Category: human-development

  • “​ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ” ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СОНСДОГ НОМ

    Өнөөдрүүд нийлж амьдралыг бүтээдэг. Өнөөдөр та юунд тэмүүлж байна вэ? Өдөр бүр өөрийгөө зөв зүгт чиглүүлэн хөгжүүлж, сэдэлжүүлэн урагшлахыг хүсэгчидэд зориулж “Өнөөдрийн тэмүүлэл” хувь хүний хөгжлийн 40 цуврал зөвлөгөөг бүтээлээ.

    Залуус бид өөрийгөө хөгжүүлэхийн тулд хүний хөгжлийн ном уншиж, мэдлэг хуримтлуулдаг ч мэдлэгээ өөртөө тусгаж амьдралдаа хэвшил болгож чаддаггүй. Өөрийгөө хөгжүүлэхийг, илүү их амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүрт мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх аргачлалын тухай цуврал нийтлэлийг хүргэж байна. Энэхүү цувралаар зөвхөн уриалах төдий бус өөртэйгээ ажиллах, өөрийгөө хөгжүүлэх тодорхой аргачлалуудыг та бүхэнд хүргэх болно.

    Хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд эхлээд өөрийгөө судлах, өөртэйгээ танилцах хэрэгтэй. Өөрийгөө таних түлхүүрийг алсаас бус дэргэдээсээ олох хэрэгтэй. Бид яаж амжилтанд хүрэх вэ, яаж их мөнгө олох вэ, ямар салбарт амжилт олох вэ гэх мэтчилэн гадаад нөхцөл байдлыг маш их судалдаг хэдийч өөрийгөө судлах нь ховор. Тэгвэл бүхий л асуулт болон амжилтын хариулт нь танд бий.

    СОНСДОГ НОМЫН АГУУЛГА

    1-р бүлэг ӨӨРИЙГӨӨ ТАНИХУЙ

    1. Удмаа судлах аргаар өөрийгөө таних тухайд
    2. Өдрийн тэмдэглэж хөтлөх аргаар өөрийгөө таних тухайд
    3. Өөртэйгээ ярилцах аргаар өөрийгөө таних тухайд
    4. Өөрийн намтарыг судлах аргаар өөрийгөө таних тухайд
    5. Ур чадвараа судлах аргаар өөрийгөө таних тухайд
    6. Орчноо судлах аргаар өөрийгөө таних тухайд
    7. Өөрийгөө сорих аргаар өөрийгөө таних тухайд

    2-р бүлэг ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХҮЙ

    1. Суралцахад суралцах тухайд
    2. Бүтээлчээр суралцах тухайд
    3. Төвлөрөхөд суралцах тухайд
    4. Бусдаас суралцах тухайд
    5. Урлагаас суралцах тухайд
    6. Байгалаас суралцах тухайд
    7. Мэдээллийн сувгийг удирдах тухайд
    8. Сошиал мэдээллийг удирдах тухайд
    9. Мэдээллийг удирдах тухайд
    10. Ном унших тухайд

    3-р бүлэг ӨӨРТӨӨ НЭВТРЭХҮЙ

    1. Эерэг сэтгэлгээний тухайд
    2. Чин сэтгэлийн тухайд
    3. Өөрийгөө чөлөөлөх тухайд
    4. Урам зоригын тухайд
    5. Тууштай зан чанарын тухайд
    6. Хатуужлын тухайд
    7. Сэтгэлээ хөглөх тухайд

    4-р бүлэг ӨӨРИЙГӨӨ УДИРДАХУЙ

    1. Өглөөний бүтээлч дадлын тухайд
    2. Өдрийн бүтээлч дадлын тухайд
    3. Оройны бүтээлч дадлын тухайд
    4. Хөдөлгөөний тухайд
    5. Амьсгалын тухайд
    6. Усны тухайд
    7. Хоолны тухайд
    8. Үгийн тухайд
    9. Цаг хугацааг удирдах тухайд
    10. Хэрэгцээний тухайд
    11. Амьдралын тэнцвэрийн тухайд

    5- р бүлэг ӨӨРӨӨ ДЭЛГЭРЭХҮЙ

    1. Харилцааны тухайд
    2. Багийн тоглолтын тухайд
    3. Багийн сэтгэлгээний тухайд
    4. Төсөл хөгжүүлэх тухайд
    5. Сайн дурын оролцоог удирдах тухайд
    6. Багаа сургаж хөгжүүлэх тухайд
    7. Хүүхдээ зөв хөгжүүлэх тухайд

    Товч сонсох http://mixcloud.com/luvsandorj

    Өнөөдрийн тэмүүлэл #1: Удам судраа судлах нь by Luvsandorj on Mixcloud

    Өнөөдрийн тэмүүлэл #2: Өдрийн тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө таних нэг арга болох тухайд by Luvsandorj on Mixcloud

    Өнөөдрийн тэмүүлэл #3: Өөртэйгээ ярилцах аргаар өөрийгөө судлах тухайд by Luvsandorj on Mixcloud

  • “САЙН МУУГ ЯЛГАЯ” ХҮҮХДИЙГ ЗӨВ ХҮН БОЛОХОД ТУСЛАХ 60 ДАДАЛ НОМ (2014 он)

    Шинэ үеийн хүүхдийн зан байдлын судлаач Хар үхэрт Жамсранжавын ХОРЛОО нь 4 жил гаруй хугацаанд 6 дүүргийн 12 цэцэрлэгийн 300 гаруй хүүхдийг хамруулсан судалгаандаа үндэслэн шинэ үеийн хүүхдэд багаас зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд туслах САЙН МУУЯ ЯЛГАЯ хүүхдийг зөв хүн болоход туслах 60 дадал номоо эрхлэн хэвлүүллээ. Уг номын бүтээлийн багт Найман шарга Вандангийн Ундраа зураачаар, Бүтээлч Монгол нэгдлийг үүсгэн байгуулагч Хар үхэрт Жамсранжавын Лувсандорж, 39-р цэцэрлэгийн аргазүйч Олгонууд Санжаадоржийн Дашмаа, 143-р цэцэрлэгийн багш Олхонууд Хубаагийн Цэцэгсүрэн, 179-р цэцэрлэгийн багш Боржигон Намжилын Сэржмядаг нар зөвлөхөөр тус тус ажиллаа.

    Зохиогч Жамсранжавын Хорлоо нь 2007 оноос сургуулийн өмнөх боловсролд шинэчлэлт хийх зорилгоор өөрийн судалгааны ажлаа эхлүүлж 2011 онд “4 настай хүүхдийн зан төлөв дэх хандлага” сэдвээр боловсрол судлалын магистр зэрэг хамгаалсан юм. Тэрээр 2010 онд “Яруу сэтгэлгээний эрин” ТББ-н дэргэдэх “Индиго” хүүхдийн хөгжлийн төвийг үүсгэн байгуулж 100 орчим хүүхэдтэй биечлэн ажиллаж судалгаагаа эрчимжүүлсэн юм. Мөн цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажил болон багш нарын тулгамдсан асуудал, эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилыг судалсаар байна. Бага насны хүүхдэд зориулсан “Сайн мууг ялгая!”, “Цэцэн хүү”, “Би чадна”, “Цэгээр наадъя” зэрэг сургалтын хөтөлбөрүүдийг санаачлан, туршилт судалгааны ажлыг зохион байгуулж байна.

    Уг бүтээл нь хүүхдэд багаас нь өөрийн гэсэн үзэл санааг төлөвшүүлж, эерэг зан чанар, зөв дадал хэвшлийг олгох зорилготой бөгөөд өгөгдсөн зураг, асуултын дагуу хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, аливаа асуудлыг олон талаас нь харах чадвартай болгож, тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, зан төлөвшилд нь хэрэгцээтэй мэдээллийг өгөх замаар өөрсдөөр нь зөв буруу үйлдэл, сайн муу зан чанарыг ялган салгуулж улмаар хүүхэд багачуудын өдөр тутмын үйлдээ мөрдвөл зохих дүрмийг өөрсдөөр нь гаргуулж, дагаж мөрдүүлж, хэвшүүлэхэд чиглэж байгаа юм.

    Зохиогч нь энэхүү гарын авлага бүтээл, судалгаандаа үндэслэн ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДИЙГ ЗӨВ ТӨЛӨВШҮҮЛЭХ АРГА цуврал лекцийг эхлүүлээд байгаа бөгөөд та бүхэн албан байгууллага, хамт олондоо энэхүү лекцийг зохион байгуулж Монголын ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна.

    ЗОХИОГЧТОЙ ХОЛБОГДОХ

    Утас: 99158825
    horloo_j@yahoo.com
    http://twitter.com/JHorloo
    http://facebook.com/JHorloo

    “САЙН МУУГ ЯЛГАЯ” ХҮҮХДИЙГ ЗӨВ ХҮН БОЛОХОД ТУСЛАХ 60 ДАДАЛ by ЯРУУ СЭТГЭГЧ хүний хөгжлийн нэгдэл

  • ОЁДЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ: Монгол Улс жилдээ 108 тэрбум төгрөгийн бэлэн хувцас импортолж байна. Цаашид импортыг орлох ХУВЦАСАА МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

    Эмэгтэй бэлэн хувцасны зах зээл 56 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна

    Эдийн засгийн өсөлт, уналт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг мэдэх нэг хэмжүүр, бодит тусгал нь жижиглэн худалдааны зах зээл юм. Эдийн засаг муудсан үед жижиглэн худалдаа, ялангуяа бэлэн хувцасны борлуулалт эрс мууддаг. 2016 онд эдийн засаг хасах үзүүлэлт рүү унасан үед олон худалдаачин лангуугаа татан буулгаж байсан цаг саяхан. Харин өнгөрсөн онд эдийн засаг эргэн сэргэснээр бэлэн хувцасны зах зээл ашигтай бизнесийн тоонд эргэн багтлаа. дэлхийн бэлэн хувцасны салбар хүн амын өсөлт, загварын шинэ чиг хандлагыг даган байнга тэлж буй. Хувцас загварын зах зээл гурван их наяд ам.доллараар үнэлэгдэж, 100 хүн тутмын нэг нь уг зах зээлд ажиллаж байна. Энэ зах зээлийн хамгийн олон хэрэглэгчтэй улс нь дэлхийн хамгийн олон буюу 1.4 тэрбум хүн амтай БНХАУ.
    Үүний дараа 126 сая хүнтэй Япон улс багтдаг. харин брэндийн бүтээгдэхүүний хамгийн гол хэрэглэгч нь Европын холбооны орнууд болон Япон улсын иргэд аж. 2015-2017 оны дунджаас харвал дэлхийн эмэгтэй бэлэн хувцасны зах зээл 621 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд салбарын орлого жилд гурван хувиар өссөн байна. Аль ч улс оронд эмэгтэй бэлэн хувцас хамгийн хурдан эргэлттэй, ашигтай бараанд тооцогддог. Манайд ч ийм жишиг байгааг Mirim consultant байгууллагын судалгаанаас харж болно. Монгол улс жилд дунджаар 108 тэрбум төгрөгийн бэлэн хувцас импортолдог бол дотоод үйлдвэрлэлийн борлуулалт жилд 10 орчим тэрбум төгрөгт эргэлдэж байгаа юм. Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харвал өрхүүд орлогынхоо 66 хувийг хүнсний бус бараа, үйлчилгээнд зориулдаг аж. Манай улсын хүн ам цөөн учраас бэлэн хувцасны зах зээл тийм ч өргөн биш. Гэхдээ жилийн дөрвөн улиралтай учраас бэлэн хувцасны эргэлт, худалдан авалтын тоо чамлахааргүй. Жилийн дөрвөн улиралтайгаас шалтгаалж энэ төрлийн зардал дэлхийн дунджаас 4.2 хувиар их байдгийг Mirim consultant онцолжээ.

    Үүний талаас илүүг нь эмэг- тэйчүүдэд зориулсан хувцас эзэлж буй. Эмэгтэй бэлэн хувцасны импорт жилд 56, эрэгтэй хувцас 40, хүүхдийн хувцас 12 гаруй тэрбум төгрөгт эргэлдэж байна. Эмэгтэйчүүдийн бэлэн хувцсанд зарцуулж буй төсөв эрчүүдийнхээс 1.2 дахин их байгаа юм. Мөн эмэгтэйчүүд нэг удаагийн худал- дан авалтад дунджаар 55.5 мянган төгрөг зарцуулж буй нь хүүхдийн хувцасны нэг удаагийн төсвөөс 2.2 дахин их. Эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээгээ шинэчлэхэд зарцуулж буй төсвийг харвал өвлийн гадуур хувцсанд 14, өмд 12 хувийг эзэлж, үүний араас ноосон болон ноолууран цамц, дотуур хувцас, зуны өдөр тутмын хувцас багтжээ. өвлийн гадуур хувцаст нийт өрхийн 40 хувь буюу 60- 120 мянган төгрөг зарцуулдаг. Харин өрхүүдийн нэг хувь нь ийм төрлийн бүтээгдэхүүнийг 700 мянгаас дээш төгрөгөөр худалдан авдаг байна. Энэ нь
    өрхийн орлогын хэмжээтэй шууд холбоотой. Сарын 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой өрхүүд өвлийн эмэгтэй гадуур хувцсанд дунджаар 195,713 төгрөг зарцуулдаг. харин сарын 391 мянга болон түүнээс бага орлоготой нь 86,650 төгрөгөөр худалдан авдаг байна.

    Монгол Улс жилд 108 тэрбум төгрөгийн бэлэн хувцас импортолдог

    Бэлэн хувцасны зах зээл нь худалдаа эрхлэгчдээс гадна оёдолчин, загвар зохион бүтээгч, үйлдвэрийн туслах, борлуулалтын ажилтан зэрэг олон ажлын байр бий болгодог. дэлхий даяар энэ салбарт 30 сая гаруй хүн ажилладаг гэсэн судалгаа бий. харин манай улсад оёдлын салбарт 3000 орчим хүн ажиллаж буй нь хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтнуудын дөнгөж нэг хувийг эзэлж байна.

    Б.Баярмаа ubinfo.mn
    2018.03.28

  • Монголын сайхан дууны үгнүүд

    Хүмүүн заяаны өлгий

    Үг. Д.Сосорбарам Ая. С.Энхтайван

    Уртын дууны тансаг аялгуу

    Талаа дүүрэн шуранхайлна

    Ухаант ээжүүдийн амгалан харц

    Танхилхан үрсээ аргадаастай яа

    Дахилт: Аргалын утаандаа ариусдаг

    Хулангийн сүүтэй говь мину

    Адууны хиймориор хөглөгддөг

    Хуурын цэнхэр хангай мину

    Ажнай хөлгийн омголон төвөргөөн

    Уудам хөндийг доргиулна

    Ачлалт аавуудын эрэмгий зан

    Ухааны минь чагтагыг бөхөлнө

    Дахилт: Номин зэрэглээ нь тунаран

    Тахийн унага үүрссэн говь мину

    Бугын урамдаандаа уясдаг

    Буян нь дэлгэрүүн хангай мину

    Ихэс дээдсийн гэгээн үйлс

    Дундаршгүй домгийг нь хорвоо биширнэ

    Эцэг өвгөдийн минь мөнхийн тавилан

    Дэлхийн дээвэрт ааграхна

    Дахилт: 2 Зүрх сэтгэл омогшуулан

    Зүйдэлгүй тэнгэрийн дор мөнхөрнө

    Хөлгийн туурайн доор энхэжсэн

    Хүмүүн заяаны өлгий мину.

  • ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ГАРЫН АВЛАГА | ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ ХӨТӨЛБӨР

    Гарын авлага №2. 

    7 * 7= 49 хоногийн 

    өөрчлөлтийн цонхоо нээх хөтөлбөр

    Нэг 7 хоногийн турш зөвхөн нэг сэдвийг уншиж, ухаж ойлгож амьдралдаа бодитойгоор хэрэгжүүлээрэй.

    1 дэх долоо хоног. ЗОРЬСНОО ТӨСӨӨЛ 

    Та ямар нэгэн зүйлийг хийхээр зорьсон л бол таныг хэн ч зогсоож чадахгүй.   (Нэр нь үл мэдэгдэх суутан) 

    Хэдэн жилийн өмнө бид эхнэрийнхээ өссөн хотод байдаг нууранд очиж амарсан юм. Энэ нуур бол манайхаас 1 цаг 20 минутын зайд байдаг байв. 50 милл үргэлжилсэн энэ нуурын эргэн тойрон ой модоор хүрээлэгдсэн ба орчин нь их сайхан үзэсгэлэнтэй байлаа.

    Удаан хугацааны туршид бид нуурын ойролцоо нэгэн жижиг байшинтай болъё гэж ярилцаж барих газраа хайж байсан юм. Нэг аятайхан газар олсон нь өтгөн ойтой, огцом өгсүүр, байшин барих бүү хэл төсөөлөхөд ч хэцүү газар байлаа. Хамгийн сүүлд бид тэр нууранд очоод эргэж ирэхдээ нэг сайхан өдөр тэнд ямар байшин барихаа төсөөлцгөөсөн юм. Бидний бүтэн өдөр төсөөлж бодсон энэ явдал нь удирдагч хүний өөрийн мөрөөдөж байгаа ажлыг бодитоор бий болгохоор төсөөлж байгаа үйл явцтай адилхан байлаа. Мөрөөдлөө хэрхэн биелэхийг төсөөлөн бодох нь зорилгодоо хүрэх гол зүйл юм. Та мөрөөдөлдөө итгээд, тэр чинь нүдэнд чинь харагдаж байвал та өөрийн зорилгодоо хүрч чадна. Бидний дараагийн алхам бол бид энэ зорилгоо бичээд хэрхэн хийхээ шат шатаар нь төлөвлөсөн явдал байлаа. Зөвхөн тэгж байж л бид өөрсдийгөө хариуцлагатай болгоно. Ийнхүү шат бүрээр нь бичих нь бидэнд өөрсдийн зорилгыг ирээдүйд төсөөлөхөд туслах болно.

    Тиймээс орой бүр унтахын өмнө нүдээ аниад хэдэн минут өөрийн гол мөрөөдөл, зорилгоо бодит болгож болж байгаагаар төсөөл. Үүнийгээ өдөр тутмын үйл ажиллагаандаа үндэс болгосноор зорилго чинь чиглэлтэй болоход тусалж түүнд хүрэх боломж илүү ихээр нэмэгдэх болно.

     2 дахь долоо хоног. ХАНДЛАГАА СОНГО

    Таны амьдралын хэв маяг ч тэр түүнд хэрхэн хандаж байгаа байдал ч тэр амьдралын чинь гол хандлага болохгүй юм. Нөхцөл байдал амьдралд өнгө оруулдаг хэдий ч ямар өнгөтэй болгохыг оюун ухаан тань л шийддэг.      Жон Хомер Миллер 

    Миний ажлын өрөөнд хөл бөмбөгийн хувцас өмсөөд зүүн гартаа бөмбөгөө сугавчилсан 7 настай охины зураг байдаг. Тэр зургийг би байнга харагдаж байхаар утасныхаа харилцуурын дэргэд байрлуулсан ба энэ нь надад дундаж амьдралаар амьдарч байгаа ихэнх хүмүүсээс амжилттай байгаа хүмүүсийг хэдэн гол зүйл ялгаж байдгийг сануулж байдаг юм. Охин тэр зурган дээр алхахаар завдаж байгаагаар гарсан байдаг. Тэрээр төрөлхийн саа өвчтэй тул амьдралынхаа өдөр бүр гар, хөл, яриа, толгойгоо удирдахаар тэмцдэг юм. Оюун ухаан нь үеийнхнээсээ дутахааргүй саруул боловч тархи нь үе мөчөө удирдаж чаддаггүй юм. Тэр охин бидний өдөр тутам хийдэг алхах, гишгэхээс эхлээд жирийн хөдөлгөөнүүдийг хүртэл хүний тусламжтайгаар дасгал маягаар хийдэг юм. Би тэр охиныг сайн мэднэ. Тиймээс ч би түүнийг бөмбөг барьсан байхыг харах бүр хэн нэг нь тусалж байриулсныг мэддэг. Учир нь тэр өөрөө түүнийг хийх чадваргүй л дээ. Тийнхүү алхах гэж байгаа нь зурагчны тусламжтайгаар бодит мэт харагдаж байгаа боловч тэр хүний тусламжгүйгээр хөдөлж чаддаггүй гэдгийг би мэднэ. Гэвч зурган дээр тэр охин ийнхүү зогсохын тулд хөл гараа захирах гэж хичнээн их тулаан болж байгаа нь огт мэдэгдэхээргүй инээмсэглэсэн байдаг. Би тэр охины зургийг өөрийн ширээн дээрээ тавихаар сонгосны учир нь би зорьсон бүхнээ бий болгох, цогцлох боломжтой, хэрэв амжилтанд хүрч аз жаргалтай байя гэвэл миний бие муу байх, ууртай байх, тав тух алдагдахыг үл харгалзан өөрийн харилцагчидтайгаа инээмсэглэж л харьцах ёстой. Энэ бол миний хандлага буюу сонголт юм. Тэр охин тийнхүү хүч гарган инээж чадаж байгаа нь надад нэгэн том дасгал болж өгдөг.

    Энэ долоо хоногт та ажлынхаа өрөөнд харагдахуйц газраа өөрийн хандлагыг тодорхойлох зураг олж тавь. Ингэснээрээ өдөр бүр таны сонголтыг сануулж хандлагыг тодорхойлон та итгэлтэйгээр инээмсэглэж бусдын нүүрэнд ч инээмсэглэлийг бэлэглэнэ. 

    3 дахь долоо хоног. ӨӨРИЙГӨӨ СОРЬ

    Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй. Хийж чаддаггүй зүйлдээ өөрийгөө сорьж үзэхэд та өснө.    Рональд Э.Осборн 

    1999 оны 11 дүгээр сард JCI-ын Уран илтгэлийн уралдааны аварга Эрик Хартли гэдэг Британи залуутай Францын Канн хотод уулзаж ярилцсан юм. Уралдаандаа түрүүлээд 24 цаг ч болоогүй байхад би түүнээс дараа нь юу хийх гэж байгааг сонирхсон юм. Гэтэл тэр дараа жил Саппоро хотод болох дэлхийн Cogress-ийн үеэр зохиогдох шилдэг web хуудасны шагнал авахаар зорьж байгаагаа хэлсэн юм. Тэрээр урнаар илтгэх чадвартай болсон учир өөрийгөө өөр зүйлд сорихоор шийдсэн байлаа. Дэлхийн алдартай чуулга уулзалтуудын өлгий болсон Канн хотод байх хугацаандаа Эрик надад урлагийн оддын дунд хэрэглэгддэг “нэг цохилтын гайхамшиг” /one-hit wonders/ гэдэг үгийг тайлбарласан юм. Энэ нь амжилтанд хүрэхээрээ дараагийн сорилт руугаа явалгүй санаа амарч зогсонги байдалд орохыг өгүүлсэн үг байлаа. Жишээ болгон дуучин, жүжигчин Мадоннаг хэлж болно. Хэдийгээр түүний амьдралынх нь хэв маяг таалагддаггүй ч гэсэн тэр бол хүрсэн өндөрлөгтөө санаа амралгүй үргэлжлүүлэн хөгждөгийн нэгэн тод жишээ юм. Байнга шинийг эрэлхийлж өөрийгөө шинээр нээдэг нь түүнийг сүүлийн хоёр зуун жилд гайхагдахуйц амжилтанд хүрсэн урлагийн од болгож чадсан юм.

    Энэ долоо хоногт та өөрийнхөө ойрын хугацаанд хүрсэн амжилтаа бодоод цаашдаа хөгжихөөр юу хийж болох төлөвлөгөөгөө бич. Хийж сурсан, чаддагаасаа илүү хүнд сорилтуудыг давж өөрийгөө манлайлагч болгон хөгжүүл. 

    4 дахь долоо хоног. УРАМ ЗОРИГ ХАЙРЛА

    Амьдралынхаа туршид хийж байгаа зүйлээ байнга өөлөн чамлаж байдаг хүнийг би мэднэ. Гэвч ингэснээр өөрөө хөгжих боломжоо алддаг.    М.Шваб 

    Цюрихээс Цинцинат хүрэх нислэг битүү захиалгатай байлаа. Бид нисэхээр суудлаа эзлэх тэр үед Ниццад байдаг авиа компаниас бидэнд өгсөн тийзэн дэх суудал өөр эгнээ байтугай онгоцны хоёр мухарт байсныг мэдсэн юм. Анх удаа жирэмслээд 15 долоо хонож байгаа эхнэртээ тайлбарлавч надаас тусдаа 9 цаг нисэх нь асуудал болж байгааг би мэдэрсэн юм. Жирэмсэн эхнэртэй амьдрах туршлагагүй хүмүүст жирийн эмэгтэйгээс жирэмсэн эмэгтэй хүний сэтгэлийн хөдлөл нь арав дахин илүү байдгийг хэлэх хэрэгтэй. Жирийн үедээ миний эхнэр тийм бухимдуу биш ч 15 долоо хоногийн турш жирэмсэн байгаа нь түүний уурыг бадраасан юм. Би өөрийнхөө амьдрал болон бусад зорчигчдын аюулгүй байдалд санаа зовж байлаа. Ийм тохиолдолд бусад хүмүүс яах байсан би түүнийг л хийлээ. Хонгор минь суугаад хүлээж бай, би бүгдийг зохицуулъя гээд сууж буй хүмүүсийн эгнээг даван дүүлэх шахам явж байж бизнес ангилал руу очиж онгоцны үйлчлэгчээс өвдөг сөхрөх шахам туслахыг гуйлаа. Дараа нь болсон үйл явдал намайг гайхшрууллаа. Өнгөрөгч 22 сарын турш 100 гаруй нислэг хийсэн миний бие онгоцны үйлчлэгч, хүмүүсийг байраа эзэлтэл та түр хүлээж бай. Дараа нь яаж тусалж болохыг харъя гэж хэлэх байх гэж бодож байлаа. Гэтэл аз болж тэр үйлчлэгч бизнес ангиллын зорчигчдоо хүртэл орхин бидний суудал руу ирж хажуу дахь зорчигчийг миний эхнэртэй байраа солихыг ятгаж бидний ачааг зөөж ирсэн юм. Тэр онгоцны үйлчлэгч байв уу, тэнгэрээс ирсэн бурхны элч байв уу? Гэртээ ирэнгүүтээ би “Дэлта эрлайнз” руу тэрхүү онгоцны үйлчлэгчид талархал бичсэн юм. Ажил үүргийнхээ хуваарийн дагуу бизнес ангиллыг орхиж болохгүй байсан хэдий ч тэр их зөв үйлдэл хийсэн. Хэдийгээр олон удаа нислэг хийж байсан ч би ийм үйлчилгээг цөөхөн үзсэн юм. Түүний хандлага нь нислэгийн туршид надад тааламжтай сэтгэгдэл төрүүлж байлаа. Ийм үйлчилгээг эдлэхийн тулд онгоцны үйлчлэгч бүсгүйд тал засах ёстой гэж би боддог байсан юм. Бид байнга муу үйлчилсэн тухай л ярьдагаас сайн үйлчилж байсан тухай дурсдаг ч үгүй шүү дээ. Тийм ч учраас тэд нар ажлаасаа эрч хүч авч чаддаггүй билээ. Иймэрхүү явдал манай ажил дээр ч гэр оронд ч болдог. Бид юун түрүүнд хүүхэд, гэр бүлийнхэн өөрийн захиргаанд байгаа хүмүүсээ шүүмжлэхээс биш тэдэнд урам зориг, талархал хэрэгтэй гэдгийг мартчихсан байдаг.

    Энэ долоо хоногт эргэн тойрондоо байгаа хүмүүсээ ажлаа сайн хийснийг онцол. Тэдэнд бага ч болов урам хайрлавал хийж байгаа ажлаа хэрхэн илүү сайн хийж байгааг та хараад гайхах болно. Урам хайрлаж ингэж амьдраарай.

    5 дахь долоо хоног. ЯЛАХЫН ТӨЛӨӨ АМЬДАР

    Зүгээр суугаад байгаа хүн хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Ямар нэгэн юм хийх нь эрсдлийг авчирдаг ч амжилтанд хүрэх боломжийг олгодог.  Ф.Кэттэрин 

    Бид эргээд булан тойрохдоо 160 фитт өндөр хаданд уулын авиралтын тоноглолоор өвч тоноглогдсон хоёр авирагч авирч хамтрагчид нь доод талд нь хамгаалалтын олсыг барьж байхыг харсан юм. Тэд их туршлагатай хүмүүс шиг харагдаж байлаа.

    Миний найз Петр тэднээс уулын хэрэгслийг нь гуйгаад тэдэн шиг өндөрт биш юм аа гэхэд 100 фитт өндөртэй ууланд авирах санал гаргасан юм. Петрийн санал болгосон уул нь Эврэстийн оргил биш ч хэрэв тэндээс унавал, саа өвчин тусч, өрөөл татанхай болж цаашлаад үхэж ч болох өндөр уул байлаа. Миний аз болж уулын хэрэгслийг нь авч чадаагүй юм. Тэгээд бид уулынхаа араас авирахаар шийдсэн юм. Хойд тал нь энгэр шигээ эгц өндөр биш болохоор уулын хэрэгсэл хэрэггүй байлаа. Ингээд авирч эхэллээ. Бид уулын орой руу өгсөх тусам эгцэрч хөл тавих газаргүй болж байлаа. Удалгүй би ар талаас нь авирсан ч үхэх аюулаас зугтах боломжгүй болохыг мэдэрсэн юм. Алхах бүр би найз Петрээ дуудаж хангалттай хол явлаа одоо буцъя гэж хэлмээр байлаа. Гэвч би зүтгэсээр байж Петрийг дагаж уулын шовх оройд хүртэл гарсан юм. Уулын оргилд хүрч арай ядан сууж багтахаар жижиг газар олж суусан боловч салхи хүчтэй үлээхэд л уначихаар багтаж ядаж байлаа. Амьсгаа даран доош суух үедээ өөрийнхөө айдсаа ялан дийлснээ бахархан мэдэрч билээ. Тэндээс би Польш орны үзэсгэлэнт хөдөө нутгийг цэлмэг тэнгэрийн дор олж харсан юм. Тэр өндрөөс харагдсан бүхэн болон тэр сайхан агаарыг би хэзээ ч мартахгүй. Уулын оргилд хүрэхдээ унахвий гэсэн айдсаа ялан дийлсэндээ би их баярлаж байлаа. Бизнес эрхлэгчид болон манлайлагчид өдөр бүр л өөрийн бизнесээ унан, бүхнээ алдана гэсэн айдсаа үл харгалзан шинэ шинэ үйл ажиллагааг эхэлдэг. Худалдаачид ч өдөр бүр бараа бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчид ойшоолгүй өнгөрдгийг үл тоон худалдаагаа үргэлжлүүлсээр л байдаг. Үүний зэрэгцээ байгаа боломжоо үл анзааран мөрөөдлөө биелүүлэхийг эрмэлздэггүй хүмүүс ч бас бий. Учир нь тэд ялимгүй жаахан эрсдлийг ч хүлээхэд бэлэн биш байдаг.

    Энэ долоо хоногт та өөрийн амьдралыг нэг шалга. Та “Ялахын төлөө амьдардаг уу?” эсвэл “Алдахгүйн төлөө амьдардаг уу?” гэдгээ өөрөөсөө асуу. Өөрийн мөрөөдлөө бий болгохын тулд болчимгүй тэнэг байх албагүй ээ. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэхийн тулд зарим нэг эрсдэлд бэлэн байх ёстой. Польш дахь уулын оргил дээр хэрэв би ямар нэгэн боломжийг ашиглахад бэлэн байвал миний амьдрал болон ажил үйлсэд олон сайхан аз завшаан ирнэ гэдгийг мэдэрсэн юм. Ялахын төлөө ингэж амьдраарай! 

    6 дахь долоо хоног. УРСГАЛ СӨРЖ СЭЛ

    Аугаа хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай гэж үзвэл боломжгүй замаар ч замнадаг.      Эдмунд Бурке

    “Жэрри Магуар” гэдэг кинон дээр Жэрри Магуар өөрийн гол харилцагчдыг алдаж уналтад орж байхдаа хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг Доротти Боудо гэдэг ажилтандаа үлдэхийг санал болгоход Доротти “Би ажил төрөл хөлс мөнгөндөө санаа зовж байгаа ч түүнээс илүү надад зоригжуулалт, урамшуулалт хэрэгтэй байна.” гэж хариулдаг юм. Бидний ихэнх нь долоо хоног бүр даваагаас баасан гариг хүртэл амьдралынхаа хамгийн чухал цагийг багаар бодоход сэрүүн байх хугацааныхаа тавь гаруй хувиа ажил дээрээ өнгөрөөдөг. Саяхан “Roper Starch Worldwide, Inc” компаниас коллежийн боловсролтой ажилчдын дунд хийсэн санал асуулгад нийт ажилчдын 18 хувь нь ажил нь зөвхөн мөнгө олох зам гэж хариулсан бол 52 хувь нь миний амьдралд ажил маань чухал ач холбогдолтой зүйл хэдий ч амьдралын минь бусад чухал зүйлтэй харьцуулахад тийм ч дээгүүр орохгүй болох тухай хэлжээ. Энэхүү 70 хувьд багтах хүмүүсийн хариулт нь ажил дээрээ амьдралынхаа хугацааны хувьд чухал хэсгээ өнгөрөөдөг ч түүнээс илүү чухал зүйл бас байгаа болохыг харуулж байна. Roper Starch-ын хийсэн санал асуулгын дүн бидэнд өөрийн ажлыг амжилттай гүйцэтгэхэд гадны урамшуулал, зоригжуулалт хичнээн их хүч өгдөгийг огт тооцдоггүй болохыг харуулсан юм. Хэрэв та зөвхөн ажил чинь л таньд урам хайрлана гэж хүлээж байгаа бол бүтэшгүй юм. Та зөвхөн л ажлаа бодон, урам зориг өгөх бусад ямар нэгэн хүчин зүйлгүйгээр амжилттай үргэлжлүүлнэ гэвэл мухардаж л дуусна. Байнга шинийг эрэлхийлж, бүтээлчээр сэтгэж амжилтанд хүрсэн хүмүүс өдөр тутмын, энгийн бүхнээ хүртэл ил болгож байж тийм өндөрлөгт хүрсэн талаар би их уншиж байсан. Тэд өөрөөсөө илүү чадалтай хүмүүсээс айдаг хэдий ч тийм эрчтэй хүмүүсийг хөлсөлдгийн гол учир нь хамтрагчид эргээд өөрийг нь хурцалж зоригжуулан илүү хүчтэй ажиллах хөшүүрэг болж байдагт оршдог юм. Миний хувьд өөрийгөө зоригжуулж, онгод оруулдаг уламжлалт нэг зүйл бол жил бүр далайн эрэг дээр хоёр долоо хоногийг өнгөрөөдөг явдал юм. Тэнд надад нэг сонин мэдрэмж төрдөг. Ирээдүйдээ хийнэ гэж төлөвлөсөн бүтээлч санаануудын маань ихэнх нь далайн эрэг дээр алхаж явахад төрсөн.

    Энэ долоо хоногт танд хамгийн их зориг оруулж, урам хайрладаг зүйлээ бодож ол. Тэгээд түүнийгээ ажлынхаа төлөвлөлтийн нэгэн хэсэгт зай гарган бич. Ажил хайхаас илүү түүнийг хийх урам зоригийг хайх нь чухал юм. Тэрхүү урам зоригийн ид шидийг олох үед та Roper Starch-ын санал асуулгын дүнгийн 70 хувьд багтах үлгэн салган ажиллагсдаас өөрийгөө ялгаруулах болно. Өөрийгөө зоригжуулахын тулд хааяа ч болов урсгал сөрж сэл.

    7 дахь долоо хоног. БУСДЫН ТӨЛӨӨ САНАА ТАВЬ

    Миний амьдралын гадаад болон дотоод хүчин зүйлүүд бусад хүмүүсийн зүтгэлээр бий болсоныг цаг тутам би ухаардаг. Амьдрал ч, үхэл ч ажилчдын маань зүтгэлээр бий болсон учир тэднээс авсныхаа хирээр буцаан өгөх нь хүний ёс юм.    Алберт Энштэйн

    Жил бүр л шинэ жилийн мэндчилгээнүүдийг мянга мянгаар нь солилцдог. Заримдаа тэд амьдралд ямар их нөлөө үзүүлдэг гээч? Франк Капра гэдэг захирал найз нараасаа есөн сувгаар мэндчилгээ авдаг байлаа. 1946 онд энэхүү мэндчилгээнүүдийг хүлээн авч байхдаа хүн бүрийн амьдрал чухал боловч бие биенээсээ байнга хамаарч байдгаараа илүү утга учиртай болдог амьдралын тухай “Энэ бол гайхамшигт амьдрал” нэртэй кино хийх санаа төржээ. Энэ кинонд Жорж Бэлли гэдэг хүн амиа хорлох гэж байхад бурхны элч болиулдаг ба Бэллиг төрөөгүй бол энэ хотын амьдрал ямар байх байсныг өөрт нь үзүүлж байгаагаар гардаг юм. Тэгээд Бэлли өөрийнх нь амьдрал бусдынхтай холбоотой төдийгүй тэдний амьдралыг ч өөрөө төсөөлшгүйгээр өөрчилдгийг ойлгодог билээ. Нэг удаа би зурагтаар Алберт Энштейн яагаад “Зууны хүн” байсан талаар маргаан явуулж байхыг сонссон юм. Тэгэхэд л би түүнийг яагаад бусдаас ялгаатай байсныг бодож эхэлсэн. Мэдээж тэр жирийн бус ухаантай байсан. Гэвч тэр үед тийм ухаантай хүн олон л байсан. Гэхдээ Энштейн шиг зүйлийг бүтээгээгүй шүү дээ. Тэгээд орой нь Энштейний талаар уншиж байгаад, түүнийг амжилтанд хүргэсэн түлхүүр бол бидний хэн нэгний амжилтанд хүрсэн түлхүүртэй адил бид бусдын амьдралд нөлөөлдөг шиг тэд ч бидний амьдралд нөлөөлдгийг ойлгосон явдал гэдгийг ойлгосон юм. Энштейний амьдрал надад Жорж Бэлли анх юуг буруу хийснийг илүү тодорхой болгож өгсөн юм. Амжилтыг бүтээхэд бидний оюуны чадамж, авъяас чадвараас илүү чухал зүйл бол бусаддаа анхааралтай хандах, харилцах явдал юм. Энэ долоо хоногт та ярих, хөдлөх мөч бүхэндээ бусдын амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлдөг болохоо өөртөө сануул. 

    Гарын авлага №1. 

    Зөв амьдралын тулгуур багана

    1. Зөв хүсэл зорилго

    “Хэрэв та хүмүүсээр гоёмсог усан онгоц бариулахыг хүсч байгаа бол тэдэнд мод түүлгэн олс татлуулах ажил хуваарилж өгөхөөсөө өмнө хязгааргүй их далайн мандлыг хүсэн мөрөөдүүлэх хэрэгтэй” Сократ

    Аливаа нэг үйлийг эхлэхийн өмнө Би үнэхээр хүсч байна уу? Эсвэл яахав дээ юу?

    Хүсэхээс айх хэрэггүй. Том зорилго, томоохон үр дүнд хүрэх замд үзүүлсэн таны өгөөмөр сэтгэл, чармайлт нь жирийн амьдралд, жирийн хүнд тохиолддог саад бэрхшээлээс илүү биш.  Шаардлагатай бүхнийг хийгээгүй, эсвэл хүч хүрээгүй бол та чин сэтгэлээсээ хүсээгүй, түүндээ итгээгүй байна гэсэн үг. Бүхлээр нь хүсээгүй хүмүүс бүхэлд нь эзэн болж чадахгүй. Зорилгодоо хүрчихсэн гээд төсөөл. Ингэвэл зорилго илүү бодитой болж дотоод ухамсар энэ захиалгыг биелүүлэхийн төлөө зүтгэдэг. 

    Хүн бүр дуртай ажлаа хийх нь чухал:

    1. Дуртай зүйлээ хийх нь зорилгодоо хүрэх арга мөн.
    2.  “Ажил бол нүдэнд үзэгдэх дурлал” Кахлил Гибриан
    3. Таны хөгжиж, өсч дэвших хамгийн илүү боломж бололцоо бол хайрлаж дурладаг зүйлээ хийх. Хайр бол эрч хүч энерги.
    4. Хүн дуртай ажилдаа 100% хүч чадлаа зориулж үнэн сэтгэлээсээ ажилладаг.
    1. Зөв үйл 

    Өөрийн жаргалыг эрэхийн зэрэгцээ бусдын жаргалыг бодолцох нь гагцхүү мэргэн ухаан. Үүнийг бид “Өөртөө санаа тавих мэргэн арга” гэж нэрлэдэг. 

    Ууртай хүн ч инээж хандах, муу санаатай хүн ч сайхан сэтгэлээр хандахад хүргэдэг тийм хүчийг хүн гагцхүү хариу үл нэхэх тус, өглөгийн буянаар л олж авдаг.  

    Бодол санаа, үг яриа бидний ирээдүйг бий болгодог болохоор асуудлын гол нь мэдэхгүй, чадахгүй, заяагүйд биш, мэдэхгүй, чадахгүй, заяагүй гэсэн итгэлд л байгаа юм.

    Одоо юу бодох, юунд итгэх, өөрийгөө хэрхэн хайрлаж хүндлэхээс ихээхэн зүйл шалтгаалах тул бид хичнээн хугацаанд ямар хүнд бэрхшээл, гачигдал зовлонд унаж, гүтгэлэг доромжлол, үл хүндлэл амсан, өөрийгөө үзэн ядсан ч байсан хамаагүй өөрчлөлтийг өнөөдрөөс, бүр яг одооноос эхэлье. Үүний тулд:

    • Өөрчлөлт хийж чадна гэдэгтээ үнэхээр итгэ
    • Өнгөрснийг өнөөдөрт бүү авчир
    • Бүх зүйлийг ямагт одоо цагт хэл
    • Юунаас ангижрах, юуг бий болгохыг хүсч буйгаа бичээд нэг нэгээр нь салгаж өөр газарт наа. 

    Ж нь:

    • Миний амьдрал там- ийм байдалд хүргэсэн надад байдаг муу зуршлаа чөлөөлөхөд би бэлэн байна.
    • Би ч азгүй хүн дээ- би сайн сайхан явах хувь заяатай, тийм эрхтэй хүн. Тэр аз жаргалыг би одоо хүлээн авч байна. г.м-ээр сөрөг үг болгоныг эерэг үг болгон одоо цагийн хэлбэрээр бич.

    Өдөр бүр давтан хэл: 

    “Миний оршин амьдарч буй энэ ертөнцөд бүх зүйл төгс төгөлдөр, бүрэн бүтэн, цогц. Миний оршихуйн төвд хязгааргүй гүн хайрын ундарга бий. Би энэ их ундаргыг хөрсөн дээр гарч урсан оргилохыг нь зөвшөөрч байна. Энэ хайр миний зүрх, бие махбод, оюун ухаан, бодол санаа бүх биеэр минь дүүрч тал тал тийш цацран гэрэлтэж, тэр хайрын цацрагууд хэд дахин өсөж үржээд надруу буцаж ирдэг. Би өөрийгөө хэдий чинээ их хайрлана, хүмүүс намайг төдийчинээ их хайрлана. Хайрыг хүртэх, мэдрэх надад сайхан байдаг. Энэ бол миний дотоод хөөр баярын илэрхийлэл,

    Би өөртөө хайртай учраас энэ биеэ арчилж бөөцийлдөг. Би эрүүл, тэжээллэг, аюулгүй хүнс хэрэглэдэг. Би аятайхан сайхан хувцасладаг. Үүний хариуд миний бие эрүүл чийрэг эрч хүчтэй байдаг.

    Би өөртөө хайртай учраас гэр орондоо өөртөө хэрэгтэй бүх зүйлийг байлгаж, сэтгэл амар ая тухтай амьдардаг. 

    Би өөртөө хайртай учраас хийж буй зүйлээ чин сэтгэлээсээ, дуртайяа хийж авъяас чадвар, бүтээлч санаачлага, ур чадвараа ажилдаа зориулан хамт байгаа хүмүүстэйгээ харилцан ойлголцож эвтэй найртай зохицон ажилладаг. Би тэднийг, тэд намайг хайрладаг. Би сайн цалин авдаг.

    Би өөртөө хайртай учраас өөрийнхөө эргэн тойронд буй хүмүүсийг хайрлаж, хүндэтгэж харьцдаг, тэр хайр хүндлэл хэд дахин өсөж үржээд над руу эргэж ирдэг. 

    Би өөртөө хайртай учраас өнгөрсөн зүйлсийг өршөөж уучилж чөлөөлдөг. Би өнөөдөр эрх чөлөөтэй байна.

    Би өөртөө хайртай учраас өнөөдрөөрөө амьдарч цаг мөч бүхэн аз жаргалтай, баяр хөөртэй байгааг мэдэрч ирээдүй маань үүнээс ч илүү аз жаргалтай  гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэдэг. Энэ ертөнц намайг хайраар ивээж, намайг үргэлж харж хамгаалдаг. Миний ертөнцөд бүх зүйл сайн сайхан”

    • Гэрийнхнээ хайрла.
    • Багшаа хайрла. Дургүй хүнээ сонсох хэцүү байдаг. Сонсохгүй бол ойлгохгүй, ойлгохгүй бол хийхгүй, хийхгүй бол амжилт гаргахгүй.
    • Анги сургуулиа хайрла. Учир нь хүн дургүй газарруугаа явахыг хүсдэггүй. Хүн дургүй аягандаа дуртай хоолоо идэж чаддаггүй.
    • Бусдыг хайрла. Хэдий чинээ хайр хүндэтгэл зарцуулна, төдий чинээ их хайр хүндлэл эргэж ирдэг. Хайр гэдэг шавхагдашгүй бас төгсөшгүй. Хайрын тухай гоё ярих, гоё юм унших ч гоё л доо. 
    1. Зөв хандлага

    “Цас уулынхаа хэмжээгээр унадаг” Турк ардын үг

    “Зовлон шаналгаа бүр амьдралыг баяжуулах сургамж авчирдаг”

    Зовлон бэрхшээлийн ард жаргал нуугдаж байдгийг хэн ч үл анзаарна. Өөрт учирч буй бэрхшээлээ бэлэг мэт хүлээн зөвшөөрч идэвхтэйгээр даван  туулж чадсан нэгэнд бурхан заавал нэг бэлэг бэлдсэн байдаг. Хорвоог бэрхшээлгүй болохыг хүлээснээс, зовлон бэрхшээл байх л ёстой, тэр ч бүү хэл хүн бүрт оногдох ёстой зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч түүнийг хэрхэн хүлээн авах хандлагаа өөрчлөхийг хичээж, асуудалд бус, асуудлыг шийдэх аргачлалд анхаарлаа хандуулж сурах нь маш чухал.

    Зовлонгүй жаргал гэж үгүй. Бэрхшээл гэдэг нь чи амьдралаас бас нэгийг шинээр сурах хэрэгтэй байгааг сануулж байна гэсэн үг. Бидэнд томоохон саад тохиолдвол энэ биднийг их хүчтэй гэдгийг харуулдаг. Тохиолдох саад тотгор хэр их өндөр байна бид түүнээс ч илүү өндөр гэсэн үг. Учир нь хүн өөрийн хүч чадлаасаа илүү том саадтай учирдаггүй. 

    Амьдралд зовлон бэрхшээл байхгүйгээр бидэнд бүх зүйлийг хүссэнээр нь тултал өглөө гэж бодъё. Тэгвэл бид хэн болох вэ? Хэн ч биш яг үхэр шиг л болно. Хүнийг мал шиг болгох амархан. Яаж гэвэл: бүх зүйлийг бэлэн байлгаж өг гэдэг. Хүн бэлэн биш зүйлийг бий болгох гэж бэрхшээл зовлонг давж байх тэр л замдаа олон сайхан эрднэсийг олдог. Бэрхшээлийг давахаас халширч байдаг хүн хэзээ ч аз жаргал, амжилт бүтээлийн эзэн нь болж чаддаггүй.

    Цөхрөлтгүй шургуу чанар нь 

    бэрхшээлийг туулах арга мөн

     “Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахидаг” /Дорно дахины зүйр үг/

    • Бүхий л зүйлд ашиг, бизнесийн зарчмаар ханддаг өрнийн хандлага
    • Бүхий л зүйлд буян, өглөг бодож ханддаг дорнын хандлагын аль нь ч биш харин эрүүл бие, саруул ухаан, сайхан сэтгэл гэсэн тулгын гурван чулууг хэрхэн хөгжүүлж тулж чадсан үр дүнгийн нэгээхэн хэсэг гэж үздэг. өөрөөр хэлбэл эрүүл биетэй, саруул ухаан, сайхан сэтгэлтэй хүн эрин зуунд баян тансаг амьдарч чадахгүй гэж үү.
    1. Зөв эргэцүүлэл буюу уучлан өршөөхүй

    Бид ихэнхдээ хүмүүс яаж аяглаж авирлах тухай тархиндаа дэг жаяг тогтоодог. Хэрэв хүмүүс тэр дэг жаягийг зөрчвөл бид уурлаж эгдүүцдэг. Бидний тэдэнд зориулж тогтоосон дэг жаягийг зөрчсөн тэдгээр хүмүүсийг буруутгана гэдэг нь үр дүнгүй бөгөөд тэнэг хэрэг гэдгийг ойлгодоггүйд л хамаг учир оршдог.

    Бусдыг уучилна гэдэг нь 

    • Тэднийг шүүн цэгнэхгүй байх
    • Тэднийг ялгаж зааглахгүй байх
    • Тэднийг яг байгаагаар нь  хүлээн зөвшөөрч тэдний зүгээс юу ч хүсэн хүлээхгүй байна л гэсэн үг.
    1. Зөв бясалгахуй

    Ямар ч асуудалд тайван дөлгөөн ханддаг оюун ухаан ба сэтгэлийн тэнцвэрт байдлаа хадгалж чадаг болов уу гэмээр хүмүүсээс 1 нийтлэг зүйлийг олж харсан. Тэр юу вэ ? гэвэл тэдний зарим нь залбирдаг, зарим нь бясалгал хийдэг, зарим нь үүрээр голыг эргээр алхана. Тэд ариун дагшин, нам гүм байдлыг олдог. Тэд өөрсдийн дотор орж дотор хүнтэйгээ ярих зав гаргадаг. Та удаан хугацааны турш гүн тайвшрал хийж сурвал чиний энэ нам тайван байдал өдөр тутмын амьдралд нэвтрэн орж байгааг ажиглах болно. Чи илүү амар амгалан, зөн совинч болно. Хүн бүрт дотоод дуу хоолойндоо хүрэх боломж бий

    Ой мод цэцэрлэг нь илааршуулах долгионтой, бид эдгээрээс энергээ сэлбэж авдаг бол олон хүн үймсэн дэлгүүр, зах зээлийн газар бидний энергийг сорж авдаг.

    Танд энерги дүүрэн байгаа бол та өвчин зовлонд тэсвэртэй байж, бусдын муу бодлын долгионыг ч буцаан ойлгодог. Таны энерги бага байгаа бол та уналт бууралт, өвчин эмгэгийг урин дууддаг. Тиймээс л бид хүний эрчим хүчин биеийг эрүүл, гоо сайхан байлгадаг, эерэг энергээр хангадаг үндсэн арга болох бясалгалын тухай авч үзлээ. Бид гадна болж байгаа юмыг эс анзаарвал дотоод дуу хоолойгоо сонсоно. Бидний зөн совин байнга тэнд байдаг боловч бид сонсдоггүй.

    Оюун санаагаа амраах нь биеийн эрүүл мэндэд сайн болохыг батлах туршилт хийгджээ. 

    Жишээ: Асрамжийн газрын 73 хүнийг хамруулан хийжээ. Тэдний нэг хэсэгт ямар ч эмчилгээ хийсэнгүй, харин нөгөө хэсгийг өдөр тутмын бясалгалд хамруулжээ. Дөрвөн жилийн дараагаар бясалгал хийгээгүй хэсгийн 1/4 нь нас баржээ. Харин бясалгал хийгч хэсгийнхэн бүгд амьд сэрүүн байж.

    Азтай, аз жаргалтай, хөгжилтэй, баяр баясгалантай, өөдрөг, эрч хүчтэй, тэвчээртэй, туйлбартай, санаачилгатай, бүтээлч урам зоригтой, өөртөө итгэлтэй, эерэг бодолтой, аливааг зөвөөр харж, эрүүл саруул ухаанаар шүүн тунгааж, хариуцлагаа мэдэрдэг, эргэн тойрондоо байгаа сайн сайхныг олж харж тэр бүхэнд баярлаж талархаж чаддаг, хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлан өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хүндэтгэн хайрладаг болгоно.  

    Гарын авлага №4. Стрессээ тайлах хялбар арга

    Өглөө эрч хүчээр дүүрэн, өөдрөг үзэлтэй байсан хүн ажлын өдөр дуусах үед нэлээд ядарч, багагүй стресст орсноо мэдэрдэг. Толгой бага зэрэг өвдөж, анхаарал төвлөрөл буурч, бушуухан гэртээ харьж, эсвэл буйдхан газар найз нөхдийн хамт сууж стрессээ тайлах хүсэл өөрийн эрхгүй төрдөг. 

    Гэвч гэртээ хариад зурагт үзэхээр намуудын хэрүүл, гэмт хэрэг, үнийн өсөлт гээд бүр ч ихээр стресст оруулж мэдэх мэдээлэл хэт их. Өдөр болгон найз нөхөдтэйгээ буйдхан газар шар айраг шимсэн шигээ суугаад байна гэвэл хэтэвчний зузаан болон эрүүл мэндэд бүр ч халтай. Иймд стресс тайлах өөр хялбар аргуудыг мэдээд авахад илүүдэхгүй. 

    1. Орчноо солих 

    Хоёр гурван минутын турш анхаарлаа ажлаасаа өөр зүйл дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээлэхэд, эргэн тойрондоо байгаа эд зүйлсийг анхааралтай ширтэх зуураа тод хар, эсвэл саарал өнгөтэй эд зүйл тав тавыг олох г.м. Өөрийн ширээ, дэргэдэх хүнийхээ ширээн дээрх эд зүйлсийг жижиг гэлтгүй бүгдийг нь ажиглан тоолж болж байна. 

    Эсвэл түр амсхийж өөр өрөөнд орж, эсвэл гудамжинд гарч алхалж яваа хүмүүс, давхилдах машинуудыг харсан шигээ таван минут зогсож болно. Ингэхдээ гудамжинд сэрүүн байх тусам стресс хурдан тайлагдана. Учир нь сэрүүн, хүйтэн агаар нь серотонин нэртэй тайвшруулах үүрэгтэй гормоны ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Иймд гадаа халуун байгаа бол нүүр, гараа хүйтэн усаар угааж болно. Ингэхдээ заавал чихээ цуг усаар угааж байх хэрэгтэйг хүн бүр мэддэггүй. Чихэнд маш олон тооны хялгасан судас, биологийн идэвхт цэгүүд байдаг бөгөөд тэднийг хүйтэн усаар угааж цочроох нь сайн нөлөөтэй. 

    1. Алхалт 

    Сэтгэл санаа таагүйтсэн, стресст орсон үед явган явах нь эвгүй байдлаас гарах маш сайн арга. Гол нь яарч тэвдэлгүйгээр тайван алхах хэрэгтэй. Алхах үед ачаалал, анхаарал нь аяндаа булчинд шилжиж толгой тархи таагүй бодлоосоо ангижирна. 

    1. Нэгэн хэмийн хөдөлгөөн 

    Түгшиж, сэтгэл нь таагүйтсэн хүн хөлөө хөдөлгөх, нааш цааш холхих, хуруугаараа ширээ бөмбөрдөх зэрэг зүйлсийг хар аяндаа хийж эхэлдэг. Зарим хүн үүнд дургүйцэж “боль” гэдэг. Гэтэл ийм нэг хэмнэлтэй хөдөлгөөн нь тайвшруулах нөлөөтэй байдаг аж. Ингэж нэгэн хэмийн хөдөлгөөн хийхэд дэргэдэх хүнд чинь эвгүй байгаа бол маань, тарни гэх мэт зүйлсийг амандаа олон дараалан уншиж болно. Үр дүн нь мөн л ялгаагүй. 

    1. Хурууны мэдрэлийг цочроох 

    Стресст орсон, түгшсэн үед цагаан будаатай уутанд гараа дүрж, хуруугаараа будааг имрэх нь маш сайн нөлөө үзүүлдэг. Учир нь ингэх үед хуруу, гарын мэдрэлийн төгсгөлүүдийг будааны ширхэг нь зөөлөн цочроох хэлбэрээр сэргээж өгдөг. Хятадууд төмөр бөмбөлөг алган дээрээ эргүүлж явдагийн учир нь мөн л энэ. Хэрэв энэ бүхэн байхгүй бол ширээн дээрх ном сэтгүүлийнхээ хуудас бүрийг хурууныхаа үзүүрээр эргүүлэн харсан ч болно. Үр дүн нь мөн адил. 

    1. Чихний иллэг 

    Чихний дэлбээг нар зөв эргүүлэн иллэг хийнэ. Зөөлөн, өөрт тааламжтай байх хурд, даралтаар иллэг хийнэ. Иллэг хийх хугацаа 3-5 минут. Энэ иллэгийг өдөрт хэд хэдэн удаа давтаж болно. Гэхдээ энэ иллэг нь бие махбодийг суллах сайн нөлөөтэй тул ойр ойрхон хийгээд байвал хэт тайвширч, нойрмоглох зэргээр ажил хийхтэй мантай болж магадгүйг мартаж болохгүй. Иймд ялангуяа ажилтай холбоотой ширүүн маргаан, мэтгэлцээний дараа хийхэд үр дүнтэй гэж үздэг. 

    1. Зөв амьсгалах 

    Стресст орох үед амьсгалын хэмнэл алдагдаж улмаар, хүчил төрөгчийн хангамж мууддаг. Иймд тун энгийн энэ дасгалыг хийгээд сурчихсан байхад илүүдэхгүй. 

    Нуруу цэх, бие сул, сандлынхаа гуравны нэг дээр ирмэгдэж сууна. Нэг гараа гэдсэн дээрээ, нөгөө гараа цээжин дээрээ авна. Хамраараа гүнзгий амьсгаа авах үед агаар доошлон гэдэс төвийж ирнэ. Ингээд хамраараа үргэлжлүүлэн амьсгаа авч аягыг усаар дүүргэж байгаа мэт агаар нь гэдэснээс дээшлэн уушгийг дүүргэж байна гэж төсөөлнө. Уушиг агаараар дүүрмэгц хамраараа гаргана. Гэхдээ дараалал нь эсрэгээрээ. Өөрөөр хэлбэл агаар эхлээд уушигнаас гарч, доошилсоор гэдэсний хэсгээс гарна. Амьсгалыг удаан гаргах тусам сайн. Арван удаа ингэж амьсгалахад л хангалттай. 

    Ингэж амьсгалахдаа гараараа амьсгалыг явцыг хянахаас гадна, анхаарлаа амьсгалж байгаа явц дээр төвлөрүүлнэ. 

    Эцэст нь инээж бай гэж зөвлөмөөр байна. Нэг минутын инээд нь алдагдсан энергийг нөхөх тал дээрээ 45 минутын гимнастиктэй адил үр дүн үзүүлдгийг английн эмч нар тогтоосон байдгийг тогтоогоод авчих. Ялангуяа өөрийн гаргасан алдаа, тулгараад байгаа ялихгүй асуудлууд дээрээ инээж байх хэрэгтэй. 

    Гарын авлага №5. Өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх зарчмууд

    1. Би туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлага, сургамж, алдаа онооныхоо хариуцлагыг өөрөө л хүлээнэ.
    2. Мидний бодол болгон мидний ирээдүйг бий болгодог.
    3. Хүч чадлын гол амин сүнс одоо цагт оршиж байдаг.
    4. Өөрийгөө буруутгаж, өөртөө гэмших нь хүн бүхнийг зовлонд унагадаг.
    5. Хүн бүхний боддог хамгийн нийтлэг дүгнэлт бол “би тийм ч сайн хүн биш” гэсэн санаа. Энэ бол зөвхөн бодол, бодлыг өөрчилж болдог.
    6. Гомдол бухимдал, дургүйцэл, шүүмжлэл, гэмшил гэдэг бол хамгийн хөнөөлтэй зүйлс.
    7. Гомдол бухимдлаа арилгаж чадсанаар хорт хавдарыг ч эдгээж чадна.
    8. Хэрвээ би өөрөө өөрийгөө хайрлаж чадах юм бол миний амьдралд бүх зүйл сайн сайхан болно.
    9. Би өнгөрснийг уучилж, хүн бүрийг өршөөх ёстой.
    10. Би өөрийгөө хайрлаж сурахад бэлэн байна.
    11. Өнөөдрийн амьдралаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлаж, өөртөө талархаж сурах нь ирээдүйн эерэг өөрчлөлтийн гол түлхүүр юм.
    12. Би, өвчин гэж нэрлэгддэг тэр хэрэггүй зүйлсийг өөрөө л бий болгодог.
    13. Миний оршин байгаа энэ хязгааргүй орчлонгийн амьдралд бүх юм төгс төгөлдөр, бүрэн бүтэн, цогц.
    14. Бас амьдрал байнга л өөрчлөгдөх болно. Энд эхлэл гэж үгүй, төгсгөл гэж үгүй. Харин үйл явдал, юм үзэгдлийн байнгын оршил, давтамж л байдаг.
    15. Амьрал гэдэг хэзээ ч хөдөлгөөнгүй, зогсонги нэг хэвийн байдаггүй, мөч бүхэнд шинэлэгдэж, өөрчлөгддөг.
    16. Надтай хамт заяасан хүч чадал намайг бий болгож, энэ хүчээр би өөрийнхөө орчныг бий болгодог.
    17. Миний сонгосон бүх л замд хэрэг болох оюун ухааны хүч надад байгаа гэдгийг мэддэгтээ би баяр баясгалантай байдаг.
    18. Амьдралын мөч болгон шинээр эхэлж, бид хуучнаасаа холдож байдаг.
    19. Энэ дэвшил, хөдөлгөөн яг эндээс, яг одоо эхэлж байна.
    20. Миний ертөнц тэр чигээрээ сайхан.

    Гарын авлага №5. Өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх зарчмууд

    1. Би туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлага, сургамж, алдаа онооныхоо хариуцлагыг өөрөө л хүлээнэ.
    2. Мидний бодол болгон мидний ирээдүйг бий болгодог.
    3. Хүч чадлын гол амин сүнс одоо цагт оршиж байдаг.
    4. Өөрийгөө буруутгаж, өөртөө гэмших нь хүн бүхнийг зовлонд унагадаг.
    5. Хүн бүхний боддог хамгийн нийтлэг дүгнэлт бол “би тийм ч сайн хүн биш” гэсэн санаа. Энэ бол зөвхөн бодол, бодлыг өөрчилж болдог.
    6. Гомдол бухимдал, дургүйцэл, шүүмжлэл, гэмшил гэдэг бол хамгийн хөнөөлтэй зүйлс.
    7. Гомдол бухимдлаа арилгаж чадсанаар хорт хавдарыг ч эдгээж чадна.
    8. Хэрвээ би өөрөө өөрийгөө хайрлаж чадах юм бол миний амьдралд бүх зүйл сайн сайхан болно.
    9. Би өнгөрснийг уучилж, хүн бүрийг өршөөх ёстой.
    10. Би өөрийгөө хайрлаж сурахад бэлэн байна.
    11. Өнөөдрийн амьдралаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлаж, өөртөө талархаж сурах нь ирээдүйн эерэг өөрчлөлтийн гол түлхүүр юм.
    12. Би, өвчин гэж нэрлэгддэг тэр хэрэггүй зүйлсийг өөрөө л бий болгодог.
    13. Миний оршин байгаа энэ хязгааргүй орчлонгийн амьдралд бүх юм төгс төгөлдөр, бүрэн бүтэн, цогц.
    14. Бас амьдрал байнга л өөрчлөгдөх болно. Энд эхлэл гэж үгүй, төгсгөл гэж үгүй. Харин үйл явдал, юм үзэгдлийн байнгын оршил, давтамж л байдаг.
    15. Амьрал гэдэг хэзээ ч хөдөлгөөнгүй, зогсонги нэг хэвийн байдаггүй, мөч бүхэнд шинэлэгдэж, өөрчлөгддөг.
    16. Надтай хамт заяасан хүч чадал намайг бий болгож, энэ хүчээр би өөрийнхөө орчныг бий болгодог.
    17. Миний сонгосон бүх л замд хэрэг болох оюн ухааны хүч надад байгаа гэдгийг мэддэгтээ би баяр баясгалантай байдаг.
    18. Амьдралын мөч болгон шинээр эхэлж, бид хуучнаасаа холдож байдаг.
    19. Энэ дэвшил, хөдөлгөөн яг эндээс, яг одоо эхэлж байна.
    20. Миний ертөнц тэр чигээрээ сайхан.

    Гарын авлага №3. Бүдүүн гэдсээ цэвэрлэх арга

    Өглөө 7-9 цагийн хооронд 3 литр 36-37 целсийн градустай усанд 3 цайны халбага давс хийж хутгаад, 2 аяга усаа нэг дор уугаад, дараах дасгалыг хийнэ. 

    1. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч 2 тийш 5 удаа хазайх дасгал хийнэ.
    2. Бэлхүүсээрээ баруун, зүүн тийш 5 удаа эргэнэ.
    3. Өвдөгөөрөө нугалж суугаад, өгзгөн дээрээ урагш, хойш 5 удаа явна.
    4. Хэвлийгээрээ доош харан хэвтээд могойн хөдөлгөөнөөр мөлхөнө. 5 удаа
    5. Хэвлийгээрээ амьсгалах хөдөлгөөнийг дээрээс нь доош долгион маягаар хийж өгнө.

    Дахин 2 аяга ус уугаад, дасгалыг давтана. Үүний дараа 1 аяга усаа уугаад, дасгалаа хийнэ. Энэ мэтчилэн 6-7 аяга уусны дараа гэдэс цэвэрлэгдэнэ.

    Гарын авлага №6. Багаар ажиллах чадвар

    1. Хамтран ажиллах чадвар
      Хамтран ажиллах гэдэг нь эв нэгдэлтэйгээр үржин өсөхийг хэлнэ. Тийм багт аюул ирдэг ч тэднийг зогсоож чадахгүй. Баг хэдий хэр өндөр төвшинд байна төдий хэмжээгээр асуудал тийм төвшинд багийн эсрэг зогсож байдаг. Хамтран ажиллах гэдэг бол хамтдаа эрчимтэйгээр ажиллахыг хэлнэ. Тэд хамтдаа зөвхөн ажил хийдэг юм бус харин багийн гишүүн бүр багт шинэ үнэлэмж, сайн зүйлсийг авчирч бусдадаа шинэ зүйлийг нэмэрлэж байдаг юм. Тэрхүү авчирч буй шинэ зүйлээр баг улам баяжиж, тэжээгдэж хүчирхэгжиж байдаг байна. Үүний тулд ямар байдалд анхаарах хэрэгтэй вэ?
    1. Хэн бэ: Түүний тухай мэддэг бай

    Багийн гишүүнийхээ хувийн онцлог, сул давуу тал, дуртай, дургүй зүйл гэх мэт аль болох их зүйлийг мэддэг бай. Нэгэнт та түүний зан чанарыг мэддэг учраас тухайн сул тал дээр нь хүлээцтэй хандах хэрэгтэй. Хамгийн гол нэг удаагийн зөрчилөөс 100 өдрийнхөө хамтын ажиллагаа, бүтээмжийг баллаж болохгүй. Хувийн асуудалд биш хамтын үр дүнд, багийн үнэт зүйлд төвлөрөх.
                      

    1. Зөв ойлголт: Багийн гишүүдээ өрсөлдөгч биш хамтран тоглогч гэж харж бай
      Ямар ч багт өрсөлдөөн бий болгох боломж байдаг. Нэг гэр бүлд ч гэсэн хүүхдүүд эцэг эхийнхээ анхаарлын төвд байх гэж хоорондоо өрсөлддөг. Ажилчид бие биенээсээ илүү байхын тулд мөн өрсөлддөг. Яагаад гэвэл хүн бүрт найдвар, горьдлого, зорилго, мөрөөдөл байдаг ба түүнийгээ биелүүлэх гэж ингэдэг аж. Гэвч хамтран ажиллаж байгаа багт өрсөлдөгчөөс илүү бие биенийхээ илүү дутууг нөхөж байдаг чанар хэрэгтэй байдаг. Бие биенийгээ ямагт орлож, хоосон зайг нөхөж, багийг бүтэн болгож байдаг чанар багийг хүчирхэгжүүлдэг. Өрсөлдөөн багийг хувааж, бас нураадаг.
    2. Хандлага: Багийнхаа гишүүдийг хардаж сэрдэх бус 

    харин халамжлах дэмжих хандлагатай бай
    Хүмүүс өөрийн талхаа алдахгүйн тулд бусдад сэжиглэнгүй ханддаг тал бий. Тэр ч бүү хэл багийн гишүүдээ тэгэж харах нь элбэг байдаг. Харин багийн гишүүдээ хардаж сэрдэхээс илүү халамжлан дэмжих сэтгэлгээг өөртөө бий болговол баг өсөн торниж эрүүлжих болно. Энэ бүхэн бол үнэндээ хандлагын асуудал. Хандлага гэдэг бол багийн “үл үзэгдэгч тоглогч” юм. Хандлага нэг бол нураана, эсвэл байгуулна. Хэнд та найдна түүнд та найрсаг хандана. Бусдад найрсаг сайнаар хандах бүр энэ нь багт хамтран ажиллах дулаан уур амьсгалыг бий болгодог байна.

    1. Төвлөрөл: Өөр дээрээ биш харин багт анхаарлаа төвлөрүүл
      Багт байгаа хүмүүс аливаа зүйлд хандахдаа ихэнхдээ өөрөөсөө 2 асуултыг асуудаг: “Энэ надад ямар ашигтай вэ?” эсвэл “Энэ зүйл багт ямар хэрэгтэй вэ?” гэж. Аль тал дээр төвлөрнө тэндээс өрсөх үү эсвэл өргөлцөх үү гэсэн барил бий болдог. Баг жинхэнэ амжилтад хүрье гэвэл зөвхөн нэг удаагийн ялалтад бус харин байнгын ялалтад анхаарлаа хандуулахаас шалтгаална гэж нэг хүн хэлсэн байх юм. Багийг ялалт гэдэг бол таны ялалт билээ.
    1. Үр дүн: Өсөлт үржилтээр ялалтаа бүтээ

    Багийн хамтын ажиллагаа гэдэг бол гайхамшигтай үр дүнд хүргэдэг. Ганцаараа ажиллавал маш олон амжилтанд хүрэх хэдий ч, харин багаараа ажиллах юм бол тэр ялалтууд чинь үржин өсч ганц биеэр хийшгүй олон ялалтад хүргэх болно. Би чадна, гэхдээ бид илүүг чадна.

    Өөрийгөө хэрхэн хүндэтгэж сурах вэ?

    Хүн бүр өөрийгөө ямар хүн гэдгийг мэддэг. Өөрийгөө өндрөөр үнэлэх нь хүний байдалд сайнаар нөлөөлж, амжилт гаргахад тусалж, аз жаргалтай болгодог гэж ярьдаг. 
    Энэ үнэн, гэхдээ ийм үнэлгээ нь бодит байдалтай нийцэж байвал шүү дээ. Үндэслэлгүйгээр өөрийгөө хэт дээгүүрт үнэлдэг хүмүүс сэтгэлзүйн бэрхшээлтэй тулгардаг. Тэдэнд хүнлэг дулаан сэтгэл, уудам өршөөнгүй сэтгэл дутагддаг, бусадтай нийцтэй байж чаддаггүй. Тэд амжилт бүхнийг өөрийнхөө гавъяа гэж үзэн, бүтэлгүйтвэл хэн нэгнийг буруутгадаг. Харин өөрийгөө хэт доогуур үнэлдэг хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд үүнээсээ болж их шаналдаг. Ихэнх хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлгээ нь бусдын буюу дарга, удирдах ажилтнуудын санаа, бодлоос хамаардаг. Уг нь энэ тохиолдолд сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй. Та яагаад өөрөө өөртөө сэтгэл зүйч болж чадахгүй гэж…

    Амьдралд асуудал ундраад байдаг. Та бүх асуудлыг нэг мөсөн шийдэх гэж улайраад амжихгүй болохоор сэтгэлээр унаж, бухимдаж, уйлж унждаг уу? Үүний оронд та сэтгэлзүйчид ханд. Өөрөөсөө дэндүү ихийг шаардахаа боль. Өөрт үнэхээр хэрэгтэй “Өдөрт нэг л ажил амжуул”. Энэ бол одоо таны уриа.

    Та үе үе гэнэт ямар ч шалтгаангүйгээр уурлаж уцаарладаг болсон уу? Хамт ажилладаг хүмүүсийн үйлдэл, шүүмжлэл таныг галзууруулах шахдаг уу? Яагаад гэж өөрөөсөө асуу. Хүн болгон л таныг чадах гээд санагдаад байна уу? Өөртөө итгэлтэй хүний толгойд хэзээ ч ийм бодол төрөхгүй гэдгийг ойлго. Энэ бүхэн бол та өөрийгөө хэт доогуур үнэлдэгийн баталгаа. Түүнээс гадна байнга түгших, огт шалтгаангүйгээр айх, бухимдах, бүхэнд хайхрамжгүй хандах, бусдаас үргэлж юм гуйх хүсэх, гомдоллох, өөрийгөө байгаа байдлаасаа дор муугаар харагдуулахыг, хичээх зэрэг олон шинж байдаг.

    Эдгээр шинж танд илэрвэл өөрийгөө эрхлүүл, дуртай хоолоо хийж ид, ямар нэг юм худалдаж ав, амралтанд долоо хоног сайхан амраад ир.Эсвэл сэтгэл сэргээдэг өөрт сайхан байдаг хийх дуртай зүйлээ хийгээд үз.

    Өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх арга:
    1. Хагас цаг тайван суугаад бод. Одоо хийж байгаа бүхэн чинь бүгд тийм чухал уу? Олон хүн өөртөө амарч тайвшрах 5 минут ч гаргадаггүй. Гэтэл энэ нь сэтгэцэд муугаар нөлөөлдөг.

    2. Байж болох муу бүхэнд өөрийгөө буруутгаж байдгаа боль. Нэг хүнд муу зүйл хийсэн бол ахиж тийм явдал бүү гарга.

    3. Муу муухай юм бүү бод. Хэрэв хэн нэгэн таныг шүүмжилвэл дотроо өөрийгөө сайхан, ухаантай, аятайхан гэж бодож суу. Тэд ярьж л байна биз.

    4. Хорвоо төгс биш. Бүтэлгүйтэх болгонд надаас болсон гэж гэмшихээ боль. Яагаад ийм бодол төрдөг шалтгааныг ол. Хэн нэгнийг санамсаргүй гомдоосон бол уучлал гуй. Тэгээд өөрийгөө уучил.

    5. Cap жилээр гомдлоо дотроо хадгалж болохгүй. Гомдлоо мартаж чаддаг хүмүүс л жинхэнэ ёсоор эрх чөлөөтэй байдаг. Хорвоогийн бүх хүмүүсийн тухай муугаар боддог хэрнээ өөрийгөө сайнаар боддог байж болохгүй.

    6. Дандаа золиос болж байдгаа боль. Өөрийгөө хэт доогуур үнэлвэл бусад хүмүүс ч танд муугаар хандах болно. Хүн өөрөө өөрийгөө хүндэтгэх ёстой гэдгийг үргалж санаж яв.

    7. Үгүй гэж хэлж сур. Олон хүн бусдад ялангуяа найз нөхөддөө татгалзаж чаддаггүй. Тэгээд дургүй зүйлээ, эсвэл хийж чадахгүй зүйлээ амладаг.

    8. Өдөрт нэг удаа толинд хараад “Өөрийгөө өндрөөр үнэлж, хайрлаж байна” гэж хэл.

    Ичимхий зангаа хэрхэн даван туулах вэ?

    Та өөртөө итгэлтэй байж чаддаг уу? Та гадны хүнтэй юм ярихдаа айж эмээдэг үү? Та олны өмнө үг хэлэхдээ айн чичирдэг үү? 

    Ичимхий, өөртөө итгэлгүй байдал нь таныг маш олон боломжоос холдуулж, таныг дандаа бусдаас  сүүлд явах шалтгаан болдог гэж болно. Тэгвэл хэрхэн ичимхий, бүрэг зангаа даван туулж, өөртөө итгэлтэй байх вэ?

    Ичимхий зан юунаас үүдэлтэй вэ?

    Юуны түрүүнд ичимхий зан айдсаас үүдэлтэй байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Энэ бол гутаан доромжлогдох, үл ойшоогдох, бүтэлгүйтэх гэсэн айдсаас үүдэн бий болдог зүйл юм.

    1. Муу дурсамжуудыг мартах хэрэгтэй.

    Таны талаар хэлсэн хүний үгийг та нэг их хүндээр, ач холбогдол өгч хүлээж авах хэрэггүй гэж зөвлөе.  Танд тохиолдож байсан муу зүйлүүдээс өөрийгөө чөлөөлж, бүхнийг эхнээс эхлэх хэрэгэтэй. Өнгөрсөн бол өнгөрсөн шүү дээ. Хүн өнгөрсөн дурсамжуудыг бодох тусам дахин ахам хийхээсээ айж эмээдэг. Тэгэхээр та үүнээс гарахын тулд юуны өмнө болсон үйл явдлыг сөрөг байдлаар буюу хүнд байдлаар хүлээж аваад хэрэггүй, харин үүнийг танд сургамж болгон аваад, дахин шинээр эхлэх хэрэгтэй.

    2. Бусад хүмүүс яг тантай адил.

    Бусад хүмүүс тантай яг адил гэдгийг та байнга санаж бай. Бүх хүн л айдаг. Ганц 2хон бүтэлгүйтлээс болоод та өөрийхөө боломжийг боон хааж болохгүй. Хүн бүр л хүмүүстэй сайхан харилцахыг хүсдэг. Тэгэхээр таны хүмүүстэй харилцах, өөрийгөө хүмүүст илэрхийлэх гэсэн хүслийг тань хүмүүс маш сахнаар хүлээн авах болно. Та сайхан ярьдаг, найрсаг хүмүүст дуртай биздээ? Тэгвэл хүмүүс бүгд дуртай.

    3. Итгэлтэй бай.
    Ичимхий байдлын гол шалтгаан бол итгэлгүй байдал гэдгийг дээр хэлсэн билээ. Хэрвээ та өөрийгөө үнэлэхгүй бол хэн таныг үнэлэх юм бэ? Та хэрвээ хүмүүст хүндлэгдэж, үнэлэгдэхийг хүсэж байвал та хүмүүст түүнийгээ гаргаж харуулах ёстой шүү дээ. Эс тэгвээс та үргэлж хэн ч биш байсаар байх болно.

    4. Та хүссэн хүсээгүй хүмүүстэй харилцах ёстой

    Танд  чухал санаа, бодол байсаар байгаад түүнийгээ дотроо хадгалсанаар та өөрийгөө баллаад зогсохгүй, түүнийг сонсох ёстой хүмүүсийг мөн адил баллаж буй хэрэг юм. Жишээ нь та сагсан бөмбөгийн багийн гишүүн байлаа гэж бодьё. Багийн гишүүн тань сул ба та түүнрүү бөмбөг дамжуулах боломжтой байтал та үүнээс татгалзах нь та өөрийгөө баллаад зогсохгүй  мөн багаа баллаж байгаа хэрэг шүү дээ. Та өөрийгөө хүмүүст хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй хүн гэж бод. Танд хүмүүс өгөх зүйл байгаа гэж бод.

    5. Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхээсээ бүү цааргал.

    Хүмүүсрүү сайхан инээмсэглэх нь өөртөө итгэлтэй байдлын гол шинж байдаг. Тэгэхээр та юуны өмнө хүмүүсрүү сайхан инээмсэглэж сурах хэрэгтэй. Танихгүй байсан ч хамаагүй. Эхлээд энэ танд маш их хэцүү байх болно. Гэхдээ та хэд хэдэн удаа сургуулилсны дараа танд маш амрахан болох ба та өөрөө хүртэл өөдрөг байх болно. Инээмсэглэж буй хүн ямар ч тохиолдолд хүмүүсээс илүү харагддаг гэдгийг санаарай.

    6. Хүмүүсийн нүдрүү харж сур.

    Хүмүүсийн нүдрүү эгцэлж харж сур. Энэ бол өөртөө итгэлтэй хүний шинж юм.

    7. Өөрийгөө аль болох тайван байлга.

    Хүн цэвэрхэн байхдаа өөртөө итгэлтэй байдаг биздээ. Тиймээс та өдөр бүр цэвэрхэн, өө сэвгүй, яг өөрт тань таарсан хувцасыг өмсөж бай. Ингэх аваас та хүмүүсийн өмнө ил гарахаасаа эмээхгүй байж чадна. Мөн та гэрээсээ гарахдаа өөрт тань таалагдахгүй байгаа зүйлээ бүү өмс. Бага зэрэг л тавгүй байвал та түүнийг өмсөх хэрэггүй.

    8. Өөрийгөө хайрла.

    Та өөрийгөө хайрла. Та өөртөө хайртай биш бол таныг хэн хайрлана гэж та хүлээж суух вэ?. Танд бусдаас илүү юу байдаг вэ? Сайхан хөл үү, хөөрхөн царай юу, сайн сурлага уу, хоол сайхан хийх чадвар уу, хүн магтах авьяас уу? Юу ч байж болно. өөрийхөө давуу талуудыг тодруул. Тэгээд өөрийгөө бусдаас илүү гэдэгт итгэ. Та бол цор  ганц. 

     9. Та хүн бүрт таалагдах албагүй.

    Хүн бүрт таалагдахгүй байхаас бүү ай. Та угаасаа доллар бишээс хойш. Та хүн бүрт таалагдах албагүй. Та яагаад бусдаас өөр байж болохгүй гэж? Хамгийн гол нь өөртөө итгэлтэй бай.
    Хүмүүс таны талаар муу зүйл, шүүмжлэл хэлж болно. Зарим хүмүүс танд дургүй байж болно. Муу хүмүүсийн шүүмжлэлийг магтаал гэж ойлго гэсэн үг байдаг шүү дээ. Угаасаа хүмүүс таны хэлж ярьж буй зүйлд анхаарал хандуулна гэдэг чинь таныг үнэ цэнэтэй хүн гэдгийг харуулж байгаа хэрэг шүү дээ.

    10. Аль болох хүмүүстэй их ярилц.

    Тэр тусмаа танихгүй хүмүүстэй. Энэ нь таныг итгэлтэй болгох болно. Эхлээд энэ танд эвгүй санагдаж байж болно. Гэхдээ удалгүй энэ танд ер төвөггүй болно. Хүмүүс таны үгийг үл ойшоох вий, хүмүүс таныг сонсохгүй байх вий гэж айж байна уу? Тэгвэл та тухайн хүнийхээ тухай өөрөөр нь яриул. Хүмүүс өөрийхөө тухай ярих маш дуртай байдаг юм. Ингээд тэр танд дуртай болох болно.

    11. Төгс хүн болох гэж бүү хичээ.
    10 хуруу тэгш хүн гэж байдаггүй. Хэдий гаднаа харагдахгүй ч сул тал байж л таарна. Та өөрийхөө ганц сул талыг бүү их юманд бод. Өөрийгөө төгс биш байгаад бүү их санаа зов. Бүх хүн сул талтай.

    Та ичимхий байх эрхгүй.

    Ичимхий байна гэдэг таны өөрийнхөө төлөө хийж болох хамгийн муу зүйл гэж хэлбэл буруутахгүй байх. Та ичимхий байснаараа өөрийнхөө амьдралыг баллаж, сайхан боломжуудаас хойш татаж байна гээд бодоод үз. Энэ хэдий хатуу сонсогдож байж болох ч яах аргагүй үнэн юм. Та эрүүл саруул. Танд бусадтай адил хэл, ам, нүд, гар, бие байгаа. Тэгвэл юунаас ичсэн юм бэ? Та ичимхий байснаараа өөрийгөө дандаа нууж байгаа хэрэг. Тэгэхээр танд одоо ичимхий байх эрх байхгүй гэдгийг та ойлгосон байх.
    Та өөрийхөө төлөө өөрчлөгдөх ёстой. 

    Залхууралаа ялан дийлэх арга зам

    Залхуурал – Таны амжилтын дайсан! 

    “Үлбэгэр байдал, залхуурал нь сэтгэл болон биеийн илэрхий доройтол юм” 

    (Виссарион Григорьевич Белинский-аас)

    “Танд бүх нөхцөл бололцоо, боломж нь байхад ямар нэгэн зүйлийг хийж бүтээж чадахгүй бол юу хийх вэ? Залхууралгүй хэрхэн өөрийгөө дайчилж бололцоогоо бүрэн ашиглах вэ” 

    Залхуурал нь амжилтанд хэрхэн нөлөөлдөг вэ?
    Нэгэн бодит баримт: Эрдэмтэд залхуурал болон хөдөлмөрийн бүтээмжийн хоорондын уялдаа холбоог туршилтаар тодорхойлон дараах дүгнэлтэд хүрсэн байна.

    Өдөрт 1 цаг залхуурвал – ажлын бүтээмж 28% буурна!
    Өдөрт 2 цаг залхуурвал – ажлын бүтээмж 63% буурна! !
    Өдөрт 3 цаг залхуурвал – ажлын бүтээмж 88% буурна ! ! !
    1 минут залхуурахад л Та амьдралынхаа 2 минутыг үр дүнгүй алддаг.

    Минут тутмын залхуурал нь Таны хүлээн хүсч байгаа зорилтоос 200%-аас илүү хурдтайгаар холдуулна.

    Хэрвээ Таны өөртөө олгосон сул зогсолт буюу амралт тань хэдий чинээ удаан үргэлжлэнэ, төдий хэмжээгээр Та ажилдаа төвлөрөхгүй бөгөөд таны хөдөлмөрийн бүтээмж мөн хэмжээгээр сулрах буюу ашигт үйлийн коэффициент буурна. (КПД – ашигт үйлийн коэффициент – КОЭФФИЦИЕНТ ПОЛЕЗНОГО ДЕЙСТВИЯ) Дээрхи үзүүлэлтүүд нь улс орны хэмжээнд (хувь хүнд) хэрэгжүүлээгүй бизнесийн төслүүд (таны төлөвлөгөө) болон олоогүй мөнгөний хэмжээг бодоход хүргэж байгаа биз.

    Та хойш суусны хэрэггүй! 

    Залхуурал нь нэг зан чанар хэмээгддэг. Гэтэл энэ нь биш. Залхуурал бол хүний нэгэн сул тал.

    Залхууралтай тэмцэж ч болно, бас тэмцэх ч хэрэгтэй. Өөртэйгээ тэмцэх биш, залхуутайгаа тэмцэх хэрэгтэй гэдгийг дурьдая.

    Ажил хэрэгч хүмүүст зориулаад залхууралтай “Залхуурлын эсрэг” сургалтыг санал энд санал болгов. Залхууралтай амжилттай тэмцэх сэтгэлийн зориг, хүсэл тэмүүлэл, шантрахгүй чанар Танд хэрэгтэй. Яг одоо өөртөө зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө бүхий л чадвар, чадлыг зориулах болно гэж амлаарай. Залхууралтай тэмцэх бүхий л чадвар, чадал шүү.

    За эхэлье!

    Алхам 1. Чин эрмэлзлэл.
    “Энэ нь надад хэрэгтэй” гэх нь хангалттай биш, бүр хүчтэй, нөлөөлөх шалтгааныг өөртөө ол. Таны үйлсийг бүтээх, зорилгоо биелүүлэхэд туслах тэрхүү шалтаг шалтгааныг ол. Тухайлбал:
    – Бүхнийг гэр бүлийнхээ, охиныхоо, хүүгийнхээ төлөө.
    – Хайртай хүн, найз нөхдийнхөө төлөө.
    – Үүнээс илүү ихийг хийж чадна гэдгээ, бүгдийг хийж чадахаа бусдад өөрийгөө харуулж нотолж чадна.
    – Улс орныхоо төлөө, түүхэнд орохын тулд.
    – Өөрийнхөө эрмэлзлэлийг тодорхойл.

    Хүмүүн нь бусдын төлөө өөрөөсөө илүүг зориулдаг нь сонин шүү. Тиймээс Таныг “хөдөлгөж” чадах хэн нэгнийг болон тэднийг өөртөө ол.         ,0

    2 шаг. Бодит шалтаг (стимулятор – өдөөгчийг) ол.
    Зарим хүн аяга кофенд, зарим нь хүйтэн усанд, зарим нь чанга хөгжим сонсож “сайхан болдог”. 🙂 Таныг тэтгэж сэргээж байх тэрхүү хөдөлгөгч хүчийг (өдөөгчийг) ол. Залхуурлын анхны шинж илрэнгүүт л тэрхүү “хөдөлгөгч хүч”-ээ ашигла.

    Алхам 3. Бусдын хүсэлтийг (хүслийг) биелүүлснээр өөрийнхийгөө шийдвэрлэх. Бүхий л амьдралдаа бид дарга, хамт олон, хамаатан садан, гэр бүл, найз нөхөд гээд хэн нэгний өмнө буюу бусдын өмнө ямарваа үүрэг хариуцлага хүлээсэн байдаг. Үүрэг гэмээр зориултууд ч байдаг. Чин хүслээрээ биш “хийх болоод” эсвэл “зайлшгүй хийх хэрэгтэй учраас хийдэг” үед хүний ажил хий хүсэл сонирхол буурдаг. Тэр үед яах ёстой вэ?

    Гарц!
    Энгийн дүрэм: Өөрийнхөө хүсэл зорилго, тэмүүлэлээ биелүүлэх шаардлагатай байгаа гэдэгтэйгээ холбо. Бүх талаар л өөрийнхөө сонирхолыг, материаллаг болон сэтгэл санааны сонирхлыг тодорхойл. Бүр удирдлагынхаа дандаа (залхтал) өгдөг үүрэг даалгавраас ч өөрийнхөө сонирхлыг олж харж болно. Жишээ нь: Например: би мэргэжлийнхээ чадварыг болон дадлага туршлагаа бататгана гэх мэт.

    Алхам 4. Байнгын хөдөлгөөнд “урагшаа”.
    Идэвхтэй байдлыг зуршил болго. Юуны өмнө, эхний удаадаа өөрийгөө шахаж, шаард.

    Өөртөө аман болон бичгэн хэлбэрээр “өөрийнхөө зорилгодоо хүрэхийн төлөө өдөр бүр боломжтой болгоныг хийнэ” гэсэн амлалтыг аваарай. Төлөвлөгөө гарга, тэгээд төлөвлөгөөгөө бүү хойш нь тавь. Мөн төлөвлөгөөнөөсөө бүү няц.

    “Өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр юуг амжуулсан бэ?” гэж өдөр болгон өөрөөсөө асуу.

    Урам зоригтойгоор яг одоо юуг хийхээ, хийж болохоо хайж олох хэрэгтэй.
    “Урам зориггүйгээр аугаа их үйлсийг бүтээж байгаагүй.” (Ральф Уолдо Эмерсон)

    Алхам 5. Залхууралтай дайн зарла.
    Залхуурал нь хэнийг ч, хэнбугайг ч, бүр хамгийн идэвхтэй хүнийг ч залгих үндсэн “чадвар”-тай. Тиймээс залхууралтай зайлшгүй тэмцэх хэрэгтэй.

    Залхууралтай тэмцэх 3-н фронт:
    1. Зорилгоо болон зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө зөв тодорхойлох.
    2. “Уналтанд” (амжилтгүй байх) ухаалаг хандах.
    3. Амьдралын идэвхтэй хэмнэл:
    – Биеийн тамираар хичээллэх, дасгал хийх, цана, роллик (дугуйтай гутал), дугуй, гүйх, байгаль орчинд идэвхтэй амрах буюу агаарт гарах. (агаарт гарах гэдгийг “архидахаар” битгий ойлгоорой).
    – Хошин шог болон зугаа цэнгээнд тоглолтууд (шоу).
    – Итгэлтэй, хөгжилтэй, амьдралын баяр баясгалантай хүмүүстэй харьцах.
    – Зөв болон эерэгээр бодох сэтгэх, ирээдүйд итгэх, сайн сайханд итгэх. (Ядахдаа хараалын болон муу үг хэрэглэж амаа бүү бузарла)
    ____________________________

    Ердөө л 5-н алхам, тэгээд залхуурал Танаас үүрд холдох болно.
    Ердөө л 5-н алхам, тэгээд Таны зорилго минутаар, мөч болгоноор ойртох болно.

    Сануулахад:
    Залхуурал нь – Таны зан чанар биш. Залхуурал нь – Таны сонголтын үр дүн. 

    Хүний хөгжлийн клубын
    гишүүний зарчим

    “Хөгжил” клубын гишүүн би

    1. Өдөр хоног хором мөч бүрийг хүндэтгэн үр бүтээмжтэй туулна.
    2. Эрүүл амьдралын хэв маягаар амьдарна.
    3. Өөрийн дутагдлыг хүлээн авч засч залруулна.
    4. Өөрийн хариуцлагыг ухамсарлана.
    5. Тэвчээр хатуужилтай байна.
    6. Номын үнэнч нөхөр байна.
    7. Сайн мэддэгээ ярина, мэдэхгүйгээ мэдэхийн төлөө тэмүүлнэ.
    8. Эерэг сэтгэлгээтэй өөдрөг байна.
    9. Ертөнцийг багтаасан уужим сэтгэлтэй байна.
    10. Идэвх, зүтгэлтэй, шинийг санаачлагч байна.
    11. Өдөр бүр суралцагч, өдөр бүр бүтээгч байна. 
    12. Хүн бүр тэгш эрхтэй учир бусдын эрх ашгийг хүндэтгэнэ. 
    13. Хамтын хүчийг ухамсарлаж, гишүүдийнхээ давуу тал дээр нь түшиглэн 

                                                                                             ажиллана.

    1. Сурч, ажиллаж буй салбартаа шилдэгийн шилдэг байна. 

    Эдгээр зарчмыг өөрийн амьдралдаа мөрдлөгө болгоно.

    ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ

    Хүний сэтгэлгээний хандлага нь “эерэг” эсвэл “сөрөг” хоёр хэлбэртэй байдаг.
    Тодруулбал: Нэг удаа та нэрт лекторын лекцэнд сууж байлаа. Гэтэл, гэнэт хажуугийн суудал дээр тань нэгэн бүрзийсэн залуу ирээд суув. Түүнээс бензин сэнгэнэтэл үнэртэж байна. Эргэн тойрны хүмүүс гайхсан янзаар тэр залуу руу харж байна. Яг тэр үед та тэр залуугийн тухай юу гэж бодох вэ? Магадгүй
    – Ямар арчаагүй юм бэ
    – Хувцсаа сольж болоогүй юм байх даа
    – Олон нийтийн газар биеэ зөв авч явахад яадаг юм бэ! г.м
    Эсвэл: – Сайхан жолооч залуу байна даа
    – Амьдралын идэвхитэй, шинийг эрэлхийлэгч нэгэн байна.
    – Лекцээс хоцрохгүй юм сан гэсэндээ Хувцасаа сольж амжаагүй байх л даа г.м
    Таны бодол аль хувилбартай нь таарч байна вэ? Эхний хэсэгт бол та сөрөг сэтгэлгээтэй хүн байна. 2-р хэсэгт багтаж байвал та эерэг сэтгэлгээтэй хүн байна гэж хэлж болно.

    Эерэг сэтгэлгээ нь аливаа зүйлийн сайн сайхан тал болоод аливаа бэрхшээлийг даван туулах арга замыг харж чаддаг бол сөрөг сэтгэлгээ нь байнга болж бүтэхгүй, дутагдалтай талыг хардаг учраас хүнийг урагш бус арагш чангааж байдаг.

    Өнөөгийн нийгэмд монголчуудын ихэнх хувь нь болохгүй, бүтэхгүй зүйлийн талаар ярьж сэтгэл хангалуун бус амьдарч байна. Тэдний оюун ухааныг айдас, эргэлзээ сүйрүүлж, амьдрал нь амжилтгүй үргэлжилсээр…
    Хүмүүсийн сэтгэлгээ яагаад сөрөг болчихов, яагаад тэд амжилтанд үл хүрнэм!!!
    Сэтгэлгээ эерэг эсвэл сөрөг байх эсэх нь тухайн хүмүүсийн эхийнхээ хэвлийд байхаас эхлээд өнөөг хүртэл авсан мэдээллийн хандлага /эерэг, сөрөг/-аас хамаардаг. ө.х: Мэдээлэл гэдэг бол оюун ухаан, сэтгэлгээний хоол юм.
    Дээрх хамаарлыг хүн дээр төдийгүй амьтан дээр хүртэл туршиж үзсэн байна. Ж.бэл: АНУ-н нэгэн мужийн 5-р ангийн онц сурлагатай хүүхдүүдийг цуглуулаад 3-н анги болгон хуваажээ. Эхний ангийн сурагчдад багш нар нь хичээлээ заасны дараа байнга сөрөг мэдээлэл өгдөг байжээ. /Эдний анги гэж сахилгагүй юмнууд, нүдэнд хүйтэн, хүмүүжилгүй, замбараагүй г.м/, 2-дах ангид нь хичээлээс өөр нэмэлт мэдээлэл өгсөнгүй, 3-дах ангид нь хичээлээс гадуур байнга эерэг сайхан мэдээлэл өгдөг байжээ. /Эдний ангийнхан ухаалаг, авъяастай, алсын хараатай, манай сургуулийн нүүр царай, ирээдүйн удирдагч нар г.м/ 6 жилийн дараа хүүхдүүд сургууль төгсөхөд эхний ангийнхан маш сахилгагүй, дэггүй, муу зүйлд гаршсан хүн болцгоосон бол, 2-дах ангийнхан жирийн л нэг сэхээтнүүд, харин 3-дах ангийнхан үнэхээр манлайлагч, удирдагчид болж төлөвшсөн байна.
    Дээрх 5-р ангийн онц сурлагатай хүүхдүүдийн 1-дэх хэсгийг мэдээлэл 360‘ өөрчилжээ. Харамсалтай нь буруу тийш нь…
    Тэгвэл бид өнөөг хүртэл ямар мэдээллээр тэжээгдэж байсныг нягталж үзье!

    Бидний авч буй мэдээллийн хэдэн %-нь сөрөг вэ?
    Мэдээллийн сувгууд/Сөрөг дундаж хандлага

    1. Телевиз 80%
    2. Радио, фм 30%
    3. Сонин, шар хэвлэл 99%
    4. Сэтгүүл 20%
    5. Найз нөхөд 70%
    6. Аав ээж 50%
    7. Багш нар 50%
    8. Хөрш 90%
    9. Цуурхал 99%

    Хэний ч аав, ээж үр хүүхдээ муу яваасай гэж хүсдэггүй! Гэтэл, яаж сөрөг мэдээлэл бидэнд өгдөг юм бэ? гэж та гайхаж магадгүй! Тэгвэл бидний эцэг, эх дотор хүүхдээ загнаж, зандардаггүй хүн байдаг уу? Магадгүй үглэж яншдаггүй ээж байна уу? гэвэл та мэдээж хэрэг байхгүй л гэнэ. Гэхдээ муу санаж бус сайн яваасай гэсэндээ л загнадаг шүү дээ гэж та бодож байгаа. Үнэхээр сайн яваасай гэсэндээ л хэлдэг боловч хэлж буй арга, ашиглаж буй үг хэллэг нь үр хүүхдээ дээш биш доош чангаасан буруу үйлдэл болдог байна. Ж.бэл: – Манай энэ гэж, нэг бүтэлгүй амьтан, сургууль соёлгүй, ажилгүй, арчаагүй юм болно… гэж зарим эцэг эх загнадаг. Бухимдлаас үүссэн энэхүү сөрөг үг хэллэг нь хүүхдийг, за даа би ч бүтэлгүй хүн дээ, надад ч ажил олдохгүй, би угаасаа л азгүй, арчаагүй нэгэн гэсэн өөрийгөө голсон тодорхой зорилгогүй нэгэн болгож хувиргадаг.
    Та худал үгийг мянган удаа давтвал үнэн болдог гэж сонссон байх, яг л үүнтэй адил… Ер нь монголчууд хүүхдийг элдэв хараалаар уурлаж загнахыг цээрлэж намуун аядуугаар учирлан сургадаг байна.
    Дүгнэвэл бид аав ээжээсээ 50% сөрөг мэдээлэл авдаг нь үнэн бөгөөд дунджаар амьдралаас сонсч, мэдэж авч буй мэдээ мэдээллийн 70%-нь сөрөг байх нь. За тэгвэл та нарын бие махбодийг хоол тэжээдэг, оюун ухаан сэтгэлгээг тань мэдээлэл тэжээдэг.

    Нэгэн асуулт асууя! Та нарын өмнө тавагтай “гуляш” байна. Үүний мах нь муудаад үнэр орчихсон, ногоо нь бас эвгүй үнэртэй болчихсон, будаа нь л шинэ байна. /Гэхдээ мэдээж хэрэг махны сүүмс будаанд шингэсэн байна/ Та энэ хоолыг идэх үү? Мэдээж үгүй шүү дээ. Бид бие организмдаа байнга шинэ, сайхан хоол хүнсийг хэрэглэдэг. Тэгвэл 70% сөрөг мэдээлэл бүхий оюуны, сэтгэлгээний хоолыг /70%-нь муудсан хоол гэсэн үг/ та хэдэн жил идсэн бэ? Насаараа л байх. Магадгүй таны бие 70%-нь муудсан хоол хүнсийг иддэг байсан бол та хэр зэрэг удаан амьдрах вэ? Өвчин эмгэгт баригдаад нэг ч их удахгүй байсан байх. Тэгвэл бидний сэтгэлгээ ялзарч, муудах нь аргагүй биз дээ? Ингэж муудсан сэтгэлгээ яаж, аливаа зүйлийн сайн талыг олж харж, амжилтанд хүрч чадахав дээ! Тийм үү?

    Ж.бэл: Гутлын үйлдвэрийн эзэн нэг менежерээ Африк руу гутал заруулахаар явуулжээ. Менежер Африкт очоод онгоцноос буунгуутаа хөл нүцгэн Африкчуудыг хараад эзэн рүүгээ –Захиралаа, энд ерөөсөө нэг ч хүн гутал өмсдөггүй юм байна /гутал зарагдахгүй нь ойлгомжтой/ гэж хэлээд, ирсэн онгоцондоо суугаад буцжээ. Тэгэхээр эзэн нь “Манай энэ ч сөрөг хүн дээ, арай эерэг менежерээ Африк явуулаад үзье гэж бодоод эерэг менежерээ явуулжээ. Гэтэл тэр менежер онгоцноос буунгуутаа, Африкчуудыг хараад эзэнрүүгээ, -Захиралаа энд ерөөсөө нэг ч хүн гуталгүй байна, наанаа байгаа бүх гутлыг нааш нь явуулчих /гуталгүй учраас олон гутал худалдаж болно/ гэсэн байна. Тухайн үед Африкчууд гутал өмсөөгүй байж болно гэхдээ халуун элс хайрга, өргөс бутан дээр хөл нүцгэн явж буй хүмүүст гутал хэрэгтэй л байх ёстой. Үүнийг сөрөг сэтгэлгээтэй хүн харж чадаагүйгээрээ ажил нь амжилтгүй буцсан бол харин эерэг сэтгэлгээтэй хүн харж чадсан учир ажил нь амжилттай болжээ.

    Тэгвэл: Амьдрал дээр 100%, ганцхан талтай, туйлын зүйл гэж байдаггүй, бүх зүйл 2 болон түүнээс дээш талтай байдаг. Тэрхүү талуудын аль өнцгөөс харсан эсэхээс хамаарч өөр хариулттай.
    Бид сөрөг сэтгэлгээг цаашид үргэлжлүүлэн тэжээж, аливаа зүйлийг болохгүй, бүтэхгүй, өө сэвийг хараад байх юм бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй! Тиймээс өнөөдрөөс эхлээд авч буй мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж сөрөг мэдээллээс татгалзаж, эерэг мэдээллээр оюунаа хооллоцгооё! Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе. Үүний тулд бодол санаа, хүсэл зориг, хэлж ярих бүхэн тань эерэг, сайхан үг хэллэгээр илэрхийлэгдэх ёстой юм.

    Дэлхий ертөнц маань тэр чигээрээ энергийн урсгал байдаг. Тэгвэл энергийн ертөнцөд “Ижил нь ижлээ дууддаг” гэсэн том хууль байдаг. Энэ хуулйин дагуу та өнөөдөр сөрөг зүйлийг бодож, айдас, эргэлзээгээр дүүрэн байвал тэр айдас эргэлзээ чинь л ирнэ, харин сайн сайхан зүйлийг бодож сэтгэвэл тэр сайхан зүйлүүд тань ирэх болно. Үүнийг хялбархан нотолж болно. Ж.нь: Хавар болж та ногооны талбайдаа “төмс” тарьжээ, намар та юу хураах вэ? Мэдээж хэрэг төмс тарьчихаад лууван хайвал олдохгүй, төмсөө л хурааж авна. Тэгвэл та өнөөдөр хараавал маргааш хараал шигээ амьдралыг даллана, бусдыг дорд үзвэл
    маргааш хэн нэгэн таныг дорд үзнэ, үр хүүхэд эсвэл дүү нараа “тэнэг минь” хэмээн загнадаг бол тэд чинь тэнэг л болно. Энэ бүхнийг та хүсэхгүй л байх, тиймээс өөрөөсөө байнга эерэг сэтгэлгээг бий болгож эерэг энерги цацруулж аз жаргалтай амьдралыг бий болгохын төлөө яг одооноос өөртэйгээ тэмцээрэй, та чадна! 

  • Маш их ирээдүйтэй, ашигтай бизнест ОРГАНИК ХҮНСНИЙ БИЗНЕС


    “Соёолж” зохимжит хоолны газрынхаа ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын арван наймнаас түр зогсоох гэж байна.

    Бид үүсэл хөгжлийн эхний үе шатыг дуусгав. Зүйрлүүлж хэлвэл, эрүүл зөв бойжуулсан сайн үрслэгээ нас гүйцэж, түүнийг талбайд гаргах цаг нь ирсэн. Маш сайн ургац өгөх цэцэрлэгийн үрслэгээг минь аваад, цаашид хамтран тариалж, их ургац хураах хүнийг хайж байна.

    СОЁОЛЖ ЗОХИМЖИТ ХҮНСНИЙ СУДАЛГАА, СУРГАЛТ, ХООЛНЫ ГАЗАР

    2006 оны 2 сарын 22-нд “Соёолж”-ийг нээснээс хойш 10 жил өнгөрчээ. Түвэггүй шингэж, хэрэгтэй бүхнээр хангаж, эрүүл, гоо сайхан байлгах эрдэм, чадалтай идээ, ундааг цаг улирал, биеийн төлөв байдалд тохируулан хэрэглэх мэдлэг, хүсэлтэй хүмүүст зориулсан хоолны газар юм. Үйлчлүүлэгчид таашаал эдлүүлэхийн тулд хүнсний чанарыг алдагдуулах амтлагаа, технологи хэрэглэдэггүй. Биологийн идэвхт эрдэст амьд ус, органик мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, аму будаа, бүдүүн ширхэгтэй төрөл бүрийн гурил, органик ногоо, амтлагчаар бэлтгэсэн улаан, цагаан, ногоо хоол, ундаар үйлчилдэг. Эрүүл мэндээ дэмжих, архаг өвчнөө эдгээх, хэвийн жинтэй болох зорилготой олон хүмүүс үйлчлүүлж, хүссэн үр дүндээ хүрч, сэтгэл ханамжтай байсан газар. Салбаруудаа нээхийг тэд байнга санал болгосоор ирсэн.

    Үүсгэн байгуулагч бидэнд энэ бизнесийг өргөжүүлэн дэлгэрүүлэх хөрөнгө мөнгө дутагдаж байна. Мөнгөнөөс бусад зүйл бидэнд бий.

    Хүмүүст идэхийн таашаал эдлүүлдэг янз бүрийн зэрэглэлийн хоолны газрууд Монголд аль ч цагт ажилласаар байх болно. Тэдний дунд элдэв урсгал, загварт автагдахгүй, эрүүл байх жам ёсонд нийцсэн зохимжит хоолны газар байх хэрэгтэй. Энэ бол монголын нийгмийн энэ цаг үеийн эрэлт, захиалга, нийтийн эрх ашиг.

    Үндсэн хоёр эрэлт байгаагийн эхнийх нь – биедээ зохимжтой хооллодог болсон болон ингэж хооллохыг хүсэж байгаа олон хүний эрэлт хэрэгцээ, дараагийнх нь – тэдний бодит үр дүн, үлгэр жишээг эрүүл мэндийн боловсролд ашиглах эрэлт юм. Ийм дадлагын газар заавал байх шаардлагатай. Хүмүүсийн зан үйлийг өөрчилж чаддаггүй сургалт, төслөөс илүү үр нөлөөтэй ийм хоолны газар бол зүгээр нэг бизнес биш бөгөөд монголчууд бид өөрсдөө л бие биедээ туслахаас өөр арга одоохондоо алга.

    Идэхийн тулд амьдарч байгаа мэтээр мэдрэхүйн таван таашаалд умбаж, хүслээ хангангаа эрүүл мэндээ хорлож, сэрээ, халбагаараа булшныхаа нүхийг өөрөө ухан хиарсаар байвал ямар ч дайн, гамшиггүйгээр сүйрэх аюул монголчуудад бодитой нүүрлээд байгааг өвчлөлт, нас баралтын сүүлийн жилүүдийн үзүүлэлт харуулж байна.

    Бараг бүх хүн сургаар биш өөрийн бие дээр буруу хооллолтын үр дагаврыг амсаж мэдэрсэн, олон хүн ойлгож мэдсэн цаг тул тэдний сонирхлыг овсгоотойгоор ашиглаж, эрүүл хооллолт нэрийг ашиглан, хүмүүсийг төөрөгдүүлсэн бизнес цэцэглэх энэ үед жинхэнэ зохимжит хоолны газар ажиллаж байх нь тун чухал байна. Эс гэвэл эрүүл хооллохыг хүссэн хүмүүсийн оролдлого, зүтгэл талаар болж, цаг алдахын хор хөнөөл их юм.

    Цаг алдана гэдэг нь үр удам маань эрүүл биш төрөх нь ихсэж, өвчин зовлон улам хүндрэх бодит аюулыг хэлж байна.

    Одоо цагийн бизнесийг маш амжилттай эрхэлж яваа боловч бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хүнд тус хүргэдэггүйг ойлгодог учир үе үе сэтгэл нь эмзэглэдэг тухай ярих бизнесмен бас байдаг л юм билээ. Байгалд хөнөөлгүй, эрүүл мэндэд хэрэгтэй гэх мэтээр эцсийн үр дүнгээр нь үргэлж бахархах бизнес эрхлэх хүсэл тийм хүнд байдаг гэсэн. Бүх зүйл мөнгөөр хэмжигддэггүйг их мөнгөтэй болсон хүн зөвшөөрөхөд дөхөм бизээ.

    Хамтрах хүн заавал бизнесмен байх албагүй бөгөөд хөрөнгө босгох чадвартай бизнес биш хүн байж болох юм. /бизнесийн байгууллагыг хамтрагчаар авч үзэхгүй байгаа нь тодорхой шалтгаантай/.

    Эрхэмлэх суртахуунтай, маш их ирээдүйтэй, ашигтай энэ бизнесийг хэн нэгэн чадварлаг бизнесмен өндөр түвшинд авч явах ёстой.

    Дээр бичсэн зүйл ямар хүний зүрх сэтгэлд хүрч, бидэнтэй уулзах вэ?

    Нэгдүгээрт, нийгэмд тустай үйл бүтээх чин хүсэлтэй. Энэ бизнесийг зөвхөн өөрөө ашиг олох зорилгоор биш, бусдад туслахын тулд эрхлэх чадвартай байх нь чухал.

    Хоёрдугаарт, бүх хүнд таалагдах бизнес биш бөгөөд үйлчлүүлэгч сэтгэлээ боловсруулахад нь тусалдаг ажил гэдгийг хүлээн зөвшөөрөх. Зохимжит хоолны газрын бизнесийг үнэхээр органик хүнсээр, зөв технологиор, жинхэнэ утгаар нь хийж, үйлчлүүлэгчийн үзсэн үр дүнгээр энэ бизнес хүлээн зөвшөөрөгдөж, тууштай хөгжинө. Өнгөрсөн найман жилд бид энэ шугамаас өчүүхэн ч хазайгаагүй тул сайн нэр хүндийг олсон. Тогтвортой үйлчлүүлэгчтэй байж, хүрээг нь тууштай тэлэх үр дүнтэй аргыг бид сурсан.

    Гуравдугаарт, өндөр ашигтай бизнес гэдгийг харж чадах. Биедээ зохимжтой хооллохын чухлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн тоо өдрөөс өдөрт тасралтгүй өсөн нэмэгдэх нь гарцаагүй нөхцөл болоод байна. Эмчилгээнд биш урьдчилан сэргийлэлт, амьдралын зөв дадал, түүний дотор зохимжтой хооллолтод мөнгөө зарцуулах нь ашигтай гэдэг нь олон хүнд тодорхой болж байгаа цаг. Эмчилгээний зардлын өсөлт, эрүүл болох зорилгын биелэлт хоёрын хамаарлыг одоо хэн хүнгүй дэргэдээсээ харж болж байна.

    Зохимжит хоолны “Соёолж” брэнд одоогоор өрсөлдөгчгүй. Бидний 10 жилийн туршлагыг судлахад яагаад ингэж хэлж байгааг ойлгож болно.

    Түүнчлэн “Соёолж” зохимжит хоолны газар /өндөр зэрэглэлийн ресторан, кафе, түргэн болон сувиллын хоолны газар,органик бейкери/, түүнчлэн монгол органик хүнсний худалдааны сүлжээг орон нутаг болон гадаадад дэлгэрүүлэх боломж маш өндөр.

    Дөрөвдүгээрт, өөрөө зохимжтой хооллогч, эсвэл зохимжтой хооллолтыг бүрэн дэмжигч байх. Өвдөж, үр дүн муутай эмчлүүлж байсан, эцэст нь эмгүйгээр эдгэсэн туршлагатай бол сайн. Хүн гэдэг нь өөрөө өөрийгөө цэвэрлэж, сэргээн засварлаж, байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж, тохируулдаг систем учраас наанадаж буруу хооллож өөрийгөө хорлохгүй бол эдгэхгүй өвчин байхгүй гэдэг үнэнийг бие, сэтгэлээрээ үзэж мэдэрсэн хүн зохимжтой хооллолтыг дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулахыг хичээнэ.

    Хүмүүс хүнс, хоолны рекламд бүрэн автахаа больж, зөв сонголт хийж чадах туршлагатай болж байгаа энэ цагт сонголтын бүх хувилбарууд, жишээ нь “Соёолж” зохимжит хоолны газар зах зээлд байх хэрэгтэй гэж боддог.

    “Үрслэгээ”-ний эзэн бидэнд дараах зүйл байна. Үүнд:

    1. Энэ салбарт анхдагч

    2. Найман жилийн туршлага, нэр хүнд

    3. Бизнесийг хөгжүүлэх өвөрмөц арга зүйг олсон. Сурталчилгаа ба сургалтын хөтөлбөр туршигдаж, цэгцэрсэн.

    4. Тууштай үйлчлүүлэгч, дэмжигчидтэй.

    5. Үр дүн нь нотлогдсон технологтой

    6. Цусны бүлэг, улирал цаг, биеийн төлөв хослуулсан ердийн болон сувиллын хоолны цэстэй

    7. Сэтгэлээрээ ажилладаг чадварлаг баг, хүний нөөцтэй.

    https://www.facebook.com/SoyoljFood/

  • ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮДИЙН МАРКЕТИНГИЙН БОДЛОГОД ЗӨВЛӨМЖ (НОМЫН СОЁЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ КАМПАНИТ АЖИЛТАЙ ХОСЛУУЛАХ НЬ)

    ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮДИЙН МАРКЕТИНГИЙН БОДЛОГОД ЗӨВЛӨМЖ

    (НОМЫН СОЁЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ КАМПАНИТ АЖИЛТАЙ ХОСЛУУЛАХ НЬ)

    ИМИЖ, МЕССЕЖ

    БИД БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖДЭГ

    БИД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДИЗАЙН, МАРКЕТИНГИЙГ ЗӨВЛӨДӨГ

    ТҮЛХҮҮР ХАРИЛЦАГЧИД

    КОРПОРАЦИТОП 20 ГРУПП-ээс хэвлэлийн үйлдвэргүйг судлана, Үүрэн телефон, Банк

    ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ: Сонин, Сэтгүүл

    ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА: Яамд, тэндэр, Сурах бичиг, Намын сүлжээ, Орон нутаг

    ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА: Зохиолч, агуулга бүтээгчид, Урлагийн холбоод, Бүтээлч Монгол нэгдлийн сүлжээ

    ҮЙЛДВЭРЛЭЛ: Сав баглаа боодол. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДИЗАЙН АЯН. Үндэсний бүтээгдэхүүний дизайныг сайжруулах аян. Жишээ нь дизайнууд нь үйдвэрүүдэд сав баглаа боодлын шинэ дизайн танилцуулаад, шинэчилдэг байх г.м

    • ТОГТМОЛ ХАРИЛЦАГЧИЙН БОНУСЫН СИСТЕМ БИЙ БОЛГОНО.
    • ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОСЛОСОН
    • ДИЗАЙН, БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ, БРЭНДИНГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОСЛОСОН

    БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

    Контент- өөрөө бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүн зарагдах тусам хэвлэлийн ажил нэмэгдэнэ. Бид үйлчлүүлэгчээ хөгжүүлснээр илүү их ажилтай болно. Онцгой, сонирхолтой контент гаргаж борлуулах талруугаа чиглэнэ. Бидний гол ялгарал нь бид хэвлэлийн үйлчилгээ биш МЭДЛЭГ ЗАРНА.

    Өөрийн гэсэн контенттой болж чадвал зөвхөн хэвлэлийн ажил хүлээгээд суухгүй болно.

    Хэвлүүлж байгаа сэтгүүл, ном, контент, жижиг дунд бизнес, брэндинг, шошго, сав баглаа боодолд бид маркетинг, брэндингийн зөвлөгөө, сургалтаа ҮНЭГҮЙ дэмжлэг болгож өгөөд хэвлэлийг ажлыг авч ажилла. Манай хэрэглэгчид ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭнд илүү татагдаж ажлаа өгдөг болно.

    Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, сэтгүүл, сонин, номоо борлуулах тал дээр бид зөвлөгөө өгнө. Тэгээд хэвлэлийн ажлаа нэмэгдүүлнэ гэсэн загвараар ажилла.

    НОМЫН СОЁЛЫГ ТҮГЭЭХ ЗАМААР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ ЗАХ ЗЭЭЛИЙГ ТЭЛЭХ БОДЛОГО

    1.Номын соёлыг түгээгч байгууллага. Ном унших соёлыг дэмжиж хөгжүүлэх, Номны маркетингаар мэргэших. Номын соёл- Уншъя, урагшлая

    2.Номын байгууллагуудын сүлжээ бий болгох, CRM

    a.Ном сонирхогчдийн ТББ, клуб-

    b.Хэвлэл мэдээлэл

    c.Зохиолч, нийтлэлчийн холбоо

    d.Сургуулиуд

    e.Оюунлаг байгууллагууд

    f.Сургуулиудын ангиудад дээр номын булан нээж өгөх

    g.ТББ, коммунити- г боломжоороо хангаад өгөх. Ашигтай хамтын ажиллагааны санал тавих

    h.Ном орчуулагчид

    i.Бусад орнуудын хэвлэлийн газруудтай хамтран ажиллах

    j.Шилдэг уншигчийг тодруулах, хүүхдийн төлөө газартай хамтран ажиллах.

    3.Арга хэмжээ ба агуулга: Номонд дурлагчдын клубүүдтэй хамтран лекц, уулзалтыг зохион байгуулна. Номын нээлт, Зохиолч уншигчийн уулзалт, Номын солилцоо, номын хандив, Уншсан номоо ярих, Номын төслөө танилцуулга

    4.Идэвхижүүлэлт

    a.Номтой зуны амралт, Номын бэлэг- Дээд бэлэг, Номын сангуудад 1, 1 ном гардуулж өгдөг байх.

    d.Номын сангаа танилцуулах видео.

    e.100 ном прожект

    f.100 номын сан прожект

    g.100 зохиолч прожект

    h.Алдартнуудын уншдаг ном

    i.Таны ширээний ном

    j.Амьдралыг тань өөрчилсөн ном

    Ном кафе байгуулах

    Номын багцууд гаргах

    Номын АХА

    5. Медиа хөгжүүлэлт

    • Goodreads.com
    • Дэлхий дахины Номтой холбоотой мэдээллийг хүргэж байдаг медиа байгаасай.
    • Улаан галзуу уншигч
    • Солиотой уншигч
    • Асуудлаадаа бичмэгч унших ёстой номуудыг харуулдаг.
    • Е-майл маркетинг, хэрэглэгч, уншигчийн лист үүсгэж явах.

    СОШИАЛ МЕДИА ИДЭВХИЖҮҮЛЭЛТ, КАМПАНИТ АЖИЛ

    Фэйсбүүк апп – Хэрэглэсэн хүн бүхэн 50 найздаа урилга илгээнэ, авто нийтлэх.

    1. Би энэ долоо хоногт ямар унших вэ? /Номын жагсаалтын дагуу апп хэрэглэх болгонд шинэ ном санал болгодог байх/
    2. Ном болон зохиолч, уран зохиолын асуултуудад өдөрт 1 удаа хариулж зөв бөглөсөн тохиолдолд ном болон бэлэг авна. Асуултуудыг шинэчилдэг байх.
    3. Миний номын нэр буюу уран зохиолын нэр – хүний нэрийг дуртай зохиол эсвэл дурын гоё зохиолын дүрийн нэртэй хольж гаргах, миний цус сорогчийн нэр гэдэг шиг, зураг бөгөөд гоё дизайнтай байх.

    Фэйсбүүк таб – like дарж үзэх агуулга

    1. Номын жагсаалт, арга хэмжээний хөтөлбөр, guide
    2. Newsletter – Шинэ ном, зохиолчдын мэдээллийг мэйл-ээр хүлээж авах, мэйл бүртгэх

    Заавал унших номны жагсаалт

    1. МИНИЙ НОМЫН САН хувийн номын сангаа танилцуулах уралдаан

    Айл бүрийг номын сантай болгоцгооё!

    2013 оны 2-р сарын 15- 4 сарын 15 хүртэл видео агуулгыг хүлээн авна.

    2013 оны 4-р сарын 23- нд, Дэлхийн номын өдөр ялагчийг тодруулна.

    Уралдааны журам

    Оролцогч өөрийнхөө номын сан, номын тухай, номын сангаа хэрхэн ангилдаг зэрэг мэдээллийн багтаасан гар утасны видео бичлэг хийж өөрийн хуудаст байрлах МИНИЙ НОМЫН САН апликайшнаар дамжуулан бүтээлээ ирүүлнэ. Видео бичлэгийнхээ тайлбар хэсэгт ямар номинацид нэр дэвшүүлж байгаагаа бичнэ.

    Шагналын сан

    Номинаци тус бүрээр 1 ялагч тодруулж 500,000₮- ний ном худалдан авах, гэрийн номын сан бэлэглэнэ.

    Номинациуд

    Бүтээлч номын сан

    Сонирхолтой номын сан

    Давтагдашгүй номын сан

    2. НОМЫН ШҮҮМЖ бичих уралдаан

    Номын шүүмж бичиж, номыг үр бүтээлтэй унших соёлыг түгээцгээе!

    Уралдааны журам

    Вэб дээр байрласан номнуудаас сонгож шүүмж бичнэ. Бичсэн шүүмжээ тухайн вэбийн номын доор байрлах ШҮҮМЖ БИЧИХ цонхыг ашиглан онлайн оруулна. Оруулсан шүүмжээ олон нийтэд хүргэж хэлэлцүүлэг өрнүүлнэ.

    Шалгуур үзүүлэлт

    Шүүмж нь 600 үгэнд багтсан байна.

    Тухайн номын талаарх судалгаа

    Тухайн шүүмжид өгсөн олон нийтийн сэтгэгдэл

    Ж.Лувсандорж (Үндэстэн Баг ХХК)

  • Д.ЭРДЭМБИЛЭГ: ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮН БҮР ДИЗАЙНТАЙ БАЙХ ЁСТОЙ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДИЗАЙНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛЖ ХӨГЖҮҮЛДЭГ

    Барилга хөгжил сэтгүүлийн “Амжилтын түүх”-ийн хойморт уригдах зүй ёсны эрхмүүдийн нэг бол яах аргагүй Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг юм . Эх орон, ард түмэн, дэлхийд хийж бүтээсэн гавьяа олонтой, хийж бүтээхийн асар их тэмүүллээр урагшилж яваа уран бүтээлч. Бусад уран бүтээлчдийн адил эх оронч сэтгэлгээ нэвт “шингээсэн” мундаг уран бүтээлчтэй ярилцахад үндэстний гэх тодотгол, бахархлынхаа талаар олныг эргэцүүлэх сэдэл төрсөн юм. Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө, сүмогийн аваргад олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом, Их Майдар төсөл, Морин хуурын дүрс бүхий цамхаг гээд алдартай бүтээлүүд нь түүнийг илэрхийлдэг. Францад очсон хүн бүрийг Эйфелийн цамхгийн дэргэд авхуулсан зургаар нь таньдаг шиг Монголын Морин хуур цамхгийг зорих ирээдүй үеийг төсөөлж, бахархаж явсан сэтгэлийн гал минь ярилцлагын явцад бөхөх шиг болсон талаар дор өгүүлэх болно.

    Таны үндсэн мэргэжлээс яриагаа эхлэх үү?

    -Уран зургийн мэргэжилтэй. ДУДС буюу Дүрслэх урлагийн дунд сургууль гэж байлаа. Дүрслэх урлагийн чиглэлээр залуусыг бэлтгэдэг байсан. Дүрслэх урлаг нь дотроо зураасан зураг, уран баримал, чимэглэх урлаг, уран зураг, монгол зураг, керамик шавар эдлэл, арьсан эдлэл, хивсэн урлал гэх мэтээр төрөлжсөн сургалттай. Төр засаг ч бодлогоор дэмжин ажилладаг байж. Тэр үед би уран зургийг сонгон С.Дондог гэж гавьяат багшийнхаа удирдлаган дор дөрвөн жил суралцан төгссөн. Тухайн үеийн жишгээр үргэлжлүүлэн дээд сургуульд суралцахын тулд багаар бодоход таван жил ажиллах ёстой байдаг. Тиймээс Үзэсгэлэн чимэглэлийн газар буюу одоогийнхоор “Выставка”-д таван жил ажилласан. “Выставка”-д манай улстай хамтын ажиллагаа, харилцаатай дэлхийн бусад орнууд, тухайн үеийн хэллэгээр социалист хүрээллийн орнуудын үзссгэлэнгүүд гардаг байсан. Бид ч эндээс өөрсдийн үндэсний уламжлалт хэв маяг бүхий арьс шир, ноосон эдлэлийн гэх мэтийн үзэсгэлэн бэлдэж гадагш гарган сонирхуулдаг байлаа. Ингээд энэ салбарт таван жил ажилласныхаа дараа хуучнаар ЗХУ-ын Москва хотод үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр таван жил суралцаж, боловсролоо дээшлүүлсэн. Төгсч ирэхэд маань 1991 он болсон байсан. Энэ үед манай улсад ардчилсан хөдөлгөөн өрнөж нийгмийн бүтэц өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор Үзэсгэлэн чимэглэлийн газар хувьчлагдаж эхэлсэн бөгөөд бодлогын чиг баримжаа алдагдсанаас үүдэлтэй бэлтгэгдсэн боловсон хүчний хувьд мэргэжлээрээ шууд ажиллах боломжгүй болж, би ерөнхийдөө ажилгүй болсон. Гэхдээ манай улсад бүтээн байгуулалтын ажил сэргэн эрчимтэй өрнөх болсноор барилгын салбарт орж ажиллах нөхцөл бүрдсэн. Ингээд өөрийн мэргэжлийн дагуу интерьер дизайны чиглэлээр компани байгуулан ажилласан. Хаус дизайн гэдэг компаниа 2000 онд байгуулаад өнөөдрийг хүртэл 15 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо барилгын зургийн компани болж өргөжсөн.

    -Танай компани 2000 онд байгуулагдсан гэхээр тухайн үед энэ чиглэлийн бараг анхны компани байсан уу?

    -Иймэрхүү чиглэлийн ажлууд дөнгөж л эхэлж байсан. Өмнө нь би “Боролдой” студид таван жил ажилласан. Зар сурталчилгааны чиглэлээр видео бүтээгдэхүүн гаргадаг тус компанид найруулагчаар ажилласан. Хүүхэд байхдаа киноны найруулагч, зохиолч болох мөрөөдөлтэй байсныгаа энд бага зэрэг хэрэгжүүлсэн гэж болно. Тухайн үед шилжилтийн байдалтай байсан тул киноны салбар эрч хүчтэй гарч ирэх чадамж муу байсан, харин зар сурталчилгааны салбар эрчимтэй эхэлж байсан болохоор энэ чиглэлээр найруулагчаар ажиллаж байсан. Үүнээс хойш барилгын салбар сэргэж эхэлсэн учраас үндсэн мэргэжлээрээ ажиллах болсон. Интерьер дизайн бол дүрслэх урлагийн нэг чиглэл.

    -Таны суралцаж төгссөн үйлдвэрлэлийн дизайн нь дотроо бас чиглэлтэй байх уу. Эсвэл бүх төрлийн үйлдвэрлэл энд хамаарах уу?

    Миний дээд боловсрол эзэмшсэн мэргэжил нь яг үйлдвэрлэлийн дизайн. Сургууль маань ч ийм нэртэй. Дэлхийн аль ч оронд нэн тэргүүнд үйлдвэрлэл хөгжих ёстой гэсэн бодлого явдаг. Харин манай улс шиг үйлдвэрүүдээ устгачихсан улс ховор. Ер нь үйлдвэрлэл явагдаж байгаа нөхцөлд үйлдвэрээс гарч буй ямар ч бүтээгдэхүүн дизайнтай байх ёстой. Үйлдвэрлэл, дизайн хоёр бол салшгүй ойлголт. Хуучин ЗХУ-ын үед ч одоогийн ОХУ-ын үед ч үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр боловсон хүчнүүдийг маш ихээр тогтмол бэлтгэдэг. Одоогийн байдлаар манай улсад л энэ бодлого алдагдчихаад байгаа болохоос дэлхий даяараа үйлдвэрлэлийн дизайныг үйлдвэрлэлийн бодлоготойгоо уяж явдаг. Үйлдвэрлэлийн дизайны тухайд гэвэл өөрийн чинь зүүж байгаа нүдний шил, гутал, цаг, зүүлт бүхэн тус бүртээ дизайнеруудын гаргасан бүтээгдэхүүн. Ерөөсөө л бидний эргэн тойрон тэр чигээрээ дизайн. Бидний энэ сууж байгаа байшин өөрөө дизайн. Үүнийгээ дагаад барилгын материал үйлдвэрлэн хөгжинө. Барилгын архитектор гэж мэргэжил байгаа шүү дээ. Тэгвэл архитекторын өмнө архитектор-дизайн гэж байх ёстой. Манайд энэ бас бага зэрэг дутагдалтай юм шиг. Архитекторууд шууд л архитектурынхаа зургийг гаргаад явчихдаг. Тэгвэл эхлээд архитектор-дизайнераар зургаа гаргуулбал илүү зүгээр юм шиг надад санагддаг. Нэг үгээр хэлбэл Архитектор хүний суурь авъяас нь зураач байх ёстой. Сүүлийн 15 жилийн хугацаанд миний хийж хуримтлуулсан, бүтээсэн ажлууд архитектур-дизайны чиглэл рүү орчихсон байна. Гэхдээ архитектор гэдэг чинь мэргэжлийн тусгай сургууль учраас хоёр өөр гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Харин үйлдвэрлэлийн дизайн нь дотроо барилга архтектур, хувцас, сав баглаа боодол гэм мэтээр маш олон төрөл болоод явчихна. Миний хувьд архитекторын чиглэлээр төгсөөгүй хийсэн бүтээл маань л архитектур-дизайны чиглэлээр бүтээгдэж байгаа юм.

    -Бид бүхний бахархал болсон морьтой хөшөө гэгддэг Цонжин болдог дахь их эзэн Чингис хааны маань хөшөөний зохиогч нь Та. Гаднынхан ирэхээр дагуулж очдог ганц газартай болсон шүү дээ бид. Үзэсгэлэнт байгаль, хөдөө нутгаас гадна үндэсний соёлыг илтгэсэн бүтээн байгуулалт гэдэг талаас нь онцолж байна л даа. Энэ талаараа дурсвал?

    -“Хаус дизайн”компаниа байгуулаад интерьер дизайны чиглэлээр ажиллаж байх үеийн хамгийн анхны том ажил бол Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө цогцолборын ажил байсан. Энэ төслийг би оюутан байхаасаа л мөрөөдөж байсан. Оюун санаандаа олон хэлбэрээр зурж, төсөөлж байсан энэ ажил маань Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тэмдэглэх үйл ажиллагааны үеэр хэрэгжих нөхцөл нь бүрдээд загвар эскизээ гарган ажилдаа орсон.Эх загвараа бариад Баянгол зочид буудлын хажууд явж байгаад Х.Баттулга гишүүнтэй таарч үзүүлсэн. Мань хүн шуудтдэмжсэн. Уг төсөл маань монументал уран баримал, инженерийн бүтээцийн шийдэлтэй хосолсон цогцолбор ажил юм. Дангаараа уран баримлын ажил гэж болохгүй. Ингэж хоёр бүтээлийг цогцлоон хослуулснаараа миний хувьд нэлээн хүнд даалгавар болсны сацуу сонирхолтой ажил байсан. Гэхдээ ийм шийдлүүд дэлхий дээр олон бий. Тухайлбал, эрх чөлөөний хөшөө. Эдгээрийн нэг нь гэж ойлгож болно.

    -Ажлын явцад ямар бэрхшээл тулгарч байв.

    -Бэрхшээлгүй ажил гэж хаана ч байхгүй. Бэрхшээлийг даван туулах нь нэг талаасаа тухайн ажлын амт шимт, үнэ цэнэ нь байх. Тэгэхээр бэрхшээл байна гэдэг нь ажил явагдаж байна гэсэн үг гэж ойлгож болно. Бэрхшээлгүй ажил гэдэг нь цаанаа ямар нэг хор уршигтай ч юмуу богино настай байх магадлалтай. Бэрхшээлүүдээс гэвэл Монголд төдийгүй дэлхийд анхдагч болсон хамгийн том морьтой хөшөөний цогцолбор ажил гэдэг утгаараа жижигхэн Монголын жижиг уран бүтээлчдийн хувьд том сорилт, бэрхшээл байсан. Дэлхийн морьтой хөшөөнүүдийн түүхэнд одоогоор ийм том хөшөө байхгүй учраас харьцаа алдах, баримжаа зөрөх зэрэг алдаанууд гарч байсан. Гэхдээ эдгээр нь миний хувьд том туршлага болсон.

    -Цогцолборын ерөнхий төлөвлөгөөг бас Та гаргасан уу?

    Ерөнхий төлөвлөгөөг ч бас давхар бодолцсон. Орчны судалгаа хийж, тэр хавийн хэмжээнд нийтэд нь том талбайг хамруулах хийх ёстой байсан. Тэр хэмжээнд өөрийн төсөөллөөрөө хийсэн боловч харамсалтай нь Монгол Улсын барилга, хот байгуулалтын юмуу эсвэл соёлын бүтээн байгуулалтуудыг хамгаалах бодлогууд алдагдалтай байдгаас болж Цонжин болдогийн орчин дахь бүх газар хувийнханд очсон байна лээ. Ингэхээр тухайн орчин уран бүтээлчдийн ерөнхий төлөвлөгөөгөөр хийгдэх ямар ч бололцоогүй болсон гэж болно. Тиймээс цаашид иймэрхүү хөшөө дурсгал бүхий цогцолбор, соёл амралтын томоохон байгууламж барихдаа орчин тойрных нь газрын асуудлыг анхнаас нь бодлогоор шийдэж байхгүй бол замбараагүй зүйл үүсэх бас нэгэн том туршлага эндээс харагдаж байгаа. Энэ бол манай орон нутгийн засаг захиргааны зүгээс газрын харилцааны тал дээр хийж буй алдаа.

    -Морьтой хөшөө маань хэдэн жилийн баталгаат “нас”-тай вэ?

    Хөшөөнд бол зуун жилийн гарантия /баталгаат хугацаа/ өгдөг. Гэхдээ байгалийн болзошгүй давагдашгүй хүчин зүйлүүдийг эс тооцвол 100-аас мянган жил болох тохиолдол бий. Ер нь хөшөөг тав таван жилийн зайтай засвар үйлчилгээ хийн сэргээж байх ёстой. Үүнийг хариуцаж байгаа байгууллага засвар үйлчилгээ хийж байгаа эсэхийг би мэдэхгүй, ямартай ч өөрийн зүгээс сануулсан.

    -Их Майдар төслийн талаар сонирхуулаач. Ажлын явц ямархуу байна?

    -Чингис хааны морьт хөшөөг байгуулсныхаа дараа би хэсэг хугацаанд завсарлага авч хувийн уран бүтээлээ туурвисан. Мөн бусад барилгын зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2010 оноос Их Майдар төслийг бүтээн байгуулах ажилд орсон. Уг төсөл нь дотроо хоёр үндсэн хэсэгтэй. Эхнийх нь хөшөө, цогцолборын хэсэг, дараагийнх нь “Майдар сити” эко хотын төсөл явагдаж байгаа. Миний хариуцсан ажил бол хөшөө дурсгал, суварганы хэсэг юм. Чингис хааны хөшөө бол монголчуудын бахархлыг сэргээх, бахархах түүхэн сэдэлтэй бүтээл байсан бол Их Майдар нь монголчуудын ёс зүй, ёс суртахуун, оюун санаа, соёлын дархлааны төсөл болох зорилготой хийгдэж байна. Тиймдээ ч уг төслийн үйл ажиллагаа ард түмний хандиваар явж байгаа ажил. Харин Цонжин болдогийнх бол бизнес, аялал жуулчлалын төсөл гэдгээрээ ялгаатай юм. Тэгэхээр Их Майдар төсөл нь цэвэр оюун санаа, ард түмний итгэл үнэмшлийн төсөл учраас хандиваар, тайван чанартай гүйцэтгэхийг зорин ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл одоогоор30 хувьтай явж байна.

    Майдар төслийн гол онцлог юу бэ?

    Майдар төслийг бүтээх санаа, үндэслэл нь надад их таалагдсан. Учир нь би буддийн соёлыг их сонирхдог. Хүн болгон ямар нэг байдлаар ёс суртахууны баримжаатай байх ёстой. Харамсалтай нь яг одоо Монголд ёс суртхуун маш доод түвшинд уналаа. Бараг байхгүй болсон гэж хэлж болно. Чингис хааны үед булаг шандны эхэнд бие засвал цаазлана гэх мэт ёс суртхуун байлаашдээ. Европчууд ихэвчлэн буддийн ёс суртахууныг ажил амьдралдаа ашиглаж явдаг гэж би хувьдаа дүгнэдэг. Тиймээс би энэ уламжлалаараа уг төсөлд сэтгэл хангалуун орж ажиллаж байгаа. Манай хүмүүс мөнгөтэй, мэдлэгтэй, боловсролтой байна. Гэвч ёс суртахуунгүйгээсээ болж шунахай сэдэлтэй гэмт хэрэгт орж түрэмгий дээрэнгүйгээсээ болж нэр төрөө алдаж дуусч байна даа. Тэр утгаараа буддийн соёл, ёс суртахууныг улам гүнзгий дээдлэх болсон.

    -Морин хуур цогцолбор гэж аугаа төслийн талаар бид гайхан биширч сонссоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Дэлхийн томоохон хотуудын нэрийн хуудас болсон гайхамшигт бүтээлтэй эн зэрэгцэхүйц, сор бүтээлтэй болох нь гэсэн омогшил хүн бүрийн сэтгэлд бадамлан ассан болов уу. Гэтэл ойрд энэ тухай “шум” нам жимхэн байх шиг?

    -Морин хуур төслийг таван жилийн өмнө эхэлсэн. Энэхүү төслөө санаачлаад газрын асуудлаа шийдвэрлэх гэж Г.Мөнхбаяр даргын үеэс хөөцөлдсөн. Г.Мөнхбаяр дарга газрын асуудлыг нэг удаа шийдвэрлэж өгсөн ч тодорхой шалтгааны улмаас цуцалчихсан байсан. Шалтгаан нь ундны усны хуулийн дагуу татгалзах гэсэн байсан. Гэтэл одоо яг тэр газар дээр нь нэг компани барилгын зураг төслөө хийгээд батлуулчихсан явж байна. Тэгэхээр ам,ажил зөрдөг асуудлаас болоод зарим нэг үндэсний бүтээн байгуулалт улс төрийн “нүдний хор” орсноос болж, нурах явдал байдаг юм байна гэж уран бүтээлч хүнийхээ хувьд харамсаж явна. Одоо Монгол Улс маань 3-5 сая жуулчин авна гэсэн зорилт тавьчихаад явж байгаа мөртлөө үндэстнийхээ хэв шинжит бэлгэ тэмдэг болох бүтээн байгуулалтууд руугаа огт анхаарал хандуулахгүй байгаа нь гайхмаар санагддаг. Бие даасан тусгаар улс мөртлөө үндэснийхээ бахархал болохуйц 30-хан давхар барилгыг барьчихаж чадахгүй байгааг гайхаад барахгүй байна. Бүтээн байгуулалтын ажил маань шийдэгдчих болов уу гэж таван жил хүлээлээ. Өөрийнхөө зүгээс бараг бүх барилгын компанийн захирлуудад санал тавьж уулзсан. Хотын даргын албанд томилогдсон үе үеийн дарга нарт санал тавилаа. Зарим нь ч өөрсдийн зүгээс саналаа тавиад ирдэг гэвч дахиа л нөгөө газрын асуудал дотоод зөрчил …. Одоо бол бараг л найдвар тасраад байна. Гэтэл Хятадаас надад хамтарч ажиллах саналууд ирж байна. Уран бүтээлч хүнийхээ хувьд төслөө хэрэгжүүлэхийн тулд ӨМӨЗО-нд барих талаар эхний саналууд ирсэн байгаа.

    -Үнэхээр харамсалтай юм аа. Манай улсын үндэстний бахархал болохуйц ийм сайхан төслийг санаачилчихаад байхад бүтээн байгуулах үйлсийг ямар ч монгол хүн эргэлзэх зүйлгүй уухайлан дэмжмээр юм. Ард түмэн хэчнээн хүлээлттэй байгаа билээ дээ?

    -Энэ мөчид танай сэтгүүлийг уншиж буй манай улсын барилгын салбарыг хариуцаж буй эрх мэдэлтнүүд, барилгын корпораци, компанийн захирлууд энэ тал дээр жаахан анхаармаар байгаа юм. Америкийн бахархал, нэрийн хуудас нь Эрх чөлөөний хөшөө, Францынх Эйфелийн цамхаг, Оросынх Улаан талбай болдог бол Монголынх Морин хуурын цамхаг болох байх л гэж боддог. Эрдэмбилэг гэдэг хүн төслийг нь санаачлаад загварыг нь гаргачихаад байхад энэ хүнээр хөөцөлдүүлээд явах ёсгүй л болов уу. Манай хотын захиргаа болон хот төлөвлөлт, соёлын бүхий л эрх мэдэлтэн холбогдох хүмүүс, үндэстнийхээ бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бусад барилгын корпораци, компанийнхан хамтраад нэгдсэн хүчээр миний өмнөөс санаачлаад явах ёстой байтал намайг их гуйлгалаа, гүйлгэлээ. Намайг залуу байхад манай улсын бүх салбар маш нарийн бодлоготой, эмх журамтай байсан. Бүх зүйлээ тав таван жилээр төлөвлөж явдаг байв. Гэтэл одоо ямар ч бодлогогүйгээр аялал жуулчлалын хий хоосон уриа дэвшүүлээд явж байна. Хэт улс төржсөн эдийн засаг яваад байгаа болохоор уран бүтээлч бидний хувьд нэн хохиролтой, түүгээр зогсохгүй ард түмэн ч байнга хууртан мэхлэгдэх байдалтай оршин суусаар байгаа нь харамсмаар санагддаг даа. Иргэдийн хүлээлт маш их байгааг анхаарч санаачдагатай ажиллах ёстой. Эрдэмбилэг гэдэг хүн ганцаараа зүтгээд хүч хүрэхгүй нь тодорхой асуудал.

    -Ард түмэн энэ нарийн асуудлыг мэдэхгүй худлаа “сенсаци”-лаад өнгөрлөө л гэсэн ойлголттой үлдэх байх даа?

    -Манай хувийн хэвшлийн бие даасан барилгын томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар энэ төслийг ажил болгоод хэрэгжүүлж болмоор юм шиг. Мэдээж бизнесийн зах зээлд өрсөлдөж буй компаниуд болохоор ашгийн төлөө богино хугацаанд барьж, зарах орон сууцны барилгуудад бүхий л анхаарлаа хандуулж байгаа байх л даа. Нөгөө талаас энэ төсөлд зориулах хөрөнгө бололцоо нь хүрэхгүй байж магадгүй. Тиймээс миний дээр хэлсэнчлэн, Монголын томоохон барилгын компаниуд сэтгэл, санаачилга гарган корпорацийн хэмжээнд , төр засгийнхаа дэмжлэгийг аван газраа шийдүүлээд хэрэгжүүлчихэж болох зүйл дээр санаачилга гаргахгүй байгаад л гутраад байгаа юм.

    -Энэ төслийг санхүүжүүлэн манай улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх сохирхолтой гаднын компаниуд байгаа болов уу?

    -Зөндөө байгаа. Гэвч манайхан ингэж гүйцэтгүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж чадахгүй байна. Тухайлбал, сангийн яам мөнгөгүй гэж хэлээд л гаргана. Баталгаа гаргаж өгч чадахгүй. Уг нь манай улсад наад зах нь нүүрсний асар их нөөц байна. Иймэрхүү нөөц, баялгынхаа өчүүхэн хэсгээр барьцаа тавиад гадныхнаар санхүүжүүлэн бариулчих менежмент алга. Дахин хэлэхэд санаачилга, сэтгэл дутаад байна. Зөвхөн өнөөдрийн ашгийг л харцгаах юм. Хойч ирээдүйд үлдэх соёлын өв уламжлал, өнөөгийн Монголын хөгжлийг илтгэх бүтээн байгуулалтаа анхаарахгүй байна. Өчнөөн олон жуулчинг өөртөө татна гэцгээж байгаа мөртлөө үндэстний гэсэн тодотголтой үзүүлж, сонирхуулах зүйлээ бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Түүгээр зогсохгүй дэд бүтэц, үйлчилгээний соёл, олон жуулчин хүлээж авах боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлуудаа анхаардаггүй. Үндэсний соёлын наандаад Нийслэл хотынхоо бэлгэ тэмдэг болохуйц 30-хан давхар барилга барьчихаж чадахгүй улсын нийслэл байна гэхээр үнэхээр харамсалтай санагддаг.

    -Та Монголын өнөөгийн бүтээн байгуулалт, барилгын салбарын ажлыг энэ чиглэлийн мэргэжилтний хувиар хэрхэн дүгнэж, ирээдүйг нь ямраар төсөөлдөг талаараа сонирхуулаач?

    -За энэ асуултад бас л нэг сонин хариулт өгье л дөө. Саяхан нэг Хятад хүн надтай ирж уулзсан юм. Анх удаагаа Монголд ирж байгаа хүн байна лээ. Тэгээд, “Би хэдийгээр хятад хүн боловч эзэн Чингис хааныг биширч, хүндэтгэж явдаг. Тэр ч утгаараа танай улсыг зорьж, онгоцноос буух хүртлээ сэтгэл их хөдөлж, догдолж байлаа. Нийслэл хот нь лав үнэхээр гайхамшигтай, алт, мөнгөн купол /бөмбөгөр/ орой бүхий байшингуудтай, олон тооны ордон, музей, үзмэрүүдтэй, хаант улсын үеийн үндэстний хэв шинж, имижийг агуулсан уран барилгуудтай сүрлэг хот байх даа гэж төсөөлж байлаа. Гэтэл Оросын нэг захын мужийн жижигхэн хотод ирчих шиг санагдсан. Их гайхсан. Эндээс монголжуу зүйл олж харах боломжгүй байсан. Хаанахын хот вэ гэж сэтгэлээр унасан” гэж ярьсан юм. Үүнийг би шүүмжлэл гэж ойлгосон. Гэхдээ тэр хүний харамсал бас мэдрэгдэж байсан. Манай улсын өнгө төрх харийнханд ингэж л харагдаж байна. Энд би мөн л нэгдсэн бодлогын талаар хөндөх гээд байна л даа. Хотын ерөнхий төлөвлөлтөд түүхчид, уран бүтээлчид, гаднын зөвлөхүүд ялангуяа архитектор дизайнеруудыг оролцуулахгүй байна. Зөвхөн мөнгөтэй захиалагч бүхнийг шийдвэрлэснээрээ хот өөрийн гэсэн имиж, тодрхойлолтгүй хот болж хувирна. Хатуухан хэлэхэд манай улсын нийслэл хоёрдмол утгаараа бохирдсон.

    -Таны бодлоор нийслэл хотоо яаж өөрийн гэсэн өвөрмөц имижтэй болгон өөрчлөх вэ?

    -Миний бодлоор шинэ дагавар хотуудыг байгуулан хөгжүүлэх нь зүйтэй. Түүнийг дагасан эдийн засгийн бүсүүд бий болон хөгжих ёстой. Түүнээс Улаанбаатар хотын хувьд бол өөрчлөгдөн хөгжих боломж нэгэнт байхгүй. Анхнаасаа 400 мянган хүнд зориулсан дэд бүтэцтэйгээр төлөвлөгдсөн хот учраас сэргээн засварлана гэхээс шинээр барьсан нь илүү бодитой юм. Хөрөнгө зардлын хувьд ч тэр. Дагавар хотууд нь эдийн засгийнхаа чиглэл чиглэлээр хөгжөөд явдаг жишиг бий.

    -Гаднын алдартай архитекторуудаас хэнийг онцлон бишрэн хүндэтгэж, бүтээл байгууламжийг нь дурсах дуртай вэ?

    -Гаднын орнуудад үнэхээрийн гайхамшигтай архитектурын байгууламжууд олон байгаа. Тэдгээрийг бишрэн бахдахын сацуу өөрийнхөө улсын архитектурын хөгжлийг, бодлогын алдаа зэрэгт харамсч явдаг. Саяхан би Итали яваад ирсэн. Итали улс дээр миний хэлсэнчлэн архитектурыг урлагийн бүтээл, түүх болгон үлдээдэг гайхамшигтай орон. Саяхан болж өнгөрсөн нэгэн жишээг сонирхуулмаар санагдлаа. Казакстан Улс Ромд элчин сайдын газраа барихаар хотын захиргаанаас газар хүссэн байна л даа. Ингээд хотын захиргаанаас гаргаж өгсөн газарт барилгын ажил эхлүүлэхээр суурийн малтлага хийж эхэлтэл янз бүрийн урлагийн бүтээл, уран барилгын туурь гарч ирсэн байгаа юм. Казакстанууд энэ талаар хотын захиргаанд мэдээлэхэд тэд яаралтай арга хэмжээ авч, казакстануудаас уучлалт хүсэн тухайн газраа буцаан авч оронд нь өөр газрыг үнэгүй өгч байгаа юм. Тэгэхээр урлаг, түүх соёлынхоо төлөө амиа тавьж хөрөнгө зардал үл хайрлан босгож сэргээдэг авч үлддэг тийм сайхан түүх соёлоо дээдлэн шүтдэг сэтгэлгээ манайханд дутагдаад байна. Мөнгийг шүтэхээсээ илүү урлаг соёл, түүхээ дээдлэн биширдэг ард түмэн юм байна гэдгийг италичуудаас сая мэдэрч бахархах сэтгэл төрж байв. Тэд хэдэн мянган жилийн өмнөх архитектурын бүх барилга байгууламжаа сэргээн засварлаж, авч үлдэж чадсан байна. Ийм байх соёлыг суулгахын тулд ёс суртахуунтай байж, зөвхөн өнөөдрийн ашиг харсан эд баялгийн төлөөх учир утгагүй өрсөлдөөнийг зогсоож чадвал бид шинэ хотын талаар ярьж болно. Нэмж хэлэхэд, дэлхийн томоохон улсын жишгээр хотуудаа чиглэлээр нь байгуулан хөгжүүлэх нь хамгийн зөв ирээдүй гэж харж байна. Нэг хот нь төр захиргааны удирдлагын хэсгийн, нөгөөх нь зөвхөн урлаг соёлын, үйлдвэрийн, хөдөө аж ахуй түүхий эдийн ложистикийн гэх мэтээр эдийн засгийн хөгжилтэйгөө уялдаж явах ёстой.

    -Таныг бас нэлээд олон байгууллага, томоохон компаниудын логог зурсан тэр дундаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн эмблемийг бүтээсэн гэдгийг мэднэ. Гэтэл машины лого зурсан талаар бас сонссон юм л даа. Энэ нь хаанахын ямар машины лого юм бол?

    -Манай “Хаус Дизайн” гэдэг компани чинь шууд утгаараа дизайны байшин гэсэн үг. Тэгэхээр бүх төрлийн дизайныг хийдэг болно гэж анхнаасаа бодож ийм нэр өгч байлаа. Зөвхөн барилгын дизайн биш өөрийнхөө үндсэн мэргэжил болох үйлдвэрлэлийнхээ дизайны ажлыг орхигдуулахгүй байхыг хичээдэг. Монгол Улс эрт орой хэзээ нэгэн цагт үйлдвэржих л байх л даа. Сая Итали явахдаа 20 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулаад монгол залуусаа хот, хөдөө гэлтгүйгээр авьяас чадварыг нь нээж Италийн дизайны сургуулиудад суралцуулах зарчмын тохироонууд хийж ирлээ. Бид өөрсдийгөө бодохоос илүү хойч үедээ чиглэсэн бодлогуудыг түлхүү анхаарах хэрэгтэй байгаа юм л даа. Энэ ч утгаараа сурч боловсрох замыг нь зааж, тусалж дэмжих ажлыг давхар эрхэлж байгаа. Энэ далимаараа Европын Luxury брэндийн автомашины үйлдвэрүүдтэй уулзаж ярилцсан. Энэ төрлийн автомашинууд дээр Чингис хаан гэдэг лого байж болох талаар тохироонууд хийж ирсэн. Үйлдвэрлэл дизайны хослолыг дэлхийн топ брэндүүдтэй холбож явах нь зөв юм байна гэсэн концепция-г гаргаад явж байгаа.

    -Та бид хоёрын яриа нэлээд албаны байдлаар өрнөсөөр өндөрлөх нь. Уран бүтээлч хүн гэдэг нэг л тааварлашгүй, ер бусын эгэл бус ертөнц юм шиг санагддаг. Таны дотоод сэтгэл рүү бага зэрэг өнгийж болох уу. Өөрийгөө бага зэрэг илэрхийлээч?

    -Дотоод сэтгэлийнхээ талаар өөрөө илэрхийлэх нь хэцүү. Заримдаа би ч өөрийгөө танихаа больчихдог. Хүмүүс намайг хэрхэн илэрхийлдгээр дүгнэгдэх бас нэгэн талтай. Харин өөрөө өөрийгөө илэрхийлбэл сайн, муу Эрдэмбилэг гэдэг хоёр хүний тэмцэл миний дотор өрнөдөг гэж боддог. Мэдээж сайн тал нь илүү дийлээсэй гэж хүсч, эрмэлзэж явдаг. Түүнээс өөгүй өндөг шиг төгс хүн бол би биш. Ямар нэг зүйлийг бүтээх гэж хичээж яваа нэгэн. Энэхүү хичээл зүтгэлийнхээ явцад зарим нэг хүн, ойр дотныхныхоо сэтгэлийг гонсойлгох, бахдаж баярлуулах зүйл ч гардаг байх. Найз нөхөд, гэр бүлийн хувьд ч тэр. Энэ нь ажилдаа хэт улайрах, донтох үед ялангуяа уран бүтээлч нарт түгээмэл тохиолддог нийтлэг зовлон юм шиг байна лээ. Гэхдээ гэр бүлийн хүн маань бас уран бүтээлч болохоор намайг харьцангуй сайн ойлгодог.

    -Өнөөгийн нийгэм, залуусын талаарх таны дүгнэлт?

    -Одоогийн залуус гэдэг бид нар л гэсэн үг. Бид ч ялгаагүй залуу байхдаа алдаж, онож л явсан. Одооны залуус болохгүй, би гэж ярих дургүй. Аль ч нийгмийн бүх л залуус тухайн үеийн нийгмээ дагаж оршин тогтноно. Залуус маань аливаа зүйлд тэвчээртэй, хүлээцтэй, том зорилгуудтай байх хэрэгтэй. Дутагдалтай зүйлс мэдээж бий. Гэхдээ түүнийг нь тэдний буруу гэхээсээ илүү нийгмийн байдалтай холбож ярих хэрэгтэй болов уу.

    -Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ гэдэг уламжлалт асуултыг асуумаар санагдлаа. Жаахан улиг болсон асуулт хэдий ч хүн бүрийн хариулт сонирхолтой л байдаг?

    -Чөлөөт цаг гарвал уран зургаа зурдаг. Гэхдээ яг одоогийн байдлаар уулзалтууд, хурал, гадуур хөөцөлдөх ажил маш их байгаа болохоор өөртөө чөлөөт цаг гаргаж чадахгүй л байна. Гадуур ажил хөөцөлдөхөд цагийг маш ихээр үрэх шаардлагатай болдог нь харамсалтай.

    -Таны зурах чадвар багынх уу. Удам дамжсан авьяас бий юу?

    -Аав маань эмч мэргэжилтэй мөртлөө ажлынхаа хажуугаар шүлэг, дууны үг бичдэг, дүрслэх урлаг сонирхдог урлагийн мэдрэмж өндөртөй хүн байсан. Ээжийн талаас зураач удамтай. Миний хувьд багаасаа л зураг их зурдаг үзсэн киногоо төсөөлөн дүрд нь хувирч тоглох дуртай хүүхэд байсан. Багын л урлагт дуртай, мэдрэмжтэй хүүхэд байсан болохоор эцэг, эх маань багаас нь энэ чиглэлийн дугуйланд дараа нь дүрслэх урлагийн сургуульд оруулсан болов уу.

    -Таны амьдралдаа баримталдаг зарчим, хэлэх дуртай үг юу бол?

    -За юу ч гэмээр юм бэ дээ. Бүгд л тэгж асуудаг. Иймэрхүү асуултад хариулах заримдаа төвөгтэй ч юм шиг санагддаг. Гэхдээ сүүлийн үед Бүх зүйл ард үлдэнэ гэдэг үгийг л хэлэх дуртай болоод байна даа.

    Эх сурвалж: https://www.facebook.com/barilga.hugjil/

  • Crowdfunding Platforms ОЛОН НИЙТИЙН САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖУУД

    Бусдын сэтгэлийг догдлуулж чадах гайхалтай санаагаа танилцуулаад, урьдчилаад хөрөнгө оруулалт аваад бусадтай хамтран ажиллах тогтолцоог бий болгож буй олон нийтийн санхүүжилтийн системүүдээр дамжуулж дэлхий дээрх гайхалтай санаанууд бодит бүтээгдэхүүн болсоор байна.

    Харин танд ямар санаа байна вэ?

    Доорх системүүдийг ашиглахдаа:

    kickstarter.JPG

    https://www.kickstarter.com/

    Үе шат

    1. Төслөө байршуулна. Таны төсөл байрлах хуудсанд ВИДЕО байх ба төслөө оновчтой тодорхой тайлбарласан байх шаардлагатай.
    2. Эргэх холбоо. Найзуудтайгаа feedback үүсгэ. Төсөл бүрэн хэрэгжсэний дараа хөрөнгө оруулагчдад хувь урамшуулал өгнө
    3. Дэлхий нийтэд төслөө түгээ. Төслийн явцад хүмүүсийн асуулт, сэтгэгдэлд хариу өгч update хийж явах хэрэгтэй.
    4. Санхүүжилтийн явцыг хяна. Энэ нь хэзээ, хичнээн хүн хөрөнгө оруулж байна, хэр хэмжээний мөнгө цугларсан бэ гэдгийг та дэлгэрэнгүй харж болох юм.
    5. Таны төсөвлөгдсөн хөрөнгө бүрдлээ. Дараа нь яах вэ?
    6. Хөрөнгө оруулагчидтайгаа холбоотой бай.
    7. Тэдэнд талархал илэрхийлж, урамшуулал өгөөрэй!

    Төлбөр

    Цугласан нийт мөнгөн дүнгийн 5% – Kickstarter-н шимтгэл

    Төлбөрийн үйл ажиллагааны шимтгэл 3% + $0.20 AUD per pledge.

    Pledges under $10 have a discounted micropledge fee of 5% + $0.05 AUD per pledge

    Видео: (Энд төслийн түүхийг өгүүлнэ)

    • Өөрийгөө болон төслийн баг хамт олноо танилцуулсан байна.
    • Төслийнхөө замналыг танилцуулах нь зүйтэй. Өмнө нь хийж байсан оролдлого, төсөлтэй холбоотой хуучны зураг, судалгаа зэргээсээ хуваалцах нь туршлагатай нөхдийн сайшаах давуу тал болно.
    • Төслөө бүрэн хэрэгжүүлэхэд юу төлөвлөж байгаа, хэдий хугацаанд юу хийх тухайгаа илэн далангүй хуваалцана.
    • Төсөвлөсөн хөрөнгөө багтаан дурдаарай.

    Төрөл:

    Art, Comics, Crafts, Dance, Design, Fashion, Film & Video, Food, Games, Journalism, Music, Photography, Publishing, Technology, Theater

    Онцлог:

    “Бүрэн эсвэл огт үгүй” гэдэг зарчмаар явна. Төсөв тань тогтоосон хугацаандаа бүтэн бүрдсэн бол санхүүжилтээ авна. Дутуу бол та ямар ч мөнгө авалгүй гэртээ харина.

    indiegogo.JPG

    https://www.indiegogo.com/

    Дараах 4 чиглэлээр оролцоно:

    • Хувь хүн: Та өөртөө аль эсвэл дуртай зүйлдээ, мөн амьдралынхаа тэмдэглэлт баяруудад зориулан мөнгөө өсгөх боломжтой.
    • Бүтээлч төсөл: Урлаг уран бүтээлийн чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэх. Кино хийх, цомог бүтээх гэх мэт.
    • Бизнес төсөл: Шинэ бизнес эхлэх, шилдэг бүтээгдэхүүн гаргах зэрэгт дэмжлэг авах.
    • Ашгийн бус төсөл: Сайн үйлсэд хүмүүсийг нэгтгэх.

    Төслийн бүтэц:

    1. Агуулга: Сайхан сэтгэгдэл төрүүл. Ажлынхаа зорилгыг танилцуулах ба илүү ихийг сурахын тулд хүмүүсийг өөртөө тат. Үндсэн мэдээлэл маань цахим талбар, компанийн карт мөн хайлтын систем дээр ажлыг тань танилцуулсан байна.
    2. Түүх: Салбартаа мэргэшсэн хүмүүс байгаа тул төслийнхаа тухай байж болох хамгийн их хэмжээнд нь өгүүл. Хөрөнгө оруулагчдын сэтгэлийг хөдөлгөх элементүүдийг оруулж, та өөрийгөө танилцуулна. үнэнч тууштай ажиллахаа харуулсан (юунд ч дийлдэшгүй, зорилгоосоо няцашгүй) , үр өгөөжтэй (олон зүйлийг хүнд өгсөн) мөн товч бөгөөд тодорхой байвал таны төсөл сайн болжээ гэж болно.
    3. Төсөв: Төсөвлөгдсөн хөрөнгийн тухай мэдээллийг та бидэнд ирүүлнэ. Төсөв бүрдүүлэх хэлбэр, хүлээн авагчийн төрөл зэргээс хамаарч олон сонголт байдаг.
    4. Баг: Таны гол хамтрагч хэн бэ? Түүний тухай мэдээллийг оруулна. Тэгснээр бид хамтран ажиллахад ямар нэгэн саад гарвал эргэн холбогдох юм. Тэрхүү мэдээлэл олон нийтэд харагдахгүй, тарахгүй байх болно.
    5. Нэмэлт: Төслийг тань идэвхжүүлэх нэмэлт зүйлс, онцлог давуу талыг оруул
    6. Perks: хөрөнгө оруулагчдад өгч буй урамшуулал юм

    Төрөл:

    Animals, Art, Comic, Community, Dance, Design, Education, Environment, Fashion, Film, Food, Gaming, Health, Music, Photography, Politics, Religion, Small Business, Sports, Technology, Theater, Transmedia, Video / Web, Writing

    Хөрөнгө цуглуулах 2 нөхцөлтэй:

    Flexible Funding (keep what you raise)

    Fixed Funding (all-or-nothing)

    9% -н шимтгэл

    ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ОРУУЛАХАД АНХААРАХ

    (Энд төслийн түүхийг өгүүлнэ)

    • Өөрийгөө болон төслийн баг хамт олноо танилцуулсан байна.
    • Төслийнхөө замналыг танилцуулах нь зүйтэй. Өмнө нь хийж байсан оролдлого, төсөлтэй холбоотой хуучны зураг, судалгаа зэргээсээ хуваалцах нь туршлагатай нөхдийн сайшаах давуу тал болно.
    • Төслөө бүрэн хэрэгжүүлэхэд юу төлөвлөж байгаа, хэдий хугацаанд юу хийх тухайгаа илэн далангүй хуваалцана.
    • Төсөвлөсөн хөрөнгөө багтаан дурдаарай.

    Агуулгыг орчуулж бэлтгэсэн: Б.Цэцэгбаяр http://creativemongolia.com/tsetsegbayar/

  • 50Т ХҮРД АНГЛИ ХЭЛ СУРАХ ШИНЭ АРГАЗҮЙ СУРГАЛТ | БҮХ НИЙТИЙГ АНГЛИ ХЭЛЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

    • АНГЛИ ХЭЛНИЙ ДҮРМИЙГ 5 ХОНОГТ
    • ҮЙЛ ҮГИЙН ХУВИРАЛЫГ КОДЧИЛЖ ХЯЛБАРЧИЛСАН
    • НИЙТЛЭГ ХЭРЭГЛЭГДДЭГ 20 ЦАГ ДЭЭР ХУВИРГАЖ СУРАХ

      Англи хэлийг олон жил үзээд, олон зуун үг цээжилсэн ч үйл үгийн олон цагийн хувиралд толгой эргэж холбож ярьж чадахгүй, эсвэл нийтлэг хэрэглэдэггүй олон дүрэмдээ төөрч англи хэлний учрыг ойлгоогүй л явна уу?

     Тэгвэл монгол хүний сэтгэхүйн онцлогт тохируулан англи хэлний үйл үгийн цагуудыг кодолж актив, пассивын бүх хувилбарыг 1 хүснэгтэнд багтаасан 50-ТЫН ХҮРД аргачлалыг томъёолон, хялбарчилсан аргазүйг 10 гаруй жилийн туршид боловсруулсан Ц.Майдар http://creativemongolia.com/maidar/ багшийн сургалтанд уръя. Сургалтаар 50-тын хүрд аргачлалын 3-р түвшинд суралцаж, өгүүлбэрийг 20 цаг дээр хувиргаж, цагийн ялгааг ойлгож, 1000 өгүүлбэрийг бүтээх 1 аргачлалд суралцаж, 10 хоногт ярьж сурна.
    Англи хэлний нийт 25 актив, 25 пассив цагаас эхний 20-г сурахад англи хэлээр чөлөөтэй харилцаж, Mongol Messenger сонинг ойлгох түвшинд очно, үлдсэн 30-аар нь гэрээ хэлэлцээр, шинжлэх ухаан, эдийн засгийн ойлголтын нарийн ширийнийг тодруулж бичихэд хэрэглэдэг тул Англичууд өөрсдөө өдөр тутмын харилцаандаа хэрэглэдэггүй.

     ОРОЛЦОГЧ ТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    •  Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
    • Англи хэлний үйл үгийн цагуудыг ойлгож хэрэглэх хүсэлтэй
    • Сурсан аргачлалаараа өдөр бүр 1- 2 цаг давтах боломжтой.
    • Сургалтын аргазүйг эзэмшиж цаашид сургагч багш болох залуустай хамтран ажиллана.

     Сургалтын төлбөр: 165,000₮ (Сургалтын гарын авлага багтсан), 16 цаг сургалт +  Speak.mn-д сурсанаа шалгаж, тестлэх 1 сарын эрх, онлайн зөвлөгөө 3 сар.

    А. ДҮРМИЙН СУРАХ БИЧИГ

    “50-тын хүрд” нэртэй сурах бичгийг 2006-2015 оны хооронд 5 удаа шинэчлэн хэвлэсэн бөгөөд эдүгээ энэхүү номоор хичээл заахад хүмүүс 10 хоногийн дотор шууд л яриад, бичээд эхэлж байгаа. Үүний учир шалтгаан нь дараахи зүйлд оршино:

    • Англи хэлний 16 актив, 10 пассив хувилбар нь монголынхтой нийлэхэд нийт 50 болох юм
    • Актив, пассивын бүх хувилбарыг нэгтгээд ердөө 2 хуснэгтэд багтаагаад багцалчихсан
    • Тиймээс, актив пассивын бүх хувилбарыг тус бүрийг нь ганц л том хүснэгтнээс бүгдийг нэг дор харьцуулж үзэх боломж бүрдлээ.
    • Өөрөөр хэлвэл, аль хувилбар алинтай нь адил, эсвэл юугаараа өөр вэ гэдгийг харьцуулан харж нягтлан хэлэлцэж болно.
    • Түүнчлэн, нэг хүснэгтэд 2 хэлний дүрэм мөр зэрэгцэн цугтаа орж байрлав.
    • Үүний үр дүнд, хэрэв монголын 1 өгүүлбэрийг 50 хувиргаж сурах аваас тэдгээрийн англи вариант нь хүснэгтээс шууд бондгос гээд малилзаад л гараад ирнэ.
    • Тиймд, өөрийн сайн мэдэх монгол хэлнийхээ олон хувилбарыг ойлгож авах юм бол английг нааш нь цааш нь чөлөөтэй гэгчийн хөдөлгөдөг болой.
    • Иймийн учир, 5 жилийн турш дунд сургуульд чихдүүлээд, дараа нь ахиад 5 жил дээд сургуульд нухлуулсан хэрнээ 2 өгүүлбэр холбож чадахгүй гэлдэрч явсан нөхдүүд ердөө 10 хоногт дуржигнатал ярьж хөөрөлдөөд эхлэх нь тэр.
    • Ярианы сурах бичиг нь 10 бүлэгт багтсан 100 сэдэвтэй. Үүнд өөрийгөө танилцуулах хийгээд спорт, эрүүл мэнд, унаа тээвэр, аялал жуулчлал, урлаг, хөдөө ахуй гээд улс төрөөс бусад бараг бүх чиглэл орсон байгаа.
    • Тухайн сэдвийн хамгийн чухал 20 үгийг сонгон авч түүгээр 10 асуулт, 10 хариулт бэлтгэсэн.
    • Ингэснээр, 100 сэдвийг үзэж дуусгахад 1000 асуулт, 1000 хариулт буюу нийт 2000 өгүүлбэр мэддэг болно.
    • Хүмүүс зөндөө их үг мэдсэн хэрнээ холбож чадахгүй явдаг. Тэгвэл, лам нар судрыг яаж бүхлээр нь цээжлэдэг билээ, яг тэр зарчмаар – өгүүлбэрийг энд бүтнээр нь тогтооно.
    • Үүний тулд, сэдэв бүр өөрийн хүүхэлдэйн кинотой.
    • Кино нь 1 мин. 40 секунд гарна.
    • Суралцагсад энэ хугацаанд киногоо үзээд, дараа нь монгол орчуулгыг барьж суугаад бие биентэйгээ ээлжлэн ярих бөгөөд 5-6 удаа киног үзээд ярилцсан байхад өгүүлбэр цээжинд үлдсэн байна.
    • 30 минутын дараа ширээний ард сууж монгол өгүүлбэрийг англи болгож орчуулаад худсыг багшид хураалгана.
    • Өдөр бүр ийм маягаар шалгалт өгөөд явахад улирлын эцэст ердөө нийлбэрээр нь дүнг гаргачихна.
    • Өдөр болгон шалгалттай байх үед хүмүүс маш их идэвхтэй болоод ирдэг.
    • Нэг өгүүлбэр 5 үгтэй гэж үзвэл, 20 өгүүлбэрт – давхардсан тоогоор 100 үг бий.
    • Хичээлийн 45 минутад 20 өгүүлбэр бүхий 100 үгийг баттайяа тогтоож чадна гэдэг нь хувь хүндээ бол рекорд амжилт эвдэхтэй адил буюу. Учир нь, 2 жил өнгөрсөн ч 20 өгүүлбэр цээжлэхгүй яваад байгаа шүү дээ, эдүгээ хүмүүс.
    • Тив дэлхийн тэмцээнээс алт, мөнгөн медалийг нь бөөндөн авч буй манай Оюун ухааны академийханд үзүүлэхэд, “та нар өгүүлбэр цээжлэх шинэ арга зохиочихжээ” гэж байсан.
    • Өдөрт 20 өгүүлбэр цээжлээд эхлэхэд 5 хоноход – 100 өгүүлбэртэй болно. Үүнд хэмжээлэшгүй их урам орох бөгөөд цаашид суралцах оргилуун хүсэл бадарч идэвхи чармайлт буцлам дээшилнэ.
    • Уул аргачлалын бас нэг онцлог нь гэвэл – жинхэнээсээсурагч төвтэй” сургалт юм. Нэг багш 30 хүүхэдтэй харьцах биш, харин сурагч оюутнууд хоорондоо ярилцаад, бие биендээ шаардлага тавиад эхэлнэ. Багшийн үүрэг бол – идэвхжүүлэх, чиглүүлэх, зохицуулахад оршино.

    Б. ХАРИЛЦАН ЯРИАНЫ СУРАХ БИЧИГ

    • Ярианы сурах бичиг нь 10 бүлэгт багтсан 100 сэдэвтэй. Үүнд өөрийгөө танилцуулах хийгээд спорт, эрүүл мэнд, унаа тээвэр, аялал жуулчлал, урлаг, хөдөө ахуй гээд улс төрөөс бусад бараг бүх чиглэл орсон байгаа.
    • Тухайн сэдвийн хамгийн чухал 20 үгийг сонгон авч түүгээр 10 асуулт, 10 хариулт бэлтгэсэн.
    • Ингэснээр, 100 сэдвийг үзэж дуусгахад 1000 асуулт, 1000 хариулт буюу нийт 2000 өгүүлбэр мэддэг болно.
    • Хүмүүс зөндөө их үг мэдсэн хэрнээ холбож чадахгүй явдаг. Тэгвэл, лам нар судрыг яаж бүхлээр нь цээжлэдэг билээ, яг тэр зарчмаар – өгүүлбэрийг энд бүтнээр нь тогтооно.
    • Үүний тулд, сэдэв бүр өөрийн хүүхэлдэйн кинотой.
    • Кино нь 1 мин. 40 секунд гарна.
    • Суралцагсад энэ хугацаанд киногоо үзээд, дараа нь монгол орчуулгыг барьж суугаад бие биентэйгээ ээлжлэн ярих бөгөөд 5-6 удаа киног үзээд ярилцсан байхад өгүүлбэр цээжинд үлдсэн байна.
    • 30 минутын дараа ширээний ард сууж монгол өгүүлбэрийг англи болгож орчуулаад худсыг багшид хураалгана.
    • Өдөр бүр ийм маягаар шалгалт өгөөд явахад улирлын эцэст ердөө нийлбэрээр нь дүнг гаргачихна.
    • Өдөр болгон шалгалттай байх үед хүмүүс маш их идэвхтэй болоод ирдэг.
    • Нэг өгүүлбэр 5 үгтэй гэж үзвэл, 20 өгүүлбэрт – давхардсан тоогоор 100 үг бий.
    • Хичээлийн 45 минутад 20 өгүүлбэр бүхий 100 үгийг баттайяа тогтоож чадна гэдэг нь хувь хүндээ бол рекорд амжилт эвдэхтэй адил буюу. Учир нь, 2 жил өнгөрсөн ч 20 өгүүлбэр цээжлэхгүй яваад байгаа шүү дээ, эдүгээ хүмүүс.
    • Тив дэлхийн тэмцээнээс алт, мөнгөн медалийг нь бөөндөн авч буй манай Оюун ухааны академийханд үзүүлэхэд, “та нар өгүүлбэр цээжлэх шинэ арга зохиочихжээ” гэж байсан.
    • Өдөрт 20 өгүүлбэр цээжлээд эхлэхэд 5 хоноход – 100 өгүүлбэртэй болно. Үүнд хэмжээлэшгүй их урам орох бөгөөд цаашид суралцах оргилуун хүсэл бадарч идэвхи чармайлт буцлам дээшилнэ.
    • Уул аргачлалын бас нэг онцлог нь гэвэл – жинхэнээсээсурагч төвтэй” сургалт юм. Нэг багш 30 хүүхэдтэй харьцах биш, харин сурагч оюутнууд хоорондоо ярилцаад, бие биендээ шаардлага тавиад эхэлнэ. Багшийн үүрэг бол – идэвхжүүлэх, чиглүүлэх, зохицуулахад оршино

    Лавлах утас: 9970 8015

    Сургагч багш Цэндийн Майдар