Category: зохион-байгуулсан-сургалт

  • Юнител групп IT хэлтсийн баг хамт олонд “Багийн тоглолт” хөтөлбөр нийлүүлж хамтран ажиллаа

    Юнител группын IT албатай хамтран “Багийн тоглолт“, багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител группын Хүний нөөцийн хэлтэс, IT хэлтэс болон бусад олон алба нэгжүүдтэй хамтран ажиллаад байна.

    Багт чадвартай, хүчирхэг тоглогчид байлаа ч тэд эв нэгдэлгүй, хагаралтай бол амжилт гарахгүй. Тиймээс байгууллага, баг хамт олны эв нэгдэл, уур амьсгалруу чиглэсэн соёлын үйл ажиллагаанууд бүх цаг үед байсаар ирсэн.

    Өнгөрсөн 30 гаруй жилийн нийгмийн шилжилт, ороо бусгаа цаг үед соёлын хөтөлбөр нь “Хамтдаа уух” гэдэг ганц үгээр илэрхийлэгдэж байсан бол цаг цагаараа байдаггүйн үлгэрээр нийгмийн сэтгэлгээний өнгө аяс, шинэ үеийнхний хандлага эрс өөрчлөгдөж байгууллагаас цоо шинэ өнгө аяс, соёлыг эрэлхийлдэг болоод байна.

    Бид сүүлийн 10 жилийн хугацаанд орчин үеийн багийн тоглоом, даалгавар, идэвхитэй оролцоог хангасан үйл ажиллагаанд суурилсан хөтөлбөрүүдээрээ байгууллагын соёлын хөтөлбөрийг эрс шинэчилж, шинэ дэвшлийг авчирж чадлаа.

    Спорт, урлагт хэн чаддаг нь л оролцож бусад нь үзэгчийн байр суурьруу шилждэг бол харин багийн тоглоом бол хүн бүхэн оролцох боломжийг бүрдүүлснээрээ онцлог бөгөөд хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн их эв дүй шаардсан, багийнхаа үнэ цэнийг ойлгосон, мартагдашгүй дурсамжийг бүтээсэн хөтөлбөр байж чаддаг.

    Тиймээс баг хамт олноо оролцуулсан багийн тоглоом, баг болж ажиллах, буухиа тэмцээнийг мэргэшсэн байгууллагуудад хариуцуулсанаар үр бүтээлтэй, оролцоотой шинэлэг болж чаддаг.

    • Нэгнийхээ давуу тал дээр тулгуурласан багийн систем
    • Мэдлэг, туршлагаа жигд хуваалцах тогтолцоотой баг
    • Эв нэгдлийг бүтээгч, нийтийн хүчийг нэгтгэгч соёл

    Сургалт хөгжлийн шинэ хандлага, шинэ арга барил
    #БагаарТогло #БагааЭрчил

  • MCS- Тотал дистрибьюшн 15 жилийн ойн Багийн тоглолт өдөрлөг

    MCS- Тотал дистрибьюшн 15 жилийн ойн баярт зориулан “Багийн тоглолт” багаар ажиллах чалленж буухиа өдөрлөгийг зохион байгуулж ажиллаа. Өмнө нь бид 10 жилийн ойн үйл ажиллагаанд мөн хөтөлбөр нийлүүлж байсан бол энэ удаа Squid game сэдвээр чалленж даалгаваруудыг бэлтгэж хамтран ажиллаа.

    Бид сүүлийн 10 жилийн хугацаанд орчин үеийн багийн тоглоом, даалгавар, идэвхитэй оролцоог хангасан үйл ажиллагаанд суурилсан хөтөлбөрүүдээрээ байгууллагын соёлын хөтөлбөрийг эрс шинэчилж, шинэ дэвшлийг авчирж чадлаа.

    Спорт, урлагт хэн чаддаг нь л оролцож бусад нь үзэгчийн байр суурьруу шилждэг бол харин багийн тоглоом бол хүн бүхэн оролцох боломжийг бүрдүүлснээрээ онцлог бөгөөд хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн их эв дүй шаардсан, багийнхаа үнэ цэнийг ойлгосон, мартагдашгүй дурсамжийг бүтээсэн хөтөлбөр байж чаддаг.

    Тиймээс баг хамт олноо оролцуулсан багийн тоглоом, баг болж ажиллах, буухиа тэмцээнийг мэргэшсэн байгууллагуудад хариуцуулсанаар үр бүтээлтэй, оролцоотой шинэлэг болж чаддаг.

  • Bloomberg TV Mongolia хамт олон #Багийн тоглолт сургалтыг зохион байгууллаа

    Bloomberg TV Mongolia баг хамт олон Намрын ажлын нээлтээ “Багийн Тоглолт” хөтөлбөрөөр эхлүүлж, багаар тоглож, баг, алба, нэгжийнхээ уялдаа холбоог илүү нягтруулах хөтөлбөрүүдээр хамтран ажиллаа. 

    Шилдэг, тэргүүлэгч хамт олонд амжилт хүсье. 

    #БагийнТоглоом #НамрынОлимп #БагааЭрчил #ХүчтэйБаг

    http://creativemongolia.com/teambuildingtraining/

  • Монос Бэсрэг наадмын Багийн буухиа хөтөлбөрийн нийлүүлэлт

    Монос групптэй хамтран Монос Бэсрэг наадмын багийн буухиа тэмцээнийг удирдан зохион байгууллаа. Шинийг эрэлхийлэгч Монос группын хамт олон бэсрэг наадмаа цоо шинэ аргачлал, баг хамт олны идэвхитэй, оролцоотой хөтөлбөрөөр хамтран зохион байгууллаа. Байгууллагын баг бүрэлдэхүүний ихэнхи хувийг Y, Z шинэ үеийн залуус эзэлдэг болж тэд огт өөр үнэт зүйл, соёлыг эрэлхийлж байна.
    Байгууллага хамт олны амралт, зугаалга, бэсрэг наадам, агаар, салхилалт нэрээр утга учиргүй хөлчүүрхэж, хийх юмгүй булан тохойд очиж гигүүрдэг үе моодноос гарч, баг хамт олноо оролцуулсан багийн тоглоом, баг болж ажиллах, буухиа тэмцээнийг мэргэшсэн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан нь үр өгөөжтэй, бүтээлч, шинэлэг болж чадлаа.
    Хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.

    ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР, АГУУЛГЫГ 88028241, 90803655 утас болон info@creativemongolia.com хаягаар зурвас бичин харилцах боломжтой. 

    Танай байгууллагын сургалт хөгжил, байгууллагын соёлын хөтөлбөрийн хэрэгцээ шаарлагыг тодорхойлох, сургалт хөгжил, соёлын бодлого, төлөвлөгөө боловсруулахад бид зөвлөн туслаж хамтран ажиллах боломжтой.

  • Мэдээлэл Холбооны сүлжээ ХК- Холбоочдын баярын Багийн тоглоом, тэмцээний хөтөлбөрийг нийлүүллээ

    Холбоочдын баярыг тохиолдуулан Мэдээлэл Холбооны сүлжээ компанийн хамт олны зүгээс зохион байгуулсан “Нэг баг- Нэгдмэл амжилт” багийн тоглолт багаар ажиллах хөтөлбөрийг манай хамт олон хариуцан, хэрэглэгдэхүүн тоглоомоор бүрэн хангаж, зохион байгуулж хамтран ажиллаа. 

    Та бүхний ажилд амжилт хүсье. 

    #БагааЭрчил #Багийн хөгжөөнт тоглоом #Буухиа тэмцээн #Хамт олны тоглоом

    http://creativemongolia.com/teamextreme/

  • БИЗНЕС НҮҮДЭЛ бизнесээ шинэ түвшинд гаргах хөгжлийн сургалт

    Жижиг дунд бизнес эрхлэгчидэд зориулсан сургалт, зөвлөх үйлчилгээний багц хөтөлбөр

    ШИНЭ МЯНГАН, ШИНЭ ХАРАА, ШИНЭ ХӨГЖИЛ

    Өөрийн чин зорилго тэмүүлэл, ур чадвар, үндэсний давуу талдаа тулгуурлан бизнесийн онч нүүдлээ хийж, боломжоо баялаг болгох ТАНЫ ЦАГ ИРЛЭЭ!

     Бизнесээ хөгжүүлэх гэж байгаа танд, ажлаа хэрхэн оновчлох, хэрэглэгчийн эрэлтэнд нийцсэн зөв бүтээгдэхүүн хөгжүүлж, хэрхэн борлуулах, бүтээгдэхүүний давуу тал, агуулга, танилцуулга, сурталчилгааны мессежээ хэрхэн боловсруулах, багаа хэрхэн бүрдүүлэх, сошиал орчныг хэрхэн оновчтой ашиглах вэ гэсэн олон асуултууд тулгарсаар байна уу?

    Тэгвэл олон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргаж, бүтээлч төслийг амжилттай хэрэгжүүлсэн Creative Mongolia, Үндэстэн Багийн хамт олон таны асуултанд хариулж, амжилтанд хүртэл тань хамт байж зөвлөн дэмжиж, сургаж хөгжүүлэхээр БИЗНЕС НҮҮДЭЛ бодит туршлагад тулгуурласан эрчимжүүлсэн сургалтандаа урьж байна. Бид сургалтаас гадна таны бизнесийн онцлогт тохирсон зөвлөгөөг сарын турш өгч цаашид клуб болж хамтдаа мэдлэг, туршлагаа хуваалцаж хөгжүүлнэ.

    #ТаныОлонАсуултынЭргэлзээЭндТайлагдана

    Ерөнхий мэдээлэл

    Хувийн хэвшлийнхэн, бизнесийн байгууллагууд хөгжлийн нэгэн үе шатанд хүрч дараагийн түвшинд дэвшин орох цаг хугацааны мөчлөг дээр ирээд байна. Угтан ирж буй сорилтыг ончтой, зөв уялдаа холбоотойгоор, баг хамт олны нэгдмэл хараа, зорилготойгоор алхан орж, бизнесийн нэн шинэ түүхийг бүтээх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулаад байна.

    Тиймээс бизнесийн байгууллагууд үзэл баримтлал, үйл ажиллагааны хувьд хурдтай шинэчлэн хөгжих онч мэдлэг, ур чадварыг эзэмшихэд чиглүүлэх сургалт, зөвлөгөө нэн хэрэгцээтэй байна.

    Хэнд зориулагдсан бэ

    Жижиг дунд бизнес, суралцагч байгууллага, дараагийн шинэ түвшинд хөгжихөөр зорьж буй байгууллага хамт олонд болон удирдлагуудад зориулсан хөтөлбөр.

    Өөрийн чин зорилго тэмүүлэл, ур чадвар, туршлага, үндэсний давуу талдаа тулгуурлан бизнесийн онч нүүдлээ хийж, боломжоо баялаг болгох энэ цагийн эздэд!

    Бид таны асуултанд хариулж, амжилтанд хүртэл тань хамт байж зөвлөн дэмжиж, сургаж хөгжүүлэхээр БИЗНЕС НҮҮДЭЛ бодит туршлагад тулгуурласан эрчимжүүлсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрөө санал болгож байна.

    #БизнесийнШинэЭрин #ИхНэгдэл

    Хэрэгцээ шаардлага

    Монгол компаниудыг сургаж хөгжүүлж, бойжуулж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэдэг тогтолцоо огт бүрэлдээгүй тул сургалт, зөвлөгөөнүүд нь армаг, тармаг, хэзээ юунд ашиглаад, ямар зорилгод хүрэх нь тодорхойгүй, гал унтраах, уриалгын шинжтэй явагдаж байгаа нь сул тал болж байна.

    Тэгвэл өнөөг хүртэл бүтээсэн өөрсдийн амжилтаа илүү бэхжүүлэх, баг хамт олныхоо амьдрал ахуйг илүү тэтгэх хүсэл мөрөөдөлтэй, сурж хөгжих эрмэлзлэлтэй байгууллагууд олон байна. Тэдний чухал хэрэгцээ шаардлага нь хамтдаа сурч хөгжих, ажил бизнесээ илүү сайн хийж сурах, бизнесээ зөв чиглүүлэн хөгжүүлэх хүсэлд нийцсэн, тэргүүн туршлагаа хурдтай хуваалцах боломжийг бүрдүүлсэн, өрсөлдөөн нэрээр салбараа унагаах биш уялдаа холбоотойгоор салбараа өргөхөд дэмнэх сургалт хөгжлийн тогтолцоо бүтэц, агуулга хэрэгцээтэй байна.

    Хөтөлбөрийн зорилго

    Сургалт, зөвлөгөөгөөр дамжуулан монгол хүн, удирдагчид, баг хамт олныг хөгжүүлэн чиглүүлж, амжилтанд хөтлөх, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан холбох, бизнесийнх нь зүг чигийг тодорхойлох, улмаар чадвартай удирдагчид, хамт олныг бэлтгэх замаар салбартаа түүчээлж, Улс эх орныхоо хөгжлийн тулгуур байгууллагуудыг хөгжүүлэхэд чиглэнэ.

    Сэдэв& агуулга

    1. Үндэсний нөөц, боломж, давуу тал, угтан ирж буй өөрчлөлт
    2. Монгол хүний онцлог, боловсон хүчний удирдлага
    3. Монгол хүний хөгжил, монгол хүний үнэт зүйл
    4. Баг бүрдүүлэлт, багийн ажиллагаа, харилцаа
    5. Бүтээлч сэтгэлгээ, шийдэл бүтээгч оролцоо
    6. Эерэг сэтгэлзүй, эвсэг уур амьсгал
    7. Удирдах эв дүй, манлайлал
    8. Бизнес санаагаа хөгжүүлэх стратеги, бизнесийн дараагийн шат
    9. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт
    10. Маркетинг, медиа удирдлага

    Сургалтын аргазүй

    50% нь тоглоом, дасгал, оролцооны идэвхитэй арга, 

    50% нь лекц, онол, хэлэлцүүлэг.

    Хөтөлбөр, цаашдын уялдаа холбоо

    • 1 удаа 2- 8 цагаар зохион байгуулах боломжтой.
    • Лекц, сургалтыг байгууллагынхаа онцлог, сургалтын хэрэгцээ шаардлагад тохируулан давтамжийг тодорхойлж цуврал байдлаар авсан нь үр дүнтэй байдаг. Сар, улирал тутам, хагас жил гэсэн давтамжтай байж болно.
    • Тухайн сэдэвтэй уялдуулан нийт баг хамт олны түвшинд болон удирдлагын түвшинд гэсэн 2 түвшинд зохион байгуулна.
    • Удирдлагуудыг онлайн групп-д нэгтгэн сар тутам давтамжтай хэлэлцүүлэг зохион байгуулж, гарын авлага мэдээллээр хангаж тогтмол харилцаатай ажиллана. Цаашид клуб- нэгдэл болж хамтдаа мэдлэг, туршлагаа хуваалцаж хөгжүүлнэ.
    • Нэгдсэн сургалт: Оролцогчийн тоо заахгүй тул байгууллагууд хамтарч нэгдээд сургалтаа авах боломжтой. Салбараар болон харилцагч- хамтралаар, бүс нутгаар, болон холбоо, бүлгээрээ нэгдэн хамтарч зохион байгуулснаар зардлаа хэмнэхээс гадна хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх боломж бүрдэх юм.

    Үнийн санал

    Бүртгэлээр танхимын сургалт

    1 оролцогц: 150,000₮ (2 өдөр 16 цагийн сургалт, өдрийн хоол, цай багтсан)

    Байгууллагын сургалт:

    1 удаагийн 2- 4 цагийн лекц сургалт 600,000₮ (хүний тоо заахгүй)

    Захиалагч тал заал танхимаа хариуцна. Цуврал байдлаар улиралын гэрээ байгуулж ажиллахад 10- 20% хөнгөлөлтөөр дэмжиж ажиллах боломжтой.

    Нэгдсэн сургалт:

    1 удаагийн 2- 8 цагийн лекц сургалт 1,000,000₮ (хүний тоо болон байгууллагын тоо заахгүй тул хамтарсан байдлаар зохион байгуулж болно. Орон нутагт бол томилолтын зардал багтаагүй болно)

    Жич: [Дээрх төлбөрт НӨАТ орсон]

    Та өөрийн болон байгууллагын танилцуулга мэдээллээ info@creativemongolia.com хаягаар илгээж сургалтанд бүртгүүлнэ үү. Таны мэдээллийг үндэслэн бид танд сургалт эхлэх хугацааг мэдэгдэх юм.

    ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР, АГУУЛГЫГ 88028241, 90803655 утас болон info@creativemongolia.com хаягаар зурвас бичин харилцах боломжтой. 

    Танай байгууллагын сургалт хөгжлийн хэрэгцээ шаарлагыг тодорхойлох, сургалт хөгжлийн бодлого, төлөвлөгөө боловсруулахад бид зөвлөн туслаж хамтран ажиллах боломжтой.

  • MSM BetaStar компанийн хамт олонд Багийн ажил& Багийн тоглолт сургалт

    MSM BetaStar компанийн хамт олонд Багийн ажил& Багийн тоглолт сургалтыг цувралаар зохион байгууллаа.

  • APU Festival | БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ ӨДӨРЛӨГ

    APU компанийн хамт олон энэ жилээс эхлэн нийт групп компаниудаа нэг доор цуглуулан багийн тэмцээн, интертаймент хөтөлбөр, урлагийн уралдаан, бүтээлч хөтөлбөрүүдтэй APU Festival-ийг зохион байгуулж эхэлж байна. Уг үйл явдлын багуудын дундах Team Challenge буухиа тэмцээн, болон Mandala Art, Уран бичлэг, Оюуны тоглоомын өртөө, усны чалленж зэрэг хөтөлбөрийг бид удирдаж хамтран ажиллаа.

    БУСАД ЭВЕНТ ҮЙЛЧИЛГЭЭ: 
    https://www.facebook.com/CreativeEventMongolia/

  • HR DAY ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

    ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН >>9дэх жилдээ>>

    Үндэстэн Баг ХХК-ийн хамт олон HR DAY- Хүний нөөцийн ажилтаны баярын өдрийг 2015 оноос эхлэн жил бүр хамтран зохион байгуулж байна.

    Хөдөлмөрийн зах зээлд шинэ давалгаа болон гарч ирж буй ШИНЭ ҮЕ-ийн хүний нөөцийг (Y- Generation) оновчтой удирдах туршлага, мэдлэгээ хуваалцаж, хүний нөөцийн хөгжлийн шинэ чиг хандлага, бодлогыг тодорхойлж түүний үндсэн дээр салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад оршино.
    “Шинэ үе ба Хүний нөөцийн бодлогын хувьсал, шилжилт” сэдэвт илтгэл болон үндэсний топ компаниудын шилдэг туршлага, кейс илтгэл тавигдана.
    “Шинэ үеийнхэнд тохирох байгууллагын соёл, Шинэ үеийнхэнд тохирох хүний нөөцийн оновчтой бодлого” сэдэвт салбар хуралдаан болон хүлээн авалт Новотел зочид буудалд болно.

    Ерөнхий зохион байгуулагч: Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн

    Хамтран зохион байгуулагч: Үндэстэн Баг

    Дэлгэрэнгүй мэдээлэл:

    HRDAY 2018 hutulbur by CREATIVE MONGOLIA on Scribd

  • BID Undraa Solo exhibition 2019 Зураач Ундраагийн бие даасан үзэсгэлэн

    Зураач Ундраагийн “BID” 3 дахь бие даасан үзэсгэлэнгийн нээлтэнд урьж байна. “Бид оршин байж би оршино”. Бидний нэгдмэл оршихуйн шинэ ертөнцөөр аялаарай.

    Үзэсгэлэнгийн нээлт 2019/8/26- ний 13:00 цагаас Norphei Art Gallery (BlueMon Center)-д болно. Нээлтэнд ирсэн та бүхэнд Зураач Ундраа өөрийн гарын үсэгтэй U-MANDALA bid edition номыг бэлэглэнэ.

    #NewArt  #NewMandala

    Үзэсгэлэн 8/26- 9/2 хүртэл өдөр бүр 09:00- 21:30 цаг хүртэл үргэжилнэ. Ажлаа тараад ирж үзэсгэлэн үзээрэй.

    Мессеж:

    BID ОРШИН БАЙЖ БИ ОРШИНО

    BID НИЙ ХАМГИЙН САЙХАН ӨДӨР ӨНӨӨДӨР

    BID НИЙ ИЖИЛ ТАЛУУД ИЛҮҮ ОЛОН

    BID НЭГ АГААРТАЙ

    BID ТАНИАС САЙХАНЫГ ОЛЖ ХАРНА

    BID НЭГДМЭЛ

    BID НЭГ ГОЛООС УНДААЛДАГ

    БИГЭЭС BIDРҮҮ

    BID НЭГ УНДРАГАТАЙ

    BID НЭГ Л ЗҮРХТЭЙ

    Зураач Ундраа нь хүүхэд, гэр бүл, байгалийн сэдвээр уран бүтээлээ туурвидаг.

    Тэрээр хүний сэтгэлийн гүнд тоосонд дарагдан мартагдсан байдаг байгалийн зөн мэдрэмж, хүүхэд насныхаа гэгээн хүсэл тэмүүлэл, өөдрөг мэдрэмжийг сэргээж, өдөр бүрийг шинэ өнгө будгаар эхлэхэд зориулж бүтээлээ туурвидаг.

    1998 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн Монгол зургийн анги, 2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Уран зургийн анги дүүргэсэн.

    2006 оноос 40 гаруй удаагийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцсон. 2012 онд “Яруусахуй урлан”, 2015 онд “Undra 2015”, 2019 онд BID бие даасан үзэсгэлэнгээ тус тус толилуулсан.

    Түүний бүтээл Монгол, Герман, Белги, Хятад, Япон, Солонгос, Куб зэрэг дэлхийн 10 орчим орны цуглуулагчид болон хүүхдийн байгууллагад хүрсэн байдаг.

    2010 онд “Дээд эрүүл мэнд”, 2014- 2017 он “Сайн мууг ялгая” 1, 2, 3-р дэвтэр, 2018 онд Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” номны зураг чимэглэл, 2018 онд өөрийн бие даасан “U Mandala” цувралаа бүтээж эхлэсэн.

    Ундраа нь “Монгол блогчид” наадам, TEDxWomen, UBTwestival, “Сэтгэлийн зураг” хандивын үзэсгэлэн зэрэг хүмүүнлэг, олон нийтийн үйл ажиллагааг өөрийн уран бүтээлээр дэмжиж оролцохоос гадна багш, сурагчидад 3D баримал, Art bag- эко тор хийх сургалтыг зохион байгуулж бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй уран бүтээлч билээ.

    Мөн өөрийн бүтээлээр бэлэг дурсгалын олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэн дэмжигчиддээ хүргэсэн.

    Харин энэ удаагийн BID үзэсгэлэнд Зураач В.Ундраа нь аав С.Вандангийн олон нийтэд хүрч байгаагүй зарим бүтээлүүд болон өөрийн 4 настай охин Л.Язгуурийн зурсан зургуудыг хамт дэлгэж байгаа онцлогтой юм. Үзэсгэлэнгийн орлогынхоо тодорхой хэсгийг Баянзүрх хайрханыг ойжуулах World Garden Mongolia санаачилгыг дэмжихээр ажиллаж байна.

    Хүн хийгээд хорвоо ертөнц нэгдмэл чанартай. Хүн байгаль хоёр хүйн холбоотой. Байгаль бидний амьдрал, оршихуйн эх булаг. Тусдаа, ганцаараа оршихуй гэж үгүй. Бид нэг голоос ундаалж, нэг л агаараар амьсгална. Бид цонхоороо хогоо шидэж байхдаа манай гэр л цэвэрхэн байвал бусад нь хамаагүй гэж боддог. Яг үнэндээ гэрийн чинь гадаа ч гэсэн таны ГЭР ОРОН оршиж байгааг та ухаарна.

    Хүмүүс бид ч бас нэгдмэл чанартай. Надад огт хамаагүй гэж бодсон зүйл чинь хэсэг хугацааны дараа хамгийн их хамаатай болохыг та ойлгоно. Автобусанд суудал тавьж өгөөгүй хүн чинь удахгүй танилцах хадам ээж чинь болохыг ойлгоно. Үл ойшоож хүндлэлгүй зөрсөн хэн нэгэн ойрын садан төрөл болохыг удахгүй мэднэ. Би л болж байвал бусад хамаагүй гэж бодоод хийсэн үйл чинь таны хаалгыг удахгүй тогшино. Бид нэгдмэл…

    Үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар, бүтээлч Монголчуудын нэгдэл ҮндэстэнБаг, Creative Mongolia баг ажиллаж байна.

    БИ- гээс BID- рүү

    Хүн хийгээд хорвоо ертөнц нэгдмэл чанартай. Хүн байгаль хоёр хүйн холбоотой. Байгаль бидний амьдрал, оршихуйн эх булаг. Тусдаа, ганцаараа оршихуй гэж үгүй. Бид нэг голоос ундаалж, нэг л агаараар амьсгална. Бид цонхоороо хогоо шидэж байхдаа манай гэр л цэвэрхэн байвал бусад нь хамаагүй гэж боддог. Яг үнэндээ гэрийн чинь гадаа ч гэсэн таны ГЭР ОРОН оршиж байгааг та ухаарна.

    Хүмүүс бид ч бас нэгдмэл чанартай. Надад огт хамаагүй гэж бодсон зүйл чинь хэсэг хугацааны дараа хамгийн их хамаатай болохыг та ойлгоно. Автобусанд суудал тавьж өгөөгүй хүн чинь удахгүй танилцах хадам ээж чинь болохыг ойлгоно. Үл ойшоож хүндлэлгүй зөрсөн хэн нэгэн ойрын садан төрөл болохыг удахгүй мэднэ. Би л болж байвал бусад хамаагүй гэж бодоод хийсэн үйл чинь таны хаалгыг удахгүй тогшино. Бид нэгдмэл… 

    Би би гэх тусам зам нь жим болж

    Бид бид гэх бүр жим нь зам болдог…

    https://www.facebook.com/undraav/