Category: human-development

  • “1БАГ” БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨР

    1БАГ

    БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨР

    Байгууллагын баялаг болсон хүнийхээ нөөц бололцоог нээж тогтмол суралцан хөгжих тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллагын сургалт хөгжлийн цогц хөтөлбөр

    Хүндээ хөрөнгө оруулалт хийдэг компани л түүхийг бүтээдэг

    1БАГ Байгууллагын сургалт хөгжлийн цогц хөтөлбөр by ЯРУУ СЭТГЭГЧ хүний хөгжлийн нэгдэл

  • “Залхуурлаас хэрхэн ангижрах вэ?” онлайн уулзалт

    Өнгөрсөн хугацаанд бид Амжилтанд Хүргэх Бодолтой Алхам файсбүүк группийнхээ гишүүдийн дунд дараагийн уулзалтаа ямар сэдвээр хийх тухай санал асууж байсныг та санаж байгаа байх. Манай энэ асуулганд 130аад хүн Залхуурлын талаар ярилцахыг санал болгосон юм.

    Тиймээс саяны онлайн уулзалтаа 7 сарын 26нд “Залхуурлаас хэрхэн ангижрах вэ?” гэсэн сэдвээр хийсэн. Уулзалт маань 5 цаг гаруй үргэлжилсэн боловч бас л хангалттай хүмүүсийнхээ асуулт хариултуудыг бүгдийг нь хариулж амжаагүй. Гэхдээ л ямар ч байсан чадах бүх асуулт хариулаа үргэжлүүлж хийгээд 31 жижиг хэсэгт хувааж блогтоо байрлууллаа.

    Би одооноос эхэлж танд бага багаар нь өдөртөө багахан хэмжээгээр нь таныг үзэж чадах боломжоороо үзэхээр байрлууллаа.

    Залхуурал гэдэг асуудал үнэхээр Монголчуудыг маань ядууралд хүргэж байгаа хурц асуудлуудын нэг гэдгийг тэр бүр хүмүүс ухаардаггүй болтой. Үнэхээр энэ үг хүн болгоны аман дээр ойрхон, зугаа төдий ашиглагдаад, өдөр тутмын сэтгэл хангалуун аз жаргалтай амьдралыг хорлож байдаг гэдгийг та мэдээгүй байх. Тэгвэл одоо энэхүү ЗАЛХУУРАЛ гээч юмыг таны амьдралд дахин үзэгдэхгүй болтол нь дайрч орцгооё.

  • “Бид Бэрхшээлээс Боломжийг Бүтээнэ” онлайн уулзалт

    Энэ бол 2014 оны 5 сарын 25ны өдрийн ням гаригт явуулсан онлайн уулзалтын видео бичлэг.

    Уг уулзалт нь манай “Амжилтанд Хүргэх Бодолтой Алхам” файсбүүк группийн гишүүд дунд явуулсан 30 хоногийн аян хөтөлбөрийн төгсгөлд өрнүүлсэн онлайн уулзалт.

    Энэхүү онлайн уулзалтыг явагдах мөчид 400 гаруй хүн оролцох гэж оролдож байсан боловч зөвхөн 10 орчим цөөн тооны азтай хүмүүс л оролцож чадсан байна. Оролцож чадаагүй хоцорсон хүмүүстээ талархал илэрхийлэхийн ялдамд хүлцэл өчье. Дараагийн ээлжинд танд оролцох боломж олдоно гэдэгт найдаж байна.

    Цаашдаа энэхүү онлайн уулзалтыг 2 сар тутамд нэг удаа ҮНЭГҮЙ явуулж байхаар бид төлөвлөж байна.

    Энэ удаагийн онлайн уулзалт уртаашаа 5 цаг орчим үргэлжилсэн бөгөөд бичлэгийг 24 жижиг хэсэгт хэсэг сэдэв сэдвээр нь ангилан хувааж youtube дээр байрлуулсан байгаа.

  • Яаж үнэ цэнээ өсгөх вэ?

    үнэ цэн

    Таны өнөөдрийн амьдрал хаана байна вэ? Та юу хийж байна вэ? Хэдэн төгрөгний цалин авч байна вэ? Ямар хүмүүсээр хүрээлэгдэж байна вэ? Ямар амжилтанд хүрсэн бэ? Ямар амжилтыг зорьж байна вэ? Энэ бүгд таны өөрийн үнэ цэн ямар байгаагаас хамаарч байгаа гэдгийг та мэдэх үү?

    “Амжилттай хүн болохыг хүсвэл үнэ цэнээ  өсгө. Орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл үнэ цэнээ өсгө.”

    Ертөнцийг харах цонх бол та өөрөө. Тиймээс өөрийгөө өнгөлөн гялалзуул.

    Бид өөрсдийгөө яаж үнэлэнэ бусад хүмүүс биднийг тэгж л үнэлэнэ. Хэрвээ бид өөрсдийгөө зах зээлд ашиггүй хүн гэж харвал биднийг ашиггүй хүн л гэж тооцно. Хэрвээ бид амьдралдаа, гэр бүлдээ, хамт олондоо, байгууллагадаа, нийгэмдээ чухал үнэ цэнтэй хүн болохыг зорих юм бол биднийг бас тэгж л үнэлэх болно. Хамгийн гол нь ТА ӨӨРӨӨ ҮНЭ ЦЭНЭЭ ТОДОРХОЙЛНО. Тиймээс өөрийгөө үнэ цэнтэй хүн болго.

    Яаж үнэ цэнээ өсгөх вэ?

    1. Юмны үнэ цэнийг өсгө. Үүний тулд өрөөсөө “Аль нэг юмны үнэ цэнийг өсгөхийн тулд би юу хийж чадах вэ?” гэдгийг асуу. Жишээлбэл: Эвдэрсэн хэмхэрсэн зүйлийг засаж янзлах. Урагдсан зүйлийг оёж бүтэн болгох, өнгөө алдсан зүйл байвал будаж өнгийг нь сэргээх гэх мэт өөрийн гэр, ажилладаг байгууллага, бизнес, эргэн тойронд байгаа юмыг хэрхэн сайжруулах вэ гэдэгийг өөрөөсөө асууж, сайжруулах.

    2. Бусад хүмүүсийн үнэ цэнийг өсгө. Үүний тулд “Бусад хүний үнэ цэнийг өсгөхөд би юу хийж чадах вэ?” гэдгийг өөрөөсөө асуу. Жишээлбэл: бусдын үнэ цэнийг өсгөхийн тулд тухайн хүнд байгаа сайн чанарыг нь төвийлгэн гаргаж, өөрт нь сануулах. Баярлаж талархснаа илэрхийлж, мэдэгдэх. Тулгарсан асуудал бэрхшээлийг нь тэвчээртэй сонсож, шийдвэрлэхэд нь туслах. Өсч хөгжиж, амжилтанд хүрэхэд нь туслах, гаргасан амжилтанд нь баяр хүргэх гэх мэт.

    Бусдын үнэ цэнийг өсгөхөд тусалбал өөрийн үнэ цэн өснө.

    3. Өөрийнхөө үнэ цэнийг өсгө. Үүний тулд өөрөөсөө “Би үнэ цэнээ өсгөхийн тулд юу хийх вэ?” гэдгийг асуу. Жишээлбэл: тодорхой амжилт гаргахын тулд сурч мэдэх ёстой бол түүнийгээ сурч мэд, шинээр ур чадвар эзэмших хэрэгтэй бол түүнийгээ эзэмш, зөв дадалтай болох шаардлагатай бол түүнийгээ дад, мэргэжлийн ном унших хэрэгтэй бол түүнийгээ унш гэх мэт өөрийгөө өсгөж хөгжүүл.

    Санаж яв: Өөрийнхөө одоо байгаа дүр төрхийг биш өөрийнхөө болж чадах тэр дүр төрхийг бодож, төсөөлж, зураглах хэрэгтэй.

    Та өөрийгөө ямар дүр төрхөөр төсөөлөх буюу тэр дүр төрхөндөө итгэх юм бол тэр төсөөлөл тань таны жинхэнэ бодит дүр төрх болж хувирна.

    Амжилтын Тарни

    Би үнэ цэнээ өдрөөс өдөрт нэмэгдүүлж байна!

    Та үнэ цэнээ хэрхэн нэмэгдүүлдэг вэ? Өнөөдөр үнэ цэнээ өсгөх ямар үйл хийх гэж байна вэ? доор сэтгэгдлээ үлдээгээрэй.

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Чингис Хааны Чанчун бумбад илгээсэн захидал

    “Мөнх тэнгэр Хятад улсын туйлширсан тансаглал,
    биеэ тоосон ихэмсэглэлийг цээрлэн орхин одлоо. Харин би, хойд зүгийн
    зэрлэг онгон нутагт амьдрагч, бусдаас онцгой хүсэл
    тачаалтай бус юм. Би тансаглалыг үзэн яддаг бөгөөд даруу зохистой
    хэрэглээг даган мөрддөг. Надад нэг л хувцас, нэг л хоол бий. Би жирийн
    малчидтайгаа адил хүнс хэрэглэн, тэдэнтэй адил навсархай хувцас өмсдөг.
    Би ард түмнээ өөрийн хүүхдүүд гэж үздэг бөгөөд авьяас билэг дүүрэн
    нэгнийг эн зэрэгцэх ах дүүгээ шигээ санадаг. Бидний үндсэн зарчим нэг
    бөгөөд бие биенээ ташуурдах зүрх зориг үргэлж эвлэлдэн нэгтгэдэг.
    Цэргийн сургуулилтанд би үргэлж урд нь дагуулж жинхэнэ тулаанд хэзээ ч
    хойно суудаггүй. Долоон жилийн дотор би агуу их амжилтыг бүтээж, бүтэн
    дэлхийг нэг гүрэн дор нэгтгэж чадлаа. Би онцгой өвөрмөц чанартай нэгэн
    биш юм.
    Гэхдээ Kин улсын төр тогтворгүй учраас Мөнх тэнгэр
    намайг хаан ширээнд (Кин улсын) залархад тусалж байна. Өмнөд нутгийн Сүн
    улс, хойд зүгийн Хүй, зүүн талын Хиа ба баруун хязгаарт орших зэрлэгүүд
    бүгд миний ноёрхолыг хүлээн зөвшөөрлөө. Миний харж буйгаар эртний
    үеийн шан юү-аас хойш ийм зах хязгааргүй гүрэн байгуулагдаж байгаагүй
    билээ. Хэдийгээр миний энэ дуудлага өндөр ч, надад ноогдсон үүрэг бас
    хүнд юм; миний засаглалд ямар нэгэн зүйл дутагдаж буйг би эмээж байна.
    Гол усыг гатлахдаа бид завь залуур хийдэг. Түүнтэй адил бид ухаант
    мэргэдийг урин, их гүрнээ жолоодох туслах зөвлөхийг сонгодог. Хаан
    ширээнд заларсанаасаа хойш би өөрийн ард түмнийг удирдах жолоог
    зүрхэндээ тээсэн билээ; харин гурав (kung) ба есийн (k’ing) байрыг эзлэх
    зохистой хүнийг олж чадахгүй байна. Энэ учир тохиолдолын улмаас би
    эрэн сурвалжлан, эрхэм багш таныг үнэнийг нэвтлэн, зөв замыг сонгон
    туулж явааг дуулан сонслоо. Ихийг суран өнөр туршлага хуримтлуулсан
    эрхэм таны хуулийн судалгаа агуу билээ. Таны дархан оюун тунхаглал
    болсон. Та эртний мэргэдийн нугарашгүй зүй тогтолыг хадгалан түгээгч.
    Таны бүтээл цуутай алдартны авьяас билэг бүхий. Та урт удаан хугацаанд
    хад чулуун дунд, энэ ертөнцөөс холдон амьдарсан; гэвч таниас хүмүүс оюун
    ухааны эдгээрлийг, үхэшгүй мөнх бурхдын замд зогсох үүл адил, үй олноор
    олж авч байна. Таныг дайн дууссаны дараа Шан туны ойролцоо хуучин
    буйрандаа байрлаж буйг дуулсан, таны талаар би үргэлж боддог. Вэй голын
    эргээс нэг л тэргээрээ буцаж, хулсан урцандаа урих урилгыг гурвантаа
    хэлдэг талаар мөн мэдэх билээ. Гэвч би яах билээ? Өндөр уулс, өргөн
    уудам тал нутаг бидний тасалж, би таньтай уулзаж чадахгүй байна. Би
    зөвхөн хаан ширээнээсээ буун, хажуулан хүлээж чадна. Би мацаг барин,
    биеэ угаалаа. Эрхэм таныг дагалдан хүргэхээр би өөрийн хиа Ли Чунг Лүүг
    илгээлээ. Мянган бээрийн замаас бүү бэрхшээгээрэй. Эрхэм таны гэгээн
    алхалт хийгдэнэ гэж би хүснэм. Элсэн цөлийн цар хүрээг бүү бодоорой.
    Өнөөгийн нөхцөлд амьдарч буй хүмүүсийн үйлийг эмгэнэн тунгаан, эсвэл
    миний биеийг нигүүлсэн энэрч амьдралыг сахих арга билгээ дамжуулан
    олгооч. Би өөрийн биеээр танд үйлчилнэ. Эрхэм та өөрийн мэдлэг оюунаас
    өчүүхэн хэмжээг миний биед үлдээнэ гэж найднам. Надад нэг л үг хэлэхэд
    би аз жаргал дүүрэн байна. Эл захианд өөрийн бодлоо би товчоор өгүүллээ,
    эрхэм таныг болгоон соёрхон гэж найдна. Агуу Даогийн зарчмыг нэвтлэгч,
    зөв бүхнийг энэрэн тэтгэгч, эрхэм таныг олон түмнийн хүслийг сөрөн
    зогсохгүй гэж бодож байна.
    5 дах сарын эхний өдөр (May 15),1219.”

    Орчуулсан Э.Хонгорзул. The Travels of Ch’ang Ch’un to the West, 1220-1223 by E. Bretschneider (1888)

    Фото зураг: Зураач Батцэнгэлийн Их хаадын хөрөг зураг

  • Доналд Трамп -ын 10 зөвлөмж

    Donald Trump

    Жаргах уу, зовох уу? Амжилттай байх уу, үгүй юу? Баяжих уу, ядуурах уу? Бүгд бидний бодлоос хамаардаг. Бидний оюун ухаан маш хүчтэй. Тиймээс оюун ухаанаа зөв ашиглаж өөрийн хүссэн амьдрал руугаа чиглүүлэх хэрэгтэй. Үүний тулд аугаа том бодох хэрэгтэй тухай бичлэг би өмнө оруулсан байгаа. Үзээгүй бол энд дарж үзнэ үү.

    Энэхүү “Аугаа том бод” бичлэгийн дараа хүмүүсээс олон захидал хүлээж авсны нэг нь ‘яаж аугаа том бодох вэ’ гэдэг асуулт байсан. Тиймээс өнөөдрийнхөө бичлэг дээр “Яаж аугаа том бодох вэ?” тухай Доналд Трампын 10 зөвлөмж -ийг оруулж байна.

    1. Тодорхой болго. Аугаа том бодно гэдэг нь аливаа зүйлийг тодорхой болгохоос эхэлнэ. Яаж ч магадгүй? Юу ч гэсэн үзээд алдая! Туршаад үзье! гэдэг хандлагатайгаар аливаа зүйлийг эхлүүлж болохгүй. “Тийм” эсвэл “үгүй” гэдгийг тодорхой болгох.

    2. Эрч хүчтэй бай, түүнийгээ цааш нь хадгал. Хэрвээ танд санаа байгаад эрч хүч, энергигүй бол хэдий тэвчээр байгаад ч хүссэн зүйлээ бодит болгож чадахгүй. Тиймээс эрч хүчтэй байх нь маш чухал.

    3. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа сарниулсан тэр л мөчид та эрч хүчээ алдана. Анхаарал эрч хүч хоёулаа байгаа цагт та илүү их зүйлд хүрч чадна. Тиймээс өөрөөсөө “Би яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлж байх ёстой вэ? Юу бодож байх ёстой вэ?” гэдгийг асуу. Энэ асуултыг асууснаар та анхаарлаа юун дээр төвлөрүүлэх ёстой түүн дээрээ төвлөрүүлэх болно. Хэрвээ та энэ бичвэрийг уншиж байгаа бол энэ бичвэр дээр л анхаарлаа 100% төвлөрүүл.

    4. Шийдэл дээр анхаарлаа төвлөрүүл. Энэ нь маш чухал. Яагаад гэвэл та юу ч хийсэн асуудалтай тулгарна. Энэ бол амьдралын зарчим. Хэрвээ асуудал дээр анхаарлаа төвлөрүүлбэл асуудал улам ихэсч, явцын дунд бууж өгнө. Тиймээс асуудал бэрхшээл хичнээн том байсан ч хамаагүй шийдэл дээр анхаарлаа байнга төвлөрүүл. Шийдэл дээр анхаарлаа төвлөрүүлснээр асуудлаа хурдан шийдвэрлэхийг хараад та гайхах болно.

    5. Боломжийг хай. Та өнөөдөр энэ бичлэгийг ямар учраас үзэж байна вэ? Амжилтанд хүрэх хүсэлтэй учраас үзэж байна уу? Амьдралаа өөрчлөх хүсэлтэй учраас үзэж байна уу? Хийх юм байхгүй учраас үзэж байна уу? Эсвэл уйдсан учраас үзэж байна уу? Аль нь ч байсан хамаагүй ээ! Ямар ч л байсан үзэж байх хоорондоо та шинэ зүйл сурч, мэдэж л байгаа. Үүнийг л боломж гээд байгаа юм. Тиймээс өөрөөсөө асуу “Би өнөөдөр юу сурч, мэдэж авсан бэ? Би өнөөдөр юу сурах вэ?” Тэгээд өдөр бүр шинийг сур. Энэ бол амжилтын зам. Өнөөдрийг боломж гэдгээр хар. Та өөрөө өөрийнхөө боломжийг бий болгоно.

    6. Хийж байгаа юмныхаа талаар юу мэдэх хэрэгтэй бүгдийг мэдэж ав.Ингэснээр аливаа нөхцөл байдалтай нүүр учрахад, боломж тохиоход хийх ёстой юмаа бүгдийг хийчихсэн бэлэн байх болно. Бас Robert Kiyosaki бид хоёрын бичсэн “Why we want you to be rich” буюу “Яагаад бид таныг баян болоосой гэж хүсч байна вэ?” гэдэг номыг уншаарай.

    7. Хийж байгаа зүйлдээ дуртай бай. Амжилтанд хүрэхийг хүсвэл хийж байгаа зүйлдээ дуртай байх нь маш чухал. Би өдрийн 7цаг ажиллаа гэж бодоход хэзээ ч ажилласан юм шиг санагддаггүй. Яагаад гэвэл хийж байгаа зүйлдээ дуртай учраас. Хэрвээ та хийж байгаа зүйлдээ дургүй бол дуртай зүйлээ олж хий. Хийж байгаа зүйлдээ дургүй бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй, аз жаргалтай байж чадахгүй. Тиймээс хийж байгаа зүйлдээ дуртай болох арга замыг хай эсвэл дуртай зүйлээ олж хий.

    8. Өөрийгөө ялан дийлэгчээр хар. Ингэснээр бүх сөрөг байдлыг арилгаж эерэг болгоно.

    9. Ухаантай бай. Ухаантай байна гэдэг нь:

    • Хэрэгжүүлэх онцгой санаа танд байгаа гэдгээ мэдэх
    • Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд бүхий л бололцоог ашиглах
    • Явцын дунд гарч ирэх шинэ шинэ санаануудыг хүлээж авахад нээлттэй байх
    • Үргэлж шинийг сурч, урагшлах чадвартай байх

    Ингэснээр амжилтанд хүрнэ. Амжилт маш чухал. Та амжилтанд хүрэхийг л хүсч байгаа. Тиймээс амжилттай хүн бол. Надад итгэ! Aмжилтанд хүрснээр та илүү аз жаргалтай байх болно.

    10. Хэзээ ч битгий бууж өг. Амжилтанд хүрэхийг хүсвэл хэзээ ч битгий бууж өг. Хэзээ ч, хэзээ ч бүр хэзээ ч битгий бууж өг! Юу ч хийсэн хамаагүй хэзээ ч битгий бууж өг!

    Манай аав надад үргэлж хэлдэг байсан “Хүү минь хэзээ ч битгий бууж өг. Би чиний бууж өгөхийг харахыг хүсэхгүй байна. Хэзээ ч битгий бууж өг!”

    Манай аав ухаантай хүн байсан. Би аавынхаа үгэнд орсон. Тиймээс дахин хэлье: АУГАА ТОМ БОД!

    Үнэхээр сайхан зөвлөмж өгсөн байгаа биз. Одоо энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх л үлдлээ. Хэрэгжүүлж чадахгүй бол Трампын хэлдгээр “YOU ARE FIRED!”

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Яаж өөртөө зорилгыг бий болгох вэ?

    Огт зорилгогүй хүн гэж байдаггүй. Хүн бүр дотроо ямар нэгэн зорилго тээж явдаг гэж би бодож байна. Танд ч гэсэн зорилго байгаа. Тийм үү?

    Яагаад хүн бүр зорилготой байдаг вэ гэвэл хүн бүр хүссэн юмаа олж авч чаддаг амжилттай хүн болох хүсэлтэй байдаг учраас зорилготой байдаг.

    Хамгийн гол нь ихэнх хүмүүс дотроо байгаа тэр зорилгыг гаргаж ирж, тодорхой болгодоггүйд л хамаг учир байгаа юм. Өөртөө цаг зав гаргаж байгаад, тухлаж сууж байгаад, цаас харандаа авч байгаад зорилгоо тодорхой болгож бичих цагийг хэзээ ч гаргадаггүй гэсэн үг.

    Тийм ч учраас ихэнх хүн өөрөө амьдралаа бүтээхээсээ илүү амьдрал надад тохиолдоод байна (надад л ийм болж бүтэхгүй амьдрал тохиолдоод байна) гэсэн бодолтой байдаг гэж болно.

    Тиймээс эдгээр хүмүүсийн эгнээнд багтаж орохгүйн тулд өнөөдөр өөртөө тусгайлан цаг зав гаргаж байгаад, зорилгоо тодорхой болгон бич.

    Тодорхой болгохын тулд өөрөөсөө дараах асуултуудыг асуу.

    1. Би амьдралаа ямар болгомоор байна вэ?

    2. Би яг юу хүсч байна вэ?

    3. Би ямар хүн болмоор байна вэ?

    4. Миний хайр дурлал гэр бүлийн харьцаа ямар байгаасай гэж бодож байна вэ?

    5. Банкиндаа хэдэн төгрөгтэй болмоор байна вэ?

    6. Бие бялдраа яаж хөгжүүлмээр байна вэ?… гээд л амьдралынхаа бүх л талбаруудаас асуулт асуу.

    Асуулт бүрийг дахин дахин асуу. Учир нь эхлээд өөрөөсөө асуулт асуухад маш ерөнхий хариулт өгдөг. Тухайлбал, “Би амьдралаа ямар болгомоор байна вэ?” гэж асуухад “Би амьдралаа аз жаргалтай болгомоор байна” гэж хариулж байх жишээтэй.

    Харин тодорхой хугацааны турш өөрөөсөө дахин дахин асууснаар хариулт улам нарийсч, улам тодорхой дүр төрх, зургийг үүсгэдэг. Тиймээс аливаа өөрөөсөө дахин дахин асуух нь маш чухал.

    Ингэж тодорхой болгосноор та өмнө нь зорилгогүй, зогсонги болсон юм шиг санагдаж байсан бол харин одоо тодорхой зүг чигтэй болохоос гадна түүнийгээ биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй болно.

    Зорилгоо тодорхой болгож чадаагүй хүн өөрийнхөө талд зогсож чадахгүй, хаа сайгүй явж байдаг. Мөн өөрийн гэсэн тогтсон бодолгүй, бусад хүмүүсийн бодол санаанд автаж, өөрийн бодол санаанаас урвах нь амархан байдаг.

    Харин зорилгоо тодорхой болгосон хүн өөрийнхөө талд бат зогсож чаддаг ба суурьнаасаа огт хөдөлдөггүй. Хөдөлсөн ч эргэн сууриндаа очих чадвартай байдаг.

    Зорилго тавих нь яагаад чухал вэ гэвэл зорилгодоо хүрэхийн тулд хүн заавал өсч хөгжих шаардлагатай болдог байна.

    Санаж яв: Зорилго хүнийг хөгжүүлдэг.

    Өсч хөгжих нь маш чухал гэдгийг бид аль хэдийн мэднэ. Мөнгөтэй байлаа гэхэд дампуурах магадлал бий. Байшинтай байлаа гэхэд нурж бас шатаад алга болж мэднэ. Машин тэрэгтэй байлаа гэхэд эвдэрч, хулгайд алдах боломжтой. Гэр бүл хайртай хүмүүсээсээ хагацахгүй гэхийн аргагүй.

    Харин олж авсан мэдлэг, туршлага зөвхөн өөртөө л үлддэг.

    Тиймээс дахин хэлье.

    Зорилгыг яаж өөртөө бий болгох вэ? гэвэл

    “Хүн бүрт зорилго бий. Харин хүн бүр зорилгоо тодорхой болгодоггүй.”

    Тиймээс өнөөдөр, яг одоо өөртөө 30хан хувь(минут) гаргаж байгаад зорилгоо тодорхойл.

    Амжилтын тарни

    Миний амьдралын зүг чиг ТОДОРХОЙ!

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр



  • 6. ӨӨРИЙН АМЖИЛТЫН ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙД

    Бизнес, төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд эхлэхээсээ өмнө орчны судалгаа хийдэгтэй адил та амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө тойрон хүрээлэх амьтай амьгүй зүйлс, явж байгаа зам, харилцаж байгаа хүмүүсээ судлах хэрэгтэй. Таныг тойрон хүрээлэгч эдгээр юмс таны амжилтанд тань нөлөөлж байдаг.

    Та өөрийгөө нэг брэнд гэж үзвэл таныг, орчин тойрон тань хэн гэж харж байгааг судлаад үзээрэй. Таныг зөвөөр бодож байна уу? Буруугаар бодож байна уу? Танд ямархуу байдлаар хандаж байна? Танд хандаж байгаа хандлага нь таныг амжилтруу түлхэж өгч байна уу, доош нь чангааж байна уу? гэдгийг судлах хэрэгтэй. Жишээ нь гэр бүлийн орчин танд хэрхэн нөлөөлж байгааг дүгнэе. Аав ээж нь хүүхдийнхээ амьдралд хэт их оролцож өмнөөс нь бүхнийг зааж зааварлаад, бүхнийг шийддэг. Мэргэжил сонгох, юу хийх, хэнтэй найзлахийг нь хүртэл өмнөөс нь шийдээд өгчихдөгөөс үүдээд аав ээжийнхээ өврөөс гаралгүй эрийн цээнд хүрчихсэн хүн олон байна. Ямар нэгэн юм сэтгээд өөрийнхөөрөө амьдрах гэхээр чи чадахгүй, чиний бизнес хийнэ ч гэж юу байхав, зүгээр л өөрийнхөө хэмжээнд таарсан биед амар зүйлээ л хийгээд явж бай гэж хэлдэг. Эцэг эхчүүдийн хүүхэддээ туслах гэсэн сэтгэл нь хэтрэхээрээ эргээд хүүхдээ хорлоод байдаг..

    Хүн алдаж онож, алдаа гаргасан бол түүнээсээ суралцаад, амжилт гаргасан бол түүгээрээ бахархаж байж л өөрчлөгддөг, хөгждөг. Насанд хүрчихээд аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа нөхдүүдээ сонсоход нэг л баригдмал чөлөөтөй бус байдаг, найз нөхөдтэйгөө ажил яриад оройтоход хүртэл хүндрэлтэй байдаг. Хэрвээ та яг ийм орчинд байгаа бол орчноо өөрчлөх цаг болжээ гэсэн үг. Таныг нэг юм шинээр сэтгээд, хүсэж мөрөөдөж байсан зүйлээ хийх гэтэл таны орчин тань тээг болоод байвал та орчноо эрс өөрчлөх хэрэгтэй. Хэн нэгэнтэй зөрчилдөхөөс айх хэрэггүй. Мөрөөдлийнхөө төлөө зоригтой өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Өөрийн хүссэн зүйлээ хийхэд нь гэр бүлийн орчин нь саад болоод байгааг өөрчилж, хүсэл мөрөөдөл нэгтэй найз нартайгаа нийлээд байр түрээсэлж зоригтой өөрчлөлтүүдийг хийж, ажилаа эхлүүлж амжилтанд хүрсэн түүхүүдийг санаж байгаа байх.

    Бас орчин гэдэг ойлголтонд найзуудыг бас дурьдах хэрэгтэй. Бид найз нөхөд гэж бодож явдаг болов ч яг үнэндээ бидэнд гай болдог олон хүмүүс байдаг. Өөрийгөө өөчлөхөөр шийдээд эхний алхамаа хийж ядаж байхад доош нь чангааж эхлэдэг. Хүн өөрийнхөө муу зуршлыг өөрчлөх шийдвэр гаргаад эхний алхамаа хийж байхад нь “За чи хэзээ ийм болсон юм, юундаа маяглаад байгаа юм, чи их өөр хүн болжээ” гэх мэтээр доош нь чангааж эхлэдэг. Эхэндээ найз нөхдөөс ирж байгаа эдгээр дайралтуудад хариулт хэлэхэд их хэцүү, найзыгаа гомдоочих гээд байгаа юм шиг санагддаг. Гэхдээ та ийм хоёрын хооронд байдлаа өөрчилж “ Өнөөдрөөс би ийм болж байна. Өнөөдөр өөр хүн болж байна” гэж инээмсэглээд хэлчихдэг зоригтой байх хэрэгтэй. Жинхэнэ найз бол цагийн шалгуураар үлддэг. Жинхэнэ найз бол чамайг зоригжуулж дэмжиж, дээш нь түлхэж өгч байдаг. Харин чамайг өөр болсонд тань дургүйцэж бухимдаж, атаархаж байгаа тэр хүмүүс бол найз гэгддэг хуурмаг дүрүүд.

    Хүн ажил дээрээ ч бас сөрөг орчиноос өөрийгөө холдуулдаг байх хэрэгтэй. Ажил дээрээ үдийн цайны цагаар ч юм уу, эсвэл амралтын цагаараа бөөнөөрөө цуглаад хэн нэгнийг муулдаг хов живээс өөрийгөө холдуулах хэрэгтэй. Хэн нэгнийг муулах цагаа ажлаа хийхэд тулгамдаад байгаа асуудлуудаа ярилцан зөв шийдлийг, гарцыг хайхад зориулвал танд хэрэгтэй.

    Мөн өдөр болгон явдаг замаа ч бас өөрчлөөд үзэх хэрэгтэй. Хэрэв таны өдөр болгон ажилдаа, сургуульдаа явдаг замаар тань хөмсөгөө зангидсан ууртай хүмүүс явдаг, тэр явдаг гудамж бохир, харанхуй бол та замаа өөрчлөх хэрэгтэй. Та өөр замаар явсанаар өөр хүмүүстэй тааралдаж, шинэ зүйлийг харж, мэдэрч, өөр адал явдалтай таарч, өөр шинэ санаагаар цэнэглэгдэнэ.

    Тэрч байтугай өдрийн цайгаа орж уудаг кафе тань ямар кафе байна, ямар хүмүүс ордог болох, тэд хоорондоо юу ярьдаг нь хүртэл таны орчин болно. Эд бүгд таны тухайн өдрийн сэтгэл санаанд нь нөлөөлж байдаг. Таны таван мэдрэхүйгээр хүлээн авч байгаа юм бүхэн танд нөлөөлж байдаг.

    Хэрэв таны уулзаж ярилцаж байгаа хүн таны бодсоноос тэс хөндлөн эсрэг зүйл яриад байх юм бол та тэр хүнээс зайгаа барих хэрэгтэй гэсэн үг. Ярихыг хүсэхгүй байгаа хүнтэйгээ заавал ярилцаад байх хэрэггүй. Харин үнэхээр ярилцахыг хүссэн хүнтэйгээ бүр зав гаргаад, зорьж очоод ярилцах хэрэгтэй.

    Тэгэхээр та одоо өөрийнхөө орчин тойронд дүгнэлт хийх хэрэгтэй. Орчин гэдэг бол таны сэтгэлгээ, бодол, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлд тань шууд нөлөөлдөг учир та өөрөөсөө энэ миний орчин тойронд намайг амжилтанд хүргэж чадах орчин бүрдэж үү, үгүй юу гэдэг асуултыг асуух хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол та орчин тойрноо өөрчлөх цаг болжээ. Орчин гэдэг нь та өглөө сэрээд нүдээ нээхтэй зэрэгцээд л таныг тойрон хүрээлж байгаа бүх зүйлс хамаарна. Таныг тойрон хүрээлэх хүмүүс тантай ямар сэдвээр ярилцаж байна вэ гэдгийг ч бас анзаар. Өдөр тутмын тань цаг өнгөрч байгаа орчин, сууж байгаа сандал, амардаг, очдог газрууд ч хамаатай. Эдгээр орчин танд ямар мессежийг өгч байна вэ гэдгийг олж тогтоогоод эдгээр мессеж нь таны хүсэл мөрөөдлийн тань эсрэг мессежийг танд өгч байвал эхнээс нь өөрчлөх шаардлагатай гэсэн үг.

    Ж.Лувсандорж ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ цувралаас

  • 5. ДАВУУ УР ЧАДВАРАА ТОДОРХОЙЛОХ ТУХАЙД

    Бид өөртөө ур чадвар олж авахаасаа илүүтэй өөрийгөө харуулах гэсэн хандлага нь илүү давамгайлаад байна. Жишээ нь, мод тарьж байгаа хүн мод тарих аргачлалыг сураад авъя гэхээсээ мод тарьж байгаа юм шиг зурагаа фэйсбүүкд тавьж бусдад харагдах гэж, хүмүүнлэгийн ажил хийхээр асрамжийн газар очсон атлаа хүүхэдүүдтэй хамт зураг даруулчихаад л, хүүхдүүдэд туслахаар ирсэн зорилгоосоо илүү өөрийгөө харагдуулах гэсэн зорилго нь давамгайлаад эхлэдэг. Зөвхөн харагдах төдий түр зуурийн агшинд л анхаарлаа хандуулаад байвал магадгүй таныг хүмүүс их мундаг юмаа гэж харж болох ч өөрт тань шингэж үлдэх зүйл байхгүй, та хоосон үлдэнэ. Харин хийж буй зүйлдээ чин сэтгэлээ зориулснаар өөрийнхөө шинээр нээж ур чадвар хөгждөг.

    Юманд хандах хандлагаас ур чадвар эхэлдэг. Хандлага зөв бол тэр хүний ур чадвар нь маш хурдан хөгжөөд явдаг байхад зарим нь ард хоцроод үлдчихдэг. Хүн өөрөө өөрийнхөө ур чадвараа тодорхойлж, олж чадаагүй тохиолдолд шартаглах өвчинд баригдаж эхлэдэг. Ямар нэг болохгүй бүтэхгүйгийн шалтагийг бусад руу чихэж эхлэдэг. Би өнөөдөр ажилаасаа хоцорсон нь замын түгжээнээс болсон, тэр надад мөнгө өгөөгүйгээс л би бизнесээ эхэлж чадахгүй байна гэх мэтээр эргэн тойрноосоо шалтаг хайж эхэлдэг. Гэтэл үнэндээ тэр хүн өөрөө өөрийгөө удирдах ёстой байтал өөрийгөө бусдын удирдлаганд оруулаад байна. Энэ нь тухайн хүн өөрийнхөө давуу талуудыг гаргаж ирээгүйгээс болоод нийтлэг шинж чанартай болдог. Гэтэл хүн анх хүн болж мэндлэхдээ тодорхой зорилготой бас тэр зорилгодоо таарсан давтагдашгүй ур чадвартай төрдөг. Тэр давтагдашгүй ур чадвараа зорилгынхоо төлөө өөрийгөө сорих, турших замаар олж авдаг. Тэгээд бусадтай адил нийтлэг биш болоод ур чадвараараа ялгарч чадвал шалтаглах өвчин устана. Харин өөрийн давуу ур чадвараа олж аваагүй тохиолдолд өөрөө өөрийгөө гавалж дөнгөлдөг. Би энийг, тэрийг ч чадахгүй гэж өөрийгөө буланд шахаж гэрийн мухарт шигдэн, шалтаглах өвчинд баригдаж суулгүй энэ бэрхшээлийг даван туулах хэрэгтэй. Зарим залуусаас “Чи ийм зүйл хийвэл яаж байна” гэхэд “Би урьд нь ер нь хийж үзээгүйш д, чадахгүй байхаа” гэдэг. Гэтэл хүн ямар нэг зүйлийг сурж байж биш харин хийж байхдаа сураад туршлагаждаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

    Давуу ур чадвараа тодорхойлох аргачлалууд

    1. Өөртөө SWOT (давуу тал, сул тал, боломж, аюул) шинжилгээ хийх,
    2. IQ тест авах,
    3. Сэтгэл зүйн тест өгч өөрийн зан чанар, гадагшаа, дотогшоо хандлага гэх мэт чанараа тодорхойлох боломжтой. Гадагшаа хандлагтай бол өөрийгөө нийгэм талруугаа, дотогшоо хандлагтай бол судалгаа шинжилгээ, эсвэл шинийг санаачилах зохион бүтээх талруугаа өөрийгөө хөгжүүлж ажиллавал амжилтанд хүрнэ. Олон төрлийн тестүүд хөгжсөн байгаа. Тест гэхээр сонжоотой андууралгүйгээр мэргэжлийн сэтгэлзүйн байгууллагад хандаж өөрийгөө тодорхойлуулах нь үр дүнтэй.
    4. Туулах арга. Энэ нь өөрийнхөө хийхийг хүсээд байгаа тэр зүйлээ өөрийн биеэр хийж туулж, хийж чадах зүйлээ олох эсвэл тухайн зүйлийг хийхэд дутагдалтай талуудаа илрүүлж хөгжүүлэхийг хэлнэ.

    Та дээрх өөрийгөө тодорхойлох энгийн аргуудыг туршиж үзэж байсан уу, үгүй юу? Хэрэв үзээгүй бол туршаарай. Эндээс та өөрийгөө аль чиглэл рүү нь хөгжүүлвэл амжилтанд хүрэх вэ гэдгээ мэдэх баримжаатай болчихно. Тэгэхгүй бол ямар ч баримжаагүй төөрөөд л, зөвхөн дотроо бодоод л цаг хугацаа өнгөрөөд л байна. Шинжлэх ухааны оношилгоонуудыг ашиглаж өөрийгөө тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй. Бүүр цаашлаад шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байгаа энэ үед генийн оношилгоогоор генээ уншуулж өөрийн авъяас, ямар ажил хийвэл амжилтанд хүрэх, ямар сул талтай вэ гэдгээ хүртэл яг ном уншиж байгаа юм шиг уншуулах боломж нээгдчихлээ. Сүүлийн үед зүүн өмнөд азийнхан хүүхдээ бүр 2- 3 настай байхад нь генийг нь уншуулаад багаас нь тухайн чиглэлээр нь хөгжүүлээд маш олон гоц авъястан, аврага, бизнесмен, залуу тэрбумтануудыг төрүүлж чадаж байна. Тиймээс хүн өөрийгөө зөв тодорхойлоод түүнийхээ дагуу өөрийгөө хөгжүүлээд явбал хамгийн оргилд нь хүрэх боломжтой.

    Та давуу ур чадвараа тодорхойлохын тулд

    1. Өөртөө байгаа гэж бодсон давуу ур чадваруудаа жагсааж бичнэ.
    2. Жагсаалтын дагуу эхнээс нь ур чадваруудаа сорьно. Таны өөртөө байгаа гэж бодоод байгаа ур чадвар тань бодит амьдрал дээр танд байна уу үгүй юу гэдэг тань тодорхой болоод ирнэ.
    3. Ингээд тодорхой болоод ирэхээр тэр ур чадваруудаа илүү хөгжүүлж, харин өөртөө байгаа гэж бодсон ч яг үнэндээ байхгүй тэр зүйлүүддээ дэмий цаг үрэх хэрэггүй.

    Ингээд илрүүлсэн давуу ур чадвартаа тулгуурлаад зорилго, мөрөөдлөө бүтээвэл оновчтой. Зүгээр л мөрөөдөөд байвал мөрөөдөл биелэнэ гэж боддог бол үнэхээр хийсвэр. Хүмүүсийн 80% нь зүгээр мөрөөдсөөр яваад хорвоог орхидогийн шалтгаан нь энэ.

    Ж.Лувсандорж ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ цувралаас