Category: media-content

  • Батжаргалын БИЛЭГТСАЙХАН- Эдийн засаг, төслийн удирдлага

    E-mail address: bbilegtsaikhan@gmail.com

    9. EDUCATION:

    2017-2018 Southern Taiwan University of Science and Technology, Taiwan, Tainan city

    Ph.D. of business management, doctorand

    Diploma thesis: “Big data analysis and data visualization”

    2013-2015 Humanities University, Mongolia

    Master of business administration

    Diploma thesis: “Macro Level Factor Analysis Affecting to the Bank Credit Risk During the Financial Crisis”

    2003-2007 Institute of Finance and Economics, Mongolia

    Bachelor of Economics degree №200702963 Thesis: “CMS methodology of credit risk, it’s Financial Analysis”

    WORK EXPERIENCE:

    “MICG” LLC, CEO, Jul 2020- Now

    “Gobi” JSC Head of strategic planning devision, Nov 2018 – Jul 2020

    I do cashmere market business analysis and business projects.

    “BarilgaMN LLC, Head of research department, Feb 2016 – Jan 2017

    Have experience in leading projects in the field of macroecnomics, building construction, real estate, a research report that included from market research for building material. Also the growth of macroeconomics, building construction and mining sector in Mongolia is concluded in this thesis. Have estimated market size, demand and supply of the construction market, apartment, service and land separately. The last chapter of thesis is focused on defining the level of building material, industrial market, import and usage. Furthermore, I have developed summary recommendation and conclusion after studying the decision and impact of state policy to the housing and construction materials.

    “MICG” LLC, CEO, Sep 2010- Jan 2015 Have developed more than a hundred Mongolian and foreign projects, more than 30 studies and provided over 20 business training and consultation service. It contains from projects on banking and finance, telecom, building construction, foreign investment, market research and customer survey.

    New progress group, Financial economis, Sep 2009-Aug 2010

    Have developed projects on the housing market and conducted consumer research. It produced a summary analysis on financial analysis, efficiency, profitability, ratio analysis, and company’s overall cash flow of apartments, office and service projects.

    Savings bank, Financial risk analyst, Jul 2007- Sep 2009

    The methods of assessing and scoring credit risk is used in my thesis. This thesis has found the perfect opportunity to implement in practice. My first work was a financial risk analyst in the risk management department of the Savings Bank. My main duty was to present the risk analysis of bank to the administration in every month. Also, to analyze the risk of the project with great numbers and to present the outcome to the credit committee. By doing this work. I have explored through the Mongolian big projects and research works. This work helped me to acquire very valuable skill.

    AWARDS AND HONORS:

    • Received Honorary letter of credence from Ministry of construction and urban development, 2016

    • Awarded from Start-up weekend international competition, 2015

    • Awarded as ‘Golomt Bank Scholarship Student’ while studying in the university, 2006

    • Awarded the first place in Institute of Finance and Economics’ Research Conference from, second place in Bank and Economics sector, Institute of Finance and Economics 2006-2007

    • Awarded the first place in ‘Erdmiin Ediin zasagch Research Conference’ jointly organized by Union of Mongolian students and Seruuleg Institute, 2005

    • Awarded the first place in Mongol Post Bank Research Conference, 2007

    PROFESSIONAL TRAINING:

    • Mongolian management consulting association, Consulting services standards ISO, 2016

    • Mongolian national chamber of commerce and industry, Company government management, 2015

    • Mongolian human resources institute, Human Resource special program of the MHRI, 2008

    • Ministry of industry and trade, Business and project, 2008

    • TV5 Mongolian development center, EXPERT business training and consulting center, 2008

    CLUB AND ACTIVITIES:

    • Mongolian research club, Founder and CEO 2011-2013

    • Member Young CEO club 2013-2016

    https://www.facebook.com/bileg…

  • Энтрепренер Оюутан хөтөлбөр

    Энтрепренер Оюутан хөтөлбөр

      1. ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

      Танилцуулга

      Ажил хайгчдыг биш ажил бий болгогч сэтгэлгээтэн буюу асуудал бэрхшээлийг боломж- шийдэл болгож ажил үйлс болгодог Монгол Энтрепренеруудыг бэлтгэх хөтөлбөр.

      Боловсролын байгууллага- үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлнэ.

      Уялдах мэргэжил

      Бизнесийн удирдлага, маркетинг, менежмент, хүний нөөцийн удирдлага

      Нийгмийн ажилтан, Хотын менежмент, Нийгмийн инженерчлэл

      Хөтөлбөр

      6 сар 

      7 хоногт 2 удаа 4цагаар

      48цаг (2кр)

      Агуулга | модуль

      Soft Skills

      • Хувь хүний хөгжил
      • Зан төлөвшилт, нийгэмшилт
      • EQ
      • Багаар ажиллах чадвар

      Entrepreneur

      • Энтрепренер сэтгэлгээ
      • Бүтээлч сэтгэлгээ
      • Баг бүрдүүлэлт
      • Бүтээгдэхүүний дизайн
      • Төсөл хөгжүүлэлт
      • Монгол улсын түүхий эд, нөөц, зах зээл хөгжүүлэлтийн судалгаа

      Business Development

      • Бизнес санаа хөгжүүлэлт
      • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт
      • Зах зээлийн судалгаа
      • Бизнес модель
      • Дижитал шилжилт
      • Дата анализ
      • BI Бизнес интеллиженс

      Хөтөлбөр

      48цаг | 2 кредит

      7 хоногт 2 удаа 2 цагаар 3 сарын хөтөлбөр

      Сургалтын аргазүй

      Кейс судлал

      Үйлдэн суралцах

      Коуч, ментор

      Тоглоомын арга

      Сургалтын орчин

      Жижиг дунд бизнесийн судалгаа хөгжүүлэлтийн инкубатор

      Creative Gallery

      Бүтээлч бизнес эрхлэгчдийн эко орчин

      Бизнес хөгжүүлэгч, ментор, мэргэшсэн багш нарын эко систем

      Бүтээлч Монгол нэгдэл

      2. ҮНДЭСЛЭЛ

      Монгол Улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 19 жил болж байна. Анх зэх зээлд шилжихдээ наймаа, худалдаагаар голчлон эхлэсэн хүмүүс Монгол Бизнесийн зах зээлд идэвхитэй ажиллаж байна. Тиймээс бизнес гэдгийг “бараа экспортолж үнэ нэмж зарах” гэсэн наймааны сэтгэлгээ бизнесийн салбарт одоо ч гэсэн хүчтэй хэвээрээ байна. 

      Монгол Улс хөгжиж буй орны хувьд салбарт бүрт олон асуудлууд байна. Асуудал бүрийн ард шийдэл- бизнес мэдээж бий. Тиймээс Монгол Улсын хөгжлийн тулгуур бол залуучууддаа асуудлыг шийдэл болгож, ажил болгож чаддаг энтрепренер сэтгэлгээг бий болгох чухал байна.

      Ийм сэтгэлгээг Улс үндэстнийхээ тулгуур бодлого болгож Израйл улс “Энтрепренер үндэстэн” үзэл баримтлалаар хөгжиж чадлаа.

      Монгол хүний хувьд бүтээлч сэтгэлгээ, даван туулах чадвар, бие даан хийх сэтгэлгээний суурь байгаа учир энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

      3. ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

      Хөтөлбөрийн онцлог нь Бизнесийн удирдлага, маркетингийн ангийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн 20% онол, 80% практик дадлагаар хичээл явагдана. 1-р курсээс нь тухайн оюутны хувь хүний авъяас чадвар, генетик нөөц чадварыг тодорхойлж, тухайн хүнд тохирсон бизнесийн чиглэл, салбарыг тодорхойлон тухайлсан сэдвээр гүнзгийрч орно. 1 оюутан 2- 3 ментор, зөвлөхтэй байна. Сургуулиа төгсөхдөө өөрийн хийх салбараа бүрэн ойлгож, зах зээлийн судалгаагаа хийж, төслийн багаа бүрдүүлж, бүрэн цогц бизнес төсөлтэй болсон байна. Суралцах хугацаандаа бодит дадлага хийж бүтээгдэхүүн хөгжүүлж ажиллана.

       “ЭНТРЕПРЕНЕР”- ИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

      Энтрепренер (Entrepreneur) гэдэг нь Франц хэлний хийх, оролдох гэсэн утгатай entreprendre гэсэн үйл үгнээс гаралтай. 16-р зуун гэхэд өөрчлөгдөн явсаар эрсдэлтэй бизнес хийж байгаа хүнийг буюу нэр үгийг илтгэх болжээ. 1730 онд эдийн засагч Ричард Кантиллион өөрийн эрдмийн бүтээлд анх удаа уг нэр томьёог ашигласан байна. Кантиллионы хувьд энтрепренер хүнийг ялгаж өгдөг онцлох шинж нь эрсдэлийг үүрэх, ашиг олно гэсэн ямар ч баталгаагүйгээр тухайн бизнесийг эрхлэн явуулах явдал байв. Үүний дараагаар буюу 1800 оны эхэн үед энтрепренер гэсэн нэр томъёог түгээн дэлгэрүүлсэн хүн бол Францын эдийн засагч, бизнесмен Jean Baptiste Say. Түүний тодорхойлсноор бол нөөцийг бага бүтээмжтэй газраас өндөр бүтээмжтэй буюу илүү өгөөжтэй газар руу шилжүүлэх замаар эдийн засагт үнэ цэнийг бий болгож буй хувь хүнийг хэлнэ хэмээжээ. 1848 онд эдийн засагч Жон Стюарт Мил өөрийн алдартай бүтээл болох ” Улс төрийн эдийн засгийн ухааны үндэс ” номдоо,  зөвхөн бизнесийн эрсдэлийг үүрсэн хүнийг биш мөн тухайн эрсдэлтэй бизнесийг удирдан явуулж байгаа хүнийг  мөн энтрепренер гэнэ хэмээн бичжээ.

      20-р зууны агуу сэтгэгчид тэгвэл уг нэр томьёог хэрхэн тодорхойлсон бол. Австрийн нэрт эдийн засагч, суут сэтгэгч Шумптер ийнхүү тодорхойлжээ. Одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний байгаа байдлыг эвдэх замаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгодог шинийг санаачлагчийг энтрепренер гэнэ. Мөн шинэ бүтээгдэхүүн аль эсвэл үйлдвэрлэлийн шинэ аргачлалыг танилцуулснаар эдийн засагт өөрчлөлт оруулах хэн нэгнийг. Тэгвэл менежментийн загалмайлсан эцэг гэгддэг Петер Дракер 1964 дараах тодорхойлолтыг өгч байж. Энтрепренерүүд өөрчлөлтийг эрэлхийлэн түүнийгээ олж, боломжийг ашигладаг. Тэдний гол зэвсэг бол инноваци.

      Нэг жишээ авъя. Эдди бол өөрийн хувийн бизнесээ эхлүүлж байгаа энтрепренер. Тэрээр саяхан сургуулиа програм хангамжаар амжилттай төгссөн төдийгүй нэг апликейшн бүтээжээ. Тэрхүү апликейшн нь амжилт авчирна гэдэгт ч итгэдэг. Цахиурын хөндийн аль нэг компанид ажилд орохоос илүүтэйгээр өөрийгөө сорин, өөрийн арга барилаар ажиллахыг Эдди илүүд үзэв. Өвөлж ирсэн жаахан хөрөнгөөрөө гарааны бизнесээ санхүүжүүлэхээр шийджээ. Энтрепренерийн хувьд тэрээр гарааны бизнесээ эхэлж байгаа ч өөрийн хөрөнгийг эрсдэлд оруулж байгаа юм. Мөн тэрээр янз бүрийн авьяас чадвартай (санхүү, маркетинг г.м) найзуудаа өөртэй нь нэгдэхийг хүсжээ. Хэрвээ тэр багаа зөв бүрдүүлж чадвал амжилтад хүрэх бүрэн боломжтой. Энгийнээр ойлговол энтрепренер нь өөрөө өөртөө ажилладаг хүнийг хэлж болох юм.

      Цаг хугацаа өнгөрөн дэлхий өөрчлөгдөхийн хэрээр эдгээр нэр томьёо ч гэсэн өөрчлөгдөж байна. Хэрвээ та анзаарвал бүхий л цаг үед эрсдэл, инноваци гэсэн үг байна. 21-р зууны энтрепренер гэж тэгвэл хэнийг хэлэх вэ? Энтрепренерүүд хэрхэн өөрсдөө энэ нэр томьёог тодорхойлсныг харъя.

      Dictionary.com: Эрсдэлтэйгээр болон нэлээд идэвх санаачлага, самбаатайгаар компани буюу бизнесийг удирдан зохион байгуулж буй хүнийг хэлнэ.

      Их Британийн тэрбумтан Virgin группийг үндэслэгч Mr.Yes Ричард Брансон:

      Энтрепренер байна гэдэг нь энгийнээр бол хүмүүсийн амьдрах орчинг илүү таатай амар болгохыг хүсдэг хэн нэгэн байна гэсэн үг.

      Даллас Маверикс багийн эзэн, хөрөнгө оруулагч Марк Кюбан:

      Ямар бизнес хийхээ, хаана хүрэхээ, тийшээ хэрхэн хүрэхээ  тодорхойлж чадах хүнийг энтрепренер гэнэ.

      Дэлхийн хамгийн том санхүүгийн хэвлэл мэдээллийн байгууллагыг үндэслэгч Майкл Блүүмберг:

      Энтрепренер байна гэдэг нь заавал бизнес эхлүүлэхийн нэр биш. Энэ нь бусдын бэрхшээл гэж харж буйг боломж болгон хувиргаж, тэдний тойрч буй эрсдэлийг үүрч гарахын нэр юм.

      Бусдын нүдэнд ямар ч асуудалгүй мэт харагдаж байгаа зүйлийн саад бэрхшээлийг олж хардаг хүнийг хэлнэ.

      Томас Эдисон, Хенри Форд, Стив Жобс, Элон Маск, Марк Зукерберг, Жеф Безос, Тони Шей гэх мэт маш олон алдартай энтрепренерүүд түүхэнд төрөн гарчээ. Интернет худалдааны акул Безос, Шей хоёр худалдан авалтыг илүү ухаалаг, таатай болгосон. Хенри Форд автомашиныг бүх нийтийн хэрэглээ болгож чадсан. Элон Маск хүмүүсийн цаг завыг хэмнэх цахим төлбөрийн системийг бий болгов. Мөн эко хэрэглээг хүмүүст санал болгож байна. Эдгээр хүмүүсийн ачаар бидний амьдрах орчин улам л таатай болон сайжирсаар байна.

    1. Гомбын АЛТАНГЭРЭЛ- Зохион бүтээгч

      Зохион бүтээгч, зөвлөх инженер, багш.

      Робот, салхин цахилгаан станц, нарны халаагуур, лабораторийн тоног төхөөрөмж, шинэ загварын монгол гэр, хөгжим, яриа бичих систем, цахилгаан морин хуур, өнгө аялгууны цогц төхөөрөмж, электрон зоопарк зэрэг бүтээлийг зохион бүтээсэн.

      Боловсрол судлалын болон Техникийн ухааны магистр, Монгол улсын зөвлөх инженер. Тэрээр Дархан хотын З р сургуульд физикийн багш, Улаанбаатар хотын Залуу Техникчдийн Ордонд Бага оврын машин зохион бүтээх лаборатори,

      Автоматикийн лабораторийн эрхлэгч багшаар 10 гаруй жил багшилж хүүхэд залуучуудад техникийн сэтгэлгээг хөгжүүлэх тэдний зохион бүтээх авъяас чадварыг олгох,ирээдүйн инженер техникийн ажилтан бэлтгэхэд амжилт гарган ажиллаж байсан байна.

      Тэрээр нар, ус, салхины эрчим хүч ашиглах болон, автоматикийн чиглэлээр 20 гаруй техникийн бүтээл хийж ШБОС ,шинэ бүтээлийн гэрчилгээ авч байсны гадна ОХУ ын Москва, Болгар улсын Пловдив, БНАСУ ын Пьеханян хотуудад болсон олон улсын залуучуудын техникийн бүтээлийн үзэсгэлэнд техникийн бүтээл хийж оролцон шагналт байранд шалгарч байсан.

      Сүүлийн жилүүдэд инноваци, шинэ технологийг нийгмийн салбарт хэрэгжүүлэх зорилгоор ЦЕГ-ын холбооны хэлтэс, ЭМЯ-ны харьяа Эмнэлэгийн тусламжийн удирдах газартай хамтран хөдөө орон нутагт аймгуудын цагдаагийн хэлтэс ,Эрүүл мэндийн газруудын яаралтай дуудлага, мэдээллийн 102, 103 утсанд компьютерийн хяналтын систем, санах байгууламж санаачлан хийж гүйцэтгэсэн байна. 2000-2005 онуудад МУИС болон ШУТИС д сургалтын инженер багшаар, 2005 оноос “Залуу Зохион Бүтээгчдийн Нийгэмлэг”ийн захиралаар ажиллаж байсан.

      БҮТЭЭЛ

      “Тахь” авто картинг Залуу техникчдийн ордны бага оврын машин бүтээх лабораторт бүтээгдсэн

      Монголын анхны Робот “Сансар 102” бүтээл . Сургалт танин мэдэхүйн зориулалттай 1989 онд БНАСУ ын Пьехянан хотод болсон Олон улсын залуучуудын техникийн бүтээлийн үзэсгэлэнгээс шагнал хүртсэн

      1981 онд ОХУ Москва хотод болсон олон улсын залуучуудын техникийн бүтээлийн үзэсгэлэнгийн НТТМ үзэсгэлэнгийн тусгай шагнал.

      2004 онд Монгол улсын Оюуны өмчийн газраас Монгол улсын шилдэг зохион бүтээгч цол тэмдэг хүртсэн. Боловсролын тэргүүний ажилтан

      Ярилцлага унших

      https://www.facebook.com/altangerel.gombo

    2. “УРАН БИЙР” УРАН БИЧЛЭГИЙН СУРГАЛТ

      “УРАН БИЙР” УРАН БИЧЛЭГИЙН СУРГАЛТ

      Монголчуудын оюун сэтгэхүй, хэл соёлын хосгүй өв дэлхийд ганцхан “босоо” Монгол бичгээ өвлөн суралцаж, урлаг гоозүйн мэдрэмж, уран бийрийн чадвараа хөгжүүлэхэд тань зориулж УРАН БИЙР сургалтандаа урьж байна.

      Монгол уран бичлэг нь үндэсний утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж, утга агуулга, үсгийн хэмнэлээр бүтээл туурвидаг бийрийн урлаг юм.

      Сургалтаар монгол бичгийн бүх үсгийн техник, үг бичих арга техник, цаашид өөрийгөө бие даан хөгжүүлэх суурь чадварыг олгоно.

      Сургалтын эх бичиг судлаач, уран бичлэгийн багш, “Монгол хэлний тайлбар толь”, “Монгол бичгийн зөв бичихзүйн толь” зэрэг монгол бичгийн ном бүтээлийн редакцийн багт ажилласан, 2013 оноос монгол бичиг, уран бичлэгийг түгээн дэлгэрүүлж яваа Нямсүрэнгийн Даш http://creativemongolia.com/dash багш удирдан явуулна.

      Хөтөлбөр: Том бийрийн сургалт 30Ак/цаг (10 хоногийн сургалт + 1 сарын зөвлөгөө)

      Өглөө, өдөр, амралтын өдрийн ангиас сонгон суралцах боломжтой.

      Сургалтын төлбөр: (Сургалтын бийр, янтай, муутуу цаасны үнэ багтсан + тухайн оролцогчдын каллиграфын тамганы загварыг гаргаж өгнө)

      СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

      1 дэх өдөр: Суурь ойлголт (бийртэйгээ харьцаж сурах, бийрийн техник, техникийн үг хэллэг, өргөлт, даралт, цохилт)

      2, 3 дахь өдөр: Титэмт үсгүүд

      4, 5 дахь өдөр: Шилбэт үсгүүд

      6, 7 дахь өдөр: Нумт үсгүүд

      8, 9 дэх өдөр: Гэдэст үсгүүд

      10 дахь өдөр: Үсэг, үеэ холбоод үг бүтээх техник, гар салгаж бичих техник.

      ДАВУУ ТАЛ

      • Төвлөрч сурах нэг төрлийн оюун сэтгэлийн дасгал
      • Бийрний үс цаасанд хүрэх төдийг мэдрэх гарын мэдрэмжтэй болно
      • Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх шинэ хоббитой болно
      • Зураг, дизайн, гоо зүйн мэдрэмж хөгжинө
      • Монгол бичгийн мэдлэг сайжирч, үгийн сан нэмэгдэнэ
      • Үндэсний агуулгатай бэлэг дурсгалын бичвэр хийж сурна
      • Уран бичлэгийг хараад ямар техникээр бичсэнийг ялгадаг болно
      • График дизайны хүмүүст цаашид бүтээл хийхэд давуу тал болдог
      • Сургалтын дараах 1 сарын онлайн зөвлөгөө: Тухайн оролцогчдийн хүсэл сонирхолд тулгуурлан “Бүтээл” хийх боломжтой. Төгсөгчид бүлгэмийн зохион байгуулалтанд орж, цаашид мэдлэг туршлагаа тогтмол солилцохоос гадна хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах боломжтой.

      Суралцагчид тавигдах шаардлага:

      • Монгол бичгийн анхан шатны мэдлэг
      • Үзсэн хичээлээ бие дааж давтах цаг гаргах
      • Гэртээ давтах бэх, цаасаа өөрсдөө худалдаж авна. Зөв бэх, цаас авахын тулд багшаас зөвлөгөө авна.

      Лавлах утас: 99861326, 88596789

      БҮРТГЭЛ: Овог нэр, утасны дугаараа Career Code болон https://www.facebook.com/%D0%A… хуудасны мессеж хэсэгт илгээж бүртгүүлнэ.

    3. Дэрийлаамятавын ОНОН | Органик зүтгэлтэн

      Хөхийд ДЭРИЙЛААМЯТАВЫН ОНОН

      Органик Монгол хөтөлбөрийн үндэсний зохицуулагч, Органик Монгол хөдөлгөөнийг санаачлагч, Органик Монгол Ногоон Хөгжил Ногоон Ирээдүй ТББ- ын үүсгэн байгуулагч, захирал, Монголын Органик Ногоон Хүнсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, IFOAM Asia гишүүн, IFOAM Global гишүүн.

      Органик зүтгэлтэн, эдийн засагч, агрономч.

      1979 онд төрсөн. Улаанбаатарын хотын лаборатор 1-р сургуулийг 1997 онд дүүргэсэн.

      БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

      2016 он ХААИС, “Ногоон бордоот уринш, үр тарианы олон талт сэлгээ, түүний эдийн засгийн үр ашиг” сэдвээр Монгол улсын гавьяат багш Доктор, профессор А.Чойжамц, ХААИС, Хөрс агрохимийн тэнхимийн эрхлэгч доктор Б.Амарсанаа нарын удирдлага дор газар тариалангын салбарын тулгамдсан асуудал болох хөрс хамгаалал, хөрсний үржил шимийн нөхөн үйлдвэрлэлийн сайжруулах чиглэлийн сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

      2013- 2015 он ХААИС, АЭСургуулийн агрономийн докторантад элсэн суралцаж судалгааны ажил хийсэн;

      2012 он ХААИС, Агрономч мэргэжлээр бакалавр

      2004- 2006 он СЭЗДС, Эдийн засгийн ухааны MBA;

      1997- 2001 он СЭЗДС, Бизнесын удирдлага, эдийн засагч мэргэжлээр бакалавр;

      ХАМРАГДСАН СУРГАЛТ, МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ

      2005 он “Leverage, Customer Service Courses” certificate Sanicon Business Training Center, Монгол

      2006 он Олон улсын чанарын хяналтын тогтолцоо ба менежментын сертификат, СХҮЗТөв, Монгол улс

      2008 он “Entrepreneurship and Business Development“ certificate of PUM Netherland, Монгол

      2012 он Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Ногоон бизнесын боломжууд” курс , ногоон бизнесийн олон улсын сургагч багшийн сертификат, ILO, Монгол

      2012 он “Органик хөдөө аж ахуйн технологи” сэдвээр хөгжиж буй 23 орны төлөөлөгч нарын оролцсон мэргэжил дээшлүүлэх курсд Монгол Улсаа төлөөлж оролцсон сертификат, БНХАУ

      2014 он “Органик хөдөө аж ахуй хөрс хамгааллын менежмент сертификат” Азийн 14 орны төлөөлөгч нарын оролцсон сургалт семинарт Монгол Улсаа төлөөлөн оролцсон, Филиппин

      2016 он “Органик тогтвортой хөдөө аж ахуйн менежмент сертификат”, БНСУ

      2014 он Дундад Азийн Органик Хөдөлгөөнүүдийн Олон улсын Органик форум семинарт Монгол улсаа төлөөлж оролцсон, Киргиз

      2016 он Органик Ази форумд Монгол Улсаа төлөөлөн оролцсон, Япон улс

      2017 онд Дэлхийн органик конференцид Монгол Улсаа төлөөлөн уригдсан, Энэтхэг

      2017 онд Азийн Органик Хөдөлгөөнүүдийн холбооны гишүүнээр Монгол улсаа төлөөлөн сонгогдож УЗөвлөлд уригдсан;

      АЖЛЫН ТУРШЛАГА

      2001- 2002 он Мэжикнэт ХХК, Датаком ХХК- д хэрэглэгчийн үйлчилгээ, маркетинг хариуцсан албаны дарга

      2002- 2003 он Чоно корпораци, Мон Элдарадо Констракшн, маркетингийн албаны дарга

      2003- 2006 он Петровис ХХК, Маркетингийн ахлах менежер, маркетингийн албаны дарга

      2006- 2009 он Цохонт өндөр ХХК-ийн дэд захирал

      2015- 2016 он Энх ногоон тал ХХК-ийн зөвлөх

      2009 оноос NTV ТВ, ЭКО ТВ- тэй хамтран ХАА байгаль орчны сургалт танин мэдэхүйн долоо хоног тутмын “Органик Монгол” нэвтрүүлгийг санаачлан ерөнхий продюсер, сэтгүүлч, хөтлөгчөөр 9 дэхь жилдээ эфирээр бэлтгэн хүргэж байна. Мөн байгаль орчин ХАА тулгамдсан асуудлуудаар асуудал шийдлийг үзэгчдэд хүргэх зорилготой хэлэлцүүлгийн нэвтрүүлгийг анхлан санаачилж, Эко форум нэвтрүүлгийн редактор хөтлөгчөөр ажиллаж байсан. “Иргэн бүр экологич” зорилтот төслүүдийн продюсер, хөтлөгч, сэтгүүлч, уран бүтээлийн зөвлөх

      2009 оноос МҮХАҮТанхим Органик Монгол хөтөлбөрийн үндэсний зохицуулагч, Органик Монгол хөдөлгөөнийг санаачлагч, Органик Монгол Ногоон Хөгжил Ногоон Ирээдүй ТББ-ын үүсгэн байгуулагч, захирал;

      2014 оноос Монголын Органик Ногоон Хүнсний Холбооны удирдах зөвлөлийн гишүүн;

      ХАА-Н САЛБАРТ ОРОЛЦСОН ТӨСӨЛ, ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ

      2010- 2014 он ХААЯам, ГТБХЗГазар БНСАУлстай хамтран хэрэгжүүлсэн Тогтвортой Хөдөө Аж Ахуйн Азын Орнуудын Сүлжээ Байгуулах /AFACI/ төслийн гүйцэтгэх зохицуулагч, зөвлөх;

      2015 он НҮБ- ХХААБайгууллагын Органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийн үндэсний зөвлөх, төслийн гүйцэтгэгч;

      2014 оноос Дэлхийн Органик Хөдөлгөөнүүдийн Олон улсын Холбооны Азийн Орнуудын салбарын гишүүн full member of IFOAM ASIA

      Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын итгэмжлэгдсэн ногоон бизнесын сургагч багш- Certified green business trainer of the ILO /International Labor Organization/

      2009 оноос Үндэсний органик хөдөө аж ахуйн ЖДҮйлдвэрлэгч нар, газар тариалан эрхлэгч фермерүүдэд сургагч багш, ногоон бизнесын зөвлөх, органик хөдөө аж ахуйн үндэсний эксперт;

      ХААХҮЯамтай хамтарсан Органик Хүнсний хууль боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Засгийн газарт өргөн барих ажлын хэсгийн гишүүн, органик стандартын үндэсний хорооны гишүүн;

      ТБ, ТББ, ОУБайгууллагуудтай хамтран Органик хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зохистой дадал, органик хөдөө аж ахуй газар тариалангын чиглэлээр 4000 гаран газар тариалан эрхлэгч нар, ЖДҮйлдвэрлэгч нарыг сургаж, лекц, сургалт, семинар, зөвлөгөөнүүдийг санаачлан 8 жилийн турш тасралтгүй зохион байгуулж лектороор ажилласан;

      Органик Хөдөө Аж Ахуйн Олон улсын Хөдөлгөөнүүдийн Холбоотой хамтран ажиллах санаачлагыг ажил хэрэг болгон, ерөнхийлөгч Andre Leu- г Монголд анх удаа урьж, хамтын ажиллагааны замыг нээхэд идэвх оролцоогоо оруулан ажилласны үр дүнд өдгөө Монгол улсын холбогдох салбарын байгууллагууд болон ХХҮҮХҮЯам, UNDP FAO болон IFOAM- ын хамтын ажиллагаа бэхжиж байна.

      БОНХЯам, БХСантай хамтран Байгаль орчны жилийг санаачлан эко хөтөлбөрүүдийг боловсруулж, зорилтот төслүүдийн хэрэгжүүлэгчээр ажиллан Байгаль орчин, ногоон хөгжил, эко боловсролын чиглэлээр 3000 гаран хүүхэд залуучуудыг сургаж дадлагажуулсан.

      Сэдвүүд: Органик хөдөө аж ахуй, тогтвортой хөдөө газар тариалан, эко дадал, ногоон орчин, эко клуб органик фермерын аж ахуй, ногоон орчин, ногоон манлайлал, эко элч гм.

      Өнгөрсөн хугацаанд Органик аж ахуй, органик үйлдвэрлэл, ногоон орчин, эко боловсролын чиглэлээр 20 гаран жижиг зорилтот төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн.

      Ногоон хөгжлийн чиглэлээр ТВ- ын 3 зорилтот төсөл, долоо хоног тутмын нэвтрүүлэг санаачлан 8 жилийн турш 400 гаран зорилтот нэвтрүүлэг бэлтгэсэн.

      Байгаль орчины чиглэлийн 30 гаран дугаар шууд нэвтрүүлэг санаачлан удирдаж бэлтгэн нэвтрүүлсээр байна.

      2009- 2016 он Органик хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байсан 20 гаран жижиг дунд бизнесийн төслүүдийн маркетинг, бизнес зөвлөхөөр ажиллаж байсан. Өдгөө зарим нь үндэсний шилдэг брэндүүд болж хөгжиж байна.

      Органик хүнсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй төслийн үр дүнд 600 гаран иргэд аж ахуй бүлэг хоршооны 5000 гаран хүний амьдралыг сайжруулахад хувь нэмрээ өнгөрсөн хугацаанд орууллаа.

      2012 он Органик тариалангийн анхны гарын авлага, сурах бичиг зэрэг сургалтын материал номыг санаачлан боловсруулж хэвлэн гаргасан.

      Органик хөдөө аж ахуйн чиглэлээр 20 гаран сургалтын багц нэвтрүүлгүүд бэлтгэн гаргасан.

      2009- 2016 он Органик хөдөө аж ахуйн чиглэлээр Органик Монгол вэб сайт, пэйж, Органик Монгол Хөтөлбөр, Хөдөлгөөн, Монголын Агрономичдын групп зэрэг сошиал медиа группүүдийг санаачлан админаар ажиллаж байна.

      2009 оноос эхлэн органик хөдөлгөөнийг үндэсний хөтөлбөр хөдөлгөөн болгож, олон улсын түвшинд гаргаж ажиллахыг зорин ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН-ний төлөө ЭРҮҮЛ ОРГАНИК ХҮНС, ХАА, БАЙГАЛЬ ОРЧНЫ чиглэлээр тасралтгүйгээр 10 дахь жилдээ ХХААХҮЯам, БОНХЯам, НХААГазар, НҮБ-ХХААБ, SDC, ADRA Монгол, World Vision г.м ОУБайгууллагууд, чиглэлийн бүх ТБ, ТББ, ОУБайгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн байна.

      ГАВЪЯА ШАГНАЛ

      2011 он МУлсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БОНХЯам, МҮХАҮТанхимын хамтарсан дээд шагнал анхны ногоон манлайлагч GREENPRENUER;

      2013 он Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Тэргүүний ажилтан, ХХААХҮЯамны нэрэмжит шагнал;

      2011, 2012, 2015 оны Хөдөө Аж Ахуйн шилдэг төсөл, шилдэг номинациуд, ХААЯамны нэрэмжит шагнал;

      Байгаль орчин, дэлхийн дулаарлын эсрэг олон улсын хүмүүнлэгийн элч, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон улсын нийгэмлэгийн нэрэмжит олон улсын шагнал “Байгаль орчинд ээлтэй баатараг үйлстэн- Eco& Green hero 2012” Reward from Supreme Master International Association

      ХОЛБОО БАРИХ
      onon.tap@gmail.com
      976-98113003, 976-91918550
      www.organicmongol.mn
      Facebook ID: Onon Deriilaa OrganicMongol
      Twitter ID, LinkedIn ID: Onon Deriilaa
      Tel&Fax: 976- 77334363
      https://www.facebook.com/OrganicMongol/
      https://www.facebook.com/groups/organicmongol/

    4. Айлсал ба Аялал жуучлал

      Их Монголын эзэнт гүрний үед Pax Mongolica буюу 30 шахам сая км квадрат газрыг хянаж энх тайвныг тогтоож, бүхий л худалдаачдын аюулгүй байдлыг хангаж, даяар айлсал буюу connectivity гэдэг ойлголтыг бидний өвөг дээдэс тогтоож байв. Саяхан дэлхийн эдийн засгийн форум аялал, жуучлалын өрсөлдөх чадварын тайлангаа дэлхийн ДНБ-ийн 98%-ийг бүрдүүлдэг 136 улсуудыг хамруулан 11 дэх жилдээ гаргаж, даяар айлсал хэмээх орчин үеийн индексийг зарлав. АНУ-ын ерөнхийлөгч асан Кеннеди “Аялал жуулчлал бол дэлхийд энхтайвныг бэхжүүлэх гол хүчин зүйл.  Хүмүүс дэлхий даяар аялж, бие биенийхээ ёс заншилтай танилцаж, улс бүрийн онцлогийг биеэрээ мэдэрч гэмээнэ өөрийгөө хүндлүүлж, бусдыг үнэлж сурна” гэж хэлсэн байдаг.

      2016 онд дэлхий даяар нийт 1.2 тэрбум хүмүүс улс хооронд аялжээ. Энэ нь 2015 оны тооноос даруй 46 саяар хүнээр нэмэгдсэн тоо аж. Аялж буй 30 жуулчин бүр тухайн улсдаа 1 шинэ ажлын байрыг бий болгодог статистик байна.

      Дэлхийн үйлчилгээний салбарын 30%-ийг аялал жуучлалын салбар дангаараа бүрдүүлдэг болжээ. MICE (Meeting, Incentives, Conferencing, Exhibitions) буюу Ажил хэргийн аялал жуучлал гээд бүр том сегмент үүсчээ. Учир нь албан томилолтоор яваа хүн жирийн жуулчнаас даруй 3-4 дахин их зардал гаргадаг байна. Учир нь ажил хэргийн аялагчид дундаас дээш түвшиний орлоготой, өндөр чанар, үнэтэй үйлчилгээ хүсдэг эрхмүүд байдаг.

      ДЭЛХИЙН ТРЕНД

      Аялал жуулчлал нь дэлхийн ДНБ-ийн 10% буюу жилд 7.6 их наяд ам.долларыг эргэлдүүлж, нийт 292 сая хүнийг ажлын байраар хангаж буюу дэлхий дээрх 10 ажлын байр бүрийн 1-ийг нь бүрдүүлдэг нөлөө бүхий салбар болоод удаж буй аж. Энэхүү тайлангаас дараах 4 дүгнэлтийг хийж болж байна.

      1. Улс орнуудын аялал жуулчлалын өрсөлдөх чадвар хурдацтай нэмэгдэж байна. Ялангуяа хамгийн өндөр өсөлтийг үзүүлж, өрсөлдөх чадвараа өдөр ирэх бүр сайжруулж буй бүс нутаг нь бидний оршин буй Ази, номхон далайн бүс ажээ. Ялангуяа хөгжиж буй орнууд руу аялах хандлага өндөр хөгжилтэй улсуудын хувьд тренд болж байна. Мөн хөгжиж буй улсуудын дундаж давхарга нэмэгдэх тусам тэд гадагшаа аялдаг болжээ. Ганц жишээ дурдахад, Хятадын нийт хүн амын 5% нь л гадаад паспорттай. 10% нь аялаад эхэлбэл яана гээч?
      2. Даяарчлалын улмаас улс орнууд хоорондоо худалдааны хамгаалалтын бодлого баримталж, бараа бүтээгдэхүүн ба мөнгөний урсгалын хувьд хязгаарлах үйлдэл хийж буй ч аялал, жуулчлал ба хүний урсгалд тэгтлээ нөлөөлсөнгүй. Харин ч улс орнууд хоорондоо харилцах зорчих визийн нөхцлөө улам бүр таатай болгож байна. Жишээ нь, 2008 онд нийт аялагчдын 77% нь гадаад улс руу зорчихдоо виза авдаг байсан бол 2016 онд энэ тоо 58% болж буурсан байна. Судалгаанд оролцсон нийт орнуудын 85% нь сүүлийн жилүүдэд визний журмаа зөөллөсөн байна. Зарим хүний хувьд хөдөө явахаас илүү гадаад явах нь хялбар болоод удаж байна.
      3. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь улс орнуудыг улам бүр ойртуулж, өөрийн гэсэн цахим стратегитай байхыг шаардаж, “улс-айлсал” гэдэг концепц руу шилжихээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Жишээ нь, 2016 оныг өмнөх онтой нь харьцуулбал интернэтээр аялалаа захиалж төлбөрөө хийж байгаа хүмүүсийн тоо даруй 230%-р өссөн байна. 2015 онд Airbnb 1 сая дахь хүнээ байраар хангажээ.
      4. Аялал жуучлал хөгжихийн хирээр байгаль орчны хамгаалал, хүрээлэн буй орчны асуудал сөхөгдөж, хариуцлагатай аялал жуучлалын концепцүүд хүчтэй яригдаж эхэллээ. Зарим улс түүх соёл, байгаль орчноороо “түрий барьж” байхад зарим орнууд ажил хэргийн аялал жуучлалаар мөнгийг хүүлж байна.

      ХЭН, ЯАГААД ТЭРГҮҮЛЭЭД БАЙНА ВЭ?

      2017 оны тайланд аялал жуулчлалын өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлж буй 10 улс нь Испани, Франц, Герман, Япон, Англи, АНУ, Австрали, Итали, Канад, Швейцар улсууд байна. Европ тив бүс нутгаараа тасархай тэргүүлж байна. Шалтгаан нь түүх соёл, түүнийгээ нээлттэй бусдад үзүүлж байгаа байдал ба үйлчилгээний дэд бүтцийн хөгжил.

      Харин 2017 онд өрсөлдөх чадвараа хамгийн өндөр хувиар дээшлүүлж чадсан улсууд нь Азербайжан, Тажикстан, Энэтхэг, Израиль, БНСУ, Бутан, Египт, Мексик, Албани, Вьетнам улсууд байна. Энэ салбарын хамгийн өндөр өсөлтийг Монгол улсын маань харъяалагддаг Ази, номхон далайн бүс үзүүлж байна.

      Өрсөлдөх чадвараа богино хугацаанд өсгөж буй улсуудын нууц нь визийн журмаа сайжруулах, агаарын тээврээ либеральчлах, сүлжээ зочид буудлуудыг улсдаа оруулах, онгон дагшин байгаль, хамгаалттай газар нутгуудаа аялал жуулчлалын зорилгоор ашиглах, соёл уламжлал, түүхээ бусдаас харамлахгүй амжилттай зарж чадаж байгаад оршиж байна. Эхнээсээ эдгээр улсуудад цахим паспорт ба цахим виз хэрэглэгдээд эхэлжээ.     

      СЭРЖ БУЙ ӨМНӨДИЙНХӨН

      1950-аад онд дэлхий даяар дөнгөж 25 орчим сая хүн улс хооронд аялж байсны дийлэнх нь барууны улсууд хооронд байв. Харин 2016 оны байдлаар аялсан 1.2 тэрбум хүний дийлэнх нь Ази, номхон далай, Ойрхи дорнод, Африкаас гаралтай аялагчид эзэлдэг болжээ. Хөгжиж буй орны аялагчдийн зарцуулдаг мөнгө нь өндөр хөгжилтэй орны иргэдийн аялахдаа зарцуулдаг мөнгөнөөс даваад байна.

      Хөгжиж буй улсуудын дундаж давхаргын иргэдийн тоо нэмэгдэж гадагшаа аялахаас гадна тухайн улсууд аялал жуулчлалын салбараа бодлогоор хөгжүүлэн хөрөнгө оруулалт хийж гадны жуулчдыг татан гаргаж байгаа мөнгөө буцаагаад дотогшлуулж чадаж байна.

      2016-2026 он буюу ирэх 10 жилд аялал жуулчлалын салбарт цахиур хагалах улсуудаар Энэтхэг, Ангол, Уганда, Бруней, Тайланд, Хятад, Мьянмар, Оман, Мозамбик, Вьетнам улсуудыг нэрлэж байна. Өөрөөр хэлбэл Ази, номхон далайн бүс 2015 онд 280 сая жуулчин хүлээн авсан нь Европийн дараа орж буй үзүүлэлт юм. 

      МОНГОЛ ХААНА ЯВНА?

      Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараараа Монгол улс дэлхийн 136 улстай уралдаад энэ жил 102 оржээ. 2015 онд орж байсан байрнаасаа даруй 3-р ухарсан. Ливан, Серб, Танзани, Иран, Боливи, Армени, Гүрж зэрэг бид өөрсдөө тоодгүй улсуудаасаа хойгуур бичигдсэн нь гомдмоор бас уур хүрмээр.

      Хамгийн хойш татаж буй үзүүлэлтүүд нь Монголын хувьд гадаад зах зээлд нээлттэй байдал, агаарын тээвэр, газрын тээвэр, соёл уламжлал ба ажил хэргийн аялал жуулчлалын дэд бүтцүүд байна.

      Ялангуяа онгоц ба газрын тээврийн дэд бүтцийн үзүүлэлтээрээ бүс нутгийн дундаж үзүүлэлтээс даруй 2 дахин муу үзүүлэлттэй байгаа нь хөмөрсөн тогоо доторх хуучин хүү хэвээр буйг илтгэж байна. 

      ЦАХИМ ПАССПОРТ

      2030 он гэхэд дэлхийн хүн ам 8.5 тэрбумд хүрэх ба тэдгээрийн 2 тэрбум нь улс хооронд аялах болно гэж судлаачид тооцолжээ. Өнөөдөр 4.9 тэрбум хүн гар утас хэрэглэж байгаагийн 2.7 тэрбум нь сошиал медиа хэрэглэж байна. Ирэх 15 жилд агаарын тээврээр улс хооронд зорчих цоо шинэ тренд үүсэхээр байна. Энэ нь цахим хил ба цахим гааль. Ухаан нь та аль улсын иргэн, ямар улсын паспорт эзэмшиж буйгаас үл хамааран тухайн хүний хувийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр улс орнууд уг хүнийг өөрийн хилээр нэвтрүүлэх эсэхээ шийддэг болох нь ээ.

      Хувийн мэдээлэл гэдэг иргэншил, сарын цалин, ажлын байр, банкны мэдээлэл, зээлийн түүх, хөрөнгийн хэмжээ, гадаадад аялсан түүхээс гадна сошиал медиа дээрх бүх контентууд орно. Энэ тренд нь технологийн дэвшил гэхээсээ илүүтэйгээр аюулгүй байдлын үүднээс үүсч байна. Жишээ нь, интерполын мэдээгээр 2002-2013 онд хооронд 40 сая пасспорт хулгайд алдагдсан байна.

      1993 онд Дэлхийн худалдааны төвд бөмбөг тэсэлсэн Ramzi Yousef гэгч нь хулгайн паспорт ашиглан АНУ-д нэвтэрсэн байсан бол 13 жил хүнд гэмт хэргээр шоронд ял эдэлж байсан Alan Jay Horowitz гэгч мөн л хулгайн паспортоор АНУ-ийн хилээр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл цаасан бичиг баримтаас илүүтэйгээр биометрийн үзүүлэлтүүд болох хүний хурууны хээ, нүдний торлогын хээг ашиглан тун удахгүй та бид улс хооронд зорчдог болно. Гаалийн байцаагчтай уулзахгүй, пасспорт дээрээ тамга даруулахгүйгээр Монголынхоо хилээр гарч ордог болоод бид бас нилээд хэдэн сарыг үджээ.

      АГААРЫН ТЭЭВЭР

      1980 оноос хойш агаараар зорчигчдын тоо 15 жил тутам 2 дахин үржиж байна. 2016 онд бараг 4 тэрбум хүн онгоцоор нисчээ. Энэхүү тоо 2035 он гэхэд 7.2 тэрбумд хүрнэ гэж IATA-ийн тайланд дурджээ. Яг өнөөдрийн статистикаар бол өдөр бүр 8 сая хүн онгоцоор нисч үйлчлүүлж байна. Хэдий агаарын тээвэр нь аюулгүйд тооцогддог боловч улс орнууд хоорондын агаарын тээврийн хэлцэл, терроризмаас үүдэлтэй аюулгүй байдлын шинэ стандарт, хил гааль, визийн хатуу журмуудаас болж зарим нэг улсын давуу тал болж чадахгүй л байна.

      Улс орнуудын агаарын тээврийн хатуу хамгаалалтын бодлого, хаалттай байдал нь асуудал үүсгэсээр байна. Үүний үр дүнд агаарын тээврийн компаниуд зорилтот зах зээлдээ борлуулалт хийж чадахгүй байх, шинэ хөрөнгө оруулагч татах боломжгүй болох, бусад тоглогчидтой хамтран ажиллах ч боломж хаалттай байсаар байна. Энэ бүхний горыг эцсийн хэрэглэгч зорчигч та бид үнэтэй тийз худалдаж авч үүрдэг. Сүүлийн 70 жилд улс орнуудын агаарын тээврийн компаниуд үндэсний тээвэрлэгч гэхээсээ илүү даяар тээвэрлэгч гэсэн статус руу шилжсэн.

      Ялангуяа АНУ ба Европын холбоо хоорондын гэрээг онцлон дурдаж болно. 2014 оны байдлаар дэлхий дээр 3 том агаарын тээврийн нэгдэл ноёрхож байгаа бөгөөд топ 5 агаарын тээврийн компани нь глобал зах зээлийн 28%-ийг атгаж байна. Монгол улсын аялал, жуучлалын өрсөлдөх чадварыг хамгийн хойш нь татаж буй ганц үзүүлэлт нь агаарын тээвэр юм.

      “ҮНДЭСХЭРХЭГ” ТЭЭВЭРЛЭГЧ 

      Үр ашиггүй бизнесийг зөвхөн өрсөлдөөн л байхгүй болгодог. Улс орнуудад хоёр л сонголт байдаг аж. Нэг бол агаарын тээврээ хаалттай, өртөгтэй хэвээр байлгаж, дэлхийгээс өөрийгөө тусгаарлах, эсвэл өрсөлдөөнийг дэмжиж бусад тоглогчдыг оруулах. Саяхан МИАТ Австралийн 3 хот руу код шэйринг хийж нислэг эхлэхээр бэлтгэлээ хангасан тухай мэдээлсэн. Монголд ОХУ, Хятад, Турк, Солонгос улсуудын агаарын тээврийн компаниудтай харилцан ашигтай хамтран ажилладаг. Тэр дундаа дэлхийн хамгийн олон улс руу нислэг үйлддэг Туркиш Эйрлайнс нь Улаанбаатар хот руу 2012 оноос эхлэн Станбул-Улаанбаатар-Станбул (Бишкекээр дамжин) гэсэн чиглэлийн дагуу 7 хоногийн 500 суудлыг хязгаарын хүрээнд нислэг  үйлдэж эхэлсэн байдаг.

      Туркиш Эйрлайнс нь нислэгийнхээ давтамжийг нэмэгдүүлэх, том онгоц нисгэх, мөн суудлын хязгаарыг цуцлах саналыг тасралтгүй тавьж буй юм билээ. Шууд нислэг эхэлбэл нэг талын нислэг 3 цагаар багасах бөгөөд хамгийн гол нь тийзийн үнэ хамгийн багадаа 30% хямдарч ердөө 1 сая гаран төгрөгөөр л Станбул яваад ирэх боломжтой юм.

      Харин одоо Улаанбаатар хотоос Станбулаар дамжин Парис явах тийзийг Улаанбаатараас Станбул орох тийзнээс хямдхан худалдаж авч болж байна. Уг нь Станбулаас цаашаа Парис хүртэл дахиад 2,300 км өчнөөн “бензин тос” шатааж нисдэг юм билээ. Цаашилбал Эйр Астанад Монгол зөвшөөрөл өгөөгүй дуулдсан. Уг нь Туркиш Эйрлайнс том онгоцоор шууд нислэгээ эхлүүлж, Эйр Астана Монгол ба Казакстан хооронд нисээд эхэлбэл Монгол ба Европ, цаашилбал Ойрхи Дорнод, Африк, Латин Америк, Төв Америк, Хойд Америкийн чиглэлийн нислэгүүдийн үнэ багагүй хувиар буурах бүрэн боломжтой харагдаж байна. Тийзний үнэ буурч, нислэгүүдийн сонголт нэмэгдэх тусах бидний мөрөөдөл болсон жилийн 1 сая жуулчин нутагтаа хүлээн авах боломж нэмэгдэнэ.

      Сүүлийн 5 жил агаараар гаднаас Монголыг зорих урсгал нэмэгдсэнгүй. Жилдээ бид 400,000 хүрэхтэй үгүйтэй зочид хүлээн авдгийн 95,000 орчим нь л жуулчид юм. Судлаачдын хийсэн тооцоогоор Станбул ба Улаанбаатар хотын хооронд том онгоцоор шууд нислэг эхлэхэд л Монгол улсыг чиглэсэн Европоос гаралтай 45,000 шинэ жуулчин тээвэрлэх боломжтой болж, жилд дор хаяж 55 сая ам.долларын нэмэлт орлогыг Монгол улс олох боломжтой юм билээ. 

      Омогшил эгогоо дарж, хөмөрсөн тогоогоо дэлгэж, бусад улс гүрнүүдтэй айлсан амьдрах орчин цагийн шинэ хүү болж чадах уу бид?

      Нийтлэлч: В.Ганзориг  https://ikon.mn/author/4

    5. АНГЛИЙН ҮНДЭСНИЙ ИМИЖ БРЭНДИНГИЙН “GREAT” ТӨСӨЛ

      ИБУИНВУ-ын Засгийн газраас тус улсын гадаад сурталчилгааг 2012 оноос “Great” сэдэвтэй маркетингийн төслийн дор нэгтгэн хэрэгжүүлж байна. Уг төсөл нь аялал жуулчлалыг дэмжих, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, Британид ЕХ-ны бус орнуудаас суралцах гадаад оюутнуудын тоог өсгөх үндсэн гурван зорилгын хүрээнд Британийн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж сурталчилгаанд зарцуулсан зардалаа 25 дахин өсгөх зорилттой байна.

      Жилийн 60 сая фунт стирллингийн төсөвтэй төслийн зорилгыг “Great буюу Агуу-Хүчирхэг” ишлэл үгээр дамжуулан Британийг дэлхий ертөнцөд сурталчлан таниулдаг бөгөөд гол уриагаа “Та бүгдийг Британид зочлох (аялал жуулчлалыг дэмжих), бизнес эрхлэх (хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх), суралцах (оюутны тоог өсгөх)-ыг урьж байна” гэж тодорхойлсон.

      “Great” төслийн үйл ажиллагааг Ерөнхий сайдын ажлын албанаас удирдан чиглүүлэх бөгөөд үйл ажиллаганд нь төслийн багийн гишүүд, ГХХНЯ, Худалдаа, хөрөнгө оруулалтын яам, хилийн чанад дахь ДТГ-ын тэргүүнүүд оролцдог. Төслийг Британийн Хатан хааны гэр бүлийн гишүүд болон хувийн хэвшлийн 250 гаруй байгууллага, дэлхийд алдартай алдартанууд үнэ төлбөргүй дэмжин сурталчилдаг байна.

      Тус төсөл 2012-2015 оны зорилт болох “дөрвөн жилийн хугацаанд Британийн эдийн засагт 2,3 тэрбум фунт стирллинг нэмж оруулах, 4,6 сая нэмэлт жуулчин хүлээн авах, 60,000 шинэ ажлын байр бий болгох” гэсэн зорилтуудаа бүрэн биелүүлсэн бөгөөд төслийг 2020 хүртэл үргэлжүүлэн хэрэгжүүлнэ.

      “Great” төсөл 2012-2015 онд амжилттай хэрэгжсэн гол үндэс нь олон жилийн судалгаа, бэлтгэл ажлын хүрээнд зорилтоо маш тодорхой гаргасан бөгөөд гадаад сурталчилгаагаа Бизнес, Жуулчлал, Боловсрол гэсэн гурван чиглэлд түлхүү хандуулж, нарийн төлөвлөгөө гарган ажилласан явдал юм.

      Мөн улсынхаа олон нийтэд төслийн ач холбогдлыг маш сайн ойлгуулж, тэдний дэмжлэгийг авч чадсан байна. Төслийн үйл ажиллагааны гол сэдвүүд болох өв соёл, спорт, худалдаа үйлчилгээ, хөгжим, инноваци, боловсрол, хөдөө орон нутаг зэрэгтэй холбогдолтой мэдээлэл бүхий зурагт хуудсуудад “Great” ишлэл үгийг байрлуулж олон нийтийн газар, нийтийн тээвэр, такси үйлчилгээ зэрэг олны хөлийн газруудад ихээр байршуулсанаар төслийн агуулгыг хүмүүсийн ой тойнд буулгаж, хүн бүрийг энэхүү төслийн нэг хэсэг болж болно гэсэн ойлголтыг төрүүлж чадсан. Энэ ажилд зар сурталчилгааны компаниуд идэвхтэй оролцож, өөрсдийн сурталчилгааны самбар, дэлгэцүүдийг үнэгүй ашиглуулсан байна.

      Түүнчлэн Британийн дэлхийд танигдсан Пол Смит, Вивиен Вэствүүд, Ричард Брансон, Дэнис Льюс, Жеймс Бонд 200 гаруй нэр хүндтэй, олны танил алдартанууд сурталчилгааны нүүр царай, Элчин сайдууд (36 элчин сайдтай) болсон. Мөн Британийн дэлхийд алдартай брэндийн компаниуд болох Burberry, McLaren, Premier League, LSE, BAFTA, Land Rover, Jaguar, British Airways, Virgin, Universal Music, Mulberry зэрэг маш идэвхтэйгээр дэмжсэн.

      Төсөлд Британийн том, жижиг олон тооны байгууллага түншлэлийн хамтын ажиллагаатай хамтран ажиллаж соёл урлаг, боловсролын салбарын олон зуун байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны сурталчилгаандаа “Great” брэндийг давхар сурталчилж эхэлсэн байна. .

      “Great” төсөл анх 14 зорилтот улс, хотуудад хэрэгжиж эхэлсэн бол одоо 144 улсын 300 гаруй хот болж өргөжин, 2015 онд 193 газарт 1,100 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ. Кампанит ажлын хүрээнд амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг нь Лондонгийн зуны Олимпийн наадам юм. Харин 2016 онд болсон Риогийн зуны Олимпоор наадмаар олимпийн хотхонд “British House”-ыг хэдэн сарын турш ажиллуулж, Британийн тамирчдын оролцсон тэмцээн уралдаануудыг үзүүлэхээс гадна бизнес, эдийн засаг, аялал жуулчлалын уулзалт, семинар, соёл урлагийн арга хэмжээг зохион явуулсан.

      Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засгийн ашиг 1.5 тэрбум фунт стирллингт хүрсэн бөгөөд нэмж 1.4 тэрбум фунт стирллингийн ашиг олох тооцоо байна. Төслийн “Great” брэндийн өнөөгийн үнэлгээ 217 сая фунт стирллинг.

      “Great” төслийн 2020 он хүртэлх төлөвлөгөөндөө аялал жуулчлал (40 сая жуулчин хүлээж авна), хөрөнгө оруулалт (1.5 их наяд фунт стирллингээр нэмэгдүүлнэ. Үүнд 1 их наяд фунт стирллингийн төсөв бүхий шинээр 100,000 экспортлогчтой болох төсөл багтана.), боловсролын (ЕХ бус орноос 55,000 оюутан хүлээж авах) салбарыг хамааруулж 50,000 ажлын байр шинээр бий болгох зорилт тавьж байна.

      Дэлхийн 14 хотуудад зар сурталчилгааны зорилтот үйл ажиллагаа явуулсаны үр дүнд тухайн хотын нийт хүн амын 70 хүртэл хувьд сурталчилгаа хүрнэ гэж үзэж байгаа бөгөөд энэ нь нийтдээ 90 орчим сая хүн юм. 2020 он хүртэл сурталчилгааг 140 орчим сая хүнд хүргэх зорилттой.

      БРИТАНИЙГ ГАДААДАД СУРТАЛЧЛАХ

      GREAT” ТӨСЛИЙН ЗАХИРАЛ НОЁН КОНРАД БӨРД

      • 2012 оноос “Great” төслийн захирал.
      • 2012 он хүртэл Британийн ГХХНЯ-ны “Олон нийтийн дипломат ажиллагаа, гадаад сурталчилгааны бодлогын газар”-ын захирал.
      • Британийн ЗГ-ын Харилцаа холбооны захирал.
      • 2002 онд ЗГ-ын “Мэдээллийн төв алба”-д өсвөр насныхны хар тамхины донтолт, хэрэглэгчдийн эрх ашиг, экспортын Зөвлөгч.
      • 2002 оноос төрийн албанд ажиллаж эхэлсэн.

      Ноён Конрад Бөрд Британи болон олон улсын бизнесийн байгууллагуудад сурталчилгааны чиглэлээр 18 жил ажилласан.

      АНГЛИЙН ҮНДЭСНИЙ ИМИЖ БРЭНДИНГИЙН “GREAT” ТӨСӨЛ by CREATIVE MONGOLIA on Scribd

    6. Эрдэнэсүрэнгийн ЭРДЭНЭБАЯР- Мэргэжлийн гэрэл зурагчин

      Erdenebayar is a professional photographer, who’s been around cameras for as long as he remembers. In 1996 he graduated from the National University of Mongolia, School of Journalism, and worked as a professional photo-journalist for MONTSAME News Agency of Mongolia and ADMON Photo Agency. He is a winner of a prestigious Steel Penman Award of Mongolian Journalists’ Association.

      In 2000, he polished his skills further by completing advanced digital photography courses at the New York Institute of Photography. He is a member of Professional Photographers of America.

      MongoliaPhotoGallery.com is where Erdenebayar shares all his work with you. He currently resides in Moraga, California, with his family.

      Exhibitions:

      – 2018 LIFE THORUGH MY LENS – Photography Exhibition in Oakland, California, USA

      – 2018 LIFE THORUGH MY LENS – Photography Exhibition and Book Ceremony, Ulaanbaatar, Mongolia

      – 2006 MONGOLIA’S 800TH YEARS ANNIVERSARY – Photo Gallery at National Museum of Natural History in Washington DC, USA

      – 2006 WILD WIND MONGOLIA – Photo Show in Denver, Colorado USA

      – September 2001 MONGOLIA – Photography Exhibition, San Francisco, CA, United States.

      – December 1993 THE NEXT STOP – Portrait Exhibition, Ulaanbaatar, Mongolia

      https://www.mongoliaphotogallery.com

    7. БИЗНЕСЭЭ ЭХЭЛ | бизнесийн санаа хайгчид болон гарааны бизнес эрхлэгчидэд зорилусан сургалт

      Өөрийн хүсэл тэмүүлэл, ур чадвар, үндэсний давуу талдаа тулгуурлан санаагаа хөгжүүлж ХЯМРАЛЫГ- БОЛОМЖ болгож бодсон ажил бизнесээ ЯГ ОДОО эхлүүлцгээе!

      Бизнесээ эхлэх гэж байгаа танд, ажлаа яг хэрхэн юунаас эхлэх вэ, хэрэглэгчид таалагдахуйц зөв бүтээгдэхүүн хөгжүүлж, хэрэглэгчиддээ хэрхэн борлуулах вэ, бүтээгдэхүүний давуу тал, агуулга, танилцуулга, сурталчилгааны мессежээ хэрхэн боловсруулах вэ, багаа хэрхэн бүрдүүлэх вэ, сошиал орчныг хэрхэн оновчтой ашиглах вэ гэсэн олон асуултууд тулгардаг.

      Тэгвэл олон бүтээгдэхүүн, бүтээлч төслийг амжилттай хэрэгжүүлсэн Бүтээлч Монголын хамт олон таны асуултанд хариулж, амжилтанд хүртэл тань хамт байж зөвлөн дэмжиж, сургаж хөгжүүлэхээр БИЗНЕСЭЭ ЭХЭЛ сургалт, зөвлөх үйлчилгээг эхлүүлж байна.

      СУРГАЛТЫН АГУУЛГА

      1. Бизнес санаагаа хэрхэн хөгжүүлэх вэ

      2. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт

      3. Баг бүрдүүлэлт, хамтын ажиллагаа

      4. Бизнес төлөвлөгөө

      5. Агуулга хөгжүүлэлт

      6. Маркетинг, зар сурталчилгаа

      7. Борлуулалтын удирдлага

      8. Сошиал медиаг бизнесдээ ашиглах

      info@creativemongolia.com

    8. О.Лхагва- Квант физикч, Дээд тэнгэрийн шинжлэх ухааны квант физикийн үндэс

      Нэрт квантын физикч, Доктор, профессор, Олон Улсын Эйнштений нэрэмжит шагналт, Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн.

      Монгол гүн ухааны, Нүүдлийн соёл иргэншлийн хөгжил, Хөх Мөнх ТНГР-ийн хүчинг Квант физикийн онолоор “Дээд тэнгэрийн шинжлэх ухааны квант физикийн үндэс” судалгааг толилуулсан нэрт эрдэмтэн, судлаач.

      Эрдмийн гараа энтэй үйлсийн залуурч

      Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн О Лхагва бол МУИС-ийн уугуул буюу оюутан, багш, эрдэмтэн, профессор юм. Түүний хичээл зүтгэл, эрдмийн үйлс Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг хэлэхэд сэтгэл хангалуун байна.  Нэг үгээр хэлбэл, билиг танхай авьяас, эрдэм бүтээл, зүтгэлийн зам мөр, тэр тусмаа шинжлэх ухааны шинэ чиглэлийг  эх орондоо хөгжүүлэхээр чармайж, чансаа нь олон улсын төвшинд бүрэн нийцсэн гэдгээрээ онцлогтой. Түүнийг эцэхийг мэдэхгүй  хөдөлмөрч, энтэй сэтгэгч, эгэлгүй авьяастан гэвэл олон хүн надтай санал нийлэх биз. Түүний гол чанар “Би үүнийг хийсэн, бүтээсэн” гэж хэзээ ч өөрийнхөө тухай ярьж, сурталчилж явсангүй. Харин бүтээл нь он цагийн шалгуурыг давж, эзнээ түмэн олноо улам бүр таниулж яваа нь гайхамшиг юм. О.Лхагваа багшийн авьяас хүүхэд байхаас нь илрэн онц сурч, багш нарынхаа хайрыг татаж чаджээ. Тухайлбал, дунд сургууль төгсөх тооны шалгалтын  сэдвийг багш самбарт бичээд эргэхэд бодлогыг аль хэдийнэ бодчихдог байж. Энэ тухай Г.Додон багш нэгэнтээ бахархан өгүүлсэн нь бий. Түүний энэ чанар оюутан ахуй, судалгааны ажилд  нь улам бүр шингэсэн гэлтэй.

      Тэрбээр Увс аймгийн 10 жилийн сургуулийг 1957 онд онц, МУИС-ийг 1961 онд улаан дипломтой төгссөн.  1971 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-д дэд докторын зэрэг хамгаалахад Онолын  физикийн лабораторын дэд захирал, профессор В.Г.Соловьев  “Өөрөө сурч, сэдэж, асуудлын гүнд нэвтэрдэг онолч, физикч”, 1995 онд гэрэл, бөөмс атомын үйлчлэлцлийн онолоор шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахад Москвагийн улсын их сургуулийн профессор В.В.Балашов болон академич Н.Содном нар “Атом, цөмийн мөргөлдөөний онолын шинэ чиглэлийг эх орондоо хөгжүүлж, МУИС-д шавь сургууль үүсгэн бүрэлдүүлсэн эрдэмтэн” хэмээн үнэлсэн байдаг. Эдгээр нэрт эрдэмтэд О.Лхагваагийн  монгол билиг авьяас болон бүтээлийнх нь цар хүрээг  онож тодорхойлсон гэж одоо ч эрдэмтэн шавь нар нь дуу нэгтэй өгүүлдэг. Түүний бас нэгэн эрхэм чанар “Амжилттай, өдий зэрэгтэй амьдарч яваагаа улс түмнийхээ буян гэж залбирах. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Монгол төрийнхөө нэр, түмний буянаар  сурч боловсорч, Олон улсын цөмийн шинжилгээний төвд он удаан жилээр ажиллаж, улмаар  шавь нар, ард түмнээс нэр хүнд  хүлээлгэсний ачийг хариулах нь миний эрхэм үүрэг” гэж ярих дуртай. Үнэхээр ч  их сургуульдаа багшилж эхлэнгүүтээ л сургалтыг эрдэмжүүлэх, эх орондоо шинжлэх ухааны шинэ чиглэлийг үүсгэн хөгжүүлэх, сургууль, боловсролын байгууллагыг бэхжүүлэх, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааныг удирдаж зохион байгуулах, хөгжүүлэх үйлсэд өнөөг хүртэл сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, мэдлэг ухаанаа харамгүй зориулж яваа эрхэм нэгэн буурал юм. Ялангуяа тэрбээр шавь нарынхаа хамт тулгуур шинжлэх ухааны галын шугамд эрэл хайлт хийж, эрдмийн дэвшлийг ямагт соргогоор мэдэрч, шинэ чиглэлийг барьж бүтээх, туурвих оргилуун зорилго дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө одоо ч залуу насныхаа эрчээр ажилладаг,  ясны сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн гэвэл олон хүн мөн л надтай санал нийлнэ.  Учир нь, үйлс, бүтээлийнх  нь урт зам зурайж,  хөгжүүлсэн  эрдмийн шинэ чиглэл, төрүүлсэн шавь нар, тулгуур  бүтээл нь  зүй ёсоор олны хүндэтгэл хүлээж байгаа болохоор ийм итгэлтэй хэлж байна. Тэгээд ч эрдмийн гараагаа эрчтэй эхэлсэн түүний гавьяа зүтгэл ямагт энтэй байдаг нь уйгагүй, туйлбартай зангийнх үлгэрлэл юм.

      Шавь сургуулиасаа олон алдартан төрүүлсэн “Өндөр аав”

      Шавь сургууль гэхээр л хамгийн түрүүнд О.Лхагваа багшийн дүр төрх тодорно. Тухайлбал, тэрбээр Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, Москвагийн Улсын их сургууль, МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд 20 гаруй жил атом, цөмийн физикийн онолыг хөгжүүлэхэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажилласан юм. Үүний үр дүнд  Монголын их сургуулиуд дундын онолын физикийн шавь сургууль бүрэлдүүлсэн гавьяатай. Уг шавь сургуулиас манай орны болон гадаадын Шинжлэх ухааны академийн гишүүн гурав, профессор зургаа, шинжлэх ухааны доктор гурав, дэд доктор 10, олон арван магистр төрсөн төдийгүй Монгол Улсын гавьяат зүтгэлтэн дөрвийг “өлгийдөж” авсан шавь сургуулийн “Өндөр аав” юм. Эдүгээ шавь нарынх нь шавь сургууль ч салбарлан үүсч  бэхжиж байгаа нь олзуурхууштай. Түүний их суу заль энэ мэтчилэнгээр үргэлжилж хэзээ ч дундрашгүй билээ.

      О.Лхагваа багш хүн төрөлхтөнд хувьслын язгуур учиг үзүүрийг  хэлхдэг синергетикийн ухааныг ч өндөр төвшинд эзэмшсэн нэгэн. Мэдлэг чадвараа  атом, цөм, бодисын хувирлын зүй тогтол хийгээд гүн ухааны судалгаандаа хэрэглэжээ. Өвөг монголын тэнгэр эрдмийн үндсийг квант физик, синергетикийн үзлийн өндөрлөгөөс судлахдаа “Их суу заль” эрдэм нь суурь хувьсал буюу нүүхүйг илэрхийлэх зарчмаараа өнөөгийн синергетик буюу шугаман бус эрдэмд дүйж байгааг тэрбээр тодруулсан. Тиймээс энд дээд тэнгэр квант физикийн талаар товч өгүүлэх нь зүйтэй. Унги үндэс буюу Өрнийн шинжлэх ухаан одоо ч  учир утгыг олоогүй өвөг дээдсийн нүүдлийн соёлын гүн учрыг хумхи ертөнцийн квант физик, синергетик эрдмийн үзэл аргыг хэрэглэн шинэ санаа дэвшүүлсэн эрдэмтэн, багш бол О.Лхагваа юм.  Квант физикийн үүднээс үзвэл дээд тэнгэр бол орчлонд гурван цагт тохиох тавилан зураг сан гэж үздэг байна. Судалгааныхаа үр дүнг О.Лхагваа багш “Дэлхийн монголч эрдэмтэд”-ийн VII-XI их хуралд танилцуулж өндөр үнэлэлт авсан байдаг. Монголчууд орчлонгийн дээд оюуны нууцыг билгээр таниад, хүмүүний үйлийг жолоодох дээд шударга үнэн-Тэнгэрийн засаглалыг бадруулсан гэх билиг санааг нь эрдэмтэд, өргөн олон дэмжиж байгаа нь үгээр хэлэхийн аргагүй бахархал, судалгааны үнэ цэнэ юм.  Энэ ч утгаараа О.Лхагваа багш “Чингис хаан шуналд автаж дайн хийж байсан биш харин эд, эрхийн хавчлага, дарамтад тарчилж байгаа суурин түмнийг тэнгэрийн засаглал бүхий шударга ариуны замд гаргахыг л чармайж байсан. Тэнгэр үзэл төрийн зарчмаа сэргээж, дэлхийн нүдний өмнө дуурайлал болж чадвал  өнөөгийн бид дээдсийн гэрээсийг ариунаар сахиснаа  нотлон харуулна. Монгол төрийн өнөөгийн уймрал балчиг бол тэнгэр үзлээ умартан гээж, эзгүйрч эх захаа алдсан балмад танхайрлын баримт мөн” гэж харамсан өгүүлсэнийг дурьдахгүй өнгөрч боломгүй санагдлаа. Түүний эрдмийн цар хүрээ, судалсан бүтээлийг энд нэг бүрчлэн тоочин бичвэл мэдээж сонины хуудас хүрэлцэхгүй. Тиймээс харь орноос эрдэм өвөрлөн ирж, эх орондоо цэцэглүүлсэн намраас товч танилцуулъя

      Тэрбээр сүүлийн 10-аад  жил ЦШНИ, Европын холбоо, МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд  цацрагийн үйлчлэлээр эс эвдрэх, биохимийн хувирал явах,  эс эргэж сэргэх, мөхөх асуудлаар олон улсын хамтын ажиллагаанд оролцон үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо нэрийг дуудуулж яваа цөөн эрдэмтний нэг. Жишээлбэл, уураг тархины нейроны ДНХ-д цацрагийн үйлчлэлээр үүссэн  эвдрэлийг судлах арга зүйн багц программ боловсруулсан нь дэлхийн 100 орчим лабораторт  нэвтэрсэн байна. Тэрбээр бас “Эх оронд хавдар нүүрлэж байгаад эрдэмтний хувьд сэтгэл ихэд эмзэглэдэг. Иймээс цөмийн анагаахуй, хавдрын язгуур үндсийг илрүүлэх цитогенетикийн судалгааны  чиглэлийг эх орондоо үүсгэн цэгцрүүлэхээр зүтгэж байгаа нэгэн. Мөн цацрагийн биологи, цөмийн анагаахуйн олон улсын “Geant 4” багцад суурилсан  тооцоо-дүрслэлт туршилтын судалгаа-сургалтын лабораторийг бүтээж МУИС-ийн сургалтад нэвтрүүллээ. Олон улсын төвшний доктор, магистрын сургалтын хөтөлбөр нээснээр таван доктор, хэд хэдэн магистрын судалгааг удирдаж байна. М.Батмөнх Моквагийн улсын их сургуульд, Л.Баярчимэг МУИС-д эрдмийн зэрэг хамгаалахаар судалгааны ажлаа бичиж дуусгасан баяртай мэдээ надад бий. 2013, 2016 онд цацрагийн биологийн олон улсын эрдмийн хурал зохион байгуулсан. 2019 онд ЕХны “GEANT 4” төв болон ЦШНИ-тэй хамтран Азийн орнуудын эрдэмтэн, мэргэжилтэн залуусыг оролцуулсан олон улсын сургалт-семинарыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна” хэмээн даруухан өгүүлж байсан нь одоо ч сэтгэлд тодхон.

      “Нэвтэрхий толь”-д бүртгэлтэй нэр хүндтэй эрхэм

      Түүний амнаас байнга гарах “Тооцоо-дүрслэлт лаборатори”-ын талаар тодотгоё. О.Лхагваа багш олон жил хуримтлуулсан  физик, математик, мэдээллийн технологийн мэдлэг, чадвар туршлагаа хэрэглэн байгаль-нийгмийн үзэгдлийг математикаар  илэрхийлж улмаар юмс, үзэгдэл хувирлыг  хөдөлгөөн дүрс, дуу авиатай нь цогцлоосон  загварчлалын аргыг санаачлан боловсруулжээ. Олон улсын “Geant 4”  багц, математик-загварчлал, мэдээллийн технологийн дэвшил, арга зүйг хэрэглэн “Дунд сургуулийн физикийн иж бүрэн загвар лаборатори” бүтээх ажлыг хөтөлж, сүүлийн 10 гаруй жил дараалан сайжруулж, 2018 онд Улсын бүртгэл оюуны өмчийн газраас бүтээгчийн эрхийн гэрчилгээг гарджээ. Үүний онцлог, шинэлэг давуу тал нь сурагцагсад лабораторын тооцоо-дүрслэлт туршилтыг гүйцэтгээд тоон баримтыг тойруулан ном хаялцах замаар тулгуур хуулийг өөрсдөө нээж, томьёог бичиж, томьёоллыг гаргах зарчмаар бүтээсэн инноваци юм. Цаашдаа ЕБС-ийн сургалтад нэвтрүүлэх зорилго тавин уйгагүй ажиллаж байгаагаа тэрбээр илэрхийлнэ билээ. Энэхүү үйл ажиллагааныхаа  явцад МУИС, ХААИС, МУБИС, Дундговь, Архангай, Увс, Дорнод аймгийн дунд сургуулийн физик, мэдээлэл зүйн эрдэмтэн багш нарын судалгаа сургалт, зохион бүтээх баг бүрэлдүүлээд амжжээ. Энэчлэн түүний бүтээл зузаанаас зузаан болсоор л байна.

      О.Лхагва багш цөм, атомын квант онолоор судалгааны ажлаа эхэлж, синергетикийн цогц үзэл, математик-мэдээлэл зүйн аргад нэвтэрч байгаль-боловсрол-нийгмийн үзэгдлийг загварчлахаар дамжин эдүгээ эсийн цацрагийн биологоор  идэвхтэй ажиллаж байгаа өргөн цар хүрээтэй 500 гаруй бүтээлтэй эрдэмтэн багш юм. “Молекуляр физик”, “Квант харвах тэртээ гүнд”, “Атомын физик”, “Тооцоололт математик физик”, “Цацрагийн биологийн тооцоо-дүрслэлт туршилтын лаборатори” зэрэг 40 гаруй ном, сурах бичиг туурвиж, хянан шүүжээ. Үүн дээр нь электрон сурах бичиг гарын авлагууд нэмэгдэж уртаас урт жагсаалт гарна.

      Дэлхийд үнэлэгдсэн эрдэмтнээ дэндүү бага мэдэж байгаа нь харамсалтай

      О.Лхагваа багшийг ямар хүн бэ гэдгийг мэдэхэд их амархан. Хүнтэй мэндэлж, харилцаж байгаагаас нь илт. Хөгшин, дунд, залуу үеийнхнийг бүгдийг “Та” гэж хүндэтгэнэ. Ёстой л “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэсэн үг юутай үнэн юм бэ гэх бодол О.Лхагваа багшийг харангуут л санаанд бууна. Бас болоогүй ээ, түүний нэг сайхан чанар эхлээд хүний үгийг дуустал сонсч, дараа нь яриагаа эхэлдэг. Энэ нь бас л өндөр төвшинд боловсорсны гэрч гэлтэй. Түмний хүндэтгэлийг хүлээсэн ийм л сайхан эрдэмтэн бүтээл туурвил, ажил үйлсдээ бүхий л насаа зориулан эгэлээс эгэл амьдарч байна. Дэлхийд бүтээл туурвилаараа хүлээн звшөөрснийг нь илтгэх шагнал түүнд олон бий. Жишээлбэл, тэрбээр Олон улсын  физикийн Эйнштейний шагналтай. Нью-Йоркийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Олон улсын шугаман бус эрдмийн академийн гишүүн, ХХ зууны дэлхийн 2000 шилдэг хүний данс болон “Дэлхийд хэний хэн бэ” нэвтэрхий тольд бүртгэлтэй нэр хүндтэй эрхэм юм. Харин Монголдоо МУИС-ийн шилдэг сурган хүмүүжүүлэгч багш, их сургуулиудын консерциумын шилдэг багш, Монголын оюуны өндөр чадавхтай хүний бүртгэлтэй нэгэн ажээ. Түүнчлэн О.Лхагваа багш шавь нарынхаа хүндлэлийг жинхэнэ утгаар нь хүлээсэн хүн. Дундговь аймгийн Өлзийт сумын иргэн, шавь Х.Отгонмөнх нэгэн захидалдаа:

      “…Амьд бурхан байдаг гэвэл тэрний нэг нь Та

      Ариун эрдмээс нь адис авсан азтай шавь нар нь

      Сац суварга олныг бүтээж ачийг тань хариулна гэвэл

      Сая саяыг босгоод ч хариулж үл хүрэлцэх

      Буянтай, ачтай гэгээнтэн багш тандаа, үргэлж баярлаж явдаг шүү…” гэж сэтгэлийн үгээ нандигнан урлажээ. Мөн Дубна-Наукоград хотоос шавь Н.Жаргалан:

      “Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг

      Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг

      Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг

      Самбар шохой, ном дэвтэр дунд ар гэрээ мартдаг…” хэмээн багшдаа зориулж шүлэг тэрлэснээ алс нутгаас илгээж байсан байх юм. О.Лхагваа багш шавь нарынхаа сэтгэлийн үгтэй захидлыг эрдмийн бүтээлтэйгээ адитган эрхэмлэж яваа нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Харин багшийнхаа талаар доктор Р.Бадамдамдин “Миний багш О.Лхагваа онолын физикийн шавь сургуулийг Монголдоо байгуулсан нэрт эрдэмтэн. Одоо  энэ сургууль тэлж олон доктор, профессор бүр академич төрөн гарч байна.  Манай багш шиг хэд хэдэн  шавь сургууль үүсгэсэн хүн Монголд нэг ч байхгүй. Тиймээс буурал багшаараа бид  бахархдаг. Нас өндөр болсон ч багш минь залуу хүн шиг эрч хүчтэй, биднийхээ түшиг тулгуур, үлгэр дуурайлал болж эрдмийн ажлаа туурвиж явна. Багшийгаа бүтээрээ баярлуулахыг бид хичээдэг. Жинхэнэ халамжлан хүмүүжүүлэгч гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл би О.Лхагваа багшийгаа л хэлнэ.  Олон жилийн өмнө бид “Ардын багш  цол”  олгуулахаар  санал хүргүүлсэн ч одоо хүртэл чимээгүй байгаад харамсч явна” гэв. Докторант Н.Тэгшбаяр “Ихэнх хүн нэг хэвэнд баригдчихсан байдаг. Харин О.Лхагваа багш  тийм биш. Цөөн үгээр хэлбэл, бүх зүйл нь хайрцаглагдсан биш чөлөөтэй, аливаа зүйлийн цаад утга, учирт нэвтэрч  байж сая үгээ хэлдэг. Туйлбартай  шударга зантай. Сансар огторгуй судаллаа гэхэд түүнийгээ газар дэлхийтэй хамтад нь судалж байх жишээтэй. Монголд онолын физикийн үндэс суурийг тавилцсан эрдэмтэн. Суурь судалгаа бүхнээ амьдралд хэрэгжүүлж тооцоо судалгааг хамтад нь хийдэг ясны сайн эрдэмтэн хүн гэж би багшийгаа үнэлдэг. Ямарч хүнд чин сэтгэлээсээ туслахсан гэж хичээдэг зөөлнөөс зөөлөн зантай хүн.  Эрдмийн ажилдаа сэтгэл зүтгэл, мэдлэг чадвар, амь амьдрал, залуу халуун насаа бүрэн зориулсан буурал эрдэмтэн. Төр түмэн бүтээлд нь үнэлгээ өгөх цаг болсон доо” гэлээ.

      Бүтээлээрээ ч, шавь нарынхаа өгсөн үнэлгээгээр ч ийм нэгэн бяд заасан бүтээл ихтэй О.Лхагваа гэдэг эрдэмтэн та бидний дунд бүтээл туурвилаа хийж оргилын оргил өөд аль хэдийнэ гарчихсан хэрнээ чимээ аниргүйхэн  эрдмийн шинэ чиглэл хөгжүүлж суугаа буурал юм. Уулс өөрөө өөрийгөө аниргүйхэн нөмөрлөж тухлан оршдог гэдэг юутай үнэн үг вэ. Энэ ч үүднээс хийсэн бүхнийг нь багцлан хэлбэл О.Лхагваа багш эх орондоо шинжлэх ухааны хэд хэдэн тулгуур  чиглэлийг хөгжүүлж,  эрдмийн шавь сургууль бүрэлдүүлэн олон арван эрдэмтэн бэлтгэж, МУИС болон бусад их сургуулиудад сургалтыг эрдэмжүүлэх, нийт ард түмний дунд физик-гүн ухааны үзлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нөр их хөдөлмөрөө зориулж яваа эрдмийн зам мөр хөөсөн үнэлж баршгүй ачтан юм. Түүний энэхүү бүтээлч зүтгэлийг шавь нар нь үнэлүүлэхээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол, Д.Сүхбаатарын одонд тодорхойлж саналаа илэрхийлж байна. Их эрдэмдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж дэлхий мэддэг энэ эрдэмтнээ бид үнэлж хүндлэх цаг болжээ. Тиймээс шавь нарынх нь багшийнхаа алдрыг Монгол даяар дуурсгах гэсэн эгэлгүй хүсэл удахгүй биелж дэлхий мэддэг эрдэмтнийхээ оюуны хүчийг үнэлэх цаг удахгүй ирнэ байх гэсэн учиртай ерөөлөөр энэхүү хөрөг бичлэгээ өндөрлөе. Эрдэмт суу заль ямагт дэлгэрэх болтугай.

      Б.ДААРИЙМАА

      Нийтлэл, судалгааны бүтээл унших http://olkhagva.blogspot.com/