Category: human-development

  • Ёс суртахуун- төлөвшлийн боловсрол

    Өнөө үед “ёс суртахууны хямрал” хүн төрөлхтний “глобаль” асуудал болоод байна. Дэлхийн улс орнууд “шинэ мянганы иргэдийн ёс зүйн боловсрол”-ын асуудалд анхаарал хандуулж, боловсролыг ёс зүйд үндэслэх нь цаг үеийн хэрэгцээ, шаардлага хэмээн үзэж байгаа билээ.

    Ёс зүй нь хүний үйлдэл, сэтгэл оюуныг зөв замд чиглүүлэх, ёс бус буруу үйлдлээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн ёст, зөв сайн, бидний хэлдгээр “хүн чанартай” хүн төлөвшихийн суурь юм. Хүн хүнтэйгээ харьцах ёс суртахууны үнэт чанарыг эзэмшүүлэх, нийгмийн харилцааны бүхий л хүрээнд мөрдөх хэм хэмжээг ухамсарлуулах үйл ажиллагаа, түүний үр дүнг ёс зүйн боловсрол гэнэ.

    Түрэмгийлэл, танхайрал, залилан, авилгал хаа сайгүй байгаа өнөө үед нийгэм, бие хүний ёс суртахууны харилцаа эерэг, сөрөг чиглэлээр хувьсах нь зайлшгүй. Гэхдээ дэлхийн олон нэрт гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгчид “хүн өөрөө ямагт зөв сайн үйл хийх, сайн зүйл бүтээх эрмэлзэлтэй байх нь хамгийн чухал”, харин нийгэм бол “хүний ёс зүйн төлөвшлийн шалгуур”,  ёс зүйн боловсрол нь хүхэд залуучууд, бие хүнээс өөрсдөөс нь, гэр бүлээс эхэлж явагддаг прагматик байх ёстой гэсэн санааг дэвшүүлсэн байна.

    Монголчууд эрт дээр үеэс ёс зүйн боловсрол, хүмүүжлийг эзэмшүүлэх ёс зүйн харилцааны 80 хувь нь  гэр бүлд оногддог хэмээн үзэж байсан тул хүүхдээ: “0-3 насанд нь хаан мэт тахи,  4-7 насанд нь хатан мэт тойл, 7-13 насанд нь харц мэт дагуул, 13-25 насанд нь  хань мэт зөвлө” гэж сургаж байжээ. Монгол хүүхдийг монгол хүн болгон хүмүүжүүлж, ёс суртахууныг нь төлөвшүүлэхийн тулд  монгол хүний, гэрийн, төрийн ёсны уламжлал, тухайн хүний ухамсар, соёлын хэмжээг илтгэдэг нийтийн ёс горим, ёс суртахууны эгэл хэм хэмжээ, зарчим, үндсэн ойлголтуудын талаарх суурь мэдлэгийг төрхөөс нь эхлээд гэр бүлд нь, цэцэрлэг, сургуульд нь уян хатан, прагматик хувилбартай эзэмшүүлэн “…хүмүүнлэг, үндэсний дэвшилтэт ёс заншил, ёс суртахууны соёлыг эзэмшсэн, эх оронч, хууль ёсыг дээдэлдэг үзэл төлөвшсөн“   иргэн болгох нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, бид бүхний үүрэг билээ.

    Харин хойч үеээ ёс суртахуунтай, төлөвшсөн иргэн болгон хүмүүжүүлэх аав, ээж, ахмад үе, насанд хүрэгчид өөрсдөө биеэр үлгэрлэн, үр хүүхэд, гэр бүл, нийгэм, улс эх ороныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, өөрсдийн хөдөлмөрөөр, урлаг, сургаалаар үлгэр жишээ болох ёстой. Улс орон маань ч эрх зүйт төртэй, сайн засаглалтай, иргэний ардчилсан нийгэмтэй  орон байхын тулд ёс суртахууны хэм хэмжээ, үндсэн ойлголтуудыг иргэддээ төрхөөс нь эхлээд насан туршид нь тасралтгүй олгох шаардлагатай байна. Учир нь хүн бүр хүнлэг, сайн хүн байж, зөв амьдрах үүрэгтэй.

    Зорилго: Насанд хүрэгчдийн ёс суртахуун-төлөвшлийн боловсролын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, улмаар нийгэмд бие даан амьдрах чадвар бүхий ёс суртахууны боловсрол, хүмүүжилтэй иргэн төлөвшүүлэх, тэдний амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах 

    Зорилт:  

    • Сайн ба муу, шударга ёс, үүрэг, нинжин сэтгэл, нэр төр, аз жаргал зэрэг ёс суртахууны үндсэн ухагдахуунуудыг зөв, эерэг талаас нь ойлгуулж, итгэл үнэмшил төлөвшүүлэх
    • Үнэнч байх, хүнлэг, энэрэнгүй байх, хөдөлмөрч хичээнгүй байх, хамтач байх, нийгэм хамт олны үйлсэд бие сэтгэлээ зориулдаг байх, байгаль орчныг дээдлэн хамгаалдаг байх, эх оронч байх зэрэг ёс суртахууны зарчмуудыг баримталдаг болгож, сэтгэлд нь суулгах
    • Хүнийг хүндлэх, дээдлэх, хайрлах, туслах г.м. ёс суртахуун, эрх зүйн хэм хэмжээг баримтлах хүсэл сэтгэлийг төрүүлэх, өдөр тутмын амьдралдаа баримталдаг болгох
    • Үр хүүхэд, гэр бүл, хувь хүн, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвартай болгох
    • Харилцааны соёл эзэмшүүлэх, хувь хүн, нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй харилцах чадвартай болгох
    • Нийгэмд өөрийн байр суурийг олох, амьдралаа төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах, авч явах чадвартай болгох
    • Ёс суртахуунтай, оюунлаг, хүнлэг “зөв хүн”-иргэн төлөвшүүлэх

    Агуулга

    Дэд сэдэв

    Мэдлэг

    Чадвар

    Хэрэглээ

    Ёс зүйн боловсрол олгож ирсэн түүхэн уламжлал

    Монголчуудын ёс зүйн боловсрол олгож ирсэн түүхэн уламжлал

    • Бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс суртахууны арвин баялаг сургаал, суртлын үлгэр домог, аман зохиол, ардын зан үйл, цээрлэл бэлгэдлээр дамжуулан хойч үедээ өвлүүлсэн эх сурвалж, бүтээлүүдийг уншин дүгнэлт хийж, эрэгцүүлэн бодож, зохих мэдлэгтэй болох, амьдралдаа хэрэглэх чадвартай болох
    • Хүүхэд, дүү нартаа сургамжтай үлгэр уншиж өгөх, зүйр цэцэн үг, сургаал үг цээжлүүлэх, утгыг ярилцах, зохих дүгнэлтийг зөв гаргах
    • Хүүхдийг хүмүүжүүлж ирсэн эцэг өвгөдийн аргуудаас судалж унших, хэрэгцээтэйг нь тэмдэглэх, өөрийн өдөр тутмын амьдралд санаж, мөрдлөг болгох, бусаддаа ярьж өгөх, зөвлөх

    Монгол ардын аман зохиол дахь ёс зүйн үзэл

    Уламжлалт ёс заншил

    Шашин ба ёс зүй

    • Буддагийн сургааль, Есүс Христийн Библи, Хуучин гэрээ, Моисейн Арван хууль, Ислам шашны Коран судар, Күнзийн Шүүмжлэлт өгүүлэл зэрэг болон бусад эртний бүтээлээс хүн төрөлхтөнд шударга ариун, өгөөмөр, өрөвч энэрэнгүй ёсыг эзэмшүүлэх ёс зүйн сургаалиудыг сургаал талаас нь уншиж, , авах гээхийн ухаанаар хандаж, зөв дүгнэлт хийх чадвартай болох.
    • Эрт үеэс улбаатай ёс зүйн сэтгэлгээний түүхийг судлаж зохих мэдлэгтэй болох, бусадтай энэ сэдвээр харилцан ярилцах чадвартай болох
    • Дээрх библи, судар, өгүүлэлд бичигдсэн ёс зүйн сургаалиудаас өөрийн өнөөдрийн амьдралд хэрэглэж болох зүйлсийг тэмдэглэн авах, хэрэглэх
    • Үр хүүхэд, найз нөхөддөө шашин талаас биш, ёс суртахууны талаас нь тайлбарлаж, ярьж өгөх, шударга ариун, өгөөмөр, өрөвч энэрэнгүй, хүн хүнээ хайрлан хүндэтгэх ёсыг сэтгэлд нь суулгах

    Хүмүүжил, ёс суртахууны төлөвшил

    Ёс суртахууны ерөнхий ойлголтууд, үнэт зүйлс

    • Сайн ба муу зүйл, шударга ёс, зүй бус зүйл, аз жаргал, зовлон гуниг, нинжин сэтгэл, нэр төр, гутамшиг, амьдралын утга учир зэргийн талаар зөв ойлголттой болох, ээдрээтэй зүйлсийг даван туулах чадвартай болох,
    • Бие, хэл, сэтгэл- оюуны үйлийг шинжилж, зөв үйл хийхийг хичээх, сэтгэл муу зүйлийг жигшин цээрлэх, сайн үйлийг хөгжүүлэх чадвартай болох
    • Хүний амьдралд юу зөв, юу буруу үйлдэл болохыг ялгаварлан, юу хийх, юу эс хийхийг ухамсарлан ухаарч зан үйл, хэвшил болгох
    • Сайн үйл хийх сэтгэлтэй болох

    Ёс суртахууны зарчмууд

    • Үнэнч, хүмүүнлэг, энэрэнгүй, хүний мөс, чанар сайтай, хөдөлмөрч хичээнгүй, арвич хямгач, хамтач, нийгэм хамт олны үйлсэд бие сэтгэлээ зориулж чаддаг, байгаль орчноо дээдлэн хамгаалдаг, эх оронч сэтгэлтэй болох зэрэг зарчмуудыг амьдралд хэрэглэх чадвартай болох
    • Энэ зарчмуудад итгэл үнэмшилтэй, үнэнч байх, өөрийн амьдралын хэвшил, хэрэглээ болгох

    Зан суртахууны хэм хэмжээ

    • Хувь хүний зан чанарын сайн, муу талын онцлогийг эргэн тойрны хүмүүсийн жишээн дээр эргэцүүлэн бодох, шүүн тунгаах чадвартай болох
    • Өөрийн болон бусдын үйлдэлд ёс суртахууны хувьд үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай болох.
    • Өөрийн гаргасан алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, бусдаас уучлалт гуйх чадвартай болох
    • Овилгогүй, хэдэр хэрцгий, туйлбаргүй, аминч, сувдаг, зусарган, атгаг зангийн муу талыг ойлгон, гарах сөрөг үр дагаварыг ой тойндоо ортол мэдэрч жигших, бусдад ч ийм зан чанарын сөрөг талыг ухамсарлуулан ойлгуулах
    • Энгийн даруу, эелдэг эвч, туйлбартай, итгэлтэй, хүлээцтэй, уриалгахан байх занг өөрийн болгон “Хүний мөстэй, хүн чанар”-тай нэгэн гэдгээ үйлдэл бүрээрээ бусдад үлгэрлэн үзүүлэх

    Ёс суртахууны үүрэг, хариуцлага

    • Хувь хүн өөрөө өөрийхөө өмнө болон гэр бүл, байгууллага, нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлах чадвартай болох
    • Иргэний хувийн төлөвшил, ур чадвараа хөгжүүлэн уламжлалт их, бага таван ухаанаас суралцан амьдралд хэрэглэх чадвартай болох
    • Иргэний хувьд оролцох, бүтээх сайн үйл хийх сэтгэлтэй болох
    • Иргэний үүргээ биелүүлдэг, хариуцлага хүлээдэг, нийгмийн амьдралд оролцох
    • Иргэн төрийн харилцааг баримталж, нийгмийн хэм хэмжүүрийн дагуу амьдрах

    Харилцааны соёл

    Харилцаа, харилцааны соёл

    • Хүмүүсийн болон нийгмийн харилцааны талаар эргэцүүлэн бодох, харилцааны ур чадвар эзэмшихийн чухлыг ухаарах, харилцааны соёлыг эзэмших,
    • Хаана, хэнтэй, ямар асуудлаар, юуг шийдвэрлэхээр харьцаж байгаагаа мэдрэх чадвартай болох
    • Харилцааны соёлыг эзэмшиж, өөрийн амьдралын хэрэглээ болгох
    • Нөхцөл байдлыг мэдэрч баг, хамт олны дунд биеэ зөв авч явдаг болох

    Хувь хүн ба хүмүүсийн /нийгмийн/ хамтын амьдрал

    • Хувь хүн ба нийгмийн хамтын амьдрал, түүний зохион байгуулалт, дэг журмын үүрэг, ач холбогдолын талаар зөв төсөөлөх, нийгмийн нэг гишүүн нь байж, хамтран амьдарч, ажиллах чадвар эзэмших
    • Хувь хүн хамтын амьдрал, харилцаанд орох замаар нийгмийн гишүүн болох тухай зөв төсөөлөх, хувь хүнийг хүндэтгэх соёлоос суралцаж, алхам тутамдаа хэрэглээ болгох
    • Хүмүүс хамтын амьдралын дэг журмаа хэрхэн тогтоож, сахидаг талаар зөв төсөөлөлтэй болох, түүнийг даган мөрдөж, хэрэгжүүлдэг байх

    Үнэлгээ:

    • Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ёс суртахууны арвин баялаг сургаал, суртлын үлгэр домог, аман зохиол, ардын зан үйл, цээрлэл бэлгэдлийн талаар тэмдэглэл хөтлөн, дүгнэлт хийж, эрэгцүүлэн бодож, зохих мэдлэгтэй болон,   бусдад ярьж өгөн, зарим нэг зүйр цэцэн үгсээс цээжлэн, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж чаддаг болсон эсэх
    • Шашны судар, өгүүлэлд бичигдсэн шударга ариун, өгөөмөр, өрөвч энэрэнгүй, хүн хүнээ хайрлан хүндэтгэх ёс зүйн сургаалиудыг тунгаан бодож, дүгнэлт хийж, тэмдэглэл хөтлөн, бусдад шашин талаас нь биш, ёс суртахууны талаас нь тайлбарлаж, ярилцлага өрнүүлэн, зөв дүгнэлтэнд хүрсэн эсэх, хүн хүнээ хайрлах, хүндлэх чанар сэтгэлд нь суусан эсэх
    • Сайн муу, зөв буруу үйлдлийг ялгаварлан, дүгнэлт хийж, өөрөө буруу зүйл хийхгүй байх сэтгэлтэй болсон эсэх, бусдад зөв үлгэр үзүүлдэг эсэх
    • Үнэнч, хүмүүнлэг, энэрэнгүй, хүний мөс, чанар сайтай, хөдөлмөрч хичээнгүй, арвич хямгач, хамтач, нийгэм хамт олны үйлсэд бие сэтгэлээ зориулах сэтгэлтэй болсон эсэх, бусдад туслаж чаддаг болсон эсэх
    • Энгийн даруу, эелдэг эвч, туйлбартай, итгэлтэй, хүлээцтэй, уриалгахан байх занг өөрийн болгож чадсан эсэх. Хүний мөстэй, хүн чанартай байх нь сэтгэлд суусан эсэх
    • Иргэний үүргээ биелүүлдэг, хариуцлага хүлээдэг, нийгмийн амьдралд оролцдог болсон эсэх
  • ЭКО НОГООН БАРИЛГА ГЭЖ ЮУ ВЭ

    #Төсөөллөө_бодит_болго

    Та Байгаль экологид ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, дэвшилтэт, амины орон сууцтай болоорой.

    Ногоон барилгын ач холбогдол

    Ногоон барилга нь барилга барьж эхлэхээс ашиглалтад орсны дараах бүхий л хугацааг хамарсан ойлголт. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх, нөөцийг үр ашигтай ашигласан байх, барилгын ажлын төлөвлөлт, архитекторын шийдэл хийхээс эхлээд барилгыг барих үйл явц, ашиглаж буй барилгын материал, барилгын дотоод, гадаад орчин зэргийг бүхэлд нь цогцоор нь авч үздэг.1. Эрчим хүчний хэмнэлттэй

    Барилгын хийцлэлийн хувьд дулааны алдагдал хамгийн бага байх, гэрэлтүүлэг болон бусад инженерийн том шугамнууд нь автомат байдлаар ажиллахаас гадна эрчим хүчний хэмнэлттэй, хэрэглээндээ таарсан байх хэрэгтэй. 2. Усны хэмнэлттэй

    Сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий ухаалаг суултуур, далд бочки, холигч, шүршүүр зэрэг сантехникийн тоноглолууд нь усны нөөцийг хэмнэх боломж олгож байна.3. Дотор агаарын чанар

    Барилга доторх агаар сэлгэлт, цэвэршүүлэлт, хөргөлтийг шийдвэрлэсэн буюу агааржуулалтын системтэй байх шалгуурыг хангасан байх учиртай. 4. Тохиромжтой эргономик шийдэлтэй байхБарилгын зураг төсөл гаргахдаа хүний ажиллаж, амьдрах тав тухтай орчин нөхцөл, нөөц бололцоог тооцоолон өрөөний зохион байгуулалт, барилгын орц гарц, явган хүний зам, ерөнхий төлөвлөлтөд зөв тусгасан байх шаардлагатай. 5. Эко барилгын материал, технологи ашигласан байх

    Барилгад ашигласан материалууд хорт бодис, хүнд металлын агууламжгүй, эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхээргүй байх. 6. Стандартаар тогтоосон “Ногоон байгууламж”-тай байх

    Барилга нь өөрөө хүний эрүүл мэндээс гадна байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх ёстой. Орчиндоо бохирдол, хог хаягдал үүсгэдэггүй байх болон ногоон байгууламж, ногоон дээврийг зохих хэмжээнд зөв төлөвлөсөн байх ёстой. Ногоон дээвэр гэж ярих болсон нь ногоон байгууламж хийх хангалттай газаргүй бол барилгынхаа дээвэр дээр хийхийг зарим улс орнуудад журамлах болсон. Жишээ нь, Сингапурт барилгын 30%-иас багагүй талбайд ногоон байгууламж байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.

    Эх сурвалж: 
    Амины орон сууцны инновац хөгжлийн төв
    https://www.facebook.com/%D0%9…

  • Соёлын илэрхийллийн олон төрлийг хөхиүлэн дэмжих төслийн гарын авлага, төсөл боловсруулах арга зүй

    ТАНИЛЦУУЛГА

    СОЁЛЫН ОЛОН ТӨРЛИЙГ ДЭМЖИХ ОЛОН УЛСЫН САН

    Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцын дэргэдэх Соёлын олон төрлийг дэмжих олон улсын сан юм. Сангийн үндсэн зорилго нь соёлын янз бүрийн бараа, үйлчилгээг бий болгох, үйлдвэрлэх, түгээх түүнд нэвтрэх боломжийг бэхжүүлэх замаар 2005 оны Конвенцийн хэрэгжилт болон хөгжиж буй орнуудын соёлын салбарын эрчимтэй өсөлтийг дэмжих зорилготой.

    Ерөнхий зорилгын хүрээнд, тус сан 4 үндсэн чиглэлээр дунд хугацааны төсөлд хөрөнгө оруулалт хийдэг. Үүнд:

    • 1) Соёлын илэрхийллийн олон төрлийг хөхиүлэн дэмжих зорилго бүхий соёлын салбарт бүтцийн өөрчлөлтөд чиглэсэн засаглалын тогтвортой систем бий болгох;
    • 2) Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөд чиглэсэн соёлын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний урсгалыг илүү тэнцвэржүүлэх, дэлхийн Өмнөд бүсийн уран бүтээлчид, соёлын мэргэжилтнүүдийн олон улсын тавцан дахь уян хатан байдлыг нэмэгдүүлэх;
    • 3) Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжилд  оруулж буй  хувь нэмэр, үнэ цэнэ, боломжийг үндэсний хөгжлийн төлөвлөлтийг боловсруулсан эрх бүхий байгууллагуудад тодорхой нотлон харуулах;
    • 4) Соёлын орчин дахь жендэрийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлд илүү хүртээмжтэй, тэгш оролцох боломжийг нотлон харуулах зэрэг болно.

    Тус сан зорилт бүрээс сангийн эрхэм зорилгыг биелүүлэхэд хамгийн чухал гэсэн хоёроос гурван үр дүнг тодорхойлсон. Иймд санхүүжилт авсан бүх төслүүд эдгээр үр дүнг дэмжиж хөрөнгө оруулах ёстой. Хавсралт 1-т үзүүлэв.

    Сангаас боловсруулсан үр дүнгүүдтэй уялдаж нийцэх нь төсөл амжилттай сонгогдох үндэс болно. Тэдгээр үр дүнг Хавсралт 1 болон “Санд оруулах хувь нэмэр” хэсгээс үз.

    Өмнөх санхүүжилт авсан төслүүд: 

    • Үндэсний соёлын бодлогын шинэчлэл, зах зээлийн зохицуулалт хийсэн;
    • Соёлын бодлогыг хөгжүүлэх салбар дундын болон яам хоорондын хороо байгуулсан;
    • Бодлого боловсруулахад иргэний нийгмийг татан оролцуулсан;
    • Соёлын бодлогыг хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөө боловсруулсан;
    • Орон нутгийн болон үндэсний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлсэн;
    • Соёлын үйлдвэрлэлийн хөгжилд оруулж буй нийгэм, эдийн засгийн хувь нэмрийг дүрслэн харуулах, хэмжилзүйн ажлыг хийж гүйцэтгэсэн;
    • Орон нутгийн бизнес хөгжлийн чадавхийг бэхжүүлж, соёлын чиглэлийн гарааны бизнесийг дэмжсэн;
    • Соёлын салбарын шинэ бизнес моделуудыг гаргаж, мэдээлэл, харилцаа холбооны технологийг (МХХТ) ашиглалтыг сурталчлан дэмжсэн;
    • Мэргэжлийн нетворкуудыг бэхжүүлж, шинэлэг түншлэлийг дэмжиж ажилласан;
    • Жендэрийн тэгш байдлыг хангах, Хойд-Өмнөд-Өмнөд бүсийн хамтын ажиллагаа, соёлын салбарт залуучууд болон бусад тусгаарлагдсан нийгмийн бүлгүүдийн оролцоог дэмжсэн.

    Дараах төрлийн төсөлд санхүүжилт олгохгүй. Үүнд:

    • Соёлын болон урлагийн бүтээл үйлдвэрлэх, арга хэмжээ зохиохтой холбоотой төслүүд
    • Биет бус соёлын өвийг хамгаалахтай холбоотой төсөл (Биет бус соёлын өвийг хамгаалах сан-г үз)
    • Биет соёлын өвтэй холбоотой төслүүд (жишээ нь Дэлхийн өвийн дурсгалууд) (Дэлхийн Соёлын Өвийн Сан-г үз)
    • Төсвийн алдагдлыг нөхөх, өр төлбөрийг төлөх, хүү төлөхөд чиглэсэн төслүүд
    • Эргэлтийн зардлаар байнгын үйл ажиллагаа явуулдаг төслүүд
    • Байнгын ажлын орон тоо болон/эсвэл тоног төхөөрөмж санхүүжүүлэх, зөвхөн материаллаг барилга байгууламж барих, түүнийг сэргээн засварлах төсөл
    • Ерөнхий боловсролын сургуулийн орчинд чиглэсэн төсөл
    • Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн төслүүд
    • Хувь хүний тэтгэлэг эсвэл буцалтгүй тусламж болоход чиглэсэн төслүүд 

    ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ БҮТЭЦ

    Төслийн ерөнхий бүтэц нь үндсэн зорилго, хүрэх үр дүн/гүйцэтгэл, үндсэн үйл ажиллагаа, төсөв, ажилчид болон гэрээт ажилчдын тодорхойлолт зэргийг багтаасан төслийн саналын үндсэн мэдээллийг агуулна. Шүүгчид оролцогчдын хүсэлтийг боловсруулахдаа юун түрүүнд Төслийн ерөнхий загварын excel файлаас төслийн үндсэн агуулга, алсын хараатай бүрэн танилцана.

    Excel файлыг Application Form-н 3-р хэсэгт upload хийнэ. Оруулаагүй тохиолдолд таны бүртгэл хүчингүйд тооцогдоно.

    Төслийн ерөнхий танилцуулга еxcel файл нь зургаан (6) хэсгээс бүрдэнэ:

    1. 1. Зорилго
    2. 2. Үр дүн/Гүйцэтгэл
    3. 3. Үндсэн үйл ажиллагаа
    4. 4. Төсөв
    5. 5. Баг
    6. 6. Дүгнэлт

    1. ЗОРИЛГО

    Хүснэгтэд төслийн Үндсэн зорилгоос хамгийн ихдээ дөрөв (4)-ийг бичнэ. Гол зорилгоо тодорхойлж 50-150 үгэнд багтаан бичнэ.

    ЗОРИЛГО
    > Зорилго бол хамгийн чухал хэсэг бөгөөд үүнд та хэрэгжүүлэх үйл ажиллагаагаараа дамжуулан ямар үр дүнд хүрэх, ямар хүлээлттэй байгаагаа тодорхойлно. Төслийн зорилго нь тодорхой асуудлыг авч үзэн, төслийг хэрэгжүүлснээр түүнийг хэрхэн шийдвэрлэх тухай шууд үр дүнг хэлнэ. Төсөл хэрэгжих хугацаа хоёр (2) жил тул хэт их амбицтай, хэт олон зорилго тавихгүй байхыг анхаарна уу.

    Зорилго тус бүр үр дүн/гүйцэтгэл
    гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд энэ хэсгэт илүү практик арга замыг дурдаж өгнө. Төслийн хүрээнд ямар үр дүнд хүрэхээр найдаж байгаа, төсөл бүрэн хэрэгжсэний дараах урт хугацааны үр ашиг, нөлөөг заавал оруулах. Жишээлбэл, соёлын бодлого болон засаглалын хоорондох тэгш байдал, хамрах хүрээ, чанарыг сайжруулах сургалт зохион байгуулах замаар соёлын бодлогын шийдвэр гаргагчдын суурь мэдлэг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэсэн зорилго байж болно. Энэ нь олж авсан мэдлэг, чадвараа практикт ашиглах зэрэг үр дүнг бий болгох юм.

    Төслийн урт хугацааны үр ашгийг online Application Form-н 5.1-т оруулна.

    2. ЗОРИЛТОТ ҮР ДҮН / ГҮЙЦЭТГЭЛ

    Төсөл хэрэгжүүлэхэд төслийн саналдаа тусгасан хүрэх үр дүн, түүний шалгуур үзүүлэлт мөн тэдгээрийг баталгаажуулах хэрэгсэл нь төслийн үйл ажиллагааг хянах, зохицуулахад чухал ач холбогдолтой. Зорилго тус бүрт хамгийн ихдээ дөрвөн (4) Зорилтот үр дүн/Гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтийн хамт жагсааж бичих ба эдгээр нь төслийн амжилттай хэрэгжсэн эсэхийг хэмжих үндсэн шалгуур болно. (50-150 үгэнд багтаан бичнэ) 

    ТӨСЛИЙН ЗОРИЛТОТ ҮР ДҮН БА/БУЮУ ГҮЙЦЭТГЭЛ> Зорилтот үр дүн гэдэг нь төслийн үр дүнд бий болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ юм. Төслийн эцсийн үр дүнгээс шалтгаалж бага зэрэг өөрчлөгдөж болно. Эдгээр нь биет ба биет бус хэлбэрт байж болно. Тухайлбал, компанит ажил, сургалтын үр дүнд бий болсон ур чадвар, хурал зохион байгуулах, бүтээсэн болон хөгжүүлсэн сүлжээ нетворк зэрэг байж болно.

    Учир нь төслийн амжилттай хэрэгжсэн эсэх нь зорилгодоо хэрхэн хүрснээр тодорхойлогдох ба 12-24 сарын хугацаанд явагдах ёстой. Анхаарах: Зорилт тус бүр зорилгод хүрэх загвар болох төдийгүй тухайн зорилготойгоо маш тодорхой уялдаатай байхыг анхаарна уу.

    Иймд тодорхой үр дүнг боловсруулахдаа хэтийн зорилгодоо хүрсэн эсэхээ хэрхэн хэмжихээ тодорхойлох хэрэгтэй. Зорилт бүрийг, түүнээс гарах үр дүн ба/буюу хүргэх тодорхой зүйлсийг жагсаана: Зорилт бүр хоорондоо тодорхой хамааралтай, түүнд хүрэх гарцууд ч тодорхой боловсруулагдсан байх.

    ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
    > Төслийн үйл ажиллагааны үр дүнд гарсан өөрчлөлтийг хэмжихийн тулд шалгуур үзүүлэлтийг ашигладаг. Тухайлбал, зорилтот үр дүн хэр хэмжээнд хүрсэн, гүйцэтгэлээ амжилттай биелүүлсэн үү г.м. Жишээлбэл, Зорилтот үр дүн/Гүйцэтгэл дээр воркшоп ажил зохион байгуулах гэж бичье. Тэгвэл тухайн воркшопд оролцогчдод чиглэсэн сурталчилгаа, promotional work хийнэ. Тэгэхээр индикатор буюу шалгуур үзүүлэлт хэсэгт зорилтот бүлгийн оролцогчдын тоо, нас хүйс зэргийг бичнэ гэсэн үг. Шалгуур үзүүлэлт бүрийг чанарын болон тоон утгаар нь нарийвчлан тодорхойлж, хүйсээр
    нь ангилж, эсвэл залуучуудыг чадавхжуулахад оруулсан хувь нэмрийг тодорхой зааж өгөх ёстой.

    БАТАЛГААЖУУЛАЛТ
    > Баталгаажуулалт нь хүрэх үр дүнг баталгаажуулах, хэмжих мэдээллийн эх сурвалжийг хэлнэ. Өмнөх жишээнд дурдсанчлан воркшоп хийнэ гэж үзэхэд үүнд бүртгүүлсэн хүмүүсийн бүртгэлийн формыг оруулна гэсэн үг.

    3. ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

    Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө (эхлэх, дуусах огноо), байршил, шууд болон шууд бус ашиг хүртэгчдийг тодорхойлохын тулд гүйцэтгэх үндсэн үйл ажиллагааны чиглэлийг жагсаан бичнэ.

    Зорилтот үр дүн/Гүйцэтгэл тус бүрт харгалзах мэдээллийг бөглөнө (150 үгэнд багтаах).

    Шаардлагатай тохиолдолд олон үйл ажиллагаа бичиж болно.

    ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
    > Үр дүнд хүрэхийн тулд нэг болон түүнээс дээш үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Үйл ажиллагаануудын дараалал, харилцан хамаарлыг нь харгалзаж үзэж хоорондоо уялдсан байхаар жагсааж бичнэ. Ингэхдээ дараах асуултыг ашиглаж болно.

    • Үйл ажиллагаануудыг хаана хэрэгжүүлэх вэ?
    • Юу хийх вэ?
    • Яаж хийх вэ, ямар арга барилыг хэрэглэх вэ?
    • Хэн ямар оролцоотой байх вэ?
    • Үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ямар нөөц шаардлагатай вэ? Төслийн ерөнхий танилцуулгын “Төсөв” хэсэгт үйл ажиллагаа тус бүрийн зардлыг тусгаж өгнө.

    Төслийн ерөнхий танилцуулгад зөвхөн Үндсэн үйл ажиллагааг дурдана. Бусад, жижиг үйл ажиллагаа энд үл хамаарна.

    БАЙРШИЛ
    > Төслийн үйл ажиллагаа хээгжих газар байршлыг тодорхойлох (хороо, хот ба/эсвэл улс)

    ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ХУГАЦАА (эхлэх болон дуусах огноо)
    > Үйл ажиллагаагаа явуулах хуанли буюу цагийн төлөвлөлт нь бүх дэлгэрэнгүй мэдээлэл, төсөл эхнээс нь дуустал хэрхэн зохицуулах тухай мэдээллийг агуулна. Online Application Form –н 2.3-т байгаачлан цагийн төлөвлөлтийг төслийн бүх үе шатыг хамруулж хийх ба үйл ажиллагааг нь дурдахгүйгээр аливаа цаг хугацаа төлөвлөхийг хориглоно.

    Төслийн хэрэгжилтийн явцад энэхүү цагийн төлөвлөгөө нь төслийн зорилго, хүрэх үр дүнг төсөвтэйгээ зэрэг тулгаж, шалгаж явахад хэрэгтэй юм. Үйл ажиллагааны хэрэгжилт нь зорилтот үр дүн/гүйцэтгэл болон зорилгодоо хүрэхэд тусалж байна уу? Үйл ажиллагаа бүрт хуваарилагдсан нөөц хангалттай байна уу, тэр нь Төсөвт тусгагдсан эсэх?

    Төсөл санхүүжилт авахаар батлагдсан тохиолдолд, нийт дүнгийн 50%-ийг төслийн эхний шатанд, 30%-ийг төсөл хэрэгжиж буй дунд шатанд, үлдсэн 20%-ийг бүх үйл ажиллагаа хийгдэж санхүүгийн тайлангаа өгсөний дараа хүлээн авах болохыг анхаарна уу. Ийм учраас, төслийн баг яаж мөнгө олох яаж зохицуулахаа бодож орлого зарлагын урсгалын сар бүрийн урьдчилсан төлөвлөгөө боловсруулах нь зүйтэй. Шаардлагатай бол, үйл ажиллагааг хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрнө.

    Төсөл хэрэгжих хугацаа 12-24 сар байна. 2021 оны 4-р сарын эхэнд төсөл эхэлсэн байх.

    ҮР АШИГ ХҮРТЭГЧИД
    > Үр ашиг хүртэгчид нь төсөл хэрэгжсэнээр үр ашиг хүртэх хүмүүс (эсвэл бүлэг хүмүүс) юм. Ерөнхийдөө, төслийн явцад өөрсдийн оролцооноосоо шууд ашиг хүртэгчдийг хэлнэ. Үүнээс гадна, төсөлд идэвхигүй боловч алсын үр өгөөж өгөх шууд бус
    ашиг хүртэгчид бас байж болно.

    Төслөө хэрэгжүүлэхдээ ашиг хүртэгч бүлэг тус бүрийн яагаад ашиг хүртэх шалтгааныг тодорхой зааж өгөх ёстой. Тухайлбал, “Иргэд”, “хөгжимчид” болон “залуучууд” гэж бүлэглэх нь төслийн саналд тусгасан үр өгөөжийг хүргэхэд нарийн тодорхойлолт биш юм. Харин, газар хөдлөлт, хүн ам зүйн болон тоо дүнг тооцоолохдоо “залуучууд” гэхээсээ илүүтэй Каспийн хөндийд амьдардаг 13-16 насны 300 өсвөр насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст ур чадварыг ахиулах сургалт воркшоп хийснээр кино монтажлаж сурах гэсэн ашиг тус хүртэнэ гэж нарийвчилж өгнө.

    Each beneficiary group must be clearly and precisely identified, in qualitative and/or quantitative terms, as well as disaggregated by gender and/or youth involvement, to the extent possible.

    Төслийн ашиг хүртэгч бүлгийг тус бүрчлэн чанарын болон тоон утгаар нь нарийвчлан тодорхойлж, хүйсээр
    нь эсвэл залуучуудын оролцоогоор хэсэгчлэн ангилах.

    4.  ТӨСӨВ

    Энэ хэсэгт төслийн үйл ажиллагаа бүрт төсвийн задаргаа хийнэ. Санхүүжилтийн нийт дүн 100,000 ам доллараас хэтрэхгүй байхыг анхаарна уу. Өөрөөс мөнгө гаргахыг шаардахгүй ч энэ нь төслийн тогтвортой байдлыг хангах баталгаа гэж үзнэ.

    Үйл ажиллагааны зураглал, төлөвлөлт нь төсөв боловсруулахтай нягт уялдаатай байдаг тул төсвийн тооцоог урьдчилан боловсруулна.

    Багийн гишүүдтэйгээ сайтар хэлэлцэхийг зөвлөж байна.

    Төсвийн хүснэгтийн баруун дээд буланд төсвийн нийт дүн автоматаар гарна.

    Мөн UNESCO Төсөвт  тусгагдаагүй аливаа зардлыг хариуцахгүй болно.

    ЗАРДЛЫН ТӨРӨЛ, АНГИЛАЛ
    > Төслийн ерөнхий бүтэц дэх ‘Үндсэн үйл ажиллагаа’ хэсэгт жагсаасан бүх үйл ажиллагаанаас зардал шаардлагатай бүх зүйлийг харна уу. Төсөл хэрэгжих явцад гарах бүх зардлыг нягтлан бодох бүртгэлээр аль болох нарийвчлан тооцох шаардлагатай. Төсөв гэдэг нь төслийг хэрэгжүүлэхэд гарах нийт зардлын тооцоо юм.

    Зардлыг дараах байдлаар ангилан авч үзнэ:

    Цалин/Үйлчилгээний төлбөр:

    Баг
    – Энэ төрлийн зарлага нь төсөл хэрэгжүүлэх байгууллага, аж ахуй нэгжийн шууд болон тогтмол ажилладаг ажилтнуудад хамаарна. Төсөл дээр ажиллах бүх үндсэн ажилтнуудын жагсаалтыг гаргах. Хэрэв тухайн ажилтан төслийн бүх үйл ажиллагаанд оролцож ажиллаж байгаа бол “RELATED ACTIVITY” цэсийн доорх цэснээс ‘БҮХ үйл ажиллагаа’  гэснийг сонгох. “DESCRIPTION” баганад товч тайлбар өгөх (жишээ нь, төслийн менежер, төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтан, төслийн туслах ажилтан гэх мэт).

    Гэрээт ажилтан – Энэ ангилалд өргөдөл гаргагч аж ахуйн нэгж/байгууллага нэг буюу түүнээс дээш тооны төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд түр болон/эсвэл шууд бус байдлаар оролцдог зөвлөх, төслийн мэргэжилтэн ба/эсвэл туслан гүйцэтгэгч орно. Хэрэв гэрээт ажилтан төслийн бүх үйл ажиллагаанд оролцож ажиллах бол ‘RELATED ACTIVITY’ цэсийн доорх цэсээс ‘ALL ACTIVITIES’ хэсгийг сонгох.

    Аялалын зардал: Энэ ангилалд үндсэн ажилтан/гэрээт гүйцэтгэгчид/ашиг хүртэгчид/оролцогчдод хамаарах дотоодын/ОУ-ын аялал жуулчлалын зардал, хоолны зардал, визний төлбөр болон бусад холбогдох зардлууд орно.

    Тоног төхөөрөмж, хангамжийн зардал: Энэ ангилалд тээврийн хэрэгслийн түрээс, аудио-визуал төхөөрөмж гэх мэт зардлууд орно.

    Тээврийн хэрэгсэл худалдан авах эсвэл барилга байгууламж барих/түүнийг сэргээн засварлах зардал санхүүжилтэд хамаарахгүй.

    ‘Тоног төхөөрөмж, хангамжийн’ нэхэмжлэх шаардагдах бөгөөд үүнийг хавсаргаж явуулна. Эс бөгөөс үнэлгээ гаргахдаа тус зардлыг санхүүжилтийн дүнгээс хасаж тооцно.

    Харилцаа холбоо: Төслийн санал доторх харилцаа холбооны стратеги, нийтлэл (засварлах, эх бэлтгэх, хэвлэх гэх мэт), хэвлэлийн бага хурал, сурталчилгааны үйл ажиллагаа, арга хэмжээ, зар сурталчилгаа гэх мэт бүхий л зардлыг багтаасан болно.

    Бусад үйлчилгээний зардал: Үүнд сургалт, хурлын байр түрээслэх, тандалт судалгаа авах, орчуулга гэх мэт олон төрлийн үйлчилгээг багтаана. 

    Банкны хураамж санхүүжилтэд үл хамаарна (жишээ нь: дансны суурь хураамж, захиргааны төлбөр, татвар, шилжүүлгийн хураамж г.м).

    Өртөг зардал: Эдгээр нь төслийн ажлын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагдах зардал, тухайлбал оффис өрөө түрээслэх, шуудан, оффисын хэрэгсэл хангамж гэх мэт.

    Өртөг зардал нь нийт төсөвийн 30% -аас хэтрэхгүй байх мөн ‘БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГАА’-нд хамаатай байх.

    НЭГЖ ҮНЭЛГЭЭ (USD)
    > Бүхий л боломжит мэдээлэл/судалгаа/харьцуулалтыг ашиглан зардал тус бүрт нэгж өртгийн хэмжээг зааж өгнө. Жишээлбэл, та 1800 брошур хэвлэх шаардлагатай гэвэл 8 боодол цаас худалдан авах хэрэгтэй болно. Энэ тохиолдолд, 1 боодол цаасны үнийн дүнг бичиж оруулна уу.

    НЭГЖ ТОО ХЭМЖЭЭ
    > Нэгж бүрийн тоог тодорхойл – хэрэгцээтэй орц бүрийн тоог гарга.  Дээрш жишээгээр бол, нэгж тоо хэмжээ нь 8 болно.   

    НЭГЖ ТӨРӨЛ
    > Нэг хүнд ноогдох, өдөрт/долоо хоногт/сард/зүйл бүрт гэх мэт байна.

    Үүнийг аль болох ил тод байлгах мөн хэрэгцээтэй бол нэгж төрлийг хавсруулахыг зөвлөж байна. Жишээлбэл, хэрэв та 5 өдрийн ажилд зориулж 10 экспертийг ажиллуулах бол нэг өдөрт ноогдох 10 ажлын хөлс тооцно гэсэн үг. Иймд нэгжийн төрөл нь нэг хүн/нэг өдөр болох юм.

    НИЙТ ЗАРДАЛ (USD)
    > Зардал тус бүрийн нийт дүн нь “COST PER UNIT” болон “NUMBER UNITS” талбарт таны оруулсан дүнг үржүүлэн автоматаар тооцогдоно.

    ШААРДЛАГАТАЙ ДҮН
    > Шаардлагатай үнийн дүнг тооцоол. Энэ хэсгийг хоосон орхиж болохгүй ба шаардлагатай үнийн дүн 0.00 ам доллар байсан ч байгаагаар нв заавал бөглөх. ‘AMOUNT FUNDED BY OTHER SOURCES’ буюу бусад эх сурвалжийн санхүүжилт нь та ‘ШААРДЛАГАТАЙ ДҮН’-г оруулсны дараа автоматаар ‘НИЙТ ЗАРДАЛ’-аас хасагдан тооцогдоно.

    Тус сангаас гарч болох ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТийн дээд хязгаар 100,000 ам доллараас хэтрэхгүй байх. 

    Төсвийн хүснэгтэд тусгагдсан IFCD-д хүсэлт гаргасан нийт дүн нь онлайн өргөдлийн маягтын 2.2-т заасан хэмжээтэй тохирч байх ёстой.

    Төсөв”-н хүснэгтэд бичсэн, Сангаас шаардах санхүүжилтийн нийт үнийн дүн online Application Form-н 2.2 хэсэгт оруулах дүн хоёр таарч байх.

    UNESCO зөвхөн USD-ээр тооцоо хийнэ. Тиймээс төсөл батлагдсан тохиолдолд санхүүжилтийг шилжүүлэх үед UNESCO ханшийн зөрүүг хариуцахгүй.

    САНХҮҮГИЙН БУСАД ЭХ СУРВАЛЖ
    > Өөрийн байгууллагын санхүүжилт (self-funding) ба/буюу бусад ААН/байгууллага/донор (хамтран санхүүжүүлэгч)-ийг Зардалын баганад тусгаж өгнө. Бусад эх сурвалжаас авсан санхүүжилтийн дүн Aнийт дүнгээс Шаардлагатай дүн- хасах замаар автоматаар тооцоологдоно.

    ХУВЬ НЭМЭРИЙН ТӨРӨЛ (өөрөө-/хамтарсан санхүүжилт болон бодит хувь нэмэр) > Хувь нэмэр бэлэн мөнгө эсвэл бодит хэлбэрээр байж болно. Бодит хувь нэмэр гэдэгт тухайн үнийн дүнтэй дүйцэхүйц мөнгөн бус хэлбэрийн бараа материал, үйлчилгээ зэрэг хувь нэмэр, хөрөнгө оруулалт багтана. Энэ талбарт, аль зардал нь өөрөө/хамтран санхүүжүүлж буйг тодорхойлж өгнө. Дараах төрлөөр тодорхойлж болно. Үүнд:

    • Өөрөө бэлэн мөнгөөр санхүүжүүлэх: төслийн санал ирүүлж буй байгууллага, ААН өөрөөсөө оруулж буй мөнгөн хувь нэмэр;
    • Өөрөө мөнгөн бусаар санхүүжүүлэх: төслийн санал ирүүлж буй байгууллага, ААН өөрөөсөө оруулж буй мөнгөн бус хөрөнгө оруулалт;
    • Хамтарсан бэлэн мөнгөний санхүүжилт: төслийн хамтрагч/донорын өгч буй мөнгөн хөрөнгө оруулалт;
    • Хамтарсан мөнгөн бус санхүүжилт: төслийн хамтрагч/донорын өгч буй мөнгөн бус хөрөнгө оруулалт.

    ХАМТРАН САНХҮҮЖҮҮЛЭГЧ ЭХ ҮҮСВЭРИЙН НЭР
    > Хэрэв өмнөх хэсэгт мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хамтарсан санхүүжилт байгаа бро хамтрагч/донорын мэдээллийг бүрэн оруулна.

    Энэ хэсэгт дурдсан бүх эх үүсвэр нь  online Application Form-н  2.9-н  Төслийн хамтрагч хэсэгт мөн дурдагдана.

    ХАМТРАН САНХҮҮЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН ТӨРӨЛ > Дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

    • Нам: Аливаа олон нийтийн болон засгийн эрх барих байгууллага/институц
    • ТББ: Төрийн бус байгууллага, ашгийн бус байгууллага
    • ОУТББ: Олон Улсын Төрийн бус Байгууллага
    • Хувийн хэвшил: хувийн хэвшлийн бүх төрлийн байгууллага (ашгийн төлөөх)
    • ЗГ хоорондын: Жишээ нь, НҮБ-ын тусгайлсан байгууллага/хөтөлбөр/сан эсвэл Европын Холбоо зэрэг Бүс нутгийн нэгдсэн байгууллага
    • Хувь хүн

    ХАМТАРСАН САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВ >

    • Боломжтой
    • Батлагдсан
    • Боломжтой болно

    5. БАГ

    Багийн хүснэгтийг бөглөх аргачлал:

    1. 1. Expenditure No.’ баганын баруун дээд буланд байгаа суман дээр дарж сонгонгуут автоматаар сонголт гарч ирнэ.
    2. 2. ‘Type of collaboration’ хэсэгт үндсэн ажилчид/гэрээт/туслан гүйцэтгэгч нар Төсөв бүлэгт оруулснаар чинь автоматаар гарч ирэх тул засвар оруулах бол Төсөв бүлэг рүү буцаж засварлах юмуу устгах боломжтойг анхаарна уу.
    3. 3. Бусад мэдээллийг шууд шивээд оруулна.

    ҮНДСЭН АЖИЛТАН
    > Санхүүжилтийн шийдвэр нь төслийн ач холбогдол, техник эдийн засгийн үндэслэл, үзүүлэх үр нөлөөнөөс гадна түүнийг гүйцэтгэж буй багийн, байгууллагын чанар чансаа, ажлын түүх, өрсөлдөх чадвараар тодорхойлогдоно. Төслийн баг доторх хүн бүрийн үүрэг хариуцлагыг маш нарийн тодорхойлох ба тухайн ажлыг гүйцэтгэхэд тэр хүн юугаараа цорын ганц юм бэ, бусад гишүүдээс ялгаатай байдлыг нь гаргаж ирэх нь чухал. Багийн гишүүдийн ур чадварууд бие биенээ хэрхэн харилцан нөхөх вэ? Таны санал болгож буй ажлыг багийн тань гишүүн ямар онцгой ур чадвар, дадлага туршлага, нетворк сүлжээгээрээ бусдаас хамгийн сайн хийж чадах вэ?

    Үүрэг хариуцлагын үүднээс, төсөлд шууд холбогдох ажилтан болон Удирдах Зөвлөлийн гишүүд ‘ҮНДСЭН АЖИЛТАН’ хэсэгт багтана.

    ГЭРЭЭТ АЖИЛЧИД болон ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ
    > Гэрээт ажилчид гэдэгт туслан гүйцэтгэгч, зөвлөх, экспертүүдийг хамааруулах ба төсөлд гэрээгээр ажилладаг байнгын бус шууд бус оролцоотой ажилчдыг хэлнэ. Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд тодорхой төлөвлөсөн цагт тодорхой мэргэжлийн үйлчилгээ төлбөртэйгээр үзүүлдэг. Ихэнх тохиолдолд төслийг удирдан явуулж буй хүмүүст бүх мэргэжлийн мэдлэг чадвар дутагддаг тул гадны мэргэжилтнийг хөлсөлж авах хэрэг болдог.

    Гүйцэтгэгч нь ихэвчлэн үйлчилгээний гэрээний дагуу төслийн удирдлагад боломжит үйлчилгээг санал болгодог. Туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэгч компанитай үйлчилгээ үзүүлэх тусдаа гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулагч талын ажилтныг туслан гүйцэтгэгч гэж үзэхгүй. Туслан гүйцэтгэгч нь гэрээт гүйцэтгэгчийн хийх боломжгүй ажлыг гүйцэтгэдэг ч энэ тохиолдолд Гэрээт гүйцэтгэгч өөрөө хариуцлага хүлээнэ. Нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгч тал зөвлөх үйлчилгээ авах хэрэгтэй бол эксперттэй гэрээ байгуулсан байх ёстой ба зөвлөхүүд өөрийн ноу-хау, мэргэжлийн ур чадвараа бүрэн дайчлах хэрэгтэй. Зөвлөх нь шаардлагатай мэргэжлийн чиглэлээр дагнасан байх албагүй.

    Төслийг хэрэгжүүлэхэд оролцсон бүх гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, зөвлөх, шинжээчдийг энэ хүснэгтэд жагсаасан байх ёстой бөгөөд тус бүрийн хувьд дараахь мэдээллийг өгөх ёстой.

    Төслийн хэрэгэжилтэд оролцогч бүх талууд буюу гэрээт ажилтан, туслан гүйцэтгэгч, зөвлөхүүд болон экспертүүдийг хүснэгтэд бүгдийг нь жагсааж бичих ба дор дурдсан мэдээллүүдийг бөглөх шаардлагатай:

    • Гэрээт ажилтан/туслан гүйцэтгэгч/ зөвлөх/экспертийн аливаа бизнес ба/буюу байгууллага болон улсад харьяалагдах иргэний харьяаллын бүрэн бүтэн байдал;
    • Ур чадвар/боловсрол/ажлын туршлага;
    • Оролцоо, үүрэг хариуцлага/гаргах үр дүнгийн жагсаалт

    Төслийг хариуцагч/удирдлага нь төслөөс гадуурх бусад үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай байгуулсан бүхий л гэрээг байгуулах, зохицуулах асуудлаар хуулийн өмнө бүрэн хариуцлага хүлээнэ.

    6. ДҮГНЭЛТ

    Дүгнэлт нь төслийн бүтцийг тоймлон харуулах зорилготой. Зорилго, үр дүн, үйл ажиллагаа хэсэгт оруулсан мэдээллүүд автоматаар тооцоологдон гарч ирнэ.

    Дүгнэлт хэсэг хоёр хуудаснаас бүрдэнэ. Эхнийх нь, зорилго бүрийг бүлэглэж, түүнд хүрэхэд шаардлагатай зорилтот үр дүнгүүдийг нэгтгэнэ. Хоёр дахь нь, зорилтот үр дүн тус бүрийг нэгтгэж түүнийг бүтээхэд шаардлагатай үйл ажиллагааг оруулсан байна.

    Дүгнэлтэнд засвар оруулах бол, файлаа хадгалаад дахин нээж үзнэ үү.

    Орчуулсан: Баярмагнайн Цэцэгбаяр (Бүтээлч Монгол нэгдэл)

    2020 оны 4 сарын 16

  • Сургалтын байгууллагууд | Сургалтын үйлчилгээний компани, сургагч багш нар

    Нэр Мэргэшсэн чиглэл Онцлог Туршлага
    Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн Компанийн хүний нөөцийн бодлого төлөвлөлт, стратегийн зөвлөх үйлчилгээ. Хүний нөөцийн мэргэжилтэнг чадавхижуулах ахисан түвшиний сургалт. Захирал, удирдагч, удирдах ажилтануудыг чадавхижуулах  Монгол менежер” хөтөлбөр.
    https://www.facebook.com/inhrM…
    Хүний нөөцийн бодлого боловсруулалт, монгол менежментээр мэргэшсэн Блью Мон групп, Голомт банк, Скайтел, Монголын төмөр зам зэрэг топ байгууллагуудтай хамтран ажилласан.
    Гүйцэтгэлийн төгөлдөршил ХХК Нэгдсэн менежментийн тогтолцоо, процесс сайжруулалт
    http://performance.mn/
    Монгол компаниудад нэвтрүүлсэн туршлага, жишээ, кэйс, дасгал ажлууд Монос, Улаанбаатар гурил, Ази фарм
    Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

    Менежмент, удирдах арга барил, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн туршлагатай удирдагч, зөвлөхүүдийн нэгдэл.
    https://mmci.mn/
    Тухайн салбартаа олон жил ажилласан удирдагчид ажилладаг.
    PMI Mongolia АНУ-д төвтэй Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®) байгууллагын Монгол дахь салбар Пи Эм Ай Монголиа Чаптэр нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд төслийн удирдлагын шилдэг туршлага, аргачлал, мэргэшлийг Монголдоо нутагшуулан түгээхээр ажилладаг.
    Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг төслийн удирдлагын PMP® сертификаттай сургалт.
    http://en.pmimongolia.mn/
    Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг төслийн удирдлагын PMP® сертификаттай сургалт.
    Үндэстэн баг & Creative Mongolia Байгууллагын хөгжил, Баг хөгжүүлэх хөтөлбөр, багаар ажиллах сургалт, гадаад орчны (outdoor) сургалтын чиглэлд мэргэшин ажилладаг. TEAM олон улсын сургалтыг Монгол Улсад нутагшуулан ажилласан.

    Байгууллагын сургалт хөгжлийн цогц хөтөлбөрүүд

    Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргазүйгээр, тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мэргэшсэн багш, зөвлөхүүдийн эко систем хэлбэрээр ажилладаг. Монгол Улсын 100 компанид 3,000 гаруй цагийн сургалт зохион байгуулсан. Мөн англи хэлээр зохион байгуулдаг.
    Залуу судлаачдыг дэмжих сан

    Системийн сэтгэлгээ, логикийн болон цэгцтэй сэтгэхүйн сургалт, системийн инженерчлэлд суурилсан судалгаа, тайлан боловсруулж ажилладаг.
    http://www.youngresearcher.org…
    Системийн сэтгэлгээ
    Mogul Consulting Service LLC Мэдээллийн технологид суурилан хүний нөөцийн функцийн бүх төрлийн зөвлөх болон аутсорсинг үйлчилгээг хүргэдэг. ERP нэвтрүүлэлт, хөгжүүлэлтийн сургалт, зөвлөгөө.
    http://mogulconsulting.mn/
    ERP нэвтрүүлэлт Хас банк, Шунхлай, АPU, Макс групп
    BZP digital&inbound Дижитал маркетинг, маркетингийн автоматжуулалтын сургалт, зөвлөгөө
    https://www.bzp.mn/
    Монголын Оюун ухааны академи Ой тогтоолт, оюуны хөгжил, хүний хөгжлийн олон талт лекц, сургалт.
    https://www.mastermind.mn/
    Оюуны спортыг Монгол Улсад хөгжүүлсэн.
    START Гарааны бизнес хөгжүүлэлт, start up сэтгэлгээ, байгууллагын инноваци сэдвээр сургалт, зөвлөгөө өгдөг.
    https://startco.mn/
    стартапуудыг үе шаттайгаар дэмжин ажиллаж,олон улсын зах зээлд гарахуйц бизнес загварыг эрэлхийлж ажилладаг. Lend.mn, Шунхлай, ITZone, Оюутолгой
    MLC training Менежер коллеж, CEO коллеж хөтөлбөр Монгол улсын чадварлаг захирлууд арга, туршлагаа хуваалцдаг сургалт.
    http://www.mlctraining.mn/
    Сэтгэл Судлалын Үндэсний Төв

    Сэтгэл судлалын онол-практикийг хослуулан хувь хүн, хүүхэд, гэр бүл, байгууллагад сэтгэл зүйн үйлчилгээ, сургалт, зөвлөгөө өгдөг.
    http://psychology.mn/
    Сэтгэл судлалын ууган байгууллагуудын нэг.
    Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл

    Монгол хүүхдийн онцлог, хүмүүжил, төлөвшил, эцэг эх хүүхэдтэйгээ харилцах арга зүй, шинэ үеийн хүүхдийн онцлог, хүүхдийн хөгжил.
    https://www.facebook.com/Presc…
    Сургалт, хүүхдийн хөгжлийн арга зүй нь Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт албан ёсоор орсон. “Цэгээр наадъя” хүүхэд хөгжлийн хөтөлбөр нь орон даяар 50,000 хүүхдэд албан ёсоор хүрсэн.
    Төв Азийн хөрс судлалын холбоо

    Хөрс судлал, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, экологийн боловсрол.
    https://www.facebook.com/%D0%A…
    Хөрс судлалаар мэргэшсэн.
    Монгол угсаатын хөгжмийн товчоо Монгол үндэсний язгуур урлаг, язгуур хөгжмийн зэмсэгийн судалгаа, сургалт. Алтай ятгын сургалт.
    https://www.facebook.com/Music…
    Язгуур өв соёлын судалгаанд суурилсан сургалт Алтай ятга, Аху их ятга, Тойром бүжиг зэрэг язгуур өв соёлыг сэргээн нутагшуулсан.
    Уран бийр уран бичлэг Эх бичиг судлаач, уран бичлэгийн мастер Нямсүрэнгийн Даш багшийн сургалт.

    https://www.facebook.com/%D0%A…

    100 орчим шавьтай.
    50-тийн хүрд Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохируулан англи хэлний үйл үгийн цагуудыг кодолж актив, пассивын бүх хувилбарыг Монгол хэлний үйл үгийн төгсгөлүүдтэй уялдуулж загварчлан 50-ТЫН ХҮРД аргачлалыг томъёолон, хялбарчилсан аргазүйг 10 гаруй жилийн туршид боловсруулсан Ц.Майдар http://creativemongolia.com/ma… багшийн сургалт.
    https://www.facebook.com/Oxfor…
    -Англи хэлний дүрмийг 5 хоногт

    -Монгол болон англи хэлний өгүүлбэрийн бүтэц, үйл үгийн уялдааг харьцуулж ойлгох
    -Үйл үгийн цагийн хувиралыг кодчилж хялбарчилсан

    10 гаруй жилийн судалгаанд суурилсан сургалтын шинэ арга зүй
    Салбартаа мэргэшсэн сургагч багш нарын танилцуулга мэдээлэл үзэх

    Хэрвээ та бүхэн дээрх жагсаалтанд өөрийн байгууллагыг нэмэхийг хүсвэл, сургалтын байгууллага, сургагч багш нарын танилцуулга мэдээллээ info@creativemongolia.com хаягаар илгээнэ үү.

  • Батсүхийн МӨНХБАТ- Ая зохиогч, концерт, энтертаймент найруулагч

    Батсүхийн МӨНХБАТ
    Хөгжмийн багш, ая зохиогч, концертын найруулагч, МУСТА

    1980 оны 3 сарын 22-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдийн болон нийтийн, эстрадын 60 гаруй уран бүтээл туурвисан.

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ
    1988- 1998 он Сүхбаатар аймгийн Арван жилийн 2-р сургууль
    2000- 2004 он Соёлын дээд сургуулийн хөгжмийн багшийн мэргэжлээр дүүргэсэн.
    2022 оноос Соёл Урлагийн Их Сургуулийн, СӨБ-ийн хөгжмийн боловсролын Магистрант

    АЖЛЫН ТУРШЛАГА
    2004- 2008 он Нийслэлийн 46-р сургуулийн хөгжмийн багш
    2008- 2012 он Бүтээлч Монгол нэгдлийн уран бүтээлч, хөгжмийн зохиолч
    2012- 2013 он Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ЕБС болон Соёлын төвийн багш
    2014- 2018 он Дорнод аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУБ хамтарсан зорилтот бүлгийн эх үрсэд зориулсан “Зөв амьдрал” төслийн багш
    2015- 2018 он “Хэрлэнгийн баръяа” 1080 уртын дуучин төслийн хөгжмийн багш
    2014- 2020 он Дорнод аймгийн Шинэ хөгжил цогцолбор сургуулийн хөгжмийн багш;
    2021- 2023 он Дорнод Их Сургуулийн “Багш урлагийн боловсрол” хөтөлбөрийн багш

    ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

    2015- 2018 он “Шинэ хөгжил” сургуулийн дэргэдэх “Хүслийн жигүүр” найрал дууны хамтлаг нь “Бид дуулж байна” Дорнод аймгийн найрал дууны аварга шалгаруулах тэмцээний аймгийн аварга, гранпри шагналыг 4 жил дарааллан хүртсэн.
    2019 он Хөгжмийн зохиолч Г.Дарамзагд судлалын эрдэм шинжилгээний хурлын 3-р байр
    2021 он Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг


    УРАН БҮТЭЭЛ, НАЙРУУЛАГЧИЙН АЖЛУУД

    Дууны уран бүтээл болон найруулан тавьсан концерт, тоглолтууд:

    Сүүлийн үеийн уран бүтээлүүд болох “Багш эрдэнэ”, “Хослон жаргах хувь”, “Чамтай учирсандаа би азтай”, “Хүсэл бүхэн ойрхон”, “Ирээдүйн хөтөч” (СӨБ-ийн багш нарт зориулсан) зэрэг дуунууд нь олон нийтэд хүрч хит болоод байна.

    Ойн баярын найруулгын ажил: Баяндэлгэр сумын ЕБС-ийн 80 жилийн ой, Дорнод аймгийн Шинэ хөгжил ЕБС-ийн 10 жилийн ой, Дорнод аймгийн Сэргэлэн сумын ЕБС-ийн 60 жилийн ой, Дорнод аймгийн Баяндун сумын ЕБС-ийн 100 жилийн ойн баярыг тус тус найруулан тавьсан.

    2014 он Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 90 жилийн ойн баярын найруулагч;
    2015 он Сүхбаатар аймгийн Онгон сумын 90 жилийн ойн баярын найруулагч;
    2018 он Дорнод аймгийн Сэргэлэн сумын 60 жилийн ойн баяр, концертын найруулагч;
    2018 оны 9 сард Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойн найруулагч;
    2018 онд “Тэнгэрийн тамгатай тал” уран бүтээлийн цомог;
    2023 оны 3 сард МУСТА Б.Отгончимэгийн “Цоглог байгаарай” тайлан тоглолт

    “Тэнгэрийн тамгатай тал” цомогт орсон уран бүтээлүүд:

    1. Тэнгэрийн тамгатай тал |Дуучин Х.Лхагвасүрэн (Харанга хамтлаг) МУГЖ, Х.Хаш МУСТА
    2. Шүтээн нутаг | Дуучин Н.Буяндэлгэр МУСТА, Софт музык студийн продьюсер
    3. Хойморт заларсан аав | Дуучин Базарсадын Болдбаатар МУСТА
    4. Ижий нутаг хоёр | Дуучин Батбаатар МУГЖ, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин
    5. Нутагаа саналаа | Дуучин П.Ганзориг МУСТА, Дорнод аймгийн хөгжимт драмын театрын гоцлол дуучин
    6. Нутаг минь дуудаа юу | Үг Ж.Мэндбаяр
    7. Нандин учрал
    8. Сэтгэл минь хэвээрээ
    9. Зүүдний совин | Мөнхжаргал, Гранд музык студи
    10. Ажнай хээр | Н.Баасандорж МУСТА, Софт музык студийн захирал

    ЦОМГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
    Даяаршил улам бүр хүчээ авч хүн төрөлхтөн адилхан жийнс өмсөж, адилхан машин унаж, гар утас, компьютер, интернэт хэрэглэж, техник технологийг улс бүр адилхан эзэмших боломжтой болсон энэ зуунд үндэстний ялгарал бусад үндэстэндээ сонирхуулах, гайхуулах, бусдаас ялгарах ганцхан зүйл нь өв соёл болоод байна.

    Цаашдаа технологийн хөгжлөөр улс бүхэн ижилхэн түвшинд очих боломжтой болоход өөрийн түүх, соёлоороо ондоошиж, бахархаж, өөрийн гэсэн байр суурийг хадгалж чадсан үндэстэн л даяаршил дунд тэсэж үлдэх юм. Энэ бүхнийг сүүлийн жилүүдэд хүчтэй өрнөж буй Америкийн Холливүүдийн түрэлт, Хятадын Зөөлөн хүчний бодлого, Солонгосын соёлын довтолгоон, Ираны кино урлагийн тэсрэлт зэрэг нь соёлын бодлогоо улс орныхоо хөгжил- үндэсний имижтэй амжилттай уялдуулж байгаа бодит жишээнээс харж болох юм.

    Улс орон дэлхийд өөрийгөө таниулах хатуу болон зөөлөн хүчний бодлого байдаг. Монгол улсын хувьд зөөлөн хүч буюу түүх, соёлоо зөв таниулснаар үндэсний имижээ зөв болгож, өв соёл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон улсад борлуулж хүн төрөлхтний тулгамдсан асуудал болох дэлхийн дулаарал, өлсгөлөн, сэтгэлгээний ядуурлыг өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулах бүрэн боломжтой.

    Ийнхүү өв соёл нь Улс орнуудын туйлийн давуу тал болж буй энэ цаг үед бид ч мөн адил өөрсдийн өв соёлоо судлан сэргээж, товойлгон хөгжүүлэх нь монгол хүний эрхэм үүрэг болж байна. Монголын түүх, соёл, эд өлгийн дурсгалыг шинжлэн судлах, сурталчлан таниулах, улмаар олон нийтэд, тэр дундаа залуу үед өвлүүлэн уламжлуулах нь монгол үндэстэн оршин тогтнох, монголын нийгэм тогтвортой хөгжихөд зайлшгүй чухал юм.

    Бид энэхүү цомгоороо монгол нутгийн үзэсгэлэнт байгаль, монгол хүний ёс жутаг, монголоороо байх ухааны тухай өгүүлж, хойч үедээ үлдээхийг зорьж байна.

    ДУУНЫ УРАН БҮТЭЭЛҮҮД

    ТЭНГЭРИЙН ТАМГАТАЙ ТАЛ

    Үг. Батсүхийн Барсболд

    Дөрвөн настай зээрдийн

    Дөмөлзөн хатирах явдалд нь

    Дарьгангын уулс цэнхэртээд байна

    Дөрөөн дээрээ босон дуулъяа

    Дахилт

    Сэтгэлийн галыг бадраасан

    Тэнгэрийн тамгатай тал минь

    Ухааны суу цалгиасан

    Бурхадын адистат нутаг минь

    Сайн эрсийн тангарагтай

    Шилийн богд наран ганжиртай

    Хилээ манасан зүрхэн ууландаа

    Хүүгийн сэтгэлээр хадгалаж очъёо, би

    Дахилт

    Улаан залаатай хөх Монголын минь

    Гал манасан дошгин хайрхан

    Учрал тавиланд мөнхжин заяасан

    Газар тэнгэрийг хурайлах хийморь минь

    Дахилт

    ШҮТЭЭН НУТАГ

    Үг. Батсайханы Цэрэннадмид МУСТА

    Адуучны исгэрээтэй тал минь

    Аялгуут дуу хуур эгшиглэсэн

    Аавын минь сэтгэл шиг дөлгөөхөн талаа

    Амин зүрхэндээ дээдэлж явна аа, би

    Дахилт

    Аргалын утаатай цэнхэр талаа, би

    Амин зүрхэндээ шүтэж явна аа, би

    Агийн үнэртэй уужимхан тэнүүн

    Төрсөн нутгаа дуулаж явна аа, би

    Эцэг өвгөдийн минь шүтээн хайрхантай

    Элэнц дээдсийн домогтой

    Аав ээжийн минь голомтоо бадраасан

    Алтанхан талдаа хийморьтой явна аа, бий

    Дахилт

    Холын гийчний хараа булаасан

    Ховорхон эрднийн тансаг нутаг минь

    Хос морьтны заяаг далласан

    Хүслийн тэнгэртэй шүтээн нутаг минь

    Дахилт

    НУТАГ ИЖИЙ ХОЁР

    Үг: Ц.Мягмардорж

    Өр зүрхнээс уяатай өврийн сайхан хангайдаа
    Өөдөө өргөдөг сүүгээрээ хүйн холбоотой ижий минь
    Өнө мөнхийн аз жаргалд умбуулах гэсэндээ
    Өвөгдийн алтан сургаалаа хэдэнтээ давтдаг буурал минь

    Харах нүднээ тодроостой хангай сайхан нутагтаа
    Хамаг бүхнээ даатгадаг сэтгэлээрээ холбоотой ижий минь
    Үр нутаг хоёроо алсран холдох вий гэсэндээ
    Үлгэр дурсамж хоёрыг амилтал ярьдаг буурал минь

    Ухаан санаанд мөнхрөөстэй уянга дүүрэн бууриндаа
    Уул усандаа залбирдаг бодлоороо холбоотой ижий минь
    Гэгээн цэнхэр аялгуу тасран одох вий гэсэндээ
    Гэзгэндээ сар гийтэл бүүвэй аялдаг буурал минь

    Салгаад холдуулж боломгүй амь нэгтэй юмаа
    Сэтгэлээ дэвсэж хүлээдэг зүрх нэгтэй юмаа
    Нулимсанд торсон ухаарал бодолд шингэхийн зуур
    Нутаг ижий хоёроо хайрлан байж дурслаа

    ЦОМГИЙН ХАМТАРСАН УРАН БҮТЭЭЛЧИД

    Х.Хаш МУСТА, Монгол улсын онц хилчин

    2015 онд ОХУ-ын цэрэг, эх орны сэдэвт дууны уралдаанд тэргүүн байрын шагнал хүртсэн.
    2015 онд Путин ерөнхийлөгчийн айлчлалын тоглолтын уран бүтээлч
    Босго тотго киноны дуу, Домогт хил, Дэслэгц, Офицер дуугаараа олонд хүрсэн.

    Б.Батбаатар МУГЖ, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин. Азийн анхны “Чингис Хаан” рок дуурийн гол дүр, гоцлол дуучин

    https://www.facebook.com/MusicianMunkhbat

    http://creativemongolia.com/

  • Дүдү хүүхдийн шинжлэх ухааны музей

    ИЛҮҮ САЙХАН ДЭЛХИЙГ БҮТЭЭНЭ.

    Дүдү хүүхдийн музей нь хүүхдүүд тоглонгоо хөгждөг хүүхэл, гэр бүлийн хөгжлийн эко орчин юм. Хүүхэл тоглож байна гэдэг бол хөгжиж байна гэсэн үг. Цаашид боловсролын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байна.

    1. Хүүхдүүд хүссэн ажил мэргэжлийнхээ дүрд хувиран тоглож өөрийнхөө хүсэл мөрөөдлийг багаасаа тодорхойлох боломж;
    2. Хүүхэд STEM, шинжлэх ухааны туршилтуудыг бодит орчинд хийж, өөрийгөө хөгжүүлэх боломж;
    3. Шинжлэх ухаан, ур чадвар хөгжүүлэх сэдэвчилсэн эвэнт, өдөрлөг, тэмцээн, уралдаанд оролцох боломж;
    4. Хүүхэд гэр бүлийн хамт тоглож, хөгжих боломж;
    5. Сургууль, анги хамт олноороо шинжлэх ухаан, бүтээлч хичээлүүдээ хийх боломж;
    6. Хүүхэд найз нөхөд, гэр бүлээрээ төрсөн өдөр, тэмдэглэлт өдрөө сонирхолтой бүтээлч байдлаар хийх боломж;
    7. Хүүхдийн боловсрол, оюуны хөгжил, STEM чиглэлээр судалгаа, сургалт, үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд сургалтын хөгжлийн орчиноо болгож хамтран ажиллах боломж;

    https://www.facebook.com/dudu.museum/

  • “АЖЛЫН БАЙРНЫ СТРЕССИЙГ ДАВАН ТУУЛЖ ХАМТ ОЛНЫ УУР АМЬСГАЛЫГ САЙЖРУУЛАХ СЭТГЭЛ ЗҮЙН АРГУУД” сургалт


    Сургалтаас юуг олж авах вэ

    Ажлын байрны стресс, хамт олны дундах үл ойлголцол, ажилтан хувь хүний аз жаргалгүй болон өөртөө итгэлгүй байдал зэрэг нь ажлын бүтээмжийг ихээхэн доош татдаг. Тэгвэл манай сургалтаар дамжуулж стресс бухимдлыг шинжлэх ухааны үндэстэй зөв аргаар тайлах, хамт олонтойгоо ойлголцох, хувийн аз жаргалын мэдрэмжээ дээшлүүлэх, өөртөө итгэлтэй байдлаа эргүүлэн олж авах боломжтой. Ингэснээр ажлын бүтээмж дээшилж, хамт олны уур амьсгал сайжирна.

    Оролцооны аргын давуу тал нь хүн бүр өөрийн дотоод ертөнц рүү өнгийж, өөрийгөө танин мэдэж, ойлгох боломжтой болдогт оршино.

    Сургалтын агуулга

    ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ. Хувь хүний сэтгэл зүйн аз жаргалгүй байдал нь хамт олонтойгоо харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж цаашлаад ажилдаа дурлах мэдрэмжийг бууруулдаг. Ингэснээр байгууллагын хувьд хохирол авчирдаг. Тиймээс байгууллага дахь хамт олны уур амьсгалыг сайжруулж, ажлын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд ажилтан хувь хүний сэтгэл зүйн байдалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага гардаг. Тийм учраас манай сургалтын эхний өдрийн агуулга нь хувийн аз жаргалын мэдрэмжээ өсгөхөд чиглэгдэнэ. Хувийн асуудал шийдвэрлэгдээгүй, сэтгэл зүй тогтворгүй, аз жаргалгүй байгаа нөхцөлд дараагийн шатны асуудал яригдах боломжгүй байдаг учраас энэ  сэдвийг зайлшгүй эхэнд ярих шаардлага үүсдэг.

    БУСДЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ: Хувийн аз жаргалын мэдрэмж дээшилж, амьдралдаа сэтгэл ханамжийг мэдэрч эхэлсэн цагаас дараагийн шатны хөгжил яригдах боломжтой. Дотоод аз жаргалын мэдрэмжийг өсгөсөн цагт харилцааны асуудлыг ярих хамгийн тохиромжтой байдаг. Тиймээс сургалтын хоёр дахь өдрөөс эхлэн хамт олонтойгоо зөв ойлголцох, бусдыг хүлээн зөвшөөрч сурах, харилцааны зөрчил маргааныг зөв удирдахад суралцана. Харилцаа эрүүл байхад хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол өөртөө итгэх итгэл байдаг.

    НИЙЦЭЛ, НЭГДЭЛ Стрессийн тухай ойлголт хүмүүст огт байдаггүй. Стрессийг буруу ойлгодог учраас буруу аргаар тайлдаг. Архи тамхи хэрэглэх, хэт их биеийн ачаалал шаардсан спортоор хичээллэх зэрэг нь богино хугацаанд үр дүн өгдөг боловч урт хугацаанд стрессийг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай байдаг. Сургалтын агуулга нь ажлын байран дээрх стресс түүнийг даван туулах аргад төвлөрч, сэтгэлийн тэнхээгээ хөгжүүлэхэд тусална.

    Хэрэв та захирал, хүний нөөцийн менежер, удирдах албаны хүн бол ажилтнуудаа санаачлагагүй, идэвх зүтгэлгүй гэж яаран бүү дүгнээрэй. Асуудлыг нь ойлгож хуваалцаж, сэтгэлийн утсыг  нь хөндөж чадвал хэнд ч юуг ч хийж чадах асар их нөөц бололцоо нуугдаж байдаг юм. Гагцхүү урам зоригийг нь бадрааж өгөх хөшүүрэг хэрэгтэй.


    “АЗ ЖАРГАЛТАЙ, АМЖИЛТТАЙ АМЬДРАЛД  ХҮРГЭХ СЭТГЭЛ ЗҮЙН НУУЦ” сургалт

    Сургалтаас юуг олж авах вэ

    Сургалтанд хамрагдсанаар та өнгөрсны төлөө сэтгэл өвдөхгүй, ирээдүйн талаар санаа зовохгүй, одоо цагтаа үр бүтээлтэй, аз жаргалтай амьдрах ухаантай танилцана. Энгийн зүйлээс аз жаргалыг мэдрэх төрөлхийн чадвараа сэргээнэ. Түүнчлэн амьдралаас эерэг талыг олж харах мэдрэмжээ дээшлүүлнэ. Аливаа зүйлийг хийж бүтээх урам зоригоо хурцална. Амжилтаас хойш татдаг айдас эргэлзээнээс ангижирна.

    Сургалтын агуулга

    БИ ХЭН БЭ: Бид цаг хугацааныхаа 30 хувьд нь өнгөрсөн үйл явдлын тухай бодож сэтгэлээ өвтгөн, 40 хувьд нь ирээдүйн талаар бодож санаагаа чилээдэг. Тиймээс ердөө 30 хувьд нь л бид одоо цагтаа төвлөрч чаддаг. Гэтэл амьдрал одоо цагт өрнөж, аз жаргал зөвхөн одоо цагт оршдог. Бид одоо цагаа алдсанаар амьдралаа алддаг. Амьдралаа эргүүлэн гартаа авахын тулд зөвхөн одоо цагтаа төвлөрч сурах зайлшгүй шаардлагатай.  Тиймээс манай сургалтын  эхний өдөрт одоо цагтаа үр бүтээлтэй, аз жаргалтай ажиллаж амьдрахад туслах
    үнэтэй зөвлөмжүүдийг хүргэнэ.

    ТӨВЛӨРӨЛ: Одоо цагтаа төвлөрч сурснаар таны ажлын бүтээмж эрс дээшилж, өдөр хоногууд үр бүтээлтэй бөгөөд утга учиртай өнгөрнө. Харин одоо танд аз жаргалын мэдрэмжээ эргүүлэн авчрах шаардлага үүснэ. Аз жаргалыг мэдрэх мэдрэмж бидэнд төрөлхөөс заяадаг боловч амьдралын нугачаанд бид аз жаргалын мэдрэмжээ гээдэг. Аз жаргалыг хаанаас, хэрхэн олж болохыг мартдаг. Тиймээс сургалтын 2 дахь өдөрт аз жаргалын мэдрэмжийг хурцлахад төвлөрнө. Энгийн зүйлээс ч аз жаргалыг мэдэрч, сөрөг зүйлийг ч эерэг болгож харах сэтгэлгээний чадварт сургахад 2 дахь өдрийн зорилго оршино.

    ДОТООД НӨӨЦ: Бүтэхгүй болохгүй гэх сэтгэлгээний сөрөг хэв маягаас ангижирч эерэг өөдрөг үзэл бодолтой болох эхний алхмыг тавина. Чадахгүй, болохгүй, бүтэхгүй гэсэн хаалтаар өөрийгөө хязгаарлаж ирсэн бол тэрхүү хүлээснээс алдуурч, сэтгэлгээний эрх чөлөөг мэдэрч эхэлнэ.

    СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД

  • Жасрай гуайн шадар хамгаалагчийн дурсамж..

    Жасрай гуайн шадар хамгаалагчийн дурсамж….

    Миний бие Ховд аймгийн Жаргалант суманд Харагчин туулай жил буюу 1963 онд төрсөн, эцэг эхээсээ ах дүү 9 үүлээ мэндэлсэн. 1981-1982 онуудад Дорнод аймаг дахь ХЦ-ийн 0131 дугаар ангид хилчин, байлдагч. 1982-1987 онуудад Москва хотод ХЦКД төгсөөд, Ховд аймгийн Булган суман дахь ХЦ-н 0130-р ангид тагнуулын ажилтан, 1989-1990 онуудад Баян Өлгий аймаг дахь ХЦ-н 0165-р ангид тагнуулын ажилтан,1990-1992 оны 7-р сар хүртэл УАБХЕГ-т /Одоогийн ТЕГ/ хил хариуцсан ажилтнаар ажиллаж байлаа.1992 оны УИХ-ын сонгууль болоод удаагүй байлаа. Гэтэл нэг өдөр газрын дарга хошууч генерал Ж. Баатар дуудаж байна гэхлээр нь явж очоод ирснээ илтгэлээ. Генерал маань мэндийн зөрүүгүй / х/г Ж.Баатар харьцаа муутай хүн байлаа/ Чи өнөөдрөөс эхлэн ерөнхий сайд П.Жасрайн бие хамгаалагчаар ажиллана, би тушаал дээр гарын үсэг зурсан гэлээ. Би хариуд нь генералаа санал асууж болоогүй юм уу гэтэл Чи битгий олон юм яриад бай гээд утсаар ярьснаа Чи ороод ир гэж байна. Удсан ч үгүй хамгаалалтын албаны дарга хошууч Базарсад орж ирлээ. Генерал Базарсадад хандаж ч Чи энэ Энхсайханыг ерөнхий сайдад танилцуул гэлээ. /Энэ үед би хил хариуцсан ажилтан тул ХЦ-ийн форм өмсдөг ахлах дэслэгч цолтой байлаа/ Генералын өрөөнөөс гараад, өрөөнд ороод бичиг баримтаа цэгцлээд Базарсад даргатай төрийн ордон, орж ерөнхий сайд дээр орлоо. Базарсад дарга ерөнхий сайдад миний товч анкет танилцуулаад, өнөөдрөөс эхлэн таны комиссараар ажиллана гэлээ. Дарга хариуд нь, энэ хүн чинь тэгээд цэрэг хувцсаа тайлна биз дээ гээд инээгээд за тэгвэл зүтгээд байж дээ гэлээ. / ни нуугүй ярихад энэ үед би ганц костюмтэй зангиа зангидаж мэддэггүй байлаа/Энэ өдөр бол 1992 оны 07 сарын 26-ны өдрөөс 1998 оны 3 сарын 4-ныг хүртэл миний бие өвгөн даргын шадар хамгаалагчаар ажилласан юм. Дарга маань их энгийн яриатай, юм ярихдаа инээж ярьдаг хүн байлаа. Энэ үед лангуун дээр давс, гоймон л байлаа. Хамгаалалтын алба маань төвдөө 5 хүрэхгүй хүнтэй, ерөнхий сайд тогоочгүй байлаа. Засгийн газрын хуралдаан шөнийн 03 цаг хүртэл хуралдана, Дууяа эгч гадагшаа явсан үед Их тэнгэрт өглөө 04 цагт очоод хувцсаа солиод гал зууханд орж хоол хийнэ, зарим үед дарга маань би гурил зуурах уу гэж асуудагсан хөөрхий… Дарга маань гурилтай хоолонд дуртай хоол идэхдээ 1 ширхэг хальсалсан сармис барьж иддэгсэн. Даргад маань нэг цайвар өнгийн костюм байдаг байлаа олон жил өмсөөд өмдний дотор тал нь доогуураа цоорсон хумсны толин чинээ нөхөөстэй тэр костюмдаа их хайртай юм л бол нөгөөдөхөө өмсөнө, нэг удаа тэсэлгүй хэллээ даргаа та энэ костюмыг дандаа өмсөх юм ерөнхий сайд нөхөөстэй костюм өмссөн байна гэх вий гэсэн чинь инээгээд Ээ золигоо Би энэ костюмыг чехээс авсан юм биеэнд эвтэйхэн байдаг юм шкафанд байхаар өмсөөд байх юм чи далд хийчихээрэй гэж билээ. Хөдөө ажлаар явах үед Дууяа эгч Энхсайхан явж байгаа юм чинь даргадаа юу авч явахаа мэднээ гэдэг байлаа. Хөдөө ажлаар яваад ирэхэд доод тал нь 30 гаруй мөнгөн аяга цугладаг байлаа тэр аяганаас та алыг нь авах вэ гэхэд хэрэггүй чи наадахаа тоо ёсоор фондонд өг гэдэг байлаа. Их хурлын гишүүн болсны дараа төрийн ёслолын фондын ажилтантай ордон дотор таарлаа, тэгсэн тэгж байна танай даргыг гадаад явахад нь бэлэглэсэн заан, торго, даавуу байх юм. Чи түүнийг аваад даргадаа өг, одоо сүүлийн үеийн дарга нар хөдөө яваад ирэхдээ та нар шиг бэлгийн юмаа өгөхөө больсон гэж хэлэв. Ингээд хурлын завсарлагаанаар нөгөө юмнуудаа аваад өрөөнд нь тавчихаад даргад үзүүлэхэд, за за чи авсан бол Дууяад өгчих заан нь их хөөрхөн юм байна гэж байлаа. Дарга зааны цуглуулгатай байсан юм.1993 оны 2 сард Баянхонгор, Өвөрхангай аймгаар явлаа. Энэ үед ах Дандиа / Намсрайжав / нь өвчтэй байлаа. Биднийг Өвөрхангайд байхад өглөө 06 цагийн үед Дэлгэрмаа эгч утсаар ярьж Дандиа муудаад байна та ухаантай байгаа дээр нь ирэх хэрэгтэй гэлээ. Бид шадар сайд Пүрэвдорж гуайтай утсаар ярьж нисдэг тэрэг дуудах асуудал ярихад, дарга маань зөвшөөрөөгүй тул УАЗ-469 машинаар явсаар ирэхэд ах нь өөд болсон байлаа. Энэ үед нисдэг тэрэг дуудаад ирэх байсан ч, дарга маань даруу хүн учир зөвшөөрөөгүй юм даа. 1993 оны 6 сарын 14 –нд Бээжингээр дамжин АНУ-д 14 хоног ажлын айлчлал хийлээ. Бидний Монголд оруулж ирсэн зүйл маань Бойнг онгоц / Солонгосын түрээсийн 2 онгоц/ уул уурхайн хүнд машин механизм, моторола станц, кока кола ундаа зэрэг юм. Энэ үед ард түмний амьдрал хүнд байсан үе. Амралтын өдөр гэж амраад байх зав зай маш муу байлаа. Амралтын өдөр байсан ч, гэртээ ажлын өрөөндөө байнга сууж ажлаа хийдэг. Салхинд гарахдаа Их тэнгэрийн их байр хүртэл алхана. Энэ үед дарга маань надаас их зүйл асууна. Ялангуяа хилийн асуудал асууна. Би өөрөө хилийн сургууль төгсөж, хил хариуцаж байсан учир, би хилийн асуудлаар мэдээлэл сайтай байлаа. Энэ үед хилчид цалингаа авч чадахгүй, винтов, СГС буу зарж цалин тавьж байгаа асуудлыг даргад ярихад үнэхээр хүнд байгаа байхаа гэнэ. Нэг өдөр ордон дотор явж байтал хошууч генерал Базарсадтай тааралдав. /Сад генерал энэ үед Их хурлын гишүүн байлаа. / Завтай бол хоёулаа манай өрөөнд оръё гэж байна орлоо. Сад генерал ярьж байна, Энхсайхан цаад хилчид чинь цалингаа авч чадахгүй байна, би удахгүй Их хурлаар Хилчидийн нийгмийн асуудлын талаар асуудал оруулах гэж байна, Чи мэргэжлийн хүн амьдрал мэдэх учираас Ерөнхий сайдад ойлгуулах хэрэгтэй байна гэлээ. Ингээд би Сад генералын асуудлыг даргад ярихад, дарга хилчдээ харалгүй яахав гэж байсан. Одоо хилчдийн хоол хүнсний нэмэгдэл, хил дээр ажилласны нэмэгдлийг өвгөн даргын засгийн үед бүгдийг нь ийнхүү өөрчлөн шинэчлэсэн юм .1995 оны үеэр Дэлгэрмаа эгч өвдөөд Ихтэнгэрт байрладаг байлаа. Дээгий эгч Ариунаа, Болдоо гээд Аюуш ах хөдөө ажлаар явна. Нэг өдөр нэгэн тэмдэглэлт үйл явдал боллоо. Би ажилтай байлаа, Дээгий эгч намайг дуудлаа яваад орлоо.Дарга ,Аюуш ах, Жамсран, Жанцан гээд байж байна. Надад хундагатай архи өглөө, нөгөөдөхийг амслаа, тэгсэн Дээгий эгч аав танай энэ коммиссар чинь Ховдын өөлд Аюушийн хамаатан юм байлаа гээд тас тас хөхөрч надыг Аюуш ах болон гэр бүлийн хүмүүсдээ танилцуулж билээ. Ингээд 1995 оны хавар Дээгий эгчийн бие нь өвдөөд сайд нарын 2 эмнэлэгт хэвтэж байлаа. Дарга ОХУ-д айлчилж ерөнхий сайд Черномырдантай их өрийн асуудлаар орчуулагчгүй 1 цаг гаруй ярилцсан, энэ үеэр Дээгий эгчийн өвчтэй байгааг сонсоод Черномырдан дарга Москвад аваал ир, би эмчилгээний асуудлыг даая гэж байлаа. Москвагаас ирсний дараа даргатай энэ асуудлыг ярихад “ Харин ээ гэснээ Аюушийг худалдааны төлөөлөгчийн газар ажлуулахаар явуулахаас, тэгэхгүй бол ирэх жил сонгууль болно Жасрай төсвийн мөнгөөр охиноо эмчүүллээ гэх байх гэж байсан нь хичнээн зарчимч шудрага хүн болох нь надад танигдсан. Ингээд Аюуш ахынх Москва гэр бүлээрээ явж билээ. 1996 он гарлаа. Сонгуулийн жил ажил их байлаа. Хавар 4 сарын үед МАХН-ын байранд хурал болж, сонгуульд оролцох гишүүдээ гаргах гээд хурал шөнө 03 хүртэл хуралдлаа. Маргааш нь 10 цагт дахин хуралдахаар боллоо. Би өглөө ажил дээрээ очоод, байж байтал дотуур утас дуугарлаа. Утсаа автал, даргын туслах Хаадгар гуай ярьж байна. “Энхсайхаан даргыг битгий сэрээ, Москвагаас Аюуш сая ярилаа. Дэлгэрмаа өнгөрсөн гэнэ. Би Санжаа эмчийг сая дуудсан гэлээ, ингээд утсаа тавьтал гадуур утас дуугар ч холын дуудлага орж ирлээ. Утсаа автал Энхсайхан уу гэж байна тиймээ гэтэл Аюуш ах нь байнаа .Эгч нь өнгөрлөө, аавтай ярьж зөвлөлгөө авах ажил гараад байна гэлээ, би ч сандараад за гэж хэлээд дотуур, утсаар Хаадгар гуайтай ярив. Аюуш ах ярьж байна, би даргыг дуудлаа та эмч гээд утсаа таслав. Дээшээ гарч дуудахын өмнө тогооч Болдоо / улсын начин/ үйлчлэгч эмэгтэй 2-т дуулгалаа. Тогооч Болдоог чи энд утсан дээр байж бай, би даргыг дуудлаа гээд дээшээ гараад чимээ чагнасан дарга хурхираад унтаж байна. Өрөөний үүдэнд очоод хаалга зөөлөн нүдээд даргаа гэлээ… сэрсэнгүй дахиад нүдтэл сэрлээ яасан бэ Энхсайхан надаас асуув, Москвагаас Аюуш гэх гэлээ цаашаа ярих гэтэл хоолой зангирлаа. Тэгсэн дарга хувцсаа өмсөнгөө нөгөө Дээгий золиг муудаж байгаа юм байх даа гэж байна. Ингээд доошоо буугаад утсаар яриад уйллаа. Гараараа нулимсаа арчиж байна, энэ үед нөгөө өрөөнд миний костюмны кармаанаас нусны алчуур аваад ир гээд тогооч Болдоод хэллээ. Дарга ч утсаа тавилаа. Даргаа тайван байгаарай гэж хэллээ. Ингээд тогооч Болдоо бид хоёр даргыгаа түшээд дээшээ шат өөд өгсөөд амралтын өрөөнд орууллаа. Болдоо ч гараад хаалга хаалаа. Даргаа тайван байгаарай цай уухуу, гэтэл дарга маань нулимсаа арчингаа сервант руу зааж байна, хартал хугас шилтэй архи харагдаж байна, түүнээс стаканд ахиухан хийгээд татуулчихаад, гал зууханд орж цай авч ирж өглөө. Энэ асуудлыг хийхгүй байсан бол дарга маань харвах байсан байх гэж боддог. Ингээд даргын хажууд сууж байтал Санжаа эмч сувилагчтай орж ирж билээ.1996 оны сонгууль болж МАХН ялагдлаа. Дарга их хурлын гишүүн боллоо. Тунсаг, Батмөнх, Одхүү жолооч бид 4 дарга дээр үлдлээ. Ингээд бид хүүхдийн зуугийн урьд талын даргын байранд нүүж ирлээ. Дарга маань өглөө ажилдаа ирэхдээ алхана, буцахдаа ч бас алхана. Амралтын өдрүүдэд Хустайн нуруунд Ёндонжамц ахынд очиж амардаг байлаа. Манай жолооч Одхүү бид хоёр анд дуртай, даргын 60 насны ойгоор Хилийн цэргээс урт винтов, Цагдаагийн газраас чех калибр буу бэлэглэсэн юм. Чех калибр гаднаас харахад автомат шиг хэлбэртэй, энэ буугаар Одхүү бид хоёр Хустайн нуруунд Ёндонжамц ахынд очихдоо туулай, ятуу бууддаг байлаа. Хөдөө явахын урьд өдөр даргад буугаа авч явахыг хэлнэ. Тэр буугаар ан хийлгэхийг Дууяа эгч зөвшөөрдөггүй байлаа, дарга Дууяа эгчээс нууж надад өгдөг байлаа. Даргыг та өөрөө буугаараа бай буудахуу гэхэд буудахгүй, Дарга нэгэн түүх ярьдаг байлаа. Тэр нь дарга улс төрийн товчоонд байхдаа ажлаар баруун аймаг явсан юм гэлээ. Тэр үед хавар цаг байсан усны шувууд ирсэн байж. Хамт явсан нөхөд даргаар нэг шувуу буудуулсан оножээ. Тэгээд оройн хоолон дээр нөгөө шувууны махыг өндөгтэй хамт чанаад өгсөн гэнэ. Юун өндөг вэ гэтэл таны буудсан шувуу өндөгтэй байжээ гэсэн гэнэ түүнээс хойш буу шагайдаггүй гэж ярьдаг байлаа. 1997 оны зун нөхөн сонгуулийн ажлаар Завхан явлаа. МАХН-аас Н. Энхбаяр өрсөлдсөн. Бидэнтэй хамт Ж.Жанцан өөрийн фургон машинаар гал тогооны хэрэслэлтэй явсан юм. Бид Завханд ажиллаад буцахдаа Идэрийн гол дээр хонож загас барих төлөвлөгөөтэй байлаа. Завханаас гарах үед аймгийн МАХН-ын нөхөд гаргаж өгөөд хагас, шил виски өгөөд замдаа хэрэглэ гэлээ. Идэрийн гол дээр ирлээ. Хар морь унасан залуу үхрээ хураагаад явж байна. Би машинаас бууж уулзаад загас бариад хоночих газар байна уу гэлээ, тэгсэн нөгөө залуу надыг дагаад яв гэлээ. Ингээд голын хөвөөнд нэг сайхан зүлэгтэй газар ирлээ, бүгд машинаас буулаа дарга нөгөө залуутай зүлгэн дээр замилан сууж нутаг усны талаар юм ярьж сууна, тэгсэн дарга надыг дуудаад нөгөө виски байна уу гэж байна, би машинаас нөгөө вискиг аягатай авч ирж өглөө. Би чихэр гаргаад тавих, хооронд дарга нөгөө вискинээс ахиухан хийж нөгөө залууд өгсөнд нөгөө залуу бүгдийг уучихаад амаа арчингаа… Та чинь ямар кинонд тоглолоо гэж байна тэгэхлээр нь би хажуунаас нь наад хүн чинь ардын жүжигчин Жасрай гэдэг хүн дээ гэсэнд, нөгөө залуу архинд халсан нь илт дарга руу том харснаа Яанаа та чинь ерөнхий сайд байна шүү дээ гэж хэлээд мориндоо морьдоод гэрийн зүг давхиж дарга бид нар инээлдэж үлдсэн юм. Удсан ч үгүй нөгөө залуу гэрээсээ сүү, цагаан идээ авч ирж үлдсэн вискигээ ууж билээ. Ингээд миний бие ажлаа хийж байтал, 1998 оны цагаан сарын дараахан ТЕГ-ын хэлтсийн дарга хурандаа Г.Жаргалсайхан нэг өдөр утсаар ярьж Чи одоо эргэж ирж ажлаа хий, мэрэгжлийн хүн байхгүй байна гэлээ. Би балмагдлаа. Би эхлээд даргадаа дуулгая тэгээд хариу хэлье гэлээ. Даргадаа яаж хэлэх талаар бодлоо, ингээд нэг өдөр хамт хамгаалагчаар ажиллаж байгаа Зоригтыг чи маргааш ордон дээр өрөөндөө байж бай, би даргыг аваад ирнэ гэлээ. / Учир нь даргатай хоёулхнаа байхдаа нөгөө асуудлаа ярих гэж/. Ингээд даргаа өглөө гэрээс аваад хоёулаа алхлаа.Төв шуудангийн зүүн талаар гараад, Сүхбаатарын талбайд хөл тавих үедээ хэлнэ дээ гэж тооцоолов. Ингээд даргадаа хэллээ, надыг ТЕГ-аас хуучин дарга маань ир гээд байна, би яахав даргаа гэлээ, Тэгсэн дарга маань инээгээд за Энхсайхаан чи миний хажууд олон жил боллоо, Тагнуулын байгууллага мэрэгжлийн хүн байхгүй байгаа нь аргагүй, чи яв даа одоо 2000 он гараад миний хамгаалалт бууна. Чи залуу хүн мэрэгжлийн ажлаа хий, би тагнуулын дарга нарт хэлэх үү гэснээ, Чи надтай хамт 6 жил ажиллаа, ажиллах үед миний амьдралын баяр баясгалан зовлон жаргалын хүнд үеийгч хуваалцсан шүү гэж билээ. Ингээд миний тушаал 1998 оны 3 сарын 4-нд гарлаа. Тагнуулын ерөнхий газар ажиллаж байхдаа даргатай очиж уулзахад ном бичиж, оюутануудад лекц уншиж байгаагаа ярина. Мөн нано технлогийн талаар ярьж манай мал аж ахуйд нэвтрүүлвэл их зүгээр юм гэж ярьдаг байлаа. Ингээд миний бие 2003-2004 онуудад Москвад тагнуулын академийн дээд курст /ФСБ/ сурлаа. Энэ үеэр Аюуш ахтай холбоотой байлаа. Энэ үед дарга маань их өрийн асуудлаар Н.Энхбаярын хамт ирээд өрийн асуудлыг шийдэж билээ. Энэ үед би даргатай Элчин сайдын байранд уулзахад, дарга инээгээд за Энхсайхан сурлага өндөр үү гээд нөгөө 1995 онд Черномырдантай ярьсан асуудлаа, одоо л нэг дуусгалаа даа гэж байлаа. / Энэ дашрамд өгүүлэхэд даргыг маань өөд болсны дараа, энэ өрийн асуудлыг МАХН-ын хэсэг нөхөд өөрсдөө хийсэн болгож, ард түмний тархийг яаж угааваа, хамт явж байсан, одоо энэ намд том алга хашиж байгаа нөхөр улайм цайм худлаа ярихыг сонсоод “ Хятадын агуу удирдагч Ден-ся-пины “ Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно “ гэсэн үг санаанд орж билээ/. Тагнуулын академи төгсөөд миний бие 2004-2010 оны хооронд Баян-Өлгий аймгийн тагнуулын даргаар ажиллаа. Энэ үед би даргатай утсаар ярина, Жанцан та хоёр ажлаа зохицуулаад 7, 8 сарын үеэр нэг ирээч бүгдээрээ Алтай 5 Богдод очоод нэг сайхан амраад яваач гэдэг байлаа. Дарга маань хариуд нь зав гаргаад очиноо гэдэг байлаа зайлуул. Эцэст хэлэхэд: Миний бие Жасрай гэж энэ агуу хүний хажууд 6 жил ажиллахад минь их урам хайрласан хүн дээ. Дарга маань их энгийн яриатай, хүнтэй юм ярихдаа инээж ярина, Монгол орны маань хөгжил цэцэглэлтийн тал дээр бүхэл бүтэн амьдралаа зориулсан хүн дээ. Минйи бие даргатайгаа хамт ажиллах хугацаандаа энэ айлын гэр бүлийн нэг гишүүн нь болж үр хүүхэд, найз нөхөд, хамаатан садангийн хүмүүстэй нь ах дүү шиг сайхан цаг үеээ өнгөрөөдөг байлаа. 2013 оны 11 сарын 26 даргын маань 80 насны ойн арга хэмжээнд оролцлоо. Хүлээн авалтан дээр хамтран ажиллаж байсан сайд дарга нар болон үр хүүхэд, ач, зээ, хамаатан садангийн хүмүүстэй ярьж хөөрч нилээд суулаа. Энэ үед энэхүү дурсамж бичих зөвлөмж Батаа ахаас авч билээ. Ингээд эцэст нь энэхүү дурсамжаар дамжуулан даргатай хамт ажиллаж байсан нөхөд болон гэр бүл, үр хүүхэд, ач, зээ хамаатан садангийн хүмүүст эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хувиасаа болон гэр бүлийнхээ өмнөөс хүсэж байна. Та бүхнийг маань Мөнх хөх тэнгэр ивээх болтугай.

    Дурсамж бичсэн: 1992-1998 онд шадар хамгаалалтаар ажилласан

    Өөлдийн Ноён Цорос овогт дэд хурандааХайдав овогтой Энхсайхан.

  • Цэрэнсодномын БАЗАРРАГЧАА- микробиологич, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зохиогч

    Шүдний эмч, амны хөндийн микробиологич, АУ-ны доктор
    ”Шүд, буйлыг хамгаалах төсөл” ТББ-ын тэргүүн.

    Монголчуудын ач холбогдол өгдөггүй, ярьдаггүй, мэддэггүй байсан буйлны үрэвсэл гэдэг өвчин бол аюултай, халдвартай өвчин, амны хөндийгөө ариун, эрүүл байлгавал олон зуун өвчнөөс сэргийлж чадна гэдгийг ярьж Монголчуудад энэ өвчний хор холбогдлыг таниулж яваа эрхэм.

    Нүүр, ам судлалын салбарт мэс заслаас бусад, эмчилгээ, эрүүл ахуй, хүүхэд, согог засал, гажиг засал, микробиологи гэсэн бүх чиглэлээр үр бүтээлтэй ажилласан шүдний эмч- судлаач, эрдэмтэн төдийгүй амны хөндийн микробиологиор мэргэшсэн Монгол улсад ганц байгаа мэргэжилтэн юм.

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1993 онд АУДС-ийг Нүүр амны эмч мэргэжлээр төгсөн, Япон улсын Окаяамгийн АУИС-ийн Шүдний Их сургуульд :

    1993, 1994, 1995, 1996 онд шүдний эрүүл ахуй, шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний гажиг заслын эмчилгээгээр тус тус мэргэшүүлэх сургалтад хамрагдсан.

    1998- 2001 онд мөн сургуульд шүд цоорол, амны хөндийн нян судлалын чиглэлээр “The differences of acid producing ability dextranase protein of S.Sobrinus” сэдвээр докторын зэрэг хамгаалсан

    АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1993-1994 онд АУИС-ийн НАС-ийн танхимд багш

    1994-1997 онд гадаадын хөрөнгө оруулалттай анхны шүдний эмнэлэгт шүдний их эмч, 2001-2003 онд Япон улсын Окаяама шүдний их сургуульд микробиологийн лабораторийн ахлах мэргэжилтэн, төслийн удирдагч,

    2004-2012 онд “Танадент” шүдний эмнэлэгт эмч, ерөнхий эмч, судалгааны багийн удирдагч,

    2009 оноос МХХЭМБНХ-ны НАСС-ын ерөнхий мэргэжилтэн,

    2016 оноос “Шүд, буйлыг хамгаалах төсөл”ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна.

    24 жил шүдний эмчээр ажиллаж 2004- 20012 онд 8939 хүнийг гардан эмчилсэн байна. Сүүлийн жилүүдэд өөрийн бүтээсэн бэлдмэл, эмчилгээний шина аргаа шүдний эмч нарт танилцуулж эзэмшүүлэхээр сургалт явуулж 600 гаруй шүдний эмч хамрагдаад байна.

    БОЛОВСРУУЛСАН ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА, ИННОВАЦИЙН БҮТЭЭЛ

    Судалгааны ажлууд нь шүдний бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг сайжруулж олон улсын түвшинд ойртуулах, шүдний эмчилгээний хуучирч хоцорсон арга технологийг өөрчлөх, шүд цоорох болон шүдний тулгуур эдийн үрэвслийн хүндрэлийн эмчилгээг төгс хийх, шүд авалтыг багасгах, шүдгүйдэлд хүрэхээс сэргийлэх, шүд цоорол, цоорлоос улбаатай элдэв хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрт үед нь зөв оношилж төгс эмчилэх, нөхөн сэргээх, хүнийг өөрийн төрмөл шүдтэй байлгах, шүдгүйдэлд хүрэхээс сэргийлэх үндсэн зорилготой шүдний эмчилгээний нэн чухал тэргүүн зэргийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэдэг.

    Монголд төдийгүй дэлхийн шүдний эмчилгээний “толгойны өвчин” байсаар байгаа хамгийн хүнд асуудал болох буйлны үрэвсэл гэдэг өвчний нянгийн судалгааг Монгол улсад анх удаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнд эмчлэх арга технологигүй байсан энэ асуудлыг шийдвэрлэж 100% ургамлын гаралтай, буйлны үрэвслийн нянгийн эсрэг өндөр үйлчлэлтэй “Жинжита” бэлдмэл гарган авсан.

    “Жинжита” бэлдмэл нь буйлны үрэвсэл үүсгэгч, шүд цооруулагч нянгийн эсрэг өндөр үйлчлэл үзүүлсэн. Үүнээс гадна шарх, үрэвслийн эсрэг болон нөхөн төлжүүлэх чадварын үйлчлэл мөн адил сайн, фармакологийн судалгаагаар хоруу чанар болон гаж нөлөөгүй гарсан нь нянгийн эсрэг бэлдмэлийн хувьд гайхалтай үзүүлэлт юм.

    Өндөр хөгжилтэй улс орнуудад хэрэглэгдэхээ больсон, дэлхийн шүдний эмчилгээнд хуучирч үеэ өнгөрөөсөн, технологи болох үрэвссэн мэдрэлийг сугалж авч хаях буюу үхүүлэх байдлаар эмчилж ирсэн аргыг халж үрэвссэн мэдрэлийг хадгалж авч үлдэн, эмчилж, нөхөн төлжүүлэх “Цус гаргахгүй эмчлэх арга” гэдэг эмчилгээний шинэ арга боловсруулсан.

    Монгол хүний гадаад хүмүүсийнхээ илүү хатуулаг чанартай шүдний сурвалжийн сувгийг богино хугацаанд зөөлрүүлж ариутгах үйлчилгээтэй, ургамлын найрлагатай ЭДТАТА-17, ЭДТАТА-19 бэлдмэлүүд гарган авч эмнэлзүйд нэвтрүүлсэн.

    СУДАЛГААНЫ АЖИЛ

    2009- 2011он Буйлны үрэвсэл үүсгэгч зарим нянгийн эсрэг хэд хэдэн антибиотекуудын идэвхийг тодорхойлох судалгааны ажил;

    2010 он Улаанбаатар хотын 12 настай 160 монгол хүүхдийн дунд шүд цоорох өвчний идэвхийг олон улсын SIC индексийн аргаар тодорхойлох судалгааны ажил;

    2011- 2013 он Буйлны үрэвсэл үүсгэгч нянгийн эсрэг зарим монгол эмийн ургамлын идэвхийг тодорхойлох судалгааны ажил;

    2009- 2013 он Буйлны үрэвслийг эмчлэх шинэ технологи гарган авах судалгааны ажил. Дээрх ажлууд дуусгавар болж 2015, 2016 онд тус тус МУ-ын стандарт болсон.

    2009- 2011он УБ хотын 6- 9 настай 1376 хүүхэд дээр шаамий зуултын тархалтын судалгаа хийж, шаамий зуулт жил бүр 1% өсөх магадлалтайг тогтоосон.Энэ ажлын дүнд бага насны хүүхдийн шаамий зуултыг эрт үед нь засах зэмсэг гарган авсан.Энэ ажил нь 1990-иэд онд Япон, Австрали улсуудад анх гарсан технологийг сайжруулсан, мэргэжлийн шүдний эмчийн судалгааны үндсэнд Монгол улсад анх удаа бүтээгдсэнээрээ онцлог, технологийн шийдлийн хувьд хэд хэдэн зүйлээр давуу болсон байна.

    https://www.facebook.com/%D0%91%D1%83%D0%B9%D0%BB%…

  • TEAM ART | БҮТЭЭЛЭЭР ДАМЖУУЛЖ БАГИЙГ НЭГТГЭХ ХӨТӨЛБӨР

    Хугацаа: 3- 4цаг

    Байгууллага хамт олныхоо хүсэл тэмүүлэлийг зургаар илэрхийлж, хамтдаа урлан бүтээх багийн ажиллагааны хөтөлбөр.

    Баг хамт олноороо байгууллагаа илэрхийлэх зурагийг сонгож, хамтдаа зурж, байгууллагынхаа хүндтэй хэсэгт байршуулснаар, өдөр бүр өөрсдийнхөө бүтээлийг харж, “бид хамтдаа бүтээж чадсан” гэсэн мэдрэмжийг өгч, оюун санаагаа нэгтгэх боломж бүрддэг.

    Бизнес процесс нь ажилтанаас ихэвчлэн логик сэтгэлгээг шаардаж байдаг тул баг хэвшмэл сэтгэлгээнд орж хайрцаглагдах нь түгээмэл байдаг. Тэгвэл урлаг бүтээх нь хүний хийсвэр сэтгэлгээг ажиллуулж, бүтээлчээр хайрцагнаас гарч сэтгэх нөхцлийг бүрдүүлж өгнө.

    АГУУЛГА
    • Хийсвэр, бүтээлч сэтгэлгээ. Багийг хэвшмэл тогтсон сэтгэлгээнээс гаргаж, хийсвэр- зүүн тархийг идэвхижүүлнэ.
    • Олны хүч оломгүй далай. Хүн ганцаараа бол уран бүтээл хийж чадахгүй. Би хийж үзээгүй, зурж чаддаггүй гэдгээр шалтагладаг. Харин баг нэгэндээ урам зориг итгэл өгснөөр олны хүч оломгүй далай болж хамтдаа уран бүтээл туурвиж чадна.
    • Сэтгэл засал. Баг хамт олонд сэтгэлзүйн нэг төрлийн дасгал болж, стресс тайлах, оюун санааг төвлөрүүлэх, бүтээх сэдлийг идэвхижүүлэх хөшүүрэг болно.

    Сургалтын захиалга өгөх болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл info@creativemongolia.com болон 88028241 утсаар холбогдоно уу. Баярлалаа.

    Бусад холбоос

    https://www.facebook.com/MongolTeam

    https://www.facebook.com/TeamworkTeamplayMongolia

    https://career.today

    http://creativemongolia.com