Category: human-development

  • Д.БАЯР: Цахилгааныг 8 дахин хэмнэх патентыг маань Солонгосчууд хурдны галт тэрэгний хөдөлгүүрт тавих гэрээ байгууллаа

    Уншигчдын хүсэлтээр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2014 оны шилдэг зохион бүтээгч, техникийн шинжлэх ухааны доктор Д.Баяртай дахин ярилцлаа. Тэрээр Японы “Hitachi” группийн эмнэлгийн электрон тоног төхөөрөмж зохион бүтээгч инженерээр 10 гаруй жил ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд Японуудтай хамтарч захиалгат судалгааны ажил хийж байгаа юм.

    -Таны бүтээсэн “Эрчим хүчийг хуваарилах төхөөрөмж”-ийг нэг сард 200 мянган төгрөг цахилгаандаа төлдөг айлд тавихад 15-20 мянган төгрөг л төлдөг болсон гэсэн. 400 м.кв талбайтай номын худалдааны төвд суурилуулахад өртөг нь 750 мянган төгрөг болсон. Ингэснээр цахилгааны зардлаа тав дахин хэмнэдэг болсон гэж та хэлж байсан. Энэ төхөөрөмжийг зах зээлд гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хугацаа хэзээ вэ?

    -Танайд ярилцлага өгнө гээд өчигдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын веб сайт руу өчигдөр орж харлаа. Миний бүтээлийн талаар 5864 хүн өөрийнхөө эрдэм шинжилгээний бүтээлд иш татаж тавьсан байна. Ер нь дэлхий эрчим хүчээр цангаж байгаа гэж би хардаг. Рио-20-ын уулзалтын индэр дээрээс Бан Ги Мун “Бид эрчим хүчний шинэ эх үүсвэр нээхээсээ илүү эрчим хүчийг хэмнэх хэрэгтэй юм байна” гэж хэлсэн. Японуудын бас нэг лоозон бий. “Та хэдийг олох нь хамаагүй. Хэмнэчих юм бол та баяжина” гэж. Тэгэхээр зэрэг дэлхий даяар хэмнэе л гээд байгаа. Сая Сөүлд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Гранд симпозиум болсон юм. Тэрэн дээр 2014 оныхоо ажлыг дүгнэхэд миний бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлэх, дэмжих хэрэгтэй юм байна гэж ярьж байна лээ.

    Энэ хурлын дараа Солонгосын хоёр компанитай 10 жилийн хугацаатай гэрээ байгууллаа. Эзэмшигчийн патент Д.Баяр гэдэг хүний нэр дээр байгаа ч тухайн хоёр компанийн бүтээгдэхүүн болоод гарна.

    Бүтээгдэхүүнээ гэрээнд зааснаар Монголоор нэрлэнэ. Харин Монголчууд миний төхөөрөмжийг дэлхийн зах зээлд гарсны дараа худалдаж авах л болчихлоо.

    -Баларсан юм болжээ. Монголчууд монгол эрдэмтнийхээ бүтээлийг гадаадад алдчихлаа гэж ойлголоо. Одоо тэгээд Солонгос компанийн хэлсэн үнээр авах уу?

    -Тэгнэ. Хүн чинь үндсэрхэг үзэлтэй байдаг юм болохоор Монголоосоо хөрөнгө татаж, энд юм аа үйлдвэрлэе гэж бодсон. Гэтэл хаалт тавьсаар байгаад бүтээх боломж олгосонгүй. Ямар ч эрдэмтэн, зохион бүтээгч инженерт өөрийнх нь бүтээл амьдарч байвал ашигтай. Технологи нь удаан явдаг улсуудын тоонд Монгол Улс албан ёсоор ордог. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хурал дээр “Танай Засгийн газар “lazy” /залхуу/ байна” гэж Филиппиний Оюуны өмчийн газрын дарга хэлж байна лээ. Тэр хүн “Хэрвээ ийм технологи байсан бол манай Засгийн газар дэмжээд явчихна. Харин танайх удаан байна” гэсэн. Солонгосууд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад нөлөөтэй. Тэнд гарсан шинэ технологиудаас шаардлагатай гэснийг нь солонгосууд Засгийн газраараа дэмжүүлдэг. Засгийн газраас нь дэмждэг GPA гэдэг байгууллага байдаг. Гэхдээ тэднийг ч оролцож амжаагүй байтал Солонгосын хоёр компани ирээд нэг нь хурдны галт тэрэгний хөдөлгүүрт тавих, нөгөө нь халаалтын системүүдэд тавих гэрээ хийчихлээ. Гэрээний үүргийн дагуу бүтээлээ өөр газарт хэрэглэх боломжгүй. Би өнгөрсөн тавдугаар сарын 29-30-нд тэдгээр компанитай гэрээгээ байгуулаад ирлээ. Гэрээний хугацаанд бүтээлээ улам сайжруулах үүрэг хүлээлээ. Нэг эсвэл хоёр жил дангаар ноёрхдог технологи гэж өнөөдөр байхгүй болсон.

    -Хурдны галт тэрэгний хөдөлгүүр, халаалтын системд төхөөрөмжийг чинь ашиглах юм байна. Монголд халаалтын шийдлээ туршиж үзсэн үү?

    -Халаалтыг дагаж хэрэглээний халуун ус цуг явах ёстой юм байна гэж тэд үзсэн. Ингээд хэрэглээний халуун усанд нэвтрүүлэхээр туршлаа. Монгол төгрөгөөр бол дундаж хэрэглээтэй айл нэг сард 5000, их хэрэглээтэй айл 7000 төгрөг хэрэглээний халуун усандаа төлөх судалгаа гарлаа. Төвийн шугамд холбогдоогүй байгууллага, аж ахуйн нэгж, айлууд, зуслангийн байшинд хэрэглэхэд гайгүй технологи болчихлоо гэж бодож байна.Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн жилийн төсөв хоёр тэрбум төгрөг юм билээ. Би захиралтай нь уулзсан. Тэд жилдээ 760 сая төгрөг халаалтандаа төлдөг. 22 сая төгрөг усандаа, цахилгаандаа 25 сая төгрөг зарлагаддаг. Хоёр тэрбум төгрөгийнх нь тал нь иймэрхүү зардалд явчихдаг. Энэ сургуульд манай төхөөрөмжийг тавих юм бол жилдээ 180 сая төгрөг л халаалтандаа төлнө. Аймгийн төвийн нэг сургуулийн халаалтын зардлаас 540 сая төгрөг хэмнэж байна шүү дээ. Гэтэл ийм хэмжээнд зардал гаргадаг сургууль, цэцэрлэг олон бий.

    Аймгийн төвийнхөөс 500, сумынхаас 100 саяыг хэмнэнэ гэж тооцвол улсын төсвөөс жилд 180-200 тэрбум төгрөг хэмнэх боломж харагдаад байгаа юм.

    Ийм тооцоог бид гаргачихаад цааш үргэлжлүүлээд судалъя гэж бодоод байгаа.

    -Хоёр компанитай 10 жилээр гэрээ байгууллаа. Гэтэл таны эрчим хүчний давтамжийг ихэсгэдэг бүтээлийг энерги хадгалагдах хуулийг зөрчсөн байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ талаар юу хэлэх вэ?

    -Энерги хадгалагдах хууль гэж мундаг хууль бий, үүнийг би хүндэтгэдэг. Цөмийн технологи бол тэр аяараа энерги хадгалагдах хуулийг зөрчсөн. Атомын, цөмийн станцууд бага түлшнээс их энерги гаргаж авснаараа энерги хадгалагдах хуулийг зөрчсөн биз дээ. Энэ хууль 1999 оноос эхлээд зөрчигдөөд яваад байгаа. Гэтэл энерги хадгалагдах хууль өнөөдөр байх ёстой юм уу, үгүй юу гэдгийг эрдэмтэд ярьж байна. Миний бүтээл дээр бол энэ хууль зөрчигдөөгүй. Дэлхий дээр эрчим хүчийг хадгалдаг хоёрхон төхөөрөмж бий. Нэг нь аккумлятор, нөгөө нь конденсатор. Би аккумлятор биш конденсаторыг зарчим дээр суурилж бүтээлээ хийсэн.

    -Шинэ төсөл, судалгааны ажил дээр сууж байгаа юу?

    -Би электроник хүн болохоор эрчим хүчний чиглэлийн хоёр бүтээл дээр update хийж байна. Энийгээ яримааргүй байна аа. /инээв/. Гэрээний дагуу ярьж болохгүй л дээ. Сонирхуулж хэлэхэд, бид ус цэвэрлүүлэх төхөөрөмж хийж байгаа. Энэ төхөөрөмжийн үнэ цэн шүүлтүүрэндээ байдаг. Дэлхийд байхгүй ховор элс бол Элсэн тасархайгийнх. Элсэн цаганд ашигладаг маш нарийн ширхэгтэй элс. Тэр элсийг боловсруулаад өндөр даралтаар шахахаар дээд зэргийн шүүлтүүр гарч ирнэ. Энэ шүүлтүүрээр хэрэглээний усыг шүүж болно. Саарал усыг дахин ашиглахад шүүж болж байна. Нанотехнологийн мембран шүүлтүүр гэж юм бий.Маш хатуу металлыг 0.3 микрон нүхтэй цоолдог. Энэ технологи үнэтэй учраас Элсэн тасархайн элсийг ашиглах юм. Түүхий эд нь Монголд байгаа учраас төр хамгаалалтад аваад үйлдвэрээ байгуулж, ус цэвэршүүлэх төхөөрөмж, шүүлтүүрээ дэлхийд экспортлох хэрэгтэй.

    -Таниас ахуйн хэдэн зөвлөгөө авъя. Байшинтай айлууд паарандаа тосол хийдэг. Ингэвэл сайн халдаг, хөлддөггүй гэх юм. Энэ үнэн юм уу?

    -Тосол гэдэг чинь халаалтыг эсэргүүцэх хөргөлтийн шингэн. Халаалтын эсрэг шингэнийг халаалтын төхөөрөмж дотор хийхээр олигтой халахгүй. Машиныг халахаас сэргийлж тосолыг хийнэ. Харин радиотар дотор глицерин л хийнэ. Тосол бол халахаараа тэлдэг, тэгээд бууддаг, ууршдаг гэсэн сул талуудтай. Харин глицерин бол ток тасарвал гурван цаг халуунаа барина, тэлэхгүй, ууршихгүй. Глицеринийг манайхан мэдэхгүй болохоор паарандаа хийдэггүй шиг байгаа юм. Тэгээд “тогоо буудлаа. Яах вэ” гэж нэгнээсээ асуудаг. Асуудал тосолондоо л байгаа юм. Машин бол тосол тэлэхэд уурыг нь гаргах калапантай байдаг. Манайхан болохоор хөлддөггүй гээд битүү радиатартаа тосол хийгээд байгаа юм.

    -Байшингийн халаалтад аль нь оновчтой шийдэл вэ?

    -Дулааны төвийн шугамд холбогдоогүй бол ерөөсөө цахилгаан халаагуур хэрэглэ. Паар сонгох уу, шалны халаалт уу гэдэг тухайн хүний л сонголт.

    -Шалны халаалт хуурайшилт үүсгэдэг, шатдаг гэж хүмүүс хэлэх юм?

    -100 градусаас дээш халсан тохиолдолд агаар шатдаг. Агаар шатахад л хуурайшилт үүсдэг. Ил утастай плитка гэхэд 300-400 градус халахдаа тэр хэсгийнхээ агаар шатдаг. Гэтэл шалны халаалт бол тийм хэмжээнд халж агаар шатаахгүй. Радиатор бол 60 градус, шалны халаалт бол 40 градус байдаг. Энэ дээр хамгийн тулгардаг асуудал нь эрчим хүчний зарцуулалт. Шалны халаалтан дээр Солонгосын пелонк тавьдаг. Солонгос пелонк шатдаг нь учиртай. Монгол 50 герц, Солонгос 60 герцийн давтамж хэрэглэдэг. Гэтэл нэг метр квадрат нь 200 ваттай гээд Солонгосууд үйлдвэрээсээ гаргасан байдаг. 200 ваттай эд чинь Монголд ирээд залгахаар 350 ватт болчихдог. Өөрийнх нь зааж өгснөөс 150 ваттаар илүү болж залгагддаг учраас шатаад байгаа юм. Тиймээс манайхан Солонгос руу захиалахдаа 50 герцид зориулж тохируулж өгөөч гэх хэрэгтэй. Тэгэхгүй бол давтамжийн зөрүүнээс шалтгаалж 700 мянган төгрөгийн цахилгааны төлбөр төлнө гэж тооцсон хүн энд авчраад ашиглахад нэг сая төгрөг төлөөд байгаа юм.

    -Зуслангийн байшинд паркетны дор шалны халаалт тавьдаг нь зөв үү. Ийм айл өчнөөн байдаг юм билээ?

    -Болохгүй ээ. Хулдаасны дор тавьдаг. 80 градусаас доош системийг нам халаалтын систем гэдэг. Нам температурын халаалтын систем паркет зэрэг эсэргүүцэлтэй тулгарахаараа халаах чадвараа алддаг. Хоёрдугаарт, энэ бол инфра туяагаар халдаг. Ийм учраас дээшээ халж чадахгүй бол доошоогоо халдаг. Тийм учраас энерги их зараад байгаа боловч олигтой халдаггүй. Гэтэл бид халахгүй байна гээд температурын заалтыг нэмдэг. Үүнээс болж хоёр зүйлийн голд маш их хэмжээний халалт үүсч шал шатдаг.

    -Тэгвэл яах ёстой вэ?

    -Байшингаа халааж чадахгүй мөртлөө шалны халаалтынхаа дээр зузаан паркет тавиад эрчим хүчээ улам их хэрэглэж байна. Үүнээс болж цахилгааны зардал өндөр гарсан мөртлөө байшин халахгүй, гэрт гал гарах гээд байгаа юм. Тийм учраас шалны халаалтын дээр өөрт нь зориулагдсан нимгэн хулдаас захиалаад авчрах хэрэгтэй. Паркет хулдаас хоёрын завсар байхад болно. Шалны халаалтын дутагдалтай тал гэвэл дээр нь юм тавьж, зузаан зүйл дэвсч болдоггүй. Миний бодлоор хамгийн оновчтой шийдэл бол шалны халаалт. Гэхдээ Монгол хүмүүст доороосоо халах, гэртээ хивс дэвсэхгүй байх ямар санагдаж юм. Хоёрдугаар шатанд радиаторууд ордог.

    -Манайд ямар технологи илүү хөгжих боломжтой гэж хардаг вэ?

    -Манайх өндөр технологиор дэлхийг гүйцэхгүй. Сансар, лазер, цэрэг дайны технологийг үйлдвэрлэхэд их мөнгө, их хугацаа, их чадвар шаардана. Ийм учраас өндөр технологийг үнэнээ хэлээд хаях хэрэгтэй. Нам технологи бидэнд хэрэггүй. Үйлдвэрлээд бид хөгжихгүй. Тийм учраас амьдралд хамгийн хэрэгтэй дунд төвшний дэвшилтэт технологи үйлдвэрлэх хэрэгтэй.

    -Хэрэглээний тал руугаа юу?

    -Зах зээлд хурдан борлогдох, бага зардлаар бүтдэг хэрэглээний тал руу хөгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь, усны хомсдолтой Африкт шүүлтүүртэй гуурс бүтээгээд баяжсан хүн байна. Гуурсны үйлдвэр нь хямд, бүтээгдэхүүн нь хямд учраас хүмүүсийн эрэлтээр босчихсон. Ямар ч уснаас тэр гуурсаараа сороход цэвэр ус ам руу нь орж байгаа юм. Монголын эдийн засаг хүчтэй биш учраас иймэрхүү хэрэглээний үйлдвэрийг олноор байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, дэлхийн эдийн засагчдын үзэн яддаг хоёр алуур Монголд байна. Нэг нь түрээс, нөгөө нь дам наймаа. Эдийн засагт ач холбогдолгүй, капитал бүтээдэггүй энэ хоёр зүйлийг устгах хэрэгтэй. Нэг байшин босгосныг баялаг бүтээлээ гэж ойлгох хэрэггүй. Байшингаа баялаг бүтээгчдийг оруулж, орлогынх нь 50 хувийг түрээсэндээ авч байна шүү дээ.

    -Та ихэвчлэн Японы эрдэмтэдтэй тэндээ захиалгат судалгаа хийж байгаа. Монголд бүтээл гаргахад, бүтээлээ бүтээгдэхүүн болгоход юу саад болдог гэж мэргэжил нэгтнүүд чинь ярьдаг бол?

    -Монголд нэг зүйл хийе гэхээр маш олон тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Тусгай зөвшөөрлийг нь авъя гэхээр стандартаар батлуул гэнэ. Дэлхийн стандартаар баталсан зүйлийг Монголын стандартаар баталдаггүй л байх хэрэгтэй. Монголын стандартаар орохын тулд зургаан сар хүлээлгэнэ. Хугацааг нь болгоод очихоор үйлдвэрлэлийн стандартаар батлуул гэнэ. Үйлдвэрлэлийн стандартаа хүлээж зургаан сар болоход нэг жилийн дараа нөгөө технологи маань хоцрогдчихдог.

    Ийм учраас дэлхийн стандартын итгэмжлэл авсан бүтээлд Монголынх 24 цагийн дотор баталгаагаа гаргаад өгчихдөг болох хэрэгтэй. Яагаад гэвэл, Монголын лаборатори шинжилж чаддаггүй л байхгүй юу. Жишээ нь, ходоодны дурангийн линзийн хугарах, ойлгох чадвар ямар вэ гэдгийг Монголын лаборатори шинжилж чадахгүй. Тэгсэн мөртлөө стандарт гарга гээд байдаг байхгүй юу. Би сая нэг юман дээр стандарт хөөцөлдөөд хаясан. Миний нас хүрэхгүй юм билээ.

    Монголчууд яагаад гепатиттай юм. Чанадаг шприцээр бүгдийг нь тариад нэг үеийг тэр чигээр нь гепатиттэй болгосон. Одоо яг ийм зүйл давтагдаж байна. Эмэгтэйчүүдийн мэс заслын лип гэдэг хутга байдаг. Тэрийг нэг хүнд хэрэглээд спиртэнд дүрж байгаад дараагийн хүндээ хэрэглэдэг. Заавраараа бол нэг удаад хэрэглэх ёстой ч Монголын бүх эмнэлэг дамжуулж хэрэглээд байна. Халдварын эрсдэлийг мартсан. Яагаад гэвэл, хутганы үнэ нь өндөр. Харвардын эрдэмтэд спирт бол хавдрын халдварын эрсдэлийг бууруулж чадахгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс би нэг цагт 120 мянган ширхэг хутга үйлдвэрлэдэг Японы төхөөрөмжийг оруулж ирье гэж байсан юм. Гэтэл “Нэг цагт 120 мянгыг үйлдвэрлэх юм бол бусдыг нь яах юм” гэсэн асуудал тавьсан. Миний бодол бол Монголд зах зээл бага учраас энд үйлдвэрлэж эмнэлгүүдээ хангаад үлдсэнийг нь бусад улсад экспортолъё гэсэн. Гэтэл дэмжээгүй. Иймэрхүү эсэргүүцэл, хүнд суртлыг үгүй болгох хэрэгтэй байна.

    -Шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгө нь бас бага юм биш үү?

    -Судалгаа хийхэд маш их зардал гардаг. Судалгаа амжилттай болвол гаргасан зардлаа бүтээгдэхүүний орлогоосоо хэд дахин нөхнө. Манайханд ийм дутагдал байдаг. Хэрвээ би ШУТИС дээр очоод “Ийм судалгаа хийе, 500 сая төгрөг хэрэгтэй байна” гэвэл “Танай судалгаа чинь бүтэхгүй бол яах юм” гэнэ. Болохгүй байна гэдэг чинь судалгааны үр дүн шүү дээ. Би Японы 400 мянган ам.доллараар тоглоод л хаяж байсан. Нэг төслийн судалгааг хоёр жил хийгээд үр дүн гараагүй учраас болохгүй юм байна гээд хаасан. Тэгээд гутраад сууж байтал миний багш профессор Ошинара Хинада гаднаас баяр баясал болсон орж ирээд, “За төсөл дууссанд баяр хүргэе” гэхгүй юу. Монгол хүнд бол “Энэ одоо тавлаад байгаа юм уу, шоглоод байгаа юм уу” гэж бодогдоно биз дээ. Тэгтэл багш, “Баяр аа, чи болохгүй гэдгийг нь баталсан байна. Хэрвээ чи батлаагүй байсан бол маш олон японууд мөнгө зарж, энэ судалгааг хийх байлаа. Одоо нэг ч япон энд мөнгө зарахгүй. Энэ л чиний ажлын үр дүн. Үр дүн болгон “болно” гэж гарах албагүй. Чи “болохгүй” гэдгийг нь баталсан учраас олон компанийн мөнгийг аварсан” гэсэн. Гэтэл Монголд судалгаанд зарцуулах мөнгө байхгүй, дээр нь судалгаанаас эерэг дүн л хүлээдэг. “Энэ судалгаа заавал болохг ёстой. Болохгүй бол хариуцлагыг нь чи хүлээнэ шүү. Ажлаас чинь хална шүү” гэдэг. Адгийн наад зах нь улсынхаа ДНБ-ийн нэг хүрэхгүй хувийг л ШУА-даа хуваарилж байна шүү дээ. Нэмж хэлэхэд, металл саван дотор ус орж тэлэхээрээ дефармац хэр байдаг вэ гэдгийг судлах лаборатори манайд байдаггүй. Судлахын тулд хамгийн ойрхон Сөүл, Бээжинд очиж судалгаа хийнэ. Тэгээд тэнд судалгаа хийж байхад солонгосууд, хятадууд нүдээ аниад сууж байна гэж байхгүй. Намайг судалгаагаа хийж дуусаад Монголд ирээд танилцуулж байхад Солонгост аль хэдийнэ миний санаагаар бүтээгдэхүүн хийчихсэн байдаг. Ийм учраас гадаадын лабораторид ажиллаж байна гэдэг чинь гадаадуудад юмаа алдаж байна л гэсэн үг. Ийм учраас эрдэмтдийнхээ хариуцлагыг нь нэмээд тэднийгээ юм бүтээх нөхцөл бололцоогоор хангаж дэмжих хэрэгтэй.

    -Монголын шинжлэх ухааны хамгийн том байгууллага нь ШУА. Энэ байгууллагыг гаднаас, дотроос нь та яаж үнэлдэг вэ?

    -Академид цус сэлбэлт хэрэгтэй. Бөхчүүд залуучуудаа дийлэхгүй юм байна, бяр дууслаа гээд зодог тайлдаг. Машин ч гэсэн шинэ загварынх гарч ирэхээр эзэндээ гологдож хаягддаг. Яг үүн шиг би юу судалж чадаж байна, чадахгүй байна гэдэг хязгаараа мэдэх хэрэгтэй.

    Тэрийг хаана мэддэг вэ гэхээр мэдээлэл сайтай газарт. Германы нэг эрдэмтэн нано ус хийлээ. Тэр усыг 100 градуст халааж -40 градусын орчинд байлгахад 72 цагийн дараа л температур нь буурч эхэлдэг. Энэ бол дэлхийд шуугиулсан бүтээл. Бүтээсэн эрдэмтнийг нь илтгэлээ тавиад тайзнаас буухад хөрөнгө оруулагчид араас нь хуйлраад ирж байгаа юм. Тэр хүн “Надад мөнгө өгөөч” гэж гуйгаагүй. Харин мөнгө өгөх гэж байгаа хүнээ сонгож байна шүү дээ. Гэтэл манай ШУА-ийнхан “Бид ийм судалгаа хийх гэсэн чинь мөнгө олдохгүй байна” гэж яриад байгаа. Би бол “Дэлхийг гижигдэх бүтээл хийж чадаагүй байна” л гэж хэлнэ. Өөрөөс нь 10-20 дахин илүү чадалтай, мэдлэгтэй болсон залуучуудыг хуруу шил гаргаад л дараад байдаг. Толгой дотроо том санаа тээсэн залуучуудаа удирдах хүсэлтэй байгаа бол ядаж эрдэм шинжилгээний ажилд нь оролцолгүй, дэмжээд өгөх хэрэгтэй.

    -Янз бүрийн шалтгаанаас болоод мундаг залуучуудаа гадаадад алдаад байх юм. “Зөгийн үүр” гэдэг том төсөл явсан. Үр дүн нь яаж гарсныг мэдэхгүй юм. Гэхдээ залуучууд Монгол руу биш гадаадын том компаниудад ажиллая гэдэг болчихжээ?

    -Монголдоо харимаар байдаг юм. Гэвч тэднийг ажиллуулах ажлын байр Монголд олдохгүй байна гэж ихэнх нь ярьдаг. Биднийг 20 гаруй жилийн өмнө Японоос оюутан байхад дэлхийн хэмжээнд судалгаа хийдэг монгол залуучууд цөөхөн л байсан.

    Одоо харж байхад монголчууд дэлхийн бүх том газарт ажиллаж байна. Харвардад, Оксфордод, Пенсилваны их сургууль, Токио, Нагояад байна. Тэд бүгд том том судалгаа хийгээд сууж байна. Жишээ нь, Германд төгссөн Мядагмаа гэдэг эмэгтэй нанотехнологийн давуу хийлээ. Солонгост төгссөн Амаржаргал гэдэг эмэгтэй эмнэлэгт зориулсан өнгө нь хувирдаггүй нанотехнологийн бүтээгдэхүүн хийж байна. Америкийн Цахиурын хөндийд программ, техник хангамжийн чиглэлээр ажиллаж байгаа монгол залуус өчнөөн байдаг. Программ хангамжийн чиглэлээр манайхан сүрхий болсон.

    Японы “Ulitra sound unit” гээд эмнэлгийн эхогийн компани байдаг. Тэд дэлхийн бүх эхо аппаратаас нэгийг худалдаж авсан. Тэгээд эртдэмтдийн багуудад худалдаж авсан аппаратуудаа хуваарилж өгөөд судлуулдаг. Хамгийн сул тал, сайн талыг нь судла гээд. Зургаан сарын дараа эрдэмтдийн багаа хуралдуулж судалсан аппаратнуудынхаа сайн талуудыг нь бичээд, “Энэ сайн талуудыг багтаасан эхо аппаратыг манайх үйлдвэрлэнэ. Харин энэ санаануудыг нэмчихээрэй” гэж байгаа юм. Япон эхо ингэж л гарч ирдэг. Тийм учраас Японы оношилгооны төхөөрөмжүүд дэлхийд нэг номер шүү дээ.

    -Инженерүүд бэлтгэж байгаа байдал ямар байна вэ, Монголд?

    -Дээхнэ телевиз үзэж байхад “Монголын бүх урлагийн одууд миний шавь” гэж нэг Пионерын ордонын багш бахархаж байна лээ. Тэрэн шиг Монголын гайгүй инженерүүд Залуу техникчдийн ордоны дугуйланд явж байсан юм. УИХ-ын дарга З.Энхболд, Монелийн инженерүүд, Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн Лодойравсал нараас асуугаарай. Австрид цөмийн физикийн судалгаа хийж Олон улсын атомын багт ажилладаг Жамъяан Залуу техникчдийн ордонд явж байсан. Гэтэл Монголд одоо энэ ордон алга. Сайн инженер дөрөвдүгээр ангиасаа л бараг бий болдог. Тэр наснаасаа сонирхож яваад их сургуульд орвол сайн инженер болж төгсдөг. Дунд сургуульдаа мэргэжлээ сонгоогүй явж байгаад төгсөөд орчуулагч болох уу, эмч болох уу гэж эргэлзэж байгаад инженер болсон бол хэзээ ч сайн инженер болохгүй. Тийм учраас их сургуульд ороод инженер болно гэвэл жинхэнээсээ sorry. Ийм учраас сайн инженерүүдийг одооноос дунд сургуульд нь бэлдэх ёстой. Хар бор ажил хийж дадлагажсан сайн инженерийн нуруун дээр улс орон явдаг болохоос эрдэмтдийн нуруун дээр явахгүй л дээ.Манай төрд ямар нэгэн бодлого байгаа л байх. Италийн нэг парламентийн гишүүнтэй би уулзаж л байсан. Тэгсэн чинь бараг л “Явдаг ТҮЦ” гэдэг шиг л юм явж байна. “Манай тойргийнхон ийм үзэг хийдэг, ийм чарга хийдэг. Хямдхан, чанартай. Манай тойргийнхон намайг олон улсын хуралд явахад эдгээрийг экспортлох даалгавар өгсөн. Энийг авчих” гэсэншүү юм яриад явж байна.

    Бас Японд нэг хурал болоход Мьянмарын нэг улстөрч, “Манай улсын эрдэмтдэд санаа нь байна. Мөнгө хэрэгтэй байна. Бид шинэ технологи гаргамаар байна. Дэлхийн зах зээлд гарахад туслаач” гээд гуйж байна. Филиппиний бас нэг улстөрч, “Манайх ялан-ялан ургамлаас залуужуулдаг бодис гаргасан. Түүгээрээ залуужуулдаг тос хийнэ гээд үйлдвэрээ байгуулсан. Энэ тосыг дэлхийн зах зээлд гаргахад туслаач” гэж гуйж байна. Дэлхийн долоон тэрбум хүний тал нь залуужих, үрчлээгүй байх хүсэлтэй байгаа. Хэрвээ тэр тосыг дэлхий авдаг болвол Филиппиний эдийн засаг яаж хөгжих билээ. Манай улстөрчид ч гэсэн гадаадад хувийн, хувьсгалын ажлаар явахдаа ийм л юм гуйх хэрэгтэй. Бид 1984 онд Выставкын урд ШБОС гэдэг үзэсгэлэн үзэж байсан. Тэгэхэд Монголд машины дугуй, компьютер үйлдвэрлэж байсан, бууз чимхдэг машин хийсэн байсан. Би ноднин Улаанбаатарт, “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн үзээд гутарсан. Ердөө л гар урлал. Намайг Энэтхэгт дээр үед явж байхад Төвдүүд зам дээр суучихсан эсгий таавчиг, түлхүүрний оосор хийгээд зарж байсан. Яг тэрэн шиг санагдсан. 1984-2014 оны хооронд Монголын хөгжил ухарсан юм биш үү.Дараагаар нь би Шанхай, Токиогийн үзэсгэлэн үзсэн. Тэд бол тасарсан байна. “Мишээл экспо” дээр хараарай Монголд үйлдвэрлэв гэсэн үзэсгэлэн дээр үслэг эдлэл, савхин дээл, эсгий углааш, модон хүүхэлдэй, эсвэл Хятадаас авчирсан барилгын материал байгаа. Бусад улсын үйлдвэрлэлийн үзэсгэлэнг үзвэл манайхан өөрсдөдөө гутарна шүү. Би эх орноо үйлдвэрлэгч улс болно гэж итгэдэг.

    -Манайх эрчим хүчний шинэ эх үүсвэрээ барина гээд газар, ТЭЗҮ-гээ яриад удлаа. Эх үүсвэр барихаас хэмнэх нь цөөн хүн амд илүү байж болох уу?

    -Эрчим хүчээр цангадаг улсуудын тоонд Монгол ордог. 170-180 мегаваттын эрчим хүчийг оргил ачааллынхаа үед гадаадаас бид авдаг. Тэгсэн мөртлөө эрчим хүч их хэмжээгээр хэрэглэдэг улсуудын тоонд бас Монгол ордог. Бид дэндүү тансаг хэрэглээтэй юм байна аа. Захын нэг хүнээс “та өдөрт хэдэн килобатт хэрэглэдэг вэ” гэж асуухад манайхан хариулж чаддаггүй. Эрчим хүчний сарын хэрэглээгээ ч мэдэхгүй. Тэгсэн мөртлөө сарын цалингаа бүгд мэддэг. Учир нь, эрчим хүч Монгол хүний амьдралын хэрэглээг зохицуулах хэмжээнд очоогүй байна. Хэрвээ хүн эрчим хүчээс хамааралтай хэмжээнд амьдарч эхэлбэл хэдэн киловаттыг хэрэглэдгээ мэддэг болно. Монголчуудын эрчим хүчний хэрэглээг гар утасны төлбөртэй зүйрлэвэл нэг сард хэд гарах нь хамаагүй гээд шаардлагатай, шаардлагагүй ямар ч үед утсаараа байнга ярьж байгаатай адил. Утасны мөнгө хэд гарах хамаагүй гэж байгаа бол утасны төлбөрөө хянахгүй гэсэн үг. Гадаадууд бол нэг сард эрчим хүчиндээ тэдийг зарна, газандаа тэдийг төлнө, би тэдэн төгрөг цуглуулна гэдэг төлөвлөгөөгөө жилээр нь гаргадаг. Тийм учраас манайхан эрчим хүчээ шаардлагагүй үед хэрэглэдгээ болих хэрэгтэй. Гэртээ хэмнэлттэй төхөөрөмжүүд тавьж, их даарахгүй, их халахгүй суухад л болно. Ингэж чадвал Монгол Улс хүмүүсийн жийп хурааж, алба хаагчдаа цомхотгох шаардлагагүй.

    -Улаанбаатарт агаарын бохирдолтой тэмцэхийн тулд гэр хорооллоо барилгажуулах хэрэгтэй. Энэ бол нэгдүгээр шийдэл. Гэхдээ цаг хугацаа хөрөнгө мөнгө их орох учраас боловсруулсан түлш, зуух тарааж аргацааж байна. Энэ байдлыг та юу гэж хардаг вэ?

    -Хятад таван жилийн өмнө утаагүй зуух төслийг хэрэгжүүлж 65 тэрбум ам.доллар зарцуулсан. Ингээд төслөө хаасан. Утаагүй зуух, утаагүй түлшээ нэвтрүүлсэн ч Бээжин утаатай болсон. Иймээс төслөө хаагаад үлдсэн зуухаа манайх руу шахсан. Уг нь Бээжин хотын захирагч руу хотын дарга Э.Бат-Үүл бичиг өгчих байсан юм. Танайх энэ аргыг хэрэглээд үр дүнд хүрсэн үү гэж асуух байсан. “Хүрээгүй” гэж бичиг ирэхэд энэ төслийг зогсоох хэрэгтэй байсан юм. Зуух, түлш нь хямд байж болох ч юм шатаагаад утаагүй болно гэж хэзээ ч байхгүй. Улаанбаатар байх ёстой хэмжээнээсээ 300 дахин утаатай байна. Утаагүй зуух, түлш нэвтрүүлээд 40 хувиар багасгана гэдэг хүссэн үр дүн биш. Ямар ч байсан эрчим хүчийг 5-8 дахин хэмнэдэг бүтээл гаргалаа. Нэг байгууллага сард 5000-7000 төгрөг хэрэглээний усандаа төлдөг байх боломж олголоо. Жижигхэн ч гэсэн эдийн засагт хэрэгтэй бүтээл. Ийм бүтээлийг олноор нь дэмжээсэй. Монголчуудыг гурван саяын биш долоон тэрбумын зах зээл хүлээж байна.

    Ганбаатар УЛСБОЛД
    Эх сурвалж: http://www.itoim.mn/index.php/site/news/922

  • Хүний үнэт зүйлийн эрэмбийг алдагдуулж, өөрийгөө үнэлэх үнэ цэнийн дархлааг эвддэг ДОХ-с ч аюултай ЁС СУРТАХУУНЫГ ЗАДЛАГЧ НЯН ИЛЭРЧЭЭ

    МАШ АЮУЛТАЙ НЭГЭН НЯНГИЙН ТУХАЙ…

    Ёс суртхууныг задалдаг нян маш аюултай халдвартай, агаар дуслаас ч илүү, харах үзэгдэх, сураг дуулдах төдийд халдварладаг юм байна. Ганц хоёр жишээ гэхэд:
    – Яг ижил нөхцөлд, адилдаа адил, годилдоо годил цалингаар өдөр хоногоо адилхан торгоолцож явсан нэг нь гэнэтхэн нүдэн дээр нь 570 унаад, тансаг харш бариулаад эхэлмэгц, тэр болтол тэсэж, тэвчиж, цээрлэж хориглож байсан бусад нь боломж гарвал л төсвийн халаас руу гараа ахиухан хийгээд авах нь зөв юм байна гэсэн дотоод итгэл үнэмшилтэй болно.
    – Яг ижил түвшиний, магад ч үгүй өөрөөс нь дор чадвар, туршлагатай нэгэн гэнэтхэн төрийн сайд болоод дэнхэлзээд, данхалзаад, орой бүр ТВ-ээр малилзаад эхэлмэгц бусдынх нь тэсгэл алдарч, гэнэтхэн аль нэгэн намын үзэл суртлыг учиргүй ойлгож дэмждэг болж хувираад, аль нэгэн улс төрчийн хонжогийг эгзэг нь таарвал олж долоочих гээд уралдчихна.
    – Яг ижил нөхцөлд аж төрөх, амьдрах гээд үхэлдэн тэмцэлдэж явсан нэгэн нь гэнэтхэн брэнд яриад, тив далайг гатлан нисээд эхлэнгүүт зүгээр өмнөх ажлаа хийж байсан хүмүүс гэнэтхэн хийж чадахаа байгаад ямар ч хамаагүй аргаар гэнэт цөм цөм баяжчих ухаан сүйхээ эрж хайгаад дажигнацгаачихна.
    – Яг ижил нөхцөлд бүгдээрээ зам дээр хаашаа явж буйгаа мартатлаа таг түгжирчихээд үүрэглэн ахуйд гэнэтхэн нэг нөхөр урсгал сөрөөд урдуур нь дайраад, эсвэл хажуугийн брожор дээгүүр дамнуулаад явган хүний замаар дайраад ороод ирэнгүүт бүгдээрээ нүх сүв бүхнээр сигнаалдаад дайралцацгаачихна.
    – Яг адилхан өвлийн хүйтэнд түлэх түлээгүй чичирч суусан хоёр айлын нэг нь гэнэтхэн орой бүр уут уутаар нь нүүрс чирч ирээд, дүүгтэл халуун гэртээ бужигнаад эхлэнгүүт нөгөөх нь тэсэлгүй нөгөөнийхнөө явсан зам мөрөөр явж, нийтийн уурын зуухнаас зөөдөг хулгайн жимийг нэгээр нэмнэ.
    Ер нэг ийм нийтийг хамарсан хачин уур амьсгал их түгээмэл байна.
    Энэ бол чөлөөт өрсөлдөөн биш, харин чөлөөт уналт юм. Миний л мэдэхээр бид 25 жил уналаа.
    ҮР ДҮНД НЬ бүгдээрээ ёс суртхууныг задлагч нянгаар ноцтой өвчилцгөөж, тамын тогоо луу ар араасаа нисэцгээх аж. Харин тийн өвчилсөнөө ер мэддэггүй, мэдэрдэггүй нь энэ өвчний хамгийн аюултай тал нь юм. Хүний оюун сэтгэлгээн дэх үнэт зүйлийн эрэмбийг алдагдуулж, сэтгэл зүрхэн дэх өөрийгөө үнэлэх үнэ цэнийн дархлааг эвдэж орхидгоороо энэ өвчин яг ДОХ шиг аюултай, бараг эмчилгээгүй шахам… халдварлах нь цар тахлаас ч аюултай юм.
    Мэдээж хэрэг төрөлхийн шударга ёсны мэдрэмжтэй буюу ёс зүйн хүчирхэг дархлаатай, мөн цаг зуурын үзэгдлийн мөн чанарыг таньж мэдсэний тул энэ мэт булингарт урсгалд автан урсдаггүй тэсэж тогтоод үлдэх цэгээ олж чаддаг хүмүүс бас байна аа байна. Гэвч тэд цөөн юм, харамсалтай нь цөөн юм. Цөөний дээр нийгмийг нийтэд нь хамарсан энэ их ёс суртхуунгүй бужигнааны лай ланчигийг зөвхөн тэд л нуруун дээрээ тээж үүрэх ёстой болдог учир тэсвэрлэхүйеэ бэрх байх аж…
    Нэг ийм зүйл үзэгдэж харагдаад нойр хулжаагаад байх …

    Нийтлэлч: Баасангийн НОМИНЧИМЭД
    Эх сурвалж: https://www.facebook.com/NominchimedB

  • Ш.ЯЛАЛТ: ​Тонныг нь 50$-р зарж чадахгүй бга нүүрсэнд 1кг нь хагас сая $-р үнэлэгддэг сансрын техник, дуунаас хурдан онгоцний үйлдвэрлэлд онцгой шаардлагатай чухал материал байгаа

    Монголын анхны электроникийн үйлдвэр МОНЕЛ-ийг үүсгэн байгуулагч, Монелтех компанийн захирал Ш.ЯЛАЛТын инновацийн талаар бичсэн ИННОВАЦИ эсвэл СҮЙРЭЛ нийтлэлийг танд хүргэж байна.

    МОНГОЛ УЛСАД ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.

    Монгол орны эдийн засгийн байдлыг сайжруулах нэг үндсэн арга зам бий. Энэ бол мэдлэг шингэсэн, материалын орц багатай, өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийг амь оруулах явдал юм. Ийм учраас инновацийн үйл ажиллагааны хөгжлийг хангаж, эрчимжүүлэх, шинжлэх ухаан технологийн өнөөгийн ололтуудыг сорчлон авч үйлдвэрлэлдээ шуурхай нутагшуулан нэвтрүүлж эдийн засгийнхаа бодит өсөлтийг хангаснаар ард түмний аж амьдрал дээшилнэ.
    Хөгжиж байгаа болон хөгжилтэй орнуудын ДНБ-ий өсөлтийн 70-85 хувийг мэдлэгт тулгуурласан, инновацийн технологи бүхий үйлдвэрлэлээр хангаж байна. Тухайлбал, мэдлэгт тулгуурласан иргэний нийгэм товойн гарч ирээд, тэрхүү мэдлэг нь инновацид тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгож нийгмийн хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл болж байна.

    Ингээд мөн нэгэн цоо шинэ соёл иргэншил үүсэн төлөвших нь. Энэ нь инновацийн соёл иргэншил гэж нэрлэгдэх боллоо. Шинэ төрлийн бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хугацаа хэдэн арван жил, бүхэл зуунаар хэмжигдэж байсан бол сүүлийн үед бүр хэдхэн сараар хэмжигдэх болж байна. Хөгжил дэвшил, өсөлтийн хамгийн гол хэмжүүр үзүүлэлт нь инновацийг хэрхэн төрүүлж байгаа, бойжуулж байгаа, нутагшуулж байгаа болон үр шимийг нь хүртэж байгаа байдал юм. Электроникийн салбарт анх эхэлж хүчээ авсан инновацийн их давалгаа нь өнөөдөр программ хангамж, харилцаа холбоо, хими биологи, материал судлал зэрэг манай гаригийн үйлдвэрлэл, технологийн бүх салбарыг хамрах болжээ.
    Энд чухам инноваци гэж юу болох тухай ойлголтыг жаахан тодруулъя. Инновацийг хэд хэдэн талаас нь авч үздэг. Ерөнхийдөө эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон нээлт, шинэ бүтээлийг үйлдвэрлэлд бүтээгдэхүүн хэлбэрээр нэвтрүүлсэн үйл ажиллагааг хэлдэг. Инновацийн тухай ойлголт нь шинэ бүтээгдэхүүн гаргах, үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга, технологи, эрдэм шинжилгээний болон зохион бүтээх үйл ажиллагаа юм. Мөн тэдгээрийг зохион байгуулах, эдийн засгийн ашиг олохоор санхүүжүүлэх зэрэг хүрээг ч мөн хамруулна. Энэ дундаас инновацийн хоёр чухал онцлогийг тодорхойлбол:
    Нэгдүгээрт, бүтээлч үйл ажиллагаа, оюуны хөдөлмөрийн үр дүн.
    Хоёрдугаарт, шинэлэг зүйлийг нэвтрүүлэх үйл ажиллагаа юм.
    Сүүлийн үед инновацийн Олон улсын стандарт гэдэг ойлголт гарсан. Инновацийг бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинэ болон сайжруулсан бүтээгдэхүүн, тэдгээрийг үйлдвэрлэхэд шаардлагатай технологийн процесс хэлбэрээр илрэн гарч ирээд практикт нэвтрэн зах зээлд амжилттай борлуулж байгаа эцсийн үр дүн гэж ойлгож болох юм. Харин шинэлэг санаа, зураг схем, онолын үндэслэл зэрэг нь практикт нэвтэрч хэрэглээнд хүрээгүй л бол инноваци гэхгүй. Өөрөөр хэлбэл, сувай үнээтэй л ижил юм даа.
    Иймд инноваци нь шинжлэх ухаан, технологийн шинэлэг чанар, практикт нэвтэрсэн байдал буюу үйлдвэрлэгдэж эхэлсэн, өөрөөр хэлбэл аль нэг салбарт хэрэглэгдэж байдаг гэсэн үг.
    Тэгвэл инновацийн процесс гэдэг нь шинэлэг зүйлийг бүтээх ба дэлгэрүүлэх үйл ажиллагаа юм. Ер нь “Innovation” гэдэг англи үг нь шинэчлэл, шинийг сэдэх, шинэ санаачилга гэж ойлгогддог.
    Монгол Улсын эдийн засаг сүүлийн хэдэн жилийн дотор “Баялгийн хараал”-д ямар нэг хэмжээгээр өртөн, ганцхан хоногт олон арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгөө гадаадын хөрөнгө оруулагч нэртэй мөнгө хүүлэгчдэд хүү хэлбэрээр төлж байна. Энэ нь эдийн засагт ямар их дарамт үзүүлж, бүр муужруулж байгаа нь ойлгомжтой. Энгийн үгээр хэлбэл, хайртай охиноо хадамд өгөөд дараа нь өдөр болгон хурдан морио хүргэндээ барьж өгч нядлуулж байна гэсэнтэй агаар нэгэн юм.
    Манай эдийн засагт өндөр технологийн үйлдвэрлэлийн эзлэх хувь өчүүхэн байгаа нь инновацийн төвшин дэндүү доогуур байгааг бэлхнээ харуулж байгаа. Ихэвчлэн хүрзний технологи голлож, баялгийг ухаж аваад зарахыг л манай толгой бизнесмэнүүд чадаж байна. Хэсэг хугацаанд ингэж мөнгө босгож болох ч энэ нь яваандаа мөхөлд хүргэх нь дамжиггүй. Хөгжсөн орнууд нүүрснээс 500 гаруй төрлийн материал гарган авч байна. Нүүрс гэхэд 15-20 жилийн дараа хэнд ч хэрэггүй болох магадлалтай. Энэ нь эрчим хүчний цоо шинэ эх үүсвэр бий болж байгаатай холбоотой. Одоо манай улсын Шинэ технологи – Инновацийн боломж, өрсөлдөх чадварыг авч үзье.
    Саяхан эдийн засгийн өсөлт 18 хувьд хүрлээ гэж хөөрцөглөж байсансан. Савангийн хөөс мэт замхрахад манай төр засгийн газрын түшмэдүүдийн санаачлан хэрэгжүүлж ирсэн зуун ямаанд жаран ухны үлгэр болох Тахарын алба, Боомтын нэгдсэн захиргаа, Хөдөлмөр нийгэм хангамжийн хоёрын хоёр яам, төрийн албан хаагчдын тоог сүүлийн хоёрхон жилд 30000 хүнээр нэмэгдүүлсэн зэрэг эдийн засгаа сөхрүүлэх “инновациуд” илт нөлөөлсөн нь тодорхой.

    Хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улс ялангуяа сүүлийн жилүүдэд өөрийн орны оюун ухааны хүчин чадлыг эдийн засгийн, технологийн инноваци хөгжүүлэх, нутагшуулах, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглүүлж чадсангүй. Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг хангаад цаашаа дэлхийн зах зээлд гарахын ганц болзол бол инновацийн төвшин гэдэгтэй одоо маргах хүн гарахгүй байх. Өөрөөр хэлбэл, хөгжлийн тулгуур нь инновацийн эдийн засаг, мэдлэгт тулгуурласан эдийн засаг байх учиртай.
    Уул уурхайг хөгжүүлэхийн хажуугаар мэдлэгийн үйлдвэрлэлийг 100 дахин хурдан хөгжүүлж чадвал сая найдвартай түргэн хөгжлийн замд орох түлхүүрийг гартаа оруулна. Энд хамгийн гол хоёр хөшүүрэг хэрэгтэй бөгөөд энэ нь инновацид зориулах төсвийн хөрөнгө, татварын бүтэц юм.
    Хүнд суртлын данхар бүтэц тэнд зарцуулж байгаа төсвийн нүсэр хөрөнгөн дотор судалгааны ажилд зарцуулж байгаа хөрөнгө үнэндээ нуудгайгаа далдлахад ч хүрэхгүй ДНБ-ий дөнгөж 0.27 хувь байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг “харакири” хийхэд түлхэж байна. Инноваци нэвтрүүлэлтийн төвшнөөр манай улс нэлээд сүүлийн байрт найдвартай хэвтэж байгаа нь судалгаанаас харахад тодорхой байна. Тухайлбал, чадварлаг инженерүүдийн хүрэлцээ, технологийн дэвшлийг дэмжих бодлого, дэвшилт технологийн хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны дэмжлэг зэрэг үзүүлэлт дэндүү доогуур байна. Тухайлбал, Сингапур зэрэг улстай харьцуулахад 2-3 дахин доогуур байгаа бөгөөд өндөр технологийн агуулга бүхий экспортын нийт экспортод эзлэх хувь Сингапурт 45.16 хувь байхад манайд дөнгөж 0.3 хувь байна. Дээрх хүснэгтээс харахад 100000 хүнд ногдож байгаа патент мэдүүлгийн тоо Сингапурт 87 байхад манайд ердөө нэг байх жишээтэй.
    Байгалийн асар их баялагтай, 50 сая малтай, гуравхан сая хүнтэй, цунами хар салхи хэзээ ч нүүрлэхгүй Ази тивийн өндөрлөгт байрладаг орны иргэд болж төрчихөөд бид яагаад ингэж амьдрах болов оо? Яагаад хүн амын тэн хагас нь дөнгөж өл залгуулж явна вэ?
    Ганцхан шалтгаан байгаа нь биднийг удирдахаар гарч ирсэн үндэсний лидерүүд хэмээх хэсэг бүлэг хүмүүс өндөр технологи, инноваци нэвтрүүлэх ухаан, чадвар хүрэлцэхгүй, засаглалыг зөвхөн өөрсдийн халаасыг түнтийлгэх хэрэгсэл болгон ашиглаж байгаатай холбоотой. Үүний үр дүнд Монгол Улсад өнөөдөр долларын тэрбумтан хоёр, саятнууд хэдэн арваараа төрийн мөнгөөр төржээ.
    Өнгөрсөн зуунд Даймлер Бенц шинэ бүтээгдэхүүн болох автомашин үйлдвэрлэсэн бол Генри Форд технологийн инноваци нэвтрүүлсэн нь конвейрын шугам байв. Энэ нь бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх боломж олгосон шинэ инноваци байсан юм. WalМart-ын сүлжээ дэлгүүр болон ах дүү МcDonalds нарын нийтийн хоолны шинэ зохион байгуулалтын инновацийг олон жилийн өмнө нэвтрүүлсэн нь өнөөдөр ч хуучраагүй байна.
    Ийм гурван төрлийн инновацид тулгуурласан эдийн засаг, нийгмийн дэвшил бүхий улс нь хөгжингүй орон гэж тооцогдож байгаа бөгөөд хөгжил дэвшил гэдэг нь товчоор инноваци нэвтрүүлж чадаж байгаагийн үзүүлэлт болжээ.
    Уг нь бидний Монгол Улс гайхамшигтай инновацийн бүтээлүүдийг түүхэндээ хэрэгжүүлж ирснийг Ил хаадын үед Персид байгуулсан өнөөгийн NASA-тай эн тэнцэх одон орны судалгааны төв, услалтын систем, дөнгөж өнөөдөр учрыг нь олж байна. Жишээ нь, композит материалаар хийгдэж байсан өндөр хурд, цохилтын хүчтэй исгэрдэг нум сум, хоорондоо өртөөний зайнд байрласан элсэн цөлийн дундахь агаараас ус ялгадаг эрчлүүрт технологийн худгууд, пуужинт технологийн эхлэл болох галт сумаар харвагч техник хэрэгслүүд, тэр үед Европ тивд ч байгаагүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс тусдаа халуун усанд орж, алжаал тайлдаг газрууд, цэвэр бохир усны системүүд, олон арван мянган цэрэг дайчдыг хооллож, ундалж чадаж байсан одоогийн Макдональдсаас дутахгүй систем, орчин үеийн интернэтийн өвөг эцэг гэгдэж байгаа шуурхай морин өртөө зэргээс харж болно.
    Хүлэг хаан баруун зүг дайлаар мордохдоо их цэргийн урд талд 20000 хүнтэй инженер, техникийн бүхэл бүтэн алба хөдөлгөж шаардлагатай гүүр, хүнсний агуулах бусад байгууламж барих, цэргийн хүнд техникийг сэлбэх, засварлах зэрэг ажлыг гүйцэтгүүлж байжээ. Германы их гүн ухаантан В.Гегель “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн юм” гэж нэгэн алдарт бүтээлдээ хэлсэн байдаг нь монголчуудын гени ямар их агуу түүхэн уламжлал, потенциалтай гэдгийг дэлхий үнэлж байсны тод гэрч мөн билээ.
    Үндэсний инженер техникийн болон эрдэмтдийн хүчийг нэгтгэн төвлөрүүлж эдийн засгийнхаа нэн тулгамдсан асуудлуудыг шийдэх хугацаатай үүрэг даалгавар өгч, зорилго тавин, шаардлагатай санхүүжилтээр хангаж чадвал манай Монгол Улс ойрын хугацаанд сэргэн босож ирэх боломжтой. Үүний нэгээхэн баталгаа нь хэдэн жилийн өмнө МОНЭЛ фирмийн инженерүүд Монголын ориг компьютер зохион бүтээж, өнгөт телевизор үйлдвэрлэж, сансрын болон биотехнологийн зориулалттай өндөр нарийвчлалтай электрон техник хэрэгсэл үйлдвэрлэн гадаад оронд нийлүүлж байсан нь Монгол Улс 2200 жилийн түүхэндээ анх удаа өндөр технологийн бүтээгдэхүүн экспортолж байсан түүх болон үлдсэн юм. Энэ инновацийн багахан үйлдвэрийг босгоход Монгол Улс нийтдээ тав орчим сая ам.доллар зарцуулсан байдаг.
    Эдийн засгаа инновацижуулж чадахгүй бол биднийг одоо нэрвэгдээд байгаа ядуугийн зовлон дээр оюун ухааны хоосрол нэрмэж Монгол Улс маань оршин тогтнох, цаашид бидний генийг, хөх толбыг өвлөн Мөнх тэнгэрийн дор түмэн жил алтан жолоог залах ирээдүй хойч маань ямархан нүүр царайтай, хэнбугай болчихсон байхыг тааварлахад үнэхээр аймшигтай.
    Хэдхэн жилийн өмнөх тоглоомын дүрэм “Инновацийг зайлшгүй тохиолдолд л нэвтрүүл” гэж байсан бол өнөөдрийн тоглоомын дүрмийг “Инноваци эсвэл сүйрэл” гэж томьёолохоос аргагүй болж байна.
    Монгол Улс өнөөдөр ямар ч үнээр гэсэн өөртөө шатахуун үйлдвэрлэдэг болох, нүүрснээсээ хамгийн наад захын бордоо, утаа багатай түлш, карбон нийлэг материал, композит материал, нэг квт нь 50 төгрөгийн үнэтэй цахилгаан эрчим хүч, мах, сүү, ноос, ноолуур, барилгын материал үйлдвэрлэхэд шаардлагатай уур зэргийг гарган авч өргөн ашиглах, нано технологи, супер компьютер, жолоочгүй онгоцны үйлдвэрлэл эзэмших зэрэг ихээхэн өргөн боломж байгааг инновацийн шугамаар нутагшуулан хэрэгжүүлж эхлэхэд 3-5 жилийн дотор л нэг хүнд ногдох ДНБ 10000 долларт хүрэх бодит боломж нээлттэй байгааг Шинэ Засгийн газрын тэргүүнийхээ анхааралд хандуулж, өөрт чинь “Инновацийн засаглал” хэрэгжүүлэх түүхэн хариуцлага тулж ирээд байгааг анхааруулаад эхний яриагаа дуусгая.
    Эцэст нь, бидний ганц тонныг нь 50 ам.доллараар зарж чадахгүй байгаа нүүрсэн дотор нэг кг нь хагас сая ам.доллараар үнэлэгддэг сансрын техник, дуунаас хурдан нисэх онгоц, усан онгоц, хурдан галт тэрэгний үйлдвэрлэлд онцгой шаардлагатай чухал нэгэн материал байж л байгаа юмсан даа.

    2015 оны 5 дугаар сарын 2.
    Улаанбаатар хот

  • М.БОЛОРЦЭЦЭГ: МОНГОЛЧУУД БИД ДЭЛХИЙД ХОВОРХОН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ, ПАРКИЙГ ГОВЬДОО БАЙГУУЛЖ ЖУУЛЧДЫГ ТАТАХ БОЛОМЖТОЙ

    Монголын Динозавр судлалын Хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Минжингийн Болорцэцэг

    – Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

    МБ: Сайн, сайн байна уу? Юуны өмнө emegteichuud.mn сайтын хамт олонд болон, нийт сайтын уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Минжингийн Болорцэцэг гэдэг. ШУТИС-ын геологийн инженерийн ангийг дүүргэсэн. Харин магистрын зэрэг сээр нуруугүйтэний амьтаны чиглэлээр хамгаалсан. Докторын зэрэгээ “80 сая жилийн өмнө Монголд амьдарч байсан хөхтөн амьтан” гэсэн сэдвээр хамгаалсан. Одоо Америкт багшлахынхаа хажуугаар “Монголын динозавр судлалын хүрээлэн”-гийн захирлаар ажиллаж байна.

    – Хүрээлэнгээ ямар зорилгоор байгуулав?

    МБ: Монголын динозавр судлалын хүрээлэн маань …. онд байгуулагдсан, төрийн бус байгууллага. Байгуулах болсон гол шалтгаан нь Монголын палентлогийн шинжлэх ухаан, олдвор үнэхээр хэцүү байдалд байгаа. Олдворын хувьд ярихад, олдворыг хууль бусаар гадаад руу гаргаж зарах, ашиг хонжоо олох асуудал гарч байгаа. Энэ бол үнэхээр сэтгэл зовоосон асуудал, хоёрдугаарт шинжлэх ухааны хувьд боловсон хүчний асуудал, энэ нь би докторын зэрэг хамгаалсан залуу эрдэмтдийн хувьд ярьж байгаа хэрэг юм. Ийм хүмүүс Монголд асар дутагдалтай байна. Шинжлэх ухаан маань удаан хөгжиж байна. Манай орны материал дээр гадныхан их давамгайлж ажиллаж байна. Энэ бүх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж зорилготойгоор энэ ТББ байгууллагаа байгуулан ажиллаж байнаа. Манай хүрээлэнгийн уриа “Монголын палентлогийн ирээдүй”. Монголынхоо материал дээр Монголчууд өөрсдөө ажилламаар байна. Бас Монголын палентлогийн ирээдүйд залуу боловсон хүчнүүдийг дэмжиж, дэлхийн хэмжээнд гаргаж, энэ чиглэлээр хөгжил нь харьцангуй дээгүүр байгаа орнуудад эрдмийн зэрэг хамгаалуулах зорилготой.

    – Палентлогичдийн хувьд ажлын байр хир олдоцтой байдаг юм бол?

    Энэ үнэхээр чухал асуулт байна. Ажлын байрны хувьд учир дутагдалтай. Улсын чанартай газруудад ажилд орох нь хэцүү, орчихлоо гэхэд цалин, хангамж, ажиллах орчин муутай. Манай ТББ-ын бас нэгэн том зорилго бол палентлогичидоо ажлын байртай болгох. Энэ нь эцэстээ музей байгуулах явдал юм. Музей байгуулчихвал сургалт, судалгаагаа аль алиныг нь хослуулаад хийж болно гэсэн. Музей байгуулах бас нэгэн том шалтгаан бол одворуудыг хадгалах, байрлуулах хэрэгтэй байна. Гадагшаа гарсан гээд байгаа олдворуудаа буцааж авчирах, авч ирлээ гэхэд агуулах газар алга. Ингэхээр бүх зүйл музейтэй холбоотой болж байгаа юм.

    – Олдворууд гадагшаа гарсан гээд байх юм. Энэ ямар учиртай юм бэ? Энэ тал дээр хууль эрх зүйн ямар нэгэн зохицуулалт байна уу?

    Мэдээж зохицуулалт байгаа л байх. Гэрээ хэлэлцээр хийсний дагуу, сургалт судалгааны зорилготойгоор олдворыг гадагшаа гаргаад, тодорхой хугацааны дараа буцааж авч ирэх ёстой. Гэтэл зарагдах асуудал гардаг. Энэ бол яахын аргагүй хууль бус зүйл. Гадагшаа гаргасан олдворуудыг хэн хэзээ ямар зорилготойгоор хэдэн ширхэгийг гаргасан, цаашлаад ямар байгууллага хариуцаж гаргасан нь тодорхой байх ёстой. Харин хувийн ашиг сонирхлоор, мөнгө олох зорилготойгоор гадагшаа гарч байгаа тохиолдол цөөнгүй байна. Энэ бол үнэхээр “аймшигтай” асуудал. Үүнийг төр засаг анхаарах цаг нь нэгэнт болсон гэж бодож байна. Манай ТББ ч бас үүний эсрэг тэмцэж ажиллах зорилготой.

    – Динозавр судлахын ач холбогдол ер нь юу юм бэ?

    Энэ бол маш том шинжлэх ухаан. Тэр дундаа Монголын хувьд маш чухал. Учир нь гэвэл манай оронд олдворууд нь ихээр олддог, бараг шинэ шинжлэх ухааны салбар гэж хэлж болно. Музейгээ байгуулаад олдворуудаа хадгалж хамгаалаад эхэлчих юм бол маш том боломжууд нээгдэх гээд байна. Музей бол гэр бүлийн, танин мэдэхүйн чухал ач холбогдол бүхий орчин юм. Динозавраар дамжуулаад олон зүйлийг танин мэдэх боломжтой. Ялангуяа хүүхдүүдийн хувьд динозавр гэхээр бүх зүйл нь сонирхолтой санагддаг. Түүнийг улам илүү мэдэх юмсан, харах юмсан гэсэн тэмүүлэлтэй болж байдаг. Танин мэдэхүйн хувьд ийм ач холбогдолтой. Харийн эдийн засгийн хувьд бас л томоохон ач холбогдолтой. Сургалт судалгаагаа эх орондоо хийчихнэ.Олдворуудыг үзэх гэж жуулчид ирэх боломжтой. Жуулчидыг дагаад, орчуулагч жолооч гээд ажлын байр бий болно. Ер нь музей байгуулах нь их олон ач холбогдолтой болж байна. Ийм учраас л олдворт газруудаа хамгаалах хэрэгтэй. Орон нутагт нь музейг нь байгуулж болж байна. Монголын хилээр Эрээн рүү гарахад, замын хажуу талаар хиймэл динозавры парк байгуулсан байдаг. Үүнийг бас бодох хэрэгтэй. Гэтэл манай орон чинь хэдэн сая жилийн өмнөх амьтадын өлгий нутаг гэгддэг. Хийх ажил, бодох зүйл их байна. Эртний амьтадын ул мөр, олдвор манай орны нэлээд олон аймгаас олддог. Өмнөговь, Дорноговь, Баянхонгор гэх мэт. Эдгээр аймгуудад нь яагаад музей байгуулчихаж болохгүй гэж. Үүнийг засгийн газар цогцоор нь авч үзээд, ямар нэгэн бодлого хэрэгжүүлээсэй л гэж хүсч байна. Бид ч үүнд дуу хоолойгоо хүргэх гэж чадан ядаж ажиллаж байна.

    – Танай байгууллага байгуулагдсанаасаа хойш ямар ямар ажил хийж амжуулав?

    Нилээд хэдэн ажил хийсэн. 2007 онд Өмнөговь аймагт, Динозаврын танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалт хүмүүст маш их таалагдсан. Олдворуудтай нэг нутагт зэрэгцэн амьдарч байгаа, орон нутгийн иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг нь хүргэж чадсан. Ингэснээр тэд өөрсдийн нутаг орноор бахархах гээд олон талын ач холбогдолтой. Сургалтын гол зорилго нь динозаврыг танин мэдэхээсээ илүүтэйгээр хамгаалах талыг нь илүүд зааж сургах явдал байсан юм. Дараа нь музейн ажилтануудад хотод сургалт зохион байгуулсан. Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “музейн хайрцаг” хоёр ширхэгийг хийж нэгийг нь Өмнөговь аймгийн музейд, нөгөөг нь Байгалийн түүхийн музейд байрлуулан ажлуулж байгаа. Энэ нь хүүхдүүдэд танин мэдэхүйн үнэхээр их ач холбогдолтой.

    – Таны юунд санаа зовдог, бас зорилгын талаар ерөнхийдөө ойлголоо. Хоёулаа яриагаа арай өөр тийш нь хандуулаад эмэгтэй хүн палентлогич байхын сайхан бас хэцүү талуудын тухай яривал?

    Энэ мэргэжил өөрөө хэцүү хүнд мэргэжлүүдийн нэг л дээ. Ер нь олон улсын практикт энэ мэргэжил нь эрэгтэйлэг буюу эрчүүд ихээр эзэмшдэг тийм мэргэжил. Миний хувьд энэ мэргэжил рүү аав маань хөтөлсөн. Би энэ мэргэжилдээ үнэхээр дуртай. Тиймдээ ч амжилттай ажиллаж, докторын зэргээ хамгаалаад байна. Эмэгтэй хүнийхээ хувьд олон өдөр сараар гэрээсээ хол явна гэдэг асар их тэсвэр тэвчээр шаардана. Тэр бүхнийг давж туулах л болдог. Гэхдээ би эрчүүдээс дутахааргүй ажилладаг. Эмэгтэй хүн энэ мэргэжилээр ажиллахын давуу тал гэвэл олдвортой харьцахдаа маш нямбай ханддаг. Эвдэж гэмтээхгүйн тулд эмэгтэй хүнийхээ нягт нямбай зангаа гаргадаг юм болов уу?

    – Энэ мэргэжлийг сонгох гэж байгаа охидуудад хандаж зөвлөөчээ гэвэл та юу зөвлөх вэ?

    Хамгийн гол нь энэ мэргэжилдээ дуртай байх хэрэгтэй. Бас энэ мэргэжлийнхээ сайн сайхан, хэцүү бэрх талуудыг нь танин мэдсэн байх хэрэгтэй. Дөнгөж дунд сургуулиа төгсөж байгаа охидод, энэ мэргэжлийн талаар манай байгууллага зөвлөгөө өгдөг. Эмэгтэйчүүд бид чинь хичээвэл юуг ч хийж бүтээж, даван туулж чаддаг хүмүүс. Тэгэхээр мэргэжилдээ дур сонирхолтой байх нь чухал даа.

    – Палентлогич эмэгтэй хүний бахархалтай зүйл юу вэ?

    Миний хувьд хамгийн гоё нь шинэ олдвор олох. Бас хээр хөдөө ажиллахад маш сонирхолтой байдаг. Эрчүүдээс дутахааргүй тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, шинэ олдвор олж илрүүлэх тэр үед өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрдөг дөө.

    -Палентлогийн шинжлэх ухааныг монголд хөгжүүлэх арга замууд юу байна вэ?

    Би түрүүнд хэлсэн. Монгол орон бол эртний амьтадын өлгий нутаг. Олдвороор маш баялаг. Төрийн бодлогондоо оруулаад, засгийн газраас жаахан сэтгэл гаргаад дэмжээд өгвөл хөгжил аяндаа ирнэ. Хийе бүтээе гэсэн чин хүсэл бидэнд байна.

    – Ярилцсанд баярлалаа.

    Эх сурвалж: http://www.emegteichuud.mn/

  • Б.Намираа: Сонсголгүй хүүхдэд багаас нь сайн боловсрол олговол тэд жирийн сонсголтой хүүхдийн түвшинд боловсрол эзэмших боломжтой

    Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэр дундаа 0-3 насны сонсголгүй хүүхдийн сургалтын хөтөлбөр төдийлөн нарийн, тодорхой байдаггүй.

    АНУ-ын Галлаудетын их сургуулийг сонсголгүй хүүхдийн боловсрол, тэр дундаа 0-3 насны сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсрол гэсэн нарийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан Б.Намираатай ярилцлаа.

    -Та одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу?
    -МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын хичээл заадаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээт боловсролын талаар хичээл ордог гэсэн үг. Би эхээс төрөхдөө эрүүл, сонсголтой төрсөн ч 12 настайдаа хүнд өвчин тусч сонсголгүй болсон. Тэгээд 14 настайдаа сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуульд элссэн юм. Энэ үеэс л дохионы хэлийг сурч сонсголгүй хүний амьдралын зовлон жаргалыг мэдэрч эхэлсэн. Сонсголгүй хүүхдийн хөгжлийн онцлог, саад бэрхшээлийг сайн мэддэг болохоор тэдэнд туслахын тулд энэ мэргэжлийг сонгосон.

    -Та АНУ-ын Галаудетын их сургуульд Монголд байдаггүй нарийн мэргэжлийг эзэмшсэн байна. Олон улсын туршлагаас харахад сонсголгүй хүүхдийн боловсролд хэдэн наснаас нь эхэлж анхаардаг юм бэ?
    -АНУ-ын Галлаудетын их сургууль нь дэлхийн сонсголгүй хүмүүсийн дээд боловсрол эзэмшдэг ганц сургууль. Энэ сургуульд 70 гаруй орны сонсголгүй хүмүүс ирж боловсрол, мэргэжил эзэмшдэг гэж хэлж болно. Галлаудетын их сургуульд Канад, Кени зэрэг улсын парламент, Засгийн газрын гишүүн сурч төгссөн. Ер нь гадаадын улс орнуудын парлемантад сонсголгүй хүмүүсийн төлөөлөл оруулдаг жишиг гараад байгаа. Ингэснээр тэд сонсголгүй хүмүүсийг төлөөлөн, тэдний эрхийн хүрээнд оновчтой хууль батлуулж чаддаг.

    Тухайлбал, Кени улсын парламентийн гишүүн төрөлхийн сонсголгүй Никсон Какири Галлаудетийн их сургуулийг сурч төгссөн. 150 жилийн түүхтэй энэ сургууль нь нийт 2000 гаран оюутантай. Тэгэхдээ тэдгээрийн 40 хувь нь жирийн сонсголтой хүмүүс байдаг. Галлаудет их сургуульд улс төр судлал, бизнес, урлаг зэрэг олон төрлийн мэргэжил олгодог. Би боловсрол судлалын тэнхимд сонсголгүй хүүхдийн боловсролын чиглэлээр суралцсан. Тэнд ер нь сонсголгүй хүүхдийг хүрч болох тэр боломжит түвшин хүртэл хэрхэн хөгжүүлэх вэ, тэднийг жирийн сонсголтой хүүхдийн хэмжээнд хүртэл хэрхэн сургах талаар нарийн мэргэжлийн арга зүй, техник заадаг.

    Би тэнд дохионы хэлний хэл шинжлэл, тусгай хэрэгцээт боловсролын арга зүй, мэргэжлийн чиг баримжааг онол практик хослуулан сурсан.

    Олон улсын сонсголгүй хүүхдийн боловсрол судлалд сонсголгүй хүүхдийг төрсөн цагаас нь буюу 0 настайгаас нь л анхаарч, тэднийг 0-3 насанд нь хэл сэтгэхүйг нь хөгжүүлэх шаардлагатай гэж үздэг. Ер нь 0-3 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээл тус бүрээр нь буюу хөдөлгөөний, харааны, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдийнх гэх мэтээр тус тусдаа байдаг. Харин манай боловсролын салбарт энэ 0-3 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын байгууллага огт байхгүй. Зарим хүмүүс энэ байгууллагыг яслитай андуураад байдаг. Ясли нь асрах газар болохоос сургалтын байгууллага биш юм.

    -Манайд сонсголын бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй байна вэ?

    -Би хувьдаа сонсголгүй хүүхдийн боловсролд анхаарсан бодлого хэрэгжүүлэхдээ олон улсын туршлагыг нэвтрүүлах хэрэгтэй юмуу гэж боддог. Олон улсад сонсголгүй хүүхдийн боловсролд орчин болох залгамж холбоог чухалчлан үздэг. Тухайлбал: 0-3, 3-6 насныханд зориулсан цэцэрлэг болон 1- 12 ангийн ЕБС-ийг бүгдийг нь нэг хотхонд төвлөрүүлэн байгуулахыг зөвлөдөг. Гэтэл манайд 29-р сургууль гээд нэг газар, 186-р цэцэрлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт сонсголгүй хүүхдээ хамруулаад нөгөө газар байгуулчихсан, дээр нь 0-3 насны сонсголгүй хүүхдийн сургалтын байгууллага ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл, бид боловсролын буруу системтэй, дээр нь боловсролын залгамж холбоо алга байна. Сонсголгүй хүүхэд 186-р цэцэрлэгт дохионы хэлээ сайн сурдаг боловч 29-р сургуульд элсэхэд багш нар нь дохионы хэлээр ярихыг хориглож зөвхөн бичих, амны хайрцагнаас унших хэрэгтэй гэж үздэгээс хүүхэд цэцэрлэгт сурсан хэлээ мартаж эхэлдэг. Үнэндээ манай улсад 0-3 насны сонсголгүй хүүхдийн боловсролын байгууллага байхгүйгээс сонсголгүй хүүхдүүд хэлээ сурах сайхан цагаа алчдихдаг. 29-р сургуулийн 1-р ангид орж байгаа хүүхдүүд харахад л долоон настай боловч хэл сэтгэхүйн хөгжил нь нэг настай хүүхдийнхтэй адилхан байдаг. Тэд өөрсдийн төрөлх хэл буюу дохионы хэлээ огт сураагүй учраас огт хэл байхгүй, наад захын харилцааны мэдлэг чадваргүй байдаг. Үүнээс болж уг хүүхэд хохирч өөрт тохирсон боловсрол эзэмшиж чадахгүй болдог.

    -Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хэл яриа, бичгийн чадвар муу байх нь бий. Үүнийг сайжруулахын тулд боловсролын салбар хэрхэн анхаарах ёстой бол?
    -Ер нь бол сонсдог үгүйг үл харгалзан бүх хүүхэд байгалиас заяасан хэл сурах төрөлхийн чадвартай байдаг. Энэ чухал үе нь хүүхдийн төрсөн цагаас 4-6 нас хүртэл үргэлжилдэг. Яг энэ үед нь сонсголгүй хүүхдэд дохионы хэлийг нь маш сайн эзэмшүүлэх буюу эх хэл нь болгон сургах ёстой юм. Хэрэв энэ чухал үед нь хүүхдэд хэлийг нь сургахгүй алдвал тэр хүүхэд хэзээ ч хэлээ төгс сурдаггүй болохийг олон жилийн судалгаа баталсан байдаг. Тиймээс манайд сонсголгүй хүүхдийг 0-3 насанд нь сургах газар хэрэгтэй байна. Хэрэв энэ л насанд нь дохионы хэл сургаж чадвал тэд цаашид жирийн хүүхэдтэй ижил түвшинд сурч боловсрох боломжтой болох юм. Харамсалтай нь манай боловсролын системийн гажуудлаас болж сонсголгүй хүүхдүүд аль хэзээний хэлээ сурахаасаа өнгөрсөн буюу 7-8 насандаа сургуульд орж байна.

    -Манайд хэдэн насанд нь дохионы хэлийг заадаг юм бэ?
    -186-р цэцэрлэгийн хүүхдүүд тэнд орсон цагаасаа дохионы хэлээ сурдаг. Гэтэл 29-р сургуульд дохионы хэлийг хэл гэдэг утгаар нь албан ёсоор 6-р ангиас нь эхэлж заадаг. Өөрөөр хэлбэл, 29-р сургууль нь хүүхдийг 1-р ангид ороход нь хэлийг нь заахгүй харин бичиж уншиж, амны хайрцагнаас харж ойлгодог болгоход анхааран ажилладаг. Огтын хэл байхгүй хүүхдэд бичиг үсэг заана гэдэг үнэндээ хэцүү, маш хүнд ажил. Сонсголгүй хүүхдийн гол харилцааны хэрэглэгдэхүүн нь дохионы хэл. Дохионы хэл хэрэглэхгүйгээр зөвхөн амны хайрцагнаас уншаад тэр хүүхэд боловсрол эзэмшинэ гэж байхгүй. Манай улсад ядаж л цэцэрлэг, сургууль аль алинд нь дохионы хэлийг хэрэглэж хүүхдийн боловсролын залгамж холбоог бий болгомоор байна.

    -Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хувьд дохионы хэл нь боловсрол эзэмших чухал хэрэгсэл нь мөн үү?
    -АНУ-д сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролд анхаарч, хүүхдийн тусгай хэрэгцээ, боловсролын чанарыг хуулиндаа нарийн зааж өгсөн байдаг. Тиймээс сонсголгүй хүүхдүүд өндөр боловсрол эзэмшиж, нийгэмд жирийн сонсголтой хүнээс огт ялгаагүй үүрэгтэй оролцож чаддаг. Тэнд эрт оношлогооны систем буюу хүүхдийг төрсний маргааш нь сонсголын бэрхшээлтэй эсэхийг оношилдог хууль байна. Хүүхдийг сонсголгүй болохыг мэдсэн дариуд дохионы хэл сургах үйл ажиллагааг эхлүүлнэ. Сонсголгүй хүүхдийн бүх шатны боловсролын байгууллага буюу цэцэрлэг, сургуульд хичээдийг 100% дохионы хэлээр заадаг.

    Манай улсад дохионы хэлийг хэл биш зангаа гэж ойлгоод байдаг. Монгол Улсын хэмжээний сонсголгүй хүүхдийн ганц сургууль нь амны хайрцагнаас уншуулах арга зүйг хэрэглэдэг тул Монгол дохионы хэл нь өндөр түвшинд хөгжиж чадаагүй л дээ. Гэхдээ манайд дохионы хэлийг цэцэрлэг, сургууль аль алинд хэрэглэж, хоорондын уялдаа холбоог нарийн сайн болгож чадвал сонсголгүй хүүхдийг ч, Монгол дохионы хэлийг ч хөгжүүлэх боломж нь бий. Дохионы хэл нь яагаад чухал байдаг вэ гэхээр энэ нь хүүхдийн эх хэл, суурь хэл нь болж өгдөг. Хүүхэд эх хэлээ хэдийн чинээ сайн эзэмшинэ төдий чинээ 2, 3 дахь хэлээ сурах, мэдээлэл олж авах, сэтгэхүйгээ хөгжүүлэх боломжтой болно. Тухайлбал, АНУ- д сонсголын бэрхшээлтэй хүүхдэдтэй төрсөн цагаас нь л дохиогоор харилцаж хэлийг нь сургаснаар тэр хүүхэд ердөө долоо, найман сартайдаа дохиогоор ярьж эхэлдэг. Бүр өгүүлбэрээр ярьдаг. Жишээ нь, “тэр мод байна”, “энэ бол арслан” гэх мэт. Жирийн сонсголтой хүүхэд аман ярианы хэл дээрээ тулгуурлан бичгийн хэл, гадаад хэл сурдаг бол сонсголгүй хүүхэд суурь дохионы хэл дээрээ тулгуурлан тухайн улсынхаа бичгийн хэлийг хоёрдогч хэлээ болгон сурдаг. Тиймээс дохионы хэл нь сонсголгүй хүүхдийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй байдаг байна.

    Эх сурвалж: Зууны Мэдээ сонин

  • Ш.Алтанбадралт: Орчин үеийн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн компаниудыг Монгол руу татахын тулд Шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжтой

    Өнөөдөр орчин үеийн Дэлхийн шинжлэх ухааны ололт амжилттай мөр зэрэгцэн судалгаа, шинжилгээ хийдэг, Монголд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чадвар, потенциал бүхий монгол залуучууд цөөнгүй болж. Тэдний нэг болох Саудын Арабт Абдулл хааны сургуульд ажиллаж байгаад ирсэн, генийн инженерчлэлээр мэргэшсэн Ш.Алтанбадралттай ярилцсанаа хүргэе.

    Таны хувьд Монголд орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх ямар боломжуудыг харж байна вэ?

    Монголчууд хангалуун амьдрахын тулд эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг гарцыг дээр, дооргүй хайж байна. Харин орчин үеийн ертөнцөд зарим улс үсрэнгүй хөгжөөд байгаагийн гол учир нь эдийн засгийг шинжлэх ухаантай холбож өгсөн явдал. Монгол улсын хувьд хүний мэдлэг шингэсэн технологийг эдийн засагт хэрхэн нэвтрүүлэх вэ гэдгээ зөв тодорхойлчих юм бол энэ гарц амархан олдоно.

    Бид өөрсдөө бүхнийг эхнээс нь судлаад шинэ технологиуд бий болгоно гэвэл маш их цаг орно. Харин өдий болтол хүн төрөлхтний хуримтлуулсан технологиудыг манайх аваад ашиглавал Монголд маш том орон зай байна. Хөгжингүй орнуудад бий болсон санаанууд нь бүгд үйлдвэрлэлд нэвтэрсэн байдаг учраас шинэ технологи гаргахын тулд нээлт хийх хэрэгтэй болдог. Харин Монголд ямар ч нээлт хийх хэрэггүй, өөрсдийнхөө хэрэгцээнд таарсан технологиудыг эзэмшээд эдийн засгаа хөгжүүлэх боломжтой. Хятадын үсрэнгүй хөгжсөний учир нь ердөө энэ. Гэхдээ хятадууд барууны технологийг бодитоор нь хулгайлж авчраагүй, 1970-аад оноос оюутнуудаа өндөр хөгжилтэй орнуудад улсын зардлаар сургаж эхэлсэн. Ингэхдээ судалгааны бүх чиглэлийг хамруулсан. Эдгээр оюутнууд 1990-иэд оноос эх орондоо сурсан, мэдсэнийхээ үр шимийг гаргаж эхэлсэн. Барууны технологиудыг эзэмшсэн хятад залуучууд ирээд ижил төстэй компаниуд байгуулж эхэлсэн. Ингээд бодохоор 1970-аад оны бодлогын үр дүн 20 дугаар зууны сүүлээр гарч Хятад улсын эдийн засаг дэлхийд хоёрт орсон.

    Монгол улс 2000-аад оноос оюутнуудаа гадаадад олноор сургаж эхэлсэн. Тэр үед гадаад явсан залуучуудын нэг нь би. Хөгжингүй оронд боловсрол эзэмшсэн хүмүүс эх орондоо ирэх хандлагатай байдаг. Миний хувьд Монголдоо мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд бага ч болов хувь нэмэр оруулъя гэсэн бодол өвөрлөж ирсэн.

    Монголд ирээд сар гаруйхан болж байгаа учраас эрх зүйн орчноо дөнгөж судлаад эхэлж байна. Шинжлэх ухаан, эдийн засаг хоёрыг холбох анхны алхмууд хийгдэж байгаа юм байна. Шинжлэх ухааны байгууллагын дэргэд гарааны компани байгуулах гэдэг санаа их зүгээр санагдсан. Мэдлэг шингэсэн үйлдвэрлэл хөгжих эрх зүйн орчин бүрдсэн байна. Гэхдээ хэтэрхий цөөхөн гарааны компани байна. Тэднийг бүх талаар нь дэмжих хэрэгтэй гэж бодож байна.

    Түүнээс гадна гарааны компаний талаар өргөн далайцтай сурталчилгаа дутагдаад байх шиг. Магадгүй энэ талаар мэдээгүй ч үйлдвэрлэлд нэвтрэх санаа боловсруулчихсан судлаачид байгаа ч юм билүү.

    Манай эрдэмтэд төсөлдөө санхүүжилт олох боломжоор маш хомс байдаг. Дэлхийн жишигт шинжлэх ухааны төслийг санхүүжүүлэх тогтолцоо ямар байдаг юм бол?

    Амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа, үйлдвэрлэлээ тэлэх сонирхолтой, мөнгөтэй компаниудыг шинжлэх ухааны байгууллагуудтай холбож өгдөг нэг хэсэг байдаг. Тэр холбоосын үүргийг гүйцэтгэдэг бүтэц, механизмыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Шинжлэх ухааны ололтыг соргогоор ашиглаж чадсан компаниуд л тэргүүлэгч байж чаддаг. Эрдэмтдийн төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой бизнесменүүд Монголд байгаа гэж би бодож байна. Миний мэдэхээр “Гацуурт” компани газар тариалангийн салбарт хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлчихсэн байх жишээтэй. Бизнесменүүд маш сайн сэтгэдэг. Монголд ийм гарц байна, даанч хэрэгтэй судалгааг нь хийх хүн олдохгүй байна гээд явж байгаа бизнесменүүд байхыг үгүйсгэхгүй. Баргийн судалгааг хийчих чадвартай залуу эрдэмтэд ч цөөнгүй байгаа. Судлаач ч бас өөрөө танай ийм асуудлыг шийдээд өгөх төсөл надад байна гээд санал тавибал хүлээж авах хүмүүс байгаа. Жишээ нь Монголын пивоны том компаниуд гол түүхий эд болдог нэгэн төрлийн арвайг гаднаас авдаг. Тэгвэл Монголд тийм арвайг үржүүлэх санаа гарвал дэмжих хүмүүс байгаа. Зөвхөн эрдэмтэн, бизнесмен хоёрыг холбох холбоос л дутагдаад байна.

    Дараагийн нэг арга нь гадаадаас хөрөнгө оруулж судалгаа хийлгэх. Үүний тулд гадаадын компаниудыг татах өвөрмөц нөхцлийг бий болгох ёстой. Энэ нөхцлийг голдуу “чөлөөт бүс”-ийн зарчмаар шийддэг. Монголд Халх голын чөлөөт бүс, Алтанбулагийн чөлөөт бүс гэж байгаа боловч харамсалтай нь амжилт олохгүй байна.

    Орчин үеийн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн гадаадын компаниудыг Монгол руу татахын тулд Шинжлэх ухааны чөлөөт бүс гэдгийг байгуулах боломжтой. Үүний тулд төрөл бүрийн татварын хөнгөлөлт байх хэрэгтэй болно.

    Тэгвэл таны ажиллаж байсан Саудын Арабын элсэн цөлд шинжлэх ухааны мэдлэгийг эдийн засагт яаж нэвтрүүлж байна вэ?

    Би Саудын Арабт Абдул хааны Их сургуульд ажиллаж байсан. Уг сургууль бие даасан шинжлэх ухааны хот байдлаар хөгждөг. Ойрын зорилго нь гадаадын өндөр технологиудыг оруулж ирэх. Хэтийн зорилго нь Дэлхийн технологиудын төв болох. Зарим жил 365 хоног бороо ордоггүй элсийн цөлийн улс ингэж сэтгэж байна. Абдул хааны их сургууль нь дээр миний хэлсэнчлэн Шинжлэх ухааны чөлөөт бүсийн зарчмаар үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл тэнд Саудын Арабын хууль дүрэм үйлчлэхгү, зөвхөн олон улсын дүрмийг дагана. Гадаадаас ирсэн судлаачид тав тухтай амьдрах орчныг нь бүрдүүлээд өгчихсөн. Өндөр хөгжилтэй оронд өгдөг цалингаас 2 дахин илүү цалин өгдөг. Түүнээс гадна тухайн судлаачийн боловсруулж буй төслийг нь санхүүжүүлдэг. Ийм аятайхан нөхцөл зарлачихаар гадаадын судлаачид баг болоод бэлэн төсөлтэйгээ, бэлэн технологитой хүрээд ирдэг. Гэхдээ тэр технологийн лицензийг Саудын Араб эзэмшинэ. Ингэснээр хамгийн сүүлийн үеийн технологиуд Саудын Арабын үйлдвэрлэлд нэвтэрдэг. Нэг том төсөл хийсэн судлаачид дараагийн судалгаагаа хийхэд мөнгөөр хангалттай.

    Энэ сургууль байгуулагдаад зургаахан жил болж байгаа. Дээр нь бид Саудын Араб бол мусульман шашинтай, хорио цээрийн маш хатуу системтэй орон гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс уг сургууль нь гадуураа 3 давхар торон хашаатай, харуул хамгаалалттай. Ямар ч татваргүй учраас гадаадын компаниуд энэ сургуульд дуртай хөрөнгө оруулдаг.

    Ер нь Саудын Араб, Катар, Кувейт, АНЭУ зэрэг Арабын орнууд энэ жишгээр явж байгаа. Эдгээр улс тус бүрдээ эдийн засаг, шинжлэх ухааны чөлөөт бүстэй. Шинжлэх ухааны олон арван жилийн бааз суурьгүй манайх шиг орнуудын хувьд Шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах нь хамгийн зөв арга. Бэлэн болсон мэдлэгийг ашиглах нөхцлийг л бүрдүүлчих хэрэгтэй.

    Монголд ирээд юу хийж байна вэ?

    Их сургуулиудын хотхон байгуулах төсөл дээр ажиллаж байна. Бидний эцсийн зорилго бол Шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах. Их сургуулиудын хотхон байгуулчих юм бол дэргэд нь ийм бүс байгуулах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Хотхоныг Багануур дүүрэгт байгуулахаар болсон. Монголд шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулчихвал оюутнууд дадлага хийх бааз суурь бий болж, гадна, дотны компаниудаас хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

    Та Саудын Арабт ямар чиглэлээр ажиллаж байсан бэ?

    Миний үндсэн чиглэл бол ургамал судлал. ХААИС-ыг агрономич мэргэжлээр төгссөн. АНУ-д мастер, докторын зэрэг хамгаалсан. Генийн инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн. Миний судалгаануудын гол зорилго бол хөдөө аж ахуйн салбарт ургамлын гарц, ургалтыг хэрхэн сайжруулж, бүтээгдэхүүний чанар, хэмжээг дээшлүүлэх.

    АНУ-д нэг жил ажилласны дараа манай төслийн баг Саудын Арабт очсон. Манай баг давсанд тэсвэртэй ургамал бий болгох төсөл дээр ажилласан. Газар тариалан өндөр хөгжсөн орнуудад хөрс нь давжсан байдаг. Давсжсан хөрсөнд ургамлын гарц буурдаг. Саудын Арабын хөрс нь угаасаа давсархаг учир манай төслийг сонирхсон юм.

    Үүнээс гадна чихрийн шижин өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар судалгаан дээр ажилласан.

    Эх сурвалж: http://vip76.mn/content/34875

  • Зөгийн бал, хэрэглээ, ашиг тус

    Зөгийн балыг сайн, сайн гэж хүмүүс ам дамжин ярьдаг. Мөн чанартаа яг юунд хэрэгтэй, түүний анагаах чадварын талаар тэр бүр мэддэггүй. Иймээс миний бие та бүхэндээ зөгийн балны үндсэн мэдээллийг хүргэе. Зөгийн бал нь зөгий цэцгийн тоосыг хөлөндөө шавж үүрэндээ авчирсны дараа биеэсээ ялгаруулах шүүрэлтэй хольж хийсэн нийлмэл бүтээгдэхүүн юм. Зөгий балыг бүлийн хүнсний хэрэгцээнд зориулан боловсруулж, нөөцөлдөг. Нарийн нийлмэл бүтээгдэхүүн учраас үйлдвэрлэлийн болон гар аргаар хийх боломжгүй. Харин зөгийн аж ахуй эрхэлдэг хүмүүс зөгийн өвөл идэх гэж зунжин нөөцөлсөн балыг хураан авч оронд нь элсэн чихрийн уусмалыг бага хэмжээний балтай хольж өгдөг. Харин өнөөдөр Монголд зарим нэг хүмүүс тэрхүү чихрийн уусмалыг бал хэмээн зарж байгаа нь харамсалтай. Зөгийн бал нь найрлага дэх цэцгийн тоосноос хамаарч өөр өөр өнгөтэй байх боловч цэвэр бал үндсэн хоёр өнгөтэй.

    a. Арапсны хэмээх алтлаг шар өнгөтэй шингэвтэр бал
    b. Гурвалжин будааны хэмээх хар хүрэн (кола шиг) өнгөтэй өтгөн бал. Эдгээрийн аль аль нь жинхэнэ бал гэдэг нь үнэн боловч арапсны бал нь дотроо байгалийн сахарозын бага зэрэг хольцтой байдаг. Энгийн үгээр бол арапсны шингэн шар бал нь дотроо бага хэмжээний элсэн чихэр агуулдаг гэсэн үг. Харин гурвалжин будааны хэмээх хар хүрэн бал нь 100% фруктозын агууламжтай (сахар биш) учир эрүүл мэндэд хамгийн сайн болох нь нотлогдсон билээ. Гадны оронд үйлдвэрлэгдсэн зөгийн бал нь Монгол хүний биед төдийлөн сайн нийцдэггүй учраас эмчилгээний чанараа алддаг юм байна. Зөгийн бал яагаад хүнд хэрэгтэй вэ? Дэлхий дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд дотроос хамгийн сайн хадгалалт даадаг нь зөгийн бал юм. 2000 орчим жилийн өмнөх Египетийн пирамидаас олдсон хатсан зөгийн балны үлдэгдэл нь найрлага дахь шингэнээ алдснаас бус анхны шинж чанараа алдаж муудаагүй нь гайхалтай. Муудах гэдэг үзэгдэл бол биет гадны бактерийн нөлөөнд орж задрах үйл явцыг хэлдэг. Харин зөгийн балан дотор энгийн задлагч бактераас эхлээд онц аюултай томуугийн вирус хүртэл үржиж чаддаггүй. Цэцгийн тоос бол цэцгийн үр удам учраас тэр. Тэгвэл байгаль эх үр удмаа гадны халдвараас хамгаалсан төрөлхийн дархлаатай бүтээдэг. Зөгийн баланд хоорондоо ялгаатай сая сая цэцгийн, тэрбум тэрбум тоос нэгдэн нийлсэн байдаг тул энэхүү дархлалын тогтолцоо нь төгс хамгаалалт гэсэн үг. Бактер үржихгүй л бол өвчин гэж байхгүй. Зөгийн балны энэхүү гайхамшигт шинж чанарыг ашиглан 1990-ээд оны үед ДОХ -ын вирусын халдварыг саармагжуулах эм бүтээж байсан нь амжилттай болсон юм.

    Зөгийн бал ямар өвчинд тустай вэ?
    Юун түрүүнд вирусын гаралтай халдвар буюу энгийн ханиад томуу, төрөл бүрийн харшлаас эхлээд элэгний B,C гепатитийн үед ч халдварыг хязгаарлах зориулалтаар хэрэглэнэ. Дараа нь бактерийн гаралтай халдварын үед гадуур хэрэглэнэ. Энэ нь хэрвээ таны нүдэнд идээт үрэвсэл гарах эсвэл арьсан дээр яр шарх гарах, арьс зүсэгдэж шалбарах, эсвэл мэс заслын дараахи хагалгааны шарханд зөгийн балыг түрхэж хэрэглэх нь асар их үр дүнтэй. Учир нь тэр бүх шарх шалбархайд гадны бактер үржих нөхцлийг 100% хязгаарладаг юм. Зөгийн балыг хэрхэн хэрэглэх вэ? Та эдгээр өвчөлийн үед зөгийн балыг хэрэглэнэ. Хэрэглэх заавар нь тун энгийн шүү дээ. Айл бүрт, албан байгууллага бүрт байдаг цэвэр усны машинаас 500мл хэртэй хүйтэн эсвэл бүлээн (халуун биш) усанд дээд зэргийн “оригиналь” зөгийн балнаас цайны жижиг халбагаар хоёр удаа хийж, сайтар хутгахад л хангалттай. Та өдөрт хэдэн ч удаа уусан болно. Хэрэв тогтмол дэглэм барих бол өдөрт гурван удаа хоол идэхийн өмнө хэрэглээрэй.

    Зөгийн балны дагалдах ашиг тус гэж юу вэ?
    Та зөгийн балтай усыг гурван сар хэрэглэхэд дээрхи өвчлөлүүд бүрэн эдгэрэхээс гадна зөгийн балны дагалдах ашиг тус гарах нь дамжиггүй. Зөгийн балтай усыг уух явцад гарах хүний биед ашигтай үр дүнг дагалдах ашиг тус гэнэ. Зөгийн балтай ус нь амаар ороод бөөрөөр шээс болон гадагшлах хүртэлх ашиг тус нь; -шүдний шарлалт алга болж буйлны үрэвслийг анагаана -хэл ам гэмтэх витамины дутагдал алга болно -хэлний угт бактер үржих, амнаас эвгүй үнэр гарахаа болино -улаан хоолой, залгиур хоолой эрүүлжиж амархан хоолой өвдөх, ангина тусах эрсдлээс хамгаална -мухар олгой ургах өвчнийг мартана -цээж гашуун оргих, ходоодны хүчил ихдэх, хеликобактерийн өвчинг ор мөргүй мартана. -ходоодны шархлаа, нарийн гэдэсний халдвараас урьдчилан сэргийлнэ, ялангуяа “нарийнтах” өвчнөөс хамгаална -бүдүүн гэдэс болон шулуун гэдэсний элдэв өвчнөөс сэргийлж, шамбарам зэрэг ужиг өвчнийг эмчилнэ -бөөр түүгээр дамжаад элэгний хэвийн ажиллагааг дэмжинэ -хорт хавдрын эрсдлийг 70% хүртэл бууруулна. Эрдэмтэд олон жилийн судалгаагаараа зөгийн балны дээрхи ашиг тусыг батласан байдаг юм байна. Хэрэв хүн ходоод гэдэсний тогтолцоогоо эрүүлжүүлж чадвал бие бүхэлдээ эрүүлжинэ. Монголчууд өнөөдөр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт их хийдэг болжээ. Бие эрүүл, зовлон зовиургүй байж л амжилтанд хүрч, гэр бүлтэйгээ жаргалтай байж чадна. Энэ нь ч зөв. Харин жинхэнэ бүтээгдэхүүн хуурамч бүтээгдэхүүн хоёрын ялгааг зөв таньж худалдан авалт хийх нь л чухал. Эрүүл биед саруул ухаан оршино.

    Зөгийн балаар хүнс, эрүүл мэнд, гоо сайхны маш олон төрлийн бүтээгдэхүүн хийж болно. Эндээс хараарай http://tentorium.mn/

    Илүү мэдээллийг: Монголын Зөгийчдийн нийгэмлэгээс http://monapi.mn/

  • Монгол Улс хоёр сая бүл зөгий үржүүлж, 22,072 тонн бал гарган авч Улсаа бүрэн хангаад экспортлох боломжтой

    Монгол Улс жилд 30 гаруй тонн зөгийн бал үйлдвэрлэж байгаа нь чамлахаар тоо. Уг нь манай улс эрс тэс уур амьсгалтай ч хоёр сая бүл зөгий үржүүлж, 22072 тонн бал гарган авах боломжтой гэдгийг доктор Х.Отгонбилэг тооцоолсон юм билээ.

    Тухайлбал, зөгийн аж ахуй эрхлэхэд бэлчээрийн нөөц хамгийн ихтэй газар нь Хэн тийн нуруу бөгөөд Дорнодын Халх гол суманд гэхэд 30 мянган бүл зөгий үржүүлж болно гэдгийг тэрбээр тооцоолжээ.

    Гэтэл монголчууд жилд 150 тонн зөгийн бал импортлоход их хэмжээний ам.доллар зарцуулж байна.

    Хоёр жилийн өмнө гаргасан судалгаагаар манай улсын импортоор авч буй зөгийн балны 31 хувь нь ХБНГУ, АНУ-д 15, Пакистанд 12, БНХАУ, Польш улсад тус бүр найман хувь нь ногдож байв.

    Гаалийн ерөнхий газрын статистикаас ХБНГУ-аас зөгийн бал импортлоход хамгийн их мөнгө зарцуулсныг харж болно. Тодруулбал, 2010 онд тус улсаас монголчууд 250.000 гаруй, 2011 онд 110.000 ам.долларын зөгийн бал импортолжээ. Заавал хоёр сая бүл зөгийтэй болно гэж мөрөөдөхөөс өмнө эхний ээлжинд 30 мянган бүл зөгийтэй болчихвол дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадна гэдгийг Монголын зөгийчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т.Туяа ярьж байв. Үр дүнд нь жилд зөгийн 240 тонн бал хураан авах боломжтой аж.

    Зөгийн баланд кальци, натрий, магни, иод зэрэг эрдэс бодис бий тул түүнийг зүрх, судасны үйл ажиллагаа, мэдрэлийн болон дархлалын системийг сайжруулж, элэг цөс, дотрын өвчнийг анагаах шидтэй гэдгийг хэрэглэгчид андахгүй болоод буй. Иймээс ч зөгийн балны эрэлт нэмэгдэх нь тодорхой бөгөөд бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хангалттай бий гэнэ.

    Дархан-Уул аймгийн зөгийчин Н.Бээжинхүү “Зөгий үржүүлэх нь ашиг шим ихтэй. Би 10 бүл зөгийнөөс жилд дунджаар 2000 гаруй кг бал авдаг. Захиалга их тул борлуулалтад санаа зовдог гүй” хэмээн ярьж байв.

    1991 онд байгуулсан Монголын зөгийчдийн нийгэмлэгийн мэргэжилтнүүд гадаадын компаниудад Монголын зөгийн балыг амсуулдаг “зуршил”-тай болжээ. Гаднынхан манай зөгийн балд “A” гэсэн дүн тавьдаг бөгөөд худалдан авах сонирхолтой байдаг аж. Гагцхүү жилд хэр хэмжээний бал нийлүүлж чадах вэ гэдэг асуултад манайхан бүдэрчихдэг аж.

    Австри, Япон, Польш, Хонконгийн мэргэжилтнүүд Монголын зөгийн бал нь ховор элементүүдтэй болохыг онцолсон бөгөөд худалдан авах сонирхлоо ч илэрхийлжээ. Тэд тогтмол, их хэмжээгээр нийлүүлэх, зөгийн бал бүтцээ алдахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм байна. Харин багаар бодоход, зөгийн 300-500 тонн бал үйлдвэрлэж байж экспортлох тухай гаднынхантай ярих ёстой гэсэн.

    Хэдий зөгийн балаа худалдах боломж бий ч бид Унгарын 300 грамм зөгийн балыг 13.5 ам.доллар, БНХАУ-ынхыг 0.8 центээр авч байна. Бас нэг кг импортын зөгийн балыг 15-30 ам.доллараар авч байгаа гэсэн судалгаа бий.

    Одоогоор манай улсад Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Төв, Хэнтий, Булган, Увс, Ховд зэрэг аймгийн 20 цэгт 3000 орчим бүл зөгий үржүүлж буй. ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалын ярьснаар ихэнх зөгийн аж ахуйнууд өрхийн аж ахуйн хэлбэртэй, ердөө 30-50 бүл зөгийтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

    Нөгөөтэйгүүр, зөгийн аж ахуйгаас авч болох 12 төрлийн бүтээгдэхүүн байдгаас манай улс зөгийн бал, цэцгийн тос, лавыг л авч байгаа гэнэ. Ийнхүү өрхийн аж ахуйгаас хэтрэхгүй байгаа нь багагүй бэрхшээл дагуулдаг гэнэ.

    Тухайлбал, зөгийчид хатан зөгийгөө гарган авч чаддаггүй, зөгий нь өвчин тусаж, олноор үхэхэд хандах мэргэшсэн эмч байдаггүй зэрэг хүндрэл учирдаг байна. Иймээс ч Монголын зөгийчдийн нийгэмлэгийнхэн хатан зөгийн судалгаа хийх лабораторитай болохоор төлөвлөсөн юм билээ.

    Мөн мэргэжлийн зөгийчин бэлтгэхээр төлөвлөжээ. Үхсэн зөгийг ч эмчилгээнд ашигладаг болохоор зөгийн аж ахуй нь ашигтай гэдэг нь ойлгомжтой болов уу. Иймээс ч зөгий үржүүлэхийг хүссэн цөөнгүй хүн манайд бий аж.

    Багахан түүх сөхөхөд, Монголд анх 1959 онд Буриадаас 50 бүл зөгий оруулж ирснээр энэ чиглэлийн аж ахуй хөгжжээ. Социализмын үед зөгийн аж ахуйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэсэн ч түүнээс хойш төдийлэн анхаараагүй гэж байна.

    Өнөөдрийн байдлаар зөгийнд хатгуулахаас айгаагүй, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс сонирхлоороо л хийж байгаа болохоос дийлэнх нь зөгийнийхөө талаар номын дуу сонсоогүй хүмүүс юм. Тэдэнд зориулсан гарын авлага ч одоогоор алга.

    Ер нь зөгийн аж ахуйг дөрвөн чиглэлээр эрхэлдэг гэнэ. Нэгдүгээрт, зөгийн балнаас олон төрлийн бүтээгдэхүүн (жилий, лав, цэцгийн тоос, сүүнцэр гэх мэт) гарган авах, хоёрдугаарт, зөгий нь ХАА-н таримал, зарим төрлийн хүнсний ногооны ургацыг 30-300 хувь нэмэгдүүлж, жимс, жимсгэний гарцыг үлэмж хэмжээгээр өсгөдөг тул “нисдэг бордоо” болгон ашиглах явдал аж. Гуравдугаарт, зөгийгөө үржүүлж, бүл, эх зөгийгөө бусдад зарах чиглэлээр ажиллаж болдог байна. Дөрөвдүгээрт, байгаль, экологийн нөхцөлийг тогтворжуулах зорилгоор зөгийн аж ахуй эрхэлж болох юм байна.

    Зөгий нь цэцэгт ургамлын 80 гаруй хувьд тоос хүртээдэг болохоор хүрээлэн буй орчиндоо эерэг нөлөө үзүүлдэг байна. Иймээс ч зөгий уствал дөрвөн жилийн дараа дэлхий сөнөнө гэсэн үг гарсан биз.

    Лавыг гэхэд автомашин, төмөр зам, нисэх онгоц, гоо сайхны үйлдвэрлэлд бас эмийн, протезийн үйлдвэрт эмийн капсул хийх хэв авахад ашигладаг гэж байгаа.

    Бас цэцгийн тоос нь өвчин намдаах, үрэвсэл дарах, эд эсийг төлжүүлэх эмийн чухал бүтээгдэхүүн болдог гээд “ид шид”-ийг нь дурдвал дуусахгүй.

    Нэгэнт нөөц нь, зөгийн аж ахуй эрхлэхийг сонирхсон хүн хангалттай тул цэвэр зөгийн балаа брэнд болгож яагаад болохгүй гэж.

    Монгол Улс ирэх онд 17000, 2015 онд 23000, 2016 онд 30000 зөгийн бүлтэй болохоор зорьж буйг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Зорилгоо биелүүлж чадвал 2014 онд гэхэд 136, 2016 онд зөгийн 240 тонн бал гаргаж авч чадах нь. Говьд хүртэл балт ургамал байна гэдгийг судлаачид тогтоосон учир хүсвэл тэндээс ч зөгийн бал хурааж болно гэсэн.

    Ц.Болормаа “Өнөөдөр сонин”

    Зөгийн балаар хүнс, эрүүл мэнд, гоо сайхны маш олон төрлийн бүтээгдэхүүн хийж болно. Эндээс хараарай http://tentorium.mn/

    Илүү мэдээллийг: Монголын Зөгийчдийн нийгэмлэгээс http://monapi.mn/

  • Зөгийн бал хийх технологи

    Бид ханиад томуу хүрч, өвчин тусах болгондоо антибиотик, эм тарианы оронд уламжлалт эмчилгээний аргуудыг юун түрүүнд туршиж, биенд сайн байгалийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг урьтал болгодог. Тийм бүтээгдэхүүнүүдийн нэг бол яахын аргагүй зөгийн бал билээ. Зөгийн балтай усгүйгээр өглөөг угтдаггүй хүмүүс ч олон байдаг. Тиймээс эрүүл амьдралын салшгүй хэсэг болсон зөгийн балыг дэлгүүрүүдийнлангуун дээрээс төрөл бүрээр нь худалдан авах боломжтой байдаг шүү дээ. Харин энэ амтат шингэнийг дэлгүүрийн лангуу хүртэл ямар замыг туулдагийг нь тэр болгон мэддэггүй. Тэгвэл одоо бүгдээрээ зөгийн бал гаргаж авдаг явцтай танилцацгаая.

    Зөгийнд зориулан бүтээсэн тусгай үүрийг та харж байна.

    Энэхүү үүрэн дотор ажилсаг далавчтангууд борив бохис хийлгүй зүтгэж, цуглуулсан цэцгийн тоосоо бал болгох ажилдаа шамдана.

    Зөгийний үүрэнд зочлохын тулд бидэнд зөгийн аж ахуйн тусгай багаж хэрэгтэй. Таны харж байгаа энэхүү багаж нь утаа гаргадаг юм байна.

    Зөгийний үүрийг онгойлгоод, утаагаар зөгийнүүдийг хөөнө.

    Зөгийнүүдийн балаа хадгалдаг хэсгийн дээд талыг маш нямбай хуулж авна. Учир нь зөгийнүүдийг гэнэд дайрахаас сэргийлж байгаа юм.

    Дараа нь зөгийн балтай хавтангуудыг нямбай гаргаж авна.

    Өд юмуу багсаар зөгийнүүдийг үргээгээд, зөгийн балтай хавтанг авах хэрэгтэй.

    Бусад хавтангуудыг ч гэсэн салгаж авна. Үүний тулд хөшүүрэг хэрэглэж болно.

    Зөгийн балаар дүүрсэн хавтангуудыг л авна, дүүрээгүйг нь үлдээнэ.

    Хавтангуудаа тусгай хайрцагт хийнэ.

    Хавтан бүр 2 кг орчим жинтэй учраас олон бол их хүндэрдэг. Тиймээс тэрэг ашиглан зөөдөг байна.

    За ингээд тусгай өрөөнд оруулж ирээд, зөгийн балыг салгаж авах ажилдаа орно. Зөгийнүүд балаа хамгаалахын тулд тосон хальсаар бүрхдэг.

    Дараа нь халаасан хутгаар зөгийн балнуудын хавтангаас хусаж авна.

    Ингээд хавтанг бүрэн цэвэрлэж дууслаа.

    Хусаж авсан зүйл нь зөгийн бал болон тосон бүрхүүл хоёрын холимог байдаг.Тэрхүү тосон бүрхүүлийг нь жажилж болно. Бохь шиг бөгөөд, биенд маш сайн.

    Цэвэрлэгдсэн хавтанг үлдэгдэл зөгийн балыг шахдаг машинд хийнэ.

    Зөвлөлтийн үеийн нэг ийм хуучин машинд 8 ширхэг хавтан ордог. Энэхүү машин нь механик хэлбэрээр ажилладаг байна.

    Машиныг эргүүлэхэд төвөөс зугтах хүчний нөлөөгөөр зөгийн балнууд хавтангаас салж, машины хананд наалддаг.

    Эцсийн бүтээгдэхүүнд тослог бүрхүүлийн хэсгүүдийг оруулахгүйн тулд зөгийн балыг ахин шүүдэг.

    Шүүсэн балаа арай том саванд хийнэ.

    Ажиллагааны явцад сайн хамгаалалтын хувцас өмсөхгүй бол хөдөлмөрөө хамгаалах зөгийнүүдэд хатгуулах бол юу ч биш. Хоёр удаа хатгуулахад л энэ залуугийн гар тарган хүүхдийнх шиг памбайтлаа хавджээ. Гэхдээ зөгийнд хатгуулах хүртэл биед маш сайн байдаг гэнэлээ.

    Эх сурвалж: http://www.caak.mn/

    Зөгийн балаар хүнс, эрүүл мэнд, гоо сайхны маш олон төрлийн бүтээгдэхүүн хийж болно. Эндээс хараарай http://tentorium.mn/

    Илүү мэдээллийг: Монголын Зөгийчдийн нийгэмлэгээс http://monapi.mn/

  • 99 хувь эрдэмтэй гэгддэг БАЙГАЛИЙН ХУЖИР нь даралт бууруулж, цус харвахаас сэргийлнэ, ходоод, дотор эрхтнийг цэвэрлэнэ, хордлого тайлна, цөс хөөнө, ядаргаа тайлна

    Хужирын ач тусыг талаар хужир бэлтгэн нийлүүлдэг “Дөлгөөн Тамир” ХХК-ийн ажилтан Б.Нэмэхжаргалаас зарим зvйлийг тодруулсан юм.

    -Манайхан хужир гэж ярьдаг ч төдийлөн хоол хvнс, ахуйн хэрэглээндээ ашиглахгvй байх шиг. Ер нь хужир ямар ид шидтэй юм бэ?
    -Хужир 99 хувь эрдэмтэй, нэг хувийн гэмтэй, харин давс нэг хувь эрдэмтэй, 99 хувийн гэмтэй юм шvv дээ. Хужир бол анагаах чадвартай маш сайн бvтээгдэхvvн. Тухайлбал, даралт бууруулна, цус харвахаас сэргийлнэ, ходоод, дотор эрхтнийг цэвэрлэнэ, хордлого тайлна, цөс хөөнө, ядаргаа тайлна. Олон сайн талууд бий.

    -Яаж хэрэглэх вэ?
    -Хэрэглэхэд амархан. Хужирыг цайндаа байнга хийж уувал ядаргаа тайлахаас гадна харвалтаас сэргийлдэг. Ер нь хоёр литр цайнд 0.5-0.7 граммыг хийж буцалгаж уудаг. Мөн хужиртай бvлээн усаар толгойгоо угааж, хєлєє дvрвэл даралт бууна. Vvний дараа гурван орой ваннанд сууж, арчилгvй дулаан хучиж хэвтэнэ. Цээж хорсох, дотор эрхтнийг угаах буюу хордлогод орсон vед нэг аяга усанд 0.3 грамм хужир хийж буцалган бvлээнээр нь уувал сайн. Тvvнчлэн аяга, сав, суулгыг угаахаас гадна боорцогны зуурмаганд ч хийж хєєлгєж болно. Vсээ хужираар угаавал намирсан зөөлөн болж хуйханд тэжээл єгдєг.

    -Цайны хужир гэх юм. Тэгэхээр дотроо бас олон янз байх нь ээ?
    -Хужир нь хvнсний, малын гэж хоёр янз бий. Малд хужир өгвөл өвчнөөс сэргийлнэ. Хавар зутарсан vед нь хужир долоолговол тарга тэвээрэг сайн авдаг. Ер нь өвс тэжээлийн хажуугаар малд хужир өгөхийг манай малчид эрхэмлэж ирсэн. Хужирт орсон мал гэж бий. Мал хvртэл хужир идэх дуртай байхаар хужирын ач тус их юм.

    -Цайны хужирын онцлог нь юу бол?
    -Найрлагад нь олон төрлийн давснаас гадна зэс, цайр, йод, төмөр зэрэг микро элементvvд бага хэмжээгээр ордог. Шимт чанар сайтай эрдэс тэжээлд тооцогддог болохоор хvний биед сайн нөлөө vзvvлдэг. Мєн хужирт нvvрс хvчлийн натрийн давс болох карбонат бикарбонат зонхиолдог онцлогтой.

    -Хэр удаан хадгалаж болох вэ?
    -Хужир өөрөө эрдэслэг чанартай учраас хадгалах хугацаа гэж байхгvй ээ.

    -Хоолонд яаж хэрэглэх вэ?
    -Ихэвчлэн цайнд хийж уудаг. Сvvтэй цайнд хийж ч болно. Яагаад гэвэл цай нь 100 хувь ус байдаг болохоор илvv шингэц сайтай байдаг л даа. Єнєє vед хvмvvс их стресст ордог болсон болохоор хужирыг хэрэглэвэл их зvгээр. Тэгээд ч vнэ хямд, байгалийн цэвэр бvтээгдэхvvн шvv дээ.

    -Хаанаас олборлодог юм бэ?
    -Манай орны Увс аймгийн Буулт, Архангай аймгийн Цайдам, Дөрөө цагаан, Дорнодын Шар бvрд зэрэг цөөн тооны эрдэст нуур хужирын тогтмол хурдастайгаас гадна улирлын чанартай хурдас vvсдэг. Тvvнчлэн хужирын хурдас будэг тунгалаг, шарга ногоовтор өнгөтэй байдаг л даа. Мөсөн хужирын хольцоос хуурай хужирын єнгє ихээхэн шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, шаврын хольц багатай бол єнгє нь дун цагаан байдаг гэсэн vг юм.

    -Танай компанийнхан єєрсдєє очиж олборлодог юм уу?
    -Vгvй ээ, нутгийн иргэд олборлоод манай компанид нийлvvлдэг. Манайх олборлосон хужирыг нь Улаанбаатарт оруулж ирж ёс журмынх нь дагуу шинжлvvлж, технологийн дагуу vйлдвэрлэлийн аргаар боловсруулан савлаж ард тvмэндээ хvргэдэг.