Эрүүл мэнд, зохимжтой хооллолтын тухай шинжлэх ухааны гүн мэдлэгтэй, эрдмийн зэрэг цолтой олон хүнээс би юугаараа ялгаатай вэ?
Баттай үнэн мэдлэгийг ашиглах аргыг ажил болгож эхэлснээр жам ёсны сайн үр дүнг үзэж байгаагаараа илүү.
Ийм аргуудыг мэддэг хүмүүс бас цөөнгүй. Оюун ухаанд ойлгогдсон аргыг сэтгэлд хүргэх, сэтгэлээр хүлээн зөвшөөрүүлэх замыг олж харснаараа тэднээс би ялгаатай.
Өөрийн бие, сэтгэлээр туулж мэдсэн туршлагаа анзаарч ажигласаар үүнийг ойлгосон.
Энд би Хатанбаатар багшийнхаа тухай хэлэхгүй өнгөрч болохгүй. Монголчуудаа ариун номтой учруулах хүнд даалгавар, томилолттой ирсэн энэ буянтай хүний явуулдаг випашяна бясалгалд суусны ачаар би надтай юу тохиолдоод байгааг ухаарсан юм.
Одоо цагт монголчуудын нэг хэсэг нь мухар сүсэгт бүрэн автаж, буддын шашныг хүслээ амархан гүйцэлдүүлэхэд нь туслах хэрэгсэл мэтээр үзэж, бүхий л зан үйлийг нь ёсоор үйлдэвч санасан нь тэр бүр бүтэхгүй тул зовлонтой хэвээр байхад, өөр шашинд орсон хүмүүсийн зарим нь аз жаргалтай мэт байвч, тэндээ туйлшран, бусдыг үгүйсгээд бас л нэг төрлийн зовлонтой.
Нөгөө нэг хэсэг нь ид шид, далдын хүчинд итгэдэггүй тул аль ч шашныг үндсээр нь үгүйсгэж, ганцхан олдох амьдралыг аятайхан өнгөрөөж амжихын тулд яарч бачимдсан бөөн зовлонтой хүмүүс.
Харин гуравдахь хэсэг нь ертөнцийн жам ёсны үнэнийг иж бүрнээр нь танин мэдэж төгс гэгээрсэн хүмүүсийн сургаалыг ухаарч ойлгоод, агуу их хүмүүсийн туулсан замыг бусдаас хамааралгүйгээр даган явж аз жаргалыг жинхэнэ утгаар нь олж байна. Сүүлийн бүлэгт хамаарах цөөн хүмүүс төгс гэгээрсэн хүмүүсийн сургаал, зовлонгоос салсан арга техник нь хэрхэн яаж шашин болж хувирсан түүхийг ойлгож мэдсэн учир сургаал, шашин хоёрыг ялгаж чаддаг.
Випашяна бясалгалд суусан хүн өөрийгөө таньж мэдрэх арга техникийг эзэмшдэг тул гуравдахь хэсэгт хамаардаг болдог. Хүмүүн болж хөгжихийн тулд ийм мэт сэтгэлийн боловсролын дамжаанд суралцах нь маш их хэрэгтэй юм билээ.
Арван жилийн өмнө Монголд энэхүү бясалгалыг оруулж ирсний нь төлөө Хатанбаатар багшид талархаж явах хүний тоо 10 000 гаруй болоод байгаа бөгөөд тэдний нөлөө өнөөдөр илт мэдрэгдэх болжээ. Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор энэ хүнээр эмчлүүлж эдгэрснийхээ төлөө түүнд баярлаж явдаг хүний тоог би мэдэхгүй.
Түүнчлэн Монголын Дияан бясалгал, Шри Шри Амьдрах ухаан, Шри Чинхай Аръяабалын, ТМ, Рейки зэрэг олон бясалгалуудыг Монголд авч яваа буянтнууд үнэхээрийн их ачтай хүмүүс юм.
Эртний монголчуудын эрүүл аж төрөх ёсыг судалж, хүнзүйн онол болгон томъёолсон эрдэмтэн Г.Лхагваа багш, системийн судалгааны Б.Болдсайхан доктор, эсийн шинжлэх ухааны судалгааг арга билигтэй холбож гранд доктор цолыг Ази тивээс анхлан хамгаалсан С.Амбага доктор, цөмийн физикч эрдэмтэн Хүрэлсүх, биоэнерги амин орны тухай олон сайхан ном бичсэн эрдэмтэн С.Даваахүү багш, хүн байхуй, хүний болохуй, хүний нийгмийн хөгжлийн талаар цуврал бүтээлүүдийн эзэн Бат-Отгон доктор зэрэг олон сайхан хүнийг би дээдлэн биширч явдаг.
Хүний дотоод, гадаад далд нарийн ертөнцийн нууцад нэвтэрсэн эрт, эдүгээгийн суут хүмүүсийн сургаал, номлол, тэдгээрийг судалсан, хэрэгжүүлсэн эрдэмт хүмүүсийн ном судрыг өнөөгийн монголчууддаа хүргэх асар буянтай үйлсийг бүтээж байгаа Монголын психотроникийн хүрээлэн, Далд ухаан судлалын төв болон бие даасан орчуулагч нартай нэгэн цаг үед амьдарч байгаадаа баярлаад баршгүй.
Хүний хөгжлийн тухай дээрх номуудыг “Соёолж” хоолны газарт худалдаж хүмүүст хүргэдэгтээ бид ч, манайхаар үйлчлүүлдэг хүмүүс ч сэтгэл хангалуун баяртай байдаг.
Хүндлэн биширч явдаг багш нарын минь дийлэнх нь эчнээ багш байдаг. Гадаад, дотоодын олон багш нарынхаа номыг уншиж, хүн хэмээх амьтны аз жаргалын үндсийг олон талаас нь таниулсныг өөр дээрээ нэгтгэн ойлгохыг оролдож, туулсан билгүүнийг нь өөрийнхөө ойлгосноор даган дууриаж, алдаан дээрээ суралцаад олсон зарим өчүүхэн ахиц минь ч наддаа бол их том дэвшил бөгөөд улам сайнаар сурахыг хичээж явна. Мунхаг миний ухаарах хэмжээ энэ насанд хязгаартай гэдгийг ч би тодорхой мэддэг. Багш нартаа талархахад тэдний багш нарт, багшийн багшийн багшид гээд асар олон хүнд талархал төрдөг.
Миний аргаар дадлага хийж байгаа олон хүн надтай адилхан амжилтад хүрдэг тул арай олон хүнд энэ аргаа хүргэхсэн гээд энэ номыг бичиж байна.
Буруу хооллох нь их хэрэгтэй зүйл юм байна гэж би боддог болсон. Юуг яаж идвэл хүсмээргүй ямар зовлон гарцаагүй үүсдгийг өөрийн бие дээр нотолж, бодитоор амсаж эдэлнэ гэдэг дахин өөрийгөө хорлохгүй байхад тун сайн хамгаалалт болно гэдэг утгаар нь. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг үг байдаг. Гэтэл буруу хооллоод хаширч ханадаггүйн цаана нэг чухал учир байна. Түүнийг ойлгочихвол өвчингүй амьдрах, өвдсөн бол эдгэхэд тун амархан. Өтгөн хатахтай холбоотой хамгийн түгээмэл жишээн дээр ярья л даа. Эслэгтэй бүдүүн борог хүнс байнга идэх нь биедээ зохимжтой хооллож байгаа хэрэг учир өтгөн хатахгүй.
“Яахаараа дандаа намайг загнадаг юм бэ? ээж та дүү нарт сайн ханддаг мөртлөө намайг болохоор өдөр болгон загнах юм.”
Үерхэл шохоорхол хайр гэдгийг ялган таньж болдог уу? гэсэн асуултыг охид хөвгүүд олонтаа асуудаг. Энэ тухай аминчхан яриа дэлгэхийг хүсдэг. Болохгүй юм юу байх вэ, бүгдээрээ ярилцъя. Намайг 10-р ангид байхад манай ангийн Саранцэцэг нэгэн хүүтэй үерхдэг байлаа.
Үг гэдэг их хүчтэй. Хүүхдийг шаргуу дайчин болгодог үгийн хүмүүжлийн үнэ цэнийг өндөрт тавьсаар иржээ. Сайхан үг хүнийг ажил амьдралын замаа зөв сонгож, өсөн дэвжихэд тус дэм болдог бол, бодлогогүй хэлсэн болчимгүй үг нөхрийн санаа сэтгэлд хар толбо үлдээдэг болохыг харгалзан монголчууд сайн үгийг эмтэй, муу үгийг сумтай зүйрлэдэг. Тухайлбал: