Category: зохион-байгуулсан-сургалт

  • БҮТЭЭЛЧ МОНГОЛ ЦУВРАЛ ЛЕКЦ | ОЮУНЫ УУРХАЙГАА ОЛБОРЛОЁ!

    Залуус хойч ирээдүйгээ БҮТЭЭЛЧ ҮЙЛСД чиглүүлэн, урам зориг итгэл үнэмшил өгөх, бүтээлч хүмүүс өөрийн санаачилга, хийж хэрэгжүүлж буй ажил үйлсээ танилцуулж дэмжлэг бүрдүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой соён гэгээрлийн БҮТЭЭЛЧ МОНГОЛ цуврал нээлттэй лекцийг бямба гараг бүрийн 11 цагаас МУИС-ийн 2-р байрны 308 тоотод тогтмол зохион байгуулж байна.

    Үндэсний оюун сэтгэлгээний сэргэн мандалын энэхүү эринд салбараа хөгжүүлэх таатай нөхцөл, дэмжлэг, тусламж хүлээж шалтаг тоочин суулгүйгээр салбарынхан дор бүрнээ нэгдэж бодит ажил үйлсийг эхлүүлж, оюун санааны хувьсгал хийх цаг иржээ.

    Санаачлагч: Бүтээлч Монгол нэгдэл
    Хамтран зохион байгуулагч: Mile клуб, МУИС, Монгол утга соёлын Өлзий нэгдэл
    Зохицуулагчид:
    М.Чанцалдулам (МУИС, 4-р курсын оюутан http://creativemongolia.com/chantsaldulam/),
    Т.Нямгэрэл (ШУТИС, 3-р курсын оюутан http://creativemongolia.com/nyamgerel/)

    ОЮУНЫ УУРХАЙГАА ОЛБОРЛОЁ!

  • HAIKU- ART Exhibition Зураач, дизайнер МУУГЗ Д.ЭРДЭМБИЛЭГ, Э.АЧИТМАА нарын хамтарсан үзэсгэлэн

    Зураач, дизайнер МУУГЗ Доржжадамбын ЭРДЭМБИЛЭГ, Эрдэмбилэгийн АЧИТМАА нарын хамтарсан үзэсгэлэнд урьж байна.

    Хаана: Bella Vista, Q- Art галлерей
    Хэзээ: 2016 оны 3-р сарын 4, 18:30 цагт

    МУГЗ дизайнер Д.Эрдэмбилэгийн уран зургийн, түүний охин Э.Ачитмаагийн “Хайку Арт” чиглэлийн график зургийн хамтарсан үзэсгэлэн Зайсангийн Белла Виста хотхоны Q art галлерейд 03 сарын 04- ний 18:30 цагт нээгдэх гэж байна. Үзэсгэлэнд нийт 40 гаруй бүтээл тавигдах бөгөөд Эрдэмбилэг гавьяатын түр завсарласаны дараах уран зургийн үзэсгэлэн болон түүний охин Ачитмаагийн анхны уран бүтээлийн гараа болж байгаагаараа онцлог юм.

    Ялангуяа Э.Ачитмаагийн Хайку шүлэглэлээ монголоос англируу бичиж, түүнийгээ график зургийн хэлбэрт өвөрмөц дүрслэлээр буулгасан нь анхдагч болохуйц сэдэл болжээ. Тэр тусмаа 20- иод насны залуу охин оюун санааны тусгалаа шүлэг найргийн гүн утгын төрөл болох хайку уламжлалаар туурвиж улмаар англи хэл дээр бичнэ гэдэг амаргүй сорилтыг гайхалтай илэрхийлж тухайн уран бүтээлч ямархуу ирээдүйтэй уран бүтээлч вэ гэдгийг үзэгч шүүмжлэгчид урлаг судлаачдынхаа өмнө анх удаа дэлгэж байна. Мөн Эрдэмбилэгийн сүүлийн үед зурсан нийгмийн сэдэвт уран зургуудаа дэлгэхэд бэлэн болоод байна.

    Гавъяат Эрдэмбилэгийн хувьд Монгол улсын дизайны урлагт тэр дотроо барилга архитектурын чиглэлээр олон сайхан бүтээл концепц туурвиж, олон арван дизайнаруудыг бэлдэж өгсөнийг Монголын ард түмэн бэлхэнээ мэднэ.

    Энэ удаа дизайнар маань өөрийн анхдагч мэргэжил болох уран зургийн чиглэлээр өөрийн охиноо бэлдэн анхны гараанд гаргаж өглөө. Мөн Эрдэмбилэгийн сүүлийн үед зурсан нийгмийн сэдэвт уран зургууд гэнэтийн тэсрэлт авчрахыг харах л үлдлээ. Дашрамд хэлэхэд үзэсгэлэнд гадаадын ЭСЯ-ууд олон улсын байгууллагууд ирж үзэхээр болоод байгааг дурьдахад таатай байна.

    Та бүхэн таалан соёрхоно уу.

  • ​ХҮЛЭМЖИЙН АГРО ПАРК БАЙГУУЛАХ ТӨСӨЛ​ ТАНИЛЦУУЛАХ НЭЭЛТТЭЙ УУЛЗАЛТ

    Мөнх ногоон амьдрал ТББ, Чандмань парк ХХК-иас санаачилсан ХҮЛЭМЖИЙН АГРО ПАРК БАЙГУУЛАХ ТӨСӨЛийг хамтран хэрэгжүүлж Монгол Улсдаа хүнсний аюулгүй байдлийг бий болгож 4 улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэх зорилготой хүн бүрийг урьж байна.Төслийн танилцуулга, хамтын ажиллагааны нээлттэй анхны уулзалт 2-р сарын 4-ны 14:00 цагт Монгол Японы соёлын төвд болно.

    Төслийн хүрээнд 20 га талбайд 60 хүлэмж барина.

  • БҮТЭЭЛЧ МОНГОЛ буюу МОНГОЛ ХҮНИЙ ДАВУУ ТАЛ, ЗАЛУУС БИДНИЙ БОЛОМЖийн тухайд лекц​энд урьж байна

    Бүтээлч Монгол нэгдлийг санаачлагч
    Ж.ЛУВСАНДОРЖийн
    Байгууллага хамт олонд сэдэл, урам зориг,
    Бизнес хайж байгаа залуусд шинэ санаа өгөх
    Оюутан сурагчидад өөрийгөө таних мэдэхэд туслах, БҮТЭЭЛЧ МОНГОЛ буюу МОНГОЛ ХҮНИЙ ДАВУУ ТАЛ, ЗАЛУУС БИДНИЙ БОЛОМЖийн тухайд лекцэнд урьж байна.
    (ТӨЛБӨРГҮЙ)

    Хэзээ: 11-р сарын 29-ны 11:00 цагаас
    Хаана: Тусгаар тогтнолын ордон, 3давхар Бага танхим

  • Content Summit Mongolia | Дэлхийд өрсөлдөх Монгол контентыг бүтээе! 2015/12/03

    “Дэлхийд өрсөлдөх Монгол контентыг бүтээх талаар хэлэлцэж, шийдэл гаргах” зорилго бүхийМонголын контент үйлдвэрлэлийн салбарынхан нэг дор чуулах хамгийн том, хамгийн олон оролцогчидтой “Content Summit Mongolia” арга хэмжээ 2015 оны 12 сарын 03-нд МҮЭСТО-нд болно.
    -> Мэдээ
    -> Кино
    -> Видео
    -> Дуу хөгжим
    -> Комик, анимэйшн
    -> Дизайн, гэрэл зураг
    -> Ном
    -> Сошиал медиа контентийн салбарынхан бүгд нэг дор чуулна.

    Арга хэмжээг дэмжигч, хамтран зохион байгуулагч
    Mongol Content LLC Bloomberg TV Mongolia Maxima Consulting

    Дэмжигч CreativeMongolia

    Бүртгэл => www.contentsummit.mn

  • Интернэт худалдааны анхдугаар чуулга уулзалт 2015.10.23

    ЯАГААД?

    ХИЛ ХЯЗГААРГҮЙ ЗАХ ЗЭЭЛ буюу Интернэт худалдаа нь улс орнуудад экспортод чиглэсэн худалдааг өсгөж, масс зах зээлд хүргэх гол суваг болсоор байна. Та бидний өмнө том сорилтын жилүүд ирлээ. Тиймээс бид өнгөрсөн, одоо, ирээдүйгээ ярилцаж, хамтдаа нэг чигт харах цаг болжээ.

    ЗОРИЛГО

    Интернэт худалдааны орчин Монголд болон дэлхийн улс орнуудад ямар түвшинд байгаа, энэхүү орчныг хөгжүүлэхэд бид хамтдаа юу хийсэн, одоо юу хийж байгаа, цаашид юу хийх тухайгаа хамтран ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрч, өөр хоорондоо харилцаа холбоо тогтоох нь уг арга хэмжээний гол зорилго юм.

    ҮР ДҮН

    – Хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлага, нөхцлийг илрүүлэх
    – Эдийн засгийн хямралын үед экспортод баримжаалсан худалдаа,үйлчилгээг интернэт худалдааны платформ ашиглан хил хязгааргүй зах зээлд гарах боломжийг олох
    – Дотоодын хэрэглэгчдийн онлайн зан төлөв ямар түвшинд байгаа, хэрхэн өөрчлөгдөж байгаа, цаашид хэрхэн хувьсах хандлагыг мэдэх
    – Интернэт худалдааны ЭКО систем хэрхэн бүрэлддэг, бидний оролцоо юу байх талаар цогц ойлголттой болж, шинэ боломжуудыг олж харах, түүнийг бизнестээ ашиглах
    – ЭКО системийг бүрдүүлж буй салбар бүрийн төлөөллүүд өөр хоорондоо харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах.

    http://ecommerceub.com/


    “Бизнес Таймс” СОНИНЫ ТОДРУУЛГА

    – Монголд анх удаа зохион байгуулж буй форумын үйл ажиллагаанд амжилт хүсье. Манайд интернэт худалдаа хэр хөгжиж байна вэ? Энэ арга хэмжээ хожимдоогүй гэдэгт найдаж байна…?

    Манай улсын ихэнхи ААН, төрийн байгууллагууд интернэт сүлжээгээр дамжин онлайнаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд яаж хүргэх гэдэг рүү тэмүүлж байгааг та бүхэн анзаарч мэдэрч байгаа. Гэхдээ бидэнд туршлага байхгүйгээс алдаа оноотой байгаа. Манайд өнөөдөр 1-2 зүйлээс болж интернэт худалдаа хөгжихгүй байна гэвэл эндүүрэл. Энэ салбар цааш хөгжихөд бид том системээр нь харах хэрэгтэй. Бид АНУ, барууны орнуудыг жишиг болгохоос илүүтэйгээр Хятад, Орос хоёр хөршөө харах хэрэгтэй.

    Энэ үйл ажиллагааг бид урт хугацааны төлөвлөгөө болгоогүйгээс одоо ямар байгааг бүгд мэдэж байгаа. Гол алдаа нь бид судалгаа шинжилгээгүй муйхараар хандаж ирсэн. Тиймээс энэ чуулга уулзалт цаг үеэ мэдэрсэн, хөгжих, эс хөгжих үү гэсэн зааг дээр байгаа зүйлийг том зургаар нь гаргаж ирэхээр зорьж буй учраас чухал арга хэмжээ болно гэж найдна.

    Манайд интернэт худалдаа хөгжиж байна уу гэхээс илүү хөгжих нөхцөл бүрэлдсэн үү гэж асуувал тохиромжтой. Тийм нөхцөл үүссэн. Хөгжүүлэхэд нөлөөлж буй гол төлөөллүүд гэвэл үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар, банк, онлайн төлбөр тооцоо, логистик, даатгал, интернэтийн сүлжээ, програм хангамж, цахим маркетингийн салбарууд байна.

    Интернэт худалдаа хөгжихэд нөлөөлж буй бас нэг зүйл нь хууль тогтоомж юм. Тиймээс нэгэнтээ манай улсад үүсчихээд байгаа нөхцөл байдлыг ярилцах учир энэ чуулга уулзалт цаг үеэ олсон байх. Хэрвээ арай өмнө зохион байгуулсан бол нийгмийн эрэлт хэрэгцээ, оролцогч талуудын идэвхи сул байх байлаа.

    – Та интернэт худалдаан дээр юуны өмнө хоёр хөршөөс суралцах гэлээ. Тэд том зах зээлтэй орнууд. Харин манайх шиг улсад интернэт худалдаа яаж хөгжих вэ? Өөрийн гэсэн онцлог байна уу? Нэг ёсондоо давуу болон учир дутагдалтай талууд нь юу байна? Ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

    Бид барууны хөгжлийн загваруудыг шууд хуулсны хор уршиг нь өнөөдөр эдийн засгийн баялгийн тэгш бус хуваарилалтаар батлагдаж байна. Хятад улсад интернэт худалдаа хөгжихөд барууны загвар ажиллахгүйг баталсан жишээ бол “eBay” байна. Тухайн үед “eBay” барууны арга барилаар Хятадын зах зээлд ажлаад улмаар амжилтгүй, ашиггүй ажиллах болсон. Харин “Алибаба” эсрэгээр нь “eBay” дээр хийгдсэн маркетинг, борлуулалтын идэвхижүүлэлтийг яг эсрэг нь хийснээр зах зээлээ тэлсэн түүхтэй.

    Бидний гол алдаа бол гадны загварыг шууд хуулдаг. Тиймээс бид Монголд тохирсон загварыг гаргах хэрэгтэй. Манай чуулга уулзалтанд Хятадын төлөөлөгчид оролцож илтгэл тавих тул тус улс дэлхийн зах зээлд хэрхэн гарсан тухай мэдэж авч болно.
    Ер нь бид цаг үеэсээ түрүүлж сэтгэж гадны зүйлийг хуулбарлахаасаа илүүтэйгээр одоогийн нөхцөл байдалдаа тохируулан системийг бүрэн эргэлдүүлэх ёстой.

    Интернэт худалдаа гэхээр бид зөвхөн бодит биет барааг онлайнаар худалдан авах гэж ойлгож болохгүй. Та бидний бага ахуйдаа хэрэглэдэг байсан зүйлс одоо бүгд онлайн болж хувирлаа. Жишээ нь, ухаалаг утсан дахь апликешнуудыг хар. Интернэт худалдаа нь үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк, онлайн төлбөр тоо, логистик, даатгал зэрэг бүх салбарыг хамарч эдийн засгийг хүчирхэг болоход нөлөөлдөг. Урд хөршид үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд том бизнесүүд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх гол суваг нь “Аlibaba” боллоо. Энэ тухай ярьвал платформ эдийн засгийн тухай ярих болно. Төр ч бай, хувийн хэвшил ч бай бүгд л онлайн болох нь эцсийн зогсоол байх болно.

    – Манай улсын хувьд ямар онцлог байна?

    Нэгд, хувь хүний болон газар нутгийн онцлог төвлөрлийн байдал, бизнесийн уламжлалт арга барил, төрийн оролцоо, хууль тогтоомж зэрэг нь бусдаас өөр. Наад зах нь манайд мэйль-ээр ирсэн зүйлийг шүүхийн өмнө баталгаатай гэж үздэггүй. Өөрөөр хэлбэл, заавал цаасаар байхыг шаарддаг. Одоо энэ байдлыг өөрчилчихвэл онлайн худалдаа хийхэд нэг алхам ойртлоо гэсэн үг. Ирээдүйн хөгжил бидэнд ойрхон байгаа. Хамгийн гол нь оролцогч талууд нэгдэж ажиллах хэрэгтэй.

    – Нээрээ бид өдөр тутмын амьдралдаа “дарагдаад” интернэт бидний амьдралын нэг хэсэг, хэрэглээ болсныг тэр бүр “анзаарахгүй” байх шиг. Жишээ нь, таны хэлж байгаагаар банк, санхүүгээс аваад интернэт үйлчилгээг бишгүй авч, хүртэж, бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрчихсэн шүү дээ. Энэ бүхнээс манайд аль салбарт түлхүү хөгжиж, олон улсын зах зээлд гарах нь вэ?

    Чуулга уулзалтын нэг онцлог агуулга бол “Бид дэлхийн зах зээлд яаж гарах вэ?” гэдэг асуудал. Энэ бол нэг тал. Нөгөө тал нь “Бид дотооддоо интернэт худалдааг хэрхэн хөгжүүлэх вэ?”. Хоёулаа чухал зүйл юм. Хятад улс дэлхийд гарах гарцаа өөрсдөө бэлдэж, тэр нь Нью Иоркийн хөрөнгийн бирж дээр 20 тэрбум доллар босгож чадлаа. Энэ бол “Алибаба” байлаа шүү дээ. Бид тэгвэл яах ёстой вэ. Хил хязгааргүй зах зээлд хүрэх гол гарц бол интернэт худалдаа гэж хэлэхийг хүсэж байна л даа. Дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байгаагаас гурван тэрбум хүн интернэт ашигладаг. Энэ тоо цаг мөч бүр өсөж байна. Цаг зав мөнгөө хэмнэх боломжийг интернэт сүлжээ, банк, онлайн төлбөр тооцоо олгож байна. Тогны мөнгө, үзвэр үйлчилгээ бүгд онлайн болчихлоо. Энэ бас л интернэт худалдаа шүү дээ.

    Дэлхийн зах зээлд өрсөлдөнө гэдэг бол их нарийн зүйл. Наад зах нь дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэхдээ судалгаа шинжилгээтэй байх ёстой. Бидний өөрсдийн мэдээд байгаа органик нэрийг дэлхийд Монгол брэнд болгох хэрэгтэй болов уу. Манайхаас гарч арилжаалагдаж буй бүх бүтээгдэхүүн органик байх нь дэлхийд тулгамдаж буй гол асуудлыг шийдэх учраас хэдэн тэрбум долларын эдийн засгийг бий болгож чадна гэж үзэж байна. Энэхүү зүйлийг бид уламжлалт байдлаар хийх үү. Үгүй ээ, интернэт худалдаа буюу платформ эдийн засгийн бүтцэд оруулах ёстой.

    Интернэт худалдаа хөгжүүлэхээр зорьж буй хүмүүс мэдлэг мэдээллээ хуваалцахаас гадна бизнесийн хамтрагчид болох боломж бидний чуулга уулзалтаар бий болох юм. МҮХАҮТ, нийслэлийн Мэдээллийн Технологийн газар хамтран зохион байгуулж байгаа энэ конференцид та бүхнийг урьж, ирэх 10 жилийн цаадахыг харж, олон бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоо тогтоож, бизнесээ дэлхийн зах зээлд өргөжүүлээрэй гэж ерөөе.

    – Та бүхний ажилд амжилт хүсч, “Бизнес Таймс” сонин анхны энэ үйл ажиллагааны мэдээллийн дэмжигч байгууллагаар оролцож байгаадаа баяртай байна.

    Тодруулсан Б.БОЛД

  • НЭРТ ТӨГӨЛДӨР ХУУРЧ ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД

    The Corporate Hotel & Convention Centre- ийн хамт олон Монгол Улсын урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж олон улсын өндөр зэрэглэлийн концертын танхимыг ашиглалтанд орууллаа. Энэхүү танхимынхаа нээлтэнд зориулж дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьж, ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД элит тоглолтыг The Corporate Hotel & Convention Centre болон KAWAI Mongolia компанийн хамт олон хамтран зохион байгуулж байна. Төгөлдөр хуурч Эльмар Гасанов Оросын нэрд гарч яваа RusQuartet хийлийн квартетийн хамт Монголд ирэх юм.

    Тоглолтоор, сонгодог хөгжмийн эрин үеийн ноён оргил болсон Бетховены Sonata 23 op.57 “Appassionata”, Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманиновын Variations on a Theme of Corelli, Германы хөгжмийн зохиолч Брамсын Piano quintet f moll op.34 дэлхийд ховорхон тоглогдсон сонгомол бүтээлүүдийг хүн төрөлхтний сэтгэл зүрхийг 90 жилийн туршид хөглөсөн гайхамшигт KAWAI EX concert series төгөлдөр хуураар тоглох сонгодог үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. Тоглолтын үеэр нэрт төгөлдөр хуурч болон Монголын урлаг соёлын одод, нийгэм улс төрийн хүндтэй эрхэмүүдтэй хамт хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцох боломжтой.

    Эльмар Гасанов нь 1999 онд “Прокофьевын төрсөн нутагт” олон улсын тэмцээний дээд шагнал, 2000 онд Олон улсын Крайнев тэмцээний тэргүүн байр, 2006 оны Лист- Барток тэмцээний тэргүүн байр, 2010 онд Солонгосын Исангюн Төгөлдөр хуурын тэмцээний 3 байр, 2011 онд Хонг Конгийн олон улсын тэмцээний 3-р байр, 2012 онд Цюрих хотын Геза Анда тэмцээний Шуманны шагналыг тус тус авсан нэрт төгөлдөр хуурч юм. Тэрээр Унгар, Герман, Франц, Голланд, Австри, Англи, Турк, Бразил, АНУ, Словак, Словения, Украйн, Швейцари зэрэг дэлхийн 20 гаруй улсуудад соло болон концерто тоглолтуудаа хийгээд байна.

    Русквартет нь 2006 онд Шостаковичийн 100 жилийн ойн тэмцээний 1-р байр, 2008 онд Шостаковичийн нэрэмжит Олон улсын уралдаан, Тромп Олон улсын хөгжмийн уралдаанд тус тус шалгарч байжээ. 2008 онд Олон Улсын Хөгжимчдийн Нийгэмлэг болон Хөгжмийн Ассоциацийн Танхимаас Гайдамовичийн “Ансамбль тоглолтын амжилт” гэсэн шагналаар шагнагджээ.

    The Corporate Hotel & Convention Centre-ийн концертын танхим нь 72 замтай пульттэй дууны техник, SENNHEISER микрофон, EVO брэндийн гэрэл, HD LED дэлгэц avolite media server, динамик хөдөлгөөнт тайз бүхий бүрэн дижитал удирдлагын системтэй, 1200 хүний суудалтай дэлхийн стандартын тайз бөгөөд дэлхийн ямар ч од Монголд ирсэн шаардлагыг бүрэн хангах тайзтай болсон нь Монголчууд бидний нэг бахархал боллоо.

    Ийнхүү дэлхийн тоглооч, дэлхийн брэнд төгөлдөр хуураар, дэлхийн тайзнаас тоглох гайхамшигт үдшийг Монголчууддаа бэлэг барьж байна.

    Тоглолт 2015 оны 10-р сарын 30-ны 19:00 цагт The Corporate Hotel & Convention Centre-ийн Концертын танхимд болно.

    Дэлгэрэнгүй мэдээллийг: 99123319

    www.corporatehotel.mn

    https://facebook.com/KAWAIMongolia

  • GLOBAL HR FORUM- 2015

    Энэхүү үйл ажиллагааг шинэлэг, бүтээлч, үр дүнтэй болгох талаас нь зохион байгуулалтын багт орж, төлөвлөлт, зохицуулалт, зар сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллаа.

    Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг GLOBAL HR FORUM- 2015 үйл ажиллагаа “УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ- АМЖИЛТЫН ҮНДЭС” сэдвээр 10-р сарын 2-нд болно.

    Монголын топ компаниудын удирдлага, судлаачид, HR менежерүүдийн шилдэг туршлага, ололтыг нэг доороос сонсож, хүний нөөцийн салбарын хөгжлийн чиг хандлага, туршлага, кейс, монгол удирдагч бэлтгэх загварыг мэдэж, салбарын хүрээлэлээ нэмэгдүүлэх боломжийг та бүү алдаарай. Энэ жилийн хувьд нийт оролцогчдын оролцоог хангасан багийн ажил, ток шоу, илтгэл хэлбэрээр явагдах онцлогтой.

    Форумд байгууллагын удирдах ажилтанууд, HR менежерүүд, шинэ бизнес эрхлэгчид, баг хамт олноо удирдах арга барилаа хөгжүүлэхийг хүссэн ажил хэрэгч таныг урьж байна.

    GLOBAL HR FORUM-2015 by CREATIVE MONGOLIA

    https://www.facebook.com/inhr.mn

    ИЛТГЭЛҮҮД

  • Дрийм санитари ХХК цогц агуулга хөгжүүлэлт

    ДРИЙМ САНИТАРИ ХХК-ИЙН

    1. Бодлогын баримт бичиг хөгжүүлэлт
    2. Цогц танилцуулга
    3. Байгууллагын брэнд имиж бүрдүүлэлт
    4. Брэнд мессеж
    5. Сурталчилгааны агуулга

    DREAM SANITARY LLC by CREATIVE MONGOLIA

  • UNDRA- 2015 УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

    ЯРУ НЭГДЛИЙН уран бүтээлч, зураач Вандангийн Ундраагийн UNDRA- 2015 шинэ бүтээлийн үзэсгэлэнд урьж байна. Үзэсгэлэнд зураачийн сүүлийн үед туурвисан гэр бүлийн сэдэвтэй 14 бүтээл тавигдсан. Үзэсгэлэн сонирхсон бүх хүмүүст нээлттэй. Зурганы доор бичээстэй байгаа утасны дугаараар холбоо барьж хүссэн зурагаа өөрийн болгоорой. Хамтран ажиллаж буй Шаргрила- Улаанбаатар компанийн хамт олонд баярлалаа.

    Зураачийн намтар уран бүтээлтэй танилцах бол энд дарна уу.

    Хугацаа: 2015 оны 7/21- 8/21
    Хаана: Цэнтрал Тауэрийн 2 давхарт