Category: media-content

  • ХУУР УРЛААЧ Л.ДЭМЧИГГАРАВ: МИНИЙ ХИЙСЭН ХӨГЖМИЙН ЗЭМСЭГҮҮД ХИЙСВЭР УРАН САНАА БИШ, ӨВ СОЁЛОО СЭРГЭЭН АМЬДРУУЛАХ ГЭСЭН МӨРӨӨДӨЛ МИНЬ

    Төрсөн нутаг Архангай аймагтаа амьдран, хуураа урлан хөг эгшгийг нь тааруулан бас монгол эртний хөгжмийн зэмсэгүүдийн талаар судлан, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэн байгаа хуур урлаач Л.Дэмчиггаравтай ярилцлага өрнүүллээ.

    Та хэзээнээс хуур урлах болсон бэ. Бага наснаасаа гарын дүйтэй байв уу ?

    1976 онд улс орон даяар зарлагдсан залуу уран бүтээлчдийн улсын уралдаанд анх удаа сийлбэртэй морин  хуур хөгжмөөр оролцож тусгай байр эзлэж байсан. Энэ үеэс л хуур урлах замд орсон доо. Түүнээс хойш 40 гаруй жил болж байна.

    Та өвөрмөц төрөл бүрийн хуур урладаг юм байна. Хүмүүс морин толгойтой хуурыг  л мэддэг. Гэтэл таны хуурууд өөр юм. Жишээ нь луун толгойтой хуур ч гэх шиг. Энэ нь таны уран санаа юу, эсвэл эрт дээр үед ийм хөгжмийн зэмсэг байв уу?

    Эрт дээр үеэс Монголчууд тухайлбал 13 дугаар зууны үеэс  / Хубилай хааны үе / төрийн ордон, өргөөндөө 412 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим эгшиглүүлж байсан  баялаг өв соёлтой ард түмэн. Миний хийсэн хөгжмийн зэмсэгүүд хийсвэр уран санаа биш түүхэнд  тэмдэглэгдэн үлдсэн  өв соёлоо судлан сурвалжилж сэргээн амьдруулах гэсэн хүсэл мөрөөдөл минь юм.

    Эдгээр хөгжмийн зэмсгийг хир зэрэг судалгаа хийж бүтээдэг вэ?

    Намайг энэ сайхан хөгжмийн ертөнцөд хөтлөн оруулж балыг нь амтлуулсан хүн бол миний аав, Ж.Бадраа багш хоёр минь юм аа. Судалгаа хийлгүй яахав. 30 гаруй жилийн хөдөлмөрөө судалгааны ажилд зориулсан даа. Багшийнхаа хийсэн  судалгааны материал дээр тулгуурлан нутаг нутгийн онцлог, зан заншлыг нь шингээж дуу дуурьсал, хэв шинж, загвар хийцийг нь гарган урладаг.

    Хөгжмийн зэмсэг хийдэг материалуудаа хаанаас  бэлтгэдэг вэ?

    Хөгжмийн үйлдвэрүүд болон, ахуй амьдрал, байгалаасаа материалаа сонгон авдаг.

    Таны хийсэн хөгжмийн зэмсэгээр ямар ямар хөгжимчин, хамтлагууд тоглодог вэ?

    Анх морин хуур урлаж эхлэж байхад тэр бүр хүн ойлгохгүй хэцүү байсан. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш хүн болгон морин хуураа дээдлэж ирсэн. Миний хийсэн хөгжмийн зэмсэгээр Архангай аймгийн ХДТ, “Алтай” хамтлаг, МУГЖ, ятгачин Ж.Мөнх-эрдэнэ нарын олон уран бүтээлчид тоглож байна.  Язгуур хуурын төрлүүдийг хийхээс гадна  нилээд хэдэн ятга хөгжим хийсэн. Эдгээр хөгжмийн зэмсэгүүд минь  Архангайхны бахархал, Монголын нэрийг дэлхийд таниулж яваад нь баярлаж явдаг. Нийт 6 удаа өөрийн хийсэн хөгжмийн  зэмсгийн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж тоглолт хийсэн.

    Ардын хөгжмийн хамтлагууд янз бүрийн хөгжмийн зэмсэгээр тоглодог болсон. Үүнийг өөрсдөө  шинээр зохиож таньд захиалга өгч хийлгээд байна уу?

    Монгол туургатан хөгжмийн зэмсэгийн баялаг сан хөмрөгтэй. Түүнээс л сэргээгдэж  урлан бүтээж байгаа хөгжмийн зэмсэгүүдээр л хамтлагууд тоглож байгаа юм. Хөгжмийн зэмсэгүүдийг хийдэг мэргэжлийн олон газар  бий.

    Хөгжмийн зэмсэг урладаг хүн өөрөө авъяастай байдаг байх. Та хөгжимөө тоглодог уу. Урласан хөгжмийн зэмсгийнхээ хөг аялгууг хэрхэн тааруулдаг вэ?

    Би хөгжим тоглохгүй. Гэхдээ хийсэн хөгжмийн зэмсэгийнхээ өнгө тонныг мэргэжлийн хэмжээнд сонсож чадна.

    Таныг жүжигчин Д.Сосорбарамд нэг өвөрмөц ховор хуур хийж бэлгэлсэн гэж сонссон. Тэр талаараа яриач?

    Би  урлагийн   Янжинлхам бурханы  мутарт байдаг Биба гэдэг хөгжмийн зэмсгийг 1990 оны үед анх хийж аймгийнхаа “Монгол эгшиглэн” чуулгад анх тоглуулж, хөгжмийн хамтлаг маань ардын язгуур урлагийн алтан өргөмжлөл, тэргүүн шагнал авч байсан. Дараа нь дахиад нэгийг шинээр хийж, яаж дуугаргах, ямар аялгуу тогловол сайхан байх талаар хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Баттөмөр багштай ярилцаж байгаад / тухайн үед багш маань манай аймагт урилгаар ажиллаж байсан /  ерөөсөө  Сосорбарамд өгье “Дорны цагаан  саран” дуугаа дуулж, тогложяваг гэж бодоод найздаа дурсгасан даа.

    Та зөвхөн хөгжмийн зэмсэг л урладаг уу. Өөр зүйл хийдэг үү?

    Би зөвхөн хөгжмийн зэмсэгээ л урладаг. Манай аймаг шанаган хуурын өлгий нутаг. Эртний хутаг хувилгаадын ордон, өргөөнд залагдан тоглогдож, өв дамжин хадгалагдаж байгаа соёлын үнэт өв, өвлөн тээгч нартаа л хадгалагдаж байдаг. Тэдэнтэй холбоотой байж язгуур хөгжмийн зэмсэгээс нь загвар авч, орчин үеийн тайзны бүтээлд тохируулан урлан бүтээж байгаа.

    Та шавьтай юу. Ар гэрийхэн тань аль хир дэмждэг вэ?

    Би цөөхөн гарын шавьтай. Хөгжмийн зэмсгийг тэр бүр хийх хүн олдохгүй их чимхлүүр ажил шүү. Хүмүүс сурах гэж ирдэг л юм. Жоохон суугаад л залхаад авдар саваа хийсэн нь дээр юм байна гээд яваад өгдөг дөө. Манай гэрийхэн маш их дэмжиж тусалдаг. Би чинь 3 хүүтэй. Хүүхдүүд маань цөм л хийнэ. Гэхдээ бага хүү маань бүхнийг хийж сурч байгаа хүн дээ.

    Нэг бүтээл гаргахад хир хугацаа ордог вэ?

    Нилээд хугацаа орно шүү. Бодно, судлана, зураг, схез гаргана. Урлана, хөг тавина, чимэглэнэ, дуугаргана гээд л хугацаа шаардана шүү.  Сайхан дуугаргахын тулд хэд дахин хийх ч явдал бий.

    Таны урласан хөгжмийн зэмсэгүүд хир эдэлгээ даадаг вэ. Засварыг өөрөө хийдэг үү?

    Дээрээс нь дараад уначихгүй л бол гарын ая даана. Хөгжимчин хүний халамж хэрэгтэй дээ. Хөгжмийн зэмсэгүүдээ өөрөө засварладаг.

    Ярилцлага өгсөн танд баярлалаа.    

    Эх сурвалж: Монгол, кирил хос бичгийн ОЮУНТҮЛХҮҮР ЭРДЭМ сэтгүүл (2019 оны 11 сар0

    Л.Дэмчиггарав: Хуур урлах нь хүн бүтээхтэй адил

    Хуур урлаач Л.Дэмчиггаравыг урлагийн хүрээнийнхэн андахгүй. Урласан хуурыг нь эгшиглүүлж, хөгжмийн яруу сайхныг олон түмэнд мэдрүүлж буй уран бүтээлч ч цөөнгүй.

    Тэрээр Архангай аймагт уран бүтээлээ хийж байна. Хөгжмийн зэмсэг урлах хүсэлтэй залуусаар хүрээлүүлэн Л.Дэмчиггарав гуай гайхамшгийг бүтээхээр чармайн сууна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

    -Та олон төрлийн хуур урлажээ. Урлахуйн онцлог тань юу вэ. Хуур урлаач бүхэн өөрийн гэсэн хэв маягтай байдаг гэдэг?
    -Би Архангайн Соёлын ордонд 20 гаруй жил бүжигчин хийлээ. Тэтгэвэрт гарахынхаа өмнө сийлбэрийн урлал сурсан. Архангай аймгийн Хотонт сумын уран Л.Санжаа гэж алдартай хүн байсан. Тэр л хүний гарын шавь. Мөн Л.Чуваамэд багш минь бий. Одоо бодоход багш нараасаа олон зүйл сурч авч үлджээ. Тэр бүхэн минь намайг энэ цаг үед хийж бүтээх зүйлтэй сайхан амьдруулж байна. Мөн аавынхаа тухай дурсахгүй өнгөрч боломгүй. Аав маань Аймгийн клубт 1952 онд хөгжимчнөөр орж, дараа нь даргаар нь хүртэл ажиллаж явсан. Урлагийн салбарт 40 шахам жил ажилласан хүн дээ. Энэ бүх хүний хичээл зүтгэлээр л би хуур урлаач болсон. Үйл хэргийг нь ч өндөрт өргөж авч явах үүрэг хариуцлага надад оногдож байна.

    Би зах дээрээс сүүл худалдаж авахаасаа илүү малчны сүргээс авах дуртай. Амьд адууны хийморь шингэсэн мэт нэг л сайхан сонсогддог.

    -Гоёл чимэглэлийн гэхээсээ илүү мэргэжлийн хуур урлах юм. Энэ нь уран бүтээлчийг үнэлэх үнэлэмжийг харуулах байх?
    -Тийм шүү. Харагдах байдал, гоё ганган гэхээсээ илүү дуугаралт, ая, дан чухал. Хөгжим гэдэг амьд зүйлийг төрүүлэх гээд суугаад байгаа юм. Мөн би түүхэн хөгжмийг сонирхон урлах дуртай. Чингис, Хубилай, Мөнххааны үед ордонд эгшиглэж байсан зэмсгүүдийг судлан урлаж байна. Ер нь манай үндэсний хөгжмийг модон, төмөр, чавхдаст аялгууны гээд дотор нь найман төрөлд хуваан авч үздэг. Тэр бүхнээс сорчлон хуурын төрлийг голлон урлаж байна.

    -Ер нь хөгжмийн гол дуугаралт нь хаанаа байдаг вэ. Та олон жил урлаж байгаа болохоор одоо “ааш авир”-ыг нь андахгүй биз?
    -Би одоо ч сурагч хэвээрээ байна. Хуурыг ер нь хийж сурна гэж байдаггүй юм билээ. Өнөөдөр гоё дуугарч байна, одоо болчихлоо гэж бодоход маргааш нь муухан болчихдог. Ер нь тэгээд ааш авирыг нь олно гэдэг хэцүү шүү. Нэг амь төрүүлж байгаатай л адил. Хар, цагаан адууны хялгасаар хийх өөр. Амьд адууны сүүлээр хийхэд ч өөр дуугарна.

    -Тийм үү. Та хуурандаа ихэвчлэн ямар адууны хялгас ашиглаж байна?
    -Би зах дээрээс сүүл худалдаж авахаасаа илүү малчны сүргээс авах дуртай. Амьд адууны хийморь шингэсэн мэт нэг л сайхан сонсогддог. Хуурын дуугаралт гэж дээр асуусан даа. Хүмүүс царандаа байдаг гэж ярьдаг ч зөвхөн цар биш, ишиндээ ч байх тохиолдол бий. Тэгэхээр энэ ажил маш нарийн байгаа юм.

    -Морин хуурыг модоор урлахаас гадна сүүлийн үед ясаар хийх боллоо. Хуурыг яс, модоор урлахын ялгаа нь юу вэ?
    -Их ялгаатай. Гэхдээ урлаач хүн өөрөө хуураа юугаар ч хийх чадвартай байх хэрэгтэй. Сэтгэлгээ сайн, өргөн хүрээнд хийх чадвар урлаач хүний хамгийн чухал дадал. Зарим хүн морин хуурыг амархан хийдэг гэж боддог нь эндүүрэл. Маш их ажиллагаатай.

    -Өнгөрсөн жил Худалдаа аж үйлдвэрийн танхимд бие даасан үзэсгэлэнгээ гаргасныг санаж байна. Молор хуурь тань хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байх шиг байсан?
    -Алдарт зураач Х.Тэнгисболдын “Их хөлгөн туульс” гэж алдартай зураг бий. Түүн дээр молор хуур байдаг. Тэгээд Х.Тэнгисболд надад энэ хуурыг урлаад дуугаргах санал тавьж байлаа. Тэр үед бүтэхгүй санаа мэт санагдаж шууд л татгалзсан. Гэхдээ л дотор бодогдоод байсан учраас хийхээр зориглоод суусан даа. Хоёр жилийн турш оролдож байж дуугарсан. Одоо эх хувилбар нь Театрын музейд бий. Мөн Луун хуур минь тэнд байгаа.

    -Та луун, морин, шоор хуур гээд бүгдийг нь урлаж байна. Аль нэгийг нь урлал, түүх талаас нь онцолж ярихгүй юу?
    -Давсган, тэмээн, төв Халхын гээд үргэлжилнэ шүү дээ. Алдарт хуурч н.Балчин гуайн хуураас ч санаа авч хийж байна. Хийхэд амархан хуур гэж байсангүй. Бүгдийг нь л биедээ байх бүх л хүч чадлаа гарган урласан. Гэхдээ одоо анзаарч байхад би шанаган хуураараа илүү ажилласан байна. Хүмүүс ч миний бүтээлүүдийг үнэлдэг. Манайхан “Урлагийн тэнгэр Янжинлхам бурхны тоглодог биба хөгжим” гээд л ярьдаг. Энэ бол жинхэнэ монгол хөгжим. Гэтэл энэ хөгжмийг тоглож байгаа хүн Монголд алга. Биба хөгжмийг тоглолтод эгшиглүүлэхсэн гэж боддог. Би дээр үед биба хөгжим урлаж, “Дорнын цагаан саран” дуугаа энэ хөгжмөөр тоглож дуулаарай гээд Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам найздаа бэлэглэсэн. Тэр үед хөгийг нь сайн тааруулж чадаагүй. Энэ удаа дахин урлахдаа хөгийг нь гайгүй сайн тавьсан гэж бодож байгаа.

    -Хөгжлийн явцад морин хуурын зарим зүйл алдагдаж байна гэдэг. Та морин хуурын түүхийг сонирхон хардаг хүн. Анзаарагдаж байх юм уу?
    -Хэв шинжээ хадгалж байх нь хамгийн чухал. Хөгийн баяжилт, тоглох техник талаас ишний байрлал зэрэг тогтсон байрлалдаа байвал зүйтэй юм. Энэ талын зарим зүйл алдагдаж байгаа нь үнэн. Тэр ч  утгаараа залууст сургалт явуулвал сайн байна. Манай хөдөөд морин хуур сонирхон судлах хүн олон бий. Гэхдээ хөгжмийн мэдрэмж дутагдалтай байдаг.

    -Их урлагаа дагаад хотод очоод уран бүтээлээ хийж болдоггүй юм уу. Ер нь хөгжмийн захиалга олон газраас ирдэг үү ?
    -Танил талгүй над шиг хүн хотод юм хийх хэцүү дээ. Өөртөө итгэлгүй байна. Нэг хөгжим хийчихээд түүнийгээ бариад зах дээр гаралтай биш. Тендер энэ тэрд танил талтай хүн л ялдаг юм шиг байна билээ. Хөдөөгийн уран бүтээлчдэд нэг зовлон байдаг юм. Сонин, телевизээр гарч, хүмүүст танигдаагүй болохоор хийж бүтээснийг маань харахаасаа урьтаж хөдөөгийнх гэдгийг маань хараад байдаг юм. Хөдөөгийн хүн хийсэн болохоор бүтээл нь сайн биш гэсэн байдлаар ханддаг.

    Монголчуудад морин хуурын төрөл, хөг аялгуу олон янз байдгаараа гайхалтай, дахин давтагдахын аргагүй. Үүндээ хуур урладаг хүний хувьд сэтгэл хангалуун байдаг юм. Тиймээс монгол ухаанаар хийсэн морин хуурыг гадныхан манайх гэж хэлж арай ч чадахгүй. Тэдэнд тийм зүрх зориг үгүй

    -Тиймээс л та хот орох хэрэгтэй юм биш үү?
    -Үгүй дээ. Өнгөрсөн жил хотод үзэсгэлэнгээ гаргасан. Хүмүүс сайхан хүлээж авсан. Гэхдээ урлагийн төлөө сэтгэл минь хот хөдөөд ялгаагүй шүү дээ. Тэгээд ч миний насан дээр дуу шуугианаас ангид эндээ байх сайхан байна.

    -Та олон хуур хийсэн байх. Энд тэнд хадгалаастай байгаа байх. “Тэр хуур минь хаана байдаг бол доо” хэмээн санаж өгүүлэх хуур бий юу?
    -1976 онд Залуу уран бүтээлчдийн улсын уралдаан болсон. Тэр уралдаанд анх сийлбэртэй морин хуур хийж оролцон, тусгай шагнал авч байлаа. Энэ хуурыг маань Герман улсад болсон олон улсын үзэсгэлэнд оролцуулж, дараа нь Урчуудын эвлэлийн дүрслэх урлагийн салбар урын сандаа авсан юм. Тэгээд сураг тасарч, би ч бараг мартаад байтал хэдэн жилийн өмнө телевизээр гарсан юм. Мэдээ үзээд сууж байтал гайхалтай ур хийцтэй, давтагдашгүй бүтээл, эзэн нь энэ бүтээлийг хийгээд бурхан болсон” гээд нэг хуурыг жигтэйхэн магтаж байна. Сонирхоод хартал миний 1976 онд бүтээсэн хуурыг Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгт залж байдаг байгаа. Тэгэхээр нь телевиз рүү утасдаж, “Наад хуурыг чинь би хийсэн юм. Худлаа гэвэл өрөөсөн чихийг нь хар. Сүүлд сольсон байгаа” гэж хэлсэн. “Тийм байна” гэж байна билээ. Зах зээлийн бужигнаанаар Урчуудын эвлэлийн сан хөмрөгт байсан бүтээлийг бужигнуулахад нэг овсгоотой нь авч хадгалсан шиг байгаа юм.

    -Хятадууд морин хуурыг өөр нэрээр соёлын өвдөө бүртгүүлнэ гэсэн асуудал гарч байсан. Та үүнд ямар бодолтой байв?
    -Монгол хүн монгол морин хуураа мэддэг. Хятад хуур, монгол хуур хоёрын дуугаралт хийц донж ялгаатай байдаг. Монгол хүн өөрийнхөөрөө сэтгэж хуураа урладаг байхад хятадууд бидний сэтгэлгээнд хэзээ ч хүрэхгүй. Монголчуудад морин хуурын төрөл, хөг аялгуу олон янз байдгаараа гайхалтай, дахин давтагдахын аргагүй. Үүндээ хуур урладаг хүний хувьд сэтгэл хангалуун байдаг юм. Тиймээс монгол ухаанаар хийсэн морин хуурыг гадныхан манайх гэж хэлж арай ч чадахгүй. Тэдэнд тийм зүрх зориг үгүй.

    Т.Батсайхан (2014 оны 5 сар)

    ШАВХАГДАШГҮЙ ЭРДЭНЭСИЙН САНД ОРЧИХООД Л ҮЗЭЖ СУДАЛЖ ДУУСАХГҮЙ ӨВ СОЁЛЫН ГАЙХАМ ЕРТӨНЦӨД АМЬДАРЧ ЯВАА

    Монгол улсын шилдэг зохион бүтээгч, хуур урлаач Л.Дэмчиггарав гуайг өв соёл буландаа урьж бүтээж буй хөгжмүүдийнх нь тухай яриа дэлгэлээ. Тэрээр урлахуйн гайхамшгийг бүтээхээр буйдхан гэрээ урлан болгожээ. Монголчуудын эртний хөгжмийн зэмсгийг урлах амаргүй хийгээд хариуцлагатай ажилд сэтгэл оюунаа чилээн суугаа энэ эрхмийн урласан хөгжмийг нь эгшиглүүлж, хөгжмийн яруу сайхныг олон түмэнд мэдрүүлж буй уран бүтээлчид цөөнгүй ч аймгийнхан маань дэмждэггүй хэмээн нулимстай ярих түүнтэй ийн ярилцлаа.

    -Би таныг хөгжмийн талын л мэргэжилтэй гэж бодож байсан юм. Гэтэл таныг бүжигчин байсан гэх юм?

    -Ах нь урлагт 47 жил ажиллаж байна. 22 жилийг нь ардын бүжгийн урлагаар бүжигчнээс бүжгийн багш хүртэл нь аймгийн театрт ажилласан. Соёлын Дунд сургуулийг төгссөн. 1992 оны 9-р сард тэтгэвэрт гарсан. Тэрнээс хойш бие даагаад үндэснийхээ хөгжмийг урлаж байна.

    Намайг хөгжим урлах энэ сайхан үйлсэд хөтөлж оруулсан хүн бол миний аав. Миний аав дөчин тав зургаан жил урлагаар явсан хүн байсан. 1952 оны аймгийн клуб гэж байхад миний аав урлагт орж байсан хүн. Ширээтийн гэгээний алдарт хөгий ногоон гэж хуур манайд хадгалагдаж ирсэн. Тэр хуураар манай аав ардын урлагийн их наадамд орж байсан сайхан түүх ч бий. Аав мааань 40 шахам жил урлагт зүтгэсэн хүн байсан даа.

    -Таны анхны урласан хөгжим хуур байсан уу?

    -Бригадаар явж байгаад лут гэмтээд бүр группт хүртэл орж байлаа.  Хагас хэвтрийн байдалтай байсан. Тэгж гэмтсэн нь нэг талаар азтай. Гэртээ байхдаа ойр зуурын юм хийгээд суугааг минь Хотонтын уран Санжаа гэж хүн дуулаад ирсэн. Би хоёр морь сийлээд сууж байсан. Одоо бодоход миний сийлэх ч гэж юу байхав дээ.

    Миний багш уран Санжаа гэж хүн бол алдарт сийлбэрч Чувамэд, УГЗ Дорж гэж хоёр хүний багш юм. 14 зандан мод нийлүүлээд аяга сийлэхэд хүн заадлыг нь олдоггүй тийм л агуу уран хүн байсан. Дандаа сийлбэртэй морин хуур хийдэг байсан. Багшийн хийсэн хуур тэр үедээ Чүлтэм гуайд ихээр үнэлэгдэж нэг нь хоёр мотоциклийн үнэ буюу 6000 төгрөг хүртэл хүрч явсан удаатай. Харин тэр хуурыг тэр үеийн дарга нар мундагдаж аваад Цэдэнбал, Самбуу дарга нарт бэлэглэсэн байдаг. Миний багшийн уран бүтээл гэвч үнэлэгдээгүй дээ. Багш шиг маань сийлбэр хийж байсан хүнийг би л лав үзээгүй.

    1976 онд анх удаа хуур хийх ажилд орлоо. Анх удаа хийж байгаа ч битүү сийлбэртэй хуур хийхээр болов. Эхлээд багшаасаа их айдаг байлаа. Хоёр сар шахуу сууж хуураа дуусгалаа. Тухайн үед их сайхан сайхан арга хэмжээнүүд зохиогддог байсан. Хуураа Улаанбаатарт болсон залуу уран бүтээлчдийн улсын уралдаанд авч явлаа. Тэр уралдаанд багшийн хийсэн хуур түрүүлж, миний хийсэн хуур тусгай шагнал авсан. Бөөн урам. Бас болоогүй ээ Германы нэг хотод болсон үзэсгэлэнд бас тавигдсан. Шагналын мөнгө 1200 төгрөг.

    Тэрнээс хойш бие сайжирч ажилдаа орсноос хойш 1983 онд хүртэл ахиж хөгжим, сийлбэр ч хийгээгүй. Тэр үед чинь бригадаар явах гэдэг нь лут ажил байлаа. Ханийгаа дөрөв тав төрөхөд нь нэг дээр нь л хамт байсан байх. Бусдад нь дандаа л бригадаар яваад эзгүй.

    Тэгж явсаар 1983 онд орон нутгийг судлах музейд нэг шанаган хуур хийж өгсөн.

    Манай гэрт хадгалагдаж байсан Хөгий ногоон гэж алдартай хуурыг дуурайлгаж сар шахуу ноцолдож, бараг л уйлах шахаж байж хийж билээ. Их үзсээн. Тэр хуураараа Ардын язгуур урлагийн их наадамд оролцож хүрэл медаль авсан. Хамгийн анхны энгэр цоолсон медаль минь тэр байлаа.

    Тэрнээс хойш 1985 оны ардын урлагийн их наадамд ардын хөгжмийн хамтлагтай оролцох санаа төрж биба, үелэгч, шанаган хуур, хуучир, ятга гэсэн таван хөгжим урлан оролцож, алт, хүрэл медаль авсан.

    1989 оны Монголд анх удаа мэргэжлийн морин хуур урлаачдын улсын уралдаан болдог юм байна. Тэрэнд ёстой жинхэнэ хуур хийж оролцоно доо гэж зориод ямар хуур хийхээ бодоод л байлаа. Том хийх үү, жижиг хийх үү гэх мэтээр их л бодлоо. Гурван утастай хийхээр тоглогч нь болохгүй гэх мэтээр маш удаан толгой гашилсан. Хуур хийхэд хямдхан ч судалж бодож олох нь их хэцүү. Гэтэл Өвөр Монголын алдарт хуурч Чибулаг гуай Монголд анх удаа ирж тоглолт хийсэн нь телевизээр гарч байна. Тэрийг үзэж суугаад хуурынх нь хэмжээг нүдэн баримжаагаар авч, ганц нэг элементийг нь өөрчлөөд яг монгол дэг жаягаар морин хуур хийгээд уралдаанд хоёрдугаар байр эзэлж байлаа. Тэр уралдаанд 76 мастерийн хуур орж байлаа. Билгийн Дамдинсүрэн, Ардын жүжигчин Батчулуун гуай нар шүүгч нь байсан.

    Чибулаг гуайн хуураас хэдхэн хэмжээсээр л зөрсөн байна билээ. Гэтэл Чибулаг гуай “Миний хуурны хэмжээг хаанаас авсан бэ” гээд намайг “телевизерээс авсан” гэхэд “халхад алдартай хулгайч” гэж тоглоом шоглоом болгож их сайхан танилцаж байж билээ.  

    -Та таван хөгжим хийж уралдаанд орж байсан гэлээ. Чуулгын хөгжим цогцоор нь хийж байсан уу?

    -Мэргэжлийн морин хуур урлаачдын улсын уралдаанд байр эзэлсэнд би маш их урамшсан. Түүний дараахан нийслэлд уригдаж ажлаар яваад хөгжмийн зохиолч  Хаянхирваа гэж хүн намайг дуудаад Монголын язгуур хөгжмийн оркестр байгуулъя гэж ярилцаад тэдгээр хөгжмийг хийхээр болоод явж байтал нөгөө хүн маань нас барсан. Жамцын Бадраа гэж агуу хүний гарын шавь даа би. Багш маань ч миний хөгжим хийхийг их дэмжиж байсан. Тэгээд аймгийн театрын бүхий л хөгжмийг солих ажилд шамдан орсон. Аймгийн театр 18 хөгжимчинтэй байхад ах нь 36 хөгжим хийсэн. Залуу ч байж, тэнэг ч байж, махран зүтгэж зургаан сар тэр хөгжмүүдийг хийсэн. Сүүлдээ ядраад хүний дуу нэг сонсогдоод л нэг тасалдаад л байхад нь түргэн дуудаж даралт ихэссэн оношоор шууд эмнэлэгт хэвтэж байлаа шүү дээ. 7 хоног эмчлүүлж гараад Ардын урлагийн их наадамд оролцохоор Улаанбаатарыг зорилоо.

    Бидний “Монгол эгшиглэн” хамтлаг тэр үедээ толгой цохиж явсан хоёр том аймаг Увс, Ховдыг хол орхин Ардын урлагийн их наадмын Алтан өргөмжлөл гэдгийг анх удаа аймагтаа авчирч байлаа.

    Ингээд их наадамд түрүүлчихсэн том амьтан нутагтаа иртэл харин эсрэг байдал намайг угтсан. Хүрч ирээд аймгийн театрт нөгөө хөгжмүүдээ өгөх гэсэн чинь нөгөө хотруу явсан хэдэн хөгжимчид чинь хөгжмөө өгдөггүй өөрсдөө авна гээд, театр авах гэдэг бөөн зөрчил маргаан үүссэн. Би театртаа өгнө гэсэн. Зах зээлд шилжээд хаа сайгүй бужигнаж байсан үе л дээ. Энэ дунд би болох болохгүй юм сэдсэн нэр зүүж, шүүхийн хаалга татаж, бүгд найрамдах уншуулаад шүүхийн шийдвэрээр ажлаасаа халагдсан … Бүх хөгжмийг маань эвдээд дууссан даа. Хөгжмийг маань эвдээд ширээний ивүүр хийсэн байхыг хүртэл ах нь харж л явлаа …

    Ингээд л амьдрах гээд ах нь их үзсэн дээ. Гунигтай даа гунигтай. Юм хийснийхээ төлөө гутаж явах шиг гунигтай юм гэж байхгүй юм билээ. Миний аавын шавь, манайхаар орж гарч явсан гэмгүй сайхан байсан хүн ч дандаа дарга нарт очиж матаад л, сувинерийн хөгжим хийдэг гэж ярьж явсан нэр бүхий хүмүүс ч байгаа.

    -Түүнээс хойш хөгжим урлах ажлаа орхиогүй биз дээ?

    -Оргилсон их хүсэл мөрөөдөл маань унтарсан ч хөгжмөө урласаар л байсан. Дараа нь мэргэжлийн морин хуур урлаачдын улсын уралдаанд дэд байр эзэлсэн. Ийм хошой шагнал авсан хүн монголд байхгүй. Урласан хөгжмөө оюуны өмчийн газарт бүртгүүлж 17 патент авсан. Бие даасан үзэсгэлэнгээ зургаан удаа гаргасан. Миний гурван хөгжим театрын музейд хадгалагдаж байгаа. Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжимчид тоглож байгаа. Алтай хамтлагийнхан, алдарт ятгачин, Монгол Улсын гавьяат жүжигчин Мөнх-Эрдэнэ миний хийсэн хөгжмөөр тоглодог. АНУ-ын хөгжмийн музейн эрдэм шинжилгээний байгууллагад хоёр хөгжим маань байгаа.

    Оюуны өмчийн газраас миний хөгжмүүдээр хоёр ч удаа үзэсгэлэн гаргаж, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч батламж олгосон. Аймгийнхан дэмжихгүй ч миний ажлыг ойлгож дэмждэг хүмүүсээс урам авдаг.

    -Таны урлахуйн онцлог юу вэ? Эртний хөгжмийн зэмсгүүдийг сэргээн урлах ажлыг хийж байгаа гэж дуулсан?

    -Хөгжмийн сонирхол маань цаагуураа л намайг судалгааны ажилд татан оруулсан. Урлагийн буянд улсынхаа 280 орчим сумаар явж үзсэн. Тэгж явахдаа л хөгжим сонирхож, үзэж харж явлаа. Ж.Бадраа багшийгаа ардын язгуур урлаг судалж хөдөө гадаа явахад нь хамт явж байсан удаа ч бий. Асар их судалгааны үндсэн дээр хөгжмийг урладаг. Миний цуглуулсан судалгааны материалаас докторын ажил хийж байгаа хоёр ч хүн их сайхан судалгаа олж авлаа гээд явж байсан. Түүнээс гадна гурван ч магистрын ажлын судалгаанд хэрэг болж, зарим нэгийнх нь аминд ч орж явлаа даа.

    Одоо монголчуудын тоглож байсан хуур, ятгын төрлүүдийг сэргээн урлаж байна. Төрийн ятга, ахуйн ятга, нумт ятга, хүннү ятга, биба хун хуур, луун хуур, молор хуур, шанаган хуур, икэл хуур, дөрвөн чихтэй аралт хуур, шоор хуур, матар хуур зэрэг хөгжмийг сэргээн хийсэн.

    Шанаган хуур бол манай төв Халх түмний өөрийнх нь брэнд болсон хөгжим. Гэхдээ дандаа хаад, хутагт, хувилгаадын өргөө гэрт залагддаг байсан. Заяын гэгээн өргөөндөө залж байсан арслан хуурыг судалж сэргээгээд яг тайзны хэмжээнд зориулж хийсэн.

    Монголд ес байдаг шанаган хуурын уламжлалын долоо нь манай аймагт байдаг. Гурван зуу гаруй жилийн настай матар хуурыг бас сэргээж хийсэн. Уламжлагдаж ирсэн эдгээр хуурууд нь бидэнд хосгүй үнэт зүйл юм шүү дээ.

    Илдэн Бэйлийн хошууны хун хуур гэж бас бий. Бэйлийн хошууныхан хэрэглэж байсан, Шанхын хийдэд залагдаж байсан түүхтэй. Бас өөрсдийгөө хун гарвалтай гэж  үздэг буриадууд хун хуурыг их залдаг. Алтай хамтлагийнхан тоглож байсан миний хийсэн хун хуур байна. /үзүүлэв/.

    Луу гүний үед хөгжмийн бас их том соёл дэлгэрч байсан түүхтэй.

    Баруун Монголчуудын хувьд морин толгойгүй, ширэн цартай хуурыг эгшиглүүлж байсан сурвалж бий. Баруун талынхаа хөгөөр хөглөдөг икэл, чандмань гэх мэт баруун зүгийн хууруудыг ч би сэргээж хийсэн. Шанаган, икэл хуур нь 100 гаруй жилийн өмнө тоглогдож байсан түүхтэй. Энэ хуурыг л гэхэд их олон жил бодож байж хийсэн дээ. Баруун Монголчууд хөгжмийн өндөр соёлтой, язгуур урлагийн асар их өвтэй түмэн.

    Биба хөгжмийг монгол үндэстний хөгжмийн хаан гэж үздэг. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхны тоглодог хөгжим. Энэ бол жинхэнэ монгол хөгжим. Гэтэл энэ хөгжмийг тоглож байгаа хүн монголд алга. Харин энэ хөгжмийг тоглодоггүй мөртлөө хятадын пипаг сургалтад оруулж байгаад харамсдаг. Зөв ч юмуу буруу ч юмуу. Тэр пипа нь монгол акустик байхгүй нэг их дээшээ лут дуугарсан л хөгжим байдаг.

    Монгол хуур, Өвөр монгол хуур хоёрыг харьцуулаад тоглоход шал өөр шүү дээ. Монгол хуур бол сайхан цаанаа л нэг хүнгэнэсэн дуутай.

    Би зургаан төрлийн ятга хийсэн. Алдарт ятгачин Монгол Улсын гавьяат жүжигчин Мөнх-Эрдэнэд хамгийн сүүлд Хүннү ятгыг хийж өгсөн. Хүннү ятга маань марк болж худалдаанд гарсан.

    Хөгжим урлахад дээд зэргийн сайн хатаасан хус, гацуур гээд л чанар сайн материал орно.

    Хөгжим урладаг хүн маш их байдаг ч нэг хөгжмөө л дагнаж хийдэг болохоос надаас өөр эртний хөгжмийг сэргээж хийж байгаа, язгуур хөгжмийг цогцоор хийж байгаа хүн Монголд байхгүй.

    Анх 1989 оны мэргэжлийн морин хуур хийх улсын уралдаанд 76 хүн орж байсан бол хамгийн сүүлийн орсон тэмцээнд мэргэжлийн талаасаа шахагдаж цөөрөөд 26 хүн л орж байгаа юм. 1989 оноос хойш маш их хөгжсөн ч монгол дуугаралтаа алдаж хөгжиж байгаа. Намайг бол хөгжим судлаачид тэмбр зөвтэй гэж үнэлдэг.

    Ийм нарийн нандин том өвийг нэг насандаа хийж дуусдаггүй юм байна. Ах нь бол ардын өв уламжлалын нэг их том эрдэнэсийн сан дотор л яваад орчихсон юм шиг л байгаа юм. Бариад авахаар нэг их гялалзсан талсттай, үзээд, хараад, судлаад дуусашгүй. Ардын өв гэж их агуу юм байгаа юм даа. Би шавхагдашгүй эрдэнэсийн санд орчихоод л үзэж, судалж дуусахгүй өв соёлын гайхам сайхан ертөнцөд амьдарч яваа.

    -Ярилцсанд баярлалаа. Таны хөгжим урлах их үйлсэд бүтээлийн дээдийг хүсье.

    Ц.ӨНӨРЦЭЦЭГ (2018 оны 10 сар)


  • Задийн Цэнгэлсайхан- Нэрт уран хатгамалч

    БӨХ ЦООХОР ОВОГТ ЗАДИЙН ЦЭНГЭЛСАЙХАН

    Монгол хатан ухааны үндэс болсон үйл урлах болон уран хатгамлын урлалыг сэргээн хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан нэрт уран хатгамалч, Монголын Уран Хатгамалчдыг Дэмжих “Эгнэшгүй санаа” төв НҮТББ-ын тэргүүн.

    З.Цэнгэлсайхан нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, хүний их эмчийн мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Хүүхдийн эмнэлэгт их эмч, Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Дархан-Уул аймгийн ИТХТ-ийн  нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, ЗДТГ-ын дарга зэрэг ажил албан тушаал эрхэлж байсан, Анагаах ухааны болон Төрийн удирдлагын магистр, Монголын Эмэгтэйчүүдийн Академийн академич, Монгол улсын уран хатгамалч цолтой. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий зөвлөлийн болон Удирдах зөвлөлийг гишүүний сонгуульт ажилтай.

    Тэр 1990 оноос эхлэн өөрийн сонирхол, авьяас дээрээ тулгуурлан Монгол үндэсний уран хатгамлын урлагийг хөгжүүлэх ажилд хүч хөдөлмөр, ур чадвар, оюун ухаанаа зориулан тууштай ажиллаж, зүү ороох болон загасан нуруу хатгах хатгамал, уламжлалт аргаар даалин урлах, зоос ширээний сүлжмэлийн урлалыг 3500 гаруй хүнд зааж сургаж, тэдгээрийн  уламжлалт урлах арга зүйг гүнзгийрүүлэн  судалж, шавь нартаа өвлүүлэн уламжлууж, урлах арга зүйн шинэ шийдлүүдийг нээж урлалдаа нэвтрүүлэх зэргээр олон жил тууштай ажилласны дүнд мартагдах шахсан Монгол хатгамлын урлалыг сэргээхэд онцгой хувь нэмрээ оруулсаар байна.

    Мөн зүү ороох оёдлоор чимэглэсэн орчин үеийн өргөн хэрэглээний 30 гаруй нэрийн бүтээгдэхүүний шинэ загвар зохион бүтээж 20 төрөлд нь Оюуны өмчийн патент авч, хэрэглээнд нэвтрүүлсэн байна. 

    Эдгээр загварууд, хийсэн бүтээлүүд нь олон үзэсгэлэн худалдаа, уралдаанаас шагнал хүртсэнээс заримыг нь дурдвал,

    ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

    2001 онд Япон улсад зохиогдсон “ Made in Mongolia” үзэсгэлэн худалдаанд оролцох эрх,
    2005 онд  НҮБ-аас зарласан Дэлхийн бичил бизнес эрхлэгчдийн шагнал хөтөлбөрийн уралдаанаас “Экспортлох боломж ихтэй бүтээгдэхүүн” номинацын Тэргүүн байрын шагнал,
    2010 онд Уран хатгамалчдын Улсын  уралдаанаас  Монгол Улсын уран хатгамалч цол,
    2011 онд Ардын урлагийн их наадмаас Хүрэл-Од медаль,
    2018 онд “Нүүдэлчин Монгол” Соёлын биет бус өвийн их наадмаас Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэг, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлалч Батламж, “Хамгийн олон шавь сургасан Өвлөн уламжлалч ӨРГӨМЖЛӨЛ, Соёлын биет бус өвийн Их наадмын Алдаршуулах медаль тус тус хүртсэн байна.

    УРАН БҮТЭЭЛ, САНААЧИЛСАН АЖИЛ

    2005, 2010, 2018 онуудад өөрийн санаачлагаар БСШУЯ, бусад мэргэжлийн болон ТББ-уудтай хамтран Уран хатгамалчдын Улсын 1,2,3-р уралдаануудыг Дархан, Улаанбаатар хотуудад  амжилттай зохион байгуулж, уран хатгамлын урлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, тус уралдаануудаас тэргүүн байранд шалгарсан 36 хүнд “МОНГОЛ УЛСЫН УРАН ХАТГАМАЛЧ” цол олгуулж урамшуулсны    дээр “Уран хатгамал нэртэй номыг 2005, 2013 онуудад, “Уран хатгамлын гайхамшиг” нэртэй уран хатгамлын талаарх цогц мэдээллийг багтаасан ном болон “Урлах эрдмээс суралцаарай” номыг 2016 онд тус тус хэвлүүлэн гаргаж олны хүртээл болгосон.

    Монгол бүсгүйн уран ухаанаар бүтээгдсэн уламжлалт соёлын өвүүдийн нэг болох Зүү ороох болон загасан нуруу хатгах хатгамлыг ЮНЕСКО-гийн дэлхийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 2010 онд баримт бичгийг боловсруулан ЮНЕСКО-д хүргүүлсэн.

     Цаашид Монгол үндэсний уламжлалт уран хатгамлын урлагийг улам хөгжүүлэх, охид бүсгүйчүүддээ өвлүүлэн уламжлуулах, Уран хатгамлын дагнасан музей байгуулах, Монгол хатгамлаа ЮНЕСКО-д бүртгүүлэх, Монгол даалин урлалаар дэлхийн дээд амжилт тогтоож, Гиннесийн номд мөнхлөх, Монгол хатан ухааны үндэс болсон үйл урлах болон уран хатгамлын урлалын нийгмийн хөгжилд нөлөөлж буй эерэг нөлөөлөл, ач холбогдлыг цаашид лавшруулан судалж, бүх шатны сургалтын төлөвлөгөөнд тусгуулах зэрэг зорилго тавин ажиллаж байна.

    https://www.facebook.com/tseng…

    Ярилцлага унших

  • Д.ЭРДЭМБИЛЭГ: ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮН БҮР ДИЗАЙНТАЙ БАЙХ ЁСТОЙ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДИЗАЙНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛЖ ХӨГЖҮҮЛДЭГ

    Барилга хөгжил сэтгүүлийн “Амжилтын түүх”-ийн хойморт уригдах зүй ёсны эрхмүүдийн нэг бол яах аргагүй Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг юм . Эх орон, ард түмэн, дэлхийд хийж бүтээсэн гавьяа олонтой, хийж бүтээхийн асар их тэмүүллээр урагшилж яваа уран бүтээлч. Бусад уран бүтээлчдийн адил эх оронч сэтгэлгээ нэвт “шингээсэн” мундаг уран бүтээлчтэй ярилцахад үндэстний гэх тодотгол, бахархлынхаа талаар олныг эргэцүүлэх сэдэл төрсөн юм. Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө, сүмогийн аваргад олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом, Их Майдар төсөл, Морин хуурын дүрс бүхий цамхаг гээд алдартай бүтээлүүд нь түүнийг илэрхийлдэг. Францад очсон хүн бүрийг Эйфелийн цамхгийн дэргэд авхуулсан зургаар нь таньдаг шиг Монголын Морин хуур цамхгийг зорих ирээдүй үеийг төсөөлж, бахархаж явсан сэтгэлийн гал минь ярилцлагын явцад бөхөх шиг болсон талаар дор өгүүлэх болно.

    Таны үндсэн мэргэжлээс яриагаа эхлэх үү?

    -Уран зургийн мэргэжилтэй. ДУДС буюу Дүрслэх урлагийн дунд сургууль гэж байлаа. Дүрслэх урлагийн чиглэлээр залуусыг бэлтгэдэг байсан. Дүрслэх урлаг нь дотроо зураасан зураг, уран баримал, чимэглэх урлаг, уран зураг, монгол зураг, керамик шавар эдлэл, арьсан эдлэл, хивсэн урлал гэх мэтээр төрөлжсөн сургалттай. Төр засаг ч бодлогоор дэмжин ажилладаг байж. Тэр үед би уран зургийг сонгон С.Дондог гэж гавьяат багшийнхаа удирдлаган дор дөрвөн жил суралцан төгссөн. Тухайн үеийн жишгээр үргэлжлүүлэн дээд сургуульд суралцахын тулд багаар бодоход таван жил ажиллах ёстой байдаг. Тиймээс Үзэсгэлэн чимэглэлийн газар буюу одоогийнхоор “Выставка”-д таван жил ажилласан. “Выставка”-д манай улстай хамтын ажиллагаа, харилцаатай дэлхийн бусад орнууд, тухайн үеийн хэллэгээр социалист хүрээллийн орнуудын үзссгэлэнгүүд гардаг байсан. Бид ч эндээс өөрсдийн үндэсний уламжлалт хэв маяг бүхий арьс шир, ноосон эдлэлийн гэх мэтийн үзэсгэлэн бэлдэж гадагш гарган сонирхуулдаг байлаа. Ингээд энэ салбарт таван жил ажилласныхаа дараа хуучнаар ЗХУ-ын Москва хотод үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр таван жил суралцаж, боловсролоо дээшлүүлсэн. Төгсч ирэхэд маань 1991 он болсон байсан. Энэ үед манай улсад ардчилсан хөдөлгөөн өрнөж нийгмийн бүтэц өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор Үзэсгэлэн чимэглэлийн газар хувьчлагдаж эхэлсэн бөгөөд бодлогын чиг баримжаа алдагдсанаас үүдэлтэй бэлтгэгдсэн боловсон хүчний хувьд мэргэжлээрээ шууд ажиллах боломжгүй болж, би ерөнхийдөө ажилгүй болсон. Гэхдээ манай улсад бүтээн байгуулалтын ажил сэргэн эрчимтэй өрнөх болсноор барилгын салбарт орж ажиллах нөхцөл бүрдсэн. Ингээд өөрийн мэргэжлийн дагуу интерьер дизайны чиглэлээр компани байгуулан ажилласан. Хаус дизайн гэдэг компаниа 2000 онд байгуулаад өнөөдрийг хүртэл 15 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо барилгын зургийн компани болж өргөжсөн.

    -Танай компани 2000 онд байгуулагдсан гэхээр тухайн үед энэ чиглэлийн бараг анхны компани байсан уу?

    -Иймэрхүү чиглэлийн ажлууд дөнгөж л эхэлж байсан. Өмнө нь би “Боролдой” студид таван жил ажилласан. Зар сурталчилгааны чиглэлээр видео бүтээгдэхүүн гаргадаг тус компанид найруулагчаар ажилласан. Хүүхэд байхдаа киноны найруулагч, зохиолч болох мөрөөдөлтэй байсныгаа энд бага зэрэг хэрэгжүүлсэн гэж болно. Тухайн үед шилжилтийн байдалтай байсан тул киноны салбар эрч хүчтэй гарч ирэх чадамж муу байсан, харин зар сурталчилгааны салбар эрчимтэй эхэлж байсан болохоор энэ чиглэлээр найруулагчаар ажиллаж байсан. Үүнээс хойш барилгын салбар сэргэж эхэлсэн учраас үндсэн мэргэжлээрээ ажиллах болсон. Интерьер дизайн бол дүрслэх урлагийн нэг чиглэл.

    -Таны суралцаж төгссөн үйлдвэрлэлийн дизайн нь дотроо бас чиглэлтэй байх уу. Эсвэл бүх төрлийн үйлдвэрлэл энд хамаарах уу?

    Миний дээд боловсрол эзэмшсэн мэргэжил нь яг үйлдвэрлэлийн дизайн. Сургууль маань ч ийм нэртэй. Дэлхийн аль ч оронд нэн тэргүүнд үйлдвэрлэл хөгжих ёстой гэсэн бодлого явдаг. Харин манай улс шиг үйлдвэрүүдээ устгачихсан улс ховор. Ер нь үйлдвэрлэл явагдаж байгаа нөхцөлд үйлдвэрээс гарч буй ямар ч бүтээгдэхүүн дизайнтай байх ёстой. Үйлдвэрлэл, дизайн хоёр бол салшгүй ойлголт. Хуучин ЗХУ-ын үед ч одоогийн ОХУ-ын үед ч үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр боловсон хүчнүүдийг маш ихээр тогтмол бэлтгэдэг. Одоогийн байдлаар манай улсад л энэ бодлого алдагдчихаад байгаа болохоос дэлхий даяараа үйлдвэрлэлийн дизайныг үйлдвэрлэлийн бодлоготойгоо уяж явдаг. Үйлдвэрлэлийн дизайны тухайд гэвэл өөрийн чинь зүүж байгаа нүдний шил, гутал, цаг, зүүлт бүхэн тус бүртээ дизайнеруудын гаргасан бүтээгдэхүүн. Ерөөсөө л бидний эргэн тойрон тэр чигээрээ дизайн. Бидний энэ сууж байгаа байшин өөрөө дизайн. Үүнийгээ дагаад барилгын материал үйлдвэрлэн хөгжинө. Барилгын архитектор гэж мэргэжил байгаа шүү дээ. Тэгвэл архитекторын өмнө архитектор-дизайн гэж байх ёстой. Манайд энэ бас бага зэрэг дутагдалтай юм шиг. Архитекторууд шууд л архитектурынхаа зургийг гаргаад явчихдаг. Тэгвэл эхлээд архитектор-дизайнераар зургаа гаргуулбал илүү зүгээр юм шиг надад санагддаг. Нэг үгээр хэлбэл Архитектор хүний суурь авъяас нь зураач байх ёстой. Сүүлийн 15 жилийн хугацаанд миний хийж хуримтлуулсан, бүтээсэн ажлууд архитектур-дизайны чиглэл рүү орчихсон байна. Гэхдээ архитектор гэдэг чинь мэргэжлийн тусгай сургууль учраас хоёр өөр гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Харин үйлдвэрлэлийн дизайн нь дотроо барилга архтектур, хувцас, сав баглаа боодол гэм мэтээр маш олон төрөл болоод явчихна. Миний хувьд архитекторын чиглэлээр төгсөөгүй хийсэн бүтээл маань л архитектур-дизайны чиглэлээр бүтээгдэж байгаа юм.

    -Бид бүхний бахархал болсон морьтой хөшөө гэгддэг Цонжин болдог дахь их эзэн Чингис хааны маань хөшөөний зохиогч нь Та. Гаднынхан ирэхээр дагуулж очдог ганц газартай болсон шүү дээ бид. Үзэсгэлэнт байгаль, хөдөө нутгаас гадна үндэсний соёлыг илтгэсэн бүтээн байгуулалт гэдэг талаас нь онцолж байна л даа. Энэ талаараа дурсвал?

    -“Хаус дизайн”компаниа байгуулаад интерьер дизайны чиглэлээр ажиллаж байх үеийн хамгийн анхны том ажил бол Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө цогцолборын ажил байсан. Энэ төслийг би оюутан байхаасаа л мөрөөдөж байсан. Оюун санаандаа олон хэлбэрээр зурж, төсөөлж байсан энэ ажил маань Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тэмдэглэх үйл ажиллагааны үеэр хэрэгжих нөхцөл нь бүрдээд загвар эскизээ гарган ажилдаа орсон.Эх загвараа бариад Баянгол зочид буудлын хажууд явж байгаад Х.Баттулга гишүүнтэй таарч үзүүлсэн. Мань хүн шуудтдэмжсэн. Уг төсөл маань монументал уран баримал, инженерийн бүтээцийн шийдэлтэй хосолсон цогцолбор ажил юм. Дангаараа уран баримлын ажил гэж болохгүй. Ингэж хоёр бүтээлийг цогцлоон хослуулснаараа миний хувьд нэлээн хүнд даалгавар болсны сацуу сонирхолтой ажил байсан. Гэхдээ ийм шийдлүүд дэлхий дээр олон бий. Тухайлбал, эрх чөлөөний хөшөө. Эдгээрийн нэг нь гэж ойлгож болно.

    -Ажлын явцад ямар бэрхшээл тулгарч байв.

    -Бэрхшээлгүй ажил гэж хаана ч байхгүй. Бэрхшээлийг даван туулах нь нэг талаасаа тухайн ажлын амт шимт, үнэ цэнэ нь байх. Тэгэхээр бэрхшээл байна гэдэг нь ажил явагдаж байна гэсэн үг гэж ойлгож болно. Бэрхшээлгүй ажил гэдэг нь цаанаа ямар нэг хор уршигтай ч юмуу богино настай байх магадлалтай. Бэрхшээлүүдээс гэвэл Монголд төдийгүй дэлхийд анхдагч болсон хамгийн том морьтой хөшөөний цогцолбор ажил гэдэг утгаараа жижигхэн Монголын жижиг уран бүтээлчдийн хувьд том сорилт, бэрхшээл байсан. Дэлхийн морьтой хөшөөнүүдийн түүхэнд одоогоор ийм том хөшөө байхгүй учраас харьцаа алдах, баримжаа зөрөх зэрэг алдаанууд гарч байсан. Гэхдээ эдгээр нь миний хувьд том туршлага болсон.

    -Цогцолборын ерөнхий төлөвлөгөөг бас Та гаргасан уу?

    Ерөнхий төлөвлөгөөг ч бас давхар бодолцсон. Орчны судалгаа хийж, тэр хавийн хэмжээнд нийтэд нь том талбайг хамруулах хийх ёстой байсан. Тэр хэмжээнд өөрийн төсөөллөөрөө хийсэн боловч харамсалтай нь Монгол Улсын барилга, хот байгуулалтын юмуу эсвэл соёлын бүтээн байгуулалтуудыг хамгаалах бодлогууд алдагдалтай байдгаас болж Цонжин болдогийн орчин дахь бүх газар хувийнханд очсон байна лээ. Ингэхээр тухайн орчин уран бүтээлчдийн ерөнхий төлөвлөгөөгөөр хийгдэх ямар ч бололцоогүй болсон гэж болно. Тиймээс цаашид иймэрхүү хөшөө дурсгал бүхий цогцолбор, соёл амралтын томоохон байгууламж барихдаа орчин тойрных нь газрын асуудлыг анхнаас нь бодлогоор шийдэж байхгүй бол замбараагүй зүйл үүсэх бас нэгэн том туршлага эндээс харагдаж байгаа. Энэ бол манай орон нутгийн засаг захиргааны зүгээс газрын харилцааны тал дээр хийж буй алдаа.

    -Морьтой хөшөө маань хэдэн жилийн баталгаат “нас”-тай вэ?

    Хөшөөнд бол зуун жилийн гарантия /баталгаат хугацаа/ өгдөг. Гэхдээ байгалийн болзошгүй давагдашгүй хүчин зүйлүүдийг эс тооцвол 100-аас мянган жил болох тохиолдол бий. Ер нь хөшөөг тав таван жилийн зайтай засвар үйлчилгээ хийн сэргээж байх ёстой. Үүнийг хариуцаж байгаа байгууллага засвар үйлчилгээ хийж байгаа эсэхийг би мэдэхгүй, ямартай ч өөрийн зүгээс сануулсан.

    -Их Майдар төслийн талаар сонирхуулаач. Ажлын явц ямархуу байна?

    -Чингис хааны морьт хөшөөг байгуулсныхаа дараа би хэсэг хугацаанд завсарлага авч хувийн уран бүтээлээ туурвисан. Мөн бусад барилгын зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2010 оноос Их Майдар төслийг бүтээн байгуулах ажилд орсон. Уг төсөл нь дотроо хоёр үндсэн хэсэгтэй. Эхнийх нь хөшөө, цогцолборын хэсэг, дараагийнх нь “Майдар сити” эко хотын төсөл явагдаж байгаа. Миний хариуцсан ажил бол хөшөө дурсгал, суварганы хэсэг юм. Чингис хааны хөшөө бол монголчуудын бахархлыг сэргээх, бахархах түүхэн сэдэлтэй бүтээл байсан бол Их Майдар нь монголчуудын ёс зүй, ёс суртахуун, оюун санаа, соёлын дархлааны төсөл болох зорилготой хийгдэж байна. Тиймдээ ч уг төслийн үйл ажиллагаа ард түмний хандиваар явж байгаа ажил. Харин Цонжин болдогийнх бол бизнес, аялал жуулчлалын төсөл гэдгээрээ ялгаатай юм. Тэгэхээр Их Майдар төсөл нь цэвэр оюун санаа, ард түмний итгэл үнэмшлийн төсөл учраас хандиваар, тайван чанартай гүйцэтгэхийг зорин ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл одоогоор30 хувьтай явж байна.

    Майдар төслийн гол онцлог юу бэ?

    Майдар төслийг бүтээх санаа, үндэслэл нь надад их таалагдсан. Учир нь би буддийн соёлыг их сонирхдог. Хүн болгон ямар нэг байдлаар ёс суртахууны баримжаатай байх ёстой. Харамсалтай нь яг одоо Монголд ёс суртхуун маш доод түвшинд уналаа. Бараг байхгүй болсон гэж хэлж болно. Чингис хааны үед булаг шандны эхэнд бие засвал цаазлана гэх мэт ёс суртхуун байлаашдээ. Европчууд ихэвчлэн буддийн ёс суртахууныг ажил амьдралдаа ашиглаж явдаг гэж би хувьдаа дүгнэдэг. Тиймээс би энэ уламжлалаараа уг төсөлд сэтгэл хангалуун орж ажиллаж байгаа. Манай хүмүүс мөнгөтэй, мэдлэгтэй, боловсролтой байна. Гэвч ёс суртахуунгүйгээсээ болж шунахай сэдэлтэй гэмт хэрэгт орж түрэмгий дээрэнгүйгээсээ болж нэр төрөө алдаж дуусч байна даа. Тэр утгаараа буддийн соёл, ёс суртахууныг улам гүнзгий дээдлэх болсон.

    -Морин хуур цогцолбор гэж аугаа төслийн талаар бид гайхан биширч сонссоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Дэлхийн томоохон хотуудын нэрийн хуудас болсон гайхамшигт бүтээлтэй эн зэрэгцэхүйц, сор бүтээлтэй болох нь гэсэн омогшил хүн бүрийн сэтгэлд бадамлан ассан болов уу. Гэтэл ойрд энэ тухай “шум” нам жимхэн байх шиг?

    -Морин хуур төслийг таван жилийн өмнө эхэлсэн. Энэхүү төслөө санаачлаад газрын асуудлаа шийдвэрлэх гэж Г.Мөнхбаяр даргын үеэс хөөцөлдсөн. Г.Мөнхбаяр дарга газрын асуудлыг нэг удаа шийдвэрлэж өгсөн ч тодорхой шалтгааны улмаас цуцалчихсан байсан. Шалтгаан нь ундны усны хуулийн дагуу татгалзах гэсэн байсан. Гэтэл одоо яг тэр газар дээр нь нэг компани барилгын зураг төслөө хийгээд батлуулчихсан явж байна. Тэгэхээр ам,ажил зөрдөг асуудлаас болоод зарим нэг үндэсний бүтээн байгуулалт улс төрийн “нүдний хор” орсноос болж, нурах явдал байдаг юм байна гэж уран бүтээлч хүнийхээ хувьд харамсаж явна. Одоо Монгол Улс маань 3-5 сая жуулчин авна гэсэн зорилт тавьчихаад явж байгаа мөртлөө үндэстнийхээ хэв шинжит бэлгэ тэмдэг болох бүтээн байгуулалтууд руугаа огт анхаарал хандуулахгүй байгаа нь гайхмаар санагддаг. Бие даасан тусгаар улс мөртлөө үндэснийхээ бахархал болохуйц 30-хан давхар барилгыг барьчихаж чадахгүй байгааг гайхаад барахгүй байна. Бүтээн байгуулалтын ажил маань шийдэгдчих болов уу гэж таван жил хүлээлээ. Өөрийнхөө зүгээс бараг бүх барилгын компанийн захирлуудад санал тавьж уулзсан. Хотын даргын албанд томилогдсон үе үеийн дарга нарт санал тавилаа. Зарим нь ч өөрсдийн зүгээс саналаа тавиад ирдэг гэвч дахиа л нөгөө газрын асуудал дотоод зөрчил …. Одоо бол бараг л найдвар тасраад байна. Гэтэл Хятадаас надад хамтарч ажиллах саналууд ирж байна. Уран бүтээлч хүнийхээ хувьд төслөө хэрэгжүүлэхийн тулд ӨМӨЗО-нд барих талаар эхний саналууд ирсэн байгаа.

    -Үнэхээр харамсалтай юм аа. Манай улсын үндэстний бахархал болохуйц ийм сайхан төслийг санаачилчихаад байхад бүтээн байгуулах үйлсийг ямар ч монгол хүн эргэлзэх зүйлгүй уухайлан дэмжмээр юм. Ард түмэн хэчнээн хүлээлттэй байгаа билээ дээ?

    -Энэ мөчид танай сэтгүүлийг уншиж буй манай улсын барилгын салбарыг хариуцаж буй эрх мэдэлтнүүд, барилгын корпораци, компанийн захирлууд энэ тал дээр жаахан анхаармаар байгаа юм. Америкийн бахархал, нэрийн хуудас нь Эрх чөлөөний хөшөө, Францынх Эйфелийн цамхаг, Оросынх Улаан талбай болдог бол Монголынх Морин хуурын цамхаг болох байх л гэж боддог. Эрдэмбилэг гэдэг хүн төслийг нь санаачлаад загварыг нь гаргачихаад байхад энэ хүнээр хөөцөлдүүлээд явах ёсгүй л болов уу. Манай хотын захиргаа болон хот төлөвлөлт, соёлын бүхий л эрх мэдэлтэн холбогдох хүмүүс, үндэстнийхээ бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бусад барилгын корпораци, компанийнхан хамтраад нэгдсэн хүчээр миний өмнөөс санаачлаад явах ёстой байтал намайг их гуйлгалаа, гүйлгэлээ. Намайг залуу байхад манай улсын бүх салбар маш нарийн бодлоготой, эмх журамтай байсан. Бүх зүйлээ тав таван жилээр төлөвлөж явдаг байв. Гэтэл одоо ямар ч бодлогогүйгээр аялал жуулчлалын хий хоосон уриа дэвшүүлээд явж байна. Хэт улс төржсөн эдийн засаг яваад байгаа болохоор уран бүтээлч бидний хувьд нэн хохиролтой, түүгээр зогсохгүй ард түмэн ч байнга хууртан мэхлэгдэх байдалтай оршин суусаар байгаа нь харамсмаар санагддаг даа. Иргэдийн хүлээлт маш их байгааг анхаарч санаачдагатай ажиллах ёстой. Эрдэмбилэг гэдэг хүн ганцаараа зүтгээд хүч хүрэхгүй нь тодорхой асуудал.

    -Ард түмэн энэ нарийн асуудлыг мэдэхгүй худлаа “сенсаци”-лаад өнгөрлөө л гэсэн ойлголттой үлдэх байх даа?

    -Манай хувийн хэвшлийн бие даасан барилгын томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар энэ төслийг ажил болгоод хэрэгжүүлж болмоор юм шиг. Мэдээж бизнесийн зах зээлд өрсөлдөж буй компаниуд болохоор ашгийн төлөө богино хугацаанд барьж, зарах орон сууцны барилгуудад бүхий л анхаарлаа хандуулж байгаа байх л даа. Нөгөө талаас энэ төсөлд зориулах хөрөнгө бололцоо нь хүрэхгүй байж магадгүй. Тиймээс миний дээр хэлсэнчлэн, Монголын томоохон барилгын компаниуд сэтгэл, санаачилга гарган корпорацийн хэмжээнд , төр засгийнхаа дэмжлэгийг аван газраа шийдүүлээд хэрэгжүүлчихэж болох зүйл дээр санаачилга гаргахгүй байгаад л гутраад байгаа юм.

    -Энэ төслийг санхүүжүүлэн манай улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх сохирхолтой гаднын компаниуд байгаа болов уу?

    -Зөндөө байгаа. Гэвч манайхан ингэж гүйцэтгүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж чадахгүй байна. Тухайлбал, сангийн яам мөнгөгүй гэж хэлээд л гаргана. Баталгаа гаргаж өгч чадахгүй. Уг нь манай улсад наад зах нь нүүрсний асар их нөөц байна. Иймэрхүү нөөц, баялгынхаа өчүүхэн хэсгээр барьцаа тавиад гадныхнаар санхүүжүүлэн бариулчих менежмент алга. Дахин хэлэхэд санаачилга, сэтгэл дутаад байна. Зөвхөн өнөөдрийн ашгийг л харцгаах юм. Хойч ирээдүйд үлдэх соёлын өв уламжлал, өнөөгийн Монголын хөгжлийг илтгэх бүтээн байгуулалтаа анхаарахгүй байна. Өчнөөн олон жуулчинг өөртөө татна гэцгээж байгаа мөртлөө үндэстний гэсэн тодотголтой үзүүлж, сонирхуулах зүйлээ бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Түүгээр зогсохгүй дэд бүтэц, үйлчилгээний соёл, олон жуулчин хүлээж авах боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлуудаа анхаардаггүй. Үндэсний соёлын наандаад Нийслэл хотынхоо бэлгэ тэмдэг болохуйц 30-хан давхар барилга барьчихаж чадахгүй улсын нийслэл байна гэхээр үнэхээр харамсалтай санагддаг.

    -Та Монголын өнөөгийн бүтээн байгуулалт, барилгын салбарын ажлыг энэ чиглэлийн мэргэжилтний хувиар хэрхэн дүгнэж, ирээдүйг нь ямраар төсөөлдөг талаараа сонирхуулаач?

    -За энэ асуултад бас л нэг сонин хариулт өгье л дөө. Саяхан нэг Хятад хүн надтай ирж уулзсан юм. Анх удаагаа Монголд ирж байгаа хүн байна лээ. Тэгээд, “Би хэдийгээр хятад хүн боловч эзэн Чингис хааныг биширч, хүндэтгэж явдаг. Тэр ч утгаараа танай улсыг зорьж, онгоцноос буух хүртлээ сэтгэл их хөдөлж, догдолж байлаа. Нийслэл хот нь лав үнэхээр гайхамшигтай, алт, мөнгөн купол /бөмбөгөр/ орой бүхий байшингуудтай, олон тооны ордон, музей, үзмэрүүдтэй, хаант улсын үеийн үндэстний хэв шинж, имижийг агуулсан уран барилгуудтай сүрлэг хот байх даа гэж төсөөлж байлаа. Гэтэл Оросын нэг захын мужийн жижигхэн хотод ирчих шиг санагдсан. Их гайхсан. Эндээс монголжуу зүйл олж харах боломжгүй байсан. Хаанахын хот вэ гэж сэтгэлээр унасан” гэж ярьсан юм. Үүнийг би шүүмжлэл гэж ойлгосон. Гэхдээ тэр хүний харамсал бас мэдрэгдэж байсан. Манай улсын өнгө төрх харийнханд ингэж л харагдаж байна. Энд би мөн л нэгдсэн бодлогын талаар хөндөх гээд байна л даа. Хотын ерөнхий төлөвлөлтөд түүхчид, уран бүтээлчид, гаднын зөвлөхүүд ялангуяа архитектор дизайнеруудыг оролцуулахгүй байна. Зөвхөн мөнгөтэй захиалагч бүхнийг шийдвэрлэснээрээ хот өөрийн гэсэн имиж, тодрхойлолтгүй хот болж хувирна. Хатуухан хэлэхэд манай улсын нийслэл хоёрдмол утгаараа бохирдсон.

    -Таны бодлоор нийслэл хотоо яаж өөрийн гэсэн өвөрмөц имижтэй болгон өөрчлөх вэ?

    -Миний бодлоор шинэ дагавар хотуудыг байгуулан хөгжүүлэх нь зүйтэй. Түүнийг дагасан эдийн засгийн бүсүүд бий болон хөгжих ёстой. Түүнээс Улаанбаатар хотын хувьд бол өөрчлөгдөн хөгжих боломж нэгэнт байхгүй. Анхнаасаа 400 мянган хүнд зориулсан дэд бүтэцтэйгээр төлөвлөгдсөн хот учраас сэргээн засварлана гэхээс шинээр барьсан нь илүү бодитой юм. Хөрөнгө зардлын хувьд ч тэр. Дагавар хотууд нь эдийн засгийнхаа чиглэл чиглэлээр хөгжөөд явдаг жишиг бий.

    -Гаднын алдартай архитекторуудаас хэнийг онцлон бишрэн хүндэтгэж, бүтээл байгууламжийг нь дурсах дуртай вэ?

    -Гаднын орнуудад үнэхээрийн гайхамшигтай архитектурын байгууламжууд олон байгаа. Тэдгээрийг бишрэн бахдахын сацуу өөрийнхөө улсын архитектурын хөгжлийг, бодлогын алдаа зэрэгт харамсч явдаг. Саяхан би Итали яваад ирсэн. Итали улс дээр миний хэлсэнчлэн архитектурыг урлагийн бүтээл, түүх болгон үлдээдэг гайхамшигтай орон. Саяхан болж өнгөрсөн нэгэн жишээг сонирхуулмаар санагдлаа. Казакстан Улс Ромд элчин сайдын газраа барихаар хотын захиргаанаас газар хүссэн байна л даа. Ингээд хотын захиргаанаас гаргаж өгсөн газарт барилгын ажил эхлүүлэхээр суурийн малтлага хийж эхэлтэл янз бүрийн урлагийн бүтээл, уран барилгын туурь гарч ирсэн байгаа юм. Казакстанууд энэ талаар хотын захиргаанд мэдээлэхэд тэд яаралтай арга хэмжээ авч, казакстануудаас уучлалт хүсэн тухайн газраа буцаан авч оронд нь өөр газрыг үнэгүй өгч байгаа юм. Тэгэхээр урлаг, түүх соёлынхоо төлөө амиа тавьж хөрөнгө зардал үл хайрлан босгож сэргээдэг авч үлддэг тийм сайхан түүх соёлоо дээдлэн шүтдэг сэтгэлгээ манайханд дутагдаад байна. Мөнгийг шүтэхээсээ илүү урлаг соёл, түүхээ дээдлэн биширдэг ард түмэн юм байна гэдгийг италичуудаас сая мэдэрч бахархах сэтгэл төрж байв. Тэд хэдэн мянган жилийн өмнөх архитектурын бүх барилга байгууламжаа сэргээн засварлаж, авч үлдэж чадсан байна. Ийм байх соёлыг суулгахын тулд ёс суртахуунтай байж, зөвхөн өнөөдрийн ашиг харсан эд баялгийн төлөөх учир утгагүй өрсөлдөөнийг зогсоож чадвал бид шинэ хотын талаар ярьж болно. Нэмж хэлэхэд, дэлхийн томоохон улсын жишгээр хотуудаа чиглэлээр нь байгуулан хөгжүүлэх нь хамгийн зөв ирээдүй гэж харж байна. Нэг хот нь төр захиргааны удирдлагын хэсгийн, нөгөөх нь зөвхөн урлаг соёлын, үйлдвэрийн, хөдөө аж ахуй түүхий эдийн ложистикийн гэх мэтээр эдийн засгийн хөгжилтэйгөө уялдаж явах ёстой.

    -Таныг бас нэлээд олон байгууллага, томоохон компаниудын логог зурсан тэр дундаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн эмблемийг бүтээсэн гэдгийг мэднэ. Гэтэл машины лого зурсан талаар бас сонссон юм л даа. Энэ нь хаанахын ямар машины лого юм бол?

    -Манай “Хаус Дизайн” гэдэг компани чинь шууд утгаараа дизайны байшин гэсэн үг. Тэгэхээр бүх төрлийн дизайныг хийдэг болно гэж анхнаасаа бодож ийм нэр өгч байлаа. Зөвхөн барилгын дизайн биш өөрийнхөө үндсэн мэргэжил болох үйлдвэрлэлийнхээ дизайны ажлыг орхигдуулахгүй байхыг хичээдэг. Монгол Улс эрт орой хэзээ нэгэн цагт үйлдвэржих л байх л даа. Сая Итали явахдаа 20 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулаад монгол залуусаа хот, хөдөө гэлтгүйгээр авьяас чадварыг нь нээж Италийн дизайны сургуулиудад суралцуулах зарчмын тохироонууд хийж ирлээ. Бид өөрсдийгөө бодохоос илүү хойч үедээ чиглэсэн бодлогуудыг түлхүү анхаарах хэрэгтэй байгаа юм л даа. Энэ ч утгаараа сурч боловсрох замыг нь зааж, тусалж дэмжих ажлыг давхар эрхэлж байгаа. Энэ далимаараа Европын Luxury брэндийн автомашины үйлдвэрүүдтэй уулзаж ярилцсан. Энэ төрлийн автомашинууд дээр Чингис хаан гэдэг лого байж болох талаар тохироонууд хийж ирсэн. Үйлдвэрлэл дизайны хослолыг дэлхийн топ брэндүүдтэй холбож явах нь зөв юм байна гэсэн концепция-г гаргаад явж байгаа.

    -Та бид хоёрын яриа нэлээд албаны байдлаар өрнөсөөр өндөрлөх нь. Уран бүтээлч хүн гэдэг нэг л тааварлашгүй, ер бусын эгэл бус ертөнц юм шиг санагддаг. Таны дотоод сэтгэл рүү бага зэрэг өнгийж болох уу. Өөрийгөө бага зэрэг илэрхийлээч?

    -Дотоод сэтгэлийнхээ талаар өөрөө илэрхийлэх нь хэцүү. Заримдаа би ч өөрийгөө танихаа больчихдог. Хүмүүс намайг хэрхэн илэрхийлдгээр дүгнэгдэх бас нэгэн талтай. Харин өөрөө өөрийгөө илэрхийлбэл сайн, муу Эрдэмбилэг гэдэг хоёр хүний тэмцэл миний дотор өрнөдөг гэж боддог. Мэдээж сайн тал нь илүү дийлээсэй гэж хүсч, эрмэлзэж явдаг. Түүнээс өөгүй өндөг шиг төгс хүн бол би биш. Ямар нэг зүйлийг бүтээх гэж хичээж яваа нэгэн. Энэхүү хичээл зүтгэлийнхээ явцад зарим нэг хүн, ойр дотныхныхоо сэтгэлийг гонсойлгох, бахдаж баярлуулах зүйл ч гардаг байх. Найз нөхөд, гэр бүлийн хувьд ч тэр. Энэ нь ажилдаа хэт улайрах, донтох үед ялангуяа уран бүтээлч нарт түгээмэл тохиолддог нийтлэг зовлон юм шиг байна лээ. Гэхдээ гэр бүлийн хүн маань бас уран бүтээлч болохоор намайг харьцангуй сайн ойлгодог.

    -Өнөөгийн нийгэм, залуусын талаарх таны дүгнэлт?

    -Одоогийн залуус гэдэг бид нар л гэсэн үг. Бид ч ялгаагүй залуу байхдаа алдаж, онож л явсан. Одооны залуус болохгүй, би гэж ярих дургүй. Аль ч нийгмийн бүх л залуус тухайн үеийн нийгмээ дагаж оршин тогтноно. Залуус маань аливаа зүйлд тэвчээртэй, хүлээцтэй, том зорилгуудтай байх хэрэгтэй. Дутагдалтай зүйлс мэдээж бий. Гэхдээ түүнийг нь тэдний буруу гэхээсээ илүү нийгмийн байдалтай холбож ярих хэрэгтэй болов уу.

    -Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ гэдэг уламжлалт асуултыг асуумаар санагдлаа. Жаахан улиг болсон асуулт хэдий ч хүн бүрийн хариулт сонирхолтой л байдаг?

    -Чөлөөт цаг гарвал уран зургаа зурдаг. Гэхдээ яг одоогийн байдлаар уулзалтууд, хурал, гадуур хөөцөлдөх ажил маш их байгаа болохоор өөртөө чөлөөт цаг гаргаж чадахгүй л байна. Гадуур ажил хөөцөлдөхөд цагийг маш ихээр үрэх шаардлагатай болдог нь харамсалтай.

    -Таны зурах чадвар багынх уу. Удам дамжсан авьяас бий юу?

    -Аав маань эмч мэргэжилтэй мөртлөө ажлынхаа хажуугаар шүлэг, дууны үг бичдэг, дүрслэх урлаг сонирхдог урлагийн мэдрэмж өндөртөй хүн байсан. Ээжийн талаас зураач удамтай. Миний хувьд багаасаа л зураг их зурдаг үзсэн киногоо төсөөлөн дүрд нь хувирч тоглох дуртай хүүхэд байсан. Багын л урлагт дуртай, мэдрэмжтэй хүүхэд байсан болохоор эцэг, эх маань багаас нь энэ чиглэлийн дугуйланд дараа нь дүрслэх урлагийн сургуульд оруулсан болов уу.

    -Таны амьдралдаа баримталдаг зарчим, хэлэх дуртай үг юу бол?

    -За юу ч гэмээр юм бэ дээ. Бүгд л тэгж асуудаг. Иймэрхүү асуултад хариулах заримдаа төвөгтэй ч юм шиг санагддаг. Гэхдээ сүүлийн үед Бүх зүйл ард үлдэнэ гэдэг үгийг л хэлэх дуртай болоод байна даа.

    Эх сурвалж: https://www.facebook.com/barilga.hugjil/

  • Crowdfunding Platforms ОЛОН НИЙТИЙН САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖУУД

    Бусдын сэтгэлийг догдлуулж чадах гайхалтай санаагаа танилцуулаад, урьдчилаад хөрөнгө оруулалт аваад бусадтай хамтран ажиллах тогтолцоог бий болгож буй олон нийтийн санхүүжилтийн системүүдээр дамжуулж дэлхий дээрх гайхалтай санаанууд бодит бүтээгдэхүүн болсоор байна.

    Харин танд ямар санаа байна вэ?

    Доорх системүүдийг ашиглахдаа:

    kickstarter.JPG

    https://www.kickstarter.com/

    Үе шат

    1. Төслөө байршуулна. Таны төсөл байрлах хуудсанд ВИДЕО байх ба төслөө оновчтой тодорхой тайлбарласан байх шаардлагатай.
    2. Эргэх холбоо. Найзуудтайгаа feedback үүсгэ. Төсөл бүрэн хэрэгжсэний дараа хөрөнгө оруулагчдад хувь урамшуулал өгнө
    3. Дэлхий нийтэд төслөө түгээ. Төслийн явцад хүмүүсийн асуулт, сэтгэгдэлд хариу өгч update хийж явах хэрэгтэй.
    4. Санхүүжилтийн явцыг хяна. Энэ нь хэзээ, хичнээн хүн хөрөнгө оруулж байна, хэр хэмжээний мөнгө цугларсан бэ гэдгийг та дэлгэрэнгүй харж болох юм.
    5. Таны төсөвлөгдсөн хөрөнгө бүрдлээ. Дараа нь яах вэ?
    6. Хөрөнгө оруулагчидтайгаа холбоотой бай.
    7. Тэдэнд талархал илэрхийлж, урамшуулал өгөөрэй!

    Төлбөр

    Цугласан нийт мөнгөн дүнгийн 5% – Kickstarter-н шимтгэл

    Төлбөрийн үйл ажиллагааны шимтгэл 3% + $0.20 AUD per pledge.

    Pledges under $10 have a discounted micropledge fee of 5% + $0.05 AUD per pledge

    Видео: (Энд төслийн түүхийг өгүүлнэ)

    • Өөрийгөө болон төслийн баг хамт олноо танилцуулсан байна.
    • Төслийнхөө замналыг танилцуулах нь зүйтэй. Өмнө нь хийж байсан оролдлого, төсөлтэй холбоотой хуучны зураг, судалгаа зэргээсээ хуваалцах нь туршлагатай нөхдийн сайшаах давуу тал болно.
    • Төслөө бүрэн хэрэгжүүлэхэд юу төлөвлөж байгаа, хэдий хугацаанд юу хийх тухайгаа илэн далангүй хуваалцана.
    • Төсөвлөсөн хөрөнгөө багтаан дурдаарай.

    Төрөл:

    Art, Comics, Crafts, Dance, Design, Fashion, Film & Video, Food, Games, Journalism, Music, Photography, Publishing, Technology, Theater

    Онцлог:

    “Бүрэн эсвэл огт үгүй” гэдэг зарчмаар явна. Төсөв тань тогтоосон хугацаандаа бүтэн бүрдсэн бол санхүүжилтээ авна. Дутуу бол та ямар ч мөнгө авалгүй гэртээ харина.

    indiegogo.JPG

    https://www.indiegogo.com/

    Дараах 4 чиглэлээр оролцоно:

    • Хувь хүн: Та өөртөө аль эсвэл дуртай зүйлдээ, мөн амьдралынхаа тэмдэглэлт баяруудад зориулан мөнгөө өсгөх боломжтой.
    • Бүтээлч төсөл: Урлаг уран бүтээлийн чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэх. Кино хийх, цомог бүтээх гэх мэт.
    • Бизнес төсөл: Шинэ бизнес эхлэх, шилдэг бүтээгдэхүүн гаргах зэрэгт дэмжлэг авах.
    • Ашгийн бус төсөл: Сайн үйлсэд хүмүүсийг нэгтгэх.

    Төслийн бүтэц:

    1. Агуулга: Сайхан сэтгэгдэл төрүүл. Ажлынхаа зорилгыг танилцуулах ба илүү ихийг сурахын тулд хүмүүсийг өөртөө тат. Үндсэн мэдээлэл маань цахим талбар, компанийн карт мөн хайлтын систем дээр ажлыг тань танилцуулсан байна.
    2. Түүх: Салбартаа мэргэшсэн хүмүүс байгаа тул төслийнхаа тухай байж болох хамгийн их хэмжээнд нь өгүүл. Хөрөнгө оруулагчдын сэтгэлийг хөдөлгөх элементүүдийг оруулж, та өөрийгөө танилцуулна. үнэнч тууштай ажиллахаа харуулсан (юунд ч дийлдэшгүй, зорилгоосоо няцашгүй) , үр өгөөжтэй (олон зүйлийг хүнд өгсөн) мөн товч бөгөөд тодорхой байвал таны төсөл сайн болжээ гэж болно.
    3. Төсөв: Төсөвлөгдсөн хөрөнгийн тухай мэдээллийг та бидэнд ирүүлнэ. Төсөв бүрдүүлэх хэлбэр, хүлээн авагчийн төрөл зэргээс хамаарч олон сонголт байдаг.
    4. Баг: Таны гол хамтрагч хэн бэ? Түүний тухай мэдээллийг оруулна. Тэгснээр бид хамтран ажиллахад ямар нэгэн саад гарвал эргэн холбогдох юм. Тэрхүү мэдээлэл олон нийтэд харагдахгүй, тарахгүй байх болно.
    5. Нэмэлт: Төслийг тань идэвхжүүлэх нэмэлт зүйлс, онцлог давуу талыг оруул
    6. Perks: хөрөнгө оруулагчдад өгч буй урамшуулал юм

    Төрөл:

    Animals, Art, Comic, Community, Dance, Design, Education, Environment, Fashion, Film, Food, Gaming, Health, Music, Photography, Politics, Religion, Small Business, Sports, Technology, Theater, Transmedia, Video / Web, Writing

    Хөрөнгө цуглуулах 2 нөхцөлтэй:

    Flexible Funding (keep what you raise)

    Fixed Funding (all-or-nothing)

    9% -н шимтгэл

    ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ОРУУЛАХАД АНХААРАХ

    (Энд төслийн түүхийг өгүүлнэ)

    • Өөрийгөө болон төслийн баг хамт олноо танилцуулсан байна.
    • Төслийнхөө замналыг танилцуулах нь зүйтэй. Өмнө нь хийж байсан оролдлого, төсөлтэй холбоотой хуучны зураг, судалгаа зэргээсээ хуваалцах нь туршлагатай нөхдийн сайшаах давуу тал болно.
    • Төслөө бүрэн хэрэгжүүлэхэд юу төлөвлөж байгаа, хэдий хугацаанд юу хийх тухайгаа илэн далангүй хуваалцана.
    • Төсөвлөсөн хөрөнгөө багтаан дурдаарай.

    Агуулгыг орчуулж бэлтгэсэн: Б.Цэцэгбаяр http://creativemongolia.com/tsetsegbayar/

  • ЧҮРЭГИЙН ДУУЛАЛ

    ЧҮРЭГИЙН МӨХӨЛ

    (2D анимайшн)

    Чүрэ дайчин баатар аав ээждээ үнсүүлээд,

    Тэнгэртэйгээ харьцаж ангийн олз омгоо даатгаад

    Чүрэ дайчин баатар анд мордоно

    Ан авлаж олз омог ихтэй байна

    Нум сумаараа хөгжимдөн тоглоно

    Бүжиглэн цэнгэнэ

    Нум сумандаа утас татаж хөгжимдөн тоглож

    Нум сум нь Алтай ятга болж хувирна

    Морин дээрээ алтай ятгаа тоглон давхина

    Гэнэт тэнгэр харанхуйлж харийн дайчид довтлон орж ирнэ.

    Чүрэ хүү бүх хүчээрээ тулалдан дайтаж

    Ялагдаад ирмэгцээ, дайтахаа больж

    Алтай ятгаараа тоглож эхлэнэ

    Алтайн аялгууд уярсан дайснууд аялгууг сонсон түр амсхийнэ.

    Энэ үед ятгын аялгуугаар

    Тэнгэрээс эцэг өвгөдийн сүнс бууж ирж

    Чүрээ баатрыг хамгаалан тулалдах хэдий боловч

    Дайсны бөөн хар хүч буун орж ирнэ

    Чүрээ хүчин мөхөсдөж

    Ятга хөгжмөө хамгаалан нас барна

    Дайчин баатрын хүчирхэг байдлыг харсан дайснууд хэдий дайсэн хэдий ч

    Чүрэ баатрын толгой доор нь Ятгыг нь дэрлүүлж хүндэтгэлтэйгээр оршуулна

    Оршуулах үед Чүрээгийн сүнс тэнгэрт залрана

    Тэнгэрт өвөг дээдсийнхээ сүнстэй хамтдаа

    Алтай ятгаа тоглож баясан цэнгэнэ.

    Тэнгэрээс буух аялгуу дэлхий ертөнцийг бүрхэн цууриатна

    Дагваны Ганпүрэв, Жамсранжавын Лувсандорж

    ЧҮРЭГИЙН ДУУЛАЛ

    Алтай ятгын эзэн Чүрэ баатрын дуулал оршвой

    1

    Тэнгэртээ бид ивээгдээд

    Тэнгэрийн яаялага сонсогдоно

    Ятгын чавхдасыг салхи мэт сугсарсан

    Язгуур дээд туулиа дээдэлье ээ, дээдэлье ээ

    2

    Орчлон ертөнцийн жамыг бясалгаад

    Оргүй хоосноос яаялага урснаа

    Нэл оршихуйн цулыг долгилуулж

    Яая Огыл тууль нь урсна аа, урсна аа

    3

    Байгаль эхдээ сүслэн зальбираад

    Баясал цэнгэлээр яаялага бялхана

    Будант хорвоогийн үнэнийг өгүүлэх

    Баатар эрсийн ятга дуурьсна аа, дуурьсна аа

    4

    Өвөг дээдсийн ухааныг бишрээд

    Өнө мөнхийн сүнсээр эрчилнэ

    Буурал өвгөдийн түүхийг хуучилах

    Яая Огыл тууль нь сонсогдоно оо, сонсогдоно оо

    5

    Өвөг дээдсийн соёл нь агуу юм

    Үеийн үедээ сүслэн дээдлэе дээ

    Амгалан жаргалыг дүүргэн баясгаад

    Алтай ятгаа даянд дуурьсгана аа, дуурьсгаяа аа

    6

    Уул усны савдагууд баясаад

    Ухаант өвгөдийн сэтгэл уужраад

    Анирлах сэтгэлээ дүүргэн хөглөөд

    Алтай ятгаа дээдлэн залъя даа, залъя даа

    Хурай, хурай, хурай

    Энэ бүтээл нь Дагваны Ганпүрэвийн санаачилсан “Алтай ятга” төслийн өмч болно.
    https://www.facebook.com/Altaiyatga/

  • SOCIAL LIFE ENTERTAINMENT НЭВТРҮҮЛЭГ

    SOCIAL LIFE

    ENTERTAINMENT НЭВТРҮҮЛЭГ

    Нэвтрүүлгийн нэр

    SOCIAL LIFE ENTERTAINMENT НЭВТРҮҮЛЭГ

    Товч танилцуулга

    Сошл медиа хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болоод байна. Хүн өдөрт дунджаар 2-3 цагийг сошл орчинд өнгөрүүлж байна. Сошл орчинд найз нөхөд, ажлын хамт олон, хамаатан садан, хөрштэйгээ харилцахаас гадна мэдээлэл авах, кино, видео, фото агуулга үзэх, чөлөөт цаг, зугаацах хэрэгсэл, мэдэхгүйгээ асуух, бараа бүтээгдэхүүн олж авч, худалдан авалт хийх өдөр тутмын хэрэгсэл болоод байна.

    Монгол Улсад 600,000 гаруй хүн интернэтийг идэвхитэй ашиглаж байна. Бид сошл орчныг өдөр тутмын амьдрал, бизнесдээ бүтээлчээр зөв ашигласнаар өөрсдийн бараа бүтээгдэхүүн, бизнесээ бусдад таниулах, хамтран ажиллагчаа олох, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх, өөрийгөө хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

    Үүнтэй холбогдуулан Facebook, twitter болон сошл орчинд нийгмийн сонирхолын бүлгүүд маш их идэвхитэй байдаг болжээ. Энэ группүүдийн явуулж байгаа сонирхолтой үйл ажиллагаануудад тулгуурлан нэвтрүүлэг бэлтгэсэнээр нийгэмд олон эерэг мэдээллийг түгээх боломжтой юм.

    Зорилго

    Facebook орчинд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг групп, хуудсуудын зохион байгуулж байгаа спорт, чөлөөт цаг, олон нийтийн болон хүмүүнлэгийн үйл ажиллагаануудтай хамтарч нийгэмд эерэг мессеж, урам зориг өгөх зорилготой.

    Түлхүүр үг

    FACEBOOK COMMUNITY

    ЦАХИМ АМЬДРАЛ

    ЦАХИМ ХҮЧ

    ЗАЛУУСЫН ШИНЭ ДАВАЛГАА

    Уран бүтээлийн төрөл

    Хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлэг

    Нэвтрүүлгийн хугацаа

    45 минут

    Давтамж

    7 хоногт 1 дугаар

    Үргэлжлэх хугацаа

    1 жилд 48 дугаар

    Нэвтрүүлгийн бүтэц

    Сонгосон групп, хуудасны үндсэн үйл ажиллагаа 15 мин/30%

    Тухайн үед зохион байгуулж байгаа үйл ажиллагаа 15 мин/30%

    Үүсгэн байгуулагч, админы яриа 8 мин/22%

    Хамтран ажилладаг байгууллага, хувь хүн 7мин сек/18%/

    Жич: Энэхүү нэвтрүүлэг нь санаа, төслийн хэмжээнд байгаа бөгөөд цаашид санааг хөгжүүлэн ашиглах боломжтой.

  • ДЭМ Гарааны бизнесийг дэмжих үйлчилгээ

    Хямрал бидэнд том боломжийг нээж, Монгол залуус өөрсдийн чадвар, үндэсний давуу талдаа тулгуурлан баялаг бүтээх нь зөв сонголт гэдгийг ойлгож салбар бүрт өрнүүн санаачлага, ажлууд хийгдэж эхэллээ. Санаагаа бүтээгдэхүүн болгож зах зээлд амжилттай гаргаж ирэхийн тулд та бүхэнд чиглүүлэгч, зөвлөх, ДЭМжлэг хэрэгтэй.

    Шинээр бүтээгдэхүүн бизнесээ хөгжүүлж байгаа бүтээлч хүмүүст,

    – Бид хэрэглэгчид таалагдаж зарагдахуйц зөв бүтээгдэхүүнээ хийж байгаа болов уу

    – Бүтээгдэхүүнээ оновчтой хөгжүүлж зорилтот хэрэглэгчиддээ хэрхэн борлуулах вэ

    – Бага зардлаар ажлаа хэрхэн эхлүүлэх вэ

    – Сурталчилгаагаа хэрхэн хийх вэ?

    – Манай зах зээл, худалдан авагчид ямар хүмүүс байх вэ

    – Баг хамт олноо хэрхэн хөгжүүлэх вэ зэрэг асуулт тулгардаг.

    Эдгээр асуултанд хариулт авч, бүтээгдэхүүний давуу тал, агуулга танилцуулгаа зөв хөгжүүлж, ПР, мессежээ тодорхойлсны дараа сошиал орчныг ашиглан хэрэглэгчидэд бүтээгдэхүүнээ хүргэж борлуулалтыг нэмэгдүүлэх үйлчилгээг эхлүүллээ.

    БОРЛУУЛАЛТЫН ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ

    Зах зээлээ мэдэрч сошиал орчныг ашиглан зорилтот хэрэглэгчидэд бүтээгдэхүүнээ хүргэж борлуулалтыг нэмэгдүүлэх арга зам.

    БҮТЭЭГДЭХҮҮН, АГУУЛГА ХӨГЖҮҮЛЭЛТ

    Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бүтээгдэхүүнээ зөв хөгжүүлж, мессеж, танилцуулга мэдээллээ хамтран боловсруул.

    СОШИАЛ МЕДИА, ПР, СУРТАЛЧИЛГАА

    Зар сурталчилгааны агуулгаа боловсруулан сошиал сувгаар дамжуулан сурталчилгаагаа оновчтой хүргэх боломж.

    info@creativemongolia.com
    http://creativemongolia.com
  • HR COLLEGE

    ХҮНИЙХЭЭ АВЪЯАС БИЛГИЙГ ТАНЬЖ, БАЙРЫГ НЬ ОЛЖ, ХЭРХЭН ӨНДӨР БҮТЭЭМЖИД ХҮРЭХ ВЭ?

    Бизнесээ хөгжлийн шинэ шатанд гаргахыг зорьж байгаа жижиг дунд бизнесүүдэд зориулж “оновчтой стратегийн томьёолол, тохирсон цомхон бүтэц, удирдлага бүр хүний нөөцийн менежер” гэсэн Minimalist approach загварыг боловсруулан хүргэж байна.

    Хүний нөөцөө зөв төлөвлөж, бүрдүүлж, зохион байгуулж, удирдах аргазүйн сургалтыг хүний нөөцийн салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн, зөвлөхүүд удирдана.

    СУРГАЛТЫН АГУУЛГА, СУРГАГЧ БАГШ

    – Хүний нөөцийн удирдлагын чиг хандлага, ХНУ ба байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ, Байгууллагын соёл | Ph.D, Prof Г.Тэгшбүрэн (Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн тэргүүн, Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Скайтел групп, Блью Мон групп зэрэг корпорациудын хүний нөөцийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлсэн, Монгол удирдагчдыг хөгжүүлэх “Топ менежер”, “Бест менежер”, “Залуу менежер” хөтөлбөрийг санаачлан боловсруулан хэрэгжүүлсэн)

    – Шилдэг ажилтанг сонгож урт хугацаанд тогтвортой ажиллуулах, Карьерийн удирдлага | М.Дэлгэрцэцэг (MCS Группийн Хүний Нөөцийн Газрын Захирал)

    – Ажлын байрны шинжилгээ, Гүйцэтгэлийн менежмент | Б.Болормаа (Төрийн банкны Хүний нөөцийн газрын Сургалт хөгжлийн албаны Захирал)

    – Хүний нөөцийн ёс зүй, Хөдөлмөрийн харилцаа | Н.Цогжавхлан (Компанийн Засаглалын Шинжилгээний Хүрээлэнгийн Гүйцэтгэх Захирал)

    – Хүний нөөцийн мэдээллийн систем | Н.Жавхлан (IT Zone Компанийн Хүний Нөөцийн Бизнес хариуцсан Захирал)

    – Хамт олноо идэвхижүүлж, оролцоогоор удирдаж баг бүрдүүлэх олон улсын стандартын арга зүй | Ж.Лувсандорж (Teamwork& Teamplay Mongolia гүйцэтгэх захирал, сургагч багш)

    Хөтөлбөр: 10 өдөр | 40цаг (Гэрчилгээ олгоно)

    Сургалтын төлбөр: 399.000₮

    BlueMon Center 9 давхарт, Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн байранд болно.

    Бүртгүүлэхийг хүсвэл 77112050 утас болон https://www.facebook.com/inhrMN/ хуудсаар холбогдож сургалтын төлбөрөө төлж бүртгэлээ баталгаажуулна уу.

  • Оньсон тоглоом

    Манай ард бол түмэн хамгийн олон оньсон тоглоом зохиосон ард түмний нэг билээ

    “Хүнийг таних гэвэл нөхрийг нь хар, хүүхдийг таних гэвэл тоглоомыг нь үз” гэсэн мэргэн үг бий. Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюун ухааныг саруул уужим болгон хүмүүжүүлэх ардын тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ. Түүний нэг нь Монголчуудын хэдэн зууны турш өвлөж ирсэн оюуны бүтээл болох оньсон тоглоом юм.

    togloom1

    Оюун задлах оньсон тоглоомоор Монгол дэлхийд тэргүүн байранд орно. Үүнээс зөвхөн “Модон зангилаа” хэмээх цуврал оньсон тоглоомыг 24, 48, 120 мод эвлүүлэн зангиддаг нь Рубикийн шооноос илүү оюун ухаан шаардах юм. Түүнчлэн Шамбалын түлхүүр гэж нэрлэдэг 7-9 төмөр цагирагаар хийсэн 681 үйлдлээр орж гардаг тоглоомыг онцлон нэрлэж болно. Мөн түүнээс гадна оньсон тоглоомд: цахилдаг зангидах, сампин зангидах, мөн тод төмөрлөгөөр үйлдсэн , угсрах, эвлүүлэх, зангидах, задруулах, гаргах наадгай гэх мэт олон төрлийн оньс байна. Оньслох тоглоомд даруулах, шургуулах, давуулах, дагуулах, ороох, углах, өшиглүүлэх, тээглүүлэх, нэхээс, сүлжээс зэрэг гол үйлдлүүд байна.

    144 модны задаргаатай оньсон тоглоом

    543_2045

    “Очир сахиус” оньсон тоглоом

    Ахмад сурган хүмүүжүүлэгч Л.Бавуу “Модон зангилаа” нэртэй оньслох урлагийн сонирхолтой үзэсгэлэнд тавигдаж байсан нийт 32 бүтээлээс хамгийн олон модны задаргаатай нь “Очир сахиус” нэртэй оньсон тоглоом байсан ба жаахандай хэмээх зургаан модны оньсон тоглоомыг баяжуулж, дөрвөн модоор эхлээд 28 мод болгосны дараа нэг түгжээд дараа нь 52 мод болгож дахин түгжих гэх мэт дарааллаар явсаар 144 модоор энэ тоглоомыг бүтээжээ.

    Монгол түлхүүр тоглоом

    Манай ард түмний дунд үе дамжиж түгэн дэлгэрсэн олон гайхамшигт тоглоом, наадам байдгийн нэг нь “Монгол түлхүүр” хэмээх төмөр утсан тоглоом юм. Монгол түлхүүр тоглоом нь төмрөөр уралсан цагирагт түлхүүр тоглоом юм. Олон хэлхээ хэлбэр бүхий цаграгны цоожыг ямарч багаж хэрэгсэлгүйгээр тайлснаарай нарийн ухаан уралдуулсан түргэн сэтгэх чадамгай амь биеэ аврах зориулалтаар монгол түлхүүр тоглоомын нууц нь юм. Нэгэн домогт өгүүлснээр, энэ дэлхийд амьдарч байгаа хэн боловч хорвоогоос халихдаа тамын оронд заавал хүргэгддэг гэнэ. Тамын орон нь газрын гүнд орших бөгөөд 9 үетэй, үе болгонд нь өөр өөрийн гай зовлон тохиолдоно. Тухайлбал, хамгийн гүнд есдөх үе нь халуун там, түүний дараа хүйтэн там, тэгээд цангах, өлсөх мэтчилэн янз бүрийн гай зовлонг туулсаар нэгдэх үед ирэхэд хаалгыг нь энэ тоглоомтой яг адил хэлбэр, хийцтэй цоожоор цоожилсон байдаг. Энэ цоожийг төмрөөр маш бат хийсэн тул ямар ч багаж хэрэглээд нэмэргүй, харин цэцэн цэлмэг оюун ухаантай, ажигч гярхай, уйгагүй хөдөлмөрч хүн түүнийг гаргаж чадах учиртай. Цоожийг гаргаж чадсан нь тамаас бүрэн суллагдаж диваажингийн оронд очиж жаргалтай сайхан амьдарч байхад, гаргаж чадаагүй нь тэндээ хоцорч тэр олон гай зовлонг дамжин эргэлдсээр байдаг ажээ.

    d0bed18ed183d0bdd182d2afd0bbd185d2afd2afd180

    Энэ тоглоомын цагираг бүр нь арын цагиргаа сүвлэн гарч загасны хайрс мэт хоорондоо холбогдсон нь тамын орон 9 үетэй, тэдгээрийг заавал дамжин гардаг гэсэн санааг илэрхийлжээ. Монгол түлхүүр тоглоом нь цоож, түлхүүр гэсэн 2 хэсэгтэй. Цоож нь цагираг, хөндлөвч, ялтас төмрөөс бүрддэг байхад түлхүүр нь ганц битүү зууван гархи байна. Түлхүүр цоож хоёр хоорондоо хэлхэгдэж байж цоож нь түгжигддэг, саланги болмогц цоож гардаг байхаар зохиомжлогджээ. Цоожноос түлхүүрийг суллан аваад, анхны байрлалд нь оруулж дахин угсрахад тоглоомын зорилго оршино. Түлхүүрийг суллаж гаргах, дахин угсрахдаа үйлдлийг заавал нэгдүгээр цагиргаас эхлэнэ. Хэлхээнд хамгийн эцсийн 2 цагиргийг үлдээсэн тохиолдолд арын цагиргийг доош унагааж түлхүүрээс бүрэн суллана. Дараа нь үлдсэн 8 цагиргаа бүгдийг нь түлхүүрт дахин угсарч өмнөөс нь эхлэн доош унагасаар мөн эцсийн хоёр цагиргийг үлдээж арын цагиргийг доош унагааж түлхүүрээс бүрэн суллах замаар түлхүүрийг гаргана. Есөн цагирагтай тоглоомноос түлхүүрийг гаргахдаа 341 үйлдэл хийнэ. Мөн тийм тоотой үйлдэл хийж анхны байрлалд нь буцааж угсарна. Түлхүүрийг цоожинд буцааж хийхдээ хэлхээнд нэг цагираг байх тохиолдолд түүний арын цагиргийг дороос нь дээш өмсгөн өлгөж түлхүүрт оруулах замаар хийнэ.

    Уран ээдрээт тоглоом

    Энэхүү тоглоом нь хонин холбоо, богцны уяа, хос дөрөө холбох, салгах, аргамжаанаас биеэ салгах, тэмээн тушаа, есөн нүх, бөгж нийлүүлэх,чөдөр зангилаа, уур нүдүүр холбох, салгах зэргээр монгол ахуй амьдрал үргэлж хэрэглэсээр ирсэн нь амьдрах чадварыг шаламгай сургадагаарай онцлогтой тоглоом юм.

    d18dd18dd0b4d180d18dd18d

  • Team Work& Team Play СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ

    СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР (2 өдөр, 16 цаг)
    /Гэрчилгээ олгоно/

    ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИУДЫН СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД АШИГЛАГДДАГ, БАГИЙН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛЖ БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЖ, БАГ ХАМТ ОЛНОО ИДЭВХИЖҮҮЛЭХ АРГА БАРИЛЫГ ЭЗЭМШҮҮЛЭХ олон улсын сургалт.

    – Хамт олноо идэвхижүүлж, уур амьсгалыг нэгтгэмээр байна уу?
    – Багийнхаа эерэг хандлага, оролцоог нэмэгдүүлээр байна уу?
    – Сургалт, өдөрлөг үйл ажиллагааг шинэлэгээр зохион байгуулмаар байна уу?
    Удирдагч, хүний нөөцийн менежер, сургалтын менежер, маркетингийн менежер, зохион байгуулагч, дасгалжуулагчид, багш, удирдах арга барилаа шинэчлэхийг хүсэгчидэд зориулав.

    Хөтөлбөр: 2 өдөр | 16 цаг
    2017 оны 11 сарын 24, 25-нд 09:00- 18:00 цагт
    Сургалтын төлбөр: 150,000₮ (2 өдрийн хоол, цай багтсан)
    Сургагч багшийн сургалт УЛИРАЛД 1 УДАА болдог тул та хойшлуулалгүйгээр амжиж бүртгүүлээрэй!

    Хэзээ: 2017 оны 11-р сарын 24, 25- ны 9:00- 18:00 цагт
    Хаана: Premium Palace, 311 (Баянбүрдээс Бөмбөгөррүү уруудах замд, замынхаа баруун талд, Нисдэг машин төвийн урд талд)

    Хувийн бэлтгэл: Биет эвтэйхэн спортлог эсвэл чөлөөт хувцас өмсөж оролцоно. Мини юбка, өндөр өсгийтэй гутал, костьюм, зангиа тохиромжгүй. Дасгал хийх явцад тасрах эрсдэлтэй тул хэт том унждаг ээмэг, зүүлт зүүхгүй байх.

    Бүртгүүлэхийг хүсвэл 88028241, 91223255 утас болон хуудсаар шууд холбогдож төлбөрөө тушааж бүртгэлээ баталгаажуулна уу.


    АГУУЛГА | ХӨТӨЛБӨР

    1. Тоглоомын сургалтын тухай
      1. Тоглоомын сургалтын арга зүй
      2. Тоглоомыг удирдах нь
    2. Сургалт болон аливаа үйл ажиллагааг эхлүүлэх тоглоом
      1. Нээлтийн
      2. Танилцах, нүүр хагарах
    3. Багийн ажиллагааны тоглоом
      1. Баг бүрдүүлэх
      2. Багийн ажиллагаа
      3. Мэдлэг бүтээх
      4. Туршлага хуваалцах
      5. Хүнээ таних, судлах
    4. Харилцааны тоглоом
      1. Харилцааны техник
      2. Ойлголтыг нэгтгэх
      3. Мэдрэмж
    5. Идэвхижүүлэх тоглоом
      1. Сэргээх
      2. Сэдэлжүүлэх
      3. Оролцоог нэмэгдүүлэх
      4. Хөгжилдөх
      5. Бүтээлч сэтгэлгээ
    6. Нэгдмэл уур амьсгал, эерэг хандлага
      1. Хамт олноо танин мэдэх
      2. Итгэлцэлийг нэмэгдүүлэх
      3. Эерэг хандлага
      4. Миний зорилго бидний зорилго
    7. Дүгнэлтийн тоглоом
      1. Дүгнэлтийн тоглоом
      2. Хаалт

    ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА

    Teamwork& Teamplay багийн сургалт, event by CREATIVE MONGOLIA on Scribd