Category: mongolian-national-identity

  • Д.ЧУЛУУНБААТАР- монгол үндэсний тоглоом наадгай цуглуулагч

    Улс, үндэстэн бүрт өөрийн гэсэн тоглоом наадгай, түүнийг дагасан ёс заншил бий. Монгол үндэсний тоглоом наадгайг судлах, сурталчлах, байнгын хэрэглээг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй хүмүүсийн нэг бол Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Д.Чулуунбаатар юм.

    Тэрбээр 2009 оноос эхлэн Монголын уламжлалт тоглоом наадгайг цуглуулж, судалж байна. Түүний цуглуулга, цаашдын зорилтын талаар тодрууллаа.

    Иргэн Д.Чулуунбаатар нь “Өв соёл, монгол тоглоом наадгай” төвийг үүсгэн байгуулсан. Тухайн төвийг түшиглэн Монголын уламжлалт тоглоом наадгайг судлахаас гадна цаашид үйлдвэрлэл бий болгох замаар хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байна гэж ярилаа.

    Д.Чулуунбаатарын цуглуулгад одоогийн байдлаар урианхай ястны “Үүчүүр”, халх үндэсний “Панжига”, торгууд үндэсний “Шагайгаар цахдах”, мянгад ястны ”Таван хошуу малыг үнэлэх”, өөлд ястны “Хүлтэгжинэ”,  тува үндэсний ”Дөрт бэргээ”  зэрэг 100 гаруй тоглоом наадгай байна.

    Эдгээр тоглоом наадгайг эсгий, мод, төмөр ашиглан хийсэн бөгөөд шагай, байгалийн чулуу оролцуулан тоглодог аж. 

    Тухайлбал, Наран сүмбэр гэх тоглоомыг зэс, төмөр ашиглан хийжээ. Энэхүү тоглоом цагираг, шилбэ, сээр, ул, бариул гэсэн таван хэсгээс бүрдэнэ. Цагираг нь ихэвчлэн 9 эсвэл 12 байдаг.  Улмаар цагирагийг буулгах, мордуулах зарчмаар тоглодог аж. Ингэснээр нүдний хараа сайжруулах, гарын хөдөлгөөн, булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх давуу талтай гэнэ. Энэ тоглоом наадгайг  Монголчууд өргөнөөр ашиглаж байна. Харин сүүлийн үед “Буга нохой”, “Тулга” гэх мэт хөлөгт тоглоом наадгайгаар  хүмүүс  тоглох нь тун ховор болжээ.  Энэ “Буга нохой” гэдэг тоглоом надад  долоон төрөл байна. Би энэ тоглоом наадгайг хүүхдүүдэд заах их дуртай. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэгээрээ онцлогтой гэж Д.Чулуунбаатар хэлэв.

    Мөн  Монгол тоглоом наадгайгаар дамжуулан хүүхдийн оюун санааг хөгжүүлэх, улмаар тогтвортой сууж сургах, зөв дадал зуршилтай болгох боломж бололцоо нээлттэй байна. Тийм учраас хүүхдийг шагай, хөлөгт тоглоомоор тоглож сураасай гэж би хүсдэг.  Тоглоом гэдэг бол зөвхөн хүүхдүүд л тоглоод байдаг зүйл биш, харин гэр бүлээрээ тоглох нь маш их ач холбогдолтой.

    Нэгдүгээрт, эцэг эх, эмээ өвөөтэйгөө хамт тоглосноор тухайн гэр бүлийн харилцаа сайхан болдог. Хоёрдугаарт, хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй. Гуравдугаарт,  эрүүл мэндийн хувьд тоглоомд оролцогч бүрт сайн үр дүнг авчирна.

    Мөн хүний гарын алганд 150 гаруй мэдрэлийн цэг байдаг. Тэр бүгдийг шагайгаар тоглон сэргээж, эрүүлжүүлэх боломжтой. Гучин минут шагайгаар тоглох нь эмнэлэгт нэг цаг дөчин минутын хугацаанд бариа засал хийлгэсэнтэй тэнцэхүйц алжаал тайлдаг гэж тэрбээр онцоллоо.

    Монголчуудын соёлын үнэт өвийн нэг болох тоглоом наадгайг хүн бүр тоглож, гэр бүлдээ эрүүл мэнд, баяр хөөр нэмэхийг  хүсэж явдгаа иргэн Д.Чулуунбаатар хэлж байв.

    Эх сурвалж: Ховд /МОНЦАМЭ/ https://www.montsame.mn/

  • Дархад нутгийн нисдэг 7 бөө

    Дархад нутгийн түүх домогт нисдэг 7 бөө гэдгээрээ алдаршсан бөө нар:

    1.Арилдий бүргэд зайран: Түүний жинхэнэ нэр нь Хүрэлдэй гэдэг. Баглаан удганы
    хүү, бөгөөд ниссэн 7 бөөгийн манлай гэж үздэг. Бүргэд болон хувирдаг, Манжийн
    засаг захиргаа, тэдний гар хөл баяд ноёдын адуу малаас хөөж, ядуу ардад тараан
    өгдөг шилийн сайн эрсийн нэгэн байжээ.
    2. Пунцаг зайран: Шишгэдэд Хонин өндөр уулын бэлээр нутагладаг байсан энэ
    зайран алдарт Мачир зайрангийн хүү бөгөөд төрсөн дүү нь Ховдод нисэж буусан
    гэгддэг Дулам удган ажээ.
    3. Сунхи бөө: Алдарт Татай удганы хүү, Хаж зайрангийн шавь
    4. Соёд удган: Ар Тагны отогт амьдарч байсан.(одоогоор бол Монгол шарын даваа
    орчимд) Нөхөр нь Сөөхий Хүрэлдэй баатар бөгөөд 5 хүүтэй бөгөөд тэд бүгд бөө нар
    байсан гэдэг. Нэг гэр бүлийн энэ 7 бөөгийн онгодыг Хэмчигийн долоо юм гэж
    нэрлэдэг ба Монгол Шарын давааны баруун хярын дэвсэг дээр онгодын асар нь одоо
    хүртэл байдаг. 
    5. Хиргис бөө: Тагна Саяаны нутагт байсан Уйгар Хиргис аймгийн
    удмын Түрэгээс тасарч Дархадад үлдсэн хүмүүсийн удмын алдарт удган юм. Хөвсгөл
    аймгийн Цагааннуур сумын Тэнгисийн голын хамгийн эхний зоо болох Улаан модонд
    онгодын нь асар нь байдаг.
    6. Дулам удган: Пунцаг зайрангийн төрсөн дүү. Энэ удган нь гэртээ бөөлж байгаад
    тэнгэрийн их увьдасаар Дархад нутгаас Ховдод очиж нисэж буусан гэдэг бөгөөд
    одоо Ховдын шүтээн болон заларсан юм. Дулам удганы онгод нь Хогоргын голын зүүн
    талд байрлах Бурианы амны доор ганц хөгшин модонд байдаг. Аав болох Мачир
    зайран, ах болох Пунцаг зайран нарын онголж тавьсан газарт цуг байдаг билээ.
    7. Дамжил бөө: Санж бөөгийн хүү, Банзар бөөгийн дүү болох алдарт Дамжил зайран
    нь Зулын тээхний шүтээн болсон бөгөөд Буянт голын хайрханд онгодын асар нь
    байдаг юм.

  • Монголын Гудамжны Савлуурт Дүүжигнүүрийн Холбоо| Street workout federation of Mongolia

    2012 оны 8-р сарын 01-нд Монголын Гудамжны Савлуурт Дүүжигнүүрийн Холбоо ТББ байгуулагдсан.

    Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж, монгол эр хүнийг хөгжүүлэх төлөвлүүлэхэд бид өөрсдийн хувь нэмрийг оруулна.

    Үүсгэн байгуулагчид: Тэргүүн Э.Сандуй, Дэд Тэргүүн Э.Сундуйжав

    2013 онд анхны тэмцээнээ УБ хотын БЗД-ийн Баян Монгол хорооллын турникэн дээр зохион явуулсан.
    13 тамирчин оролцсон.
    2014 онд СБД-ийн 6-р сургуулийн ард байрлах турникэн дээр 2 дахь тэмцээнээ хийсэн.
    20 гаруй тамирчид оролцож 30 гаруй үзэгч үзэж мөн Паркур сонирхогч залуус ирж үзүүлэх тоглолт хийсэн.

    2015 оны хавар ЗХ-ний 326-р цэргийн агид очиж 200 гаруй цэрэг албан хаагчдад тэмцээн уралдаан болон сургалт, семинарыг амжилттай зохион явуулсан.
    2015 оны зун МҮОНТ-ийн Монголын нэг өдөр телевизийн нэвтрүүлэгт уригдан амжилттай орсон.
    2015 оны 7-р сарын 24- 25 хооронд ОХУ-ын Москва хотод болсон ”Free style” чөлөөт үзүүлбэрийн дэлхийн аваргын тэмцээнд 3 хүний бүрэлдэхүүнтэй явж амжилттай оролцсон.
    2015 оны 10 сард улсын аваргын 3 дахь тэмцээнээ мөн амжилттай зохион явуулсан.
    45 тамирчин оролцож 200 гаруй хүн хөгжөөн дэмжсэн.

    2015 оны 11-р сард ХУД-ийн 19-р хороололд анхны спорт заалаа нээсэн.
    2016 онд СБД-ийн монгол 3-р сургуулийн урд шинэ зааланд орсон.
    2016 оны 3 сард ЗХ-ний 015-р цэргийн ангид үзүүлэх тоглолт болон тэмцээн сургалт семинарыг амжилттай зохион явуулсан.
    2016 оны 3-р сарын 29-нд Өвөрхангай аймагт салбараа нээж аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион явуулсан.

    2016 оны 5 сард Дархан хотод салбараа нээж Дарханы аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион явуулсан.

    2016 оны 7-р сарын 23-25 Москва хотноо зохиогдсон дэлхийн аваргын тэмцээнд 5 хүний бүрэлдэхүүнтэй явж амжилттай оролцож. Дэлхийн цомын тэмцээний эрх авсан.
    2016 оны 8 сард СХД Цамбагарав дээр 3vs3 battle тэмцээнийг амжилттай зохион явуулсан
    2016 онд зохиогдож буй Авъяаслаг монголчууд шоунд 8 хүний бүрэлдэхүүнтэй оролцон шилдэг 32 номерт багтсан.

    https://www.facebook.com/Street-workout-federation…

  • Монгол үндэсний язгуур урлаг

    Аливаа улс орны үндэсний уламжлалт урлаг нь үндэстэн, ястны амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болдог бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэстний үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж байдаг учраас дэлхийн олон орон үндэсний уламжлалт урлагаа өвлөн уламжлуулах, дэмжихэд ихээхэн анхаарч байдаг. Мөн үндэстний уламжлалт урлагийг хамгаалах, уламжлан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлахын чухлыг ЮНЕСКО, түүний салбар байгууллагууд онцлон үзэж, энэ талаар дэлхий нийтэд хандсан урилга, удирдамж, зөвлөмж, тунхаглал гаргасан билээ. 
    Үндэсний уламжлалт урлагаа хойч үедээ өвлүүлэх, судалгаа, сурталчилгааг эрчимжүүлэх, давтагдашгүй дэг сургууль, арга барилыг уламжлах асуудлыг тусгасан ойрын болон хэтийн чиглэлийг боловсруулах нь соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой.Уламжлалт урлагийг судлах,түүнийг өвлүүлэх бодитой судалгаа, шинжилгээний ажил төдийлэн хийгдэж чадахгүй байгаа нь угсаатнуудын урлагийн зарим төрөл мартагдах, уламжлагдах байдал нь алдагдахад хүрч байна. Түүнчлэн зарим угсаатнуудын уламжлалт урлагийн төрлүүд нийлж саармагжих явдал гарч байгаа нь анхаарал татсан асуудал болж байна. Ялангуяа Монголчуудын авьяас билгээр уламжлагдаж ирсэн үлгэр туулиас эхлээд уртын дуу, хөөмий, уран нугаралт, морин хуурын татлага, дүрслэх урлагийг давтагдашгүй ур хийц бүхий ардын урлагийн бүтээлүүд нь сурталчлагдаж хүн төрөлхтөнд танил болсон билээ.

    Уртын дуу

     Монгол ардын уртын дуу нь уламжлалт урлаг бөгөөд үгийн хөг аялгууны нийллэг урлаг юм.Хөг хялгуу шүлэг зохиолын онцлогоороо Урт,Богино гэж хоёр төрөлд хуваагддаг.Утга агуулгаараа ардын уртын дуу , ардын богино дуу, ардын харилцаа дуу гэсэн 3 үндмэн төрөлд хуваагдаг..Дуу нь урт үргэлжилдэг бус, үгээ нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг тул ийн нэршжээ. 4 минут үргэлжлэх дуу 10-хан үгтэй байх нь бий.уртын дуу бол монголчуудын цусанд урсдаг дуу хөгжим, бусад үндэстнээс ялгагдах өвөрмөц тэмдэг юм. Ямар ч үед, ямар ч газар, зөвхөн монголчууд уртын дууг сонсвол цөмөөрөө сэтгэл догдолдог.

    Монгол ардын уртын дуу нь:Шүлэг  үгийн уртдаа бус хөг аялгууны урт цээлхэн байдгаараа онцлог.Ардын богино дуу нь хөг аялгуу нь огцом, нугалаа цөөтэй, дуулахад хялбар байдаг.Харилцаа дуу бол нэг нь нөгөөгийнхөө асуултанд хариулсан утгатай ба ардын жүжиг наадмын хэлбэртэй байдаг.

    Ардын хөгжим

    Хөгжим бол хүний ахжй амьдрал байгаль орчин, юмс үзэгдлийг хөг авиаг эгшигээр дүрслэн илнрхийлдэг урлхг юм.Хөгжмийн зэмсэгийг ардын хөгжмийн зэмсэг, мэргэжлийн хөгжмийн зэмсэг гэж ангилдаг.Тодорхой ястны уламжлалт ба тэдний ахуйд хэрэглэгддэг хөгжмийн зэмсгийг ардын хөгжмийн зэмсэг гэнэ.19-20 р зуунд халхчууд хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг Чавхдаст, Үлээвэр, Цохилуур хөгжмийн зэмсэг гэж ангилдаг.

    1,Ардын чавхдаст хөгжмийн зэмсэг.

    ·      Чавхдаст чимхүүр хөгжим:Ятга, Шудрага

    ·         Чавхдаст нумт хөгжим:Морин хуур, хуучир, Шанаган нуур

    ·         Чавхдаст цохилуур хөгжим:ёочин

    2.Ардын үлээвэр хөгжмийн зэмсэг.

    Лимбэ,Цуур,Аман хуур,Бүрээ,Цагаан бүрээ,Ямаан бүрээ,Их бүрээ,Эвэр бүрээ багтана.

    3.Цохилуур хөгжмийн зэмсэг.

    Зэс харанга, дохиурт хэнгэрэг, цан, бөмбөр, хонх ,дамар зэрэг хөгжим багтдаг.

    Уран нугаралт

    Уран нугаралт 17-р зууны үед “Саран хөхөө” театрт анх удаа тайзнаа тавигдаж байсан гэдэг түүхэн баримт байдаг. Үүнээс өмнө хаад ноёдын өргөөнд эсвэл найр наадам баяр цэнгүүн дээр   охид  бүсгүйчүүд  үегүй юм шиг уян хөдөлгөөн, уран гоолиг  байдлыг харуулан хөгжмийн эгшиг дээр  нугарч, бүжиглэж  үзүүлдэг байсан ба монголын уран нугаралтын үүсэл хөгжлийг гурван хэсэгт хуваан авч үздэг.

    Эхний хэсэгт: 1921 оноос өмнөх үеийн уран нугаралтууд ордог.Тэр үеийн нугаралтууд нь хөдөлгөөний элементүүдээс бүрдэж байсан ба үүнд бурхадын намба төрх,ан амьтадын үйл хөдлөл, хээ угалз, ардын бүжгийн элементүүд багтдаг байжээ.

     Хоёрдугаарт: 1921-1940 оны хоорондох үеийг хамаарна.1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа биеийн тамирийн хөдөлгөөнт гимнастикийн төрлүүд нэвтэрч эхэлсэн. Үүний улмаас уран нугаралт нь биеийн тамирын хөдөлгөөнтөй хамтран хөгжиж, бүх нийтийн дасгал сургуулилт болсон. Уран нугаралт анхнаасаа ардын урлаг болтлоо хөгжиж байсан учир Монголын ард түмэнд сайнаар нөлөөлж, охид болгон уран нугарагч болохыг хүсэж тэмүүлдэг байжээ.

    Гуравдугарт :1940-1960 онд нэг номерын хэмжээнд хийгдэж байсан бол үүнээс   хойш циркийн нэг төрөл  болж хөгжсөн юм.Уран нугаралт бол циркийн хүнд төрөлд тооцогддог. Хэдийгээр Монголын цирк дэлхийн циркийн хөгжлөөс нилээд  хойно 1940 онд үүссэн боловч анх байгуулагдахдаа бүрэн хэмжээний сонгодог хэлбэрээр үүссэн гэж судлаачид үздэг. Үүний адилаар уран нугаралт нь сонгодог урлагийн төрөл болж хөгжсөн. Монголын уран нугараачдын онцлог зүйлс гэвэл насны хувьд олон жил тодруулбал 40 нас хүртлээ нугарч чаддаг байна.

    Бийлгээ

    Монгол ардын бүжгийн урлагт дөрвөдийн бий бийлэх бүжиг зүй ёсоор орно.дарвөдүүд бүжгийг “бий” бүжиглэхийг “бийлэх” хэмээн нэрлэнэ.Бийг хуурын тусгай аялгуунд бийлдэг.Дөрвөдийн бийлгээ нь жижиг зайд бүжиглэдгээрээ бусад бүжигээс онцлог.Тэд бийлэхдээ ганц ганцаараа цувж босч бийлдэг.Дөрвөдийг голдуу хавар , зун , намарт айлууд бөөнөөрөө  буух  үед нэг нэгнийдээ цугларч биелдэг, биелэхдээ эрэгтэй, эмэгтэйгүй гараа далдалж дээлийн буулгасан нударгыг дотогш нь атгаж, эрэгтэйчүүд тайван байдлын бэлгэдэж хутгаа буулган бүжиглэдэг ёстой байна.

    Хөөмий

    Хөөмий нь  баруун Монгол, Хөвсгөлийн зах хязгаар нутгаар орших хүмүүсийн дунд өргөн тархсантай холбож үздэг.  голын ард түмний утга соёлын өвийн нэгэн төрөл болсон хөөмийлөх урлаг нь эртний өвөг дээдсийн дунд үүсч бий болсныг монголчууд эдүгээ хүртэл өвлөн уламжилсаар ирсэн түүхэн гавъяатайг тэмдэглэж, давхац хөгөөр илэрхийлэгдсэн гайхамшиг болох уянгын хөөмий, хархираа хөөмий гэж байдаг. Хөөмийн урлагийн өнгө аясыг нугалан даргих мэт, уран гоё нугалаа хийж, хүнгэнүүлэн хөөмийлэхийн зэрэгцээгээр, исгэрээний давхцсан өнгөөр эгшиглүүлэх нь нэн гайхамшигтай билээ. Хөөмийлөгч хэн ч гэсэн, өөрөө өөрийнхөө дуу хоолойгоор хөөмийлөн хөгжимдөж, өөрөө сонсогч нь болж, хээр талдаа, адуулж аяншиж явахдаа уйдахын зовлонгүй өөрийгөө баясган цэнгүүлж, зугаатай явдаг ажээ.

    Эх сурвалж: Банзрагчийн Солир “Угсаатан зүйн түүх”

  • Профессор С.Даваахүү: Яагаад үндэсний үзэл гол юм бэ гэвэл, мод үндсийг нь, газрыг нь усалж байж ургадаг

    Бео энерги, уурга тархи судлаач, Монгол үндэсний гүн ухаан судлаач, химийн багш, АШУҮИС-ийн хүндэт профессор

    Бео энерги 1,2,3 номын зохиогч

    МОНГОЛЧУУД БИД ОДОО УРАГШЛАХ ЗАМАА ОЛОХ ХЭРЭГТЭЙ

    АШУҮИС-ийн хүндэт профессор С.Даваахүү гуайн ярианаас… 

    Тэрээр өдгөө 78 насан сүүдэр зооглосон ч ануухнаараа, үг хэл, оюун машид хурц. Түүнтэй уулзаж ярилцсан хэн хүн маш сайхан эрчим хүч мэдэрч хүлээж авна. Тэрээр химич мэргэжилтэй, Анагаахын дээдэд олон жил багшилсан. Байгалийн шинжлэл, түүх, одон орон, энерги, Монголын түүх, түүний дотор “Өвөг Монголын түүхийг судалж 50 мянган жилээр ерөнхийлөн зурагласан”, хүн байгалийн хэлхээ, төрийн тухай мэдлэг гээд тэрээр олон чиглэл, салбараар судалгаа хийжээ. Энэ хүнийг би монголын нэгэн үнэт эрдэнэ хэмээн хүндэтгэж байна. Даваахүү профессорт талархсанаа илэрхийлье. Түүний яриаг Naminchimed Baasan анд сийрүүлж өгснийг сонирхоно уу.МОНГОЛОО МЭДЭХИЙН ТУЛД БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ МЭДЭХ ХЭРЭГТЭЙТанин мэдэхүйн баяр баясал бол хүний хамгийн том сэтгэлийн ханамж юм. Хүн танин мэдэхүйгээр л жинхэнээсээ баясдаг. Би химийн шинжлэх ухаанаас анх их том ухаарал авсан. 108 элемент маш нарийн дэгтэй байдаг. Нэг л атом өөрчлөгдөхөөр огт өөр шинж чанартай болчихно. Өөр хоорондоо урвалд ч мөн адил маш нарийн дэгтэй орно. Нэгийг ч илүү, эсвэл дутуу авахгүй. Тэндээс ертөнцийн алив явдал маш нарийн дэгтэй оршдог, мөн маш нарийн дэгтэй хувирч өөрчлөгдөж байдаг юм байна гэдэг нь ойлгогдоно.Натри гэдэг элемент металь шинж маш хүчтэй, хүрэх л юм өм татаад л аваад явна. Хлор гэдэг элемент амьсгал боогдуулсан аймшигтай хортой хий. Тэр хоёр нэгдчихээрээ бидний өдөр тутам хэрэглэдэг давс болчихно. Номонд байгаагаар, багшийн хэлснээр биш, өөрийнхөөрөө ургуулан бодож, сэтгээд үз. Бодлоо чөлөөтэй тавь. Тэгэхээр нэг юм ухаарна. Толгойгоо ажиллуул. Толгой чинь ажилладаг эд юм шүү дээ. Хүн байгалийн шинжлэх ухааныг заавал мэдэх ёстой.Өндөр боловсролтой сайхан сэхээтнүүд, залуус маш их бий болсон байна. Дэлхийн том том сургуульд суралцаж төгссөн, юм үзсэн харсан, орон орон үзсэн, олон хэлтэй. Гэвч анзаараад байхад тэдэнд маань байгалийн шинжлэх ухааны мэдлэг бага зэрэг дутаад байх шиг байдаг. Түүнээс илүү монголоо мэдэх мэдлэг бүр илэрхий дутагддаг. Боломжийн боловсролтой идэр насны хүн үхрийн годон гэж хаана байдаг юм гэж асууж байна. Тойг, үхрийн годон, борви энэ тэрийг чинь шимт ясууд гэж ярьдаг. Тийм их шимт чанартай байдаг байх нь.Монгол хүүхэд эрт дээр үеэс хонины сүүл хөхөж өсдөг байлаа. Сүүлэнд үл орлуулагдах амин хүчил буюу эссэнциал хүчил гэж нэн чухал юм байдаг. Гаднаас авч болдоггүй. Хүний биед нэн чухал хэрэгтэй зүйл. Тийм зүйл байдгийг манай ард түмэн мэдэж л байсан байгаа юм. Гэтэл сүүл хөхөхийг бүдүүлэг ёс гэж үздэг, үхрийн годон гэж хаана байдгийг мэдэхгүй байгаа том боловсролтон байна. Энэ жижигхэн мэт зүйлсийн чинь цаана чухам том боловсрол, том танин мэдэхүй, ухаарал байдаг. Монголоо танин мэдэхийн эхлэл нь энэ мэтээс эхэлдэг.ТВ9-өөр “Эрдэмт хүн улсын баялаг” гэсэн нэвтрүүлэг явж байна. Дандаа академичид орж байна. Гэтэл бүгдээс нь мөнгө гэж юу вэ? гэж асуух юм. Мөнгөний тухай хүн бүр л нэгийг хэлэх байх, гэхдээ тэр том академичдийн толгойг тэрүүхний төлөө хэрэглээд яах ч юм билээ. Саяхны нэг нэвтрүүлэгт Монголынхоо юугаар бахархдаг вэ? гэсэн асуулт асууж байна. Академичид үүнд л хариулах ёстой. Би анхаарч сонслоо. Гэтэл ихэнх нь Монгол нутгаараа гэж яриад байна. Өөр юм хэлж буй хүн цөөхөн байна. Цорын ганц хүн Нүүдлийн соёл иргэншил гэж хэллээ. Гэхдээ түүнийхээ тухай нэг ч үг хэлсэнгүй. Академийн ерөнхийлөгч Рэгдэл гуай Тусгаар тогтнолоороо бахархана гэлээ. Дэлхийд 205 орон байдаг гэлүү. Ямар ч улс өөрийнхөө тусгаар тогтнолоороо, өөрийн нутгаараа бахархана шүү дээ. Тусгаар тогтнол гээд яривад тэр 205 улс бүгд л Тусгаар улс. Ялгарах юм байна уу?. Рэгдэл гуай харин сүүлд нь Монгол хүнээрээ бахархах ёстой гэсэн санаа хэлж байна билээ.Бидний хойч үеийнхэн, залуучууд маань битгий хэл улс орноо удирдах гээд байгаа хүмүүс, тэр бүү хэл академичид маань ч яг гол амин юм аа олоод, тийм юм шүү гэж хэлж чадаж байгаа юм уу, үгүй юм уу. Энэ тун ноцтой асуулт шүү.Яагаад би энэ мэтийг яриад байна вэ гэвэл Байгалийн шинжлэх ухааныг шинэ нээлтүүдийг мэдэхгүйгээр нийгмийн асуудлыг, ертөнцийг гүйцэд ойлгохгүй л дээ. Түүнийг ойлгохгүйгээр Монголоо ойлгохгүй учраас л тэр юм.Ертөнцийг ойлгох ойлголтыг үндсээр нь өөрчилсөн гээд буй гол онолуудыг, Нобелийн шагналтнуудын гол гол нээлтүүдийг ч сонирхож үзэх хэрэгтэй. Энэ XXI зууны хүн төрөлхтний найдвар бол үүдэл эс гээд байгаа. Энэ эс нь олон сая эс дотор хэдхэн ширхэг байдаг. Ясны эсийг ургуулах гэвэл ясны эсээс, бөөр бөөрнийхөө эсээс, элэг бас элэгнийхээ эсээс ургана. Үүдэл эсийн онцлог юу вэ гэвэл хэрвээ жолоодож чадвал түүнээс ясныхыг ч, тархиныхыг ч ургуулах боломжтой. Нэн орчин үеийн эмчилгээний аргууд чухам энэ үүдэл эс дээр л үндэслээд байгаа юм шүү дээ. Энэ эсийг энэ зууны эхэнд нээсэн, энэ зууны аугаа найдвар гэж үзэж байна. Тэр эс хүний өвдөж байгаа газар очиж байлддаг. Энэ талаар би 2003 онд нэг лекц яриа хийж байсан.Гэтэл эртний монголчуудын танин мэдэхүй энэ үүдэл эсээс цааш гарсан. Олон зуун жилийн өмнө үүдэл эсээс чинад эсийг таньж чадсан. Гарвал зүй, генетикийн талаар монголчуудын танин мэдэж чадсан түвшин дэндүү агуу. Орчин үеийн ШУ-ны мэдлэг хавьтахааргүй. Монголчууд чинь түүхээ энэ гарвал зүйн, генетикийн шинжлэх ухааны суурь дээр бичсэн байдаг. Гэтэл хүн төрөлхтний түүхээ формацийн онол гэх мэтээс цааш гарган бичиж чадаагүй.Монголчуудын хүрсэн танин мэдэхүйн түвшин агуу, гэвч харамсалтай нь өнөөгийн бидэнд энэ агуу ертөнц хаалттай байгаа. Бид тийш нэвтэрч чадахгүй байна. Бид үүдэн дээр нь манаж байгаа ч юу манаж буйгаа мэдэхгүй, бүр төсөөлөх ч үгүй байна. Бид ихэнхдээ Хүн гүрнээс эх түүхээ ярьж байна. Бүр том академич нь хүртэл VIII зуунаас монголчуудын түүх эхэлнэ гэж ч ярьж байна. Мэдэхгүй юмаа байхгүй гэж үгүйсгэж болохгүй л дээ. Чухам мэдэхгүй байгаа учраас л өглөө үдшийн хооронд, үүдэн хоймрын зайд хашчихаад тэр дотроо тонгочоод байна. Монголчуудын түүх тун эртнээс эхэлнэ.Эртний Монголын гүн ухааны хаалгыг нээхийн тулд юуны өмнө байгалийн шинжлэх ухааныг сайтар танин мэдэх хэрэгтэй байгаа юм. Тийм суурь мэдлэггүйгээр монголын гүн ухааны ертөнцийг танин мэдэх боломжгүй. Тархи судлал, амь мандал, оюун мандал, цаг хугацааны нууц, ертөнцийн тэгш хэм гэж юу юм бэ гэх мэтийг мэдэж байж мөнх тэнгэрийн оньс хийгээд Чингис хааны тухай жаахан танин мэдэх суурь дэвсгэртэй болно.2018 онд манайд тархи судлалаар нобелийн шагнал авсан гурван эрдэмтэн ирж, лекц уншсан. Түүнийг сонсож суухад монголоо эрхгүй санаж, бахархаж байлаа. Монголчууд чинь тархины нууцыг аль хэдийнэ онгичоод хаячихсан юм шүү дээ.Тархины хүчийг танин мэдээд Задаар засах бөө ертөнц, Тамирын адыг тахин хэрэглээд Золбоогоор засах бөх ертөнц гэх мэт.Тархинд ямар ямар төвүүд байдаг юм, аль төвийг нь хөгжүүлэхээр ямар онцлоготой хүн болдог юм, аль нь хөгжихөөр аль нь дарангуйлагддаг юм, тархины гол гол нууцууд, ямар ямар эсүүд тархинд байдаг юм, тэр нь яадаг юм, хүн төрөлхтөнд болсон томоохон өөрчлөлт болох гавлын ясны нимгэрэл гэх мэтээр явна. Гавлын ясыг алтаар доторлоод Алтан хуулийн аяга гэж хийдэг байсан нь их учиртай. Өөрөөр хэлбэл монголчууд тархины нууцыг мэддэг байжээ.Мөн энерги гэж их ярьж байна. Энерги мэдээллийг танин мэдэхгүйгээр Монгол ертөнц рүү урагшаа явахгүй. Яагаад гэвэл энэ ертөнц гэдэг чинь матери, энерги, мэдээлэл гэсэн гуравхан юмнаас л тогтож байгаа юм. Матери нь энэ ертөнцийн ердөө дөрөвхөн хувийг эзэлдэг. Цаад 96 хувийг нь энерги, мэдээлэл гэдэг юм эзэлдэг. Үүнийг физикийн шинжлэх ухаан нотлоод, батлаад гаргачихсан шүү. Өнөөгийн энэ Шинжлэх ухааны мэдлэг нь энэ материйн тухай л мэдлэг төдий. Тэгэхээр хүн төрөлхтөн 4-хөн хувийн мэдээлэл дээрх мэдлэгээ бүх мэдлэг гэж төөрөлдөж, тонгочоод, бүхнийг мэдчихсэн мэт аашлаад байж болохгүй л дээ. Хүн төрөлхтний мэдлэг бол энэ матери түвшин дээрээ л байгаа. Цааш нь тэр 96 хувийн энерги мэдээлэл гэдэг түвшинд орж байж, жаахан юм ойлгодог болно. Тэр түвшинд хүрсэн монголчуудын уламжлалт мэдлэг гэдэг бол үнэндээ дэндүү агуу юм аа.Гэхдээ энэ одоогийн мэдлэгийн түвшинд, энэ махбодийн түвшинд тэр мэдлэгийг ойлгоход амаргүй.Өнөөдөр аж үйлдвэрийн IV хувьсгал гэлцээд байна. Энэ хувьсгалын тухай хүн төрөлхтөн бага мэдээлэлтэй байна гэдэг. Энэ IV хувьсгалын үндсэн санаа нь монголчуудын тархины мэдлэг юм. Энэ мэдлэгийн ертөнц рүү чинь аль хэдэн зууны өмнө л монголчууд орчихсон байсан юм шүү. Ген, гарвалын хувьд, удамшлийн хувьд, гариг ертөнц, ерөөс одот ертөнцийн хувьд 472 одон гэрийн гол гол том одуудыг монгол нэрээр нэрлээд, дэлхийгээс тэр одууд хүртэл ямар зайтай байдаг вэ гэдгийг нөгөө гайхалтай 68 оронтой тоогоороо нэрлээд биччихсэн шүү дээ. Бидний ямар ч том академич тэр том тоог уншиж чадахгүй. Тийм юм.Тэгэхээр та бүхнийг зөвхөн өрнөдийн боловсрол, Харвард, Стэнфорд, Оксфордоо төгссөн байг, өчнөөн хэлтэй, технологитой байг, гэхдээ тэр монголчуудын хүрсэн билгийн танин мэдэхүйгээ мэдэхгүйгээр, тийш шагайхгүйгээр хол явахгүй ээ. Энерги мэдээллийн шинжлэх ухааных нь хэлээр ярихаар тэр бүр ойлгогдохгүй. Тэгэхээр энгийн байдлаар илэрхийлэх хэрэгтэй болно. Хүний биед үл үзэгдэх бүрхүүл гэж байна. Тэр дотор хүний хамгийн гол мэдээлэл байдаг. Тэр аура гэдэг нь юу вэ гэхээр долоон давхар бүтэцтэй, шинжлэх ухааны үндэстэй.Аура нэг эст амьтанд байдаггүй, амьтны оюуны хөгжлөөс шалтгаалдаг, оюуны хөгжил ихсэх тутам аура нь ихэссээр байгаад зөвхөн сүүн тэжээлтэн дээр хүрээд, хүн дээр л тэр долоон давхар түвшин нь гарч ирдэг. Тэр нарийн биеийг, ш/у-ны тэр Акимов гэх мэт гол гол судлаачдын нээлтүүдэд тодорхой бий. Аурагийн тухай, нарийн биеийн тухай сайтар мэдэхгүйгээр цаашаа явахгүй. Хүний хувиа бодох үзэл хэр чинээгээр багасна төдий чинээгээр хүний аура илүү гэрэлтэж, тэлдэг нь ч бас хууль юм.Махбодон биеийн энерги гэж байна. Хүний биеийн энергийн хөдөлгөөнүүд, био энергийн хэлбэрүүд гээд үзнэ. Хувь хүн, айл гэрийн энерги, инь, янь энерги гэж юу вэ? Түүний дутагдал, доголдол гэж юу вэ, яаж илэрдэг вэ, түүнийг яаж засаж сэлбэдэг юм, хүмүүс хоорондын энергийн солилцоо, энергийн донор болон вампир гэж юу вэ? Одоо цагт вампирууд их олширсон. Хорь гаруй төрлийн вампир бий. Нарийн биеэ цэвэрлэх арга ч бас бий.Хааны төрсөн өдөр тодорхой байдаг. Түүнийг би сая нийтийн тоололд шилжүүллээ. Мөн шар зурхай болон НАСА-гийн тоололтой харьцууллаа. Гараг эрхсийн нөлөөг нь зурлаа. Хаан маань Ангараг гариг, Нар, Полутони гаригийн ивээлийн хүн юм байна. Хааны хамгийн гол шинж нь энерги юм билээ, Ангараг гаригийг хүчирхэг шинж нь түүний хувийн шинж, энергээ маш хялбархан засаж сэргээж чаддаг чухал шинжүүд бий. Мөн хэзээ ч удирдагчийг эрж хайхгүй, өөрөө удирдагчийн шинжтэй, байнгийн шинэ шинэ бодлоор ямагт дүүрэн байдаг, үзэл бодлын генератор хүн байжээ.Полутони нь оюун ухааныг эрхшээдэг гариг. Энергиэ ихэсгэх, цэвэрлэх ухаан байж. Ерөөсөө энерги зарахгүйгээр юм хийнэ гэж байхгүй шүү дээ. Юм хийе л гэвэл, бүтээе л гэвэл энергитэй байх ёстой.Хүн байгалийн хоорондын солилцооны энерги гэж байна. Ямар нэгэн хүнийг тодорхой гараг ивгээж байдаг. Мөнх тэнгэрийн энерги, оддын энерги гэх мэт зүйлс сансрын энергид бий.Мөн газрын энерги гэж бий. Сайн муу энергитэй газрууд гэж байна, тэдгээрийн шинжүүд ч тодорхой. Хари, Хартманы торууд гээд ч бий. Муу энергитэй газруудад маш тодорхой шинж байдаг.Усны энерги гэж байна. Усны тухай монголчууд дэндүү нарийн мэдлэгтэй байжээ. Нөгөө талаар монголчууд усны эхийг манахаар заяагдсан ард түмэн гэдгийг хэлье. Мангадай нар гэнэ.Ургамал модны энерги гэж бий. Бүх л төрлийн модууд өөр өөрийн гэсэн онцгой өвөрмөц энергитэй. Цэцэгс байна. Ер ургамал модны зарим нь энерги өгнө, зарим нь авна.Хүний гараар бүтээгдсэн эд зүйлсийн энерги гэж байна. Голлон сахиус шүтээнүүд байна.Энерги мөн хэлбэр дүрсээс хамаардаг, түүнийг янтра гэнэ. Түүнийг торсон орноор бодоод тавьчихсан. Мантра гэдэг нь дуу авианы энерги юм. Тооны энерги гэж байна. Тоо маш их энергитэй.Хүний нэрний энерги гэж бий. Хүний нэрэнд орж буй эгшиг болон гийгүүлэгчүүд тодорхой вибраци агуулдаг, нийлэхээрээ долгион болно. Тэр нь эргээд хүндээ нөлөөлдөг. Пирамидийн энерги, фэнгшүйн энерги, мөнгөний энерги гээд ер энергигүй юм байхгүй. Эрдэнийн чулуу бол маш хүчтэй энергитэй байдаг.Одоо манай дэлхийн байршил гуравдах кали югийг дуусгаад өгсөх вапра юга буюу персей мөчир дээр ирж байгаа. Маш их энергийн үйлчлэлд шилжсэн.Гуравдахь кали юга гэдэг нь юу вэ гэхээр оюун санааны уналт болох ёстой эрин юм. Бүх хүн төрөлхтөн ухамсрын доройтолдоо живэх ёстой. Тэр цаг үеийг бид туулаад өнгөрч байна. Тэгээд энерги ихтэй эрин рүүгээ орохоор аяндаа сэргэх юм. Одоо сэргээд эхэлж байгаа.Манай дэлхийн соронзон орны гажилт, пи тооны нууц, хуруугаараа мэс засал хийгчид гэх мэт хачин сонин зүйлс бүгд зүй тогтолд захирагдаж байдаг. Байгалийн хууль юм. Тэр байгалийн хуулийг нэн эрт цагаас танин мэдэж чадсан ард түмэн бол Монголчууд юм шүү.БИД ЗАМГҮЙ БУЮУ ҮЗЭЛ БАРИМТЛАЛГҮЙ ЯВААГанцхан галт тэрэг л замаар явдаг юм биш ээ, ямар ч юм замаар явдаг юм. Нүүдлийн шувуу ч, загас ч замаар явдаг. Харин хүн төрөлхтний хувьд явдаг зам нь үзэл бодол юм. Үзэл баримтлал байхгүй бол чиг байхгүй, хаашаа явахаа яаж мэдэх билээ дээ. Энэ 30 жилд бид чинь юу ярьдаг вэ гэхээр утаа, замын түгжрэл, махны үнэ, вальютийн ханш гэх мэт тулга тойрсон юм л ярив. Хэсэг байшин барих шив дээ, харин бид зам мөргүй буюу үзэл баримтлалгүй явж ирсэн нь энэ цагийн эмгэнэл. Нэг иймэрхүү зам мөр ч үгүй, хаашаа явж буйгаа ч мэдэхгүй, зарим нь шашин ярина, зарим нь бясалгаад бай бясалгаад бай гэнэ. Зарим нь либераль, зарим нь социал үзэл ярина. Ихэнх нь намаа ярина. Ингэсээр байгаад л хагас жаран элээчихлээ. Ер нь үнэхээр шүүмжилмээр байна.Яагаад үндэсний үзэл гол юм бэ гэвэл, мод үндсийг нь, газрыг нь усалж байж ургадаг. Оройг нь усалдаггүй. Нэг мөчир доёийгоод ганцаараа ургадаггүй. Бүх мөчрүүд жигд сайхан ургаж байж мод ургана. Тэр газраас хэр зэрэг шим тэжээл авна, модны иш бүдүүрээд сагсайсан сайхан мод ургана. Байгалийн энэ хуулийг, энэ зарчмыг ойлгох ёстой юм. Улс орын хөгжлийн гол усалгаа нь үндэс буюу үндэснийхээ язгуур мөн чанарыг тогтоон барих явдал юм./Монголын консервативчуудын нэгдлийн уулзалт дээр ярьсан ярианаас …/Энэ ярианы тэмдэглэлийг Naminchimed Baasan анд сийрүүлснийг би энд дахин орууллаа.Догол мөр гаргаад параграфд орууллаа.Уншихад хялбар байдаг юм.Тэр дээр “Толгойгоо ажиллуулж сураарай. Толгой чинь ажилладаг эд юм шүү” гэж хэлснийг нэмж орууллаа.

  • Э.Баатаржав: Туульд Монголын эртний түүх бий

    “Хөгжим хэмнэл” булангийнхаа энэ удаагийн зочноор урлаг судлаач, туульч Э.Баатаржавыг урилаа. Түүнтэй тууль хайлах монгол уламжлалын тухай ярилцсан юм.

    -Таныг өв тээгч гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ?

    -Миний өвөг эцэг, өвөө, аав маань тууль хайлдаг хүмүүс байлаа. Тэгэхээр би удам дамжсан өв тээгч юм. Аав минь өвөөгөөс, би ааваасаа тууль хайлахыг уламжилж авсан.

    -Таны өөв, аав өөр ямар хөгжим тоглодог байв?

    -Бидний өвөг дээдэс тууль, цуур, хөөмий гурвыг нэг амьтай гэж бидэнд хэлж, өвлүүлсэн юм. Дэлхийн хаана ч байхгүй энэ гурван хөгжмийн урсгалд Монголын эртний уламжлалт ёс хадгалаастай бий. Одоогоос 100 гаруй жилийн өмнө монголчууд уул усаа энэ гурван хөгжим, аялгуугаар тахиж, хөглөдөг байсан түүхтэй. Мөн Хүннүгийн үеэс эдгээр урлаг улбаатай гэсэн судалгаа бий.

    -Та хэдэн наснаасаа эхэлж тууль хайлж сурсан бэ?

    -Таван наснаасаа тууль хайлах арга ухаанд суралцсан. Амьдралын эрхээр өөр мэргэжил эзэмшсэн ч өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ түүх соёлоо түгээж, залуу үедээ өвлүүлэн үлдээх ёстой юм гэж бодоод Монголынхоо бүх аймгаар явж, сурталчилж, бүх өв тээгч нартайгаа уулзсан. Мөн Шинжань хавиар байгаа элэг нэгтнүүдтэйгээ уулзлаа.

    -Таны аавын тууль хайлах ухааныг эрдэмтэд судалж байсан гэж сонссон?

    -Анх 1968 оноос аавын минь тухай судалж эхэлсэн юм билээ. Гомбодорж гээд монголч эрдэмтэн 1978 онд манайд ирж байсныг би санадаг юм. Тухайн үед өнгөт аппарат гэж мэддэггүй байлаа. Аав маань дурсахдаа “Дөрвөлжин цагаан юм өөдөөс харуулаад байсан чинь миний зураг унаад ирлээ” гээд инээж байсансан. Түүнээс хойш Америк, Япон гээд олон ч эрдэмтэд ирсэн дээ.

    -Та нутагтаа очиж байна уу. Танай нутагт тууль хайлдаг хүн олон бий юу?

    -Төрсөн нутагтаа жилд хоёр удаа очдог юм. Одоо бол Ховдод яг хуучны монгол уламжлал ёсоор нь тууль хайлдаг хүн ховор болсон. Хэдий тэдний үр хүүхдүүд байгаа ч цаг үе, орчин байдал өөрчлөгдсөн болохоор түүнийгээ дагаад урлаг, уламжлал хүртэл өөрчлөгдөх юм. Зарим хүмүүс намайг очоод тууль хайлахаар гайхдаг юм.

    Амьдралын бүхий л сайн сайхан, түүх, домог тууль дотор багтана шүү дээ.

    -Та залуу үедээ хэр өвлүүлж байна. Шавьтай болсон уу?

    -Намайг яамны зүгээс хүүхэд залууст тууль хайлах, хөөмийлөх, цуур хөгжмөөр тоглохыг зааж өгөөч гэж санал тавьсан юм. Би цаг заваа гарган 40 гаруй хүүхдэд зааж өгсөн. Одоо ч хөөмийлөөд, тууль хайлаад явж байгаад нь бахархдаг юм.

    -Тууль хайлахад ямар мэдрэмж төрдөг бол. Хүмүүс хэр сонирхдог вэ?

    -Эхлээд сонирхдог юм. Сүүлдээ 20 минут, үсрээд цаг л тэсдэг. Нэг иймэрхүү хөг аялгуу, хэмнэлээр хайлдаг юм байна гээд яваад өгдөг. Харин маргааш нь ирэхэд нөгөө хүн нь үргэлжлүүлээд хайлж байхыг хараад бүр гайхдаг. Одооны хүүхдүүд болж өгвөл амархан юманд дуртай болж. Цахим ертөнцийн бичлэг шиг бараг гүйлгээд үзчих юмсан гэнэ шүү дээ. Би өөрийнхөө тууль хайлж буй бичлэгийг улсын архивт өгсөн. Түүнээс олон хүүхэд, залуус сураасай гэсэндээ өгч байлаа.

    -Нэг тууль хайлахад хэр хугацаа шаарддаг вэ?

    -Манай Алтайн баатарлаг туулийг хайлахад гурван өдөр болдог юм. Бүр том туулийг таван хоног хайлдаг уламжлалтай. Хот айлууд малаа хотлуулаад ихэнхдээ орой цугларч тууль хайлахыг сонсдог байлаа. Тухайн үед зурагт гэж байсангүй. Амьдралын бүхий л сайн сайхан, түүх, домог тууль дотор багтана шүү дээ.

    -Зарим хүмүүс туулийг бараг сар гаруй хайлдаг гэх юм билээ. Тийм боломж байдаг юм уу?

    -Боломжгүй. Тэгж удаан хайлах юм бол хэн сонирхож, сурахыг хүсэх юм бэ. Энэ бол төөрөгдөл гэж хэлмээр байна. Монголын эртний ёсонд ч тэгж удаан хайлдаг түүх байхгүй шүү дээ.

    -Туульд ихэвчлэн юуны тухай өгүүлдэг юм бэ?

    -Уран зураг, хаадын түүх, баатруудын бодит амьдрал, газар усны онцлог гээд нэг үгээр хэлвэл Монголын түүх тэр чигээрээ бий. Би түүх судлаачдыг боддог юм. XIII зууны дээл гээд л хайгаад байдаг. Туулиа сонсвол түүнд бий шүү дээ. Ямар байсныг нь тодорхой дурьддаг юм.

    -Манайд хэдэн төрлийн тууль байдаг вэ. Тэд юугаараа ялгардаг бол?

    -Монгол үндэстнүүдийн дунд тууль сурах дөрвөн том дэг жаяг бий. Тэд өөр, өөрийн онцлогтой. Парчингийн тууль, Чойсүрэнгийнх гэх мэт. Хэл яриа, үг нь харилцан адилгүй ч үйл явдлын хувьд адилхан байдаг юм.

    -Одооны залуус Гэсэр, Жангараа л гадарлахаас бусдыг нь мэдэхгүй байх шүү. Өөр ямар том тууль байдаг вэ?

    -“Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Талын хар бодон” гээд том туулиуд бий. Судлаад үзэхэд Гэсэр, Жангараас эрт үүссэн юм билээ. Жангар бол 500 жилийн тэртээх түүх юм билээ. Харин манай удмын хайлдаг туулиуд 1500 жилийн тэртээхийг өгүүлдэг. Жангар туульд зарим ойлгомжгүй зүйл гарч ирдэг юм.

    -Юу юм бол?

    -Жангарын тухай хүүрнэж байгаад зааны ясан гэр, цоохор гэрийн тухай гардаг. Энэ бол Түвдийн ёс уламжлал манай түүхэнд шургалж байна гэсэн үг. Магадгүй Түвдийн ёс заншил манайд нэвчээд бичиг үсэгтэй болж, соёлжсон байж болно. Гэвч байгалиараа байсан зүйлийг тэр хэвээр нь л үлдээх ёстой. Тэгэхээр Жангар монгол уламжлал, түүхэнд наалддаггүй тал бий.

    -Та түрүүнд дурьдсан. Цаг хугацаа өнгөрөх тусам тууль хайлах ёс өөрчлөгдөж байна гэж. Чухам эртний ёсоороо байсны ач холбогдол нь юу юм бол?

    Түүхийг зохиож болохгүй шүү дээ. Эртний хэвээр нь авч үлдвэл бидний хойч ирээдүй хүүхдүүд туулиас үнэнийг мэднэ гэсэн үг юм. Эртний сайхан уламж­лалаа хадгалж дээдэс өвгөдөөсөө уламжилж ирсэн түүхээ тэр хэвээр нь үлдээх нь бидний үүрэг юм болов уу.

    Эх сурвалж: http://www.ikon.mn/

  • Н.Эрдэнэбаяр: Бид Монгол улсыг сурталчлах, өв соёлоо залууст түгээх зорилготой байгууллага

    Хайр гэгч хүн төрөлхтний хэл, соёл, орон зайн ялгаанаас үл хамаарах ямар агуу зүйл болохыг Бумбардай зурган ном дахин ойлгууллаа” Сатонака Мачико

    Энэ үгийг Японы Манга авардсын тэмцээний шүүгч нарын зөвлөлийн дарга Сатонака Мачико Бумбардай цувралд Гранп-ри шагнал гардуулахдаа хэлсэн юм.

    Мэдээж Бумбардай өв уламжлал,  гээгдэж үгүй болох гэж буй нүүдлийн соёл иргэншлийг харуулсанаараа онцлог, содон. Гэхдээ хамгийн чухал нь Япон хүмүүсийн хөгжлийнхөө замд гээсэн “зүйл”-ийг хүчтэй мэдрүүлснээрээ онцгой байсныг Сатонака Мачико  “Хүн төрөлхтний үнэт зүйлийг Монголчуудын ахуй амьдрал соёлоос тодхон саналаа” гэсэн ганцхан өгүүлбэрээр илэрхийлснийг Бумбардайгийн үнэнч уншигчид санаж байгаа биз.

     

    Бид ч  бас хөгжлийн төлөө гэр бүлээ, үнэт зүйлсээ, өв уламжлалаа замын голд салан баавгай шиг үлдээсээр байгаа юм биш биз гэх бодлыг Бумбардайн хамт олон эрхгүй төрүүлж байлаа.

    Бумбардай бол хайр.  Санаж байна уу? Хамгийн эхний цуврал дээр өвчтэй ээжийнхээ гарыг дулаацуулах гээд бяцхаан гараараа бариад үлээж байсныг нь. Үүнийг харсан хэний ч сэтгэл хайраар дүүрэх нь гарцаагүй.

    Бумбардайн түүхийг бидний өв уламжлалтай хослуулан бяцхан уншигчдад, тэдний гэр бүлд нандин дурсамжийг бий болгож байгаа нь “хайр”-аас өөр юу билээ. Тэдний сэтгэлд хамгийн хөөрхөн бас өхөөрдөм дурсамжийг үлдээж хүн хүнээ  хайрлаж, эцэг, эхээ  хайрлах сэтгэлийг бий болгож байгаа учраас л таван жил тасралтгүй эрэлттэй байсан биз.

    Монголын үндэсний баатар гэсэн тодотголтой Бумбардай энэ сарын 16-ны өдөр зургаа дахь цувралын  нээлтээ хийх нь. Хүүхэд багачууд ч гэлтгүй эцэг, эхчүүдийн дунд хүлээлтийг үүсгэсэн Бумбардай цувралын шинэ номын нээлтийн талаар “Нүүдлийн Зурган Өгүүлэмж” ТББ-ийн захирал, комикс зураач, “Бумбардай” цувралын зохиолч Н.Эрдэнэбаяртай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. 

     

    – Сайн байна уу. Удаан хугацааны дараа Бумбардайн шинэ цуврал нээлтээ хийх гэж байна.  Яагаад ингэж удах болов? 
    – Мэдээж гурван жил урт хугацаа. Магадгүй бид есөн цуврал гаргаж чадахаар хугацаа ч байж болох юм. Гэхдээ бид чанаргүй зүйлийг хүүхдэд өгөхийг хүсээгүй. Энэ хугацаанд Бумбардай ном л хэвлэгдээгүй болохоос Бумбардай хүүхэлдэйн киноны бичлэг гэх мэт олон гайхалтай ажил урагшилсаар ирлээ. Энэ удаагийн Бумбардайгийн VI цуврал өмнөх цувралуудаас өндөр түвшиний ном болсон гэж найдаж байна.  

    Өнгөрсөн хугацаанд 21 номыг есөн удаа давтан зурсан байна. Зөвхөн Бумбардай-IV  цувралыг л гэхэд тав дахь удаагаа зурж байна. Хэрэв Бумбардай сонирхолгүй байсан бол мартвал мартахаар хугацаа өнгөрсөн ч эрэлт маш их байна. Бид эцэг, эхчүүдийн уулзалтанд очоод маш их загнуулсан.  Номоо гаргаач ээ гэж загнах уншигчидтай байна гэдэг сайхан шүү дээ.

    Төслийн хүрээнд нийт Монгол өв соёлыг харуулсан 108 цуврал хийх болно. Хурдан гаргасан чанаргүй 10 Бумбардай үлдсэн зуун цувралын хувь заяаг шийднэ. Тиймээс 108 номоо хийхийн тулд өнгөрсөн хугацааг зарцууллаа.  Одооноос манай цуврал улиралдаа нэг удаа гарахаар төлөвлөж байна. Номныхоо бодлого төлөвлөлт дээр илүү ажиллалаа.

    – Бумбардай – VI  “Сүүн цацал” цувралын онцлогийн талаар тодруулахгүй юу?
    – Энэ дугаарт бид нүүдэлчид зөвхөн нүүгээд л байдаггүй, тэд бүтээлч хүмүүс гэдгийг харуулахыг хичээлээ. Номонд Өндөр гэгээн Занабазарын тухай, нүүдэлчдийн эртнээс уламжилж ирсэн уран дархантай холбоотой зүйлүүд ч гарна. Ногоон Дарь-эхээс эхлээд  дэлхийд хосгүй олон бүтээлийг багтаасан байгаа.

    Өөрөөр хэлбэл Монголын өв соёлоор дамжуулж Монгол хүн Монгол соёл ямар онцлогтой вэ. Хүүхэд яагаад бүтээлч байх ёстой вэ гэдгийг мэдэж чадна. “Сүүн цацал” номд Сарьдагийн хийдийн тухай өгүүлнэ. Байгальд хайртай, бүтээлч Бумбардай “ирлээ”. 

     

     

     

     

    – Энэ удаагийн цувралд хэчнээн хүн ажилласан бэ? 

    – Нэг Бумбардай цувралын ард маш олон хүний хөлс хүч, сэтгэл шингэсэн байдаг. Бумбардай “Сүүн цацал” VI  цуврал дээр 15 хүн ажиллаж байна. Үүнээс гадна хамтран ажилласан олон байгууллага бий.  Номыг нэг зохиолч л суугаад бүтээчихдэггүй. 
                                                                     
    – Шувуу хамгаалах төв, Үндэсний түүхийн музей гээд олон байгууллагатай хамтарч ажиллаж байгаа юм байна. Үүнийг илүү тодруулахгүй юу?  
    – Тийм ээ, харилцагч байгууллагууд олон. Жишээлбэл Үндэсний түүхийн музей, Занабазарын музейн сан хөмрөгийг дахин таниулахыг зорьсон. 
    Үүнээс гадна Монгол улсад гадаадаас маш олон жуулчин ирдэг. Жуулчид тухайн улсын онцлогийг илэрхийлэх дурсгалын зүйл авахыг хүсдэг. Тиймээс ч бид Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран нийслэлийн аяллын автобусыг Бумбардайн зургаар чимэглэлээ. 

     Номадик Комиксийн Ерөнхий продюсер Э.Тамир

    Мөн номын нээлтийн үеэр “Лантуун дохио” ТББ -ийн “Ид шидийн орон”- ы хүүхдүүдийг Бумбардайн автобусаар Улаанбаатар хоттой танилцуулж, Үндэсний түүхийг музейг үзүүлэхээр бид бэлдэж байна.  

    – Номын нээлт энэ сарын 16-нд болно. Уншигчиддаа онцгой бэлэг барих уу? 
    – Нээлт Монголын Үндэсний түүхийн музейд болно. Бумбардайн сонирхогчид уншигчидтайгаа уран бүтээлийн багийг уулзуулах амьд харилцаатай, халуун дулаан уулзалт болох байх. 

    Яг л Харри Поттерийн номын нээлт хэрхэн болдог билээ дээ түүн шиг уран бүтээлч уншигчид уулзаж ярилцах, гарын үсэгтэй худалдан авалт хийх гэх мэт Бумбардайг уншдаг, сонирхдог, бидний ажлыг дэмждэг хүмүүстэй нэг өдрийг амьд харилцаатай өнгөрөөх болно.

    Мөн олон нийтэд дэлгэж байгаагүй зургаар  “Комик хэрхэн бүтдэг вэ?” үзэсгэлэн дэлгэнэ. 

    – Яагаад музейд нээлтээ хийхээр болсон юм бэ? 
    – Музейд соёлын үнэт өв хадгалагдаж, харин Бумбардай соёлын өвийг дэлгэрүүлэхийг зорьдог.  Бид соёлын өв, ёс уламжлалыг Бумбардай хүүгийн түүхтэй хослуулан зурагт ном хэлбэрээр хүргэдэг. Номыг уншсан хүүхэд түүхийн музейд зочилоход Бумбардайтай хамт өнгөрүүлсэн дурсамжууд бодогдох болов уу. Дурсамжаар дамжуулан хүүхэд эх орондоо хайртай, өв уламжлалаа танин мэдэх давуу талтай.  

    – Улиралдаа нэг цуврал гаргана гэсэн дараагийн номоо хийж эхэлсэн үү?  
    – Мэдээж, эхний нүүр нь зурагдаад явж байна. Хувиараа яг одоо задлая. Бумбардайгийн дараагийн дугаарууд нь хэзээ гарах эсэх нь тодорхойгүй байдаг байсан нь бидний хөгжүүлэлтийн ажлаас болж байсан. Тэгвэл энэ удаад бид нарийн хуваарийн дагуу ажиллана. 

    Тодруулбал, Зургаадугаар сарын 16-нд Бумбардай нэг, хоёр, гурав, зургаадугаар цуврал албан ёсоор худалдаалагдана. Мөн Бумбардай эхний боть нээлтээ хийнэ. Харин намар хичээлийн жилийн өмнө дөрөв, тав, долоодугаар цувралын нээлт болно. Энэ үеэр Бумбардай хоёрдугаар ботийг мөн уншигчдад хүргэхээр төлөвлөж байна.  Долоодугаар цуврал  айрагны тухай, дараагийн цуврал  цагаан сарын тухай өгүүлэх болно.  Бумбардайн хамт олон 2018, 2019 онд нийт 12 цуврал дөрвөн ботийг гаргана.  

    – Бумбардай төсөл таван жил болсон байна. Өнгөрсөн хугацаанд Японы манга зах зээлд хөл тавьсан. Борлуулалт ямар байна вэ?
    – Бумбардай төсөл эхэлснээс хойш хол замыг туулж байна. Олон улсын манга авардсаас гранп-ри авч Японы Wedge Holdings компанитай хамтарсан гэрээ байгуулсан. Энэ компанитай хамтраад Азийн 11 улсад Бумбардай зурагт номыг гаргахаар ажиллаж байна. Төд удалгүй олон орны хүүхдүүдэд хүрэх болно. 

     

     

    Уг компанийн сайтад “Бумбардай” цувралыг дижитал хэлбэрээр байршуулсан. Үүнтэй адил Монголын “М+” цахим номын санд цувралаа дижитал хэлбэрээр байршуулах болно. Гадаадад сурч, амьдарч буй Монголчууд унших боломжтой болно гэсэн үг. 

    – Ирээдүйн Бумбардайд дурлагч залуусын хэв шинжийг юу гэж харж байна вэ?
    – Бидний бусад үндэстнээс ялгарах онцлог бол нүүдлийн соёл иргэншил. Энэ нь бидний давуу тал болж орчин үед хэрэглэгдэх хэрэгтэй. Би хэн бэ, бид хэн бэ гэсэн олон асуултын  хариуг нүүдлийн соёлоос олох болно.  

    Өдөр тутам хэрэглэхгүй байгаа, зарим талаараа орчин үеийн залууст сонирхолгүй санагдах нүүдлийн соёл, өв уламжлал соёл, сэтгэлгээг хүүхэд залуусын сонирхдог комикс, анимэйшн хэлбэрээр хүргэхээр Бумбардай төслийг эхлүүлсэн.

    Одоо таван настай Бумбардай уншиж байгаа хүүхэд 15 жилийн дараа ээж, аав болоход бэлэн болно. Тэр хүүхэд Бумбардайг хүүхэддээ авч өгөх хүртэл бид урагшлана. Тэр хүн өв, соёл уламжлалаа мэддэг, хэдэн мянган жилийн онцлог, ахуй соёл дээрээ тулгуурласан давуу тал, сул талыг ойлгоно гэж итгэж байна.Тэгэхээр бид ирээдүйн 10,15 жилийн дараах тэр уншигчдад зориулж энэ төслийг хийж байна.

    – Ирээдүйн хүүхдэд яагаад Бумбардай хэрэгтэй гэж та бодож байна вэ? 
    – Бумбардай цуврал хүүхдэд нүүдлийн соёл, өв уламжлалын тухай сонирхолтой мэдээлэл өгөхөөс гадна байгаль орчинтой зөв харьцах, хүн хоорондоо зөв харьцах, хайрлах, тогтвортой хөгжлийн тухай ойлголтыг өгнө.
      
    Эцэг, эхчүүдийн хувьд ямар ч зовлонгүйгээр үнэтэй архи аваад ууж чаддаг мөртлөө, нэг орой найзуудтайгаа уулзахад маш их мөнгө зарцуулдаг мөртлөө хүүхэддээ 20,000 төгрөгөөр улиралдаа нэг ном авч өгөхдөө маш их боддог. Тэр бүү хэл 5,000 төгрөгийн ном авч өгөхдөө маш их эргэлздэг. Бид мөнгөгүйдээ биш хүүхдэд, номонд хандаж байгаа хандлага , ирээдүйд хандаж буй хандлага ямар байгааг харж болно.

    Хүүхэддээ 20,000 төгрөгөөр ном авч өгөхдөө боддог мөртлөө 200,000 төгрөгөөр нэг орой зугаацахдаа ердөө санаа зовдоггүй хүмүүс олон байгаа нь харамсалтай. 

    – Бумбардайг нэг үгээр та юу гэж илэрхийлэх вэ? 
    – Зарим хүн биднийг “Ном л хийдэг газар гэж боддог. Харин бид өөрсдийгөө Монгол улсыг сурталчлах, өв соёлоо залууст түгээх зорилготой байгууллага” гэж ойлгодог.
    Бид нэг дүрээр дамжуулаад маш их санааг залууст, нийгэмд хүргэж чадна. Мөн улс орноо дэлхий нийтэд таниулах боломжтой гэж харж байна. Хүчтэй дүр дээр суурилсан суваг учраас бид энэхүү төслийг хийж байгаадаа баяртай байдаг.

    – “Бумбардай” хүүхэлдэй кино  хэзээ гарах вэ? 
    – Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Япон, Солонгос, Тайландын багтай хамтран Бумбардай хүүхэлдэйн киноны төсөл хэрэгжсэн. Намраас чимээ сонсогдож Бумбардайн фэнүүддээ бэлэг барина.

    – Шинээр Бумбардай нэг, хоёр, гуравдугаар цувралыг  нэгтгээд боть крилл болон монгол бичгээр гарсан байна. Цаашид монгол бичгээр гарах уу? 
    – Бумбардайн нэгдүгээр боть гурван долоо хоногийн дотор 1,000 ширхэг зарагдсан. Эрэлт ийм их байна. Энэ удаагийн цувралаас эхлэн бүх цуврал монгол бичигтэй хамт гарна. Энэ нь Монгол бичиг сурахыг хүсч байгаа хүмүүст сурах бичиг болохоос гадна Өвөр-Монгол зэрэг Монгол үндэстэнд хүрэхэд давуу тал болно. Өвөрмонголын зах зээл дээр гаргах ажлуудыг бид давхар хийж байна.

    Мөн бид цаашдаа Англи, Япон, Хятад, Франц, Солонгос, Герман, Итали, Швед зэрэг оронд номоо орчуулан гаргахаар төлөвлөсөн. 

    Эх сурвалж: 

    Б.НАМУУНЦЭЦЭГ, IKON.MN (2018 ОНЫ 6 САРЫН 14)

  • ​АРД ТҮМЭН ХИЧНЭЭН ӨӨРЧЛӨГДӨН ХУВИРЛАА Ч ТҮҮНИЙ ҮНДСЭН ШИНЖ ҮЛ АРИЛНА. МОНГОЛ ХҮН ЦАГИЙН ХУВИРАЛД АЖИРДАГГҮЙ ТЭВЧЭЭР ХАТУУЖЛЫН ҮЛГЭР ЖИШЭЭ, ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ХЭНИЙГ Ч ҮЛ ЯЛГАВАРЛАНА

    …Хэрвээ та бүхэн Монголын хаадын хуулийг мэддэг бол, хэрвээ энэ ард түмний баатарлаг туульсыг санаж байгаа бол тэр бүхэнд буурьтай, эрэлхэг, цагийн хувиралд ажирдаггүй тэвчээр хатуужлын үлгэр жишээ агуулагдаж байдгийг анзаарах байх.

    …Ази болон Дорнод Европт монголчуудаас зєвшєєрєл аваагvй бол нохой ч хуцахгvй гэдэг алдартай хэллэгээр монголчуудын ноёрхлын нєлєєг тодорхойлсон байдаг…
    МОНГОЛЧУУД
    Чингис хааны их сvлд цагаан туг байжээ. Аян дайны байдалд авнив тохируулан их цагаан сvлдтэйгээ хамт арслан, хий морь, шонхор, бар зэрэг амьтны дvрстэй туг хиур хэрэглэдэг байв.
    Монголчууд угаасаа цэнхэр єнгєнд дуртай, тvvнийгээ ч алдаагvй, их хааныхаа сургаал зааврыг ч мартаагvй єдий хvрчээ. Тиймээс ч одоо хэр нь сануулж байдаг их хааны хуулийг хэн ч гэсэн дагаж мєрдвєл зохилтой
    санагдана. Хулгай хийсэн, хvн алсан; завхайрсан зэрэг бусад олон гэмт vйлдлийг гэсгээн цээрлvvлэх ял шийтгэлийн жагсаалт хууль тогтоомж бvхний хуудсанд одоо ч дурайж л байдаг. Тvvнчлэн тєрийн vйлс, ихэс дээдэст тавигдах шаардлага, улс орноо дэгжvvлэх тухай их хааны тогтоосон хууль цааз олон буй.
    Чингис хаан хаад ноёдын бардам дээрэлхvv занг номхотгохын тулд сvржин их цол хэргэм хэрэглэхийг хориглосон байдаг. Гагцхvv бурханд итгэдэг нь л vнэн бол шашин шvтэх, vг хэлэх эрх чєлєєтэй байжээ. Шашны хэргэм зэрэгтэн, эмч нар олон нийтийн ажлаас чєлєєлєгдєнє. Тагнуулч, худлаа гэрчлэгч, илбэч, хээл хахууль авагч нар цаазлагдах ёстой байв. Гэр бvл болох тухайд гэвэл нэг, хоёрдугаар vеийн тєрєл хvмvvс хоорондоо гэр бvл болох хориотой байв. Хvндэтгэх ёсыг эрхэмлэх vvднээс монгол хvнийг зарцаар ажиллуулахыг хориглосон байв. Чингис хаан хатуу ундааг хэрэглэх явдлыг янз бvрээр хязгаарлах, тvvнийг огт бvv уугтун гэж уриалах зэргээр архидан согтуурах явдлын эсрэг шийдвэртэй тэмцэж байв. Тvvнчлэн мухар сvсгийг арилгах, нvvдэлчин хvн амын дунд зочломтгой заншил дэлгэрvvлэх, их гvрний уудам нутаг дээгvvр зорчиход аюулгvй байдал хангах зорилготой заалтууд ч бий. Тvvнчлэн айл єрхvvдийг аравт, зуут, мянгатад хуваагаад, нvvх нутаг бэлчээрийг ч тогтоожээ. Жингийн их замын дагуу єртєє байгуулж, харуул хамгаалалт тавьсан, нэг єдєрчийн газар болгонд єртєєний хэл буудал байгуулсан байв. Цэргийг аравт, зуут, мянгат, тvмт гэж хуваажээ. Оногдсон байраа хаяж явсан аливаа дарга цаазлагдах ёстой.
    Бидэнд уламжлагдан ирсэн бvх баримт сэлтээс vзэхэд Чингис хаан vнэхээр аугаа их удирдагч, бvтээн байгуулагч байжээ.
    “Биднийг монголчуудаас ертєнцийн эзэн аврах болтугай” гэсэн бичиг эвдэрч сvйдсэн хотуудаас олддог байжээ. Данийн загасчид монголчуудьм довтолгооноос айгаад загас барихаар далайд гарахаа больсон байв. XIII зуунд Европт анх хvрсэн монголчуудын тухай тодорхойлолт ийм байв. “Хvмvvний баяр жаргалыг хэт удаан vргэлжлvvлэхгvйн тулд, ертєнцийн амар амгалан байдлыг “орилоон чарлаан” vгvйгээр дэндvv удаан байлгахгvйн тулд энэ жил (єєрєєр хэлбэл 1240 онд) жинхэнэ шулмасын vзэшгvй муухай vре, єєрєєр хэлбэл уул хадаар хvрээлэгдсэн бэлчээр нутгаасаа сад тавьсан тоо томшгvй олон татаар цэрэг айсуй. Газар дэлхийг дэвхрэг мэт бvрхсэн тэд Европын дорнод хэегийг аймшигтайгаар цєлмєн хоослоод, гал мэсийн хvчээр тэр нутгийг цєл болгон хувиргаж байна. Тэд хvний шинжгvй араатан тєрхтэй, тэднийг хvн гэхээс илvv мангас гэвэл зохино. Тэд цусанд шунамхай, vvнийг согтотлоо сороод нохой, хvний махыг тасар татан зулгааж залгилна. Тэд бухын арьсан хувцастай, хавтгай тємєр зэвеэгтэй, бие намхан, бvдvvн, бахим чийрэг, бяралхаг, нvцгэн хэнхдэг цээжээ хєє хуягаар халхалсан тул ялагдашгvй. Мал сvргийнхээ халуун цусаар ундаална, адуу нь товир тарган, навч мєчир модыг ч мэрээд идчихнэ. Харин тэд богино хєлтэй учраас гурван гишгvvр дамжин том мориндоо мордоно… Тэдэнд хууль ёс гэж байхгvй, тохь тухтай орчин гэдгийг vл мэднэ. Арслан барсаас ч илvv догшин хэрцгий амьтад… Тэд хєгшид, хvvхэд, эр эм, эрхтэн дархтныг vл єршєєнє. Тэдэнтэй vг хэлээр оилголцох арга байхгvй. Тэд саяхан болтол нутаг орноосоо гадагш цухуйдаггvй байсан учраас тэдний хэлийг мэддэг хvн байхгvй, тэд ч бусдын хэлийг vл мэднэ. Ийм нєхцєлд хvн хvнтэйгээ харилцдаг ёсоор тэдний зан заншил, ёс журмыг мэдэх арга байхгvй. Тэд мал сvргээ дагаад, эхнэрээ дагуулаад энд тэндгvй тэнvvчилж явна. Эхнэрvvд нь ч гэсэн эрчvvдээсээ дутуугvй тулалдана. Чухам ийм л амьтад Христосын шашинтан бvхнийг гутаан доромж-лохоор замдаа тохиолдсон бvхнийг цєлмєн хоосолж, эвдлэн сvйтгэж, айлган сvрдvvлж, тохиолдсон бvхэнд хорсол зэвvvцэл тєрvvлеээр аянга цахилгаан мэт хурдан айсуй” гэж Матью Парис бичсэн байдаг.
    Монголчуудаас єєрсдєєс нь ємнє Европт хvрч айдас хvйдэс тєрvvлеэн аймшигт мэдээ ийм байжээ. Хvмvvс “татаар” гэдэг нэг vгийг сонсоод л дагжин чичирч байв. Тэднийг бурхны цээрлэл хэмээн vзнэ. Хуучны зохиолчид тэднийг “Бурхны сорилт”, хумvvсийг залхаан цээрлvvлэхээр илгээгдсэн шулмасууд хэмээн нэрлэж байлаа.
    Европ дахин монголчуудыг хvн хэмээн vзсэнгvй, тэдний єшєєтєн буюу ердийн дайсан байх нь нэр тєрд харш, тэд бол ер бусын хачин амьтад гэж vзэн ядаж байв. Тэр цагт европ хvмvvс монголчууд нохой толгойтой, хvний махаар хооллодог гэдэгт vнэхээр итгэж байжээ. Европт татаарууд хvрч очихоос ємнє ийм аймшигт цуурхал туе тивийг нємрєн авсан байлаа. Ийм цуурхлыг хэд дахин єсгєн, энэ бол хvн тєрєлх-тєнд учирч буй аюул хэмээн ухаарсан учраас жишээ нь Данийн загасчид монголчуудаас айгаад далайд гарахаа больсон байж шvv дээ.
    Дорнодын алс хязгаарт ч, Єрнєдийн зах хязгаарт ч, Номхон далайн хєвєєгєєр ч, Хар тэнгисийн захаар ч иймэрхvv л байдал ажиглагдаж байлаа. Тэр vеийн Хятадын нэг тvvхч “Хорвоо ертєнц бvтсэн цагаас нааш нэг ч vндэстэн одоогийн монголчууд шиг ийм хvчирхэг байгаагvй юм. Тэд бvхэл бvтэн улс гvрнийг євс зулгаахаас хялбархан хядан дуусгаж байна. Vvнийг тэнгэр яагаад тэвчиж байна вэ” хэмээн дуу алдан бичсэн байдаг.
    Єєр нэг зохиогч Ази болон Дорнод Европт монголчуудаас зєвшєєрєл аваагvй бол нохой ч хуцахгvй гэдэг алдартай хэллэгээр монголчуудын ноёрхлын нєлєєг тодорхойлсон байдаг. Бvх Азийг эзлээд Европын хаяанд тулж очсон Монголын байлдан дагуулалт нэн сvртэй болж ирсэн тул Европын эрх мэдэлтнvvд тулгарсан аюулаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авбал зохих талаар хоорондоо идэвхтэй зєвлєлдєх болов. Тэгээд энэхvv хvн урегалыг нэг ч улс ганцаараа тогтоон барьж vл чадах тул тvvний эсрэг хамтран тэмцэхээр шийдвэрлэжээ. Аймшигт Монголчуудын довтолгооныг няцаах зорилгоор Ромын эзэн хаан N Фредерикийн
    Христосын шашин шvтдэг бvхэнд хандаж гаргасан уриалгаас єєр Европын том гvрнvvдийн дотор Монголын vй тvмэн цэргийн тєрvvлсэн аймшгийг илтгэн харуулдаг баримт бичиг байхгvй. Энэ бол “Байлдаанд орохдоо баатарлаг Герман, аймшиггvй зоригт дайчдыг бойжуулагч Франц, дайчин Испани, тэнгисийн цэрэг, хєлєг онгоцоороо хvчирхэг Англи, Крит, Сицили, зэрлэг Иберни (Ирланд), хvйтэн Норвег улсуудад хандаж алс холын Монголоос Европт хvрч ирсэн нvvдэлчид-байлдан дагуулагчдын эсрэг олон vндэстний загалмайтны аян дайн зохион байгуулахыг уриалсан” илгээлт бичиг юм шvv дээ.
    Энэ илгээлт бичгээс авсан ишлэл 1240 онд Европыг нємєрсєн “Монголын аймшиг”-ийг нэн тодорхой товойлгон харуулна. Эзэн хаан цааш бичсэн нь “Хатуу ширvvн уур амьегалтай нєхцєлд он удаан жил нуугдан оршиж байсан ертєнцийн зах хязгаар нутгаасаа сад тавин гарсан ард тvмэн умар зvгийн орнууд руу довтлон орж, дэвхрэгийн нvvдэл мэтээр нємрєн авчээ. Энэ догшин арьстан хаанаас татаар нэрээ авеныг хэн ч vл мэднэ. Гэвч нvгэл vйлдсэн хvмvvсийг залхаан цээрлvvлэх, тэр ч байтугай Христосын шашныг устгах зэвеэг болгон хэрэглэхээр ертєнцийн эзэн тэднийг эрт балар цагаас нааш хаацайлсаар ирсэн байж болох юм гэдэг нь маргаангvй юм. Энэ догшин, зэрлэг бvдvvлэг vндэстэнд хvн тєрєлхтний хууль ёсны тухай мэдлэг єчvvхэн ч байхгvй. Гэвч тэдэнд газрын бурхан гэж нэрлэгдсэн удирдагч байх бєгєєд тэд тvvнийхээ хэлеэн болгоныг сохроор дагаж мєрдєнє. Намхан, бахим чийрэг биетэй, тэвчээр хатуужил ихтэй, vнэнч шударга, удирдагчийнхаа єчvvхэн тєдий дохио зангаагаар сэтгэшгvй их аюул руу далдиралгvй орох зоригтой хvмvvс. Царай дугуй, нvд онигор, дуу их. Тэдний хашгирах дуун зvрхэнд нь бургилан буй уур хилэнгийн охь гэлтэй. Шар, илжиг, адууны ширээр хийснээс єєр хувцас мэдэхгvй, хайш яйш хавтгай болгосон бvдvvлэг зурвас тємрєєс єєр зэвеэг тэдэнд саяхан болтол байсангvй. Гэвч тэд Христосын шашинтнаас дээрэмдэн авсан зэвеэг хэрэглэх болсныг би харамсан хэлэхээс єєр аргагvй болж байна. Бодвоос удахгvй ертєнцийн эзний уур хилэн бидэн дээр бууж ирэхэд тэр зэрлэгvvд манай зэр зэвсгээр биднийг шившигтэйгээр алж устгах нь байна шvv. Татарууд аргамаг сайхан хvлэг морьд унаж, амтат сайхан идээ зооглож, тансаг сайхан хувцас ємсєж явна, одоо. Тэд зvйрлэшгvй мэргэн харваачид гэнэ. Бас адуу нь євс ногоо байхгvй бол модны мєчир, vндсийг хvртэл малтаж идээд юу ч болоогvй юм шиг тарган цатгалан хэвээрээ явдаг гэнэ”.
    Европ дахин монголчуудыг ингэж vнэлжээ. Vvнээс хойш цаг хугацаа улиран єнгєрєх бvр vнэлэлт дvгнэлт єєрчлєгдєн, тодорхой болж иржээ. Жишээ нь, Тимур урьдын зєвхєн эвдлэн сvйтгэгч гэдэг vнэлэлтийн оронд Францын эрдэмтэн Груссээс шал єєр тодорхойлолт авсан байх юм. Тухайлбал, Тимур бол Иран-Энэтхэгийн их соёлын нєлєє, хатуужил тэвчээр хоёрыг хослуулж чадсанаараа Энэтхэг-Ираны Ертєнцийн хамгийн тод нэгэн болсон юм гэж Грусс бичсэн буй. Энэ ухаалаг эрдэмтэн барлас омгоос тєрсен, Чингис хааны гуч хvvгийн тухай ийм тодорхойлолтыг бидэнд vлдээжээ.
    Тvvн лугаа дэлхий дахины олон удирдагч эхлээд яаран муулагдсанаа гэнэт шал єєр дvр тєрхтэй болон хувирч байсан нь vнэн билээ. Оросын тvvхэнд Догшин Иван, Их Петр нар ч тиим байгаагvй гэж vv.
    Монголчуудын удам угсаа, салаа салбарын тухай vнэлэлт дvгнэлтийг Пруссын тодорхойлолтоор эхэлж, Плано Карпини Монголын хаадын урлаг, шинжлэх ухаанд анхаарал тавьдаг байсан тухай тэмдэглэлээр тєгсгєж болох байна. Уг нь атгаг хэлтгий vзлээр тvvнийг харгис хэрцгий дарангуйлагч гэх хандлага заримдаа гарч байсан нь мэдээж боловч эцэстээ их гvрнийг нэптэгч, соёлтой удирдагч гэсэн гэрэл гэгээтэй дvрслэл давамгайлах болсон бєгєєд Акбарын тухай тэр нааштай дvгнэлт дээр шинэ цагийн зохиол бvтээл шинэ vнэт дvгнэлт нэмсээр байна. Уг vндсээрээ шударга ардын билиг аугаа их эзэн хаан гэж дvрсэлдгийг Ариун хутагт хэмээн єєрчилсєн. Ийнхvv ард тvмэн аугаа их хєвгvvдээ vеийн vед хvндэтгэн дээдэлсээр ирсэн болой.
    Тухайн vеийн жуулчдын vлдээсэн монголчуудын тухай єєр тодорхойлолтууд байдгийг би мэднэ. Vнэтэй ч таатай ч олон мэдээлэл байдаг юм даг. Хvнийг энэрэхгvй, єєрийг vл ойшоон ойр дотныхондоо туслах тухай Бодисадва нарын бvх сургаал номлолыг агуулсан монгол ном судар олон байдгийг саная. Несториан шашны vеийг ч саная. Нэг vгээр хэлэхэд хvчирхэг, эрэлхэг хатуужилтай ард тvмний амьдралд vнэхээр байсан бvхэн яавч мартагдахгvй нь лавтай.
    Монгол орноор хєндлєн гулд аялан явахын зуур ямар сайхан мєчvvд тохиолдож байсныг бид дурсан санаж байдаг аа. Ринчен хэмээх монгол хvн элэгсэг дотно угтан мэндэлж байсныг би мартаагvй. Энэ буурал євгєний хэлсэн “гэрэл харанхуйг гийгvvлнэ” гэдэг цогтой уг тун ч гvн утгатай билээ. Дээрэмчидтэй тулгарахад монголчууд эрэлхэг зоригтойгоо харуулдаг байсныг санаж байна. Саин дураараа эрдэнэс хандивлан суварга босгож байсныг ч би мартаагvй.
    Ийнхvv дурсан санах аваас маш олон зvйлийн тухай бичиж болох байна. Ард тvмэн хэчнээн єєрчлєгдєн хувирлаа ч гэсэн тvvний vндсэн шинж vл арилна. Бусад олон ард тvмэн ч ийм байдгийг бид ажигладаг. Нєхцєл байдал єєрчлєгдєнє, жаргал зовлон ч ээлжлэн солигдоно, харин ард тvмний сvнс сvлд л хэвээр байна. Ард тvмний сvлд хийморийг эртний дуунаас, vлгэр домгоос олж vзэх болно. Ард тvмний энэ мєнхийн ой дуртгалаас та бvхэн тун сайн тодорхой-лолтыг олж vзэх болно.
    Хэрвээ та бvхэн Монголын хаадын хуулийг мэддэг бол, хэрвээ энэ ард тvмний баатарлаг туульсыг санаж байгаа бол тэр бvхэнд буурьтай, эрэлхэг, цагийн хувиралд ажирдаггvй тэвчээр хатуужлын vлгэр жишээ агуулагдаж байдгийг анзаарах байх. Хэрвээ єнгєрсєн цагийн тухай энэ бvх мэдэгдэхvvн тань орчин цагийн мэдээллийн урсгалд туугдан арилчихаагvй бол энх цагийн аж байдлаа цогцлуулан энэ ард тvмэнд туслах хvсэл тєрєхгvй гэж vv.
    Урьд нэгэн цагт монголчууд цаг vеийн нєхцєл байдлын улмаас, бас сэтгэлгээний хєєрєлдєє автагдан алсын эрэлд мордсон хэрэг. Тvвээний цаадах харгана сайхан” гэгчээр холын юм хорхой хєдєлгєдєг удаа бий. Харин орчин цагийн монголчууд єєрийн газар нутгийн баялагт анхаарлаа хандуулах цаг болжээ. Єєрийн гэснийгээ танин мэдэж, хувь заяагаар оногдсон бvхнийгээ vнэлж цэгнэж сурна гэдэг бол бас их гавьяа мэн.
    Монгол гэгч орон “алсын алсад” оршдог тулдаа єєрийн дотоодын нєєц баялгийг ашиглаагvй єдий хvрч. Ашиглаагvй гэдэг бол vрэн таран хийж бараагvй гэсэн vг. Тиим учраас тvмний анхаарал Монгол руу чиглэж байна. Харин тэр анхаарал нь сайн санааны найрсаг анхаарал байгаасай.
    Єнєєх алдаатай цуурхлаас vvдсэн “Монголчуудаас-биднийг ертєнцийн эзэн аврах болтугай” гэж одоо хэн ч залбирахгvй, харин гvнзгий сэтгэдэг хvн бvхэн энэ ард тvмний энхийн сэргэн мандалд чин сэтгэлээсээ талархаж байгаа нь лавтай. Шамбалын хаан Рэгдэнжав хєлєг морио унаад давхиж явна. (1927 онд Улаанбаатарт байхдаа бvтээгээд Монгол Улсын Засгийн газарт бэлэглэсэн “Улаан хvлэгт баатар” гэдэг уран зургийнхаа баатрыг хэлсэн бололтой. Энэ зураг нь одоо Дvрслэх урлагийн музейд бий) 1927 онд надад vзэгдсэн энэ Их ламыг монголчууд vл умартана. Туvнээс гадна “Нар гарах зvгт орших, сvхээр цавчсан ч vл арилах бичигтэй бичигт цагаан чулууны тухай” Молон тойны зєгнєн хэлсэн vг ч биелэх нь лавтай.
    Н.К.РЕРИХ (Шамбалын орныг хайж байсан суут эрдэмтэн)
    1935 оны хоёрдугаар сарын 22. Бээжин.
    Орчуулсан
    Монголчууд Д.Бадамням
  • ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МОНГОЛД ТӨСЛИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ, МЕДИА ХӨГЖҮҮЛЭЛТ

    ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МОНГОЛД | WORLD GARDEN IN MONGOLIA

    Даян дэлхийн ногоон хөтөлбөр


    АГУУЛГА

    1. ТӨСЛИЙН ХУРААНГУЙ
    2. ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ
    3. ҮНДЭСЛЭЛ
    4. ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
    5. ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МОНГОЛД ТББ

    ТӨСЛИЙН ХУРААНГУЙ

    Төслийн нэр

    ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МОНГОЛД ТӨСӨЛ
    WORLD GARDEN IN MONGOLIA PROJECT

    Товч танилцуулга

    Дэлхийн таван тивийн хэлбэртэй, амралт сувилалийн газартай, дэлхийн хамгийн том гайхамшигт хуримын ордонтой, монгол хүүхдүүдийг үнэгүй амраадаг амралтын газартай, бүх барилга байгууламжууд нь орчин үеийн эко технологи болон шинжлэх ухааны ололтуудыг шингээж, монгол архитектурын ухаанаар баригдсан, монголын бүх иргэнийг өөрийн амин модтой болгосон, ураг төрлийн бичил цэцэрлэгүүдээр нь бүх ард түмэнээ овог төрлийг нь мэдүүлсэн дэлхийн сайн санаат хүмүүст мод тарих боломжийг олгосон дэлхий нийтэд эх орноо таниулсан зуун сая модтой цэцэрлэгт хүрээлэн.

    Төсөл хэрэгжүүлэгч

    ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МОНГОЛД ТББ

    Төслиийн санаачлагч, удирдагч

    Дуламжавын ЭРДЭНЭЧУЛУУН
    http://creativemongolia.com/erdenechuluun/

    Хугацаа

    2014- 2018 он

    Хамтран ажиллагч

    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

    Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар

    Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар

    Германы хамтын ажиллагааны нийгэмлэг

    Монгол- Германы гүүр ТББ

    Хөдөө аж ахуйн их сургууль

    Монгол өмгөөлөгч хуулзүйн товчоо

    Бүтээлч Монгол нэгдэл

    Олон улсын иргэншлийн төв

    Хил хязгааргүй инженерүүд ОУБ

    Байршил

    Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх хайрхан

    Талбайн хэмжээ

    420га

    Нийт тарих модны тоо

    1,050,000 ширхэг

    Хэрэгжүүлэх үе шат

    1-р шат: 2014- 2015 он. Судалгаа, хууль зүйн зөвшөөрөл

    2-р шат: 2015- 2016 он. Хашаа барих, эхний 100,000 мод

    3-р шат: 2016- 2017 он. 100,000 мод

    4-р шат: 2017- 2018 он. 200,000 мод

    2014 онд анхны албан бичгээ Баянзүрх дүүргийн орлогч засаг даргад өгч хариу авсан.
    2014- 2015 онуудад Герман улсын ойн инжэнэр Манфрэд Фэспэр урин ажилуулж хийх ажлынхаа зөвөлгөө авсан.
    2016 онд анхны моднуудаа тарьж туршсан. Дуслын системгүйгээр мод ургахгүй нь батлагдсан учир гүний худгаасаа усаа гаргахдаа бэнзин мотор ажилуулж үзсэн. Сэргээгдэх эрчим хүч ашиглахгүйгээр моднуудаа усалж чадахгүйг мэдэж авсан.
    2017 онд салхин сэнс ажилуулж үзэж нарны эрчим хүчийг ашигласан хайбрид худгын насостой болгохгүйгээр найдвартай усжуулалттай болж чадахгүйг ойлгосон.
    2018 онд бид нарны эрчим хүчээр ажилдаг насостой болно.
    2018 онд хашаагаа барьна, эхний суварган хэлбэртэй хашаанд моднуудаа тарьж ургуулна.
    Бидний гол зорилго хожуулнуудын сүүдэрт мод тарихын тулд дахин салхин сэнснүүд, усны савнууд уулын нуруунд тавих хөрөнгө босгоно.
    2018 оны 4 сард Монгол улсын ерөнхийлөгчид ажлынхаа тайланг танилцуулж хамтран ажилах санал тавьна.

    Холбоо барих

    Утас: 95651074, 91651074

    Дансны мэдээлэл: Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд ТББ, Голомт банк 1410004555

    http://worldgardenmongolia.com

    https://twitter.com/WorldGardenMGL

    https://facebook.com/WorldGardenMongolia

    https://facebook.com/groups/WorldGardenMongolia

    ЭРХЭМ ЗОРИЛГО

    Зуун сая эзэнтэй модтой дэлхийн газрын зургийн хэлбэртэй дэлхийн гайхамшиг болсон хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг бүтээн босгох ажил Монголоос эхэлж байна. Уг төслөөр, Монгол хүмүүс, дэлхий нийтэд бид нэг дэлхийтэй хүмүүс яс үндэс шашин шүтлэг, хэл ярианы ялгаваргүйгээр хамтдаа дэлхийгээ аврах боломжтой гэдгийг үзүүлэх хувь заяатай гэдгийг ойлгуулахыг хичээж байна.

    ЗОРИЛТ

    Зорилт 1. Бүтээн байгуулалт. Цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлал амралт сувиллын байгууламжтай, дэлхийн хосууд гэрлэхээр ирдэг хуримын ордон, монголын бүх хүүхдийг ээлж дараагаар жил болгон үнэгүй амраадаг хүүхдийн амралтын газартай цогцолбор байгуулах ажлыг Баригдах бүх барилгууд хаанаас нь ч харсан жинхэнэ монгол барилгын аргаар баригдсан байхаар төлөвлөж байна.

    Зорилт 2. Монгол хүүхдүүд маань үнэгүй амрахын зэрэгцээ өөрийн нэртэй модоо, ээж аавынхаа, овгийнхныхоо модоо усалж тордож санаа тавьдаг эх орноо хайрладаг хамгаалдаг хүмүүс болгохыг бид хүсэж байна. Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн таны өөрийн тань мод бас таригдана.

    Зорилт 3. Ургийн мод. Хүн бүрийн мод хаа хамаагүй таригдахгүй таны овгийн газар овгийн дэс дарааллын дагуу таригдана. Хүн бүр өвөг дээдэсдээ, өөртөө, үр хойчдоо зориулан мод тарьснаар байгаль дэлхийдээ буян үйлдэхээс гадна үүнээс хойш бүх дэлхийн монголчууд овгийн бүх хүмүүсээ нэг бүрчлэн мэддэг болох ач холбогдолтой.

    Ямар ч бэрхшээл тохиолдсон заавал ЗҮРХ хайрханаа ойжуулна.
    Хар сүлдээ тахьдаг хайрханаа сайхан ойтой болгож, Монгол бүх ээжүүддээ аавууддаа АМИН МОДНУУД тарьна.
    Бид сайхан чадна, болно, бүтнэ.

    ҮНДЭСЛЭЛ

    Хүн төрөлхтөн бид ганцхан дэлхийдээ хамтдаа амьдарч байна. Хаа нэгтээ байгаль, хүн ард нь шархдахад бусаддаа нөлөөлөх нөлөөлөл нь одоо цаг үед хурдтай болсон. Монголоос боссон шар шороон хуй Ази төдийгүй Америк тивд хүрч байна. Монголын цөлжилт нь зөвхөн Монголын асуудал биш дэлхийн хүн бүрт хамаатай асуудал болж байна. Дэлхийн хүн ард байгаль дэлхийгээ шүтэн хайрлаж, хамтдаа ганцхан дэлхийгээ хамгаалах цаг аль хэдийн болжээ. Интернэтийг ашиглан дэлхийн хүмүүс холбогдох, хамтран боломж улам бүр нээгдлээ. Дэлхийд олон зуун сая хүн байгаль дэлхийгээ хамтдаа хамгаалах ёстойгоо мэдэж байвч хэрхэн яаж гэдгээ мэдэхгүй байна. Эдгээр олон сайн санаат хүмүүст Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх хайрханд дэлхийн 5 тивийн хэлбэртэй Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнг хамтдаа байгуулах төслийг санал болгож байна.

    Таван тивийн аль нэг улсад байгаа жирийн иргэн хүн хэн байх, ямар хэлээр ярьдаг байх, ямар арьс өнгөтэй, ямар үндэстэн байх нь хамаагүй энэ ууланд дуртай улс тив дээ тусгайлан тэмдэглэгдэж дугаарлагдсан дугаараар модоо, модныхоо нүхийг сонгох боломжыг өгөх гэж байна. Ингэж энгийн аргаар,и нтернэт холболттой дэлхийн ямар ч иргэн гэрээсээ гаралгүйгээр заавал Монгол улс руу онгоц хөлөглөлгүйгээр энэ шүтээн ууланд мод тарьж дэлхийн байгаль орчны төлөө өөрийн хувь нэмрээ оруулсан гэсэн баяр баясгалан жирийн нэгэн иргэнд өгөх нь дэлхийн нийтийн ач холбогдолтой гэж бид үзэж байна.

    Дэлхийн олон улсын жирийн иргэд нэг ууланд 5 тивийн хэлбэртэйгээр мод тарьж чадсан байна гээд төсөөлээрэй.

    Зөвхөн энэ төсөөлөл танд баяр баясгалан итгэл найдвар авчирах болноо.

    Энэ бидний мод тарьхаар зорьж байгаа уул бол нийслэлчүүдийн хайрлан шүтдэг байсан уламжлалтай уул юм.

    1987 оноос хойш Монгол улс байгалын, экологийн бэлчээрийн талхлалтанд өртсөн,бид байгаль эхийгээ ховдоглон шунаж ухаж төнхөж байгаагаас хүн ард нь хордох болсон. 1988 оноос хойш энэ уулнаас мод авдаг болсоноос бас сибирийн хүр хорхойнд идэгдсэнээс болж энэ уулын ой мод их сүйдэж Улаанбаатар талаасаа эхний амнуудад нэг ч мод үлдээгүй нүцгэн болсон.

    Уулын бэлээр Туул гол урсдаг учраас бид байгальд ээлтэй аргаар анх байсан нутгийн модоор дахин ойжуулж чадна гэж итгэж байгаа.

    Монголчууд бид тал нутагт амьдарч ирсэн нүүдэлчин ард түмэн. Бидний хувьд суурьшмал соёл түүний дундаас ой модыг шинээр тарьж ургуулах гэдэг бол шинэ зүйл юм.

    Шинэ зүйлийг сурахад бас зөв сурахад дасгал сургууль хэрэгтэй. Дасгал сургуулийг аль болох олон нийтийн хүсэл зорилгыг түүний дундаас үндэстэний онцлогийг харгалзан үзэж хамруулсан байж үр дүнд хүрнэ. Тиймээс бид Монголчуудын онцлог болсон ээжийгээ аавыгаа хайрлах онцлогыг харгалзаж Улаанбаатар хотын иргэдийн ээжүүдэд нэг бүрчлэн мод тариулахаар бэлдэж байна. Энэ ууланд нөхөн сэргээлт хийж бүхэл бүтэн ойг шинээр бий болгохын тулд бид Германы мэргэжилтэнгүүдтэй хамтарч ажилаж байгаа. Дэлхийн хүмүүст бас Монгол хүмүүст байгалаа хайрладаг зөв ашигладаг хайрладаг болгохын тулд мод тарихаас гаднаа соён гэгээрүүлэх ажил ялангуяа хүүхэд багачуудад сурагчид, оюутнуудад танин мэдэхүйн хичээл байнга үзүүлж таниулж байх хэрэгтэй гэдгийг та бас мэ

    ТӨСЛИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА

    Дэлхийн хэмжээнд

    авч үзвэл дэлхийд олон сая хүмүүс дэлхийн дулаарлын эсрэг,цаг агаарын,цөлжилтийн улмаас нүүж суурьшигчдийн( байгалийн өөрчлөлтийн дүрвэгчид) төлөө бодит зүйл хийхийг хүсэж байгаа боловч дан ганц бие хүнийхээ хувьд бодит ажил хийхэд амар биш,олон улсын болон янз бүрийн байгаль орчны төслүүдэд мөнгө хандивлаж хувь нэмрээ оруулья гэхэд хандивласан мөнгө яг хүссэн үр дүнтэй ажилд нь бодитоор очиж байгааг хянах боломж одоогоор хаана ч байхгүй байгаа.
    Дэлхий өөрөө ганцхан дэлхийн нэг хэсэг нь ядуу байгалийн, цаг уурын өөрчлөлтөд хүндээр өртөж байгаа нь нөгөө хэсэг буюу баян байгалийн,цаг уурын өөрчлөлтөнд бага өртөж байгаа хэсэгт шууд болон шууд бусаар хурдан болон урт удаан хугацаанд бас л эерэг бус нөлөөтэй гэдгийг дэлхийн ихэнх хүмүүс ойлгох болсон ба барууны болон өндөр хөгжилтэй орнууд үүнд анхаарлаа хандуулдаг болсон.
    Хамтын ажилгаа буюу бүгд хамтарч дэлхийн дулаарлын эсрэг ажилах ёстойгоо бараг бүгд ойлгож нийлж уялдаа холбоотой ажилахаар оролдож байгаа боловч жирийн дэлхийн иргэнд сайн ойлгомжтой биш дэлхийн улсуудын засгийн газрийн тэргүүнүүд ойр ойрхон уулзаж (КИОТО,КОПЭНХАГЭН БРАЗИЛИА)нэгдсэн үр дүнд хүрэх нь амар биш байна.
    Жирийн иргэн хүнд жирийн байдлаар өөрт тохирсон санхүүгийн боломжоор байгаль орчны доройтол цөлжилтийн эсрэг байгал хүн төрлөхтний сайн сайхны төлөө,хамтын ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулах боломжыг бид энгийн байдлаар шашин шүтлэг,хэл яриа,үндэс угсаа баян хоосныг нь ялгахгүйгээр эрх тэгш олгох юм.

    Монгол улсын хувьд

    Монгол орны 72 хувь цөлжилтөнд өртсөн, малын бэлчээрийн даац хэтэрсэн, олон нуур цөөрөм, гол горхи ширгэсэн гэдгийг бид мэдэж байгаа.
    Энэ олон асуудлууд бараг бүгд Монголчууд бидний байгаль орчиндоо зөвхөн өнөөдрөө бодсон, эсвэл байгаль орчин түүний хоорондын шүтэлцээ, хамаарал, ирээдүйн төсөөлөл зэргийг мэддэггүй зэргээс буруу хандаж, хамтын ирээдүйгээ сүйтгэж байна.
    Улаанбаатар хотын хувьд зөвхөн хувийн 200 мянган автомашины утаа гэхэд л эрүүл байх ямар ч үндэслэлгүй болж байна.
    Хэт төвлөрөл,буруу төлөвлөлтөөс үүдсэн нарийн тоосжилт,зэрлэг ургамлууд ( шарилж) аас болж харшилтай хүмүүсийн тоо өдрөөс өдөрт хурдацтай өсөж байна.
    Хувь хүн,болон албан байгуулага пүүс компаниуд сайн сайхныг хүсэж дэмжиж оролцмоор байв ч аль ч байгаль орчны байгуулага,төсөл ажилд хөрөнгө зарцуулалтанд бодитой оролцох,бас л хандив туслалцаа нь бодит зорилтот ажилдаа зарцуулсан эсхэд хяналт тавих боломж эрх зүйн орчин байхгүй.
    Энэ олон асуудлуудыг шийдэх боломжтой гэдгийг үзүүлэх,аль болох яг газар дээр нь иргэдийг биечлэн оролцуулах,дасгалжуулах үнэмшүүлэх замаар асуудлуудыг шийдэх хүн нь би та бид өөрөө юм гэдгийг ойлгуулахгүйгээр үүнээс гарах зам байхгүй.

    ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МОНГОЛД ТББ

    2012 оны 11 сарын 27- нд байгуулагдсан бөгөөд байгаль орчныг хамгаалах, олон нийтэд экологийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаад манай байгууллага дэлхийн гайхамшиг болсон хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төслийг Баянзүрх ууланд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ төслийн хүрээнд дэлхийн газрын зургийн хэлбэр бүхий зуун сая мод тарих, нэг мод нэг эзэн гэсэн зарчмаар зөвхөн монголчууд төдийгүй гадаадын иргэдийг хамрагдах боломжийг бүрдүүлэх юм. Төслийн үр дүнд дараах үр дүн гарна хэмээн үзэж байгаа:

    – Хүн бүр өвөг дээдэс, хайртай хүмүүстээ зориулан мод тарьж буян үйлдэх;

    – Гэр бүл, хамт олон бүр мод тарьж өөрсдийн хүндэтгэлийн төгөлтэй болох;

    – Ураг удмын залгамж холбоо, түүний үнэ цэнэ, бахархлыг илэрхийлэх;

    – Улаанбаатар хот орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх;

    – Амралт, аялал жуулчлалын шинэ үзмэр, зорих газрыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

    Тиймээс энэхүү төсөлд эрдэмтэн багш, оюутан залуучуудыг оролцуулж шинжлэх ухааны ололт амжилт, монгол сэтгэхүй шингэсэн бүтээн байгуулалтад хамтран ажиллахыг урьж байна. Танай сургууль дэлхийн гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнгийн ландшафт, макетийн уралдаанд оюутан залуусаа идэвхитэй оролцуулан дэмжиж ажиллахыг хүсье.

    ХИЙЖ БҮТЭЭСЭН АЖЛУУД

    Энэ ажлыг Герман талаас удирдаж зохион байгуулах байгуулга бол Weltgarten der Bäume in Zaamar/ Mongolei гэдэг нэртэй Берлинд албан ёсны бүртгэлтэй Verein.

    Бид ТББ гаа 2012онд Берлинд байгуулсан.

    2013 онд Улаанбаатар хотод ТББ ийнхээ гишүүдин хамт нийтийн эзэмшилийн талбайд цэцгийн мандал хийсэн.

    2015 онд Монгол Германы гүүр буюу Германд боловсрол эзэмшсэн Монгол иргэдийн байгуулагатай хамтарч нийслэлийн GRÜNFLÄCHENAMT,тохижуулалтын компаны орлогч дарга,дүүргүүдийн экөлөгийн мэргэжилтэнгүүд,мод үржүүлгийн газрын эздүүдүүдийн бүрэлдхүүнтэй Delegationийг Берлин Лайпциг хотуудын ижил төрлийн байгуулагууд их сургуулийхантай танилцуулсан.

    2016 онд Бэрлин хотын UMWELTOBERSTUFENZENTRUM ийн 5сурагчид багш,мэргэжлийн ландшафтын компаныхантай хамт 2013 онд бидний хийсэн цэцгийн мандалыг Герман стандартаар тохижуулж үзүүлэн сургалт хийхээр төлөвлөж байна.

    Энэ бүх ажлууд болон мод тарих ажлууд бас кино үзүүлэх арга хэмжээ бүгд хоорондоо уялдаа холбоотой аль болох олон хүнийг байгаль хамгаалах ажилд оролцуулах энэ ажлын ач холбогдолыг ойлгуулахад оршиж байна.

    Төслийг санаачлагч

    Дуламжавын ЭРДЭНЭЧУЛУУНЫ СЭТГЭГДЭЛ

    2010 оны шинийн найманд ээж минь нас барсан. Миний ээж байгаль дэлхий, уул ус, орчин тойрныхоо бүх хүмүүсийг хайрладаг хүүхдийн эмч хүн байсан тул ээжийгээ нутаглуулчихаад зүгээр өнгөрөөмөөргүй санагдаж, ээжийнхээ дурсгалд мод тарьж мөнхжүүлэх, ээжийгээ байнга дурсаж эрхэмлэдэг байсан зүйлүүдийг нь үргэлжлүүлмээр санагдсан.
    Анх мод тарья гээд бодход надад халаасанд 20 төгрөг байв. Ах минь надад эрх чөлөөний талбайд суулгацны үзэсгэлэн худалдаа гарч байгааг хэлэхэд алхаад очсон.
    3 гэр байсан ба баруун талаасаа 2 цагаан гэр хамгын захын гэр ногоон бүрээстэй байсан.
    Эхний 2 гэрт ороод мод зарж байгаа хүмүүсийн царайг харахад надад зээлээр өгөхгүй гэж санагдсан. 3 дах буюу ногоон бүрээстэй гэрт суулгац тарьж байгаа эмэгтэйг хараад надад зээлээр өгнө гэдгийг үг солилгүйгээр мэдсэн болохоор шууд буцаж гараад авах суулгацуудаа машинд нь ачаад эхэлсэн. Гэрт байсан болон гадаа байсан хүмүүс намайг эхэндээ мөнгөө төлсөн хүн байна гэж бодсон. Ачиж дуусаад зээлээр авна гэхэд шууд зөвшөөрсөн.

    Ээждээ зориулж тарьсан бас үнэхээр ургуулчих юмсан гэж чармайсан болоод тэр үү бүх суулгацууд 100 хувь ургасан. Өөрөө мэдэлгүйгээр уралдаанд оролцсон байсан. Хорооны дарга хийж байгаа ажилаараа альбом хийгээд ир гэсэн. Хийгээд өгсөн. Нэг өдөр хороон дарга дүүрэг дээр ир гэсэн. Нийслэлд альбомыг чинь явуулсан шалгарсан нийслэлийн 375 ойн баяраар шагналаа аваарай гэсэн. Очоод тэр үеийн нийслэлийн захирагч Мөнхбаяраас нийслэлийн шилдэг тохижилттай айл шагнал 1сая төгрөг авсан.

    Шагнал авч байх мөчид ганцаараа ингэж бүтээж болдог юм бол бүүр олуулаа хийвэл Монгол улсаа цөлжилтөөс хамгаалж, нийслэлээ ногооруулж болох юм байна гэсэн итгэл төрсөн. Үүнээс өмнө олон жил Монголчуудыгаа хэрхэн итгэл үнэмшилтэй, хэн нь ч маргаад байхааргүй нэгдсэн ҮНЭТ ЗҮЙЛ ийг хэрхэн бий болгож нэгтгэж ухааруулах вэ гэж боддог байсан.

    Монголын газрын зурагтай цэцэрлэгт хүрээлэн хийвэл Монголчууд маань одоохондоо хөрөнгө гаргаж хамтдаа хийж болно гэсэн итгэл үнэмшил, чадвар бололцоо дутах тул дэлхийд байгаа байгаль дэлхийн тэнцвэрт байдал, дэлхийн дулаарлын эсрэг би хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог олон зуун мянган гадаад хүмүүстэй хамтарч дэлхийн 5 тивийн хэлбэртэй цэцэрлэгт хүрээлэн хийж чадна гэсэн итгэл үнэмшил төрсөн.
    Дэлхийн сайн сэтгэлт олон сая хүмүүст яг энэ миний тариулж байгаа мод маань нарлаг Монгол оронд ургаж байгааг интернэт хуудсаараа дамжуулж үзүүлж итгэл найдвар, хамтдаа дэлхийгээ аварч болно гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж, дараагийн тив дэлхийн хэмжээний хамтын ажлуудыг хийх анхны хамтын дасгал сургуулилт болно гэж хэлж ойлгуулж Германд уулзсан таарсан сайн сэтгэлт хүмүүс болон олон нийтийн болон улсын байгуулагуудын дэмжлэгийг авч байна.

  • “АЛТАЙ” ХАМТЛАГ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЯЗГУУР УРЛАГТ ТОД ГЭГЧИЙН ТАМГА ДАРЖ, ӨӨРСДИЙГӨӨ ЗАРЛАН ТУНХАГЛАЛАА

    Монгол хүн болж төрснөөрөө бахархан баярлах, монгол урлагаа дээдлэн хүндлэх сэтгэл танхим дүүрэн үнэртсэн эрхэм, эгэл сайхан оройг бэлэглэсэн “АЛТАЙ” хамтлагийнхандаа баярлалаа. Баярлалаа гэдэг үг ч багадана.

    Алтай” хамтлагийн 5 жилийн ойдоо зориулсан “Золгоё доо” тоглолт үнэхээр халуун дулаан уур амьсгал, хамтдаа дуулж бүжиглэсэн эерэг сайхан орчинд болж өнгөрлөө. Монгол урлагийн, тэр тусмаа язгуур урлагийн жинхэнэ мөн чанар, монгол хүний мах цусанд шингэсэн тэр гайхалтай авъяас чадвар, хэдэн зуунаар хичнээн үеэрээ өвлөн тээж ирсэн тэр агуу өв уламжлалыг утгаар нь харуулж, монгол хүний ур ухаанаар бүтсэн жинхэнэ монгол хөгжмийн дуу эгшгийн уран тансагийг мэдрүүлэн ойлгуулсан сайхан үдэш сайхан тоглолт. “Алтай” хамтлаг 5 нас хүрлээ. Хүүхдээр бол хэл, хөлд бүрэн орж, орчлонг таньж мэдэх сониучхан насан дээрээ яваа тэд анхны бие даасан тоглолтоо нүүр бардам, нэр бүтэн хийж чадлаа. Энэ бол том амжилт, том гараа. Хийж бүтээх ид насандаа яваа уран бүтээлч дүү нартаа сэтгэлийн дэм, урам өгөх нь хамгаас үнэтэй бэлэг болох бизээ. Тийм ч учраас та нарыгаа бурмаар биш урмаар шагная. Та нар мундаг байсан. Та нар жинхэнэ мах цусаараа, оюун сэтгэлгээгээрээ, зүрхээрээ, тархиараа тэр агуу их өв соёлыг тээж яваа, тэгээд түүнийгээ мэргэжлийн хэмжээнд хүртэл хөгжүүлэн яваа өсөх ирээдүйтэй залуус. Та бүхнээс их ирээдүйг, их амжилтыг олж харсан шүү. Ёстой л нөгөө “Түрүүнд төрсөн чихнээс, сүүлд ургасан эвэр дээр” гэдэг үгийн үнэн мөнийг та нар харуулж байна. Монголын урлагийн ертөнцөд, тэр тусмаа этно хэмээн нэрлэгддэг язгуур урлагийн энэ төрөлд та нар цахиур хагалж чадлаа.

    Яагаад гэвэл та нарт 1-рт хэдэн үеэрээ дамжин ирсэн эцэг эхийн, өвөө эмээгийн, элэнц хуланцын үнэлж боломгүй агуу гени байна. 2-рт тийм үнэ цэнтэй өвийг тээж яваагаа олж мэдсэн, түүнийгээ хөгжүүлэх хөдөлмөрч чанар, үнэнч сэтгэл байна. 3-рт энэ бүхнийг чинь гаднын соёлтой хольж хутган саармагжуулахгүйгээр язгуураар нь хөгжүүлэх чадвартай сэтгэлтэй агуу продюсер Ганпүрэв байна. 4-рт энэ бүхнийг чинь мэргэжлийн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадах авьяаслаг хөгжимчин Мөнх-Эрдэнэ байна. Ингээд л бүх юм яг сайхан, утгаараа, цогцоороо хөгжих ховорхон боломж та бүхэнд тохиожээ. Хэн бүхэнд тохиогоод байдаггүй энэ бүх тохиолыг та бүхэн чадлынхаа хирээр, бүх боломжоороо ашиглан хичээх юм бол ирээдүй чинь тодоос тод гэрэлтэж байна. Боломжийг бүү алд, урагшаа улам ихийг хийгээрэй залуусаа.

    “Алтай” хамтлагийн тоглолтыг үзсэн хүн бүхэн ам сайтай байж, сэтгэл өег гарцгаасан. Танхим дүүрэн үзэгч тэр чигтээ бүжиглэж, тэнд лав мөрөө ч хөдөлгөхгүй үлдсэн хүн байхгүй байхаа. Тайз, хувцас, хөгжим, хамтлагийн авьяаслаг залуус, тэдний дуу хоолой, хөгжмийн дуугаралт, бий бийлгээ. Энэ бүхэн ёстой л “монгол” хэмээх зургаахан үсэгтэй үгний жинхэнэ мөн чанарыг харуулсан. Хамтлагийн гишүүн бүр өөр өөрийн өвөрмөц онцлогтой, өөр өөрийн гүйцэтгэх үүрэгтэй, тэр ч бүү хэл нэг хүн 3-4 хүний үүргийг гүйцэтгэж байгаа нь үнэхээр талархууштай. Тэд хуурдана, цуурдана, хөөмэйлнө, бийлнэ, товшино, дуулна, бөмбөрдөнө, ятга тоглоно. Яг л заяанаасаа, байгалиасаа төрсөн юм шиг аашилна. Энэ нь бүр ч бахархалтай. Ах дүү хоёр бийлээч Ганзориг, Гүрбазар хоёрыг бийлэхэд үзэгчид маш талархалтайгаар хүлээн авч баяр хүргэж байсан. Тэд цаанаасаа л нэг донжтой, хөдөлж байгаа биеэрээ нүүрээрээ нүдээрээ илэрхийлж байгаа бүхэн нь утга учиртай, учир жанцантай. Аргагүй л 12 дахь үеийн өв тээгч, өвлөн бийлээчид шүү. Хамтлагийн гишүүн Даваадалай. Нүдээрээ инээсэн энэ хөөрхөн хүүд их юм бий. Тэр дуулна, хөөмэйлнө, исгэрнэ, бөмбөрдөнө, бас бийлнэ. Ер нь хамтлагийнхан бүгд бийлнэ. Ингэж нэг хүн олон төрлийг чадна гэдэг тийм ч амар биш л дээ. Далай тоглолтын дундуур өөрөө ярьж хөтлөн, тоглох бүтээл бүрээ тайлбарлан залж явсан нь бас ч чамгүй хэл яриа сайтайнх биз. Тэр 3 дахь үеийн хээмэйч. Харин хамтлагийн ахлагч, хөөрхөн инээдэг Санчир охин бол 4 дэх үеийн хуурч. Санчир хуурдана, бас хөөрхөн эвлэгхэн дуулна, бийлнэ. Эмэгтэй хуурч цөөхөн болоод ч тэрүү түүнийг хуурдахад үзэгчид талархалтай хүлээн авч байсан. Тун чадварлаг хуурдаж, тэгээд зэрэгцүүлэн дуулах энэ охиныг магтахаас аргагүй, бүх онцгойлон баяр хүргэмээр санагдсан. Хамтлагийн дуу хоолой болж аргил сайхан хоолойгоор дуулж хөөмэйлж хуурдаж суух бүдүүн боргил төрхтэй Арванд тусгайлан бас баяр хүргэе. Засагт хааны Цахиур Төмөрийг санагдуулам ханхар сайхан бор эрийг хачин сайхан хоолойгоор дуулахад танхим нүргэлэх шиг болж байсан. Хамтлагт яруухан дуутай ятга хөгжмөөр өнгө нэмдэг даруухан охин Баасанжаргал. Дуу цөөтэй, даруухан энэ охин ирээдүйд багшийнхаа шийрийг хатаах нэрт ятгачин болох бизээ. Мөнх-Эрдэнийн шавь гэдгээрээ бахархан багшаасаа ихийг сурч яваа энэ охин Алтай ятга, аху ятгаар уран сайхан тоглож хамтлагтаа өөрийн үүргээ сайн гүйцэтгэдэг. Ингээд хамтлагийн 6 залуу бүгд онцогтой, олж харах магтаж сайшаах зүйл ихтэй.

    “Алтай” хамтлагийн өдий зэрэгтэй явж, өөрийн гэсэн байр сууриа олсон байгаагийн гол утга учир болж, ноён нуруу хангай шиг түшиг нь болсон хүн бол хамтлагийн продюсер, Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дэд тэргүүн, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Д.Ганпүрэв юм. Ганпүрэв өөрийн олон жилийн хөдөлмөр зүтгэл, хүсэл мөрөөдөл болсон Алтай ятгыг түгээн дэлгэрүүлэх, нутагшуулан хөгжүүлэх зорилготой төслийнхөө хүрээнд энэ хамтлагийг лабратори хамтлаг болгон байгуулсан бөгөөд тэр үнэхээр нүдтэй, холч ухаантай хөгжмийн төлөө, язгуур урлагийн төлөө сэтгэлтэй хүн гэдэг нь олон олон зүйл дээр ажиглагддаг. Тэр энэ хамтлагийн залууст эцгийн хайраар, ахын сэтгэлээр, продюсерын ухаанаар, уран бүтээлчийн онгодоор хандаж, тэдний хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэсэн. Тэр арай дэндүү эгэл энгийн хүн. Тэр өнгө мөнгө, нэр төр, сандал суудал хэзээ ч хөөцөлддөггүй. Түүний зүрх сэтгэл жинхэнэ урлагийн төлөө л цохилдог байх. Тэд бие биенээ олсноороо азтай. Жинхэнэ унаган авьяасаараа төрмөл төрхөөрөө ийм хүүхдүүдийг олсон нь Ганпүрэвийн хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлэх, монголыг монголоор нь үлдээх язгуур урлагийг язгуураар нь байлгаж дэлхийд монголын нэрийг тод гэгч тамгалах хамгийн зөв сонголт. Хамтлагийн залуус энэ л хүний дэг сургаалиар хүмүүжин боловсорч багаар ажиллах, хамтаараа амжилтанд хүрэх гэдгийн ухааныг олйгож хамтлагийнхаа үнэ цэнийг бий болгож олж харж чадсан. Тэдний хувьд бол ийм сэтгэлтэй, урлагийг, авьяасыг мөнгө болгож хардаггүй тун цөөхөн уран бүтээлчдийн нэгд тоогдсонороо азтай. Ингэж нийлсэн хойно тэд амжилтад хүрэх нь дамжиггүй.

    Атраараа байсан талбайд үр тарьж соёолуулан, тэр үрээ цэвэр цусны монгол ногоо болгон ургуулахаар мэргэжлийн талаас нь харж хандаж хэлж ярьж, сургаж яваа хүн бол нэрт хөгжимчин, ятгач Мөнх-Эрдэнэ. Тэр өөрөө урлагт үнэн сэтгэлээсээ дурласан, хөгжмийн төлөө амьдарч яваа бүсгүй. Ханийнхаа зүрхний цохилт бүрийг мэдэрч хамтдаа 20 гаруй жил зүтгэн халуунд халж хүйтэнд нь хөрнө гэдэг шиг жаргал зовлон, хэцүү хүнд бүхнийг нь хамтдаа үүрэлцэн нэгэн биеийн нөгөө тал нь болон зүтгэж яваа эмэгтэй. Тэр монголын хөгжмийн урлагт өөрийн гэсэн тод гэгчийн тамгыг дарж, хэн ч хэзээ ч үгүйсгэж чадахгүй тийм л мөрийг зурайтал гаргаж яваа ховорхон авьяастай, дэндүү цоглог чадварлаг ятгачин. Ингээд “Алтай” хамтлагийн бүрэлдэхүүн энэ дээ. Тоглолтын хувьд яах аргагүй мэргэжлийн хэмжээний, монголоо ханхлуулсан гайхалтай сайхан тоглолт. Тэнд тоглогдсон бүтээл бүхэн сонирхолтой, онцлогтой, давтагдашгүй байж танхим үзэгчээр дүүрэн, үзэгчид бахархалаар дүүрэн байсан. Тоглолтын найруулга сайхан байж алтай ятга, алтай их ятга, аху ятга, аху их ятга өнгө эгшиг нэмэн чимсэн. Мэдээж нэрт ятгач Мөнх-Эрдэнэ ур чадвар, авьяас онгодоороо, цоглог жавхаалаг тэр төрхөөрөө тоглолтын бас нэгэн шигтгээ байж үзэгчдийн талархалыг хүлээсэн. Тоглолтын төгсгөлд танхим дүүрэн үзэгч босох нь босож, суудал дээрээ бүжих нь бүжиж, тайз зрителийн ялгаа гаралгүй хамтдаа тойрон бүжиг хийсэн нь хамгийн халуун дулаан, хамгийн оргил үе байлаа. Ганпүрэвийн хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг болсон тойрон бүжиг гэдэг үнэхээр тархай монгол түмний, энэ хатуу харгис бохир муухай нийгмийн золиосонд стресс бухимдалд дарлагдсан ард түмний сэтгэлд итгэлийн гэгээ баяр баясал авч ирэх эхлэл болж чадлаа. Ингэж олон олон зүйлийн эхлэлийг тавьж, онгод авьяасаараа хүн бүхний сэтгэлд гэгээ өгсөн “Алтай” хамтлагийнхандаа монгол түмний өмнөөс баярлалаа гэж хэлье. Тоглолтын дараах VIP өрөөний уулзалт, талархал илэрхийлэх мөч, бяцхан хөөрхөн хүлээн авалтууд ч бас маш эгэл энгийн сайхан болсон. Ний нуугүй хэлэхэд ихэнх тоглолт уран бүтээлийн дараах ийм арга хэмжээ ихэвчлэндээ сайд дарга нарыг урьсан, бие биедээ худал тал зассан нэг тиймэрхүү л болдог. Ганпүрэв өөрөө эгэл энгийн хүн тэр ч утгаараа хийж байгаа хандаж байгаа бүхэн нь яг тийм л энгийн бөгөөд амьдралд ойр сайхан болдог. Энэ удаа ч бас эгэл байж тэнд сайд дарга нар биш сайхан сэтгэлээ илэрхийлэх гэсэн хүмүүс, эрдэмтэн мэргэд судлаач нар цуглаж, тэдний хийж бүтээж байгаад судалгаа шинжилгээтэй үнэлэлт дүгнэлт өгсөн халуун дулаан уур амьсгалтай байсан нь ихэд дотно мэдрэмж төрүүлсэн. Хамтлагийн 6 гишүүн нэг хүн шиг нэгдэж чаддаг, зовлон жаргал бүхнээ хуваалцаж чаддаг шиг тэдний аав ээж нар ч бас хоорондоо холбоотой байж, болох болохгүйгээ ярилцан, жаргал зовлонгоо хуваалцдаг хэмээн ярьсан нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. Аав ээж нар нь хүүхдүүддээ өөр өөрт нь зориулсан хөгжмийг бэлэглэж, аавын оронд аав ээжийн оронд ээж болсон Ганпүрэв, Мөнх-Эрдэнэ хоёрт алд цэнхэр хадаг мөнгөн аяга барин сэтгэлийн үгээ хэлэн мэхийн ёслож байгаа нь бахархамаар. Дөнгөж хорь гаруйхан насандаа яваа, ёстой л нөгөө галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй насандаа яваа залуус маань өргүүлсэн ээж аав хоёртоо талархал илэрхийлэн, сэтгэлийн үгээ хэлэхдээ хоолой зангируулан нулимсаа арчиж тэнд байсан хүмүүсийг ч бас огшоогоод авсан. Хоолны дараа чин сэтгэлийн үгс ундарч, аав нар нь хуурдаж хамтдаа бийлэж тэр орчин тэр чигтээ халуун дулаан уур амьсгалд умбасан сайхан үдэш байлаа. Алтай хамтлаг түүний продюсер Ганпүрэв, Мөнх-Эрдэнэ нартаа чин сэтгэлийн хамгийн том баярыг хүргэе. Та бүхэн санасан зорьсон бүхнийхээ эхлэлийг маш амжилттай тавьлаа. Цаашид та бүхний зам дардан байж монгол түмнийг монголоороо бахархах тэр бахархалд нь умбуулан баясуулан цэнгүүлж бас ухааруулан ойлгуулж улам ихийг хийж бүтээгээрэй. Та бүхний ирээдүй гэрэлтэй бас дардан байна. Урагшаа…

    Сэтгүүлч Ё.Мөнхзаяа
    Эх сурвалж: https://www.facebook.com/yondon.zaya/posts/9503890…