Category: media-content

  • ТӨӨРӨГ ТАВИЛАН, ХУВЬ ТАВИЛАН, БУЯН ЗАЯА, ХУВЬ ЗАЯА

    Хөдөлгөөний цорын ганц хэлбэр нь эргэлт юм. Энэ нь арга – билэг хоёр янз. Глактик бүхэлдээ эргэлдэн оршдог. Од эрхэс нар дэлхий, атом, цөм электрон эргэлдэх хөдөлгөөнтэй оршдог. Эгэл өчүүхэн ч бай, аварга том ч бай Эсвэл бүх л глактик ч ялгаагүй 360 хэмийн давтамжтай. Хөдөлгөөн бол хэм юм гэсэн аксиом гарч байна. Үрнээс үндэс нахиа гарч дахин үрлээд  хагдарч унана.  Ургамлын ургаж төлжих оршихуйн хэлбэр нь өнөөх эргэлт дэлхийн эргэлтийн 360 хэмтэй давхцаж байна. Хүмүүний бүрэлдэж төрж өсч өтөлж үхэх ч ялгаагүй мөн л эргэлт болой. Хөдөлгөөн хэм учраас үл давтагдах давталт болно. Нар дэлхий сар гурвын хөдөлгөөний харилцааг ажиглая. Өнөөдрийн битүүнээс дараа сарын битүүн хүртлэх 360 хэмийн эргэлтийн тойргийг хоёр диаметрээр нь дөрөв хуваая. Дөрвөн 90 хэм буюу дөрвөн долоо хоногт хуваагдана. Битүүнээс шинийн 8 хүрэхэд сар тал болдог. Наймнаас 15-нд шилжихэд сар тэргэл болно. 15-наас 22 болоход сар дахиад тал болно. Харин хоёрноос битүүнд хүрэхэд сар мән тэргэл болдог ч бидэнд харагддаггүй. Тэгээд сар битүүрчээ гэдэг.

    Хүний нүднээ ив илхэн үл давтагдах дахилт 22,8, 15 битүүнийг ажиглая. Сар дэлхийг дунджаар 28 хоногт нэг удаа тойрохдоо үл давтагдах давхцлаар аялана. 360 хэмийн цэг бүхэн өөртэйгээ давхцахаас гадна харгалзагаа цэг болгондоо ч мөн л давхцал юм. Сансрын бүх эрхсийн хөдөлгөөний ерөнхий загвар ийм буюу. Тухайлбал: Нар – дэлхий, оддын хотууддэлхий гэх мэт. Сансрын энэ давхцал нь хүний эрүүл мэндэд идэвхтэй үечилсэн нөлөө үзүүлнэ. Үүнийг судлах ухааныг зурхай гэжээ. Зурхай нь монголын уламжлалт анагаах ухааны бүрэлдэхүүний нэн чухал хэсэг нь мөн. Анатомгүй анагаах ухаан байж болохгүйн адил зурхайгүй анагаах ухаан ч байх аргагүй. Зурхайн ухаанд үндэслэгдэн хүний бүтэц бүрэлдэхүүний хийсвэр боловч цаад үндсээрээ их бодилог төөрөг тавилан, хувь тавилан, хувь заяа, буян заяа гэсэн дөрвөн язгуурыг гаргажээ.

    Төөрөг тавилан гэдэг нь: Эхэл төгсгөлгүй цаг хугацаа, хязгааргүй орон зай, тоо томшгүй од гаригийн дундаас, энэ нарны ертөнц, энэ дэлхийд тэдгээрийн дугших хэм, харгалзах өнцөг) ойртох, холдох зайн давтац, татах, түлхэх харилцан нөлөөлийн үечлэн давтагддаг мөчид төрснийг хэлнэ. Огторгуйн бүхий юмс нэгэн хэм нэгэн лугшилтын дахилтгүй, дахилтын давхцалд бүтэж, төрж оршиж арилдаг. Хөдөлгөөний мөн чанар нь агшин дутамд өорчлөгдөж байгаад юм. Тэрхүү биет тийм байдалд оршиж буй бус харин тийм байдлыг туулан өнгөрч байгаа юм. Глактик ч, аварга эрхэс ч хүний бие ч, электрон ч дахилтгүй давхцалаар тасралтгүй хувьсч байгаа юм. Аливаа үечилсэн долгионлог хөдлөл нь хөгжил дэвшил хувьсал байдаг. Учир нь дараагийн үе шат дараагийн долгион бүр нь түрүүчийнх дээр давхцаж дараагийн шинэ шат болдог. Хэмнэл хэзээ ч нэг янз байдаггүй. Одод дэлхийн ойртол холдлын тэр давтамжийг, бөөгнөрөл нөлөөллийг харгалзан 12 болгон хуваажээ. Аль ямар одны харгалзсан жилд хүн төрөв. Тэр хүнтэр оддын 12 жилийн давтамж давхцалын нөлөөн дор амьдрах болно. Мөн төрөх үеийн нарны дотоод идэвхжилийн байдал давхцал ч нөлөөтэй.

    Нарны дотоод идэвхжил 11 жил орчмын давтамжаар явагддаг. Од гаригын татах түлхэх хүчин гравитац цэнгийн далд чанар нөлөө нарны соронзон шуургын давтамж зэрэг хүний эрүүл мэндэд хэдэн нас хэдийд яаж нөлөөлж болохыг тооцон төөрөг тавилан хэмээчихүй. Хүний амьдралын хамгийн эмзэг үе бол төрсний дараах дөрөв дэх хоног, нярай үе, долоо дахь сар, нэг нас юм. Хүхэд сар, од, эрхэс, нар, дэлхий, гадна орчны нөлөөнөөс хальж хамгаалагдсан ариун далд орчинд бүрэлдэж өсөн байдаг. Төрөнгүүт нь тааламжтай орчин солигдож өөр ил далдын догшин ширүүн нөлөөнд ордог. Нялх, нярай бие мах бодь од, нар, сар, дэлхий, гадаад орчны элдэв урсгал долгион нөлөөлөлд өртөн хэвлий дэх эрүүл мэндийн түвшин доош унадаг. Уналт дөрөв дэх хоногтоо зогсож эргэхгүй бол насанд аюултай. Энэ нь час өдөр болой. Эрүүл мэнд дээшилж эхэлвэл 5,6, 7 дахь хоногтоо анх хэвлий дэхь үеийн эрүүл мэндийн түвшиндээ хүрнэ. Үүнийг эрүүл мэндийн “0” шугам гэж үзвэл хүний эрүүл мэнд энэ шугмаас дээш доош дөрөв хомогийн хугацаагаар савлан үргэлжилнэ.

    Төв шугамаас хазайх эрүүл мэндийн савлалтын агууриг төрсний дараах долоо хоногт хамгийн өндөр байх бөгөөд цаашдаа намссаар нэг наснаас тогтворжино. 13,25 насанд агууригийн савлалт мөн өндөрсөж өртөмхий байдал нэмэгдэнэ. 12 жилийн давтамж нь анхны жилийн давхцал бүхэндээ агуургийн савлалт өндөрсөнө. Үүнийг жил орох хэмээчихүй. Агуургийн савлалт нас ахих тусам намсана. Эмэгтэй 49 наснаас, эрэгтэй 61 наснаас эрүүл мэндийн төв шугамаас хазайх савлалт мэдэгдэхүйц намсана. Цаашдаа намссаар төв шугамын доохон талд савлалт зогсоно. Энэ зогсолт нь эрүүл мэндийн биологийн цаг, анх түлхэгдсэн тэр цэгтэйгээ давхцаж байгаа юм. Төөрөг тавилан буюу хүмүүний амьдралын тойрог гэдэг ийм ажгуу. Эрүүл мэндийн төв цэг гэдэгт биеийн эрүүл мэндийн түвшин, оюун ухааны цэвэршил, сэтгэлийн цайрал, амин орны бэхжил, сүнсний ариусал бүгд давхцаж буйг тэмдэглье. Эрүүл мэндийн төв цэгээс дээш, доош савлах агууригч мөн л энэ тав яваа. Харин аль нь хэд хоног хэдэн сар жилийн хэлбийлт хазайлттай байдаг вэ? Энэ асуулт хариулах эзнээ хүлээж байна. Сар, дэлхийн таталцал, түлхэлтийн харьцааны мэдэгдэхүйц өөрчлөлт нь долоо хоногийн давтамжтай болох тухай түрүүхэн дурьдсан. Энэ долоо хоногийн доторх өөрчлөлтөнд тулгуурлан сүлд, амин, час гариг гэсэн ухагдахуунуудыг гаргажээ.Эдгээрээс арай илүү анхаарал татаж судлагдаж хөндөгдөж байгаа нь час гариг юм. Биологийн цаг түлхэгдсэний дөрөв дэх гариг юм. Төрсний дараах эрүүл мэнд доош “Арлаг” тал руугаа савлалтын эцсийн цэг. Энэ давтамж хоёр долоо хоног нэг удаа давтагдана. Нөгөө хоёр долоо хоногтоо төв цэгийн дээд «Арлаг» талд давтагдана. Сарын дөрвөн долоо хоногийн хоёр час өдөр нь арай илүү таагүй байна гэсэн үг. Тэргэл сартайд мэс засал хийхэд төрсөн эмэгтэй цус алдалт илүү байдаг. Багш айлдсан нь: Арван тавны сарны гэрэл чинь айхтар хортой эд шүү дээ. Тэргэл сарны гэрэлд хүүхэд унтуулаад байвал гариг, саа өвчин тусдаг. Та нар боддоо эмт, чулуу арван тавны сар гарангуут өрхийг нь бүтээж, үүдийг нь хаасан гэрийн дээвэрт гаргасан жижигхэн цоорхойгоор тусах сарны гэрлийг дагуулан шөнөжин бариад өглөөний нарнаас өмнөхөн сүү хийхэд тавганд байсан чулуу шар хийтэл нурж шороо болдог. Ингэж номтгоод эмэнд хэрэглэдэг байж билээ. Сарны цэвдэгт хальтарсан нарны хөлдөнг үрлээр шөнөжин бөмбөгдөхөд чулуу хүртэл чанар төрхөө ингэж алддаг байна. Сансрын эрхэстэй хүмүүний бие нь амин шүтэлцээ барилдлагатай тэр их хүчний нөлөөн дор оршдог болохоор төөрөг тавилан нь хүмүүний бүрэлдэхүүн хэсэг болой. Хувь тавилан нь төөрөг тавилан мэт хязгаар хяраагүй биш ч гэсэн хэт явцуу бус аа. Хувь тавилан нь тухайн хүнийн эцэг эх, өвөг, эмэг, элэнц, хуланц… үр хүүхэд, ач гуч… ах, дүү, төрөл садан, босоо тэнхлэгээрээ мянга гаруй, хэвтээ тэнхлэгээрээ хоёр тийшээ 700 гаруй жилийн хавтгайд байсан, 6айгаа, байх түм шахам хүний ясан ба цусан төрлийн ураг угсааны сүлд, сахиус болой. Арай өөрөөр хэлбэл тэдгээр хүмуүсийн орхисон оршин буй, омог бүлгийн нэгдмэл амин? орон юм. Ерөөсөө хүнийн физик бие бүрэлдэхүүний хамгийн өчүүхэн хамгийн болхидуу хэсэг нь л дээ.

    Харамсаад баршгүй нь бид биеийн цорын ганц гол оршихуй, ухамсрын гал нь биеийн дайвар гэж бат нот, өөрөөр бодож сэтгэх боломжоо алдталаа итгэчихсэн. Хэт итгэл бол мэдрэхүйн үүдээ хааж чулуужихаас ч долоон дор сэтгэлгээгээ хорих явдал мөн. Хүний эрүүл мэнд энэ овог бүлгийн сүлд сахиусны орон зайд “кодлогдон” хүлээж байдаг. Эхийн умайд усан ураг бүрэлдэх агшинаас сүлд сахиусны аминжихуй орон нөлөөлж эхлэнэ. Түүний дотуур цамц мэт эцэг, эхийн амин орны нөлөө бий. Төрөх хүүхдийн эмгэгшил наад зах нь, эцэг, эхийн амин оронд үүсчихсэн байдаг. Магадгүй энэ нь эмэг, элэнц, хуланцаас ч эхэлсэн байж болно. Монголчууд эрт дээр үеэс ч сүлд, сахиус, онгодоо тахидаг ёстой байсан. Энэ нь ирээдүйн үр удмын орчиноо цэвэр ариун, эрүүл байлгах урьдчилсан арга чарга байжээ. Бөхийн удам холдож төрдөг гэсэн Монгол ухаан бий. Сайтар тунгаавал ураг төрлийн харьших өнцгийн хазайлтыг мэддэг байжээ. Эцэг, эх хоёр харь хүн нийлж суугаад гарсан хүүхэд нь эцэг, эхийнхээ тавь тавин хувь шинжийг авч төржээ. Тэгвэл хүү нь эцэг ясан төрөлдөө эхээс 45 хэмээр, охин эцгээс эх цусан төрөлдөө мөн 45 хэмийн өнцгөөр хазайдаг. Хүү охин гэрлэхээр энә мэт харшсаар 9 дэх үе дээрээ анхны өндөр өвөг, эмгийн шинжтэй болтлоо харшдаг.

    Бөхийн удам холдоо төрдөг үнэн ажээ. Доошоо арав дахь, хажуу тийшээ зургаа дахь үе нь эцэг, эхийн цус ясан төрлөөс төдийгүй ураг, удмын сүлд, сахиусны аминжихуи орноос гарч харшдаг болой. Эд байгалийн шинэ овог үүсгэн аж төрөх жамтай ажээ. Залуу эцэг, эх хүүхэд ахуйдаа ээж, аавдаа буруу эрхлэж, зөрүүдэлж, гөжиж зовоож байсан бол тэр авир нь эцэг, эхийн амин орноор хүүхдэд нь өвлөгдөн эцэг, эхээ үзэхээр хүнээ байдаг. Үүнийг үйлийн үр хэмээчихүй. Хүний хувь тавилан нь төөрөг тавилангийн адил сонгож болдоггүй, засаж залах, эрүүлжүүлэх боломж илүүтэй уян хатан байдаг. Өвчин эмгэг биед үүсэхээс өмнө амин оронд нь үүсчихсэн байдаг. Тав, арав магадгүй хорин жилийн дараа үүсэх эмгэгийг ч амин оронд нь эрт оношлон зайлуулж болно. Тэр ч бүү хэл хүн төрөхөөс өмнө овог удмын сүлд сахиусны эмгэг согог орон хүлээж байдаг. Тэр омгийнхны нэгдсэн хүсэл санаачлагаар сүлд, сахиусныхаа оронг ариусган цэвэршүүлж болдог. Хувь заяа нь нилээд хязгаарлагдмал юм. Номын багш, сурах эрдэм, уулзах нөхөд, учрах хань, үр хүүхэд, эрхлэх алба, дэвших, буурах мөр, бүтээж тууривах үйл зэрэг болно.

    Буян заяа нь: Амьдрах орон гэр эд хөрөнгө, унаа хөсөг, өмсөх зүүх, идээ ундаа багтана. Энэ бүгд хүмүүний аж төрөхөд цаг ямагт эрчимтэй идэвхтэй нөлөө үзүүлдгээс эрүүл мэндээс салгах аргагүй. Төөрөг, тавилан, хувь тавилангаа хүн сонгодоггүй. Тэр хоёр таныг хүлээж авдаг.

    Төөрөг тавилан од, нар, сар, дэлхий харилцан шүтэлцэлийн харгалзах хугацааны давтамжит тохиол болохын хувьд тогтвортой ч, цэвэр ариун ч юм. Биднийхээр байгальлаг, бурханлаг чанартай юм. Мэдээж сөрөг, эсрэг нөлөө буй. Түүнийг нь эцэг, эх, багш, эмч хүмүүс мэдээд эсрэг нөлөөллийг давамгай хүлээн авахаар хүнийг хөгжүүлэх учиртай.

    Хувь тавилангаа мөн л сонгодоггүй. Тэр дунд хүн төрдөг. Хувь тавилан нь төөрөг тавилан дотор багтдаг арай явцуу ойлголт болох тухай түрүү дурьдсан. Хувь тавилан нь хүмуүнлэг чанартай. Тийм болоод цэвэр ариун ч бас бохир сэвтэнгүй байдаг.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • АМИН ОРОН

    Хүний биеийн гадна талаар амин орон байдаг гэх мэт шууд хийсвэр дүнэлтээс түр татгалзаж, баримт түшие. Дэлхийн бөмбөрцгийн гадна талд: Гэрлэн, цахилгаан, соронзон, усан, шороон сул цэнэгийн дөнгөж мэдэгдээд танигдаагүй байгаа гравитац татлын,  оюуны мандлууд байгааг орчин үеийн шинжлэх ухаан баталчихсан. Орчлон ертөнцийн үл зөрчигдөх хууль бол ихээс бага руугаа багаас их өөдөө загварчлагдах хууль юм. Энэ хуулийн уг үндэс нь: хос төрмөлийн нууц ба арга билэг хоёр хөдөлгөөнд байгаа юм. Орчлон ертөнцийн аливаа дүрс үүсч төрөхдөө хосолмол чанартай байдаг. Үүнийг зөрчлөөс биет ул төрмүү. Хос чанартай учраас нэг юм гэж үгүй. Харин тэр хоёр юмны нэгдмэл барилдлага гуравдагч болж дүрс оршдог ажээ. Биет нь арга-билэг хөдөлгөөнд эргэлдэн оршдог. Тийм учраас бүх биет зуувалжин бөөрөнхий дүрсээс өөрөөр орших аргагүй. Нар, сар, од, гариг, хүн, амьтан цөм энэ хуулийн гэрч баримт мөн. Энэ баримт биднийг доорх дүгнэлтэнд хүргэж байна. Зөвхөн манай дэлхийг бус бүх од эрхэс тэдгээр дээр оршигч амьтай, амьгүй бүхэн өөр өөрийн оронтой байдаг гэсэн мэдлэгт нэгдлээ. Орчлонгийн аливаа биет орон зайг эзлэн оршдог идэвхгүй байдлаар бус харин өөрийн орон зайг үүсгэж нэгдмэл харилцаа барилдлагатай оршдог. Бүхий биет амьтай амьгүй ялгаагүй мод, ургамал, амьтан, хүн бусдаас ялгарах дүрс лугаа адил амин оронгоо үүсгэн амьдардаг. Амин орон нь биетийн эсэд , эрхтэн адил салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь байж тухай дүрс оршдог.

    Хүний амин орон гэж юу вэ? Тэр нь ямар бүтэц бүрэлдэхүүнтэй вэ? Хүмүүний амьдралд түүний эерэг сөрөг нөлөө юу вэ? гэх мэт асуулт тулгарч байна. Дэлхийн од, гариг өөрийн гадуур олон давхар мандлуудтайн адил хүн ч гадна талдаа олон хүрээ өнгө гэрлийн нөмрөгтэй ажээ. Энэ тухай Монголын уламжлалт анагаах ухааны үзэл онолоор бол хүн гадуураа өнгө гэрлийн давхаргатай гэж үздэг. Тийм ч учраас хутагт хувилгаад бурхадын хөргийг бүтээхдээ гадуур нь солонгын өнгөтэй зурдаг байжээ.

    Таван цул эрхтэн өөрөөсөө өнгө гэрэл ялгаруулдаг. Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт ч өнгө гэрэл ялгаруулдаг гэсэн буй. Баярлах гэгээн цагаан, уурлахад догшин улаан, үзэн ядахад зэвүүн саарал, дурлахад цэнхэр ногоон, хайрлахад наран шаргал өнгө гадагш цацарна. Хүний гэрэл цацруулалт нь сэтгэл хөдлөлийн өөрчлөлт хувирал, анхаарал төвлөрөлтийн байдлаас ихэсч багасч байдаг. Улаан гэрэл ихтэй бол эрүүл чийрэг гүжирмэг, лагс биетэй. Ягаан гэрэл илүү бол эрүүл, эмгэгшивч өөрөө илаарших чадалтай төдийгүй бусдыг эдгэрүүлэх төрөлх чанартай. Хөх гэрэл давамгай хүн бие даасан өөртөө итгэлтэй байдаг. Нил ягаан гэрэл ихтэй бол бусдад сэтгэл санаагаар нөлөө үзүүлэх талаар бусдаас давуу байдаг гэж ном хэвлэлд дурьдсан нь бий. Уламжлалт ном сударт өгүүлснээр таван цул эрхтэн өөр өөрийн гэрлээ гадагш цацраадаг ажээ. Зүрх улаан, уушиг цагаан, бөөр хөх, элэг хүрэн боровтор, дэлүү шаргал гэрэлтэй гэнэ. Гэрлийн багц цацарга бүхэн квант энергитэй. Физикийн үл зөрчигдөх энэ хуулиар бол таван цул эрхтэнээс цацрагч өнгө гэрэл бүр өвөрмөц квант энергитэй байж таарна. Энэ квант энергийг биеийн гаднах орон зайд хуримтлагдан хадгалагддаг байж ч болно. Хүний биед маш олон төрөл зүйн болон химийн урвал явагддаг. Сүүлийн үед хүний биеэс хими люмонесценцийн гэрэл цацруулалт байгааг нотолцгоож байна.

    Аливаа илчтэй бүхэн гэрэлтэй, гэрэлтэй бүхэн илчтэй гэсэн аксиомыг санацгаая. Тэгвэл хүний илчтэй тэгэхээр хүн гэрэлтэй гэсэн дүгнэт аандаа гарлаа. Цул эрхтэнээс гэрлийн цацараг гарч гадаад амин дорныг үүсгэлцэн оршдог бол гаднах гэрлийн бүрхүүл, дотор эрхтэний хооронд маш нарийн уялдаа байгаа. Тэр нь дотоод эрхтэний эмгэг өвчингүй байхад нь нөлөөлдөг. Дотоод эрхтэнээс гэрэл цацраалт багасвал хүний гадна төрх сүр, сүлд, өнгө жавхаа доройтно.

    Анагаах ухааны сүүлийн үеийн нэн сонирхолтой ололт бол хүний биеэс 8-30 см хэлбэлзэлтэй цацраг ялгардгийг таниж мэдсэн нь юм. Хүний биеийн гадна гэрлийн давхарга бий гэсэн дүгнэлт үнэн байна. Дорнын ба Монголын уламжлалт анагаах ухаан зүрхийг гэрлийн орон гэж үздэг. Тийм учраас бясалгалыг зүрхэндээ хий гэсэн буй. Хүчтэй цахилгаан дурангаар хүний зүрхний эсийг харахад гэрэлт орон зай олдсон. Түүнийг Некесус гэж нэрлэв.

    Зүрхийг гэрлийн орон гэсэн мэргэдийн бясалгалаар танин барьсан үнэнийг өнөө арай гэж батлажээ. Дэлхийн амьдралыг судалж, амьдралд үе, агаараас дутуугүй нэн чухал хүчин бол цэнэгт орон болохыг таньжээ. Дэлхийн гадаад орчин ионжоогүй бол амьдрал үүсэхгүй гэсэн дүгнэлтийг нэгэн зэрэг хүлээн зөвшөөрөхөд хүрч байна.

    Л.Л.Василев хоёр шил саванд гуч, гучин хулгана хийж адилхан агааржуулгатай, нэгэнд нь шүүлтүүр тавьж ион аэрозолыг саармагжуулжээ. Хорин дөрвөн цагийн дараа тэр савны хулганууд сандчин үхэж дуусчээ. Агаарт сөрөг цахилгаан цэнэг байхгүй бол хийн солилцоо алдагддаг ажээ. Манай гариг сөрөг цэнэгийн эх үүсвэрээр баян юм.

    Сансарын туяа, радио идэвхит бодис, нарны хэт ягаан туяа, Гальвакс Столетовын фото цахилгаан үйлчлэл, Балло цахилгаан үйлчлэл, ургамлын навчнаас ялгарах ионууд зэрэг болно. Ионжоогүй орчинд амьдрал байж чадахгүй. Хоёр дахин нэрсэн усанд амьдрал байх боломжгүй. Дэлхийн бөмбөрцөг чөлөөт цахилгаан цэнэгтэй. Ойролцоогоор 06 сая кулан гэж тооцоолжээ. Энэ бол асар их хэмжээ юм. Чөлөөт электронууд бөөгнөрлийг эрмэлздэг. Их хэмжээний эсрэг цэнэгт ионоос бүрдсэн ионосфер дэлхийг зайнаас зүг зүгээс нь шахаж байдаг. Дэлхий ионосфер хоёрын хооронд цахилгаан орон байдаг. Цахилгаан орны үйлчлэлээр газрын гүнээс оргилон гарах электронууд биетээр нэвтрэн гардаг. Энэ электроны нэвтрэлт нь тухайн биетийн ерөнхий, чөлөөт сөрөг цэнэгийн сэмжээ хүртэл үргэлжилнэ.

    Хүний биеэрч ялгаагүй чөлөөт электрон урсан орж гарна. Тэр нь атмосферийн эерэг цэнэгтэй шүтэлцээтэй байдаг. Эсийн амьдралд бодисын солилцоог дагаж цахилгаан солилцоо /электрогенозаций/ болно. Хур борооны ялангуяа цахилгаантай борооны дараа чийгтэй газраас сөрөг цэнэгтэй ион, газрын хөрснөөс хуурай үеэс их хэмжээгээр тасран хөөрнө. Хүмүүний бие болоод бүхий биет сөрөг цэнэгийн угаалганд орно. Борооны дараа ургамал ногооны өнгө гэрэл тэгширч бие хөнгөрч шингэрдгийн учир энэ буюу.

    Ургамлын эсийн байгуулалт нь аянга цахилгааны хүчтэй хэлбэлзлийн үед өөрчлөгддөг. Наран дээрхи дэлбэрэлтийн үед хүн амьтны биед сөрөг ионы үйлчлэл нэмэгдэж үе үе сэргээгддэггүй бол хүний болоод бүх амьд биесийн амьдрах эрчим сулран доройтсоор мөхөж ч болохсон. Амьд эд, эсэд цахилгаан орон яаж нөлөөлдгийг нарийн судлаагүй. Гэхдээ цахилгаан орноор хүнд өвчнийг эмчлэх боломжийг олоод байна. Атмосфер газрын хөрсний хооронд потенциал ялгавар их байх тутам фото задрал төчнөөн хүчтэй явагддаг гэж судлаач Журбецкий үзэж байна. Хүний бие газраас тусгаарлагдсан үед газрын сөрөг цэнэг биед багасдагийг туршлагаар баталжээ. Энэ бүхний үндэс болгож Англид хөл нүцгэн эмчлэх нийгэмлэг байгуулагдсан. Бас модны цэнэг эрчмээр эмчлэх арга ч боловсрогдоод байгаа.

     Г.А.Сергеев Байгалийн хэм хүрээлж буй орчин номондоо “Бид 1969 онд уураг тархины биолазрын нөлөө гэгчийг батласан юм. Энэ нөлөөний ачаар орчны зайд цахилгаан долгионы цацрал болохыг мэдрэмхий детокторын тусламжаар бичиж авсан” гэжээ. Москвагийн их сургуулийн профессор Н.И. Кабозяв тархины үйл ажиллагааг термо дианамикын аргаар судлаад “Хүн хэт хөнгөн бөөмс ялгаруулдаг” гэж үзжээ. Хоёр баримтыг эргэцүүлэн үзвэл: Сансар огторгуй, од, гариг, нар, сарнаас эх гэрэл, гравитац, соронзон цахилгаан долгион хүний биед орж улам нарийссаар задарч когрентлан уураг тархины биолазрын нөлөөг үүсгэдэг байхнээ. Нөгөө хэсэг биеээс ялгарагч хэт хөнгөн бөөмс болдог.

    Энэ нь эргээд хүний биеийн гадгах цахилгаан соронзон био соронзон хүрээ үүсгэн амин орны салшгүй хэсэг болдог нь илэрхий. Хүн эрүүл чийрэг бие бялдартай, саруул ухаантай, хөдөлмөрийн өндәр үр бүтээлтэй урт удаан амьдрахын тулд газар тэнгэрийн ивээл болсон дуу цахилгаантай хур бороо, наран дээр цэнэгийн дэлбэрлийг хүлээж суух уу? Эсвэл өөрийн амин орныхоо цэнэгийг эрчимжүүлэх арга замыг хайх уу? гэсэн хоёр асуулт тулгарлаа. Бид хоёр дахь замыг сонгох ёстой. Үүний тулд амин орныг байдаг гэж хүлээн зөвшөөрөх ч багадна. Харин түүний бүтэц бүрэлдэхүүн, үндэс суурь биед үзүүлэх нөлөө, удамшин дамжих чанар зэрэг олон учир шалтгааныг судлан танивал зохино. Булчин цэнэггүй байж чадахгүй. Газрын электрон түүнийг цэнэглэнэ. Эс бүхэн өөртөө дотоод цэнэгээ гаднаас сэлбэнэ. Амьдрал цэнэгт орон зайд үүсч үргэлжлэхээс өөр аргагүй.

    Хүмүүний амин орны бүрэлдэхүүн нэг хэсэг нь цахилгаан, амин соронзон орон юм. Амин орны бага судлагдсан бүрэлдэхүүн хэсэг бол авиан давхарга юм. Эс, эд булчингийн ширхэг бүр хөдөлгөөндөө авиа үүсгэн гаргана. “Ямарч атом өөрийн хөдөлгөөндөө өвөрмөц авиа-хэмнэл-доргио үүсгэдэг” гэж Пифагор онцлон тэмдэглэжээ.

    Хүний бие дэх түг түмэн өөр өөр чанарын эс, эд цөм тойронгийн дуу авиа эрүүл байхад эмгэгшихэд ямар нөлөөтэйг судалж эхлээ ч үгүй бин битүү хэвээрээ байна. Уушиг 75-200 герц нам авиа гаргадаг бол биеэс 20-30 герц нам авиа гарч байгааг л мэдэж байна. Хүний амин орны бас нэг давхарга нь оюунлаг хэсэг юм. Хүмүүний амин орны талаар хураангуйлан өгүүлэхэд бэрх хэцүү. Амин орон нь: Гэрэл, дулаан, цахилгаан соронзон, био соронзон, хөнгөн бөөмийн, бөөмөн долгион, цэнэгт давхаргын, цацаргын  дуун хэлбэлзлийн, оюунлаг усан гэх мэт олон бүрэлдэхүүн хэсэгтэй. Хүн амин оронтой болохоороо дэлхий мандлын бүрдүүлдэг хэсэгхэн нь байж геофизикийн хувиралд идэвхижин эрчимжих, сулран доройтох, эмгэгших өвчлөх, эдгэрэх, тэнхрэх боломжтой.

    Амин орон нь хүнийг халдвараас хамгаалж нар, сар, од гариг, тэнгэр огтгоргүй, мод ургамал, уул ус газар, шорооны хязгааргүй их эрчмээс сэлбэгдэн бэхжиж хүн эрүүл саруул, урт удаан хөдөлмөрлөн амьдрах хамгийн дээд бололцоо нь болно. Амин орны гэрэлт давхаргын дотоод арга бодилог үндэс нь хималюлюцензийн гэрэлт таван цул эрхтэний гэрлийн цацралт билэг оюунлаг үндэс нь сэтгэлийн хөдөлгөөн, сүнс (одоохондоо далд нууц буй) чанар болно.

    Амин орны гадаад үндэс нь дэлхий бөмбөрцөгийн цэнэгийн туйлшрал нар, сар, од гаригийн татал, түлхэл газрын чөлөөт цэнэгийн урсгал байдаг бол дотоод чанар нь эд, эсийн физиологи үйл ажиллагааны үр дүн (/мән. Оюунлаг үндэс нь сэтгэлийн туйлшрал, хэт хөнгөн бөөмсийн ялгаралт, бөөмсийн долгио буюу долгио бөөмсийн урсгалтай холбоотой байж болох магадлал илүү их юм.

    Амин орон  нь гадаад, дотоод хоёр хүчний нөлөөгөөр хүний бие бүрэлдэхүй анхны тохиолоос үүсч төгөлдөржин хамт төрдөг. Хүмүүний бие нь арга- билэг- амин орон гурван салшгүй бүрэлдэхүүн хэсэгтэй. Арга- билэг- амин орон гурав нь хүний бүтэц бүрэлдүүлбэрийн олон мянган нягт чанаруудыг бүлэглэн цомтгосон нь билээ.

    Арга-дүрс нь шарын чанартай билэг нууцлаг оюунлаг тал нь бадганы чанарыг агуулж амин орон нь завсрын буюу хийн шинжтэй. Хүмүүний бүтэц бүрэлдүүлбэр язгуурыг хураангуйлан үзвэл шар, хий, бадган гэсэн гурван мах бодийн хамгийн ерөнхий ойлголт нь дүрс- оюунлаг тал- амин орон гурав ажээ.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос…

  • ХҮНИЙГ БҮРДҮҮЛЭГЧ ЯЗГУУРУУД /Бие, ухаан, сэтгэл, сүнс, амин орон/

    Монголын уламжлалт анагаах ухааны урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, бүхийл үйл ажиллагааны ололт амжилт нь арга билгийн онолын ёсоор хүмүүний бүрдэл  язгуурыг зөв тогтоохоос эхлэнэ. Анагаах ухаан өөрийн судлагдахуун, үйлийн биет болсон хүний бүтэц    бүрэлдүүлбэрийг бүрэн зөв тогтоон тэдгээрийн илрэх шинж далд мөн чанар бие биетэйгээ уялдан барилдсан харилцааг таниж мэдэхгүйгээр хөгжих /үнэнд хүрэх/ боломжгүй. Орчин үеийн анагаах ухаан ;Монголын уамжлалт тэжээхүй ухаан хоёр хүний бүтэц бүрдүүлбэрийн тухай хэрхэн үздэгийг   авч үзье. Өрнийн анагаах ухаан: Хүнийг бие ухамсар гэж хоёр үндсэн хэсэгт хуваажээ. Биеэ, эрхтэн, эд, эс, молекул хүртэл    жижиглэн задалж судалж эндээс  цааш хэсэгчлэн судалсан ч ялгаагүй биетийн шугамаас огтхон ч хазайсангүй. Чухамдаа амь биеийн хувьд ийм судалгаа шинжилгээ нь дэндүү явцуу юм. Ухамсар оюун   ухаан, сэтгэл гэсэн хоёр үндсэн нэгжтэй авч үздэг ч тэр хоёроо сайн   ялгаж салгаж ойлгоогүй байгаа шүү дээ. Энэ тухай сэтгэл судлал   анагаах ухаанаасаа хавьгүй илүү олон юм нээж мэдсэн боловч төгс төгөлдөр болоогүй. Мөн л сэтгэхүйн хүрээн доторхыг л онгичиж байна. Өрнийн анагаах ухааны тухай бид их мэддэг учир би илүү олон үг хэлэхээ больё. Монголын уламжлалт анагаах ухаан хүний бүтцийг арга-билэг, /дүрс-оюунаг тал / гэж хоёр хуваадгаараа урьдахтай төстэй. Хоёр дахь зэргэмжээрээ дүрсээ долоон тамир, гурван хир, гурван гэмийн харьцаагаар судалдаг. Гурав дахь зэргэмжээрээ таван цул, зургаан сав, гурван бүлээн болгон үзээд, дөрөвдэх зэргэмжээрээ хий, шар, бадгана, таван мах бодийн хийсвэрлэл рүү нарийвчлан нээчихүй. Энэ нь хүн орчлонт ертөнцийн нэгэн болохын баталгаа. Тав дахь зэргэмжээрээ гадаад дотоод хийн гүйдэл, хүрдийн тухай сургажээ. Биет /дүрсийн/судалгаа жижиглэн  нарийвчлах,  хийсвэрлэн  баримтлахыг хослуулан судалснаараа давуу юм. Хоёр дахь үндсэн хэсэг билэг: Ухаан, оюун, оюун ухаан, сэтгэл,  амь сүнс, харилцан нягт барилдан зургаан дэд язгуураар тунгаан тогтоочихуй.

    Хүмүүний бүрэлдэхүүний гурав дахь   үндсэн хэсэг нь амин орон юм. Монголын уламжлалт гүн ухаан анагаах ухааны онол нь дүрс-билэг-амин орон гэдэг хүмүүний бүрэлдэхүүний гурван бодилог чанараасаа, сахиус сүлд, хийморь гэсэн гурван хийсвэр бодит ойлголт гаргаж онош. эмчилгээ, урьдчилан сэргийлэлтээр ашигладаг. Эцэст нь орчлон ертөнцийн харилцан барилдлага урьдах төрөл, өөрөөс хамаардаг, төөрөг тавилан, хувь тавилан, хувь заяа, заяа буян гэсэн хийсвэр бодит ойлголтыг нээж хүмүүний бүрэлдэхүүний салшгүй хэсэг болгожээ. Хүнийг билэг – арга хийсвэр оюунлаг талаас нь үзвэл: Хүний ухаан нь төрмөл юм, оюун нь олдмол зүйл, оюун ухаан нийлмэл юм. Хүний төрмөл ухааныг хүмүүн төрөлхтөн хуримтлуулсан оюуны сангаар гүнзгийрүүлэн хөгжүүлдэг. Оюуны санг ухааны нээлтээр баяжуулан арвижуулдаг. Энэ гурвуул тархины бүтээл учраас бодилогч юм, хийсвэр ч юм. Үйл нь бодож, сэтгэнэ, шүүж тунгаана, дүгнэж цэгнэнэ, нээж бүтээнэ. Оюун ухаан эрүүл аж төрөхөд их чухал үүрэгтэй ч сэтгэлийн жолоогоо хумьж эс чадаад өвчин эмгэгт хөтлөгддөг. Оюун ухаан үүнийгээ мэдээд мэргэн шийдэл зөндөө гаргадаг ч, бахь байдгаараа үргэлжлэх нь бий. Сэтгэл,дотоод ухамсар, зүрхний харьяалалтай учир дүрсэд төөрч яваа бид онон барихад бэрх юм. Гэвч сэтгэл нь маш бодилог чанартай. Түүнийг бясалгалаар дээд гэгээрэлд хүрч гэмээн учир начир нь илэрхий болдог гэнэм. Сэтгэлийн үйл нь: хайрлана, энэрнэ, нигүүслэнэ, гомдоно, үзэн ядна, баярлана, айж эмээнэ, зориг зүрх гаргана. Ухаан нь хүйтэвтэр боловч хүнлэг чанарыг давуу илэрхийлдэг. Сэтгэл нь амьтанлаг шинжээр илүүтэй юм. Гэвч сэтгэлийн гүн далд 4А бурханлаг чанар оршино. Хүн бүр сэтгэлтэй учир хүн бүрийн дотоод далд бурхан чанар буй. Хүн бүр бурхан болой. Гэтэл хүн өөрийн сэтгэлийн наад амьтанлаг илэрлийн хүсэл шуналд хөтлөгдөн ухааны луужинг эс хайхран, өнгө мөнгө, хоол унданд шунан ээнэгшдэг. Сэтгэл нь ухаанаас хавьгүй илүү бүтээлч юм. Харамсалтай нь түүнийгээ мэддэггүй. Хүний сэтгэлийн хөдлөл өөр өөрийн өнгө гэрэлтэй тэр нь орон зайд цацагдан тохирох долгионд нэгдэн хуримталсаар «сэтгэл мандлыг үүсгэнэ, Өш хонзон, хараал зүхэл, хэрүүл маргаан, гоморхлын «заналхийлэгч » орон байхаас гадна хайр халамж, итгэл бишрэлийн «ивээн тэтгэгч» орон бас бий. Энэ хоёр орон нь хүмүүний эрүүл саруул оршиход идэвхтэй нөлөө үзүүлдэг. Үүнийг нь монголын уламжлалт анагаах ухааны их мэргэд мэдээд өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл байх өвчнийг илааршуулан засахын аль алинд нь чадамгай ашиглаж байжээ.

    Оюун-ухаан уураг тархины бүтээл юм бол сэтгэл юуны бүтээл вэ? Одоохондоо тодорхой хариулт гараагүй байна. Монголын уламжлалт гүн ухааны онолоор бол сэтгэлийн цаад далд үндэс нь «Сүнс» юм.  Хүн төрөлхтөн сүнснийхээ эрэлд өнөөдөр л гарч байгаа юм биш. Өнө эртнээс бясалгалаар дээд гэгээрэлд хүрч сүнсээ танин барьсан мэргэд цөөн биш. Тэд дүрсийг л хүлээн авахаас өөр боломжоо нээж олоогүй бидэнд ойлгогдохоор доошлуулан тодорхойлох боломжгүйг ч бас мэджээ. Өнөө үеийн эрдэмтэн мэргэд сүнс бий гэж бараг бүгд зөвшөөрөх боллоо. Тэдний хэн ч баталж чадаагүй, баталж чадах ч үгүй. Зарим нь сүнсний тухай тун ч гэнэн тодорхойлж, тэрнийг нь үнэмшин дэвэрсэн үг өгүүлбэр ном хэвлэлд байдаг. Сүнс тавин грамм жинтэй ч гэх шиг. Сүнсний зураг гээд дэлгэсэн арьс шиг юм хэвлэсэн харагддаг. Энэний аль нь ч бясалгагчдын хүрсэн тэр сүнстэй зүйрлэхийн аргагүй болхи бүдүүн юм. Биесээс молекул нарийн, молекулаас ухаан нарийн, ухаанаас сэтгэл хавьгүй нарийн. Сэтгэлээс сүнс илүү нарийн илүү нийлмэл илүү бодилог төдийгүй мөнх юм. Дүрст ертөнцөд мөнх юм үгүй гэвэл сүнс дүрсгүй юм. Хэт нарийн дүрстэй гэж үзвэл тэр нь тайаан электороноос ч баримжаалахын аргагүй урт настай юм. Электрон гаднын сэдэлгүй тайван байдалдаа 10 жил настай биздээ. Сүнс хүний эрүүл мэндийн анхдагч бодит байдал юм. Сүнс гэдэг шилждэг хэт эгэл, хэт нягт « цэнэгт орон »мөн. Хүмүүний амьдралын учир утга сүнсийг ойлгоогүй цагтаа амьтнаас ялгаагүй. Ухааны гэрлээр сэтгэлийн жолоогоо хумин зориг тэвчээрийн хүчээр биеэ эзэмдэн цэвэршүүлж бодол бодлоор ухаан сэтгэлээ ариусган дотоод мэлмийгээ нээж бурхан чанараа олж мэдэх боломж цорын ганц хүнд оногджээ. Эрүүл саруул аж төрөхийн дээд тэмүүлэл-дээд энэ болой. Энд хүргээд зогсох бус эндээс хэрхэн дээшлэхээ тэд өөрсдөө мэднэ.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • ХҮН БОЛ НЭЭЛТТЭЙ ТОГТОЛЦОО

    Нэгэнт нээлттэй тогтолцоо л юм бол оролт гаралттай байдаг. Оролтыг нь алсын: холын, ойрын, дэргэдийн гар биеийн гэж тав ангилан үзэж болно. Хураангуйлбал  арга – билэг хоёр янз юм.

    Оролт бүхэн амралттай. Тэр нь хүний биед эерэг сөрөг үзүүлжээ. Үүнийг танин мэдэж хүнийг эрүүл саруул амьдруулан байгалиас заяасан 300 жилийг гүйцэд наслуулахын төлөөх тэмцэл бол анагаах ухааны зорилго юм. Алсын оролт нь оддын гравитац татал, түлхэл, чичиргээн долигос цэнэгийн далд чанар болно. Одод хүний сэтгэл санаа бие махбодь амин оронд хэдийд хэрхэн ямар амин оронд хэдийд хэрхэн ямар нөлөө үзүүлэх талаар зурхайн ухаанд судалж, өвчин эмгэг, аюул ослоос урьдчиллан сэргийлэх засах, эмчлэхэд үр дүнтэй ашиглаж байлаа. Бидний  үеийн  эмч нар энэ эрхэм  нандин өв уламжлалаа гээжээ.

    Холын оролт нь Нарны элч, гэрэл соронзон, урсгал шахуурга, таталт, түлхэлт туяаны нөлөө зэрэг олон янз байна. Нарны гэрлийн хүний биед үзүүлэх Нөлөөний талаар судалж витамин Д-ийн урьдал үүсэх арьсны будагч бодис ихэсдэг зэргийг олж тогтоосон байна. Гэлээ ч энэ нь тарнийн бие махбодид үзүүлдэг асар олон маш нарийн нөлөөллүүдийн дэргэд чамламаар маш өчүүхэн юм.

    Насны дотоод хэм 8.9.11 жил байдаг гэж эрдэмтэд зөрөөтэй үзэл баримтлал гаргажээ. Монголын уламжлалт зурхай хүний эрүүл 8.9 жилийн давтамжтай эзэмшихийг суудал өнцөгдөх, мэнгэ голлох арга ухаанд хувилуулж тооцдог.

    Нарны оролт гаралтын тэнцвэр алдагдан хямарч олон янзын эмгэг өвчин үүсэх суурь дэвсгэр болдогт эргэлзээ алга. Ойрын оролт нь сарны нөлөө юм. Сар манам дэлхийг татаж түлхэж тасралтгүй харилцан нөлөөлөлцөж байдаг. Сарны татах хүчний үйлчлэлээр далайн ус 17м өндөр дээш сорогдон овойдог. Ийм өндөр түвшинд хүрэх агшинд дэлхийн татах хүч сарны сорох хүчнээс давж өндөр өргөгдсөн их ус сан руугаа пал хийтэл унаж далайн түлхэлт болдог. Энэний дараа дэлхийн татах хүчнээс сарны сорох хүчин давж ус алгуур дээш сорогдон далайн хөвөө хумигдаж эхэлнэ. Сарнаас дэлхийд үзүүлэх  нөлөө  нь  замбараагүй тохиолдол биш.  Онцгой гүн хэм хэмжээтэй дахилтгүй давтамжаар явагддаг.

    Сар дэлхийг эргэх 0 – 360′ өнцөг бүрийн таталт, түлхэлт, саранд цохиж хөрсөн нарны хүйтэн фотоны тоо чанарч өөр өөр юм. Сарны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг долоо хоногийн зурлага, сүлд амин жас гаригуудаар тооцоолдог байна.

    Орчин үед хронотарапия гэсэн нэр томъёо гарч байгаа нь хоногийн аль ямар нэг цагт цул сав эрхтэний үйл әжиллагааны идэвхжилийг эмчилгээнд харгалзан үзэх гэсэн санаа шүү дээ. Энэ талаар монгол зурхай нэн тодорхой мэдлэг үзэл баримтлалтай. Түүнийгээ эмчилгээ урьдчилан сэргийлэлтэд ашигласаар иржээ. Эцэст нь гар биеийн оролт нь идээ, ундаа, явдал мөр, бодол санаа, хүсэл мөрөөдөл, орон байр, хувцас хунар бүгд багтана. Бүх оролтын нэвтрэх үүд нь: Дүрсэд таван мэдрэхүй. Билэгийн үүд  нь амин орон, сэтгэл сүнсний зөн совин далд мэдрэмжийн сэжүүр болой.

    Дүрсийн гаралт нь гурван хир хийн гадагшлалт юм. Билэгийн гаралт нь ухаан, оюун ухаан, сэтгэлийн ариусал, амин орны цэвэршил, сүнсний гэгээрэл болой.

    Биетийн оршихуйн тухай эрдэнэ цорж занын Агваанбалдангийн “Аливаа юмс үзэгдэл үүсэхийн хамт арилж, арилахын хамт үүсч бүтэхийн хамт эвдэрч, эвдрэхийн хамт бүтэж, үргэлжлэхийн хамт тасарч, тасрахын хамт үргэлжилж, салахын хамт нийлж, нийлэхийн хамт салж буй болохын хамт үгүй болж, үгүй болохын хамт буй болж байдаг” гэсэн ганхашгүй үнэнийг иш үндэс болгосон МУАУ-ны үзэл онол баримтлалыг бишрэлтэй.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

     

  • МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУУРЬ ОНОЛ АРГА- БИЛГИЙН УХААНЫ УЛ МӨР

    Аливаа шинжлэх ухаан соёл түүхийн гарал үүслийг судлан тогтоохдоо ганцхан бичигт тэмдэглэгдсэнээр нь шийддэггүй. Тухайн шинжлэх ухааны үндэс язгуур тэр ард түмний амьдрал ахуйд хэр элбэг дэлбэг байгааг харгалзан үздэг төдийгүй энэ нь гол нотолгоо болдог. Дорно дахины тэжээхүй ухаан, судлаар оношлох арга зүйн онолын үндэс нь арга – билгийн ухаан юм.

    Арга – билгийг тэжээхүй ба зурхайн ухаанд гурав, таван мах бодийн онолоор нарийвчлан хөгжүүлж хэрэглэжээ.

    Арга – билэг, таван мах бодийн онолын үүсэл язгуур, улбаа, мөр ул монгол газар шороо монгол ахуйд элбэг юм.

    Монголчуудын дээд овог аль тэртээ элэн галаваасаа ертөнцөд нэг юм гэж үгүй. Бүхий биет аварга том нар одон гаригаас авахуулаад тоононд бужигнагч хумхи, нүднээ үл торж үл өртөх биегүй хий хумхи хүртэл заавал хоёр юмнаас тогтдог. Тэр нь арга, билэг хоёр гэж үзээд төр улс, түүх шашдир, соёлоо тэр л үзэл онолдоо тулгуурлан хөгжүүлсээр өнөө бидний үеийг хүрчээ.

    Арга — билгийн ухааны тухай ном судар, аман сургааль тоочиж дуусашгүй, Орчлон ертөнцийн бүхий юмс хос “тэгш” оршино хэмээгээд:

    Газар -тэнгэр

    Халуун – хүйтэн

    Нэмэх -хасах

    Хатуу – зөөлөн

    Эр – эм

    Хурдан -удаан

    Үнэн — худал

    Үүсэх -арилах

    Төрөх – үхэх

    Гэрэл —сүүдэр

    Хуурай – нойтон

    Амь -бие гэх мэт биет болоод сэтгэхүйн үйлийг заавал хосолмол харьцангуй авч үздэг. Тэртээ хойно хүн төрөлхтөний танин мэдэхүй чадвар өргөжин гүнзгийрч шинжлэх ухаан биеллээ олж салаа салбар болон тэгэхдээ, монголчуудын дээд өвөгийн аль хэдий нь хэлээд өгчихсөн «хоёр юм » арга — билгийг чиглэл чиглэлээрээ судалж эхэлжээ.

    * Математикт

    * Нэмэх – хасах

    * Физик нэмэх – хасах үнэнийг

    *  Механикт үйлдэл – эх үйлдлийг

    * Биологт ижилсэх – ондоошихыг

    * Сэтгэл судлалд сзрэх – саатахыг

    * Диалектикт эсрэг-тэсрэгийн/уул нь барилдлагыг/  гэх мэт бүхий шинжлэх ухааны судлагдахууны цөм нь үнэхээрийн хоёр л юм байна. Харин тэр хоёр юмны дүрс, тоо, чанар дотоод ба гадаад харилцан үйлчлэлд тулгуурласан олон олон нууц барилдлагууд байгааг тухайн шинжлэх ухааны салбар салбар хөөн судалж байна. Ерөөсөө орчлон ертөнцөд хоёр юмнаас бүтээгүй нэгээхэн ч юм байхгүй. Ямар ч өргөн их, ямар ч өчүүхэн цар хүрээнд авч үзсэн, хамгийн аварга том, хамгийн өчүүхэн бөөмсийг ч авч үз, тэр нь хос оршихуйн хуулийг зөрчдөггүй. Өргөн ойлголтоор нь авч үзвэл орчин ертөнц өөрөө хоёр юм. Орон зай – оршигч хоёр юм. Энэ хоёроос өөр юмс хаанаас хэзээ ч олдохгүй.

    Орчлон ертөнцийн хос оршихуйн энэ ерөнхий хууль гүн рүүгээ загварчлан хадгалагддаг. Оршигчийг таслан авч үзвэл тэр нь сав – шим хоёр ертөнц юм. Ийм ертөнцийг ажвал дүрс хоёр гэх мэт. Тодорхой нэг биет нэг дүрс ч гэсэн ялгаагүй. Ус нь ус-төрөгч хүчилтөрөгч хоёроос бүтдэг.

    Усны молекул нь дээрх хоёрын атомоос бүрэлдэнэ.

    >    Атомууд нь ядро-электрон хоёроос

    >    Ядро нь – ядро нуклен хоёроос

    >    Нуклен – анти нуклен хоёроос тогтоно.

    Хос оршихуйн хууль нь эгэл бөөмсийн ертөнцөд ч зөрчигддөггүй болохыг физикийн шинжлэх ухаан баталчихсан. Эгэл бөөмсийн онцлог чанар бол цэнэгт байдал юм. Эгэл бөөмсийн дүрс, тоо, чанар харьцаагаа хадгалах өвөрмөц бие даан оршихуйн арга юм. Өөрөөр хэлбэл эгэл бөөмс нь нэмэх нэг /+1/ хасах нэг 1-М гэсэн үндсэн хоёр хэлбэрээр оршдог. Завсрын гурав дөрөвдөх хэлбэр нь саармаг цэнэггүй оршихуй юм. Гэвч энэ хоёр нь далд дандаа үндсэн оршихуйн нэмэх хасах хоёр чанараа хадгалж байгаад эргэлзэх юмгүй. Эгэл бөөмсийн нэмэх, хасах, саармаг, цэнэггүй гэсэн 4 янз байдлыг дурьдаад орхиё. Энэ тухай хойно дахин тодруулна.

    Хүний бие нь арга, сэтгэл, санаа оюун ухаан амь сүнс нь билэг болно. Гадаад тал нь арга – дотоод тал нь билэг. Эсвэл баруун тал нь арга зүүн нь билэг болно. Хөдөлгөөний чиглэл ч мөн л нар зөв арга, нар буруу билэг чанартай юм. Хос оршихуйн хуулийн дүрсээр илрэх хэлбэр нь тэгш хэм юм. Хүн, амьтан, ургамлын бүхий дүрс «арга – билгийн» баруун, зүүн тэгш хэмд оршино. Аргаль, угалз мэт амьтдын хоёр эвэр нь арга -билэг буюу баруун – зүүн эрэглэгтэй байдаг. Тэгш хэмийн хууль амьд эс молекулын түвшинд ч зөрчигддөггүй. Хүний биеийн уургийн молекул нь 105 зэрэг төрөл юм. Молекул бүр нь гинжин холбоотой олон амин хүчлүүдтэй. Энә гинжин хэлхээ нь баруун эрэглэгтэй. Гэтэл биед синтезлэгддэггүй амин хүчлүүд нь зүүн буюу билэг эрэглэгтэй байдаг. Нейтран – зүүн «билэг» эрэглэгтэй байхад антинейтрон баруун «арга» эрэглэгтэй. Хос оршихуйн хууль тэгш хэм, юмсын бүх л зэргэмжинд мөрдөгдөж байна. Арга – билгийн ухааны хос оршихуйн хууль нь биетийн макро, микро түвшний аль ч зэргэмжинд тэр ч бүү хэл амьд эд эсийн молекулын түвшинд эгэл бөөмсийн оршихуйд ч зөрчигддөггүйг ухаарах нь гүн ухаанд ч бусад шинжлэх ухаануудад ч ач тус болох сон.

    Монголын гүн ухааны үзэл онолын анх язгуур нь орчлон ертөнцийн аливаа юмс заавал хоёр юмнаас тогтдог. Тийм болохоор ачартаа хоёр юмч гэж бас байхгүй. Тэр хоёр юмны шүтэн барилдлагын үр дүн болсон гуравдагч юм байдаг хэмээн номночихуй. Тунгаан бодвоос маш үнэн сургаал болой. Тодруулбал:

    Орон зай – оршигч хоёр бус «орчлон ертөнц» л буй. Ус төрөгч – хүчилтөрөгч хоёр бус, «ус» буй, ядра — нуклен хоёр бус «ядро» буй. Бие амь сүнс хоёр бус «хүн» буй. Ертөнцийн үүсэх оршихуйн тухай Монголын энэ үзэл онол нь амьдрал ахуй урлаг соёлдоо өргөн дэлгэр тусгагдсан байдаг. Монголчууд аливаа нэг зүйлийг хүч нийлүүлэн татаж түлхэхдээ нэг, хоёр, гурваа гэдэг.

    Арга -билэг – нэгдээд гэсэн давхар ухаан юм. Энэ нь тэр татагч, түлхэгч хүн бүр хоорондоо хүчээ нэгтгэхээс дутуугүй хүн бүр өөр өөрийн дотоод далд дам боломжоо ч гадаад хүчтэйгээ нэгтгэх дохио болно. Ертөнцийн гурав нь монгол гүн ухааны тунгаагдсан шижир юм. Гэхдээ тэр нь үхмэл бус амьдлаг үр юм.

    Өсөхөд шүд цагаан

    Өтлөхөд үс цагаан

    Үхэхэд яс цагаан

    Шинэ ногоо шим ихтэй

    Шивээ өвс өргөс ихтэй

    Шилбэ үндэс үр ихтэй   гэх мэт   өдий төдий   гурвалыг бид хонь хурганы   билчээр,  ботго тугалын зэлэн дээр хэлэлцэн цэц булаалдаж өссөн. Энэ гурвалыг ажигла. Эхний мөр нь үүсэх, төрөх өсөж хөнжих шинж чанарыг, хоёр дахь мөр нь оршихуйг, гурав дахь мөр нь төрөл арилжин хувирахуйн шинж байдлыг илэрхийлжээ. Гэхдээ огт алга болсныг бус одоогоор бидэнд хараахан   баригдашгүй далд хэлбэрээр оршин буйг заачихуй.

    Төрөхөд бие хоёул

    Төөрөхөд сүүдэр хоёул

    Төгсөхөд сүнс хоёул

    энэ гурвал дээрх санааг улам гүнзгийрүүлэн батлаж байна. Эхний мөрийн бие хоёул нь « бие сүнс» буюу «арга – билэг» хоёр болой. Гурав дахь мөрийн сүнс хоёул нь «сүнс биежихүй чанар » хоёул буюу « билэг – арга» хоёр юм. Арга-билэг, билэг-арга гэж ээлжлүүлэн байрлуулсан нь маш гүн утга санааг илэрхийлжээ. Тухайлбал:

    Бие сүнс арга- билэг гэсэн нь бидэнд ойр дөт мэдэгдэж буй аван явагчийг эхлэн байрлуулжээ. Төрөөд оршин буй цагт аван явагч нь бие «арга» нь өөрийн замдаа амь сүнс, ухаан, оюун ухаан, сэтгэлээ агуулмой. Тиймийн тулд «төрөхөд бие хоёул болчихуй». Төгсөхөд аван явагч нь сүнс билэг болно хэмээснийг бивээр мөхөс ухаарч бишрэн залбирнам, Билэг арга буюу далд зэрэгд ертөнц бидэнтэй цуг оршин байгаад эргэлзэх хүн өнөөдөр олдохгүй биз. Эгэл бөөмс фикикчдийн гараас бөөмөн долгио, долгио бөөмсийн хэлбэрээр алдагдаж байна. Дүрс биетийн эцсийн щувуухай физикчдийн гараас эрхгуй алдууран нисэгч тэр долгио бол билэг аргын ертөнцийн хамгийн гадаад мэдээллийн хүрээ мөн. Ингэлээ гээд арга-билгийн гүн ухаан мухар далд орохгүй «арга билэг» ертөнц «билэг арга» ертөнц хоер зэрэгцэн барилдан оршиж бие биесээ нөхцөлдүүлэн нэгэн амьд биет мэт оршин байхнээ гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Хүн төрөлхтөн биетийн оршихуйн тухай судалж, тийм шинжлэх ухаанууд буй болжээ. Арга билэгжих явцыг судлах тийм өндөр хэмжээнд өнөөгийн шинжлэх ухаан хараахан хүрээгүй байна. Энэ зам мөрийг олбоос шинжлэх ухааны хоёр дахь их эрин нээгдэнэ.

    Хүн төрөлхтөнд хийх ажил дэндүү их байна. Монголын гүн ухааны онолоор бол арга билэг шүтэн барилдлага, билэг арга шүтэн барилдлага гэсэн оршихуйн хоёр хэлбэр буй. Тэр хоёр нь ч ангид тусдаа биш нэг нь нөгөөдөө шингэн агуулагдаж   ялгаж салгахын аргагүй нэгэн бүхэл зүйл болон шүтэлцэн оршмуу.

    Монголын гурвалууд нь яах аргагүй өөрийн гүн ухааны ийм үндэс язгууртай юм. Гүн ухаантан Гегель Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн юм гээд айлдчихсан. Хүн төрөлхтөнд бэлэглэсэн тэр оюун ухаан нь арга – билэг мөн. Тэгээд ч Гегель Монголын арга – билэг шүтэн барилдлагыг өөрийн шүүлт « аргыг » Тезис « билгийг » антитцис шүтэн барилдлагыг синтезас гэж хөрвүүлэн өөрийн гурвал онолоо боловсруулжээ. Энэ тухай түрүүчийн нэг өгүүлэлдээ тодорхой бичсэн билээ. Манай эриний өмнөх 6-р зуунд эртний Грек орон хас тэмдгийг Монголоос авсан тухай Ринчин багш нэг өгүүлэлдээ бичсэн нь бий. 2500 гаад жилийн өмнө бичигдсэн Хятадын уул усны судар гэдэг алдарт номонд хас тэмдэг хятад оронд хойд нүүдэлчдээс нэвтэрч “Фусий” гэж нэрлэсэн хэмээн тэмдэглэн үлдээжээ. Энэ бол таван мах бодь, арга билгийн ухаан Хятад оронд зөөвөрлөгдөн очсоныг давхар батлаж байна. Манай эриний өмнөх 5-7-р зууны үеийн буган хөшөөнд дөрвөн мөрний толгойгоор Юндэн « арга » арга хас сийлсэн байдаг. Энэ мэт хас тэмдэг, арга билгийн ухааны анх үүссэн язгуур үндэс, ном бичигт тэмдэглэгдсэн баримт сэлт олныг дурьдаж болно. Эртний тэр соёлт орнуудад зүгээр нэг чагт зураас аваагүй нь ойлгомжтой. Хас тэмдгийн гүн далд билэгдэл түүхэн учир начирыг мэдэж хүндэлж авсанд хэнч үл эргэлзэнэ. Бурхан шашны орон Төвд Монголоос хас тэмдэг залж аваачсан гэдэг. Бурхан багшийн цээжин дээр хас тэмдэг хэлбэрийн мэнгэ тодрон гарсан домог яриа ч байдаг, Эртний их соёлт улс орон яагаад хас тэмдгийг сонирхон авав. Бурхан багш дээд гэгээрэлд хүрэхийн цаг дор хас тэмдэгт мэнгэ тодорсноор домоглон үлдсэн ч дээрхийн адил гүн утга учиртай биз. Ер нь Монголчууд яагаад хас тэмдгийг хүндлэн биширч төрийн хас сүлд тамга болгон хэрэглэсэн юм бэ? Энэ бүхний цаад учрыг эрж хайлтай санагдана. Эрэлд гаръя. Төв азиас европ хүрч байсан торгоны зам манай эриний эхэн үеийг хүртэл Монголын дээд өвөг Хүннү нарын мэдэлд байжээ. Энэ зам зөвхөн торгоны бус хоёр тивийн соёлын харилцааны хаалга, цонх байжээ. Энә замаар өрнө дорно Грек, Хятад Төвд рүү тээгдсэн соёлын их өв бол хас тэмдэгэнд хураангуйлагдсан арга билэг таван мах бодийн ухаан юм. Төвдөөр дамжин Энэтхэг, Хятад Азийн улс оронд тархсан Монгол арга билгийн ухаан тэр улс орны их мэргэдийн хүчин зүтгэлээр олон салаа салбар урсгал чиглэл болон өргөжсөн байна. Тэдний дундаас бурхан Будда Наганзана мэтийн дээд гэгээрэлд хүрэгсдийн сургааль номлол бишрэн боловсрогдон тархжээ. Грекээр дамжин өрнө рүү түгсэн арга билгийн ухаан хэрхэн саринаж замхарсныг ойлгохын тулд нэгэн зүйлийг дурьдсуу. Арга билгийн онолыг тэжээхүй ухаан, зурхайд гурав, таван мах бодиор нарийсган авч хэрэглэдэг. Мөн чанартаа тав, гурван мах бодь нь арга билэг хоёр юм. Ус, шороо нь бадган, гал нь шар хийг завсрын гэж үзнэ. Гурван мах бодь нь шар бадган хоёр бөгөөд энэ нь арга билэг болно. Монголын арга билгийн гүн   ухааны гурав, таван мах бодийн онол ч Грект бүрэн бүтэн хүрснийг тэндхийн гүн ухаанчид чимээгүйхэн баталж үлдээсэн байдаг. Грекийн гүн ухааны эцэг Фалес бүх юмсын эх нь ус гэсэн бол Анекси мөн хийг Герколит галыг анхдагч болгож аваад, анхдагч язгуураас үүссэн болгон тэрэндээ эргэн задардаг гэжээ. Таван мах бодийн ус, хий, галыг тэд нэг нэгээр нь салган авсан нь орчлонгийн анхдагч нь нийлмэл юм байх учиргүй гэж үзжээ. Энгельс тодруулж байгалийн диалектиктаа тэдний хзн нь ч шороо ертөнцийн анхдагч гэж аваагүй. Яагаад гэвэл шороо нийлмэл учраас тэр гэжээ. Монголын таван мах бодийн онол Грект очоод салж сарнижээ. Демократ аливаа юмсыг оршигч үл оршигч хоёроос бүтнэ гээд энэ хоёр тэнцүү гэсэн алдарт томъёоллоо гаргасан. Демократ арга билгийг ингэж хөврүүлсэн боловч үл оршигч билгийг ойлгоогүй учир түүнээсээ татгалзаж хос оршихуйн ухааны нэгэн талыг үгүйсгэж ирээдүйн өрөөсгөл материалист сургаалийн эхийг тавьжээ. Бас нэг баримт бол Ром хотын анхны гүн ухаантнууд анхны гүн ухааны сургуулиа Милетийн гэж нэрлэсэн. Өөрсдийгөө ч тэд бас Милетийн сургуулийнхан гэдэг байсан. Газрын  дундад далайн эрэг дэх торгоны замын үзүүрийн буудал болсон худалдааны жижигхэн суурингаас Монгол арга билгийн ухааны үзэл онол язгуур нэр томъёог авч хөгжүүлсний учир ингэх нь тэдний хувьд их билэг тэмдэг байсан төдийгүй үнэнийг үлдээх зориг зүрх гэгээн сэтгэлтэй байсны нь давхар батлаж байна. Европт Грекийн гүн ухаанаар амлаагүй сэтгэгч нэгээхэн ч байхгүй. Тэдний дотроос Гегель Грекийн гүн ухааныг илүү гүнзгий судалж Грекийн гүн ухааны их ундарга нь Монгол болохыг мэдээд тийн дуу алдан айлдсан нь тэр биз.

    Манай эриний өмнөх 6-р зуун гэхэд Монголд арга билгийн ухаан хөгжиж боловсорчихсон байжээ. Гурван цэнхэрийн агуйн ханан дахь зурган дунд нэг хийсвэр сэтгэлгээний зураг байгааг сэтгүүлч С. Эрдэнэ анх олж ажиглаад хас тэмдгийн хураангуй гэсэн таамаглал гаргаж түүнээ батласан. Тэр хийсвэр зураг нь тэгш өнцөгт дотор нэмэх тэмдэг байгаа юм. Ажиглавал энэ нь хоёр юм байна. Тэгш өнцөгт хэрээс тэмдэг хоёр нэг нь нөгөөгөө дотроо агуулж байна. Агуулж агуулагдаж байгаа болохоор энэ хоёр харилцан шүтэлцээтэй байна. Тэр шүтэлцээ нь өөрөө оршихын тулд нөгөөгөө нөхцөлдүүлж байна. Тэгш өнцөгт нь агуулагч буюу орон зай болж хэрээс нь агуулагдагч буюу дүрс юм. Монголын гүн ухааны номлолоор бол арга билэг хоёр юм. Орчлон ертөнцийг хамгийн өргөн утгаар нь авч үзвэл агуулагч  “билэг” орон зай, агуулагдагч -арга дүрс хоёр\. Товчоор билэг-арга юм. Тэгш өнцөгт нь орон зайг билэг илэрхийлж чаджээ. Орон зайн хязгааргүйг өнцгийн нэг тал нь задгайгаар илэрхийлжээ. Орон зай мөнх гэдгийг тэгш өнцөгт нь дотроо агуулагдагчаа бодвол харьцангуй барилдлагагүй буйгаар томъёолсон байна. Агуулагдагч хэрээс тэмдгийг анхаарвал энэ нь дөрвөн юм байна. Дөрвөн шулуун нэг цэгт тулж барилдан хэрээс үүсгэжээ. Хий, гал, шороо, ус дөрвөн махбодийг   билэгдсэн юм биш үү? Огторгуй махбодийг орхиогүйгээр барахгүй   бүр нарийн үзүүлжээ.

    Тэгш   өнцөгт нь огторгуйн мах   бодийг төлөөлж байна. Тэгэхдээ мах   бодь тус   бүр  орон зайн нэгдлийг хэрээс тэмдгийн завсрын зайгаар харуулжээ. Энэ тэмдэг нь  Монголын гүн  ухааны огторгуй, хий, гал, ус, шороо таван мах бодь мөн байгаа биз. Тэмдгийг дотоод мэлмийгээр харж далд мэдрэмжээрээ сайтар тунгаан    бодвол гурван юм байна. Гурван тэгш өнцөгт л байна. Энэ бол таван мах бодийн хураангуй шар, бадгана, хий гурав юм. Гурван цэнхэрийн агуйн хананд байгаа тэр хийсвэр сэтгэлгээний зураг хас тэмдгийн хураагуйлал ч мөн юм. Арга-билгийн сулд тэмдэг ч бас мөн юм. Хэрэв тэгш өнцгийг нар зөв   эргүүлж хэрээсний дөрвөн  өнцөгт   байрлуулбал нар зөв   эргэсэн   арга хас үүсч байна. Тэгш өнцгийг хэрээсний дөрвөн өнцөгт нар буруу эргүүлж байрлуулбал нар буруу  эргэсэн билэг хас үүсч байна. Өнөөгийн бидний судалж буй арга-билэг ертөнцийн цаана бас билэг арга ертөнц оршиж байгааг ч энэ хоёр хас тэмдгээр томъёолон товойлгожээ. Ч.Эрдэний өгүүллэгийг уншаад энэ   бухнийг   эргэцүүлэн биширч билээ. Тэгээд бидний таамаглал зөв  бол мөн тэр үед арга-билэг хас тэмдэг Монгол орны аль нэг хэсэгт зурагдаж үлдсэндээ гэсэн хий горьдол төрж билээ. Гэтэл 1993 онд санаандгүй учирлаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт Хайрханы орой дээр том хавтгай хар хадан дээр нар буруу эргэсэн хас тэмдэг байгааг үзээд сөгдөж адис авсан юм. Тэгээд арга хас хаа нэгтээ бий гэдэгт эргэлзэхгүй итгэсэн.

    1997 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт нар зөв   эргэсэн арга хас байдаг гэж “Ил товчоо” сонин мэдээллээ. Ингээд Монгол төр засгийн   сүлд хоёр хас тэмдэг нь хэн нэгэн мэргэн   хүний зохиомж тууривал   бус Монгол тэнгэр газрын амин шүтэлцээнээс эх үүсвэртэй юм   байна шүү гэж итгэсэн. Гурван цэнхэрийн агуйн ханын хас тэмдгийн хураангуйлал, Дорноговь, Баянхонгор аймгийн нутаг дахь билэг- арга хас тэмдгүүд нэгэн үед бүтээгдсэн гэх үндэстэй. Эрдэмт мэргэдийн тогтоож байгаагаар Гурван  цэнхэрийн агуй 15-20 мянган жилийн тэртээ хүн амьдарч байсан гэжээ. Энэ ойролцоо болвоос арга-билгийн сүлд хас тэмдгийн хураангуйлал ч хоёр хас тэмдэг ч арга-билгийн ухаан ч мөн тэр үед Монгол газар шороо нь дээр амьдрагсдын шүтээн сүлд гүн ухаан байсан ч эргэлзээгүй. Арга-билгийн ухаан Монголоос гаралтай Монголын унаган гүн  ухаан гэсний  учир энэ буюу. Грек, Төвд, Энэтхэг мэтийн   өндар соёлт орнууд ч хас тэмдгийг хүндлэн  биширч залж аваачсаны  учир начирч мөн ийм юм.

    Монголын тэжээхүй ухааны онолын үндэс нь арга   билгийн ухаан юм. Тийм болохоор тэжээхүйн ухаан ч дорно, өрнийн анагаах ухааны аль нэгний   мөргөлчийн  биш, Эртнээс өөрийн дүр төрхөө олж хоёр талынхаа  анагаах ухааныг сэлгэн баяжуулсан,  тэндэхийн шинэ арга онолоор сэлбэгдэн хөгждөг бие даасан шинжлэх ухаан гэдэг ойлголттой.   Алив улс үндэсний  доройтон  доошлохын нэг шалтгаан нь өөрийн гүн ухаангүй  бусдыг сармагчин мэт дууриах юм. Бидний Монголчууд өнөөдөр өөрийн гүн ухаанаа мэдэхээ больж түүхийн тоосонд орхиод Монгол төрийн хэдэн зууны турш  мөрдсөн « Хаш» хайрцагны бодлогоо орхиж, тэжээхүй  ухааны үүсэл гарал үзэл онолгүй  болоод, харыг даган харваж, шарыг” дууриан шарвах  боллоо. Тийм ч учраас энэ бүхэн чинь бидний өвөг дээдэст байсан юм шүү.  

    Монгол газар шороо дээдсийнхээ түүхийг эргэн хар. Хэзээ аль үедээ арга билгийн ухаанаар төр   ёсоо төвхнүүлж улсаа удирдан залж байсан тэр л үедээ Монгол орныг дэлхий даган дууриаж бишрэн шүтдэг орон байжээ. Хүннү ба эзэн Чингэсийн үеийг дурьдахад л хангалттай. Монголын анагаах ухаан ч ялгаагүй дорно, өрнийн анагаах ухааны оношлох, эмчлэх, сэргийлэх сонгомол аргуудыг өөрийнжүүлэн хөгжихөөс  аргагүй. Хас дөрвөн гуятай тэрний үзүүр нар зөв  эргэвэл  эр буюу арга хас. Энэ нь засаг цэргийн сүлд. Нар буруу эргэвэл эм буюу билэг хас. Энэ нь төрийн сүлд юм. Цаад санаа нь төр, засаг хоёр нь   арга   билэг хоёр шиг ялгаж салгашгүй хоёр  ч юм. Бас нэгдмэлч юм гэчихүй. Хасын дөрвөн гуя нь дөрвөн мах  бодийн төлөөлөл  байж болох тухай дээр   өгүүлсэн. Орчлон ертөнцийн тоо тоймшгүй дүрс   биет «матери» нь мөн л гал  «плазм» хий   шингэн, хатуу дөрвөн төлөв байдлаар оршдог. Орчлон ертөнц дээр хүчтэй сул, цахилгаан соронзон,  гразитацын гэсэн дөрвөн хүч л үйлчилж байдаг. Энэ бүгд тохиолдол уу?    Эгэл ертөнцийн оршихуйн нэмэх, хасах  цэнэг,  саармаг,   цэнэггүй дөрвөн төлөв байдалтай   гэх  мэт  хас  тэмдгээр төлөөлөгдсөн байж болох орчлон ертөнцийн олон давхцалыг тоочиж болно. Энэ бүх давхцал  юу өгүүлнэм   бэ? Энэ бол   арга-билгийн   ухаан   орчлон   ертөнцийн   үүсэл   хөгжил   оршихуй   харилцан шүтэлцлэлийн тухай зөв тусган  илэрхийлснийг өөр өөрийн түвшинд батлаж байгаа юм. Үнэн ийм  байхад өөрийн уламжлалт гүн ухаанаа тэдний юм, тэрний онол сургааль юм гэж хүнийчлэгч буруу. Бас олон зууныг илээсэн учир хоцрогдсон, цаг үеэ өнгөрөөсөн гэх ч буруу. Бид тэр  цагаа үеэ өнгөрөөсөн  орчлон ертөнц дээр амьдарч мөн   цаг үеэ өнгөрөөсөн мэт олон галавыг илээсэн наран, саран, од гариг, огторгуй тэнгэрийн ивээл дор хэвээрээ байна. Учир иймд тэнгэр газар од эрхэсийн үүсэхүй, оршихуй, агуулахуйн тухай сургаалд баяжигдан хөгжихөөс хаягдаж гээгдэж болохгүй гэдэгт санал зөрөх хүн гарах   болов уу даа. Арга-билгийн ухаан ганцхан Монголын гэж нотлох гэсэн юм биш Монголоос гаралтай ч гэж мэдээгүй зүгээр л арга-билгийн ухааны үүсгэл   язуурын түүхэн   баримт   Монгол газар шороон дээр 20,30 мянган жилийн тэртээд   барлагдан үлдсэн байгааг л дурьдаж байна. Эртний дорно, өрнийн гүн ухаан ба соёлын Их гэрийн гал голомт нь Монгол байсан. Миний түшиглэсэн хэдэн баримт тэндээсээ гаргасан таамаглал дүгнэлт нь минийх ч бас   биш тэр нь Гегель, Маркс, Энгельсийн шууд ба шууд бус гаргасан баталгаа гэдгийг мэргэн   уншигч танд өчсүү. Бас нэгэн зүйл бол одоогийн хэдэн зуун шинжлэх ухааны судалж байгаа арга билгийн ертөнцийг гурав дахь мянганд амьдрах хүмүүс билэг-аргын талаас нь судлах болно. Тэдэнд арга- билгийн гүн ухаан, зөн совингийн гүн далдын мэдрэмж хийгээд дээд бясалгалын танин мэдэхүй хамгаас хэрэгтэй болно. Тиймээс тэр их өв санг бид энэ үедээ хайрлан хямгадаж, ухааны хэрээр баяжуулсаар залгуулж өгөх үүрэгтэй. Гурав дах мянганы хүмүүс зөвхөн биеийн эрүүл мэнд бус, ухааны гэгээрэл, сэтгэлийн цэвэршил, сүнсний ариусал хэрэгтэй. Монголын уламжлалт гүн ухаан онолын үүднээс өнөөдрийн бидний биеийн ба ухамсрын гэдэг явцуухан ойлголтоос илүү өргөн авч үздэг. Үүнийгээ дагаад өвчнийг оношлох, төлөгчлөх, өвчнөөс сэргийлэх арга нь өвөрмөц олон талтай байдаг.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • МӨРГӨЛИЙН ДУУЛАЛ

    Зүүдний цагаан совин

    Бурханд хүрч тайтгарнам

    Зүрхний гэгээн залбирал

    Бусдын мөрийг ариусгана

     

    Нойрондоо амгаланг үзэж

    Сэрүүндээ хязгааргүйг төсөөлөн

    Номын мөрөөс үнэнийг эрсэн

    Сэтгэлийн гүнээс бурхдад мөргөе

     

    Эмнэлгийн найман бурханд мөргөе

    Эмийн шидэт өвс ногоонд мөргөе

    Эмчийн дээд багш дор мөргөе

    Эцэслүүлж зовлонг арилгагсдад мөргөе

     

    Өвс цэцгэнд өөрөө шингэж

    Өвчинг анагаагч увидас болсон

    Өршөөлийн дээд нигүүлсэнт

    Шагштува – бурханд мөргөе

     

     

    Гаслан зовлон хяслан эмгэгийг

    Гал адил хуйхлан ариусгагч

    Гадаад амин оронг бадраагч

    Манал дор турхан мөргөе

     

    Хэрүүл хараалын бузрыг хийсгэн

    Хэний ч юуны ч эрхэнд орохын

    Хэмжээгүй аюулыг гүйцэд дарагч

    Чойжамц бурханд мөргөе

     

    Буруу үзэл бодлыг ул үүсгэж

    Бухимдуу сэтгэлийг уужруулан

    Билэг оршихуйг ариусгахын шидэт

    Чойдог жамц бурханд мөргөе

     

    Өнгөрсөн нүгэлийн хар ул мөр

    Өнөөч зовоохын шалтгааныг тонилгогч

    Өнө хойшид зөв оршихуйн гэрэлт зул

    Няман мичиг бурханд мөргөе

     

    Аянга цахилгаан аюул ослын

    Арван хар гамшгаас зайлуулагч

    Аугаа билгүүн их хүчит

    Сэрсэн Дэмид бурханд мөргөе

     

    Авч төрсөн төрөөд олсон

    Алин бэр тэр өвчнийг

    Арилган төгс илааршуулагч

    Ринчин даваа бурханд мөргөе

     

    Таван мэдрэхүйг хөгжөөн

    Таг дүлийрч сохрохоос зайлуулагч

    Тарни номын нэн хүчит

    Цанлаг яндаг бурханд мөргөе

     

    Аршааны дусал тоолон мөргөе

    Амь амьдрал оршихуй болгонд мөргөе

    Аврал үзүүлэгч бүхэнд мөргөе

    Анагаах эрдэм дор мөргөе

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй”  номоос

     

     

     

  • Байгууллагын зан үйлийн судалгаа хийж дууслаа

    Монгол улсын худалдаа, аж ахуйн нэгж байгууллагад тулгамдаад байгаа асуудлын нэг бол ажилтны тогтвор суурьшилтай ажиллах явдал билээ. Ажиглалтаас харахад байгууллагын нийт ажилчидын 48 орчим хувь нь байнгын шилжилт хөдөлгөөн гаргадаг гэсэн судалгаа байна. Үүнээс үндэслээд “Бүрэн Цутгамал” ХХК-ийн хүний нөөцийн менежер Отгонцэцэг, байгууллагын зан үйл судлаач Бат-Өлзий нар хамтран монголын зах зээл дээр байр сууриа олсон 6 компанийг түүвэр болгон авч  “АЖИЛТНЫ ТОГТВОР СУУРЬШЛЫН СУДАЛГАА”-ны ажлыг явууллаа.

    Судалгаанд:

    1. Бүрэн Цутгамал ХХК
    2. Тэндмэнт Констракшн
    3. Ивэл түшиг ХХК
    4. Жигүүр Гранд ХХК
    5. Өсөх Мөнх ХХК
    6. Бридж ХХК

    компаниудыг хамрууллаа.

    Судалгаанд хамрагдсан ажилчидын насны үзүүлэлт

    Барилгын компаний ажилчидын насны үзүүлэлтээс харахад дундаж наслалт 32, залуу ажилчидын насны дундаж 19, ахмад ажилчидын насны дундаж 54 байна. Барилгын салбарын ажилчидын насны нэгдсэн дундаж нь 35 буюу идэр залуу насны ажилчид байна.

    Судалгаанд хамрагдсан компаниудын цалингийн нэгтгэсэн үзүүлэлт (дундаж)

    Ажилчидын цалингаа ахиулахыг хүссэн хувь (дундаж)

     

    Цалингийн дундаж

    Хүсэж буй цалин

    Цалингаа өсгөхийг хүссэн хувь

    Өндөр цалин

    596000₮

    814800₮

    31%

    Дундаж цалин

    419920₮

    571997₮

    27%

    Бага цалин

    281440₮

    402097₮

    31%

    Байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежер нь ажилтны шилжилт хөдөлгөөний гол шалтгаан нь цалин гэж үздэг байна. Мэдээж хэрэг ажилчид цалингаа голоод ажлаас гараад байхаар удирдлагууд (цалин) гэж үзэх нь аргагүй юм. Судалгааны ажлыг захиалагчид дээрх цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн хүснэгтийг хараад “ийм бага хувьтай гарч байна гэж үү?” хэмээн гайхацгаасан юм.

    Дээрх хүснэгтээс харахад өндөр болон бага цалинтай хүмүүс цалингаа нэмэгдүүлэхийг их хүсэж байгаа нь харагдаж байна. Сэтгэл зүйн үүднээс авч үзвэл өндөр цалинтай ажилчидын хэрэглээ өндөр, түүнийгээ дагаад нэмэлт хэрэгцээ их байдаг бол бага цалинтай хүмүүсийн хувьд амжиргааны төвшингөө нэмэгдүүлэх нь чухал байх нь мэдээж. Харин яагаад бага цалинтай өндөр цалинтай ажилчидын цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн хувь адил байдаг билээ? гэсэн асуулт гарч ирлээ.

    Энэ асуултанд хариулт олох зорилготой тогтвор суурьшлын судалгааг хийсэн.

    Харин энэ ойлголтыг “АЖИЛТНЫ ТОГТВОР СУУРЬШЛЫН СУДАЛГАА”-ны ажлаар нарийвчлан авч үзвэл:

    Ажлаас гарах болон үлдэх шалтгааны харьцуулалт

    Ажилчид ажлаас гарах шалтгаан нь “цалин” гэсэн 91 сонголт гарч ирсэн бол ажилдаа үлдэх шалтгаан нь 96 сонголт авсан байна. Үүнээс харахад ажилчид цалингаа нэмэгдүүлж, халуун дулаан уур амьсгал бүрэлдсэн хамт олонтойгоо ажиллахыг хүсэж байна гэсэн үг. Харин ажлын орчин нөхцөл нь ажилчидын шилжилт хөдөлгөөнд тэр бүр нөлөө үзүүлээд байдаггүй байна.

    Нөлөөлөх хүчин зүйлийн графикыг харвал цалин илт давуу нөлөө үзүүлж, тушаал дэвших боломж нь хоёрдугаарт орж байна.

    Ажилтны тогтвор суурьшлыг дан ганц судалгаагаар дүгнэж болохгүй тул шүүн харьцуулах замаар нэмэлт 2 судалгаа авлаа.

    Дээрх графикт мөн цалин тэргүүлж, шагнал урамшуулал хоёр дугаар хэрэгцээ нь болж байна.

    Ажилтны халамж үйлчилгээ хүссэн графикыг харвал мөн цалинтай холбоотой зээл тусламж, хоёрдугаарт даатгал орж байна.

    Үнэхээр ажилтны шилжилт хөдөлгөөний гол шалтгаан нь “цалин” мөн гэж үү?

    Дээрх судалгаануудыг нэгтгээд ажилтны шилжилт хөдөлгөөний шалтгаан, тогтвортой ажилуулах боломжийг хайвал:

    Доорх судалгаанд гол гэсэн 5 үзүүлэлтийг нэгтгэн гаргалаа.

    Дугаарлавал

    Ажлаас гарах шалтгаан

    Ажилтны хүсэлт хэрэгцээ

    Халамж үйлчилгээ

    Нэгт

    Цалин

    Цалин нэмэх

    Цалин зээл

    Хоёрт

    Тушаал дэвших боломж

    Шагнал урамшуулал

    Даатгал

    Гуравт

    Сурч хөгжих боломж

    Эд материал

    Ажлын чанартай хэрэгсэл

    Дөрөвт

    Шагнал урамшуулал

    Албан тушаал

    Хөнгөлөлт

    Тавд

    Ажлын цаг

    Урмын үг

    Хүнд нөхцөлийн хангамж

    Эхний мөрөнд бүгдэнд нь цалинтай холбоотой асуудал орсон байна. Энэ нь ажилтны шилжилт хөдөлгөөний шалтгаан нь цалин гэсэн дүгнэлтэнд хүргээд цалин судалгаа, хүссэн цалингийн графикыг харвал цалингаа өсгөхийг хүссэн дундаж хэмжээ нь 27% байна. Энэ нь ойролцоогоор өөрийн цалингийн 4\1-ийг хүссэн байна. Өндөр цалин болон бага цалингийн хүссэн хэмжээг харвал 31% байгаа нь хол зөрүүгүй байгааг илтгэнэ.

    Ажилчидын цалингаа ахиулахыг хүссэн хувь

     

    Цалингийн дундаж

    Хүсэж буй цалин

    Цалингаа өсгөхийг хүссэн хувь

    Өндөр цалин

    596000₮

    814800₮

    31%

    Дундаж цалин

    419920₮

    571997₮

    27%

    Бага цалин

    281440₮

    402097₮

    31%

    Хоёрдугаар мөрөнд өөрийн ажлыг үнэлүүлэхийг хүссэн хариултыг голлон өгсөн нь ажилчид өөрийн хийсэн хөдөлмөрийг үнэн зөв хүсэж байгаа нь харагдаж байна.

    Гуравдугаар мөрөнд ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай эд материалыг хүсэж байгаа нь ажилчидад ажлын чанартай багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл шаардлагатай байгааг харуулж байна.

    Дөрөвдүгээр мөрөнд өөрийн ажлыг үнэлүүлэхийг хүссэн хариултыг давтан өгсөн нь ажилчид өөрийн хийсэн хөдөлмөрийг үнэн зөв үнэлэх нь бага байгаа нь ажилчидын шилжилт хөдөлгөөний гол шалтгаан болж байна.

    Тавдугаар мөрөнд 3 өөр хариулт болох ажлын тогтсон цаг, сэтгэлийн дэм, халамж үйлчилгээг хүсэж байгаа нь харагдаж байна.

    Дээрх дүгнэтээс ажиглахад их сонголт нь ажлаа үнэн зөв үнэлүүлэхийг хүсэж байгаа гэсэн дүгнэлт гарлаа.

    Гарсан үр дүнг дугаарлавал:

    1. Ажлаа үнэн зөв үнэлүүлэх
    2. Цалингаа нэмэгдүүлэх
    3. Ажлын багаж хэрэгсэл
    4. Сэтгэлийн дэм, халамж үйлчилгээ

    Харин эдгээрийг хүсэж байгаа ажилчидын мэргэжлийн байдал, сэтгэл ханамж, ур чадварын судалгааг харвал:

    Ажилчидын мэргэжил, сэтгэл ханамж, ур чадварын нэгтгэсэн график


     Судалгаанд хамрагдсан ажилчидын 75% нь мэргэжилтэй байгаа нь өндөр үзүүлэлт юм. Мэргэжилтэй хүн өөрийн ажлаа үнэн зөв үнэлүүлэх нь зүйн хэрэг. Харин тэдний ур чадварын судалгааг харвал 24,4 хувьтай байгаа нь их доогуур үзүүлэлт болж байна. өөрөөр хэлбэр 4 хүний 3 нь мэргэжилтэй байхад мөн адил 4 хүний 3 нь ур чадвар сул байна. Энэ үзүүлэлтэнд мэргэжилгүй туслах ажилчид багтсан байгаа.

    Ур чадвартай туслах ажилтан байхад ур чадвар сул удирдах ажилтан нэлээн бий. Энэ нь ажилчидын ажлаа үнэн зөв үнэлүүлэх гэсэн хүсэл тэмүүлэл, цаашлаад ажлаасаа таашаал, сэтгэлийн дэм авахыг хүсэж байгаагийн илрэл болж байна.

    Эцсийн дүгнэлт

    Ажилчид ажлаа голохгүй хичээн ажилладаг. Мэдээж хэрэг тэр дунд ажлыг хойш татсан ажилчид цөөнгүй байгаа. Чадварлаг хичээнгүй ажилтан нь чадвар сул, хойш суусан ажилтантай адил ажлаа үнэлүүлэхийг хүсэх. Өнөөгийн капитализмийн нийгэмд хэн хөдөлнө тэр илүү ихийг авдаг зарчимтай байх ёстой. Энэ тогтолцоог гаргах хүчин зүйл бол “АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛИЙН СТАНДАРТ” юм. Энэ тогтолцоо нь ажилтныг хэн нэгэн үнэлэх бус, харин ажилтан өөрөө өөрийгөө үнэлэх хэлбэр бөгөөд байгууллагыг чадварлаг ажилтнаар сэлбэдэг давуу талтай.

    Энэ тогтолцоо хэрэгцээтэй байгаа шалгаануудыг дурьдвал:

    1. Ажилчидын 75% нь мэргэжилтэй байтал ур чадвартай нь 25% нь байдаг.
    2. Нэг ажилтан аваад чадваржуулж, чадваржуулж арай чүү 2 жил ажилуулж байтал өнөөх чадварлаг ажилтан нь “Би илүү их мөнгө олно” гээд ажлаас гараад явчихдаг.
    3. Ажил хаяж гараад явсан ажилтантай хариуцлага тооцох хууль эрх зүйн бодлого сул.
    4. Ажилаад байдаг, ажилаад байдаг амьдрал дээшилдэггүй, ажлаа хийгээгүй хойш суусан, танил талтай нь илүү цалин аваад, албан тушаал дэвшээд, шагнал урамшуулал аваад байдаг. Энэ нь ажлаас авах сэтгэл ханамжийг бууруулдаг. Ийм сэтгэл ханамжгүй ажилчдыг чадваржуулаад ажлын бүтээмж дээшилдэггүй.
    5. Ажиллах хүчний дийлэнх нь “Ажил амьдралаа зохицуулах”, “Сурч хөгжих сэдэл сонирхолгүй”, “Тууштай ажиллах төлөвлөгөөгүй” зэрэг үзэл хандлагатай байдаг.

    Энэ тогтолцоо нь:

    1. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
    2. Ажлын стандарт
    3. Ажлын үр дүнгийн үнэлгээ

    гэсэн 3 тогтолцооны нэгтгэлийн дүнд бүрэлдэн тогтдог.

  • Suicide

    Өнөөдөр Suicide буюу амиа хорлолттой холбоотой мэдээ уншлаа. www.usatoday.com сайт дээр нийтлэгдсэн бичлэг. Би уг нь иймэрхүү сэдэв уншиж, бичиж, анхаарал хандуулахыг хүсдэггүй ээ. Гэхдээ яагаад ч юм хүний алтан амьтай, тэр тусмаа ирээдүй болсон өсвөр насныхны тухай байсан болохоор уншчихлаа. Тэгээд уншиж байх зуур өөрийн эрхгүй хэдэн бодол толгойд эргэлдээд, бичихгүй бол санаа амардаггүй ээ. 14 настай хүү сургууль дээрээ дээрэлхүүлж, гадуурхагдсанаас \бэлгийн сонирхолоосоо болж\ болоод амиа хорлосон байгаа юм. Гомо буюу бидний нэрлэдгээр ижил хүйстэн хүү. 

     Лос Анжелес, Сан Франциско \ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг\ хотуудад бол гомо, лесби хүмүүсийг хүлээн зөвшөөрчихсөн байдаг болоод ч тэр үү, иргэд нь энэ төрлийн хүмүүсийг ойлгож хүлээж авдаг. Харин АНУ- н зүүн эргийн хотууд хуучинсаг үзэлтэй хотууд байдаг юм шиг санагддаг юм. Сүүлийн 2 жилд энэ төрлийн гэмт хэрэг өсвөр насны хүүхдүүдийн дунд нэмэгдээд байгаа нь энэ улсын томоохон асуудлуудын нэг болж байх шиг байна. 

     Их хүн их зовлонтой гэгчээр, улс орон хөгжихийн хэрээр асуудал нь ч улам нэмэгддэг жамтай. Сүүлийн үед Монголд ч бас иймэрхүү хүмүүс ихээр үзэгдэх болсон. Бид ч бас энэ талаар мэдлэгээ нэмж байхгүй бол энэ төрлийн гэмт хэрэг гарахгүй гэх үндэслэлгүй л болоод байна. Энэ замыг хүн өөрөө сонгодоггүй хойно эдэнд ямар буруу байгаа аж. 

    Энэ улсад ахлах сургуулийн хүүхдүүдийн дунд нэгнийгээ дээрэлхэх, арьс өнгө, шашин шүтлэг, бэлгийн сонирхолоор нь гадуурхах үзэгдэл их байдаг болтой. Ер нь тэгээд эрх чөлөөг дээдэлсэн орон гээд зарим нэг асуудал дээр арай л хэт эрх чөлөөтэй болчихсон юм байгаан. 

     

    Таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана. 

    Хүн бүр амьд явах эрхтэй.

     

  • “Цөлжилт урлагт” үзэсгэлэн

    “Цөлжилт урлагт” үзэсгэлэн
    Хүн төрөлхтөн байгаль эхийн бүтээл гэдгээ мэдэх хэдий ч өдөр бүр, цаг тутам түүнтэй зүй бусаар харьцан буйгаа анзаарахаа больсон өнөө үед гашуун үнэнийг орчин үеийн урлагийн шинэ төрлүүдээр дамжуулан олны хүртээл болгон харуулах нь тэдний сэтгэлгээнд өөр өнцгөөс нөлөөлөх үр дүнтэй оролдлого хийж буй нэгэн өвөрмөц шийдэлтэй экологийн үзэсгэлэн ЗанадуАрт галерейд 6-р сарын 20-ны 17 цагаас нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнгийн бас нэг онцлог нь дэлхийн нийтийн цөлжилтийн эсрэг өдөр болох 6-р сарын 17-той зэрэгцэн гарч буй явдал юм. Энэхүү төсөл хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж буй “Шинэ үе Урлаг” нийгэмлэг нь 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулж буй бөгөөд цаашид ч эх дэлхийнхээ төлөө уг төсөл хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
    Цөлжилтийн тухай сонирхолтой хэлбэрээр харуулсан дахин давтагдашгүй өвөрмөц уран бүтээлүүдийг дэлгэн харуулж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад олон нийтийг уриалахын зэрэгцээ татан оролцуулах боломжтой уг үзэсгэлэнд контемпорари урлагийн Видео Арт, Уран зураг, Өрөг /Инстолляци/, Фото арт, Перфоманс арт зэрэг орчин үеийн урлагийн голлох төрлүүдийг багтаасан хамтарсан төсөл хөтөлбөр, уран бүтээлчдийн workshop, хэлэлцүүлэг багтан цаашид ч уламжлал болгон зохион байгуулах юм. Энд Л.Энхбат, Н.Амарсайхан, В.Ундраа, Д.Батзориг, Ц.Ариунтөгс, Т.Энхболд, С.Зэсээ гэсэн долоон уран бүтээлч бүтээлээ дэлгэх бөгөөд Эх дэлхийнхээ төлөө бидэнтэй ивээн тэтгэгч байгууллагаар ЗанадуАрт галерей, Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл, Үндэсний олон нийтийн радио телевиз, NTV телевиз, E Боловсрол телевиз, АИСТ Монголия телевиз, SCH телевиз, Хийморь телевиз, Зиндаа сонин, Өнөөдөр сонин, UB POST сонин мөн “Хөх нар” төв, CHE Design нар хамтран ажиллаж байна.
    Цөлжилтийн талаар ганцхан жишээ дурьдахад манай орны хувьд 365 сум, суурин газрын 145 нь элсэнд дарагдсан цөлжилт эрчимжиж буй нутаг бөгөөд нийт газар нутгийн 90 % нь цөлжилтөд өртөх магадлал ихтэй, хуурай бүсэд оршдог, улс орны 45 % нь цөлөрхөг газар байдгаас 65,1 % нь эрсдэл ихтэйд тооцогддог, газрын ус доор байрлалтай, бага, жигд бус хур тунадас ордог, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, шороон зам хэт их гарсан зэрэг байгалийн болон хүний хүчин зүйлийн оролцоотой үүсч буй цөлжилтийн талаарх тоон мэдээлэл нь уг асуудлыг шийдвэрлэх шатанд нэгэнт хүргэжээ.