Category: монгол-бахархал

  • ​Монгол гар урлалын дээд суран бүтээгдэхүүн хотод бэлэн ирсэн тул захиалсан хүмүүс 98222586 утсаар холбогдож аваарай!

    Суран эдлэлийн мастер урлал. Байгалийн эрчим энерги, гэр, ажлын орчиндоо байгалийн уур амьсгал бүрдүүлэх, интерьер засал чимэглэлд ашиглах боломжтой.
    – Цээж сүлжмэл бугуйл 150.000₮
    – Битүү сүлмжэл бугуйл 200.000₮
    – Ногт (цулбууртайгаа) 35.000₮
    – Хазаар (жолоотойгоо) 25.000₮
    – Сүлжмэл хазаар ( сүлжмэл жолоо, цулбууртай) 120.000₮
    – Гурамсан чөдөр 25.000₮
    – Суран ташуур 8.000₮
    – Суран Олом хосоороо 45.000₮
    – Жирэм хосоороо 8.000₮
    – Нүхтэй жирэм хосоороо 20.000₮
    – Сүлжмэл ганзага 4ш – 45.000₮
    – Даруулга 20.000₮
    – Дөрөөний сур 30.000₮

    —-Бүтээлч Монгол хуудас дэмжиж нийтлэв—-

  • МОНГОЛ ҮЛГЭР- ШИЛДЭГ ҮЛГЭРҮҮД ЦУВРАЛ сургалтын арга зүй

     “МОНГОЛ ҮЛГЭР”

    1. 1. Үлгэрийн ач холбогдол
    2. 2. Үлгэрүүд
      1. 1. Монгол гэрийн домог | Орчлонг танин ухаан
      2. 2. Хүслийг биелүүлэгч Мөнх Амгалан хаан | Муу санаа бие отно
      3. 3. Удган модны үлгэр | Байгальтай харилцах ухаан
      4. 4. Өнчин хүү мангасыг дарсан үлгэр | Амьдралыг таних ухаан
      5. 5. Цэцэн бэрийн үлгэр | Эмэгтэй хүний ур ухаан
      6. 6. Уран бэрийн нүүдэл | Уран удмын алтан хэлхээ
        1. Монгол гэрийн домог- Орчлон ертөнцийг таних
        2. Хүслийг биелүүлэгч Мөнх Амгалан хаан- Эрдэм мэдлэг, муу санаат бие отно
        3. Удаган мод- Байгальтай харилцах ухаан, Шунал ихэдвэл шулам болно
        4. Мангасыг дарсан Баатар хүү | Амьдралын ухаан
        5. Уран бэрийн нүүдэл- Цэцэн ухаан
        6. Цэцэн бэрйин үлгэр | Ураг төрлийн алтан хэлхээ
        7. 3 эрдэм Шатар, лимбэ, бичиг үсэг | Эрдэм ухааны ач тус| Эдээр биеэ чимэхээс эрдмээр биеэ чим
        8. Бадарчин
        9. Уул усны домог
        10. Эцэг эхээ ачлах
        11. Амьтны үлгэр
        12. Эрийн 3 наадам
        13. Бирдэд Хаан болох хүслээ усаар арилжсан түүх, Өгөх авахын хууль
        14. Хаан өлсөж яваад идсэн амттай хоолоо хайгаад олдоггүй
        15. Ялаа 3 өдөр амьдардаг
      1. 1. МОНГОЛ ГЭРИЙН ДОМОГ

      Монголын дээд өвөг хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан өнө эртний үед юм гэнээ. Хөх цэнхэр дээвэртэй, хөрст ногоон дэвсгэртэй орчлон дэлхий хэмээх оосор бүчгүй нэгэн их гэрт хүн амьтан цөмөөрөө л эвтэй сайхан амьдарч байжээ. Тэгтэл юунаас болсныг бүү мэд, нэг л мэдэхэд хоорондоо муудалцан уралцаж, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэхэд хүрэв гэнэ. Амьтад мөр мөрөө хөөн салж, зарим нь газар нүхлэн шургаж, нэг хэсэг нь усны гүнд, нөгөө хэсэг нь модны оройд гэртэй болжээ. Газар харин хүссэн бүхнээ хийж чадах ухаан гэгчийг хүнд заяажээ. … Тэр цагт насан өндөр болтлоо ухаанаас ондоо өв хөрөнгө хураагаагүй нэгэн өвгөн байж гэнэ. Нэгэн өдөр долоон хүүдээ,

      “Их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно” гэхэд хөвгүүд нь бодоод бодоод учрыг үл ухав гэнэ.

      Өвгөн ханаран хүрээлсэн эргэн тойрны уулсыг дуурайлган бургасан хана хийв. Цасан шуурганд хаагддаг, цагийн сайханд нээгддэг өмнийн тооно, тал тал тийш урссан алтан цацрагнаас нь унь, уулын араас ургасан манан будангаас туурга, дээгүүр бүрхсэн зузаан үүлсээс дээвэр хийх санаа олжээ. Түшилдэн ханхайсан уул нуруудын араар сансрын хүрдэн салхи эрчлэн эргэж байгаа даа гэж бодуутаа хялгас томж бүслүүр хийв ээ.

      Тэгээд өвгөн долоон хүүтэйгээ ханаа дэлгэж, хаалгаа босгож тооноо өргөж, униа өлгөж, туургаа барьж, дээврээ тавьж, бүслүүрээ татаад бөмбөрцөг дэлхийн хэлбэртэй бөмбөгөр цагаан гэртэй болов гэнэ.

      Нарны гэрлийг наашлуулж татдаг, салхины хүчийг цаашлуулж хорьдог, нүүе гэвэл эвхээд ч ачдаг, бууя гэвэл дэлгээд барьдаг тийм таатай гэр хийсэн өвгөн буурал эцгийнхээ ухаанд хөвгүүд нь биширч аятай тавтай аж төрөх болжээ. Гэвч үлгэр үүгээр дууссангүй. Урт насалж удаан жаргасан өвгөн аав нь нэг өдөр хэвтэр орж, хөвгүүдээ тойруулан суулгаж,

      -Төрөх нэг өдөр байхад, төгсөх нэг өдөр бий. Ханан гэрээсээ аав нь хадан гэртээ буцах боллоо. Яаж аж төрөхийг гэр чинь заагаад өгнө. Гагцхүү бүслүүрээ л чангалж яваарай гээд насан өөд болжээ.

      Хөвгүүд нь урьдын адил мөн л учрыг ололгүй гайхаж хоцров. Тэгтэл нэг өдөр гэрийнх нь бүслүүр суларчээ. Бие биедээ найдсаар хэн нь ч чангалж таталгүй суутал гэр нь яйжийж унав гэнэ. Ах дүү долоо чамаас боллоо, танаас боллоо гэлцэн хэрэлдэж сүүлдээ бүр таарч тохирохоо больж тарж салахдаа хүрчээ. Эцгээс үлдсэн хөрөнгийг эн тэнцүү хувааж авахаар шийдээд хана, унь хаалга, тооно, дээвэр, туургаа салган үүрч харсан зүгтээ одоход отгон дүүд нь бүслүүрээс өөр юм үлдсэнгүй.
      Ууган хүү нэгэн газар хүрч хаалгаа босгон хэрүүл уруулгүй амар жимэр сууж байтал өдөржин хурц нар төөнөөд арай л шатаачихсангүй. Удаах хүү сараалжин ханаа дэлгээд унтаж хэвттэл гэнэт ширүүн бороо асгаж, аянга тасхийж эгээтэй л ниргэчихсэнгүй.

      Дараах хүү туургандаа хоргодон суутал уулын үер урсгаад явчихаж. Бас нэг нь дээвэр дороо амарч хэвттэл хуй салхи босч хуу татаад хаячихав гэнэ. Нөгөө нь толгой дээрээ тооноо өргөөд сууж байтал шөнө болж, араатан чоно тал талд нь архиралдаж золтой л хүү татчихсангүй.

      Униа боож овоохойлчихоод хоргодож суусан нэгийг нь хүйтэн жавар хойрч хөлдүүс болгох дөхөж гэнэ. Бүслүүрээс ондоо юм үлдээгүй болохоор отгон дүү нь бүр ч хэцүү байсан нь мэдээж. Тэгтэл нэг өдөр түүн дээр хана үүрсэн ах нь буцаад иржээ. Удаах ах нар нь удалгүй хаалга, тооно, унь, дээвэр, туургаа үүрсээр ар араасаа цувран айсуй. Тийнхүү долоон хүү өвгөн буурал эцгийнхээ гэрээс үгний учрыг сая л ухаарч түүнээс хойш үеийн үед сургаалтай өргөө цагаан гэрээ эвийн сүлд болгон дээдэлсээр амар сайхандаа жаргажээ.

      1. 2. ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭГЧ МӨНХ АМГАЛАН ХААН

      Эрт дээр үед Мөнх Амгалан гэгч нэгэн хаан байжээ. Тэр хаан “Төр гүрэндээ гуйлгачин хүн, золбин нохой байлгахгүй. Хэн юу хүссэнийг заавал биелүүлнэ. Хэнд ч үгүй гэсэн ам гарахгүй” гэж тангарагласан юм байжээ.  Гэтэл зэргэлдээ хөрш нэгэн гүрэнд гурван муу санаат хүн байдаг байжээ. Тэр гурав даян дэлхийг муу санаагаараа чадна. Тэр битгий хэл хүн нэг бүрийг ч хорлож давна гэж бодож явцгаадаг байж. Тэгээд тэр гурав явж явж нэгэн өдөр нэг газар болзон уулзаж хэн яаж явснаа ярилцдаг гэнэ. Тэр нэгэн жилийн зуны цаг тэр гурав уулзжээ. Тэгэхэд  нэг нь,

      – Манай энэ урд гүрэнд Мөнх Амгалан хаан гэж их баян чинээлэг хаан байна. Тэр хаан юу ч хүссэн заавал биелүүлдэг. Үгүй гэж хэлдэггүй гэнэ. Гурвуул очиж тэр хааныг “Үгүй” гэж хэлүүлж нэг чадъя. Юуны тулд гурван муу санаат нэрийг авлаа. Харин яавал “Үгүй” гэж хэлүүлэх вэ? гэж гэнэ.

      – Үгүй гэж хэлүүлэх амархан. Хүн хийж бүтээх байтугай санаанд багтахгүй юм гуйя. Тэгэхэд “үгүй” гэж хэлэхгүй яадаг юм бэ? гэж нөгөө нь хэлж гэнэ.

      – За тэгвэл юу гуйх вэ? гэж гурав дахь муу санаат асуужээ. Би даян дэлхийг торгоор бүтээе түүнийг бүтээж гүйцэх торго өгнө үү? гэж гуйя. “Үгүй” гэдэг байгаадаа гэж нэг дэх муу санаат хэлжээ.

      – Тэгвэл би гадаад далай гэдэг том далай нааш цааш явахад замд саад болоод байна. Түүнийг гурилаар зуурч хатаая. Далайг дүүргэх гурил аль гэж гуйя гэж хоёр дахь нь хэлжээ. Гурав дахь муу санаат нь,

      – Сүмбэр уул гэж хад шороогоор бүрхэгдсэн өнгө царайгүй муухай уул байх юм. Түүнийг алтаар бүтээе. Тэрнийг бүрхэх алт өгнө үү гэж гуйя. Тэгэхэд бид гурав нэг нэг чаддаг байгаа даа гээд гурван муу санаат явж Мөнх Амгалан хаанд бараалхажээ.

      Бид гурав даян дэлхийд нэг юм бүтээн босгох гэж ирлээ гэхэд Мөнх Амгалан хаан учрыг айлдана уу? гэжээ.

      – Би даян дэлхийг торгоор бүтээе. Түүнийг бүтээж хүрэхүйц торго өгнө үү? гэж гуйж явна гэж нэг дэх нь хэлжээ. Нөгөөдөх нь,

      – Би гадаад далайг дүүргэх гурил өгнө үү? гэж гуйж явна гэжээ. Гурав дахь нь,

      – Би сүмбэр уулыг бүтээх алт өгнө үү? гэж гуйж явна гэжээ. Мөнх Амгалан хаан “Үгүй” гэж хэлж болохгүй, өгье гэхээр өгч болохгүй зүйл болохыг мэдээд жаахан гайхаж сууснаа,

      – За та гурав, хорин нэг хоноод ир дээ. Ихээхэн зүйл гуйж. Гэсэн ч яахав вэ? Би бүтээж өгье дээ гээд явуулчихжээ.

      Явуулчихсаныхаа дараа тэр гүрнийхээ бүх эрдэмтэн мэргэдийг цуглуулаад манай гүрнийг чадах гэж ийм гурван гуйлгачин ингэж ирлээ. Эдний гуйлт хийж бүтээх байтугай, санаанд багтамгүй зүйл байна. Ингэхээр би юу гэж хэлж буцаавал дээр бол гээд долоо хоног хэлэлцжээ. Гэтэл тэр хурлын дундаас ордонд ойрхон гэртэй нэг түшмэл хүн би хариад ирье гэж чөлөө аваад явжээ. Тэднийд урьд тарваганы нүхэн дээрээс найман жилийн өмнө олсон одоо найман настай нэгэн хүү байдаг байжээ. Тэр хүү аавыгаа ороод ирэхээр,

      – Аав аа та нойр хоолгүй өдий хоног юугаа хийгээд байдаг юм бэ? гэж асууж гэнэ. Эцэг нь,

      – Чи төрийн хэрэгт оролцох болоогүй гээд алгадчихсан чинь унагачихжэээ. Тэгээд гарах гэж байхад нь хүү уйлж байснаа больчихоод,

      – Аав аа “Харанхуйг эвдье гэвэл гэрэл багаддаггүй юм шүү, хадыг эвдье гэвэл багаж мууддаггүй юм шүү” би явлаа гээд явчихжээ. Замдаа түшмэл “Намайг төрийн хэрэгт орлоо гээд алгадчихаар далимдуулаад явлаа гэж байгаа юм биз дээ. Бас л сүрхий үг хэлж байна шүү. Өөрийгөө хэлж байгаа юм болов уу?” гэж эрэгцүүлэн бодсоор ордонд оржээ. Хурал дээр сууж байгаад нэг түшмэлд болсон явдлыг хэлж “Үгүй мөн сүрхий үгтэй хүүхэд шүү” гэж ярьж байтал эзэн хааны дуу гарч,

      – Долоо хоног хуралдлаа. Одоо долоо хоног тарья. Ингэхдээ бага бага гэлгүй, хөгшнийг хөгшин гэлгүй энэ хэргийг ярьж, тэдний хэлсэн зөвөлгөөнийг цуглуулъя. Хүн хүний ухаан янз бүр байдаг гэжээ. Тэгтэл нөгөө хүүхдийн тухай яриаг сонсож суусан түшмэл босч сая манай энэ түшмэл хариад ирэхэд түүний найман настай хүүхэд ингэж хэлсэн байна гээд болсон явдлыг ярьж гэнэ.

      Ингээд нөгөө хүүхэд дээр түшмэл очиж гурван санаа муутын гуйсан гуйлтыг хэлж гэнэ. Хүү хэлжээ,

      – Та нар бага юманд их санаа санаж их зовлон эдэлж байна. Тэр гурван муу санаатыг буцаахад амархан. Одоо аав очоод хааныг ганцаараа байхад нь ингэж хэл “Тэр гурван муу санаат хорин нэг хонохгүй, арван дөрөв хоноод ирнэ. Тэднийг ирэхэд ертөнцийн “гурван хэцүүг” олж ир гэж хэл. Энэ дэлхий дээр байгаа батлагдсан гурван хэмжүүрийг эхлээд авч ирэг. Даян дэлхийг торгоор бүтээе гэж хэн хэллээ? Хичнээн торго өгөх вэ? Хавтгай, дөрвөлжнөөрөө хичнээн чий* хэрэгтэй байна. Түүгээр чинь хэмжиж торго өгье гээд явуул.

      Сүмбэр уулыг хэн алтадъя гэлээ. Түүнд нь сүмбэр уулыг ёроолоос нь орой хүртэл буулгаад жигнээд ир. Хичнээн жин болж байна? Түүнийгээ мэдээд ир, тэгэхээр тэр хэмжээний чинь алыг өгье гээд явуулчих.

      Гадаад далайг дүүргэх гурил гуйсанд нь түүнийгээ хэмжээд ир гээ. Гадаад далай загастай жараахайтай, шавартай устайгаа хичнээн жин болох нь вэ? Хэмжээд ир. Тэгэхээр чинь тэр хэмжээний гурил өгье гээд явуулчих. Тэр гурав дахиад хэзээ ч эргэж ирэхгүй байх аа гэж хүү хэлжээ.

      Хаан ганцаараа байж байтал арван дөрөв хоноод нөгөө гурав чинь ирж гэнэ. Хаан та гурав ертөнцийн гурван хэцүүг олж ир гээд явуулчихжээ. Тэр гурав гурван хэмжүүр олоод ирж гэнэ. Тэгэхээр нь Хаан хүүгийн зааж өгснийг хэлээд явуулчихжээ. Үүнээс хойш одоо хүртэл гурван муу санаат уул, газар, далайг хэмжээд барахгүй байдаг гэнэ.

      Далайг яндан хэмжиж байгаа нь энэ гэж дээшээ нэг хараад доошоо нэг хараад байдаг шанаган хорхой болчихоод ажиллаж байгаа нь тэр гэнэ. Газар дэлхийг хэмжиж байгаа нь төөлүүр өт гэж хоёр үзүүр нь хоёр тийшээ тэлж явдаг шар өт болсон гэдэг. Тэр өт болоод хэмжиж яваа нь тэр гэнэ. Сүмбэр уулыг жигнэж байгаа нь дээшээ нэг гарч доошоо ойчиж явдаг нэг муу аалз байдаг. Тэр болоод жигнэж байгаа нь энэ ажээ.

      1. 3. УДГАН МОДНЫ ҮЛГЭР

      Эрт урьд цагт нэг удган модны хаяанд өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь өглөө, орой хоёр удган модыг тойрч улсын өргөсөн өргөлийг авч амь зуудаг байжээ. Нэг өдөр эмгэн нь,

      – Галд хийх цучил түлээгүй боллоо. Чи ууланд гарч түлээ авчир! гэж өвгөндөө хэлсэнд өвгөн сүхээ авч гараад “Тэр хол ууланд яаж явган хүрэх вэ? Ойроор нь удган модны гишүү мөчрийг цавчин авч хоногийн түлээ аргалъя” гэж бодоод удган мод хүрч сүхээ далайвал,

      – Өвгөн чи, сагсагар сайхан гишүү мөчрийг минь бүү цавч! Чамд хүссэн бүхнийг чинь өгье гэж мянган гишүү, буман навчаа сэрчигнүүлэн хүний хэлээр хэлсэнд өвгөн мэл гайхаж цэл хөхөрч гэнэ.

      – Удган ээж минь та юу ярина вэ? Эрүү өвдөг нийлсэн эмгэн бид хоёр өндөр ээж таныхаа өргөн сугыг түшиж өглөгийн эздээс танд барьсан өргөл барьцыг идэж амь зуудаг билээ. Одоо цучал ч түлээгүй гал алдахад хүрээд таны хатсан гишүү мөчрийг авч, гал залгах гэсэн юмаа, гэж өвгөн хэлсэнд удган модны хатсан гишүү мөчир гэнэт ногоорон гөлөглөж … навч нахиа навцас бавтас хийж,

      – Өвгөн чи гэртээ харь! Мөнх тэнгэрийн ивээлээр гэрт чинь гал залгах түлээ мундахгүй бий болно гэжээ.

      Өвгөн гэртээ ирвэл, гадаа нь уул овоо шиг түлээ овоорон байсанд нүд нь орой дээрээ гарч саяын үйл явдлыг эмгэндээ тоочин,

      – Удган мод хүссэн бүхнийг чинь өгье гэлээ гэж ярьсанд эмгэн,

      – Тэнгэр харах нь тэр. Бид зуны дэлгэр сайхан цагт хар цай ууж сууна шүү дээ. Чи саалийн ганц үнээ гуйж ирээч! гэсэнд өвгөн удган мод руу алхаж гэнээ. Тэр “Эмгэн үнээтэй бол сүүтэй цай ууна гэнэ. Тэр ч санадаг санаа. За би удган модноос юу гуйх вэ? Аа тийм, морь гуйя. Хэдий болтол гахай явган, нохой нүцгэн явах вэ?” гэж бодож гэнээ.

      Удган мод мянган мөчир, буман навчаа сэрчингүүлэн өвгөнийг угтаж,

      – За өвгөн чи ямар хэргээр ирэв? гэхэд өвгөн,

      – Эмгэнд минь саалын ганц үнээ хэрэгтэй гэнээ. Өндөр ээж минь эмгэнд саалийн ганц үнээ хайрла! Бас би хэдий болтол гахай явган, нохой нүцгэн явах вэ? Надад чөдрийн ганц морь хайрла! гэсэнд,

      – Өвгөн чи харь! Хүссэн бүхэн чинь мөнх тэнгэрийн ивээлээр сэтгэлчлэн бүтнэ гэж гэнэ. Өвгөн гэртээ ирвэл уяан дээр нь чонон чихтэй цолмон нүдтэй, хун цагаан морь дүүхэлзэж байна гэнэ. Бас эмгэн нь сэлмэн эвэртэй, газар шүргэсэн дэлэнтэй үнээ сааж сууна гэнэ. Өвгөн,

      – Сайхан морь оо, мөн сүүтэй үнээ еэ! гэж дуу алдсанд эмгэн,

      – Тэнгэр харах нь энэ ээ. Амандаа орсон өөхийг хэлээрээ түлхэж болохгүй гэдэг. Чи бушуухан удган модонд очиж араараа дүүрэн ай түмэн адуу, өврөөрөө дүүрэн үй түмэн тэмээ, хонхроор дүүрэн хой түмэн хонь, хадаар дүүрэн хай түмэн ямаа гуйгаад ир. Мал малын захтай болъё. Малтай бол баян, баян бол ноён гэж гэнэ. Өвгөн “Эмгэн тал дүүрэн таван хошуу малтай болох гэнэ. Малтай бол баян, баян бол ноён. Тэр ч санадаг л санаа. За би удган модноос юу гуйх вэ? Аа, тийм. Орд өргөө гуйя. Орд өргөөгүй ямар баян ноён байх вэ?” гэж бодож гэнэ.

      Удган мод мянган мөчрөө арвалзуулан буман навчаа шидлэн өвгөнийг угтаж,

      – За өвгөн чи, ямар хэргээр ирэв? гэвэл өвгөн,

      – Эмгэнд минь араар дүүрэн ай түмэн адуу, өврөөр дүүрэн үй түмэн тэмээ, хонхроор дүүрэн хой түмэн хонь, хадаар дүүрэн хай түмэн ямаа хэрэгтэй гэнэ. Малтай бол баян, баян бол ноён! Эмгэнд минь тал дүүрэн таван хошуу мал хайрла. Бас орд өргөөгүй ямар баян ноён байх вэ? Өвгөн надаа орд өргөө хайрла! гэвэл удган мод,

      – Өвгөн чих харь! Хүссэн болгон чинь сэтгэлчлэн бүтнэ гэж гэнэ.

      Өвгөн гэртээ ирвэл оосор бүчгүй орд цагаан өргөө сүндэрлэж байна гэнэ. Бас тал дүүрэн таван хошуу мал налайж байна гэнэ. Өвгөн,

      – Сайхан өргөө вэ? Мөн их мал аа! хэмээн дуу алдсанд эмгэн,

      – Тэнгэр харах нь энэ ээ! Энэ олон малыг чинь харахад хөгшин бие минь хөшиж, эмгэн бие минь эцнэ шүү дээ. Чи бушуухан удган модонд очиж “Эмгэнд минь арван найман насыг нь буцааж өгөөч!” гэж гуйгаад ир гэж гэнэ.

      Өвгөн “Эмгэн минь ахиад арван найман настай болох гэнэ. Тэр ч санадаг л санаа. Үгүй тэр залуу болчихвол намайг хөгшин гэж голно. Аа тийм, би бас удган модонд хэлж арван наймтай залуу болъё” гэж бодож гэнэ.

      Удган мод зуун гишүүгээ тачигнуулан, мянган мөчрөө шидлэн өвгөнийг угтаж,

      – За өвгөн ямар хэргээр ирэв? гэвэл өвгөн,

      – Талаар дүүрэн таван хошуу малаа харахдаа эхнэрийн минь хөгшин бие нь хөшиж, эмгэн бие нь эцэх гэнэ. Түүнийг ахиад арван найман настай болгож хайрла! Бас намайг арван найман настай болгож хайрла! гэсэнд удган мод,

      – Өвгөн чи харь! Хүссэн чинь сэтгэлчлэн бүтнэ, гэлээ.

      – Өвгөн гэртээ ирвэл оосор бүчгүй орд цагаан өргөөнийхөө үүдэнд туурга нэвт туяатай, тунж ягаан хацартай хүүхэн зогсож байна гэнэ. Гэтэл өвгөний нугас ус нь тарчигнаж, нуруун бие нь тэнийж, гар хөл нь хөнгөрч ганган эр болоход,

      – Залуу болох сайхан аа! гэж баясан хэлбэл эмгэн,

      – Тэнгэр харах нь энэ ээ! Залуу ч боллоо, малтай ч боллоо. Мал мал гэх нэг шуурганд барагдана. Алт, эрдэнэгүй ямар баян ноён байх вэ? Чи удган модонд очиж алт эрдэнэ гуйгаад ир гэж гэнэ. Өвгөн “Нээрээ алт эрдэнэгүй ямар баян байх вэ дээ? Тэр ч  санадаг л санаа. Удган модноос алт эрдэнэ гуйна. Тэгээд өөртөө юу гуйх вэ? Хүссэн бүхнийг бүтээдэг, морин толгойтой молор эрдэнэ гуйя” гэж бодож гэнэ.

      Удган мод нааш цааш савлан зуун гишүүгээ шидлэн өвгөнийг угтаж,

      – За өвгөн чи ямар хэргээр ирэв? гэвэл,

      – Эмгэн бид хоёр залуу ч боллоо, малтай ч боллоо. Мал мал гэхэд нэг шуурганд барагдана. Алт эрдэнэгүй ямар баян байх вэ? Удган ээж минь, эмгэнд алт эрдэнэ хайрла. Бас надад хүссэн болгоныг бүтээдэг морин толгойтой молор эрдэнэ хайрла! гэсэнд удган мод,

      – Өвгөн чи харь! Хүссэн болгон чинь сэтгэлчлэн бүтнэ гэж гэнэ. Өвгөн гэртээ ирвэл эмгэн нь алт эрдэнээ тоолж барахгүй дэнсээр дэнсэлж байна гэнэ. Дэргэд нь морин толгойтой молор эрдэнэ хэвтэнэ гэнэ. Өвгөн,

      – Ямар их алт вэ? гэж дуу алдсанд эмгэн,

      – Улс амьтан мэдвэл алт эрдэнийн минь хулгайлж дээрэмдэж авна. Чи бушуухан удган модонд очиж үзсэн хүн үнхэлцэгээ дэлбэртэл айх, харсан хүн халуун цөсөө хагартал айх тийм дүрээр бид хоёрыг дүрлүүлж өгөөч гэж гуй! гэв. Өвгөн “Энэ ч бас санадаг л  санаа” гэж бодож гэнэ.

      Удган мод гозгор хар гозууль болоод газар савлан яхир шахир дуу гарган өвгөнийг угтаж,

      – Өвгөн чи ямар хэргээр ирэв? гэж асуужээ.

      – Алт эрдэнэ ихтэй боллоо. Улс амьтан мэдвэл хулгайлж дээрэмдэж авна. Тиймээс бид хоёрыг үзсэн хүний үнхэлцэг дэлбэрэх харсан хүний халуун цус хагармаар дүртэй болгож хайрлаач! гэж гуйсанд,

      – Өвгөн чи харь! Хүссэн хэрэг чинь сэтгэлчлэн бүтнэ гэжээ. Өвгөн гэртээ ирвэл эхнэр нь аврага том могой болоод алт эрдэнэ дээрээ цагираглан исгэрч хэвтэнэ гэнэ. Өвгөн сандарч,

      – Могой! гэж уулга алдтал өөрөө бас могой болчихож гэнэ ээ.

      1. 4. ӨНЧИН ХҮҮ МАНГАСЫГ ДАРСАН НЬ

      Эрт урьд цагт нэгэн өнчин хүү амьдран суудаг байжээ. Өнчин хүүгийн суугуул нутагт нэгэн айхавтар мангас бий болж хүн зоны ундны эх үүсвэр болсон худгийг нь эзэмшээд суув гэнэ. Хошуу нутгийн зон олон уух усгүйдэж мал сүрэг нь харангадаж, хүүхэд хөгшид ядарч туйлдан бурханы оронд хальж эхэлжээ. Хошуу ноён мангасыг дарж хошуу нутгаа аварсан хүнд хошууныхаа бүх баялагыг өгнө гэж зар тараасан тул олон баатар эрс мангасыг дарахаар явсан боловч нэгэн ч эргэж ирсэнгүй ээ. Хошуу ноён “Энэ ёроор бүх ард иргэд минь харангадаад үхчихвэл би гэдэг хүн хэнийхээ ноён болж суух билээ” гэж сэтгээд Мангасыг дарсан хүнд Хошуу ноёныхоо суудлыг өгч, хошууны бүх эд баялагыг эзэмшүүлнэ хэмээн дахин зар тараав гэнэ.

      Өнчин хүү айл хотоор хэсэж аяга тараг олж уугаад гэлдэрч явтал ноёны зарчин таарав гэнэ. Зарыг сонссон хүү “Би ер нь тэр Мангас гэгчтэй нь тулалдаад үзвэл яадаг бол. Амиа алдвал миний хойноос харамсах хүн үгүй. Аз таараад мангасыг дарвал хошуу ноён болох хувь хүлээж байдаг. Ямар ч байсан үзээд алддаг хэрэг ээ. Нэг сайн цадаж аваад үхсэн ч гомдолгүй” гэж сэтгээд хошуу ноёныд очиж мангастай тулалдах болсноо айлтгажээ. Хавийн амьтан хүүг баалах нь баалж, өхөөрдөх нь өхөөрдөж, өрөвдөх нь өрөвдөж, ноёны айлдсанаар хүүг гэдэс гартал хооллож гэр дүүрэн амраажээ.

      Маргааш өглөө нь хүү мангасын эзэн суусан худагруу сэтгэл шулуудан алхажээ. Худаг тэгнэн хэвтэж байсан мангас хүүг хармагц улайран дайрлаа. Урьд өмнө нь ийм аймшигт амьтан харж байгаагүй бяцхан хүү тулалдах ч сэхээгүйгээр ухаан жолоогүй зугтаж гарав. Араас нь мангас архиран хүрхэрэн хөөв. Хүү ухаан жолоогүй зугтаж яваад хулганы нүхэнд бүдрээд ойччихов. Хүү “Ингээд тараг уудаг ходоод ч үгүй болж өөрөө мангасын хоол болж дээ” гэж харуусах агшинд гартаа таарсан чулууг аваад эцсийн найдвар гэж дотроо шившээд арагш шидэв гэнэ. Шидмэгц цааш сэхээрэн гүйтэл хөөж байсан мангасын хөлийн чимээ үл сонсдовой. Хүү гайхаад эргэн харвал мангас шидсэн чулуунд оногдон үрэдхийн унасан байв. Хачин юм даа, тийм аймшигт мангасын амь ийм хэврэгхэн байх гэж гайхахын сацуу мангасыг би дарсан юм чинь хошуу ноёны суудалд залрана гэсэн бодол харван орж магнай тэнийн баярлаж хошуу нутгийн зүг баярт мэдээгээ дуулгахаар түргэвчлэн алхах гэтэл нүдний үзүүрт нүд булаам гялбаа үзэгдмэгц нягтлан ажвал үхэдхийн унасан мангасын цаахан талд мангасын орд өргөө алт эрдэнэсийн өнгөөр туяаран гялбаж, мал хуй нь зах нь харагдахгүй бэлчээрлэн байна гэнэ.

      Хүү “энд ийм их баялаг байхад би хошуу ноёны эрх ямбаар яах ч билээ” хэмээн сэтгэл нь хувирч мангасын орд өргөө рүү яаравчлан алхав гэнэ. Мангасын өргөө рүү орвол таван тансаг амттан ширээ дүүрэн дэлгээстэй. Харсан хүн хүртэхгүй байхын аргагүй зоог, умдаан дүүрэн байна. Хүү захаас аван идэж эхлэв гэнэ. Идэж эхэлмэгц хүүгийн хумс уртсаж гарт нь үс ургаж эхлэв. Хүү өөртөө үс ургаж байгаад эхлээд гайхсан боловч хорхойсон идэх тусам үзэшгүй муухайгаар хувирч байгаагаа сэрэмжлэх сэхээгүй болж улам бүр шунахайран идэж байлаа. Хүү төд удалгүй өөрийнхөө дарсан араатантай адилхан аймшигт Мангас болон хувирвай.

      Урьд нь мангасыг дарахаар явсан бүх баатрууд мангасыг дарсан боловч бүгд мангасын эд хөрөнгөд шунахайран тэндээ мангас болон үлдсэн юмсанжээ.

      1. 5. ЦЭЦЭН БЭРИЙН ҮЛГЭР

      Урьд тэнэг хүүтэй нэг хаан байжээ. Мөн тэр улсад цэцэн охинтой нэгэн хөгшин байж. Тэр хүүхнийг мунхаг тайждаа авч өгье гэж хаан бодоод өвгөнийг дуудаж ирүүлэн,

      – Өвгөн чи маргааш үнсэн чөдөр зангидаад өдөр ч биш, шөнө ч биш цагаар, замтай ч биш, замгүй ч биш газраар, хувцастай ч биш хувцасгүй ч биш явж ирээд, гэрт ч биш гадаа ч биш газраас над өгөөрэй. Осолдвол толгойг чинь авна шүү! гэж зарлиг буулгажээ….
      Өвгөн хэрхэх учраа олохгүй их л айж, “Яана ийнэ” гэж гайхаш тасран харьсанд охин нь,
      – Тэр юухан байх вэ?! Аав санаа зоволтгүй гээд арга зааж өгчээ.
      Маргааш өглөө нь өвгөн охины заасан ёсоор хааныд очоод,
      – Хаантан минь ээ, зарлиг ёсоор үнсэн чөдөр зангидаж авчрав. Авч соёрхоно уу? гэж хашгирсанд хаан,
      – Чи хаана байна? гэж асуухад өвгөн,
      – Би гэрт ч биш, гадаа ч биш, хана туурга хоёрын тань завсар байна гэв.
      – Чи хэзээ ирэв? гэсэнд өвгөн,
      – Өдөр ч биш, шөнө ч биш, үүрээр ирлээ гэж.
      – Хаагуур явж ирэв? гэсэнд,
      – Би замтай газраар ч биш, замгүй газраар ч биш, замын далангаар явж ирэв гэж.
      – Юу амсөж ирэв? гэхэд,
      – Хувцастай ч биш, хувцасгүй ч биш, торон нөмрөгтэй ирлээ гэв.
      – Үнсэн чөдөр яаж зангидав гэсэнд! өвгөн,
      – Өлөн өвсөөр чөдөр зангидаад хавтгай чулуун дээр тавьж гал оруулаад үнсэн чөдөр зангидахыг ч зангидлаа. Хаан гуай соёрхвол авч морио чөдөрлө дөө гэсэнд хаан,
      – За хөгшин! Маргааш танайд очно. Чи надад эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрээд тавь. Осолдвол толгойгүй гэж мэд! гэжээ.

      Өвгөн “Манай хаан болохоо байжээ. Одоо яана ийнэ билээ?” гэж цөхрөн, охиндоо очиж хааны зарлигийг хэлбэл охин нь,
      – Тэр гайгүй. Аав та санаа бүү зов. Би аргалъя гэж гэнэ.
      Маргааш охин аавыгаа араг түшүүлэн нөмгөн суулгаж, хаяа хатавчаа манаж бөглөөд байж байтал хаан ирж “Нохой хорь!” гэсэнд хүүхэн тооноороо багана гаргаад гарч ирэн,
      – Манайд морилж болдоггүй! гэв.
      – Танайх хүн орж болдоггүй яасан юм бэ? гэж хааныг асуухад,
      – Манай аав нярайлсан гэжээ.
      – Эр хүнээс хүүхэд гардаг юм уу? гэсэнд,
      – Эр үхрээс сүү гардаг юм уу? гэж хүүхэн асуув. Хаан үг дуугүй эргээд явжээ. Хаан “Яасан цэцэн хүүхэн бэ? гэж мунхаг тайж хүүдээ авч өгөв.
      Ингээд хаан хэдэн сарын дараа хүүгээ цэцэн хүүхэн аваад ухаан орж байгаа болов уу гэж бодоод дуудан хэлэв,
      – За хүү минь хаан аавдаа хойно урдаа хоёр толгойтой морийг тохож өг гэжээ.
      – За гэж гараад хойно урдаас нь хоёр морийг зөрүүлж баглаад олом, жирэм тасчиж бүр ядав.
      – Манай аав намайг хойно урдаа хоёр толгойтой морь тохож өг гэв. Би тохоод ядчихав гэж авгайдаа хэлжээ.
      – Та боос гүү тохоод уячих гэж хэлэв. Хэлсэн ёсоор уяжээ. Хаан үүнийг нь хараад таалан дахин хэлэв,
      – Аавдаа модон хайсанд(тогоо) мах чанаж өг гэжээ. Хөвгүүн за гэж гараад хамаг хотгор модон сав бүгдийг түймэрдээд тун ядав.
      – Намайг модон хайсанд мах чанаж өгөөч гэхэд ядчихав гэв. Тэгэхлээр авгай нь,
      – Яргай шоронд мах шарж болгоод авч ороод барьж орхигтун! гэжээ. Тэр ёсоор үйлджээ. Эцэст нь хаан, мөсөн хүн хийлгэж тавьчихаад,
      – За хөвгүүн тэр мөсөн хүнээс үг сураад ир гэжээ. Мунхаг тайж очиж суугаад дуу гаргаж ядав. Хэмх цохиж балбачихаад эхнэртээ хэлэв,
      – Мөсөн хүнээс намайг үг сурч ир гэлээ. Сурч ядчихаад балбачихав гэж хэлэв. Эхнэр нь,
      – Уул миний бие усан билээ. Мөн бие мөсөн билээ. Зудтай гурван сард байдаг билээ. Зуны зургаан сард харьдаг билээ гэж мэдүүлчих гэжээ. Тайж тэгж мэдүүлчихэв.
      Хаан “Аа миний хөвгүүн цэцэн авгай аваад сайн ухаан оржээ. Миний хүү өдий чигтэй болсон тул хаан сууринд сууж, хамаг түмнийг захирч чадах болжээ.” гэж бодоод сэтгэл амар ан гөрөө хөөж яваад харь улсын нутагт мэдэлгүй ороод баригдаж гэнэ. Тэр улсын хаан манай хааны улсыг дагуулахаар хоёр элч илгээхээр шийджээ. Хаан хэлэв,
      – Манай хошуу хартай, хэцүү хошуу юмаа. Хоёрхон хүнд намайг ийм байна гэж очтол дагаж өгөхгүй болох, би та нарт сайн байна гэж нэг бичиг хийж өгье. Тэгвэл болно гээд нэгэн бичиг хийж өгөв.
      – “Би дээрээ хөх торгон дээвэртэй, доороо ногоон торгон олбогтой, ардаа арван хүн түшлэгтэй байна. Үргэлжийн хоёр хөхүүр сүүтэй өдрийн мянган түмэн хонин хүнстэй байна. Их жаргалыг эдэлж байна. Эвэртэй малаа өмнөө туугтүн, эвэргүй малаа ардаа туугаад ирэгтүн. Эргүү улаан бяруугаа нутагт нь хаяж орхигтун. Хар туулайгаа сахигтун! Цагаан туулайгаа эвхэгтүн. Манай нутгийн савдаг болох хоёр улиас бий. Нэгийг нь нутгийн голд цавчиж унагагтүн. Тэр хоёр улиасыг эс унагавал манай нутгийн савдаг нэхнэ. Миний байх нутаг хүртэл түүний нэгээр түлш хийж ирцгээ гэжээ. Миний хөвгүүний хөл доор нэг торгон хар хуурай бий. Түүнийг миний бэр мэднэ. Тэр торгон хар хуурайг авахуулаад хуурайдуулж, авдар савыг нь задалж үзэгтүн гэжээ.”

      Тэр хоёр элч хүрч очоод бичгийг хүн амьтанд үзүүлэв. Олон амьтан үзээд “Нүүнэ манай хаан сайхан жаргаж байна” гэжээ. Тэгэхэд бэр гадаа байж байгаад тэр бичгийг надад аваад өгөөч гэжээ. Аниргүй авахуулан үзээд,
      – Та минь! хаан аав жаргалтай байна, нүүнэ гэж хэлэлцэнэ та. Над болбол хаан аав жаргалтай биш, зүдүүртэй байна. Дээрээ хөх торгон дээвэртэй гэсэн нь тэнгэрийг хэлжээ. Дороо ногоон торгон олбогтой гэсэн нь газрыг хэлж. Ардаа арван хүн түшлэгтэй гэсэн нь мутрыг нь ард нь хүлжээ. Үргэлжийн хоёр хөхүүр сүүтэй гэсэн нь хоёр мэлмийн нулимс байна. Өдрийн өдий төдий хонин шүүстэй гэсэн нь бөөсөндөө баригджээ.
      Эвэртэй малаа урдаа туугтүн гэсэн нь жад сэлэмтэй нь өмнөө гарагтүн гэжээ. Эвэргүй малаа ардаа туугтүн гэсэн нь жад сэлэмгүй нь ард нь явагтүн гэжээ. Эргүү улаан бяруу бий түүнийг нугагтаа хаягтүн гэсэн нь энэ тайжийг хэлжээ. Хар туулайг сахигтүн гэсэн нь шөнө явагтун гэжээ. Цагаан туулайг эвхэгтүн гэсэн нь өдөр бүгэгтүн гэжээ.

      Манай нутгийн савдаг хоёр улиас гэсэн нь энэ хоёр хүн болно. Нэгийг нь цавчиж унагаагаад нөгөөгөөр нь түлш хийж ирэгтүн гэсэн нь (нэгийг алаад) нэгээр нь газарчлуулж ирэгтүн гэжээ гэв.
      Олон улс за гээд өнөө хоёрыг барьж нэгийг нь цавчиж алаад нэгээр нь газарч хийж яваад шөнө очиж, баригдаж байсан хаан ааваа хулгайлан тайлж аваад цаадах дайсан амьтныг хядаж орхиод аавыгаа гаргахын далимаар тэр гүрнийг эзлээд хаан суун жаргав.
      Хойно нэгэн цагт цэцэн мэргэн хаан өвгөрч хаан ширээ төрийн хэргийг хүүдээ шилжүүлэх гэтэл хүү нь тэнэг тулд сэтгэл төвдөхгүй арга тасраад хэдий бүсгүй хүн төрийн эрх барих ёсгүй боловч үнэхээр цэцэн бол төрийн эрхийг бэрдээ шилжүүлж хүүгээ төр түшүүлэх санал төрж, бэрийнхээ үнэхээр цэцэн эсэхийг шалгахаар шийдэж гэнэ.
      Тэгээд бэрээ дуудаж ирүүлээд “араг, савар, адуу, хомоол, хонь, хуц, чоно, гол, мод, идэх” гэсэн арван үг хэлэхийг цээрлүүлж эдгээр үгийг хэлбэл толгойг авна гэж зарлиг буулган араг үүрүүлж, савар бариулаад адууны хомоол түүлгэж, хонинд явуулсан юм байжээ. Тэгтэл хуцыг нь чоно барьж, гол гатлуулаад модны ёроолд идчихсэн байжээ.
      Цэцэн бэр үүнийг хаандаа айлтгах гэтэл өнөөх цээртэй арван үгийг хэлж толгойгоо авахуулахад хүрэх тул арга олж айлтгасан нь,
      – Би үдмэлийг үүрээд, матмалыг бариад, гүймлийн гээмлийг түүж явсан чинь майлдгийн ахлай данхлайг урсгалыг гатлуулаад, ургамлын дэргэд ульмар жамиж орхижээ гэсэнд хаан ихэд баясан бэрийн үнэхээр гайхалтай цэцнийг мэдэж хаан ширээндээ суулгаж амар сайхан жаргажээ.

      1. 6. УРАН БЭРИЙН НҮҮДЭЛ

      Эртээ урьдын цагт урагшгүй хаантай нэгэн улс байжээ. Мөн тэр улсад шатар тоглохдоо хэнд ч хожигддоггүй нэгэн мангас байдаг байж. Тэр мангас хаантай сар бүр тус улсын нэг хүнтэй шатар тоглох тохироог хүчээр тулган хийсэн юм гэнэ. Тохироо ёсоор хожсон нь… хожигдсонийхоо толгойг авах учиртай юм байж. Олон жилийн турш ийнхүү тоглоход мангасыг хожих хүн гараагүй аж. Улсын хүн ам ч ихэд хорогдож. Ингэсээр нэгэн өдөр шатар тоглох ээлж Арилдий өвгөнд тохиожээ. Арилдий өвгөн ажилсаг, уран, цэцэн нь дэндсэн нэг бэртэй юм гэнэ.

        Мангас ч ирж сэлмээ гарган хажуудаа тавин тоглож эхэлж гэнэ. Өвгөн цагаанаар тоглож гэнэ. Хэдэн нүүдлийн дараа Арилдий өвгөн мад болох буюу бүх юмаа алдах байдалд орж гэнэ. Үүнийг ажигласан бэр нь,

            – Агаар тэнгэр муу, салхи шуурга болох гэж байхад аав та ажиг ч үгүй тоглож наадаад байвал би уяатай морийг чинь сул тавьж хөөгөөд, хасаг тэргийг чинь хэмхчиж түлээд, харагч ингэндээ хоёр хүүхдээ тэгнээд явчихна шүү гээд хаалга саван гарч одож.Энэ үгийг сонссон Арилдий өвгөн бэрийнхээ цэцэн ухаантайг мэдэх тул энэ лав нэг утга бий гэж бодож үзвэл мориороо бэрсийн хөлийг хааж сул өгөөд, дараа нь тэргээрээ сул шалж идүүлээд, тэмээний дугийг нээвэл түүний хэлсэн үгийн утгатай нийлж тэмээнд хоёр хүүхэд тэгнэсэнтэй адилхан маягтай мад болохоор байжээ. Өвгөн бэрийн хэлсэнээр нүүн мангасыг хожиж толгойг нь авч гэнэ. Ийнхүү ухаант бэрийн ачаар Арилдий өвгөн амь хэлтрээд зогсохгүй хаант улсын амьтан хүн айх аюулгүй амар тайван амьдрах болжээ.

    3. 3. Үлгэрийн тайлбар
    4. 4. Үлгэрийн Мандал зураг
    5. 5. Үлгэр Мандалаг хэрхэн ашиглах заавар
  • СУВД БРЭНД


    СУВД БРЭНД

    “Шинэ Амттан” ХХК-ны танилцуулга

    Үүсгэн байгуулагч Г.ТУНГАЛАГ

    “Шинэ Амттан” ХХК-ны захирал Г.Тунгалаг 1956 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 1979 онд МУИС-ыг Хими, Биологийн мэргэжлээр, 1983 онд ОХУ-д бүтээгдэхүүний стандарт, чанарын удирдлагын инженерийн мэргэжилтнээр, 1990 онд Стандартчилалын мэргэжил дээшлүүлэх курст тус тус суралцсан.

    -1979-1982 онд Мөрөн хотын 1-р 10 жилийн сургуульд хими, биологийн багш,

    -1982-2000 онд Аймгийн Хүнсний үйлдвэрт чанарын удирдлагын инженер, лабораторийн инженер, мастер,

    -2000-2008 онд “Есөн амттан” талхан цехийг байгуулж ажилласан

    -2008-2013 онд “Шинэ Амттан” ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар ажиллаж байна.

    ТАНИЛЦУУЛГА

    Манай компани нь анх 2002 онд “Есөн амттан” талхны цех нэртэйгээр 3 ажилчинтай байгуулагдаж, жилд 30.5 сая төгрөгийн талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2008 онд “Шинэ амттан” ХХК болж шинээр төрөл бүрийн жимсний чанамал, жимсний өтгөрүүлсэн шүүс гэх мэт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн, 15 хүнийг ажлын байраар хангаж, жилд 300 гаруй сая төгрөгийн үйлдвэрлэл явуулж байсан бол өнөөдрийн байдлаар төрөл бүрийн бялуу, хэвийн боов, еэвэнг баяр ёслолийн үеэр үйлдвэрлэн борлуулж байгаагаас гадна жимс, жимсгэний бүтээгдэхүүн тогтмол үйлдвэрлэн Хөвсгөлд орон нутагтаа, мөн Эрдэнэт, Дархан Улаанбаатар хотуудад нийлүүлж сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байна.

    Манай компани нь талх, талхан бүтээгдэхүүн, төрөл бүрийн жимсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн олон жилийн туршлагатай бөгөөд аймаг, сумын төдийгүй бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож, зарим бүтээгдэхүүн маань шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч байсан.

    Тухайлбал:

    ·“Илчлэг” хивэгтэй бор талх 2003, 2005, 2006, 2008 оны Аймгийн “Шилдэг бүтээгдэхүүн”, “Шилдэг брэнд” бүтээгдэхүүнээр шалгарч байсан.

    ·“Жимсний өтгөрүүлсэн шүүс” нь 2010 онд Хоймор нутгийн хэрэглэгчдэд таашаагдсан бүтээгдэхүүн, 2011 онд Аймгийн “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр Намрын ногоон өдрүүд эко бүтээгдэхүүнээр тус тус шалгарч байсан.

    Бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи:

    Бүтээгдэхүүний түүхий эдийн танилцуулга, бүтэц

    Нэрс жимс: Манай орны ихэнх уулархаг нутагт жишээлбэл Завхан, Хөвсгөл, Өвөрхангайд буюу Хангайн нурууны шувтарга, Булган Увсын ханхөхий Хархираагийн уул Архангай, Сэлэнгийн баруун, зүйн хойд хэсэгт нилээд нөөцтэй. Нэрс нь 25-40 см өндөртэй цайван ногоон өнгийн, мөлхөө үндэслэн иштэй жимс нь 6 сарын сүүлчээр үндэслэж 40-50 хоногт боловсорч гүйцнэ.Ойн ба тагийн бүсийн шилмүүст ой, бургасан шугуй ширэнгэтэй газар ургана. Нэрс жимсээр манай Хөвсгөл “Шинэ Амттан” ХХК нь “ХӨХ СУВД” Нэрсний чанамал, “ХӨХ ДУСАЛ” Нэрсний өтгөрүүлсэн шүүс тус тус үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Төсөл хэрэгжснээр бүтээгдэхүүнээ боловсронгуй болгож Нэрсний жүүс, Нэрсний цай үйлдвэрлэдэг болно.

    Аньс жимс: 10-30см өндөр мөлхөө үндэслэг иштэй олон салаалсанн мөчиртэй мөн ногоон навчтай сөөгөнцөрийг алирс гэж нэрлэдэг. Алирс 5 дугаар сард цэцэглэж 9 сард жимс нь боловсорно. Аньс нь С витамин ихтэй ханиад уушигны үрэвслийг анагаахад нэн тустай. Аньс жимсийг гараар болон гар комбайнаар түүж болно. Цусны даралт, ханиад, Элэг устах, Бөөр өрөвсөх үед хэрэглэвэл нэн тустай жимс юм.

    Манай “Шинэ Амттан” ХХК-нь “ХӨХ СУВД” аньсны чанамалыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд хэрэглэгчдийн гол таашаагддаг бүтээгдэхүүн юм.

    Үхрийн нүд жимс: 1-2м өндөр, бут хэлбэрийн сөөг ургамал, 5,6 дугаар сард цэцэглэж 8 дугаар сард жимс нь боловсроно. C, B, PP, A витамин, төмөр, кали, нимбэг болон бусад органик хүчлүүдийг агуулдаг бөгөөд чийгтэй байранд суудаг хүмүүс хэрэглэвэл чийг бамын өвчнөөс сэргийлнэ. Ходоодны хүчил ихдэх багадах, цусны даралт ихсэх, томуу өвчин, суулгалтыг зогсооход хэрэглэж болох жимс юм.

    Чацаргана жимс: Олон витамин амин дэмээр баялаг жимс бөгөөд тариалж ашиглах боломжтой жимс юм. Монгол, Түвдийн эмнэлэгт чацарганыг хүний биеийн бодисын солилцоо алдагдах, цус алдах элэг уушиг, гэдэс дотрын өвчинд шүүсийг чийг бамын эмчинд өргөн хэрэглэж иржээ.

    Манай “Шинэ Амттан” ХХК-нь чацарганын тос, мөн чацаргын өтгөрүүлсэн шүүс, жүүс зэргийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боломжтой байна.

    Гишүүнэг буюу айраг: Гишүүнэг буюу айраг хангайн болон төвийн бүсийн аймгуудад өргөн тархацтай ургадаг 6 сард боловсорч гүйцдэг бөгөөд жимс бус ургамал ангилалд ордог болно. Гишүүнэг буюу айраг нь олон төрлийн витаминаар баялаг бөгөөд хүний биеийн хорт хавдрын эсийн эсрэг үйлчилгээтэй болохыг америкийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан байдаг.

    “Шинэ Амттан” ХХК-нь гишүүнэгний чанамалыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд 2015 оны дотоод, гадаадын жуулчид мөн Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хамгийн ихээр авсан бүтээгдэхүүн юм.

    https://www.facebook.com/SuvdBrand/

  • Арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж

    Сэдэв.  “ Арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж”

    Зорилго: Арьс шир /савхи/ боловсруулах үйлдвэрийн ерөнхий технологи машин тоног төхөөрөмжийн ангилал, бүтэц, зохион байгуулалт ажлын үндсэн эд ангийн тооцоо хийх.

    Мэдлэг:  Үйлдвэрлэлийн технологи ба хийцийн ангиллын дагуу машин тоног төхөөрөмжийн ажиллагааг нарийвчлан судлах

    Чадвар:  Ажлын үндсэн эд ангийн тооцооны аргачлалын эзэмших

    Дадал:  Машинд засвар үйлчилгээ тохиргоо, кинематик схемүүд дээр ажиллаж тооцоо хийж чаддаг байх

    Энэ хичээлээр: 

    • Арьс ширний үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмжийн онцлог;
    • Арьс,шир түүний бүтэц, байр зүй;
    • Арьс шир боловсруулахад бэлтгэх дамжлагууд,
    • Идээлэх, идээлсний дараах ажилбаруу;
    • Арьс ширийг  шингэнээр боловсруулах тоног төхөөрөмжүүд, засвар үйлчилгээ, тохиргоо хийх;
    •  Арьс ширийг механикаар боловсруулах тоног төхөөрөмж,  
    • Дулааны боловсруулат, хатаах тоног төхөөрөмж;
    •  Өнгө заслын тоног төхөөрөмжийн хийц, ажиллагаа, тохиргоо үйлчилгээ; 
    • Арлах, индүүдэх, хэмжих тоног төхөөрөмжийн үндсэн механизм;
    •  Шинэ тоног төхөөрөмжийн талаархи судалгаа;
    • Боловсорсон арьс, ширний шинж чанар зэргийг судлан үзнэ.

    Арьс,  ширний үйлдвэрлэлийн тухай ерөнхий ойлголт

    Монголчууд эрт дээр үеэс эхлэн мал, амьтны  гаралтай түүхий эд болох арьс, ширийг өөрсдөө гар аргаар боловсруулж, гутал, хувцас, малгай, дах, дэгтий  хийхээс гадна ахуйн зориулалтаар боловсруулж чөдөр, ногт, бугуйл зэрэг мал аж ахуйн тоног хэрэгсэл, ахуйн бусад эд зүйл хийж ирсэн маш баялаг туршлагатай ард түмэн билээ. Харин одоо шинжлэх ухаан, техник хөгжихийн хэрээр шинэ технологи, тоног төхөөрөмжөөр өндөр түвшинд боловсруулан дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

    Арьс ширний vйлдвэрлэлийн зорилго  бол байнгын нөхөн сэргээгддэг тvvхий эдийг тvvний бvтэц, онцлогт тохирсон, шинжлэх ухааны ололтод тулгуурласан, байгаль, экологид халгvй, vр ашигтай технологиор иж бvрэн боловсруулж, чанартай бvтээгдэхvvн үйлдвэрлэж дотоодын болон олон улсын зах зээлд нийлvvлэх  явдал юм.

    Арьс, ширний үйлвэрүүд амьтны арьсаар улны шир, шеврет, шевро, илэг, юфть, сур, үдээр, шахмал картон зэрэг хагас бэлэн бүтээгдэхүүнээс гадна үслэг эдлэл,гутал, хувцас, жижиг савхин эдлэл зэрэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. ]

    Арьс,  шир нь янз бүрийн химийн найрлага бүхий хэд хэдэн давхаргаас бүрдсэн өвөрмөц бүтэц шинж чанартай түүхий эд учир боловсруулахын тулд бүтэц шинж чанарыг зайлшгүй судласан байх ёстой.

    Арьс, ширний гистологийн бүтэц

    Арьс,  шир нь бүх амьтны хувьд бие эрхтэнийг гадна орчноос тусгаарлах, бие организмыг халуун, хүйтэн, чийг, ус, гэрлээс хамгаалах, хорт бодисуудыг гадагшлуулах, гадна орчны гэмтлээс хамгаалах, гадаад орчинтой зохицож амьдрах тэнцвэрт байдлыг хангадаг.

    Бүх төрлийн мал, амьтны арьс шир нь үсэн бүрхүүл, өнгөн давхрага буюу эпидермис(эпи-дээд тал, дерма (derma- apьc), жинхэнэ хөрс буюу дерма давхрага, шар махан давхрага гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

    Арьс, ширний топографи

    Арьсны топографи  (байрлал зүй) гэж түүний талбайн хэсгүүдийг хэлнэ. Топографи  хэсгүүдэд арьсны ерөнхий шинж, нимгэн зузаан, ширхэгүүдийн тогтоц, физик механикийн шинжүүд нь өөр өөр байдаг.  Арьс, ширийг талбайгаар нь зоо, хүзүү, хээл гэж гурав ангилдаг. Жишээ нь: үхрийн ширийг шилбэ, год, суга, зах, хээл, зоо, өгзөг, сүүл гэсэн байр зүйн  хэсгүүдэд; адууны ширийг цээж ба хондлойн хэсэг болгон хуваана. 

    1-р зураг. Арьсны топографи

            1- хүзүү хэсэг, 2- хээл хэсэг, 3.4- зоо хэсэг, 5- хуваасан хэсэг.           

    Арьс, ширний химийн найрлага, шинж чанар

    Арьсны химийн тогтоц, бүтэц бүрэлдэхүүн хэсгүүдийнх нь химийн шинж чанарыг судалсны үндсэн дээр  боловсруулах технологи ажиллагааг тогтоодог. Арьс ширийг боловсруулах явцад химийн тогтоц нь өөрчлөгдөж,  физик химийн чанарт нь нөлөөлдөг. Иймд боловсруулсан арьсны шинж чанар нь түүний химийн тогтцоос хамаарна. Амьтны арьс нь ус, уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс давсууд, витамин, фермент зэрэг химийн бодисоос тогтоно (2-р зураг).  

    2-р зураг. Арьсны химийн тогтоц

    Тухайн амьтны төрлөөс хамаарч эдгээр үзүүлэлт нь өөр өөр байна. Жишээ нь хонины арьс 30 хүртэл хувийн тослог бодис агуулдаг онцлогтой.

    Арьс, ширэн түүхий эдийн үндсэн шинж чанар

    Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн хийхэд зориулагдсан арьсны чанар зохих шаардлага хангаж  байгаа эсэхийг дараах шинж чанаруудаар тодорхойлно. Үүнд: арьсны талбайн хэмжээ, зузаан, хөхөнцөр ба торлог үеүдийн харьцаа, коллагены ширхгүүдийн сүлжээний хэлбэр, топографийн хэсгүүдийн хөгжилт, уургийн химийн тогтоц, шинж чанар, гэмтэл зэрэг орно.

    Талбайн хэмжээ. Арьс, ширний нэг чухал үзүүлэлт юм. Арьс, ширний талбай малын төрөл, үүлдэр, нас, хүйс, арчилгаа маллагааны онцлогоос шалтгаалж харилцан адилгүй байдаг. Арьсны ашигтай талбайн хэмжээ нь эсгүүрийн талбайн хэмжээг тодорхойлно. Арьсны талбайн хэмжээ нь малын төрөл, үүлдэр, нас, хүйс, тэжээл,  арчилгаанаас ихээхэн хамаарна.

    Арьсны зузаан. Арьсны нимгэн, зузаан нь түүний таваарын чанарыг тодорхойлдог чухал шинжийн нэг бөгөөд тухайн түүхий эдээр ямар нэр төрлийн бүтээгдэхүүн боловсруулж болох боломжтойг харуулна.  Арьсны нимгэн, зузаанаас түүний бөх батын чанар технологи ажиллагааг явуулах хугацаа хамаарна.

    Хүндийн жин. Түүхий эдийг боловсруулалтад сонгож авахад түүний хүндийн жин нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Голдуу жингээрээ ойролцоо түүхий эдийг сонгож авна. Арьс ширний хүндийн жинд түүний талбайн хэмжээ, зузаан, нягт, үсэн бүрхүүлийн нягт, сийрэг болон бусад хүндрүүлэгч (эвэр, туурай, өөх, халим, мах гэх мэт) зүйлүүд нөлөөлнө.

    Нягт. Арьс ширэн түүхий эдийн бөх бат, яс чанар, халуун хүйтнийг даах чадварт түүний нягт, сийргийн байдал нөлөөлөхөөс гадна боловсруулах хугацаа, химийн бодисуудын нэвчилтэд зохих нөлөөг үзүүлнэ. Түүхий эдийн партыг сонгож авахад нягтыг нь харгалзана. Арьс ширний нягт сийргээр арьсны сунах, урагдах, элэгдэх ба бөх батын чанарыг тодорхойлно.

    Гэмтэл. Арьс ширэн түүхий  эдийн чанарт нөлөөлдөг гол шинжүүдийн нэг нь гэмтэл юм.  Гэмтэл хэдий чинээ их байна арьсны топографийн гол хэсгүүдийг   төдий хэмжээгээр гэмтээж чанарыг бууруулна.

    Арьс, ширний ангилал

             Арьс, ширэн түүхий эдэд таван хошуу мал, амьтны арьс, шир хамаарна. Арьс, ширэн түүхий эдийг төрлөөр нь бод  малын ба зарим ангийн шир, бог малын ба зарим ан амьтны арьс, гахайн шир; жингээр нь хүнд ба хөнгөн; чанар хамгаалсан байдлаар нь нойтон, хөлдүү, энгийн хатаасан, давстай  нойтон, давсалж хатаасан гэж ангилна.

    Арьс, шир боловсруулах технологи, тоног төхөөрөмж

    Арьс,  ширэн түүхий эдийн бүтэц, шинж чанар, төрөл бүрд тохирсон технологийн горимоор машин тоног төхөөрөмж,  химийн бодис материал ашиглан боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

    Арьс, ширний үйлдвэрийн технологийн зорилго нь арьс ширэн түүхий эдийн хими, физик,  механик шинж чанарын үзүүлэлтийг хэрэглээ болон зориулалтын шаардлага хангах зохих тогтоц, шинж чанартай  болгоход оршино.

     Арьс ширийг боловсруулах бүх дамжлага ажиллагааг:

    •       Химийн   ба физик-химийн   боловсруулалт;

    •       Механик   боловсруулалт гэж ангилдаг.

    Түүхий эдийг бөөнөөр  (парт) нь химийн уусмал бүхий  шингэнд хийж ган, баркас, барабан, шнек зэрэг тоног төхөөрөмжөөр боловсруулдаг.Үүнийг химийн боловсруулалт гэнэ.

    3-р зураг. Арьс, ширийг химийн уусмалаар  шингэн орчинд боловсруулах тоног төхөөрөмжийн ерөнхий байдал 

    Харин түүхий эдийг хатаах, чийглэх ажиллагаанууд нь физик-химийн боловсруулалтад хамаарагддаг.

    Механик боловсруулалт  нь арьс ширийг ширхэгээр нь үс авах, хуваах, шар мах авах, усыг шахах, зузааныг тэгшилж хусах,  элдэх-зөөлрүүлэх, сунгах, өнгөлөх, зүлгэх, тэнийлгэх зэрэг ажилбарыг машинаар гүйцэтгэх ажиллагаанууд юм.

    4-рзураг. Арьс хатаах машины ерөнхий байдал

    Тэнийлгэх ажиллагаагаар  арьс ширийг тэгш, үрчлээс нугалаасгүй болгох зорилготой. Тэнийлгэх ажиллагааг  тэнийлгэх, индүүдэх машинаар гүйцэтгэнэ.

    5-р зураг. Арьс тэнийлгэх машины ерөнхий байдал

    Арьсны  өнгийг хучиж  будах ажиллагаа   өнгө нүүрийг гоёмсог, гялалзсан өнгөтэй болгох зорилгоор хийгдэнэ.

      Боловсруулсан арьс, ширний чанар

    Гутал, хувцас хийх зориулалттай арьс шир нь хөлсийг шингээж, гадагш гаргах чадвартайгаас гадна хүний организмд элдэв хортой нөлөөгүй, түүнийг орчны нөлөөнөөс хамгаалж, гоо сайхны шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. Арьс ширэн бүтээгдэхүүний чанарыг  нягт, эзлэхүүн, хүндийн жин, зузаан, талбайн хэмжээ, бүтэц, чийгийн хэмжээ болон бусад физик-хими, механикийн олон цогц үзүүлэлтээр тодорхойлно. Орчны янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр арьс, ширний хувирах ба үл хувирах чадвар нь түүний эдэлгээний даац, дулаан дамжуулалт, агаар нэвчүүлэх чадвар зэрэг шинжүүдээсээ хамаарна.

  • Пүрэвдаваагийн БАЙГАЛЖАВ- Хөгжмийн зэмсэг урлалын мастер

    Морин хуур, монгол хөгжмийн зэмсэг урлалын мастер, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч соёлын зүтгэлтэн. “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч.

    1991 оноос Эгшиглэн хөгжмийн зэмсэгийн урлангаа үндэслэн байгуулж, морин хуур, эвэр бүрээ, хийл, ятга, Алтай ятга гэх мэт монгол хөгжмийн зэмсэг урлах арга барилыг хөгжүүлэн олон мянган морин хуур хөгжим урлаж, олон зуун шавь нарыг төрүүлж, монгол хөгжим урлах, үйлдвэрлэн, өв соёлоо дэлгэрүүлэх их үйлсд үнэт хувь нэмэр оруулсан юм.

    Өмнөгөвь аймагт төрсөн. Адуучин айлын хүү. Зургадугаар ангиасаа сургуулиасаа гарч хөдөө адуунд явдаг байлаа. Манайн нутгийнхан их сайхан дуу хууртай хүмүүс байдаг. Олонхи нь морин хуур татдаг байв. Би морьтой ойрхон өссөн болохоор морин хуурыг их бэлгэшээдэг байсан юм. Модоор юм хийх гарын дүйтэй ч байсан. Тэр үеэс морин хуур сонирхож анх 16 насандаа хуур хийж байлаа. Удалгүй цэрэгт явсан. Халагдаж ирээд хөдөө биш төв газар руу орж ирсэн юм. Тэр үед морин хуур, гар урлалаа сонирхож байсан ч Шарын голын уурхайд долоон жил ажиллаж, гэр бүлтэй боллоо. Анхны хүүхэд маань төрөөд гэртээ долоо хоногийн чөлөөгөөр ирээд морин хуур хийсэн юм. Үүнээс хойш заваараа хуур хийдэг болсон. Тэгээд 1989 онд урлаачаараа ажиллахаар Улаанбаатар хотод ирж, Монголын анхны үлээвэр хөгжмийг орчин цагийн сонгодог хөгжим болох хүртэл нь хөгжүүлж ирсэн Монгол Улсын төрийн соёрхолт, нэрт хөгжмийн урлаач Д.Индрээ багшид шавь орж байсан юм. Ингээд эвэр бүрээ бишгүүрийн урлаач гэсэн мэргэжилтэй болсон доо.

    -“Эгшиглэн магнай” ХХК хэдийнээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

    1991 онд гэр бүлийн хүнтэйгээ нийлж, “Эгшиглэн” хувиараа эрхлэх аж ахуй гэдэг үндэсний хөгжмийн зэмсгийн урлал, худалдааны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж, эхэлсэн. Хувийн бизнесийн маань эхлэл байсан юм. 1990 онд зах зээлд шилжсэнийг дагаж өөрөө бие дааж чөлөөт зах зээлд хүчээ сорихоор шийдсэн. Мэдээж багшаасаа тусгаарлаж ажиллахаар том зориг гаргасан. Эхлээд хоёулхнаа ажиллаж байхад нэлээд хүнд байсан ч 1990 оны дундуур арав, 2000 оны эхээр 20 гаруй ажилтантай болсон. Одоо 50 гаруй урлаачтай ажиллаж байна даа.

    Хөгжмийн зэмсэг урлах хүн асар нарийн мэдрэмжтэй байх ёстой гэдэг?

    -Тэгэлгүй яахав, уйгагүй хөдөлмөрөөс гадна маш их сонирхол, ур ухаан, нарийн мэдрэмжийг харамгүй зарцуулах хэрэгтэй.

    -Танай бүтээлүүдийг голчлон ямар хүмүүс худалдаж авдаг вэ?

    -Ер нь хэрэглэгчид маань, уран бүтээлчид маань хөгжмийн шаардлага хангасан, ерөнхий стандартаар урласан, ур хийц сайтай хуурыг таашаадаг, бид ч захиалагчийн хүсэл сонирхлын дагуу хөгжмөө хийхийг эрмэлздэг. Түүнийгээ дагаад ч манай хуур улам шинэ шинэлэг болж, чанаржиж, хөгжиж байгаа болохоорхувь болон албан байгууллагуудын захиалгыг хамгийн их авдаг. Ялангуяа сүүлийн гурван жил захиалга нэмэгдэж бараг 2000-аад хуур хийсэн байна.

    -Таныг урлагийнхан морин хуурыг өөрчлөхөөсөө илүү уран хийцтэй болгоход анхаардаг гэлцдэг. “Алтан ураг хамтлагийнхны тоглодог “мангас хуур”-ыг таныг бүтээсэн гэдэг. Морин хуурын толгойг “Харийнхан” киноны гол баатрын дүрстэй төстэй болгож урласан гэх яриа бий. Энэ талаар?

    -Тэр жаахан ташаа ойлголт болсон юм. Учир нь “Алтан ураг” хамтлагийнхан харь гаригийн дүрстэй толгойтой морин хуур урлах санал надад тавьсан юм. Гэхдээ би зөвшөөрөөгүй. Учир нь эртнээс дээдэлж ирсэн молор эрдэнийг үл мэдэгдэх дүрсээр солихыг хүсээгүй. Харин би дуугардаг хайрцгийг нь хийж, сүүлд нь модыг нь эсгэж өгсөн. Өөрөөр хэлбэл толгойноос бусдыг нь би хийсэн гэсэн үг.

    -Ер нь хуурыг ямар модоор хийдэг вэ. Бүх мод хөгжим болж дуугарах уу. Таныг модны үндсээр бүтээлээ урладаг гэх юм?

    -Ер нь их гоё хар модны үндэснүүд байдаг л даа. Харин би нэг удаа гадаадаас айргийн хул хийдэг шиг оросоор бол кульон гэдэг европ хөгжим урладаг модны үндсийг авчирч хийсэн хуурыг хүмүүс их олзуурхаж байсан. Учир нь үндсээр хийсэн хуур их үнэ цэнэтэй, бат бөх сайхан хуур болдог. Гэхдээ бид хуураа модны үндсээр хийдэггүй. Яс ярих юм бол бүх мод хөгжим болж дуугардаггүй. Манай урлаачид хуурынхаа ихэнх хэсгийг хус модоор хийдэг юм. За тэгээд гол дуу гаргадаг мод бол мөнх ногоон гацуур мод байдаг ч ховор ургадаг. Харин нарс мод их сайхан дуугарна. Нарсаар дуугардаг хэсгийг урлаж, бусад эд ангийг цагаан хус модоор урлаж байна. Өөр бусад чанартай модыг онцгой тохиолдолд гадаадаас захиж авчирч урлах тохиолдол бас бий.

    Таныг болон танай байгууллагыг олон улсын болон уралдаан тэмцээнд их амжилттай оролцдог гэж сонссон. Тэр тухай ярина уу?

    -Манай улсад Морин хуур урлаачдын анхдугаар уралдаанд 1989 онд хот хөдөөгийн шилдэг 60 урлаач оролцож байлаа. Энэ уралдаанд миний хийсэн хуур анх тэргүүн байр эзэлж байлаа. Үүнээс хойш аж ахуй эрхэлж, шавь нартай болж бас л 2002 онд хоёрдугаар уралдаан, 2007 онд гуравдугаар улсын уралдаанаас удаа дарааллан тэргүүн байрт шалгарч байлаа. 2010 онд мөн шавь нар маань эхний таван байрыг эн зэрэгцэн эзэлж, 2014 онд ч арвин амжилттай байлаа.

    Таны хэчнээн хуур говьд очиж, хичнээн ингэ буйлуулсан бол?

    -Манай олон хуур олон ч ингэ буйлуулж байгаа даа. Яагаад гэвэл манай говь нутаг болон орон нутгуудад бидний хийсэн хуур ихээр залагддаг учраас олон ингэн тэмээг зөөллөж байгаа байх аа.

    -Ингэхэд та хэзээ нутгаасаа гарсан хүн бэ. Нутаг усандаа хэр очдог вэ?

    -Би нутгаасаа 1979 онд цэрэгт яваад л гарсан хүн дээ. Тэндээсээ уурхайчин болж долоон жил Шарын голын уурхайд ажиллаж гэр бүлтэй болж, 1989 онд хотод ирээд тэр цагаас хойш буюу хөгжимчин болсноосоо хойш үе үе нутагтаа очиж, уул усаа эргэж байна даа. Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хойд талд Аягач сангийн далай, Аягач нүдэн гэх гурван усанд Замшанд бригадад бага насаа өнгөрүүлсэн дээ. Миний нутаг бүхий л зүйл нь бүрдсэн малын бэлчээртэй хойд талаараа адууны бэлчээртэй сайхан нутаг бий. Ёстой л өнөөх даага далантай, бяруу булчинтай гэдэг бэлчээр л манай нутагт байлаа даа. Би адуучин аавын хүү. Багадаа чулуун тоглоом тоглож, гоё хэлбэртэй тэмээ морин чулуугаар наадаж тэрийгээ өвөртлөөд л гүйдэг нүүдэг байлаа. Би багадаа хонио хариулна, аргал түүнэ ер нь хонь, тэмээний хүү байлаа. Өөртөө тохирсон жижигхэн ховоотой, худагт уначих гээл ховоо татаж цөөхөн хэдэн адуу байвал усалчихдаг байлаа. За тэгээд л 15, 16 хүрээд л адуунд явдаг, адуу хариулдаг том хүү болж, дүү нарт миний ажил очдог байлаа. Нутаг маань зундаа нууртай, хачин сайхан байсансан.

    -Таны хүүхдүүдээс ажлыг тань өвлөсөн хүн бий юу?

    -Миний хүүхдүүд бүгд л урландаа ажиллаж, аж ахуйн ажил хийж байна. Охин маань урлангийнхаа санхүүг хариуцаж ажилладаг. Харин хүү маань яг хөгжим бол барихгүй байна, аж ахуйн ажилд л оролцож байна.

    Та 20 гаран жил энэ салбарт ажиллажээ. Мэдээж олон шавьтай болсон байх. Та шавь болгож авахдаа ямар нэгэн шаардлага тавьдаг уу?

    -Шавь бол олон байна. Нутаг ус, хамаатан садангийн хүүхдүүд, газар газрын хүүхдүүд байна. Шавь нартаа уйгагүй хөдөлмөрч, нарийн ур ухаан, гярхай, ажилсаг, дээрээс маш хариуцлагатай байхыг л сургаж, зөвлөдөг. Шавь нар маань эхлээд багажаа давтаж л сурдаг даа. Одоогоор гарын 50, 60-аад шавьтай. Зарим нь урлаачийн ажлаа хийж, зарим нь хувийн бизнес хийж байна. Дурдвал, манай нутгийн шавь Д.Даваажав гэж нилээн гарын дүйтэй сайн урлаач маань хувийн компани эрхлэж байна гэх мэтчилэн нас, насны залуус манайд урлаач болохоор зэхэж байна даа. Ер нь шавь нартаа хөгжмөө сайн сонсох сонсголтой, цаашлаад тоглож чадах чадвартай байхыг л шаарддаг даа.

    -Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын нууц товчоо, морин хуураа дээдлэх арлиг гаргасан. Тэрнээс үүдэн айл өрх, албан байгууллага морин хуураа хоймортоо дээдлэх залах болсон. Танайхаас морин хуур авахыг хүссэн хүн хэрхэн, яаж хандаж байх юм?

    -Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш морин хуурын аян, сургалт хаа сайгүй үргэлжилж байна. Манай компанийн хувьд Завхан аймгийн захиалсан 2000 хуурыг урласан нь их амжилт байлаа. Энэмэтчилэн морин хуурыг дээдлэх иргэдийн хандлага сайжирч байна. Аймаг сумдууд 90 жилээ тэмдэглэхдээ 90 хуур, Тавантолгой 50 жилээ тохиодуулж 50 хуур хийлгэнэ гэсэн. Булган аймаг гэхэд л 1000 хуурын аян зарласан байх жишээтэй. Энэ жил UBS телевиз “Хөхөө намжил” морин хуурчдын уралдаан зарлаж, шилдэг 15 хуурчаа үе шаттайгаар шалгаруулах гэж байна, ер нь манайхан нэг үеэ бодвол хуураа хүндэлж дээдлэн залах болсон байна.

    -Сүүлийн үед морин хуур урлаачид стандарттай болох хэрэгтэй хэмээн санал нэгдээд байгаа. Үндэсний өв соёлыг үргэлжлүүлж буй хүний хувьд таны бодол?

    -Ер нь бол өдгөө морин хуур хэрэглээний хувьд амьдралын явцдаа хэмжээ нь аяандаа тодорхой стандарттай болчихсон. Харин хуур яг тийм хэмжээтэй байх ёстой гэсэн хэмжээ заасан албан бичгээр баталсан стандарт бол байхгүй. Ялангуяа мэргэжлийн морин хуур урладаг урлаачдын хуур бол стандарт барьж байгаа. Харин сонирхогчдын буюу бэлэг дурсгалын урлаачдын хуур бол нарийн хэмжээ стандарт төдийлэн байхгүй байна. Ихэнх хөгжим хувирч өөрчлөгдсөөр амьдралын явцад хамгийн сонгодог хэмжээ стандарт дээрээ тогтсон гэдэг.

    -Сүүлийн хормыг танд үлдээе. Танд хойч үе болсон залуусдаа хандаж хэлэх үг байгаа байх?

    -Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөшгүй. Тиймээс монгол хүн бүр ялангуяа залуучууд маань морин хуурыг дээдэлж, эрхэмлэн залж, хуураа татаж, өрх гэртээ аялгуу эгшиглүүлж байгаасай гэж хүсч байна.

    Ж.ЭРДЭНЭ

    https://www.facebook.com/baigaljav

    http://www.egshiglen.mn/

    https://www.facebook.com/%D0%AD%D0%B3%D1%88%D0%B8%…

  • МОНГОЛ ГЭР бэлэг дурсгалын бүтээгдэхүүн

    МОНГОЛ ГЭРИЙН ЖИЖИГРҮҮЛСЭН ЗАГВАР
    Сургалт, танин мэдэхүйн тоглоом, бэлэг дурсгалын зорилгоор ашиглах боломжтой.
    Мод, хуванцар, эсгий материалаар хийсэн. Олон дахин буулгаж барихад эвдрэхгүй байхаар тооцож урласан.

    Дэлхийд хосгүй монгол гэрийн соёлыг танилцуулах танин мэдэхүйн аян сургууль, цэцэрлэг, байгууллагаар үргэлжилж байна. Зөв амьдрах ухаан ТББ- ийн хамт олон монгол иж бүрдлийг урлан бүтээж, гэрийн соёлыг танилцуулах аяныг өрнүүлээд байна. Та бүхний худалдан авсан гэрийн орлого хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд ЦЭЦЭРЛЭГ болж сүндэрлэнэ.

    Гэрийг үйлдвэр дээр нь ирж үзэхийг хүсвэл 1000 оюутны байрны баруун хойно, Монел 1- 19 тоот, Зөв амьдрах ухаан ТББ.
    Холбогдох утас: 88094995, 88090041

    ГЭРИЙН ҮНИЙН САНАЛ
    Дан гэр 200,000₮
    Нэг авдар, хоёр ор, нэг тулгатай гэр 300,000₮
    Гэрээ хурааж хийх эсгий цүнх 50,000₮

    https://www.facebook.com/ZuwAmidrahUhaan/

  • ЭвтҮүд хаалганы үйлдвэр | АМЖИЛТЫН ХААЛГЫГ УРЛАНА

    ЭРХЭМ ЗОРИЛГО

    Өндөр чанартай хаалганы хэрэгцээг бүрэн хангаж импортыг бууруулна.

    ТАНИЛЦУУЛГА

    Манай компани нь 2007 оноос тавилгын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ туршлага дээрээ үндэслэн 2012 онд барилгын компаниудад олноор нийлүүлэх зорилгоор солонгосоос тоног төхөөрөмж, материал оруулж ирэн солонгос технологийн хаалгыг үйлдвэрлэж ирсэн бөгөөд захиалагчдын хүсэлтийг харгалзан герман технологийн хаалгыг ч мөн үйлдвэрлэж байна.

    Солонгос, герман технологи + Монгол ур

    МАТЕРИАЛ
    Цэвэр модны үртсийг шахсан MDF, HDF материалаар хийдэг. Энэхүү материал нь хүний эрүүл мэндэд эрүүл хоргүй, байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн юм.

    Бид хэрэглэгчдэдээ барилгын чанартай бүтээгдэхүүнийг нэг дороос хүргэх зорилгоор тавилга үйлдвэрлэл, хаалга үйлдвэрлэл гэх чиглэлээр салбар нэгжүүдийг үүсгэн ажилладаг. Одоогийн байдлаар Монголдоо анх удаа ухаалаг эвхэгддэг болон гүйдэг, талст мэт гялгар гадаргуу бүхий хаалга, өнглөг зугаатай хүүхдийн хаалга, энгийн хаалгануудаас бүхий л талаараа илүү дулаан хадаглах дуу чимээ бага нэвтрүүлэх зориулалттай хаалга мөн эрхэмсэг тансаг бүхий чамин хаалгануудыг төрөлжүүлэн үйлдвэрлэж байна.


    Бид Монголдоо анх удаа ухаалаг эвхэгддэг болон гүйдэг, талст мэт гялгар гадаргуу бүхий хаалга, өнгөлөг зугаатай хүүхдийн хаалга, энгийн хаалгануудаас бүхий л талаараа илүү дулаан хадаглах дуу чимээ бага нэвтрүүлэх зориулалттай хаалга мөн эрхэмсэг тансаг бүхий чамин хаалгануудыг төрөлжүүлэн үйлдвэрлэж байна.

    ХОЛБОО БАРИХ

    Утас: 88113231, 80025511, 80035511

    www.facebook.com/ewtuud

    Үйлдвэрийн хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, “ДБ” интернейшнелийн байр 201 тоот

    ЭвтҮүд хаалганы үйлдвэр by CREATIVE MONGOLIA on Scribd

  • Профессор С.Даваахүү: Яагаад үндэсний үзэл гол юм бэ гэвэл, мод үндсийг нь, газрыг нь усалж байж ургадаг

    Бео энерги, уурга тархи судлаач, Монгол үндэсний гүн ухаан судлаач, химийн багш, АШУҮИС-ийн хүндэт профессор

    Бео энерги 1,2,3 номын зохиогч

    МОНГОЛЧУУД БИД ОДОО УРАГШЛАХ ЗАМАА ОЛОХ ХЭРЭГТЭЙ

    АШУҮИС-ийн хүндэт профессор С.Даваахүү гуайн ярианаас… 

    Тэрээр өдгөө 78 насан сүүдэр зооглосон ч ануухнаараа, үг хэл, оюун машид хурц. Түүнтэй уулзаж ярилцсан хэн хүн маш сайхан эрчим хүч мэдэрч хүлээж авна. Тэрээр химич мэргэжилтэй, Анагаахын дээдэд олон жил багшилсан. Байгалийн шинжлэл, түүх, одон орон, энерги, Монголын түүх, түүний дотор “Өвөг Монголын түүхийг судалж 50 мянган жилээр ерөнхийлөн зурагласан”, хүн байгалийн хэлхээ, төрийн тухай мэдлэг гээд тэрээр олон чиглэл, салбараар судалгаа хийжээ. Энэ хүнийг би монголын нэгэн үнэт эрдэнэ хэмээн хүндэтгэж байна. Даваахүү профессорт талархсанаа илэрхийлье. Түүний яриаг Naminchimed Baasan анд сийрүүлж өгснийг сонирхоно уу.МОНГОЛОО МЭДЭХИЙН ТУЛД БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ МЭДЭХ ХЭРЭГТЭЙТанин мэдэхүйн баяр баясал бол хүний хамгийн том сэтгэлийн ханамж юм. Хүн танин мэдэхүйгээр л жинхэнээсээ баясдаг. Би химийн шинжлэх ухаанаас анх их том ухаарал авсан. 108 элемент маш нарийн дэгтэй байдаг. Нэг л атом өөрчлөгдөхөөр огт өөр шинж чанартай болчихно. Өөр хоорондоо урвалд ч мөн адил маш нарийн дэгтэй орно. Нэгийг ч илүү, эсвэл дутуу авахгүй. Тэндээс ертөнцийн алив явдал маш нарийн дэгтэй оршдог, мөн маш нарийн дэгтэй хувирч өөрчлөгдөж байдаг юм байна гэдэг нь ойлгогдоно.Натри гэдэг элемент металь шинж маш хүчтэй, хүрэх л юм өм татаад л аваад явна. Хлор гэдэг элемент амьсгал боогдуулсан аймшигтай хортой хий. Тэр хоёр нэгдчихээрээ бидний өдөр тутам хэрэглэдэг давс болчихно. Номонд байгаагаар, багшийн хэлснээр биш, өөрийнхөөрөө ургуулан бодож, сэтгээд үз. Бодлоо чөлөөтэй тавь. Тэгэхээр нэг юм ухаарна. Толгойгоо ажиллуул. Толгой чинь ажилладаг эд юм шүү дээ. Хүн байгалийн шинжлэх ухааныг заавал мэдэх ёстой.Өндөр боловсролтой сайхан сэхээтнүүд, залуус маш их бий болсон байна. Дэлхийн том том сургуульд суралцаж төгссөн, юм үзсэн харсан, орон орон үзсэн, олон хэлтэй. Гэвч анзаараад байхад тэдэнд маань байгалийн шинжлэх ухааны мэдлэг бага зэрэг дутаад байх шиг байдаг. Түүнээс илүү монголоо мэдэх мэдлэг бүр илэрхий дутагддаг. Боломжийн боловсролтой идэр насны хүн үхрийн годон гэж хаана байдаг юм гэж асууж байна. Тойг, үхрийн годон, борви энэ тэрийг чинь шимт ясууд гэж ярьдаг. Тийм их шимт чанартай байдаг байх нь.Монгол хүүхэд эрт дээр үеэс хонины сүүл хөхөж өсдөг байлаа. Сүүлэнд үл орлуулагдах амин хүчил буюу эссэнциал хүчил гэж нэн чухал юм байдаг. Гаднаас авч болдоггүй. Хүний биед нэн чухал хэрэгтэй зүйл. Тийм зүйл байдгийг манай ард түмэн мэдэж л байсан байгаа юм. Гэтэл сүүл хөхөхийг бүдүүлэг ёс гэж үздэг, үхрийн годон гэж хаана байдгийг мэдэхгүй байгаа том боловсролтон байна. Энэ жижигхэн мэт зүйлсийн чинь цаана чухам том боловсрол, том танин мэдэхүй, ухаарал байдаг. Монголоо танин мэдэхийн эхлэл нь энэ мэтээс эхэлдэг.ТВ9-өөр “Эрдэмт хүн улсын баялаг” гэсэн нэвтрүүлэг явж байна. Дандаа академичид орж байна. Гэтэл бүгдээс нь мөнгө гэж юу вэ? гэж асуух юм. Мөнгөний тухай хүн бүр л нэгийг хэлэх байх, гэхдээ тэр том академичдийн толгойг тэрүүхний төлөө хэрэглээд яах ч юм билээ. Саяхны нэг нэвтрүүлэгт Монголынхоо юугаар бахархдаг вэ? гэсэн асуулт асууж байна. Академичид үүнд л хариулах ёстой. Би анхаарч сонслоо. Гэтэл ихэнх нь Монгол нутгаараа гэж яриад байна. Өөр юм хэлж буй хүн цөөхөн байна. Цорын ганц хүн Нүүдлийн соёл иргэншил гэж хэллээ. Гэхдээ түүнийхээ тухай нэг ч үг хэлсэнгүй. Академийн ерөнхийлөгч Рэгдэл гуай Тусгаар тогтнолоороо бахархана гэлээ. Дэлхийд 205 орон байдаг гэлүү. Ямар ч улс өөрийнхөө тусгаар тогтнолоороо, өөрийн нутгаараа бахархана шүү дээ. Тусгаар тогтнол гээд яривад тэр 205 улс бүгд л Тусгаар улс. Ялгарах юм байна уу?. Рэгдэл гуай харин сүүлд нь Монгол хүнээрээ бахархах ёстой гэсэн санаа хэлж байна билээ.Бидний хойч үеийнхэн, залуучууд маань битгий хэл улс орноо удирдах гээд байгаа хүмүүс, тэр бүү хэл академичид маань ч яг гол амин юм аа олоод, тийм юм шүү гэж хэлж чадаж байгаа юм уу, үгүй юм уу. Энэ тун ноцтой асуулт шүү.Яагаад би энэ мэтийг яриад байна вэ гэвэл Байгалийн шинжлэх ухааныг шинэ нээлтүүдийг мэдэхгүйгээр нийгмийн асуудлыг, ертөнцийг гүйцэд ойлгохгүй л дээ. Түүнийг ойлгохгүйгээр Монголоо ойлгохгүй учраас л тэр юм.Ертөнцийг ойлгох ойлголтыг үндсээр нь өөрчилсөн гээд буй гол онолуудыг, Нобелийн шагналтнуудын гол гол нээлтүүдийг ч сонирхож үзэх хэрэгтэй. Энэ XXI зууны хүн төрөлхтний найдвар бол үүдэл эс гээд байгаа. Энэ эс нь олон сая эс дотор хэдхэн ширхэг байдаг. Ясны эсийг ургуулах гэвэл ясны эсээс, бөөр бөөрнийхөө эсээс, элэг бас элэгнийхээ эсээс ургана. Үүдэл эсийн онцлог юу вэ гэвэл хэрвээ жолоодож чадвал түүнээс ясныхыг ч, тархиныхыг ч ургуулах боломжтой. Нэн орчин үеийн эмчилгээний аргууд чухам энэ үүдэл эс дээр л үндэслээд байгаа юм шүү дээ. Энэ эсийг энэ зууны эхэнд нээсэн, энэ зууны аугаа найдвар гэж үзэж байна. Тэр эс хүний өвдөж байгаа газар очиж байлддаг. Энэ талаар би 2003 онд нэг лекц яриа хийж байсан.Гэтэл эртний монголчуудын танин мэдэхүй энэ үүдэл эсээс цааш гарсан. Олон зуун жилийн өмнө үүдэл эсээс чинад эсийг таньж чадсан. Гарвал зүй, генетикийн талаар монголчуудын танин мэдэж чадсан түвшин дэндүү агуу. Орчин үеийн ШУ-ны мэдлэг хавьтахааргүй. Монголчууд чинь түүхээ энэ гарвал зүйн, генетикийн шинжлэх ухааны суурь дээр бичсэн байдаг. Гэтэл хүн төрөлхтний түүхээ формацийн онол гэх мэтээс цааш гарган бичиж чадаагүй.Монголчуудын хүрсэн танин мэдэхүйн түвшин агуу, гэвч харамсалтай нь өнөөгийн бидэнд энэ агуу ертөнц хаалттай байгаа. Бид тийш нэвтэрч чадахгүй байна. Бид үүдэн дээр нь манаж байгаа ч юу манаж буйгаа мэдэхгүй, бүр төсөөлөх ч үгүй байна. Бид ихэнхдээ Хүн гүрнээс эх түүхээ ярьж байна. Бүр том академич нь хүртэл VIII зуунаас монголчуудын түүх эхэлнэ гэж ч ярьж байна. Мэдэхгүй юмаа байхгүй гэж үгүйсгэж болохгүй л дээ. Чухам мэдэхгүй байгаа учраас л өглөө үдшийн хооронд, үүдэн хоймрын зайд хашчихаад тэр дотроо тонгочоод байна. Монголчуудын түүх тун эртнээс эхэлнэ.Эртний Монголын гүн ухааны хаалгыг нээхийн тулд юуны өмнө байгалийн шинжлэх ухааныг сайтар танин мэдэх хэрэгтэй байгаа юм. Тийм суурь мэдлэггүйгээр монголын гүн ухааны ертөнцийг танин мэдэх боломжгүй. Тархи судлал, амь мандал, оюун мандал, цаг хугацааны нууц, ертөнцийн тэгш хэм гэж юу юм бэ гэх мэтийг мэдэж байж мөнх тэнгэрийн оньс хийгээд Чингис хааны тухай жаахан танин мэдэх суурь дэвсгэртэй болно.2018 онд манайд тархи судлалаар нобелийн шагнал авсан гурван эрдэмтэн ирж, лекц уншсан. Түүнийг сонсож суухад монголоо эрхгүй санаж, бахархаж байлаа. Монголчууд чинь тархины нууцыг аль хэдийнэ онгичоод хаячихсан юм шүү дээ.Тархины хүчийг танин мэдээд Задаар засах бөө ертөнц, Тамирын адыг тахин хэрэглээд Золбоогоор засах бөх ертөнц гэх мэт.Тархинд ямар ямар төвүүд байдаг юм, аль төвийг нь хөгжүүлэхээр ямар онцлоготой хүн болдог юм, аль нь хөгжихөөр аль нь дарангуйлагддаг юм, тархины гол гол нууцууд, ямар ямар эсүүд тархинд байдаг юм, тэр нь яадаг юм, хүн төрөлхтөнд болсон томоохон өөрчлөлт болох гавлын ясны нимгэрэл гэх мэтээр явна. Гавлын ясыг алтаар доторлоод Алтан хуулийн аяга гэж хийдэг байсан нь их учиртай. Өөрөөр хэлбэл монголчууд тархины нууцыг мэддэг байжээ.Мөн энерги гэж их ярьж байна. Энерги мэдээллийг танин мэдэхгүйгээр Монгол ертөнц рүү урагшаа явахгүй. Яагаад гэвэл энэ ертөнц гэдэг чинь матери, энерги, мэдээлэл гэсэн гуравхан юмнаас л тогтож байгаа юм. Матери нь энэ ертөнцийн ердөө дөрөвхөн хувийг эзэлдэг. Цаад 96 хувийг нь энерги, мэдээлэл гэдэг юм эзэлдэг. Үүнийг физикийн шинжлэх ухаан нотлоод, батлаад гаргачихсан шүү. Өнөөгийн энэ Шинжлэх ухааны мэдлэг нь энэ материйн тухай л мэдлэг төдий. Тэгэхээр хүн төрөлхтөн 4-хөн хувийн мэдээлэл дээрх мэдлэгээ бүх мэдлэг гэж төөрөлдөж, тонгочоод, бүхнийг мэдчихсэн мэт аашлаад байж болохгүй л дээ. Хүн төрөлхтний мэдлэг бол энэ матери түвшин дээрээ л байгаа. Цааш нь тэр 96 хувийн энерги мэдээлэл гэдэг түвшинд орж байж, жаахан юм ойлгодог болно. Тэр түвшинд хүрсэн монголчуудын уламжлалт мэдлэг гэдэг бол үнэндээ дэндүү агуу юм аа.Гэхдээ энэ одоогийн мэдлэгийн түвшинд, энэ махбодийн түвшинд тэр мэдлэгийг ойлгоход амаргүй.Өнөөдөр аж үйлдвэрийн IV хувьсгал гэлцээд байна. Энэ хувьсгалын тухай хүн төрөлхтөн бага мэдээлэлтэй байна гэдэг. Энэ IV хувьсгалын үндсэн санаа нь монголчуудын тархины мэдлэг юм. Энэ мэдлэгийн ертөнц рүү чинь аль хэдэн зууны өмнө л монголчууд орчихсон байсан юм шүү. Ген, гарвалын хувьд, удамшлийн хувьд, гариг ертөнц, ерөөс одот ертөнцийн хувьд 472 одон гэрийн гол гол том одуудыг монгол нэрээр нэрлээд, дэлхийгээс тэр одууд хүртэл ямар зайтай байдаг вэ гэдгийг нөгөө гайхалтай 68 оронтой тоогоороо нэрлээд биччихсэн шүү дээ. Бидний ямар ч том академич тэр том тоог уншиж чадахгүй. Тийм юм.Тэгэхээр та бүхнийг зөвхөн өрнөдийн боловсрол, Харвард, Стэнфорд, Оксфордоо төгссөн байг, өчнөөн хэлтэй, технологитой байг, гэхдээ тэр монголчуудын хүрсэн билгийн танин мэдэхүйгээ мэдэхгүйгээр, тийш шагайхгүйгээр хол явахгүй ээ. Энерги мэдээллийн шинжлэх ухааных нь хэлээр ярихаар тэр бүр ойлгогдохгүй. Тэгэхээр энгийн байдлаар илэрхийлэх хэрэгтэй болно. Хүний биед үл үзэгдэх бүрхүүл гэж байна. Тэр дотор хүний хамгийн гол мэдээлэл байдаг. Тэр аура гэдэг нь юу вэ гэхээр долоон давхар бүтэцтэй, шинжлэх ухааны үндэстэй.Аура нэг эст амьтанд байдаггүй, амьтны оюуны хөгжлөөс шалтгаалдаг, оюуны хөгжил ихсэх тутам аура нь ихэссээр байгаад зөвхөн сүүн тэжээлтэн дээр хүрээд, хүн дээр л тэр долоон давхар түвшин нь гарч ирдэг. Тэр нарийн биеийг, ш/у-ны тэр Акимов гэх мэт гол гол судлаачдын нээлтүүдэд тодорхой бий. Аурагийн тухай, нарийн биеийн тухай сайтар мэдэхгүйгээр цаашаа явахгүй. Хүний хувиа бодох үзэл хэр чинээгээр багасна төдий чинээгээр хүний аура илүү гэрэлтэж, тэлдэг нь ч бас хууль юм.Махбодон биеийн энерги гэж байна. Хүний биеийн энергийн хөдөлгөөнүүд, био энергийн хэлбэрүүд гээд үзнэ. Хувь хүн, айл гэрийн энерги, инь, янь энерги гэж юу вэ? Түүний дутагдал, доголдол гэж юу вэ, яаж илэрдэг вэ, түүнийг яаж засаж сэлбэдэг юм, хүмүүс хоорондын энергийн солилцоо, энергийн донор болон вампир гэж юу вэ? Одоо цагт вампирууд их олширсон. Хорь гаруй төрлийн вампир бий. Нарийн биеэ цэвэрлэх арга ч бас бий.Хааны төрсөн өдөр тодорхой байдаг. Түүнийг би сая нийтийн тоололд шилжүүллээ. Мөн шар зурхай болон НАСА-гийн тоололтой харьцууллаа. Гараг эрхсийн нөлөөг нь зурлаа. Хаан маань Ангараг гариг, Нар, Полутони гаригийн ивээлийн хүн юм байна. Хааны хамгийн гол шинж нь энерги юм билээ, Ангараг гаригийг хүчирхэг шинж нь түүний хувийн шинж, энергээ маш хялбархан засаж сэргээж чаддаг чухал шинжүүд бий. Мөн хэзээ ч удирдагчийг эрж хайхгүй, өөрөө удирдагчийн шинжтэй, байнгийн шинэ шинэ бодлоор ямагт дүүрэн байдаг, үзэл бодлын генератор хүн байжээ.Полутони нь оюун ухааныг эрхшээдэг гариг. Энергиэ ихэсгэх, цэвэрлэх ухаан байж. Ерөөсөө энерги зарахгүйгээр юм хийнэ гэж байхгүй шүү дээ. Юм хийе л гэвэл, бүтээе л гэвэл энергитэй байх ёстой.Хүн байгалийн хоорондын солилцооны энерги гэж байна. Ямар нэгэн хүнийг тодорхой гараг ивгээж байдаг. Мөнх тэнгэрийн энерги, оддын энерги гэх мэт зүйлс сансрын энергид бий.Мөн газрын энерги гэж бий. Сайн муу энергитэй газрууд гэж байна, тэдгээрийн шинжүүд ч тодорхой. Хари, Хартманы торууд гээд ч бий. Муу энергитэй газруудад маш тодорхой шинж байдаг.Усны энерги гэж байна. Усны тухай монголчууд дэндүү нарийн мэдлэгтэй байжээ. Нөгөө талаар монголчууд усны эхийг манахаар заяагдсан ард түмэн гэдгийг хэлье. Мангадай нар гэнэ.Ургамал модны энерги гэж бий. Бүх л төрлийн модууд өөр өөрийн гэсэн онцгой өвөрмөц энергитэй. Цэцэгс байна. Ер ургамал модны зарим нь энерги өгнө, зарим нь авна.Хүний гараар бүтээгдсэн эд зүйлсийн энерги гэж байна. Голлон сахиус шүтээнүүд байна.Энерги мөн хэлбэр дүрсээс хамаардаг, түүнийг янтра гэнэ. Түүнийг торсон орноор бодоод тавьчихсан. Мантра гэдэг нь дуу авианы энерги юм. Тооны энерги гэж байна. Тоо маш их энергитэй.Хүний нэрний энерги гэж бий. Хүний нэрэнд орж буй эгшиг болон гийгүүлэгчүүд тодорхой вибраци агуулдаг, нийлэхээрээ долгион болно. Тэр нь эргээд хүндээ нөлөөлдөг. Пирамидийн энерги, фэнгшүйн энерги, мөнгөний энерги гээд ер энергигүй юм байхгүй. Эрдэнийн чулуу бол маш хүчтэй энергитэй байдаг.Одоо манай дэлхийн байршил гуравдах кали югийг дуусгаад өгсөх вапра юга буюу персей мөчир дээр ирж байгаа. Маш их энергийн үйлчлэлд шилжсэн.Гуравдахь кали юга гэдэг нь юу вэ гэхээр оюун санааны уналт болох ёстой эрин юм. Бүх хүн төрөлхтөн ухамсрын доройтолдоо живэх ёстой. Тэр цаг үеийг бид туулаад өнгөрч байна. Тэгээд энерги ихтэй эрин рүүгээ орохоор аяндаа сэргэх юм. Одоо сэргээд эхэлж байгаа.Манай дэлхийн соронзон орны гажилт, пи тооны нууц, хуруугаараа мэс засал хийгчид гэх мэт хачин сонин зүйлс бүгд зүй тогтолд захирагдаж байдаг. Байгалийн хууль юм. Тэр байгалийн хуулийг нэн эрт цагаас танин мэдэж чадсан ард түмэн бол Монголчууд юм шүү.БИД ЗАМГҮЙ БУЮУ ҮЗЭЛ БАРИМТЛАЛГҮЙ ЯВААГанцхан галт тэрэг л замаар явдаг юм биш ээ, ямар ч юм замаар явдаг юм. Нүүдлийн шувуу ч, загас ч замаар явдаг. Харин хүн төрөлхтний хувьд явдаг зам нь үзэл бодол юм. Үзэл баримтлал байхгүй бол чиг байхгүй, хаашаа явахаа яаж мэдэх билээ дээ. Энэ 30 жилд бид чинь юу ярьдаг вэ гэхээр утаа, замын түгжрэл, махны үнэ, вальютийн ханш гэх мэт тулга тойрсон юм л ярив. Хэсэг байшин барих шив дээ, харин бид зам мөргүй буюу үзэл баримтлалгүй явж ирсэн нь энэ цагийн эмгэнэл. Нэг иймэрхүү зам мөр ч үгүй, хаашаа явж буйгаа ч мэдэхгүй, зарим нь шашин ярина, зарим нь бясалгаад бай бясалгаад бай гэнэ. Зарим нь либераль, зарим нь социал үзэл ярина. Ихэнх нь намаа ярина. Ингэсээр байгаад л хагас жаран элээчихлээ. Ер нь үнэхээр шүүмжилмээр байна.Яагаад үндэсний үзэл гол юм бэ гэвэл, мод үндсийг нь, газрыг нь усалж байж ургадаг. Оройг нь усалдаггүй. Нэг мөчир доёийгоод ганцаараа ургадаггүй. Бүх мөчрүүд жигд сайхан ургаж байж мод ургана. Тэр газраас хэр зэрэг шим тэжээл авна, модны иш бүдүүрээд сагсайсан сайхан мод ургана. Байгалийн энэ хуулийг, энэ зарчмыг ойлгох ёстой юм. Улс орын хөгжлийн гол усалгаа нь үндэс буюу үндэснийхээ язгуур мөн чанарыг тогтоон барих явдал юм./Монголын консервативчуудын нэгдлийн уулзалт дээр ярьсан ярианаас …/Энэ ярианы тэмдэглэлийг Naminchimed Baasan анд сийрүүлснийг би энд дахин орууллаа.Догол мөр гаргаад параграфд орууллаа.Уншихад хялбар байдаг юм.Тэр дээр “Толгойгоо ажиллуулж сураарай. Толгой чинь ажилладаг эд юм шүү” гэж хэлснийг нэмж орууллаа.

  • ДОМОГТ МЭЛХИЙ ХАД Tourist Camp | АМРАЛТЫН ГАЗАР

    Домог амилах нутаг | Land of tales

    ДОМОГТ МЭЛХИЙ ХАД

    Tourist Camp | АМРАЛТЫН ГАЗАР

    Restaurant * Shop * Rest Point * National Park

    Зоогийн газар * Дэлгүүр * Жуулчдын үдлэх газар * Үзэсгэлэнт байгаль

    2

    БИДНИЙ ТУХАЙ

    Горхи тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрын Мэлхий хадны дэргэд байрлах “Домогт мэлхий хад” жуулчны бааз, амралтын газар нь 2004 оноос өвөл зунгүй 4 улиралд үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотоос 60 км зайд байрлах Мэлхий хад нь байгалийн өвөрмөц сонин тогтоцтой 24метр өндөр цохио. Засмал замтай, төвийн эрчим хүчинд холбогдсон 24 цагийн цахилгаантай, бүх утасны сүлжээ барьдаг давуу талтай.

    Нэг дор 100 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай. Ресторан, 8 нэрийн дэлгүүр, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, билъяард, теннис, караоке, монгол үндэсний хувцас өмсөж хаан хатны сэнтийд зураг авахуулах гэр, морь тэмээ унуулах зэрэг үйлчилгээтэй.

    Байгууллага, анги хамт олны уулзалт, сургалт, амралт зугаалга, ойн баяр, ургийн баяр зэргийг зохион байгуулахаас гадна явуулын жуулчдад монгол хоолны цуглуулга, захиалгат хоолоор үйлчилдэг. Ахмад настай аав ээжийгээ 5-с дээш хоногоор амраахыг хүсвэл бид хөнгөлөлттэй нөхцлийг санал болгодог.

    Монгол хоол болон захиалгат хоолыг (солонгос хоол) мэргэжлийн тогооч хийж үйлчилдэг бөгөөд хоол цайгаа газрын гүний цэнгэг усаар хийдэг.

    5-р сарын 15-с хойш манай баазад ирж Далий ягаан цэцэгэнд суун нойргүйдэл, стресс ядаргаагаа тайлах боломжтой. Манай хамт олон байгаль орчноо хамгаалах ажлуудыг тогтмол хийдэг бөгөөд баазын орчинд 1000 гаруй мод бут тарьж ургуулаад байна.

    3

    ҮЙЛЧИЛГЭЭ, ДАВУУ ТАЛ

    ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН “ҮДЛЭЭД МОРДООРОЙ” ҮЙЛЧИЛГЭЭ

    Жуулчдын хамгийн их сонирхлыг татдаг Тэрэлжийн сав газар, Цонжин болдог, Аръяабалын сүмийн замын уулзварт байрладаг учир аялагч, жуулчид замдаа буудаллаж монгол хоолны цуглуулга, захиалгат хоолоор (солонгос хоол) ундалж, тэмээ морь унаж, дэлгүүр болон боловсон 00-р үйлчлүүлээд аялалаа үргэлжлүүлэхэд тохиромжтой.

    РЕСТОРАН

    Нэг дор 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай ресторанд мэргэжлийн тогоочийн хийсэн монгол хоол болон захиалгат хоолоор үйлчилнэ. Амарч зугаалж байх үедээ өөрсдөө хоолны материалаа авчран хүссэн хоолоо хийлгэхээс гадна хонины махаа авчран хорхог хийлгэх боломжтой.

    4

    8 НЭРИЙН БАРААНЫ ДЭЛГҮҮР

    Амралт зугаалга, аялалын үед хүнс, бараа худалдан авах хэрэгцээ шаардлага гардаг. Тэгвэл та зам дагуу байрлах барааны сонголт ихтэй 8 нэрийн дэлгүүрээр зочилж тухтай үйлчлүүлээрэй.

    ТЭМДЭГЛЭЛТ БАЯР, ХАМТЫН АЯЛАЛ

    Байгууллага, анги хамт олны уулзалт, амралт зугаалга, ойн баяр, ургийн баяр, олуулаа аялаж байгаа хамтын аялалыг бид хөнгөлөлтэй үнээр хүлээн авч зохион байгуулах боломжтой. Хөтлөгч, касио хөгжмөөр хангаж ажиллана.

    АХМАД НАСТАНЫ ХӨНГӨЛӨЛТ

    Аав ээж, өвөө эмээгээ агаар салхинд амраах зорилготой хэрэглэгчиддээ зориулж өндөр настан хүн 5-с дээш хоногоор амрах бол 15% хөнгөлөлттэй үнийг санал болгодог.

    5

    БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

    Галдан бошигт хаан Манжуудад цохигдон зугтаж явахдаа ачаагаа хөнгөлөх зорилгоор алт, эрдэнэсээ энэхүү цохионд нууж явсан гэдэг домгоос үүдэн Мөнгөт цохио хэмээн нэрлэж эртнээс буян хишиг, эд баялагийг даллан дахин шүтсээр ирсэн түүхтэй.

    Жуулчдын хамгийн их сонирхлыг татдаг Тэрэлжийн сав газар, Цонжин болдог, Аръяабалын сүмийн замын уулзварт байрладаг учир аялагч, жуулчид замдаа буудаллаж хооллож ундалж, дэлгүүр болон боловсон 00-р үйлчлүүлээд аялалаа үргэлжлүүлэхэд хамгийн тохиромжтой газар юм. Манайхаас хойш 1км зайд Аръяабалын бясалгал бүтээлийн сүм (дүүжин гүүртэй) байрладаг.

    ХАМТРАГЧИД

    Бид Дэлхийн зөн, Солид Вэйз трэвел агент, МАК, Тавантолгой, Оюутолгой, Улаан загалмайн нийгэмлэг, Делта констракшн, Налайх дүүргийн тамгын газар зэрэг байгуулагуудтай тогтмол хамтран ажилладаг. Говь, зүүн бүсийн аймаг, Буриад, Тува, Өвөр Монгол, Дээд Монголчууд жил бүр айлчлан ирдэг.

    6

    ҮЙЛЧИЛГЭЭ

    – Жуулчны бааз, амралтын газрын цогц үйлчилгээ

    – Ресторан (100 хүнд үйлчлэх)

    – 8 нэрийн дэлгүүр

    – Байгууллага, анги хамт олны ойн баяр, ургийн баяр. Хөтлөгч, касио хөгжмөөр хангана;

    – Жуулчидад монгол хоолны цуглуулга- үдийн хоолоор үйлчлэх

    – Захиалгат хоол, солонгос хоолоор үйлчлэх

    – Сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, билъяард, теннис, караоке

    – Монгол үндэсний хувцас өмсөж хаан хатны сэнтийд зураг авахуулах гэр

    – Хонины махаа авчраад хорхог хийлгэх үйлчилгээ

    – Халуун ус, боловсон 00

    – Морь, тэмээ унуулах

    – Нийтийн автобус: Улаанбаатар- Тэрэлж чиглэлийн автобус өдөр бүр 16:00 цагаас баруун 4 замаас хөдлөнө. Домогт мэлхий хад баазаас ажлын өдрүүдэд 8:30-с, амралтын өдрүүдэд 11:30-д Улаанбаатарруу хөдлөнө.

    ХОЛБОО БАРИХ

    Утас: 89118994, 96665811, 99083378

    www.facebook.com/DomogtMelkhiiKhad

    ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН САНАЛ

    УРАМШУУЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

    10- 24 хүн- хоногт 1 хүн 35,000₮ (хоол, байр) + Bonus Караоке 1цаг

    25-с дээш хүн- хоногт 1 хүн 30,000₮ (хоол, байр) + Bonus Караоке, билъяард 1цаг

    ГЭР БАЙШИН ТҮРЭЭСЛЭХ

    5 ортой гэр – 80,000₮ (хоног) + Bonus Өглөөний цай

    3 ортой гэр – 70,000₮ (хоног) + Bonus Өглөөний цай

    2 ортой гэр – 60,000₮ (хоног) + Bonus Өглөөний цай

    Дүнзэн байшин 2- 3 ортой – 80,000₮ (хоног) + Bonus Өглөөний цай

    Анги хамт олноороо байрлах боломжтой 20 ортой байшин- 250,000₮ (хоног)

    ХОРХОГ ХИЙЛГЭХ

    Хонины махаа авчраад хорхог хийлгэх үйлчилгээ 35,000₮ (Бүтэн хонь), 20,000₮ (Тал хонь)

    ХООЛНЫ ЦЭС

    MENU

    Нэгдүгээр хоол

    First course

    1. Нэрийн шөл “Домогт мэлхий хад” 8500

    (Үхэр, хонины хэрчсэн мах, мөөг, нарийн ногоо, чанасан сээр)

    “Domogt melkhii khad” house brand soup

    (fine chopped beef or mutton, mushroom, vegetables, boiled spine)

    1. Бинтэй хар шөл 6500

    (Үхэр, хонины мах, сонгино, сармис, ясны шөл, бин)

    Meat soup with scone

    (tasty soup with beef and mutton, onion, garlic and scone)

    1. Гурилтай шөл 6000

    (Үхэр, хонины мах, ясны шөл, хэрчсэн гурил)

    Noodle soup

    (fine chopped beef or mutton, chopped noodles)

    1. Жигнэсэн гурилтай шөл 6000

    (Үхэр, хонины мах, ясны шөл, жигнэж хэрчсэн гурил)

    Steamed noodle soup

    (fine chopped beef or mutton, steamed noodles and onion)

    1. Банштай шөл 7000

    (Үхэр, хонины мах, амталсан банш)

    Soup with dumplings

    (Chopped mutton or beef and flavored dumplings)

    1. Банштай ногоотой шөл 7000

    (Үхэр, хонины мах, ногоо, амталсан банш)

    Soup with dumplings and vegetable

    (fine chopped beef or mutton, dumpling, vegetable, noodles)

    1. Борцтой гурилтай шөл 7000

    (Үхрийн хатаасан мах, сонгино, хэрчсэн гурил)

    Pemmican soup with noodle

    (Dried or pounded beef, onion and chopped noodle)

    1. Борцтой будаатай шөл 6500

    (Үхрийн хатаасан мах, цагаан будаа, сонгино)

    Pemmican soup with rice

    (Dried or pounded beef, onion and rice)

    1. Солянка 6500

    (Үхэр хонины мах, гахайн утсан мах, хиам, өргөст хэмх, ногоо)

    Russian soup Solyanka

    (Beef or mutton, smoked pork, ham, cucumber& other vegetables)

    1. Хавиргатай шөл 7000

    (Хонины жижиглэсэн хавирга, төмс, байцай, лууван, ясны шөл)

    Soup with vegetables and ribs

    (Small chopped mutton ribs, potato, cabbage and carrot)

    1. Банштай цай 6500

    (Үхэр хонины мах, амталсан банш, сүүтэй цай)

    Milk tea with dumplings

    (Chopped mutton beef and flavored dumplings milk tea)

    12. Шинэ ногооны шөл 7000

    (Огурцы, брокколи, бууцай, мөөг, лууван, үхэр, хонины мах)

    Soup with fresh vegetables

    (Cucember, broccoli, spinach, mushroom, carrot, chopped beef or mutton )

    1. Бантан 4500

    (Ясны шөл, жижиглэсэн мах, имэрсэн гурил)

    Meat broth

    (Meat soup, small chopped meat with thickened flour)

    1. Тахианы зутан шөл 4000

    (Тахианы шөл, жижиглэсэн тахианы мах, амтлагчууд)

    Chicken gruel soup

    (Chicken soup small chopped chicken and other flavorings)

    Хоёрдугаар хоол

    Main course

    1. Нэрийн хоол “Домогт мэлхий хад” 12500

    (Үхрийн чанасан хавирга, жигнэсэн гурил, төмс, сонгино, дүрлэг)

    “Domogt melkhii khad” house brand meal

    (Boiled beef ribs, steamed noodles, potato, onion and salty soup)

    1. Хорхог (нэг хүний порц) 15000

    (Хонины мах, ногоо, халуун чулуу)

    Khorhog (Meal for 1 person)

    (Meat dish stewed in its skin into which hot stones are put in order to cook the chopped flavored meat)

    1. Хачиртай бууз (6 ширхэг) 6000

    (Гараар татсан хонь, үхрийн мах, сонгино, амтлагч)

    Steamed dumpling (6 pieces)

    (Hand chopped beef or mutton, flavored with onion are wrapped in flour)

    1. Хачиртай хуушуур (5 ширхэг) 7000

    (Гараар татсан хонь, үхрийн мах, сонгино, амтлагч)

    Fried dumpling (5 pieces)

    (Hand chopped beef or mutton, flavored with onion are wrapped in flour)

    1. Үхрийн гол махан стейк 14000

    (Үхрийн давтсан гол мах, сүмс, мөөг, хачир)

    Beef fillet steak

    (Rammed and fried beef fillet other flavorings)

    1. Цуйван 7000 (Үхэр, хонины мах, төрөл бүрийн ногоо, жигнэсэн гурил)

    Tsuivan

    (Chopped beef or mutton, vegetables and steamed noodle)

    1. Өндөгтэй хуурга 7500 (Үхэр хонины мах, шарсан өндөг, будаа, бусад хачирууд)

    Fried egg dish

    (Fried egg, chopped meat and other flavorings)

    1. Кимчитэй шарсан мах 7500

    (Үхэр, хонины мах, кимчи, будаа)

    Fried meat and Korean kimchi

    (Chopped meat, kimchi and rice)

    1. Нарийн махан хуурга 7500

    (Нарийн хэрчсэн хонь, үхрийн мах, будаа, ногооны хачир, сүмс)

    Fried thigh mutton/beef

    (Fried thigh mutton of beef, rice, vegetables and sauce)

    1. Гуляш 7500

    (Хонь, үхрийн зөөлрүүлсэн мах, ногооны хачир, будаа, сүмс)

    Steamed thigh mutton/beef

    (Steamed thigh mutton or beef, rice, vegetables and sauce)

    1. Тахианы шарсан мөч 7000

    (Тахианы мөч, шарсан төмс, ногооны хачир, сүмс)

    Fried chicken limbs

    (Fried chicken limbs, fried potato, vegetables and sauce)

    1. Өндөгтэй бифштекс 6800

    (Шарсан өндөг, татсан мах, сүмс, будаа ногооны хачир)

    Fried egg and meat ball

    (Fried egg, meat ball and other flavorings)

    1. Ананастай тахианы шарсан мах 7500

    (Амталсан тахианы ясгүй мах, ананас, сүмс, хачир)

    Fried chicken with ananas

    (Fried chicken, ananas, rice and sauce)

    1. Хонины шарсан мах 12000

    (Гуяны мах, хачир, соус)

    Fried mutton

    (Mutton leg, flavorings and sauce)

    Захиалгат хоол

    Үхрийн шарсан хавирга (соустай) 10000

    Fried beef ribs ( with sauce)

    Шаржигнуур тахиа (ясгүй) 8000

    Crispy chicken (Boneless)

    2 төрлийн шарсан мах

    (хонь, үхэр, гахай, тахиа сонголтоор) (2 хүний порц)

    18000

    Fried meat (2 type)

    Choosingly- mutton, beef, pork, chicken

    (2 person)

    2 төрлийн шарсан мах

    (хонь, үхэр, гахай, тахиа сонголтоор) (3 хүний порц)

    22000

    Fried meat (2 type)

    Choosingly- mutton, beef, pork, chicken

    (3 person )

    Гахайн шарсан мах

    9000

    Fried pork

    Ширхэгийн хоол

    Хуушуур Khuushuur (Fried meat pie) 1000

    Ороомог Roll (sausage roll) 1000

    Кембаб Kimbab 1000

    Мантуун бууз Dumpling with steamed bread 800

    Салат& Зууш

    Salad& Appetizer

    1.Нэрийн салад “Илчлэг” 5000

    (Үхрийн чанаж нарийн хэрчсэн мах, мөөг, өргөст хэмх, бяслаг, салатны навч, халуун чинжүүтэй сүмс)

    Brand salad “Ilchleg”

    (Chopped and steamed beef, mushroom, pleced cucumber, cheese, salad leaf & pepper sauce)

    2.Туна загасны салад 5000

    (Туна загас, улаан лооль, өргөст хэмх, салатны навч бусад амтлагч)

    Tuna salad

    (Tuna meat, tomato, cucumber, salad leaf& other flavorings)

    3.Шинэ ногооны салад 5000

    (Өргөст хэмх, улаан лооль, бусад ногоо, оливын тосоор амталсан)

    Fresh vegetable salad

    (Cucumber, tomato, other vegetables & olive oil flavorings)

    4.Нийслэл салат

    (төмс, өндөг, майонез) 4000

    Potato salad

    (chopped potato, egg, sour cream )

    5.Тахианы махан салат 4000

    (Тахианы цээж мах, өргөст хэмх бусад амтлагч)

    Chicken meat salad

    (Breast chicken, cucumber& other flavoring)

    6.Шарсан өндөг (Fried egg) 800

    Чанасан өндөг (boiled egg) 800

    7.Луувангийн салад 3500

    (Үрсэн лууван, бяслаг, сармис, бусад амтлагч)

    Carrot salad (Carrot, cheese and other flavorings)

    Цагаан хоол

    Vegeterian dish

    1.Зутан шөл 4500

    (Мөөг, ногоо, вандуй, тахианы нухаш цөцгийтэй)

    Gruel soup

    (Mushroom, vegetables,pie/chicken, cream)

    2.Сүүтэй будаа 3500

    (Сүү, будаа, чихэр)

    Milky rice

    (Rice bottled in milk, salt, sugar and cream)

    3.Өндөгтэй будаа 4500

    (Цагаан будаа, шарсан өндөг, ногоо, мөөг)

    Rice with egg

    ( Rice with fried egg, vegetables, mushroom)

    4.Ногооны цуйван 5500

    (Шар буурцагны мах, байцаа, лууван, сонгино, гурил)

    Vegetable tsuivan

    (Soy meat, cabbage, carrot, onion and flour)

    5.Ногоотой хуушуур (3ширхэг) 5000

    (Нухсан төмс, лууван, бяслаг)

    Khuushuur (Vegetable pie ) 3 pieces

    (Fried vegetable dumping with potato paste and carrot)

    6. Өндөгтэй ногооны шарвин 4500

    (Өндөг, төрөл бүрийн ногоо)

    Omelet

    (Egg vegetables)

    7.Шпагетти ногоо, мөөг бяслагтай 6500

    (Гоймон жижиглэж хэрчсэн ногоо, мөөг, бяслаг, соус)

    Spaghetti

    (Noodle, vegetables, mushroom, cheese and sauce)

    Халуун ундаа

    Hot dinks

    1. Сүүтэй цай 500

    Milk tea

    1. Липтон цай 800 Lipton tea
    2. Сүүтэй кофе 1200 (Coffee with milk)
    3. Хар кофе 1300 (Black coffee)
    4. Зөгийн балтай сүү 1500 (Milk with honey)
    5. Шоколадтай сүү 1500

    (Milk with chocolate)

    1. Жимстэй цай 800

    (Fruit tea)

    Хүйтэн ундаа

    Cold drinks

    1.Кола (330мл) 2500

    Coca cola

    2.MCS кола 800

    Coca cola bottle

    3.Алимны шүүс 1600

    Apple juice

    4.Цэвэр ус 1000

    Mineral water

    5.Гоё жүүс 1500

    Goy juice

    6.Мулти жүүс 1500

    Multivitamin juice

    1. Содтай ус 2000

    Tonic

    9.Redbull 2000

    Energy drink

    Амттан

    Snacks

    1.Twix 2000

    2.Mars 2000

    3.Sniekers 2000

    4.Alpen gold 2500

    5.Dirol 800

    6.Pringles chips6000

    7.Paprika chips6000

    Шар айраг

    Beer

    1.Tiger (bottle/шилтэй) 3000

    2.Tiger (Can/лаазтай ) 3500

    3.Borgio (bottle/ шилтэй) 2500

    4. Borgio (Can/лаазтай ) 3000

    5.Niislel (bottle/шилтэй) 3000

    6.Niislel (Can/лаазтай ) 3500

    7.Khar khorin (0.33l) 3500

    8.Altan gobi (0.33l) 3000

    9.Cass 3000

    Дарс

    Wine

    1.Red wine 100ml 5000

    Bottle 30000

    2.White wine 100ml 5000

    Bottle 30000

    www.facebook.com/DomogtMelkhiiKhad

  • ЗӨВ АМЬДРАХ УХААН- ТЭНЭМЭЛ ИРГЭДИЙГ НИЙГЭМШҮҮЛЖ БҮТЭЭЛЧ ИРГЭН БОЛГОДОГ ТББ

    ЗӨВ АМЬДРАХ УХААН ТББ

    “Зөв Амьдрах Ухаан” ТББ нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи мансууруулах бодисонд донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмжүүлэх, ажил хөдөлмөр эхлүүлэх, сэтгэлзүйн сургалт олгож нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалж, бүтээлч иргэн болгон ажлын байраар хангаж, хамтдаа ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог байгууллага юм.

    2006 онд байгуулагдаж гадна дотны ямар нэгэн хөрөнгө оруулалтгүйгээр өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар байна.

    Бид Монгол Улсын яруудлыг бууруулж тэнэмэл иргэдийг бууруулахын тулд,

    1. Халамжийн сэтгэлгээнээс салгаж ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж хөдөлмөрийнхөө үр шимээр амьдрах тогтолцоог бий болгох
    2. Иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй, тэнэмэл, эмэгтэй, хүүхэд гэж ялгаварлан тусгаарлаж тэжээх замаар биш харин ч хамтдаа нэг нэгнээ асарч халамжлан, нэгнээ тусалж дэмжин ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх
    3. Халамж, ядуурлыг бууруулах, хүүхэд хамгаалалын чиглэлийн Улсаас баримталж буй уялдаа холбоо муутай үр дүнгүй олон төсөл хөтөлбөрийг нэгдсэн системд оруулж уялдаа холбоотой, үр дүнтэй болгох
    4. Эдгээр нийгэмшүүлж буй иргэддээ хандив тусламж авахаас илүүтэй ажил авч захиалгаар хийх, сургаж хөгжүүлэн бүтээл үйлдвэрлэн борлуулах хэлбэрээр ажиллах гэсэн эдгээр бодлогыг баримтлан ажиллаж байна.

    Өнгөрсөн хугацаанд 250 орчим иргэнд ямар нэгэн хэлбэрээр туслаж дэмжиснээс өнөөдрийн байдлаар манай хашаанл 0- 72 насны 132 иргэн 27 гэр, 1 байшинд тогтвор суурьшилтай ажиллаж амьдарч байна. Үүнээс цэцэрлэгийн насны 35 хүүхэд, сургуулийн насны 26 хүүхэд бусад нь хөдөлмөрийн насны болон өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

    Өнөөдрийн байдлаар 140мКв 80- 100 хүүхдийн цэцэрлэг болон 100 гаруй хүний ажлын байртай болгох 2 давхар 240 мКв үйлдвэрийн байр барьж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Та бүхний манай байгууллагыг дэмжихийг хүсвэл бидэнд ажил захиалж хийлгэх болон бидний хийсэн бүтээлийг худалдан аваарай.

    ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

    • Гэр оронгүй тэнэмэл болон ял эдлээд гарсан амьдралаа өөрчлөх чин хүсэлтэй иргэдийг өөрсдийн хүсэлийнх нь дагуу хүлээн авч эмнэлэгийн үзлэгт хамруулж, бичиг баримтжуулан, гэр орноор хангаж, өдөр тутмын сэтгэлзүйн болон ажлын арга барил олгох сургалтанд хамруулж ажил хөдөлмөрөөр нийгэмшүүлнэ.
    • Эмнэлэгийн үйл ажиллагаа
    • Эдгээр хүмүүсээ тогтмол ажлын байраар хангахын тулд 3 давхар ажлын байр барьж байна.
    • Мөн хүүхдүүдийн хөгжих орчинг бүрдүүлэх зорилгоор 100 хүүхдийн цэцэрлэг барьж байна.

    БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

    – Хуванцар гэр үйлдвэрлэл – Бэлэг дурсгалын гэр, тоглоом – Төмөр эдлэл

    – Модон эдлэл, тавилгын үйлдвэрлэл – Блокны үйлдвэр – Захиалгаар байшин, барилга барих

    ХОЛБОО БАРИХ

    Хаяг: БЗД, 5-р хороо, Монос 1- 19 тоот (1000 оюутны байрны баруун хойш)

    Утас: 976- 88094995, 88090041 Цахим шуудан: zuwamidrahuhaan@gmail.com

    http://facebook.com/ZuwAmidrahUhaan

    http://youtube.com/ZuwAmidrahUhaan

    https://twitter.com/Zagdaag

    Дансны дугаар: Зөв Амьдрах Ухаан ТББ Голомт банк 1235103133