Category: human-development

  • Хүүхэд өсгөнө гэдэг хамгийн үнэ цэнтэй ажил

    Зарим эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд, гэртээ хүүхдээ хараад суухаараа өөрийгөө ажилгүй, гэрийн авгай гэж нэрлэдэг /мэдээж хэрэг цэцэрлэгийн нас хүрээгүй, харах хүн байхгүй үед/. Тэгж буй хүмүүсээс би, – таны хувьд хүүхэд тань хэр зэрэг үнэ цэнэтэй вэ? – таны амьдралын утга учир юу вэ? гэж асуудаг. Тэд үнэтэй… , мэдээж үр хүүхэд гэдэг. Тэгэхээр нь хариуд нь, тэгвэл та өөрийнхөө хамгийн нандин, хамгийн үнэ цэнэтэй үр хүүхдээ “хүн” болгох хамгийн хариуцлагатай, хамгийн чухал ажлыг хийж байгаа юм биш үү? гэж асуухад, – нээрээ тийм ш дээ… гэдэг 

     Тиймээс эхчүүдээ, та бүхэн гэртээ зүгээр суугаагүй, хамгийн үнэ цэнэтэй ажлыг хийж байгаа гэдгээ ойлгон, өөрсдөөрөө бахархах ёстой юм шүү. Ер нь хамгийн үнэтэй, хамгийн агуу зүйл бүхэн үнэгүй байдгийг та анзаараарай, эхийн хайр, ханийн хайр, хамгийн дотно найзын зөвлөгөө гэх мэт  

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 
    horloo_j@yahoo.com, Утас: 88177575
    http://yaruusetgegch.com/author/horloo/ 

  • Шинэ эриний хүүхдүүд

    Мэдээлэл, технологийн хурдтай хөгжилтэй холбоотойгоор хүүхдүүдийн хөгжил ч бас маш хурдтай явж буй өнөө үед эрхэм эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ балчир гэж гололгүй хийхийг хүссэн үйлдлийг нь дэмжээд хийлгэж байгаарай. Ер нь бол хүүхэд гэдэг амьтан юу идэхээ, юу хийхээ мэддэг гэдэг. Жишээлбэл, хүүхдүүдийг маш олон төрлийн хүнсний зүйл бэлтгэж тавьсан танхимд 7 хонуулахад хүүхэд өөрт хэрэгтэй буюу бие организмдаа шаардлагатай байгаа дутагдаад байгаа тэр л хүнсийг хэнээр ч хэлүүлэлтгүй өөрөө сонгон хэрэглэж улмаар өөрт байсан эмгэгээсээ салсан жишээ байдаг. Үүнтэй адил таны хүүхэд би ер нь юу хийж чадахаар байна… гэдгээ мэддэг гэж хэлж болно. Тиймээс та бүхэн хүүхдээ балчир байна гэж гололгүй хийхийг хүссэн үйлдэлд нь дэм болж хамтарч гүйцэтгэж байвал хүүхдийн сэтгэцийн болоод бие бялдрын хөгжил илүү сайн явагддаг болох нь батлагдаад байна. Эс бөгөөс багадаа /5 хүртлэх насандаа/ эзэмшээгүй дадлыг том болсных нь дараа суулгана гэвэл танаас маш их хүч хөдөлмөр гарах болохыг анхаарна уу. Ер нь хүүхдийн төлөвшил хөгжлийн 90% -нь 5 хүртлэх насанд нь тогтсон байдаг гэдгийг санаж яваарай. 

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 
    horloo_j@yahoo.com, Утас: 88177575
    http://yaruusetgegch.com/author/horloo/ 

  • 6- 7 настай хүүхдийн оюун ухаан, бие бялдар, сэтгэл хөдлөлийн хөгжил

    ОЮУН УХААН
    • Энгийн, нийлмэл өгүүлбэр хэрэглэн санаа бодлоо илэрхийлж сурах
    • үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлаж сурах
    • богино хэмжээний үлгэр, өгүүллэг, шүлгийг цээжилж уран тод уншиж сурах
    • оньсого, таавар, зүйр үг зэргийг өөрөө зохиож сурах
    • бонгино хэмжээний зохиолыг жүжиглэн тоглож сурах
    • тооны бүтэцтэй танилцуулах
    • нэгж хэмжээсийг ашиглан хэмжиж болох ойлголттой болох / төө, сөөм, алд, тохой гэх мэт /
    • цифрийн бичилгттэй танилцуулан бичилтийн анхны зурлагыг бичүүлж сургах
    • эд юмсыг ямар нэгэн шинжээр нь ангилан ялгаж, бөөрөнхий дүрстэй танилцуулах
    • олон өнцөгт бүтээж, дүрсүүдээр эвлүүлж бүтээл хийлгэж сургах
    • долоо хоногийн гариг, өдөртэй танилцуулах, нэрлүүлж сургах.

    БИЕ БЯЛДАР

    1. Бие даан зөв, цэвэр нямбай хооллож хэвшүүлэх
    2. Хоолны хэрэгсэл /аяга, таваг, халбага, сэрээ, гэх мэт/-ийг зөв хэрэглэж хэвшүүлэх
    3. Шүд, гараа тогтмол угааж хэвшүүлэх
    4. Хувцсаа түргэн шалмаг, зөв, цэвэр нямбай өмсөж, тайлж хэвшүүлэх
    5. Хувцсаа эвхэх ба өлгөж тавьж хэвшүүлэх
    6. Бие даан ороо засаж, хурааж хэвшүүлэх
    7. Алхах, гүйх, үсрэх-харайх, эд юмыг шидэх-өнхрүүлэх, өөрөө мөлхөх-авирах, хөдөлгөөнийг хурдан зөв хийж гүйцэтгэдэг болох
    8. Сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг багаар тоглодог спорт тоглоомд сургах
    9. Өгсөн командыг хурдан шуурхай зөв гүйцэтгэдэг болгох
    10. Өөрсдөө зохион байгуулан баг бүрдүүлэн уралдах ба хөдөлгөөнт тоглоомыг бие даан тоглож сургах
    11. Ялсан, ялагдсан талуудыг зөв тогтоон, тоглоомыг шүүн тоглож сургах
    СЭТГЭЛ ХӨДЛӨЛ
    1. Бусдын санаа бодлыг хүлээн авч, өөрийн санаа бодлоо илэрхийлэхэд сургах.
    2. Орчны сайхан муухай, сайн мууг ялгаж үнэлгээ дүгнэлт өгөх
    3. Хамт олны хүсэл, сонирхол, шаардлагад нийцүүлэн дүрэм журмыг сахих
    4. Бусдын хийж бүтээсэн зүйлийг хайрлаж, хамгаалдаг байх.

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 
    horloo_j@yahoo.com, Утас: 88177575
    http://yaruusetgegch.com/author/horloo/ 

  • 5 хүртэлх насны хүүхдийг комьпютерийн өмнө суулгаж болохгүй

    Өнөөгийн хүүхдүүдийг компьютергүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Гэсэн хэдий ч орчин үеийн энэхүү дэвшилтэт технологийг хүүхдүүд хязгаартай хэрэглэх шаардлагатай. Ингэснээр тэд эрүүл мэндээ хамгаалж чадна. Тав хүртэл насны хүүхдүүдийг компьютерийн өмнө бүү суулгаарай. Харин та тав хүрсэн хүүхэддээ компьютер бэлэглэж байгаа бол түүнд өдөрт 30 минутаас ихгүй хугацаагаар ашиглахыг зөвшөөрөөрэй. Үүнийг долоон нас хүртэл нь хэрэгжүүлнэ.
    Харин 7-12 насны хүүхэд дэлгэцийн өмнө өдөрт нэг цаг хүртэл сууж болно. 12-16 насныхан хоёр цагаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхгүй бол хүүхэд тань ойрын харалган, нүдний даралт зэрэг хүнд өвчин тусах аюултай. Хүүхдийн сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөл тэдний биеэ авч яваа байдал, эрүүл мэнд, мэдрэлийн системийн онцлог шиг ялгаатай байдаг. Тиймээс зарим хүүхэд хагас цагийн дараа ядаргаа нь тайлагддаг бол зарим нь 10 минут, бүүр компьютерийн ширээнээс босоод л арилдаг байх жишээтэй.

    “Компьютер”-ийн ядаргаанд орсныг илрүүлэх дөрвөн шинж байдаг.
    1 .Хяналтаа алдаж эхэлдэг. Хүүхэд нүүрэндээ үе үе хүрч, хуруугаа хөхөж, урваганаж, хашгирна.

    2.Компьютер сонирхох сонирхол нь буурна. Хүүхэд үе үе алмайрч, ярианд оролцож, бусад зүйлст анхаарлаа хандуулна.

    3. Ядарсан” мэт байна. Хүүхэд тал тал тийшээ хазайж, сандлын түшлэг налж, сандлын буланг түшиж, хөлөө дээш болгоно.

    4.Сэтгэл мэдрэлийн хариу урвал үзүүлнэ. Хүүхэд үсэрч, бүжиглэхдээ хашгирч, хөөрөн инээнэ.

  • 5-6 настай хүүхдийн оюун ухааны хөгжил

    • Энгийн, нийлмэл өгүүлбэр хэрэглэн санаа бодлоо илэрхийлж сурах
    • үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлаж сурах
    • богино хэмжээний үлгэр, өгүүллэг, шүлгийг цээжилж уран тод уншиж сурах
    • оньсого, таавар, зүйр үг зэргийг өөрөө зохиож сурах
    • бонгино хэмжээний зохиолыг жүжиглэн тоглож сурах
    • тооны бүтэцтэй танилцуулах
    • нэгж хэмжээсийг ашиглан хэмжиж болох ойлголттой болох / төө, сөөм, алд, тохой гэх мэт /
    • цифрийн бичилгттэй танилцуулан бичилтийн анхны зурлагыг бичүүлж сургах
    • эд юмсыг ямар нэгэн шинжээр нь ангилан ялгаж, бөөрөнхий дүрстэй танилцуулах
    • олон өнцөгт бүтээж, дүрсүүдээр эвлүүлж бүтээл хийлгэж сургах
    • долоо хоногийн гариг, өдөртэй танилцуулах, нэрлүүлж сургах.

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 
    horloo_j@yahoo.com, Утас: 88177575
    http://yaruusetgegch.com/author/horloo/ 

  • 4- 5 настай хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хөгжил

    ОЮУН УХААН
    1. Бүх авиаг зөв тод дууддаг болох
    2. Эд юмсын ерөнхий ба оноосон нэрийг яриандаа хэрэглэж сурах
    3. Эд юмсын эерэг ба эсрэг утгатай үгийг мэдэж, хэрэглэж сурах
    4. Тодорхой сэдвээр өөрөө зохиомжлон ярьж сурах
    5. Өөр хоорондоо асуулт тавьж асуултанд нь зөв хариулах, харилцан яриа зохиож ярьж сурах
    6. Зохиолын баатар, дүрийг дуурайн жүжиглэдэг болох
    7. Аливаа эд юмсыг аль болох хязгаарлалгүй тоолуулах /30/, тоолох чадварыг хөгжүүлэх
    8. Хоёр бүлэг зүйлийг нэмэгдүүлэх ба хорогдуулах замаар тэнцүү болгох чадварыг болгох
    9. Улбар шар, саарал гэх мэт 2оос 3 завсрын, уусгасан өнгөтэй танилцуулах
    10. Эзэлхүүнт дүрстэй танилцуулах /шоо дөрвөлжин, цилиндр гэх мэт/
    11. Өөрийн байгаа байрлалаас эд юмсын байрлалыг тодорхойлох
    12. Эд юмсыг байрлалаар нь ялгаж, ангилж /дээр, доор, өмнө, хойно гэх мэт/ сурах
    13. Өчигдөр, маргааш гэсэн ойлголттой танилцуулж, хэл яриандаа зөв хэрэглэж сурах.
    БИЕ БЯЛДАР
    • шүдээ бие даан зөв угааж сургах
    • аяга, халбага, сэрээг зөв барих ба хэрэглэх
    • цэвэр нямбай хооллох
    • хувцсаа хурдан, зөв, бие даан өмсөж, тайлж хэвших, гутлаа бие даан, үдэх, тайлж сургах
    • унтлагын хувцас хэрэглэх
    • гаднаас орохдоо шороо тоосоо гөвж хэвшүүлэх
    • ямар ч хөдөлгөөнийг багшийн болон бусдын өгсөн дохионы дагуу хийж гүйцэтгэж сургах
    • хэсэг бүлэг, хамт олноороо хөдөлгөөнөө зэрэг хийж сургах
    • хөл гарын хөдөлгөөнийг ээлжлэн тавьж, ханын шатанд авирч сургах
    • алхалт, гүйлт, үсрэлт, шидэлтийн олон хэлбэртэй танилцуулан тус бүрд 2-оос 3 янзын хэлбэрийг эзэмшүүлнэ. Жишээ нь: өлмий дээрээ түлхэлт авч хөнгөн гүйх, хоёр хөл дээрээ хүчтэй түлхэлт авч үсэрч, зөв газардах, юман доогуур шургаж мөлхөх, дээгүүр давж мөлхөх г.м байж болно.
      энгийн дүрэмтэй хөдөлгөөнт тоглоомын дүрд тоглож сургах.
  • 4- 5 настай хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

    муу зуршлаас зайлсхийх

    ·         өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч сургах

    ·         өөрийн болон бусдын зөв, бурууг ялгах

    ·         аливаа зүйлийг бие даан хийх эрмэлзэлтэй болгох

    ·         хүрээлэн буй орчны тааламжтай ба тааламжгүйг ялган илэрхийлж сургах.

  • 3-4 настай хүүхдийн бие бялдрын хөгжил

    • гараа угааж хэвшүүлэх
    • шүдээ угааж сурах
    • сам хэрэглэж хэвшүүлэх
    • ширээнд зөв сууж, цэвэр хооллож сургах /бага багаар халбагадах, хооллох үед ярихгүй байх гэх мэт/
    • хувцсаа өөрөө өмсөх, тайлах, гутлаа үдэх
    • нөхөддөө туслах, туслалцаа хүсэх
    • багштай хамтран ороо засах ба хурааж сурах
    • нар ус агаараар чийрэгжүүлэх
    • багш болон бусдын дохиогоор гүйцэтгэж буй зүйлээ өөрчлөн хийж сургах
    • хүүхдийг хөдөлгөөний хувьд идэвхтэй болгох
    • хүүхдээр олон янзын хөдөлгөөнийг /алхах, гүйх, мөлхөх, эд юмсыг өнхрүүлэх үсрэх/ ээлжлэн хийлгэж хөдөлгөөний эвсэлтэй болгох
    • зүгээ өөрчлөн алхах, гүйх, үсрэх, мөлхөх, эд юмсыг өнхрүүлж сургах
    • энгийн дүрэмтэй янз бүрийн хөдөлгөөнт тоглоом зааж сургах.
  • 3- 4 настай хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

    • томчууд болон найз нөхдөөсөө туслалцаа хүсч эелдэг боловсон харилцах
    • бие биендээ тусалж сурах
    • тодорхой дэглэм журмыг сахих
    • хүмүүсийн яриаг таслахгүй сонсдог байх
  • 2 – 3 настай хүүхдийн оюун ухааны хөгжил

    1. Авиаг зөв хэлэх
    2. Үгийг тод хэлэх
    3. Жижиг хэмжээний шүлэг, үлгэрийг анхааралтай сонсох
    4. Асуултанд хариулах
    5. Эд юмсын хөдөлгөөн, өнгийг заасан үгийг яриандаа хэрэглэж сурах
    6. Үзэж, харсан, мэддэг зүйлээ бусдад ойлгомжтой ярьж чаддаг болох
    7. Орчны эд юмсыг зориулалтаар нь бүлэглэх /тоглоомын булангийх, номын булангийх, г.м /
    8. Эд юмсыг хэмжээгээр нь харьцуулан ангилдаг болгох, тэнцүүлж сургах / том-жижиг, өндөр-нам гэх мэт /
    9. Цөөн салангид зүйлсийг нэгтгэн олон болгох, харьцуулах, хэдэн гэдэг үгтэй өгүүлбэр хэлж сурах
    10. Эд юмсыг тоолж сурах / жишээ нь 1-ээс 5 байх гэх мэт./
    11. Гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрстэй танилцуулан эдгээр дүсүүдээр өөр шинэ дүрс эвлүүлэн бүтээх
    12. Улаан, цэнхэр, ногоон, шар өнгийг ялгуулах, олон өнгүүдийн дотроос олуулан, дадлага хийлгэн нүдлүүлэх:
    13. Цаг хугацааны ерөнхий төсөөллийг хөгжүүлж, өглөө, орой, өдөр, шөнө гэсэн үгийг хэл ярианд нь хэрэглэж сургах

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 
    horloo_j@yahoo.com, Утас: 88177575
    http://yaruusetgegch.com/author/horloo/