Category: mongolian-national-identity

  • З.Цэнгэлсайхан: – Үйл урлах болон уран хатгамлын урлал нь Монгол хатан ухааны үндэс юм. Тэвчээртэй, аливаа юмны гарц, шийдлийг зөв олох хандлагатай, ерөөсөө хүний оюун ухааныг хөгжүүлэх хамгийн чухал зүйлийн нэг бол үйл урлах

    Монгол улсын соёлын биет бус өв өвлөгч  “ Уран хатгамалчин З.Цэнгэлсайханыг уншигч танд танилцуулж байна.  Тэрбээр Уран хатгамал буюу “Зүү ороох” оёдолыг ЮНЕСКО – д бүртгүүлэх ажлын хэсгийг ахалж ажилласан юм. Мөн  эмэгтэйчүүдийн уран хатгамал урлалыг дэмжих  “Эгнэшгүй санаа төв” ТББ  – ын тэргүүнээр ажилладаг.  20 гаруй жил уран хамтгамалыг судалж, бусдад өвлүүлэн зааж яваа үйлчин эмэгтэйн ярианд анхаарлаа хандуулна уу.

    Таны уран хатгамалын ажил анх яаж эхэлсэн бэ ?

    Би 1990 онд Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдсон юм. Тэр үед үйлдвэрүүд хаалгаа бариад олон хүмүүс ажилгүй болсон. Тэгээд би Мөнхөө даргатай Индонез улсруу туршлага судлахаар явж байгаад хүүхнүүд нь салфетка нэхээд Японд гаргадаг гэдгийг сонсчихоод өөрийнхөө уран хатгамал хийдэг дээрээ тулгуурлаад орчин үеийн өргөн хэрэглээний зүйлсүүдийг зүү ороосон хатгамалаар хийж эхэлсэн. Олон эмэгтэйчүүдийг ажилтай болгох зорилготойгоор эхлүүлж байсан юм. Шинэ , шинэ загварууд гаргаад үйлдвэрлэлд нэвтрүүлэх гээд хэсэг явсан. Бас янз бүрийн бэлгэ дурсгалын зүйл хийгээд , үзэсгэлэн худалдаануудад оролцоод гайгүй сайхан дэмжлэг авдаг хэрнээ яг бөөнөөр нь захиалга ерөөсөө орж ирэхгүй байлаа.  Ганц хоёроор нь зарж борлуулаад цөөхөн ч гэсэн хүнд зааж сургасан маань ашиг орлогоо нэмэгдүүлээд явж ирсэн.

     “Зүү ороох” хатгамалыг монгол улсын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байсан. Чухам юуны учир өв болов ?

    Би 20 гаруй жил хатгамал хатгаж, судалж явсан. Ном судраас хатгамалын түүх, уламжлалыг нь судлаад үзэхээр уран бэрийн торгон ухаан, эмэгтэй хүний мяндасан ухаан л гэдэг тэр бүх юм чинь ерөөсөө үйл урлалаас л төрж байсан юм байна. Ямар ч сургууль соёлд яваагүй хүмүүс яагаад тийм их ухаантай байсан юм гэхээр зэрэг бүх юмаа өөрийн гараар хийдэг. Тэрнээсээ бэлгэдэл, өнгө будаг, түүх, уламжлал гээд маш олон төрлийн мэдлэг олж авдаг. Мөн хатгамал хийх явцдаа хүн асар их төлөв түвшин болдог. Тэвчээртэй, аливаа юмны гарц , шийдлийг зөв олох хандлагатай, ерөөсөө хүний оюун ухааныг хөгжүүлэх хамгийн чухал зүйлийн нэг бол үйл урлах асуудал байсан байна гэж ойлгосон. Тэр тусмаа хатгамалын урлал нь бусад гар урлалаасаа илүү их олон талын мэдлэг шаардсан ажил болдог  учраас хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, хөгжүүлэхдээ илүү үр нөлөөтэй байсан байна. Үүнийг  шинжлэх ухаан ч гэсэн нотлоод одоо уран хатгамалаар эмчилдэг эмчилгээний арга нээж байна. Яагаад гэхээр хамтгамалдаа бүх анхаарлаа төвлөрүүлээд бүх зүйлээс тасраад суудаг  учраас нэгэн төрлийн бясалгал юм. Тийм болохоор зэрэг би хүмүүст зааж сургах ажилдаа илүү их анхаарлаа хандуулж байгаа. Охид бүсгүйчүүдээ уран гартай, ухаантай , тэсвэр тэвчээртэй болгоход хэрэгтэй юм байна гэж бодож байгаа.

    З. Цэнгэлсайхан: Хөөрөгний даалинг энергийн уут гэдэг

    “Зүү ороох” хатгамалыг ЮНЕСКО – д бүртгүүлэх гэж байгаа гэсэн. Энэ тухай сонин сайхнаасаа ярьж өгөхгүй юу ?

    Зүү ороох хамтгамалын үүсэл гарал нь тэдий үед байна гэсэн баримт хаана ч байдаггүй л дээ. Яахав бидний нэг таамаг байгаа. Анх гал хэрэглэж эхэлсэн үеэс эхэлсэн юм байна гэж. Яагаад гэхээр гараа үрэхээр зэрэг  халаад байх, гал асаахын тулд модоо үрж байж анх гогцоо гарч ирсэн. Тэр үед анхны санаа нь гарч 19 дүгээр зуунд сонгодог урлаг болтолоо хөгжсөн гэсэн ойлголт байгаа. Хамгийн гол нь үнэхээр цэвэр монгол хүний оюун ухаанаар бүтсэн хатгамал. Хэрэглэгдэж байсан түүх нь бурхан шашны эд зүйл, эр нөхөртөө сэтгэлийн илэрхийлэл болгож хөөрөгний даалин, аяганы уут урлаж өгдөг байсан. Даалин бол хамгийн том хүндлэл, хүний хамаг сүр сүлдийг нь авч явдаг учраас энергийн уут гэж ярьдаг. Зан заншилын хувьд асар том байр суурь эзэлдэг. Бас нэг чухал юм нь энэ бол жинхэнэ гар урлал. Бусад бүх төрлийн хатгамалыг одоо машинаар оёж болдог болчихсон.  Яагаад гэхээр зүү хатгаж гаргаж ирчихээд дахиж давхар даруулж оёод шаглаад байдаг. Манай гар оёдолын хамгийн бөх оёо бол шаглаа оёо байдаг. Энэ шаглаа оёоо их чамин болгоод дээрээс нь зүү ороосон гогцоо гаргаж шагладаг учраас яагаад ч машинд орох боломжгүй. Тийм учраас их том өв юм байна гэж бодоод ЮНЕСКО – д бүртгүүлье гэсэн  санаа  гаргаад “Соёлын өвийн төв”-ийнхөнтэй холбогдсон юм. Гэтэл намайг дэмжээд 2010 онд материалаа бүрдүүлж  явуулсан. Жилд нэг л материалыг бүртгэдэг учраас одоо хараахан бүртгэгдээгүй хүлээгдээд байгаа.

    Та одоо хичнээн шавьтай болж байна ?

    Би 20 хэдэн жилийн дотор Дарханд гэхэд 200 гаруй хүнд зааж сургасан байгаа. Харин өнгөрсөн оны 8 дугаар сараас хотод ирээд бас Эрдэнэт, Дорноговь руу явсан. Одоо Хэнтий аймаг руу явах урилгатай байгаа. Өнгөрсөн жил хүрэхгүйн хугацаанд 350 гаруй хүнд зааж сургасан байна.  Эмэгтэйчүүдийг энэ сургалтанд суухаар нөхөрүүд нь их дуртай байдаг. Аавууд нь  хүртэл охиноо хөтлөөд хүрээд ирдэг. Гадуур хөөрөгний даалин, ялангуяа уламжлалт талынх нь юмнууд их үнэтэй байдаг. Үүнээсээ ч болдог юм уу хийж сурах хүсэлтэй хүмүүс маш их байдаг. Тэгээд л хүмүүсийнхээ сэтгэлд нь хүртэл харамгүй сайхан зааж өгөхийг хичээгээд явж байна.

    Та  хатгамалын тухай ном бичсэн байна. Энэ номыг бичихын тулд хатгамалын түүхийг бүр эртнээс нь судласан уу ?

    Би  төрийн албан хаагч байсан. “ Зүү ороох хатгамал” – аараа олон хүнийг ажилтай болгоё гэж бодож яваадДархан – Уул аймгийн ЗДТГ – т ажиллаж байхдаа номныхоо эхний хэвлэлийг 2005 онд гаргасан.  Энэ номыг гаргасан шалтгаан нь хатгамалыг хөгжүүлэхийн тулд  хатгамалчдыг цуглуулж , үзье гэж бодоод хатгамалчдын улсын уралдааныг анх удаа санаачлан Дарханд зохион байгуулсан юм. Тэгээд нэгэнт уралдаан зохион байгуулж байгаа юм чинь хүмүүс гартаа барих юмтай байг дээ гээд бүх музейнүүдээр яваад музейн ховор хатгамал, зээгт наамалтай эдлэлүүдийн бүх зураг хөрөгийг нь аваад бас уралдаанд оролцох гэж байгаа хүмүүсийн бүтээлүүдийг

    тэмцээнээс өмнө файлаар авч байгаад энэ номыг гаргасан юм. Энэ ном бол монголд анх удаа уран хатгамалаар дагнасан альбом ном болж  гарсан. Хатгалтын технолгиуд, болон түүгээр юу хийж болох вэ гэдгийг номондоо оруулж өгсөн. Хоёр дахь улсын уралдаанаа 2010 онд зохион байгуулсан. Тэгээд номынхоо анхны хэвлэлийг сайжруулаад уралдаанд оролцсон хүмүүсийнхээ бүтээлүүдээр баяжуулаад дахин хэвлэсэн маань борлогдож дуусаад одоо гурав дахь хэвлэлрүүгээ  орох гээд явж байна.

    Ном тань дотроо ямар ямар бүлэгтэй вэ ?

    Зээгт наамал, Зүү ороох, Задгай хатгамал, Хонин холбоо, Хэрээсэн хатгамал, Шүр сувд даруулж оёох, Утас хагалж даруулах, Битүү төвгөр хатгамал, Хаваасан хатгамал буюу туулай харайлгах хатгамал, Эсгий ширмэл, Бусад төрлийн хатгамалууд гэсэн бүлгүүд байгаа. Хойно нь Уран хатгамалыг дэмжих эмэгтэйчүүдийн “Эгнэшгүй санаа” төвийнхөө үйл ажиллагааны талаар мэдээлэл оруулж өгсөн байгаа.  Энэ дотроос Утас хагалж даруулах хатгамал нь бараг мартагдсан зүйл байсан. Би номынхоо хоёр дахь хэвлэлд шинээр оруулж ирсэн байгаа.

    З.Цэнгэлсайхан: “Нацагдорж” хээ  гэхэд хүнийг хэл ам, хамаг муу юмнаас хамгаалж байдаг

    “Утас хагалж даруулах оёдол” мартагдсан зүйл байсан гэж байна. Тэгэхээр та яаж сэргээсэн юм бэ ?

    Би энэ оёдолыг огт үзээгүй, мэддэггүй байсан юм. 2 жилийн өмөн телевизээр “Өрөг” гээд оюуны бүтээлтэй хүмүүсийг оролцуулдаг нэвтрүүлэг явсан. Тэр нэвтрүүлэгт оролцож байгаад нэг эхнэр,нөхөр хоёр энэ оёдолоор гутал оёсон байхыг хараад мэдэж авсан юм. Бас дараа нь Хөвсгөл аймгийн нэг хүний оёсон хавтагыг олж номонд оруулсан юм. Гэхдээ өмнө нь ингэж сэтгэж оёдогггүй байснаас биш энэ оёдолыг сурахад амархан л даа. 

    Таны голлон оёдог хөөрөгний даалинд  ямар , ямар хээ угалз чимэглэлүүд ордог юм ?

    Анх оёж байхдаа бол нүдэндээ харагдсаныг л оёдог байлаа. Эхлээд дандаа угалзтай даалин хийдэг байсан. Сүүлд би өөрөө эскиз, загвараа хийж сурсаныхаа дараа ямар орон зайд багтааж, ямар хээ угалз оёхоо шийддэг болсон. Хээний сонголтын хувьд уламжлал талаа голчлон баридаг. 12 жил, 4 хүчтэн оёдог. Сүүлийн үед хүмүүс морь их оёулдаг болсон. Жишээлбэл энэ даалинд би эр хүнд сайн гэгддэг хамаг л нарийн нандин хээ угалзыг оруулахыг хичээсэн байгаа.  Энэ даалин хоёр талдаа 12 жилтэй, уул устай, одтой галтай,  Хүнд ээлтэй байдаг бүх зүйлийг багтаах гэсэн юм. Энэ “Нацагдорж” хээ  гэхэд хүнийг хэл ам, хамаг муу юмнаас хамгаалж байдаг юм  гэнэ лээ. Энд байгаа хээг зоосон хээ гэдэг гэхдээ арвайнаас үүссэн гэдэг. Арвайнаас үүссэн учраас өсөж , үржихийн бэлгэдэлтэй. Энэ арвай хээ Богд хаант монгол улсын сангийн тамга байсан. Бас хосын бэлгэдэл болгож хаан бугуйвч, хатан сүйх хээг оёсон байгаа.

    З.Цэнгэлсайхан: Гэр бүлээрээ ажиллаж байгаа хүмүүс их болсон

    Жишээлбэл хамгийн жижиг бүтээл оёлоо гэж бодоход  хэдий хэр хугацаа шаардах вэ ?

    Хөөрөгний даалинг хийхэд зоосон ширээний сүлжмэл гэж орно. Эртний хөөрөгний даалингууд дандаа ийм зоосон ширээний сүлжмэлтэй байгаа. Тэгээд би хоёр жилийн өмнөөс энэ сүлжмэлийг шинээр нэмж сурсан байгаа. Сүлжмэл тууз учраас юуг ч чимэглэж , эмжиж болдог. Жишээлбэл энэ зүү ороосон хатгамалтай, загасан нуруу орсон зоосон ширээний сүлжмэлтэй бэлэг дурсгалын зүйлийг би Оюунгэрэл сайдыг Франц явахад оёж өгч явуулсан. Энийг хийхэд л бүтэн хоёр өдөр орно.  Хөөрөгний даалин оёход 5 – 6 сар болно. Тэгэхдээ хоногт сууж байгаа цаг маань 10 – аас дээш цаг шүү дээ. Бүр том хэмжээний жишээлбэл энэ монгол улсын төрийн дуулалыг нэг жил хагас оёсон.

    Ингэж их цаг, хөдөлмөр зориулсан зүйл мэдээж үнэ цэнэтэй байна. Өнгөрсөн хугацаанд таны оёсон хамгийн гоё бас үнэ цэнэтэй бүтээл юу вэ ?

    Хамгийн үнэтэй гэвэл хөөрөгний даалин байна.  Даалингийн үнэ 500 мянгаас 25 сая төгрөг хүртэл байна.  Жишээлбэл одоо 4 УИХ – ын гишүүнд миний оёсон даалин байна. Ер нь оёсон юмаа борлуулахын тулд хэрэглээ рүү түлхүү оруулах хэрэгтэй болдог. Урлагийн бүтээлүүдийг тэр болгон аваад байхгүй. Тийм учраас хэрэглээний зүйл түлхүү урлаж орлогоо нэмэгдүүлж байгаа гэр бүлээрээ ажиллаж байгаа хүмүүс их болсон. Ер нь ихэнхдээ гэр бүлээрээ болчихдог.

    Яагаад ?

    Гэр бүлийнх нь нэг хүн тэгэж их хөдөлмөрлөж байгааг хараад зүгээр сууж чаддаггүй байх. Тэгэж бодохгүй байгаад байвал албаар туслуулдаг. Жишээлбэл манай нөхөр бол төмөр замд ажилладаг  их завгүй хүн. Тэтгэвэртээ гарчихангуут нь би нөхөртөө энэ ажлаа зааж, туслуулж эхэлсэн. Тэгээд манайх туг, далбаа хийдэг болсон. Одоо нөхөр маань ямар ч туг далбааг стандартын дагуу хийдэг болсон. Сүүлийн 5 удаагийн сонгуулийн  туг, далбаануудыг хийсэн байна. Бас сүүлд нь зоосон ширээний сүлжмэл хийхийг заагаад өгчихсөн, хүүдээ ч бас зааж өгсөн  хамт хийгээд явж байна. Сурахад их амархан л даа. Хоёр, гуравхан өдөр зааж өгөөд өрөө дадлагажсаар байгаад сурчихдаг. Манай сургалтад сууж байгаа хүмүүс ч гэсэн их хурдан сурах боломжтой.

    З.Цэнгэлсайхан: Хамтгамалын гэр үзэсгэлэн гаргана

    Таны цаашдын зорилго юу вэ ?

    Цаашдаа зүү ороох оёдолоо ЮНЕСКО – д бүртгүүлчихвэл хөтөлбөржүүлээд албан ёсны сургалтын программтай болоод охидуудыг хүн болгохын тулд энэ урлалаа хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг төрийн түвшинд ойлгуулах юмсан гэж бодож байгаа. Тэгэхийн тулд олон түмэндээ ойлгуулах хэрэгтэй байна. Үүний тулд би ойрын үед гэр үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Тэрнээсээ цааш нь улбаалаад байнгын гэр музейтэй болох юмсан гэж гэсэн зорилготой.  Яваандаа “Оюун ухааны музей”  гэдэг шиг өргөжүүлээд сургалт нь ч байж байдаг, хатгамал нь  ч байж байдаг , үйлдвэрлэл  нь ч байж байдаг ганцхан хатгамал ч биш гар урлалын нэгдсэн төвтэй болж байж хөгжих юм байна гэсэн бодолтой байгаа. Тэгэхгүй бол одоо гар урлал хийж байгаа хүмүүс бүгд шалнаас доош орчихсон. Өөрөөр хэлбэл бүгд л подвальд ажиллаж байна. Гэр үзэсгэлэн маань удахгүй наадмаас өмнө гарна. Циркийн гүйцэтгэх захирал Пүрэвбадам гуай их дэмжээд гэрийг маань гаргаж өгөхөөр болсон байгаа. Гэр доторх бараг бүх зүйл ариун цэврийн булан, аяганы уут, эмийн уут, орны дээгүүрх хөмсөг, тоононы цамхараандаа хүртэл хатгамалтай зүйл хийж байсан.  Тийм болохоор гэр доторх юуг хийж болохоор байна тэр болгоныг үзэсгэлэнгээрээ харуулахыг зорьж байгаа.


  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ДЭЛХИЙД ТҮГЭЭХ ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ (Motion illustration)

    Монгол бахархлын ноён оргил, монголын түүх соёлын нэвтэрхий толь- Монголын нууц товчоог хүн төрөлхтөнд хүргэж, монгол өв соёлыг таниулах зорилготой “МНТ түгээмэл эх” төслийн хүрээнд, МНТ-г бүрэн зураг чимэглэлтэйгээр англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол долоон хэлээр хэвлэж, Монгол Улсыг дэлхийд таниулан сурталчилахад бодит хувь нэмэр оруулаад байна.

    Тус бүтээл нь түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтонд тулгуурлан түүхэн бодит үнэнийг зураглан толилуулж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

    Ийнхүү уг төсөл дараагийн шатанд шилжиж Монголын Нууц Товчоог дэлхийн түгээмэл хэл болох дэлгэцийн бүтээл- motion illustration төрлөөр бүтээж нээлтэндээ Эрхэм таныг урьж байна.

    Албан ёсны нээлт 2018 оны 9-р сарын 4-ний 14:00 цагт Тэнгис кино театрт болно. (Зөвхөн урилгатай зочид). Нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцоно.

    Нээлтийн өдөрлөгийн хүрээнд:

    Үзвэрийн хуваарь: 9-р сарын 4- 6-ны өдрүүдэд Тэнгис кино театрын 3 танхимаар 10:00, 11:00, 12:00, 13:00, 14:00, 15:00 цагуудад тус тус олон нийтэд #ҮнэТөлбөргүй үзүүлнэ.

    SkyMedia сувгаар 9/4- 23 хүртэл (үнэ төлбөргүй) үзүүлнэ.

    НЭЭЛТИЙН ХӨТӨЛБӨР

    МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ТҮГЭЭМЭЛ ЭХ

    Номын дэлгэцийн бүтээлийн нээлт (Motion illusrtation)

    2018 оны 9-р сарын 4-ний 14:00 цагт | Тэнгис Кино театр

    13:50- 14:00 Угтах үйл ажиллагаа

    Хүндэт зочидыг угтан авч VIP танхимд урьна. Зочдыг тухайн байгууллагын төлөөлөлүүд урьна. VIP танхим болон 2-р танхимын дэлгэцээр реклам, трэйлер гарч байна.

    Урилгатай үзэгчид болон хэвлэл мэдээллийн төлөөллийг 2 танхимд урьна. Үзэгч бага байгаа тохиолдолд 14:10 цагаас эхлэн урилгагүй үзэгчдийг оруулж болно.

    14:00- 14:10 Хүндэт зочид, ивээн тэтгэгчдийн уулзалт, ярилцлага (VIP танхим)

    14:10- 14:15 Хүндэт зочид, ивээн тэтгэгчдийг VIP танхимаас 2 танхимд урин оруулж, хүндэтгэлийн суудалд суулгана.

    (Энэ үеэр тайзан дээр Хөсөгтөн хамтлагийн тоглолтын сандалыг засна)

    Дэлгэцэнд Үндсэн интро видео өгөгдөнө

    14:15- 14:25 Хүндэт зочид байраа эзэлж дуусмагц Р.Батцэнгэлийн дохиогоор Хөтөгтөн хамтлаг тайзнаа байраа эзэлж тоглолт эхэлнэ.

    14:25- 14:35 Дэлгэцэнд МНТ түгээмэл эх дэлгэцийн бүтээл хэрхэн бүтсэн тухай видео гарна.

    Дэлгэцэнд Үндсэн интро видео өгөгдөнө

    14:25- 14:30 Ж.Лувсандорж тайзнаа гарч ирж Өргөл үгийг хэлж, Нээлтэнд хүрэлцэн ирсэн Хүндэт зочдыг зарлан, Хүндэтгэлийн суудалд урьна. (Энэ үед тайзан дээр 5 сандал зассан байна. Хүндэт зочдыг сандал дээр урин суулгах 1 хүн, шатны хажууд тосож тайзруу гаргах 1 хүн тус тус ажиллана)

    • Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
    • МНТ-г дэлхийд түгээе сангийн УЗ-ийн дарга, зураач Рэнцэнгийн Батцэнгэл
    • Рио Тинто группын Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгч Симон Нивен (Орчуулагчийн хамт)
    • Др, проф, археологич Д.Эрдэнэбаатар нарыг урьж суудлаа эзэлсний дараа.

    14:40- 14:50 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж үг хэлнэ.

    14:50- 14:55 МНТ-г дэлхийд түгээе сангийн УЗ-ийн дарга, зураач Рэнцэнгийн Батцэнгэл

    14:55- 15:00 Рио Тинто группын Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгч Симон Нивен

    15:00- 15:05 Төслийн зөвлөх, Др, проф, нэрт археологич Диймаажавын Эрдэнэбаатар

    Хүндэт зочдыг үзэгчдийн суудалд дахин урьна.

    15:05- 15:50 МНТ түгээмэл Motion illusrtation хүлээн авч үзнэ

    15:50- 16:00 2-р ээлжийн хүндэт зочдыг дахин хүндэтгэлийн суудалд урьна.

    • Доктор, МУСГЗ, нэрт дуун хөрвүүлэгч Готовын.Аким
    • Түүхч, доктор, профессор, Улаанбаатарын ИС-ийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал,   С.Цолмон
    • Түүхч, доктор, профессор, Түүхийн хүрээлэнгийн Дундад зууны тасгийн эрдэм шинжилгээний ажилтан                              А.ПУНСАГ
    • Женко Тур Бюро ХК
    • Скайтел группын төлөөлөл

    16:30- 16:50 Зочид хүндэтгэлийн суудлаа эзэлсний дараа дээрх дарааллын дагуу үг хэлнэ.

    16:50- 17:00 Хаалтын ёслол

    17:00- 17:10 Хүндэтгэлийн зураг. Зочид төлөөлөгчид, зохион байгуулагчид

    17:10- 17: 20 Үзэгчдийг үдэн гаргаж, сэтгэгдэл, ярилцага авна.

    Хүндэт зочдыг дахин VIP танхимд урьж, танилцах, хамтын ажиллагааны Networking үйл ажиллагаа явагдана.

    “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сан

    Утас: 95954144, 88028241

    https://www.facebook.com/MSHteam

    http://creativemongolia.com

    “Ном мэт гүнзгий, Кино мэт сонирхолтой”

    #МонголооТаниулахАгуулга #MongolContent #МНТтүгээмэлЭх

  • Монголын Нууц Товчоо Түгээмэл эх Motion illustration цуврал

    “Нууц товчоо”-ны зураач гэгдэх болсон Р.Батцэнгэлтэй Цонжин болдогт таарч, цөөн хором ярилцлаа. “Монголын Нууц товчоог Дэлхийд түгээе” сангийнхан тус цогцолборт ажиллаж, дотоод, гадаадын аялагчдад Монголын нууц товчоо болон түүх, соёлоо сурталчлах ажлыг зохион байгуулдаг юм байна.

    Тус сангийн үүсгэн байгуулагч, зураач Р.Батцэнгэлийн санаачлан хөгжүүлж буй “Монголын нууц товчоо-Түгээмэл эх” төсөл нь англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол, нийт долоон хэлээр тус тус хэвлэгдэж, Монголдоо төдийгүй дэлхийн уншигчдын оюуныг мялаан, Монгол Улсыг сурталчлан таниулахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

    -Тантай 2014 оны наадмаар төв талбай дээр, цагаан асарт гаргасан үзэсгэлэнг үзэж яваад танилцаж байлаа. Тэр ажил “МНТ Түгээмэл эх” зурагт номыг олон нийтэд танилцуулах анхны арга хэмжээ байсан уу?

    -Тийм ээ. Тэр өдөр манай номын “Тэргүүн двтэр” нийтэд хүрсэн анхны өдөр байсан. Түүнээс хойш Монголын нууц товчоог сурталчлан таниулах ажлыг тогтмол хийж ирлээ.

    -Тэр үед та “Тэргүүн дэвтэрийг бүтээхэд зургаан жилийг зарцуулсан” гэж ярихад дараагийн хоёр дэвтэр нь хэзээ гарах бол? Бүр гаргахгүй хаячих ч юм биш байгаа гэж бодож байсан?

    -Ганц чи биш л дээ(инээв). Олон хүн тэгж эргэлзэж байгаагаа нуудаггүй, лавлаж асуудаг байсан. Дэд дэвтэр нь жилийн дараа хэвлэгдэж гарсан. Түүнээс хойш борлуулалт маань харьцангуй сайжирч, дараа дараагийн хэлүүд дээр гаргах ажил маань эрчимжсэн.

    -Өнөөдөр та бүхэн Нууц товчоог ийм олон хэл дээр хэвлэчихсэн, хэлэх үгтэй, хийсэн ажилтай зогсож байна. Түүгээр ч барахгүй дараагийн шат руу ахиж, анимейшн бүтээсэн гэсэн. Тэр талаар мэдээлэл өгөх үү?

    -Тийм ээ. “МНТ Түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбар(motion illustration) үзэгч олонд хүрэхэд бэлэн болж байна. Өнгөрсөн хавар дуусгачихлаа гэж үзсэн боловч нэмэх, засах ажлууд гараад одоо л бүрэн дуусаж, бэлэн болж байна даа.

    -Уг бүтээлийн бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

    -“Ном мэт гүнзгий, кино мэт сонирхолтой” гэж тодорхойлж байгаа.

    -Өнөө цагт хүмүүс ном унших нь багасч киног түлхүү сонирхож байна. Тиймээс кино шиг сонирхолтой хэрнээ ном шиг мэдлэг өгөх контент болох юм гэж ойлголоо.

    -Яг тийм. Ингэснээр илүү олон хүнд хүрч, илүү олон хүн үнэн түүхийг мэдэж авцгаана. Олон хүн Чингис хааны маань түүхийг тэр нэг Хятадын олон ангит кино болон гадаадын бас бус кинонуудаар төсөөлдөг нь энд ирдэг гадаад, дотоодын иргэдээс тодорхой харагддаг. Гэтэл кино бүх мэдээллийг өгч чадахгүй. Энэ Дува сохорын дүрийг хараад л уулга алдаад эхэлдэг(Магнай дундаа ганц нүдтэй хүний зургийг заав). “Монголын нууц товчоог мэдэхгүй хэн байсан юм” гэж хэлэх хүн зөндөө байдаг ч үнэн хэрэгтээ манай монголчууд одоо хүртэл Монголын нууц товчоогоо огт уншаагүй болох нь энэ мэт мэт жижиг сэжүүрээс мэдэгдээд байдаг юм л даа.

    Ядахдаа үзэгчид зохиогчдын элдэв санаа, шийдлүүдийг үнэн түүх гээд шууд хүлээгээд авчих юм. Мэдээж тэдгээрийг үзэхийг хорихгүй. Зүгээр л эхлээд Монголын нууц товчоог нь мэдүүлчихмээр байгаа юм. Ийм л учраас бид их чухал зүйл хийж байгаа гэж итгэж, зүтгэж ирлээ шүү дээ.

    -Үнэхээр чухал шүү. Манай хүү энэ номыг шимтэн уншсан. Би өөрөө ч урьд өмнө нь ойлгож, анзаарч байгаагүй олон зүйлийг олж мэдсэн. Дэлгэцийн хувилбар нь хэзээнээс нийтийн хүртээл болох вэ?

    -Яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Тодорхой болохоор нь нийтэд мэдээлнэ ээ.

    -Удахгүй гэж найдаж байна. Амжилт хүсье.

    -Баярлалаа, удахгүй байх аа. Манай багийнхан хичээнгүйлэн ажилласаар байна.

    Ж.Хорлоо

    МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ДЭЛХИЙД ТҮГЭЭХ ТҮҮХЭН ҮЙЛСД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛААРАЙ!

    Монгол залуус хамтран “Монголын Нууц Товчоо түгээмэл эх” illustration art номыг 3 цувралаар бүтээж, англи, испани, япон хэлээр орчуулж цахим хэлбэрээр дэлхийд түгээх төслийг эхлүүлээд байна. Энэхүү төслөөрөө Монголын түүх соёлыг дэлхийд сурталчилж таниулахаас гадна энэхүү судалгаанд суурилан бүрэн хэмжээний анимейшн кино хийхээр ажиллаж байна. Эхний ээлжинд номны зураг бүтээх, орчуулах ажилдаа зориулан төсөв бүрдүүлж байна. Та бүхэн энэхүү цахим хуудасруу ороод хандив өргөхөөс гадна сэтгэгдэл үлдээж, мэдээллийг түгээж Монгол залуусаа дэмжээрэй. 

    БҮТЭЭЛЧ МОНГОЛЧУУД БИД ХАМТДАА ЧАДНА АА!

    https://www.indiegogo.com/projects/the-secret-history-of-genghis-khan/x/12191726#/story

    БАГ

    BATTSENGEL Rentsen

    Санаачлагч, Artist

    “Монголы нууц товчоог дэлхийд түгээе” сангийн тэргүүн. 

    Түүхэн зурагийн төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Монголын нууц товчоог 28 дахь жилдээ зурж байна. “Монголын нууц товчоо түгээмэл эх” 3 цуврал номыг бүтээсэн.

    BATTSENGEL Rentsen
    Project Initiator, Artist
    The Founder of “Discover the Secret history of the Mongols” Foundation
    Works in the genre of historic art. He has depicted the Secret history of the Mongols for 28 years. Created the three volumes of “The secret history of the Mongols-Popular Edition”. He believes “The Popular Edition” will deliver the truth of Chinggis Khan and the Mongols.

     TEAM

    LUVSANDORJ Jamsranjav

    Project manager, Marketer

    ERDENETSETSEG Jargalsaikhan

    Operation manager, Translator

    JAVKHAA Tserensumya

    Creative specialist, Video maker

    ERDENEBAATAR D

    Advisor, Archaeologist, Ph.D, Prof

    НЭМЭЛТ АГУУЛГА

    5 ШИРХЭГ ИШЛЭЛ ЗУРАГ БАЙДЛААР ОРНО

    Өнөөдрийн хүн төрөлхтний хөгжил зогсонги байдалд орсон нь дэлхийд улс төрийн сайн удирдагч байхгүй байгаагийн илрэл. Ер нь хүн төрөлхтний түүхэнд ганцхан улс төрийн удирдагч байсан нь Монгол Улсыг үндэслэгч Их Эзэн Чингис Хаан юм. Тиймээс одоо дэлхий нийтээрээ Монголчууд болон Чингис Хаанаас суралцах цаг нэгэнт болжээ”

    АНУ- ын 42 дэх Ерөнхийлөгч Билл Клинтон

    “Чингис хаан болон Монголын нууц түүхийг ойлгоход энэ ном нь хамгийн төгс хувилбар болжээ. Энэ ном Чингис хаан шиг дэлхийг байлдан дагуулна гэдэгт эргэлзэхгүй байна”

    Jack Weatherford

    Угсаатны зүйч, хүн судлаач, PhD

    Дэлхийн бестселлер “Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч Эзэн Чингис Хаан” номын зохиолч

    “Чингис Хаан бол түүхэнд гарсан цэргийн суут ухаантан, жолоодогч эргэлзээгүй мөн. Түүний дэргэд Александр Македонский, Юлий Цезарь, Напелон Банапорт нар бол жаахан хүүхэдтэй л адил”

    Энэтхэг Улсын анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру

    For Genghis Khan is, without doubt, the greatest military genius and leader in history.  Alexander Mackedonskiy, Napoleon Bonapart and Julius Caesar seem petty before him. 

    The first prime minister of India, Jawaharlal Nehru 

    Уриа: Discover the Secret History of the Mongols

    The secret history of Genghis khaan

    Өнөөгийн ертөнцийг үндэслэсэн өнчин хүүгийн түүх fully illustrated book- ийг дэлхийд түгээе

    1. Эхлэл

    Дэлхийг захирсан өнчин хүүгийн түүхийг танд хүргэж байна. Та амьдралдаа олон агуу хүний намтар түүхийг уншиж байсан бизээ. Харин өнөөдөр хүргэж буй энэхүү түүх бол мянганы суут хүний түүх учраас танд илүү их таалагдана гэдэгт итгэлтэй байна. Чингис хааны тухай олон ном бүтээл байдаг хэдий ч 1240 онд бүтээгдсэн энэхүү бүтээл нь анхны эх сурвалж бүтээл юм. 9 настайдаа өнчирч хоцорсон түших тулах хүнгүй хүү хэрхэн дэлхийн дэг журмыг тогтоож их гүрнийг босгосон нууц түүхийг энэ номноос уншихаас гадна эртний монголын нийгэм соёлын нээгдээгүй цоо шинэ ертөнцийг танд нээн харуулах болно. Энэхүү ном нь дэлхий даяар 26 хэлээр хэвлэгдсэн бөгөөд бидний бүтээж буй Popular edition хувилбар нь монголын түүх соёлын талаар ойлголт багатай анхлан уншигчдад зориулан агуулгыг хялбаршуулан найруулж анх удаа бүрэн зурагжуулсан бүтээл юм.

    2. Мянганы суут хүн Чингис хааны тухай

    Дэлхийн түүхэнд төрсөн суутнуудын нэг Genghis khan (1162- 1227)
    (Уг дуудлага нь монголоор: Chinggis khan [tʃiŋɡɪs xaːŋ]. Далай хаан гэсэн утгатай)

    Түүний амьдрал хатуу ширүүн тэмцэл, адал явдлаар дүүрэн. Тэрээр нэг хүний амьдралд багтамгүй их түүхтэй, бас өөр хэний ч хийж амжуулаагүй их үйл хэргийг бүтээсэн. Гаргасан амжилтаар нь жагсаавал магад тэрээр бүх суутнуудыг тэргүүлнэ. Урьд нь дэлхий даяараа түүнийг эзлэн түрэмгийлэгч, эвдлэн бусниулагч гэж ойлгодог байсан нь эзлэгдэж байсан улс үндэстнүүдийн бичиж үлдээсэн эх сурвалжуудад итгэж өрөөсгөл хандаж байсантай холбоотой юм. Харин шинэ мянганы босгон дээр энэ хандлага эрс өөрчлөгдөж хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэнд оруулсан түүний хувь нэмрийг бодитоор үнэлж дүгнэх боллоо.

                

    Түүний амжилтын нууцыг судлаачид олон талаас нь бичиж дүгнэдэг. Хүн таних онцгой чадвартай, дайснаа ч нөхөр болгох увидастай, нөхдийн тус гавъяаг үл мартагч, оюун ухааныг дээдлэгч, шинэлэг санааг соёрхон урамшуулагч, цэрэг стратегийн шинэ эринг эхлүүлэгч, шашин шүтлэгийн эрх чөлөөг анхлан тунхаглагч, өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэх мэтээр дүгнэсэн байдаг. Эдгээр дүгнэлтийг янз бүрийн зохиолоос түүж үзэж болох ч МНТ хэмээх анхдагч эх сурвалжаас нь та өөрөө уншиж мэдэрсэн нь хамгийн оновчтой буй за.

             

    3. Зураач Рэнцэнгийн Батцэнгэл яагаад 

    “Монголын Нууц Товчоо Түгээмэл эх” төслийг эхлүүлсэн бэ?

    Төслийг санаачлагч Зураач Battsengel.R. historic art genre- аар ажилладаг. МНТ-ыг 28 дахь жилдээ зурж байна. Энэ төсөл дээр 8 дахь жилдээ ажиллаж “Volume I”-ийг 2014 онд, “Volume II”-ийг 2015 онд хэвлүүлсэн. Одоо “Volume III” дээр ажиллаж байна.

    МНТ бол үйл явдлыг голчлон тэмдэглэж үлдээсэн зохиол. Тиймээс хүмүүсийн дүр төрх, ахуй орчин, хувцас хэрэглэлийн талаар дүрсэлсэн зүйл бага. Тийм ч учраас тухайн үеийн овог, аймгуудын соёлын хэв маяг, угсаатан ястаны дүр төрхийн ялгаа онцлогийн талаар тодорхой төсөөлөл өгдөггүй. Гадаад уншигчдын хувьд ядаж л монгол гэр ямар бүтэц зохион байгуулалттайг мэдэхгүй шүү дээ.

    Иймээс уг зохиолыг зурж дүрсжүүлэх зайлшгүй шаардлага байсан. Ингэхдээ чимэг төдий биш зохиолын агуулгыг баяжуулж, дутууг нь нөхөх, мэдээллийн багтаамж ихтэй, бодит дүрслэлтэй зургууд хэрэгтэй байв. Үүний тулд бид түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтыг тусгасан, XIII зууны монгол ертөнцийг бүх талаас нь, өчүүхэн зүйл ч орхигдуулаагүй бүтээл хийхийг хичээн ажиллаж байгаа юм. Үүнд дээл хувцас, орд өргөө, хоол хүнс, бүжиг хөгжим, зэр зэвсэг, хуяг дуулга, бичиг соёл, дайны урлаг бүгд багтана.

    4. Яагаад “Монголын Нууц Товчоо түгээмэл эх” төсөл гэж?

    • Танд дэлхийн хэмжээнд сэтгэх урам зориг, хүнд бэрхийг даван туулах хүч чадлыг өгнө; 
    • Баг хамт олноо удирдах менежментийн арга ухааныг өгнө;  
    • Эртнээс нааш монголчуудын байгальтай зохицон амьдарч ирсэн ахуй соёл нь дэлхий нийтэд тулгараад буй экологийн аюулыг багасгах нэг хөшүүрэг болно; 
    • Хүн төрөлхтний анхны шүтлэг тэнгэр үзлийг таньж мэдэх боломж;
    • Дараагийн шинэ дэлхий ертөнцийг бүтээхэд Чингис хааны үзэл санаа, бодлогууд бидэнд хэрэгтэй; 

    5. Хүсэж буй дэмжлэг, санхүүжилт 

    “Volume III” illustration art- ийг бүтээх, “Volume I, II, III”-ыг англи, испани, япон хэлээр орчуулах, цахим ном бүтээхэд шаардлагатай 15,000$-ийг босгох зорилгоор та бүхэнд хандаж байна.

       

    5$ Бидэнд урам зориг болно

    20$ санхүүжүүлвэл: 1- р дэвтэрийн цахим ном 

    50$ санхүүжүүлвэл: 3 цуврал e-book (хэрхэн яаж уншуулахыг судлах)

    100$ санхүүжүүлвэл: 3 цуврал цахим ном + Их эзэн Чингис хааны плакат (гарын үсэгтэй)

    500$ санхүүжүүлвэл: 3 цуврал ном + Их эзэн Чингис хааны плакат (гарын үсэгтэй)

    5000$ Монголын Нууц Товчоон түүхийн жимээр онцгой аялал зохион байгуулна (2016 оны зун) Монгол улсад байх нийт зардлыг хариуцна.

    15000$ Таны нэр бүтээл дээр Номын продьюсер тодотголтойгоор тавигдана. 

    Хүн төрөлхтөнд нээгдэж танигдаагүй шинэ ертөнц болох Chinggis khan- ны намтар түүх, Их Монгол улсын түүх соёлыг дэлгэн үзүүлж, МНТ- г дэлхий дахинд түгээхэд үнэт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

    Зураач Рэнцэнгийн Батцэнгэл

    “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сан

    2015/09/25

    https://facebook.com/MSHteam

    ENGLISH”>

    ENGLISH”>

    Secret history of Genggis khaan

    Let’s spread the fully illustrated book based on the history of the orphan boy who established present world 

    1. A brief introduction of the Project                  

    We are illustrating the history of an orphaned boy who ruled the world. You might have read a number of accounts of great people. But this is the history of the “Man of the Millennium” and we are sure that you will enjoy it. There have been numerous accounts and books written about Chinggis Khan, however, this project is developed from the original source which was created in 1240. And will demonstrate a yet undiscovered world depicting ancient Mongolian culture and society in addition to learning of the secret history of how a 9 year old orphaned boy, abandoned with no support challenged the status quo and established a great empire. His story has been published globally in 26 languages. However, the “Popular Edition” being created by us is fully illustrated, albeit with a simpler content to give the reader a better understanding of the Mongolian history and culture.

    2. “Chinggis Khan” the Man of the Millennium                  

    One of the Great men of world history, Chinggis Khan (1162-1227)

    His life was characterised by harsh struggles, many adventures and challenges. He accomplished many feats during his lifetime, most likely more so than any other character in history. Earlier opinion was that he was understood to be a conqueror and destroyer due to the written accounts from the nations that he occupied. However, on the eve of the new millennium this viewpoint has changed dramatically to one where he has been credited with progressing the prosperity of mankind with his sharp mind and contributions to the development of the “modern world”.  

    Researches have credited his success to various characteristics. He had a remarkable skill in recognising people, a genuine ability to convert enemies to friends. He never forgot a fovour or underestimated the strengths of his colleagues. He honoured intelligence and encouraged innovation as he himself initiated a new era of military strategy. He was the first man to declare and uphold freedom of religion. You could make these discoveries by researching a variety of scripts, however, you would be best served by reading and feeling the primary source called MNT yourself.           

    3.    Why Battsengel Rentsen initiated the project

    “The Secret History of the Mongols”?

    Battsengel.R works in the genre of historic art. He has been drawing the Secret History of the Mongols for the past 28 years. He commenced work on this project 8 years ago and first volume “VOLUME-I” was published in 2014. The second volume was published in 2015 and he is currently working on the third volume.

    The secret History of the Mongols is primarily a script generally recording the events of the time. There is very little description with regard to the appearance of the people, lifestyles, clothes, implements and instruments used. Therefore in the mind of the reader there is very little detail with regard to cultural attire and the different appearances of the ethnic minorities. Needless to say, very few foreign readers are acquainted with the structure of the Mongolian yurt.            

    Therefore to complement the script is was necessary that it be illustrated. In so doing the illustrations create images to compensate and enrich the script enhancing the information, not only as decoration but expanding the readers understanding of the context in which it was written. Thus we are working hard to produce a creation that reflects the latest research finding with regard to the history, anthropology and archeology, indicating every aspect of the lifestyle in the thirteenth century Mongolia. Encompassing, garments, palaces, food, dance, music, weapons, armour, script, culture and art.

    4.    Why “The Secret History of the Mongols – Popular Edition”?

    ·         It will give you the inspiration to think on a global scale and the strength to endure difficult times.

    ·         It will provide you with the managerial skills to lead your team or community effectively.

    ·         From ancient times the Mongolian culture has lived in harmony with nature, therefore it will provide you with incentives to reduce the ecological damage facing the world today.

    ·         An opportunity to learn about the “Tengrism”, the first belief of mankind.

    ·         We require Chinggis Khan’s philosophies and strategy for us to create a better world.

    5.    What will your contribution provide?

    We plan to raise $ 15 000 to enable us to produce the artwork for the third volume and to translate all three volume into English, Spanish and Japanese. This will enable the spread of the actual history of Chinggis Khan completely enhanced with abundant illustrations.

    ·         $ 5 Supporter          Will inspire us

    ·         $ 20 Supporter                  Volume l online version

    ·         $ 50 Supporter        Volume l, ll & lll online version (хэрхэн яаж уншуулахыг судлах)

    ·         $ 100 Supporter      Volume l, ll & lll online version & Chinggis Khan poster

    ·         $ 500 Supporter      Volume l, ll & lll signed book by post & Autographed Chinggis Khan poster

    ·         $ 5 000 Supporter   Will travel in Mongolia and trace the Secret History of the Mongols during the summer of 2016

    We trust that you will contribute generously to support us in spreading the Secret History of the Mongols around the world. Thereby displaying the biography of Chinggis Khan and the culture and history of the Mongol Empire to all!

    The Artist Battsengel Rentsen

    “Let’s spread the Secret History of the Mongols” Foundation

    August 15, 2015

    https://facebook.com/MSHteam

    ENGLISH”>


  • Д.Жаргалсайхан: Бид автобус, троллейбус, дуобус, монбус гээд олон машин хийсэн. Тэдгээрийн дүү болох цахилгаан машинаа хийгээд удаагүй байна

    “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг. Гадаадаас хэдэн арван сая төгрөгөөр Монголын эрс тэс цаг агаарт тохирохгүй автомашин, автобус худалдаж авахын оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд дотоодын зах зээлээ хөгжүүлэх боломж бидэнд байна. Үндэсний аж үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайханаар ахлуулсан мэргэжилтнүүд цахилгаан автомашин бүтээжээ. Тэрбээр одоо автомашинаа туршин унаж хотын гудамжаар салхи татуулан явна.

    -Та цахилгаан автомашинаа хэзээ бүтээсэн бэ?

    -Би цахилгаан машины мэргэжилтэй хүн л дээ. Автобус, троллейбус, дуобус, монбус гээд олон машин хийсэн. Тэдгээрийн дүү болох цахилгаан машинаа хийгээд удаагүй байна. Дэлхий нийтэд цахилгаан машины хөгжлийн үе эхлэх хандлага оржээ. Үүнтэй монголчууд хөл нийлүүлэн алхаж байна. Энэ нь эдийн засгийн үр ашиг талаасаа боломжийн дүр зургийг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хямд өртгөөр цахилгаан машин хийх боломж харагдаж байна. Тухайлбал, ашиглалтын зардал энгийн унаанаас 5-8 дахин бага гэдэг утгаараа Улаанбаатар хотод ашигтай тээврийн хэрэгсэл гэж бодож байна. Дээр нь агаар бохирдуулахгүй, импортын шатахуун хэрэглэдэггүй, дотоодын эрчим хүчний салбараа дэмжиж худалдан авалт хийх зэрэг ашигтай тал олон. Моод Монголоор дуусдаггүй, Монголоос эхэлдэг технологийн шинэ цаг үеийг авчрахын тулд инженерүүд маань үлгэр дуурайлал болоод шинэ загваруудаа гаргаад явна.

    -Автомашиныхаа загварыг гаргаад удаж байна уу?

    -Дэлхий дээр машинууд үндсэн нэг загвартай байдгаас гадна 2-3 үндсэн зарчим баримталдаг. Аюулгүй ажиллагаагаа хэр хангадаг, салхины эсэргүүцлийн хүч, хүндийн төвийн шийдлүүд зэрэг техникийн тооцоололд үндэслэн автамашины загварыг гаргадаг. Цахилгаан машин дэлхий нийтэд өндөр хэрэглээнд орчихсон. Хэрэглээнээс харж байгаад хамгийн хямд, найдвартай, ашиглаж байгаа хөдөлгүүрийн хүчин чадал өндөр байх гэсэн үзүүлэлтээс үндэслэн ерөнхий дизайн зураглалаа гаргаж авдаг. Өөрөөр хэлбэл, автомашин нь явдаг байшин юм. Хүн байшин барихад яаж эхэлдэг, түүнтэй адилхан 5-6 компани хамтран машин бүтээдэг. Одоо бид цахилгаан машины анхны загвараа өвлийн улиралд туршихаар хүлээж байна. “Монголын цаг агаар, замын нөхцөлд тэсч гарсныг автомашин гэнэ” гэсэн онигоо дэлхий дээр байдаг. Хамгийн эрс тэс уур амьсгалтай, хамгийн хүйтэн хот бол Улаанбаатар. Тиймээс 400 вт-ын цахилгаан халаалтын системийг тавьчихсан байна. Одоо бидний тооцоолол амьдрал дээр биеллээ хэрхэн олохыг харах гэж байна. Үүний дараа зах зээлд нэвтрүүлж олон нийтийн хэрэглээнд гаргахаар төлөвлөсөн.

    -Нэг цахилгаан машин хэдэн төгрөгт бүтэж байна вэ?

    -Анхны юм болгон үнэтэй байдаг. Цахилгаан машиныг бид нэг газраас авчирч худалдаагүй. Үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа судалгаа шинжилгээний ажлууд хийдэг. Цахилгаан машиныг олноор нь үйлдвэрлэвэл нэг бүрийн үнэ буурна шүү дээ. Энэ бол зах зээлийн хууль. Төр, засгийн үйлчилгээний автомашиныг цахилгаан машинаар сольчихвол төсвийн зардал багасна. Жишээ нь, Улаанбаатар хотод 163 автомашин дарга нарын хэрэгцээнд үйлчилж байна. Үүнд 560 сая төгрөгийн бензин зарцуулдаг. Үүний оронд 160 цахилгаан машин оруулчихвал ашиглалтын зардал нь 10 дахин багасна.

    -Цахилгаан машины анхны загвар хоёр хүний суудалтай юм байна. Зорчигчийн суудлын тоог цаашид нэмэх боломжтой юу?

    -Цахилгаан такси хийе гэж бодож байна. Ер нь янз бүрийн зориулалтаар хэдэн ч хүний суудалтай хийх бүрэн боломжтой. Хамгийн гол нь захиалагч юунд хэрэглэх гэж байгаагаас шалтгаална. Тиймээс бид цахилгаан машин авсан эхний 100 хүнд хоёр жилийн баталгаат засвар хийх хугацаа болон таван жилийн хугацаанд засварыг нь хариуцахаар төлөвлөөд байна. Эхний цахилгаан 100 автомашин инженерийн хайр халамжид байна гэсэн үг юм. Хамгийн гол нь цахилгаан автомашиныг одоогоор зөвхөн хот дотор ашиглах боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. “Тоёота”-гийн хөгжлийн загвар шиг цахилгаан машиныг дагаж олон үйлдвэр хөгжинө, тэр хэрээр олон хүн ажил, орлоготой байна гэсэн үг. Бид япон, солонгосууд шиг хөгжихийг хүсч байгаа бол тэдний аж үйлдвэржилтийн хууль эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй. Ийм боломжийг бүрдүүлээгүй учраас өнөөдөр бид халбага сэрээгээ ч өөрсдөө хийж чадахгүй байна. Үүний тулд тухайлбал, цахилгаан машин бүтээхэд орж байгаа техник хэрэгслийн татварыг тодорхой хугацаагаар тэглээд ижил төстэй бараа бүтээгдэхүүнийх нь гааль, НӨАТ-ыг багахан өндөр тавиад дотоодын үйлдвэрлэлээ хамгаалаад өгвөл энэ технологийг олон монгол залуу эзэмшинэ. “Хьюндай” компанид 100-гаад мянган хүн ажиллаж байна. Ер нь улсад томоохон технологийн хэдэн үйлдвэрлэл байх ёстой. Энэ асуудлыг гаргаж тавихын тулд сүүлийн 10 гаруй жил алдагдалд ороод хүндхэн зам туулаад явна. Тодорхой үр дүн гарах болов уу гэж найдаж байна.

    -Цахилгаан машиныг цэнэглэх цэгийг хэрхэн байгуулах талаар төлөвлөгөө гаргасан уу?

    -Яаж цэнэглэх вэ гээд сандрах зүйл байхгүй. Гар утас цэнэглэдэг шиг ажиллагаатай гэж ойлгох хэрэгтэй. 220 вольтод энгийн нэг залгуураар л цэнэглэнэ шүү дээ. Нэг аккумляторыг гурван жилийн хугацаанд цэнэглээд ашиглах боломжтой. Ерөөсөө л ашиглалтын зардал шатахуун хамгийн бага иддэг автомашинаас 5-8 дахин бага гээд л ойлгочиход болно. Үүнийг батлахын тулд би цахилгаан машинаа өнгөрсөн зунжингаа уналаа. Энэ хугацаанд 2500 км явсан байна.

    -Одоо танаас өөр хүн цахилгаан машиныг унаж байгаа юу?

    -Хүмүүс хэрэгцээндээ тохируулж загвараа гаргаад манай компанид хандаж эхэлж байна. Хамгийн гол нь эхлээд цахилгаан машины зургийг гаргах ёстой. Сайн бодож зураг гаргахад чадварлаг инженерүүд хэрэгтэй байдаг. Гэтэл Монголд ийм инженер цөөхөн байна. Ийм ажил хийдэг хүн дэлхийн хаана ч очсон 2500 ам.долларын цалин авна. Одоогоор бидэнд ажилчдадаа тийм хэмжээний цалин өгөх боломжгүй байна. Тиймээс дотоод нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байна.

    -Ховор гээд байгаа энэ ажлын байрын хэрэгцээг хангах боловсон хүчнийг манай их, дээд сургуулиуд бэлтгэдэг үү?

    -Их, дээд сургуулиудад техник, зохион бүтээлтийн программын хичээл заагаад эхэлчихсэн. Бид Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны шугамаар энэ чиглэлийн олимпиадыг гурван жил дараалан зохион байгуулахаас гадна сайн мэргэжилтэн бэлтгэх олон ажил зохион байгуулж байгаа. Монголчуудын давуу тал нь ямар ажлыг маш амархан сурдаг. Бид энэ чадвараа хэрэгтэй зах зээлд ашиглах хэрэгтэй.

    -Монголын шилдэг инженеүүд гадаадад амжилттай ажиллаж байгаа сураг дуулддаг. Та тэдний нэгийг Монголд авчраад хамтран ажиллаж байгаа юм биш биз?

    -Гуравдугаар курсээс нь эхлээд сургасан шавь нартайгаа ажиллаж байна. Гадаадад ажиллаж байгаа хүнийг урьж болно. Гэтэл тэд бидний жил авах цалинг сард авна гэж ярьдаг.

    -Одоогийн хүчин чадлаар цахилгаан машиныг ямар хугацаанд үйлдвэрлэх боломжтой вэ?

    -Захиалгаасаа хамаарна. Одоо байгаа ажиллах хүчний төвшинд нэг цахилгаан машиныг 14 хоногийн хугацаанд гаргана. Мэдээж 1000 машин захиалбал бид яаж ажиллахаа бодож эхэлнэ шүү дээ.

    -Цахилгааныг машиныг бүтээхэд хэчнээн хүн ажиллаж байна вэ?

    -Манай компани 88 ажилтантай байсан. Захиалга байхгүй учраас хүмүүсээ цомхотгосон. Яг өнөөдрийн байдлаар 10 гаруйхан хүнтэй л ажиллаж байна. Худалдан авагчгүй бизнесийн орчин бүрдээгүй, хууль эрхзүйн орчин байхгүй байна. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр Хятадаас хямд үнэтэй адилхан бараа оруулж ирээд биднийг бут цохидог. Тиймээс л дотоодын үйлдвэрүүдээ бие даагаад явах хүртэл нь дэмжээд өгөөч гэж хүсээд байгаа юм. 10 мянган хүний ажлын байр бий болгох боломжтой салбар бол энэ. Энгийн хийцтэй тоног төхөөрөмжөөс эхлээд машин механизмыг бид өөрсдөө хийх бүрэн боломжтой. Бас бид заавал бэлэн бүтээгдэхүүн экспортлох шаардлагагүй. Өөр олон боломж бий.

    -Энэ тал дээр хамтарч ажиллахаар ирсэн хүн бий юү?

    -Төр, засгийн төвшинд бидний хийж байгаа ажлыг ойлгож эхэлсэн болохоор нааштай хандаж байгаа хүн бий. 20 экоавтобусаа өгчихлөө, өчнөөн олон монбус, троллейбусаа борлуулчихлаа. Энэ бидний ажилд дэмжлэг болсон. Дээр нь төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг Улсын Их Хурлаас өнгөрсөн дөрвөн жилд гаргасан. Аж үйлдвэрийн яам ч байгуулсан. Энэ бол асар том давуу тал болж байгаа юм. Удаан л болохоос бидний ажил урагшилж байгаа шүү. Энэ ажлыг цааш нь Монгол Ардын Нам авч яваад хөгжүүлнэ гэж итгэж байна. Ардын намын мөрийн хөтөлбөрт 400 автобусыг дотоодын үйлдвэрээс авна гэж бичсэнийг би аваад хадгалчихсан байгаа. Энэ нь бидэнд итгэл найдвар төрүүлсэн. Дээр нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг сая баталлаа. Мөрийн хөтөлбөрийн үндсэн үйлдвэрлэл гэдэг дотор металлурги, металл хийц, тоног төхөөрөмж, угсралтын үйлдвэрийг дэмжинэ гээд оруулаад ирлээ. Энэ бүх сайхан мэдээ бидэнд итгэл найдвар өгч байна.

    Бид яриагаа өндөрлүүлж “Экобус” компанийн зогсоол дээр очиход тэдний үйлдвэрлэсэн дунд оврын автобусуудыг байрлуулсан байв. Цэвэрхэн, тохилог, үзэмжтэй харагдах тэдгээр автобусыг аялал, жуулчлалын салбарт ашиглавал тохиромжтой бас хэмнэлттэй юм шиг санагдаж байсныг нуух юун. Д.Жаргалсайхан инженер хотын нийтийн тээврийн хөгжлийн талаар яриагүй ч хийхээр зорьж байгаа зүйл нь нүдний өмнө ил байлаа. Тэрбээр Улаанбаатарыг трамвайтай болгохоор зураг төслөө гаргажээ. Энэ мэт монгол инженерүүдийнхээ эхлүүлсэн ажлыг дэмжээд өгвөл Улаанбаатар утаагүй, эко хот болоход ойрхон байна.

    Эх сурвалж: Unen.mn

  • ​Рэнцэнлхүндэв МЯДАГМАА- Нанотехнологич, нано даавуу зохион бүтээгч

    Нанотехнологич, нано даавуу зохион бүтээгч

    Дэд профессор, доктор (Ph.D) Р.Мядагмаа 1995 онд ТИС-ийг Сүлжмэлийн технологич мэргэжлээр төгссөн. 2000 онд ШУТИС, 2004 онд Германы Дрездений Техникийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2007 онд Германы Штутгардын их сургуульд “Нано жижиг хэсэг үүсгэх, түүгээрээ нэхмэл материал боловсруулаад өвөрмөц, давуу шинж чанартай материал үйлдвэрлэх” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

    Доктороо хамгаалсны дараа Германд 4 жил нано технологийн чиглэлээр ажилласан. Герман Улсад 10 гаруй жил ажиллаж, сурч, судалгааны ажил хийхдээ нано технологийн аргаар даавуу боловсруулах патент авч, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зөвшөөрөл авсан. Энэ нь Герман болон Европын холбооны хэд хэдэн улсад үр дүнгээ өгсөн.

    Монголдоо ирээд 2015 онд “Эрдэнэт текс” компанийн ноос угаах үйлдвэр, “Эрдэнэт кашмер”, МУШУТИС хамтран нано даавууны үйлдвэр байгуулсан.

    Нано даавуу нь бохирддоггүй, шороо тоос нэвтрэхгүй, ус, тос болон шингэний гаралтай бохирдол дотогш нэвчихгүй, хүчил, шүлт зэрэг химийн бодисонд түлэгдэж элэгдэхгүй, гандахгүй гэдгээрээ онцгой давуу талуу талтай. Нано даавуугаар уул уурхай, үйлдвэрийн ажилчдын хувцас, сурагчдийн дүрэмт хувцас, гэрийн бүрээс гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Нано даавууг хэрэглээнд нэвтрүүлснээр эдийн засаг, эрүүл мэнд, байгаль экологид ээлтэй юм.

    АЖЛЫН ТУРШЛАГА

    1998- 2001 он Техникийн их сургуулийн багш;

    2001- 2003 он ХБНГУ-ын Дрезден хотын Их Сургуульд судлаач;

    2004- 2007 он ХБНГУ-ын Штутгард хотын Их Сургуульд ЭША, багш;

    2007- 2010 он ХБНГУ-ын Dolan GmbH-д инноваци хариуцсан менежер;

    2010 оноос МУШУТИС-ийн дэд профессор;

    БОЛОВСРОЛ

    1995 онд Техникийн их сургуулийн Хөнгөн үйлдвэрийн технололгич, Бакалавр (B.Sc);

    2000 онд Монгол Улсын Техникийн их сургуульд Магистр;

    2003 онд ХБНГУ, Дрезден хотын Их Сургуульд Техникийн ухааны Мастер;

    2007 онд ХБНГУ, Штуттгард хотын Их сургуульд “Preparation and Application of Nanoparticles finishing on Textiles” сэдвээр Байгалийн Шинжлэх Ухааны Доктор (Dr.rer.nat);

    АЖИЛЛАСАН ТӨСӨЛ

    Дотоодын төсөл

    2011- 2013 он “Нанотехнологийн аргаар ус, хир үл нэвтрэх даавууны үйлдвэрлэл” сэдэвт инновацийн төсөл;

    2010- 2012 он “Монгол хонины ноосны гүн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх шинэ арга технологи” төсөл;

    2009- 2011 он “Ноос ноолууран бүтээгдэхүүний чийглэг орчинд үнэр өгдөг шинж чанарыг нанохэмжээсийн түвшинд судлах” суурь судалгааны төсөл;

    2008- 2010 он “Биоцид идэвхитэй бодис бүхий ургамлаар нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг боловсруулж бичил биетний хөнөөлөөс хамгаалах технологи” төсөл;

    Гадаадын төсөл

    2011 он Herstellung der wasserabweisenden Textilien mit Nanopartikeln und Anwendung fuer die Jurte;

    2012 он Untersuchung des Waschvorgangs von Rohwolle und deren Waschmittel und Hilfsmittel;

    2013 он Mongolia- Korea Textile Technology Cooperation Program;

    2014 он Inspriring Felt;

  • MONGOLIAN HIGH-TECH PARK Монгол улсад өндөр технологийн үйлдвэрлэлийн парк байгуулах төслийн хөгжүүлэлт, коммуникаци удирдлага

    Төслийг санаачлагч
    Монголын электрон техник үйлдвэрлэгчдийн холбоо

    Хамтран хэрэгжүүлэгч
    “Дүйнхэр Тэргүүн” ХХК, “ Монгол Косэн” ТББ,
    Японы улсын “Furnace” Co.,Ltd, Японы улсын “KSJ” Co.,Ltd

    Монгол улсын электроникийн үйлдвэрлэлд шилдэг технологи нэвтрүүлэн электрон төхөөрөмжийн үйлдвэрлэлийн парк байгуулах улмаар Монгол Улсад үйлдвэрлэсэн зэс ашиглан электроникийн үндсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экпсортод гаргах зорилготой энэхүү түүхэн их үйлсэд Монголын хөгжилд санаа зовдог бүхий л инженер техникийн ажилтанууд, эрдэмтэн судлаачид, сонирхон судлаачдыг хамтран ажиллахыг урьж байна.

    Mobile: 976- 99107320
    Phone: 976- 70129299
    Address: Sukhbaatar district, 11th khoroolol, J.Batmunkh street, Marco Polo center
    http://twitter.com/ODELteam
    http://facebook.com/ODELteam
    http://creativemongolia.com/odel/

    ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    MONGOLIAN HI-TECH PARK | Монголын Үндэсний өндөр технологийн үйлдвэрлэлийн парк төсөл by CREATIVE MONGOLIA

  • БҮТЭЭЛЧ МОНГОЛ НЭВТРҮҮЛЭГ

    Бүтээлч Монгол нэгдэл МҮОНТВ-тэй хамтран бүтээв.
    Санаачилагч, найруулагч Ж.Лувсандорж

  • Жадамбаагийн НАРАНТУНГАЛАГ- Холимог тулааны урлагийн дэлхийн аварга

    Холимог тулааны “One Championship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг

    1975 оны арванхоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат суманд төрсөн. Биеийн жин 70 кг, биеийн өндөр 1 метр 73 см. Эхнэр, хоёр охин, нэг хүүгийн хамт амьдардаг.

    Багадаа кикбокс, жүдо, жиү-жицү, бокс зэрэг спортын олон төрлөөр хичээллэдэг байсан. Гэхдээ аль нь ч түүний сэтгэлийг холимог тулааны спорт шиг татаж чадаагүй гэдэг.
    Ж.Нарантунгалагийн олон жилийн нөр их хөдөлмөрийг төр үнэлж, гавьяат тамирчин цолоор энэ жил шагнасан. Тэрээр ийнхүү Монголын тулааны спортын түүхэн дэх хамгийн анхны гавьяат цолтон болсон юм.

    2003 онд болсон холимог тулааны “Mongolia fighting” тэмцээний 93 кг-д аваргалж, амжилтын салхиа хагалснаар энэ спортод эргэлт буцалтгүйгээр хөл тавьжээ.

    Олон хүний хараанд өртөж, ирээдүйд юм дуулгахаа харуулж эхэлсэн түүнийг дараа жил нь Японы нэгэн дасгалжуулагч “К-1”-д тулалдахыг урьснаар тулааны урлаг дахь их амжилтынх нь үүдийг нээсэн. Тэрээр “К-1” холбооны анхны тулаанаа аварга асан А.Клаустай хийхдээ өдгөө “Чингисийн цавчилт” хэмээн алдаршсан өшиглөлтөө хийсэн. Тэр тулааныг үзэж байсан нэгэн хүн Д.Дагвадорж аваргаас “Би өмнө нь ийм өшиглөлт ер үзээгүй. Ямар нэртэй өшиглөлт вэ. Монгол өшиглөлт үү” хэмээн гайхан асуухад нь аварга маань “Тийм ээ. Монгол өшиглөлт. Чингисийн цавчилт” хэмээн хариулсан гэдэг. Тэр үеэс эл хоч эцэн эхийнх нь өгсөн нэрнээс дутахааргүй дуудагдсаар өдий хүрсэн. Японы “Sony” корпораци түүний “Чингисийн цавчилт” цохилтыг нэгэн тоглоомондоо оруулсан байдаг.

    Ж.Нарантунгалаг гавьяат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Чингисийн цавчилт” хэмээн дуудуулж, хүндлэгдэх сайхан байдаг ч Чингис хааны маань нэр хүнддэх вий гэж битүүхэн эмээж явдаг. Тиймээс багынхаа Тунгаа нэрээрээ л дуудуулж, дэвжээнд гардаг” хэмээн өгүүлсэн.

    “К-1” 2010 онд татан буугдсанаас болж өөр холбоонд хүч сорихоос өөр аргагүй болов. Улмаар “Legend FC” холбоонд хөл тавьсан юм. Ж.Нарантунгалаг шилдэг гэдгээ баталж, хоёрхон сарын дараа Адриан Пэнийг “цавчиж”, дэлхийн аварга боллоо.

    “Legend FC” холбооны аварга цолоо хамгаалах тулаанаа 2013 онд Японы К.Андотой хийхдээ хөлөө хугалж, аваргын бүсээ алдсан юм. Хөлөө хугалан, шагайгаа мулталж, шөрмөсөө сунгасан түүнд зарим эмч “Дахин тулаан хийх боломжгүй” гэж хэлсэн гэдэг. Бүр зарим найз нь эдгэснийхээ дараа юу хийхээ төлөвлө гээд ажлын санал хүртэл тавьж байсан гэнэ лээ. Саад бэрхшээл, бэртэл гэмтэл ч түүнийг өмнөө сөхрүүлж чадаагүй. Тэрээр жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсний эцэст эдгэрсэн юм.
    Дэлхийд чансаагаараа гуравт эрэмбэлэгдэж буй “One Championship” холбоонд 2014 оны тавдугаар сараас хойш тулалдаж байна. Тэрээр Японы Коши Ойшийг ялж, дэлхийн аварга болсон юм.

    https://www.facebook.com/Narantungalag-Jadamba-158537387564365/

  • Дэмчигийн Бараадууз- Говийг ойжуулагч баатар

    Ойн нэрт зүтгэлтэн, Байгаль орчны гавъяат ажилтан.

    Өмнөговь аймгийн Булган сумын 9га газрыг ойжуулж говьд Хангайг бий болгож ГОВИЙГ НОГООРУУЛСАН БААТАР. Монголын говь бол цөл биш бөгөөд ҮРЖИЛ ШИМТ БАЯНБҮРД гэдгийг үйл хэргээрээ баталж чадлаа. МОНГОЛЫН ГОВЬД Олон төрлийн мод, бут, ховор эмийн ургамалыг тариалж ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ОРГАНИК ХҮНСний бүс нутаг болгох боломжтой.

    Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэн Д.Бараадууз 1992 оноос “Ойн хишиг” төв нэртэйгээр мод үржүүлгийн газраа байгуулжээ. Өдгөө “Ойн хишиг” төв 6 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй. Улаанбаатар хот болон зүүн аймгуудад мод, суулгац бэлтгэн нийлүүлдэг төдийгүй Дундговь, Дорноговь аймгийн бүх сумдад мод тарьжээ. Ойн хишиг төвийн нийт тарьсан мод одоо 200 мянган ширхэгийг хол давжээ. Д.Бараадууз гуайн мод үржүүлгийн газар говийн мод сөөг болох хайлаас,улиас, бургас, сухай гэсэн 4 төрлийн модыг даганан тарьж ургуулдаг гэнэ.Унд ус хомсхон говь газар тэр их хэмжээний модыг арчлахад төдий хэмжээний усны эх үүсвэр шаардагдана. Говь нутагт хүндрэлтэй дээрх асуудлыг тэдний мод үржүүлгийн газар булгийн адаг бараадан байрлаж, ойролцоо нь гүний худаг өрөмдөж гаргаснаар шийджээ. Д.Бараадууз гуай 1992 оноос хойш тэтгэвэрийнхээ хөрөнгөөр мод үржүүлгийн газраа тордож иржээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд байгаль экологийн үйлсэд зарцуулсан түүний хөрөнгө оруулалт 60-70 сая төгрөгийг өлхөн давжээ.Түүнд “Говь гарден” ХХК-ны хамт олон худаг гаргаж өгөх, хашаа барих зэргээр туслалцаа үзүүлдэг гэх. Тэрбээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Багабулаг гэх газар орны 8 га газрыг бойжуулж, үзсэн хүн хангай гэж андуурахаар болтол ургамалжуулжээ. Д.Бараадууз гуайн хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж 2012 онд Байгаль орчны гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнажээ. “Ойн хишиг” төв энэ онд шинээр 8 га газар хашаалж худаг гарган 10 мянган мод тарихаар ажиллаж байна. 

    Өмнөговь аймгийн төв орчмын 400 га газарт Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хэрэгжилтээр хоорондоо 5 км зайтай 4 зурвас ой байгуулжээ. Ногоон хэрэм, зурвас ойг байгуулснаар хаврын улиралд говийн нутгуудад дэгддэг шороон шуургаас аймгийн төвийг халхалдаг болжээ. Тэр байтугай Д.Бараадууз гавъяатын хэлж буйгаар, “Сүүлийн арваад жил Өмнөговийн нутагт ган гачиг тасраагүй. Гантай жилийн өвөл зуд болдог нь ном. Тэгтэл энэ зурвас ойг бойжуулснаар ойн тойргийн хүрээлэл дунд оршиж буй аймгийн төвийн орчим хур бороо тасрахаа байсан. Үүний гаргалгаа нь хайлаас модыг бөөнд нь тарьчихаар эргэн тойрондоо сэрүүн орчинг бий болгодог. Тэгэхээр дээгүүр яваа үүлэнд конденсац үүсгэж үүлэнд хуралдаж буй шингэнийг задалж хур болгодог байгаа юм. Шигүү тарьсан хайлаасан ойн систем үүлний чигийг татаж бороо хур оруулдаг шинжлэх ухааны үндэстэй, прагтик дээр батлагдсан технологи. Говь нутгийг цөлжилтөөс хамгаалах боломж байна. Хэрэв хамгаалах хүсэл байвал энэ мэт зурвас ойг олноор бойжуулахаас өөр замгүй. Сумдууд төсөвтөө үүнийг тусгаж, суулгаж ажил хэрэг болгох шаардлагатай байгаа юм. Аймгийн цаг уур орчны шинжилгээний газрын судалгааг харвал зурвас ой байгуулсан сумдад бороо хур элбэгтэй, ой тариагүй сумд гандуу зусдаг нь илэрхий харагддаг” хэмээв.

    Ярилцлага унших
    Видео үзэх

  • Д.ЭРДЭМБИЛЭГ: ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮН БҮР ДИЗАЙНТАЙ БАЙХ ЁСТОЙ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДИЗАЙНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛЖ ХӨГЖҮҮЛДЭГ

    Барилга хөгжил сэтгүүлийн “Амжилтын түүх”-ийн хойморт уригдах зүй ёсны эрхмүүдийн нэг бол яах аргагүй Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг юм . Эх орон, ард түмэн, дэлхийд хийж бүтээсэн гавьяа олонтой, хийж бүтээхийн асар их тэмүүллээр урагшилж яваа уран бүтээлч. Бусад уран бүтээлчдийн адил эх оронч сэтгэлгээ нэвт “шингээсэн” мундаг уран бүтээлчтэй ярилцахад үндэстний гэх тодотгол, бахархлынхаа талаар олныг эргэцүүлэх сэдэл төрсөн юм. Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө, сүмогийн аваргад олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом, Их Майдар төсөл, Морин хуурын дүрс бүхий цамхаг гээд алдартай бүтээлүүд нь түүнийг илэрхийлдэг. Францад очсон хүн бүрийг Эйфелийн цамхгийн дэргэд авхуулсан зургаар нь таньдаг шиг Монголын Морин хуур цамхгийг зорих ирээдүй үеийг төсөөлж, бахархаж явсан сэтгэлийн гал минь ярилцлагын явцад бөхөх шиг болсон талаар дор өгүүлэх болно.

    Таны үндсэн мэргэжлээс яриагаа эхлэх үү?

    -Уран зургийн мэргэжилтэй. ДУДС буюу Дүрслэх урлагийн дунд сургууль гэж байлаа. Дүрслэх урлагийн чиглэлээр залуусыг бэлтгэдэг байсан. Дүрслэх урлаг нь дотроо зураасан зураг, уран баримал, чимэглэх урлаг, уран зураг, монгол зураг, керамик шавар эдлэл, арьсан эдлэл, хивсэн урлал гэх мэтээр төрөлжсөн сургалттай. Төр засаг ч бодлогоор дэмжин ажилладаг байж. Тэр үед би уран зургийг сонгон С.Дондог гэж гавьяат багшийнхаа удирдлаган дор дөрвөн жил суралцан төгссөн. Тухайн үеийн жишгээр үргэлжлүүлэн дээд сургуульд суралцахын тулд багаар бодоход таван жил ажиллах ёстой байдаг. Тиймээс Үзэсгэлэн чимэглэлийн газар буюу одоогийнхоор “Выставка”-д таван жил ажилласан. “Выставка”-д манай улстай хамтын ажиллагаа, харилцаатай дэлхийн бусад орнууд, тухайн үеийн хэллэгээр социалист хүрээллийн орнуудын үзссгэлэнгүүд гардаг байсан. Бид ч эндээс өөрсдийн үндэсний уламжлалт хэв маяг бүхий арьс шир, ноосон эдлэлийн гэх мэтийн үзэсгэлэн бэлдэж гадагш гарган сонирхуулдаг байлаа. Ингээд энэ салбарт таван жил ажилласныхаа дараа хуучнаар ЗХУ-ын Москва хотод үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр таван жил суралцаж, боловсролоо дээшлүүлсэн. Төгсч ирэхэд маань 1991 он болсон байсан. Энэ үед манай улсад ардчилсан хөдөлгөөн өрнөж нийгмийн бүтэц өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор Үзэсгэлэн чимэглэлийн газар хувьчлагдаж эхэлсэн бөгөөд бодлогын чиг баримжаа алдагдсанаас үүдэлтэй бэлтгэгдсэн боловсон хүчний хувьд мэргэжлээрээ шууд ажиллах боломжгүй болж, би ерөнхийдөө ажилгүй болсон. Гэхдээ манай улсад бүтээн байгуулалтын ажил сэргэн эрчимтэй өрнөх болсноор барилгын салбарт орж ажиллах нөхцөл бүрдсэн. Ингээд өөрийн мэргэжлийн дагуу интерьер дизайны чиглэлээр компани байгуулан ажилласан. Хаус дизайн гэдэг компаниа 2000 онд байгуулаад өнөөдрийг хүртэл 15 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо барилгын зургийн компани болж өргөжсөн.

    -Танай компани 2000 онд байгуулагдсан гэхээр тухайн үед энэ чиглэлийн бараг анхны компани байсан уу?

    -Иймэрхүү чиглэлийн ажлууд дөнгөж л эхэлж байсан. Өмнө нь би “Боролдой” студид таван жил ажилласан. Зар сурталчилгааны чиглэлээр видео бүтээгдэхүүн гаргадаг тус компанид найруулагчаар ажилласан. Хүүхэд байхдаа киноны найруулагч, зохиолч болох мөрөөдөлтэй байсныгаа энд бага зэрэг хэрэгжүүлсэн гэж болно. Тухайн үед шилжилтийн байдалтай байсан тул киноны салбар эрч хүчтэй гарч ирэх чадамж муу байсан, харин зар сурталчилгааны салбар эрчимтэй эхэлж байсан болохоор энэ чиглэлээр найруулагчаар ажиллаж байсан. Үүнээс хойш барилгын салбар сэргэж эхэлсэн учраас үндсэн мэргэжлээрээ ажиллах болсон. Интерьер дизайн бол дүрслэх урлагийн нэг чиглэл.

    -Таны суралцаж төгссөн үйлдвэрлэлийн дизайн нь дотроо бас чиглэлтэй байх уу. Эсвэл бүх төрлийн үйлдвэрлэл энд хамаарах уу?

    Миний дээд боловсрол эзэмшсэн мэргэжил нь яг үйлдвэрлэлийн дизайн. Сургууль маань ч ийм нэртэй. Дэлхийн аль ч оронд нэн тэргүүнд үйлдвэрлэл хөгжих ёстой гэсэн бодлого явдаг. Харин манай улс шиг үйлдвэрүүдээ устгачихсан улс ховор. Ер нь үйлдвэрлэл явагдаж байгаа нөхцөлд үйлдвэрээс гарч буй ямар ч бүтээгдэхүүн дизайнтай байх ёстой. Үйлдвэрлэл, дизайн хоёр бол салшгүй ойлголт. Хуучин ЗХУ-ын үед ч одоогийн ОХУ-ын үед ч үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр боловсон хүчнүүдийг маш ихээр тогтмол бэлтгэдэг. Одоогийн байдлаар манай улсад л энэ бодлого алдагдчихаад байгаа болохоос дэлхий даяараа үйлдвэрлэлийн дизайныг үйлдвэрлэлийн бодлоготойгоо уяж явдаг. Үйлдвэрлэлийн дизайны тухайд гэвэл өөрийн чинь зүүж байгаа нүдний шил, гутал, цаг, зүүлт бүхэн тус бүртээ дизайнеруудын гаргасан бүтээгдэхүүн. Ерөөсөө л бидний эргэн тойрон тэр чигээрээ дизайн. Бидний энэ сууж байгаа байшин өөрөө дизайн. Үүнийгээ дагаад барилгын материал үйлдвэрлэн хөгжинө. Барилгын архитектор гэж мэргэжил байгаа шүү дээ. Тэгвэл архитекторын өмнө архитектор-дизайн гэж байх ёстой. Манайд энэ бас бага зэрэг дутагдалтай юм шиг. Архитекторууд шууд л архитектурынхаа зургийг гаргаад явчихдаг. Тэгвэл эхлээд архитектор-дизайнераар зургаа гаргуулбал илүү зүгээр юм шиг надад санагддаг. Нэг үгээр хэлбэл Архитектор хүний суурь авъяас нь зураач байх ёстой. Сүүлийн 15 жилийн хугацаанд миний хийж хуримтлуулсан, бүтээсэн ажлууд архитектур-дизайны чиглэл рүү орчихсон байна. Гэхдээ архитектор гэдэг чинь мэргэжлийн тусгай сургууль учраас хоёр өөр гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Харин үйлдвэрлэлийн дизайн нь дотроо барилга архтектур, хувцас, сав баглаа боодол гэм мэтээр маш олон төрөл болоод явчихна. Миний хувьд архитекторын чиглэлээр төгсөөгүй хийсэн бүтээл маань л архитектур-дизайны чиглэлээр бүтээгдэж байгаа юм.

    -Бид бүхний бахархал болсон морьтой хөшөө гэгддэг Цонжин болдог дахь их эзэн Чингис хааны маань хөшөөний зохиогч нь Та. Гаднынхан ирэхээр дагуулж очдог ганц газартай болсон шүү дээ бид. Үзэсгэлэнт байгаль, хөдөө нутгаас гадна үндэсний соёлыг илтгэсэн бүтээн байгуулалт гэдэг талаас нь онцолж байна л даа. Энэ талаараа дурсвал?

    -“Хаус дизайн”компаниа байгуулаад интерьер дизайны чиглэлээр ажиллаж байх үеийн хамгийн анхны том ажил бол Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө цогцолборын ажил байсан. Энэ төслийг би оюутан байхаасаа л мөрөөдөж байсан. Оюун санаандаа олон хэлбэрээр зурж, төсөөлж байсан энэ ажил маань Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тэмдэглэх үйл ажиллагааны үеэр хэрэгжих нөхцөл нь бүрдээд загвар эскизээ гарган ажилдаа орсон.Эх загвараа бариад Баянгол зочид буудлын хажууд явж байгаад Х.Баттулга гишүүнтэй таарч үзүүлсэн. Мань хүн шуудтдэмжсэн. Уг төсөл маань монументал уран баримал, инженерийн бүтээцийн шийдэлтэй хосолсон цогцолбор ажил юм. Дангаараа уран баримлын ажил гэж болохгүй. Ингэж хоёр бүтээлийг цогцлоон хослуулснаараа миний хувьд нэлээн хүнд даалгавар болсны сацуу сонирхолтой ажил байсан. Гэхдээ ийм шийдлүүд дэлхий дээр олон бий. Тухайлбал, эрх чөлөөний хөшөө. Эдгээрийн нэг нь гэж ойлгож болно.

    -Ажлын явцад ямар бэрхшээл тулгарч байв.

    -Бэрхшээлгүй ажил гэж хаана ч байхгүй. Бэрхшээлийг даван туулах нь нэг талаасаа тухайн ажлын амт шимт, үнэ цэнэ нь байх. Тэгэхээр бэрхшээл байна гэдэг нь ажил явагдаж байна гэсэн үг гэж ойлгож болно. Бэрхшээлгүй ажил гэдэг нь цаанаа ямар нэг хор уршигтай ч юмуу богино настай байх магадлалтай. Бэрхшээлүүдээс гэвэл Монголд төдийгүй дэлхийд анхдагч болсон хамгийн том морьтой хөшөөний цогцолбор ажил гэдэг утгаараа жижигхэн Монголын жижиг уран бүтээлчдийн хувьд том сорилт, бэрхшээл байсан. Дэлхийн морьтой хөшөөнүүдийн түүхэнд одоогоор ийм том хөшөө байхгүй учраас харьцаа алдах, баримжаа зөрөх зэрэг алдаанууд гарч байсан. Гэхдээ эдгээр нь миний хувьд том туршлага болсон.

    -Цогцолборын ерөнхий төлөвлөгөөг бас Та гаргасан уу?

    Ерөнхий төлөвлөгөөг ч бас давхар бодолцсон. Орчны судалгаа хийж, тэр хавийн хэмжээнд нийтэд нь том талбайг хамруулах хийх ёстой байсан. Тэр хэмжээнд өөрийн төсөөллөөрөө хийсэн боловч харамсалтай нь Монгол Улсын барилга, хот байгуулалтын юмуу эсвэл соёлын бүтээн байгуулалтуудыг хамгаалах бодлогууд алдагдалтай байдгаас болж Цонжин болдогийн орчин дахь бүх газар хувийнханд очсон байна лээ. Ингэхээр тухайн орчин уран бүтээлчдийн ерөнхий төлөвлөгөөгөөр хийгдэх ямар ч бололцоогүй болсон гэж болно. Тиймээс цаашид иймэрхүү хөшөө дурсгал бүхий цогцолбор, соёл амралтын томоохон байгууламж барихдаа орчин тойрных нь газрын асуудлыг анхнаас нь бодлогоор шийдэж байхгүй бол замбараагүй зүйл үүсэх бас нэгэн том туршлага эндээс харагдаж байгаа. Энэ бол манай орон нутгийн засаг захиргааны зүгээс газрын харилцааны тал дээр хийж буй алдаа.

    -Морьтой хөшөө маань хэдэн жилийн баталгаат “нас”-тай вэ?

    Хөшөөнд бол зуун жилийн гарантия /баталгаат хугацаа/ өгдөг. Гэхдээ байгалийн болзошгүй давагдашгүй хүчин зүйлүүдийг эс тооцвол 100-аас мянган жил болох тохиолдол бий. Ер нь хөшөөг тав таван жилийн зайтай засвар үйлчилгээ хийн сэргээж байх ёстой. Үүнийг хариуцаж байгаа байгууллага засвар үйлчилгээ хийж байгаа эсэхийг би мэдэхгүй, ямартай ч өөрийн зүгээс сануулсан.

    -Их Майдар төслийн талаар сонирхуулаач. Ажлын явц ямархуу байна?

    -Чингис хааны морьт хөшөөг байгуулсныхаа дараа би хэсэг хугацаанд завсарлага авч хувийн уран бүтээлээ туурвисан. Мөн бусад барилгын зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2010 оноос Их Майдар төслийг бүтээн байгуулах ажилд орсон. Уг төсөл нь дотроо хоёр үндсэн хэсэгтэй. Эхнийх нь хөшөө, цогцолборын хэсэг, дараагийнх нь “Майдар сити” эко хотын төсөл явагдаж байгаа. Миний хариуцсан ажил бол хөшөө дурсгал, суварганы хэсэг юм. Чингис хааны хөшөө бол монголчуудын бахархлыг сэргээх, бахархах түүхэн сэдэлтэй бүтээл байсан бол Их Майдар нь монголчуудын ёс зүй, ёс суртахуун, оюун санаа, соёлын дархлааны төсөл болох зорилготой хийгдэж байна. Тиймдээ ч уг төслийн үйл ажиллагаа ард түмний хандиваар явж байгаа ажил. Харин Цонжин болдогийнх бол бизнес, аялал жуулчлалын төсөл гэдгээрээ ялгаатай юм. Тэгэхээр Их Майдар төсөл нь цэвэр оюун санаа, ард түмний итгэл үнэмшлийн төсөл учраас хандиваар, тайван чанартай гүйцэтгэхийг зорин ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл одоогоор30 хувьтай явж байна.

    Майдар төслийн гол онцлог юу бэ?

    Майдар төслийг бүтээх санаа, үндэслэл нь надад их таалагдсан. Учир нь би буддийн соёлыг их сонирхдог. Хүн болгон ямар нэг байдлаар ёс суртахууны баримжаатай байх ёстой. Харамсалтай нь яг одоо Монголд ёс суртхуун маш доод түвшинд уналаа. Бараг байхгүй болсон гэж хэлж болно. Чингис хааны үед булаг шандны эхэнд бие засвал цаазлана гэх мэт ёс суртхуун байлаашдээ. Европчууд ихэвчлэн буддийн ёс суртахууныг ажил амьдралдаа ашиглаж явдаг гэж би хувьдаа дүгнэдэг. Тиймээс би энэ уламжлалаараа уг төсөлд сэтгэл хангалуун орж ажиллаж байгаа. Манай хүмүүс мөнгөтэй, мэдлэгтэй, боловсролтой байна. Гэвч ёс суртахуунгүйгээсээ болж шунахай сэдэлтэй гэмт хэрэгт орж түрэмгий дээрэнгүйгээсээ болж нэр төрөө алдаж дуусч байна даа. Тэр утгаараа буддийн соёл, ёс суртахууныг улам гүнзгий дээдлэх болсон.

    -Морин хуур цогцолбор гэж аугаа төслийн талаар бид гайхан биширч сонссоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Дэлхийн томоохон хотуудын нэрийн хуудас болсон гайхамшигт бүтээлтэй эн зэрэгцэхүйц, сор бүтээлтэй болох нь гэсэн омогшил хүн бүрийн сэтгэлд бадамлан ассан болов уу. Гэтэл ойрд энэ тухай “шум” нам жимхэн байх шиг?

    -Морин хуур төслийг таван жилийн өмнө эхэлсэн. Энэхүү төслөө санаачлаад газрын асуудлаа шийдвэрлэх гэж Г.Мөнхбаяр даргын үеэс хөөцөлдсөн. Г.Мөнхбаяр дарга газрын асуудлыг нэг удаа шийдвэрлэж өгсөн ч тодорхой шалтгааны улмаас цуцалчихсан байсан. Шалтгаан нь ундны усны хуулийн дагуу татгалзах гэсэн байсан. Гэтэл одоо яг тэр газар дээр нь нэг компани барилгын зураг төслөө хийгээд батлуулчихсан явж байна. Тэгэхээр ам,ажил зөрдөг асуудлаас болоод зарим нэг үндэсний бүтээн байгуулалт улс төрийн “нүдний хор” орсноос болж, нурах явдал байдаг юм байна гэж уран бүтээлч хүнийхээ хувьд харамсаж явна. Одоо Монгол Улс маань 3-5 сая жуулчин авна гэсэн зорилт тавьчихаад явж байгаа мөртлөө үндэстнийхээ хэв шинжит бэлгэ тэмдэг болох бүтээн байгуулалтууд руугаа огт анхаарал хандуулахгүй байгаа нь гайхмаар санагддаг. Бие даасан тусгаар улс мөртлөө үндэснийхээ бахархал болохуйц 30-хан давхар барилгыг барьчихаж чадахгүй байгааг гайхаад барахгүй байна. Бүтээн байгуулалтын ажил маань шийдэгдчих болов уу гэж таван жил хүлээлээ. Өөрийнхөө зүгээс бараг бүх барилгын компанийн захирлуудад санал тавьж уулзсан. Хотын даргын албанд томилогдсон үе үеийн дарга нарт санал тавилаа. Зарим нь ч өөрсдийн зүгээс саналаа тавиад ирдэг гэвч дахиа л нөгөө газрын асуудал дотоод зөрчил …. Одоо бол бараг л найдвар тасраад байна. Гэтэл Хятадаас надад хамтарч ажиллах саналууд ирж байна. Уран бүтээлч хүнийхээ хувьд төслөө хэрэгжүүлэхийн тулд ӨМӨЗО-нд барих талаар эхний саналууд ирсэн байгаа.

    -Үнэхээр харамсалтай юм аа. Манай улсын үндэстний бахархал болохуйц ийм сайхан төслийг санаачилчихаад байхад бүтээн байгуулах үйлсийг ямар ч монгол хүн эргэлзэх зүйлгүй уухайлан дэмжмээр юм. Ард түмэн хэчнээн хүлээлттэй байгаа билээ дээ?

    -Энэ мөчид танай сэтгүүлийг уншиж буй манай улсын барилгын салбарыг хариуцаж буй эрх мэдэлтнүүд, барилгын корпораци, компанийн захирлууд энэ тал дээр жаахан анхаармаар байгаа юм. Америкийн бахархал, нэрийн хуудас нь Эрх чөлөөний хөшөө, Францынх Эйфелийн цамхаг, Оросынх Улаан талбай болдог бол Монголынх Морин хуурын цамхаг болох байх л гэж боддог. Эрдэмбилэг гэдэг хүн төслийг нь санаачлаад загварыг нь гаргачихаад байхад энэ хүнээр хөөцөлдүүлээд явах ёсгүй л болов уу. Манай хотын захиргаа болон хот төлөвлөлт, соёлын бүхий л эрх мэдэлтэн холбогдох хүмүүс, үндэстнийхээ бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бусад барилгын корпораци, компанийнхан хамтраад нэгдсэн хүчээр миний өмнөөс санаачлаад явах ёстой байтал намайг их гуйлгалаа, гүйлгэлээ. Намайг залуу байхад манай улсын бүх салбар маш нарийн бодлоготой, эмх журамтай байсан. Бүх зүйлээ тав таван жилээр төлөвлөж явдаг байв. Гэтэл одоо ямар ч бодлогогүйгээр аялал жуулчлалын хий хоосон уриа дэвшүүлээд явж байна. Хэт улс төржсөн эдийн засаг яваад байгаа болохоор уран бүтээлч бидний хувьд нэн хохиролтой, түүгээр зогсохгүй ард түмэн ч байнга хууртан мэхлэгдэх байдалтай оршин суусаар байгаа нь харамсмаар санагддаг даа. Иргэдийн хүлээлт маш их байгааг анхаарч санаачдагатай ажиллах ёстой. Эрдэмбилэг гэдэг хүн ганцаараа зүтгээд хүч хүрэхгүй нь тодорхой асуудал.

    -Ард түмэн энэ нарийн асуудлыг мэдэхгүй худлаа “сенсаци”-лаад өнгөрлөө л гэсэн ойлголттой үлдэх байх даа?

    -Манай хувийн хэвшлийн бие даасан барилгын томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар энэ төслийг ажил болгоод хэрэгжүүлж болмоор юм шиг. Мэдээж бизнесийн зах зээлд өрсөлдөж буй компаниуд болохоор ашгийн төлөө богино хугацаанд барьж, зарах орон сууцны барилгуудад бүхий л анхаарлаа хандуулж байгаа байх л даа. Нөгөө талаас энэ төсөлд зориулах хөрөнгө бололцоо нь хүрэхгүй байж магадгүй. Тиймээс миний дээр хэлсэнчлэн, Монголын томоохон барилгын компаниуд сэтгэл, санаачилга гарган корпорацийн хэмжээнд , төр засгийнхаа дэмжлэгийг аван газраа шийдүүлээд хэрэгжүүлчихэж болох зүйл дээр санаачилга гаргахгүй байгаад л гутраад байгаа юм.

    -Энэ төслийг санхүүжүүлэн манай улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх сохирхолтой гаднын компаниуд байгаа болов уу?

    -Зөндөө байгаа. Гэвч манайхан ингэж гүйцэтгүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж чадахгүй байна. Тухайлбал, сангийн яам мөнгөгүй гэж хэлээд л гаргана. Баталгаа гаргаж өгч чадахгүй. Уг нь манай улсад наад зах нь нүүрсний асар их нөөц байна. Иймэрхүү нөөц, баялгынхаа өчүүхэн хэсгээр барьцаа тавиад гадныхнаар санхүүжүүлэн бариулчих менежмент алга. Дахин хэлэхэд санаачилга, сэтгэл дутаад байна. Зөвхөн өнөөдрийн ашгийг л харцгаах юм. Хойч ирээдүйд үлдэх соёлын өв уламжлал, өнөөгийн Монголын хөгжлийг илтгэх бүтээн байгуулалтаа анхаарахгүй байна. Өчнөөн олон жуулчинг өөртөө татна гэцгээж байгаа мөртлөө үндэстний гэсэн тодотголтой үзүүлж, сонирхуулах зүйлээ бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Түүгээр зогсохгүй дэд бүтэц, үйлчилгээний соёл, олон жуулчин хүлээж авах боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлуудаа анхаардаггүй. Үндэсний соёлын наандаад Нийслэл хотынхоо бэлгэ тэмдэг болохуйц 30-хан давхар барилга барьчихаж чадахгүй улсын нийслэл байна гэхээр үнэхээр харамсалтай санагддаг.

    -Та Монголын өнөөгийн бүтээн байгуулалт, барилгын салбарын ажлыг энэ чиглэлийн мэргэжилтний хувиар хэрхэн дүгнэж, ирээдүйг нь ямраар төсөөлдөг талаараа сонирхуулаач?

    -За энэ асуултад бас л нэг сонин хариулт өгье л дөө. Саяхан нэг Хятад хүн надтай ирж уулзсан юм. Анх удаагаа Монголд ирж байгаа хүн байна лээ. Тэгээд, “Би хэдийгээр хятад хүн боловч эзэн Чингис хааныг биширч, хүндэтгэж явдаг. Тэр ч утгаараа танай улсыг зорьж, онгоцноос буух хүртлээ сэтгэл их хөдөлж, догдолж байлаа. Нийслэл хот нь лав үнэхээр гайхамшигтай, алт, мөнгөн купол /бөмбөгөр/ орой бүхий байшингуудтай, олон тооны ордон, музей, үзмэрүүдтэй, хаант улсын үеийн үндэстний хэв шинж, имижийг агуулсан уран барилгуудтай сүрлэг хот байх даа гэж төсөөлж байлаа. Гэтэл Оросын нэг захын мужийн жижигхэн хотод ирчих шиг санагдсан. Их гайхсан. Эндээс монголжуу зүйл олж харах боломжгүй байсан. Хаанахын хот вэ гэж сэтгэлээр унасан” гэж ярьсан юм. Үүнийг би шүүмжлэл гэж ойлгосон. Гэхдээ тэр хүний харамсал бас мэдрэгдэж байсан. Манай улсын өнгө төрх харийнханд ингэж л харагдаж байна. Энд би мөн л нэгдсэн бодлогын талаар хөндөх гээд байна л даа. Хотын ерөнхий төлөвлөлтөд түүхчид, уран бүтээлчид, гаднын зөвлөхүүд ялангуяа архитектор дизайнеруудыг оролцуулахгүй байна. Зөвхөн мөнгөтэй захиалагч бүхнийг шийдвэрлэснээрээ хот өөрийн гэсэн имиж, тодрхойлолтгүй хот болж хувирна. Хатуухан хэлэхэд манай улсын нийслэл хоёрдмол утгаараа бохирдсон.

    -Таны бодлоор нийслэл хотоо яаж өөрийн гэсэн өвөрмөц имижтэй болгон өөрчлөх вэ?

    -Миний бодлоор шинэ дагавар хотуудыг байгуулан хөгжүүлэх нь зүйтэй. Түүнийг дагасан эдийн засгийн бүсүүд бий болон хөгжих ёстой. Түүнээс Улаанбаатар хотын хувьд бол өөрчлөгдөн хөгжих боломж нэгэнт байхгүй. Анхнаасаа 400 мянган хүнд зориулсан дэд бүтэцтэйгээр төлөвлөгдсөн хот учраас сэргээн засварлана гэхээс шинээр барьсан нь илүү бодитой юм. Хөрөнгө зардлын хувьд ч тэр. Дагавар хотууд нь эдийн засгийнхаа чиглэл чиглэлээр хөгжөөд явдаг жишиг бий.

    -Гаднын алдартай архитекторуудаас хэнийг онцлон бишрэн хүндэтгэж, бүтээл байгууламжийг нь дурсах дуртай вэ?

    -Гаднын орнуудад үнэхээрийн гайхамшигтай архитектурын байгууламжууд олон байгаа. Тэдгээрийг бишрэн бахдахын сацуу өөрийнхөө улсын архитектурын хөгжлийг, бодлогын алдаа зэрэгт харамсч явдаг. Саяхан би Итали яваад ирсэн. Итали улс дээр миний хэлсэнчлэн архитектурыг урлагийн бүтээл, түүх болгон үлдээдэг гайхамшигтай орон. Саяхан болж өнгөрсөн нэгэн жишээг сонирхуулмаар санагдлаа. Казакстан Улс Ромд элчин сайдын газраа барихаар хотын захиргаанаас газар хүссэн байна л даа. Ингээд хотын захиргаанаас гаргаж өгсөн газарт барилгын ажил эхлүүлэхээр суурийн малтлага хийж эхэлтэл янз бүрийн урлагийн бүтээл, уран барилгын туурь гарч ирсэн байгаа юм. Казакстанууд энэ талаар хотын захиргаанд мэдээлэхэд тэд яаралтай арга хэмжээ авч, казакстануудаас уучлалт хүсэн тухайн газраа буцаан авч оронд нь өөр газрыг үнэгүй өгч байгаа юм. Тэгэхээр урлаг, түүх соёлынхоо төлөө амиа тавьж хөрөнгө зардал үл хайрлан босгож сэргээдэг авч үлддэг тийм сайхан түүх соёлоо дээдлэн шүтдэг сэтгэлгээ манайханд дутагдаад байна. Мөнгийг шүтэхээсээ илүү урлаг соёл, түүхээ дээдлэн биширдэг ард түмэн юм байна гэдгийг италичуудаас сая мэдэрч бахархах сэтгэл төрж байв. Тэд хэдэн мянган жилийн өмнөх архитектурын бүх барилга байгууламжаа сэргээн засварлаж, авч үлдэж чадсан байна. Ийм байх соёлыг суулгахын тулд ёс суртахуунтай байж, зөвхөн өнөөдрийн ашиг харсан эд баялгийн төлөөх учир утгагүй өрсөлдөөнийг зогсоож чадвал бид шинэ хотын талаар ярьж болно. Нэмж хэлэхэд, дэлхийн томоохон улсын жишгээр хотуудаа чиглэлээр нь байгуулан хөгжүүлэх нь хамгийн зөв ирээдүй гэж харж байна. Нэг хот нь төр захиргааны удирдлагын хэсгийн, нөгөөх нь зөвхөн урлаг соёлын, үйлдвэрийн, хөдөө аж ахуй түүхий эдийн ложистикийн гэх мэтээр эдийн засгийн хөгжилтэйгөө уялдаж явах ёстой.

    -Таныг бас нэлээд олон байгууллага, томоохон компаниудын логог зурсан тэр дундаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн эмблемийг бүтээсэн гэдгийг мэднэ. Гэтэл машины лого зурсан талаар бас сонссон юм л даа. Энэ нь хаанахын ямар машины лого юм бол?

    -Манай “Хаус Дизайн” гэдэг компани чинь шууд утгаараа дизайны байшин гэсэн үг. Тэгэхээр бүх төрлийн дизайныг хийдэг болно гэж анхнаасаа бодож ийм нэр өгч байлаа. Зөвхөн барилгын дизайн биш өөрийнхөө үндсэн мэргэжил болох үйлдвэрлэлийнхээ дизайны ажлыг орхигдуулахгүй байхыг хичээдэг. Монгол Улс эрт орой хэзээ нэгэн цагт үйлдвэржих л байх л даа. Сая Итали явахдаа 20 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулаад монгол залуусаа хот, хөдөө гэлтгүйгээр авьяас чадварыг нь нээж Италийн дизайны сургуулиудад суралцуулах зарчмын тохироонууд хийж ирлээ. Бид өөрсдийгөө бодохоос илүү хойч үедээ чиглэсэн бодлогуудыг түлхүү анхаарах хэрэгтэй байгаа юм л даа. Энэ ч утгаараа сурч боловсрох замыг нь зааж, тусалж дэмжих ажлыг давхар эрхэлж байгаа. Энэ далимаараа Европын Luxury брэндийн автомашины үйлдвэрүүдтэй уулзаж ярилцсан. Энэ төрлийн автомашинууд дээр Чингис хаан гэдэг лого байж болох талаар тохироонууд хийж ирсэн. Үйлдвэрлэл дизайны хослолыг дэлхийн топ брэндүүдтэй холбож явах нь зөв юм байна гэсэн концепция-г гаргаад явж байгаа.

    -Та бид хоёрын яриа нэлээд албаны байдлаар өрнөсөөр өндөрлөх нь. Уран бүтээлч хүн гэдэг нэг л тааварлашгүй, ер бусын эгэл бус ертөнц юм шиг санагддаг. Таны дотоод сэтгэл рүү бага зэрэг өнгийж болох уу. Өөрийгөө бага зэрэг илэрхийлээч?

    -Дотоод сэтгэлийнхээ талаар өөрөө илэрхийлэх нь хэцүү. Заримдаа би ч өөрийгөө танихаа больчихдог. Хүмүүс намайг хэрхэн илэрхийлдгээр дүгнэгдэх бас нэгэн талтай. Харин өөрөө өөрийгөө илэрхийлбэл сайн, муу Эрдэмбилэг гэдэг хоёр хүний тэмцэл миний дотор өрнөдөг гэж боддог. Мэдээж сайн тал нь илүү дийлээсэй гэж хүсч, эрмэлзэж явдаг. Түүнээс өөгүй өндөг шиг төгс хүн бол би биш. Ямар нэг зүйлийг бүтээх гэж хичээж яваа нэгэн. Энэхүү хичээл зүтгэлийнхээ явцад зарим нэг хүн, ойр дотныхныхоо сэтгэлийг гонсойлгох, бахдаж баярлуулах зүйл ч гардаг байх. Найз нөхөд, гэр бүлийн хувьд ч тэр. Энэ нь ажилдаа хэт улайрах, донтох үед ялангуяа уран бүтээлч нарт түгээмэл тохиолддог нийтлэг зовлон юм шиг байна лээ. Гэхдээ гэр бүлийн хүн маань бас уран бүтээлч болохоор намайг харьцангуй сайн ойлгодог.

    -Өнөөгийн нийгэм, залуусын талаарх таны дүгнэлт?

    -Одоогийн залуус гэдэг бид нар л гэсэн үг. Бид ч ялгаагүй залуу байхдаа алдаж, онож л явсан. Одооны залуус болохгүй, би гэж ярих дургүй. Аль ч нийгмийн бүх л залуус тухайн үеийн нийгмээ дагаж оршин тогтноно. Залуус маань аливаа зүйлд тэвчээртэй, хүлээцтэй, том зорилгуудтай байх хэрэгтэй. Дутагдалтай зүйлс мэдээж бий. Гэхдээ түүнийг нь тэдний буруу гэхээсээ илүү нийгмийн байдалтай холбож ярих хэрэгтэй болов уу.

    -Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ гэдэг уламжлалт асуултыг асуумаар санагдлаа. Жаахан улиг болсон асуулт хэдий ч хүн бүрийн хариулт сонирхолтой л байдаг?

    -Чөлөөт цаг гарвал уран зургаа зурдаг. Гэхдээ яг одоогийн байдлаар уулзалтууд, хурал, гадуур хөөцөлдөх ажил маш их байгаа болохоор өөртөө чөлөөт цаг гаргаж чадахгүй л байна. Гадуур ажил хөөцөлдөхөд цагийг маш ихээр үрэх шаардлагатай болдог нь харамсалтай.

    -Таны зурах чадвар багынх уу. Удам дамжсан авьяас бий юу?

    -Аав маань эмч мэргэжилтэй мөртлөө ажлынхаа хажуугаар шүлэг, дууны үг бичдэг, дүрслэх урлаг сонирхдог урлагийн мэдрэмж өндөртөй хүн байсан. Ээжийн талаас зураач удамтай. Миний хувьд багаасаа л зураг их зурдаг үзсэн киногоо төсөөлөн дүрд нь хувирч тоглох дуртай хүүхэд байсан. Багын л урлагт дуртай, мэдрэмжтэй хүүхэд байсан болохоор эцэг, эх маань багаас нь энэ чиглэлийн дугуйланд дараа нь дүрслэх урлагийн сургуульд оруулсан болов уу.

    -Таны амьдралдаа баримталдаг зарчим, хэлэх дуртай үг юу бол?

    -За юу ч гэмээр юм бэ дээ. Бүгд л тэгж асуудаг. Иймэрхүү асуултад хариулах заримдаа төвөгтэй ч юм шиг санагддаг. Гэхдээ сүүлийн үед Бүх зүйл ард үлдэнэ гэдэг үгийг л хэлэх дуртай болоод байна даа.

    Эх сурвалж: https://www.facebook.com/barilga.hugjil/