Category: human-development

  • АВТОМАШИНЫ ЦУВААНД БАРИМТЛАХ ЖУРАМ (Жишээ)

    АВТОМАШИНЫ ЦУВААНД БАРИМТЛАХ ЖУРАМ

    Энэхүү журмаар автомашин цуваагаар явахад холбогдох хууль, дүрэм журмын дагуу аюулгүй байдлыг хангах болон Ковид-19 цар тахалын тархалттай нөхцөлд төр засгаас хэрэгжүүлж байгаа, хууль, журам, дэглэм зэргийг сахин биелүүлэх үйл ажиллагааг зохицуулна.

    Нэг. Цуваа

    1. 1. Тээврийн хэрэгслийн нэгдсэн цуваа нь дэд цуваануудад зохион байгуулагдана
    2. 2. Тээврийн хэрэгслийн цуваа нь нэгдсэн цувааны болон дэд цувааны ахлагч нарын удирдлагаар нэгдсэн зохион байгуулалтаар явна
    3. 3. Дэд цуваануудад ахлагч түгжигч машиныг товлох бөгөөд хоорондоо холбогдох гар станцтай байна
    4. 4. Хөдөлгөөний үед гар станцыг зөвхөн шаардлагатай үед зориулалтын дагуу ашиглана
    5. 5. Цуваа нь зөвхөн батлагдсан маршрутын дагуу явах ба зайлшгүй зогсох шаардлагатай үед аваарын гэрэл татаж зогсоно
    6. 6. Цуваанд тээврийн хэрэгсэлүүд ойрын гэрлээ асааж явна
    7. 7. Цуваанд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд болон хоорондын зайг замын байдал, цаг агаарын нөхцөлд тохируулан цувааны ахлагч тогтоох бөгөөд хөдөлгөөний хурд нь дүрэмд заасан хэмжээнээс хэтрэхгүй байна
    8. 8. Цуваагаар яваа тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захаар нэг эгнээгээр явна
    9. 9. Цуваа нь шатахуун авахдаа товлосон шатахуун түгээгүүрээс авах бөгөөд зорчигчдын хамт суурин газрын төв рүү орохгүйгээр 500м-ын наана зорчигчдоо буулган машинаа ариутган халдваргүйжүүлж нэвтрэн гарна
    10. 10. Цуваа зорчигдын хамт аймаг болон сумын төвөөр дайран гарах шаардлагатай тохиолдолд жолоочоос бусад зорчигчид тээврийн хэрэгслээсээ буухгүй байна
    11. 11. Түр зогсолтын үед зорчигчид замын зөвхөн баруун гар талруу бууж бие хөнгөлнө
    12. 12. Ахлагчийн зөвшөөрөлгүйгээр дараах үйлдлүүдийг дураар хийхийг хориглоно
      • Цуваанаас гарах, гүйцэт түрүүлэх
      • Цувааг таслаж хоцрох
      • Зөвшөөрөгдсөн түр болон удаан зогсолт хийх цэгээс бусад тохиолдолд зогсох

      Хоёр. Жолооч

      1. 1. Цуваанд явах тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангана
      2. 2. Цуваа хөдлөхөөс өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянаж, шалгана
      3. 3. Тээврийн хэрэгсэлийн болон жолоодох эрхийн бичиг баримтын бүрдэл шаардлагыг хангасан байна
      4. 4. Жолооч сайн унтаж амарсан байна
      5. 5. Машинд явж буй бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж байгаа тул анхаарал, сэрэмжтэй явна
      6. 6. Хөдөлгөөний үед аюулгүй байдлыг замын хөдөлгөөний дүрмийн дагуу хангана
      7. 7. Машинд явж буй хүмүүсийн бие тавгүйтвэл цувааны ахлагчид мэдэгдэж, цуваанд явж байгаа эмнэлгийн комисстой яаралтай холбогдож тусламж авхуулна
      8. 8. Машины кабины дотор хэсгийг 2 цаг тутамд нойтон сальфетка, алчуураар тогтмол арчиж цэвэрлэнэ
      9. 9. Машины цонхыг цаг тутамд онгойлгож агаар сэлгэж байна
      10. 10. Албаны хүмүүсийн тавьж буй шаардлагыг цаг тухай бүрт нь биелүүлж “Зорчигчийн эрүүл мэндийн асуумж”-г машинд сууж буй хүн бүрээр гаргацтай зөв бөглүүлж хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө
      11. 11. Халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн бодис, хэрэгсэлүүдийг зорчигчид хангалттай авсан эсэхийг шалгана

      Гурав. Эмнэлэгийн комисс

      1. 1. Түргэн тусламжийн үйлчилгээг яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн болон тухайн чиглэлээр сургагдсан эрүүл мэндийн бусад ажилтнаас бүрдсэн эмнэлгийн комисс үзүүлнэ
      2. 2. Цуваанд явж буй зорчигч бүрийн нэрс бүхий бүртгэлтэй байх бөгөөд тухайн зорчигчоор “Зорчигчийн эрүүл мэндийн асуумж” бүхий хуудсыг өдөр бүр бөглүүлэх бөгөөд өдөрт 3 удаа халууныг хянаж хөтлөнө
      3. 3. Эмнэлэгийн комисс цуваанд явж буй машинаас тусламжийн хүсэлт ирвэл цаг алдалгүй тусламж үзүүлнэ
      4. 4. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг аймаг болон сумруу нэвтрэхийн өмнө заавал хийнэ
      5. 5. Зорчигч бүрт эмнэлэгийн ариун цэврийн дагаж мөрдөх журмыг танилцуулна
      6. 6. Шаардлагатай тохиолдолд хэрэглэгдэх түргэн тусламжийн хэрэгслийг хангалттай авч явна
      7. 7. Машин болгонд эмнэлгийн түргэн тусламжийн хайрцаг байлгана

      Дөрөв. Зорчигчид

      1. 1. Автомашинд суух хүн тус бүр иргэний үнэмлэх, 30-с доошгүй маска, үзлэгийн карт бөглөх үзэг, аяга халбагатай байна
      2. 2. Амны хаалтаа тогтмол зүүж, 2 цаг тутамд солино
      3. 3. Гараа халуун усаар тогтмол угаах ба бээлий өмсөнө
      4. 4. Ханиаж найтаахдаа ам, хамраа алчуур, амны цаасаар таглах эсвэл гарын шууны дотор тал руу ханиана
      5. 5. Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байна
      6. 6. Дархлаа дэмжих хоол хүнс бэлдэж хэрэглэнэ
      7. 7. Байнга хэрэглэдэг эм тариагаа авч явна
      8. 8. Хувийн ариун цэврийн хэрэглэлээ өөр хүнд хэрэглүүлэхгүй байж, хүн бүр гар ариутгагч авч явна
      9. 9. Аяга, тагш, амны халбага, сэрээгээ дамжуулж хэрэглэхгүй байна
      10. 10. Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байна
      11. 11. Халуун бүлээн юм ойр ойр ууж, тагтай аяга хэрэглэнэ
      12. 12. Аяга халбагаа халуун усаар угаана
      13. 13. Бүрэн гүйцэт болгосон халуун хоол цай иднэ
      14. 14. Өглөө, оройд сод, давс, сармис, царвангийн уусмалын аль нэгээр хоолойг зайлна
      15. 15. Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байна
      16. 16. Биеэ хөнгөлөхдөө зориулалтын уутанд хэрэглэсэн ариун цэврийн хэрэгслээ хийнэ. Цаасаа ил задгай хаяхгүй байна
      17. 17. Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгийн түргэн тусламжийн багт яаралтай хандана уу
      18. Халуурах
      19. Ханиалгах
      20. Амьсгалахад төвөгтэй болох
      21. Суулгах
      22. Бөөлжих
        • 20 Замд таарсан аймаг болон сумдын дэлгүүрээр орохгүй тул хоол хүнсний зүйлээ хангалттай бэлтгэнэ
        • 21 Нутаг иргэдтэй онцын шаардлагагүйгээр уулзахгүй байна
        • 22 Хоол хүнсний зүйлсээ сонгохдоо:

        Журмыг дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн:

                           

        Машины улсын дугаар: ………………

        Машины цуваан дахь дараалалын дугаар: ………………

        Машины ахлаач: ……………………………… /                                       /

        Машины жолооч: …………………………….. /                                       /

                               

        Бусад зорчигчид:

        …………………………………….. /                                         /

        …………………………………….. /                                         /

        …………………………………….. /                                         /

        …………………………………….. /                                         /

        …………………………………….. /                                         /

        …………………………………….. /                                         /

                   

        …………………………………….. /                                         /

      23. ЦАГААН САРЫГ ИНГЭЖ ХИЙВЭЛ ЁСТОЙ ГОЁ ЮМ БАЙНА! (Иргэншсэн цагаан сар!!!)

        Цагаан сар ба хар нулимс

        За 13 хоногийн дараа алдарт Цагаан сар боллоо. Нэг нас нэмсний, өвөлдөө өнтэй сайхан орж шинэ жилдээ элбэг хангалуун аз жаргалаар дүүрэн амьдрахыг бэлэгшээн ураг төрлөөрөө уулзан золголдож, ахас ихэсээ хүндэтгэж, садан төрлөө танин мэдэж авдаг сайхан баяр билээ. Баярын хэлбэр нь анх үүсэхдээ нүүдэлчдийн соёлтой зохицож нийцсэн байж. Морио унаж давхилдаад, айл хотлоороо уулзан золгож, мал ахуй, сонин сайхнаа хөөрөлдөж, тоглож нааддаг байж.

        Харин одоогоор энэ баяр садан төрлөөрөө аз жаргалтай уулзан золголдох аз жаргалын баяр гэхээсээ садан төрлөөрөө уур бухимдалд автдаг баяр болоо юу даа. Айл бүр ууц, бууз, бэлгээ яах вэ гэсэн хийрхэлд автаж, стрессдэж, баян харагдах гэж өр тавьж, умгар хотынхоо түгжээ бухимдал дунд хэсүүчилэн өдрийг барж, эрээний бараа бэлэглэсэн болж, садан төрөлтэйгээ уулзаж золголдсон ч зүйлгүй, ярьж хөөрч тоглож наадсан ч юмгүй, босоогоороо хэсэж, давчуу өрөөндөө багталцахгүй, ёс төдий тохой өргөж, идэж уухаар шахуулж, баярын дараа хоол боловсруулах эрхтний хямралд орж 103-ийг сахиж за нэг иймэрхүү маягаар баярлана гэдэг бол үнэхээр хэний ч хүсэх зүйл биш байлтай. Хамаатан садантайгаа уулзана золгоно гэдэг боловч, яг үнэндээ уулзаж золголдож чаддаггүй. Зөрөлдөөд хэсэлдээд байдаг. Ингээд ураг төрлөө мэдсэн ч юмгүй өнгөрөөд байдаг. Бас тав тухтай хамаатан садантай танилцаж, юу хийж, сэтгэж бүтээж байгаагаа ярилцаж ч амждаггүй. Иймэрхүү л баяр гэхэд хэцүү л бантан болоод байна.

         

        Тэгвэл Цагаан сараа хэрхэн тэмдэглэвэл зүгээр вэ?

        Бүх хамаатан садандаа зар тарааж, нэг томоохон заалыг түрээсэлж, нэг дороо цуглаж “Ургийн баяр” хэлбэрээр тэмдэглэнэ. Нэг дороо цуглаж тэмдэглэсэнээр ямар ач холбогдолтой байхыг овгийн ахлагч нарт сайн ухуулан ойлгуулах хэрэгтэй. 

        За тэгээд тэндээ овог овгоороо идээ, цагаагаа нэгдсэн байдлаар засаж, нэг доороо бүх ахмад буурлуудтайгаа золгож, ууж идэж, садан төрлийнхээ хүмүүсийн хийдэг ажил төрөлтэй нь танилцаж, хивсээ дэвсээд шагай няслаж, алаг мэлхий өрж тоглож наадаад, дуулж хуурдаад, ахмад буурлуудынхаа сургаалийг сонсоод, Ургийн бичгээ хамтдаа хөтөлж, эрээний хог биш үндэсний бүтээгдэхүүнээ бэлэглээд тэмдэглэвэл ямар гоё вэ? Ядаж л залуу хүүхдүүд нь хоорондоо танилцаж авна. Ингэж танилцахгүй бол хамаатан садантайгаа үерхээд хүүхэдтэй болчихоод байгаа шүү дээ. Ерөөсөө л Цагаан сараа жилдээ нэг ураг саданаараа цугладаг “Ургийн баяр” болгочихъё.

         

        Үр дүн нь юу вэ?

         Хамаатан садан, ураг төрлөө сайн мэдэж авна.
         Ургийн бичгээ хамтдаа хөтөлж, өвөг дээдсийнхээ талаар ихийг мэдэж авч, бахархаж нэр төрөө эрхэмлэх сэтгэл төрнө.
         Ийш, тийшээ хэсэлдэж, хөшилдөж цаг заваа барах шаардлагагүй.
         Айл бүр том ууц, бууз, бэлэгэндээ бухимдаж өр тавих шаардлагагүй.
         Хамаатан садны хүмүүсийн гайхам авъяас чадварыг мэдэж авна.
        – Хүн бүрт бэлэг өгөх гэж 1000, 500-ын цоорхой оймс биш харин тухайн гэр бүлд нийтэд хэрэгтэй нэг том бэлэг өгдөг байвал зүгээр ч юм уу
         Бэлэгээ нэг дороо солилцчихно.
         Бүгд нэг доороо цугласан учраас, ажил амьдралаа ярилцаж, хэн нь юу сэтгэж яваагаа тухтайхан хөөрөлдөж, нэгнээ дэмжих хамтран ажиллах сэдэл бий болно.
         Тоглож наадаж, жинхэнэ утгаар нь хөөрч баясах боломж бий болно.
         Айл бүрд давхардаж идэж уугаад явдаг, салат, буузаа гүзээлж сар шинийн дараа хордлогод орж биеэ өвтгөх шаардлагагүй.
        Ууц, бууз, унаа тэрэг гээд маш их үргүй зардал гаргахгүйгээр садан төрлөөрөө хэмнэлттэй атлаа аз жаргалтайгаар тоглож наадаад жинхэнэ утгаар нь баярлаж цэнгэнэ гэдэг чинь энэ дээ.

        Иргэншсэн цагаан сараа гэж!!! 
        Бодож цэгнээд, аав ээждээ ойлгуулаад, хамаатан садангаа сэнхрүүлэх л үлдлээ.

      24. СЭРЖ БУЙ МОНГОЛ сонсдог ном (2010 он)

        Монгол хүн бүрийн дотоод гал цогийг бадрааж өдөр бүр эрч хүч, ухаарал, урам зориг өгөх зорилгоор бүтээсэн Яру нэгдлийн тэргүүн Ж.Лувсандорж, хөтлөгч, сэтгүүлч Г.Оюунбат, МIM продакшнийн захирал Ц.Баттөмөр нарын хамтын бүтээл Мөнхийн тэмүүлэл- 2 буюу СЭРЖ БУЙ МОНГОЛ ухаарлын цомгийг эрхэм танд сонордуулж байна.

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №11 ӨӨРЧЛӨЛТ by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №12 АЗ ЖАРГАЛ by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №13 ЗОРИЛГО by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №14 ЗАЛХУУРАЛ by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №15 ЗОВЛОН by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №16 АМЬДРАЛ by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №17 АМЖИЛТ by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №18 ХАРИЛЦАА by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №19 ТЭВЧЭЭР by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №20 БҮҮВЭЙ by Luvsandorj on Mixcloud

      25. “Мандухай хатан эх үрс” гэр бүлийн боловсролын аян (2010 он)

        “Мандухай Хатан” компани 20 жилийн ойгоо тохиолдуулан, Яруу сэтгэгч нэгдэлтэй хамтран нийгмийн сайн сайхны төлөө гэр бүлийн боловсролыг дэмжих хүмүүнлэгийн аяны хүрээнд, өсвөр насны сурагчидад үерхэл, нөхөрлөлийн зөв хандлага, залуу эцэг эхчүүдэд гэр бүлийн боловсрол олгох лекц, сургалтын аянг зохион байгууллаа. Аянд Яруу сэтгэгч нийгэмлэгийн тэргүүн Ж.Лувсандорж, гишүүн Т.Чимэддагва, Б.Норовсүрэн, БГД-ийн 14-р хорооны ОНХ Ц.Шийрэв нар дэмжиж оролцсон бөгөөд 30 гаруй сургуулийн 5000 гаруй сурагчид, 200 гаруй эцэг эхчүүдэд хүрч ажиллаа.
        Өсвөр насны дүү нар маань ухаалаг үерхэж, зөв найзалж Монголын ирээдүй үр хойчис эсэн мэнд өсөн торниход хувь нэмрийг оруулж, дүү нартаа бид оюуны хөрөнгө оруулалт хийж ирээдүйд гарч болох алдаанаас урьдчилан сэргийлэхэд бага ч болов тусаллаа.

        Мандухай хатаны үрс (Танд өсвөр насны дүү нартаа цаг гаргаж хэлэх үг байна уу?)

        Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар жилд дунджаар 15-16 мянган эх үр хөндөлт хийлгэдэг гэсэн тоо гарчээ. Энэ бол зөвхөн зөвшөөрөлтэй 21 эмнэлгт хийсэн судалгаа. Эрүүл ахуйн стандарт хангаагүй нөхцөлд мэргэжлийн бус хүмүүс үр хөндөлт хийж, хүний аминд хүрч, эрүүгийн хэрэгт татагдах нь ихсэж, үр хөндөж мөнгө олдог далд бизнес цэцэглэсээр.
        Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс 2007 онд гаргасан статистик мэдээллээр тухайн жилд 15817 эмэгтэй үр хөндүүлжээ. Энэхүү тоог насны хувьд ангилахад 25-29 насныхан 4045, 20-24 насныхан 3302,15-19 насныхан 982 байна. Эндээс харахад нөхөн үржихүйн ид насныхан үр хөндөлтийг “сонгож”, насны хувьд залуужсан нь нэгийг хэлж, хоёрыг сануулах аж. Үр хөндүүлэгсэд залуужиж буй нь үндэстэнд хөнөөлтэй гэдэг. Тэгвэл энэ сөрөг үзэгдлийг бууруулахын тулд залуучууд, өсвөр үеийнхэнд дотно харилцааны талаар мэдлэг мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Бэлгийн боловсрол муутайгаасаа болоод өсвөр насныхан төдийгүй насанд хүрсэн эмэгтэйчүүд хүртэл хүсээгүй жирэмслэлт, халдварт өвчинтэй нүүр тулж, аборт бол хялбархан мэтээр ойлгож яваа хүн олон байна. Гэтэл анхны хүүхдээ авахуулснаас болоод насан туршдаа үр хүүхэдгүй шаналж яваа бүсгүйчүүд, тэр ч байтугай абортонд ороод саваа цоолуулаад нас барсан тохиолдол ч олон байна. Олон зуун хүүхдүүд дотно харилцааг тоглоом мэт ойлгосон, тийм хандлагаар өсөж торниж байна. Эцэг эхчүүд, багш нар, ах эгч бид нар дүү нартаа мэдлэг мэдээлэл бага өгч байгаагаас асуудал үүсэж байна.

        Ер нь аборт бол хор уршигтай гэж сурталчилмааргүй, абортын талаар дурсахыг ч хүсэхгүй байна. Анхнаасаа л зөв зохистой харилцааны талаар мэдлэгтэй болчихвол ямар ч асуудал гарахгүй. Анхнаасаа л алдахгүй байвал, алдаа гарсны дараа яах вэ гэж халаглаж суухгүй. Хүн алдаж болохгүй зүйл гэж байдаг бол хэвлий доторхи үрдээ хүйтэн мэс бүү хүргэ л гэж хэлмээр байна. Сайхан бүсгүйн хийж болдоггүй зүйл, жинхэнэ эр хүний алдаж болдоггүй алдаа бол энэ л гэж хэлмээргүй байна.

        Т.Чимэддагва: Мандухай хатны үрс аяны тухайд [Лавайн эгшиг фм] by Creative Mongolia on Mixcloud

        Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхдэд ухаарал хайрлаж үзэсгэлэн гоо, цэцэн билэгт Мандухай хатаны үрс маш олон болтугай.

      26. Яагаад блог танд хэрэгтэй вэ? (ярилцлага)

        • Яагаад блог танд хэрэгтэй вэ?
        • Блог танд хэрхэн ашигаа өгөх вэ?
        • Блогоо ашиглан хэрхэн дэлхийд гарцтай болох вэ?
        • Монгол блогчид- 2010 наадмын зорилго, ач холбогдолын тухай ярилцлага өглөө.

         ЛАВАЙН ЭГШИГ РАДИО ФМ

        Р3 РАДИО ФМ

      27. МӨНХИЙН ТЭМҮҮЛЭЛ СОНСДОГ НОМ (2009 он)

        Хүний амьдрал гэдэг гайхалтай хөг аялгуу яруу эгшигээр дүүрэн байдаг. Нэг удаа найзуудтайгаа уулзаж сууж байгаад, Хүн бүрт УХААРАЛ, УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ хайрлах нэгэн сайхан бүтээл хийх юмсан гэж ярилцаж байж билээ.
        Харин одоо тэр яриа бодит бүтээл болж Яру нэгдлийн үүсгэн байгуулагч Ж.Лувсандорж, хөтлөгч, сэтгүүлч Г.Оюунбат, МIM продакшнийн захирал Ц.Баттөмөр нарын хамтын бүтээл МӨНХИЙН ТЭМҮҮЛЭЛ цомгийг Эрхэм танд өргөн барьж байна.
        Та бидний бүтээлээс өөрийгөө шинээр мэдэрч, дотоод сэтгэлийн хүч чадлаа хөгөлж шинэ мэдрэмж, шинэ эрч хүчийг авна гэдэгт итгэлтэй байна.
        Таны дотоод гал цог өдөр бүр дүрэлзэж, оюун ухаан тань ухаарлаар дүүрч, зүрх сэтгэл тань хайраар бялхаж байх болтугай.

        ————————————————————————————————————————————————-

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №1 ЭХЛЭЛ by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №2 ӨГЛӨӨ by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №3 БОДОЛ by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №4 АСУУЛТ by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №5 БЭРХШЭЭЛ by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №6 ЗҮТГЭЛ by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №7 БОЛОМЖ by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №8 ИТГЭЛ by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №9 ХАЙР by Luvsandorj on Mixcloud

        ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ №10 ТЭМҮҮЛЭЛ by Luvsandorj on Mixcloud

      28. ХЭРХЭН САЙН БОРЛУУЛАГЧ БОЛОХ ВЭ | Борлуулагчийн ур чадвараа сайжруулах зөвлөмж

        ХЭРХЭН САЙН БОРЛУУЛАГЧ БОЛОХ ВЭ?

        Сайн борлуулагч болохын гол түлхүүр нь түүний борлуулалтын үйл явцаас шууд хамааралтай. Хэдийгээр бид тодорхой заасан хэмжээ бүхий бараа бүтээгдэхүүн худалдаалах зорилготой ч, үүний ард ямарваа нэг үйл явц бий болох нь чухал юм. Энэхүү тодорхойлолт буюу зөвлөмж нь борлуулалтын эцэст шууд гарах үр дүнгээс үл хамааралтай юм. Мөн энэ зөвлөмжөөр бид борлуулалтын эцсийн үр дүнг амжилтанд хүргэх үйл явцтай холбохыг зорилоо .Дэлхийн 2-р дайны дараа Япончууд үйлдвэрлэлтэндээ “үргэлжилсэн сайжруулалт” хэмээх үйл явц буюу арга барилыг нэвтрүүлсэн байна. Доорхи зөвлөмж нь худалдааны ертөнц дэх мэргэжлийн болон борлуулалт хийж буй бүхий л салбарын хүмүүст зориулсан юм.

        Сайн борлуулагч болох 3 дүрэм

        1. Сайн борлуулагч нь овсгоотой байх ёстой. Худалдаа хийж буй хүмүүс ихэвчлэн “зарах” гэсэн ганц л зорилготой байдаг ч, борлуулалтын зорилго нь худалдан авагч юу хүсэж буйг мэдэх явдал юм. Дээхэн үеийн зах зээлийн хандлага нь худалдан авагч өөрөө юу хүсэж буйгаа тодорхойлж, борлуулалтын үйл явцыг эхлүүлдэг байв. Харин үүний оронд компаний ахлах удирдлагууд болон ажиллагсдын амжилтанд хүрэх гол зам нь тэд идэвхитэйгээр ур чадвараа үзүүлээд зогсохгүй худалдан авагчдын хэрэгцээ шаардлагыг мэдэж, судлах ёстой байна.
        2. Сайн борлуулагч нь зөвхөн худалдан авагч юу хүсэж буйг анхааралтай сонссоны дараа л яриж эхлэх ёстой. Худалдан авагч юу эрж хайж буйг мэдэлгүйгээр ямар нэг зүйл санал болгох нь утгагүй хэрэг. Үүний тулд бид анхааралтай сонсож сурах гэсэн нэг л дүрмийг чандлан сахих нь гол. Борлуулалтын үйл явцыг амжилттай дуусгахын тулд борлуулагч нь худалдан авагчаас юуг, яагаад худалдан авах болсныг асууж мөн өөрийн зөвөлгөөн дээр худалдан авагчийн санал сэтгэгдлийг харгалзан үзэж дахин нягтлах ёстой.
        3. Эцэст нь дараах зөвлөмжүүдийг нэгд нэгэнгүй дагах нь чухал. Борлуулатын үйл явцыг судалж үзэхэд борлуулагчийн худалдан авагчид зориулах цагийн 80% нь худалдааг хийдэг, харин зөвхөн 20% нь л борлуулалтын дараах асуудлуудыг шийдэхэд зарцуулагддаг гэж гарчээ. Борлуулалт хийж дууссанаар харилцагчтай холбоогоо таслах биш энэхүү үйл явцыг худалдан авагчтай ойр дотно харилцаа бий болгож эхлэх ёстой. Бас нэгэн судалгаагаар сэтгэл ханамж авч чадаагүй худалдан авагч дунджаар 12 хүнд тэрхүү таагүй байдлын талаар яридаг байна. Төгсгөлд нь сануулахад, худалдан авагчтай харилцаа холбоо үүсгэх нь бүтэлгүй хуримтай адил бөгөөд борлуулагч нь худалдан авагчид дээд зэргээр анхаарал хандуулах ёстой байдаг юм гэж зөвлөж байна.

        БОРЛУУЛАЛТ ХИЙХЭД ШААРДЛАГАТАЙ УР ЧАДВАРУУД

        Борлуулалтыг амжилттай гүйцэтгэхэд ямар ур чадвар хамгийн чухал шаардлагатай вэ? Энэ нь маш энгийн боловч тэр бүр хүмүүсийн анзаарч ач холбогдол өгөлгүй орхидог зүйлс байдаг аж.

        Сурч мэдэхийг хүссэн хүн бүр эдгээр чадварыг өөрийн болгон эзэмших нь тийм ч төвөгтэй зүйл биш юм. Хэрэв та бизнестээ амжилт олохыг хүсч байгаа бол танд эдгээр ур чадвар зайлшгүй шаардагдана. Эдгээр чадвар байхгүй амжилт оллоо ч гэсэн түүнд маш их хугацаа хэрэг болно.

        Борлуулалтад хэрэгтэй эдгээр чадвар байхгүй, хөгжүүлээгүй тохиолдолд та борлуулалт хийхэд маш их цаг, хүч, гаргасан ч тэр бүр амжилт олохгүй. Үр бүтээл муутай ажилласнаасаа болоод та магадгүй сэтгэл санааны хямралд ч орж болзошгүй.

        Сайн харилцагч байх

        Харилцаа гэдэг нь бүхий л талбарт хамгийн гол хүчин зүйл юм. Энд бид гайхамшигтай уран илтгэгч байх тухай яриагүй байна. Гэвч сайн харилцагч байж ойлгомжтой цэгцтэй ярьж чадна гэдэг бол өөр хэрэг. Худалдаа хийнэ гэдэг нь зорилгоо ухамсарлан хүмүүст оновтой байдлаар мэдээлэл өгөх, цаашлаад сэтгэгдэл төрүүлэх, юу хүсч байгааг нь мэдрэх гээд бүхэлдээ харилцаанд суурилан хэрэгждэг үйл явц билээ.

        Сонсох чадвар

        Хамгийн сайн борлуулалт хийдэг хүн бол хэдийд ярьж хэдийд нь сонсох хэрэгтэй гэдгийг мэддэг. Тэд хэзээ ч хүний яриаг тасалдуулдаггүй. Учир нь сонсох гэдэг нь харилцагчаа ойлгон, юу хүсч хүлээж байгааг нь мэдрэх хамгийн чухал түлхүүр элемент юм.

        Оновчтой асуулт тавих

        Борлуулалт хийдэг хүмүүст сониуч зан чанар байх хэрэгтэй. Ингэж байж л харилцагч нарынхаа бодит хэрэгцээг мэдэрч, тэдний хүсэлт шаардлагад нийцсэн зүйлээр туслан бизнестээ амжилт олох бололцоотой. Тиймээс оновчтой асуултыг тэдэнд тавьж чаддаг байх хэрэгтэй.

        Асуудлыг шийдвэрлэгч байх

        Бас нэг чухал чадвар нь аливаа тулгарсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх явдал юм. Сайн борлуулагч хүн бол үргэлж асуудлыг шийдвэрлэж байдаг. Өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний явцад гарсан аливаа асуудал, хэрэглэгч нарт тулгамдсан асуудлыг оновчтой байдлаар шийдвэрлэх чадвар хамгаас чухал.

        Эмх цэгцтэй байдал

        Зөвхөн таны хүрээлэн буй орчины тухай ойлголт биш. Таны бодол санаа, төлөвлөгөөний арга гээд бүх зүйлсийн эмх цэгцтэй байдлын талаар энд яригдаж байна. Аливааг эмх цэгцтэй, тодорхой байлгаж чадвал энэ нь таны хувьд давуу тал болно. Үйл явцыг төлөвлөн зохион байгуулахдаа хамгийн жижиг зүйлсийг ч орхигдуулахгүй анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэснээр зорилгоо ухамсарлах, тухайн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн нягтлах, дараагийн ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг нь илүү тодорхой болно.

        Өөрөө эхлүүлсэн бол өөрөө дуусгах

        Амжилттай борлуулагч нар өөрсдөө тэргүүн эгнээнд явдаг. Тэд хэзээ ч өөрийн ажлаа хэн нэгэнд даатган орхидоггүй. Учир нь тэд л ажиллахгүй бол орлого үгүй гэдгийг маш сайн мэддэг. Тэд эхэлсэн зүйлээ тасалдуулалгүй эцсийг нь хүртэл бүрэн гүйцэтгэн жижиг зүйлийг ч өөлөх юмгүй хийдэг.

        Эерэг хандлагатай байх

        Амжилттай бизнес эрхлэгч нар аливаад эерэг сэтгэлгээгээр ханддаг хүмүүс байдаг. Тиймээ аливаа нэг уулзалтад очих, шинэ ажил хэргийн ярилцлагаас хэзээ ч эмээж хойшлуулдаггүй. Бүхнийг эерэг хандалгаар хүлээж авч, бусдад өөрийгөө илэрхийлэх болон бүтээгдэхүүнээ танилцуулах, харилцагчийн сонирхлыг тандаж мэдэхдээ гарамгай бөгөөд, бусдыг зөвшөөрүүлэх тал дээр хамгаас илүү чадварлаг байдаг. Учир нь тэд өөрсдийгөө хэн гэдгийг ямар чадвартай гэдгээ маш сайн мэддэг ба өөрийн эерэг хандлагаараа бусдад нөлөөлөх чадвартай байдаг.

        Найрсаг хошин зантай байх

        Хамгийн сайн борлуулалт хийдэг хүмүүс маш найрсаг бөгөөд шог хошин зантай байдаг. Магадгүй та үүнийг сайн төсөөлөхгүй ч байж болох юм. Гэхдээ хошин шогийн мэдрэмжтэй хүн  бусдад илүү хүндлэгддэг байна. Хүмүүс тэдгээр нээлттэй найрсаг шог хошин зантай хүмүүст татагдаг ба тэднийг хүндлэн урт хугацаанд нөхөрлөдөг аж. Мэдээж тэдний дунд худалдан авагч нар ч бий.

        Тууштай зан

        Борлуулалт хийдэг хүний салшгүй байх ёстой бас нэг чадвар бол хүссэн зүйлээ хэрхэн авахаа мэддэг, түүндээ хүрнэ гэсэг итгэл дүүрэн байдаг явдал юм. Тэд өөрийн хүсч зорьж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж түүнийгээ биелүүлэх хүртлээ цөхрөлтгүй тууштай байж чаддаг. Тэд хэзээ ч бууж өгч ажлаа орхидоггүй.

        Шударга зан чанар

        Борлуулалт хийдэг хүнд шударга зан чанар байхгүй бол тэр хүн маш олон бэрхшээлтэй тулгарч, улмаар  нэг ажлаас нөгөө рүү үсчих болно. Тиймээс үнэнч шударга байдал энэ ажилд маш чухал зүйл бөгөөд уг чадварыг хүнд зааж сургана гэдэг нь бараг боломжгүй юм. Гагцхүү тухайн хүний төрөлх зан чанар, хүмүүжлээс шалтгаална. Хэрэв та борлуулалт хийдэг бол эсвэл хэн нэгнийг энэ ажилд авах гэж байгаа бол танд болон тухайн хүнд дээрх шударга зан чанар байгаа эсэхийг сайтар үнэлж дүгнэн мэдсэн байх хэрэгтэй.

        Сайн борлуулагч хүний биеийн хэлэмжийг уншиж үнээ хэлдэг. Толгойн хөдөлгөөн, нүд, хүүхэн хараа, дууны өнгө.

        БОРЛУУЛАГЧ ХҮНИЙ ӨӨРТӨӨ ХЭВШҮҮЛЭХ ДАДАЛ

        Бизнес эрхлэгчид: Худалдаагаа илүү амжилттай явуулахын тулд долоо хоног бүр 30 минутыг зорилгодоо зарцуулдаг.

        Үйлчлүүлэгчиддээ хэрхэн мэдрэмж төрүүлэх вэ? Ямарваа зүйлийг хийж эхлэхээсээ өмнө шаардлагатай бүхий л зүйлсийг бодож төлөвлөх хэрэгтэй. Миний хувьд бүтээмж болон хөшүүргийн хүчинд итгэдэг. Мөн зорилготой дадал зуршлын хүчинд итгэдэг.

        Иймээс би та бүхэнд дөрвөн шинэ дадлын талаар зөвлөгөө өгөх гэж байна. Илүү сайн борлуулалт хийхийн тулд долоо хоногт 30 минутын зорилт тавь. Гэхдээ үүнийгээ долоо хоног болгон хий. Энэ нь таны амьдарлыг өөрчилж, орлогыг тань өсгөх болно.

        1. 30 минутыг үйлчлүүлэгтэйгээ ярилцахад зарцуул. Тэдэнд одоо юу хийж байгаагаа болон улаан бурхан өвчний талаар яриад ямар ч хэрэггүй. Иймэрхүү дэмий яриа нь дотно харьцаа нөхөрлөлийн мэдрэмжийг төрүүлдэггүй. Энэ нь та хоёрт хоёуланд нь үнэтэй зөвлөгөө болно. Үйлчлүүлэгчтэйгээ дараах байдлаар яриа өрнүүл.

        • Үйлдвэрийнхээ ирээдүйн эдийн засаг, маркетинг болон өрсөлдөөний талаарх хэтийн төлөв байдлыг илүү ойлгомжтой байдлаар ярилцах хэрэгтэй.
        • Мөн дараагийн зургаан сарын хугацаанд компанийнхаа ирээдүйн талаар ярилцаж тэдний байр суурийг олж харах нь чухал. Тэд энэ талаар сонирхож байгаа эсэх, мөн энэ талаар тэдний мэдлэгийн хүрээ нь хэр далайцтай байгааг олж мэдэх хэрэгтэй.
        • Бүтээгдэхүүн, маркетинг болон технологийн талаар үр дүнтэй шинэлэг санаа байгаа эсэхийг асууж мэдэх Шийдвэр гаргаж буй хүний үйлдэлд хэрхэн нөлөөлж байгаа учир шалтгааныг тайлбарлан хэд хэдэн оновчтой санаануудыг олж харж бизнесдээ хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр таны бизнесийн чанар ихээр нэмэгдэх болно.

        2. Дараагийн 30 минутаа эрлийнхээ түлхүүрээ олоход зарцуул.

        Та магадгүй худалдагч, маркетингийн үйл ажиллагаа, хувийн харьцаа болон урамшууллаар дамжуулан судалгаа хийх боломжтой. Аль нь ч байсан тийм чухал биш. Та зөвхөн долоо хоног бүр нэг судалгааг маш сайн хийх хэрэгтэй.

        Та ямар төрлийн үйлчилгээг илүү их хүсч байна вэ? Бидний бизнесийг амжилттай үргэлжлүүлэх гарц юу вэ? Мөн тэдний шийдэхийг хүсч байгаа асуудлууд юу байна вэ? эдгээр асуултуудаар эхлэх нь хамгийн зүйтэй.

        Та мэдээж цахим хэлбэрээр холбогдож болно. Гэхдээ та борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүсч байвал илүү сайн түншүүдтэй холбоо тогтоож, борлуулалтандаа гар бие оролцох хэрэгтэй. Энэ арга нь танд нэг жилд 52 боломжийг авчрах болно.

        3. 30 минутыг байгууллагынхаа удирдлагатай ярилцахад зориул. 

        Энэ нь чиний борлуулалт болон үйлдвэрлэлийг сайжруулахад хамгийн хэрэгтэй хүн болохыг харуулах болно. Зүгээр л хамгийн ухаалаг хүмүүстэй ярилц. Энэ нь тийм ч хэцүү зүйл биш. 30 минутын ярилцлагын зорилго нь компанийнхаа лидерүүдтэй компанийнхаа ирээдүйн талаарх үзэл бодлыг хуваалцахад оршино. Мөн тэдний хариултыг анхааралтай сонсох хэрэгтэй.

        Ямар хүмүүстэй ярилцах хэрэгтэй вэ?

        • Байгууллагынхаа худалдааны нийгэмлэгийн зөвлөлийн гишүүд
        • Блогчид
        • Хэвлэл мэдээллийн ажилтнууд
        • Хувь нийлүүлэгчид, судлаачид болон технологийн компаниудын гүйцэтгэх зөвлөлийн гишүүд. Эдгээр хүмүүс нь ямар зорилгоор тэдэнтэй холбогдож байгааг сонирхох болно. Эдгээр хүмүүстэй хобоо тогтоох нь таныг энэ чиглэлийн бүхий л хүмүүстэй холбогдох боломжийг олгодог.

        4. 30 минутыг худалдагч нартайгаа ярилцахад зориул.

        Хэрвээ танайд борлуулагч байдаг бол үйлдвэрлэлийн төлөөлөгч, худалдаачид болон зуучлалын байгууллагатай уулзахад долоо хоногт 30 минут зарцуулах боломжгүй юм.

        Үүнээс үүдээд дахиад л ажил хэргийн дуудлагаас болж стресст орох болно. Ийм тохиолдолд одоогийн болж байгаа хэлэлцээр болон төвөгтэй асуудлуудаас түр ч гэсэн холдож ирээдүйгээ томоор харж ямарваа нэг стратеги зохиоход бүх анхаарлаа хандуул. Энэхүү дөрвөн чиглүүлэгчийн тусламжтайгаар шинэлэг харилцаа, шинэлэг стратегийг олж харах болно. Та зөвхөн 90 хоногийн турш эдгээр дөрвөн аргийг дагаж мөрдсөнөөр таны орлого өсч, бизнес тань гайхалтайгаар цэцэглэх болно.

        БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ БОРЛУУЛАГЧИЙН 7 ДАДАЛ

        Дадал 1. Бүтээгдэхүүн болон өрсөлдөгчөө мэддэг байх

        Үр дүнтэй борлуулалт хийхийн тулд та юуны өмнө өөрийн бүтээгдэхүүний шинж чанар буюу давуу болон сул талыг мэддэг байх, энэ нь худалдан авагчдад юуг санал болгож байгааг мэддэг байх ёстой. Дараагийн алхам нь өрсөлдөгчийнхөө давуу тал, сул талыг үнэлж, өөрийнхтэйгээ харьцуулах явдал юм. Өөрийгөө шударгаар үнэлэх нь борлуулалтын ажилтанд өрсөлдөгчөө ялж худалдан авагчид бүтээгдэхүүнээ зарахад тусладаг.

        Дадал 2. Хэрэглэгчээ хэн болохыг мэддэг байх

        Бүх хүмүүст тохирох бүтээгдэхүүн гэж байхгүй. Зочид буудал гэхэд зах зээлийн тодорхой нэг хэсэгт зориулагдсан байдаг. Тиймээс борлуулагч хүн бараа бүтээгдэхүүнээ зорилтот тодорхой зах зээлд чиглүүлж, тэрхүү зах зээлийг мэддэг байх нь чухал. Энэхүү суурь үндсийг мэдэхгүй бол бүтээгдэхүүнийг нь огт хэрэглэдэггүй худалдан авагчид зарахыг оролдон цаг их гарздах болно. Жишээлбэл хямд бүтээгдэхүүн хүсэмжилж буй худалдан авагч урлагийн үнэтэй бүтээл, өндөр зэрэглэлийн хадгаламж зэргийг огт сонирхохгүй. Хэрвээ та бүтээгдэхүүн тань хэнд зориулагдсан бэ гэдгийг мэдэж байвал худалдан авагч бүртэй тохиролцох гэж оролдохгүй.

        Дадал 3. Худалдан авагчийг сонсдог, хэрэгцээг нь мэдэрдэг байх

        Эхний хоёр дадлыг өөрийнх болгочихвол худалдан авагчийн хэрэгцээг бүрэн гүйцэд мэдрэхэд амархан байх болно. Бүтээгдэхүүн тань Монгол улс даяар гүйлгээтэй байгаа ч тухайн Дорж, Дулмаа нарын хувьд хэрэгцээтэй эсэх нь чухал юм. Худалдан авагчаас асуулт асууснаар түүнд чухам юу чухал вэ, хэр зэрэг чухал вэ гэдгийг мэдэх боломжтой. Мэдээлэл сайн цуглуулж чадвал ажил хэргээ амжилттай дуусгах давуу талыг олж авна. Жишээлбэл олон улсын хуралд зочид гийчдийг авчирч буй байгууллагын хувьд танай зочид буудал нисэх буудалд ойрхон гэдэг нь хамгийн чухал бол борлуулагч тэдний энэхүү хэрэгцээнд төвлөрөх хэрэгтэй байдаг. Хэрвээ бүтээгдэхүүн тань хэрэглэгчийн амин чухал хэрэгцээг хангахааргүй бол борлуулагч худалдан авагчийг орхиж өөр хүнтэй ярих ёстой.

        Дадал 4. Хэрэглэгчиддээ сайн хандах, захирлынхаа өгсөн үүрэг даалгавар хоёрыг тэнцвэртэй хадгалдаг байх

        Борлуулалт нь хүмүүстэй байнгын харилцаанд ороход хүргэдэг болохоор борлуулагч нар энэхүү ажилдаа дуртай байдаг. Тэд хүмүүст дуртай, хүмүүс ч тэдэнд дуртай. Тиймээс заримдаа борлуулагчид худалдан авагчаа баярлуулах гээд захирлынхаа өгсөн үүрэг даалгаварыг мартаж, бүтээгдэхүүнээ хэт хямдаар өгчих гээд байдаг. Харин амжилттай борлуулагч хүн худалдан авагчтайгаа найрсаг харилцаа үүсгэдэг, санхүүгийн хариуцлагаа ч биелүүлдэг. Худалдан авагч хэрэгцээг нь мэдэрч, хүндэтгэж буй борлуулагчийг итгэн хүндэтгэдэг бөгөөд бүтээгдэхүүний зах зээлийн үнээр хэлцэл хийж хоёр тал хоёул сэтгэл хангалуун үлддэг.

        Дадал 5. Зохион байгуулалтын өндөр чадвартай байх

        Хүмүүстэй ажилладаг ч гэлээ зарим борлуулагчид нарийн ширийн зүйлийг төдийлөн анхаарч чаддаггүй. Гэтэл нарийн ширийн зүйлийг зохицуулах нь худалдан авагчдын итгэлийг хүлээхэд хамгийн чухал зүйл байдаг. Хэрвээ та хүмүүсийн нэрийг буруу дуудаж, албан тушаалыг нь буруу хэлж, хүссэн кофены завсарлагааг нь уулзалтдаа багтаагаагүй бол яаж сайн уулзалт болно гэж найдах билээ? Нарийн ширийн зүйлийг ч нямбай хийж, ажлаа нэгд нэггүй шалгаж бай. Зохион байгуулалт сайтай бай. Борлуулагч хүний эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалтай сайтай байдал худалдан авагчид мөн л итгэлийг төрүүлдэг. Хүмүүст хариу хэлэхдээ хурдан бай. Зохион байгуулалтын чадвар сайтай байх нь худалдан авагчийн зүгээс хүндэтгэлийг аяндаа бий болгодог.

        Дадал 6. Найдаж болохуйц буюу үг үйлдэл зөрдөггүй байх

        Ярьсан зүйлээ хийдэг бай. Нөхцөл байдлаас болж амласнаа биелүүлж чадахгүй болоход хүрвэл энэ тухайгаа худалдан авагчид заавал мэдэгдэж бай. Найдаж болохуйц байх, харилцаа холбоо сайтай байх нь хүмүүст итгэл төрүүлдэг. Итгэл бол худалдан авагчийг танаас удаа дараа бүтээгдэхүүн худалдан авахад хүргэдэг зүйл юм. Борлуулагч хүн хийх ёстойгоо бүгдийг хийсэн, ямар ч нөхцөл байдалд хандаж болно гэсэн итгэлийг төрүүлэх, үнэнч байдлыг бий болгох нь хожим ямар ч асуудал гарсан шийдэх боломжийг олгоно. Худалдан авагч, хэрэглэгч утсаар яривал байнга хариу өгч, холбоотой бай. Үг үйлдэл зөрдөггүй байх нь борлуулагчийг найдаж болохуйц хүн болгодог.

        Дадал 7. Үргэлж өөрийгөө хөгжүүлдэг байх

        Бизнес нь шинэ технологи, шинэ зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлс зэргээс болж үргэлж өөрчлөгдөн хувирч байдаг. Бүтээмж өндөртэй борлуулагч хүн энэхүү асуудлуудтай үргэлж хөл нийлүүлэн алхаж байх нь стратегийн зөв төлөвлөлт хийхэд хүргэдэг гэдгийг мэддэг. Үндэслэгээ сайтай төлөвлөгөө нь шинэ стратеги баримтлах, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад тусладаг. Бусадтай хөл нийлүүлэн алхахын тулд салбарынхаа янз бүрийн холбоод, сайн дурын байгууллага, эвслүүдэд нэгдэхэд тусладаг. Мөн үүний тулд өдөр тутмын хэвлэл сайн унш. Бизнес ажил хэрэгт гарч буй үндэсний болон орон нутгийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Орон нутгийн байгууллагуудад элс. Ингэснээр борлуулагч хүн зөвхөн өөрийнхөө бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй худалдан борлуулдаг бүтээгдэхүүнээ ч шинэчилж, сайжруулах боломжтой.