Category: media-content

  • Монголын дугуйн спортын анхны дэлхийн аварга Б.Тэгшбаяр: Тамирчин хүн биеийн хүч, тархи хоёроо зэрэг ажиллуулах ёстой

    Монголын дугуйн холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш нэг жарны түүх бичигджээ. Мөн тус холбоо Олон улсын дугуйн холбооны гишүүнээр элссэний 60 жилийн ой ирэх онд тохионо. Эдгээр түүхэн ойг угтаж Монгол Улсын Дугуйн спортын анхны дэлхийн аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Тэгшбаяртай ярилцлаа. Тэрээр 2016 онд 18 насандаа дэлхийн аварга болж байсан юм. Сүхбаатар аймгийн Шилийн богд уулын энгэрт тоглож өссөн бор хүү хэрхэн дэлхий аварга болсон түүхийг ярилцлагаас уншина уу.

    -Дугуйн спортоор яагаад хичээллэх болсон юм бэ. Энэ спортын давуу тал юу вэ?

    -Багаасаа дугуй унах хоббитой байсан. Ээж аав маань намайг гурван настай байхад дугуй авч өгөөд, тэрнээс хойш дугуйнаас салдаггүй хүүхэд байсан гэж ярьдаг. 2013 онд сумын сургуулиас аймгийн төвд шилжиж ирсэн. Аймаг руу шилжиж ирснийхээ дараагаас дугуйн спортоор хичээллэх зорилго тавьсан. Аравдугаар ангид орж байсан үе л дээ. 2014 онд анх удаа өвлийн бэлтгэлд гарч, улсын чанартай тэмцээнд орсон. 2014 онд улсын аваргаас гурван алт, нэг мөнгөн медаль авч байсан. Энэхүү амжилтдаа урамшиж, дугуйн спортоор хичээллэвэл үр дүн гаргах боломж байна гээд тууштай хичээллэх болсон. 2014 онд Сүхбаатар аймгаас Ханхын боомт орж, Ханхаас Улаан-Үд хот хүртэл дугуйтай аялсан. Хоёр сарын хугацаанд 4200 км газар дугуйгаар аялж байсан.  Дараа нь 2015 онд Монголын дугуйн холбоо болон Дэлхийн дугуйн холбооноос авьяаслаг залуу тамирчдыг дэмжих, илүү сайн хөгжүүлэх сургалт зохион байгуулсан. Уг сургалтад хоёр сарын хугацаанд сурч, тэнд хүчний дугуйн спортын төрлөөр тест өгөхөд бусад орны тамирчдаас нэлээд өндөр оноо авсан. Техник, ур чадварын хувьд бага зэргийн дутмаг байсан л даа.

    Ингээд 2016 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдэж байхдаа осолд ороод тэмцээндээ явж чадаагүй. Тухайн оны дөрөвдүгээр сард надад Дэлхийн дугуйн холбооноос урилга ирсэн юм. Энэ нь 2015 онд сургалтад сууж байхдаа хүчний дугуйн спортод өндөр оноо авсан учраас энэ авьяасыг нь хөгжүүлж, илүү сайн бэлдэж үзье гэсэн агуулгатай захиа байсан. Мөн Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү, нарийн бичгийн дарга Наран нар Японд болсон Азийн аваргын үеэр Дэлхийн дугуйн холбооны удирдлагуудтай уулзаж, энэ талаар ярьсан юм байна лээ. Ингээд нэг сарын хугацаанд Швейцарт байрлах Дэлхийн дугуйн төвийн байранд бэлтгэл сургуулилт хийлгэж, ажиглахаар болсон. Нэг сарын хугацаанд надтай хамт Азийн маш олон тамирчин очсон. Ингээд бүгдийг нь сургалтад хамруулсны дараа дахин тест өгөхөд бусад улсаас хамгийн өндөр оноог миний бие авч чадсан. Бага оноотой улсын тамирчид эх орон руугаа буцаж, би тэнд үлдэж, үргэлжлүүлэн гурван сарын хугацаатай бэлтгэл хийсэн. Тус оны долдугаар сард Швейцарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор бэлтгэлдээ орсон. Би зорьсондоо хүрч, 2016 онд болон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, Залуучуудын дэлхийн аварга болсон. Монгол Улсын дугуйн спортын анхны дэлхийн аварга  тамирчин болсноо маш их бэлгэшээдэг.

    -Маш богино хугацаанд шаргуу бэлтгэл хийж,  амжилт үзүүлсэн байна шүү дээ?

    -Тийм ээ. Өмнө нь шулуун замд уралддаг байж байгаад Швейцарт налуу зам дээр гурван сарын хугацаанд маш эрчимтэй бэлтгэл хийж, дэлхийн аваргад орсон. Ингэхдээ налуу замын 200 метрийн таван тойрог уралдаж түрүүлсэн. Залуу тамирчны хувьд авьяас, авахаалж, хурд, хүчний илүүгээрээ давамгайлах тал бий. Мөн мэргэжлийн төвшинд ороод ирэхээр дугуйтай харьцах ур чадвар, бэлтгэл сургуулилт, идэж ууж байгаа хоол унд маш нарийн болж ирдэг.

    -Монголын хувьд дугуйн спортоор хичээллэх сонирхогчид жилээс жилд нэмэгдэж байна. Гэхдээ нөгөө талд үүнийг дагаж мэргэжлийн тамирчид хэр сайн бэлтгэгдэж байна вэ?

    -Монголын хувьд мэргэжлийн дугуйн спортын 20 орчим тамирчин бий. Монголын мэргэжлийн тамирчид 2016 оноос хойш гадаадын багуудад лигеонер тамирчнаар уралдаж байгаа. Гадаад спонсортой багт лигеонер болоод тус газраас цалинжиж ажиллаж байгаа гэсэн үг. Харин Ази тивийн аварга, Дэлхийн аваргын томоохон тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, улсаа төлөөлж оролцдог. Лигеонер тамирчин байхад ч мөн ялгаагүй, Тэгшбаяр гэдэг хувь хүн гэхээс илүү Монгол Улсын тамирчин гэж улс орны нэр хүнд гардаг.

    -Сонирхогчид дугуйн холбоондоо харьяалагдаж явдаг уу?

    -Тийм ээ. Сонирхогчид болон мэргэжлийн тамирчид бүгд Дугуйн холбоондоо харьяалагдаж явдаг. Сүүлийн үед маш олон хүн дугуйн спортоор хичээллэж, биеийн эрүүл мэнд талаас нь харж дугуй спортыг сонирхох болсон. Европууд яагаад нийтээрээ дугуй унаж, өдөр тутмын хэрэглээ нь болсон юм бэ гэдгийг монголчууд ч ойлгож эхэлсэн. Энэ нь дугуйн спортоор хичээллэх сонирхогчдын тоо өсөхөд нөлөөлж байгаа. Дугуйн спортыг хөгжүүлэх зорилгоор Монголын Дугуйн холбооноос дулааны улиралд урт хугацааны дугуйтай аялал, мөн олон тэмцээн уралдаан зохион байгуулдаг болсон. Энэ нь өөрөө дугуйн спорт хөгжих, тамирчид туршлагажихад эерэг нөлөөтэй. Өмнө нь дугуйчид л дугуй унадаг гэсэн сэтгэхгүй байсан. Гэхдээ өнөөдөр эрс өөрчлөгдөж, дугуй уана нь хобби, дуртай зүйл  болж хувирсан.

    -Монгол Улсад Дугуйн холбоо үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа. Залуу тамирчны хувьд  цаашдаа дугуйн спортыг илүү хөгжүүлэхийн тулд юунд илүү анхаарч ажиллах ёстой вэ. Мөн өнөөгийн ололт амжилт юу байсан бэ?

    -Тамирчин хүний нүдээр харахад, Монгол Улсад дугуйн спорт амжилттай хөгжиж байна гэж боддог. Монголын дугуйн спортын мэргэжлийн 10 гаруй тамирчин гадаадын улсуудад лигеонер болж уралдаж байгаа нь үнэхээр том амжилт шүү дээ. Тамирчнаа илүү сайжруулж, хөгжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг чухал байдаг. Миний хувьд холбооны удирдлагынхаа дэмжлэгтэйгээр спонсортой болж чадсан. Тодруулбал, энэ жил Багануур ХК-ийн тамирчин болсон. Ингэснээр олон улсын том тэмцээнд оролцохдоо санхүүжилтийн хувьд санаа зовох зүйлгүй болж байгаадаа маш их баяртай байгаа. Ер нь дугуйн спортын мэргэжлийн тамирчид амжилтын хувьд топ спортуудаас дутахааргүй яваа гэж боддог.

    -Цаашдаа мэргэжлийн тамирчдыг олноор бэлтгэхийн тулд юун дээрээ илүү анхаарах шаардлагатай гэж боддог вэ?

    -Шинэ мэргэжлийн тамирчдыг бэлтгэхийн тулд хөдөө орон нутгийн хүүхдүүдийн дунд бага байхаас нь тэмцээн уралдаан зохион байгуулж, сонирхлыг нь илүү хөгжүүлж түүнд нь хөтлөгдөн мэргэжлийн төвшинд бэлтгэвэл нь амжилт үзүүлэх магадлалыг нэмэгдүүлдэг  юм шиг санагддаг.  Миний хувьд амжилт гаргасан замнал маань яг ийм л дээ.

    -Монголын Дугуйн холбоо баг тамирчдаа хэр сайн дэмждэг вэ?

    -Манай холбооны удирдлагууд гурван жилийн өмнө шинэчлэгдэж, Ерөнхийлөгчөөр нь “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү, Ерөнхий нарийн бичгээр Наран ах болсон. Сүүлийн хоёр жил манай дугуйн спортын үйл ажиллагаа нэлээд идэвхижиж, улсын чанартай болон гадаадын олон тэмцээнд тамирчдаа явуулж байна. Дотооддоо ч дугуй спортын тэмцээн уралдаан идэвхжиж байна. Өнгөрсөн намар дугуйн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн маш өргөн хүрээнд, амжилттай болж өнгөрсөн. Мөн манай ахмад дугуйчид гадаадын тэмцээн уралдаанд маш амжилттай уралдаж, эх орныхоо нэрийг гаргаж байгаагаар нь үнэхээр бахархдаг.

    -Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор бэлдэж байгаа вэ?

    -Өнгөрсөн сард Хятад болсон томоохон тэмцээнд уралдаанд ирсэн. Одоо 2-3 долоо хоног амарна. 2020 оны гуравдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээндээ эрчимтэй бэлдэнэ. Энэ нь манай дугуйн холбооны мэргэжлийн тамирчдын хүлээдэг маш чухал тэмцээн л дээ. Улсынхаа ранкийг өсгөх, улсынхаа нэрийг өндөрт гаргахын тулд амжилттай оролцоход бүх хүч чадлаа  зарцуулдаг.  Холбооны зүгээс ч энэ тэмцээнд тамирчдынхаа бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

    -Манай дугуйн спортын тамирчдаас ирэх 2020 оны опимпод оролцох уу?

    -Олимпын оноо цуглуулах тэмцээнүүд дуусч байгаа. Манай улс ранкаараа эхний 55-д бичигдэж байгаа. Эхний 50-д бичигдвэл нэг эрх олгодог. Тэгэхээр 2020 оны олимпод орох магадлал багасч байна.  Гэхдээ 2024 оны олимпод оролцох боломж бидэнд бий. Тиймээс том зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрөөс хичээж, бэлтгэл сургуулилтаа хийж байна.

    -Мэргэжлийн тамирчин байх, сонирхогч тамирчин байх хоёрын ялгаа юу вэ. Мэдээж мэргэжлийн тамирчин бол байнгын бэлтгэл сургуулилт хийнэ, хариуцлага өндөртэй болох байх.

    -Мэргэжлийн тамирчин болж байгаа бол хувь хүнээс маш өндөр сахилга бат, зохион байгуулалттай байхыг шаардана. Бие махбодоос эхлээд бүх зүйлээ хяналтад байлгах ёстой. Бэлтгэл сургуулилт, биеийн жин, идэж ууж байгаа бүх зүйлээ нарийн тооцоолох хэрэгтэй. Спортод амжилтад гаргахад тамирчин ганцхан биеийн хүчиндээ найдахаас илүүтэйгээр аливаад анализ хийх, зөв тооцоолж чадсанаа ур чадвартайгаа хослуулдаг болсон. Тиймээс мэргэжлийн тамирчин хүн тархиа маш сайн ажиллуулах хэрэгтэй.

    Ер нь сонирхогчид ч бай, мэргэжлийн ч бай дугуйн спортоор хичээллэх нь өөрөө эрүүл мэндийн том эмчилгээ гэж хэлж болно. Өвчтэй байсан дугуйн унасаар байгаад эдгэсэн тохиолдолд байдаг. Дугуй унахад бодисын солилцоо маш сайн явагддаг учраас зүрх, уушгинд эерэг нөлөөтэй. Европчууд урт насалдаг шалтгаан нь байнгын дугуйн унадаг, зүрх судасны өвчнөөр өвчилдөггүйтэй нь холбоотой.

    -Дугуйн спорт нь дотроо олон төрөл байдаг байх. Б.Тэгшбаяр ямар чиглэлээр илүү мэргэшиж байгаа вэ?

    -Миний хувьд налуу тойрог замын дугуйн уралдаанаар мэргэшиж байгаа. Налуу замын уралдаанд дандаа улсынхаа нэр дээр тэмцээнд оролцдог. Мөн саяхан шулуун замын төрлөөр Украины багтай гэрээ хийж, лигеонероор тоглож байгаа.

    -Тэгшээ чөлөөт цагаараа юу хийж, өөрийгөө хөгжүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?

    -Улирлын амралттай байгаа үед огт зүгээр суудаггүй. Ууланд алхах, усанд сэлж зэргээр өрийгөө амраадаг. Чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ байх дуртай. Мөн гадаад хэлний чадвараа сайжруулдаг. Тамирчин хүний хувьд гадаад хэлтэй байгаа нь өөрөө давуу тал болдог. Хаана ч очсон бусадтай нээлттэй харьцаж, үзэл бодлоо солилцсоны үр дүнд гаднын багуудад лигеонероор тоглож байгаа нь гадаад хэлтэй байгаагийн давуу тал шүү дээ.

    Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

    Монголын Дугуй холбооны ерөнхийлөгч П.Ганхүүгийн хамт

    Эх сурвалж.Itoim.mn

  • Мөнхжанцангийн АНХЦЭЦЭГ- Хүндийн өргөлтийн тамирчин, дэлхийн аварга

    Хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга.
    Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин

    2014 он Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
    2014 он Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль (Түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн)
    2015 он Дэлхийн цомоос хүрэл медаль
    2016 он Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
    2016 он Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Аварга (Монголоос анх удаа түрүүлсэн)
    2016 он РИОолимпийн их наадамд шагналт 8 байр (Огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн)
    2016 он Залуучуудын Азийн аварга болсон
    2016 он Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
    2017 он Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
    2017 он Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн
    2017 он Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон
    2019 он Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
    2019 он Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан.
    2019 онд Дэлхийн цомын аварга

    М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. Түүгээр ч үл барам тус тэмцээнээс спортын дэд мастер цолны болзол хангасан юм. Залуу туйванчийн ур чадвар, амжилт өдрөөс өдөрт ахисаар 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13-хан настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Монгол Улсындээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн

    М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна.
    Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүн. М.Анхцэцэгийг 12 настай байхад нь тэднийх ажил, амьдралын эрхээр Дорнод руу шилжжээ. Тэр үед аливаад тууштай, ухаалаг ханддаг тэрбээр спортдоо үнэнч үлдэн, эмээтэйгээ хамт амьдарсан юм. Бяцхан охин гэр бүлээ дагаад явж болох л байсан нь мэдээж.

    М.Анхцэцэг ДЭЛХИЙН АВАРГЫН тэмцээндээ явахдаа дасгалжуулагч нь зардалгүйн улмаас ӨӨРӨӨ өөрийгөө дасгалжуулж явсан бөгөөд АВАРГА болоход нь Солонгосчууд “Чи Ядуу Монголын тамирчин байхын оронд манай тамирчин болчих Гэрээний төлбөрт 500,000Вон, Сар бүр 12,000$-ийн цалин өгье” гэхэд нь, “МИНИЙ ЭХ ОРОН ЯДУУ БИШ, Энэ бол цаг зуурын юм. Эх орноо БАЯН БОЛГОХ НЬ БИДНИЙ ЧИН ҮҮРЭГ. БИ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТЭНГЭР ӨӨД ӨРГӨДӨГ УЧРААС МИНИЙ ДОТРООС ЭНЭ ИХ ХҮЧ ГАРЧ БАЙГАА болохоос мөнгөний төлөө бол би хэн ч биш” гэж хэлжээ!!!

  • Ж.ГАЛБАДРАХ: Гурван сая хүн дотор 10 мянган торгон цэрэг бэлдээд өгчих юмсан

    Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч, “Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн”-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрахтай ярилцлаа.

    -Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

    -Би өглөө 09 цагт ажилдаа ирдэг. Сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 07:30-д ирчихсэн хүүхдүүд хичээлдээ ороход нь угтан авч мэндчилдэг байсан. Манайх чинь цэцэрлэг, бүрэн дунд сургууль, дээд сургууль, коллеж гээд хэд хэдэн салбартай болсон байна. Өглөө ирээд салбар сургуулийн шуурхай хурал байвал тэндээ сууна. Мэйлээ шалгах, гадаад харилцааны ажилтнуудаа дуудаж ажиллах нь элбэг. Уулзалт, шийдэх ёстой ажлуудаа үдээс өмнө төвлөрдөг. Үдээс хойш бол гадуурх ажил хөөцөлдөж таардаг. Ирэх жилийн есдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж буй “Шинэ Монгол Харумафүжи” дунд сургуулийн барилгын ажил эхэлсэн. Барилгын гүйцэтгэгч компанийг сонгох гэх мэт ажлуудад ойрын үед төвлөрч байна. Гадуур ажлаа хөөцөлдчихөөд буцан ирж бичих, төвлөрч суух ажилд цаг гарган ихэнхдээ 20 цаг өнгөрөөгөөд гэртээ харьдаг даа. Японы хоёр ч дээд сургуульд лекц унших гэж байгаа болохоор одоо лекцээ бэлдэж сууна. Амралтын өдрүүдэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдтэйгээ уулзахаас эхлээд ихэнхдээ уулзалт төлөвлөдөг. Уг нь бүтэн сайн өдөр ууланд алхчихдаг байсан ч амжихгүй талдаа болчхоод л байна.

    -Одоо танайх нийт хэчнээн салбар сургуультай байна вэ?

    -2000 онд анх бие даасан ахлах сургууль байгуулсан. Тухайн үед ахлах сургууль 9, 10 дугаар анги гэж байсан ч манайх 11 дүгээр ангийг анхлан нээж байсан. Ингэж манай сургууль Монголдоо анхны загвар ахлах сургууль болж байсан. 2004 онд дунд сургуулиа байгуулсан. 2008 онд бага сургууль байгуулсан. Ингээд 2012 онд бүрэн дунд сургууль болж, захирлын ажлаасаа би чөлөөлөгдөж П.Наранбаяр гэдэг шинэ Захиралтай болсон. Би дараагийн захирлаа бэлдэхийн тулд анх П.Наранбаяр захиралтайгаа нэг өрөөнд цуг суудаг байлаа. Хөндлөнгөөс нь ажиглаад яваад байна гэсэн үг л дээ. Жилийн хугацаанд цуг суух болов уу гэж бодож байтал манай хүн маш хурдан сурч, гурван сар болов уу үгүй юу би ширээгээ аваад захирлын өрөөнөөс гарсан. Би захирлын ажлаа өгчхөөд гэртээ офисслож, дараагийн төсөл рүүгээ орсон. 2014 онд Шинэ Монгол Технологийн дээд сургууль “NEW MIT” нэртэй сургуулиа байгуулсан. Дэлхийн номер нэг MIT буюу Массачусетсийн Технологийн их сургуулийг загвараа болгосон. Энэ сургуультайгаа хамт “Шинэ Монгол Технологийн коллеж” буюу Японы КООСЭН загвараар коллежоо байгуулсан. Бүрэн дунд сургууль, дээд сургууль, коллежоо нийлүүлээд “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн” байгуулж би одоо ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Манай анхны төгсөгч хоёр охин Японд суралцаж ирээд цэцэрлэг байгуулах тухай саналыг гаргаснаар “Бяцхан Монгол” цэцэрлэгийг 2016 онд байгуулсан. 2000 оноос эхлэлтэй миний бүтээн байгуулалтын ажил 2016 оныг хүртэл үргэлжилжээ.

    -Их аварга Харумафүжи Д.Бямбадорж боловсролын салбарт хөрөнгө оруулж, “Шинэ Монгол – 2” сургуулийг барихаар боллоо гэсэн мэдээлэл гарч байсан. Таны дараачийн бүтээн байгуулалтын ажил хэдийнээ эхэлчихжээ дээ?

    Харумафүжи маань сая асуудал болоод зодгоо тайлчихлаа, би гайхаад л сууж байна. Асуудал нь бүрэн шийдэгдээгүй байх шиг байна. Өнгөрсөн жил Харумафүжи Д.Бямбадорж “Багшаа би Япон орны ачийг хариулж, эх орондоо сайн зүйл хиие гэж бодохоор яг тан шиг сургууль байгуулах ёстой юм байна” гэж хэлж санал тавьж байсан. Д.Бямбадоржийн маань гэргий “Шинэ Монгол” сургуулийн анхны төгсөгчдийн нэг. Бид их ойр дотнын харилцаатай улсууд. 2011 онд хуримаа хийхэд Харумафүжигийн талаас дэвжээний эзэн нь үг хэлж байсан бол би охины талаас төлөөлж үг хэлж байсан түүхтэй.. Тэр хоёр маань намайг аавын дайтай гэж үздэг. Анх Харумафүжи боловсролд хөрөнгө оруулах тухай саналыг тавихад нь багш нь өмнөх ажлаа хийж барахгүй их байна, чамд сайхан зөвлөөд өгье хэмээн гурван ч удаа хүсэлтийг буцаасан л даа. Монгол хүнд ийм зүйл дутаад байгаа юм байна, хүний хүмүүжил төлөвшилд яг танай сургалтын арга барилаар явах нь зүйтэй юм байна гэсэн санаагаа удаа дараа ярьж ятгаснаар би яах аргагүй зөвшөөрөхөд хүрсэн. Хүн чинь байгуулж буй юмандаа итгэл үнэмшилтэй байж амжилтад хүрнэ. Д.Бямбадоржийнхоо идэвх, сэтгэлийг хараад ойлгосон л доо. Энэ жил сургуулийн барилгынхаа карказаа бариад эхэлчихсэн, ирэх жил ашиглалтад орно.

    -Танай сургуульд оруулах гэсэн эцэг, эхчүүдийн хүсэлт маш их байдаг. Нэгэнт эрэлт их байхад танайх үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх бололцоо хэр байдаг вэ?

    -Би 2000 онд сургуулиа байгуулснаас хойш өр, зээлтэй 10 гаруй жил явсаар одоо л гайгүй болж байна. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, шантармаар олон зүйлтэй тулгарсан. Сургууль гэдэг амаргүй ажил. Багшаа бэлдэхээс эхлээд нэг ангийн хүүхдийн тоог стандартаар барих ёстой зэрэг анхаарах олон асуудал бий. Зарим хүмүүс нэгэнт эрэлт байхад салбараа хурдан байгуулаад явчих тухай ярьдаг л даа. Миний хувьд өөрийнхөө чадах хэмжээндээ юмаа хийнэ. Манайх бол яг өөрийнхөө үндсэн хүүхдийг гаргаж авахыг чухалчлан анхаардаг.

    -Сургуулийн гол баримталдаг зарчмыг юу гэх вэ?

    -Манай хөтөлбөрийн дагуу суралцахын зэрэгцээ спорт, урлаг соёлын арга хэмжээнд зайлшгүй хамруулдаг. Хүүхдийг өөрөө бие дааж суралцах арга барил, багаар ажиллах аргуудыг нэлээн хэрэглэдэг. Номын ах, эгч нараас нь номын дүү нартаа зориулан нэгийг бодогдуулахаар яриа лекц явуулдаг. Хүүхдийг мэргэжлийн чиг баримжаатай сургах нь чухал юм. Ахлах ангид ороод ирэхээр нь байгалийн, нийгмийн анги гэж салгаж ямар мэргэжил эзэмших вэ гэдгийг таниулан мэдүүлэх ажлыг карьер төвөөрөө дамжуулан хийдэг. Хүүхэд өөрөө юунд сонирхолтой аль чиглэлд түлхүү сонирхолтой вэ гэдгийг нь таниулснаар төгсөхдөө яг мэргэжлээ сонгочихсон, орох сургуулиа бүр шийдчихсэн байдаг. Дунд ангид бол шинжлэх ухааны мэдлэгийг сайн олгохыг чармайдаг. Бага ангид нь хүн болох талаас нь анхаардаг. Даалгавар бараг өгдөггүй. Хичээл хийнэ гэдгийг дургүй хэцүү зүйл болгож болохгүй, анхлан суралцагсдад дуртай сонирхолтой талаас нь заахыг эрмэлздэг.

    -Бусад сургуулиас ялгаатай тал нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд их анхаардаг гэгддэг. Та бүхэн ямар хүүхэд төлөвшүүлэхийг зорьдог вэ?

    -Шинэ Монгол соёл гэж бий.

    Ахлах сургууль, сургуулийн соёл төлөвшүүлэх асуудлаар би өөрөө докторын зэрэг хамгаалсан. Сургуулийн соёлыг таниулж үйлийн судалгааг хийсэн. Хүн үйлдэл хийдэг, хийсэн үйлдлээ судлаад гаргаж ирсэн нь миний докторын гол сэдэв. Японд хүнд сайн тал, муу тал аль аль нь бий. Японд хүнд ажилсаг, нямбай хянуур чанарыг монгол хүний задгай сэтгэж байгаа байдал, шийдвэрийг хурдан гаргаж чаддаг зэрэг чадвартай хослуулан монгол хүнд таарах зохицох чадварыг тавьж өгдөг нь буруу биш гэж үздэг. Тухайлбал, хүнтэй бөхийгөөд мэндчилчихдэг, орж ирээд гутлаа солиод өмсчихдөг хэвшлийг бий болгохдоо ач холбогдол талаас нь сайн тайлбарлаж хэлж өгдөг. Манай шинэ монголын хүүхдэд өглөөний хоолоо заавал идсэн байх ёстой гэх мэт зарчмыг сургадаг. Хүүхдийн өөрийн хүлээн авах чадвар, эцэг эхээс заяасан ген зэргээс шалтгаалж хүүхэд бүр ялгаатай байх нь мэдээж. Хүүхэд бүрийг ижил 100 хувь сайн болгох тухай гэхээс илүүтэй байгаа хэмжээнээс нь ахиулах тухай юм. Тийм ч учраас манайх сурагчдынхаа дүнг нууцлалтай тавьдаг. Бага сургуульд бол дүн тавьдаггүй. Бүх хүүхдээ сургана шүү гэсэн зорилготойгоор ажилладаг.

    -Эцэг эхчүүдэд та юу гэж зөвлөх вэ. Танай сургуульд оруулах хүсэлтэй хүмүүс олон бий.

    -Манай сургуульд элсэн орохоор 900 гаруй хүүхэд ирдгээс 72 хүүхэд авдаг. Өрсөлдөөн ихтэй болохоор яалт ч үгүй шалгаж авдаг. Ингэхдээ хүүхдийн төрмөл буюу амьдралын ухааныг нь шалгадаг. Түүнээс тоо бодуулж, цээж бичиг бичүүлэх гэх мэтээр сурмал ухааныг нь чухалчилдаггүй. Бид өмнөө лидер бэлтгэх зорилго тавьсан байгаа болохоор шударга, зарчимтай явна гэдэг шаардлагыг эхнээсээ тавьдаг. Ирэх жилээс “Шинэ Монгол – 2” сургууль нээгдэх болохоор харьцангуй эрэлт гайгүй болох байх аа.

    10 МЯНГАН ТОРГОН ЦЭРЭГ БЭЛДЭЭД ӨГЧИХ ЮМСАН ГЭЖ МӨРӨӨДДӨГ

    -Таны үндсэн мэргэжил багш. Та 2000 онд сургуулиа нээхээсээ өмнө хаана ажиллаж байв. Таны хувийн намтраас сонирхъё?

    -Би Улаанхуарангийн гэр хорооллын сургуульд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Математикийн сайн багш болох н.Батдорж багшийгаа хараад ирээдүйд математикийн багш болно гэж шийдэж байсан. Их сургуулийг физикийн багшаар төгссөн. Ажлын гараагаа Төв аймагт багшлахаас эхэлсэн. Хөдөө Аж ахуйн дээд сургуульд багш, Боловсролын Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, дараа нь 84 дүгээр сургуульд дэд захирлаар гээд боловсролынхоо салбарын олон шатны байгууллагад ажилласан нь их завшаан юм. Тэгээд шалгалт өгч Япон руу мэргэжил дээшлүүлэхээр явж байсан.

    -Японд хэчнээн жил суралцав?

    -Долоон жил сурсан. Эхлээд 1,5 жил Японы Засгийн газрын тэтгэлгээр сурчхаад үргэлжлүүлээд хоёр жил мастерт сурсан. Түүний дараа докторт сурч байсан ч тэнд зэргээ хамгаалж чадаагүй. Учир нь Монголдоо сургуулиа нээчихсэн учраас нэгийг нь сонгохоос аргагүйд хүрсэн..

    -Сургууль анх байгуулсан түүхээсээ яриач. Хүнд бэрхийг даван туулж байж өнөөдрийн амжилтад хүрсэн гэдэг юм билээ?

    -Би гэр бүлээ Японд аваачсан байсан учраас Японд суралцахынхаа хажуугаар гурван ажлыг давхар хийдэг байлаа. Ротари тэтгэлгээс надад тэтгэлэг олгож, сард 1500 ам.долларын тэтгэлгийг жилийн хугацаанд авсан. Нэгэнт амьдарч болж байгаа юм чинь гээд тэтгэлгээ хав дарж хадгалчихсан. 18 мянган ам.доллартай их л баян хүн болчихлоо. Ротари клубынхандаа маш их баярласан сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Та нарынхаа ачийг хариулна. Би мөрөөдлөө биелүүлж ачийг хариулна. Миний мөрөөдөл бол монгол орондоо сургууль байгуулах юм” гэж дотоод итгэл, үнэмшлээрээ хэлж байсан. Манай клубынхан нэг удаа дуудаж уулзахдаа чи докторт олон жил суралцах нь. Чиний яриад байсан нөгөө мөрөөдөл чинь яасан бэ гэж асуудаг юм байна. Би оюутан байхдаа ч байгуулж болно шүү дээ гэж хариулахад чи монгол руу очоод судлаад ирээрэй гэсэн үг миний сэтгэлд гэрэл асаачихсан хэрэг. Тэр зуныхаа амралтаар Монголдоо ирж Нийслэлийн боловсролын газраар орсон чинь манай сургууль байгуулсан газрыг дуудлага худалдаагаар зарласан байхтай яг таарлаа. Буцах хугацаа дөхсөн учраас аавыгаа өмнөөс оруулж иргэн Жанчивын нэр дээр сургуулийнхаа газрыг авсан. Гурван давхар барилгын зураг гаргачихаад нөгөө хүмүүс дээр эргээд очив оо. Сургууль барих тооцоо 300 мянган ам.доллар гарчихсан. Тэр их мөнгийг хаанаас олохоо мэдэхгүй ч би нэг зүйлийг болсон бол дотроо төсөөлж бүр дүр зургийг нь гаргачихсан их л итгэл үнэмшилтэй гүйж явсан юмдаг. Ингээд Багана нэгийн холбоо байгуулж сургууль байгуулахад туслах хөдөлгөөнийг ротарийнхан маань гаргаж гурван жилийн хугацаанд 100 мянган ам.доллар цуглуулж чадсан. Аав, ээж ар гэрийнхний дэмжлэг, энд тэндээс бага хүүтэй зээл авснаар сургуулиа босгосон доо. Анх хөрөнгө оруулагч олох тухай ч мэдэхгүй гүйж явлаа. 10 жилийн дараа буцааж өгөх хөрөнгө оруулалтыг ямар нэгэн хүүтэйгээр Японы сайхан сэтгэлтэй зарим нэг хүмүүс өгч байсан. Би сургуулиа Японы хөрөнгө оруулалттай сургууль гэж ярьдаг. Юунд хөрөнгө оруулдаг вэ гэвэл төгссөн хүүхдүүдэд маань тэтгэлэг олгож, хөрөнгө оруулдаг. Одоо Япон руу манайх 370 гаруй хүүхэд тэтгэлгээр сургуульд явуулсны 170 гаруй нь Япон улсын засгийн газрын тэтгэлгээр явсан байна. 200 гаруй хүүхдийг намайг дэмжин ажилладаг, Ивээн тэтгэгч, тэтгэлгийн сангууд сургалтын тэтгэлгийг өгчээ. Нэг хүүхдэд дөрвөн жил сурахад багцаагаар 50 мянган ам.доллар гэхээр есөн сая ам.долларын тэтгэлэг олгосон гэсэн тоо гарч байгаа юм. Би сая одон авч үг хэлэхдээ “Дунд сургуулийн жирийн багшийн гарын үсгээр есөн сая ам.долларыг” Монголын боловсролд хөрөнгө оруулалт хийжээ” гэж хэлсэн нь бий. Хамгийн гол нь тэтгэлгээр сурч ирж буй хүүхдийн үнэ цэн хамгаас чухал юм даа.

    -Танд баяр хүргэх нь зүйтэй байх. Японы Эзэн хааны Мандах Наран одон хэмээх эрхэм хүндэт шагналыг хүртсэн нь хоёр орны дунд гүүр болж, боловсролын салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлсэн шагнал болсон болов уу?

    -Баярлалаа. Би Японд их хайртай. Их сайхан улсуудтай таарсан ч юм билээ. Япон орны эерэг бодол надад байдаг учрааc би амжилтад хүрсэн. Тийм учраас миний хүүхдүүд очсон газраа талархаж, сайн талаас нь харж яваарай гэдгийг шавь нартаа захих дуртай. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчлэн аливаа зүйлийг сайн талаас нь харж хүлээж авах нь зүйтэй гэж санагддаг. Би бэлэгшээж явдаг нэг зүйлийн тухайд ярихад би дөрвөн охинтой хүн. Японоос ирж сургуулиа байгуулах үеэр хэнз хүүтэй болсон юм. Хүү маань Японы эзэн хааны төрсөн өдрөөр буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдөр төрсөн. Би энэ жил одон авлаа. Их бэлэгшээж байна.

    -Японтой холбоотой дурсамж таны амьдралд төдийгүй Монголын боловсролын салбарт тодоор үлдэх нь гарцаагүй юм. Та өөрийгөө Японтой ямар сэжмээр холбож ойлгодог вэ?

    -Би анх Япон явахад аав маань миний хүү Номхон далай, Фүжи ууланд өргөөрэй гэж надад сэржим /архи/ өгч явуулж далайн бурханд өргөдөг юм шүү гэж хэлж байсан. Би анх удаа нүд алдам далайг үзэж үнэхээр бахадсан. Цаг орчим бясалгал хийж залбирч суусан. Одоо бодоод байх нь ээ би зөв хөл дээрээ Японд буусан юм уу даа.

    -Таны аав, ээж ямар мэргэжилтэй хүмүүс байв?

    -Аав малын эмч, ээж дэлгүүрийн худалдагч. Аав, ээж маань их бурханлаг сайхан хүмүүс байсан. Аав маань хүний ачийг их бодож явах ёстой шүү гэж сургадаг. Манайх эцэг эхээс есүүлээ, олуулаа бужигнаж өссөн. Сайхан хайран дунд өснө гэдэг их сайхан юм шүү.

    -Та гэр бүлээ танилцуулаач?

    -Миний хань сувилагч мэргэжилтэй. Арван жил хамт сурч байсан. Анх 19 насандаа аав, ээж болж байлаа. Том охин Жайка, Ерөнхийлөгчийн Тамгын газарт реферэнт, Хууль зүйн яаманд ажиллаж байгаад энэ жил Японд мастераа хамгаалчихаад ирсэн. Одоо охин маань эрдмийн хүрээлэнд СЕО гүйцэтгэх захирлын ажлыг хийж байна. Дараагийн охин Японы Суруга компанид ажиллаж байсан, эдийн засагч мэргэжилтэй. Дараагийн охин Японы их сургуульд суралцсан, Нагояагийн их сургуульд мастераар гэр бүлийн хүний хамт суралцаж байна. Бага охин маань боловсролын чиглэлээр мөн Японд их сургууль төгссөн, хувиараа бизнес эрхэлдэг. Бага хүү маань ахлах ангийн сурагч.

    -Манай улсын боловсролын салбарт барьж байгаа бодлогыг та юу гэж хардаг вэ. Төрөөс юунд голлон анхаарах ёстой вэ?

    -Би загвар болгож бүрэн дунд сургууль байгуулсан хүн. Боловсролын системд ажилладгийн хувьд хэлэхэд нэг сайд ирээд хичээлийн хөтөлбөр, бүтцийг судалгаагүйгээр нааш цааш нь их хөдөлгөдөгт нь сайнаар ханддаггүй. Миний хувьд боловсролыг тогтвортой байлгах ёстой гэж үздэг. Манайхан чинь шинэчлэн гэх л юм. Шинэчлэл хийхийн тулд багш нар маань хэр бэлтгэгдсэн байгаа зэрэг бааз сууриа харж тооцох хэрэгтэй. Ер нь стандарт барих гэдгийг тогтвортой байлгамаар л байна. Манай сургууль гэхэд 2000 оноос хойш тогтсон хөтөлбөрөө нэг ч өөрчлөөгүй, шинэчилж ирсэн. Би өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Ахлах сургуульд хөдөлмөрийн ур чадвар олгох нь” гэсэн нэртэй төсөл дээр зөвлөхөөр ажиллахаар болов оо. Үндэсний зөвлөх нь төслийнхөө дизайныг хийнэ гэж бодоод орсон чинь бэлэн хийсэн төсөл санал болгосон. Дараа нь миний хийсэн төсөл болох учраас эргээд би бантан хутгадаг юм байна гэсэн муу нэр зүүх болно биз дээ. Нэгэнт өөрийн зорьсноор ажиллаж чадахгүй юм чинь гээд өөрийн хүсэлтээр татгалзсан.

    -Таны цаашдын зорилго, дараагийн мөрөөдөл юу байна вэ?

    -Одоо би шинээр барилга барихгүй. Би Харумафүжитэйгээ сургуулиа байгуулчихаад “Шинэ Монгол” сургуулиасаа олсон туршлага дээрээ үндэслэн ерөнхий боловсролын орон нутгийн сургуульд ч юм уу менежмэнт хийж ажиллая гэсэн бодол бас бий. Одон авчихаад баяраа сая тэмдэглэх үеэр манай сургуулийн зөвлөх төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр гуай “Монголын боловсролыг дэлхийд харуулах ёстой шүү. Дараагийн сургуулийг Японд байгуул” гэж хэлсэн нь надад бас нэгийг бодогдуулсан. Урьд нь Япон хүмүүс сургуулийнхаа менежментэд орж ажиллаад өгөөч гэдэг санал удаа дараа тавьж байсан нь бий.

    -Тантай ярилцахад их том мөрөөдөлтэй, түүндээ хүрч чаддаг тууштай хөдөлмөрч занг олж харж байна. Таны амжилтад хүрсэн гол нууцыг юу гэж хэлэх вэ?

    -Сургуулиа байгуулаад анхны төгсөгч нараа гаргасны дараа эргээд харахаар энэ хүүхдүүд маань Монголын ирээдүйг нуруун дээрээ үүрч явах юм байна гэдэг итгэл үнэмшил надад бүрэн дүүрэн байдаг. Улсыг хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлье гэж бид нар их сайхан ярьдаг даа. Би бол өөрийн чадах хэмжээнд л хийж байна шүү дээ. Гурван сая хүн ам дотор 10 мянган торгон цэрэг бэлдээд өгчих юмсан гэж мөрөөддөг. Манай сургууль шиг төгсөгчдийн тоо 10 мянга хүрсэн үед нийгмийг хөдөлгөгч манлайлагчид болох юм гэж хардаг. Брэнд бий болгож, бүтээгдэхүүн гаргахад хувь нэмэр болохоор бас нэгэн ажил хийгээд эхэлсэн байгаа. “Монгол Мабучи” сангаас тэтгэлгийн сан байгуулж гурав дахь жилдээ тэтгэлэг олгож байна. Жил болгон 30 хүүхдэд тус бүр нь 1500 ам.долларын тэтгэлэг олгох ажлыг төгсөгчидтэйгөө хамт хийдэг. Дотоодын их дээд сургуульд дөрвөн жил суралцаж төгсөөд нэг жилийн дараагаар цалингаасаа буцааж төлөх эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл юм. Энэ бол тухайн суралцаж буй хүүхдэд маш их урам өгч, зорилготой болгодог. Манай КООСЭН коллеж жилдээ 120 төгсөгч, ахлах сургууль маань 140 хүүхэд төгсгөж байна. Энэ тоо улам өссөөр арав, хорин жилийн дараагаар нийгмийн манлайлагчдыг төрүүлнэ. Бид дэлхийн хэмжээнд эхний шилдэг зууд багтдаг дээд сургуулийг Монголоосоо гаргая гэсэн том зорилго тавьсан. Би төгсөгч нартаа итгэдэг. Хүүхдүүд урдаа тавьсан том зорилгынхоо араас явж байгааг би өнөөдөр өөрийн нүдээр хардаг, бахдадаг. Бид нийгэмдээ ирээдүйд сайн өөрчлөлт авчрах хүнийг өөрсдийн хүчин чадлын хэмжээнд бэлдэж байгаа. Хүүхдийг өөрийг нь өөртэй нь өрсөлдүүлж сайн болгодог. Надад туршлага байна. Цаашдаа өөрийн олсон туршлагыг улсынхаа бодлогын шинжтэй өөрчлөлтөд гар бие оролцож, юм хийх юмсан гэж боддог.

    Эх сурвалж: 2017 оны 12-р сарын 13-нд Өдрийн сонин, Б.ДОЛЗОДМАА


  • Жанчивын ГАЛБАДРАХ- Боловсрол судлаач, боловсролыг шинэчлэгч

    Боловсрол судлаач, боловсролыг шинэчлэгч, Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч, Японы Эзэн хааны эрхэм дээд шагнал “Мандах нар” одонт. Монгол Улсын хөгжлийг тодорхойлох 30,000 шилдэг мэргэжилтэнг бэлтгэж өгөх зорилготой ажилладаг.

    Монголын боловсролын салбарт томоохон шинэчлэл, ахиц дэвшлийг авчирч буй сурган хүмүүжүүлэгч, манлайлагч. Боломжгүй зүйлсийг болгож бүтээж, асар их зовлон бэрхшээлийг давсан тэрээр өдгөө хоёр цэцэрлэг, бага, дунд, ахлах сургууль, техник инженерийн коллеж, технологийн дээд сургуулиас бүрдсэн боловсролын томоохон инстүүцийг цогцлоож 3000 шахам хүүхэд залууст эрдэм сургаж байна.

    Улаанхуарангийн гэр хорооллын сургуульд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Математикийн сайн багш болох н.Батдорж багшийгаа хараад ирээдүйд математикийн багш болно гэж шийдэж байсан. Их сургуулийг физикийн багшаар төгссөн. Ажлын гараагаа Төв аймагт багшлахаас эхэлсэн. Хөдөө Аж ахуйн дээд сургуульд багш, Боловсролын Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, дараа нь 84 дүгээр сургуульд дэд захирлаар гээд боловсролынхоо салбарын олон шатны байгууллагад ажилласан нь их завшаан юм. Тэгээд шалгалт өгч Япон руу мэргэжил дээшлүүлэхээр явж байсан.1995 онд Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр Ямагата их сургуульд Японы Боловсролын тогтолцооны талаар суралцаж байх үедээ анх Японы сургалтын хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэн, Япон хэв маягын сургуулийг Монголд нээж байгуулахыг зорьж ажилласан.

    Ярилцлага унших

    http://new.shinemongol.edu.mn/

  • А.АЛТАНБИЛЭГ- Электроникийн инженер, зохион бүтээгч Lic-Z, LZ200 компьютер

    Электроникийн инженер, зохион бүтээгч, Японы KSJ компанийн инженер

    Монгол Улсын их сургууль болон Токиогийн их сургуульд суралцсан.

    Түүний зохион бүтээсэн EtherCAT системийн  компьютер шиг үйлдэлтэй ийм компьютер дэлхийн зах зээлд цөөхөн байгаа гэнэ. Түүнчлэн А.Алтанбилэг 2013 онд  байгууллагын дулааны системийг удирдах зориулалтаар компьютер зохион бүтээж, өдгөө түүнийгээ Японы хэд хэдэн компанид нийлүүлж буй юм.

    2013 онд дулааны системийг удирдах зориулалттай Lic-Z компьютер зохион бүтээсэн. 2016 онд үйлдвэр, тоног төхөөрөмж, роботыг автоматжуулж удирдах зориулалттай EtherCAT системд суурилуулсан LZ200 компьютероо бүтээсэн. 2017 онд Lic-Z компьютерийн дараагийн хувилбар болох Lic-Z2 компьютер болон “LZ200”-ийн дараагийн хувилбар болох LZ201 компьютерийг тус тус зохион бүтээсэн.  Lic-Z2 компьютер нь Японы “Tonetsu” компанид дулааны системийг удирдах чиглэлээр ашиглагдаж байгаагаас гадна Токио хотын “Shinjuku” дүүргийн газар доогуурх хурдны замын агаар цэвэрлэх системийг удирдах компьютер хэлбэрээр мөн хэрэглэгдэж байна.

    Мөн Монгол Улсын Odel electronics болон KSJ компани хамтран Монгол Улсад High Tech Park- PC BOARD үйлдвэрлэх төсөлд хамтран ажиллаж байна.

    Ярилцлага унших

  • Намбаралын ЭРДЭНЭБАЯР- Монголын манга, комик уран бүтээгч

    “Нүүдлийн Зурган Өгүүлэмж” ТББ-ийн захирал, комикс зураач, “Бумбардай” цувралын зохиолч. Олон улсын Manga Award Гранпри шагналт.
    1984 оны 4 сарын 23-нд Эрдэнэт хотод төрсөн. 

    Олон улсын манга авардсаас гранп-ри авч Японы Wedge Holdings компанитай хамтарсан гэрээ байгуулсан. Энэ компанитай хамтраад Азийн 11 улсад Бумбардай зурагт номыг гаргахаар ажиллаж байна. 

     “Бид өөрсдийгөө Монгол улсыг сурталчлах, өв соёлоо залууст түгээх зорилготой байгууллага” гэж ойлгодог.
    Бид нэг дүрээр дамжуулаад маш их санааг залууст, нийгэмд хүргэж чадна. Мөн улс орноо дэлхий нийтэд таниулах боломжтой гэж харж байна. Хүчтэй дүр дээр суурилсан суваг учраас бид энэхүү төслийг хийж байгаадаа баяртай байдаг.

    Япон, Солонгос, Тайландын багтай хамтран Бумбардай хүүхэлдэйн киноны төсөл хэрэгжиж байна. Мөн бид цаашдаа Өвөр-Монгол, Англи, Япон, Хятад, Франц, Солонгос, Герман, Итали, Швед зэрэг оронд номоо орчуулан гаргахаар төлөвлөсөн. 

    Бүтээсэн цувралууд

    • Бат хаан 3 цуврал (Интерпресс, Мөнхийн үсэг, 2006)
    • Дусалхүү (2010)
    • Бонго 9 цуврал комик (2010)
    • Бумбардай цуврал (2013-)

    Ярилцлага унших
    https://www.facebook.com/Erdenebayar.Nambaral/

  • Х.Балжинням: Монголчууд бид 5000га-д 3 сая алимны мод тарихад алимныхаа хэрэгцээг хангах боломжтой

    Ховд аймгийн Булган сум манай орны хамгийн зах хязгаар нутгийн нэг. Минжит Булганы жимсний аж ахуй гэж дээр үеэс яригддаг байсан бөгөөд зах зээлд шилжих үед энэ салбараа авч үлдсэн цөөхөн газрын нэг юм.  Булганд жимсний аж ахуй, тэр дундаа торниун /манайхны том алим хэмээн нэрлэдэг/ алимыг  нутагшуулж тарьж ургуулж байгаа хэсэг хүн бий.  Энэ хүмүүс элсний нүүдэл, хайрга бүхий хөрсийг сайжруулан тордож эдүгээ мод жимсний  цэцэрлэгт хүрээлэн бүхий диваажин болгожээ.Түүнчлэн орон нутгийнхаа олон иргэнийг ажлын байраар хангаж байгаа, хүмүүсийн жимс тарих сонирхлыг нь өдөөж өгснөөрөө хот руу чиглэсэн их нүүдлийг хязгаарлаж байгаа хэмээн нутгийн удирдлагууд тодотгосон. Сайныг дагавал сарны гэрэл гэгчээр одоо тус сумын олон иргэн  жимсчдийнхээ жишгээр энэ салбар руу уруу татагдаж, жимс ногоо тариалж, адаглаад л айл бүхэн хашаандаа жимсний мод тарьж дадлага туршлагатай болж байна.

    Мэргэжлийн байгууллагын гаргасан тооцоогоор  Монгол Улс зөвхан алимны импортод жилдээ 80 гаруй тэрбум төгрөг зарцуулж 20 мянган тонн алим  худалдан авдаг аж.  Тэгвэл Булганы жимсний аж ахуй эрхлэгчид эх орныхоо үржил шимтэй хөрсөнд ургасан жимсээр орон нутгаа цаашилбал эх орныхоо хэрэгцээг хангах, Монгол улсын алимны хэрэгцээг  бүрэн хангах том зорилго өвөрлөж яваа хүмүүс. Энэ хүрээнд төсөл санаачилж, уриалга гаргаад байна. Эдүгээ Булганд алим жимс тариалахын зэрэгцээ Монгол оронд нутагшсан алимны суулгац үржүүлж байгаа 4 хүн бий. Энэ суулгац эрэлт ихтэй, манай орны өнцөг булан бүрээс захиалга их ирдэг аж. Ийм суулгацыг бэлдэхийн тулд  наанадаж 5 жил зарцуулдаг гэдгээ тодотгосон. Бид “Алим” хөтөлбөрийг санаачлагч, “Булган голын алим” ХХК-ийн захирал, сумын Жимсчдийн холбооны тэргүүн Х.Балжиннямтай ярилцлаа.

    -Ярилцлагын эхэнд Та өөрийгөө танилцуулна уу.

    -Би 1960 онд төрсөн. Эцгийн нэр Хумжаа. Өөрийн нэр Балжинням. Авто тээврийн инженер эдийн засагч мэргэжилтэй. 2011 оноос алим жимс тариалах ажилд эргэлт буцалтгүй орсон. 8 дахь жилдээ энэ чиглэлээр ажиллаж байна. 2016 онд “Булган голын алим” ХХК байгуулан захирлаар нь ажиллаж байна. Манай компани нь алимны төрлийн мод үржүүлэг, тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ямар нэгэн дэмжлэг олж чадаагүй бор зүрхээрээ явж байгаа учир үржүүлсэн модныхоо нэг хэсгийг худалдаалж, нэг хэсгийг тариалж, үйлдвэрлэлээ өргөтгөх бодлого барьж ажиллаж байна.

    Би өөрөө Ховд аймгийн Булган суманд “Жимсчдийн холбоо”-ны тэргүүнээр ажилладаг бөгөөд Монгол орон даяар алим жимс тариалах, дэлгэрүүлэх, цаашдаа Монгол орныг алим жимсээр хангах холын зорилготой ажиллаж байна.

    -Минжит Булганы жимс гэж бүр өмнөх нийгмийн үед л яригддаг байсан санагдана. Ер нь ямар онцлогтой газар нутаг вэ?

    -Ховд аймгийн Булган сум Алтайн өвөр говьд оршдог. Булган голын хөндий нь алим, жимс жимсгэнэ тариалах хөрсний физик, химийн шинж чанар тохирсон, усны хангамж сайтай,  жилд үргэлжлэх нартай өдрийн тоо харьцангуй олон, далайн түвшнээс дээш 1160 орчим метрт оршдог. Социализмын үед Монгол орон даяар алим тарьж нутагшуулах чиглэлээр ажилласан олон арван газраас бараг ганцаараа үлдсэн бүс нутаг юм. Тухайн үед Жимс ой турших станц нэртэйгээр 1959 онд байгуулагдаж, Шаамарын жимс ногооны аж ахуйгаас алим жимсний олон төрлийн суулгац авч ирж, эрдэм шинжилгээний ажил хийн тариалсан нь эдүгээ 60 жил нутагшин ургаж байна. Үүнд тухайн үеийн ЗСБНХУ-аас авч ирж нутагшуулсан торниун алимны 8 сорт, бэсрэг алимны 5 сорт, давжаа алимны 18 сорт бий. Булган суманд алим, жимс жимсгэний чиглэлээр үйл ажиллагаагаа дагнасан 10-аад ААН, иргэн бий.

    Ховд Минжит Булган

     -Төрийн байгууллагад удирдах ажил хийж байсан инженер эдийн засагч мэргэжилтэй хүн яаж яваад газар тариалан, тэр дундаа алим тарихаар сэтгэл шуудардаг билээ?

    -Миний аав Булган сумын анхны ногоочдын нэг. Хүүхэд нас маань аавын ногооны талбай дээр өнгөрсөн болохоор бүр багаасаа л газартай харьцаж ирсэн нь энэ салбар руу ороход түлхэц болсон. Нөгөө талаар Увс аймгийн “Чацаргана хөтөлбөр”-тэй 2010 онд очиж танилцсан нь орон нутгийн онцлог, давуу талыг ашиглан хөгжиж болохыг харж мэдэрч авсан. Ингээд өөрийн сумын давуу байдлыг ашиглан алим тариалж, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хот чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоож болох юм байна гэсэн үүднээс “Алим” хөтөлбөр, төсөл боловсруулан УИХ, Засгийн газар, аймаг орон нутгаар  хөөцөлдөн ажиллаж байна. Өөрөө ч алим жимсний эдийн засгийн үр өгөөжийг тооцож үзсэнээр  төрийн ажлаа орхин, алим тариалах, үржүүлэх, шинээр сорт гаргах, БНХАУ-ын шилдэг сортын алим нутагшуулах чиглэлээр дагнан ажиллаж байна.

    -Монгол улс алимны хэрэгцээгээ өөрсдөө хангах боломжтой юу? Боломжтой бол хэдий хэрийн газар, хүн хүч хэрэгтэй вэ?

    -Боломжтой, гэхдээ урт хугацааны ажил бөгөөд монголчууд бид өөрсдөө хийх л хэрэгтэй. Бид гадаадаас алимны суулгац авч ирж тариалаад, богино хугацааны дотор алимтай болох боломж байхгүй. Учир нь тэдгээр суулгац нутагших эсэх нь бүрхэг. Бид ч ОХУ, БНХАУ-аас олон мянган суулгац авч ирж тариалсан боловч үр дүн гараагүй. Иймээс эхний ээлжинд монгол оронд нутагшсан, эрдэм шиншилгээний ажил хийгдсэн  алимныхаа модыг үржүүлж тариалвал үр дүнтэй нь харагдсан. 

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар хүн өдөрт 96 гр, жилд 35 кг  алим жимс жимсгэнэ хэрэглэвэл зохимжтойг дурдсан байдаг. Тэгвэл дунджаар нэг алимны модноос 35 кг алим хураана гэж тооцвол 3 сая модыг 5000 га газарт тарих шаардлагатай болно. 1 га-д 3 хүн ажиллана гэвэл 15000 мэргэжилтэй ажилтан хэрэгтэй. 5000 га газар гэдэг нь 10 км урт, 5 км өргөн газар гэсэн үг бөгөөд Ховд аймгийн алим тариалах боломжтой 10 сумаас энэ газар олдоно. Ийм ажлыг төр засаг анхаарч дэмжлэг өгч чадвал ойрын 20 жилд хийчих ажил юм.

    -Монголд ургасан алим амт шимт тэжээллэг чанараараа хэр байна вэ?

    -Ховд аймгийн Булган сумын алим амт чанараараа хэзээнээс алдартай. Бид багадаа дөрөв тавхан ширхэгийг идчихээд хөөсөөр бөөлжиж байсан удаатай. Булган сумын 10 жилийн сургуулийн багш Хүрлээгийн Бадамсид сургуулийнхаа туршлагын талбайд хүүхдүүдийн хүчээр 18 га газарт алим, жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоо  тариалаад Улаанбаатар хотод үзэсгэлэн гаргасныг тухайн үеийн Хүүхдийн төлөө фондын дарга Цэдэнбал Филатова ирж сонирхон 1 кг улаан Мерьлба сортын алим худалдан авсан байдаг. Удалгүй туслах нь гүйн ирж, үлдэгдэл 36 кг алимыг бүгдийг нь худалдан авсан түүх бий. Иймээс бид “Филатовагийн таалсан улаан хацарт” хэмээн өхөөрдөн нэрлэдэг юм. Х.Бадамсид  багш маань хийсэн бүтээсэн ажлаараа “Гавьяат багш” , “Ардын багш” цол хэргэмийг хүртсэн билээ.  Харин Улаанбаатар хотын гудамжинд “Ховдын Булганы алим аваарай” гэж хашгирч байгаа нөхдөөс болгоомжлох хэрэгтэй бөгөөд манай сумын алим хотод орох хэмжээнд хүрээгүйг иргэддээ анхааруулья.

    -Та одоо хэдэн сортын торниун алим тариалж хэдий хэмжээний жимс авч байна вэ?

    -Манай сумын 10-аад жимсчид 20 гаруй га газарт алим жимс тариалж, 50 орчим тн жимс жимсгэнэ хурааж, сумынхаа хэрэгцээний  багахан хэсгийг хангаж байгаа нь цаашид Монгол оронд асар том зах зээл байгааг харуулж байна.  Торниун алим гэхэд зун, намар, өвлийн 8 сорт байгаа бөгөөд суманд ердөө 1 га орчим талбайд ургаж  байна.

    -Алимны мод Монголд хэр нутагшиж байгаа вэ. Ер нь алим тарих хүсэлтэй бүхэн тариалах боломжтой юу?

    -Бид эхний ээлжинд нутагшсан алимны модоо мөчрийн болон нахианы залгалт хийж үржүүлж байгаа бөгөөд БНХАУ-аас 5, ОХУ-аас 2 сорт нутагшуулах тал дээр ажиллаж байгаа ч  эцсийн үр дүн хараахан гараагүй байна. Харин шинэ сорт гаргана гэвэл дор хаяж 8 жил зарцуулдаг юм шүү дээ.

    Алим тариалья гэж зорьсон хүн бол урт хугацааны ажил болохоор эхлээд сэтгэл санаагаа бэлтгэх нь зүйтэй. Зүрх сэтгэлээ зөвхөн түүнд зориулах ёстой. Ном олж унш, анхны мэдэгдэхүүнтэй бол, уйгагүй хөдөлмөрлөж чадвал хэн ч гэсэн хийх л ажил.

    Манай нийлүүлж буй модыг сайн арчилж тордоод ургуулахад 2-3 жилийн дараа жимсээ /алим/ өгнө. Ингээд 8-10 нас хүрэхээрээ нас гүйцэж байгаа нь тэр бөгөөд ийм модноос жилд 50-60 кг алим хураан авах нь ч бий.

    Алим жимс нь бөнжийгөөд, ач зээ нараа дагуулаад талбай дотроо алхаж явах нь амьдын нэгэн жаргал юм шүү дээ. Хөлсөө дуслуулж, өөрийн гараар ургуулсан бүхэн амттай байдаг даа.

    -Алимны нэг модноос хэдэн жилийн турш хэчнээн хэмжээний ургац авах боломжтой вэ?

    -Эрдэмтдийн тогтоосноор дунджаар 70 жил ургаж, ургацаа өгнө гэж бичсэн байдаг. Энэ хугацаанд залуужуулах, танах тайралтуудыг заавал хийж явна. Нас гүйцсэн модноос дунджаар 35 кг алим хураах бөгөөд Монголд бүртгэгдсэн дээд амжилтууд олон бий. Жишээлбэл: Шаамарт 10 настай Папировка сортын торниун алимны модноос 65.8 кг, Халхын голд Славянка сортын 10 настай модноос 190 кг, Ховдын Булганд Грушовка Московская сортын торниун алимны модноос 56.9 кг хурааж байсан түүх бий.

    Булган голын алим

     -Алим ер нь хадгалалт хэр даадаг жимс вэ?

    -Алимныхаа онцлогоос шалтгаалан 7 хоногоос 3 сар  хүртэл хугацаанд хадгалах боломжтой. Тээвэрлэлт сайн даах сортууд ч бий. Давжаа алимыг  хураагаад компот, варень, нөөш хийх бүрэн боломжтой. Тухайлбал, Антановка, Славянка зэрэг өвлийн сортын алимыг хураахад ногооноороо байх ба цаасанд боож, үртсэнд 3 сар хадгалаад, шар өнгөтэй сайхан амттай болгоод хүнсэнд хэрэглэдэг.

    -Одоо Минжит Булган суманд иргэд аль хэр алим тариалж байна вэ?

    -Алим тариалах ажил урт хугацааны ажил бөгөөд дээр нь төр засаг анхаарахгүй байгаагаас энэ бизнес рүү орох иргэд цөөн байна. Иймээс эрэлт хэрэгцээ их байгаа ч өчүүхэн хэсгийг нь  хангаж байна. Манай суманд гэхэд С.Бааст, Б.Төмөрбаатар, С.Ариунбаатар, М.Ядамсүрэн, Б.Мөнхтулга зэрэг 10-аад айл өрх ААН  алим тариалж байна. Сум орны удирдлагуудад хэлж ойлгуулснаар 2017 оноос жил бүр 50 өрхөд таван алимны мод  хашаандаа тарих хөдөлгөөн өрнүүлж, орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгийг нь гарган ажиллаж байна. Тодорхой хугацааны дараа Булган сумын өрх бүхэн алимны модтой, тэндээсээ хэрэгцээт алимаа хураадаг болно оо.

    -Та саяхан уриалга гаргасан байсан энэ талаараа тодруулахгүй юу?  

    -Бид өөрийн эх орондоо эрх тааваараа хөдөлмөрлөж, ажиллаж амьдрах хувь заяатай хүмүүс. Төр засгаас баялгийн тэгш хуваарилалт хийж, ажлын байр нэмэгдүүлж, ажиллах амьдрах боломжийг нь хангаад өгвөл юун тэр Солонгос молонгос явж ажиллах, харин ч бид гаднаас ажиллах хүч авч ажиллах байх. Ер нь Монгол орноо хөгжүүлэх олон боломж нь бий гэж би боддог.

    Иймээс ч бүс нутгийн онцлогоор Монголоо хөгжүүлэх санал санаачлагыг гаргаж, “Алим” хөтөлбөр, төсөл боловсруулан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хандсан. Мөрийн хөтөлбөрт нь дэмжихээр  тусгагдсан боловч 2016 онд Ардчилсан нам ялагдчихсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хандсан боловч удалгүй уначихсан. Төр засгийн тогтворгүй байдал хүртэл бидэнд ингэж нөлөөлөх юм. УИХ-ын гишүүндээ хандсан нь нааштай хариу өгсөн. Цаг хугацаа бүхнийг харуулах биз ээ.

    Тодорхой хугацааны дараа 100 алимны модноос жилдээ наанадаж 3.5 тн алим буюу 28 сая төгрөг олох боломж бүрдэнэ. Ийм байдлаар энэ 100 модноосоо 70 жил ашиг хүртэнэ гээд бодоорой.

    Уг уриалгыг 2014 онд гаргаж, төвийн болон аймаг орон нутгийн хэвлэл мэдээллээр цацсан. Хамгийн гол нь иргэд нэг нэгийгээ дууриаж бизнес хийх биш цоо шинэ хэрэгцээтэй бизнес рүү хөл тавиасай гэсэн үүднээс энэхүү төсөл хөтөлбөрийг гаргасан юм. Олон хүн ч холбогдон санал солилцсон.

    -Энэ хөтөлбөрийн гол санаа юу билээ?

    -Гол санаа нь эх орны экологийн цэвэр алим жимсээр монголчуудынхаа хэрэглээг хангах тухай л юм. Өрхийн хэмжээнд гэвэл хамгийн багадаа 100 мод тарьцгаая, хөрөнгийг нь янз бүрийн аргаар босгоё гэсэн санаа л даа. Жишээлбэл,100 алимны модны үнэ  3 сая төгрөг. Цалингаасаа хуримтлал үүсгэж болно. Малтай бол 6 үхэр худалдахад олох мөнгө. Төрийн албан хаагч гавъяандаа гарахад тэтгэмжийнхээ нэгээхэн хэсгээс зарцуулах мөнгө. Сум хөгжүүлэх сан, ЖДҮ-ийн сангаас хөөцөлдөж хөнгөлттэй зээлээр  хөрөнгө олж амжуулж болох ажил юм.

    Тодорхой хугацааны дараа 100 алимны модноос жилдээ наанадаж 3.5 тн алим буюу 28 сая төгрөг олох боломж бүрдэнэ. Ийм байдлаар энэ 100 модноосоо 70 жил ашиг хүртэнэ гээд бодоорой. Үр шимийг нь хүртээд ирэхээрээ нэг өрх цаашид бизнесээ өргөжүүлж, олон мод  нэмж тарих боломж бүрдэнэ. Харин Аж ахуйн нэгжийн тухайд дор хаяж 50 га, 100 га-гаар тооцож ажлаа төлөвлөх хэрэгтэй гэж би зөвлөдөг юм.  100 га газарт алим тариалвал жилдээ 15-17.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах боломжтой.

    Эцэст нь  хэлэхэд бид гадаадын ямар хөрсөнд ургасан, ямар бордоогоор бордсон, яаж хадгалсан зэргийг мэдэхгүйгээр жилдээ 100 орчим тэрбум төгрөгийн алим жимс импортолж хэрэглэж байна. Ийм хэмжээний хөрөнгөөр гадаадын жимсний аж ахуйг дэмжсээр байна. Иймээс  бид өөрийн онгон зэлүүд хөрсөн дээр ургасан,  хонь ямааныхаа бууцаар бордсон, экологийн цэвэр бүтээгдэхүүнээ хэрэглэх нь хамгаас чухал болоод байна.

    -Та бүхэн Монголын цаг агаарт дасч зохицсон суулгац бэлддэг гэлээ. Танайхаас суулгац авлаа гэхэд хэдэн жил болоод жимсээ өгч эхлэх вэ?

    -Алимны модыг үрээр үржүүлдэггүй. Харин Өрөл гээд Монгол газарт ургадаг жимсний мод бий. Энэ өрөлний 3 настай модон дээр алимны  модны мөчир, нахиаг залгаж дахин 2 жил бойжуулсны дараа талбайд суулгадаг. Тэгэхээр нийтдээ 5 жил ургуулж бэлдсэн суулгацыг зах зээлд нийлүүлж байна гэсэн үг.  Манай нийлүүлж буй модыг сайн арчилж тордоод ургуулахад 2-3 жилийн дараа жимсээ /алим/ өгнө. Ингээд 8-10 нас хүрэхээрээ нас гүйцэж байгаа нь тэр бөгөөд  ийм модноос жилд 50-60 кг алим хураан авах нь ч бий. Тэгээд ойролцоогоор 70 жил үр жимсээ өгнө гээд тооцоод үзэх хэрэгтэй.  

    -Танай сумын жимсчид жилд алимны хэчнээн суулгац бэлтгэдэг вэ? Эрэлт хэр байх юм?

    -Манай суманд алимны суулгац бэлддэг 4 хүн л бий. Жилдээ 10 мянган мод нийлүүлдэг. Монгол орны хот хөдөөгөөс маш их захиалга хүсэлт ирдэг ч тэр бүрийг хангаж чадахгүй байна. Хэрэв бидэнд төр засгийн дэмжлэг, ядахнаа тэр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл олддогсон бол ажлын байр нэмэгдүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж илүү олон суулгац нийлүүлэх боломжтой.

    -Ярилцсанд баярлалаа.

    П.Булган

  • Аюурзанын Очирболд- мастер барималч (ган, металь баримал)

    “НордАрт 2019” Гранпри шагналт, НҮБ-д “Ухамсар” баримал нь байрласан уран бүтээлч. МУСТА, Алтангадас одонт. Ган металь барималаар дагнан ажилладаг.

    Ярилцлага унших

  • С.Төрбурам: Бид дараа дараагийн чадалтай залуустаа гүүр тавьж өгөх ёстой

    Азийн орнуудад  хүчтэй хөгжих болсон цаасан бар буюу хайчилбарын урлаг орчин цагийн Монголын  дүрслэх урлагт  ялангуяа  номын чимэг зургийн салбарт амжилттай  хөгжиж ирсэн билээ.
    1960-70 –аад оны  номын чимэг зурагт  МУСГЗ агсан  Д.Сандагдоржийн  уран хайчилбраар  бүтээх болсоныг  хүү С.Төрбурам  өвлөн авч 1990 оны цагаан морин жил зарласан  “Монголын  нууц товчоо” номын чимэг зургийн уралдаанд   тэргүүн байр  эзлэж байжээ.Мөн  манай нэртэй уран хайчилбарч С.Баатарцогийн  Монгол ардын үлгэрийн  сэдвээр  бүтээсэн цаасан  хайчилбар  1990 –ээд оны сүүлээр АНУ-д ном болон хэвлэгдэж байсан юм.
    С.Төрбурам, С.Баатарцог нар “Сэтгэмж “ дизайны дээд  сургуульд багшилж байхдаа  олон арван  уран хайчилбарчдыг  бэлтгэн гаргасан  байдаг.

    Ингээд АНУ-д ажиллаж, амьдарч буй хайчилбарын нэрт мастер, зураач С.Төрбурамтай интернэтээр ярилцсан ярилцлагыг уншигчдадаа толилуулж байна.

    -Та Америкт амьдраад багагүй оныг үдэж байна. Юун түрүүнд аль хотод, ямар ажил эрхлэн амьдарч буйгаа танилцуулаач. Сураг сонсох нь ээ, уран бутээлээ туурвиад, үзэсгэлэнгээ гаргаад амжилттай яваа гэсэн? 

    -Америкт ирээд даруй таван жил болжээ. Цаг хугацаа биднийг хүлээдэггүй болохоор нэг л мэдэхэд он цагийг үдсэн байх юм. Одоо Калифорни мужийн Бениция гэдэг жижигхэн хотод, бусдын л адил ажиллаж, амьдарч байна. Ирээд мэргэжлийн чиглэлээр ажиллаж үзлээ. Энэ хугацаанд их зүйл сурч, эргэн тойрноо дахин огт өөр нүдээр харж, мэдэрч, ажиллаж сурч байх шив дээ. Юутай ч аль болох мэргэжлийн хүмүүстэй ойр байх гэж хичээсэн болохоор ч юм уу азаар их сайн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Харин одоохондоо гэр зуур, өөрийнхөө бүтээл, ном хоёр дээр арай тогтвортой ажиллаж байна даа. Энд ирээд тийм олон үзэсгэлэн гаргаагүй ээ. Эхлээд үзэсгэлэн гаргая гэж боддог байлаа. Сүүлдээ эндхийн урлагийн ертөнц рүү гүн орох тусам зүгээр нэг үзэсгэлэн гаргах хангалтгүй санагдаж, эндхийн бүтээлчдийн хэмжээнд, тэр орчинд нь, тэр хүрээнд нь орж яагаад болохгүй гэж бодох болсон. Гэхдээ юм гэдэг тийм ч амар байдаггүй шүү дээ. Энд урлагийн зах зээл гэдэг тийм ч амар хялбар зүйл биш байдгийг ойлгосон. Энгийн үзэсгэлэн гаргах, үзэсгэлэнд оролцох гэдэг тийм ч хэцүү биш ээ. Харин өөрийн хийж байгаа зүйлээ олны хүртээл болгох, олон нийтэд таниулах, дээр нь зах зээлд оруулах гэдэг амаргүй зүйл байдаг юм байна. Мэдээж уран бүтээлчийн хувьд бол хийж л байна. Урьдахаасаа мэдээж өөрчлөгдөж, огт өөр төвшинд явж байгаа. Өөрөө өөртөө л өндөр хариуцлага тооцож, хийж сууна даа.
    Гэхдээ Америкт хайчилбар Европын улсууд тэр тусмаа Швейцарь, Франц, Герман, Польш, Орос шиг олны хүртээл болоогүй, шинэ тулгар урлагийн төрөл шахуу юм. Америкийн Пенсильванн мужаас өөр мужид тэр бүр хайчилбарыг мэддэггүй гэхэд болно. Уулзсан хүмүүс 1920 оны үед л сүүдэр дүрс хийдэг ганц хоёр хүн байсан гэх боловч хэн, хэзээ, ямар зүйл хийсэн талаар тодорхой зүйл бага юм билээ. Зарим хүмүүс миний эмэг эхийн ийм хайчилбар бий гэх ч юм уу, эсвэл надад дээр үеийн өвөөгийн маань өгсөн хөрөг байгаа ч гэх юм уу, нэг л үлгэр домгийн юм шиг, эсвэл огт мартагдсан зүйлээ олохгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрөх нь энүүхэнд санагдах үе зөндөө тааралдаж байлаа. Энд миний мэргэжилтэй их ойр урлаг бол комикс байсан. Сан-Франсиско, Сан-Хосе, Сан Диего, Оакланд хотуудад болдог комиксийн зөвлөгөөнүүдийг аль болох алгасалгүй үзэж, бас ч зүгээргүй 2-3 удаа өөрийнхөө бүтээлүүдийг тавьж хүмүүст сонирхуулж, санаа оноо солилцож үзсэн шүү.
    Комикс бол зургаар бүх үйл явдлыг дүрсэлж ном болгон хэвлэсэн кино гэмээр юм уу даа. Харин энэ том хүрээллийн зураачид нь бүгд л гайхалтай авъяастай хүмүүс байдаг. Тэнд зөвхөн чадалтай зураачид нь ажилладаг гэхэд болно. Тэр олон авъяаслаг зураачид бөөгнөрсөн тэр газар маш хүчтэй энергийн хүч нөлөөлж байх шиг санагддаг. Зураачдын бүтээлийг үзээд явж байхад өөрийн эрхгүй зурмаар санагдах энүүхэнд л дээ. Ер нь Америкийн комиксийн ертөнц бол өөрийн гэсэн хүрээтэй, өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй, асар том үйлдвэрлэлийн салбар юм. Комиксийн зураачид өөрсдийгөө хэзээ ч уран бүтээлч гэдэггүй хэрнээ, тэд дүрслэх урлагийн хувьд маш өндөр төвшинд боловсорсон, маш ажилсаг, туйлын авъяаслаг хүмүүс байдаг юм. Ер нь дэлхийд комикс хүчтэй хөгжсөн улсуудад Америк, Аргентин, Япон, Франц, Хятад, Итали, Испани улсууд тэргүүлэх байрыг эзэлнэ. За тэгээд шүтэн бишрэгчид нь гэр бүлээрээ, бүр өлгийтэй хүүхдээ хүртэл комиксийн баатрын хувцсаар өвч хувцаслаад л ирж сонирхдог, энэ нь бас нэг талаар сайхан соёл юм шиг.

    -Гадаадад гарч амьдрахаар шийдсэн тэр шалтгаан, нөхцөлийн талаар өнөөдөр эргээд санахад юу бодогдох юм?
    -Би өөрийгөө гадагшаа дүрвэсэн гэж хэзээ ч бодож байсангүй. Яахав, хувь заяаны эргүүлэг ч гэмээр юм уу, эсвэл хувь заяаны төөргөөр энд нэг л мэдсэн ирчихсэн, нэг л мэдсэн тийм тохиол бүрдсэн байсан л даа. Би уг нь их гэр амьтай хүн. Гэрээсээ ер нь цухуйх дургүй л дээ. Хийж бүтээх, уншиж мэдэхээс өөр бодох зүйл байгаагүй гэвэл худлаа. Хийж байсан, хийж байгаа, хийх гэж байгаа бүхнээ дуртайдаа л хийгээд суудаг байх. Гэхдээ энд ирээд их зүйлийг огт өөрөөр хүлээж авахгүй бол, орчинтойгоо зохицож, орчноо тэр тусмаа өндөр хурдацтай энэ оронд түргэн хурдацтай урлаг соёлын эргүүлэгт төөрөхгүй байх, тухай бүр нь өөрөө өөрийгөө цэнэглэж, түүртэхгүй байж сурахгүй бол мэдээж хүссэн хүсээгүй орон зай, цаг хугацаа сургаад ойлгуулаад өгнө л дөө. Бүх зүйлийг хурдан сэхээрч, өөрийгөө байнга шинэ тутам шинэлэг зүйлээр баяжуулж, шинэ-хуучин арга барилыг хослуулж, түүн дээрээ улам шинэлэг гэрэл гэгээ нэмж байхгүй бол, мэдрэхгүй бол юм хийж байгаа бидний сэтгэл зүй хоцрогдоод, хийсэн зүйл маань хэнд ч хэрэггүй мэт санагдах үе зөндөө.

    -Нэг үеэ бодоход манай зураачид гадаадад үзэсгэлэнгээ гаргадаг, бүтээлээ худалддаг болж. Гадаад зах зээлд гарахад, өөрсдийгөө таниулахад юуг анхаараасай гэж боддог вэ. Таныг энэ талын туршлага хуримтлуулсан болохоор ингэж асууж байгаа хэрэг л дээ?
    -Манай зураачид үнэндээ хаана ч очсон хэнээс ч дутахгүй авъяас чадалтай. Америкт үнэндээ мянган Төрөө ирсэн ч багтах зай бий. Харин бид дараа дараагийн чадалтай залуустаа гүүр тавьж өгөх ёстой гэж би боддог. Энэ талаар хийх зүйл, хийж байгаа зүйл бий. Мэргэжлийн зураач нарт юу зөвлөх вэ гэвэл олон улсын уралдаан тэмцээнд сайн оролцох хэрэгтэй. Олон газар явж нүд тайлах хэрэгтэй. Олон зураачийн тоосон дунд ороод үзэхээр аргагүй нэгийг бодож эхэлнэ дээ. Дэлхийн чансаатай том урлагийн арга хэмжээнүүд, уралдаан тэмцээнд л орж байж олны танил болохоос Монголдоо л байгаад байвал түмэн жил болсон ч бахь байдгаараа байх байх аа.
    -Хайчилбар маш нарийн ажиллагаатай, аргагүй авъяас шаардсан, “үг”-ээр бол хэцүү хэллэгтэй урлаг. Миний мэдэхийн манайд Тан шиг хайчилбараар мэргэшсэн хүн гарахгүй байгаа?
    -Хайчилбар бол үнэхээр техникийн хувьд амаргүй урлагийн нэг төрөл. Хүмүүс хайчаар хийдэг гэхээр гайхахаас биш, хайчилж байхдаа баримал шиг л гурван орон зайд харж хийдэг гэдгийг сайн ойлгодоггүй л дээ. Ер нь хайчилбарч хүнд уран барималч хүнд байдаг тийм мэдрэмжээр цаасаа хайчлах л хамгаас хэцүү байдаг байж магад. Мэдээж хайчилбар онолын хувьд хэцүү. Сайн, муу
    алдаа оноотой зүйл их байдаг.
    Тэр бүр хайчилбарын ном сурах бичиг байхгүй болохоор залуус, сонирхогчид зөвхөн бие биенээсээ харж хуулах маягаар л хийж сурч байна. Би ч бас тэр л зарчмаар сурсан. Гэхдээ одоо энэ сурсан бүхнээ нэг ном болгоод гаргачих юмсан, тэгвэл олон хүн чухам бүрэн утгаар шинэлэг гайхам урлагийн бүтээл хийх тийм үе ирээсэй гэж мөрөөддөг юм. Гэхдээ энэ тийм ч хүрч болохгүй мөрөөдөл биш ээ. Харин өнөөгийн хүмүүс, тэр тусмаа монголчууд маань зоосны нүхээр урлагийг ойлгохгүй байж сурах хэрэгтэй байна аа. Мэдээж мөнгийг мөнгө гэж, бидний амьдралд ямар их хэрэгцээтэй юм бэ гэдэг утгаар нь ойлгодогтой адил урлагийг урлагийн хэмжээнд нь мэдэрч, ойлгож, цэгнэж байж л урлаг урлагийн дайтай хөгжинө л дөө.

    -Монголд байхдаа нэг хэсэг багшилж байсан. Америкчууд хайчилбар заалгая, шавь оръё гэдэг үү?
    -Одоогоор энд заалгая, суръя гэсэн хүн алга аа. Тэгээд ч би өөрөө зааж өгье гэхэд шаардлага хангах хүн бараг байдаггүй л дээ. Энд хүмүүс их завгүй, дээр нь тэр бүр биенээ ойлгож ажиллахад хэцүү. Тэр тусмаа мэргэжлийн тал дээр. Ер нь Америкт уран зураг, баримал л бусад урлагийн төрлүүдээ дагуулж явдаг. Харин сүүлийн үед дижитал урлаг хүч түрж байна. Мөн янз бүрийн компьютер технологийн урлагууд кино урлагтай холилдон маш өндөр хурдацтай хөгжиж байна. Америк угаасаа кино урлагийн тэргүүлэгч орон. Тиймээс энд cap бүр шинэ шинэ кино гарч, шинэ шинэ үеийг нээж байх юм. Энэ нь цаг мөч гэдэг ямар хурдацтай явааг хэлээд ойлгуулаад байх шиг.

    -Дүрслэх урлагийн өөр төрлөөр бүтээл хийж байна уу?
    -Сүүлийн үед цэвэр мөнгөөр юм хийх их сонирхолтой болсон. Зарим нэг хуучны олдворуудыг хувилж, эсвэл шинэ технологи ашиглаад хийж үзэхээр сонин л юм билээ. Би угаасаа чимэглэлийн барималч хүн, коллежид манай нөгөө групп уран дархны ангийн хүүхдүүд байлаа. Бид бие биеийнхээ хичээлийг хийхэд тусалдаг байсан. Тэр нь одоо хэрэг болж байна л даа. Хүний сурах мэдэхэд орой үгүй гэдэг үнэн юм байна.

    -Уран бүтээлч бүхэн мөнхийн эрэлчин байдаг гэж боддог. Эрэл, олз, мухардал гээд зогсолтгүй үргэлжлэх явц дунд өөрийгөө олох, өөрийгөө тунхаглах зам бүр өөрийн онцлогтой байдаг байх. Уран
    бүтээлчийн хувьд энэ хугацаанд хэрхэн өссөн гэж боддог вэ?

    -Уран бүтээлч хүн мөнхийн эрэлч гэж үү? Тэр үнэн. Эцсийн амьсгаа авах хүртлээ л хийх юм шүү гэж боддог. /хэхэ/ Уран бүтээлч хүн бүр адил. Мэдээж энэ эрэлд алдаа оноо, мухардал бүгд л бий. Харин хувь хүний онцлогоос болоод зарим нэг зүйл содон сонин, өвөрмөц байдаг байж болох юм. Би хэзээ ч өөрийгөө тунхаглаж байгаагүй л дээ. Хийдгээ хийсэн л гэж боддог. Монголчууд маань намайг миний бүтээлээр мэддэг. Тэр нь л надад хэмжээлшгүй шагнал гэж боддог ш дээ. Цагийн юм цагтаа нээгдэх биз дээ.

    -Монголынхоо тухай мэдээллийг өдөр бүр авдаг байх. Манай дүрслэх урлагийн хөгжил ямар төвшинд явна. Хүмүүсийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд уран бүтээлчид өөрсдөө юу хийх ёстой юм бол?
    -Монголынхоо улстөрийн талаар бол уншдаггүй ээ. /хэхэ/ Харин урлаг соёлын талаар мэдээлэл авалгүй яахав. Залуус их юм хийж байна. Тэднийг зөв залж, зөв дэмжих юмсан гэж боддог. Хүүхдүүдэд бүр бага ангиас нь эхлээд урлагийн хүмүүжил олгох хэрэгтэй л дээ. Ядаж улиралд нэг музей үзүүлдэг, телевизээр урлагийн нэвтрүүлэг байнга гаргадаг, зураачдыг, тэдний бүтээлийг сурталчлах, ер нь урлагийг сурталчлах талаар төр засгаас л анхаарахгүй бол зөвхөн зураачид өөрсдөө сурталчилж дэлхий дахинд танигдана гэж хэзээ ч байхгүй. Тэгээд бас урьдын хүнд суртлын баглаанаас салахгүй бол хэчнээн сайхан юм яриад хэрэг байхгүй ээ. Манай олон авъяас билэгт зураачид хийдгээ хийсэн, хийж ч байна. Тэд хэзээ ч, хэнээс ч гуйгаагүй ээ. Мэдээж гуйхгүй, харин бид өөрсдийгөө үнэлж цэгнэж, хийснийг нь хайрлаж хямгадаж сурах хэрэгтэй байна даа.

    -Сүүлийн үед ямар уран бүтээл дээр голлон ажиллаж байна. Саяхан Японд шинэ номоо хэвлүүлсэн байх аа?

    -Сүүлийн үед Ижил мөрний татар хатны хөрөг дээр ажиллалаа. Их ч зүйл уншлаа, судаллаа. Мэдэхгүй зүйл ч зөндөө юм. Юутай ч хийж дуусгасан. Хэсэг амсхийгээд өөр ажил руу дайрна даа. Ер нь би хуучин сургуулиар хүмүүжсэн хүн бололтой. Юу гэвэл миний бараг бүх багш Оросын сонгодог сургуулиар дамжсан. Маш өндөр боловсролтой багш нар байсныг бахархахаас аргагүй. Тиймээс би хайчилбарыг илүү академийн /сонгодог сургууль болох бодит дүрсээ дагаж дүрсэлдэг гэмээр юм уу даа/ тал руу нь барьж хийх сонирхолтой. Гэхдээ дорно дахины уран нарийн зураасны хэв шинжээ хадгална. Мөн сүүлийн үед хүний хувь төөрөг, заяа тавилангийн талаар олон ном уншлаа. Тэгээд амьдралын гүн ухаан, тоон орон зайн талаар их сонирхож эхэлсэн. Too орон зай болоод ирэхээрээ ойлгоход маш хялбар болдог юм байна. Тэгээд ч ямар нэг дүрс, тоо ерөөсөө хэлбэр дүрс л байвал тэр бүхэн ямар нэгэн байдлаар бодитой болон бодит бус зүйлийг илэрхийлж байдаг. Түүнээс гаргалгаа хийж байна гэдэг нь зураач хүн шинэ сэргэг бүтээл хийж байгаа хэрэг юм.
    Ер нь бол бүх зүйл маш энгийн бөгөөд хялбар. Үнэндээ энэ амьдралд хэцүү зүйл гэж тун цөөн байх. Хүн хүсвэл хүрэхгүй зүйл, хийж болохгүй сэдэв гэж байхгүй ээ.
    Хүний чадварын боломж хязгааргүй мэт. Би гүн ухааны ном уншихаараа орчноосоо тасраад алга болчихдог. Тиймээс бага уншихыг хичээдэг./хэхэ/ Сайн болоод сайхан номноос хараа минь ямагт зууралдаастай л даа. Ер нь ном худалдан авах, унших хоббитой. Японы Кейко Нонака гэдэг зохиолч, орчуулагчтай хамтарч “Гэсэр” хүүхдийн ном хэвлүүлсэн. Бид хоёр санаандгүй интернэтээр танилцаад, эхлээд насанд хүрэгсдэд зориулсан “Гэсэр” номын чимэглэл дээр хоёр жил гаран ажиллаад, үнэ өртөгөөс нь болоод энэ хүүхдийн хувилбарыг хийсэн юм. Миний хувьд үргэлжлүүлэн чимэг хийсээр л байгаа. Удахгүй хэвлүүлэхийг бодно оо.
    -Монголдоо хэзээ ирэх вэ. Ойрын үед үзэсгэлэнгээ гаргах уу?
    -Мэдээж Монголдоо тун удахгүй очно. Тэр үед хамгийн сайн бүтээлүүдээрээ хүмүүсийн нүд, сэтгэлийг баясгахыг хичээнэ ээ.

    Эх сурвалж: Л.Эрдэнэмаа /www.sonin.mn/

  • Мөнхбатын Баттулга- органик нарны зай, органик нано-электроник, нанооптик судлаач

    МӨНХБАТ БАТТУЛГА (Dr.rer.nat) 

    Постдоктор Судлаач Физикийн тэнхим – Бионанофотоникс Чалмерс Технологийн Их Сургууль SE- 412 96 Готенбург, Швед 

    Э-шуудан: battulga.munkhbat@jku.at 

    1988.12.11-нд Улаанбаатар хотод төрсөн.

    СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ: Органик гэрэл цацруулагч диод, органик нарны зай, органик нано-электроник, нанооптик, фотоникс, плазмоник нано-бүтцэт партикл, лазер, рандом лазер 

    БОЛОВСРОЛ: 

    2013 – 2016 Байгалын Шинжлэх ухааны Доктор Иоханнес Кэплэр Их Сургууль, Линц хот, Австри Ахисан түвшний наноплазмоникс: Плазмоник наностар, Органик гэрэл цацруулагч диод (OLEDs), нарны зай, когерент рандом лазер 

    2009 – 2011 Шинжлэх ухааны Мастер Монгол Улсын Их Сургууль, Улаанбаатар, Монгол Наноинженерчлэл: Органик гэрэл цацруулагч диод (OLEDs), Тунгалаг хагас дамжуулагч электродын химийн модификац 

    2005 – 2009 Бакалавр Монгол Улсын Их Сургууль, Физик-Электроникийн Инженер 

    СУДАЛГААНЫ АЖЛЫН ТУРШЛАГА: 

    2016 – Одоо Постдоктор Судлаач Чалмерс Технологийн Их Сургууль, Готенбург, Швед 

    2013 – 2016 Докторант Судлаач Иоханнес Кэплэр Их Сургууль, Линц хот, Австри  Плазмоник Органик гэрэл цацруулагч диод (OLEDs), нарны зай Төрөл бүрийн плазмоник нанопартиклын синтез болон дизайн  Плазмоник нанопартикл ашиглан гэрлийн эрчим сайжруулах Плазмоник нанопартикл ашигласан лазер 

    2009 – 2013 Судлаач / Сургалтын инженер Монгол Улсын Их Сургууль, Улаанбаатар, Монгол Органик гэрэл цацруулагч диод (OLEDs), Тунгалаг хагас дамжуулагч электродын химийн модификац  Хэмжилтийн багаж зохион бүтээх 

    НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Дадлагажсан төхөөрөмж: Physical vapor deposition, plasma enhanced rotary chemical vapor deposition, SQM-160 (quartz crystal microbalance), SMU-236 (keithley source measurement unit), Keithley 2000, Spin-150 (spin coater), Drop sens (cyclic voltammetric), BM- 3 (luminance meter), scanning electron microscope (SEM), Pico Scope (Pc oscilloscope) etc. 

    ШАГНАЛ:

    Грант: 2016 Грант тэтгэлэг, Эрвин Шрёдингерийн Наношинжлэх ухааны нийгэмлэг 2013 Эрасмус-Мундус докторын тэтгэлэг 2011 Тэргүүн байр, “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний хурал, Улаанбаатар, Монгол Тэргүүн байр, “Нанотехнологийн үндэсний 2-р симпозиум” эрдэм шинжилгээний хурал, Улаанбаатар, Монгол 2010 Тэргүүн байр, Эрдэм шинжилгээний хурал, Хими, Химийн Инженерчлэлийн сургууль, Монгол Улсын Их Сургууль, Улаанбаатар, Монгол 2009 3-р байр, Эрдэм шинжилгээний хурал, Физик Электроникийн сургууль, Монгол Улсын Их Сургууль, Улаанбаатар, Монгол Тэргүүн байр, Электроникийн үндэсний олимпиад, Улаанбаатар, Монгол 2008 Тэргүүн байр, Эрдэм шинжилгээний хурал, Физик Электроникийн сургууль, Монгол Улсын Их Сургууль, Улаанбаатар, 

    БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ 

    1. Battulga Munkhbat, Hannes Pöhl, Partick Denk, Thomas Arno Klar, Markus Clark Scharber, and Calin Hrelescu, “Performance boost of organic light emitting diodes with plasmonic nanostars”, Advanced Optical Materials, Volume 4, Issue 5, pages 772-781, May 2016, (DOI:10.1002/adom201500702). 2. Battulga Munkhbat, Johannes Ziegler, Hannes Pöhl, Christian Wörister, Dmitry Sivun, Markus Clark Scharber, Thomas Arno Klar and Calin Hrelescu, “Hybrid multilayered plasmonic nanostars for coherent random lasing”, ACS Journal of Physical Chemistry C, 120 (41), pages 23707-23715, Sept 2016. 3. Dmitry Sivun, Cynthia Vidal, Battulga Munkhbat, Nikita Arnold, Calin Hrelescu, and Thomas Arno Klar, “Anticorrelation of photoluminescence from gold nanoparticle dimers and hot-spot intensity”, ACS Nano Lett, 16 (11), pages 7203-7209, Oct 2016. 4. Getachew Adam, Battulga Munkhbat, Partick Denk, Christoph Ulbricht, Calin Hrelescu, Niyazi Serdar Sariciftci, and Markus Clark Scharber, “Different designs for bulkheterojunction solar cells”, Frontiers in Materials, DOI:10.3389/fmats.2016.00039. Contribution to Conferences 

    АМАН ИЛТГЭЛ: 

    1. Battulga Munkhbat, Hannes Pöhl, Patrick Denk, Thomas Arno Klar, Niyazi Serdar Sariciftci, Markus Clark Scharber, and Calin Hrelescu, “Nanostars for plasmonically-boosted organic light-emitting diodes”, SPIE Photonics West-2016, San Francisco, California, United States, 2016. 2. Battulga Munkhbat, Hannes Pöhl, Patrick Denk, Thomas Arno Klar, Niyazi Serdar Sariciftci, Markus Clark Scharber, and Calin Hrelescu, “Improving organic light-emitting diodes with plasmonic nanostars”, SPIE Photonics Europe-2016, Brussels, Belgium, 2016. 3. Battulga Munkhbat, Hannes Pöhl, Patrick Denk, Thomas A. Klar, Niyazi S. Sariciftci, Markus C. Scharber, and Calin Hrelescu, “Plasmonic nanostars improve organic light emitting diodes”, Nanoforum-2015, Linz, Austria, 2015. 

    ХАНЫН ИЛТГЭЛ: 

    1. Battulga Munkhbat, Hannes Pöhl, Patrick Denk, Thomas Arno Klar, Markus Clark Scharber, and Calin Hrelescu, “Multi-layered plasmonic nanostars for photon management in organic light-emitting diodes”, 2nd Erwin Schrödinger Symposium 2016: Zero Dimensional Nanostructures, Vienna, Austria, 2016. 2. Battulga Munkhbat, Hannes Pöhl, Patrick Denk, Thomas Arno Klar, Niyazi Serdar Sariciftci, Markus Clark Scharber, and Calin Hrelescu, “Plasmonic gold nanostars for photon management in organic light-emitting diodes”, International Symposium for Alan Heeger 80th Birthday, Linz, Austria, 2016. 3. Battulga Munkhbat, Hannes Pöhl, Patrick Denk, Niyazi Serdar Sariciftci, Thomas Arno Klar, Markus Clark Scharber, and Calin Hrelescu “Plasmonic gold nanostars for photon management in organic light emitting diodes”, Nano and Photonics, Mauterndorf, Austria, 2015. 

    ХАНЫН ИЛТГЭЛИЙН ОРОЛЦОО: 

    1. Dmitry Sivun, Cynthia Vidal, Battulga Munkhbat, Nikita Arnold, Calin Hrelescu, and Thomas Arno Klar, “Photoluminescence of gold bipyramid dimers”, 2nd Erwin Schrödinger Symposium 2016: Zero Dimensional Nanostructures, Vienna, Austria, 2016. 2. Calin Hrelescu, Battulga Munkhbat, Hannes Pöhl, Patrick Denk, Niyazi Serdar Sariciftci, Markus Clark Scharber, and Thomas Arno Klar, “Plasmonic nanostars for photon management in organic devices”, MRS Spring Meeting, San Francisco, USA, 2015. 3. Nassima Bouguerra, Samuel Inack Ngi, Christoph Ulbricht, Herwig Heilbrunner, Battulga Munkhbat, Markus Clark Scharber, Niyazi Serdar Sariciftci, and Daniel Ayuk Mbi Egbe, “A contrasting juxtaposition of a conjugated polymer and a small molecule “analog””, International Symposium for Alan Heeger 80th Birthday, Linz, Austria, 2016. 4. Hannes Pöhl, Battulga Munkhbat, Herwig Heilbrunner, Thomas Bielz, Calin Hrelescu, Thomas Arno Klar, Markus Clark Scharber, and Niyazi Serdar Sariciftci, “Solar trap: Plasmonically tuned organic optoelectronics”, Nano and Photonics, Mauterndorf, Austria, 2015. 4. Johannes Ziegler, Martin Djiango, Christian Wörister, Battulga Munkhbat, Cynthia Vidal, Calin Hrelescu, and Thomas Arno Klar, “Enhanced random lasing with plasmonic nanostars”, Nanometa-2015, Seefeld, Austria, 2015. 

    МОНГОЛД ХИЙГДСЭН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ: 

    1. Battulga Munkhbat, Gendensuren Bolormaa, Ganbaatar Tumenulzii, Rentsenmyadag Dashzeveg, Sarangerel Davaasambuu, Douglas F Dyckes and Chimed Ganzorig “Study on work function of modified indium tin oxide and performance of organic electroluminescent devices”, 2011 MRS Fall Meeting, published in Cambridge Journal Online, Volume 1402, 2012. 2. Gendensuren Bolormaa, Battulga Munkhbat, Batjargal Naranbileg, Baatar Battsengel, and Chimed Ganzorig, “Electrochemical studies and Thermodynamic Parameters of tris(2,2’- bipyridyl) ruthenium (II) in nonaqueous Solutions”, 2011 MRS Fall Meeting, published in Cambridge Journal Online, Volume 1390, 2012. 3. Battulga Munkhbat and Chimed Ganzorig, “Enhanced Hole Injection in Organic Light Emitting Diodes by using Electrochemical Treatment”, Khurel Togoot 2011. Proc., published 2011. 4. Battulga Munkhbat, Wei Qi, Rentsenmyadag Dashzeveg, Sarangerel Davaasambuu, Douglas F Dyckes and Chimed Ganzorig “Study for work function of modified indium tin oxide and performance of organic electroluminescent devices”, 242nd ACS National Meeting, Denver, CO, Poster, 2011. 5. Battulga Munkhbat, Bolormaa Gendensuren, Naranbileg Batjargal and Chimed Ganzorig “Singlet Exciton Quenching by Radical Cations of Aromatic Diamines as an Electron Donor in Organic Electroluminescent Devices”, 2010 MRS Fall Meeting, published in Cambridge Journal Online, Volume 1286, 2011. 6. Sharavsambuu Baasanjav, Bolormaa Gendensuren, Naranbileg Batjargal, Battulga Munkhbat and Chimed Ganzorig “Spectroelectrochemical Study of the Formation of Radical cations of 4,4’-bis[N-(1-napthyl)-N-phenyl-amino]-biphenyl (NPD) as a Hole Transport Semiconductor Material”, 2010 MRS Fall Meeting, published in Cambridge Journal Online, Volume 1286, 2011. 7. Battulga Munkhbat, Dorj Byambajav, Erdenebileg Enkhtur, and Chimed Ganzorig “Organic Light-Emitting Diodes as a promising candidate for next –generation flat panel displays”, Proceedings of the 3rd International Conference, Fitat, page 35-42, 2010. 8. Battulga Munkhbat, Perenley Tuvshintor “Automation of Physics Experiment by using Computer”, Journal of Physical Sciences, National University of Mongolia, Ulaanbaatar, page 214-230, 2009. 9. Battulga Munkhbat, Perenley Tuvshintor “Automation of Physics Experiment”, Journal of Physical Sciences, National University of Mongolia, Ulaanbaatar, page 16-25, 2008.