Category: human-development

  • Өглөөний мэндчилгээ

    Энэ өдрийг сайн харж аваарай
    Эгэл амьдарлын утга учир бүхэн түүнд шингэжээ 
    Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид 
    Хорвоогийн бүх л үнэн багтдаг юм шүү 
    Өнөөдөр чи жаргалтай байвал
    Өчигдрийн амьдрал чинь сайхан зүүд
    Угтан ирэх маргаашийн өдөр тань учрал дүүрэн итгэл төрүүлнэ
    Өнөөдөр бид жаргалтай амьдарнаа гэж
    Үүрийн туяаг тосон мэндчилээрэй

    “Галидаса”

  • Бүх юм буруугаар эргээд байна уу?

    Бүх юм буруугаар эргээд байна уу? Ажил, гэр бүл гээд юм болгон ихэнхдээ бүтэлгүйтээд байна уу? 
    Тэрнээс л болсон, тэр тэгээгүй бол… би яагаачгүй… би зүгээр л байсан… тэр, тэд нар л…. Стрессээр дүүрсэн одоогийн нийгмийн байдалд хүмүүс бусад руу буруугаа чихэх нь ихэсчээ. Эхнэр л эхэлж хэрүүл өдсөн….. Манай дарга үнэн сонин хүн…….
    Жоохон зогсооч…Будда хэлэхдээ “Хүний хамаг зовлон өөрөөс нь л эхтэй ” гэсэн байдаг. Тэгэхээр үнэндээ хамаг юм буруугаар эргээгүй, харин та л өөрөө эргэчихсэн байгаа юм биш үү? Юмс байрандаа байж л байгаа, харин хүн харахыг хүссэн зүйлээ л харж, сонсохыг хүссэнээ сонсдог… Харахыг хүссэн нь харагдахгүй, сонсохыг хүссэнээ сонсоогүй үедээ нервтэж эхэлнэ…
    Жоохон бодооч…Тэр бүтэлгүйтлийн эхийг хэн тавьсан бэ? Хэн анх буруу шийдвэр гаргасан? Яагаад, юуны учраас тэгэв? Би хаана алдав?….
    Өөрлүүгээ нэг өнгийгөөч… Суутан ч гэсэн алддаг юм шүү дээ. Алдаагаа хүлээн зөвшөөр, түүнээсээ суралц, харин дахин бүү давт…
    Нийгэм танд зохицуулж байх биш, харин та нийгэмтэй зохицож байх ёстойгоо сана. 
    Дахиад асууя:
    Үнэндээ хамаг юм буруугаар эргээгүй, харин та л өөрөө эргэчихсэн байгаа юм биш үү?

  • Утга учиртай амьдрахуй

    Амьдрал гэж ер нь юу юм бэ? Яагаад хүн зовдгийм бол? Яавал энэ амьдарлыг арай утга учиртай болгох уу? гэдэг асуултуудыг би өмнө нь өөрөөсөө хаа нэг асуудаг байлаа. Тэр бүрд яг ийм тийм, ингэ тэг гэчих хариулт олддоггүй байлаа.
    Харин саяхан 7 сард ээжтэйгээ хамт нэгэн бясалгалд суусан минь надад их олон зүйлийг ойлгууллаа. Тэгээд энэ тухайгаа та бүхэнтэй хуваалцахаар шийдсэн юм. Энэхүү бясалгалын нэрийг ВИПАШЯНА гэдэг бөгөөд энэ нь үнэнийг бодитоор харж мэдэх гэсэн утгатай. Энэхүү бясалгал хийх газар нь хотоос зайдуу Найрамдлын наахна талд уулын аманд байрладаг, тэгээд тэндээ бүтэн 10 хоног бясалгал хийх юм. Тэндээ Монгол гэрт байрлах бөгөөд цагаан хоол идэж, бусад хүмүүстэй нэг ч үг дуугарахгүй ба гар утсаар ярихгүй, ямар ч ном уншиж болохгүй, нөөтбүүк байтугай дэвтэр үзэг ч авч очиж болохгүй гэнэ. Осолтгүй л төрсөн биеэ өмсөх хувцас, хөнжил гудастайгаа авч очих юм байна гэж бодож байлаа. Эхний өдрөө очоод бүх хүмүүс 5-н сахил хүртдэг юм байна. Энэ нь тэр зүйлүүдийг 10 хоногийн турш огт хийхгүй гэж ам тангаргаа өгнө гэсэн үг л дээ. Тэр 5 нь:
    1. Амьтны амь хөнөөхгүй байх (мах идэхгүй гэсэн үг)
    2. Хулгай хийхгүй байх
    3. Худал хэлэхгүй байх
    4. Хурьцал үйлдэхгүй байх
    5. Архи тамхи хэрэглэхгүй байх гэсэн байлаа.
    Нөгөө 4 нь ч яахав болно, харин худал хэлэхгүй байх хэцүү, хүн заримдаа тоглоомоор, эсвэл ямар нэгэн зүйлийг дэгсдүүлээд ярьчих тохиолдол зөндөө байдаг шүү дээ. Тиймээс үүний тулд л хэнтэй ч юм ярихгүй гэсэн шаардлага тавьдаг юм билээ. Бас ярихаар их энерги алддаг ба бясалгал хийхэд юу ч ярихгүй байх нь төвлөрөхөд маш их тусалдаг. Харин багштайгаа бол хичнээн ч ярьж, асуусан болно гэдэг байлаа. Ингээд би гэдэг хүн чинь үсээ хусаж, нөгөө хувцасыг нь өмсөөгүй л болохоос гэлэнмаа боллоо. Ер нь бүгд л 10 хоног лам эсвэл гэлэнмаа болж байна гэсэн үг л дээ хэхэ. Уулын аманд гэрт, сайхан агаарт гоё байсан шүү. Гэрийнхээ хаалгаар харахад уулс сүндэрлээд, тооноороо харахад тэнгэр цэлийгээд л… Гэхдээ бидний гол хийх ажил бол гадаад байгалийг харах биш дотоод байгалаа харах ёстой байлаа. Угаасаа бид хангалттай гадагшаа хардаг шүү дээ. Тэгэх л зорилгоор уулын аманд, ёстой нөгөө орчноос тасархай байлгаж байгаа юм байна гэдгийг ойлгосон юм. Энэ ч ажил, энэ ч юм, тэр ч юм гээд үргэлж л гадаад ертөнцтэй харьцахаас дотор юу болж байдгаа анзаардаг хүн даанч ховор… Хүнтэй ч ярихгүй яаж байна даа гэж бодож байтал ӨӨРТЭЙГӨӨ ярина гэж бодсон чинь их сонин ч юм шиг сонирхолтой ч юм шиг санагдаж билээ. Тэгээд нөгөө дотоод байгалруугаа хартал жинхэнэ гал дүрэлзэж байдаг байгаа…Манай УБ-аас илүү утаатай хотыг төсөөл дөө…Тэр чинь л миний дотор байж байгааг мэдэрлээ. Гал гарч байхад ус цацах ёстой байтал би гэдэг хүн бүр эсэргээр бензинийг канестраар нь асгадаг байжээ.
    Их түргэн ууртай дүрс хийсэн хүн байсан л даа би чинь… Тэгээд одоо бол ер нь их тайван болсон, ажил, амьдрал дээр хүмүүстэй харилцах харилцаа өөрчлчлөгдөж яаж стрэсдэхгүй байхаа мэддэг болсон гэх үү дээ.
    Хүний биеийг комъпютор гэж үзвэл эхний 2 өдөр вирусны прогамаа суулгаад, үлдсэн 8 өдрөө скэн хийнэ гэсэн үг л дээ. Оффисын сандлаас хөндийрч олбогон дээр суугаад өглөө 4.30аас орой 9 хүртэл хоол идэх амрах цагаа хасвал 8цаг бясалгал хийж байгаа юм. Эхэндээ ч тогтож сууж чадахгүй, өцөг өцөг гээл эхний 2 өдөр бол нилээн зовж байгаа мөө. Тэгээд сүүлрүүгээ дасч эхэлж байгаа юм. Нөгөө олбогон дээр чинь өөртэйгээ хэрэлдэж, эвлэрч, инээж, уурлаж, өвдөж өчнөөн юм болжагаан, гэхдээ мэдээж дотроо шүү дээ хэхэ. Тэгээд удаан суугаад байхаар бөгсөн бие мэдээ алдчихдгийн, тэгээд л суугаад ч байгаа юм шиг,агаар дээр нисээд ч байгаа юм шиг сонин болно шүү дээ. Тэгэхдээ зовжээж жаргалыг олдог шиг сүүлрүүгээ их сайхан болно. Гол нь маш их тэвчээр хэрэгтэй л дээ. 
    Тэгээд их олон давуу талтай, сэтгэлээ мэдэрч сурна, 10хоног цагаан хоол идэхээр бие бас сайхан хөнгөрнө, за тэгээд эмэгтэйчүүд бид чинь бас хүнд аятайхан харагдчих санаатай нүүрээ буддаг даа. Тэнд бол тэгэх шаардлагагүй, зүгээр тос түрхээд байхад л болно, арьсаа хэд хоног амраана гэсэн үг. Эрэгтэй хүмүүс байна л даа, гэхдээ тусдаа гэрт байна, нийтийн бясалгал том өргөөнд хийнэ, гэхдээ юун эсрэг хүйсийн хүн харахтай манатай..Өөрсийгөө яая гэж байгаа хүмүүс л байгаам чинь хэхэ. Аан тийм орой бүр 1:30мин турш номын айлдвар сонсоно. Тэр нь байнаа, нөгөө том том лекторууд лекц уншдаг даа, тэрэнтэй төстэй сонирхолой, хөгжилтэй түүхүүд болон бясалгалын утга учирын тухай багшаасаа сонсдог юм. Хойд нас, дахин төрөх, үйлийн үр, амгалан амьдрах ухаан, хүсэл шунал, уур хилэн, мунхаглал, хайр гээд мэддэг мөртлөө мэдэдгүй сэдвийн талаар ярина.
    Үнэхээр сайхан шүү, сэтгэл сэргээд л жинхэнэ амьдарлын утга учирыг тэндээс авч байгаа юм даа..Одоо бол би өдөрт 2 цаг бясалгал хийдэг, заримдаа бүүр амжихгүй бол 1 цаг…. Тэгээд л ядаж тэр өдрийнхөө стрессийг нилээн багасгаж чаддаг шүү. Ер нь та бидний мэдэх олны танил хүмүүс ихэнх нь бясалгал хийдэг гэж байгаа, жишээ нь : ШРИ ШРИ Саран багш, зураач Саранцацралт, Соёлжийн Гэрэлмаа багш, Хатанбаатар гээд…. Хүн болоод арай утга учиртай амьдархыг хүсвэл бясалгал хий гэж манай багш хэлж билээ. Мэдээж бясалгалын эцсийн зорилго бол гэгээрэх, ертөнцийн бүх зүйл мөнх бусыг таних, өөрийгөө олох….Гэгээрнэ гэдэг их хэцүү л дээ, гэхдээ өөрийгөө олно гэдэг чинь болоод явчиж байгаа юм…Тэгээд нөгөө Хөгжлийн замдаа орлоо доо гэдэг шиг, гэгээрлийн замруу хөл тавьж байгаа юм даа. Гэхдээ удаан, тууштай хичээллэж байж л бясалгалаар сайн үр дүнд хүрнэ. Тэгээд л ямар ч байсан хичээж л байна, бясалгалаар нь яривал би одоо дөнгөж яслийн хүүхэд гэсэн үг. Гэхдээ ахих хүсэл маш их байна, бясалгаад байдаг хэрэг…
    За тэгээд та бүхнийг сууж үзэээрэй гэж хэлэх гээд л ийм урт роман шиг юм бодон бодон,суун суун байж бичлээ.

  • Аз жаргалын эрэлд

    Уналтаасаа ололтыг хай
    Уураасаа уучлалыг хай
    Зүрхнээсээ зөвийг хай
    Өөрөөсөө өөрийгөө хай
    Өрөөл бусдаас харин алдааг битгий хай
    Хардалтаасаа хайрыг хай
    Харин тэгж чадвал
    Амьдарлаас 
    Аз жаргалыг чи олно

  • Хэрвээ маргааш миний сүүлийн өдөр байсан бол

    Хэрвээ маргааш миний сүүлийн өдөр байсан бол.. за ямар ч байсан далай үзнэ гэсэн хүслээ биелүүлнэ. Ганц өдрийн дотор Номхон далайруу ниснэ гэвэл цаг их шаардана, тэхээр ойрхоноор нь Хөвсгөл явна. Далай үнэхээр сайхан байх даа… Эхээс төрөхдөө бид чинь усан дотор нүв нүцгэн байж байгаад төрдөг шүү дээ… Тэрэн шиг хэн ч байхгүй далайн хэсгээр нүв нүцгэн алхана… Үнэндээ үхэхдээ энэ хорвоогоос нүв нүцгэн л буцна шүү дээ… Zara-гийн цамц, Gucci-гийн бүс, Swatch-ийн цаг, Mustang-ийн өмдөө гээд энэ бүхэнээ тайлаад л нүв нүцгэн алхана, тэр үед би хэнд ч таалагдах албагүй, хэн ч намайг таалах албагүй… тэртээ тэргүй надаа тэр бүхэн хэрэггүй болно шүү дээ…Энэ биеээ ч авсанд үлдээх болохоор сүнсээ л аваад явах байх…. Нүдээ анихгүйгээр бясалгал хийж болдог ….далайг хараад л бясалгал хийж суух байх…Бас яаж ийгээд нэг шүхрээр үсэрнэ…. Хэхэ юунаас ч айхгүй харин ч нэг сайхан үсрэнэ дээ…. Тэгээд… ээжийгээ тэврээд л уйлаад суугаад байна байх…. Мэдэхгүй юм… хамаг өнгөрсөн нүдний өмнүүр зурайж байна…. Хэний төлөө, юуны төлөө амьдрав? Буян хэр хийв? Нүгэл ч зөндөө хийсэн…Зөвхөн далайн эргээр нүцгэн алхах гэж, шүхрээр үсрэх гэж амьдарсиймуу Халиукаа?…. гэхдээ бусад хүмүүс юу гэх нь хамаагүйээ…Жаахан ч гэсэн өөртэйгөө байх гэсэн юм…..Азаар маргааш сүүлийх биш юм….Гэхдээ л хэн мэдэхэв… Юмыг яаж таахав… Бодох л хэрэгтэй…..Амжуулах л хэрэгтэй… Амьд байхдаа… Буян буян… энэ л хойд насанд минь хэрэг болно…

    Харин маргааш таны сүүлийн өдөр байсан бол та яах байсан бэ?

  • Манлайлагч гэж од уу? мод уу?

    Манлайлагч гэж хэн бэ?
    Өнөөдөр техник технологийн хөгжил асар хурдацтай өсч бараг бүх л зүйл автоматчилагдан, хүний гараар хийгээгүй зүйл гэж бараг үгүй болжээ. Та биднийг ийм түвшинд хүрэхэд хэн тусласан бэ?
    -Тиймээ, мэдээж үе үеийн агуу манлайлагчид, удирдагчидын хүчээр бид энд ,одоо амьдарч байна. Хамгийн ойрхоноор бодоход Чингис хаан байгаагүй бол Монгол гэж үндэстэн байхгүй байх байсан.
    • Манай тооллын өмнөх тавдугаар зуунд амьдарч байсан Сократын тухай Алкивиад гэгч өгүүлэхдээ: Сократын яриаг сонсоход онгод нь орсон тайлгач нарынх шиг зүрх минь булгилан цохилж хоёр нүднээс минь нулимс асгардаг, бусад хүмүүс ч мөн л тэгдгийг би харсан, Перикл хийгээд уран илтгэгчид уран сайхан ярьдаг боловч тэгж уярч байсангүй, боолын амьдралдаа гутавч сэтгэл минь тэгж үймэрч бачимдаж байсангүй” гэж өгүүлжээ.
    • Күнз: Түүнийг 3 настайд эцэг нь, 17 настайд нь эх нь хорвоог орхиж амьдралын хүчир хатуу хяслан нөмөрсөн ажээ. Өнчин хөвүүн амьдрахын эрхээр амьтан хүний найр наадам, бэлэвсрэл гашуудлын үйл дээр очин бүрээ бишгүүр үлээж, язгууртан хэргэмтний гэрийн сангийн нярав хийж, данс хөтлөх, мал хариулах зэрэг хар бор ажилд нухлагдан амьдралыг туулах гараагаа үл шантран эхэлсэн юм. Күнзийн хамгийн хайртай шавь нарынх нь нэг Ян Хуй нэгэнтээ хэлэхдээ: “Өдөрт ганц сагс хоол, ганц тужрага усаар гол зогоон, бөглүү гудамжнаа суух нь бусад хүмүүн аваас түүний зовлонг үл тэвчилтэй” хэмээн халаглан өгүүлж, амьдралын бэрхийг даван туулах хүчийг нь бахдан өгүүлжээ. Күнз бүхий л амьдралаа уламжлалт соёлыг сэргээх, сайн ёс суртлыг номлох, түгээн дэлгэрүүлэх, хүн ардыг соён гэгээрүүлэхэд зориулсан байна. 

    Тэд бол гайхамшигт хүмүүс
    Тэд бол амьд түүх
    Тэд бол амьд бурхад 
    Тэд бол мод.
    Яагаад мод гэсэн бэ гэвэл мод хамаг бүхнийг тэжээгч хүчилтөрөгчийг үүсгэж бас усыг ялгаруулдаг. Тэр модыг ивээгч нар нь хайр, харин услах хур бороо нь урам зориг бас шүүмжлэл юм. Учир нь тэд бусдын хайр хүндэтгэлийг хүлээж тэдний урмын бас шүүмжлэлийн үгсээр улам бүр хурцлагдаж байдаг.
    Үндэс нь тэдний сэтгэл зүрх ба мөчир нь эргэн тойрон хүрээлэгч хамт олон, ажилагсад юм. Үндэс сайтай мод сайн, өндөрт ургадаг. Тэр чинээгээрээ олон ч мөчиртэй болж түүнээс нь их үр жимс ургадаг. Өөрөөр хэлбэл сэтгэл сайтай удирдагчийн ажил ч бүтэмжтэй байдаг. Тэр ч утгаараа түүний ажилчид ч бусдаас сайн ажиллаж байгууллагаа амжилтанд хүргэдэг. 
    Үндэс хэдийгээр хамаг хүндийг үүрч модыг газартай бэхэлдэг ч, хэзээ ч “Би хамгийн хүнд ачааг үүрдэг” гэж гомдолдоггүй, тэр газар доор байдаг, хэнд ч харагдахгүй. Тэрээр чулуу ч таарсан тойроод гардаг уян шинж чанартай. Тэрэн шиг сайн манлайлагчид өөрийгөө дөвийлгөж магтдаггүй, тэд байгууллагын хувь заяаг шийддэг, хамаг ачааг үүрдэг атлаа гомдолдоггүй, тэвчээртэй.
    Өндөрт ургасан модыг салхи ганхуулах гэж, унагаах гэж үздэг. Түүний адилаар хэрэв хүмүүс танаар оролдож, унагаах гээд байвал та том болсон байна гэсэн үг.
    Хүн болгонд манлайлагч болох чадвар бий. Гагцхүү өөрийгөө нээж, юуг хүсч мөрөөддөгөө тодорхойлж, ямар ч зүйлд хүрнэ гэдэгтээ л итгэлтэй байх хэрэгтэй. Итгэл гэдэг бол манлайллын хамгийн гол зэвсэг юм. Учир нь та бусдын итгэлийг даадаг, бусдад итгэл хүлээлгэж чаддаг, хэнийг ч өөртөө итгүүлж бусдыг байлдан дагуулж чаддаг л бол та манлайлагч.
    Та бол гайхамшигт хүн
    Та бол амьд түүх
    Та бол манлайллын мод
    Та бол Монголын ирээдүй.

  • Англи хэлний дүрэмийг эзэмших энгийн арга

    Баяраа гэдэг англи хэлний дүрмүүдээ сайн мэддэг, тестүүд сайн хийдэг залуу байжээ. Хэдийгээр тэр PASTSIMPLE (энгийн өнгөрсөн), PRENSENT CONTINIUOUS( одоо үргэлжлэх), PRESENT PERFECT (төгс одоо ) гэх мэтчилэн бүх цагуудаа тайлбарлаж чаддаг, уншаад ойлгодог байсан ч яг англи хүнтэй ярих гэхээр аль цагаа хэрэглэхээ мэдээхгүй будилж, ярьж чадахгүй гацдаг байв. Тэр дүрмээ сайн сурсан боловч өөрийн болгож эзэмшиж чадаагүй байжээ.
    Харин тэрээр нэгэн аргыг хэрэглэсний дараа дүрмүүдээ жинхэнэ утгаар нь ярианд хэрэглэж чаддаг болсон юм. Тэр нь юу вэ гэвэл :
    Баяраа англи хэл дээр нэгэн түүхийг олон удаа давтан сонссон байна. 
    Ямар нэгэн түүх гэдэг нь өөрөө бүх цагуудыг агуулсан байдаг. Жишээ нь: Romeo Juletta-гийн түүх өнгөрсөн цагт хосууд танилцаж, одоо цагт тэр 2-ын үйл явдал хэрхэн болж буйгаар үргэлжилж, ирээдүйд хэрхэн үйл явдал болж буйгаар өрнөдөг. Сонсголын дасгал гэдэг өөрөө аливаа хэлийг сурах хамгийн хүчирхэг арга юм. Баяраа өөр өөр цагуудыг агуулсан тэрхүү түүхийг сонссоноор одоо англи хүнтэй төвөггүй харилцдаг болсон юм. Учир нь тэр англи хэлний дүрмийн нууц буюу МЭДРЭМЖ гэдэг зүйлийг тэр эзэмшиж чадсан байна. Дүрмийн мэдрэмжтэй болсоноор ямар үед аль цагиийг хэрэглэх вэ? гэсэн мэдрэмжтэй болж харилцан яриан дээр гацахгүй яридаг болдог. Үүнийг гагцхүү сонсголын дасгалаар дамжуулан эзэмших боломжтой гэдгийг дахин сануулъя. 

    СОНСОХ ТУСАМ та илүү сайн ойлгодог болно.
    СОНСОХ ТУСАМ та илүү сайн ярьдаг болно.

    Таны англи хэл сурах их аянд амжилт хүсье.

  • Та баяжмаар байна уу

    Уншвал ухаан баяжина
    Уурлавал стресс баяжина
    Хайрлавал сэтгэл баяжина
    Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина
    Зовлонг давахад тэвчээр баяжина
    Зориглоод хийхэд амжилт баяжинаа

  • Citizen of Mongolia

    Миний нэр Номинсувд. Урд нь би зүгээр л Номинсувд л байлаа. Аав ээжийн охин, эгч, найз, оюутан, ажилтан гээд. Харин одоо нэг зүйлийг илүү их ойлгодог боллоо.

    Oдоо бол би Монгол Улсын иргэн М. Номинсувд гэсэн тодотголтой байдаг болсон. Би эх орныхоо өмнө урд урдынхаас илүү хариуцлага хүлээж байгаа.

    Заавал энэ талаар бодоод бичээд байх хэрэггүй л дээ. Гадаадад амьдардаг хүн бүхэн мэддэг биз. Гэхдээ гадаад улс орны хүмүүс бид нараар л дамжуулж бидний эх орон, түүх соёл, соёл уламжлалыг мэдэж авна. Өөрөөр хэлвэл Номинсувд эх орныхоо тухай юу ярина тэр бүгдийг хүмүүс яг тэр чигээр нь хүлээж аваад  тийм ойлголттой л болно.

    Нэр хугарахаар

    Яс хугар гэж ардын мэргэн үг байдаг даа.

    Би юу хийнэ Монгол хүмүүс бүгд ийм байдлаар хийдэг гэж бодно. Ингэж бодохоос аль болох эх орныхоо нэрийг сайнаар гаргах юмсан гэж илүү их хичээх болсон. Хичээл дээр ч тэр, бусад газар ч тэр. Энэ ч гэсэн эх орныхоо төлөө хийж чадах жижиг ч гэсэн зүйл минь юмуудаа. Яахав бодож магадгүй л дээ. Юун ч сүртэй юм. Ингэж ямар нэг юманд баригдаж болохгүй, өөрөөрөө бай гээд л. Гэхдээ л өөрийн эрхгүй эх орноо гэх сэтгэлтэй болчихдог юм билээ.

    Нэгэн жишээ: Саяхан манай ангийн залуу (Монгол) анги дээр цамцаа индүүдэлгүй ирэв. Цамцных нь зах доошоо налмайж унаад байхаар нь шүдээрээ хазаж байгаа юм. (индүүний оронд шүдээ ашиглаж байгаа хэрэг.) Бид нарт инээдтэй л байсан л даа. Тэгсэн харин нэг Япон эмэгтэй Монгол хүн болгон индүү байхгүй бол шүдээрээ индүү орлуулдаг уу гэж асуудаг юм байна. Иймэрхүү жижиг зүйлсээс л эхэлж байгаа юм даа. Тэгээд л цаашаа Япон хүмүүстээ Монгол хүмүүс шүдээрээ цамцныхаа захыг хазаж индүүддэг гээд л яриад явчихна шүү дээ.

    Зөвхөн энүүгээр ч зогсохгүй залуучууд бид нар эх орныхоо түүх соёл, аж амьдрал, байгаль экологийн талаар их мэдлэг дутуутай байдаг юм билээ. Ямар ч сэдвийн талаар хэлэлцүүлэг явагдаж байсан заавал орон орны хүмүүсээс танай улсад яадаг уу? Яг ямар байдаг уу гээд л бүгд асууна. Бид нар ч бас бусад хүмүүсээс асууна. Тэд нар юу гэж хэлнэ тийм байдаг гэж л ойлгож авна.

    Их үйлс бүтээж гийгүүлж чаддаггүй юмаа гэхэд ядаж биеэ зөв авч явж, ярих, үйлдэхээ цэгнэж байя.

     

  • Хөлсний үнэр

    Өчигдөр зориуд зав гаргаж байгаад зааланд очиж бэлтгэл хийлээ. Ойрд зааланд бэлтгэл хийгээгүй, цуцаж байна шүү. Бүх биеийн хөлс урсаад биеийн хөшөө арилж сайхан боллоо.
    Уламжлалт тулааны урлагийн холбоо залуучуудыг үнэгүй бэлтгэлд хамруулж, шалгаруулаад ажлаар хангаж байгаа нь их сайхан санагдлаа.
    Ер нь тулааны урлаг нь хүнийг цогцоор нь буюу бие, сэтгэл, сэтгэхүйг хөгжүүлдэг арга зам гэж боддог. Бие бялбарын хувьд боловсорч сэтгэлзүйн хувьд хат тэнхээтэй болж оюун ухааныг хөгжүүлж төлөвшүүлдэг. Монголчууд эртнээсээ энэ урлагаар дамжуулан хүүхэд залуучуудаа ёс суртахууны болон бие бялдарын өв тэгш хүмүүжлийг олгодог байжээ. Тулааны урлаг нь монголчуудын хувьд хичээллэдэг эрдэм ч биш, амьдралынх нь өдөр тутмын хэв маяг, салшгүй нэг хэсэг нь байжээ. Дэлхийн олон олон тулааны спортууд Монголын уламжлалт тулааны урлагаас гаралтай гэдгийг батлах олон баримтууд байна. Байлдан дагуулалтын үед олзолсон цэргүүддээ тулааны урлаг зааж өгдөг байсан бөгөөд тэр нь хөгжсөөр олон төрлийн спортын төрлийг бий болгожээ.

    Хүүхэд байхдаа янз бүрийн кино үзэж, тэрийгээ дууриаж үсэрч цовхордог байлаа. Хожим нь оюутан болсон хойноо спортын клубт хичээллэдэг болсон юм. Эргээд бодоход тулааны урлаг надад маш олон зүйлийг өгчээ. Сэтгэлийн хат тэнхээ, өөрийгөө ялах, тэвчээрийн хязгаараа ялан дийлэх, өөрийнхөө нөөцийг бүрэн шавхах гэх мэт.
    Хөлс урсаад л, багшийн дасгалуудыг тоогоор хийгээд л бүх бие цуцна. Тэгээд хөлийн сунгалтыг хүчээр шахна. Бие маш сайн халсан учир бэртэнэ гэж байхгүй, гэхдээ маш их өвдөлт ирнэ. Яг л энэ үед болъё оо гээд орилмоор санагдах үе олон байдагсан. Цуварсан олон дасгалууд тоогоор нь хийгээд бүх биеийн булчин гүйцэтгэлгүй болоод өөрийгөө хянаж чадахгүй үед, уналтын техникээ буруу хийгээд доргилт бэртэлт авах үед заалнаасаа гараад гүймээр санагдах үе олон бий. Гэхдээ энэ бүхнийг даван туулж байж хүнд ямар их нөөц хүч чадал байдгийг, сэтгэлээ удирдаж чадахгүй бол хүн ямар өчүүхэн амьтан болохыг мэдэрдэгсэн. Хүнд хэцүү бэлтгэл дууссаны дараа тамирчид бүгд чимээгүй суугаад өнөөдөр хийсэн бүх дасгалаа бодож, биеийн булчинг суллах үе. Энэ бол хүн зорьсондоо хүрсэний дараа мэдэрдэг тэр гайхалтай агшин. Энэ үе нь хамгийн их таалагддаг байсан.

    Ер нь өөрийгөө бүрэн дайчилж чадахгүй байна гэж хэлдэг залуусыг би спорт заалаар ороод яг бэлтгэл хийж буй заалруу ороод тамирчид хэрхэн бэлтгэл хийж буйг нь хараасай гэж боддог юм. 2004 онд байхаа, спотын төв ордоны 2 давхарт Чөлөөтийн заалруу орсон юм. Тэгээд тамирчидын бэлтгэл хийж байгааг хараад 1 цаг гаруй суусан. Тэнд Өсөхбаяр аварга, Сумъяабазар аварга, Пүрэвбаатар бүгд л бэлтгэлээ хийж байсан.
    Хөлс зогсолтгүй асгарчихсан, нэг захаас нөгөө зах хүртэл хүнд хэцүү дасгал хөдөлгөөнийг хийж, минутад 100 гаруй суниаж, хүнд хэцүү мэхүүдийг тасралгүй давтаж байсан юм даг.
    Тэр үед бодож байсан. Хөөрхий, бидний өөрийгөө дайчлана гэж яриад байдаг маань, эдний хажууд бол юу ч биш юм байна аа, хүн ингэж л өөрийгөө дайчилж байж, юманд хүрдэг юм байна гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн дээ.

    Өөрийнхөө бүх л ажилд яг л энэ тамирчид шиг өөрсдийгөө дайчлах ёстой юм байна гэж бодож байсан. Хэрвээ та өөрийгөө дайчилж, өөрийгөө ялан дийлж чадахгүй байгаа бол аваргууд хэрхэн бэлтгэлээ хийж, өвдөлт, ядралтыг хэрхэн даван туулж байгааг мэдрэхийн тулд спорт зааланд заавал очоорой.

    Тэд ингэж л бэлддэг юм…