Category: human-development

  • Мянганы боловсролын замыг ёс суртахуунаас эхэлье!

      “Яруу сэтгэгч” сонины анхны дугаарын нийтлэлүүд цувралаар…

    Хутгыг юунд ашигладаг вэ? Хутгыг зөвхөн мах идэхэд ашигладаггvй нь ойлгомжтой. Үнэндээ ямар хүн тэрхүү хутгыг бариснаас л юунд ашиглах нь шалтгаалдаг. Эмч хүн баривал мэс засал хийж хүнийг аварна, анчин хүн баривал араатанг агнана, гэмт этгээд баривал хvн хорооно, уран дархан хvн баривал сийлбэр хийнэ, бүтэлгvй тонуулчин баривал дээрэм хулгай хийнэ гэх мэт. Нэг vгээр хэлбэл муу ёс суртахуунтай хvн баривал өөрийгөө бүү хэл өрөөлийг ч хорооно, сайн ёс суртахуунтай хvн баривал гайхамшгийг ч бүтээнэ. 

    Мэдээж энд хутга ашиглалтын талаар ярих гээгvй нь ойлгомжтой. Тэгэхээр энүүгээр юу хэлэх гээд байна аа гэж эрхэм та гайхаж байж болох юм. Энэ удаад хүний төлөвшил хийгээд ерөнхий боловсролын системд ёс суртахууны хичээл түлхүү шаардлагатай байгаа талаар сэтгүүлч би бээр цухас өгүүлэх гэсэн юм. Өнөөгийн энэ мэдээллийн хурдацтай хөгжлийн үед, даяарчлагдаж буй дэлхий дээр амьдарч байгаа бид түүнийг угтан арван жилийн боловсролын системдээ зарим нэг шинэчлэл хийх хэрэгтэй болжээ. Цагаан сайд аа! Арван жилд хүүхдэд ерөнхий мэдлэгийг олгох тал дээр анхаардаг хэдий ч ёс зүйн хүмүүжил, ёс суртахууны хөгжил олгох тал дээр төдийлөн ажиллаж чаддаггүй нь ажиглагддаг. Хүүхэд ерөнхий боловсрол эзэмшхийн зэрэгцээ ёс зvйн хүмүүжил, ёс суртахууны хөгжлийг олж төлөвшиж явах нь нэн чухал. Манайхан зөвхөн мэдлэг боловсролыг нэгдүгээрт тавьж ёс зүй, ёс суртахууныг дараа нь тавьдагаас болж маш том алддаг. Угтаа энэ хоёр байраа сольж, эхлээд ёс суртахууныг олоод дараа нь мэдлэг боловсролоо эзэмшвэл зохилтой мэт. Жишээ нь ёс суртахуунгүй мэдлэг боловсрол өндөртэй, чадварлаг эмчид өвчтөний зовлон зүдгүүр, сэтгэл санаа, ирээдүй чухал бус сарын цалин, албан тушаал ахиж дэвших, ар гэрийн асуудал, алдар нэр нь чухал. Мөн тийм багш байлаа гэхэд ялгаагүй хүүхдүүдийн хичээлээ ойлгох, эс ойлгох, сайн сурах, муу сурах, ирээдүйн төлөвшил нь чухал биш. Харин хичээлийн хэдэн цагийг хурдан өнгөрөөх, цалин мөнгөө хурдан авах гээд бусад амин хувийн ашиг сонирхол нь илүү давамгайлж байдгаас болж нийгмийн өмнө засаж болшгүй гэмт хэрэг үйлдэж, улс орныхоо ирээдүйг хохироож, хөгжлөөс хойш нь чангааж байгаагаа мэддэггүй, мэдсэн ч түүнийг залруулах сэтгэл, ёс суртахуун дутдаг. Ингээд тэрхүү ёс суртахуунгvй багшаас төрсөн ёс суртахуунгүй шавь нар нь ирээдүйд дээр дурдсанчлан хутгыг аль талаар давамгай ашиглах нь бүрхэг. Энэ мэт анхнаасаа биеэ засаагүй хүн ирээдүйд гэрээ хэдийгээр сайхан засавч, төрөө улсаа засах ёс суртахуун дутаж, нийгмийнхээ хөгжлийг бус хувийн эрх ашгаа эрхэмлэсээр 60 хүрч ухаарах шахаад 61 хүрээд “ума хум” болох нь дамжиггүй. Тэгэхээр 10 жилийн хичээлийн программд ёс зүй, ёс суртахууныг төлөвшүүлэх хичээлийг түлхүү оруулж, бүр “А” үсэг үзэхтэй нь зэрэгцэн жинхэнэ Монголынхоо төлөө сэтгэл зүрхтэй хөгжлийг дагуулагч иргэн болох замыг нь тэгшлэхгүйгээр хэзээ хойно мэдлэг боловсрол хэдийн эзэмшчихсэн ланзгаруудын чихэнд мянга орилоод илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ гэгчийн үлгэр болох биз. Мянганы замтай зэрэгцэн хүүхдүүддээ мянганы боловсролын шинэ замыг оюун ухаан сэтгэл зүрхэнд нь тавихгүйгээр Монгол улс маань цаашдаа хөгжих, оршин тогтнох асуудал…
    Бараг хэлд орохоосоо эхлээд л гадагшаа Солонгос, Америк… гээд улсад очиж сайхан амьдрахыг мөрөөдөж байгаа бяцхан ирээдvй хойчоо дагаад Монгол минь бас нvvчих вий дээ.
    Монголоо гэсэн vрс маш олон болтугай.
    М.Болод

    Гэрэл зургыг www.google.mn

  • Дээд эрүүл мэнд Цуврал 4: Дээд эрүүл мэнд

    Эрүүл мэндийн тухай олон арван, бараг зуугаад тодорхойлолт байдаг. Энэ сайн зүйл биш. Эрүүл мэндийн тухай бүх нийтээр эс гэхэд олонх нь хүлээн зөвшөөрөхөөр бүрэн цогц, үнэн зөв тодорхойлолт гараагүйн баталгаа юм. Бидний дэвшүүлж байгаа дээд эрүүл мэндийн онол арга зүй тодорхойлолт ч бүрэн төгс төгөлдөр бус нь ойлгомжтой. Гэхдээ энэ сул тал нь шинжлэх ухаан өндөр хөгжсөн эрин үеийн анагаах ухааны үйл ажиллагаа, үзэл баримтлалаас олон талаар давуутайг үгүйсгэж чадахгүй. Дээд эрүүл мэндийн онол эмнэлзүйн арга хэлбэр нь Монголын хийгээд Дорнын гүн ухаан тарни бясалгалын сургаал номлолд барлагдан үлджээ. Үзэл суртлын зөрөлдөөнт далан жилийн хорио цээрийн хугацаанд хүмүүсийн сэтгэлийн оронд өвлийн үр мэт хадгалагдсаар байсан юм. Өнөөдрийн Монголын нийгмийн ухамсрын хүрээнд ч хувь хүмүүсийн сэтгэл зүрхний гүнд ч гэгээрэнгүй эмч эрдэмтэд бясалгагчидын сэтгэхүйд ч бүрэлдэн амилсаар, ургамлын үр, намар өвөл хөрсөнд боловсрохын адил хэлбэржин амилсаар бидний үед хүрчээ. Гэвч эдгээр зул мэт гэрэл гэгээ, нэг нэгнээсээ ангид тусгаар эвцэж холбогдоогүй байгааг бид ажиглан харсан юм. Тэдгээрийг 40 гаруй жил эрэн сурвалжилж, түүн цуглуулж, шүтэлцүүлэн барилдуулсны үр дүн Дээд эрүүл мэнд юм. Дээд эрүүл мэнд гэж юу?

    “Бие эрүүл- гоо сайхан,

    Ухаан саруул- цэцэн мэргэн,

    Сэтгэл ариун- өршөөнгүй уужуу,

    Дотоод хийн эргэлт тэгш- амар амгалан,

    Амин орон цэвэр- гэрэлтэнгүй тунгалаг,

    Ухамсар төгс- гэгээрэнгүй,

    Сэрэмсэр төгөлдөр-бурханлаг

    Орон тааламжтай бат бэх” байж

    Газар дэлхий,

    Тэнгэр огторгуй,

    Бурханлаг дээд хүчний үүсэхүй оршихуй, хувьсахуйн хуулинд зохицон аж төрөхийг хэлнэ гэж бид үзэж байна.

    Эрүүл мэндийн тухай өнгөрсөн зуунуудийн олон арван тодорхойлолтуудаас хүний бүтэц язгуурыг бүрэн гүйцэт багтааж, их гурван хүчний хуулийг дагана гэснээрээ давуутай юм. Дээд эрүүл мэндийн тодорхойлолтыг ажиглаж тунгаавал арван нэгэн язгуурыг бүтэц цогцоор нь танин мэдэж, эрүүл мэндийн байгууллага эмч мэргэжилтнүүд өвчингүй амьдрах, өвдвөл бүрэн төгс эдгэрэх үйл ажиллагааныхаа өдөр тутмын дадал хэвшил болгох ариун зорилготой юм. Эмчийн ажлын ачаалал наад зах нь арав дахин нэмэгдэнэ гэж та бодож байгаа, Тэгнээ, аравч биш ер дахин ихсэж ч магадгүй. Харин ажлынх нь үр дүн тооцогдошгүй ихээр дээшлэх болно. Бүрэн төгс эрүүлжүүлэгч гайхамшиг нь эмчийн ажлын ачааллыг гэгээрэнгүй баяр баясгалангаар хөвчилнө. Дээд эрүүл мэндийн онол, эмнэлзүйн арга барил нь гүн гүнзгий агуулгатай, хүрэх эс хүрэхийн зааг, орших эс оршихын зааг, хязгаартай хязгааргүйн барилдлага шүтэлцээтэй адил нарийн төвөгтэй хэдийч үйл хэрэг болгоод эхэлбэл бидний өдөр тутмын амьдрал шиг туйлын энгийн юм. Яагаад гэвэл дээд эрүүл мэнд гэдэг нь хэн нэг хүний бодож олсон мэргэн санаа, онол монол биш, хүний бие махбод ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүй, сэрэмсэр, амин орон, газар тэнгэрийн харилцааны тухай л юм. Та ухаарсан эс ухаарсан ялгаагүй ийм л харилцаа шүтэлцээ өөр өөрийн жам хуулиар явагдаж л байдаг. Тэр харилцаа шүтэлцээний хуулийг та мэддэггүйгээсээ болоод зөрчих сулраах, гажаах зэрэг олон сөрөг үйлийг өөртөө үүсгэдэг. Энийгээ үйл үр, зовлон гачаал гэж үздэг. Үнэндээ тэр бүхнийг та өөрөө л бий болгодог шүү. Дээд эрүүл мэндийн үзэл онолд дайрах, довтлох, сорьж сонжих, шүүмжлэх, сайлах муулах гэж байхгүй. Зүгээр оршин байгаа үнэнийг бодитойгоор илэрхийлдэг. Бие ухаан сэтгэл гурвын амьд шүтэн барилдлагыг илүүч үгүй дутуу ч үгүй үүсэл гарал оршихуйн дотоод гадаад барилдлагыг судлаж анагаах ухааны үйл ажиллагаанд нэвтрүүлэх л юм. Хүмүүн оршинолын гурван их хүчин, гурван эх хүчин, гурван дунд хүчин гэж байдаг. Эхнийх нь орчлонт ертөнцийн үүсэл чанар, бурханлаг хүчин. Хоёрдах нь сансар огторгуй тэнгэр мөнх тэнгэрийн хүчин, гуравдах нь газар дэлхий юм. Энэ гурав хэд хичнээн зэргэмжинд хуваагдсанч энэ л гурав байх болно.Дээд эрүүл мэнд гэдэг бол өөрийгөө төгс эрүүл өөд, ухаарал өөд, амар амгалан гэгээрэл өөд жолоодохуй юм. Дээд эрүүл мэнд бол өдрийн түгшүүрийг оройд нь гүвж арилгахуй юм. Дээд эрүүл мэндийг та сонсох, үзэх, турших аргуудаар суралцвал олигтой үр дүнд хүрэхгүй. Дээд эрүүл мэндэд та туулах аргаар суралцах хэрэгтэй. Ингэж чадвал дээд эрүүл мэндийг та олж авна. Хүн өөрийн бурханлаг чанараа танин мэдээд хөгжүүлэхэд дээд эрүүл мэндийн арга танд тусална. Газар дэлхийн хүчинд нэгдэн нийлж түүгээр эрүүлжих боломжийг дээд эрүүл мэнд танд өгнө. Мөнх тэнгэрийн хүчин хэрхэн оршиж түүний ивээлд яаж багтан орж болохыг дээд эрүүл мэнд таньд хэлж өгнө. Ийм болохоор дээд эрүүл мэнд нь хүн төрөлхтнийг төдийгүй бүх амьд оршнолыг дэлхийгээ, нарны орчлоо аврах цорын ганц арга зам мөн.

    Дээд эрүүл мэнд бол хүн төрөлхтний гэгээрэнгүй ирээдүй юм.

     

     

    Х.Цэрэндорж
    ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД номоос цувралаар хүргэж байна. 

  • Аав минь цор ганц…

    Бид яагаад ховорхон ярьдаг вэ? Аавын тухай… Амьдралыг бэлэглэгч аав нарын тухай ээжүүдийн тухай ярьдаг шигээ, ээжүүдийгээ магтан дуулдаг шигээ яагаад дуулдаггүй вэ? Тэд ч бас ХҮН. Бурмаар бус урмаар амьдардаг хүмүүн шүү дээ. Аав, ээжийнхээ алинд нь хайртай вэ? гэсэн асуултанд ихэнх хүмүүс эргэлзэж бодолд автан утгагүй асуулт юм аа, гэдэг боловч  яг амьдрал дээрээ аавыгаа ховорхон дурсана… Аав нар гомддоггүй юм аа гээд 100 хувь итгэлтэй хэлэх хүн байна уу? Шударга гэж үү? Гүндүүгүй сайхан, Хараа дээгүүр, Уужим болохоор Халхын сайхан эрчүүдийн сэтгэл нь өвддөггүй, сэмэрч урагддаггүй гэж андуу боддог юм биш биз…БИД, Би хэлье. Би бол айлын 3 охины дундах. Алагтай цоогтой энэ амьдралын ямархан нугачаанд ч би аавынхаа талд л зогссоор ирсэн. Нүдэндээ нулимс цийлэгнүүлж эмзэглэж буйгаа харуулдаггүй л болохоос ээрэм талд бороо орж байгааг би мэдэрдэг учраас би аавынхаа талд зогссоор ирсэн. Гэхдээ шуурга шуурч байхад ч гэргийгээ л хайрладаг тэр агуу их ухааныг би биширдэг. Би хүндэлдэг. Миний аавын уужим сэтгэл агуу хайр Гайхамшигийг бүтээж чадсан юм… 5 сэтгэлд хэзээ ч үл унтрах мөнхийн галыг бадамлан асаасан аавынхаа хайрын хүчээр хорвоо дэлхийг ч БИ өөрчилж чадах мэт санагддаг… Ийм л ААВЫН ОХИН. Аав минь надад юуг захиадаг гээч. Аминчлан захихаас гадна үлгэрлэн харуулсаар ирсэн. Аавынхаа үгийг сонсож, аавынхаа үйлсийг харсаар би амьдралыг үргэлж өнгөлөөр харах болсон. Мэдээж ээжийн минь сургааль, зөвлөгөө ч бас нөлөөлсөн. Гэхдээ аавын минь ҮНЭН үргэлж ялдаг юм хэмээх амьдралын зарчим миний амьдралын луужин юм. Ямар ч зовлон бэрхшээл, худал хуурмагийн өмнө надад итгэж намайг үргэлжид түшин авах аавынхаа итгэлийг даахын төлөө би мэрийж бүхий л авъяас, ур чадвараа тордон илүү сайн сайхныг бүтээхээр зорьж байна. Таны минь магнай тэнүүн байвал түүнээс илүү АЗ ЖАРГАЛ надад үгүй билээ. Тиймээ Би аав шигээ хүнийг амьдралын ханиараа сонгох хүсэлтэй. Хүсэл минь биелэх тэр мөчид ээжий шигээ Эр хүнээ дээдлэн хайрлаж аав шигээ хүндэтгэх болно… Энэ бол үнэний гайхамшиг…

  • Монгол нууцын хэлхээ

    “Яруу сэтгэгч” сонины анхны дугаарын нийтлэлүүд цувралаар…

                                                                                      С.Жамбалдорж     

    Монгол гэж ярихын тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх хэрэгтэй. Монгол хэмээвээс Монголоо сайн мэддэг байх учиртай. Иймээс Би хэн бэ? Бид хэн бэ? гэж Монгол хүн бүр Монголоо танин мэдэхийг чармайж яваарай.

    Эртний мэргэн сургаалд айлдахдаа: Тус болох нөхөр гурав, ус болох нөхөр гурав болой. Тус болох нь үнэнч нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно. Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялангач, цууранхай амт нөхөр болой гэжээ. Ном бол үнэнч нөхөр, шудрага нөхөр, ихийг дуулсан нөхөр мөний тул танд хань болж чадна.

    “…Бид чинь тэгтлээ нэг их хоцрогдсон улс биш. Манайх дэлхийд олон юмаараа тэргүүн байранд давхиж яваа юм байна. Нэг хүнд ноогдох дарга, сайд, нэг хүнд ноогдох өр шир, нэг хүнд ноогдох нам, эвсэл холбоогоороо дэлхийд тэргүүлжээ. Тэр ч бүү хэл монголчууд бидний нэг иргэнийхээ нуруунд үүрүүлэх шийтгэл бас магтаал, нэг хүний гарт бариулах уриа лоозон, нэг хүний эзлэх тэсвэр хатуужил, тэвчээр зоригоороо энэ бөмбөрцөгт бусдаас  хол давж суга явжээ” хэмээн Ж.Барамсай гуай бичсэн нь ортой бизээ.

    Үнэхээр доог тохуугүй хэлэлцвээс Азийн бөглүү бөөрөнд хоёр их гүрний дунд оршсоор ирсэн цөөхөн тооны монголчуудад дэлхийд тэргүүлэх юм байдаг гэж үү? Гадаадыхан байтугай бидний монголчууд ч өөрөө өөрөөсөө ингэж асуухаас сийхгүй болтол “ухаанд минь ухна ишиг оршсоор” удсан билээ.

    Хийх бүтээхийн хүсэлтэй өнөөгийн бидэнд зүгээр нэг сайхан бардамнах сэтгэл ужид болой. Иймээс “Монголчуудын дэлхийд хамгийн, хамгийн…”-г толилуулж байна.

    Дэлхийд хамгийн олон мэндчилгээтэй ард түмэн

    “Мэнд мэдэх нь монголын ёс” гэдэг мэргэн үг бий. Энэ бол эв эеийг хичээж харилцан хүндэтгэл илэрхийлэх талаар манай ард түмэн эртний уламжлалтайг харуулж байгаа хэрэг мөн. Монголчуудын мэнд өдөр тутмын, аян замын, цаг улирлын, ажил мэргэжлийн, төрийн ёсны, цэргийн ёсны гэж олон байдаг.

    Өдөр тутмын түгээмэл мэндийг Сайн байна уу?, Амархан сайн байна уу?, Сонин сайхан юу байна?, Ажил алба сайн биз дээ?, Бие лагшин тунгалаг уу? гэх мэтийн олон янзын үгээр илэрхийлдэг.

    Улирлын мэндийг Тавтай сайхан хаваржиж байна уу?, Тарган тавтай зусаж байна уу?, Өнтэй тарган өвөлжиж байна уу? гэх мэтийн малчдын амьдрал ахуйн хэвшсэн үгээр илэрхийлдэг.

    Ажил мэргэжлийн мэндэд, хоньчин хүнтэй уулзахад Хонин сүрэг тавтай идээшилж байна уу?, адуучин хүнтэй бол Адуу мал бүрэн үү?, үйлчин хүнтэй бол Үйл бүтэмжтэй юу?, анчин хүнтэй уулзвал Хараа мэргэн, Олз их, Ганзага дүүрэн гэх мэтээр мэндэлдэг.

    Харин цагаан сараар бол: Хуучин жил хангирч /хуучирч/ Шинэ жил шилжирч, хөгшид хүүхэд хөрстэй, төлөг сүүлтэй, даага далантай онд мэнд оров уу?, Сар шинэ тавтай сайхан шинэлж байна уу? гэх зэргээр мэндчилдэг.

    Монголын төрийн ёсны уламжлалт мэндчилгээнд Эрхэмсэг сайдтан та амгалан морилж байна уу?, Таны түмэн амгаланг айлтгая гэж гүн хүндэтгэлээ илэрхийлдэг.

    Бичиг бичиж байгаа хүнтэй таарвал: Бийр хурц, билэг оюун төгс болтугай! гэх буюу хоол идэж байхад орж очвол: Шүд хурц болтугай! гэж мэндэлдэг. Хариуд нь нүд хурц болтугай гэнэ.

    Бас монголчууд мэндлэхдээ ганс, хөөрөг барилцдаг ёс нэн эртнийх бөлгөө.

    Анхны 12 жилийн цагийн тоолол

    Барагцаалбал 40-12 мянган жилийн өмнө монголын өвөг дээдэс болох Хүннү нар дээд палеолитын үеэс одоогийн Төв Ази, Монголын нутагт голомтлон амьдарч байжээ. Тэд нэн түрүүн наран, саран, тэнгэр, байгаль, дэлхийгээ бишрэн шүтэж, байгаль цаг уур улирлын байдлыг олон жилийн турш нарийн ажиглаж, амьтны төрх, үржих, ургамал ургаж цэцэглэх үе гэх мэтчилэн жилийн дөрвөн улирал болгон хуваажээ. Улмаар улирал бүрийг нарийн тооцоолж, жилийг 12 сард хувааж сарны эргэлтэд тохируулан 12 амьтны мөчлөгөөр цаг тооллыг зохиожээ. Цаг тооны 12 жилийн мөчлөгт орсон амьтдын 10 нь Монгол нутант одоо хүртэл амьдарч байгаа юм. Харин луу, мич хоёр байхгүй. Гэвч үлэг  гүрвэлийн ясыг монголчууд лууны яс гэдэг. Нисдэг үлэг гүрвэлийн яс Дундговь, Увс аймгийн нутгаас олдсон. Мичний яс Орхоны Шаамараас олдсон.

    Амьтны мөчлөгийн 12 жил чухам хаана үүссэнийг Зөвлөлтийн эрдэмтэн И.В.Захарова, Хятадыг судлагч францын эрдэмтэн Э.Шеванны таамаглалыг баримтлан Хүннүд үүссэн гэж үздэг. Үүнийг хятадын эрдэмтэд зөвшөөрсөн. Хятад анх 12 амьтны мөчлөгтэй жилийн он тооллыг Зүүнхан улсын үед хэрэглэх болсон. Хятадын түүхч Чжао И /1727-1814/ энэхүү тооллыг Хан үндэстэн баруун хан улсын үед /МЭӨ 206-МЭ 25 он/ Хүннү аймгаас авч хэрэглэсэн гэжээ. Энэ үед хан улс, Хүннү нарын хоорондын харилцаа сайн байсан юм гэж мөн тэмдэглэсэн байдаг.

    Иймд 12 жилийн мөчлөгтэй жилийн он тооллыг хятадын Хан улс Хүннүгээс авч хэрэглээд тэндээс Япон, Вьетнам, Солонгос зэрэг Азийн олон улс оронд өргөн дэлгэрчээ. “Энэ нь монголчууд бидний өвөг дээдсээс хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан оюун санааны нэгэн том хувь нэмэр мөн” гэж монголын эрдэмтэн А.Дамдинсүрэн тэмдэглэжээ.

    Дэлхийн урлагийн хамгийн эртний нэгэн голомт

    Европыг хүй нэгдлийн урлагийн өлгий гэж үзэж ирсэн тал бий. Өрнөдийн зарим эрдэмтэн “Их урлагийн орон-өрнөд” гэж нэрлэж, “Мөнхүйн Европ бол урлагийн элэнц орон” гэжээ.  Гэтэл сүүлийн үед дэлхийн эрдэмтдийн анхаарлыг хүй нэгдлийн урлагийн асар их дурсгалтай Төв Ази, түүний дотор Монгол орон зүй ёсоор татах болов. Иймээс дээрх “…баталгааны гарцаагүй чанартай нь өнөө үед ганхан суларлаа. Чулуун зэвсгийн өвөрмөц урлагийн шинэ орд газар Африк, Төв Ази, Монголд элбэг олдлоо” гэж зөвлөлтийн академич А.И.Окладников бичжээ. Үнэхээр хүн төрөлхтний урлагийн өвөг орны нэг-Монгол болох нь сүүлийн үеийн олон нээлт баримтаар батлагдаж байна. Манай орны бараг бүх аймгийн нутагт хадны сүг зураг байгаагийн дотроос Өвөрхангайн Тэвш уул, Архангайн Чулуут гол, Ховдын Гурван цэнхэрийн агуй, Баянхонгорын Баянлиг зэрэг дангаараа урлагийн музей болохоор газрыг нэрлэж болно. Монгол орон даяар чулуун зэвсгийн үеийн урлан олон олдсоны дотроос хамгийн том нь Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг байгаа юм.

    Мянган голыг гаталсан морин туурайн гавъяа

    Найман зүгт мандсан эцэг өвгийн гавъяа

    Нармай төрийг байгуулсан, Дэлхий дахинаа гавъяа

    Манай өнгөрүүлсэн түүх, хүн төхөлхтөнд гавъяа хэмээн Д.Нацагдорж эгшиглэн шүлэглэсэн нь учиртай.

    Хамгийн анх тэрэг зохиосон ард түмэн

    Манай Орноос олдож байгаа хадан дээр сийлсэн тэрэгний зургийн он цагийг эрдэмтэд янз бүрээр тогтоож байна. Хэнтий аймгийн Батширээт сумын Үзүүр цохио, Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт буй тэрэгний зургийг МЭӨ 3 мянган жил, Хөвсгөл аймгийн Тэс суманд буй тэрэгний зургийг МЭӨ 3-2 мянган жил, Говь-Алтай аймгийн Цагаан гол болон Дарви сумын нутагт буй тэрэгний зургийг МЭӨ 2-1 мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үзэж байна. Тэрэгний зургийн талаар санал нэгдээгүй боловч 3-5 мянган жилийн өмнө зурсан нь лавтай болсон юм. Үүнээс үзэхэд энд оршин суугчид 5 мянган жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж сурснаа хад чулуунд сийлэн үлдээдэг болжээ.  Иймээс олон мянган жил байгалийн хатуу ширүүн үзэгдэлд арилж усталгүй өнөөг хүрсэн хадны сүг зураг дэлхийд хамгийн анх түрүүн тэрэг зохион бүтээсэн ард түмний нэг бол монголчуудын өвөг дээдэс гэдгийг баталж байна.    

    С.Жамбалдорж           

    Гэрэл зургийн эх сурвалж: http://www.facebook.com/groups/NMMAteam/

  • МАХАТМА ГАНДИ БУЮУ ҮНЭНИЙ ЭРЭЛ

    О.Дашбалбар  3- р боть Хүн ертөнц           

    Махатма Ганди буюу Мохандас Карамчанд Гандийн үлэмж их амьдралын тухай бичье гэвэл хэдэн жил нойргүй хонож, хэдэн мянган хуудас тэрлэх бөлгөө. Учир иймд миний бие Энэтхэгийн ард түмний их хүүгийн утга төгөлдөр амьдралын нэгэхэн хэсэг болох зан суртахуун хийгээд бишрэл шүтлэгтэй холбоотой санаа бодлыг нь толилуулахыг хичээв. Ертөнц дахинаа хийгээд улс оронд минь болж буй үйл явдал өдгөө анхаарал татаж, яг л ийм үед хүлцэнгүй байх, тэвчээртэй байх, хүч үл хэрэглэх онол бидэнд ус, агаар шиг хэрэгтэйн улмаас үүнийг толилуулах нь зүйн хэрэг хэмээн үзвээ!

    Энэтхэгийн Порбандар нутагт 1869 онд төрж, дал гаруй насандаа хоёр шашинтны хооронд хагарал гарахад эвлэрүүлэх гэж яваад алагджээ. Өөрийгөө буудсан хүнд “үйлс тань бүтэг” гэж хэлээд таалал төгссөн энэ их хүний шарилыг Энэтхэг ёсоор зандан модны галд шатааж, үнсийг нь ганга мөрөнд хийж ёсолсон газарт нь “Үнэн буй” гэсэн бичээстэй гантиг самбар тавьжээ.

    Насан туршдаа үнэн хийгээд бурхныг эрхэмлэн дээдлэж “над мэтийн зуу зуун хүн сөнөг, гэвч үнэн ялна. над мэтийн төөрөлдөгч мөнх бус хүний тухай шүүн бодохдоо үнэнээс хялгасан төдий ч ухарч болохгүй” гэж “Миний амьдрал” номынхоо оршилд бичжээ. Бүхий л амьдралдаа архи, тамхи, самуун явдлыг цээрлэж, мах иддэггүй байсан энэ хүн төрөлхийн ийм ариун явдалтан байсан уу? гэвэл үгүй! Тэр бидэнтэй л адилхан нүгэлт хүн бөгөөд сэтгэл зүрх, бие махбодь нь мах идэж, архи дарс ууж, садар явдалд нэг бус удаа татагдаж байсан ч өөртэйгээ тэмцэх, өөрийнхөө сул талыг ялах хүчийг “өөрөөсөө олсон юм”. Хэлэх ёстой хүндээ чин сэтгэлээр үнэнээ хэлж, дахин нүгэл үйлдэхгүйгээ амлах нь гэмшихийн хамгийн ариун хэлбэр мөн гэж тэрээр бичжээ. Тэрбээр:

    “Аяга ус өгвөл амтлаг хоолоор хариу барь

    Амрыг чинь эрж мэндэлбэл арай илүү бөхий

    Алтаар хариу барь, бутархай мөнгө өгвөл

    Амиа бүү хайрла, хэрвээ түүнийг чинь аварвал

    Цэцэд гэдгийн үйл хэрэг, үг хэл нь ийм юм.

    Чиний өчүүхэн тусыг чинээнд нь хүртэл хариулдаг юм.

    Жинхэнэ ариун явдалт хүн гэгч бүгдийг ижил үзэж

    Жигшүүрт зовлон авчрагчдад ч жаргал цэнгэл амладаг…”

    гэсэн сургамжит энэ мөрүүдэд дуртай байв. “Өвчтэй хүнийг асрамжлах нь миний хамгийн дуртай ажил” гэж Махатма Ганди хэлжээ. Зөвхөн ганц энэ мөрөөс л түүний хэн болох нь танигдана. Түүний бишрэн хүндэтгэдэг хүн нь Оросын их зохиолч Л.Н.Толстой байв. Толстой бол бас л хүч үл хэрэглэх аргыг сайшаадаг, насан турш үнэний эрэлд зүтгэсэн хүн. хорыг ачаар хариул, хүн муу юм хийвэл хариуд нь сайн юм хий гэдэг зан суртахууны аугаа их зарчим өрнийн суут зохиолч, дорнын гүн сэтгэгч хоёрыг мөнхөд холбожээ.

    “Зан суртахуун бол бүх юмны үндэс мөн, үнэн бол зан суртахууны мөн чанар юм” гэж тэд үзэж байлаа. Нийт хүн төрөлхтний оюуны үнэт зүйлийн тухай авч үзэх нь өөрчлөн байгуулалтын үед амьдарч буй бидний хүсэл сэтгэлд нийцэх ёстой. Бид бачимдаж, түгшиж яарч сандарч байна. Энэ бол алдаа юм. Бид дорнын хүмүүс гэдгээ үл мартаж, уужуу тайван, ухаалаг, хүлцэнгүй байх нь өөрчлөн байгуулалтыг амжилтанд хүргэнэ. Бие биеэ доромжлох, гүтгэх, хувийн өс хонзон авах явдал ихэссэн одоо үед гагцхүү хүлцэнгүй байх, хүлээцтэй хандах л биднийг аварна.

    Энэ ертөнц дээр ганцхан чи, эсхүл би л доромжлуулсан юм уу?.. Чамаас өмнө, чамаас хойш, чамтай цуг доромжлуулагсдын зовлонг яахав? Ийм асуулт өөртөө тавь! Тэгээд Бруно, Пушкин, Чингүнжав, Нацагдорж, Махатма Ганди, Шекспирийг бодогтун. Тэдний гүтгүүлж, доромжлуулж байсан агшныг сэргээн санагтун. Доромжлогдсон сая сая эгэл жирийн хүмүүсийг хайрлан бод, яг энэ үед л бид нийтийн зовлонгоос гадна бус гэдгээ мэднэ. Ертөнцөд хамгийн аймшигтай гэмт хэрэг бол гүтгэлэг билээ.

    “Тэнгэрийн зарлигийг Муза минь дуулгавартайхан дагаарай

    Тэнэг мугуйд улстай тэрсэлж битгий тэмцээрэй

    Гайхал тэнэгүүд шоолж, галгүй юмнууд муулж байг,

    Гавихгүй тэр шуугианыг дажгүй тайван сонсоорой…

    Өргөн харгуй чөлөөтэй, өөртөө чи бол хаан юм шүү

    Өөрийгөө тоосон оюунаар өмнөх замаа гийгүүлээрэй!

    гэсэн Пушкины шүлгийг л эгэл олон минь санаж явтугай!

     

     

  • Дээд эрүүл мэнд цуврал 3: Орчлонгийн ухамсарын хөгжил буюу хүмүүний туйлын зорилго

    Орчлонгийн ухамсарын хөгжил буюу хүмүүний туйлын зорилго

    Орчлон ертөнц ухамсартай юу? Тэр нь хөгжил өөрчлөлттэй юу? Ер нь ухамсар гэж юу вэ? Гэх мэт нарийн төвөгтэй асуултууд ар араасаа гарна. Энэ бүхний хариуг олохын тулд ухамсар гэж юу вэ? гэдэгт түлхүүр хариулт, тодорхойлолт хэрэгтэй. Ухамсарын бүтэц бүрэлдэхүүний тухай бүдүүн барагч гэсэн зөв ойлголттой болвол тодорхойлолт гаргахад их дөхөмтэй болно. Ухамсар нь: Ухаан-оюун ухаан- сэтгэл сэтгэхүйгээс бүрэлдэн бүтдэг ажээ.

     Үүнээс бид сэтгэл сэтгэхүйн талыг нь нягтлан үзвэл: сэтгэл сэтгэхүйн орон нь хоосон чанар, хэт чанарын ойлголттой адил, давхцсан мөн чанартай юм. Одоо ухамсарыг оюун ухааны буюу арга талаас нь бус билэг оршихуйн тодорхойлолт гаргая. Ухамсар гэдэг нь Оршихуйн чиг хандлага зорилго юм. Ийм өргөн утгаар авч үзвэл орчлонт ертөнцийн ухамсрын хөгжлийг ойлгоход их дөхөмтэй байж болно. Дүрс үүсэхээс өмнө юу байсан бэ? Тэр үед ямар ухамсар байгаа бол. Мэдээж оршихуйн ямар нэг хэлбэр байсан л бол ухамсар байсан гэж үзэхэд нэг их алдаа гарахгүй.

    Орчлон ертөнцийн үүслийг 15 тэрбум жилийн тэртээх их тэсрэлт буюу Сингулярний цэгээс эхэлсэн гэдэг. Тэрхүү их тэсрэлтээс орчлонгийн тоо томшгүй олон глактикууд үүсчээ. Сингулярний цэгээс урагших оршихуйн хэлбэр нь хоосон чанар, хэт чанар магадгүй ганцхан эх чанар ч байсан гэх үндэс бүрэн байна. Энэ үед дүрсжихүйн ухамсар байгаа биз. Хоосон оршихуйн чиг хандлага нь хуран нягтрах. Нягтарлын үр дүн нь тэсрэлт. Тэсрэлтйн үр дүн нь дүрсжилт байсан гэдэг нь маргашгүй ил тод харагдаж байна.

    Байгаль орчлонгийн хөгжил, хөдөлгөөнийг сөргүүлэн харвал үр дүн нь зорилго байсан мэт харагддаг. Үнэндээ ч тийм юм. Тийм болохоор Сингулярний цэгээс урагших хоосон оршихуйн “ билэг оршихуйн” ухамсар нь дүрсжихүй “аргажих” байжээ гэдэг утга яандаа ойлгогдоно. Гуравдугаар мянганы босгон дээрээс орчлонгийн хөжглийг эргэн харвал дүрсжих, аминжих, амьтанжих, хүнжих, хүмүүнжих, бурханжих, үе шатууд тодрон гарна. Орчлонт ертөнцийн ухамсрын хөгжлийн ул мөр хүний ухамсарт тов тод илэрсэн байдаг. Дорно дахины тарнийн ухааны нээснээр хүнд хийн босоо долоон хүрд байдаг. Тэр долоон хүрд нь эх буюу төв судал баруун “арга”, зүүн ”билэг” судал ороон сүлжилдэж үүсдэг. Хүрд бүр өөр өөрийн ухамсартай бөгөөд гадаад оронтой харилцах нэвтрэлцэх өөрийн арга мөртэй юм. Ийм болохоор хийн долоон хүрдийг ухамсрын долоон түвшин гэж болно. Ахар сүүлэнд анхын хийн хүрд байрладаг.

    Энэ хүрдний үндсэн чанар нь амиа хамгаалах байдаг. Дүрсжиснээс хойш хэдэн галавын туршид өсч төлөвшин үүссэн “амь” туйлын үнэт зүйл мөн. Амьтай бүхэн байгалийн зөн билгээрээ амиа хамгаалдаг. Тэр нь сул дорой идэвхгүй, идэвхтэй янз бүр байдаг. Мод ургамалд ч ийм шинж бий. Өт хорхой шавьж адгуус араатан жигүүртэн хүн бүрд амиа хамгаалах өөр өөрийн өвөрмөц аргатай ч зөвхөн амиа хамгаалахын хувьд  ижил юм. Үүний дээр асуух нурууны хүрдэн гэж бий. Энэ хүрдний ухамрын ноён нуруу нь тааламж байдаг.

    Нэг эст амьтнаас хүн хүртэлх бүх амьтан өөрөө хамгийн тааламжтай орон зай, цаг хугацааг эрэлхийлж тэмүүлдэг. Гүрвэл чулуун дээр хэвтээ нуруугаа наранд ээх, хонь ямаа хотондоо тарайж хэвтээд яраглах, хүн гэртээ аяглах мөн чанартаа ижил юм.Гуравдахь ухамсарын түвшин буюу хүрдэнг хүйн хүрд гэнэ. Энэ хүрдний онцлог нь Би гэсэн бие даасан байдлыг илэрхий бий болгоно. Бас амь тааламж бие гуравт нь ямар нэг саад бэрхшээл учруулагч гарвал түүнийг хүчирхийлэн зогсооно. Тийм болохоор гуравдахь хүрдэнг хүчирхийллийн ухамсартай гэж болно.

    Хүчирхийлэлгүй амьд оршихуйн байхгүй ногооны талбайд зэрлэг их ургавал таримал ногоо зэрлэгийн хүчирхийлэлд өртөөд ургац өгөхгүй амьтан мал араатан жигүүртэн хүнд энэ ухамсрын зан үйл байнга их эрчимтэй тод илэрч байдаг. Дөрөвдэхь хүрдэн зүрхэн хүрд гэнэ. Өөрийгөө ба төрлөө хайрлах ухамсар ялгаран хөгжиж төлөвшсөн ухамсарын дөрөвдэх шат юм.

    Орчлонгийн ухамсрын энэ дөрвөн түвшинд бүх амьд оршихуй бие биеэсээ бараг ялгарахгүй адил юм. Амиа хамгаалах, тааламж эрэлхийлэх, хүчирхийлэх, хайрлах ухамсрын дөрвөн төлөв ургамлаас аваад хүн хүртэлх бүх амьд амьтанд байна. Ухамсрын хөгжлийн алхам байгаа уншигч та мэдэрч мэдэж байгаа. Түүн дэр чинь нэмж нэг зүйлийг хэлэхэд хүн амьтан чанараасаа нэг их салж чадаагүй байна гэсэн үг харамсалтай ч гэсэн үнэн ийм л байна.

    Дэлхий даяар хайрыг бус хүчирхийллийг хөгжүүлэн дэмжиж байна. Уралдаан тэмцээн ч гэсэн хүчирхийллийн арай азтай аюул осол багатай хэлбэр мөн. Хүн төрөлхтний өнгөрсөн түүхийн дайн дажин өнөөдрийн бэлдэж нөөцөлсөн буу, сум, атом, нейтроны бөмбөг, пуужин аллагын тоног төхөөрөмж, хүн орчлонгийн ухамсрын гуравдахь түвшнээс  дээш алхаагүй байгаагийн баримт юм. Орчлонгийн ухамсарын тавдахь түвшний хүрдэнг монгол ном сударт хоолойн хүрдэн, дуун хүрдэн гэхчлэн нэрлэж бичсэн бий. Ухамсрыг зүрхэн хүрднээс эхлэн ёс зүй, сэтгэл сэтгэхүйн агуулгаар нэрлэх нь илүү зохистой төдийгүй зөв юм. Зүрхэн хүрдэнг, хайрын хоолойн хүрдэнг энэрхүйн цохны хүрдэнг нигүүлсэхүйн зулайн хүрдэн бурханжхуйнхэмээн нэрлэвэл илүү ил тод ойлгомжтой болно. Махан биеэс хөндийрөн билэг оршихуй руу ойртон нэгдэх хандлагатайг бодсонч чингэж нэрлэж заншмаар санагддаг.

    Энэрхүйн хүрдний ухамсарт хүн л хүрэх боломжтой. Хүний амьтнаас ялгарах онцлог нь орчлонгийн ухамсрын хөгжлийн чиг зүгийн дагуу өөрийгөө хөгжүүлэн ухаанаа тунгалагшуулан сэтгэлээ ариусгах энэрхүйд хүрэх боломж юм. Энэрхүйн хүрдний ухамсар нь бүх амьд оршихуйг хайрлан хамгаалах явдал юм. Ухамсрын энэ түвшинд хүрсэн хүн туйлын өршөөнгүй уужуу болж бусдын төлөө амьдарч бусад бүхий л юмс миний төлөө амьдардгийг ойлгодог.

    Орчлонт ертөнц амин барилдлагатайг ухаарна. Хайр бол өөрийгөө, үр удмаа, хань ижилээ, төрлөө, улс орноо гэх мэт ямар нэг зааг хязгаартай байдаг. Хайр нь нөгөө талдаа үл хайрлах үзэн ядах, нөхөр дайсан гэх мэт ялгарал үүсгэхдээ амархан учраас явцуу юм.

    Энэрхүйн ухамсар энэ бүх эндэл дутагдлаас холдож эргэж холилдохгүйгээр ангижирсан байдгаараа яахын аргагүй давуу дээд юм. Хийн зургаа дахь хүрдэн цохны, гуравдахь мэлмий гэх мэт нэрлэдэг. Ёс зүйн үүднээс бол ухамсрын энэ түвшин нигүүлсэхүй буюу орчлонгийн хайр, бурхны ивээл юм.

     Нигүүслэл нь амьтай , амьгүй, биетэй  хоосонг ч ялгалгүй ивээлдээ багтаадгаараа алагчлалгүй хязгааргүй хайр юм. Ухаан ухамсраа хөгжүүлэн сэтгэл сэтгэхүйгээ ариусгасан хэнч бай гэгээрэх бүрэн боломжтой. Гэгээрэл хэмээгч нь одоохондоо бидэнд мэдрэгдэж байгаагаараа бол орчлонгийн ухамсрын хөгжлийн дээд туйл юм. Хүмүүн болж төрсний туйлын зорилго нь орчлонт ертөнцийн ухамсрын дөрөвдэхь түвшнээс дээшлэн гэгээрч бурханжих юм гэдэг хэнд ч ойлгомжтой боллоо…

    Х.Цэрэндорж
    ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД номоос цувралаар хүргэж байна. 

  • Миний цэцлэл- 1 (Твиттерээс өөрийн зурвасуудыг эмхтгэв)

    Твиттэр хэмээх олон нийтийн хуудасыг ашиглаж эхэлснээс хойш өөрийн үзэл бодлыг 140 тэмдэгтэд багтааж товч тодорхой, ончтойгоор илэрхийлэх шаардлага бий болсон. Твиттэрээр 3- 5 сарын хооронд бичсэн (жиргэсэн) зурвасуудаа цуглуулж сэдэвчлэн цэцлэж байна.

    Багийн манлайлалын тухай

    1. Бидний хүсэл мөрөөдөл бүгд нэг зам дээр нийлсэн гэдэгт би итгэдэг.
    2. Чи миний ажилтан биш, хоёул нэг баг. Би чиний дарга биш, төлбөргүй зөвлөх.
    3. Багаа захирах гэж бүү оролд! Тархи толгой дотор нь ор, зүрх сэтгэл дотор нь орш!
    4. Залуус маань дарга, захирал, ерөнхийлөгч байж болно оо. Гэхдээ хамтарч, хоршиж, нэгдэж ажиллаж чаддаг дарга, захирал, ерөнхийлөгч баймаар байна.
    5. Мэддэг чаддагаараа дэмжиж, зорилго нэгтэй бутархай ажлуудаа уялдуулж нэг хүчирхэг үйл хэрэг болгоцгооё.
    6. 10-тын дарга 10-таа мэддэг. 100-тын дарга 10 дарга нараа мэддэг. 1000-тын дарга 100-тын дарга нараа мэддэг.

    Хүний зан чанарын тухай

    1. Хаалгаа саваад гарахыг ямар ч тэнэг чадна!
    2. Хэн гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй хүмүүсээс хол яв. Эсвэл ойлготлоо зай барь.
    3. Чам шиг хүн чанараа зарж идээгүй, аавынхаа нэрийг үрж уугаагүй, эх нутгийнхаа хэвлийг сэндийлж гудраагүй! Харин авъяасаа зарж амьдардаг.
    4. Хүний итгэлийг алдах л хамгийн том гарз!!!
    5. Хөлийг минь хугал, сэтгэлийг минь сэглэ! Гэсэн ч би хэвээрээ!

    Эрүүл мэндийн тухай

    1. Үргэлж түшлэгтэй сандалд тухладаг, дасгал хийдэггүй, нуруундаа ачаалал өгдөггүй бол хэрэглэгдэггүй зүйл хэрэггүй болдог шиг нуруу өвдөж эхлэнэ.
    2. Биеийн аль хэсэг чинь өвдөж байна, тэнд хайр дутсан гэсэн үг. Өвдөж буй хэсгээ илүү хайрла, анхаарал халамж тавь!

    Мэдлэгийн тухай

    1. Юмыг хоёрын хооронд мэддэг бол зүгээр л мэддэг хүмүүст нь даатгаад орхи. Хоёрын хооронд мэдлэг чамайг салбадай болгоно.
    2. Эерэг бай, зоригтой бай, зорилготой бай гэх мэтийн хуурай зөвлөгөөтэй, уриалсан шинжтэй, яг яаж хэрэгжүүлэх тухай тодорхой аргачлалгүй, амьдралд үлдэцгүй номнууд олширсон байна.

    Бизнесийн тухай

    1. Эмээгийн тест: Өөрийн бизнесээ долоон буудлын Долгор эмээд ойлгогдохоор тайлбарлаж чадахгүй бга бол таны бизнес болоогүй л байна.
    2. Бизнес бол асуудлын шийдэл. Бизнесээ эхлэхээс өмнө ямар асуудлуудыг шийдэхээ сайн тодорхойл. Дэлхийн асуудлыг шийдвэл дэлхийн бизнес болно.
    3. Рекламдаж хүн бухимдуулах ₮-өөрөө нийгмийн 1 том асуудлыг шийдчихвэл оновчтой PR, нэр хүнд болно доо. Хэн хэндээ хэрэгтэй юм хийж ₮ үрвэл!
    4. Хэрэглэгчээ хөгжүүлэх нь компанийн нийгмийн хариуцлагын нэг хэсэг байж болох юм.
    5. Сурталчилгаагаар та бараа зарж болох ч, үнэнч хэрэглэгчийг төлөвшүүлэхийн тулд толгойгоо ажиллуулах хэрэгтэй.
    6. Зөвхөн нэг удаа юм зарж түр зуур мөнгө олох гэж биш, харин алсын хараатай том бизнесээ эхлүүл.
    7. Одоо ч гэсэн шилийн сайн эрс байсаар л байгаа. Одоо тэд адуу хөөхгүй, ухаан хөөнө!

    Хувь хүний хөгжлийн тухай

    1. Ажил чинь ял биш, өөрийгөө сорих, нээх, хөгжих боломжууд. Зүгээр л сайн ашиглаад өгөөч, наад ажлаа!
    2. АМЖуулдаг хүмүүсд л АМЖилт ирдэг юм даа!
    3. Хүнээр хүн хийж чадвал хүн хүнд илүүдэхгүй. Хүнээр хүн хийж чадахгүй бол хүн хүндээ гай болно!
    4. Дулаан ялгаруулдаг хувцас гэж байхгүй. Хувцас бол дулаан хадгалагч л юм. Тэр дулаан чинь чамд л бий!
    5. Зарим нэгний саад бэрхшээл нь тархи толгой дотор нь л байдаг.
    6. Эцсийн эцэст бүх асуудлын цаана хүн өөрөө л байгаа шүү дээ.
    7. Нэгэнт өмхөрсөн моднуудыг ургуулахад хэцүү учир үндэслэж буй модыг эхнээс нь зөв ургуул.
    8. Цалингаас илүүтэй чи ажлаасаа юу сурч, өөртөө юу авч үлдэж бга нь чухал. Тэр бүхэн чиний баялаг. Чи юм сурч хөгжиж чадаж бга тохиолдолд хүссэн хүсээгүй үнэ цэнтэй хүн болно. Эсрэгээрээ ажлыг цаг өнгөрөөж цалин авдаг газар гэж бодсоор зэвэрвэл цалингаасаа доор үнэлэгдэх амьтан болно.
    9. Энерги устаж алга болохгүй. Шинээр бий болохгүй. Нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт хувирч өөрчилөгдөнө. Энэ хууль хүнд ч хамаатай.
    10. Чи хэзээ ийм болчихоо вэ? гэсэн асуултанд хариулахад хэцүү байдаг уу? Тиймээ би одоо ийм болчихоод байна зоригтойгоор хариул.
    11. Боловсролыг амьдралд ойртуулмаар байна. Хүнтэй харьцаж чаддаг, юмсыг бодож чаддаг, хайрлах сэтгэл зүрхтэй, мөнгөө зөв үрж чаддаг, зөв алхаж, сууж чаддаг, эрүүл чийрэг биеэ торддог, урлагийн мэдрэмжтэй наад захын амьдрах чадвартай иргэдийг бэлдмээр байна.
    12. Хүнд чадах зүйлээрээ туслаж амьдаръя. Сайхан сэтгэл эргээд сайн сайхан болж дэлгэрэх нь гарцаагүй.
    13. Залуу хүн та болохгүй бүтэхгүйн 1000 шалтгийг биш болж бүтэхийн 1 аргыг л ол.
    14. Өөрийнхөө амьдралыг сайхан авч явж чадаж байгаа хүн бусаддаа үлгэрлэж, урам зориг өгч, зөвөөр нөлөөлж чадна.
    15. Эх орондоо гай болохгүйгээр өөрийнхөө амьдрал ахуйг сайхан аваад явчихаж байвал эх оронч хүн.
    16. Хүн өөрийгөө алган дээрээ тавьсан мэт ажиглаж, шинжиж чадах нэг арга бол тэмдэглэл хөтлөх юм. Өөрөө өөрийгөө дүгнэцгээе!
    17. Хүн өөрийгөө шилгэн хоргонд хийсэн мэт шинжиж чаддагсан бол алдаа нь 2 дахин багасахсан.
    18. Багш минь “Би энэ тайзан дээр гарах ёстой гэж өөртөө хэлэхэд л хамрын ханиад эдгэдэг” гэж хэлж байсан.
    19. Сүүлийн 6 жил өвдлөө гэж 1 өдөр орондоо хэвтээд өнжиж байсан удаа алга. Толгой шархирч байсан ч би энийг хийх ёстой гэж орноосоо өндийдөг. Тэгээд л өвдөж хэвтээгүй байх даа. Хүний итгэлээ гэж!
    20. “Би хэн бэ” гэдэг асуултыг өөртөө тавиад 1 хоног бодоод, 1 орой бичээд үз!!!
    21. Улс төрч болж байж л улс орноо өөрчилж сайхан болгодог юм биш. Өөрийнхөө хийж бүтээж байгаад эзэн болоод хамгийн ойроос өөрчилж эхлэ.
    22. Гадаадад 100 залуу сургаж байгаа зардлаар багшийг нь авчраад 1000 залууг эх оронд нь сургаж болно.
    23. Сайхан гэсэн бүхнийг авчирч наагаад байвал алиалагчаас ялгарахгүй. Хэмжээг нь мэдэр. Хэмжээ, хэмжээ, хэмжээ. Бүү дутаа, бүү илүүдүүл!
    24. Аавыгаа энэ хорвоогоос явахад хажууд нь байж чадаагүй. Ажлаа хийгээд л явж байсан. Гэхдээ аав минь надад гомдоогүй. Аав минь үхэхдээ хажуудаа байлгах гэж чамайг төрүүлээгүй. Хэлсэндээ хүрч, хүн арддаа тустай явбал аав нь үргэлж баярлаж явна гэж хэлж байсан юм чинь, намайг ажлаа хийгээд л явж байхад баярласан л биз дээ. Бурхан өршөөг.
    25. Эхнэр минь төрөх гээд Эх нялхасын 4 давхарт 6 цаг зогсож байхдаа хүртэл өнөөдөр би хэнд юу гэж амлалаа гэж түгшиж байж билээ! Тэр өдөр төрнө гэж би яаж мэдэхэв дээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Ганцхан би л зовоод, зүдрээд байгаа юм биш шүү дээ. Бүх хүнд л жаргал, зовлон байгаа.

    Байгаль орчны тухай

    1. Гэрийн чинь гадаа ч гэсэн гэр орон чинь байдаг.
    2. Сүүлчийн дусал усыг та хэнд өгөх вэ?!
    3. Эхийн хэвлийгээс мэндэлсэн бол эх дэлхийн хэвлүүрүү хүйтэн харц бүү шидээч. Байгаль эх цусаар уйлж байна.
    4. Эхийн сэтгэлрүү ус бүү цац 
    5. Эх дэлхийн хэвлийрүү мэс бүү шив.
    6. Нэг л агаараар амьсгалж, нэг л голоос ундаална.
    7. Амьдрах гэр орон, амьсгалах агаар, амсах ус.
    8. Байгаль эхийгээ хайрлавал өвөр дээр нь жаргалтай.
    9. Байгаль эхээсээ та юу авсан. Буцаагаад юу өгсөн.
    10. Улаанаар эргэх тоос шороон дунд өлгийтэй үрээ салхилуулах ээж… Бид байгаль эхээсээ юу авсан? Буцаагаад юу өгсөн?!
    11. Бид өөрсдийгөө аврах гэсээр гэр минь сүйрэхийг анзаарсангүй.

    Цахим нийгмийн тухай

    1. Цахим хуудсынхаа зорилгыг сайн ойлгоорой. Мэдээлэл өгөх, харилцах л хангалттай. Хэт ганган хүүхэнд хэн ч ойртдоггүй. Хэт бүү гоёчил, бүү хэтрүүл.
    2. Сошиаль медиа хөгжсөнөөр ажилтан бүр маркетер, борлуулагч байх нөхцлийг бүрдүүлж, байгаль, нийгэмд ээлтэй маркетинг хөгжих суурь тавигдсан.
    3. Та манай хуудаст like дараарай. Хэрэгтэй мэдээлэл өгнө шүү гэх юм. Хэрэгтэй мэдээллээ л өгөөд эхлэ л дээ!

    Ж.ЛУВСАНДОРЖ
    Яруу сэтгэгч нийгэмлэгийн үүсгэн байгуулагч
    Миний Твиттерийг дагаарай https://twitter.com/Luvsandorj

  • Амжилтанд хүрэхийг хүсвэл СЭТГЭ, Бусдаас урьтаж СЭТГЭ…

    “Яруу сэтгэгч” сонины анхны дугаарын нийтлэлүүд цувралаар…

    Ялах хүслэн

    Олон жилийн өмнө нэгэн агуу их жанжин хожим түүнийг ялалтанд хүргэсэн шийдвэрийг гаргах эсэхээ сонгох ёстой болов: ялалт хийх, шийдвэр гаргах ёстой байв. Дайсны цэргүүд жанжныхаас хамаагүй олон байлаа. Ингээд жанжин цэргүүдээ усан онгоцонд суулган дайсны байрлал руу сэлэв. Эрэг дээр буумагц усан онгоцоо шатаа гэж тушаажээ. Жанжин тулалдааны өмнө цэргүүддээ хандан: “Манай онгоцноос гарч буй утааг харж байна уу? Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хэрэв бид ялахгүй бол эндээс амьд буцахгүй гэсэн үг” гэжээ. Тэгээд тэд ялав. Ялахыг хүсэгч буцах замаа тасдан, ар дахь гүүрээ шатаах ёстой. Ялалтын халуун хүслийг зөвхөн ингэж л хадгална, амжилтанд энэ маш чухал.

    …Чикагогийн гамшигт их түймрийн маргааш өглөө өчигдрийн их хөрөнгийн утаа суунагласан үлдэгдэл дунд, Стейт-стритд хэсэг худалдаачин зогсож байв. Тэд, түймэрт алдсанаа сэргээх үү, эсвэл аз завшаантай өөр газар хайхаар Чикагогоос явах уу гэдгээ зөвлөж байлаа. Тэгээд нэгээс бусад нь бүгдээрээ явжээ. Чикагод үлдэхээр шийдсэн худалдаачин Маршалл Филд: “Сайн санаат хүмүүсээ, би яг энд дэлхийд цуутай дэлгүүр байгуулна, хэдэн удаа шатах нь надад хамаагүй” гэжээ. Энэ явдал зуун жилийн өмнө болсон юм. Дэлгүүр байгуулагдсан. Ялах хүслэн гэж нэрлэгддэг, сэтгэлийн хүчний дурсгал мэт одоо хүртэл тэр байж л байна. Мэдээж хэрэг, Маршалл Филдэд явчих нь илүү амар байсан. Яг үүгээрээ тэр бусад худалдаачдаас ялгаатай- амжилтанд хүрсэн хүн ялагдалд орсон хүн хоёрын ялгаа энэ. 

    Мөрөөдлөөс бодит байдал хүртэл

    Бид хувирамтгай хорвоод амьдарч байна. Шинэ санаа, шинэ хандлага, шинэ толгойлогч, нээлт, сургалтын ба маркетингийн систем, шинэ ном, телевиз киноны хөтөлбөр шаардаж байна. Энэ бүх шинэ, сайхан юмны хэрэгцээний уралдааны, хэнд тодорхой зорилт амжилтын халуун хүсэл байна тэр ялна. Ойлгоогүй, үл үзэгдэх хүчийг, гарч ирээгүй боломжийг ашиглаж чадсан, энэ хүчийг /эсвэл эрч хүч, санаа/ амьдралыг улам тохитой болгох сүндэрлэсэн барилга, хот, үйлдвэр, нисэх онгоц, автомашин, бусад зүйл болгон хувиргаж чадсан хүмүүс л энэ дэлхийд жинхэнэ толгойлогчид болж байсан. Бидний мөрөөдөлд юу ч нөлөөлөх ёсгүй. Хэрэв таны хүсч байгаа юм чинь сайн, хамгийн гол нь түүндээ шингэж байгаа бол- бүү эргэлз, ажиллаж эхэл! Гэв гэнэт та бүтэлгүйтвэл “тэд юу гэх нь хамаагүй, яагаад гэвэл тэд, бүтэлгүйтэл бүрд төдий хэмжээний амжилтын үр хөврөл байдаг гэдгийг мэдэхгүй.

    Томас Эдисон чийдэн мөрөөдөж байсан. Тэр туршилтанд шууд орсон, арван мянган удаа бүтэлгүйтэж байсан хэдий ч, мөрөөдөл нь бодит дүр төрхтэй болтол санаснаасаа ухраагүй. Жинхэнэ мөрөөдөгчид ажилаа хаядаггүй.

    Ах дүү Райтууд нисдэг аппарат мөрөөддөг байлаа, эдний мөрөөдөл эрүүл саруул байсан эсэхэд өнөөдөр хэн ч эргэлзэхгүй.

    Үл мэдрэгдэх хүчний тусламжаар агаараар дохио дамжуулахыг Маркони мөрөөдөж байлаа. Тэр хоосон мөрөөдөөгүйн баталгаа нь өнөөгийн радио болон телевиз. Биет дамжуулагчгүйгээр агаараар мэдээлэл дамжуулах хууль нээлээ гэж тунхаглахад, Марконын нөхөд түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт явуулж шинжилгээ хийлгэсэн нь сонирхолтой.

    Ингээд, мөрөөдөгчийн хүсэл гарааны цэг. Залхуугаар, өөртөө итгэлгүйгээр мөрөөдөлдөө хүрэхгүй.

    Барианд түрүүлж ирсэн хэн бүхэн гараанаас урьтаж гарсан гэдгийг хатуу сана. Эдний амьдралын эргэх эгшин аль нэг хямралтай давхцаж тэд түүнээс өөр хүн болон гарч байлаа. Джон Банъян шашны хэргээр шоронд суусныхаа дараа “Даяанчлал” ном бичсэн нь англи хэл дээрх хамгийн сайн бүтээлийн нэгэнд тооцогддог. О’Генри Огайо мужийн шоронд сууж байхдаа буюу  амьдралын гунигт мөчид өөрийнхөө суу билгийг мэдсэн юм. Түүний “хоёр дахь би” амьдралын нөхцөл байдлаас гарч ирсэн. Тэр гэмт хэрэгтний амьдралаас зохиолчийн амьдралыг илүүд үзсэн нь ойлгомжтой.

    Чарлз Диккенс шилэн савны шошго наахаас эхэлсэн. Анхны хайрын эмгэнэл түүний сэтгэлийг суут зохиолч болтол нь нээсэн. “Девид Копперфилд” болон бусад олон бүтээлийг энэ эмгэнэл дэлхий дахинд өгсөн.

    Элен Каплер төрснийхээ дараахан дүлий, сохор, хэлгүй болсон. Ийм гай зовлон дайрсан ч гэсэн Элен Кеплер хөгжмийн түүхэнд нэрээ мөнхжүүлэн үлдээсэн. Өөрийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрөөгүй бол хэн ч ялагдахгүй гэдгийг тэр бүх амьдралаараа баталсан.

    Роберт Барнс хөдөөгийн бичиг үсэггүй залуу байсан. Хоосролд нэрвэгдсэн энэ залуу архичин болох байлаа. Гэхдээ энэ хүнд, урьд өмнө шарилж ургадаг газар сарнай ургатал яруу найргийн хэлбэрт оруулах чадал байсан юм.

    Бетховен дүлий, Мильтон сохор байсан, гэхдээ эдний нэр ертөнцийн мөхөлтэй хамт алга болно. Учир нь тэд мөрөөдөж чаддаг төдийгүй, өөрийнхөө мөрөөдлийг өөрчлөн хувиргаж, зохион байгуулж чаддаг байлаа. Хүслэн, түүндээ хүрэхэд бэлэн байгаа эсэхийн хооронд ялгаа байна. Хэрэв та итгэхгүй байгаа бол бэлэн биш байгаа нь тэр. Эцэст нь… Дээшээ цоройход, хөгжил цэцэглэл элбэг дэлбэгийг хүсэхэд, ядуурал хоосролыг тэвчихээс бага хүч шаардагдана гэдгийг сана.               

    Наполеон Хилл Сэтгэ, баяж Орчуулагч Г.Пүрэв

     Гэрэл зургийн эх сурвалж: Уран бүтээлч Б.Батзаяа https://facebook.com/BatzayaPhotography

  • Дээд эрүүл мэнд гэж юу вэ?

    Эрхэм Монгол хүмүүн танд “Дээд эрүүл мэнд” номоо цувралаар хүргэх гэж байна. Хүн бүр эрүүл амьдрахын төлөө мэрийж эрүүл мэндийнхээ төлөө анхаардаг болсон энэ цаг үед хэрхэн эрүүл амьдрах арга ухаан, цаашлаад эрүүл мэндийг тэр дундаа дээд эрүүл мэндийг хаанаас олж болохыг энэхүү номонд энгийн бөгөөд ойлгомжтойгоор хөрвүүлэн буулгасан билээ…

                    1.   Монголын их аян дайн эхэлбэл эхэлтүгэй.

    3 дахь мянганы 30-аад онд тэнгэрийн их хаан Чингисийн аян дайн эхэлнэ гэж Нострадамус зөгнөжээ. Монгол үндэстэн хийгээд дэлхийн бүх хүн ардыг энэ аян дайнд бид бахархалтайгаар уриалан дуудаж байна. Энэ их суу билигтны олон арван зөгнөл хугацаандаа биелсэн цаг нь арай болоогүй цөөн хэдхэн зөгнөл үлдсэний нэг нь Монголын 2 дахь их аян дайн гэдэг. Эзэн Богд Чингисийнхээ эрэлд гарч 5 бар давхцсан ч гэх шиг. Эсвэл боломжтой хэсэг хөвгүүдийг тусгайлан бэлтгэнэ гэх мэт хөл хөөрцөг болоод намджээ. Нам гүмийн дунд бодол ээдрүүлэн задруулан тунгаавал Хөх Тэнгэрийн хөх тамгатай Монгол хүн бүр энэхүү аян дайны үхэшгүй мөнхийн дайчид гэдгээ ухамсарлан ойлгож суух шиг. Тулаанд орохын өмнө өөрийгөө цэрэг ёсоор бэлтгэн боловсруулах хэрэгтэй. Эс чингэвээс тэр дайны талбарын сэгэн дунд үлдэнэ. Ямар аян дайн бэ? Хэзээ эхлэх вэ ? Түүнд яаж бэлтгэх вэ? Ямар зэвсгээр тулалдах вэ? гэх мэтийн олон арван асуултын хариуг олохоор хөх тэнгэрийн хүчинд, дээд бурханлаг их хүчинд хандан бясалгаж суух мэт нам гүм. Энэ аян дайн бол хүнийг өөрөөс нь аврах, хүмүүн заяаг төөрөгдлөөс нь гаргах тулаан юм. Хамаандлагч ньЧингисийн цусны дусал, махны тасархай, ясны хэлтэрхий монгол хөвгүүд охид байх болно. Нострадамусын айлдсан Монголын хоёр дахь аян дайн нь: Хүн бүр төгс төгөлдөр эрүүлжихийн төлөөх тэмцэл юм. Дээд эрүүл мэндийг эзэмдэн гэгээрэлд хүрч бурханжих амар амгалангийн аян юм. Зэвсэг нь Очир буюу Арга- билиг Монгол бясалгал байх болно. Монголын хоёр дахь аян дайны хамаандлагчийн ч цэрэг дайчдын ч эзэмших зэвсгийг, бид ширээн дархалж танд өргөн барьж байна. Хэн үүнийг эзэмшиж чадна, тэр дээд эрүүл мэндийг олж авна. Үүний тулд: Биеийн хувьд эрүүл төдийгүй дүрсийг ухамсартайгаар бүрэн эзэмдэж дадах ёстой. Өнөөгийн хүмүүс аль нэг эрхтэн, орныхоо боол болон хувирсныг чөлөөлөх аян дайныг, өөрийн арга-билиг хоёр орондоо хийхээс эхлэнэ. Дүрсийг бүх түвшинд “Эрхтэнийн, эдийн, эсийн, эвцэлийн” цэвэршүүлэхээс эхлэ. Цул эрхтэнийг халааж, булчингуудыг гүзээтэй ус мэт сулрааж, гадаад таван хүрээгээр агаар авч гаргаж, дотоод долоон хүрдээр хийг гүйлгэн эс, завсарыг ариусган тунгалагшуулах чадварыг эзэмш. Бодол санаагаа цэвэршүүл, ухааны оронгоо тунгалагшуулан “мунхаг” бодол тогтох оронгүй, үүсэх эх үгүй болго. Сэтгэлийн жолоогоо бүрэн хумиж түүнийг бүхэн руу бус зөвхөн хайраас энэрэхүй руу, тэндээс нийгүүсэл өөд хандуулаарай. Ингэж ухаан, сэтгэлийн хөдлөлийг жолоодож сурвал та дараах шатандаа хоосон чанараар дамжин сүнсээ мэдэрч дээд гэгээрэлд хүрэхийн бодит алхамаа хийнэ. Энэ үеэс таны амин орон бэхжин гэрэл гэгээ цацруулан ариусна. Дүрс, ухамсар, сэтгэхүй, орон, сүнс тавыг та тус туст нь бус нэгдмэлээр амьд барилдлага дунд нь цэвэршүүлэн ариусгаарай. Энэ таван хүчийг нэгдмэлээр барьж чадваас бурханлаг чанараа мэдэрч хүмүүний туйлын зорилгоо жинхэнэ мөн чанараар нь ухаарна. Энийг бид Дээд эрүүл мэнд гэж нэрлэсэн юм. Дээд эрүүл мэнд бол зөвхөн таныг бус зөвхөн монголын ч бус хүн төрөлхтний өмч билээ. Дээд эрүүл мэнд хэмээх хосгүй дээдийн хувийг бурхан хүн бүрт адил тэгшээр хуваан хүртээсэн боловч өнгө, мөнгө, эрх ямба гураваар билэгийн мэлмийгээ сохолсон хүн төрөлхтөнд туслах бурханлаг үйлс биднийг хүлээж байна.

    Монголчуудаа өөрөөсөө эхлэе

     

    Дээд эрүүл мэндийг эзэмдэе. Гэгээрэлд хүрцгээе. Дараа нь Нострадамусын Монголын хоёр дахь аян дайны Дэлхийн эрүүл мэндийн гэгээрлийн хамаандлагч таныг улс орон бүхэн урих болно. Хөх тэнгэрийн хөх тамгатай үрс хүн төрөлхтний төдийгүй амьд оршнолыг, дэлхий ээжээ аврах аян дайн ингэж эхлэнэ.

     2.   Сэтгэлгээний загвараа өөрчилье.

    Бид яаж сэтгэдэг вэ?

    Таван мэдрэхүйгээрээ хүртээд-ойлгоод-итгээд-үйл болгоод-үр дүнд хүрдэг. Дотроо маш олон зөрчилтэй ч энэ загварын сэтгэлгээ чамлахааргүй үр дүн авч ирсэн энэ тухай хойно ярилцъя.

    Одоо сэтгэлгээний зөрчлийн тухай хэдэн баримт дурьдая.

    Энэ нь муулахын тулд бус сэтгэлгээний загвараа өөрчилөхөд тус болохын үүднээс юм. Бид бага сургуулиас дөрвөн аргын тоо заалгасан. Түүнийгээ туйлын, ямарч маргаангүй зөв гэдэгт итгэсэн. Үүнээс өөрөөр байх боломжийг харах мэлмийг сохолж, тунгаах ухааныг ширгээсэн. Тийм болохоор бид тэр жаахан зөрчлийг олж шийдэх нөхцөл бололцоогоо алдчихжээ. Тийм болохоор жаран настай доктор профессор ч гэсэн нэгэн нэгийн гэдэгтээ харанхуй итгэсээр л явдаг. Энгийн математикт халзан хонь нь баруун гар талд нь байна уу? Хар хүзүүт нь баруун гар талд нь гарчихна уу? Ялгаагүй хоёр л хонь байна гэх мэт. Нэмэгдэхүүний байрыг сольсноос нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэх мэт. Хөөрхөн тодорхойлолт, тодотголууд бий. Гэхдээ зарим зөрчилтэй. Нэмэхээс үржүүлэх нь тоог идэвхитэй, хязгааргүй олноор нэмэгдүүлдэг гэдэг. Энэ нь нэгийн хүрдний эхнээс л зөрчилдөг. Жишээ нь: 1*1=1, 1+1=2 энэ тохиолдолд нэмэх нь үржүүлэхээс илүү олшруулж байна. 2*1=2, 2+2=4, 3*1=3, 3+3=6 гэх мэт нэгийн хүрд бүхэлдээ зөрчилтэй юм. Хоёрын хүрдийг аваад үзэе 2*1=2, 2+2=4 дээрх баримт батлагдаж байна. Нэмэх үржүүлэх 2 үйлдлийн адил байгаа биздээ. Багш бидэнд эдгээрийн учир шалтгааныг хэлж өгөөгүй яагаад гэвэл багшийн багш өөрт нь хэлж өгөөгүй. Зүгээр л зөв гээд мухар сохороор цээжлүүлчихсэн. Бид өөрсдийгөө сохор итгэлийн сэтгэлгээтэй гэж үзэж болохнь ээ. Уул нь бид, ойлгоод, итгээд… гэсэн дарааллаар сэтгэдэг биш билүү. Тийм болохоор бид буруу ойлголтын, дутуу ухаарлын сэтгэлгээтэй юм. Дахиад хэдэн жишээ дурдъя: Энгийн матетикийн нэмэх арга ч гэсэн зөрчилтэй хоёр шилэн аяганд дүв дүүрэн ус хийгээд ширээн дээр тавь, нэгэнд нь 0,5 см куб сахар нөгөөд нь сахарын ширхэгтэй том жижгээрээ адил элс хоёрыг ширхэг ширхэгээр авч зөөлөн хийж дуусга. Ус шилэн аяга дүүрэн бялхам учраас давж асгарсаар 0.5см куб ус аяганаас асгарах ёстой. Элс хийсэн аяганаас яг ийм хэмжээний ус асгардаг. Дээрх таамаглал буюу нэмэх аргын үр дүн зөв гарч байна. Гэтэл сахар хийсэн аяганаас молекул ус ч асгардаггүй яагаад вэ? Нэмэх аргын энэ зөрчилийг багшаасаа асууцгаая. Бас нэг жишээ: Нэг литр усыг, нэг литр спирттэй хольвол 2 литр болох ёстой. Гэтэл тэгдэггүй. 1990 гаруй мл холимог болдог. Яагаад вэ? Бас л багшаас асууя эсвэл өөрөө бодож тунгааж олоё. Биологид бол бүрч их зөрчилтэй. Бид маш олон Яагаадыг тойрч гарсан, эсвэл үзээгүй хүн болж алхаж гардаг байснаас бараг бүх шинжлэх ухаан түр зогсолтонд орж онол сургаальнь дампуурлаа. Матерлизм, коммунизмтайгаа хоёул худлаа боллоо. Физикийн шинжлэх ухаан бөөмөн долгио, долгио бөөм хүрээд судлагдахуунаа алдлаа. Анагаах ухаан эсийн хашаанаас гарвал төөрөхөө мэдээд алмайран зогслоо. Биологи молекулын түвшин хүрээд зам ерөөсөө төөрөв. Сурган хүмүүжүүлэх ухаанд боловсролын хэсэг бусагхан мананд зүг чигээ алдаад мөн чанараа гээлээ. Хүн төрөлхтөн эд мөнгө, эрх тушаалын төлөө тэмцэлд орохын тулд хүн чанараасаа татгалзлаа. Орчин үе товчдоо иймэрхүү төрхтэй болжээ. Бидний сэтгэлгээний загвар салаа салбар бүхэндээ уналтанд орсоор байхад, салж салгаж бутаргасаар л байна. Анагаах ухаан хүнийг хаа гуяар нь салгаад нэг нэг мэргэжил болгоод барьчихсан. Одоо цаашдаа эсээр, молекулаар нь салгах л үлджээ. Бид тасархай үзэлтэн болжээ. Одоо яах вэ гэсэн асуултын хариулт нь сэтгэлгээний буруу загвараа өөрчил гэсэн ганцхан дүгнэлт гарна. Харин яаж өөрчилөх вэ? гэсэн асуултанд хариулт өгөхийн тулд хүн бүр тунгаан бодож шүүн ярилцах хэрэгтэй. Ухаан төгс өвөг дээдсийн мартагдсан гүн ухаан, арга билэгийг ч судлах хэрэгтэй. Яагаад заавал арга билэг байдаг билээ. Монголын уламжлалт гүн ухаан орчлонгийн үүсэх, хувьсах жам ёс шиг өөрөө төрж төгөлдөржсөн юм. Арга билэгийн номлолоор бол бүх юм 2 юмнаас бүтдэг. Орон зай- дүрс, амьгүй- амьтай, эр-эм, нэмэх- хасах гэх мэт. Тийм болохоор хоёр юм ч гэж бас үгүй. Шүтэн барилдсан гуравдагчаар илэрнэ. Н2О-ус болохоос биш устөрөгч, хүчилтөрөгч 2 биш, бие-сүнс нь хүн гэсэн амьд оргинал дүрс юм. Арга билигийн ухаан Монголд үүсч онол үзэл нь төгс боловсрогдоод өрнө дорно руу хэрхэн зөөгдсөн тухай нууцын хураангуй номд баримт түшиглэн өгүүлсэн буй. Арга билигийн ухааны давуу тал нь аливааг танихын тулд арга талаас билэгийг нэвт, эсвэл билэг талаас нь аргыг мөрдөн судлах боломжтой. Гэхдээ энэ ч бүрэн дүүрэн хангалттай бус яагаад хэмээвээс аргыг таньсан ч билэгт төөрдөг, билэгийг оновч аргад нь будилдаг хоёуланг хослон ухааравч барилдлагад нь бүдэрдэг. Тэгэхлээр арга билэг хоёрыг судлахдаа шүтэн барилдлагад тулгуурлах нь ойлгомжтой байгаа биз дээ. Сэтгэлгээний загвараа өөрчилье гэж бодонгуут, хэлэнгүүт өөрчлөгдөхгүй их хичээл зүтгэл ч хангалттай биш. Нарийн дэс дараалалтай зөв үйл ажиллагаа маш чухал. Мэдлэг эзэмших үндсэн гурван арга байдаг. Нэгдэх нь таван мэдрэхүйгээр хүлээн авах. Хүүхэд эхээс унангуут энэ 5 сувгаар мэдээлэл мэдлэг хуримтлуулж эхлэдэг. Хоёр дахь нь туршил зүйн арга. В.И.Ленин танин мэдэхүйн шалгарсан арга гэх утгаар хэлсэн байдаг. Үндсэн энэ 2 арга нь өнөөдрийн шинжлэх ухаануудын тулгуур болж байна. Гэтэл шинжлэх ухаан хөгжсөөр тулгуураа алдчихлаа шүү дээ. Эгэл бөөмсийг задалсаар байтал үзэгдэхээ болилоо. Туршил хийх боломжгүй тулчихлаа. Одоо яах вэ? Эрэл хайгуул хийхээс өөр арга зам үгүйг ойлголоо. Шинжлэх ухаанууд улам нарийсч нэгдэн нягтарч хосолж байна. Нано технологийн шинжлэх ухаан, нейроквант физик, психо- гео- физик гэх мэт тоочоод барашгүй. Шинжлэх ухааны төрөлжиж нарийссан салбарууд ойртон хавсарсан нь санамсаргүй хэрэг бус. Цаад судлагдахуун нь тодорхой түвшин хүрээд, мөн чанараараа нэгдэн нийлснээс болж байгаа юм. Тэглээ ч олигтой үр дүнгүй байна. Учир нь урьдах шинжлэх ухааны арга туршлагад тулгуурладаг учраас тэр юм. Ийм болохоор танин мэдэхүйн гурав дахь үндсэн аргад шилжин орох нь зайлшгүйг бидэнд ухааруулж байна. Танин мэдэхүйн буюу мэдлэг эзэмдэхүйн туйлын дээд арга нь одоохондоо “Туулах” арга юм. Энэ талаар эрэл хайгуул хийсээр Германы эрдэмтэн Хаккен Синергетика шинжлэх ухаануудын ерөнхий зүй тогтлыг илрүүлэх зорилгоор ийм салбар чиг санаачилжээ. Дүрст оршихуйн нийтлэг чанар нь загварчлалын нэг хуулинд захирагддаг. Орчлон ертөнцийн 1011 галактикууд төвөө тойрон эргэлддэг. Тэдний бүтэц хэсэг бүлэг ба нэг од, атом молекул ч төвөө тойрон эргэлддэг. Манай галактик, манай нарны ертөнц, манай дэлхий, электрон, бөөм бүгд төвөө тойрдог. Тэр ч байтугай хүний эрхтэн, эрхтэн бүрийн эс төвөө тойрон эргэлддэг. Өнөөдөр эрдэмтэд дүрсийн дуализм гэж ярьж бичиж байна. Бөөмөн долгиог материаллаг чанартай, долгио бөөмсийг хоосон чанартай гэж үзэж байна. Уул нь тийм бус юм. Харин дүрс бүхэн хоосон чанартай. Хоосон орон дүрс чанартай гэж үзэх ёстой биш ерөөсөө тийм юм. Орчлон ертөнцөд гурван орон байгаа юм. Дүрст орон, зааг буюу тэг орон, хоосон орон гурав шүү дээ. Дүрс хосолмол гурвал чанар байгаа гэдэг нь танд илэрхий боллоо. Бөөмөн долгио зөвхөн материаллаг чанартай бус бас хоосон чанартай. Хоёр чанарыг агуулсан учир зааг чанарч бас түүнд байгаа. Сэдвээсээ баахан хазайчихлаа гэж та бодож байна уу. Үгүй шүү. Орчлонт ертөнцийн тогтцын бүтэц бүрэлдэхүүн, тэдгээрийн барилдлагыг ойлгохгүйгээр, сэтгэлгээний загвараа өөрчлөх эрмэлзлэл, зорилго хүч бүрэлддэггүй юм. Тийм учир энэ тухай жаахан тайлбар бичлээ. Бидний сэтгэлгээний загвар мэдрэхүйн эрхтэнээр хүртээд ухаарч ойлгоод, ажил болгоод үр дүнд хүрдэг. Энэ арга өнгөрсөн 2000 гаруй жилйин хугацаанд дүрсийг танин мэдэхэд, нэг л хэсэгтээ боломжтой байжээ. Бүх шинжлэх ухаан судлагдахуун дүрсээ алдахаараа өөрийгөө ч мөн алдаж байна. Дэлхийн шилдэг эрдэмтэд гарц хайж байна. Шинжлэх ухаан ч байр сууринаас шинэ арга зам олвол сайн хэрэг үүнийг хүлээгээд бид зүгээр суух гэж үү. Өвөг дээдэс арга билэгийн ухаан, тарнийн ухааны онол арга зүйг олж бидэнд өвлүүлсэн “Билэг зүй” танин мэдэхүйн аргыг эзэмдэх хэрэгтэй гэж боддог. Энэ түвшиний сэтгэлгээний загвар нь бишрээд- итгээд- үйл болгоод- үр дүнд хүрч- ойлгох юм. Бидний хүлэгдсэн сэтгэлгээний загварын торноос үнэлэлт дүгнэлт өгвөл үүн шиг солиотой юм орчлонд үгүй мэт санагдана. Танд ингэж бодогдож байгаа биз гэхдээ ийм л байгаа юм. Энэ тухай хойшид арай дэлгэрэнгүй өгүүлнэ.

     

  • Нью Медиа Маркетинг компанийг сонгосон 8 шалтгаан

    1. Ирээдүйтэй бизнес: Бидний бизнес мэдлэгт суурилсан ирээдүйтэй бизнес. Хөгжиж буй шинэ салбар.
    2. Хувьцаа эзэмшигч: Бид хамтдаа бол илүү ихийг хийж чадна. Бид нэг нэгэндээ ажилтан, захирал биш хамтран зүтгэгч НЭГ БАГ гэсэн зарчмаар ажилладаг. Нэгнийхээ санаачилсан төсөл, бүтээгдэхүүнийг хамтдаа хөгжүүлж, чадвараа нийлүүлж, группынхээ нөөцийг нэмж, түүнээсээ гишүүд нь хувьцаа авах боломжтой.
    3. Монгол хүний үнэ цэн: Бид Монгол залуусыг төлөөлөл болж буй багийн гишүүдээ илүү чадварлаг болгож, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөхийг хичээдэг.
    4. Амьдралын түшиг: Миний амьдралын хамгийн сайн сайхан мөчүүдэд бид хамтдаа байсан. Энэ сайхан амьдралыг бүтээн босгоход миний хамт олны нөлөө маш их бий. Бид багийн гишүүдийнхээ хувийн бизнесийг дэмжиж ажилладаг.
    5. Нэг мөрөөдөл: Би эндээс олон сайхан мөрөөдлөө олсон. Миний хүсэл мөрөөдөл, миний санал санаачлагыг үргэлж дэмждэг. Бидний мөрөөдөл нэг зам дээр огтлолцдог.
    6. Хөгжих тогтолцоо: Бид нэгнээ сонсож, үргэлж шинэчлэгдэн хөгжихийг хичээдэг. Би хамт олноосоо үргэлж суралцаж, сайжирч, хөгжиж байгаагаа мэдэрдэг.
    7. Чин сэтгэлийн холбоо: Хүнд хэцүү бүхнийг даван туулж чадах хамгийн дотны хүмүүс дэргэд минь байгаад би баярладаг.
    8. Хүн төвтэй бизнес: Бид хүнд хэрэгтэй мэдлэгийг бүтээх, хүнд хэрэгтэй ажил үйлсийг маркетингийн бодлого болгож ажиллахыг зорьдог. Бид хоосон алдар хүнд, ашиг биш үнэ цэн, утга учиртай үйл хэргийг эрэмлэдэг.

    Ж.Лувсандорж
    CEO
    Нью Медиа Маркетинг ХХК