Category: media-content

  • Таксины ахтай замдаа хөөрөлдсөн яриа

    Сая Чингис зочид буудлаас Модны 2 орох замд таксины ахтай хөөрөлдөж явлаа. Хувьцаа энэ тэр гэж байхаар Монгол хүмүүсээ байртай болгоод үйлдвэр байгуулаад ажилтай болгоод өгчихөөсэй гэж яриа эхлээд тэгээд үйлдвэрлэл, өмч хувьчлал, улс төр, улс орны хөгжлийн бодлогоруу чиглэсэн энэ яриа нилээн сонирхолтой болохоор нь бичээд авчихлаа.

    Монголд 90 оноос өмнө ямар үйлдвэрүүд ажиллаж байсан, монголчууд юуг үйлдвэрлэж чаддаг байсан тухай их тодорхой ярьж байна. Бас өөрийнх нь амьдралын замнал бас л их сонирхолтой юм.

  • Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн зөвлөлгөөн дээр

    Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн зөвлөлгөөн дээр очиж лекц уншлаа. Ер нь нэг үеэ бодвол байгууллагууд ажилтануудынхаа хувь хүний хөгжилд маш их анхаардаг болжээ. Ажилтанууддаа аль болох номын дуу сонсгож, лекц, сургалт болон олон сонирхолтой ажлуудыг зохион байгуулж байгаа нь сайшаалтай. Саяхан сонсож байхад “Хас” банк ажилтануудаа 7 хоног тутам салхинд гарч, ажлын байрнаас өөр орчин нөхцөлд ажлаа хийх боломжийг бүрдүүлж ажиллаж байгаа гэж дуулдсан. Манай компани л гэхэд ажилтан дуртай газраасаа ажиллахыг зөвшөөрдөг. Миний ажлын цагийн 50% нь гэртээ өнгөрч байх жишээтэй. Хэ хэ.

  • МОНГОЛ БЭЛЭГ аян Цагаан сар 2012 үзэсгэлэн худалдааны эргэн тойронд

    “Монгол бэлэг” аянг дэмжиж “Нийслэл экспо” группын зохион байгуулсан Цагаан сар 2012 үзэсгэлэн худалдаа UB Palace д болж өнгөрлөө. Голчлон үндэсний үйлдвэрлэгчид цугласан үзэсгэлэн боллоо. Үзэсгэлэнд сүүлийн 3 жилд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээгүй Монголдоо гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ анхдагч “Мандухай хатан” компани, монголдоо ногоогоо тарьж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Багро, Монголдоо гоймон үйлдвэрлэгчТесо компани, “Дархан нэхий”, Цагаан идээ үйлдвэрлэгчдийн “Цагаан далай” сан, Гангар шаазан, монгол цамц, савхин бээлий, буриад гутал, арьс ширэн эдлэлийн үйлдвэр, машины чимэглэл, хөөрөг урлаачид зэрэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ирсэн байв.

    Үзэсгэлэнгийн үеэр хүмүүстэй хууч дэлгэсэнээ та бүхэнд бас хүргэж байна.

    “Цагаан далай” сангийн тэргүүр Пүрэвээ гуайтай танилцаж монгол цагаан идээг хэрхэн дэлхийд гаргаж болох талаар хуучиллаа. Цагаан идээний чиглэлээр насаараа ажилласан хүний үгийг сонсоод аваарай.

    Машины чимэглэл үйлвэрлэгч залуус машины хамар дээр суурилуулдаг соёмбыг өөрсдөө цутгаж хийсэн бөгөөд хятадууд монгол дарханы загвар, хийцийг маш хурдан хугацаанд хуубарлаж олноор нь үйлдвэрлэж оруулж ирдэг тухай ярилцав.

    Булганы айргийг намарт нь зооринд дарж хөлдөөгөөд өвөл зардаг ахтай хуучиллаа. Намар айраг элбэг байх үеэр 8 тонн айргийг 200-н пошигуудад дарж хадгалаад өвөл зардаг гэнэ. Энэ ахад байсан үхрийн ширээр хийсэн хөхүүр олны анхаарлыг маш их татаж байсан бөгөөд үнэ хаяж хуалдаж авъя гэсэн хүмүүс ч харагдаж байсан.

    Хөөрөг зардаг залуутай хуучиллаа. Эмээ, ээжүүд нь зуны турш даалин урлаад цагаан сарын үеэр зардаг гэнэ. Хөөргөний хувьд урд хийгдсэн хөөргүүд оруулж ирдэг зардаг юм байна. Хятадууд элбэг байдаг өөхөн цагаан чулуу ашиглаад хөөргийг олноор нь үйлдвэрлэдэг гэнэ. Тэр залуугийн хэлж байгаагаар бол монголд олон төрлийн сонин сайхан чулуу их байдаг учраас чулуугаар хийдэг урлалыг хөгжүүлвэл маш их боломжтой гэж ярьж байв. Бас нэг сонссон мэдээ гэвэл хуучны урчууд хөөргийг салхиар ухуулдаг байсан гэнэ.

  • “ОЮУНЫ ТӨВ”-д оюунлаг тоглоомоор Тогло, Сэтгэ, Хөгж

    Алтай центрийн 5 давхарт байрлах ОЮУНЫ ТӨВөөр зочилонгоо гар утсаараа багахан бичлэг хийлээ. Энэ төвийг үүсгэн байгуулагч Ганбаатар ах хэдэн жилийн өмнө Хятадад явж байхдаа нэгэн хятад хүүхэд Пирамид гэдэг тоглоомоор маш чадварлаг тоглож байхыг хараад өөрөө тоглож үзсэн боловч хичнээн оролдоод 1 ч пирамид өрж чадаагүй гэнэ. Тэгээд энэ тоглоомоор монгол хүүхэд ч гэсэн тоглох ёстой гэж дотроо бодоод анхны тоглоомоо 100000₮- тэй дүйцэхүйц юуанаар худалдан авч ирээд хүүгээрээ тоглуулжээ. Удалгүй тоглоомын үр дүн гарч хүү нь математикын хичээлдээ эрс сайжирч, шатар тоглож сурчээ. Энэ үр дүндээ урамшиж дэлхийн оюуны тоглоомыг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилгоор ОЮУНЫ ТӨВийг нээн ажиллуулжээ. 

    Энд хүүхэд эцэг эхчүүд хүрэлцэн ирж оюуны тоглоомоор тоглож, заалгаж худалдан авах боломжтой юм байна. Блог дээрээ оюуны тоглоомуудаа цувралаар танилцуулсан байна билээ. http://oyunii888tuv.blogspot.com/

    Уг нь хүүхдийг багаас нь оюуны тоглоомоор тоглуулвал янз бүрийн сөрөг тогоомонд донтохгүйгээс гадна бодох чадвар сайжирна шүү дээ. Эдний төвтэй манай “Яруусал” хүүхдийн хөгжлийн төв тогтмол хамтран ажиллаж болмоор санагдлаа. Энэ төв дээр нь хүүхдийн зөвлөгөө, сургалт тогтмол хичээллэдэг, хажуугаар нь оюуны тоглоомын худалдаа энэ тэртэй хавсарсан байдлаар хийвэл гоё болох юм шиг санагдлаа. Ямартай ч санал тавиад үзнэ ээ.


  • Сүхбаатарынхаа залуустай уулзлаа

    Сүхбаатар аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн залуустай уулзаж хэрхэн чадварлаг мэргэжилтэн болох талаар болон монгол залуусын үнэт зүйлийн талаар ярилцлага хийлээ.

    Ярилцлагын зарим санааг илэрхийлвэл:
    1. Төгсөөд учраа олно доо гэж хойшлуулалгүйгээр одооноос бие дааж эхлэ. Ажлын гараагаа оюутан байхаасаа эхлэ. Ээж аавынхаа өврөөс гарч эхлэ.
    2. Мэргэжил дотроосоо өөрийн мэргэших нэг чиглэлийг эртнээс олж ав. Өөрийнгөө юуг хамгаас сайн хийж чадахаа одооноос тодорхойл. Тэр сонгосон чиглэлээ судалж мэдэхэд өдөр бүр 4-с багагүй цагийг зориул. Маш сайн судла, амьдрал дээр бодитоор хийж туршиж үз. Тэгэхгүй бол төгсөөд л ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ. 
    3. Өөрийн хийж бүтээж, судалж байгаа чиглэлээр одооноос блог хөтлөж эртнээс өөрийн байр суурийг бэхжүүл, харилцаагаа тэл. Өөрийгөө зөвөөр таниулж эхлэ. Сошиаль медиа бол залуус өөрсдийгөө хөгжүүлэх нэг боломж юм.
    4. Нэгдэж нягтарч байгаа бол бодитой бүтээлч ажлуудыг хий. Бусад байгууллагуудын хийж байгаа ажлыг дууриаж битгий хий. Ялгар. г.м.

    За бас оюутан залуучуудын байгууллагуудын үйл ажиллагааны талаар өөрийн санал бодлоо хуваалцаж Эрдэм шинжилгээний хурал, сагсан бөмбөгийн тэмцээнээс хальсан илүү бүтээлч ажлууд хийгээрэй, за бас нэг улстөрчийн суганд хавчуулагдаж нохойд барьдаг мод мэт явдаг байгууллагууд шиг битгий болоорой гэж бодож явдаг үгээ захьлаа.

    Оюутан залуучуудын байгууллагууд нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдээ сурталчилж борлуулах, нутгийнхаа бизнесийн байгууллагуудын хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлэх, нутагтаа чулуун хороо барих, хавар намрын ногоо, тарианы ажилд оролцох гэх мэт илүү бүтээлч ажлуудыг хийж болмоор санагдаад байдаг.

    Эцэст зөв, бүтээлч ажлуудыг хийж чадвал өөрийн боломжоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ. За нутгийн дүү нартаа амжилт, бүтээлийг хүсье.

  • МАРТ-аар Зэвсэгт хүчний 015-р ангийн дайчин бүсгүйчүүдийг баярлууллаа

    Зэвсэгт хүчний 015-р анги дээр очиж, анх удаа олон цэргийн хүүхнүүдийн МАРТ-д оролцож үзлээ. Blue Nun-ий нэрэмжит хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулж баяр дээр нь баяр нэмэхийг хичээлээ. Цэргийн хүүхдүүд гэдэг эршүүд, шулуухан зантай, яриа хөөрөөтэй хүмүүс байдаг юм байна. Тоглоно, хүн явуулна гэдэг бол ярилтгүй, мань мэт нь хөлд нь чирэгдэх юм билээ. Зах зухаас нь жишээ татахад, нэг эгч ингэж хэлж байгаан: “Жилдээ ганц удаа албан ёсоор уух эрх олддог өдрөө болвол босоогоор уугаад болохгүй бол хэвтээрээ ууна аа” гэх жишээтэй. Хэ хэ.

    Хандгайтын ардхан талд “Бага баян” цэргийн амралтын газар байдаг юм байна. Энхийн сахиулах ажилд оролцоод ирсэн дайчидад зориулж цоо шинэ амралтын цогцолбор баригдаж байгаа юм байна. Энд баяраа тэмдэглэлээ.

    Баяр дээр баяр нэмэх гэж энэ хэдэн хөгжөөнт, авхаалж самбаа шаардсан тэмцээн, багийн уур амьсгалыг нэгтгэж өгдөг хэдэн тоглоомыг тоглууллаа. МИЙН – Жинхэнэ цэрэг бүсгүйчүүдэд тохирсон тэмцээн дээ.

    ТЭСРЭХ БӨМБӨГ хамтрагчаа мэдэрч ойлгох чадварыг хөгжүүлэх багийн тоглоом эхлэж байна.

    НУУЦ МЭДЭЭ багийн ажиллагаа шаардсан хөгжөөнт тоглоом.

  • “Яруу эгшиглэн” хамтлаг Алтан цом улсын уралдаан орохоор бэлтгэж байна

    “Яруу эгшиглэн” хамтлаг Алтан цом улсын уралдаан орохоор бэлтгэж байна. Уг уралдаан нь 3-р сарын 26-ны 14:00 цагаас Хүүхэд залуучуудын ордонд болно.

  • “Яруу эгшиглэн” хүүхдийн хамтлаг байгуулагдлаа

    “Яруу эгшиглэн” хамтлаг нь Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ ардын дуу, үндэсний хөгжим зэрэг язгуур урлагийн өв соёлыг таниулах зорилготой хүүхдийн хамтлаг юм. Байгуулагдсан цагаасаа хойш хөдөлмөрч, бүтээлч хүүхдүүд маань багагүй ажлуудыг амжуулаад байна.

    Удирдагч багш МУСТА С.Дэлгэрцэцэг ярьж байна.

    Хүүхдүүд “Галбингаа” сургалтын төв дээрх бэлтгэлийн үеэр.

    Цагаан сард зориулсан теле концерт хийлээ.

    Үндэсний өв соёлоо дээдлэгч байгууллага хамт олон, хувь хүмүүстэй хамтран ажиллана. Гэхдээ бид зүгээр юм гуйхгүй өөрсдийн авъяас чадвар, зүтгэлээрээ хамтран ажиллана.

    Блог: http://galbingaa.blogspot.com/
    Youtube суваг: http://youtube.com/GalbingaaCenter

  • УСГҮЙ УРСГАЛ орчин үеийн урлагийн үзэсгэлэн Уран зургийн галлерейд нээгдлээ

    Яруу сэтгэгчдийн нэгдэл байгууллага “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг байгаль дэлхийтэйгээ нэгдэх аяны хүрээнд 2012 оны 03-р сарын 22 буюу “ ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан “УСГҮЙ УРСГАЛ” үзэсгэлэнг 3-р сарын 23-27-ны хооронд Уран зургийн галерейд олон нийтэд хүргэж байна.

      Дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдгээс 97,5 хувь нь далай тэнгисийн шорвог ус, үлдсэн 2,5 хувь цэнгэг уснаас бүрддэг. Харин цэнгэг усны 68,7 хувь мөс хэлбэрээр байдаг байна. Одоогоор дэлхийн хүн ам цэвэр усны 54 хувийг хэрэглэж дууссан гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарчээ. Хүн амын усны хэрэглээ одоогийн түвшнээр үргэлжилвэл, 2025 онд цэвэр усны нөөцийн 70 хувийг хэрэглэнэ гэж НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан мэдээнд онцолсон бол 2025 онд 48 орны 3 тэрбум хүн усны гачигдалд нэрвэгдэнэ гэж үзэж байна. Газрын гадарга дээрх ус агаарт ууршин, үүл болон хуримтлагдаж хур тунадас буух замаар тэнцвэртэй оршиж байдаг бол хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн удахгүй бид мөнгөөр биш усаар цалинжиж болзошгүй гашуун үнэн ойртсоор байгаа билээ

    Тэгвэл уран бүтээлчид ч өөрсдийн өвөрмөц өнгө аястай бүтээлээр хэрхэн нэгдэж, хүн төрөлхтөнд уриалж буйг энэхүү үзэсгэлэнгээс харж болох юм.

     Уг үзэсгэлэнд “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн тэргүүн Л.Энхбат, гишүүн Н.Амарсайхан, Н.Мөнхбаатар, Д.Баасансүрэн, С.Зэсээ, В.Ундраа, “Хөх нар” төвийн гишүүн Т.Энхболд, уран барималч Д.Батхолбоо, чөлөөт уран бүтээлч Б.Нандин-Эрдэнэ, Н.Насанбат, Г.Цолмон нарын уран бүтээлчдийн хийсэн орчин үеийн дүрслэх урлагийн Уран зураг, Видео арт, Инстоляци (өрөг урлаг), Баримал, Фото арт, Саунд арт чиглэлийн өвөрмөц шийдэл бүхий 20 гаруй бүтээлүүд дэлгэгдэнэ.

  • УСГҮЙ УРСГАЛ орчин үеийн урлагийн үзэсгэлэн

    Яруу сэтгэгчдийн нэгдэл байгууллага “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг байгаль дэлхийтэйгээ нэгдэх аяны хүрээнд 2012 оны 03-р сарын 22 буюу “ ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан “УСГҮЙ УРСГАЛ” үзэсгэлэнг 3-р сарын 23-27-ны хооронд Уран зургийн галерейд олон нийтэд хүргэж байна.

         Дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдгээс 97,5 хувь нь далай тэнгисийн шорвог ус, үлдсэн 2,5 хувь цэнгэг уснаас бүрддэг. Харин цэнгэг усны 68,7 хувь мөс хэлбэрээр байдаг байна. Одоогоор дэлхийн хүн ам цэвэр усны 54 хувийг хэрэглэж дууссан гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарчээ. Хүн амын усны хэрэглээ одоогийн түвшнээр үргэлжилвэл, 2025 онд цэвэр усны нөөцийн 70 хувийг хэрэглэнэ гэж НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан мэдээнд онцолсон бол 2025 онд 48 орны 3 тэрбум хүн усны гачигдалд нэрвэгдэнэ гэж үзэж байна. Газрын гадарга дээрх ус агаарт ууршин, үүл болон хуримтлагдаж хур тунадас буух замаар тэнцвэртэй оршиж байдаг бол хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн удахгүй бид мөнгөөр биш усаар цалинжиж болзошгүй гашуун үнэн ойртсоор байгаа билээ

    Тэгвэл уран бүтээлчид ч өөрсдийн өвөрмөц өнгө аястай бүтээлээр хэрхэн нэгдэж, хүн төрөлхтөнд уриалж буйг энэхүү үзэсгэлэнгээс харж болох юм.

     Уг үзэсгэлэнд “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн тэргүүн Л.Энхбат, гишүүн Н.Амарсайхан, Н.Мөнхбаатар, Д.Баасансүрэн, С.Зэсээ, В.Ундраа, “Хөх нар” төвийн гишүүн Т.Энхболд, уран барималч Д.Батхолбоо, чөлөөт уран бүтээлч Б.Нандин-Эрдэнэ, Н.Насанбат, Г.Цолмон нарын уран бүтээлчдийн хийсэн орчин үеийн дүрслэх урлагийн Уран зураг, Видео арт, Инстоляци (өрөг урлаг), Баримал, Фото арт, Саунд арт чиглэлийн өвөрмөц шийдэл бүхий 20 гаруй бүтээлүүд дэлгэгдэнэ.

     

    БАЙГАЛЬ ЭХИЙНХЭЭ ЭНГЭРТ НЬ НЭГДЭХ ХҮН БҮР ЦУГЛАГТУН.

        Дэлгэрэнгүй мэдээллийг 99144685, 99836162, 89006162, 96050474 дугаарын утсаар авна уу.