Category: human-development

  • Л.Хүрэлбаатар: Ядарч байна гэж үглэж гомдоллож байгаад гайхах юм ердөө үгүй. Хэтэртлээ идсэн идээ ундааг боловсруулах гэж бие махбод тасралтгүй ажиллаж хүмүүс эрч хүчээ нөхөх биш алдаж байна

    Идээ ундаа хийгээд түүний хэмжээг тохируулах нь:

    Идээ ундаа хийгээд түүний хэмжээг тохируулах нь орчин үеийн хүмүүсийн хамгийн амин чухал асуудал болоод байна. Зарим оронд өлсгөлөнгөөс болж олон мянган хүүхэд нас барж байхад ихэнх оронд хэт таргалалтаас болоод өвчин, эмгэг ихэсч байна. Идээ ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн өвчин эмгэгт нэрвэгдэн нас барсан хүмүүсийн тоо өлсгөлөнгөөс болж нас барсан хүмүүсийн тооноос хэдэн арав дахин их байгааг судлаачид тогтоожээ. Тухайлбал, АНУ-ын хүн амын 60-70 хувь нь илүүдэл жинтэй байжээ. Өглөөний цай, дараа нь кофе, өдрийн хоол хоолны дараах кофе, хөнгөн зууш гээд хүмүүс зогсоо зайгүй идэж байна. Оройн хоол нь шингээгүй байхад телевизор үзэж суухдаа ч ам нь хөдөлж л байх. Орчин үеийн хүмүүс байнга ядарч байна гэж үглэж гомдоллож байгаад гайхах юм ердөө үгүй. Хэтэртлээ идсэн идээ ундааг боловсруулах гэж бие махбод тасралтгүй ажиллаж хүмүүс эрч хүчээ нөхөх биш алдаж байна.

    Өвчингүй, эрүүл саруул энх амгалан амьдаръя гэвэл идээ ундааг өөрийн бие махбодын өвөрмөц чанар, нас хүйс, ажлын онцлог, цаг агаар, улиралд тохируулан хооллох ёстойг өмнөх хоёр өгүүлэлд дэлгэрэнгүй дурдсан билээ. Энэ удаа идээ ундааны хэмжээг тэнцүүлэх уламжлалт ёс заншлыг товч ч гэсэн өгүүлье гэж зорилоо.

    Уламжлалт анагаах ухааны ном сударт идээний хэмжээг тэнцүүлэн идвэл долоон тамир тэнцүү байх бөгөөд галын илч хэвийн хэмжээнд үүсч өөрийн үйлийг зохих ёсоор үйлдэнэ гэжээ. Ер нь өглөө идсэн идээ үдэш, үдэш идсэн идээ өглөө шингэдэг гэж үздэг. Ийм учраас идээ ундааг зөв зохистой шингээж, амьдралын эрч хүч болгож хувиргах нь идээ ундааны хэмжээг хэрхэн тэнцүүлж чадсанаас хамаарна.

    Ер нь хүн идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү гэдэг асуултыг өөрөө өөртөө тавьж байх нь чухал болов уу. Хүний амьдралд сайхан амттай хоол идэхээс өөр таашаал авах олон сонголт байна шүү дээ. Хүн яагаад хоол иддэг вэ? Мэдээжийн тэнэг асуулт шиг санагдах байх. Хүн мэдээж амьдралынхаа эрч хүчийг олж авах гэж хооллодог. Гэтэл хүний эрч хүч, эрчмийн олон эх үүсвэр байжээ. Хүн хоол унднаас гадна сэтгэл санаа, оюун ухаанаасаа, агаар, нар салхи, бие биеэсээ эрч хүчийг авдаг аж. Аз жаргал ч амьдралын эрч хүчийг өгдөг байжээ. Гэтэл орчин үеийнхэн өөрсөддөө хэрэгтэй эрч хүчийг зөвхөн идээ ундаанаас авч байна. Эрч хүчээ идээ ундаанаас зуун хувь, бүр хэтрүүлэн авах болсноор хүн байгалиас заяасан эрчим хүчний бусад эх үүсвэрийг хэрэглэх нүх сүв нь аль хэдийнээ бөглөрч ажиллахаа больсон нь мэдээж юм. Харин ч идээ ундааг хэтрүүлэн хэрэглэх болсноор илүүдэл идээ ундааг боловсруулахад олсноосоо ч илүү эрчим хүчийг зарцуулж ядаргаа хэмээх шинэ өвчнийг үүсгэж байгаа мэт санагдах юм.

    Идээ ундаа бага хэрэглэх эртний монгол уламжлал

    Юм л бол гадаадынхан гэж хөөрцөглөх болсон өнөө үед айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр идээ ундааг тохируулан хэрэглэж байсан эртний сайхан монгол уламжлалаа сэргээн судалж, хэрэглэх цаг нь аль хэдийнээ болжээ. Монголчууд эрт дээр үед идээ ундааг тохируулан, орчин үеийн хэмжүүрээр бол маш бага хэрэглэж байсан боловч маш хүчтэй, тэвчээртэй, хурц оюун ухаантай, сэргэлэн цовоо байсныг ном сударт олонтоо тэмдэглэсэн байдаг. Алдарт жуулчин П.Карпини, В.Рубрук нар энэ талаар тун дэлгэрэнгүй тодорхой бичиж үлдээжээ. Тухайлбал П.Карпиний аяллынхаа тэмдэглэлд “ Тэд (Монголчууд) арван хүнд гэхэд дөнгөж хоёр хүнд мөчиг тачиг хүрэхээр тийм бага зүйл (хоол) өгнө. Бид лавтайяа сар шахам болоход дөрвөн хүнд оногдох хоол ундны зүйл нь дөнгөж ганц хүнд хүрнэ” гэж бичжээ. В.Рубрук ч үүнтэй утга адил зүйл тэмдэглэн үлдээсэн байдаг. Эдгээр жуулчдын тэмдэглэлээс дүгнэж үзэх юм бол Монголчууд 13 дугаар зуунд тэр үеийн европчуудаас 4-5 дахин бага хооллож байжээ. Тэр үед хоол хүнс бага байсан уу гэвэл үгүй юм. Мөнөөх П.Карпиний аяны тэмдэглэлдээ “Тэд (Монголчууд ) тэмээ, үхэр, хонь, ямаа, адуу малаар үлэмж баян …” гээд дуу алдсан байх юм. Түүгээр ч барахгүй П.Карпини “Тэд (Монголчууд) бас сүрхий тэвчээртэй бөгөөд хоёр гурван хоног юу ч идэж уугаагүй хэрнээ өлсч цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй цатгалан хүмүүс шиг байж дуулан наргицгаах ажгуу” гэж гайхан бичжээ. Тэгэхээр эдгээр хоол хүнс хомсхон, дутагдсанаас бус ерөөс хоолны зөв бөгөөд хатуу дэглэм хэвшиж тогтсон жишээ байсныг өгүүлж байна.

    “Үе үе нэг цаддаг, үхэр алахад нэг цаддаг, цаг цагт нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг” гэдэг нь зүгээр нэг зүйр цэцэн үг бус монголчуудын хоолны дэг жаягийн зарчим нь байжээ. Өөрөөр хэлбэл ихэнхдээ цадтал хооллодоггүй байсныг гэрчилж байна. Өлөн зэлмүүн хооллож байсан атлаа өвөг дээдэс маань олон хоногийн аяныг дажралгүй давж, өөрөөсөө хүчтэй дайсныг ялж, хурц дайчин оюун ухаанаараа дэлхийд шагшагдаж явсан байх юм.

    Египетийн агуу их Александр хот хүн төрлөхтний соёлын төв байх үед хичээл номд суралцахын өмнө хүмүүс 40 хоног хоолоо сойх ёстой байжээ. Ийсус Христос 40 хоног өлч байсан, Будда, Ганди гээд олон суутан, монгол лам нар ч мөн удаан хугацаагаар өлсч байсан юм. Тэд өлссөнөөрөө бие махбодоо хорт бодисоос цэвэрлэж, оюун ухааны их эрч хүчийг олж авдаг байсныг орчин үеийн эрдэмтэд захаасаа хүлээн зөвшөөрч эхлэж байна.

    Ер нь ихэнх сурлага сайтай оюутнууд шалгалт дөхөөд ирэхээр хоолоо сойход нойр багасч, ой тогтоолт сайжирч, оюун ухаан сэргэлэн болдгийг өөрийн биеээр амсч анзаарсан байдаг билээ. Америкийн алдарт ерөнхийлөгч Бенжамин Франклин “Хэт их иддэггүй хүн хэзээ ч залхуурдаггүй. Мэргэн ухааны хаалга хэзээ ч хаалттай байдаггүй” гэж хэлсэн нь дээр дурдсаны нотолгоо юм. Иймээс их идэх хорт зуршил өвчин эмгэг авчрах шидтэн бол идээ ундааны хэмжээг тохируулан хэрэглэх нь эрүүл мэнд аз жаргал авч ирэх шагнал юм.

    Идээ ундаа тохируулан хэрэглэх, сойх арга, заншил

    Эрүүл мэндийн төлөө хөдөлгөөнийг үндэслэгч, эрүүл хооллох талаар олон арван ном бичсэн алдарт доктор Пол Брег долоо хоногт наанадаж нэг удаа, жилдээ 52-оос доошгүй өлсөх нь ашигтай тухай бичээд өөрийн биеээр үлгэр жишээ үзүүлсэн хүн юм.

    Түүний энэ сургаал олон талаараа Монголын уламжлалт анагаах ухааны сургаалтай нийцдэг билээ. Бидний өмнөх ахмад үеийнхэн маань сар бүрийн 4,8,15,22,30-нд цагаан хоол хэрэглэдэг байсан бөгөөд үүнийгээ мацаг барих гэж нэрлэдэг. Ийнхүү нар, сар, дэлхийг 90,180 хэмээр талцан татах их хүчний өөрчлөлтөнд орсон үетэй давхцуулан мацаг барьж, бие махбодоо цэвэрлэж ирсэн өвгөд дээдсийнхээ мэргэн ухааныг гайхан бишрэхэд ч багадах юм. Энэхүү ёс заншлыг сэргээн хэрэглэвэл та бидний эрүүл мэндэд оруулах том хөрөнгө оруулалт юм шүү.

    Бие махбодоо цэвэрлэх өөр нэг арга бол нүгнээнд суух юм. Энэ аргыг эрт дээр үеэсээ лам нар өргөн дэлгэр хэрэглэж ирсэн юм. Үдээс өмнө бага зэрэг цай уугаад бүтэн өдөр юм ярихгүй, хий болохоос сэргийлэн суудаг. Үүний дүнд бие махбод маш сайн цэвэрлэгддэг билээ.

    Мөн үүнээс гадна хоолоо тохируулах хамгийн өргөн хялбар арга бол гүнцэг авах юм. Энэ нь үдээс өмнө бага зэрэг хоол идэж, үдээс хойш юу ч идэхгүй зөвхөн цай уух арга юм.

    Сүүлийн үед монголчууд маань эрүүл мэнд, хооллолтондоо анхаарах болсныг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Гэнэт цагаан хоолтон болсноос мацаг барих аргыг хэвшүүлж аажмаар цагаан хоол руу шилжих нь эрүүл мэндэд ихээхэн ашигтай байх болно.

    Мөн гүнцэг барих нь хоолны зөв дэглэмийн нэг гэдгийг зуу насалж зургаадай таяг тулж буй буурлууд төвөггүй хэлээд өгнө.

    Үүний зэрэгцээ ахмад үе маань үе үе туулга хэрэглэн бие махбодио цэвэрлэж байсан арвин туршлага байна. Өвөл өнгөрч махан хоолоо багасгахын зэрэгцээ Гишүүн-3 (гишүүн, ар үр, хужир) бүхий тан ууж гэдэс ходоодоо цэвэрлэдэг уламжлал дээр үед нилээд түгсэн байжээ. Одоо хүмүүс шар сүү эсвэл магнийн сульфат уух зэргээр цөс хөөж ходоод цэвэрлэх аргыг өргөн хэрэглэж байна. Мөн хүмүүс цэвэрлэх цай ууж бие махбод, ходоод гэдсээ цэвэрлэх нь мэдэгдэхүйц нэмэгджээ.

    Л.Хүрэлбаатар /Төрийн шагналт, академич/

  • Чинагийн ГАЛСАН- Нэрт зохиолч, ногоон зүтгэлтэн

    Нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч

    1944 оны 12-р сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд малчин ард Чинагийн хөвүүн болон төржээ. Бага, бүрэн дунд сургууль төгсөөд МУИС-ын монгол хэл, уран зохиолын ангид суралцаж байгаад Герман улсын Хүмболтын их сургууль дүүргэсэн. МУИС-д герман хэлний багш болон сонин сэтгүүлийн газарт сурвалжлагч, утга зохиолын ажилтан хийж байгаад уран бүтээлээ дагнан Монгол, Герман, Европын улсуудад ном бүтээлээ туурвидаг. Ч.Галсан бол Монголоос уран бүтээлээрээ өрнө дахинтай шууд харилцаж өөрийн гэсэн уншигчидтай болсон цорын ганц зохиолч юм. Түүний зохиолыг Германы алдарт зохиолч Эрвин Штритматер, нэрт эрдэмтэн Эрика Таубе нар өндөр үнэлсэн байдаг. Одоогоор нийт 42 ном бүтээснээс 35 номоо Герман хэлээр хэвлүүлсэн. Зарим бүтээл нь 20,000 гаруй хувь борлуулагдаж байсан.

    Боруулсан номныхоо орлогоор “Чинагийн Галсан” сан байгуулж Монгол Улсдаа 1 сая мод тарих зорилго тавьж, Мод үржүүлгийн газар байгуулж одоогоор 240,000 мод тарьж ургуулаад байна. Тэрээр Арабын Сахарын цөлийг ногооруулахад том үүрэг гүйцэтгэсэн Бороо оруулагч төхөөрөмжийг Монголдоо бүтээлгэхийн тулд олон жил зүтгэсэн бөгөөд уг төхөөрөмжийг бүтээдэг Алжирын иргэн Mажид Абдул Азизтай хамтран 50 сая төгрөгний санхүүжилтээр 2012 оны 9 сард Монголдоо бүтээсэн байна.

    УРАН БҮТЭЭЛ
    Уран бүтээлээ дунд сургуульд байхаас эхэлсэн. Анхны зохиол нь Тува туужууд нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдсэн. Хожим нь Аянгат цагийн тууж, Арван сарын тэнгэр дор тууж болон, Алаг хорвоогийн гэрэл, сүүдэр аян замын тэмдэглэл, Эр хар сур яруу найргийн номуудаа монгол хэлээр хэвлүүлсэн.

    Англи хэлээр
    2004 All the Paths Around Your Yurt (online poetry translation from Alle Pfade um deine Jurte, 1995)
    2004 You Will Always Be Untamable (online poetry translation from Nimmer werde ich dich zähmen können, 1996)
    2004 Cloud Dogs (online poetry translation from Wolkenhunde, 1998)
    2004 Oracle Stones as Red as the Sun: Songs of the Shaman (online poetry translation from Sonnenrote Orakelsteine, 1999)
    2004 The Stone Man at Ak-Hem (online poetry translation from Der Steinmensch zu Ak-Hem, 2002)
    2006 The Blue Sky: A Novel (translation in print from Der blaue Himmel, 1994)
    2007 Beyond the Silence (online poetry translation from Jenseits des Schweigens, 2006)

    Герман хэлээр (Англи орчуулгын гарчигтай хамт)
    1981 “Eine tuwinische Geschichte und andere Erzählungen” (A Tuvan Story and other short stories)
    1993 “Das Ende des Liedes” (The End of it)
    1994 “Der blaue Himmel” (The Blue Sky)
    1995 “Zwanzig und ein Tag” (Twenty-One Days)
    1996 “Nimmer werde ich dich zähmen können” (Never Will I Tame You)
    1997 “Die Karawane” (The Caravan)
    1997 “Im Land der zornigen Winde” (In the Land of the Angry Winds, with co-author Amelie Schenk)
    1997 “Der siebzehnte Tag” (The Seventeenth Day)
    1999 “Die graue Erde” (The Grey Earth)
    1999 “Der Wolf und die Hündin” (The Wolf and the Bitch)
    2000 “Der weiße Berg” (The White Mountain)
    2001 “Dojnaa”
    2002 “Tau und Gras” (Dew and Grass)
    2004 “Das geraubte Kind” (The Robbed Child)
    2008 “Das Menschenwild”
    2008 “Die Rückkehr”

    Шагнал
    1992 Герман хэлээр зохиолоо бичиж дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал. Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн арав дахь, Ази тивийн анхны зохиолч.
    1995 Жил бүр герман хэлээр гарсан уран зохиолын шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг Дуу амрах цагаар туужийн номоороо
    2001 Герман хэлт уран зохиолыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан учир Х. Додрерийн шагналыг
    2002 Улс түмний хооронд соёл түгээх ажилд гаргасан өндөр амжилтыг үнэлэн олгосон ХБНГУ-ын Холбооны Гавъяаны загалмайн одон тус тус хүртэж байсан.
    2003 Оросын Холбооны Тува Улсын Урлаг, соёлын гавъяат зүтгэлтэн
    2003 Бавар муж улсын уншигчдын нэрэмжит шагнал

    Ярилцлага унших

    https://facebook.com/Galtaikhuu
    http://galsan.info

  • Чинагийн Галсан: Нийт 41 ном бичжээ. Монгол хэлээр 6, Герман хэлээр 35 ном хэвлүүлсэн. Зарим ном минь Германд 20,000% борлогдож байсан

    ХБНГУ-ын Бундестагын дэд ерөнхийлөгч доктор Антье Фолльмер Ч.Галсанд Холбооны гавъяаны загалмайн одонг гардуулахдаа;“Герман улс Монголын энэ сод зохиолчийг төрийнхөө дээд одонгоор шагнаж байгаа нь цаад утгаараа тэрээр өөрийгөө Чинагийн Галсангаар шагнаж байгаа хэрэг юм. Яагаад гэвэл үүгээрээ байгалиас заяасан авъяасыг хүндэтгэж, бүтээлээрээ дархалсан гавъяаг үнэлж чаддагаа дэлхий дахинд харуулжээ…” гэж хэлжээ.

    Лайпциг, 2002.12.20

    -Таныг Германд л байдаг гэж бодож явлаа, ирээд удаж байна уу?
    -Би ирэн очин байдаг хүн шүү дээ. Тэнд 3 сар л байдаг, виз тэгж таардаг.

    -Та Герман хэлээр хичнээн номтой юм бэ?
    -Би нийт 41 ном бичжээ. Монгол хэлээр 6, Герман хэлээр 35 ном хэвлүүлсэн байх юм. Анх нэг ч ном бичээгүй байхдаа би 5 ном л гаргана гэж хэлэхэд манай зохиолчид жоохон дооглонгуй: “За бичээд байж дээ…” гээд мушийж байж билээ. Тэгэхэд залуу ч, омголон ч байж. Гэтэл өнөөдөр 50 ном гаргах дээрээ тулчихаад байж байна даа. Одоо би ядарч байна, хөгширлөө гээд зогсож болно л доо. Өмнөхөөсөө давах зохиол л бичих зорилготой болохоос, тоо хөөцөлдөх бодол алга. Эрнест Хеменгуэй сүүл рүүгээ өмнө бичсэнээ давахаа болисон. “Өвгөн далай хоёр”-оосоо хойш өөрийгөө ч дэлхийн зохиолчдыг ч “цохино” гэсэн хүн гутрахдаа амиа хорлосон юм шүү дээ. Архинд их орчихсон эмзэг хүн байсан болоод тэр.

    -Та Хеменгуэйг их уншдаг уу?

    -Уншдаг байсан, сүүл рүүгээ больсон. Яагаад гэвэл “Африкийн ногоон толгод” номондоо арьсны үзэлтэйгээ илчилж, харуудыг их доош хийсэн юм бичсэн байдаг. Бас амьтан алж хядаж байгаагaa их л баяссан өнгөтэй бичснийг хараад уншихаа больсон. Хиеэн гэж нэг нохой байдаг шүү дээ. Харaхад их муухай л дaa, тэрийг буудаж тамлаж алснаа жаргал болгож, яаж гаслаж гангинасан, цусаа хэрхэн урсгасан гэх мэтийг бичсэнийг уншаад би уншихаа больсон.

    -Одоо ямар ном уншиж байна?
    -Далай ламын номуудыг англиар харж сууна. Миний бодсонтой бүр яг таарсан юм их байх юм. Бид хоёрын амьдрал их адилхан санагддаг. Би энэ хүнийг их өрөвддөг, уулзаж ч байсан. Нобелийн шагналтай том хүн ч гэсэн эх орон байхгүй, xятадуудад зүхүүлээд, зовж яваа хүн шүү дээ. Нэг удаа хамтраад юм ярих бодолтой байдаг. Сэтгүүлч хүнийг сонин битгий уншиж бай гэх ч хаашаа юм. Би сонин уншдаггүй болоод удаж байна. Нетээр хааяа нэгийг түүж сорчилж хардаг. Манайх шиг сонингууд хүний сэтгэлийг их хиртүүлдэг юм. Ер нь залуус та нар сонголт сайн хийж унших хэрэгтэй. Их гунигтай, зовлонтой, хар юм унших дотроо харлуулж байгаа хэрэг шүү дээ. Бал нь дотор сэтгэлд тогтдог юм. Чингиз Айтматовыг уншдаг. Би таньдаг байлаа. Тэр Киргизээрээ, би Тувагаараа яриад хэлмэрчгүй ойлголцдог байсан. Хаaяа нэг мэдэхгүй үг гарч ирвэл би казаxаар асууна, тэр ч казак хэл сайн мэднэ. Мэдээж болохгүй бол оросоор ярина. Миний бодож явдагтай яг адил юм бичдэг байсан нь санаа нийлэх гол шалтгаан. Айтматов намайг их зоригжуулсан хүн. Миний өмнөөс, Төрмөнхийн өмнөөс, ер нь дорно дахины хүний өмнөөс хэлж бичсэн анхны том хүн байсан. Бид их дотно, багш шавь болцгоосон. Сүүлчийн удаа уулзаад лифтэн дотор гар бариад салхад хажуудах хүндээ:

    “Энэ залуу их зовж байна. Яг исэлт нь боловсорч байна. Энэ хүн хүрэх газраа хүрнэ. Би харахгүй байх, та нар харна aа ” гэж хэлсэн гэж байгаа. Жилийн дараа хорвоогоос явсан л даа. Кавабатаг их уншсан. Лакснэс гэж Исландын нэг зохиолч бий, бас их уншсан.

    -Таныг гаднаас их олон шагнал авсан гэж сонсож байсан манайхан төдийлөн сайн мэдэхгүй байх шиг?
    -Герман хэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсаны төлөөх шагнал (Heimito-von-Doderer- Award ) гучин мянган евро дагалддаг том шагнал л даа.

    Adelbert-von-Chamisso-Award: Би 10 дахь хүн нь юм билээ. Тэгээд би өмнөх 9 хүнээ судалж харлаа. Гэтэл тэнд амьдардаг гадныхан, өөрөөр хэлбэл тэдний иргэд авсан байх юм билээ. Энэ утгаараа бол би анхны жинхэнэ гадны хүн, бүр азийн анхны зохиолч болж таарч байх юм. Тэрбум гаруй хүнтэй Хятад ч аваагүй, тив алгасагч пуужинтай Орос ч аваагүй, Азийн Америк гэдэг Япон ч аваагүй юм билээ.

    -Дэлхийд нэрээ гаргасан Монгол хүнийг манайхан нэг л тоож харахгүй юм даа. Нобелийн шагналыг төр нь тодорхойлдог билүү? Мураками гэж япон зохиолч бараг жил бүр л нэр дэвших юм?

    -Тэгэлгүй яахав. Нобелийн академид миний нэр зүгээр уншигчдын хүсэлтээр хэд хэд очсон гэдэг. Уг нь тэр зохиолчын улсын төр, засаг л тодорхойлдог журамтай. Би Тува гэдгээсээ болоод л хавчигдаад, хариуцах хүнгүй болчихоод байна уу гэж боддог болсон. Энэ миний нэг бахархал, бас зовлон. Бүр Цэдэнбал даргын үед би Германд айлчлах илтгэл, энэ тэрийг нь бичиж, орчуулж бэлдэж өгч байлаа. Тэгэхэд Герман бичгийн машин байхгүй, би өөрийнхөө машиныг бөөн зөвшөөрөл авч байж ордонд авч орж хийж өгч байлаа. Цэдэнбал дарга; Чи над шиг их няхуур ажилсаг, нэг юмандаа улайрдаг хүн юм байна. Би сэмхэн ажиглаад л байлаа гэж магтаад жоохон юм ярьж билээ. Тэгээд эцэст нь чи хаанахын хүн бэ ? Нутаг хаана билээ ? гэж асуусан. Би Тува хүн гэж хариулсан чинь их дургүйцэж Монголд нэг ч Тува хүн байхгүй шүү. Чи бол Урианхай хүн! гэж билээ. Урианхай хүн монголоор ярьдаг, бид Тувагаар ярина гэсэн чинь тун их дургүй байсан.

    -Яагаад тэгдэг юм бэ? Одоо ч бас тэгж хандаад байна гэх гээд байна уу?
    -Хар хайрцагны бодлого. Бал дарга их юм уншиж мэдсэн хүн байсан юм шүү дээ. Би сүүлд учрыг нь мэдсэн. Чингис хаан Туваг эзлээд хаа байгаа Бурхан халдуны дэргэд байдаг Урианхай нараар нэрлэсэн байдаг юм билээ. Нэгдсэн их гүрэн байгуулах гэж байгаа улс чинь тэгдэг юм байна л даа. Египитийг Миссир, Энэтхэгийг Жагар гэх мэтээр бүгдийг Монгол нэрээр нэрлэдэг байсан шүү дээ. Нэгдсэн улс байгуулж байсан улсын бодлого. Харин надад дургүй байдаг нь бас атаархалтай холбоотой байx. Атаархал гэгч мөнгөний шуналаас ч хүчтэй. Мөнгөтэй хүнд гэхээсээ чадалтай хүнд илүү атаархдаг. Чамайг ч гэсэн сайн юм бичээд, нэрд гараад ирэхээр ямар ч гэм хийгээгүй байхад чинь бүр ойр дотны хүнээсээ эхлээд нэг л дургүй болоод өө эрээд эхлэхийг чи харах болноo. Бүр хамгийн ойрын хүн чинь ч нэг л биш болчихно шүү дээ. Тэд өөрсдөө ч яагаад чамд дургүй болсноо мэдэхгүй байж ч мэднэ. Гэхдээ л нэг үл үзэгдэгч хана босоод ирнэ дээ. Өнөөх л Монгол зан!

    -Таны номнууд Германд хэдэн хувь борлогддог юм бэ? Манайд бол ном маш муу гүйлгээтэй байдаг юм билээ.
    -Дэлхий даяар ном тийм ч их гүйлгээтэй биш болсон. За яахав өнөөх их рекламтай ном бол өөр байдаг байх. Би эхлээд хэвлэлийн газартаа гар бичмэлээ үзүүлнэ.Тэд уншаад гэрээ хийгээд гарын үсэг зурсан өдрөө багахаан урьдчилгаа өгнө. Гэхдээ 5000 орчим евро ч юм уу, манайхаар бол 15 сая төгрөг үү? За тэгээд зарагдаад эхлэхээр тонтем гэж нэрлэдэг 10 хувь орчмыг авна. Энэ сүүлийн ном л гэхэд 22 еврогийн үнэтэй байна уу? Тэгэхээр нэг номноос 2 евро гэсэн үг. Хэвлэлийн газар маань уулзалт их зохион байгуулна. Нэг уулзалт дээр аягүй бол 100 ном ч зарагдаж мэднэ. Би худалдаж авсан номонд нь гарын үсэг зурдаг. Тийм уулзалтыг тэд нар зохион байгуулна. Зардлыг, буудлыг тэд даана. Тэгээд л өнөөх тахиа өндөглөж байгаа юм шиг жоохон жоохноор энд тэндээс түүгээд байдаг. Янз бүр дээ, ном болгон адилгүй. Сардаа ч юм уу улиралдаа орлогоо шилжүүлнэ. Надад менежер байгаа. Тэр бүхнийг зохицуулна. Зарим ном 20 мянган хувь зарагддаг. Гэхдээ бас энэ тийм ч үнэн тоо биш. Хэвлэлийнхэн дардаг байх. Би өөрөө мөнгө гаргаад ийм сайхан ном хэвлэнэ гэвэл бүтэхгүй шүү дээ. Цэвэр оюун ухаанаа зарж идэж байгаа болохоор сайхан шүү дээ. Бac зардлыг хэвлэлийн газар хариуцдаг болохоор.

    -Тэгээд та байн байн яваад байдаг хэрэг үү? Номоо ингэхэд хаана бичдэг юм бэ?
    -Хэвлэлийн төлөөлөгчид том том хот болгонд байдаг л даа. Тэд намайг тийм уулзалтанд уридаг юм. Тэр уулзалтууд дараагийн борлуулалтанд их нөлөөтэй. За Галсан ах сайн ярина шүү! гэнэ шүү дээ. Би баахан бурж өгнөө, тэгээд борлуулалт нэмэгддэг юм. Бичихийн тухайд бол хаана ч бичнэ. Шүлгүүдээ би ихэнхдээ галт тэргэнд, зочид буудалд бичсэн байдаг. Жинхэнэ нүүдэлчин шүү дээ би гэдэг хүн. Тэгээд ерөөсөө л нүүдэлчдийн тухай бичдэг хүн . Би 10 роман бичсэн. Энэ сүүлчийн “Алт ба элс” романыг дэлхийн хэмжээний роман гэж шүүмжлэгч нар үнэлсэн. Би өөрийгөө нэг алтны уурхайтай хасаг хүүхэнтэй хайр дурлалын холбоотой болсон тухай роман юм л даа. Би болохоор уулаа ухуулмааргүй байдаг, гэтэл өнөөх хүүхэн жигтэйхэн баян, тэгээд бид хоёр хайртай, ийм нэг зөрчилтэй роман. Сүүлдээ өнөөх хүүхэн үхэж би Баян-Өлгийд байгуулсан оршуулгын газартаа оршуулж байгаа гардаг. Тийм оршуулгын газар би байгуулсан юм. Битүү модтой сайхан газар. Үзэл бодол нь эсрэг гэхдээ зүрх сэтгэл нь хоорондоо татагдаад байгаа тухай зохиол.

    -Мод гэснээс, нээрээ таныг нэг сая мод тарих зорилготой гэж бичээд байх боллоо.

    -Тийм, чиний энэ харж байгаа моднуудыг бүгдийг би тарьсан, гэхдээ ойгоос хулгайлж авчраагүй. Бүр үрээр таpьж байгаа.Тээр харагдаж байгаа шилэн хүлэмжинд үр суулгаад ургуулдаг юм.Тэр том торхонд 2 тонн ус байгаа. Доорoo худагтай. Газрын наймаа мафи байна гэдэг үнэн шүү дээ. Энэ газрыг 10 саяар, тэр хүлэмж байгаа газрыг 20 саяар авлаа шүү дээ. Надад мод тарих газар ч олдоoгүй. Батлан хамгаалах яаманд маш олон мод тарьж өгсөн. Тэнд хээрийн сургууль гээд байлдаж тоглоод байдаг даа. Цэргийн ангийг хархад ганц ч модгүй зэвхий саарал байхаар нь л тарьдаг юм шүү дээ. Намайг ганц дэмждэг байгууллага шүү дээ. Баян-Өлгийд, энд гээд тарисан мод бий. Нэг сая мод гэдэг их тоо л доо, гэхдээ би тарина л гэж боддог. Энэ хавийн айлуудад мод өгдөг. Зарим нь ч сайхан арчлаад ургуулах юм, зарим нь ч үхүүлчих юм даа. Хүмүүс дэмжих нь байтугай тоохгүй шүү дээ. Сая Л.Түдэв багш нэг нийтлэлдээ Ч.Галсан өөрийнхөө мөнгөөр сая мод тарих гэж байхад энэ төр огт ойшоохгүй байна гэж бичсэн харагдсан.

    -Бас нэг ойлгомжгүй юм дуулсан. Бороо оруулдаг төхөөрөмж ч гэлүү? Зарим хүн Ч.Галсан солиорчихож гэж байсан.
    -Тийм ээ. Би тийм төхөөрөмж бас өөрийнхөө мөнгө төгрөгөөр хийлгэсэн юм. Манай энэ тэнгэр мандалд цөмийн хогooc болж блокад бий болчихдог юм байна. Тэрийг нь сорж ч гэхүү онгойлгож байгаа төхөөрөмж л дөө. Зад гэдэг шүү дээ. Исгэрэхээр тэнгэр задраана гэж манайхан ярьдаг даа. Тиймэрхүү л нэг юм. Олон төмөр хоолойгоор татахаар тэр үл үзэгдэх хогон хана нурж байгаа хэрэг. Нэг нураад эхлэхлээр яг л элс нурж байгаа юм шиг цааш яваад эхэлдэг юм шиг билээ. Исгэрээд салхи гаргаж өдөөдөг шүү дээ, түүн шиг л юм гэж ойлгож болно.

    -Ийм хачин юмыг тэгээд та бодож олоод, тийм машин хийгээд, тэгээд бороо ороод байгаа болж байна уу? Итгэхэд их л хэцүү юм.

    -Тэрийг би бодож олоогүй. Австрийн нэг еврэй Вилхэлм Райх гэж нэг хүн бодож олсон юм. Тэнгэрт бид тусалж болно, тэнгэр өөрөө баярладаг, гомддог, амьтай гэж үздэг хүн байж. Манайхан тэнгэрт сүү өргөөд байдаг шиг юм л даа. Тэнгэр амьтай, сүнстэй гэж үзээд түүнээсээ болж европын эрдэмтдэд гоочлогдоод Хэрээстийн шашныг, ертөнцийн эзнийг доромжилж байна гэж Европоос хөөгдөөд Америкт дээр байх гээд очсон чинь бүр чонын амнаас гараад барын аманд оров гэгч болоод шоронд ороод 1951 онд нас барсан хүн. Бүр үхсэнийх нь дараа Америкын нэг шүүх Вилхэлм Райхын үзэл шашны эсрэг буруу суртал гэсэн тогтоол гаргаад бүх номыг нь шатаасан гэж байгаа. Caяхан шүү дээ. Өнөөх буруу халимагт 1933 онд л ном шатаасан гэдэг. Тэгэхэд бас бүр саяхан ч ийм юм болж л байж. Энэ тухай хэн ч дуугардаггүй шүү дээ. Дашрамд хэлэхэд, манайд ч гэсэн Ц.Дамдинсүрэн гуайн Орос- Монгол толийн хавсралтыг хэвлэх үйлдвэрт бас шатааж байсан гэж байгаа. Би тэр Вилхэлм Райхыг номыг олж уншаад тийм төхөөрөмж аль дээр хийгээд бүр ашиглаж байсныг номноос нь олж мэдсэн . Америкийн Невадад анхны атомын бөмбөг дэлбэлсний дараа ган гачиг нүүрлэсэн үед машин хийж бороо оруулаад бүр ган гачигийг зогсоосныг бичжээ. Тэр хүн бас түүнээсээ болж буруудсан байх юм. Яагаад гэвэл ган гачиг болж байвал өнөөх худаг ус гаргадаг бизнест сайн байна шүү дээ. Ингээд тэр хүнийг үгүй хийсэн . Дараа нь мартагдаж байгаад Арабын оронд тэр машиныг хийж Сахарын цөлийг ногооруулаад бараг 15 жил болж байгаа тухай олж мэдлээ. Дараа нь тийм машин хийдэг Алжир хүнтэй танилцлаа. Mажид Абдул Азиз гэж тэр хүнийг авчираад 14 хоног цагийн 100 еврогоор хөлслөөд 2012 онд хийлгэсэн эд л дээ. Цэврийн цэвэр ган төмөр ордог тэрийг нь Германаас авчруулсaн.

    -Ямар өртөг гарав?
    -Германы пүүс надад тэр ган турба энэ тэрийг бэлэглээд байхад л 50 сая төгрөгөөр энэ машин боссон. Тэгээд 2012 оны 4 сарын 9-ны өдөр ашиглалтанд оруулсан. Гэхдээ бөөгийн ёсоор гал өрдөж залбирч яг л овоо тахиж байгаа юм шиг ёслол хийж тэнгэрийг аргадсан хэрэг. Олон хүн намайг хараад энэ хүн солиорч гэж бодсон доо. Зарим нь Галсан бөө болчихож гэж байхад, зарим нь энэ овоо сайхан амьдралтай хүн шороон дээр хөрвөөгөөд солиорч гэж бодoo биз. Эхлээд маш их салхи тависан. Дараа нь тэсэхийн аргагүй хүйтэн болоод тэгээд үүл ээрүүлэнд ээрсэн ноос шиг хуйлраад сүүлдээ бороо, цас холилдоод орж эхэлсэн. Машины зураг харъя гэвэл www.galsan.info сайтад байж байгаа. Тэнгэрийг сэрээж, задрааж байгаа юм шүү дээ. Манай Тувачууд 9-ийн тоог их эрхэмлэнэ. 29 ч юм уу 19 ч юм уу 9-тэй өдөр Тува айл огт юм гаргадаггүй. Тэгээд 9-нд амжуулах гэж их яарсан даа.

    -Хачин юмаа?
    -Чи нетээс хараарай. Сүүлд чамд үзүүлнээ. Одоо ажиллаагүй байгаа.

    -Одоо эргээд зохиол руугаа оръё. Бас таны тухай. Та ер нь жоохон гомдож явдаг хүн шиг харагддаг?
    -Гомдох ч гэж дээ. Манай энэ төр засаг миний чадварыг, намайг нэг ч удаа ашиглаж чадсангүй. Дандаа бусдад ашиглуулж байна. Киргиз улс Чингиз Айтматовыг 16 жил Бенелуксын 3 оронд элчингээр суулгалаа шүү дээ. Тэр хугацаанд Киргизэд тэр хүн мөн ч их юм олж өгсөн дөө. Хэрвээ энэ төр засаг чи Германаас ийм нэг юм бүтээгээд, мөнгө босгоод ир гэвэл би яаж ийж байгаад нэг юм болгож орхино дoo. Тэнд би гайгүй нэртэй. Надтай уулзаж байгаа улс нэг л биширсэн өнгөөр бүр гарт минь ч болтугай хүрэх гэж бараг л Далай ламтай уулзаж байгаа юм шиг ханддаг юм шүү дээ. Дэлхийн суутнуудын уулзалтад олон удаа сууж байлаа. Дэлхийн ухаантнуудын зөвлөлийн гишүүн гэж байгаа.

    -Таны хөөж биш, хүлээж гүйцнэ гэдэг үгийг би их иш татдаг юм. Энэ таны үгүү ийм үг байдаг юм уу?
    -Энэ миний л үг л дээ. Монгол ухаан гэдэг тайван тэвчээртэй байж, хөөж биш хүлээж гүйцэх ухаан шүү дээ. Европыг би сайн мэднэ. Тавь гаруй жил ирэн очин байна. Тэд нар мөнгө, цагтай уралдаж байна гээд л бажигдаад гүйлдсэн яаруу сандруу улс байдаг . Аливаа юм эргээд л ирдэг дугуй цагириг замтай байдаг. Бид тосож, угтаж бодох хэрэгтэй. Харин сүүлийн үед манайхан яг л тэдэнтэй адилхан хөөж гүйх болж дээ. Бид энэ янзаараа бол Хятадад бууж өгч мэднэ гэж бодох боллоо. Өндөр гэгээн Занабазар Чингисийн тугийг өөрөө өмнөд хөршид мөлхөж очоод бөхийлгөсөн түүхтэй шүү дээ. Дэлхийн нэгдүгээр дайн 1914 онд гарч байлаа. Одоо яг 100 жил болж байна. Юм эргэх гээд байдаг гэж би дээр хэллээ. Оросод энэ Украйнаас ч болоод юм уу, эсвэл Өмнөд Солонгос дайн эхлүүлж тэгээд өнөөх Америк орж ирээд бөөн юм болж мэдмээр санагдаад байх боллоо… Би улс төр нэг их сонирхдоггүй. Гэхдээ 24 жилийн өмнө П.Очирбат ерөнхийлөгч нефттэй боллоо гээд л цагаан дээлээ хар тосоор мялааж байлаа. Би их баярлаж билэгшээж байлаа. Кувэйт шиг орон болох нь гэж. Гэтэл одоо өнөө нефьт хаана байна? Хятад л авдаг юм уу даа. Энэ нэг төмөр зам гээд, нарийн бүдүүн гэж 4 жил хэрэлдлээ, бас л таг. Одоо ч өрнөөс их юмгүй л боллоо гэх болж дээ. Ингэж хэрэлдэж байх хооронд элдэв юм бүү болчихоосой гэж л ханцуйн дотроо залбирч суух юм даа.

    -Та маргааш хаашаа явах гэж байна?

    -Швейцарьт хэвлэгдсэн, бас Туркэд орчуулагдаж гарч байгаа номын ажлаар явна, олон уулзалтaд оролцоно. Вeна, Цюрих, Франкфурт, Хамбург гээд олон хотоор явна даа. Өндөр зэрэглэлийн зочид буудал, унаа бэлэн, олон хүнтэй уулзана гэхээр сайхан байдаг, гэхдээ бас ядаргаатай. Европ тивд ази хүнийг заримдаа тийм ч их тоохгүй юм шиг харагддаг. Намайг харин ийм сайхан хүлээж авч байхад би ханьцуйн дотроо залбираад л, номоо бичээд л явахаас өөр яах ч билээ дээ. Монголoop бас хэдэн ном гаргая гэж бодох л юм. Зав даан ч гарахгүй юм даа. Гадаадад ингэж тоож байгаа дээр нь л тэдэнтэй зууралдаад байна даа. Гэхдээ л Монгол хүний тухай бичнэ шүү дээ.

    -Та өглөө бүр 4 цагт босдог гэсэн одоо ч хэвээрээ юу?
    -Анх Германд очоод шалгалтанд тэнцэхгүй бол буцна гэж айгаад 4-т босож хичээлээ давтдаг болсоноос хойш бүүр дадал болчихсон юм даа. Бас 4 цаг л унтдаг. Эмч нар намайг одоо ахиу унтаж бай, настай болж байна, үхнэ шүү гэдэг юм. Би “Харин нээрээ би бас үхэх байх шүү” гэж тоглоом шоглоом хийгээд л өнгөрдөг. Нэгэнт 40 гаруй номтой болсон хүн 60 ном биччих юмсан гэж боддог. Бас Монгол хэлээрээ хэдэн ном бичих юмсан даа.

    Энд тэнд тавьсан илтгэл, уулзалт цуглаан дээр хэлсэн үгээ эмхтгэж ном гаргах гээд мөн ч их ажил байна даа.

    -Явах гээд давчуу байхад чинь шалаад ядраачих шиг боллоо. Танд баяраллаа сайн яваад ирээрэй.

    2014- 4-1
    Ярилцлагыг Д.Төрмөнх
    Эх сурвалж: niitlelch.mn



  • Биеийн хий дарах ядаргаа тайлах ”Дөрвөн шимтийн тан” хийх арга

    Монголын уламжлалт анагаах ухаанд “Борви, тойг, далны маяа” гурван ясыг буцалгаж шөлийг нь уухад “Гурван шимтийн тан” гэнэ. Энэ гурав дээр ахар сүүлний ясыг нэмэхэд “Дөрвөн шимтийн тан” болно. Биеийн хий дарах ядаргаа тайлах онцгой чанартай. Чөмөгний химийн найрлагыг Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс судалж гаргаснаар чөмөгний химийн холбоо бэлгийн гормоны химийн холбооноос хоёрхон холбооны зөрүүтэй байдаг нь батлагджээ. Үүнийг манай монголчууд мэддэг байснаас бага насны хүүхдэд “Нусгай болно” гэж чөмөг идүүлдэггүй, харин хөгшид чөмөгний ясаа цайнд чанаж байнга хэрэглэдэг байжээ. Энэ нь кальци яснаас авах, дархлаа сайн байлгах, залуу байх чухал ач холбогдолтой юм.

    Энэ яснуудыг 10-15 цаг чанаж шөл гаргаж хэрэглэдэг. Чанахдаа жижиг газын плитка дээр чанадаг. Буцлангуут нь галыг багасгаж хамгийн бага дээр тавина. Удаан буцалгахад доорх зурган дээрх шиг яснууд нь бутраад салчихдаг. Уусны дараа хамаг биений хөлс гарч бие маш сайхан амардаг. Ясны химтэй хэсгээс нь кальци нь тэр чигтээ шөлөндөө уусна.

    Ээж аавдаа настайчуулдаа хийж өгөөрэй.

    Эх сурвалж: Zul Tsatsrakh

  • БАГВААХАЙ ЦЭЦГИЙН ХЭРЭГЛЭЭ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЧ ХОЛБОГДОЛ


    Ердөө л нэг жирийн “Багваахай цэцэг” /одуванчик/ гэдэг хөдөөд ч хотод ч саравгар шар дэлбээгээ дэрвийлгээд хөл дор ургаж, шүхэр шиг цагаан болсон үрээ салхинд хийсгэж “садаа болж” байдаг ургамлаар л гайхалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

    Германы агуу их сонгодог зохиолч эрдэмтэн Вольфаганг Гёте 83 наслахдаа ажиллах, бүтээх чадавхиа насан эцэс хүртэл өндөр байлгаж чадсаны нууц нь багваахай цэцгийн, дэлбээгээр хавар болгон салат /шанцай/ хийж иддэг байсных гэж тогтоосон байна. Хавар эрт багваахай цэцэг дэлбээгээ дөнгөж дэлгэж байхад нь залуу навчаар нь хигдэс болгон хоолондоо хэрэглэхэд тун их сайн зүйл юм байна.

    Багваахайн цэцэг нь бундуу болж эхэлбэл хатуурч амт нь мууддаг боловч бундуу /бутон/ нь бас хоолны хольц болдог байна. Тэрчлэн багваахайн цэцэгнээс ундаа гаргаж ууна. Бал ялгаруулж авна. Залуужуулдаг. Есдүгээр сард үндсээр нь кофе хийж ууна. Шараад хуураад сэргээш цай болгон хэрэглэдэг байна.

    БАГВААХАЙ ЦЭЦЭГ

    Монгол нэр: Эмийн багваахай цэцэг

    Орос нэр: Одуванчик лекарственный

    Латин нэр: Taraxacum officinale Wigg.

    Багваахай (Taraxacum) бол олон наст ургамал юм. Удвалынхан овогт багтдаг. Өвслөг урт, хоёр талдаа жад хэлбэрийн урт навчтай. Иймээс олон хэлэнд франц хэлний dent-de-lion буюу “арслангийн шүд” гэсэн утгаас гаралтай нэрээр нэрлэдэг. Багваахайн олонд танигдсан шар цэцэг нь 3-5 см диаметртэй ба тус тусдаа салж ургасан дэлбээ нь 4-20 см урттай байдаг. Дэлбээ нь өдөр нээгдэж, шөнө хумигдаж хураагддаг.

    НАЙРЛАГА

    Багваахай нь луувангаас ч илүү бета-каротин агуулсан байдаг. Төмөр болон кальцийн агуулагдах хэмжээ нь бууцайнаас баялаг байх ба та энэ ургамлын навчнаас Витамин B-1, B-2, B-5, B-6, B-12, C, E, P, болон D г авч болох юм байна. Biotin, inositol, potassium, phosphorus, magnesium зэрэг бодисууд ч мөн агуулагддаг аж. Үндэс нь sugar inulin агуулахаас гадна маш олон эмийн найрлаганд оролцдог байна. Багвайхаан үндэс нь аюулгүй, хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний herb-ийн төрөлд ордог аж. Тиймээс уламжлалт тамиржуулах ургамал ч гэж нэрлэгддэг байна. Бүхий л биеийг тамиржуулах, ялангуяа элэг, цөсний үйл ажиллагааг дэмждэг, цөсний гуурсны хавдалтыг буулгадаг, цөсний чулууг хайлуулахад нэмэртэй гэжээ. Элэгний архаг өвчингүүдэд сайн бөгөөд элэгний шар өвчин болон хавдарыг намдаахад мөн цөсний дутмагшлаас болсон хоолны шингэц муудахад сайн байдаг ажээ. Ходоодны өвчтэй үед энэ багваахайн ургамлыг хэрэглэхгүй байх нь дээр гэнэ. Багваахайн навчны цагаан шүүс нь үү, батга, эвэр, шарх арилгаж зөгий хатгасан болон цэврүү үсэргэсний өвдөлтийг намдаана. Энэ ургамлын олон гайхамшигт чанар нь Элэгний C вирусын эсрэг зохистой хооллолтонд зүй ёсоор ордог ажээ. Багваахайн навч нь их хэмжээний эрдэс бодис, витамин агуулдаг. Ялангуяа Витамин A,C болон K. Мөн Кальци, Калиь Төмөр, Марганц гэх мэт. 1 аяга багваахайн навч нь хүний нэг өдрийн хэрэглээний Витамин А-112%, Витамин С 32%, Витамин К 535%-тай тэнцэх хэмжээний аминдэм агуулдаг байна. Мөн жин хасахад шаардлагатай Н Витамины чухал эх булаг нь юм.

    100гр ДАХЬ АГУУЛГЫН ХЭМЖЭЭ

    Чийг g 85.60 Илчлэг kcal 45 Илчлэг kJ 188 Уураг g 2.70 Өөх тос g 0.70 үнслэг g 1.80 нүүрс ус g 9.20 эслэг g 3.5 Сахар g 0.71 эрдэс бодис кальц, Ca mg 187 Төмөр, Fe mg 3.10 Магни, Mg mg 36 Фосфор, P mg 66 Кали, K mg 397 Натри, Na mg 76 Цайр, Zn mg 0.41 Зэс, Cu mg 0.171 Мангани, Mn mg 0.342;

    Амин дэм C, mg 35.0 Тиамин, B-1 mg 0.190 Амин дэм B-6 mg 0.251 Амин дэм A mcg_RAE 508 каротин , alpha mcg 363 Амин дэм E mg 3.44 Амин дэм K mcg 778.4 согтоох бодис , этил g 0.0 кофейн mg 0;

    ХЭРЭГЛЭЭ АЧ ХОЛБОГДОЛ

    Энэ цэцэг 3 сая жилийн өмнө Еврази, Хойд Америкт үүссэн гэж үздэг ба хүн төрөлхтөн хоол хүнсэндээ болон эмийн ургамал болгон хэрэглэж байсан баримт байдаг. Эрт дээр үеэс, барагцаалбал 1000 гаруй жилийн өмнөөс Хятад, Грек, Ром зэрэг орнуудад цэцгийг нь хоол хүнсэндээ хэрэглэсээр иржээ. Багваахай цэцгийн навч болон цоморлиг нь Ази, тэр дундаа хятад, солонгос хоолны нэг хэсэг нь болдог.

    Багвайхайн үндэс нь аюулгүй, хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний ургамлын төрөлд ордог аж. Тиймээс уламжлалт тамиржуулах ургамал ч гэж нэрлэгддэг байна. Бүхий л биеийг тамиржуулах, ялангуяа элэг, цөсний үйл ажиллагааг дэмждэг, цөсний гуурсны хавдалтыг буулгадаг, цөсний чулууг хайлуулахад нэмэртэй гэжээ.

    Эмийн багваахай гэгч алтан шаргал өнгөт цэцэг нь нарны бүх л илчийг өөртөө шингээсэн гэлтэй шар алаг хивс шиг хээр талыг битүү бүрхсэн байдагсан. Багачууд түүнийг амандаа хийж “аабан-бээбэн” гэж тоглодог болохоороо энэ нэрээр нь андахгүй сайн мэддэг. Энэ цэцэг нь олон талын эмчилгээний увидастай болохоор хүн төрөлхтний түүхийн бүхий л үед эмч домч, оточ, маарамба нарын анхаарлыг татаж ирсэн. Хаврын хамгийн анхны цэцгүүдийн нэг болох энэ ургамлын гайхамшигт чанаруудын талаар өгүүлье.

    Энэ ургамлыг бүхэлд нь зуны турш хүнсэнд болон эмчилгээнд хэрэглэж болдог. Нялх навч, найлзуурууд нь газар дороос цухуйж ирэнгүүт л хоолондоо аминдэмт салат болгохоор айж болгоомжлолгүйгээр түүж эхлээрэй. Залхууралгүй нялх ногоо түүсэн хүмүүст хувь болж B1, B2, C аминдэмүүд, каротин, фосфор, төмөр, кобальт, бусад эрдэс бодисууд ирнэ. Дашрамд хэлэхэд, ашигт бодисуудынхаа тоогоор багваахай цэцгийн навчис нь бидний хичээнгүйлэн тарьж, арчилж, ургуулдаг ямар ч зираа (салат), бууцайг (шцинат) араасаа дагуулахгүй. Ганц хэцүү юм нь нилээн гашуун, 20-30 минут давстай усанд дэвтээснээр багваахайн амтыг харин засч болно. Дараа нь угааж хэрчээд, ногоон сонгино, яншуй, зорхдос юмуу цуугаар амтлан, ургамлын тос хийхэд зууш бэлэн болно. Ийм салат нь аминдэмүүдийн дутагдлыг ч нөхөж, цус багадсаныг ч төлжүүлж өгч, эрч хүч ч нэмнэ.

    Багваахай цэцгийн эмчилгээний чанарыг Австри улсын нэрт оточ Мария Требен их өндрөөр үнэлдэг. “Энэхүү ургамал нь цөсний зам болон элэгний өвчинд маш тустай хоёр онцгой чанартай, цөсний сүв, элэгний өвчинд тус болдог” – хэмээн тэрбээр бичсэн байдаг.

    Жишээ нь элэг эмчлэхийн тулд ургаж байх бүхий л хугацаанд өдөр бүр 10 цэцэгний толгой идэж байхыг зөвлөдөг. Байнга ядарч, сульдаж байдаг бие султай хүмүүс 14 хоног цэцгийг толгойн курс эмчилгээ хийх ёстой. Багваахай цэцгийн цай ууж байх нь тэдэнд тустай. 1 цайн халбага дүүрэн үндэс дээр унтахдаа 1\4 л хүйтэн ус хийж маргааш нь буцалгаад, шүүнэ. Бэлэн болсон цайг өглөөнийхөө цайнаас 30 минутын өмнө болон цай унднаасаа 30 минутын дараа оочилж уудаг.

    Багваахай цэцгийн талаар профессор Яременко “Хэрхэн эрүүл болох вэ” номондоо энэхүү нарны цэцгийн талаар: “Дасан зохицуулах үйлчилгээтэй, хоол боловсруулах замын ажиллагааг зохицуулж, цөс туух, шээс туух, туулгах чанартай” – хэмээн бичсэн байдаг. Багваахай цэцгэнд агуулагдах амьдралын эрч хүчийг ашиглахын тулд 2 хоолны халбага жижиглэсэн үндэс дээр стакан ус хийж хагас цаг усан банн дээр халаана. Эсвэл 10 минут зөөлөн гал дээр буцалгаад, дараа нь 2-3 цаг идээшүүлж болдог. Өдөрт 2-3 удаа юм идэхээсээ өмнө стаканы 1\3-ээр ууна. Амьдралдаа ядаж ганц удаа энэ цэцгийг тасдаж үзсэн хүн лав түүнийг ямар өтгөн, наалдамхай сүүн шингэн ялгаруулдгийг санаж байгаа. Энэхүү даруухан хог ургамал каучукт ургамлын ангид багтдаг, өөрөөр хэлбэл каучук хийж болох бодисууд агуулдаг болохоор шүүс нь наалданги байгаа юм. Түүнээс гадна цагаан шүүсэнд нь цөс ялгаруулалтыг дэмжиж, бодисын солилцоог болон эрхтэн тогтолцоог бүхэлд нь сэргээдэг маш чухал хүнсний гашуун бодис агуулагддаг. Тийм болохоор багваахай цэцэг элэг цөснөөс гадна хоол боловсруулах эрхтнүүд өвдөхөд тустай. Инулин хэмээх бодис агуулдаг болохоор чихрийн шижинд ч мөн сайн. “Чихрийн шижинг хазаарлах нь” номондоо Людмила Захарова доорхи хольцуудыг хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

    Нэрсний навч – 25 гр
    Халгай – 25 гр
    Багваахайн навч – 25 гр
    Хоолны халбага хольц дээр 800 мл буцалсан халуун ус хийж 15 минут буцалган 5-10 минут идээшүүлээд, шүүнэ. Өдөрт 2-4 удаа тус бүр 2-3 хоолны халбагаар юм идэхээсээ 20 минутын өмнө уудаг.
    Багваахайн навч – 20 гр
    Бөлжиргөний (ежевика) навч – 10 гр
    Батрашийн (мята перечная) навч – 5 гр
    Үхрийн нүдний навч – 15 гр
    Хоолны халбага хольц дээр 200 мл буцалсан халуун ус хийж 5 минут буцалгаад 1 цаг идээшүүлнэ. Өдөрт 3 удаа юм идэхийнхээ өмнө 2- 3 хоолны халбагаар ууна.

    Багваахайн цэцгийн үндсийг 9-р сарын дундуур түүж базаахад тохиромжтой. Түүний шүүс нь л хамгийн чухал болохоор шороог нь сэгсэрч угаах гэж яарахын хэрэггүй. Үндсийг сэврээж байгаад, дараа нь сойздон усаар угаадаг. Угааснаасаа 1 хоногийн дараа үндсийг жижиглэж болно. Түүнийг судас тосто хатуурахад (атеросклероз), цус цэвэрлэж, тамижуулах гэж хэрэглэж болно. Халуун саванд хандалж болно. 1 хоолны халбага дээр 1 стакан буцалсан халуун ус хийж 1 цаг идээшүүлнэ. Өдөрт 3-4 удаа стаканы 1\4-ээр хүйтнээр нь ууна. Үндсийг хуурай хайруулын таваг дээр хуурч болгоод, кофе бутлагчаар тээрэмдэн энгийн кофе шиг ууж бас болно.

    Навч болон нар шиг цэцэг нь хүнсний үнэт бүтээгдэхүүн. Аминдэм, эрдэс бодисууд, гашуун бодис, инулинаас гадна шингэц сайтай ургамлын уураг агуулдаг. Цагаан өдөөр бүрхэгдэж амжаагүй цэцэгс нь дөнгөж саяхан төрөлх өндөгнөөсөө гарсан нялх тахианы дэгдээхийтэй яагаад их адилхан харагддаг тухай хэн нэг нь бодож үзсэн үү? Бас л санамсаргүй биш юм байна. Каротины төрлийн лутеин хэмээх нүдний хүүхэн хараа хэвийн ажиллахад маш чухал бодис цэцэгт өндөгний шарын адил тод шар өнгө оруулдаг. Тиймээс багваахай цэцэг нүдний хараанд тустай болохоор нарлыг цэцэгсийн хажуугаар тоолгүй өнгөрсний хэрэггүй.

    УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ЖОР

    1. Хомхой долоосныг эмчлэх жор. Уруул, хамар дор үсэрхийлэн гардаг цэврүү шиг зүйлүүдээс салахын тулд багваахай цэцэг ургаж байгаа үеийн туршид долоо хоногт 1 удаа 7-10 цэцгийн шар толгойг ногооноос нь салган идэж байгтун. Чихэрлэгдүү, бал шиг үнэртэй болохоор нь зөгийнүүд тэдгээрт их дуртай байдаг. Ийнхүү нэг курс цэцгэн эмчилгээ хийсэн хүмүүс өнөөх үсэрхийлдэг заваан зүйлсийнхээ тухай удаан хугацаагаар мартдаг хэмээн ярилцдаг.
    2. Эдгэрч өгдөггүй шарх, арьсны зарим өвчинд багваахай цэцгийн тосыг хэрэглэнэ. Түүнийг хийхийн тулд нартай өдөр багваахайн шаргал цэцэгсийг сүүт ишний хамт түүж няцлаад, шилэн савны дунд нь хүргэж, дараа нь цэвэршүүлээгүй ургамлын тосоор дүүргэдэг. Амсрыг нь самбайгаар боож наранд тавина. 21 хоноход тос бэлэн болдог.
    3. Хоол боловсруулалт муу, өтгөн хатдаг бол түүнээс юм идэх болгоныхоо өмнө хоолны халбагаар ууна. Элэгний цөс ялгаруулах замын өвчинд, байнга өтгөн хатахад, намарсанд (экзема) тосноос ууж, өвчтэй газраа тос шингээсэн маалинган даавууны өөдөс тавьж эмчилдэг.
    4. Жижиглэн хатаасан үндэсний хуурай нунтгийг бие махбодиос илүүдэл холестерин гадагшлуулахын тул судас тостон хатуурах өвчинд хэрэглэнэ. Юм идэх болгоныхоо өмнө тус бүр 5 гр хуурай нунтгийг тогтмол идэж байх юм бол 6 сарын дараанаас бие дээрдэж ирэхэд хангалттай байдаг.
    5. Тунгалгийн булчирхайн үрэвсэлтэй бол ургамлын газар дээрх хэсэг болон үндсийг няцлан, маалинган даавууны өөдсөн дээр өвчтэй газраа тавьж унтах, хатаасан үндэсний ханд уулгах хэрэгтэй. 10 гр үндсийг 200 мл буцалсан усанд хийж, шөнөдөө идээшүүлэн хононо. Өдөрт 3 удаа юм идэхээс 15 минутын өмнө стаканы 1\3-ээр уудаг.
    6. Намарс, арьсны үрэвсэл (дерматит), эвэрлэг эсийн үрэвсэл (кератит), зовхины үрэвсэлд (блефарит) 2 хоолны халбага багваахай цэцгийн үндэсний хуурай нунтаг болон адил хэмжээний даливсын (лопух) үндэсний нунтаг дээр 400 мл буцалсан хүйтэн ус хийж хонуулна. Өглөө нь 20 минут усан банн дээр буцалгаад, хөргөж шүүдэг. Өдөрт 3 удаа юм идэхээсээ 15 минутын өмнө тал стаканаар ууна. Үүний зэрэгцээ өвчтэй газрууддаа доорхи жороор бэлдсан тосон түрхлэг түрхдэг. 2 хоолны халбага даливсны нунтаг үндэс, 4 хоолны халбага 5 сарын (ААБ: Монголын нөхцөлд 6 сарын хураалтын) зөгийн бал, 1 хоолны халбага ямааны өөхөн тосыг сайн гэгч нухаж хутгаад, 10 минут усан банн дээр халаагаад, буцалгалгүй авна (ямааны тосыг л хайлуулахын тулд). Дараа нь түрхлэгийг 3 хоног дулаан газар идээшүүлдэг.
    7. Багваахай цэцгийн шинэ шүүсийг их шүүдэргэний шүүсний нэгэн адил хүмүүс үү, мэнгэ, сэвх арилгахад хэрэглэдэг.

    БАГВААХАЙ ЦЭЦГЭЭС ГАРГАН АВАХ БҮТЭЭГДЭХҮҮН

    Багваахай цэцэг дэлгэрэхээс нь өмнө амжиж эрт түүсэн навч нь илүү амтлаг байдаг. Өргөн навчтай, өтгөн үдэстэй, залуу dandelion green (багваахай цэцгийн ургамал) сонгоод, цэцэгтэй хэсгийг нь салгаж хаяад хүнсэндээ хэрэглэнэ. 20 орчим минут хэрчсэн сонгино, оливын тос бага зэрэг, гэрийн нөхцөлд бэлтгэсэн бага зэргийн винотой амтлаж бас болдог юм байна. Хэрэв гашуун зүйлд тийм ч дуртай биш бол чихэрлэг ногоотой (лууван, parsnips) холиод хэрэглэж болох юм байна. Усыг нь солиод хэд хэд дахин буцалгах нь түүнийг илүү зөөлхөн болгодог юм байна. Багваахайн цэцгийг ч идэж болохоос гадна вино ч хийж болдог аж. Ингэж хэрэглэхдээ цэцэг нь гүйцэд дэлгэрээгүй багваахай цэцгийг сонгох ба зөвхөн шар өнгөнд хувирсан дэлбээг хэрэглэвэл тохиромжтой. Учир нь ногоон дэлбээ нь илүү гашуун байдаг юм байна. Багваахайн цэцгийг нь саладанд хийснээр илүү өнгөлөг мөн өвөрмөц исгэлэн амттай болдог гэнэ. Багваахайн ургамлыг усанд дэвтээж, эсвэл хатааж нүдэж, өөр ургамалуудтай хамт чанаж, эсвэл бүр бин дотор хийн шарсан ч болох юм байна. Багваайхан эрт ургасан үндэсийг бүтэн жилийн турш хэзээ нь ч хэрэглэх боломжтой байдаг юм байна. Ихэвчлэн шөлөнд чанаж хэрэглэх нь тохиромжтой гэж. Японы MISO гэдэг шөлний найрлаганд ч багваахайн үндэс ордог аж. Усыг нь солин, зөөлөн гал дээр удаан буцалгах нь энэ үндсийг илүү зөөлөн амтлаг болгодог гэнэ. Чихэрлэг ургамлуудтай хамт хэрэглэх нь илүү тохиромжтой ба оливын тосоор амлах нь бас түүнийг илүү амтлаг болгодог гэнэ. Тамаri буурцагны соус болон сонгиноор амтлавал илүү төгс болгох нь ээ. Навчнууд нь таны худалдаж авч чадах юунаас ч илүү тэжээллэг байдаг.

    Багваахай цэцгийн цай

    Энэ ургамлын үндсээр хийсэн цай нь бөөрний үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлдөг аж. Бөөрний үйл ажиллагааг дэмжсэнээр биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулахаас гадна арьсны өнгө ч цэвэрхэн болдог байна. Багваахайн навч болон үндсээр хийсэн цай ууж давсагний чулуу авахуулах мэс заслаас аврагдсан хүн ч байдаг аж. Түүнчлэн энэ ургамал нь давсаг, дэлүү, нойр булчирхай, ходоод гэдэсэнд ч сайн байдаг ажээ. Даралт ихтэй, суунга хүмүүст энийг хэрэглэхийг бас зөвлөж. Багваахайн навчны хандыг оройн хоолны цагаар хэрэглэх нь ч мөн зүйтэй байдаг аж. Учир нь хоол боловсруулахад маш сайнаар нөлөөлдөг ба энэ ургамлын ханд нь хоол боловсруулах бүхий л булчирхайг эрчимжүүлдэг ажээ. Цэцэгээ аль болох хорхойд идэгдээгүй шинэхэнээс нь түүж бэлтгэнэ. Усанд угаана. Хүйтэн усанд 2цаг хэрийтэй дэвтээнэ. Дэлбээ нь хумигдаад ирэхээр нь уснаас шүүж авна. 3 минут орчим халуун ууранд байлгана. Хэтэрхий удаан байлгаж болохгүй. Цэцэгээ хөргөөгөөд гараараа дэлбээг нь дотогш хумиж хатаана.

    Багваахай цэцгийн сироп

    4 атга дүүрэн цэцгэн дээр хүйтэн ус хийж буцалгаад гал дээрээс авч тэр чигээр нь хонуулна. Маргааш нь шүүж цэцгийг нь хоёр гараараа сайн базаж мушгиад, шүүсэнд нь 1 кг элсэн чихэр, бага зэрэг исгэлэн амч оруулахын тулд тал нимбэг зүсч хольдог. Аминдэмийг нь хадгалахын тулд зөөлөн гал дээр халааж, буцалгахгүй ууршуулна. Сайн өтгөрүүлэхийн тулд 1-2 удаа хөргөх хэрэгтэй. Хэт өтгөн болох юм бол чихэр нь талстжиж, хэт шингэж бол шингэн нь исэж мэднэ.

    Багваахай цэцгийн дарс

    500 ш цэцэг дээр 1,5 л булгын ус хийж шилэн буюу вааран савын s дүүргэн ёроолд нь исгэгчээр барьсан зүсэм талх хийж, исэхэд нь гарсан хийг буцаж шил рүү оруулахгүйн тулд гадагш нь гуурс гаргасан тагаар таглаад үзүүрийг нь устай саванд дүрнэ. Хоёр сар исгэсний дараа дарс бэлэн болдог. Шаарыг нь шүүж, хув шиг өнгөтэй шингэнг шилэн лонхонд савладаг. Багваахай цэцгийн нарны элч сульдсан бие махбодид тамир тэнхээ оруулж, олон өвчнийг эмнэнэ.

    Багваахай цэцгийн бал

    500 ширхэг цэцгийг гэрэлтэж харагдахааргүй зузаан элсэн чихэртэй үелэн хийж, 2 долоо хоног сайн тагласан саванд (эс бөгөөс цэцэгний анхилуун үнэр нь арилна) наранд тавьдаг. Ийм эм өвөл танай гэр бүлийг хоолой өвдөх, ханиад томуу хүрэхээс аварна.

    Багваахай цэцгийн толгойг хавар анх бөөнөөр нь цэцэглэх үеэр түүнэ. Нийт 350 цэцэг. Угааж, 1 л ус хийгээд, зөөлөн гал дээр 1 цаг чанадаг. Дараа нь шүүгээд, цэцгийг нь хаяж, ногоон ханд дээр нь 1 кг элсэн чихэр хийн бас 1 цаг буцалгана. Чанаж дуусахаасаа 15 минутын өмнө 1 нимбэгний шүүс шахаж хольдог.

  • Стев Жобсын хүүхдүүддээ үлдээсэн сүүлийн захиас

    Миний бие Бизнесийн ертөнц дэх хамгийн оргил цэгт нь хүрч үзсэн. Бусдын нүдээр бол миний амьдрал амжилтаар дүүрэн мэт харагдаж байгаа. Ажлаас гадуур өөр зүйлээс аз жаргал авах зүйл гэвэл миний амьдралд үнэхээр бага байдаг, эцэст нь хөрөнгө мөнгө, баялаг бол амьдралын зөвхөн нэг хэсэг нь л байдаг, түүнд л миний амьдрал дасаж хэвшсэн.

    Яг энэхүү мөчид, эдгэршгүй өвчтэйгээ мэдэн орон дээр хэвтэнгээ туулсан амьдралаа эргэн нэг харахад, үхэлтэй нүүр тулах цаг улам ойртох тутам эд баялаг хөрөнгөөрөө бахархаж байсан маань ямар ч үнэ цэнэгүй, утгагүй байсныг маань ойлгуулж байна.

    Түнэр харанхуйд, би сэхээ амьдруулахын машины ногоон гэрэл болон түүнээс гарах шунгинасан дуу авиаг сонсож байна, надад бурхны амьсгалах чимээ, үхэл хоёр улам ойртож байгаа нь мэдрэгдэж байна.

    Бид бүхэн насан туршид амьдрахад хангалттай эд хөрөнгө, баялаг хураасан үед эд баялгаас өөр зүйлийг хүсэж мөрөөдөх хэрэгтэй юм байна гэдгийг одоо л би ойлгож байна.

    Хүмүүс бид эд баялгаас илүү чухал зүйлсэд анхаарал тавих ёстой. Магадгүй багадаа мөрөөдөж байсан зүйлсэд, хайр дурлалд, урлагт. Эд баялгийн хойноос зогсолтгүй мөшгөж, зүтгэвэл эрүүл бус, учраа олохгүй хүн шиг болно, яг л над шиг. Бурхан бидэнд, эд хөрөнгөнд төөрөгдөх сэтгэл зүрхийг биш, бүх хүний зүрхэнд орших хайрыг мэдрүүлэх тийм мэдрэмж хайрласан.

    Амьдралд бий болгосон эд хөрөнгийг би өөртэйгөө цуг авч явж чадахгүй. Зөвхөн хайртай хүмүүсээс минь надад үлдээсэн тэр үнэлшгүй сайхан дурсамжуудыг л авч явж чадна. Зөвхөн эдгээр амьдралд олох хайр халамжууд л чамайг дагаж явдаг, мөн чамд үргэлж хань болж явна, бас чиний явах замыг үргэлж гэрэлтүүлэх хүч чадал нь болох юм.

    Хайр бол мянган бээрийг аялна. Амьдралд бол хязгаар гэж байхгүй. Хаашаа явмаар байна, тэгвэл тийшээгээ л яв. Өөрийнхөө хүссэн зорилгодоо хүр. Энэ бүхэн зөвхөн чиний зүрхэнд тань гарт тань бий.

    Хэрэв хүмүүс надаас хамгийн үнэтэй ор гэж ямар байдаг вэ? Гэж асуувал би:” өвчтөний ор” гэж хариулна….

    Амьдралд чи өөрийнхөө өмнөөс машиныг чинь унаад хүссэн газарт чинь хүргэж өгөх хүн хөлсөлж болно, мөн чиний өмнөөс ажлаад чамайг илүү их мөнгөтэй болгох хүн бас хөлсөлж болно, гэвч чи хэзээ ч өөрийнхөө өмнөөс өвчин тусаад эмнэлэгт хэвтэх хүн хөлсөлж чадахгүй.

    Материаллаг зүйлс бол олдож болно. Гэвч нэг л зүйлийг чи алдсан хойно оо ахиж хэзээ ч олж чадахгүй тэр бол “Амьдрал” юм.

    Мэс заслын өрөө рүү орох гээд хэвтэж байх зуур чи нэг зүйлд харамсах болно, тэр бол уншиж дуусаагүй байгаа “Эрүүл амьдралын талаарх ” гэсэн ном юм. Би яагаад уншиж дуусгасангүй вэ? Яагаад хэрэгжүүлсэнгүй вэ? Хэмээн өөртөө харамсана.

    Амьдралын аль үе шатанд чи амьдарч байгаагаас үл шалтгаалан бид нарын амьдралын Хөшиг нэг л өдөр хаагдана.

    Гэр бүлээ хайрла, эхнэр хүүхдээ хайрла, найз нөхдөө хайрлаарай.

    Биеэ бодож, бусдыг хүндэлж, хайрлаж яваарай.

  • БАХАРХАЛТ МОНГОЛ ХҮН- MONGOLIAN HONORS

    Өөрийнхөө хүсэл зорилгын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөн зүтгэж яваа үлгэрлэл болсон эрхэм Монгол хүмүүс бидний бахархал.

    НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

    Дашийн БЯМБАСҮРЭН
    Монгол Улсын Ерөнхий сайд асан

    Дарма БАТБАЯР

    Зохиолч, соён гэгээрүүлэгч

    Дангаасүрэнгийн ЭНХБАТ
    Шинэ бодлого хүрээлэнгийн захирал

    Чинагийн ГАЛСАН
    Зохиолч, соён гэгээрүүлэгч

    Д.ЖАРГАЛСАЙХАН
    Эдийн засагч

    Р.БАРСБОЛД
    Палентлогич, доктор, профессор

    Д.БАТЖАРГАЛ
    СЭЗДС-ийн захирал, доктор

    Р.АМАРЖАРГАЛ
    УИХ-ын гишүүн

    Р.ЭНХБАТ
    Адмон ХХК-ийн захирал

    Ж.ҮНЭНБАТ
    КЗХТ-ийн гүйцэтгэх захирал

    Санжаасүрэнгийн ОЮУН
    УИХ-ын гишүүн

    Цэрэнпилийн АРИУНАА
    Монголын Урлагийн Зөвлөлийн захирал

    Чимэдцэрэнгийн ОЮУНЦЭЦЭГ
    Шилмэл загвар компанийн захирал

    Энэбишийн ЦЭРЭНДОЛГОР
    Цэрэн турс компанийн захирал

    УРАН БҮТЭЭЛЧИД

    ARIUNAA SURI
    ARIUNAA SURI брэндийг үндэслэгч, загвар зохион бүтээгч

    Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ
    Хийлч, СТА

    Сэр-Одын САРАНЦАЦРАЛТ
    Төрийн шагналт зураач

    ҮЙЛВЭРЛЭГЧИД

    Э.ТУУЛ
    Ажигана ХХК-ийн Захирал

    Л.ХҮРЭЛБААТАР
    Монос группын ерөнхийлөгч

    Б.БАТЦЭЦЭГ
    Мөнхийн үсэг группын үүсгэн байгуулагч

    Б.ТҮВДЭННЯМ
    Best shoes ХХК-ийн захирал

    Т.НАСАНХҮҮ
    Монфреш группын ерөнхийлөгч

    С.БАДРАЛ
    Болорсофт ХХК-ийн үүсгэн байгуулагч

    С.БАЙГАЛМАА
    Батбайгаль компанийн Ерөнхий захирал

    О.АМАРТҮВШИН
    UFC группын гүйцэтгэх захирал

    Ү.БАТБАЯР
    Бэст буйдан ХХК-ийн захирал

    М.ЕСӨНМӨНХ
    Номадс сүлжээ ресторануудын ерөнхийлөгч

    Ж.ОДЖАРГАЛ
    МCS группын Захирлуудын зөвлөлийн дарга

    БИЗНЕС ЭРХЛЭГЧИД

    Д.ЖАРГАЛСАЙХАН
    Эм.Ай.Эйч группын ерөнхийлөгч

    Г.БОЛД
    Юнител группын захирал

    Цолмонгийн ТҮВШИНБАЯР
    Ноён- Уул Эрдэнэ ХХК-ийн Ерөнхий захирал

    Д.ЖАРГАЛСАЙХАН
    BSB сервис ХХК-ны ерөнхий захирал

    Г.БАТХҮҮ
    УИХ-ын гишүүн

    Ж.ГАНБААТАР
    Оргил худалдааны төвийн үүсгэн байгуулагч

    Б.МӨНХУЯА
    Сүмбэр ойл ХХК-ийн захирал

    М.ЗОРИГТ
    УИХ-ын гишүүн, Бодь группын үүсгэн байгуулагчдын нэг

    Д.ГАНХУЯГ
    УИХ-ын гишүүн, Бридж группын үүсгэн байгуулагч

    В.ЭНХБААТАР
    Алтан жолоо группын ерөнхийлөгч

  • МӨНХ НОГООН АМЬДРАЛ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЦУВРАЛ ХИЧЭЭЛ

    Энэхүү радио цувралыг “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын тэргүүн, экологийн зүтгэлтэн Хажидсүрэнгийн Алтанцацралт бэлтгэн хүргэж байна.

  • ИРЭЭДҮЙ СУДЛАЛ

    Улаанбаатар хотод 1970-аад оны эхээр “Экар” од дэлхийг мөргөж сөнөөнө гэсэн цуу яриа тархжээ. Тэр үед үймсэн олон гэртээ яаран орж чемодандаа хувцасаа хийж, хүүхэд хөгшдөө дагуулж хаашаа ч юм явж байснаас гадна зарим нь эхнэрээ хуурсан тухайга хэлж байсан гэдэг. Хамгийн гол нь дэлхий сөнөх гэж байхад тэд хаашаа яарсан юм болоо? Хүн төрсөн цагаасаа л тээж ирсэн “ирээдүйдээ сайхан амьдрана” гэсэн итгэл үнэмшил нь амьдрах урам зориг өгч зовлон бэрхшээлийг давах хүчийг хайрладаг ч харин ирээдүйгээ тооцохгүй байх нь бэрхшээлийг бий болгож байдаг нь харамсалтай. Гэвч бидний хийж буй үйлдэл бүрт ирээдүйн сэтгэлгээ ажиглагдаж байдаг. Хөгшин хүнд сандал тавьж өгөх, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах, боловсрол эзэмших, насныхаа ханийг сонгох зэрэг олон үйл явдалд бид ирээдүйг харсан сэтгэлгээгээ ашиглаж байдаг. Хөдөө аж ахуйн гэгдэх өмнөх зуунуудад суралцах цаг хугацааны чиг өнгөрсөн үедээ хамаатай байсан. Хүмүүс хэрхэн үр тариа тарьж, хурааж авах, хадгалах аргаа эмээ, өвөө, аав, ээж зэрэг туршлагатай хүнээсээ асууж суралцах боломжтой байлаа. Аж үйлдвэрийн зуунд ч энэ байдал үргэлжлэв. Харин хүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч байгаагүй мэдээллийн технологид суурилсан мэдээллийн зуун гарч ирснээр аав, ээж, эмээ, өвөө буюу өнгөрсөн үеийнхээ туршлагаас судлах хэрэгцээ багасаж, ирээдүйгээс суралцах шаардлагатай боллоо. Хэрэв ирээдүйг харж, ирээдүйгээс суралцахгүй бол энэ зуунд тохиолдох гэнэтийн их аюулыг та хэрхэн давж, угтан ирж буй санаанд оромгүй боломжуудыг хэрхэн ашиглах билээ.

    Германы сэтгүүлч Роберт Жанк нийгмийн асар том алдаануудтай тэмцэхэд бүх амьдралаа зориулжээ. Тэрээр залуу байхдаа Нацист намын тэргүүн Адольф Гитлерийн эсрэг олон түмний хүчийг нэгтгэхийн тулд сонины өгүүлэл бичдэг байв. Дэлхийн хоёрдугаар дайнд Герман ялагдсаны дараа Жанк атомын бөмбөгийг аймшигт муу ёрын зүйл гэж үзэх болов. Тэрээр цөмийн зэсгийг эсэргүүцэн дэлхийг тойрон аялсан байна. Дараахан нь түүний үзэл бодлыг үндсээр нь өөрчилсөн нэг зүйл болов. 1960-аад онд Японд байхдаа тэрээр Хирошимад атомын бөмбөг хаяснаас болж хорт хавдар туссан нэг хүнтэй уулзжээ. Тэр хүн “Чи одоо атомын бөмбөгний эсрэг тэмцэж байна. Гэхдээ оройтжээ. Чи дандаа л өнгөрсөн хойно тэмцлээ эхэлдэг хүн юм” гэж харамсангүй хэлсэн гэдэг. Жанк Германд нацистууд хүчээ авсан цөмийн зэвсэг бүтээгдсэн гэх мэт аль хэдийнээ “болоод өнгөрсөн зүйл”-ийн эсрэг бүх насаараа тэмцэж байснаа гэнэт ойлгожээ. Хүмүүс урьдчилан сэргийлж чадаагүй учраас эдгээр үйл явдал тохиолдсон юм. Иймээс “бид маргаашийн хямралаас сэргийлж, гай гамшгаас зайлсхийхийн тулд өнөөдөр ямар нэг юм хийх ёстой. Бид хүмүүсийг цагаас нь өмнө сэрээх ёстой” гэж бодсоноор ирээдүйг судлаж эхэлснээр ирээдүй судлаач болсон байна.

    Орчин үеийн нийгэм өндөр өрсөлдөөнтэй учраас насанд хүрч, боловсорч амьдралын захтай залган ажил төрөлтэй болонгуутаа урьдчилан төлөвлөгөөтэйгээр бодож эхэлнэ.

    Нас залуу цус шингэн үедээ боломжоороо мөнгө хадгалж эхэлдэг нь ирээдүйдээ баталгаатай амьдрах шинээр бизнес худалдаа хийх, насны эцэст хөдөлмөрийн чадвар буурахаараа хангалттай сайхан амьдрахад томоохон түлхэц өгдөг. Ийм учраас ирээдүйгээ нарийн тооцож, судлах шаардлага бий болдог. Улс төр нийгмийн системийн нарийн мэдрэг байдалтай адил хүн үйл явдал, үг хэллэгт хэрхэн хандаж байгаа нь ирээдүйн асар олон өөрчлөлтөд дам утгаар нөлөөлнө.

    Заримдаа таны хэрэггүй зарцуулж буй хэдэн минут хэдэн жилийн дараах олон тэрбум төгрөгийн гэрээнээс хоцрох, насны эцэст үр хүүхэддээ “сүүлчийн үгээ хэлэх” хугацаа ч хүрэлцэхгүй хэмжээнд хүргэж болох талтай.

    1914 онд Сараевогийн Балкан хотод Австрийн ханхүү Фердинанд алагдсан нь үүний тод жишээ. Хэрэв ханхүү Фердинанд Сараевод ирэхээс татгалзах ямар нэг нөхцөл байдал бүрдсэнсэн бол энэ аллага гарахгүй байх байсан. Нэгэнт тэр тэнд очсон гай болоход жолооч нь нэгэн зоогийн газрын үүдэнд зогссон, тэгээд тэнд нь нэгэн серб оюутан урьд аллага хийх оролдлого бүтэлгүйтсэнийг бодон сэтгэл засах санаатай сууж байсан нь ёстой аз таарсан гэлтэй. Гаврило Принцил хэмээх тэр оюутан санаандгүй байхад нь өөрөө хүрээд ирсэн энэ боломжид цочирдсон боловч босон харайж, буугаа цэнэглэн ханхүүг алах ухаантайгаа байлаа. Энэ нь шууд дэлхийн нэгдүгээр дайнд хүргэх үйл явдлуудын гижин хэлхээний эхлэл болсон билээ. Энэ дайн нь Оросын хувьсгал гарах нэг шалтгаан болж, улмаар коммунизмыг өндийлгөж, хорссон Германчууд нацизмыг талархан дэмжихэд хүргэсэн юм. Эдгээр нь цаашлаад дэлхийн хоёрдугаар дайнд хүргэж, үүний үр дүнд атомын бөмбөг дэлбэрсэн. Энэ үйл явдалд цочирдсон эрдэмтэд удирдагчдад ирээдүй судлах арга зүйг боловсруулах шаардлага бий болж, эрчимтэй хөгжсөн билээ. Өдгөө ирээдүй судлал нь ирээдүйн эдийн засаг, бизнес, ирээдүйн технологи, ирээдүйн нийгэм зэрэг маш олон салбаруудыг судалж ирээдүйн боломжийг харж, аюулыг багасгаж байна.

    Нийгмийн ухааны салбар ирээдүй судлалын шинжлэх ухаан нь өнгөрсөн одоог системтэйгээр ойлгон судлаж, ирээдүйн хандлагыг тогтоох аргуудыг голчлон ашиглаж хамгийн зохистой, биелэж болохуйц дүр төрхийг уудлан гаргадаг. Үүндээ хүрэхийн тулд олон нарийн аргачлалыг ашигладаг юм. Ирээдүй судлал бол өчигдөр, өнөөдрийн өөрчлөлтүүдийг шинжлэн, нэгтгэн дүгнэж, ирээдүйн төрхийг гарган стратеги боловсруулж, ирээдүйгээ өөрчлөх талбар юм.


    ИРЭЭДҮЙ СУДЛАЛЫН ТҮҮХ

    Ирээдүй судлалын тухай бодит үндэслэлүүд 19-р зуунд тавигдсан гэж үздэг. Өнгөрсөн үеийн нийгмийн өөрчлөлтүүдийн загваруудыг судалдаг макро түүхчид судлаачдын судалгаанаас харахад бүр МЭӨ 145-90 онд Су Ма Чень анх ирээдүйн тухай үзэл санааг илэрхийлж байжээ.

    Дэлхийн нэг хоёрдугаар дайны дараа ирээдүй судлалын шинжлэх ухааны үзэл баримтлал боловсруулагдаж, хөгжлийн суурь тавигдсан юм. Тухайн үед ирээдүй судлалыг хөгжүүлэх цэрэг зэвсэг, технологи, улс төр, геополитикийн шаардлага ч бий болсон байлаа.

    1932 онд ВВС радио сувгаар ирээдүй судлаач Х.Г.Уэльсыг зочноор урьж ирээдүйн тухай анх яриулсан байна. Уг үйл явдал орчин үеийн академик ирээдүй судлалын хөгжлийг зөгнөж байсан гэлтэй.

  • УГТАН ИРЖ БУЙ БОЛОМЖООР ДҮҮРЭН ИРЭЭДҮЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ АШИГЛАЯ

    Цаг үетэйгээ хөл нийлүүлэн аж төрдөг биш, цаг үеэсээ түрүүлж алхдаг, ирээдүйд тэмүүлдэг, түүнийг судалдаг, ирээдүйч сэтгэлгээтэй хүмүүс өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Яагаад гэвэл өөрчлөлт маш хурдтай явагдаж байгаа учир өөрчлөлтийг урьдчилан харж ашигласан хүмүүс л хожиж байна. Ирээдүйн өөрчлөлт бол тэдний хувьд боломж боллоо. Өнгөрсөн зуунд бид булчингийнхаа хүчийг түлхүү ашиглан багажаар баялагийг бүтээдэг болж өөрчлөгдлөө. Өөрчлөлт ирээдүйг бүтээдэг гэдгийг бид мэддэг. Тэгвэл хэрхэн ирээдүйн өөрчлөлтийг системтэй харах вэ? Ямар өөрчлөлт явагдаад байна? Түүнийг хэрхэн ашиглаж амжилтанд хүрэх вэ гэсэн олон асуулт таны толгойд төрнө. Энэ бүх асуултанд хариулж, ирээдүйн өөрчлөлтийг судалдаг шинжлэх ухаан бол ирээдүй судлал юм. Олон мянган жилийн хугацаанд бий болсон өөрчлөлт бидний амьдарч байгаа энэ үед хэдхэн жилийн дотор явагддаг боллоо. Ойрын 15 жилд нийгмийн амьдрал, ажил мэргэжил, бизнес зэргээс гадна хүний хэрэглээг хамарсан асар их өөрчлөлтүүд биднийг угтан ирж байна.

    Өнгөө өөрчилдөг шил, бактери үрждэггүй ахуйн хэрэглэл, хиртэж бохирдохгүй хувцас, цоорсон ч ургаж нөхөгддөг материалтай даавуун хэрэглэл болон машины дугуй, усаар ажилладаг автомашин, нисдэг галт тэрэг, бодит мэт дүрс цацах технологи, автомат зоогийн газар, хэдэн зуу дахин ашиглагддаг цаас, цаасыг орлох цахим шошгонууд, цахим боловсрол, өдөрт 1 см ургадаг хүнсний ургамал, аварга хүнсний ногоо, ургадаг мах, бензин түгээгчээс эхлээд хүүхэд хөгшдийг асрагч барилга барьдаг роботууд, жинхэнэ мэт хиймэл эрхтэнгүүд, хиймэл цус, бодлоор ажилладаг компьютер, хиймэл оюун ухаант компаниуд, сансарт аялах сарны зочид буудал гээд энэ бүхэн бидний энгийн мэт хэрэглээ болно. 20-р зууны эхээр амьдарч байсан хүмүүст “зуун жилийн дараа хүмүүс хоорондоо маш холоос жижиг багажаар харилцдаг болно” гэж хэлэхэд хэн ч итгэхгүй байсан. Үүнтэй адил ойрын жилүүдэд итгэхэд бэрх олон өөрчлөлт гарна. Угтан ирж буй боломжоор дүүрэн ирээдүйн өөрчлөлтийг бүгдээрээ ашиглая. “Өрөнд орохоосоо өмнө, мөнгөө цуглуулах” гэдэг ирээдүй судлаачдын зарчим таны зарчим болно гэдэгт бид итгэж байна.

    Эрвээхэй дэвэхэд дэлхийн нөгөө талд хуй салхилна.

    БҮТЭЭЛЧ МОНГОЛ НЭГДЭЛ