Category: human-development
-
ЧИНГИС ХААНЫ МЕНЕЖМЕНТИЙН УХААН БУЮУ БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНОО ХЭРХЭН БАЙЛДАН ДАГУУЛАХ ТУХАЙД
Зураг. Зураач Р.Батцэнгэлийн Монголын Нууц Товчоо түгээмэл эх-ээс(Чингэс хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулав)
Америкийн “Вашингтон Пост” сонин 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартаа өнгөрсөн мянганы хүнээр (Мянган жилийн хамгийн алдарт хүн) Чингис хааныг тодруулж “Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг лүндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал бөлгөө… Тэр /Чингис хаан. Б. Л./ болон түүний залгамжлагчид Европ-Ази тивийг хамарсан чөлөөт худапдааны асар өргөн уудам бүс бүрэлдүүлж, дорно-өрний соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно… Тэд Интepнeт бүтээгдэхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрээр /Чингис хаан Б. Л./ хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан хүн…” хэмээн түүнийг үнэлэн дүгнэсэн байдаг. (The Washington PostDecember 31, 1995, Joel Achenbach)Browse back issues of this publication by date
Үнэндээ Монголчуудын нэрийг дэлхийн тавцанд ингэж гаргасан хүн бол Чингэс хаан бөгөөд түүний удирдагчийн шинж чанарууд, удирдах ур чадвар, арга барил ньудирдахуйн ухааны судалгааны зүйл болж гадаадын эрдэмтдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Сүүлийн үед Нэгдсэн вант улсын (Английн) Лийдс хотын Бизнесийн сургуулийн профессор Mick Yates нэг сонирхолтой судалгаа дүгнэлтийг гаргасан байдаг. Түүний Чингис хааны манлайллын 4Е хүрээ (4E’s leadership framework) онол арга зүй нь удирдахуйн ухааны хувьд шинэ зүйл болсон бөгөөд одоо энэ арга зүйгээ практикт ашиглаж, бас менежерүүдэд зөвлөгөө өгдөг байна. (www.leader-value.com)
Миний хувьд Чингис хаанд удирдагчийн ямар гол шинж чанарууд ялгаран гарч байгаа болон эдгээр нь түүний амжилтанд хэрхэн нөлөөлсөн гэдгийг судлахыг хичээсэн юм.
Удирдагчийн хувийн шинж чанарын талаар олон эрдэмтдийн хийсэн судалгаа, тодорхойлолтууд байдаг бөгөөд энэ нь ерөнхийдөө удирдагч хүний удирдагч бус хүнээс ялгарч түүгээрээ бусдыг дагуулах, нөлөөлөх, амжилт олоход тусалдаг хувийн онцгой шинжүүдийн цогцыг хэлдэг байна. Олон эрдэмтэд удирдагчийн хувийн шинж чанарыг төрөлхийн гаралтай ба орчин тойрны хүчин зүйлээс үүсдэг, энэ 2 нь салшгүй зүйл гэж үздэг байна (Ilies, R., Arvey, R. D., & Bouchard, T. J. (2006). Darwinism, behavioral genetics, and organizational behavior, A review and agenda for future research. Journal ofOrganizational Behavior, 27(2), pp.121-141.).
Америкийн “Уолл стрит” сэтгүүлийн Gallup – ын судалгаагаар 282 том хэмжээний корпорацийн 782 топ менежерээс авсан “Удирдагчийн амжилт олох хамгийн чухал шинж чанарууд (traits) юу вэ?” гэдэг судалгааны дүнгээр хамгийн чухал 3 шинжэд голч шударга чанар (integrity), ажилсаг шургуу чанар (industriousness), хүмүүстэй нийцтэй чанар (ability to get along with people) орсон байдаг. (Wall Street Journal, November 14, 1980, p. 33)
Голч шударга чанар гэдэгт өөрийн хэлсэн үгэндээ үнэнч байх, яриа ба үйл ажиллагаандаа тууштай туйлбартай байх болон захирагдагсдаасаа хүсч байгаа сайн чанаруудыг өөрөө гаргаж харуулах чадварууд (Жишээ нь, захирагдагсадаа үнэнч шударга байлгахын тулд өөрөө үйлдэл, үйл хэргээрээ шударга байх) (Leadership skills, 2010, bookboon.com, p. 15) ордог байна. Тэгвэл Тэмүжин сүүдрээс өөр нөхөргүй сүүлнээс өөр ташуургүй байх үед ирж нийлсэн Боорчи, Зэлмэ хоёроос эхлэн төр улсыг байгуулахад гавъяа байгуулсан нөхдөө хийсэн гавъяаг нь марталгүй, ард язгууртан гэж ялгалгүй (жишээ дурдахад Зэлмэ бол Тэмүжиний зарц байсан) мянгат, түмтийн ноёдоор томилж, зарим хүмүүст дархан цол олгож, янз бүрийн хэлбэрээр гүйцэтгэсэн үйл хэргийг нь шударгаар үнэлдэг хүн байжээ.
Тэмүжиний шударга шулуун зан багаасаа тодорч, дээрэлхүү түрэмгий занг тэвчиж чаддаггүй байсан тул нөгөө эхээс төрсөн Бэгтэр Бэлгүтэй хоёрын дээрэнхүй, дээрмийн үйлдэл дахин дахин давтагдах болмогц дүү Хасартай “Ийм бол эдэнтэй яаж хамт амьдарч чадна” гэж ярилцаад Бэгтэрийг 2 талаас нь харван алсан байдаг. Үүний дараа эдний гэр бүлд дахин хэрүүл гарсангүй, үлдсэн Бэлгүтэйг насан туршдаа өөрийн төрсөн дүү шигээ хайрлаж зовлон жаргалаа хуваалцаж ирсэн байдаг билээ.
Ер нь Тэмүжин багаасаа өөрөө зовж ядарч явсан хүний хувьд хүмүүсийг их бага, дээд доод гэж ялгалгүй адил тэгш шударга харьцдаг байсан ба тэдний зовлон жаргалыг мэдэрч найз нөхөр мэт харьцаж, нас барсан хүмүүсийн ар гэрийнхнийг хүртэл харж хамгаалдаг байсан тул олон сайн хүлэг баатар, нөхөдтэй болж тэд нар нь үхэхээс буцахгүй дайн байлдаанд ордог байсны нэг жишээ бол Ван хан, Жамуха хоёртой байлдахад Мангудын Хуйлдар сэцэн дайсны өөдөөс бусдын манлай болж явах саналыг өөрөө гаргаж “Тэмүжин андын өмнөөс би байлдъя. Миний хойно хоцорсон өнчин хөвүүдийг асрахыг Тэмүжин анд мэдтүгэй” гэж өөрийн амийг үл хайрлан байлдаанд манлайлан орж шархадсан байдаг.
Чингис хаан дайснуудаа хүртэл шударга үнэлж нөхөрлөж байсан жишээ олон бий. Тухайлбал Тайчуудтай хийсэн байлдаанд Чингис хааны хүзүүг харваж шархдуулсан Зургаадайг үнэнч бөгөөд нөхөрлөж болох хүн гэж үзэж Зэв гэж нэр өгөн дотны ноёноо болгосон, Тайчуудын Таргудай Хирилтугийг барьж авчрах замдаа эзнээ яаж барьж өгөх вэ хэмээн тавьж суллаад өөрөө ирсэн Ширээт өвгөний хүүхдүүд Алаг, Наяа хоёрыг сүүлд мянганы ноён болгосон байдаг юм.
Чингис хаан байлдааны дараа олсон олзыг шударгаар хувааж тараадаг байсан учир дайны цагт түүний цэргүүд олзонд шунадаггүй хамгийн сахилгатай цэргүүд байдаг байжээ. Дайсан дарагдвал олз болон бүх юм нь биднийх болно шүү дээ гэж цэргүүддээ сургадаг байв. 1211 онд Алтан улсыг дайлаар мордоод ирэхдээ манай цэргүүд эд уурсыг өргөж даахуйц ачиж, хив торгоор ачаагаа татаж явж байсан байдаг. (МНТ х. 123)
Чингисийн голч шударга зан чанарыг бас нэг харуулдаг зүйл бол хүмүүсийн олз ашиганд шунах, хар амиа бодох, урван тэрслэх, тогтоосон цаазыг зөрчих, худлаа ярих, хэлсэн ам, андгай тангарагаасаа буцах (Өглөө хэлснээ үдэш няцаж, үдэш хэлснээ өглөө няцаж явбал ичгүүртэй бишүү. Урьд хэлснээ хатуу барьж явбал дээр биш үү МНТ х.120)зэрэг ёс зүйгүй, шударга бус үйлдлүүдийг үзэн яддаг байсан ба ийм явдлыг улс дотроо хойшид гаргуулахгүйн тулд хатуу шийтгэдэг байсан нь түүнийг ямар ёс зүйтэй шударга хүн байсныг тодруулж өгдөг билээ. Тухайлбал эзнээсээ урваж, барьж өгсөн Жамухын 5 хүнийг цаазалсан; Сэнгүмийг элсэн цөлд явган хаяад ирсэн агтач Хөхөчүг цавчин алсан;1202 оны намар татааруудтай байлдах цагт олз ашиганд шунаж байлдаанаас саатан, тогтоосон цаазыг зөрчсөн Алтан, Хучар, Даридай отчигин нарын хаан язгуур угсааг үл харгалзан олзолсон адуу ба юмыг бүрэн хураан авсан; ам тангарагаа зөрчиж ар хударгаар орж ауруг гэрт халдсан жүрхиний Сача бэхи, Тайчу нарыг байлдаж дарсан ба нэгэнтээ нөхөр болж, нөгөө удаадаа өрсөлдөгч дайсан нь болж, Хэрэйд, Найман улсуудын дунд олон жил хутган үймүүлж дайсагнаж байсан Жамухаг өөрийн хүслээр нь хороосон байдаг. Чингис хаан шударга зангийн улмаас заримдаа хатуу мэт санагдах цээрлэлийн аргууд хэрэглэдэг байсан боловч эдгээр нь “эсгий туургатан энх шударга болж”, нэгдсэн Монгол улсыг байгуулах зорилтыг биелүүлэхэд аргагүй авах ёстой, чухал арга хэмжээнүүд байжээ. Үүний хүчинд ч “орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж байсан” улс оронд дэг журам, ёс зүй, хууль ёс, энх тайван тогтох бололцоо бүрдэж ирсэн байна.
Түүний гаргасан Их Засаг хуулинд өөрөө бөөгийн шашин буюу Тэнгэрийг шүтэх үзэлтэй хэдий ч “бүх шашныг ялгаварлалгүй хүндэтгэх хэрэгтэй” гэж (Ким Жон Рэ, Мянган жилийн түүхт хүн, Монгол ньюс,1999, х 182) заасан байдаг бол “байлдааны талбар дээр шархтанаа хамааралгүй орхиж болохгүй”, “харгис ба элбэрэл журамгүй этгээдийг жигшин занах хэрэгтэй”, “хүн алагсдыг алмой” (Х. Шагдарын “Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх (XIII зуун)” дэд боть, х. 618, 2000) гэсэн нь шударга энэрэнгүй зан чанарыг нь харуулдаг. Харин энэ хуулинд хулгай хийх, худлаа ярих, завхайрах гэх мэт ёс зүйгүй үйлдлүүдийг хатуу шийтгэхээр тогтоож өгсөн байдаг нь түүний аливаа ёс зүйгүй үйлдлүүдийг жигшин үздэг байсны тодорхой баримт юм. Чингис хааны шударга зан чанарын талаар ШУТИС-ын профессор Х. Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” номондоо “Чингис хаан үнэнч шударга занг хүндэлж, шударга бус, хуурамч занг үзэн яддаг байжээ” (Х. Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” УБ, 2004, х. 69), эрдэмтэн Балжинням “Хаан харц 2 нэгэн адил үүрэг, эрхтэй болсон” гэж бичсэн байдаг нь Чингис хааны энэ шинж чанар судлаачдын анхаарлыг аргагүй татдаг болохыг харуулж байна. Италийн жуулчин Монголын түшмэл агсан Марко Поло “Аялалын тэмдэглэл”-дээ “Түүний нийтлэн захирах нь туйлын төв голч бөгөөд найрамдуу, ард иргэн түүнийг хүндлэн хайрлах нь эзэн болсоор шууд “өөрийн эцэг, эх” мэтээр санана.” гэж тэмдэглэсэн байдаг нь Чингэс хааны голч шударга занг ард түмэн хир их хүндлэн хайрлаж биширч байсныг илтгэн үзүүлдэг.
Захирагдагсад удирдагч хүнээс хүсдэг хамгийн гол бөгөөд чухал зүйл болшударга шагнал, шударга шийтгэл байдаг. Хүмүүс үүргээ сайн гүйцэтгэлээ гэж бодвол тохирсон шагнал хүсч байдаг хэдий ч муу гүйцэтгэсэн үедээ ямар ч хатуу шийтгэл хүлээлгэсэн гомддоггүй. Чингис хаан, хаан цол өргөмжлөгдөөд шинэ Монгол улсын зохион байгуулалтыг хийхдээ улс төрийг байгуулахад гүйцэтгэсэн гавъяагаар нь хүмүүсийг албан тушаалд шударгаар томилж урамшуулж байсан нь гарцаагүй ухаалаг удирдагчийн шинж юм. Тэр тусмаа хүн бүрийн гавъяа зүтгэлийг нэгд нэгэнгүй тоочсон байдаг нь хүний хийсэн үйл ажил, гүйцэтгэсэн үүргийг марталгүй олон жил санаж явдаг гайхалтай удирдагч болохыг нь харуулдаг. Одоо үеийн удирдагч, менежерүүдэд Чингэс хаанаас суралцах зүйл энэ мэт олон байдаг билээ.
Энэ мэтчилэн удирдагч өөрөө ёс зүйтэй, голч шударга, тууштай байж чадвал захирагдагсад нь тэр жишгээр явахыг хичээдэг учраас орчин үеийн менежментийн шинжлэх ухаанд удирдагчийн энэ шинж чанарыг чухалчлан үздэг байна. Энэ шинж чанарын талаар АНУ-ын Ерөнхийлөгч агсан Дуайт Эйзенхауэр “Удирдагч хүний хамгийн дээд зэргийн чанар бол гарцаагүй голч шударга шинж юм” гэж үнэлсэн байдаг.(Leadership skills, 2010, bookboon.com, p. 16) Үүнийг дэлхийн II дайны цэргийн томоохон жанжин, дэлхийн хамгийн хүчирхэг гүрний ерөнхийлөгч, олон жилийн удирдах ажлын туршлагатай хүн хэлснээс үзэхүл томоохон хэмжээний удирдагчид зайлшгүй байх ёстой шинж чанар гарцаагүй мөн билээ.
Эндээс үзвэл Чингис хааны голч шударга шинж чанар нь тархай бутархай, хоорондоо дайсагнасан монголчуудыг нэгдмэл төр засагтаа итгэх итгэлтэй болгож, нэгтгэж, сахилга хариуцлагатай, зорилготой болгож, “орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж байсан” улс оронд шударга ёс, дэг журам, ёс зүй, хууль ёс, энх тайван тогтоход багагүй үүрэг гүйцэтгэсэн байна.
Нөгөө нэг шинж чанар бол хүмүүстэй нийцтэй чанар юм. Чингис хаан бага наснаас хүнтэй нийцтэй, бусдын үзэл бодлыг сонсдог, өөрийн үзэл бодлыг хүнд хүчээр тулгадаггүй хүн байжээ. Тэмүжинийг эв эеийг эрхэмлэдэг, нийцтэй хүн болоход “Өэлүн эхийн хүмүүжил ихээхэн нөлөөлсөн бөгөөд эвтэй бол хүчтэй гэдэг гүн ухааны ойлголтыг хүүхдүүддээ суулгасан нь Өэлүн эхийн мөнхийн гавъяа билээ.” (Х. Пүрэвдагва “Чингэс хааны менежментийн товчоон” УБ, 2004, х. 40)
Анх 13 настай (МНТ х.39) байхдаа Жамухатай сайн анд нөхөр бололцож андын тангарагийг баримтлан нөхөрлөж ирсэн ба түүнийг ялагдаад баригдаад ирэхэд ч гэсэн найз нөхөр хэвээрээ байх санал тавьж байсан, огт танихгүй Боорчитой нөхөрлөсөн, зарц болгож өгсөн Зэлмэ-г өөрийн нөхөр мэт үзэж харьцдаг байсан зэргээс үзэхэд Тэмүжин багаасаа дээрэлхүү, бардам ихэмсэг зангүй бөгөөд хүнтэй нийцтэй хүн байсныг нотолж байна.
Жамухаас салсны дараа Монголын язгууртнууд түүн дээр цуглаж Тэмүжинийг хаан өргөмжлөхөд өөрөө Алтан, Хучар, Сача бэхи, Тайчу зэрэг хаан гарлын язгууртнуудыг “Чи хаан бол” гэж тус бүрт нь санал болгож байсныг үзэхэд Монгол улсын эв нэгдлийн төлөө бусадтай эв эетэй байж, нийцэж ажиллахыг хичээж байсан байдаг.
Түүнчлэн Чингис хаан өөрөө эхэлж дайн байлдаан сэдээд байсангүй, голдуу гадна талаас дайн өдөөж байсан харагддаг. Тухайлбал тайчууд, мэргидүүд Тэмүүжинг бага балчир байхаас нь дээрэлхэн довтолж өөрийг нь болон эхнэрийг нь олзлон аваачиж дайсагнаж байсан учраас л тэдний эсрэг тэмцэхээс өөр аргагүй болсон, Хэрэйд, Найман, Жамух нар л дайныг эхэлж өдөөсөн, мөн Сартуулын султаны эсрэг Монголын ард түмэнд дутагдаж буй бөс даавуу, үр тариа, бусад барааны төлөө буюу чөлөөт арилжаа наймааны төлөө аргагүйн эрхэнд тулалдах хэрэгтэй болсон байдаг.
Чингис хааны үйл ажиллагаанд шударга бус үйлдэл хийсэн хүнийг л хатуу шийтгэдэг байснаас бусдаар хүнийг алаглаж үздэггүй, гадаад дотоод, нөхөр дайсан, харь болон өөрийн овог аймаг, баян ядуу гэлгүй хүн бүртэй нийцэж харьцаж чаддаг чанар ажиглагддаг.
Хүнтэй нийцтэй байх талаар Чингис хааны өөр нэг арга бол аливаа зөрчил тэмцлийг хоёр талын эрх ашгийг бодолцож, хүчээр бус, эв зүйгээр, дипломат аргаар шийдвэрлэхийг хичээдэг байсан явдал юм. Тухайлбал, өөрөө дөнгөж хаан өргөмжлөгдөөд Тоорил ханд Тахай, Сүхэхэй хоёрыг элч болгон илгээж найрсаг харилцаа тогтоох, энх тайванч санаагаа илэрхийлж байсан байдаг. Жүрхин нартай зөрчилдөхөд хүлээцтэй байж буулт хийн Хорижин хатан, Хуурчин хатныг буцааж өгч байсан. Хэрэйд улстай дайн тулаангүй амар тайван байя гэж сэтгээд Зүчид Сэнгүмийн дүү Чаурбэхийг гуйж бас Сэнгүмийн хөвүүн Тусахад өөрийн Хожин бэхийг өгье гэж санал тавьж байсан юм.
Чингис хаан судлаач профессор Б.Балжинням “Монголчууд төвшитгөсөн ард түмнүүддээ хэзээ ч ертөнцийг үзэх үзэл, ёс заншил, хэл, шашин гэх мэт амьдралын хэвшлээ тулган хүлээлгэж байсангүй. Энэ бүхэн өнөөгийн хүн төрөлхтөнд нэн чухал үлгэр мөн.” (Б.Балжинням “Монголын түүхийн товчоон х. 785) гэж дүгнэсэн байдаг нь Чингэс хааны үзэл бодлоо бусдад тулгадаггүй зан болон үүнийг нь өвлөн авсан түүний залгамжлагчдын үйл ажиллагааны талаарх чухал дүгнэлт юм.
Түүнчлэн Чингис хаан өөрийн охид болон хүүхдүүдийнхээ охидыг гадны улс оронд бэр болгох замаар (өөрөө элсэн ирсэн Харлагийн Арслан ханд Алха бэхи охиноо, Уйгарын Идүүд ханд Алалтун бэхи охиноо, Ойрдын Худуга бэхийн хүү Иналчид Чэчэйхэн охиноо, Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг өгч) гадаад зөрчилдөөнийг шийдвэрлэх, ялагдсан овог аймгийн охидоос өөрөө хатан болгон авч ураг барилдах зэргээр дотоодын зөрчилдөөнийг шийдвэрлэх дипломат аргыг чадварлагаар хэрэглэдэг байсан юм. Тухайлбал, татаарын ард түмнээс Есүй, Есүгэн хоёр хатныг авсан, Хэрэйдийн Жаха-Хамбугийн охин Ибагыг өөрөө, нөгөө охин Сорхогтанийг хүү Толуйд өгч, Мэргидийн Худугийн охин Дөргэнэ-г Өгэдэйд өгсөн, Мэргидээс Хулан хатан, Найманаас Таян хааны эх Гүрбэсүг авч ураг барилдсан нь тодорхой бодлоготой байсан агаад энэ нь улс дотроо ялсан ялагдсан хүмүүсийн хооронд өс санах, яс үндэс, ураг төрлөөр гадуурхах аливаа зөрчлүүдийг үгүй хийж Монгол гэдэг нэг л үндэстэн гэсэн үзэл санааг төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
Энэ талаар АНУ-ын эрдэмтэн Жек Ветерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номондоо (II хэвлэл. 2005. УБ. х.38,39) “Тэр зөвхөн хүчин чадлаар улс орныг байгуулж чадахгүй гэдгийг сайн мэдэх болсон тул ялагч ялагдагч хоёр талын иргэдийг хоорондоо гэр бүл болох, хүүхэд үрчилж авах зэргийг дэмжиж, тэднийг нэгэн шинэ системд оруулан нэгтгэхийг хичээдэг болжээ” гэж тэмдэглэсэн байдаг. Үүнтэй нэг талаар санал зөрмөөр зүйл бол Чингис хаан үүнийг сүүлд ойлгосон мэтээр бичсэн явдал юм. Чингис хаан угаасаа нийцтэй хүн байсан агаад хүчирхэг Монгол улсыг байгуулахад овгорхох, аймгархах явдал ямар их гайтайг бүр залуугаасаа ухаарч, ялагдсан овог аймгийн иргэдийг гадуурхдаггүй, жигд харьцдаг, албан тушаал дэвшүүлдэг (урианханы Зэлмэ, Киданы Елүй Чу Цай, жалайрын Мухулай, баарины Хорчи г.м.), дайсныхаа өнчдийг тэтгэдэг (мэргидийн Хүчү, бэсүдийн Хөхөчү, татаарын Шихихутуг, жүрхиний Борохул, г.м ) байсан ба ялагдсан мэргидийн Тогтоагийн хөвүүн Худу, Чулууны эхнэрийг хүү Өгэдэйд өгч, Дайр-Үсүний охин Хуланг өөрөө авч хатан болгож байснаас үзэхэд нэгдсэн монгол үндэстэн байгуулах санаа, арга эртнээс төрж, түүнээ хэрэгжүүлж байсныг гэрчилж байна.
Нийцтэй хүний гол чанар бол яс үндэс, мэдлэг чадвар, шашин шүтлэг, албан тушаал болон гарал үүслээр (тухайн үедээ харц, язгууртан) хүнийг ялгаварладаггүй харьцах чадвар бөгөөд үүнийг Чингис хаан төгс эзэмшсэн хүн байсан байна. Үүний бас нэг жишээ бол харь гаралтай олон эрдэмтэн мэргид, гар урчууд, мэргэжилтэн, түшмэдийг өөрийн ажилд татан оруулж Монголын төлөө ажиллуулж чадаж байсан явдал юм. Энэ талаар эрдэмтэн Б.Балжинням “… үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзлээс Монголчууд ангид байсны баталгаа нь харийн олон алдарт хүмүүсийг өөрийн төрдөө татан ажиллуулж байсан явдал юм. Энэ бүхэн өнөөдөр ч нэн хэрэгтэй байна.”(Б.Балжинням “Монголын түүхийн товчоон х. 785) хэмээн харамсангүй өгүүлсэн нь угтаа харийн хүмүүстэй ч нийцтэй байж, тэдний мэдлэг чадварыг ашиглаж чаддаг байсан Чингисийн арга барилыг хэлж байгаа хэрэг билээ.
Орчин үед дэлхий ертөнц даяарчлагдаж үндэстэн дамнасан корпорациуд хил хязгааргүй үйл ажиллагаа явуулж буй үед Чингис хаан маягийн удирдагчид хэрэгтэй болж байна. “Зарим том корпорацийн захирлуудын үзэж байгаагаар 21 дүгээр зууны бизнессийн лидерүүдийн нэг номерын сорилт бол даяарчлал болсон.” (R.Harborne, “Wisdom of the CEO: The Challenge to Business Leadership in the 21st Century.” Research conducted by Pricewaterhouse Coopers, presented at the New England Business Administration Association International Conference, New Haven, CT, April 28, 2000. Information taken from presenter handout.) Удирдахуйн шинжлэх ухаан хурдан хөгжиж ирээдүйн менежерүүдэд олон улс үндэстнээс бүрдсэн орчинд бусад үндэстнүүдийн ёс заншил, үзэл бодол, шашин шүтлэгийг нь хүндэтгэн үзсэн байгууллагын соёлыг хэрхэн бий болгож, удирдах талаар онол, арга зүй бий болж байна. Энэ онол арга зүйг олон зуун жилийн өмнө Чингис хаан мэдэж, хэрэгжүүлж байсныг энд тэмдэглэх нь зүйтэй юм.
Эндээс үзвэл Чингис хааны хүмүүстэй угийн нийцтэй байдаг шинж чанар нь нэгдсэн Монгол улсын дотоод эв нэгдэл, монгол үндэстний төлөвшилд ихээхэн хувь нэмрийг оруулаад зогсоогүй гадаад дипломат үйл ажиллагааны гол чиглэл болж байсан байна.
Удирдагчийн ажилсаг шургуу чанар (working hardness) бол шинэ сэтгэлгээ, шинэ технологи, шинэ арга барилыг бүтээлчээр хэрэглэн шургуу тэмцэж, зорилгодоо хүрэх чадвар бөгөөд энэ нь удирдагчийн хийсэн бүтээсэн зүйлээр нь илэрдэг билээ.
Чингэс хаан хар багаас өнчирч, айлын том хүүгийн хувьд гэр бүлээ тэжээх, овог аймгаа нэгтгэн удирдах том үүрэг хариуцлагыг хүлээсэн нь түүнийг багаас нь ажилч шургуу болгож сургасан байна. Дээр дурдсан судлаач профессор Х.Пүрэвдагва үүнийг маш оновчтойгоор “Тэмүжиний хүүхэд нас ердөө есхөн жил байсан…” (“Чингис хааны менежментийн товчоон” УБ, 2004, х. 27) гэж дүгнэсэн байдаг.
Чингис хааны бүтээсэн зүйлсийг харахад л маш их хүч хөдөлмөр, тэвчээр, шургуу чармайлт шаардагдсан нь харагддаг. Тухайлбал 1189 онд буюу 27 насандаа өрсөлдөгч дайснуудтай шургуу тэмцэн, монголын ихэнх овог аймгийг нэгтгэж Чингис хаан цол өргөмжлөгдөж байв. Тэгвэл дэлхийн томоохон цэргийн түүхэн жанжны тоонд ордог Наполеон 27 насандаа дивизийн захирагч, Гитлер Дэлхийн I дайнд ахлах байлдагч цолтой байлдаж явжээ. Харин Македоны Александрын хувьд хаан эцгийн бэлэн ор залгамжилсан тул цэргүүдээ удирдан дайн байлдаанаа эхэлсэн байдаг билээ.
Чингис хаан үеэ өнгөрөөсөн хуучныг өөрчилж, байнга шинийг эрэлхийлж, шинэ техник, технолог, гадаадын эрдэмтэн, мэргэжилтнүүдийг бүтээлчээр ашиглаж чаддаг байсныг эх сурвалжууд болон судлаачид нотолдог юм.
1206 онд буюу 44 насандаа Нэгдсэн Монгол улсыг байгуулан, овог аймгийн хуучин тогтолцоог устган зуут мянгатын системээр эдийн засаг, цэргийн нэгдмэл цоо шинэ засаг захиргааны бүтэц зохион байгуулалт хийв. Монголын ард түмэн нэгдмэл нэг үндэстэн болон хувирч, овог аймгийн дайсагналгүй болж, энх амгалан, хууль зүй, шударга ёсыг тогтоов. Улс орноо гадаадын дайснаас найдвартай хамгаалахын тулд батлан хамгаалах хүчийг шинэчлэн зохион байгуулж чадварлаг тактик стратегитай, дэлхийд хамгийн шилдэг армийг байгуулав. Эрдэмтэн Х.Шагдарын судалгаанаас үзвэл монголын цэрэг нь хүнд, хөнгөн морин цэрэг, явган цэрэг, зэвсэг урлах урчуудын цэргээс гадна зам гүүр барих, хэрэм цайз нураах төхөөрөмжүүд, дэлбэлэх шатаах хэрэгслүүд хийдэг инженерийн цэрэгтэй, их бууны анги, ар талын ангитай орчин үеийн армиас дутахааргүй зохион байгуулалттай байсан (Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх, УБ, 2000, х. 512-515) төдийгүй цэргийн тактик стратегийн хичээл судалдаг цэргийн академи (хишигтэн цэрэг)-тай байжээ. Эдгээрээс үзэхэд Чингисийн ямар бүтээлч, үр дүнтэй удирдагч болох нь харагдана.
Чингис хаан Монгол улсыг төвшитгөсний дараа дэлхий ертөнцийн хэмжээнд даяарчлалыг хийж улс орнуудын дунд энх амгалан тогтоох, харилцан ашигтай арилжаа худалдаа хийх, нэгдмэл зах зээлийг бүрэлдүүлэх үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө амьдралын эцэс хүртлээ тэмцэж иржээ.
Чингис хаан аливаа улс оронд дайн байлдаан хийхдээ эхлээд энх тайванч санал заавал тавьж, эсэргүүцсэн үед л хүч хэрэглэдэг байсныг түүхчид тэмдэглэдэг. Эсэргүүцэн тэмцээд эзлэгдсэн орны ард түмнийг дарлан мөлжөөд байдаггүй, албан татвар оногдуулан удирдагчдыг нь солиод орхидог байсан олон жишээ дурдаж болох билээ. Чингис хаан аливаа нэг улс орныг хүч түрэмгийлэн булаан эзлэх, дарлан мөлжих, газар баялгийг нь шунан ашиглах, цөлмөн ядууруулах, шашин соёлыг нь устгах, бусад ард түмнийг хүйс тэмтрэх (жишээ нь Гитлер шиг) зорилго тавьж явсан баримт байдаггүйгээс үзэхэд дэлхийн ард түмний сайн сайхны тулд орчин үеийнх шиг даяарчилсан нийгэм дэлхийд тогтоохыг эрмэлзэж явсан байна.
Чингис хаан Монгол улсыг төвшитгөсөн хэдий ч дэлхийн улс орнууд амар тайван, сайн сайхан байхын тулд дэлхий ертөнцийг нэг зах зээлтэй, үзэл бодол, шашин шүтлэгээр ялгаварладаггүй нэгэн тогтолцоо болсны дараа л дэлхийн хүн амын амар амгалан амьдрах үндэс бий болно гэж үздэг байжээ. Харамсалтай нь феодалын нийгмийн үеийн жижиг хан, вангууд энэ дэвшилт санааг үл ойлгон өөрийнхөө ард түмний тусын тулд бус, өөрийнхөө эрх мэдэл, хангалуун амьдралын төлөө эсэргүүцэн тэмцэж монголын шилдэг армид ялагдаж байжээ.
Түүнчлэн улс орнуудаас уран барилгачид, уран дархчууд, эрдэмтэд, авъяаслаг хүмүүсийг цуглуулж албан татвараас чөлөөлж, санхүүжүүлж, шинжлэх ухаан техник технологийн мэдлэгийг хөгжүүлж, үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглаж, дэлгэрүүлж байсан нь үнэн бодит баримт юм.
Түүхчид Чингис хааны гүйцэтгэсэн түүхэн үүргийг сайн муу олон янзаар бичдэг боловч Америкийн эрдэмтэн Жек Ветерфорд “Чингис хаан салангид олон жижиг аймгуудын эринийг эцэслэж, тэднийг худалдаанд суурилсан дэлхийн нэгдмэл тогтолцоонд оруулан, түүхэнд урьд өмнө байгаагүй нэгдмэл гүрэн болгон нэгтгэсэн билээ” (“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингэс хаан”. II хэвлэл. 2005. УБ.х.11) гэж дүгнэсэн нь гарцаагүй үнэн билээ.
Дашрамд дурдахад даяарчлалын тухай ойлголтонд дэлхий нийтээр 20 дугаар зууны сүүл үед л хүрсэн билээ. Гэтэл харьцангүй соёлжсон 20 дугаар зуунд хүн төрөлхтөн зөвхөн өөрийн улсын өчүүхэн эрх ашиг, бусдын байгалийн нөөц баялгийн төлөө (нөгөө л дундад зууны хан вангуудын адил) 2 удаа дайн хийж 80-аад сая хүнээ алж устгасан боловч энх тайвнаар зэрэгцэн орших, чөлөөт худалдаа хийх, дутагдмал хэрэгцээгээ тайван замаар хангах, хүн ард нь амгалан тайван, баян чинээлэг амьдрах нөхцлийг бүрдүүлж чадаагүй юм. Одоо ч гэсэн дэлхийн хэмжээнд байгалийн нөөц баялгийн төлөө том гүрнүүд ил далд байлдсаар л байна.
Чингис хаан ингэж олон жил “Алд бие минь алдарвал алдартугай, Аху төр минь бүү алдартугай” гэсэн зарчмын үүднээс морин дэлнээс буулгүй, амь насаа хайрлалгүй, тууштай ажиллаж тэмцэж ирсний үр дүнд зуухан мянган цэргийн хүчээр (удирдахуйн ухаан талаас үзвэл маш бага нөөцөөр) “… эзэлсэн газар нутгийн хэмжээ гэхэд Наполеон, Гитлер, Македоны Александрынхыг бүгдийг нь нийлүүлснээс ч илүү 7 сая 770 мянган ам дөрвөлжин километрт хүрсэн…” (Ким Жон Рэ х.26), Ази Европыг дамнасан, дэлхийд байгаагүй том гүрэн байгуулж, улс ардыг нь түвшитгэж, шударга хууль ёс тогтоож (Дэлхийн түүхэнд анх удаа … Евразийн нутгийн 80% дээр нэгдмэл хууль “Их засаг” үйлчлэв. Балжинням “Монголын түүхийн товчоон, х. 783) дэлхийн хөгжлийн дараагийн 150-350 жилийн бодлогыг тодорхойлж чадсан (мөн тэнд) байна. Энэ бол түүний хийсэн бүтээсэн зүйл буюу хөдөлмөрч шургуу шинж чанарын үр дүн мөн.
Удирдагчийн ийм ажилсаг шургуу чанар бол өнөө үеийн компани, корпорацийн удирдагч нарт байх заавал байх ёстой шинж чанар бөгөөд үүнийг эрдэмтэн Ким Жон Рэ соргогоор ажиглаж, өнөөгийн Өмнөд солонгосын залуус, корпорацийн удирдагч нарт Чингис хааны арга барилаар ажиллахыг уриалсан байх нь чухам Чингис хааны ажилсаг шургуу чанарыг хэлсэн бөгөөд энэ нь Монголын, мөн дэлхийн хэмжээний бизнесийн удирдагч нарт хэрэгтэй амьд үлгэр дууриал юм.
Чингис хааны удирдагчийн дээрх 3 шинж чанар дээр нэмж зайлшгүй хөндөх нэг асуудал бол хүнд ховорхон тохиолддог харизматик шинж чанарын тухай юм.
Харизма гэдэг грек үг нь дээрээс заяатай гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд ийм хүн төрх байдал, нүүр царай, харьцаагаараа хүмүүсийг өөртөө өөрийн эрхгүй татаж чаддаг ба бусад хүмүүс түүний үгийг хүндэтгэн биширч дагадаг учир бурхнаас заяагдсан хувь хүн гэж үздэг байна. Энэ нэр томъёог анх германы социологич германы Max Weber(1864 –1920) гаргасан ба эрдэмтэн Конгер, Канунго нар судалж харизматик удирдлагын онолын үндэслэлийг 1987 онд гаргасан байдаг. (Conger, J. A., Kanungo, R. N., Menon, S. T., & Mathur, P. (1997). Measuring charisma: Dimensionality and validity of the Conger-Kanungo scale of charismatic leadership. Canadian Journal of Administrative Sciences, 14, 290-302.)
Удирдагчийн харизматик шинж чанарыг орчин үед их сонирхон судалдаг болж байгаа бөгөөд дэлхийн нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн олсон амжилтыг түүний харизматик шинж чанараар тайлбарладаг болсон байна. Тухайлбал францууд Наполеоныг, германчууд Гитлерийг, америкчууд Билл Клинтон ба зарим нэг корпорацийн захирал, бизнесменүүдийг, англичууд Черчиль ба Диана гүнжийг, зарим нэг түүхчид Македоны Александрыг харизматик хувь хүн үздэг байна. Одоо ч гэсэн улс төрчид олон түмэнд таалагдаж татахын тулд нүүр царай, хувцас хунарыг нь тордож, хэлэх үгийг нь бэлтгэж дагаж явдаг imagemakers гэдэг баг хүмүүстэй ажилладаг нь чухамдаа харизматик шинжийг бий болгож буй хэрэг билээ.
Тэгвэл Чингис хаанд энэ харизматик шинж (товчоор хэлбэл татах чадвар) нь бүр багаасаа мэдэгдэж эхэлсэн буюу төрөлхийн шинж чанар гэж үзэж болохоор байна. Тухайлбал “Нууц товчооны” 62 дугаар зүйлд (МНТ х. 21) Есүхэй баатар хүү Тэмүжиндээ бэр гуйхаар явах зуур Хонгирадын Дэй сэцэн таарч Тэмүжинг үзмэгц “Энэ хөвгүүн чиньнүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна… Есүхэй худ манай гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үз.” гэж хэлсэн байдаг. Энэ бол 9 настай байхдаа ердийн хүүхдүүдээс илүү, том хүмүүсийн анхаарлыг хүртэл татаж чаддаг байсан болохыг нотолж байна. Нөгөө талаас монголчууд нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй гэж хир баргийн хүнийг хэлдэггүй ба тэгж хэлэгдэх хүмүүс одоо ч гэсэн маш ховор байдаг. Дэй сэцэнд Тэмүжиний нүүр царай гадаад төрх байдал, биеэ авч явах байдал нь маш их таалагдсан байх ба өөрийн хүргэн болгохыг тэр дороо л хүссэн байдаг.
Бас нэг баримт дурдахад Тэмүжинг тайчуудад баригдаад, оргож голын харгианд нуугдан хэвтэж байхад Сорхан шар таарч “Чи ийм аргатай бөгөөд нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хүн тул тайчууд чамд атаархах ажээ…” (МНТ х. 28) гэж хэлээд барьж өгөөгүйгээр зогсохгүй сүүлд гэрт нь очиход нуун далдалж, хүнс унаа залгуулж оргуулсан билээ. Насанд хүрээгүй байхдаа том хүмүүсийн анхаарлыг ийнхүү татаж бүр атаархлыг нь хүргэж байна гэдэг бол Тэмүжин үнэхээр хүний анхаарлыг татаж чадаж байсныг гэрчилж байна.
Түүнчлэн найман шарга морио дээрэмдүүлээд ганцаар мөр мөшгин явж байх зуур тааралдсан огт үл таних Боорчи ямар ч эргэлзээгүйгээр морийг нь юүлж, өөрөө намбух суулгаа хээр боож тавиад хамт явж харвалдан тулалдан байж морьдыг буцаан авчирч ямар ч хариу нэхэлгүй тус болсон ба сүүлд Тэмүжинийг нөхөрлөе гэж Бэлгүтэйг явуулахад эцэгтээ үл хэлэн ирж насан туршдаа үнэнчээр хүчээ өгсөн байдаг билээ. Мөн тайчууд довтлон ирэхдээ “ Бусад нь хэрэггүй. Тэмүжин ахыгаа гаргаж өг” гэж бахиралдаж байснаас үзвэл Өүлэн эхийн хүүхдүүдээс Тэмүжин хүнийг татах чадвар, хүний анхаарал татах байдлаараа илт ялгарч, монгол овог аймгуудын дунд нэр нь аргагүй яригдах болж, бусад дайсагнагч аймгийнхны атаархлыг төрүүлж байсан байна.
Бас нэг сонирхолтой баримт бол Тайчуудын Таргудай Хирилтуг, Жадараны Жамуха нар Тэмүжинг хүчтэй өрсөлдөгч болохыг мэдсэн хир нь Тэмүүжинийг хүч дорой байх үед устгаж төвдөөгүй явдал байдаг. Таргудай Тэмүжинг барьж аваачсан хойноо алахыг үл төвдөн дөнгөлж айл хэсүүлэн шийтгэж байв. Сүүлд тайчууд бутцохигдсоны дараа Таргудай Хирилтугийг Нүцгэн баарины Ширээт өвгөн хөвгүүдийн хамт барьж аваад Чингис хаанд хүргэхээр явах зуур Хирилтугийн хөвүүд, дүү нар хөөн ирэхэд Таргудай “…Тэмүжинийг эзэнгүй нутагт орхигдоод байхад нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй, сэргэлэн авъяастай хөвүүн гэж би олж авчраад, эмнэг үрээ сургах мэт сургаж хүмүүжүүлж явсан билээ. Тэр цагт түүнийг хялбар үхүүлж чадах боловч өршөөж өсгөсөн юм… Тэмүжин намайг алахгүй. Та хөвүүд дүү нар минь үтэр харигтун” гэж хэлээд буцаасан байдаг. Монголын нууц товчоонд ингэж Тэмүжинг 3 удаа хар багаас нь нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй гэж хүмүүс анзаарч, зарим нь атаархаж байснаас үзэхэд Чингисийн харизматик шинж чанар тохиолдлын зүйл биш харин бүр бага наснаасаа буюу төрөлхийн ийм шинжийг агуулсан хүн байжээ гэдэг дүгнэлтэд хүргэдэг.
Тэгвэл Жамуха Даланбалжудад Чингис хааныг ялж Онон мөрний Зээрэн хавчилд шургуулж хүнд байдалд оруулсан ч бүрмөсөн устгахыг бодсонгүй буцсан байдаг ба түүнд Чингисийг Хэрэйдтэй ба Наймантай нийлж устгах бололцоо хоёр ч удаа байсанболовч тулалдааны талбараа хаян харин Чингист урам орох үг хэлүүлэн салж явсан байдаг зэргээс үзэхэд Чингис хаан дайснуудаа хүртэл өөртөө татаж чаддаг байсныг харуулж байна. Ер нь сайн удирдагч гэж дайснаа нөхөр болгосон хүнийг хэлнэ гэж менежментийн шинжлэх ухаанд үздэг бөгөөд дайсны талд байлдаж байсан баатар жанжингууд сайн дураар түүнд ирж нийлж байсан ийм жишээнүүд олныг дурдаж болохоор байна.
Жамуха Гүр хаанаар өргөмжлөгдөж Чингисийн гол өрсөлдөгч болж явсан боловч Тэмүжинг өөрөөсөө илүү билэг авъяастай гэдгийг хар багаасаа ойлгож мэдэрсэн, Монгол улсыг энэ хүн нэгтгэж, улс шиг улс болгож чадна гэдгийг ойлгосон тул ингэж байлдан ядаж байсан байна. Жамуха өөрийн хүслээр үхэхдээ түүний ур чадвар, авъяас билгийг үнэлж, уужим сэтгэлт анд, ухаант царай, тэнгэр заяат, далай Чингис гэх мэтээр хувийн шинж чанаруудыг магтаж хэлсэн нь Чингис хааны хувийн шинж чанарыг бидэнд тодорхойлж өгсөн байна. Хирилтуг бас сэргэлэн авъяастай хөвүүн гэж үнэлж байсан байна. (МНТ х. 63) Түүнчлэн Жамухын үгэнд мөн тэнгэр эцгээс заяатай гэж дурдагдсан байдаг нь лав л Есүхэй баатрыг хэлээгүй, тэхээр тэнгэрээс заяасан авъяас билэг гэдгийг Жамуха төдийгүй тэр үеийн хүмүүс ойлгож байсныг илтгэж байгаа бус уу?
Германы түүхч Райнхолд Нойман – Ходиц “Чингис хаан” (2002) номондооЧингэс хааны хүнийг татах чадварыг онцлон тэмдэглээд “Чингис хаан чухамхүү өгөөмөр сэтгэлийн хүчээр хүмүүсийг татаж чаджээ.” гэж дүгнэсэн байдаг.
Английн профессор Mick Yates судалгааныхаа үр дүнд түүний 4 дэх Е буюуENERGIZE хүрээн дотор Чингис хаан бол харизматик хүн байжээ (He was charismatic)гэдэг дүгнэлтийг өгсөн байна. (www.leader-value.com)
Энэ бүхнээс үзэхэд Тэмүжин хар багаасаа хүнд ховорхон тохиолдох хүнийг өөртөө татах чадвартай байсан бөгөөд цаашдаа Монголын олон овог аймаг, язгууртнууд, жирийн ард иргэд, үнэнч нөхөд, баатар жанжингууд, чадварлаг авъяаслаг хүмүүс төдийгүй өдий төдий харь улсын хаад, албатууд сайн дураараа ирж нийлж үнэнчээр зүтгэж байсан жишээнээс үзэхэд маш сайн харизматик шинж чанарыг агуулсан хүн байжээ гэдэг дүгнэлтэнд хүрч байна. Түүн дээр нэмж дурдахад монголчууд Тэмүжинг дээд дэнгэрээс заяат төрсөн гэж бичиж ирсэн нь санамсаргүй зүйл биш бөгөөд харин харизматик гэдэг ойлголтыг монголчууд дээд тэнгэр, бурхнаас заяатай гэдэг утгаар нь Чингисийн үеэс эхлэн хэрэглэж байсны баримт юм.
Чингис хааны энэ харизматик шинж чанар нь дайн байлдаангүйгээр, гарз хохирол багатайгаар олон овог аймаг, улс, тэдгээрийн удирдагчдыг өөртөө татан нэгтгэж Европ, Азийг дамнасан гүрэн улс байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Дүгнэлт
1. Эндээс үзэхэд Чингис хаан орчин үеийн удирдахуйн ухаанаар тогтоогдсон удирдагчийн гол 3 шинж болон хүнд ховор тохиолддог харизматик шинжийг төгс агуулсан, чадварлаг, ухаалаг, алсын хараатай (envision), дэлхийн хэмжээний удирдагч байсан учраас ийм амжилтанд хүрчээ.
2. Чингис хааны амжилтын үндэс нь удирдагчийн дээрх гол шинж чанарууд болон харизматик чанарт байна. Эдгээр шинж чанарыг эзэмшиж чадвал нүүдэлчин овгийн жижиг удирдагч ч дэлхийн хэмжээний удирдагч болж болдгийг Чингис хааны түүх харуулж байна.
3. Дэлхийн түүх болон Чингис хааны түүхээс түүний удирдагчийн шинж чанар, арга барил, ур чадвар, баялаг туршлагаас судлах, сурч мэдэх, сургамж болох зүйл бидэнд өшөө их байна.
4. Орчин үеийн даяарчлалын нөхцөлд компани, корпорацийн удирдагч нарт Чингис хаанаас сурах, санаа авах зүйл их байгаа бөгөөд зөвхөн дотооддоо, өвөр хоорондоо өрсөлдөх биш, харин Чингис хааны хувийн шинж чанар, ур чадвар, арга барилаас суралцан дэлхийн хэмжээнд сэтгэж, шинэ технолог, дотоодын байгалийн баялаг, гадаадын мэргэжилтнүүдийг бүтээлчээр ашиглан дэлхийн зах зээлд өрсөлдөх өргөн боломж, арга зам нээлттэй байна.
Олон улсын ЭШБХ-д тавьсан илтгэл
Илтгэгч нь Чингис хаан дээд сургуулийн тэнхмийн тэргүүн, дэд профессор Ё. Батсуурь
“Чингис хааны удирдагчийн хувийн шинж чанарын тухай”
-
ЯЗГУУР МОНГОЛ ХҮН ЯМАР БАЙДГИЙГ МЭДЭХТҮН! [МОНГОЛОО НЭХЭЖ БУЙ МОНГОЛ]
Монгол хүний үнэлэмж, ёс зүйн цогцын талаарх эргэцүүлэл…
1970-аад оны сүүлчээр юмдаг, манай нутгийн нэг айлд зочилсон хүн гэрийн эзэнтэй сүрхий ам зөрөөд, гарч явахдаа гэрийнх нь хошлон бүсийг тас тас огтолж орхиод явчихжээ. Үүнийг сонссон эмгээ маань “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА, АРАЙ Ч ДЭЭ” хэмээн халаглаж байсансан.
Өширхөл, хонзогнолоо тайлж байж санаа амардаг зан бол, тэр тусмаа энэ мэтээр хорлонтой, ёсон бусаар тайлна гэдэг бол олиггүй өчүүхэн хүний явдал юм. Эмгээгийн “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА, АРАЙ Ч ДЭЭ” гэсэн үгний цаана Монгол хүн ийм болчимгүй, муухай, аргаа барсан юм хийх ёсгүй юм гэсэн сэтгэлгээ байна.
Мөн тэр үед билээ. Сумын төвийн Худалдаа бэлтгэлийн ангид бараа татаж явсан ачааны машин зам зууртаа онхолдож, бараа нь газраар нэг цацагджээ. Сүрхий бэртсэн жолоочийг замын тэрэг цааш нь аймгийн төв рүү авч явсны дараа сумаас комисс томилогдож, өнөөх талын нэг тарсан бараа таваарыг нь тоолж, бүртгэх, данс бичигтэй нь тулгах ажил хийхээр явсан юм. Гэтэл тэрхэн жаахан эзгүй чөлөөнд бас нэг замын нөхөр өнөөх бараанаас нэлээдийг хусчихсан байсан гэдэг. Хулгайлсан хэрэг л дээ. “Чоно борооноор, муу хүн дүйвээнээр” гэдэг л юм болохгүй юу. Тэр комисст явсан аав маань эргэж ирээд энэ явдлыг ихэд эгдүүцэн ярьж, өнөөх завшигч нөхрийг “МОНГОЛОО АЛДСАН ХОГ” гэж дамаа загнаж байсныг санаж байна.
Бусдын зовлон, бэрхшээл, цаг зуурын үймээн сиймхийг ашиглан өөртөө ашиг завшаан авах нь зүй бус явдал. Хөгийн муу хүмүүс л ийм зүйлийг үйлддэг. Аавын “МОНГОЛОО АЛДСАН ХОГ” гэсэн үгний цаана хэн нэгний зовлон бэрхшээлийг далим болгон өөрт ашиглах нь Монгол хүнд байж болшгүй явдал гэсэн сэтгэлгээ бас харагдана.
1990-ээд оны эхээр юмдаг. Саахалтын ах эмээгээсээ үлдсэн хуучны эхнэр хүний толгойн мөнгөн хэрэгсэлийг аймгийн төвийн нэгэн дарханд аваачиж, өөртөө найман талт усан гинжтэй, соёо цохилуур зэрэг тамхины хэрэгсэл хийлгэж билээ. Гэтэл сар ч болоогүй байтал өнөөх мөнгөн соёоных нь үзүүр гэнэт улайрч, шаргалтаад иржээ. Гайхсан ах хутганыхаа мөрөөр шудраад үзвэл гуулиар хийгээд мөнгөөр бүрчихсэн байсан гэдэг. “Гууль нь цухуйна” гэдэг жинхэнэ бодит утгаараа болсон нь тэр. Тэгээд хуурамч соёо цохилуураа аваад, ажил явдал болгон аймаг орж, өнөөх дархандаа үзүүлтэл “Би таны өгсөн мөнгийг л хайлуулж хийсэн дэг. Гуулиар хийгээгүй. Энэ миний хийсэн хэрэгсэл биш байна” гэж гүтгээд огт хавьтуулсангүй. Үүнийг сонссон нутгийн хөгшид тэр дарханыг “ЯАДАГ МУУ МОНГОЛОО АЛДМАР ВЭ?” хэмээн гайхан шогширцгоож байсансан.
Энэ үгний цаана бусдыг хууран мэхлэх, завших, гүтгэх зэрэг муу явдал хийдэг хүн бол МОНГОЛ хүнийхээ язгуур шинжийг алдчихсан, МОНГОЛ ХҮН биш болчихсон гэсэн үзэл санаа ханхална.
Өгөөмөрийн талд мотоциклоор бөхөн хөөж бахардуулаад, амьдаар нь эврийг нь тайрч аваад явчихсан хэрэг гарч, хөгшид “Тэр лавтай монгол хүн биш дэгээ” гэлцэн халаглаж байсансан. Булаг шандын усанд цагаан идээ оруулах, шинэхэн зүлэг ногоон дээр хөөтэй тогоо тавих, унаа морио хазаартай нь услах гэх зэргээс болж хөгшдөд “Боль чи, Монголоо алдмар минь” хэмээн зандчуулж явав. Ер тэр цагт хөгшид болчимгүй, бусцар зүйл хийсэн нэгнийг “Монгол хүн байна даа, ийм ч юм хийх гэж” хэмээн харуусан халагладаг, ёсон бус муухай явдалтай хүнийг “Монголоо алдмар” гэж загнан ширүүлдэг нь олонтаа байсансан. Энэ үг бараг хэлц үг шахуу байж…
Өнгөрдөг цагаан сараар, цагаан хуучраагүй байхад тавгын идээнийхээ ул боовыг хог дээр гаргаад хаячихсан явдал болж, нүүр хуудаснаа хэдэн мянган хүн эгдүүцэн дургүйцэж буйгаа илэрхийлж байв. Тэгэхэд ойрд сонсогдоогүй “Монгол хүн байна даа, арай ч дээ” гэсэн өнөөх халаглал мэр сэр харагдаж билээ.
.
***
Уншигч та хөгшдийн энэ хэлцээс нэг зүйлийг тод анзаарсан байх гэж найдна. Энэ бол Монгол хүний үнэлэмж юм. Үнэхээр монгол хүн л юм бол,
– Муу аргаар өш хонзонгоо тайлдаггүй байх нь,
– Хэн нэгний зовлон, золгүй тохиолыг ашигладаггүй байх нь,
– Хуурч мэхэлдэггүй, муу ов залиар хүнийг хохироож, ашиг завшаан олдоггүй байх нь.
– Байгал дэлхийдээ өр зөөлөн сэтгэлээр ханддаг байх нь гэх мэт гаргалгаа эдгээр жижигхээн жишээнүүдээс харагдана.
Ардын ахуй амьдрал, зан үйл, явдал суудал, хууч түүх, судар ном, хэлц ярианаас сэргээн харваас энд дурдагдаагүй өөр олон сайхан чанар монгол хүнд бас бий. Үүнд:
– Нэг нэгэндээ ээл түшигтэй, нөмөр нөөлөгтэй, тус дэмтэй, эв найртай амьдарч ирсэн байх юм, Монголчууд бид. “Хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа хувааж” явдаг сэтгэлгээ бий.. Хатуу ширүүн байгалийн эрхшээл, гэнэтийн огцом өөрчлөлт, хувирал дор аж төрдөг нүүдэлчид тэр хатуу ширүүнийг хамтын ухамсар, тус дэмийн хүчинд даван гарахаас өөр ямар ч арга нөхцөлгүй юм. Эс бөгөөд бүгд мөхөх болно. Тиймээс Монгол хүнд тусч чанар заавал байх ёстой зүйл гэж үздэг, тусч бус хүнийг “монголоо алдсан” гэж үздэг байжээ. Самуун цаг зуурт Монголчуудын энэ язгуур шинж нь бүдгэрэн, буурайж ирэхэд өөр хоорондоо тэмцэлдэн, өрөөл бусдын эрхшээл дор ортлоо ядарч явсан түүх бий. Гэхдээ тэр нь цаг зуурынх болохоос яс язгуурынх биш юм.
– Тусыг зөвхөн тусынх нь тулд бүтээдэг, хариу харам, барьцтай тус болохыг цээрлэдэг байж. Хэн нэгэнд хэрэгтэй үед нь цагийг нь олж тус болсон бол хэрэг бүтлээ гэж үздэг, ач тус болсоноо эргэн сануулж, энд тэнд гавьяа мэт хөөрөн явахыг муу муухай, зүй бус явдал гэж үздэг байжээ. Тус дэмийг нь хүртсэн тал нь ч “Ачийг ачаар” гэдгийг ямагт марталгүй санаж, талархан явах бөгөөд боломж, шаардлага гарваас ач тусыг нь хариулах, бүр нугалж хариулахыг эрхэмлэдэг байж. “Тусыг усаар” хариулах нь энэ насны цөв хэмээн ихэд цээрлэнэ.
– “За бол ёогүй” гэдэг. Хэлсэн ярьсандаа хүрдэг итгэлтэй, найдвартай чанарыг ихэд эрхэмлэдэг байж. Монгол эр хүн бол хэлсэн, санасандаа заавал хүрдэг гэсэн тогтсон ойлголт бидний өвөг дээдэст гүн шингэсэн байжээ. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг үг зүгээр нэг толгой холбосон хэлц биш, зан суртхууныхаа үнэ цэнэт талыг томьёолсон нь болно.
– Овилгогүй, ойворгон зан араншинтай хүнд таагүй ханддаг, ноён нуруутэй төлөв түвшин хүнээ хүндэтгэдэг, тэднийхээ үг зөвлөгөөг авдаг, буруу гачуу зүйл хийвэл тэднээсээ жийрхэг дөлдөг байж.
– Зусарч, бялангач занг жигшин зэвүүцдэг, тийм хүмүүсийг ангийн адаг үнэгтэй зүйрлэдэг байжээ. Хөдөөгийн Пэрлээ абугайн бичсэнээр “Тал нутгийн эзэд үнэг шиг зусардаж явснаас баатрын ёсоор үхсэн дээр” гэдэг сэтгэлгээтэй..
– Монголчууд бол их энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй, өрөвч уяхан хүмүүс юм. Бас найрсаг тусч, өгөөмөр чанар бол монгол хүний үндсэн имидж, нэрийн хуудас нь байв. Энэ талаар Оросын алдартай судлаач Н.М.Пржевальскийгаас эхлээд XVIII, XIX зуун болон XX зууны эхэн үед Монгол орноор аялсан жуулчид, судлаачид бүхэн толгой дараалан бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг. Жишээ, баримт татвал барагдашгүй ихийг бичиж болох билээ. Хаалга үүдэндээ цүү цуургагүй байсан явдал мөн саяханых даа. Хаа холын нүүдэлчдийг цай идээгээ бариад угтдаг байсан заншил өчигдөрхөнийх дөө.
– Аминч, бэртэгчинг зан, хувиа бодсон явцуу сэтгэлийг, Биеийн амрыг харах, бэлэнчлэх, Бусдыг хуурч мэхлэх, Авах завшихийг эрхэм болгох зэргийг жигшин цээрлэдэг, Би-гээ ихэд бодсон, бусдыг үгүйсгэн дорд үздэг хүмүүст таагүй ханддаг байж,
– Овилгогүй дээрээ шуналтай, далд давхар санаатнаас бол ихэд жийрхэн цээрлэдэг, “дотор санаатай, дотуур тамиртай муу хүн” гэдэг, Эе эвийг эвдэгч, хов жив зөөгч, яс хаягч, ярдаг, хахир зантай хүнд таагүй ханддаг байж…
– Монгол хүн нэгнийхээ алдаа эндэлд улай үзсэн хэрээ мэт баярлан баясах биш, харин харуусан халагладаг байж. Амжилт бүтээлд нь хорсон жөтөөрхөх биш баясан баярладаг байж…
– Ядарсан, сул доройдоо ихэрхүү дээрэлхүү зан авир гаргах, тэр ч бүү хэл харж халамжлахгүй байхыг монгол хүний явдал биш гэж үздэг байж. “Муу муудаа, муна гадсандаа” гэж томъёолдог..
– Эд хөрөнгөөр баярхах, хий хоосон сагсууран сагсалзахыг ч элэглэн шоолно. “Шинэ баян цээж өвчтэй”, “Адаг баян эд хөрөнгө” гэх мэт.
– Байгал орчиндоо ухаалаг, ээлтэй хандах, эсрэгцэн эзэмших бус зэрэгцэн зүй зохистой зохицож орших арга ухаантай байх…
– Ахуй амьжиргааны үндэс болсон эрдэнэт мал сүргээ эрхэмлэн дээдлэх бүхэл бүтэн цогц үнэлэмж, ёс уламжлалтай
Гэх мэтчилэн ардын дунд уламжлагдаж байсан зан суртхууны хандлагуудыг шүүж үзвэл хар аяндаа хатуу бат тогтсон, ихээхэн ул суурьтай бүхэллэг цул цогц ойлголтын хэлтэрхий, үлдэгдэл болох нь харагдана. Яг л эртний маш нарийн бүтэц зохион байгуулалт бүхий хот балгадын туурийн нэгээхэн хэсэг мэт…
Эндээс үзэхэд Монгол хүний үнэлэмж хичнээн өндөр байгаа вэ??? Бидний өвөг дээдэс өөрсдийгээ ямар эрхэм сайхнаар үнэлж, дээдэлдэг байгаа вэ??? “Монгол хүн” гэдэг ойлголт ямар их үнэ цэнэтэй байгаа вэ?
.
***
Энэ бол ямар ч үндэстэнд хэзээ ч байж л байдаг хойч үедээ сэтгэл дундуур ханддаг өвгөд хөгшидийн үглэл, гоморхол, тунирхал биш. Харин ч өнө эртнээс улбаатай Монгол түмний ёс журам, зан суртхууны цогц системийн үлдэгдэл, санамж болно.
Монголчууд нэн эртний ард түмэн. 2200 гаруй жилийн өмнө Хүн гүрний их хаан Модун Төрт улсаа байгуулснаар нүүдэлчдийн Монгол төрийн үүсэл тавигдсан гэж үздэг тал бий. Гэвч Модун хаанаас ч өмнө нүүдэлчдийн улсад Төр байсан. Модун хааны эцэг Түмэн ч төрт улсын хаан байсан ба тэр мөн эцэг дээдсээсээ төрт улсаа өвлөн авсан байдаг. Модун хаан харин нүүдэлчдийн үндсэн хуульт анхны хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй. Зарим эрдэмтдийн үзэхээр Төв Азийн нүүдэлчдийн хаант төрийн түүх 2000 мянганаар зогсохгүй, манай тооллын өмнөх X зууны эхээр үүссэн хятадын Жоугийн төрт улстай нас чацуу гэх нь ч бий. Юутай ч манай өвөг дээдэс нүүдэлчид лавтайяа 3000 орчим жилийн өмнөөс төрт улсыг байгуулж ирж…
Баруун тийш ойн гарч, хүчирхэг Ромтой зиндаархаж, европ дахинд боолын эрин үеийг халж, феодалийн дундад зууныг эхлүүлсэн Хүн гүрний хүнчүүд өөрсдийгөө Төв Азийн Их Хүн гүрний үргэлжлэл, хаадын хаан алдар цуут Аттила өөрийгөө Модун хааны залгамжлал гэдгээ сайтар мэддэг байсан гэдэг.
Чанчун бомбын гарын туслах Ли Жичаны тэмдэглэлд өгүүлэхээр Чингис хаанаас Чанчун бомбод илгээсэн зарлигийн захидалд “…зэрэг харь этгээдийн олон улс орон надад харьяат түшмэл улс болон дагаад байнам. Сэтгэхүй, энэ нь манай Шаньюйн улсад мянган он, зуун үед эс гарсан хэрэг болвой” гэсэн мөрүүд буй юм. Модун шаньюйгаас Чингис хааны үе хоорондох зай даруй 1400 гаруй жил. Энэ урт цагийн түүхийн улбааг, Шаньюйн улс буюу Хүн улсыг өөрсдийн дээдэс гэдгийг XIII зууны үеийн монголчууд сайтар мэддэг байсны баталгаа нь энэ болно.
XIII зуунд монголчуудын бүтээн босгосон дэлхийн эзэнт гүрний оршин тогтнохуйн үндэс нь цэрэг зэвсгийн, техник технологийн, арга стратегийн давамгайлал, хамгийн чухал ёс зүйн, үүрэг хариуцлагын давуу тал байлаа. Чухам тиймдээ л Монголын эзэнт гүрэн бүхний сэтгэлийг татсан, олон соёл, шашин, үзлийг тэгшээр хөгжүүлсэн, орчин цагийн даяарчлалын эх суурь болсон ер бусын шинж төрхтэй эзэнт гүрэн байсан хэрэг.
Г.В.Вернадский бичихдээ “Чухамхүү эзэнт гүрний үзэл санаа л монголчуудын … ялан дийлсэн оюуны онцлог шинж байсан юм. Монголын их хаад бүх нийтийн энх амгалан, олон улсын тогтвортой байдлыг бий болгох тов тодорхой зорилготойгоор дайн тулаан хийж байсан бөгөөд эл зорилгоо биелүүлсний дараа хүн нэг бүр болон нийтээрээ төрдөө байнга хүчин зүтгэх нь хүн төрөлхтний аюулгүй байдлын үнэ цэнэ болж байлаа” гэжээ.
Энд дурдагдаж буй “.. хүн нэг бүр болон нийтээрээ төрдөө байнга хүчин зүтгэх”-ийн цаана ямар нэгэн үнэт зүйл, үзэл санааг тойрон нягтарсан итгэл үнэмшил, зарчим байсан нь нэн тодорхой. Их Эзэнт гүрний үед Монгол хүний ёс зүй гайхамшиг болж байсныг түүх гэрчилнэ.
Өгөөдэй хааны үед хааны харуулд гарч байсан монгол цэрэг унтаж орхижээ. Харуул унтах нь шууд алах ялтай байж. Унтсаныг хэн ч харсангүй, мэдсэнгүй. Мөн түүнээс болж ямар нэгэн хэрэг зөрчил ч гарсангүй байна. Гэтэл өнөөх цэрэг өөрөө унтсанаа илчилж, цаазын ялруу сайн дураараа очжээ. Өөр газар хэзээ ч ийм зүйлийг олж харахгүй байсан тухай үйл явдлыг нүдээр үзсэн хүн бичиж үлдээсэн. Энд өнөө цагийнхан бол хичнээн оролдовч тэнэглэл гэхээс өөрөөр тайлж үл чадах үүрэг хариуцлагаа гүнзгий мэдэрсэн ухамсар, аминаас нь үнэтэй зарчим, итгэл үнэмшил байсан хэрэг.
Монголчуудын эвсэг найрсгийн талаар Плано Карпиниас эхлээд гайхан шогширсон нь олон. Тэр бичихдээ “Монголчуудын эв найртай нь гайхалтай. Тэд нэг нэгэнтэйгээ тэмцэлдэж, тэрсэлдэх, зодолдох нь бүү хэл дуугаа ч өндөрсгөж харилцах нь үгүй. Дээрэмчин, хулгайч гэж үгүй учраас үнэт эдлэлийн хайрцаг, агуулах, гэр оронд хэзээ ч цоож цуурга үгүй” гэж бичиж үлдээсэн. Рашид-ад-Дин “Судрын чуулган”-даа, Жувейни “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”-дээ Монгол хүний ёс зүй, үнэ цэнийн талаар гайхамшигтай жишээ баримтуудыг нэг бус бичиж үлдээсэн байдаг.
Нэгэн үе хүчирхэгжин, нэгэн үе сарнин буурч байсан ч энэ урт удаан хугацааны түүхийн туршид нүүдэлчдийн дунд бүрэлдэн бий болж, хатуу тогтсон ёсзүйн үнэлэмж, үнэт зүйлсийн бүхэл бүтэн цогц бий болсон гэдэг нь нэн тодорхой юм. Ер тохиолдлын бус хүчирхэг гүрэн улсын суурьт чухам тийм ёсзүй, үнэт зүйлсийн цогц заавал байж таардаг. Хүн гүрний үеэс бий болсон энэ цогц үзэл, хандлага дараа үеүдэд ч бүрмөсөн тасарчихсангүй, уламжлагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл 3000 орчим жилийн түүхтэй төрт улсуудыг байгуулж явсан үндэстэнд өөрийн дотоод үзэл хандлага, ёс зүйн цогц систем гарцаагүй байж таарна. Түүхч Г.Гонгоржав энэ талаар нарийн судалж, олонтаа бичсэн дээ. Сүүл үед С.Нарангэрэл гуай ч хөндөн бичиж байгаа. Гадаадын эрдэмтэд ч үүнийг анзааралгүй өнгөрсөнгүй.
Монгол хүний эдгээр үнэлэмжид эрдэм мэдлэг, чадварын талаасаа ёсзүйн утга агуулга нь илүү түлхүү байдаг нэг онцлог бий. Байгалийн эрхшээл дор аж төрөн оршдог нүүдэлчид – байгалийн түгээмэл хуулийн дор төрт ёс, ахуй байдлаа цогцлоодог, ертөнцийг үзэх өвөрмөц үзэл, итгэл үнэмшилтэй, нүүдлийн онцгой ахуй соёлтой. Байгал бол хамгийн ёс суртхуунч мөн чанартай оршдог, ямар нэгэн засдаг хуурамч, зусарч, ашигч завшаанч, өчүүхэн дорд эрх ашгийг эрхэмлэх хандлага үгүй гэж нүүдэлчид /бид/ үздэг. Энд байгал гэдэг нь зөвхөн хүрээлэн буй байгал орчин төдийгөөр хязгаарлагддаггүй, ил болон далд орших бүхий л орчлон ертөнцийг илэрхийлж буй. Чухам бидний дээдсийн тэнгэр шүтлэгийн эхлэл энд бий. Байгал өөрөө хүний ертөнцөд байх ёс суртхууны хуулийн мөн чанар, хэм хэмжээ нь. Тиймээс байгалийн хууль бол хүний ертөнцийн бүхий л хуулийн язгуур анхдагч, суурь юм гэсэн үзэл санаа эндээс урган гарна. Монгол хүний үнэлэмжид ёсзүйн тал илүү түлхүү байдаг нь энэ суурь үзэлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хүний нийгмийн оршихуйн суурь нь ёс зүй, ёс суртхуун болно гэсэн гаргалгаа, үзэл хандлага болно. Харин “Хэн хүчтэй нь сул доройгоо барьж иддэг ширэнгийн баларлаг хууль” хэмээн байгалийн хуулийг хэт өрөөсгөлөөр харьшуулан, хялбаршуулан ойлгож тайлбарладаг үзэл нь байгалийн оршихуйн дотоод зүй тогтлыг, билэг талыг нь сайтар мэдрээгүй суурин иргэншлийн зүгээс гаргасан төөрөгдөл. Говийн ганц шанд усан дээр ямар ч амьтад биеэ биеэ барьдаггүй юм.
.
***
“Тамын тогооны монголчууд”, “Нүүдэлчид бол язгуурын бэртэгчид юм”, “Зэрлэг бүдүүлэг монголчууд”, “Эвлэж нийлж чаддаггүй монголчууд”, “Урт гарт монголчууд”, “Хүний мууд дуртай, ядарсандаа ноён зант монголчууд” гэх мэтээр өнөөгийн бидний өөрсдийгөө, бие биесээ үргэлжийн доордод үздэг үзэл хандлага бол яавч өнө эртний тэрхүү өв соёл, итгэл үнэмшилээс үүдэл гарвалтай биш юм. Энэ бол бид өөрсдөө үнэт зүйл бүхий дотоод ертөнцийнхөө хамгаалалтын кодыг санаатай болон санамсаргүйгээр эвдэлсний, эвдүүлсний, мөн гадны колоничлолын олон зуун жилийн шургуу хатгаас, зарим тохиолдолд хүч түрэн хэрэгжүүлсэн аймшигт үр урхагтай соёлын геноцитээс үлдсэн шарх сорви, хорт хавдар болно. Өнөөдөр ч яг тийм үйл явц үргэлжилж байна. Сүүлийн үед үндэстнийхээ сэтгэлгээний онцлог, уламжлалт өв соёлыг гүйцэд сайн ойлгож ухаараагүйгээс гадны буруу үзэл хандлагын нөлөөнд орж “Нүүдэлчин монголчууд бол язгуурын бэртэгчид” юм гэсэн үзэл хүчтэй дэлгэрч, олныг итгүүлэн үнэмшүүлээд зогсохгүй, онол ном болохоо шахан, төрийн бодлого, нийгэм-эдийн засгийн бодлогын суурь болон хэрэгжиж байгаа харамсалтай явдал ч бий.
Монгол хүний үнэлэмж сулран бүдгэрсэн цагтаа задрал бутрал, доройтолд унаж, бусдын хараан дор хэдэн зуунаар бөхөлздөг гашуун түүх нэг бус давтагдсан болно. Гэсэн хэдий ч мянга мянганы тэртээгээс хүчирхэг эзэнт гүрнүүдийг ээлж дараалан байгуулж явсан ой санамж, мэдээлэл нь бүрэн арчигдсангүй, МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМ ДЭЭД ҮНЭЛЭМЖ нь ор тас мартагдсангүй, зан заншил, ёсзүйнх нь харилцааны гүнд ямар нэгэн хэмжээгээр хадгалагдаж ирсний ул мөр бол эхэнд дурдсан мөнөөх “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА”, “МОНГОЛОО АЛДСАН” гэх мэт хэллэг, ойлголт, хандлага болно.
“Монголоо алдсан”-ийн цаанаас ёс бусыг жигшсэн жигшил, зэвүүцэл, ёс зүйн хувьд “монгол хүн биш” болвоос Монголоо бүхэлд нь АЛДАХ аюултай гэсэн айдас, түгшүүртэй хослон сонсогдоно.
Ашигч, завшаанч, залтай, зусарч, хорон, хонзогнуур, товчхондоо ёсзүйгүй хүмүүн бол дотоод мөн чанараараа “Монгол хүн” биш гэж үзэж, тойргийн гадна гаргадаг сэтгэлгээний муруйлт нь өнөөдөр “эрлийз хурлийз” гэх мэтээр илэрдэг. Яах аргагүй цус холилдсон эрлийз атлаа монголчуудын эрхэмлэдэг ёсзүйн хэм хэмжээг зөрчихгүй, үнэт зүйлийг эвдэхгүйгээр барахгүй харин ч баяжуулж байдаг хүмүүс бий. Ялангуяа утга зохиол, урлаг соёлын салбарт олны хайр хүндлэлийг хүлээсэн нэр цуутай эрлийз хүмүүс цөөнгүй… Тэднийг ад шоо үзэх нь ер үгүй. Харин монголчуудын өөрсдийгөө үнэлдэг хэм хэмжээг зөрчдөг, монголчуудын хувьд ёсзүйгүй этгээдийг бол хэдий хэдэн үеэрээ монгол боловч “эрлийз”-ээр тодруулан, гадуурхдаг. Тэгэхээр эрлийзийн асуудал бол угтаа үнэхээрийн эрлийзжсэн, цус холилдсонд ч биш, Монгол хүнд байх учиртай тэрхүү язгуур шинж чанараа алдсан, эсэхэд байх шиг ээ.
.***
Япон самурайд “Бушидогийн ёс” хэмээх ёсзүй, ертөнцийг үзэх үзлийн цогц систем бий. Өнөөдрийн хүчирхэг Япон улсын хөгжлийн нэгэн тулгуур хүчин бол “Бушидо” мөн юм гэдгийг тэр нийгмийг нарийн ажигласан судлаачид хэлдэг. Бушидог мэдэхгүйгээр япон орны хөгжлийг тайлбарлах боломжгүй, Бушидог мэдэхгүйгээр Япон хүнийг таних боломжгүй. Бушидо бол япон хүний дээд эрхэмлэл.
Үзэн ядалт, үл тэвчих үзлээр буцалсан Палестиний элсэн цөлд цөөхөн хэдэн Еврейчүүд төрт улсаа цоо шинээр бүтээн босгохдоо чухам Еврей хүний эрхэм дээд үнэт зүйл, үзэл санаа, эв нэгдэл дээр суурилсан байдаг.
2000 жилийн турш эх оронгүй тэнүүчилж, хаа газраа гадуурхагдан, алуулж, хядуулж явсан еврейчүүдийг мөхүүлчихээгүй авч үлдсэн тэр их тэсвэр тэвчээрийн шавхагдашгүй эх ундрага нь өөрсдийгөө “Бурхнаас сонгогдсон цор ганц үндэстэн” гэдэгтээ бат итгэсэн итгэл, иудейн шашиндаа суурилсан ертөнцийг үзэх үзэл, өөрсдийгөө үнэлэх асар өндөр үнэлэмж, үнэ цэнэ нь юм.
Үүн лугаа адил, Монгол хүний эрхэм дээд үнэлэмж, үнэ цэнэ нь болсон ёсзүй, ертөнцийг үзэх үзлийн цогц бидэнд бас бий билээ. Бүр хангалттай бий. Өөр хаана ч үгүй, маш өвөрмөц цогц систем болно.
Хэдийгээр өнөөдөр бидний ёс зүй байж болох уналтынхаа доод түвшинд хүрчихээд буй ч, “Монгол хүн байна даа, энэ чинь. Арай ч дээ” гэж халаглан харамсаж, монголоо нэхэх дуу хоолой маш сул сонсогддог болсон ч нүүдлийн соёл, сэтгэлгээний төрүүлж буй болгосон энэхүү өвөрмөц ёсзүйн хэм хэмжээний цогц үзэл, систем маань бүрэн эвдэрчихээгүй, биднээс тийм ч их алсран холдчихоогүй байна. Боломж байна.
Манай үндэстний өнөө цагийн өвгөд хөгшид маань бидний багад байсан шиг “Монгол хүн байна даа, тэгдэггүй юм” хэмээн хойч үедээ сануулж, сэрэмжлүүлж, Монголоо цаг ямагт нэхэж байгаасай.
Манай үндэстний сэтгэн боддог, эрж хайдаг хэсэг нь энэхүү Монгол хүний ёсзүйн цогц, үнэлэмжийг дахин сэргээж, системчлэн бүрэн бүтэн болгоход хүч чадлаа шавхаасай.
Манай үндэстний зохиолч, уран бүтээлчид, оюуны сан хөмрөг баяжуулагчид жинхэнэ үлгэр загвар болсон язгуурын монгол дүр олныг бүтээгээсэй.
Манай үндэстний сэхээтнүүд нь монгол хүн гэсэн нэр төр, бахархал, үнэлэмжийг өндөрт өргөн, нийгмээ араасаа дагуулаасай.
Монгол төр маань анхаарч, хөгжлийн бодлогодоо тусгаасай. Тухайлбал,
– Монгол хүний үнэлэмжийг тод томруун илэрхийлэн харуулсан, яруу сайхнаар бахдан дуулсан, үндэстнийхээ зан суртхууны тайлал, үлгэр загвар болохуйц дүр бүтээсэн утга зохиол, урлаг, уран сайхныг бодлогоор дэмжих.
– Боловсролын системд, ялангуяа дунд, бага анги, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт монгол хүний ёс зүйн хэм хэмжээ, үнэлэмжийн талаарх үр бүтээлтэй сургалт оруулах.
– Ерөнхийлөгчийн тангаргаас эхлээд төрийн алба, эмч, цэрэг, цагдаа, тусгай албаны тангарагт монгол хүний үнэ цэнэ, үнэлэмжийг илэрхийлсэн, эрхэмлэсэн утга агуулга оруулах.
– Төрийн болон хувийн байгууллагуудын боловсон хүчний бодлого, тавих шалгуурт энэхүү монгол хүний ёсзүйн цогц, үнэлэмжийн агуулга оруулах гэх мэт…
.
***
Гудамж зам дээр ч, төрийнхөө ордонд ч ялгалгүй эвлэж ойлголцоод эвтэйхэн зохицчих зүйл дээр эвдрэлцэж уралцсаар хамаг хүч чадал, нөөц боломжоо салхинд тавьж туух нь их болжээ. Нэг нэгнээ дэмжиж туслахаасаа илүүгээр тэрсэлдэж тэмцэлдэх нь их харагдах юм. Ялангуяа улс төрийн талбарт.
Эрхэм сайхан язгууртэй Монгол хүмүүс маань нэгнээ үгийг муугаар харааж, гутаан доромжлох нь их байх юм.
Бусдынхаа ололт амжилтад баясдаггүй атлаа алдааг хараад хар хэрээ мэт бархиран цуугилдах нь их болжээ. Монгол хүн Монгол хүндээ хамгаас эрхэм байх ёстой байтал харин ч монгол хүн монгол хүндээ хог новш шиг харагдаж, сэтгэгддэг болжээ. Эх нутагтаа бүү хэл харь оронд монгол хүн монгол хүнээсээ хальширч зугтаах нь их болжээ.
Нэг нэгэндээ ихэрхэж, бардамнаж, цамаархах нь их харагдана. Интернэтийн ард, нэргүй сэтгэгдэл бичээд суухаараа мэдэхгүй чадахгүй юмгүйн дээр хараал зүхлээр тайвширч тайтгардаг, адгийн дорд боолчууд шиг л аашлах юм. Уг нь бид чинь сайны билэгтэй, сайныг түшиж явдаг Монгол түмэн юмсан.
Шувуун цээжтэй, шувтан ташаатай, шоорон явдалтай, ойр зуурын ашигч, олон үгт, омог түргэн, ойворгон залуус их олон үзэгдэх болжээ. Харахад зүс царай нь монгол боловч хахь хол, танил бус сэтгэлгээтэй хүүхэд залуус их олон болжээ. Харийн соёлд хараа хяналт, бодлого сэрэмжгүйгээр хандсаны гор л байх даа.
Монгол эр хүн хэзээ тийм байлаа. Монгол эх хүн хэзээ тийм байлаа. Монгол хүн хэзээ тийм байлаа гэх эмзэглэл харуусал, үл эвлэрэл өдрөөс өдөрт зузаарна.
Энэ бүхэн бол өнөөх “МОНГОЛОО АЛДАЖ” гээсний л гор, гай. Монголчууд бидний ёсзүйн цогц ихээхэн задралд орж, Монгол хүний үнэ цэнэ гундан буурсны үр дагавар. Та бид Монголчуудаасаа Монголоо маш бага нэхдэг болсны хариу болно.
Товчхондоо энэ цаг үеэсээ МОНГОЛОО нэхэл хатуутай нэхэх цаг болчихоод байна даа.Б.Номинчимэд
Эх сурвалж: http://greathistory.blogspot.com/ -
ОЮУН МУНХАРЧ НАС БОГИНОСОЖ, ХООЛ НЬ ХОР БОЛСОН ӨНӨӨГИЙН ЦӨВҮҮН ЦАГИЙГ ГЭТЛЭХ ӨВГӨДИЙН ГЭРЭЭСЛЭЛ
Богдын бошго буюу цөвүүн цаг, түүнийг гэтлэх өвгөдийн гэрээслэл
1911 оны 12-р сарын 29-нд 8-р Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч Наран гэрэлт түмэн наст гэгээн хаанаар өргөмжилж тусгаар улсаа тунхаглан зарласан бахдам түүхтэй ард түмэн билээ бид.
Өнгөрсөн цаг хугацаанд Монголчууд өвөг дээдсийнхээ үлдээсэн сайхан соёлыг орхигдуулан гээгдүүлснээс болж маш их зүйлээ алдсан. Ялангуяа өөрсдийн Цогт эрдэнэ болохуйц монголчуудын соёлын тусгаар тогтнол, эв нэгдэл нягтрал, ирээдүйд хөгжих сайн сайхны гэрээслэл бүхнийг умартсан нь тун харамсалтай юм. Богд маань жирийн хүн биш байсан. Богдтой адилхан мянга мянган эрдэмтэн мэргэд, суутнууд Монголд байсан гэдгийг батлах жишээг би өнөөдөр нэг зүйл дээр тодруулан ярих гэсэн юм. Аливаа зүйлийг урьдчилан зөгнөж буюу ирээдүйг бошголж, бошголсон бошго нь үнэн гэдэг нь батлагдаж үлдсэн хүн тун цөөхөн байдаг юм. Ирээдүйг урьдчилан харна гэдэг агуу хүмүүсийн хийх зүйл, энэ бол маш их мэргэн ухаан, уг хүний эрдэм шидийг илтгэж байгаа явдал юм. Бурхны шашинтай холбоотой олон сайхан эрдэмтэн бошгууд байдаг. Нострадамус бошго айлдсан гээд бид бүхэн яриад, номыг нь орчуулж уншаад, баримтат кино хийгээд үзэж байна. Хэдийгээр бошгууд нь байдаг ч он цаг нь тодорхойгүй, аль оронд хэзээ болохыг тодорхой заасан нь ховор, тийм муу цаг болоход түүнээс яаж урьдчилан сэргийлэх арга зам нь байдаггүй.
Монголчуудын бошгуудын талаар Монголчууд ерөнхийдөө мэддэг хэрнээ тодорхой сайн мэддэггүй. Ингээд би одоо Богдын ирээдүй цагийг бошголсон бошгыг та бүхэнд хүргэе.
Энэ бошгоор энэ хүн эгэл хүн биш байсан гэдэг нь нотлогддог юм. Муу цаг буюу 5 цөвүүн дэвэрсэн цагт голчлон бошгоо зориулсан байдаг. 5 цөвүүн гэдэг нь 5 зүйлийн муу зүйл ирэх цагт миний гэрээслэлийг та бүхэн санаарай, даган мөрдөөрэй, тэгвэл та бүхэн аврагдана шүү, ийм ийм аюул ирнэ, та нар ингэж
ингэж аврагдаарай гэж гэрээслэсэн байдаг. 5 цөвүүн гэж юу байдаг талаар тодруулж хэлье:Амьтан цөвтөх. Амьтдын бие нь багасаж дүрс нь гуа болох, хийж буй ажил үйл нь
муу юманд автагдах биеийн тэнхээ тамир нь хомсдох, залхуу нь ихдэх, оюун нь
мунхрах, наснаасаа эрт хөгшрөх, сэтгэл нь их омогтой болох, эцэг эх танил садан хань нөхөдтэйгээ таарахаа болих, хувраг хүмүүс нь бурхан номондоо сүсэглэх дургүй болж худлаа дүр эсгэх цаг болохыг амьтан цөвтөх цаг гэдэг.Нисваанисаар цөвтөх буюу сэтгэлийн гэмээр цөвтөх. Хүний хүсэл тачаал, урин
мунхаг уур хилэн, омог харам их түргэдэх буюу давамгайлах, гал мэт бадрах цаг
болохыг нисваанисаар цөвтөх гэдэг.Нас цөвтөх буюу амьтан наслах насаа насалж чадахгүй богиносох. Их дороо үхэх, зарим нь төрөөд үхэх, ихэнх нь нас залуудаа цаг бусаар нас нь барагдаж үхэх цаг ирэхийг нас цөвтөх гэдэг.
Үзэл цөвтөх буюу амьтны үзэл буруутах. Гурван эрдэнэ хийгээд үйлийн үр зэрэг зөв юманд итгэхээ болиод эргэлзэж тээнэгэлзэх нь олшроод сүүлдээ түүнийг худал гэж санаад, эрдэм ном заасан багш дээдэс, эцэг эхийнхээ ачийг мэдэхээ болиод өргөн хүндэтгэх нь байтугай басамжлан шоолох, зодож нүдэх буруу үзэлд автагдах, зөв юмнаас зугтааж муу юманд автагдах, сайныг муу, мууг зөв гэж эндүүрэх цаг ирэхийг үзэл цөвтөх гэдэг.
Цаг цөвтөх. Одоо цагийн хүний нас 50 байгаа. Энэнээс хойш нас нь улам улам ахар болохын цагт 4 цагийн эх адаг солигдоно гэдэг. Хүний нас 50 хүрнэ гэдгийг ингэж ойлгох хэрэгтэй: хуучин хүн 8 түм насалдаг байсан. 60 жил тутамд нэг нэгээр хорогдсоор байгаад хүнийг 100 насалдаг болох үед Бурхан багш хорвоо ертөнцөд мэндэлсэн гэдэг юм. Бурхан багш 2500, 2600 жилийн өмнө ертөнцөд ирсэн гэвэл одоо хүний нас 50 руу дөхөж яваа. Үүнээс цааш хүний нас 10 хүртлээ богиносох юм.
Түүний дараагаас жаран жарнаар нас нь эргэж нэмэгдсээр 8 түм хүрэхэд Майдар бурхан залрах цаг ирэх юм. 4 цагийн эх адаг солигдоно гэдэг нь зун хавар мэт, өвөл намар мэт, намар зун мэт болох, магадгүй өвөл гэх цагийн тойм байхгүй болох, хур ус цагтаа орохгүй, салхи хийгээд цас мөндөр хяруу ихдэх, ган турханууд болох, цэргийн хямрал, дайсан хулгай араатнаар хорлогдох, төрөл бүрийн өвчин зовлонгууд хур мэт буух цагийг цаг цөвтөх гэдэг.
Энэ 5 цагийн шинж тэмдэг гарвал 5 цөвүүн дэвэрлээ, муу цаг боллоо гэдэг.Богдын бошгоороо ирээдүйг зөгнөж хэлсэн 13 бошгууд дотроос өнөөдөр хэр биелсэн байна, ирээдүйд биелэх магадлалтай ямар бошгууд байгаа, тийм цаг ирэхэд яаж өөрсдийгөө хамгаалж тэр аюулаас зайлуул гэж хэлсэн байна вэ гэдгийг яръя.
.. “Төмөр хулгана жилээс усан бичин жил хүртэл Халх Монголын хойд зүгээс хүн дүрстэй адгуусны байдалтай янз янзын шар нүүртэй, Са.., На.., Я.., Э.. хэмээх нэртэй хүмүүс ирж Монголын дотоод цогт эрдэнийг булааж авна. Энэ үед лам хүн хар хүний боол болно. Лам хүн цэрэгт мордоно. Ядуу гуйланч түшмэл болно. Ноёдууд нохой мэт болно. Хутагт гэгээнтнүүд хар хүний боол болно. Хууль байвч дагах хүнгүй, ном байвч унших хүнгүй. Энэ цагт хүрээ хийд цэргийн балгас болно. Энэ цагт Монголын төр шашин нэрийн төдий болно.” …
Энэ бол 1900-1992 оныг хэлж байгаа. Хүмүүсийн нэр нь хүртэл таардаг шүү, их сонин. Хойд зүгээс ирсэн шар нүүртэн гэж хэн билээ, Оросууд. Олон жил төр засгийн удирдлагууд маань тэдний хараат явсан нь нууц биш. Монголын тусгаар тогтнол бидний цогт эрдэнэ шүү дээ. Энэ цаг үед бид овог язгуураа умартаж, цуутай эрдэмтэн хуврагуудаа толгой дараалан хядаагүй юу? Үлдсэн хуврагуудыг
цэрэг, үйлдвэрт албадан явуулаагүй юу? Ядуу гуйланч ард төр барьж ноёдууд нохой мэт болоогүй юу? Монголчуудын шүтэн дээдэлж явсан үнэний дээд сургаалыг амьтныг мунхруулагч, түүнийг дамжуулагч хуврагуудыг шар феодал, язгууртнуудаа хар феодал болгож, үүнтэй хамт Монголчуудын өвлөн үлдсэн арван их ухаан бүгд хаягдсан.Эмнэлэг, зурхай, урлаг, яруу найраг, бүх соёлууд байхгүй болсон. Өвөг дээдсээс шүтэн дээдэлж ирсэн бүх оюуны үнэт эрдэнэ болсон ном судар, бурхан тахилаа бүгдийг үнсэн товрог болгож харийн нутаг руу ачуулсан гээд олон юмыг ярьж болно.
Энэ бүгдийн хор уршгаас өнөөдөр ч бид салж чадаагүй байна. Энэ хэлмэгдүүлэлтээр монголчууд бид маш их юмаа алдсан. Үгсийн сангийнхаа гуравны нэгээр л өнөөдөр ярьж байгаа. Ирээдүйд найдвартай оршин тогтнох, тусгаар тогтнолын баталгаа амин сүлд, цогт эрдэнэ болсон зүйлээ бид алдсан юм. Үндэсний соёл уламжлалаа алдсан ард түмэн үндэсгүй ногоо шиг мөхдөг, түүхийн хөрснөөс арчигддаг. Монголыг түүх шашин хоёроос нь салгавал Монгол Монгол биш болно гэсэн зорилгоор энэ их ажлыг гүйцэтгэсэн байдаг. Өвөг дээдэс, түүх шашинаасаа урвасан хүмүүс коментерний боол болсон. Өнөөдөр бид буруу шашинд урваж, үндэснийхээ шашин соёлын эсрэг буруу зүйл хийж байгаа нь 37 оны Коминтерний бодлогыг хэрэгжүүлсэн урвагч нараас ялгаа юу байна?. Монгол хүн Монгол хүнийхээ гараар энэ бүгдийг хийсэн. Энэ цаг үеийг Богд ямар гайхамшигтай хэлсэн байна аа?.
… “Хонин жилд хийд сүмийн хуврагууд айн зугтааж, хонин бичин жилийн завсар их хаан буурч хойд зүгээс тэрсүүдийн эсэргүү нар Халх орныг хямруулан үйлдэнэ. Хүмүүний суудаг орон бүхэнд цусан гол урсана. Амьтныг зэтгэр эзлэх, сүм хийдийг тагтаа эзлэх, бурхны сүмийг тэмцлийн хороо болгож зандалчид хэрнэ, аяга тахилга гэргий авч, харц бээр хан орыг барина. Хан бээр ха рц болон буурна.” …
Хонин жил гэдэг нь 1931 он, бичин жил нь 1932 он юм. 1931 он гэхэд ихэнх сүм
хийдүүдийг эдийн засаг буюу татвар төрөл бүрийн хураамжаар хяхан хавчиж Монголын сүм хийдүүдийн 90 хувь нь яг энэ үеэр эзгүйрч байсан байна. Энэ үед коментернүүд бодлогоо маш эрчимтэй хэрэгжүүлж, сүм хийд рүү ид дайрч байсан үе юм. Олон зуун хуврагуудыг буудан хороож хэлмэгдүүлснийг бид мэднэ шүү дээ. 20 мянга гаруй лам нарыг буудаж алаа биз дээ. Энэ бол цагаатгах албанаас гаргасан албан ёсны мэдээллийн л тоо шүү. Бүртгэгдэж тоологдоогүй хэдэн зуун мянган хүн алагдсаныг бид мэдэхгүй. Сүм хийдийг тагтаа эзлээгүй гэж үү? Бурхны сүмийг тэмцлийн хороо болгоогүй юу? Зандалчид буюу улаан коментернүүд хэрээгүй юу? Аяга тахилчид хар болж эхнэр авч байж нүүр буруутгахгүй бол амьд гарах аргагүй байсан шүү дээ. Ардууд Монголын төрд гарч харц бээр хан орыг бариагүй юу?… “Хятад орны чананад буй Япон хэмээх нэгэн хүчирхэг гүрэн Хятад орныг боолчлон улмаар Монгол орны зүг хандсанаар төмөр хонин жилийн намрын эхэн сарын 10 ба 15, мөн сүүл сарын 22 ба 25-ны өдөр Монголчууд хавчлагаар хямран байлдах болно.” …
1931 он буюу төмөр хонин жил Япончууд Манжуурт хөл тавьсан байдаг. Энэ өнгөрсөн бошго бүхнийг айлдвал өнөөдрийн цаг богино, хэлэх гэсэн санаа арвин тул их нарийвчлахаа болъё. Түвдийн Мажиглодмаа гээд мундаг зоч эмэгтэй байдаг. Тэр хүний бошго гайхамшигтай. Яг энэ он цагт ийм юм болно гэж хэлсэн байдаг.
… “Дайсан садан солигдох, сайн муу солигдох, буян нүгэл солигдох, ноён албат, түшмэл зарц солигдох, ажил явдал зан журам бүгд солигдох, үйлдвэр үйлдэх бүгд солигдох, ярих үг чихний гол сонсгол бүгд солигдох, чимэг хэрэгсэл хувцас идээ бүгд солигдох, идээ эд хурааж нөөцлөгдөх бүгд солигдох, нүгэлт баатарлаг зандалчныг магтан хүндэтгэх болно.”..
Үнэхээр дайснаа садан гэж эндүүрээд, садангаа дайсан гээд Монголчууд ах дүү
нараа, лам хуврагуудаа алаа биз дээ. Монголыг устгах гэсэн коментерн буюу харийнхантай садан гэж нөхөрлөөд анд болсон шүү дээ. Зөв номлолоо буруу гээд, буруу юмыг зөв гээд өчнөөн олон хүн алсан Сталин, Чойбалсанг хүндэтгэж байгаагүй юу? Оросыг дагаж идэх уух, өмсөх зүүхээ, бичиг үсгээ хүртэл солиогүй юу бид?Бошгуудын цаг үе ийм нарийн таарч байна шүү дээ. 1532 он буюу хүний нас 60 байх үед цөвүүн цаг эхэлсэн гэдэг юм. Энэ бол Монголын Тогоон төмөр хаан Бээжингээс хөөгдсөнөөс хоёр жарны дараа буюу 120 жилийн дараагаас Монголчууд маш их хямарч эхэлсэн цаг үе байдаг. 2013 оноос улам бүр цаг цөвүүднэ гэж байгаа. Цөвүүн цагийн талаарх 23 бошгуудыг би эх хэл дээрээ орчуулж хооронд нь харьцуулж үзсэн. Манай эриний 8-р зууны үед амьдарч байсан Энэтхэгийн том бандида ловон Бадамжунай ингэж зөгнөсөн байдаг.
… “Хийд сүмийн эд таваарт хомголзон үйлдэж, гурван шүтээнийг хулгайлж үнэлж
худалдана. Эхнэрүүд нялх үрээ алах цаг. Хүн бүхний зүрхэнд нэжгээд нэжгээд
чөтгөр орох, үүний шинж нь биедээ элдэв зүйлийг хувцас хунарыг олон хэлбэр маяг оруулж өмсөнө. Тойд нар хээнцэрлэж санваартаа эзэн болохгүй. Шямнуус (эмэгтэй лам) нар толинд царайгаа үзэж бас будаж шунхадна. Газрын эзэн хан ад хийгээд гар хөлчин тийрэн дэлгэрснээр жил бүр өөр өөр үг хэлэлцэн элдэв зүйлийн чимэг хувцсаар хувцаслах болно. Эгэл төрөлхтөн ном номлоно. Засалч нар худлаар авшиг өгнө. Мэхлэгч нар их бясалгагч болж хуурна. Хурц хэлтэн хурдан амьтныг цэцэнд тооцно. Эгэл хар хүн хувцас өмсөж тойдын дүр барина. Тойдууд нь ердийн хувцас өмсөөд эхэлнэ. Эмс нь өөрийн эрээсээ үл айна, өглөг өгсөн эрийг шүтэх. Нэг эм есөн эрийн хойноос гүйнэ. Эр нөхрөө захирах, эцэг эхээ үл хүндлэх, бурхны дүрийг үзэвч бишрэхгүй, будаг шунхтай хайрцагандаа үлэмж баясна. Алт мөнгөөр чимэн тойд хуврагуудын хийд дор ороод тачаал сэтгэл төрүүлж хуврагуудыг хүртэл уруу татах хүүхнүүд хүртэл их гарна. Хүүхдүүдэд тийрэн чөтгөр шунан орсноор ном заахад үг сонсохгүй, бие нь бага хэрнээ үг нь том, ахмад хүмүүсийг үг хэлэхэд өмнөөс нь хэдэрлэнэ, босоо шээж, явж байгаад идэж ууна. Ажилд зарвал өвчин туссан мэт, өөрийн дураар тоглохдоо тийрэн мэт. Хов живийн үгэнд дуртай, түүнийг дамжуулахдаа авъяастай. Эцэг эхийн өгсөн өмчийг бараад гуйранч болно. Наадамд баясах эрх нь ихдээд эцэг эхээсээ айхгүй. Муу үйл явдлаа өөрөө хүртэл мэдэхгүй. Тариа үр жимс, хүнсний бүх зүйл үндсэндээ хор болно. “…Өнөөдөр хулгай ороогүй хүрээ сүм хийд алга. Хэлмэгдлийн үед буулган тарааж харь нутаг руу зөөж авч яваа биз дээ? Өнөөдөр хэвлий дэх үрээ хороогоогүй эмэгтэй хүн ховор болж. Одоо гэлэнмаа нарын байдаг сүм хийдээр орохоор сайхан будаж шунхадсан хүүхнүүд хонх дамар начигнуулаад л сууж байх вий дээ. Өнөөдөр жил жилээр бүү хэл сар сараар л янз бүрийн юм ярьдаг болсон шив. Элдэв янзын халимагтай хүн телевизээр ард түмнийг янз янзаар заналхийлээд л суух юм. Мундаг бясалгагч болсон хүн худлаа ярьж хүмүүсийн толгойг эргүүлээд л байна шүү дээ. Дуртай нь хуврагын хувцас өмсөж хөдөө гадаагаар тэнэж, лам нар хурлаа тарангуут хар хувцас өмсөж, хар нүдний шил зүүж аваад гадуур давхилдчихаж л байна. Гэх мэтээр цаг цөвтсөний шинж бүгд байгаа биз дээ. Өнөөдөр хүнсний аюулгүй байдал маань маш их түгшээж байна. Жимс ногоог муутгахгүй гэж төрөл бүрийн бодис түрхээд, тарьж ургуулж байна гээд төрөл бүрийн химийн бодис хэрэглээд, тэр нь шингэсэн хорыг нь бид нар идэнгүүт биед ороод биенээс зайлахгүй хавдар рак төрөл бүрийн өвчин үүсгээд гай болоод явж байна шүү дээ. Хөдөө алтан тариан гурил аваачсан чинь хөдөөний хүн “дээш нь тавиа, хулгана тэсгээхгүй” гэж байна гэнэ.
Хаяанд нь нэг шуудай гурил байгаад байх юм гэнэ. Тэр доор байгаа гурилаа тоохгүй ямар сонин юм гэсэн чинь “наадах чинь Хятадын гурил, хулгана иддэггүй юм” гэсэн гэнээ. Хулгана идэхгүй гурилыг Монгол хүн бид идээд сууж байгаа байхгүй юу.Мөн 8-р Богд ингэж хэлсэн байна.
… “Хулгана, нохой, тахиа, гахай, илжигний мах битгий ид. Хэрэв идвэл бузарлагдана. 3-р сард тахианы өндгийг хоолонд бүү хий. Орос Хятадын хор
хүрнэ.”…Өнөөдөр тахиа шувууны өвчин гараад байна, гахайны махнаас ч өвчин гарах юм
байна. Монголчууд хулгана, нохой, илжигний мах иддэггүй нь л зол болж дээ. Одоо зарим хүн биед сайн гээд чоно адгуусны махыг түүхийгээр нь идэж байна. Энэ бол байгаль дэлхий ийм хэцүү болчихсон үед уг амьтанд үүссэн өвчин хүнд шууд халдах аюулыг өөрсөддөө авчирч байгаа хэрэг байхгүй юу. Энэ цагт ялангуяа түүхий мах энэ тэрээс бид их болгоомжлох ёстой юм билээ.… “Энэ цагт үхсэн хүн амьтанд ном буян сайн үйлд. Цөвүүн цагт төрийн ноёдын эв эвдрэх, хуулийг буруу барина. Дээрэмчин хулгайчдаас ноён түшмэл болж төрийн эрхийг барина. Гадаад дотоод хэрэг эрхэлсэн түшмэд, зарлиг зөвшөөрөл олгогч нар нь төрийн хэргийг салхин адил задруулснаас дотночлох, гадагшлуулах, нууцлах, ил тавих нь цус сүүтэй холилдсон мэт булингартан ялгаж салгахын аргагүйд хүрээд учраа олохоо болино. Яамдын түшмэд нар таслан шийдэх, засаглан цаазлах хүрээнүүдийг огцроон, олон хүнийг халж сольсноос болоод хүний аймаг тоглоом наадмын газар мэт болно. Тэгээд тэр цагт хаан нь түшмэдийн эдэнд хөнөөгдөнө. Дор нь байгаа хүний хахууль дээдэхүүд нь хөнөөгдөнө гэсэн үг. Түшмэд нь яам газрын эдийг хөнөөнө. Засаг яамны газартан бээр эрхмүүдийнхээ эдийг хөнөөнө. Эрхмүүд бээр нь орон нутгийнхаа хүмүүсийн эдийг хөнөөнө. Ёс цаазат, ичгүүр сонжурт бүгдийг алдсаны харгайгаар орон нутгийн хүмүүс эрхтэний хэлснийг сонсохгүй. Эрхтэнгүүд нь яам тамгынхаа газрын үгийг сонсохоо болино. Засаг захиргаа баригчид нь түшмэдийнхээ хэлийг сонсохгүй. Энэ мэт орны журам бүр хувьсан солигдож одсоноос хамаг юмны журам шүтэн барилдлага самууран одно.” …
Заримыг нь бүр уншмааргүй байна. Ямар аймшигтай вэ. Ингэж ил тодоор хэлсэн ийм бошготой ард түмэн байхгүй шүү дээ. Ингэж хэлсэн бошго хаа байна?.
… “Тэр цагт энэ лүгээ адил элдэв нүгэлтэн болох нь цөв орж цөвүүн муудсаны
шинж мөн. Сайн хүн нэг нь нөгөөдөө дайсан болно. Хамаг хот орныг хулгайч худалч этгээд эзлээд, гадаадынханд толгойгоо мэдүүлж, гадаадын эзэнт хүн хавь ойр улсыг эзлэх, тэр мэт муу үйлс гарахын цагт Маанийн ёдор буюу Хийморийн дарцагийг байгуулах хэрэгтэй. Энэ цагт сангасваа нарт албин шингэсэн тул та нар бүү шүт. Хар зүгийн тарнийн ном эрхэлдэг бөө сангасуудыг хэлж байгаа юм. Хэрвээ шүтвээс үхээрийн бузар болно. Түүнээ хойно мэдэвч тус үгүй. Бөө хэмээх хар тарнич шашны номын сан онгойж, хар зүгийн тэнгэрийг авралын орон хэмээн шүтэх болно. Ар халх нар минь ээ, та нарын тамхины утаа огторгуйн наран сарны гэрлийг бүрхэж байна. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж болохгүй болсон байна.Цөвүүн цагт цагаан тамхи үнэд хүрснээр алт мөнгө нүдээ өгч тэр тамхийг авч татах болно. Хар тамхийг хэлж байна. Хятад Оросын элдэв тамхи гурван зоос хүрсэн ч хямд гэж бүү ав. Хэрвээ авбал Хятад Оросын хор хүрмүй. Эдний олон янзын архи зуун зоос хүрэвч хямд гэж бүү бод. Ууж болохгүй. Хамаг газрын амьтан намайг гэж санаваас архи тамхийг тас хорих хэрэгтэй. Харин согтууруулах зүйлд эзлэгдвээс хэл ам болж, тангараг эвдэрч бузар буртаг явдалд холбогдох болно шүү.” …
Улаанбаатарын утааг хар даа. Бүрхээгүй гэж үү?. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж болохгүй болсон байна гэж байна шүү дээ. Богдын энэ гэрээслэлийг эвдсэнээс болж өнөөдөр нийгэмд ямар хор уршиг ирчихээд байгааг та бүхэн мэднэ. Улаанбаатар хотын хог тортог үнэхээр нар сарыг харанхуйлж байгаа бишүү.
… “Оймс гутлаа гаднаа бүү босго. Монгол хүний тэнэгийг түйвэр мэдмүй. Эм хүн хөнгөрч чадахгүй аюул, нярайлахдаа түүртэх ба хойтох нь бэрхшээх. Эмэгтэйчүүд мэс хагалгаагаар хүүхдээ төрүүлж байгааг хэлж байна. Зуд турхан болж хүн хоосрохын зовлон үлэмж ихэснэ. Хөдөө гэрийн эзэд харчуул ихэнх нь муу явдалд орно. Ажилгүй, архи уугаад, авгай хүүхдээ дарамталсан харчуулыг хэлж байна. Гал ус ба дээрэм хулгайн аюул, ханиадны өвчин, хур цахилгаан гэнэт буух, мэсний аюул, салхи тэргүүтний аюул үлэмж олширно. Даалуу хөзөр, хөгжим наадам, найр хурим, архи уух тэргүүтэн гэм бүхэн тасралтгүй гарна. Монгол шиг их баяр наадам тэмдэглэдэг улс ховор болов уу даа гэж би боддог. Хайнагийн дөрвөн хөл газар гишгэсэн мэт муу улсууд маш ихээр хуралдан чуулж худалдаа үйлдэх үеэр тоог шинээр зохиож толгой эргүүлэх цаг болно. Өнөөдрийн зах зээлийг хэлж байна даа. Одоо энэ цөвүүн цагт миний сургаал номонд эс орвоос тэнгэрийн дууны аюул, мэсийн аюул, нэртэй нэргүй гэнэтийн үхэл, галын аюул, салхины аюул, усны аюул гэх мэт олон зовлон учрах болно. Ямар нэгэн хүн үүнийг худал хэмээн санаж хэлвээс хамар амнаас нь цусан гарч үхмүй.”… хэмээн сануулсан байна.
Улаанбаатар хотын тухай их юм хэлсэн байдаг.
… “Хойд энгэр нь хүүрээр дүүрнэ, хотгор газар нь шавраар дүүрээд, үлээгээд
хийсэхгүй, үүрээд барахгүй их шавар оромжуудтай болно. Төмөр шоргоолж, төмөр аалзны шүлс хот хүрээг бүрхэнэ.” …Нэгэнт хийсэн үйлийн үр нь гарчихсан ийм хэцүү цагийг залгаад ирээдүйд гарах
гамшигт нь анхаарал тавиад энэ гамшигаас гэтлэх аргыг нь бас Богд маань бидэнд хэлсэн байгаа.… “Би та бүгдийг өдөр шөнийн дөрвөн цагт эргэдэг шүү. ” …
Гэр оронд нь байгаа хог шороо, дотоод сэтгэлийг нь бүгдийг болгоож байгаа гэсэн үг. Иймэрхүү нарийн бошгыг би дараа эх номоор нь дуудаж өгмөөр санагддаг юм.
… “Миний бошгыг цөвүүн цаг ирсэн үед олон хувилж тараа, сонсго. Миний бошгыг нэгэн удаа дуудахад нэг гэрт байдаг муу барцад бүхэн арилна. Хоёр удаа дуудвал хот газрын зовлон арилна.”…
Гурав уншвал ингэж ингэж тус болно гээд бошгоороо ард түмнээ аврахаар өөрөө
тангараг өргөөд гэрээслэсэн байдаг юм. Тиймээс үүнийг уншсан төдийгөөр бидэнд ухаарал орж, гай барцадаасаа салж байх нь. Ирээдүй цаг гэж хэлсэн байдаг ч, өнөөдөр тэр цаг ирчихээд байна шүү дээ.… “54 зүйлийн үл зохилдох муу харгис будрангуйг ертөнц дор үлдээж тун
болохгүй. Тийм муу явдалтан хүмүүсийг цөмийг үхүүлж, элдэв хорт явдлаар хамах
хэрэгтэй.” …Дээд тэнгэрт их хуралдаан болж, Богд хүртэл оролцоод хурал чуулганаас нь батлан тогтоосон тогтоол хүртэл байдаг юм. Гайхамшигтай. Энэ 54 зүйлийг бүгдийг нэг нэгээр нь дурдсан байдаг юм. Нүгэл хийсэн, мууг хийсэн бүгдийг хамах хэрэгтэй гэсэн байдаг. Үнэхээр буянтан байвал үлдээнэ гэсэн үг.
… “Будаа гурил байвч идэх уух хүнгүй болно. Хувцас байвч өмсөх хүнгүй, зам
байвч явах хүнгүй. Тав зургаан сард харгис муу хүн үхэж дуусах.” …Энд бол муу үйл хийсэн хүнийг энэ аюул тойрч гарахгүй. Энэ аюулаар бүгд сүйрнэ гэдгийг сануулж хэлсэн байдаг.
… “Муу цөвүүн цаг болж дэвэрсэн хийгээд хамаг амьтныг сүйтгэх хэмжээ ирсэн тул 10 хүнээс 9 нь үхнэ. Түмэн хүнээс 900 нь үхнэ гэсэн байдаг.” …
Цөвүүн цаг бас цэвэрлэгээний үе байх нь. Муу юмны хэмжээ хязгаар ихдээд,
байгалийн хууль, сансар огторгуйн хууль буюу тэнцвэр алдагдсанаас одот ертөнц
өөрсдийгөө цэвэрлэж тэнцвэртээ орох нь. Сансар огторгуйн эргэлтэд хүртэл
өөрчлөлт орсныг шинжлэх ухаан тогтоочихоод байгаа.… “Мэдэх мэдэхгүй өвчин тахал их гарах. Зуд турхан найман зүгт элбэгшинэ. Уул хөдөөгүй ус эзэлнэ. Дулаарлаас болоод далайн түвшин 3, 4м-ээр нэмэгдэхээр vнэхээр ус эзэлнэ дээ. Хуй салхин орон гэрийг унагана. Олон амьтан их дуугаар уйлан орилж, гашуун зовлонгоор энэлэн, амар амгалан бүгд үгүй үнэхээр бэрхтэй. Хүн амьтан гэнэт үхэх аюул олон гарна.” …
Зөвхөн Монгол биш дэлхий дахиныг хамарсан бошгыг хүртэл айлдсан байна. Манай дэлхий дээр 30 сая зүйлийн ургамал амьтан бүртгэгдсэн байгаа. Жил болгон хэдэн мянгаар тоологдох зүйлийн ургамал амьтан үгүй болж байгааг эрдэмтэд тооцоолоод гаргачихсан байгаа шүү дээ. Яагаад гэхээр, дэлхийн хүчилтөрөгчийн том эх үүсвэр болсон халуун орны ширэнгэн ой 7.7 сая км кв талбайг эзэлдэг юм байна. Мөн далайн ногоон ургамлаас хүчилтөрөгч нөхөгддөг. Далайдаа хамаг бохироо хийгээд бохирдуулснаас замгууд нь үхжээд, ой ширэнгээ түймэрдээд хүний гараар устгаснаас байгалийн хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг орчин хүнд байдалд орчихсон. Бохир юманд нь зохицсон ургамал амьтан бий болж байна бас. Далайн шүр ой шугуйгаараа үхжиж байна гэнэ. Дээр нь энэ айхтар нүүрсхүчлийн хийн давхарга орж ирсэн нарны гэрлийн халууныг гадагшаа гаргахгүйгээс болоод дэлхий маань хүлэмжийн байдалд орж Гималайн цас, хойд мөсөн далай хайлж байна. Ингэхээр далайн ерөнхий түвшин 5м нэмэгдэнэ, эрдэмтэд энийг зарлачихсан. Тэгэхээр хуурай газрын хэдэн хувь усан дор орох уу? Улсууд хаашаа явах уу? Хүний нүүдэл, цагаачлал чинь дэлхийг хамарсан асуудал болно шүү дээ. Энэ бүгдийг хэлчихсэн байдаг. Аймшигтай.
… “Бас бус ороолон чөтгөр шөнө үүд цохиж дуудна. Өдрийн цагт хүнд үзэгдэх.
Үхсэн амьтны сүнс тонилохгүй газар усны эзэдтэй нөхцөөд догшин хортой чоно лугаа адил болж хүн мал дор халдана. Энэ цагт буян мэдэхгүй явснаас үхсэн амьтны сүнс газрын эзэд лүгээ нөхөрлөж бузар болсноор лусууд мунхарч төөрнө. Энэ учираар хур бороо цаг цагтаа буухгүй, тэнгэр нар хилэгнэж, газар лусын эзэд найман аймаг лусын хаадыг хар одны номын үсэгт чулуугаар харвасан мэт болно.”…Өнөөдөр бид чинь буян нүглээ мэдэхгүй, үхэлээ ч мэдэхгүй, энэ биедээ энэ
амьдралдаа тачаасаар байгаад үхсэн хойноо сүнс нь тонилж чадахгүй газар усны эзэдтэй нөхөрлөөд энэ бүх цаг бусын юмнууд гарах нь байна шүү дээ. Энэ бидний өөрийн амьдралын тухай үнэн бодит зүйлээс хэтэрхий холдож, өөрийгөө мөнх гэж атгалан баримтлаад, сэтгэлийг ямар байдалд хүргэсний жишээг л хэлж байна. Бидний нас нэмэгдэнэ гэж байхгүй шүү дээ, өдөр хоног нас насаар бид үхэлдээ ойртоод байгаа нь үнэн биз дээ?. Хэзээ үхэхээ ч мэдэхгүй, хэд наслахаа ч мэдэхгүй. Тэгсэн хэрнээ даахгүй нохой булуу хураана гэгчээр юуг бодож юуг сэтгэж эд мөнгийг хурааж авахын төлөө хязгааргүй тэмүүлдэг юм бэ.…. “Догшин араатан уулнаас бууж амьтныг хорлох, хорт могой амьтны үйлийн үрээр боловсрон гарч замыг бүрхэнэ. Орон ертөнц байвч амьдрахад маш бэрхтэй буй. Энэ 10 аюулыг амсахгүй гэтэлгэхгүй байхын аргагүй.”
Бидний хийсэн үйлийн үрээр муу юманд тэсвэртэй, муухай амьтад бий болох нь
байна. Зохистой юмыг зориуд эвдвэл зохисгүй зүйл араар нь гардаг гэдэг байгалийн хуулийг хэлж байна.… “Нар сарны гэрэл буурна. Огторгуй дор билэгт одон гараад сонсохуйяа муу үг яриа ярих, улс бүхэн дор зуд турхан муу үйлс дэлгэрэх, элдэв үхэл ихсэх, хүн идсэнээ хүртэл шингээхгүй болно.” …
2005 оны 1 сарын 25-нд НАСА-аас сүүлийн 2 жилд манай дэлхий дээр ирж байгаа нарны гэрлийн хэмжээ буурч байгааг тооцоолон мэдээлсэн байдаг.
Ер нь зөн билэг, мэргэ төлөг гэдэг үнэн мэдлэг, аливаа юмс үзэгдлийг шинжлэн
мэдэх ухаан байдаг. Урьд хураасан сэтгэлийн билгээр бид хүн биеийг авсан ч гэсэн дотоод сэтгэлийн билэг чанараар бидний гадна талын биеийн хэлбэр дүрс, дуу авиа,зан төлөв тогтдог. Тиймээс бид хүнийг гаднаас нь хараад, хийж байгаа үйл, явж байгаа явдлаар нь, гарын алгыг нь ч юмуу хараад ийм тийм заяатай байна гэж хэлж болдог. Хийсэн үйлийн үр дагавар боловсорч ирээдүй гардаг учраас хийж байгаа үйлийг нь ажиглаад ойр зуурын зүйлийг шинжлээд хэлж болно. Гэхдээ Богд шиг олон зуун жилийнхийг хэлж чадахгүй. Энэ бол хамгийг айлдагчийн эрдэм юм даа. Хамгийг болгоогч бол өнгөрсөн одоо ирээдүйг гарын алган дээр тавьсан будаа шиг айлддаг юм. Богд маань өөр олон айхтар зүйлийг хэлсэн байдаг. Үүнээс заримыг нь бас болгооё.… “Иргэн Хятадаас Монгол орны ариун газарт хижиг хараал гарах явдал буй. Шар луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Хятадын бүтээсэн есөн жил болсон чонон толгойтой эр мангас эмтэйгээ хоёул ханьсан хараал оруулж ирж магадгүй. Тэр үед ард бүгдэд энэ насны хорлол болоод бас зуурдын төрлийг төөрүүлэх их хорлол үйлдэнэ. Ийм учраас хамаг амьтан сүсэг битгий алдаарай. Хэл ам зарга тэмцэл бүү үүсгэ. Тэр нь хоосон тэвшинд хураасан хуурай өвсөнд гал оруулсан мэт болно. Энэ ёр гарах юм бол тустай гүрэм нь гэрийн дөрвөн зүгт Манзушир бурхны алдрыг бичиж хийсгэ. Модон хулгана жилд Монгол орны нар шингэж харанхуй болно. Тэр цагт Хятад оронд нар ургах. Монгол оронд цэргийн хямралдаан болж хүн мал адгуусны хүүрийг овоолбоос уул мэт өндөр, цусан далай мэт болъюу. Тэр цагт Монгол оронд рид хувилгаантай лам залрах бөгөөд Монголын хойд зүгт Очирваанийн хувилгаан гарч, түүнтэй уулзсан бүхэн шамбалд хүрэх нь дамжиггүй. Ялангуяа Хятад Оросын зовлон гашуун болохын цагт Хятад Орос лугаа дэмий бүү зөрөлдөгтүн. Монголчууд эм хүн нь цагаан өмд, эр хүн нь хар өмд өмсөх хэрэгтэй. Гэнэт өвчин тахал тохиолдвоос цагаан үзмийг адислан буцалгаж ууваас түргэн эдгэеү. Энэ муу цагт эм засал үйлдэвч тус болохгүй. Оточ бурхан өөрөө заларч эм баривч хилэнц нүглийн үйлдэгч дор эм нь туслахгүй. Харин буянтад туслах. Сэтгэл харгалзаж өвчин ирнэ. Сэтгэл харгалзаж бас эм тус болох. Гэвч та нар минь үйлдсэн арван хар нүгэл хийгээд хар улаан хараал чинь энэ цөвүүн цагт тоо томшгүй элдэв өвчин тахал болж хар аюул болно гэгчийг мэдэхгүй байна. Ийм учраас хараал зүхлийг аль болох багасгах хэрэгтэй. Түүний хүчин чадлыг бууруулж амирлуулахын тулд хүрэх дараалан тогтоолын хураангуй буюу Сундуй, найман мянгат буюу Жадамба, эхэд тонилгогч буюу Тарвачимбуу, Очироор огтлогч буюу Доржзодов, өлзий хутгын хурыг буулгагч буюу Дашчийрав, адиститын дээдийг хайрлагч буюу Жанлавцогзолмаа, зуун үсэгт буюу Эгжаа, Дарь эх, санасныг зөнд нь бүтээгч Цамбалхүндэв зэрэг номуудыг түм бумаар нь уншин залбирч байхтун.” …
Зарим улс төртэй холбоотой зүйлүүдийг маш их ёгтолсон байдаг. Хятадын 9 жил
бэлдсэн, чонын толгойтой эр мангас гэж хэнийг ёгтолж хэлсэн хэн байна?. Буруу
номонд Монголчуудыг уруу татах нь байна. Аймаар аа. Төрлөө аварч чадахаа байтлаа толгой эргэх аймаар юм болох нь. Тийм учраас энэ зүгийн номыг түлхүү сурталчилж байгаа улсыг бид анхаарч ажиглах хэрэгтэй. Японы эрдэмтэн Masaru Emoto аягатай усанд хараал хэлэхэд тэр ус тэр дороо үхжээд, талст нь эвдрээд аймаар юм болж байна гэж байна. Баярлалаа гэж хэлэхэд тэр ус тастжаад, улам бүр рашаанлаг болж байна гэнэ. Ус гэдэг сайн юм хэлэхэд тэгж хувирдаг, мэдэрдэг байна. Хүн бид биеийн 70 хувь нь уснаас бүрдсэн амьтад. Биднийг муу юм битгий бод, муу юм битгий хий гээд байдаг нь бид өөрөө өөрсдийнхөө бие махбодио эвдлэхгүй байхыг хэлээд байна шүү дээ. Шинжлэх ухаан ч, Богд ч үүнийг гэрээслээд хэлээд байна. Хятад Оросын хямрал болох цагт энэ хоёр улсын явдалд битгий оролц, битгий зөрөлд гэсэн байна.… “Адын зүйлээр хан төрд харшил хүртэл ирнэ. Усны аюул, галын аюул, салхины
аюул, садангаасаа салж хагацах, ганцаараа төөрч тэнэж үхэхийн аюул, хорт утаа
мананд сөгдөж үхэхийн аюул, ам тангараг буруудан хагацалдахын аюул, янз бүрийн хүйтэн ба усан шуурганд үхэхийн аюул, дэлхий дахинаа таван тарианы үр боловсрохгүйн аюул, муу догшин салхи бороо болж луу догшрон хилэгнэх, дэлхий дахинаа цэрэг дайны аюул нөмрөхийн зовлон, өөрийн эдийг хүнд эдлүүлэхийн зовлон, өлсөн ундаасч өлбөрч үхэхийн зовлон бүгд ирнэ.”…Энэ бүхэн зарим нь биелчихсэн, зарим нь аль хэдийн биелэх магадлалтай болчихсон байж байна. Экваторын халуун бүсийн дулааны урсгал хойд туйлд хүрч цэвэр ус нь мөсжөөд давс нь хүндрээд битүү эргэж байдаг. Дэлхийн цаг уурын халуун хүйтнийг зохицуулж байдаг дулааны урсгал саарч багасаад ирэхээр халуун газраа хэт халуун, хүйтэн газраа маш хүйтэн болж дэлхийн цаг уур үндсээрээ өөрчлөгдөх магадлалтай болчихоод байна шүү дээ. Бараг одоо биелчихээд байна.
…. “Хэрэв ийм хэцүү цаг үе тулбал хар архи бүү уу, муу царайтай дуу бүү дуул, муу билэгтэй үг бүү хэл, бурхныг чулуу мэт бүү сана, эмийг өвс мэт бүү бод, өглөггүй эм бүү уу, тэнгэрээ хургүй гэж бүү хараа, хэрүүл бүү хий ялангуяа гэр орондоо”…
Чоно үүрэндээ өлзийтэй гэж. Чонын үүрэнд ороод эх чонын нүдэн дээр бэлтрэгийг нь алж суйлж байхад эх чоно гийнаад хөдөлж чаддаггүй гэнэ. Гэтэл өнөөдөр зарим эрчүүд яаж байна. Гэр орондоо агсан согтуу тавьж араатнаас дор болчихсон юм бишүү. Хүний хамгийн амгалан байх газар чинь гэр орон мөн биз дээ.
… “Онгод бүү тахь, дөрвөн зуун дөрвөн өвчнөөр өвдөхийн цагт лам багш нарт
хүндлэл үйлдээрэй. Энэхүү зарлигийг дуулж мэдэн бушуу түргэн сэтгэлээ засан
буяны сэтгэлийг хүчтэй болгож, хамаг амьтныг өөрийн амь лугаа адил үзвээс энэхүү аюулаас гэтэлж болно. Гагцхүү чин зориг мэдмүй. Ийм учраас олон түмэн бушуу түргэн буруу явдлаа сэтгэлээсээ засах хэрэгтэй. Тэнгэр дэлхийг тахих ба эцэг эхийг асран хүндлэх, ариун журмыг сахих хэрэгтэй. Удирдсан түшмэлээ эрхэмлэх хүндлэх хэрэгтэй. Доорд ардыг асран тэтгэж, үгээгүй ядуу боловч хэм ёсыг сахиж байх хэрэгтэй. Хулгай бүү хий, худал бүү хэл, шударга журмыг барь, баян сайн бөгөөс ядарсан амьтанд туслах хэрэгтэй. Номч мэргэн бол мунхаг мэдээгүй хүмүүстээ сургаж мэдүүлэх хэрэгтэй. Олон бүгдийг ертөнцийн арван аюулаас гэтэлгэж гарах буяныг үйлд. Үүнийг худал хэмээн бодвол энэ арван зүйл аюулд өртөнө. Энэ зарлигийг үзээд амьтан хүнд бичиж тарааваас нэгэн биеийн зовлонг хамгаална. Олон удаа бичиж тараан энэ номыг буяныг дэлгэрүүлж чадваас тоо томшгүй мал адгуус амьтан буяныг олоод насан насалж жаргана. Энэхүү зарлигийг хэвлэж сийлээд олон хувь болгож бүтээн тарааваас түүний нэгэн гэрийн хүслэн бүгд бүтээд элбэг болъюу. Монголд илбэ мэт тус болох ном гүрэм Очирваанийн тарни тул үүнийг Монгол хүн бүр уншиж бай. Ум базар ваани хум пад.”…Монголд илбэ мэт тус болно гэж Богд өөрөө хэлсэн байна шүү. Гурвалжин даавуун дээр бичээд таван адынхаа зүгт хийсгэ. Хүний суусан суудлаас хамаарч таван адын зүг тогтоно. Тэр зүгүүд рүүгээ хийсгэ гэсэн байна.
… “Бум санг тасралтгүй тавьж байх хэрэгтэй. Алтангэрэл, Намсрайн даллагыг олон удаа авахуулж бай. Шашин түгэхийн ерөөл Дамбажавын Моломийг олон уншваас аливаа харшлах дайсан ба өвчний аюул ирэхгүй болно. Чин үнэн сүжгээр тахиж чадваас би сахья. Энэ зарлиг худал эндүү гэж санаваас арван орон хийдийн номын сахиус бүгдээр буруугаар үзэх болно шүү. Оточ бурхны лагшин олныг бүтээ. Манал бурхныг хэлж байна. Явах замын бэлчир дээр маанийн үсгийг босгож тавь. Хиргүй бурхны суврагыг олон бүтээ. Энэ мэтээр ном буян үйлдэж байвал муу цагийн ба олон аюул бүгдээс гэтэлж чадна. Эм ма хо ум ма паани паани суухаа тарнийг бичээд эрэгтэй хүн баруун мөрөн дээрээ, эмэгтэй хүн зүүн мөрөн дээрээ зүү. Энэ бол Майдар бурхныг иртэл сахих тангарагтай тарни байгаа юм. Энэ мэт үйлдвэл сайн төрлийг олно. Бичин уншиж сүжиглэн үйлдэх юм бол орчлонгийн зовлон, цусан далайгаас ч гэтэлгэх нь сэжиггүй. Огторгуй ба газар завсрын хүмүүс нигүүлсэж, цаг бусын үхэл зовлонгоос машид амарлих болно. Нэгэн хүн бичвээс нэгэн хот балгадад тусалюу. Нэгэн балгадынхан бичвэл орон даяар тусална. Хүмүүсийн буян арвижах хийгээд харш зэтгэр буцна. Тамын зовлон бүгд тонилох болно. Энэ цагийн өтөл өвчин, хар хорын муу аюулыг буцаах арга нь сэтгэлийг засах болоод энэ буяны номд сайн шамдах юм. Ялангуяа Жанрайсэг бурханд хатуу сүжиглэх юм бол хамгийн авралтай гэсэн байгаа. Дээд эр хүн бол Ядам бурхныг шүтээрэй, дунд зэргийн эрэгтэй хүн бол эгэл мөргөлд шамдаарай, адгийн эр хүн маань тарниа уншиж байгаарай. Тэгвэл би аварна шүү.” гэсэн байдаг.
Халхын их хутагтууд цаг цагаар Монголоо авран хамгаалахаар гэрээслээд хуваарилан авсан байдаг. Энэ үеийг нь би хамгаална, тэр үеийг нь чи даа гээд. Гайхамшигтай яа. Тэр бошгыг нь би эхээр нь уншиж өгье гэж бодож байна. Үнэхээр нүдний нулимс гармаар. Хөөрхий дөө, 37 онд тэр олон хуврагууд бидний төлөө өөрсдийгөө золионд өгч байсныг бодоход үнэхээр биднийг аймаар аюулаас өөрсдөөрөө халхалсан юм билээ. Ийм хүмүүсээ бид хайрлахаас яах билээ. Гэтэл зарим хүн лам нар арчаагүйдаа алуулчихсан гэж бах таваа хангаад, оршуулж хойтын буяныг нь мөнхлөхөд яаж дайрч байлаа даа. Би энэ бошгыг уншаад үнэхээр Монголчууд хэдэн зуунаараа гарч чадахгүй бусдын боол болж, бүх юмаа талхлуулж, ахиж Монгол улс сэргэн мандахгүй байх аюулыг хааж, өөрсдийгөө зольсоныг ойлгосон. Одоо бол 8-р Богдын маань дааж авч яваа цаг үе юм байна.
… “Миний энэ сургаалийг нэгэн сар дотор нэгэн удаа дуудваас гэрийн барцад арилна. Хоёр удаа дуудвал гадна талаас ирж байгаа саад барцадууд чинь бүгд арилна. Гурван удаа уншвал гурван муу зайд унахгүй. Сардаа 3 буюу шинийн 8, 15, битүүндээ уншиж бай гэж байна. 33 төрөлдөө бурхны оронд надтай учирч төрнө. Шавь нар минь цөвүүн цагт энэ сургаал номонд орж явбаас аливаа хорт дайсантай уулзахгүй элдвийн аюул бүгдийг гэтэлж гарна. Аав ээжийгээ асарч өргөж хүндэлж явбаас хоёр насандаа амны хишиг буян заяа чинь үргэлж дэлгэрнэ.”…
Миний үзэж судалсан 23 бошгоос 13 нь Богдтой холбоотой юм. Богд бошгуудаа одоо хэлж байгаа юм биш. 5, 6, 7 гээд урьд төрлүүддээ бас хэлсэн. Та нар миний бошгыг санахгүй байснаас ийм юм болоод байнаа гэж зэмлэсэн нь хүртэл байдаг. Монголчууд бид өнөөдөр эв эеэ бодож нэгдэн нягтрах, өвөг дээдсийнхээ үлдээсэн соёлыг хайрлан хамгаалах, тэрэндээ үнэнч байж, гэрээслэлийг нь биелүүлж байж л бид сайн сайханд хүрнэ. Эд нар маань зүгээр хүмүүс биш. Ийм гайхамшигтай, ирээдүйг нэвт харж болгоож, юу гарахыг урьдчилан сануулж, өөрсдийгөө зольж биднийг даасан гайхамшигтай улсууд байна шүү дээ. Бид мартахын аргагүй, монгол хүн бүр үүнийг мэдэж байх ёстой өв соёлын маань нэг хэсэг юм гэж би хэлмээр байна.
-
Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ
Мэргэжлээ зөв сонгох 9 алхам
-
Уртын дуу нь өдгөө сонгодог хэлбэрээ олон хөгжиж дэлхийн хэмжээний урлаг болон хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигт соёлын өв юм
Монгол ардын уртын дууны гайхамшиг нь дахин давтагдашгүй. Монголын өргөн уудам тал нутаг Монгол хүний хоолойны цар хүрээнд нөлөөлсөн бөгөөд өөрөөр хэлбэл нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу гэж хэлж болно. Уртын дууны түрлэг нь ард түмний амьдрал дундаас урган гарсан утга агуулгатай байхаас гадна үгийг нь зохиогч, аяыг нь бичигч гэж байдаггүй билээ. Олон зуун жилийг даван туулж өнөөг хүртэл дуулагдсаар ирсэн учраас “уртын дуу” гэж нэрлэгджээ. 2005 онд НҮБ-ын Боловсрол Шинжлэх Ухаан Соёлын Байгууллага (ЮНЕСКО) уртын дууг шилдэг урлагийн өв бүтээл болгон дэмжиж дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ. Уртын дуу нь өдгөө сонгодог хэлбэрээ олон хөгжиж дэлхийн хэмжээний урлаг болон хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигт соёлын өв юм. Монгол ардын уртын дууг бэсрэг, суман, айзам гэж хуваадаг бөгөөд баруун нутгийнхан голдуу бэсрэг уртын дууг дуулдаг. Нум сумны уухай, бөхийн уухай, хурдан морины гийнгоо бүгд уртын дууны түрлэг юм. Одоогоор судлаачдын үзэж байгаагаар 6 мянга гаруй уртын дуу байдгаас идэвхтэй дуулагдаж байгаа нь 60 орчим дуу ажээ. Уртын дууны амин сүнс нь амьсгаа авах буюу амьсгааны урлаг юм. Нугалаа, айзам, цохилог, шуранхай зэргийг маш урт амьсгаа, чанга хоолойгоор дуулдаг. Дээд өнгө, дан шуранхай, давхар шуранхай, тавилт гэх мэт хоолойны цар хүрээ, чадал шаардсан дууны том урлаг юм.
Монгол ардын уртын дууны үг нь тэр чигээрээ гүн ухаан байдаг. “Жаа, идэр цовоо саруул сэргэлэн насандаа, Эс сурсан эрдэм номыг, Өтөлж харьсан хойноо, Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ. Та мину зээ” хэмээх хэллэг нь хойч залуу үедээ хандсан сургаал агуулжээ. Уртын дуу нь түүхэн урт хугацаанд хэлбэр агуулгын хувьд төгс боловсорч, үгийн урлаг хөгжмийн урлагийн нэгдмэл цогц болсон байдаг. “Үлэмжийн чанар” дуу нь хүний таван мэдрэхүй болох үзэх, сонсох, харах, хүртэх, үнэрлэхүйгээр бүсгүй хүнийг магтан дуулсан бөгөөд Говийн ноён хутагт Данзанравжаа зохиосныхоо дараа “миний энэ дууг нэг удаа дуулахад 1000 Ногоон дарь эх уншсантай дүйцнэ” гэж айлджээ.Урьхан хонгор салхи: “Урьхан хонгор салхинд нь, Уулын модод ганхдаг билээ, Уяхан гол шиг хүүтэйгээ, Удах тусмаа дасдаг л билээ дээ” хэмээн эхэлдэг. Монгол ардын айзам уртын дууны нэг бөгөөд дууны үг аялгуу нь гайхалтай зохицсон байдаг. Намрын сэвэлзсэн хонгор салхитай өдөр хайртай амраг хүүгээ санан мөрөөдөж гэгэлзсэн уянгын шинжтэй дуу юм. “Харих шувууны хойноос даган битгий хараарай, Хар санаатай хүнд үгээ битгий хэлээрэй” гэх зэргээр байгаль дэлхийн эргэн солигдох жам ёсыг хүмүүний амьдралын учрал хагацалтай холбон ухааруулсан байдаг.Ар хөвчийн унага: “Ар хөвчийн унага нь, Агсан болоод жороо шүү, Амраг жаахан хүүгийнхээ, Аашинд нь болоод мордлоо доо” хэмээн өгүүлэх бөгөөд суман урт дуу юм. Хайртай амрагаа санан мөрөөсч түүнийхээ бэлэглэсэн мориор амраг ханьдаа яаран довтолгох залуу эрийн сэтгэлээс ундран гарч буй энэ дуу нь XIII зууны үед зохиогдож эдүгээг хүртэл дуулагдаж буй сайн хүлэг, сайхан ханиа магтсан дуу ажээ.Уяхан замба тивийн наран: “Энэхэн сайхан замбуу тивийн нар, Илхэн бүхий дэлхий дээгүүр, Мөхрөлгүй дэлгэрч түгэн, Мандаж мандсаар байдаг л билүү зээ та мину зээ” хэмээн эхэлдэг монгол ардын тэнэгэр их айзам дуу. Монголын агуу их талд наран хөлбөрөн мандан гарч дээшлэн мандахын гайхамшигт агшинг үзсэн хүн л энэ дууг ухааран мэднэ хэмээн урлаг судлаачид ярих ажээ.Хэрлэнгийн баръяа: “Хэрлэнгийн баръяа л гэж ахын минь уу нутаг, Хөхрөн хүдэнтсээр харагдана л билүү зээ, Хэрлэн гэгч гол мину хөөрхий, Хэнтий ханаас эхтэй билээ зээ” хэмээн дуулагдах жинхэнэ айзам их урт дуу. Тэртээ XII-XIII зууны үед зохиогдсон гэдэг бөгөөд Хэрлэн мөрний эх ундарга авдаг Хэнтий хан уул хавиас гаралтай. “Баръяа” гэх нь боргио харгиат их урсгал гэсэн үг ажээ.