Category: media-content

  • Амстердам кафен хамт олонд нийт уран бүтээлчидийнхээ өмнөөс баярлалаа

    “Шинэ үе- урлаг” нийгэмлэгээс 2009 оны 3 сарын 4-нд Амстердам кафед зохион байгуулсан үзэсгэлэнд гишүүдийн хамт оролцож байсан билээ. Тухайн үзэсгэлэнгийн үеэр Up post сонинд гарч байсан мэдээ байхаар нь энд нийтэллээ. Бидний бүтээлийг олон нийтэд хүргэх ажилд идэвхи санаачлагатай ханддаг Амстердам кафен хамт олонд баярлаж талархаж явдагаа илэрхийлж шинэ оны мэнд хүргье.

  • ХЭРХЭН САЙН БОРЛУУЛАГЧ БОЛОХ ВЭ | Борлуулагчийн ур чадвараа сайжруулах зөвлөмж

    ХЭРХЭН САЙН БОРЛУУЛАГЧ БОЛОХ ВЭ?

    Сайн борлуулагч болохын гол түлхүүр нь түүний борлуулалтын үйл явцаас шууд хамааралтай. Хэдийгээр бид тодорхой заасан хэмжээ бүхий бараа бүтээгдэхүүн худалдаалах зорилготой ч, үүний ард ямарваа нэг үйл явц бий болох нь чухал юм. Энэхүү тодорхойлолт буюу зөвлөмж нь борлуулалтын эцэст шууд гарах үр дүнгээс үл хамааралтай юм. Мөн энэ зөвлөмжөөр бид борлуулалтын эцсийн үр дүнг амжилтанд хүргэх үйл явцтай холбохыг зорилоо .Дэлхийн 2-р дайны дараа Япончууд үйлдвэрлэлтэндээ “үргэлжилсэн сайжруулалт” хэмээх үйл явц буюу арга барилыг нэвтрүүлсэн байна. Доорхи зөвлөмж нь худалдааны ертөнц дэх мэргэжлийн болон борлуулалт хийж буй бүхий л салбарын хүмүүст зориулсан юм.

    Сайн борлуулагч болох 3 дүрэм

    1. Сайн борлуулагч нь овсгоотой байх ёстой. Худалдаа хийж буй хүмүүс ихэвчлэн “зарах” гэсэн ганц л зорилготой байдаг ч, борлуулалтын зорилго нь худалдан авагч юу хүсэж буйг мэдэх явдал юм. Дээхэн үеийн зах зээлийн хандлага нь худалдан авагч өөрөө юу хүсэж буйгаа тодорхойлж, борлуулалтын үйл явцыг эхлүүлдэг байв. Харин үүний оронд компаний ахлах удирдлагууд болон ажиллагсдын амжилтанд хүрэх гол зам нь тэд идэвхитэйгээр ур чадвараа үзүүлээд зогсохгүй худалдан авагчдын хэрэгцээ шаардлагыг мэдэж, судлах ёстой байна.
    2. Сайн борлуулагч нь зөвхөн худалдан авагч юу хүсэж буйг анхааралтай сонссоны дараа л яриж эхлэх ёстой. Худалдан авагч юу эрж хайж буйг мэдэлгүйгээр ямар нэг зүйл санал болгох нь утгагүй хэрэг. Үүний тулд бид анхааралтай сонсож сурах гэсэн нэг л дүрмийг чандлан сахих нь гол. Борлуулалтын үйл явцыг амжилттай дуусгахын тулд борлуулагч нь худалдан авагчаас юуг, яагаад худалдан авах болсныг асууж мөн өөрийн зөвөлгөөн дээр худалдан авагчийн санал сэтгэгдлийг харгалзан үзэж дахин нягтлах ёстой.
    3. Эцэст нь дараах зөвлөмжүүдийг нэгд нэгэнгүй дагах нь чухал. Борлуулатын үйл явцыг судалж үзэхэд борлуулагчийн худалдан авагчид зориулах цагийн 80% нь худалдааг хийдэг, харин зөвхөн 20% нь л борлуулалтын дараах асуудлуудыг шийдэхэд зарцуулагддаг гэж гарчээ. Борлуулалт хийж дууссанаар харилцагчтай холбоогоо таслах биш энэхүү үйл явцыг худалдан авагчтай ойр дотно харилцаа бий болгож эхлэх ёстой. Бас нэгэн судалгаагаар сэтгэл ханамж авч чадаагүй худалдан авагч дунджаар 12 хүнд тэрхүү таагүй байдлын талаар яридаг байна. Төгсгөлд нь сануулахад, худалдан авагчтай харилцаа холбоо үүсгэх нь бүтэлгүй хуримтай адил бөгөөд борлуулагч нь худалдан авагчид дээд зэргээр анхаарал хандуулах ёстой байдаг юм гэж зөвлөж байна.

    БОРЛУУЛАЛТ ХИЙХЭД ШААРДЛАГАТАЙ УР ЧАДВАРУУД

    Борлуулалтыг амжилттай гүйцэтгэхэд ямар ур чадвар хамгийн чухал шаардлагатай вэ? Энэ нь маш энгийн боловч тэр бүр хүмүүсийн анзаарч ач холбогдол өгөлгүй орхидог зүйлс байдаг аж.

    Сурч мэдэхийг хүссэн хүн бүр эдгээр чадварыг өөрийн болгон эзэмших нь тийм ч төвөгтэй зүйл биш юм. Хэрэв та бизнестээ амжилт олохыг хүсч байгаа бол танд эдгээр ур чадвар зайлшгүй шаардагдана. Эдгээр чадвар байхгүй амжилт оллоо ч гэсэн түүнд маш их хугацаа хэрэг болно.

    Борлуулалтад хэрэгтэй эдгээр чадвар байхгүй, хөгжүүлээгүй тохиолдолд та борлуулалт хийхэд маш их цаг, хүч, гаргасан ч тэр бүр амжилт олохгүй. Үр бүтээл муутай ажилласнаасаа болоод та магадгүй сэтгэл санааны хямралд ч орж болзошгүй.

    Сайн харилцагч байх

    Харилцаа гэдэг нь бүхий л талбарт хамгийн гол хүчин зүйл юм. Энд бид гайхамшигтай уран илтгэгч байх тухай яриагүй байна. Гэвч сайн харилцагч байж ойлгомжтой цэгцтэй ярьж чадна гэдэг бол өөр хэрэг. Худалдаа хийнэ гэдэг нь зорилгоо ухамсарлан хүмүүст оновтой байдлаар мэдээлэл өгөх, цаашлаад сэтгэгдэл төрүүлэх, юу хүсч байгааг нь мэдрэх гээд бүхэлдээ харилцаанд суурилан хэрэгждэг үйл явц билээ.

    Сонсох чадвар

    Хамгийн сайн борлуулалт хийдэг хүн бол хэдийд ярьж хэдийд нь сонсох хэрэгтэй гэдгийг мэддэг. Тэд хэзээ ч хүний яриаг тасалдуулдаггүй. Учир нь сонсох гэдэг нь харилцагчаа ойлгон, юу хүсч хүлээж байгааг нь мэдрэх хамгийн чухал түлхүүр элемент юм.

    Оновчтой асуулт тавих

    Борлуулалт хийдэг хүмүүст сониуч зан чанар байх хэрэгтэй. Ингэж байж л харилцагч нарынхаа бодит хэрэгцээг мэдэрч, тэдний хүсэлт шаардлагад нийцсэн зүйлээр туслан бизнестээ амжилт олох бололцоотой. Тиймээс оновчтой асуултыг тэдэнд тавьж чаддаг байх хэрэгтэй.

    Асуудлыг шийдвэрлэгч байх

    Бас нэг чухал чадвар нь аливаа тулгарсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх явдал юм. Сайн борлуулагч хүн бол үргэлж асуудлыг шийдвэрлэж байдаг. Өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний явцад гарсан аливаа асуудал, хэрэглэгч нарт тулгамдсан асуудлыг оновчтой байдлаар шийдвэрлэх чадвар хамгаас чухал.

    Эмх цэгцтэй байдал

    Зөвхөн таны хүрээлэн буй орчины тухай ойлголт биш. Таны бодол санаа, төлөвлөгөөний арга гээд бүх зүйлсийн эмх цэгцтэй байдлын талаар энд яригдаж байна. Аливааг эмх цэгцтэй, тодорхой байлгаж чадвал энэ нь таны хувьд давуу тал болно. Үйл явцыг төлөвлөн зохион байгуулахдаа хамгийн жижиг зүйлсийг ч орхигдуулахгүй анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэснээр зорилгоо ухамсарлах, тухайн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн нягтлах, дараагийн ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг нь илүү тодорхой болно.

    Өөрөө эхлүүлсэн бол өөрөө дуусгах

    Амжилттай борлуулагч нар өөрсдөө тэргүүн эгнээнд явдаг. Тэд хэзээ ч өөрийн ажлаа хэн нэгэнд даатган орхидоггүй. Учир нь тэд л ажиллахгүй бол орлого үгүй гэдгийг маш сайн мэддэг. Тэд эхэлсэн зүйлээ тасалдуулалгүй эцсийг нь хүртэл бүрэн гүйцэтгэн жижиг зүйлийг ч өөлөх юмгүй хийдэг.

    Эерэг хандлагатай байх

    Амжилттай бизнес эрхлэгч нар аливаад эерэг сэтгэлгээгээр ханддаг хүмүүс байдаг. Тиймээ аливаа нэг уулзалтад очих, шинэ ажил хэргийн ярилцлагаас хэзээ ч эмээж хойшлуулдаггүй. Бүхнийг эерэг хандалгаар хүлээж авч, бусдад өөрийгөө илэрхийлэх болон бүтээгдэхүүнээ танилцуулах, харилцагчийн сонирхлыг тандаж мэдэхдээ гарамгай бөгөөд, бусдыг зөвшөөрүүлэх тал дээр хамгаас илүү чадварлаг байдаг. Учир нь тэд өөрсдийгөө хэн гэдгийг ямар чадвартай гэдгээ маш сайн мэддэг ба өөрийн эерэг хандлагаараа бусдад нөлөөлөх чадвартай байдаг.

    Найрсаг хошин зантай байх

    Хамгийн сайн борлуулалт хийдэг хүмүүс маш найрсаг бөгөөд шог хошин зантай байдаг. Магадгүй та үүнийг сайн төсөөлөхгүй ч байж болох юм. Гэхдээ хошин шогийн мэдрэмжтэй хүн  бусдад илүү хүндлэгддэг байна. Хүмүүс тэдгээр нээлттэй найрсаг шог хошин зантай хүмүүст татагдаг ба тэднийг хүндлэн урт хугацаанд нөхөрлөдөг аж. Мэдээж тэдний дунд худалдан авагч нар ч бий.

    Тууштай зан

    Борлуулалт хийдэг хүний салшгүй байх ёстой бас нэг чадвар бол хүссэн зүйлээ хэрхэн авахаа мэддэг, түүндээ хүрнэ гэсэг итгэл дүүрэн байдаг явдал юм. Тэд өөрийн хүсч зорьж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж түүнийгээ биелүүлэх хүртлээ цөхрөлтгүй тууштай байж чаддаг. Тэд хэзээ ч бууж өгч ажлаа орхидоггүй.

    Шударга зан чанар

    Борлуулалт хийдэг хүнд шударга зан чанар байхгүй бол тэр хүн маш олон бэрхшээлтэй тулгарч, улмаар  нэг ажлаас нөгөө рүү үсчих болно. Тиймээс үнэнч шударга байдал энэ ажилд маш чухал зүйл бөгөөд уг чадварыг хүнд зааж сургана гэдэг нь бараг боломжгүй юм. Гагцхүү тухайн хүний төрөлх зан чанар, хүмүүжлээс шалтгаална. Хэрэв та борлуулалт хийдэг бол эсвэл хэн нэгнийг энэ ажилд авах гэж байгаа бол танд болон тухайн хүнд дээрх шударга зан чанар байгаа эсэхийг сайтар үнэлж дүгнэн мэдсэн байх хэрэгтэй.

    Сайн борлуулагч хүний биеийн хэлэмжийг уншиж үнээ хэлдэг. Толгойн хөдөлгөөн, нүд, хүүхэн хараа, дууны өнгө.

    БОРЛУУЛАГЧ ХҮНИЙ ӨӨРТӨӨ ХЭВШҮҮЛЭХ ДАДАЛ

    Бизнес эрхлэгчид: Худалдаагаа илүү амжилттай явуулахын тулд долоо хоног бүр 30 минутыг зорилгодоо зарцуулдаг.

    Үйлчлүүлэгчиддээ хэрхэн мэдрэмж төрүүлэх вэ? Ямарваа зүйлийг хийж эхлэхээсээ өмнө шаардлагатай бүхий л зүйлсийг бодож төлөвлөх хэрэгтэй. Миний хувьд бүтээмж болон хөшүүргийн хүчинд итгэдэг. Мөн зорилготой дадал зуршлын хүчинд итгэдэг.

    Иймээс би та бүхэнд дөрвөн шинэ дадлын талаар зөвлөгөө өгөх гэж байна. Илүү сайн борлуулалт хийхийн тулд долоо хоногт 30 минутын зорилт тавь. Гэхдээ үүнийгээ долоо хоног болгон хий. Энэ нь таны амьдарлыг өөрчилж, орлогыг тань өсгөх болно.

    1. 30 минутыг үйлчлүүлэгтэйгээ ярилцахад зарцуул. Тэдэнд одоо юу хийж байгаагаа болон улаан бурхан өвчний талаар яриад ямар ч хэрэггүй. Иймэрхүү дэмий яриа нь дотно харьцаа нөхөрлөлийн мэдрэмжийг төрүүлдэггүй. Энэ нь та хоёрт хоёуланд нь үнэтэй зөвлөгөө болно. Үйлчлүүлэгчтэйгээ дараах байдлаар яриа өрнүүл.

    • Үйлдвэрийнхээ ирээдүйн эдийн засаг, маркетинг болон өрсөлдөөний талаарх хэтийн төлөв байдлыг илүү ойлгомжтой байдлаар ярилцах хэрэгтэй.
    • Мөн дараагийн зургаан сарын хугацаанд компанийнхаа ирээдүйн талаар ярилцаж тэдний байр суурийг олж харах нь чухал. Тэд энэ талаар сонирхож байгаа эсэх, мөн энэ талаар тэдний мэдлэгийн хүрээ нь хэр далайцтай байгааг олж мэдэх хэрэгтэй.
    • Бүтээгдэхүүн, маркетинг болон технологийн талаар үр дүнтэй шинэлэг санаа байгаа эсэхийг асууж мэдэх Шийдвэр гаргаж буй хүний үйлдэлд хэрхэн нөлөөлж байгаа учир шалтгааныг тайлбарлан хэд хэдэн оновчтой санаануудыг олж харж бизнесдээ хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр таны бизнесийн чанар ихээр нэмэгдэх болно.

    2. Дараагийн 30 минутаа эрлийнхээ түлхүүрээ олоход зарцуул.

    Та магадгүй худалдагч, маркетингийн үйл ажиллагаа, хувийн харьцаа болон урамшууллаар дамжуулан судалгаа хийх боломжтой. Аль нь ч байсан тийм чухал биш. Та зөвхөн долоо хоног бүр нэг судалгааг маш сайн хийх хэрэгтэй.

    Та ямар төрлийн үйлчилгээг илүү их хүсч байна вэ? Бидний бизнесийг амжилттай үргэлжлүүлэх гарц юу вэ? Мөн тэдний шийдэхийг хүсч байгаа асуудлууд юу байна вэ? эдгээр асуултуудаар эхлэх нь хамгийн зүйтэй.

    Та мэдээж цахим хэлбэрээр холбогдож болно. Гэхдээ та борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүсч байвал илүү сайн түншүүдтэй холбоо тогтоож, борлуулалтандаа гар бие оролцох хэрэгтэй. Энэ арга нь танд нэг жилд 52 боломжийг авчрах болно.

    3. 30 минутыг байгууллагынхаа удирдлагатай ярилцахад зориул. 

    Энэ нь чиний борлуулалт болон үйлдвэрлэлийг сайжруулахад хамгийн хэрэгтэй хүн болохыг харуулах болно. Зүгээр л хамгийн ухаалаг хүмүүстэй ярилц. Энэ нь тийм ч хэцүү зүйл биш. 30 минутын ярилцлагын зорилго нь компанийнхаа лидерүүдтэй компанийнхаа ирээдүйн талаарх үзэл бодлыг хуваалцахад оршино. Мөн тэдний хариултыг анхааралтай сонсох хэрэгтэй.

    Ямар хүмүүстэй ярилцах хэрэгтэй вэ?

    • Байгууллагынхаа худалдааны нийгэмлэгийн зөвлөлийн гишүүд
    • Блогчид
    • Хэвлэл мэдээллийн ажилтнууд
    • Хувь нийлүүлэгчид, судлаачид болон технологийн компаниудын гүйцэтгэх зөвлөлийн гишүүд. Эдгээр хүмүүс нь ямар зорилгоор тэдэнтэй холбогдож байгааг сонирхох болно. Эдгээр хүмүүстэй хобоо тогтоох нь таныг энэ чиглэлийн бүхий л хүмүүстэй холбогдох боломжийг олгодог.

    4. 30 минутыг худалдагч нартайгаа ярилцахад зориул.

    Хэрвээ танайд борлуулагч байдаг бол үйлдвэрлэлийн төлөөлөгч, худалдаачид болон зуучлалын байгууллагатай уулзахад долоо хоногт 30 минут зарцуулах боломжгүй юм.

    Үүнээс үүдээд дахиад л ажил хэргийн дуудлагаас болж стресст орох болно. Ийм тохиолдолд одоогийн болж байгаа хэлэлцээр болон төвөгтэй асуудлуудаас түр ч гэсэн холдож ирээдүйгээ томоор харж ямарваа нэг стратеги зохиоход бүх анхаарлаа хандуул. Энэхүү дөрвөн чиглүүлэгчийн тусламжтайгаар шинэлэг харилцаа, шинэлэг стратегийг олж харах болно. Та зөвхөн 90 хоногийн турш эдгээр дөрвөн аргийг дагаж мөрдсөнөөр таны орлого өсч, бизнес тань гайхалтайгаар цэцэглэх болно.

    БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ БОРЛУУЛАГЧИЙН 7 ДАДАЛ

    Дадал 1. Бүтээгдэхүүн болон өрсөлдөгчөө мэддэг байх

    Үр дүнтэй борлуулалт хийхийн тулд та юуны өмнө өөрийн бүтээгдэхүүний шинж чанар буюу давуу болон сул талыг мэддэг байх, энэ нь худалдан авагчдад юуг санал болгож байгааг мэддэг байх ёстой. Дараагийн алхам нь өрсөлдөгчийнхөө давуу тал, сул талыг үнэлж, өөрийнхтэйгээ харьцуулах явдал юм. Өөрийгөө шударгаар үнэлэх нь борлуулалтын ажилтанд өрсөлдөгчөө ялж худалдан авагчид бүтээгдэхүүнээ зарахад тусладаг.

    Дадал 2. Хэрэглэгчээ хэн болохыг мэддэг байх

    Бүх хүмүүст тохирох бүтээгдэхүүн гэж байхгүй. Зочид буудал гэхэд зах зээлийн тодорхой нэг хэсэгт зориулагдсан байдаг. Тиймээс борлуулагч хүн бараа бүтээгдэхүүнээ зорилтот тодорхой зах зээлд чиглүүлж, тэрхүү зах зээлийг мэддэг байх нь чухал. Энэхүү суурь үндсийг мэдэхгүй бол бүтээгдэхүүнийг нь огт хэрэглэдэггүй худалдан авагчид зарахыг оролдон цаг их гарздах болно. Жишээлбэл хямд бүтээгдэхүүн хүсэмжилж буй худалдан авагч урлагийн үнэтэй бүтээл, өндөр зэрэглэлийн хадгаламж зэргийг огт сонирхохгүй. Хэрвээ та бүтээгдэхүүн тань хэнд зориулагдсан бэ гэдгийг мэдэж байвал худалдан авагч бүртэй тохиролцох гэж оролдохгүй.

    Дадал 3. Худалдан авагчийг сонсдог, хэрэгцээг нь мэдэрдэг байх

    Эхний хоёр дадлыг өөрийнх болгочихвол худалдан авагчийн хэрэгцээг бүрэн гүйцэд мэдрэхэд амархан байх болно. Бүтээгдэхүүн тань Монгол улс даяар гүйлгээтэй байгаа ч тухайн Дорж, Дулмаа нарын хувьд хэрэгцээтэй эсэх нь чухал юм. Худалдан авагчаас асуулт асууснаар түүнд чухам юу чухал вэ, хэр зэрэг чухал вэ гэдгийг мэдэх боломжтой. Мэдээлэл сайн цуглуулж чадвал ажил хэргээ амжилттай дуусгах давуу талыг олж авна. Жишээлбэл олон улсын хуралд зочид гийчдийг авчирч буй байгууллагын хувьд танай зочид буудал нисэх буудалд ойрхон гэдэг нь хамгийн чухал бол борлуулагч тэдний энэхүү хэрэгцээнд төвлөрөх хэрэгтэй байдаг. Хэрвээ бүтээгдэхүүн тань хэрэглэгчийн амин чухал хэрэгцээг хангахааргүй бол борлуулагч худалдан авагчийг орхиж өөр хүнтэй ярих ёстой.

    Дадал 4. Хэрэглэгчиддээ сайн хандах, захирлынхаа өгсөн үүрэг даалгавар хоёрыг тэнцвэртэй хадгалдаг байх

    Борлуулалт нь хүмүүстэй байнгын харилцаанд ороход хүргэдэг болохоор борлуулагч нар энэхүү ажилдаа дуртай байдаг. Тэд хүмүүст дуртай, хүмүүс ч тэдэнд дуртай. Тиймээс заримдаа борлуулагчид худалдан авагчаа баярлуулах гээд захирлынхаа өгсөн үүрэг даалгаварыг мартаж, бүтээгдэхүүнээ хэт хямдаар өгчих гээд байдаг. Харин амжилттай борлуулагч хүн худалдан авагчтайгаа найрсаг харилцаа үүсгэдэг, санхүүгийн хариуцлагаа ч биелүүлдэг. Худалдан авагч хэрэгцээг нь мэдэрч, хүндэтгэж буй борлуулагчийг итгэн хүндэтгэдэг бөгөөд бүтээгдэхүүний зах зээлийн үнээр хэлцэл хийж хоёр тал хоёул сэтгэл хангалуун үлддэг.

    Дадал 5. Зохион байгуулалтын өндөр чадвартай байх

    Хүмүүстэй ажилладаг ч гэлээ зарим борлуулагчид нарийн ширийн зүйлийг төдийлөн анхаарч чаддаггүй. Гэтэл нарийн ширийн зүйлийг зохицуулах нь худалдан авагчдын итгэлийг хүлээхэд хамгийн чухал зүйл байдаг. Хэрвээ та хүмүүсийн нэрийг буруу дуудаж, албан тушаалыг нь буруу хэлж, хүссэн кофены завсарлагааг нь уулзалтдаа багтаагаагүй бол яаж сайн уулзалт болно гэж найдах билээ? Нарийн ширийн зүйлийг ч нямбай хийж, ажлаа нэгд нэггүй шалгаж бай. Зохион байгуулалт сайтай бай. Борлуулагч хүний эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалтай сайтай байдал худалдан авагчид мөн л итгэлийг төрүүлдэг. Хүмүүст хариу хэлэхдээ хурдан бай. Зохион байгуулалтын чадвар сайтай байх нь худалдан авагчийн зүгээс хүндэтгэлийг аяндаа бий болгодог.

    Дадал 6. Найдаж болохуйц буюу үг үйлдэл зөрдөггүй байх

    Ярьсан зүйлээ хийдэг бай. Нөхцөл байдлаас болж амласнаа биелүүлж чадахгүй болоход хүрвэл энэ тухайгаа худалдан авагчид заавал мэдэгдэж бай. Найдаж болохуйц байх, харилцаа холбоо сайтай байх нь хүмүүст итгэл төрүүлдэг. Итгэл бол худалдан авагчийг танаас удаа дараа бүтээгдэхүүн худалдан авахад хүргэдэг зүйл юм. Борлуулагч хүн хийх ёстойгоо бүгдийг хийсэн, ямар ч нөхцөл байдалд хандаж болно гэсэн итгэлийг төрүүлэх, үнэнч байдлыг бий болгох нь хожим ямар ч асуудал гарсан шийдэх боломжийг олгоно. Худалдан авагч, хэрэглэгч утсаар яривал байнга хариу өгч, холбоотой бай. Үг үйлдэл зөрдөггүй байх нь борлуулагчийг найдаж болохуйц хүн болгодог.

    Дадал 7. Үргэлж өөрийгөө хөгжүүлдэг байх

    Бизнес нь шинэ технологи, шинэ зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлс зэргээс болж үргэлж өөрчлөгдөн хувирч байдаг. Бүтээмж өндөртэй борлуулагч хүн энэхүү асуудлуудтай үргэлж хөл нийлүүлэн алхаж байх нь стратегийн зөв төлөвлөлт хийхэд хүргэдэг гэдгийг мэддэг. Үндэслэгээ сайтай төлөвлөгөө нь шинэ стратеги баримтлах, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад тусладаг. Бусадтай хөл нийлүүлэн алхахын тулд салбарынхаа янз бүрийн холбоод, сайн дурын байгууллага, эвслүүдэд нэгдэхэд тусладаг. Мөн үүний тулд өдөр тутмын хэвлэл сайн унш. Бизнес ажил хэрэгт гарч буй үндэсний болон орон нутгийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Орон нутгийн байгууллагуудад элс. Ингэснээр борлуулагч хүн зөвхөн өөрийнхөө бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй худалдан борлуулдаг бүтээгдэхүүнээ ч шинэчилж, сайжруулах боломжтой.

  • Өөр өөрийн өнгөөр урлалаа дүүргэжээ

    2008 онд “Шинэ үе- Урлаг” нийгэмлэгийн залуу уран бүтээлчид ээлжит хамтарсан үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргаж байсан билээ.

    Тухайн үзэсгэлэнгийн тухай мэдээ Olloo.mn дээр тавигдсан байхаар нь блогтоо оруулчихлаа.

    Занабазарын нэрэмжит Дvрслэх урлагийн музейд Шинэ vе-Урлаг нийгэмлэгийн залуу уран бvтээлчдийн ээлжит хамтарсан vзэсгэлэнгээ дэлгэжээ.

    Орчин vеийн урлагийн тєрлvvдээр бvтээгдсэн 30 гаруй бvтээлээс бvрдэх энэхvv vзэсгэлэн нь нийт дєрвєн хоног vргэлжлэх гэнэ. Энэхvv vзэсгэлэнд 10 залуу уран бvтээлчийн єєрсдийн єнгє тєрх, арга барилтай орчин vеийн сэтгэлгээний урлагийг илтгэн харуулсан баримал, уран зураг, зээгт наамал, компьютер график зэрэг сонирхолтой бvтээлvvд дэлгэгджээ. 

    Шинэ vе урлаг нийгэмлэг нь 2005 онд орчин vеийн урлагийг монголд хєгжvvлэх мєн ард тvмэнд энэхvv урлагийг таниулах, залуу уран бvтээлчдийг нэгтгэхийн зэрэгцээ хамтарсан vзэсгэлэн, уулзалт ярилцлага, урлаг судлалыг хєгжvvлэх зорилготойгоор vvсгэн байгуулагдсан байна. 

    Нийгэмлэгийн тэргvvн Л.Энхбат 1994 онд ДУДэС-ийг тєгсгєн залуу байх бєгєєд “Єнгє ба зураас” бvтээлээ дэлгэн харуулж байгаа бол бусад гишvvдийн хувьд єєр єєрийгєє таниулах, ертєнцийг vзэх vзлээ єнгє будагаар илтгэн харуулж байгаа нь энэ юм. Тухайлбал Н.Амарсайхан “Сэрvvн салхи”, Ц.Хандмаа “Миний ертєнц”, В.Ундраа “Амьдрал” цуврал бvтээлvvд, Д.Содномцэрэн “Цаг хугацаа…” металл баримал, Ц.Одгэрэл “Гурван цаг” цуврал бvтээл, Ц.Хонгор “Натур”, Ж.Шижирбаатар “Сvvдэр”, С.Зэсээ “Чив чимээгvй”, Ц.Тvвшинжаргал “Nude” цуврал бvтээлvvдээрээ тус тус оролцож байгаа нь vзэгчид болон урлагийн чиглэлээр суралцагч, мэргэжлийн хvмvvсийн анхаарлыг ихээр татаж байсан юм.

    Т. Од
    Эх сурвалж: Olloo.mn 

  • Жанживын Оюунгэрэл

    1955- 2020

    Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч, Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн ТУЗ-ийн дарга, Петроматад ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн гишүүн, Mongolian Mining Corporation-ий ТУЗ-ийн гишүүн.

    Тэрээр үндэсний үнэт зүйл, үндэсний эрх ашигт нийцтэй, өргөн цар хүрээнд сэтгэсэн шинэ санал, санаачилга, төсөл, бизнесийг өргөн хүрээнд дэмжиж ажилладаг байсан бөгөөд шинэ залуу үеийн бизнес эрхлэгчдийг халамжлан хүмүүжүүлэг байсан билээ. Тэрээр зөвхөн бизнес эрхлэгч байсан төдийгүй ХӨГЖЛИЙН ЗҮТГЭЛТЭН, НИЙГМИЙГ ШИНЭЧЛЭГЧ байсан билээ.

    Орчин цагийн Монгол Улсын зах зээлийн эдийн засгийг бүтээлцэхэд асар их хувь нэмэр оруулж, өөрийн гэсэн нөхөшгүй орон зайг үлдээсэн билээ. Олон мянган хүнийг ажлын байраар хангаж, Монгол орны өнцөг бүрт бүтээгдэхүүнээ түгээсэн үндэсний манлайлагч групп компанийг тэрээр хамтран зүтгэгчдийн хамт хорь гаруйхан жилийн дотор байгуулж чадсан шаргуу хөдөлмөрч, хүчирхэг, ухаалаг бизнес эрхлэгч.

    Үргэлж шинийг эрэлхийлдэг байсан тэрээр газрын  тосны бүтээгдэхүүний салбараас гадна технологи, боловсрол, санхүү, уул уурхай, шатдаг хийн түгээлт зэрэг маш олон салбарт олон төслүүдийг санаачилж, амжилттай удирдаж, залуу шинэлэг бизнесүүдэд хөрөнгө оруулж, шинэ залуу боловсон хүчнийг дэмжиж, цаг үеэ байнга урьдчилж харах чадвартай авъяаслаг бизнес хатагтай байсан. Түүний хөрөнгө оруулсан бизнесүүд нь салбартаа дандаа шинэ стандарт тогтоогч болж чадсан юм.

    Монгол Улсын чөлөөт эдийн засаг, ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд тэрээр онцгой анхаарч Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч, Монголын CEO клубийн үүсгэн байгуулагч, “Хүрээ ротари” клубийн үүсгэн байгуулагч зэрэг олон байгууллагыг үүсгэн байгуулахад оролцон нэр төртэй удирдаж, үе үеийн бизнес эрхлэгч, залууст үлгэр дуурайл болсон билээ.

    Түүний хөдөлмөрч, бүтээлч зан чанар, улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэсэн хичээл зүтгэл нь үлгэр дуурайлал болж бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

    АЖЛЫН АРГА БАРИЛ: Би хэрхэн ажилладаг вэ

  • Цахар удмын нэрт дуучин Гомбожавын ЧУЛУУН

    (Монголд ажиллаж амьдарсан хугацаа 1945- 1953)

    Гомбожавын Чулуун нь Говийн өмнөх Монголчуудын дууны дэг сургуулийг үндэслэгч бөгөөд алдарт дуучидын багш нь билээ. Шавь нараас нь дурьдвал Алдарт уртын дууч Лхажав, алдарт дуучин Дэдмаа нар юм. Дэдмаа нь Дэлхийн Урлагийн наадмаас гранпири авсан 2 монгол хүн байдагийн нэг нь юм. Нэг нь “Уяхан замбуутивын наран”- г дуулсан Норовбанзад гуай юм.

    Г.Чулуун гуайн хоолойг дэлхийд “цор ганц” хоолой гэдгийг урлаг судлаачид тэмдэглэсэн байдаг бөгөөд басс хоолойноос доод өнгө гаргаж чаддаг гэсэн байдаг.

    АЖ Д.Лувсаншарав гуай Г.Чулууны багш нь байсан төдийгүй, түүнийг гэртээ байрлуулж гэрийн сургалт өгдөг байжээ. Г.Чулуун гуай нь Бөмбөгөр ногоон театрт ажиллаж байхдаа “Жаргалын зам” дуурийн гол дүр болох Өвгөн партизаны дүрд дуулж байсан бол АЖ Цогзолмаа гуай партизаны охины дүрд дуулдаг байсан бажээ. “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүр зэрэг олон гол дүрүүдэд тоглож байжээ. Тухайн үед хамт ажиллаж алтан үеийнхэнээс амьд сэрүүн байгаа нь АЖ Цогзолмаа, Хүүхдийн дууны Долгор, Дулмаа, Шинэхүү зэрэг хүмүүс байгаа юм байна.

    2015 онд түүний ойн баярыг тохиолдуулан баримтат кино бүтээгдэж байгаа юм байна.

  • ДЭЭД ОЮУНЫ ОРОН Хүн төрөлхтөний оюун санааны төв

    ДЭЭД ОЮУНЫ ОРОН

    Оюун санааны төв

    Оюуны орон хэмээх энэхүү хүн төрөлхтний оюун санааны төв байгуулах санаа хэзээ анх төрж, яагаад байгуулах болсон тухайгаас яриагаа эхэлье

    ДЭЭДИЙН ДЭЭД ОЮУНЫ ОРОН хэмээх оюун санаа хөгжүүлэх газрыг байгуулъя гэсэн сэдэл 1986 оноос эхлэлтэй. Хүүхэд байхад хүмүүс хий орчилтой харьцах явдал байдаг гээд ярихаар тэрний учрыг нь олох гэж их сонирхдог байлаа. 97 98 онд Монгол үндэсний уламжлалт зан үйлийн төв – Сувади цогцолбороо байгуулсан. Сувади нь Дээдийн дээд оюуны орон гэсэн утгатай үг. Массын доод тал нь 8% байх хэрэгтэй. Тэрнээс доош болохоор доройтолд орчихдог. Түүнээс дээш бол тэр ард түмэн хөгжлийн өндөр шатанд хүрэх боломжтой байдаг. Ингээд өөрсдийн олсон мэдлэг, багшийнхаа хэлж өгсөн бүгдийг харьцуулж нэгтгээд 1998 онд “Монгол гэр, нүүдэлчин ард түмний түүх соёл” гэдэг үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Тэрэн дээрээ 2007 оноос хүмүүсийг цуглуулж 3000-аад уран бүтээлч энийг хийх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Монголын олон сайхан уран бүтээлч байснаас уран нугараач Мажигсүрэн, Уртнасан, Норовсамбуу багш, хөөмийч Сундуй зэрэг Монголын сор болсон эрдэмтэд судлаач нар, угсаатны зүйч нар энэ ажлыг дэмжиж байсан.

    Гандангаас лам нар ирж бишгүүр, ардын хөгжмийн сургалт, уран бүтээлийн, сийлбэрийн, зургийн, гар урлалын, англи хэлний зэрэг нэлээн хэдэн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулдаг байсан.

    Бид өглөө 5 цагаас бясалгал хийнэ. 6 цагаас 6:30-ын хооронд хий дасгал хийдэг. Тэнгэрлэг монгол гээд иогийн дасгалыг Дулмаахүү багштай хамтраад явуулдаг. 8 цагаас Билэг билгүүний чинадад өртөөлөх өлзий хутагт номын хүрдэн нэвтрүүлэг. Дараа нь 9 цагаас хурал. Шөнийн 1 цагаас Болсон явдал нэвтрүүлэг явдаг байлаа. Хэд хэдэн радиогоор нэвтрүүлгүүд явуулсан.

    Нэвтрүүлгүүд маань хичнээн цуврал болсон бэ?

    Хорь гучаад цуврал болсон. Эхэндээ хүмүүс айсан янзтай, тийм ч их оролцдоггүй байсан. Шөнө унтаагүй хүмүүст зориулагдсан танин мэдэхүйн нэвтрүүлэг юм. Энэ нь хий бодь хүчин, бохир эрчим хаана хуралдсан байна, өөрөөр хэлбэл сүнс буг болж босдог буюу “биеждэг” үйл явц хаана байна гэдгийг мэдэх зорилготой.  Үүрийн 4 цагт машин явж байхад нь цонхыг нь тогшиж 17-н түлхүүрээ өгөөч гэдэг тийм газар нэг хэсэг алдартай байлаа шүү дээ. Тэр газрыг очиж аргадна. Тодорхой сөрөг эрчим төвлөрсөн газарт байсан хүмүүсийг өөрсдийг нь юм ороогоод, ажил үйлс нь саатаад байдаг. Тэр ч бүү хэл нэг хохирогчоос болоод муу эрчим үр удамд нь нөлөөлөх нь бий. Бид тэр хүмүүст засаж аргалуулах боломжийг олгодог.

    Сайн, эерэг эрчимтэй газруудыг ч мөн хадгалж авч үлдэхийг эрмэлзэж байсан ч мөнгөний хүчинМонголд 16 хайрхан тахиж байжээ. Төвийн 4, Захын 4, Онцгой 4, Содон 4 гээд. Хан 32 хайрханыг тахиж байсан. Эрчимийг цуглуулж болох, орны эзэд хий бод биетүүдийг дуудаж ирээд явуулах боломжийг л олгодог газрууд болгох зорилгоор цаанаасаа томилож байсан.

    Нэг хэсэг миний толгойд шүлгүүд орж ирээд шүлгээр цэц булаацалдмаар санагдаад Хүрэлбаатар ах бас ганц хоёр хүмүүстэй хэлэлцэх мэтгэлцэх маягаар ярихад бол өөрөө ч зарим үгсийг нь ойлгохгүй байсан.

    Манайхан талийгчдаа бурхантайгаа цуг тахин дээдэлдэг зэргээс болоод нөгөө хүмүүсийнхээ сүнсийг дахин дуудаад байх явдал байдаг. Энэ төрлийн олон зан үйл байдаг ч учрыг нь задлаж ойлгохгүйгээр шууд ахуйдаа хэрэглэдэгтэй холбогдуулж МУЗҮӨ-г байгуулсан юм. Энд хүүхдүүдийг өөрсдийнх нь авъяас чадварын дагуу сургалтанд төлбөргүй сургадаг. Улсын асрамжийн газартай хамтарч ажилладаг.

    Бид янз бүрийн тэрслэлүүдийг 30-60 хүртэлх хувиар бууруулах боломжтой. Энгийн аргачлалаар, жишээ нь цэргийн ангиудын буу зэвсгүүд бүгд дээшээ харсан байдаг. Гэтэл тэдгээрийг доош нь харуулж тавибал энэ олон гэмт хэргүүд багасна. Энэ бол байгалийн энгийн л нэг хууль. /Ийм дадлыг олон нийтэд хүргэх хэрэгтэй/. Тэгсний дараа гэмт хэргийн үзүүлэлт буураад ирэхээр аяндаа ойлгоно. Голдуу хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас л “орны эзэн” дошгирдог.

    Хүмүүсийн сэтгэл байгаль хоёр холбоотой. Үүний сүнснийх нь холбоог л идэвхижүүлэх үүднээс харилцан уялдуулах гээд байгаа юм.

    Байгалийг доройтуулах гэж хичнээн оролдсон ч, байгаль хариугаа хараахан аваагүй л байна шүү гэж хэлмээр байна. Тэр мэдээллүүд гэрлэн бие дээр чинь хуримтлагдсаар хамгийн сүүлд махан бие рүү чинь орно. Гэхдээ авралгүй биш, танд алдаагаа засах ухаарах боломжийг өгөөд дохио тэмдэг ирээд байхад тэрийг та ойлгохгүй байна. Хүмүүс өнөөдөр, өвдөхөөрөө мөнгөө бариад туслаач ээ гээд очихоор өөдөөс нь өвчин намдаах эм өгөөд л явуулчихдаг. Гэтэл аргачлал нь өөрт нь байж байдгийг хүмүүс анзаардаггүй.

    Сүүлийн үед аймгуудын засаг дарга нарт энэ ажлынхаа талаар санал тавихад шууд хүлээж авч байсан.

    Бөө удганууд газрыг эрхшээлдээ оруулах гээд догшируулдаг. Зарим нь эздүүдийг нь аваад, зарим нь эсрэгээрээ хөөгөөд явуулчихдаг. Эзэнгүй болсон оронд /газарт/ чинь өвс ургамал ч ургахаа больдог. Бас хүмүүсийн сэтгэлгээнд байхгүй юмыг бид байгальд очоод хийгээд байхаар өрөөсгөл болдог. Байгаль хамгийн хурдан сэргэдэг. Оршихуйг тэтгэгч хүч буюу язгуур үндэс нь байгальдаа байдаг. Гэтэл тэрнийг эрхшээж байгаа хүмүүсийн буруу ү.а-аас болоод сүйдээд байдаг. Өөрсдийгөө чадалтай хүн болчихлоо гэж андуурсан хүмүүс, доодосчуудтай харьцдаг бөө удган нар гээд байна л даа. Тэнгэрүүд бол юу ч биш, бурхан ч юу ч биш, тэрний цаана агуу зүйлс байгаа шүү дээ. Оршихуйнхаа эсрэг, тэрхүү агуу хүчин чадлыг эрхшээгээд тэр хүн яах юм бэ?

    Энэ төвийг байгуулснаар ямар үр дүн гарна гэж та харж байна вэ?

    Өнөөдрийн бүх гацаа, цоож тэр бүгд тайлагдана. Бүх хүмүүс өөрсдийн гацаа цоожийг олно. Тэр бүү хэл одоогийн төрөлийн тоон үзүүлэлтийг бидний үйл ажиллагаа эхэлсний дараа тоон үзүүлэлт хэр зэрэг буурахыг статистикаар харьцуулаад харж болно. Жишээлбэл ургийн эндэл, төрөлт гэх мэт. Ган гачиг зэрэг байгалийн аюулт үзэгдэл сүүлийн жилүүдэд намжиж байгаль тодорхой хэмжээгээр сэргэж байгааг харж байна. Энэ бол их бясалгал ном хийж, энэ үйлийг хичээн шамдагсдын л хийж буй ажил. Нэг чавганц нэг мааниа чин үнэнээсээ уншихад л тэр нь тус эрдмээ үнэхээр гайхамшигтай өгч байдаг. Нэг өвөө тэнд зурхай зураад од гариг, огторгуй ертөнцийн хөдөлгөөнийг бодоод сууж байна. Ийм агуу зүйл өнөөдөр алдагдсан. Тэгэхээр хүн болгон үүргээ гүйцэтгэхээ больсон, хувь хүний үүрэг хариуцлага, ирээдүйнхээ өмнө хүлээсэн агуу том соёл байх ёстой. Тэр соёл бол тэр чигээрээ үгүйсгэгдсэн байна. Энийг бид ядаж хүнийх нь үүднээс босгож ирэх хэрэгтэй. Тэгэж гэмээнэ хүн хэмээн нэрлэгдэж, сайн сайхан амьдралаа бүтээнэ.

    Дэлхий ертөнцийг аврах хүн чинь хаана байна гээд Америкийн ерөнхийлөгч асуусан. Эрдэмтэд үүнийг мэдээд байдаг ч хийх аргачлалаа олохгүй байгаа. Өнөөдөр шашны сүм хийдүүдэд энэ аргыг заадаггүй. Тэгэхээр бид заах хэрэгтэй. Учир нь энэ Монгол үндэстний уламжлал, ухаанд л байдаг. Өөр хаана ч биш. Эрчмийг түгээх газар орных нь мэдээлэл заалттай байх жишээтэй. Тэр нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан.

    Одоогийн ШУ-ны судлаад, олж нээх гэж нэрлээд байгаа танин мэдэхүй бол манай өвөг дээдсийн үед байжээ. Эмчлэгдэхгүй гэсэн оноштой, өөрийгөө ч эдгэхгүй гээд кодлочихсон, нөгөө талаас нь эмчлэх боломжгүй гээд кодлчихсон тэр хүмүүс эмчилгээгүй биш ээ, учрыг нь л олохгүй байгаа юм. Тэгэхээр дотроосоо эмчлэх аргыг нь бид заагаад өгчихнө. Өнөө маргаашгүй төрөл арилжих гэж байгаа маш олон хүмүүс хүртэл энэ бясалгал зүйн хичээлд суугаад л хэдэн жил амьдрах насыг олж байна. Эрүүл аргаар, өрөнд орж дараа төрлөө худалдах биш, жинхэнэ бэлгэнд авч эргээд энэрэл хайр, тэр сэтгэлийн эрчмээ зөв түгээх аргачлалыг л зааж байгаа юм.

    “Дээд оюуны төв”-д ямар ямар үйлчилгээний заалууд байх вэ? Байгууламжийн бүтэцийн тухайд?

    Сургалтын танхим. Үүнд олон нийтийн байгууллагуудаас төлбөргүй сургалт хийх хүмүүс байж болно. Мөн бясалгалын өрөө байна. Манайд хийдэг дасгалуудаас гадна өөрсдийн бясалгах дасгал зан үйлээсээ хуваалцаж болно. Вакуумжсан, тусгай сургалтыг 3 хоногоор ч юмуу хийх боломжтой. Олон хүн бясалгах тусмаа л нөгөө Super V хромосомуудыг дуудаж байгаа юм. Язгуур монгол сүнс, гаралтай хүүхдүүд хөх толбогүй мэндэлсэн байж болно. Энэ хүмүүс чинь сүнсээ л сэрээж байгаа юм. Хүмүүс зөн билгээрээ ирж уулзах замаар бидний ажил явагдана. Энэ 16 сая хүн ерөнхийдөө цуглачих юм бол 7 тэрбумын хэдэн хувь билээ. Наанадаж хөх толботнуудаа сэрээснээр хөх толбот хүн ойролцоогоор 16 сая хүнтэй харьцах чадвартай байх юм. Дараачийн нэг зүйл нь сургалт-урлан музей юм. Амьд үзэсгэлэн гэж хэлж болно. Мониторинг музей хийе гэсэн бодол байна. Дэлхийн хаана ч, очихыг хүссэн газартаа ганц товчлуур дараад л тэндэхийн байгалийн үзэсгэлэн, салхиных нь үнэрийг хүртэл мэдэрч болох, яг л тэнд очсон мэт болох үйлчилгээ юм. Мөн танин мэдэхүйн электрон ном байх. Тэндээс хүүхдүүд сонирхсон шувууныхаа тухай мэдээллийг дэлгэрэнгүй авчихаж болох жишээтэй. Багш шавийн бичиг гэж хөтөлж байсан. Багшаас шавийн дамжлагын хооронд л хөтөлдөг, маш их цаг мөнгө ордог эд л дээ.

    Манай сургалтанд ирэх хүмүүст нас хүйс мэргэжил зэрэг ямар ч шалгуур тавихгүй.

    Бясалгалын танхим хэдэн хүний багтаамжтай вэ?

    Ойролцоогоор 150-200. Сургалтын танхим нь арай жижиг, гэр дуган байж болно.

    Нэг том гэр объект дотроо заал танхимууд нь байх уу, аль эсвэл тус тусдаа объектууд байрлах уу?

    Төрийн ёслол хүндэтгэлийн зан үйлийн өргөө

    Монголд төрж байгаа сүнс болгон агуу ихийг бүтээх гэж төрдөг. Гэвч нийгмийн янз бүрийн сөрөг нөлөөллөөс болоод буруудаад явж байна л даа. Уул нь бүгд мундаг чадвартангууд юм. Бүгд бурхад юм. Сайн цагийн мянган бурхан ч, наян дөрвөн шидтэн ч, мөнх тэнгэрээс эрхшээсэн ямар л хүчтэн байна тэд гагцхүү хөх толботонгууд болж энд л төрдөг. Тэгэхээр Монгол хүмүүний хувь заяа өөдөө байх учиртай, түүнд нөлөөлж байгаа эрчимийн хариуцлага ч өндөр байх ёстой. Энэ мөн чанараас нь хүмүүст ойлгуулбал муу үйл үйлдэх нь багасах байх. Жирийн нэг ойлголтоор бол хүнд харамын сэтгэл төрөхүй гэдэс нь өвдөөд эхэлдэг шүү дээ. Тэгэхээр хүн чинь за би харамлаад байвал тэгэх юм байна гээд ухамсарлачихдаг. Тэгж өөрийгөө төгөлдөржүүлсэн хүний бүтээмж нь ундраад эхэлдэг. Бүтээмж ундраад ирэхээр улс орны хөгжил эерэг үзүүлэлттэй болно.

    Өнөөдөр дэлхийг хэдхэн хүн л жолоодон залж байна. ҮНЭН-ийг далдалж, өнгөцхөн хуурмаг зүйлсээр дэлхийг удирдаж байна. Хэдий тийм ч байгаль эх дэлхий бидэнд сануулж байна, бид цаг нь ирсэн гэж бодож байна.

    Үзмэр урлан чухал хэрэгцээтэй. Учир нь бүтээлч сэтгэлгээгээр дамжуулж олон юм мэдэж болно. Хүүхдүүдийн боловсролд анхааръя гэж бодоод байгаа.

    Төрийн ордны урд талын пассад Монте хөрөнгө корпорацийн Даваадорж багшийн

    Уламжлалт соёл – Оюуны хөрөнгө гээд онол практикийн хурал Төрийн ордонд болж би ч МУЗҮӨ-ийхээ макетийг барьж ороод хамаг юмаа танилцуулаад ярьсан. Гэтэл сүүлд нь нэг нөхөр санаа аваад 16 сая төг-өөр барьчихсан байсан. Тэд өөрсдөө асуудалтай байсан л даа. Олон ч хүмүүс эрсдсэн шдэ.

    Үйл ажиллагааны чиглэл:

    • Хүний сүнс-хий эрчимийг нь сэрээж өгч, бясалгал зүйн аргаар өөр дээрээ төвлөрч эрчимээ нөхөх, өөрийгөө анагаах боломж олгох
    • Эмчилгээгүй хэмээх оноштой хүмүүст амьдрал бэлэглэх – Бясалгах, дотроосоо анагаах замаар.
    • Хүүхдүүдийн танин мэдэхүйн боловсролыг дэмжих – Хүүхдүүдийг хөгжүүлэх
    • Хүмүүст Монгол хүн болж төрснийх нь утга учирыг таниулах – Өөрсдийн үнэ цэнээ ухамсарлах. Ингэснээр буруу муу үйл хийхгүй байх залуур болох.
    • Уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулж хүмүүст төгөлдөршихүйн мэдлэг түгээх.

    САНААЧЛАГЧ

    Этүгэн авга Пүрэвжавын СҮХБАТ

    “Түгээмэл ивээлт” монгол уншлагат хийдийн тэргүүн, монгол бясалгалын багш (доктор, проф)

    1965 онд Завхан аймгийн Отгон сумын Буянт голын хөвөөнөө мэндэлсэн. Соёл, угсаатны зүй, буддын гүн ухаан, зурхай судлаач мэргэжилтэй.

    1997 онд дээдийн дээд оюуны орон “Сувади” цогцолбор, 2002 онд монгол уншлагат “Буян арвижихуй” хийд, 2003 онд Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөөг тус тус санаачлан байгуулсан.

    Монголын соёлын өв цуглуулагчдын холбоо, Гаанжуур Даанжуур судлалын төв зэрэг олон нийтийн байгууллагыг үүсгэн байгуулалцсан.

    Дээд ариусгал цуврал, “Бясалгахуй ба бүтээхүй”, “Оюун ухаанаа хөгжүүлэхгүйгээр ядуурал буурахгүй”, “Таван хошуу малын тан эм домоос”, “Дом шившлэг тарнийн хэлхээ”, “Богд Очирваань Отгонтэнгэр хайрханы түүх шаштир, тайлга тахилга, зан үйлийн товчоон оршвой” зэрэг ном, “Монголын бурханы шашны монгол уншлага”, “Авралын дээд Жанрайсаг бурханы зүрхэн маанийг хөгжөөх хэмээх оршвой”, “Дээдийн номын хур оршвой”, “Маанийн ач тусыг товч төдий өгүүлсэн муу заяаны үүдийг хаагч хэмээх оршвой” зэрэг цомог, хуурцагуудыг бүтээж олны хүртээл болгосон.

    21 аймаг, 100 гаруй сумдаар явж буддын гүн ухаан хийгээд ариусгалын бясалгалын мөн чанарын тухайд сургалт зохион байгуулсан.

    Сувади орон

    Оюун санааны цөм

    Нүүдэлчин ард түмний түүх соёл үзэсгэлэн

    Уран зураг, гар урлал бүх төрлийн сургалтууд явагдана.

    Зарчим

    Ногоон барилга

    Ил шүтээнгүй,

    ДЭЭДИЙН ДЭЭД ОЮУНЫ ОРОН

    ОЮУНЫ ОРОН

    дээд оюуны орон

    Хүн төрөлхтөний оюун санааны төв

    Монголын Үндэсний Уламжлалт Зан Үйлийн Өргөө ТББ

    Бясалгал бүтээлийн төв

    Соёлын музей

    Ардын урлагийн хотхон

    Соён гэгээрлийн төв

    Бясалгалын сургалт

    Оюуны орон хэмээх энэхүү хүн төрөлхтний оюун санааны төв байгуулах санаа хэзээ анх төрж, яагаад байгуулах болсон тухайгаас яриагаа эхэлье

    ДЭЭДИЙН ДЭЭД ОЮУНЫ ОРОН хэмээх оюун санаа хөгжүүлэх газрыг байгуулъя гэсэн сэдэл 1986 оноос эхлэлтэй. Хүүхэд байхад хүмүүс хий орчилтой харьцах явдал байдаг гээд ярихаар тэрний учрыг нь олох гэж их сонирхдог байлаа. 97 98 онд Монгол үндэсний уламжлалт зан үйлийн төв – Сувади цогцолбороо байгуулсан. Сувади нь Дээдийн дээд оюуны орон гэсэн утгатай үг. Массын доод тал нь 8% байх хэрэгтэй. Тэрнээс доош болохоор доройтолд орчихдог. Түүнээс дээш бол тэр ард түмэн хөгжлийн өндөр шатанд хүрэх боломжтой байдаг. Ингээд өөрсдийн олсон мэдлэг, багшийнхаа хэлж өгсөн бүгдийг харьцуулж нэгтгээд 1998 онд “Монгол гэр, нүүдэлчин ард түмний түүх соёл” гэдэг үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Тэрэн дээрээ 2007 оноос хүмүүсийг цуглуулж 3000-аад уран бүтээлч энийг хийх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Монголын олон сайхан уран бүтээлч байснаас уран нугараач Мажигсүрэн, Уртнасан, Норовсамбуу багш, хөөмийч Сундуй зэрэг Монголын сор болсон эрдэмтэд судлаач нар, угсаатны зүйч нар энэ ажлыг дэмжиж байсан. 

    Гандангаас лам нар ирж бишгүүр, ардын хөгжмийн сургалт, уран бүтээлийн, сийлбэрийн, зургийн, гар урлалын, англи хэлний зэрэг нэлээн хэдэн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулдаг байсан. 

    Бид өглөө 5 цагаас бясалгал хийнэ. 6 цагаас 6:30-ын хооронд хий дасгал хийдэг. Тэнгэрлэг монгол гээд иогийн дасгалыг Дулмаахүү багштай хамтраад явуулдаг. 8 цагаас Билэг билгүүний чинадад өртөөлөх өлзий хутагт номын хүрдэн нэвтрүүлэг. Дараа нь 9 цагаас хурал. Шөнийн 1 цагаас Болсон явдал нэвтрүүлэг явдаг байлаа. Хэд хэдэн радиогоор нэвтрүүлгүүд явуулсан.

    Нэвтрүүлгүүд маань хичнээн цуврал болсон бэ?

    Хорь гучаад цуврал болсон. Эхэндээ хүмүүс айсан янзтай, тийм ч их оролцдоггүй байсан. Шөнө унтаагүй хүмүүст зориулагдсан танин мэдэхүйн нэвтрүүлэг юм. Энэ нь хий бодь хүчин, бохир эрчим хаана хуралдсан байна, өөрөөр хэлбэл сүнс буг болж босдог буюу “биеждэг” үйл явц хаана байна гэдгийг мэдэх зорилготой.  Үүрийн 4 цагт машин явж байхад нь цонхыг нь тогшиж 17-н түлхүүрээ өгөөч гэдэг тийм газар нэг хэсэг алдартай байлаа шүү дээ. Тэр газрыг очиж аргадна. Тодорхой сөрөг эрчим төвлөрсөн газарт байсан хүмүүсийг өөрсдийг нь юм ороогоод, ажил үйлс нь саатаад байдаг. Тэр ч бүү хэл нэг хохирогчоос болоод муу эрчим үр удамд нь нөлөөлөх нь бий. Бид тэр хүмүүст засаж аргалуулах боломжийг олгодог. 

    Сайн, эерэг эрчимтэй газруудыг ч мөн хадгалж авч үлдэхийг эрмэлзэж байсан ч мөнгөний хүчинМонголд 16 хайрхан тахиж байжээ. Төвийн 4, Захын 4, Онцгой 4, Содон 4 гээд. Хан 32 хайрханыг тахиж байсан. Эрчимийг цуглуулж болох, орны эзэд хий бод биетүүдийг дуудаж ирээд явуулах боломжийг л олгодог газрууд болгох зорилгоор цаанаасаа томилож байсан. 

    Нэг хэсэг миний толгойд шүлгүүд орж ирээд шүлгээр цэц булаацалдмаар санагдаад Хүрэлбаатар ах бас ганц хоёр хүмүүстэй хэлэлцэх мэтгэлцэх маягаар ярихад бол өөрөө ч зарим үгсийг нь ойлгохгүй байсан. 

    Манайхан талийгчдаа бурхантайгаа цуг тахин дээдэлдэг зэргээс болоод нөгөө хүмүүсийнхээ сүнсийг дахин дуудаад байх явдал байдаг. Энэ төрлийн олон зан үйл байдаг ч учрыг нь задлаж ойлгохгүйгээр шууд ахуйдаа хэрэглэдэгтэй холбогдуулж МУЗҮӨ-г байгуулсан юм. Энд хүүхдүүдийг өөрсдийнх нь авъяас чадварын дагуу сургалтанд төлбөргүй сургадаг. Улсын асрамжийн газартай хамтарч ажилладаг. 

    Бид янз бүрийн тэрслэлүүдийг 30-60 хүртэлх хувиар бууруулах боломжтой. Энгийн аргачлалаар, жишээ нь цэргийн ангиудын буу зэвсгүүд бүгд дээшээ харсан байдаг. Гэтэл тэдгээрийг доош нь харуулж тавибал энэ олон гэмт хэргүүд багасна. Энэ бол байгалийн энгийн л нэг хууль. /Ийм дадлыг олон нийтэд хүргэх хэрэгтэй/. Тэгсний дараа гэмт хэргийн үзүүлэлт буураад ирэхээр аяндаа ойлгоно. Голдуу хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас л “орны эзэн” дошгирдог. 

    Хүмүүсийн сэтгэл байгаль хоёр холбоотой. Үүний сүнснийх нь холбоог л идэвхижүүлэх үүднээс харилцан уялдуулах гээд байгаа юм. 

    Байгалийг доройтуулах гэж хичнээн оролдсон ч, байгаль хариугаа хараахан аваагүй л байна шүү гэж хэлмээр байна. Тэр мэдээллүүд гэрлэн бие дээр чинь хуримтлагдсаар хамгийн сүүлд махан бие рүү чинь орно. Гэхдээ авралгүй биш, танд алдаагаа засах ухаарах боломжийг өгөөд дохио тэмдэг ирээд байхад тэрийг та ойлгохгүй байна. Хүмүүс өнөөдөр, өвдөхөөрөө мөнгөө бариад туслаач ээ гээд очихоор өөдөөс нь өвчин намдаах эм өгөөд л явуулчихдаг. Гэтэл аргачлал нь өөрт нь байж байдгийг хүмүүс анзаардаггүй. 

    Сүүлийн үед аймгуудын засаг дарга нарт энэ ажлынхаа талаар санал тавихад шууд хүлээж авч байсан. 

    Бөө удганууд газрыг эрхшээлдээ оруулах гээд догшируулдаг. Зарим нь эздүүдийг нь аваад, зарим нь эсрэгээрээ хөөгөөд явуулчихдаг. Эзэнгүй болсон оронд /газарт/ чинь өвс ургамал ч ургахаа больдог. Бас хүмүүсийн сэтгэлгээнд байхгүй юмыг бид байгальд очоод хийгээд байхаар өрөөсгөл болдог. Байгаль хамгийн хурдан сэргэдэг. Оршихуйг тэтгэгч хүч буюу язгуур үндэс нь байгальдаа байдаг. Гэтэл тэрнийг эрхшээж байгаа хүмүүсийн буруу ү.а-аас болоод сүйдээд байдаг. Өөрсдийгөө чадалтай хүн болчихлоо гэж андуурсан хүмүүс, доодосчуудтай харьцдаг бөө удган нар гээд байна л даа. Тэнгэрүүд бол юу ч биш, бурхан ч юу ч биш, тэрний цаана агуу зүйлс байгаа шүү дээ. Оршихуйнхаа эсрэг, тэрхүү агуу хүчин чадлыг эрхшээгээд тэр хүн яах юм бэ? 

    Энэ төвийг байгуулснаар ямар үр дүн гарна гэж та харж байна вэ?

    Өнөөдрийн бүх гацаа, цоож тэр бүгд тайлагдана. Бүх хүмүүс өөрсдийн гацаа цоожийг олно. Тэр бүү хэл одоогийн төрөлийн тоон үзүүлэлтийг бидний үйл ажиллагаа эхэлсний дараа тоон үзүүлэлт хэр зэрэг буурахыг статистикаар харьцуулаад харж болно. Жишээлбэл ургийн эндэл, төрөлт гэх мэт. Ган гачиг зэрэг байгалийн аюулт үзэгдэл сүүлийн жилүүдэд намжиж байгаль тодорхой хэмжээгээр сэргэж байгааг харж байна. Энэ бол их бясалгал ном хийж, энэ үйлийг хичээн шамдагсдын л хийж буй ажил. Нэг чавганц нэг мааниа чин үнэнээсээ уншихад л тэр нь тус эрдмээ үнэхээр гайхамшигтай өгч байдаг. Нэг өвөө тэнд зурхай зураад од гариг, огторгуй ертөнцийн хөдөлгөөнийг бодоод сууж байна. Ийм агуу зүйл өнөөдөр алдагдсан. Тэгэхээр хүн болгон үүргээ гүйцэтгэхээ больсон, хувь хүний үүрэг хариуцлага, ирээдүйнхээ өмнө хүлээсэн агуу том соёл байх ёстой. Тэр соёл бол тэр чигээрээ үгүйсгэгдсэн байна. Энийг бид ядаж хүнийх нь үүднээс босгож ирэх хэрэгтэй. Тэгэж гэмээнэ хүн хэмээн нэрлэгдэж, сайн сайхан амьдралаа бүтээнэ.

    Дэлхий ертөнцийг аврах хүн чинь хаана байна гээд Америкийн ерөнхийлөгч асуусан. Эрдэмтэд үүнийг мэдээд байдаг ч хийх аргачлалаа олохгүй байгаа. Өнөөдөр шашны сүм хийдүүдэд энэ аргыг заадаггүй. Тэгэхээр бид заах хэрэгтэй. Учир нь энэ Монгол үндэстний уламжлал, ухаанд л байдаг. Өөр хаана ч биш. Эрчмийг түгээх газар орных нь мэдээлэл заалттай байх жишээтэй. Тэр нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан. 

    Одоогийн ШУ-ны судлаад, олж нээх гэж нэрлээд байгаа танин мэдэхүй бол манай өвөг дээдсийн үед байжээ. Эмчлэгдэхгүй гэсэн оноштой, өөрийгөө ч эдгэхгүй гээд кодлочихсон, нөгөө талаас нь эмчлэх боломжгүй гээд кодлчихсон тэр хүмүүс эмчилгээгүй биш ээ, учрыг нь л олохгүй байгаа юм. Тэгэхээр дотроосоо эмчлэх аргыг нь бид заагаад өгчихнө. Өнөө маргаашгүй төрөл арилжих гэж байгаа маш олон хүмүүс хүртэл энэ бясалгал зүйн хичээлд суугаад л хэдэн жил амьдрах насыг олж байна. Эрүүл аргаар, өрөнд орж дараа төрлөө худалдах биш, жинхэнэ бэлгэнд авч эргээд энэрэл хайр, тэр сэтгэлийн эрчмээ зөв түгээх аргачлалыг л зааж байгаа юм.

    “Дээд оюуны төв”-д ямар ямар үйлчилгээний заалууд байх вэ? Байгууламжийн бүтэцийн тухайд?

    Сургалтын танхим. Үүнд олон нийтийн байгууллагуудаас төлбөргүй сургалт хийх хүмүүс байж болно. Мөн бясалгалын өрөө байна. Манайд хийдэг дасгалуудаас гадна өөрсдийн бясалгах дасгал зан үйлээсээ хуваалцаж болно. Вакуумжсан, тусгай сургалтыг 3 хоногоор ч юмуу хийх боломжтой. Олон хүн бясалгах тусмаа л нөгөө Super V хромосомуудыг дуудаж байгаа юм. Язгуур монгол сүнс, гаралтай хүүхдүүд хөх толбогүй мэндэлсэн байж болно. Энэ хүмүүс чинь сүнсээ л сэрээж байгаа юм. Хүмүүс зөн билгээрээ ирж уулзах замаар бидний ажил явагдана. Энэ 16 сая хүн ерөнхийдөө цуглачих юм бол 7 тэрбумын хэдэн хувь билээ. Наанадаж хөх толботнуудаа сэрээснээр хөх толбот хүн ойролцоогоор 16 сая хүнтэй харьцах чадвартай байх юм. Дараачийн нэг зүйл нь сургалт-урлан музей юм. Амьд үзэсгэлэн гэж хэлж болно. Мониторинг музей хийе гэсэн бодол байна. Дэлхийн хаана ч, очихыг хүссэн газартаа ганц товчлуур дараад л тэндэхийн байгалийн үзэсгэлэн, салхиных нь үнэрийг хүртэл мэдэрч болох, яг л тэнд очсон мэт болох үйлчилгээ юм. Мөн танин мэдэхүйн электрон ном байх. Тэндээс хүүхдүүд сонирхсон шувууныхаа тухай мэдээллийг дэлгэрэнгүй авчихаж болох жишээтэй. Багш шавийн бичиг гэж хөтөлж байсан. Багшаас шавийн дамжлагын хооронд л хөтөлдөг, маш их цаг мөнгө ордог эд л дээ. 

    Манай сургалтанд ирэх хүмүүст нас хүйс мэргэжил зэрэг ямар ч шалгуур тавихгүй. 

    Бясалгалын танхим хэдэн хүний багтаамжтай вэ?

    Ойролцоогоор 150-200. Сургалтын танхим нь арай жижиг, гэр дуган байж болно. 

    Нэг том гэр объект дотроо заал танхимууд нь байх уу, аль эсвэл тус тусдаа объектууд байрлах уу?

    Төрийн ёслол хүндэтгэлийн зан үйлийн өргөө

    Монголд төрж байгаа сүнс болгон агуу ихийг бүтээх гэж төрдөг. Гэвч нийгмийн янз бүрийн сөрөг нөлөөллөөс болоод буруудаад явж байна л даа. Уул нь бүгд мундаг чадвартангууд юм. Бүгд бурхад юм. Сайн цагийн мянган бурхан ч, наян дөрвөн шидтэн ч, мөнх тэнгэрээс эрхшээсэн ямар л хүчтэн байна тэд гагцхүү хөх толботонгууд болж энд л төрдөг. Тэгэхээр Монгол хүмүүний хувь заяа өөдөө байх учиртай, түүнд нөлөөлж байгаа эрчимийн хариуцлага ч өндөр байх ёстой. Энэ мөн чанараас нь хүмүүст ойлгуулбал муу үйл үйлдэх нь багасах байх. Жирийн нэг ойлголтоор бол хүнд харамын сэтгэл төрөхүй гэдэс нь өвдөөд эхэлдэг шүү дээ. Тэгэхээр хүн чинь за би харамлаад байвал тэгэх юм байна гээд ухамсарлачихдаг. Тэгж өөрийгөө төгөлдөржүүлсэн хүний бүтээмж нь ундраад эхэлдэг. Бүтээмж ундраад ирэхээр улс орны хөгжил эерэг үзүүлэлттэй болно. 

    Өнөөдөр дэлхийг хэдхэн хүн л жолоодон залж байна. ҮНЭН-ийг далдалж, өнгөцхөн хуурмаг зүйлсээр дэлхийг удирдаж байна. Хэдий тийм ч байгаль эх дэлхий бидэнд сануулж байна, бид цаг нь ирсэн гэж бодож байна. 

    Үзмэр урлан чухал хэрэгцээтэй. Учир нь бүтээлч сэтгэлгээгээр дамжуулж олон юм мэдэж болно. Хүүхдүүдийн боловсролд анхааръя гэж бодоод байгаа.

    Төрийн ордны урд талын пассад Монте хөрөнгө корпорацийн Даваадорж багшийн 

    Уламжлалт соёл – Оюуны хөрөнгө гээд онол практикийн хурал Төрийн ордонд болж би ч МУЗҮӨ-ийхээ макетийг барьж ороод хамаг юмаа танилцуулаад ярьсан. Гэтэл сүүлд нь нэг нөхөр санаа аваад 16 сая төг-өөр барьчихсан байсан. Тэд өөрсдөө асуудалтай байсан л даа. Олон ч хүмүүс эрсдсэн шдэ. 

    Үйл ажиллагааны чиглэл:

    • Хүний сүнс-хий эрчимийг нь сэрээж өгч, бясалгал зүйн аргаар өөр дээрээ төвлөрч эрчимээ нөхөх, өөрийгөө анагаах боломж олгох
    • Эмчилгээгүй хэмээх оноштой хүмүүст амьдрал бэлэглэх – Бясалгах, дотроосоо анагаах замаар.
    • Хүүхдүүдийн танин мэдэхүйн боловсролыг дэмжих – Хүүхдүүдийг хөгжүүлэх
    • Хүмүүст Монгол хүн болж төрснийх нь утга учирыг таниулах – Өөрсдийн үнэ цэнээ ухамсарлах. Ингэснээр буруу муу үйл хийхгүй байх залуур болох.
    • Уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулж хүмүүст төгөлдөршихүйн мэдлэг түгээх.

  • Яруу сэтгэгч сонин (2006- 2010 он)

    Яруу сэтгэгч сонин нь хүний өдөр бүрийн оюуны талх болсон танин мэдэхүйн сонин юм. Агуулгын бодлого нь “оюун сэтгэлгээг хөгжүүлэх, сэтгэлийн боловсрол олгох, эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх”.

    Бид салбартаа мэргэшсэн судлаач нийтлэлчид болон салбарын мэргэшсэн байгууллагуудын нийтлэл зөвлөгөөг танд хүргэж байна.

    Яруу сэтгэгч сонинг уншигч, дэмжигч залуус нэгдэж хувь хүний хөгжлийн Яру нэгдлийг үүсгэн байгуулж монгол хүний хөгжилд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж байна.

    Бидний түүх

  • Бямбасүрэнгийн ШАРАВ

    Нэрт хөгжмийн зохиолч

    Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Чингис хаан одонт

    1952 оны 11-р сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. 1983 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

    Орчин цагийн Монголын сонгодог хөгжмийн ноён оргилуудын нэг Шаравын бүтээл нь Дэлхийн хөлбөмбөгийн аваргын нээлт, Нобелийн шагнал гардуулах ёслол болон АНУ- ын Корнеги холл, Британын Альберт холл, Японы Сантори холл зэрэг дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад тоглогдсон бөгөөд АЖ Ж.Чулуун гуайн “Ардын дуунуудын найруулга”-ын хамт ЮНЕСКО- ийн дэлхийн соёлын өвд Монгол Улсаас бүртгэгдсэн 3 сонгодог хөгжмийн бүтээлийн нэг юм. Тэрээр Монгол үндэстэн дэлхийн хөгжмийн сан хөмрөгт юу бүтээснийг л илэрхийлэх гэж тэмүүлж үндэсний онцлогтой Монголын хөгжмийн урлагийг дэлхийн түвшинд хүргэж чадсан юм.

    Тэрээр “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран” магтуу, Эх орон, Сэтгэлийн эгшиг, Баярын уянга, Аав ээж хоёр минь, Бөртэ хатан зэрэг дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг 20 гаруй киноны хөгжим бичжээ.

    Алдарт удирдаач Валерий Гергиевийн хэлсэнчлэн “Тэнгэрийн Симфони” буюу “Хоёрдугаар Симфони”- г 1984 онд Санкт Петербургийн Сонгодог хөгжмийн их наадмын үед Бүх Оросын симфони найрал хөгжим, найрал дуучид дуулж бичүүлсэн байдаг. 21 минут 40 сек үргэлжилдэг уг симфони нь Бетховены “Есдүгээр Симифони”- той эн зэрэгцэхүйц, тэнгэр газар нийлэн үйлсэх байгал ертөнцийн агуу их хүчийг хөгжмийн ба хүмүүний дуу хоолойгоор хосгүй гарамгай эгшиглүүлсэн нь өдгөө хүртэл дэлхийн урлаг соёлын модернист үзэлтнүүдийг бишрүүлсээр байгаа дэлхийн хэмжээний бүтээл билээ. Шаравын “Хоёрдугаар Симфони” сэдвээр Япон ба АНУ-ын зураачид “Тэнгэрийн Аялгуу” нэртэй зургуудыг зурсан байдаг.

    ЦОМОГ
    “Сүхийн цагаан морь” цомог татах: http://hi-fi.mn/?p=19128
    “Түмний эх” цомог татах: http://hi-fi.mn/?p=18031
    “Үлэмжийн ертөнц” цомог татах: http://hi-fi.mn/?p=10599
    “Үхэж үл болно” цомог татах: http://hi-fi.mn/?p=10929
    “Монголын тал нутаг” цомог татах: http://hi-fi.mn/?p=7159
    “Дуулъю” цомог татах: http://hi-fi.mn/?p=7114
    “Чингисийн эх орон” цомог татах: http://hi-fi.mn/?p=19137

    www.facebook.com/byambasuren.sharav
    https://www.youtube.com/channel/UC7EBSmTlIScxGyxMQ…
    www.sharav.mn

  • Пүрэвдоржийн ЦЭРЭНДАГВА- Ардын жүжигчин, нийгмийн зүтгэлтэн

    1948 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн. 
    1976 он УБДС-ийн Кино драмын ангийн Жүжигчний мэргэжлээр төгссөн.
    1968 оноос одоог хүртэл тус театрын жүжигчнээр ажиллаж байна.

    Монголын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин. Тэрээр 1948 оны 5-р сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд мэндэлсэн.

    1976 онд УБДС-ийн Кино драмын ангийн жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Хаан түүх” жүжгийн Хаан, “Жамуха” жүжгийн Чингис, “Тамгагүй төр” жүжгийн Эгрэгэ өрлөг, “Хүйтэн сэнтий” жүжгийн Богд хаан, “Атга нөж” жүжгийн Хөхөчү гэх мэт түүхэн жүжгийн дүрүүд болон “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Ибрай тайш зэрэг олон жүжиг, кинонд дүр бүтээсэн юм.

    Тэрээр уран бүтээл болон ярилцлагуудаа үндэсний үнэт зүйл, монгол хүний ёс жудагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх чин зорилготой нэрт уран бүтээлч, багш, нийгмийн зүтгэлтэн.

      БҮТЭЭСЭН ДҮР, УРАН БҮТЭЭЛҮҮД

      “Гарын таван хуруу” жүжгийн Баяр
       “Ээдрээ” жүжгийн Галдан жонон ван 
      “Хаан түүх”
       жүжгийн Хаан 
      “Жамух” жүжгийн Чингис 
      “Тамгагүй төр” жүжгийн Эгрэгэ өрлөг 
      “Хүйтэн сэнтий”
       жүжгийн Богд хаан 
      “Атга нөж”
       жүжгийн Хөхөчү 
      “Саран хөхөө” жүжгийн Ямши 
      “Нора” жүжгийн Хельмер 
      Ричард III” жүжгийн Бекингем, Ричард 
      “Ромео Жульетта”
       жүжгийн Капульетта Хотын захирагч 
      “Цахлай” жүжгийн Сорин 
      “Парисын дарь эхийн сүм”
       жүжгийн Фролло 
      “Тэнгэрийн хүү”
       жүжгийн Лүсү ван 
      “Гамлет” 
      жүжгийн Клавди

      АМЖИЛТ, ШАГНАЛ

      1991 онд МУ-ын Гавъяат жүжигчин
      2001 онд МУ-ын Ардын жүжигчин 
      1995 онд “Ричар III” жүжгийн Бекингемийн дүрээр Соёлын яамны “Оны шилдэг дүр”-ийн шагнал, 
      2003 онд “Шөнө дундын бүжиг” жүжгийн Амегогийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал, 
      2004 онд бүтээсэн “Саран хөхөө” жүжгийн Ямши ноёны дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал
      2008 онд “Эдип” жүжгийн Трессийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал
      2009 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Фрологийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал 

      ЯРИЛЦЛАГА УНШИХ

      П.Цэрэндагва: “Би, би” гэдэг өвчнөөр билэг танхай болох гэж шуурсны, маш товчхон хэлбэл зээлдмэл ухаан, эшлэлийн онолоор явсныхаа горыг амсаж байна гэхээс биш хэлэх үг олддоггүй юм. Бид чинь монголчуудад өөрийн гэх ухаан гэж юм байдаг бол түүнийгээ гээчихсэн хүмүүс шүү дээ. Тэгээд бусдын гял цал юманд нүдээ унагаснаа соёл гэж эндүүрсэн. Тэрэнд өөрөө юмгүй юм шиг уулгалан дайрсныхаа горыг одоо амсаж явна даа.

      Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагватай уулзаж ярилцлаа.

      -Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний ээж тэмээчин” дууны клипэнд та ханьтайгаа тоглосон нь үзэгчдийг уйлуулж уяруулсан. Та сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

      -Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл төлөвлөсөн уран бүтээлүүддээ ороод явж байна. Удахгүй үзэгчидтэйгээ “Говийн домог” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киногоороо уулзана. “UBS” телевизийн хамт олны хийж буй энэ кино л одоохондоо томоохон уран бүтээл маань юм уу даа. Отгонжаргалын “Миний ээж тэмээчин” дуунд ханьтайгаа оролцон тоглосон. Ер нь эхийгээ хайрлаж, хүндэлж, дээдэлж явна гэдэг хүмүүн болж заяасны шинж гэж ойлгодог учраас энэ дууны клипэнд орооч гэсэн саналыг бид хүлээж авсан. Хамгийн гол нь бүтэц нь их сонин санагдсан. Юу вэ гэхээр зүгээр нэг дууг дүрсжүүлэх биш богино хэмжээний кино ч байж болохоор хэмжээнд сэтгэж хийсэн учраас тоглосон гэхэд болно. Дуучин маань ямар сайхан дуулсныг үзэгч, сонсогчид маань таашаан хүлээж авч байгаа нь сайшаалтай.

      -Удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу манайхны хэлж заншсанаар Мартын 8-ны баяр болох гэж байна. Та ханиа яаж баярлуулдаг вэ?

      -Хүн ханиа яаж баярлуулдаг билээ, тэр жишгээс хазайгаад байх нь хаашаа юм. Би олноос онцгойрох юм уу, олонд чирэгдэх гэдэг хоёр туйлшралыг тэгтлээ нэг их ойшоодоггүй. Ер нь хүн өөрийнхөө үүрэх ёстой ачааг үүрсэн шиг үүрэх ёстой л гэж боддог. Тийм л өрхийн тэргүүн байгаа юм. Ханийнхаа тухай ярина аа гэдэг чинь Цэрэндагва төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдэж яваагийн цаад талд хатан ухаан сүлсэн ханийн минь нөмөр нөөлөг дэндүү их байдаг юм аа гэдгийг би хэний ч өмнө хэлэхээсээ тэгтлээ нэг их ичдэггүй. “Авгайгаа магтсан хүн адгийн тэнэг” гэлцдэг юм билээ. Ингээд хэлчихсэнийхээ төлөө тэнэг гэж дуудуулахаасаа нэг их эмээгээд байдаг хүн би биш. Юу үнэн гэвэл хань минь надад өнөөг хүртэл нөмөр нөөлөг болж яваа нь орчлонгийн ганц үнэн. Тийм учраас хань бидэн хоёр бие биеэ хүндлэн дээдэлж, учирлан хүлцэх минь уудам хорвоод улам их болж байх шив дээ. Бид хоёр уран бүтээлийн ажилд том жижиг гэлтгүй оролцох ёстой ажилдаа оролцоод явж л байна. Аливаа уран бүтээлд жижиг сажиг гэсэн ойлголт байдаггүй. Гагцхүү тэнд сэтгэл, итгэл, зүтгэл байж л ажил болдог.

      -Эмэгтэйчүүдийн баярын дараа Монгол цэргийн өдөр гээд л баяр үргэлжилдэг дээ?

      -Цэргийн баярыг манайхан цэргийн хугацаат албанд зүтгэж байгаа хүмүүсийн баяр мэт ойлгодог тал байдаг байх. Гэхдээ эр хүн бүхний бодож, сэдэж, сэрж явах ёстой баярын нэг нь энэ. Ер нь баяр гэдэг юманд нэг их хөвсөлзөн хөөрөөд байдаг хүн би биш. Баяр тэмдэглэснээрээ улс орон хөгждөг цэцэглэдэг бол Монгол орон хөгжил цэцэглэлтийн туйлд хүрэхээр болчихоод байна. Аливаа баярын үлдээцтэй зүйл, хүртээмжтэй хандлага нь ямар юм бэ гэдгийг бодож хийвээс баяр бүхнийг тэмдэглэж болно. Гагцхүү баярыг тэмдэглэснээр нийгмийн хөгжилд ямар түлхэц өгч байгаа юм бэ гэдэг тал нь илүү байваас баярын утга учир тодорхой болно.

      -Таны ах Пүрэвжавын Сандуйжав гэж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, авьяаслаг яруу найрагч хүн байлаа. Ахынхаа тухай яриач?

      -Ахыгаа маш их үгүйлж байна. (Нүдний шилнийх нь цаана нулимс нь цийлэгнээд ирэв. сур) Маш их санаж явдаг зүйлийн маань нэг ах минь юм. Миний ах нэг их олон юм яриад цээжээ дэлдээд, хашгичаад гуугачаад явдаг хүн биш. Монгол эр хүний амин ухаан гэж ямар юм байдаг юм бол тэр хэмжээнд амьдрал ахуйгаа авч явсан хүн. Зөвхөн өөрийнхөө амьдралыг ч биш өнчин үлдсэн хэдэн дүү нараа өргөж тээж хоолонд нь хүргэсэн, ханьтай болсноосоо хойш ханиа хүндлэх, ханиа хайрлах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх бүх зүйлд өрхийн тэргүүн шиг явсан ийм хүн. Олонтой, найз нөхөдтэй, тэднийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явж чадсан хүн байсан гэж би боддог юм. Намайг жүжигчний мэргэжил сонгоход хамгийн их эсэргүүцэж дургүйцэж байсан хүн бол миний ах. Ээж маань ахад “Юу гэх вэ, цаадахаа дураар нь орхи” гэж хэлснээр ах маань буулт хийсэн. Би амьдралдаа ахаасаа зөрсөн ганц тохиолдол энэ байх. Миний ах надад “За, хүү минь чи, насаараа хүний хэлээр ярих мэргэжил сонголоо доо. Энэ хүний хэлийг өөрийн хэл болгох гэж мөн ч их зовох байх даа. Буянаараа болог дээ” гэж хэлсэн. Тэр үедээ энэ үгийг би сайн ухаараагүй. Би энэ үгийг одоо санах сэрэх болгондоо хүний хэлээр ярьж яваа гэдгээ ойлгодог. Хүний хэлийг өөрийн болгох гэж тавь гаруй жилийг жүжигчний ажилд үрчихэж дээ. Тэр үг нэг зорьсноосоо буцахгүй байхын ташуур, чигээрээ зөрүүдэлсэнийхээ хэрээр бодож явах бодлыг тархинд нэвт шингээж өгсөн нь миний ахын ухааны цараагийн нэг илрэл юм даа. Ахыгаа хүндэлж хайрлаж явсан.

      -Хүндлэл хайраа яаж илэрхийлж байв?

      -Ахыгаа баярлуулах гэж хичээж байсан. Тэр нь юу вэ гэхээр бурхан болтол нь дэргэд нь архи уух битгий хэл, тамхи татахыг ч цээрлэнэ. Тамхийг нууж татаж явсаар ахыгаа үдэж өгсөн дөө. Тэрийг маань ах мэдээгүй биш мэдрэхийн дээдээр мэдэрсэн байх. Дүүгээ эмээж байхыг хараад баярлаж байсан болов уу.

      -Ахтайгаа хэдэн насны зөрүүтэй билээ?

      -Бид хоёр арваад насны зөрүүтэй.

      -Орчин үед “хүн ахтай, дээл захтай” байх нь алдагдсан юм шиг санагддаг. Танд ийм зүйл анзаарагдах юм уу?

      -Анзаарлаа гээд яахав дээ. Бидний сонгоод авчихсан нийгэм чинь л энэ шүү дээ. Яг нийгмийнхээ мөн чанарыг таниад ирэхээр “Би, би” гэдэг өвчнөөр билэг танхай болох гэж шуурсны, маш товчхон хэлбэл зээлдмэл ухаан, эшлэлийн онолоор явсныхаа горыг амсаж байна гэхээс биш хэлэх үг олддоггүй юм. Бид чинь монголчуудад өөрийн гэх ухаан гэж юм байдаг бол түүнийгээ гээчихсэн хүмүүс шүү дээ. Тэгээд бусдын гял цал юманд нүдээ унагаснаа соёл гэж эндүүрсэн. Тэрэнд өөрөө юмгүй юм шиг уулгалан дайрсныхаа горыг одоо амсаж явна даа. (Тэрээр яг л жүжгийн галзуу хүний дүр бүтээж буй мэт авзаатай зэвүүнээр чанга хөхрөн инээв. сур)

      -“Монголоо алдмар” гэж өвгөдийн нэг муухай хараал байдаг даа. Тэр үг биеллээ олж байна гэж хэлж болох уу?

      -За, тэгж амны алдас хийгээд яах вэ. Одоо цагт ярьж байгаа юм бол амны алдас. Ер нь бодох л ёстой үг. Энэ байтугай юмыг саналгүй, сэрэлгүй орхисныхоо гайг амсаж байна гэж товчхондоо хэлээд байгаа юм шүү дээ. Тэрнээс биш ийм нэг амны алдас болсон зүйлийг яриад байвал улс орны хөгжилд нэмэр болохоос нэрмээс болох нь их болов уу даа. Чиний наад хэлж байгаа үг чинь яг үнэн. Биеллээ олж байна гэж хэлж болно. Бид хэзээ ухаарч, гэгээрч, сэхээрэх юм бэ гэдэг л их бодууштай юм даа.

      -Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан алтан үеийнхний олон тэгш ой энэ жил тохиож байгаа. Зуун жилийн ой нь тохиож буй төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун гуайтай та хэр ойр байв?

      -Театр гэж буянтай айлын босгоор давж орсноо би өөрийнхөө авьяас билэгтэйдээ бус Монголын тайзны урлагийн ахмадууд, алтан үеийнхэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн хүмүүсийн билгийн хараатай холбон бодож явдаг. Тэр хүмүүсийн нэг Оюун багшийнхаа шавь нь болж явлаа. Тэнд Оюун багшийн дуу гарахад энд миний тавхай гялалзаад зугтаж явсан болохоос ойртож ярьж хөөрч байх тийм боломж байсангүй л дээ. Айж эмээхээс гадна тэр агуу хүнийг хүндэлж бишрэхтэй холбоотой. Ганцхан Оюун гуай ч биш бүхий л ахмадуудынхаа үгийг нь сонсож явсан хүн л дээ, би. Энэ жил манай театрын их олон хүний тэгш ой тохиож байгаа. Тэднийхээ талаар бид л ярихгүй бол хэн ярихсан билээ. Бид л хийхгүй бол хэн хийхсэн билээ гэдэгчлэн багшийн зуун жилийн ойг тохиолдуулж УДЭТ-ын удирдлага санаачилж “Би эндээс явахгүй” жүжгийг нь залуу зохиолч Мэндсайханы шинэтгэснээр алтан тайзнаа тавьж үзэгчдэдээ өргөн барьж байгаа юм. Бүтээлч хүн гэдэг бүтээлээрээ мөнхөрдөг юм байна гэдгийг олон түмэндээ хэлээд зогсохгүй энэ бүхнээс авах, гээхийн ухаанаар бодох юм их байна шүү гэдгийг хэлье.

      -Бид ер нь юугаа гээгээд байгаа бол?

      -Монгол ёс заншил, монгол соёл, монголтой холбоотой бүхнийг мартагнуулах гээд байна уу даа гэж би их халагладаг. Үүнийг төр засаг руу чичлэхээсээ өмнө хувь хүн би Монгол байхын тулд, Монголоо мэдрэхийн тулд, Монгол гэж ярихын тулд юу хийсэн юм бэ гэдгээ иргэн бүр санаж, сэдэж, ухаарах цаг нь болсон.

      -Ардын жүжигчин Мэндбаяр гуай та хоёр зохиолч А.Шартолгойн “Ренчиний Чойном” жүжигт тоглосон. Одоо яруу найрагч Намжимын Очирбат агсны “Хөх дэвтэр” номын хуримд уригдан ирж. Яруу найрагчидтай их дотно байв уу?

      -Миний яриад байгаа монгол хүн байхын жинхэнэ утга учир нь Намжимын Очирбат гэж энэ сайхан яруу найрагч байлаа. Энэ хүн надаас ахмад. Миний ах П.Сандуйжавын МУИС-ийн оюутан ангийн анд. Н.Очирбат найрагч хүнийг хөгшин залуу, хөрөв нялх гэж ялгалгүй хэнийг ч бай хүнтэй хүнийх нь хувьд харьцаж чаддаг нь намайг татдаг байсан. Энд бас мэргэд цуглаж байна. Үгийн урлагийн мастеруудынхаа үгийг сонсохоор би ирлээ. Яагаад бид яруу найрагчдыг хайрлаж хүндэтгэдэг юм бэ. Өнөөдөр монгол хэлнийхээ төлөө бүгд анхаарахгүй бол устаж мөхөх аюулын харанга дэлдэх цаг тулаад ирчихсэн байна шүү гэдгийг санаж сэрэх хэрэгтэй. Зохиол бичдэг хүмүүс ч анхаарах хэрэгтэй. Монгол хэлний эгшиглэнт чанар алдагдаад байна. Эгшиглэнт чанар алдагдана гэдэг ярианы хэлэнд яруу сайхан монгол хэл маань уусаж мөхөж байгаа юм шүү. Эзээгүй унших хүн цөөрчихсөн учраас тайвшраад байх шиг байна. Уншдаг хүн ихдээд ирэхээр нэхэгдэхээс өөр гарцаагүй ажил болж байна гэж би мунхаглаж явдаг юм даа.

      -Муусайн яруу найрагч, зохиолчид, жүжигчид, дуучид нийгэмд юу ч хийж бүтээдэггүй амьтас гэж дорд үзэх хүмүүс олширлоо…

      -Ярилгүй яах вэ, наадах чинь монгол эр хүнийг хүчгүйдүүлэх, монгол хүмүүсийг хооронд нь яавал эвтэй найртай байлгахгүй байх вэ гэсэн гаднын хорт бодлого яваад байгаа юм биш байгаа гэж би их эмзэглэдэг. Уран бүтээлчид хийж байгаа бүхнээ илүү их бодож хийх хэрэгтэй болж байна.

      -Цагаан сар саяхан болж өнгөрлөө. Танд хацраа үнэрлүүлэх дүү нар, шавь нар жилээс жилд олшроод байгаа биз?

      -Сэтгүүлч та нар ч бас асуух юмаа асууж л байж санаа амардаг улс л даа. Маш товчхон хариулахад миний үнсүүлэх хүний тоо цөөрөөд, үнсэх хүний тоо нэмэгдэж байгааг нуугаад яахав. Насны хувьд ч, элээсэн он жилүүдийнхээ хувьд ч ийм жамтай учирдаг юм байна. Ингэх тусмаа өнгөрсөн үеийг дурсаж, бодож санахдаа “Үлдээх юм маань юусан билээ” гэдгийг эргэцүүлэх цаг гарцаагүй ирж байна даа.

      Л.Батцэнгэл (Өдрийн сонин) 2018.03.09

    • Д.ГАНСҮРЭН- Тулааны урлагийн багш, мастер

      Тулааны урлагийн мастер, Олон Улсын Таэквон-Догийн хар бүс VI данн, Монгол тулааны урлагийн VII данн
      Монгол Улсын тулааны урлагийн хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан багш, дасгалжуулагч, нийгмийн зүтгэлтэн, Хөх Монгол бүлгэмийн тэргүүн

      “ӨӨРИЙНХӨӨ СУЛ ТАЛЫГ ЯЛСАН ХҮНД ӨРСӨЛДӨГЧ ҮГҮЙ”

      Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн 2 удаагийн аварга, 5 удаагийн мөнгөн медальт, ДБХУрлагуудын нээлттэй тэмцээний 2 удаагийн мөнгөн медальт Д.ГАНСҮРЭН багшийн ЭРЧИС клуб хичээллэж эхэллээ.

      Тулааны урлагий зорилго нь зодолддог хүмүүсийг бэлтгэх БИШ харин үндэстний дайчин чанараа амьдралдаа ашиглаж чаддаг тэсвэр хатуужилтай, сэтгэлийн хаттай, эрүүл чийрэг бие бялдартай, өөртөө итгэлтэй, өөдрөг сэтгэлгээтэй, зорьсондоо тууштай ёс суртахуунт өв тэгш МОНГОЛ ХҮНийг төлөвшүүлэхийн төлөө зорьж ажилладаг.

       ГАНСҮРЭН багш бол Монгол Улсын тулааны урлагийн хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан, Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч, Ким Чен Ирийн нэрэмжит Таэквон-До сургуулийн дасгалжуулагч, Улаан- Үд хотын шигшээ багийн дасгалжуулагч, Япон улсын шигшээ багийн дасгалжуулагч, “Ханс”, “Их гарьд” клубын дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай багш билээ.

      Багш 3000 гаруй шавьтайгаас шарь нарын амжилтуудаа дурьдвал: Дэлхийн аваргын тэмцээнээс алт 3, мөнгө 2, хүрэл 9, Ази тивийн аваргаас Алт 4, мөнгө 8, хүрэл 11, Пан Америкийн аварга 1, Олон улсын хэмжээний мастер 17, Спортын мастер 35 тус тус төрсөн.

      https://www.facebook.com/huhmo…
      Утас: 9955-7631

      2010 он. “Эх орны залуус” нэвтрүүлэгийн ярилцлага