Category: human-development

  • ИРЭЭДҮЙН АЖИЛ ОЛГОГЧ

    АЖИЛ ХАЙГЧ: – Сайн байна уу. Би танайд ажилд орох гэсэн юм.

    АЖИЛ ОЛГОГЧ: – Бололгүй яахав. Чи манайд ажилд орох хэрэггүй. Харин хоёулаа нэг баг болж хамтарч ажиллая.

    АЖИЛ ХАЙГЧ: – Юу гэнээ? Би сайн ойлгосонгүй. Би яг юу хийх үү?

    АЖИЛ ОЛГОГЧ: – Чи надад ажиллахгүй. Хоёулаа хамтран ажиллана. Бизнес гэдэг бол хүмүүсийн асуудлыг шийдэх ухаан. Надад хүмүүсийн асуудлыг шийдэж хэрэгцээг хангаж ашиг олох бизнес төсөл байна. Энэ бизнесийг босгоод бид олсон ашигаа ТОДОРХОЙ хувиар хувааж авна. Би чамд цалин өгөхгүй. Харин ашиг өгье. Энэ компани бас чиний ч компани гэсэн үг.


    “Ирээдүйд хүн бүр хөлсний ажилтаны сэтгэлгээгээр биш харин өөрийнхөө ашгийн төлөө компанитай хамтран ажилладаг болно. Компаниудын хувьд хүн бүрийг 1 компани гэж харж тэдэнтэй хамтран ажиллах саналаа тавьдаг болно”  
                                     

                         Ж.Лувсандорж

  • Зэрэмдэг үгс ба бидний амьдрал (хүн хэлж буй үг шигээ амьдардаг уу?!)

    Үгээр бид бодол санаагаа солилцож, мэдээлэлээ өгч авдаг билээ. Үг гэдэг маань угтаа хэл судлалын ухагдахуун ч, физик чанараараа хэлбэлзэлтэй дуу авиа. Энэ дуу авиа бидний сэтгэл гэж харагдахгүй, тэмтрэгдэхгүй эрхтний минь илэрхийлэл болон хэрэглэгддэг. Сэтгэлийн илэхийрлэл бодол санаа болон хувирахуй доор дуу авиагаар дамжуулан нөгөө хүнийхээ сонороор дамжин сэтгэлд хүрнэ. Үг гэж дуу авианы физик шинжтэй үзэгдлийн хүчтэй чанар нь эндээс эхлэнэ.

    Эгээ л усны байгаль дахь эргэлт лугаа адил, жишээлэхэд ус, мөс “шатдаг”= ууршин агаар мандалд дэгдэн гарч молекулиуд нь өндөр дэхь хүйтэн агаарын даралтын сийрэгжилт, хөргөлтнөөс хамаарч усны молекулуудын бөөгнөрөл нь бидний хараанд өртөхүйц болж манан, уур болон хувирч агаарын даралт, хэмийн зөрүүгээс үүсэх агаарын шилжилт хөдөлгөөнөөр буюу бидний нэрлэдэгээр салхиар туугдан хөвөхийг нь үүл хэмээнэ.Ууршсан усны молекулиуд маань салхинд туугдан явахдаа манан, үүл болон хүмүүн биднээс өөвөн цөөвөн, сэмжин, хурган, хонин гэх зэргийн зүйрлэл нэрийг аван нэгдэх явцдаа хуралдан нэгдэж, агаарын даралт, эх газрын татах хүч, ээн гэрэлтүүлэх наран зэрэг олон хүчин зүйлийн нэгдсэн нөлөөллөөр хувийн жин нь ихэсч эргэн газар дэлхийдээ эргэн буухуйг бороо хур хэмээнэ. Бороо хур нь горхи голыг сэлбэн нуур тэнгис далайд хүрэх зууртаа улирлын нөлөөгөөр цас мөс болохдоо ч дээрх үзэгдлийг хором ч алдалгүй давтан давтсаар байгаль дэлхийг амилуулан ургамал цэцэг амьтай бүхнийг төлжүүлэн энэ ертөнцийн амьдарлын амийг авч явах бөлгөө.

    Энэ лүгээ адил Үг сэтгэлээс сэтгэлд өртөөлөн бууж, эрчим хүч агуулан явдгийг та бидний эмээ өвөө нар өвөг дээдсээсээ сурч мэдэн болчимгүй үг хэрэглэхийг цээрлэж, МОНГОЛ ХҮН АМНЫ БИЛГЭЭР, Манж хүн бэлээрээ гэдэг хэлц үгээр томьёолон биднийг сургамжилдаг билээ. Иймдээ ч манай монголчууд алив зүйлийг нэрлэх, хэлэлцэхдээ ҮГний эрчим хүчийг ойлгосон учраас бодолтой хандаж үгийг зөв хэрэглэхийг хичээдэг байлаа. Байлаа гэдэг нь бид өнөөдөр хэрэглэж чадахгүй болж гэдгийг танд ойлгуулж байгаа байх. Багадаа /одоо ч гэсэн би хэрэглэж дадаагүй байгаа/ энэ их ёсыг мэддэг өвгөчүүл, буурай нарын дэргэд ёсгүй үг хэрэглэн, нударгаар нь ороолгуулж өссөн билээ.

    Хорьдугаар зууны гучаад оны хэлмэгдүүлэлт,их хядлагын өмнөх жилүүдэд тэр үеийн монголчууд цус гэж үг орсон хараал, хэллэгийг эр эм, эх захгүй хэлдэг байж. Удаа ч үгүй түүхэндээ дайнд ч хядуулаагүй тийм олон хүний амийг егүүтгүүлсэн. Саяхны жишээ: 90 оны эхээр ганзагын наймааны их урсгалд нийгмээрээ татагдан орох үед шатах гэдэг үгийг орос хэлнээс махчилан орчуулж хэрэглэснээс хойшхи арван жилд ой хээрийн түймэр тоогоо алдаж, зарим үед нар хиртсэн мэт, түнэр утаа хөшиглөн хоолой ам хатааж байсныг мартсан ч сануулахаар мэдэх хүн та бидний дунд цөөнгүй байгаа байх. Сүүлийн арван жил бид мэнд мэдэхдээ, -Юу байна?-Юмгүй гэдэг үг хэллэгийг нийтээр их хэрэглэв.ҮГ биелэлээ олов.Нийгмийн олонхи дундаж давхаргынхан эмзэг давхаргын тоог нэмэгдүүлэв. Чөлөөт зах зээлд шилжээд 20 жил болох гэж байна. Өнөөх муу хэлдэг социализмийн үеэсээ дээрдсэнгүй, харин доордов. Либерализм, чөлөөт зах зээлийг буруу гэсэнгүй, алив зүйлд зөв хандлагаар хандаж, зөв ойлгосныхоо дараа ЗӨВ ҮГ хэрэглэцгээхгүй бол юу болоод байгааг түүх, цаг хугацаа бидэнд сануулаад байгаа биш үү?

    Өвөөгийн маань анд Монгол хэл, бичгийн гавьяат багш Чойжилсүрэн гуай надад алив зүйлд нэрний учир шалтгаан их буй. Эртний мэргэд судар ном зохиолоо сонсохуй сонорт чимэгтэй, санахуй санаанд тод үлдэхээр нэршээдэг байсан Зүрхэн тольт, Зуун найман билэг оршвой гэх зэрэг, Харин та нар азгүй хүүхдүүд байна Орос хэлний сурах бичгийг чинь Солонго /Радуга/ гэж нэрлэчихжээ. Зүй нь хүний сурсан эрдэм ном хаданд сийлсэн мэт үлдэх ёстой, Та нар маань соёл, шинжлэх ухааны уурхай болсон энэ их үндэстний хэлийг солонго шиг замхаруулчихгүй сураарай гэсэн нь ёжлож хэлсэн ч үнэний их хувьтай байж гэдгийг орос хэлийг сурсан гэх хэцүү бас сураагүй гэх хэцүү болсон над мэтийн манай үеийнхэн ойлгоно биз.

    Өнөөдөр залуус хүүхдүүд илүү зан гаргаж лайтай /ланчиг лай=зовлон бэрхшээл/, бас юу гэв майр гэнэ үү = энэ үгийг эх хэлний үгийн сангаас би олсонгүй, /охиноосоо асуувал тоймгүй баримжаагүй буюу тоолж багцалж чадахгүй гэсэн санааг, төсөөлвөл англи хэлний “much” тай ойролцоог хэлдэг бололтой юм/ зэрэг мууг дуудсан үг хэрэглэцгээж байгаа бололтой юм. Дээр нь интернэтийн ихэнх блогуудын хэрэглэх үг хэллэг авах юм алга, гэжийгаа, боджийнэ, гэжүүл яахуу, ицсийцэст явжээвэл сайхан байдын байшд, бичлиг хийдиймүү гээл. Суужаагаан, хүний жишгээр явкуу бол болкуун байшд гэээл ерөөж гардын г.м
    Ийм хэллэгтэй хүний сэтгэлгээ, сэтгэл хоёр нь ч ийм байгаа. Сэтгэл нь ийм бол үйлийн үр нь ч тийм л байгаа. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өвгөдийн ХҮН болоогүй хүнд эрдэм бүү заа, Галзуу солиотод харвах зэвсгийг зааж, бариулсантай адил гэдэг үг чинь бид болоод байгаа юм байна. /Хүүхэд залууст ойлгомжтойгоор хэлэхэд, сармагчинд гранат бариулна гэсэн үг/ Үүнд бидний буруу бий. Эх хэлээрээ зөв хэлэлцэж сурахыг шаардан намайг ам руу нь алгадмаар гэж айлган харцаараа шавхуурдаж зэмлэдэг байсан тэр өвөгчүүлийн сэтгэл, сэтгэлгээ бидэнд дутаснаас залуус дүү нар маань арван хэд, хорь хүрсэн насандаа ч эх хэлээ сураагүй, элий халгай болж эр нь эр шиг, эм нь ч эм шиг байж чадахгүй болжээ.
    Үгийн буруу сонголт ажил хэрэг дээр нөлөөлсөн талаар жишээ хэлье.
    Одоо нэг үеэ бодвол нийгмийн олон идэвхтэнгүүд болон хүмүүс мод тарья гэдэг болж, Энэ сайшаалтай. Харамсалтай нь гурван настай балчир мод бутыг ойгоос нь авчирч тариад л орхидог. Миний мэдэхийн хаврын хаварт 7 жил мод тарьцгаасан хүмүүс, газар байдаг. Очиж үзлээ, хатсан модны ёдор хугархай гол. Бидэн дундаа л байгалиа гэж бодож явдаг хүмүүсийн маань ажил ийм л байна. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш, бид зэрэмдэг үг хэрэглэж ярисаар байтал сэтгэлгээ маань зэрэмдэг болж, ажил үйлсээ дутуу гучуу зэрэмдэглэдэг болсоных ажээ. Зүй нь мод тарих гэдгийг мод ургуулах гэж бүтэн бодож, гүйцээн хийх нь бүтээн байгуулалтаар зогсохгүй эх хэлэндээ анхаарч сэтгэлгээгээ шинэчлэн өөрчилж хөгжүүлэх цаг болсныг дохиолж байна.
    Үг яриандаа болон блогт дараах байдлаар хэлэлцдэг хүүхэд залуус, дүү нартаа
    хүний жишгээр явкуу бол болкуун байшд гэээл ерөөж гардын
    – Тиймээ хүний жишгээр сэтгэж явахгүй бол болохгүй болчихжээ та нар минь.
    Эх хэлээ зөв хэрэглэж зөв сэтгэж баймааж та нар ХҮН шиг амьдрана гэж ерөөе дөө ах нь.
    Энэ нийтлэлийг бичиж дуусаагүй байхад Хүн хэлж буй Үг шигээ амьдардаг гэж номын нэг дүү минь хэллээ.

    Тиймээ, Яг л байгаль эхийн усны тогтолцоо хэрхэн бие биесээ нөхөж, амьдрал гэдэг гайхамшгийг нөхцөлдүүлэн бий болгодог шиг сэтгэлийн хур бороо болсон ҮГЭЭ зөв сэтгэж, зөв хэрэглэж сурцгаая даа Монголчууд минь ээ. – See more at: http://yaruusetgegch.com/#!/зэрэмдэг-үгс-ба-бидний-амьдрал-хүн-хэлж-буй-ү

  • Хоол зүйч Б.Гэрэлмаа: Хүмүүс амттаны боол болж, өвчний үүрийг өөрөө үүсгэж галзуу хүн шиг л амьдарч байна

    2013.5.04

    Social Media Club Ulaanbaatar уулзалт


    Зохимжит хүнсний талаар ерөөсөө хайхарч анзаарч бодоогүй, боловсруулаагүй учраас, сэтгэл чинь боловсролгүй учраас хүлээж авч чаддаггүй. Жишээ нь: Махны оронд бяслаг хийгээд, мах шиг давсаар, цуугаар амтлаад өгөхөд идэж чаддаггүй. Мах нь өөр амттай, маханд агуулагдаж байгаа бүх зүйлийг бяслаг агуулаагүй. Хамгийн гол ялгаа нь маханд агуулагдаж байгаа азотын хандлагат бодисууд гэж нэрлэгддэг эс зочроогч төрөл бүрийн бодисууд байдаг. Эдгээр бодисууд нь махны амтлаг амтыг бүрдүүлж байдаг. Гэхдээ энэ нь амт нь үхсэний дараа маханд үүсдэг. Жишээ нь хар шөлний амт, махны шүүслэг амт байна. Эдгээр нь бяслагт байхгүй болохоор махнаас өөр байх нь ойлгомжтой. Тэгээд яг мах шиг бяслагийг амтлаад цуйван ч юм уу, ногоотой тийм гоё хоол хийгээд идье гэж бодоё, гэтэл боловсролгүй сэтгэл нь дотроос нь шордоод: мах биш, мах биш бяслаг гээд нөгөө махны амт л дутагдаж байгаа учраас идэж чаддаггүй. Хэзээ үхнэ гэж ингэх юм, хүн шиг идэж байгаад л үхье, сэтгэл ханамжтай байж байгаад л үхье гээд л … Би та нарт яг юу хэлэх гэж байна гэхээр: Үхэхэд хүргэж байгаа, цаг бусын хэмхэрхий янбы болчихсон энэ биеийн тэнцвэр нь алдагдчихсан, хамаг тохируулга нь алдагдчихсан тэр цагийн мэдрэмж гэдэг үнэхээр хүсмээр зүйл биш ээ, үнэхээр татгалзмаар зүйл юм аа. Хүн гэдэг бол галзуу хүмүүс шиг амьдардаг, нөгөө сэтгэлийн боловсролгүй хүмүүс чинь, яг галзуу хүмүүс шиг. Заавал туулж байж өөрийн биеэрээ мэдэрч байж нэг мэддэг. Одоо хар л даа. Баячууд, мөнгөтэй- хүмүүс толгой дарааллаад чихрийн шижинтэй байна шүү дээ. Жишээ нь манай 10 жилийн ангийнхан саяхан уулзлаа. Тэгсэн чихрийн жишинтэй хүмүүс 5, 6 байна. Тэгээд нөгөө архийг ууж л байх юм аа. Эмээ уучина гэнэ, тарчихна л гэнэ. Бид нар чинь биеэ гамгүй авч яваад л ийм болчихож байна шүү дээ. Та нарын насан дээр ийм л байсан. Биеэ гамгүй эдэлснээс ийм болж байгаа юм. Хэрвээ гамтай эдэлсэн бол хүүе тийм үүе? 60 хүрч байгаа юм уу? гэхээр л байдаг юм байна.  Маш хариуцлагатайгаар. Тэгээд одоо ажил албатай, санхүүгийн бололцоотой залуусыг харахад мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулдаг, амттаны боол болчихсон байна. Нүд халтирмаар, ичмээр. Гэхдээ миний ичих яахав дээ? Хамгийн гол нь тэр залуу хүний өөрийнх нь идэж авч буй мэдрэмж туйлын хэцүү юм. Заавал өвчин туссаны дараа мэдэх хэрэгтэй юм уу? Чихрийн шижин чинь үнэхээр аймшигтай шүү дээ. Сохорно, хөлөө хуруунуудаасаа эхлээд тайруулна. Яагаад гэвэл судас нь муудчихаж байгаа юм. Үргэлж сахар ихтэй, ёотонтой цус урсаад байдаг. Тэр цусыг бүх ховдол тосгуураараа дамжуулж, шахаж байгаа хөөрхий зүрхний эдүүд яах юм бэ? Тийм сахартай цусыг муу хийг нь авч хүчилтөрөгчөөр баяжуулж байгаа уушиг яах юм бэ? Тэр цусыг шүүж өнгөрүүлж байгаа бөөр яах вэ? Тэгээд л хавагнаад, зүдрээд, ядраад, шээс алдаад, тэгээд олсон хэдэн төгрөгөө үрэн таран хийдэг. Ийм зовлонтой юм болж байна шүү дээ. Тэгэхээр хүмүүс чихрийн шижинтэй болно гэж ийм юм байдаг юм байна гэж ойлгоод ухраагаад эргээд эрүүл болоход маш их мөнгө, маш их цаг зарцуулагдана. Дэмий биз дээ. Ухаантай бол хүний алдаан дээр суралцаад тэр мэдрэмжийг үзэхгүйгээр явчихаж болмоор. Ийм л 2 арга байдаг.

    Тэгэхээр яагаад 2 дах аргыг хэрэглэхгүй байгаа юм бэ? Яагаад Монгол хүн байж тэнцэл цагт Монгол хүн байж ээзгийгээ идээд явж чадахгүй байна вэ? Заавал шарсан хуурсан, утаа шингээсэн стейк аймар юмнууд эсвэл хямдыг нь бодоод маргарин, тос талхан дээрээ түрхээд иддэг юм бэ? Яагаад муу гэдгийг нь мэдсээр байж хийдэг вэ? Сэтгэл чинь зөв зүйлийг хийхийг зөвшөөрөхгүй байгаа юм. Ухаан бол ойлгоод байдаг. Гэвч сэтгэл чинь татгалзаж чадахгүй. Алое, Гоё цай, Пипси гоё гоё гээд л уугаад байдаг. Шинэ үеийнхэн Пипсиг сонгож байна гэж рекламдаад ясаа сийрэгжүүлэхийг сонгож байна. Чихэртэй ус. Амтанд нь л болдог. Хийжүүлсэн ундаа муу, чихэртэй ус дэмий дандаа будаг, консирвант, дандаа дур хүслийг чинь хангадаг юм аа гээд л яриад л байгаа. Юун тэнцэл цаг гээд л тоодоггүй. Энэ тэнцэл цагт хамгийн багасгах ёстой зүйл нь давслаг амт, гашуун амт. 4.15- 6.15 цагийг тэнцэл цаг гэнэ. Энэ цагт цагаан идээ түлхүү идвэл эрүүл мэндэд тун сайн. Одоо бүдүүн болчихдог. Тэгээд өөхөө алга болгохоо бодоод л гаднаас нь л арга хэмжээ аваад байдаг. Яаж таргалахаа зогсоох уу? гэж боддоггүй. Илүү жин чинь өөх байдаг, хий хаван байдаг, усан хаван байдаг. Бид хий хавантай байгаагаа мэддэггүй. Тэнцвэр алдагдаад ирэхээр улиралдаа тааруулаад иддэг баатар болсон чинь, туршлагагүй юм чинь. Би чинь намраас л эхэлсэн болохоор, урьд нь мэддэггүй байсан. Тэгсэн дахиад л нөгөө тал руугаа тэнцвэр алдагдсан. Тэгээд дахин тэвчихийг тэвчиж мөрдөхийг мөрдсөөр тэнцвэрээ олдог. Мөн бидний биед зарим зүйлс хэсэг хугацаанд таарч байгаад таархаа боличихдог. Бид огт анзаардаггүй юм байна. Би бол сонирхлын дагуу судалж байгаа сайн дурын уран сайханч. Би яагаад ингээд байнаа. Энэ ямар учиртай юм бэ? гээд судлахаар ойлгомжтой байдаг юм байна. Ингээд үзье гэхээр болчихдог. Тэгсэн хий босно гэж байдаг юм байна. Хий гэдэг нь үндсэндээ бэлхүүснээс доош байх оршиж байх ёстой юм байна. Тэгсэн тэр нь янз бүрийн гэнэтийн стресс, ядаргаанаас болдог. Ер нь энэ биеийн дотоод тэнцвэр алдагдах нь зөвхөн хоолноос бус юм. Хамгийн гол үндсэн зүйл нь сэтгэлийн тольтой холбоотой. Жаргал, зовлонгийн хооронд савлаж байгаа савлагаанаас үүдэлтэй. Стреснээс болж даралт ихсэнэ, зүрх өвдөнө. Энэ үед хийн бариа хийдэг юм байна. Хийн бариа хийснээр 2 цагийн дотор харсаар байтал нөгөө хүн чинь үлээсэн шаар шиг болоод л хийн гараад, үрчинхий нүүр нь толийгоод л. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл таргалахгүй гээд хоолондоо алдаа гаргадаг. Хэрэгтэй хүнсээ иддэггүй. Өөх тос идэхгүй, гурил талх идэхгүй. Ус их ууна гээд өдөрт 4- 5 л ус ууж байна. Зарим нь 7- 8 л ус ууж балайрч байна. Гэтэл идэх юмны чанар хүртэл жилийн 4 улиралд өөрчлөгддөг байна. Ус тэнцэл цагт хүнд болдог юм байна. Намар хөнгөн байдаг юм байна. Зун, өвөл хөнгөн хүндийн завсарт байдаг юм байна. Тэгэхээр тэнцэл цагт усыг 1 л усыг 250 мл болгож ширгээж уудаг гэж байна. Зун, өвөл 3- ны нэгийг уудаг гэж байна. Намар бол ширгээгээд 500 г ууж болно. Байгалийн эрдэст амьд ус уух хэрэгтэй. Ус уух маш их учир утгатай юм байна. Өвөл ус уувал давс хийж уух ёстой, хавар зөгийн бал хийж уух ёстой. Ус өөрөө хүйтэн чанар, давс халуун чанарын гэх мэт. Энэ мэтчилэн хэдхэн тооны хүнсэндээ судалгаа хийгээд аль нь алинтайгаа тохирч байгааг мэдэх хэрэгтэй. Бид нар чинь тоо томшгүй юм иддэггүй шүү дээ. Мөн тахиа гахайнд дуртай. Гэвч генийн өөрчлөлтэй тахианууд идэж байгаа нь үнэхээр аймшигтай. Та нар интернетийн орчинд байгаа хүмүүс. Хэрэгтэй мэдээллүүдээ олж авах хэрэгтэй. Хамгийн гол нь ажил болгох л хэрэгтэй.



  • Зохимжит ба эмчилгээний хоололтын сургалтын хөтөлбөр

    СОЁОЛЖ Эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл ханамж

    “Соёолж” зохимжит хоол судлалын төв нь Монгол хүний хоол зүйг судалж, хүн бүрт зөвхөн өөрт нь тохирсон хоололтын хөтөлбөрийг боловсруулан өгч эрүүл зохистой амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой байгууллага юм.

    Соёлж төвийг үүсгэн байгуулагч Гэрэлмаа нь

    Зохимжит хооллолт судлаач, хоолны эмчилгээгээр мэргэшсэн, салбартаа 20 гаруй жилийн туршлагатай, “Идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү”, “Хоол ба сэтгэл” номуудаа эмхэтгэн хэвлүүлсэн.

    Соёлж төв нь танд дараах сургалт хөтөлбөрийг санал болгож байна.

    1. “Жирэмсэн ба хөхүүл эхчүүдийн хоололт” сэдэвт сургалт өдөрлөг
    2. ЭЗЭГТЭЙ НАРЫН КУРС Эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл ханамж
    3. ӨӨРТ ТОХИРСОН ХООЛЛОЛТЫН ХӨТӨЛБӨР

      1. Зөвхөн өөртөө тохирох хоолны системийг зохиолгож авмаар байна уу?
      2. Эмчилгээний хоол
    4. ЭРҮҮЛ УДАМ ГЭР БҮЛИЙН ЗОХИМЖИТ ХООЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨ СУРГАЛТ ӨДӨРЛӨГ: Хүүхэдтэй болохоор бэлдэж буй болон нярай, нялх хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулсан хүүхдийг хэрхэн зохимжит хоолонд оруулж хоолны дуршил сайтай, эрүүл бие бялдартай болгож өсгөх талаар зөвлөгөө, сургалт, зохимжит хоол хийх дадлага, амталгаа бүхий Бямба, Ням гаригын арга хэмжээ. Б.Гэрэлмаа болон бусад багшийн зөвлөмжийг сонсож гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.
  • АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

    Зохион байгуулалт

    Багт хуваагдах

    Хөтөлбөрийн баг

    Медиа баг

    Бэлтгэл ажлын баг

    Хэвлэл дизайн

    Тайз засалт

    Хөгжим техник суурилуулалт

    Хөтөлбөр боловсруулах:

    Хөтөлбөрийг боловсруулахдаа яриа, уриалга (10 минут) + сэргээх сонирхолтой үйл ажиллагаа (15 минут) + дуу, хөгжим + бүжиг гэх мэт өрөх байдлаар боловсруулвал үр дүнтэй байдаг.

    БЭЛТГЭЛ АЖИЛ

    1. Зохион байгуулах газраа сонгох: Аль болох шинэлэг уур амьсгал төрүүлэхүйц газар сонгох. Хүнийхээ тоонд тохируулж сонгох.

    2. Тайз засалт: Том хулдаасан хэвлэлээр фон хийх, ивээн тэтгэгчдийн туг болон Монгол улсын далбаа зэргийг ард байрлуулж өгөх нь сүр өруулж өгдөг.

    3. Орчинг тохижуулах: Захиргаа болон ивээн тэтгэгч компаниудын хийж бүтээсэн зүйлээр жижиг үзэсгэлэн гаргах, үйл явдлын болон түүхэн зургуудаар фото зургийн үзэсгэлэн гаргах, Сумын түүхтэй холбоотой сонин содон түүхэн эд зүйлс, дурсгалын зүйлс зэрэгийг байрлуулах. (Жишээ нь: сумын үүсэл хөгжил, анхны үүсгэн байгуулагч хүмүүсийн зураг) (Энэ оролцогчдыг уйдаахгүй байх, сонирхолыг татах, бахархал төрүүлэх сэдэл болно.)

    4. Хөтлөгч бэлтгэх: Эрэгтэй, эмэгтэй мэргэжлийн хөтлөгч бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ сайн бэлтгэсэн хөтөлбөр хөтлөгчгүйгээр ар араасаа хөврөх маягаар бас зохион байгуулах хэлбэр бас бий. Муу хөтлөгч үйл ажиллагааг улам нуршуу болгодог.

    5. Нийт залуусыг урих: Урилгыг тараах, эсвэл биечлэн урихдаа анхнаас нь оролцогчидод албан ёсоор зарлаж сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Урилга тараавал хөтөлбөрөө хавсаргах, урилга тараахгүй биечлэн урьж байгаа тохиолдолд компанийн удирдлагууд өөрсдөө амаар урих, хөтөлбөрөө танилцуулах зэрэг нь ажилчидад сэтгэгдэл төрүүлж эхнээс нь л сэдэлжүүлж өгдөг.

    6. Шагнал гардуулах ажиллагаа: Төрийн болон төрийн бус байгууллагаас сум орон нутгйин шилдэг залууст шагнал тодорхойлуулж шоуны үеэр гардуулснаар залууст бахархах сэдэл болно.

    7. Мэдээ/ПР ажил: Шаардлагатай гэж үзвэл хурал зохион байгуулж байгаа тухай мэдээг телевиз, сонингуудад өгч болно.

    ЭХЛЭЛ

    1. Машин, мотоциклийн зогсоол: Болох газрынхаа машины зогсоол зэргийг бас харгалзаж үзнэ. Зогсоолыг зохицуулж өгөх, зогсоол хүрэлцэхгүй бол таксигаар ирэхийг сануулах хэрэгтэй. Анхнаанаасаа машин тавих зогсоол олдохгүй бухимдалтай хурал эхлэчихвэл уур амьсгал эвдэрнэ гэсэн үг.

    2. Угтах орчин: Хүндэтгэлтэй болгохын тулд улаан биш юмаа гэхэд хивс дэвсэж дээгүүр нь алхуулсанаар оролцогчидод хүндэтгэлийн сэтгэгдэл төрнө.

    3. Угтагчид: Зохион байгуулагч бүсгүйчүүд зочдыг угтаж авах.

    ӨРНӨЛ

    Зохион байгуулагчид үг хэлэх

    Тэмцээн, уралдаан

    1. Видео үзвэр: Шоуны видео шторк, видео танилцуулга, сумын танилцуулга богино кино

    2. Хүндэтгэлийн мэндчилгээ: Олны танил хүмүүсээр урьдчилан видео мэндчилгээ бичүүлж авч хурлын дундуур үзүүлж гэнэтийн бэлэг болгох.

    3. Удирдлагууды үг: Сумын алсын хараа, үнэт зүйл, сумын хөгжлийн төлөвлөгөөг залуут тод томруунаар ойлгуулж нүдийг нь нээх нь чухал.

    4. Дуу хуур: Олны танил хамтлаг дуучидаас урьж оролцуулах.

    5. Хүндэт зочин: Бас олны танил хүнээр үг хэлүүлвэл хүмүүс их чухлаар хүлээж авдаг.

    6. Хөгжөөнт тэмцээн: Хурлын уур амьсгалыг задлах зорилгоор хөгжөөнт тэмцээн, уралдаант тоглоом зохион байгуулж болно.

    ТӨГСГӨЛ

    1. Архив бэлтгэх: Нийт үйл ажиллагааны хүрээнд фото, видео сурвалжлага бэлтгэх хэрэгтэй. Залуусаас шоуны тухай сэтгэгдэлийг нь видео бичлэг хийх,

    2. Гэнэтийн бэлэг: Сонин содон гэнэтийн бэлэг барих, уралдаан зарлах, өмгөмжлөл шагнал олгох гэх мэт.

    3. Дурсгалын зураг авалт: Оролцож буй залуус зурагаа даруулах боломж олгох.

    4. Бэлэг дурсгалын зүйл гардуулах: Хурал тарах үед, холдингийн жижиг тэмдэг, логотой будболк, бал, тэмдэглэлийн дэвтэр гэх мэт бэлэг дурсгалын зүйлс гардуулж өгснөөр мөн л компаниа дурсах код үлдээж байна гэсэн үг.

    5. Уриа дуудлага хамт хэлэх:

    СУЛ ЦАГИЙГ АШИГЛАХ (завсарлага, хий цагийг хийх зүйлтэй байлгах)

    1. Фото зургийн жижиг үзэсгэлэн гаргах

    2. Корпорацийн үйл ажиллагаатай холбоотой үзмэр бэлтгэх.

    3. Фото зураг шууд угааж өгөх үйлчилгээ

    Жамсранжавын ЛУВСАНДОРЖ

  • Хаан ухаан лекцийн тэмдэглэл

    Санамж: Доорх мэдээлэл нь лекцээс тэмдэглэж авсан тул эмх цэгцгүй байвал хүлцэл өчье.

     

    Хаан ухаан

     

    Монгол хүн болохуйн энэрэнгүй чанар

     

    Нинжин сэтгэл

    1.     Уян хатан =Амьдралд = сайн муу – амьдралыг ойлгох

    2.     Ууч өршөөнгүй = Амьдралд = зөв буруу – амьдралыг ухаарха

    3.     Өрөвч зөөлөн = амьдралд = ядарсан, чадарсан, зовлон, жаргал – амьдралыг таних.

     

    Шашин нь

    1.     Хүн үзэл – Хүнийг хүн ухаан болгодог ухаан

    2.     Гэгээн үзэл – Амьдралаас сайн сайхныг олж харахыг гэгээн үзэл

     

    Монгол суу ухаанд

    Тэнгэр үзэл- байгаа юмыг байсан газар нь байлгахыг сургадаг

     

    Шашин

    Хүмүүс нэг нэгнээ хайрлахыг сургадаг.

    Шашны тэргүүн. Хүмүүс яагаад буруу амьдраад байгааг судласан.

     

    Хүн хүн болгохыг судласан

     

    Орчлонгийн үндсэн зүй

     

    Хүн сайн муу зүйлийг үзнэ. Өөртөө талстуудыг бүрдүүлдэг. Талст бий болох тусам

     

    Хүн нэгэндээ

    1.     Төвөг болох ёсгүй

    2.     Гай гэм болох ёсгүй

    3.     Зовлон шаналал болох ёсгүй

     

    Харна- нүдээр харах

    Үзнэ- амьдралыг туулаад үзчихсэн.

     

    Зовсон хүн л Зовсон хүний зовлонг хуваалцана.

     

    Биет хүн биеэрээ зүйрлүүлдэг

    Үрт хүн үрээрээ зүйрлэдэг

     

    Уян хатан хандахтаа

    Мэдвэл зохихдоо

    Мэдэрвэл зохихтой өгөх ёстой.

     

    Амьдралын үзэгдлүүд дээр уян хатан хандах хэрэгтэй.

    Буруу

     

    1000 уучлал гэгээрлийн эхийг бүрдүүлнэ.

     

    Монголчууд шийтгэж хүмүүжүүлдэггүй

    Уучилж өршөөж хүмүүжүүлдэг

     

    Гал ХАТУУ- Давтаж болдоггүй, нугалж болдоггүй, хугалж болдоггүй

    Гал УЯН ХАТАН-  Асдаг, бадардаг,

     

    Өөрийнхийгөө гэвэл

    Хүнийхийг асар

     

    Хамгийн хүчирхэг хатуу хүмүүс уян хатан байж чаддаг.

     

    Худлыг мохоох эртэй бай

    Сөхрөх биш сөгдөж чаддаг

     

    Уян хатан

    Хэн ухаантай хүнээс уян хатан чанар гарна

    Хэн ухаантай хүнээс у

     

    Ухаантай бөгөөд хүчирхэг хүн бусдыг уучилж чаддаг

     

    Эвлэрэх нь чухал болохоос нэг нь буруутан болох нь чухал биш

     

     

    Байшин, машины мөнгөө төлөх гэж яваад үхдэг.

    Амьдрал нь өөрөө бясалгал болдог

     

    Хэрэгтэй хэрэггүй зүйл

     

    Амьдралаар, байгалаар багшлуулдаг байсан

     

    Гэр дотор нь

    Хэнээс ч хамааралгүй амьдарч байсан.

    1943 мэргэжилтэй

     

     

    Амьдралын шинж чанарыг ойлгох

    Мөн чанарыг ухаарах

    Амин чанарыг таних

     

    Эдийн элбэрэлээс сэтгэлийн элбэрэл

     

    Гудамжинд гарсан хүмүүсийн ихэнхи нь гомдол тээсэн бдг. Төр засагтаа, хамт олондоо, гэр бүлдээ … Гомдолыг уучилж өршөөж л арилгадаг

     

    Нэг нь хайрлаа байвал шаналан болно

    Хоёр биенээ хайрлавал хайр болно

     

    Эр хүний

    Эр

    Ур

    Үр

     

    Сүлжихүйн тэнгэр

     

     

    Ашигч – амбиц ярих

    Хамтрагч – ажил хэрэгч

    Нөхөр – амьдрал ярьдаг хүн

    Найз – сэтгэл ярьдаг хүн. Найдаж болох хүн

     

    Хэнд хайр энэрэл асрал өгнө. Тэр хүндээ чи үгүйлэгдэнэ.

     

    Амьдрал үнэнээр өлсдөг.

     

    Ашиг ямар арга замаар орно

    Тэр арга замаар гарна.

     

    Хүнээ байсан

    Монголоо алдсан.

     

    Монголчуудын суу ухааныг шинжлэх

    Гомдлын хорт хавдар

    Уучилж чадахгүй байвал өөрийгөө зовоогоод байдаг

    Ажил

    Монгол ухаан

    Ажил дээр ч гэсэн.

    Мод

    Сэтгэлийг хөгжүүлдэг

    Сэтгэлийг илүү хүчирхэг

     

    Ам мурийвч элэг мурийхгүй

     

     

    Сургалт 13

    Монгол хүн болохуйн хайрлахуйн шинж

     

    Бусадын оршин тогтнохын төлөөх дэм тусыг хайр гэнэ

     

     

    Хайр

    1.     Дэм- Их өгөөмөр – Сэтгэлээр

    a.     Нэмэрлэхүй

    b.     Өгөхүй

    c.      Зориулахуй

    2.     Тус – Их халамж – Гэгээрлээр

    a.     Энэрэхүй

    b.     Элбэрэхүй

    c.      Түшихүй

    3.     Ач – Их уучлал- Ухаанаар

    a.     Хүлээн авахуй

    b.     Хүлцэн тэвчихүй

    c.      Хүргэн золиослохуй

     

    Юу байна түүгээрээ дайл

    Юу ч баййхгүй бол үгээрээ

    Үг ч байхгүй бол сэтгэлээрээ

     

     

    Зочин. Ирэхдээ заавал жижиг бэлэгтэй ирнэ. Шууд өгөхгүйгээр тухлаж суугаад сэтгэлээ нээх үедээ гардуулж өгдөг.

    Шууд задалдаггүй Цааш нь тавьна.

    Явахад нь бас бэлэг өгдөг.

     

    сохроосоо

    Өгье гэвэл ганцаасаа

     

    Гэгээрэл бол зөв сайн сайхан хоёрын нэгдэл.

     

    Хүлээн авах гэдэг бол хүлээн зөвшөөрөх биш

     

    Бүх зүйлд сайн, муу, өнгөрсөн ирээдүй гэж бий.

     

    Их зорилго, их үйл хэрэг их золиос бий болгодог

    Хатан золоислохуйг өгдөг

     

    Амьдралыг гэрээрлээр засахуйн ухаан

     

     

    13. Монгол хүн болохуйн цэвэр  ичитмгий чанар

     

     

    Цэвэр

    1.     Үнэн- Яг байгаагаар нь олж харж мэдрэх

    2.     Шударга- Яг байгаар нь илэрхийлэх

    3.     Ариун- Үнэн, зөв, шударга, сайн сайхныг баримтлах, хэрэгжүүлэх.

     

    Мэдээд байдаг хэрэгжүүлдэггүй

    Итгэл үнэмшил байхгүй учраас хэрэгжүүлдэггүй.

     

    БҮгдээрээ тийм байгаа юм чинь байгаа гэж ярьдаг

    Бүгд үхвэл чи дагаад үхэх үү

     

    Бүгдээрээ тийм байх тусам чи тэндээс өөр байх ёстой

     

    Итгэл үнэмшил- Үзэл бодол дээр  – Мэдлэг дээр – Мэдээлэл

     

    Би оршихийн тулд таны өөрийн хичээл зүтгэл хэрэгтэй

     

    Үйлдэл болж дадал зуршил, зан төлөв болж хэрэгжих ёстой.

     

    Хэн нэгэн хийхгүй бол хэн ч хийхгүй

    Нэг нэгэн нь хийгээд эхлэвэл бусад нь дагаад эхлэнэ.

     

    Тулах цэг нь та өөрөө болох ёстой.

     

    Үнэн дандаа ялдаг

    Шударга дандаа ялдаг

    Ариун дандаа ялдаг

     

    Үнэнд гүйцэгдэнээ

     

    Хайр үнэн ариун байхыг номлогдог ч яагаад гэдгийг нь тайлбарладаггүй.

     

     

    Хэн нэгнээс хамаарч өөрөөсөө холдож амьдрах биш, өөрөө өөрлүүгээ нүүж амьдрах хэрэгтэй.

     

     

    Ичимтгий

     

    1.     Зөв буруугийн мэдрэмжтэй

     

    2.     Үнэн худлын мэдрэмжтэй

    3.     Ариун бузрын мэдрэмжтэй


    Монголчууд цэвэр ичимтгий зангаар зөв буруугийн мэдрэмжийг төлөвшүүлдэг байсан ба


    Бүх зүйлээ дэлгэсэн хүний үнэ цэнтэй, нандин зүйл үгүй болно гэлцдэг


    Дэг журам хэмжээ- г хэлж байна.


     

    Бошго- Хүнд тулган хүлээлгэсэн зүйлийг хэлдэг.

     

    Нүцгэн хүүхнүүд

    Нус шүлс цэр

     

    Монголчууд зулайг оюун билгийн цэг гэж үзэн малгай, толгойн боолтоор хамгаалж, хүйс орчмыг амьдралын эрчмийн цэг гэж бүсээр хамгаалдаг байв.


    Бэлэг эрхтэнг –

     

    Нууж хаах зүйл байхгүй. Үнэт зүйлгүй болчихож бга юм.

     

    Амьд хүн амьд хүнийхээ дээгүүр явдаггүй

    Хүний толгой дээгүүр алхдаггүй

    Бурханруу хөлөө жийдэггүй.

     

    Бөгсний бузар

    Улаан мах

    Мөнгөний бузар

    Хар хэл ам

    Хараат жатга

    Хүнд гэмт хэргүүдийн дээд нь бузар

     

    Байж боломгүй зүйлийн тухай бузартай яригддаг

     

    Тархины ухаарлыг зөв залах нь сэтгэлийн гэгээрэл байдаг.

     

    НҮГЭЛ гэдэг үгээр л хүмүүжүүлдэг байсан.

     

    Нэг хэсэг амьдралаас тасарч үз

     

    өөрийгөө амьдралаас тусгаарлаад

    өөртөө 7 хоног зарцуулаад өөртэйгээ ажилла.

    Аар саархан асуудалд орооцолдоод тархи өөрлүүгээ ажилладаггүй

    Гадагшаа л ажиллаад бн. Тэр яаж байгаа бол, эн яаж байгаа бол гээд л.

     

    Худлыг мохоо

    Бурууг гэсгээ

    Бузарыг гишгэл

     

    өөртөө өөртөө шударга хүн хэрэгтэй.

     

    өөрөө өөрлүүгээ нүүнэ

    Чиний дотор чамайг бүтээсэн гэрэл байгаа. Тэр гэрэлрүүгээ нүүхийг хэлж бн.

     

     

    Цэвэр ичимтгий бус- Буруу, худал, бузар, муу, муухай

    Бодол дасна

    Сэтгэл дасна

    Бие дасна

    Ингээд эхлэхээр живж байгаа нь тэр.

     

    Ялтан хүн

    Хүн өөртэйгээ зөрчилдөөд

    Муу юм бодоод л бн. Гэмт хэргийн тухай бодоод л бн.

    Бодол дасна

    Бодол дасчихгууд

     

    Давж чадахгүй байсан босгоо нэг л давчихвал цайрчихдаг.

    Тиймээс шоронд орсон хүнийг шинээр төрүүлэх хэрэгтэй.

     

    БОСГО-

     

    Далд ухамсараасаа авсан мэдээлэлээ, мөн чанарын мэдээлэлээ

    Гаднаас авсан мэдээлэлтэй харьцуужщлж байж л үйлдэл хийнэ.

     

    “Шударгуу үнэн байж ард түмний сэтгэлийг хураана” Их Эзэн Чингис Хаан

     

    Хувийн хариуцлага тогтоод

    Хамтын хариуцлага гэж бий.

     

    Ний+ хэм

     

    Өөрийгөө хураасан.

     

    Шүүмжлэлийн дэвтэр нээ.

     

    Ямар хичээлээр яаж зассан тайлангаа бичиж тэмдэглэ.

     

    Шүүмжлэлийг Намайг угааж өгч байна, намайг цэвэрлэж өгч байна гэж бод

    Монгол суу ухааны Манукол академийн

    Хаан ухаан сургалт

     

    Юу байна түүгээрээ дайл

    Юу ч баййхгүй бол үгээрээ

    Үг ч байхгүй бол сэтгэлээрээ


    Сургалт 14

    Монгол хүн болохуйн бат журам чанар

     

    Үнэн худлын мэдрэмж байдаг.

    Наадах чинь худлаа ш дээ гэж хэлдэг нь мэдрэмжээрээ хэлж байдаг.

     

    Баруун гаднаа зөөлөн юм шиг атлаа дотроо хахир хатуу

    Монгол хүн гаднаа хатуу хэрнээ дотроо асар өр зөөлөн байдаг.

     

    Дорнын хүмүүс ус мах бодьтой

    Өрнө гал махбодь

    Монгол хий махбродьтой

     

    Хэлсэн ярьсан

    Батласан нотлосондоо хэлсэндээ хүрэхийг л хэлнэ.

     

    Бат журам

    1.     Итгэлтэй

    a.     Ойлголцол= Үнэмшсэн

    2.     Хүндэтгэлтэй

    a.     Хүлээн зөвшөөрөлт= Таалагдсан

    3.     Үнэт

    a.     Эрхэм чухал= Үнэлсэн

    4.     Үнэнч

    a.     Эрхэм нандин= Хайрласан

     

    Хүн

    Засаг гэдэг “ЗА”- г яг болгох ухаан.

     

    Эхлээд итгэлтэй байх ёстой.

     

    Итгэл ойлголцол дээр бий болно.

    Сэтгэлээ нээж байж л ойлголцоно.

     

    2 хүн ч гэсэн зорилго, хүсэл мөрөөдөл, тактикаа

     

    үнэмшсэн зүйлдээ итгэдэг.

     

    Мэдлэгийн эх сурваж хамгийн чухал

    Монголын тухай гадаадынхны эх сурвалжийг эх сурвалж гэж үзэхгүй.

    Дорж, Бат-Отгон 2 Ласвегасыг харахад. 1 нь жаргалын орон гэж үзнэ. Нөгөөдөх нь араатан сэрэхүйн албин тийрэнгийн орон.

    Өөрийнхөө сэтгэлгээний хэмжээнд нь байдлыг дүгнэнэ.

    Итгэлээс илүү баталгаа гэж байхгүй.

     

    Хүний буруу байгаа зүйлийг нь засахын төлөө л үгээ хэл.

    Дутагдалыг засах гэж хэлж байгаа бол хайр

    Өмнөх хойдохыг сөхвөл энэ бол уур уцаар болно.

    Нэг ч гэсэн сайн чанарын төлөө хүндэтгэ.

     

    Сайн муутай нь өнгөрсөн ирээдүйтэй нь хүлээн зөвшөөр

    Мууг нь засаад, түшээд яв.

     

    Өөрийнхөө хүссэнээр байлгах гээд байвал боол л гэсэн үг.

    Зохицоод явах чанарыг таниад

    Өөрчлөхийг тооцоол

    Энийг л шүтэн барилдлага гэнэ.

     

    Харцаараа хөдөлгөж байгаа бол дарангуйлал.

    Таалсан зүйлээ л хүндэтгэдэг.

     

    ҮНЭТ

    Хүнд хэрэгтэй, сургамжтай, ухааруулж, сэнхрүүлж байвал яриа. Үгүй бол чалчаа болно.

    Бүх сэдвээр яриад, бүхнийг чалчиснаар үнэгүйдүүлдэг.

     

    Үнэ цэнийг нь үнэлсэн тохиолдолд эрхэм чухал болно.

    Хүн мэддэггүй зүйлээ үнэлдэггүй.

     

    Хүүхэддээ худал хэлвэл гонсойно. Гонсойлт 3 болвол гомдол болно. Гомдол олон болвол итгэхээ больно.

     

    Итгэдэг зүйлдээ худлаа ярьна гэдэг бол бат журамгүй байна гэсэн үг.

    Батжурамгүй байсан бол эргээд нөхөх хэрэгтэй.

     

    Гэр бүл салгах бол хэсэг хүний амьдралаар тоглохтой адил учир 13-р зуунд энийг тэвчиж чаддагүй байсан.

     

    Маш жижиг зүйлээс том үйл хэрэг хүртэл бүх түвшинд бат журам яригддаг.

     

    Хэн надад бат журамтай вэ гэсэн хүндээ зовлон жаргалаа ярьдаг.

     

    Хүний сэтгэлийн нэхэл шиг хатуу нэхэлтэй нэхэл гэж байхгүй.

     

    Хувь- хувь хүртээнэ. Чамд өгч байгаа хувь. Их гэрлээс жаахан өгч байгаа хувь. Мөнх тэнгэрээс тасалж өгсөн мэдээлэл. Мөнх тэнгэрийн гэрэл. Өгөгдөл.

    Тавьлан- Энэ амьдралдаа таны туулах үзэх бүх зүйл. Туулах зам.

    Өөрт өгөгдсөн зүйлээ таних.

    Мөнх тэнгэр гэрэлээ нэмэх зорилготой. Орчлон ертөнцийн бүх мэдээлэл бий. Үнэн мэдээлэл бий.

    Хүн тэнгэрт гарахдаа газраас бүх мэдээлэлээ авч очдог. Мөнхийн хөдөлгүүр зохиох гээд явж байна.

     

    Мөнх тэнгэр мэдээллийг үргэлж авч байдаг.

     

    Мөнх тэнгэр оршин тогтнохын тулд энерги, мэдээлэл, гэрэлтэй байх ёстой

     

    Ингэхийн тулд хүмүүсд жаахан гэрэл өгч явуулаад,

    Заяа- Тэнгэрт байх уу, тамд байх уу, хүн болох уу гэдгийг хэлнэ.

    Орчлон өөрөө ийм у

     

    Оройн дээд мөнх тэнгэр гэж бий

    Орчлонг чиглүүлэгч мөнхийн хүч гэж бий

     

    Мон тү бэ гэдэг нэмэт мэдээлэл. Монгол хүнд ирдэг.

     

    Мон ухамсар дээр суурилсан мон

    108 түвшин сайхныг

     

    Батжурамыг мөрдөхгүй болохоор уур уцаар үүсдэг.

    Батжурамаа эхлээд тохиролцох хэрэгтэй.

     

    Мөн чанар бичдэг хүн байхгүй

    Шинж чанар бичдэг

     

    Мөн чанар бичсэн ном хэрэгтэй.

     

    1943 мэргэшил байхад болно

     

    Мөн чанарыг даалгаварыг яаж олж харах вэ?

     

    Мөн чанарын даалгавартай хүн аргаа олдог.

    Аав нь хүүхдүүдээ чиглүүлнэ. Буруу зөвийг ялгаж өсгөх хэрэгтэй.

    Дотоод хүний сонс, сэтгэлийн дуудлагаар гэж ярьдаг юм даа.

    Хиймээр санагдсан,

    Дотроос хүссэн зүйлээ сэтгэлийн дуудлагаар хийх хэрэгтэй.

    Дотроос хүсэж байгаа зүйл мөн чанарын даалгавар юм байна.

    Юуруу чиний зүрх сэтгэл татагдана. Түүнрүүгээ яв.

    Мөнх тэнгэр Хүнийг хоосон нүцгэн явуулдаггүй.

    өөрийгөө л сонс. Дуртай ажлаа бол хүн яаж ийгээд бүтээдэг.

     

    Тэнгэр язгууртан

    Дээрээс язгууртай

    Газраас үндэслээгүй. Үндэстэн биш.

     

    Мөн чанарын мэдээлэлээ уншиж ажиглаж сурах хэрэгтэй.

    өөртэйгээ ярь. өөрийгөө сонс.

     

    өөрийгөө таньж дуусна гэж байхгүй. Өөрийгөө байнга таньна. өөрийгөө сонсоод л яваад байх хэрэгтэй.

     

    Үнэнч байх гэдэгт туйлбаргүй, тууштай, нугаршгүй, зоригтой байх гэсэн бүх чанарууд байна.

     

    Батжурамгүй байгаа цэгт хэзээ ч амжилтанд хүрдэггүй.

    Батжурам байхгүй учраас гэрээ байгуулдаг

    Гэхлэхдээ батлах байгуулдаг.

     

    Гэгээрлээр биш хүчээр асуудлыг шийддэг болоод эхлэнэ.

     

     

    15. Монгол хүн болохуйн шударга чанар

     

    Шударга

    1.     Бургуугаас зөвийг ялгах чадвар-

    2.     Худлаагаас үнэнийг ялгах чадвар

    3.     Ариун бусаас ариуныг ялгах чадвараас

     

     

    Муу муухайгаас сайн сайхныг ялгах чадвар.

     

    Хүүхдүүддээ энэ гуравыг л ялгаж сургах хэрэгтэй.

    Боль нүгэл гэхэд

    Монголчууд хүүхдээ буян нүгэл гэдэг 2 үгээр ойлгуулдаг.

     

    Буруу зүйл хийж байхад нь дуугарахгүй бол

    Багаас нь тогтоож өгөх хэрэгтэй.

    Хөөе гэж жаахан чанга орилоход

    Мэдлэгийг биш юм гэхэд Мэдрэмжийг л суулгах хэрэгтэй.

     

    Хэлэх сургах хүнтэй байна гэдэг огт өөр байдаг юм

     

    Хүүхэд өөрийнхөөрөө өсөг гээд л байдаг. Буруу муу муухайнгийн бантан дотор өснө.

     

    Эцэг эх нь хэлэхгүй бол эцэг эхгүй мэт өснө гэсэн үг.

    Даруулгатай өснө гэдэг бол дэг журамтай өсөхийн шинж.

     

    1.     Сайн мууг шуурхай илэрхийлэх

    2.     Сайн мууг шууд илэрхийлэх- цаг хугацаа орон зай харгалзахгүй хэлнэ.

    3.     Сайн мууг шулуухан илэрхийлэх- Хэн бэ юу вэг харгалзахгүй хэлнэ.

    Сайн мууг шударгуу илэрхийлэх.

     

    Ёс- амьдралын хууль. Хэн хүний дагаж мөрдөх ёстой

     

    Хаан хүн хүн ардаа дагуулъё гэвээс

    Биеийг

    Сэтгэлийг

    Дурыг

    Шударгуу

     

    Эм хүн эр хүнийг эрдэм ухаанаараа чиглүүлж түшнэ

    Эр хүн

     

    Хүмүүс шударга ёсон дээр л нэгддэг.

    Шударга бус муу муухай зүйлтэй эвлэрдэггүй

     

    Мах бие хөх толбо

    Тархиндаа хөх амин чанартай.

    Аурандаа хөх туяатай

     

    Худал хуурмаг, Муу муухай зүйлийг тэвчиж чаддаггүй.

     

    Худлыг мохоо

    Бурууг гэсгээ

    Ариун бусыг гишгэл

     

    Наадам цэнгэл, морь малан дээр нэгдэхгүй

    Шударга үнэн дээр нэгдэнэ гэдгийг хэлсэн.

     

    Хиж гөрөөс.

     

    АМ+АР байна уу.

    АМ- хэлж ярьсан нь, АР- хэлж ярьснаа хийсэн нь?

     

    Хөх хатан тэнгэр Ариун бузар хоёрыг хутгахгшй

    Хөх хаан тэнгэр нь Амжилт алдаа хоёрыг хольдоггүй юм аа.

     

    Тэнгэризмийг ойлгохгүйгээр Монголыг ойлгохгүйгээр.

     

    1хүн амь болж ирэхийн тулд 560 сая жил туулдаг.

     

    Монголчууд 2 тохиолдолд чандарладаг

    Амиа хорлосон

    Зуурдаар өнгөрсөн тохиолдолд

     

    Тэнэг хүн тэнгэрээс ах.

     

    Их засаг хууль нь байгалиа хамгаалдаг, хүнийг гэгээрүүлж засдаг хууль байсан.


    Шударга ёсыг гэгээрлээр тогтоодог.

    6 жил хорих биш 6 жил сурган гэгээрүүлдэг сургалтанд хүчээр суулгадаг байх хэрэгтэй.

     

    Хууль эрх зүй таалагдсан нэгнээ авардаг. Таалагдаагүй нэгнээ явуулдаг.

     

    Цагдах цагдаа, тамлах шоронгүй.

    Мянган уучлал гэгээрлийн Их засаг

    байсан.

     

     

    Алдаа ослоосоо болж биеэ тамлах хэрэггүй

    Алдсан хойноо ахин давтах хэрэггүй.

     

    Англи Саксийн хуулиар 1 удаа бол


    Ялаар биш гэгээрлээр засдаг байв.

     

     

     

     

     


    Сургалт 12

    Монгол хүн болохуйн энэрэнгүй чанар

     

    Нинжин сэтгэл

    1.     Уян хатан =Амьдралд = сайн муу – амьдралыг ойлгох

    2.     Ууч өршөөнгүй = Амьдралд = зөв буруу – амьдралыг ухаарха

    3.     Өрөвч зөөлөн = амьдралд = ядарсан, чадарсан, зовлон, жаргал – амьдралыг таних.

     

    2 ах

    эгчтэй суусан

     

    1 эрэгтэй, 1 эмэгтэй Цэрэндолгор

     

    Шашин нь

    1.     Хүн үзэл – Хүнийг хүн ухаан болгодог ухаан

    2.     Гэгээн үзэл – Амьдралаас сайн сайхныг олж харахыг гэгээн үзэл

     

    Монгол суу ухаанд

    Тэнгэр үзэл- байгаа юмыг байсан газар нь байлгахыг сургадаг

     

    Шашин

    Хүмүүс нэг нэгнээ хайрлахыг сургадаг.

    Шашны тэргүүн. Хүмүүс яагаад буруу амьдраад байгааг судласан.

     

    Хүн хүн болгохыг судласан

     

    Орчлонгийн үндсэн зүй

     

    Хүн сайн муу зүйлийг үзнэ. Өөртөө талстуудыг бүрдүүлдэг. Талст бий болох тусам

     

    Хүн нэгэндээ

    1.     Төвөг болох ёсгүй

    2.     Гай гэм болох ёсгүй

    3.     Зовлон шаналал болох ёсгүй

     

    Харна- нүдээр харах

    Үзнэ- амьдралыг туулаад үзчихсэн.

     

    Зовсон хүн л Зовсон хүний зовлонг хуваалцана.

     

    Биет хүн биеэрээ зүйрлүүлдэг

    Үрт хүн үрээрээ зүйрлэдэг

     

    Уян хатан хандахтаа

    Мэдвэл зохихдоо

    Мэдэрвэл зохихтой өгөх ёстой.


    Ээж, аавын ачийг хариулна гэдэг бол

    Ээж, аавыгаа өргөн асарч тэдэндээ буцаад ээж аав нь болохыг л хэлнэ дээ.


    Амьдралын үзэгдлүүд дээр уян хатан хандах хэрэгтэй.

    Буруу

     

    1000 уучлал гэгээрлийн эхийг бүрдүүлнэ.

     

    Монголчууд шийтгэж хүмүүжүүлдэггүй

    Уучилж өршөөж хүмүүжүүлдэг

     

    Гал ХАТУУ- Давтаж болдоггүй, нугалж болдоггүй, хугалж болдоггүй

    Гал УЯН ХАТАН-  Асдаг, бадардаг,

     

    Өөрийнхийгөө гэвэл

    Хүнийхийг асар

     

    Хамгийн хүчирхэг хатуу хүмүүс уян хатан байж чаддаг.

     

    Худлыг мохоох эртэй бай

    Сөхрөх биш сөгдөж чаддаг

     

    Уян хатан

    Хэн ухаантай хүнээс уян хатан чанар гарна

    Хэн ухаантай хүнээс у

     

    Ухаантай бөгөөд хүчирхэг хүн бусдыг уучилж чаддаг

     

    Эвлэрэх нь чухал болохоос нэг нь буруутан болох нь чухал биш

     

     

    Байшин, машины мөнгөө төлөх гэж яваад үхдэг.

    Амьдрал нь өөрөө бясалгал болдог

     

    Хэрэгтэй хэрэггүй зүйл

     

    Амьдралаар, байгалаар багшлуулдаг байсан

     

    Гэр дотор нь

    Хэнээс ч хамааралгүй амьдарч байсан.

    1943 мэргэжилтэй

     

     

    Амьдралын шинж чанарыг ойлгох

    Мөн чанарыг ухаарах

    Амин чанарыг таних

     

    Эдийн элбэрэлээс сэтгэлийн элбэрэл

     

    Гудамжинд гарсан хүмүүсийн ихэнхи нь гомдол тээсэн бдг. Төр засагтаа, хамт олондоо, гэр бүлдээ … Гомдолыг уучилж өршөөж л арилгадаг

     

    Нэг нь хайрлаа байвал шаналан болно

    Хоёр биенээ хайрлавал хайр болно

     

    Эр хүний

    Эр

    Ур

    Үр

     

    Сүлжихүйн тэнгэр

     

     

    Ашигч – амбиц ярих

    Хамтрагч – ажил хэрэгч

    Нөхөр – амьдрал ярьдаг хүн

    Найз – сэтгэл ярьдаг хүн. Найдаж болох хүн

     

    Хэнд хайр энэрэл асрал өгнө. Тэр хүндээ чи хамгийн ихээр үгүйлэгдэнэ.

     

    Амьдрал үнэнээр өлсдөг.

     

    Ашиг ямар арга замаар орно

    Тэр арга замаар гарна.

     

    Хүнээ байсан

    Монголоо алдсан.

     

    Монголчуудын суу ухааныг шинжлэх

    Гомдлын хорт хавдар

    Уучилж чадахгүй байвал өөрийгөө зовоогоод байдаг

    Ажил

    Монгол ухаан

    Ажил дээр ч гэсэн.

    Мод

    Сэтгэлийг хөгжүүлдэг

    Сэтгэлийг илүү хүчирхэг

     

    Ам мурийвч элэг мурийхгүй

     

     

    Сургалт 13

    Монгол хүн болохуйн хайрлахуйн шинж

     

    Бусадын оршин тогтнохын төлөөх дэм тусыг хайр гэнэ

     

     

    Хайр

    1.     Дэм- Их өгөөмөр – Сэтгэлээр

    a.     Нэмэрлэхүй

    b.     Өгөхүй

    c.      Зориулахуй

    2.     Тус – Их халамж – Гэгээрлээр

    a.     Энэрэхүй

    b.     Элбэрэхүй

    c.      Түшихүй

    3.     Ач – Их уучлал- Ухаанаар

    a.     Хүлээн авахуй

    b.     Хүлцэн тэвчихүй

    c.      Хүргэн золиослохуй


     

     

    Зочин. Ирэхдээ заавал жижиг бэлэгтэй ирнэ. Шууд өгөхгүйгээр тухлаж суугаад сэтгэлээ нээх үедээ гардуулж өгдөг.

    Шууд задалдаггүй Цааш нь тавьна.

    Явахад нь бас бэлэг өгдөг.

     

    сохроосоо

    Өгье гэвэл ганцаасаа

     

    Гэгээрэл бол зөв сайн сайхан хоёрын нэгдэл.

     

    Хүлээн авах гэдэг бол хүлээн зөвшөөрөх биш

     

    Бүх зүйлд сайн, муу, өнгөрсөн ирээдүй гэж бий.

     

    Их зорилго, их үйл хэрэг их золиос бий болгодог

    Хатан золоислохуйг өгдөг

     

    Амьдралыг гэрээрлээр засахуйн ухаан

     

     

  • МОНГОЛ АМЖИЛТ ТӨСӨЛ

    ӨДӨР БҮР ШИНЭ АМЖИЛТ

    Монгол амжилтын түүхийг бүтээнэ

    Монгол амжилтын загварыг бүтээнэ

    Монгол хүний амжилтын түүхийг бичнэ

    ЗОРИЛГО

    Монгол хүний хөгжил /манлайлах чадвар/-т бодит түлхэц өгч нийгмийг бүтээлч хандлагатай болгоно. Монголын хойч үеийн даган үлгэрлэх бахархалтай болгож Монгол амжилтыг дэлхий нийтэд түгээн алдаршуулна.

    МОНГОЛ АМЖИЛТ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ 5 ШАЛТГААН

    1. Монгол амжилтыг тодруулж үлгэр жишээ болгоно
    2. Амжилтанд хүргэх загвар зарчим бий болгоно
    3. Монголын үе үеийн бүх амжилтуудыг цуглуулж баримт болгон үлдээнэ.
    4. Хойч үед урам зориг өгнө. Монголын бүх амжилттай хүмүүсийн түүхүүд монгол хүнд урам зориг өгнө.
    5. Хүмүүсийг өөртэйгээ ажиллах, амьдралдаа дагаж мөрдөх аргачлалтай болгоно.

    МОНГОЛ АМЖИЛТ брэндийн бүтэц

    1. Цахим хуудас (Өдөрт нэг амжилт)
    2. ФМ нэвтрүүлэг (7 хоногт 2 удаа)
    3. ТВ Нэвтрүүлэг(7 хоног бүр)
    4. Монгол амжилтуудын цуврал баримтат кино бүтээнэ
    5. Лекц(7 хоног бүр)
    6. Ном (имфографик) (Сар бүр)
    7. Уулзалт- төлбөртэй байна. (Сар бүр)
    8. Амжилтын зарчимууд (плакат)
    9. Комик ном
    10. Боть ном
    11. Монгол рекорд амжилтуудыг бүртгэж гэрчилгээ олгоно
    12. Онлайн сургууль
    13. Амжилтын дасгалжуулагч

    Монгол амжилтууд

    1. 365 хүний жагсаалт
    2. Олимпын аваргууд
    3. Дэлхийн аваргууд
    4. Азийн аваргууд
    5. Олон улсын тэмцээний аваргууд
    6. Компанийн захиралууд
    7. Эгэл баатруудыг тодруулж нийтэд үлгэр жишээ болгоно. Амжилт гэхээр заавал алдартай байх албагүй эгэл жирийн баатрууд байж болно
    8. Олны танил болоогүй онцгой содон амжилтуудыг хуваалцана.
    9. Өөрийгөө амжилтанд хүрсэн гэж үзэж байгаа хүн бүр

    Маркетингийн ажил

    Өөрийгөө ялан дийлсэн үлгэр жишээ түүхүүдээ бидэнд илгээ.

    Сайхан түүхүүдээ яриад илгээж болно

    АМЖИЛТЫН ТҮҮХЭЭ БИЧИЖ ИРҮҮЛЭХ УРАЛДААН ЗАРЛАНА

    МОНГОЛ АМЖИЛТЫГ ДЭМЖИГЧ байгууллагуудын лого байрлуулна

    Монгол амжилтуудыг бүртгэж эхэллээ.

    Асуулт

    1. Та ямар амжилтанд хүрсэн бэ?
    2. Энэ амжилтын тухай та хэзээнээс бодож төлөвлөсөн бэ?
    3. Та юунаас эхлэсэн бэ?
    4. Амжилтанд хүрэхийн тулд хэрхэн хичээсэн бэ?
    5. Яаж өөрийгөө хурцалдаг вэ
    6. Таныг амжилт хүрэхэд хэн хамгийн их нөлөөлсөн бэ?
    7. Та яг одоо хэн бэ?
    8. Та чөлөөт цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлдэг вэ?

    Жич: Энэхүү төсөл нь ноорог санаа төдий төсөл бөгөөд хамтран хэрэгжүүлэх хүмүүст нээлттэй төсөл юм.

    Санаачилсан:

    Жамсранжавын ЛУВСАНДОРЖ

    2012 он

  • Б.Ганцэцэг: Йог хүний амьдралыг гэрэлтүүлж аз жаргалд хөтөлдөг

    Сэтгүүлч миний мэдэхээр манай сэтгүүлээр хичээлийнх нь талаар сурталчилгаа явсан цагаас эхлэн олны сонирхлыг ихэд татаж буй Ганаа багшийн яриаг уншигчиддаа хүргэхээр шийдлээ. Түүний жинхэнэ нэрийг Бат-Очирын Ганцэцэг гэдэг. Тэрбээр 2004 онд Америкийн Калифорни мужийн Ориндо хотын “Аманда ойга” нэртэй коллежид бариа засал, сэтгэл зүй, энерги, зөв хооллолт, йогийн чиглэлээр гурван жил амжилттай суралцаж төгсчээ. Нэг ёсондоо Монголд цөөн байдаг йогийн мэргэшсэн багш нарын нэг юм. Ялангуяа түүний сүүлийн үед зааж байгаа аарцаг нуруу болон төрсний дараах йогийн хичээл хүмүүсийн талархлыг хүлээж “Зөвхөн Ганаа багшийн хичээлд сууна” гэж зорьдог хүний тоог нэмэгдэхэд хүргээд байгаа юм. Ингээд эрүүл мэнддээ санаа тавьдаг хэн бүхэнд хэрэгтэй түүний яриаг толилуулъя.

    -Юуны өмнө ярилцлагаа төгссөн сургуулиас тань эхлэе. Суралцаж дүүргэсэн “Аманда йога” нэртэй сургууль тань байгуулагдаад хэдэн жил болж байна. Магадгүй Монголоос суралцсан анхных нь төгсч өөрөө байх, тийм үү?

    -Америкийн Калифорни мужийн Ориндо хотод байдаг “Аманда йога” коллежид бариа засал, сэтгэл зүй, энерги, зөв хооллолтоор эмчлэх гээд олон төрлийн хичээл ордог. Тус сургууль Ориндо хотод байгуулагдаад 17 жил болж байгаа. Йогийн чиглэлээр Монголоос би анхных нь төгсөгч. Манай сургуулийн онцлог гэвэл хүний сэтгэл зүйтэй их ойр байдгаараа давуу талтай. Бүхнийг хүний сэтгэл зүйтэй холбодог учраас надад их таалагддаг юм. Тэгээд ч би азаар энэ сургуульд суралцах хугацаандаа их сайн багштай таарсан. Манай багшийг Никатрина гэдэг байлаа. Индиан гаралтай, хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй бүсгүй бий. Одоо ч багш маань сургуульдаа багшилж байгаа. Багш маань намайг анхны Ази хүн, нэг цустай гэж элгэмсүү ханддаг байлаа. Никатрина багш монголчууд шиг хөх толботой төрсөн гэж ирээд л надад ярьдаг байсан юм. Ер нь манай сургуулийнхан Чингис гэж мэддэг хэрнээ Монгол гэж ямар орон байдгийг сайн мэддэггүй байсан. Харин намайг суралцаж төгссөнөөс хойш Чингисийн Монгол гэж ямар үндэстэн байдгийг мэдэж авсан.

    -Монголдоо хэзээнээс эхэлж багшилж эхлэв. Одоо йог сонирхдог хүн болгон Ганаа багшийн хичээлд сууна гэдэг болсон байна билээ?

    -Баярлалаа. Би 2009 оноос эхэлж багшилсан. Аманда йогийг бүжгийн хичээлтэй хослуулан хичээлээ заадаг байлаа. Одоо бол голчлон аарцаг нурууны йог, төрсний дараах үеийн йог гээд шаталсан сургалтаар хичээлээ зааж байна. Энэ нь хүмүүсийн сонирхолд нийцэж байгаад сэтгэл хангалуун явна.

    -Тэгэхээр йог гэдэг нь таны бодлоор юу гэсэн үг вэ?

    -Миний бодлоор йог гэдэг нь сэтгэлийн сайхан мэдрэмжийг хэлнэ. Ямарваа зүйлийг хүлээж аваад сайнаар төсөөлж амжилтад хүрэхийг би хувьдаа йогийн үр дүн гэж боддог. Тэгээд ч бүхий л зүйлийг сайн сайхнаар төсөөлж чадаж байгаа хүн амжилтад хүрэх нь дамжиггүй. Тиймээс йогоор хичээллэсэн хүн дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтдэг гэдэгт итгэдэг. Ийм болоод л йогтой амьдралаа холбоод амтыг нь бүр их мэдэрч явна даа.

    -Амт гэхээр суралцагчид амжилттай суралцаж багшийгаа баярлуулж байгаа гэж ойлгож болох уу?

    -Болно оо болно. Манай суралцагчид аливааг сайнаар төсөөлж, эерэг бодолтой болж, өөртөө итгэлтэй болохоос гадна биеийн зовиураасаа бас салснаа надад хэлж, санал сэтгэгдлээ бичиж үлдээдэг юм. Энэ нь бас багш хүний жаргал биз дээ.

    -Аарцагт гажилт үүссэнээр хүнд өвчин үүсэх шалтгаан бий болдог гэдгийг өөрийн чинь ярианаас мэдэж авлаа. Ер нь аарцаг гажсан хүнд ямар зовиур илрэх вэ. Аарцаг гажих гэхээр хүмүүст магадгүй би унаж бэртээгүй байж юуных нь гажилт үүсэх вэ гэсэн бодол төрж байж болох юм. Тиймээс аарцаг нурууны йог гэж яг юуг хэлээд байгаа талаар манай уншигчдад ойлгомжтой үгээр тайлбарлана уу?

    Аарцаг нурууны йогийн хичээл яагаад заах болов гэдгээс ярих нь зүйтэй болов уу. Аарцаг нуруунд гажилт үүссэнээс болж хүн зовиурлаж эхэлдэг. Биеийн тамираар хичээллэдэггүй, буруу сууж, хэвтдэг гээд их олон зүйлээс болж нуруунд гажилт үүсдэг. Наад зах нь аарцаг нуруунд гажилт үүссэн хүн ууртай, хоол унд нь шингэхгүй байх, нойргүйтэх, гомдомхой болох зэрэг олон зовиур илэрдэг. Мөн шүдний зуулт хүртэл өөрчлөгдөх тал бий. Энгийнээр ойлгох юм бол аарцаг нуруу нь эрүүл байж л хүн өвчин зовлонгүй, эрүүл саруул амьдарна гэсэн үг. Аарцаг нурууны гажилт эрэгтэй, эмэгтэй хүнд өөр өөрөөр нөлөөлдөг. Эрэгтэй хүнд энэ зовиур дээрээсээ эхэлдэг бол эмэгтэй хүнд доороосоо мэдрэгдэж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүний аарцаг нурууны гажилт уураг тархиндаа ихэвчлэн нөлөөлж уур уцаартай болдог бол, сүүлдээ энэ зовиур нь түрүү булчирхай руугаа ордог. Эмэгтэй хүнд бол хүүхэд зулбах, олохгүй байх зэрэг сөрөг тал ажиглагддаг. Иймээс эрүүл сайхан амьдаръя гэсэн хүн бол эхлээд аарцаг нуруугаа нэгдүгээрт тавих ёстой юм. Энэ дашрамд хэлэхэд бүх хүнд идэвхтэй хөдөлгөөн хамгаас чухал гэдгийг нэн түрүүнд ойлгох хэрэгтэй.

    -Уучлаарай, аарцаг нуруунд нь гажилт үүссэн байна гээд бариач нар тухайн өвчтөний биеийг өвчин ортол нь дарж нухаж байгааг харсан. Ингэхэд танайх яаж эмчилдэг юм бэ?

    -Аарцаг нурууны гажилтыг бид тухайн хүний амьсгалаар нь эмчилдэг. Хөдөлгөөнийг нь амьсгал, дотоод сэтгэлтэй нь холбон эмчилж байгаа. Тодруулбал, өөрийг нь мэдрүүлж, таньж эмчлэхээс бидний сургалт эхэлдэг юм. Тухайн хүний дотоод ухамсартай нь шууд харьцдаг болохоор сургалтын маань үр дүн их сайн байдаг л даа.

    -Аарцаг нуруу гажисныг нь тухайн хүнийг хараад шууд мэдэж болох уу. Мэргэжлийн хүний хувьд анзаарагддаг зүйл байдаг уу?

    -Байдаг. Тухайн хүний сууж, бичиж, хоолоо идэж байгаагаас шууд харагддаг. Гэхдээ харамсалтай нь тэр хүн аарцаг нуруу гэмтсэнээ огт мэдээгүй явдаг. Тэгээд ч аарцаг нурууг элэг зэрэг зарим эрхтэн шиг дүлий эрхтэн гэж хэлж болох байх. Ядрамтгай болоод л ирвэл аарцаг нуруунд бас асуудал байна гэдгийг мэдэж болох талтай.

    -Төрсөн эмэгтэйчүүдэд зориулж сургалт явуулж байгаа гэл үү. Ер нь ихэнх эмэгтэй төрснийхөө дараа таргаллаа, гэдэс суналаа гээд их гутранга үзэлтэй болчихдог. Тэдгээр эмэгтэйчүүдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

    Төрсний өмнөх, дараах үеийн йогийн хичээл гэж байдаг. Би үүнээс дараах үеийг нь сонгож хичээлээ явуулж байна. Яагаад гэвэл манайхан төрөхийн өмнөх үеийн йогийн талаар ойлголт муутай байдаг л даа. Төрсний 45 хоногийн дараа бие эргээд хэвийн байдалдаа орж чангарна гэж ихэнх бүсгүйчүүд буруу ойлгодог. Аарцаг нуруу төрөх тоолонд өөрчлөгдөж байдаг. Тиймээс гол нь төрсөн эмэгтэйчүүд маань бие галбираа алдлаа энэ тэр гэж огт гутрах зүйл байхгүй. Гол нь сэтгэл санаагаар өөдрөг байх хэрэгтэй. Тэр дундаа йогийн хичээлд цаг алдалгүй хамрагдаж хэвийн байдалдаа орох бүрэн боломжтой юм.

    -Хийсвэрээр төрсөн эмэгтэйд аарцаг нурууны гажилт үүсдэг үү?

    Хийсвэрээр төрсөн, өөрөөрөө төрсөн гэсэн ойлголт энд байхгүй. Төрж хөнгөрсний дараа бүх эмэгтэйчүүдэд йогийн хичээл үгүйлэгдэж байдаг.

    -Би уншигчиддаа хандаж дахин нэг зөвлөгөө хэлээч гэж хүсэх байна. Тухайн хүн ямарч нөхцөлд биелүүлээд байх зөвлөгөө байвал сайн байна?

    -Чөлөөт цагаараа болж өгвөл хүн завилж суух хэрэгтэй. Завилж суугаад зурагтаа үзэж бас хоолоо идэж болно шүү дээ. Мөн сандлын гуравны нэг дээр цэх суух нь чухал. Бас хөлөө ачихгүй байх хэрэгтэй. Түүнчлэн хүний яриа маш чухал. Хүний яриаг дуустал нь сонсож, зөв үг ярьж, зөв сайхан зүйл бодох хэрэгтэй. Бодол хүнийг удирддаг. Түүнчлэн хүний нүд рүү цэх харж, хүний яриаг дуустал нь сонсоно гэдэг нэг ёсондоо урлаг юм уу даа. Тэгээд ч биднийг ахмад хүмүүс “Юмны түрүүнд бүү дуугарч бай” гэж сургадаг байсан нь зүгээр нэг үг биш бололтой дэг шүү.

    -Зөв хооллолтын талаар яриагаа үргэлжлүүлье. Өнөө үед хүн болгон зөв хооллолт гэж ярьж байгаа боловч тэр бүр даган мөрдөж чадахгүй байгаа нь нууц биш ээ?

    -Танай сэтгүүлийн 20 дугаарт гарсан “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч П.Баатар гуайн яриа их таалагдсан. Тэрбээр Монгол хүн идээ ундаандаа хэрхэн анхаарах талаар энгийн сайхан тайлбарласан төдийгүй монголчууд өвөлдөө мах, зундаа цагаан идээ, намар буюу өвчин хөдлөх үед ногоон идээгээ зохицуулан иддэг нарийн дэг жаягтай хүмүүс гэж ирээд л ярьсан байсан л даа. Тэгэхээр түүний хэлдгээр ногоон, цагаан хоол гэж хошуурахгүй түрүүчийн идсэн хоолоо шингэсний дараа дахин хооллох нь хамгаас чухал юм. Би ер нь танай сэтгүүлийн зочиноор уригдаж ярилцлага өгсөн П.Баатар оточийн яриаг уншаад их биширч байгаа шүү. Тэр хүний анагаах ухааны мэдлэг, багшийгаа хайрлах ухаан ямар агуу юм бэ гэж бодогдсон. Магадгүй Баатар оточ шиг багшийгаа шүтсэн, улс эх орноо бодсон, өв уламжлалаа дээдэлсэн тийм л хүн сайхан явдаг байх гэдэгт бүрэн дүүрэн итгэсэн. Бас Баатар эмч өвдөж, зовсон олон хүнийг сэтгэл зүтгэлээрээ эмчилж эдгээж байгаа талаар сонссон. Тиймээс уншигч та ч гэсэн “Оточ Одь” эмнэлгийн П.Баатар эмчийн өгсөн ярилцлагыг дахин нэг уншаад үзээрэй гэж хэлье. Энэ хүний ярилцлагыг унших тоолонд нэг шинэ юм нэмэгдэх шиг болдог юм. Тэгэхээр би энэ ярилцлагыг байнга уншдаг ширээнийхээ номын жагсаалтад оруулсан байгаа. Залуус бидэнд ийм ухаантай хүмүүсийн яриа амьдралыг туулах бас нэгэн хөтөч болно шүү дээ.

    -Би өөрөө “Оточ Одь” эмнэлгийн П.Баатар оточтой ярилцаж байлаа. Тэрбээр гэгээн буурал өвгөдийнхөө оюун ухааныг мандан бадруулъя гэж яриад өөрөөсөө дээшээ найман үеийн багшийг Манал бурхантай зүйрлэн бодож, залбирч явдаг гэсэн нь санаанаас огт гардаггүй юм. Тиймээс Ганаа багшийн хайрлан хүндэлж явдаг зүйлийн талаар асуухгүй өнгөрч боломгүй нь. Ялангуяа өөрийгөө юутай зүйрлэж боддог вэ. Бясалгал хийдэг, йогоор хичээллэдэг хүмүүст өөрийгөө ямар нэгэн зүйлтэй адилтгах нь элбэг юм шиг санагдаад байдаг л даа?

    -Харин тиймээ. Баатар эмчийн “Өвчинийг дан эмээр бус засал, гүрэм, тарни, домоор эмчилж болно” гэсэн ярилцлагыг олон дахин уншсаар байгаад бараг цээжилчихжээ. Олонд хэрэгтэй үг хэлдэг Баатар оточ шиг хүнийг сэтгүүлийнхээ зочиноор олон оруулж байгаасай гэж бодогдсоноо хэлье. Ер нь би өөрийгөө яагаад ч юм мод гэж төсөөлдөг. Мод олон салаа мөчиртэй. Эргэн тойронд байгаа юмс бүхнийг мөнхөд байлгахын тулд мод ургадаг байх гэдэгт ч итгэдэг. Хамгийн сүүлд эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг ороосон модтой адилтган зурсан. Энэ зургаараа амьдрал мөнх, үргэлж сайхан байдаг гэдгийг төсөөлсөн хэрэг л дээ.

    -Зураг зурдаг хэрэг үү?

    -Тийм ээ. Мэргэжлийн бус зураач гэх үү дээ. /инээв/ Зураг зурахаараа бас мод цэцэг их зурдаг. Зурсан зургийг маань хараад мэргэжлийн хүн модернист чиглэлийн зураг зурж байна гээд урам хайрлаж билээ.

    -Хөгжим их сонсдог уу?

    -Жаз хөгжим их сонсдог. Байгалийн дуу авиаг илтгэсэн аязууд йогийн хичээлд их хэрэгтэй байдаг юм. Мөн би нарыг их шүтэж, хайрладаг хүн. Нар байж гэмээнэ бидний амьдрал мөнх байна. Тиймээс нар их гэрэлтсэн өдөр хичээлээ бүр их урамтай заадаг даа.

    -Ганаа багшийн туйлын зорилго юу вэ?

    Юуны өмнө хичээлээ зааж цаг наргүй гүйж байгаа намайг чин сэтгэлээсээ дэмжиж урам хайрладаг гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Тэд маань миний ирээдүйн зорилгыг бас тодорхойлолцдог. Тиймээс би эргэн тойронд байгаа хүмүүсээ аз жаргалтай байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж мөрөөддөг. Би тэдний төлөө юу хийж чадах вэ гэж бас байнга боддог. Намайг мэддэг, таньдаг, сургалтыг маань зорьж ирдэг бүх хүн эрүүл, аз жаргалтай амьдарч байвал миний туйлын зорилго тэр. Бүүр бага байхдаа би хүнийг өөртөө татсан мундаг сайн багш болно оо гэж аавдаа хэлдэг байсан гэдэг. Энэ мөрөөдлийнхөө эхлэлийг тавьсандаа бүр их өөдрөг явдаг даа.

    -Их олон мэргэжил эзэмшсэн гэж сонссон.

    Тийм шүү. Би оройгоор ШУТИС-ийг хүнсний технологич мэргэжлээр төгссөн. Мөн МУИС-ийг санхүүч мэргэжлээр дүүргэсэн. Манай гэрийнхэн санхүүч мэргэжлээр намайг явуулна гэж их зүтгэсэн. Харамсалтай нь би энэ мэргэжлээрээ нэг ч жил ажиллаагүй. Гэхдээ одоо эдгээр бүх мэргэжил надад өгөөжөө өгсөөр байгаа.

    -За баярлалаа, сонирхолтой сайхан яриа өгсөнд. Цаашдын чинь ажилд улам их амжилт хүсье.

    Ярилцсан Б.Даариймаа

    ХОЛБОО БАРИХ

    http://facebook.com/GanaaYoga

    http://youtube.com/GanaaYoga

    http://twitter.com/GanaaYoga

  • Өөрийгөө хайрлах 8 алхам

    Өөрийгөө өдөр бүр хайрладаг хүний амьдрал үргэлж гэрэл гэгээтэй байдаг. Өөрийгөө хайрладаг хүний сэтгэл санаа үргэлж өөдрөг байдаг. Өөрийгөө хайрладаг хүн хүссэн ажилдаа орж чаддаг, хүссэн мөнгөө хийж чаддаг. Мөн хайр дурлалын харьцаагаа бэхжүүлэхээс гадна, сэтгэлийн зовиураас хүртэл өөрийгөө гаргаж чаддаг. Өөрийгөө хайрласан хүн баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байдаг.

    Өөрийгөө хайрлана гэдэг бидэнд тохиосон хамгийн сайхан зан чанар. Өөрийгөө хайрлаж чадна гэдэг гайхамшигтай.

    Тийм ч учраас “өөрийгөө хайрла, өөрийгөө хайрлаагүй тохиолдолд хэн ч чамайг хайрлахгүй, өөрийгөө бусдаар хайрлуулахыг хүсвэл эхлээд өөрийгөө хайрла, өөрийгөө хайрлахаа мартваа…” гээд л өөрийгөө хөгжүүлж, өөртөө туслах бүх ном сэтгүүл, нийтлэл дээр бичсэн байдаг.

    Харин өөрийгөө яг яаж хайрлах вэ? энэ тухай би өнөөдрийнхөө бичлэг дээр оруулахыг хүслээ.

    Өөрийгөө хайрлах 8 алхам

    1. Өөрийгөө шүүмжилж, зэмлэхээ зогсоо. Өөрийгөө шүүмжилж, зэмлэж байгаа хүн өөрийнхөө тухай сөрөг бодолтой байдаг.  Тиймээс бодлоо өөрчилж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

    Санаж яв: Сөрөг бодолтой хүн амьдралдаа хэзээ ч эерэг өөрчлөлт гаргаж чадахгүй. Зөвхөн эерэг бодолтой хүн  эерэг өөрчлөлт гаргадаг.

    2. Өөрийгөө уучил. Өнгөрсөнд бүү харамс. Яагаад гэвэл өнгөрсөн тэр үед та албаар алдаа  гаргаагүй нь ойлгомжтой. Та яг одоо хичээж байгаатай адил тэр үед ч гэсэн чадах чинээгээрээ хичээсэн гэдгээ “мэдэх” хэрэгтэй. Өнгөрсөн тэр алдааг гаргасан учраас өнөөдөр та алдаанаасаа суралцаж, илүү хүчтэй болсон байгаа. Тийм ч учраас та өнөөдөр “өчигдөрийн та биш” гэдгийг мэдэх маш чухал. Өнөөдөр та өөрчлөгдсөн. Өнөөдөр та цоо шинэ амьдралыг бүтээж байгаа.

    3. Өөрийгөө айлгахаа зогсоо. Болсон болоогүй, хий хоосон айдастай сөрөг бодлоосоо өрийгөө чөлөөл. Жинхнээсээ болоогүй муу муухай зүйлийг өөр дээрээ болж байгаагаар төсөөлж түүндээ итгэнэ гэдэг аймшигтай. Хэрвээ тийм бодол байгаа бол яг одоо зогсоо. Оронд нь сэтгэл санаагаа сайхан болгохАмжилтын тарни урь.

    4. Өөрийгөө магт. Өөрийгөө шүүмжилж, зэмлэх болгонд зүрх сэтгэлээ шархлуулж, өчүүхэн болгодог. Харин өөрийгөө магтаж урамшуулснаар дотоод сэтгэлээ сэргээж, бадрааж байдаг. Тиймээс жижигхэн зүйл хийсэн ч гэсэн хамаагүй өөрийгөө магтаж урамшуулж байх нь зүйтэй.

    5. Өөрөө өөртөө дэмжлэг үзүүл. Өөрийгөө дэмжиж чадах бүх талаар нь дэмж. Өөрийнхөө талд зогсож сур. Үнэхээр туслалцаа хэрэгтэй бол бусдаас асууж, туслалцаа хүс. Бусдаас туслалцаа хүсч, асууна гэдэг нь өөрийнхөө төлөө зоригтой байгаагийн шинж.

    6. Эрүүл мэндээ анхаар. Муу зуршлаа сайн дадлаар орлуул. “Зөв хооллох ямар аргууд байна вэ? Эрүүл байлгах ямар дасгалууд байна вэ?” гэдгийг судлах хэрэгтэй. Өнөөдрөөс өөрийгөө эрч хүчтэй байлгах хоол унд хэрэглэж, мөн эрч хүчтэй байлгах дасгалуудыг сонгож, хийж эхлэх нь зүйтэй.

    7. Өөрийгөө тоож, зөөлөн харьц. Хэн нэгэн хүн таныг тоогоод тантай маш сайхан, зөөлөн харьцах юм бол та мэдээж баярлана. Яг үүний адил өөрийгөө тоож, өөртэйгээ сайхан харьцах  хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хамгийн хайртай хүнтэйгээ та яаж харьцдаг вэ? Өөртэйгээ тэгж л харьц.

    8. Яг одоо өөрийгөө хайрла. Битгий хүлээ. Биеэ сайжруулж байгаад, ажилд орж байгаад, мөнгөтэй болж байгаад, жин хасч байгаад, хайртай хүнтэйгээ учирч байгаад… хайрлая гэж хойшлуулж байгаа бол тэр бодлоо хая. Яг одоо өөрийгөө хайрла.

    Өөрийгөө хайрласнаар та амьдралаа хайрлах болно. Амьдрал эргүүлээд таныг хайрлах болно.

    Хэрвээ таны амьдрал өнөөдөр бараан саарал байгаа бол, та хүссэн ажилдаа орж чадахгүй байгаа бол, хүссэн мөнгөө хийж чадахгүй байгаа бол, хайр дурлалын харьцаа асуудалтай байгаа бол… ӨНӨӨДӨР ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА.

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр


     

  • Хоолоо хохирохгүйгээр иднэ гэдэг өөрийгөө таньсан хүний ажил юм

    “Хоол ба сэтгэл” номоос цувралаар хүргэж байна.  Цуврал #3

    “Жижиг сажиг” зүйлүүд

    Санаснаараа амьдарсан гэх 40 гаруй насны нэгэн эр элэгний цирроз оноштойгоор эмнэлгээр нилээн яваад олигтой үр дүн гарахгүй болохоор нь лам, хар гээд өөр арга бэдрээд явж байхад нь нэг танил нь “хоолоор эдгэдэг гэсэн” гэж гэнэ. Танил нь миний бичсэн “Идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү” номыг уншсан байж. Би ээжийн минь элэгний цирроз эдгэсэнийг номондоо жишээ татсан юм. Тэр хэсгийг уншаад, надтай уулзсан. Ажлын төлөө зүтгэж,  архийг ч чамгүй ууж явсан жолооч гэж өөрийгөө танилцуулаад, ээж чинь идэхэд циррозыг нь эдгээсэн хоолоо хэлээд өгөөч, идээд өгье гэсэн юм. Зөвлөгөө гэснээс хичээлд суух нь дээр гэхэд минь элдэв юм ярилгүй сууж л орхисон. Нилээн алиа марзан нөхөр л дөө. Курсын дараа байнга холбоотой байсан бөгөөд нэг удаа надад

    -Багшаа, би гэдэг хүн ходоодондоо долигонох гэж жигтэйхэн болоод байна. Жишээ нь, өглөөгүүр гэхэд л ”Та сайхан амрав уу? Миний унтаж байх хооронд шинэ өдрийн ажилдаа бэлдэж амжив уу даа? Хоёулаа одоо ажлаа эхлэх үү? Би овъёосны нэвс дэвтээчихээд Тань руу илгээх гээд л сууж байна. Ээ дээ та минь хичээж л үзээрэй. Өнөөдөр миний амжуулах ажил хачин их шүү” гэх мэтээр ая тал засаад л намирч өгдөг болсон шүү дээ. Өдөртөө ч бас адилхан. Тайлан тавьж, зөвшөөрөл аваад л.

                Хоолны дараа биеэ сонсож,үг хэлийг нь ойлгодог болох шинж байна.

    Хоносон хоол халааж идэхээ бүр больсон.

    Хааяа ч бас ходоодноосоо банга хүртэх л юмаа. Гэхдээ алдаагаа дор нь засаж байгаа.

    Ном сонссоны ачаар элгээ энхрийлж, бөөрнөөсөө айж, зүрхээ хүндэлдэг болдог юм байна! Энэ хэдийг зарж амьдарч байгаагаа одоо л нэг ухаарахтай болж байна. Оройтох шахсан ч, огт мэдэхгүй өнгөрснөөс хол дээр гэж бодож баярлаж байгаа.

    Бие хөнгөрөөд сайхан байнаа! Ходоод, цөс өвдөхөө больсон. Би мөн ч их дээрэлхэж байж дээ, эднийгээ. Эзэн маань овоо шүү гэж эрхтнүүд минь боддог болсон шигээ гэж билээ.

                Нэг жил гаруй болоход ном ёсоор түүний элэгний цирроз эдгэсэн.

    -Тослоогүй бахиалын түрий шиг болсон байсан нүүрний минь арьс тос даасан хурууд шиг бор болж байна шүү. Угаасаа би цагаан байгаагүй л дээ. Баазынхан маань намайг “гүргэр хар” гэдэг байснаа сүүлдээ “хар хөх болоод байна, бие чинь хэцүүдэж байгаа юм биш үү “ гэх болсон юм. Царай хүртэл өнгө орж залуужаад ч байх шиг гэх мэтээр ярина. Түүний багын найз нь бас цирроз болсон байж. Тэр нь чи яагаад байна вэ, аргаа хэлээч гэхээр нь хоол, унд гээд эхлэхээр нь үнэхээр эгдүүцэж, битгий марзагнаад бай гээд авч хэлэлцэхгүй юм гэж бас гомдоллоно.

    Нэг удаа ирэхдээ,

    -Багшаа, би найздаа яаж тус болох вэ? Мангар амьтан чинь надад гомдоод байна. Өчигдөр орой манайд авгайгаа дагуулчихсан, нэг шил юм барьчихсан ирээд, “миний найз элгээ юугаар яаж эдгээснээ яг үнэнээр нь хэлээд өгчих дөө. Яагаад нуугаад байгаа юм бэ? Чамд би үнэхээр гомдож байна. Бид хоёр хар багаасаа. . .” гээд хоолой зангируулан дурсамж яриад, “би чамаас гуйж байна, би ч гэсэн эдгэрмээр байна шүү дээ” гээд уйлав. Үнэн юмыг хүлээж авдаггүй хүнд яаж ойлгуулъя даа гэж бодож эхэлж байсан чинь өнөөх маань нулимсаа арчсанаа

    -Миний өвгөн харин хоолоор эдгэсэн гэж л бүү хэлээрэй дээ гэдэг байгаа. Ийм хүнийг би яах вэ гэж асуусан.

    -Ойлгох цаг нь ирэхэд ойлгоно биз дээ. Чи улам сайн жишээ болоод л, олон юм ярихгүй байж байвал тус нь тэр болно гэхээс өөр хариулт надад байгаагүй. Үнэн нь тийм учраас.

    Сүүлд нэг ирэхэд нь найзыг нь асуухад минь

    -Тэр дажгүй ээ. Би нэг удаа бас уйлж байгаад загначихсан. Юм ойлгохгүй бол үхэхгүй юу. Чиний амьд явах чамд л хэрэгтэй биш юм уу? Элэг юу хийдгийг, архи, мах яадгийг мэдэхгүй л амьдарсан биз дээ бид хоёр! Намайг хараад үнэмшихгүй бол боль. Сэтгэл чинь мэднэ биз. Дагавал зол чинь, эс гэвэл хохь чинь гээд орхичихсон. Манайд ирэхэд нь өөрсдийнхөө л иддэг юм өмнө нь тавиад, өөрсдөө таашаалтайгаар идэлцээд, эмнэлэгт хэвтэхэд нь идэх дуртайг нь биш, хэрэгтэйг нь аваачиж өгөөд байсан. Ном унш гэхээс өөр юм яриагүй. Нөхрийн хандлага овоо наашилж, бие нь ч засарч байгаа гэж байсан.

                Би өдөр бүр иймэрхүү түүхийн гэрч болж байдаг бөгөөд өөрийгөө таних замд миний дамжсан шат гишгүүрээр бусад хүмүүс явахдаа бидний өмнө замнаж эрүүл мэнд, аз жаргал хэмээх гэрэлт оргил өөд хөтөлсөн багш нарын сургаалыг өөр өөрийн дадлагаар баталж байгааг хардаг.

                Аливаа зүйлийг биеэр, бодитоор хийж үзсэн хүн жижиг сажиг, аар саар гэмээр боловч тэдгээрийг мэдээгүй бол ажил бүтдэггүй олон нууцыг өөртөө илрүүлдэг. Олон дахин хийх тутам их зүйлийн учир олддог. Гэхдээ тэр жижиг сажиг зүйлд төдийлөн ач холбогдол өгдөггүй бөгөөд хүнд ч хэлэх нь ховор тул орхигдох нь элбэг. Тиймээс дараагийн хүн тэр бүгдийн учрыг цаг алдан байж алдаан дээрээсээ ойлгох хэрэг гардаг. Юманд тууштай нь шүү дээ. Харин туушгүй нь, эсвэл юу ч хийдэггүй учир алдаа гаргадаггүй нь тэр нууцыг олж мэдэхгүй. Тиймээс шатаар дээш өгсөж чадахгүй нэг л гишгүүр дээрээ.

    Уншсан хэн нэгэн цагаа хэмнэж, хурдан урагшлуулах гэсэндээ бусдын туршлагаар давхар нотлогддог өөрийн туршлагаас тун чухал тийм жижиг сажгийг том хэсэгтэй нь нэгтгэн, өөрийн хэмжээнд дүгнэлт хийхийг оролдсоноор энэ ном бүтсэн.

    Хоолоо хохирохгүйгээр иднэ гэдэг өөрийгөө таньсан хүний ажил юм байна. Тиймээс энэ ном зөвхөн хоолны л тухай биш бөгөөд аз жаргалтай амьдрах аргын тухай ном.

    Хоол идэх нь олон хүний боддог шиг амьдралын сүрхий чухал зорилго биш. Машинд бензин хийдэгтэй л адилхан өдөр тутмын урсгал ажил. Зарим хүний хувьд энэ нь идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү гэсэн гүн ухааны асуудал болон шаналгадаг шүү.

    Өөрийгөө таньж, амьдралын утга учрыг ухаарахад хооллолтыг дадлага хийх нэг арга, жишээ, дасгал болгох нь их үр дүнтэй юм. Хамгийн чухал нөгөө нэг арга нь амьсгал. Үүнийг бясалгагчид сайн мэднэ. Амьсгалын зэрэгцээ идэх үйлийг ашиглан, түүгээр дамжуулан биеэ ажиглаж, бас бясалгаж, өөрийгөө таних боломжтой юм байна.

    Амьд байхад амьсгал зогсохгүй нь үнэн ч гэсэн түүнийг ажиглах дасгалаа тэр бүр хийхгүй явдал байдгийг бясалгагч хэлнэ дээ.

    Харин баярлууштай нь залхуураад ч юмуу, мартаад идэх дасгалаа хийсэнгүй гэх боломжгүй учир дадлага тасалдахгүй, дасгалаа хийчихсэн юм чинь зөв, буруугийн аль нэг үр дүн зайлах аргагүй гараад л ирнэ. Гарчихсан байгаа хариуг ажиглах юу нь хэцүү байхав?

    Аливаа юманд иж бүрнээр зөв утгаар нь хандаж байж л жинхэнэ сайн үр дүнг үзнэ.