хайртайдаа адгаж, аархах Баатар найруулагчийг хараад, эрүүл сэтгэлтэй, эрүүл хүнд баярлан омогшиж суулаа би.

    Манай Ерөнхийлөгч Хятад явсан
    Хятад явж яах гэсэн юм бол
    Өвөрлөгч, Шинжаан, Уйгараа өмгөөлөх гэж яваа юу
    Үгүй, үгүй, үгүй …
    Нохой сааж сураад
    Ногоочин Монгол болох гэж…
    Манай Ерөнхийлөгч Орос явсан
    Орос явж яах гэсэн юм бол
    Халимаг, Тува, Буриадаа
    Харах гэж яваа юу
    Үгүй үгүй үгүй…
    Зөн совин гацаж
    Зүүсгэл ээмгээ гээсэн…
    Энэ дуу, энэ шогыг амьдрал өөрөө зохиосон юм.
    Энэ нь манай Ерөнхийлөгчийн заяамал ухааных нь тухай биш …
    Заагдсан амьдралынх нь тухай дуу л даа…

    Мөнгө гэснээс Их өрийн асуудлыг харин ерөнхийлөгч маань зөв шийдсэн. Өөрийн эрх мэдэлгүй билэгдлийн шахуу ерөн¬хийлөгч, тэр том аалзны торон сүлжээн дотроос ийм ухааныг гаргадаг нь том ухаан. Том ухаан гэдэг нь бид Оросд өртэйдөө биш /Яг үнэндээ бол авлагатайгаас ямар юмных нь өр байх вэ дээ/ олон үе уламжлан ходоод тархинд минь шаасан тэр хадаасыг л суглаад хаячих байлаа. Тэгээд л суглаад хаячихсан…
    Одоо эрүүлжсэн ухаанаар эмгэг шархаа илааршуулаад, алдсан, гээсэн, авах өгөхөө тунгаах нь зүй … Энэ улсын Ерөнхийлөгч болох их хувь заяа, их том хариуцлага. Гэтэл манай улсууд юу гэж боддогыг мэдэхгүй. Арай ч амьдралынхаа хэрэглээ гэж боддоггүй л байлгүй дээ. Бид 2.6-хан сая. Аль нэг улс орны муж дүүргийнх нь хүн амаас ч хэд дахин цөөхөн. Тэгээд энэ их баялаг, энэ их боломж дунд яагаад гэдгийг л олох байсан. Бид олсон…
    Та хэн нэгнийг дуурайж, хэн нэгэнд ая тал засах хэрэггүй… “Соотон халтар чимээнээр гэдэг” шиг хоосон хуцаж, шороо босгох ноход олон л байхвий… Тэднийг таньж мэдэж байвал оосорлоод хөтөлчих. Бүх хүнүүдийн дотроос Монгол хүн хамгийн авъяастай нь … Ганцхан үнэлэмж, бололцоо, хариуцлага, ёс зүй, гэгээрлийг л бүрдүүлээд өгчих. Бид хийе! Эх орон доо.
    Үндэстний хувьд өөрийн хаан, өөрийн Ерөнхийлөгчтэй байх гэж сэтгэл зүрхэндээ, үзэл бодол, хүсэл мөрөөдөлдөө хэн нэгнийг үгүйлж хүсэмжлэх нь Ерөнхийлөгчийн засаглал, ерөнхийлөгч шиг ерөн¬хийлөгч, улс шиг улс байх хүслэн. Энэ бүхэнд тийм хэмээн чанга дуугараад сүргийг удирдах толгойлогч хэрэгтэй. Парламент бол булхай, булихайн л амьдарлынх нь тулгуур багана шүү дээ ард түмээн.
    Одоогийн байгаа энэ амьдрал нь хэн нэгний маань буруугаас биш, ийм болгох гэсэн арга төвөг, онол гаргалгаа, ухаантны мэх юм гэдгийг уг шаг язгуур үндэсээр нь ойлгоод ирэхээр, бид хэн байсан, хэн болохоо өөрийн эрхгүй мэдэрнэм. Өнөөдөр хүн төрөлхтөн хэн нэгнээсээ хамааралгүйгээр оршин тогтнохгүй болж, эрвээхэйн дэвэлт ч, орчлон ертенцийн хувьсал хөдөлгөөнд нөлөөлдөг гэхээр өнгөрсөн мунхаглалын сүүдэр хөнөөл болон түйвээсээр буйд бүгдээрээ сэтгэл зовинон түгшдэг болжээ. Үүнийг л өвөг дээдэс маань 400 жил, 800 жил, 1000 жилийн өмнөөс угтан мэдэж алган дээрээ харж байгаа юм шиг дэлгэн тавьсаныг би одоо та бүхнийхээ өмнө дэлгэн тавих гэж байна.
    Энэ нийгэм бол гажиг тогтолцоо. Эдээр засаглалчдын гэм, хор, мунхруулга мухардалтын туйл юм. Өнөөгийн нийгэм , улс төр гэдэг нь бохир заваан увиагүй гэдгийг одоо нэгэнт бүгдээрээ ойлгож, мэддэг болжээ. Эдийн засаг гэдэг нь өөрөө ёс суртхуунгүй, эдээр засаглах буюу хүний юмыг үнэгүйжүүлж аваад өөрсдөө 100, 1000 дахин өсгөн зарах луйварын ажиллагаа юм. Адам Смит үүнийг нь “Үл үзэгдэх гараар асар их баялаг бүтээх” тухай онол болгон өгснөөр ёс суртахуунгүй амьдралын хэм хэмжээ болж “Амьдар”, “Өрс”, “Тэвч”, “Эсвэл үх” гэсэн нийгмийн харилцаа болон түгсэн байна. Хичнээн гоё болгох гэж янз бүрийн өмсгөл зүүлт, нэр хаяг, уриа лоозонгоор чимэглэлээ ч эцсиин үнэн нь энэ “нийгэм”. Түүний идээ бээр, бөөс, хуурс болсон хүн хэмээх мэддэгээ булаалцалдаад мэдэхгүйгээ сүйтгэдэг “таван мөчит амьтан” юм.
    Сүүлийн 200 жилд “Дөрвөн зуун тэр бум гурван зуун хорин сая жил” – ийн настай гэх эх дэлхийгээ яаж хөнөөж сүйтгэсэнээ харахад аймшигтай. Өнөөдөр бид хүн гэдэг гайхамшиг, хүн сансрын элч, хүн нийгмийн баялаг, … юу юу ч гэнэ вэ есөн зүйлээр магтсан ч үнэндээ “хэн бэ?” гэдгийгээ төсөөлөө ч үгүй явна. Тэгвэл өвгөдийн ухаанд хүн гэдгийг улнаас нь оройг нь, оройноос нь улыг нь, дотроос нь гадныг нь гаднаас нь дотрыг нь хүртэл дэлгэн тавьж “Хүнийг оюун ухааных нь хувьд гэгээрүүлэхгүй бол мэддэгээ булаалцалдаад мэдэхгүйгээ сүйтгэдэг таван мөчит амьтан хэмээн нэрлэж, зөн билэг, оюун ухаан, эрдэм чадал, мэдвэл зохихуйг мэддэгээр нь: Ил, Элч, Дэмч, Иргүн, Боулихай, Булхай, Булай, Хүүн, Хүүнжүй, Хор, Хиж, Хүн хэмээн 12 ангилжээ. Монгол ухаан өөрөө мөн 12 зөнд тайлагддаг. Хүн хэдий таван мөчит амьтан боловч билэг оюуныг эрхэм болговоос Иргүн болох эрдэмтэй. Энэ тухай “Иргүний нийхэм” гэсэн бүлэгт тайлбарлана. Харин өнөөгийн шинжлэх ухаанч иргэний нийгэмд эртний сэтгэгч Платон, Аристотел, Августинаас Кантыг хүртэл хүний тухай үзлээс гайхан зайлсхийж, цэрвэж, тойрч, буг чөтгөр, бурхан тэнгэртэй холилдуулж иржээ. Паскаль “Хүн бол байгалийн бутээлүүд дотроос хамгийн сул дорой нь. Тэрээр ердөө л зэгс юм. Гэвч тэр нь сэтгэдэг зэгс билээ. Түүнийг устгахад бүх хорвоо хөдлөх огт хэрэггүй, салхи үлээгээд ус дусахад л гүйцээ. Гэхдээ түүнийг хорвоо устгаг л дээ. Хүн бол хорвоогоос тэртэй тэргүй төгөлдөр дээгүүр юм чинь. Учир нь тэрээр амьдралаас хагацаж байгаагаа, хорвоогоос сул доройгоо ухамсарладаг. Гэтэл хорвоо юуг ч ухамсарладаггүй” гэж хэлж байжээ. Хун судлалд Кант л анх удаа “Хүн гэж юу вэ” гэсэн шинжлэн судалсан асуулт тавьсан ч тэрээр түүндээ хариулт олоогүй. Гегель “Хун бүрт гэрэл амь хоёр байдаг. Хүн бол гэрэлд хамаарна. Харин гэрэл бол харанхуй биеийг гэрэлтүүлдэг шигээр хүнийг гэрэлтүүлдэггүй, Харанхуй биенд зөвхөн бусдын гэгээ л тусаж байдаг. Хүн бол өөрөө гэрэлтдэг бөгөөд хүн өөрөө энэ дөл нь юм” гэжээ. Аугаа их Ницше харин “Хүн бол асуудал бүхий амьтан” “Хүн бол нууцлаг бөгөөд нандин амьтан” гэж нэмж хэлжээ. Арван жилийн дараа харин “Хүн бол бүрэлдэж хараахан дуусаагүй адгуус мөн. Өөрөөр хэлбэл бусад адгуусыг бодоход бүрэн бүрэлдэж дуусаагүй дурс юм” гэжээ. Ницшегийн санаагаар бол хүн нь “Амлахыг зүрхэлдэг адгуус” мөнөөрөө бусад адгууснаас ялгагддаг. Хун бол асуудал үүсгэгч, учир нь тэрээр “Адгуусны хачин үүлдэрт” хамаарагддаг. “Хүн бол газрын өвчин” гэж тэрсэлжээ. Гүн ухаантангууд Ницше¬гийн энэ гайхалтай ажиглалт, дүгнэлтийг “Хүн судлалын талаарх алдаатай үзэл онол” хэмээн буруушаасан байхыг монгол өвгөдийн онол, гун ухааны огторгүй хөдөлгөөнд орууллаа. Ницшегийн онол нь Иргүн, Хүн хоёрын мөн чанарын дотоод ертенцийг дэлгэн тавьж, гэгээрэл мунхаглалаас хоёр салаалж гэрэлд тэмүүлэх шинэ дээд жинхэнэ хүн буюу Иргүн. Харанхуй, мунхаглал, мухардалдаа төөрч, энэ чамд хэрэгтэй гэвэл эхийнхээ далаар ч мэргэлүүлэх араатанлаг амьтанлаг булай хүний тухай гайхалтай санаа, зөн билэг Ницшед байсанд сэтгэлд гэгээ татнам. Гайхамшигт Ницше. Мэргэдийн түүхээс харахад ухаан билигт эрдэмтэн мэргэд хүн төрөлхтөнд гавьяа бүтээчихээд өлсгөлөн, шорон, гянданд хоригдож эсвэл бур Бруно шиг амьдаараа шатаагдаж, бүтээл туурвилыг нь зуун жил, таван зуун жил, мянган жилийн дараа л нэг юм ойлгож, өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн хэрэглэсэн байх. Хүний түүх нэг иймэрхүү. За тэгээд энэ өнгөрч буй 100 жил бол оюун ухаан матер хоёрын зааглал, хөрөнгөтөн, пролетари, капиталист, социалистуудын тэмцэл, хоёр дайны хөл дунд жинхэнэ хүн, араатан гэдгээ ялган харуул-сан мунхаглал, мухардал руу хийсэн аялал, одот ертенц, сансрын гүн руу тэмүүлсэн оюун ухааны эрэл, техникийн эрин үе байлаа гэж хэлж болох ч, хүн хэмээх дарангуйлагч нь сэтгэл зүрх, зөн билэг, байгалийн мэдрэмжээсээ ухарч, дэлхийгээ туйлдуулан хөнөөж яваа гамшгийн үе… гэсэн нь үнэнд ойр, үгэнд цэцтэй буйзаа! Ийнхүү шинжлэх ухаанаар тайлаагүй үнэнийг өвөг дээдэс маань “Иргэ-ний нийгэм” хэмээн томъёолж тархины тураалыг зарлалаа.
    Чингис хааны Алтан аялгууны нууц буюу дээдсийн айлдвар
    Тэнгэр язгуурт Их Монгол Улсын Их Хаадын ордонд “Алтан ном”, “Хөх ном”, Гэр бүл, гэр бүлийн харилцааны ном” хэмээх ертөнцийн мөнхийн эрчим хүчинд зохицон амьдрах арга ухаан, зөн билиг, хууль ёс, эрдэм оюун, зан заншил, дэлхийгээ түвшин сайхан болгож, бугшмал хэцүүгээс ангижруулах мэргэнүүдийн онол, гэгээрэхүй болсон эрдэнийн эрхи бүхий судрууд хадгалагдаж байв. Тэдгээр номын арга ухаанаар бидний өвөг дээдэс наанадаж түм, цаанадаж сая жилийн үүх түүх, гэгээрлээ мэддэг, таньдаг, хэлэлцдэг байсан байна. Чингис хаан Тэмүүнчинг тэнгэр өртөөлөхөд түүний отгон хүү Тулуй эзэн 2 жил төр түшив. Тулуй эзний дараа Өгөдэй хаан болов, Өгөдэй хааныг тэнгэрт халихад, түүний мэргэд хатан Дөргөнө засаг барив. Дөргөнө хатан засаг барьж байх ахуйдаа “Ариун номуудыг” Арабын вангийн дуу Алмат Исман гэгч хүнд өгч, харьд гаргасан домогтой. Дөргөнө хатны дараа түүний хүү Гүег хаан суув. Түүнийг тэнгэрт халихад хатан Хаймиш /1248 – 1251/ нь засаг барив. Төрийн шударга зүтгэлтэн, улсын эрх ашиг, эрдэм гэгээрлийг өөрийн хувийн эрх ашгаас дээгүүр тавьдаг Хаймиш хатан, тэр үед Өгөдэйн талыг баримтлагчдын шахалт хавчлагаар Жиндэнд нутаг заагдаад байсан Тулуй эзний хатан Соркоктай бөө сэцэнийг урин ирүүлж “Учир шалтгааны төвөг бугшмал хэцүү болжээ. Улс Моноголуулыг засаглахад, Мөнх Тэнгэрийн хүчин болсон удамшил, уламжлал, нэн гүн зөн суусан, засгийн ном бүтээнэ үү? гэсний дагуу алдагдсан номуудын амин чанар, ардын билиг оюунд тулгуурлан “Хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраах их засгийн Алтан Дээд Гэр-Иэ” хэмээх номыг бүтээж, 1251 онд өөрийн хүү Мөнхийг хаан ширээнд залагдах тэр цагаагчин гахай жилийн эхэн сар, гунан өдөр өргөн барихдаа “Хөх толбот Монголчуудын үрс хэлд орохдоо энэ номыг хэлж хэлд ортугай. Амьдралд хөл тавьж газар гишгэхдээ Цах найман аялгууг тулж хөлд ор¬тугай” хэмээн найман наснаас наян настанг хүртэл цээжлүүлж, “Тоул Алтайн газар, Хас хах тоул ууланд харуулын цэрэг үүсгэж, түмэн настай зарлиг гарган Хасарын удмыг томилтугай!” гэжээ. Монголчууд дэлхийг гэрээр загварчилж, онгон шүтээн болгон тахихдаа: ухаанаараа хана, мэдлэгээрээ унь, зөнгөөрөө тооно хийж, жэт /унины углуурга/ тотго, сагалдарга, чагтага, хярсан нь уул усны барилдлага, таван тусгаар тогтнол болоод бүслүүр хошлон нь уртраг, өргөрөг, гэрийн баруун багана удамшлыг, зүүн багана уламжлалыг даан “Их Монгол Улс” гэрийн онолоор байгуулагдсан бегеед улсаа агуулж байдаг эзэн эрхэт орон зайг “Гэр” гэдэг байсан байна.
    Энэ номонд “Гэрийн онол”, “Уялгын онол”, “Сүнсний онол”, “Мон-ын онол”, “Чу” – гийн онол”, “Чин” – ийн онол”, “Хажир онол”гэх мэт угээр утгыг нь гаргаж илэрхий-лэхийн аргагүй, зөн билиг, оюун ухаан, оршин амьдрахуйн гайхамшигт онол гаргалгаанууд бий. Энэ номын эрдэм ухаанаар өвөг дээдэс минь Хүннү гүрэн, Сүмбэ гүрэн, Нирун гүрэн, Уйгар гүрэн, Их Монгол гүрэн зэрэг язгуур гүрэн улсуудыг төрөлх газар шороон дээрээ байгуулж байсан нь ямар онол, ямар бодлого баримталж байсан бэ? гэдгийн л илэрхийлэл юм. 13-р зуунд Их Монголын эзэнт гүрнийг байгуулж байсан нь бусдын бичдэгчлэн, аллага хядлага, эзлэн түрэмгийлэл биш гэгээрэл, зөн билгийг хамтын хариуцлага болгосон түвшин сайхны зоригдол, Иргүний -нийхэм байгуулах л байлаа.
    Үүнд хэн ч, итгэхгүй, үнэмшихгүй болтлоо тархи нь турсан бидэнд төсөөлөгдөхийн аргагүй тийм өндөр дээд оюун ухааны орон зайд эзэн биеэ авч явж дээ дээдэс минь.
    Иргүний нийхэм
    Иргүний нийхэм нь шорон, цагдаа, гэмт хэрэг, албадлага шахалт үгүй, ёс зүй мэдвэл зохихүй, гэгээ¬рэл хариуцлагыг эрхэм болгож, “дэм дэмэндээ, дээс эрчиндээ”, ” хаяа багтвал буу, хамар багтвал ид”, “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө” гэсэн гүн ухааныг гаргалгаа болгон хүн бүрд хариуцлага гэгээрлийг хүргэж тооцож байж.
    Жишээ нь: Хүүхэд гурван нас хүрмэгц, отогт зарлагдаж, сайдад үзэгдээд баялагтан бүлэ
    Төл өгөх тавин толгой малын эзэн болоод зургаан насандаа босоо бие бүхэн /зургаан нас хүрсэн хүүхэд бүр/ гурав гурван ирэг /эр хонь/ өгтүгэй
    Орис /залуу/ идэр насандаа арав арван ирэг өгтүгэй
    Ихэс өтгөс насандаа тав таван ирэг өгттүгэй
    Хэм дутахаар бол хүнс нэмэх адуу мал автугай гэж зарлигдаж байжээ.
    Өвс идэж, ус уусан хурга эзэндээ “Хэм” өгдгийн адил, өсөж өндийж яваа хүний үрс айлдаа Хэм өгдөг. “Хэм” авахын тулд одоогийнхоор бол эхлээд хөрөнгө оруулалт хийж тавин толгой төллөх мал өгдөг байж. Тэр нь “Хэм чу-үсүн” (татвар) өгөхөд хүрэлцэхээргүй бол айлын ах дутууг айлын сангаас нөхөн гаргаж өгөх зан (хууль) байж.
    Тулгуур бие бүхэн тулаг эсгий нэг нэгийг өгтүгэй
    Гүүний сүү чигэхэ нэг нэг сэрхэм тулмаар өгтүгэй
    Түмтийн Чу-үсүнд идээ цагаа өгтүгэй
    Энэ бүх Чу-үсүнд гурав гур¬ван алд сур нэмтүгэй
    Хүүхэд нэмэгдвээс хүнсийг нь нэмж ах өгтүгэй
    Оул (хүн бүр) бие бүр гурав гурван тулам өвсний үр өгтүгэй
    Оул бүрд жилийг даах ааруул тосыг нөхөж олготугай
    Он тухгуй өвөл болбоос гарзыг хаан ор нөхөж өгсүгэй гэж зарлигджээ.
    Иргүний нийхэмд “Гэр бүл бол төр”, “Төр бол гэр бүл”. Гэр бүл болох нь тэнгэрийн зарлиг гэж үзэж байсан. Гэр бүл нь хамтын хариуцлагын анхдагч эрдэнэ юм. Овог ургийн яс, цусыг цэвэр ариун байлгах нь гэр бүлийн харилцаа бөгөөд, олон бүлүүд нэгдэж улс болох нь нийхэмийн үндэс гэж үздэг улмаар 8000 жилийн тэртээ одоогийн Ираны тэгш өндөрлөгийг эзэгнэж, Тигр, Евфрат мөрөнд Шумер-Вавелоны соёлыг цогцлоож, нөгөө нэг салбар нь Инд, Ганга мөрнийг дагаж Виндхукийн уулсаар замнасан аялал дээр олон шинэ шинэ олдвор, шинжилгээний баримт нэмэгдсээр… Ховдын Гурван цэнхэрийн агуйд л гэхэд толгойгүй морь, хөлгүй бух, нэг толгойтой зургаан могойн зураг бий. Тэдний насыг 35000-40000 жилийн настай гэдэг. Тэгвэл энэ зураг буган соёл, өтүгэ ухамсараас үүдэлтэй гурван их соёлын төлөөлөл бөгөөд нэг толгойтой зургаан могой нь “Засаглалыг” буй болгосон гэдгээ илэрхийлжээ. Нэг толгойтой зур¬гаан могой, мянган толгойтой зуун могойтой тулалдахад, мянган толгойтой зуун могойн толгой бүр хүчтэй ч мянган өөр санаагаар тэрсэлдээд нэг толгойтой зургаан могойд ялагддаг гэсэн нь монголчуудын засаглалын тухай ойлголт ямар байсны илэрхийлэл юм. Өвөг дээдэс маань ертөнцийн загварыг гэр болгон онголж, гэрийн онол болгон томьёолохдоо, ухаанаараа хана, оюунаараа унь, зөнгөөр тооно хийж, эртний зургаан хүрээ монгол улс нэгдэж гэрийн хана болсон.
    Ерэн таван түмэнд хуваагдаж гэрийн унь болсон. Их хаан Башхараачу нь улс гэрийн тооно болсон. Хамтын хариуцлагын тогтолцоо ингэж гэрээр бүтээгдэж, утга тодорхой 550 шалтгааныг гэрийн зургаан хананы 550 нүдээр харуулдаж, унь, тотго, сагалдрага, чагтага, хярсан нь, уул усны барилдлагатай таван тусгаар тогтнол болоод, гэрийн найман баганы баруун талын дөрвөн багана удамшлыг, зүүн талын дөрвөн багана уламжлалыг даан тооноо тулж, бүслүүр, хошлон уртраг өргөрийг төлөөлж, их монгол улс гэрийн онолоор байгуулагдсан байна. Өвөг дээдэс маань дөрвөн түмэн настай гэр сууцаа сэтгэж, ертөнцийн загвар болгон, гэрийн онолоо томьёо¬лохдоо, зургаан ханатай найман баганатай гэрийг шүтээн болгон тухалжээ.
    Боловсрол
    Бидний өнөөгийн энэ боловсрол бол боловсрол биш, боловсролын өчүүхэн нэг элемент юм байна. Иргүний нийхэмд аливаа амьтан бүхэн хоолоо олж идэх ур дүйг л боловсрол гэдэг байж. Чонын бэлтрэг амьтан барихдаа мэргэн бол тал, хээр, говь, хангайг эзэгнэнэ. Хурга, тугал цадаж, мөргөлдөж, идшиндээ өег бол сүрэг, бэлчээрээ эзэгнэнэ. Авгалдай цус шүүсийг сорж үржихдээ мэргэн бол боловсрол нь ялаа болж өвс, чийг, цусанд эзэгнэнэ гэжээ.
    Гэтэл бидний боловсрол мэргэжил гэж хөөрцөглөдөг бүхэн маань уг чанартаа ходоодондоо захирагдаж, хар амиа бодогсодын далд хөнөөл, хорт бодлого, хуурамч мэдлэг, мэддэгээс нь салгаж, мэдэж хэрэггүйг шүтүүлсэн булхай бодлогын мэх, хор, гэм зэм, байсныг хэн маань ч мэдэхгүй, сэхээрэхгүй болтлоо дооглогдож доромжлогдсон мунхаглал төөрөгдлийн маань хар гай ажгуу.
    Амьтан бүхэнд мэргэшил байдаг атал, аль ч амьтанд гэгээрэл огт байхгүй харанхуй билээ. Гэгээрэл үгүй бол боловсрол мэргэшил нь сүйрэл гэдгийг гэм болоод хохиролоороо эдэлж явааг иргэний нийгэм гэнэ. Одоо иргүний нийхэм, иргэний нийгэм гэдэг хоёр өөр тогтолцооны утгыг тайлъя.
    Иргүний нийхэм
    “Ир” – Хутга мэсний хамгийн хурц хэсгийг, бөхийн бол мэхний даац, хурдан мориор бол уяа сойлго нь яг таарсаныг ир нь орж гэнэ. Ир гэдэг нь угтаж мэдээд. тосож бэлтгээд. тэсэж магад гарах чадвар юм байна.
    “гүн” – Гэрийн онолыг нүүдлийн соёл болгон хэрэглэж байгаа гэгээрэгсдийн эрдмийн орон зайн хэмжээ.
    “ний”- ганцын эсрэг хамтач, урин дуудахуйн тух.
    “Хэм” – гэж түгээмэл аривдахын олз, 99- н амин зуулга /чанар, тоо хэмжээ/
    Ингээд үзэхлээр “Иргүний нийхэм байгуулна гэдэг нь тэсэж магад чадвар нь хязгааргүй, нийтийн хэм хэм-ээт хариуцлага” болж байхад : “Иргэний нийгэм” гэдэг томьёолол нь
    “Ир” – тэсэж магад гарах чадвар
    “Гэн”- гэнэн донгио, ир нь мохоо
    “Ний” – нэгдмэл байдлын тух, ганцын эсрэг олон тоо
    “Гэм ” – сэдэшгуй мууг сэдээд, үзэшгүй мууг үзэж байвал, үзэгдэж байгаа тэр төвөг нь “Гэм” байму. Ингээд харахаар Иргэний нийгэм байгуулна гэдэг нь “Ир нь мохогсод нийлээд гэмт халдлага буй болгодог орчин байгуулна” гэсэн хэрэг болж байна “Энэ ном нь уламжлагдаж ирсэн 27000 үг, 10000 үгийн сан үүнийг бүрдүүлж байгаа 950 түлхүүр үгнээс бүрдэнэ. Энэ агуу хэлмэлд улс орны түүхийг наанадаж 10000-с цаанадаж 40000, цаашид сая жилийн үүх түүх үүсэл хөгжлийг өгүүлнэ. Энэ хэлмэлд улс орноо яаж хөгжүүлэх, төрийг яаж удирдах, залах, ард түмнийг хэрхэн гэгээрүүлэх, тэр байтугай улс орныг хорлож, доройтуулж, тамлаж устгах 16-н хар арга устгал бий. Энэ хэлмэлд зуун зуун жилийн явдлыг алган дээрээ харж байгаа юм шиг дэндүү нарийн, дэндүү онол, уг шагтай хэлсэн нь үнэхээр гайхалтай. Бидний ертенцийн бүхий л үнэнийг зуу зуун жилээр нь, хохирлоор нь тэгнэ ингэнэ гээд идэж уух, инээх уйлах, эмгэнэл, мөхөлтэй нь хэлсэн нь, сэтгэл сэрт хийлгэж, өвгөдийн эрдэм ухаан, мэргэдийн онолд бишрэн мөргөхөөс өөрийг үл өгүүлж чадму би. Энэ аугаа хэлмэлийг хөх нохой овгийнхон 15 үе, үрээс үрд, ургаас урагт, эртний өв монгол хэлээр амаар /хэлмэлээр/ өртөөлөн иржээ. Хөх нохой овгийн 14 дэх үеийн өртөөлөгч элч Гэнгээ маарамба, энэ хэлмэлийг өөрийн төрсөн дүүгийн хүү Нүрзэдэд 1956-1966 оны хооронд нэг гэрт 10 жил хамт амьдрахдаа хэлж цээжлүүлжээ. Нүрзэд ах энэ хэлмэлээ 27 жил ноцолдон байж орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлж, энэ хэлмэлийн тухай хэлж ярьж ном бичсэн ч, энэ цагийн хүмүүст хүлээн авах зөн сэрэхүй байсангүй. Энэ номыг хэн дуртай, захын нэг нь барьж аваад уншиж чадахгүй, тийм эрчимлэг гүн цул юмаа. Энэ номыг харин, хэн уншиж, хэний ширээн дээр, хэний цүнхэнд явна, тэр хүнд итгэж болно. Яагаад гэвэл энэ ном өөрөө хүнийг таньдаг, “хэн нь хэн бэ” гэдгийг хэлээд өгдөг, нууцаа хэр баргийн хүнд алдагдахааргүй, тийм нягт эрчим хүчээр өөрөө өөрийгөө хамгаалсан байдаг. Түүнийг уншиж, ойлгож байгаа л бол та ер бусын гэгээрэл, зөн мэдрэмж, сэрэхүйгээ гээгээгүй азтай хувьтай, хүн юмаа гэсэн үг. Энэ номыг өөрийгөө эрдэмтэй гэх 3-4 дипломтой, 4-5 шинжлэх ухааны доктор цолтон байлаа ч уншаад ойлгохгүй нэгэн байхад бичиг үсэг тайлагдсан төдий нэгэн байлаа ч мунхаглал мухардалд хорлогдоогүй бол уншаад ойлгох зөн мэдрэмж, гэгээрлийг агуулсан буй…
    Энэ ном бол Их Монгол улсын үндсэн хууль, улсаа авч явах гэгээрэл. онол. зөн билэг. хөдөлгөөн. эрчим хүчийг агуул¬сан. угтаж мэдээд, тосож бэлтгэн. тэсэж магад ялж гардаг үндэс, иш, цоморлигийн онол, мөнх тэнгэрийн хүчин хэмээх эрчим хүчний цулдал.” За” л гэсэн бол “Яг” байх их засгийн зоригдол билээ.
    Энэ номын онолоор тэгш эрх гэж байдаггүй бөгөөд алив бүхэн авьяас эрдэмдээ тохирсон эрх эдэлнэ. Эрх гэдэг нь хариуцлага бөгөөд хэдий чинээ олны өмнө хариуцлага хулээнэ. түүнийхээ хэрээр гэ¬гээрлийг буй болгоно.
    Бууранд бухын эрх өгөөд
    Үнээ хээлтүүлэх үү
    Буханд азраганы эрх өгөөд
    Гүү хураах уу
    Хонинд чонын эрх өгөөд
    Гөрөөс барих уу
    Чононд хонины эрх өгөөд
    Өвс идэх үү
    Эрх гэдэг авахын дарх биш, өгөхийн дарх. Орон зайгаа эзэгнэх эрдэм гэж үзнэ.
    Номд өгуулэхдээ: Цөвуун цагийн 500 жилд монголчууд зүй бусын сутар, бясалгалын шулуун, нялуун дайнд шарлаж, улайрч, харлана. Энэ цаг ямар байхыг хэлье. Өвс үр өгөхгүй гандаж, газар шавар шавхай болж хатна
    Галт уул дэлбэрч, далай шуурч ган зуд үерт автагдана
    Хижүүд бусдын хоолыг бэлдэвч хар нэрийг зүүж
    Суудэр хазгайн төлөө нарыг зүхэж, дэлхийгээ харааж, байгалиа хөнөөнө
    Гурван боулихай хааны суудалд сууж хар зэмийг түгээнэ
    Худаг хатаж, булаг ширгэж, хур бороо дусах нь багасана
    Ерэн таван чумоны оронд булхай элчээр сууж, булайг үржүүлнэ
    Хаалгат гэрээс эмс зайлж, хадны мухарт нуруу зовооно
    Хүүхэд мухар нүхэнд хорогдож, хонгилын амьтан болж гэрэл эрмой
    Хөгшид үхэхсэдэдээ атаархан, хүмүүн заяаг боомилмой…
    Бид байгальдаа байна гэхэд аймшигтай цэвүүн цаг ирнэ
    Бидний монгол улс чухам ямар байсныг санацгаая …
    Унагаа гучин сайнаар эс шинжин азарга тавьбаас
    Даага тэнэгэрч, агт дуусч чи мухар нүхэнд хорогдном за
    ЁС бусыг дууриаж, мэлмийд содныг шүтэж, шаварт шавалднам за
    Тугалаа арван сайнаар эс шүтэн бух тавьбаас
    Бяруу сохорч, нүүдэл даахгүй, чи худагт уягднам за
    Буруу бодлоор ертөнц тэнгэрээ хоосолж, боулихайд боолчлогдном за
    Ишгээ арван сайнаар эс шалган ухна тавьбаас
    Сэрхний зүүд шандаа гээж, малын сор сүг болном за
    Боулихай “элч”-ээр зарагдваас “айл”-ыг хорлож иргүнийг эвднэм зэ
    Ботгоо гучин зургаан сайнаар эс шалган буур тавьбаас
    Ат бутарганаас төөрч, чи балгас барааднам за
    Айлыг боулихай ахалж, хэрэг мэдвээс төр өеөөднөм зэ
    Хургаа арван сайнаар эс шалган хуц тавьбаас
    Хонины бэлчээр, хонд шанд хэрэггүй болном зэ
    Хуурамч зараар булхай элчээр зарагдаж хэрэг шийдвээс
    Мэдэхийгээ сүйтгэж, мэдэхгүйгээ бурханд даатганам за
    Энэ цагт очсон элчийг асран сонссон билэгтэн болвоос
    Хөх монголын хөхрүүлж, хасбу төрийг сэргээж, аялгууг бүтээмой
    Мунхагийн сэтгэхүйд гурван эрдэнэ гэрэлтэж билиг тодормой
    Миний өчил үнэн эсэхийг өнгөрснөөс эрж мэдтүгэй
    Мунхагийг халах ТНГР-ийн ЖРЛГ-ийг өртөөлөгч элчээс асуутугай… гэх мэтээр өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай бүхий л явдлыг цаг хугацаа, үйл явдал хөнөөлөөр нь тооцоолж алган дээрээ харж байгаа юм шиг хэлсэн байгаа. Энэ номыг уншиж ойлгоход өнөөгийн бидний мэдлэг хор болохоос. тус болохгүй. Хар амиа бодсон монжооч зах зээл, үүх туух, хэл ухамсараа гээсэн боолчлогдсон сэтгэлгээ, өнгөрсөн түүх, гэгээрлээ мэдээд боолчлоосоо сэрчихвий хэмээсэн колончлогчидын мэх саад болж байна. Бид бусдын хараат далд колончлолд байна гэхэд хэн маань ч хүлээн авч итгэхгүй болтлоо дасч ижилдсэн, тийм мунхаглалд төөрч, энэ чамд хэрэгтэй гэвэл эхийнхээ далаар ч мэргэ-луулэх араатанлаг амьтанлаг болжээ бид…
    Жишээ нь: “Ардчилал” гэдэг яг юу юм бэ гэдгийг хэн ч мэдэхгүй, жижүүр болсон хэдэн үгийг л үеийн үед тоть шиг давтан иржээ. Ноён Чер¬чилл “Ардчилал гэдэг бол сайн засаглал биш гэвч хүн төрөлхтөн түүнээс илүү аргыг олоогүй…”гэжээ. Гэтэл ардчилал гэдэг нь “Төр” биш засаглалын нэг хэлбэр олноор засаглах удирдлагын бүтэц юм байна. Ардчилалын үнэт зүйл гэж худлаа ярьдаг бөгөөд ардчилалд ямар ч үнэт зүйл байгаагүй байх ч үгүй зүгээр л мунхруулга, узэл суртал хоосон цуурай, дарангуйлагч нарын нарийн мэх байж. Сонгууль гэж молиго өмхүүлээд гаргасан хууль нь анги давхарга нам булэглэлийн эрх ашгийн л хэмжүүр болдгоос ард түмэнд ямар ч падгүй байжээ… гэдэг нь олон улс үндэстэний хөгжлийн гэх тодорхойлолтоор харагдаж олонхийн дарангуйлал цөөнхийн хэлмэгдэл байснаа одоо хүчирхэг нам эвсэл бүлэглэлүүдийн бялуу хуваах дайллага, найраа зөвшилцөл хэмээх мэргэн нэр томъёо болон хувирч хүн төрөлхтөнийг мөхлийн ангал руу хөтлөн буй нь өнөөгийн нийгмийн амьдралаар тодорхойлогдон буй билээ. Эртний Ром, Грекийн үеэс л ийм байсан бөгөөд одоо ч л малгай толгойгоо л сольсноос мөн чанар нь хэвээрээ байна. Туйлын тэгш эрх чөлөө гэж байгальд байгаагуй бөгөөд байх ч ёсгүй юм байна. Байгальд харин шүтэн барилдлага, хамтын хариуцлага. гэгээрэл гэж бай¬даг юм байна.
    Баримт: Доктор П. Нэргүй гуайн “Монгол улсын ээдрээт замнал” номд Монголд болсон 1990 оны ардчилсан хувьсгал хийгээд өнөөгийн зах зээлийн тухай өгүүлэхдээ: Түүхийн тавцанд монголчууд билэг оюун, хуч чадал онол эрдмээрээ тэргуулж “Монголын их эзэнт гүрэнг” байгуулж байснаа, “Гурэн улс”, Гурэн улс байснаа, “Монгол улс”, Монгол улс байснаа 1691 онд халхын ноёдын урвалтаар Манж Чин улсад дагаар орж ” Монгол улс” гэсэн статусаа гээж улмаар колони орон болж хувирсан (эмгэнэлт хувь заяа хийгээд, сүүлийн 500 жил дотор явагдсан зэвсэгт түрэмгийлэл, үзэл суртал, шарын шашин, социализм, зах зээл гэх далд колоничлол мөлжлөгийн олон хэлбэр талхилага дор явааг олон баримтаар илчлэхдээ:
    1990 оны монголд болсон ардчилсан хувьсгал. Гуравхан сарын настай хувьсгал эхлээд урвагчдын хар гай, тэр үеийн НАХ яамны урхи олон улсын вальютын сан, дэлхийн банкны бодлого болзол шахалтаар ардчилсан хувьсгал нэрийн дор зэрлэг капталист мөнгө хүүлэгчдийн монжооч зах зээлийн хувьсгал болсоныг:
    1990 оны 1-р сард Бямбасүрэнгийн засгийн газар мөнгөний ханшийг 20-р тогтоолоор 2 дахин биш 13 дахин унагаж. 1 доллар 3 төгрөгтэй тэнцүү байсныг 6 төгрөгтэй тэнцүү болгосон ч үнэн чанартаа банк тооцоо хийхдээ 1 долларыг 40 төгрөгөөр бодож байсан бөгөөд олон улсын валютын сан болон далд колончлогчдын санаархал нь монголыг хэзээ ч эргэж сэхэхгүйгээр элгээр нь хэвтүүлнэ гэж тооцоолсон ч нүүдлийн соёл иргэншлийн хүмүүжил ганзагын наймаачид улсаа аварсан байна. Улсын баялагыг харийнхан хэрхэн цөлмөж байгааг Эрдэнэт үйлдвэрээр жишихэд:
    Эрдэнэтийн зэс, молибденд 20 гаруй төрлийн элемент бий. 1 сая грамм зэс, молебдений хүдэрт хэдэн грамм алт байж болох вэ? Эрдэнэтийн зэсийн нөөц бидний үеийн тооцоогоор 1.6 тэрбум тонн нөөцтэй. Тэгвэл Оюу толгой 3.2 тэрбум тонн зэс алтны нөөцтэй. Тэгвэл 1.6 тэрбум тонн дотор 50 мянган тонн алт байна. Энэ нь 600 тэрбум доллар болж байгаа юм. Японы эрдэмтэд сансрын зураглалаар монголд 400 мянган тонн алт, 250мянган тонн мөнгө байгаа гэж тооцоолжээ. Тэгвэл Эрдэнэтийн алтны нөөцийг 50 мянган тонн гэж үзвэл Монголын алтны 12 % нь болж байна. Оюу толгойн зэс, алтны нөөц Эрдэнэтээс даруй 2 дахин их гэж үзэж байгаа. Тэгвэл Оюу толгойн алтны нөөц нь 100 мянган тонн буюу япончуудын гаргасан монголын алтны нөөцийн 24% нь болж байна. 12 хувь дээр 24 хувийг нэмбэл зөвхөн энэ 2 ордоос монголын алтны 36% нь гарч байгаа юмаа. Мардайг ухахдаа оросууд хэд хэдэн алтны ордыг цөлмөсөн. Оросод Эрдэнэтийн тухай ярьж байсан боловч, Заамарын алт, Мардайн уран, Асгатын мөнгөний ордыг тас нууж байсан. Өнөөдөр орон нутгийн үнээр Таван толгойн нүүрсийг найман доллароор авч байна. Тэгвэл зах зээлийн доод үнэ нь 100 доллар байгаа шүү дээ. Бид 5 сая тонн нүүрсээ 100 доллароор гаргахад л наад зах нь 500 сая доллартай болно. Миний бодлоор нэг жилд таван толгойг 5 саяас илүү Оюу толгойг бол 4 саяас илүү, Эрдэнэтийг 4 саяас илүү ашиглаж болохгүй гэж боддог. Таван толгой бол үнэхээр агуу… Аж үйлдвэрийн запас нь 8 тэрбум, прогнозыг запас нь 16 тэрбум. Ер нь бол 30 тэрбумын нөөцтэй гэж хэлж байсан. 8 тэрбум тонныг 5 сая тонноор ашиглавал 1600 жил олборлоно. 10 саяаар олборловол 800 жил ашиглана. 20 саяар ашиглавал 400 жил ашиглана. 1 тонн коксжсон нүүрсийг дэлхийн доод ханшаар 120 доллар гэж үзвэл 5 толгойн 8 тэрбумыг 120 доллароор үржүүлвэл 960 тэрбум доллар болж байна. Эндээс харахад ганц Таван толгой л монголыг авч явахаар байгаа биздээ. Ноён Фридланд монголын баялагийг ховх сорж, говийг цөл болгох төсөл хийчээд давхиж явна. Тэд хятадтай нийлж манай баялаг дээр тоглох гэсэн арга. Би дээр хэлсэн Фридланд Оюу толгойн зэсийг жилд 40 саяаар олборлоно гэж байна. Энэ бол болохгүй. Эрдэнэтийн гашуун туршлагыг ямагт санаж байх ёстой. Эрдэнэтийг жилд 16 сая тонноор олборлоно гэж авчихаад 25 сая тонноор авч байна. 16 саяаар олборлосон бол 100 жил ашиглана. 25 саяаар 60 хүрэхгүй жилийн хугацаанд л Эрдэнэт баяртай болно. Фридланд бол 40 гэж хэлчихээд 60 сая 80 сая тэр ч байтгуай 100 саяар олборлохыг хэн ч байг гэх газаргүй… Эрдэнэтийн орд 400 тэрбум долларын үнэтэй орд, 5 % нь буюу 20 тэрбум нь л монголчуудад үлдэнэ. Цаана нь үлдэж байгаа 380 тэрбум долларыг Оросууд халаасалж байгааг Фридланд мэдэгдсэн юм. Ингээд тооцохдоо 1 алтан рублийг 1 доллартай тэнцүү авсан. Эрдэнэтийн ордыг ямар үнэтэйг өнөөдөр монголчууд мэдэхгүй байгаа нь дэндүү гунигтай… Үүнийгээ манай орос ах нар дэндүү нууцалдаг. Ийм тооцоог ярих гэж оролдсон хүмүүсийг солиотнууд гэж нэрлэдэг. Эрдэнэтийн ордын нийт баялагийн 95 хувийг нь оросууд халааслаад монголчуудтай дөнгөж 5 хувийг нь хуваахдаа 49:51 – ээр хувааж авсныг бид далд колонич¬лол гэж нэрлэдэг. Тийм учраас 1990 оны 2 сарын 18-аас 1990 оны 5 сарын 6 хуртэл 3 сар хүрэхгүй үргэлжилсэн ардчилсан хувьсгалаар Эрдэнэтийн ордыг хаах хүртэл асуудал тавигдаж байсан нь эдийн засгийн нүргээнт хувьсгал далд колоничлолын нуранги дунд сураггүй алга болсон юм. Энэ нь ямар төрөөр бид удирдуулж, ямар бодлого баригчдад найдаж яваа болоод ардчилал зах зээл гэдэг домог хөгжингүй гэгдэх орнуудын мөнгө хүүлэгчдийн далд бодлого, хөгжилгүй, буурай гэгдэх орнуудын газар шороо, эд баялаг, түүх соёлыг өөрсдийн дураар мөлжлөг болгон хөнөөж буйн нэг жишээ нь бидний амьдрал мөн гэдгийг дэлгэн тавьсан доктор П.Нэргүй гуайдаа монголын ард түмэн, газар шороо, монголын үе үеийн эх орончдын өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж байна. Өнгөрсөн парламентын хамгийн сүүлийн гэм зэмийн нэг нь “Иргэн бүрт газар эзэмшүүлэх” тухай хуулийг 2007 оны 05 сарын 23 нд баталсан нь атомын бөмбөг дэлбэлснээс ч илүү хор уршигтай цагаан тахал болж, монголын газар нутгийг харийн колончлогчдод худалдаж авах, тэдний далд бодлогыг хуульчилж өглөө. Үүнийг ерөнхийлөгч маань харсаар мэдсээр байж хориг тавиагүй нь монголын улс төрчид, хэн нь хэн бэ? гэдгийг өөрсдийн үйлдлээрээ харуулж буй нь “Ард түмний хариуцлага тооцооноос булзах аргагүйгээр өөрөө өөрсдийнхөө үйлдлийг баталгаажуулж хэвлэл телевизэд баримтжууллаа. Шинэ парламент анхныхаа хэлэлцуулгээр “Энэ хуулиа хэрэгсэхгүй болгох болов уу гэж харлаа. Энэ хуулийг боловсруулсан УИХ гишүүн Баттулгыг УИХ-с буцаан татаж, улс төрийн онц гэмт хэрэгтнээр шийтгэх байтал ард түмэн гэгдэх доромжлогдож басамжлагдсан бид бүхэн өнөөг хүртэл энэ үйлдлийг дэмжсэнээ мэдээгүй л явна. Мунхаглал, мухардал гэж энэ бөгөөд хэн дайсан, хэн нөхрийг ялгахгүй болтлоо мунхарсан биднийг мөнх тэнгэр, Чингис хааны алтан аялгуу сэрээлээ…
    Эрдэнэттэй адил дэлхийн жишиг үйлдвэрүүдийн ажилчдын дундаж цалин 5000-10000 доллар байхад яагаад биднийх 500,0 төгрөг хүрэхтэй үгүйтэй байна. Энэ цалин монголчуудад орох хөрөнгө оруулалт байтал хаашаа явчихсан байна. Эрдэнэт үйлдвэрийн 25% нь зэс, бусад нь шороо гээд яриад байгаа эх орончдыг хэн гэх вэ? яах вэ? зэсийн агуулагад байдаг 20 төрлийн элемент, алт, мөнгө нь хаа байна вэ? Хаашаа хэн халааслаад байна вэ. Энэ бүхэн ашигт үйлийн коэффицентоороо сох дутаад байгааг хэлээд босоод ирдэг эрдэмтэн мэргэд алга уу! Нөгөө эх орончид, олон намын төлөөллууд яасан бэ? Бусдад яаж доромжлуулж байгаагийн жишээг зөвхөн бензин, тос, түүхий эд, газар орон дээрээ хар даа. Бензин тосны хэрэгцээ ердийнхөөсөө 10-20 дахин өсдөг хадлан тариалалтын үед 1000-1200 төгрөгийн үнэтэй байсан бензин тос 100% өсөж 2300 болж бизнесменууд жилд олох ашгаа хэд дахин өсгөчихөөд хэрэглээ буурахаар 20-30 төгрөгөөр татсаар хуучин үнэд нь орууллаа. Бусдын хараат, монжооч зах зээл гэдэг энэ биз дээ.
    Малын үнэ шалдаа бууж түүхий эд хог дээр хаягдлаа. Валют долларыг хар. Доллар эдийн засгаас гадна улс төрийн үүрэг гүйцэтгэж байдгийг одоо бид мэдвэл мэдэхээр болсон доо. Хүн л бол хүн юм чинь хэн хаана чанга дуугарна түүн рүү амьтны рефлексээрээ ханаран гүйсээр …
    Гүндалай, Хурэлсүх, Элбэгдорж, С.Баяр бүгд адилхан. Эдгээр тийм муу хүмүүс үү? Үгүй энэ нийгмийн бүтээгдэхүүн ийм байх ёстойн л жишээ. Хамгийн аюултай нь энэ нийгмийн бодлогыг баригч боулихайнууд! Тэд улсыг үхүүлэхийн тулд өөрсдийн хүсэл зоргын тоглоом болгохын тулд том бодлого том тоглоомоор нааддаг. Тэгш эрх зарлаж тэнцвэргүй өрсөлдөөнд оруулж, хэрэггүйг шүтүүлж хэрэгтэйг мартуулж, ухаантайг нь хорлож, урван шарвагчдыг дэмжиж, үнэтэйг үнэгүйжүүлж, эх орондоо байснаас харьд гуйлгачилах нь ашигтай гэдэг бодол төртөл дайжуулж ар хударгаар нь эх орон, эрдэс баялгийг нь цөлмөж, эзэн сууж, эмс охидыг нь худалдаалж, буруу зөвөө мэдэхгүй булай болгох нь тэдний зорилго. Өөрсөддөө ашигтай хууль гаргуулж, Ямааг өсгөж мунхагжуулах нь хэн ч ажрахгүй хөнөөл. Ноолуурыг нь үнэтэй болгоод өгнө. Ингээд л гайхалтай нарийн биологийн зэвсэг хэрэгжиж, өөрсдийг нь өөрсдийх нь гараар хөнөөж, талцуулж, хэрэлдүүлж, тангаргыг нь баруулж байх нь боулихайн аюулгүй байдлын баталгаа юм. Бэлэн мөнгө амлах, би хийж өгьө, чи зүгээр байж бай. Энэ бүхэн цөм алуур. Ийм ухаантай боулихайг ялах эрдэм одоо энэ Алтан аялгуу. Суурьшил бол тэсэхүй, нүүдэл бол соёл юм. Нүүдлийн соёл амьдралыг эрчимжүүлж, огторгуйн хэмжээст орон зай, цаг хугацаагаар сэтгэдэг бол суурин амьдрал өөрийн орон зай хурганы бэлчээр төдий хавтгайдаа сэтгэдгээс орон байр, унадаг машин, унтдаг ор, уншдаг ном, үздэг зурагт, үхэхдээ ордог авс нь хүртэл дервелжин юм. Гэтэл одоо суурьшил гэдэг нэрийн дор Мөнх тэнгэрийн гэрлээс нуугдагсдын амьдралаар орж, тэнгэрийн бошгыг зориуд зөрчиж, нэг нэгнийгээ хорлож, хохироож, алж талж, дээрэнгүйлж, хүчирхийлж байж сэтгэлийн таашаал авдаг тийм бодлогыг дүрэм журамлан хууль эрх зүй харилцааны гарцаагүй байдал болгож, ард олныг энэ рүүгээ хомроголон шахаж эрх баригчид гэж өөрсдийгөө нэрлэгсэд сэтгэлийн таашаал авдаг тийм сэтгэхүйг нийтэд тарааж байна. Мөнх тэнгэрийн тохирсноос өөрсдийгөө дээгүүр зарлаж, мунхаглал, мухардалтыг өөгшүүлдэг нь хар дарсан зүүд мэт боловч, хоосон чанарын төлөө тэмцэл юм. Бид хуулийн засаглал тогтоох гэж хууль үйлдвэрлээд байгаа боловч, энэ засаглал нь тогтож өгөхгүй байна. Энэ засгийг хөдөлгөгч хүч нь мөнгө, тохируулагч дүрэм нь хууль юм. Гэтэл мөнгө бол угаасаа бодит чанарыг хуурамч чанараар орлуулсан хэрэгсэл. Хууль нь хуурамч чанарын хөдөлгөөнийг бодит үр дүн болгох гэсэн мөрөөдөл учраас энэ нь засаг биш бодит ба хоосон чанар хоорон дахь мөргөлдөөн болдог. Ингээд бодит чанарын төлөөлөл мөнгө дийлж хууль нь ёс суртахуун биш учраас үзэн ядалтыг хөөрөгддөг байна. Гэтэл улс төрчид нь болохоор аль хэдийнээ түүхийн үйлээр шалгагдаад хог дээр хаягдсан Ром, Герман, Англи, Саксоны санаархлыг эх орондоо хэрэглэх гэж зүтгээд байгаагаас монголд засаг оршихгүй байна. Тэнгэрийн эрчим хүчний дээд нэгдлээс давж түүний тулган хүлээлгэснийг хориглож, зөвшөөрч, захирч чадах УИХ, ерөнхийлөгч, ерөнхий сайд байх үндэслэл дэлхийд алга. Ард түмэн хоорондоо итгэлцэл үгүй болж, итгэл олохын тулд бие биедээ мөнгө төлдөг, бага хохиролтой хөнөөлийг эгэл жирийн зүйл гэж дүрэм журам болготлоо дампуурсан энэ сэтгэлгээ нь улсын их хурал, ард түмний тархинд ч тэгж буудаг, төрийн бус байгууллага, бурхан шашны сүм хийд нь ч тэгж үзэж, хүндэтгэн зөвшөөрч аялдан дагадаг ийм ер бусын мунхаг мухардлага юм. Төр эрх зүйн хямрал гэж үүнийг хэлдэг бөгөөд эндээс өндөг хагарах шиг авилгал төрж, эрх баригчдыг мөнгөжуулж ялыг нь ард түмэн үүрдэг. Үүнийг л засаж залруулахад “Чингис хааны Алтан аялгуун нууц” номын дундрашгүй арвин аялгуу оршвой. Өвөг дээдсийн гэрээслэлийг зарласан энэ цаг мөчөөс өмнө алдаж гэндсэнийгээ өршөөе. Энэ ухааныг зарлаж тунхагласнаас хойшхи хариуцлагагүй үйл бүхэнд ургийн ураг, үрийн үрд нь хүртэл гэм зэм хариуцлага тооцно гэдгээ өвгөдийн гэгээн сүнс мөнх тэнгэрийн ивээл дор амалсу гэж монголын ард түмэн соён гэгээрүүлэгчдэд сонордуулмуу.
    Эх дэлхийн хэн ч байлаа Монголыг хорловоос сүйрэлд унах зурхайтай гэрлийн орных билээ бид.

    Туулын хар шугуй. Богд хан уул.

    Б.Хүрэлтогоо 

  • Пүрэвдаваагийн БАЙГАЛЖАВ- Хөгжмийн зэмсэг урлалын мастер

    Морин хуур, монгол хөгжмийн зэмсэг урлалын мастер, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч соёлын зүтгэлтэн. “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч.

    1991 оноос Эгшиглэн хөгжмийн зэмсэгийн урлангаа үндэслэн байгуулж, морин хуур, эвэр бүрээ, хийл, ятга, Алтай ятга гэх мэт монгол хөгжмийн зэмсэг урлах арга барилыг хөгжүүлэн олон мянган морин хуур хөгжим урлаж, олон зуун шавь нарыг төрүүлж, монгол хөгжим урлах, үйлдвэрлэн, өв соёлоо дэлгэрүүлэх их үйлсд үнэт хувь нэмэр оруулсан юм.

    Өмнөгөвь аймагт төрсөн. Адуучин айлын хүү. Зургадугаар ангиасаа сургуулиасаа гарч хөдөө адуунд явдаг байлаа. Манайн нутгийнхан их сайхан дуу хууртай хүмүүс байдаг. Олонхи нь морин хуур татдаг байв. Би морьтой ойрхон өссөн болохоор морин хуурыг их бэлгэшээдэг байсан юм. Модоор юм хийх гарын дүйтэй ч байсан. Тэр үеэс морин хуур сонирхож анх 16 насандаа хуур хийж байлаа. Удалгүй цэрэгт явсан. Халагдаж ирээд хөдөө биш төв газар руу орж ирсэн юм. Тэр үед морин хуур, гар урлалаа сонирхож байсан ч Шарын голын уурхайд долоон жил ажиллаж, гэр бүлтэй боллоо. Анхны хүүхэд маань төрөөд гэртээ долоо хоногийн чөлөөгөөр ирээд морин хуур хийсэн юм. Үүнээс хойш заваараа хуур хийдэг болсон. Тэгээд 1989 онд урлаачаараа ажиллахаар Улаанбаатар хотод ирж, Монголын анхны үлээвэр хөгжмийг орчин цагийн сонгодог хөгжим болох хүртэл нь хөгжүүлж ирсэн Монгол Улсын төрийн соёрхолт, нэрт хөгжмийн урлаач Д.Индрээ багшид шавь орж байсан юм. Ингээд эвэр бүрээ бишгүүрийн урлаач гэсэн мэргэжилтэй болсон доо.

    -“Эгшиглэн магнай” ХХК хэдийнээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

    1991 онд гэр бүлийн хүнтэйгээ нийлж, “Эгшиглэн” хувиараа эрхлэх аж ахуй гэдэг үндэсний хөгжмийн зэмсгийн урлал, худалдааны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж, эхэлсэн. Хувийн бизнесийн маань эхлэл байсан юм. 1990 онд зах зээлд шилжсэнийг дагаж өөрөө бие дааж чөлөөт зах зээлд хүчээ сорихоор шийдсэн. Мэдээж багшаасаа тусгаарлаж ажиллахаар том зориг гаргасан. Эхлээд хоёулхнаа ажиллаж байхад нэлээд хүнд байсан ч 1990 оны дундуур арав, 2000 оны эхээр 20 гаруй ажилтантай болсон. Одоо 50 гаруй урлаачтай ажиллаж байна даа.

    Хөгжмийн зэмсэг урлах хүн асар нарийн мэдрэмжтэй байх ёстой гэдэг?

    -Тэгэлгүй яахав, уйгагүй хөдөлмөрөөс гадна маш их сонирхол, ур ухаан, нарийн мэдрэмжийг харамгүй зарцуулах хэрэгтэй.

    -Танай бүтээлүүдийг голчлон ямар хүмүүс худалдаж авдаг вэ?

    -Ер нь хэрэглэгчид маань, уран бүтээлчид маань хөгжмийн шаардлага хангасан, ерөнхий стандартаар урласан, ур хийц сайтай хуурыг таашаадаг, бид ч захиалагчийн хүсэл сонирхлын дагуу хөгжмөө хийхийг эрмэлздэг. Түүнийгээ дагаад ч манай хуур улам шинэ шинэлэг болж, чанаржиж, хөгжиж байгаа болохоорхувь болон албан байгууллагуудын захиалгыг хамгийн их авдаг. Ялангуяа сүүлийн гурван жил захиалга нэмэгдэж бараг 2000-аад хуур хийсэн байна.

    -Таныг урлагийнхан морин хуурыг өөрчлөхөөсөө илүү уран хийцтэй болгоход анхаардаг гэлцдэг. “Алтан ураг хамтлагийнхны тоглодог “мангас хуур”-ыг таныг бүтээсэн гэдэг. Морин хуурын толгойг “Харийнхан” киноны гол баатрын дүрстэй төстэй болгож урласан гэх яриа бий. Энэ талаар?

    -Тэр жаахан ташаа ойлголт болсон юм. Учир нь “Алтан ураг” хамтлагийнхан харь гаригийн дүрстэй толгойтой морин хуур урлах санал надад тавьсан юм. Гэхдээ би зөвшөөрөөгүй. Учир нь эртнээс дээдэлж ирсэн молор эрдэнийг үл мэдэгдэх дүрсээр солихыг хүсээгүй. Харин би дуугардаг хайрцгийг нь хийж, сүүлд нь модыг нь эсгэж өгсөн. Өөрөөр хэлбэл толгойноос бусдыг нь би хийсэн гэсэн үг.

    -Ер нь хуурыг ямар модоор хийдэг вэ. Бүх мод хөгжим болж дуугарах уу. Таныг модны үндсээр бүтээлээ урладаг гэх юм?

    -Ер нь их гоё хар модны үндэснүүд байдаг л даа. Харин би нэг удаа гадаадаас айргийн хул хийдэг шиг оросоор бол кульон гэдэг европ хөгжим урладаг модны үндсийг авчирч хийсэн хуурыг хүмүүс их олзуурхаж байсан. Учир нь үндсээр хийсэн хуур их үнэ цэнэтэй, бат бөх сайхан хуур болдог. Гэхдээ бид хуураа модны үндсээр хийдэггүй. Яс ярих юм бол бүх мод хөгжим болж дуугардаггүй. Манай урлаачид хуурынхаа ихэнх хэсгийг хус модоор хийдэг юм. За тэгээд гол дуу гаргадаг мод бол мөнх ногоон гацуур мод байдаг ч ховор ургадаг. Харин нарс мод их сайхан дуугарна. Нарсаар дуугардаг хэсгийг урлаж, бусад эд ангийг цагаан хус модоор урлаж байна. Өөр бусад чанартай модыг онцгой тохиолдолд гадаадаас захиж авчирч урлах тохиолдол бас бий.

    Таныг болон танай байгууллагыг олон улсын болон уралдаан тэмцээнд их амжилттай оролцдог гэж сонссон. Тэр тухай ярина уу?

    -Манай улсад Морин хуур урлаачдын анхдугаар уралдаанд 1989 онд хот хөдөөгийн шилдэг 60 урлаач оролцож байлаа. Энэ уралдаанд миний хийсэн хуур анх тэргүүн байр эзэлж байлаа. Үүнээс хойш аж ахуй эрхэлж, шавь нартай болж бас л 2002 онд хоёрдугаар уралдаан, 2007 онд гуравдугаар улсын уралдаанаас удаа дарааллан тэргүүн байрт шалгарч байлаа. 2010 онд мөн шавь нар маань эхний таван байрыг эн зэрэгцэн эзэлж, 2014 онд ч арвин амжилттай байлаа.

    Таны хэчнээн хуур говьд очиж, хичнээн ингэ буйлуулсан бол?

    -Манай олон хуур олон ч ингэ буйлуулж байгаа даа. Яагаад гэвэл манай говь нутаг болон орон нутгуудад бидний хийсэн хуур ихээр залагддаг учраас олон ингэн тэмээг зөөллөж байгаа байх аа.

    -Ингэхэд та хэзээ нутгаасаа гарсан хүн бэ. Нутаг усандаа хэр очдог вэ?

    -Би нутгаасаа 1979 онд цэрэгт яваад л гарсан хүн дээ. Тэндээсээ уурхайчин болж долоон жил Шарын голын уурхайд ажиллаж гэр бүлтэй болж, 1989 онд хотод ирээд тэр цагаас хойш буюу хөгжимчин болсноосоо хойш үе үе нутагтаа очиж, уул усаа эргэж байна даа. Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хойд талд Аягач сангийн далай, Аягач нүдэн гэх гурван усанд Замшанд бригадад бага насаа өнгөрүүлсэн дээ. Миний нутаг бүхий л зүйл нь бүрдсэн малын бэлчээртэй хойд талаараа адууны бэлчээртэй сайхан нутаг бий. Ёстой л өнөөх даага далантай, бяруу булчинтай гэдэг бэлчээр л манай нутагт байлаа даа. Би адуучин аавын хүү. Багадаа чулуун тоглоом тоглож, гоё хэлбэртэй тэмээ морин чулуугаар наадаж тэрийгээ өвөртлөөд л гүйдэг нүүдэг байлаа. Би багадаа хонио хариулна, аргал түүнэ ер нь хонь, тэмээний хүү байлаа. Өөртөө тохирсон жижигхэн ховоотой, худагт уначих гээл ховоо татаж цөөхөн хэдэн адуу байвал усалчихдаг байлаа. За тэгээд л 15, 16 хүрээд л адуунд явдаг, адуу хариулдаг том хүү болж, дүү нарт миний ажил очдог байлаа. Нутаг маань зундаа нууртай, хачин сайхан байсансан.

    -Таны хүүхдүүдээс ажлыг тань өвлөсөн хүн бий юу?

    -Миний хүүхдүүд бүгд л урландаа ажиллаж, аж ахуйн ажил хийж байна. Охин маань урлангийнхаа санхүүг хариуцаж ажилладаг. Харин хүү маань яг хөгжим бол барихгүй байна, аж ахуйн ажилд л оролцож байна.

    Та 20 гаран жил энэ салбарт ажиллажээ. Мэдээж олон шавьтай болсон байх. Та шавь болгож авахдаа ямар нэгэн шаардлага тавьдаг уу?

    -Шавь бол олон байна. Нутаг ус, хамаатан садангийн хүүхдүүд, газар газрын хүүхдүүд байна. Шавь нартаа уйгагүй хөдөлмөрч, нарийн ур ухаан, гярхай, ажилсаг, дээрээс маш хариуцлагатай байхыг л сургаж, зөвлөдөг. Шавь нар маань эхлээд багажаа давтаж л сурдаг даа. Одоогоор гарын 50, 60-аад шавьтай. Зарим нь урлаачийн ажлаа хийж, зарим нь хувийн бизнес хийж байна. Дурдвал, манай нутгийн шавь Д.Даваажав гэж нилээн гарын дүйтэй сайн урлаач маань хувийн компани эрхлэж байна гэх мэтчилэн нас, насны залуус манайд урлаач болохоор зэхэж байна даа. Ер нь шавь нартаа хөгжмөө сайн сонсох сонсголтой, цаашлаад тоглож чадах чадвартай байхыг л шаарддаг даа.

    -Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын нууц товчоо, морин хуураа дээдлэх арлиг гаргасан. Тэрнээс үүдэн айл өрх, албан байгууллага морин хуураа хоймортоо дээдлэх залах болсон. Танайхаас морин хуур авахыг хүссэн хүн хэрхэн, яаж хандаж байх юм?

    -Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш морин хуурын аян, сургалт хаа сайгүй үргэлжилж байна. Манай компанийн хувьд Завхан аймгийн захиалсан 2000 хуурыг урласан нь их амжилт байлаа. Энэмэтчилэн морин хуурыг дээдлэх иргэдийн хандлага сайжирч байна. Аймаг сумдууд 90 жилээ тэмдэглэхдээ 90 хуур, Тавантолгой 50 жилээ тохиодуулж 50 хуур хийлгэнэ гэсэн. Булган аймаг гэхэд л 1000 хуурын аян зарласан байх жишээтэй. Энэ жил UBS телевиз “Хөхөө намжил” морин хуурчдын уралдаан зарлаж, шилдэг 15 хуурчаа үе шаттайгаар шалгаруулах гэж байна, ер нь манайхан нэг үеэ бодвол хуураа хүндэлж дээдлэн залах болсон байна.

    -Сүүлийн үед морин хуур урлаачид стандарттай болох хэрэгтэй хэмээн санал нэгдээд байгаа. Үндэсний өв соёлыг үргэлжлүүлж буй хүний хувьд таны бодол?

    -Ер нь бол өдгөө морин хуур хэрэглээний хувьд амьдралын явцдаа хэмжээ нь аяандаа тодорхой стандарттай болчихсон. Харин хуур яг тийм хэмжээтэй байх ёстой гэсэн хэмжээ заасан албан бичгээр баталсан стандарт бол байхгүй. Ялангуяа мэргэжлийн морин хуур урладаг урлаачдын хуур бол стандарт барьж байгаа. Харин сонирхогчдын буюу бэлэг дурсгалын урлаачдын хуур бол нарийн хэмжээ стандарт төдийлэн байхгүй байна. Ихэнх хөгжим хувирч өөрчлөгдсөөр амьдралын явцад хамгийн сонгодог хэмжээ стандарт дээрээ тогтсон гэдэг.

    -Сүүлийн хормыг танд үлдээе. Танд хойч үе болсон залуусдаа хандаж хэлэх үг байгаа байх?

    -Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөшгүй. Тиймээс монгол хүн бүр ялангуяа залуучууд маань морин хуурыг дээдэлж, эрхэмлэн залж, хуураа татаж, өрх гэртээ аялгуу эгшиглүүлж байгаасай гэж хүсч байна.

    Ж.ЭРДЭНЭ

    https://www.facebook.com/baigaljav

    http://www.egshiglen.mn/

    https://www.facebook.com/%D0%AD%D0%B3%D1%88%D0%B8%…

  • Намсрайжавын АМАРСАЙХАН- Зураач, өрөг, орчин үеийн урлаг

    1981 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1998- 2000 онд Сэтгэмж дизайны дээд сургууль, 2000- 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэсэн. 2006 оноос Монголын Урчуудын Эвлэлийн хорооны гишүүн, 2007 оноос “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн УЗГишүүн.

    2009 оноос Нүүдэлчдийн байгальтайгаа шүтэлцэн, зохицон амьдарсаар ирсэн соёлоор дамжуулж, цаашид бид дэлхий эхтэйгээ хэрхэн харилцаж, зохицож амьдарч болохыг илэрхийлэх, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх зорилготой санаачлан эхлүүлсэн “Нүүдэл” төсөл нь Өрөг урлаг /Инстоляци/, Газрын урлаг /Ланд арт/, Уран зураг гэсэн төрлөөр Монголын болон олон улсад амжилттай хэрэгжисээр байна.

    БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

    2014 он “Монгол” Сувд Арт галерей, Улаанбаатар

    2011 он “Үндэс” Red Mill галерей Vermont Studio Center, USA

    2008 он “Өнгө ба Аялгуу” Урчуудын Эвлэлийн Хорооны Галерей

    2006 он “Миний Ертөнц” Xanadu Art Gallery, Улаанбаатар

    БИННЕАЛ

    2017 он “Cheongju Biennale-2017” Чонжу хот, Солонгос

    2016 он “Land Art – 360” Монгол Биннеал- 2016, Дарьганга Сүхбаатар аймаг

    2010 он “Busan Biennale-2010” Бусан хот, Солонгос

    ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

    2016 он “ChengLong Wetlands” олон улсын байгаль орчны урлаг хөтөлбөр

    2014- 2016 он “Gangwon international Environmental Installation Art” олон улсын хөтөлбөр, Солонгос Сэүл

    2015 он “Nord Art-2015” олон улсын симпозиум, Büdelsdorf in Germany

    2014 он Art Omi international Artists residency New York City in USA

    2011 он “Vermont Studio Center” олон улсын хөтөлбөр, Johnson, Vermont Studio Center, USA

    2010 он “Open To You” Open space Bae олон улсын хөтөлбөр, Ilwang Busan, in Korea

    2010 он “Jara Island International Baggat Art Exhibition- 2010” Gapyeong Солонгос Сэөл

    2009 он “Time &Space” олон улсын нүүдлийн соёлын хөтөлбөр, Өмнөговь аймаг

    ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН

    2016 он “Nord Art-2016” олон улсын үзэсгэлэн Büdelsdorf in Germany

    2014, 2016 он “Оны шилдэг бүтээл”Урчуудын Эвлэлийн Хорооны Галерей

    2016 он “Амгалан ертөнц” Хөх хот Хятад, Үндэстний ордон

    2013- 2014 он “Хөх Дорно” Өвөр Монгол, БНХУ зураачдын хамтарсан

    2012 он “Urban Narratives” Монголын орчин үеийн урлаг, Schoeni Main Gallery, Hongkong

    2012 он “Монголын Соёлын Өдрүүд ” үзэсгэлэн, Хятад Шанхай

    2012 он “Элсэн Цунами” Дэлхийн цөлжилтийн өдөрт төсөл, ШҮУрлаг Нийгэмлэг

    2012 он “Art Camp” Хөх Нар урлагийн төв, Өлзийт хороолол

    2012 он “Усгүй Урсгал” төслийн үзэсгэлэн, Уран зургийн галерэй ШҮУрлаг Нийгэмлэг

    2011 он “Asia and Rise” олон улсын үзэсгэлэн, Sori Art Center, Seoul in Korea

    2010 он “Busan Biennale- 2010” on the beach, Busan, in Korea

    2009- 2011 он “Оны Шилдэг Бүтээл” Уран Зургийн галерей

    2008 он “Монголын Дүрслэх Урлаг” at the Som Art Gallery, San Francisco, USA

    ШАГНАЛ

    2011 он “Хөх толбот ахан дүүс” Монгол Солонгосын хамтарсан үзэсгэлэн 3-р байр

    2008 он “Tiger Translate” төслийн үзэсгэлэн 3-р байр

    INSTALLATION ART

    PAINTINGS

    ХОЛБОО БАРИХ

    Post Office Box-2645

    Ulaanbaatar 15160, Mongolia

    Tel: 976-99150315, amar_artmn@yahoo.com

    https://www.facebook.com/AmarN-art-studio-1746054875707854/

    www.art-amar.blogspot.com

  • Дэмчигийн БОЛОР | Эдийн засагч, санхүүч, инженер, геоулстөр реалполитик судлаач

    Монгол улсын Зөвлөх инженер, реалполитик судлаач, санхүүч-эдийн засагч

    1962.7.28-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод төрсөн.

    1970-1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуульд суралцаж төгссөн.

    1980-1986 онд ЗХУлсын Кировын нэрэмжит Уралын политехникийн дээд сургуулийг Автоматик телемеханикийн инженерийн мэргэжлээр төгссөн.

    1986 оноос УСУГазрын харьяа Улаанбаатар хотын усан хангамжийн төвд автоматикийн инженер, автоматик телемеханикийн инженер, 1989-1994 онд Цахилгааны ангийн дарга-Ерөнхий цахилгаанчаар ажилласан.

    1994-1995 онд хувийн хэвшилд ажилласан.

    1996-1998 онд Санхүү-эдийн засгийн дээд сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. “Санхүүгийн тайлангийн судалгаа ба оновчлол” сэдвээр бакалаврын диплом хамгаалсан.

    1998 онд ШУТИСургуулийн Докторантурт элсэж “Улаанбаатар хотын усан хангамжийн системийн урсгал хуваарилалтын оновчлол ба математик загварчлал” сэдвээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж төгссөн.

    Улмаар хувийн хэвшилд ажиллаж нийслэл хот, хөдөө орон нутгийн 11 газарт усан хангамжийн автоматжуулалт, дохиолох хэмжих хэрэгслүүдийн төсөл бие даан боловсруулж, хэрэгжүүлж, хүлээлгэн өгсөн.

    Мөн барилгын салбарт нийт 4 барилгын бүх цахилгаан, автоматикийн ажлын төслийн ажлын зургийг боловсруулж монтажийн ажлыг удирдаж хүлээлгэн өгсөн.

    Төрөл бүрийн төслүүд дээр зөвлөх инженерээр ажиллаж байсан.

    Гэр бүлтэй, 1 хүү, 2 охинтой. Баянгол дүүргийн 13-р хороонд гэр бүлийн хамт амьдардаг.

    Орос, Англи хэлтэй.

    Хувийн хэвшлүүдэд тѳсѳл хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ ардчилал, зах зээлийн системийг бие даан судлахад цаг заваа бүрэн зориулсны үндсэн дээр дараах 12 ном, 4 баримтат киног монгол хэл рүү орчуулсан:

    1. Джон Перкинс, Эдийн засгийн алуурчны наминчлал (2010)

    2. Джон Гатто, Хүн сүргийн үйлдвэрлэл (2010)

    3. Уильям Энгдаль, Сүйрлийн үрүүд:Генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө, Destruction Seeds (2011)

    4. Джеймс Меролла, Эрин цагийн дуудлага, Zietgeist (2013)

    5. Адам Кёртис, Бидний эрх чөлөөний тухай мөрөөдөл юу болчихов оо (What happened to our dream of freedom)

    6. 12 авторын, Эдийн засгийн алуурчдын золиосууд (2011)

    7. Н. Стариков, Октябрийн хувьсгалын нууц (2016)

    8. Н. Стариков, Иргэний дайны түүхэн үнэн ба худал домгууд (2016)

    9. Н. Стариков, Гитлерийн нууц ноёд (2013)

    10. “Мөнгөний эзэд” баримтат кино (Money masters)

    11. “Далд эзэрхэг гүрэн” баримтат кино (Invisible empire)

    12. “Ардчиллыг хакердах нь” баримтат кино (Hacking democracy) г. м

    Мөн “Үхлийн конвейр 731-р анги”, “Мөнгө л хийцгээе” зэрэг нийт 53 баримтат киног сонгож орчуулж дуу оруулах ажлыг удирдсан.

    2008 оноос www.bolor.info сайтдаа 300 гаруй нийтлэл бичиж, 50 орчим ярилцлага өгөн – ард түмэндээ үнэн бодит мэдлэг мэдээлэл өгч ухааруулж сэхээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирлээ.

    _________________________________________

    Монголчууддаа маш чухал мэдлэг мэдээллийг тасралтгүй түгээсээр ирсэн эдийн засагч, санхүүч, инженер, геоулстөр реалполитик судлаач Дэмчигийн Болор (Болорболд)-ын Bolor.info сайт нь түүний 18 жилийн судалгаандаа үндэслэн боловсруулж бичсэн 300 орчим нийтлэлээс бүрддэг.

    Тус сайт анх 2008 оны 3 сараас эхлэн www.ubman.mn домен нэртэйгээр интернэтийн орчинд мэндэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш тус вебсайт 2 удаа шинэтгэл хийж өргөжин тэлсээр байна.

    Биднээс нуудаг үнэнийг зоригтой бичиж, орчуулж, нийтэлдэг судлаач Д.Болор дэлхий дахины болон өөрийн орны нийгэм, улс төр, санхүү, эдийн засаг, өнөөгийн бодит байдал, үнэн түүхтэй холбоотой олон баримт мэдээлэл, дэлхийн нэрт улстөр нийгмийн зүтгэлтнүүдийн түүхэн дурдатгалууд, гадаадын хараат бус нэрт судлаач эрдэмтдийн 700 гаруй номыг уншиж, тэдний хөтөлдөг сайт блогуудаар тогтмол орон тэнд болж байгаа үйл явдлын мэдээнүүд, аналитик нийтлэлүүд, судалгааны бүтээлүүдийг тогтмол судалж, мөн 1600 орчим баримтат кино үзэж цуглуулсан төдийгүй тэдгээрээс цөөнгүйг түүвэрлэн орчуулж, телевизийн зарим ярилцлага болон цуврал нэвтрүүлэгт оржээ.

    Тэрээр ЗХУ-д Уралын Политехникийн дээд сургуулийг автоматик-телемеханикийн мэргэжлээр төгсөөд, мэргэжлээрээ улсдаа 22 жил ажилласан, мөн уг мэргэжлийнхээ дагуу докторантур төгссөн, Монгол улсын Зөвлөх инженер зэрэгтэй. Ажиллах хугацаандаа Нийслэлийн усан хангамжийн системийн телемеханик – алсын удирдлагын систем байгуулах ажлыг удирдаж, гардан хийж явсан байдаг.

    Хожим 1996 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд орж зах зээлийн эдийн засаг, мөнгө санхүү бүртгэлийн чиглэлээр суралцаж санхүүч эдийн засагч мэргэжилтэй болсон. Гэхдээ бусад шиг заасныг нь л сураад төгсөхийн тулд биш, өнөөгийн эдийн засгийн “экономикс” нэртэй энэ онол хир үндэстэй эд болохыг шалгаж судлахын тулд орж, уг онолын үл гүйцэлдэх чанарыг, бодит амьдралд биелэх боломжгүй гэдгийг илрүүлсэн байдаг.

    Д.Болор бол өнөөгийн дэлхий дахины хямрал мухардлын цаад шалтгаануудыг, тэдгээрийг үүсгэж нөхцөлдүүлж байгаа хүчин зүйлүүдийг, далд механизмуудтай нь, гол үзэл онол номлолыг нь үүсэл гарвал бүх үүх түүхтэй нь гүнзгий, системчилж судалсан манай цорын ганц бие даасан- хараат бус судлаач.

    Түүний орчуулан гаргасан “Эдийн засгийн алуурчны наминчлал”, “Эдийн засгийн алуурчдын золиосууд”, “Эрин цагийн дуудлага”, “Хүн сүргийн үйлдвэрлэл”, “Сүйрлийн үрүүд”, “Мухардал”, “Урхи”, “Гитлерийн нууц ноёд” зэрэг номууд, мөн 2012 онд орчуулсан сонгуулийн санал тоологч машины булхайн талаарх “Hacking democracy” (Ардчиллыг хакердах нь), “Inside job” (Өөрсдөө дотроосоо хийсэн ажил) зэрэг баримтат кинонууд нь үзэгч уншигчдын нүдийг нээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.

    “Ухаантай хүн хэзээ ч ердийн иргэн байдаггүй, тэр ямагт ЖИНХЭНЭ төрийн хүн байдаг” гэж Францын нэрт зохиолч, философич Клод Гельвеций хэлсэн байдаг. Чадалтай судлаач бол төр улсын үнэт баялаг. Ялангуяа төр нь төр биш болсон өнөө цаг үед. Судлаач Болорын Монгол улсынхаа өнөөгийн байдал болон цаашдын хувь заяанд сэтгэл чилээн, ямар ч цалин хөлс, санхүүжилтгүйгээр олон жилийн турш судалж, орчуулж, хэвлүүлж, нийтэлсэн уйгагүй хөдөлмөрийн ачаар Монголын ард түмэн өөрийн улс орондоо бий болсон хүнд асуудлуудын цаад шалтгааныг ойлгож ухаарч авсан юм.

    Түүний old.bolor.info болон bolor.info сайтууддаа бэлэн боловсруулаад энгийн үгээр бичээд өгчихсөн нийтлэлүүдийг уншигчдын тоо жилээс жилд өссөөр ирсэн байдаг. Гэвч тэнд одоохондоо тавигдсан байгаа материалууд, орчуулан гаргасан бүтээлүүд нь түүний нөөц чадвар, судалж мэдсэн мэдлэгийн өчүүхэн бага хэсэг юм.

    Бидний судлаач харийн баячуудад эрдэм оюунаа худалдаж тэдэнд үйлчилж байсан бол өдийд тэрбумтан болчих байсан биз. Гэтэл тэр ашиг хонжоог биш, үнэн мөнийг хайж маш өргөн хүрээнд судалгаа шинжилгээ хийхдээ ард олноосоо хандив туслалцаа авалгүй ганцаар зүтгэжээ. Эх орноо өндийлгөх гол хүч бол бодит үнэнд тулгуурласан мэдлэг ухаарал сэхээрэл гэдгийг ойлгох нь энэ цаг үеийн монголчуудын хамгийн чухал асуудал юм.

    Гагцхүү үнэн бодит мэдлэг мэдээлэл л ус агаар мэт хэрэгтэй байгаа өнөө цаг үед монголчууд биднийгээ сэрээж сэхээрүүлэх үйлсэд гол үүрэг гүйцэтгэж яваа судлаач Болорын ажил үйлсэд тусалж, веб сайтыг нь өргөжүүлэн-хэлэлцүүлэг форумтай болох, бусад нийтлэгчдийг нийтлэлээ оруулах техникийн боломжоор хангах, одоо бэлэн болчихоод байгаа 5 шинэ номоо хэвлүүлэх ажлыг нь ивээн тэтгэх, илүү их судалгаа хийж өргөн мэдлэг мэдээллээсээ түгээхэд нь урам дэмжлэг өгч хандив өргөхийг нийт монголчууддаа, мөн гадаадад байгаа монголчууддаа уриалж байна!

    Мөн нийтлэлүүдийг нь цааш түгээх, хэвлэгдсэн номуудыг нь сурталчлах, олон чухал сэдвээр дэлгэрэнгүй ярилцлага хийж түмний хүртээл болгох, тулгамдсан чухал асуудлуудаар хэлэлцүүлэг мэтгэлцээн нэвтрүүлгүүдэд оролцуулах, уулзалт ярилцлага зохион байгуулах, дэлхийн түүх болон улстөр геополитик, эдийн засаг санхүүгийн чиглэлээр танин мэдэхүйн цуврал нэвтрүүлэг, лекц хийх зэргээр бодитоор хамтран ажиллахыг Монголын сэхээтнүүд, оюунлаг ард иргэд, сэтгүүлч сурвалжлагчдаасаа хүсэж байна.

    Бидний Монгол улс мөнхөд мандан бадарч, ард түмний минь ухаан билэг үргэлжид цэцэн мэргэн байх болтугай!

  • МОНГОЛ ГЭР бэлэг дурсгалын бүтээгдэхүүн

    МОНГОЛ ГЭРИЙН ЖИЖИГРҮҮЛСЭН ЗАГВАР
    Сургалт, танин мэдэхүйн тоглоом, бэлэг дурсгалын зорилгоор ашиглах боломжтой.
    Мод, хуванцар, эсгий материалаар хийсэн. Олон дахин буулгаж барихад эвдрэхгүй байхаар тооцож урласан.

    Дэлхийд хосгүй монгол гэрийн соёлыг танилцуулах танин мэдэхүйн аян сургууль, цэцэрлэг, байгууллагаар үргэлжилж байна. Зөв амьдрах ухаан ТББ- ийн хамт олон монгол иж бүрдлийг урлан бүтээж, гэрийн соёлыг танилцуулах аяныг өрнүүлээд байна. Та бүхний худалдан авсан гэрийн орлого хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд ЦЭЦЭРЛЭГ болж сүндэрлэнэ.

    Гэрийг үйлдвэр дээр нь ирж үзэхийг хүсвэл 1000 оюутны байрны баруун хойно, Монел 1- 19 тоот, Зөв амьдрах ухаан ТББ.
    Холбогдох утас: 88094995, 88090041

    ГЭРИЙН ҮНИЙН САНАЛ
    Дан гэр 200,000₮
    Нэг авдар, хоёр ор, нэг тулгатай гэр 300,000₮
    Гэрээ хурааж хийх эсгий цүнх 50,000₮

    https://www.facebook.com/ZuwAmidrahUhaan/

  • ЭвтҮүд хаалганы үйлдвэр | АМЖИЛТЫН ХААЛГЫГ УРЛАНА

    ЭРХЭМ ЗОРИЛГО

    Өндөр чанартай хаалганы хэрэгцээг бүрэн хангаж импортыг бууруулна.

    ТАНИЛЦУУЛГА

    Манай компани нь 2007 оноос тавилгын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ туршлага дээрээ үндэслэн 2012 онд барилгын компаниудад олноор нийлүүлэх зорилгоор солонгосоос тоног төхөөрөмж, материал оруулж ирэн солонгос технологийн хаалгыг үйлдвэрлэж ирсэн бөгөөд захиалагчдын хүсэлтийг харгалзан герман технологийн хаалгыг ч мөн үйлдвэрлэж байна.

    Солонгос, герман технологи + Монгол ур

    МАТЕРИАЛ
    Цэвэр модны үртсийг шахсан MDF, HDF материалаар хийдэг. Энэхүү материал нь хүний эрүүл мэндэд эрүүл хоргүй, байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн юм.

    Бид хэрэглэгчдэдээ барилгын чанартай бүтээгдэхүүнийг нэг дороос хүргэх зорилгоор тавилга үйлдвэрлэл, хаалга үйлдвэрлэл гэх чиглэлээр салбар нэгжүүдийг үүсгэн ажилладаг. Одоогийн байдлаар Монголдоо анх удаа ухаалаг эвхэгддэг болон гүйдэг, талст мэт гялгар гадаргуу бүхий хаалга, өнглөг зугаатай хүүхдийн хаалга, энгийн хаалгануудаас бүхий л талаараа илүү дулаан хадаглах дуу чимээ бага нэвтрүүлэх зориулалттай хаалга мөн эрхэмсэг тансаг бүхий чамин хаалгануудыг төрөлжүүлэн үйлдвэрлэж байна.


    Бид Монголдоо анх удаа ухаалаг эвхэгддэг болон гүйдэг, талст мэт гялгар гадаргуу бүхий хаалга, өнгөлөг зугаатай хүүхдийн хаалга, энгийн хаалгануудаас бүхий л талаараа илүү дулаан хадаглах дуу чимээ бага нэвтрүүлэх зориулалттай хаалга мөн эрхэмсэг тансаг бүхий чамин хаалгануудыг төрөлжүүлэн үйлдвэрлэж байна.

    ХОЛБОО БАРИХ

    Утас: 88113231, 80025511, 80035511

    www.facebook.com/ewtuud

    Үйлдвэрийн хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, “ДБ” интернейшнелийн байр 201 тоот

    ЭвтҮүд хаалганы үйлдвэр by CREATIVE MONGOLIA on Scribd

  • Шаравын БОЛД- Монголын анагаах ухааны нэрт эрдэмтэн, академич

    АШУҮИС-ийн багш, Академич, Анагаах ухааны боловсролын докторын зэрэг (Ph.D), 2005 онд Анагаахын шинжлэх ухааны доктор (DSc), 2006 онд дэд профессор, 2007 онд Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, 2009 онд профессор. Англи, Төвд, Санскрит хэлтэй.

    1987-1993 онуудад АУИС-д суралцаж, уламжлалт анагаах ухааны их эмчийн мэргэжил эзэмшсэн.

    1993-2000 онд ЭМЯ-нд уламжлалт анагаах ухааны болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2000 онд ЭМЯ-ны Тамгын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2001 оны 10 дугаар сараас 2006 оны 10 дугаар сар хүртэл ЭМЯ-ны харъяа Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төвийн захирлаар томилогдон ажиллажээ. Одоо “Ач” Анагаах ухааны их сургуулийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар ажилладаг. Улсад нийтдээ 27 жил ажиллаж байна.

    2004-2005 онд ЭМЯ-ны харъяа Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж байв.

    Эрдмийн зэрэг, цол
    1998 онд Анагаах ухааны боловсролын докторын зэрэг (Ph.D), 2005 онд Анагаахын шинжлэх ухааны доктор (DSc), 2006 онд дэд профессор, 2007 онд Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, 2009 онд профессор 2011 онд ШУА-ийн гишүүн, академич цол хүртсэн.

    БҮТЭЭЛҮҮД

    Нийт 500 шахам бүтээлтэй. 

    “Монголын уламжлалт анагаах ухааны түүх” 4 боть Монгол, англи хэлээр

    60 шахам ном, сурах бичиг: 18 нь гадаадад буюу гадаад хэлээр хэвлэгджээ  (англи хэлээр 10, япон хэлээр 1, төвөд, монгол хэлээр 6, монгол бичгээр 1 ном)

    300 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл

    30 гаруй өгүүлэл нь англи, хятад, япон, солонгос хэлээр хэвлэгдсэн. 

    Удирдсан эрдмийн ажил:

    5 судлаачийн АУ-ны докторын (Ph.D)

    30 гаруй судлаачийн магистрийн ажил

    Бусад:

    Стандарт – 9

    Санал, зөвлөмж, хөтөлбөр – 18

    Төсөл – 5

  • Банзрагчийн СУВД

    “Монгол костюмс” ХХК-ны захирал, доктор, профессор

    1963 онд төрсөн

    Намтар:

    Боловсрол :

    Доктор ( Ph.D)Профессор,Киев хотын Хөнгөн үйлдвэрийн Технологийн дээд сургуулийг Хувцасны загвар зохион бүтээгч инженер мэргэжлээр төгссөн.

    Гавъяа шагнал:

    МУ-ын Шилдэг зохион бүтээгч ,Алтан гадас одон, МҮХАҮТ-ын “Шилдэг бизнесмен” хатагтай, “Хийморь” одон,СТХЗ,ССАЖЯ-ны Тэргүүний ажилтан

    https://www.facebook.com/suvd.banzragch

    Анх санаачлан хийсэн ажлууд

    1. Монголын загварын ертөнцийн томоохон наадам болох ГОЁЛ-ыг 1988 оны 12 сарын 5-нд анх санаачлан зохион байгуулсан.
    2. Монголын дизайнеруудын холбоог үүсгэн байгуулах санаачлага гарган анхдугаар их хурлыг 1990 оны 4 сарын 20нд зохион байгуулаж МДХ –г байгуулсан.
    3. Үндэстний хувцас судлалын Академи төрийн бус байгууллагыг 2003 онд байгуулсан.
    4. Монгол үндэсний хувцасны анхны хувцасны музей Монгол костюмс төв нэртэйгээр үндэсний хувцасны амьд загварын үзүүлбэртэйгээр 2004 онд байгуулсан..
    5. 2006 онд Ардынхувьсгалын 85 жил, ИхМонголулсбайгуулагдсаны 800 жилийнойнбаярнаадмыннээлтийн ёслолынаргахэмжээнданхудаа 150-иад хүнийбүрэлдэхүүнтэй Үндэснийхувцастайпарадзохионбайгуулсанньгадаадынтөлөөлөгчдөдмонгол үндэснийхувцасныгайхамшигийгхаруулжсурталчилж чадсанмаштомаргахэмжээболж чадсанюм.
    6. Монголын загварын ертөнцөд дизайнер зохион бүтээгдийн бүтээлч санааг уран тод харуулах Театр Мода загвар үзүүлбэрийг анх санаачлан 2004 онд Монголын олон үндэстэн ястан, 2005 онд Монгол хурим, 2006 онд Эзэнт гүрэн, 2007 онд Эжий бурхад, 2009 онд Үлэмжийн чанар, 2011 онд Монгол хувцасны нууц товчоо театрчилсан загвар үзүүлбэрүүдийг гадаадын олон хот аймгууд, олон нийтэд толилуулсан.
    7. Монгол хувцсаа зөвхөн дотооддоо төдийгүй дэлхийд тархсан монголчуудтай хамтран судлах, сурталчлах, түгээн дэлгүүрүүлэх зорилгоор Дэлхийн Монгол туургатны хувцасны холбоо олон улсын төрийн бус байгууллагыг 2005 онд байгуулж ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын Өвөр Монголын уран бүтээлчид, судлаачдыг нэгтгэж чадсан томоохон байгууллага болсон. Жил бүр хамтарч Гайхамшигт монгол хувцас фестивалийг зохион байгуулж байна. 2004 онд ОХУ-ын Буриадад ,,Торгон зам,, 2006 онд Өвөр Монголд ,,Цагаан сүлд,, 2009 онд ОХУ Халимагт ,,Етно фестиваль,, 2010 онд ,,Тагна Урианхай,, нэртэйгээр хамтарсан загварын тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан.
    8. Монгол хувцасны түүхэн хөгжлийг харуулсан эрт эдүгээгийн хувцсыг түүх, археологийн судалгааны үндсэн дээр тулгуурлан бүтээж англи, монгол тайлбартайгаар 2006, 2011 Зохиогчийн эрхийн гэрчилгээ 2524 онуудад хэвлүүлсэн нь монгол хувцасны түүхийг дэлгэсэн уран бүтээл болж чадсан. Үүний зэрэгцээгээр Монголын үндэстэн ястануудын байршлыг дүрслэж харуулсан Монгол орны газрын зураг 2006 онд 2525 дугаартай зохиогчийн эрх авсан.
    9. Монгол хувцсаа аялал жуулчлалын гол нэрийн бүтээгдэхүүн болгох зорилгоор 2007 онд Дээлтэй Монгол фестивалийг анх санаачлан 7 сард баяр наадмын үеэр зохион байгуулсан нь өнөөдөр бүх нийтийг хамарсан өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалт наадам болсон. Барааны тэмдгийн гэрчилгээ 7330 онд авсан.
    10. Монгол костюмс төвөөс жил болгон гаргадаг монгол үндэсний хувцас бүхий цаг тооны хуанли, “Монголхувцас” илзахидлынбагццувралууд Бүтээгдэхүүний загварын патент 1494, Монгол хувцас хөзөр Зохиогчийн эрх 2523, “Хэнньхамгийн хөөрхөнбэ” хүүхдийн буддаг ном Зохиогчийн эрх Дугаар 2007131, зэрэг бүтээлүүд ньмонголынолон үндэстэнястаныхувцасыг хүүхэдбагачуудадтаниулах, монгол үндэснийхувцасныгайхамшигтбаялаг өв уламжлалыгзалуухойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлгэрүүлэхэд зохих хувь нэмрээ оруулснаас гадна монголчуудын соёлын өв болох монгол хувцсаа гадаадад сурталчилдаг брэнд бүтээгдэхүүн болсон.
    11. 2010-2012 онуудад ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд монгол хувцасны соёлыг бүртгүүлэхээр бичиг баримтыг боловсруулж илгээж улмаар 2012 оны 6 сарын 4 нд Монгол улс ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойн үеэр “Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан тоглолтыг өөрсдийн хүчээр амжилттай зохион байгуулсан.

  • Түмэндэмбэрэлийн САРАНТУЯА- Сүүний үйлдвэрийн технологич

    Сүүний үйлдвэрийн технологич

  • Б.МИНЖИГДОРЖ- Нэрт мал зүйч

    1937 оны 6-р сарын 1-нд Архангай аймгийн Тариат суманд төрсөн.

    Монгол улсын Гавьяат мал зүйч, Доктор (Sc.D), Профессор, Зөвлөх эрдэмтэн.

    Монгол улсын малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлд үнэт хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн.

    1954- 1958 МУИС

    1957- 1961 Хөдөө аж ахуйн Их сургууль

    Russian State Agrarian University – Moscow Timiryazev Agricultural Academy докторын зэрэг

    Ж. Самбуугийн нэрэмжит Мал аж ахуйн  Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн /МААЭШХ/ хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. Өдгөө хүрээлэндээ зөвлөхөөр ажиллаж байна.