Category: media-content

  • Don`t work hard, just work smart!

     

     

    Бизнесийн ертөнцийн акулууд бүгд л өөрийн гэсэн онцлог аргаар ажиллаж, бусдыг дагуулж амжилтанд хүрсэн байдаг. Аливаа зүйлийг сайн хийхийн тулд хүн бүр өөрийн гэсэн баримталдаг зарчимтай байх ёстой .
    Миний баримталдаг зарчим бол Don`t work hard, just work smart… Заавал өдөр шөнөгүй үхтлээ ажиллаж байж амжилтанд хүрдэг биш хари

    н ямар ч тохиолдолд ухаалгаар хандаж, зөв төлөвлөж ажиллах нь бидний ажил амьдралд маш их тус болдог гэж би боддог.

    Хөрөөгөө ирлэхгүйгээр модоо 100 цаг хөрөөдсөж дуусгасан түлээчин, 5цаг гаргаад хөрөөгөө ирлээд 50цагт модоо дуусгаж чадсан түлээчин хэд дахин үр дүнтэй ажиллаж чадна.. Гэтэл хүмүүс завгүй завгүй гээд л гүйгээд байна. Амрах завгүй, хоолоо идэх завгүй, сууж төлөвлөх завгүй, хаана явааагаа харах ч завгүй зүтгэсээр л… Хэний юуны тулд вэ? Хүсэхийг хүссэн үр дүн минь хаа байна? Хэзээ эхэлсэн ажил билээ? Яг л хөрөөгөө ирлэхгүй зүтгэх түлээчин мэт….

    Ингэхээр өөрийн гэсэн ажлын зарчимтай байх нь зайлшгүй зүйл юм.
    Харин таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ? та хөрөөгөө яаж ирлэдэг вэ? Өөрийн бүтэээлч, үр дүнтэй ажиллахад тусалдаг зарчмуудаасаа энд хуваалцаарай.

  • Easy vs Difficult

    Улс орон бүр өөр өөрийн өвөрмөц сонин соёл, зан заншилтай байдаг. Анх ирээд зарим нэг зүйлд нь дадахад их хэцүү, харин зарим нэг нь их амархан байв. Соёлын шокын л бас нэг хэсэг юм даа. Зарим нэг сонирхолтойг нь дурдвал:

    Их амархан байв.

    –          Зам гарах. Энэ тал дээр бол явган зорчигч ёстой давуу эрхтэй. Зам гарах гээд хүн зогсож л байх юм бол шууд зам тавьж өгнө. Эхлээд би өөрөө машинд зам тавьж өгөөд байдаг байлаа хэхэ. Монголд бол дандаа тэгдэг. Одоо бол ёстой сайхан гарна даа. Давуу эрхээ ч нэг эдэлнэ дээ.

    –          Баярлалаа, уучлаарай гэдэг үгийг хэлэх. (Амны уншлага болж байх шиг байна. Ер нь бол тэгээд сүүлдээ энэ үгийг хэлэхдээ зүгээр л ямар ч эмоцигүй хэлдэг болчихдог юм шиг. Бүгд л хэлэх ёстой гээд дадчихсан. Уурласан үедээ хоолойны өнгөө ууртай болгоод хэлчихнэ. Жишээ нь хэн нэгэн урд чинь замыг чинь хаагаад удаан яваад байвал бухимдлаа их аятайхнаар Excuse me! гэх илэрхийлж байх жишээтэй. )

    –          Гудамжаар өнгөрсөн хүмүүстэй мэндлэх. Танихгүй ч гэсэн нэгэн рүүгээ инээмсэглээд, Сайн уу? Өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэхмэтчилэн үгийг байнга хэлнэ.

    –          Онлайн худалдаа. Үнэхээр хөгжсөн юм гэвэл энэ л байна. Цаг их хэмнэнэ. Хүргэлтийн мөнгө гэж нэмэгддэг ч гэсэн явж авсан, энэ мөнгийг төлсөн бараг л адилхан. Миний хувьд ном авахдаа дандаа онлайнаар авчихдаг болсон. Энд номын дэлгүүрүүд үнэхээр том болохоор, сайтаар нь ороод хайсан номоо олох нь илүү хурдан байдаг юм. Бас номын дэлгүүрт байхгүй номыг ч олон боломжтой.

    Сонин содон санагдаад, одоо ч дасч чадаагүй зүйлс бас байна аа.

    –          Монголд бол крантны усаа шүүгээд хэрэглэчихдэг. Харин энд бол тийм биш. Усаа заавал худалдаж авч, зөөж ууна. 1 галлон буюу 3. 78 литр усыг 25 цент= 307.5 төгрөг орчимоор худалдаж авна. Крантны уснаас бол хлорамин их амтагдана даа. Шүдээ угаахад эхэндээ аягүй их мэдэгддэг байсан. одоо ч дасч дээ.

    Ийм машинаас зоосоор усаа авна. 

    –          Сар бүр түрээс төлөх. Аав ээжийнхээ гэрт хэзээ л түрээс төлөөд байдаг байлаа даа. Миний хувьд сар бүр байрны түрээсийн мөнгө өгөх нь их сонин санагдаад байгаан хэхэ.

    –          Laundry хийх буюу хувцасаа угаах. Хувцасаа угаахдаа бас л мөнгө төлнө. 3- 4 кг хувцас 1. 50$, хатаагч нь 20 минут нь 25 цент, 40 минут хатаахад хуурай болно.

    Нэг иймэрхүү байдалтай даа. Уг нь миний амьдардаг байранд лаундри машин байдаг ч хатаагч нь муу болохоор өөр тийшээ явдаг юм. 

    –          Такс. Барааны үнэнд татвар нь багтаагүй байдаг. Калифорнийн мужийн худалдааны такс 8.25%.  Дэлгэрэнгүй мэдээлэл:

    http://www.money-zine.com/Financial-Planning/Tax-Shelter/State-Sales-Tax-Rates/

     

    –          Тип буюу гарын мөнгө. Доод тал нь хоолны үнийн дүнгийн 10% өгөх ёстой. 20 доллараар хоол идлээ гэхэд 5 долларын тип үлдээх жишээтэй. Энэ ёстой нэг дадаж чадахгүй байсан юм байгаа юм даа. Нэг газраа дахиж орохоор бол гарын мөнгө сайн үлдээхгүй бол дахиж ирэхэд чинь юу хүлээж байгаа нь ойлгомжтой хэхэ. Хэрвээ гарын мөнгө сайн өгдөг бол үйлчилгээ гэдгийг ч үзүүлнэ дээ.

    http://en.wikipedia.org/wiki/Tip_(gratuity) Эндээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. 

    –          Мөнгө дэвсгэрт нь бүгд адилхан ногоон өнгөтэй. Эхэндээ тоог нь л харахгүй бол сайн ялгадаггүй байсан одоо ч бас сураад байна. Зоосны тухай бол цээжлэхгүй их хэцүү байсан даа. Уг нь бол 25, 10, 5, 1 центийн зооснууд л байна.

    http://en.wikipedia.org/wiki/American_dollar Мөнгөн тэмдэгтийн тухай. Нэг долларын зоос их гоё шүү нээрээ.

     

    Энэ мэтчилэн жижиг сажиг зүйлс зөндөө. Санаанд орж байгаа нь бол энэ хэд байна. Санавал нэмээд байна аа. 

  • Ард Аюуш гэж хэн бэ?

    Эгэл хүн Алдаржавын Аюушийн мэндэлсэний 152 жилийн ойд зориулав

    “Хэрвээ чи хүн юм бол өвөг дээдсээ бүү март 
    Хэзээ нэгэн цагт чамайг хойч үе чинь өвөг дээдэс минь гэнэ”.

    Буурал түүхийн тоос юу эсийг, хэн эсийг нөмрөн булшилдаг билээ. Энэ жамыг хүлцэхийн ялдам, буянт үйлсийнх нь насыг өртөөлөн уртасгах үүднээс хэрэг зориг юуг нь үндэсний ухамсарт зориуд шингээн үеийн үед дээдэлж байх учиртай ухаант мэргэд, баатарлаг зоригтнууд олон. Тэдний нэг бол алс баруун хязгаар Ховдоос төрөн гарсан домогт А.Аюуш юм.

    Гэвч Монголын түүхнээ өөрийн гэсэн ул мөрийг үлдээж, “Цэцэг нуурын дугуйлан” хэмээх бүлгэмийг байгуулан, тухайн үеийн нийгмийн шударга бус явдлын эсрэг зарга тэмцэл хийн тэмцэж явсан Ард хэмээх тодотголтой Аюушийн талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй билээ.

    Энэ түүхэн хүний талаар урлагаар дамжуулан авсан ойлголт буюу өөрөөр хэлбэл дэлгэцийн бүтээлээр эчнээ танилцан, ямар хүн байсан тухай анхан шатны мэдээлэлтэй байдаг хүн олон гэхэд хилсдэхгүй бизээ. Тиймээс Ард Аюуш гэх эл хүний тухай зарим нэгэн баримтыг сонирхуулж байна.

    Ард Аюуш гэх энэ түүхэн хүний жинхэнэ овог нь Алдаржав бөгөөд ард олны тусын тулд зүтгэж явсаны учир олноо Ард Аюуш хэмээн нэрийдэгдсэн болно. Энэхүү Алдаржавын Аюуш нь 1859 онд Засагт хан аймгийн Маньбазарын хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Мухар ирэгт гэх газар Алдаржавын 2 дугаар хөвүүн болон мэндэлсэн ажээ. Алдаржавын Аюуш нутгийн олныг удирдан хошууныхаа ноёдыг эсэргүүцэн 1903 онд хөдөлгөөн гаргасан байдаг. Эл эсэргүүцэл нь төдийлөн амжилт ололгүй дарагджээ.

    Аюушийн зохион байгуулсан хөдөлгөөний 2 дугаар үе нь найман жилийн дараа буюу 1911 онд эхлээд бараг 1918 он хүртэл үргэлжилжээ. Хятад дахь И-Хэ-Туаны бослогын нөлөөгөөр 1900 онд дэгдсэн Улиастайн цэргийн бослогоос хойш гурван жил болоод Аюушийн хөдөлгөөний нэгдүгээр үе эхэлсэн бол хоёрдугаар үе нь 1911 онд гарсан Манжийг эсэргүүцсэн нийт Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалтай холбоотой бөгөөд Аюушийн тэр хөдөлгөөн нь өөрөө 1911 оны нийт явдлын нэг шижим нь болж байв.

    Энэхүү хөдөлгөөний гол цөм нь Цэцэг нуурын дугуйлан хэмээх бүлгэм байсан ба Гижээ хэмээх хүнээр алдарт зүйл бүхий заргын бичгийг үйлдүүлэн, энэ заргын бичиг нь шийдэгдэлгүй явсаар бүр Нийслэл Хүрээ хүрч давж заалдсан байдаг. Гэвч хэргийн баримт дутуу гэдгээр шалтаглан хойшлуулсаар байтал заргын гол эзэн хошуу ноён Маньбазар өвчний улмаас өөд болсноор энэ хэрэг замхарсан түүхтэй.

    Тэгвэл Аюушийн хувийн амьдралын талаар цөөн зүйл өгүүлье. Тэрээр 1930 онд намын 8 дугаар Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдон, үг хэлж байсан нь орос хэлээр бичигдэн хадгалагджээ. Учир нь тэр үед тус хурлын тэмдэглэлийг хөтлөж байсан хүн нь орос хэлэнд сайн буриад хүн байсан тул үгийг нь оросоор бичсэн гэдэг. Аюуш хоёр хүүтэй бөгөөд томыг нь Далхаа, багыг нь Цэвэг гэдэг. Харин охинтой талаар тодорхой баримт гарч байгаагүй ч зарим баримтанд энэ талаар дурдагдсан байна. Үүнийг нотлох үүднээс 1933 онд улсын хэмжээгээр явагдсан хүн амын тооллогын баримтанд энэ түүхэн хүн, түүний гэр бүл хэрхэн бүртгэгдсэн талаар баримт сөхье.

    Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 1933 оны хүн ам, мал хөрөнгийн тооллогын баримтанд: Ховд аймгийн Цэцэг сум, 10 дугаар баг. өрхийн тэргүүлэгч Алдаржавын Аюуш нас 74, бутач зээ Ванчигжав нас 14, бутач зээ Сосоржав нас 18, бутач зээ Сэржээ нас 11, охин  Жагдал, нас 44 гэж бүртгэгджээ. Мөн тус бүртгэлийн дараагийн хуудсанд: өрхийн тэргүүлэгч Аюушийн Цэвэг /Аюушийн бага хүү/  нас 32, хүү Цэвгийн Дорж нас 3, эхнэр Даваагийн Сэржээ нас 26 хэмээн бүртгэгджээ.

    Өдгөө Аюушийн үр сад түүний төрсөн нутаг болох Ховд аймгийн Цэцэг сумандаа амьдран суусаар байгаа бизээ.

    Алдаржавын Аюуш буюу түүхнээ Ард хэмээн алдаршсан Аюуш 1939 онд 80 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ажээ. Түүний үйл хэрэг Монголын ард түмэнд шударга ёсны төлөө тэмцэх ирмүүн сэтгэгдлийг төрүүлсэн нь дамжиггүй.  Түүний хөшөө Ховд аймгийн төв Ховд хотноо хойч үеийнхэнд түүхийн үнэнийг мөнхөд сануулж байхаар   сүндэрлэн байна.

  • Цаг хугацааг захирагч ӨГЛӨӨНИЙ ХҮН БОЛЦГООЁ !

    Та өглөөний хүн үү? Эсвэл шөнийн хүн үү?

    Орой эрт унтаж өглөө эрт болсдог хүнийг өглөөний хүн гэж нэрлэнэ. Харин шөнөжин сууж ажиллаад өглөө оройтож босдог хүнийг шөнийн хүн гэж нэрлээд байгаа юм. Манайхны ихэнхийн хувьд шөнийн хүн байх, яагаад гэвэл шөнө сууж ажлаа хийх нь зарим хүмүүст илүү амар байдаг. Би ч гэсэн шөнийн хүн БАЙСАН. Гэхдээ саяхан ӨГЛӨӨНИЙ ХҮН нэртэй номыг уншаад амьдарлын хэв маяг хичнээн буруу байснаа ойлгосон юм. Ер нь бол номны гол санаа нь өглөө эрт босч ажлаа хийх нь хамаагүй үр дүнтэй байдаг, өглөөний 1 цаг нь өдөрийн 3 цагтай тэнцэхүйц үр бүтээлтэй ажиллах боломжийг бидэнд олгодог байна.

    Энд шөнийн амьдралтай хүний нэг өдрийн амьдралын талаар сонирхуулъя.
    Бид ажил ажил гэсээр өөрийхөө доторлуу өнгийх цаг маш бага гаргадаг (ажил амьдарлаа бодож төлөвлөгөө гаргах, өөрийгөө яг юу болоод, хаана яваагаа мэдэх, бясалгал хийх, дотор хүнээ сонсох гэх зэрэг чухал зүйлд бид бараг цаг гаргаж чаддагүй), учир нь бид өглөө ажилдаа гараад л орой орж ирээд хоолоо идчээд ТВ үзэх эсвэл ажлаа үргэлжлүүлэн хийнэ, тэгээд шөнө ядарсан амьтан арай гэж орондоо ороод дэрэн дээр толгой тавиад нам… Өглөө сэрүүлэг дугармагц бас л нэг ядарсан хүн нүд аниатайгаар сэрүүлгээ 5, 10 минутаар хойшлуулсаар яг цаг нь тулангуут арай гэж босоод хам хум цайгаа ч уусан юмгүй, хувцаслаад яаруу сандруу гүйн гарна. (Өглөө тайван бус боссон учир түлхүүрээ хайж цагаа үрэх, зарим нэг бичиг баримаа орхих, яарсандаа таавчиктайгаа гүйн гарах тохиолдол ч гарч магад….) Ажлын цаг дөхсөн тул гарахад хүн бүр л taxi барихаар гар өргөн зогсоно. За тэгээд taxi олдохгүй бол чихэлдээнтэй автобусанд суугаад савлагдан явж явж сандарсан хүн ажилдаа орж ирнэ. Тэгээд ийм хам хум боссон өдөр ажил ч бас тийм сайхан үр дүнтэй өнгөрөхгүй бас л хам хум… Орой нь бөөн ядарсан хүн орж ирээл хоол хайж хөргөгч ухан оройтож хоолоо иднэ. Хоол идсэн учир нойр хүрэхгүй жаахан юм хийж сууя гээд хэдэн цаг суухад л аль хэдийн 12 өнгөрчихнө. Мөн түүнчлэн шөнө сууж сууж тамаа цайж хийсэн ажлаа өглөө сэрүүнд босоод харахаар үнэхээр хачин утгагүй зүйлс хийсэн байх нь элбэг, зүйрлэвэл дээр үед хүмүүс шөнөжин сууж бичсэн хайрын захиагаа өглөө босоод харахад үнэхээр инээдтэй юм болсон байдаг, тухайн үедээ хамаг сэтгэлээ гаргаж хийсэн ч өдөржин ажлаад ямар ч энерги сэтгэх чадваргүй болсон тархинаас үр дүн гарах нь бага, учир нь шөнө бидний оюун санаа, бие махбод амрахаар тохируулагдсан байдаг учир хүчлээд хийсэн ч үр дүн гардаггүй нь шөнийн тохиромжгүй цагтай шууд холбоотой.
    Тэгээд унтахаар орондоо орно, оройтож хоол идсэн тул шөнө есөн шидийн юм зүүдэлж унтсан ч юм шиг унтаагүй ч юм шиг байтал гэнэт босох сэрүүлэг дугарна. Ингээд л нөгөө хам хум амьдрал ахин давтагдана. Зарим шоудсан үед бол өглөө босно гэдэг бүр тамын ажил болно. Өглөө тамын эхэлсэн учир тэр өдөр тэр чигтээ л там шиг өнгөрнө гэсэн үг. Ингээд л бидний амьдарлын нэг цагийг хэрхэн ашигласнаас 1 өдрийн амьдрал үүсч бий болно. 30 өдрийг хэрхэн өнгрөөснөөс 1 сарын амьдрал бий болно, харин 12 сарыг хэрхэн ашигласнаас бидний 1 жилийн амьдарлын үр дүн харагдана. Харин жилүүдийг хэрхэн өнгөрөөнө, насан туршийн маань амьдрал тийм л байна гэсэн үг. Тэгэхээр нэг өдрийг хэрхэн өнгөрөөхөөс 1 жилийн амьдрал амьдрал шалтгаална гэдэгтэй маргах хүн үгүй байх.
    Харин нэг өдрийг хэрхэн үр бүтээлтэй эрч хүчтэй өнгөрөөх нь өглөө хэдээс босох вэ гэдэгтэй 100% холбоотой юм. Өглөө эрт босох буюу ӨГЛӨӨНИЙ ХҮН болохын давуу талыг энд дурдая.
    -Өглөөний цэнгэг агаар танд эрч хүчийг бэлэглэнэ.
    -Өглөө эрт босон ажлаа төлөвлөхөд танд хэн ч саад болохгүй. Ингэснээр энэ нь өдрийг үр дүнтэй өнгөрөөхийн эхлэл болж чадна.
    -Шөнө хийх байсан ажлаа өглөө сэргэлэн хийвэл 2дахин хурдтай, мөн үр дүнтэй хийдэг болох нь судлаачидаар нотлогдсон байна.
    -Аажуу тайван босч өглөөний дасгал хийгээд хувцас хунараа цэгцтэй өмсч өглөөний цайгаа тайван уугаад, өмнө нь байсан гардаг цагаасаа арай эрт гарвал замын бөглөрөлгүй, хүн багатай автобус эсвэл хүссэнээ такси бариад ажилдаа тайван очиж өглөөг эрч хүчтэй эхэлэнэ.
    -Өглөөд 10мин бясалгал хийх нь тэр өдөртөө хүссэнээ биелүүлэхэд тань туслана.
    -Өглөө эрт зурагт, утас, гэрийхэн гээд хэн ч танд саад болж чадахгүй.
    -Эрүүл саруул урт удаан наслахад өглөөний амьдарлын хэмнэл туслана.
    -Амжилтанд хүрсэн хүмүүсийн 90% нь өглөө эртлэн босч ажлаа төлөвлөн бусдаас илүү хурдтай, эрч хүчтэй амьдардаг хүмүүс байдаг.
    – Өглөөд шинэ санаа төрөх магадлал их, тэр санаа нь хэрэгжих магагдлал бас их байдаг.
    -Өглөө эрт босон ашигласан 1 цаг бүр өдрийн 3 цагтай тэнцдэг гэх зэрэг тоочоод баршгүй олон давуу тал байнаа. Ингэж их зүйл бичсэний шалтгаан нь хамтдаа ӨГЛӨӨНИЙ ХҮН БОЛЦГООЁ! гэсэн уриалга гаргахыг хүссэн юм.
    Харин өглөө босч, орой унтах тохиромжтой цаг нь 23:00- 05:00 байх нь хамгийн тохиромжтой гэж номон дээр бичсэн байна.(Энэ нь олон хүний туршлагаар нотлогдсон) Ер нь тэгш цагаар унтах нь хүний бие физилогид тохиромжтой төдийгүй амарсан болдгийг тус номон дээр нотлон харуулсан байна, энэ нь юу вэ гэвэл 4, 6 эсвэл 8цаг унтвал та гүн сайн нойр авч чадна гэсэн үг юм. Өглөө 5цагт боссоноор та багаар бодоход 3цагийг өөртөө зориулах боломжтой болно.
    Энэ 3-н цагт хийсэн зүйл нь танд 9 цагтай тэнцэхүйц үр дүнг авчирна. Амьдрал илүү утга учиртай болж та цаг хугацааг захирч чадна.
    Гэхдээ саад бэрхшээл их тулгарна, тэр бүхнийг давж чадвал БЭРХШЭЭЛИЙН ЦААДАХ БЭЛГИЙГ ОЛЖ АВЧ ЧАДНА.
    Би гэдэг хүн энэ бүхнийг ойлгоод, өглөөний хүн болох гэж хичээж одоогоор 14 хоног оролдоод болж чадаагүй л байна. 5д байтугай 6д босох нь их хэцүү юм, аргагүй дээ, олон жил шөнийн хүний хэмнэлээр амьдарсан болохоор… ГЭХДЭЭ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ХЭНИЙГ Ч ГОМДООДОГГҮЙ….ХИЧЭЭНЭЭ! Номон дээр өглөөний хүн болоход 100өдрийн турш өөртэйгөө тэмцэснээр өглөөний хүн болох боломжтой гэсэн байгаа юм. Энэ сэдвийг уншаад надтай хамт ӨГЛӨӨНИЙ ХҮН БОЛЖ ӨӨДРӨГ ЭРЧ ХҮЧТЭЙ ХҮН БОЛОХЫГ ХҮССЭН ХҮН БАЙВАЛ ЭНЭ СЭДЭВТ НЭГДЭЖ САНАЛ БОДЛОО ХУВААЛЦАЖ, ХАМТ ЭРТ БОСООРОЙ.

  • “ДӨРВӨН ЕРТӨНЦ” Уран бүтээлийн үзэсгэлэн

    Эрхэм та бүхний Эрхэмсэг оршихуйд зориулж сэтгэлийн таашаал мэдрүүлэх уран бүтээлүүдээ өргөн барьж байна. Бид танд ашиг орлого амлахгүй ч Сэтгэлийн таашаал Оюуны цэнэгийг амлаж чадна.

    МУЭХ-ны үзэсгэлэнгийн танхимд Зураач Ц.Баттөр, В.Ундраа, С.Цагаанчулуун, Х.Батжаргал нарын хамтарсан “Дөрвөн ертөнц” үзэсгэлэн нээгдэнэ.
    Үзэсгэлэнгээс та бүхэн уран бүтээлчдийн дахин давтагдашгүй онцлог арга барил, өнгө гэрэл, уран сайхны өвөрмөц хэллэгээр дүрслэн үзүүлсэн дөрвөн өөр ертөнцийг мэдрэх болно.

    НЭЭЛТ: 8-р сарын 16-ны 16:00 цагт
    Үргэлжлэх хугацаа: 8/16- 8/23 хүртэл


    Ц.Баттөрийн бүтээлүүдэд шөнө цаг, харанхуйн тухай өгүүлэгдсэн бөгөөд далд ертөнц, нууц уур амьсгал, бие сэтгэлийн гүнд жихүүдэс төрөм сүнслэг шинж чанар бас хөнгөн гуниг, гоо сайхан агуулагдаж байдаг. Өөрийн уран бүтээлийн өнгө төрхийг тас харанхуйгаас гэрэлтэх үлэмжийн хурц тод гэрэлтэй зүйрлэдэг. Ц.Баттөр оюутан байх үеэсээ Европын сонгодог зургийн аргыг хуучин Монгол зургийн өв уламжлалтай холбох шинэ арга хэлбэр эрж, туршиж бүтээлээ туурвидаг.

    В.Ундраагийн ертөнцөөс ундарсан уран бүтээл, танд амьдралын хамгийн сайхан өнгө гэрэл, аз жаргал, диваажинг мэдрүүлэх болно. Түүний уран бүтээл хүүхдэрхэг, эгдүүтэй гэнэн төсөөлөлтэй бас хөгжилтэй, хурц тод өнгө, сонирхолтой зохиомж, давтамжит шийдлүүдтэй боловч чимхлүүр ажиллагаа ихтэй, хээ угалз, үндэсний хэв маяг давамгайлсан байдаг. Өөрийн бүтээлдээ Монгол үндэстний үнэт зүйлс болсон ёс заншил, өв соёлоо шингээж Монголын гэж ялгарч харагдах бүхнийг тунхаглахыг зорьдог.
    Тэр бол хүн бүрийг урлагаар амьсгалж амьдралаасаа үргэлж шинийг мэдэрч, өдөр бүр шинээр амьдарч, шинээр амьсгалж байгаасай гэж хүсдэг эрч хүчтэй, гэгээлэг уран бүтээлч юм.

    Зураач Н.Цагаанчулуун бол дүр болон өнгийн зохиомжийг чадварлаг хослуулж түүнийгээ төгс боловсруулан амьдруулахыг хичээдэг реалист уран зураач. Түүний бүтээлүүдэд ихэнхдээ Монгол орны уудам хээр тал, үзэсгэлэнт сайхан байгаль, тэдгээрийн гоёмсог өнгө төрх, нар, салхи, агаар дүрслэгдсэн байдаг бөгөөд үзэгч түмнийхээ Монгол эх орноороо бахархах бахархал, нутаг усаа хайрлах сэтгэлийг нь улам бүр асаан бадраахыг ямагт эрмэлздэг.

    Х.Батжаргал нь Ертөнцийн амьдрал, юмсын холбоо, хүмүүсийн зүрх сэтгэлийн их давалгаан, ахуй орчины сонин ухаарал, дүрслэн өгүүлэх сэрэхүй, мэдэрхүйн мэдрэмжийг илтгэсэн, далд утга, нууц уур амьсгалаар дүүрэн дөрвөн өөр ертөнцийн илэрхийлэл болсон бүтээлүүдээ та бүхэнд толилуулна аа.

  • 4 ЕРТӨНЦ ҮЗЭСГЭЛЭН- Бид танд ашиг орлого амлахгүй ч Сэтгэлийн таашаал Оюуны цэнэгийг амлана

    “ДӨРВӨН ЕРТӨНЦ” Уран бүтээлийн үзэсгэлэн

    Эрхэм та бүхний Эрхэмсэг оршихуйд зориулж сэтгэлийн таашаал мэдрүүлэх уран бүтээлүүдээ өргөн барьж байна. Бид танд ашиг орлого амлахгүй ч Сэтгэлийн таашаал Оюуны цэнэгийг амлаж чадна.

    МУЭХ-ны үзэсгэлэнгийн танхимд Зураач Ц.Баттөр, В.Ундраа, С.Цагаанчулуун, Х.Батжаргал нарын хамтарсан “Дөрвөн ертөнц” үзэсгэлэн нээгдэнэ.
    Үзэсгэлэнгээс та бүхэн уран бүтээлчдийн дахин давтагдашгүй онцлог арга барил, өнгө гэрэл, уран сайхны өвөрмөц хэллэгээр дүрслэн үзүүлсэн дөрвөн өөр ертөнцийг мэдрэх болно.

    Нээлт: 2011/8/16-ний 16:00 цагаас
    Үргэлжлэх хугацаа: 2011/8/16- 23, өдөр бүр 9:00-18:00 цаг
    Хаана: UMA Art Gallery /Ленин клубын хажууд, Зориг агсаны хөшөөний замын эсрэг талд/


    Ц.Баттөрийн бүтээлүүдэд шөнө цаг, харанхуйн тухай өгүүлэгдсэн бөгөөд далд ертөнц, нууц уур амьсгал, бие сэтгэлийн гүнд жихүүдэс төрөм сүнслэг шинж чанар бас хөнгөн гуниг, гоо сайхан агуулагдаж байдаг. Өөрийн уран бүтээлийн өнгө төрхийг тас харанхуйгаас гэрэлтэх үлэмжийн хурц тод гэрэлтэй зүйрлэдэг. Ц.Баттөр оюутан байх үеэсээ Европын сонгодог зургийн аргыг хуучин Монгол зургийн өв уламжлалтай холбох шинэ арга хэлбэр эрж, туршиж бүтээлээ туурвидаг.

    В.Ундраагийн ертөнцөөс ундарсан уран бүтээл, танд амьдралын хамгийн сайхан өнгө гэрэл, аз жаргал, диваажинг мэдрүүлэх болно. Түүний уран бүтээл хүүхдэрхэг, эгдүүтэй гэнэн төсөөлөлтэй бас хөгжилтэй, хурц тод өнгө, сонирхолтой зохиомж, давтамжит шийдлүүдтэй боловч чимхлүүр ажиллагаа ихтэй, хээ угалз, үндэсний хэв маяг давамгайлсан байдаг. Өөрийн бүтээлдээ Монгол үндэстний үнэт зүйлс болсон ёс заншил, өв соёлоо шингээж Монголын гэж ялгарч харагдах бүхнийг тунхаглахыг зорьдог. 
    Тэр бол хүн бүрийг урлагаар амьсгалж амьдралаасаа үргэлж шинийг мэдэрч, өдөр бүр шинээр амьдарч, шинээр амьсгалж байгаасай гэж хүсдэг эрч хүчтэй, гэгээлэг уран бүтээлч юм. 

    Н.Цагаанчулуун бол дүр болон өнгийн зохиомжийг чадварлаг хослуулж түүнийгээ төгс боловсруулан амьдруулахыг хичээдэг реалист уран зураач. Түүний бүтээлүүдэд ихэнхдээ Монгол орны уудам хээр тал, үзэсгэлэнт сайхан байгаль, тэдгээрийн гоёмсог өнгө төрх, нар, салхи, агаар дүрслэгдсэн байдаг бөгөөд үзэгч түмнийхээ Монгол эх орноороо бахархах бахархал, нутаг усаа хайрлах сэтгэлийг нь улам бүр асаан бадраахыг ямагт эрмэлздэг.

    Х.Батжаргал нь Ертөнцийн амьдрал, юмсын холбоо, хүмүүсийн зүрх сэтгэлийн их давалгаан, ахуй орчины сонин ухаарал, дүрслэн өгүүлэх сэрэхүй, мэдэрхүйн мэдрэмжийг илтгэсэн, далд утга, нууц уур амьсгалаар дүүрэн дөрвөн өөр ертөнцийн илэрхийлэл болсон бүтээлүүдээ та бүхэнд толилуулна аа.

  • Хамгийн сайхан үг бол…

    Амьдрал чиний сэтгэлийн хэлээр ярьдаг

    /Пауло Коэльо/

    Нэг өглөө ажилдаа ирлээ. Хамт ажилладаг найз бүсгүйгээ хачин гэгэлгэн байгааг нь анзаарчихаад шалгааж гарлаа.

    –       Чи нэг л юм хэлэх гээд байна даа?

    –       Тийм ээ, харин хэлэх үү? байх уу?

    –       Хэлчих л дээ, муу юм уу? сайн юм уу?

    –       Аль нь ч байж мэднэ

    Энэ үг бүр ч хорхой хөдөлгөнө. Өөрөө л мэд гэж тунирхсанаар би найзыгаа яллаа.

    –       Би хүүхэдтэй болсон!

    –       Айн? Нээрээ юу?

    –       Битгий хүнд хэлээрэй

    –       Хүнд хэлэх яах вэ, тэгээд үнэн юм уу?

    Бөөн эргэлзээ дундаас баяр хөөр сугарч би найз бүсгүйгээ тэврээд авлаа. Анхны хүүхэд нь болохоор бүр ч их баяр төрөөд тэврээд л, хацар дээр нь үнссэн чинь Энхмаа бүр гайхсан харцаар харсан.

    Амьдрал ийм л сайхан гэж дуу алдмаар. Шинэ хүн бүрэлдэж байна шүү дээ, бүр хайраас ургаж өндийх нь шүү дээ. Зүрх догдлохгүй байж чадна гэж үү? Ямар гоё юм бэ? Би найман жилийн өмнө ээж болж байсан. Тэр мэдрэмжийг дахин нэг мэдрэх гээд хүлээгээд байгаа болохоор ч тэр үү, найз бүсгүйгээ хөл хүндтэй болсныг дуулаад өөрөө болчихсон юм шиг л их баярласан.

    Нэг өдөр найз бүсгүй минь жаахан урвайчихсан суугаа харагдлаа.  

    –       Чи минь, яагаа вэ? Бие нь зүгээр үү?

    –       Ойрд их сонин байна аа. Сэтгэл тогтохгүй эргэлзээд байна

    –       Юунд эргэлзээд байгаа юм бэ?

    –       Хүүхдээ гаргах цаг арай ч болоогүй юм болов уу ч гэж бодох шиг

    –       Юу гэсэн үг вэ! Хүүхэд чинь сонсоод гомдчихно шүү

    –       Мэдэхгүй байна аа, заримдаа ингэж янз бүрийн юм бодоод байх юм.

    Би найзыгаа ойлгож байлаа. Бүхэл бүтэн дэлхий өөртөө бүрэлдүүлж яваа бүсгүй хүний сэтгэл зүрх дэндүү мэдрэмтгий гэдгийг би өөрөө сайн мэдэх юм чинь. Дэргэд нь байгаа эр хүний хайр, халамж, халуун дулаан үг маш их хэрэгтэй гэдгийг ч хэлүүлэлтгүй мэднээ.

    Амьдралдаа сонсож явах юмсан гэж хүлээдэг сайхан үгнүүдээс хамгийн сайхан үг бол, БИД ХҮҮХЭДТЭЙ БОЛЖЭЭ! Энэ үгийг хэлэх, бас сонсох ямар сайхан гэж бодно оо!? Амьдрал үргэлжлэл болохоор БИД ХҮҮТЭЙ БОЛЖЭЭ, БИД ОХИНТОЙ БОЛЖЭЭ! гэдэг үг дэлхийн хаа нэгтээ цуурайтаж, хэлэх тоолонд хайр ундарч байгаа.

    Тийм ээ! Хамгийн сайхан үгийг нэг нэгэндээ хэлж яваарай, хамгийн сайхан үгийг нэг нэгнээсээ сонсч амьдраарай хүмүүс ээ .

     

  • Амьдралын утга учир

    “Газар дэлхий дээр аз жаргал гэж байх боломжгүй гэж ярьдаг хүмүүсийн тухай бодож байлаа. Амьдралдаа бяцхан баяр хөөр мэдрэх гэж яаж шургуу оролдож байгааг хараач. Үүнийхээ төлөө хэрхэн тэмцэж байгааг хар. Амьд амьтан яагаад заавал зовлон шаналал дунд амьдарч байх ёстой юм бэ? Хүн баяр баясгалангаас бусад зүйлийн төлөө амьдарч болно гэж хэн, ямар эрхтэй болоод тэгж шаардаж байгаа юм бэ? Хүн бүр аз жаргал амтлахыг хүсдэг. Хүн, түүний хэсэг, хэрчим болгон нь үүнийг л хүсдэг. Гэхдээ тэр хэзээ ч олж чаддаггүй. Би яагаад тэгдэг юм бол гэж гайхдаг юм.
    Тэд амьдралын утга учрыг ойлгохгүй байна гэж гонгинож, гоншицгоодог. Миний үзэн яддаг хүмүүс байдаг. Дээгүүр санаатай эсвэл ‘бүх нийтийн зорилго’ гэх мэт зүйл ярьж явдаг, юуны төлөө амьдрахаа ч мэддэггүй, ‘өөрийгөө ойлгох’ ёстой гэж чалчдаг хүмүүсийг би үзэн яддаг. Чи тийм яриаг хаа сайгүй сонсож болно. Ийм яриа манай зууны албан ёсны хэллэг боллоо шүү. Ном нээхэд ч тэр. Шүлсээ савируулан нууж хаалгүй ярьсан юмнууд. Нүглээ наминчилж, үнэнээ өчих нь ёс журамтай зүйл шиг санагддаг юм шиг байгаа юм. Би бол үүнийг хамгийн ичгэвтэр, шившгийн явдал гэж боддог. ”
    “Хар даа, Гейл” гээд Роарк босож модноос нэг бүдүүн мөчир хугалж аваад, хоёр үзүүрээс нь барин аажуухан нугалж нум болгов. “Одоо би үүгээр хүссэнээ хийж болно: нум, жад, таяг, хаалт гээд. Амьдралын утга учир гэж үүнийг хэлдэг юм.”
    “Хүч чадлыг чинь үү?”
    “Чиний ажлыг ” гэж хариулаад Роарк мөрөө хавчлаа. “Эх дэлхийн чамд өгсөн материал, түүгээр нь чиний хийж, бүтээсэн зүйл…….”
    Уншиж байгаа номны хэсгээс….
    Өчигдөр орой би яг энэ хэсгийг уншлаа. Тэгээд миний “амьдралын утга учир” гэж өөртөө би болгосон тодорхойлолттой дүйж байх шиг санагдаад… Олон л хүн асуудаг. Амьдралын утга учир гэж юу юм бэ гэж? Би боддог юм. Яг үнэндээ амьдрал бол утгагүй зүйл. Харин би, бид л өөрсдийнхөө амьдралын утга учир нь. Роаркын хэлсэнээр эх дэлхийн бидэнд өгсөн зүйлсээр өөрсдийн амьдралын утга учрыг бүтээн бий болгодог. Тэгээд түүнийхээ төлөө тэмцэж, зовохдоо зовж, жаргахдаа жаргасаар утгагүй амьдралыг утгатай болгож амьдардаг. Би өөрөө амьдралын утга учир, үнэ цэнэ. Амьдарч, ажиллаж байсан минь… Ердөө л энэ.
  • I’m smart. And angry!

    Уур… Өвөл гадаа гарахаар бидний амнаас уур гардаг, аа тийн бас нэг айхтар уур байдаг. Тэр нь ухаан самууруулж, уушиг зүрхийг савсалзуулж, байж суух газаргүй болгоод зогсохгүй Нисванис хамтлагийн дуун дээр гардаг шиг Сэтгэлээн сэрээдээд гаргамаар байдалд хүргэдэг сэтгэл зүйн нэг үзэгдэл УУР.

    Хүн бүрт уур байдаг. Харин түүнийгээ гадагш гаргаж байгаагаараа л ялгаатай л байдаг. Хүмүүсийг 3 төрөлд хувааж болно гэнэ.

    1. Чулуун дээр сийлсэн бичиг шиг хүмүүс. Ийм хүмүүс уурлах нь олон, тэр уурласан уур нь удаан үргэлжилж, чулуун дээр сийлсэн бичиг шиг арилдаггүй гэнэ.

    2. Элсэн дээр зурсан бичээс шиг хүмүүс. Ийм хүмүүс уурлаж уцаарлах нь олон боловч уур хилэн нь элсэн дээр бичсэн бичээс шиг түргэн арилдаг гэнэ.

    3. Усан дээр бичсэн бичиг шиг хүмүүс. Усан дээр бичмэгч урсан арилах бичээс шиг, ийм хүмүүс бусдыг муу хэлдэггүй, муу муухай юмны тухай сонсоод тоодоггүй, сэтгэл нь үргэлж номхон, амар амгалан байдаг гэнэ.

    За тэгэхээр усан дээр бичсэн бичиг шиг л байх хэрэгтэй юм байж. Ер нь амьдрал өөрөө баялаг болохоор бидний амьдралд сайн муу, янз янзын л зүйл тохиолдоно. Тэр бүрд өвдөг сөгдөөд уурлаж бухимдаад байвал бид хүн биш араатан шиг болох байх шүү.

    Та уур хүрсэн үедээ яадаг вэ??? Хүмүүс янз янзын л зан гаргадаг байх. Дуугаа хураах, гартаа тааралдсанаа авч шидэх, эсвэл хэн нэгэн лүү уураа гаргах /яаа энэ ёстой муухай зан шүү/ гээд л.

    Миний хувьд гэвэл уурлахаараа уураа яаж хурдан гаргах вэ? ер нь би яагаад уурлачихваа гэж их боддог болоод байгаан. Ууртай үедээ юу ч хийдэггүй, мөн шийдвэр гаргахгүй байхыг хичээдэг. Уур гэдэг бол ерөнхийдөө сэтгэлийн ЦУНАМИ юмуудаа. Тэгээд ийм гамшигт үзэгдэлтэй байхад бид яаж эрүүл ухаанаар сэтгэж чадах вэ дээ.

    Тэгээд тайвшрах арга хэмжээг авч эхэлдэг дээ. Жишээ нь: Дуртай дуугаа сонсох, альбомоо үзэх, нүдээ аниад юу ч бодохгүйг хичээж зүгээр л хэвтэх, нар луу хараад нүдээ аниад зогсох гээд л. Өөрийгөө тайвшруулах нэлээд хэдэн аргатай байх нь зүгээр юм шиг байгаан.

    Урсгалгүй гол байдаггүй.

    Уургүй хүн гэж байдаггүй учраас уураараа гайхуулахаа больцгооё оо гэж.

     

  • Эмэгтэйчүүд гайхалтай

    Эмэгтэй хүнтэй холбоотой олон сайхан дууг мэдэх ч хааяа нэг сонсох дуртай VIVA дуугаа сонсмоор санагдаж нүдээ аниад сонслоо. Надад дахилт нь их таалагддаг юм, VIVA:

    Охид үргэлж инээж байг

    Бүсгүйчүүд баярлаж байг

    Ээжүүд жаргаж байг

    Зөөлнөөс зөөлөн сэтгэл

    Зөвхөн бидэнд байдаг гэж дуулж байгаам

    Миний бодлоор эмэгтэй хүн бүр л сайн сайхан, гайхалтай мэдрэмжтэй.  Байгалиасаа л эмэгтэй хүн болж төрнө гэдэг их аз завшаан юм шигээ. Бүх эмэгтэйчүүд жаахан охин байсан, тэд бүгдээрээ л хамгийн түрүүнд ээжээсээ бүхнийг суралцдаг, тиймээс ч монголчууд эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж зүйрлэж ярьдаг байх. Ээж хүнийг:

    Эелдэг дөлгөөн, эерүү зөөлөн

    Энгүй ажилч, эгэлгүй цэвэрч

    Журамтай үнэнч, жудагтай өглөгч

    Ханьдаа түшигтэй, хадамдаа ээлтэй

    Үрдээ хайртай, үгэндээ хямгатай

    Настанд ерөөлтэй, насны ивээлтэй хэмээн шүлэглэж болох нь.

    Мөн эмэгтэйчүүд маань:

    •  бусдаас болзол шаардалгүй хайрладаг /хариу нэхдэггүй/
    •  итгэсэн зүйлийнхээ төлөө тэмцдэг
    •  илүү төгс шийдэл байгаа гэж үргэлж боддог
    •  хашгирахыг хүссэн үедээ инээмсэглэдэг
    •  бас бухимдсан үедээ инээдэг
    •  аз жаргалтай байхдаа уйлдаг
    •  уйлахыг хүссэн үедээ дуулдаг
    •  үнэнч, шударга ёсны төлөө босдог
    •  хүүхдийнхээ төлөө шинэ гуталгүй явдаг
    •  айж сандарсан найзыгаа дагуулан эмчид очдог
    •  үр хүүхэд нь амжилт гаргахад нулимс унагадаг
    •  найзыгаа шагнуулахад хөөрч догдолдог
    •  дотны хүнээсээ хагацахад маш ихээр шаналдаг
    •  шинэ хүн мэндлэх, хурим болохыг сонсоод баярладаг
    •  бусдын шархалсан зүрх сэтгэлийг үргэлж дэвтээдэг
    •  гэр бүлийнхэн болон найзууддаа сэтгэлийн дэм өгдөг
    •  хайртай хүмүүсээ байнга халамжлахыг хүснэ
    •  санаа нь зовбол өмнөөс нь алхана, гүйнэ.
    •  хэлж чадахгүй зүйлсээ захиагаар, бүр и-мейл бичнэ.
    •  бүх зүйлийг тэврэлт үнсэлт 2 анагааж чадна гэдгийг мэддэг
    •  чадал нь барагдлаа гэж бодох үедээ харин ч хүчирхэг болдог
    •  ярих зүйл их бий, өгөх зүйл ч бас маш ихтэй
    •  Миний мэдэхийн юутай ч зүйрлэшгүй ганц зүйл бол ЭЭЖ…