Category: media-content

  • ЗҮРХ

    Зүрх гал махбодьтой урд зүгийг эзэлсэн аргын чанартай эрхтэн. Цусыг бүх биеэр түгээн тарааж буцаан хураах цэнэг. Амин цэнэг үүсгэж зүрхний бүх булчинг сэргээн сэдээх цэнэгийг биеийн бүх хэсэгт дамжуулан тархааж эсийн цэнэгт орныг тэгшитгэх зэрэг аргын талын маш олон үйл ажиллагаатай. Зүрхний билгийн талын үйл бидэнд нууц далд дам боловч тэрнийг гэгээрэгсэд бясалгагчид таньж мэдээд судар номдоо бичсэн нь цөөн биш ээ. Зүрх бол гэрлийн орон. Сэтгэлийг төрүүлэгч сүнсний орон гэжээ.

    Хүн бурхан завилгаагаар суувал адил талт гурвалжны   дүрс үүснэ. Зулай хоёр өвдөг гурвалжны орой болж зүрх гурвалжны төвд оршино. Адил талт гурвалжны харгалзсан цэг бүхэн төвөөсөө ижил зайд оршдог. Физикчдийн баталсан энэ дэлж завилж суусан хүний харгалзсан эс бүхэн зүрхнээсээ ижил зайд оршдогийг хэлж өглөө.

    Энэ зүрх нь анатомын зүрх үү? Эсвэл зүрхэн хүрдний төв үү? Магадгүй хоёр дахь нь байх магадлалтай. Ахиулж тунгаавал хүний амин орон нь зүг зүгээрээ ижил хэмжээтэй алслагдана. Амин орон гэгч биеэс ялгарах өнгө гэрэл амин цахилгаан дуу авиан хэлбэлзэл хөнгөн бөөмс, бодох сэтгэлийн орон, хэт эгэл долигос чийг дулаан зэрэг бүтэц бүрэлдүүлбэртэй. Амин орон нь гадаад орчны цэнэгт орон зайтай харилцан нэвтрэлцэж эргэж бие эд эсдээ идэвхтэй нөлөө үзүүлдэг.

    Хэдхэн жилийн өмнө зүрхний эсийг хүчтэй электрон микроскопоор хараад маш өчүүхэн гэрэлт орон зай байгааг илрүүлсэн. Тэр гэрэлтэгч хэсэг алмазнаас ч хатууг ч тогтоолоо. Түүнийгээ “Некесүс” гэж нэрлэжээ. Бясалгагчдын гэгээрэхүйн түвшинд таньж мэдсэн үнэнийг өнөөдөр хэдэн зуу мянга дахин томруулагч дуран авайгаар олж харлаа. Гэхдээ тэдгээрийн мөн чанарыг биед гүйцэтгэх үүрэг үйлийг ч олж тогтоогоогүй. Бусад эс эд зүрхний үйл ажиллагаанд хүний эрүүл саруул оршихуйд, бие-амь-сүнсний хооронд хэрхэн холбогддог зэрэг бүх юм нууц хэвээрээ байна.

    Ингэхээр бидний мэдрэхүй танин мэдэхүйн чадвар бясалгагчдаас олон зуун мянга магадгүй хэдэн арван сая доогуур байна гэдгээ л хүлээн зөвшөөрцгөөе. Ингэлээ гээд бидэнд муу болохгүй. Харин ч дотоод ухамсрын хязгааргүй их нөөцөө уудлан илэрүүлье гэх сэтгэл төрөх учиртай.

    … Энэ бол дээд гэгээрэлд хүрэхийн сэдэл мөн. Зүрх гэрлийн орон мөн байж зүрх сэтгэлийг үүсгэгч гэдэгт баталгаажуулах үлдлээ. Тэрний дараа зүрх сүнсний оршихуй орон гэдгийг тогтооно. Энэ бүхэн зүрхний билэг галын үйл болой.

    Зүрх-уушиг

    Зүрх арга давамгайлсан галын оршихуй болохоор уушигны билэг чанарыг түрэмгийлэн эвдэх үйлдэлтэй. Тийм харилцаатай байдгаас зүрх уушгийг дайсагнах нөлөөтэй. Уушиг билэг чанартай. Энэ нь зүрхний арга чанарыг хариаж хороож хөргөхөөсөө илүү зүрхийг элч хийгээр тэтгэн эрчимжүүлдэг. Уушиг өөрийн үйлээрээ зүрхний цусаа хөөн шахах сөрөн хураах аль алиныг нь тэтгэн дэмждэг. Ийм болохоор уушиг нь зүрхэнд нөхрийн харьцаатай.

     

     

    Зүрх – дэлүү

    Дэлүү цусыг хянаж өтөлсөн үхсэн эсийг шүүн авч цэвэршүүлнэ. Дэлүүний элч хийн гүйдэл хичнээн тэгш бол цусыг арисган тунгалагшуулах нь төчнөөн сайн байдаг. Үхмэл эс хөөж хөгжиж томорсон хөгшин эсээсээ ангижирсан цусны урсах чанар сайжирч зүрхний үйл ажиллагаа. Дэлүү нь өөрийн үйлээр зүрхэнд хүү мэт ачлал тус хүргэдэг.

    Зүрх -бөөр

    Бөөр усан махбодьтой хойт зүгийг эзэлсэн билэг чанартай эрхтэн юм. Энэ нь гал махбодьтой зүрхний арга талын үйлийг хязгаарлах нөлөөтэй. Бас бөөр нь цусны шингэнийг шүүн авч өтгөрүүлэн урсамхай шинжийг хариадаг зэргээсээ болоод зүрхэнд дайсагнах шинж чанарын үйлтэй юм. Харин зүрх нь бөөрний хүйтэн чанарыг бүлээсгэн хэт хүйтэнд унахаас хамгаалах нөхөр ёсны үйлтэй юм.

    Зүрх – элэг

    Эх нь үрээ хайрлаж хамгаалахын адил элэг нь зүрхийг өмгөөлөгч бат цайз юм. Үр хөврөлийн эхэн үед элэг цус төлжүүлэх эрхтэний үүрэгтэй байснаа цус цэвэршүүлэх үүрэгтэй болдог.

    Доод  хөндийн  хураах  судсаар  ирсэн  зүрхийг гэмтээх  бүх хорт бодисыг шүүн авна. Элэгний энэ үйл нь зүрхэнд эхийн харилцааг үүсгэнэ. Элэг өөрөө аргын чанартай эрхтэн болохоор зүрхний арга үйлийг дэмждэг.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • ШҮТЭЛЦЛИЙН ХУРААНГУЙ-ЦУЛ САВ ЭРХТЭНИЙ ХАРИЛЦАА

    Цул сав эрхтэний харицаа нь мөн л таван махбодийн хуулинд захирагддаг. Ийм болохоор гурван махбодийн хураангуйлалд орсоноор арга – билэг ерөнхий харьцаатай байдаг. Ус, төмөр мах бодь хүйтэн, сэрүүн тогтонг чанартай. Гал, мод хоёр нь – халуун дулаан хөдлөнгө чанартай. Шороо махбодь нь дөрвөн махбодийн хоёр хоёроор хосолсон шинжүүдийг адилхан агуулдаг болохоор саармаг завсрын шинж чанартай юм.

     

    Гал – Мод                                                       Төмөр – Ус

     

    Арга                            Шороо                         Билэг

     

    Энийг гурван мах бодийн чанартай харьцуулбал: Шар – хий – бадгана гэсэн харьцаа ажиглагдана.

    Гал мод нь шарын чанартай Төмөр ус нь бадганы чанартайг илэрхийлж, Шороо нь хийн чанартайг агуулжээ. Зүрх, элэг гал модон махбодтой халуун эрчимтэй учир халуун шарын өвчинд өртөмхий. Уушиг бөөр нь төмөр усан махбодтой. Тогтуун сэрүүн хүйтэн болохоор хураангуй бадгана хүйтний өвчинд нэрвэгдэмхий.

    Шороон махбодтой дэлүү халуун хүйтний чанарыг тэгш агуулдагаас шар бадганы эмгэгт адил өртөмхий, дундын чанартай төдийгүй аль давамгайлагч талыг нь дэвэргэх үйлтэй учир хийн чанарыг агуулж байгаа юм. Жилийн дөрвөн улиралд цул эрхтэний дэлгэрлийг ч, хорих хэвдээ үргэлжлэх, үл доройтох байдлыг ч зохицуулагч нь дэлүү юм. Дэлүүг их найрал хөгжмийн удирдаачтай зүйрлэж болно.

    Дэлүүний зохицуулах үйл нь аргажүүланг-билэгжүүлэнг хосломол шинжтэй. Улирлаа эзлэн дэлгэрч байгаа эрхтэний үйлийг адаг сарын сүүлийн ес хоногт нь алгуурхан хариаж дараа улирлын эзлэн дэлгэрэх эрхтэний үйлийн нэмэгдэхийн хэмээр өөрөө ч намжин тэгширдэг. Дэлүү нь аргажуулах билэгжүүлэх хоёр үйлийг зэрэг шахам гүйцэтгэдэг. Хариах чанар нь шороон завсарт, сэргээх чанар нь мод, гал, төмөр ус зэрэгт явагддаг.

    Цул эрхтэний харилцаанд шороо, шороон махбодьтой дэлүү завсрын үүрэг гүйцэтгэдгээс хийн чанарыг агуулжээ” гэхийн учир ийм буюу. Дэлүүний энэ чанар нь цул сав эрхтэн таван махбодийн хуулиар харилцдагийг бидэнд арай илүү тодорхой болгож байгаа юм. Цул сав эрхтэний эх хүү, нөхөр, дайсны харилцаа нь туршлагаар хараахан батлагдаагүй онол төдий хэвээр байна. Таван цул эрхтэний харилцаа бясалгалын гүн далд мэдрэмжинд танигддаг. Ийм мэдрэмж, судлаар оношлоход тусалдаг.

    Шинжлэх ухааны онол практик хоёр нь нэг хийсвэр таамаглал шинжтэй байхад нөгөөх нь түүнийгээ үзүүлж харуулж баталгаажуулж өгдөг. Мөн чанартаа нилээд хөндий зай завсартай юм. Дээд гэгээрэл бясалгалын танихуйн хоёр чанар нь зааглаж ялгахуйяа бэрх амь – сүнс- бие гурав шиг барилдлагатай.

    Их алс гүний ухаан оюун – оюун ухаан – сэтгэл -сүнсний сэрэхүйн долигосын давцал нь эргэн мэдрэмжинд хүртэхүй агшинд байгаа юм. Үүнийг химийн урвал, физик туршлагаар батлах боломж одоо болтол олдоогүй. Лабораторт л багтахгүй бол, дуран авианд л үзэгдэхгүй бол худлаа гэж үзэх нь хир зөв бэ? Үзэгдэл юмсын бүгдийг лабораториор баталж болдоггүй.

    Миний бодол, таны зүүд орон зайн хязгааргүй лабораторт багтахгүй баригдахгүй байна. Энэ үнэнийг үндэслэн таван цулын тухай дурьдсуу.

    Монголын анагаах ухааны номлолоор цул сав эрхтэн хос хосоор арга – билэг харилцаанд оршдог. Сав эрхтэн аргын чанартай, цул эрхтэн нь билгийн чанартай. Зүрх, нарийн гэдэс, уушиг, олгой, дэлүү- ходоод, бөөр- давсаг, элэг -цөс харилцан түшиглэн арга билэг харилцаанд оршино. Бас цул нь цулдаа, сав нь савдаа ч ялгаагүй арга -билэг харилцан барилдлагатай юм. Цул сав эрхтэнийг ингэж хоршуулан авч үзэх үндэс нь: Үр хөврөлийн үеийн гарвал эх үүсвэр, биед гүйцэтгэх үйл ажиллагаа, орших орон, харилцан дэмжилцэх, хязгаарлалцах зэрэг олон шинж чанарыг харгалзан үзжээ.

    Үйл ажиллагааны төст шинж нь: Элэг цөсийг бүтээж ялгаруулах, агуулах орон болдог бол цөсний хүүдий цөсийг нөөцлөн хадгалж хэрэгтэй үед цааш дамжуулж урсгадаг. Бөөр шээс ялгаруулж, давсаг хадгалж гадагшлуулдаг. Энэ дөрвөн эрхтэн дараалсан байрлалтай, шаталсан үйлтэй. Нэг нь нөгөөгөөсөө хамааралтай эрхтэнүүд юм.

    Уушиг, олгой нь биеийн дээд доод хоёр амсар болохын хувьд байрлал нь мөн л адил төстэй юм. Бас хоёул бохир хийг гадагшлуулна. Гадаад дотоод элч дулааныг биеэр түгээдэг гэх зэрэг адил төстэй талуудтай. Дотоод хий биеийн элч энергийн сүв суваг ч ялгаж салгахын аргагүй нэгдмэл болохоор олгой уушигийг нэгэн дор авч үзсэн нь далд дам чанараар нь үзсэн ч ил тод байдлаар нь харьцуулсан ч яахын аргагүй цогц юм шүү. Бидний хүрч мэдрэх эрхгүй тийм нарийн нэгдмэл харилцан түшилцэлийг ч харгалзсан нь маргаангүй.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

     

  • ОРЧЛОН ЕРТӨНЦ ҮЛ МЭДЭХЭЭР ДҮҮРЭН

    Би мэдэхгүй байж болохгүй. Би үзээгүй худлаа. Энэ хоёр үзэл хүмүүний танин мэдэхуйн хамгийн гайхамшигт орцын үүд хаалгыг хааж дарсан бул хар чулуу юм. Бидний мэдээгүй бүхэн гайхамшиг, түүнийг мэдсэн нь ид шид болдог Би монголын дэлхийд нэртэй эрдэмтэн В.Ичинхорлоо багшийн лекц сонсож дадлагын хичээлд нь гар бие оролцож явсан үе.

    Манай бага бүлэг мэс заслын дадлагын хичээлтэй В.Ичинхорлоо багшийн өглөөний үзлэг хийхэд нь дагалдваа. Хар хэмээх жижиг Аюушийн гар дахь мэс хүнд хүрмэгц илааршиж ид алдаршиж явсан үе нь дээ. Аюуш эмч өвчтөнийхээ түүхийг сугавчилчихсан товч танилцуулж, ингэ! Чиний зөв гэх мэт тун оновчтой зөвлөлгөө өгч явлаа. Нэг залуугийн орны дэргэд ирээд Аюуш эмч хэллээ. Энэ залуу гэнэт бөөлжүүлээд, үзсэн их дээр байрлалтай түгжрэл байсан. Тэгээд хэвтүүлээд шинжилгээнүүд хийлгээд хагалгаанд бэлтгэж байтал гэнэт зүгээр болчихлоо. Одоо гаргана гэв. Ичинхорлоо багш чи орон дээрээ хэвт үзье гэлээ. Хэвлийг нь аль хэдий нь эв хав нь эвдэрсэн бөгтөр гараараа нэг хоёрхон хүрэх төдий дарж узээд хэлж байна. Энэ залуу хүүхэд байхдаа төмөр шаариг залгичихжээ. Тэр нь гадуураа хоол хүнсний зүйлээр хучигдсаар Төмөрч үе үе ходоодны гарах хэсгийг дарж түгжрэл өгдөг юм байна гэв. Өвчтөн сандарч би төмөр шаариг залгиагүй. Тийм юмаар тоглож ч байгаагүй гэв. Ичинхорлоо багш бага байхдаа үмхэж яваад гэнэт залгичихсан байх. Тэгээд нэг хоёр өдөр айж байснаа мартчихаа биз! Аюуш чи гэрэлд харуул гэхэд хариу нь энэ гээд түүхийн нэг хуудсыг харуулав.

    – Дахиад Пүрвээ рүү явуул. Тэр яахав харах гэж байхад нь нэг найз нь дуудав уу. Эсвэл нэг эмч орж яриа өдөөд анхаарлыг нь сарниулаа биз. Дахиад явуул. Манай Пүрвээ ч сайн шүү дээ. “Как орел” гэж хэллээ.

    – Аюуш эмч урам муутайхан толгой дохилоо. Өвчтөн залуу шал солиотой юм. Би юу гэж төмөр залгихав дээ гэж дуулдах төдий хэллээ. Манай хэсгийн зарим оюутнууд багш зөнөчихөж гээд бие биенээ нударч зогслоо. Маргааш нь Аюуш эмчтэй дахин уулзаж дахиж харуулсан уу? гэвэл

    – Харуулсаан. Жаахан шарик байсан гэж билээ. Энэ бол гайхамшиг, бас ид шид ч юм.

    Ичинхорлоо багштай олон жилийн дараа уулзаж дээрхи явдлыг дурсч багш тзр тэмтэрч мэдэх аргаа зааж өгөөч гэж гуйлаа. Багш – тэр бүтэхгүй ээ! Цэрэндорж оо би дөч гаруй жил өдөр болгон оролдож байж арай дээр болоод байгаа юм. Тийм хялбар юм бол их сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулчихлаагүй яахав гэж билээ. Орчлонт ертөнцийн хүний таван мэдэрхүйд өртөгдөж байгаа оршихуйг “бодит” гэжээ, Тэрний цаана бодижоогүй оршихуй буйг үгүйсгэж хүн төөрчээ. Бодит оршихуйдаа үндэслэсэн мэдрэхүй, хүртэхүй, сэтгэхүй оюуны дүгнэлтийн үр дүнг ухамсар гэжээ. Монгол гүн ухааны онолоор бол энэ нь аргын тал юм. Билгийн тал, билэг оршихуй гэж цаана нь бий. Билэг оршихуйг тусгах, хүртэх, түүнийг танин мэдэх боломж бүх хүмүүст байдаг. Түүнийг гуравдагч мэлмий, дотоод чанар: далд чанар, гэгээрхүй мөр гэхчилэн нэрлэж судалж сурагласаар иржээ. Билэг оршихуйд үндэслэсэн танин мэдэхүйг мөн л дээд ухамсар, дотоод ухамсар, гэгээрхүй, бурханы ухамсар гэх мэт бичсэн байдаг. Монголын уламжлалт арга – билэг ухаанаар бол арга -ухамсар буюу дүрсийг танин мэдсэн ухамсар. Билэг ухамсар нь дүрсжээгүй, юмсын нэгдмэл мөнх чанарыг

    Аюуш эмч: гэрэлд харуулаад юу ч байгаагүй гэж ам бардам хариуллаа.

    – Чи Пүрвээд харуул,

    Пүрвээгээр харуулсан танин мэдсэн ухамсар юм. Тэгвэл арга – билэг ухамсарын шилжих зааг давхцах цэг байх ёстой. Амьтай амьгүй биет молекул атомын түвшиндээ бараг ижилсдэг. Эндээс алхам цаашилж эгэл бөөмсийн түвшинд ялгагдахаа больж бөөмөн долгио, долгио бөөмсийн зэргэмжинд  хүрээд нэг л болчихдог. Тэгвэл танин мэдэхүй ч ялгаагүй арга танин мэдэхүйгээс (дүрсийг) билэг танин мэдэхүйд  (дүрсгүй) шилжих зааг давхцах цэг гэж бий. Билэг оршихуйг тусгах, түүнийг дээд төвд дамжуулах зам мөрч байх учиртай. Эмчийн билэг зүйлийн танин мэдэхүй мэдрэмж яг энэ заагт болж байна. Ичинхорлоо багш өвчтөнийг тэмтрэхдээ гүн дарж нухалж бариагүй. Арьсанд шүргэх төдий хоёр гурван удаа ойртуулан өргөж байсан. Багшаар ном заалгаж явсан шавь бүхэн нь үүнийг анзаарч мэдсэн байдаг. Харин хуруунуудынхаа өндгийг аль болохоор ойртуулж хумбайлгасан байдгийг анхаардаг эсэхийг бүү мэд. Гарын хурууных нь байрлалд учир байсан байх. Биеийн амин соронзон амин цахилгаан, дотоод хийн гүйдлийн сүв сувгууд алганы хонхор хуруунуудад нээгдэж төгсдөг. Тэр соронзон цахилгаан гүйдлийн хурууны үзүүрдэх сүвийг нээж өвчтөний бие рүү нэвтрүүлдэг, тэр нь эргэн соронзон цахилгаан мэдээллийг буцаан цацдаг байж болно. Үүнээс ч нарийн хэт гэрлийн хэт авиан хэт гравитац долигос оролцдогийг ч үгүйсгэх аргагүй. Залгисан юм нь төмөр товч, төмөр биш, төмөр шарик байна.

    – Гэрэлд харуул!                                                                    

    – Харуулсан,

    – Пүрвээд харуул!

    – Пүрвээ эмчид харуулсан, хариу нь энэ байна.

    – Дахиад харуул. Пүрвээ сайн шүү үзнээ ” Как орел”

    Ямар их итгэл үнэмшил өөрт нь байгааг уншигч та анзаарч байгаа биз. Билэг танин мэдэхүй ийм алдаа мадаггүй байдаг даа. Бас нэгэн зүйл. Миний багш Жанцан Одь хоёр билэгдлийн судалыг сайн мэддэг төдийгүй дэндүү мэдэрдэг байсан. Одь багш минь хүнийг муу хэлэх нь байтугай хүний муу занг дахин дахин дуудах хэрэггүй. Энэ чинь тэр муу занг нь бэхжүүлж байгаа юм. Тэр занг нь эхлээд чи март дараа нь өөрөө ч мартана. Ингээд муу зангүй болно гэдэгсэн. Үүн шигээ бас ялангуяа шавь нараа магтах дургүй. Цаана чинь   сурах   юм   сурсанаас  чинь   хавьгүй   их  байхад  жаахан   юм   мэдчихээд цатгалдаж пологтож болохгүй гэх. Нэг өдөр надтай ярьж суугаад Баатар минь судал барьж овоо сурч байна шүү. Төгөлдөр билэгдлийн судал сүрхий мэдэрч хэллээ гээд дуугүй хэсэг сууснаа онол горьгүйлдээ гэв. Багшийнхаа хэлснийг би, чи сонсож уншиж ухаарснаа гартаа оруулж мэдэрч сур. Жаал жуул уншсан мэдсэч юм байдаг бол цаад хоёртоо хэлж бай гэж над хандсаныг ч ухаарсан. Энэ ярианаас хойш олон жилийн дараа бид гурав Хэнтий аймагт уригдаж үзлэг хийлээ.

    Хүн олоон. Шөнийн 12 цаг орчимд ажлаа дуусгаад эм багажаа хурааж байтал гаднаас хөвөнтэй тэрлэгэн дээгүүрээ шороо тоосонд дарагдсан цувтай авгай орж ирлээ. Тэр эмэгтэй мэнд усаа мэдээд санаа нь зовж байгаа янзтай та нарыг ирлээ гэж дуулаад явсаар байгаад оройтчихлоо. Би нэг юм асуух гэсэн юм гээд над руу дөхөв. Та мэргэлүүлэх гэж байгаа бол манай тэр хүүгээр судалаа бариул гэлээ. Баатар судалыг нь барьж хэдэн хурам өнгөрөхөд бүсгүй Баатар хоёрын амьсгал авалт,  гаргалт нь таарч байхыг би ажигласан. Баатар нүдээ аньж хөмсгөө үл мэдэг атируулсан нь бясалгал хийж байгаа юм шиг харагдсан. Тэгээд:

    –  Та чинь долоон хүүхэдтэй юмаа гэлээ.

    – Тийм хүү минь. Тэгээд гэвэл: Баатар:

    – Та дуугүй бай. Би хэлье гэв.

    Судалыг дахин барьж ман л урьдах байдалдаа ортол бас л хэд хэдэн хурам боллоо.

    – Долуулаа хүү юм гэхэд бүсгүй толгой дохиж сууна. Эдний чинь нэгэнд мэс хүрчихсэн юм шив дээ. (Шив дээ гэж эргэлзэнгүй хэлсэн) Баатар маань шургаж орсон, өмнөх хэлхээ холбооноосоо төөрчихэв үү дээ гэж миний санаа зовлоо. Тэгсэн бүсгүй тэссэнгүй.

    – Тиймээ хү минь. Тэрнийгээ л асуух гэж … тэр газраас…

    Баатар дахиад та дуугүй суу гээд судалаар барьсаар сэтгэлийн дотоод гэрэл гэгээнийхээ луужингаар ямар нэг юм эрж хайж байгаа нь илэрхий байлаа. Би ч цуг эрж хайлаа. Хатиг хагалуулсан юм уу? Үгүй ээ! Олгой авахуулсан байж болно. Бас л биш ээ. Хэн нэгэнд хутгалуулчихаагүй юм шиг гэх мэт элдвээр эрэгцүүллээ. Тэгтэл Баатар:

    –       Хамгийн бага нь өрөөсөн төмсгөө авахуулчихсан юм байна гэж огт эргэлзээгүй хэлдэг байгаа.

    Бүсгүй:

    –       Харин тэгсэн юм хүү минь гэж дуу алдав.

    Ямар засал хийх талаар зөвлөсөн. Бүсгүй баярлан хадаг барьж мэргэн, сайн сайхныг хүсээд гарч билээ. Тэр өрөөнд байсан хүмүүс мэл гайхан биширсэн. Тэр шөнөжин гэгээрлийн зам мөрийн тухай бидэнтэй ярилцсан билээ. В.Ичинхорлоо багш, П.Баатар хоёр адилхан билгийн танин мэдэхүйн аргыг ашигласан. Харин тусгах зам нь өөр өөр юм. Эмгэгшсэн эрхтэний дүрсэд өөрчлөлт бий болж түүний гайгаар тухайн эрхтэний амин орон, гэрлийн цацрал, амин соронзон, амин цахилгаан зэрэг их олон билэг чанар нь гажиж судалдаа тусдаг. Түүнийг эмч мэдэрч оношилдог. Үүнээс илүү нарийн гүн далд илүү төвөгтэй ч алдаа мадаггүй таних арга бий. Эрхтэн эд эс уураг тархитайгаа холбогдсон очих ирэх зам мөртэй. Түүнийг рефлексийн дугуй гэдэг. Энэ хэлхээ холбоог мэдрэл шингэний хоёрхон замтай гэдэг. Бид түүнд үнэмшиж байсан. Гэтэл энэ маань дүрсэд төөрсөн хагас мэдлэг байжээ. Амин соронзон, амин цахилгаан гэрэл цацралын дотоод хийн гүйдлийн, хэт авиан, элч дулааны гэх мэт олон янз хэлхээ холбоо билэг-дуугүй байх үндэстэй ажээ. Энэ хэлхээ холбооны аль нэг буюу үндсэн хэд хэдэн зам мөрт нь эмч гаднаас   холбогдох боломжтой. Ингэвэл тухайн хүнийхээ уураг тархины болоод амин оронд хадгалагдаж байгаа мэдээллийн санд ч нэвтэрч болно.

    Алдаа мадаггүй таних энэ арга ийм зам мөрийг билэг танин мэдэхүй хэмээчихүй. Бас-амин орны харилцаа шүтэлцээний талаар бидний мэдлэг хомс байна. Хүний амин орон нь дотоод гадаад хоёр ертөнцийн жийргэвч харилцан нэвтрэлцэх үүд хаалга, алс холд цацагдан дамжих хэт нарийн долигос гүн далдыг хайж мэдээлэх тэмтрүүл юм. Бас хүний өнгө жавхаа хийморь сүлдний илэрхийлэл болдог. Амин орон бол хоёрдогч бие, билэг оршихуйн тал болно. Амин орны талаар нарийн судалгаа шинжилгээ хийж олз омог ч чамлалтгүй хуримтлуулжээ.Тэгээд эгэл материаллаг чанарынх нь дүрс зэргэмжээр эдгээр бие астралт бие менталь бие гэх мэтээр ангилан ялгасан байдаг. Бидний физик бие арьс өөх мах булчин дотор эрхтэн цус шингэн гэх мэт олон давхар ялгамж, заагтайн адил амин оронч ялгаагүй ийм олон зэргэмж, бүтэцтэй юм.

    Эфир бие гэдэг нь бидний таван цул зургаан сав эрхтэн яс булчин цус шингэнээс цацран гарсан гэрэлт долигос элч дулааны оршихуй мөн. Сэтгэлийн таван өнгө түүний илрэл бодол санааны орон зайг астрал бие гэж бичдэг. Тэдний Менталь бие гэж үзээд байгаа хэт нарийн тогтоц нь дотоод далд ухамсар бурханлаг чанар сүнслэг оршихуйн гадаад тусгал байж магадгүй.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

     

     

  • ЛУСТАЙ БАРИЛДАЖ ТЭНГЭРИЙН ИВЭЭЛД БАГТАХУЙ

    Үлгэр домог зөгнөлт уран зохиолд байж болмоор энэ уг өгүүлбэр шинжлэх ухааны хөгжлийн чамлахааргүй дээшилсэн 21-р зууны хоёрдугаар онд анагаах ухааны зохицсон нэр томъёо болон хэрэглэгдэхээр хүлээгдэж байжээ. Хүн ердийн ахуйдаа гадны түм буман авиа, өнгө гэрэл, халуун, хүйтэн, үнэр, нар, сар, оддын нөлөөлөлд ухамсартай, ухамсаргүйгээр хариу өгч байдаг. Ийм үед хүний тархинаас замбараагүй давтамжит хэлбэлзэл секундэд хэдэн зуун хэлбэлзэлтэйгээр цацагдаж байдаг. Гадаад орчноос биед нөлөөлж байгаа олон сөрөг дуу, чимээ, уур, уцаар, зэрэг үйлийн хэлбэлзэл давхцавал когрентолж / багцлагдаж / хүний эрүүл мэндийг сарниулдаг. Амь насанд аюул учруулах ч ховор биш. Ижил давтамжит хэлбэлзэл долгио нэгдэн нийлдэг физик хууль бий.  Ийм когрент болсон долгио асар их хүчтэй илчтэй болчихдог. Нарны гэрлийн давтамж олон янз учраас тэр нь гэрэл дулааны үйлчлэлтэй. Харин нарны гэрлийг гал шилээр нэвтрүүлбэл шил нарны гэрлийн долгионы давтамжийг нэгтгэн когрен У болгож гал гарна. Лазерын туяаны их хүч нь когрент гэрэл болоод тэр шүү дээ. Физикийн энэ хуулийг нээгдэхээс олон зуун жилийн өмнөөс хүн төрөлхтөний суутнууд, ухаан – оюун ухаан, сэтгэлийн хэлбэлзлийн долгиог нэгтгэн ид шид мэт хүчийг үзүүлж байжээ. Тэр нийтгэгдсэн “ухамсраар” долгионоор орчлон ертөнцийн мөн чанарын гүнд нэвтэрч далд үнэнийг нээн олсон байдгийг ном судрын шарласан хуудсууд бидэнд илэхнээ гэрчилж байна. Атомын бүтэц зохион байгуулалт нээгдэхээс 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан Эрдэнэ Цорж Занын Агваанбалдан ” Орчлон ертөнцийн маш жижиг хумхи нь байнга хөдөлж байдаг, тэгэхдээ нэг нь дунд нь түүний гадуур  6-8 биет тойрон эргэлдэж оршдог” гэж бичжээ.

    Дорнын уламжлалт анагаах ухааны ном сударт хүний цусанд дугариг хорхой эргэлдэн оршдог гэсэн бий. Эротроцит, Лейкоцит гэж хэлээгүй болохоор үнэнээс гажуу гэх мэт маргах үндэс байна уу?  Энэ мэт баримтаар ном судар дүүрэн юм, Ямарч атом хөдөлгөөндөө вибрац авиа үүсгэдэг л юм бол орчлон ертөнц чинь долгионлог чанараар төгсч, долгионлог чанараас үүсч байгаа юм биш биз Физикчдийн лабораториос алдагдсан бөөмөн долгио, долгио бөөмөөс цаана юу оршино вэ? Дүрсээс цааш дүрсжээгүй буюу “Билэг” ертөнц оршдогийг Монголын гун ухаан аль хэдийн мэдээд орчлонт ертөнц бол хоёр юм. Арга -оршихуй, билэг – оршихуй юм. Арга -билэг гэж тодорхойлсон байна. Тарни засал бол арга -билэг оршихуйн заагийн долгионлог чанарын засал шүү дээ. Мухар сохор шүтлэг гэх мэт. Чухам мухар сохроор болгоомжлох хэрэггүй. Судлаачид бидэнд маш их зүйлийг нээж бэлэглэжээ. Хүний уураг тархинаас хөнгөн бөөмс ялгардаг. Хүний гадна хувьсах орон нил улаан гэрэл байна. Когрентийн хууль , хүний тархины суурь хэсгийн торлог байгууламж тарни давтан хэлэх бодоход хариу гэрлийн цацруулалт өгч байна гэх мэт.

    Үг бол ухагдахуйн тал цаана нь үл ухагдахуйн тал бий. Үг сонсогдохуй цаана нь үл сонсогдохуй буй. Үг, мөсөн уул хоёр ижил. Үг өөрийн утгатайн хамт, айзам хэмнэлтэй. Хүн энэ хосолмол чанарыг нь мэдэж мэдэрч сэтгэлээ шингээвэл утга айзам нь хүчтэй болно. Бүү ай!   гэдэг үгийг хэлэхэд бидэнд нэг их гоц юм мэдрэгдэхгүй. Эх хүн үрээ тэврээд сэтгэлийн илч гэрлээ шингээн аялгуулах бүү ай…бүү ай….. хэлэхүй үхэшгүй мөнхийн шидийг олно. Эхийн бүүвэйн дуу үргэлж сэтгэлд насан туж хайрлахуйн, амьдрахуйн гэгээрэхүйн хүч уриа болон үлддэг. Тарнийн үгийг үүнлүгээ адил хүчжүүлж болно. Тарни утга – аялгуу хэм гурван хүчтэй. Энэ тусдаа бол юу ч биш. Утгаар тарьмин ухааныг хөдөлгөж, аялгуугаар сэтгэлииг нь хөглөж, хэмээр дотоод далд эрчимийг оюун ухаан сэтгэлийн долгиллыг нэгтгэн / когрент / гаргана. Энэ нь тарничийн амин орны соронзон, цахилгаан, гэрлийн хэсгүүдэд очиж дахин когрент болж өвчтөний эдгэрэхсэн гэх сэтгэлийн эрчимд цутгана.

    Тарнийн эрүүлжүүлэх нэгэн боломж ийм буюу. Хэрэв тарнич бясалгалаар хичээллэж дээд төвлөрөлд ордог бол гарах долгио нь газрын гэрэл цахилгаан соронзоны долгионтой когрентлон бидний баримжаалахын аргагүй хүчин болно. Үүнийг Лустай барилдах хэмээчихүй. Од гариг, сансар огторгуйгаас гэрэл, соронзон, цахилгаан гравитацын их долгиос цутган байдаг Тарни түүнд нэгдвээс дээд хүчийг олох агаад тэнгэрийн ивээлд багтах тэрээ. Когрент … Когрент… юун гайхамшиг вэ?

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • ТАРНИ – УХААН, СҮНС – СЭТГЭЛ

    Орчин үе хүний язгуур бүтцийн материаллаар талыг хүлээн зөвшөөрч түүнийгээ л судалсаар арга барил нь ч овоо хөгжиж эс молекулын түвшинд хүртэл гүнзгийрчээ. Тархийг судалж аль хэсэг аль төв нь ямар эрхтэн системийг удирдан зохицуулдаг. Тэрний хүлээн авах талбай дамжуулах зам мөр эргэх холбооны талаар багагүй мэдлэг хуримтлуулжээ. Гэвч энэ нь хэт өрөөсгөл дутуу дулим юм. Тийм ч учраас эс молекулын түвшинд хүрээд мухаджээ. Тархи бол үндсэн гурван чиглэлийн үйл ажиллагаатай.

    Нэгдэх нь: Одоогийн судлаад шинжлээд байгаа бие мах бодийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулдаг.

    Хоёрдахь нь: Ухаан, оюун ухааныг гаргаж, хадгалж, хэрэгтэй үедээ эргэн санаж хэрэггүйг нь мартан арилгах зэрэг хийсвэрлэг бичил чанарын үйлтэй. Ухаан-оюун-оюун ухаан бол бодилог оршин буй тархины хийсвэр билэг чанарын бүтээл юм.

    Гуравдахь нь: Сүнс, сэтгэлийн тэмүүлэл, хүсэл эрмэлзлэлд зохицож түүнийг хорьж сааруулж, хөгжөөн дэврээж эсвэл түүнийг удирдан жолоодож эсвэл түүнд хөтлөгдөн дагадаг. Товчдоо ухаан сэтгэл хоёрын харилцан тэтгэлцэх тэрсэлдэх үйл ажиллагаа юм. Энд ухаан сэтгэл гэж бичиж байгаа боловч тархи-сүнс хоёр юм шүү дээ. Бодилог оршихуй тархины бүтээл нь хийсвэр ухаан, оюун-ухаан болох нь маргаангүй. Үүнлүгээ адил билэг оршихуй сүнсний бодилог бүтээл нь сэтгэл болох нь бас эргэлзээгүй. Сэтгэл бодилог учраас түүнийг судалдаг Психофизик гэдэг нялх шинжлэх ухааны салбар үүсчээ.

    Физикийн шинжлэх ухааны ололтыг эргэцүүлж тунгааваас: Долгионлог урсгал чанараас эгэл бөөмс үүсч эгэл бөөмсөөс атом, атомоос молекул, молекулаас эс, эсээс эд, эдээс эд эрхтэн, эрхтэн тогтсоноор амьд биет хүн үүсмүү. Орчлонт ертөнцийн үүсэл хөгжлийн бидэнд барагцаалагдаж мэдэгдээд байгаа загвар замнал ийм буй. Дахин дурьдахад бодитой барин тавин бидэнд үзэгдэж мэдрэгдэж байгаа тархи бодигүй хийсвэр ухааныг (ухаан оюуны бодилог чанар нь далд сэтгэлийн чанараас ч гүн далд байгаа юм) тэргүүлж байхад, үл мэдэгдэх буй үгүйг нь бясалгалаас өөрөөр барих аргагүй.

    Сүнс илүү бодилог сэтгэлийг үүсгэж байна. Тархинаас ухаан бүрэлдэн боловсрох, сүнс буюу хоосон чанар бодижин Психофизикийн судлагдахуун сэтгэл биежих тэр хаяа хөвөө зааг нь Манас мөн. Товчоор хэлбэл хүмүүний биед арга билэгжих, билэг – аргажих явц тасралт зогсолтгүй эргэлтэнд оршдог байна. Тарни эмчилгээний сэтгэлийн үндэс. Энэ аргажихуй билэгжихүйн зааг ” Манас” дахь гажилтыг засч тэгшитгэж байгаа юм. Ингэж дүгнэх шинжлэх ухааны үндэс одоогоор бүрэлдсэн байна. Ингэхээр тарни эмчилгээ нь эсийн түвшинд ч бус, молекул атомын зэргэмжээс ч нарийн эгэл бөөмс долигосын түвшинд бичил орон зайд үйлчилдгээрээ бусад бүх эмчилгээний аргатай зүйрлэхийн аргагүй үр дүнтэй, бас алдаа эндэлгүй юм. Долигос урсгал чанар эгэл бөөмсийн бичил цэнэгт орон зайн эрүүлжилт нь, атом молекулын харилцааны мэдээллийг зөвтгөж энэ чанараараа мэдээлэл хүрдэг бүхий цэгт эрүүлжих явцыг нэгэн зэрэг эрчимжүүлнэ. Физикчид атомыг задалж асар их эрчимийг оллоо. Тэрнийг нэг хэсэг нь атомын эрчим хүчний үйлдвэр байгуулж хүн төрөлхтөний сайн сайхны төлөө ашиглажээ. Нөгөө хэсэг бусдыг айлгах, алай хядах зэвсэг  болгон агслаа.

    Физикчид    задалж    бутаргаж эгэлжүүлсээр бөөмөн долигоо долигоо бөөмст хүрээд алдчихлаа. Үгүй хоосныг харах дуран авай, барьж тогтоох арга чарга аль нь ч алга. Дүрсийн судалгаа ингэж мухардаад олон арван жил өнгөрөв. Одоо яах вэ? Мухардлаас гарах арга замыг Психофизикчид олох шиг боллоо. Тэд сэтгэлийн бодилог шижимээр дамжиж билэг оршихуйд ойртохыг хичээж байна. Хөдөлгөөн бүхэн дуу авиа үүсгэдэг. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хүний биеийн гэрэлт тогтолцооны өнгө хувирдаг. Сэтгэл гэгч бодигүй билэг чанартай. Гэтэл өнгө гэрэл нь бодитой. Сэтгэлийн чанарууд нь биед эрүүлжүүлэх эмгэгшүүлэх таатай таагүй нөлөө үзүүлдэг. Сэтгэлийн спекторууд яаж хувирдаг хэрхэн когрент болдог тэр нь өвчин эмгэгийг яагаад арилгаж эдгэрүүлдэг тухай Психофизикчид хариу өгнө л дөө. Хүний биеэс ялгарах биосоронзон долгио нь хэт их энергитэй эгэл бөөмсийн урсгал мөн. Сэтгэлийн хөдлөлийн аясаар гэрэлт соронзон урсгал гардаг. Тархины суурь хэсэг тарни цочруулд л хариу өгдөг. Эмчлэгч энэ бүхнийг когрент болгон эрчимийг нэмэгдүүлж эрүүлжүүлэх нөлөө үзүүлэх боломжтой. АНУ-ын хэсэг эрдэмтэд сансрын хөлгөөр огторгуйд аялж яваа эмэгтэйд газраас үр тогтоох боломж оллоо гээд мэдээлчихлээ. Энэ нь ердөө л эр бэлгийн эсийн удамшлын уургийн амин соронзон оронг илгээчих юм гэнэ.

    Тарни зайн эмчилгээний эрүүлжүүлэх мөн чанарыг тайлах тайлбарлах боломж энд нилээд сайн хөндөгдсөн байгаа биз. гэрэлт орон, орон зай өөрчлөгддөг тухай мэдэлтэй. Сэтгэл хөдлөлтийн хувирлаар дотоод эрчимт хийн босоо долоон хүрдний гэрлийн өнгө хэт нарийн амин соронзон урсгал аль нэгнийх нь давамгайлдаг. Тэрнийгээ тодорхой нэг зүйлд чиглүүлэх амьтанлаг зөнч ухамсар хүнд байдаг. Хоёр хүн маргалдаж үг сөргөлцөж байнга хуруугаараа бие бие рүүгээ чичилж эхэлдэг. Маргалдагч хоёрын хэнийх нь хүчирхийлэгч хүрдэн давуу бол нөгөөх нь тэгсхийгээд буруу харж үндсэндээ бууж өгдөг. Бие биенээ үзээгүй танихгүй сайхан охин залуу хоёр хаа нэгтээ зөрж өнгөрөөд эргэж харахдаа харц тулгарч түүнээсээ хоёул ичдэг. Тэр хоёрын сэтгэлийн өнгө гэрэл бие биенийхээ хайрын хүрдэнд зэрэг туссаных юм. Энэ мэт баримт амьдралд өдөр бүр хэдэн арав тохионо. Түүнийг бид тохиолдол санамсаргүйд уусгадаг.

    Сэтгэлийн өнгө гэрлийн аясаар гадагш амин соронзон урсгал гардаг. Тэр нь наад зах нь ивээгч хөнөөгч хоёр янз юм.Тарнид сэтгэлийн ийм чанаруудыг ашиглаж байгаа юм. Хүний хоёр дахь хүчин бол цэнэгт урсгал юм.

    Уураг тархи хэт хөнгөн бөөмс ялгаруулдаг нь тодорхой болсон зүйл. Хүний амин цэнэгийн үүсэл урсгалыг зөвхөн зүрхний хэмжээнд эсвэл биеийн хязгаарт авч үзэх нь хэт явцуу юм. Орон зайд шилжүүлж зайнаас нөлөөлөх боломж бий. Гуравдахь нь бидэнд мэдэгдээгүй далд дам байгаа хүчнүүд багтана. Жишээ нь: тархины суурь Лимбический хэсэг тарни уншихад хариу цацруулалт өгдөг гэх мэт. Энэ цацрагийн үүслийн учир начир гадаад орчинд үзүүлэх нөлөө зэрэг олон зүйл нууц бий. Тарни ч өөрийн сэтгэлийн өнгө гэрэл, цэнэгт урсгал, амин соронзон орноо тарнийн хэмнэл аялгуу утгаар хүчжүүлэн эвсэлдүүлж биетэд нөлөөлөх боломжтой. Гэхдээ тэнгэр газрын эрчимт долигост когрент болж дээд хүчинд нэгддэг. Энэ тухай дахин арай дэлгэрэнгүй үзье.

    Тарнийн аялгууны хүчний тухай өгүүлэхийн өмнөтгөл болгож ерөөс дуу авиан тухай товч ярилцъя. Дуу авиа орчлонт ертөнцийн бүх дүрсийг нэгтгэн төлжүүлж байдаг шигээ бас ялган зааглаж байдаг. Дуу авиаг амьгүй биетийн ургамал, амьтдын, хүний трансцендент гэж тав бүлэглэж болно. Сүүлийн хоёрын тухай тарнид холбогдох талаас нь хөндье.

    Хүний дуу авиаг бид ямарч нөхцөлд ялгаж танина. Хэлийг нь мэдэхгүй ч бие биедээ ойлгогдох төстэй дуу авиа бий. Дуулах, уйлах, дуудах гэх мэт. Бүх хүнд хэлний бэрхшээлгүй адил ойлгогддог түгээмэл дуу авиа байдаг. Жишээ нь: Нот зохист юм биш. Ийм долоон янз авиа эгшиглэн байгаль дээр оршдог. Тарнийг таван шугаманд тэмдэглэжээ. Нотны ийм байгальлаг чанарын нэг баталгаа нь уянгалаг сайхан хөгжимд ургамалчид ургац мэдэгдэхүйц сайжирдаг. Монголчууд аялгуу эгшиглэнгийн ийм өргөн түгээмэл нөлөөг сайн мэддэг байсан. Төлөө голсон малыг цойглох, сугайлах, өөвлөх, зэргээр авахуулна.

    Ботгоо голсон ингэний дэргэд хуурдаж ботгыг нь авахуулдаг. Дуу чимээ, дуу авиа, дуу эгшиглэн адил төс залгамж холбоотой шигээ ялгаа заагтай ч өсөлт төгөлдөржилтийн зүй тогтолтой. Дуу чимээ түгээмэл юуных ч байж болно. Хад чулуу нурах, тэнгэр дуугарах, ялаа батгана дүнгэнэх гэх мэт.

    Дуу авиа нь илүү сонсголонтой хөгжимлөг. Хөхөө донгодох хойлог исгэрэх ядахдаа ам цагаан хулгана шившрэх мэт. Эгшиг дуу гэвэл хүний ахуй амьдралаас урган гарсан зохист өгүүлэмжтэй байдаг. Дуу эгшиглэн хэл яриа амьтдын төрх дүрсийн ялгаа заагаас үл хамааран хүртэгддэг. Ихэл, багал, бичил ертөнцийн дуу авиа нь үүсгэгч бүрэлдүүлэгч биеийн түвшин бүрэлдэхүүнээр тодорхойлогдоно. Ихэл ертөнцийн дуу авиаг дэлхий, сар, нар, од эрхсээс эхлээд бидний хүртэхүйд баригдагч бүгдийн дуу авианы нийлбэр цогц бүтээнэ. Орчлонт ертөнцийн нүргээн хэмээмой. 

    Амьтдын дуу авиа нь нэг нь нөгөөгөө ивээн сэргээж хөгжөөн амьдрах эрчимийг нь нэмэгдүүлэх, эсвэл хөнөөх чанартай байдаг. Эх амьтдын дуу авиа үр зулзагаа ивээдэг. Ууль гэнэт чичигнэн дуугарахад муур байх суух газраа олж ядан айж цочирдож үхэх ч байдаг. Баавгай гэнэт муухай орилоход морь зогс ч хөдөлж чадахгүй болдог. Энэ бүгд дуу авианы хөнөөх чанартайн гэрч. Ивээгч, хөнөөгч дуу авианаас гадна бас трансцендент чанад ертөнцийн бурханлиг нигүүслэгийн дуу авиа гэж бий.

    1995 онд АНУ-ын хэсэг эрдэмтэд үгийн энерги хэмжих багаж бүтээгээд жүжигчин, улс төрч, илтгэгч, яруу найрагч зэрэг янз бүрийн мэргэжлийн хүмүүсээр үг хэлүүлсэн. Багажинд мэдэгдэх үр дүн гараагүй. Нэг лам Ум тарни хэлэхэд багажийн зү 36 хэмээр хэлбэлзсэн. Үүнээс болоод америкчууд Буддын шашнаад хуйлран эргэсэн гэдэг. Дуу авианы онцлог нь ижил төстэй, төсгүй дуу авианууд нийлж нүргээн дуурсал болдог. Хүн хашгиралдах, адуу янцгаах, үхэр тугал мөөрч бух урамдах, хонь ямаа майлалдах, нохой хуцах холилдож сүлэлдэн хот айлын нүргээн болно. Үүн лүгээ адил орчлонт ертөнцийн нүргээн бүрэлдмүү.

    Тарнийн авиа нь тарничийн дотоод бурханлиг чанарын долигос, тэнгэр газрын хийгээд трансценденаль авианы нүргээнүүдтэй нэгдэн нийлж тарнийн хүчийг бүрдүүлнэ. Авианы энэ гайхамшигт чанар нь хүний уураг тархины зөвхөн тарниар сэргэгч хэсгийг цочроож хэт хөнгөн бөөмсийн ялгаралтыг нэмэгдүүлж квант урсгалыг үүсгээд гадаад их хүчнүүдийг өөртөө эвсэлдүүлэн нэгтгэдэг ажээ. Дуу авиа нь бодит чанартай. Бидэнд сонсогдох үл сонсогдох дуу авиан зааг нь “МАНАС” оронг үүсгэнэ.

    Тарнийн трансцендент авиа нь энэхүү “МАНАС”-ын дуурсал байх. Бодилог дүрс бодигүйжин билэг оршихуйд шилжих, хоосон чанар билэг оршихуй аргажин бодижих зааг. МАНАС болохоор ийм л байж таарна. Авиа дуудлага, хүсэл , утга санаандаа нэвт шингэн хадгалагддаг. Авиа, аялга аялгуу нь хайрласан, бахархсан, үзэн ядсан олон янз байж болох л доо. Тийм үг өгүүлбэр шүлгийн мөрийг зөв ч бай буруу ч бай уншигч, сонсогч, судлаач ялгалгүй зохиолчийн сэтгэлийн аясаар хүлээж авдаг.

    Д.Нацагдоржийн “Шувуун саарал” гэдэг алдарт өгүүллэгийг бид талархан уншдаг. Өгүүллэгт “Гуа сайхан дөрвөн хөлөөрөө ээлжлэн газар цавчилна” гэж гардаг. Монгол хүн морь хойт хөлөөрөө газар цавчилдаггүйг мэднэ. Хойт хөлөөрөө тоос манартал газар цавчилж гэмээн нохой мацаалах мэт маш муухай харагдах биз. Ийм байтал тэр өгүүллэгийг шагшин магтан уншдаг нь зохиолч сэтгэлийн бахархалаа шингээж үлдээснийх. Үүнлүгээ адил тарнид үе үеийн хүслийн утга санаа, хэмнэл дуу авиан эвсэл шингэн хадгалагдсан байдаг. Ийм учир тарни нь хязгааргүй алс холоос бидний үед хүрч ирсэн их урсгал юм. Үүнд нэгдэн нийлэх арга хэрэгсэл нь ч мөн.

    Сэтгэл хувирлын хэлбэрүүд (баярлах, гомдох, үзэн ядах) энерги хадгалагдах шиг эргэн санах боломжит өөр байдалд шилжин орон зайд хадгалагддаг. Орчлонгийн оюунт мандал нь өнгөрсөн өнөө оршин буй хүмүүний бодол санаа, хүсэл мөрөөдлийн сан хөмрөг ажээ. Үүнтэй төвлөрөл бясалгал, тарниар нэгдэн нийлэх боломж бий. Тарни мөнхийн чанартай гэхийн нэгэн учир ийм буй.

    Тарнийн бас нэгэн хүч нь утга гэдэг. Утга үг, өгүүлбэрээр илэрнэ. Утга явцуу, өргөн дэлгэр, харьцангуй, туйлын олон янз. Орчлонт ертөнцийн үүсэл хувьсал нь гүн далд, үнэмлэхүй дээд утгат оршихуй болой. Түүнийг өөрөөс нь өөр юутай ч зүйрлэж болшгүй хязгааргүй гайхамшигтай юм. Үүнийг бясалгал тарнийн хүчээр таних боломж хүнд бий. Гэтэл хүн бүр энэ мэдрэмж сэрэмжээ хөгжүүлэхээр хичээл зүтгэл үл гаргах нь эрдэнэт хүмүүний биеийг үрж байгаа хэрэг. Мантра -Ман-сэтгэх, Тра – үг бүтээх гэж хөрвүүлдэг. Бас тарнийг жинхэнэ үг гэж буулгасан байдаг.

    Тарнийн үгийн илэрхийлэгч утга нь дүрс төлөөлсөн тэмдгээсээ халин гарч трансцендент шинж чанарыг олоод дотоод ухамсрыг сэрээж бурханлиг нууцыг нь нээн хязгааргүй хүчинд нийлэн орох түлхүүр болдог. Үүнийг нь харгалзан жинхэнэ үг гэж оноожээ. Тарнийн хүчний бүрэлдэхүүн нэгжүүдийг саланга тусд нь авч үзвэл ойлгомжгүй болно. Тарнийг бүрэн цогцоор авч үзэх бараг боломжгүй. Гэхдээ өнгөрсөн үеийн их мэргэдийн үлдээсэн хэмнэл, аялгуу, тарнийн утга бүхий чанарын хүрээнд ойлгох боломж бүрджээ.

    Тарнийн хүчний тухай эртний мэргэдийн олж нээсэн эрдэнийн нууц сангаас энд заримыг дурдъя. Бүтээгч авиа вибразын онол нь, ямарч атом хөдөлгөөндөө вибрац доргио дуу авиа үүсгэдэг гэж тунхагласан пифагороос эхэлсэн. Тэд үзэгдлийн гүн далдын мөн чанар болсон авиа хэлбэлзлийн хүчийг бөө, удган, лам хувраг, тарнич нар туршлагаар таньжээ гэдэг.

    Тарнийн хүчийг зарим мэргэд Материйн эгэлжсэн хэсгүүдийн долгионлог урсгалын нөлөө гэж байна. Тарни өөрөө ямарч хүчгүй харин гадаад хүчийг нэгтгэх хэрэгсэл төдий юм гэж үздэг судлаачид ч бий.

    Тарнийн хүч нь хэмнэл авиа утга гурваас дутуугүй түүнийг дүүрэн ухаарсан тарничийн оюун сэтгэлийн хүч гол нь энэ үгүйгээр тарни байхгүй” гэсэн голч тодорхойлолт байдаг. Их мэргэд тарни, залбирал, мөргөл, бясалгалын хүчний тухай тал талаас нь өөр өөрийнхөөр тайлбарласныг ухаарч тэдгээрийн нэгдэл уулзвар, зангилаа харилцан аугаа хүчний үнэнийг цээжлэх бус дээдлэлтэй. Дээдлэх гэх учир нь трансцендент чанартай үнэнийг цаг цагтаа цэцэглүүлэн үрлүүлэхийг хэлж байна. Бидний оронд тарнийн хүчний талаар олсон нээсэн нь багагүй. Гагцхүү тэр бүхнийг нэгтгэн хэрэгжүүлж томъёолох л үлджээ.

    Өвчин анх үүсэхдээ орон зайд амин оронд гажуудал бий болж дараа нь эсийн бичил орчинд эсэд эдэд эрхтэнд үүснэ. Эдгэрэлт ч эгэл түвшинд эхлэнэ. Эмчилгээний хамгийн сайн арга нь эмгэгшсэн бичил орон зай эс нэгэн зэрэг хууч засах явдал мөн. Ийм боломж нөхцлийг бүрдүүлэх арга засал нь зайн бариа тарни засал юм. Электрон позитрон хоёр мөргөлдөхөөрөө гамм туяа болдог. Энэ нь зөвхөн лабораторит болдог үзэгдэл бус орон зайд бие махбодид хаа ч болж болно. Хөнгөн бөөмс задрахдаа энерги үүсгэдэг. Вакумын 1см2 талбай дахь элч энерги бидний мэдэх ертөнцийн хамаг бодисыг задлахад үүсэх энергээс их юм гэж физикчид үздэг. Энэ хоёр баримт бидэнд боломж байгааг баталж байна.          

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • УВИДАСЫН ХУРААНГУЙ-ТАРНИ – АНАГААХ УХААН

    Өнгөрсөн жаран (бидний эрэн) өөрийн мэдэхгүй, мэдрэхгүйгээ шашны урсгал үзэлтэй холилдсон их ч юм уу эсвэл өөр нэг шалтгаан олоод гоочилж муучилж таслан зогсоодог аюултай зуршилтай байв. Тарнийг ч мөн л ингэж буруутгаж хорьж хохирч ирлээ. Тарнийг амьд байгаллаг чанараар нь хүн төрөлхтөн хөгжүүлэх дээд ухаантан болтол боловсруулжээ.

    Энэ шатны гүн ухаан нь: Билэг оршихуй, хоосон чанар

    –       долгиожихуй

    –       дүрсжихүй

    –       аминжихуй

    –       амьтанжихуй

    –       хүнжихүй

    –       хүмүүнжихүй

    –       бурханжихуйн өөдлөх зам мөрийн хөгжил хувьслын учир шалтгааныг судалдаг. Товчдоо сүнсний дээшлэлт мөнх оршихуй тухай сургааль юм.

    Дорно дахины “хоосон чанар” гэдэг ухагдахуунд дээрх долоон чанар долоон үе агуулагдаж байгааг орчлонт ертөнцийн өнгөрсөн буурал түүх бидэнд туршлагаараа батлаад өгчээ. Энэ бол цаг хугацааны хувьд ч нөхцөл шалтгааны бүрдлээр ч, тоо хэмжээгээрээ ч няцаагдашгүй үнэн мөн. Ер нь лаборатори хуруу шилэнд батлагдвал «үнэн» тийм биш бол гэдэг үзлээс ангижрч эхэллээ. Транцендет мэдлэгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр гарцгүйг хүн төрөлхтөн ухаарч байна. Транцендент мэдлэгийг чанад ертөнцөөс хүний дотоод, гүн далдын бурханлаг чанарт илгээдэг гэдэг. Тарнийн ухаан бол ийм мэдлэг мөн Самгарьд “Мантара” гэдэг үг нь ухамсарыг чөлөөлөх хоослох утгатай гэж номд тэмдэглэжээ.

    Тарнидахын тулд тарнич өөрийн ердийн ухамсар сэтгэмжийн орноо хоослох хэрэгтэй. Энэ алхамыг хийсний дараа тарнийн утга хэмнэл аялгадар ухаан, сэтгэл, дотоод хийн гүйдлийг цэнэгжүүлэн нийтээс гадаад газар, тэнгэр, бурхадын ариусгагч долигост когрентлуулан нөлөөлнө.

    Матарат өөрийгөө туулах гэж буулгажээ. Энийг тунгаавал: Хүн үзэгдэлд хууртсан хуудам ухамсараа даван туулж тарнийн 3 их хүчний урсгал эвсэлдэн нийтгэгдэх тийм гэгээн   орон зайг буй болгодог. Ийм болохоор хөрвүүлэг энэ талаасаа бас л зөв юм. Зарим мэргэд тарнийг тасралтгүй урсгал оюуны гинжин оршихуй гэсэн бий. Тайлбар маягтай хөрвүүлгийн цаад учрыг тодруулбал: Тарнийн ухаан нь багшаас шавьд, мэргэдээс номд шилжин уламжлагдахаас гадна орон зайд бичил цэнэг урсгал хэлбэрээр борлогдон үлддэг. Тарни ч энэ гуравын алинтай нь ч барилдан үргэлжлүүлэх тэр ч байтугай гурвууланд нь цутган нийлэх бүрэн боломжтой. Ийм болохоор тарни тасралтгүй мөнх урсгал ч мөн. Оюуны гинжин хэлхээ ч мөн. Зарим мэргэд тарнийг Трансценденталь гэцгээжээ. Тарнийг хичнээн олон талаас нь авч үзэж тайлж, тайлбарлах тусмаа тарнийн бодилог чанарт ойртжээ. Чухамдаа энэ бяцхан өгүүлэмж тарнийн энэ бодилог талыг тодруулах гэж оролдлоо.

    Тарнийн ухааныг Энэтхэгээс, Төвдөөс, эндээс, тэндээс эхлэлтэй гэх мэт бичицгээдэг. Гэтэл ахуйн тарни ард түмэн бүхэнд байдаг. Монгол ахуйд ч тарнийн ууган элемент зөндөө бий. Хотонд ижийдээ хонь, ямаа зөөж, саалгаж байсан хүүхэд хөлөө чулуунд цохиж уйлдаг. Ижий нь сүүнд норсон гараараа шалбарсан хурууг нь илж үлээж өгөөд одоо зүгээрээ гэнэ. Нүдэндээ нулимастай бяцхан жаал босч гуяа алгадан өнөөх ороо ямаагаа барихаар гүйж оддог. Ижий удганы тарни өвчнийг нь арчин арилгах нь тэр ээ. Тарни зохиомол юм биш. Ус, агаар, үр шиг бодитой оршдог төдийгүй амьдлаг юм. Амьд бүхэн төрж өсч бойжих жамтай.

    Тарнийн ид шидийг мэдэрсэн лам хувраг, удган, бөө, бясалгагч, тарни ч мэргэд нар өөр өөрийн урсгал чиглэлийг түүхэн урт удаан хугацааны турш боловсруулан дэлгэрүүлж тэр нь мандан сэргэж мартагдан бүдгэрсээр бидний үе хүрчээ. Тарничийн анагаах ид шид ч бөөгийн дуудлага дарлага ч, ламын уншлага засал ч бүгд адил практик хүрээ хязгаараас гарч чадаагүй ч өвчин зовлонг арилгах үр дүн нь ижил байдаг, Үр дүнгийн цаад учир шалтгаан, мөн чанар нь нууц далд байна. Энэ учир шалтгааны эрэлд гарсан зориг зүрхтэй хүн ч олон байсангүй. Тэртээ тэргүй хүршгүй алс руу аялах, олдошгүй нууцын эрэлд гарах нь үр дүнгүйг мэддэг болоод тэр биз. Санамсаргүй олз хаа сайгүй байдаг. Оюуны эрэлд ч ялгаагүй.

    Шинжлэх ухааны олон салаа салбаруудын нээлт тарнийн хүчний нууц учир шалтгааныг танихад санамсаргүй олз мэт дусал дуслаар нэмэр хандив болж байгааг эмхэлж тэр ялдамд мөхөс ухааны мөчиг таамаг дүгнэлтээ таньд барьж байна.

    Тарнийг ахуйн элемент, ертөнцийн анхдагч оюуны урсгал гэх мэтээр сөрвүүлж судлаачид өөр өөрийнхөөрөө тайлбарлажээ. Өнгөрсөн үеийн олон мэргэдийн санал дүгнэлт нэг л зүйл дээр нэгдэн нийлсэн нь бодилог юм. Бидний таван мэдрэхүйд өртөж тусгагдаж байгаа бодит юмсын цаад мөн чанар нь ч болдог. Хувьсан хувьссаар танигдахаа больж арилан хоосон чанарт шилжих шалтгааны нь ч өгүүлж байдаг аливаа юмсын үр, нүдэнд үзэгдэхээр ч бай, бичил харуурт өртөх эс өртөхгүй ч бай ялгаагүй бодьгалийнхаа бухий шинж чанарыг бүрэн цогцоор нь агуулж байдаг.

    Наранцэцэгийн үр үндэслэж соёолох, цэцэглэж үр идээгээ бий болгох нар дагаж эргэдэг чанарыг нь ч хадгалж байдаг. Наранцэцэг ургамал болохоор ургамлын бусад түгээмэл чанаруудыг ч агуулна. Үгийг дулаан гэрэл хөрсөөр тэтгэвэл ургах, хуурай хүйтэнд эс үндэслэх гэх мэт. Амьтны үр ч үүн лүүгээ ижил болой. Бид арай өөр асуулт тавиад түүндээ хариу хайя.

    Орчлон ертөнцийн үр юу вэ?

    Аливаа үзэгдэл сэтгэл оюуны үйл үрлэж үлддэг үү? Энэ тэр, тийм, үгүй гэх мэт шууд хариулах боломжгүй учир шинжлэх ухааны ололт нээлтүүдээс хариу эрье. Физикчид атомыг задалж электрон, протон нейтрон кварц гэх мэтээр хэдэн зэргэмжээр эгэлжүүлсний үр дүнд өнөөх эгэл биетүүд гэнэт долгио, мяралзаа, зэрэглээ болоод алдагдаж байна. Тэр нь хоёр янз чанартай. Арай бодьлогийг нь бөөмөн долгио нөгөөг нь долгио бөөмс гэж нэрлэв.

    Физикчдийн нээлтийг сөргөөж хөөвөл хоёр долгио бие биедээ шилжих бөөмөн долгио эргэж эгэлжих, лентенжих, кваржих тэр ч байтугай атомжих боломжтой. Яагаад гэвэл эдгээр нь атомын задралын үр дүн түүний бүрэлдэхүүн хэсгүүд юм. Эндээс физикчид дүрсийн бүхий шинж чанарыг агуулсан орчлонт ертөнцийн үрийг барин алдаж байна гэсэн дүгнэлт аяндаа урган гарч байна. Долгио бөөмс цаашдаа хичнээн ч зэргэмжээр билэгжиж болно л доо. Тэгээд ертөнцийн жинхэнэ эх үрд эс хүрч магадгүй. Гэхдээ одоогийн мэдэгдээд байгаа долгиос урсгал чанарт эгэлжих, бодижих үрлэг шинж байгааг физикчид бидэнд хэлж өглөө. Бид физикчидийн хүрсэн хил хязгаараас цааш ярих боломжгүй.

    Танин мэдэхүйн өргөтгөсөн хил хязгаар ийм явцуу юм. Хүн хязгаарын хязгаарыг алхаж хэмжээ дамжаагүй орчлонт ертөнцийн мөн чанарыг таних нөөц бий. Итгэхийн тулд ойлгох хэрэгтэй гэж биднийг номлодог байлаа. Энэ нь зөвхөн материаллаг ертөнцийг танин мэдэхэд таардаг сургааль. Ухаанаар дамжиж сэтгэлд хүрэх зам энэ байжээ. Өнөөдөр ойлгохын тулд итгэх юм хэрэгтэй байдгийг мэдэх боллоо. Энэ нь сэтгэлээр дамжиж ухааныг төгөлдөржүүлэх зам юм. Тарнийн ухаанд суралцах, тарниар эмчлэх засах аргыг эзэмших нь хоёр дахьд хамаарна. Өнөөдөр олон шинжлэх ухааны хүрсэн хамгийн сүүлчийн өндөрлөгүүд тарнидах ухааны судлах зүйлийн сэжүүрийн барааг харах төдий шүргэх төдийхөн доод түвшинд байна. Товчоор тодорхойлбол тарнийн ухааны судлах зүйл судалгааны орон зай нь ‘”Манас” юм. Энэ үгийн утга учрыг мэдэхийн тулд эхлээд мэдрэхүй, мэдрэмж хоёрын төстэй ялгаатай талуудыг тодруулъя. Мэдрэхүйн таван эрхтэнд тулгуурласан мэдлэгээр материаллаг ухамсар бүрэлдэнэ. Үзэгдэж, сонсогдож, хүрэлцэж, үнэртэж байгаа бүхэн ялгаагүй бидний мэдрэхүйн хүрээнд багтаж байна.

    Мэдрэхүй эрхтэний хүртэн авах чадвар нь цаад хүртэгдэгч бодит юмстай нь харьцуулбал аргалахын аргагүй сул дорой явцуу юм. Хүний үнэрлэхийн мэдэрхүй нохойноос хэдэн арав дахин дорой. Хараа нь ч гэсэн ялгаагүй хэт хязгаарлагдмал шүү дээ. Хүн ухаантай адтайдаа хэдэн зуун мянга дахин томруулагч бичил харуур хийгээд харааны мэдрэхүйгээ овоо тэлжээ. Тэглээ гээд мэдэрхүйн хүрээ хоргоноосоо гарчихлаа гэсэн үг биш. Энэнээс өөр танин мэдэхүйн арга хэлбэр байна уу? Байна гэвэл идеиалист болчихно. Байхгүй гэж итгүүлсээр зүтгүүлсээр материалист өнгөцхөн бүдүүн бараг танин мэдэхүйн хүрээнд сэтгэлгээний мөхөлд өргөн байсан хүн төрөлхтөн дорнын гүн ухаан түүн дотроос тарни бясалгалын ёсонд шимтэн суралцаж судлах боллоо. Мэдрэхүй үйл ажиллагааны талаар эрдэмтэд нарийвчилсан судалгаа хийжээ.Тэгээд хүлээн авах, мэдрэх, дамжуулах зам төв гэсэн гурван хэсгээс бүрддэг гэж тооцов.

    Мэдрэхүй таван эрхтэний хүртэх чанар, түүний дамжих зам; төв нь хаана байрлаж яаж явагддагийг ч олжээ. Харин мэдрэмж гэж юу болох, тэр нь мэдэрхүй шигээ бүтэц бүрдэлтэй талаар хэн ч юу ч дуугарсангүй. Мэдрэхүй мэдрэмж хоёрыг хольж хутгасан л үг өгүүлбэр тааралдана. Мэдрэхүй нь тархи бие мах бодийн үйлийн үр дүн бодилог юм. Тэгвэл мэдрэмж гэдэг үүнээс нарийн гүн далд өнөөдрийн шинжлэх ухаануудын туршил зүйн аргаар үзүүлэх, батлах боломжгүй. Үзэх харах, мэдрэх аргагүй хийсвэрлэг сүнс зүрхний танин мэдрэхүй юм.

    Зохиолчид бие биенээ нарийн торгон мэдрэмжтэй гэх мэтээр бичицгээдэг. Мэдрэхүйн танин мэдэхүйд орон цаг, хүртэгдэгч, хүлээн авах хэсэг дамжуулах зам мөр анализ задлага хийх төв зэрэг бүрдэл заавал оролцдог. Мэдрэмжийн танихуй орон цагт баригддаггүй. Мэдрэхүйн бүрдэл нөхцөлүүд шаардагдахгүй. Мэдрэмжийн танин мэдэхүй ч монгол хар ухаан, ярианы хэлэнд зөн совин хар ёр гэх зэргээр нэрлэдэг.

    Мэдрэмж танин мэдрэхүй яруу найрагч уран бүтээлчдийн онгод орсон үеийн бүтээлд илэрдэг. Пушкин, Моцарт Сальер хоёроос хойно төрсөн. Нэг найраглалдаа: “Хоёр хосгүй авъяастан нэгэн ертөнцөд байж болохгүй гэж хорон муу санаатай Сальер хөгшин Моцартыг хөнөөв” гэх зэргээр бичсэнээс болоод нарийн судалгаа шинжилгээ хийж үзээд алдарт хөгжмийн зохиолч Моцартыг Сальер хороосон нь тогтоогджээ. Ноён хутагтын уран бүтээл амьдралд ийм мэдрэмжийг танин мэдсэн үйл явдал элбэг байдаг. Мэдрэмжийн хүртэхүй , танин мэдэхүй хүн бүрт байдаг. Энэ нь хүүхэд насанд гурав орчим насанд тод илэрдэг. Дулаахан өдөр хүүхэд малгай өмсөх, бүчлэх, дээл өмсөх хөлчих зэрэг ааш зан гаргавал тэнгэр хүйтэрдэг. Гэнэт золгох бэлэг тарааж тогловол зочин ирдэг. Заавал биш ч гэсэн олонхидоо ингэдэг

    Уран бүтээлч, хүүхэд хоёрын танин мэдэж байгаа арга нь мэдэрхүй эрхтэний тусламжаар бишээ. Эд ” МАНАС” орон зай дахь гүн далдын бичилийн бичил хувьсал өөрчлөлтийг мэдэрч байгаа юм. Мэдрэхүй мэдрэмж хоёрын ялгаа ийм буй.

    Манасын тухай зарим мэргэдийн тайлбарыг үзье. «Манас нь өөрийн гэх биегүй ерөнхий ухамсартай нэгдмэл байдаг шигээ хувийн ухамсартай ч нэгдмэл юм». Хувийн ба ерөнхий ухамсартай хоёуланд нь нэгдмэл болохын хувьд энэ хоёр ухамсарыг холбогч зааг завсар болж байна. Бас номд тодорхойлсон нь: Ухамсрын долоо дахь төрөл бол мэдрэхүйн ертөнц биш. Үүсэх тогтохын мөнх урсгал, үхэл төрөхүйн хэлбэрээр ч хязгаарлагддаггүй гүний ухамсар юм. Төвдөөр «Манас гэнэ» гэжээ. Манас бол долоо дахь ухамсар гэчихэж. Ер нь ухамсрын хэдэн зэрэг зэргэмж байдаг вэ? Харааны, сонсголын, амтлахын хүрэлцэхүйн, үнэртэхүй ухамсар гэх нь хир зөв бэ?. Мэдрэхүйн таван эрхтэнд тулгуурласан материаллаг үзэгдлийн бүдүүн бараг нэг л ухамсар бүрэлдэн тогтсон юм биш үү? Ухамсрын хөгжлийн үе шатыг нарийвчлан авч үзэх нь тарни бясалгалын ёсонд нэн чухал юм.

    Нууц тарнийн онолоор бол хүний биед зулайнаас ахар сүүл буюу доод амсар хүртэл нугасны дагууд хийн долоон хүрд байдаг. Хүрд бүр өөр өөрийн өнгө гэрэл, бүтэц, хэлбэр, үйлтэйнхээ хамт бусад хүрдүүдтэй барилдан нөхцөлдсөн нэгдмэл юм. Бас хүрд болгон ухамсрын өвөрмөц зорилго, үндсэн агууламжтай гэж үздэг. Төвдөөр эхний хүрдийг муладхара гэнэ. Ахар сүүлэнд байрладаг. Төрөлхийн хүрд гэж монгол ном сударт бичжээ. Ураг бүрэлдэхэд энэ хүрдэн буй болж төрөлхийн дуусахад хүний амьдрал зогсдог. Гүн нойрон дунд бясалгалд орох үед газрын элч хий сансрын урсгалаас сэлбэгддэг. Өөрөөр нөхөн төлжиж нэмэгдэхгүй. Зөвхөн зарцуулагдсаар дуусдаг. Төрөлх хийн хэмжээ нь хүний амьдралын 300 жилд хангалттай хүрэлцэх хэмжээтэй. Хүн ингэж насладаггүй нь хоол, уур хилэн, шунал тачаалаар хийн хүрдэнг бохирлосных ажээ. Төрлөх хүрдний ухамсарыг доод буюу суурь ухамсарч гэж болно. Ухамсарын гол цөм эрмэлзлэл нь амьд орших болой. Айх ухамсар юм. Үүнийг дагалдсан өдий төдий бүтэц язгуур үүсдэг. Жишээ нь: өөрийгөө мэдрэх, таагүй орон зайнаас зайлах, өлсөх, хоол эрэх, амьтаны үр зулзага хөхөө олох мэт. Төрөлх хийн хүрдэн хямарвал хүний сэтгэл санаа тогтворгүй болж ямарч шалтгаангүйгээр айх, ормоор, гармаар болох. Амьдралын аахар шаахар, гачигдал дутагдал, тохиолдол гатлаж гэтлэтгүй зөвхөн зүдүүр мэт санагддаг. Хийн төвүүд гадаад орчныг тусгадаг. Тэр тусгал бидэнд зөн совин, далд дамын янзаар мэдэгддэг түүнийг ердийн шүүлж ухамсарладаг. Хүмүүсийн амьдралд ийм тохиол учрал зөндөө байдаг. Нөхөр нь ямар нэг ажлаар алс хол явах болоход эхнэрт нь нэг л таагүй, явуулмааргүй хоригломоор байх. Явсаны дараа осол эндэл болсон гэх зэрэг төрөлхийн хүрдний хямарлыг засах аргууд байдаг. Төрөлх хүрдний мэдрэмж сэрэмж хүнээс амьтанд илүү байдаг нь илүү хөгжсөнийх ч биш. Хүмүүс дотоод хүрдний мэдрэмжээ бүдүүн бараг таван мэдрэхүйн хүртэхүйд алдсаных юм.

    Хулгана хөеөгөө өндөр цомбогор хурааж түүндээ үрлэг шорвог ургамал их авсан байвал өвөлдөө цас их унадаг. Газар хөдлөхөөс олон хоногийн өмнө аргаль, сарлаг уулнаас буучихдаг гэх мэт.

    Хийн хоёрдахь төвийг асуух нурууны хүрдэн гэнэ. Улбар шаргал гэрэл цацраадаг. Ухамсрын цөм нь ахин дэвшихийн эрмэлзэл болой. Тийм учраас илүү тааламжит орон зай, байр, хоол хүнс нөхцөлд тэмүүлдэг. Ханамж тааламжаар ямагт өлсгөлөн байдаг. Үүнээсээ болоод гаж зам мөрд оруулдаг. Дасгах чанарын тамхи, архи, хар тамхи, кофе шоколаданд хэт дурлана. Бэлгийн харилцаанд гаж байдлаар шунан орох. Хуурамч мэдрэхүйн тааламж үүсгэдэг наркотик бодист амьтад янз бүрээр даддаг. Ямаа зээрэгний наркотикт орж согтож галзуурч. татаж унадаг. Хоёр гурав хоногийн дараа гэхэд өнөөх зээрэгнээ л идэж хорддог. Муур бамбайн хаданд дасч салахаа больдог. Хүн архи, хар тамхины наркотикт дасамхай. Энэ бүгд асуух нурууны хүрдний далд ухамсрын эрхшээл юм. Хийн гурав дахь буюу хүйн хүрдэн нь өөрийгөө ухамсарлах, хүчирхийллийн шинж чанарыг агуулдаг. Ухамсрын энэ үе шат нь доод хоёроос илүү хөгжингүй хувийн ба дүрсийн үзлийг эрхэмлэсэн шинж чанар нь бусдын нөлөөллөөс өөрийгөө ба үр зулзага, дүрсээ хамгаалах тэднийхээ төлөө бусдыг хүчирхийлдэг. Гурав дахь хүрдний ухамсрын гол чанар нь дифференцацаар илэрдэг. Өөртөө тавих хяналт өөрийн дүрст тавих анхаарал.

    Амьдрал нь хүчирхийллийн хуулийн хавсарга хараат байдлаар дүрсийн өвөрмөц дээд зохион байгуулалтанд орсон байдаг зэрэг нь гурав дахь хүрдний ухамсарын онцлог юм. Өвсөн тэжээлтэн бэлчээрлэх, ичээний амьтадын урт унталт араатан, шавьж хорхой тэжээлтэн гэх мэт. Ялгарал хэв маягийг дурьдахад хангалттай. Ерөөс үүнийг амьдралын төлөөх тэмцлийн ухамсарч гэж болно. 1.2.3 дахь хүрдний доод гурван хүрдэн гэнэ.Эндээс эх сурвалжтай ухамсрыг байгалийн ухамсрын доод гурван шат ч гэж болно. Хүн байгалийн амьтан болохоор ухамсрын доод гурван шатны шинж илрэл, элемент бүгд байдаг. Бас ухамсрын дээд гурван шат гэж бий. Энэ бол байгалийн ухамсрын бүрэн төгөлдөржлийн гурван үе. Бурханлиг ухамсар ч гэж болно. Тэгвэл дээд доод ухамсарын завсар зааг “Манас” үе шат гэж байхнээ. Энэ тухай одоо өгүүлье.

    Хийн дөрөв дэх зүрхэн (наран хүрдэн) бол дээд доод ухамсрын  Манас зааг юм. Байрлалын хувьд ч байгалийн ба бурханлиг ухамсрын элементүүдийг бүрэн агуулж байдгийн хувьд ч зөвхөн эндээс дээд буюу бурханлаг ухамсар руу шилжих нөхцөл бүрдсэн байдгаараа гарцаагүй байгалийн бурханлаг ухамсрын Манас болно. Дөрөв дэх ухамсрын цөм эрмэлзэл нь Хайрлахуй юм. Цөм эрмэлзлэлийг дагалдан үй түмэн араншин төлөв ундран гардаг. Хайр, хайрлахуйн элемент амьтан ба бүх л төрөл дүрсэд байдаг. Тэдний хүрээ хязгаар нь өөр өөр юм.          

    Хүний хайр ч гэсэн эсвэл өргөжин тэлж энэхүү нигүүслийн заагаад эсвэл хумигдан явцуурсаар зөвхөн амиа бөөцийлөх үзэл болж хувирдаг. Амьтны зөн совин байгалийн чанараар амиа хамгаалах ухамсраас ялгарах юмгүй болдог. Ухамсрын үе шат болгон өөрийн давуу талтай шигээ дутуу дулим чанаруудтай. Байгалийн ухамсар хүний оюун ухамсрын түвшинд хүртлээ дээшлэн хөгжихдөө урьдах түвшний шинжээ бүрэн гээлгүй хадгалсаар байгаа нь дотоод хийн хүрднүүдийн үйл, үр хөврөлийн үеэс хүмүүн ухамсар бүрэлдэн төлөвшиж энэрхүй, нигүүслэл, дээд гэгээрэл өөд тэмүүлэн амьдралын бүхий л явцад илэрсээр байдаг. Хүүхэд эхээс гарангуутаа эхийгээ таньдаг. Өөрийн эхээс өөр эхийг бараг л хөхдөггүй. Энэ бол түүний амьтанлаг зөн совин амин соронзон орны мэдрэмжийн танихуй мөн. Бага насны хүүхэд бүгд аймхай байдаг. Орчин тойрон тоглоомноосоо, хоол хүнснээсээ уйдамхай өөр шинэ тоглоом орон байр сонирхдог гэх мэт олон зүйлийг дурьдаж болно. Товчоор хэлбэл доод гурван хүрдний ухамсрын илрэл хүүхдэд их байдаг. Наран хүрдний цөм эрмэлзлэл бүх амьтанд байдаг. Тэр нь хурц илэрдэг. Амьтан бүхэн үр зулзагандаа, эсрэг хүйстэндээ, эцэг эхдээ хайртай. Түүнийхээ төлөө амьтанлаг зөн совин, ухамсарт ухаанаар тэмцдэг. Тэр ч байтугай хайрын хүрээг нь хөндвөл өш хонзон авах байдлаар хариу авдаг. Чонын зулзагыг авлавал анчдыг эх эцэг нь мөрдөж анхны буусан хот айлаас өш хонзонгоо авдагийг монгол хүн бүр мэднэ. Өвлийн эцэж ядарсан хэдэн мянган зээрэн дунд хоёр гурван чоно ганцыг нь барьж дуустал нь идчихээд хэвтэж байдаг. Гэтэл ганц өлссөн чоно айлын хонинд ороод нэгийг ч барьж идэхийг боддоггүй. Аль болох олныг сэглэж, урж тасдахыг хичээдэг. Өөрийн дайсан хүнээс өшөөгөө авч байгаа нь энэ. Чонын өшөөгөө авч байгаа энэ төрх өнөөгийн хүмүүсийн цусан ясан өшөө авах хоёр яг л адил ухамсар ажээ.

    Юуны учир үүнийг дурьдаж байгааг уншигч та ойлгосон байх. Байгалийн ухамсрын хөгжлийн элемент хүний хийн хүрднүүдэд далд дам агуулагдаж байдаг. Идэвхгүй зүгээр рудемент маягаар хадгалагдах бус хэрэв ухамсарын тухайн хүрдийг нээвэл ид шидлэг чанараар илэрнэ. Энэ тухай Шри Чин багийн номнуудыг уншвал таны хувьд ховор аз завшаан болж гэгээн гэрэлт тэмүүлэл тань улам эрчимжих болно. Наран хүрд өөрөөс дооших гурван хүрдний элементийг агуулахын хамт дээд гурван хүрдний цөм эрмэлзлэл нь бэхжин дэлгэрэх цорын ганц таатай суурь болдог. Хайр нь хэдийгээр явцуу ч гэсэн энэрхүйгээс ангид тусгаар байдаггүй.

    Хүн үр хүүхэд, ах дүү, садан, үндэстэн, ястан, хүмүүн төрөлхтөнг хайрлахын хамт амьтан ургамлыг хайрладаг. Төрлөөсөө халин гарсан ийм өргөн дэлгэр хайрыг бурханлаг хайр буюу энэрхүй гэдэг. Чухамдаа хүн бол ийм бурханлаг хайрын эзэн ман. Харин амьтан бол төрөл зуурханы хайрын элементтэй юм. Амьтсын хайранд энэрхүйн чанар бараг үгүй буюу илрэл төдий байдаг. Домог яриа учрал, тохиол мөрөөдөл төдий бий. Наран хүрдний ухамсрын цөм тэмүүлэл нь хайр энэрхүй болохоор дээд гурван ухамсрын хөгжил дэвшлийн суурь юм. Доод гурван хүрдний ухамсарт байгалийг амьтанлаг шинж чанар давамгайлдаг. Зүрхэн хүрдэнд хүнлэг хүмүүн ёсны чанар голлодог. Үүнийхээ ачаар бурхан буюу зөн совин далд мэдрэмжээрээ хүртдэг. Бурханд хүрч болохыг гэгээн оюуны хүчээрээ таньж мэддэг. Эндээс энэрхүй, нигүүслэхүй, гэгээрхүйн дээд гурван ухамсарт хүрч боловсрон төгөлдөржиж өөрийн бурхан чанараа нээж үхэшгүй мөнхийн үнэнд хүрдэг. Бясалгал тарнийн номд хичээн суралцаж төгс гэгээрэгсэд цөөн биш. Тэд тарни бясалгалд хэрхэн суралцах тухай олон ном судар туурвин үлдээжээ. Ийм байвал бараг бүх хүн энэ ариун гэгээн зам мөрд эргэлт буцалтгүй гарч дээд гэгээрлийг зорьдоггүй нь өнөөх амьтанлаг доод гурван ухамсарын хүлээсэнд ороолдосных юм.

    Ухамсрын дээд гурван хүрдний тухай энд хөндөлгүй орхиё. Учир юу хэмээвэл нэгд: дотор нь хутгалдаж яваа ухамсрынхаа учрыг олоогүй над мэт нь дээд гэгээрэлт оюуны ухамсрын тухай юу хэлхэв, хоёрт: энэ талаар гэгээнтнүүдийн ном судар монгол, түвд, орос хэл дээр арвин бий. Тэндээс унших нь зүй. Хүний биед орших босоо үндсэн долоон хүрд цул сав эрхтэний, үе мөчдийн нийт 81 их хүрдэн байдаг. «Манас» түвджсэн монгол үг. Манас нь монгол ахуй хэл хэллэгийн маш олон салаа салбарт хэрэглэгддэг унаган шинж чанартай юм. Ямар нэг хоёр юмны зааг завсар давхцалыг ингэж нэрлэдэг. Ханын шийр газар хоёрын заагийг хучиж дулаалсан шороог Манаас гэнэ. Газар тэнгэрийн хаяа бие биедээ уусан алдрах тэр зааг завсрыг манарах алс гэнэ. «Гал манах» галтай галгүйн завсарт тэр хоёрын бие биедээ шилжих заагт гал хадгалах ёс. Энэ мэт өргөн дэлгэр бодилог хийсвэр ойлголт хэллэгт адил тэгш хэрэглэгддэг.

    Тарнийн хүч үйлчлэл, бодижингуй чанар «арга- билэгс», «дүрс – дүрсгүй» оршихуйн, зааг давхцал тэр орон зайд болж байна. Тийм ч учраас тарни бясалгалын эрүүлжүүлэх хүч нь хязгааргүйтэйгээ адил хэмжээгүй өргөн дэлгэр юм. Тарнийг оюуны тасралтгүй урсгал гэж томъёолсон байдаг. Ийм оновчтой бодилог хийсвэрлэг хоёр талыг цогцлуулсан өөр тодорхойлолт гарсангүй.

    Тарнид багшийн, багш нарын сэтгэл оюуны их эрчим хуран, тэнгэр газрын долгист нэгдэн хадгалагддаг. Тарни ч амин соронзон орон, сэтгэлийн өнгө гэрлийн урсгалаараа цутган орвоос орчлонгийн оюуны их урсгалыг залган үргэлжлүүлэх нь тэр. Мөнхийн шидийг агуулсан хүч гэдэг энэ. Өнөөгийн физикчдийн олж нээсэн бөөмөн долгио, долгио-бөөмс Манас буюу арга-билгийн давхцалын орон дахь орчлонт ертөнцийн дүрсжихүйн үр ч мөн, тарни ч мөн юм.

    Нейрофизиологчид хүний уураг тархины нууцыг судлаад эрчимт хөнгөн эгэл бөөмс ялгаруулдагийг тогтоолоо. Хий бясалгалын багш нараас ийм эрчимт эгэл бөөмс илүү ялгардагийг тогтоов. Физикчид нейрофизиологчид ” Тарни” гэдэг нэгэн өндөрлөгийн хоёр талаас авирч явна. Тэд эгэл бөөмсийн оргилоос дуу дуугаа авалцлаа. Физик, физиологи, нейрофизиологи, сэтгэл судлал, квант, вакуум, цахилгаан ба соронзон орон, гэрэл, дуу авиа судлалуудын бие биедээ шилжин хувьсахуй, эргэн төлөвшихүйн тэр орон зай зааг завсрын давхцалыг  Манас гэчихүй. Чухамдаа тарнийн ухаан тарнийн бодижингуй оршихуй, билэг хүчний нөлөөлөл эндээс эхлэмой. Хүн судлал одоо үед хараахан бүрэн төгс хэлбэржээгүй, энд тэндээс нь хэсэг бусгаар, тасчин гадаамчиж ангид тусгаар үзэж байна. Бие зүйн судлал, сэтгэл судлал, үйл зүй гэх мэт. Төрж, өсч, үхдэг бодилог талаас судлаж байна. Хүний бүрэлдэхүүн хэсгийн хамгийн чухал ухаан, оюун ухаан, сэтгэл, сүнслэг билэг талын судалгаа хомс, бараг үгүй шахам учир хүн судлал өрөөсгөл явжээ. Хүний биеийн цэнэгт, амин соронзон, цахилгаан соронзон, гэрлийн, дотоод хийн тогтол тэдгээрийн харилцан шүтэлцээ барилдлагын илрэл амин орны сүнсийг орхигдуулснаар , эмнэл зүй, амь сүнсгүй, мужааны гар ажилбар, эм тариан засал төдий болжээ.

    Зүрх судас, хоол боловсруулах, бөөр шээс ялгаруулах зам, мэдрэл, чих, нүд судлал гэх мэт бутран салсаар жинхэнэ анагаах ухаан саринаж, эрхтэн судлал үлдлээ. Ийм үед тарни бясалгалын ухаан сэргэн хөгжих нь аварлын од мэт тэнгэрлэг бөлгөө. Хүний биеийн нөөц бололцоог судалсан олж нээсэн нь бага бусаа. Тэр нээлтийг анагаах ухаан, хувь хүн ашиглаж байгаа нь чамлалтай. Хүний тархины бор гадар 1 миллъярд эстэй гэж тооцоолсон. Мэдрэлийн нэг эс нь боломжит байдалтай. Бусад эсүүдтэйгээ харилцан барилдвал 8000 боломжит төлөвийг бий болгодог. Энэ бол 17 миллъярд 10-8000 гэсэн үг. Энэ тоог бичихэд 9.5 сая км урт цаас орно. Бага боломж уу? Тархи бодож сэтгэж, шүүж тунгааж мэдээллийг хадгалж хэрэгтэй үед нь салгаж гаргадаг. Оюун ухаан бол яалтгүй тархины бүтээл. Тэгэхээр дээрх тооцоо нь тархины боломжийн барагцаа юм. Гэтэл хүний оюунлаг талын боломжийг энэхэнээр хязгаарлаж болохгүй. Хүний сэтгэл хөдлөлийн аясаар биеэс гэрэл цацарч орон зайд тархдаг.

    Тэр нь ертөнцийн гүнд нэвтэрч эргэх холбоо мэдээлэл өгдөг. Танин мэдэхүйн хоёр дахь гайхамшигт чанар энэ юм. Хорьдугаар зууны физик, анагаах ухааны ололтын нэг нь хүний биеийн гадна талд 8-14 мм нил улаан туяа 8-30 см хэлбэлзэлтэй цацраг 10 герьцийн давтамжтай хувьсах орон үүсч буйг олж мэдээлсэн. Сэтгэл хөдлөлийн аясаар хүний гэрлийн тогтолцоонд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч тэр нь орчны хүмүүст мэдрэгддэг. Баярлахад цагаан, цайвар ногоон, үзэн ядахад саарал, уур хилэнд улаан хар өнгө давамгайлна. Удаан хугацаагаар сэтгэл санаагаар унаж дарамтлагдсан хүний гэрлийн тогтолцоо хямарч нимгэрч шингэрч сиймийдгээс сүр сүлдгүй харагдцаг. Сэтгэлийн хөдөлгөөн дотоод эрхтэнд сонгомол байдлаар нөлөөлж эмгэгшүүлдэг гэж ном сударт тэмдэглэжээ. Гуниглах уушгинд, баярлах зүрхэнд, уурлах элгэнд, айх бөөрөнд, цочих дэлүүнд нөлөөлдөг гэх мэт. Уламжлалт тэжээхүй ухааны номоор бол таван цул эрхтэн өөр өөрийн өнгө гэрэл цацруулдаг. Дотоод хийн босоо гурван судлыг ороож үүссэн хийн долоон хүрдүүд үндсэн ба туслах өнгөтэй юм. Анагаах ухаан хүний биеийг яс булчин, мэдрэл, хоол боловсруулах, амьсгал, зүрх судасны тогтолцоо гэх мэтээр нарийвчлан судалдаг. Үүнлүгээ адил тарнийн ухаанд хүний цэнэгт тогтолцоо, дотоод хийн эргэлтийн тогтолцоо, гэрлийн тогтолцоо, цахилгаан ба амин соронзон орны тогтолцоо хамаарагддаг. Хүний өнгө гэрлийн тогтолцоонд хамгийн гол үүрэг гүйцэтгэгч сэтгэл хаанаас гардаг вэ? Сэтгэлийн үйл нь хайрлах, өрөвдөх, туслах, хорлох зэрэг нилээд байгальлаг төрөлх амьтанлаг шинж чанартай юм.

    Доод гурван хүрдэн зүрхэн хүрдний үйлээр илэрч байна. Тарни бясалгалын номд дурьдсанаар Анахада хүрдээ нээвэл буултгүй энэрхүйн сэтгэл үүснэ. Ажна хүрдэнг нээвэл бурханы нигүүслэнт сэтгэлд нэгдэн нийлж бурханлиг танин мэдэхүй ухамсарыг эзэмшинэ. Схасрара хүрдэнгээ нээвэл дээд гэгээрэлд хүрч сүнсээ эзэмдэн хязгааргүйд нэгдэн үхэлгүй мөнхийн үнэнд хүрнэ гэжээ. Хийн хүрднүүдийг зохицуулах эзэн нь сүнс гэдэг. Сэтгэлийн өнгө үйл хүрдэн бүхэн өөр өөр өвөрмөц илрэлтэй. Энэ талаар урьд нилээд тодорхой өгүүлсэн бий.

    Дорно соронзон үүсгүүр дамжуулагч алст цацруулагч хүлээн авагч юм гэдэг тодорхой болчихжээ. Энэ чанараа ухамсартайгаар эзэмдэгчдээ бурхад хувилгаад гэж нэрлэдэг. Хүний бие махбодийн физиологи үйл ажиллагааг зохицуулан удирдах нэн чухал, тархины бор гадараас ч дутуугүй хэсэг бол цэнэг үүсгүүрүүдийн төв синусын зангилаа түүнийг зохицуулагч либический хэсэг юм. Дотоод гүн далд ухамсрын удирдлага нь тархины суурь, зүрхний синусын зангилаа сүнс гурав байж болно. Ураг эхийн хэвлийд бүрэлдэн хөгжиж эхлэхээс дотоод ухамсар ажиллаж эхлэнэ.

    Хүн тайван нойрсч байхад ч үхлүүт ухаангүй хэвтэж байхад ч амьдралыг зүй зохисоор тасралтгүй үргэлжлүүлэгч нь тархины бор гадар бус дотоод ухамсар л байдаг. Хүн тайван нойрсч байхад төрөлх хийн орон ахар сүүлний хэсгээр сансар огторгуй, газрын элч энергийг цэнэгт долигос хэлбэрээр нэвчүүлэн авч байдаг. Ийм чанар нялх хүүхдэд илүүтэй илэрнэ. Хүний тархины суурь хэсгээс хэт хөнгөн бөөмс ялгардаг. Бид аливаа юмны цаад учир начрыг тунгаах; ойлгох, болгоохыг хичээдэг. Бидэнд ил тод болсон гэрэл цахилгаан, соронзон урсгал, дууны долгио, долгио бөөмс болон долгионы түгээмэл чанар нь когрент. Тэгвэл хүн тэнгэр газрын долгиолог хэсэгт нэгдэн нийлэх түүнийг өөрийн зорилгод татан оролцуулах боломж байна гэсэн дүгнэлт гарч байна.

    Хүний цэнэгт тогтолцоо нь бие дэх цэнэгийн үүсгүүр синусын зангилаа, эс бүрийн цэнэгийн бүтэц, эрхтэний цэнэгт орон, амин орон дахь цэнэгт давхарга зэргээс бүрэлдэнэ. Цул сав эрхтэний цэнэгт орон нь бусад эрхтэнийхээ үйл ажиллагааг дэмжих саатаах харилцан үйлчлэлд зохистой эрүүл байж чадна. Ерөөсөө цэнэгт байдал бол биетийн амин сүнс мөн. Цэнэггүй биет материаллаг ертөнцөд байхгүй. Туйлгүй бөмбөлөг хэлбэрийн соронзон, цэнэггүй эгэл биет байгааг олж тогтоосон. Гэвч тэр нь туйлын цэнэггүй биш харин дотооддоо нуун далдалсан юм. Цэнэгийн тэр нуугдмал байдлын нууцыг нээх нь атомыг задалсаны дайтай үр дүн авч ирнэ. Магадгүй арга дүрст оршихуйгаас билэг (дүрсжээгүй) оршихуйн хил заагч байж болно. Долгио бөөмс, бөөмөн долгио мэт билэг оршихуйн дотор дүрст орчлонт ертөнцийн үр бий. Цэнэгт байдал ямар орчин, нөхцөл, шалтгаан бүрдэхэд дүрсжиж, ямар сонгомол орчин нөхцөлд аминждаг нь одоохондоо нууцаа алдаагүй л байна.

    Хүний биеийн цэнэгт тогтолцооны нэн гайхамшигт чанар нь амин соронзон орон юм. Эгэл бөөмсөөс эхлээд атом молекул эс эрхтэн бүр соронзон үүсгэж л оршдог. Эрхтэний цэнэгийн тогтолцоо соронзон орны чанар гажигнаас доройтсоноос хавдар үүсдэг. Хорт хавдартай эрхтэний харалдаа гаднах амин орны хэсэг цоорч сорогч хүйтэн хонгил үүссэн нь зайнаас мэдрэгддэг. Амин орныг нөхөх, зузаалах, шилжүүлэх зайн эмчилгээ хийхэд өвчтөний зовиур арилж сайжирдаг. Чухамдаа энэ бол материаллаг арга цочируулд хариу урвал өгдөггүй. Харин билэг сэдээгчид хариу өгдөг нь онцгой анхаарал татаж байна. Тархины суурь лимбический хэсэг, сэтгэл, сүнс, хүний гэрэлт тогтолцоо, тарни бясалгалын хооронд ямар дараалал уялдаа холбоо байна вэ? Энэ асуулт судлаачаа хүлээсэн онгон дархан хэвээр байна.

    Хүний сэтгэлийн өнгө гэрэл нөлөө нь уурлах, баярлах, гуних, хүсэл гуйх аясаар өөрчлөгдөж орчиндоо тархдаг. Төрөлх зөн совин мэдрэмжээрээ хүмүүс үүнийг мэддэг. Муудалцаж хэрэлдэж байгаа хоёр хүн бие бие рүүгээ хуруугаараа чичилж загнадаг. Энэ бол өөрийн биеэс ялгарах уур хилэнгийн хорт хий гэрлийг галт шилээр хумхи адил хурууныхаа үзүүрээр когрент болгон нөгөө рүүгээ цохилт өгч байгаа юм. Хэрүүлийн дараа нэг хэсэгтээ бие эвгүйрхэх, өвдөх, тэр ч бүү хэл үхсэн тохиолдол ч байдаг нь хөнөөгч хорт гэрлийн үйлдэл бизээ.

    19-р зуунд Италийн физикч Л.Гальзани хүний мэдрэлийн эсээр мэдээлэл дамждагийг олсон. Хүний биеийн цэнэгт тогтолцооны эх суурь шинжлэх ухаанд анх ингэж тавигдсан боловч өнгөрсөн зуунд мэдэгдэхүйц үр дүнд хүрсэнгүй. Цахилгаан соронзон үүсгүүр нь зүрх, зүрхэнд байдаг 3×10 мм-5х20 мм хэмжээтэй хэсэгхэн өвөрмөц газрыг Кисафлакийн зангилаа юм. Энэ хэсгийг үүсгэсэн өвөрмөц цайвар эсүүд нь хэдхэн мг-аар хэмжигдэх цахилгаан соронзон цэнэг үүсгэдэгч өөрөөсөө хэдэн зуу дахин аварга том зүрхийг сэрээж хүчтэй ажиллуулж нэг удаад 70 мл орчим нэг минутанд 4.5-5л цусыг шахаж бүх биеэр тараах асар их ажил гүйцэтгүүлдэг. Зөвхөн зүрх ч бус артерийн бүх судас энэ зүрхний цахилгаан соронзон өөрчлөлтөөс цочирч цусыг авч дамжуулах байдалд бэлтгэгдэж гүйцэтгэнэ. Эсийн потенциалын маш өчүүхэн өөрчлөлт бүхэл бүтэн зүрх судасны тогтолцоог хэвийн ажиллуулж, эрүүл саруул байх нөхцлийг бүрдүүлж байна. Амин цахилгаан соронзон гүйдлийг зүрхэнд хэрхэн дамжих талаар нилээд судлагджээ. Биеэр хэрхэн тархдаг тухай ер нь бусад эд эрхтэний эсийн цэнэгт оршихуйн талаар судлагдсангүй. Ялангуяа артерийн судасны агших тэлэх үйл нь зүрхний потенциалын өөрчлөлтөд шууд хамааралтай.

    Хүний амин орны соронзон цахилгаан цэнэгт тогтолцоо нь ухаан сэтгэлийн хувирлаар яаж өөрчлөгдөж эрүүл мэндэд ямар эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг тухай судалгаа алга. Цэнэгт ба долгионлог оршихуйн онцлог харилцан үйлчлэл эвсэлдэн эрчимжих, эерэгцэн саарах тасралтгүй явц юм. Хүний амин орны соронзон, цахилгаан цэнэгт тогтолцоо байгалийн цэнэгт биетэй хэрхэн харилцдаг вэ? Газрын гүнээс ялгаран гарах электроны урсгал, тэнгэр эрхэсийн гэрлийн ба гравитац долигос биеийн цэнэгт орон хэрхэн харилцан үйлчилдэг вэ? Энэ бүхэн одоохондоо мэдэгдээгүй далд дам байна. Гэхдээ хүн бол цахилгаан.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • СУДАЛААР ТӨЛӨГЧЛӨХҮЙ

    Юман түрүү манхаг руугаа ухас дөхөс хийх нь сайн эмчийн шинж биш. Бүх өвчний дөрөөний нэг нь өөрөө эдгэж, дөрөвний нэг нь заслаар илааршиж, дөрөвний нэг нь эм тангаар эдгэрнэ. Үлдсэн дөрөвний нэг нь хүндэрсэн өвчин байх бөгөөд эдний нэг хэсэг нь эм, засал авахаас өнгөрсөн байдаг гэжээ.

    Дөрвөн өвчтөний нэгэнд зөвхөн зөвлөгөө өгч, хоёр дахьд нь засал дом хийж, гурав дахийг эм тангаар эдгэрүүлж дөрөвдэхийг онцгойд үзэж түүнд бүх л арга ухаанаа уудлан, сэтгэл зүрхээ өвчтөний төлөө бүрнээ зориулах учиртай. Энэ эмгэг өвчинд ямар засал эмчилгээ хийх вэ? гэдгийг нарийвчлан тогтоох нь нэг ёсны эмчийн төлөгчлөл юм. Өвчтөнд идээ, ундаа, явдал мөр, зан заншлын зөвлөгөө өгөөд өвчин илаарших нь үү? Эсвэл хөнгөн заслаар өвчин эдгэрэх нь үү? Хэрэв тийм бол ямар заслыг хэдий хугацаанд хэрхэн яаж хийхийг урьдчилан тунгаан төлөвлөөд хийх ёстой. Эм тан өгөх болбоос улам нарийн төвөгтэй болох нь мэдээж. Наад зах нь халуун хаана байрласан эсвэл оронгүй халуун уу? Тийм бол яаж орогнуулах, ямар эмээр зам мөрийг нь оруулж тэрний дараа яаж арилгах зэрэг логик дараалалтай бодож төлөвлөх, төлөгчлөх болно. Тэгэхийн тулд судалаар төлөгчлөх уламжлалт арга, ухааныг мэдэх хэрэгтэй. Төлөгчлөх нь таван мах бодийн хуулинд түшиглэдэг. Энэ аргыг сайн эзэмшиж чадвал цаашдаа “Гайхамшигт долоон судал” буюу билэгдлийн судалаар оношлох, төлөгчлөх аргыг эзэмдэхийн анхны дөтлөл болно. Ном сударт тэмдэглэсэн Жанцан багшийн ярьсныг харьцуулан үзэж сийрүүлбэл:

    Аль нэг эрхтэний судалд эмгэг мэдрэгдэж байвч эх мах бодийн эрхтэний судал бүрэн дүүрэн эзлэн дэлгэрч, хүү мах бодитой эрхтэний судал хэвийн байсаар завсрын 18 хоногийн дараа залган дэлгэрч нөхөр мах бодитой эрхтэний судал тогтвортой хэвийн, дайсан махбодитой эрхтэний судал дайрч үл дэлгэрвээс эмгэг өвчин өөрөө илааршина. Ийм хүнд идээ, ундаа, явдал мөр, сэтгэл санааны засал хийх хэрэгтэй. Аль нэг улиралд тухайн эрхтэний судал дэлгэрч байсан ч дайсан мах бодитой эрхтэний судал зэрэгцэн эрчимжиж байвал тэр улирлаас хүнд өвчнөөр өвчлөх буюу архаг өвчин нь сэдэрч үгдэрхийн дохио мөн. Ийм үед билэг талын судал нэг буюу хэд хэдэн оронд арга талаасаа суларсан байвал өвчлөх нь бүрч мадаггүй. Тухайн улиралд тэр эрхтэний судлын дэлгэрэлт хүү мах бодитой эрхтэний судал зэрэгцэн эрчимжвэл бие мах бодийн эрчим хүч сайн буйн шинж болой. Судалаар өвчний явц, хүндрэл, төгсгөлийг төлөгчлөхөөс гадна билэгдлийн-судал түших гэж бий.

    Эцэг, эхийн судалын байдлаар хүүхдийх нь өвчнийг оношлох, хүүхдийнх нь судлыг түшин эцэг эхийн өвчнийг оношилдог. Эмч залахаар ирсэн улаачийн судалаар цаад хүний өвчнийг оношлодог байжээ. Биеийн амрыг бодож ийм юм байж болохгүй гээд харанхуй суух уу. Ийм боломж юунаас болдог вэ? гэж эрэл хайгуул хийж эргэцүүлж махаа идэж, ясаа нимгэлэх нь зөв үү?. Хүн гэдэг яс, мах цус, дүрс төдий юм биш. Орчлонт ертөнцийг тусгах арга нь ердөө танин мэдрэхүйч биш. Танин мэдэхүй нь зөвхөн мэдэрхүй оюун дүгнэлт ухамсараас өөр байж болохгүй гэж үү. Гадаад дотоод ертөнцийн бидний хүлээж авдаг цочруулаас доогуур түүнээс хавьгүй нарийн сэрээгүүр хуримталсаар цочроох босого хүртэл арвиждаг. Зохиолчид түүнээ онгодын танин мэдэхүй эсвэл мэдрэмж гэдэг. Босогоос доор түүнд хүртлээ хэдэн жил арвижиж мэдэх тийм нарийн мэдээллийг хүн хүлээн авах бүрэн боломжтой. Ингэхийн тулд дасгал сургууль хэрэгтэй. Өөрийн амин соронзон, амин цахилгаан, гэрлийн цацралын, хэт авиан, хэт гравитацын тэмтрүүлээ хөгжүүлж түүнийхээ эргэх мэдээллийг хүлээн авч, тэр гүн далдын билгийн түвшнээс нааш татан аргажуулж бидний ухамсарын түвшинд буулгаж сурах зэрэг урт удаан хугацааны нягт нямбай, тасралтгүй үргэлжилсэн итгэл бишрэлтэй хичээл зүтгэл хөдөлмөр хэрэгтэй.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

     

                                                                                                             

  • ТАВАН МАХ БОДИЙН ХУУЛИЙН ДАГУУ СУДАЛЫГ ХАРЬЦУУЛАН ШИНЖИХ НЬ

    Жилийн дөрвөн улирлын аясаар таван цул, зургаан сав эрхтэний судалыг таван мах бодийн хуулийн дагуу бусад эрхтэний судалтай харьцуулан шинжиж үзвэл , нэг улиралд эрүүл харилцаат  27, эмгэг өвчин илааршихуй хялбар зөнт 27, эмгэг өвчин илааршихуй бэрх ёрт 27, бүгд 81 судалыг эндүүрч андууралгүй мэдэрч сурахыг хичээлтэй. Ингэж чадваас дөрвөн улирлын буюу жилийн 324 судлын харьцаа хувирлыг таних боломжийг өөртөө буй болгоно. Зарим нэг эмчийн амнаас халуун, хүйтэн хоёрын судалыг л ялгавал боллоо гэх мэт хэт хялбарчлах үг цухалзаж байгаа нь ердөө л Монголын олон үеийн уламжлалт анагаах ухаандааа салахын тамхиа барьж буй хэрэг. Өвчин эмгэг илааршихуй хялбар зөнт судал:

    1. Тухайн эрхтэний өөрийн судалд эмгэг мэдрэгдэх боловч
    2. Хүү мах бодитой эрхтэний судал тогтвортой хэвийн байх, Дэлүүн судал завсрын 18 хоногтой залган билэг чанараараа дэлгэрч хугацаагаа бүрэн эзлэн байх
    3. Нөхөр   мах   бодитой   эрхтэний   судал   үл   сулрах,   эрчимжих,   хугацаанд   билэг чанараараа дэлгэрэх
    4. Дайсан мах бодитой эрхтэний судал зөвхөн цагтаа билэг чанараар дэлгэрч, завсрын 18 хоногийн эхэнд дэлүүн судал дэлгэрмэгц харих
    5. Эх мах бодитой эрхтэний судал үл харих эрчимжих,  цагаа тосч дэлгэрэх зэрэг шинжүүд нь өвчин эмгэг илааршин эдгэрэх нь хялбар болохын дохио мөн.

     

    Эмгэг өвчин илааршихуй бэрх ёрт

    1. Эрхтэний судалд эмгэг илрэх
    2. Хүү мах  бодитой эрхтэн  нь дагаж эмгэгших,  сулрах, оройтож дэлгэрэх,  эрт харих, үл дэлгэрэх
    3. Нөхөр мах бодитой эрхтэний судал тосч харих эмгэгших
    4. Дайсан мах бодитой эрхтэний судал эрчимжих, цаг бусаар дэлгэрэх, үл харих
    5. Эх мах бодитой эрхтэний судал угтаж харих, хоцорч дэлгэрэх, үл дэлгэрэх зэрэг олон хувилбар харилцаа аль нэг талаараа барилдаж хоршсон байвал өвчин илаарших нь бэрх хэмээнэ.

    Энд  дурьдсан  загварчилсан  харилцаа  бол  хөдөлгөөнгүй  дагаж  мөрдөх  хууль гарцаагүй гарах шинж бус гэдгийг сануулах нь зүйд нийцнэ. Эдгээр харьцаа нь маш хувирамхай         хөлбөрөмхий дагнасан,  хослосон, ээлжилсэн, шаталсан, хөгжөөсөн, хязгаарласан, бүхэлдээ барилдсан зэрэг маш олон янз байж болохыг л ойлгуулах сануулах төдий юм. Эмчийн сэтгэлгээ ч ийм уян хатан, хөдөлгөөнтэй гол ба гол бусыг ялгаж салгасан ил ба далдыг барилдуулан бясалгадаг байлтай хэмээсэн нь болой.

    Зарим ном хэвлэлд бичсэнийг үзвэл улирлын эхний далан хоёр хоногт тодорхой нэг цул сав эрхтэний судал дэлгэрч сүүлийн 18 хоногт дэлүү, ходоодны судал дэлгэрнэ гэсэн бий. Бас зарим ном сударт завсрын 18 хоногт дэлүү, ходоодны судал дэлгэрдэг гэсэн ч байна. Үүнийг тунгааж үзвэл завсрын 18 хоног гэдэг улирлын сүүлийн 18 хоног биш. Өнгөрч байгаа улирлын сүүл 9 хоног эхэлж байгаа улирлын түрүү 9 нийлсэн 18 хоног юм. Өвлийн сүүл үхэр, хаврын сүүл луу, зуны сүүл хонь, намрын сүүл нохой дөрвөн шороон мах бодитой дөрвөн сүүлчийн 9 хоногт шороон махбодитой дэлүү, ходоодны судал дэлгэрч эхлээд хаврын тэргүүн бар, зуны тэргүүн могой, намрын тэргүүн бич, өвлийн тэргүүн гахай сар гармагц тухайн улирлаа эзлэх эрхтэний судал авч дэлгэрч эхлэхийн хэмээр агуур /  9 хоног / буурч хэвийн байдалд ордог байна.

    Улирал бүрт, завсар богонд орших зөнт судалын харилцааг барьж тогтоож сурах хэрэгтэй. Үүнийг таван мах бодийн хуулийн харилцаагаар шинждэг. Хоёр талын судалын лугшилтыг зэрэг барьж харьцуулан шинжихэд арга талын судал нэлдээ буюу илүү олон цэгүүдэд эрчимжингүй давамгайлах шинж илэрвэл өвчин илаарших бэрх болно. Энд дурьдсан харилцаат судалаас хоёроос доошгүй судалын шинж мэдрэгдэж тэр нь баруун талын судалын давамгайлалтай хавсарч байвал өвчтөнд үндсэн эмчилгээг даруй эхлэ.  Гурваас дээш харьцаа илэрч тэр нь баруун талын судалын давамгай эрчимжилттэй хавсарч байвал өвчний явц их хүнд, өвчний төгсгөл муу гэж үзэх үндэслэл болно. Ялангуяа тухайн эрхтэний судалд хэд хэдэн эмгэг шинж мэдрэгдэж тэр нь түүнтэй зэрэгцэн дайсан мах бодитой эрхтэний судал сөрөн дэлгэрч, нөхөр мах бодитой эрхтэний судал доройтох зэрэг шинж судлын баруун талын давамгайлалтай хословол өвчин машид хүндэрхийн дохио болно.

    Судлаар оношилж, өвчний явцын хүнд, хөнгөнийг тогтоож, эмчилгээний арга хэлбэрийг төлөвлөх, өвчний төгсгөлийн талаар нилээд магадтай төлөгчлөх боломжтой. Үүний тулд дөрвөн улирал завсрын хугацаанд таван цул, зургаан сав эрхтэний судалын олон хувилбарт шинж чанарыг эндүүрэлгүй барьж, таньж сур. Нэг улиралд, нэг завсарт таван цул, зургаан сав эрхтэний 224 хувилбарт харилцааг мэдэж мэдэрч сурах хэрэгтэй. Тэгвэл дөрвөн улирал, дөрвөн завсарт наад зах нь судалын 896 харилцаат хувирлыг мэдэх, мэдэрч сурах болно. Улирлын эрүүл мэндийн байдлыг аль ч үед үзэж болно. Гэхдээ хамгийн тохиромжтой, алдаа мадаг бага гарах хугацаа нь завсрын 18 хоног байдаг. Нэгэн эрхтэний дэлгэрлийн эрчим харьж нөгөө эрхтэний дэлгэрэл эхлэх үе. Энэ хоёртой харгалдсан хоёр нөхөр, хоёр дайсан мах бодитой эрхтэний харилцаа илүү хөдлөнгүй үетэй тохирдог юм. Дэлүү бол таван мах бодийн хуулийг сахиулагч түгээмэл мэдээлэгч мөн. Хүний эрүүл мэнд хаврын цагт эмгэг өвчин илаарших хялбар бэрх алин болохыг, таван мах бодийн хуулийн харьцааг үндэслэн судлаар хэрхэн тогтоох талаар дэлгэрүүлж үзье.

     

    Хавар эрүүл мэнд сайн шинжийн судал

    –       Үхэр сарын сүүлийн 9 хоногоос дэлүү, ходоод нь судал зугуухан дэлгэрч эхлэх, цагтаа харих

    –       Бар сарын эхний 9 хоногоос элэг, цөсний судал алгуур билэг чанараар дэлгэрч эхлэх, гүйцэд тогтвортой дэлгэрэх

    –       Зүрх, нарийн гэдэсний судал тотвортой хэвийн байх, дагаж эрчимжих дэлгэрэнгүй болох

    –       Уушиг, олгойн судал үл эрчимжих, үл доройтох

    –       Дэлүү, ходоодны судал тогтвортой эрчимжингүй үлдэх, үл харих сайн

    –       Бөөр, самсын судал завсрын судалд дэлгэрэнгүй байсаар залгуулж үлдэх

    –       Хоёр талын судалыг харьцуулан шинжихэд хоёр талын бүх цэгт тэнцүү буюу зарим цэгүүдэд эсвэл  нилдээ билэг талдаа давуу эрчимжингүй байвал хаврын улиралд эмгэг өвчингүй амгалан тайван амар жимэр оршихын эргэлзээгүй дохио мөн.

    –        

     Хавар элэг цөсний өвчин илааршихуй хялбар зөнт судал

    –        Элэг цөсний судалд тус эрхтэний өөрийн эмгэг шинж нэг буюу хэд хэдэн хэлбэр янзаар мэдрэгдэх

    –       Завсрын судал эрт буюу хугацаандаа дэлгэрч залгах

    –       Зүрх, нарийн гэдэсний судал тогтвортой хэвийн байх

    –       Дэлүү, ходоодны судал үл харих, тогтвортой хэвийн үлдэх

    –       Уушиг, олгойн судал үл эрчимжих, дайрч үл дэлгэрэх, үл доройдох

    –       Бөөр, самсын судал завсрын 18 хоногт дутаж харьсны цаашдаа доройтолгүй үлдэх

    Хоёр талын судалыг харьцуулан шинжихэд арга талын цөөн цэгүүд билэг талаасаа давуу эрчимжингүй байх зэрэг шинжүүд нь эмгэг өвчин илаарших нь хялбар болохыг заана. Харин явдал мөрөөр засах уу?, Идээ ундаагаар илааршуулах уу? Цөөн хөнгөн эм тан өгөх үү? гэдгийг эмч дээрх өөрчлөлт, харьцааг барилдуулан тунгааж шийднэ.

     

    Хавар элэг цөсний эмгэг илааршихуй бэрх ёрт харьцааг судал

    –       Элэг цөсний судалд эмгэг мэдрэгдэх

    –       Завсрын /18 хоногт / дэлүүн судал дутуу харих

    –       Зүрх , нарийн гэдэсний судал дагаж сулрах, эмгэгжих

    –       Дэлүү, ходоодны судал сулрах,

    –       Уушиг, олгойн судал эрчимжих, сөрж дэлгэрэх, зэрэгцэж дэлгэрэх, дарж дэлгэрэх

    –       Бөөр, самсын судал завсарт хүрэлгүй сөхөрч харих, сулрах

    Хоёр талын судлыг харьцуулан шинжихэд арга талдаа олон цэгт буюу нэлдээ эрчимжингүй байх нь өвчин хүндэрч эмчилгээ засал авах нь нэн бэрх болсны шинж болой. Ийм болсон хүнийг нэн даруй ойр байлгаж эмчилгээг яаралтай эхлэнэ

     

    Хавар зүрхний, нарийн гэдэсний эмгэг илааршихуй хялбар зөнт судал

    –       Зүрх, нарийн гэдэсний судалд эмгэг мэдрэгдэх

    –       Завсрын 18 хоногт дэлүүн судал бүрэн дүүрэн, билэг чанараар дэлгэрч могой сарын эхэн хоногт хүрч дэлгэрэх

    –       Ходоод, дэлүүн судал завсраас хэвийн байдалдаа тогтвортой хэвээр үлдэх

    –       Уушиг, олгой судал тогтвортой хэвийн байх

    –       Бөөрөн судал цагтаа дэлгэрч харих харилтын хэлбэр зөв байх, үл эрчимжих

    –       Элгэн судал цагтаа дэлгэрч завсартаа дэлгэрэнгүй хүрч харих

    Хоёр талыг харьцуулан шинжвэл арга-билэг тал тэнцүү  буюу дийлэнх цэгтээ билэг тал илүү цоглог байвал зүрхний өвчин хөнгөн байгаагийн шинж юм.

     

    Хавар зүрх, нарийн гэдэсний эмгэг илааршихуй бэрх ёрт судал

    – Зүрх, нарийн гэдэсний судалд эмгэг илрэх

    – Завсрын дэлүүн судал ардаа эрт дэлгэрэх, эрт харих

    – Дэлүү, ходоодны судал доройтох

    – Уушиг, олгойн судал дагаж эмгэгших, доройтох

    – Бөөр, самсын судал хаврын эхэн завсарт үлдэж дэлгэрэх,     

      эрчимжих, хоцрох, үргэлжлэн дайрч дэлгэрэх

    – Элэгний судал хариу дэлгэрэх оройтож дэлгэрэх, завсарт хүрэлгүй харих зэрэг

    Хоёр талыг харьцуулан шинжвэл арга талдаа олонхи цэгт эсвэл нэлдээ ялангуяа баруун самсын зүүнээс эрчимжингүй бол зүрхэнд хүнд эмгэг туссаны эргэшгүй шинж болно.

     

    Хавар дэлүү, ходоодны эмгэг илааршихуй хялбар зөнт судал

    –       Дэлүү, ходоодны судалд эмгэг мэдрэгдэх

    –       Завсарт дэлүүн судал үл дэлгэрэх нь энэ тогтолцооны эмгэгийн эрт үеийн шинж юм.

    –       Уушиг, олгойн судал тогтвортой хэвийн байх, үл сулрах

    –       Бөөр, самсын судал цаг орноо эзэлж дэлгэрэх, эрчимжингүй хэвдээ үлдэх

    –       Элэг цөсний судал цагтаа дэлгэрч , цаг хугацаандаа зөв харих

    –       Зүрхэн судал тогтвортой хэвийн байх зэрэг

    Хоёр талыг харьцуулан шинжихэд арга -билэг тал тэнцүү буюу эсвэл цөөн хэдхэн цэгт арга тал давамгайлж байх

     

    Хавар дэлүү, ходоодны эмгэг илааршихуй бэрх ёрт судал

    –           Дэлүү, ходоодны судалд эмгэг мэдрэгдэх

    –           Завсарт дэлүүний судал үл дэлгэрэх, дутаж харих, хариу  дэлгэрэх зэрэг шинж гардаг

    –       Уушиг, олгойн судал дагаж эмгэгших, сулрах

    –       Бөөрөн судал завсарт хүрэлгүй харих, зогсож харих

    –       Элгэн судал эрчимжиж үлдэх, эхэн ба эцсийн завсрын хугацаанд зэрэгцэж дэлгэрэх

    –       Зүрхэн судал угтаж сулрах

    Хоёр талын судлыг харьцуулан шинжвэл арга тал нэлдээ буюу илүү давамгай олон цэгт эрчимтэй байх зэрэг харьцаагаар илэрнэ

    Уушиг, олгойн эмгэг илааршихуй хялбар зөнт судал

    –       Уушиг, олгойн судалд эмгэг мэдрэгдэх

    –        Завсарт дэлүүн судал хоцорч харих

    –       Бөөр, самсын судал тогтвортой хэвийн байх

    –       Элэг, цөсний судал орон цагтаа дэлгэрч завсар хүргэж зөв харих

    –       Зүрхэн судал үл эрчимжих

    –       Дэлүү, ходоодны судал завсраас эргэж тогтвортой хэвийн байх

    Хоёр талыг харьцуулан шинжвэл билэг тал нэлдээ буюу ихэнх цэгт давуу байх харьцаа нь уушиг, олгойн эмгэг хүнд бишийн илрэл юм.

     

    Уушиг олгойн эмгэг илааршихуй бэрх ёрт судал

    –       Уушиг, олгойн судалд эмгэг мэдрэгдэх

    –       Завсрын судал оройтож харих, зогсож харих

    –       Бөөр ,самсын судал дагаж харих, эмгэгших

    –       Элгэн судал дутаж харих, зогсож харих, суларч үлдэх

    –       Зүрхэн судал эрчимжих, сөрж дэлгэрэх

    –       Дэлүү, ходоодны судал тосч сулрах

    Хоёр талыг харьцуулан шинжвэл арга тал нэлдээ буюу давуу олон цэгт эрчимжих уушиг, олгойн өвчин хүндэрсний шинж мөн болно.

     

    Бөөр, самсын эмгэг илааршихуй хялбар зөнт судал

    –        Бөөр, самсын судалд эмгэг мэдрэгдэх

    –       Завсарт дэлүүн судал зөв угтаж сүүлийн завсарт зөв үдэх

    –       Элгэн судал орон цагаа бүрэн эзлэн дэлгэрэх

    –       Зүрхэн судал тогтвортой хэвийн буюу эрчимжингүй цоглог

    –       Дэлүү, ходоодны судал завсараас цагтаа харих, үл эрчимжих, үл сулрах

    –       Уушиг, олгойн судал хэвийн буюу эрчимтэй цоглог байх

    Хоёр талыг харьцуулан шинжвэл билэг талдаа олонх цэгт буюу нэлдээ цоглог давамгай байх

     

    Бөөр, самсын эмгэг илааршихуй бэрх ёрт судал

    –       Бөөрний судалд эмгэг мэдрэгдэх

    –       Завсрын дэлүүн судал хэт эрчимтэй дэлгэрэх

    –       Элэг цөсний судал хоцорч дэлгэрэх, хариу дэлгэрэх, дутуу харих

    –       Зүрх, нарийн гэдэсний судал угтаж сулрах, эмгэгших

    –       Дэлүү, ходоодны судал завсраас харилгүй дэлгэрч үлдэх, харивч эрчимжих

    –        Уушиг, олгойн судал суларах

    Хоёр талыг харьцуулан үзвэл арга тал нэлдээ ба олонхи цэгтээ давамгайлан эрчимжвэл бөөр, самс хүндээр эмгэгшсэний шинж мөн зун, намар, өвөл, хавар дөрвөн завсрын хугацаанд таван цул, зургаан сав эрхтэний эрүүл, эмгэг илааршихуй хялбар, зөнт, бэрх, ёрт судалуудыг уншигч та дээрхийн адил хөөн гаргаж үз. Ингэвэл та дөрвөн улирал дөрвөн завсрын 896 судсан шинжийг мэдэрч мэдэх болно. Судалыг таван мах бодийн хуулийн дагуу шинжихдээ цул эрхтэнийг цулд нь, сав эрхтэнийг савд нь эх, хүү, нөхөр, дайсны ёсоор харьцуулан үзнэ.

    Нэг улиралд цул, сав эрхтэний эрүүл байх харилцааг 70 янз судал, эмгэг өвчин илааршихуй хялбар зөнт харьцааг 70 судал, эмгэг илааршихуй бэрх ёрт 70 судал, завсрын 14 судал нийтдээ нэг улиралд судын 224 хувилбарт харилцааг мэдэж мэдэрч сурах аваас эзэмшиж болно. Судал түших эрдмийг эрхбиш завсрын 18 хоногийн судалыг таван мах бодийн дагуу долоон янз харьцаагаар тогтоон үзэж тодруулахад их туршлага, мэдрэмж, мэдлэг хэрэгтэй. Энэнд бидний хэмжээ ихэд дутсаныг нуулгүй өчье.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • СУДАЛААР ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТӨЛӨГЧЛӨХ ЁС

    Хавар, зун, намар, өвөл дөрвөн улиралд тухайн улирлаа эзлэн дэлгэрэх эртний судал, өөрийн билэг, чанараар хугацаандаа дэлгэрсэн байх. Эх мах бодитой эрхтэний судал өөрийн хугацааг бүрэн эзэлж завсрын 18 хонот хүрэх. Дэлүүний шилжүүлэх дэлгэрэл тодорхой ирж харих. Хүү мах бодитой эрхтэний судал тогтвортой байх буюу хугацаандаа тосч дэлгэрэх. Нөхөр мах бодитой эрхтэний судал сулралгүй. Дайсан мах бодитой эрхтэний судал хэмээс хэтрээгүй байвал тэр улиралд эрүүл саруул байхын шинж болой. Энэ зургаан харилцааг дөрвөн улиралд нь алдалгүй таньж мэддэг, мэдэрч чаддаг болох нь судлаар оношлох аргын гарцаагүй дайрах зам мөр мөн. Дөрвөн улирлын хорин дөрвөн өвөрмөц харилцааг ялган салгаж таниулах багш нь таван мах бодийн хууль юм. Судлаар оношлох, төлөгчлөх нь маш хичээнгүй, тасралтгүй үйл ажиллагаа шамдсаны үр дүн. Дэлүүний судалын дэлгэрэл аль нэг завсартаа / 18 хоногтоо/ эрт эхлэх, оройтож харих, хэт дэлгэрэх нь бөөр эмгэгшихийн эрт үеийн дохио мөн. Ийм шинж ялангуяа зун, намар өвлийн заагт мэдэгдвэл бүр магадтай. Бөөрний судал эрт дэлгэрэх, оройтож харих, хэт дэлгэрвэл зүрх эмгэгшихийн урьдчилсан мэдээлэл болно. Энэ мэт эрт дэлгэрэх, хоцорч харих, хэт дэлгэрэх, дайрч дэлгэрэх шинж зүрхэнд илэрвэл уушиг, уушгинд илэрвэл элэг, элгэнд илэрвэл ходоод дэлүү эмгэгшихийн дохио гэж үздэг. Ийм эмгэг шинжүүд мэдэгдвэл таван мах бодийн хуулийн харилцаагаар судалыг харьцуулан шинжиж эмгэг өвчин өөрөө илаарших уу?, Эм, дом, бариа засал хийх үү? Эмгэг илааршихуй хялбар уу? Бэрх үү? гэдгийг тогтооно. Жанцан багшийн ярьсан нь:

    ” Ирэх улирлын эрүүл мэндийг тогтоохын тулд нөхөр, хүүн судалыг шинж. Энэ улирлын байдлыг дайсан судалаар үнэл гэж эцэг хэлж байсан. Ер нь дайсагнах судалын дайн ч дэлгэрэх нь гэнэтийн өвчнийг зөгнөдөг. Хэт дэлгэрэх, хоцорч харих нь архаг өвчний сэдрэхийн дохио болох шиг санагддаг” гэжээ. Үүнийг дурьдахын учир миний номд бичигдсэн зүйлүүд хөдөлгөөнгүй батлагдаж нотлогдсон бус бодол, эргэцүүлэл гэдгийг ухаараасай гэснийх юм. Таны оюун ухаан, сэрэл мэдрэмжийг хөдөлгөн, хөгжөөх сэр сэр салхи төдий юм шүү хэмээн хүлцэл өчье. Аль нэг эрхтэний судалд эмгэг мэдрэгсэд мунхаг руу сарвайх хэрэггүй. Бусад эрхтэний судалыг харьцуулан үз. Тэр эрхтэний чинь эх мах бодитой судал цагтаа эхэлж цагаа бүрэн эзлэн дэлгэрч, хүү судал нь хэвийн байсаар товч дэлгэрэх, нөхөр судал хэвийн буюу дэлгэрэнгүй цоглог, дайсан судал эрчимжихгүй байваас тэр эмгэг аяндаа эдгэрч болно. Хоол хүнсний гам хийж явдал суудал, зам мөрийн засал хйивээс урхаггүй илааршина. Аль нэг улиралд дайсан махбодитой эрхтэний судал дэлгэрч байвал тухайн улирлаа эзлэн билэг чанараар дэлгэрэх эрхтэнд хүнд өвчин тусч буйн шинж. Хүү мах бодитой эрхтэний судал тосч дэлгэрвэл бие махбодийн эрчим гоц сайн байгаагийн шинж. Улиралдаа нөхөр мах бодитой эрхтэний судал зэрэгцэн дэлгэрвэл амар амгалан айх аюулгүй, энх мэнд оршихийн билэгт судал гэнэ.

    Эх махбодитой эрхтэний судал дагалдан дэлгэрвэл эрүүл мэнд гоц сайн байхын баталгаа мөн. Өвчин эмгэгтэй хүнд ийм судал баригдвал бүрэн илааршиж бие гоц сайжирсных юм. Зүүн гарын судал бүх цэгтээ баруунаас илүү дэлгэрэнгүй байвал ямар нэг архаг далд өвчингүй, байвч тэр нь урхаггүй эдгэрч буйн тэмдэг. Харин баруун талын бүх цэг зүүнээс илүү дэлгэрэнгүй байвал архаг хууч сэдэрч байгаагийн шинж болно.

    Биеийн арга тал давамгайлах нь чалх сулран, архаг өвчин даамжирч байгааг заана. Эмнэ, зас, эхэл гэсэн хангалттай дохио гэж үздэг. Эмчилгээ заслын зүүн баруун судалыг тэнцүүл, зүүн талыг давамгайлтал хийнэ. Хэрэв зүүн талдаа нэг буюу хоёр цэгт давамгайлж, олонхид нь баруун давамгайлж байвал ерөнхий засал эмчилгээнээс тухайн тодорхой эрхтэнд чиглэсэн эмчилгээ хийнэ. Бидний ажигласан цөөн тохиолдолд зөрөх явдал байсан. Тархины цус харвалтын үед гэмтэлтэй талын судасны лугшилт эрчимжиж эсрэг талдаа хэвдээ байлаа.

    Сэтгэл мэдрэлийн өвчний үед ийм зөрөө ажиглагдсаныг дурьд суу. Судасны лугшилтыг их дадсан үедээ ч наад зах нь хоёр минут барьж тунгаахгүй бол босоо туулайн үлгэр болж байгаа юм. Хэрэв бид цэг бүрийг хоёр минут ажиж тунгаана гэвэл 12 цэгтээ 24 минут болно. Таван мах бодийн хуулиар харьцуулан шинжвэл хэдий хугацаа орох нь танд ил буй.

    3арим ном хэвлэлд дурьдсанг энд сийрүүлье. Хүний судасны лугшилт нь зуун удаад хучдэл дүүрэлт, түлхэлт ирэлт, харилт, хэм завсарлага, хүйтэн, халуун, лугшилт бүхэнд ижил тэнцүү өөрчлөлт гажилтгүй болвоос цоо эрүүлийн магадтай шинж мөн гэжээ. 50-40 лугшилтанд ямар нэг эмгэг өөрчлөлт мэдрэгдвэл нэг цул юм уу, эсвэл нэг сав эрхтэн эмгэгшсэний шинж. 40-30 лугшилтанд нэг эмгэг шинж мэдрэгдвэл цул, сав хоёр эрхтэн эмгэгшсэн, тэр нь хүндэрч байгаагийн шинж. 30-20 лугшилтанд нэг эмгэг шинж мэдрэгдвэл 3 эрхтэн өвчилсний дохио шинж мөн.

    Энэ нь амь насанд аюул занал хийсний ёр. Судасны лугшилт хэм алдах, дайрах, лугшилт ирэх, лугшилт өнжих өндөр, нам баганатай байвал голдуу зүрхний өөрийнх нь өвчин байдаг. Лугшилт сарних, шургах, харих, хөрөх, хэт эрчимжих нь бусад цул сав эрхтэний эмгэгшлээс болох нь олонтой. Лугшилтын нум хатуу, дарахад зүтгүү, эрчлэнгүй зэрэг нь судасны эмгэгтэй хүнд илүү баригддаг.

    Лугшилтын багана нам, алхалт урт, эрчтэй зэрэг шинж гарвал бөөрөнд эмгэг байдаг. Энэ мэт судлын байдал дотоод эрхтэний өөрчлөлтийг бидэнд бүрэн дамжуулдаг ч бид бүрэн уншиж чаддаггүйгээс алддаг.Тухайн өвчтөний хэвийн хоёр агшилтын дараа замхралт, сариналт, шургалт, харилт эмгэг шинжүүдийн аль нэг мэдрэгдвэл өвчтөний амь насанд 3-4 хоногт аюул учрахын дохио. 3-4 хэвийн лугшилтанд дээрх шинжийн аль нэг мэдрэгдвэл 6-7 хоногтоо их хүндрэх шинж мөн гэжээ.

    Өрнийн судлаачид үүнийг хэм алдагдал, цаг бус сэрэл үүсэлттэй гэж үзээд орчин үед энэ ач холбогдолгүй гэсэн байдаг. Уламжлалт анагаах ухааны  нэршлээр 30г түрэх лугшилтыг /аритм экстросистол/ хэлээгүй юм. Одоогийнхоор бол судсан төвийн зохицуулгын гүн хямрал, бөөрний галын хэт доройтол, судасны ханын хэт суларлаас болдог судал саринах, харих, замхрах, шургах зэрэг хүнд эмгэг шинжүүдийг хэлсэн юм. Тэгэхээр энэ нь ач холбогдлоо алдаагүй. Цаашид гүнзгийрүүлэн судалж хариу өгөх залуу мэргэдээ хүлээсэн асуудал хэвээр байна. Судас өөрийн орондоо тэмтрэгдэх ёстой. Долоовор, дундын нэгж судалын лугшилт зайлсан ч өвчин эдгэрэх боломжтой байдаг. Харин бөөрөн судал орон солих нь өвчний төгсгөл нэн хүндийн шинж болдог.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

                                                                                       

  • СУДАЛААР ОНОШЛОХОД ТАВАН МАХБОДИЙН ХУУЛИНД ҮНДЭСЛЭХ НЬ

    Нэг улирлаас нөгөө улирал руу шилжихэд хүний биеийн дотоод харьцаа өөрчлөгдөн хувьсаж тэр нь мөн судлаараа илэрдэг. Үлгэрлэвээс хавраас малын үс ноос хөндийрч, хөвсийж гуужсаар зунаас дахин ахар хатгаж ургаж, сэргэж өтгөрсөөр өвлийн эхлэхүй үеэс үс ноос нь гүйцэхийн ижил болой. Энэ өөрчлөлт нь нар, дэлхий, од гаргийн харилцан нөлөөллийн үр дүн. Арга-билгийн харилцан шилжих нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн тэтгэсний илрэл юм. Жилийн турш биеийн дотоод харилцаа нь бие биенээ тэтгэх, саатуулах үйлчлэлтэй байдаг. Тэр нь таван мах бодийн хуулинд захирагддаг. Тэгэхээр судас түшиж оношлох, өвчний явц, тавиланг тогтоох, хүний эрүүл мэнд, хийморь цог тухайн улиралд ямар саад тотгор тохиож болохыг урьдчилан мэдэхийн тулд таван мах бодийн хуулинд тулгуурлахаас сайн арга үгүй. Эмчийн хурууны өндөг нь газрын гүний эрдэнэ хайгч шиг хурц соргог мэдрэмжтэй байхын дээр уян хатан хөдөлгөөнтэй сэтгэх мэдрэмж, бясалгалаар алсын саланга, бутархай мэдээлэл, дохиоллыг сайтар тунгаан нэгтгэж нэг цогц үзэл дүгнэлт болгож суралтай. Улирал бүрт эрүүл харилцаат судал, эмгэг илааршихуй хялбар зөнт судал, эмгэг өвчин илааршин эдгэрэхүй бэрх ёрт гурван янз судалын аль нэг баригдана. Үүнийг ялгаж андалгүй таньдаг болохоос эхэлнэ. Судалын улирал бүрийн харилцааны өөрчлөлтийг ялгаж сурахын тулд

    1. Судалын дэлгэрэл гэж юу болох
    2. Цул, сав эрхтэний эх, хүү, нөхөр, дайсны харилцааг таван мах бодийн хуулийн дагуу мэдэх зэрэг суурь мэдлэг дадлага олж ав. Ингэж гэмээ нь дараачийн алхам хийх нөхцөл бололцоог олох нь тэрээ                                                                                            Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос