Category: монгол-бахархал

  • Алтан дээд гэрИЭ- Төрт Улс орны хөгжлийн гүн ухаан

    Судлаач миний бие хоёр жилийн өмнөөс Хөх Монголын сор болсон Соркуктай цэцэн хатны айлдвар болох Журнайн Нүрзэд агсны “Алтан дээд гэрээ” номыг судлах болсон юм. Монголын эзэнт гүрнийг цогцлоон байгуулсан Их эзэн Чингис хааны отгон хүү Толуй эзний гал голомтыг манасан Соркуктай цэцэн хатан өөрийн хуу Мөнхийг 1251 онд Их Монголын хаан ширээнд залах ёслол дээр “Хаантан минь одоо та яах ёстой билээ” гээд:

    1. Нүүхүйн ухаанаар засаг барихыг мэдэх уу?
    2. Наран мэт ээж, аадар мэт мохоож чадах уу?
    З. Иргэн булхайн дурыг татаж Газар, Өтүгэ, Аадар, Наран, Хөх Монгол богд таван төгс эрдэнээр сууж сэрэх уу?
    4. Хорин нэгэн шинж төгс хаан эрдэнээр сууж сэрэх уу? хэмээн асууж тэртээ нэгэн цагт Өгөөдэй хааны хатан Дөргөнэ Арабын Аламат Исламанд өгч харьд цөлсөн Монголчуудын төр жолоодох ухааны охь болсон “Алтан дээд үнэний хэлмэл”, “Хөх үнэний хэлмэл”, “Зөв хөгжил бүтээх үнэний хэлмэл”-ийг билгээрээ нэгэн цогц болгож “Алтан дээд гэрээ”-г бичиж мартахын үүдийг үүрд хааж Мөнх хаанд гардуулсан билээ.

    Энэхүү ухаант хатан одоогоос 800 жилийн тэртээ өнөөгийн Монголчуудын дүр төрхийг нүдээр харсан мэт, бидний дунд одоо ч амьдарч байгаа мэт тод томруун дүрслэн харуулсан байна.

    Одоо яг энэ цаг дор тэнгэрийн хөх тамгатай монгол хун бур:
    1. Амийг өгсөн эх орноо;
    2. Өвөг дээдсийн цусаар гагнагдсан газар шороогоо;
    З. Монгол улсын өнө мөнх оршихуйн үндэс, иш, цоморлиг болсон ард түмнээ өмөөрөн босоо зогс! хэмээн сургажээ.
    .
    Хөх өвөг дээдсийн гүн ухаан юутай гайхалтай, юутай шимтэй, юутай сургаальтай билээ. Соркуктай цэцэн хатны хөх Монгол үрсдээ өвөг дээдсээс уламжлуулан дамжуулж үлдээсэн “Алтан дээд гэрээ”нь Монголчуудын тэнгэр ухаан, гүн ухааны сүмбэр оргил юм. “Алтан дээд гэрээ” нь жирийн уншигчид ойлгоход туйлын төвөгтэй бөгөөд ярвигтай. Тийм учраас уншигчдад зориулж номын “Нийгэмээр гутаагдагсадад хэлэх үг” хэмээх бүлгээс хэсэгчилэн авч, уншихад аль болох ойлгомжтой, энгийн үгээр уншигч олон түмэнд хүргэхийг хичээлээ.

    Аливаа мэдлэг энгийнээс нарийн, багаас их руу тэмүүлдэг нь зүй тогтол болохоор уншигч олон түмнийг “Алтан дээд гэрээ”-нд шимтүүлэх зорилгоор энгийн ойлгомжтой үгээр илэрхийлэхийг хичээж айлдварын хэсгээс толилуулж буйг шүүмжлэгч, судлаач нар ойлгоно биз ээ. Эдийн засгийн ухааны доктор, судлаач Н. Чулуунбаатар

    Ир нь мохсон иргэний нийгмийн арван зургаан гэм

    Алтан дээд гэрээг үл мөрдөхүйд үүсэх дарангуйлагчдын арван зургаан нийтийн гэм буй.
    Тачир тасартал тамладаг таван гэм байдгийг мэдэж улсаа өмөөрөн босоо зогстугай!
    Шорондож, цагдаж, согтууруулж, галзууруулж, ядууруулж таван янзаар тамлахыг хорьтугай!
    Монгол ухамсрыг гул болгож, долоон янзаар доройтуулж хорлож магад
    Мунхагжуулж, ангижруулж, үжрээж, хөгжүүлж, гуйлгаж, бэлнийг өгч, залхууруулж доройтуулж
    Иргүний боловсролыг долоон гэмээр гутааж Ир нь мохсон иргэн болгоно.
    Өрсөлдүүлж, дайжуулж, хоосруулж, даяаршуулж хамтын хариуцлагыг үхүүлж
    Өөртөө эзэн байх эрхийг нь булааж, булай хүн өөдгүйн боол болгож булхайн идэш болгоно.
    Мэддэгийгээ булаацалдаж, булаацалдахын тулд мэдэж бусдыг хохироон цадаж
    Цадаж аваад бодно гэвч цадчихваас мартаж, булаан цадах мунхагийг мөрөөдөн
    Мэдэхгүйгээ хорлож, хорлох гэж хайж олдог, мэдвэл зохихуй хэмээх юу ч үгүй гул болсон
    Мунхаглалаас мунхаглал руу тэмүүлэгч дарангуйлагчид чамд заналтай байна. Тэд бол гайт хүн.
    Булаалгаж, хохирч, цуглуулж мэргэшвээс булай хүн. Тэд бол бусдаас аюултай хар хүн
    Булааж, хохироож, бусдаар цуглуулуулж мэргэшвээс булхай хүн. Тэд бол өслөх аюултай улаан хүн
    Булаацалдуулж, мохоож мэргэшвээс боулигай хүн. Тэд бол тархийг угаагч шар хүн.
    Улаан, шар, хар тураалын гурван голомтоор улсыг хорлогч хий өмөн хүн бас буй. Тэд бол хий үймээн дэгдээгч хүн
    Зовлонгийн чанга бүгдийг жаргалаар сэтгүүлж, шунаж, эрх мэдлийг хулгайлан
    Тарчигийг мөлжиж, баяжиж ядуусын орлогыг чинээлэг рүү гулсуулан хувааж аваад
    Өвгөдийн өв, нүүдлийн соёлыг мангас мэт зажилж, сэг зэм болгож гишгээд
    Монголчуудыг хүн гөрөөс мэт болгож Ирийг нь мохоон, гэгээн засгийг нь сүйтгэж
    Таван тахлаар тамлаж, долоон доороор доройтуулж, дөрвөн янзаар хамтын хариуцлагыг үхүүлж
    Толгой дээр чинь олбог засаж, тархийг чинь хоосруулна.
    Минж мэтийн амнаас арай ядан мултрахад мангасын ам чамайг бэлэн тосож байдаг.
    Тамлаж, доройтуулж, үхүүлдэг арван зургаан гэмийг чамаар үйлдүүлэн мохооно.
    Ир нь мохож, тархи нь турагсад хүй элгээрээ хөнөөл тараалгуулж хүн гөрөөс мэт устгах
    Нялуун, шулуун, халуун дайныг чамд зарлаж, морьтой, нохойтой чинь Ир нь мохсон иргэн болгоно.
    Уул бие чинь хэрээ, хулт цатгахад зориулагдах цагт ч Алтан дээд гэрээг хүсвээс хөх Монгол бадарна.
    Тэсэж магад гарах чадвар болох Ирийг Алтан дээд гэрээ хурцална
    Ард түмний Ир нь амьдрахуй бөгөөд түүнийг Алтан дээд гэрээг хэрэгжүүлэгч Их засаг ирлэнэ
    Иргэний Ир нь хөх Монгол ухамсар, Эр нь эзэн-Чингис хааны долоон дээд эцгийн Өв их ухаан, Тархи нь Тэнгэр ухаан билээ.

    Тамлах таван гэм

    1. Хөх Монголыг шоронгоор тамлах гэм
    Үхэл, доройтол, тамлал, шорон нь гэмээс амин эхтэй.
    Олз баялагыг нь дарангуйлагчид чинээлэг рүү гулсуулж гэмийг үйлдүүлж, шоронд зэм өгч
    Олхиотой бүгдийн Ирийг мохоож, оюун ухааныг хоосруулж, Эрийг үхүүлж, төрийг тараана.
    Хөх Монгол ухамсарыг халж, хамтын хариуцлагын сэтгэхүйг хоослоно

    2. Хөх Монголыг цагдахуйгаар тамлах гэм
    Үхэл, доройтол, тамлал, цагдахуй нъ гэмээс амин эхтэй
    Хамтын хариуцлагын сэтгэхүйг сэг болгож тархийг үнэгүйжүүлээд, гэмээс хамгаалах нэрээр
    Дарангуйлагчид олз, баялагийг чинь тархийг хоослогч булхай руу гулсуулан төлбөр авч шүдийг чинь мөлжөөд
    Өөртөө эзэн байх боломжийг чинь цагдахуйгаар сольж мунхагжуулж бас мохооно
    Булхай нар Алтан дээд гэрээг зөрчиж цагдахуй хэмээх гэмийг завшина.

    З. Хөх Монголыг согтууруулж, тамлах гэм
    Үхэл, доройтол, тамлал согтууруулах нь гэмээс амин эхтэй
    Эрүүл тархи эвдэрдэггүйг мэдсэн булхай нар сархадыг дээдэлж, согтууруулах болно
    Солиорлыг чинь завшиж, олз баялагыг чинь булхай руу гулсуулан хулгайлж завшаад
    Өөртөө эзэн байх Эрийг үхүүлж, Ирийг мохоож Алтан дээд гэрээг зөрчинө.

    4. Хөх Монголыг галзууруулан тамлах гэм
    Үхэл, доройтол, тамлал, галзууруулах нь гэмээс амин эхтэй.
    Галдан түйвээхээс өөр мэдэх юмгүй болтол нь оюун ухааныг тураагч булхай нар чамд өслөхийн цагт
    Ахуй биеийг чинь тарааж, амин эх, сүүн эх, эрчим эх гурвыгг чинь булхай руу гулсуулна.
    Аливаа бодит чанарыг хортой хоосон чанараар тэнцүүлэн олз баялагийг чинь дээрэмдэн завшиж
    Мунхаглалыг үнэд оруулж, үндэсний дархлааг галзууруулан Алтан дээд гэрээг зөрчиж
    Үр төлийг таслагч хоосон чанараар орон зайг дүүргэж, хэвтэж байгаад цадахыг хүсүүлж
    Хөх Монгол ухамсар, хамтын хариуцлагын сэтгэхүй, ахуй биеийг алж галзууруулна.

    5. Хөх Монголыг ядуурлаар тамлах гэм
    Үхэл, доройтол, тамлал ядуурал нь гэмээс амин эхтэй
    Өлссөн гэдэс бодохын өмнө цадахыг хүсүүлдэгийг мэдсэн булхай өслөхдөө
    Аливаа баялагийг сорон ядуурлыг үүсгэж Алтан дээд гэрээг зөрчих болно.
    Алтан улсад байсан ийм булхайг ухаант хаан Амбагай сөрөн тэмцэж бодохдоо
    “Тумбао” нэртэй зоосон мөнгө хийж ядууст өгч мал ахуйтай болгож өмөөрсөн гэнэ.
    Уйгар оронд дарангуйлагчид ядуусын орлогыг хулгайч руу гулгуулж хуваан идэхийг
    Чингис хаан мэдээд “Тэн их” нэртэй зоосон мөнгө хийж үгээгүй, тарчиг ядууст өгсөн
    Чингис хааны мэх ойчсоныг мэдсэн булхай нар омогшиж өөртөө найдаад
    Булхай руу орлогыг гулгуулж хулгайлан ядууруулж өлсгөөд,
    Ядуусыг цадахын тулд насаа бардаг болгож
    Алтан дээд гэрээг ядууруулахаар зөрчинө.

    _______________________________________________

    Толуйн хатан Сорхогтани цэцэн хатан төрийг жолоодох, төрөөр иргүнийг бадраах, сургааль айлдварын цогц болсон гурван алдарт ном, айлдвар сургаалийг бүтээх үйл хэрэгт эрдэм ухаанаараа шалгарч оролцсон ба эдгээр номнуудын гол утга санаа амин чанаруудыг нэгтгэн зангидаж одоо таньд өргөн барьж байгаа “Хөх Монголыг төрөөр бадраах хутагтай НЭҮРИТ засаг-ийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх алдарт айлдвар сургаалийг бүтээснээ хүү Мөнхийгөө их хаан ор суух төрийн ёслол дээр түмэн олны өмнө айлдсан ажээ. Номын 2700-гаад мөр шүлэгт ямар их мэдээлэл, утга санаа агуулагдан байгааг тодорхойлж тооцоолж барахгүй. Энд агуу их Монгол улсыг хэрхэн яаж байгуулсан, ямар зовлон бэрхшээлийг туулсан, гадаад дотоод дайсагналаас хэрхэн сэргийлж хамгаалах, төр, гэр, иргүнийг ямар аргаар засан жолоодож удирдах зэрэг үлэмж нарийн арга замыг номлон айлдсан байдаг нь төр, иргүний нийхэмийн хямрал хомсдолтой эдүгээ цаг үед их ач холбогдолтой, сургамжтай, санамж сэрэмж авах сургаалиар дүүрэн юм.

  • САРЛАГ ШАР ТОС- Global Nomadic Products LLC

    Сарлагийн нутаг болох Архангай аймагт Сарлаг шар тосоо үйлдвэрлэн дотоодын болон олон улсын зах зээлд импортлон ажиллаж байна. Шар тос нь дархлааг төгс дэмжигч бүтээгдэхүүн. 

     МОНГОЛЫН ДЭЛХИЙН НОМЕР НЭГ -ЭРҮҮЛ ХҮНС

    Сарлаг үхэр нь Монгол улсын Алтай, Хангай, Хөвсгөлийн нуруудын далайн төвшнөөс 2000 метрээс дээш өндөрлөг бүс нутагт бэлчээрлэдэг. Сарлаг нь хүйтэнд тэсвэртэй, онгон зэрлэг байгальд бэлчээрлэн 80 гаруй нэр төрлийн өвс ургамлаар хооллодог. Байгалийн өвс ургамлын 50 хүртлэх хувь нь эмийн ургамал гэдэг.

    Өнөөдөр дэлхийд Монгол улс, БНХАУ (Өвөр Монгол, Төвд) гэсэн 2 улс нийт 20 орчим сая толгой сарлаг үхэртэй. Энэ нь дэлхий дээр байгаа нийт үхрийн ердөө 1.5 хувь юм. Нөгөө талаас сарлагын үнээнээс өдөрт 2 удаагийн саалтаар дунджаар нийт 2.5 литр сүү гардаг ба 1 тонн сарлагийн сүүнээс 40 орчим килограмм шар тос үйлдвэрлэдэг.

    Иймд сарлагын шар тос нь 100 хувь органик, өвөрмөц, ховор, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн юм.

    Global Nomadic Product LLC processes yak milk and produces ghee in a factory that meets international quality standards. Today, there are about 15 million yaks in Mongolia and China (Inner Mongolia and Tibet), which is only 1.5 percent of the world’s total cattle.
    Mongolian yaks are found in mountainous areas at altitudes above 2,000 meters above sea level in Altai, Khangai, Arkhangai, Uvurkhangai, Bayankhongor, and Khuvsgul.
    The yak is cold-tolerant and grazes in the wilderness and feeds on more than 200 species of plants. Studies have shown that about 50 percent of natural grasses are medicinal plants. Therefore, ghee made from yak milk is very organic and MONGOLIA’S WORLD’S NUMBER

    https://www.facebook.com/GNPfoodsMongolia

  • Dr Baatar | Одь тан үйлдвэр

    Монголын тэжээхүйн ухааны олон үеийн нууц жор, эмийн ургамалуудад суурилсан биологийн нэмэлт хүнс, бүтээгдэхүүн, тан, гоо сайхан, ахуйн хэрэглээний олон төрлийн бүтээгдэхүүнийг танд хүргэж байна.

    https://www.facebook.com/Dr.Ba…

  • Монгол улсад үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл боломж

    ТУЛГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛ, АСУУДАЛ

    1. Монгол Улсад үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой, тэргүүлэх чиглэлүүдийг судалж тодорхойлох. Түүхийн эдийн нөөц болон хүний нөөцийн боломжоо судалж тодорхойлох, мөн зах зээлийн багтаамж, зах зээлийн боломж, тухайн бүтээгдэхүүнийг хөгжүүлж цаашид гадаад зах зээлрүү импорт хийх боломжийг тодорхойлох.

    Эдгээр тэргүүлэх чиглэлээ үйлдвэрлэл хөгжүүлэгч болон судлаач, ирээдүйн үйлдвэрлэгчидэд мэдээллэн ойлгуулах, үйлдвэрлэл хөгжүүлэгчдийг чиглүүлж мэдээллээр хангах.

    Мэдээлэлгүйн улмаас жижиг дунд үйлдвэрлэгчид зах зээлгүй, ирээдүйгүй, хөгжих боломжгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эсвэл технологийн хоцрогдолтой тоног төхөөрөмж сонгох, дотоодын түүхий эдийн нөөцгүй үйлдвэрлэл эрхлэх зэргээс үүдээд үйдвэрүүд амжилтгүй болж дампуурч байна.

    Үйлдвэрлэл давхцал, дотоод өрсөлдөөнийг багасгах. Жижиг зах зээл дээр олон жижиг дунд үйлдвэрлэл өрсөлдөхөөр хоорондоо гутлын үйлдвэрийг гэхэд Монголыг хангах хэмжээний 2-3 үйлдвэр байхад нэмээд зээл өгөөд байвал яах вэ. Өрсөлдүүлэх гэхээс илүүтэй.

    2. R&D Tink TankСудалгаа хөгжүүлэлтийн , бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төв байх. Эрдэмтэн судлаачид, маркетинг Монгол улсынхаа түүхий эдэд тулгуурлаж яма бүтээгдэхүүн, үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой вэ, тухайн бүтээгдэхүүнийг хөгжиж буй жишиг туршлага, олон улсын хэрэглээ, бүтээгдэхүүний зохиомж, дизайны чиг хандлагыг судалдаг.

    Бүтээгдэхүүний хөгжүүлэлт, туршилт

    Бусад орны түүхий эд ханхагч биш, түүхээ эдээ нэмүү өртөг шингээж, ажлын байр нэмэгдүүлж, үйлдвэрлэгчид зөвлөгөө, мэдээллээр хангах, хамтарч ажилладаг. Борлуулалтын тодорхой хувиасаасаа санхүүжүүлдэг.

    Үйлдвэржилт- ба ажиллах хүч, хүний нөөцийн хамаарал

    3. Үйлдвэрлэгчид борлуулалт, маркетинг, тээвэр ложитикийн үндэсний бүтэц хэрэгтэй байна. Үйлдвэрлэгч хэрхэн маркетинг хийх үү, яаж борлуулах уу, яаж түгээх үү гэсэн бэрхшээл тулгарч байна. Үйлдвэрлэгч бүр борлуулалтын машинтай болох, борлуулагчтай болох хүний нөөцийн болон хөрөнгө оруулалтын нөөц хязгаарлагдмал байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэлийг борлуулах, ложистик борлуулалтын дотоодын болон гадаад зах зээлд чиглэсэн нэгдсэн үйл ажиллагаа шаардлагатай. Энэ нь дотооддоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд зогсохгүй гадаад зах зээлд монгол бүтээгдэхүүнэ нэгдсэн бодлого, маркетингаар сурталчилах, монгол Улсаа гадаадад сурталчилах, англи хэл дээр агуулга бүтээх, бүтээгдэхүүний түүхий эд, 

    Үндэсний үйлдвэрлэл дэмжиж зээл өгөхдөө бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, борлуулалтыг нь давхар харгалзаж зээлжүүлэхгүй бол сохроор зээл өгөхтэй адил байна.

    ШИЙДЭЛ

    Үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдээ суурь судалгаатайгаа тодорхойлох.

    Суурь эдийн засаг буюу МАА, Газар тариаланд тулгуурласан үйлдвэрлэл түүхий эдийн нэгдсэн төлөвлөлт, тогтолцоог бий болгох. Суурь эдийн засаггүй бол бусад бүх зүйл 10 дахь асуудал болно.

    Судалгаа ба бизнесийн байгууллагын хамтын ажиллагаа

    Үйлдвэрлэл, түүхий эд, нөөцийн харилцан хамаарсан эко системээ бий болгох. Үйлдвэрлэлүүд хоорондын хамаарал. Жишээ нь Арьс ширний үйлдвэрлэл гэхэд, мал, малчин, арьс шир, малын эрүүл ахуй- мал эмнэлэг, бэлчээр, ус гэх салбаруудтай шууд хамааралтай байдагийг бүрэн бүтэн төлөвлөх хэрэгтэй.

    Ж.Лувсандорж (Үндэстэн Баг)

  • Жасрай гуайн шадар хамгаалагчийн дурсамж..

    Жасрай гуайн шадар хамгаалагчийн дурсамж….

    Миний бие Ховд аймгийн Жаргалант суманд Харагчин туулай жил буюу 1963 онд төрсөн, эцэг эхээсээ ах дүү 9 үүлээ мэндэлсэн. 1981-1982 онуудад Дорнод аймаг дахь ХЦ-ийн 0131 дугаар ангид хилчин, байлдагч. 1982-1987 онуудад Москва хотод ХЦКД төгсөөд, Ховд аймгийн Булган суман дахь ХЦ-н 0130-р ангид тагнуулын ажилтан, 1989-1990 онуудад Баян Өлгий аймаг дахь ХЦ-н 0165-р ангид тагнуулын ажилтан,1990-1992 оны 7-р сар хүртэл УАБХЕГ-т /Одоогийн ТЕГ/ хил хариуцсан ажилтнаар ажиллаж байлаа.1992 оны УИХ-ын сонгууль болоод удаагүй байлаа. Гэтэл нэг өдөр газрын дарга хошууч генерал Ж. Баатар дуудаж байна гэхлээр нь явж очоод ирснээ илтгэлээ. Генерал маань мэндийн зөрүүгүй / х/г Ж.Баатар харьцаа муутай хүн байлаа/ Чи өнөөдрөөс эхлэн ерөнхий сайд П.Жасрайн бие хамгаалагчаар ажиллана, би тушаал дээр гарын үсэг зурсан гэлээ. Би хариуд нь генералаа санал асууж болоогүй юм уу гэтэл Чи битгий олон юм яриад бай гээд утсаар ярьснаа Чи ороод ир гэж байна. Удсан ч үгүй хамгаалалтын албаны дарга хошууч Базарсад орж ирлээ. Генерал Базарсадад хандаж ч Чи энэ Энхсайханыг ерөнхий сайдад танилцуул гэлээ. /Энэ үед би хил хариуцсан ажилтан тул ХЦ-ийн форм өмсдөг ахлах дэслэгч цолтой байлаа/ Генералын өрөөнөөс гараад, өрөөнд ороод бичиг баримтаа цэгцлээд Базарсад даргатай төрийн ордон, орж ерөнхий сайд дээр орлоо. Базарсад дарга ерөнхий сайдад миний товч анкет танилцуулаад, өнөөдрөөс эхлэн таны комиссараар ажиллана гэлээ. Дарга хариуд нь, энэ хүн чинь тэгээд цэрэг хувцсаа тайлна биз дээ гээд инээгээд за тэгвэл зүтгээд байж дээ гэлээ. / ни нуугүй ярихад энэ үед би ганц костюмтэй зангиа зангидаж мэддэггүй байлаа/Энэ өдөр бол 1992 оны 07 сарын 26-ны өдрөөс 1998 оны 3 сарын 4-ныг хүртэл миний бие өвгөн даргын шадар хамгаалагчаар ажилласан юм. Дарга маань их энгийн яриатай, юм ярихдаа инээж ярьдаг хүн байлаа. Энэ үед лангуун дээр давс, гоймон л байлаа. Хамгаалалтын алба маань төвдөө 5 хүрэхгүй хүнтэй, ерөнхий сайд тогоочгүй байлаа. Засгийн газрын хуралдаан шөнийн 03 цаг хүртэл хуралдана, Дууяа эгч гадагшаа явсан үед Их тэнгэрт өглөө 04 цагт очоод хувцсаа солиод гал зууханд орж хоол хийнэ, зарим үед дарга маань би гурил зуурах уу гэж асуудагсан хөөрхий… Дарга маань гурилтай хоолонд дуртай хоол идэхдээ 1 ширхэг хальсалсан сармис барьж иддэгсэн. Даргад маань нэг цайвар өнгийн костюм байдаг байлаа олон жил өмсөөд өмдний дотор тал нь доогуураа цоорсон хумсны толин чинээ нөхөөстэй тэр костюмдаа их хайртай юм л бол нөгөөдөхөө өмсөнө, нэг удаа тэсэлгүй хэллээ даргаа та энэ костюмыг дандаа өмсөх юм ерөнхий сайд нөхөөстэй костюм өмссөн байна гэх вий гэсэн чинь инээгээд Ээ золигоо Би энэ костюмыг чехээс авсан юм биеэнд эвтэйхэн байдаг юм шкафанд байхаар өмсөөд байх юм чи далд хийчихээрэй гэж билээ. Хөдөө ажлаар явах үед Дууяа эгч Энхсайхан явж байгаа юм чинь даргадаа юу авч явахаа мэднээ гэдэг байлаа. Хөдөө ажлаар яваад ирэхэд доод тал нь 30 гаруй мөнгөн аяга цугладаг байлаа тэр аяганаас та алыг нь авах вэ гэхэд хэрэггүй чи наадахаа тоо ёсоор фондонд өг гэдэг байлаа. Их хурлын гишүүн болсны дараа төрийн ёслолын фондын ажилтантай ордон дотор таарлаа, тэгсэн тэгж байна танай даргыг гадаад явахад нь бэлэглэсэн заан, торго, даавуу байх юм. Чи түүнийг аваад даргадаа өг, одоо сүүлийн үеийн дарга нар хөдөө яваад ирэхдээ та нар шиг бэлгийн юмаа өгөхөө больсон гэж хэлэв. Ингээд хурлын завсарлагаанаар нөгөө юмнуудаа аваад өрөөнд нь тавчихаад даргад үзүүлэхэд, за за чи авсан бол Дууяад өгчих заан нь их хөөрхөн юм байна гэж байлаа. Дарга зааны цуглуулгатай байсан юм.1993 оны 2 сард Баянхонгор, Өвөрхангай аймгаар явлаа. Энэ үед ах Дандиа / Намсрайжав / нь өвчтэй байлаа. Биднийг Өвөрхангайд байхад өглөө 06 цагийн үед Дэлгэрмаа эгч утсаар ярьж Дандиа муудаад байна та ухаантай байгаа дээр нь ирэх хэрэгтэй гэлээ. Бид шадар сайд Пүрэвдорж гуайтай утсаар ярьж нисдэг тэрэг дуудах асуудал ярихад, дарга маань зөвшөөрөөгүй тул УАЗ-469 машинаар явсаар ирэхэд ах нь өөд болсон байлаа. Энэ үед нисдэг тэрэг дуудаад ирэх байсан ч, дарга маань даруу хүн учир зөвшөөрөөгүй юм даа. 1993 оны 6 сарын 14 –нд Бээжингээр дамжин АНУ-д 14 хоног ажлын айлчлал хийлээ. Бидний Монголд оруулж ирсэн зүйл маань Бойнг онгоц / Солонгосын түрээсийн 2 онгоц/ уул уурхайн хүнд машин механизм, моторола станц, кока кола ундаа зэрэг юм. Энэ үед ард түмний амьдрал хүнд байсан үе. Амралтын өдөр гэж амраад байх зав зай маш муу байлаа. Амралтын өдөр байсан ч, гэртээ ажлын өрөөндөө байнга сууж ажлаа хийдэг. Салхинд гарахдаа Их тэнгэрийн их байр хүртэл алхана. Энэ үед дарга маань надаас их зүйл асууна. Ялангуяа хилийн асуудал асууна. Би өөрөө хилийн сургууль төгсөж, хил хариуцаж байсан учир, би хилийн асуудлаар мэдээлэл сайтай байлаа. Энэ үед хилчид цалингаа авч чадахгүй, винтов, СГС буу зарж цалин тавьж байгаа асуудлыг даргад ярихад үнэхээр хүнд байгаа байхаа гэнэ. Нэг өдөр ордон дотор явж байтал хошууч генерал Базарсадтай тааралдав. /Сад генерал энэ үед Их хурлын гишүүн байлаа. / Завтай бол хоёулаа манай өрөөнд оръё гэж байна орлоо. Сад генерал ярьж байна, Энхсайхан цаад хилчид чинь цалингаа авч чадахгүй байна, би удахгүй Их хурлаар Хилчидийн нийгмийн асуудлын талаар асуудал оруулах гэж байна, Чи мэргэжлийн хүн амьдрал мэдэх учираас Ерөнхий сайдад ойлгуулах хэрэгтэй байна гэлээ. Ингээд би Сад генералын асуудлыг даргад ярихад, дарга хилчдээ харалгүй яахав гэж байсан. Одоо хилчдийн хоол хүнсний нэмэгдэл, хил дээр ажилласны нэмэгдлийг өвгөн даргын засгийн үед бүгдийг нь ийнхүү өөрчлөн шинэчлэсэн юм .1995 оны үеэр Дэлгэрмаа эгч өвдөөд Ихтэнгэрт байрладаг байлаа. Дээгий эгч Ариунаа, Болдоо гээд Аюуш ах хөдөө ажлаар явна. Нэг өдөр нэгэн тэмдэглэлт үйл явдал боллоо. Би ажилтай байлаа, Дээгий эгч намайг дуудлаа яваад орлоо.Дарга ,Аюуш ах, Жамсран, Жанцан гээд байж байна. Надад хундагатай архи өглөө, нөгөөдөхийг амслаа, тэгсэн Дээгий эгч аав танай энэ коммиссар чинь Ховдын өөлд Аюушийн хамаатан юм байлаа гээд тас тас хөхөрч надыг Аюуш ах болон гэр бүлийн хүмүүсдээ танилцуулж билээ. Ингээд 1995 оны хавар Дээгий эгчийн бие нь өвдөөд сайд нарын 2 эмнэлэгт хэвтэж байлаа. Дарга ОХУ-д айлчилж ерөнхий сайд Черномырдантай их өрийн асуудлаар орчуулагчгүй 1 цаг гаруй ярилцсан, энэ үеэр Дээгий эгчийн өвчтэй байгааг сонсоод Черномырдан дарга Москвад аваал ир, би эмчилгээний асуудлыг даая гэж байлаа. Москвагаас ирсний дараа даргатай энэ асуудлыг ярихад “ Харин ээ гэснээ Аюушийг худалдааны төлөөлөгчийн газар ажлуулахаар явуулахаас, тэгэхгүй бол ирэх жил сонгууль болно Жасрай төсвийн мөнгөөр охиноо эмчүүллээ гэх байх гэж байсан нь хичнээн зарчимч шудрага хүн болох нь надад танигдсан. Ингээд Аюуш ахынх Москва гэр бүлээрээ явж билээ. 1996 он гарлаа. Сонгуулийн жил ажил их байлаа. Хавар 4 сарын үед МАХН-ын байранд хурал болж, сонгуульд оролцох гишүүдээ гаргах гээд хурал шөнө 03 хүртэл хуралдлаа. Маргааш нь 10 цагт дахин хуралдахаар боллоо. Би өглөө ажил дээрээ очоод, байж байтал дотуур утас дуугарлаа. Утсаа автал, даргын туслах Хаадгар гуай ярьж байна. “Энхсайхаан даргыг битгий сэрээ, Москвагаас Аюуш сая ярилаа. Дэлгэрмаа өнгөрсөн гэнэ. Би Санжаа эмчийг сая дуудсан гэлээ, ингээд утсаа тавьтал гадуур утас дуугар ч холын дуудлага орж ирлээ. Утсаа автал Энхсайхан уу гэж байна тиймээ гэтэл Аюуш ах нь байнаа .Эгч нь өнгөрлөө, аавтай ярьж зөвлөлгөө авах ажил гараад байна гэлээ, би ч сандараад за гэж хэлээд дотуур, утсаар Хаадгар гуайтай ярив. Аюуш ах ярьж байна, би даргыг дуудлаа та эмч гээд утсаа таслав. Дээшээ гарч дуудахын өмнө тогооч Болдоо / улсын начин/ үйлчлэгч эмэгтэй 2-т дуулгалаа. Тогооч Болдоог чи энд утсан дээр байж бай, би даргыг дуудлаа гээд дээшээ гараад чимээ чагнасан дарга хурхираад унтаж байна. Өрөөний үүдэнд очоод хаалга зөөлөн нүдээд даргаа гэлээ… сэрсэнгүй дахиад нүдтэл сэрлээ яасан бэ Энхсайхан надаас асуув, Москвагаас Аюуш гэх гэлээ цаашаа ярих гэтэл хоолой зангирлаа. Тэгсэн дарга хувцсаа өмсөнгөө нөгөө Дээгий золиг муудаж байгаа юм байх даа гэж байна. Ингээд доошоо буугаад утсаар яриад уйллаа. Гараараа нулимсаа арчиж байна, энэ үед нөгөө өрөөнд миний костюмны кармаанаас нусны алчуур аваад ир гээд тогооч Болдоод хэллээ. Дарга ч утсаа тавилаа. Даргаа тайван байгаарай гэж хэллээ. Ингээд тогооч Болдоо бид хоёр даргыгаа түшээд дээшээ шат өөд өгсөөд амралтын өрөөнд орууллаа. Болдоо ч гараад хаалга хаалаа. Даргаа тайван байгаарай цай уухуу, гэтэл дарга маань нулимсаа арчингаа сервант руу зааж байна, хартал хугас шилтэй архи харагдаж байна, түүнээс стаканд ахиухан хийгээд татуулчихаад, гал зууханд орж цай авч ирж өглөө. Энэ асуудлыг хийхгүй байсан бол дарга маань харвах байсан байх гэж боддог. Ингээд даргын хажууд сууж байтал Санжаа эмч сувилагчтай орж ирж билээ.1996 оны сонгууль болж МАХН ялагдлаа. Дарга их хурлын гишүүн боллоо. Тунсаг, Батмөнх, Одхүү жолооч бид 4 дарга дээр үлдлээ. Ингээд бид хүүхдийн зуугийн урьд талын даргын байранд нүүж ирлээ. Дарга маань өглөө ажилдаа ирэхдээ алхана, буцахдаа ч бас алхана. Амралтын өдрүүдэд Хустайн нуруунд Ёндонжамц ахынд очиж амардаг байлаа. Манай жолооч Одхүү бид хоёр анд дуртай, даргын 60 насны ойгоор Хилийн цэргээс урт винтов, Цагдаагийн газраас чех калибр буу бэлэглэсэн юм. Чех калибр гаднаас харахад автомат шиг хэлбэртэй, энэ буугаар Одхүү бид хоёр Хустайн нуруунд Ёндонжамц ахынд очихдоо туулай, ятуу бууддаг байлаа. Хөдөө явахын урьд өдөр даргад буугаа авч явахыг хэлнэ. Тэр буугаар ан хийлгэхийг Дууяа эгч зөвшөөрдөггүй байлаа, дарга Дууяа эгчээс нууж надад өгдөг байлаа. Даргыг та өөрөө буугаараа бай буудахуу гэхэд буудахгүй, Дарга нэгэн түүх ярьдаг байлаа. Тэр нь дарга улс төрийн товчоонд байхдаа ажлаар баруун аймаг явсан юм гэлээ. Тэр үед хавар цаг байсан усны шувууд ирсэн байж. Хамт явсан нөхөд даргаар нэг шувуу буудуулсан оножээ. Тэгээд оройн хоолон дээр нөгөө шувууны махыг өндөгтэй хамт чанаад өгсөн гэнэ. Юун өндөг вэ гэтэл таны буудсан шувуу өндөгтэй байжээ гэсэн гэнэ түүнээс хойш буу шагайдаггүй гэж ярьдаг байлаа. 1997 оны зун нөхөн сонгуулийн ажлаар Завхан явлаа. МАХН-аас Н. Энхбаяр өрсөлдсөн. Бидэнтэй хамт Ж.Жанцан өөрийн фургон машинаар гал тогооны хэрэслэлтэй явсан юм. Бид Завханд ажиллаад буцахдаа Идэрийн гол дээр хонож загас барих төлөвлөгөөтэй байлаа. Завханаас гарах үед аймгийн МАХН-ын нөхөд гаргаж өгөөд хагас, шил виски өгөөд замдаа хэрэглэ гэлээ. Идэрийн гол дээр ирлээ. Хар морь унасан залуу үхрээ хураагаад явж байна. Би машинаас бууж уулзаад загас бариад хоночих газар байна уу гэлээ, тэгсэн нөгөө залуу надыг дагаад яв гэлээ. Ингээд голын хөвөөнд нэг сайхан зүлэгтэй газар ирлээ, бүгд машинаас буулаа дарга нөгөө залуутай зүлгэн дээр замилан сууж нутаг усны талаар юм ярьж сууна, тэгсэн дарга надыг дуудаад нөгөө виски байна уу гэж байна, би машинаас нөгөө вискиг аягатай авч ирж өглөө. Би чихэр гаргаад тавих, хооронд дарга нөгөө вискинээс ахиухан хийж нөгөө залууд өгсөнд нөгөө залуу бүгдийг уучихаад амаа арчингаа… Та чинь ямар кинонд тоглолоо гэж байна тэгэхлээр нь би хажуунаас нь наад хүн чинь ардын жүжигчин Жасрай гэдэг хүн дээ гэсэнд, нөгөө залуу архинд халсан нь илт дарга руу том харснаа Яанаа та чинь ерөнхий сайд байна шүү дээ гэж хэлээд мориндоо морьдоод гэрийн зүг давхиж дарга бид нар инээлдэж үлдсэн юм. Удсан ч үгүй нөгөө залуу гэрээсээ сүү, цагаан идээ авч ирж үлдсэн вискигээ ууж билээ. Ингээд миний бие ажлаа хийж байтал, 1998 оны цагаан сарын дараахан ТЕГ-ын хэлтсийн дарга хурандаа Г.Жаргалсайхан нэг өдөр утсаар ярьж Чи одоо эргэж ирж ажлаа хий, мэрэгжлийн хүн байхгүй байна гэлээ. Би балмагдлаа. Би эхлээд даргадаа дуулгая тэгээд хариу хэлье гэлээ. Даргадаа яаж хэлэх талаар бодлоо, ингээд нэг өдөр хамт хамгаалагчаар ажиллаж байгаа Зоригтыг чи маргааш ордон дээр өрөөндөө байж бай, би даргыг аваад ирнэ гэлээ. / Учир нь даргатай хоёулхнаа байхдаа нөгөө асуудлаа ярих гэж/. Ингээд даргаа өглөө гэрээс аваад хоёулаа алхлаа.Төв шуудангийн зүүн талаар гараад, Сүхбаатарын талбайд хөл тавих үедээ хэлнэ дээ гэж тооцоолов. Ингээд даргадаа хэллээ, надыг ТЕГ-аас хуучин дарга маань ир гээд байна, би яахав даргаа гэлээ, Тэгсэн дарга маань инээгээд за Энхсайхаан чи миний хажууд олон жил боллоо, Тагнуулын байгууллага мэрэгжлийн хүн байхгүй байгаа нь аргагүй, чи яв даа одоо 2000 он гараад миний хамгаалалт бууна. Чи залуу хүн мэрэгжлийн ажлаа хий, би тагнуулын дарга нарт хэлэх үү гэснээ, Чи надтай хамт 6 жил ажиллаа, ажиллах үед миний амьдралын баяр баясгалан зовлон жаргалын хүнд үеийгч хуваалцсан шүү гэж билээ. Ингээд миний тушаал 1998 оны 3 сарын 4-нд гарлаа. Тагнуулын ерөнхий газар ажиллаж байхдаа даргатай очиж уулзахад ном бичиж, оюутануудад лекц уншиж байгаагаа ярина. Мөн нано технлогийн талаар ярьж манай мал аж ахуйд нэвтрүүлвэл их зүгээр юм гэж ярьдаг байлаа. Ингээд миний бие 2003-2004 онуудад Москвад тагнуулын академийн дээд курст /ФСБ/ сурлаа. Энэ үеэр Аюуш ахтай холбоотой байлаа. Энэ үед дарга маань их өрийн асуудлаар Н.Энхбаярын хамт ирээд өрийн асуудлыг шийдэж билээ. Энэ үед би даргатай Элчин сайдын байранд уулзахад, дарга инээгээд за Энхсайхан сурлага өндөр үү гээд нөгөө 1995 онд Черномырдантай ярьсан асуудлаа, одоо л нэг дуусгалаа даа гэж байлаа. / Энэ дашрамд өгүүлэхэд даргыг маань өөд болсны дараа, энэ өрийн асуудлыг МАХН-ын хэсэг нөхөд өөрсдөө хийсэн болгож, ард түмний тархийг яаж угааваа, хамт явж байсан, одоо энэ намд том алга хашиж байгаа нөхөр улайм цайм худлаа ярихыг сонсоод “ Хятадын агуу удирдагч Ден-ся-пины “ Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно “ гэсэн үг санаанд орж билээ/. Тагнуулын академи төгсөөд миний бие 2004-2010 оны хооронд Баян-Өлгий аймгийн тагнуулын даргаар ажиллаа. Энэ үед би даргатай утсаар ярина, Жанцан та хоёр ажлаа зохицуулаад 7, 8 сарын үеэр нэг ирээч бүгдээрээ Алтай 5 Богдод очоод нэг сайхан амраад яваач гэдэг байлаа. Дарга маань хариуд нь зав гаргаад очиноо гэдэг байлаа зайлуул. Эцэст хэлэхэд: Миний бие Жасрай гэж энэ агуу хүний хажууд 6 жил ажиллахад минь их урам хайрласан хүн дээ. Дарга маань их энгийн яриатай, хүнтэй юм ярихдаа инээж ярина, Монгол орны маань хөгжил цэцэглэлтийн тал дээр бүхэл бүтэн амьдралаа зориулсан хүн дээ. Минйи бие даргатайгаа хамт ажиллах хугацаандаа энэ айлын гэр бүлийн нэг гишүүн нь болж үр хүүхэд, найз нөхөд, хамаатан садангийн хүмүүстэй нь ах дүү шиг сайхан цаг үеээ өнгөрөөдөг байлаа. 2013 оны 11 сарын 26 даргын маань 80 насны ойн арга хэмжээнд оролцлоо. Хүлээн авалтан дээр хамтран ажиллаж байсан сайд дарга нар болон үр хүүхэд, ач, зээ, хамаатан садангийн хүмүүстэй ярьж хөөрч нилээд суулаа. Энэ үед энэхүү дурсамж бичих зөвлөмж Батаа ахаас авч билээ. Ингээд эцэст нь энэхүү дурсамжаар дамжуулан даргатай хамт ажиллаж байсан нөхөд болон гэр бүл, үр хүүхэд, ач, зээ хамаатан садангийн хүмүүст эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хувиасаа болон гэр бүлийнхээ өмнөөс хүсэж байна. Та бүхнийг маань Мөнх хөх тэнгэр ивээх болтугай.

    Дурсамж бичсэн: 1992-1998 онд шадар хамгаалалтаар ажилласан

    Өөлдийн Ноён Цорос овогт дэд хурандааХайдав овогтой Энхсайхан.

  • Цэс Хайрхан үйлдвэрийн Оргилуун дарс, ликёр, дарс, чацарганы бүтээгдэхүүн

    Монгол Улсын шингэн хүнс үйлдвэрлэлийн салбарт 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа эрхлэхдээ хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, дэлхийн стандартад нийцсэн  бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсээр ирсэн билээ. AUREUS, BROD KVASS, CHOCO, CREMA, DOSE, GOO MARAL брэндийн оргилуун дарс, ликёр, улаан, цагаан дарс, шар айраг, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

    Бүтээгдэхүүнийхээ чанарыг тогтмол хангах үүднээс европын орчин үеийн тоног төхөөрөмж, чанартай түүхий эдийг ашиглан үйлдвэрлэлээ явуулж ирсэн нь бидний үйл ажиллагаа тасралтгүй өргөжин, тогтвортой хөгжиж байгаагийн  үндэс суурь юм.

    2016 онд манай компани нь дарс исгэлт, үйлдвэрлэл, боловсруулалтынхаа хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлсэн бөгөөд 2017 онд бид удирдлагын тогтолцооны ISO стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

    Манай бүтээгдэхүүнүүдийн үндсэн орцын нэг болох чацаргана жимсээр хийсэн амин дэмээр баялаг амны цангаа тайлах ундаа, эм эмчилгээний ач тустай чацаргана тосоо Япон болон Өмнөд Солонгосын зах зээлд нийлүүлж чадсанаар энэхүү жимсний ашиг тусыг дэлхийд таниулахаас гадна Монгол улсад орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадсандаа бидний зүгээс баяртай байдаг.

    Манай бүтээгдэхүүнүүд дэлхийн томоохон хүнсний үзэсгэлэнгүүдээс удаа дараалан шагнал хүртэж байсан ба 2011 онд АНУ-ын Сан Франциско хотод болсон үзэсгэлэнгээс хүрэл медаль, 2015 онд Япон улсад зохиогдсон олон улсын хүнсний үзэсгэлэнгээс өндөр үнэлгээг авч чадсанаар дэлхийн зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнээ гаргах томоохон боломж, үүд хаалга бидэнд нээгдсэн. Аureus Gold чацарганын оргилуун дарс 2017 оны МҮХАҮТ-ийн  “Топ”  бүтээгдэхүүний шагналыг хүртсэн.

    http://tsk-winery.com/

  • Тана саван, үйрмэг саван, угаалгын шингэн

    Монхими ХХК-ын үйлдвэр нь 1990 онд байгуулагдсан бөгөөд уламжлалт технологийг боловсруулан, сайжруулж 10-аад нэр төрлийн хатуу, шингэн, нунтаг саван бүхий ЭКО бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн айл өрх болон үйлдвэр, аж ахуйн хэрэгцээнд нийлүүлж байна.
    Аяга аваг угаагч шингэн саван, гарын шингэн саван, үйрмэг саван, угаалгын нунтаг, задгай саван г.м

    ЭКО САВАНГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

    Орчин үеийн эзэгтэй нарын ихэнхи нь барааны саван гэхээр социализмын үеийн хоцрогдсон хэрэглээ, муухай үнэртэй хэмээн ярвайн дургүйцдэг. Гэтэл барааны саван шиг аюулгүй, ямар ч хоргүй үнэнч нөхөр өнөөгийн энэ олон угаалга цэвэрлэгээний бодис дотор байхгүй юм. Барааны саванг угаалгын өрөө, гал тогооны өрөөндөө хүндэтгэлтэйгээр буцааж залвал зохино. Энэ мартагдсан угаалгын бодисыг хэрэглэснээр та мөнгөө хэмнээд зогсохгүй, эрүүл мэндээ хамгаалах болно.
    Айл бүрт түмэн төрлийн угаалга цэвэрлэгээний бодис өрөөстэй байдаг. Аяга тавагны, хана туурганы, шил тольны, ванн тосгуурны, суултуурны, шалны, даавуун эдлэлийн, ноосон эдлэлийн гээд угааж болдог гадаргуу болгонд зориулагдсан гэх бүхий л бодисыг худалдан авч ванны өрөөгөө чимдэг болжээ. Гэтэл энэ бүх бодисыг бараг бүгдийг нь барааны саван ганцаараа орлож чадах бөгөөд, хамгийн гол нь эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй цорын ганц угаалгын бодис билээ.
    Барааны саван нь ямар ч хоргүй, экологийн цэвэр бүтээгдхүүн юм. Түүний гол бүрдүүлэгч нь тосон хүчлүүдийн натрийн давснууд бөгөөд элдэв будаг, үнэр оруулагч зэргийн химийн бодис байдаггүй. Бор шараас хүрэн өнгөтэй байдаг. Сүүлийн үед үйлдвэрлэгчид барааны савангийн царай зүс, үнэр танарыг нь засах зорилгоор зарим нэг зүйл нэмдэг болоод байгаа. “Оригоороо” байгаа барааны саванг сонговол дээр.
    Барааны савангийн шүлтлэг ph нь 11 – 12 байдаг учраас угааж цэвэрлэх чадвар сайтай байдаг. Угаалгын нунтаг угааж чадахгүй толбыг барааны саван арилгаж чаддаг. Тосон хүчлийн агууламж ихтэй учраас /72% хүртэл/ маш сайн хөөсөрдөг, энэ нь хүйтэн усанд ч угаах боломжтой болгодог юм. Барааны саван ноосон даавуун болон ноосон эдлэлийг хөвсгөр зөөлөн болгох увидастай.
    Барааны саван натурал бүтээгдхүүн учраас харшил өгдөггүй онцлогтой. Хүүхдийн даавуу, хувцас зэргийг барааны савангаар угаадаг. Жижиг сажиг зүйлийг /ширээний алчуур, тоосны алчуур/ угаахад барааны саван шиг тохиромжтой зүйл байхгүй.
    Аяга таваг угаагч шингэн саван хичнээн их усаар зайлаад ч аяга тавагнаас бүрэн салдаггүй бөгөөд хоол ундтай хамт бидний биед орж эрүүл мэндэд маань багагүй хохирол учруулдаг гэдэг нь батлагдаад байгаа. Харин барааны саван аяга таваг сав суулгыг “Фэйри” мэтээс сайн угаадаг бөгөөд тавган дээр үлдэхгүй усаар бүрэн зайлагддаг байна.
    Нян устгах чадвар
    Эмнэлэгийн орчинд барааны саванд маш хүндэтгэлтэйгээр ханддаг хэвээр байгаа билээ. Төрөх эмнэлгүүдэд ч ариутгал халдваргүйжүүлэлтийн зорилгоор цэвэрлэгээг барааны савангаар хийдэг. Гэр оронд ч ариутгалыг барааны савангаас сайн хийх бодис байхгүй хэмээн эмч нар зөвлөдөг. Бусад бодис ариутгахынхаа хажуугаар хүнийг хордуулах аюултай ажээ.
    Дээр үед барааны саванг мэс заслын бээлий болгон хэрэглэдэг байсан түүхтэй. Гараа савандаад хатаасны дараа мэс засал хийхэд халдвар авах магадлал эрс буурдаг байжээ.
    Арьсан дээр үүссэн жижиг шархыг барааны савангаар савандан угаахад хурдан эдгэдэг.
    Барааны саван мөн вирусын эсрэг сайн үйлчилдэг, тиймээс хамрын ханиаднаас хамгаалах болон эмчлэх зорилгоор барааны савангийн уусмалд хөвөн дүрээд хамрынхаа дотор талыг арчвал нэн тустай.
    Шүдний сойзоо ариун байлгаж, нян үржихээс хамгаалъя гэвэл хэрэглэснийхээ дараа барааны саванд үрж хөөсрүүлээд орхих хэрэгтэй.
    Хөлийн өсгийний арьс хагаран шархлахад барааны саван л бас тус болно: 2 литр халуун усанд 1 цайны халбага сод, 1 амны халбага барааны савангийн үртэс хийж уусгаад хөлөө дүрвэл түргэн эдгэнэ.

    https://www.facebook.com/Tana-Brand-988756427914159/

  • Монгол хонины ноосоор үйлдвэрлэсэн ЭКО БОРДОО Германы зах зээлд гарч эхэллээ

    Монгол хонины ноосоор үйлдвэрлсэн 100% ЭКО БОРДОО Герман улсруу экспортолж эхэллээ.
    Хонины ноосоор эко бордоо хийдэг дэлхийн 2 дахь үйлдвэрийг Монпеллетс компани Монголд байгуулж, дэлхий нийтэд тулгамдаад буй эко бордоо- органик хүнсний асуудалд НЭГ ТОМ АЛХАМ ХИЙЖ ЧАДЛАА.

    Монголчууд бидний олон зуун жилийн туршид хэрэглэж ирсэн, малын гаралтай түүхий эд болох хонины ноос сүүлийн жилүүдэд үнэгүй шахам болсон нь харамсалтай. Тэгвэл монгол хонины ноосоор ямар ч химийн бодис бүр ус ч ороогүй, байгаль орчинд хор хөнөөлгүй эко бордоо үйлдвэрлэж байна гэвэл уншигч та итгэх үү? Энэ талаар сурвалжлахаар хотоос 40-өөд километрийн зайд орших “Монпеллетс” компанийн био бордооны үйлдвэрийг зорилоо.

    ЭКО БОРДООГ ӨНДӨР ЧАНАРТАЙ ГЭЖ ҮНЭЛЖЭЭ

    Тус компанийн захирал Б.Цогбадрахын хувьд хорь гаруйхан настайгаасаа Европын хэд хэдэн улсад Монголын Элчин сайдын яаманд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж, 10 орчим жилийн өмнө тэтгэвэрт гарчээ. Түүнээс хойш зүгээр суусангүй. Үнэгүйдэж буй ноосны талаар судалгаа хийж, эх орондоо энэ чиглэлээр ямар нэгэн зүйл бүтээхийн төлөө олон жил зарцуулжээ. Дэлхий нийтэд хүлэмжийн хийн асуудал харанга дэлдэж, томоохон улс гүрнүүд шаардлагатай арга хэмжээ авч эхэлж байна. Түүний нэг жишээ нь Герман улс газар тариалангийн бүс нутагтаа аль болох органик бордоо ашиглахыг эрмэлзэж буй явдал юм. Олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд Берлин хотын Гумбольдын их сургуулийн эрдэмтэд нэгэн шийдэл олсон нь хонины ноосыг химийн ямар ч бодистой холилгүй, байгалийн органик чанарыг нь хадгалсан, эко бордоо хийх төсөл аж.

    Энэ төсөл анх бүтэшгүй мэт санагдаж байсан ч тус улсын Засгийн газар 100 хувь дэмжиж, дэлхий дахинд анх удаа хонины ноосоор бордоо хийдэг үйлдвэрийг 2013 онд Бранденбург мужийн Лауххаммер хотноо байгуулж, тэр дороо л үр шимээ өгчээ. Гэвч түүхий эдийн нөөц бага байсан нь томоохон бэрхшээл болсон гэнэ. Учир нь Герман улс хоёр сая гаруйхан хоньтой нь ноос үйлдвэрлэлд хүрэлцэхүйц хэмжээний биш байж. Энэ мэдээг Б.Цогбадрах сонсоод, Герман улсын холбогдох байгууллагын мэргэжилтэнтэй холбогдон, хамтран ажиллах хүсэлт тавьжээ. Тухайн үед Монгол Улс 25 орчим сая хоньтой, жилд 40 мянган тонн ноос бэлтгэдэг байсан учир эко бордоо үйлдвэрлэгчид түүхий эдийн арвин нөөц чухам манай оронд байгааг мэдэн, хүсэлтийг нь нааштайгаар хүлээн авсан гэдэг. Улмаар манай оронд үйлдвэрлэсэн эко бордоог 2022 он хүртэл Герман улс руу нийлүүлэх гэрээ байгуулжээ.

    Манай оронд үнэгүйдээд буй ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулах гарц олсон гэдэгтээ сэтгэл хангалуун байдгаа Б.Цогбадрах хэлсэн. 2014 онд тэрбээр “Монпеллетс” компаниа байгуулан, үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын 30 хувийг Хөгжлийн банкнаас авч, өнгөрсөн жилийн хавар дэлхийд хоёрдогч, ноосоор бордоо хийх үйлдвэр байгуулжээ. Ийнхүү манай орон эко бордоо үйлдвэрлэж, дээжийг нь Герман улсын Гумбольдтын их сургуулийн Газар тариалан ба хотын экологийн институт, Бордоо ба ургамлын үрийн институт, Ус ба байгаль орчны лабараторид хүргүүлж, тэжээллэг бодисын агууламжийг нь нарийвчлан тогтоожээ. Үр дүнд нь Герман улсын зүгээс “Premi¬um quality” буюу дээд зэргийн чанартай гэсэн үнэлгээ авсан юм байна. Монгол хонь, герман хонийг бодоход элдэв өвчлөл бага, дээрээс нь идэж буй хоол, тэжээлээс авах шимт бодисууд илүү байсантай энэ нь холбоотой аж.

    ЯМАР НЭГ БОХИР ЯЛГАРУУЛДАГГҮЙ

    Хөдөлмөрч, хичээнгүй зантай нь анзаарагдсан Б.Цогбадрах үйлдвэрээ санаанд оромгүй байдлаар тохижуулсан нь анхаарал татав. Уулзалтын өрөөндөө “Арвин ургац, эрүүл хүнс” гэсэн уриа бичжээ. Ширээн дээр бордооныхоо дээжийг үйлдвэрлэх үе дамжлагаар нь хуваан, шилэн хоргонд эгнүүлэн тавьсан нь Б.Цогбадрахын нягт, нямбай занг харуулна. Ажилчдынхаа өрөө бүрийг ая тухтай тохижуулж, ариун цэврийн өрөөг тусад нь шийдэж өгчээ. Халаалтаа цахилгаанаар бүрэн шийдсэн бөгөөд үйлвэрлэлийн ямар ч хаягдалгүй гэсэн. Бордоо үйлдвэрлэх үйл явц ямар нэгэн бохир ялгаруулдаггүй ч хүн ажиллаж, амьдарч байгаа орчин учир цэвэр усны шугам, сүлжээгээ шийдэх нь сорилт болжээ. Налайх хотын төвөөс 20 гаруй километрийн зайтай, уулын бэлд, зэлүүд газар байрлах эл үйлдвэрт энэ нь хамгийн том асуудал болох нь ойлгомжтой. Харин “Монпеллетс” компанийн үйлдвэр манай оронд хоёрхон байдаг ус цэвэршүүлэх бага оврын байгууламжийн нэгийг машин зогсоолын цементэн хучилттай шалан доор байрлуулсан нь анхаарал татлаа.

    Аливаа ургамал ургахад үндсэн тэжээл болох азот, фосфор, кали болон микроэлементүүд голлох үүрэгтэй. Гэвч эдгээр нь байгалийн нөхцөлд ургамлыг тогтсон хугацаанд, бүрэн гүйцэт ургуулахад зарим тохиолдолд хангалтгүй байдаг учраас жимс, ногоо болон бусад таримал ургамалд хурдан ургахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бордоог бий болгосон түүхтэй.

    Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай оронд хорт хавдраар олон хүн өвчлөх болсон. Үүнд гарал үүсэл нь үл мэдэгдэх, химийн найрлага бүхий бордоог тариаланчид жирийн хэрэглээгээ болгосонтой холбоотой гэхэд хилсдэхгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тариалангийн томоохон компаниудад зохих шалгалт хийдэг. Харин хувь тариаланчид болон жижиг, дунд үйлвэрлэл эрхлэгчдэд хяналт тавих нь сул байдаг аж. Тиймээс аль болох хямдханыг нь авах эрмэлзэл бүхий тариаланчид био бордоо бус, химийн аргаар баяжуулсан найрлагыг нь баяжуулсан бордоо ашигладаг юм байна. Химийн бордоог ихэвчлэн малын өтөг бууц, яс, сэг зэм, өндөгний хальс зэргээр хийдэг бөгөөд азотын, хүхрийн хүчил, калийн давс зэрэг бодис хольдог. Тиймээс хөрсний хүчиллэг чанарыг ихэсгэж, эргээд ургацад сөрөг нөлөө үзүүлдэг талаар Б.Цогбадрах хэлж байв. Харин ноосоор хийсэн бордоо химийн ямар ч нэмэлт бодис агуулаагүй, 100 хувь органик бүтээгдэхүүн учир ургацад ямар ч сөрөг нөлөөгүй тул эрүүл ургахад шаардагдах тэжээлийг өгдөг бөгөөд талбайг нэг удаа бордоход хөрсөнд 10 сар шим тэжээлээ өгдөг нь нотлогджээ. 

    Ноос өөрийн жингээс 3.5 дахин илүү ус шингээн, хадгалах шинж чанартайгаас гадна ургамалд шаардлагатай азот, калийн исэл зэрэг бодис агуулдаг. “Монпеллетс” компанийнхан 0.65 грамм ноосыг нэг шоо см хэмжээтэй бордоо болгон нягтаршуулснаар уг ноосонд агуулагдах шимт бодисыг хөрсөнд бордоход шаардлагатай хэмжээнд хүргэсэн гэнэ. Түүнчлэн чийглэг ихтэй үед ус хуримтлуулж, хуурай үед буцаагаад гадагшлуулснаар хөрсөн дэх чийгийг тэнцвэртэй байлгадаг. Ноосоор хийсэн бордоо нь ус, чийгийг шингээн, дараа нь өөрийгөө тэлэхдээ хөрсийг хөвсийлгөн сийрэгжүүлж, агаар орох нөхцөл бүрдүүлдэг давуу талтай аж. Тус компанийнхан монгол хонины ноосонд зориулсан тусгай тоног төхөөрөмжийг Германд захиалан хийлгэжээ. Уг үйлдвэрийн үйл ажиллагааг энгийнээр тайлбарлахад ноосыг тээрэмдэж, дараа нь нягтаршуулах хоёр дамжлага бүхий төхөөрөмжид хийж, 80-110 градуст халаан нянг нь устгаж, эцэст нь, үрлэн бордоо үйлдвэрлэж байна. Үүнээс гадна хонины ноосыг бохир, цэвэр гэж ялгалгүй, хаягдлыг нь ч түүхий эд болгон ашиглана.

    Томоохон улсууд өөртөө ашигтай үйлдвэрлэлүүдийг бүхий л талаар дэмжиж, экспортын эргэлтэд оруулах гарц шийдлүүдийг илүүтэйгээр дэмжин ажилладаг. “Монпеллетс” компани Герман улстай гэрээгээр ажиллаж буй хэдий ч Монголдоо бүтээгдэхүүн нийлүүлэхэд элдэв хориг, саад байхгүй гэнэ. Хэрвээ бид гуравхан сая хүн амаа эрүүл байлгая гэвэл химийн бус, эрүүл бордоогоор бордсон хүнс хэрэглэх шаардлагатай. Б.Цогбадрах “Төрөөс тодорхой бодлого гаргаж улаанбаатарчууд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн шиг эрүүл, органик бордоог байнгын хэрэглээгээ болгох шаардлагатай” гэж байлаа. Түүний хэлж буйгаар үүнд төрийн оролцоо байдаггүй гэнэ. Хэрвээ энэ үйлдвэрлэлийг Засгийн газраас дэмжвэл маш том ажлыг эх орондоо зориулан хийж, бүтээх боломжтой. Үүгээр ч барахгүй монгол хонины ноосыг дэлхийн зах зээлд гаргах том боломж байж мэдэх юм.

    Бэлтгэсэн: Т.Идэр (Өнөөдөр сонин)

  • Б.Буджаргал: Дэлхийн рекордыг эвдэж Монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулна

    Энэ сарын эхээр Хятад улсын Шямин хотоос нэгэн баяртай мэдээ ирж, Монголын спорт сонирхогчдыг баярлууллаа. Тамирчин хүний тэсвэр хатуужлыг шалгадаг Олон өдрийн гүйлтийн дэлхийн аваргын тэмцээнд монгол тамирчин Б.Буджаргал тэргүүлжээ. Энэ нь түүний хувьд ДАШТ-ий дөрөв дэх түрүү нь байлаа. Өмнөх гурван тэмцээн АНУ-д болж байсан бол энэ удаа анх удаагаа Ази тивд зохион байгуулагджээ.

    Арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 6-ны хооронд болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтийн Дэлхийн аваргын тэмцээнд Б.Буджаргал 834 км гүйсэн амжилтаар түрүүлсэн нь мөнгөн медаль хүртсэн тамирчнаас 60 км зам илүү туулсан үнэмлэхүй ялалт байлаа.

    Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргалтай уулзан, ярилцсанаа хүргэж байна.

    -Юуны өмнө дэлхийн дэвжээнээс дөрөв дэх алтан медалиа хүртсэн танд баяр хүргэе.

    -Баярлалаа. Би олон өдрийн гүйлтээр хичээллээд арав гаруй жил болж байна. Зургаан өдөрт 834 км гүйсэн маань миний хувийн дээд амжилт. Би 2019 оны нэгдүгээр сард Аризонад 787 км гүйж байсан амжилтаа 50 км-ээр шинэчлэн ахиулаад ирлээ. Их баяртай байна. Хоёрдугаар байрт орсон хятад тамирчин 777 км гүйсэн. Тэмцээний тав дахь өдөр би түүнээс 105 км тасарсан байсан. Зургаа дахь өдөр огт гүйхгүй байсан ч түрүүлэх нь ойлгомжтой болсон. Сүүлийн өдөр нь би нэг их хичээлгүй, тайван гүйгээд түрүүлсэн. Шахаад гүйсэн бол 900 км-ын амжилт үзүүлэх боломж байлаа.

    -Тэмцээнд хэдэн тамирчин оролцов? Олон өдрийн гүйлт хэр олон оронд хөгжсөн спорт вэ?

    -100 гаруй тамирчин оролцлоо. Олон өдөр гүйнэ гэдэг хүнээс их тэсвэр тэвчээр шаарддаг. Зургаан хоног өдөр шөнөгүй гүйнэ гэдэг маш хэцүү. Хэр баргийн хүн хичээллэж чаддаггүй болохоор оролцдог тамирчин цөөхөн байдаг. Зарим улсад 2-3 тамирчин л байдаг. Олон өдөр гүйгээд байхаар үзэгч ч ховор. Үзэж байгаа хүн ч энэ олон цаг байхаар ядардаг. Гуч гаруй жилийн өмнөөс олон өдрийн гүйлт спорт болон хөгжсөн. Шри Чинмой гэдэг хүн анх санаачилж байсан. Миний хувьд энэ төрлөөр хичээллээд нийт есөн тэмцээнд оролцоод байна. Дөрвөн удаа аварга боллоо, нэг удаа хоёрдугаар байр эзэлж байсан.

    -Бэлтгэлээ хаана хийв? Халуун цаг агаарт дасан зохицох асуудал гарсан байх?

    -Өнгөрсөн сард Хятадад гурван тэмцээнд оролцсон маань нэг төрлийн бэлтгэл байлаа. Гэхдээ зөвхөн ДАШТ-д зориулаад системтэй бэлтгэл хийсэн бол улам өндөр амжилт гаргах, 1000 км ч гүйх боломж байсан гэж боддог. Бэлтгэл бараг хийгээгүй, хэдэн тэмцээнд ороод л ДАШТ-д зодоглосон гэж хэлэхэд болно. 42 км, 100 км-ын уралдаанд орохоор огт өөр зай болохоор бүрэн төгс бэлтгэл болж чадахгүй. Олимпын марафоны 42 км зайд гүйхэд 80 хувь нь булчин шөрмөс, 20 хувь нь сэтгэл зүй хэрэгтэй байдаг. Харин олон өдрийн гүйлт эсрэгээрээ 80 хувь нь сэтгэл зүй, 20 хувь нь чадал байдаг.
     

    -Нэг сард дөрвөн тэмцээнд оролцож, бүгдэд нь медаль авахаар гадаадын мэргэжилтэн, шинжээч нар их гайхсан байх даа?

    -Элэгсэг сайхан хандаж байсан. Саяын тэмцээний хоёр дахь өдрөөс би түрүүлж эхэлсэн. Зохион байгуулагчид гурав дахь өдрөөс нь эхлээд цэнгэлдэх хүрээлэнд монгол дуу эгшиглүүлж эхэлсэн. “Улаанбаатарын үдэш”, “Чингис хаан”, “Тамирчны алдар”, HU хамтлагийн “Юу вэ, юу вэ” дуу, Төрийн дуулал тавиад л сайхан байлаа. Гүйж байгаа бүх тамирчид сонсож байгаа юм. Миний сэтгэл зүйг дэмжиж байгаа хэрэг. Гадаад орны тамирчид багтай болохоор нэг нэгнээ дэмжээд, унд усыг нь барьж тосоод, хажууд нь хамт гүйж, тусладаг. Надад тийм мэргэжлийн баг байхгүй. Олон өдрийн уралдаанд түрүүлэхийн бараг 50 хувь нь туслах багаас хамаардаг.

    -Та яагаад энэ хүнд хэцүү спортын төрлөөр хичээллэх болов?

    -Би дунд сургуульд сурдаг байх үеэсээ л гүйдэг, гүйх дуртай хүүхэд байсан. Сүүлд нэг хэсэг их жин нэмсэн юм. Тэгээд жингээ хасах зорилготой гүйж эхэлсэн. Монголд хамгийн хол зайн гүйлт нь 24 цагийн уралдаан байдаг. Би тэр уралдаанд орж, гурван удаа түрүүлсэн. 2013 онд 180 км гүйж, Монгол Улсын рекорд тогтоосон. Тэрнээс хойш урам ороод олон өдрийн гүйлтээр дагнаж эхэлсэн. 2014 онд АНУ-д анх олон улсын тэмцээнд орж байлаа. Энэ жил их олон тэмцээнд оролцлоо. Оны эхээр Аризонад 6 өдөр, дөрөвдүгээр сард Нью-Йоркт арван өдөр, наймдугаар сард Милоукид зургаан өдрийн тэмцээн, тэгээд сая зургаан өдрийн гүйлтийн ДАШТ гээд нийт дөрвөн тэмцээнд орлоо. Хажуугаар нь богино зайн гүйлтийн тэмцээнд бас орсон.  
     

    -Ойрын үед ямар тэмцээн, уралдаанд оролцох төлөвлөгөөтэй байна вэ?

    -Ирэх оны дөрөвдүгээр сард 10 хоногийн гүйлтийн тэмцээнд оролцоно. 10 өдрийн тэмцээнд би өмнө нь хоёр удаа түрүүлж байсан. Дээд амжилт нь Австралийн тамирчны тогтоосон 1551 км байдаг. Энэ амжилтыг эвдэх  бодолтой байна. Зургаадугаар сарын 17-нд Нью-Йоркт 5000 км-ын гүйлтийн тэмцээнд орох гэж байгаа. Энэ бол 50 хоногийн турш үргэлжилдэг дэлхийн хамгийн холын зайн гүйлт. Энэ тэмцээнд бас дэлхийн шинэ рекорд тогтоох зорилготой. Дэлхийн рекорд нь 5000 км зайг 40 хоног, 16 цагт туулсан амжилт байдаг. Гиннесийн рекорд амжилтыг эвдэхээр бэлтгэл сургуулиа базааж байна. Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхий дахинд харуулах хүсэлтэй.

    -Арваннэгдүгээр сард тэмцээнд оролцохоосоо өмнө олон нийтийн сүлжээгээр ивээн тэтгэгч хайсан пост оруулсан байсан. Олон өдрийн гүйлтийн спортын төрөлд ер нь төр засгаас дэмжлэг, тусламж байдаг уу?

    -Үнэнийг хэлэхэд хувиараа л зардлын асуудлаа шийдээд, бор зүрхээрээ  явж байна. Найз нөхдөөсөө тусламж авна.  2014 оноос хойш уралдлаа, улсаас нэг ч төгрөгийн дэмжлэг авч байгаагүй. Мэдээж тусламж авахыг хүсдэг, хааяа гуйдаг. Гэхдээ надад дэмжлэг өгч байгаагүй. Гомдмоор үе бол бий. Одоо ингээд дэлхийн аварга болоход Б.Буджаргал гэдэг нэрээс гадна Монгол Улсын нэр гарч байгаа шүү дээ. Монгол хүн ямар мундаг юм бэ гэдэг болохоор Б.Буджаргал ганцаараа шагнуулж байгаа хэрэг биш. Эх орноо дэлхийд сурталчилж байгаа хэрэг. Монгол хүний тэсвэр хатуужлыг, таныг, энэ ярилцлагыг уншигч бүх хүмүүсийг сурталчилж байгаа юм.  

    -Та өнгөрсөн наймдугаар сард “Гүйлтийн бурхан” гэгддэг Янос Куросын зургаан өдрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтыг эвдэх гэж зориод чадаагүй. Ирэх жил дахин оролдлого хийх үү?

    -Янос Курос бол зургаа, арван өдрийн гүйлтийн рекорд амжилтыг эзэмшдэг хүн. Ойрдоо зургаан өдрийн гүйлтийн тэмцээн байхгүй тул арван өдрийн уралдаанд түүний амжилтыг эвдэх гэж зорино. 1600 км гүйж, эвдэх зорилготой. Би өдөрт 140 км гүйдэг. Тэгэхээр өдөрт 155 км гүйгээд байхад шинэ амжилт тогтоож чадна. 15 км нэмэхэд л болчих гээд байгаа юм. Тооцоолоод бодоход Гиннесийн рекорд тун ойрхон ирсэн. Санаанд багтаж байгаа. Харин надад системтэй бэлтгэл хийх, мэргэжлийн эмч, илээч, туслахтай баг хэрэгтэй байна. Надад баг байхгүй, танил найз нөхдөө гуйгаад туслуулдаг. Нэг тэмцээнд явахдаа тэр үед зав зайтай байгаа найзаа дагуулаад явна. Байнга хамт байх, судалгаа, шинжилгээ хийх мэргэжлийн багтай бол рекорд тогтоох дөхөөд л байна. Бүх зай, өдрийн гүйлтэд рекорд тогтооход би бэлэн байна.

    -Монгол хүн дэлхийн том рекорд тогтоох гэж байна гэж холбогдох яам, газарт хандаж, хүсэлт гаргаад дэмжлэг авч болохгүй юу? Улсаас мэргэжлийн баг гаргаад өгөхгүй юу? Уг нь бага зэргийн л тусламж хэрэгтэй байна даа. Тусалж дэмжээд өгвөл олон өдрийн гүйлтээр Монгол Улс дэлхийд тэргүүлэхэд ойрхон байгаа юм байна.

    -Монгол Улсынхаа нэрийг гаргаад, монгол хүний тэсвэрийг харуулж байхад тусалж болохоор. Баггүй болохоор их зовж байж, амжилтад хүрч байгаа юм. Би ганцаараа сайн гүйгээд байх биш монголчууд олуулаа амжилттай оролцвол сайхан. Эхний гурван байрыг бүгдийг нь монголчууд эзэлбэл сайхан гэж би боддог юм. Хүмүүс надаас зөвлөгөө, тусламж авахад би харамгүй зааж өгдөг. Чадах хэрээрээ тамирчдыг тэмцээнд дагуулж явдаг. Даанч санхүүгийн асуудал гэсэн том бэрхшээл тамирчдад тулгардаг. Тэмцээн уралдаан, бэлтгэл сургууль бүгд мөнгө. Бэлтгэл хийж чадахгүй болохоор хүмүүс больчихдог.

    -Таны олон нийтийн сүлжээг харахад байнга л “Залуус аа, өнөөдөр Үндэсний хүрээлэнд гүйе”, “Зайсан хүртэл гүйе” гэж уриалж байгаа харагддаг. Хүмүүс их ирдэг үү?

    -Цөөхөн ирдэг. Гүйлт бол хаан спорт бөгөөд эрүүл мэндэд их ашигтай. Хүн усанд ордогтойгоо адил гүйлтийг өдөр тутмын хэрэглээ болгож заншмаар байна. Эрүүл, зөв хэв маягаар амьдрахын үндэс бол дасгал хөдөлгөөн. Хүн өдөрт доод тал нь гучин минут идэвхтэй дасгал хийх хэрэгтэй. Гүйж болно, иог, фитнес хийж, усанд сэлж ч болно. Гэхдээ гүйлт бол элдэв төлбөр байхгүй, гараад л гүйчихэж болдог спорт. Гүйлт бол бас нэг төрлийн бясалгал юм. Гүйснээрээ хүн сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдэрдэг. Хүн болгон амар амгалан амьдрахыг хүсдэг. Би үүнийг гүйж байхдаа мэдэрдэг.

    -Зургаа, арав хоног гүйж байхад толгойд ямар бодол орж ирдэг бол?

    -Янз бүрийн юм бодно. Сайн гүйх юм сан гэж бодно, ямар амжилт гаргахаа тооцоолно. Нутаг усаа бодно, аав, ээж бодогдоно. Монгол орон, найз нөхдөө бодно, Өнгөрсөн үе, ирээдүйд хийх ажил гэж бодно. Өрсөлдөгч тамирчнаа харж судална.  

    -Урилга хүлээн авсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсэн ерөөгөөд, ирэх оны тэмцээндээ дэлхийн рекорд амжилт тогтоогоорой гэж хүсье.

    -Баярлалаа.

    Эх сурвалж:  М.Сугар-Эрдэнэ | Zindaa.mn

  • Т.Ганбаатар: Хүний гараар бүтсэн баянбүрдтэй болохыг мөрөөддөг

    Л.ЭНХТУЯА (Зууны мэдээ)

    Говьд өөрийн гараар баянбүрд байгуулах мөрөөдөлдөө хөтлөгдсөн нэгэн эрхэмтэй таныг уулзуулья.

    -Та өөрийгөө танилцуулаач?

    -Намайг Тангаагийн Ганбаатар гэдэг. Дорно­говь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр баг гэр хорооллын оршин суугч хүн дээ би.

    -Та мод үржүүлэг, байгаль хамгааллын ажлыг хэдэн жил хийж байна?

    -Би уг нь нягтлан бодогч мэргэжилтэй хүн. Төр, төсвийн байгууллага, аж ахуйн байгууллагуудад мэргэжлээрээ ажилласан.

    -Таны тарьж ургуул­сан бүхнийг хараад л байгаль орчны чиглэлийн мэргэжлийн хүн байна гэж бодлоо?

    -Мод ногооны ажил бол залуусын хэлдгээр миний хобби. Сүүлийн хорь гаруй жил зууралдаж байна. Анх хүнсний ногоо тарьж эхэлсэн.

    -Их том газартай юм байна. Анхнаасаа том зорилго тавьж ажлаа эхлүүлсэн бололтой?

    -Анх өөрийнхөө ха­шаанд л ажлаа эхлүүлсэн. Удалгүй хашаа маань арай л жижиг санагдаад хажуу айлынхаа газрыг худалдаж аваад үргэлж­лүүлсэн. Мод тарих ажилд ус их хэрэгтэй байсан. Тэгэхээр цахилгаан хайгуул хийлгэсэн. Гүний худгаа 70 метр ухаж байж гаргасан. Устай болчи­хоор хамаг асуудлаа шийд­чихсэн, зорьсон бүхэндээ хүрчихсэн юм шиг бөөн баяр болсон. Устай болонгуутаа мод тарих зөвлөгөө авсан, ном сонин сэтгүүл үзсэн. Тэгээд л ажилдаа ханцуй шамлаад орсон.

    -Хамгийн анх тарьсан мод хамгийн өндөр ургасан нь уу?

    -Миний тарьсан хамгийн анхны мод 18 жил болж байна. Хамгийн өн­дөр хайлааснуудыг анхлан тарьсан. Одоо бол манай хашаанд 14 төрлийн гурван мянга гаруй мод бут ургаж байгаа. Мөн олон наст өвс, өлөн, ерхөг, согоовор тарьсан. Ургаж болох бүх л төрлийн ур­гамлыг ургуулж туршилт хийдэг. Нуурын эргээр ургадаг зэгс хүртэл бий.

    -Жимстэй, цэцэглэдэг бут олон байгаа юу?

    -Олон бий. Манай хашаанд хавартаа хамгийн эхэнд хангай газрын гүйлс цав цагаан цэцгээ дэлгэнэ. Дараа нь голт бор хачин сайхан үнэрээ цацаад эхэлнэ. Бүйлс цэцэглэнэ. Одоо бол говь нутгийн жигд модыг цэцэглэхийг хүлээж байна.

    -Цогц болгох гээд зүтгээд байгаа юм байна?

    -Хүний гараар бүрдсэн баянбүрд болгох мөрөөдөл байна. Юм бүхэн нь цогц, өөр хоорондоо шүтэлцээтэй байлгахыг хүсдэг. Ус байхад бүх ургамлыг ургуулж, арчилж, тордож болно гээд зүтгээд байгаа хүн дээ би. Буруудаж, зөвдөх алинд ч өөрийнхөөрөө зүтгээд байна. Зундаа энэ жижиг цөөрөмдөө ус шахаад дүүргэчихдэг. Хажууд нь жижиг модон гүүртэй, чулуугаар бас байгалийн хүрхрээг дуурайлгаж хийсэн. Ингэж бүхнийг нэг дор нь цогцоор шийдэх гэсний учир нь хүн байгалийн шүтэлцээг эрхэмлэсэн хэрэг. Хүн өөрөө бай­галийн амьтан. Бид өдөр бүр байгалиасаа хүс­сэнээрээ авдаг атлаа бай­галиасаа холдож, түүнийг мэдрэхгүй болоод байна. Үүний хор уршгийг нэг нь хүн төрөлхтний хачин их стресс юм. Миний гараар бүтсэн энэ бүхнийг хараад байгалиа хайрлаж шүтэх сэтгэл хүн бүрт төрөөсэй гэж бодож байна. Нэг талаас харвал энэ бүхэн миний амьдрах орчин боловч нөгөө талаас анзаарвал бусад хүмүүст байгалиа хайрлах сэтгэл, өөрийн гараар байгалийн сайхныг бүтээх урам өгөх гэсэн санаа, бодит ажил байгаа юм.

    -Гэр бүлийнхэн хүүх­дүүд чинь таны ажилд тусладаг уу?

    -Энэ их ажлыг хийхэд их олон хүний хүч хэрэгтэй. Анхандаа хүн бүхэн оролцдог, тусалдаг, үгүйдээ л санал зөвлөгөө өгдөг, урам­шуулдаг, шүүмжилдэг байлаа. Миний эхнэр Ганчимэг Хас банкинд нягтлан бодогчоор ажилладаг. Бид ханилаад гуч гаруй жил болж байна. Анх энэ ажлаа эхлүүлсэн цагаасаа л ханьтайгаа зөвлөнө, ярилцана, санал бодлоо хуваалцана. Манай хүний зав зай хомсхон. Банкны ажлын ихийг мэдэхгүй хүн байхгүй байлгүй. Үйл­чилгээний ажил болохоор өглөө хамгийн эрт эхэлж, орой хамгийн сүүлд тардаг. Амралтын өдөр бол тусална. Манайх хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд бага байхдаа, гар хурууны үзүүрт гүйгээд тус дэмтэй байсан. Одоо бол өөр өөрсдийнхөө амь амьдралыг авч яваа том хүмүүс яаж миний ажилд оролцох зав байх билээ. Зун амралтаараа ирэхдээ л тусалдаг юм. Гол хүчийг дур эзнээ голохгүй гэдэг шиг өөрөө л нугална шүү дээ. Гэхдээ яаж энэ бүхнийг ганцаараа амжуулах билээ. Хүн хүч тодорхой цалин хөлсийг нь өгөөд л ажиллуулж байна.

    -Өөрийнхөө гараар бүтээх баянбүрдээ анх төлөвлөж байсан санаа­гаараа хийж чадаж байна уу. Хүссэн бүхэн санас­наар болдоггүй тал бас бий?

    -Ер нь л анхны зураглалынхаа дагуу явж байгаа. Энэ эгнээг ийм болгоно, тэнд тэрийг тарина гэсэн төлөвлө­гөөнөөсөө ухраагүй.

    -Төлөвлөлтөө яаж хийсэн бэ?

    -Энэ төлөвлөлтөө хийхэд их хөгжилтэй юм болж байлаа. Хот орлоо, Ботаникийн хүрээлэн орлоо, эрдэм шин­жил­гээний ажилтнуудтай уулзлаа. Тэд та хашаандаа ингээд цэцэрлэгжүүл гэж зөвлөж хэлэхгүй юм билээ. Газар газрын байдал өөр байдаг байлгүй. Тэгээд ч над шиг ийм жижиг хэмжээний юм хийдэггүй биз. Тэгэхээр хийх гэж байгаа хүн би өөрөө л хүсэл мөрөөдлөөрөө төлөвлөх ёстой юм билээ. Зарим эрдэмтэн миний планыг харчихаад “Наад хоёр мод чинь хоорондоо зохицохгүй, хамт ургахгүй” гэсэн тохиолдол бий. Нэг их зөвлөгөө авах гэж очсон хүн маань эцэс сүүлд нь өөрийнхөөрөө зүтгээд дууссан. Одоогоор бол үхсэн хатсан зүйл байхгүй л байна. Зөн совиндоо л хөтлөгдөөд явж байна даа.

    -Та сүүлийн үед цэцэрлэгтээ чулуугаар дэглэлт хийж байгаа бололтой?

    -Манай аймгийн Сүйхэнтийн ой гэж гурван киллометр нутгийг ха­марсан чулуужсан ой бай­сан. Зах зээлийн шуурга гайгүй гэсэн бүхнийг дайраад гарсан болохоор чаддаг мэддэг хүн бүхэн урагшаа гаргаж байлаа. Тухайн үед цуглуулчихаад гаргаж чадахгүй болсон хүмүүстэй ярилцаад чулуужсан модоороо хамтраад ийм зүйл хийе гэж санал тавьсан. Би худалдаж авч хүчрэхгүй, маш үнэтэй. Байгалийн энэ үнэт сайхан зүйлийг хүмүүст үзүүлье гэж тохиролцоод энэ ажлыг хийж байгаа юм.

    -Чулуужсан мод яагаад тийм их үнэтэй байдаг юм бэ?

    -Энэ чинь маш олон зуун сая жилийн настай. Тэр олон зуун сая жилийн хугацаанд байгалийн эрч хүч, үзэгдэл бүхний эрчим хүчийг өөртөө шингээсэн байдаг байгалийн бүтээг­дэхүүн. Хүн төрөлхтөн бид өнөөдөр өдөр тутамдаа тусгаарлагч хувцас өмсч, байгалиасаа хол дөрвөн хананы дунд шигддэг, газар дэлхийн энергээс хол болсон. Тиймдээ ч янз бүрийн стресс, уур бухимдал, уйтгар, сэтгэл гутралд ордог. Энэ бүхнийг мэдээд байгаа ч ажлын нөхцөл, амьд­ралын хэв маягаасаа болоод үүнтэйгээ эвлэрээд л байгаа. Харин өрөө тасал­гаандаа энэ чулууж­сан модноос тавих юм бол сайн л гэж үздэг бололтой юм билээ. Гэхдээ дан ганцхан чулуугаар яаж энэ бүхнийг орлуулж чадах вэ дээ.

    -Та энэ ажилдаа багагүй хөрөнгө зарсан байх. Буцаагаад орлого олж чадаж байна уу?

    -Миний хашаанд бүрдсэн энэ цэцэрлэгт орчин говийн нараар тэтгэгдсэн байгалийн эм мөн үү гэвэл мөн. Арван найман жилийн туршид би таван төгрөгний ашиг олж байгаагүй. Дандаа л зарлага гаргаж, хийсэн. Одоо бол эндээсээ тодорхой хэмжээний орлого олох шаардлага, хэрэгцээ байна. Үүнийгээ улам сайхан болгомоор байна. Энэ жил л гэхэд би өөрийнхөө байшинг шургаагаар гадна талыг нь өнгөлсөн. Шургааг гэдэг чинь говьд ёстой ховор бараа. Хаа байгаа Улаанбаатараас худалдаж аваад, тээврийн хөлс төлөөд авчирсан. Ингэхээс ч өөр арга алга. Ийм сайхан цэцэрлэгт хүрээлэн дунд чулуун байшин налаад сууж байна гэхээр ерөөсөө авцалдахгүй байгаа биз дээ. Энэ мэтчилэн хүний амарч, тухлах орчин нөх­цөлийг бүрдүүлсэнийхээ дараа л үйлчилгээний хөлс авдаг болно гэж бодсон. Одоо бол их дөхөж байна.

    Энэ бүхнийг цогц болгох санаагаа би их холоос тээж ирсэн юм. Сумынхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зардлаар Хайнаныг үзлээ. Тэнд бол далайн чийглэг уур амьсгалтай, сайхан, аялал жуулчлал, хүний ая тухтай амралт, алжаал тайлах нөхцөл бүрэн утгаараа бүрдэж, хэрэгжиж байна. Тэрийг харчихаад л Сайншандын Хайнаныг яагаад байгуулж болдоггүй юм бэ гэсэн бодол төрсөн.

    -Та энэ баянбүрдээ байгуулахдаа төрөөс дэмжлэг авсан уу?

    -Тийм дэмжлэг нэг ч удаа авч байгаагүй. Янз бүрийн төслийн уралдаан зарлахад байнга л төслөө явуулдаг. Шалгардаггүй юм. Буруу зөрүү бичээд санаагаа ойлгуулж чад­даггүй юм болов уу гэж боддог. Энэ бүхнийг хийхдээ банкнаас хүүтэй зээл аваад л хийдэг. Цалингаасаа буцаагаад төлнө. Хавартаа ид ажлынхаа үеэр ээл­жийнхээ амралтыг аваад л ажилладаг.

    -Танай сум орон нутаг ч бас хотоо ногооруулах ажлын эхлэлээ тавьж байгаа харагдаж байна?

    -Сайншанд сум 2009 онд Иргэдийн төлөө­лөгчдийн хурлаас 2021 он хүртэл хэрэг­жүүлэх “Ногоон Сайншанд” гэ­сэн урт хугацааны хөтөлбөр баталсан. Бодлогын төв­шиндөө аймаг орон нутаг юу хийх вэ, боловсон хүчин, техник тоног төхөөрөмжөө сайжруулах талаар, ногоон байгуу­ламжаа яаж байгуулах зураг төсөл гээд олон зүйлийг урьдчилан төлөв­лөж чадсан. Энэ хөтөл­бөрийн бас нэг онцлог бол маш олон иргэдийн са­налыг тусгаж, хэлэл­цүүлж, сонсч хийж чадсан.