Category: media-content

  • Д.ГАН-ОД: Олон жилийн хөдөлмөрийн дүнд технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон Улсад МОЛГОЛ инженерүүд электрон хавтан экспортлохоор боллоо

    Техник, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон Улсад манай залуус электрон хавтан PC BOARD экспортлох болсон таатай мэдээ дуулдаад удаагүй байна. Эл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй “Дүйнхэр тэргүүн” компанийн захирал Д.Ган-Одтой ярилцлаа.

    -Хэзээнээс электроник хавтан үйлдвэрлэж эхэлсэн бэ?

    -2013 оноос эхэлж япончуудтай хамт Зүүн өмнөд Азийн бүх улсаар явж судалгаа хийхдээ манай улсын хөгжлийн гол зорилго энэ юм байна гэдгийг олж харсан. Тиймээс улсдаа электроникийн үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ экспортолъё. Бид эхлүүлчихвэл бусад нь даган дуурайж, хөгжинө гэж бодсон. Ингээд 2014 оноос зорилгоо биелүүлэхийн төлөө тэмцэж явсаар одоо л үр дүнгээ үзэж, Японы компанид бүтээгдэхүүнээ экспортлохоор боллоо. Ойрын 2-3 жилд дахиад 4-5 компанид бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр ярьж байна. Уг нь манайх зэсийн хүдэр, цэвэр зэс гаргадаг баяжмалтай улс. Үүнийгээ ашиглаад электроникийн хуулга, хавтангууд хийвэл илүү ашигтай. Учир нь хятадууд, эсвэл Зүүн өмнөд Азийн орнуудад энэ чиглэлийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Орлогынх нь ихэнх хувийг электроникийн салбар бүрдүүлдэг. Дэлхийн бараг бүх хүн гар утас барьдаг боллоо. Мөн айл бүрт зурагт, хөргөгч зэрэг электрон бараа бий. Үүний гол түүхий эд нь зэс, алт, мөнгө зэрэг баяжмалууд. Бид хөгжиж буй улсуудын түүхий эдийн бааз болоод буй нь харамсалтай санагддаг.

    -Техник, технологи, электроникийн чиглэлээр ажиллах мэргэжилтэн хэр олон байна вэ?

    -Судалгаа хийж байхад “Монголчууд чадахгүй шүү дээ. Хятадын том зах зээлтэй яаж өрсөлдөх юм бэ” гэж олон хүн хэлсэн. Хүмүүс зөвхөн зурагт, хөргөгч, хөлдөөгч зэрэг гэр ахуйн бүтээгдэхүүнээр электроникийн салбарыг ойлгоод байна. Яг энэ зах зээлд Хятад улстай өрсөлдөх хэцүү. Тэд олноор нь үйлдвэрлэж, хямдаар борлуулдаг. Гэхдээ тэдний бүтээгдэхүүн чанаргүй байгаа. Би Японы зах зээлийг нэлээд судалсан. Тэд Тайвань, Малайз, Сингапур, Тайланд, Вьетнам улсад үйлдвэрээ байгуулдаг юм билээ. Бүх тоног төхөөрөмжөө суурилуулж, зөвхөн ажиллах хүчээ л тухайн улсуудаас авдаг. Би япончуудаас “Та нар яагаад Монголд үйлдвэрээ байгуулж болдоггүй юм бэ” гэтэл “Монголчууд англи хэлээр чөлөөтэй харилцаж чадах уу, хөдөлмөрийн чадвар хэр вэ” гэдэг хоёр асуулт тавьж байгаа юм. Учир нь Малайз улсад үйлдвэрээ байгуулаад, ажилчдад нь энэ зүйлийг ингэж хийнэ шүү гээд заагаад өгөхөд яг түүнийх нь дагуу хийнэ. Илүү дутуу зүйл хийхгүйгээр зөвхөн зааврын дагуу ажилладаг байх нь. 

    Эндээс хөдөлмөрийн сахилга бат харагдаж байгаа юм. Манайхан бол “Ингэж хийгээрэй” гээд заагаад өгөхөд хэсэг хугацааны дараа “Ингээд хийчихвэл амархан юм байна” гээд өөрчлөх гэдэг сул талтай. Тэгээд би “Манайхан өгсөн үүрэг даалгаврыг норм, журмын дагуу хийж чадах болов уу” гэж бодож эхэлсэн. Чадах байх л даа. Гэхдээ суралцах гэж 1-2 жил шаардагдах байх гэж бодогдсон. Төгсөөд манай үйлдвэрт ажиллах гэрээтэйгээр гурван залууг Японд сургаж байна. Манайд энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн залуу олон бий. Бараг сургууль болгон электроник инженер бэлдэж байгаа ч мэргэжлээрээ ажилладаг нь тун ховор. Мөн тэднийг ажиллуулахад гардаг хүндрэлүүд бий. Жишээлбэл, сургалтын систем тааруу байна. Онолын түвшинд сайн, харин тэр мэдлэгээ хөрсөнд буулгах дадлага эзэмшдэггүй. Дадлагажуулах лаборатори, үйлдвэрлэл дутмаг учраас тэр байх. Ер нь бол дөрвөн жил сурснаас илүү өөрөө гардаж хийгээд, туршлага хуримтлуулсан хүн илүү мэдлэгтэй болдог. Диплом чухал биш болсон байна.

    -Та үйлдвэртээ ажиллах хүмүүсээ өөрөө сургадаг уу?

    -Уг нь өөрөө сургаад, ажиллуулах бодолтой. Сургалтын систем болохгүй байна гэж хэлсэн дээ. Дээд мэргэжил олгож буй сургуулиуд оюутнуудаа хүн талаас нь харахгүй байгаа юм шиг санагддаг. Уг нь онолын мэдлэгийг сайн өгч байна. Гэтэл тэд чинь төгсөөд ажиллана, олон хүнтэй харилцана. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаанд ороход нь бэлддэггүй. Миний бодлоор хүмүүжлийн, соёлын зарчимд сургах хэрэгтэй. Тухайлбал, манай компанид ирсэн залуус эхлээд сурч байж ажиллана, маш сайн сурчихвал хүссэн хэмжээнийхээ цалинг авах боломжтойгоо мэддэггүй. Диплом авсан юм чинь өндөр цалинтай ажил хийх ёстой л гэж ойлгодог. Ирж уулзахдаа шууд цалин асууна. Мөн амархан шантардаг, бие дааж ажиллах чадваргүй зэрэг сул тал ажиглагддаг. Түүнчлэн хөдөлмөрийн сахилга бат алга. Тиймээс сургалтаар иймэрхүү чадварыг олгох нь зөв гэж боддог.

    -Яг юунд ашиглах электроник хавтан экспортлохоор болсон юм бэ?

    -Японы үйлдвэрүүдэд ихэвчлэн роботууд ажилладаг болсон. Тэр роботуудыг удирддаг компьютерын электрон хавтанг бид үйлдвэрлэх юм. Энэ нь нэлээд үнэтэй худалдах бүтээгдэхүүн. Хятадын зах зээлийн ханшаас 2-3 дахин илүү үнэлэгдэх юм. Бид Хятадын электроникийн үйлдвэрүүдтэй өрсөлдөх бус цөөн тооны, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломжтойг харж болно. Японы хоёр компанитай гэрээ байгуулсан. Нэг нь манайд тоног төхөөрөмж нийлүүлэх бол нөгөөх нь бүтээгдэхүүн худалдан авах юм. Японд сургаж байгаа гурван ажилтан маань тоног төхөөрөмжийн компанид нь ажиллаж буй. Энд ирээд тоног төхөөрөмж дээрээ ажиллах, бэлэн боловсон хүчин гэсэн үг.

    -Гадаадын, тэр дундаа Японы зах зээлд нэвтрэх хэцүү байх. Ямар шалгуур тавьсан бэ?

    -Мэдээж шууд бүтнэ гэж байхгүй шүү дээ. Дөрвөн жил япончуудтай хамтарч ажилласан. “За, боллоо” гэж хэлтлээ 3-4 жил болсон гэсэн үг. Энэ хугацаанд маш их зүйл шаардаж, бид ч олон зүйл хийж, шалгууллаа. Өөрсдөө ирж үзэж, харна. Алдаа дутагдлыг нь хэлнэ, бид ч хийсэн зүйлсээ явуулна гэх мэтээр ажиллаж байж одоо л “бид хийж чадна” гэдэг итгэл төрүүлж байгаа юм.

    -Танай компанид одоогоор хэчнээн хүн ажиллаж байна?

    -Манайх жижиг компани. Яг одоо манай үйлдвэрт зургаан хүн ажиллаж байна. Гэхдээ бидний барьдаг гол бодлого бол чаддаг хүнээр нь чаддаг зүйлсийг хийлгэх. Гаднах эд ангийг нь захиалж хийлгээд, яг үндсэн бүтээгдэхүүн дээрээ л өөрсдөө ажилладаг гэсэн үг. Тэгээд бусад компанид хийлгэсэн эд ангиа авч ирээд, үндсэн бүтээгдэхүүнээ суурилуулж, угсардаг. Ер нь дэлхий нийтийн үйлдвэрлэл энэ зарчмаар л явдаг. Одоо бол Японы компанид нийлүүлэх бүтээгдэхүүн дээрээ илүү төвлөрч ажиллаж байна. Түүнийгээ үнэхээр сайн хийж чадвал дараа жил бусад компаниас ч захиалга авах боломж бүрдэнэ.

    -Та ямар мэргэжилтэй вэ?

    -Би радио холбооны инженер мэргэжилтэй. 20 гаруй жил мэргэжлээрээ ажиллаж байна. Сургууль төгсөөд Үндэсний дата төвд ажилласан. Дараа нь өөрөө компани байгуулж, монголчууд электроникийн салбарт юм хийж чаддаг гэдгийг харуулахаар ажиллаж эхэлсэн.

    -Зүүн Азийн орнуудаар явж судалгаа хийсэн гэсэн. Манай улс техник, технологийн хөгжлөөс тэднээс хэр хоцрогдсон байна вэ?

    -Манайхан бүгдийг нь ажиллуулж, хэрэглэж чаддаг. Гэхдээ энэ бол хөгжил биш. Байгалийн баялаг дээрээ зодолдсоор байгаад улам доройтож байгаа нь харагдсан. Улсын хөгжил бол хүний хөгжил шүү дээ. Гоё ганган байшин барьж, эдлэл хэрэглэж, машин унах нь хөгжил биш. Хамгийн түрүүнд гар утас хийж чадах хүн хэд байгааг харах хэрэгтэй. Манай улс 1980-аад оны үед электроник хавтан үйлдвэрлэж, Буриад руу экспортолдог байсан шүү дээ. Гэтэл одоо “Монголчууд чадахгүй” гээд сууж байна. Тэгэхээр манай улсын хөгжил социализмын үеэсээ ч ухарчихсан нь харагдаж байна.

    -Сурагчийн ухаалаг цүнх хийсэн байсан. Худалдаанд гарсан уу?

    -Бүтээгдэхүүний загвар маш чухал юм билээ. Ухаалаг цүнхийг гурав дахь удаагаа шинэчилж байна. Ирэх гуравдугаар сард худалдаанд гаргах зорилготой. Сүүлийн загвар нь их хөөрхөн болж буй. Анх зөвхөн сурагчийн цүнх хийх бодолтой байсан ч одоо томчуудад зориулсан цүнх хийгээд, хөгжүүлж буй. Өмнө нь хийсэн цүнхний гаднах материал, загвар нь тааруу болсон. Бид зөвхөн функцуудад нь л анхаарснаас биш загвар, дизайныг нь сайн бодоогүй юм билээ. Тиймээс одоо хийж буй гурав дахь цүнхнийхээ загварыг мэргэжлийн дизайнераар гаргуулсан. Мэргэжлийн хүн учраас бидний хийснээс огт өөр, их гоё болгосон.

    -Ямар үнээр худалдах вэ. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юү?

    -Монголдоо 100-130 мянган төгрөгөөр худалдах бодолтой. Гадаадын зах зээлд арай өндөр үнээр борлуулах байх. Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд бид олон зүйл хийж байна. Хүний биед долгион нэвтрүүлэхээргүй материал сонгох нь их чухал юм билээ. Хүмүүс их хүнд цүнх болно гэж ойлгоод байх шиг байсан. Цүнхний жин нь 300 грамм. Томчуудад зориулсан үүргэвч нь гар утас цэнэглэгчтэй, дугуй унаж явахдаа ард талаа харах гэх мэт олон функцтэй болсон.

    -Цүнхнээс өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж байна вэ?

    -Хоёр ч бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Эхнийх нь нарны зайгаар ажилладаг зурагт. Хөдөөний айлууд гэртээ том аккумлятор тавьчихсан байдаг. Түүндээ хоёр утас холбоод зурагтаа үздэг нь эрүүл мэндэд маш муу. Ялангуяа эрчүүд үргүй болох магадлал өндөр. Учир нь аккумлятороос их хэмжээний хүчил ялгардаг. Бидний хийж буй зурагт ардаа гар утаснаас үл ялиг том хэмжээтэй хайрцагтай. Хайрцагт нь жижигхэн зай хураагуур суурилуулсан. Түүндээ нарны хавтан, гэрэл зэргийг холбодог. Зай хураагуур нь наргүй үед долоон цаг ажиллах хүчин чадалтай. Үнийн хувьд ч хямдаар борлуулах бодолтой байна. “Малчин” компанийн худалддаг дан ганц зурагт 800 мянган төгрөгийн үнэтэй юм билээ. Харин бид 32 инчийн зурагт, нарны хавтан, зай хураагууртай нь нийлүүлээд нэг сая төгрөгөөр худалдах юм.

    Эх сурвалж:  Уранмандал http://unuudur.mn

    • Чүлтэмийн АМАРБААТАР- Барс групп, ХАА үйлдвэрлэл

      Барс группын ерөнхийлөгч, МҮХАҮТэнхимийн тэргүүлэгч гишүүн, Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүүн.


      Ч.Амарбаатар: Монголын бизнесийн орчинд тэлэлт хэрэгтэй
      “Барс” группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

      -Хүнсний ногооны салбарт монополь үүсгээд байна гэж “Барс” худалдааны төвийн тогтолцоог өөрчлөх шийдлийг олж, олон эх үүсвэртэй болгох үүргийг Ерөнхийлөгч Засгийн газарт өглөө. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

      -“Мах, хүнсний ногооны хангамжийн  баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч өрөөсгөл мэдэгдэл хийсэн. Асуудлыг цогцоор нь харж чадсангүй. Худалдаачдын үүрэг, түгээлтийн системийг илт үгүйсгэсэн. Хуучин социалист худалдааг санагалзсан байдалтай дутуу харсан дүгнэлт хийлээ. Зах зээлийн эдийн засагт шилжсэн нэг том давуу тал нь бүх нийтэд тэгш эрхтэй бизнес хийх боломжийг олгосон. Гадаад худалдааг либералчлах асуудлыг анх 1996 онд М.Энхсайханы Засгийн газар гаргаж ирсэн. Энэ бол маш том боломж байсан. Тиймээс би энэ Засгийн газрыг хамгийн шилдэг Засгийн газар гэж нэрлэдэг.

      Энэ шийдвэрийг гаргаснаар хоосон байсан лангуу дүүрч худалдааны эргэлт сайжирсан. Өөрөөр хэлбэл, манай улс чөлөөт зах зээлд шилжиж дэлхийн чөлөөт худалдааны байгууллагад элссэн. Үүнийг ямар ч тохиолдолд үгүйсгэж болохгүй. Ерөнхийлөгчийн худалдаа түгээлтийн  тогтолцооны шийдлийг өөрчлөх  санаачилга дэвшүүлснийг үгүйсгэхгүй. Харин үүнийг төр хийх ёстой. Гэхдээ төр үйлдвэрлэгчдийг хэт анхаараад худалдааны бараа хүргэлтийн системээ анхаарахгүй орхиод байна.

      “Барс” худалдааны төв 1996 онд байгуулагдаж бүх нийтээр худалдаа хийсэн үеэс энэ платформыг бий болгосон. Уг нь “Барс импекс” худалдаа хийдэггүй компани. Харин 20-25 жилийн турш энэ худалдааны эргэлтийг тасралтгүй тогтвортой явуулж, цаг үеийн бэрхшээлийг даваад гарсан супер менежерүүдийг  бий болгосон. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хүнсний ногоо, жимс  түргэн муудах барааны ангилалд багтдаг бүтээгдэхүүн. Нарийн технологийн дагуу тээвэрлэж, хадгалж борлуулдаг горимтой. Үүнийг давж гарч хийж буй худалдаачид үнэхээр ТОП менежерүүд. Тэд мөн үйлдвэрлэгчид болсон. Ялгаагүй төмс хүнсний ногоог Монголдоо тарьж ургуулж байгаа хүмүүс. Давхар түншүүдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулдаг. Зөвхөн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ импортолсноор дотоодын үйлдвэрлэгчдийн ногооны үнийг унагаж байна гэвэл эндүүрэл. Харин ч хүнсний ногоо, жимс жимсгэнийн гаалийн татвар 15-20 хувь байдаг. Гэтэл бусад хүнсний барааных таван хувь байдаг. Үүнийг  төр, хүнсний ногоог үнэтэй байлгах гэсэн бодлого гэж ойлгодог. Түргэн муудах барааны ачаа эргэлтийн менежерийг хөлсний менежер хийдэггүй онцлогтой. Учир нь хугацаа алдахын аргагүй эмзэг бүтээгдэхүүн. Сэтгэл, зүтгэл, тооцоо, цаг хугацаатай өрсөх менежменттэй холбоотой ажил. Өөрөөр хэлбэл, цаг алдахгүй хийж буй бизнес. Тусгай тээврээр оруулж ирдэг. Тиймээс тогтолцоог халах тухай ярих биш энэ менежерүүдийн туршлага чадварыг Монголын төр үнэлэх ёстой. Бодит байдал ийм.

      -Хүнсний аюулгүй байдал ханган нийлүүлэлтэд төрийн тэргүүн анхаарлаа хандуулж байгаа нь манайхан урд хөршийн хүнсний бараанд сэтгэл дундуур байдагтай холбоотой байх. Та энэ тухайд юу гэж хэлэх вэ?

      -Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй бүх санааг хүлээн зөвшөөрч байна. Хүнсний аюулгүй байдлын цогц ойлголт гурван тулгуур дээр тогтоно гэж өөрөө хэллээ. Хятад, Монголын хилийн хяналтын лабораториор  дамжиж  ирсэн бүтээгдэхүүн “Барс”-ын  лабораторид давхар шинжилгээнд орж  худалдан авагчдын гар дээр очдог. “Барс” өндөр үнийг тогтоодоггүй. Харин ч “Барс” гаалийн татвар бусад дундын зуучлагч нарын зардлыг шингээсэн өндөр зардалтай бүтээгдэхүүн оруулж ирдэг ч хамгийн хямд үнийг тогтоодог. Энэ нь дотоодын зарим нэг татвар төлдөггүй үйлдвэрлэгчдийн дургүйг хүргэдэг байх. Харин энэ бүх ажлыг амжуулж буй шилдэг менежерүүдээ хавчиж боохоос илүүтэй  төр хамтарч ажиллаж орон зайг нь улам тэлж өгөх ёстой.

      -Ер нь манай тээвэр зуучлалын компаниуд гадаад худалдааны тээврийн  үнийн задаргаагаа хэр сайн мэддэг бол?

      -Тэд хаана илүү үнэ, өртөг үүсээд байгаа асуудал дээр илүү ажиллах шаардлагатай. Далайн тээвэр харьцангуй хямд, газрын тээвэр өртөг өндөр байна. Өөрөөр хэлбэл,  Тяньжин Эрээн, Эрээн Замын-Үүд, Замын-Үүд  Улаанбаатар хүртэлх тээврийн зардлыг задалж  үзэх юм бол харьцангуй өндөр байна. Үүнээс болж  монголчууд алддаг. Эрээн Замын-Үүдийн долоон км газарт маш их өндөр зардал гардаг. Учир нь татвараас илүүтэй  гаалийн бүрдүүлэлт асуудалтай.  Тухайлбал, Эрээний бүрдүүлэлтийн компаниуд манай худалдаа эрхлэгчдээс их мөнгө авдаг. Зуучлагч компаниудын энэ зардлаас шалтгаалж  тээвэр ложистикийн өртгийг  өсгөдөг. Түүнчлэн цаг хугацааны асуудлаас ч болж үнийн өртөг нэмэгдэхэд нөлөөлдөг.Энэ бүх зардал барааны өртөгт шингэдэг учраас нэгж үнэ үнэтэй тогтдог.

      -Манайхаас экспортлох барааны эргэлт муу учраас нэг талдаа тээврийн урсгалын тэнцвэр алдагдаж үүнээс үүдэлтэй  тээвэр ложистикийн үнэ тариф нэмэгддэг гэдэг? 

      -Тээвэр ложистикийг сөрөг тээвэртэй нь явуулснаар эргэлт тэнцвэртэй болж хэн хэндээ ашигтай байна. Бидэнд Хятад руу гаргах бараа хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар нүүрс, төмрийн хүдрээс өөр гаргах бараа бүтээгдэхүүн манайд алга. Манайд  Эрээнээс  Замын-Үүдээр дамжиж маш олон бараа импортоор орж ирдэг ч  харамсалтай нь манайхаас гарах бараагүй учраас зарим машин, хоосон буцдаг. Тэгэхээр энэ урсгалыг бид дотоодоос илүүтэй  Оросоос бий болгох ёстой. Ер нь тээвэр ложистикийн асуудлыг А төлөвлөгөөнд оруулдаггүй юм аа гэхэд Б төлөвлөгөөнд байх л ёстой. Үүнд л илүү түлхэц өгч холбогдох оролцогч талууд  ажлаа зохион байгуулж ажиллах шаардлага үүссэн. Одоо хөдөө орон нутаг дахь замаа эхэлж барих уу гол замаа барих уу гэдэг асуудалтай тулгарч буй. Цайны гол замаа баръя гэхээр Дархан, Улаанбаатарын зам асуудалтай. Ядаж зүүн талын гарц болох Улаанбаатараас Налайхын замаа сайжруулмаар байна. Үнэндээ Налайх хүрч чадахгүй байна шүү дээ. Том бүтээн байгуулалт ярьдаг хэр нь яг хажууд байгаа асуудлаа шийдвэрлэхгүй явсаар байгаад асуудал эцэстээ ийм л байдалд хүрчээ. Аргагүйн эрхэнд бүх зүйл сүйрдгийн даваан дээр хөдөлж байна. Гэхдээ тэргүүн зэргийн ач холбогдолтой зүйл нь юу юм бэ гэдгээ зөв харж эрэмбэлэх хэрэгтэй.

      -Нэг үүсвэртэй монополь худалдааны сүлжээ үүссэн гээд байгаа шүү дээ? 

      -Монополь байдал гэдэг нь үгсэн хуйвалдаж зах зээлд хямд үнэ тогтоохыг хэлдэг. Жижигхэн зах зээлтэй манай улсад монополь байдал үүснэ гэж хэзээ ч үгүй. Нийт эргэлт хэдэн сая төгрөг билээ. Бид жуниор бизнес хийж буй улс. Жижиг бизнест багтана. Монополь бизнесийн тухай ямар ч сэдэв хөндөгдөхгүй. Тариаланчдын бизнесийг өрхийн бизнес гэнэ. Жижигдээ ч бараг орохгүй. Бид жижиг дунд бизнес гэдгийг өөрөөр ойлгодог. Монголд бизнесийн түвшинд хүрсэн “МАК”, “MCS” гэсэн хэдхэн компани бий. Ихэнх нь дундаас доош компани. Манай зах зээл дэндүү бага. Иймээс дотоодын зах зээл миний сонирхдог бизнес биш. Миний сонирхол урд, хойд хөрш рүү бизнесээ тэлэхийг зорьж байна. Монголын бизнесменүүдийн чадвар өндөр учир бидэнд харин зах зээлээ тэлэх шаардлага байна. Тиймээс ч жижиглэн худалдааны супермаркетууд өчнөөн олноороо бий болоод байна. “Номин”, “Сансар”, “Миний дэлгүүр”, “Максын сүлжээ”, “Оргил”  гээд. Эд бүгд субботник хийж байна. Тиймээс хурдхан шиг Замын-Үүдийн чөлөөт бүсээ нээгээд Хятад улс руу монголчууддаа бизнес хийх боломжийг тэлж өгөх ёстой. Хятад дайсан орон биш түнш орон. Байнгын хөрш, манай зах зээлийн тэлэлтэд чухал орон гэж харах хэрэгтэй. Хятадтай бизнес хийх асуудлыг өргөн хэмжээнд хараач. Тухайлбал, өнгөрсөн онд Шанхайд анхдугаар импортын экспо болсон. Энэ нь бусадтай адил дэлхийн шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэе гэсэн бодлого. Эцсийн бүлэгт худалдан авагч тал бодлогыг зохицуулдаг. Үйлдвэрлэгч талаас илүүтэй худалдан авагч хэрэглэгчийн гэдэг үе рүү шилжсэн байна.  Дэлхийн түвшнээс илүү орлоготой иргэдийн  тоо Европ, Америкаас илүү гарсан гэсэн үг. Эдгээр оронтой тэдний хэрэгцээн дээр нь  хамтарч ажиллах  боломжийг ашиглах хэрэгтэй.

      -Өнөөдөр Монголын бизнесийн орчин ямар байдалтай байна гэж та хардаг вэ?

      -Худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг би олон жил ярьж байна. Монголчуудын зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь Орос, Хятад хоёр хөршөө хооронд  нь холбох асуудлыг мартаж болохгүй.Тухайлбал, төмөр зам барих асуудлыг Богд хаант Засгийн газрын үед ярьж байсан гэдэг. Зайлшгүй шаардлага байсан болоод ийм эртнээс яригдаж байсан түүхтэй. Ханги Мандал, Бугат Шандаар дамжуулж Их хүрээгээр дайруулж Хиагтад очиж байсан тэр замыг Цайны зам гэдэг байсан. Торгоны замын дараагаар Манж Чин гүрний үед бий болсон зам. Хүн төрөлхтний тэр дундаа европчуудын цайны соёл  монголчуудаар дамжин оросуудад бий болсон. Учир нь тэр үед Европоос Орос руу шууд очих цай үнэтэй байсан учраас Хятадаар далайн тээврээр тээвэрлэж Монголоор дамжуулах нь хямд байсан. Тиймээс монголчуудад Цайны зам  чухал ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор Алтанбулагийн чөлөөт бүс, Цайны замыг сэргээх асуудалд ерөнхийлөгч илүү анхаарлаа хандуулаасай. БНХАУ-ын  “Нэг бүс, нэг зам”-ын үндэсний  бодлогыг дэмжиж  Чөлөөт худалдааг хөгжүүлэхэд манайх дэмжиж оролцох ёстой. Худалдааны чөлөөт бүс гэдэг утгаар нь харж чадвал Монголын эдийн засаг, худалдаа наймааны зах зээлийн тэлэлт эндээс бий болно. Хэдийгээр Алтанбулагийн чөлөөт бүс нээгдэж хэдэн жилийн нүүрийг үзсэн ч Замын-Үүдийн чөлөөт бүс нээгдээгүй. Гэтэл Алтанбулагийн чөлөөт бүс, Замын-Үүдийн чөлөөт бүсгүйгээр оршин тогтохгүй. Энэ хоёр гарцыг зэрэг нээснээр харилцан бизнес явагдана. Үүнийг цааш нь өргөн харах юм бол бидэнд далайн гарц хэрэгтэй. Хэйби мужийн Цэнхуандао далайн боомтоор дамжиж гуравдагч орон руу далайн гарцаа бий болгох хэрэгтэй. Далайн портын гарцаар дамжиж Шар тэнгисийн далайд гарч чадвал монголчуудад хамгийн чухал. Саяын Ерөнхийлөгчийн болон Зам тээврийн сайдын тус улсад хийсэн айлчлалаар  Далайн портоос Замын-Үүд хүрч байгаа транзит ачааны тээврийн зардлыг 50 хувиар багасгахыг ярьж тохиролцож чадсан бол их ач холбогдолтой заалт байлаа.

      Манайх шиг далайд гарцгүй орны хувьд далайд гарах гарцаа тодорхойлох том боломж байсан. Энэ асуудлыг Си Жиньпин дарга манай улсад 2014 онд айлчлахдаа тавьж байсан. Манайд  төр засаг  нь тогтворгүй сайд нар нь байнга солигдож залгамж чанараа алдсаны горыг таван жил амсаж байна. Шийдлийг нь хэлээд өгсөн, харамсалтай нь түүнийг хэрэгжүүлдэг залгамж чанар үгүй байна.

      Ц.Мянганбаяр Зууны мэдээ 2019.5.9

      Амарбаатарын аав Ашхүүгийн Чүлтэм нь 1965 онд Польш улстай хамтран Дархан хотын Сликатын үйлдвэрийг байгуулж удирдан ажиллаж байжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.control.mn/i/11221#…

    • ӨРГӨЛ ГЭЖ ЮУ ВЭ, Өргөлийг хэрхэн зөв өргөх вэ?

      ӨРГӨЛөө зөв өргөөд сурчихвал маш том БОЛОВСРОЛ бөгөөд ҮР ШИМ НЬ бүрэн бүтэн болох юм.

      Монголчууд байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотойн учиг нь өргөл өргөх ёсоос тод харагддаг. Наран, саран, уул ус, лусын эзэд, төрсөн нутгийн уул усыг хүндэтгэн дээдлэх өргөл, үрсийнхээ үйлсийг дэмнэж, өршөөл энэрэл хүсч, баяр талархлаа илэрхийлэх, төрөө төвшин сайхан байлгах гээд өргөл бүхэн өөр өөр зорилготой, онцлогтой байдаг. Өргөлийг цайны дээж, сүү, шимийн нэрмэлийн охь, архи, арвай будаа, цагаан идээ, таван тансаг хүндэтгэлийн идээ, арц, ганга үнэртэн, шар тос, таван өнгийн хоргой торго, ангийн үс, арьс зэрэг эдээр өргөдөг. Өргөл өргөлийн дээд нь сэтгэлээсээ өргөх өргөл, “Монголыг Мөнх ТНГР Ивээг” хэмээх даатгал билээ.Өргөлийг шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлавал Таны өргөж байгаа үг, өргөл, өчил бүхэн Торсион оронд таталцал эрчмийн холболтоор шууд хүрч, үгээр бүхнийг бүтээж буй арга ухаан юм. Байгаль дэлхийд байгаа бүхэн уялдаа холбоотой, эрчмийн холболттой байгааг монголчууд таньж, юуг юугаар холбож, үгээ дайхыг танин мэдсэн нь байгаа бүхэнтэй зөрчилгүй нэгдмэл амьдран оршин бүрэн дүүрэн харилцааны төгс танин мэдэхүй бол Өргөл, мөргөл билээ. Мөргөл гэдэг нь өөрөөс дээд бүхнийг хүндлэн дээдлэх хамгийн чухал ёс бөгөөд Танд амийг өгсөн, амьдрыг тэтгэж буй өвөг дээдэс, уул ус, ТНГР, дээд бүхэнд даатган мөргөж байгаа билээ. Мөргөхдөө алга хавсрахгүй харин 2 гараа алдлан, өр зүрхээ дэлгэн, өвчүү юугаа дэвсэн мөргөдөг учиртай.

      Өргөл өргөхдөө юунд хэн ямар учигаар юу өргөж байгаагаа өчиж өргөнө. Үүнд:

      1.Юунд өргөх байна түүнийгээ дуудна

      2.Хэн өргөж юу өргөж байна өөрийгөө болон өргөлөө таниулна

      3.Хүсэл зорилгоо даатгана гэсэн дарааллаар өргөдөг. 

      Жишээ нь: Уул усандаа өргөл өргөхдөө:-Хан гурвал их Алтай минь, Шилийн богд уул минь ээ-Туулай жилтэй, урт жолоотой (эр хүн), богино жолоотой (эм хүн) Баяр би идээ цайныхаа дээжийг өргөн байна аа-Ураг удамын олон сайхан үрсийг нь ачлал ивээлдээ авч, эрүүл энх, эрдэм номтой, элбэг хангалуун байлгаж хайрлана уу, Монголыг Мөнх ТНГР ивээг гэх мэт.Өргөлөөр байгаль дэлхийтэй, харсан даасан ТНГР бүхэнтэй харилцаж байгаа тул хөрст дэлхийнхээ хөрс шороон дээр зогсож байгаад өргөнө. Бүрэн бүтэн төр ёсоор хувцасласан байх шаардлагатай, Аяга, тагшинд хийж өргөнө. Сүү, цайны дээжийг цацлаар өргөнө. Цонхоор өргөвөл өргөл биш нохойнд яс хаяж өгөхтэй адил болно.

      Юунд ямар зорилгоор хэн өргөж байгаагаас хамаараад өргөл бүр өөр байна. ТНГР, Байгаль ээж- орны тнгр, угийн их гарвал удмын дээд шүтээнүүддээ Шимт малын шингэн сүүгээ өргөнө. Мөн охь буюу архиа өргөнө. Уул, ханхайн эзэд, орны ТНГР-т арвай буудай, цагаан идээгээ өргөнө. Лусын өргөл архи эсвэл рашаан булаг, тахисан галын түгээл, сарны өргөл рашаан булаг буюу ус байна. Галын өргөл шар тос, өвчүү, охь буюу архи, үнэртэн танартан, таван өнгийн хоргой торго, дал 4 өндөр, сүүл байна. Галд өргөх мах, сүүлийг болгож борлуулсан байна. Уул усны эздийн авдаг өргөлүүд өөр өөр байдаг тул тухайн уул усанд юм бүхнийг өргөх биш мэддэг хүмүүсээс нь заавал асууж, таньж байж өргөдөг учиртай. Дураараа уул бүхний орой дээр гишгэх, учир мэдэхгүй өргөх учиг үгүй! 

      Ноён болоод хатан хүмүүний өргөл зорилгоороо ялгаатай. Хатан хүмүүн ургахын улаан наран, урсах цагийн эзэд, дөрвөн зүг найман зовхисийн хүчтэнгүүддээ хандан сүүтэй цайныхаа дээжийг өргөж, тэр өдрийн өргөлийг эхэлдэг. Ээжүүд өргөө гэр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, ирээдүй хойчдоо өргөлөө зориулдаг. Өргөө гэрээ элбэг баян, амар амгалан тайван сайхан байгээ хэмээн ургахын улаан нарандаа өргөлөө өргөдөг. Ургахын улаан нарандаа ийнхүү сүсэглэн залбиррсан эх хүмүүний сайхан сэтгэлийн хүчээр, зөв энерги эрчмээр энэ хорвоо дэлхий ариусдаг. Тухайн өдрийн наран өөрт нь зориулж өргөлөө өргөсөн хүмүүний сайн сайхан хүсэл сэтгэлийн зөв эерэг эрчим энергээр хорвоо дэлхийг бүхэлд нь гийгүүлэн гэрэлтүүлдэг. Өөрөөр хэлбэл Монголчууд өргөлөөрөө тухайн зүйлсийн эрчим энергийг засч чаддаг байж. Ноён хүмүүн буюу эрчүүд улс гүрэн, төр түмнийхээ төлөө, алаг нартын төвшин сайхны төлөө өргөдөг. Эр хүмүүн болон эм хүмүүний өргөл нэгдэж, нэгнээ нөхөж, өргөө гэрийн ахуй амгалан, төр улс төвшин сайхан болж ирдэг. Энэ 2 хүмүүний өргөлийн хүч өргөө гэрээ сүншиглэж, залбирч өргөө гэрээ ариусгаж, хамгаалж, ивээж, ерөөж, тэтгэж байдаг. Ийм 5 үйлсийг эр, эм хүмүүс өргөлийн хүчээрээ дүүргэж, нэгтгэдэг. Ноён хүмүүний өргөл бол төрийн цагаан сүлд, улс гүрний амар жимэр байдал, төрийн их үйлсэд зоригдон буй дайчин баатар эрсийг зоригжуулах, улсын гүрний аян замын үйлс, ан гөрөөний жим татуулах, өргөө гэрийн буурь сэлгэн буух, үрсээ аян замд үдэх гээд олон зорилгоор өргөгддөг. Ноён хүмүүний өргөл бол хатууг дарж, хорвоо дэлхийг засан өнгөлөхөд чиглэгддэг. Харин хатан хүмүүний ухаанаар сүлэлдэн бий болсон өргөл нарт хорвоо дэлхийн үрс хийгээд өргөө гэр, бүхий л оршихуйдын амин чанарт хүрдэг. Удмын галдаа гариг бүртээ биш юмаа гэхэд сард тохиох Удмын буулттай нарандаа ноён хүмүүн ямар нэгэн өөх, ангийн арьс үс, аль нэгэн олз, хишгийнхээ дээжийг өргөвөл зохилтой. Учир нь өргөө гэрийн олз хийморь, орлогын үүдийг өргөө гэрийн ноён хүмүүн түшдэг. Эцэг хүмүүн орлогынхоо дээжээс үрсдээ идээ ундаа, амттан бурам, хувцас, хоргой дурданг хүртээх учиртай. Харин хатан хүмүүн хишиг орлогынхоо дээжээр өргөө гэртээ тагш, тогоо, дээш харсан сав, авдар гэх мэт хишиг буян тогтоох эд эдлэл байгууштай. Үрс балчрууд олсон орлогынхоо дээжийг (ялангуяа эхний цалингаараа) эжий аавдаа, өндөр настнууддаа, нагацууддаа мөн хамгийн нялх балчруудад хүртээвэл зохилтой. Ингэж олз хишиг, ашиг орлогоо бусаддаа хүртээвэл дараа дараагийн олз хийморийг дагуулан далладаг юм. Мөн өргөө гэртээ олз хишгийн уут богц, авдрыг байлгах хэрэгтэй. Энэ нь үр удам хийгээд эцэг өвгөдээс бууж ирсэн хишиг буяныг тогтоон барж, ураг удамд өртөөлдөг. Гол түшиглэн амьдардаг айл өргөө бол лусын эдлэл, зүйлээр бүрдсэн авдарт олз, хишгийнхээ дээжийг хадгалдаг. Харин гөрөөчин удамт үрс бол ангийн арьсаар богц авдрыг хийвэл зохилтой. Дорлиг буюу Дархадын удамт үрс бол сийлбэртэй, урлалтай авдар, бичиг номын айл гэрт бол ном, бичиг, цаас, бийр багтахуйц эрдмийн авдар байвал зохилтой. Яагаад ээжийн бор авдар, эжийн бор тагш гээд дуулдаг гэхээр тэр л авдар дотор эжий аав, эцэг өвгөдийн хишиг буян олз хийморийг хадгалдаг түүнээсээ үрс балчрууддаа бага багаар хүртээдэг. Үүнийхээ хүчээр л ирээдүй хойчис нь идэх, өмсөхөөр дутахгүй, элбэг дэлбэг явцгаадаг. Үүнээс гадна мөн улс гэртээ хишиг буянаа хүртээдэг байсан. Ямар нэгэн ангийн хишгээсээ, харь гүрнээс авчирсэн барааныхаа дээжээс, ямар нэгэн наймааны ашиг, идээ ундааныхаа дээжийг улсдаа өргөл болгон барьж, улсын чуэн сан хөмрөгөө бүрдүүлж байсан. Энэ цагийнхаар бол хандив өргөдөг байсан. Идээ ундаа өргөвөл гадны элчийг тосох найр, аян замын хүнсэд хэрэглэдэг. Зоосыг нь бусад улс оронд зорчигсдод хэрэглүүлдэг байсан. Өдгөө энэ нь алба гувчуур, татвар болсон байна. 

      ЯАГААД УРГАХЫН УЛААН НАРАН ЧУХАЛ БАЙДАГ ВЭ? 

      Ургахын улаан наран нь дээр хөөрсөн нарнаасаа илүү олон өнгийн гэрэл, илүү хурц тод эрчим туяа цацруулдаг учраас хүмүүн эртлэн босч өөртөө эрчмийг тосон авах нь чухал. Энэ нь хүмүүний махан биед сайнаар нөлөөлдөг ач холбогдолтой. Дээр хөөрсөн нар нь дэлхийн агаар мандалд зарим элч туяагаа сарниулан задруулдаг учраас ургахын улаан наран шиг олон өнгөөр туяаран гийгүүлдэггүй ихэвчлэн цагаан туяа цацруулдаг. Ургахын улаан нарны эрчим бага намуун боловч олон өнгийн эрчим, туяа, цацрагийг өөрөөсөө цацруулдаг тул ургахын улаан хэмээдэг. Ургахын улаан нарыг тосон хүлээвэл олон өнгөний гайхамшиг, олон цацраг эрчим туяадыг мэдрэх болно. Нарны яг төвийн цагаан, шар туяа хүмүүний зүрхэн болон наран сүлжээ хүрдийн амин гол цэгт тусан идэвхжүүлдэг. Нарны хүрээний эрчим хүмүүний цээжин биеийг тэтгэдэг. Нарны хүрээнээс гадагшаа ялгарах цацрагууд хүмүүний гэрлэн биеийг тэтгэдэг учраас хүмүүний гэрлэн бие шиг ийм олон өнгөтэй байдаг. Нарны гэгээ гэдэг нь нарны гаднах цацрагаас гадна талд байгаа сүүмийн цайруулан байгаа эрчим туяа цацрагууд гэх бөгөөд хүмүүний оройн хүрдүүдэд, толгойноос дээших хүрдүүдэд хүрдэг. Нарны зах цацрагууд бол хамгийн гадна буюу харуй бүрийгээ түрэн гарч ирж, гэгээ оруулж байгаа хэсгүүд юм. Ийм учраас толгой сэргэгт нь эрдэм заах гэж хүүхдүүдийг нарнаас өмнө өглөө эртлэн босгодог. Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ургахын улаан нарыг үзэх гэдэг нь өвлийн хахир хатууг даван туулсны дараа хүч чадлаа сорин ирж буй жилдээ хүч тэнхээгээ ямар байхыг шинжих гэдэг бас нэгэн шинжээ, шалгуур юм. Эрт цагт бол хамгийн өндөр орой руу явган алхуулан ургахын улаан нарыг үзвэл шилийн сайн эр болно хэмээдэг байсан. Ингэж бас бяр чадлаа сорьдог нь баатар эрсийн нэгэн ухаан юм. Ийнхүү мацахдаа уулын хормойгоос чулуу авч орой дээр нь өргөдөг. Уулын бэлийн чулууг оройд нь гаргах гэдэг маш том чухал үйл гэж үздэг. Гэхдээ ганцхан жилийн эхний нарыг л хараад өнгөрөх биш өдөр бүрийн ургах нартай харилцахыг зорих нь чухал. Нар, сар, од бол бидний амин эрчмээр хангаж, бидний хүчтэй, эрүүл чийрэг байхыг шийдэж байгаа хамгийн хүчирхэг эрчимийн эх үүсвэрүүд юм. Үүрийн цолмон од ургахын улаан нарнаас өмнө амжиж хүчирхэг эрчмээрээ дэлхийд буудаг учраас маш тодордог. Бусад бүхий л оддын хүчийг өөртөө нэгтгэн маш олон одон гэрүүдээс гарах хаалга болдог. Үүрийн цолмон нарны өмнө хүчирхэгжиж, үдшийн гялаан нарны дараа хүчирхэгждэг. Үдшийн гялаан од нь бусад оддын хүчийг нэмэн нэмсээр одон гэрүүдийн орох хаалга болон хүчирхэгжин дэлхийд буудаг.

      АЯН ЗАМЫН ДААТГАЛ

      Аян замын өргөлийн зорилго нь аян замаа даатган, буусан нутаг газартаа өөрсдийгөө таниулан эздээс нь зөвшөөрөл хүсч байгаа явдал. Хэн нэгэн биднийг унтаж байхад гэрийн хаалгыг цөм цохиод гэрт орж ирээд эсвэл цонхоор гараад явчихвал бид баярлахгүй нь лавтай. Яг л үүнтэй адил бид уул усны эздийн гэр орноор дамжин заримдаа тэдний гэрт нь хоноглодог ч зөвшөөрөл огт хүсдэггүй. Ийм учраас бид аян замд гарахдаа зорих газраа, буусан газар орныхоо бүх уул, ус, амьд бүхэнд зориулаад овог нэрсээ өргөлдөө шившээд сүүн өргөлүүдийг сайхан дээшээ өргөх нь зохилтой. Тэгж байж бидний аян зам цагаан саад бартаагүй болдог. Сүү бол ариун хайрын биелэл, будаа нь арвижин дэлгэрэхийн бэлгэдэл. Сүүг аягаар болон цацлаар өргөж болно. Өргөл өргөхдөө задгай газар сайн. Олон нийтийн газар бусдын эд зүйлийг бохирдуулахгүй байхад анхаарах нь чухал. Бусдад сөрөг үр дагавар үүсгэж байвал өргөл болохгүй шүү дээ.Өргөл хэмээн элдэв зүйлээр байгаль дэлхий, дурсгал, шүтээнийг бохирлож байгаа нь буруу. Эдийн дээд хадгийг эрхэм дээд хүмүүндээ өгдөг байтал хээр гадаа хаях, уул, мод, хаданд зүүж байгаль орчныг бохирдуулбал харин ч хувь хишиг чинь дутдаг гэдгийг Тэнгэр сануулсан болно. Байгальд шингэхгүй зүйлсийг өргөхийг цээрлэнэ. Хаа сайгүй босгосон овоо чулуу, хогийн цэг мэт болсон нь мөн л хар эрчим цуглах нөхцөл болдог тул та холуур явах нь зүйтэй. Монгол хүн хэзээ ч хаа хамаагүй чулуу, шороо хөндөж, овоолж явдаггүй. Ариун дагшин уул, усны эзэд тэрхүү хог, сэгэн дээр тухалж залраад байна гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Алгыг нь хавсруулж, сугыг нь хавчуулж залбируулдаг нь буруу аж. Учир нь хүн хоёр алга, хоёр хөлийн ул, хоёр суга, зулайгаараа газар, Тэнгэрээс эрчим авдаг. Мөргөхдөө малгайгаа авч мөргөнө.Сүүлийн хэдэн зун хур бороо бага нилээн гантай байлаа. Үүнийг учир шалтгааныг судлаад үзвэл ахиад л бидний буруугаас байх юм. Олон шалтгаан байгаа ч гол шалтгаан нь онгон дагшнаараа байх учиртай хайрхад, уул ус олны хөлд талхигдсан, хог буртагт дарагдсан, уул уурхай хэрээс хэтэрсэн учраас уул усны эзэд хилэгнэн догширсон шалтгаан голлож буй гэнэ. 

      Мөн уул овоог дахин нэрийдлээр шар нөмрөгтнүүд цемент, шороо овоолж суварга босгож буй байгаль эрчмийн гүйдэл, зулайг битүүлж, уул усны эздийг чөдөрлөж ган гачиг болох үндэс болж байна. Энэ бүхнийг нурааж буулгавал зохино. Байгаа бүхнийг БАЙгаагаар нь байлгахыг л байгаль гэнэ. Үнэхээр төрийн тахилга хийгээд сайн сайхан болсон уу? Яаж ч бодсон хэдэн зуун машинаар хэдэн мянган хүмүүс очиж идэж ууж, хог тарьж, буртаглаж тахих ёсгүй. Уул, ус бүхний тахих цаг хугацаа ёс төр нь өөр байдаг. Жишээ нь Алтан овоо буюу Луут толгой бол дүн өвлөөр тахилгаа авдаг бөгөөд сүүлийн олон зуун жилд зун тахиж байгаа нь ганга нуур ширгэж ган гачиг болохын үндэс юм. Мөн Алтан овооны орой дээр овоолсон цемент бол маш буруу үйл бөгөөд та өөрийнхөө толгойг цементлээд амьдраад үзээрэй. Бас хүүхдийнхээ памперсыг хээр хаяж лус, савдагийн хорлолд өртөхөө болих хэрэгтэй.3 сая аав, ээжүүд өглөө бүх зөвхөн сайн сайхныг бодож, хүсэж, зорьж даатган өргөхөд муу муухай орших зай үлдэх болов уу!!

      МОНГОЛЫГ МӨНХ ТНГР ИВЭЭГ
      ИХ ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨХ БОЛТУГАЙ
      ӨВӨГ ДЭЭДСИЙН ХИШИГ БҮРЭН ХУРЛАН БУУЖ
      САНАА БҮХЭН ГҮЙЦЭЖ
      САВ БҮХЭН ДҮҮРЭХ БОЛТУГАЙ
      ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

      #МонголУхаан #ТНГРэрдэм #ХөхӨвгөд #ӨргөлМөргөл #ӨргөлӨргөхЁс

    • NOMADIC CULTURE- Mongolian culture | Нүүдлийн соёл

      NOMADIC CULTURE
      The culture of nomadic is in harmony with nature eco-friendly organic lifestyle. For Mongolians, nomadic herders live in animal husbandry and migration live their animals. The animals follow the nature of the animals and feed them up and maintain the characteristics of the factory, nature is an independent culture based on the three-ring tone of people, animals, and nature that retains its state of being and maintains its natural state of resilience. Nomads have contributed greatly to the development of humanity, such as bow, drum, home, and epic poetry, while overcoming extreme harsh conditions in Central Asia.

      НҮҮДЛИЙН СОЁЛ
      Нүүдлийн соёл ингэншил нь байгальтайгаа шүтэлцэн зохицон амьдарсаар ирсэн байгальд ээлтэй органик амьдралын хэв маяг юм.
      Монголчуудын хувьд нүүдэл нь малчин хүн малынхаа ашиг шимд шүтэн, малынхаа аяыг даган нүүж амьдардаг. Мал нь байгалынхаа аяыг даган түүнд идээшиж дагаж, үйлдвэр угсааны онцлог шинжээ хадгалан өсөж үрждэг, байгаль нь нүүдэл иргэншлийнхээ ачаар унаган төрхөө хадгалан, иргэншлийнхээ уг хэв маяг тогтвортой оршиж тогтнох нөхцөлийг бүрдүүлдэг хүн, мал, байгаль гурван битүү цагирган холбоонд тулгуурласан соёл иргэншлийн бие даасан хэв маяг юм.
      Нүүдэлчид Төв азийн өндөртөгт, байгалийн эрс тэс хатуу ширүүн нөхцлийг даван туулах явцдаа нум сум, хүрдэт дугуй, гэр, туульсийн зохиол гэх мэт бүтээлээрээ хүн төрөлхтний хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм.

      Эх сурвалж: www.creativemongolia.com Creative Mongolia channel

    • МОНГОЛ ХҮН БҮТЭЭЖ БАЙНА | МОНГОЛ МӨРӨӨДӨЛ

      Хэрэглэгч биш БҮТЭЭГЧ УЛС болох цаг ирлээ. Хийж чадах бүхнээ өөрсдөө. Түүхий эдийн нөөц, хүний нөөц нь байвал үйлдвэрлэж бүтээж болно.

      ENTERTAINMENT & CONTENT

      1. Ханс Зиммерийн “Харанхуйн хөлөг баатар” киноны хөгжмийг Монголын дуучин Б.Уянга шуранхай симфони оркестртой хослон хүний сэтгэлийг гэгэлзүүлсэн гайхамшигт аялгуу одоог хүртэл хөгжмийн ертөнцийнхний анхаарлыг татсаар байна.
      2. Монгол залуус “ажил олдохгүй байна” гээд Солонгост ХАР АЖИЛ хийхээр дугаарлаж байхад Солонгосын Ханъ Иөн Хый Монголын Нууц Товчоогоор Чингис Хаан комик ном зохиож Монгол хүүхдүүдийг хүмүүжүүлэх БИЗНЕС ХИЙХЭЭР Монголын нислэгт зөрж суулаа
      3. Баянхонгорын хүүхдүүдийн Түйн голын хар чулуугаар хийсэн байгалийн хөгжмийн зэмсэг жуулчдын сонирхолыг маш ихээр татаж байна
      4. Ж.Сэнгэдоржийн найруулсан “Бодлын Хулгайч” МУСК анх удаагаа Лос Анжелос хотод зохион байгуулагдсан “Asian World Film Festival”-аас “Үзэгчдийн таашаал хүртсэн кино шагнал”-ын эзнээр тодорсон байна.
      5. Star Wars киноны продюсерийн бүтээсэн бүргэдчин Н.Айшолпан охины тухай “The Eagle Huntress” баримтат кино Холливүүдэд шуугиан тарьж ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИМТАТ КИНОны 3-р байрт жагслаа. Удахгүй баримтат киноноос сэдэвлэсэн хүүхэлдэйн кино хийнэ гэнэ. Дэлхийн кино урлаг сэдэвгүй болж Монголруу эргэж байгаагийн тод жишээ энэ. “Ингэн тэмээний нулимс”, “Нохойн орон” кинонууд яаж шуугиан тарьж байлаа даа.  Бүргэдчин охин шиг сэдэв Монголд түм бумаараа бий. НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ ОНЬСОГО, СЭДЭВ. Гагцхүү монгол уран бүтээлчид түүнийгээ олж мэдэрч бүтээх л үлдээд байна.
      6. https://www.facebook.com/noohonfelt
      7. ARIUNAA SURI ХИЛЭН НЭХИЙ ГАДАГШАА ГАРЧ ЭХЭЛЛЭЭ. Дархан нэхий компанитай хамтарсан загварууд Монголчууд төдийгүй гадаадынхны сонирхолыг татаж чаджээ. Монголчууд бид ноолуураас гадна нэхийгээр гадаад заах зээлд танигдах боломжтой гэдгийг нотоллоо.
      8. Эх дэлхийн мисс тэмцээний шилдэг Үдшийн гоёлын даашинзаар Монгол улс маань тэргүүлж дизайнер Отгонжаргалын урласан тансаг даашинз тодорлоо.
      9. Энд тэндэхийн ёр, утга учиргүй юмаар хүзүүгээ оосорлохын оронд Өвөг дээдсийн андгай шингэсэн билэг ерөөлт монгол сахиус, зүүсгэлээ эрхэмлэцгээе! Монгол хүн Монголоо дэмжинэ!
      10. МАА-н орон, бойтогийг зохиосон МОНГОЛЧУУД БИД Автралийн UGG бойтогтой өрсөлдөх МОНГОЛ БОЙТОГ бүтээж чадна. Монгол хүн нэгнээ дэмжвэл бүтэхгүй зүйл үгүй!
      11. Монголын Үндэсний Циркийн жүжигчид олон улсын дээд зэрэглэлийн тэмцээнүүдээс 5 цом хүртлээ. ОХУ-ын Идол тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид мөнгөн цом, БНХАУ-ын Вучиао тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай жүжигчид мөнгөн цом, Францын Масси тэмцээнээс Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид алтан цом, Испанийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид алтан цом, ОХУ-ын Ижевскийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид алтан цом; Монголын циркчид Нарны цирк, Лас Вегасын усан дээрх шоу, Солонгосын Чэжү арлын нүүрийг тахалж байна. Цагтаа Монголын цирк дэлхийн шилдэг 5 циркийн тоонд орж байлаа.

      ORGANIC FOOD & PRODUCT

      1. НООЛУУР Дэлхийн ноолуурын бизнес $6 тэрбүм орчим доллар бдгаас Монгол $200 сая, Хятад $1 тбм хүртдэг. Үлдсэн $4.8 тэрбмыг ченж, оёж зардаг ко авдаг
      2. Элдэв янзийн гоё чамин нэртэй, будагч бодис, сахар ихээр агуулсан ундаа нэрт хороор өлгийтэй хүүхдээ хүртэл угжих юм!!! Өөрийнхөө сайхан сайн бүхнийг бид мэдэхээ байж элдэв со, хятад эрээн мяраан хогонд хууртахаа хэзээ болих вэ? Ядаж зуны дэлгэр цагт айраг таргаа ууж гэдэс дотроо цэвэрлэхсэн дээ. Бидний идээ ундаа бол дэлхийд хамгийн сайн чанартай юм. Одоо тараг уудаг хүүхэд ховор болсон байгааг нэг анзаараарай!!!
      3. Монгол Улсад жилд 1,000,000 гаруй гүүний эхэс хаягддаг байсан бол одоо Япон улсад гаргаж эхэсээр гоо сайхан, цус төлжилтийн бүтээгдэхүүн, спортын үе мөчний супламент үйлдвэрлэж эхэллээ. Японууд уг үйлдвэрлэлийг Монголд явуулах талаар судалж байна.
      4. Өөрсдийнхөө юмыг хуучин баба хоцрогдсон муухай гэж муулж суухын оронд арчилж тордоод дэлхийд гаргаж зарж чадаж байгаа тод жишээ бол Солонгосын дарсан байцаа- КИМЧИ. КИМЧИгээ дэлхийн хоол болгож, айл бүрийн ширээн дээр авчирж чадлаа. Их сургууль бүрийнхээ хажууд КИМЧИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ГЭЭД Л БОДЧИХ. Зөвхөн КИМЧИ хэдэн арван хүн ДОКТОРоо хамгаалж байна. Гэтэл бид сургууль бүрийнхээ хажууд байтугай ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД Цагаан идээ судлалын хүрээлэнгүй байгаадаа ИЧИЦГЭЭЕ!! Бидний ингэж дэлхийд таниулах зүйл бол таргалалт, зүрх судасны өвчиндөө дарлагдаж, цатгалдаж, калциар дутагдаж үхэж буй ДЭЛХИЙГ АВРАХ- МОНГОЛ ЦАГААН ИДЭЭ ЮМ. Сүүгээр 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг үндэстэн дэлхийн өөр хаана ч байхгүй.
      5. Хаан жимс чацарганы эрүүл мэнд гоо сайхны бүтээгдэхүүн дэлхийн 12 зах зээлд амжилттай нэвтэрч салбараа нээгээд байна. Монгол чацарганы байгалийн гайхалтай чанарт дэлхийн олон орон анхаарч эхэллээ.  #ОРГАНИК МОНГОЛ
      6. “Грийн пинус” ХХК нь тусгай зориулалтын машинаар цөмж ариутган савласан самар худалдаанд гаргажээ. Доорх дэрнүүдийг үйлдвэрийн самар цөмөх процессоос сайн чанарын 1-р сортын зөвхөн 2 хуваагдалтай самарны яс болон шар хальсыг ялгаж авч хийсэн ба өөр бусад гадны зүйл ороогүй гэнэ.
      7. Хонины ноос нь эрүүл эко амьдралийг эрхэмлэгч улсуудад хамгийн үнэтэй дулаалгын материал болоод байна.
      8. Ноос, ноолуурынхаа үнийг Хятадуудаар тогтоолгож, тэдний түүхий эдийг нь хангагч улс байсаар байх уу?! Дэлхийд трэнд болж буй органик эко бүрэн Монголд байна.
      9. Англи дизайнер Nancy Johnston Монгол сарлагийн хөөврөөр TENGRI брэнд бүтээх санаагаа www.kickstarter.com хуудаст танилцуулан олон нийтээс санхүүжилт босгосноор Английн зах зээлд амжилттай танилцуулаад байна.
      10. Өвөр Монголын эрдэмтэн Гэрэлт айргийг боловсруулж хуурай айраг гарган авч иддэг таблет болгон үйлдвэрлэжээ. Мөн монгол хунчир- монгол эмийг судалж холистрин бууруулж элэг хамгаалдаг ЭМ БҮТЭЭСЭН нь дэлхийд АНХДАГЧ НЭЭЛТ болжээ. МОНГОЛ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН ДЭЛХИЙД ЯМАР ТҮВШИНД ГАРЧ ИРЖ БАЙГААГ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРЛАЖЭЭ. Монгол юм гэхээр л паа, пүү, муухай, хуучин, элэрсэн, баларсан ГЭДЭГ ХҮМҮҮС ҮЗЭЭРЭЙ! Тэгээд паа, пүү гээд байгаа ЮМАН ДОТОР ЮУ БАЙГААГ ХАРААРАЙ

      INNOVATION & HiTECH & IT

      1. БИД өөрсдөө бүтээх биш зөвхөн ухсан баялагаа л зарж байна. Харин ТЭД биднээс авсан түүхий эддээ мэдлэг, технологи, шинжлэх ухаан, соёлоо шингээгээд бидэнд 10,000 дахин  өндөр үнэтэй зарж байна. 1:10,000 харьцаатай наймаа хийж байхад байгалийн баялагаар ашигтай наймаа хийнэ гэсэн ойлголт байх уу? Бид хөгжих үү? Гэтэл МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД зэсээрээ микроэлетроник БҮТЭЭХ ЧАДВАРТАЙ, үйлдвэрлэх БОЛОМЖтой! 1кг зэс 3$ 1кг автомашин 30$ 1кг онгоц 3,000$ 1кг микроэлектроник 30,000$
      2. 1тн зэсийн хүдэр 4000$. Зарж болох бүх түүхий эдээ зараад дууслаа. Бугын эврээс эхлээд, үнэт чулуу, ноос, ноолуур, арьс, шир, нүүр, зэс. Зарж болох бүхнээ зараад юу хожсон бэ!!! 1тн зэсээр РСВ үйлдвэрлэвэл 18сая$. Зэсээ боловсруулж электроникийн түүхий эд хийж экспорлох боломж байна.
      3. #МонЧиргүүлийн залуус адуу, ATV мотоцикл тээвэрлэх болон аялалын бүх төрлийн чиргүүл, эвхдэг зөөврийн тайзийг БАХАРХАЛТАЙГААР МОНГОЛДОО БҮТЭЭВ
      4. Д.ЭНХ-АМГАЛАН APPLE-Д IPAD-НЫ ДЭЛГЭЦИЙН БАТАРЕЙ ИДДЭГ ХУВИЙГ БАГАСГАСАН Цахиурын хөндийд арваад монгол инженер байна. Фэйсбүүкт гурав, Гүүглд гурван инженер байна. Бид эх орондоо хэрэгтэй зүйл хийх юмсан гэж боддог. Монголынхоо авьяаслаг залуучуудад туслах, тэдэнтэй шинэ технологийн талаар санал бодлоо хуваалцахад бэлэн байна.
      5. Электроникийн инженер Д.Содномжамц автомашины холын гэрлийг 100м-т мэдэрч автоматаар өөрийн машины гэрлийг ойр дээр шилжүүлэгч төхөөрөмж бүтээлээ
      6. Монгол залуус ухаалаг зар сурталчилгаа, судалгааны Dream Rewards APP бүтээж Энэтхэгийн тэрбумтан Паван Бакеригаас 1,9 ТЭРБУМ ₮ хөрөнгө оруулалт босгож чадлаа. Энэхүү APP- аа Монголын маш олон бизнесменүүдэд үзүүлсэн боловч нэг ч хүн дэмжээгүй ажээ.
      7. ХҮНГҮЙ ОНГОЦНЫ ҮЙЛДВЭР СССР ХХК нь хүнгүй онгоц үйлдвэрлэх төслийг эхлүүлсэн. Судалгаа, шинжилгээний ажлыг дууссан бөгөөд удахгүй үйлдвэрлэл эхэлнэ. 70 кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай хүнгүй автомат онгоц үйлдэрлэх юм.
      8. Цахилгаан халаалт https://www.facebook.com/%D0%A6%D0%B0%D1%85%D0%B8%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD-%D1%85%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BB%D1%82-1521009198119076/timeline
      9. Монгол залуусын бүтээсэн “Ухаалаг гэрэл”. Тэдний хийсэн бүтээлээр интернэт, “Wi-Fi”, bluetooth ашиглаж гар утаснаасаа гэрлээ асааж, унтраах, хүссэнгээ өнгөөр өөрчлөх, сэрүүлгээ гэрэлтэй холбох боломжтой юм. Японруу экспортлоод байна Бидний хийсэн гол төхөөрөмж бол гэрэл доторх удирдлагын төхөөрөмжийг зохион бүтээсэн. Интэрнэт ашиглаад удирдаж болж байгаа тохиолдолд үүнтэй ижилхэн төхөөрөмжийг нийлүүлвэл дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж гарч байгаа юм.
      10. Эрдэнэт үйлдвэрийн электроникийн инженерүүд Монголд анхны LED гэрлийн үйлдвэр байгууллаа. LED гэрэл нь улайсдаг гэрлээс цахилгаан зарцуулалт найм дахин бага, байгальд ээлтэй, хог хаягдалгүй, ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээний зардал бага, галын аюулгүй
      11. “Эрдмин” ХХК-ний хамт олонд Монголдоо уртасгагч залгуур үйлдвэрлэж байна
      12. Монголдоо үйлдвэрлэж байгаа резинэн хавтанг та бүхэнд танилцуулж байна. Хүүхдийн тоглоомын талбай болон гаднах тохижилтондоо ашиглаж болох энэхүү бүтээгдэхүүн нь импортыг 100 хувь орлоно. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе! Инахис ХХК, Холбоо барих: 99115097
      13. https://www.facebook.com/Xphone.Mongolia/
      14. Экологбус компани Монгол Улсад машин үйлдвэрлэлийн шинэ салбар үүсгэн хөгжүүлж, импортыг орлох, өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн багц бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгох зорилгоор 2013 онд байгуулагджээ. Энэ үйлдвэр нь 2000м2 ашигтай талбай бүхий өөрийн үйлдвэрийн байртай, жилд 120 автобус угсарч үйлдвэрлэх хүчин чадалтай. Дизель автобусны утааны хамгийн хортой нэгдэл болох азотын ислийг хоргүй, агаарын ихэнхийг бүрдүүлдэг азот N2 ба ус H2O болгох сонгомол үйлчилгээтэй катализатор бүхий экологийн Евро IV стандартын дизель хөдөлгүүртэй, одоо манай нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа DAEWOO BS-106 маркын автобустай харьцуулахад 2.3-18 дахин бага хорт бодис ялгаруулах тул “ЭКО АВТОБУС” гэж нэрлэсэн. “Эколог бус” ХХК-ийн үйлдвэрлэж буй 41 хүний суудалтай “Экобус-800” автобус нь Монгол орны уур амьсгалын онцлогт тохирсон, агаарын бохирдлыг бууруулах, Евро-4 стандартын, хэрэглээнд бүрэн нийцсэн, тохилог, Солонгосын “Дайвүү” автобуснаас давуу талтай.
      15. “Цахилгаан тээвэр” компанийн инженерүүдийн бүтээсэн 12 хүний суудалтай цахилгаан машин Yндэсний цэцэрлэгт хүрээлэн болон задгай талбайн олон нийтийн үйлчилгээнд ашиглаж байна. Цаашлаад Гольфийн талбай болон жуулчидад хотыг танилцуулах үйл ажиллагаанд ашиглах боломжтой.
      16. Монголын үйлдвэрлэгч Канад руу оймсоо экспортлохоор 3000 долларын гэрээ байгуулжээ. Үйлдвэрлэгч бүр баруунд тэр тусмаа АНУ,Канад руу бүтээгдэхүүнээ экспортлохыг мөрөөддөг. Харин энэ бол эхлэл. Монгол ямаа, тэмээний ноосоор урласан чанартай, хөлд эвтэйхэн дулаахан оймс алс холын Канадад худалдаалагдах нь.
      17. Green 3D” гэх хаягтай жижигхэн байшинд том үйлийн эхлэл тавигджээ. Энд бүх төрлийн автомашины гупер, кузов гэхчлэн хуванцар эд ангийг хамгийн сүүлийн үеийн 3d төхөөрөмжөөр үйлдвэрлэж байна гэвэл та лав итгэхгүй байх. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтэс өнгөрсөн онд жижиг дунд бизнесийн зээлд олгохоор батлагдсан 500 сая төгрөгөөр 12 төсөл дэмжсэний нэг нь эднийх аж. Б.Алтансүх гэх залуу “BBCEO” ХХК-ийг байгуулж, үйлдвэрлэл нь байгальд хоргүй тул байшингийнхаа гадна “Green3D” гэх хаяг хаджээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе. Авто машины гупер, хормой болон бусад хуванцар эд ангийг хийнэ. Утас: 88803100, 99215227 altansukh_0106@yahoo.com
      18. 99 хувь эрдэмтэй гэгддэг БАЙГАЛИЙН ХУЖИР нь даралт бууруулж, цус харвахаас сэргийлнэ, ходоод, дотор эрхтнийг цэвэрлэнэ, хордлого тайлна, цөс хөөнө, ядаргаа тайлна
      19. Ханиадны зэхмэл Уушиг, гуурсан хоолойн үрэвсэл, амьсгалын дээд замын бусад өвчнүүдийн үед цэр ховхлох, нян устгах, уушиг, цээжин биеийн халуун болон хоолойн халуун бууруулах, хордлого тайлах, ханиалга намдаах үйлчилгээтэй.
      20. Монголчууд чацарганы навчны маск үйлдвэрлэжээ. Хөгшрөлтөөс хамгаалах, нөсөө толбо, сэвх арилгах, арсыг нөхөн төлжүүлэх, Стресс тайлж арьсыг тайвшруулна. Чацарганы навч нь А, С, Е, К, Р витаминуудаар баялаг тул бүх төрлийн арьсанд тохиромжтой
      21. Монгол инженерүүд 70кг ачаа тээвэрлэх алсын удирдлагатай, нисгэгчгүй онгоц зохион бүтээж үйлдвэрлэхээр ажиллаж байна.
      22. Монгол инженерүүдийн бүтээсэн DOBU гэрийн автоматжуулалтын ухаалаг систем АНУ-ын зах зээлд гарч эхэллээ. Уг системийн утасгүй мэдрэгчүүд нэг ширхэг энгийн хуруу зайгаар 2 жил ажилладаг.

      CREATIVE  ART INDUSTRY

      1. Т.Эрдэнэбаяр ноолуур, ноосоор байгальд шингэх хүндэтгэлийн хадаг бүтээлээ. Хятадаас 2 тэрбум төгрөгөөр авдаг хадаг мододыг боомилж байгальд хог болдог асуудлыг хамтдаа шийдэж Монгол уламжлалаа дээдэлье!
      2. МОНГОЛын урчууд НЭГДЭЖ Монголын нууц товчоог 100 метр урт эсгий ширмэлээр бүтээж байна. Монголын өв соёл эсгий ширмэлийг зээг, ширэх оёдлоор урлаж хойч үедээ өвлүүлж дэлхийд таниулах зорилготой эхлүүлсэн ажлыг дэмжиж нутаг нутгийн урчууд очиж үйл нэмэрлэж байна. Энэхүү эсгий ширмэлээ 24 ханатай гэртээ татаад жуулчдад Монголын түүх, өв соёл гар урлалаа таниулан сурталчлах юм.
      3. Монгол залуус монгол өв соёлоо шингээсэн аргалын үнэртэй хүүхэлдэй урлаж олон улсад таниулахаар ажиллаж байна. Улс, үндэстэн бүхэн өөрийн үндэсний хэв шинжийг агуулсан брэнд хүүхэлдэйтэй байдаг. Нүүдэлчин ахуйн соёлоо хүүхэлдэйгээр илэрхийлж бусад оронд сурталчлах зорилгоор энэ брэндийг бүтээжээ. Монголчуудын хүүхэлдэй урлах соёл нэн эртнээс улбаатай бөгөөд Хүннүгийн үеийн булшнаас 100 гаруй модон хүүхэлдэй олдож байжээ.
      4. Тоохуу гутал нь ноосыг гараар боловсруулан эсгийрүүлж, үхрийн ширээр уллаж, сураар баглаж хийдэг монголчуудын нэгэн өв соёл юм. Тоохуу нь хөнгөн дулаан, хальтрахгүй, норсон ч хурдан хатдаг учир ямар ч уулын гуталнаас хавь илүү төдийгүй гоёлын зориулалтаар өмсөх боломжтой.
      5. Баянхонгор аймгийн сийлбэрч Давгадоржийн Мөнхбат чулуун сийлбэрт шатар бүтээлээ. Сарлагийн нуруун дээр дүрсэлсэн энэхүү шатрыг мод, чулуу, сарлагийн эврээр бүтээжээ.
      6. Хятадад хэдэн саяар нь үйлдвэрлэж буй шавар гахай, монгол урчууд гар, сэтгэлийн ухаанаараа урлан бүтээж буй гар урлалын бүтээл болох адвар 2-ийн хооронд тэнгэр газар шиг зөрүү байгаа шүү дээ. Хятад шаазан нэг унаад л хагарна. Тэгээд хог болно. Монгол авдар тос даан хуучирч, хуучирах тусмаа өвөг дээдсийнхээ ухаан, дурсамжийг шингээн үеийн үед өвлөгдөнө. Цор ганц хувь бүтээгддэг гар урлалын бүтээгдэхүүн хэдэн сая ширхэгээр нь үйлдвэрлэж буй масс үйлдвэрлэл 2-оо сайн ялгаж салгаарай, Монголчуудаа. МОНГОЛ МОНГОЛОО ДЭМЖИХ ЦАГ ИРЭЭД БАЙНА!!!
      7. Цаашид хүнд үзүүлэх юмтай байя гэвэл Монгол архитектурыг бүтээх хэрэгтэй. Одоо манай хотын архитектур ч гэж Солонгос, Дубай, Хятадын 1 хот шиг л холион бантан болсон доо!!!!
      8. Өвөр Монголд урлагийн бүтээлүүдээ МОНГОЛ УРЧУУДыг хямдаар хөлслөн хийлгэж, аялал жуулчлалаа хөгжүүлж байна. Баримал, байшин, хөөмий, морин хуур, дээл оёхийг хүртэл Монгол урчуудаар заалгаж Монгол соёлыг сайн арилжиж чадаж байна.

      МОНГОЛДОО БҮТЭЭВ

      1. Шорлогны нүүрс буюу модны нүүрсыг солонгос технологоор МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ.  MCPT ХХК. 
      2. Лес металл ХХК хадаас үйлдвэрлэж байна
      3. Монгол наклад

      Жамсранжавын ЛУВСАНДОРЖ

    • МОНГОЛЫН МАРКЕТИНГ, БРЭНДИНГИЙН КОМПАНИУД

      Нэр

      Мэргэшсэн чиглэл

      Онцлог

      Хийсэн ажил, туршлага

      Нью Медиа групп Дижитал, интернэт маркетингийн чиглэлийг Монгол Улсад анхлан хөгжүүлсэн.
      Маркетингийн медиа удирдлага, All-in-one growth marketing & management software чиглэлд мэргэшсэн.
      https://www.newmediagroup.co/
      Тэдний хөгжүүлж буй https://erxes.io/ https://erxes.mn/
      erxes is empowering all types and sizes of businesses to achieve world-class customer engagement
      бүтээгдэхүүн Олон улсын зах зээлд танигдсан бүтээгдэхүүн бөгөөд Америкийн хөрөнгө зах зээлд хувьцаагаа гаргасан анхны компани.
      Таван богд групп, APU, MCS зэрэг харилцагчидтай.

      DAX management

      Дата анализ, Business intelligence BI -д тулгуурлан менежмент, маркетингийн бодлого боловсруулах, шинэчлэх.

      Монголын улсын зах зээлийн хамгийн их дата сантай компани.
      Бид борлуулалтыг өсгөх, зардлыг үр нөлөөтэй түвшинд хүргэж багасгах, ашигт ажиллагааг дээд зэргээр нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, менежментийг дахин зохион байгуулалтад оруулах, гүйцэтгэлийг хангуулах зэргээр компанийг системтэй өөрчлөх үйл ажиллагааг явуулдаг.

      Үндэсний томоохон үйлдвэрлэгчид, барилга, барилгын материалын төслүүд.

      Mercado Company

      Судалгаа суурьтай

      Маркетинг, зар сурталчилгааны кампанит ажил, төлөвлөлт.

      ТЭСО, Зөв аарцны ундаа, Himalaya, Жүр үр, Таван богд г.м компанитай ажилласан туршлагатай.

      БАТ СОЛЮШН ПАРТНЭРС ХХК

      Маркетинг, брэндингийн компани

      Маркетингийн арвин туршлагатай

      Боргио, Өлзий сүү, Маамуу брэнд, АПУ компанийн брэндүүд г.м томоохон  брэндүүдийг хөгжүүлсэн

      MMCG

      Судалгаа суурьтай зөвлөх үйлчилгээ

      Хамгийн олон судалгаа хийсэн компани

      Creative Mongolia  (Үндэстэн баг ХХК)

      Маркетингийн үйлчилгээ, дижитал маркетинг, брэндинг, контент хөгжүүлэлт, медиа суваг хөгжүүлэлт, төслийн судалгаа хөгжүүлэлт удирдлага, сургалт, бизнес зөвлөх үйлчилгээний мэргэшсэн компани, экспертүүдийн ЭКО СИСТЕМ байдлаар ажилладаг.

      Хөдөө аж ахуй, мал аж ахуйд суурилсан үйдвэрлэл, газар тариалан, аялал жуулчлал, эрчим хүчний салбаруудад судалгаа, төсөл хөгжүүлэлт, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай.

      Үндэсний эко хөгжлийн загварт суурилсан мал ахуйн түүхий эдэд суурилсан үйлдвэрлэлийн цогц төслүүдийн судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлд ажиллаж байна.

      Adme буюу Даяарга

      Дизайнер Даяаргын үүсгэн байгуулсан брэндинг, дизайны бүтээлч компани

      Монголын хамгийн олон лого бүтээсэн хүн. График дизайны арвин туршлага.

      MaxMall, ЮниМед, Nepko, SkyMedia, Сэнгүр, Барилга.МН г.м 100 гаруй лого бүтээсэн.

      BZP Digital&Inbound дижитал маркетингийн агентлаг Digital маркетинг, HUBSPOT буюу CRM, маркетингийн автоматжуулалт чиглэлд голцлон ажилладаг. Цуврал сургалт зохион байгуулдаг.
      https://www.bzp.mn

      Скайтел, Монос, Алтай холдинг компаниудтай ажиллаж байсан.

      Brainstorm

      Лого, брэндбүүк, дизайны компани.

      Дизайнер, бүтээлч залуусын нэгдэл

      Капитрон банк, lend.MN, Арви дэлгүүр г.м брэндинг дизайны ажил.

      Brand Arte

      Маркетингийн зөвлөх үйлчилгээ

      Брэндинг хөгжүүлэлт, борлуулалт.

      Nathouse Creative Social Media Marketing Agency

      Сошл медиа компани

      Дижитал маркетинг

      Хэрвээ та бүхэн дээрх жагсаалтанд өөрийн байгууллагыг нэмэхийг хүсвэл, байгууллага, мэргэжилтнүүдийн танилцуулга, туршлага мэдээллээ info@creativemongolia.com хаягаар илгээнэ үү.

    • Данейгийн МАЙРА- Эсгий урлалын мастер

      Загвар зохион бүтээгч, БУГАТ эсгий брэндийг санаачлагч

      2000 онд Урлах Эрдмийн Дээд сургуулийг гутлын загвар зохион бүтээгч мэргэжилээр төгсөж, ШУТИС, Үйлдвэрлэл Технологийн Дээд Сургуулийг магистр цолтойгоор дүүргэсэн.

      2001- 2007 онд Норвегийн тусламжийн байгууллагын Ноосны Өрхийн Үйлдвэрлэл Маркетингийн төсөлд эсгийн багш дизайнераар ажиллаж 2000 гаруй хүнд эсгий урлалын чиглэлээр зааж сургасан. Сургалтаас 200 гаруй эсгий урлагийн багш бэлтгэгдэж тэд нутагтаа очоод эсгий урлалын сургалтыг уламжлуулан явуулж Монголын эсгий урлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Төслийн хүрээнд төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг борлуулах Цагаан алт дэлгүүр, үйлдвэрлэгчидийг нэгтгэсэн хоршоо, хоршоонуудыг нэгтгэсэн “Ноосон зангилаа” дундын хоршоо байгуулагдсан байдаг. Энэхүү төсөлд ажиллах хугацаандаа шаахай, ширмэл ширдэг, цүнх, малгай зэрэг эсгий бүтээгдэхүүний 300 орчим загвар гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж, Норвеги, Франц, Итали, Герман, Америк, Нидарланд гэх мэт дэлхийн олон оронд экспортлосон. 20 загвар, 2 технологид Оюуны өмчийн газрын Бүтээгдэхүүн загвар- патент эзэмшдэг.

      2010 оноос хойш Бугат эсгий урлалын урландаа торго, эсгий болон торго эсгийний хосолмол ороолт, эсгий гутал урладаг. Түүний ороолт, эсгий гутлын загвар нь монголчууд төдийгүй жуулчдын таашаалд маш их нийцдэг бөгөөд соёлын өвийг бүтээгдэхүүн болгож “Буган хөшөөг хүзүүндээ ороо” уриатай ажиллаж байна. Тэрээр эсгий бүтээглэхүүний загварыг сайжруулах, хэрэглээний чанарын шаардлага хангах, өнгө будгийн тогтворжилтын тал дээр түлхүү анхаарч, цэвэр органик бүтээгдэхүүн хийж байгаль дэлхийд хор хөнөөлгүй үйлдвэрлэл явуулахыг чухалчлан үздэг.

      2006-2007 онд ITC төслийн санхүүжилтээр Нэхмэлийн хүрээлэнгийн судлаач багш нартай хамтарч “Ноос боловсруулах технологи”, ,Ноос будах технологи”, “Уламжлалт аргаар утас ээрч сурцгаая”, “Эсгий эдлэл хийж сурцгаая”, “Эсгий урлал сургалтын модульжсан хөтөлбөр” гарын авлагуудыг боловсруулан хэвлүүлсэн.

      2004 онд Киргизэд болсон Олон улсын эсгийчдийн 3-р симпозиум, 2007 онд Их Британий Уэлсэд болсон Олон улсын эсгийчдийн конференсд тус тус оролцож байсан. 2007 онд Англи улсад “Монгол эсгий ширмэл ширдэг, казак эсгий ширдэг” сэдвээр, 2015 онд 10 сард Хөдөө аж ахуй төслийн хүрээнд Тажикстан улсын эмэгтэйчүүдэд эсгийний анхан шатны сургалтыг тус тус зохион байгуулсан.

      ҮЗЭСГЭЛЭН
      2006 он Тэрэлжид “Ширмэл ширдэг үзэсгэлэн, өдөрлөг”
      2006 он Улаанбаатарт “Зул сарын баяр буюу эсгий урлаг өнөөгийн хэрэгцээнд”
      2007 он Улаанбаатарт “ Хавар ба Байгаль”
      2011 он Улаанбаатарт “Эсгий-Онгод”
      2014 он Улаанбаатарт “ Бугат эсгий”
      2015 оны 10 сард Данид “Монголын нэг өдөр” хамтарсан үзэсгэлэн

      ШАГНАЛ
      2002 он Гоёл наадмын тусгай байрын шагнал
      2006 он “Үлэмжийн чанарын батламж” Монголын шилдэг 99 бүтээгдэхүүний нэг
      2006 он МХАҮТ-с зохион байгуулдаг хаврын үзэсгэлэнгээс экологийн цэвэр бүтээгдэхүүн
      2008 он Гоёл наадмын тусгай байрын шагнал
      2010 он Зүүн хойд Азийн ЮНЕСКО- н гар урлалын батламжит бүтээгдэхүүн

      http://www.feltmongolia.mn/
      https://www.facebook.com/BUGAT-felt-%D0%91%D0%A3%D…

      Ярилцлага унших

    • “ТӨЛБӨРГҮЙ” АЯН FACEBOOK LIVE, МАРКЕТИНГ, СУРТАЛЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ

      Та өөрийн хийж бүтээж байгаа зүйлээ бусдад хүргэж таниулах хэрэгцээ шаардлага танд байна уу?

      Бид монгол хүний хөгжлийн төлөөх бүтээлч иргэд, багш, group, клуб, ТББ-уудад мэдлэг боловсрол, өв соёл, соёл урлаг, ном, жижиг дунд бизнесийн хөгжил, гар урлал, үндэсний өв соёл дэлгэрүүлэх, үндэсний бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, бүтээлч санал санаачлага, оюутан сурагчдын боловсролыг дэмжсэн үйл ажиллагааг олон нийтэд үнэ төлбөргүй сурталчилж дэмжих #ТӨЛБӨРГҮЙ аянг эхлүүлж байна.

      Та аянд хамрагдахыг хүсвэл, өөрийн болон байгууллага, хийж бүтээж бүтээгдэхүүн, санал, санаачилгынхаа танилцуулга мэдээлэлээ манай хуудас болон info@creativemongolia.com хаягаар илгээж, 99861326, 88596789 утсаар холбогдож @Creative Gallery дээр хүрэлцэн ирж LIVE сурталчилгаа хийхээс гадна, 178K follows-той Creative mongolia хуудсаар мэдээлэлүүдээ тогтмол нийтлүүлэх боломжтой.

      CREATIVE MONGOLIA ХАМТ ОЛОН

      Манай хаяг: Хотын төвд, Интер номын их дэлгүүрийн ар талд, Адмон хэвлэлийн үйлдвэрийн хажууд, 10 давхар ногоон байрны 2 давхарт, 208 тоот) Creative Gallery

      АЯНД ХАМРАГДАХ НӨХЦӨЛ

      ТАВИГДАХ ШААРДЛАГА

      1. Монгол хүний хөгжлийг дэмжсэн, соён гэгээрүүлсэн мэдлэг боловсрол олгосон үйл ажиллагааг дэмжинэ.
      2. Өөрсдийгөө хөгжүүлэх, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчирах зорилготой клуб, group, ТББ-ийн үйл ажиллагааг дэмжинэ.
      3. Нийгмийн хөгжлийн төлөө санал санаачилгыг дэмжинэ
      4. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Монголд үйлдвэрлэсэн, монгол хүний хийж бүтээсэн бүх зүйлийг сурталчилж таниулна.
      5. Ном, оюуны бүтээлийг дэмжинэ.
      6. Олон нийтийн эерэг өөрчлөлтөнд уриалсан үйл ажиллагаа дэмжинэ.
      7. Улс төр, шашны үйл ажиллагаанаас ангид байна.

      ХАМТРАН АЖИЛЛАХ АЖЛЫН ДАРААЛАЛ

      1. Зохион байгуулагч хүн болон байгууллага, хийж бүтээж байгаа бүтээгдэхүүн, санал санаачилгын мэдээлэлээ Creative Mongolia хуудас болон info@creativemongolia.com хаягаар илгээнэ.
      2. Creative Gallery н менежер Ж.Бэгзсүрэнтэй 99861326, 88596789 утсаар холбогдож, таны сурталчилах мэдээлэл нь Creative Mongolia-н бодлоготой нийцэж байгаа эсэхийг ярилцаж, өдөр цагаа тохиролцож Creative Gallery гаас LIVE хийнэ.
      3. Өөрсдийн бэлтгэсэн мэдээ, мэдээллийг илгээж тогтмол нийтлүүлэх боломжтой.
      4. Идэвхитэй, онцлох санаачилгатай оролцогчидод, тус хуудасд өөрөө LIVE хийх эрх үүсгэхээс гадна маркетингийн сургалтанд ТӨЛБӨРГҮЙ хамруулна.
      5. Creative Mongolia- н үйл ажиллагааг харилцан дэмжиж, мэдээлэл түгээнэ.

      ДЭЭД БҮТЭЭЛ НҮТББ (БҮТЭЭЛЧ МОНГОЛ НЭГДЭЛ)

    • ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДИЙГ ЗӨВ ТӨЛӨВШҮҮЛЭХ АРГА УХААН лекц (шууд үзэх)

      Жамсранжавын Хорлоо нь 2007 оноос сургуулийн өмнөх боловсролд шинэчлэлт хийх зорилгоор өөрийн судалгааны ажлаа эхлүүлж 2011 онд “4 настай хүүхдийн зан төлөв дэх хандлага” сэдвээр боловсрол судлалын магистр зэрэг хамгаалсан юм. Тэрээр 2010 онд “Яруу сэтгэлгээний эрин” ТББ-н дэргэдэх “Индиго” хүүхдийн хөгжлийн төвийг үүсгэн байгуулж 100 орчим хүүхэдтэй биечлэн ажиллаж судалгаагаа эрчимжүүлсэн юм. Мөн цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажил болон багш нарын тулгамдсан асуудал, эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилыг судалсаар байна. Бага насны хүүхдэд зориулсан “Сайн мууг ялгая!”, “Цэцэн хүү”, “Би чадна”, “Би Монгол”, “Цэгээр наадъя” зэрэг сургалтын хөтөлбөрүүдийг санаачлан, туршилт судалгааны ажлыг зохион байгуулж байна.

      Уг бүтээл нь хүүхдэд багаас нь өөрийн гэсэн үзэл санааг төлөвшүүлж, эерэг зан чанар, зөв дадал хэвшлийг олгох зорилготой бөгөөд өгөгдсөн зураг, асуултын дагуу хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, аливаа асуудлыг олон талаас нь харах чадвартай болгож, тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, зан төлөвшилд нь хэрэгцээтэй мэдээллийг өгөх замаар өөрсдөөр нь зөв буруу үйлдэл, сайн муу зан чанарыг ялган салгуулж улмаар хүүхэд багачуудын өдөр тутмын үйлдээ мөрдвөл зохих дүрмийг өөрсдөөр нь гаргуулж, дагаж мөрдүүлж, хэвшүүлэхэд чиглэж байгаа юм.

      Зохиогч нь энэхүү гарын авлага бүтээл, судалгаандаа үндэслэн САЙН ХҮҮХЭД ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДИЙГ ЗӨВ ТӨЛӨВШҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРийг эхлүүлээд байна.

      ЗОХИОГЧТОЙ ХОЛБОГДОХ
      Утас: 99158825
      horloo_j@yahoo.com

      http://creativemongolia.com/ho…

    • Лхагвасүрэнгийн ОДГЭРЭЛ- Хүндийн өргөлтийн тамирчин, олон улсын шүүгч

      Буянт овгийн Лхагвасүрэнгийн Одгэрэл

      Олон улсын хүндийн өргөлтийн холбооны 1-р зэргийн шүүгч. Олон Улсын Хүндийн Өргөлтийн Холбооны Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн 5 гишүүний нэгээр сонгогдон Ази тивээ төлөөлөн ажилладаг. Олимпийн наадмын Монгол Улсын анхны эмэгтэй шүүгч.

      Буянт овгийн Лхагвасүрэнгийн Одгэрэл нь 1982 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. Хятад хэл, Англи хэлтэй

      БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

      1990-1999 Сүхбаатар аймгийн Баруун–Урт хотын “Тэмүүлэл” цогцолбор сургууль;

      2004 онд БНХАУ-н “Бээжингийн БТИС”-г Хүндийн өргөлтийн багш дасгалжуулагч;

      2010 онд “Их шавь” дээд сургуулийг Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшиж бакалаврын зэрэг тус тус дүүргэсэн.

      СПОРТЫН АМЖИЛТ

      Л.Одгэрэл нь 2000 оноос “Жу-до” бөхийн спортоор хичээллэж дараах амжилтуудыг тус тус гаргасан. Үүнд:

      • Ø 2001 оны жу-до бөхийн ЗУАШТ-ээс “Алтан” медаль
      • Ø 2001 онд “Самбо “ бөхийн ЗУАШТ-с “Хүрэл” медалиар тус тус шагнуулсан.

      Улмаар 2002 оноос Хүндийн Өргөлтийн спортоор хичээллэж дараах амжилтуудыг тус тус гаргасан. Үүнд:

      • Ø 2003 онд БНХАУлсад зохион байгууллагдсан “Насанд Хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах” тэмцээнээс “Мөнгөн” медалийн болзолыг хангаснаар Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны анхны эмэгтэй  тамирчин болсон.
      • Ø  2004 онд БНХАУлсын Бээжин хотын “Биеийн тамирын их сургууль”-ийг багш дасгалжуулагч мэргэжил эзэмшиж төгсөн ирж дээрх холбоондоо “эмэгтэй баг”-аа дасгалжуулж ажиллаж эхэлсэн “анхны” эмэгтэй дасгалжуулагч болсон.
      • Ø 2012 онд Олон Улсын Хүндийн өргөлтийн шүүгчээр сонгогдсоноор Монголын анхны эмэгтэй Олон Улсын Шүүгч болсон.
      • Ø 2015 онд Сүхбаатар аймагт Хүндийн өргөлтийг спортыг дэлгэрүүлэх ажлыг санаачлан ажиллаж, энэ хугацаандаа Монголын Бүх Ард түмний 14-р Их наадмийн Хүндийн өргөлтийн тэмцээнийг Баруун-Урт хотноо амжилттай зохион байгуулсан.

      ШҮҮГЧИЙН АЖЛЫН АМЖИЛТ

      Олон Улсын Хүндийн өргөлтийн холбооны 1-р зэргийн шүүгчээр сонгогдон ажиллахдаа дараах тэмцээнүүдийг эх орноо буюу Монгол Улсыг төлөөлж шүүж ажилласан. Үүнд: Л.Одгэрэл нь 2012 оноос-2019 онд  олон улсын чанартай  тэмцээнд шүүгчээр сонгогдон ажилсан:

      • Ø  Олимпийн наадамд 1 удаа
      • Ø Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд  7 удаа
      • Ø Азийн наадам, Оюутны их наадамд 4 удаа,
      • Ø Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа тус тус ажиллажээ.
      • Ø 2016 онд Иран Улсын Теггеран хотноо зохион байгууллагдсан “РИО-2016” Олимпийн эрх олгох эрэгтэйчүүдийн дэлхийн цомийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр уригдан ажилласан нь Иран улсад очсон Олон улсын хүндийн өргөлтийн холбооны анхны эмэгтэй шүүгч байсан бөгөөд тус үйл явдал нь Иран улсад  эмэгтэй хүндийг өргөлтийг хөгжүүллэхэд үнэтэй түлхэц болсон. 2018 онд Олон Улсын Хүндийн Өргөлтийн Холбооны Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн 5 гишүүний нэгээр сонгогдон Ази тивээ төлөөлөн ажиллаж байна.
      • Ø 2016 онд Гүрж улсын нийслэл Тбилис хотноо зохион байгууллагдсан Залуучуудын ДАШТ-д уригдан ажилсан нь Монголын олимпийн төрлийн спортод ДАШТ-нд шүүгчээр ажилласан Монголын анхны эмэгтэй шүүгчээр тэмдэглэгдэн үлдсэн.
      • Ø Мөн 2017онд  АНУлсын Анахейм хотноо зохиогдсон Насанд хүрэгчдийн ДАШТ–д уригдан ажилласан нь Бүх спортын төрөлд НХДАШТ –д шүүгчээр ажилласан Монголын анхны эмэгтэй шүүгч болсон.
      • Ø 2018 онд Аргентин улсын нийслэл Буэнос–Айрес хотод зохиогдсон “Залуучуудын 3-р олимп”-д сонгогдон ажилласан нь Манай улсын бүх спортын төрөл дэх “олимпийн наадмийн анхны эмэгтэй шүүгч” болсон түүхэн амжилтыг үзүүлсэн.

      ОЛОН УЛСАД АЖИЛЛАСАН ТУРШЛАГА:

      1.“Насанд хүрэгчдийн ДАШТ-2019” “ Токио-2020 Олимпийн наадмийн эрх олгох тэмцээн.Тайланд улс Паттаяа хот.2019.09.10-27

      2.“ Токио-2020 Олимпийн наадмийн тэст тэмцээн” Япон улс.Токио хот.2019.07.06-08

      3.“Насанд хүрэгчдийн АТАШТ-2019” “ Токио-2020 Олимпийн наадмийн эрх олгох тэмцээн.БНХАУ, Нин-бо хот. 2019.04.10-28

      4.“Лас-Вегас2019” олон улсын нээлттэй тэмцээн.АНУ, Лас-Вегас хот.2019.03.08-10

      5.“Дэлхийн цом 2019” “ Токио-2020 Олимпийн наадмийн эрх олгох тэмцээн.БНХАУ Фү-жоу хот 2019.02.22-27

      6.”EGAT CUP 2019 “ Токио-2020 Олимпийн наадмийн эрх олгох Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулахтэмцээн . Тайланд улс Чиан Май хот

      2019.02.07-10

      7.”Буэнос-Айрес 2018” Залуучуудын олимпийн наадам  Аргентин улс 2018.10.07-13

      8. “Жакарта-2018” Азийн наадам. Индонез улс .2018.08.18-27

      9. ”Ашгабат-2018” Насанд хүрэгчдийн ДАШТ.Туркменистан улс. 2018.11.01-10 

      10. “Анахейм -2017”Насанд хүрэгчдийн ДАШТ. АНУ 2017.11.28-12.05

      11. “Ян-Гү-2017” Азийн цом. БНСУ 2017.10.28-11.02

      12.“Ашгабат-2017” Азийн танхимийн наадам . Туркменистан улс .2017.09.18-25

      13. “ Тайван-2017” Дэлхийн оюутны зуны 29-р Их наадам. Тайван улс 2017.08.19-30

      14.”Катманду-2017” Өсвөр, Залуучуудын АТАШТ. Непаль улс.2017.07.21-29

      15. “Токёо-2017” Залуучуудын ДАШТ. Япон улс .2017.06.1-23

      16.” Ашгабат- 2017” Насанд Хүргэгчдийн АТАШТ .Туркменистан улс.2017.04.21-29

      17. “Бангкок- 2017” Өсвөрийн ДАШТ .Тайланд улс 2017.04.03-10

      18. “Пенань-2016” Өсвөрийн ДАШТ. Малайз улс .2016.10.19-25

      19. “Тбилис-2016” Залуучуудын ДАШТ. Гүрж улс. 2016.06.23-07-02

      20.”Пажар -2016” Дэлхийн цомийн АШТ .Иран улс 2016.05.30-06.03

      21.”Ташкент- 2016” Насанд хүрэгчдийн АТАШТ. Узбекистан улс. 2016.4-24-30

      22.”Бангсейн-2014” Өсвөр ,Залуучуудын АТАШТ.Тайланд улс 2014.03-04-12

      23.”Тианжин-2013” Зүүн Азийн наадам.БНХАУ. 2013.10.05-08

      24.”Пхьенян-2013”  Азийн цомийн АШТ.БНАСАУ. 2013.09.11-17

      25.”Бишкек-2013” Насанд Хүрэгчдийн  АТАШТ. Киргизстан улс.2013.07.02-08

      26. “Улаанбаатар-2012” Азийн цомийн АШТ.Монгол улс. 2012.10.06-12

      ШАГНАЛЫН МЭДЭЭЛЭЛ

      • Ø 2016 онд “Биеийн Тамир Спортын Тэргүүний Ажилтан” цол тэмдэг
      • Ø 2017 оны “Бөртэ Чоно” шилдэг шүүгч
      • Ø 2018 оны Сүхбаатар аймгийн оны шилдэг залуу “Гангар Хун” цомын эзэн шагналаар тус тус шагнагдсан.

      Ярилцлага унших

      https://www.facebook.com/lhkagvasuren.odgerel