Category: human-development

  • Хамгийн сайн цахим хуудас ямар байх ёстой вэ (зөвлөмж)

    Хором мөч бүрд өргөжин тэлж буй цахим нийгэмд өөрсдийн нэр хүндийг баталгаажуулах эхний алхам Таны цахим хуудас ямар байх ёстой вэ?

    1. Хэрэглэхэд энгийн бүх зүйл нь ойлгомжтой байх.
    2. Хэрэглэгч төөрөхгүй, олон үйлдэл хийхгүйгээр хэрэгтэй мэдээлэлээ авдаг байх.
    3. Хэт их анимайшн, залхмаар олон баннер сурталчилгаагүй байх.
    4. Гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжөөр хандаж болдог байх.
    5. Агуулга сайтай буюу хэрэглэгчидэд хэрэгтэй зөвлөгөө мэдээлэлээр тогтмол шинэчлэгддэг байх.
    6. Хэрэглэгчтэй харилцдаг буюу санал хүсэлт асуулт хариултанд түргэн шуурхай хариулт өгдөг байх.
    7. Тухайн байгууллагын өнгө төрхийг илэрхийлсэн өөрийн гэсэн онцлогтой хүний нүдэнд эвтэйхэн дизайны шийдэлтэй байх.
    8. Онлайн худалдаа, онлайн захиалгын хэсэгтэй байх.
    9. Цахим хуудсыг ашиглах заавар зөвлөгөө, тусламж хэсэгтэй байх.
    10. Хайлтын системд бүртгэгдэж, хайлтанд дээгүүр байрладаг байх.
    11. Олон нийттэй харилцах цахим хуудсуудтай хоршиж ажилладаг байх.
    12. Мэдээлэл шинэчлэхэд хялбар буюу мэдээлэл технологийн мэдлэг шаардахгүйгээр түргэн шуурхай мэдээллийг шинэчлэх боломжтой байх.
    13. Цахим хуудасны хандалт, хэрэглэгчий санал, сэтгэгдэл гэх мэт тайлан мэдээг хянах боломжтой байх.
    14. Тогтмол шинэчлэгдэж хөгжүүлэлт хийх боломжтой байх.
  • Өөрийгөө бүү хуур…

    Энэ хорвоод ирсэн хүн бүр аз жаргал, амар тайвныг л эрэлхийлдэг. Харин аз жаргал, амар тайвны үндэс эрүүл амьдрал гэдэгтэй маргах хүн үгүй болов уу? Эрүүл байвал  санаа зоволт, зовиур үгүй агаад эрүүл үед  бидний сэтгэл амгалан байж ихийг бүтээх хүсэлдээ хөтлөгдөн урагшилдаг. Тиймээс ч эрүүл биед саруул ухаан оршино хэмээн өвөг дээдэс сургасаар ирсэн.  ГЭХДЭЭ эрүүл амьдралыг бүтээх нь хялбар биш бөгөөд биднээс ухаан, тэвчээр, зоригыг шаарддаг…  \Гэхдээ гэдэг энэ үг үнэхээр чухал бөгөөд үнэтэй санагддаг. Энэ үг энэ амьдралд үнэ цэнэгүй, үнэгүй зүйл үгүй гэдгийг байнга тодотгосоор байдаг…\ Миний хувьд эрүүл амьдралаа бүтээхийн төлөө зоригтойгоор шийдвэр гаргаж чадалгүй жоохон хугацаа алдсан. Би их сургуулийн нэгдүгээр курсэд  байхдаа тарган, туранхай огт хамаагүй хүний хэлбэр дүрс ямар хамаа байнаа гэж боддог байсан юм. Харин би 2 жилийн дараах нэгэн өдөр хүний бие өвчилсөн тохиолдолд таргалж, турдагийг мэдсэн. Ер нь сүүлийн жилүүдэд манайд таргалалт нэмэгдэж олон хүний толгойн өвчин болоод ирэхээр судлаж сонирхохгүй гээд яах билээ? Тэгсэн би өөрөө ч бас таргалалт болчихсон байснаа 3-р курсдээ ороод л анзаарсан юм. Энэ юу юм бэ? яагаад ийм харвинтай болчихдог юм гэж нэгдүгээр курсэд байхдаа хэлж байсан би  3-р курсдээ өөрөө харвинтай болчихсон. Ингээд л юунаас болов, яав гээд л судалсан юм даа. Тэгсэн өдөр бүр иддэг тостой пирожки, ундаа хоёр буюу буруу хооллолтын уршгаар таргалсан байлаа. Мөн яаруу сандруу хазаад л залгидаг буруу хооллолт. Үүнийг мэдсэн өдрөөсөө эхлээд л өөрчлөлтийг хийж эхэлсэн гэвэл худлаа. За байж маргаашнаас идэхгүй, маргаашнаас уухгүй ээ гээд л чихэртэй сироп уусаар, тостой пирожки идсээр өөрийгөө хуурсаар төгссөн дөө. Харин ажлын байран дээр гараад энэ цаг үеэс эхлэн хэмээн өөртөө хэлж өөрийгөө болно доо хэмээн хуурсаар байсан Би-д  муу дүн тавиад өдөр тутмын өчүүхэн үйлдлүүдээ хатуу хянах болсон юм. Сүү тараг, ус л уудаг болж, сироп тэр дундаа колагаас бүрэн татгалзан тайван хооллож эхэлсэнээр маш их үр дүн гарсан. Одоог хүртэл эрүүл амьдралын төлөөх зөв сонголтынхоо эзэн байгаа шүү. Саяхан оюутан ангийн хонхны баяраараа                  /одоогоос 4 жилийн өмнө/ өмсөж байсан палажаа өмсөхөөр шүүгээгээ онгойлгосон. Дотор минь таарах болов уу, яах бол гэдэг огтхон ч эргэлзээ байгаагүй, би шууд л өмсөж цахилгаанаа эгчээрээ татууллаа. Эгч минь ч яаж ингэж жингээ баридагийн нууцыг мэдэх тул гайхаагүй юм. Ердөө л хортой бүтээгдэхүүнийг хортой гэдгийг нь мэддэг учраас хэрэглэхээ больсон зориг, хөдөлгөөн надад жингээ хэвээр барихад эрүүл байхад тусалдаг юм.  

     

  • ӨӨРТӨӨ ТУСЛАХ УХААН…

    “Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусладаг…” хэмээх энэхүү зүйр үг асар их зам туулж үе үеийг дамжиж өнөөд ирсэн билээ. Энэхүү богинохон хэллэг хүмүүсийн тоолж баршгүй туршлагаас улбаалагдан гарсан нэгэн үнэнийг илэрхийлж буй юм. Өөртөө туслах оюун ухаан бол хүмүүс өсөлт хөгжилтөө шулуутгахын тулгын чулуу мөн. Өөрөө өөртөө туслах ухаан олон хүний амьдралын хөрс суурь болж, тэгснээрээ амьдралын эрчим буцалсан хүчтэй төр улсыг байгуулахад цааш хөдөлгөх хүч нь болж өгдөг бизээ.

    Гадаад талын тусламж хүнийг үлбэгэр сул болгодог. Өөрөө өөртөө тусалж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Хүнд сайн тус хүргэе гээд гараа сунгаад байвал нөгөө тал өөрөө хөл дээрээ босох сэтгэлээ алдаж, өөртөө туслахын чухлыг мартдаг. Халамж бөөцийлөл хийгээд хатуурхаж барих аль аль нь хэрээсээ хэтрэхээр тус биш ус болж хүч чадалгүй хүмүүнийг бий болгодог.

    Хүмүүс аз жаргал мандан бадралд хүрэх нь өөрийн үйлдлээр бус системийн хүчээр болох зүйл хэмээн итгэсээр ирэв. Тиймээс ч “хууль цаазыг бий болговол хүмүүс дэвжиж хөгжинө” гэх мэт асар том дүгнэлт мэдээжийн зүйл шиг байх болов. Мэдээж хэрэг, хууль цааз сайтар хэрэгжвэл хүн хувьдаа золиос бололгүй, өөр өөрсдийнхөө хөдөлмөрийн /оюун сангааны болон биеийн хүчний/ үр шимээ хүртэж чадах юм. Гэвч ямар ч хүчирхэг хууль тогтоолоо гэсэн залхуу этгээд ажилсаг болон хувирч, үрэлгэн хүн тооцоотой болж эхлэх, архичин архиа болихын учир үгүй билээ. Өөрийнхөө гэмийг ухаарч, хэмнэхийн утга учрыг мэдэж, архинд живсэн амьдралаа буруушааж эхэлсэн хүн л өөрчлөгддөг. Хүн бүр илүү шилмэл амьдралын үзэл санааг өөртөө шингээгээгүй цагт ямар ч зөв хууль тогтоолоо гэсэн хүн хувьсаж өөрчлөгдөж чадахгүй бус уу.

    Гадна талаас нь биш дотор талаас нь эзэмд…

    Улс төр гэдэг нь ард түмний үзэл бодол хийгээд үйл хөдөлгөөний тусгалаас өөр юм биш. Ямар ч агуу үзэл санааг гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний төвшинд хүртэл доошилдог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлбэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог. Энэ нь ус нам дор газарруу урсдагтай адилхан үнэн юм.

    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ ба хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу.

    Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэнч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө. Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. “Нийгмийн муу муухай явдал” хэмээн бидний нэрлээд байгаа тэр зүйлийн томоохон хувь нь угтаа бол бидний доошилж унасан амьдралаас үүсч бий болдог. Тиймээс хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлвэл иймэрхүү нийгмийн муу муухай байдал арилах жамтай. Нөгөө талаар хуулиа өөрчилж, системээ засан сайжруулснаар агуу их эх оронч сэтгэл, хүмүүнлэг тусч үзэл санааг тэтгэчихнэ гэж байхгүй. Харин ард түмэн өөрийгөө өөд нь татаж авъя хэмээхийг дэмжиж туслан зоригжуулах нь хавьгүй илүү үр дүнтэй болох юм.

    Хамгийн дээд “боловсрол” өдөр тутмын амьдрал хийгээд ажил хөдөлмөрийн дотор л байдаг.

    Эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг хүн бусдын амьдрал, үйлдэлд хүчтэй нөлөөлж байдаг. Тэнд л хамгийн практикч боловсрол оршдог. Сургууль зэргийг түүнтэй харьцуулахад боловсролын өчүүхэн бага анхны алхмыг зааж өгдгөөс хэтэрдэггүй. Амьдралд түшсэн боловсрол үр өгөөжөөр хавьгүй их байдаг. Айл гэрт, зам дээр, дэлгүүр, үйлдвэр, тариалангийн талбай гээд л хүмүүс цуглардаг л газар бол хаана ч гэсэн өдөр тутмын амьдралын боловсрол туршигдаж байдаг. Тэр боловсрол нь нийгмийн нэг гишүүн болохын төлөөх сургалт юм. Түүнийг германы жүжгийн зохиолч Шиллер “хүн төрөлхтний боловсрол” гэж нэрлэсэн байдаг. Бодит ажилд суралцангаа хүмүүнлиг чанараа зүлгэж, өөрийгөө эзэмдэх сэтгэлийг тэтгэж чадвал хүн зөв хэв ёсыг биедээ авч, өөрийн үүрэг хийгээд ажлаа сайн гүйцэлдүүлэх чадвартай болдог. Ийм боловсролыг номын сурах бичгээс сурдаггүй.

    Бэкон: “Ямар ч шинжлэх ухааны судалгаа нь түүнийг өөрийг нь яаж хэрэглэвэл дээр вэ? гэдэг тухай зааж өгдөггүй. Харин түүний нөгөө тал, бодит амьдралыг сайн шинжвэл шинжлэх ухаан дөхөж очоогүй, шинжлэх ухаанаас хавьгүй илүү мэдлэг ухааныг хүн өөртөө олж авч чаддаг”. Бэконы энэхүү үгэнд бодит амьдралын утга учир зөв илэрхийлэгдсэн байна. Хүн зөвхөн бичиг номоор бус ажил хөдөлмөрөөр өөрийгөө төгсжүүлдэг.

    Гайхамшигтай хүмүүсийн намтар цадигаас суралцаж, амьдралын гарын авлага болгож , бас сэтгэлээ өөд нь татахын тэжээл болгож ашиглах зүйл ч бий. Гайхамшигтай хүн чанартай хүн бол өөртөө туслахын ухаан хийгээд зорилгодоо хүрэх тэвчээр, зорьсон ажилаа хийж дуусгах зориг хүч, бас амьдралаа дуустал үл хувирах шургуу хичээнгүй чанар сэлтийг тааруулж тохируулж эзэмшсэн байдаг.

    Намтар цадиг ховор чухаг хүний нэг насны амьдралыг ойлгомжтой үгээр дамжуулж , бид зорилгоо хэрэгжүүлэхэд юу чухал болохыг тодорхой өгүүлж байдаг. Бас гол баатар таатай бус орчин ахуйгаас биеэ өндийлгөж алдар хүнд, нэр төрийг хэрхэн ялж олсон алхмыг өөдрөг зураглаж, өөрийгөө хүндэтгэх сэтгэл, өөртөө итгэх итгэл чухал болохыг уншиж буй хүнд ухааруулдаг.

    Туйлын ядуу тавилангаас үл шалтгаалж, хамгийн дээд өндөрлөгт гарч чадсан хүний жишээг үзвэл, ямар ч хатуу хэцүү бэрхшээл хүн амжилтанд хүрэхэд гайтай саад болдоггүй гэдгийг харуулдаг. Олонхи тохиолдолд иймэрхүү бэрхшээл цаад талаасаа эргэж хүнийг өөд нь татдаг. Өөрөөр хэлбэл гачигдлыг тэсвэрлэж хөдөлмөрлөе гэх хүслэн бий болгодог бөгөөд бэрхшээлтэй тулгарахгүй бол унтсан чигээрээ хоцрох бололцоотойг ухааруулж өгдөг.

    “Зориг байвал мянган хэргийг бүтээнэ” гэдэг шиг саад тотгорыг даван туулж ялалтанд хүрсэн хүмүүсийн жишээ олон бий: Ричард Аркрайт утас ээрэгч машин бүтээгч, хөвөнгийн үйлдвэрлэлийн хөгжлийн үндсийг тавьсан хүн юм. Бас Дендатен английн хуулийн хүрээлэнгийн тэргүүн шүүгчийнхээ хувьд алдартай байсан. Тэд цөм борчуудын гэрээс гарч ийм нэр алдарт хүрсэн юм.

    Шекспирийн эцэг нь малчин, мал нядлагч байсан тул тэр залуудаа хонины арьс элдэх ажил эрхэлдэг байсан гэлцдэг. Мөн сургуулийнхаа жижүүрээр ажиллаж байсны дараа нэгэн нотариатын нарийн бичгийн дарга хийж байсан гэсэн мэдээ ч бий. Угтаа бол Шекспир хувь хүний шинж төрх төдий бус улмаар янз бүрийн хүний бичил загварыг өөрийн хүн чанарын дотроо аваачиж тааруулсан мэт санагдана. Зохиол бүтээлд нь гарч буй далайчны хэллэг маш зөв оновчтой тул усан онгоцны талаар их мэддэг нь зохиолч далайн аянд дуртай байснаас зайлахгүй гэцгээдэг. Үнэн алдартны шашны нэг лам Шекспирийн бүтээлийг уншаад тэрээр санваартан байсан хэмээн батлахыг оролдож байлаа. Нөгөө талаар түүнийг морь адгуулж, наймаа хийдэг байсан гэж нотлохыг оролдсон хүн ч бий. Энэ бүхнээс харахад Шекспир лавтайяа агуу их од бөгөөд түүний амьдрал хүмүүст ихээхэн нөлөөлсөн. Тэр өргөн салбараар туршлага хийж ажиглалт хуримтлуулж, түүнээсээ гайхалтай өргөн мэдлэгийг эрж олсон байна. Тэрээр ямар ч ажлыг гүнзгий анхааран судалж, хичээнгүйлж, ажилдаа улайрч байсан нь гарцаагүй. Тиймээс өнөөг хүртэл түүний бүтээл бидний араншин бүрдэж төлөвшихөд гүн гүнзгий нөлөө үзүүлсээр ирсэн билээ.

    Одон орны шинжлэх ухаанд ихээхэн зүтгэл гаргасан хүмүүсийн дотор ч үгээгүй ядуучуудаас төрж гарагсад олон бий. Коперник Польшийн малчны хүү байв. Кепел Германы архины мухлагийн эзний хүү бөгөөд өөрөө архины газрын үйлчлэгч байлаа. Бас Даламбер өвлийн шөнө Парисын сүмийн чулуун шатан дээр орхигдож хаягдсан хүүхэд агаад түүнийг шилчний гэргий хүн болгож өсгөжээ. Ньютон тариачны хүү байв.

    Тэд цөм бага балчир үеэсээ хар бор орчны дарамтанд уналгүй, төрөлхийн авъяасаа хөгжүүлж бат нот, өнө мөнхийн алдрыг олж авсан. Тэдний нэр алдар дэлхийн баялгийг бүгдийг цуглуулавч үл дарагдах цуутай юм. Эд баялаг бол ядуу буурай байхаас илүүгээр хүний өсөлт хөгжилтөд садаа тотгор болох нь олонтоо. Лагранжийн эцэг Италийн Торинод түшмэл байв, тэр буруу замаар будаа тээснээс эрх мэдлээ алдаж, гэр орныхон нь ядуу амьдралд унажээ. Хожим өвгөн болсон хойноо Лагранж би алдар нэр олж, аз жаргалд хүрсэн нь энэхүү бэрх хүнд орчин нөхцлийн маань ач тус байсан гэж дурссан байдаг. “Хэрвээ би баян чинээлэг байсан бол өнөөгийн би байхгүй байсан” гэжээ.

    Самуэл Смайлс “Өөртөө туслах ухаан” Орчуусан О.Жаргалсайхан

  • Цаашид хүчирхэгжих чин эрмэлзэлтэй багийн гишүүдийн санах 10 зүйл

    Багийн гишүүдийн хүсэл мөрөөдөл нь нэг зам дээр нийлж, нэг зүгт харж чадаад цаашид улам хүчирхэгжихийг хүсэж буй бол багийн гишүүн бүр доорх 10 зүйлийг санаж яваарай.

    1. Хүнийг араар нь муулах хэрэггүй. Шууд нүүрэн дээр нь хэлж бай.
    2. Тогоон дотноо өрсөлдөж, дээр доороо орохын тулд өчүүхэн мэдлэгээ бусдаасаа нууж, муу санаалах биш чадахгүй байгаа нэгэндээ зааж сургаж бай.
    3. Удирдлагууддаа гомдож, үгээ хадгалж явах биш, ярих юм байна гээд шууд хэлж бай.
    4. Өөрийгөө хөгжихгүй зэврээд байгааг мэдсээр байж өдөр хоногийг аргацааж, аргалж, өөрийгөө ч бусдыг ч хуурч амьдралаа үрэхийн оронд шууд түс тас хэлж энэ миний байх газар биш байна гээд зоригтой хэлдэг бай.
    5. Чадахгүй, мэдэхгүй зүйлээ шударгаар хүлээж, өөрийгөө суга гэдгийг хүлээн зөвшөөрч, бусдаас хурдан асууж, сурч мэдэж ав.
    6. Бусдынхаа санаачлага, зохион байгуулж байгаа ажилд хүниймсэг хандаж өөлж муулж суухын оронд хэрхэн сайжруулах талаас нь толгойгоо ажиллуулж санаагаа хэлж бай.
    7. Хэн нэгний хэлснийг гүйцэтгэхээс гадна илүү цаана гарч сэтгэ, давж бод, өөрөө санаачлагч, манлайлагч бай. Урд нь яв.
    8. Өөрийгөө өдөр бүр сайжирч байгааг мэдэр. Өөрөөрөө бахарх.
    9. Бид нэг хамт олон. Тэнэг галзуу солиотой, сохор, доголон, сэгсгэр, ядуу, баян, гэрт амьдардаг, машинтай, машингүй, шинэ, хуучин хувцастай хамаагүй. Бид нэг гэр бүл гэдэг утгаараа нэгнээ байнга ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ. ХАЙРЛАЖ БАЙЖ БИД ХҮЧТЭЙ ЯВНА.
    10. НЭГНЭЭ МЭДЭР, НЭГНЭЭ ХАЙРЛА, НЭГНЭЭ СОНС, НЭГНЭЭ ОЙЛГО, ТЭГЭЭД Л БОЛНО.
  • Харьцуулахын УХААН…

    “Яруу сэтгэгч” сонины нийтлэлүүд цувралаар…

    Бидний мэдрэхүй хийгээд ханамжийн хэмжээ юунаас шалтгаалдаг вэ? Сэтгэл ханамжийн мэдрэхүйд бидний бүхнийг харьцуулхад чиглэсэн хандлага хүчтэй нөлөөлдөг. Бид өөрийн одоогийн байдлыг өнгөрсөн цаг үетэйгээ харьцуулахад их зүйл амжуулснаа ойлгож, чингэснээр аз жаргалыг мэдэрдэг. Бидний жилийн орлого 20- 30 мянган доллараас хол давсан тохиолдолд энэ байдал анзаарагддаг. Гэвч тэрхүү орлогын дээд хэмжээ биднийг ер аз жаргалтай болгодоггүй гэдгийг удахгүй ухаарч, ирэх жилийн орлого 40 мянган долларт хүрсэн тохиолдолд л аз жаргалтай болох мэт санагддаг. Бид эргэн тойрноо харж, бусадтай өөрийгөө харьцуулдаг. Хэрэв өрсөлдөгч компани биднээс их ашиг олж байвал олсон орлогоосоо үл хамааран өөрийн эрхгүй цухалдахад хүрдэг. Мэргэжлийн тамирчид жилийн нэг хоёр, тэр ч бүү хэл гурван саяыг маш бага цалин хэмээн чамлаж байгаагаас харахад тэд ч мөн багынхаа тамирчныг өөрөөсөө илүү хөлс авч буйд атаархснаас болж байгаа нь тодорхой юм. Чингэхлээр амьдралаас авч буй ханамжийн мэдрэхүй бид хэнтэй өөрийгөө харьцуулж буйгаас ихээхэн шалтгаална. Мэдээж хэрэг бид орлогоос гадна өөр олон зүйлийг харьцуулж үздэг. Өөрөөсөө илүү ухаантай, царайлаг хийгээд азтай нэгэнтэй байнга харьцуулах нь атаархал сэтгэлийн шаналал болон азгүй байдалд хүргэдэг. Гэвч бид энэхүү зарчмыг эерэг зорилгод ашиглаж болох юм.

    Шинжээчдийн хийсэн хэд хэдэн туршилтаас харахад сэтгэл ханамжийн хэмжээг үүнээс ч муу байж болох байсан гэсэн бодлоор өсгөж болно. Милуоки хотын Висконсины Их сургуулийн эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийхдээ, өнгөрсөн зууны эхэн үеийн Милуоки хотын амьдралын ядуу зүдүү байдлыг харуулсан гэрэл зургийг үзүүлж, өөрийгөө түлэгдэлт юм уу, эсвэл ямар нэгэн бэртэлт амссан гэж бодоод тэр тухай мэдрэмжээ цаасан дээр бичихийг хүссэн байна. Дараа нь тэднийг өөрийн амьдралын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийг гуйжээ. Энэхүү дасгалын үр дүнд сорилд оролцогчдын амьдралаас авч буй ханамж дээшилсэн байв. Нью-Йоркийн Их сургуульд явуулсан өөр нэг туршилтаар сорилд оролцогсдоос “Би … бус нь ямар их аз жаргал вэ?..” гэсэн өгүүлбэрийг төгсгөх даалгавар байв. Энэ дасгалыг таван удаа давтсаны дараа тус оролцогчидын амьдралаас авч буй сэтгэлийн ханамж эрс нэмэгдэж буйг тогтоосон байна. Сорилд оролцогч өөр нэг хэсгийн “Би тийм байхыг мөрөөддөг, яагаад гэвэл…” гэсэн асуултанд хариу авахад тус бүлгийн гишүүд сэтгэл санааны тавьгүй байдалд орж байх нь илт ажиглагдав. Энэ туршилтууд аз жаргал нь гол төлөв тухайн хүний ертөнцийг мэдрэх байдлаас шалтгаалдаг болохыг нотлон харуулсан юм. Энэ тухай далай лам тайлбарлаж хэлэхдээ:

    – Аз жаргалд хүрч болох авч амаргүй зүйл юм. Аз жаргалын хэд хэдэн төвшин бий. Буддын шашинд аз жаргалыг буй болгож буй зүйлд: эд баялаг, амар тайван амьдрал, гэгээрэл хийгээд оюунлиг чанар ордог. Эрүүл саруул бие аз жаргалтай амьдралын нэгэн зайлшгүй нөхцлийг бүрдүүлдэг байна. Мэдээж хэрэг эд баялгаар хангалуун байх, аливаа амжилт гаргах зэрэг нь бидэнд таашаал өгдөг. Хэрэв түүнд буруу хандаж оюун санааны хүчин зүйлийг үл тооцвол эдгээр зүйлийн жинхэнэ аз жаргалд хүргэх нөлөө өчүүхэн билээ. Жишээ нь, та сэтгэлийн гүнд үзэн ядалт хийгээд зэвүүцлийг хурааж байвал тэд таны эрүүл мэндийг хордуулдаг. Хэрэв та сэтгэлийн тавгүй байдал хийгээд зовлонг мэдэрвэл биеийн алжаал тайлагдсан ч танд тус болохгүй, нөгөөтэйгүүр сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгалж сурснаар та эрүүл бус биетэй байлаа ч гэсэн аз жаргалыг мэдрэх болно. Орчин цагт өндөр хөгжилтэй улс гүрнүүд оршин тогтнож байгаа ч гэсэн олонх хүмүүс аз жаргалгүй байна. Тансаг сайхан өнгөцхөн бүхний дор сэтгэл санааны тавгүй байдал нуугдаж, тэр нь сэтгэлийн хямралыг буй болгож , учир шалтгаангүй хэрүүлийг өдөөж, архидалт хийгээд хар тамхинд автах, муугаар бодоход амиа хорлох явдалд хүргэж байна. Тиймээс эд баялаг нь өөрөө таны тэмүүлж буй тэрхүү аз жаргал хийгээд баяр баясгалангийн баталгаа болдоггүй билээ. Найз нөхдийн тухай ч мөн ийнхүү хэлж болох юм. Уурлаж уцаарласан, аль эсвэл гомдож тунирхсан үед таны хамгийн сайн нөхөр танд тохиолдсон асуудлыг үл тоож, хүндэтгэж үзэхгүй байх мэт санагдаж болно. Бидний амьдралд сэтгэлийн тухайн үеийн байдал ихээхэн үүрэг гүйцэтгэх болохыг энэ бүхэн анхааруулж байна. Тиймээс энэ бүхэнд нухацтай хандах хэрэгтэй юм.

    Оюун санаанд тайван байдлыг авчирч буй дотоод сахилга бат байхгүй цагт ямар ч эд зүйл хийгээд бусад гадны нөхцөл байдал танд аз жаргал болоод баяр баясгалангийн мэдрэмжийг үл авчирна. Нөгөөтэйгүүр танд энэхүү сэтгэлийн тэнцвэрт байдал бүхий дотоод чанар буй цагт ямар нэгэн гадаад нөхцөл байдал байхгүй ч гэсэн та аз жаргал болоод баяр баясгалан дүүрэн амьдарч чадна.

    Говард К.Катлер “Аз жаргалтай амьдрахуйн урлаг” Орчуулагч О.Чинбаяр

    Гэрэл зургийн эх сурвалж: http://www.alyciahall.com/wp-content/uploads/2012/07/compare-to-others-654×438.jpg

  • Сошиаль медиа бол зар сурталчилгааны хэрэгсэл биш

    Сошиаль медиаг ашиглах гэж байгаа хэд хэдэн маркетеруудтай уулзлаа. Тэдний хамгийн түрүүнд асуудаг асуулт нь “Хэдэн хүнд хүргэж чадах вэ?” гэсэн нэгэн хэвийн л асуулт байх юм. Эсвэл энэ сурталчилгааг л олон хүнд хүргэчихмээр байна гэж тарни мэт давтдаг ганц үгтэй. Би та бүхэнд нэг л зүйлийг онцлон хэлмээр байна “Сошиаль медиа бол зар сурталчилгааны хэрэгсэл биш”. Өдөр бүр зар сурталчилгаа үзэж, харж бухимдлаар дүүрэн байгаа хэрэглэгчдийг дахиж битгий бухимдуулах зүйл хийгээрэй. Дуртай кино, хэрэгтэй нэвтрүүлэг дундуур нь хүүхэд зочоон хүүхэн гарч ирээд юу яах гээд байгаа нь мэдэгдэхгүй чалчиж гарахад гөлийгөөд л хараад суугаад байдаг нь цөөхөн байх. Сувагаа солих эсвэл 00, хөргөгчрүү явах цаг болгож ашиглах нь мэдээж. Ухаандаа реклам гармагц солиод үзээд яваад байхад 2 суваг дээр 2 кино үзчих жишээтэй.

    Асар их мэдээ мэдээлэлд дарагдсан цаг үеийн онцлогоос болоод ач холбогдол багатай зар сурталчилгаанаас улам бүр залхах хандлага бий болж байна. Тиймээс алсын хараатай бизнесменүүдийн үзэж байгаагаар зар сурталчилгаанаас PR-руу, ач холбогдолгүй рекламнаас хүнд хэрэгтэй агуулгаруу, нэг талт мэдээллээс харилцааруу гэсэн хандлага нь урт хугацааны үнэ цэнэтэй хэрэглэгчтэй болох стратеги болж байна. 

    Зар сурталчилгаа бол харилцаа биш нэг талт мэдээлэл. Сошиаль медиа бол харилцаа. Зар сурталчилгаа нь хүнийг хүсээгүй үед нь гэрт нь орж ирдэг зочинтой адил бол харин сошиаль медиа нь хүн хүссэн үедээ харилцаж мэдээ, мэдээлэл авах нээлттэй боломжийг бий болгосон харилцааны хэрэгсэл. Мэдээж галзуу хүн л биш бол гудамжны самбар, ТВ-ээс шууд юм асууж, тодруулж чадахгүй шүү дээ. Харин сошиаль медиа бол шууд харилцах боломжийг бий болгосоноороо бусад мэдээллийн сувгуудаас эрс ялгаатай юм. Тиймээс сошиаль медиаг мөн л буруу ашиглаж хэрэглэгчийн залхаасан талбар биш жинхэнэ харилцааны талбар болгож ашиглахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. Хамгийн сайн хамтрагчид хамгийн сайн ялагч байдагийн үлгэрээр туршлагатай байгууллагуудтай хамтарч сошиаль медиаг амжилттай удирдах зөвлөгөөг авч, төлөвлөж ажиллахыг зөвлөж байна.

  • МОНГОЛ хvний унаган төрх

     “Яруу сэтгэгч” сонины нийтлэлүүд цувралаар хүрч байна… 

    Аливаа улс vндэстэний тvvх хөгжиж ирсэн нөхцөл байдал, газар зvйн орчин зэрэг нь өөр өөр байдаг нь тvvнийг бусдаас ялгаатай vзэл бодол зан vйлийн хэвшмэл шинжтэй болгодог байна. Yvнийг нийтлэг байдлаар vндэстний менталитет хэмээх ойлголтод багтаан vздэг. Нийгмийн аливаа өөрчлөлтийг амжилттай хэрэгжvvлэх, эсэх нь энэхvv менталитетыг хэр зэрэг харгалзсанаас шалтгаална. Харамсалтай нь бид vvнийг Монголын нийгмийн тvvхийн бараг зуун жилийн тvvхэнд харгалзаж байгаагvй юм.

    Менталитет гэдэг нь бодит байдлын субъектив дvр бөгөөд хvмvvсийн ертөнцийг ойлгох, ертөнцийг мэдрэх явдлыг тодорхойлж байдаг харьцангvй өнгөц, хувьсамтгай төсөөллийн цаад, тогтвортой өвөрмөц систем болно. Yvний зэрэгцээ менталитетыг ухамсар, өөрийн ухамсрын агуулга (мэдрэмж, vзэл бодол, төсөөлөл), тvvнчлэн сэтгэлгээний арга барил (бодит байдлыг ойлгох, дvгнэх арга) гэж ч vздэг.
    Ямар нэг хэмжээгээр нийт vндэстэнд байдаг ерөнхий менталитетаас гадна эрх баригчдын менталь шинж, ард тvмний менталь шинж гэсэн менталитетын тусгай төрөл байдаг. Аль ч ард тvмний vнэт зvйлс бvрэлдэх, өөрийн гэсэн сэтгэлгээ, төсөөлөл бий болоход тvvх, эдийн засгийн болон социал хөгжил, байгал, экологийн онцлог, тvvнчлэн “хамтын ухамсаргvй байдал” зэрэг нөлөөлдөг. Монгол нь энэ утгаараа дэлхийн аль ч vндэстнээс ихээхэн ялгаатай. Нvvдлийн мал аж ахуй, тvvнд зохицсон нийгэм, төрийн байгуулал нь монголчуудын менталитетыг тодорхойлсоор ирсэн нь гарцаагvй юм.
    Монгол хvний менталитетыг нэлээд эртний vеэс улируулан философийн vvднээс судалсан нь доктор Н. Хавх болно. Тэр менталитет гэдэг vгийг “унаган төрх” гэсэн монгол нэр томъёогоор дvйлгэн нэлээд ултай тодорхойлсон байна. Доктор Н. Хавх монгол хvний сайн талуудыг нь: “нэг чигт шударга шулуун гvндvvгvй байдал, бусдыг хуурч мэхлэх, залилах явдалгvй бат vйл, бусдыг тэтгэх болон бусдаас харж хvлээж хvсэх хиргvй тунгалаг сэтгэл, ах зах дээд хvмvvст vзvvлэх сэтгэлээ дагасан хvндэтгэл, бусдыг сэтгэлээрээ шууд мэдрэн таних онцгой чадвар, өрөвч зөөлөн харимтгай сэтгэл, бусадтай хиргvй цагаан сэтгэлээр харьцах харьцаа, сэтгэл санааны их эрч хvч, эрмэлзэл тэмvvлэл“ хэмээн тодорхойлжээ. Харин муу талуудыг нь : “өрх гэрийн хvрээнд ураг төрлийн хvмvvсийн харьцаагаар бий болсон хязгаарлагдмал vзэл бодол нь өөр хvрээлэлд таарч тохирохгvй болоод ирэхлээр хямардаг, тvvнээс гарахын тулд тэр vедээ тархи толгойгоо эрч далайцтай ажиллуулна, ухаан бодлоо сийлнэ, тэр хэрээр хурдан тvргэн хямралаас гарах арга замыг олно; харин энэ хооронд vе vе туйлширна, өрх гэрийн хvрээнд төлөвшин бий болсон vзэл бодол, шинж, унаган төрхөөсөө огцом эрс ухарч, бусдыг дуурайн, тэднийг аялдан дагаж хошуурна, эс дагагсдыгаа хавчиж шахна, овжин зальтай, хуурч мэхлэх, итгэл алдуулах, хувиа хичээх явдлыг чухалчлан сонирхоно, залуус нь эцэг эх, ахмад vетэйгээ, эхнэр нь эр нөхөртэйгөө эвдрэлцэж, тэд нь ч vр хvvхэд, залуу vе, эхнэртээ итгэх итгэлээр тааруу болно” хэмээн дvрсэлжээ.
    Монгол хvний менталитетын талаар хятадын эртний сурвалжууд, гадаадын жуулчид, тухайлбал Марко Поло, Плано Карпини, Гильом де Рубрук нарын аян замын тэмдэглэл, гадаадын эрдэмтэд тухайлбал, академич М. И. Майский нарын олон эрдэмтний зохиол бvтээлд тодорхой дурдсан байдаг. Эдгээр нь бvхэлдээ дээрх дvгнэлттэй vндсэндээ давхцдаг болно.
    Менталитет нь бvхэлдээ биш, харин тvvний гол зарим шинж нь имиж байдлаар тарж, тухайн vндэстний хаяг, дvр хэлбэрийг олдог байна. Жишээлбэл, немцvvд цаг нарийн барьдаг, хууль сахидаг, францууд зоригтой, цэмцгэр, нэр төрд дуртай, оросууд далайц зангараг сайтай, хамтач, хятадууд ажилсаг, нарийн ухаантай гэх мэтээр ярих нь хvмvvст хар аяндаа ойлгомжтой мэт санагдана. Yнэхээр ч тийм байдаг. Олон эрдэмтдийн vзэж байгаагаар социаль ач холбогдол бvхий дээд эрэмбийн vнэт зvйлсэд ажил хөдөлмөр, нандигнах зvйлс, эрдэм мэдлэг, мэдээлэл, ур чадвар, ажил хэрэг, эд баялаг, эрvvл мэнд, эрх зvй ( аюулгvй байдал ) зэрэг ордог байна.
    Менталитетын суурь өөрчлөлт Монголд хоёр удаа болсон байна. Yvний нэг дэх нь XIX зууны сvvлч, XX зууны эхээр Монгол Улс уламжлалт нийгмээс орчин vеийн нийгэмд шилжих vед нийгмийн асар их донсолгооны vед болжээ. Энэ vед “уламжлалт” монгол хvний хэв маяг “социалист” монгол хvн болон өөрчлөгджээ. Энэ дашрамд дурдахад манайд тогтсон зөвлөлт маягийн нийгмийн байгуулал нь орчин vеийн нийтээр хvлээн зөвшөөрсөн ангиллаар орчин vеийн буюу модерн нийгмийн байгуулалд хамаарагддаг. Удаахь суурь өөрчлөлт нь 1990-ээд оны өөрчлөлт шинэчлэлээр эхэлж одоо vргэлжилж байна. Энд “социалист” монгол хvн “капиталист” монгол хvн болон өөрчлөгдөх vйл явц болж байна. Уламжлалт, социалист, капиталист гурван хэв маяг хvний амьдралын гурваас дөрөвхөн vеийн дотор солигдсон нь монгол хvний менталитет, тухайлбал vнэт зvйлс, эрхэмлэл, зан араншинг ихээхэн зөрчилтэй, тодорхойгvй, чиг баримжаагvй болгож, нийгмийн харилцааг vлэмж зөрчилтэй бөгөөд ихээхэн онцлогтой болгож байгаа юм.
                Сэргэн мандалтын vеэс авахуулан Европын нийгэмд зах зээлтэй холбоо бvхий ур чадвар, өмч хөрөнгө, ажил хэрэг, эд баялаг, эрх зvй гэсэн дөрвөн vнэт зvйл тодорхойлогч шинж чанартай болсон байна. Мөн эдгээр чанар дорнын диспотизмын хvрээнд арай өөр байдлаар Хятадад болон Дорнын бусад оронд хөгжиж ирсэн байна.

    Монгол хvний vнэт зvйлсийн тогтолцоонд дээр дурдсанаас огт өөр чиглэмж бvхий мөрөөрөө амьдрах, дураараа байх, нигvvлсэнгvй байх, төрсөн нутаг, байгаль дэлхий гэсэн vнэт зvйлс ихээхэн ач холбогдолтой байжээ. Эдгээрийг өнөөгийн шинжлэх ухааны нэр томъёогоор илэрхийлбэл шударга ёс, эрх чөлөө, эв нэгдэл, нинжин сэтгэл, газар нутаг, байгаль эх зэрэг болно.
    Хөдөлмөр бол аль ч нийгэмд байдаг vнэт зvйл мөн. Гэхдээ хөдөлмөр зах зээлийн харилцаанд орсноос хойш тvvний агуулга ихээхэн өөрчлөгдөж барууны орнуудын голлох vнэт зvйл болж, хөдөлмөрийн ёс зvй, тvvнтэй холбоотой сахилга, хариуцлага зэргийг багтаасан том ойлголт болжээ. Хэрэв энэ утгаар нь авч vзэх юм бол Монголд хөдөлмөр нь хэзээ ч голлох vнэт зvйл болж байгаагvй гэсэн дvгнэлт хийж болно.
    Yнэхээр ч монголчууд эд баялаг, өмч хөрөнгийн төлөө хөдөлмөрлөж байгаагvй тvvнийг амин зуулгын ердийн нэг хэрэгсэл мэт ойлгож, дараа нь амрах, баярлаж наадахын өмнөтгөл мэт vздэг. Yvнээс шалтгаалан хөдөлмөрийн соёл, сэтгэл зvйн тун өвөрмөц төлөв байдал бий болжээ.
    Социализмын vед тулгарсан хамгийн гол бэрхшээл бол саяхны малчдыг орчин vеийн ажилчин, тариаланч, сэхээтэн болгох явдал байсан юм. Тэр ч байтугай малчдын хөдөлмөрийг хамтын байдлаар зохион байгуулахад ч ихээхэн бэрхшээл тулгарч байлаа. Энд монгол малчид социализмыг эсэргvvцсэндээ биш, харин хөдөлмөрийн орчин vеийн зохион байгуулалтад дасахгvй байсан нь илvvтэй гэж бид vзэж байна. Нэгэнт хөдөлмөр нь нөхөн сэргээх шинж чанартай, хөдөлмөрийн ёс зvй сайтар хөгжөөгvй болохоор зах зээлтэй холбоо бvхий өмч, эд баялаг, эрх, мэдлэг гэсэн бусад vнэт зvйлс монгол хvний менталитетэд голлох байр эзэлдэггvй буюу тун бvрхэг байдаг. Монгол ойлголтоор өмч болон өмчтөн гэсэн ойлголт нь бараг муу зvйл мэт vзэгдэнэ. Учир нь олон мянган жилийн турш монголын малчид өмч хөрөнгийг орлого буюу ашиг олдог капитал гэж хэзээ ч vзэж байгаагvй, харин амин зуулгын хэрэгсэл, төр буюу хаад ноёдын өмнө хvлээх дарамт (татвар) гэж vзэж ирсэн бололтой. Ийм сэтгэл зvй нь хариуцлагын мэдрэмжийг vлэмж сул болгодог байна. Одоо ч гэсэн монгол хvн хариуцлага хvлээх тун дургvй, тvvнээс vvдсэн ёс суртахууны сэдэл болох буруугаа хvлээх чадвар бараг байхгvй юм.
    Хvй элгэний харилцаанд тулгуурласан нийтийн шинж чанартай хөдөлмөр нь мэргэжлийн ур чадварыг vлэмж бууруулдаг байна. Монголд ажилч, малч олон хvн байсан нь эргэлзээгvй боловч энэ нь нийт нийгмийг өөд нь татах бvтээлч хvчин болж байгаагvй юм.
    Өрх гэрийн аж ахуй нь “олон салбарын” шинж чанартай байсан нь тvvнийг харьцангvй бие даасан шинжтэй болгож, хэрэглээний бараг тогтмол хэмжээг бий болгодог байна. Мөн эдийн засгийн өрсөлдөөн гэсэн нэг чухал vнэт зvйл бас байсангvй.
    Таваар, мөнгөний харилцаа ямар нэг хэлбэрээр байсан боловч энэ нь өөр хоорондоо гэхээсээ хятадын худалдаачидтай хийх худалдаагаар vндсэндээ тодорхойлогдож байсан. Эндээс мөнгө нь vнэт зvйл болж чадахгvй байв. Иймээс монгол хvний сэтгэл зvйд материаллаг эд зvйлд хэт дурлах сэдэл огт байгаагvй юм.
    Монголын нийгмийг бvхэлд нь хамарч байсан хот айл, саахалт айлын систем нь ямар нэг албадлагагvйгээр жам ёсоор бий болсон хvмvvсийн нийтлэгийн анхдагч хэлбэр байжээ. Энэхvv хvй элгэний тvвшинд бол монгол хvн хамаатансаг, ах дvvсэг, шударга ёс, тэгш эрх, эв нэгдэл, уламжлалыг хvндэтгэх vнэт зvйлстэй байна. Хvй элгэний хvрээнээс гадагш бол нутгархах vзэл буюу жалга довны vзэл бараг хэтэртлээ хөгжжээ.
    Сэтгэлгээний салбарт шинжлэх ухааны мэдлэгийг vл мэдэх ба ертөнцийг vзэх vзэл нь шашны мухар сvсэгт хэт автсан байсан. Өөрөөр хэлбэл, рациональ сэтгэлгээ байгаагvй. Ийм байдал мэдлэгийн асар өндөр тvвшинд хvрсэн цөөн тооны зарим хvнийг эс тооцвол нийгмийг бvхэлд нь хамарч байлаа. Эрдэмтдийг амьдралаас тасархай, зөвхөн ном уншдаг буюу уншсан хvн гэж ойлгодог. Иймээс сэтгэлгээ нь нэг хэвийн, хамгийн хялбар, цорын ганц, зөв, vнэн, ганц амьсгаагаар хийх шийдлийг эрэлхийлдэг. Мэдлэгийн салбарын аливаа зvйлийг хэт бvдvvвчилж, загварчлан ойлгодог. Yvнээс vvдэн туйлшралд байнга орж байдаг. Иймээс тvvхийг болон нийгмийг цоо шинээр гадаадыг дууриан хийх хvсэлтэй. Yvнээс улбаалан монгол хvний сэтгэхvй “буян-нvгэл”, “ сайн-муу”, “хар-цагаан”, “vнэн-худал”, “ буруу-зөв”, “нөхөр-дайсан”, “өөрийн-хvний”, “бурхан-чөтгөр” гэсэн хоёр туйлтай байх нь элбэг.
    Төр нь монгол хvний хувьд цорын ганц, тэнгэрлэг, туйлын vнэн болох бөгөөд тvvнд vг дуугvй захирагдах нь тvvний ертөнцийг vзэх vзлийн гол vнэт зvйл болно. Манай олонхи эрдэмтдийн хэлдэг Монгол нь төрт ёсны арвин баялаг уламжлалтай гэдэг vндэслэл нь харьцангуй юм. “Манжийн дарангуйллын vед Монгол өөрийн хаангvй, өөрийн засгийн газаргvй, өөрийн төр улсын нийслэлгvй болж, төрийн дээд бvх эрх мэдэл Манж хаан, тvvний төв засгийн хатуу хяналт, хууль зvйлийн vндсэн дээр ажиллах орон нутгийн засаглал л оршин байх болжээ” гэж М. Санждорж гуайн дvгнэлт туйлын зөв гэж vзнэ. Эл байдал нь монгол хvний менталитетад нөлөөлөхгvй байхын аргагvй юм. Чухам энэ vед төрийн дээд ангид Манжийн хаанд өргөл барьц өргөх, цол хэргэм худалдан авах, бие биеэ ховлох зэрэг менталитет тогтсон байна. Өөрөөр хэлбэл гаднын хvчийг илvvд vзэх, тvvгээр өөрийн асуудлыг шийдвэрлvvлэх менталитет тогтсон байна. Монгол хvний сөрөг менталитетаас хамгийн хортой нь энэхvv боолын менталитет болно.
    Монгол хvн харизматик удирдагчийг хайх, төрийг төлөөлсөн хувь хvнийг төртэй адилтгах менталитеттай байдаг байна. Энэ нь тухайн хувь хvнийг бусдаас vлэмж илvv, жирийн бус гэж vздэг явдал болно. Иймээс жир бус хvн буюу дарга болох туйлын дуртай. Тэгсэн атлаа өөрийнх нь хувь заяаг өөрөө биш, төр шийднэ гэдэгт итгэлтэй байдаг учраас төрийн бодлогод нөлөөлөх оролдлогыг бараг илvvц зvйл мэт ойлгоно. Харин өөрөөсөө дээш хvнийг дагалдаж амьдрахыг илvvд vзнэ. Дээд албан тушаалтанд гомдлоо мэдvvлэх, өргөдөл бичих, зарга хийх хэлбэрээр аливаа асуудлыг шийдвэрлvvлэх дуртай. Энэ нь албан тушаалтныг аялдах, ойртох, хvлцэнгvй байх, долигнох, бялдуучлах сэтгэл зvйг бий болгодог. Тэдгээр нь ч дураараа дургих дуртай бөгөөд нэр алдар, цол хэргэмийн төлөө нvдээ өгөхөөс буцахгvй. Дарга л бол бvхнийг мэдэгч болон хувирна. Манайд нэг хvнийг тахин шvтэх vзэгдэл удаа дараа гарсан нь санамсаргvй явдал биш. Иймээс “дээрээс”, “төрийн бодлогоор”, “нэг шугамаар”, “нэг төлөвлөгөөгөөр” хийж буй зvйлд тун хvлцэнгvй ханддаг, ийм зvйлийг хvлээдэг, бараг дуртай гэж хэлж болно. Эндээс төрийн нэрээр далайлгах, сvржигнэх, албархах, мэдэмхийрэх, бусдаас дээр, илvv гэдгээ харуулах, эрх ямба хvндлэл шаардах, зэрэг зиндаагаараа дээрэлхэх, тансаглах, дээдсийг дуурайх зэрэг менталитет vvсдэг. Ард олон ч гэсэн төрийн хvнийг хvндлэн дээдлэх, бишрэх, долигнох, бялдуучдах, аяыг нь тааруулах, анхааран сонсох, шийдвэрийг нь vг дуугvй биелvvлэх зан vйл гаргадаг.
    Ардын хувьсгалын дараа орчин vеийн төрийн институтууд байгуулагдсанаар эл байдалд зарим нэг өөрчлөлт оруулсан боловч монгол менталитетын суурь vндсийг бvрэн өөрчилж чадаагvй, ийм оролдлого ч хийгээгvй болно.
    Учир нь уламжлалт болон социалист төр адил шинж тун олонтой байсан юм. Yvнд: 1. Төвлөрсөн, авторитар шинж

    2. Нэг шашин буюу нэг vзэл суртал
    3. Нэг хvнийг шvтэх буюу харизматик шинж
    4. Төрийн хvчирхийлэл
    5. Нийгмийг бvхэлд нь хянах хатуу хяналт
    6. Хувь хvний идэвх санаачилга, бие даасан байдлыг vл ойшоох зэрэг болно.
    Төр хуучин нийгмийг эвдэж, шинэ нийгэм төрийг байгуулан бэхжvvлэхэд чиглэсэн vйл ажиллагаа явуулах болов. Монголын нийгмийн хоцрогдол vлэмж их байсны улмаас шинэ нийгмийг байгуулах ажил vлэмж бэрхшээлтэй тулгарсан юм. Энэ бэрхшээлийн vндсэн шалтгаан нь олон мянган жил хэвшиж тогтсон дадал зуршил, менталитет байсан юм.
    Шинэ төрийг шинэ хvмvvс байгуулах ёстой байсан бөгөөд энэ шинэ хvмvvс нь ЗХУ болон социалист орнуудад боловсрол эзэмшсэн хувьсгалчид болсон юм. Эдгээрийн онцлог шинж нь коммунист ирээдvйд шашинлаг байдлаар гvнзгий итгэсэн, нийгмийн гол дайсан нь хар, шар феодалууд болон хөрөнгөтнvvд гэдэг ангийн тэмцлийн онолыг хэт баримталсан, хуучин нийгмийг хvч хэрэглэн устгах буюу зайлуулж байж шинийг байгуулж болно гэдэгт vнэмшсэн, гадаад дэмжлэг тусламжид дулдуйдаж, тvvндээ эрдсэн, ЗХУ-ын хийж байгаа бvхнийг дуурайдаг, тvvнийг догм байдлаар хэрэгжvvлдэг хvмvvс байлаа.
    Социализмын жилvvдэд Монголын нийгэмд шинэ номенклатур анги бий болж, тvvний удирдлагаар нийгмийн шинэ менталитет тогтсон юм. Тэр нь уламжлалт нийгмийн олон шинжийг хадгалан vлдсэн билээ. Одоо ч манай ихэнх улс төрчдийн янз бvрийн хугацаанд янз бvрийн сэдвээр хэлсэн, ярьсан зvйлийг зvйгээд vзэхэд бvхэл, цэгцтэй зvйл гардаггvй юм. Энэ нь тэдний олонхи нь хувь хvний хувьд гvйцэт төлөвшөөгvйг илт харуулдаг. Өөрөөр хэлбэл дундаж монгол хvн тогтсон vзэл бодол, итгэл vнэмшил бараг байхгvй, vнэт зvйлсийн хэт холимог системтэй, vлэмж зөрчилтэй, өөрийнхөө vзэл бодол, эрх ашгийг хамгаалах ойлголт төлөвшөөгvй хvн юм.
    1990 оны өөрчлөлт шинэчлэлтээр уламжлалт болон социалист менталитетыг орвонгоор нь өөрчилсөн бөгөөд бид социализмыг гажуудуулсантайгаа адил ардчиллыг ч хvн танихын аргагvй эрэмдэглэжээ. Ний нуугvй хэлэхэд манайд хэрэгжсэн ардчилал, зах зээл гэж бараг алга. Манай нийгэм бол бусдыг дууриасаар байгаад саармаг болчихсон, зорилго чиглэлгvй, vнэлэмжийн өөрийн гэсэн систем, ёс суртахуун, эрхэмлэлгvй, нийгэм боллоо.
    Өнөөгийн дундаж монгол хvн, нэн ялангуяа бюрократ анги уламжлалт соёлоосоо vлэмж тасарсан, эх хэл, тvvх соёл, зан заншлаа бараг мэдэхгvй, vл тоодог; далаад жил тогтсон оросын соёлын мөн чанарт хvрч чадалгvй голж хаясан, өөртөө сайнаар нялзааж чадаагvй; шинэ ардчилал, зах зээлийн соёлыг эзэмшиж чадаагvй, сураагvй мөртлөө тvvнийг өнгөн талыг дууриах хvчтэй эрмэлзэлтэй болжээ. Yvнээс болоод нийгмийн сэтгэн бодох чадвар vлэмж доройтож, зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг, оюун ухаандаа биш, мэдрэхvйдээ л захирагддаг хvмvvсийг нийгмийн орчин нь төрvvлэх болжээ.
    Дээр дурдсан бvхэн нь төрийн бодлогод зайлшгvй харгалзвал зохих vндсэн хvчин зvйл мөн. Гэтэл харгалзах нь байтугай хvнээ мэдэхийг ч одоо болтол хэн ч хvсээгvй. Хvнийг гол болгоно, хvнийг төв болгоно, хvнд чиглэсэн бодлого явуулна гэж өдөр тутам ярьж, жил бvр “Хvний хөгжлийн илтгэл”, тvvнтэй төстэй төслvvд бичихээс цаашгvй байна.
    Энэ өгvvлэлд санаж сэрээсэй гэдэг vvднээс монгол менталитетын сөрөг шинжийг тvлхvv оруулснаа уншигчдад учирлаж байна. Бидэнд олон сайн шинж байдаг бөгөөд тvvнийгээ ашиглах аваас улс, нийгэм, хvнээ хөгжvvлэх бvрэн боломжтой билээ.

    Гэрэл зургийн эх сурвалж: http://times.mn/images/stories/media/2012/12/chingis.jpg
    Д. Ганхуяг  (Судлаач, доктор)   

     

     

     

     

     

     

     

     

  • ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД 6: “Өвчний тухайд” дээд эрүүл мэндийн онол

    Хүний бие махбодь ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүй нь орчлонт ертөнцийн үүсэх эх чанар, огторгуй, газар дэлхийгээс бүтэж бүрэлдэж, түүнд багтаж түүний харъяалалд оршдог шигээ тэр гурван их хүчийг дотроо агуулж үргэлжийн харилцаанд байдаг. Дээрх гурван оршихуй дотроо хэд хичнээн зэрэг дэвтэй ч бай ялгаагүй тэр л гурав байх болно. Орчлонт ертөнцийн үүсэл эх чанар л гэхэд: хэт чанар, хоосон чанар, мах бодилог чанар, завсрын чанар гэх мэт. Огторгуй: Глактик сансар, нарны ертөнц, тэнгэр гэх мэт. Газар дээрхи нь: Төрсөн хонд хурга тугалын, хонь бодын бэлчээр нутаг ус, эх орон, тив гэх мэт.

    Ийм гурван оршихуй хүчин нь хүний үүсч бүрэлдэхүй, төрж оршихуйг бүрэлдүүлэгч юм. Бас оршихуй орон зай, хөгжиж дэвжих боломж нь болдог төдийгүй, дотоод оршихуй нь болж шууд харилцдаг юм. Гурав гэж томъёолж байгаа оршихуйг тунгааж үзвэл оршихуй орон хоёр юм шүү дээ.

    Энэ бол монголын гүн ухааны арга билэгийн тусагдахуун гэдэг нь уншигч танд ойлгомжтой байгаа. “Философийн бүх шинж нь анагаах ухаанд ач холбогдлоо хадгалсаар байх тул философийг анагаах ухаанд, анагаах ухааныг нь философид нэвтрүүлэх ёстой” гэсэн Гиппократын үзлийг эргэн харж ухаалгаар хэрэглэх цаг нь болжээ. Хүн төрөлхтөн гүн ухаанаа мартсан нь, зам мөрөө алдаж төөрөгдөлд орсоноос өөр үр дүн гараагүй юм.

    Анагаах ухаан ч ялгаагүй. Гүн ухаангүй шинжлэх ухаан сохор шинжлэх ухаангүй гүн ухаан суурьгүй гэдэг. Бид мэлмийгүй анагаах ухаанаар зуугаад жил тэмтэчлээ. Ууранд ус нүдэх шиг үр дүнгүй их цаг алджээ. Товчоор хэлбэл уламжлалаасаа салсны гай. Монголын уламжлалт тэжээхүй ухаан нь гүн ухаантай бие сэтгэл шиг ялгаж салгахын аргагүй шүтэн барилдсан байдаг. Суурь онол нь арга-билэгийн ухаан. Түүнийгээ баяжуулж гурав таван махбодийн харилцаа хуулинд түшиглэн оношлох, эмчлэх арга барилаа боловсруулсан байдаг. 

    Өнөөдөр эрхтэн сольж суулгалаа. Амжилттай боллоо. Монголын анагаах ухаан өндөр хөгжлөө. Дэлхийн түвшинд хүрлээ гэх мэт ёригох нь анагаах ухаантай төсгүй мэт сонсогддог.

    Жинхэнэ анагаах ухааны хөгжил нь: Өвчин үүсэх учир шалтгааныг бүрэн гүйцэд таньж, хүн бүр өвчингүй эрүүл саруул, урт удаан хөдөлмөрлөж амьдрах нөхцлийг төгс бүрдүүлэх юм. Гуч дөчин насандаа аль нэг эрхтнээ солиулах нь тухайн улс орны анагаах ухааны хөгжлийн доройг батлах баримт мөн. Аль нэг эрхтнийг сольж суулгах нь мэс заслын арга-зүйн хөгжил, тухайн нэг хэдхэн мэргэжилтний хөгжил дэвшил болохоос анагаах ухааны хөгжил биш. Тэд анагаах ухааны хоцрогдлын сул талыг нөхөж, түр зуур цайруулж байгаа юм.

    Хүний хөгжлийн асуудлаар өөр өөр үзэл баримтлал байдаг ч олонх нь оюуны дээшлэлт өсөлт гэдэгтэй санал нэгддэг. Оюун санааны гэдэг ойлголтыг арай өргөн утгаар орлуулбал ухамсарын гэж болмоор санагддаг. Орчлон ертөнцийн ухамсар хөгжиж хүн хүрсэн, хүнээс дээших бидэнд мэдэгдэж буй үе шат нь бүгд долоо юм. Хүн ухамсрын хөгжлийн дөрөвдэх шатан дээр бараг л байгалийн зөнгөөрөө гарч ирсэн. Өөр нэг бүлэгт энэ тухай илүү тодорхой өгүүлнэ.

    Бид өөрсдийн хөшмөл оюун ухааныг хөдөлгөөнд оруулахын тулд, өвчний тухай ойлголтын хувирал хувьсал өсөлт бууралтыг харьцуулж үзье. Тэгвэл оюуны хөшил уясч өнөөдрийн зогсонг ойлголт, мухардмал үйл ажиллагаа өөрчилье.

    Үнэн гэдэг явц юм байна шүү би замын хугаст зогсоод хоцорчээ гэж ухаарах болно. Эртний Энэтхэгийн эмч нар таван махбодийн харилцаа алдагдсанаас өвчин үүснэ гэж үзжээ. Гэтэл Ведантын эмч нар өвчин гэдэг нь бие сэтгэлийн тэнцвэрийн алдагдал гэсэн байдаг. Грек Ромын эмч нар гүн ухаантнууд дотоод шингэн “Гүмрал”-ний хямралаас өвчин үүснэ гэсэн.

    Анагаах ухааны хөгжлийн үе шат бүхэн ололт нээлт бүхэн өвчний тухай ойлголт тодорхойлолтыг та уншиж сонсож шүүж тунгаасан. Энэ бүх тодорхойлолтонд гурван дутагдал байх шиг бодогддог. Нэг дэх нь биеийн бүрэлдэхүүн хэсгийн аль нэгийг хэт товойлгоод бусдыг орхигдуулсан. Хоёр дах нь бүх өвчний суурь шалтгаан болох тийм түгээмэл чанарыг агуулж чадаагүй. Нэг хэсэг өвчний шалтгаан төдий л байдаг. Гурав дахь нь гадаад гурван эх хүчний харилцаа барилдлагаас салангад тус тус болсонд байгаа юм.

    Өвчин гэж юу вэ гэдгийг зөв тодохойлохын тулд бид эхлээд өвчин хэдэн янз байдагт хариу эрье. Юуны өмнө өвчнийг хамт төрсөн төрөөд олсон гэж хоёр том хэсэгт хуваадаг. Төрөөд олсон өвчин нь халдвартай халдваргүй хоёр янз юм. “Монголын тэжээхүй ухааны судар бичгүүдэд бүх өвчин “ганцхан ”шалтгаантай тэр нь мунхаг” гэжээ. Бодъё.

    Хоолоо хэтрүүлж дутааж өвдвөл мунхаг. Гараа угаахгүй эрүүл аж төрөх ёсны дэг журмыг зөрчөөд өвдвөл мунхаг. Бэлэгийн замын өвчнийг эрж олоод өвдвөл мунхаг хамт төрсөн өвчин ч урьд төрөл, эцэг эх өвөг дээдсийн мунхаг үйл мунхаг хүсэл шуналын гай. Мунхагийн шалтгаан бидний ахуй амьдралын өдөр тутмын үйл ажиллагааг дагалдаж байна гэх үндэс байгаа биз.

    Мөн ч үйл үрийн оронд өвчлүүлэх “үр” агуулагддаг байна. “Мунхаг” гэсэн томъёолол нь орчин үеийн ойлголтоор бол мэдээлэл юм. Мунхаг мэдээлэл гэхэд яг онодоггүй юмаа гэхэд их ойртох бизээ. Энэ санааг илэрхий болгохын тулд мэдээлэл? Гэж юу болох, хэдэн төрөл, хэрхэн төрж түгэж хурж хуримталдаг. Хэдий хугацаагаар хадгалагддаг тухай санал солилцъё. Мэдээллийг товчоор тодорхойлбол:  мэдээлэл гэдэг нь “харилцаа ” юм. Харилцаа болохын тулд хувьд: Гадаад харилцаа, дотоод харилцаа үндсэн хоёр хэсэг болно. Гадаад харилцаа нь гар зуурын, дэргэдийн буюу “газар дэлхий ” ойрын “сар ”-ны холын “нар”-ны алсын “одны гэсэн таван зэргэмж байгаа юм. Дотоод харилцаанд ухааны оюун ухааны, ухамсрын гурван зэргэмж нь хүтэхүй мэдрэхүйгээр, үүсч хуран арвижих хорж арилдаг. Хоёр дахь хэлбэр нь сэтгэл сэтгэхүйн хэлбэр юм. Хүсэл тэмүүлэл, хар хор, уур хилэн, өш хонзон, шунал тачаалал гэх мэт олон янзын мэдээлэл үүсч арилж өөртөө хийгээд гадагш цацагдан хурж арвидна.

    Ерөөс мэдээллийн уг чанар нь тухайн хэлбэрт хувирсан энерги юм. Үг бол дуу авианд шилжсэн энерги мөн. Сайн муу бодол санаа, хөөрөл, гутрал, уур хилэн, баяр хөөр зэрэг нь сэтгэлийн эрчмээр нөхцөлдсөн өнгө, гэрэл, урсгал юм. 

    Мэдээлэл бол тухайн хэлбэрт хувирсан энерги учраас арилж үгүй болохгүй. Үйл үр гэгч нь дээдсийн эерэг сөрөг мэдээлэл хадгалагдсан орон гэдэг нь тодорхой болж байна. Орчин үеийн шинжлэх ухаануудын ололт нээлтийн дээд түвшнээс өвчин гэж юу вэ? гэдэгт хариулахыг хичээе.

    “Өвчин гэдэг нь: гаж мэдээллийн бодижсон хэлбэр мөн” гэсэн тодорхойлолт хаврын ногоо шиг өөрөө аяндаа урган гарч байна. Орон зай дахь мэдээлэл хадгалагдах хугацааг тодорхойлж чадаагүй болохоор мөнх гэж үзье.

    Мэдээлэл нь дүрст, завсрын, хоосон гурван оронд хадгалагдаж, идэвхжин бодижигч “код” томъёолол юм. Мэдээлэл хадгалагдах хугацааны талаар шинжлэх ухаан эрэл хайгуул олз омогтой байна. Эр бэлгийн эсийн хүзүүвчний ДНК-ийн байгууламж 9 ороомогтой. Хүний биендэх эс гурван судлын дагуух хийн хүрдэн мөн ес байдаг. Бичил түвшний байгууламж нь хэт нарийн эрчимт хийн түвшиндээ загварчлагдан дагаж байна. Глактик, нарны ертөнцийн тогтолцоо нь атомын зэргэмжиндээ давтагдсан байдгийг бид бэлэхнээ мэднэ.

    Бас нэг зүйл гэвэл ДНК-ийн уургийн биосоронзон оронд урьдах төрлүүдийн 1500 жилийн мэдээлэл агуулагдсан байна гэж үздэг.

    Энэ хугацаа нь монголын ясан удмын харьшилтын хугацаатай ижил байна. Энэ бүхнийг сонин л юм байна гэх ч юм уу ? эсвэл үл тоож өнгөрвөл танд ямар ч тус нэмэр болохгүй. Уншсан цагийн гарз болно.

    Харин энэ бүхэн дээр сүнсний мэдээллийн ариун сан бий гэдэг дорнын гүн ухааны онолтой харьцуулан ухаж, эргэцүүлэн тунгаавал, өвчний тухай миний тодорхойлолттой санал нийлэх, эс нийлсэн илүү мэргэн зөв утгыг олох эрэлд гарна. Өвчин гэдэг нь гаж мэдээллийн бодижсон илрэл шүү дээ.

  • ХҮН- БАЯЛАГ буюу ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕС

    Бизнес буюу хүний хэрэгцээг ухаалагаар хангах урлаг нь улам бүр боловсронгуй болж хөгжсөөр. Хэн нөөцийг зөв удирдаж, чиглүүлж чадсан нь баялагийг эзэмшидэг. Дундад зуунд газрын эзэд хамгийн баян хүмүүс байсан бол 19-р зуун буюу Үйлдвэржилтийн зуунд үйлдвэрийн эзэд баялагийг эзэмшиж байв. Харин 20-р зуунд худалдаа эрхлэгчид нилээдгүй баялагийг эзэмшиж чадсан бол мэдээллийн зуун болох 21-р зуунд мэдлэгт суурилсан бизнесүүд хамгийн их амжилтанд хүрч байна. Капитал нь юу байснаас хамаараад тухайн бизнесийн ажилтан хүний үнэлэмж нь өөр өөр байв. Дундад зууны үед бол ажилтан хүн үхэрнээс илүү үнэлэгддэггүй газар хагалагч амьтан байсан бол 19-р зуунд үйлдвэрийн машинуудын эргэ шурга төдийд үзэж байлаа. 20-р зуун бол ажилтанг нэг тогтсон хэв загвар, дүрэм журмаар хэвлэн цутгаж, “Ташуур, гамбир” хоёроор илжиг мэт зүтгүүлж байв. Энэ философи одоо ч хэвээрээ үргэлжилсээр байна.

     

    Тэгвэл өнөөдөр мэдлэгт суурилсан эдийн засагтай, оюун ухаант хүнд суурилсан цоо шинэ бизнесийн эрин эхлээд байна. Жишээлбэл, Билл Гейтс тооцоолох, мэдээлэл боловсруулалтын үйлдлийн системийг бүтээж байна. Тэр амжилтанд хүрсэн. Google асар хурдтай нэмэгдэж буй мэдээллийн агуулгаас хэрэгтэй мэдээлэлээ хурдан хугацаанд хайж олох хэрэгцээ шаардлага гарч ирнэ гэдгийг мэдсэн. Тэд бас амжилтанд хүрсэн. Fасеbооk хил хязгаар, хэл ус харгалзахгүйгээр танилцаж, мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг бий болгосоноор мөн л амжилтанд хүрлээ. Apple хүний оюун ухаан, сэтгэлгээний ур шингэсэн содон шинэ бүтээлүүдээрээ амжилт олж байна. Өнөөдөр толгой эргэм амжилтаараа залуу тэрбумтанууд дэлхийд цахиур хагалж уламжлалт бизнесийн аргаар 30- 40 жилд бий болгох баялагийг 3- 4 жилд бий болгож чадаж байна. Үйлдвэрлэлийн технологи улам бүр нарийсаж хүний оюун ухаанаар бүтсэн хүчирхэг технологиуд хүний хөдөлмөрийг хөнгөвчилснөөр “ХҮН”-д сэтгэх ажлыг л үлдээж байна. Цөөхөн тооны чадварлаг инженерээр удирдуулсан асар том үйлдвэрүүд, алсын зайн эмчилгээ оношилгоо, хил хязгаараас үл хамаарах хамтын ажиллагаа, хэл, үндэстэн ялгахгүй нэг харилцаа, өндөр технологид суурилсан бизнесүүд, нанотехнологи, биотехнологи, хэт өндөр чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь ойрын ирээдүйн хөгжлийн дүр зураг юм.

    Хүн төрөлхтний амьдрал, оюун санааны хөгжил цоо шинэ шатанд дэвшиж хүн бүр илүү оюунлаг, амар амгалан амьдралыг хүсэн мөрөөдөж, хүн өөрийн амьдралын утга учир, авъяас чадварыг танин мэдэх их эрэлд гараад байна. Хүний хөгжил, өөрийгөө танин мэдэх номнууд дэлхийн хамгийн их борлуулалттай номнууд болж байгаа нь үүнтэй холбоотой. Хүн бүрт тэгш мэдээлэлжих боломж бүрдсэнээр хүн илүү их  хүсэл тэмүүлэлтэй болж, өнөө маргаашаа бодож амьдрах уйтгарт хэв маягаас улам бүр татгалзах хандлага бий болоод байна. Тэгвэл сэтгэлгээний хувьд хөгжиж буй, хөгжөөгүй ч гэсэн мэдээлэлжсэн ажилтануудыг тогтоон барьж удирдах асуудал нь бизнесийн байгууллагуудыг цоо шинэ философийг эрэлхийлэхэд хүргэлээ. Энэ цаг үед хүнийг “Ташуур Гамбир”-ын аргаар хамгийн сайн ажиллуулж, зөвхөн цалин урамшууллаар тогтоон бариж чадахгүй болоод байна. Ихэнхи бизнесийн байгууллагууд ашиг орлогоо нэгдүгээрт тавьж хүнийг больж, сольж болдог хэрэгсэл мэтээр хандаж байна.

    Тэгвэл өнөөдөр “ХҮН ӨӨРӨӨ БАЯЛАГ” гэдгийг шинэ зууны бизнесийн байгууллагууд ухаарах цаг болжээ. Хүнээ жинхэнэ утгаар нь баялаг болгож чадсан компаниуд амжилтын оргилд хүрч байна.
    Хүнээ төв болгоно гэдэг нь ажилтан бүрийн авъяас чадварыг нээн илрүүлж, ажилтан хөгжих таатай орчинг бүрдүүлж, ажилтанаа тогтмол сурган хөгжүүлж, хүсэл тэмүүллээр нь удирдахаас бүх зүйл эхлэж байна.
    Та өнөөдөр мөнгө олохын төлөө амьдралаа зориулдаг мөнгөний боол амьтан болох биш, мөнгө бол өөрийнхөө хүсэл мөрөөдөлд, хамгийн сайн хийж чаддаг зүйлээ сэтгэл хангалуунаар хийх явцад таны хүсэл тэмүүллийн шагнал болж ирдэг зүйл гэдгийг ойлгуулахаас эхлэж байна.
    Ажилтан бүрээ судалж, тэдгээрийн хүсэл сонирхол, сэтгэл зүй, хувь хүний дахин давтагдашгүй онцлогт тохирсон хөгжүүлэх, сэдэлжүүлэх урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх нь шинэ зууны бизнесийн амжилт юм. Хүнийг судалж, тодорхойлж, идэвхижүүж сэдэлжүүлдэг арга технологиуд хүртэл нарийсч бие хүний сэтгэц, үзэл санаа, бие физилогийн нарийвчилсан судалгаанд суурилсан ул суурьтай сэдэлжүүлэх технологиуд нь үр дүнгээ өгсөөр байна.

    Танай байгууллагын хөрөнгө, өндөр байшин, гоё компьютерээс илүү ажилтан тань илүү үнэ цэнэтэй баялаг гэдгийг ойлгож, баялагаа хөөж явуулж, үзэн ядаж, хавчиж шахах биш, харин ч судалж, сургаж хөгжүүлж, арчилж дордож, дотор нь байгаа авъяас чадварыг нь нээж, боломж олгож чадвал бүхнийг сайхан болгож чадах шидтэн хажууд чинь сууж байна даа. 
    Өчигдөр та ажилтнаа нухчин дарж, ажилтнаасаа мэдлэг, чадвараа харамлаж, ажилтнаа өөртэй чинь өрсөлдөхүйц мэдлэг чадвартай болохоос үхтлээ айдаг байсан бол харин өнөөдөр ажилтнаа илүү их хөгжүүлж, ажилтандаа боломж олгож, өөрөөсөө илүү чадвартай болохыг дэмжиж хамтдаа мөрөөдөлдөө хүрэх цаг ирлээ.

    ХҮН – БАЯЛАГ
    ХҮН- ТӨВтэй бизнес

    Жамсранжавын Лувсандорж

  • Монголоо битгий муул, өөрийгөө зүхсэн хүн сайн явдаггүй!!!

    Эрээнээс юм авбал хямдхан гэж боддог хүмүүс байдаг. Гэтэл эрээн ороод, эрээний зочид буудалд 7 хоноод, эрээний хоолны газар хоол идээд, эрээнээс юмаа аваад эргээд ирэх зардал, эсвэл эндээс нэг наймаачинаас шууд худалдаад авах зардал, эсвэл монголдоо хийсэн зүйлийг худалдаад авах зардлыг харьцуулж үзэж байсан уу? Зөвхөн зардал гээд халааснаас гарах хэдэн төгрөгийг харьцуулахаас гадна тэр зардлын цаана байх үнэ цэнийн тухай бодож байсан уу? Эрээний таавчиг 3000₮-р авахад, монгол эсгий углаашаа 4000₮-р авсанаас хямдхан мэт бодогдож байгаа боловч, нэг монгол эсгий углааш хийж байгаа хүний цаана хэдэн монгол хүн амьдралаа залгуулж байгааг бодоод үзвэл 1000₮-ий наана цааний тухай биш 100 монгол хүний амьдралаа дээшлүүлэх тухай асуудал болж хувирна гэсэн үг. Монголын цагаан сар Эрээнийг хөгжүүлсэн гэдэг хошин яриа үнэний ортой. Юм бүхнийг л Эрээнээс авдаг болж байх шиг байна. Хоногийн хоол, өмсөх хувцас, жийх гутал, хутга, шөвөг, шивэртэй оймс, баастай бандааш хүртэл Эрээнээс зөөж байна. Байтлаа бүүр Монгол гэр, Монгол дээлээ хүртэл Эрээнээс худалдаж авахад ойрхон байна. Ингэж даамжирсаар бид нар юу ч хийж чадахгүй хүмүүс болчихвол яах уу? Хятадуудын гарыг хараад суух уу? Хятадууд идэх юмаа зарахаа больчихвол яах уу? Өлсөж үхэх үү? 

    Ийм муу ёрын юм болгохгүйн тулд Монгол хүн бүр хийж бүтээх хэрэгтэй. Монгол хүн олон зүйлийг хийж чаддаг л байсан. Одоо хийж чадаж байгаа. Ариун цэврийн цаас, уух ус, ундаа, сүүгээ савлаад, ногоогоо даршилчихаж байна. Гутал, хувцас, дээлээ оёод өмсөж байна. Тэгвэл яагаад монгол бүтээгдэхүүнүүд өргөн хэрэглээ болж чадахгүй байна вэ. Монгол хүн бүр Монголоо дэмжих сэтгэлгээтэй болчихвол ажил бүтэх гээд байна. Дор бүрнээ юм сэтгээд хийж бүтээж байгаа, хийх гээд ядаж яваа нэгнээ дэмжихэд л хангалттай. Монгол хүний хийсэн гутлыг жийе, оёсон хувцасыг нь өмсье, бүтээсэн дугуйг нь унъя. Монгол хоолны газар хоол идье, Монгол кино театрт үзвэр үзье, монгол үйлдвэрийн ногоогоо идье, Монголынхоо банкаар үйлчлүүлж, монгол үүрэн телефоноор яръя, монгол ноолуураа өмсье, монгол тавилгаа тавья, монгол оточоорэмчлүүлье, монгол энгэсэгээр гаргаръя, монгол компаниар мэдээлэлтехнологийн шийдлээ бүтээлгэе.

    Монгол компаниуд муу үйлчилгээтэй, монгол хүмүүс юм хийж сураагүй гээд л муулах хүн захаас аваад гарах нь мэдээж. Ингэж муулахаасаа өмнө Монгол хүнийг сайн юм хийлгэхийн тулд юу хийсэн бэ гээд өөрөөсөө асуу!!! Монголоо шүүмжил. Гэхдээ бүтээлчээр шүүмжил. Хэрхэн яаж сайжруулах вэ гэж өөриййнхөө толгойг ажиллуулж шүүмжил. Монголоо битгий муул, өөрийгөө зүхсэн хүн сайн явдаггүй шүү дээ!!!

    Брэндийн цаг зүүж, гоё ганган хувцас өмсөөгүй ч гэсэн 2 монгол орж ирээд манайд гоё модон хаалга хийж өглөө. Ноорхой ч гэсэн яадаг юм бэ Монгол залуус ажил хийгээд л явж байна. Ажлаа л сайн хийж байвал юу ч өмссөн яадаг юм. Модон хаалга үнэтэй ч гэх шиг. Яадаг юм би Монгол хүнээ дэмжинэ. Монгол хүн үйлчилгээ хийж сураагүй ч гэх шиг. Яадаг юм үйлчилгээ хийж сураагүй ноён зантай хүмүүс л байгаа биз дээ. Үнэхээр ч үйлчилгээ хийж сураагүй байна лээ. Гоё хаалга суурилуулж өгөөд модны үртсээ цэвэрлэхгүй яваад өгч байна лээ. Тэгсэн ч гэсэн яадаг юм. Би Монгол хүнээ л дэмжинэ. Тэгээд хийсээр байгаад гоё хувцас өмсөөд, гоё үйлчилгээ хийж сурна шүү дээ. Монгол хүн модон хаалгаа хийж чадна шүү дээ. Энэ залуус модоор хийх бүх юмийг хийж чадна гэж байна лээ. Монгол хүнээ дэмжээд нэг үзэхгүй юу. Утсыг нь өгчихье. Нямцоо 99036655.

    Монголоо битгий муул, өөрийгөө зүхсэн хүн сайн явдаггүй!!!