- Яагаад блог танд хэрэгтэй вэ?
- Блог танд хэрхэн ашигаа өгөх вэ?
- Блогоо ашиглан хэрхэн дэлхийд гарцтай болох вэ?
- Монгол блогчид- 2010 наадмын зорилго, ач холбогдолын тухай ярилцлага өглөө.
ЛАВАЙН ЭГШИГ РАДИО ФМ
Р3 РАДИО ФМ
ЛАВАЙН ЭГШИГ РАДИО ФМ
Р3 РАДИО ФМ
1976 оны гал луу жил төрсөн.
Сэтгүүлч, Соён гэгээрүүлэгч ТВ-ийн захирал. Шинжлэх ухаан, өв соёл, танин мэдэхүйн телевиз, цуврал номуудаараа олон нийтийг соён гэгээрүүлэх их үйлсийг түүчээлэгч. “Бага хуралдай” эрдмийн чуулган нэвтрүүлэг болон цуврал номын зохиогч.
“Соён гэгээрүүлэгч” телевизээрээ Монголын сор болсон олон олон эрдэмтэн, мэргэд, соён гэрээрүүлэгчдийг нэгтгэж, тэдний мэдлэг, туршлагыг ард түмэнд хүргэх их үйлсийн гол зангилаан дээр ажиллаж буй цогцтой нийгмийн зүтгэлтэн.
Газар дээрхи хүмүүс нь ямар нийгэм бүтээн тоглож байх нь хамаагүй, дайн дажингүй, 4 улиралтай, энэ сайхан оронд төрсөн нь бурхны арын хаалга билээ. Харин ингэж арын хаалгадаж байхад “чацга царайлбал” миний, бидний хохь болох биз . Тиймээс л би ард түмнийхээ оюун санааг гэгээрүүлэх чин зоригт хөтлөгдөж, их үйлсийнхээ замаар эргэлт буцалтгүй урагшилж явна.
Ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсийн тэргүүн шугаманд явдаг эрдэмтэн мэргэд, төр нийгмийн зүтгэлтнүүд, хамтран зүтгэгчид, нас хүйс, нам эвсэл гэсэн жижиг зүйлсийг үл тоомсорлон нэгдэж ажилладаг оюуны энергийн төвийнхөн: Нобелийн шагналт Боб Диланы дуунаас эхлээд олон сайхан уран бүтээл орчуулж өгсөн, “Сохрын орон” зэрэг шинэ номын нээлтүүдээрээ бэлэг барьдаг, бас сонирхолтой, даацтай лекцүүдийг нь манай үзэгчид дахин давтаж гаргуулдаг Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр, Мэргэдийн зөвлөлийн гишүүн ШУГЗ, доктор, профессор генетикч Ж.Батсуурь, зөвлөлийн хамгийн залуу гишүүн, профессор Д.Гүн-Үйлс, Уран сайхны удирдагч, Ардын жүжигчин Д.Ухнаа, Үзэгчдийн тэнхмийн дарга МУГБ, доктор, профессор Д.Баяндалай, мөн тэнхмийн дарга, супер нэгдлийн онолыг үндэслэгч Ч.Эрдэнэ, манай телевизийн шинжлэх ухааны хамтрагч “Монгол Улсын Эрдмийн Их Сургууль”-ийн ТУЗ-ийн дарга Үвэ Прискалла, захирал, ш/у доктор Ч.Зэгиймаа, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Жамбалсүрэн, миний журмын анд, лектор, өнгөрсөн он жилүүдэд олон сайхан цуврал лекц бэлдэж цацсан, улс төрч Ж.Ганбаатар, МҮАН-ын дарга, “Түмний 76” цуврал лекцийг санаачлагч Б.Цогтгэрэл, зуу зуун цуврал лекцээр ард түмнийг сэнхрүүлэгч, “Их эв” намын дарга, доктор З.Бат-Отгон, нэг нутгийн хамтрагч Монгол Улсын Шадар сайд асан Д.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан, доктор, профессор Ц.Шаравдорж, хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр, манай телевизийн баримтат киноны дуу оруулагч, нэрт нэвтрүүлэгч СГЗ Г.Чулуунбат, продюссор, хутагч хувилгаадын ярилцлагыг санаачлагч У.Ундрах, “Бумбын эрин” ирээдүй судлалын нэвтрүүлгийн хөтлөгч-эксперт, МУГБ, доктор, профессор Ц.Дэмбэрэл, “Монгол анагаах ухаан” нэвтрүүлгийн хөтлөгч-эксперт, “Хасу манал” эмнэлгийн захирал Ц.Нарантөгс, “Цуглуулагч” нэвтрүүлгийн хөтлөгч-эксперт, “Эрдэнийн очир” нийгэмлэгийн тэргүүн, СТА С.Түвдэндорж, “Эрин цагийг оношлохуй” нэвтрүүлгийн хөтлөгч, эксперт, доктор Т.Баярхүү, “Дархан мэх” нэвтрүүлгийн эксперт, УГЗ, Улсын заан Л.Эрхэмбаяр, эксперт, доктор Б.Насанбаяр, “Аж үйлдвэрийн соён гэгээрэл” нэвтрүүлгийн хөтлөгч, МУ-ын зөвлөх инженер А.Энхцэцэг, хэл яриа, эфирийн соёлын багш, “Шанс” агентлагийн захирал Б.Нарантуяа, телевизийн олон сайхан ая аялгууг зохиогч Х.Бат-Очир, оюутнуудад зориулсан лекц, хурлыг санаачлагч, “Газарчин” дээд сургуулийн үүсгэн байгуулагч Д.Нарантуяа, хамтарсан лекц бэлтгэдэг доктор, хурандаа Ш.Чулуунаа гэх мэтээр цаашид үргэлжилнэ.
https://www.facebook.com/profile.php?id=100009219196419
Испаны хун тайжийн нэрэмжит “Маэстро” цол, Дэлхийн ардын урлагийн их наадмын Гранпри шагналт, Язгуур урлагийн ховор төрөл жанрыг тив дэлхийн олон оронд дуурсгаж яваа туульч, цуурч, хөөмийч, өв тээгч.
ТУУЛЬЧ, ЦУУРЧ, ХӨӨМИЙЧ ЭРДЭНЭЦОГТЫН БААТАРЖАВЫН УДМЫН ТОВЧ НАМТАР
1. УРИАНХАЙН НЭРТ ТУУЛЬЧ ХОО ЖИВЭРТИЙН МЭНГИТ
Монгол Алтайн нурууны ноён их хайрхадын өр өврөөр Алтайн Таван Богдоос Ээвийн гол, Алдарт Эрчис мөрөн хүртэлх цагаан уулын нутагт Алтайн Урианхайчууд долоон хошуунд хуваагдан амьдарч иржээ. Алтайн их нуруу зөвхөн зуны дэлгэр цагт нээгдэж, энэ үед хоёр талаас ах дүү амраг садан уулзаж, уул овоогоо тахиж, үлгэр туульсаа сонсож, ан авдаа мордож, цуурын цагаан аянд, цуутай удган голоороо дамжуулж тэнгэр лусаа баясгадаг заншил энэ зууны 30-аад он хүртэл үргэлжилж ирсэн байна. Энэ олон зуунаар дамжиж ирсэн үйл явдлын чухал төлөөлөгчдийн нэг бол туульч ардын билэг зүйч Мэнгит айдаа яах аргагүй мөн билээ. Урианхайчууд эртнээс нааш сур харвах, ан гөрөө хийх, туульс хайлах, модон цуур үлээх, хоолойн цуур буюу хөөмийлөх урлаг, тэнгэр тахих зан үйлийг язгуур эхээр нь хадгалж ирсэн төдийгүй дээрх зан үйл соёлыг төрийн хэрэг болгож иржээ. XIX зууны эцсээс XX зууны дунд үе хүртэл Сэнхэрийн голоор нутаглаж явсан Мэнгит туульчид Алтайн магтаалын эртний хувилбар болон хэд хэдэн туульс өвлөж ирэхдээ тэр болгон хэлээд байдаггүй тодорхой цаг үед хайлдаг байжээ. Ялангуяа Алтай Чингэл Баатар, туулийг үе дамжуулан авч иржээ. Энэ туульд тэнгэр газрын савсалган дунд галав юүлдэгээрээ бусад туульсаас өвөрмөц юм. Туульч Мэнгит 1872 онд Ховд аймгийн Дуут сумын нутаг /Урианхайн Цэрвээ сум/ “Гурван цэнхэр” гэдэг газар төржээ. Энэ хүний өвөг дээдэс мөн л тууль хайлж, ан хийж, бөх барилддаг хүмүүс байсныг ахмад настан Д.Доноров, Т.Нанзад нар дурсан ярьдгаас гадна Дуут сумын сургуульд олон жил багшилсан үлгэрч Б.Дамдиндорж, ач Эрдэнэцогт нарт амаар болон бичгээр үлджээ.
Туульч Мэнгит Алтайн магтаалыг Цагаан уулын магтаал буюу Алтай уулын магтаал нэрээр хайлдаг байлаа. Тэрээр цаг үргэлж “Баян буурал алтай минь”, “Цаст цагаан уул минь”, “Хүчирхэг мөнх тэнгэр минь”, “Атай таван тэнгэрэм” гэж залбирдаг байсан учраас тэнгэр шүтлэгийн тэр үгээр нь “Баян Алтай өвгөн” гэж авгайлан нэрлэх болжээ. Мэнгит гуай тууль хайлах бүрдээ тахилга хийдэг байжээ. Мэнгит туульч Баян цагаан өвгөн, Аргил цагаан өвгөн, Хаан цэцэн зурхайч, Галзуу хар хөхөл, Зул алдар хаан, Алтай Чингэл баатар, Талын хар бодон, Эзэн улаан бодон, Хүрэл алтан дөш, Хаан Чингэл гэсэн туульсыг ач Эрдэнэцогт болон үлгэрч Дамдиндоржид хуучин болон тод бичгээр үлдээжээ. Мөн туульч Мэнгит аргил сайхан хоолойтой хоржилж, шахаж хэлдэг хүн байснаас гадна Наран татлага, Ээвийн долгион, Долоон арал, Алтан нуурын урсгал, Уулын цуурай, Таван тэнгэр гэсэн эртний аялгууг цуурддаг байсныг Чингэл, Хандгайтын Урианхай настангууд батлан өгүүлж байна. Баян Алтай Мэнгит ганц хүүтэй байсан бөгөөд нэр нь Живэрлэг юм. Живэрлэг нь Цэрэн, Хорлоо, Эрдэнэцогт, Цагаанхүү, Бямбажав гэсэн таван хүүхэдтэй байв. Живэрлэг тууль хайлдаггүй малчин хүн байсан бөгөөд Живэрлэгийн дунд хүү Эрдэнэцогт өвгийнхөө туульс хайлах эрдмийг өвлөн авчээ.
2. БААТАРЖАВЫН ЭЦЭГ ТУУЛЬЧ ЖИВЭРЛЭГИЙН ЭРДЭНЭ- ЦОГТ
Эрдэнэцогт нь1941 онд Ховд Дуут сумын Цэнхэрийн голд төржээ. Түүний бага нас туульч, цуурчдын дунд өнгөрчээ. Тэрээр Мэнгит гуайн хайлдаг туульсаас гадна Чойсүрэн гуайн хайлдаг байсан зарим тууль, олон үлгэр мэддэг бас хошин үгээрээ бусдыг инээлгэж явдаг нэгэн байв. Тэрээр Дуутын сургууль дүүргээд цэргийн албыг Улаанбаатарт хааж ирээд, Дуут суманд мужаан, эмчилгээ тэжээлийн цэгт малчин, санитар хийж байжээ. Туульч Эрдэнэ-цогт ажлынхаа хажуугаар туулийн урлагаа хөгжүүлж чөлөөт цагаараа хайлж иржээ. Мөн есөн нүдтэй цацал, чандмань толгойтой товшуур, “үүчүүр” гэдэг тоглоом, цуур, икэл хөгжим урлахдаа сайн байлаа. 1968 онд Америкийн нэрт Монголч эрдэмтэн Хянганы Гомбожав “Гунан улаан Баатар”, “Баян цагаан өвгөн”, “Бөх алтан нудрам” туульсыг соронзон хальсанд бичиж авч, фото зургийг нь үлдээжээ. 1982 онд Хүү Баатаржавд туульс хайлах товшуур хөгжим хийж үлдээсэн нь одоо болтол хадгалагдаж байна. Мөн энэ үеэр багш Дамдиндорж өвөөгийнх нь хайлдаг Алтай-Чингэл баатар тууль, Алтан үг туулийн эхний бүлгийг Э. Баатаржавд өгчээ. Мөн Урианхайн нэрт туульч Чойсүрэнг өөрийн гэртээ залж авчирч тууль хайлуулдаг байлаа. Туульч Эрдэнэ-цогт нь ан гөрөөнд сайн бас улсын зэрэгтэй сайн тамирчин хүн байлаа. Эрдэнэ-цогтыг ид залуу байхад өвөг эцэг Мэнгит нь насан өөд болжээ. Эрдэнэ-цогтийн ярьдаг олон сайхан хуучин үлгэр, түүх хошин яриа өнөөгийн бидэнд үлджээ. Мөн Лха.Туяабаатарын соронзон хальсанд бичиж авсан “Алтай уулын магтаал”, “Бөх Алтан нудрам”, “Баян цагаан өвгөн”, “Алтай Чингэл баатар”,”Эзэн улаан бодон” зэрэг туулийнх нь бичлэгүүд үлджээ.
2003 онд тууль судлаач, доктор профессор Б.Катуу Эрдэнэцогт туульчийн хайлдаг “Алтай Чингэл баатар” туулийн гар бичмэлийг түүний хүү Баатаржавын хамт судлан шинжилж, ШУ-ны эргэлтэнд оруулжээ. Дараа нь энэ туульс 2011 онд “Монгол Урианхайн аман зохиол” номонд хэвлэгджээ. “Тэнгэрийн алтан үгт түүх“ хэмээх нэн эртний туульсыг эдний удмын туульчид дамжуулж иржээ.
ТУУЛЬЧ, ЦУУРЧ, ХӨӨМИЙЧ Э.БААТАРЖАВЫН НАМТАР
Э.Баатаржав нь 1972 онд Дуут сумын “Босгын эх” гэдэг газар мэндэлжээ. Удам дамжсан туульч, түүний бага нас Монголын сүүлчийн хэдэн нэрт туульчдын дунд өнгөрчээ. Тухайлбал их туульч С.Чойсүрэн, Б.Уртнасан, Б.Авирмэд, цуурч Я.Авирмэд, Б.Наранцогт, Ядмаа өөрийн эцэг Эрдэнэ-цогт нар нь түүний багш нар байлаа. Э.Баатаржав нь багаасаа урлаг соёлд дуртай хүүхэд байв.1980 онд Дуут сумын 8 жилийн дунд сургуульд орж, “Дуут нуур” хэмээх үлээвэр хөгжмийн хамтлагт “Тенор” хөгжим үлээдэг байжээ. Улмаар ОХУ-д дээд сургууль төгсжээ. Тэрээр их сургуульд суралцах хугацаандаа тууль, цуурын урлагаа орхиогүй бөгөөд харин ч урлагийн боловсролоо улам ахиулж Аркады хэмээх орос багшаар хөгжмийн онол заалгаж байжээ. Энэ нь ардын урлагийн баялаг өв дээр орчин цагийн хөгжмийн ололтуудыг хослуулан эзэмшихэд түлхэц болж, түүний цаашдын уран бүтээлд сайнаар нөлөөлжээ. 1994 онд ганц хүний “Монгол хөлгөн туульс” хамтлагийг үүсгэн байгуулсан байна. Э.Баатаржав нь энэ хугацаанд Хүннүгийн үеэс уламжилж ирсэн модон цуур хөгжмийг сурч, эртний хоолойн цуур буюу хөөмэйн урлаг, чашга, дудар, икэл,бүх төрлийн хэл хуур (яс,хулс, төмөр) нуман хуурыг сурч эзэмшиж ирсэн байна. Өөрөөр хэлбэл дав, давын мухарт нэг нэгээрэй өвлөж үлдсэн, зарим нь бараг устаж байсан хөгжмүүдийг цуглуулж хослуулан эзэмших анхны оролдлого хийсэн хүн юм. Баатаржавын эзэмшсэн язгуур соёлын олон төрлүүд нь нэг нэгэндээ харилцан нөлөөлсөн, их холын эх сурвалжтай нэгэн цогц том урлаг юмаа гэдгийг тэр өөрийн биеэр 1995- 2003 оны хооронд Монгол туургатнуудаар “Хамаг Монгол” тоглолт хийж явахдаа тэдний урлаг соёлуудтай харьцуулж олж мэджээ. Үүнд бас нэмж хэлэх ёстой нэг зүйл бол Баатаржавын өссөн орчин, угсаа гарвал, өөрийнх нь чармайлт их нөлөөлжээ. Язгуур Монголчуудын үеэс Бурхан Халдун уул, өндөр Алтайн ар өвөр шил, Сибирийн их тайга, сарьдаг уулсаар олон зуун, мянганыг дамжин амьдарч эцэг тэнгэрээ аргадаж ирсэн Урианхай түмэн, хэдийгээр Баатаржавд олон ховор соёлыг эзэмших нь хувь хүний хувьд хүнд хэцүү ч хуучин язгуур эхийг нь алдагдуулалгүй зэрэгцүүлэн сурах ажил руу зориглон орсонд гол нууц нь оршиж байгаа юм. Эхний үедээ их өгсүүр бартаатай байсан өв соёл тээгч хүмүүсийг амьд сэрүүн дээр нь амжин олж, тэдгээрт буй авьяас билгийг өвлөн, авч хоцорч, хойч үеийн багачуудад өвлүүлэн үлдээх гэсэн чин эрмэлзэл нь түүний зоригийг мохоосонгүй. Энэ цаг үед Баатаржав нь сум, баг, хөдөө малын бэлчээрт ардын авяьастануудтай уулзан учирч, тэднээс сурах судлах ажлыг хувийн идэвх оролдлогоор хийж байв. Энэ нь бусдадаа үлгэр дууриалтай, бас нэг хүн хэд хэдэн том урлагийг ажил амьдарлаа зохицуулан, сурч мэдэж болдгийг харуулсан билээ. Тэрээр 1995 онд тууль судлаач Лха.Туяабаатартай хамтран Горный Алтай, Тувагийн нутгаар, Ээвийн голоор нутагтай Хандгайт Ханасын Эрдэш цуурч, ОХУ-н ардын жүжигчин Тувагийн нэрт хөөмийч Ондар, Халимгийн туульч Цагаанзам, Буриад, ОХУ-ын урлагийн гавяьат зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар Петер Тимофеевич, Сахагийн авъяас билэгтэн туульч Валя Ивановна зэрэг хүмүүс бусад эрдэмтэн мэргэдтэй харилцаа тогтоон, өөрийн тоглолтоо дангаар буюу хамтарч хийсээр иржээ. Монгол Урианхайн язгуур хөөмэй болох хоолойн цуур, модон цуур, туульсын хоржин хоолойн эрдмийг харьцуулан туршиж уран бүтээлдээ хэрэгжүүлж иржээ. Монгол улсад сүүлийн үед зохион байгуулагдсан хөөмэй, цуурын холбогдолтой хуралд удаа дараа оролцож илтгэл тавьжээ.
Туульч Э.Баатаржав нь хөөмэй, цуурын урлагийг “Дэлхийн соёлын байгууллага, ЮНЕСКО-д батлуулахад язгуур өвийн талаас нь материалжуулахад хувь нэмэрээ оруулж явна. Туульч Э.Баатаржав нь 2009 оны олон улсын хөөмийн наадмын нээлтийг Алтайн Монголчуудын “Балиг” тахилгаар, 2010 оны 500 ардын билиг авьяастнуудтай хамтарч “Их Хөгсүү” наадмын нээлт, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойн наадмыг 99 бөөтэй хамт, 2011 онд “Хөгсүү” чуулга, ”Аса” цирктэй хамтарсан “Монгол гайхамшиг” тоглолтын нээлтийг /АЖ/.Р.Самжид, /МУГЖ/ Х.Чапаевын хамт Монголчуудын эртний шүтлэг бөө мөргөлийн зан үйлээр хийж байжээ. 2013 онд АНУ-гийн Аризонад болсон бөө мөргөлийн хуралд “Алтан нуур”, “Атай таван тэнгэр” аялгуу нь эгшиглэжээ.
Э.Баатаржав нь Монгол бөөгийн тамлага, Монгол туульсын өвөрмөц төстэй хэлц хэлэлгүүдийг харьцуулан судалж байна. Мөн тэрээр язгуур хөөмэй, туульс, цуурыг хуучин ёс заншилтай нь (уул овооны тахилгын ёс заншил, эзэд савдгийн ерөөл, ан авын дуудлага г.м) ёс жаягаар нь хөгжүүлж үлдээхэд анхаарч ажиллаж иржээ. 2009 онд Э.Баатаржав нь эртний Ром Италын угсаа залгамжилсан хун тайжид Монгол урлагаа тоглон сонирхуулжээ.
Мөн 120 гаруй жил тасалдсан нэн ховордсон хөгжим болох чашга, дудар, нуман хуур хөгжмийг 10 гаруй жил эрин сурвалжилж эрдэм шинжилгээний болон, уран бүтээлийн эргэлтэнд оруулж, өнө эртний урлагаа дэлхийн хөгжмийн сан хөмрөгт оруулсан юм. 2011 онд угсаатны урлагийн дэлхийн хэмжээний шагнал, Испаны хун тайжийн нэрэмжит “Маэстро” цол хүртжээ. Одоогоор нэн ховордсон урлагийн олон төрлийг хослуулан эзэмшиж олны хүртээл болгож хөгжүүлсээр яваа хүмүүс тун цөөрсөн байхгүй гэж хэлж болохоор байна. Мөн Баатаржавын тухай олон чухал нэвтрүүлэг BCBC, CCVT, NHK, СИБТБ зэрэг нэр хүнд бүхий сувгуудаар гарч дэлхийн олон үзэгчдэд хүрчээ.
Туульч, хөөмийч Э.Баатаржав нь аливаа цаг үед Монгол соёл урлагаа хөгжүүлэхийн төлөө зорилго нэгтэй нөхдийн хамт хошуучлан ажилсаар байна.
БҮТЭЭЛҮҮД
1996 онд “Арван гурван Алтай ханы аялгуу”
2000 онд “Олон ястаны өлгий”
2007 онд Америкийн судлаач Эндрю Колвелийн хамт “Хүннү аялгуу”
2009 онд тууль, хөөмий, цуурын “Алтан язгуур” цомогоо гаргасан байна.
2008 оны “Алтайн цуур” номыг Францын судлаач М.Санторо, бөө судлаач Ш.Сүхбатын “Алтайн аялгуу” номуудыг хамтарч бичжээ.
2011 онд “Монгол Урианхайн Хөөмий” түүхэн баримтат киног Нүүдэлийн соёл иргэншлийг судлах хүрээлэнгийн эрдэмтэд болон Азийн бөөгийн холбоо, “Их хөгсүү” холбоотой хамтран хийсэн байна.
2010 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд ардын урлагийн 5 төрөл дээр 38 хүнд,
2011 онд 10 сард Үндэсний дуу бүжгийн эрдэмийн чуулгын 30 гаруй уран бүтээлчдэд модон цуур хөгжмийн шавь сургалт
2014 оноос Монгол туулийн уламжлалыг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах төслийн хүрээнд туулийн шавь сургалтыг амжилттай явуулж байна.
2015 онд БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төвөөс онд Э.Баатаржавын хайльсан арван гаруй туульсаас “Алтай уулын магтаал” болон Баян цагаан өвгөн, Зул Алдар хаан, Хаан Чингэл, Хүдэр мөнгөн тэвни туульсуудыг хамтран эмхэтгэж “Баян-Алтайн гуч Баатаржавын хайлсан туульс” номыг хэвлэж олны хүртээл болгож байна.
ДОТООД ГАДААД ХИЙСЭН ТОГЛОЛТ, ИЛТГЭЛҮҮД
1995- 2003 онуудад нийт Монгол туургатнуудад “Хамаг Монгол”
2001 онд Польш, ОХУ-д “Өрлөг Зэлмэ” тоглолт
2002 онд Арабын Дубайд “Монгол хөөмий, цуурын гайхамшиг”
2004 онд Үрэмч хотод “Хоолойн эрдэм”
2005 онд Шанхайн “Эртний Ази” Фестиваль
2005 онд Японы Токио, Осака хотуудад “Хүннү” аялан тоглолт
2006 онд Ховдын Алтайн туульс, хөөмийн наадам
2007 онд Японы 28 хотод хийсэн “Чингисийн үр сад” аялан тоглолт
2008 онд Австралын хөгжмийн продюсер Жеймс Жекийн хамт Джиридоо, Хоолойн цуурыг хоршил тоглолт
2010 оны намар Хельсингийн язгууртаны ордны хөгжим судлалын хурлын тоглолт,
2011 оны ХБНГУ-д Хоолойн дуу хөөмийн олон улсын наадам болон Дундад зууны фестивальд оролцож, Европын Итали, Франц, Швецарь, Белги, Голланд гэх мэт улсад “Транс Монголиа” хамтлагтай болон дангаарай хийсэн тоглолт, Бад Эзинерийн фестиваль
2011 онд Курилын арал, Индиан, Аляск, Якут, Сибирийн нүүдэлчдийн “Бараган” хурал симпозиумд
2012 онд “Монгол туульчдын урын сан” улсын уралдаанд оролцож 3-р байр Диплом, мөнгөн шагнал
2012 онд “Хөгсүү” чуулгын бүрэлдэхүүнд Европ тив болон Америк, Скандинавын орнууд, ОХУ, зэрэг олон улсын уран бүтээлчид оролцдог 30,000 үзэгчтэй “Суломино” фестивальд амжилттай оролцож, тэргүүн шагнал багаарай хүртэж, мөн онд Дундад Азийн орнуудаар 3 сарын тоглолт хийсний дотор Монгол улс Казакстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойн концертонд Астанагийн урлагийн их сургууль, Ханшатр театр ордон, Халимагийн төв театр, Дэлхийн шатрын хотхонд
2012 онд Францын 20 хотын алдартай тайз, музейд
2012 онд Швейцарт хийсэн “Гималай, Алтайн нуруу, Сибирийн ард түмнүүдийн уугуул соёл” урлагийн хамтарсан тоглолт
2012 онд АНУ-гийн Ласвегас хотод олон улсын бөө мөргөлийн хуралд “Алтан нуур”, “Атай таван тэнгэр” аялгуу нь эгшиглэжээ
2012- 2013 онд АНУ-ын 8 мужид тоглолтоо хийж, Бостоны Харвардын их сургуулийн археологийн музейд тоглож, дөрвөн үе дамжиж ирсэн зарим хөгжмүүд нь тавигдаж, Лосс Анжлес хотын Холливудын ууланд “Алтай уулын магтаал” бүрэн эхээр нь хайлж, Юниверсал студиогийн тайз, Нью Мексикогийн Индианчуудын соёлын ордонд тогложээ. Мөн ондоо Америкийн Албуqүрqү хотод нэрт жаз “Андерсан Трио” хамтлагтай хамтран тогложээ.
2013 онд уугуул иргэдийн соёлын продюсер, анторпологч эрдэмтэн Гордон Броницкын хамт лекц уншжээ.
2013 онд АНУ-ын Веслианы их сургуульд угсаатны хөгжим судлаач Андрю Колвелын урилгаар очиж хамтран ажиллажээ.
2014 онд 1400 гаруй жилийн өмнөх “Чүрэ” хэмээгч туульчийн хадны оршуулгаас олдсон Алтай ятга хөгжмийг анх сэргээн нутагшуулах ажилд оролцож энэ хөгжим дээр “Бөх Алтан нудрам”, “Хаан цэцэн зурхайч”, “Талын хар бодон” туульсаа хайлж, “Бөртэ” хамтлагийн ахлагч хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв, яруу найрагч Бодонгууд Дөш хоёрын зохиосон “Дайны бурхан” бэсрэг туулийг Алтай хамтлагтай хамтарч хайлжээ.
2014 онд Стайнфордын их сургуульд УДБЭ-ийн театр, “Домог” хамтлаг, Монголын урлагийн мастеруудтай хамт тоглосон “Монголын дуу хоолой” тоглолт, Санфранциско хотын захиргааны ордонд хийсэн тоглолт, “Пан Азийн фестиваль”, Олон үндэстэний ЭШ-ны хуралд оролцжээ.
2014 онд Берклейгийн их сургуульд үзүүлэх тоглолт лекцын хамт тавьжээ.
2014 онд Якутын соёлын сайдын урилгаар Монголын хөгжмийн товчоо, Алтай хамтлагийн хамт нүүдэлчдийн фестивальд оролцож тэргүүн байрыг нь хамтлагаараа авч, Нюрбай, Хангалас, Якутск хотуудаар тогложээ.
2015 онд Бэй Айрагийн Монголчуудын “Монгол гэр” сургуульд тоглож өв соёлынхоо талаар лекц уншжээ.
2015 онд АНУ-ын Хавайн Зүүн Ази судлалын соёлын хүрээлэн, ордны хаан хөшөөний цэцэрлэгт тогложээ. Мөн ондоо Сахагийн Мирный хотод “Олонхо Айхал” соёлын арга хэмжээнд оролцож цуур, чашга, хөөмийн хоршил мастер класс тоглолт хийжээ.
2015 онд Ховд хотод зохион байгуулагдсан нэрт туульч Б.Авирмэд, цуурч П.Наранцогтын нэрэмжит наадмуудад хот хөдөөгийн шавь нарынхаа хамт оролцов. Дэлхийн хөөмийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов.
2013 оноос хэрэгжсэн Монгол туульс хөтөлбөрийн хүрээнд шавь сургалтыг үе шаттай явуулж, ирээдүйтэй шавь нарыг бэлдэж байна. Хот хөдөөгийн шавь нарыг товшуур хөгжимтэй туульс хайлуулж сургахаас гадна 2016 он гарснаар “LCN түмний телевиз”-тэй хамтран “ Монгол өв соёл, ёс заншил”, “Тэнгэрлэг Монгол хүмүүн” нэвтрүүлгүүдийг хөтлөж, 30 гаруй цуврал дугаарыг гаргаад байна.
2016 онд ОХУ-ын Сибир,хойд зүгийн ард түмний “Хомус хөгжим болон тэнгэр шүтлэгийн холбоо” симпозиумд оролцов.
2016 онд “Алтай” хамтлагийн уран бүтээлчдэд болон Улаанбаатар хотын шавь нартай Алтай ятга хөгжимтэй туульс, хөөмйи, цуурын сургалтыг эхлүүлж байна. Мөн судлаач Ш.Сүхбатын хамт “Монгол туульсын дотоод мөн чанар” номын язгуур эх бэлтгэлийн ажилд оролцож байна.
2016 онд “Дэлхийг тойрох Монгол өв соёл” хэмээх томоохон хэмжээний аялан тоглолтоо Ази, Европ, Америк тивүүдийг дамжиж, 56 хотод 98 хоног үргэлжилсэн тоглолтоо амжилттай хийж ирлээ. Энэ удаад “Язгуур аялгуу” хэмээх хамтлагийн хос тоглолтыг үзүүлжээ. Тус хамтлагийн хувьд энэ удаагийн тоглолт нь өвөрмөц онцлогтой тоглолт байлаа. Улаанбаатараас 5 сарын эхээр бэлтгэлээ базааж ОХУ-ын зүүн Сибирээс гараагаа эхлэж, машин, вагон, усан онгоц гэх мэт бүх төрлийн тээврийн хэрэгслээр хотоос хот дамжиж олон мянган км замыг туулж ямар нэгэн ивээн тэтгэгч, хандив хайхгүйгээр Монгол өв соёлоо гаднын үзэгчид сонсогчдод хүргэж сурталчлах нэгэн зорилгын дор тоглолтоо эхэлжээ. Сибирийн хотууд, Челябинск, дундад Ази Самар, Уфа, Ставрополын край Кавказыг дамжин Халимагийн төв театр, “Ойраты” театруудтай хамтарч тогложээ. Волга/Ижил/ мөрний эргээр явж, хойд зүг Тамбов хотоор дайрч Оросын нийслэл Москвад тогложээ. Тэндээсээ олон улсын уран бүтээлч экипажтай нэгдэж, Минск, Варшавт тоглож, Европын холбооны улсын ХБНГУ, Бельгийн вант улс, Франц, Недерландын 50 гаруй хотод соёлын олон сайхан арга хэмжээнд оролцож, дэлхийн хэмжээний олон тайз, музей цэнгэлдэхэд олон мянган үзэгчдэд Монгол дуу хуураа хүргэжээ. Энэ арга хэмжээнүүдээс гадна дэлхийн боловсрол, соёлын байгууллага ЮНЕСКО, дэлхийн бүжгийн холбооноос зохион байгуулагддаг “Дэлхийн эртний язгуур хөгжмийн наадам”, “Сенгисляны ардын дуу бүжгийн наадам”, Францын Сан мало, эртний хот Реймс, Рочи молд зохион байгуулагддаг хөгжмийн наадмуудад амжилттай оролцоод тэндээсээ Амстердамыг зорьжээ. 2016 оны 6 сард Гронингийн фестивальд оролцож олон сая үзэгчтэй дэлхийн “Сибтв” телевизийн хөгжмийн сурталчилгаанд 9 сараас тоглох эрх болзлыг хангажээ. Мөн долоон сард Антиверпен хотод Ардын хувьсгалын 95 жилийн ойд Бельгийн элчин сайдын яам, тэндхийн Монголчуудын холбооноос зохион байгуулсан Европын Бельги, Голланд, Францад ажиллаж амьдарч Монголчуудынхаа баяр наадмын үйл ажиллагаанд дуу хуураа хүргэж дуусаад АНУ-ыг зорин Парисаас нисэж, “Дэлхийг тойрох Монгол өв соёл аялан тоглолт” Лос-Анжелес хотод иржээ. Тэндээсээ Ласбегас, Айдахо мужын Берлей хотуудад тогложээ.
/Э.Баатаржав маань 2011онд АНУ-ын дэлхийн том сургуулиудын нэг Веслианы их сургуульд уригдаж, Харвардын их сургуульд тоглосноосоо хойш 7 удаа тус улсад очиж Нью-Йорк, Филадельфын Халимгууд, баруун Калифорны Берклей, Стайнфорд их сургууль, Хавай, Аризона, Нью Мексикод “Дэлхийн эсгий туургатны өв соёл” байгууллагаарай дамжуулан хоёр орны найрамдал, соёлын харилцаанд иргэн хүнийхээ хувь нэмрийг оруулж соёлын элч гүүр болохоор чармайн ажиллаж байсныг энд дурдах хэрэгтэй./
Тун удалгүй “Дэлхийн ардын урлагийн 30-р их наадам” эхлэж 21 хоног үргэлжлэв. Ийнхүү тус наадмын хамгийн цөөхөн бүрэлдэхүүнтэй оролцсон “Язгуур аялгуу” хамтлаг маань хүрэх ёстой газраа хүрч мянган дамнасан их соёлынхоо чанарыг үзүүлж тоглосоор “Шилдгийн шилдэг” хэмээх гранпри хүндтэй цолыг хүртэж, мянга мянган үзэгчдийг бишрүүлж алтан соёмбот далбаагаа мандуулан дэлхийн хэмжээний дүнгээ тавиулж чадаад, эх орондоо ганзага дүүрэн буцаж ирлээ. Дээрхи ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна таван тивийн олон улс оронд очиж тоглолт, үзүүлэн тоглолт, хуралд илтгэл тавьж, телевизын шууд болон хөгжмийн нэвтрүүлэгт оролцон олон арван алдартай том тайзнаа язгуур соёлоо хүргэжээ. Ардын урлагийн ховор төрөл жанрыг тив дэлхийн олон оронд Монгол гэсэн нэрээр дуурсган гаргаж яваа авьяаслаг уран бүтээлч, өв тээгч юм.
ШАГНАЛ
2008 он Боловсролын яамны хүндэт жуух
2009 он Нэрт хөөмэйч Сундуйн Нэрэмжит шагнал цом
2010 он Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол
2010 он “Алтан гадас” одон
2011 он Угсаатны урлагийн дэлхийн хэмжээний шагнал, Испаны хун тайжийн нэрэмжит “Маэстро” цол
2012 он “Монгол туульчдын урын сан” улсын уралдаанд оролцож 3-р байр
2014 он Якутын соёлын сайдын урилгаар Монголын хөгжмийн товчоо, Алтай хамтлагийн хамт нүүдэлчдийн фестивальд оролцож тэргүүн байрыг нь хамтлагаараа хүртсэн.
2016 он “Дэлхийн ардын урлагийн 30-р их наадамд, “Язгуур аялгуу” хамтлагаараа Гранпри шагнал
Тодорхойлолтыг бичсэн:
“Дэлхийн эсгий туургатны язгуур өв соёл, ёс заншлын
төв”-ийн дэд тэргүүн Ө.Төмөрхуяг
Ярилцлага унших
Хөгжмийн зэмсэг урлаач, Монгол улсын шилдэг зохион бүтээгч, МУСТА
Төрийн ятга, ахуйн ятга, нумт ятга, хүннү ятга, биба, хун хуур, луун хуур, молор хуур, шанаган хуур, икэл хуур, дөрвөн чихтэй аралт хуур, шоор хуур, матар хуур, үелэгч, хуучир зэрэг олон төрлийн хөгжмийн зэмсэг сэргээн урласан мастер урлаач.
Архангай аймгийн Соёлын ордонд 20 гаруй жил бүжигчин хийсэн. Аав маань Аймгийн клубт 1952 онд хөгжимчнөөр орж, дараа нь даргаар нь хүртэл ажиллаж явсан. Урлагийн салбарт 40 шахам жил ажилласан хүн дээ. Аав маань эртний хөгжмийн зэмсэг судалж урладаг хүн байсан.
Намайг энэ сайхан хөгжмийн ертөнцөд хөтлөн оруулж балыг нь амтлуулсан хүн бол миний аав, Ж.Бадраа багш хоёр минь юм аа. Судалгаа хийлгүй яахав. 30 гаруй жилийн хөдөлмөрөө судалгааны ажилд зориулсан даа. Багшийнхаа хийсэн судалгааны материал дээр тулгуурлан нутаг нутгийн онцлог, зан заншлыг нь шингээж дуу дуурьсал, хэв шинж, загвар хийцийг нь гарган урладаг.
Тэтгэвэрт гарахынхаа өмнө сийлбэрийн урлал сурсан. Архангай аймгийн Хотонт сумын уран Л.Санжаа гэж алдартай хүн байсан. Тэр л хүний гарын шавь. Мөн Л.Чуваамэд багш минь бий. Одоо бодоход багш нараасаа олон зүйл сурч авч үлджээ. Тэр бүхэн минь намайг энэ цаг үед хийж бүтээх зүйлтэй сайхан амьдруулж байна. Энэ бүх хүний хичээл зүтгэлээр л би хуур урлаач болсон.
Эрт дээр үеэс Монголчууд тухайлбал 13 дугаар зууны үеэс / Хубилай хааны үе / төрийн ордон, өргөөндөө 412 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим эгшиглүүлж байсан баялаг өв соёлтой ард түмэн. Миний хийсэн хөгжмийн зэмсэгүүд хийсвэр уран санаа биш түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн өв соёлоо судлан сурвалжилж сэргээн амьдруулах гэсэн хүсэл мөрөөдөл минь юм.
Ярилцлага унших
Видео нэвтрүүлэг үзэх
Биологич, байгаль орчны нэрт зүтгэлтэн. Байгаль орчны төлөө, дэлхийд нэн ховордсон Цоохор ирвэс ба түүний амьдрах орчин Тост, тосон бумбын нурууг хамгаалах үйлсд өөрийн амь биеэ зориулсан цогтой эх оронч хүү.
1988 онд төрсөн. Тэрбээр Архангай аймгийн Их Тамир сумын нутагт Төмөрсүхийн ууган хүү болон мэндэлсэн бөгөөд 1996 онд Хөвсгөл аймгийн Хатгал сумын бага сургуульд элсэн 2006 онд арван жилийн сургуулиа дүүргэж улмаар МУИС-ийн Биологийн ангид элсэн оржээ. 2010 онд их сургуулиа төгсөж “Ирвэс” хамгаалах санд биологич, ирвэс судлаачаар ажилд орсон байна. Тэрээр ажиллах хугацаандаа Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууны цоохор ирвэсний урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг гарамгай сайн гүйцэтгэж байжээ. Түүнчлэн нутгийн иргэдийн дунд байгаль орчны боловсрол олгох, нутаг усаа хамгаалахын ач тусыг сурталчлан, ирвэс хүн хоорондын зөрчлийг зөөлрүүлэх зорилготой амьтнаас малаа хамгаалах хашаа хорооны ажлыг эхлүүлэн ажиллаж байсан аж.
Тост, Тосонбумбын нуруунд уул уурхайн компаниудын өрөм тавиулахгүй гэж тэмцэж яваад 2015 онд зуурдаар бусдын гарт хорлогдсон.
Тэрбээр нас барахаасаа өмнөө өөрийн зорилгоо нэгэн хэвлэлд “Тостын нурууг улсын тусгай хамгаалалтад оруулахыг хүсдэг. Мөн энэ газар уул уурхай оруулахгүй, биологийн байдлыг нь хамгаалж үлдэхийн төлөө ажиллана. Ирвэсийн судалгаагаа ч үргэлжлүүлж, тоо толгойг нарийн тогтооход хувь нэмрээ оруулахыг хүсч байна” хэмээн ярьж байжээ.
Ирвэс хамгаалах санд биологич, ирвэс судлаачаар ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл агсанд “Helen Freeman Awards 2015” шагналыг олгохоор болжээ. Өнөөдөр түүний гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллаж байсан хүмүүсийнх нь хамтаар талийгчийн аавд шагналыг нь гардууллаа. Энэ шагналыг дэлхийн ирвэс судлаачдын шилдгүүдэд олгодог.
Ирвэсийг автомат камераар тоолох, тэдний амьдрал ахуй, идэш тэжээлийн судалгаанд талийгаач маш их хувь нэмэр оруулсан. Өөрийн сонгосон мэргэжилдээ сэтгэл зүрхээ зориулсан нэгэн байсан.
Уран бүтээлчид
Уншсан Ж.Лувсандорж
Дууны найруулагч Э.Энхсайхан
Зураач В.Ундраа
ТАМ БА ДИВААЖИНЫ ЯЛГАА by Yaru on Mixcloud
Ренчингийн Чойном БЯЦХАН СУРГААЛЬ by Yaru on Mixcloud
ДОРОМЖЛОЛД ХЭРХЭН ХАРИУ БАРИХ ТУХАЙД by Yaru on Mixcloud
ШИНЭ ЗУУНЫ ХҮМҮҮН ТАНД ЗОРИУЛАХ СЭТГЭЛИЙН ӨЧИЛ by Yaru on Mixcloud
ТА ТӨЛӨВЛӨДӨГ ҮҮ? ТӨЛӨГЛӨДӨГ ҮҮ! by Luvsandorj on Mixcloud
Хүний амьдрал гэдэг гайхалтай хөг аялгуу яруу эгшигээр дүүрэн байдаг. Нэг удаа найзуудтайгаа уулзаж сууж байгаад, Хүн бүрт УХААРАЛ, УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ хайрлах нэгэн сайхан бүтээл хийх юмсан гэж ярилцаж байж билээ.
Харин одоо тэр яриа бодит бүтээл болж Яру нэгдлийн үүсгэн байгуулагч Ж.Лувсандорж, хөтлөгч, сэтгүүлч Г.Оюунбат, МIM продакшнийн захирал Ц.Баттөмөр нарын хамтын бүтээл МӨНХИЙН ТЭМҮҮЛЭЛ цомгийг Эрхэм танд өргөн барьж байна.
Та бидний бүтээлээс өөрийгөө шинээр мэдэрч, дотоод сэтгэлийн хүч чадлаа хөгөлж шинэ мэдрэмж, шинэ эрч хүчийг авна гэдэгт итгэлтэй байна.
Таны дотоод гал цог өдөр бүр дүрэлзэж, оюун ухаан тань ухаарлаар дүүрч, зүрх сэтгэл тань хайраар бялхаж байх болтугай.
————————————————————————————————————————————————-
ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №1 ЭХЛЭЛ by Luvsandorj on Mixcloud
ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №2 ӨГЛӨӨ by Luvsandorj on Mixcloud
ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №3 БОДОЛ by Luvsandorj on Mixcloud
ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №4 АСУУЛТ by Luvsandorj on Mixcloud
ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №5 БЭРХШЭЭЛ by Luvsandorj on Mixcloud
ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №6 ЗҮТГЭЛ by Luvsandorj on Mixcloud
ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №7 БОЛОМЖ by Luvsandorj on Mixcloud
ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №8 ИТГЭЛ by Luvsandorj on Mixcloud
1. Овог: Батжаргал
2. Нэр: Мядагмаа
3. Төрсөн он. 1940.11.13
4. Хүйс: эмэгтэй
5. Төрсөн аймаг, сум, хот: Сүхбаатар аймгийн Халзан сум
6. Одоогийн харьяалал: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум VII баг
7. Нийгмийн байдал: Сэхээтэн
8. Регистр ЛЮ40111365
9. Боловсрол: Тусгай дунд
10. Ажилладаг салбар: Боловсролын салбарт
11. Мэргэжил: Бага ангийн багш
12. Урьд болон одоо ажиллаж байгаа газар:
№ |
Ажлын газрын нэр |
хугацаа |
Эрхэлсэн ажил |
1 |
Сүхбаатар аймгийн Бүрэнцогт-Өлзийт сумын бага сургууль |
1959-1960 |
Бага ангийн багш |
2 |
Сүхбаатар аймгийн Хонгор сумын сургууль |
1961-1963 |
Бага ангийн багш |
3 |
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 10 жилийн дунд сургууль |
1964-1990 |
Бага ангийн багш |
4 |
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 жилийн II дунд сургууль |
1991-1996 |
Бага ангийн багш |
13. Урьд нь шагнагдаж байсан шагналууд: /Монгол улсын цол, одон, медаль/
№ |
Шагналын нэр |
Хэдэн онд |
1 |
Хөдөлмөрийн хүндэт медаль |
1976 |
2 |
Ардын боловсролын тэргүүний ажилтан |
1984 |
3 |
АХ-ын 60, 70, 80 жилийн ойн медаль |
1981, 1991, 2001 |
4. |
Засгийн газрын хүндэт жуух |
1992 |
5 |
Суу билэг сангийн шагнал |
2000 |
6 |
Багшийн гавьяаны одон |
2006 |
7 |
Алтан гадас одон |
2007 |
8 |
Гарын шавь, гэрийн багш |
2012 |
9 |
Эрдмийн Алтан Од |
2013 |
10 |
Аймгийн Засаг даргын жуух бичиг |
2013 он |
11 |
Ахмад зүтгэлтэн багш |
2014 |
14. АЖЛЫН ҮР ДҮН
ТОДОРХОЙЛОЛТ
Ахмад багш Цэнгэлт овогт Осорын Батжаргалын Мядагмаа нь 1940 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг “Ар булаг” хэмээх газар малчин ард Батжаргалын гэр бүлд мэндэлсэн. Эмэгтэй, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг.
Багш Б.Мядагмаа нь бага ангийн сурагчдыг сургаж, хүмүүжүүлэх ажилд 39 жил тасралтгүй ажиллахдаа IV ангийн 4 удаа, I-III ангийг 7 удаа дааж төгсгөсөн, давхардсан тоогоор 1280 хүүхдэд анхан шатны боловсрол эзэмшүүлсэн байна.
Тэрээр ажиллах хугацаандаа нэг ч хүүхдийг хоцроохгүй сургах, хоцрогдлоос урьдчилан сэргийлэх, сурагчдын дэвтрийн үйл ажиллагаа, бичгийн хэлбэрт тавих шаардлагыг эрс дээшлүүлж, хүүхэд бүрийг нэгдүгээр ангиас эхлэн санаагаа утга төгөлдөр, яруу тод илэрхийлж ярьж чаддаг болгоход онцгой анхаарч ажилласан төдийгүй энэ талаар өөрийн гэсэн арга барилтай болж, арга туршлагаа аймаг, улсдаа түгээн дэлгэрүүлсэн.
Мөн сурлагаас гадна хүүхдийн зөв хүмүүжил, төлөвшилрүү анхаарсан сургалтын арга барилыг боловсруулсан.
Сурагчдаар математикийн төрөл бүрийн бодлого бодуулж сургах ажлыг 1 дүгээр ангиас нь эхэлдэг бөгөөд юуны өмнө тухайн бодлогын асуултыг сурагч бүр бүрэн ойлгосон цагт бодлогыг бодох дэс дараалсан төлөвлөгөөг гаргуулж ажилладаг багш юм.
Мөн салбарын удаа дараагийн үзлэг шалгалтанд амжилттай дүн үзүүлж, сургалт хүмүүжлийн ажил нь тогтворжсоноо шалгалтын дүнгээр баталж байлаа.
Сурлагын амжилт 5 жилээр:
№ |
Хичээлийн жил |
Анги |
Хүүхэд |
Онц |
Сайн |
Дунд |
Амжилт |
Чанар |
1 |
1990-1991 |
2а |
37 |
16 |
9 |
12 |
100% |
67,5% |
2 |
1991-1992 |
3а |
35 |
9 |
17 |
9 |
100% |
47,2% |
3 |
1992-1993 |
4а |
39 |
11 |
14 |
14 |
100% |
64,4% |
4 |
1993-1994 |
1а |
39 |
7 |
23 |
9 |
100% |
76,9% |
5 |
1994-1995 |
2а |
40 |
17 |
16 |
7 |
100% |
80,2% |
Багш Б.Мядагмаа нь өөрийнхөө хөдөлмөрч уйгагүй үлгэр жишээгээр шавь нараа хүмүүжүүлсэн, даасан ангийнх нь сурагчдаас 26 нь багшийн мэргэжлээр мэргэжил эзэмшиж багш болсон төдийгүй дааж төгсгөсөн сурагчдын 70 гаруй хувь нь гадаад, дотоодын их дээд сургуулийг амжилттай төгссөнөөс одоо хүний их эмч 10, эдийн засагч 18, бизнес эрхлэгч 35, тооцоолон бодох техник технологийн мэргэжлээр 4, малын их эмч 6 зэрэг улс эх орондоо үр бүтээлтэй ажиллаж байгаа малчин, жолооч, тариаланчид олон төрсөн байна.
Ахмад багш Б.Мядагмаагийн төгсгөсөн сурагчдаас Ж.Бат-Эрдэнэ 1986 онд улсын олимпиадад оролцож тэргүүн байр, 1982 онд Д.Цогтсэргэлэн улсын аварга малчин, 1984 онд шавь Дэнсмаа улсын аварга, шавь М.Алтаннавч нь 1995 онд цэцэрлэгийн багш нарын улсын ур чадварын уралдаанд гутгаар байр, 1996 онд монгол бичгийн олимпиадад сурагч Б.Шинэжаргал улсад тэргүүн байр эзэлж байсан байна.
Түүний удирдсан 2а анги нь 1993 онд аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан монгол хэлний олимпиадад тэргүүн байр, 1996 онд аймгийн монгол бичгийн олимпиадад 3а анги 2-р байр, улсын уралдаанд сайн оролцсон зэрэг амжилтууд байна. Багш өөрөө багш нарын аттестатчилалд 100 оноо авч аймгийн хэмжээнд тэргүүн байранд шалгарсан төдийгүй үлгэр жишээч ажиллагаатай багш болсон, мэргэжлийн заах аргач зэрэгтэй юм.
Монгол бичигт сургах ажлыг үр дүнтэй зохион байгуулж бүх нийтийг монгол бичигтэн болгох, монгол бичгийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд өөрийн мэдлэг боловсрол, хүч оюунаа дайчлаан эцэг эхчүүдийн дунд монгол бичгийн дугйулан хичээллүүлж 120 гаруй хүний монгол бичгийн анхан шатны мэдлэгтэй болгохын сацуу даасан анги нь Аймгийн олимпиадын дэд аварга анги болж байсан.
Аймгийн болон сургуулийн хүндэт самбарт зураг нь 2-4 удаа тавигдсан ба ажил үйлсийн тухай 1970 онд нэг цагийн хичээл, 1976 онд их хурлын төлөөлөгч ярьж байна нэвтрүүлэг, 1978, 1981 ондуудад сурган хүмүүжүүлэх сэтгүүлд Сурагчдыг хоцрогдолгүй хугацаанд нь уншуулдаг, анги удирдсан багшийн нэгдлийг удирдаж байгаа нь тэргүүн туршлага, ажлын арга барил нь Монгол улсын хэмжээнд сурталчилагдсан юм. С.Ганзориг ахлагчтай анги нь нүдлэн хамгаалагч тэргүүний ангиар шалгарч улсын хэмжээнд туршлагыг нь нэвтрүүлэх жагсаалтанд орж байлаа.
Мөн ахмад багш Б.Мядагмаа нь сургуулийн олон нийтийн сонгуульт ажлыг чадварлаг зохион байгуулж монголын эмэгтэйчүүдийн, монголын үйлдвэрчний эвлэл, монгол ардын хувьсгалт намын дарга, тэргүүлэгчээр ажиллахдаа дээд шатны байгууллагын үзлэг шалгалтаар өндөр үнэлгээ авч байв. МАХН-ын 17-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцож байв. Аймгийн залуучуудын спартакададсумаа төлөөлөн оролцож 800, 100мд тэргүүн, зээрэгцэгт 3-р байр эзэлж байв.
Зуны амралтаараа Дарьганга пионерийн зуслангийн пионерийн ахлах удирдагчаар, ахлах ангийн сурагчдыг хариуцан тариа бригадын Яргуй зусланд ажиллах, Уулбаян суманд ахлах ангийн эмэгтэй сурагчтай тариа хураа, хонь ямаа сааж аймгийн сүү тосны төлөвлөгөөг биелүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Ноос, дэл, сүүл, хөөвөр бэлтгэх, малын хашаа, мал угаалгын онгоц барих зэрэгт гар бие оролцсон ёстой л тариаланч, саальчин, барилгачин, тамирчин, зохион байгуулагч багш байлаа.
Тэрээр өндөр насны тэтгэвэрт гараад мал аж ахуй эрхлэн цагаан идээ боловсруулах арга барилд залуучуудыг дагалдуулан сургаснаар Ш.Оюун, Д.Алтанцэцэг, Н.Оюунзул нар 2012, 2013 онуудад үзэсгэлэн худалдаанд оролцож цагаан идээ худалдаж 850,0-1680,0мянга гаруй төгрөгийн орлого олсон байна.
Гэрээр болон хөдөлмөр халамж үйлчилгээний газрын өдөр өнжүүлэх бүлгийн багшаар 3 жил ажиллаж 100 гаруй сурагчдад суралцах арга барилд нь туслаж, олимпиадад бэлтгэсэн сурагчид нь мөнгө, хүрэл медаль, тусгай байр эзэлж байсныг үнэлж түүнийг Гарын шавь, гэрийн багш цол тэмдгээр шагнасан.
Б.Мядагмаа багшид ажил хөдөлмөрт үнэнч ханддаг, түүнийг хийж дуусгахын төлөө хүчээ дайчлан ажилладаг нандин чанар байдгийг хамт ажиллагчид нь өндрөөр үнэлдэг. Багш нар, хамт олны дунд нэр хүндтэй, залуу багш нарт тусалж тэднийг цаг ямагт дэмжиж ажилладаг, ажил үйлсээрээ манлайлан хошуучилж байсан ахмад багш Батжаргалын Мядагмаагийн ажлын олон жилийн уйгагуй хөдөлмөр зүтгэлийг үнэлэн монгол улсын төрийн дээд шагнал “Монгол Улсын Гавъяат багш”-гоор шагнуулахаар тодорхойлж байна.
“Яруу сэтгэгч” нийгэмлэгийн хамт олны санаачилгаар 2 жилийн турш ЕБС-ын 5000 орчим сурагчидаас ээждээ зориулсан зүрх сэтгэлийн үгийг нь цуглуулж, 1000 захидалыг онцлон түүвэрлэж “Ээждээ бичсэн 1000 захидал” номыг эрхлэн гаргаж байгаа билээ. Номоор дамжуулан хойч үеийнхэнд гэр бүлийн талаарх ойлголтыг өгөх, гэр бүлийн асуудлыг ухааруулан ойлгуулж, ээждээ хэлэхийг хүсдэг зүрх сэтгэлийн үгээ хүргэх, эх үрийн хүйн холбоог бэхжүүлэх, хүний амьдрал гэр бүлдээ эхэлж гэр бүлдээ төгсдөг учраас гэр бүлийн ариун нандин хэлхээг бэхжүүлэх,1000 хүний зүрх сэтгэл нэгэн цэгт огтлолцож нэгэн бүтээлийг босгож чаддаг гэдгийг харуулахыг зорьсон. ЭЭЖДЭЭ БИЧСЭН 1000 ЗАХИДАЛ нь мянган хүүхдийн ээждээ зориулсан зүрх сэтгэлийн үгээр бүтсэн ном юм.
Уг номын мялаалга үг болон жаргаах үгийг Яруу найрагч Цоодолын Хулан, Арлааны Эрдэнэ-Очир нар бичсэн бөгөөд хүүхдүүдийн зүрх сэтгэлийн үгэнд уяран хайлж, хүүхдүүдийн үгийн үнэнд, утгын ярууд нь бишрэн байсан билээ.
Хүүхдүүдийн захиаг уншиж, түүвэрлэн байхад захидал бүрийн өнгө аяс утга санаа гайхалтай тодорч баяр, гуниг, ухаарал, эмзэглэл, харуусал, гашуудал, талархал, оройтсон ухаарал, үгүйлсэн сэтгэл түмэн янзын өнгө сүлэлдэн сэтгэл хөдөлгөж зарим үед магнай тэнийлгэж зарим үед нулимс дусааж байсныг нуух юун. Хүүхдийн хамгийн үнэн, цэвэр оюун ухаан, гэгээн сэтгэлээс хамгийн үнэн үгс, хамгийн сэтгэл шингэсэн үгс урсан гарах ажээ. Бид анх захидал цуглуулж байхдаа тийм захидалууд цуглана чинээ санаагүй бөгөөд, хамгийн гол нь уг захидалуудыг уралдаан хэлбэрээр бичүүлээгүй учир, хүүхдүүдэд захидалаа гоёж чимэлгүйгээр яг тухайн агшинд төрсөн сэтгэл байсан үгсээ буулгасанаараа онцлог байлаа. Захидалуудыг цуглуулахдаа Нийслэлийн боловсролын газраас зөвшөөрөл авч хичээлийн 1 цаг (40 минут) –ийг ашиглан бичүүлсэн учир сурагчдидад хүн чанарын хичээл, сэтгэлийн боловсролын давтлага орсон гэж боддог юм. Захиа бичээд түрүүлж шагнал авах эсэх нь ч чухал биш, зөвхөн тэр захиа бичиж байгаа тэр агшин нь хүүхдүүдэд бодролыг төрүүлж, ухаарлыг өгч байсан. Шагнал авах гэж бичээгүй учраас, зүрх сэтгэлээс урсан гарсан үнэн үгс байлаа.
“Ээждээ бичсэн 1000 захидал” ном нь мянган хүүхдийн ээждээ зориулсан зүрх сэтгэлийн үгээр бүтсэн бөгөөд эх үрийн ариун нандин холбоо, гэр бүлийн харилцааны түмэн өнгө төрхийг илэрхийлэн харуулсан бүтээл болсон. Эв нэгдэлтэй гэр бүлийн тухай, ирээдүйд хүүхдүүдийг хань ижлээ зөв сонгох, бодит амьдралын сургамжтай зүйлүүдийг хойч үедээ үлдээх, бид хамтарч нэгэн зүйлийг бүтээж чадаж байна гэдгийг нотлон харуулах, олон мянган охидуудыг алдаахаас нь өмнөх ухаарал бэлэглэнэ гэдэгт итгэж байна.
Хүн чанарын шалгалтанд тэнцэж чадсан 1000 хүүхэд маань ирээдүйд Монголын оюун санааны язгууртанууд хүчирхэг бие хүн болон төлөвших нь гарцаагүй ээ.
Үеийн үед Монгол үндэстэнийг Монголоор нь үлдээсэн Монгол эхчүүдийн өмнө сөгдөн мөргөмү.
Төслийн талаар ярилцлага, P3 радиод
Ээждээ захидал бичээрэй by Yaru on Mixcloud
Нээлтийн үйл ажиллагааны зургийн цомог үзэх
2009 оны 4 сарын 19-нд багш зураач Л.Энхбат, зураач Н.Амарсайхан нартайгаа хамтран “Монгол аялгуу” уран бүтээлийн үзэсгэлэн Монгол арт галерейд гаргасан билээ.
Уг үзэсгэлэнд Монгол өнгө, монгол хатдын хувцас, дүр төрхийг орчин үеийн дүрс хэллэгтэй хослуулж, онцлог арга барилаар туурвисан бүтээлээ дэлгэн тавьсан билээ. “Монгол аялгуу” үзэсгэлэнгээрээ монгол хатдын хувцсыг орчин үеийн дүрс хэллэг зэргийг онцлог арга барилтай хэрхэн хослож байгааг үзүүлэхийг зорьсон.
Монгол арт Галарей нь монголын зураачдын бүтээлийг гадаад, дотоодод сурталчилан танилцуулах дэмжих зорилгоор хамтран ажилладаг тул уран бүтээлчдэд үүд хаалга нь нээлттэй байдаг. Энэ сайхан боложийг бүү алдаарай гэж уран бүтээлчиддээ дамжуулъя.
Энэхүү мэдээний эх сурвалжийг http://www.fineart.mn -с авсан болно.