Category: human-development

  • ТУРКИЙН ТЭМДЭГЛЭЛ

    (Турк Улсад төрсөн сэтгэгдэл буюу Турк Улсын давуу тал, онцлог)
    2014 оны 12 сарын 30- 2015 оны 1-р сарын 10
    Турк улсын Станбул хот, Нийслэл Анкара

    ЗОЧИЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ, ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛЧИЛГЭЭ

    Зочилох үйлчилгээ, хэрэглэгчтэй харилцах үйлчилгээ маш сайн хөгжсөн бөгөөд энэ нь ажил гэхээсэээ илүүтэйгээр бараг төрөлх шинж болсон юм шиг санагдсан. Хүнд үйлчилэх, туслах, найрсаг байдлаараа өөрсдийгөө бахархуулж чаддаг нь таксины жолоочоосоо эхлээд компанийн захиралаас хүртэл харагддаг. Ер нь бараг бүх бизнесийнхээ үндсэн зарчмыг зочилох, хэрэглэгчтэй харилцах үйлчилгээ гэж бодож ажилладаг юм шиг санагдсан. Иймдээ ч жилдээ 36 сая жуулчин хүлээж авч чаддаг байх.

    ХҮН БҮР ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХУДАЛДААЧИН

    Өрхийн үйлдвэрлэл, жижиг бизнесийг маш сайн дэмжиж хөгжүүлсэн нь харагддаг. Алхам тутамд, булан бүрт байрлах үйлчилгээний газруудад хоол, амттанаар үйлчилэхээс гадна, амттанаа хайрцаг баглаа боодол хийж худалдаална.

    ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ БА УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛИЙН ХОСЛОЛ

    Уламжлал шинэчлэлээ маш гайхалтай хослуулж чадсан. Жишээ нь турк цайны зэс данх, сав нь түргэн хоолны газраасаа эхлээд ресторан, бааранд хүртэл байж л байна. Компаниудын лого гэхэд л эртний уламжлалт хээ угалзаар ихэвчлэн шийдсэн байна. Хамгийн өндөр зэрэглэлийн рестораны үүдэнд гар урлалын бүтээгдэхүүн арьсан шаахай, хатаасан ногоо жимс, ууталж савласан давс зэрэг органик бүтээгдэхүүнүүд дүүрэн байж л байна. За бас бүх үйлчилгээний газар, автобус, зочид буудал, шөнийн клубт хүртэл үргэлж турк дуу хөгжим эгшиглэнэ. Бусдын юмыг даган далдагнаж шүтэлгүйгээр үндэсний урлаг соёлоо өнгөлж зүлгэж хөгжүүлсэн нь харагддаг.

    ШАШИН, ЁС СУРТАХУУНЫ НЭГДСЭН ҮЗЭЛ САНАА

    Нэгдсэн шашинт үзэл. Өдөрт 5 удаа Ezan буюу мөргөлийн дуудлага болж дуудлага явдаг. Хэдийгээр сүмд очих боломжгүй ч гэсэн сонсож байсан дуу, компьютерийнхаа дууг түр хааж дотроо залбирдаг. Турк охидыг гадны хүнтэй буудалд оруулахгүй байх хуультай гэх мэт.

    ТӨРӨӨ ДЭЭДЛЭХ ҮЗЭЛ

    Эх орон, төр улсаа дээдлэн хайрлах үзэл маш сайн суусан байдаг нь харагддаг. Жишээ нь бүх албан байгууллага, айл бүр төрийн далбаа, Ата Туркийн зургаа хүндэтгэн залж дээдэлсэн байдаг. Түүхийн мэдлэгийг маш системтэйгээр хүн бүрт олгож үндэстэнээрээ бахархах эх оронч үзлийг суулгаж өгч чаджээ. Хаа сайгүй түүх соёл, түүхт хүмүүсээ таниулан сурталчилсан зурагт хуудас самбар таарна. 3 настай турк хүүхэд хүртэл улсаа өмөөрч хамгаалж чаддаг.

    Ерөнхийд нь дүгнэвэл өөрсдийн онцлогийг маш сайн танин мэдэж давуу талдаа түшиглэж Туркийн гэсэн дахин давтагдашгүй хөгжлийг бүтээж чадсан үндэстэн гэж харагдсан. Үндэстэн оршин тогтнохын утга учир үүнд оршдог юм бол уу даа.

    ТҮҮХ, СОЁЛЫН УЛБАА ХОЛБОО

    Монгол хаад ноёдын

    Мэндчилэх ёс

    Зочломтгой зан

    Айран

    Имфия

    СУРАЛЦАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

    1. Үндэсний сэтгэлгээг наргианаар өөрчилж болно
    2. Хийж чадах зүйлсээ тодорхойл. Монгол хүний хийж чадах зүйлсийг тодорхойл
    3. Өөрсөддөө байгаа нөөцөө тодорхойлж, өөрсдийгөө ойлгож, өөрсдийн гэсэн хөгжлийн ялгаралыг тодорхойл. Хоол гэхэд л цагаан идээ байж болно.
    4. Далбаа, Чингис хааны зургийг айл, байгууллага бүр залах
    5. Шашны нэгдсэн бодлоготой болно. Шашнаа цэгцэлснээр монгол хүний үзэл санаа цэгцэрнэ. Тэнгэр үзлээ цэгцлэх – Хөх тэнгэрийн судар.
    6. Өдөр бүр уншдаг сургаалтай бол. Чингис хааны сургааль
    7. ӨӨРИЙМШҮҮЛЭХ ҮЗЭЛ

    Жамсранжавын ЛУВСАНДОРЖ

    ТУРКИЙН ТЭМДЭГЛЭЛ by Luvsandorj on Mixcloud

  • ШИНЭ ҮЕИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХАНДЛАГА

    by Ж.ЛУВСАНДОРЖ

    ОДОО

    ХАНДЛАГА

    СУУРЬ ҮЗЭЛ САНАА

    Үйлдвэржилтийн зууны хөдөлмөрийн хуваарь- байгууллагын соёл

    Мэдлэгт суурилсан хөдөлмөрийн хуваарь- байгууллагын соёл

    Ажилтан, гүйцэтгэгч

    Багийн гишүүн, хамтран тоглогч

    Тогтсон бүтэц зохион байгуулалт

    Уян хатан зохион байгуулалт, түншлэл, хамтын ажиллагааны нээлттэй хэлбэр

    УДИРДЛАГЫН БОДЛОГО

    Цагдаж хорьсон, цагийг зохицуулах гэж оролдсон

    Багийн гишүүн өөрөө цагаа зохион байгуулдаг

    Айлгах, шаардах, ташуурдах аргаар бүтээмж гаргах

    Багийн гишүүнтэй тохиролцох, боломж өгөх аргаар

    Хариуцлагыг хөндлөнгөөс хянаж, шалгах аргаар тогтоохыг оролддог. Үргэлж өлгийтэй хүүхэд мэт бөөцийлж байдаг.

    Багийн гишүүн өөрөө хариуцлагаа хянах боломжтой.

    Удирдлага төвтэй. Байгууллагын соёлыг захиралын зан араншин тодорхойлдог.

    Багийн гишүүн төвтэй. Багийн гишүүд хамтдаа байгууллагын соёлоо бий болгодог.

    БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ

    Сонирхолыг боогдуулсан

    Сонирхолыг дэмжсэн

    Тогтмол цалин, нууцлагдмал байдал

    Ашгийн хувь, ил тод байдал

    Тогтсон арга барил

    Бүтээлч арга барил, иновацлаг байдал

    Дундаж жирийн ажилтанд тулгуурласан

    Талент авъяаслаг багийн гишүүдтэй хамтарсан

    Хөшүүн, нүсэр тогтолцоо

    Уян хатан, хурдтай тогтолцоо

  • УЛАМЖЛАЛТ БА ДЭВШИЛТЭТ МЕДИА

    by Ж.ЛУВСАНДОРЖ

    ОДОО

    ХАНДЛАГА

    ҮҮРЭГ

    Мэдээллэх

    1. Мэдээллэх
    2. Харилцааны суваг
    3. Нөхөрлөл, нэгдэл, нийгмийн хүрээлэл
    4. Хэрэглэгчтэй харилцах

    АГУУЛГА

    Санал болгосон агуулга

    Хайж сонгосон агуулга

    ХМХ (Хэвлэл мэдээллийн хэрэгсэл) агуулга бүтээдэг

    Сонирхолын бүлэгүүд агуулга бүтээдэг

    Хамтарч агуулга бүтээдэг

    Нэг төхөөрөмж ашигладаг

    Олон төрлийн төхөөрөмж ашигладаг

    ХЭРЭГЛЭГЧИЙН ХӨГЖИЛ

    Цөөхөн бичигч

    Бүгд оролцогч

    Хэрэглэгч хүлээн авах л үүрэгтэй. Оролцоо хомс.

    Харилцан чиглэлтэй. Хэрэглэгчийн оролцоонд тулгуурласан. Хэрэглэгчтэй ойр дотно.

    ХМХ- ийн цагийн хуваариар

    Хэрэглэгч хүссэн цагтаа, хүссэн газраасаа

    ХМХ голлосон

    Өөрийн медиа голлосон

    Мэргэжлээрээ мэргэшсэн баг

    Сонирхолоороо мэргэшсэн баг

    ХАМТЫН АЖИЛЛАГАА, БОЛОМЖ

    Цөөн эх сурвалж

    Олон эх сурвалжтай шууд харилцах

    Зөвхөн өөрсдөө агуулга бүтээдэг

    Хамтарч агуулга бүтээх

    Томилогдсон маркетингийн баг

    Хамт олны тэгш оролцоо

    Сонирхолыг хорьж цагдсан

    Сонирхолыг зөв дэмжиж хөгжүүлэх

    Сошиал медиад ач холбоглол өгдөггүй

    Эмх цэгцтэй статегиар удирдах

    Одоогийн хэрэглэгчид төвлөрсөн

    Ирээдүйн хэрэглэгчээ бэлтгэх

    Үндсэн медиад найдсан

    Олон медиа хольцийг хөгжүүлэх

    • Хайлтын системийн маркетинг
    • Сошиал медиа: Twitter, Facebook, Youtube
  • МАРКЕТИНГ- БҮТЭЭЛЧ ХАМТЫН АЖИЛЛАГАА

    Маркетинг хийхдээ тогтсон нэг арга барил, алба хэлтэсээсээ хальж, бусдын сэтгэсэн шинэлэг санаа, шинэлэг төслүүдтэй хамтарсан байдлаар хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Тогтсон сэтгэлгээнээс гарч хэний ч, хэзээ ч сэтгэж хийж байгаа шинэ содон кампанит ажлыг хэрэгжүүлэхийн тулд хөндлөнгийн бие даасан хүн, багуудтай хамтран ажиллаж онцгой давуу талыг үүсгэх нь чухал.

    Жишээ нь Аз жаргалын машин Coca Cola – Хүсэл биелүүлэгч ба гэнэтийн бэлэг, гайхах, баярлах,

    Шүхрийн үсрэлт Red Bull – Айдсын мэдрэмж ба хүний мууд дурлах мэдрэмж,

    The Blair Witch Project – Айдас ба сонирхол,

    Photoball HP Өөрийгөө хүндэтгэх, тунхаглах мэдрэмж гэх мэт.

  • Хүүхдийн даахь үргээх ерөөл

    Надад хайрлаж байгаа идээ нь болбол

    Архи нэртэй ариун чанартай

    Сархад нэртэй сайхан чанартай

    Дарс нэртэй дагнасан чанартай идээнийхээ хишгийг

    Шанд булгийн эхнээс оргилон урссан

    Ундармал рашаанаар нэрж гаргаад

    Эхний усыг гурав халаагаад

    Эцсийн усыг тав халаагаад

    Чингисийн үеийн чин бат лонхонд сөгнөөд

    Алтан амсартай мөнгөн дотортой

    Агар завьяа хундганд нь амсар тэгш мэлмэлзүүлж

    Наанаа нанжин хээтэй цаанаа чамин хээтэй

    Намгүр хээтэй (цав цагаан гэсэн утгатай төвд үг) найман тахилтай

    Нанжин их хадагаа бариад намайг ерөө гэлээ.

    Эрхэм хайрт танайх болбол

    Зургаан үндсэн хуанлийг үзээд

    Зуугаас ирсэн зурхайчид үзүүлээд

    Түмэн өлзий бүрдсэн түгээмэл жилийн түвшин сайн өдөр

    Эрхэм хайртай хүүгийнхээ алтан хонгор даахийг үргээж байгаа учир болбол

    Ивээл жилтэй хүнийг эрхлэн залж

    Эрхэм олон түмнээ урьдчилан хэлж

    Ган цагаан хайч гавшгай цагаан тонгоргыг бэлдээд

    Алтан хайчны амыг нээж амь насыг нь даатгаж

    Мөнгөн хайчны амыг нээж мөнх насыг даатгаж

    Ган хошуутай алтан бариултай хайчаа

    Гар мутар бүхийдээ дамжуулан үргээж

    Гарсан төрсөн нас буяныг нь уртатгаж өргөөд

    Баруун талын шанаанаас нь эхэлж үргээхэд

    Бадамлянхуа цэцэг дэлгэрч байгаа мэт

    Зүүн талын шанаанаас нь авч үргээхэд

    Зүйл бүрийн эрдэм цацарч байгаа мэт

    Орой дээрээс нь авч үргээхэд ой билэг нь хурцдаж

    Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт

    Ар шилэн дээрээс нь авч үргээхэд агуу их хүчин төгөлдөр

    Атаа хүчин нэмэгдэж байгаа мэт

    Эрхэм хайртай хонгор хүүгийн эцгийн билгийг ярихад

    Номонд мэргэн нойронд сэргэг

    Үйлэнд уран үгэнд цэцэн

    Хуулинд шудрага хуриманд цовоо

    Дайнд баатар далайд усч

    Галд халдаггүй галавт шантардаггүй

    Элгээрээ энх сайхан жаргаж

    Төрлөөрөө төв сайхан оршиж

    Төв их нутгийнхаа дунд оршиж

    Мал сүргээрээ олон түвшин сайхан ордондоо

    Үрээ танихгүй олон үрээгээ танихгүй баян

    Яруу алдар есөн хүсэл

    Өсөх нас өрнөх буян

    Суух заяа сурах эрдэм

    Баярлах наадам бахтай жаргал

    Нас сүүдэр урт найр цэнгэлээр их

    Үүрд номын ёсоор баярын магнайгаар

    Балданлхам баатар дагинасууддаа алгасал үгүй

    Эргэн эргэж өршөөхийн

    Бэлэг ерөөлийг дэвшүүлэн өргөж айлтгая

    Бэлэг Дэмбрэлийн Үгс

    (Ёслолд ирсэн хүмүүст энэ үгсийг хэвлэж өгөөрэй, Хүүг тань ерөөг)

    Аялгуу эгшигээ хaнгинуулж яв

    Ах дүү oлнoo бaясгaж яв

    Аaв ээжээ хүндэлж яв

    Адуу мaлaa өсгөж яв

    Аянд явбaл oлзтой яв

    Авд явбaл гaнзaгaтай яв

    Аaв ээждээ aчлaлтай яв

    Ахaс зaхaсaa хүндэлж яв

    Буурaшгуй буянтай

    Сaaрaшгүй сaнтай

    Сaнaсaн хaмaг үйлс чинь

    Сaнaaгaaрaa бүтэх бoлтугай

    Нaрaн aдил гэрэлтэж яв

    Нaвч aдил дэлгэрч яв

    Найр хөөрөөр дүүрэн яв

    Нaсaндaaн үргэлж жaргaж яв

    Нaя нaсaлж

    Нaс бүрдээ жaргa

    Олны мaнлай орчлoнгийн дээж бoлж

    Огтoргуйн цэцэг шиг дэлгэрч яв

    Он мэт тэгш од мэт гэрэлтэй

    Төмөр мэт бэрх тэгш сайхaн жaргa

    Сайн явж сaнaaгaaрaa жaргa

    Урт нaсaлж удaaн жaргa

    Урт тaриa ургуул урaн бэр aв

    Төрд нэртэй түмэнд цуутай

    Улсaд aлдaртай oлoнд цoлтой

    Хэзээд сэтгэл aмaр үргэлж энх мэнд

    Өвчин үгүй өлзийтэй жaргaaрай

    Хaд мэт эдийн oлзтой бай

    Хайргa мэт мөнгөний oлзтой бай

    Энх явж

    Мөнх жaргa

  • Бид Израильд маш их ажилладаг. Амралт авна гэдэг бол цаг дэмий үрж буй хэрэг. Би 90 хүрсэн ч хэзээ ч амралт авч байгаагүй

    Израилийн ес дэх ерөнхийлөгч, 93 настай Шимон Перес Украины нийслэл Киев хотод болж өнгөрсөн Ялтын Европын Стратег (YES) арга хэмжээнд оролцогсдын үзэж байгаагаар хамгийн урамтай сайхан үг хэлжээ. Украины “Новое время” сонин түүний хэлсэн үгийг нийтэлсэн байна.


    Бид Израильд маш их ажилладаг байсан. Үүнд муу нь юу байна? Мэдэхгүй… Хүмүүс амралтаа аваад л явцгаадаг. Энэ бол цаг дэмий үрж буй хэрэг. Би 90 хүрсэн ч хэзээ ч амралт авч байгаагүй. “Чи чинь солиотой юм уу? Яаж амардаг байна аа?” гэлцдэг. Харин би ажиллахыг илүүд үздэг. Би ажлаасаа баяр баясгаланг хүртдэг


    Бид газар нутагтай болохыг мөрөөддөг байсан. Гэвч бидэнд олдсон газар мөрөөдлийн нутаг биш байлаа. Энэ бол Ойрхи Дорнодын мянганы нэг хэсэг, бяцхан орхидос байлаа. Энэ нутаг бидэнд тийм ч таатай хандаагүй ээ. Тэнд намаг, шумуул, өмнөд хэсэгт нь цөл, чулуу л байсан. Шумуул, чулуу хоёроос сонгох хэрэгтэй байв. Хоёр нууртайгийн нэг нь сөнөсөн, нөгөө нь сөнөж байв. Алдартай голтой ч тэр нь усгүй байв. Өөрөөр хэлбэл ус огтхон ч байсангүй. Ямар ч байгалийн баялаг, алт ч, газрын тос ч байсангүй. Тэр үед Ойрхи Дорнодод газрын тосны орон, ариун орон гэсэн хоёр хэлбэрийн улс оршдог гэж хэлцдэг байлаа. Манай орон юу ч үгүй учраас туйлын ариун орон байв.

    Бид ганцаардмал байсан. Шашны ахан дуус, хэлний эгч дүүс, түүхэн хөрш гэж байсангүй. Энэ бүхэн Холокост(Жүүдүүдийг Фашистын Герман ялгаварлан гадуурхаж, хоморголон устгасан үйл явц – Орч.)-ын дараа болсон юм. Бид тэнд очоод юу хийхээ огтхон ч мэдэхгүй байлаа. Жинхэнээсээ огт мэдэхгүй байсан.

    Яаж эрч идэвхтэй байх вэ гэж хүмүүс надаас асуудаг. Маш амархан. Өөрийнхөө мөрөөдөл, ололтыг тоолоод үз. Мөрөөдөл чинь илүү бол та залуухан хэвээр байна гэсэн үг.

    Байгалийн хамгийн том баялаг бол хүн гэж бид боддог байсан. Газар хүмүүсийг биш, харин хүмүүс л газрыг баян болгосон.

    Бид бүгдээрээ эрдэмтэд болцгоосон юм. Израилийн фермер бүр, хамтрал (кибуц) бүр усгүй, хөрсгүйгээр хөдөө аж ахуйг хэрхэн хөгжүүлэхийг судлаж эхэлсэн. Хөгжүүлж ч эхэлсэн. Энэ бол хай-тект суурилсан дэлхийн анхны хөдөө аж ахуй байсан юм. Би тэр үед Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан байсан. Бид услалт хийх гэж оролдож, бүлээн усаар модоо усалдаг байв. Тэгвэл илүү ургана гэж бодоцгоосон юм.

    Үнэхээр гайхалтай нь хөдөө аж ахуй газарт түшиглэхээс гадна хай-текэд суурилж болох нь тодорхой болсон. Өнөөдөр манайд ус хангалттай байна. Усыг ер нь олдог болохоос олборлодоггүй. Харин бид олборлож эхэлсэн. Амжилтанд ч хүрсэн. Бид усыг цэнгэгшүүлж, “ус бага уудаг” хүнсний ногоо эрж, селекц хийж байлаа. Та бүхэнд жинхэнэ нууцыг дэлгэе: Таны юу олж байгаа биш, харин юуг бий болгож байгаа чинь л ирээдүйд чухал.

    Бидэнд хүмүүс байсангүй, зэвсэглэл байсангүй. Бид хэзээ ч байлдаж байсангүй. Бид ердөө 450 мянган хүнтэй, генералуудгүй, цэрэг дайны туршлагагүй улс байлаа. Израиль улс байгуулахаар НҮБ шийдсэн ч хэрэг дээрээ дайн болж байлаа. Бид юу хийж чадах байв? Хоёр л зүйл хийж чадах байлаа.

    Нэгдүгээрт, хүмүүс маань эрэлхэг зоригтой болох ёстой байлаа. Бидэнд сонголт байхгүй, бид зөвхөн ялах л ёстойг тэд ойлгох ёстой байлаа. Бид нэг л удаа ялагдвал бүх зүйл дуусах байсан юм.

    Хоёрдугаарт, бид зэвсэггүй учраас түүнийг хийж эхэлсэн. Армийг төгс сайн болгохын тулд IT-г хөгжүүлэх хэрэгтэй болсон. Израилийн IT салбар армийнхаа төлөө ажиллаж эхэлсэн. Яагаад гэвэл бид дайсагнасан хүрээн дотор ганцаараа байсан юм.

    Энэ бүхнийг би яагаад яриад байна вэ? Найзууд минь, та нарт бодож байгаагаас чинь хавьгүй их зүйл байгаа гэж би залуус, бүсгүйчүүдэд одоо ч хэлдэг. Битгий залхуурцгаа. Та нарт газар шорооны санал болгож чадахаас хавьгүй илүү зүйл байгаа. Өөрсдөд чинь өгөөгүй зүйлийг та нар бий болгож болно. Энэ бол бүгдэд хэлэх сургамж.

    Украин бол хөдөө аж ахуйн салбар дахь дэлхийн хамгийн чухал орнуудын нэг. Та бүхэн үнэхээр ихийг нийлүүлдэг. Та бүхэн хөдөө аж ахуйгаасаа татгалзаж болохгүй. Та нар ард түмнийхээ авьяас, нөөцийг нэгтгэж, шинэтгэн сайжруулах ёстой.

    Хүмүүст маш их боломж бий. Гэвч тэд бүгдээрээ жаахан залхуу юм. Ямар нэгэн зүйлд хүрье гэвэл ажиллах ёстой. Тэнгэрээс юу ч унаад ирдэггүй. Бид Израильд маш их ажилладаг байсан. Үүнд муу нь юу байна? Мэдэхгүй… Хүмүүс амралтаа аваад л явцгаадаг. Энэ бол цаг дэмий үрж буй хэрэг. Би 90 хүрсэн ч хэзээ ч амралт авч байгаагүй. “Чи чинь солиотой юм уу? Яаж амардаг байна аа?” гэлцдэг. Харин би ажиллахыг илүүд үздэг. Би ажлаасаа баяр баясгаланг хүртдэг. Бас гутранги дорой байх хэрэггүй. Энэ бол цаг дэмий үрж байгаа хэрэг. Тэр тусмаа цаг үе өөрчлөгдөж байгаа үед.

    Шинжлэх ухааны хойноос хөөцөлдөх хэрэгтэй. Шинжлэх ухаанд хил, хязгаарлалт байхгүй. Шинжлэх ухаанд рефлекс байдаггүй. Өнгөрсөн үеийн асуудлыг шийдэх гэж оролдох хэрэггүй. Ингэж болох эсэхийг би огт мэдэхгүй. Өнгөрсөн цаг ямар ч үүрэггүй. Хуучин алдааг давтахгүйн тулд л та бүхэн түүнийг судал. Өнгөрсөн цагт ирээдүй байхгүй, итгэл найдвар ч байхгүй.

    Ихэнх хүмүүс төсөөлөхийг биш, дурсахыг эрхэмлэдэг нь хамгийн том алдаа. Та юуг дурсахыг хүсч байна? Алдсан бүхий л алдаагаа юу? Түүхэнд тулгуурлаж болохгүй.Түүхчид чинь эрх мэдлийг гартаа атгаж байсан хаад ноёдын дуу хоолой, тэд юу ярих хэрэгтэйг л ярьдаг байсан.

    Хүмүүс ямар нэг юмнаас айдаг… Бидний хэрхэхийг гагцхүү Бурхан л мэднэ.

    Эргээд харвал таны хамгийн том алдаа юу байсан бэ гэж надаас заримдаа асуудаг. “Бид агуу их мөрөөдөлтэй гэж бодоцгоодог байсан. Тэгвэл одоо тэр мөрөөдлүүд маань тийм ч их зүйл байгаагүйг ойлгоцгоож байна. Илүү ихийг мөрөөд. Мөрөөдөл чинь том байх тусам илүү ихэд хүрнэ” гэж би хариулдаг.

    Танай залуу үе гайхамшигтай байна. Гэвч тэд улстөрчдийг ад үзэж байгаад уур минь хүрч байна. Тэд улстөр авлигажлаа, бидэнд хэрэггүй гэцгээж байна. Та бүхэн шудрага үнэнч юм бол, шудрага улстөрийг хүсч байгаа юм бол очоод шудрага улстөрийг бий болго гэж би тэдэнд хариулах байна.

    Энэ бүхэн өнгөрсөн цагаас миний өөрөө тээж ирсэн сургамж юм шүү.

    Хүмүүс хэрхэн эрч идэвхтэй хэвээр үлдэх вэ гэж надаас асууцгааж байна. Маш амархан. Өөрийнхөө мөрөөдөл, ололтыг сэтгэл дотроо тоолоод үз. Мөрөөдөл чинь илүү бол та залуухан хэвээр байна гэсэн үг. Хэрвээ эсрэгээрээ бол та хөгширчээ.

    Эх сурвалж © duuren.mn

  • ДУРЛАСАН ЗҮЙЛЭЭ ЭХЛЭХЭД ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ!

    Хийж бүтээе гэвэл хэзээ ч оройтохгүй

    Өчигдөр урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд “Намар” хэмээх уран зургийн үзэсгэлэнг сонирхож явахдаа хөрөг зургийн нэрт мастер Орхоны “Хүүхэд ахуй нас” гээд зургийг бахархан үзэж зогстол “Ямар гоё зурдаг юм бэ? Зураг зурмаар санагдчихлаа. Уг нь намайг зурах авьяастай юм байна гэж дунд сургуулийн багш маань хэлж байж билээ. Даанч одоо зурж сурна гэхээр оройтжээ” гэж өмнө минь зогсож байсан гуч орчим насны залуу хамт яваа бүсгүйдээ хэлэхийг санамсаргүй сонсоод өмнөөс нь ичив.
    Ямар тэр залууд “Монголчуудын маань сайн мэдэх алдарт зохиолч нобелийн шагналт Рабиндранат Таагүр 70 настайгаасаа зураг зурж эхэлсэн, одоо түүнийг Энэтхэгийн орчин үеийн уран зургийн үндэслэгч гэж үнэлдэг” гэж үзэсгэлэн үзэж буй олны дунд хэлж, зураг зурж эхлэхэд оройтоогүй шүү гэж ятгалтай биш
    Бас Америкийн нэрт зураач Энн Мосе 80 настайдаа зураг зурж эхлээд нийтдээ 1500 зураг зурсны 400 шахмыг нь зуун наснаасаа хойш зурсан юм шүү гэлтэй биш.
    Лучианна Паворотигийн дуулдаг “Аве Мария” гэдэг сонсоод баймаар сайхан дуу байдаг даа. Италийн дуурийн хамгийн нэртэй хөгжмийн зохиолч Жозеппи Верди энэ дуугаа 80 насандаа зохиосон, харин “Отелло” дууриа 75 насандаа зохиосон гэж бас тэр залууд хэлэлтэй биш.
    Хөөрхий тэр залуугийн буруу гэж юу байхав. Ер нь одоогийн залуучуудын дунд “Гуч хүрчихлээ дээ. Одоо ч сурах хөг нь өнгөрсөн дөө. Дөч хүрч байна. Ямар нэг зүйл шинээр эхлэх гэдэг тэнэг хүний ажил даа “ гэх мэтийн сул яриа бишгүйдээ сонсогддог болохоор энэ талаар өөрийнхөө бодол санааг тэрлэж ядаж байгаа минь энэ юм.
    Залуу байж иймэрхүү сэтгэлгээтэй байх юм бол юу ч эхэлж чадахгүй, юу ч бүтээхгүй. Яагаад гэвэл боломжгүй гэж бодож байгаагаас нь болоод тэр хэзээ ч эхлэхгүй, эхэлсэн ч хийж бүтээх аргыг чин сэтгэлээсээ хайхгүй. Харин нас ахисан ч гэсэн хийж бүтээж чадна, оройтоогүй гэж бодвоос мэдээж аргыг нь олоод ч юм уу сураад ч юм уу хийж бүтээх нь мэдээж.
    Тодорхой амжилтанд хүрээгүй, амьдралдаа сэтгэл хангалуун биш явдаг зарим хүн амьдралаа өөрчлөхийг үе үе боддог ч амьдралынхаа хэв маягийг нөгөө л хуучин хэвээрээ үргэлжлүүлсээр байдаг. Нас дэндүү явчихлаа даа гэх мэтийн олон шалтаг шалтгаан тоочиж, амьдралаа өөрчлөх алхам хийж зүрхлэхгүй байгаагаа зөвтгөдөг. Үнэхээр наснаас боллоо гэж үү. 70 настайдаа Рабиндранат Таагүр, 80 настайдаа Энн Мосе зурж эхлээд гайхам амжилтанд хүрч байгаа юм чинь үзэсгэлэнгийн танхимд “Даан ч оройтсон” гэж дуу алдсан тэр залууд сэтгэлгээгээ л өөрчилбөл ямар ч амжилтанд хүрч чадна гэж хэлмээр санагдсан юм.
    Одоогоос хоёр гурван жилийн өмнө манай Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийг \ хуучин нэрээр Монос дээд сургуулийг\ 60 настай эмэгтэй төгссөн. Гайхалтай байгаа биз. Эм зүйч болох эрхэм мөрөөдлөө биелүүлэх гэж 55 насандаа манай сургуульд элссэнийг нь би төгсөлтийн шалгалт авч байхдаа мэдээд гайхаж, бас биширч бахадсан даа. Шалгалтын асуултанд золбоотой хариулж байгаа бас биеэ авч явж байгааг зэргээс нь харахад хэн хүнээс гарахгүй зориг гарган эзэмшсэн дуртай мэргэжлээрээ дор хаяж арван жил сэтгэл хангалуун аз жаргалтай, харамсах зүйлгүй ажиллах нээ. Ленинград хотноо олон жилийн өмнө киноинженерийн ангийг төгссөн , тэр мэргэжлээрээ ч сайн ажиллаж байсан хүн шүү дээ.
    Монголчууд маань “Оргүйгээс оройтсон нь дээр “ гэж ярьцгаадаг даа. Үнэхээр хүсэл байвал хийж бүтээхэд хэзээ ч оройтдоггүй юм байна.
    Бас нэг жишээ хэлэхэд аав маань 83 настай байхдаа Сонгино дахь биокомбинат руу хос цэнэгтэй вакцинаа хийх гээд Улаанбаатараас өвлийн ид хүйтэнд автобусаар явж байсан сан. 20 жилийн өмнө тэтгэвэрт гарахдаа ажлаа өгсөн залууст хос цэнэгтэй вакцинаа хийж амжсангүй, дуусгаарай гэж захиж хэлсэн боловч хийгээгүй болохоор нь өөрөө хийх гэж зүтгэж байсан нь тэр аж. “Аав аа, бидэнд хэлээд унаа аваад явахгүй яасан юм” гэхэд “Ажилтай та нарт унаа энэ тэр гэж садаа болоод яахав, автобус гээд бэлэн унаа байхад. Тэгээд ч би олон олон удаа явна шүү дээ” гэж байж билээ. Миний бодлоор аав маань хийдгээ хийчихсэн, олон сайхан шинэ вакцин зохион бүтээсэн, Монголын шилдэг зохион бүтээгч цол тэмдэгтэй , төрийн шагналд нэр дэвшиж явсан гавьяаныхаа амралтыг санаа амар эдэлж байх хүн шүү дээ.
    Хүн бол өөрийнхөө бодлын, бас үйлдлийн бүтээгдхүүн гэж би боддог. Тийм болохоор “Хүн хөгширсөн гэж бодсон үедээ хөгширдөг” гэж Жан Ануигийн хэлсэн үгийг санаж явахад илүүдэхгүй л болов уу.
    Миний хамгийн их шүтэж хүндэлдэг , бүтээлийг нь амтархан уншдаг эрдэмтдийн нэг болох Ламарк амьтан судлалын сонгодог бүтээл болох “Сээр нуруугүй амьтдын байгалийн түүх”-ээ 78 настайдаа бичиж дуусгасныг сүүлд нь мэдээд хөдөлмөрч бүтээлч занг нь биширч билээ.
    Бахархаад баршгүй гайхамшигт бүтээл болох Фаустыг Гете 83 насандаа нас барахаасаа өмнөхөн дуусгасныг бодоход бас л гайхамшигтай. Хэрвээ тэр нас өндөр болсон гээд орхисон бол тэр алдартай бүтээлийг унших, сонсох хувь бидэнд төдийгүй хүн төрөлхтөнд дутах байжээ гэж бодохоор тэр аугаа хүнээр, түүний аугаа хөдөлмөрч төрх, авьяас билгээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.
    Стравардийн хийл гэхээр сонсоогүй мэдэхгүй хүн ховор биз. Харин Страварди дэлхий даяар алдаршсан тэр хийлүүдийнхээ анхныг 60 насандаа хийсэн гэдгийг ихэнх хүн мэдэхгүй дээ.
    Тийм ээ, эдгээр хүмүүсийн хувьд физиологийн нас гэдэг ердөө л тоо төдий юм. Зөвхөн энэ хүмүүсийн хувьд ч биш, бүх хүний хувьд нас бол тоо гэж хэлж болно . Аливаа зүйлийг хийе гэсэн хүсэл, итгэл байвал эхлэхэд хэзээ ч оройтдоггүй юм байна, хийж бүтээж болдог юм байна гэдгийг дээр дурдсан хэдхэн жишээ илтгэж байна. Ийм жишээ үй олныг дурдаж болно. Гэхдээ тэр үлгэр жишээнүүдийг монгол залуус та нар минь өөрсдийнхөө хийсэн бүтээснээр улам олон болгоно гэдэгт би гүн итгэлтэй байна.

    Лувсангийн ХҮРЭЛБААТАР
    Эх сурвалж: https://www.facebook.com/Khurelbaatar-Luvsan-26256…

  • ЦЭГЭЭР НААДЪЯ хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл, сургалтын аргазүй

    Цэг холбодог бичвэрийн дэвтрээр дамжуулж, СӨНХ-ийн гарын жижиг булчинг хөгжүүлж, зурж бичих дадал олгохоос гадна математикийн болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 40 аргачлал.

    Хүүхэд судлаач, Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-ын тэргүүн Жамсранжавын ХОРЛООгийн сүүлийн 5 жилийн хугацаанд 2000 гаруй хүүхдийг хамруулсан туршилт судалгаа, үзүүлэх ажил зохион байгуулсны үндсэн дээр “Бичвэрийн дэвтэр”-т ШИНЭЧЛЭЛ хийлээ.
    Хүүхдүүдийн хувьд ядардаг, залхдаг, шаардуулдаг, албадуулдаг цаг үе ард өнгөрч энгийн хялбар аргаар, зугаатай сонирхолтой аргаар, зурж будангаа боддог, сэтгэдэг, бүтээдэг боллоо. Зугаатай сонирхолтой аргаар зурж бичих дадал олгохоос гадна СӨНХ-ын оюун ухаан сэтгэлгээг интеграцчилсан нэгдмэл байдлаар хөгжүүлэх боломжийг таниулсан “Цэгээр наадъя- хүүхэд хөгжүүлэх 40 аргачлал” арга зүйн гарын авлагатай боллоо.

    Цэгээр наадъя аргазүй одоогоор 100,000 хүүхдэд хүрсэн.


    ХОЛБОО БАРИХ
    Утас: 9915-8825, 9122-4555
    sub.shinechlel@gmail.com
    horloo_j@yahoo.com
    www.twitter.com/jhorloo
    www.facebook.com/jhorloo
    www.facebook.com/SUBSHNGO