Category: human-development

  • ТӨСӨЛ БИЧИХ ЗАГВАР | Төслийн загвар

    “ТӨСЛИЙН НЭР” ТӨСӨЛ

    ТӨСЛИЙН АГУУЛГА

    Төслийн удирдагч: 

    1. Овог нэр Утас: _________________ Емайл:_________________

    Багийн гишүүд: 

    2. Овог нэр Утас: _________________ Емайл:_________________

    3. Овог нэр Утас: _________________ Емайл:_________________

    Төслийн эхлэх огноо:  

    Төслийн дуусах огноо:    

    НЭГ. ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    1.1

    Төслийн нэр

    1.2

    Төслийн үндэслэл

    1.3

    Төслийн зорилго

    1.4

    Төслийн зорилтууд

    1.5

    Төсөл хэрэгжүүлэгч

    1.6

    Төслийн хөрөнгө оруулалт

    1.7

    Төслийн оролцогч талууд

    1.8

    Төслийн хүлээгдэж буй үр дүн

    1.9

    Төсөл хэрэгжих байршил

    ХОЁР. ТӨСЛИЙН ГАДААД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээлли

    2.1 

    Макро орчны шинжилгээ

    2.1.1

    Улс төр

    2.1.2

    Эрх зүй

    2.1.3

    Эдийн засаг

    2.1.4

    Хүн ам зүй

    2.1.5

    Нийгэм соёл

    2.1.6

    Байгаль экологи

    2.1.7

    Олон Улс

    2.1.8

    Технологи

    2.2

    Микро орчны шинжилгээ

    2.2.1

    Хэрэглэгч, зах зээл

    2.2.3

        Өрсөлдөгч

    2.2.4

    Дэмжигч

    2.2.5

    Хамтран ажиллагчид

    2.2.6

    Уран бүтээлийн бодлого

    2.2.7

    Хөрөнгө оруулагч

    2.2.8

    Зуучлагч

    ГУРАВ. ТӨСЛИЙН ДОТООД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    3.1

    Удирдлагын чадавхи

    3.2

    Үйл ажиллагаа

    3.3

    Хүний нөөц

    3.4

    Санхүү

    3.5

    Материаллаг бааз

    ДӨРӨВ. ТӨСЛИЙН CROSS SWOT ШИНЖИЛГЭЭ 

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    4.1

    Төслийн SWOT шинжилгээ

    Төслийн баг

    4.2

    Төслийн Мексоны шинжилгээ

    Төслийн баг

    4.3

    CROSS SWOT шинжилгээ

    Төслийн баг

    ТАВ. ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    5.1

    Агуулга, цаг хугацааны удирдлага

    5.2

    Үйл ажиллагааны төлөвлөлт

    5.2.1

    Үйл ажиллагааны горим

    5.2.2

    Стандартууд

    5.2.3

    Үндсэн ажилтнууд

    5.2.4

    Үндсэн байгууламж

    5.2.5

    Үндсэн тоног төхөөрөмж

    5.2.6

    Туслах багаж хэрэгсэл

    5.2.7

    Уран бүтээлийн сан

    5.2.8

    Гол зардлууд

    5.3

    Төслийн хүчин чадал

    5.4

    Хүрээлэн буй орчны удирдлага

    5.5

    Тээвэр, логистик үйл ажиллагаа

    5.6

    Хөдөлмөр хамгаалал

    ЗУРГАА. ТӨСЛИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    6.1

    Бүтэц, зохион байгуулалт

    6.2

    Удирдлагын эрх үүрэг, хариуцлага

    6.3

    Хүний нөөцийн жагсаалт, цалин

    6.4

    Сургалт хөгжил

    6.5

    Идэвхжүүлэлт урамшуулал

    ДОЛОО. МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    7.1

    Маркетингийн зорилго

    7.2

    Маркетингийн зорилтууд

    7.3

    Урын сангийн бодлого

    7.4

    Үнийн бодлого

    7.5

    Олон нийтэд танилцуулах

    7.6

    Идэвхжүүлэлтийн бодлого

    НАЙМ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    8.1

    Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт, эх үүсвэр, цаг хугацаа

    8.2

    Дэд бүтцийн хөрөнгө оруулалт

    8.3

    Барилга, байгууламж

    8.4

    Үндсэн тоног төхөөрөмж

    8.5

    Урсгал хөрөнгийн хөрөнгө оруулалт

    8.6

    Бусад

    ЕС. ТОГЛОЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    9.1

    Тоглолтын хөтөлбөр /бүтээгдэхүүн тус бүрээр/

    9.2

    Олон нийтэд тоглох хуваарь /өдөр, сар, жил/

    9.3

    Тоглолтын хүчин чадал  1,2,3,4,5 жилээр/

    9.4

    Тоглолтын эрсдэл

    9.5

    Олон улс дахь үйл ажиллагаа

    АРАВ. ЗАРДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    10.1

    Удирдлагын зардал

    10.2

    Үйл ажиллагааны зардал

    10.3

    Маркетингийн зардал

    10.4

    Ажиллах хүчний зардал

    10.5

    Бусад

    10.6

    Нийт зардал

    АРВАН НЭГ. ОРЛОГО, ҮР АШГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    11.1

    Нийт орлого

    11.2

    Нийт зардал

    11.3

    Ашиг

    11.4

    Татвар

    11.5

    Цэвэр ашиг

    АРВАН ХОЁР. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР ӨГӨӨЖИЙН ШИНЖИЛГЭЭ 

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх 

    12.1

    Төслийн цэвэр ашгийн мөнгөн урсгал

    12.2

    Хугарлын цэгийн шинжилгээ

    12.3

    Хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн хувь

    12.4

    Ашгийн индекс

    12.5

    Эргэн төлөгдөх хугацаа

    12.6

    Хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнэ

  • Буруу тооцоо буюу хармын сэтгэл

    Юмны учир сайн мэддэг хүн “Соёолж”-д хооллохоор орж ирвэл “танай хоол маш хямдхан байна, ашиг олдог юмуу? Эрүүл болоход тусалж чадах уу? Зарим юмаа хямдаар юмаар орлуулдаг юм биш биз” гэж сэжиглэсэн байдлаар асуудаг.

    Гэтэл зарим хүн үнэ өндөр байна гэдэг. Тийм хүн хэдэн удаа идээд больдог. “Гэртээ ч гэсэн эрүүл хооллох боломжгүй юм байнаа үнийг нь дийлэхгүй” гэх хүн ч байх.

    Зохимжит хоол, түүний материал үнэтэй гээд эрүүлжих боломжоос татгалзаж байгаа хүн дараах зүйлд анхаарлаа хандуулж, эргэцүүлэн бодож үзэхэд илүүдэхгүй.  Нөгөө л сонголтын асуудал.

    а/идэж буй хүнсний үнэт чанар, өгөөж                 

    Байгалийн гарлаараа байгаа учир эмчилгээ сувиллын чанартай, зохицуулах үйлчилгээтэй хүнсний зүйл харьцангуй өндөр үнэтэй байдгийг бүгд мэднэ. Тийм материалаар хийгдсэн идэх юм хямдхан байх боломжгүй. Жинхэнэ арвайн, овёсны гэх мэт гурил – буудайн гурил, буудайн дээд гурил – буудайн хар гурил, хошуу тарианы нэвс – цагаан будаа, монгол ногоо- хятад ногоо, оливын тос – есийн тос, монгол цөцгийн тос – маргарин, бурам – элсэн чихэр, жинхэнэ зөгийн бал – элсэн чихрийн сироп, хальстай самар – давсалсан нүцгэн самар гэх мэтээр харьцуулаад үзэхэд болно.

    Ер нь үнэтэй, үнэгүй гэдэг нь тун харьцангуй ойлголт гэдэгтэй Та санал нийлнэ байх. 5000 төгрөгөөр зохимжит хоол идэхдээ гол нь цохих шахсан хүн хятад хоолны газар хоёул ороод 18000 төгрөгөөр хооллоод гарахдаа гонсойхгүй байж чаддаг. Таашаал нь ямар байсан бэ гэдэгт  л учир нь байсан хэрэг.

    Үнийн дүнгээр адилхан ч, чанараараа тэнгэр газар шиг хол зөрүүтэй хоол идсэний үр дагавар нь түүнээс ч хол зөрдгийг яахав?

    б/хэмнэлт бүхэн хожоо биш

       Хоол хүнсний зүйл худалдаж авахдаа мөнгөөрөө юу сольж авч байгаагаа эргэцүүлэн бодвол үнэ, үнэт зүйл хоёрын чанарын ялгаа харагдана. Жишээ нь, химийн бордоогоор ургуулсан хятад төмс, цианит натри, мөнгөн усаар хордсон монгол төмс мэт эрүүл мэндэд ашиггүй хүнсийг хямдыг нь харж авч идэх нь өнөөдөртөө хэмнэлт юм шиг боловч үнэн хэрэгтээ ойрын ирээдүйд заавал илрэх өвчин худалдаж авлаа гэсэн үг байдаг.

    Эмчилгээ болон түүнтэй холбогдож гардаг зардлууд, алдсан цаг хугацаа, амь нас болон бусад хохирлуудыг зөвхөн мөнгөөр хэмжих аргагүй гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Биеийн зовиур, шаналгаа, айдас түгшүүрийг юугаар хэмжих вэ?

    Зөвхөн мөнгөөр илэрхийлэгдэж болох зардлыг тооны машин дээр нэмээд үзвэл цочмоор дүн гарна. Таны эргэн тойронд өвчтэй хүн байдаг бол тэднээс асууж байгаад бодоод үзээрэй дээ. Гарцаагүй зарцуулах мөнгө гэж бодоод, эвлэрчихсэн  байдаг учир хүмүүс тусгайлан тооцож үздэггүйгээс сардаа, жилдээ нийт ямар үнээр өвддөгөө тэр бүр мэддэггүй.

    Эм, тан авах, эхо-д харуулах, компьютер оношлогоо, шинжилгээ хийлгэх, элдэв зураг авахуулах, оношлогоонд уудаг, шахуулдаг бодисын үнэ, такс, ор хоног, бэлэг дурсгалд гээд дотооддоо зарцуулж мөнгө өрхийн төсөвт хичнээн хувийг эзэлж байгааг мэдвэл үнэхээр гол харламаар!

    Тэр өвчнийг бас л өөрийнхөө мөнгөөр худалдаж авдаг нь бүр их харамсмаар!

    Гадаадад оношлуулах, эмчлүүлэх гээд хүн дагуулаад, дагаад явах болвол овоо бэл хэрэгтэй! Овоо гэдэг нь хэдэн арав, хэдэн зуун сая төгрөг!

    Ингэж зарсны хэрэг бүтэж, эв эрүүл болдог бол хамаа юу. Гэтэл…

    Тийм болдоггүй шүү дээ!! Харамсалтай нь.

    Тэр их мөнгийг хүний бие өөртөө их засвар хийх номын ёсны хугацаанд хуваагаад үзэх хэрэгтэй. Нэг өдөрт хэдэн төгрөг ногдох нь вэ гэж.

    Өдөр бүр гэртээ, хоолны газарт зохимжтой хооллох зардлаас эмчилгээний зардал хавьгүй өндөр гардгийг манай клубын гишүүд бодож үзсэн байсан.

    Алдагдсан эрүүл мэндээ эргүүлэн олж авах зорилгоор “Соёолж”-д өдөрт нэг удаа хооллоход 2200 – 5000 төгрөг хангалттай хүрэлцэнэ. Жич: энд бичигдсэн тооцоог 2008 оны 10 сарын үнээр бодсон.

    Хүрэлцээтэй гэдэг нь эхлэн хооллогч зарим хүний хувьд цадах тухай ойлголттой тэр бүр дүйцэхгүй гэдгийг дашрамд онцлон хэлье. Энэ талаар дэлгэрүүлж бичсэнийг Та дараагийн хуудаснаас уншина.

    Ходоод шархтай, хелико бактеритай, элэг цөс, бөөрний архаг үрэвсэлтэй, чихрийн шижинтэй, зүрх өвддөг, даралт өндөр, харшилтай, ханиад амархан хүрдэг одоо цагийн дундаж өвчтөн ням гаригаас бусад бүх өдрүүдэд “Соёолж”-д нэг удаа ихээр бодоход 5000 төгрөгөөр хоолловол жилд 5000*313=1 565 000 төгрөг өөртөө цувуулан зарцуулна.

    Ийм тууштай хүний эрүүл мэндэд нэг жилийн дотор маш их өөрчлөлт гарах бөгөөд эм ууж, эмнэлгээр явахаа больсон байдаг.

    Түүний ходоод, гэдэсний шарх эдгэж, хоолны шингэц сайжирч, өтгөн хатахаа больж, даралт тогтворжин, цусан дахь саахар хэлбэлзэхгүй, хавангүй, хэвийн жинтэй болж, арьсан дээрх нөсөө бутарч бүдгэрэн ихэнх нь алга болж, бие нь хөнгөн, ядарч сульдахгүй, сайхан амарч унтдаг, цовоо сэргэлэн хүн болсон байна.

    Өөрийгөө тохируулж чаддаг шугаман бус биодинамик систем болох хүний бие ийнхүү засрах нь байх л ёстой хэвийн, ном ёсны үзэгдэл гэдгийг би олон хүн дээр харж байдаг.

    Харин дээрх өвчтөн хооллолтдоо өөрчлөлт хийлгүйгээр жилд 2 удаа эмнэлэгт хэвтэж, 1 удаа сувилалд явж, өрхийн болон нарийн мэргэжлийн эмчид сард 1-2 удаа үзүүлж, аль нэг өвчиндөө сар бүр гэрээр курс эмчилгээ хийлгэхэд оношлогоо, эм, эмчилгээний шууд зардалд ???? төгрөг зайлшгүй зарцуулна.

    Гэвч биеийн байдал нь эмчилгээний дараа овоо дээрдэвч төдхөн бахь байдагтаа эргэн ордог нь бодит үнэн.

    Тэгэхээр дээрх мөнгө зарцуулсны үр ашиг тэгтэй тэнцүү гэсэн үг.

    Харин “Соёолж”-д өгсөн мөнгө нь хоол хэлбэрээр эзэндээ шингэж, хүүтэй хадгаламжид орсонтой адилхан байна.

    Өөрийн нөөц чадварыг ашиглах боломжийг биедээ олгохгүй элдэв шалтаг бодож олсоор, өвчнөө хүндрүүлээд, нэг дор бөөн бөөнөөр их мөнгө үрээд “шатаж” байснаас энэ хоолонд өдөр өдөрт зарцуулах нь мөнгөн дүнгээрээ асар хямд бөгөөд ерөнхий утгаараа харьцуулшгүй үр дүнтэйг үзсэн хүн олширч байна.

    Тэгэхээр одоо шалихгүй мөнгө хэмнээд тийм гарцаагүй их гарзыг зайлшгүй үүсгэх үү, эсвэл тэр мөнгийг хайрлахгүй зарцуулаад тэдгээр аймшигт зардлуудыг хэмнэх үү гэдэг нь хувь хүний сонголт.

    Цаана нь амьдралын чанар, бас үхлийн чанар  гэдэг маш чухал  ойлголт байдгийг бодолцмоор.

    Идсэн зүйл нь биеийнх нь бүх хэсэг рүү зөв урван хувирч, өөрийг нь сэргээн бүтээлцэж байна уу, аль эсвэл эвдэн сүйтгэж, биеийнх нь тохиргоог алдагдуулан түмэн янзын илүү ажил үүсгэж байна уу гэдгийг ялгах мэдлэгтэй хүн хүнсний бүтээгдэхүүний үнийн шошгон дээрх тоог амьдралынхаа чанартай уялдуулан үнэлдэг.

    Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт гэсэн ойлголт байдаг. Та зөвхөн харж, үнэртэж баясах, идэж зажлах, ходоодоо юм хадгалах сав суулга мэтээр дүүргэх тухайд санаа тавьж, өөрт тань таашаагддаг идэх юмаар дамжуулан өвчин худалдаж авах уу, Байгал Эхийн бэлдээд өгсөн хишгийг унаган төрхөөр нь хүртсэнээр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх үү? Энэ бол зөвхөн Таны асуудал.

    “Та хоолыг эм шиг идэхгүй бол эмийг хоол шиг иднэ” гэж япончууд ярьдаг нь их учиртай.

    Улаанбаатарт амьдардаг, дундаж орлоготой хүн “Соёолж” мэтийн хоолны газарт байнга хооллож, дэлгүүрээс зохимжтой хүнсээ байнга авч чадна.  Зохимжгүй хоолноос илүү зардал гарахгүй. Хэрэгцээнээсээ хэт их иддэг зуршлаасаа болж л мөнгөө үргүй зарж байгаагаа мэдэхэд амархан. Зохимжтой хооллоод үзэхэд л тодорхой болдог. Өөрөөр үнэмших боломжгүй. Хэрэгцээний тухай дараагийн хэсэгт бичсэн.

    Орчин цагийн монголчууд сав л хийвэл “байхгүй”-г дуудан эвэр хошуулж, бэлгэгүй юм ярих нь их болжээ.

    Хүмүүс мөнгөтэй!

    Харин өөрийн дуртай шал дэмий юманд хайр гамгүй зарцуулдаг атлаа хэрэгтэй юманд зарж чаддаггүй хүн олон. Энгийн жишээ авахад, нөсөө, үрчлээсээ нуух санаатай энгэсэг будаг авахдаа нарийлахгүй. Нөсөө, үрчлээсийг нь үүсгэсэн хоолоо цадатлаа идэхдээ мөнгө гамнахгүй. Эдгэж л байвал мөнгө юу юм бэ гээд эмчийн бичсэн болгоныг худалдаж авахдаа гар татахгүй сүжигтэй.

    Тэтгэвэр, цалин, ашиг орлого нь нэмэгдэхгүй байгаа бол зардлаа хэмнэвэл  орлого нэмэгдсэнээс ялгаагүй шүү дээ! Хамгийн их хэмнэлт бол шууд утгаараа эмчилгээнд мөнгө үрэхгүй, өвдөж цалингаа алдахгүй явдал. Шууд бус утгаараа – цаг хугацаа, амжилт, нэр хүнд, биеийн зовиур, гоо сайхан, ойр дотнын хүмүүсийн түгшүүр гээд олон зүйл хэмнэгдэнэ.

    Үнэхээр маш бага орлоготой хүн зохимжтой хоолны газарт байнга хооллож, Меркурий захаас хар тутарга авч идэж чадахгүй. Гэхдээ чанартай борог хүнсээ өртөг багатайгаар олж авах боломж Монголд их байдаг. Хашаанд амьдардаг хот, суурингийн хүн газар дээрээ, орон сууцанд суугч бол тагт, цонхны тавцан, тасалгаанд, хөдөө амьдардаг нь туслах аж ахуй хөгжүүлээд олон төрлийн ногоо, жимс, тэр ч байтугай тариа тарьж, зэрлэг ургамлыг ч тарималжуулж чадсан зарим жишээг өмнө дурдсан.

     Аз болоход хамгийн чанарлаг хүнс Монголд олдоцтой, хямд байдаг. Жишээ нь: хоёрдугаар гурил, хүнсний хивэг, хөц будаа, шар будаа, малын толгой цувдай гэх мэт. Тэр ч байтугай үнэгүй олдох юм ч их. Халгай, багваахай цэцэг, мангир, гогод, таана, хөмүүлийг түүж л чаддаг бол хаа сайгүй л байна. Овсгоотой хүн бол идэхээсээ илүү гаргаад худалдан борлуулсан ч боломжтой.

    Тэр ч болохгүй, энэ ч бүтэхгүй, тийм ч юм байхгүй, энийг ч мэдэхгүй гээд гомдоллоод л суугаад байвал юу ч бүтэхгүй.

    Чи эмзэг бүлгийн хүн байна, цалин, тэтгэвэр чинь бага юм байна гээд өвчин, үхэл өрөвдөхгүй, эмнэлэг, эмийн сан тэр бүр үнэгүй үйлчлэхгүй тул харин ч баян хүнээс илүү шамдаж, олдог хэдийгээ зохимжтой хоолны тухай мэдлэгт, үйл хэрэгт зарцуулж чадсан хүн арвилан хэмнэлт хийх бөгөөд эрүүл байгаагийн хүчинд л эмзэг бүлгийн данснаас эгнэгт хасагдана. Энэ нь илүү ашигтай.

    Ер нь тэгээд “Гарч байж ордог” гэдэг үг байдаг шүү.

    Эрүүлжих, эсвэл эрүүл биш болохоос урьдчилан сэргийлэх гэсэн маш тодорхой зорилгоор идэж байгаа хоолондоо зарцуулдаг мөнгөний тухай ярьсных ингэж хооллогч бүх хүн мөнгөө зөвхөн өөртөө зориулж байгаа биш, бас бусдын тусад нэмэрлэж байгаа утгыг хөндөх нь зүйтэй.

    Олсон ашгаараа бизнестээ хөрөнгө оруулалт хийж өргөжин хөгжих нь эргээд хэрэглэгчиддээ тустай үйл болдог нь  эрхэмлэх суртахуунтай бизнесийн нэг онцлог тул ийм бизнест орлого оруулна гэдэг нь сайн үйлсийг дэмжиж, буян бүтээж байна гэсэн үг юм. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг.

    “Ард түмэн харанхуй байхдаа ашигтай байдаг юм шүү дээ” гэж манайдаа нэртэй нэгэн эрхэм гишүүн надад тэр жил аминчлан хэлснийг би мартдаггүй юм.

    Монголын төр баригчдын энэ үе солигдож, эсвэл тэд маань гэнэт гэгээрч, үр дагавар муу байхад баярладаг атлаа түүнийг арилгаж өгөх буянт баатрууд болж жүжиглэхээ больж, шалтгааныг засах аянд мордож, эрүүл мэндээ хариуцах чадвартай болоход нь иргэддээ тусалж, оношлогооны төв, эмийн үйлдвэр барихын хажуугаар хүн амд, ялангуяа өсвөр үеийнхэндээ сэтгэлийн боловсрол олгоход хүч, хөрөнгө хаядаг болтол бид амь амиа бодож, байгаа боломжоо ашиглан, өөртөө болон бусаддаа тус хүргэхээс өөр сонголт одоохондоо алга.

    Тэр сайн цагийг хүлээж болох ч энэ биеийн нас, элэгдэл хорогдол нэмэгдэх нигууртай.

    Манайх шиг газруудад түрээсийн, эсвэл цахилгааны төлбөрөө төлөөрэй гээд төсвөөс мөнгө хуваарилдаг ч юмуу, татварыг хөнгөлдөгсөн бол хоолны үнэ хямдарна шүү дээ.

    Ийм бизнесийг зөвхөн хувьдаа олз ашиг олох гэж хийдэггүй. Амьдралгүй өндөр үнэ зохиочихоод хээв нэг сууж байх нь ийм ажил эрхлэх эрхэм зорилгод нийцдэггүй юмаа.

    Эрүүл болохыг биеэр үзэж, тэр тухай сургалтыг сэтгэлийнхээ дуудлагаар явуулж, сургалтынхаа хавсралт, үзүүлэн болгож энэ ажлыг хийж байгаа учраас тэр.

    Тус тусын бизнестээ шамдаад завгүй, өвчтэй хүн олон байвал өөрсдөд нь ашигтай байдаг эрх мэдэлтнүүд ирж гоочлон, бидэнд саад хийхгүй л байвал тус нь тэр гэж бодох энэ цагт “Соёолж” хоолны газар гэхэд л манайд орлого оруулдаг хүмүүсийнхээ хүчинд л “бор зүрхээрээ” оршин тогтнож, сайн цагийг наашлуулан ойртуулж байгаагаа гавъяад тооцдоггүй юм. Учраа мэддэг үйлчлүүлэгч нь ч өөртөө болон хоолыг эм шиг идэхийг хүссэн өрөөлд дэм болж яваадаа үнэрхдэггүй бөгөөд харин үүгээрээ бахархадгийг би сайн мэднэ.

    -Та нар энэ ажлыг санаснаараа хийе гэхэд мөнгө, туршлага, дэмжлэг дутагдахын бэрхшээлийг хангалттай туулж байгаа нь харагдаж, мэдрэгддэг. Гэхдээ “санаа зөв бол заяа зөв” , “сайн санааны үзүүрт шар тос” гэдэг дээ. Та нарын сайн үйлс сайхан бүтнээ, санаагаа бүү зов. Энэ бол монголчууд бидний буян юм шүү дээ гэж манай курсэд суусан нэг үйлчлүүлэгч хэлж билээ. Хэлээгүй ч гэсэн ийм бодолтой хүн олон байдагт би эргэлздэггүй.

    Бурмаар тэжээхээр урмаар тэжээ гэж үүнийг хэлнэ.

    Өөртөө хариуцлагатай ийм үйлчлүүлэгчдээ, энэ ажилд чин сэтгэлээ зориулдаг хамт олноо бид “манайхан” гэдэг юм. Бид нэг зорилготой.

    “Би хийхгүй бол хэн хийх юм бэ? Одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ?” гэж туркийн нэрт яруу найрагч хэлсэнчлэн хүн бүхэн чадах чадахаараа хичээх юмсан!

     

    Эх сурвалж: “Идэхийн тулд амьдардаг уу? Амьдрахын тулд иддэг үү?” номоос …

  • Дээд эрүүл мэнд – 1

    Эрүүл мэндийн тухай олон арван, бараг зуугаад тодорхойлолт байдаг. Энэ сайн зүйл биш. Эрүүл мэндийн тухай бүх нийтээр эс гэхэд олонх нь хүлээн зөвшөөрөхөөр бүрэн цогц, үнэн зөв тодорхойлолт гараагүйн баталгаа юм.

    Бидний дэвшүүлж байгаа дээд эрүүл мэндийн онол арга зүй тодорхойлолт ч бүрэн төгс төгөлдөр бус нь ойлгомжтой. Гэхдээ энэ сул тал нь шинжлэх ухаан өндөр хөгжсөн эрин үеийн анагаах ухааны үйл ажиллагаа, үзэл баримтлалаас олон талаар давуутайг үгүйсгэж чадахгүй.

    Дээд эрүүл мэндийн онол эмнэлзүйн арга хэлбэр нь Монголын хийгээд Дорнын гүн ухаан тарни бясалгалын сургаал номлолд барлагдан үлджээ. Үзэл суртлын зөрөлдөөнт далан жилийн хорио цээрийн хугацаанд хүмүүсийн сэтгэлийн оронд өвлийн үр мэт хадгалагдсаар байсан юм.

    Өнөөдрийн Монголын нийгмийн ухамсрын хүрээнд ч хувь хүмүүсийн сэтгэл зүрхний гүнд ч гэгээрэнгүй эмч эрдэмтэд бясалгагчидын сэтгэхүйд ч бүрэлдэн амилсаар, ургамлын үр, намар өвөл хөрсөнд боловсрохын адил хэлбэржин амилсаар бидний үед хүрчээ. Гэвч эдгээр зул мэт гэрэл гэгээ, нэг нэгнээсээ ангид тусгаар эвцэж холбогдоогүй байгааг бид ажиглан харсан юм. Тэдгээрийг 40 гаруй жил эрэн сурвалжилж, түүн цуглуулж, шүтэлцүүлэн барилдуулсны үр дүн Дээд эрүүл мэнд юм.

    Дээд эрүүл мэнд гэж юу?

    “Бие эрүүл- гоо сайхан,

    Ухаан саруул- цэцэн мэргэн,

    Сэтгэл ариун- өршөөнгүй уужуу,

    Дотоод хийн эргэлт тэгш- амар амгалан,

    Амин орон цэвэр- гэрэлтэнгүй тунгалаг,

    Ухамсар төгс- гэгээрэнгүй,

    Сэрэмсэр төгөлдөр- бурханлаг

    Орон тааламжтай бат бэх” байж

    Газар дэлхий,

    Тэнгэр огторгуй,

    Бурханлаг дээд хүчний үүсэхүй оршихуй, хувьсахуйн хуулинд зохицон аж төрөхийг хэлнэ гэж бид үзэж байна.

    Эрүүл мэндийн тухай өнгөрсөн зуунуудийн олон арван тодорхойлолтуудаас хүний бүтэц язгуурыг бүрэн гүйцэт багтааж, их гурван хүчний хуулийг дагана гэснээрээ давуутай юм.

    Дээд эрүүл мэндийн тодорхойлолтыг ажиглаж тунгаавал арван нэгэн язгуурыг бүтэц цогцоор нь танин мэдэж, эрүүл мэндийн байгууллага эмч мэргэжилтнүүд өвчингүй амьдрах, өвдвөл бүрэн төгс эдгэрэх үйл ажиллагааныхаа өдөр тутмын дадал хэвшил болгох ариун зорилготой юм.

    Эмчийн ажлын ачаалал наад зах нь арав дахин нэмэгдэнэ гэж та бодож байгаа, Тэгнээ, аравч биш ер дахин ихсэж ч магадгүй. Харин ажлынх нь үр дүн тооцогдошгүй ихээр дээшлэх болно. Бүрэн төгс эрүүлжүүлэгч гайхамшиг нь эмчийн ажлын ачааллыг гэгээрэнгүй баяр баясгалангаар хөвчилнө. Дээд эрүүл мэндийн онол, эмнэлзүйн арга барил нь гүн гүнзгий агуулгатай, хүрэх эс хүрэхийн зааг, орших эс оршихын зааг, хязгаартай хязгааргүйн барилдлага шүтэлцээтэй адил нарийн төвөгтэй хэдийч үйл хэрэг болгоод эхэлбэл бидний өдөр тутмын амьдрал шиг туйлын энгийн юм.

    Яагаад гэвэл дээд эрүүл мэнд гэдэг нь хэн нэг хүний бодож олсон мэргэн санаа, онол монол биш, хүний бие махбод ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүй, сэрэмсэр, амин орон, газар тэнгэрийн харилцааны тухай л юм. Та ухаарсан эс ухаарсан ялгаагүй ийм л харилцаа шүтэлцээ өөр өөрийн жам хуулиар явагдаж л байдаг. Тэр харилцаа шүтэлцээний хуулийг та мэддэггүйгээсээ болоод зөрчих сулраах, гажаах зэрэг олон сөрөг үйлийг өөртөө үүсгэдэг. Энийгээ үйл үр, зовлон гачаал гэж үздэг. Үнэндээ тэр бүхнийг та өөрөө л бий болгодог шүү.

    Дээд эрүүл мэндийн үзэл онолд дайрах, довтлох, сорьж сонжих, шүүмжлэх, сайлах муулах гэж байхгүй. Зүгээр оршин байгаа үнэнийг бодитойгоор илэрхийлдэг. Бие ухаан сэтгэл гурвын амьд шүтэн барилдлагыг илүү ч үгүй дутуу ч үгүй үүсэл гарал оршихуйн дотоод гадаад барилдлагыг судлаж анагаах ухааны үйл ажиллагаанд нэвтрүүлэх л юм. Хүмүүн оршинолын гурван их хүчин, гурван эх хүчин, гурван дунд хүчин гэж байдаг.

    Эхнийх нь орчлонт ертөнцийн үүсэл чанар, бурханлаг хүчин. Хоёрдах нь сансар огторгуй тэнгэр мөнх тэнгэрийн хүчин, гуравдах нь газар дэлхий юм. Энэ гурав хэд хичнээн зэргэмжинд хуваагдсан ч энэ л гурав байх болно. Дээд эрүүл мэнд гэдэг бол өөрийгөө төгс эрүүл өөд, ухаарал өөд, амар амгалан гэгээрэл өөд жолоодохуй юм.

    Дээд эрүүл мэнд бол өдрийн түгшүүрийг оройд нь гүвж арилгахуй юм. Дээд эрүүл мэндийг та сонсох, үзэх, турших аргуудаар суралцвал олигтой үр дүнд хүрэхгүй. Дээд эрүүл мэндэд та туулах аргаар суралцах хэрэгтэй. Ингэж чадвал дээд эрүүл мэндийг та олж авна.

    Хүн өөрийн бурханлаг чанараа танин мэдээд хөгжүүлэхэд дээд эрүүл мэндийн арга танд тусална. Газар дэлхийн хүчинд нэгдэн нийлж түүгээр эрүүлжих боломжийг дээд эрүүл мэнд танд өгнө. Мөнх тэнгэрийн хүчин хэрхэн оршиж түүний ивээлд яаж багтан орж болохыг дээд эрүүл мэнд таньд хэлж өгнө. Ийм болохоор дээд эрүүл мэнд нь хүн төрөлхтнийг төдийгүй бүх амьд оршнолыг дэлхийгээ, нарны орчлоо аврах цорын ганц арга зам мөн.

    Дээд эрүүл мэнд бол хүн төрөлхтний гэгээрэнгүй ирээдүй юм.

    Х.Цэрэндорж “Дээд эрүүл мэнд” номоос

  • Сэтгэлгээний загвараа өөрчилье

    Бид яаж сэтгэдэг вэ?

    Таван мэдрэхүйгээрээ хүртээд- ойлгоод- итгээд- үйл болгоод- үр дүнд хүрдэг. Дотроо маш олон зөрчилтэй ч энэ загварын сэтгэлгээ чамлахааргүй үр дүн авч ирсэн энэ тухай хойно ярилцъя.

    Одоо сэтгэлгээний зөрчлийн тухай хэдэн баримт дурьдая.

    Энэ нь муулахын тулд бус сэтгэлгээний загвараа өөрчилөхөд тус болохын үүднээс юм. Бид бага сургуулиас дөрвөн аргын тоо заалгасан. Түүнийгээ туйлын, ямарч маргаангүй зөв гэдэгт итгэсэн. Үүнээс өөрөөр байх боломжийг харах мэлмийг сохолж, тунгаах ухааныг ширгээсэн. Тийм болохоор бид тэр жаахан зөрчлийг олж шийдэх нөхцөл бололцоогоо алдчихжээ. Тийм болохоор жаран настай доктор профессор ч гэсэн нэгэн нэгийн гэдэгтээ харанхуй итгэсээр л явдаг. Энгийн математикт халзан хонь нь баруун гар талд нь байна уу? Хар хүзүүт нь баруун гар талд нь гарчихна уу? Ялгаагүй хоёр л хонь байна гэх мэт.

    Нэмэгдэхүүний байрыг сольсноос нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэх мэт. Хөөрхөн тодорхойлолт, тодотголууд бий. Гэхдээ зарим зөрчилтэй. Нэмэхээс үржүүлэх нь тоог идэвхитэй, хязгааргүй олноор нэмэгдүүлдэг гэдэг. Энэ нь нэгийн хүрдний эхнээс л зөрчилдөг. Жишээ нь: 1*1=1, 1+1=2 энэ тохиолдолд нэмэх нь үржүүлэхээс илүү олшруулж байна. 2*1=2, 2+2=4, 3*1=3, 3+3=6 гэх мэт нэгийн хүрд бүхэлдээ зөрчилтэй юм. Хоёрын хүрдийг аваад үзэе 2*1=2, 2+2=4 дээрх баримт батлагдаж байна. Нэмэх үржүүлэх 2 үйлдлийн адил байгаа биздээ. Багш бидэнд эдгээрийн учир шалтгааныг хэлж өгөөгүй яагаад гэвэл багшийн багш өөрт нь хэлж өгөөгүй. Зүгээр л зөв гээд мухар сохороор цээжлүүлчихсэн. Бид өөрсдийгөө сохор итгэлийн сэтгэлгээтэй гэж үзэж болох нь ээ. Уул нь бид, ойлгоод, итгээд… гэсэн дарааллаар сэтгэдэг биш билүү. Тийм болохоор бид буруу ойлголтын, дутуу ухаарлын сэтгэлгээтэй юм.

    Дахиад хэдэн жишээ дурдъя: Энгийн матетикийн нэмэх арга ч гэсэн зөрчилтэй хоёр шилэн аяганд дүв дүүрэн ус хийгээд ширээн дээр тавь, нэгэнд нь 0,5 см куб сахар нөгөөд нь сахарын ширхэгтэй том жижгээрээ адил элс хоёрыг ширхэг ширхэгээр авч зөөлөн хийж дуусга. Ус шилэн аяга дүүрэн бялхам учраас давж асгарсаар 0.5см куб ус аяганаас асгарах ёстой. Элс хийсэн аяганаас яг ийм хэмжээний ус асгардаг. Дээрх таамаглал буюу нэмэх аргын үр дүн зөв гарч байна. Гэтэл сахар хийсэн аяганаас молекул ус ч асгардаггүй яагаад вэ? Нэмэх аргын энэ зөрчилийг багшаасаа асууцгаая. Бас нэг жишээ: Нэг литр усыг, нэг литр спирттэй хольвол 2 литр болох ёстой. Гэтэл тэгдэггүй. 1990 гаруй мл холимог болдог. Яагаад вэ? Бас л багшаас асууя эсвэл өөрөө бодож тунгааж олоё.

    Биологид бол бүрч их зөрчилтэй. Бид маш олон Яагаадыг тойрч гарсан, эсвэл үзээгүй хүн болж алхаж гардаг байснаас бараг бүх шинжлэх ухаан түр зогсолтонд орж онол сургааль нь дампуурлаа. Матерлизм, коммунизмтайгаа хоёул худлаа боллоо. Физикийн шинжлэх ухаан бөөмөн долгио, долгио бөөм хүрээд судлагдахуунаа алдлаа. Анагаах ухаан эсийн хашаанаас гарвал төөрөхөө мэдээд алмайран зогслоо. Биологи молекулын түвшин хүрээд зам ерөөсөө төөрөв. Сурган хүмүүжүүлэх ухаанд боловсролын хэсэг бусагхан мананд зүг чигээ алдаад мөн чанараа гээлээ. Хүн төрөлхтөн эд мөнгө, эрх тушаалын төлөө тэмцэлд орохын тулд хүн чанараасаа татгалзлаа. Орчин үе товчдоо иймэрхүү төрхтэй болжээ.

    Бидний сэтгэлгээний загвар салаа салбар бүхэндээ уналтанд орсоор байхад, салж салгаж бутаргасаар л байна. Анагаах ухаан хүнийг хаа гуяар нь салгаад нэг нэг мэргэжил болгоод барьчихсан. Одоо цаашдаа эсээр, молекулаар нь салгах л үлджээ. Бид тасархай үзэлтэн болжээ. Одоо яах вэ гэсэн асуултын хариулт нь сэтгэлгээний буруу загвараа өөрчил гэсэн ганцхан дүгнэлт гарна.

    Харин яаж өөрчилөх вэ? гэсэн асуултанд хариулт өгөхийн тулд хүн бүр тунгаан бодож шүүн ярилцах хэрэгтэй. Ухаан төгс өвөг дээдсийн мартагдсан гүн ухаан, арга билэгийг ч судлах хэрэгтэй. Яагаад заавал арга билэг байдаг билээ. Монголын уламжлалт гүн ухаан орчлонгийн үүсэх, хувьсах жам ёс шиг өөрөө төрж төгөлдөржсөн юм. Арга билэгийн номлолоор бол бүх юм 2 юмнаас бүтдэг. Орон зай- дүрс, амьгүй- амьтай, эр-эм, нэмэх- хасах гэх мэт. Тийм болохоор хоёр юм ч гэж бас үгүй. Шүтэн барилдсан гуравдагчаар илэрнэ. Н2О- ус болохоос биш устөрөгч, хүчилтөрөгч 2 биш, бие- сүнс нь хүн гэсэн амьд оргинал дүрс юм. Арга билигийн ухаан Монголд үүсч онол үзэл нь төгс боловсрогдоод өрнө дорно руу хэрхэн зөөгдсөн тухай нууцын хураангуй номд баримт түшиглэн өгүүлсэн буй. Арга билигийн ухааны давуу тал нь аливааг танихын тулд арга талаас билэгийг нэвт, эсвэл билэг талаас нь аргыг мөрдөн судлах боломжтой. Гэхдээ энэ ч бүрэн дүүрэн хангалттай бус яагаад хэмээвээс аргыг таньсан ч билэгт төөрдөг, билэгийг оновч аргад нь будилдаг хоёуланг хослон ухааравч барилдлагад нь бүдэрдэг. Тэгэхлээр арга билэг хоёрыг судлахдаа шүтэн барилдлагад тулгуурлах нь ойлгомжтой байгаа биз дээ. Сэтгэлгээний загвараа өөрчилье гэж бодонгуут, хэлэнгүүт өөрчлөгдөхгүй их хичээл зүтгэл ч хангалттай биш. Нарийн дэс дараалалтай зөв үйл ажиллагаа маш чухал.

    Мэдлэг эзэмших үндсэн гурван арга байдаг. Нэгдэх нь таван мэдрэхүйгээр хүлээн авах. Хүүхэд эхээс унангуут энэ 5 сувгаар мэдээлэл мэдлэг хуримтлуулж эхлэдэг. Хоёр дахь нь туршил зүйн арга. В.И.Ленин танин мэдэхүйн шалгарсан арга гэх утгаар хэлсэн байдаг. Үндсэн энэ 2 арга нь өнөөдрийн шинжлэх ухаануудын тулгуур болж байна. Гэтэл шинжлэх ухаан хөгжсөөр тулгуураа алдчихлаа шүү дээ. Эгэл бөөмсийг задалсаар байтал үзэгдэхээ болилоо. Туршил хийх боломжгүй тулчихлаа. Одоо яах вэ? Эрэл хайгуул хийхээс өөр арга зам үгүйг ойлголоо. Шинжлэх ухаанууд улам нарийсч нэгдэн нягтарч хосолж байна. Нано технологийн шинжлэх ухаан, нейроквант физик, психо- гео- физик гэх мэт тоочоод барашгүй. Шинжлэх ухааны төрөлжиж нарийссан салбарууд ойртон хавсарсан нь санамсаргүй хэрэг бус. Цаад судлагдахуун нь тодорхой түвшин хүрээд, мөн чанараараа нэгдэн нийлснээс болж байгаа юм. Тэглээ ч олигтой үр дүнгүй байна. Учир нь урьдах шинжлэх ухааны арга туршлагад тулгуурладаг учраас тэр юм. Ийм болохоор танин мэдэхүйн гурав дахь үндсэн аргад шилжин орох нь зайлшгүйг бидэнд ухааруулж байна. Танин мэдэхүйн буюу мэдлэг эзэмдэхүйн туйлын дээд арга нь одоохондоо “Туулах” арга юм. Энэ талаар эрэл хайгуул хийсээр Германы эрдэмтэн Хаккен Синергетика шинжлэх ухаануудын ерөнхий зүй тогтлыг илрүүлэх зорилгоор ийм салбар чиг санаачилжээ. Дүрст оршихуйн нийтлэг чанар нь загварчлалын нэг хуулинд захирагддаг.

    Орчлон ертөнцийн 1011 галактикууд төвөө тойрон эргэлддэг. Тэдний бүтэц хэсэг бүлэг ба нэг од, атом молекул ч төвөө тойрон эргэлддэг. Манай галактик, манай нарны ертөнц, манай дэлхий, электрон, бөөм бүгд төвөө тойрдог. Тэр ч байтугай хүний эрхтэн, эрхтэн бүрийн эс төвөө тойрон эргэлддэг. Өнөөдөр эрдэмтэд дүрсийн дуализм гэж ярьж бичиж байна. Бөөмөн долгиог материаллаг чанартай, долгио бөөмсийг хоосон чанартай гэж үзэж байна. Уул нь тийм бус юм. Харин дүрс бүхэн хоосон чанартай. Хоосон орон дүрс чанартай гэж үзэх ёстой биш ерөөсөө тийм юм. Орчлон ертөнцөд гурван орон байгаа юм. Дүрст орон, зааг буюу тэг орон, хоосон орон гурав шүү дээ. Дүрс хосолмол гурвал чанар байгаа гэдэг нь танд илэрхий боллоо. Бөөмөн долгио зөвхөн материаллаг чанартай бус бас хоосон чанартай. Хоёр чанарыг агуулсан учир зааг чанарч бас түүнд байгаа. Сэдвээсээ баахан хазайчихлаа гэж та бодож байна уу. Үгүй шүү. Орчлонт ертөнцийн тогтцын бүтэц бүрэлдэхүүн, тэдгээрийн барилдлагыг ойлгохгүйгээр, сэтгэлгээний загвараа өөрчлөх эрмэлзлэл, зорилго хүч бүрэлддэггүй юм. Тийм учир энэ тухай жаахан тайлбар бичлээ. Бидний сэтгэлгээний загвар мэдрэхүйн эрхтэнээр хүртээд ухаарч ойлгоод, ажил болгоод үр дүнд хүрдэг. Энэ арга өнгөрсөн 2000 гаруй жилйин хугацаанд дүрсийг танин мэдэхэд, нэг л хэсэгтээ боломжтой байжээ. Бүх шинжлэх ухаан судлагдахуун дүрсээ алдахаараа өөрийгөө ч мөн алдаж байна. Дэлхийн шилдэг эрдэмтэд гарц хайж байна. Шинжлэх ухаан ч байр сууринаас шинэ арга зам олвол сайн хэрэг үүнийг хүлээгээд бид зүгээр суух гэж үү. Өвөг дээдэс арга билэгийн ухаан, тарнийн ухааны онол арга зүйг олж бидэнд өвлүүлсэн “Билэг зүй” танин мэдэхүйн аргыг эзэмдэх хэрэгтэй гэж боддог. Энэ түвшиний сэтгэлгээний загвар нь бишрээд- итгээд- үйл болгоод- үр дүнд хүрч- ойлгох юм. Бидний хүлэгдсэн сэтгэлгээний загварын торноос үнэлэлт дүгнэлт өгвөл үүн шиг солиотой юм орчлонд үгүй мэт санагдана. Танд ингэж бодогдож байгаа биз гэхдээ ийм л байгаа юм. Энэ тухай хойшид арай дэлгэрэнгүй өгүүлье.

    Хандын Цэрэндорж “Дээд эрүүл мэнд” номоос

  • Тэжээхүй ухаан

    Их таван ухааны дараалал ч гарын таван хуруу шиг өөр өөрийн байртай санагдана. Учир шалтгааны буюу гүн ухаан нь анхдагч тэргүүлэх зэрэгтэй боловч тэр нь дотоод ухаанлуугаа барилдсан шигээ түүнээс урган төлжсөн мэт. Энэ хоёулаа тэжээхүй ухаанд түшиглэн боловсордог. Эргэн нөлөөлж салж, сарнишгүй уялдаатайг дарааллаас нь ажаарай. Дуун ухаан урлахуй ухаан нь мөн л Тэжээхүй ухаанд түшиглэсэн мэт ч өөр өөр бие даасан орчлон ертөнцийг бүтээлцсэн аугаа чанарыг агуулжээ. Би энэ тухай бус харин Монгол хийгээд дорнын их таван ухаанд багтсан төдийгүй тэдгээрийг салангад бутархай хоосон цэцэрхэл бус амьд шүтэлцээн барилдлагатай цэгц нэмгдмэл болгож байдаг. “Тэжээхүй” ухааны талаархи санал бодлоо та бүхнээр шүүлгэхээр илэрхийлж байна.

    Тэжээхүй ухаан гэж юу вэ? Одоогийн ярьж бичиж байгаа уламжлалт анагаах ухаантай адил нэг ойлголт уу ? гэсэн асуулт гарч байна. Юуны өмнө өрнийн Анагаах ухаан, монголын тэжээхүй ухаан хоёрын хооронд ялгаа их бий. “Анагаах ухаан” гэдэг нэгэнт өвчилсөн хойно нь анагаан эдгээх гэсэн ойлголт ил байна. Тэжээхүй ухаанд “Нэгэнт өвчилсөн хойно нь” гэсэн утга санаа нь далд дам, үүнээс наана. Эрүүл саруул аж төрхүйд хэрэгтэй бүхнээр тэжээн тэтгэх ухаан гэдэг нь харагдана. Юу юугаар тэжээн тэтгэх вэ?

    • Агаараар
    • Усаар
    • Хоол хүнсээр
    • Нарны элч, өнгө, туяагаар
    • Сарны гэрэл татал түлхлээр
    • Оддын гравитац таталцлаар
    • Ухаан, оюун ухамсраар
    • Сэтгэл сэтгэхүй, сэрэмсэрээр
    • Нарийн хийн эргэлтээр
    • Бурхан бурханлаг дээд хүчнээр дуу авиа элчис эрчисээр

    Наад зах нь ийм арван хүчнээр тэжээн тэтгэж эрүүл саруул аж төрөхүй ухаан юм. Үүнийг хураангуйлбал: нэл оршихуйн гурван хүчний барилдлагаар тэжээхүй болой. Энэ гурван хүчин нэгд : нутаг ус, газар дэлхий, Хоёрт: тэнгэр , нар сар, од гариг

    Гурав бурханлаг дээд хүчний дуу авиа элчис эрчис, долгис гурав болой. Зөвхөн хүний бус аливаа амьд оршнол тэрч байтугай амьгүй оршихуйн төрхүй, үүсэхүй, оршихуйн тухай машид гүн агуулгатай ухаан болох нь ойлгомжтой байгаа бизээ. Тиймдээ ч их таван ухааныг холбогч цөм нь болж багтсан юм. Мэдээжээр өвчилбөл анагаах, тэжээхүй ухааын уламжлалт арга барил, онол номлол бий. Тэр нь бидний одоогийн хэрэглэж буй эм тан өгөх төдий явцуу бус юм. Өнөөх оршихуйн гурван хүчний арван язгуурыг бүгдийг эс гэлээ ч туйлын шаардлагатай нэг хэсэг бүлгийг цогцоор нь хэрэглэх ёстой. Тэгж гэмээжин уламжлал тэжээхүй ухааны анагаахуй арга болж чадна. Хэдэн эм тан боож өгснөөс сэтгэл ханах нь их таван ухааны нэг тэжээхүй ухааныг огт ойлгоогүйн шинж юм. Орчин үеийн эмч нарын нэг хэсэг нь орон орны үйлдвэрийн янз бүрийн эм бичиж, нөгөө хэсэг нь хэдэн тан эм боож өгчихөөд би шинжлэх ухааны эмч, би уламжлалт анагаах ухааны эмч гэж бие биенийхээ харыг гайхан ярих нь инээдтэйгээсээ илүү эмгэнэлтэй харагддаг. Тэжээхүй ухааны анагаах арга зүйн дутуу дулимаг гаж ойлголт богино настай байх болтугай гэж залбиръя.

     

    Хүмүүний билэгийн бүтэц тогтоцын асуудал

    Хүн арга билэг хоёроос бүтжээ. Монголын уламжлалт гүн ухааны үзлээр хоёр юм гэж байхгүй. Тэр хоёр юмны шүтэн барилдлага гуравдагчаар илэрч хүртэгдэж байгаа дүрс нь арга ч биш билиг ч биш. Ялгаж салгахын аргагүй цул нэгдмэл амьд шүтэлцээ юм. Хүний язгуур бүтцийн мөн чанарыг олохын тулд ялгаж, салгаж, бутаргаж, жижиглэж, хувааж үзэх нь бүтцийн судалгаанд маш тохиромжтой арга нь үнэн. Гэхдээ бичил харуурын толин дээр байгаа будагдсан эс, биен дэх амьд ажиллаж байгаа эс хоёрын хооронд аргалахын аргагүй ялгаа зөрөө бий. Анатомын хичээлийн үзүүлэн уусмалд байгаа хүүр, амьд хүн хоёр шиг ялгаатай юм. Ингэж хэлж байгаа нь судлагаа шинжилгээг эсэргүүцэж байгаа биш, харинч хөхүүлэн дэмжих гэснийх. Анамтомын үзүүлэн судлагаа шинжилгээнд авсан эс амьд хүний биеийн эс хоёрын хооронд адил төстэйгээсээ илүү ялгаа зөрөө нь шинжээчид төдийгүй, шинжлэх ухаанд ач тустай. Тэр ч байтугай хүн орчлон ертөнцийн нийлэн нэгдэх, адилсал салан, бие даан хүртэгдэх зааг завсарыг ухаарахад ч хэрэгтэй. Ерөөсөө түгээмэл оршихуйн тухай, байгаа үгүй нь үл мэдрэгдэх бурхан хийгээд сүнсний тухай ойлгох боломжийг ч олгох болно. Үхсэн ба амьд эсийн анатомын үзүүлэнд бэлдсэн хүүр амьд хүний хэлбэрийн адил төсөөр сэтгэл ханах нь шинжлэх ухаандаа салахын тамхи барьсан хэрэг байлаа. Амьд үхсэний ялгаа зрөө хүний билэг чанарыг нарийвчлан судлах хэрэгцээ энд байгаа юм. Арга судалгаагаар орчин үеийн анагаах ухаан бараг төгс төгөлдөр өндөрлөгт хүрсэн гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэгэхээр бид хүмүүний билиг чанарын тухай арай дэлгэрэхгүй өгүүлэхийг хичээе.

    Билиг чанарыг: Түгээмэл билиг чанар, дүрсэд дулдуйдсан билиг чанар, шүтэн барилдсан билиг чанар гэсэн гурван том ангид хуваана.

    Түгээмэл билиг чанар нь: хоёр махбод, гурван махбод, таван махбод, хосломол чанар гэсэн доод тал нь дөрвөн зэргэмжтэй юм. Махбодь бүр нөгөөгөөс ялгарах онцгой шинж чанартай. Түгээмэл билэг чанар

     

    Загварчлал зураг №1

     

    Дүрсэд дулдуйдсан билэг чанарын анги нь:

    Гал билиг чанар, хийн билиг чанар, орны билиг чанар гэсэн гурван бүлэгтэй. Гал билиг чанарын бүлэг нь: өнгө,гэрэл, авиа, цэнэг, биосоронзон орон, цахилгаан соронзон орон, эрчис,элчис, долигос гэсэн 9 ялгамжит чанартай. Гал билиг чанарын 9 ялгамжаас аль нэгийг нь үгүйсгэх татгалзахын аргагүй бодитой биетэй болохыг тарни бясалгалын ухаан ч орчин үеийн физикийн шив шинэхэн салбар ухаанууд тайлсаар үзүүлж харуулж баталж нотолж байгаа шүү дээ. Хүмүүний энэ чанарт гүн гүнзгий нэвтэрч ухаарсан мэргэд олноо танил болсон “ТҮММО” бясалгалыг үүсгэн хөгжөөснийг уншигч авгай та бэлхнээ мэднэ.

    Биеийн, эрхтний, эдийн, эсийн, эвцэлийн, цөмийн, бөөмсийн, завсарын (долгио бөөмийн, бөөмөн долгисын, хосломол чанарын) гуравтайгаа нийлээд 10 ялгамжит чанартай юм.

     

    Хийн билэг чанарын бүлэг нь : босоо гурван судал, түүнийг ороон бүтсэн есөн хүрдэн, эх судлын хоёр тал нуруу нугасны дагуу байрласан салбар (хос 27 буюу) 54 хажуу хүрдэн, 5 цул 6 сав эрхтний 5 дотоод хүрдэн 5 мэдрэхүйн эрхтний 4 хүрд мөч тус бүрт байрласан 9 бүгд 36 зах хүрдэнгээс бүтсэн 108 ялгамжит чанартай юм. Дүрст дулдуйдсан билиг чанар нь нийтзээ 127 ялгамжит чанартай байгаа биз.

    Адил төс, ялгамжит байдал хоёулаа хийн билэг чанарын бүлэгт илүү тод томруун ажиглагдана. Хүнд хийн долоон хүрдэн байдаг тухай тарни бясалгалын захын ном сударт бичсэн бий. Харин тэрхүү хийн хүрдэн гэгч нь юу болох тухай магадтай үнэн зөв хариулт олддоггүй гэж ярилцах нь үе үе сонсогддог. Миний бодлоор бараг тодорхойлолт болгон зөв зүйтэй мэт санагдана. Хүрдний тухай тодорхойлолтыг ямар зорилгоор, юуг товойлгон илэрхийлэхээр хандсанаасаа болоод олон янз, тэр ч байтугай бие биенээ үгүйсгэсэн аястай ч дайралдах нь бий.

    Биднийхээр: судал, суваг, хэрдэс, хүрдэний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, байршил гадагш дотогш харилцаа нь хүмүүний билиг судлалын нэг тулгуур юм гэж үздэг. Дүрсжиж бүтцийг илэрхийлэхээсээ илүүтэй дүрсгүйжин хоосонжиж, оронжиж орчлонт ертөнцийн түгээмээл мөн чанарт уусан нэгдэх, түүнийг хүмүүн биед буулган өргөжүүлэх үйл нь давуутай юм.

    Ухаан-ухамсар Сэтгэл-сэрэмсэрийн түвшин өөрөө орчлонгийн хоосон чанар, хэт чанар, эх чанартай нэгэн элчист, нэгэн эрчист нэгэн авиат болж бурханлаг нэлэнхүй оршихуйд шилждэг. Хийн билиг чанарын ийм энгийн, ийм дээдийн, ийм туйлын чанарыг мэдэж, таньсан эртний мэргэд түүнд хүрэх нэгдэх нийлэх арга зам мөргөл, залибарал бясалгалыг бүтээн тууриваж хүн төрөлхтөнд үлдээн өвлүүлжээ. Энэ тухай дахин дэлгэрэнгүй өгүүлнэ.

     

     

    Загварчлал зураг №2

     

    Шүтэн барилдсан билиг чанар

    Гадагш шүтэн барилсан билэг чанар, дотогш шүтэн барилдсан билэг чанар, цагт шүтэн барилдсан билэг чанар хоосон оронд шүтэн барилдсан билэг чанар гэсэн дөрвөн бүлэгтэй.

    Гадагш шүтэн барилдсан билэг чанар нь төөрөг тавилан, хувь тавилан, хувь заяа, баян заяа гэсэн дөрвөн ялгамжит чанартай байдаг. Үүнийг одон зурхай, сарны зурхай, амин зурхайн ухаанууд судалдаг. Монголын алдар суут эмч нар зурхайчид байсан нь тохиолдлын хэрэг бус.

    Дотогш шүтэн барилпсан билэг чанарын бүлэг нь: Мэдрэхүй, мэдрэмж, ухаан, ухамсар, сэрэхүй, сэтгэхүй, сэрэмж, сэрэмсэр гэсэн 8 ялгамжит чанартай. Хүний билэг талыг сэтгэл судлал, нейрофизик геонейрофизик,психофизик, квантфизик, энилогия зэрэг маш олон шинжлэх ухаанууд судлах боллоо.

    Цагт  шүтэн барилдсан билиг чанарын бүлэг нь: сахиус, сүлд, хийморь, нүгэл хилэнц гэсэн 5 ялгамжит чанар агуулжээ. Хоосон оронд шүтэн барилдсан билиг чанарын бүлэг нь:хоосон чанарт шүтэн барилдсан элчис, эрчис, хэт чанарт шүтэн барилдсан, эх чанарт шүтэн барилдсан, үйл үрийн оронд шүтэн барилдсан, үйлийн оронд шүтэн барилдсан билэг чанар гэсэн 8 ялгамжит чанартай байна. Шүтэн барилдсан билэг чанарын анги нь 4 бүлэг 5 ялгамжит чанараар илэрнэ.

     

    Загварчлал зураг №3

     

    Билэг чанарыг нэг хавтгайд оруулъя.

     

    Анги

    Бүлэг

    Ялгамжит чанар

    Бүгд

    Билэг чанар

    Түгээмэл билэг чанар

    Таван махбодь

    5

     

    10

    Гурван махбодь

    3

    Хоёр махбодь

    2

    Дүрст дулдуйдсан билэг чанар

    Гал билэг чанар

    9

    127

    Хийн билэг чанар

    108

    Орны билэг чанар

    10

    Шүтэн барилдсан билэг чанар

    Гадагш шүтэн барилдсан

    4

     

     

     

    55

    Дотогш шүтэн барилдсан

    41

    Цагт шүтэн барилдсан

    5

    Хоосонд шүтэн барилдсан

    5

     

     

     

     

    192

     

    Хүмүүний билэг чанарыг ангилж бүлэглэн тооцоолж гаргах анхны оролдлого хийсэн нь, тайлан шиг яв цав тохирно гэсэн бишээ зүгээр л бие дэх ийм олон билэг чанаруудыг яагаад эрүүл саруул аж төрөх, төгс эрүүлжих эрүүлжүүлэх үйл ажиллагаанд хэрэглэхгүй, судлахгүй байгаа юм бэ?

    Гэсэн асуултыг ямар нэг хэмжээгээр баримтжуулж харуулах гэснийх шүү. Энэхүү ялгамжит чанарууд нэг хоёроор бүү хэл арав хориор ч өөр байж болно. Тийм байлаа ч гэсэн блэг оршихуй байгаад эргэлзэхүйц өөрчлөлт гаргахгүй ээ. Орчин үеийн физикийн шинжлэх ухаан эгэл бөөмс <<ДУАЛИСТ>> хосломол шинж чанартайг илрүүлчихжээ.

    Энэ бол билэг дүрсжих явцын эцсийн шат, арга билэгжихүй анхны үе мөн.Эгэл бөөмсийн дуализм дүрсийн бүх шатанд (цөм,эвцэл, эс эд, эрхтэн бие )байдгийн баталгаа шүү дээ. Ялгаа нь цаг хугацаанд л байгаа юм. Энэ сэдэвтээ би хүмүүний билгийн талыг хөндөн ярилцаж уншигч таны оюун ухааны хөшөө оршоог гаргаж хөдөлгөөнд оруулахыг зорьсон билээ. Бие дүрс завсрын ба хоосон орон, ухаан ухамсар, сэтгэл сэрэмсэрийн ялгаа, адил төс, тэдгээрийн салан багцлагдах, нэгдэн нийлэх зааг завсар хаяа хөвөөний тухай та бодож үзсэн үү?

    Физикийн шинжлэх ухаан материйг салгаж бутаргаж жижгрүүлсээр сонирхолтой зааг дүрсийн хослол чанарт хүргээд зогслоо. Урагшлах нь лавтай. Юу ч гэсэн эндээс цааш баригдах дүрс үгүй боллоо гэдгийг эрдэмтэд ухаарч (дүрсгүйг )билиг оршихуй буюу материйг нөхцөлдүүлэгч нөгөө талыг нь судлах эрэлд тулчихжээ гэдэгт санал нэгдлээ. 21-р зууныг тодорхойлох “билиг оршихуй” судлал хүн төрөлхтөнд бурханлаг дээдийн ариун бүхнийг авч ирнэ.

    Анагаах ухаан хүнийг жижглэн судалсаар эс хүрээд барьц алдаж судлагдахуунаасаа салчих гэж байгаа юм шиг санааширч байна. Эсээс цааш хөл тавих газаргүй юм шиг гайхширч байгаа хэрэг. Эс молекулаас бүтдэгийг бүгд мэднэ. Молекулууд эс дотроо ямар үүрэгтэй , хоорондоо ямар ямар харилцаатайг мэдэхгүй. Молекул доторх цөмүүдийн тухай бидний мэдлэг харанхуй юм. Бөөмс эгэл бөөмсийн дуализм, гурав таван махбодийн талаар бидний мэдлэг тэгтэй тэнцүү. Хоосон чанарын, хэт чанарын, эх чанарын орнууд, ухаан ухамсрын орон, сэтгэхүй сэрэмсрийн орнуудын уялдаа холбоо, адил төс аль нь альныгаа төрүүлж, агуулж, арвидуулж, хомсдуулж, хэрхэн эмгэгшүүлж байдаг вэ? гэх мэт сонирхолтой төдийгүй амин хэрэгцээтэй асуудлууд тайлалаа хүлээж байна.

    Эс эвцэлээс цааших, дүрс, зааг оршихуй билэг чанарын адил төсөө ялгааг ойлгох нь анагаах ухааны хөгжилд өнгөрсөн бүх үеийнх нь олоолт нээлтээс ч их өгөөж авч ирнэ. Бидни йбүтэц язгуурын маш өчүүхэн хэсэг нь ухаан ухамсарт захирагддаг. Төрөхөөс өмнөх, эх дотор бүрэлдэхээс ч урьдах бүх өсөлт хагжилтөнд бидний тархины гэх ухаан-ухамсар огт оролцдоггүйг та мэднэ шүү дээ. Төрснөөс хойш ч ялгаагүй хүүхдийн бие, ухаан, сэтгэлийн хөгжил дэвшил нь гурав дөрвөн нас хүртэл бурханлаг ариун дээд зөн совингоороо байгалийн төрмөл чанараараа л явагддаг. Энд эцэг, эх, ах дүү, садан нийгмийн оролцоо нь тус дэмийн төдийл үүрэг гүйцэтгэдэг.

    Бүх ургамлын үр үндэс бүхий амьд оршнолын үр төл ийм л байдаг. Хүүхдийг  бохирлосоор 6-7 нас хүрэхэд нь үндсэндээ эвдэж дуусдаг.бидний бие махбодь бол хүний бүтэц язгуурын дүрсжсэн өчүүхэн хэсэг л юм. Хоол боловсруулах тогтолцоо гэхэд л залгиураас дээших тэрхэн хэсэг л ухамсарт захирагддаг. Хоол залгигдлаа л бол бидний удирдлагаас гарчихдаг.

     Орсон хоолыг улаан хоолой яаж дамжуулах ходоод,хос нарийн , бүдүүн гэдэс хэрхэн хүлээж авдаг яаж боловсруулдаг, түүнд нь булчирхайлаг эрхтэн аль үед яаж оролдцог зэрэг мянга мянган үйл бидний тархины ухамсраас ангид явагддаг мэдрэл, зүрх судас, бөөр, элэг, дэлүү ер нь ямар эрхтнийхээ үйл ажиллагааг ухаан ухамсраараа жолоодож чадах вэ? Чадахгүй. Таны зөв. Энэ бүхэн таван мэдрэхүйд тулгуурладаг ухаан ухамсраас гарч, билэг сэтгэл сэрэмсрийн харъяалалд явагддаг. Үүнийг эртний монгол тэжээхүй ухаанд танин мэдээд оношлогоо эмчилгээ урьдчилан сэргийлэхдээ ашигласаар бидэнд хүргэжээ.

    Шинжлэх ухаан арай бодилог илэрхий “гал билэг” чанарыг илүүтэй сонирхон судалж энерги, өнгө гэрэл, цэнэг, цахилгаан соронзон орон, биосоронзон орны тухай олон арван шинэ зүйлийг нээж анагаах ухаан эмч нарт их тус дэм өгчээ.

    Хачирхалтай нь эмч нар түүнийг юман чинээ тоохгүй, эсвэл юу ч мэдэхгүй, дүлий дүмбэ явдаг.

    Өөрийн гал билэг чанарын нэгээхэн хэсэг элчисийн урсгалаар эмчилж үр дүнд хүрч байгаа цөөн бүр хүмүүс бий. Гэтэл тэднийгээ ад шоо болгоод өөрсдөө хав харанхуйд тэмтчигсэд дэндүү олон. Хүмүүний билэг чанарыг эмнэлзйд ашиглаж үр дүнд хүрнэ гэдгийг ойлгох чадвараа алдчихсан дүрс судлалын шоронд хориотой эмч эрдэмтэд багш сурган хүмүүжүүлэгчидээр монголын анагаах ухаан пиг дүүрэн байна гэдгийг эмгэнэлтэйгээр тэмдэглэж үлдээе. Шинжлэх ухааны зарим салбарууд лаборатори гэдэг оюун ухаан сэтгэл сэтгэхүйг хорих газрынхаа хана туурга тааз шалтай нь аль хэдийн дэлбэ татаад гарчихсаныг тэд дуулаагүй байдаг.

    Орчин үеийн анагаах ухааны өрнийн их боловсролтой эмч нарт дотогш шүтэн баридсан найман билиг чанарыг урьдчилан сэргийлэх оношлох, төгс эдгэрүүлэх нэгэн чухал тулгуур болгох билэг зүйн уламжлал манайд хангалттай бий. Түүн дээр орчин үеийн олон шинжлэх ухааны дээд ололт нээлтүүдийг нэмэн нэгтгэж үр дүнг төгөлдөржүүлэхэд боломж өдрөөс өдөрт арвидсаар байна. Ертөнцийн тоо томшгүй олон амьтай амьгүй дүрс: эрхтэн эд, эс, эвцэл, цөм, бөөмс, долгисоос бүтдэг. Энэ бол дүрст бие түгээмээл оршихуйд нийлэн алдарч байгаа нь тэр. Үүний дараах үе шат болох зааг оршихуй, хоосон чанар, хэт чанар, эх чанарын дөрвөн оронг бид билэг чанар гэж ойлгодог.

    Хүний хувьд ухаан ухамсар, сэтгэл сэрэмсэр дээрхтэй адилтган үзэж болохоор барахгүй, шууд харгалзсан, харилцан шилждэг, нийлэн нэгддэг, нэг нь нөгөөгөө жолоодон залах билэгжих дүрсжих зогсолт тасралтгүй мөнх хөдлөл юм. Эгэл бөөмс дүрслэг-оронлог хосломол чанартайг та дахиад нэг саначих. Тэгээд бодож тунгаа. Үүний цаана оронлог дүрслэг хосломол чанар байгааг давхар илэрхийлжээ. Хүний ухаан ухамсрын язгуурууд бодол санаа, төлөгчлөл, үзэн ядахуй, өшөө хорсол, хар хор, гуниг гутрал, баяр бахархал, итгэл зэрэг маш олон өнгө аяс нь оронлог-дүрслэг хосломол чанартай гэдэг нь одоо эргэлзээгүй үнэн болох нь батлагджээ. Та эргэлзэж магадгүй. Хэрэв тэгвэл өөр дээрээ туршаарай. Үнэнийг олноо.

    Таван мэдрэхүй таван мэдрэмжийн тусгалыг тархи тунгаан боловсруулсан үр дүн ухамсар, таван сэрэхүй, таван сэрэмжийг сүнс зүрх хүртэл таньсны дохиолол сэрэмсрийг оюун ухаан сэтгэхүйн төдий хосломол чанарыг нээсэн нь бидний мунхаг ойлголтыг цэглэсэн байна.

    Ухамсар сэрэмсэрийн хийсвэр үйл бүр нь хоосонжих, дүрсжих, хосломол чанартай юм байна. Үүн дээр нэг зүйлийг эргэн саная. Мэдээлэл орон зайд хадгалагддаг, бас зөөгддөг. Ваакум хоосон орон элчис мэдээллийн цогц чанартай гэж нотолж байгаа. Хэт чанарын “торсион” орон мэдээлэл зөөх үүрэгтэй. Мэдээлэлжээгүй элчисийг тээдэггүй гэж үзэж байна.

     Мэдээлэл эх үүсгүүрээсээ: Цацагдах, дамжих,арвидах, бодижих, хоосонжих, гэсэн таван шинж чанартай юм. Орчлонт ертөнцийн үүсэл хөгжил, оршнол харил бууралт, арилах үгүйсэх бүхий л үйл явц мэдээллийн таван чанарын үр дүн, бидний мэдэрхүйд баригдан алдагдаж байгаа нь юм. Өвчин үүсэх, хөгжих, эдгэрэх, хүндрэх ч ялгаагүй энэ л жамаар энэ л замаар явагдана.

    Хүний уураг тархины долгис “мэдээлэл” мөн. Товчдоо энэ нь бөөмсийн дуалист чанарыг агуулж байх ёстой. Дүрсжихээс бас хоосонжихоос хэдэн зэргэмжийн, наана цаана байгааг физикчид бидэнд нээгээд өгчих цаг ойртжээ. Ухамсар сэтгэхүйн эерэг сөрөг элчисийн урсгал гадагш цацагдахдаа зөвхөн өөрийн адил давтамжит долигост нийлэн багц багцаар арвидан хүчирхэгжиж зорилгоо улам улмаар ойртуулна. Хүн өөрийн ухамсар сэрэмсэрээс эерэг сөрөг ямар элчист, эрчист, өнгөт долгис цацруулсан орчлонт ертөнцийн мөн тийм элчис эрчис өнгөт хүрээллийг үүсгэж түүнийхээ нөлөөлөлд автаж, мэдрэхгүй мэдрэмж ухаан ухамсар, сэрэхүй сэрэмж  сэтгэл биеийн эрүүл мэнд тэр тал руугаа хэлбийнэ. Эгэл бөөмсийн дуализм зөвхөн энэ түвшинд биш түүнээс нааших бүх зэргэмж ийм хосломол чанартай юм. Бид одоохондоо ухаан ухамсарт илүү тод төвөггүй хүртэгдэж байгаа дүрст нь хууртаад байгаа юм. Бие амин орон хоёр “дуализм” мөн. Хорьдугаар зуун амин оронг судалж эхэлсэн бөгөөд судалгааны багаж төхөөрөмжинд өртөх байдлаар нь эфир, ментал, астрал, каузал буддхи бие гэх мэт олон янз маяг байгааг илрүүлэн нэрлэжээ.

    Амин орон хэд хичнээн ямар бүрэлдэхүүнтэй, үндэс язгуур нь юу юу болох тухай мэдээллэх дөхөж байгаад итгэдэг. Амин орон бол биетийн хосломол чанарын билэг тал гэдэгт эргэлзээ алга. Үе шат бүхэндээ дүрслэг-оронлог хосолмол чанараа агуулна. Энэ бүхний тухай эргэн буцан дахин давтан өгүүлсний учир нь орон – мэдээлэл хоёр нь хүмүүний бүтэц бүрэлдэхүүний нэг хэсэг нь юм шүү гэдгийг тодруулах гэсэн юмаа. Хүмүүний язгуур бүтцийн билэгийн талыг ангаах ухаан, эмч нар урьдчилан сэргийлэх, төгс эдгэрүүлэх, үйл ажиллагаандаа хэрэглэх гайхам үр дүнд хүрэх гол гогцоо асуудал энд байгаа болохоор тэр. Бүхэнд ойлгомжтой болгохын тулд хүмүүний бүтэц язгуурыг нэгэн хавтгайд загварчилж үзье.  

    Загварчлал зураг №5

    Х.Цэрэндорж “Дээд эрүүл мэнд” номоос

  • Орчлонгийн ухамсарын хөгжил буюу хүмүүний туйлын зорилго

    Орчлон ертөнц ухамсартай юу? Тэр нь хөгжил өөрчлөлттэй юу? Ер нь ухамсар гэж юу вэ? Гэх мэт нарийн төвөгтэй асуултууд ар араасаа гарна. Энэ бүхний хариуг олохын тулд ухамсар гэж юу вэ? гэдэгт түлхүүр хариулт, тодорхойлолт хэрэгтэй. Ухамсарын бүтэц бүрэлдэхүүний тухай бүдүүн барагч гэсэн зөв ойлголттой болвол тодорхойлолт гаргахад их дөхөмтэй болно. Ухамсар нь: Ухаан-оюун ухаан- сэтгэл сэтгэхүйгээс бүрэлдэн бүтдэг ажээ.

     Үүнээс бид сэтгэл сэтгэхүйн талыг нь нягтлан үзвэл: сэтгэл сэтгэхүйн орон нь хоосон чанар, хэт чанарын ойлголттой адил, давхцсан мөн чанартай юм. Одоо ухамсарыг оюун ухааны буюу арга талаас нь бус билэг оршихуйн тодорхойлолт гаргая. Ухамсар гэдэг нь Оршихуйн чиг хандлага зорилго юм. Ийм өргөн утгаар авч үзвэл орчлонт ертөнцийн ухамсрын хөгжлийг ойлгоход их дөхөмтэй байж болно. Дүрс үүсэхээс өмнө юу байсан бэ? Тэр үед ямар ухамсар байгаа бол. Мэдээж оршихуйн ямар нэг хэлбэр байсан л бол ухамсар байсан гэж үзэхэд нэг их алдаа гарахгүй.

    Орчлон ертөнцийн үүслийг 15 тэрбум жилийн тэртээх их тэсрэлт буюу Сингулярний цэгээс эхэлсэн гэдэг. Тэрхүү их тэсрэлтээс орчлонгийн тоо томшгүй олон глактикууд үүсчээ. Сингулярний цэгээс урагших оршихуйн хэлбэр нь хоосон чанар, хэт чанар магадгүй ганцхан эх чанар ч байсан гэх үндэс бүрэн байна. Энэ үед дүрсжихүйн ухамсар байгаа биз. Хоосон оршихуйн чиг хандлага нь хуран нягтрах. Нягтарлын үр дүн нь тэсрэлт. Тэсрэлтйн үр дүн нь дүрсжилт байсан гэдэг нь маргашгүй ил тод харагдаж байна.

    Байгаль орчлонгийн хөгжил, хөдөлгөөнийг сөргүүлэн харвал үр дүн нь зорилго байсан мэт харагддаг. Үнэндээ ч тийм юм. Тийм болохоор Сингулярний цэгээс урагших хоосон оршихуйн “ билэг оршихуйн” ухамсар нь дүрсжихүй “аргажих” байжээ гэдэг утга яандаа ойлгогдоно. Гуравдугаар мянганы босгон дээрээс орчлонгийн хөжглийг эргэн харвал дүрсжих, аминжих, амьтанжих, хүнжих, хүмүүнжих, бурханжих, үе шатууд тодрон гарна. Орчлонт ертөнцийн ухамсрын хөгжлийн ул мөр хүний ухамсарт тов тод илэрсэн байдаг. Дорно дахины тарнийн ухааны нээснээр хүнд хийн босоо долоон хүрд байдаг. Тэр долоон хүрд нь эх буюу төв судал баруун “арга”, зүүн ”билэг” судал ороон сүлжилдэж үүсдэг. Хүрд бүр өөр өөрийн ухамсартай бөгөөд гадаад оронтой харилцах нэвтрэлцэх өөрийн арга мөртэй юм. Ийм болохоор хийн долоон хүрдийг ухамсрын долоон түвшин гэж болно. Ахар сүүлэнд анхын хийн хүрд байрладаг.

    Энэ хүрдний үндсэн чанар нь амиа хамгаалах байдаг. Дүрсжиснээс хойш хэдэн галавын туршид өсч төлөвшин үүссэн “амь” туйлын үнэт зүйл мөн. Амьтай бүхэн байгалийн зөн билгээрээ амиа хамгаалдаг. Тэр нь сул дорой идэвхгүй, идэвхтэй янз бүр байдаг. Мод ургамалд ч ийм шинж бий. Өт хорхой шавьж адгуус араатан жигүүртэн хүн бүрд амиа хамгаалах өөр өөрийн өвөрмөц аргатай ч зөвхөн амиа хамгаалахын хувьд  ижил юм. Үүний дээр асуух нурууны хүрдэн гэж бий. Энэ хүрдний ухамрын ноён нуруу нь тааламж байдаг.

    Нэг эст амьтнаас хүн хүртэлх бүх амьтан өөрөө хамгийн тааламжтай орон зай, цаг хугацааг эрэлхийлж тэмүүлдэг. Гүрвэл чулуун дээр хэвтээ нуруугаа наранд ээх, хонь ямаа хотондоо тарайж хэвтээд яраглах, хүн гэртээ аяглах мөн чанартаа ижил юм.Гуравдахь ухамсарын түвшин буюу хүрдэнг хүйн хүрд гэнэ. Энэ хүрдний онцлог нь Би гэсэн бие даасан байдлыг илэрхий бий болгоно. Бас амь тааламж бие гуравт нь ямар нэг саад бэрхшээл учруулагч гарвал түүнийг хүчирхийлэн зогсооно. Тийм болохоор гуравдахь хүрдэнг хүчирхийллийн ухамсартай гэж болно.

    Хүчирхийлэлгүй амьд оршихуйн байхгүй ногооны талбайд зэрлэг их ургавал таримал ногоо зэрлэгийн хүчирхийлэлд өртөөд ургац өгөхгүй амьтан мал араатан жигүүртэн хүнд энэ ухамсрын зан үйл байнга их эрчимтэй тод илэрч байдаг. Дөрөвдэхь хүрдэн зүрхэн хүрд гэнэ. Өөрийгөө ба төрлөө хайрлах ухамсар ялгаран хөгжиж төлөвшсөн ухамсарын дөрөвдэх шат юм.

    Орчлонгийн ухамсрын энэ дөрвөн түвшинд бүх амьд оршихуй бие биеэсээ бараг ялгарахгүй адил юм. Амиа хамгаалах, тааламж эрэлхийлэх, хүчирхийлэх, хайрлах ухамсрын дөрвөн төлөв ургамлаас аваад хүн хүртэлх бүх амьд амьтанд байна. Ухамсрын хөгжлийн алхам байгаа уншигч та мэдэрч мэдэж байгаа. Түүн дэр чинь нэмж нэг зүйлийг хэлэхэд хүн амьтан чанараасаа нэг их салж чадаагүй байна гэсэн үг харамсалтай ч гэсэн үнэн ийм л байна.

    Дэлхий даяар хайрыг бус хүчирхийллийг хөгжүүлэн дэмжиж байна. Уралдаан тэмцээн ч гэсэн хүчирхийллийн арай азтай аюул осол багатай хэлбэр мөн. Хүн төрөлхтний өнгөрсөн түүхийн дайн дажин өнөөдрийн бэлдэж нөөцөлсөн буу, сум, атом, нейтроны бөмбөг, пуужин аллагын тоног төхөөрөмж, хүн орчлонгийн ухамсрын гуравдахь түвшнээс  дээш алхаагүй байгаагийн баримт юм. Орчлонгийн ухамсарын тавдахь түвшний хүрдэнг монгол ном сударт хоолойн хүрдэн, дуун хүрдэн гэхчлэн нэрлэж бичсэн бий. Ухамсрыг зүрхэн хүрднээс эхлэн ёс зүй, сэтгэл сэтгэхүйн агуулгаар нэрлэх нь илүү зохистой төдийгүй зөв юм. Зүрхэн хүрдэнг, хайрын хоолойн хүрдэнг энэрхүйн цохны хүрдэнг нигүүлсэхүйн зулайн хүрдэн бурханжхуйнхэмээн нэрлэвэл илүү ил тод ойлгомжтой болно. Махан биеэс хөндийрөн билэг оршихуй руу ойртон нэгдэх хандлагатайг бодсонч чингэж нэрлэж заншмаар санагддаг.

    Энэрхүйн хүрдний ухамсарт хүн л хүрэх боломжтой. Хүний амьтнаас ялгарах онцлог нь орчлонгийн ухамсрын хөгжлийн чиг зүгийн дагуу өөрийгөө хөгжүүлэн ухаанаа тунгалагшуулан сэтгэлээ ариусгах энэрхүйд хүрэх боломж юм. Энэрхүйн хүрдний ухамсар нь бүх амьд оршихуйг хайрлан хамгаалах явдал юм. Ухамсрын энэ түвшинд хүрсэн хүн туйлын өршөөнгүй уужуу болж бусдын төлөө амьдарч бусад бүхий л юмс миний төлөө амьдардгийг ойлгодог.

    Орчлонт ертөнц амин барилдлагатайг ухаарна. Хайр бол өөрийгөө, үр удмаа, хань ижилээ, төрлөө, улс орноо гэх мэт ямар нэг зааг хязгаартай байдаг. Хайр нь нөгөө талдаа үл хайрлах үзэн ядах, нөхөр дайсан гэх мэт ялгарал үүсгэхдээ амархан учраас явцуу юм.

    Энэрхүйн ухамсар энэ бүх эндэл дутагдлаас холдож эргэж холилдохгүйгээр ангижирсан байдгаараа яахын аргагүй давуу дээд юм. Хийн зургаа дахь хүрдэн цохны, гуравдахь мэлмий гэх мэт нэрлэдэг. Ёс зүйн үүднээс бол ухамсрын энэ түвшин нигүүлсэхүй буюу орчлонгийн хайр, бурхны ивээл юм.

     Нигүүслэл нь амьтай , амьгүй, биетэй  хоосонг ч ялгалгүй ивээлдээ багтаадгаараа алагчлалгүй хязгааргүй хайр юм. Ухаан ухамсраа хөгжүүлэн сэтгэл сэтгэхүйгээ ариусгасан хэнч бай гэгээрэх бүрэн боломжтой. Гэгээрэл хэмээгч нь одоохондоо бидэнд мэдрэгдэж байгаагаараа бол орчлонгийн ухамсрын хөгжлийн дээд туйл юм. Хүмүүн болж төрсний туйлын зорилго нь орчлонт ертөнцийн ухамсрын дөрөвдэхь түвшнээс дээшлэн гэгээрч бурханжих юм гэдэг хэнд ч ойлгомжтой боллоо.

    Хандын Цэрэндорж “Дээд эрүүл мэнд” номоос

  • Монголын их аян дайн эхэлбэл эхэлтүгэй

    3дахь мянганы 30-аад онд тэнгэрийн их хаан Чингисийн аян дайн эхэлнэ гэж Нострадамус зөгнөжээ. Монгол үндэстэн хийгээд дэлхийн бүх хүн ардыг энэ аян дайнд бид бахархалтайгаар уриалан дуудаж байна. Энэ их суу билигтны олон арван зөгнөл хугацаандаа биелсэн цаг нь арай болоогүй цөөн хэдхэн зөгнөл үлдсэний нэг нь Монголын 2дахь их аян дайн гэдэг. Эзэн Богд Чингисийнхээ эрэлд гарч 5 бар давхцсан ч гэх шиг. Эсвэл боломжтой хэсэг хөвгүүдийг тусгайлан бэлтгэнэ гэх мэт хөл хөөрцөг болоод намджээ.

    Нам гүмийн дунд бодол ээдрүүлэн задруулан тунгаавал Хөх Тэнгэрийн хөх тамгатай Монгол хүн бүр энэхүү аян дайны үхэшгүй мөнхийн дайчид гэдгээ ухамсарлан ойлгож суух шиг. Тулаанд орохын өмнө өөрийгөө цэрэг ёсоор бэлтгэн боловсруулах хэрэгтэй. Эс чингэвээс тэр дайны талбарын сэгэн дунд үлдэнэ. Ямар аян дайн бэ? Хэзээ эхлэх вэ ? Түүнд яаж бэлтгэх вэ? Ямар зэвсгээр тулалдах вэ? гэх мэтийн олон арван асуултын хариуг олохоор хөх тэнгэрийн хүчинд, дээд бурханлаг их хүчинд хандан бясалгаж суух мэт нам гүм.

    Энэ аян дайн бол хүнийг өөрөөс нь аврах, хүмүүн заяаг төөрөгдлөөс нь гаргах тулаан юм. Хамаандлагч нь Чингисийн цусны дусал, махны тасархай, ясны хэлтэрхий монгол хөвгүүд охид байх болно. Нострадамусын айлдсан Монголын хоёр дахь аян дайн нь: Хүн бүр төгс төгөлдөр эрүүлжихийн төлөөх тэмцэл юм. Дээд эрүүл мэндийг эзэмдэн гэгээрэлд хүрч бурханжих амар амгалангийн аян юм. Зэвсэг нь Очир буюу Арга- билиг Монгол бясалгал байх болно. Монголын хоёр дахь аян дайны хамаандлагчийн ч цэрэг дайчдын ч эзэмших зэвсгийг, бид ширээн дархалж танд өргөн барьж байна. Хэн үүнийг эзэмшиж чадна, тэр дээд эрүүл мэндийг олж авна. Үүний тулд: Биеийн хувьд эрүүл төдийгүй дүрсийг ухамсартайгаар бүрэн эзэмдэж дадах ёстой. Өнөөгийн хүмүүс аль нэг эрхтэн, орныхоо боол болон хувирсныг чөлөөлөх аян дайныг, өөрийн арга-билиг хоёр орондоо хийхээс эхлэнэ.

    Дүрсийг бүх түвшинд “Эрхтэнийн, эдийн, эсийн, эвцэлийн” цэвэршүүлэхээс эхлэ. Цул эрхтэнийг халааж, булчингуудыг гүзээтэй ус мэт сулрааж, гадаад таван хүрээгээр агаар авч гаргаж, дотоод долоон хүрдээр хийг гүйлгэн эс, завсарыг ариусган тунгалагшуулах чадварыг эзэмш. Бодол санаагаа цэвэршүүл, ухааны оронгоо тунгалагшуулан “мунхаг” бодол тогтох оронгүй, үүсэх эх үгүй болго. Сэтгэлийн жолоогоо бүрэн хумиж түүнийг бүхэн руу бус зөвхөн хайраас энэрэхүй руу, тэндээс нийгүүсэл өөд хандуулаарай. Ингэж ухаан, сэтгэлийн хөдлөлийг жолоодож сурвал та дараах шатандаа хоосон чанараар дамжин сүнсээ мэдэрч дээд гэгээрэлд хүрэхийн бодит алхамаа хийнэ. Энэ үеэс таны амин орон бэхжин гэрэл гэгээ цацруулан ариусна. Дүрс, ухамсар, сэтгэхүй, орон, сүнс тавыг та тус туст нь бус нэгдмэлээр амьд барилдлага дунд нь цэвэршүүлэн ариусгаарай. Энэ таван хүчийг нэгдмэлээр барьж чадваас бурханлаг чанараа мэдэрч хүмүүний туйлын зорилгоо жинхэнэ мөн чанараар нь ухаарна. Энийг бид Дээд эрүүл мэнд гэж нэрлэсэн юм. Дээд эрүүл мэнд бол зөвхөн таныг бус зөвхөн монголын ч бус хүн төрөлхтний өмч билээ. Дээд эрүүл мэнд хэмээх хосгүй дээдийн хувийг бурхан хүн бүрт адил тэгшээр хуваан хүртээсэн боловч өнгө, мөнгө, эрх ямба гураваар билэгийн мэлмийгээ сохолсон хүн төрөлхтөнд туслах бурханлаг үйлс биднийг хүлээж байна.

    Монголчуудаа өөрөөсөө эхлэе

    Дээд эрүүл мэндийг эзэмдэе. Гэгээрэлд хүрцгээе. Дараа нь Нострадамусын Монголын хоёр дахь аян дайны Дэлхийн эрүүл мэндийн гэгээрлийн хамаандлагч таныг улс орон бүхэн урих болно.Хөх тэнгэрийн хөх тамгатай үрс. хүн төрөлхтний төдийгүй амьд оршнолыг, дэлхий ээжээ аврах аян дайн ингэж эхлэнэ. 

    Х. Цэрэндорж “Дээд эрүүл мэнд” номоос

  • ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД НОМ (2012 он)

    Хандын Цэрэндорж гуайн бүх амьдралаа зориулсан бүтээсэн “Дээд эрүүл мэнд”- 21-р зууны анагаах ухааны шинэ үзэл сургууль болох бүтээлийг хөгжүүлэлт дээр бид багаараа ажиллаа.

    Зохиолч: Х.Цэрэндорж, П.Баатар, Ц.Александр, Х.Хүүхэн
    Редактор, зөвлөх: Ж.Лувсандорж
    Зураг чимэглэл: В.Ундраа
    Туслах редактор: Б.Хандмаа
    Сийрүүлэн буулгасан: Энхзаяа нартаа маш их баярлалаа.

    1. Оршил үгүйн өчил

    Энэ номын оршлыг бичих боломж бараг үгүй юмуу. Хиппократаас хойших 2000 гаруй жилийн түүхтэй өрнийн анагаах ухааны алдаа оноо, хөгжил дэвшил, харилт бууралт энэ номын оршил юм. Энэтхэг, Түвд, Хятад, Япон,Солонгос, Монголын тарни бясалгалын ёсны эрүүлжүүлэх ухаажуулах сэтгэлийг ариусгах, гайхамшигт үр дүнд хүргэгч мөн чанарын нээлтийн олон мянганы урт зам энэ номын оршил юм. Наад зах нь 35-70 мянган жилийн настай Монголоос эхэлсэн арга билиг гүн ухааны онол үзэл энэ номын оршил юм. Орчин үеийн бүх шинжлэх ухаануудын эвцэн нэгдэх талбар болсон хүн судлал энэ номын оршил юм. Оршил бичих бараг боломжгүйн учир ийн бөлгөө.

    Хандын Цэрэндорж

    2. Монголын их аян дайн эхэлбэл эхэлтүгэй.
    3дахь мянганы 30-аад онд тэнгэрийн их хаан Чингисийн аян дайн эхэлнэ гэж Нострадамус зөгнөжээ. Монгол үндэстэн хийгээд дэлхийн бүх хүн ардыг энэ аян дайнд бид бахархалтайгаар уриалан дуудаж байна. Энэ их суу билигтны олон арван зөгнөл хугацаандаа биелсэн цаг нь арай болоогүй цөөн хэдхэн зөгнөл үлдсэний нэг нь Монголын 2дахь их аян дайн гэдэг. Эзэн Богд Чингисийнхээ эрэлд гарч 5 бар давхцсан ч гэх шиг. Эсвэл боломжтой хэсэг хөвгүүдийг тусгайлан бэлтгэнэ гэх мэт хөл хөөрцөг болоод намджээ.
    Нам гүмийн дунд бодол ээдрүүлэн задруулан тунгаавал Хөх Тэнгэрийн хөх тамгатай Монгол хүн бүр энэхүү аян дайны үхэшгүй мөнхийн дайчид гэдгээ ухамсарлан ойлгож суух шиг. Тулаанд орохын өмнө өөрийгөө цэрэг ёсоор бэлтгэн боловсруулах хэрэгтэй. Эс чингэвээс тэр дайны талбарын сэгэн дунд үлдэнэ. Ямар аян дайн бэ? Хэзээ эхлэх вэ ? Түүнд яаж бэлтгэх вэ? Ямар зэвсгээр тулалдах вэ? гэх мэтийн олон арван асуултын хариуг олохоор хөх тэнгэрийн хүчинд, дээд бурханлаг их хүчинд хандан бясалгаж суух мэт нам гүм.
    Энэ аян дайн бол хүнийг өөрөөс нь аврах, хүмүүн заяаг төөрөгдлөөс нь гаргах тулаан юм. Хамаандлагч нь Чингисийн цусны дусал, махны тасархай, ясны хэлтэрхий монгол хөвгүүд охид байх болно. Нострадамусын айлдсан Монголын хоёр дахь аян дайн нь: Хүн бүр төгс төгөлдөр эрүүлжихийн төлөөх тэмцэл юм. Дээд эрүүл мэндийг эзэмдэн гэгээрэлд хүрч бурханжих амар амгалангийн аян юм. Зэвсэг нь Очир буюу Арга- билиг Монгол бясалгал байх болно. Монголын хоёр дахь аян дайны хамаандлагчийн ч цэрэг дайчдын ч эзэмших зэвсгийг, бид ширээн дархалж танд өргөн барьж байна. Хэн үүнийг эзэмшиж чадна, тэр дээд эрүүл мэндийг олж авна. Үүний тулд: Биеийн хувьд эрүүл төдийгүй дүрсийг ухамсартайгаар бүрэн эзэмдэж дадах ёстой. Өнөөгийн хүмүүс аль нэг эрхтэн, орныхоо боол болон хувирсныг чөлөөлөх аян дайныг, өөрийн арга-билиг хоёр орондоо хийхээс эхлэнэ.
    Дүрсийг бүх түвшинд “Эрхтэнийн, эдийн, эсийн, эвцэлийн” цэвэршүүлэхээс эхлэ. Цул эрхтэнийг халааж, булчингуудыг гүзээтэй ус мэт сулрааж, гадаад таван хүрээгээр агаар авч гаргаж, дотоод долоон хүрдээр хийг гүйлгэн эс, завсарыг ариусган тунгалагшуулах чадварыг эзэмш. Бодол санаагаа цэвэршүүл, ухааны оронгоо тунгалагшуулан “мунхаг” бодол тогтох оронгүй, үүсэх эх үгүй болго. Сэтгэлийн жолоогоо бүрэн хумиж түүнийг бүхэн руу бус зөвхөн хайраас энэрэхүй руу, тэндээс нийгүүсэл өөд хандуулаарай. Ингэж ухаан, сэтгэлийн хөдлөлийг жолоодож сурвал та дараах шатандаа хоосон чанараар дамжин сүнсээ мэдэрч дээд гэгээрэлд хүрэхийн бодит алхамаа хийнэ. Энэ үеэс таны амин орон бэхжин гэрэл гэгээ цацруулан ариусна. Дүрс, ухамсар, сэтгэхүй, орон, сүнс тавыг та тус туст нь бус нэгдмэлээр амьд барилдлага дунд нь цэвэршүүлэн ариусгаарай. Энэ таван хүчийг нэгдмэлээр барьж чадваас бурханлаг чанараа мэдэрч хүмүүний туйлын зорилгоо жинхэнэ мөн чанараар нь ухаарна. Энийг бид Дээд эрүүл мэнд гэж нэрлэсэн юм. Дээд эрүүл мэнд бол зөвхөн таныг бус зөвхөн монголын ч бус хүн төрөлхтний өмч билээ. Дээд эрүүл мэнд хэмээх хосгүй дээдийн хувийг бурхан хүн бүрт адил тэгшээр хуваан хүртээсэн боловч өнгө, мөнгө, эрх ямба гураваар билэгийн мэлмийгээ сохолсон хүн төрөлхтөнд туслах бурханлаг үйлс биднийг хүлээж байна.

    Монголчуудаа өөрөөсөө эхлэе
    Дээд эрүүл мэндийг эзэмдэе. Гэгээрэлд хүрцгээе. Дараа нь Нострадамусын Монголын хоёр дахь аян дайны Дэлхийн эрүүл мэндийн гэгээрлийн хамаандлагч таныг улс орон бүхэн урих болно.Хөх тэнгэрийн хөх тамгатай үрс. хүн төрөлхтний төдийгүй амьд оршнолыг, дэлхий ээжээ аврах аян дайн ингэж эхлэнэ.

    НОМЫН ХУРИМ

  • Догшин ноён Хутагтын “ШАВЬ НАРТАА ЗОРИУЛСАН СУРГААЛ” хэмээх оршив

    Ер урьдаас үйлдсэн буян, хилэнцийн ач үр нэхэгддэг

    Ихэрхүү сэтгэлийн буян эвдэрдэг

    Егүүтгэл үгүй сайн сэтгэл барьвал түүний буян өсдөг

    Ерөнхий лүгээ дасвал түүний үг цовоо болдог

    Харам сэтгэлээр эд малыг их болгодоггүй

    Хааж хадгалахаар явбал их болдог

    Хатуу ширүүн үгээр амьтныг үл айлгадаг

    Ханх (санаа ханах) мэт аашаар айлгадаг

    Олон үг хэлснээр үл гардаг

    Онож ганц хоёр хэлбэл дуу үл гардаг

    Ухамсаргүй үгээ олтговол хойно гэмшил болдог

    Улам сэрж хэлбэл цэцэн болдог

    Гайхагдъя гэж хүнд зөв буруу хэлж явсаар хүнд мэдэгддэг

    Ганц нэг хэлж суувал оновчтой болдог

    Хай эс мэдэв хэмээн хүн үгийг явуулбал өгүүлдэг

    Хамгийг мэдэх хэмээн урьд өгүүлбэл гэнэддэг

    Хүний гар дахийг авъя гэж явтлаа

    Харин өөрийн гар дахь эд малаа алддаг

    Хүчирхэж амьтныг алъя гэж явтал

    Харин өөрийн амь нь тасардаг

    Хөнөөн хорлох сэтгэлийг эс тавьбал

    Өөрт хол болдог

    Хүндэрхэж ихэрхэн явбал

    Хөнгөн болдог

    Олон эрдмийн нэрийг мэдсэнээр

    Хамагт үл өргөгддөг

    Онож ганц бодь сэтгэлийн залгамж эс тасалбал

    Ертөнцөд тахигддаг

    Онц бусдын хэлснээр хүнийг үл эзэлдэг

    Улам өөрийн явдлаа зөв явбал хамгийг эзэлдэг

    Мэднэ хэмээн өөрийн биеэ ганцаар магтвал

    Олны дэргэд гутдаг

    Мэргэдийн зарлигийг олонтоо сонсвол

    Газар бүхэнд гайхагддаг

    Мэдлэггүй хүнээр төрийг бариулбал олон иргэд гутдаг

    Мэдэгч сайн хүн төрийн үг хэлбэл олноо зохирдог

    Сэтгэлийн хороор олон эм авсан хүн

    Эм муу жидүгээр болбол санаа удалгүй зовдог

    Шинжилж ганцтай ханилсан хүний сэтгэл амардаг

    Шалгаж ийнхүү хэлэгч мэргэдийн зарлигийг эс сонсвол тэнэг болдог

    Энэ үгийг эс орхивол ядам сахиусан баясдаг

     

     

     

     

     

    Урьд хэлсэн үгээ мартагч хүн олонд итгэлгүй болдог

    Онц үгээ буцаан мэлзэгч хүн хамагт жигшигддэг.

    Олонтоо муу хийсэн хүнийг хойно үл мартдаг

    Үлэмж тус хийсэн хүнийг үргэлж санадаг

    Зовохын цагт тус эс хийсэн хүнийг хойно үл мартдаг

    Зохиж сайтар ханилсан хүн хүндлэгддэг

    Залуу, сайн хийсэн хүнд янагладаг

    Зөв буруу хоёрыг эс мэдсэн хүн дэмий хэлдэг.

    Өлсөхүй, умдаашихуйд тусалсан хүнийг үл мартдаг.

    Үнэхээр сайн хийсэн хүнтэй харин атаархдаг

    Үлэмж мэдэх мэргэд нь урьдынхаа үгээ үл мартдаг

    Үл мэдэх хүн нь хойт үгээ эрдэм болгодог.

    Гэнэн хүн урьдаар хэлж, үгээр ороогддог.

    Гэмт хүн арга үүсгэж, үнэн худал өгүүлдэг

    Хэдэр хүн сайн, мууг ялгалгүй дайрч дорддог

    Хэлэлцэх үгэнд дуртай хүн түргэн үл салдаг

    Олон үгт хүнийг яаралтай үйлэнд зарвал хожимддог

    Омогт ихсийн дэргэд суувал зэмлэгддэг

    Худал хэлж цэцэн үл болдог

    Хулгай хийж баатар үл болдог

    Хуурмаг хэлж мэргэн үл болдог.

    Отыг өдөөх идшээр ооныг үл барьдаг

    Огт үгүй хэмээн ам алдаж идсэн үл таргалдаг

    Онц барахын урьд үгүй хэмээн худлаар гуйж үл арвиддаг

    Олох эер оршиж, хүнээс гуйж,  заахаар хүнийг айлгадаггүй.

     Гэрт үгүй цагт өгөх билээ хэмээн сайхан үг хэлдэг

    Хэрэв бий бол дуу үл гардаг

    Гэнэтэд түүнээн барвал муу юм хийснээн үл мэддэг

    Гэмтэй тэр явдлыг нь санаж, эс өгвөл харин муу хэлдэг

    Ганцаар нууж аваачсан идээгээ

    Хүн ирвэл нууж орхидог

    Харж үзээд мэдвэл харин ичдэг

    Харьж очсон хойно их хараадаг.

    Сайн идээгээ ёроолд хийж

    Зүрхэндээ санадаг

    Сайтар хянаж, гадны хүнд үл үзүүлдэг

    Санасан хүндээ өчүүхэн барав хэмээн

    Хэлж өгдөг

     

     

  • О.Булганхангай: Миний онч үгс

     Өөрөөсөө харамлаж үрдээ үлдээсэн өлсийг нь, шилтэй архиар солих үрс олон бүү төрөөсөй миний эх оронд. О.Булганхангай

    Алтаар биеэ чимсэн хүн хэдий сайхан ч “эрдэмтэй” хүний нүдэнд мал лугаа харагддаг. О.Булганхангай

    Би хүн өвс бүхнийг тэжээх монгол үг. О.Булганхангай

    Миний мянган шөнийн нойргүйдлийн  манан намайг үхсний дараа чулуун дотроос нэрийг минь ил гаргаж сийлэх бас хайх солиорол ч байж магад. О.Булганхангай

    Мөрөөдлийг минь битгий “шатаа” ааваа, би тэгвэл зулын гол болчихно.О.Булганхангай

    Байгаль ээжийнхээ хэвлийд мэс засал хийх бус төрийнхөө “хуулинд” оюуны гэрэл асаах цаг болсон. О.Булганхангай

    Ухаантай хүмүүс ном бүтээж, бусдад тусалж амьдардаг байхад, тэнэгүүд мөнгө бодож бусдыг хорлож амьдардаг. О.Булганхангай

    Төрийн сэнтийд тэнэг хүмүүс их сууваас ард түмний ухааныг “нар” мэт гэрэлтүүлж үл чадна. О.Булганхангай

    Архичид шил хөхөж, тахиа шиг орилдог. О.Булганхангай

    Үлэг гүрвэлийн ясаа ч хайрла, ирээдүйд биднийг тэжээнэ. О.Булганхангай

    Диваажин бол хүн төрөлхтний хүсэж мөрөөддөг цорын ганц махны зоорь. О.Булганхангай

    Муу хууль бол мөн чанартаа далайд тавьсан загасны тор. О.Булганхангай

    Миний хамгийн хайртай зовлон бол зүгээр суух. О.Булганхангай

    Чиний дутагдлуудыг ил хэлдэг хүн бол найз, үл тоомсорлодог нь дайсан чинь. О.Булганхангай

    Архичид бол чулуу, хааяа өвс. О.Булганхангай

    Ихэнхи хүмүүс өөрсдийнхөө бүтээсэн хоронд хордож, авсанд үхдэг. О.Булганхангй

    Төрийн түшээд ард түмнээ идэж, бид тэднээс хоолоо гуйж идэх нь “хаант”төрийн хаяаны боолтой төстэй. О.Булгнхангай

    Тэвчээргүй хүний үйлдэл нь нэг модны үндсийг мянган газарт суулгах гэж оролдохтой адил. О.Булганхангай

    Танихгүй хүнд сэтгэлээсээ туслах нь хүн төрөлхтнийг амьдын диваажинд хүргэх анхны алхам. О.Булганхангай

    Улс төрчдийн ихэнхи нь цус сорогч лугаа амьдардаг. О.Булганхангай

    Зүрх сэтгэлээ мартах амархан ч сэрэх нь хэцүү. О.Булганхангай

    Та ямар нэг зүйлээс хамааралтай амьдрах нь насан туршийн боолчлол дунд оршино. Ошо

    Хүний гүн оюун цаг үеэ дагаж мөхөж, бас боловсорч гэгээрдэг. О.Булганхангай

    Миний монголын тэнгэрт харийн шувууд нисэх ёсгүй. О.Булганхангай

    Хүн төрөлхтнийг гэгээрүүлэх монголын үрсийн номын “ботиор”  төрд суусан ноёдууд мөнгөний шорон барьж байна. О.Булганхангай

    Байгаль ээжийн минь ариун хэвлийг харийн шувууд тоншоод дууслаа “бид” сэрэх цаг болсон. О.Булганхангай

     Миний ээжийн ариун хэвлийг сүнсээ мартсан хайр сэтгэлгүй алтан гахайнууд хадарч дууслаа. О.Булганхангай

    Дэлхий дээр амьдарч буй бид арьс өнгө, хэлбэр төрөх нь нэг ижил байсан бол “эрүүл” хүн төрөхгүй байсан.О.Булганхангай

    Ухаантай хүмүүсийг тэнэг,тэнэг хүмүүсийг араатан болгодог зүйл бол мөнгө. О.Булганхангай

    Энэ ертөнцийн хамгийн аймшигтай амьдын үхэл бол оюун санааны ядуурал. О.Булганхангай

    Хүн төрөлхтөн нэг хэлээр ярьдаг байсан бол “хорин нэгдүгээр” зуунд амьтны хэлээр ярьж байх байсан.О.Булганхангай

    Хүний эрхшээлд амьдарснаас сайн дэглэмтэй шоронд амьдарсан нь дээр. О.Булганхангй

    Эрх мэдэл байгаа газар хүнд суртал, шудрага бус явдал үхэл мэт дагалдаж явдаг. О.Булганхангай

    Хүн гэдэг олон төрдөг ч ухаантай нь нэн ховор ядаж зарим нь “мал” болж төрөхгүй. О.Булганхангай

    Толгойны үс шиг хэдэн модондоо мэс засал бүү хий, ирээдүйд олон хүний толгой амьдаараа авсандаа орох болно. О.Булганхангай

    Ихэнхи хүмүүс нохой шиг хуцаж, илжиг лугаа амьдардаг. О.Булганхангай

    Үг бүрийг минь давтдаг найзаар би яах билээ, үүнийг цуурай ч хийж чадна. О.Булганхангай

    Монголын “төр” мөнгөн толгойтой алтан биетэй махан сүнсээр дүүрчээ. О.Булганхангай

    Хүн үнэнч байх тусмаа тэнэг хүмүүсийн нүдэнд шудрага бус харагддаг.О.Булганхангай

    Үхэж “би” сүнс болсон ч миний үг хүмүүсийн зүрхэнд амьдарсаар байх болно. О.Булганхангй

    Ер нь хүний аяг авир түүний зүрх сэтгэл хэр уудам бэ? Гэдгээр л тодорхойлогддог. О.Булганхангай

    Хэлэх санааныхаа чухлыг эртнээс бүү тодорхойл. О.Булганхангй

    Эх хэлээ мартсан хүний зүрх сэтгэлд, эх орноо гэх бодол хэзээ ч байдаггүй. О.Булганхангай

    Инээмсэглэл бол аз жаргалын үнэгүй эм. О.Булганхангай

    Тэчээргүй хүний үйлдэл нь сумтай буутай адил. О.Булганхангай

    Мянган зурмал лам нараас нэг сайн “эмч” дээр, мянган мунхаг сэхээтнээс нэг сайн “сэтгүүлч”дээр. О.Булганхангай

    Өнөөгийн төр улс бол амьд голтой “алтан гурвалжин”  бизнесийн байгууллага-нам-төр түмнээ шатаах мөхлийн зам. О.Булганхангай

    Амьдралын логик-Хүн бол хөдөлмөр бол бүтээл бол сайхан амьдрал бол аз жаргал бол хайр бол амьдын диваажин-Амьдрал бол үхлийн өмнөх тэмцэл…О.Булганхангай

    Байгаль ээжийн логик-Модгүй бол усгүй бол хөрсгүй бол өвсгүй бол малгүй бол монгол үгүй-Ус бол амьдрал…О.Булганхангай

    Залхуу хүнд толгойтой үс нь ч хүнд юм шиг санагддаг. О.Булганхангай

    Хүмүүс дотоод ба гадаад айдсаа дарахын тулд махан биетэй үхмэл амьтдыг “бурхад” гэж шүтдэг нь нэн харамсалтай. О.Булганхангай

    Цагаа олоогүй инээд түр зуурын солиорол. О.Булганхангай

    Хатуу үгний далд утга нь үнэн, хайр хоёрт оршдог. О.Булганхангай

    Анхаарал бол хүнд заяасан амьдралын гол шатахуун. О.Булганхангай

    Бүжиг бол сэтгэлийн толь. О.Булганхангй

    Ижий минь зүрх сэтгэлд бурхад оршдог болохоор, хүү нь тандаа залбирч явдаг. О.Булганхангай

    Өөрийгөө хөдөлгөх шатахууныг өөртөө л та хийхгүй бол, өөр хэн ч танд хийхгүй. О.Булганхангай

    Агуу амьрал гэж үгүй, агуу хүн л гэж байдаг. О.Булганхангай

    Утгагүй амьдрал гэж үгүй, түүнийг хүмүүс л утгагүй болгодог, амьдрал бол хамгийн шудрага. О.Булганхангай

    Ганц олдох бүхнээ хайрла. Д.Цэрэнбат

    Хэнд ч бүү муу сана хэн нэгэн таныг сайн санаж яваа. О. Булганхангай

    Итгэлгүй хүний зүрх сэтгэлд үргэлж хуурамч зан нуугдаж байдаг. О.Булганхангай

    Нойргүй хоносон шөнө бүхэн надад аз жаргал бэлэглэдэг. О.Булганхангай

    Ганцхан заяах амьдралаа ойлго. О.Булганхангай

    Хүмүүсээ алтыг бүү шүт, хүн хүнээ л шүтэж амьдар. О.Булганхангай

    Цаг бол үхэл. О.Булганхангай

    Хамгийн ховор эрдэнэ хогон дотор л нуугдаж байдаг. О.Булганхангай

    Бүсгүй хүн намайг үзэн ядахад өөрийгөө би ирлэх шиг болдог. О.Булганхангай

    Оюунаа хөгжүүлье гэвэл орчноо байнга соль. О.Булганхангай

    Мөрөөдөлдөө үнэнч хүн үргэлж нисч явдаг. О.Булганхангай

    Хүнийг хайрлая гэвэл зүгээр л тусал. О.Булганхангай

    Миний хамгийн дуртай ажил бол хүн сэрээх. О.Булганхангай

    Эмсийн зүрхэнд нэг л эр байдаг, тэр нь буг ч, бурхан ч байж болно. О.Булганхангай

    Өвчин туссан үедээ л хүн урт наслахыг хүсдэг. О.Булганхангай

    Сэтгэлийн  тэнхээтэй хүний нууц нь их бодож, бага ярихад оршино. О.Булганхангай

    Үгнээс гарах энергиэр хүмүүсийг уярааж ч, уйлуулж ч болно. О.Булганхангай

    Ухаарлыг олох түлхүүр бол гагцхүү эргэцүүлж бодоход оршдог. О.Булганхангай

    Сэтгэхүй сайтай хүний бодол нь зүүд нойронд нь илэрдэг. О.Булганхангай

    Сэтгэлийн тэнхээтэй хүний нууц нь зовлонг танисан сэтгэлд оршино. О.Булганхангай

    Хүмүүсийн дургүйг хүргэх түлхүүр бол хайртай зүйлээр нь оролдох. О.Булганхангай

    Үгний үнэ цэнэ нь худалдаж болдоггүйд л оршдог. О.Булганхангай

    Хувь заяаг өөрчлөх зам нь гагцхүү хүний сэтгэл өөрөө юм. О.Булганхангай

    Зэвүүцэл агуулсан хүний зүрх сэтгэл нь буудах гэж онилсон сумнаас ч аюултай. О.Булганхангай

    Сэтгэл муутай хүмүүсийн дунд амьдарснаас, сэтгэлээ мөлжиж амьдарсан нь дээр. О.Булганхангай

    Зорилго бол хамгийн богино хугацаанд хүслээ биелүүлэх түлхүүр. О.Булганхангай

    Мэдээгүй байж итгэдэг тэр зүйл бол гагцхүү хайр юм. О.Булганхангай

    Бодолгүй хүн бол мэдлэггүй хүн. О.Булгнахангай

    Уучилна гэдэг ухаажихын шинж. О.Булганхангай

    Баяр баясгалан гэдэг нь бусдыг ойлгох сэтгэлийн илэрхийлэл. О.Булганхангай

    Оюун ухааныг идэх гол зэвсэг бол шунал. О.Булганхангай

    Алдаа бол хүнийг хүн болгох хамгийн сайн эм. О.Булганхангай

    Анхааралгүй хүн алдаа их гаргадаг. О.Булганхангай

    Амьдралын утга учир нь гагцхүү эхийн хайраар л илэрдэг. О.Булганхангай

    Алт надад байхгүй гэж бүү уйл, амьдралыг би ойлгохгүй байна гэж уйл. О.Булганхангай

    Зовлогоо бүү зовоо, сэтгэлээ л зовоо. О.Булганхангай

    Дусал нулимсны үнэ цэнийг ч алтаар бүү соль. О.Булганхангай

    Хайр бол аз жаргалын хууль. О.Булганхангай

    Сурахгүй бол харахгүйтэй адил. О.Булганхангай

    Тэвчээр бол амьсгалах сүүлчийн агаарыг хамт хуваалцах сэтгэлийн тэнхээ. О.Булганхангай

    Хором бүрт олдох найз нөхөд гэдэг бол хорин жил ухсан алтнаас ч үиэтэй. О.Булганхангай

    Сууж чадахгүй хүн явж чадахгүй. О.Булганхангай

    Үхлийн тухай бод, тэгвэл утга учиртай амьдралыг эрт олох болно. О.Булганхангай

    Монголчууд үнэгүй юманд дуртай ч, үнэтэй өдрүүдийг үнэгүй өнгөрөөдөг нь тун харамсалтай. О.Булганхангай

    Аз жаргалын нууц нь зовлонг танисан сэтгэлд оршдог. О.Булганхангай

    Хүсэл бол хүнийг таних хамгийн хялбар толь. О.Булганхангай

    Хүмүүст өгөх хамгийн нандин бэлэг бол итгэл. О.Булганхангай

    Ашиглаагүй өнгөрөөсөн цаг хугацаа бол хүнийг үхэлд хүргэх хамгийн дөт зам. О.Булганхангай

    Бурхадыг таних түлхүүр бол гагцхүү хүнд л заяадаг. О.Булганхангай

    Өнөөдөр бол хүнд ахин заяахгүй, энэ өдрийг үхлийн  сүүлчийн өдөр гэж бод, тэгвэл утга учиртай амьдралыг эрт олж харах болно. О.Булганхангай

    Энэ ертөнцийн хамгийн ариун зүйл бол эхийн сэтгэл. О.Булганхангай

    Хүний хамгийн хайртай зовлон бол залхуурал. О.Булганхангай

    Залхуурлын сэдэл нь шалтаг тоочих өвчин. О.Булганхангай

    Бүхнийг танихын эхлэл нь өөрийгөө танихаас эхлэлтэй. О.Булганхангай

    Хөдөлмөр хийхгүй амьдарч байгаа “хүн” бүхэн ядуурал хэмээх далайд сэлүүргүй аялах завьчин адил. О.Булганхангай

    Хаашаа явахаа мэддэг хүнд хорвоо ертөнц зам тавьж өгдөг. О.Булганхангай

    Зовлонгоос айж амьд явдаг хүний зүрх сэтгэл нь, амьдаараа авслагдсан байдаг. О.Булганхангай

    Итгэл бол таны дотоод зүрх сэтгэлд оршигч үнэн. О.Булганхангай

    Оюун ухаан, сэтгэл зүрхийг тэжээгч их хүч бол сүнс юм. О.Булганхангай

    Мэргэд хүнийг сургаж, мэдлэг хүнийг номхоруулдаг. О.Булганхангай

    Нүд бол зүрхэнд тусах нар. О.Булганхангай

    Та бусдад тусал, тэднийг үнэн сэтгэлээсээ хайрла, танд аз жаргал ирэх болно. О.Булганхангай

    Үнэний төлөө явж байгаад үхэхээс ч би үл айна. О.Булганхангай

    Өөрийгөө би тольдох ч яахав,  өөрийнхөө доторхи толинд л нэг сайн харах юмсан. О.Булганхангай

    Хүний төлөө өөрийгөө зориулж амьдарсан тэр л “хүмүүсийг” бурхад гэхэд хэлсдэхгүй. О.Булганхангай

    Муу хууль, мөнгө, хамаатан садны хэлхээс нь монголын хөгжлийг идээд дууслаа. О.Булганхангай

    Диваажин доторхи “бурхандаа” мэс засал бүү хий бүсгүйчүүдээ, эхийн чинь сүү цусаар уйлах болно. О.Булганхангай

    Янхнууд нийгэмд ихсэх нь “төрд” суусан түшээд оюуны ядууралд орсны тод илрэл. О.Булганхангай

    Ялалт бол хүнд гэрэл гэгээ бэлэглэгч хүч юм. О.Булганхангай

    Шувууд нисэж үл хүрэх газар би тэмүүлж тэнгэр муудаж, шуурга дэгдсэн ч би үл гайхна. О.Булганхангай

    Аз жаргалын гал хүнд л заяасан, “гагцхүү” асаах үгүй нь таниас л шалтгаална. О.Булганхангай

     

    Мэдлэгийн хур их бууж, хүн бүр ухаарал гэгээрлийн гүнд хүрэх болтугай.

    2009 он