Black Friday (Хар Баасан гариг)
Саяхан буюу 11- р сарын 24- нд Thanksgiving Day- Талархалын баяр боллоо. Энэ баяр нь Канад болон АНУ- д албан ёсоор тэмдэглэдэг баяр бөгөөд Канадад жил бүрийн 10 сарын 2 дахь Даваа гариг, АНУ- д 11 сарын 4 дэх Пүрэв гариг бүр тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна. Энэ баярыг анх 1621 онд Plymouth буюу одоогийн Massachusetts мужид тэмдэглэж эхэлсэн байна. 1621 онд Plymouth- д тэмдэглэсэн анхны Талархалын баяр нь сайн ургац хураасанд зориулан тэмдэглэж байжээ.
Энэ баяраар гэр бүлийн гишүүд хамтдаа цугларч Turkey- Цацагт хяруулаар баярын зоог барьдаг уламжлалтай аж. Мөн энэ баярын сүүлийн үед моданд орж байгаа зүйл бол энэ баярын маргааш нь болдог Black Friday- Хар Баасан гариг юм. Энэ өдөр shopping- дэлгүүр хэсч good deals- сайн тохиролцоо хийхтэй салшгүй холбоотой. Энэ Баасан гаригт Wall Mart, Best Buy, Target, Costco зэрэг том сүлжээ дэлгүүрүүд шөнийн 12, 1, 4 цагуудаас үүдээ нээж 10- 50, 60, 70 хувь болж навс хямдарсан бараанд хүмүүс дугаарлана. Ихэнх хүмүүс Christmas Shopping- г энэ өдөр хийдэг юм билээ. Christmas – Зул сарын баяраар Монголын Цагаан сар шиг хүн бүрт бэлэг бэлэглэдэг уламжлалтай. Үүнд зориулж хүн бүрд тохирсон барааг хямд үнээр сонгон авахаар хүмүүс яардаг ажээ.
Харин сүүлийн жилүүдэд Талархалын баярын учир холбогдол бас л буруу тийшээ гажиж хүмүүс Хар Баасан гаригийг хүлээж, энэ өдрийн хямдралаас болж гарах гэмт хэргийн тоо ч өсч байгаа саар мэдээ ч сонсогдох болж. Энэ жилийн баяраар гэхэд л 20 хүн амиа алдсан байх юм. Би ч энэ жил туршлагагүй байсан болохоор, бас хямдрал гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь ойлгож сураагүй хүн нэлээн орой л дэлгүүр хоршоо орсон. Дэлгүүрүүдийн байдал ороо бусгай, хөл хөдөлгөөн ихтэй, хамаг хямдарсан бараанууд нь ховх сорогдсон байдалтай, дэлгүүрийн эздийн данс зузаарсан нь илт харагдахаар байдалтай байдаг юм билээ.
Энэ хар өдрийн үүсэл нь анх 1966 онд АНУ- н Пенсилвань мужаас гаралтай. Тэр үед Army- Navy Football Game (Энэ тэмцээн нь АНУ- н коллежуудын хөлбөмбөгийн багуудын хоорондох тэмцээн бөгөөд United States Military Academy (USMA)– н “Army“ , the United States Naval Academy (USNA)– н “Navy“ багуудын хооронд болдог.) болж байсан бөгөөд хөл хөдөлгөөн, үймээн самуун ихтэй учраас энэ тэмцээнээс болж цагдаа нарын ачаалал ихэсдэг байж. Тэгээд цагдаа нар Black Friday гэж нэрлэж эхэлжээ.
Мөн энэ өдөр дэлгүүрүүдийн борлуулалт ихэсч, ашиг орлого эрс нэмэгддэг учраас ингэж нэрлэсэн юм байна. Black ink- in the black гэдэг өвөрмөц хэллэгтэй холбоотой. Ашиг орлого ихтэй байхыг Black ink- in the black, харин эсрэгээрээ байх юм бол Red ink- in the red гэж ярьдаг. Талархалын баярын маргааш нь болох Баасан гаригт бүх дэлгүүрүүд go black болдог учраас Black Friday гэж нэрлэж эхэлсэн байна.
Энэ мэтчилэн энэ орны ард түмний амьдрал, соёл ахуйгаас бичих юм зөндөө. Хүн алхам тутамдаа суралцаж, нүд нээж явах юм даа.
Арван сар тээж, ангир шар уургаа шимүүлэн өсгөсөн ээж нар шиг ачтан хорвоод үгүй. Ээж, эх, эхнэр, хань, гэргий хэмээх богинохон мөртөө гүн утга асар их хүндэтгэл, энэрэл хайр, бахархал шингэсэн энэ үгс хэний ч чихэнд сонсголтой. Энэ сайхан нэр алдрыг эмэгтэй хүн болгон эдлэх хувьтай бөгөөд эх хүн эмэгтэй хүнийг эрхэмд үзэж, сайн сайхны бахархал болгосоор ирсэн түүхтэй. Монголын ард түмэн эрт үеэс эхнэр хүний ямар байх ёстойг заан сургаж зөвлөж ирсэн уламжлалтай.
Аав, эцэг, гэрийн эзэн, нөхөр, хань өрхийн тэргүүн хэмээх алдар нэр эр хүнд ноогддог. Сонсоход сонсголонтой нэр хүндтэй энэ нэрийн эзэн байна гэдэг эр хүний нэг бахархал гэж үздэг. Бас том хариуцлага юм. Биеэ засад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн гүн утгатай үгийг та бид бүгд мэднэ. Энэ нь эр хүн эхлээд биеэ засах буюу амьдарч чадах чадвартай зөв сэтгэлтэй болсон байна гэсэн үг 
Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй, хүн төрөлхтний залгамж үе юм. Сэвлэгэн даахьтай үрээ үнэрлэн суугаа аав, ээж хоёр, өдөр өдрөөр өсөн төлжиж, өнгө зүс орон яваа нялх балчир үр хүүхдээрээ бахархан баярлаж, өнөр айлын жаргал эдэлж байгаа тэр хоёр юутай сайхан. Хүүхэд хэмээх ариухан сайхан ертөнц. Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй тормогор нүд, болцойсон божгор бор гар…, үргэлж асуун лавлан шулганах шингэн дуу хоолой, ер нь ариун сайхан болгон хүүхдэд цогцолсон байдаг шүү дээ.
Хүүхэд өөрийн амьдаръя гэж хүссэн ертөнцдөө амьдрах нөхцөл бололцоог томчуудаас хүсч, нийгэм хүүхдийн хувьд ээлтэй болох, тэдний хүсэл эрмэлзэл, мөрөөдөл дээр тулгуурласан байдал руу тэмүүлдэг. Энэ бол насанд хүрэгчид хүүхэдтэй ардчилсан үзэл баримтлалын хүрээнд хамтран аж төрөхийг хэлж байгаа юм.
Хүүхдийн оролцоо: Оролцоо бол байгалиас хүнд заяасан салшгүй нэг зүйл юм. Хүн хорвоод мэндэлснээс хойш шууд оролцож эхэлдэг. Нялх хүүхэд анх төрөөд уйлж эх, эцэг асран хамгаалагчаас үйлчилгээ авч эхэлдэг. Хүүхэд инээж баясч эцэг, эх ойр орчноосоо хайр халамж хүртэж эхэлдэг. Хүрээлэн байгаа орчинтойгоо холбогдох буюу харилцах үүднээс тэд оролцоонд ордог. Хүүхэд өсөхийн хэрээр хувь хүний болон нийгмийн идэвхитэй гишүүн болохын тулд нийгмийн аливаа харилцаанд оролцдог юм. Хүүхэд оролцоогоор дамжуулан өөрсдийн амьдралын утга учраа тодорхойлдог. Хүүхэд өөрийн оролцоогоор дамжуулан бага багаар хүрээлэн байгаа орчиндоо нөлөөлж эхэлдэг.
Хүүхэд өөрийгөө хувь хүн хэмээн ойлгосноор тэд хүрээлэн байгаа орчиндоо өөрсдийнхөө давуу болон сул талыг олж харах, боломж ба бэрхшээлүүдээ тодорхойлж эхэлдэг. Ихэнх тохиолдолд эдгээр сул тал буюу бэрхшээлүүдийг хүрээлэн буй орчноос гаралтай гэж үзээд эдгээр бэрхшээлүүдийг даван туулахад хүүхдэд маш их дэмжлэг туслалцаа шаарддаг.