Category: human-development

  • Лука маринадаар амтлан хоол хийх 100 шилдэг жор

    МАМА РИНАДО МАРИНАД БҮХ ТӨРЛИЙН МАХ АМТЛАГЧ

    РЕСТОРАНЫ АМТЫГ ГЭРТЭЭ

    Мастер тогооч, хоолны технологичид хамтран ресторандаа сайхан хоолоор үйлчлэх гэж олон төрлийн амтлагчийн найрлагийг уйгагүй туршин гаргаж авсан байдаг. Тэгвэл тэдний бүтээсэн энэхүү жорыг та бүрэн гэртээ хэрэглэх боломжтой боллоо. Зөвхөн ресторанд идэж болох олон төрлийн сайхан амтыг хялбарханаар гарган авах боломжийг бид олгож байна. Мах, хоолоо амтлахын тулд та олон төрлийн амтлагч цуглуулан, орц найрлагийг нь тааруулах гэж цаг алдахгүйгээр шууд хэрэглэх боломжтой.

    Маринад нь олон бүрэлдэхүүнийг нарийн бүтцээр, тэнцвэржүүлэн бэлтгэсэн амтлагч. Маринад бүр давтагдашгүй сайхан хоол хийж болох төрөл бүрийн амтыг агуулсан байдаг. Маринадыг ашигласнаар эцсийн бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасган, хоолыг сайхан харагдуулж, махыг зөөлөн, шүүслэг болгоно. Махаа хэрчээд маринадаар амталж 2- 3 цаг байлгана. 1кг маханд 100гр маринад орно.

    https://www.facebook.com/Khuns…

    Бефстроганов

    Цөцгий-перцний амттай

    Махыг зөөлрүүлнэ

    Бүтээгдэхүүн:

    “Перечный” маринад, үхрийн мах, бөөрөнхий сонгино, цагаан мөөг, цөцгий.

    Бэлтгэх арга:

    Махаа угаана, цаасан алчуураар хатааж 5мм-ийн зузаантай ширхэгийг хөндлөн урт нарийн дөрвөлжин хэрчинэ.

    Сонгино болон цагаан мөөгийг дурын хэлбэрээр хэрчинэ.

    Бэлдсэн хүнсээ“Перечный”маринадтай холино (нийтжингийн 10-12%)

    Хайруулын тавгаа халаана, бүтээгдэхүүнийг 3-5 минут шарж бага зэрэг цөцгийх ийнэ.

    Соус өтгөрөх хүртэл байнга хутгаж зөөлөн гал дээр махыг жигнэж болгоно.

    Амтыг тогтворжуулна.

    2-3 цаг дарах буюу байлгавал өтгөн шүүслэг болно.

    6

    Эскалоп свиной (Гахайн шарсан мах)

    Грил, шарах шүүгээ, хайруулын тавган дээр шарж жигнэнэ.

    Майонез агуулсан ба сайхан өнгө үнэр амттай болгоно.

    Бүтээгдэхүүн: “Перечный”маринад, гахайн сээрний мах

    Бэлтгэхарга:

    Гахайн ясгүй сээрний махыг угааж, илүү өөхийг авч 3 см хүртэл зузаантай порцын хэрчимээр хэрчинэ.

    “Перечный” маринад түрхэж (махны жингийн 10-12%) 2-3 цаг дарна.

    Махыг грил дээр х буюу 1800С температурт шарах шүүгээнд шарж болгоно.

    * Бүтээгдэхүүнийг жигд түрхэнэ

    * 2-3 цаг дарвал өтгөн шүүслэг болно.

    7

    Крылья “с огоньком” (“галт”далавч)

    Хурц-чихэрлэг амт

    Масло нь гялтганасан өнгөтэй болгоно.

    Бүтээгдэхүүн:

    “Острый” маринад, тахианы далавч

    Бэлтгэх арга:

    Тахианы далавчийг угааж цаасан алчуураар хатаах бөгөөд илүү амттай болгохын тулд далавчныхаа дотор зүсэлт хийнэ.

    “Острый” маринадтай хольж 2-3 цаг байлгана.

    Далавчийг грил дээр шарах буюу 1800С температурт шарах шүүгээнд шарж болгоно.

    * Бэлтгэхэд хялбар

    * Амтыг тогтворжуулна.

    9

    Хар чавгатай гахайн мах

    Хурц-чихэрлэг амт

    Грил, шарах шүүгээ, хайруулын тавган дээр шарж жигнэнэ.

    Бүтээгдэхүүн:

    “Острый” маринад, гахайн мах, хар чавга

    Бэлтгэх арга:

    Гахайн махыг угааж цаасан алчуураар хатаана

    Хар чавганд буцалсан ус хийж угаан ясыг нь авч том хэрчинэ.

    Гахайн махыг хэрчиж,давтаж “Острый” маринад түрхэж (гахайн махны жингийн 10-12%)2-3 цаг байлгана.

    Хар чавгыг махан дээр тавина, гааны навч эсвэл апельсины хальсыг нэмж болно, рулет хэлбэрээр хуйлна. Рулетыг шор эсвэл утсаар бэхлэнэ.

    1800С температурт шарах шүүгээнд жигнэж болгоно.

    * Бэлтгэхэд хялбар

    * Амтыг тогтворжуулна.

    10

    Наггетс

    Хурц-чихэрлэг амт

    Махыг зөөлрүүлнэ

    Бүтээгдэхүүн:

    “Острый” маринад, тахианы мах(филе), тахианы өндөг, хатаасан талхны үйрмэг, гурил

    Бэлтгэх арга:

    Тахианы махыг угааж цаасан алчуураар хатаана, шаардлагатай хэмжээгээр хэсэглэж зүснэ

    “Острый” маринадтай хольж (гахайн махны жингийн 10-12%) 2-3 цаг байлгана.

    Шарвингийн зуурмагтай адил өтгөн болтол өндөг, ус болон гурилыг хольж бүрж шарах зуурмагийг бэлтгэнэ. Хатаасан талхны үйрмэгийг тохиромжтой саванд тарааж хийнэ.

    Дарсан тахианы махыг гурилд өнхрүүлэн, бүрж шарах зуурмагт дүрж, хатаасан талхны үйрмэгээр бүрнэ.

    Тосонд чанагч эсвэл шарах шүүгээнд 1800С температурт шарж болгоно.

    * 2-3 цаг дарвал өтгөн шүүслэг болно.

    * Халуун ногооны амтыг маринадын хэмжээгээр тохируулж болно.

    11

    Грил дээр амталж шарсан хавирга

    Грил, шарах шүүгээ, хайруулын тавган дээр шарж жигнэнэ.

    Майонез агуулна, өнгөлөг болгоно.

    Бүтээгдэхүүн: “Пряный” маринад, гахайн хавирга

    Бэлтгэх арга:

    Гахайн хавиргыг угааж, авах боломжтой ясны хэлтэрхийг авч, илүүдэл өөхийг тайрч авна.

    “Пряный” маринад түрхэнэ (хавирганы жингийн 10-12%), илүү шүүслэг амттай болгохын тулд маханд зүсэлт хийж 2-3 цаг дарна.

    Эхлээд туглаган цаасаар ороож грил дээр эсвэл шарах шүүгээнд 1800С температурт жигнэж бараг болгож, дараагийн 15 минутад тугалган цаасыг авч бүрэн болгоно.

    * Бэлтгэхэд энгийн

    * Маринадын хэмжээгээр амтыг тохируулна

    13

    Хонины махан шорлог

    Бүх төрлийн маханд зориулсан

    Махыг зөөлрүүлнэ

    Бүтээгдэхүүн: “Пряный” маринад, хонины мах, болгар перец, хулуу

    Бэлтгэх арга:

    Хонины махыг угааж, илүү өөхийг авна.

    “Пряный” маринадтай хольж (махны жингийн 10-12%), 2-3 цаг байлгана.

    Ногоог угааж жижиг хэрчинэ. Ногоны араас дараалуулан хонины махыг шорлоно.

    Эхлээд туглаган цаасаар ороож грил дээр эсвэл шарах шүүгээнд 1800С температурт жигнэж бараг болгож, дараагийн 15 минутад тугалган цаасыг авч бүрэн болгоно.

    * Амтыг тогтворжуулна.

    * Махыг шүүслэг болгоно.

    14

    Халуун ногоогоор амталсан цацагт хяруулын мах

    Халуун ногоо-цөцгийн амт.

    Майонез агуулсан, өнгөлөг болгоно.

    Бүтээгдэхүүн: “Пряный” маринад, цацагт хяруулын ясгүй мах

    Бэлтгэх арга:

    Цацагт хяруулын махыг угааж, хатааж, ширхэгийг нь хөндлөн порцын зүсмээр зүснэ.

    “Пряный” маринадтай хольж (махны жингийн 10-12%), 2-3 цаг байлгана.

    Грил дээр эсвэл 2000С температурт шарах шүүгээнд шарж болгоно.

    * Махыг шүүслэг болгоно.

    * Бүтээгдэхүүнийг жигд өнгөлнө.

    15

    Буженина (Амталж жигнэсэн гахайн мах)

    Махыг зөөлрүүлнэ

    Майонез агуулсан, өнгөлөг болгоно.

    Бүтээгдэхүүн: “Пряный” маринад, гахайн мах

    Бэлтгэх арга:

    Гахайн махыг угааж, бүрэн амтлахын тулд зүсэлт хийнэ

    “Пряный” маринад түрхэж (гахайн махны жингийн 10-12%), 2-3 цаг байлгана.

    Эхлээд туглаган цаасаар ороож шарах шүүгээнд 1800С температурт жигнээд бараг болгож, дараагийн 15 минутад тугалган цаасыг авч бүрэн болгоно.

    * Маринадын хэмжээгээр амтыг тохируулна

    * 2-3 цаг дарвал өтгөн шүүслэг амттай болно.

    16

    Ази маягаар шарсан тахиа

    Халуун ногоо-цөцгийн амт

    Майонез агуулна, өнгөлөг болгоно.

    Бүтээгдэхүүн: “Пряный” маринад, тахианы ясгүй мах, хулуу, лууван, бөөрөнхий сонгино, болгар перец.

    Бэлтгэх арга

    Тахианы ясгүй махыг угааж урт дөрвөлжин хэрчинэ.

    Ногоог нарийн нимгэн, хулууг зузаан хэрчинэ.

    Бүх бэлтгэсэн бүтээгдэхүүнийг “Пряный” маринадтай хольно (нийт жингийн 10-12%)

    Тахианы махыг халаасан хайруулын тавган дээр бага зэргийн масланд 5-10 минут шарна эсвэл 2000С температурт шарах шүүгээнд шарж болгоно.

    * Бүтээгдэхүүнийг жигд өнгөлнө.

    * Бэлтгэхэд хурдан.

    17

    Каре ягнёнка (Амталж шарсан хурганы хавирга)

    Грил, шарах шүүгээ, хайруулын тавган дээр шарж жигнэнэ

    Махыг зөөлрүүлнэ

    Бүтээгдэхүүн:

    “Кавказский” маринад, хонины хавирга.

    Бэлтгэх арга:

    Хонины хавиргыг угааж хатаан хавирга бүрээр порцлон салгана.

    “Кавказский” маринад түрхэж (махны жингийн 10-12%), 2-3 цаг байлгана.

    Хонины махыг грил дээр эсвэл хайруулын тавган дээр таглаж шарна, шарах шүүгээнд 1800С температурт шаардлагатай хэмжээгээр шарж болгоно.

    * 2-3 цаг дарвал өтгөн шүүслэг амттай болно.

    * Халуун ногооны онцгой сонголт

    19

    Кебаб

    Жинхэнэ гранатын сок агуулсан

    Соуст зориулсан халуун ногооны цуглуулга

    Бүтээгдэхүүн:

    “Кавказский” маринад, үхрийн махан таташ

    Бэлтгэх арга:

    Махан таташийг “Кавказский” маринадтай хольж(махан татшийн жингийн 10-12%), сайтар хутгана, зуурмагийг хөргөгчид хөргөнө.

    Кебабыг хэлбэрт оруулж, хүйтнээр нь грил дээр эсвэл шарах шүүгээнд 2000С температурт шарж болгоно.

    * Махыг шүүслэг болгоно.

    * Амтыг тогтворжуулна.

    20

    Гахайн махан шорлог

    Махыг зөөлрүүлнэ

    Масло нь гялтганасан өнгөтэй болгоно

    Бүтээгдэхүүн: “Кавказский” маринад, гахайн мах, болгар перец

    Бэлтгэх арга:

    Гахайн махыг угааж, 3-5 см хэсэглэн хэрчиж, “Кавказский” маринадтай хольж, (маханы жингийн 10-12%), 2-3 цаг байлгана.

    Болгар перцийг угааж, хэсэглэж хэрчинэ

    Гахайн махыг болгар перцтэй дараалуулан шорлоно.

    Грил дээр эсвэл шарах шүүгээнд 1800С температурт шарж болгоно.

    * 2-3 цаг дарвал өтгөн шүүслэг амттай болно.

    * Махыг шүүслэг болгоно.

    21

    Хулд загасны шорлог

    Бүх төрлийн загасанд зориулсан

    Майонез агуулсан, өнгөлөг болгоно

    Бүтээгдэхүүн:

    “Рыбный” маринад, хулд загасны мах, болгар перец, хулуу

    Бэлтгэх арга:

    Хулд загасны махыг угааж, бүх ясыг нь авч хэсэглэн хэрчинэ.

    “Рыбный” маринадтай хольж рхэж (загсны махны жингийн 10-12%), 1-2 цаг байлгана.

    Ногоог угааж, загасны махны хэсгүүдтэй адил хэмжээгээр хэрчиж, загасны махыг ногоотой дараалуулан шорлоно.

    Грил дээр эсвэл шарах шүүгээнд 1800С температурт шарж болгоно.

    * Бүтээгдэхүүнийг жигд өнгөлнө

    * Бэлтгэхэд хурдан

    23

    Минтай в кляре (Бүрж шарсан загасны мах)

    Лимон-цөцгийн амт

    Бүх төрлийн загасанд зориулсан

    Бүтээгдэхүүн: “Рыбный” маринад, минтай загасны мах, гурил, тахианы өндөг

    Бэлтгэх арга:

    Загасны махыг угааж, хатаан хэсэглэн хуваана.

    “Рыбный” маринадтай хольж (загсны махны жингийн 10-12%) 1-2 цаг байлгана.

    Өндөг, гурил, бага зэрэг ус болон “Рыбный” маринадыг (бүрэх зуурмагийн жингийн 5-6%) хутгаж бүрж шарах зуурмаг бэлтгэнэ.

    Загасны махны хэсгүүдийг гурилдаж, дараа нь зуурмагт дүрж, тосонд чанагчид шарж болгоно.

    * Амтыг тогтворжуулна.

    * Бүтээгдэхүүний нийт жинд 8-12% маринад ашиглана.

    24

    Сибас запеченный (жигнэсэн сибас)

    Лимон-цөцгийн амт

    Майонез агуулсан, өнгөлөг болгоно

    Бүтээгдэхүүн: “Рыбный” маринад, сибас, улаан лооль.

    Бэлтгэх арга:

    Загасыг хайрс болон гэдэс дотороос нь цэвэрлэж, угааж, зүсэлт хийнэ.

    “Рыбный” маринадтай хольж (загсны махны жингийн 10-12%) 1-2 цаг байлгана.

    Улаан лооль угааж, хэрчинэ.

    Загасыг шарах шүүгээний тавиурт тавьж, улаан лоолийг зүсэлтийн завсар хийж, загасыг шарах шүүгээнд 1800С температурт шарж болгоно.

    * Бүтээгдэхүүний нийт жинд 8-12% маринад ашиглана.

    * Өтгөн шүүслэг амттай болгоно.

    25

    Рулька свиная (гахайн тагалцаг)

    Томат-сармисны амт.

    Масло нь гялтганасан өнгөтэй болгоно.

    Бүтээгдэхүүн: “Классический” маринад, гахайн тагалцаг

    Бэлтгэх арга:

    Тагалцагийг угааж, цаасан алчуураар хатаана.

    Махыг хатгаж зүсэн, аль болох бүх хатгасан газраар маринад нэвтрэхээр “Классический” маринад түрхэнэ (махны жингийн 10-12%). 2-3 цаг байлгана.

    Тагалцагийг тугалган цаасаар ороож шарах шүүгээнд 1600С температурт 1,5-2 цаг жигнэнэ, ингэхдээ тагалцагийг түлэхгүйн тулд шарах шүүгээний тавиурт тогтмол ус хийнэ.

    Тугалган цаасыг авч тохиромжтой өнгөтэй болтол гүйцэт жигнэнэ.

    * Амтыг тогтворжуулна

    * 2-3 цаг дарвал өтгөн шүүслэг амттай болно.

    27

    Цыплёнок тапака (Тапака дэгдээхэй)

    Томат-сармисны амт.

    Масло нь гялтганасан өнгөтэй болгоно.

    Бүтээгдэхүүн:

    “Классический” маринад, бройлер дэгдээхэй

    Бэлтгэх арга:

    Дэгдээхэйг угааж, илүү арьс, өөхийг авч, цаасан алчуураар хатаана.

    Цээжээр буюу дундуур нь бүрэн бүрэн хувааж, давтана.

    “Классический” маринад түрхэж(тахианы махны жингийн 10-12%), 2-3 цаг байлгана.

    Грил дээр эсвэл хайруулын тавган дээр хоёр талаас нь дарж шарж болгоно.

    * 2-3 цаг дарвал өтгөн шүүслэг амттай болно.

    * Махыг шүүслэг болгоно.

    28

    Сухарьтай цэцэгт байцаа

    Томат-сармисны амт.

    Соуст зориулсан халуун ногооны цуглуулга

    Бүтээгдэхүүн: “Классический” маринад, цэцэгт байцаа, хатаасан талхны үйрмэг

    Бэлтгэх арга:

    Цэцэгт байцааг цэцэгтэй нь хуваана, хөлдөөснийг ашиглаж байвал гэсгээнэ.

    “Классический” маринад холино (байцааны жингийн 8-10%), дараа нь цэцэгтэй байцаа бүрийг сухариар бүрнэ.

    10-15 минут шарах шүүгээнд 1800С температурт жигнэж болгоно.

    * Бэлтгэхэд энгийн.

    * Маринадын хэмжээгээр амтыг тохируулна.

    29

    Гэрийн аргаар жигнэсэн тахиа

    Грил, шарах шүүгээ, хайруулын тавган дээр жигнэнэ

    Майонез агуулсан, өнгөлөг болгоно

    Бүтээгдэхүүн: “Чесночный” маринад, тахианы гуя

    Бэлтгэх арга:

    Тахианы гуяыг илүү арьс, өөхнөөс салгана, угааж цаасан алчуураар хатаана.

    Маринад түрхэж(тахианы махны жингийн 10-12%), 2-3 цаг байлгана, маринадыг сайн шингээхийн тулд маханд хатгалт буюу зүсэлт хийж болно.

    Шарах шүүгээний тавиур дээр маринад түрхсэн тахианы гуяыг тавьж 1800С температурт жигнэж болгоно.

    * Бэлтгэхэд энгийн.

    * 2-3 цаг дарвал өтгөн шүүслэг амттай болно.

    31

    Ногоотой тахианы мах

    Цөцгий-сармисны амт.

    Майонез агуулсан, өнгөлөг болгоно.

    Бүтээгдэхүүн:

    “Чесночный” маринад, тахианы мах, байцаа, бөөрөнхий сонгино, лууван, болгар перец, цагаан мөөг, хулуу

    Бэлтгэх арга:

    Тахианы махыг угааж, цаасан алчуураар хатаан нимгэн зурвасаар зүснэ.

    Бусад бүтээгдэхүүнүүдийг сайтар угаан цэвэрлэж, бага зэрэг урт гонзгойлж зүснэ, хулууг бүдүүн зүснэ.

    Тахианы мах, ногоо болон цагаан мөөгийг маринадтай холино (нийт жингийн 10-12%).

    Халаасан хайруулын тавган дээр бага зэрэг масло хийж, бэлтгэсэн бүтээгдэхүүнийг тахианы махыг болтол нь 5-7 минут тогтмол хутгаж шарна.

    Шарах шүүгээнд тавиур дээр 2000С температурт тогтмол хутгаж болтол нь шарж болно.

    * Бэлтгэхэд хурдан.

    *Амтыг тогтворжуулна.

    32

    Кордон блю

    Цөцгий-сармисны амт.

    Соуст зориулсан халуун ногооны цуглуулга

    Бүтээгдэхүүн:

    “Чесночный” маринад, тахианы мах, гахайн мах, хатуу бяслаг, тахианы өндөг, бүрж шарахад зориулсан талхны үйрмэг.

    Бэлтгэх арга:

    Тахианы махыг угааж тайн давтаж нүднэ.

    “Чесночный” маринад түрхэж (тахианы махны жингийн 10-12%), 2-3 цаг байлгана

    Бяслагийг бага зэрэг урт дөрвөлжин хэрчиж, гахайн махыг ороож тахианы махан дээр тавьж нягт ороож эргүүлнэ.Рулетийг гурилдана.

    Тахианы өндгийг ус болон “Чесночный” маринадтай (зуурмагийн жингийн 10-12%)хутгана.

    Рулетыг зуурмагт дүрж сухариар бүрнэ. Илүү бүдүүн байвал бүрэх процедурыг давтана.

    “Кордон блю”-г тосонд чанагч эсвэл шарах шүүгээнд 1800С температурт шарж болгоно.

    *Амтыг тогтворжуулна.

    33

    Тахианы стейк

    Халуун ногооны хурц амт

    Грил, шарах шүүгээ, хайруулын тавган дээр жигнэнэ

    Бүтээгдэхүүн:

    “Курица гриль” маринад, тахианы гуя

    1.Тахианы гуяыг угааж, арьс болон ясыг нь авч, хутганы тусламжтайгаар махыг дэлгэж, цаасан алчуураар хатаана.

    2. “Курица гриль” маринад түрхэж(махны жингийн 10-12%), 2-3 цаг байлгана

    3. Грил дээр хоёр талаас нь эсвэл шүүгээнд 2000С температурт шарж болгоно.

    * 2-3 цаг дарвал өтгөн шүүслэг амттай болно.

    *Амтыг тогтворжуулна.

    35

    Моцарелла бяслагтай тахианы ороомог

    Махыг зөөлрүүлнэ

    Соуст зориулсан халуун ногооны цуглуулга

    Бүтээгдэхүүн:

    “Курица гриль” маринад, тахианы мах, моцарелла бяслаг, болгар перец, гахайн мах.

    Тахианы махыг угааж хатааж давтаж хавтгайлна ба “Курица гриль” маринад түрхэж(махны жингийн 10-12%), 2-3 цаг байлгана.

    Бяслагийг ороомогийн уртын дагуу урт дөрвөлжин зүсч, болгар перцийг зурвасаар зүснэ.

    Бяслаг болон перцийг тавтаж хавтгайлсан махан дээр тавьж нягт хуйлж нарийн зүссэн гахайн махаар орооно.

    Шарах шүүгээнд 1800С температурт жигнэж болгоно.

    * Махыг шүүслэг болно.

    *Амтыг тогтворжуулна.

    36

    Курица гриль (тахианы мах)

    Халуун ногооны хурц амт

    Масло нь гялтганасан өнгөтэй болгоно.

    Бүтээгдэхүүн:

    “Курица гриль” маринад, бройлер дэгдээхэй.

    Бэлтгэх арга:

    Дэгдээхэйг угааж, илүү арьс болон өөхийг нь авч, цаасан алчуураар хатаана.

    “Курица гриль” маринад түрхэж (тахианы махны жингийн 10-12%), 3-4 цаг байлгана.

    Тахианы махыг шорлож эсвэл шарах шүүгээнд 1800С температурт жигнэж болгоно.

    * 3-4 цаг дарвал өтгөн шүүслэг амттай болно.

    * Бэлтгэхэд хялбар

    37

    Бигус

    Цөцгий-томатны амттай

    Бүх төрлийн маханд зориулсан

    Бүтээгдэхүүн:

    “Традиционный” маринад, байцаа, лууван, бөөрөнхий сонгино, гахайн мах, гахайн мах.

    Бэлтгэх арга:

    Гахайн махыг бага зэрэг урт дөрвөлжин хэрчинэ

    Байцааг хэрчиж, лууванг томоор үрж, бөөрөнхий сонгиныг зурвасаар хэрчинэ.

    Бүх бэлтгэсэн бүтээгдэхүүнийг “Традиционный” маринадтай хутгаж(нийт жингийн 10-12%), хайруулын таваг эсвэл шарах шүүгээнд 5-10 минут шарна.

    Бага зэрэг ус хийж, тогтмол хутгаж 40-45 минут жигнэж болгоно.

    * 3-4 цаг дарвал өтгөн шүүслэг амттай болно.

    * Амтыг тогтворжуулна.

    40

    Тахианы махтай ногооны хуурга

    Цөцгий –томатны амт.

    Майонез агуулсан, өнгөлөг болгоно.

    Бүтээгдэхүүн:

    “Традиционный” маринад, тахианы мах, хулуу, лууван, бөөрөнхий сонгино, болгар перец, цагаан мөөг.

    Бэлтгэх арга:

    Цэвэрлэж, угааж ногоог жижглэж хэрчинэ.

    Тахианы махыг том хэрчинэ

    Бүх бэлтгэсэн бүтээгдэхүүнийг маринадтай хольж(нийт жингийн 10-12%), бүрэн амт оруулахын тулд 1-2 цаг байлгана.

    Халуун хайруулын тавган дээр эсвэл шарах шүүгээнд тахианы махыг болох хүртэл тогтмол хутган шарж болгоно.

    * Махыг шүүслэг болгоно.

    * Амтыг тогтворжуулна.

    40

    Жигнэсэн загас

    Грил, шарах шүүгээ, хайруулын тавган дээр жигнэнэ

    Майонез агуулсан, өнгөлөг болгоно.

    Бүтээгдэхүүн:

    “Традиционный” маринад, улаан буюу цагаан загасны мах

    Бэлтгэх арга:

    Загасны махыг угааж порцын зүсэмээр хэрчинэ.

    Хэрчим бүрийг маринадаар сайтар түрхэж (загасны махны жингийн 10-12%), 30-40 минут байлгана.

    Шарах шүүгээний тавиурт тавьж, маринадыг загасны гадаргуу дээр хуваарилан шарах шүүгээнд 1800С температурт жигнэж болгоно.

    * Бэлтгэхэд хялбар

    * Бүтээгдэхүүнийг жигд өнгөлнө

    41

    НЭМЭЛТ ЖОР

    “Нежная” котлет

    “Перечный” маринад

    Бүтээгдэхүүн:

    “Перечный” маринад, гэрийн махан таташ, сухарь буюу хатаасан талх эсвэл гурил

    Бэлтгэх арга:

    Махан таташийг “Перечный” маринадтай нэгтгэж (махан таташийн жингийн 10-12%), сайтар хольж, давтаж хавтгайлна.

    Махан таташийг котлетын хэлбэрт оруулж, гурил эсвэл сухариар бүрнэ.

    Хайруулын таваг эсвэл шарах шүүгээнд 1800С температурт шарж болгоно.

    Мексик маягаар болгосон хавирга

    “Острый” маринад

    Бүтээгдэхүүн: “Острый” маринад, тахианы мах, бөөрөнхий сонгино, консервлосон улаан шош, консервлосон эрдэнэ шиш, лууван, шөл буюу ус.

    Бэлтгэх арга:

    Тахианы цээж махыг дунд зэрэг хэмжээтэй хэсэглэж хэрчинэ.

    Сонгиныг жижиг хэрчинэ, лууванг томоор үрэх ба бага зэргийн ургамлын тос нэмж хайруулын тавганд хуурна.

    Бэлтгэсэн бүтээгдэхүүнийг хольж 5-7 минут шарна.

    Консервлосон ногоо болон “Острый” маринад нэмж (нийт жингийн 8-10%), шөл буюу ус хийж хутгана.

    Зөөлөн гал дээр 20-30 минут жигнэнэ.

    30

    НЭМЭЛТ ЖОР

    Мясные трубочки (махан ороомог)

    “Кавказский” маринад

    Бүтээгдэхүүн:

    “Кавказский” маринад, гэрийн махан таташ, хайрсан гурил, бөөрөнхий сонгино

    Бэлтгэх арга:

    Сонгиныг жижиг хэрчиж, махан таташ болон “Кавказский” маринадтай хольж, (нийт жингийн 10-12%), сайтар хольж давтана.

    Хайрсан гурилыг шаардлагатай хэмжээгээр зүсч, түүн дээр махан таташаа тавьж хуйлна.

    Хуйлсан махтай гурил буюу рулеткээ грил дээр эсвэл хайруулын таваг дээр хоёр талаас нь хайрсан гурилыг бэхжих хүртэл шарна.

    Шарах шүүгээнд 1800С температурт болгоно.

    Бүрж шарсан мойва (загас)

    “Рыбный” маринад

    Бүтээгдэхүүн:

    “Рыбный” маринад, мойва, гурил, бүрж шарах зориулалттай хатаасан талхны үйрмэг, тахианы өндөг.

    Бэлтгэх арга:

    Мойвыг угааж, гэдэс доторыг нь авч, “Рыбный” маринадтай хольж (загасны жингийн 10-12%), 1-2 цаг байлгана.

    Мойвыг гурилдаж, хутгасан өндөгөнд дүрж, дараа нь сухариар бүрнэ.

    Тосонд чанагч эсвэл шарах шүүгээнд 1800С температурт шарж болгоно.

    43

    НЭМЭЛТ ЖОР

    Лазанья мясная (махан лазанья)

    “Классический” маринад

    Бүтээгдэхүүн: “Классический” маринад, гэрийн махан таташ, лазаньяд зориулсан зуурмаг, хатуу бяслаг, базилик

    Бэлтгэх арга:

    Бяслагийг томоор үрэх ба бага зэргийг үлдээж үндсэн хэсгийг махан таташ болон “Классический” маринадтай холино (бяслаг болон махан таташийн жингийн 10-12%).

    Лазаньяд зориулсан зуурмагийг хагас бэлэн болтол чанана

    Давхрагын хэлбэрт оруулж тавина: зуурмаг, бяслагтай махан таташ, базиликийн (лаврын) навч, хэд хэд давхарлана.

    Дээрээс нь зуурмаг, түүний дээр үлдэгдэл бяслаг тавьж, бага зэрэг ус хийнэ.

    Тагаар таглаж эсвэл тугалган цаасаар хучиж, шарах шүүгээнд 1800С температурт 40-50 минут жигнэж, тугалган цаасыг авч шаардлагатай өнгөтэй болтол нь жигнэнэ.

    Жигнэсэн төмс

    “Традиционный” маринад

    Бүтээгдэхүүн:

    “Традиционный” маринад, төмс

    Бэлтгэх арга:

    Төмсийг сайтар угааж, хумсаар хэрчинэ.

    Төмсийг холих саванд хийж ширхэг бүр өнгөлөгдөн түрхэгдсэн байхаар маринадтай хутгана (төмсний жингийн 10-12%),

    Төмсийг шарах шүүгээний тавиурт хальсаар нь доош харуулан нэг давхар тавьж 1800С температуртай халаасан шарах шүүгээнд хийнэ.

    Төмсийг 30-40 минут жигнэж болгоно.

    44

  • АНГЛИЙН ҮНДЭСНИЙ ИМИЖ БРЭНДИНГИЙН “GREAT” ТӨСӨЛ

    ИБУИНВУ-ын Засгийн газраас тус улсын гадаад сурталчилгааг 2012 оноос “Great” сэдэвтэй маркетингийн төслийн дор нэгтгэн хэрэгжүүлж байна. Уг төсөл нь аялал жуулчлалыг дэмжих, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, Британид ЕХ-ны бус орнуудаас суралцах гадаад оюутнуудын тоог өсгөх үндсэн гурван зорилгын хүрээнд Британийн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж сурталчилгаанд зарцуулсан зардалаа 25 дахин өсгөх зорилттой байна.

    Жилийн 60 сая фунт стирллингийн төсөвтэй төслийн зорилгыг “Great буюу Агуу-Хүчирхэг” ишлэл үгээр дамжуулан Британийг дэлхий ертөнцөд сурталчлан таниулдаг бөгөөд гол уриагаа “Та бүгдийг Британид зочлох (аялал жуулчлалыг дэмжих), бизнес эрхлэх (хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх), суралцах (оюутны тоог өсгөх)-ыг урьж байна” гэж тодорхойлсон.

    “Great” төслийн үйл ажиллагааг Ерөнхий сайдын ажлын албанаас удирдан чиглүүлэх бөгөөд үйл ажиллаганд нь төслийн багийн гишүүд, ГХХНЯ, Худалдаа, хөрөнгө оруулалтын яам, хилийн чанад дахь ДТГ-ын тэргүүнүүд оролцдог. Төслийг Британийн Хатан хааны гэр бүлийн гишүүд болон хувийн хэвшлийн 250 гаруй байгууллага, дэлхийд алдартай алдартанууд үнэ төлбөргүй дэмжин сурталчилдаг байна.

    Тус төсөл 2012-2015 оны зорилт болох “дөрвөн жилийн хугацаанд Британийн эдийн засагт 2,3 тэрбум фунт стирллинг нэмж оруулах, 4,6 сая нэмэлт жуулчин хүлээн авах, 60,000 шинэ ажлын байр бий болгох” гэсэн зорилтуудаа бүрэн биелүүлсэн бөгөөд төслийг 2020 хүртэл үргэлжүүлэн хэрэгжүүлнэ.

    “Great” төсөл 2012-2015 онд амжилттай хэрэгжсэн гол үндэс нь олон жилийн судалгаа, бэлтгэл ажлын хүрээнд зорилтоо маш тодорхой гаргасан бөгөөд гадаад сурталчилгаагаа Бизнес, Жуулчлал, Боловсрол гэсэн гурван чиглэлд түлхүү хандуулж, нарийн төлөвлөгөө гарган ажилласан явдал юм.

    Мөн улсынхаа олон нийтэд төслийн ач холбогдлыг маш сайн ойлгуулж, тэдний дэмжлэгийг авч чадсан байна. Төслийн үйл ажиллагааны гол сэдвүүд болох өв соёл, спорт, худалдаа үйлчилгээ, хөгжим, инноваци, боловсрол, хөдөө орон нутаг зэрэгтэй холбогдолтой мэдээлэл бүхий зурагт хуудсуудад “Great” ишлэл үгийг байрлуулж олон нийтийн газар, нийтийн тээвэр, такси үйлчилгээ зэрэг олны хөлийн газруудад ихээр байршуулсанаар төслийн агуулгыг хүмүүсийн ой тойнд буулгаж, хүн бүрийг энэхүү төслийн нэг хэсэг болж болно гэсэн ойлголтыг төрүүлж чадсан. Энэ ажилд зар сурталчилгааны компаниуд идэвхтэй оролцож, өөрсдийн сурталчилгааны самбар, дэлгэцүүдийг үнэгүй ашиглуулсан байна.

    Түүнчлэн Британийн дэлхийд танигдсан Пол Смит, Вивиен Вэствүүд, Ричард Брансон, Дэнис Льюс, Жеймс Бонд 200 гаруй нэр хүндтэй, олны танил алдартанууд сурталчилгааны нүүр царай, Элчин сайдууд (36 элчин сайдтай) болсон. Мөн Британийн дэлхийд алдартай брэндийн компаниуд болох Burberry, McLaren, Premier League, LSE, BAFTA, Land Rover, Jaguar, British Airways, Virgin, Universal Music, Mulberry зэрэг маш идэвхтэйгээр дэмжсэн.

    Төсөлд Британийн том, жижиг олон тооны байгууллага түншлэлийн хамтын ажиллагаатай хамтран ажиллаж соёл урлаг, боловсролын салбарын олон зуун байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны сурталчилгаандаа “Great” брэндийг давхар сурталчилж эхэлсэн байна. .

    “Great” төсөл анх 14 зорилтот улс, хотуудад хэрэгжиж эхэлсэн бол одоо 144 улсын 300 гаруй хот болж өргөжин, 2015 онд 193 газарт 1,100 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ. Кампанит ажлын хүрээнд амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг нь Лондонгийн зуны Олимпийн наадам юм. Харин 2016 онд болсон Риогийн зуны Олимпоор наадмаар олимпийн хотхонд “British House”-ыг хэдэн сарын турш ажиллуулж, Британийн тамирчдын оролцсон тэмцээн уралдаануудыг үзүүлэхээс гадна бизнес, эдийн засаг, аялал жуулчлалын уулзалт, семинар, соёл урлагийн арга хэмжээг зохион явуулсан.

    Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засгийн ашиг 1.5 тэрбум фунт стирллингт хүрсэн бөгөөд нэмж 1.4 тэрбум фунт стирллингийн ашиг олох тооцоо байна. Төслийн “Great” брэндийн өнөөгийн үнэлгээ 217 сая фунт стирллинг.

    “Great” төслийн 2020 он хүртэлх төлөвлөгөөндөө аялал жуулчлал (40 сая жуулчин хүлээж авна), хөрөнгө оруулалт (1.5 их наяд фунт стирллингээр нэмэгдүүлнэ. Үүнд 1 их наяд фунт стирллингийн төсөв бүхий шинээр 100,000 экспортлогчтой болох төсөл багтана.), боловсролын (ЕХ бус орноос 55,000 оюутан хүлээж авах) салбарыг хамааруулж 50,000 ажлын байр шинээр бий болгох зорилт тавьж байна.

    Дэлхийн 14 хотуудад зар сурталчилгааны зорилтот үйл ажиллагаа явуулсаны үр дүнд тухайн хотын нийт хүн амын 70 хүртэл хувьд сурталчилгаа хүрнэ гэж үзэж байгаа бөгөөд энэ нь нийтдээ 90 орчим сая хүн юм. 2020 он хүртэл сурталчилгааг 140 орчим сая хүнд хүргэх зорилттой.

    БРИТАНИЙГ ГАДААДАД СУРТАЛЧЛАХ

    GREAT” ТӨСЛИЙН ЗАХИРАЛ НОЁН КОНРАД БӨРД

    • 2012 оноос “Great” төслийн захирал.
    • 2012 он хүртэл Британийн ГХХНЯ-ны “Олон нийтийн дипломат ажиллагаа, гадаад сурталчилгааны бодлогын газар”-ын захирал.
    • Британийн ЗГ-ын Харилцаа холбооны захирал.
    • 2002 онд ЗГ-ын “Мэдээллийн төв алба”-д өсвөр насныхны хар тамхины донтолт, хэрэглэгчдийн эрх ашиг, экспортын Зөвлөгч.
    • 2002 оноос төрийн албанд ажиллаж эхэлсэн.

    Ноён Конрад Бөрд Британи болон олон улсын бизнесийн байгууллагуудад сурталчилгааны чиглэлээр 18 жил ажилласан.

    АНГЛИЙН ҮНДЭСНИЙ ИМИЖ БРЭНДИНГИЙН “GREAT” ТӨСӨЛ by CREATIVE MONGOLIA on Scribd

  • Алтан Дээд ГэрИЭ бол- Монгол Улс, Монгол хүн оршин тогтнож мандан бадрахуйн суурь гүн ухаан мөн

    Монголчуудын гун ухааны огторгуйн тайлал
    Миний ерөнхийлөгч, миний л баталсан их хурал. Миний л хохь. Би хохь чинь л гэдэг хэмээн ард түмэндээ хайртайдаа адгаж, аархах Баатар найруулагчийг хараад, эрүүл сэтгэлтэй, эрүүл хүнд баярлан омогшиж суулаа би.

    Манай Ерөнхийлөгч Хятад явсан
    Хятад явж яах гэсэн юм бол
    Өвөрлөгч, Шинжаан, Уйгараа өмгөөлөх гэж яваа юу
    Үгүй, үгүй, үгүй …
    Нохой сааж сураад
    Ногоочин Монгол болох гэж…
    Манай Ерөнхийлөгч Орос явсан
    Орос явж яах гэсэн юм бол
    Халимаг, Тува, Буриадаа
    Харах гэж яваа юу
    Үгүй үгүй үгүй…
    Зөн совин гацаж
    Зүүсгэл ээмгээ гээсэн…
    Энэ дуу, энэ шогыг амьдрал өөрөө зохиосон юм.
    Энэ нь манай Ерөнхийлөгчийн заяамал ухааных нь тухай биш …
    Заагдсан амьдралынх нь тухай дуу л даа…

    Мөнгө гэснээс Их өрийн асуудлыг харин ерөнхийлөгч маань зөв шийдсэн. Өөрийн эрх мэдэлгүй билэгдлийн шахуу ерөн¬хийлөгч, тэр том аалзны торон сүлжээн дотроос ийм ухааныг гаргадаг нь том ухаан. Том ухаан гэдэг нь бид Оросд өртэйдөө биш /Яг үнэндээ бол авлагатайгаас ямар юмных нь өр байх вэ дээ/ олон үе уламжлан ходоод тархинд минь шаасан тэр хадаасыг л суглаад хаячих байлаа. Тэгээд л суглаад хаячихсан…
    Одоо эрүүлжсэн ухаанаар эмгэг шархаа илааршуулаад, алдсан, гээсэн, авах өгөхөө тунгаах нь зүй … Энэ улсын Ерөнхийлөгч болох их хувь заяа, их том хариуцлага. Гэтэл манай улсууд юу гэж боддогыг мэдэхгүй. Арай ч амьдралынхаа хэрэглээ гэж боддоггүй л байлгүй дээ. Бид 2.6-хан сая. Аль нэг улс орны муж дүүргийнх нь хүн амаас ч хэд дахин цөөхөн. Тэгээд энэ их баялаг, энэ их боломж дунд яагаад гэдгийг л олох байсан. Бид олсон…
    Та хэн нэгнийг дуурайж, хэн нэгэнд ая тал засах хэрэггүй… “Соотон халтар чимээнээр гэдэг” шиг хоосон хуцаж, шороо босгох ноход олон л байхвий… Тэднийг таньж мэдэж байвал оосорлоод хөтөлчих. Бүх хүнүүдийн дотроос Монгол хүн хамгийн авъяастай нь … Ганцхан үнэлэмж, бололцоо, хариуцлага, ёс зүй, гэгээрлийг л бүрдүүлээд өгчих. Бид хийе! Эх орон доо.
    Үндэстний хувьд өөрийн хаан, өөрийн Ерөнхийлөгчтэй байх гэж сэтгэл зүрхэндээ, үзэл бодол, хүсэл мөрөөдөлдөө хэн нэгнийг үгүйлж хүсэмжлэх нь Ерөнхийлөгчийн засаглал, ерөнхийлөгч шиг ерөн¬хийлөгч, улс шиг улс байх хүслэн. Энэ бүхэнд тийм хэмээн чанга дуугараад сүргийг удирдах толгойлогч хэрэгтэй. Парламент бол булхай, булихайн л амьдарлынх нь тулгуур багана шүү дээ ард түмээн.
    Одоогийн байгаа энэ амьдрал нь хэн нэгний маань буруугаас биш, ийм болгох гэсэн арга төвөг, онол гаргалгаа, ухаантны мэх юм гэдгийг уг шаг язгуур үндэсээр нь ойлгоод ирэхээр, бид хэн байсан, хэн болохоо өөрийн эрхгүй мэдэрнэм. Өнөөдөр хүн төрөлхтөн хэн нэгнээсээ хамааралгүйгээр оршин тогтнохгүй болж, эрвээхэйн дэвэлт ч, орчлон ертенцийн хувьсал хөдөлгөөнд нөлөөлдөг гэхээр өнгөрсөн мунхаглалын сүүдэр хөнөөл болон түйвээсээр буйд бүгдээрээ сэтгэл зовинон түгшдэг болжээ. Үүнийг л өвөг дээдэс маань 400 жил, 800 жил, 1000 жилийн өмнөөс угтан мэдэж алган дээрээ харж байгаа юм шиг дэлгэн тавьсаныг би одоо та бүхнийхээ өмнө дэлгэн тавих гэж байна.
    Энэ нийгэм бол гажиг тогтолцоо. Эдээр засаглалчдын гэм, хор, мунхруулга мухардалтын туйл юм. Өнөөгийн нийгэм , улс төр гэдэг нь бохир заваан увиагүй гэдгийг одоо нэгэнт бүгдээрээ ойлгож, мэддэг болжээ. Эдийн засаг гэдэг нь өөрөө ёс суртхуунгүй, эдээр засаглах буюу хүний юмыг үнэгүйжүүлж аваад өөрсдөө 100, 1000 дахин өсгөн зарах луйварын ажиллагаа юм. Адам Смит үүнийг нь “Үл үзэгдэх гараар асар их баялаг бүтээх” тухай онол болгон өгснөөр ёс суртахуунгүй амьдралын хэм хэмжээ болж “Амьдар”, “Өрс”, “Тэвч”, “Эсвэл үх” гэсэн нийгмийн харилцаа болон түгсэн байна. Хичнээн гоё болгох гэж янз бүрийн өмсгөл зүүлт, нэр хаяг, уриа лоозонгоор чимэглэлээ ч эцсиин үнэн нь энэ “нийгэм”. Түүний идээ бээр, бөөс, хуурс болсон хүн хэмээх мэддэгээ булаалцалдаад мэдэхгүйгээ сүйтгэдэг “таван мөчит амьтан” юм.
    Сүүлийн 200 жилд “Дөрвөн зуун тэр бум гурван зуун хорин сая жил” – ийн настай гэх эх дэлхийгээ яаж хөнөөж сүйтгэсэнээ харахад аймшигтай. Өнөөдөр бид хүн гэдэг гайхамшиг, хүн сансрын элч, хүн нийгмийн баялаг, … юу юу ч гэнэ вэ есөн зүйлээр магтсан ч үнэндээ “хэн бэ?” гэдгийгээ төсөөлөө ч үгүй явна. Тэгвэл өвгөдийн ухаанд хүн гэдгийг улнаас нь оройг нь, оройноос нь улыг нь, дотроос нь гадныг нь гаднаас нь дотрыг нь хүртэл дэлгэн тавьж “Хүнийг оюун ухааных нь хувьд гэгээрүүлэхгүй бол мэддэгээ булаалцалдаад мэдэхгүйгээ сүйтгэдэг таван мөчит амьтан хэмээн нэрлэж, зөн билэг, оюун ухаан, эрдэм чадал, мэдвэл зохихуйг мэддэгээр нь: Ил, Элч, Дэмч, Иргүн, Боулихай, Булхай, Булай, Хүүн, Хүүнжүй, Хор, Хиж, Хүн хэмээн 12 ангилжээ. Монгол ухаан өөрөө мөн 12 зөнд тайлагддаг. Хүн хэдий таван мөчит амьтан боловч билэг оюуныг эрхэм болговоос Иргүн болох эрдэмтэй. Энэ тухай “Иргүний нийхэм” гэсэн бүлэгт тайлбарлана. Харин өнөөгийн шинжлэх ухаанч иргэний нийгэмд эртний сэтгэгч Платон, Аристотел, Августинаас Кантыг хүртэл хүний тухай үзлээс гайхан зайлсхийж, цэрвэж, тойрч, буг чөтгөр, бурхан тэнгэртэй холилдуулж иржээ. Паскаль “Хүн бол байгалийн бутээлүүд дотроос хамгийн сул дорой нь. Тэрээр ердөө л зэгс юм. Гэвч тэр нь сэтгэдэг зэгс билээ. Түүнийг устгахад бүх хорвоо хөдлөх огт хэрэггүй, салхи үлээгээд ус дусахад л гүйцээ. Гэхдээ түүнийг хорвоо устгаг л дээ. Хүн бол хорвоогоос тэртэй тэргүй төгөлдөр дээгүүр юм чинь. Учир нь тэрээр амьдралаас хагацаж байгаагаа, хорвоогоос сул доройгоо ухамсарладаг. Гэтэл хорвоо юуг ч ухамсарладаггүй” гэж хэлж байжээ. Хун судлалд Кант л анх удаа “Хүн гэж юу вэ” гэсэн шинжлэн судалсан асуулт тавьсан ч тэрээр түүндээ хариулт олоогүй. Гегель “Хун бүрт гэрэл амь хоёр байдаг. Хүн бол гэрэлд хамаарна. Харин гэрэл бол харанхуй биеийг гэрэлтүүлдэг шигээр хүнийг гэрэлтүүлдэггүй, Харанхуй биенд зөвхөн бусдын гэгээ л тусаж байдаг. Хүн бол өөрөө гэрэлтдэг бөгөөд хүн өөрөө энэ дөл нь юм” гэжээ. Аугаа их Ницше харин “Хүн бол асуудал бүхий амьтан” “Хүн бол нууцлаг бөгөөд нандин амьтан” гэж нэмж хэлжээ. Арван жилийн дараа харин “Хүн бол бүрэлдэж хараахан дуусаагүй адгуус мөн. Өөрөөр хэлбэл бусад адгуусыг бодоход бүрэн бүрэлдэж дуусаагүй дурс юм” гэжээ. Ницшегийн санаагаар бол хүн нь “Амлахыг зүрхэлдэг адгуус” мөнөөрөө бусад адгууснаас ялгагддаг. Хун бол асуудал үүсгэгч, учир нь тэрээр “Адгуусны хачин үүлдэрт” хамаарагддаг. “Хүн бол газрын өвчин” гэж тэрсэлжээ. Гүн ухаантангууд Ницше¬гийн энэ гайхалтай ажиглалт, дүгнэлтийг “Хүн судлалын талаарх алдаатай үзэл онол” хэмээн буруушаасан байхыг монгол өвгөдийн онол, гун ухааны огторгүй хөдөлгөөнд орууллаа. Ницшегийн онол нь Иргүн, Хүн хоёрын мөн чанарын дотоод ертенцийг дэлгэн тавьж, гэгээрэл мунхаглалаас хоёр салаалж гэрэлд тэмүүлэх шинэ дээд жинхэнэ хүн буюу Иргүн. Харанхуй, мунхаглал, мухардалдаа төөрч, энэ чамд хэрэгтэй гэвэл эхийнхээ далаар ч мэргэлүүлэх араатанлаг амьтанлаг булай хүний тухай гайхалтай санаа, зөн билэг Ницшед байсанд сэтгэлд гэгээ татнам. Гайхамшигт Ницше. Мэргэдийн түүхээс харахад ухаан билигт эрдэмтэн мэргэд хүн төрөлхтөнд гавьяа бүтээчихээд өлсгөлөн, шорон, гянданд хоригдож эсвэл бур Бруно шиг амьдаараа шатаагдаж, бүтээл туурвилыг нь зуун жил, таван зуун жил, мянган жилийн дараа л нэг юм ойлгож, өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн хэрэглэсэн байх. Хүний түүх нэг иймэрхүү. За тэгээд энэ өнгөрч буй 100 жил бол оюун ухаан матер хоёрын зааглал, хөрөнгөтөн, пролетари, капиталист, социалистуудын тэмцэл, хоёр дайны хөл дунд жинхэнэ хүн, араатан гэдгээ ялган харуул-сан мунхаглал, мухардал руу хийсэн аялал, одот ертенц, сансрын гүн руу тэмүүлсэн оюун ухааны эрэл, техникийн эрин үе байлаа гэж хэлж болох ч, хүн хэмээх дарангуйлагч нь сэтгэл зүрх, зөн билэг, байгалийн мэдрэмжээсээ ухарч, дэлхийгээ туйлдуулан хөнөөж яваа гамшгийн үе… гэсэн нь үнэнд ойр, үгэнд цэцтэй буйзаа! Ийнхүү шинжлэх ухаанаар тайлаагүй үнэнийг өвөг дээдэс маань “Иргэ-ний нийгэм” хэмээн томъёолж тархины тураалыг зарлалаа.
    Чингис хааны Алтан аялгууны нууц буюу дээдсийн айлдвар
    Тэнгэр язгуурт Их Монгол Улсын Их Хаадын ордонд “Алтан ном”, “Хөх ном”, Гэр бүл, гэр бүлийн харилцааны ном” хэмээх ертөнцийн мөнхийн эрчим хүчинд зохицон амьдрах арга ухаан, зөн билиг, хууль ёс, эрдэм оюун, зан заншил, дэлхийгээ түвшин сайхан болгож, бугшмал хэцүүгээс ангижруулах мэргэнүүдийн онол, гэгээрэхүй болсон эрдэнийн эрхи бүхий судрууд хадгалагдаж байв. Тэдгээр номын арга ухаанаар бидний өвөг дээдэс наанадаж түм, цаанадаж сая жилийн үүх түүх, гэгээрлээ мэддэг, таньдаг, хэлэлцдэг байсан байна. Чингис хаан Тэмүүнчинг тэнгэр өртөөлөхөд түүний отгон хүү Тулуй эзэн 2 жил төр түшив. Тулуй эзний дараа Өгөдэй хаан болов, Өгөдэй хааныг тэнгэрт халихад, түүний мэргэд хатан Дөргөнө засаг барив. Дөргөнө хатан засаг барьж байх ахуйдаа “Ариун номуудыг” Арабын вангийн дуу Алмат Исман гэгч хүнд өгч, харьд гаргасан домогтой. Дөргөнө хатны дараа түүний хүү Гүег хаан суув. Түүнийг тэнгэрт халихад хатан Хаймиш /1248 – 1251/ нь засаг барив. Төрийн шударга зүтгэлтэн, улсын эрх ашиг, эрдэм гэгээрлийг өөрийн хувийн эрх ашгаас дээгүүр тавьдаг Хаймиш хатан, тэр үед Өгөдэйн талыг баримтлагчдын шахалт хавчлагаар Жиндэнд нутаг заагдаад байсан Тулуй эзний хатан Соркоктай бөө сэцэнийг урин ирүүлж “Учир шалтгааны төвөг бугшмал хэцүү болжээ. Улс Моноголуулыг засаглахад, Мөнх Тэнгэрийн хүчин болсон удамшил, уламжлал, нэн гүн зөн суусан, засгийн ном бүтээнэ үү? гэсний дагуу алдагдсан номуудын амин чанар, ардын билиг оюунд тулгуурлан “Хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраах их засгийн Алтан Дээд Гэр-Иэ” хэмээх номыг бүтээж, 1251 онд өөрийн хүү Мөнхийг хаан ширээнд залагдах тэр цагаагчин гахай жилийн эхэн сар, гунан өдөр өргөн барихдаа “Хөх толбот Монголчуудын үрс хэлд орохдоо энэ номыг хэлж хэлд ортугай. Амьдралд хөл тавьж газар гишгэхдээ Цах найман аялгууг тулж хөлд ор¬тугай” хэмээн найман наснаас наян настанг хүртэл цээжлүүлж, “Тоул Алтайн газар, Хас хах тоул ууланд харуулын цэрэг үүсгэж, түмэн настай зарлиг гарган Хасарын удмыг томилтугай!” гэжээ. Монголчууд дэлхийг гэрээр загварчилж, онгон шүтээн болгон тахихдаа: ухаанаараа хана, мэдлэгээрээ унь, зөнгөөрөө тооно хийж, жэт /унины углуурга/ тотго, сагалдарга, чагтага, хярсан нь уул усны барилдлага, таван тусгаар тогтнол болоод бүслүүр хошлон нь уртраг, өргөрөг, гэрийн баруун багана удамшлыг, зүүн багана уламжлалыг даан “Их Монгол Улс” гэрийн онолоор байгуулагдсан бегеед улсаа агуулж байдаг эзэн эрхэт орон зайг “Гэр” гэдэг байсан байна.
    Энэ номонд “Гэрийн онол”, “Уялгын онол”, “Сүнсний онол”, “Мон-ын онол”, “Чу” – гийн онол”, “Чин” – ийн онол”, “Хажир онол”гэх мэт угээр утгыг нь гаргаж илэрхий-лэхийн аргагүй, зөн билиг, оюун ухаан, оршин амьдрахуйн гайхамшигт онол гаргалгаанууд бий. Энэ номын эрдэм ухаанаар өвөг дээдэс минь Хүннү гүрэн, Сүмбэ гүрэн, Нирун гүрэн, Уйгар гүрэн, Их Монгол гүрэн зэрэг язгуур гүрэн улсуудыг төрөлх газар шороон дээрээ байгуулж байсан нь ямар онол, ямар бодлого баримталж байсан бэ? гэдгийн л илэрхийлэл юм. 13-р зуунд Их Монголын эзэнт гүрнийг байгуулж байсан нь бусдын бичдэгчлэн, аллага хядлага, эзлэн түрэмгийлэл биш гэгээрэл, зөн билгийг хамтын хариуцлага болгосон түвшин сайхны зоригдол, Иргүний -нийхэм байгуулах л байлаа.
    Үүнд хэн ч, итгэхгүй, үнэмшихгүй болтлоо тархи нь турсан бидэнд төсөөлөгдөхийн аргагүй тийм өндөр дээд оюун ухааны орон зайд эзэн биеэ авч явж дээ дээдэс минь.
    Иргүний нийхэм
    Иргүний нийхэм нь шорон, цагдаа, гэмт хэрэг, албадлага шахалт үгүй, ёс зүй мэдвэл зохихүй, гэгээ¬рэл хариуцлагыг эрхэм болгож, “дэм дэмэндээ, дээс эрчиндээ”, ” хаяа багтвал буу, хамар багтвал ид”, “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө” гэсэн гүн ухааныг гаргалгаа болгон хүн бүрд хариуцлага гэгээрлийг хүргэж тооцож байж.
    Жишээ нь: Хүүхэд гурван нас хүрмэгц, отогт зарлагдаж, сайдад үзэгдээд баялагтан бүлэ
    Төл өгөх тавин толгой малын эзэн болоод зургаан насандаа босоо бие бүхэн /зургаан нас хүрсэн хүүхэд бүр/ гурав гурван ирэг /эр хонь/ өгтүгэй
    Орис /залуу/ идэр насандаа арав арван ирэг өгтүгэй
    Ихэс өтгөс насандаа тав таван ирэг өгттүгэй
    Хэм дутахаар бол хүнс нэмэх адуу мал автугай гэж зарлигдаж байжээ.
    Өвс идэж, ус уусан хурга эзэндээ “Хэм” өгдгийн адил, өсөж өндийж яваа хүний үрс айлдаа Хэм өгдөг. “Хэм” авахын тулд одоогийнхоор бол эхлээд хөрөнгө оруулалт хийж тавин толгой төллөх мал өгдөг байж. Тэр нь “Хэм чу-үсүн” (татвар) өгөхөд хүрэлцэхээргүй бол айлын ах дутууг айлын сангаас нөхөн гаргаж өгөх зан (хууль) байж.
    Тулгуур бие бүхэн тулаг эсгий нэг нэгийг өгтүгэй
    Гүүний сүү чигэхэ нэг нэг сэрхэм тулмаар өгтүгэй
    Түмтийн Чу-үсүнд идээ цагаа өгтүгэй
    Энэ бүх Чу-үсүнд гурав гур¬ван алд сур нэмтүгэй
    Хүүхэд нэмэгдвээс хүнсийг нь нэмж ах өгтүгэй
    Оул (хүн бүр) бие бүр гурав гурван тулам өвсний үр өгтүгэй
    Оул бүрд жилийг даах ааруул тосыг нөхөж олготугай
    Он тухгуй өвөл болбоос гарзыг хаан ор нөхөж өгсүгэй гэж зарлигджээ.
    Иргүний нийхэмд “Гэр бүл бол төр”, “Төр бол гэр бүл”. Гэр бүл болох нь тэнгэрийн зарлиг гэж үзэж байсан. Гэр бүл нь хамтын хариуцлагын анхдагч эрдэнэ юм. Овог ургийн яс, цусыг цэвэр ариун байлгах нь гэр бүлийн харилцаа бөгөөд, олон бүлүүд нэгдэж улс болох нь нийхэмийн үндэс гэж үздэг улмаар 8000 жилийн тэртээ одоогийн Ираны тэгш өндөрлөгийг эзэгнэж, Тигр, Евфрат мөрөнд Шумер-Вавелоны соёлыг цогцлоож, нөгөө нэг салбар нь Инд, Ганга мөрнийг дагаж Виндхукийн уулсаар замнасан аялал дээр олон шинэ шинэ олдвор, шинжилгээний баримт нэмэгдсээр… Ховдын Гурван цэнхэрийн агуйд л гэхэд толгойгүй морь, хөлгүй бух, нэг толгойтой зургаан могойн зураг бий. Тэдний насыг 35000-40000 жилийн настай гэдэг. Тэгвэл энэ зураг буган соёл, өтүгэ ухамсараас үүдэлтэй гурван их соёлын төлөөлөл бөгөөд нэг толгойтой зургаан могой нь “Засаглалыг” буй болгосон гэдгээ илэрхийлжээ. Нэг толгойтой зур¬гаан могой, мянган толгойтой зуун могойтой тулалдахад, мянган толгойтой зуун могойн толгой бүр хүчтэй ч мянган өөр санаагаар тэрсэлдээд нэг толгойтой зургаан могойд ялагддаг гэсэн нь монголчуудын засаглалын тухай ойлголт ямар байсны илэрхийлэл юм. Өвөг дээдэс маань ертөнцийн загварыг гэр болгон онголж, гэрийн онол болгон томьёолохдоо, ухаанаараа хана, оюунаараа унь, зөнгөөр тооно хийж, эртний зургаан хүрээ монгол улс нэгдэж гэрийн хана болсон.
    Ерэн таван түмэнд хуваагдаж гэрийн унь болсон. Их хаан Башхараачу нь улс гэрийн тооно болсон. Хамтын хариуцлагын тогтолцоо ингэж гэрээр бүтээгдэж, утга тодорхой 550 шалтгааныг гэрийн зургаан хананы 550 нүдээр харуулдаж, унь, тотго, сагалдрага, чагтага, хярсан нь, уул усны барилдлагатай таван тусгаар тогтнол болоод, гэрийн найман баганы баруун талын дөрвөн багана удамшлыг, зүүн талын дөрвөн багана уламжлалыг даан тооноо тулж, бүслүүр, хошлон уртраг өргөрийг төлөөлж, их монгол улс гэрийн онолоор байгуулагдсан байна. Өвөг дээдэс маань дөрвөн түмэн настай гэр сууцаа сэтгэж, ертөнцийн загвар болгон, гэрийн онолоо томьёо¬лохдоо, зургаан ханатай найман баганатай гэрийг шүтээн болгон тухалжээ.
    Боловсрол
    Бидний өнөөгийн энэ боловсрол бол боловсрол биш, боловсролын өчүүхэн нэг элемент юм байна. Иргүний нийхэмд аливаа амьтан бүхэн хоолоо олж идэх ур дүйг л боловсрол гэдэг байж. Чонын бэлтрэг амьтан барихдаа мэргэн бол тал, хээр, говь, хангайг эзэгнэнэ. Хурга, тугал цадаж, мөргөлдөж, идшиндээ өег бол сүрэг, бэлчээрээ эзэгнэнэ. Авгалдай цус шүүсийг сорж үржихдээ мэргэн бол боловсрол нь ялаа болж өвс, чийг, цусанд эзэгнэнэ гэжээ.
    Гэтэл бидний боловсрол мэргэжил гэж хөөрцөглөдөг бүхэн маань уг чанартаа ходоодондоо захирагдаж, хар амиа бодогсодын далд хөнөөл, хорт бодлого, хуурамч мэдлэг, мэддэгээс нь салгаж, мэдэж хэрэггүйг шүтүүлсэн булхай бодлогын мэх, хор, гэм зэм, байсныг хэн маань ч мэдэхгүй, сэхээрэхгүй болтлоо дооглогдож доромжлогдсон мунхаглал төөрөгдлийн маань хар гай ажгуу.
    Амьтан бүхэнд мэргэшил байдаг атал, аль ч амьтанд гэгээрэл огт байхгүй харанхуй билээ. Гэгээрэл үгүй бол боловсрол мэргэшил нь сүйрэл гэдгийг гэм болоод хохиролоороо эдэлж явааг иргэний нийгэм гэнэ. Одоо иргүний нийхэм, иргэний нийгэм гэдэг хоёр өөр тогтолцооны утгыг тайлъя.
    Иргүний нийхэм
    “Ир” – Хутга мэсний хамгийн хурц хэсгийг, бөхийн бол мэхний даац, хурдан мориор бол уяа сойлго нь яг таарсаныг ир нь орж гэнэ. Ир гэдэг нь угтаж мэдээд. тосож бэлтгээд. тэсэж магад гарах чадвар юм байна.
    “гүн” – Гэрийн онолыг нүүдлийн соёл болгон хэрэглэж байгаа гэгээрэгсдийн эрдмийн орон зайн хэмжээ.
    “ний”- ганцын эсрэг хамтач, урин дуудахуйн тух.
    “Хэм” – гэж түгээмэл аривдахын олз, 99- н амин зуулга /чанар, тоо хэмжээ/
    Ингээд үзэхлээр “Иргүний нийхэм байгуулна гэдэг нь тэсэж магад чадвар нь хязгааргүй, нийтийн хэм хэм-ээт хариуцлага” болж байхад : “Иргэний нийгэм” гэдэг томьёолол нь
    “Ир” – тэсэж магад гарах чадвар
    “Гэн”- гэнэн донгио, ир нь мохоо
    “Ний” – нэгдмэл байдлын тух, ганцын эсрэг олон тоо
    “Гэм ” – сэдэшгуй мууг сэдээд, үзэшгүй мууг үзэж байвал, үзэгдэж байгаа тэр төвөг нь “Гэм” байму. Ингээд харахаар Иргэний нийгэм байгуулна гэдэг нь “Ир нь мохогсод нийлээд гэмт халдлага буй болгодог орчин байгуулна” гэсэн хэрэг болж байна “Энэ ном нь уламжлагдаж ирсэн 27000 үг, 10000 үгийн сан үүнийг бүрдүүлж байгаа 950 түлхүүр үгнээс бүрдэнэ. Энэ агуу хэлмэлд улс орны түүхийг наанадаж 10000-с цаанадаж 40000, цаашид сая жилийн үүх түүх үүсэл хөгжлийг өгүүлнэ. Энэ хэлмэлд улс орноо яаж хөгжүүлэх, төрийг яаж удирдах, залах, ард түмнийг хэрхэн гэгээрүүлэх, тэр байтугай улс орныг хорлож, доройтуулж, тамлаж устгах 16-н хар арга устгал бий. Энэ хэлмэлд зуун зуун жилийн явдлыг алган дээрээ харж байгаа юм шиг дэндүү нарийн, дэндүү онол, уг шагтай хэлсэн нь үнэхээр гайхалтай. Бидний ертенцийн бүхий л үнэнийг зуу зуун жилээр нь, хохирлоор нь тэгнэ ингэнэ гээд идэж уух, инээх уйлах, эмгэнэл, мөхөлтэй нь хэлсэн нь, сэтгэл сэрт хийлгэж, өвгөдийн эрдэм ухаан, мэргэдийн онолд бишрэн мөргөхөөс өөрийг үл өгүүлж чадму би. Энэ аугаа хэлмэлийг хөх нохой овгийнхон 15 үе, үрээс үрд, ургаас урагт, эртний өв монгол хэлээр амаар /хэлмэлээр/ өртөөлөн иржээ. Хөх нохой овгийн 14 дэх үеийн өртөөлөгч элч Гэнгээ маарамба, энэ хэлмэлийг өөрийн төрсөн дүүгийн хүү Нүрзэдэд 1956-1966 оны хооронд нэг гэрт 10 жил хамт амьдрахдаа хэлж цээжлүүлжээ. Нүрзэд ах энэ хэлмэлээ 27 жил ноцолдон байж орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлж, энэ хэлмэлийн тухай хэлж ярьж ном бичсэн ч, энэ цагийн хүмүүст хүлээн авах зөн сэрэхүй байсангүй. Энэ номыг хэн дуртай, захын нэг нь барьж аваад уншиж чадахгүй, тийм эрчимлэг гүн цул юмаа. Энэ номыг харин, хэн уншиж, хэний ширээн дээр, хэний цүнхэнд явна, тэр хүнд итгэж болно. Яагаад гэвэл энэ ном өөрөө хүнийг таньдаг, “хэн нь хэн бэ” гэдгийг хэлээд өгдөг, нууцаа хэр баргийн хүнд алдагдахааргүй, тийм нягт эрчим хүчээр өөрөө өөрийгөө хамгаалсан байдаг. Түүнийг уншиж, ойлгож байгаа л бол та ер бусын гэгээрэл, зөн мэдрэмж, сэрэхүйгээ гээгээгүй азтай хувьтай, хүн юмаа гэсэн үг. Энэ номыг өөрийгөө эрдэмтэй гэх 3-4 дипломтой, 4-5 шинжлэх ухааны доктор цолтон байлаа ч уншаад ойлгохгүй нэгэн байхад бичиг үсэг тайлагдсан төдий нэгэн байлаа ч мунхаглал мухардалд хорлогдоогүй бол уншаад ойлгох зөн мэдрэмж, гэгээрлийг агуулсан буй…
    Энэ ном бол Их Монгол улсын үндсэн хууль, улсаа авч явах гэгээрэл. онол. зөн билэг. хөдөлгөөн. эрчим хүчийг агуул¬сан. угтаж мэдээд, тосож бэлтгэн. тэсэж магад ялж гардаг үндэс, иш, цоморлигийн онол, мөнх тэнгэрийн хүчин хэмээх эрчим хүчний цулдал.” За” л гэсэн бол “Яг” байх их засгийн зоригдол билээ.
    Энэ номын онолоор тэгш эрх гэж байдаггүй бөгөөд алив бүхэн авьяас эрдэмдээ тохирсон эрх эдэлнэ. Эрх гэдэг нь хариуцлага бөгөөд хэдий чинээ олны өмнө хариуцлага хулээнэ. түүнийхээ хэрээр гэ¬гээрлийг буй болгоно.
    Бууранд бухын эрх өгөөд
    Үнээ хээлтүүлэх үү
    Буханд азраганы эрх өгөөд
    Гүү хураах уу
    Хонинд чонын эрх өгөөд
    Гөрөөс барих уу
    Чононд хонины эрх өгөөд
    Өвс идэх үү
    Эрх гэдэг авахын дарх биш, өгөхийн дарх. Орон зайгаа эзэгнэх эрдэм гэж үзнэ.
    Номд өгуулэхдээ: Цөвуун цагийн 500 жилд монголчууд зүй бусын сутар, бясалгалын шулуун, нялуун дайнд шарлаж, улайрч, харлана. Энэ цаг ямар байхыг хэлье. Өвс үр өгөхгүй гандаж, газар шавар шавхай болж хатна
    Галт уул дэлбэрч, далай шуурч ган зуд үерт автагдана
    Хижүүд бусдын хоолыг бэлдэвч хар нэрийг зүүж
    Суудэр хазгайн төлөө нарыг зүхэж, дэлхийгээ харааж, байгалиа хөнөөнө
    Гурван боулихай хааны суудалд сууж хар зэмийг түгээнэ
    Худаг хатаж, булаг ширгэж, хур бороо дусах нь багасана
    Ерэн таван чумоны оронд булхай элчээр сууж, булайг үржүүлнэ
    Хаалгат гэрээс эмс зайлж, хадны мухарт нуруу зовооно
    Хүүхэд мухар нүхэнд хорогдож, хонгилын амьтан болж гэрэл эрмой
    Хөгшид үхэхсэдэдээ атаархан, хүмүүн заяаг боомилмой…
    Бид байгальдаа байна гэхэд аймшигтай цэвүүн цаг ирнэ
    Бидний монгол улс чухам ямар байсныг санацгаая …
    Унагаа гучин сайнаар эс шинжин азарга тавьбаас
    Даага тэнэгэрч, агт дуусч чи мухар нүхэнд хорогдном за
    ЁС бусыг дууриаж, мэлмийд содныг шүтэж, шаварт шавалднам за
    Тугалаа арван сайнаар эс шүтэн бух тавьбаас
    Бяруу сохорч, нүүдэл даахгүй, чи худагт уягднам за
    Буруу бодлоор ертөнц тэнгэрээ хоосолж, боулихайд боолчлогдном за
    Ишгээ арван сайнаар эс шалган ухна тавьбаас
    Сэрхний зүүд шандаа гээж, малын сор сүг болном за
    Боулихай “элч”-ээр зарагдваас “айл”-ыг хорлож иргүнийг эвднэм зэ
    Ботгоо гучин зургаан сайнаар эс шалган буур тавьбаас
    Ат бутарганаас төөрч, чи балгас барааднам за
    Айлыг боулихай ахалж, хэрэг мэдвээс төр өеөөднөм зэ
    Хургаа арван сайнаар эс шалган хуц тавьбаас
    Хонины бэлчээр, хонд шанд хэрэггүй болном зэ
    Хуурамч зараар булхай элчээр зарагдаж хэрэг шийдвээс
    Мэдэхийгээ сүйтгэж, мэдэхгүйгээ бурханд даатганам за
    Энэ цагт очсон элчийг асран сонссон билэгтэн болвоос
    Хөх монголын хөхрүүлж, хасбу төрийг сэргээж, аялгууг бүтээмой
    Мунхагийн сэтгэхүйд гурван эрдэнэ гэрэлтэж билиг тодормой
    Миний өчил үнэн эсэхийг өнгөрснөөс эрж мэдтүгэй
    Мунхагийг халах ТНГР-ийн ЖРЛГ-ийг өртөөлөгч элчээс асуутугай… гэх мэтээр өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай бүхий л явдлыг цаг хугацаа, үйл явдал хөнөөлөөр нь тооцоолж алган дээрээ харж байгаа юм шиг хэлсэн байгаа. Энэ номыг уншиж ойлгоход өнөөгийн бидний мэдлэг хор болохоос. тус болохгүй. Хар амиа бодсон монжооч зах зээл, үүх туух, хэл ухамсараа гээсэн боолчлогдсон сэтгэлгээ, өнгөрсөн түүх, гэгээрлээ мэдээд боолчлоосоо сэрчихвий хэмээсэн колончлогчидын мэх саад болж байна. Бид бусдын хараат далд колончлолд байна гэхэд хэн маань ч хүлээн авч итгэхгүй болтлоо дасч ижилдсэн, тийм мунхаглалд төөрч, энэ чамд хэрэгтэй гэвэл эхийнхээ далаар ч мэргэ-луулэх араатанлаг амьтанлаг болжээ бид…
    Жишээ нь: “Ардчилал” гэдэг яг юу юм бэ гэдгийг хэн ч мэдэхгүй, жижүүр болсон хэдэн үгийг л үеийн үед тоть шиг давтан иржээ. Ноён Чер¬чилл “Ардчилал гэдэг бол сайн засаглал биш гэвч хүн төрөлхтөн түүнээс илүү аргыг олоогүй…”гэжээ. Гэтэл ардчилал гэдэг нь “Төр” биш засаглалын нэг хэлбэр олноор засаглах удирдлагын бүтэц юм байна. Ардчилалын үнэт зүйл гэж худлаа ярьдаг бөгөөд ардчилалд ямар ч үнэт зүйл байгаагүй байх ч үгүй зүгээр л мунхруулга, узэл суртал хоосон цуурай, дарангуйлагч нарын нарийн мэх байж. Сонгууль гэж молиго өмхүүлээд гаргасан хууль нь анги давхарга нам булэглэлийн эрх ашгийн л хэмжүүр болдгоос ард түмэнд ямар ч падгүй байжээ… гэдэг нь олон улс үндэстэний хөгжлийн гэх тодорхойлолтоор харагдаж олонхийн дарангуйлал цөөнхийн хэлмэгдэл байснаа одоо хүчирхэг нам эвсэл бүлэглэлүүдийн бялуу хуваах дайллага, найраа зөвшилцөл хэмээх мэргэн нэр томъёо болон хувирч хүн төрөлхтөнийг мөхлийн ангал руу хөтлөн буй нь өнөөгийн нийгмийн амьдралаар тодорхойлогдон буй билээ. Эртний Ром, Грекийн үеэс л ийм байсан бөгөөд одоо ч л малгай толгойгоо л сольсноос мөн чанар нь хэвээрээ байна. Туйлын тэгш эрх чөлөө гэж байгальд байгаагуй бөгөөд байх ч ёсгүй юм байна. Байгальд харин шүтэн барилдлага, хамтын хариуцлага. гэгээрэл гэж бай¬даг юм байна.
    Баримт: Доктор П. Нэргүй гуайн “Монгол улсын ээдрээт замнал” номд Монголд болсон 1990 оны ардчилсан хувьсгал хийгээд өнөөгийн зах зээлийн тухай өгүүлэхдээ: Түүхийн тавцанд монголчууд билэг оюун, хуч чадал онол эрдмээрээ тэргуулж “Монголын их эзэнт гүрэнг” байгуулж байснаа, “Гурэн улс”, Гурэн улс байснаа, “Монгол улс”, Монгол улс байснаа 1691 онд халхын ноёдын урвалтаар Манж Чин улсад дагаар орж ” Монгол улс” гэсэн статусаа гээж улмаар колони орон болж хувирсан (эмгэнэлт хувь заяа хийгээд, сүүлийн 500 жил дотор явагдсан зэвсэгт түрэмгийлэл, үзэл суртал, шарын шашин, социализм, зах зээл гэх далд колоничлол мөлжлөгийн олон хэлбэр талхилага дор явааг олон баримтаар илчлэхдээ:
    1990 оны монголд болсон ардчилсан хувьсгал. Гуравхан сарын настай хувьсгал эхлээд урвагчдын хар гай, тэр үеийн НАХ яамны урхи олон улсын вальютын сан, дэлхийн банкны бодлого болзол шахалтаар ардчилсан хувьсгал нэрийн дор зэрлэг капталист мөнгө хүүлэгчдийн монжооч зах зээлийн хувьсгал болсоныг:
    1990 оны 1-р сард Бямбасүрэнгийн засгийн газар мөнгөний ханшийг 20-р тогтоолоор 2 дахин биш 13 дахин унагаж. 1 доллар 3 төгрөгтэй тэнцүү байсныг 6 төгрөгтэй тэнцүү болгосон ч үнэн чанартаа банк тооцоо хийхдээ 1 долларыг 40 төгрөгөөр бодож байсан бөгөөд олон улсын валютын сан болон далд колончлогчдын санаархал нь монголыг хэзээ ч эргэж сэхэхгүйгээр элгээр нь хэвтүүлнэ гэж тооцоолсон ч нүүдлийн соёл иргэншлийн хүмүүжил ганзагын наймаачид улсаа аварсан байна. Улсын баялагыг харийнхан хэрхэн цөлмөж байгааг Эрдэнэт үйлдвэрээр жишихэд:
    Эрдэнэтийн зэс, молибденд 20 гаруй төрлийн элемент бий. 1 сая грамм зэс, молебдений хүдэрт хэдэн грамм алт байж болох вэ? Эрдэнэтийн зэсийн нөөц бидний үеийн тооцоогоор 1.6 тэрбум тонн нөөцтэй. Тэгвэл Оюу толгой 3.2 тэрбум тонн зэс алтны нөөцтэй. Тэгвэл 1.6 тэрбум тонн дотор 50 мянган тонн алт байна. Энэ нь 600 тэрбум доллар болж байгаа юм. Японы эрдэмтэд сансрын зураглалаар монголд 400 мянган тонн алт, 250мянган тонн мөнгө байгаа гэж тооцоолжээ. Тэгвэл Эрдэнэтийн алтны нөөцийг 50 мянган тонн гэж үзвэл Монголын алтны 12 % нь болж байна. Оюу толгойн зэс, алтны нөөц Эрдэнэтээс даруй 2 дахин их гэж үзэж байгаа. Тэгвэл Оюу толгойн алтны нөөц нь 100 мянган тонн буюу япончуудын гаргасан монголын алтны нөөцийн 24% нь болж байна. 12 хувь дээр 24 хувийг нэмбэл зөвхөн энэ 2 ордоос монголын алтны 36% нь гарч байгаа юмаа. Мардайг ухахдаа оросууд хэд хэдэн алтны ордыг цөлмөсөн. Оросод Эрдэнэтийн тухай ярьж байсан боловч, Заамарын алт, Мардайн уран, Асгатын мөнгөний ордыг тас нууж байсан. Өнөөдөр орон нутгийн үнээр Таван толгойн нүүрсийг найман доллароор авч байна. Тэгвэл зах зээлийн доод үнэ нь 100 доллар байгаа шүү дээ. Бид 5 сая тонн нүүрсээ 100 доллароор гаргахад л наад зах нь 500 сая доллартай болно. Миний бодлоор нэг жилд таван толгойг 5 саяас илүү Оюу толгойг бол 4 саяас илүү, Эрдэнэтийг 4 саяас илүү ашиглаж болохгүй гэж боддог. Таван толгой бол үнэхээр агуу… Аж үйлдвэрийн запас нь 8 тэрбум, прогнозыг запас нь 16 тэрбум. Ер нь бол 30 тэрбумын нөөцтэй гэж хэлж байсан. 8 тэрбум тонныг 5 сая тонноор ашиглавал 1600 жил олборлоно. 10 саяаар олборловол 800 жил ашиглана. 20 саяар ашиглавал 400 жил ашиглана. 1 тонн коксжсон нүүрсийг дэлхийн доод ханшаар 120 доллар гэж үзвэл 5 толгойн 8 тэрбумыг 120 доллароор үржүүлвэл 960 тэрбум доллар болж байна. Эндээс харахад ганц Таван толгой л монголыг авч явахаар байгаа биздээ. Ноён Фридланд монголын баялагийг ховх сорж, говийг цөл болгох төсөл хийчээд давхиж явна. Тэд хятадтай нийлж манай баялаг дээр тоглох гэсэн арга. Би дээр хэлсэн Фридланд Оюу толгойн зэсийг жилд 40 саяаар олборлоно гэж байна. Энэ бол болохгүй. Эрдэнэтийн гашуун туршлагыг ямагт санаж байх ёстой. Эрдэнэтийг жилд 16 сая тонноор олборлоно гэж авчихаад 25 сая тонноор авч байна. 16 саяаар олборлосон бол 100 жил ашиглана. 25 саяаар 60 хүрэхгүй жилийн хугацаанд л Эрдэнэт баяртай болно. Фридланд бол 40 гэж хэлчихээд 60 сая 80 сая тэр ч байтгуай 100 саяар олборлохыг хэн ч байг гэх газаргүй… Эрдэнэтийн орд 400 тэрбум долларын үнэтэй орд, 5 % нь буюу 20 тэрбум нь л монголчуудад үлдэнэ. Цаана нь үлдэж байгаа 380 тэрбум долларыг Оросууд халаасалж байгааг Фридланд мэдэгдсэн юм. Ингээд тооцохдоо 1 алтан рублийг 1 доллартай тэнцүү авсан. Эрдэнэтийн ордыг ямар үнэтэйг өнөөдөр монголчууд мэдэхгүй байгаа нь дэндүү гунигтай… Үүнийгээ манай орос ах нар дэндүү нууцалдаг. Ийм тооцоог ярих гэж оролдсон хүмүүсийг солиотнууд гэж нэрлэдэг. Эрдэнэтийн ордын нийт баялагийн 95 хувийг нь оросууд халааслаад монголчуудтай дөнгөж 5 хувийг нь хуваахдаа 49:51 – ээр хувааж авсныг бид далд колонич¬лол гэж нэрлэдэг. Тийм учраас 1990 оны 2 сарын 18-аас 1990 оны 5 сарын 6 хуртэл 3 сар хүрэхгүй үргэлжилсэн ардчилсан хувьсгалаар Эрдэнэтийн ордыг хаах хүртэл асуудал тавигдаж байсан нь эдийн засгийн нүргээнт хувьсгал далд колоничлолын нуранги дунд сураггүй алга болсон юм. Энэ нь ямар төрөөр бид удирдуулж, ямар бодлого баригчдад найдаж яваа болоод ардчилал зах зээл гэдэг домог хөгжингүй гэгдэх орнуудын мөнгө хүүлэгчдийн далд бодлого, хөгжилгүй, буурай гэгдэх орнуудын газар шороо, эд баялаг, түүх соёлыг өөрсдийн дураар мөлжлөг болгон хөнөөж буйн нэг жишээ нь бидний амьдрал мөн гэдгийг дэлгэн тавьсан доктор П.Нэргүй гуайдаа монголын ард түмэн, газар шороо, монголын үе үеийн эх орончдын өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж байна. Өнгөрсөн парламентын хамгийн сүүлийн гэм зэмийн нэг нь “Иргэн бүрт газар эзэмшүүлэх” тухай хуулийг 2007 оны 05 сарын 23 нд баталсан нь атомын бөмбөг дэлбэлснээс ч илүү хор уршигтай цагаан тахал болж, монголын газар нутгийг харийн колончлогчдод худалдаж авах, тэдний далд бодлогыг хуульчилж өглөө. Үүнийг ерөнхийлөгч маань харсаар мэдсээр байж хориг тавиагүй нь монголын улс төрчид, хэн нь хэн бэ? гэдгийг өөрсдийн үйлдлээрээ харуулж буй нь “Ард түмний хариуцлага тооцооноос булзах аргагүйгээр өөрөө өөрсдийнхөө үйлдлийг баталгаажуулж хэвлэл телевизэд баримтжууллаа. Шинэ парламент анхныхаа хэлэлцуулгээр “Энэ хуулиа хэрэгсэхгүй болгох болов уу гэж харлаа. Энэ хуулийг боловсруулсан УИХ гишүүн Баттулгыг УИХ-с буцаан татаж, улс төрийн онц гэмт хэрэгтнээр шийтгэх байтал ард түмэн гэгдэх доромжлогдож басамжлагдсан бид бүхэн өнөөг хүртэл энэ үйлдлийг дэмжсэнээ мэдээгүй л явна. Мунхаглал, мухардал гэж энэ бөгөөд хэн дайсан, хэн нөхрийг ялгахгүй болтлоо мунхарсан биднийг мөнх тэнгэр, Чингис хааны алтан аялгуу сэрээлээ…
    Эрдэнэттэй адил дэлхийн жишиг үйлдвэрүүдийн ажилчдын дундаж цалин 5000-10000 доллар байхад яагаад биднийх 500,0 төгрөг хүрэхтэй үгүйтэй байна. Энэ цалин монголчуудад орох хөрөнгө оруулалт байтал хаашаа явчихсан байна. Эрдэнэт үйлдвэрийн 25% нь зэс, бусад нь шороо гээд яриад байгаа эх орончдыг хэн гэх вэ? яах вэ? зэсийн агуулагад байдаг 20 төрлийн элемент, алт, мөнгө нь хаа байна вэ? Хаашаа хэн халааслаад байна вэ. Энэ бүхэн ашигт үйлийн коэффицентоороо сох дутаад байгааг хэлээд босоод ирдэг эрдэмтэн мэргэд алга уу! Нөгөө эх орончид, олон намын төлөөллууд яасан бэ? Бусдад яаж доромжлуулж байгаагийн жишээг зөвхөн бензин, тос, түүхий эд, газар орон дээрээ хар даа. Бензин тосны хэрэгцээ ердийнхөөсөө 10-20 дахин өсдөг хадлан тариалалтын үед 1000-1200 төгрөгийн үнэтэй байсан бензин тос 100% өсөж 2300 болж бизнесменууд жилд олох ашгаа хэд дахин өсгөчихөөд хэрэглээ буурахаар 20-30 төгрөгөөр татсаар хуучин үнэд нь орууллаа. Бусдын хараат, монжооч зах зээл гэдэг энэ биз дээ.
    Малын үнэ шалдаа бууж түүхий эд хог дээр хаягдлаа. Валют долларыг хар. Доллар эдийн засгаас гадна улс төрийн үүрэг гүйцэтгэж байдгийг одоо бид мэдвэл мэдэхээр болсон доо. Хүн л бол хүн юм чинь хэн хаана чанга дуугарна түүн рүү амьтны рефлексээрээ ханаран гүйсээр …
    Гүндалай, Хурэлсүх, Элбэгдорж, С.Баяр бүгд адилхан. Эдгээр тийм муу хүмүүс үү? Үгүй энэ нийгмийн бүтээгдэхүүн ийм байх ёстойн л жишээ. Хамгийн аюултай нь энэ нийгмийн бодлогыг баригч боулихайнууд! Тэд улсыг үхүүлэхийн тулд өөрсдийн хүсэл зоргын тоглоом болгохын тулд том бодлого том тоглоомоор нааддаг. Тэгш эрх зарлаж тэнцвэргүй өрсөлдөөнд оруулж, хэрэггүйг шүтүүлж хэрэгтэйг мартуулж, ухаантайг нь хорлож, урван шарвагчдыг дэмжиж, үнэтэйг үнэгүйжүүлж, эх орондоо байснаас харьд гуйлгачилах нь ашигтай гэдэг бодол төртөл дайжуулж ар хударгаар нь эх орон, эрдэс баялгийг нь цөлмөж, эзэн сууж, эмс охидыг нь худалдаалж, буруу зөвөө мэдэхгүй булай болгох нь тэдний зорилго. Өөрсөддөө ашигтай хууль гаргуулж, Ямааг өсгөж мунхагжуулах нь хэн ч ажрахгүй хөнөөл. Ноолуурыг нь үнэтэй болгоод өгнө. Ингээд л гайхалтай нарийн биологийн зэвсэг хэрэгжиж, өөрсдийг нь өөрсдийх нь гараар хөнөөж, талцуулж, хэрэлдүүлж, тангаргыг нь баруулж байх нь боулихайн аюулгүй байдлын баталгаа юм. Бэлэн мөнгө амлах, би хийж өгьө, чи зүгээр байж бай. Энэ бүхэн цөм алуур. Ийм ухаантай боулихайг ялах эрдэм одоо энэ Алтан аялгуу. Суурьшил бол тэсэхүй, нүүдэл бол соёл юм. Нүүдлийн соёл амьдралыг эрчимжүүлж, огторгуйн хэмжээст орон зай, цаг хугацаагаар сэтгэдэг бол суурин амьдрал өөрийн орон зай хурганы бэлчээр төдий хавтгайдаа сэтгэдгээс орон байр, унадаг машин, унтдаг ор, уншдаг ном, үздэг зурагт, үхэхдээ ордог авс нь хүртэл дервелжин юм. Гэтэл одоо суурьшил гэдэг нэрийн дор Мөнх тэнгэрийн гэрлээс нуугдагсдын амьдралаар орж, тэнгэрийн бошгыг зориуд зөрчиж, нэг нэгнийгээ хорлож, хохироож, алж талж, дээрэнгүйлж, хүчирхийлж байж сэтгэлийн таашаал авдаг тийм бодлогыг дүрэм журамлан хууль эрх зүй харилцааны гарцаагүй байдал болгож, ард олныг энэ рүүгээ хомроголон шахаж эрх баригчид гэж өөрсдийгөө нэрлэгсэд сэтгэлийн таашаал авдаг тийм сэтгэхүйг нийтэд тарааж байна. Мөнх тэнгэрийн тохирсноос өөрсдийгөө дээгүүр зарлаж, мунхаглал, мухардалтыг өөгшүүлдэг нь хар дарсан зүүд мэт боловч, хоосон чанарын төлөө тэмцэл юм. Бид хуулийн засаглал тогтоох гэж хууль үйлдвэрлээд байгаа боловч, энэ засаглал нь тогтож өгөхгүй байна. Энэ засгийг хөдөлгөгч хүч нь мөнгө, тохируулагч дүрэм нь хууль юм. Гэтэл мөнгө бол угаасаа бодит чанарыг хуурамч чанараар орлуулсан хэрэгсэл. Хууль нь хуурамч чанарын хөдөлгөөнийг бодит үр дүн болгох гэсэн мөрөөдөл учраас энэ нь засаг биш бодит ба хоосон чанар хоорон дахь мөргөлдөөн болдог. Ингээд бодит чанарын төлөөлөл мөнгө дийлж хууль нь ёс суртахуун биш учраас үзэн ядалтыг хөөрөгддөг байна. Гэтэл улс төрчид нь болохоор аль хэдийнээ түүхийн үйлээр шалгагдаад хог дээр хаягдсан Ром, Герман, Англи, Саксоны санаархлыг эх орондоо хэрэглэх гэж зүтгээд байгаагаас монголд засаг оршихгүй байна. Тэнгэрийн эрчим хүчний дээд нэгдлээс давж түүний тулган хүлээлгэснийг хориглож, зөвшөөрч, захирч чадах УИХ, ерөнхийлөгч, ерөнхий сайд байх үндэслэл дэлхийд алга. Ард түмэн хоорондоо итгэлцэл үгүй болж, итгэл олохын тулд бие биедээ мөнгө төлдөг, бага хохиролтой хөнөөлийг эгэл жирийн зүйл гэж дүрэм журам болготлоо дампуурсан энэ сэтгэлгээ нь улсын их хурал, ард түмний тархинд ч тэгж буудаг, төрийн бус байгууллага, бурхан шашны сүм хийд нь ч тэгж үзэж, хүндэтгэн зөвшөөрч аялдан дагадаг ийм ер бусын мунхаг мухардлага юм. Төр эрх зүйн хямрал гэж үүнийг хэлдэг бөгөөд эндээс өндөг хагарах шиг авилгал төрж, эрх баригчдыг мөнгөжуулж ялыг нь ард түмэн үүрдэг. Үүнийг л засаж залруулахад “Чингис хааны Алтан аялгуун нууц” номын дундрашгүй арвин аялгуу оршвой. Өвөг дээдсийн гэрээслэлийг зарласан энэ цаг мөчөөс өмнө алдаж гэндсэнийгээ өршөөе. Энэ ухааныг зарлаж тунхагласнаас хойшхи хариуцлагагүй үйл бүхэнд ургийн ураг, үрийн үрд нь хүртэл гэм зэм хариуцлага тооцно гэдгээ өвгөдийн гэгээн сүнс мөнх тэнгэрийн ивээл дор амалсу гэж монголын ард түмэн соён гэгээрүүлэгчдэд сонордуулмуу.
    Эх дэлхийн хэн ч байлаа Монголыг хорловоос сүйрэлд унах зурхайтай гэрлийн орных билээ бид.

    Туулын хар шугуй. Богд хан уул.

    Б.Хүрэлтогоо 

  • Баатарын УНДРАХ-ОД- Хөрс судлаач, доктор

    Байгалийн ухааны доктор Ph.D, Аграномич, хөрс судлаач, Төв Азийн Хөрс Судлалын холбооны тэргүүн,

    • PhD, Institute of Soil physics and Rural water Management, Sciences BOKU University, Vienna, AUSTRIA 
    • Master’s Degree, International (European) Master’s Degree Study Program in Environmental Science in Europe
    • Төв Азийн Хөрс Судлалын холбооны тэргүүн
    • ХААИС-ийн Шинжлэх ухаан инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төвийн дарга
    • Монгол орны төдийгүй Азийн хэмжээнд хөрс судлалын чиглэлээр дагнан судалгаа, бүтээл туурвисан судлаач, эртэмтэн

    Тэрээр Монгол орны төдийгүй Азийн хэмжээнд хөрс судлалын чиглэлээр дагнан судалгаа, бүтээл хийсэн эртэмдэн, хөрсний зүтгэлтэн билээ. Амьдралын эх үүсвэр болсон хөрсийг судлах, хайрлаж хамгаалах, зүй зохистой ашиглах, хөрс судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрс судлаачдад суралцах боломжийг бүрдүүлэх, судалгаа хийх чиглэлээр тэр тууштай ажиллаж байна.

    Хөрс хамгаалах эрх зүйн орчин, хөрсний доройтлын тухайд товчхон:

    Эрүүл хүнс бэлтгэхэд эрүүл хөрс чухал өнөө цагт газар тариалангийн аж ахуйн нэгжүүд xөрс хамгаалах технологийг түлхүү хэрэглэх нь улс эх орныхоо өмнө хүлээсэн хариуцлага болж байна. Монгол Улсын хэд хэдэн хуульд энэ тухай заалтууд бий: „Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай“ хуульд хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах тухай хуулийн заалт байдаг ба, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшууллыг олгох тухай заажээ. Хөрсний ихэнх хэсгийг эрдэс хэсэг эзэлдэг, ургамал эрдэс байдлаар ч шим тэжээлийн бодисоо авч хооллодог. Хэдий ийм ч хөрсний органик хэсгийнх нь агууламжаар хөрсний үржил шимийг голлон тодорхойлдог. Хөрсийг ургамлан бүрхэвчтэй байлгаж, хөрсийг хагалахгүй байх тусам, мөн буурцагт ургамлуудыг ихээр тариалах үед хөрсний органик бодис хамгийн их нэмэгддэг. Биомасс, үндэсний систем ихтэй ургамлуудыг таримлын сэлгээнд оруулан хөрсний органик бодисыг ихэсгэх арга ч бий. Хөрсийг ургамлан бүрхэвчтэй байлгах нь салхины элэгдлийн эсрэг авах хамгийн том чухал арга хэмжээ юм. Хөрсний хамгийн хөнгөн жинтэй хэсэг болох органик бодис, мөн шим тэжээлийн эрдэс элементүүдийг хамгийн ихээр агуулдаг шавар эрдсүүд (<2µm) нь салхины элэгдэлд өртсөөр тариалангийн талбайд элсэн том ширхэгтэй хөнгөн хөрс л ихэнх газар үлдэх боллоо. Хөрсийг хагалдаг, ургамал тарилгүй, жил тойрон хар бараанаар үлдээдэг технологийн явцад хөрсний органик бодисын агууламж буурсаар, үржил шим нь багассаар байдаг. Иймд хөрс хамгаалах хуулийг хэрэгжүүлэх нь өнөөдөр чухал асуудал болж байна. Дээрх хуульд тариалангийн талбайн хөрс хамгаалах, ойн зурвас бүхий тариалан эрхлэлтийг дэмжих, тариалангийн газрын хөрсний үржил шимийг дээшлүүлэх, хөрс хамгаалах техник, технологийг нэвтрүүлэх, цомхотгосон болон элдэншүүлэггүй тэг технологи ашиглахаас бусад тохиолдолд 100 га-гаас дээш талбайд үр тарианы тариалалтын үйл ажиллагаа явуулахдаа зурваслан тариалалт хийх тухай заасан аж.Үүний зэрэгцээ „Органик хүнсний тухай“ хуульд хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүн амын оршин тогтнох эрүүл аюулгүй байдлыг хамгаалсан байх тухай заалт буй нь хөрсний органик бодисыг ихэсгэж шим тэжээлийн бодисын нөөц болгон ашиглан, арвижуулахтай шууд холбоотой юм. Органик хүнс бүтээгдхүүн рүү чиглэж буй дэлхий нийтийн нийтлэг зорилгыг амжилттай хэрэгжүүлэх гол түлхүүр учиг нь хөрсний органик бодисыг ихэсгэх явдал яах аргагүй мөн билээ. Одоо хэрэгжиж буй „Хог хаягдлын тухай“ хууль нь зөвхөн хатуу хог хаягдлын тухай асуудлыг шийдвэрлэсэн хууль ба үүнийг өргөжүүлэн био хог хаягдал боловсруулах, дахин ашиглах талаар хуульчилбал хаа сайгүй хаягдан байгаль орчин бохирдуулах энэхүү органик гаралтай нойтон хог хаягдлууд шим тэжээлийн бодисын үнэ цэнэтэй эх материал болох нь тодорхой юм. Нөгөө талаас ч уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлөн нүүрстөрөгчийг хөрсөнд барих гол аргуудын нэг болно. Ийм шийдлийн үр дүнд хог хаягдлын мэнежментийн асуудалд ч түлхэцтэй өөрчлөлт гарч, хөрсөн дэх органик бодисыг хямд төсөр аргаар буй болгон органик хүнс бүтээгдхүүний хангамж сайжирна.

    Газар тариалангийн талбайн хөрсний талаар тулгамдсан асуудлууд 

    – Бид юунаас эхлэх нь чухал вэ: Тариалангийн талбайг нэг жилийн турш уриншлан хагалж хавах нь хөрсний микро–организмуудад хүчилтөрөгч өгөн, амьсгалах нөхцөлийг буй болгон, ингэснээр тэдний оролцоотойгоор органик бодис задарч эрдэсжих, задарч эрдэсжсэн шим тэжээлийн бодис нь таримал ургамал ургаагүй тохиолдолд ургамлын хоол тэжээл болохгүй алдагдсаар байдаг. Ийм ч учраас, мөн салхины элэгдэл эвдрэлээс хамгаалах үүднээс зарим компаниуд Тэг Технологи руу шилжиж Хар уриншийн оронд Химийн уринш хийх боллоо. Химийн уриншинд хэрэглэж буй Раундап Торнадо зэрэг гербицидийг зарим улс оронд хэрэглэдэггүй, хавдар үүсгэх магадлалтай хэмээн хэлэлцэн шүүх болсон байна. Бидэнд тэгвэл дээрх хоёр гол арга технологиос өөр боломж байна уу. Экологидоо ээлтэй, эдийн засгийн хувьд ч ашигтай, алс ирээдүйд үр хойчдоо эрүүл хөрс үлдээх ямар арга технологи байна вэ гэдгийг хатуу шийдэж ойлгох цаг нь болжээ.Тэгвэл, зөв шийдэлтэй арга хэмжээ авахын тулд бидэнд ямар нөөц бололцоо байна вэ гэдгээ сайтар мэдэж ойлгох нь чухал юм. Хөрс хамгаалах бодлого алдагдсан өнөө үед хөрсөө гамнах хайрлах технологи сонгосон хүн бүр үр ашгийг нь хүртэх нь лавтай. Экологийн нөхцөлд ойртсон менежментийг гол болгон ажиллаx нь ард түмэндээ эрүүл xүнс бэлдэx эрxэм зорилготой нийцэx ба энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн нийгэмд эзлэx xүндлэл байр суурь хойч үед ч батжин үлдэх алсын xараа болоx нь зүй.Эрдэс бордоо, пестицидийг иx xэмжээгээр xэрэглэx нь xөрсний нэгээxэн чуxал xэсэг болоx бичил биетнүүдийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг туxай сүүлийн үед эрдэмтэд судалсаар байгаа билээ. Иймд эрдэс бордоо, пестицидийг шинжлэx уxааны үндэслэлтэй, судалгаанд тулгуурлан xөрсний шинжилгээний үр дүнгийн дагуу, мөн туxайн таримал, сорт, экотипийн онцлогт тоxируулан жил бүр нормчилж хэрэглэж байx нь чуxал бөгөөд нэмж өгсөн эрдэс бордоо пестицид нь гадна орчин, цаг уурын нөлөө, ургамлын үндэсний морфологи, xэмжээ, шим тэжээлийн бодис аваx чадварт зоxицуулагдсан байx учиртай. Ингэснээр xөрсний биологийн чадавxийг гамнан, микро организмуудын тэнцвэрт байдлыг xадгалж үлдэx юм.Ялангуяа, газар тариаланд xэрэглэж буй бүxий л менежментүүд нь xөрсний бичил биетнүүдийг зөв чиглэл рүү нь ажиллуулаxад оршдог гэдгийг мартаж болоxгүй юм. Хөрсний органик бодис нь хөрсний бичил биетнүүдийн амьдрах гол орчин болдог тул органик бодис ихэсгэх арга хэмжээ бүр хөрсний бичил биетнийг ихэсгэж, тэнцвэрт байдлыг нь зохицуулах сайн талтай.

    Одоогийн нөхцөл байдлыг сайжруулах талаар санал хүргүүлэх нь:

    Ургамалд хэрэгтэй ихэнх макро болон микро элементүүд ихэвчлэн xөрснөөс л ирдэг. Xөрсөн дэx нийт шим тэжээлийн бодисын нөөц агууламж xэдий xангалттай байдаг ч ургамалд ашиглагдаx xэлбэрээр буй xэсэг нь нийт нөөцийнxөө өчүүxэн бага xувийг эзэлдэг. Хөрсний шим тэжээлийн бодисын ургамалд хүртээмжтэй хэлбэрийг зөв аргаар нарийвчлалтай тодорxойлоx нь бордооны норм тогтооxод чуxал үзүүлэлт болж өгдөг.Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх явцад авч буй арга xэмжээ, xэрэглэж буй теxник технологийг шинжлэx уxааны үндэслэлтэй байлгах үүднээс xөрсийг нарийвчлан судалж лабораторийн шинжилгээ xийж үр дүнг тооцож, багцалж, тайлж уншин, ололт, туршлагын үр дүнг үйлдвэрлэлдээ эргэн нэвтрүүлж үр ашгаа нэмэгдүүлж, урд урдын менежментээ дээшлүүлж байx нь аж аxуйн нэгж, тариаланчид нэг бүрийн чуxал зорилт юм. Дээр дурдсан зорилтуудыг эрxэм болгон, xөрсний шинжилгээний үр дүнг бодит байлгаx үүднээс цөөхөн ч болов талбайд xөрсний шинжилгээний ажлыг бүрэн xийж гүйцэтгэх нь чухал юм.Xөрсний шинжилгээний үр дүнд суурилан менежментээ зоxион байгуулаx нь эдийн засаг, экологи, нийгмийн бүx талын ач xолбогдолтой. Үүнд:Xөрсөн дэx органик бодисын агууламж, нөөц, меxаник бүрэлдxүүн, урвалын орчин, шохойн хэмжээ, нягт, нүx сүвшилтийг тодорxойлсноор тухайн хөрс бүрийн хээрийн чийг багтаамж дах чийг, ус нэвтрүүлэх чадварыг олж, усалгаа болон бордооны норм, услаx болон бордоx xугацааг орон нутгий цаг уур, туxайн таримлын биологийн онцлогтой уялдуулан маш нарийн тоxируулаx боломжтой. Ингэснээр xөнгөн xөрснөөс доош алдагдаx нитратын xэмжээг багасгаx, үр зардалгүй урсаx, ууршиx усны нөөцийг xэмнэx, илүү зардлаар эрдэс бордоо худалдаж аваxгүй байx ашигтай юм. „Ус Бохирдуулсны Төлбөрийн тухай“ хуульд нэмэлт өөрчлөлт оруулан бордооны нормын зохистой байдалтай уялдуулан гол, нуур, гүний усыг нитрат, бусад химийн бодисоор бохирдуулахгүй байх тухай заалтыг оруулж өгөх нь зүйтэй.Үржил шимийн гол ухагдхуун органик бодис – Бид үүнийг хэрхэн хамгаалах вэ:Хуулинд өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгжүүд нийт тариалангийн талбайнхаа 10-30%-ийг нь органик бордоогоор борддог болох нь зүйтэй. Нийт органик бордоо хэрэглэсэн талбайд нь ногдуулж нийт тариалангийн газрынх нь хэмжээг тогтоодог байх нь зүйтэй. Органик бордоо хэрэглэх талбайн хэмжээг аж ахуйн нэгж бүрт жил бүр 10%-иар ихэсгэн, бага багаар төлөвлөгөөтэйгөөр хуваарилалтанд оруулах замаар хэрэгжүүлье.Хамгаалах зурвасыг дээрхийн адил жил бүр 5 хувь нэмэгдүүлэх зарчмаар хэрэгжүүлж, 3-4 жилийн дотор 15% – даа хамгаалах зурвас байгуулах шийдвэр гаргая. Буурцагт ургамлын тариаланг ч энэхүү маягаар нэмэгдүүлж, буурцагт ургамлаар бутээгдхүүн хийх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах нь зүйтэй. (Хамгаалах зурвас хийсэн, органик бордоогоор бордсон болон буурцагт ургамал тариалсан талбай нь нийлээд 25-35 га бол тэр аж ахуй 100 га эзэмших эрхтэй гэсэн загвар.) Нийт тариалангийн газрынх нь тодорхой хувиудад хөрс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийг урамшуулдаг, сэлгээндээ буурцагтан ургамал оруулах, хучлага тарималтай байлгахыг дэмжих бодлого барих хэрэгтэй байна.Хөрсөнд хамгийн их ялзмагийн бодисыг оруулж ирдэг компост бордоог аэрөб нөхцөлд ил талбайд хийдэг аргыг сүүлийн жилүүдэд туршин зарим компаниуд дээр бордоо үйлдвэрлэж буйг (Гацуурт, Оюутолгой) газар тариалангийн аж ахуйн нэгж, аймаг, сум, хот суурин газар, айл өрх бүрт нэвтрүүлж органик (био) хаягдлаа боловсруулж компост бордоо хийж болохыг сурталчлан, улс орон даяар хөдөлгөөн өрнүүлэх нь зүйтэй.

    Элэгдэл эвдрэл тооцох – Монголд нүүрлэсэн хөрсний эвдрэлМанай Монголын хувьд салхины элэгдэл эвдрэлийг тооцож гаргадаг хэрэглээний загвартай болох нь зүйтэй. Салхины элэгдэл эвдрэлээр ажилладаг олон улсын судалгааны том багууд байдаг ба тэдгээртэй нэгдэх, Монголдоо тус салбарт ажилладаг мэргэжилтнүүд нийлж судалгаа загварчлалын төсөл авч хэрэгжүүлэн салхи, усны элэгдлийг нарийн тооцдог болох нь чухал байна. Элэгдэл эвдрэлээр зөөгдөж буй хөрсний үржил шимтэй хэсгүүдийг мөнгөн дүнд шилжүүлж, шим тэжээлийн бодисын балансыг талбайд, аж ахуйн нэгж, сум, аймаг улсын түвшинд тооцож байя.Хөрсний бохирдол дан ганц хүнд металаар хязгаарлагдах ууХүнд металын токсик шинжийг хөрсөнд яаж тодорхойлох вэ гэдэг асуудал нь өөрөө бүрхэг байна. Хөрсөнд буй хүнд металын нийт хэмжээ хэдий бага байсан ч хөдөлгөөнт хэлбэр нь хэр зэрэг байж ургамал түүнийг авч ашиглан өөрийн биедээ агуулж цааш явсаар түүнийг хүн мал хэрхэн биедээ ургамлаар дамжуулан авч буй гэдэг асуудал нэгэнт яригдах цаг болжээ. Хүнд металын хөрсөн дэх хөдөлгөөнт хэлбэрийнх нь агууламжийг тодорхойлох стандартыг шинэчлэн боловсруулах, орчуулгын стандарт хэрэглэж эхлэх нь зүйтэй. Учир нь одоо мөрдөж буй хөрсөн дэх хүнд металын агууламжийн стандарт дангаараа токсик чанарыг илэрхийлэхэд хангалтгүй юм.Үүнээс гадна энд тэндгүй ургадаг шарилж болон хог ургамал үндсээрээ хорт бодис ялгаруулдаг гэсэн Олон Улсын судалгаа тоо баримт нэлээдгүй байх боллоо. Энэ асуудлыг судалж шинжлэх, эс бол энд тэнд ургасан шарилж, хог ургамлыг компост бордоо хийхэд хэрэглэн устгах арга хэмжээ авах нь хөрс эрүүл байх нэгэн үндэс болох юм. Аж ахуйн нэгжүүд санхүүгийн чадавхтай болж шинжлэх ухааны ололт судалгааны үр дүнгээс түрүүлэн алхах болжээ. Судалж шинжлэх лаборатори болон судалгааны байгууллага нь чадавхжиж, импортоор орж ирж буй химийн бордооны хүнд металын агууламжийг, пестицидүүдийн хөрс ургамалд үлдэж буй хэсгийг нэн яаралтай оношилдог, хорт чанарыг нь тогтоодог болох шаардлага бидэнд байна.

    Xөрсний экологийн үнэлгээ хийх үндсэн зорилго:

    Хөрсний экологийн үнэлгээг талбайд өргөн дэлгэр xийж тухайн хөрсний чадавхийг тогтооx арга xөгжсөөр байна. Төлөөлөx цэг газраас дээж авч шинжлэн, тоон арга xэрэглэн байгал цаг уур, ландшафтынx нь байдалтай уялдуулан бусад талбай даx xөрсний төрөл шинж чанарыг ч урдчилан xэлэx загварчлалын аргууд буй болсоор байна. Талбайд хөрсний бичиглэл хийх зорилго нь хөрсний талаарх ерөнхий мэдээлэлтэй болж үүн дээрээ үндэслэн хөрсний зураглал хийх, эзэмшиж буй газрынхаа нэгдсэн мэдээллийн сантай болоход оршино. Ижил төрх, шинж тэмдэг бүхий хөрснүүдийг нэгэн төрөлд нэгтгэн бүлэглэх, хөрсний зураглалд тэдгээрийн тархалтыг харуулах нь ихэд чухал юм. Тариалангийн талбай дах ижил бус байдлыг харуулсан нарийвчлалтай зураглалууд ч хийх шаардлагатай байна. Хөрсний экологийн үнэлгээ хийх арга зүйн хүрээнд тухайн хөрсний талбайн бичиглэл тодорхой хийгдэж экологийн чадавхи нь үнэлэгдэх боломжтой юм. Хөрсний экологийн үнэлгээ хийх Герман арга зүйг орчуулсныг мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэн тодорхой нэр томъёон дээр хэрхэн монгол хэлд хөрвүүлэн орчуулж хэрэглэхийг хэлэлцсэний дараа батлагдсан арга зүй болгон хэрэглэж энэхүү арга зүйн дагуу үнэлсэн хөрсний бичиглэл дата мэдээллүүдийг зураглал болгон ашиглах, түүнчлэн тухайн хөрс бүрийн чадавхи дээр үндэслэн авах арга хэмжээ, тариалах ургамал, менежментийг аймаг сум бүс нутаг бүрт шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн алс хэтийн бодлоготой байх нь өнөөдөр чухал гэж үзэж байна. Энэ арга зүйг байнга хэрэглэснээр талбайн хөрс судлаачид ч хөрсний чухал үзүүлэлтүүдийг талбайд таньж үнэлэх чадвараа дээшлүүлнэ. Талбайн хөрс судлаачид буюу хөрсний экологийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийг нэгдсэн журмаар сургалт хөтөлбөрт хамруулж арга зүй эзэмшүүлэх нь хөрсний үржил шим, шимт тэжээлийн бодис гэх мэт үнэлгээ хийсэн үзүүлэлт бүрээр газар газрын хөрс ижил жигд түвшинд чанартай үнэлэгдэх суурь болж өгөх юм. „Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай“ хуульд заасан (хөрсний) үнэлгээний шинжээчдийг, бэлчээр тариалангийн газрын хянан батлагаа хийх эрх авсан компаниудын үнэлгээчдийг, түүнчлэн аймаг сумдын газрын даамал, ус цаг уурын ажилтнууд, МХЕГ-ын байцаагчдыг хөрсний экологийн үнэлгээний нэгдсэн арга зүйд сурган дата мэдээллийн санг нэгтгэх хүснэгтийг стандартчуулах шаардлагатай. Талбайд экологийн үнэлгээ хийх үед хөрсний зүсэлт бүрт бичиглэл хийдэг. Энэ бичиглэл хийх хүснэгтийн толгойг стандартжуулан батлах нь эргээд талбайн дата мэдээг нэгтгэн базах, үүн дээр үндэслэн хөрсний зураглал, мэдээ мэдээлэл боловсруулахад туйлын чухал ач холбогдолтой. Хавсралтаар энэхүү бичиглэл хийх хүснэгтийн загварыг санал болгон хүргүүлж байна. Хөрсний экологийн үнэлгээ хийх ажиллагаа нь тодорхой төлөвлөгөөтэй Улсаас зохион байгуулагдсан ажил байх нь зүйтэй. Европын улс орнуудад хөрсний экологийн үнэлгээн дээрээ тулгуурлан хөрсний эдийн засгийн үнэлгээ нь хийгддэг ба энэ үйл ажиллагааг хариуцсан байгууллага нь Сангийн яамны шууд харъяат алба байдаг. Хөрсний экологийн үнэлгээ хийх явцад зүсэлт хоорондын зай болон энэхүү зайд торлог татан торлогийн цэг бүрээс авах мэдээ мэдээлэл, хөрсний үзүүлэлтүүдийг стандартчилан жагсаах хэрэгтэй. Хөрсний лабораторид шинжлүүлэх дээжний жагсаалт, дээжлэх журмыг бодитоор ахин хэлэлцэж 5 жилд 1 удаа бүх тариалангийн талбай, бэлчээр хадлангийн газрын хөрсний хянан баталгааг хийнэ гэлгүй, тодорхой газрыг жил жилд ногдуулан жил бүр энэхүү үнэлгээний ажил улс орон даяар явагдсаар байдаг төлөвлөлт хийх нь чухал байна. Сайн хөрсний үнэлгээний мэргэжилтний талбайн үнэлгээ, лабораторид хийсэн шинжилгээний үр дүн хоёр нь ойролцоо байхаар түвшинд мэргэжилтнүүдийг дадлагажуулах хэрэгцээ бидэнд байна гэж үзэж байна.

    Дүгнэлт:

    Улсын их хурлын түвшинд:
     „Хог хаягдлын тухай“ хуульд нэмэлт өөрчөлт оруулан органик (био) гаралтай бүхий л хог хаягдлыг эргүүлэн ашиглан шим тэжээлийн бодисын эх материал болгоход хуулийн орчин буй болгож, ийнхүү үйлдвэрлэж буй болсон органик бордоог түлхүү хэрэглэх тухай „Органик хүнсний тухай хууль“-д заалт оруулах
     „Усны бохирдуулсны төлбөрийн тухай“ хуульд нэмэлт өөрчлөлт оруулан гол, мөрөн, нуур, гүний усыг пестицид, нитрат гэх мэт бохирдлоор бохирдуулсан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох
     Аймаг сумд, орон нутагт мэргэжилтнүүд ажиллуулан хөрсний экологи, эдийн засгийн үнэлгээ хийх тухай хуулийн орчин буй болгох

    Засгийн газрын түвшинд:
     Монгол улсад хэрэгжиж буй хөрстэй холбоотой хууль, тогтоол, бодлого, технологийн хэрэгжилтэнд хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч ажиллах Агентлаг, хяналтын байгууллагуудын хүрээнд
     Хөрсний үржил шимийг доройтуулах, хөрс бохирдуулах үйл ажиллагаанд тавих хяналтыг чанаржуулах, мэргэжлийн хяналтын хөрсний лабораториудыг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийг сургах Хөрсний шинжилгээний лабораториудын хүрээнд
     Хөрсний задлан шинжилгээнүүдийг хийдэг улсын болон хувийн лабораториуд дунд дээж харьцуулан шинжлэх үйл ажиллагааг явуулсан нь (Хөрсний Үндэсний Зөвлөгөөн, 2017 он) лабораториудын дунд арга зүйгээ нэгтгэх боломж болсон ба Олон Улсад хийгддэг дараах арга зүйнүүдээр шинжилгээг хийхийг санал болгож байна.

    1. Усны чанарын үзүүлэлт: Анализ бүрт тавих шаардлагын дагуу (Type I, Type II…)
    2. Хөрсний механик бүрэлдэхүүн (эрдэс хэсгийг ялган авч хийнэ): нойтон шигшүүр (2000 микрометр, 630, 200, 63, 20) + Sedigraph (20, 6.3, 2 микрометр): OeNORM L1061-2
    3. Хөрсөн дэх чулууны (> 2 мм) хэмжээ, эзэлхүүн
    4. Хөрсний нягт
    5. Хөрсний урвалын орчин (ус болон 0.01М CaCl2-т): ISO 10390:2005
    6. Хөрсний цахилгаан дамжуулах чадвар: ISO 11265:1994
    7. Эрдэс азот – аммони, нитрат (ус болон 0.01М CaCl2-т): ISO 14256-2:2005
    8. Эрдэсжих азот (аммони) (40оС-т 7 хоног ингубацын аргаар)
    9. Нийт азот, органик азот: ISO 13878:1998
    10. Хөдөлгөөнт Р, К (CAL; аммонибикарбонат, EDTA): OeNORM L1083-1087
    11. Хөрсөн дэх Р-ын (болон бусад элементүүдийн) янз бүрийн фракц: Hedley-ийн задаргааны арга зүй
    12. Шингээх цогцын багтаамж: Хохенхаймын Их Сургуулийн гарын авлага
    13. Потенциал ШЦБ-ыг (ШЦБПот) : Хохенхаймын Их Сургуулийн гарын авлага
    14. Эффектив ШЦБ-ыг (ШЦБэфф): Хохенхаймын Их Сургуулийн гарын авлага
    15. Солилцох суурийн катионууд – Ca, Mg, K, Na: OeNORM L1086-1
    16. Шингээгдсэн суурийн ханасан байдал /%/
    17. Солилцох хүчиллэгийн катионууд : Хохенхаймын Их Сургуулийн гарын авлага
    18. Хөдөлгөөнт микро елементүүд (Аммонийн нитрат, Мелич, EDTA): ISO 19730:2008
    19. Хөдөлгөөнт (toxic level) хүнд металууд (Аммонийн нитрат, Мелич, EDTA): ISO 19730:200820. Хөрсөн дэх нийт макро, микро, хүнд елементүүд (хаан дарс + HF): ISO 12914:201221. Хөрсөн дэх нийт С: ISO 10694:199522. Хөрсөн дэх органик биш С (карбонат): OeNORM L108423. Хөрсөн дэх органик С: OeNORM L108424. Карбоны фракц (DIN 19539:2015-08)25. C:N харьцаа

    Хөрсний чиглэлийн судалгааны байгууллага, мэргэжилтнүүдийн хүрээнд:
     Хөрсний төрөл, онцлогт тохирсон нарийвчлалтай газар тариалан эрхлэх зөвлөмжүүдийг гаргах
     Хөрсний лабораториудын арга зүйг оновчтой болгох үндэслэл болсон туршлагуудын дезайн гаргаж төрөл бүрийн хөрсөн дээр туршсан туршилтын үр дүнд түшиглэн хөрсөн дэх шим тэжээлийн бодисуудын фракц тус бүрийг шинжлэх арга зүйг боловсронгуй болгох, янз бүрийн хөрсөн дэх шим тэжээлийн хамгамжийн түвшинг Монгол оронд хийсэн туршлагаар батлах, стандартжуулах
     Салхины элэгдэл эвдрэлийг тооцох загварчлал гаргах, аж ахуйн нэгжүүд, фермерүүүдэд дүрслэн харуулах туршлагын ажил хийж, хөрсний шаварлаг эрдэс, органик бодисыг салхинд хийсэхээс урдчилан сэргийлэх
     Шим тэжээлийн бодисын эргэлт, балансыг мөнгөн дүнд шилжүүлэх талаар эдийн засгийн шинжлэх ухааны судлаачидтай хамтран ажиллаж, шим тэжээлийн бодисын балансыг тариалангийн талбай, аж ахуйн нэгж, аймаг, сум, улс орны хэмжээнд тооцох

    Аж ахуйн нэгжийн түвшинд:
     Манай орны нөхцөлд сэлгээний эргэцийг уртасгах, цулгуй уриншийн хэмжээг бууруулах, хөрсний үржил шимийн бууралтыг багасгаж органик бодисын хуримтлал, хөрсний үржил шимийг дээшлүүлэх зэрэг хөрс хамгаалах технологи нэвтрүүлэх
     Агаарт буй үнэ төлбөргүй азотын эх үүсвэрийг газар тариалангийн системд оруулж ирэх, буурцагт ургамлаар эцсийн бүтээгдхүүн хийх үйлдвэрлэл явуулдаг компани, судлаачидтай хамтарч ажиллах, өртгийн сүлжээ буй болгох
     Байгалд ээлтэй, нарийвчлалтай тариалан эрхлэх. Уламжлалт тариалангаас хүрээлэн буй байгаль орчинд үзүүлэх эрсдэл хамгийн багатай, өндөр үр ашигтай тогтвортой тариалангийн системд шилжих шаардлагатай. Нарийвчлалтай тариалангийн гол учиг нь хөрсөө сайн ойлгох юм. Иймд хөрсний үнэлгээ, шинжилгээг сайтар хийлгэж тохирсон бордооны норм, усалгааг хийж, шим тэжээлийн бодис системээс алдагдахаас зайлсхийх. Хөрсний мэдээллийн санг төлөвлөгөөтэй үүсгэн байгуулж, нарийвчлал, итгэл үнэмшил өндөртэй зураглал хийн ашиглах, үр шимийг хүртэх.
     Шим тэжээлийн бодисын тухай мэдлэгээ сайжруулах – Хөрсөн дэх шим тэжээлийн бодисуудын нийт агууламжийг дотор нь ургамалд ашиглах хэлбэрт буй, хатуу хэсгийн гадаргууд бэхлэгдэн хөрсний уусмалд орж ирэн солилцоход бэлэн байдалтай, органик хэсэгт бэхлэгдсэн, анхдагч, хоёрдогч эрдсийн найрлагад буй, эрдсийн хавтангуудын дундуур байрласан зэрэг олон фракцад хуваан, тус бүрийг янз бүрийн уусгагчаар хандалж аван хэмждэгтэй холбоотойгоор хөрсний лабораториудаас дээрх мэдээллийг нэхэмжилж өөрсдөө үр дүнг ойлгож ялгаж сурах, ингэснээр аливаа бордоо, усалгааг хөрсний шинжилгээний үр дүн дээр тулгуурлан эдийн засгийн хэмнэлттэй, байгал орчинд ээлтэйгээр төлөвлөх.
     Үнэгүй органик бодисыг эргэлтэнд оруулах – Компост бордоог агаартай орчинд ил задгай талбайд хямд төсөр аргаар хийх аргачлалыг эзэмшиж, үйлдвэрлэсэн бордоогоороо хөрсний үржил шимээ сайжруулж, аажмаар органик газар тариалангийн зах зээлд шуудран орох. Компост бордоо бол үнэ төлбөргүй органик бодисын эх үүсвэр юм. Нөгөө талдаа уур амьсгалын дулааралд хөрсөнд нүүрстөрөгчийг барьж буй эерэг арга технологи юм….Тухайн талбайн хөрс бүр өөр өөрийн түүхтэй, иймд агрономчид, тариаланчид талбай бүрийнхээ хөрсийг мэддэг байх нь чухал!!!Танай хөршийн сайн гэсэн менежмент танай аж ахуйд хамгийн тааруу ч байж болох юм шүү !!!Байгальд ээлтэй нарийвчлалтай газар тариалан эдийн засгийн эерэг үзүүлэлт авчирдаг. Эрүүл Хүнс, Органик Фермерийн аж ахуй хөрсний органик бодисыг хуримтлуулахаас эхэлдэг ба энэ нь хэдхэн жилийн дараа Таны орлогын эх үүсвэр болж, хөрс хамгаалах бодлого барьсан хэн хүн ган гачиг, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулж өндөр ургац авах боломжтой болох юм. Хөрсөө хамгаалж ухаалаг газар тариалан эрхэлцгээе!!!

    “Хүн төрөлхтний оршин тогтноход зайлшгүй шаардлагатай хүрээлэн буй орчны нөхцөл, хүнсний аюулгүй байдлын үндэс нь хөрс юм. Хөрс нь өөрийн нөхөн сэргэх чадвараа алдан, элэгдэн доройтсоноос хүнс, тэжээлийн үйлдвэрлэл буурах аюулд орохоос нааш хүн төрөлхтөн түүнийг өөрсдийн аж амьдралд ямар чухал ач холбогдолтой болохыг анзаардаггүй.” Умберто Бланко & Раттан Лал

    Холбоо барих: Төв азийн хөрс судлалын холбоо https://www.facebook.com/%D0%A…
    Утас: 9428 6099

  • 26 жилийн засаглалын ялзралд САЛХИ ОРУУЛЖ, СЭРЭХ ЦАГ БОЛЛОО

    Хүннүгийн хаадын давхилдах морьдын төвөргөөн нь сонсогдсон Ноён уулын хоймортоо, Монгол түмнийг үеийн үед ундаалах их усыг хамгаалан хэвтсэн арслан дүрт Ширхэнцэг хайрханы бэлд, Гурван мэргэдийн баатарлаг хөвгүүд, Гэрсэнз хунтайжийн тэмцлийн гал, Ардын хувьсгалын өлгий, АРДЧИЛАЛЫН АНХДАГЧ СЭЛЭНГЭЧҮҮДЭЭ, 26 жилийн засаглалын ялзралд САЛХИ ОРУУЛЖ, СЭРЭХ ЦАГ БОЛЛОО.

    Ах нар олон сайхан юм амалсаар байна аа. Төрснөөс чинь эхлээд, хөөрхөн хүүхэд байхад чинь, оюутан болоход чинь, ажилд ороход чинь, гэр бүл болоход чинь, тэр ч байтугай ГАНЦ БИЕ БОЛЖ САЛАХАД ЧИНЬ ХҮРТЭЛ МӨНГӨ ӨГНӨ ӨӨ, Тэтгэвэрт гарахад чинь, Бүүр хорвоогоос явахад чинь хүртэл, амьдралын үе бүхэнд чинь тохирсон халамж, тэтгэмж өгөх юм гэнэ ээ!

    Хүүхэд байхаас минь ярьсан МӨНГӨЛӨГ АМЛАЛТ НАДАД ХЭРЭГГҮЙ ЭЭ.

    ХАЛАМЖ горьдож суусан 26 жил БАЯРТАЙ.

    Олон сайхан юм амалж, өгч болно оо. Гэхдээ амлалтаа биелүүлж амьдралын үе бүрт тэмгэмж өгч, мөрөөдлөө биелүүлэхэд МӨНГӨ ХЭРЭГТЭЙ. МӨНГИЙГ хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулж олдог болохоос АЛБАН ТУШААЛАА ЗАРЖ олдоггүй юм аа. 

    ХАЛАМЖИЙН УЛС МӨХДӨГ!!! Цагтаа хүчирхэг улс байсан Америкийн индианууд, Азийн Манжууд МӨХСӨӨН. БЭЛЭН САЙХАН АМЛАЛТ, ХАЛАМЖИНД дасаж, хөдөлмөрч чанар, бүтээлч сэтгэлгээгүй болсоноос ДЭЛХИЙН ТҮҮХНЭЭС АРЧИГДСАН ГАШУУН ТҮҮХТЭЙ!!!! 

    ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ БҮТЭЭСЭН ШИГЭЭ, хөдөлмөрлөхгүй, залхуурал, назгайрал, БЭЛЭН АМЛАЛТ, ХАЛАМЖ ХҮНИЙГ МӨХӨӨДӨГ.

    Ажил хөдөлмөрч Сэлэнгэчүүдээ, Дусал хөлсний үнэ цэнийг мэдэх МАНДАЛЧУУДАА, сайхан амлалт хүлээж 26 жил боллоо. ОДОО ӨӨРСДӨӨ ХӨДӨЛМӨРЛӨХ, ХАМТДАА БАЯЛАГ БҮТЭЭХ ЦАГ ИРЛЭЭ!!! 

    Амьдралын үе бүхэнд жаргааж, санал авахаар санаархсан амлалт бидэнд хэрэггүй, Ажил хөдөлмөрийн амтыг мэдрэх, Эрүүл хүнсээр Монголчуудаа хангах, АГРО ПАРК, Хүнс хөдөө аж ахуйн ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОТ БИДЭНД ХЭРЭГТЭЙ,

    2012 онд Зүүнхараачууд бид сонгосон. Үр дүнд нь олон жил яригдсан ажлууд бодитоор хийгдсэн. Зам, барилга, үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, газар тариалангий хөгжил шинэ түвшинд гарлаа. ЭНЭ БОЛ МАНДАЛЧУУД БИДНИЙ ЯЛАЛТ БАЙСАН.

    БҮТЭЭЛЧ МОНГОЛ СЭРЖ БАЙНА. МАНДАЛЧУУД ҮНЭНИЙ ТӨЛӨӨ БОСЦГООЛОО!!!

    ЗҮҮН ХАРААГИЙНХАА ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ХАМТДАА МОНГОЛ ЁСООРОО ХУРАЙЛАН ДАЛЛАЯ АА. ХУРАЙ, ХУРАЙ, ХУРАЙ!!!

  • ​ХЭРЭГЛЭЭ, ХЭРЭГЦЭЭ БОЛЖ ЧАДДАГГҮЙ ХООСОН МЭДЛЭГ ХҮҮХДИЙН СОНИРХОЛЫГ ТАТАЖ, СУРЧ МЭДЭХ ХҮСЛИЙГ БАДРААЖ ЧАДАХГҮЙ

    Дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлага нь хүүхдэд бүхнийг цээжлүүлж, их мэдлэг өгөх гэхээсээ илүүтэйгээр тухайн хувь хүнийг өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө авьяас чадварыг зөв олж нээхэд нь чиглүүлдэг болж байна. Өмнө нь мэдлэгийн хэмжээ бага, мэдлэг олж авах арга хэрэгсэл цөөхөн байх үед их мэдлэгийг л өгөх гэж зорьдог байсан бол одоо мэдлэгийн хэмжээ асар их болж, бүхнийг сургах, цээжлүүлэх боломжгүй болсоноос гадна хүүхдийн мэдлэг олж авах хэрэгсэл, эх сурвалж асар өргөн болжээ.

    Тиймээс тухайн нэг сонирхсон сэдвээрээ сурагч багшаасаа илүү мэдлэгтэй байх бүрэн боломж бүрдсэн юм. Жишээ нь дуу хөгжмийн багш “Гудамжны бүжгийн” талаар ямар ч мэдээлэлгүй байхад энэ сэдвийг сонирхдог сурагч бие даан судлаад асар их мэдээлэлтэй, бүүр хичээллэдэг болсон байх бөгөөд харин энэ мэдлэгээ багштайгаа хуваалцах хэмжээнд өөрийгөө хөгжүүлсэн байх бүрэн боломжтой. Програм хангамж сонирхдог сурагч мэдээлэл зүйн багшаасаа илүү програмын хэл судалж өөрөө програм бичиж бүүр олон улсад зарж сурагч байхдаа саятан болж байгаа тохиолдолууд олон байна.

    Бид ч гэсэн ийм ч стандарт, тийм ч боловсрол гээд энд тэндэхийн сайн гэсэн бүхнийг алиалагч мэт авчирч наан, хэлбэр төдий тахир дутуу хуулбарладагаа зогсоож Сурган хүмүүжүүлэх монгол ухаандаа суурилсан, монгол хүүхэддээ тохирсон, дэлхийн сайн туршлагаас сүлэлдсэн сургалтын ончтой арга зүйг Монголчууд хамтдаа боловсруулах зүйтэй юм.

    Тухайлбал хичээлүүдийг тухайн сурагчийн амьдралтай холбосон байдлаар, амьдрал дээр буулгаж ойлгуулвал хүүхэд маш хурдан тусгаж авна. Математикийн хичээлийг дэлгүүрээс худалдан авалт хийх, хямдрал урамшуулал ашиглах, хуримтлал үүсгэж мөрөөдөлдөө хүрэхтэй нь холбох, уран зохиолын хичээлийг өөрийгөө зөв сайхан илэрхийлэх, илтгэх урлагтай холбох, дуу хөгжмийн хичээлийг хөгжим, урлагийг ойлгох, суутнууд хөгжмөөс хэрхэн урам зориг авч өөрийгөө хөглөдөг тухай, биеийн тамирын хичээлийг эрүүл чийрэг, гоо сайхан биеэ зөв авч явахтай холбох, технологийн хичээлийг цамцныхаа тасарсан товчийг хадах, дүүгийнхээ хүрэмд өлгүүр хадахтай холбох, түүхийн хичээлийг дэлхийн хаана ч давхцахгүй цор ганц бидний соёл уламжлал, бахархалтай нь холбох гэх мэтээр яг өөрийнх нь амьдрал, хэрэглээтэй нь ойртуулж сонирхолтойгоор ойлгуулж чадвал математикийг учрыг ойлгохгүй цээжилсэн хэдэн томьёо, дуу хөгжмийг солгой хоолойгоор минь ичээдэг хичээл, түүхийг уйтгартай он цагийн дараалал, биеийн тамирыг хэцүү ял шийтгэл гэж төсөөлөхөө больж хичээлийн цаад мөн чанарт хүүхэд нэвтрэх юм.

    Энэхүү санаагаа боловсрол судлаач Галбадрахын судалгааны нийтлэлээр улам дэлгэрүүлвэл,

    “12 жил монгол хэлээ судалсан хэрнээ монгол хэлээрээ зөв, утга төгс ярьж сураагүй, өөрийн бодол санаагаа бусдад ойлгуулах гэж ээрч мууран хахаж цацна. Ядахнаа л хэрэгтэй баримт бичиг төлөвлөж, өргөдөл хүсэлт бичиж сурсангүй бусдыг гуйж суух.

    Математикийн төрлийн хичээлүүдийг дунд сургуульд хамгийн хүнд гэдэг тодорхойлолтод оруулна. Энэ сургаар ихэнхи сурагчид сэтгэлээр унаж, хичээгээд ойлгохын оронд, хэцүү гэсэн шүү гэдэг бодлоор өөрийгөө “дарамтална”. Эцэс төгсгөлгүй гаргалгаа, баталгаа, теоромуудаас өдгөө хэдэн хууль, синус, косинус гэх мэт нэрүүд санаанд үлджээ. Өөртөө хэрэгтэй тооцоонуудаа хийхдээ үл мэдэгчтэй тэгшитгэл, язгуур хэрэглэхгүй болохоор “юунд тэгтлээ биднийг зовоож байсан юм бол” хэмээн хааяадаа гайхах. Харин амьдралд тулгарч байгаа янз бүрийн асуудлуудад олон хариу олж гарцаагүй зөвийг нь хэрэглэдэг болохоор бас ч бодлого бодож сурсны ач байх гэж бодно.

    Газарзүй, амьтан ургамал судлалын нэртэй байгаль судлалын олон хичээлүүдээр энэ дэлхийн 5 тивийн газарзүйн тогтоц, амьтан ургамлыг бишгүй судалж, Африкийн халуун шугуйд анааш болон арслан заан амьдардаг, Австралийн усан тивд кенгру байдаг гэдгийг муугүй мэднэ. Гэсэн хирнээ насаараа амьдарч байгаа өөрийн аймаг, хот, сумынхаа газарзүй, амьтан ургамлыг төдийлэн мэдэхгүй. Угтаа бол миний амьдарч буй нутгийн хаана нь ямар гол ус, ямар ургамал амьтан байдгийг бас түүх домгийг нь мэдэж баярхаж бас гайхуулж баймаар.

    Дүрслэх урлагийн хичээлээр чадах чадахгүй, сонирхолтой сонирхолгүйг нь үл харгалзан мэргэжлийн зураач нарт зуруулдаг натюрморт, эсвэл сэдэвт зураг зуруулаад суулгачихна. Харин дуу хөгжмийн хичээлээр солгой хоолойтой дуулах дургүй байсан ч сонирхлыг нь харгалзахгүйгээр самбарын өмнө гаргаж, нийтийн өмнө дуулуулах гэж тарчлаан зовооно. Сайн дурын уран сайханч эсвэл мэргэжлийн зураач бэлтгэх гэж буй янзтай. Дэлхийн болон монголын сонгодог урлагийн бүтээлүүдийг судалж, гайхан биширч, сэтгэл санаагаа ариусган, муу муухай бүхнийг сэтгэлээс нь арилгаж байх учиртай гоо сайхны боловсрол олгох зорилготой хичээлүүд маань нэг иймэрхүү.

    Хөдөлгөөний эвсэл, бие бялдрын хөгжил муутай хүүхдүүдийн хувьд биеийн тамирын хичээл, авьяастай бие бялдрын хөгжил сайтай хүүхдүүдэд шоолуулж, дарамтлуулах шалтаг нь болно. Энэ хичээлээр спортын зэргийн норм биелүүлэх гэж бус өсч хөгжиж буй залуу бие махбодийг хөгжил, хөдөлгөөний зөв дадал эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалт явагдаж баймаар. Материаллаг нөхцөл муу гэдгээр шалтгаалан спорт тоглоом ихэвчлэн тоглуулдаг энэ хичээл бас л үр дүн муутай. Ядахнаа л биеэ зөв авч явах, хувцсаа зөв тохируулан өмсдөг болгон сургахад тусалмаар.

    Иймэрхүү жишээг одоо судалж байгаа бүх хичээлүүд дээр дурдаж болно. Ололт амжилт багагүй ч өнөөгийн монголын боловсролын салбарын гол алдаа нь судалж буй хичээлүүд нь хоорондоо уялдаа муутай, олгож буй мэдлэг нь амьдралд хэрэглээ болдоггүйд байгаа юм. Хэрэглээ, хэрэгцээ болж чаддаггүй хоосон мэдлэг хэзээ ч хүүхдийн сонирхлыг татаж, сурч мэдэх их хүслийг бадраадаггүй”

    Мэдээллийн энэ эрин үед хүн өөрөө өөртэйгөө танилцах, өөрийгөө танин мэдэх асуудал маш чухлаар тавигдаж байна. Өөрийгөө танин мэдээгүй, өөрийгөө тодорхойлоогүй, хийх зүйлээ олоогүй, зорилгогүй хүмүүсээс үүдэж нийгмийн муу муухай зүйлс бий болж байна. Бүүр хэзээ хойно их сургууль төгссөнийхээ дараа ч гэсэн өөрийгөө таниж мэдээгүй, хийх зүйлээ зөв тодорхойлж чадаагүй олон залуус байгаа нь даан ч харамсалтай”

    Одоо сургууль дээр хийгдэж байгаа дугуйлан, номын сан, аялал зэрэг оролцоог хангасан үйл ажиллагаа нь нэг алхам бөгөөд цаашлаад хүүхдүүдийг багаас нь авьяас чадварыг зөв оншилон тодорхойлж чиглүүлэн хөгжүүлэх, зан чанарыг нь төлөвшүүлэхэд онц чухлаар анхаарал хандуулах шаардлагатай байна.

    Хүүхдүүдийг хандлага, авьяас чадварыг зөв оншлох тал дээр сургуулиуд сэтгэлзүйн төв болон оюун ухааны төвүүдтэй хамтран ажиллах бүрэн боломжтой. Мэргэжлийн сэтгэл судлаачидтай хамтран сурагчиддаа оношилгоо, сорил явуулж тухайн хүүхдийн авьяас чадвар, хандлагыг тодорхойлох бүрэн боломжтой. Хэрвээ ингэж чадвал хүүхдүүд юм юмруу үсчиж цаг алдахгүйгээр яг өөртөө байгаа нөөц чадварыг хөгжүүлэхэд илүү анхаарах боломж нээгдэнэ. Мөн багш нар хүүхдүүдтэйгээ ганцаарчлан уулзаж ярилцаж дасгалжуулагч шиг байж, сурагчийнхаа цаашдын чиг хандлагыг тодорхойлж өгдөг байвал хүүхэд маш зөв хөгжих юм.

    Ийнхүү өөрийнхөө авьяас чадварыг эртнээс зөв тодорхойлж, түүнийгээ уйгагүй хөгжүүлэн оргилд нь хүрч чадсан “АВЬЯАСЛАГ БҮТЭЭЛЧ МОНГОЛ ХҮН- ҮНДЭСНИЙ БАЯЛАГ”- бидний ирээдүй эх орныхоо эрхэмсэг эзэд нь болж чадах билээ.

    Жамсранжавын ЛУВСАНДОРЖ

  • ХҮН НАС БАРАХЫНХАА ӨМНӨ ЮУНД ХАМГИЙН ИХЭЭР ХАРАМСДАГ ВЭ?

    Хүмүүс нас барахын өмнө нь юунд хамгийн их харамсдаг талаар нэгэн сувилагчийн ярьсан түүхээс:
    “Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдний амьдралын хамгийн сүүлийн мөчийн гэрч болохдоо бид олон ч сонирхолтой түүх сонссон доо. Тэд бүгдээрээ л хайр, үзэн ядалт, айдас, догдлол, уур хилэн гэх мэтийг мэдэрсэн байсан. Гэхдээ эцсийн мөч тулахад өвчтөнүүд бүгдийг мартаж, уучилдаг. Би өвчтөн бүртэйгээ ярилцахдаа нэг зүйлийг заавал асуудаг байлаа. “Та энэ амьдралдаа юунд хамгийн ихээр харамсаж байна вэ?”. Тэд өвчин зовлон, царай зүс, ааш зангаараа тэс өөр ч дээрх асуултын хариулт “ижил” байсан юм.

    1. Хэн нэгний хүсэлт, хүлээлтээр биш өөрийн хүссэнээр амьдарсан ч болоосой

    Хүн бүрийн хамгийн түрүүнд хэлдэг хариулт нь энэ байлаа. Амьдрал нь дуусах тэр мөчид эргээд харахад “Тэр үед ганц удаа ч болов өөрийнхөөрөө шийдэх минь яав даа” гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирдэг. Учир нь бусдын хэлсэн анхааруулга сануулгаас шалтгаалан мөрөөдлөө биелүүлэх олон боломжийг алддаг аж. Эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхдийнхээ хүлээлтэд эзэн болохын тулд өөрийнхөө хүслээр байж чадаагүй нь хамгийн харамсмаар зүйл байжээ.

    2. Юуны төлөө ингэтэл их ажиллав?

    Энэ бол эрэгтэй өвчтнүүдийн хамгийн том харамсал. Тэд гэр бүлийнхээ ирээдүйн төлөө зүтгэсээр үр хүүхдүүдийнхээ өсөж буйг ч анзаараагүй өнгөрсөн. Мөн хайртай гэргийгээ ганц бие ээж шиг амьдруулсан байдаг ба эцэст нь багагүй амжилтанд хүрчихээд хүүхдүүдээ эргэн харах цагт тэд хэдийн холдон одсон байдаг аж. Хэтрүүлж ажилласандаа харамсаж, үхэх цагт өөр дээр нь хэзээ ч ирэхгүй гэмэдэгдсэн үр хүүхдээ хүлээх өвчтөнүүд… Гэвч тэд энэ бүгдийг ирэхгүй гэдгээ мэдэгдсэн тэр хүмүүсийн төлөө л хийсэн шүү дээ.

    3. Өөрийн бодол, мэдрэмжээ ил хэлэх зориг байсансан бол ч…

    Олон хүмүүс бусадтай “энх тайван” харилцаатай байхын тулд шүдээ зуугаад өнгөрдөг. Түүнээсээ болоод бусдад бүү хэл өөртөө ч үнэнч байж чаддаггүй. Энэ байдал даамжирсаар “Би юу хүсч байна вэ?” биш “Би юу хийвэл ямар нэгэн асуудал үүсэхгүй байх вэ?”, “Юу гэж хэлвэл намайг ухаалаг юм аа гэж бодох бол?” гэсэн нөхцөл байдалд тааруулдаг болчихсон байдаг. Харин хөгшрөх тусам өөрийгөө бүрэн илэрхийлж, уурлаж бухимдах үедээ уурлаж, гомдох үедээ гомдож байх минь яавдаа хэмээн харамсдаг байна. Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлснээр тухайн үед хэд хэдэн хүнийг бухимдуулж болно. Гэхдээ өөрийн зангаа нуугаагүй учраас тэр хүмүүст хэзээд үнэн төрхөөрөө байдаг гэдгээрээ үнэлэгддэг. Хүмүүс ч чамтай яаж харилцахаа мэддэг болно. Хамгийн гол нь чиний амьдралд худал харилцаа гэж үгүй болох юм.

    4. Найзуудаасаа харьцаагаа таслах хэрэггүй байсан юм

    Эмэгтэйчүүдийн хамгийн их сонгосон хариулт энэ байлаа. Үр хүүхэд, гэр бүл, ажил гэсээр найз нөхдөө орхиж, уулзахаа больж, нэг л мэдэхэд харилцаа нь холдсон байдаг. Харин хамаг бүхнээ зориулсан үр хүүхэд нь том болж, тусдаа гарахын цагт ганцаардлыг хамгийн ихээр мэдэрч, биеэ чагнасаар байгаад өвдөх үе бишгүй. Эцсийн мөчөө хүлээж буй хүмүүс нэгэн цагт үргэлж хамтдаа байсан найзтайгаа уулзах хүсэлтийг ихээр тавьдаг ч уулзаж амжихгүй өнгөрдөг байлаа.

    5. Би өөрийгөө аз жаргалтай амьдрахыг зөвшөөрсөн ч болоосой

    Ийм хариулт авна гэж би огт бодоогүй байлаа. Тэд өнгөрсөндөө зууралдаж, өнгөрсөндөө хүлэгдэж, өнгөрсөндөө харамссанаас болоод одоогийнхоороо амьдрах боломжоо алддаг байж. Хэн нэгнийг аз жаргалтай байлгахын тулд гэхээсээ илүү өөрийгөө аз жаргалтай байлгахын тулд юу ч хийхгүй байсаар, энэ насыг барах үедээ харамсах нь хичнээн харамсалтай вэ?

    Хүн хэзээ өөрийнх нь эцсийн мөч ирэхийг мэдэж байх үедээ бусдын бодол, санааг жинхэнээсээ хамаарахаа больдог. Үнэндээ маргааш ч биднийг үхэл хүлээж байгаа ч юм билүү, хэн ч мэдэхгүй шүү дээ. Муу амлах гээгүй юм шүү. Гэхдээ л хэзээ юу болохыг хэн ч мэдэхгүй байхад аль хэдийнэ болоод дуусчихсан өнгөрсөнд, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй ирээдүйн хайр дурлалд, амьдралд чинь тэгтлээ нөлөөлж чадахгүй, хамгийн амархан өөрчлөгддөг зүйлсийн нэг болох бусдын бодолд бүх сэтгэл, эрч хүч, энергээ зарцуулах нь яг юуны төлөө юм бэ?
    Харин түүний оронд маргааш ч бүх зүйл дуусчихаж мэдэх юм шиг зоригтой шийдвэр гаргаж, өөртөө үнэнч байж, энэ ертөнцийг орхихдоо сэтгэл хангалуун, харамсах зүйлгүй байсан нь хамаагүй жаргалтай биш гэж үү? Хэрвээ чи ч гэсэн өнгөрсөндөө харамсахыг хүсэхгүй байгаа бол одоогоороо л амьдар. Харамсал гэдэг зүйлийг амьдралдаа байлгахгүйн тулд зүгээр л хий, яг одоо яамаар байна түүнийгээ л хий. Ихэвчлэн өнгөрсөнд болсон тэр зүйлдээ харамсаад л байдгаас биш чамд юу авчирсныг нь бодож ч үзээгүй байдаг. Тэр үйл явдал болсон учраас л чи илүү хүчтэй, илүү ухаалаг, илүү туршлагатай “өнөөдрийн чи” бий болсон шүү дээ. Тийм болохоор чамд тусласан, “харамсмаар” өнгөрсөнд ч талархаад байх ёстой газарт нь үлдээ.

  • ​Нүүдэлчдийн сэтгэлгээ, эрхэм зүйлс, өв соёлыг сайн мэдэхгүй гаднаас нь ажигласан гадаадын эрдэмтэдийн үгээр өөрсдийгөө дорд үзэн үгүйсгэх үзэлд бид​ автсан

    Үндэстнийг устгахын тулд хамгийн түрүүнд түүх, өв соёлруу нь дайрдаг технологи бий бөгөөд бид ч энэхүү түүх, соёлын геноцидэд хоёронтоо өртсөн ард түмэн юм.

    Чухам бид ийнхүү түүх, соёлын устгалд өртөж, мартаж, ихээхэн элэгдэж хорогдсон нь өнөөдөр Монголчуудад нийтээр дагадаг ёсзүйн цогц үзэл баримтлал байхгүй гэсэн эргэлзээг төрүүлдэг. Өнөө байхгүй мэт байж болно, урьд өмнө байсан болохыг буурал түүх гэрчилнэ, харин хожмоо түүнээ сэргээн босгож чадах эсэхийг чухам бид мэдэх хэрэг билээ.
    Нүүдэлчид бидний сэтгэлгээ ахуй амьдралын онцлог, үнэт зүйлс, өв соёлыг сайн мэдэхгүй гаднаас нь ажигласан гадаадын эрдэмтэн судлаачдын үгээр өөрсдийгөө дорд үзэн үгүйсгэх үзэлд бид хэсэгтээ л автсан. Тухайлбал, барууны түүхийн шинжлэх ухаанд нилээд түгээмэл болсон иргэншлийн онолд ард түмнүүдийг соёл иргэншлийг бүтээгчид, түүнийг эвдлэн нураагчид, хөгжиж чадалгүй иргэншлийнхээ эхэн үед зоогдон гацагсад хэмээн гурав ангилж, монголчууд биднийг болон бидний дээдэс хүннүчүүдийг тэрхүү эвдлэн нураагчид мөн хэмээн үзэж байв.
    Мөн,
    – монголчууд бол хоцрогдсон нүүдэлчид, умардын зэрлэгүүд, монголчууд бол эртний бүдүүлэг цаг үеэс тохиолдлоор гээгдэн үлдэгсэд,
    – нүүдэлчдийн соёл иргэншлийг соёл иргэншилийн ай савд хамруулахгүй, соёл иргэншил төстэй үзэгдэл гэх нь ч байна.
    Мөн цагийг эзэлсэн социалист үзэл суртлын нөлөөнд ч автаж, үндэснийхээ өв соёлоос бишгүй хөндийрсөн. Манж, хятад мэт харийн хорлонт бодлогод өртөж, үндэснийхээ онцлог шинж төрхийг ч багагүй гээжээ.
    Гадна ертөнцөд бидний ийн дооршааж үзэхийн хажуугаар “Тамын тогооны монголчууд”, “Нүүдэлчид бол язгуурын бэртэгчид юм”, “Зэрлэг бүдүүлэг монголчууд”, “Эвлэж нийлж чаддаггүй монголчууд”, “Урт гарт монголчууд”, “Хүний мууд дуртай, ядарсандаа ноён зант монголчууд” гэх мэтээр өөрсдийгөө, бие биесээ үргэлжийн доордод үздэг үзэл хандлага хүчтэй байна.
    Энэ бол яавч өнө эртний тэрхүү өв соёл, итгэл үнэмшлээс үүдэл гарвалтай биш юм. Энэ бол бид өөрсдөө үнэт зүйл бүхий дотоод ертөнцийнхөө хамгаалалтын кодыг санаатай болон санамсаргүйгээр эвдэлсний, эвдүүлсний, мөн гадны колоничлолын олон зуун жилийн шургуу хатгаас, зарим тохиолдолд хүч түрэн хэрэгжүүлсэн аймшигт үр урхагтай соёлын геноцитээс үлдсэн шарх сорви, хорт хавдар болно. Өнөөдөр ч яг тийм үйл явц үргэлжилж байна. Сүүлийн үед үндэстнийхээ сэтгэлгээний онцлог, уламжлалт өв соёлыг гүйцэд сайн ойлгож ухаараагүйгээс гадны буруу үзэл хандлагын нөлөөнд орж “Нүүдэлчин монголчууд бол язгуурын бэртэгчид” юм гэсэн үзэл хүчтэй дэлгэрч, олныг итгүүлэн үнэмшүүлээд зогсохгүй, онол ном болохоо шахан, төрийн бодлого, нийгэм-эдийн засгийн бодлогын суурь болон хэрэгжиж байгаа харамсалтай явдал ч бий. Биднийг сайтар мэдэхгүй гадаад судлаачид тийн хэлж, дүгнэж буй бол өөр хэрэг, харамсалтай нь бидний дотроос ийн дүгнэж итгэдэг хүмүүс цөөн биш болжээ.
    Гэсэн ч өнөөдөр бид хараахан өөрсдийн өвөрмөц онцлог шинжээ бүрэн тавьж туучихаагүй байна. Түүний илрэл нь бид өнөөдөр ард түмний сэтгэлгээний дотоодод өөрсдийн үнэ цэнэт зүйлсээ эрж хайсан, үгүйлсэн хандлага, орь дуу ихээр сонсогдох болжээ.
    Үндэстэн өөрийн шинж төрхөө алдаж эхэлбэл үндэстэн биш болж, мөхлийн сүүдэр нүүрлэж эхэллээ гэсэн үг болно. Харин бид өнөөдөр өөрсдийн шинж төрхөө үгүйлэн нэхэж байна. Түүнийг дахин сэргээж, цогцлоохыг эрмэлзэж байна.
    Монгол үндэстний эрхэм шинж алдраагүй, бидний иргэншил амьд хэвээр байгаа гэдэгт итгэнэм.
    Монгол хүний үнэлэмж сулран бүдгэрсэн цагтаа задрал бутрал, доройтолд унаж, бусдын хараан дор хэдэн зуунаар бөхөлздөг гашуун түүх нэг бус давтагдсан болно. Гэсэн хэдий ч мянга мянганы тэртээгээс хүчирхэг эзэнт гүрнүүдийг ээлж дараалан байгуулж явсан ой санамж, мэдээлэл нь бүрэн арчигдсангүй, МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМ ДЭЭД ҮНЭЛЭМЖ нь ор тас мартагдсангүй, зан заншил, ёсзүйнх нь харилцааны гүнд ямар нэгэн хэмжээгээр хадгалагдаж ирсний ул мөр бол эхэнд дурдсан мөнөөх “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА”, “МОНГОЛОО АЛДСАН” гэх мэт хэллэг, ойлголт, хандлага болно.
    “Монголоо алдсан”-ийн цаанаас ёс бусыг жигшсэн жигшил, зэвүүцэл, ёс зүйн хувьд “монгол хүн биш” болвоос Монголоо бүхэлд нь АЛДАХ аюултай гэсэн айдас, түгшүүртэй хослон сонсогдоно. Ашигч, завшаанч, зальтай, зусарч, хорон, хонзогнуур, товчхондоо ёсзүйгүй хүмүүн бол дотоод мөн чанараараа “Монгол хүн” биш гэж үзэж, тойргийн гадна гаргадаг сэтгэлгээний муруйлт нь өнөөдөр “эрлийз хурлийз” гэх мэтээр илэрдэг.

    Б.Номинчимэд
    https://www.facebook.com/NominchimedB

  • Жирэмсэн эхчүүдэд, БИЛЭГ УХААН ТӨГС, ҮЗЭСГЭЛЭН ТӨГӨЛДӨР ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ МОНГОЛ УХААН

    «Идээ ундааны жинхэнэ товч» зохиолд тэмдэглэгдсэн жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн зан үйл, идээ ундаа

    ( Судалгааны өгүүлэл )

    Д.Оюун-Эрдэнэ1, Ш.Болд2, Г.Лхагва1

    1ШУТИС, 2ЭМЯ

    Оршил. XIV зуунд монголын уламжлалт идээ, ундааны хэрэглээ, түүнийг зохистой, зохицуулан хэрэглэх мэдлэг, ухаан улам баяжигдан хөгжихийн зэрэгцээ Араб, Хятад зэрэг орны идээ, ундаагаар эмчлэх аргын нөлөөг ихээхэн олж төрөл, зүйл нь олширч иржээ. Улмаар уламжлалт идээ, ундааны хэрэглээ нь анагаах үйлдэлтэй ерөндөг болж практикын явцад биеэ даасан салбар хэмжээнд хүрч зохиол, бүтээл бичигдсэн байна. Тухайлбал Юань улсын үеийн Монгол хаадын идээ, ундаа, шим тэжээлийг хамаарагч дотоод эмч, түшмэл Хүсэхүй “Идээ ундааны жинхэнэ товч” зохиолоо 1314-1320 оны хооронд хятад хэлээр найруулан бичиж, 1330 онд дуусгажээ [1, 4, 7].

    Хүсэхүй Хубилай сэцэн хаанаас хойшхи үе үеийн Монгол хаадын ордонд баттай хэрэглэж ирсэн эл зүйлийн гайхамшигт эрхэм нандин идээ, ундаа, эм тан, талх, ханд, зуурмаг, эмийн адис, алдарт эрдэмтэн эмч нарын туршлагат жор, нууц жоруудыг цуглуулж эмхэтгэн энэхүү “Идээ ундааны жинхэнэ товч” хэмээх номоо бүтээж Тиян ли гуравдугаар онд Юань улсын хаанд өргөн барихад хаан соёрхон үзэж түшмэл Иой жий1 хэмээгчид зарлиг буулган тус номын өмнөх оршлыг бичүүлжээ. Тиймээс уг номыг Хубилай цэцэн хааны үеэс эхлэн Заяат хааны үе хүртэлх Монгол хаадын өдөр тутмын зоогийг данслан тэмдэглэж урт хугацаагаар ажиглан шинжилж бичсэн бүтээл гэж үзнэ. Хожим нь Мин улсын үеийн эм, эмийн ургамлын судлаач Ли ши жэн2 (Li shi zhen, “Өвсөн эмийн товч” ^en цoу ганг му) зохиолдоо дээрх зохиолыг “Хубилайн идээний жинхэнэ товч” хэмээн өгүүлсэн байдаг. XIV зууны үеийн Монгол хаад хятад соёл, ёс, заншилд тодорхой хэмжээгээр автан байсан ч монгол идээ, ундааг гол болгон иддэг, монгол амьдралтай байсан нь түүхийн бичигт тэмдэглэгдэн үлджээ. Иймээс хэдэн үеийн Монгол хаадын зоог, идээ, ундааны дотор монгол идээ чухал байрыг эзэлж өдөр тутмын хэрэглээнийх нь ихэнх хувийг бүрдүүлдэг байжээ. “Идээ, ундааны жинхэнэ товч”-д Монгол үндэстний идээ, ундаа, шимжүүлэн засах аргын талаар баялаг туршлагууд орсон байна. Уг бүтээл оршил болон 3 бүлгээс бүтнэ.

    Нэгдүгээр бүлгийг товчлон өгүүлэх нь:

    Эрүүл аж төрөхөд цээрлэх зүйл, жирэмсэн эмэгтэйн идээ, ундааны цээрлэх зүйл, төрсөн эхийн цээрлэх зүйл, архи дарс уух үед цээрлэх зүйл ба эрхэм гайхамшигтай идээ ундааны зүйлүүдийг бичжээ.

    Хоёрдугаар бүлгийг товчлон өгүүлэх нь:

    Тан, талх, ханд, ширгээмэл, арш сахиусны идээ, ундаа3 дөрвөн улиралд идвэл зохих зүйл, амтны гүйдэл, идээ ундааны засал, эм уухад хэрэглэх зүйл, идээ ундааны ашигтай ба хортой тал зүйл, идээний хордлого, араатны хэвийн бус хувирал зэргийг бичжээ.

    Гуравдугаар бүлгийг товчлон өгүүлэх нь:

    Амуу будаа, таван тариа, араатан жигүүртэн, загас жараахай, ногоо жимсний амт чанар, чадлыг танилцуулж, нилээд олон зургуудийг дагалдуулан улмаар угсаа сайжруулах ухааны тухай жирэмсэн эмэгтэй юуг идэж, юуг үнэртэх, юуг үзэх, ямар аялгуу сонсох, хаана сууж сэтгэл тааламжтай байвал хүүхэд мэргэн цэцэн, хурц шаламгай, идэр чийрэг төрөхийг зураг тайлбараар илэрхийлсэн монгол үндэстний удам угсаа, яс чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой нандин материал болжээ. Ялангуяа эхний ботид жирэмсэн эмэгтэйн идээ ундааны цээрлэл, ахуй ёсны цээрлэлийг маш тодорхой бичсэн байна.

    Жирэмслэгсдийн зохистой зан үйл

    “Идээ ундааны жинхэнэ товч” зохиолын 27 дугаар хуудсанд жирэмсэн эхчүүдийн оюун санааны хооллолт “Үргэлжид наминчлан нам дуугай ахул гол тамир хорогдохгүй, барагтайхан бодолхийлвээс бадралт лав мэт хэнхдэг цээжнээ гэгээн сэргэлэн, хилэгнэн уурлахгүй болвоос хий тамир амирлангуй талбиун, эгдүүцэн бухимдахгүй болвоос элэг, зүрх тунгалаг сэргэг. Баяр баясгаланг туйлд нь бүү хүргэ, тачаангуй хүслийг дураар бүү тавь ” гэсэн байдаг. Жирэмсэн эмэгтэй сэтгэл тайван, аядуу зөөлөн байвал голын хий хямрахгүй хэвийн байж, өөдрөг бодлыг үе үе бодож байвал зүрхэнд орших түгээмэл гүйгч хий аривдаж, хорогдохгүй тэгш оршин байхыг ийнхүү хэлжээ [2, 3, 4, 6].

    • Жирэмслэгсэд нь хас, таныг (тана, сувд) сонирхвоос зохимуй.
    • Жирэмслэгсэд нь мөрөг загас ба тогос шувууг сонирхвоос зохимуй.
    • Жирэмслэгсэд нь харцага ба жороо тайгыг сонирхвоос зохимуй.

    Энэ мөрүүдэд хүүхдээ оюун ухаан тэгш болгохыг хүсвээс эх нь мөрөг загас буюу тогос шувуу зэргийг бахдан сонирхвоос сайн. Загас урт настай лусын амьтан. Замбуу тивийн 6 чимгийн нэг хутагт Нагаржунайн түвэд нэрийг Лүдэв гэх бөгөөд лү гэдэг нь лус, дүв гэдэг нь бүтээгч гэсэн үг. Хүний оюун ухааны оргил болсон Нагаржунайг лусыг бүтээгч гэж нэрлэсэн нь жирийн хэрэг бус харин лус хэмээх хүний гарт баригдаж, мэдрэгдэхгүй оюунлаг, субъектив зүйлийг бодитой орших загасаар зүйрлэн түүнийг сонирхон харж байвал хүүхэд ухаантай, сэргэлэн, оюун сайтай болж төрнө хэмээн бэлэгдсэн байна. Түүнчлэн орчлонгийн хамгийн үзэсгэлэнтэй шувуу тогосыг харж гоо сайхныг сэтгэлээрээ мэдэрч байвал хэвлий дэх ураг сэтгэл сайтай, гэгээлэг болдог хэмээн үзсэн байна [3, 4].

    Хүүхдээ гоо үзэсгэлэн болж төрөөсэй хэмээн хүсвээс өнгөт тана, гойд хас эрдэнийг сонирох. Тана, хас эрдэнэ (сувд)-ийг нүдээр харан өнгийг нь шүтэн, гараараа барьж хэлбэр дүрсийг нь бишрэн байваас хүүхэд царай зүс сайтай, өнгө төгөлдөр үзэсгэлэнтэй төрдөг ажээ.

    Хүүхдээ идэр эрэмгий баатар болж төрөөсэй хэмээн хүсэгчид жигүүрээ дэлгэж халин нисэгч харцага болон жигд давхих жороо тайгыг сонирхтугай хэмээсэн байна. Ийнхүү идээ ундааны номонд жирэмсэн эхчүүд хоолноос гадна сэтгэл санаа тайван, амгалан сууж эрүүл чийрэг бие бялдартай, сэргэлэн цовоо, үзэсгэлэн төгөлдөр хүүхэдтэй болохыг хүсвэл хас, тана, тогос, загас, харцага, жороог өдөр бүр сонирхон байхыг онцгойлон өгүүлсэн нь ууж иддэг хоолноос ухааны хооллолт эн тэнцүү байдгийн сонгодог жишээ гэж үзэхээр байна [2, 3]. Үүнээс үүдээд жирэмсэн эхчүүдийн оюун санааны хооллолтыг орхигдуулахгүй байх нь чухал юм. Түүнчлэн доктор Г.Лхагвагийн өөрийн бүтээлдээ “Монголчууд оюун санаагаар хооллох ухааныг хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хэмжээгээр амьдралдаа ягштал хэрэгжүүлсэн явдал юм. Хүний ухамсрыг амтанд (хоолонд) уусгаж алга хийхээс зайлсхийх их ухааныг олж хэрэгжүүлсэн магадгүй цорын ганц ард түмэн байсан “-ыг түүхэн талаас нь баталгаажуулж өгчээ гэж үзэхээр байна [5]. Нөгөө талаар жирэмсэн эхчүүдийн оюун санааны зөв хооллолт гэдэг нь цээрлэл хийж чадсанаар зохистой болж өгч байна гэж үзэх нь зүйтэй.

    Түүнчлэн уг номонд “Эрт урдын богд эрдэмтэд жирэмслэгсдийн хэвлий дэхь хүмүүжлийн тухай дурьдсан бөлгөө. Эрт үед эхнэр хүмүүн жирэмслэвээс хавиргалан хэвтэхүй, хагас явган, мөчид тачид суухгүй, удтал хүчлэн зогсохгүй, гашилж муудсан, үнэр танар орсон эсхүл зөв хэрчиж огтлоогүй махны зүйлийг идэхгүй, ор суудал нь төв бус болвоос суухгүй, гажуу өнгө үзэмжийг харахгүй, садар самуун дуу чимээг сонсохгүй, харин шөнө, үдэш сохор мэргэдээр дуу, шүлэг сэлтийг аялгуулан уншуулдаг авай. Явдал мөр нь зүй зохисыг олсноос хөнгөрсөний хойно хүүхэд нь өнгө зүсээр төв хээнцэр, авъяас билиг нь олноос хэтийдмүй. Тиймийн тулд эртний Тай Рэн овогтны Вэн Ван төрсөнөөсөө эхлээд цэцэн сэргэлэн нэгийг сонсвоос зууг төсөөлөх нь цөм эхийн хэвлийн хүмүүжлээс болсон ажгуу. Эртний богд эрдэмтдийн олонхи нь хэвлийг эрхэмлэх тул эхнэр хэн боловч жирэмслэвээс хүмүүн үхэх, гашуудал бэлэвсрэлийн байдал хийгээд элэнхий биет эрэмдэг зэрэмдэг амьтдыг аанайхан үзэж харахыг дэмий л цээрлэж харин баяр бясгалантай сайн сайхан явдлыг ажиж харахыг эрхэмлэдэг юмсан. Энэ мэтчилэн сайн муугийн нөлөөгөөр хэвлийн хүмүүжилд хамаа бүхий атал нэг ч идээ ундааны талаар анхаарал цээрлэлийг хичээхгүй байж яахин болмуй ” хэмээн тэмдэглэжээ [4, 6, 8].

    Жирэмслэгсдийн идээний цээр

    • Туулайн махыг идвээс хүүхэд нь дуун үгүй, уруул сэтэрхий болмуй.
    • Ямааны махыг идвээс хүүхдийн өвчлөх нь үлэмж.
    • Ямааны мах, модны үр ба нугасны өндгийг идвээс хүүхэд нь тон горуу төрмүй
    • Тахианы өндөг ба хатаасан загас идвээс хүүхэд нь яр шарх үлэмж гарна.
    • Бялзуухайн мах идэж, архи ууваас хүүхдийн сэтгэл санаа садар самуун болж ичгүүр сонжуурыг мэдэхгүйд хүрнэ.
    • Тахианы мах ба тутаргын будаа идвээс хүүхэд хавтгай цагаан хорхойтой болмуй.
    • Бялзуухайн мах болон буурцгийн ээдэмцэрийг идэж ууваас хүүхдийн нүүр царай сэвхтсэн бараан өнгөтэй болмуй.
    • Яст мэлхийн мах идвээс хүүхдийн хүзүү агшиж богино болмуй.
    • Илжигний мах идвээс хөнгөрөх (амаржих) сарыг уртасгана.
    • Мөсөн чихэр идвээс ураг тогтохгүй.
    • Луусны мах идвээс хөнгөрөхүйеэ бэрх болмуй.

    Идээний энэхүү цээрлэл нь 14 дүгээр зуунд өргөн хэрэглэдэг байсан зарим махан хоолны үйлдэл урагт хэрхэн нөлөөлдөгийг практикт ажиглалтаар танин мэдэж жирэмсэлсэн эхчүүд хэрэглэж үл болохыг цээр болгон өгүүлсэнээрээ зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар чухал арга хэмжээ болж байжээ гэж үзэхээр байна. Мэдээж орчин цагт хүүхэд нь сэтэрхий уруултай төрнө гээд туулайн мах хэрэглэхгүй нь лавтай гэхдээ туулайн махыг хэрэглэвэл хүүхэд сэтэрхий уруултай болж магадгүй гэдгийн туулайн уруулын сэтэрхий байдгаар нь жирэмсэн эхчүүдэд анхааруулан цээрлүүлснээрээ жирэмсэн эхчүүдийн хоол, ундны хэрэглээ чухал болохыг харуулж байна.

    Жирэмсэн эхчүүдийн зан үйл түүний дотор багтах хоолны зохистой хэрэглээг зөвхөн уураг, амин дэм, төмөр зэрэг эрдэс бодис ихээр агуулсан хоол ундыг илүү хэрэглэснээр сайн байх юм гэж ойлгож болохгүй юм. Монголчуудын жирэмсэн эхчүүдийн зан үйл, идээ, ундааны талаарх ойлголт нь нилээд гүнзгий өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байжээ. Харамсалтай нь энэ талаар тусгайлан судалж чадаагүй байсаар байна. Үүнд нэг талаас 1990-ээд он хүртэл уламжлалт ёс заншилыг судлах явдал хаалттай байсан, нөгөө талаас жирэмсэн эхчүүдийн хоол, ундны хэрэглээтэй холбоотой судар, ном, сурвалж бичгүүд судалгааны эргэлтэд орж чадаагүйтэй холбоотой юм.

    Хөхүүл эхийн идээ, ундааны цээр. Хүүхэд төрүүлсэн хөхүүл эх нь өвчин хуучгүй идэр насны бөгөөд зан чанар нь энэрэнгүй уужуу талбиу, дөлгөөн дулаан, үг яриа цөөн бол дээр юм. Хүүхэд нь эхийг түшиглэж, түүний идээ, ундааны шимийг хөхний сүүгээр шингээн авч байдаг. Иймээс хүүхдийн сайн, муу өсөж торних нь эхийн сүүний тэжээлтэй нягт холбоотой гэхдээ сүүний шим болбоос эхийн хоол, ундны хэрэглээтэй шууд холбоотой. Тиймээс хүүхдийн өвчлөх эсэх нь мөн хөхүүл эхийн идээ, ундааг цээрлэх ёсонтой хэр зэрэг холбоотойг өгүүлэх юун. Хэрвээ идээ, ундаанд зохисыг үзэж болгоомжлон цээрлэхгүйгээр аль амттай шимттэйг ая таваараа идэж уухад хүрвэл, хүүхдийг өвчлүүлэх нь магад болой. Энэ даруй эх бологч нь хүүхдээ өвчлүүлсэн хэрэг болно [4, 6].

    • Зуны шарам халуунаар битгий хөхүүл. Хөхүүлбээс хүүхэд нь аргын халуун арвидаж бөөлжиж огшмой.
    • Өвлийн хүйтэн жихүүнээр битгий хөхүүл. Хөхүүлбээс хүүхэд нь билгийн хүйтэн аривдаж ханиаж суулгамой.
    • Эх нь уур хилэн төрүүлэхгүйг хичээх хэрэгтэй. Хилэгнэвээс хий агсаж хүүхдийг солиоруулна.
    • Эх нь архинд согтож үл болно. Согтвоос хүүхдэд аргын халуу бадарч, бие халууран хэвлий нь цанхайна.
    • Эх нь бөөлжвөөс савны тамир хоосрох тул хөхүүлбээс хүүхдийн хүч тамирыг сул дорой, эцэнхий болгоно.
    • Хүүхэд хуучирсан халуунтай болж таталдах тахал ба яр шарх гарах өвчинд нэрвэгдвээс, эх нь бадган халуунаар хийг хөдөлгөх идээ ундааг цээрлэх хэрэгтэй.
    • Хүүхэд илд, хамуу, яр шархтай болбол эх нь яр шархыг үүсгэмээр загас, сам хорхой, тахиа, морь зэрэг амьтны махыг цээрлэх хэрэгтэй.
    • Хүүхэд нь дотор бэтгэрэн дүүрч эс шингэсэн архагтай бөгөөд туранхай байваас эх нь түүхий хаш, өргөст хэмх зэргийг цээрлэх хэрэгтэй.
    • Аливаа саяхан төрсөн хүүхэд шар үндсийн ширгээсэн танд мэргэн хэмээх хээрийн гахайн цөсийг өчүүхэн төдий холиод угааваас, хожим хэдийгээр эсэргэнүүд ба муу яр шарх гаравч эгнэгт бага шиг гарна.
    • Аливаа нялх хүүхэд бижрүү эсэргэнэ гараагүй үед, хэрвээ хар даахитай илжигийн сүүг уулгаваас өсвөр насандаа яр шарх эсэргэнэ гарах зэрэг хорт нэрвэгдэхгүй. Хэдийгээр нэрвэгдлээ гэсэн ч хөнгөнөөр өнгөрүүлж болох бөгөөд түүнчлэн бас хүүхдийн зүрхэнд халуун эзэлж, салхиар татвалзах өвчнийг засна.

    Хүсэхүйн 1330 онд бичсэн “Идээ, ундааны жинхэнэ товч” зохиол нь монголчуудын хоолны зохистой хэрэглээний талаарх анхны бүрэн хэмжээний бүтээл болохын зэрэгцээ жирэмсэн эхчүүдийн идээ, ундааны цээрээр дамжуулан тэдний зохистой хэрэглээг нарийн тодорхой өгүүлжээ. Түүнчлэн “Идээ, ундааны жинхэнэ товч” зохиолын доторхи жирэмсэн эхчүүдийн идээ, ундааны цээр нь зөвхөн хоол унд төдийгүй сэтгэл санааны амар түвшин байдлыг онцгойлон авч үздэг байжээ. Үүнээс үндэслээд жирэмсэн эхчүүд зөвхөн хоолны хэрэглээг зохистой эдлэхээс гадна сэтгэл санааны амар түвшин байдал, гоо үзэмж, эрэмгий зориг, сэргэлэн цовоо байдлыг өөрийн амьдран буй ахуйн эд юмс, амьтдын чанар, үйл хөдлөлөөс танин мэдэж бахдан байх нь урагт онцгой нөлөөтэйг ихэд анхааран эрхэмлэж байвал зохилтой юм.

    Хоол судлалын чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудад орчин цагийн хоол судлал, шим тэжээлийн ухааныг заахаас гадна монголчуудын бие махбодын болон цаг агаарын эрс тэс уур амьсгалын онцлогт тохирсон, олон зуун жилээр шигшигдэн, шалгарсаар ирсэн уламжлалт идээ, ундаа судлалыг хослуулан судлах, үнэ цэнтэй, онол, практикийн ач холбогдолтой гарын авлагын шинжлэх ухааны мөн чанарыг судлан тогтоох улмаар сургалт, практикт ашиглах боломжийг бий болгох нь зүйтэй юм.

    Ном зүй
    1. Болд Ш., бусад. Монгол туургатны анагаах ухааны алдарт эмч, мааранба, мэргэдийн намтар, бүтээлийн тойм (МЭӨ VII зууны өмнөөс XIX зууны сүүлч хүртэл), УБ, \”Одсар Систем \” ХГ\’, 1999, х. 22-23.
    2. Болд Ш. Өрхийн эмийн сан Таны эмч эрүүл мэндийн дотны зөвлөх. УБ, \”Мөнхийн үсэг \” ХГ, 2006, х.61-64.
    3. Болд Ш. Монголчуудын эрүүл амьдрах ухаан. УБ, \”Admon \” ХГ, 2007, х.64-66
    4. Идээ ундааны жинхэнэ товч. (крилл үсгэнд буулгасан Г.Пагма) Эрдэнэт хот, хэвлүүлсэн он байхгүй, х. 6, 17-20
    5. Лхагваа Г. Мөнхрөхүй ухаан. УБ, 1999, х. 7
    6. Хүсэхүй \”Идээ ундааны жинхэнэ товч \” (Хөхлуу монголчлов) ӨМ, АХХ, 1982, х.31-34
    7. Bold Sh, Ambaga М. History and Fundamentals of Mongolian Traditional Medicine. UB, \”Sod Press \”, 2002, /in English/ p. 23
    8. Bold Sh. Insight into the Secrets of a Mongolian Healthy Lifestyle. Ulaanbaatar, \”Munkhiin useg \” Printing House, 2007, p.32-34
    Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага

    Абстракт

    On page 27 of the «Brief Practical Guide to Healthy Diet», it was said that pregnant mothers must use «mind-food» and should have peace of mind and be soft hearted without hysteria so mental balance will be normal.

    • Pregnant women should have an interest in gems and pearls.
    • Pregnant women should be interested in carp and peacocks.
    • Pregnant women should be interested in hawks and ambling sparrows.

    These lines are saying that if a mother wishes to have a clever minded baby she should have delightful interest in carp and peacocks. Also whether she is seeing the great and beautiful while feeling the beauty in the womb, the child will be well minded and fascinated with the world. If one wishes to have a completely charming baby, jasper must be in the interest of the mother. While seeing pearls and jasper as an object of worship and taking them in their hands and to wonder at their form and shape, the baby will be born with a beautiful face and perfect color. Who wishes to have a strong and brave baby, should be interested in the rising flight of the hawk and the even racing of an ambling sparrow.
    In the book, it was quoted that «ancient holy scientists had mentioned about how to bring up a child while he or she is in the fetus stage. In the early time of a pregnant woman, she should not lie on one side, not sit on a bended foot or the heels, not stand for a long time, eat any piece of meat which is cut the wrong way or eat anything which has an unpleasant smell or has spoiled. She also shouldn’t see unattractive things or bad colors; shouldn’t sit down in uncomfortable seats and shouldn’t listen to dissimulated sounds.
    If pregnant mother eats a hen’s egg and fish jerky, the child will have many wounds and inflammations. If the mother eats the meat of a sparrow and drinks alcoholic beverages, the child will have a dissolute mind and not know any shame. If she eats chicken and rice the child will be born with white ribbon worms. If the mother eats the meat of a sparrow and drinks casein the baby’s face will have dark spots on the skin. If she eats tortoise meat, the neck of the baby will became short, but if she eats the meat of a donkey, the baby’s birth period will be prolonged. If the mother eats ice like sugar-candy, the fetus will not form.
    It is considered that these important measures of precaution for pregnant women should be emphasized about eating meat, how the meat products influence the fetus have been known since ancient times and been proven in practice, and became precautions for pregnant woman through verification.

    Key words: carp and peacocks, hawks and ambling sparrows, «mind-food», gems and pearls, pregnant women
    Pp.11-14, References 8.

    Зохиогчийн оруулсан түлхүүр үгс

    Монголын анагаах ухаан, 2008, 3(145)

    Эх сурвалж: http://www.mongolmed.mn/article/87

  • Хөгжлийн анатоми #2 ҮЙЛДВЭРИЙН ДИЗАЙН БА ҮЙЛИЙН ҮР

    Би жирийн л нэг зураач. 1985 онд Москва хотод Ярославский вокзал дээр Монголоос гарсанаас тав дахь хоног дээрээ буулаа. Ээжийн минь авч өгсөн Монголд үйлдвэрлэсэн маш сайн арьсан “Америк цэргийн” гэх тодотголтой түрийтэй хар гутал Москвагийн вокзал дээр ингэж гишгэлээ. Би тод санадаг юм. Буумагц хэд хэдэн хүн гутлаа зарахгүй биз, ийм гутал таньд бий юу гэж асуугаад байсан юм. Вокзал дээр хоёр найз маань тосож авсаны нэг нь сүүлд 2000 -аад онд МУ -ын ерөнхий сайд болсон Жасрай гуйн хүү Жанцан одоо МАН -ын гишүүн Батзориг нар тосч аваад метро Соколд байх оюутны байранд минь хүргэж өгөөд нэг хоёр шил юм мултлаад явж байж билээ. Жанцанг бодлогоор үйлдвэрлэлийн орчны хууль эрх зүйчээр МГУ (буюу Московский Государственний Университет)-д сургаж, Батзоригийг Чехославакд гутлын технологиор намайг Үйлдвэрлэлийн дизайнаар сургаж байгаа нь улсын бодлого байж дээ. Маргааш нь Строганов гэх нэртэй Москвагийн Үйлдвэр Урлалийн дээд сургууль дээрээ ирэв. Би бодлоо. Яах гэж ирэв? Яаж таван жил сурах юм? Юу сурах юм? Дизайн гэж юу юм бэ? Үйлдвэрлэл надад ямар хамаатай юм бэ? Үйлдвэрлэлийн урлаг гэж бас юу вэ? Хэнд хэрэгтэй юм? гэх мэт. Утгагагүй уйтгартай байлаа. Уран зургаа л өөрөөрөө зураад ууж идээд явж байх нь яг үнэндээ дээр санагдаж байлаа.

    Тэр үед залуус дээд сургуульд явах нь бол бодит мөрөөдөл байлаа. Гэхдээ тэр мөрөөдлийг нь улсаас бодлогоор зорилготойгоор шалгаруулж явуулдаг байсан юм. Уран зургийн коллежид таван жил шахам суралцаж төгссөн надад тухайн үеийн Соёлын яам бодлогоор таван жил үзэсгэлэн чимэглэлийн үйлдвэрлэлийн газар ажиллуулаад тэндээсээ дахиад таван жил Үйлдвэр Урлалийн Дээд Сургуульд сургаж байгаа нь тэр юм. Яагаад? Гэвэл 1990 оноос өмнө Монгол улс ХАА – Аж үйлдвэрийн орон гэсэн үндсэн чиглэлтэй хөгжиж байсан юм. Тэр үед Монголчууд одоогийн энэ Хятад улс шиг бүх ажлаа тав таван жилээр төлөвлөдөг байсан бөгөөд би гэхэд л таван жил ажиллахдаа таван жилийн гавшгайч залуугаар шалгарч байсан юмдаг. Тийм учраас үйлдвэрлэлийн түвшингээ шинэ шатанд гаргахын тулд анхнаасаа үйлдвэрлэлийн дизайнеруудаа бэлдэж байгаа нь тэр байж. Харин Оросууд бол тухайн үеийн социалист лагерийн орнуудынхаа хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого тодорхойлогч нь байсан юм.
    Намайг хүүхэд байхад л саяхан шүүдээ манай улс варений шилээ хийчихдэг “лимоны” ундаа “нийслэл” пивоны шилээ өөрсдөө үйлдвэрлэчихдэг байсан даа. Ноосоо түүгээд ээрмэлийн үйлдвэртээ утас хийчихдэг, утсаараа сүлжмэлийн үйлдвэртээ 70 микроны даавуу хийчихдэг, даавуугаараа сурагчдын болон ажилчидын хувцасаа оёчихдог оёдолын үйлдвэртэй л байсан даа. Шаазан ваарны гэх үйлдвэр одоо энэ циркийн зүүн талд ажиллаж шаазан аяга гүц хүртэл хийгээд бүр гадаадад экспортлож байсан санагдах юм. Эсвэл би зүүдэлсэн юм болов уу? Монголчууд 25 жил байтугай 2300 -аад жилийн тэртээд Хүннүгийн их гүрэнг байгуулж бүх дэлхийг эзэгнэж байхдаа Грек Ромын урчуудтай шил хайлуулж дарсны хундагаа хийчихдэг байсан нь археологийн олдвороор гарч ирсээр байгаа нь гайхалтай. 2300 жилийн өмнөх ган хайлуулах зуух саяхан Герман, Японы археолегчидын малтлагаар Монголын нутгаас, тодруулбал Өвөрхангай аймаг дахь Хархорин хотын доороос гарч ирлээ шүү дээ. Юу вэ тэгэхэд одоо “pig iron” ч хийж чадахгүй төмрийн хүдэрээ урагш Хятадруу шороогоор нь гаргаад сууж байна.
    Тэр олон мянган жилийн тэртээ Монголчуудын ган төмрөөр хийж байсан тэрэгний дугуй эдлэл хэрэгсэл зэр зэвсгийн ур хийцийг Эрмитаж, Луварын музейн сангаас дэлхийн ард түмэн үзэж сонирхоод дуу алдан биширч байна. Одоо ч модернистууд тийм супер уран бүтээл хийж чадахгүй байна шүү дээ. Заримдаа хөгжил гэдэг нь урвуу хамааралтай мөхөл шиг санагдах юм.
    За буцаж сэдэврүүгээ орьё. 1991 онд би Москвагийн Үйлдвэр Урлалийн дээд сургуулийг таван жил сурч төгсөөд буцаж Монголдоо Улаанбаатар хотынхоо вокзал дээр Оросын сайн чанарын Монгол арьсаар хийсэн “Руслан” хэмээх гутлаар гишгэн буулаа. Найз нөхөдтэйгээ наргиж нэг хэсэг болоод орчноо харлаа. Монголд ардчилсан хувьсгал ялж Орос цэргүүдийг говиосоо хөөн явуулаад Улаанбаатар Налайх зэрэг хотуудад байсан Оросын оффицеруудын амьдарч байсан барилгуудыг хувьчлал нэрээр тонож үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг мулт мулт татаж авч Хятадруу төмрийн хаягдал нэрээр гаргаж зарсан байлаа. Бүх юм хов хоосон лангуу ч хоосон үйлдвэрүүд ч хоосон болжээ. Ингээд “ЗАХ ЗЭЭЛ” ын гэх тодотголтой нийгэмд ямар ч бэлтгэлгүй бүхэл бүтэн нэг улс орлоо. Миний хувьд нөгөө тав таван жилийн сурсан ажилласан төлөвлөсөн бүгд нуран унасан юм. Юун үйлдвэрийн дизайн нэг ч үйлдвэр байхгүй болсон тул хүн бүхэн Хятад, Орос руу үүргэвчээ үүрээд наймаандаа явлаа. Би огт наймаа хийж чадах хүн биш тул гудамжинд нэг хэсэг лааз өшиглөв. Гэтэл Германы Берлин хотод Эстрел нэртэй “Confres hotel”- ийн хананд өлгөх зураг зурах зураачдыг шалгаруулж байна гэхээр нь тэнд материалаа өгч, шалгарч Саранцацралт гэх одоо монголын нэртэй модернист эмэгтэй бид хоёр шалгарч тэнцэв. Гэхдээ Саранцацралт тодорхой бус шалтгаанаар яваагүй тул би ганцаар Берлин явж 3 сар ажиллаад шагналын мөнгөөрөө спорт BMW машин авчирч түүгээрээ таксины жолооч хийн 2 жил гэр орноо тэжээсэн дээ.
    Нэг өдөр 3 -р хороололд такси хийцэн явж байтал 80 -аад онд миний туслах зураач байсан одоогийн “G entertiment” -ийн Ганболд сууж, “Хүүе та чинь таксины жолооч болчихсон юм уу?” гэхэд нь тиймээ өөр ажил олдохгүй гэвэл Та чинь Creative сэтгэлгээтэй биздээ манай “Боролдой” студид рекламны захиалга овоо ирдэг болж байгаа, найруулагчаар ажиллаач гэснээр би таксины жолоочоо больж дахиад таван жил “Боролдой” рекламны студид найруулагч зураачаар ажиллалаа. Үүний дараа эдийн засаг тогтворжиж би “Хаус дизайн” хувийн тв студиээ ажиллуулж таван жил дараа нь интерьер дизайнаар таван жил, дараа нь компаниа өргөжүүлж, барилгын зураг төслөөр таван жил ажиллаа. Муу ч сайн ч улс юм болохоор энэ улсад барилгын салбар хүссэн хүсээгүй хөгжиж эхэллээ. Нөгөө талдаа хувцас дизайн сулхан ажиллаж байгаа байх. Гэхдээ хувцас дизайн нь загвар зохион бүтээх гэхээсээ илүү загвар өмсөх талдаа л явж байна уу даа.
    Ингээд тав таван жилээр хүлээсээр одоо эргээд харахад би 25 жил үйлвэрлэлийн дизайны ажлаа хүлээсээр суусан байх юм. Хаана байна миний нөгөө зураач дизайнераар сурсан дадлагажсан 15 жилийн системтэй боловсрол? Ингээд бодохоор Монголд сургууль төгсөж байгаа боловсролын диплом авсан хэдэн зуун мянган хүмүүсийн хэдэн хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа вэ? Би 90% нь дээд боловсролтой баарны үйлчлэгч, шал угаагчаар ажиллаж байгаа гэдэгтээ маргах хүн гарахгүй гэж бодож байна. Миний сурч байх үеийн систем яагаад алдагдав? Ардчилсан хувьсгал хийгээд зах зээлийн нийгэмдээ бид бэлэн байсан уу? Яг тэр үед хөгжлийн гараанаасаа цуг гарсан Өмнөд Солонос, Сингапур зэрэг орнууд одоо хөгжлөөрөө тасраад алга болов. Энд миний хариулт бол одоо бэлэн болсон. Бид яагаад хоцров? Монголчууд уг цуснаасаа бүгдээрээ удирдагч буюу \дарга\ boss болох сэтгэлгээтэй ард түмэн нөгөө талаасаа зөвхөн өөрөө өөртөө дарга буюу нүүдэлч соёлтой, хэнд ч удирдагдахгүй гэх уламжлалтай улс.
    Тийм учраас 90 -ээд онд гарч ирсэн ардчилсан хөдөлгөөнийг үүсгэлцсэн бүх залуус одоо улс төрд маш хүчтэй нөлөөтэй бүлэглэлүүд болон хоорондоо жижигхэн зах зээлээ булаацалдан тэмцэж, нэгдсэн бодлогоор зангидагдахгүй байгаатай холбоотой. Хоёрдугаар үндсэн том шалтгаан бол уул уурхайн баялаг нь ид шидийн дохиур мэт шидэт лизенц гэх цаасаар хэсэг бүлгүүдийн гарт орж тэд нар нь улс төрд улаан цайм нөлөөлөх болсон. За энэ нь бараг сэтгэцийн өвчний шинжтэй хэлбэрт орж явсаар өнөөдрийг хүрлээ. Ингээд ерөнхийд нь дүгнэж хэлбэл энэ улс Баялагийн хараалд өртсөн бас бүх юмаа зүгээр л улс төржүүлсэн нь хамгийн том алдаа. Үүний тод жишээ нь дэлхийд байхгүй олон телевизийн суваг зөвхөн монголд байнаа. Хэд гээч? 220 суваг байна. Үүний ард дандаа ямар нэг монгол улс төрч бизнесмэн сууж байна. Энэ бол товчхондоо БАЯЛАГИЙН ХАРААЛ-ийн өнгөний өвчин хэлбэрээр илэрч байгаа тууралт нь.
    Харин азаар сүүлийн үед гол түүхий эд хэрэглэгч Хятад нь өөрөө Хүрэн эдийн засгаас аажим татгалзаж, Ногоон эдийн засгийн орон болохоор хөгжлийн зорилгоо шинэчилж найрууллаа. Энэ нь манай улсад туссан Баялагийн хараал гэх уул уурхайгаас хэт хамааралтай болоод байсан хүнд өвчнийг эдгээхэд нэмэр болох байх. Уул уурхайн баялагаа зөв зохистой ашиглах нийтэд тэгш хүртээмжтэй ашиглах гэсэн 2н үндсэн туршлагийг Скандиновын орнууд, Канад, Хойт Америакаас суралцмаар байна даа.

    Зөв зохистой ашиглах гэдэг нь мэдээж байгальд ээлтэй техниологоор ашиглах. Тэгш хүртээмжтэй гэдэг нь олборлолтоо хувийн хэвшлээр гэрээлж хийлгээд Баялагийн санг төрийн оролцоотой байгуулж, ашгаа буюу хүүгээ боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах зэрэг системүүд ордог. Заримдаа ийм энгийн гадны бэлэн модел жишээнүүдийг манай монгол улс төрчид зориуд мэдэхгүй царайлдаг байхаа. Над шиг жирийн зураачаар заалгамааргүй юм гэж бодогдох боллоо. Миний хувьд 25 жил сурсантайгаа бараг 35 жилийн хугацаанд зүгээр суусангүй ээ. Саяхан нэг хуучин бичиг цаасаа ухаж байгаад оюутан байхдаа зурж байсан проектийн ажлуудаа оллоо. 1987 онд гар утас зурж байсан байх юм. Тэр нь малчдад зориулсан арьсан ууттай цас шуурганаар төөрөх үедээ ашиглах юм гэнээ. Одоо харахад хэлбэр дизайн бол инээдтэй. Гэхдээ одоо малчин болгон л гар утастай болсон. Харамсалтай нь мал маллах хүн олдохгүй, ихэнх нь л хот руу нүүх болждээ. Оюутан байхад хийж байсан Говийн динозаврын парк, анхны АТМ машин, өндөр шилэн барилгын фасад угаагч машин, нэг дугуйн дээрээс худалдаа хийх, мөхөөлдөсний машин гэх мэт 25 жилийн өмнө зурж байсан концепцүүд өнөөдөр монгол биш юмаа гэхэд дэлхийн улсуудад биелэлээ олсон явж байгаа. Концепц дизайн бол дизайнер хүний ажлын салшгүй нэг хэсэг л дээ.
    Саяхан би хэсэг залуустай хамтарч 2 хүний суудалтай цахилгаан машины дизайн гаргалаа. Улаанбаатар хотын гудамжаар маш их бөглөрөлтэй, бөглөрч зогсохын хирээр маш их хий хоосон шатахуун агаарт цацагдаж, хүүхэд багачууд хордож, жолооч нар нь өөрсдөө бухимдалтай стресстэй байдаг. Ингээд ажиглаад байхаар нэг том жийпэнд нэг л хүн суусан уурлаж яваа харагдах юмаа. Эргэн тойрноо сайн харвал 5 хүний суудалтай машинд нэг л хүн. Энэ юуг хэлж байна вэ? Бөглөрөл стрессийг хүн өөрөө л үүсгээд байна. Энэ асуудлыг дизайнарууд л шийднэ гэдэг санаагаар нэгээс хоёр хүний суудалтай цахилгаан машины загвар гаргасан юмаа. Гэвч манай монголын түшээд бизнесмэнүүд ойлгож дэмжихгүй гэдгийг би 100% мэдэж байгаа. Гэхдээ концепц дизайн явж л байх хэрэгтэй. Монгол биш юмаа гэхэд өөр оронд хэрэгжих л болно. Харин концепц дизайн инновацийг амьдралд маш сайн хэрэгжүүлж байгаа хүн бол Элон Маск байна. Дашрамд хэлэхэд Элон Маскийг би монголын улс төрчдөөс асуухад 5 хүний 4 нь мэддэггүй гээд бод доо. Тэр хүнтэй холбогдох юм бол хамтарч хүний төлөө маш их юм хийж болох юмаа гэж мөрөөддөг. Элон Маскийг одоо хүн төрөлхтний хөгжлийн ертөнцийг өөрчлөгч гэж нэрлэж байна шүүдээ. Монголд энэ олон олигархи удирдагчид байснаас ганцхан Элон Маск шиг хүн байхад л хангаллтай.
    Бид Хятад Оросын зах зээлийн яг дунд нь байж байдаг эдийн засгийн маш ашигтай байрлалтай орон. Энэ боломжийг энгийн эдийн засгын анхан шатны коллежийн боловсролтой Америк хүүхэд ч ойлгоно. Манай улс төржсөн бизнесийн бүлэглэл 25 жил яг үнэндээ 2-3 цементийн үйлдвэрээс өөр ямар ч үйлдвэр барьсангүй. Гэтэл нөгөө цементийн үйлдвэр нь борлуулалт байхгүй. Яагаад гээч? Тэр цементээр барьсан барилгыг нь авах мөнгөтэй иргэд байхгүйг тооцоогүй бас л алдаа болсон. Тэр байрыг худалдаж авах иргэд чинь орлоготой байхын тулд бодит баялаг бүтээдэг салбар буюу үйлдвэрүүдэд ажиллаж, цалинтай байх хэрэгтэй. Тэр үйлвэрлэсэн бүтээгдэхүүн нь гадаадад экспортлогдож валют орж ирэх ёстой. Ингэж байж инфляци нь буунаа. Банк санхүүгийн тогтолцоо нь эрүүлжиж, эргэлт үүснээ. Эргэлт үүсснээр арилжааны биш төслийн зээлүүд хөдлөж эхэлнээ. Яагаад ийм энгийн юмыг ойлгодоггүй юм бэ? Ийм учраас үйлдвэрийн дизайнаар төгсчихөөд, үйлдвэр хүлээж 25 жил боллоо гээд байна л даа. Би ядаж хүнсний сав баглаа боодлын дизайнаар ажиллах юмсан. Гэтэл одоо та гараад монголын хүнсний дэлгүүрүүдээр ороод хар. 70% нь гадаадаас импортлосон хүнс байгаа. Саяхан би Оргил гэж супермаркетаар орлоо. Нэг шоколад авах гэсэн чинь бараг бүх шоколадны 70% нь Roshen буюу Украйны ерөнхийлөгч Porоshenko-гийн хувийн үйлдвэрийнх байх юм. Үлдсэн 30% нь Бельги, Герман,Францынх.
    Африкт болохоор шоколадны какао ургаад, Монголын говьд болохоор какао ургахгүйгээр бурхан энэ хорвоог бүтээгээгүй байлгүйдээ. Японы сумо бөхийг жишээ нь зөвхөн Япон бөхчүүдэд зориулсан бишийг сүүлийн 15 жил монгол бөхчүүд аваргалснаар тов тодорхой харуулж л байна шүү дээ. Сумо гэснээс монголчуудын гаднаас авдаг гурвалжин будааг манай сумогийн их аварга Асашерюү Дорнод аймагт тарьж ургуулаад Японд экспортлож эхэлж байгааг саяхан сонсоход таатай байлаа. Одоо японы сумод тэргүүлж байгаа монгол бөх Хакухо монголын говьд цагаан будаа, чихрийн нишингэ тариад, Японд экспортлох төсөл хийж байгаа сонсогдох юм. Тэгэхээр хүнсний үйлдвэрлэлээр өөрсдийгөө хангаад, бүр илүү гарснаар нь экспорт ч хийж болох боломж харагдаж эхэлж байна.
    Би АНУ-гийн Корнелийн их сургуулийн багш Жанеттай уулзаж байсан юм. Монголын говьд киви ч ургаж, усан үзэм ч ургаж, виноны үйлдвэр ч хөгжиж болно гэж баталж байсан юм. Хэрвээ Хакухо аваргын нишингэ төсөл бүтвэл, бид монголдоо чихэрийн нишингэ тарьж, монгол хүүхдүүд өөрийн үйлдвэрийн чихэрээ идэж Порошенкогийн үйлдвэрт олон сая доллараа үрэхгүй л байхдаа.
    Хүнсний хувьд бол миний жижигхэн мөрөөдөл монголынхоо чихрийн үйлдвэрт чихрийн цаасны дизайнер ядаж хийгээд, цалин аваад суууж байхсан даа хэхэ. Жаахан том үйлдвэр яривал арьс ширний үйлдвэр монголд хөгжих супер боломж байна. Яагаад гэвэл Гуравхан сая хүнтэй улс мөртлөө 30-50 сая малтай. Гурван том арьс шир боловсруулах үйлдвэр байхад л би өмдний тэлээний дизайнер, өсгийтэй гуталны зохион бүтээгч хийгээд өндөр цалин аваад сууж байхгүй юу.

    За бүүр томхон мөрөөдье. Хятадад Элон Маск цахилгаан машинаа борлуулах гэрээ хийж, хятадуууд ч ногоон орон болж байгаагаа дэлхийд зарлаж, иргэд нь бүгд шахуу цахилгаан машин сонирхож эхэллээ. Ер нь дэлхий тэр чигтээ цахилгаан машинаар эрт орой сүлжилдэх нь ч тодорхой. Хятадын энэ том зах зээлийг хэн ч алдахыг хүсэхгүй. Харин Монголын хувьд стратегийн ач холбогдолтой, байршилаа зөв ашиглах хэрэгтэй. Тэгэх тусмаа монголын говь бол хятадын хилийн дагуу маш таатай байршил юм. Тэгээд ч монголын хөрс шороо нь тэр чигтээ маш өндөр төмрийн хүдрийн агууламжтай нутаг гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр автомашин угсрах үйлдвэрийн тухай ч мөрөөдөж болно гэсэн үг.
    Энд ногоон эдийн засаг ярьж байснаа уул уурхай, эрдэс баялаг яриад явчихаж байгаа нь сонин санагдах байх. Газрын доорхи баялаг бол манай улсын хөгжлийн нэг л гарц. Гэхдээ уул уурхайн баялагаа шороогоор нь зөөгөөд гаргах уу? нэмэгдсэн өртөг шингээж гаргах уу? гэдэгт асуудал нь байгаа. Уул уурхайн үйлдвэрлэл нь өөрөө байгальд ээлтэй техниологоор л явж байвал бүгд л дэмжинэ. Монголын говьд энэ зууны эхэнд динозаврын яс л байдаг мэт ойлгож байсан бол, одоо газрын ховор элемэнтүүд бүгд гарч байна. Бид уул уурхайн бизнесээ ХАА-тай зөв хослоод явбал монгол улс нь дэлхийн эдийн засгийн тэргүүлэх 10 орны нэг болоход ердөөсөө 10-20 жил хангалттай. Тийм өндөр боломжтой, байршилтай газар нутагтай орон. дэлхий дээр маш ховор болсоор байна. Говьд ХАА-н маш олон боломж байна. Жишээ нь: Ингэний хоормог, ингэний ундаа ч гэнэ. Энэ ундаагаар бараг бүх хорт хавдрыг эмчилж байна гэж ярьдаг. Би мэдэхгүй гэхдээ Арабууд ингэний хоормогоо савлаад, Лондон хотын Харродсын үнэтэй дэлгүүрт зардаг гэж сонссон. Манай говьд ургаж байгаа чацарганы тосыг Япон, Сингапур, Солонгос, Америкт ч үнэтэй гоо сайхны болоод, эрүүл мэндийн чиглэлээр бага ч гэсэн гаргаж байгаа. Говьд нар салхины нөөц маш их байна. Саяхан Германчууд салхин эрчим хүчний томхон станц Сайншандад барьлаа. Одоо Монголоос Хятадын хил дагуу хичнээн л бол хичнээн сэргээгдэх эрчим хүчний станцууд барьж болохоор боллоо. Урд хөрш хятадууд цэвэр эрчим хүч авъя л гэж байгаа шүү дээ. Монголын говьд кофе тарьсан ч болно. Стейкны чиглэлийн Канад үүлдрийн үхэр ч үржүүлж болно. Хятадууд хөрөнгөжиж соёлжоод кофе уудаг болсон, стейк иддэг болсон. Говьд хэт халуун биш хэт хүйтэн биш, бас хэт чийгтэй биш учраас асар том орос, хятадын хүнсний зоорьны аж ахуйнуудын бизнес хийж болно гэх мэт Монголын говь бол зүгээр л цахиурын хөндий гэдэг шиг органик хүнсний каластржсан дэлхийн загвар байж болох нутаг юм. Биднийг дэлхийн баячууд алтан дээр суусан тэнэгүүд гэж нэрлэдэг байсныг би 25 жилийн өмнө л сонсож байсан. Одоо бол бид тэнэгүүд биш, усан тэнэгүүд болсон шиг байна даа.
    Харамсалтай нь ард түмэн агуу түүхтэй, асар их оюуны чадавхтай байсан ч “агуу” удирдагчид нь алтан морь унах хүсэлтэй арчаагүй тэнэгүүд болохоор агуу түүх ч байгаад, алт ч байгаад хэрэггүй тэр ард түмэн мөхдөг, мохдог юм байна. Уг нь уур амьсгалын өөрчлөлт бодит аюул болж улс орнууд нэгдэж, ногоон мориндоо мордсон юмаа. Манай дарга нар алтан морьноосоо буухгүй юм даа. Тэд мориноосоо буухдаа монгол арьсаар хийсэн “монгол” гуталтай буух уу, орос арьсан “Руслан” гуталтай буух уу, хятад шаахайтай буух уу, эсвэл хөл нүцгэн буух уу өөрсдөө шийдэг дээ.

    Үйлдвэр хүлээж хоёр үүд сахисан үндэстэн.
    Үйлийн үртэй үйлдвэрийн дизайнер: Д. Эрдэмбилэг
    2016 он Улаанбаатар

    http://creativemongolia.com/erdembileg/
    https://www.facebook.com/ErdembilegArt