Category: human-development

  • SOCIAL MEDIA COMMUNITY-Г АЖИЛ ХЭРЭГЧЭЭР АШИГЛАХ 9 ШАЛТГААН

    1. Танилцах: Хурдтай өргөжин тэлж буй цахим нийгэмд өөрийн байр суурийг эзэлж, өөрийн зорилго, үзэл бодлоо бусдад зөвөөр таниулна.

    2. Брэнджих: Насан туршдаа хоолоо олж идэх хүсэл сонирхолдоо нийцсэн салбараа одооноос сонгож, тухайн салбарынхаа талаар тогтмол блог бичиж, өөрийн хүрээлэл, фэнүүдийг бий болгож өөрийн нэр хүндийг өсгөж хувь хүний брендийг бий болгоно.

    3. Хуваалцах: Өөрийн мэдлэг чадвар, туршлагыг бусадтай хуваалцаж хүний хөгжилд хувь нэмэр оруулна.

    4. Чадваржих: Өөрийн ажиллаж буй салбарынхаа мэдлэг, мэдээллийг хурдтайгаар авч, уншиж судалж, тогтмол өөрийгөө чадваржуулан хөгжүүлнэ.

    5. Хамтрах: Өөрийн сонирхдог, ажилладаг салбарынхантайгаа тогтмол харилцаатай байж өөрийн хүсэл сонирхол нэгтэй хамтран зүтгэгчидээ олж хамтран ажиллана.

    6. Оролцох: Ойрын ирээдүйд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, болон бусад нийгмийн харилцааны хэрэгсэл, засаглалын хэлбэрүүд цахим хэлбэрт шилжих нь тодорхой болоод байна. Тиймээс одооноос цахим нийгмийн харилцаанд зөв соёлтой оролцож, үзэл бодлоо илэрхийлж, байр сууриа эзлэх нь зөв.

    7. Бүтээх: Өөрийн түүхээ хялбар аргаар бүтээх боломжтой.

    8. Мэдээлэх: Цахим орчинд найз нөхдийн нэгдэлийг бий болгож чадсанаар ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагыг гуйхгүйгээр өөрсдийн бүтээл, үйл ажиллагааг бусдад мэдээлэн сурталчилах боломжтой болно.

    9. Тэлэх: Өөрийн харилцаа, нийгмийн хүрээллийг дэлхийн хэмжээнд тэлж дэлхийн хэмжээний харилцаа, хамтын ажиллагааг бий болгож чадна.

  • Өөрийнхөө жаргалыг бүү түлхээч хүмүүсээ

     

    Хайртай дуртайгаа илчилж

    Хол ойргүй дагаж гүйж байж ханилаад

    Хожмын нэг өдөр

    Хөсөр битгий хаяарай

    Үрийг чинь төрүүлсэн нь

    Үнэндээ тэдний буруу гэж үү

    Ганцхан олдох амьдралдаа

    Гал голомтоо нэгэнт л асаачихаад

    Зовлонг даахгүй замдаа

    Зориг чинь мохчих вий

    Ирээдүйн бяцхан иргэдээ

    Эцэг эхгүй бүү өнчрүүлээч

    Өөдөсхөн жоохон жаалуудыг гомдоож

    Өөрийнхөө жаргалыг бүү түлхээч хүмүүсээ…

    1999 он 

    5-р ангид байхдаа энэ шүлгийг бичиж байжээ. Хагацал гуниггүй амьдралыг бүтээхийн тулд сонголтоо зөв хийцгээе…

     

  • Уураг тархины хоол тэжээл

    Чанартай, шаардлага хангасан хоол унд идэх нь бие болоод уураг тархийг эрүүл байлгахад шууд нөлөөлдөг. Уураг тархи бие организмдаа хэрэгтэй хоол хүнс хэрэглэж байх зуршлыг өөртөө бий болго. Энэ нь уураг тархи, бие махбодь эрүүл цусаар хангагдан, хүчилтөрөгчөөр тэжээгдэхийн баталгаа болно. Ийм үндсэн нөхцлийг бүрдүүлбэл уураг тархи гайхалтай ажиллах болно. Энд уураг тархинд тохиромжтой хоол хүнсийг санал болгож байна.

    УС: Хүний биеийн гуравны хоёр нь уснаас тогтдог. Өдөр бүр ус уух нь оюун ухааныг сэргэг байлгадаг. Учир нь ус уураг тархи болон  төв мэдрэлийн системийг хооронд нь холбож  байдаг электрон, хийн энергийг үр ашигтай зохицуулж өгдөг. Уух усыг өрөөний дулаантай адил температурт байлгаж бага багаар өдрийн турш хэрэглэж дадвал таны ой тогтоолтыг дээшлүүлэхэд тусаа өгнө.

    ЖИМС НОГОО: Шинэ жимс ногоо хоолны дэглэмийг тэнцвэржүүлэн, бодисын солилцоог идэвхжүүлж хүнийг эрүүл байлгадаг. Эдгээр нь булчинг уян хатан байлгаж хоол боловсруулах системийг цэвэрлэдэг. Мөн шим тэжээлээр баялаг байдаг. Жимс ногоонд амин дэм, эрдэс бодис, нян эсэргүүцэгч бодис ихээр агуулагддаг тул хүний биед маш хурдан шингэдэг. АНХААР: Химийн бордоогоор боловсруулсан жимс ногооноос болгоомжил. Хазаад авмаар сайхан харагдавч хортой байж мэднэ.

    САМАР ҮР ТАРИА: Brain Fuud буюу Тархины хүнсэнд дээгүүр байр эзлэх тэжээл нь самар, үр тариа юм. Мэдээж ямар ч нэмэлт давс, чихэргүй байгалийн байдлаар нь хэрэглэвэл маш сайн. Самар нь уураг, амин дэм, эрдэс болон байгалийн гаралтай тосыг их хэмжээгээр өөртөө агуулсан байдаг. Хуурч давсалсан бүтээгдэхүүн нь уураг тархинд хортой хүчлийг ихээр агуулдаг тул зөвхөн шинэхэн, боловсруулагдаагүй, хольцгүй байдлаар нь хэрэглэ. Өвсний төрөлд хамрагдах будаа, улаан буудай, арвай, хөх тариа, хар будаа, шар будаа болон эрдэнэ шиш нь эрүүл мэндэд маш тустай. Хальс хөврөлтэй нь самар, үр тариа, будааг нунтаглаж бяцлан гурил болгон хэрэглэсэн ч үр дүн нь адилхан сайн байна.

    ЗАГАС: Загас хүний оюун ухаан, суу билиг хөгжих нөхцөлийг бүрдүүлдэг хоол тэжээлд дээгүүр байр эзэлдэг. Цэнгэг хүйтэн гол усанд амьдардаг яргай, туна, макерел, анчов, хөх загас, нуурын троут зэрэг загасны тос, мах нь уураг тархинд нэн тохиромжтой. Дун, хясаа уургаар баялаг боловч зарим нь далайн хорт бодис болон бохирдолд өртсөн байдгийг анхаараарай.

    МАХ: Мах маш их шим тэжээлтэй бөгөөд уураг нь бүх амин хүчлийг агуулдаг. Гэвч худалдан авахдаа нийлэг эдээр тэжээгдсэн эсэхэд хяналт тавихад илүүдэхгүй. Хэрвээ та хооллосны дараа сэргэлэн эрч хүчтэй байхыг хүсвэл гахай, үхэр, цацагт хяруулын махнаас татгалзаарай. Гахай, үхрийн мах нь хамгийн удаан боловсрогддог бол харин цацагт хяруулын мах өөртөө нойр хүргэдэг химийн элемент агуулсан байдаг. Энэ нөхцөлд тахианы мах, шинэхэн жимс ногооны салат маш тохиромжтой. Зэрлэг амьтан болон агнуурын шувууны мах нь нийлэг химийн эдээс ангид байдаг тул хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэхэд маш сайн.

    Уураг тархинд дайсагнагч хүнс

    БОЛОВСРУУЛСАН САХАР /цагаан бор/: Боловсруулсан сахар болох элсэн чихэр, ёотон нь хүний оюун ухаанд хортой сахароз гэдэг химийн бодисыг агуулсан байдаг. Энэ нь хүний дархлалын системийг доройтуулж халдвар сөрөх чадварыг эрс бууруулдаг. Элсэн чихэр байнга хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ ихсэж нойр булчирхай инсулинийг их хэмжээгээр ялгаруулдаг. Инсулин нь цусан дахь сахарыг хөөж нойр булчирхайг хараа хяналтгүй өсгөдөг. Үүнээс болж чихрийн дутагдалд орж анхаарал сулран оюун ухаан зогсонги байдалд орж сүйрэх аюултай. Сахар байгалийн байдлаараа жимс, зөгийн бал, зарим ногоонд олддог тул үүгээр орлуулж болно.

    ЦАГААН БУДАА, ЦАГААН ГУРИЛ: Хүмүүс цагаан будаа, цагаан гурил хэрэглэсэн хэвээр байвал өвчин эмгэг эсэргүүцэх дархлаа нь буурч доройтно. Будаа амин дэм, эрдэс, энзим, уураг, фигмент, нүүрс ус, өөх тосны судал бүхий 7 давхраатай байдаг. Будааг боловсруулах явцад бүх давхраа нь хальслагдаж, нян үр хөврөлүүд нь хаягдан бага зэргийн уураг, нүүрс ус бүхий голын цагаан хэсэг л үлддэг. Сүүлийн боловсруулалт болох тальк глюкозоор өнгөлгөө хийхэд В аминдэм, эрдэс, уургийн сүүлийн ул мөр арчигддаг байна. Бор будаа болон үр тарианы хальсанд бүх шим тэжээл нь байдаг. Шар будаа, арвай будаа, хөц будаа зэргийг орлуулан хэрэглэж болно. Харин цагаан гурилын оронд улаан буудайн бор гурил, хөх тарианы гурил хэрэглэхийг зөвлөе.

    КОФЕ, ЦАЙ: Өдөрт уусан хэдэн аяга цай, кофе нь хүний бие организмаас кальций, магний, калий зэрэг үр ашигтай эрдсүүдийг шээсээр хөөн гаргадаг. Хэдий тийм ч эмчилгээний зорилгоор ургамлын гаралтай цай ууж болно. Цай, кофед агуулагддаг кофейн уухад цусны даралт ихэсгэж шээс ихээр ялгаруулдаг. Кофейн тархин дахь судасны төвийг цочроодог тул сэргээж байгаа мэт санагддаг. Ихэнх хүмүүс сэргээдэг, сайхан байдаг гэсэн шалтгаанаар цусны даралтаа ихэсгэхийг зөвшөөрдөг нь тэнэг хэрэг. Энэ сайхан гэх байдал нь зүрхний шигдээс, саа тусахад л хүргэнэ. Цусны даралт өндөр байх нь уураг тархи, зүрх, бөөрийг гэмтээх аюултай.

    ХИЙЖҮҮЛСЭН УНДАА: Ийм төрлийн ундаа нь өөртөө их хэмжээгээр боловсруулсан сахар агуулдаг бөгөөд их хэмжээгээр хийгддэг энэ орц нь цаашдаа цусанд байх ёстой сахарын хэмжээг багасгадаг байна. Консервант нь бие организмын үйл ажиллагааг хямраан бие махбодийг эсийн түвшинд гэмтээж байдаг. Хийжүүлсэн ундааны оронд цэвэр ус болон жимс, ногооны шүүсийг орлуулан хэрэглэж болно шүү дээ.

    АРХИ, ТАМХИ: Тамхи татах үед утаа нь хүчилтөрөгчийн хамт тархи руу юүлэгдэх бөгөөд бодох сэтгэх үйл явцыг сулруулдаг. Сэтгэл хөдөлсөн, уурласан үед тамхи татахад тайвширч байх шиг санагддаг нь үнэн хэрэгтээ тийм биш бөгөөд харин тархины эсүүдийн хоорондын холбоог сулруулж, сааталд хүргэдэг нь тайвширсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Архи нь хүнийг мансууруулаад зогсохгүй тархины эсийг чимээгүй сүйтгэн уураг тархи, мэдрэлийг хөнөөдөг байна. Архи тамхи хоёул дархлааны системтэй харшилдаг. Хүн биенээс нь гадагшлах ёстой аюулт нянг өөртөө тээснээр нянгууд ажлаа хийн өвчин эсэргүүцэх дархлааны системийг эвдэж эхэлдэг. Үүнд хүний мэдээлэл санах чадвар хүчтэй нэрвэгддэг. 25 мг никитон бүхий нэг ширхэг янжуур татахад л С амин дэм болон бусад үр ашигтай шим тэжээлүүд үрэгддэг. Никитон яг л архи шиг хүний биеийн гормоныг өдөөдөг бөгөөд хоёуланг нь хэрэглэвэл үйлчилгээ нь бүр хүчтэй нөлөөлж, аюулд хүргэнэ.

    Оюуны чадварын IQ төв

  • Эрдэнийн сан Субашидаас

     

    Ухаантан мэргэд хэдий эрдэмтэй боловч

    Улам улам мэрэгжихийн тулд ном судар цуглуулъюу

    Урсах мөрөн бүгд уламжлан дамжсаар

    Усны сан болсон их далайд цутгах адил.

     

    Хортой тустай олон зүйл үйлсийн дотроос

    Хойшид тустай сайныг ялгаж авагч мэргэн бөгөөд

    Хог сагийн дотор байсан төмрийн үртсийг

    Холимоггүй соронзон гүр ялгаж татах мэт.

     

    Үнэн мэргэн ухаантан номын утгыг мэднэ 

    Үтэл мунхагууд хаанаас мэдэх

    Үлэмж гэрэлт нар ургаваас л

    Үзтэл шар шувуу тэргүүтэн харин балайрах адил…                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

    Мэдэл чадал төгсвөөс гэмээ арилгана за.

    Мэдэл багат мунхаг хүн хаанаас чаднам. 

    Мэх хүчин төгөлдөр гарди хорт могойг ална за 

    Мэнжлэгч муу хар хэрээ хүчин үл хүрэх адил.

     

    Асар сайн ухаантан эд мал доройтовч 

    Ашид ухаан нь сайнаар байх бий. 

    Араатны хаан арслан өлсвөөс л

    Асар түргэнээр зааны толгойг хагалъюу.

    Сайтар эсэргүүцэж эс асуутал 

    Санаагаар хүний эрдмийг дэмий бүү цэнэ.

    Сайн дуут хэнгэрэг боловч эс дэлдвэл

    Сац бас өөрөө дуу үл гарах мэт.

     

     

     

     

     

     

  • Атилла хааны жолоодохуйн урлаг

    1987 онд Атилла хааны жолоодохуйн урлагийн тухай номыг АНУ-н Файрмент даатгалын дэд ерөнхийлөгч Уэсс Робертс бичсэн байдаг. “Атилла хааны жолоодохуйн урлаг” бол мянга мянган хүнийг нэгтгэж манлайлж чадсан цэцэн билгийг нээж өгч байгаа бизнесийн хүмүүс, эцэг эх, багш зэрэг хүнтэй ажилладаг хүн бүрт эрхэм чухал ном бөгөөд 1989 онд Америкт хамгийн их гүйлгээтэй номоор шалгарсан юм. “Түүх шаштирт Атиллаг дайнч, харгис, соёл иргэншлийг устгагч байсан” гэдэг ч түүхэн нөхцөл байдлыг авч үзвэл төсөөлөл өөрчлөгдөнө. Ах дүү нар нь хүртэл дайсагнадаг, Хүннү тархай бутархай, нэгдмэл зорилгогүй ард түмэн байсан. Атиллагын дэлхийг эзэгнэх төлөвлөгөөг эхэн үедээ түүний жанжнуудаас цөөхөн хүн дэмжиж байв. Америкт жинхэнэ жолоодогч юу юунаас хэрэгтэй байгаа өнөө үед Атилла хааны жолоодох урлаг хэзээ хэзээнээс илүү чухал хэрэгцээтэй байна гэж үзэж Атиллаг судлаж номыг нь хэвлүүлжээ. Уг ном ямар ч сурталчилгаагүйгээр амжилт олж олон арван хүний ширээний ном болж, 3 удаа хэвлэгджээ.

    Уншсан хүмүүс: “Зарчмууд нь аль ч үед хуучрахгүй”, “Америк менежерүүдэд хамгийн хэрэгтэй ном”, “Хөгжил, дэвшил, манлайллын ур чадварт суралцахад хамгийн хэрэгтэй ном”, “Хэрэв өнөөдөр Атилла бидний дунд байсан бол том үйлдвэр худалдааны эзэн, дипломат, нийгмийг өөрчлөгч, улс төрийн зүтгэлтэн байх байлаа” гэсэн байдаг.

    Хаан болж төлөвшсөн байдал:

    Атиллаг бага байхад нь аав нь нас барж, авга ах Рудиллагийн асрамжинд өссөн. Атилла Рудиллагийн явуулж буй бодлого, ялангуяа бусдыг найрсан бөхөлзөх гадаад бодлогыг нь илээр шүүмжилдэг байсан тул хавчигдаж 12 настайд нь Ромын нэр төрийн шүүхийн барьцаанд илгээжээ. Атиллагийн оронд Аэтус нэртэй хүүг барьцаанд ирүүлжээ. Аэтус бол монголчуудын сул талыг судалсан хүн юм.

    Атилла барьцаанд очсон эхэн үедээ Ромын үзэл суртлыг шүүмжлэн эсэргүүцэж, 2 ч удаа оргохоор завдаад бүтээгүй байна. Тэгээд нөхцөл байдалтай илтээр зөрчилдөхөө зогсоож, Ромын дотоод гадаад бодлого, армийн давуу, сул талыг судалж, гадаадын элч төлөөлөгчидтэй хийх уулзалт, ярилцлагыг тогтмол ажиглаж, Ромчуудаас манлайлал, бичиг хэргийн олон зүйлийг сурч байв.

    Чухамхүү Ромын нэр төрийн шүүхэд л Атиллагын толгойд дэлхийг эзлэх их холч ухааны /стратегийн/ үр хөврөл бүрэлдсэн байна.

    Атилла насанд хүрч эргэн ирсэн. Энэ үед аймгууд нь хаан эзнээсээ хамааралгүй байв. Атилла аймгийн ахлагч нартай харилцаа холбоогооо сэргээж, тэдний итгэл найдварыг аажим аажимаар олж авч өөртөө татаж чадсан юм. Ах Блэда нь нас барснаар Атилла хаан болов. Атилла ард олондоо асар их нэр хүндтэй байсан нь, түүний шийдвэрүүд нь байр суурьтай, шудрага алхмууд хийдэг байсантай нь холбоотой.

    Атиллагын үеийн Хүннүгийн байлдан дагууллыг гайхамшигтай гэдэг. Ердөө 70 000 цэрэгтэй атлаа маш сахилгатай, хамт олонч үзэлтэй байсан. Армийн гол өрсөлдөгч Ромд тулж ирсэн /замын улсуудыг хиаруулсан/. Байлдах төлөвлөгөөг Аэтус боловсруулж, хүннүчүүдийн сул талыг мэддэг учир гардан байлдах санал тавьснаар ялагдсан гэдэг.

    Улс төрийн бодлогод харийн хүнийг оролцуулж болдоггүйг баримт нотлоно. МЭӨ 451 онд Каталоунын Пламидад тулалдаан болсон. Морин дэл дээр хийсэж явдаг морьтон дайчдад явган байлдааны наад захын урлаг байсангүй. 30000-д хүннүчүүд үхсэн гэдэг. Тэнцвэргүй тулалдаанаас ухрах тушаал өгсөн нь Атиллагын анхны бөгөөд цорын ганц ялагдал байлаа.

    Буцаж ирээд зорилгодоо хүрэхээр шийдэж цэргийн эрдэм зааж, үстэй хувцасыг металл ялтастай хувцасаар солив. 2 дах удаагаа Ромруу аян дайнд мордоход Ромчууд сандралд орж Аэтусынхаа суу билэгт найдсангүй. Эзэн хаан Валентиниан арга сүвэгчилж, хахууль өгье, охин дүүгээ өгье.. 300 хатантай хааны сэтгэлд нөлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй. Эцэст нь их нэр хүндтэй, цэцэн яруу илтгэгч Попэ Леог Атиллатай хэлэлцээ хийлгэхээр илгээв.

    Өнөөг хүртэл түүхэнд Хүннү улсын их хаан, хатангир бяцхан Поп лам 2-н хооронд ямар яриа болсон нь оньсого хэвээр байдаг боловч Атилла Ромыг өршөөж их нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Атилла юуны учир их үйлсээсээ няцах болов?

    Судлаачид үүнийг:

    -Атиллагын насны нар хэвийж өөртөө итгэх итгэл, эрх мэдэл, алдар хүндэд тэмүүлэх хүсэл нь буурч байсантай холбон тайлбарладаг.   

    – Атилла дайнч түрэмгий бодлого баримталдаг байсан бол одоо эв зүйг сахисан, дипломат байр суурь барьж Ром зэрэг улстай хэлэлцээр хийх болсон гэдэг. Энэ нь Поп ламын эрдмийг шүтэн, эрхэмлэх үзэлтэй ч холбоотой байсан байж магадгүй.

    – Атилла буцаж ирээд төр улсаа засан тохинуулсан. Нэгэн аймгийн ахлагчийг хороож, охиных нь гоо үзэсгэлэн таалагдаж хатнаа болгохоор шийдсэн. Ард олон нь “Дээдэс минь өтөл насаа мартаж, урам хугарсан зовлонгоо мартах сайны тэмдэг” хэмээн билэгшээж байжээ.

    Хуримын ёслолын дараа өглөө нь өрөө нь ер бусын хөл үймээнгүй байхыг сэжиг авч, эвдэн орвол их хаан цусанд хутгалдан үхсэн байжээ. Үхсэн шалтгааныг залуу хатан нь эцгийнхээ өшөөг авсан, хүүхдүүд нь эцгээ алсан, сүрлэг хуримын дараа цус харваж үхсэн гэх мэтээр үздэг. 

    Атилла хааны МАНЛАЙЛАГЧИЙН чанарууд

    Хүннүчүүд бид түвшин бүрд авъяас ур чадвар төгөлдөр жолоодогчидтой байх учиртай. Жолоодогч нэг өдөр төрчихгүй. Хүннүчүүд оюутан сурагчдын нэгэн адил насан туршдаа бүх эх булгаас суралцах шаардлагатай.

    Манай үндэстэн дадлага туршлагаар дамжин өөрийн ур чадвар болж төлөвшдөг дараах чанаруудыг эзэмшсэн удирдагчидтай байх ёстой.

    Чин Шудрага байх

    Шудрага бус үйлдэл, хандлагын үндсийг таслахгүй аваас олноор муу үйлд автагдах болно.

    Чин зоригтой байх

    Дарга байхад ганцаардал, итгэл алдрал, доог тохуу, эсэргүүцлийн мөчтэй цаг ямагт тулгарч байна гэсэн үг. Удирдагч нь тодорхой нөхцөл байдал, аюултай цаг мөчид энх амгалан үеийнх шигээ итгэл төгс байж бэрхийг давах ёстой.

    Хүсэл тэмүүлэлтэй байх

    Чадвартай боловч тэмүүлэх зүйлгүй дайчдыг удирдлагад бүү тавь.

    Сэтгэлийн тэнхээтэй байх

    Удирдлагын ямар ч түвшинд жолоодогч итгэл алдрах, зориг мохохыг давж дийлж, алсын баримжаа үл алдан хариуцлагаа үүрч гарч чаддаг байх хэрэгтэй.

    Биеийн тэнхээтэй байх

    Жолоодогч ачаа үүрхийн тулд хүч чадалтай, эрүүл чийрэг байх ёстой.

    Бусдад таалагдах биш тоогддог, өрөөл бусдыг ойлгож, мэдэрдэг байх

    Өрөөл бусдын соёл, итгэл үнэмшил, ёс заншлыг мэдэрч ойлгодог, үнэлдэг, энэхүү чадвараа хөгжүүлдэг байх хэрэгтэй.

    Шийдэмгий байх

    Удирдагч хэзээ хөдлөх, хэзээ азнахаа мэддэг, нөхцөл байдлыг бүх нарийн ширийнийг мэдрэн шийдэмгий байх хэрэгтэй. Эргэлзэн тээнэгэлзэх, ажил хэргийг хойш тавих нь захирагдагсдаа төөрөлдүүлж, дайсны идэш болоход түлхэц болдог.

    Урьдчилан харах чадвартай байх

    Жолоодогч ажиглалтаасаа сурдаг, өмнө туулсан туршлагаасаа олдсон зөн совингоороо дамжуулан бодол санаа, үйлдэл үр дагаварыг урьдчилан мэдэрдэг байх шаардлагатай.

    Цагийн үнэ цэнийг мэдэрдэг, залж удирддаг байх

    Удирдагч цагийг нь олж тушаалаа гаргадаг, үйл ажиллагаагаа явуулдаг байх ёстой. Цагийн мэдрэмжийг хөгжүүлдэг шидэт томъёо байхгүй, хийж бүтээж байж, алдаж онож байж эзэмшдэг.

    Өрсөлдөх чадвартай байх

    Жолоодогч ялж дийлэх дотоод хүсэл тэмүүлэлтэй байх. Үргэлж ялж дийлэх боломжгүй боловч хамгийн эгзэгтэй тохиолдолд ялж байх шаардлагатай.

    Өөртөө итгэлтэй байх

    Манлайлагчийн үүрэг, хариуцлагаа биелүүлэхдээ өөртөө итгэл муутай харагдаж буй удирдагч нь дээд доод хүмүүстээ хэрээс хэтэрсэн ажил гүйцэтгэж байгаа мэт харагдана.

    Тооцоотой байх

    Удирдагч өөрийн болоод албат харъяатынхаа хийж байгаа зүйлийг тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй.

    Хариуцлагатай байх. Хийсэн үйлийнхээ хариуцлагыг үүрч чаддаг байх хэрэгтэй.

    Найдвартай байх

    Түүний үг, үйлдэл нь нөхөр дайсан хоёуланд нь үнэмшилтэй байх ёстой. Найдваргүй удирдагч нөлөө бүхий хүн байж чадахгүй. Тэд ч зөв мэдээлэл авч байгаадаа итгэлтэй байх ёстой.

    Тууштай байх

    Зорилгоо биелүүлэх бууршгүй эрч хүчтэй бай. Урам хугарах, хууран мэхлэл саад бэрхшээлийг сөрж туул.

    Түшигтэй байх

    Итгэл хүлээж, хүлээлгэж чаддаг байх. Үүргээ өгдөг, өөрөө үүргээ биелүүлдэг.

    Бусдыг араасаа дагуулдаг байх

    Хүмүүсийг араасаа дагуулж, халамжлан хүмүүжүүлж, анхаарал тавьдаг байх ёстой. Доод хүмүүсээ доромжилж болохгүй, тэднийг хөтөлж, хөгжүүлж, хөхүүлж байх хэрэгтэй. Шийтгэлийг аргагүйдсэн үед болгоомжтой хэрэглэ.     

    Атилла хааны үед төрийн албаныхандаа бүхнийг зааж сургадаг сургуультай байсныг доктор В.Роберт тэмдэглэжээ.

    – Хүннүчүүдийн агуу их чанар нь түмэн олны тусын тулд өөрийгөө хэрхэн золиосолсноор илрэнэ.

    – Удирдагч хүн тулга тойрсон зүйлээр хөөцөлдөхгүй байж, захирагдагсдаа ч энэ занд сургах хэрэгтэй.

    – Удирдагч хүн биеэ барьж чаддаг байх ёстой. Тэрээр өөртөө итгэдэг, найддаг байвал ялагдавч боломжтой бүх зүйлийг хийж чадсандаа итгэл төгс үлдэж чадна.

    – Амжилттай ажилладаг байхын тулд олноос онцгой байх шаардлагагүй. Харин итгэл ганхуулах хүчийг сөрөн зогсох тэнхээ өгдөг, ялах чин хүсэл, мохошгүй зориг, гуйвшгүй итгэлтэй байх ёстой.

    – Монгол угсаатныхаа гол зорилгоор луужингаа болгосон хүний үйл ажиллагаа, чөлөөт сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх эрхэм чанаруудыг хөхүүлэн урамшуулдаг чанар түүнд заяасан байжээ.

    – Боломжоосоо бага ажилсан хүнийг хэзээ ч бүү урамшуул

    – Өөрөө шууд хариуцах ёстой ажилын хариуцлагыг бусдад нялзааж болохгүй гэдэг түүний зарчим өнөөдөр ч хэвээрээ мөрдөгдөж байна.

    – Амь насаа умартан аюул заналын орчинд баатарлаг үйл бүтээж, овоо шиг олз омог хуримтлуулах буюу сайн үйлс бүтээсэн хүнд бага ч гэсэн урамшил шагналын баталгаа байх учиртай гэсэн зарчмуудаас өнөөгийн менежерүүд санаа аваарай.

    Атилла хааны удирдахуйн арга ухаанаас судалж үзвэл:

    ·           Хаан болох хүн дэлхийн түвшинд сэтгэж сурах учиртай.

    ·           Омгуудтай нягт холбоо тогтоосон. Удирдахуйн ухааны олон түмэнтэй холбоотой байх ардчилсан зарчим тэр үед байжээ.

    ·           Сэтгэл зүйч байсныхаа хүчинд олон түмнийг татаж чадсан.

    ·           Шудрага хүн байсан.

    ·           Шийдвэр гаргахдаа яардаггүй тал талаас нь бодож жинлэн цэгнэдэг хүн байжээ.

    ·           Хүннү хүн болж төрсөндөө бахархах бахархлыг Атилла, Чингисээс Монголчууд суралцсан. Монгол хүн өөрийн бахархлыг гээвэл үндэстэн мөхнө. Монгол хүн үндэстнээ аваръя гэвэл бахархах юмтай байх учиртай. Монголын бахархал бол Атилла, Чингис, Уран дархан өндөр Гэгээн Занабазар, Монгол бичээч Чойжи-Одсэр, Төрийн сайд Елюй Чуцай, эдийн засагч Тогтохтөр ван, Жанцанноров, Норовбанзадад хүртэл тасраагүй өдий хүрсэн, хойшид ч тасрах учиргүй.    

    Жеймс Доннели “Менежментийн шинжлэх ухааны үндсүүд” номынхоо удиртгалд Атилла хаанд тохиолдож байсан нөхцөл байдалтай өнөөгийн менежерүүд тулгарсан хэвээр байгаа нь хачирхалтай юм гэжээ. Номдоо: Атилла бол аж ахуйн овсгоотой ажилтан, төрийн зүтгэлтэн, гайхамшигтай холч бодлоготой хүн байжээ. Энэ шинж чанаруудыг менежерүүд үйл ажиллагаандаа харгалзаж байхыг сануулжээ.

    Харин бид л өөрсдийнхөө үнэт зүйлсийг үнэлэх талаар хойргошоо юу даа.

    Д.Лхаашид   Монголын хаад, зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг”

     

  • АЖИЛ ДЭЭР ГАРАХААРАА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ

    Амьдралаас ажиглаж байхад залуус өндөр цалин хангамжтай ажил дээр гараад ирэхээрээ өөрийгөө хөгжүүлэх нь багасаж өөрийн жаахан авъяас чадвартаа эрдэж, за ингээд л болоод байгаа юм чинь гэсэн сэтгэгдэлтэй болдог юм шиг санагддаг. Ихэнхи залуус ажил дээр гарахаараа хөгжих нь зогсож, өдөр хоногийг аргацаасан байдалтай болж, компанид ажил хийж өгч байгаа юм чинь яасан ч яахав гэсэн сэтгэлээр хандсанаараа, өөрөө ч сэтгэлгээний хувьд хөгширч, чадварын хувьд доройтоод байгаа нь амьдралаас харагддаг. Хүн үргэлж хөгжиж, чадваржиж байхын тулд яах ёстой вэ?

     

    Үглэхээс үлгэрлэ гэхчээр, өөрийнхөө амьдралд барьдаг зарчимаас залуустайгаа хуваалций. Хүн сайн яваасай гэсэн хүндээ л үг хэлдэг гэдгийг ойлгож, авах гээхийн ухаанаар хандаарай. 

     

    1. ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙ. ҮГҮЙ БОЛ ЮУ Ч БИТГИЙ ХИЙ. Би өөрийн хийж буй зүйлийг хүний, өөрийн, хувийнх, ажлынх гэж ялгаж гадуурхаж, халтуурдахыг хэзээ ч хүсдэггүй. Яагаад гэвэл ажил дээр ч бай, хаана ч бай өнгөрөөж байгаа цаг мөч бүр миний амьдралын цаг хугацаа өнгөрч байгаа нь тэр шүү дээ. Ажил дээр өнгөрч байгаа цаг гээд миний амьдралаас өөр цаг гэсэн үг биш. Жишээ нь хүн ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй байгаа цаг хугацаа нь өөрийнхөө л амьдралыг үрж байгаа цаг хугацаа гэсэн үг. Мөн нөгөө талаас ажлаас сурч мэдсэн, өөрийгөө дайчилж олж авсан чадварууд миний л өмч болно. 

    Нэг жишээ татъя. Намайг “Эх орон” ТВ-д ажиллаж байхад сэтгүүлчид ингэж ярьдаг байсан. “За энэ муу нэвтрүүлгийг яаж ч хийсэн яадаг юм. Аргалаад л нэг юм гаргаж л байвал болоо” гэж. Ингэж хандсанаараа тэр хүн өөрийгөө л хуурч байгаагаас ялгаагүй. Өөрөө ч чадварждаггүй. Би эсрэгээрээ ханддаг байсан. Би үнэхээр энэ нэвтрүүлгийг сайн найруулаад, сайн хөтлөөд, эрж хайж сонирхолтой хүмүүстэй танилцаад, хэрэгтэй яриа өрнүүлж чадвал, тэр танил гэдэг миний л нөөц баялаг болно. Сайн нэвтрүүлэг хийгээд нийгэмд оюуны хөрөнгө оруулж чадвал энэ миний нийгэмд оруулж буй иргэний үүрэг гэж боддог байсан. Тэгснээрээ би их зүйлийг сурч авсан. Өөрөө ч хөгжсөн. Танилын хүрээ ч нэмэгдсэн.

    NMMATeam-ийн хувьд ч гэсэн би маш их зүйлийг сурч мэдэж хөгжиж байна. Би анх орж ирэхдээ интернэт маркетинг гэдгийг ойлгодог ч үгүй сэтгүүлч л байсан. Харин одоо би 6 сарын хугацаанд компаний захиралд зөвлөгөө өгдөг болтлоо хөгжсөн байна. Гэтэл надтай хамт ажил эхлүүлж байсан зарим хүмүүс интернэт маркетингаа ч сайн ойлгоогүй, зүгээр л хүний хэлсэн ажлыг хийгээд яваад байсан хүн ч байна. Тэр хүн өөрөө ч нээх сайн хөгжөөгүй.

    2. ӨДӨР БҮР ШИНИЙГ МЭДЭЖ, НЭГ УР ЧАДВАР НЭМЖ, БУСДЫН ДАВУУ ТАЛААС СУРАЛЦ. Хүн үхэн үхтлээ суралцдаг. Хүн сурахаа больвол уруудаж байна гэсэн. Тиймээс бид зөвхөн ажлаасаа гадна хувь хүн талаасаа өөрийгөө тогтмол хөгжүүлэх ёстой гэж би боддог. Ажил дээр нэг мэдэхгүй зүйл гарахад хүнээр хийлгэхээсээ илүүтэйгээр өөрөө сураад авъя гэж боддог. Нэг зав гарвал нэг ч гэсэн ухаантай хүний нийтлэл уншъя, нэг зөв хүний яриа сонсоё гэж боддог. Хүн өдөр бүр шинэ зүйлд суралцаж, эрэлхийлж, мэргэжлийн талаасаа ч нэг чадвар нэмж, нэг чадахгүй байсан зүйлээ чадддаг болох ёстой гэж боддог.

    Ажилдаа сайн, мэргэжилдээ чадварлаг байхаас гадна хүний амьдралд олон төрлийн боловсрол хэрэгтэй болдог. Эрүүл мэндийн, гэр бүлийн, харилцааны, хууль эрх зүйн, санхүүгийн гэх мэт наад захын боловсрол хэрэг болдог. Манай боловсролын тогтолцоонд энэ агуулга нь орхигдсон байдаг учраас залуусд дээр дурьдсан боловсрол маш дутмаг байгаа нь мэдрэгддэг. Хаа сайгүй нь өвдсөн зовсон залуус, салсан сарнисан гэр бүл байгаа нь энэ бүхний илрэл юм. Тиймээс залуус бид чөлөөт цагаа дээрх боловсролуудыг олоход зориулж, МОНГОЛЫН ЧАДВАРЛАГ ЗАЛУУ, АМЖИЛТТАЙ ХАМТ ОЛОН, АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ТООГ нэгээр нэмээсэй гэж хүсэж байна.

  • Монголын аялал жуулчлал хэрхэн хөгжих вэ

    Жил бүр уламжлал болгон зохиогддог Аялал жуулчлалын үзэсгэлэн яармагийг үзэж сонирхлоо. Монголд аялал жуулчлалын компаниуд болон тур оператор, тур баазууд олон болсон байгаа хэдий ч үйлчилгээний хувьд нэгнээсээ ялгарах зүйлгүй ижил төстэй байгаа нь харагдаж байсан. 

    • Гэр бааз
    • Нүүдэлчин айлд зочилох
    • Байгалийн үзэсгэлэнт газраар аялах
    • Монголын говь, хөх тэнгэр
    • Морь, тэмээтэй аялал гэх мэтээр бүгд л нийтлэг нэг үйлчилгээтэй байсан.

    Аялал жуулчлал нь ирээдүйтэй бизнесийн тоонд орж байгаа бөгөөд санхүүгийн эргэлтээрээ дэлхийд 2-т орж байна. Даярлагдан буй дэлхий ертөнц, хүн төрөлхтний амьдралын хэв маягтай холбоотойгоор ойрын ирээдүйд аялал жуулчлал нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болон хөгжиж байна. Аялал нь жилдээ нэг амрах үеэрээ хийдэг ажил биш харин өдөр тутам ажилдаа явдаг шиг л энгийн зүйл болох гэж байна.

    Иймд МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХИЙН ТУЛД

    1. ЯЛГАРАХ: Монголын аялал жуулчлалын салбарт дутагдалтай байгаа зүйл бол ялгаран хөгжих асуудал юм. Монголын аялал жуулчлалын байгууллагууд бүгд адилхан үйлчилгээтэй байх биш, харин хоорондоо ялгаран хөгжиж хэрэгтэй. Бүгд л нэг ижил үйлчилгээтэй байвал ялгарч харагдаж бусдын сонирхолыг татах нь бага болно. Бусад орнуудын аялал жуулчлал ч гэсэн төрөлжсөн онцлог байдлаараа ялгаран хөгжиж байна. Ялгарч хөгжих гэдэг нь өөрсдийн давуу талд түшиглан ялгарах онцлогоо тодорхойлж түүгээрээ дэлхийд танигдаж брэнд болох явдал юм.
    Жишээ нь:

    • Адал явдалт: Сүнс, хий үзэгдлийн мөрөөр
    • Усан аялал
    • Спорт аялал
    • Эртний замаар
    • Түүхийн мөрөөр /баримтын мөрөөр/
    • Ердийн хөсгөөр аялах
    • Эрүүл мэндийн аялал: Рашаан, ус, цас мөс, хүйтэн, массаж(Зөвхөн Тай массажийг сонирхож багагүй хүн Тайландыг зоридог г.м)
    • Байгалийн үзэсгэлэнт газар
    • Түүхийн дурсгалт аялал
    • Нүүдэлчдийн амьдрал
    • Байлдан дагуулалтын шоу
    • Мөсөн зочид буудал
    • Сүнстэй зочид буудал
    • Энтертаймент аялал
    • Урлаг соёл гэх мэтийн нэг үйлчилгээгээр бусдаас ялгаран хөгжиж байна. Ингэж чадсанаараа дэлхийн олон мянган жуулчны үйлчилгээнээс ялгарах, тогтмол үйлчлүүлэгчээ бий болгох бодлогыг баримтлан ажиллаж байна. Эдгээрээс онцлон дуридахад Тухайн орныхоо айлуудаар хоноглож аялах сонирхол бүхийжуулчдын сүлжээ /http://www.couchsurfing.org/ гэхэд 2,702,075 гишүүнтэй болоод байна.

    2. ИНТЕРНЭТ АШИГЛАЛТ: Мөн Монголын аялал жуулчлалын байгууллагууд цахим орчинд байгаа 2 тэрбум орчим интернэт хэрэгдэгчидтэй харилцаа холбоо тогтоох, мэдээлэл хүргэх, санал хүсэлт сонсох талаас учир дутагдалтай ажиллаж байгаа бөгөөд ядаж л зочидынхоо сэтгэгдлийг онлайн орчинд байрлуулах, зохион байгуулж байгаа сонин сайхан үйл ажиллагаануудаа баримтжуулж интернэтээр дамжуулан дэлхий нийтэд хүргэх шаардлагатай байна. Энэ тал дээр “Монголын нууц товчоо“ аялал жуулчлалын компанийн жуулчидад санал болгож буй үйлчилгээ, шийдэл нь дэвшилттэй санагдсан.

    3. НЭГДМЭЛ ӨРСӨЛДӨӨН: Монголын аялал жуулчлалын байгууллагууд өөр хоорондоо өрсөлдөх биш нийлээд бусад орны аялал жуулчлалын салбартай өрсөлдөх. Өөр өөрийн гэсэн ялгарах онцлогтой үйл ажиллагаатай болчихвол ч хоорондоо өрсөлдөөд байх шаардлагагүй л дээ. Жуулчидын хүсэл сонирхолоос уялдан өөрсдийн гэсэн үйлчлүүлэгч жуулчидтай болж чадна шүү дээ. 

    Жишээ нь: Аялал жуучлалын компаниудын захирлууд өөрийн хамгийн сайн мэддэг нэг аймгийг хариуцаж аваад, тухайн аймгийнхаа аялал жуулчлалын бодлогыг боловсруулаад, тухайн бодлого төлөвлөлтийнхөө дагуу аймгаараа нэгдээд ажиллавал өндөр дүнд хүрч чадна.

    Жамсранжавын Лувсандорж (Нийтлэлч)

  • ӨВЧИНГҮЙ ЭРҮҮЛ ЧИЙРЭГ АМЬДРАЛЫГ БИЙ БОЛГОСОН 7 АРГА

    ЭРҮҮЛ ЧИЙРЭГ АМЬДРАЛ. Ихэнхи ажил хэрэгч залуус маань суугаа талдаа ажил хийдэг. Бас согтууруулах ундаа хэрэглэнэ, ихэвчлэн таксидна, бэлэн гоймон иднэ, толгой нүцгэн явна. Хүн эхээс эрүүл чийрэг бие бялдартай төрдөг атлаа өөрийнхөө биеийг хорлон сүйтгэх ажиллагаагаа өөрөө хийж явдаг сонин амьтан шүү. Тэгээд бүүр үхэхээ тулахаас нааш хүний хэлсэн үгийг тоохгүй.

    Миний хувьд нээх айхтар өвдөж хавдаад, ханиад хатгалгаа хүрээд, эмнэлэгт хэвтэж байсан тохиодол бараг байхгүй. Тэр бүр би толгой өвдлөө, ханиад хүрлээ, би өнөөдөр өвдөөд очиж чадахгүй нь гэж хэлж байсан тохиодол ховор. 

    Тэгээд өөрийн зарим нэг туршлагаас залуустайгаа хуваалцъя гэж бодлоо:

    1. ХӨДӨЛГӨӨН. Би ихэвчлэн алхана, гүйнэ. Гэрээсээ ажилруу гүйнэ. Ажлаасаа гэррүүгээ гүйнэ. Өглөө бүр 5-15 минут орчим дасгал хөдөлгөөн хийнэ. Хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэдэг. Хөшиж хуримталсан шар усыг тарааж байхад дасгал хэрэгтэй.

    2. ИОГ. Бүтэн сайн бүрд гэртээ иогийн дасгал хийнэ. Иог бол дэндүү гайхалтай л даа. Хүн төрөлхтний 10000 жилийн ажиглалт, туршилтаар хөгжсөн төгс дасгал. Монголчуудын тэнгэрт мөргөх, залбирах, бие биелэгээ зэрэг нь иогийн дасгалын мөн чанарыг агуулсан байдаг юм байна гэж би боддог. Иог нь хуян шар усыг тараахаас гадна гараар хүрэх боломжгүй дотор эрхтэн, зарим онцгой булчирхайнуудад даралт, иллэг болдог гэж тодорхойлдог. Ямартай ядаргааг гайхалтай тайлдаг.

    3. ИЛЛЭГ БАРИА. Өглөө босоод өөрөө өөрийгөө энхрийлнэ дээ. Толгой, нүүрнээс эхлээд хөлийн ул хүртлээ бариа иллэг хийнэ. Унтаа, нойрмог бие, мэдрэмжийг ингэж сэрээнэ. Бас өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр гэж хэлж болно. Хүн өөрийгөө хайрлахгүй бол шоовдорлогдсон эсүүд нь хавдар үүсгэдэг гэж үздэг. Урианхай гуай бас өглөө бүр өөртөө 30- 40 минут өөртөө иллэг хийдэг гэж хэлж байсан. Толгойгоо 100 удаа илэхэд 1 насаар уртасдаг гэж монголчууд хэлэлцдэг. Ямар ч байсан хайртай дотны хүмүүсийнхээ гаранд нь ч болтугай иллэг хийж өгвөл сая төгрөг өгсөнөөс ч их баярладаг юм билээ. 

    4. ТАВАН ХОР. Хэт чихэрлэг, хэт давслаг, хэт тослог хүнс мөн архи тамхинаас хол байхыг хичээдэг. Тамхийг бол хийх ажилгүй хүний ажил гэж хэлдэг юм билээ. Сэтгэл зүйн үүднээсээ бол тамхи татаж байгаа хүн өөрийгөө юм хийж байна гэж боддог гэсэн. Хэ хэ.

    5. СЭТГЭЛ САНАА. Хүүхэд байхдаа, “Ямар ч байсан өвдөхгүй амьдарч байгаад үхнэ” гэж өөртөө амлаж байсансан. Ямартай үнэхээр сайн эм гэж итгээд чихэр идсэн хүмүүс эдгэсэн туршилт олон байдаг юм билээ. Тэгэхээр хүний сэтгэлд асар их энерги нуугдаад тэр нь хүнд асар их нөлөөлөөд байх шиг байна. Өвчиндөө хэт төвлөрөхөд илүү их өвдөөд байдаг атлаа, аз жаргал, эрүүл энхрүүгээ төвлөрөхөд эдгэрэл хурдасдаг. Хагалгаанд орж буй өвчтөнд бат итгэлийг өгөхөд мөн л эдгэрэл хурдасч байдаг. Миний хувьд бол ер нь өөртөө өвчин тусахгүй, би өвчин тусахаар өөрийгөө хорлоогүй гэж байнга бодож итгэж найдаж явдаг. 

    6. ХООЛОЛТ. Ихийг биш чанартайг. Хоол бол ганган чаминдаа гол нь биш харин хүний алдсан амин дэмийг нөхөж хүчил, шүлт, өөх тосыг нь тэнцвэржүүлж байх үүрэгтэй. Эрүүл зөв хоололтыг багагүй судлаж өөртөө хэрэгжүүлэхийг хичээдэг. Үр дүнг нь мэдэрдэг. Хүн энэ талаар маш их мэдлэгтэй байх хэрэгтэй гэж боддог. Хүн төрөлхтөн хоололтоосоо болж үхэж байна. Дэлхий дээр өлсгөлөнгөөр үхэж байгаа хүнээсээ илүү ЦАТГАЛДАЖ /буруу хоололт/ үхэж байгаа хүн нь илүү байна гэсэн судалгаа бий. Энэ тал дээр хоололт судлаач Б.Гэрэлмаа багшийн сургалт маш их зүйлийг ойлгуулна. Б.Гэрэлмаа багш өөрөө зохистой хоололтоор 1 сарын насаа 10 жил болгож чадсан хүн. Хэн нь ч билээ “Хоолыг эм шиг хэрэглэхгүй бол эмийг хоол шиг хэрэглэх болно” гэж хараасан гэдэг. 

    7. БИОЛОГИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН. Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, хоол хүнсний чанарлаг, цэвэр байдал улам бүр асуудал үүсгэж байна. Улмаар хоол хүнс нь хүний авах ёстой амин дэм, эрдэс бодисыг нөхөх чадвар нь багассаар. Энэ тохиолдолд эрдэмтэд идэвхит чанар агууламж өндөртэй байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг санал болгож байна. Жишээ нь жижиг капсул нь 5 кг жимс идсэнтэй тэнцэхүйц агууламжтай бүтээгдэхүүн гэх мэт. Шинэ тутам бүтээгдэхүүн нь амьдралын салшгүй чухал хэсэг болж зарим оронд ажилтан авах анкетад “Ямар биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ” гэсэн асуулга заавал ордог болж байна. Харин би хэрэглэж байгаа.

     

    Эрүүл байвал Улсын наадмаар Алтан аяганаас ус ууна!

    Дараа биш яг одоо эрүүл мэнддээ анхаарцгаая!

    Эрүүл амьдралын хэв маягийг бий болгоцгооё!

  • Дээд эрүүл мэнд 7: Амьсгал ба эрүүл мэнд үргэлжлэл

    Сунгах дасгалын бүлэг

    Дасгал 1

    Эрүүгээ өвчүүндээ хүргэж, сээрний үенүүдийг урагш татан бөхийж эцсийн байдалд хүртэл амьсгалаа гарга.

    Амьсгалаа авахдаа толгойгоо аажим өргөж, хүзүү сээрний үеийг дээшлүүлж эгцэр.

    Хүзүү сээрний үеэр дээш нь татаж сунга. Эцсийн байдалд түр барь. Амьсгал гаргахдаа хүзүү сээрний үеийг доошлуулж бөхий.

    Амьсгалаа бүрэн гаргаж хоослоод эцсийн байдалдаа боломжийн хирээр барь. Дасгалаа 3,5,9 удаа хий.

    Дасгал№2

    Хүзүү сээр нуруу ууцны үеэр дээш өргөж сунган татахдаа амьсгалаа аль болох гүнзгий ав. Эцсийн байдалд боломжоороо барь. Амьсгал гаргахдаа хүзүү сээрний үеийг доошлуулж бөхий. Нуруу ууцны үеийг нумруулан татаж уушигаа бүрэн хоосол. Эцсийн байдалдаа боломжийн хирээр барь дасгалыг 3,5,9 удаа хий

    Дасгал№3

    Хүзүү сээрний үеэ дээш сунган татахдаа амьсгалаа зугуухан ав.

    Эцсийн байдалд түр барь. Амьсгалаа зөөлөн удаан гаргахдаа хүзүү сээрний үе бүрээр ар тийш нь тат. Эцсийн байдалд хүрээд түр барь.

    Амьсгалаа зугуухан авч тэгшир. Дасгалыг 3,59 удаа хий

    Дасгал 4

    Хүзүү сээр нуруу ууцны үеийг дээш татаж амьсгалаа маш зугуухан авахдаа баруун гараа алгуурхан өргөж хурууг сарвай, тохой мөрний үеэ сунган тат.

    Эцсийн байдалдаа түр барь. Амьсгалаа гаргахдаа зүүн тийшээ хазайж дээрх үе болгоноо сайн мэдэрч татаарай. Эцсийн байдалд боломжийн хэрээр барь. Амьсгалаа зугуухан авч тэгшир. Дасгалаа 3,5,9 удаа хийнэ

    Дасгал 5

    Дөрөвдэх дасгалыг баруун талруугаа давтан хийнэ. 

    Дасгалын эрүүлжүүлэх нөлөө

    Хүзүү, сээр нуруу, ууцны үеүдийг сунган татаж цус, агаар, ус, хийн гүйлтийг эрчимжүүлж багана нуруу түүний жийргэвчийг тэжээлээр хангана. Үе хоорондын жийргэвч хөвсгөр уян харимхай байдлыг хадгална.

    Сээр нуруу ууцны үенүүдийг хөдөлгөөний хомсдолд орохоос төгс сэргийлж чадна. Хэрэв шохойжих ясжих эмгэг үүссэн байвал эдгээр дасгалаар эрүүлжиж чадна.

    Тархи нугасны артер венийн шингэний эргэлтийг хэвийн болгож тархины даралт судасны хатуурлаас сэргийлж чадна.

    Мушгих дасгалын бүлэг

    Дасгал№1

    Суудал завилгаа багана нуруу эгц байна. Эрүүгээ өвчүүндээ хүргэ.толгойгоо баруун тийш эргүүлэхдээ эрүү өвчүү эгмээс салгалгүй шүргүүлэн эцсийн байдалд хүргэ. Энэ хөдөлгөөнд амьсгалаа гаргана. Нүдний хараа баруун ар тийшээ чиглэсэн байна. Амьсгалаа авахдаа бэлтгэх байдалдаа эргэж орно. Дасгалыг 3,5,9 удаа хий.

    Дасгал№2

    Зүүн талдаа давтан хийнэ.

    Дасгал 3

    Хүзүү сээр, нуруу, ууц босоо тэнхлэгт эгц байрласан байна. Толгойгоо баруун тийш эргүүлэхдээ бөхийж гэдийлгэлгүй эцсийн байдалд хүргэнэ. Нүдний хараа баруун ар тийш эгц чиглэсэн. Энэ хөдөлгөөний явцад амьсгалаа аажим гаргана. Амьсгалаа авахдаа анхын байдалд орно

    Дасгал№ 4

    Зүүн талдаа давтан хийнэ.

    Дасгал№ 5

    Толгойгоо гэдийх байдлаас баруун тийшээ зугуухан эргүүлж эцсийн байдалд хүргэ. Эцсийн байдалд хүртэл амьсгалаа гарга. Хараа баруун ар тийш. Амьсгал авахдаа анхны байдалд орно.

    Дасгал№ 6

    Зүүн талдаа давтан хий.

    Дасгал№ 7

    Хүзүү сээр нуруу эгц босоо байрлана. Толгойгоо баруун тийш аажим эргүүлэхдээ баруун мөрөө ар тийш нь зүүн мөрөөр түлхэж татах мэт хөдөлгөөн хийж хүзүү хар сээрний үеэр мушгиж эцсийн байдалд хүргэж барь. Амьсгалаа аажуухан авч тэгшир.

    Дасгал 8

    Зүүн талдаа давтан хий.

    Дасгал 9

    Эгц байдлаас бүсэлхий хүйсний түвшний баруун талаадаа мушгиж зугуухан эргэхдээ амьсглаа гарга. Эцсийн байдалд хүрээд баруун гарын алгаар баруун өвдөгний гадна талд. Зүүн гараар зүүн өвдөгний дотор талд дарж мушгилтын хүчийг аль болохоор нэмээрэй. Амьсгал авахдаа тэгширч анхын байдалд орнро

    Дасгал 10

    Зүүн талдаа давтан хий.

    Дасгал 11

    Эгц байдлаасаа зүүн гарын алгаар зүүн өвдөгний дотор талаас гадагш түлхэж баруун гарын алгаар баруун өвдөгний гадна талд дажр хүчлэн асуух нуруу ууц түнхний үеэр баруун тийш нь мушги. Эцсийн байдалд барь. Эргэж тэгшрэхдээ амьсгалаа аажуухан аваарай.

    Дасгала№ 12

    Зүүн талдаа давтан хий

     Дасгалын эрүүлжүүлэх нөлөө

     

    • Хүзүү сэрээ нуруу ууцны эргэх хөдөлгөөнийг бүрэн хадгална.
    • Нурууны 2 талын булчингийн цусны усны хими эргэлтийг сайжруулж булчингийн хатингаршилтаас сэргийлнэ.
    • Дуун зүрхэн хүйн асуух нурууны ахар сүүлний хүрднүүдийн хийн эргэлтийг тэгшитгэнэ.

    Амьсгал түгжих дасгалын бүлэг

    Дасгал№1

    Ердийн амьсгал авсны дараа уушгин дах хий бүрэн гүйцэт гаргаад хамраа чимх. Өөрийн боломжийн хэрээр тэс. Дараа нь гурван удаа ердийн амьсгал. Дасгалаа давтан хий. Амьсгал түгжих хугацаа таны анхны амьсгалаа гаргаад тэссэн хугацаа. Тийм хугацаагаар амьсгалаа түгжиж 5-7 хоног хичээллэ. Дасгалаа 3,5,9 удаа хий.

    Дасгал 2

    Долоо хоногийн дараа анхны амьсгал түгжсэн хугацааныхаа ½-ээр нэмэгдүүл. Ахиулсаар 45 секунтээс 60 секунт түгжиж сур. Энэ хэмжээнд хүрснийхээ дараа 3-р дасгалаа хийгээрэй.

    Дасгал№ 3

    Амьсгалаа алгуурхан 9 секундын турш аваарай. Тэгээд амьсгалаа нүүрэнд нь 18 секунт түгж 18 секундын турш гарга. Энэ дасгалыг төвөггүй хийдэг болсныхоо дараа 4-р дасгалаа хийгээрэй.

    Дасгал№ 4

    Амьсгал авалт 18секунд. Түгжилт 36 секунд, гаргалт 36 секунд

    Дасгалаа 3,6,9 удаа хийгээрэй.

    Эрүүлжүүлэх нөлөө

    • Эд эсийг хүчлтөрөгч бага орчинд дасгах нөлөөтэй.
    • Амьсгалын эрхтэн, амьсгалд оролцогч орчингуудыг, мэдрэл сулрааж амраах үйлчилгээтэй.
    • Цул өтгөрч нөжрөхөөс сэргийлдэг.
    • Сансрын элчийг тунгаан барьж нөөцлөх хугацааг нөхцөлдүүлнэ.

    Түргэн амьсгал

    Дасгалыг завилангаа сууж гүйцэтгэ. Хүзүү сээр нуруу ууц эгц сосоо байрлана. Гар мөрний булчинг суллаж доош унжуулан сарвууг өвдгөн дээрэ тавьж байрлуулна. Дасгал амьсгалаа гаргалтаар эхлэнэ. Эхний долоо хоногт амьсгалын хурд тоог хувь хүн өөр өөрийн боломжийн хирээр тогтоо.

    Өөрт тохирсон энэ хурд эрчмээр хэд хоног хийж, хэдий тоо ямар хурдаар нэмэгдүүлэх нь уш хүний нас хүйс, эрүүл мэндийн байдлаас шууд хамаардаг учир энэ тоо хурдыг зөвхөн багш тогтоож удирдана.

    Түргэн амьсгалыг нэг үед 9,18,36 тоогоор эхлэ. Үе бүрийн дараа 3-5 ердийн амьсгалха хугацаагаар амар. Гурван үе бүгд 27,54,108 удаа хийнэ. 3,5,7 хоногийн дараа 3,5,9 ахиулсаар 1 минутанд 120 уда амьсгал. Энэ бол дунд зэргийн хурд бясалгагчид минутанд 240-500 удаа амьсгалдаг. Түргэн амьсгал нь хэвлий цээжний 2 хэлбэр байж болно. Хэвлийгээр амьсгалах үед цээжний булчингаа сулласан байх ёстой.

    Хэвлийн амьсгалын дасгалд өрц, хэвлийн булчин л эрчимтэй ажиллана. Амьсгал гаргахад өрц өргөгдөж, хэвлий аль болох сайн мэхийж татагдана. Амьсгала авахад өрц дээд зэргээр доошилж хэвлий гадагшаа түмбийнэ.

    Цээжний амьсгалын үед хэвлий өрцний булчингаа сулласан байна.

    Эрүүлжүүлэх нөлөө

    • Амьсгалд оролцдог цээж хэвлий өрцний булчингуудыг бэхжүүлнэ.
    • гадаад хийн гүйлтийг эрчимжүүлнэ.
    • Гадаад орчны элдэв нөлөөнөөс тасрах боломж олгоно.
    • Элэг дэлүүнд нөөцлөгдсөн цусыг хөөн гаргаж цэвэршүүлнэ.
    • Эргэлдэх цусны хэмжээг нэмэгдүүлж захын хаалттай хялгасан судсыг ажиллуулж эхэлнэ.

    Амьасгал

    Амь- ас-гал гурван үгнээс бүтсэн амьсгал өөрөө амьдрал юм. Амь хэмээгчийг авч явах нөхцөлдүүлэх аугаа байгаллаг тэнгэрлэг бурханлаг хүчин юм. Амьны тухай бидний ойлголт дүрсийн торонд баригдсан явцуухан байдаг. Дүрс сарниж арилбал амь үгүй болж дуусна гэж хөдлөшгүй итгэчихсэн өөрөөр байх ямар ч боломжгүй гэсэн мухардлаар бин битүү хучаастай болжээ.

    Хэрвээ та гаж буруу итгэлээсээ жаахан хөндийрч мухардлын хучлагаа хуучиж эхэлбээс мөнхжингийн гэрэл гэгээ таны дотроос тодрох болно. Хүний бүтэц бүрэлдэхүүний ердөө 0,3 хувь нь хатуу шингэн, хийн гурван төлөв юм. Тэгэхээр та өөрийнхөө 0,3 хувьд л итгэдэг. Түүнийгээ бие хэмээх бодгаль хувь хүн гэж ойлгодог байхнээ. Цаана нь үлдэж байгаа 99,7 хувь нь асвал зохих, асаавал зохих гал оршихай байдаг.амь-ас-гал гэдэг чинь гал чанараа асаа гэсэн бас 1 утгыг илэрхийлж байна.

    Амьсгалын тухай бидний яриа энэ рүү гүнзгийрэн орохыг хичээх болно. Амьсгалын тухай анагаах ухаан тарнийн анагаах ухаан, тэжээхүй ухаан, гүн ухааны салбарууд их мэдлэг дадлага туршлага хуримтлуулжээ. Харамсаад барашгүй алдаа нь сүүлийн үед бүр монголд 1930-аад оноос хүн төрөлхтний олон мянган жилийн турш туулж таньж хуримтлуулсан тэжээхүй ухаан тарни бясалгал гүн ухааны мөнхжин оршихуйн онол сургаалыг сэлмээр тас хааж, ард түмнээ мунхагшуулжээ.

    Монголын анагаах ухаан ч ялгаагүй барууны дүрсэд тулгуурласан явцуу сургалтын гаж жимээр тэмтжижээ. Амьсгал 4 үетэй. авах-оршоох-гаргах-хоослох эхлээд энэ 4 үе тус бүрийг мэдэрч сурахын тулд амьсгалаа аажимс зөөлөн ав. Орж байгаа агаарын урсгалыг мэдэр. Амьсгалын гадаад долооон хүрээ тус бүрийг ажиллуулж маш гүнзгий ав. Дараа нь агаар дүүрэн байгааг мэдэрч амьсгалаа түр түгж. Амьсгалаа авахдаа шилэнд ус хийж байгаа юм шиг хэвлийн доод хүрээнээс эхлэн дээшлүүлсээр, бүрэн амьсгал ав.

    Амьсгал гаргахдаа дээд хүрээнээс доошлуулж, авснаасаа илүү аажуу агаарын урсгалыг сайн мэдэрч, анзаарч ухаан ухамсартаа хадгалж үлдээ. Уушгинд агаарыг үлдэцгүй болтол шахаж гаргаад, хоосонд амьсгалаа түр түгж.

    Энэ дасгалыг давтан хийж сурсны дараа таслаж амьсгал авах, таслаж амьсгал гаргах, амьсгал огцом авах, огцом гаргах түргэн амьсгал бүрэн амьсгал, амьсгалаа ажих, биеэр амьсгалах дасгалууд дараалан хийж сур. Үүний дараа амьсгалаар цэвэрлэх дасгалуудыг хийж хичээллэж эхэлнэ. Та дасгалуудаа хийж эхлүүтэл үр дүнг нь мэдрэх болно.биен дэх хорт хийн 90 орчим хувь нь амьсгалаар гадагшилан цэвэршдэг.

    Хүн уушигныхаа чадамжийн 30 хувийг л ашиглаж байхад л шүү дээ.

    Уушигны чадамжийн 90 хувь ашиглавал биен дэх хорт нэгдлүүд задарч хийн төлөв хувилж, ялгаран бие бүрэн цэвэрших боломжтой. Амьсгал эрхтэн, эс, эд эвцэл бүрт хүрдгийг та мэднэ. Тэр үе шат бүхэнд цэвэр шил хоргүйжил болж биеэс хорт бодисууд хийн байдлаар гадагшладаг.Бараг бүх өвчин бохирдлын шалтгаантай.

    Бидний цэвэрлэх эмчилгээ нь бүх амьд биетийн өөрөө цэвэршдэг чанарт үндэслэсэн юм. Тийм болохоор ямар ч аюул осол хортой гаж нөлөө байхгүй. Амьсгал авч гаргах хоол унд идэж уух, ялгаруулах, хөлрөх, цэр нус гаргах, сарын хир зэрэг нь бие махбодийн өөрөө цэвэрших арга хэлбэр мөн.

    Бие махбодийг цэвэрлэхдээ нэмж бохирдхыг зогсоохоос эхэлдэг юм. Үүний тулд хоолыг эм мэт хэрэглэ. Мацаг барь долоон эргэлтийн тогтолцоог цэвэрлэх арга барилыг эмч нар эмгэг өвчтэй хүнээр хязгаарлаж болохгүй. Бүх хүмүүст зааж сургах хэрэгтэй. Хувь хүн өрх гэр, бие дааж энэ номоор суралцахыг хичээ. Дээд эрүүл мэнд эндээс эхэлнэ.

    Цэвэрлэх дасгалуудыг та энд бичигдсэн дарааллаар хийгээрэй. Хэсэг хугацааны дараа үүнээс өөр илүү хураангуй илүү хялбар, илүү үр дүнтэй арга зам олвол өөрийнхөөрөө ч хийж болно шүү дээ. Бидний боловсруулж таньд өргөн барьж буй аргууд нь таван махбодийн хууль, амьсгалын оролт, тархалт, гаралтын дараалалд тулгуурласан юм шүү. Бас дүрсийн жижигрэл нарийслын 7 зэргэмж, 13 орны гүнзгийрлийн дараалалд шүтэлцүүлсэн юм.

    Эцэст нь бие махбодийн амьсгалаар өөрөө цэвэрших механизмыг ухаан, ухамсар, сэтгэл сэтгэхүйн оролцоотойгоор, эрчимжүүлэх боломжийг харгалзсан билээ. Яг эндээс нил оршихуйн 3 дээд хүчинд нэгдэх эрүүл аж төрөх төгс эрүүлжихэд ашиглах аргуудад суралцдаг юм. Энэ тухай дахин ярилцнаа.

    Цэвэрлэх дасгалууд

    5 цул, 6 савыг цэвэрлэх

    Дасгал 1

    Уушиг шулуун гэдэс цэвэрлэх. Дасгалыг завилж сандал дээр сууж зогсож хийж болно. Анхаарлаа уушгинд төвлөрүүлнэ. Амьсгалаа маш гүн авахдаа гараа алгуурхан өргөж,  хуруунуудаа салаавчлан дээш тат. Амьсгалаа гэнэт огцом гаргахдаа уушигны төмөр махбодь цэвэршлээ гэж төсөөлж бод. Уушгинд үлдэгдэл агааргүй болтол үлээж гаргаарай. Дасгалын ийм хөдөлгөөн амьсгал авалт, амьсгал гаргалт цэвэршиж байгааг хоосрол тавыг дарааллан мэдэрч ухамсарлаж итгэж хийгээрэй.

    Уушигны усан, модон_галан шороон махбодийг цэвэршүүлж дасгалыг 5 удаа гүйцэтгэнэ.Зургаадахь удаа хийхдээ уушигны таван махбодь цэвэршиж тэгширлээ 13 орны төмөр махбодь цэвэршлээ гэж төсөөлж бодоорой. Цэвэршилтийг мэдрэхийг хичээ.

    Төмөр махбодиос усан махбодь хөллөн үүсдэг.

    Бөөр давсагыг цэвэрлэх

    Амьсгалаа гүн авахдаа 2 гараа алгуурхан өргөж алдал 2 бөөрөө мэдэр. Дотоод мэлмийгээрээ харахыг хичээгээрэй. Амьсгалаа гүйцэт авч дуусаад бөөр давсагны усан махбодь цэвэршлээ гэж төвлөрч бодоод амьсгалыг маш огцом үлээж гаргана. Амьсгалаа маш сайн шавхаж гаргасны дараа 2 бөөрөө мэдрэхийг хичээ. Таны бие суларч маш сайхан амарсан байхыг анзаарч мэд. Дараа нь дээрх хөдөлгөөн, төвлөрөл, амьсгал авалт гаргалтыг мэдрэхийг хослон бөөрний модон, галан, шороон, төмөр махбодийг цэвэршүүлэн 5 удаа дасгалыг гүйцэтгэ.

    Зургаадах дасгалыг хийхдээ бөөрний таван махбодь цэвэршиж 13 орны усан махбодь цэвэршлээ гэж төвлөрч бөөрөө мэдэрч үйлдээрэй. Усан махбодиос модон махбодь үүснэ.

    Элэг цөсийг цэвэрлэх

    Амьсгалаа алгуурхан авч хоёр гараа дээш өргөн сээр нурууны гол баганаар зүүн талруугаа аль болох их хазайж нумлан татаж амьсгал. Дүүрэн элэг цөсөө мэдэр. Амьсгалаа гэнэт маш огцом үлээн гарга. Элэгнээс хортой бохир хий. Амьсгалаар сүв бүхнээр хөөгдөн гарла гэж төсөөлөн бодож мэдэр. Элэгний модон махбодь цэвэршиж байна гэж төвлөрөн бодно. Дараа нь галан шороон, төмөр усан махбодийг цэвэршүүлж дасгалаа 5 удаа үйлдээрэй. 

    Зургаадах удаа дасгалаа хийхдээ элэг цөсний 5 махбодь 13 орны модон махбодь цэвэршлээ гэж төвлөрөн бод. Цэвэршүүлэн үйлд. Модон махбодиос гал махбодь хөллөдөг.

    Зүрх нарийн гэдсийг цэвэрлэх

    Амьсгалаа зугуухан гүн авахдаа 2 гарыг аль болох эгц дээш нь сунган өргөж хүзүү сээрний үеэр гэдий. Амьсгалаа огцом гарга. Зүрх нарийн гэдэсний бохир хий гарч буйг мэдэр. Зүрхний гал махбодио цэвэршлээ гэж төсөөлөн бод. Үүний дараа зүрх нарийн гэдэсний шороон, төмөр, усан, модон махбодийг цэвэршүүлж дасгалаа 5 удаа үйлдэнэ. Зургаадах дасгал хийхдээ зүрхний 5 махбодь 13 орны гал махбодь цэвэршлээ гэж төсөөлж бодон үйлдэнэ. Модон махбодиос шороон махбодь гарна.

    Дэлүү ходоодыг цэвэрлэх

    Амьсгалаа авахдаа гараа дээш өргөсөөр сээр нурууны үеэр эгц дээш нь татаж баруун талруугаа аль болох их хэлтийж нумруулан тат. Амьсгалаа огцом гэнэт гаргахдаа дэлүү ходоодны модон махбодь цэвэршлээ гэж төсөөлөн бодно. Үүний дараа дэлүү ходоодны төмөр, усан, модон, галан махбодийг цэвэршүүлэн дасгалаа 5 удаа хийнэ. Зургаадах дасгал хийхдээ дэлүү ходоодны таван махбодь 13 орын шороон махбодь цэвэршлээ гэж төсөөлөн бодож цэвэршлээ гэж төсөөлөөрэй.

    Таван махбодь 6 сав эрхтнийг цэвэршүүлэх дасгалыг орой унтахын өмнө өглөө сэрэнгүүтээ өдөр 2 удаа хийвэл та маш эрүүл байх болно. Хэрэв таны аль нэг эрхтэн өвчтэй бол тухайн эрхтний хүй махбодьтой эрхтнийг цэвэршүүлж эхлээрэй. Дараа нь нөхөр махбодьтой эрхтнийг тэгээд дайсан махбодьтой эрхтэн эцэст нь эх махбодьтой эрхтнүүдийг цэвэршүүлсний дараа эмгэг эрхтнээ цэвэршүүлэх дасгалаа хийвэл үр дүн илүү байдаг юм.

     Цусыг цэвэрлэх

     

    5 цул 6 сав эрхтэн бүр цусаар өөрөө тэжээгдхээс гадна цусыг цэвэрлэх өвөрмөц үйлтэй байдаг. Уушиг цусыг хүчилтөрөгчөөр баяжуулна. Цусан дахь хортой хийг ялгаруулж гаргана. Нарны эрчим хотоо, гэрэл туяа од эрхсийн татлын нөлөө элчис, эрчис цахилгаан биосоронзон орон амьсгалах агаартай нэвтрэн орж цусыг цэвэршүүлж байдаг. Үүнийг мэдэх мэдрэх ухамсарлаж эрчимжүүлэх боломж таньд байгаа шүү дээ. Дасгал үүнд л түшиглэсэн юм.

    Дасгал№1

    2 гараа нугалж уушигны оройн харалдаа эгэмийг оролцуулан алганы хонхрыг эгэмийн дээд хонхрын харалдаа сул тавь. Амьсгалаа авахдаа маш зугуухан авч зулайгаар цагаан гэрэл нэвчин орж , амьсгал гаргахад 2 гарын алгаар уушиг руу илч дулаан гэрэл нэвчин орж байна гэж төсөөлж мэдэр. Таны амьсгалаар газар тэнгэр од эрхэс, бурханлаг дээд хүчний урсгал долигос агаартай хамт ордог. Гэхдээ анхаарлаа үүнд бус зулай, гар хоёртоо төвлөрүүлээрэй. Амьсгалаа 13 удаа авч гаргаж энэ дасгалыг гүйцэтгэ. Энэ бол дунджаар 1 минутын хугацаа юм.

    Дасгал№2

    Зүрх бие махбодь дахь хамгийн хүчирхэг туйлширсан биосоронзон орон үүсгэдэг. Биед эргэлдэх цусыг минут тутамд өөрийн био оронд оруулан засч цэвэршүүлдэг. Хоёрдугаарт зүрх агшихдаа цусны эс бүрийг зүг бүрээс нь шахан дарж, цэвэрших дотоод бохирдлоо гаргах нөхцөлийг бүрдүүдэг. Зүрхэнд цусны эс бүхэн эргэлдэх урагш давших хөдөлгөөнөө эрчимжүүлж, судсаар зах хязгаарт тэмүүлэх хурд нь нэмэгддэг. Цусны бүх төрлийн эсийн цэнэгийн туйлшрал тэгширдэг.

    Зүрхний ийм нарийн нийлмэл үйл ажиллагааг бэхжүүлэхэд 2 дахь дасгал чиглэсэн юм. Зүүн гараа зүрхний оройн харалдаа дээш харуулан байрлуулж баруун гараа зүрхний суурь хэсэгт доош харуулан тавь. Амьсгалаа удаан жигд авахдаа анхаарлаа зулайдаа төвлөрүүлж цагаан гэрэл, зулайгаар нэвчин орохыг мэдрэхийг хичээгээрэй. Амьсгалыг аажим гаргахдаа 2 гарын алгаа зүрх рүү дулаан, элч эрчим нөхөн орлоо гэж төсөөлж бод. Халуун дулааныг нь мэдэр. Дасгалыг 13 удаа хийнэ.

    Биед эргэлдэгч 5 литр орчим цус зүрх, уушгиар 1  минутанд бүрэн цэвэршин гардгийг энд дурдъя.

    Дасгал№3

    Дэлүү цусны эсийн сэг зэм, өтөлсөн эсийг өөртөө шүүн авч эргэлдэх цусыг залуу цэвэр байлгах үүрэгтэй. Ходоодны шүүрэл дэлүүнд шүүгдэхгүй болтол задарч жижгэрсэн уураглаг нэгдлийг цусанд орж төгс боловсруулдаг. Ходоодны энэ үйл ажиллагааг дэмжих зорилгоор хоол идсэнээс хойш 2 цагийн дараа хэлний үзүүр дээр давс тавьж, ходоодноос илүү 2 дахь шүүс ялгаруулахыг зөвлөсөн санаа хэвлэл мэдээлэлд гарсан байдаг. Энэ үйл ажиллагааг эрчимжүүлэхэд мэдрэхэд гуравдахь дасгал таньд тусална.

    Дасгалаа эхлэхдээ зүүн гарын алгыг дэлүүний харалдаа нааж, баруун гараа ходоодны тус газарт тавь. Амьсгалаа жигд удаан авахдаа зулай эгэм, эгмийн дээд доод хонхрууд цагаан гэрэл, элч дулаан нэвчин орж байгаагаар төсөөлөн бод. Амьсгал гаргахдаа гарын алгаа дэлүү ходоод руу дулаан элч нэвчин орохыг мэдрээрэй. Дасгалыг 13 удаа гүйцэтгэнэ.

    Дасгал№4

    Бөөр цус цэвэршүүлдэгт эргэлзах хүн байхгүй биздээ. Илүүдэл ус, азотлог нэгдэл усанд уусдаг бүхий л бодисыг шээсээр ялгаруулдаг. Энэ нь бөөрний гол үүрэг биш дайвар туслах үүрэг нь л  юм. Бөөр дотоод хийн эргэлтийг тэгшитгэж эрчимжүүлж байдаг. Хийн эргэлт хэдий эрчимтэй тэгш байвал хүн төчнөөн эрүүл саруул ухаан бие ухаан сэтгэлийн хүчин тэнцвэртэй цовоо сэргэлэн байдаг.

    Цог зальтай, дэгжин хүүхдийг бөөрийг чинь авна шүү гэдэг нь тэр хүүхдэд бөөрний хийн чадал ихтэйг илэрхийлсэн үг юм. Хоёр гараа бөөрний харалдаа ард талд нь нааж тавь.

    Амьсгал авахдаа зулайгаар эгэмийн дээд доод хонхор, хүйсний тус газраар цагаан гэрэл элч дулаан бие рүү нэвчин орж байгааг анзаарч мэдэр. Амьсгал зөөлөн гаргахдаа хоёр алганаас бөөр рүү дулаан төөнөн нэвчихийг мэдрээрэй.Дасгалыг 13 удаа хийнэ

    Дасгал№5

    Элэг бол бие дэх хамгийн том цэвэрших байгууламж юм. Цусаар явж буй бүхий л хорт бодисыг шүүн авч хоргүйжүүлж, задлаж бутаргаж амьсгал шээс хөлс баасар ялгаран гарахад нь бэлтгэдэг. Элэг нь цусыг цэвэрлэх 5 дахь дамжлага юм. Элэгний энэ үйл ажиллагааг дэмжин эрчимжүүлэх бололцоог хүн бүр ашиглах хэрэгтэй.

    Зүүн гараа хавирганы зүүн нуман дор дээш харуулан байрлуулж, баруун гараа элэгний тус газарт хавирган дээр тавина. Амьсгал авахдаа зулай эгэмийн дээд хонхроор хүйсээр бие рүү элч дулаан цагаан гэрэл нэвтрэн орж буйгаар төсөөлж бод. Амьсгал гаргахдаа 2 гарын алгаар элэг рүү дулаан нэвтрэн орохыг анзаарч төвлөрнө. Дасгалыг 13 удаа хийнэ.

    Дасгалын өгөөж

    5 цул давтагдашгүй өөр өөр ажиллагаа үүрэгтэй юм шиг харагддагч цус цэвэрлэх нэгдмэл нэг үүрэгтэй юм. Цус бүх эрхтэн эд эсэд тэжээлийн бодис хүргэж, тэндээс исэлдэлтийн эцсийн бүтээгдэхүүн болсон хаягдал хорт бодисыг авч урсдаг. Цусны эргэлдэх замд таван цул эрхтэн цусыг өөр өөрийн аргаар цэвэршүүлдэг. Үүнийг ухамсарлаж ухаарч мэдэрч дэмжихэд дасгалын ач тус нь оршино.

    Амьсгалаар 13 зэргэмж орныг цэвэршүүлэх нь

    Амьсгал бол завсарын чанартай. Завсарын гэхийн учир нь таван цул, зургаан сав эрхтэн, эд эс мэт бодит зүйлтэй харилцдагынхаа адилаар орон, ухамсар, сэрэмсэр, хийсвэр бодилог бус оршихуйтай холбогддог. Дүрс завсар, дүрсгүйн холбоо түүнд хүрэх нэвтрэх зам мөр нь амьсгал юм.

    Амьсгалаар орох агаарын гүйлтээр хүрдүүдийг сэрээн мэдэрч, нарийн хийн гүйлтийг нөхцөлдүүлж, удирдан залах боломжтой. Хүний таван мэдрэхүйн хүртэх чанар хязгаартай. Тэр хил хязгаарыг давж гэмээн илүү торгон нарийн үнэнийг таньж болно. Тэр хязгаар, тэр ханыг мэдрэмжээр туулж давж чаддаг.

    Мэдрэмж нь нил оршихуйд уусч замхархад сэрэхүй, сэрэмж тосч сэргэн хэт чанарын орныг хүртэх болно. Хэт чанарын орон гэгч нь эс бүрийг эсцэл болгоныг цөм бөөмсийг ч үлдээгүй бүрхэн хучсан байдаг. Ийм чанарыг сэрэхүй, сэрэмжээр барьж хүртвэл далдын ертөнц бидний оршин буй материаллаг ертөнц мэт танд ив илхэн болно.

    Учир битүүлэг бүхэн нууцаа дэлгэн тайлагдана. Уян матер ус мэдээлэл хүлээн авдаг агуулдаг солилцдог мэдээллийн дагуу хувьсан өөрчлөгддөг тухай бараг хүн бүхэн мэддэг болжээ.

    Уснаас уян хатан, уснаас нарийн, уснаас илүү нэвчимхий матер мөн мэдээлэл хүлээн авч дамжуулж мэдээллийн дагуу хувьсан өөрчлөгддөг байна гэсэн илт үнэнийг та хүлээн зөвшөөрөх бизээ. Та үүнийг хүлээн зөвшөөрсөн эс зөвшөөрснөөс үл хамааран тэр үнэн өөрчлөгдөхгүй. Жам ёсоороо л танд нөлөөлж хувиргаж байх болно. Мэдээж агаараас нарийн, агаараас уян хатан бодилог чанартай завсрын хэт чанарын хоосон чанарын,эх чанарын орнууд байдаг.

    Үүнтэй эн зэрэгцэхүйц бодол санаа ухаан ухамсарын сэтгэл хүсэл, сэтгэхүйн орнууд ч гэж бас бий. Орон мэдээллийн анагаах ухаан бие даасан салбар болон хөгжих цаг холгүй болжээ. Амьсгалаар суваг судлуудаа мэдэрч, хийг хөтлөж 13 зэргэмж орныг цэвэршүүлэх тухай энэ бүлэгт суралцана.

    Дүрсийн сургалтаар явчихсан доктор, академич болчихсон 60,70 гарчихсан хүмүүст их хол хөндий үл үнэмшихүй давамгайлж магадгүй. Гэлээ ч та оролдоод үзээрэй үр дүн нь тун ойрхон.

    Гэрэл гэгээ мэдрэх амьсгал

    Дасгал 1

    Бясалгалд бэлтгэх байдлаар суу завил. 2 гарын алгыг дээш харуулан эрхий дунд хурууны  өнцгийг шүргэлцүүлэн чагжаалж  өвдгөн дээр сул тавь.

    Тайвшир, сулараа хоосло. Хийн хогийг 9 гөв.

    Амьсгалаа зөөлөн авахдаа хамар зулай эгэмийн дээд доод хонхор гарын алгаа шар усны нүхээр цагаан гэрэл нэвчин бүх эрхтэн эд, эс, эвцэл цөм бөөмийг тархан гэрэлтэж байна гэж төсөөлөн бод төвлөр. Мэдэр гэрэлтүүлж үйлд.

    Дасгал 2

    Амьсгалын хамт цагаан гэрэл хий биедээ нэвчүүлэн гүйцэд аваад тэр байдалдаа амьсгалаа түр түгж. Түгжих хоромдоо эрхтэн эд эс бүр халуу оргин, улаан гэрэл цацрахыг мэдэр.

    Дасгал№3

    Амьсгалаа авснаасаа зөөлөн гаргахдаа зулай эгэмийн 2 талын хонхор хөхний хооронд хүйс салтаа, алга, улнаас бохир хий утаа мэт савсан гарч шингэрсээр биеэс хэт хөх ягаан туяа цацран гарч буйгаар төсөөлөн бод.

    Анхаарлаа сайтар төвлөрүүл гэрлийг цацруулж үйлд. Амьсгалаа гаргаж дуусаад түр түгж.

    Миний биеэс гэрэл цацран гарч, би гэрлийн чанартай болло гэж төсөөлөн бод.

    Дасгалын өгөөж

    Бие махбодид ердийн үед гэрэл нэвчин орж цацран гарч байдаг. Үүнийг мэдрэх мэдрэмж хуран арвидсаар та босго хүрч та орчлонгийн нил оршихуйд нэгдэн нийлдэг юм. 

  • Гайхамшигтай амьдрал

    Хавар боллоо хайртдаа очоорой, хаврын синдром гэх мэт эдгээр үгүүдийг сонсоогүй хүн ховор болов уу?  Энэ үгсийг сонссон ч тоодоггүй хүмүүс бас байдаг л даа? Үнэндээ би ч  мөн л хавар боллоо гээд нэг их догдлоод байдаггүй, бүр хавар хайртайгаа учирна гэж  яагаад ч юм бодож байсангүй. Гэхдээ л энэ үг бага ч гэсэн сэтгэлийг минь өдөөж аз жаргалын амтыг мэдрүүлдэг болохоор эдгээр үгсийн тухай бичиж байна. Ихэнх хүмүүсийн зүрх сэтгэлийг гижигдэж хайртайгаа учрах юм сан гэх хүслийг бадраадаг эдгээр үгс…  Дулаанаар илбэх зөөлөн салхи, нарны илч гээд урин хаврын өнгө үзэмж эдгээр үгсийн утга учрыг тодотгон харуулж хамтдаа алхах, цэцэрлэгт суух хосуудаараа дамжуулан хүч түрэн ганц бие хүмүүсийн зүрх сэтгэлийг гэгэлтүүлнэ… Энэ үг үнэн үү? Хавар хайртайгаа учирсан хосууд хэр их байдаг бол? Агуу хайрын эрэлд…

               Та жинхэнэ хайртайгаа учирч хайрандаа умбан аз жаргалаар бялхан инээмсэглэсээр алхаж байна уу? Аль эсвэл агуу хайртайгаа хараахан учраагүй л догдлонхон олны дундаас хайраа хайсаар, эсвэл хүлээсээр сууна уу?

    Хэрвээ та жинхэнэ хайртайгаа учирсан бол аз жаргал, амар тайвнаар дүүрэн амьдралаа бүтээсэн бол танай гэр бүлд хамгийн ариун нандин сайн сайхан бүхнийг хүсье. Харин хараахан хайртайгаа учраагүй байгаа танд миний зүгээс бага ч болтугай тус хүргэе. Энэ орчлонд учрах ёстой хүмүүс л учирч, уулзах ч ёстой хүмүүс л уулздаг гэдэг. Жинхэнэ хайрыг хүсэгч би таны л адил хайртайгаа хэзээ нэг өдөр учирч аз жаргалтай гэр бүлээ бүтээж чадна гэсэн найдвар итгэлээр дүүрэн нэгэн. Тиймээс ч Агуу хайртайгаа анх яаж танилцсан бэ? Та жинхэнэ хайраа хэрхэн танисан  бэ? гэх асуултуудын хариултыг эрэлхийлэн 10-аас дээш жил ханилсан хосуудаасаа асуун ярилцаж “Хувь тавилан” нэвтрүүлгийг хийж байсан юм. 30 гаруй жаргалтай өрхүүдэд зочилон явж байхад надад болон манай багийн залуучуудын заримд нь хайрын тухай дахин нэг бодох, насны ханиа сонгохдоо анхаарах хэрэгтэй гэдэг ТОМ ухаарал ирсэн билээ. Тиймээс ч би та бүхэндээ арваас дээш жил ханилсан хосуудын анх танилцаж байсан сайхан түүхүүдээс эргэн санаж онцлон 3-ыг товчхон хүргэж байна.

    Ахаараа дамжсан хувь тавилан:  Нэг залуу хаврын нэгэн өдөр ажлынхаа ахын гэрт очтол хөөрхөн охин сууж байжээ. Үзэсгэлэнтэй хөөрхөн охинг хараад л дурласан залуу ажлынхаа ахынд энэ өдрөөс хойш өдөр бүр  очих болжээ. Очих бүртээ бүсгүйд туслаж, кинонд урьж алхам алхмаар ойртсоор 2 жилийн дараа хувь тавилангаа холбон 3 сайхан охинтой болж аз жаргалтай амьдралаа бүтээжээ. Тэд 30 жилийг хамтдаа угтаж үдсэн бөгөөд одоо ч аз жаргалаар дүүрэн бялхаж буй…    

      Ажлын байр: Хувь тавилан нэвтрүүлгийн анхны хосууд Гаадамба, Жунц хоёр байсан юм. 50 гаруй жилийг хамтдаа угтаж үдсэн хосууд маань анх нэг үйлдвэрт хамтдаа ажилладаг байжээ. Гаадамба гуай: Би Жунцыг хараад л эхнэрээ болгоно гэж бодсон хэмээн хэлж байсан бөгөөд сэтгэлийг нь татахаар 3 жилийн турш  тууштай гүйсээр үнэхээр Жунц эгчийг эхнэрээ болгосон байна. Анх хоёул амьдралаа эхэлж байсан хосууд маань өнөөдөр үр хүүхэд ач зээтэйгээ нийлээд 40 шахуулаа болсон байсан. Өнөр бүлд зочилход сэтгэл сэргээд сайхан байсан шүү.

       Онгоцны буудал :  Зохиолч, яруу найрагч Данзангийн Нямаа гуай  эхнэртэйгээ 20 гаруй жил хамтдаа амьдарч зовлонг даван жаргалтай амьдралаа бүтээжээ. Харин тэрээр эхнэр Пичоскитойгоо анх онгоцны буудал дээр танилцсан байсан.  Тэрээр санаанд оромгүйгээр эхнэртэйгээ танилцан хувь тавилангаа холбосондоо маш их сэтгэл хангалуун байдаг хэмээн хэлж байсан юм…

    Эдгээр хайрын түүхүүд танд нэгийг бодуулж, аль эсвэл нэгэн зүйлийг сануулсан болов уу? Бид заримдаа хайраас зугтан дөлж, заримдаа андууран алддаг. Харин эдгээр хосууд маань жинхэнэ хайр холдон одсон ч эргээд л ирдэг тиймээс жинхэнэ хуурамчийг ялгах сэтгэлээ сайн сонсож бай хэмээн захисан бөгөөд ХЭРВЭЭ би ханитайгаа учраагүй байсан бол би ийм сайхан амьдарлаа бүтээж чадахгүй байсан юм шүү гэдгийг хэлж байсан юм. Мөн хосууд байшин барихад байшингийн суурийг сайн тавьдагтай адил насан туршийн ханиа сонгохдоо л анхнаасаа сайтар анхаарах хэрэгтэйг захиж байсан. Үнэхээр л зүрхээ зүсэж, урахыг хүсэх хэн ч байхгүй тул сонголтоо зөв хийгээрэй, алдсан бол алдаагаа бүү давтаарай. Хүн бүр аз жаргалаар дүүрэн амьдрах учиртай. Ийм агуу үнэнч хайр харин хэзээ надад, танд ирэхийг хэн ч хэлж үл мэднэ. Жилийн дараа, сарын дараа, нөгөөдөр, маргааш, өнөөдөр…          Хэмжээлшгүй хайр юутай гайхамшигтай.