Category: бизнес-мэдээлэл

  • Мерчандайзинг: Дэлгүүрийн худалдааны талбайн төлөвлөлт, барааны өрөлтийн онол арга зүйн үндэс

    Дэлгүүрийн худалдааны талбайн төлөвлөлт, барааны өрөлтийн онол арга зүйн үндэс

    1.1 Дэлгүүрийн худалдааны талбайн төлөвлөлт

    Худалдааны талбайн төлөвлөлт

    Жижиглэнгийн худалдаачид дэлгүүрийн дотоод талбайг төлөвлөхдөө барааны нэр төрөл, тавиур, лангуу, худалдан авагчдын хөдөлгөөний чиглэл зэргийг харгалзна. Өөрөөр хэлбэл дэлгүүрийн худалдааны талбайн төлөвлөлтийг зөв зохистой хийнэ гэдэг нь худалдан авагчид бараагаа чөлөөтэй үзэж сонгох, худалдан авсан барааныхаа тооцоог хийхэд дараалал үүсэхгүй байх, худалдааны зөвлөх ажилтан, худалдааны ажилтнуудад ая тохитой ажлын нөхцлийг бий болгох замаар худалдааны талбайн тодорхой хэсгүүдэд хуваарилна гэсэн үг юм. 

    Америкийн жижиглэн худалдаачид худалдааны талбайг төлөвлөх дараах аргуудыг түгээмэл ашигладаг байна.

    Дэлгүүрийн талбай нь:

    – Худалдааны

    – Худалдааны бус хэсгүүдээс бүрдэнэ.

    Дэлгүүрийн талбайн хэмжээ нь дэлгүүрийн хэлбэр, төрлөөс хамааран янз бүр байх боловч нийт талбайн 70-80%-ийг худалдааны талбай эзэлдэг. Худалдааны бус талбай нь худалдан авагчдад нэмэлт үйлчилгээ үзүүлэх бараа хүлээн авах, хадгалах хаяглах, савлахад зориулагдсан талбай, удирдлагын өрөө тасалгаанаас бүрддэг.

    Дэлгүүрийн талбайн бүтэц                                                                            

    Худалдааны талбай Худалдааны бус талбай

    – Үзүүлэнгийн 

    – Тоног төхөөрөмжийн

    – Тооцооны цэгийн

    – Нэмэлт үйлчилгээний

    – Худалдааны зөвлөх ажилтны ажлын байрны 

    – Худалдан авагчийн – Барааг хүлээн авах

    – Барааны нөөцийг хадгалах

    – Хяналтын

    – Сав баглаа боодол хадгалах

    – Удирдлагын болон ажилчдын өрөө тасалгаа

    – Ариун цэврийн өрөө

    – Сул  хонгил

    Худалдааны талбай нь дэлгүүрийн худалдаа-технологийн үндсэн ажилбарыг гүйцэтгэхэд зориулагдсан, дэлгүүрийн байгууламжийн төвийн хэсгийг хамарч байрлана.

    Барааг худалдаанд бэлтгэх, хадгалах, хүлээн авах байр нь барааг ачих, буулгах, хүлээн авах, агуулах, хөргөх камер, үзүүлэнгийн болон худалдан авагчдын захиалгыг бүрдүүлэх байруудаас бүрдэнэ.

    Туслах байр нь худалдаа-технологийн ажилбарыг гүйцэтгэх зориулагдсан байх бөгөөд барааг худалдан авагчдын гэрт нь хүргэх сав баглаа боодлын хөдөлгөөнтэй холбогдсон технологи ажиллагааг зохион байгуулана. Энэ ажилбар нь худалдан авагчдын захиалгаар үйлчлэх, сав баглаа боодлыг хүлээн авах, хадгалах, боож савлах материалыг хадгалах хэсгүүдээс бүрдэнэ.

    Захиргаа аж ахуйн байр нь захирлын өрөө, бусад алба хэсгийн ажилтнуудын өрөө, ажилчдын амрах, хооллох өрөө, хувцасны өлгүүр гэх мэт өрөө тасалгаанаас бүрдэнэ. Эдгээр хэсгийн талбайн нийлбэр дэлгүүрийн нийт талбайн 5%-иас хэтэрдэггүй.

    Техникийн байр нь хөргөх төхөөрөмж, цахилгааны шит, хяналт, дохиололын байрнаас бүрдэнэ. Нийт талбайн 1-2%-ийг эзэлдэг.

    . “Эрдэмтэд судлаачид дэлгүүрийн нийт талбайд эзлэх худалдааны талбайн хэмжээг 1%-р нэмэгдүүлэхэд өөртөө үйлчлэх дэлгүүрийн барааны борлуулалт 0.3-0.4%-р нэмэгддэг”  гэж тогтоожээ.

    Дэлгүүрийн талбайг хуваарилахдаа дараах зарчмуудыг харгалзаж үзнэ. Үүнд: 

    – Дэлгүүрийн худалдааны танхим нь худалдаанд бэлтгэх байр болон агуулахтай шууд холбогдож зэрэгцээ байрлах

    – Захиргаа аж ахуй, техникийн болон туслах байрууд худалдааны танхим, агуулахаас тусгаарлагдсан байх

    – Барааг хадгалах агуулах олны хөлөөс зайдуу, бараа хүлээн авах, ачих буулгах, талбайтай зэргэцээ ойр байрлах

    1.1.1 Өөртөө үйлчлэх дэлгүүрийн талбайн төлөвлөлт, онцлог, зарчим

    Өөртөө үйлчлэх дэлгүүр нь хүчин чадлаасаа хамаарч худалдааны талбайн төлөвлөлтийн янз бүрийн хэлбэрүүдийг боловсруулж ашиглана.

    Худалдааны талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх үндсэн хоёр аргатай. Үүнд:

    1. Эрчимт өөрчлөлт – энэ арга нь худалдааны талбайн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр дахин төлөлвөлт хийж худалдааны танхимын орон зайг үр ашигтай ашиглах, барааны зар сурталчилгааны ач холбогдлыг нэмэгдүүлэх хувилбар юм. Бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх энэхүү аргыг аль ч тохиолдолд түгээмэл ашигладаг.

    2. Алгуур өөрчлөлт – худалдааны талбайн хэмжээг зориудаар нэмэгдүүлэх мөн салбар сүлжээ цэгүүдийг нэмж байгуулах зэрэг нилээд хөрөнгө оруулалт хийж байж борлуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх арга юм. Энэхүү арга нь хүссэн үр дүндээ хүрэхэд нилээд хугацаа зарцуулах боловч өндөр үр ашиг олж авдаг онцлогтой.

    Худалдааны талбайн төлөвлөлтийн хэлбэр

    Худалдааны танхим урт өргөний харьцаа 1:2, 2:3, 3:4 тэгш өнцөгт хэлбэртэй, ханын өндрийн хэмжээ 3,3 метрээс дээш байх нь төлөвлөхөд илүү тохиромжтой.

    Дэлгүүрийн худалдааны танхимын төлөвлөлтөд дараах хүчин зүйлсийг тооцож тусгана.

    – Худалдааны танхимын хэмжээ, харьцаа 

    – Орох, гарах гарцын байрлал

    – Гэрэлтүүлгийн систем

    – Тоног төхөөрөмжийн систем, тооцооны цэгийн байршил

    – Тасгийн байршил, дараалал, хоорондын уялдаа

    – Худалдан авагчийн сэтгэл зүйн хүчин зүйлийн нөлөөлөл гэх мэт.

    Худалдааны технологийн үйл ажиллагааны зориулалтаар дэлгүүрийн үндсэн талбай болох худалдааны танхимыг:

    1. Худалдааны тоног төхөөрөмжийн талбай

    2. Барааг өрж байршуулах талбай

    3. Худалдааны тооцооны цэгийн талбай

    4. Худалдан авагчийн зорчих талбай

    5. Худалдааны нэмэлт үйлчилгээний талбай гэж хуваарилна.

    Худалдааны талбайн төлөвлөлтийн үндсэн хэлбэрүүд :

    1. Шугаман төлөвлөлт

    Төлөвлөлтийн энэ хэлбэр нь танхимын захын хэсгүүдийг төв хэсгийн лангуу тавиурын эгнээний байршлуудтай холбож өгдөг, тоног төхөөрөмжүүдийг нэмж байршуулан талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх боломжтой түгээмэл ашигладаг хэлбэр юм. Шугаман төлөвлөлт нь хөндлөн, тууш, хосолмол  гэсэн гурван хувилбартай.

                    А. Хөндлөн                Б. Тууш В. Хосолсон

    2. Диогналь төлөвлөлт

    Шугаман төлөвлөлтэй төстэй боловч лангуу тавиур төхөөрөмжийг ташуу хэлбэр гаргаж байршуулсан байдаг учир гоёмсог хэлбэр дизайныг бий болгох мөн талбайн ашигтай байршлыг золиослох ашиглалтыг бууруулах сөрөг талтай.

    Зураг 2

                                      Диогналь төлөвлөлт

    3. Чөлөөт төлөвлөлт

    Дэлгүүрийн барилгын төлөвлөлтийн онцлог тухайлбал талбайд багана тусгаарласан хана зэрэг нэмэлт хэсгүүд байх тохиолдолд чөлөөт төлөвлөлтийг түгээмэл ашиглана.

    Зураг 3

                                                                Чөлөөт төлөвлөлт

    4. Хайрцагласан төлөвлөлт

    Энэ төлөвлөлтийн хэлбэрийг томоохон хүчин чадалтай дэлгүүрүүд түгээмэл ашиглана. Овор хэмжээ ихтэй мебель тавилга цахилгаан бараа зэргийг үзүүлэн байдлаар байрлуулж худалдан авагчдад барааг сонгох тохиромжтой боломж олгодог төлөвлөлт юм.

    Зураг 4

                    Хайрцагласан төлөвлөлт

    Худалдааны талбайн төлөвлөлт, үндсэн зарчим

    Худалдааны талбайг оновчтой төлөвлөснөөр тухайн дэлгүүрийн худалдааны ашгийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой. Дэлгүүрийн худалдааны талбайг төлөвлөхдөө худалдан авагчдын зорчих урсгалыг харгалзан дэлгүүрийн халуун хүйтэн бүсийг тодорхойлно.

    Худалдан авагчийн зорчих урсгал, чиглэл

    Худалдан авагчид худалдааны танхимд цагийн зүүний эсрэг урсгалаар зорчиж үйлчлүүлнэ. Лангуу, тоног төхөөрөмжид байрлуулах барааны бүлгийн дараалал, уялдаа холбоог энэ чиглэл дагуу төлөвлөнө.

    Зураг 5

                                                     

    Худалдан авагчийн зорчих урсгал, чиглэл

    Дэлгүүрийн халуун хүйтэн бүс

    Худалдан  авагчдын зорчих урсгал, худалдан авалтын төвлөрөл, ачааллаас хамаарч худалдааны танхимыг “хүйтэн бүс”, “халуун бүс” гэсэн орон зайд ялгаж үздэг. Худалдааны танхимын худалдан авагч хамгийн бага зорчиж байгаа бүсийг “хүйтэн бүс”, хамгийн их зорчиж үйлчилгээ авч байгаа бүсийг “халуун бүс” гэж нэрлэдэг. Дэлгүүрийн талбайн төлөвлөлтийн шинжилгээний дүнг доорх зурагт харуулав.

    Зураг 6

    Худалдааны танхимын “халуун”, “хүйтэн” бүс

    Тайлбар:

    1. Хүчтэй бүс:

    5,3 – Худалдан авагчдын зорчих урсгал чиглэл дагуух лангуу, тавиурууд /баруун тийш/

    11 – Тавиурын эгнээний уулзвар хэсэг

    1,4 – Худалдан авагчийн эгц өмнө сайн харагдах байршил

    10 – Тооцооны цэгийн дэргэдэх байршил

    9 – Тасгийн зэрэгцээ байрласан тусгай тавиурын хэсэг

    2. Сул бүс:

    2,6 – Худалдан авагчдын зүүн урсгал чиглэл дагуух тавиурууд

    7 – Танхимын өнцөг булан

    8 – Дэлгүүрийн орох хаалганы ойролцоох талбай

    Худалдааны талбайн төлөвлөлтийн үндсэн зарчим

    Зарчим 1. Худалдааны танхим талбайд худалдан авагчийн зорчих урсгал чиглэл, тасгийн төлөвлөлт, байршил нь барааны борлуултанд нөлөөлнө. Орох чиглэл дагуу баруунаас зүүн тийш барааны борлуулалт буурдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

    Зураг 7

    Зарчим 2. Худалдааны танхим худалдан авагчдын зорчих урсгал чиглэл, тархац харилцан адилгүй байдаг гэдгийг ямагт тооцож тасгийн төлөвлөлт, барааны өрөлт байршлын хувилбараа сонгоно.

    Зарчим 3. Худалдааны танхимын тасгуудын төлөвлөлт барааны өрөлт байршлын хувилбарыг сонгохдоо худалдан авагчдын хараа зүйд өнгө, өнгөний тусгалын хүртэгдэх байдлыг тооцох шаардлагатай. Улаан ногоон хөх зэрэг үндсэн өнгө бүх өнгөний суурь болж байдаг гэдгийг ямагт сана.

    Зарчим 4. Худалдааны талбайг төлөвлөхдөө талбайн алтан гурвалжинг төлөвлөлж ашигтай хувилбарыг сонгоно.

    Зураг 8

    Ашигтай хувилбар Ашиггүй хувилбар

    1.1.2 Худалдааны талбайн тасгуудын төлөвлөлт

    Супермаркетэд дараахи тасгуудыг төлөвлөнө . Үүнд:

    Мах, махан бүтээгдэхүүний тасаг

    Хүнсний ногоо, жимс

    Талх, талхан бүтээгдэхүүн, нарийн боов

    Хөлдөөсөн бүтээгдэхүүн

    Сүү, сүүн бүтээгдэхүүн

    Хуурай хүнс

    Зуушны болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн

    Дагалдах барааны тасгууд

    Мах, махан бүтээгдэхүүний тасаг

    Мах, махан бүтээгдэхүүний тасгийг ихэвчлэн супермаркетын худалдааны танхимын гүнд буюу хажуугийн хананд байрлуулна. Ингэснээр худалдааны танхимын гүн рүү зорчих замдаа худалдан авагч бүх тасгуудын бараанаас сонголт хийх боломжтой болж худалдан авалтыг нэмэгдүүлдэг. Мах, махан бүтээгдэхүүний тасаг нь худалдаанд бэлтгэх байрнаас холгүй байх шаардлагатай. Энэ нь мах, махан бүтээгдэхүүний нөөцийг тасралтгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. 

    Хүнсний ногоо, жимсний тасаг

    Мах махан бүтээгдэхүүнээс сонголт хийсэн худалдан авагч хоол хийхэд тохирсон ногооны сонголт хийдэг. Иймд ногооны тасгийг мах, махан бүтээгдэхүүний тасгийн ойролцоо байрлуулдаг. Ихэнхи дэлгүүрт ногооны тасгийг орох урсгалын эхэнд байрлуулсан байдаг нь энэ бүлгийн бараа гүйлгээ ихтэй, нэг удаагийн худалдан авалтаар их хэмжээтэй худалдан авдагтай холбоотой. Гэхдээ хүнсний ногоог орох урсгал дээр байрлуулах нь тохиромжтой бус байдаг. Учир нь их хэмжээтэй худалдан авсан тохиолдолд овор ихтэй барааг худалдааны танхимд зөөвөрлөж авч явахад төвөгтэй байдал бий болох талтай. Энэ шаардлагын үүднээс ногооны тасгийг худалдааны танхимын хажуугийн ханын дагуу гарах урсгал чигт байрлуулах нь зүйтэй.

    Талх, нарийн боовны тасаг

    Талх, нарийн боов нь өдөр тутмын эрэлттэй, борлуулалт сайтай бараа байдаг. Ихэнхи дэлгүүрүүд нь ийм төрлийн барааг худалдааны танхимын орох урсгал дээр байрлуулсан байдаг. Энэ тохиолдолд талх, нарийн боовны зүйлийг хүнд овортой бараагаар дарж эвдэж болзошгүй байдаг. Жижиглэн савласан талх, нарийн боовны зүйлийг сүү, сүүн бүтээгдэхүүний тасгийн ойролцоо байрлуулах нь тохиромжтой. Хэрвээ нарийн боовыг дэлгүүртээ шууд үйлдвэрлэж худалдаалдаг бол тасгийг худалдааны танхимын гүнд зуушны газрын дэргэд байрлуулна. Дэлгүүрт нарийн боовны цехийг ажиллуулснаар шинэхэн жигнэсэн боовны үнэр худалдан авагчыг өөрийн эрхгүй худалдан авалтад дуудна.

    Хөлдөөсөн бүтээгдэхүүний тасаг

    Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг худалдааны танхимд худалдан авагчийн зорчих урсгалын төгсгөлд байрлуулна. Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг хөргөх камерт байршуулах учраас бусад тасгуудад нөлөөлөл байгатай байна. Мөн хөлдөөсөн бүтээгдэхүүнийг худалдааны талбайн хамгийн чухал стратегийн байрлалд байршуулах нь ашигтай. Жишээ нь худалдааны танхимын голд зэрэгцээ лангуун дээр байрлуулж болно.

    Сүү, сүүн бүтээгдэхүүний тасаг

    Худалдан авагчид хамгийн сүүлд энэ барааг худалдан авдаг учир тухайн тасгийг ханын дагуу ногооны тасгийн эсрэг талд байрлуулна. Мөн энэ тасгийг хөлдөөсөн бүтээгдэхүүний ар хэсэгт байрлуулбал худалдан авагчдын анхаарлыг хандуулахад энэ хоёр тасаг бие биедээ дэмжлэг болдог. Ийм загвар нь супермаркетуудын талбайг үр ашигтай ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Түргэн гэмтдэг барааг ийм байдлаар байрлуулсан тохиолдолд худалдан авагч худалдааны талбайгаар уг барааг эрэлхийлж бүхий л хэсэгт зорчих болно.

    Хуурай хүнсний тасаг

    Хуурай хүнсийг ихэнхдээ худалдааны танхимын голд лангуу тавиурууд дээр байрлуулна. Хуурай бүтээгдэхүүнийг худалдааны танхимын гүнд байрлуулсан байх тохиолдолд худалдан авагчид төдийлөн төвөгшөөдөггүй. Хуурай хүнсний бүтээгдэхүүнд янз бүрийн савлалттай жигнэмэг, өрмөнцөр, чихрийн зүйл болон нөөшилсөн бүтээгдэхүүнүүд орно. Эдгээр барааны лангуу тавиурыг худалдааны танхимд янз бүрийн хувилбараар байрлуулсан байдаг.

    Хагас боловсруулсан бүтээгдэхүүний тасаг

    Хагас боловсруулсан бүтээгдэхүүний тасаг нь худалдан авагчийн анхаарлыг хамгийн их татдаг. Ихэнх супермаркетуудад энэ тасгийг өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдаалахаар төлөвлөдөг. Энэ тасаг дээр хагас боловсруулсан бүтээгдэхүүн, үндэсний хоол, зуушийг дэлгэн тавьснаар худалдан авагчдын худалдан авах сонирхолыг өдөөж борлуулалт, ашиг орлогыг нэмэгдүүлдэг. 

    Дагалдах барааны тасаг

    Хөгжилтэй улс орнуудад гэрээсээ гадуур хооллох сонирхол ихэссэнээс хүнсний барааны худалдан авалтанд гарч байгаа өрчлөлт, хандлагыг дэлгүүрийн удирдлагууд анхаарч бараа гүйлгээ, борлуулалтыг нэмэгдүүлэх барааг зах зээлээс эрэлхийлэх болсон. Ихэнх дэлгүүрүүд ийм барааг дагалдах бараа гэж үзэж энэ бүлгийн барааны тасгийг нээж ажиллуулж байна. Дэлгүүрийн удирдлагууд ирээдүйд энэ тасгийн борлуулалтаас ихээхэн ашиг олно гэж үздэг. Дэлгүүрт энэ барааг эрэлт ихтэй барааны ойролцоо зэрэгцээ байрлуулдаг.

    Эдгээр тасгуудаас гадна практик дээр худалдааны танхимын голд байршдаг үндсэн нэр төрлийн /ашиг олох зорилготой/ бараануудыг супермаркетууд барааны хэрэглэх байдал, зориулалт, онцлог шинж чанаруудаас нь хамааруулан хүнсний бараа, хүнсний бус бараа хэмээн ангилж дараах тасгуудад хамааруулан дэлгүүрийн талбайд байршуулдаг.

    Хүнсний барааны тасаг:

    Гурилын тасаг

    Чихрийн тасаг

    Архины тасаг

    Хүнсний бус барааны тасаг:

    Гоо сайхны тасаг

    Хүснэгт 2

    Супермаркетын үндсэн тасагт харьяалагдах барааны нэр төрөл

    № Тасгийн нэр Тасагт харьяалагдах дэд тасаг

    1.

    Гурил – Гурил

    – Будаа 

    – Майонез

    – Цай, кофе

    – Цуу, соус

    – Бэлэн хоол

    – Зөгийн бал

    – Хүүхдийн сүү

    – Лаазалсан загас

    – Хоол амтлагч

    – Чипс, поп корн

    – Гоймон, пүнтүүз

    – Элсэн чихэр, ёотон

    – Лаазалсан эрдэнэ шиш, вандуй 

    – Даршилсан ногоо /огурцы, салат/

    2.

    Архи – Архи

    – Пиво

    – Жүүс

    – Цэвэр ус

    – Виски, вино

    – Гаазтай ундаа

    – Энержи ундаа

    3.

    Чихэр – Набор

    – Чихэр

    – Самар

    – Печень

    – Компот

    – Варень

    – Хүүхдийн нухаш

    – Школадны крем, молоко

    4.

    Гоо сайхан – Оо, сойз

    – Үс арчилгаа

    – Угаалгын нунтаг

    – Гэр ахуйн бараа

    – 00 цаас, салфетка

    – Ариун цэврийн хэрэглэл

    – Хуурай, нойтон салфетка

    Гурилын тасаг

    Гурилын тасгийг бүрдүүлэгч бараануудыг хэрэглээ талаас нь авч үзвэл өргөн хэрэглээний өдөр тутмын олон давтамжтай худалдан авалт хийдэг эрэлттэй бараанууд энэ тасагт хамаардаг. Иймээс энэхүү тасгийг худалдааны заалны төв хэсэгт мах, ногоо жимсний тасагтай ойр байрлуулбал зохино. Ингэснээр худалдан авагчид нэг дороос их хэмжээний худалдан авалтыг богино хугацаанд хийх боломжтой.

    Чихрийн тасаг

    Чихрийн тасагт харьяалагдах бараанууд гурилын тасгийн барааг бодвол эрэлт султай хэдий ч дэлгүүрийн борлуулалтын хэмжээнд ихээхэн нөлөөлдөг. Учир нь энэ тасгийн дийлэнх бараа өндөр үнэтэй байдаг. Эл тасгийг хүмүүсийн хэрэглээнд үндэслэн гурилын тасгийн ойролцоо хөрш байдлаар зохион байгуулбал зохино.

    Архины тасаг

    Архины тасгийг практик дээр ихэвчлэн чихрийн тасаг, гоо сайхны тасгийн дунд байрлуулж өгдөг. Учир нь гоо сайхны тасгийн зарим нэр төрлийн бараанаас хурц үнэр гардаг тул /угаалгын нунтаг, саван/ эрүүл ахуй, ариун цэврийн шаарлагын улмаас хүнсний болон хүнсний бус тасаг, барааг хольж өрөхийг хориглодог. Энэ тасагт харьяалагдах бараа харьцангуй эрэлт өндөртэй байх тул хаана ч байрлуулсан худалдан авагчид өөрт хэрэгцээт бараагаа авахын тулд худалдааны талбайгаар хайж зорчиход дургүйцдэггүй.

    Гоо сайхны тасаг

    Гоо сайхны тасагт хамаарах бараанууд бусад тасгуудыг бодвол эрэлт бага хэдий ч тодорхой зорилтот худалдан авагчидтай хамгийн их ашиг олох боломжтой тасаг байдаг. Иймээс энэ тасагт хамаарах барааны эргэцийг сажруулахын тулд худалдааны талбайн халуун бүсэд байршуулж өгвөл зохино.

    1.1.3 Худалдааны талбайн лангуу тавиурын төлөвлөлт

    Супермаркетад лангуу тавиурыг байршуулах олон янзын хувилбаруудыг ашигладаг. Диогналь эсвэл салбарласан байдалтайгаар байршуулах нь худалдан авагчдад төдийлөн таалагддаггүй. Лангуу тавиуруудыг худалдан авагчдын зорчих хөдөлгөөнд саад болохгүйгээр худалдааны талбайд байрлуулах хэрэгтэй. Худалдан авагчдын чөлөөтэй зорчих, худалдааны талбай дахь хөдөлгөөнийг сайжруулахын тулд дараах арга хэмжээнүүдийг авна . Үүнд:

    1. Тасгуудын заалтуудыг товч тодорхой бичиж өлгөх

    2. Дэлгүүрийн бүх тасгууд ил тод харагдаж байх

    3. Өдөр тутмын эрэлттэй барааг худалдан авагчдын хөдөлгөөнийг идэвхижүүлэх газар байрлуулах

    4. Илүүдэл ашигладаггүй тоног төхөөрөмжийг худалдааны танхимд байлгахгүй байх

    Урт, тасралтгүй байрлуулсан лангуу, тавиурууд нь худалдан авагчдад таагүй байдлыг бий болгож дараагийн эгнээнд шилжих хүртэл нилээд хугацааг зарцуулдаг. Худалдааны танхим дахь худалдан авагчдын хөдөлгөөнийг чөлөөтэй байлгахын тулд гарцуудыг 1.8 м-с багагүй зай хэмжээтэй байхаар төлөвлөнө. Жижиг хүчин чадалтай дэлгүүрт гарцыг 1.4 метр хүртэл хэмжээтэй төлөвлөж болно. 

    Лангуу тавиурын өндрийн хэмжээ, тавиур хоорондын зай, хэмжээний харьцаа

    Лангуу тавиур хоорондын худалдан авагч нэг гартаа сагс барьж зорчиход 0,875 метр өргөн зай хэмжээг, харин хоёр худалдан авагч барьж зорчиход 1,5 метр өргөн талбайг шаардана. Худалдан авагч зэрэгцээ байрласан хоёр лангуунаас зэрэг сонголт хийж зорчиход 1,25 метр өргөн зай талбай тохиромжтой байдаг.

    Худалдааны талбайн төлөвлөлтийн үр ашгийн үзүүлэлтийг тооцох 

    Худалдааны талбайн төлөвлөлтийн нормативыг ашиглан дэлгүүрийн техник эдийн засгийн үр ашгийн үзүүлэлтийг тооцож, үнэлгээ хийдэг . Үүнд:

    1. Талбайн итгэлцүүр

    Кэ = St/So

    Кэ – Талбайн итгэлцүүр

    St – Дэлгүүрийн худалдааны талбай

    So – Дэлгүүрийн нийт талбайн хэмжээ

    Дэлгүүрийн нийт талбайд эзлэх худалдааны талбайн хэмжээ их байх тусам ашиглалтын үр ашиг өндөр байдаг. Хэрвээ итгэлцүүр нь 0.6-с их байвал худалдааны талбайн ашиглалт хэвийн гэж үздэг. Европын орнуудад худалдааны, худалдааны бус талбайн харьцаа 70:30 буюу итгэлцүүр нь Кэ=0.7 байх нь оновчтой гэж тооцдог.

    2. Суурилуулсан тоног төхөөрөмжийн талбайн итгэлцүүр

    И тс = Т ст/Тх

    И тс – Суурилуулсан тоног төхөөрөмжийн итгэлцүүр

    Т ст – Суурилуулсан тоног төхөөрөмжийн эзэлж буй талбай, м2

    Тх – Худалдааны талбай, м2

    Дээрх итгэлцүүрийг тооцсоны дараа үр ашгийн үзүүлэлтэд үнэлгээ өгнө. Дэлгүүрийн хүчин чадал, хэв маяг, төрөлжилтөөс хамаарч итгэлцүүр нь харилцан адилгүй байх боловч дараах дундаж үзүүлэлтийг үндэслэл болгоно.

    Өөртөө үйлчлэх дэлгүүрт – 0.3-0.2

    Их дэлгүүрт – 0.29

    Гутлын дэлгүүрт – 0.33

    Хувцасны дэлгүүрт – 0.28

    Гэр ахуйн дэлгүүрт – 0.32

    3. Үзүүлэнгийн талбайн итгэлцүүр

    И үт = Тө/Тх

    И үт – Үзүүлэнгийн талбайн итгэлцүүр

    Тө – Өрөлт хураалт хийсэн талбай, м2

    Тх – Худалдааны талбай

    “Дэлгүүрийн худалдааны талбайд лангуу төхөөрөмжийг байршуулахдаа стандарт нормативийн дараах өгөдлүүдийг ашиглах ба худалдааны танхим дахь зорчих талбайн өргөний хэмжээг худалдан авагчийн урсгал хөдөлгөөний нягтрал, тав тухтай байх шаардлагад нийцүүлэн стандарт ”-н дагуу төлөвлөх хэрэгтэй.

    Лангуу тавиур хоорондын зайн стандарт Хүснэгт 3

    № Стандарт Хэмжээ /м/

    1. Зэрэгцээ байрласан лангуу тавиур хооронд 4.2

    2. Кассын кабинаас үйлчилгээний лангуу 2.2

    3. Кассын кабинууд хооронд 0.6

    Үүнд дараах үндсэн хэмжээсүүдийг харгалзан үзнэ.

    0.875- сагстай нэг худалдан авагчийн зорчих өргөний хэмжээ

    1 м- худалдан авагч лангууны доод тавиурт байгаа бараатай харьцаж тонгойход эзлэх өргөний хэмжээ

    1.25 м – тэргэнцэртэй худалдан авагч хорго үзүүлэнгийн өмнө зогсож харьцахад эзлэх өргөний хэмжээ

    1.2 м – тэргэнцэртэй зорчих худалдан авагчийн эзлэх өргөний хэмжээ

    1.7-1.8 м – өөртөө үйлчлэх дэлгүүрийн талбайд зорчих урсгал эгнээний өргөөний хэмжээ 

    3.5 м – том хүчин чадалтай үйлчилгээний нягтрал ихтэй супермаркетын талбайд зорчих урсгал эгнээний өргөний хэмжээ

    Дэлгүүрийн талбайн төлөвлөлт ба аюулгүй байдал

    Дэлгүүрийн худалдааны талбайг нарийн бодож төлөвлөсөн цагт бараа, мөнгө хулгайлах эрсдэлийг бууруулж болно. Дэлгүүрийн талбайг төлөвлөхдөө худалдагчийн нүдэнд худалдааны талбай бүхэлдээ харагдаж байх нөхцөлийг бүрдүүлбэл зохино. Эрсдэлийг багасгая гэвэл худалдааны заалыг бүхэлд нь хянаж байх кино камер, тусгаж ажиглах толь байрлуулах хэрэгтэй. Өндөр үнэтэй барааг байнга байх газрыг байрлуулах эсвэл мэдээлэл дамжуулах электрон хэрэгсэлтэй холбох ёстой. Хулгай хийгч түргэн зугтах болзошгүйг харгалзан өндөр үнэтэй барааг гарах хаалганд ойрхон байрлуулах хэрэггүй. Мөн кассыг дэлгүүрийн орох, гарах хаалга үзэгдэж байх газар байрлуулах ба хяналтын ажилтан, хамгаалагчдын өрөөг кассын ойролцоо төлөвлөж өгсөнөөр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өндөр ашиг тустай 

    1.2 Барааны өрөлт, стандарт, худалдааны танхимд байршуулах зарчим

    Худалдан авагчид бараатай хоромхон зуур танилцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор барааг оновчтой түвшинд байршуулах шаардлагатай. Барааг зөв байршуулж хураах нь тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулж, хэрэглэгчдийн барааг саадгүй үзэж сонгох боломжийг нэмэгдүүлдэг байна. Барааны өрөлт гэдэг нь худалдааны танхимд худалдаалж буй барааны нэр төрлийг сурталчлан нөөцийг өрж байршуулах арга юм. Томоохон хүчин чадалтай дэлгүүрүүд болон супермаркетууд дарах тусгай өрөлтийн аргуудыг ашигладаг. Үүнд:

    Их хэмжээний барааны өрөлт нь гол төлөв өдөр тутмын эрэлттэй барааны өрөлтийг хийхэд ашигладаг арга юм.

    Олон нэрийн барааны өрөлт нь өөр хоорондоо хамааралтай хэрэглээний иж бүрдэл бүхий барааг олон нэр төрөл, янз төрлөөр бүлэглэн өрж байршуулах арга юм.

    Бөөний барааны өрөлт нь нэг төрлийн барааг сагс тэргэнцэр ханын шүүгээ ширээ болон үйлдвэрлэгчийн хайрцаг, сав баглааг ашиглан задгайгаар их хэмжээтэ байрлуулах арга юм.

    Дэлгүүрийн барааны өрөлт байршилд нөлөөлөх хүчин зүйл

    – Дэлгүүрийн гадаад орчин

    – Дэлгүүрийн гадаад орчны зар сурталчилгаа, гэрэлтүүлэг

    – Орох бүс

    – Дэлгүүрийн доторх зар сурталчилгаа

    Өөртөө үйлчлэх дэлгүүрт бараа өөрийгөө борлуулж байх ёстой гэж үздэг учир барааг өрж хураахдаа янз бүрийн аргуудыг ашигладаг.

    Барааг өрж байршуулах түгээмэл аргууд:

    – Барааг эгнүүлж өрөх

    – Барааг дээр дээр нь чацуулж давхарлаж өрөх

    – Барааг зэрэгцүүлж босоо, хэвтээ, хосолмол тогтолцоогоор өрөх 

    – Барааг хос хосоор өрөх

    – Барааг овоолж өрөх

    – Барааг дүрслэл-чимэглэлийн аргаар өрөх гэх мэт

    Барааг өрж хураахдаа хэрэглэгчдийн анхаарлыг татах зорилгоор тусгай өрөлтийг хийж болно. Тусгай өрөлтийн үед нэг дор нэг барааг их хэмжээгээр овоолох, олон төрлийн барааг тавих, барааны загвар байрлуулах, олон янзын гэрэл асаах, хөдөлгөөнтэй үзүүлэн, хорго үзүүлэн ашиглаж болно. Тусгай өрөлтөд олон төрлийн хорго, үзүүлэнг ашиглана. Үүнд:

    – Холимог

    – Төрөлжсөн

    – Нарийн төрөлжсөн

    – Барааны-чимэглэлийн

    – Экспресс – хорго үзүүлэн гэх мэт.

    Барааны өрөлтийн үндсэн арга

    Өөртөө үйлчлэх дэлгүүрт өрөлт хураалтын хэвтээ, босоо, хосолсон тогтолцоог ашиглана. 

    1. Босоо өрөлт. Нэг нэр төрлийн барааг тавиурын доод хэсгээс  дээд хэсэг хүртэл босоо чиглэлээр өрж байрлуулдаг.

    2. Хэвтээ өрөлт. Хэд хэдэн барааг тавиур төхөөрөмжийн уртын дагуу өрж байршуулдаг.

    3. Хосолмол өрөлт. Практикт дээд хэвтээ босоо чиглэлээр байршуулах өрөлтийг хослуулах байдлаар илүүтэй ашигладаг.

    4. Чимэглэх өрөлт. Дэлгүүрийн шилэн хорго, тавиуруудад болон худалдааны зөвлөх ажилтны ажлын байрны лангуу тавиурт чимэглэх  зохиомжийн өрөлтийн хийж худалданн авагчдын сонирхолыг татах барааны борлуулалтыг идэвхжүүлэх арга юм.

    Эдгээр өрөлтийн аргуудыг ашиглан барааг худалдааны төхөөрөмж дээр /лангуу, хорго, үзүүлэн/ байршуулахдаа харааны тохиромжтой бүс, тавигдах үндсэн шаардлагуудыг харгалзан үзнэ.

    Барааны өрөлтөд тавигдах үндсэн шаардлага:

    – Тодорхой нөөцийг ашиглан худалдан авагчийн анхаарлыг татах

    – Тавиурт барааны нөөцийг бүрдүүлж тавиурын орон зайг үр ашигтай ашиглах

    – Тавиур дахь барааны эгнээний тоог нэмэгдүүлж, борлуулалтын үр ашгийг өсгөх нь чухал юм.

    Худалдан авагчийн өндрийн түвшин-барааны босоо өрөлт гэсэн зарчимд “халуун бүс нь худалдан авагчийн нүд, гарын түвшин” “хүйтэн бүс нь худалдан авагчийн хөл, малгайн түвшин” загварыг өргөн ашиглана.

    Барааны өрөлт – худалдан авагчийн өндрийн зарчим

    1. Малгайн түвшин \1.7-метрээс дээш\ 10% борлуулалт

    2. Харааны түвшин \1.1-1.7м\ 40% борлуулалт

    3. Гарын түвшин \0.6-1.1\ 30% борлуулалт

    4. Хөлийн түвшин \0.2-0.6м\ 20% борлуулалт

    Жишээ нь дундаж 160 см өндөртэй эмэгтэй худалдан авагчийн худалдан авалтын идэвхитэй түвшин шалнаас 120-150 см-ийн өндөрт байрласан тавиур буюу нүдний харалдаа түвшин, худалдан авалтын идэвхи сул бүс 80 см-с доош, 150 см-ээс дээш байрласан тавиурын түвшин байдаг. 

    Сонирхолтой судалгаа: “Худалдан авагчийн бүснээс цээж хүртэлх түвшинд барааны борлуулалтын хэмжээ 34 хувь нэмэгдэж байсан бол бүснээс нүдний түвшин хүртэлх зайд 78 хувь буюу хоёр дахин нэмэгдсэн байна” .

    Ямар ч худалдаачин барааны хамгийн сайн борлуулалтын байршил нь худалдан авагчийн харааны түвшин дэх байрлал гэж тооцдог. Харин худалдан авагчийн харааны түвшингээс доош 15 градусын налууд байрласан бараа хамгийн сайн нүдэнд тусдаг гэдгийг худалдаачин бүр тооцож чаддаггүй. Мөн худалдан авагчийн бараанд гар хүрч худалдан авалт хийх оновчтой дундаж хэмжээг шалнаас 78 см-ийн өндөрт байрласан түвшин бөгөөд энэ түвшинд байрласан бараанд худалдан авагч хамгийн түрүүн гар хүрдэг байна.

    Дэлгүүрт үйлчлүүлэхээр ирж буй худалдан авагчийн ихэнх нь юуны өмнө барааны худалдах үнэ хаягтай танилцаж эхлэдэг. Иймд хүнсний барааны дэлгүүрүүд нь хамгийн хямд үнэтэйгээс өндөр үнэтэй барааг дагуулан өрж байршуулах зарчмыг түгээмэл ашигладаг. Барааны сэтгэл татам үнийг хараад худалдан авагч өөрийгөө илүү чөлөөтэй, тавлаг байдлаар мэдэрдэг. Ийм учраас дэлгүүрийн орох бүсийн ойролцоо хямдрал зарласан бараа, тусгай санал болгож байгаа бараануудыг байршуулах нь худалдан авагчдад хүчтэй нөлөөлөл үзүүлж худалдан авалтыг идэвхижүүлэх хөшүүрэг болно. 

    Барааг худалдааны технологид байршуулах стандарт

    Барааг худалдааны танхим болон лангуун дээр байршуулахдаа барааны өрөлт, байршилын “ Таван алтан дүрэм”-ийг баримтална.

    1. Тавиур дахь бараа богино хугацаанд борлогдох 

    2. Бараа худалдан авагчийн гарын түвшинд байрласан байх

    3. Барааны нэр төрөл сонголт ихтэй, тавиур дүүрэн байх

    4. Барааны нэр төрөл тус бүр үнийн хаягтай байх

    5. Бараа нь худалдан авагчийн хараа зүйн түвшинд байрласан байх

    Мөн барааг лангуунд байршуулахдаа өрөлтийн дараах стандартуудыг баримтална.

    Барааг блокоор өрж байршуулах загварыг түгээмэл ашиглах

    Худалдан авгч хэрэгцээт бараагаа хялбар олж худалдан авах боломжийг нэмэгдүүлэх

    Барааны нэр төрөл ил тод харагдахаар нүүрэн талыг худалдан авагч руу эгц харуулж өрж байрлуулах

    Бараа нь бүхэлдээ бүтэн харагдаж байхаар тавиурт байрласан байх 

    Барааны үнийн хаяг нь үнэн зөв гоёмсог хялбар уншигдах ойлгомжтой мэдээлэл агуулсан байх

    Тасгуудад барааны танилцуулга үнийн мэдээлэл бүхий зурагт хуудас каталоги байрлуулах

    Худалдааны танхимд худалдан авагч чөлөөтэй зорчиж барааны сонголт хийх зай талбайгаар хангагдсан байх

    Алтан тавиурыг бүрэн дүүрэн үр ашигтай ашиглах

    Хурц хүчтэй үнэртэй барааг бусад бараатай холихгүй байх 

    Худалдааны танхимд өндөр үнэтэй чанартай барааны зориулалтаар талбайн тодорхой хэсгийг төлөвлөж өрж байршуулах

    Худалдан авагчийг аль болох танхимын гүн рүү зорчих боломжоор хангах

    Худалдааны зөвлөх ажилтны дэмжлэггүйгээр барааны сонголт хийх боломжийг бүрдүүлэх

    Барааны ангиллын уялдаа холбоог үндсэн тасгуудыг төлөвлөх гэх мэт.

    Барааны өрөлт, байршлын үндсэн дүрэм 

    Дүрэм 1. Нэр төрөл, эмх, цэгц

    Нэг бүлгийн барааны нэр төрлийг эмх замбараагүй тархаан өрж байршуулж болохгүй. Харин маш системтэй зөв ангилан нэг нь нөгөөгөө орлох шинж чанарыг нь харгалзан өрөлтийг хийнэ.

    Дүрэм 2. Нэр төрөл, янз төрөл, бүлэг

    Тухайн бүлгийн барааны нэр төрөл, янз төрлийг бусад бүлгийн барааны нэр төрлөөс тодорхой хил заагаар хязгаарлаж тавцан дээр өрж байршуулна. Ингэснээр худалдан авагчид нэр төрлийн сонголтыг хялбар хийж цаг хугацааг хэмнэнэ.

    Дүрэм 3. Блок өрөлт

    Нэг төрлийн худалдааны тэмдэгтэй бүтээгдэхүүн нэг бүлгийн бараа учраас нэг блоконд өрж байршуулна.

    Дүрэм 4. Барааны өрөлтийн урт борлуулалт

    Нэг төрлийн барааг тавиурын уртын дагуу 40см хүртэл эгнээ үүсгэж өрж байршуулах нь үр ашиг муутай байдаг.

    Дүрэм 5. Өргөн сонголт, дүүрэн бараа

    Нэг нэр төрлийн барааг хамгийн багаар бодоход тавиурын уртын дагуу 3-5 эгнээ үүсгэж гадна хайрцаг, сав баглаа боодлын нүүрэн талыг нь худалдан авагчид ил тод харагдахаар өрж байрлуулах нь хэрэглэгч барааг харьцуулан сонголт хийж худалдан авах боломжийг бүрдүүлнэ.

    Дүрэм 6. Тавцангийн нэгж, борлуулалтын үр ашиг

    Барааг тавиурын тавцан дээр худалдан авагчийн хараанд бүрэн дүүрэн өртөх боломжит хувилбараар өрж байршуулах нь тавцангийн нэгжийн үр ашгийн үзүүлэлтийг нэмэгдүүлж, борлуулалтыг нэмэгдүүлнэ.

    Дүрэм 7.  “Нүүрний эгнээ” харьцуулалт

    Тавиурын нүүрний эгнээн дэх барааны нэгжийн тоо нь борлуулалтын хурдац, өөрчлөлт, нөөцийг хянах мэдээллийн зурвас юм. Өөрөөр хэлбэл нөөцийн сэлбэлт, давтамж нь борлуулалтын хэмжээг богино хугацаанд тооцох энгийн арга болно. 

    Дүрэм 8. Цэвэрч байдал, борлуулалт

    Лангуу, тавиурын тоос шороог үргэлж угааж, цэвэрлэж арчилж байх ёстой. Дутуу тоноглогдсон, хонхойж хотойсон, өнгө үзэмж нь муудсан тавиур дээрх барааны борлуулалт буурдаг. Тавиурын ариун цэвэр, өнгө үзэмж нь барааны үнэ цэнийг илэрхийлж байдаг учраас борлуулалтанд ихээхэн нөлөөлдөг.

    Дүрэм 9. Барааны үзэмжтэй, анхаарал татахуйц хайрцаг сав

    Худалдан авагч өөртөө үйлчлэх дэлгүүрт үйлчлүүлэхдээ дунджаар 25 минут зарцуулдаг. Энэ нь тавиур дээрх олон мянган бараанаас маш хурдацтай сонголт хийнэ гэсэн үг. Иймээс худалдан авагч барааны хайрцаг савны гадаад үзэмжийг болон танил хоногшсон имидж, төрхийг илүүтэй анхаарч сонголт хийдэг гэдгийг өрөлт, байршлын загвар боловсруулахад сайтар тооцож тусгах хэрэгтэй.

    Дүрэм 10. “Хоёр хуруу” дүрэм

    Өрж байршуулсан барааны өндрийн хэмжээ лангууны тавиурын өндрийн хэмжээтэй харьцах харьцааг хоёр хурууны дүрмээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл давхарлаж өрж тавьсан бараа дээд хэсгийн тавиураас хоёр хуруу (2.5 см) зайтай байрласан эсэхийг л зохицуулж буй дүрэм юм.

    Дүрэм 11. Тавиур дүүрэн өрөлт

    Дэлгүүрт барааг өрж байршуулахдаа юуны өмнө худалдан авагчийн сонголт хийх хамгийн тохиромжтой байршлын хувилбарыг сонгож төлөвлөх нь чухал. Худалдан авагчид өдөр тутам 10-15 мянган нэр төрлийн бараанаас зөвхөн 30-40 нэр төрлийг сонгоход хагас цаг зарцуулдаг байна . Зарим дэлгүүрт барааны өрөлт байршлын оновчтой загвар ашиглаагүйгээс худалдан авагчид хэрэгцээт бараагаа богино хугацаанд олж сонгох боломж хомс болж гомдоллох, тэдний дэлгүүрийн талаарх үнэлгээ, ханамж буурах хандлагатай болдог. Өөртөө үйлчлэх дэлгүүрт энэхүү асуудлыг шийдэх гол зарчим нь хүссэн хэмжээнд хүртэл борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд тавиурыг бараагаар дүүрэн байлгах, дүүрэн бараа нь зөв дүрмээр өрөгдсөн байх, худалдан авагч бараагаа чөлөөтэй үзэж сонгох хангалттай зай талбайг гаргаж төлөвлөх гэсэн энгийн дүрмүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

    Дүрэм 12. Худалдааны танхимын үнэр

    Худалдан авагчид хамар цоргим шинэ бүтээгдэхүүний үнэрт өөрийн эрхгүй татагдаж, сэтгэл хангалуун барааг сонгож тааламжтайгаар зорчино. Танхимын дулаан гэрэл, модон тавиурууд, тавиурын дээрээс эгц тусах дизайнлаг гэрлийн тусгал, торт, нарийн боовны шилэн хорго нь тасгийн орчныг тансаг болгож бүтээгдэхүүний нэр хүнд, чанарын үнэлэмжийг нэмэгдүүлдэг. Энэ бүсэд цай, кофены тасаг байрласан байх нь таны зөв төлөвлөлт, зөв ашиг.

    Дүрэм 13. Эрчимт борлуулалт

    Сурталчилгааны барааны нэр төрлийг ил тод харагдах түвшинд өрж байршуулна. Үе үеийн эрэлттэй барааны ойр орчимд эрэлт ихтэй барааны нэр төрлийг өрж байршуулах нь бие биенийхээ борлуулалтыг дэмжих, үр ашгийг нь нэмэгдүүлэх таатай боломжийг бүрдүүлнэ.

    Дүрэм 14. Загвар анхаарлын төвд

    Бараа бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Үүнийг өрөлтийн загварт залшгүй тусгана. 

    Дүрэм 15. Хүүхдийн өндрийн түвшинд

    Йогуртын ихэнх дэлгүүрүүд тавиурын дээд хэсэгт өрж байрлуулсан байдаг. Гэтэл энэ бүтээгдэхүүнийг хүүхдийн гол хэрэглээ гэж үздэг учраас тэдний өндрийн түвшинд өрж байрлуулах нь оновчтой.

    Дүрэм 16. Хамгийн шилдэг бараа

    Өндөр чанартай барааны нэр төрлийг нэг түвшинд, нэг тавцанд олон эгнээгээр зэрэгцээ байршуулах нь бусад барааны борлуулалтын хэмжээг бууруулах магадлалтай байдаг гэдгийг тооцох шаардлагатай. Үүнд шилдэг барааны нэр хүндийг зээлэх дүрмийг ашиглана.

    Дүрэм  17. Орон зайн дүүргэлт

    Борлуулалт өндөртэй, эргэц сайтай нэр төрлийн бараануудыг харьцангуй том хэмжээний талбайд өрж байршуулдаг бол эргэц удаантай барааг бага талбайд өрж байршуулах загварыг практикт түгээмэл ашигладаг.

    Дүрэм 18. Нийлүүлэгчийн үнэ тавцан дээр

    Барааны өрөлтийн онцлог нь: “Тусгай үнийн хаяг”, “Бодит үнэ, чанар” гэсэн зарчмуудыг давхар шийдэж өгсөн өрөлт, байршлын шийдвэр юм.

    Барааны өрөлтөнд тавих хяналт, түүний ашиг тус

    Барааны өрөлт нь аливаа супермаркетуудад цаг тутамд хийгдэж байдаг тасралтгүй үйл явц юм. Энэ утгаараа тодорхой албан тушаалтан, хувь хүний хайхрамжгүй байдлаас үлэмж хэмжээний хохирол учрах магадлал өндөр байдаг. Жишээ нь: Барааны хугацаа дуусах, өрж амжаагүй бараанд худалдан авагч тээглэн унаж бэртэх гэх мэт. Ийм учраас гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, худалдан авагчдын аюулгүй байдал, эрх ашгийг хангах үүднээс худалдааны зөвлөх, удирдах албан тушаалтны зүгээс барааны өрөлт, худалдааны танхимд хайрцагтай бараа байршуулах зэрэгт үргэлж хяналт тавьж, тогтсон нарийн дэг барьж байх шаардлагатай. Үүнд:

    Хайрцагтай өрөх гэж байгаа барааг цаг алдалгүй өрж худалдааны танхимыг чөлөөлөх эсвэл өрж амжаагүй хайрцагтай бараагаа худалдан авагчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр аль болох лангуу, тавиур руу шахаж тавих

    Олон хайрцагтай барааг давхарлаж өрөхгүй байх /ялангуяа хагарч, гэмтэж болзошгүй бараа/

    Бараа өрөхдөө хуучин барааг өмнө нь шинэ ирсэн ижил төрлийн барааг ард нь өрөх, барааны хугацаа, хадгалах горим алдагдсан эсэхийг шалгаж байх гэх мэт

    Энэхүү үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлсэнээр барааны хугацаа дуусах, унаж хагарах, худалдан авагчид бэртэх аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой.

    Барааг худалдааны танхимд байршуулах арга

    Барааг худалдааны танхимд байршуулах 2 арга байдаг. Үүнд:

    Зураг 9

    Эх сурвалж: “Мерчандайзинг” Д.Нарантуяа, Ж.Ариунаа, Т.Мөнх-Эрдэнэ 2013 он

    Барааг бүлгээр, хэрэглээний иж бүрдлээр нь ангилна. Барааг бүлгээр ангилж байршуулахдаа:

    Хүнсний бараа, хүнсний биш бараа гэсэн 2 ерөнхий бүлгээр

    Хүнсний барааг мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, талх, талхан бүтээгдэхүүн гэх мэт дэд бүлгээр

    Мах махан бүтээгдэхүүнийг мах хиам нөөцилсөн махан бүтээгдэхүүн гэх мэт төрлөөр

    Махыг нэр төрөл янз төрлөөр нь бүлэглэж нэр төрлийн бүрдүүлэлт хийсний үндсэн дээр худалдаалах

    Барааг хэрэглээний иж бүрдлээр бүлэглэж ангилахдаа дараах онцлогуудыг харгалзан үзнэ. 

    Хэрэглээний онцлог

    Зориулалтын онцлог 

    Ажил мэргэжлийн онцлог

    Хэрэглээ улирлын онцлог

    Мөн дээрхи ангиллаас гадна барааг хэд хэдэн шинжээр ангилж байршуулж болдог . Үүнд:

    Эрэлт сайтай нэр төрлийн бараа

    Онцгой рекламдуулагч бараа

    Худалдан авахыг өдөж сануулдаг бараа

    Эрэлт сайтай нэр төрлийн бараа

    Үүнд хэрэглэгчдийн байнга худалдан авдаг бараа орно. Эрэлт сайтай барааны зарим хэсгийг дэлгүүрийг яг орох хаалга, худалдан авагчдын урсгал дагуу байрлуулах нь ашигтай байдаг. Энэ нь худалдан авагчдаар оронгуут нь худалдаа хийлгэж, дэлгүүрт саатуулан барих арга болдог. Ийм байрлал нь дэлгүүр дотуур тойрон явуулж үзүүлэн худалдан авагчдыг төлөвлөөгүй бараа худалдан авахад хүргэнэ.

    Худалдан авахыг өдөж сануулдаг бараа

    Дэлгүүрт орохыг гол зорилго болгохооргүй бараанууд юм. Худалдан авагчдад сануулах зорилгоор худалдан авах гэж байгаад мартдаг барааг онцгой анхаарч өрөх хэрэгтэй. Зарим бараа тухайлбал чихэрлэг амттан өөрийн эрхгүй худалдан авахыг сануулна. Энэ байдлыг харгалзан үзэж уг бараануудыг аль болохоор худалдан авагчдын хараанд өртөхөөр, тэр даруй худалдан авах шийдвэр гаргахаар үндсэн тасаг дагуу гэнэтийн худалдан авалт хийлгэхээр бодож байршуулна.

    Онцгой рекламдуулагч бараа

    Ямар нэг давуу тал болон үнийнх нь үндсэн дээр рекламдаж борлуулдаг бараа юм. Ийм бараанууд бусад барааны борлуулалтыг бууруулах магадлалтай тул эрэлт ихтэй бараатай ойр байрлуулсаны хэрэггүй байдаг. Дэлгүүрт орж ирсэн худалдан авагчдын хамгийн их урсгалыг хангахын тулд рекламдуулагч барааны бүлгийг хоорондоо зайтай, нүдэнд ил харагдах газарт байрлуулна.

    Ерөнхийдөө хамгийн гүйлгээ сайтай барааг босоо тавиурын харааны түвшинд, алдаг оног гүйдэг барааг түүнтэй харалдаа дээд тавиурт, дунд зэрэг эрэлттэй барааг хамгийн доод нүднүүдэд байрлуулах ёстой. Нэр төрлийг ийнхүү босоо байрлалаар бүлэглэх нь хэвтээ байрлалд бүлэглэснээс илүү тохиромжтой байдаг. Худалдан авагчид нэг байрнаас барааны өрөлтийг шууд дээрээс нь доошлуулан үзэж сонирхох бөгөөд  хараагаа ийш тийш гүйлгэж харах шаардлагагүй. 

    Хүснэгт 4

    Худалдааны танхимд барааг байршуулах зарчим

    Худалдааны танхимд барааг байршуулах зарчим

    Өргөн сонголт хийж болохуйц барааны нэр төрлийг байршуулж өрөх Барааны бүлэг бүрийн хэвшиж тогтсон байршлыг өөрчлөхгүй байх

    Худалдаанд тасрахгүй байх барааг сонгож байршуулах Дагалдах бараарнуудыг үндсэн барааны ойролцоо байлгах

    Барааны байршил, өрөлт нь худалдан авагчдын урсгал хөдөлгөөнд саад болохгүй байх Шинэ бараа болон яаралтай борлуулах шаардлагатай барааны олны хараанд өртөх газарт байршуулах

    Худалдан авагчдад аль болох ойроос үзэж харах боломжтой байх Овор ихтэй буюу хүнд жинтэй барааг худалдан авагчдын урсгалын төгсгөлд худалдааны танхимаас гарах хаалганы дэргэд байршуулах 

    Барааны хөрш байж болох зарчмыг мөрдөх Барааг үзэж сонгоход худалдан авагчдад хамгийн аятай байдлыг бүрдүүлэх

    Эх сурвалж: “Мерчандайзинг” Д.Нарантуяа, Ж.Ариунаа, Т.Мөнх-Эрдэнэ 2013 он

    Барааны үнийн хаяг

    Барааны үнийн хаяг нь худалдааны үйл ажиллагааны чанарыг илэрхийлэх нэг үзүүлэлт болдог. Гол үүрэг нь худалдан авагчдад барааны шинж чанарын болон үйлдвэрлэгчийн талаар бодит мэдээлэл өгөхөөс гадна үнийн хамгийн бодит баталгаа, баримт бичиг болж байдаг.

    Хүнсний барааны үнийн хаягт зайлшгүй тусгах заалт:

    – Барааны нэр төрөл

    – Барааны чанарын зэрэг

    – Нэг килограммын болон 100гр-ын үнэ

    – Нэгжийн үнэ

    Үнийн хаягт тавигдах шаардлагад түүний хэлбэр, хэмжээ дизайн, нэмэлт элемент ашиглах заалтууд  тусгагдсан байдаг. Үүнд:

    1. Өнгө: Барааны үнийн хаягийн өнгө барааныхаа шинж чанарт зохиоцох хослолыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

    – Сүү, сүүн бүтээгдэхүүнд – ногоон

    – Далайн гаралтай бүтээгдэхүүнд – цэнхэр

    – Шаазан, вааран эдлэлд – бор

    – Хүнсний биш бараанд – улбар шар, тод хөх, улаан өнгө зонхилох

    2. Үсгийн шрифт: Барааны үнийн хаягт мэдээллийн агуулгыг товч, тодорхой, энгийнээр гаргацтай бичиж тэмдэглэсэн бол худалдан авагч богионо хугацаанд танилцаж барааны сонголт хийнэ.

    3. Хэлбэр, хэмжээ: Үнийн хаягийн хэлбэрийг сонгохдоо:

    – Хаяг дахь мэдээлэл нь тод, гаргацтай шууд уншигдах

    – Нэг бүлгийн барааны үнийн хаяг нь ижил хэмжээ, хэлбэртэй байх

    – Үнийн хаягийн дэвсгэр өнгө, хэмжээ нь үсгийн шрифт, түүний хэмжээтэй зохицох

  • ЗУНЫ ЗУГААЛГА, БАГААР АЖИЛЛАХ БУУХИА, ЯВГАН АЯЛАЛЫН УДИРДАМЖ

    ЗУНЫ ЗУГААЛГА нэрээр амралтын хэдэн гэр авч байгаад архиддаг байсан үе ард өнгөрчээ. Шинэ үеийн байгууллагууд зугаалга, хамт олны хөтөлбөрийн бүтээлчээр багаар ажиллаж өнгөрүүлдэг шинэ соёл бий болоод байна. Харин энэ бүхнээ та хэрэглэгдэхүүн, тоноглолоор хангагдсан мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулснаар үр дүнд хүрдэг юм шүү.

    Нэг. Зорилго

    “Үндэстэн Баг” ХХК-ийн Менежментийн бодлогын хэлэлцүүлэгийн хүрээнд хэлэлцүүлэгийг сонирхолтой байдлаар өрнүүлэх, удирдах түвшиний ажилтнуудын хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагаа, багийн эв нэгдлийг улам гүнзгийрүүлэх, эрүүл агаарт гарах, биеийн алжаал болон оюуны ядаргааг тайлахад оршино.

    Хоёр. Оролцох бүрэлдэхүүн

    “Үндэстэн Баг” ХХК-ийн хамт олон

    Гурав. Аялалын чиглэл, явагдах хугацаа

    Аялал ________ оны __ сарын ____-ны өдрүүдэд Улаанбаатар – 13-р зуун – Улаанбаатар чиглэлд машинаар 98км явж отголох газар хүрээд, явганаар 7км аялна.                                                                   Маршрут: УБ                                   13-р зуун                 УБ                                                                                              98 км                                     98 км

    Дөрөв. Уулзах газар

    ___ оны __ сарын ___-ны өглөө _____ цагт Ажлын үүдэнд

    Тав. Аялалын зохион байгуулалт, бэлтгэл ажил

    Үндэстэн Баг ХХК, Teamwork& Teamplay сургагч багш нартай хамтарсан баг

    Зургаа. Аялалд оролцох ажилчдад өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа

    ü  Нийт ажилтнуудыг 6 багт хуваах ба тухайн багууд нь хувийн бэлтгэлээ сайтар хангах, тухайн өдрийн цаг агаарт тохирсон хувцас, дулаан хувцас бэлдэх, хөл холгохгүй аялалын гутал, пүүз өмсөх

    ü  Аялалын явцад аялалын хөтөч болон багийн ахлагч нарын зөвшөөрөлгүй цуваанаас гарахгүй, хоцрохгүй, маршрут зөрчихгүй байх,

    ü  Байгаль орчин бохирдуулах, мод мөчир хугалах, ил задгай хог хаягдал хаяхыг хориглоно.

    ü  Нийт нутгаар газар хуурай, гандалттай байгаатай холбогдуулан тамхины иш зэргийг  ил задгай хаях, зөвшөөрөлгүй газар гал түлэхийг хориглоно.

    ü  Аялалын замд согтууруулах ундаа хэрэглэх болон байрлаж отголсон газрын ойролцоох айл өрхөөр хэсэх, хэрүүл маргаан гаргах, багийн бүрэлдэхүүнд ороогүй зөвшөөрөлгүй хүмүүсийг дагуулж явах, хад асганд авирахыг хатуу хориглоно.

    ü  Аялалын удирдагч нарт мэдэгдэлгүй замаасаа буцах, амралтын цагаар бусдын тайван байдлыг алдагдуулах зэргийг хориглоно.

    Долоо. Аялалын хэрэгсэл

    Аялалд тохирсон авч явахад хялбар, бага оврын эвхэгддэг авсаархан эд зүйлс бэлтгэнэ. 

    ü  Аяны майхан, аяны хөнжил, үүргэвч, тогоо, хоолны халбага, жижиг сүх, хутга, жижиг хүрз, аяга, лаа, шүдэнз, ариун цэврийн хэрэглэл, эмийн сан, дулаан хүрэм, эд зүйлсээ норохоос сэргийлсэн гялгар уут, хогийн уут

    ü  Усны канистер

    ü  Баг тус бүр нөт бүүк, бичгийн цаас,

    ü  Багийн гишүүдийн тоогоор бал

    Найм. Хүнсний зүйлс

    Явах хугацаандаа тохируулан хэмжээг нь гаргаж хоол хүнсний зүйлээ бэлтгэнэ.

    ü  Талх, боорцог, шуузалсан мах, борц, гоймон, цагаан будаа, хуурай цай, давс, ургамлын тос, амтлагч, сонгино, сармис, бэлэн хоол, ааруул……. гэх мэт

    Ес. Аялалын хөтөлбөр

    1-р өдөр

    08:00 – 08:30 – Цуглана /баг багаараа ачаагаа тээвэрт хийнэ/

    08:30 – 09: 00 – Автобусанд заасан байрын дагуу сууна. Автобус хөдлөнө.

    14:00 – 15:00 – Өдрийн хоол

    15:40 – 16:00 – Баг тус бүр заагдсан хэсэгт майханаа барина.

    16:00 – Баг тус бүрийн мэндчилгээ /10мин/

    17:00 – 20:00 – Багаар ажиллах дасгал

    20:00- Оройн хоол

    20:00- 21:00- Багийн өрсөлдөөнт буухиа

    21:00- 22:00 Чөлөөт цаг

    22:00- 23:00-Галын наадам

    23:00- Диско

    2-р өдөр

    07:30-08:00-Өглөө босох бэлтгэл

    08:00-08:20-Өглөөний дасгал хийх

    08:20-09:20-Өглөөний цай

    09:20-12:00-Чөлөөт цаг, сонирхолоороо спорт тоглоом

    12:00-13:30-Шилдэг баг шалгаруулах

    13:30-14:00-Буцахдаа бэлдэнэ.

    14:00-17:00 Буцаж унаагаар ирнэ.

    Найм.Дүгнэх журам, Шагнал олгох.

    Аялалын багийн үнэлгээ

    1.       Ирц /аялалд оролцох багийн гишүүн хоцорсон бол 5 минут тутам-1 оноо /

    2.       Аялагчдын хувцаслалт/ жигдрэлт  5 оноо/

    3.       Аялалын явц дахь сахилга бат 5 оноо/ Цуваанаасгарч явах, тамхиныхаа ишийг хогийн саванд хийхгүй байх гэх мэт тутамд хүний тоогоор оноо хасна./

    4.       Байгаль орчны ариун цэвэр, хамгаалал 5 оноо/аялалын төгсгөлд багийн ахлагч нар хог хаягдлаа тушаах/

    5.       Багийн ажлын үзүүлэлт /байр эзэлсэн үзүүлэлт/

    http://creativemongolia.com/teamextreme/

    https://www.facebook.com/OneNa…

  • GENERATION Y- Шинэ үеийнхнийг удирдах нь

    Судалгааны байгууллага: Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн, PWC

    Судалгааны зөвлөх: Г.Тэгшбүрэн (проф)

    Сургагч багш: Ж.Лувсандорж

    2018 оны 5 сарын 23

    Онцлог

    Удирдах арга барил

    1. КАРЬЕР ХӨГЖИЛ
    • Зөв амбицтай. Зорилготой байдал, эерэг хандлага, эрч хүч нь тэдний зөв харах өнцөг, зөв зүйлд хүчээ төвлөрүүлэх байдлаар бүрэн ашиглагдаж амжилтанд хүрдэг.
    • Маш түргэн карьер өсөлтийг хүсдэг. 56% нь шууд ажил дээрээ хамгийн өндөрт хүрэх хүсэлтэй.
    • Өөрийн туршлагыг “туршилт”- ын хугацаанд бий болгож, түүнийгээ бүрэн харуулж чадна гэсэн ойлголттой байдаг
    • Ойлгож, таньж удирд
    • Тэдэнтэй зөв тохироо хий
    • Хувь хүний хэрэгцээний онолын загварын дагуу ажилла.
    • Тэдэнд хэрэгцээгээ хангах талаар сайн тусла. Тухайлбал хувийн болон мэргэжлийн зорилгоо тодорхойлох түүндээ хэрхэн хүрэх арга зам, карьерийн үе шатыг ойлгуул.
    • Цалин, шагнал урамшууллын тогтолцоо гол хөшүүрэг биш.
    • Цалин гэхээс илүү хувь хүний өөрийнх нь үнэ цэнэ компанийн үнэ цэнэтэй таарч байхыг чухалчилдаг. Тиймээс тухайн ажилд орохдоо өөрсдийн хүслээ дагадаг бөгөөд хэрэв дуртай ажлаа хийж байвал энэ нь тэднийг идэвхижүүлэх гол арга нь.
    • Хийж буй ажлынх нь цаад мөн чанар, үнэ цэн, учир холбогдлыг ойлгуулах
    • Яагаад би энд ажиллах ёстой вэ гэдэгт нь хариулт өгч чадахуйц байх
    • Ажил- хүн- байгууллага 3-ийн тохироо
    • Компанийн нэр хүнд, брэнд, бахархал, замнал
    • Шинэ ажил шинэ боломжийг үргэлж хайж байдаг
    • Хувийн бизнес ч бодож явдаг
    • Шинийг санаачилж, бүтээлч бизнесмэн болохын төлөө байнгын эрэлд явж өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог.
    • Ирээдүйг нь харуулж, хүсэл сонирхлыг нь байгууллагынхаа үйл ажиллагаатай уялдуулж болох талаар зөвлө.

    2. ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ& СУРГАЛТ ХӨГЖИЛ

    • Суралцах чин хүсэлтэй. Байнга хөгжихийг хүсдэг. Тэд компанийнхаа сайн ментор, коүчтэй ажиллаж, тэднээс суралцах, туршлага хуваалцахыг үнэ цэнтэй боломж хэмээн хүлээж авдаг.
    • Сургалт байхгүй үед өөрийгөө хөгжихөө больчихлоо, зогсонги болчихлоо гэж үздэг.
    • Амархан сурдаг. Амархан уйддаг. 
    • Дасан зохицох чадвар сайтай
    • Хүсэл, сонирхлыг нь танин мэдэж, хаашаа яаж чиглүүлэх үү гэдгээ тооцож удирдах
    • Бэлэн байдлын зэрэг өндөртэй
    • Ажлын уян хатан загварыг хүсдэг
    • Тэднийг чөлөөтэй байлга, тэгвэл мэргэн санаа тэднээс төрнө. Үр дүнг тэд бий болгоно. 
    • Ажлын сэлгээ- rotation, ажлын баяжуулалт- enrichment, ажлын өргөжүүлэлт- enlargement

    3. ХАРИЛЦАА

    • Эргэх холбоо, мэдээллийн урсгалыг тэдний 51% нь байнга сайжруулж байх үндсэн хэрэгцээ гэж үздэг.
    • Чөлөөтэй, нээлттэй харилцахыг хүсдэг
    • Удирдлагын байнгын эргэх холбоотой, feedback, урам дэм хэрэгтэй
    • Сайн сонсож, дэмжлэг өгөх
    • Карьерийн зам, үе шат тодорхой, хөгжүүлэх дэвшүүлэх бодлого ойлгомжтой байх, хяналт үнэлгээний систем, тоглоомын дүрэм ойлгомжтой, нээлттэй байх
    • Дижитал технологи бол тэдний хамгийн хүчтэй тал. Харилцаа нь энэ технолгиор явагддаг. Тэд утсаар ярих, нүүр тулж уулзахын оронд цахим харилцааг 1-рт тавина.
    • Ажилдаа цахим харилцааг бүрэн хэрэглэх нь тэдний 59%-д хэвшсэн.
    • Дижитал технологид суурилсан систем хэрэглэх

    4. ХАНДЛАГА& ШИНЖ ЧАНАР

    • Ажлыг маш бүтээлч байдлаар бүрэн чармайлт гарган хийдэг
    • Өндөр мэдрэмжтэй
    • Тэдний үнэт зүйлс нь хэрэглэгч, түнш нь байдаг
    • 1-р эрэмбий асуудал нь ажил амьдралын баланс
    • Ажил амьдралын балансыг тохируулах, ажил амьдралын нэгдэл бий болгох
    • Ажлын байран дээрх уян хатан байдал- орлох ажлын зохицуулалт
    • Уян хатан ажлын нөхцөл, чөлөөт ажлын хуваарь
    • Учир шалтгааныг ойлгож хийхийг боддог
    • Ажил нь тодорхой, зорилго нь тодорхой, заавар нь тодорхой, хэзээ дуусах нь тодорхой байлга.
    • Даргалах биш ЗӨВЛӨ
    • Үр дүн, потенциал, үнэ цэнд суурилсан гүйцэтгэлийг хийж дүгнэдэг байх, хугацаанаас хамааралтай биш харин хийсэн ажил бүтээл, амжилт бүхий туршлагаас мөн бүтээлч байдлаас хамааралтай карьерийн бодлого явуулах.
    • Хөдөлмөрийн харилцааг хөшүүн автократ бус уян хатан тохироо, зохицуулалтыг хийх

    Дургүйцдэг зүйл нь:

    • Бүтэц хөшүүн байх
    • Удирдлагын шатлал, шийдвэр гаргах үе шат олон, хүнд сурталтай
    • Менежер нь ажлыг нь мэдэхгүй байх, технологи ойлгохгүй байх
    • Ажлын гүйцэтгэлийг нь ажилласан цаг, өдрөөр тооцох

    УДИРДАХ ЭВ ДҮЙ

    • Түншлэн удирдах
    • Хүнийг таньж удирд
    • Хүнийг танихын тулд өөрийгөө тань.
    • Ирээдүйг нь харуулах, ойлгуулах
    • Өөрчлөлтийн удирдлага- байнгийн сайжруулалт
    • Үлгэр жишээч
    • Итгэл дүүрэн, сэтгэлдээ багтааж зориглон хөдлөх
    • Итгэл хүлээлгэж эрх мэдэл шилжүүлэх
    • Удирдлагадаа байгаа хүмүүсийг өөрөөсөө мундаг гэж бод
    • Буруу бүхэн минийх
    • Тэдэнтэй насанд хүрсэн хүн шиг харилц
    • Үг даа, ачаалал даа, итгэл даа

    Өмнө нь болж байсан ч шин үеийнхэнд тохирохгүй явуургүй арга барил

    • Би л дарга, би мэдэж байна
    • Олон юм битгий ярь, дуугүй л урдахаа хий
    • Би асар их туршлагатай, чи бол шинэков
    • Хүүхэдтэйгээ, дүүтэйгээ харьцаж байгаа юм шиг загнаж зандарч харьцах
  • ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ГАРЫН АВЛАГА | ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ ХӨТӨЛБӨР

    Гарын авлага №2. 

    7 * 7= 49 хоногийн 

    өөрчлөлтийн цонхоо нээх хөтөлбөр

    Нэг 7 хоногийн турш зөвхөн нэг сэдвийг уншиж, ухаж ойлгож амьдралдаа бодитойгоор хэрэгжүүлээрэй.

    1 дэх долоо хоног. ЗОРЬСНОО ТӨСӨӨЛ 

    Та ямар нэгэн зүйлийг хийхээр зорьсон л бол таныг хэн ч зогсоож чадахгүй.   (Нэр нь үл мэдэгдэх суутан) 

    Хэдэн жилийн өмнө бид эхнэрийнхээ өссөн хотод байдаг нууранд очиж амарсан юм. Энэ нуур бол манайхаас 1 цаг 20 минутын зайд байдаг байв. 50 милл үргэлжилсэн энэ нуурын эргэн тойрон ой модоор хүрээлэгдсэн ба орчин нь их сайхан үзэсгэлэнтэй байлаа.

    Удаан хугацааны туршид бид нуурын ойролцоо нэгэн жижиг байшинтай болъё гэж ярилцаж барих газраа хайж байсан юм. Нэг аятайхан газар олсон нь өтгөн ойтой, огцом өгсүүр, байшин барих бүү хэл төсөөлөхөд ч хэцүү газар байлаа. Хамгийн сүүлд бид тэр нууранд очоод эргэж ирэхдээ нэг сайхан өдөр тэнд ямар байшин барихаа төсөөлцгөөсөн юм. Бидний бүтэн өдөр төсөөлж бодсон энэ явдал нь удирдагч хүний өөрийн мөрөөдөж байгаа ажлыг бодитоор бий болгохоор төсөөлж байгаа үйл явцтай адилхан байлаа. Мөрөөдлөө хэрхэн биелэхийг төсөөлөн бодох нь зорилгодоо хүрэх гол зүйл юм. Та мөрөөдөлдөө итгээд, тэр чинь нүдэнд чинь харагдаж байвал та өөрийн зорилгодоо хүрч чадна. Бидний дараагийн алхам бол бид энэ зорилгоо бичээд хэрхэн хийхээ шат шатаар нь төлөвлөсөн явдал байлаа. Зөвхөн тэгж байж л бид өөрсдийгөө хариуцлагатай болгоно. Ийнхүү шат бүрээр нь бичих нь бидэнд өөрсдийн зорилгыг ирээдүйд төсөөлөхөд туслах болно.

    Тиймээс орой бүр унтахын өмнө нүдээ аниад хэдэн минут өөрийн гол мөрөөдөл, зорилгоо бодит болгож болж байгаагаар төсөөл. Үүнийгээ өдөр тутмын үйл ажиллагаандаа үндэс болгосноор зорилго чинь чиглэлтэй болоход тусалж түүнд хүрэх боломж илүү ихээр нэмэгдэх болно.

     2 дахь долоо хоног. ХАНДЛАГАА СОНГО

    Таны амьдралын хэв маяг ч тэр түүнд хэрхэн хандаж байгаа байдал ч тэр амьдралын чинь гол хандлага болохгүй юм. Нөхцөл байдал амьдралд өнгө оруулдаг хэдий ч ямар өнгөтэй болгохыг оюун ухаан тань л шийддэг.      Жон Хомер Миллер 

    Миний ажлын өрөөнд хөл бөмбөгийн хувцас өмсөөд зүүн гартаа бөмбөгөө сугавчилсан 7 настай охины зураг байдаг. Тэр зургийг би байнга харагдаж байхаар утасныхаа харилцуурын дэргэд байрлуулсан ба энэ нь надад дундаж амьдралаар амьдарч байгаа ихэнх хүмүүсээс амжилттай байгаа хүмүүсийг хэдэн гол зүйл ялгаж байдгийг сануулж байдаг юм. Охин тэр зурган дээр алхахаар завдаж байгаагаар гарсан байдаг. Тэрээр төрөлхийн саа өвчтэй тул амьдралынхаа өдөр бүр гар, хөл, яриа, толгойгоо удирдахаар тэмцдэг юм. Оюун ухаан нь үеийнхнээсээ дутахааргүй саруул боловч тархи нь үе мөчөө удирдаж чаддаггүй юм. Тэр охин бидний өдөр тутам хийдэг алхах, гишгэхээс эхлээд жирийн хөдөлгөөнүүдийг хүртэл хүний тусламжтайгаар дасгал маягаар хийдэг юм. Би тэр охиныг сайн мэднэ. Тиймээс ч би түүнийг бөмбөг барьсан байхыг харах бүр хэн нэг нь тусалж байриулсныг мэддэг. Учир нь тэр өөрөө түүнийг хийх чадваргүй л дээ. Тийнхүү алхах гэж байгаа нь зурагчны тусламжтайгаар бодит мэт харагдаж байгаа боловч тэр хүний тусламжгүйгээр хөдөлж чаддаггүй гэдгийг би мэднэ. Гэвч зурган дээр тэр охин ийнхүү зогсохын тулд хөл гараа захирах гэж хичнээн их тулаан болж байгаа нь огт мэдэгдэхээргүй инээмсэглэсэн байдаг. Би тэр охины зургийг өөрийн ширээн дээрээ тавихаар сонгосны учир нь би зорьсон бүхнээ бий болгох, цогцлох боломжтой, хэрэв амжилтанд хүрч аз жаргалтай байя гэвэл миний бие муу байх, ууртай байх, тав тух алдагдахыг үл харгалзан өөрийн харилцагчидтайгаа инээмсэглэж л харьцах ёстой. Энэ бол миний хандлага буюу сонголт юм. Тэр охин тийнхүү хүч гарган инээж чадаж байгаа нь надад нэгэн том дасгал болж өгдөг.

    Энэ долоо хоногт та ажлынхаа өрөөнд харагдахуйц газраа өөрийн хандлагыг тодорхойлох зураг олж тавь. Ингэснээрээ өдөр бүр таны сонголтыг сануулж хандлагыг тодорхойлон та итгэлтэйгээр инээмсэглэж бусдын нүүрэнд ч инээмсэглэлийг бэлэглэнэ. 

    3 дахь долоо хоног. ӨӨРИЙГӨӨ СОРЬ

    Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй. Хийж чаддаггүй зүйлдээ өөрийгөө сорьж үзэхэд та өснө.    Рональд Э.Осборн 

    1999 оны 11 дүгээр сард JCI-ын Уран илтгэлийн уралдааны аварга Эрик Хартли гэдэг Британи залуутай Францын Канн хотод уулзаж ярилцсан юм. Уралдаандаа түрүүлээд 24 цаг ч болоогүй байхад би түүнээс дараа нь юу хийх гэж байгааг сонирхсон юм. Гэтэл тэр дараа жил Саппоро хотод болох дэлхийн Cogress-ийн үеэр зохиогдох шилдэг web хуудасны шагнал авахаар зорьж байгаагаа хэлсэн юм. Тэрээр урнаар илтгэх чадвартай болсон учир өөрийгөө өөр зүйлд сорихоор шийдсэн байлаа. Дэлхийн алдартай чуулга уулзалтуудын өлгий болсон Канн хотод байх хугацаандаа Эрик надад урлагийн оддын дунд хэрэглэгддэг “нэг цохилтын гайхамшиг” /one-hit wonders/ гэдэг үгийг тайлбарласан юм. Энэ нь амжилтанд хүрэхээрээ дараагийн сорилт руугаа явалгүй санаа амарч зогсонги байдалд орохыг өгүүлсэн үг байлаа. Жишээ болгон дуучин, жүжигчин Мадоннаг хэлж болно. Хэдийгээр түүний амьдралынх нь хэв маяг таалагддаггүй ч гэсэн тэр бол хүрсэн өндөрлөгтөө санаа амралгүй үргэлжлүүлэн хөгждөгийн нэгэн тод жишээ юм. Байнга шинийг эрэлхийлж өөрийгөө шинээр нээдэг нь түүнийг сүүлийн хоёр зуун жилд гайхагдахуйц амжилтанд хүрсэн урлагийн од болгож чадсан юм.

    Энэ долоо хоногт та өөрийнхөө ойрын хугацаанд хүрсэн амжилтаа бодоод цаашдаа хөгжихөөр юу хийж болох төлөвлөгөөгөө бич. Хийж сурсан, чаддагаасаа илүү хүнд сорилтуудыг давж өөрийгөө манлайлагч болгон хөгжүүл. 

    4 дахь долоо хоног. УРАМ ЗОРИГ ХАЙРЛА

    Амьдралынхаа туршид хийж байгаа зүйлээ байнга өөлөн чамлаж байдаг хүнийг би мэднэ. Гэвч ингэснээр өөрөө хөгжих боломжоо алддаг.    М.Шваб 

    Цюрихээс Цинцинат хүрэх нислэг битүү захиалгатай байлаа. Бид нисэхээр суудлаа эзлэх тэр үед Ниццад байдаг авиа компаниас бидэнд өгсөн тийзэн дэх суудал өөр эгнээ байтугай онгоцны хоёр мухарт байсныг мэдсэн юм. Анх удаа жирэмслээд 15 долоо хонож байгаа эхнэртээ тайлбарлавч надаас тусдаа 9 цаг нисэх нь асуудал болж байгааг би мэдэрсэн юм. Жирэмсэн эхнэртэй амьдрах туршлагагүй хүмүүст жирийн эмэгтэйгээс жирэмсэн эмэгтэй хүний сэтгэлийн хөдлөл нь арав дахин илүү байдгийг хэлэх хэрэгтэй. Жирийн үедээ миний эхнэр тийм бухимдуу биш ч 15 долоо хоногийн турш жирэмсэн байгаа нь түүний уурыг бадраасан юм. Би өөрийнхөө амьдрал болон бусад зорчигчдын аюулгүй байдалд санаа зовж байлаа. Ийм тохиолдолд бусад хүмүүс яах байсан би түүнийг л хийлээ. Хонгор минь суугаад хүлээж бай, би бүгдийг зохицуулъя гээд сууж буй хүмүүсийн эгнээг даван дүүлэх шахам явж байж бизнес ангилал руу очиж онгоцны үйлчлэгчээс өвдөг сөхрөх шахам туслахыг гуйлаа. Дараа нь болсон үйл явдал намайг гайхшрууллаа. Өнгөрөгч 22 сарын турш 100 гаруй нислэг хийсэн миний бие онгоцны үйлчлэгч, хүмүүсийг байраа эзэлтэл та түр хүлээж бай. Дараа нь яаж тусалж болохыг харъя гэж хэлэх байх гэж бодож байлаа. Гэтэл аз болж тэр үйлчлэгч бизнес ангиллын зорчигчдоо хүртэл орхин бидний суудал руу ирж хажуу дахь зорчигчийг миний эхнэртэй байраа солихыг ятгаж бидний ачааг зөөж ирсэн юм. Тэр онгоцны үйлчлэгч байв уу, тэнгэрээс ирсэн бурхны элч байв уу? Гэртээ ирэнгүүтээ би “Дэлта эрлайнз” руу тэрхүү онгоцны үйлчлэгчид талархал бичсэн юм. Ажил үүргийнхээ хуваарийн дагуу бизнес ангиллыг орхиж болохгүй байсан хэдий ч тэр их зөв үйлдэл хийсэн. Хэдийгээр олон удаа нислэг хийж байсан ч би ийм үйлчилгээг цөөхөн үзсэн юм. Түүний хандлага нь нислэгийн туршид надад тааламжтай сэтгэгдэл төрүүлж байлаа. Ийм үйлчилгээг эдлэхийн тулд онгоцны үйлчлэгч бүсгүйд тал засах ёстой гэж би боддог байсан юм. Бид байнга муу үйлчилсэн тухай л ярьдагаас сайн үйлчилж байсан тухай дурсдаг ч үгүй шүү дээ. Тийм ч учраас тэд нар ажлаасаа эрч хүч авч чаддаггүй билээ. Иймэрхүү явдал манай ажил дээр ч гэр оронд ч болдог. Бид юун түрүүнд хүүхэд, гэр бүлийнхэн өөрийн захиргаанд байгаа хүмүүсээ шүүмжлэхээс биш тэдэнд урам зориг, талархал хэрэгтэй гэдгийг мартчихсан байдаг.

    Энэ долоо хоногт эргэн тойрондоо байгаа хүмүүсээ ажлаа сайн хийснийг онцол. Тэдэнд бага ч болов урам хайрлавал хийж байгаа ажлаа хэрхэн илүү сайн хийж байгааг та хараад гайхах болно. Урам хайрлаж ингэж амьдраарай.

    5 дахь долоо хоног. ЯЛАХЫН ТӨЛӨӨ АМЬДАР

    Зүгээр суугаад байгаа хүн хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Ямар нэгэн юм хийх нь эрсдлийг авчирдаг ч амжилтанд хүрэх боломжийг олгодог.  Ф.Кэттэрин 

    Бид эргээд булан тойрохдоо 160 фитт өндөр хаданд уулын авиралтын тоноглолоор өвч тоноглогдсон хоёр авирагч авирч хамтрагчид нь доод талд нь хамгаалалтын олсыг барьж байхыг харсан юм. Тэд их туршлагатай хүмүүс шиг харагдаж байлаа.

    Миний найз Петр тэднээс уулын хэрэгслийг нь гуйгаад тэдэн шиг өндөрт биш юм аа гэхэд 100 фитт өндөртэй ууланд авирах санал гаргасан юм. Петрийн санал болгосон уул нь Эврэстийн оргил биш ч хэрэв тэндээс унавал, саа өвчин тусч, өрөөл татанхай болж цаашлаад үхэж ч болох өндөр уул байлаа. Миний аз болж уулын хэрэгслийг нь авч чадаагүй юм. Тэгээд бид уулынхаа араас авирахаар шийдсэн юм. Хойд тал нь энгэр шигээ эгц өндөр биш болохоор уулын хэрэгсэл хэрэггүй байлаа. Ингээд авирч эхэллээ. Бид уулын орой руу өгсөх тусам эгцэрч хөл тавих газаргүй болж байлаа. Удалгүй би ар талаас нь авирсан ч үхэх аюулаас зугтах боломжгүй болохыг мэдэрсэн юм. Алхах бүр би найз Петрээ дуудаж хангалттай хол явлаа одоо буцъя гэж хэлмээр байлаа. Гэвч би зүтгэсээр байж Петрийг дагаж уулын шовх оройд хүртэл гарсан юм. Уулын оргилд хүрч арай ядан сууж багтахаар жижиг газар олж суусан боловч салхи хүчтэй үлээхэд л уначихаар багтаж ядаж байлаа. Амьсгаа даран доош суух үедээ өөрийнхөө айдсаа ялан дийлснээ бахархан мэдэрч билээ. Тэндээс би Польш орны үзэсгэлэнт хөдөө нутгийг цэлмэг тэнгэрийн дор олж харсан юм. Тэр өндрөөс харагдсан бүхэн болон тэр сайхан агаарыг би хэзээ ч мартахгүй. Уулын оргилд хүрэхдээ унахвий гэсэн айдсаа ялан дийлсэндээ би их баярлаж байлаа. Бизнес эрхлэгчид болон манлайлагчид өдөр бүр л өөрийн бизнесээ унан, бүхнээ алдана гэсэн айдсаа үл харгалзан шинэ шинэ үйл ажиллагааг эхэлдэг. Худалдаачид ч өдөр бүр бараа бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчид ойшоолгүй өнгөрдгийг үл тоон худалдаагаа үргэлжлүүлсээр л байдаг. Үүний зэрэгцээ байгаа боломжоо үл анзааран мөрөөдлөө биелүүлэхийг эрмэлздэггүй хүмүүс ч бас бий. Учир нь тэд ялимгүй жаахан эрсдлийг ч хүлээхэд бэлэн биш байдаг.

    Энэ долоо хоногт та өөрийн амьдралыг нэг шалга. Та “Ялахын төлөө амьдардаг уу?” эсвэл “Алдахгүйн төлөө амьдардаг уу?” гэдгээ өөрөөсөө асуу. Өөрийн мөрөөдлөө бий болгохын тулд болчимгүй тэнэг байх албагүй ээ. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэхийн тулд зарим нэг эрсдэлд бэлэн байх ёстой. Польш дахь уулын оргил дээр хэрэв би ямар нэгэн боломжийг ашиглахад бэлэн байвал миний амьдрал болон ажил үйлсэд олон сайхан аз завшаан ирнэ гэдгийг мэдэрсэн юм. Ялахын төлөө ингэж амьдраарай! 

    6 дахь долоо хоног. УРСГАЛ СӨРЖ СЭЛ

    Аугаа хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай гэж үзвэл боломжгүй замаар ч замнадаг.      Эдмунд Бурке

    “Жэрри Магуар” гэдэг кинон дээр Жэрри Магуар өөрийн гол харилцагчдыг алдаж уналтад орж байхдаа хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг Доротти Боудо гэдэг ажилтандаа үлдэхийг санал болгоход Доротти “Би ажил төрөл хөлс мөнгөндөө санаа зовж байгаа ч түүнээс илүү надад зоригжуулалт, урамшуулалт хэрэгтэй байна.” гэж хариулдаг юм. Бидний ихэнх нь долоо хоног бүр даваагаас баасан гариг хүртэл амьдралынхаа хамгийн чухал цагийг багаар бодоход сэрүүн байх хугацааныхаа тавь гаруй хувиа ажил дээрээ өнгөрөөдөг. Саяхан “Roper Starch Worldwide, Inc” компаниас коллежийн боловсролтой ажилчдын дунд хийсэн санал асуулгад нийт ажилчдын 18 хувь нь ажил нь зөвхөн мөнгө олох зам гэж хариулсан бол 52 хувь нь миний амьдралд ажил маань чухал ач холбогдолтой зүйл хэдий ч амьдралын минь бусад чухал зүйлтэй харьцуулахад тийм ч дээгүүр орохгүй болох тухай хэлжээ. Энэхүү 70 хувьд багтах хүмүүсийн хариулт нь ажил дээрээ амьдралынхаа хугацааны хувьд чухал хэсгээ өнгөрөөдөг ч түүнээс илүү чухал зүйл бас байгаа болохыг харуулж байна. Roper Starch-ын хийсэн санал асуулгын дүн бидэнд өөрийн ажлыг амжилттай гүйцэтгэхэд гадны урамшуулал, зоригжуулалт хичнээн их хүч өгдөгийг огт тооцдоггүй болохыг харуулсан юм. Хэрэв та зөвхөн ажил чинь л таньд урам хайрлана гэж хүлээж байгаа бол бүтэшгүй юм. Та зөвхөн л ажлаа бодон, урам зориг өгөх бусад ямар нэгэн хүчин зүйлгүйгээр амжилттай үргэлжлүүлнэ гэвэл мухардаж л дуусна. Байнга шинийг эрэлхийлж, бүтээлчээр сэтгэж амжилтанд хүрсэн хүмүүс өдөр тутмын, энгийн бүхнээ хүртэл ил болгож байж тийм өндөрлөгт хүрсэн талаар би их уншиж байсан. Тэд өөрөөсөө илүү чадалтай хүмүүсээс айдаг хэдий ч тийм эрчтэй хүмүүсийг хөлсөлдгийн гол учир нь хамтрагчид эргээд өөрийг нь хурцалж зоригжуулан илүү хүчтэй ажиллах хөшүүрэг болж байдагт оршдог юм. Миний хувьд өөрийгөө зоригжуулж, онгод оруулдаг уламжлалт нэг зүйл бол жил бүр далайн эрэг дээр хоёр долоо хоногийг өнгөрөөдөг явдал юм. Тэнд надад нэг сонин мэдрэмж төрдөг. Ирээдүйдээ хийнэ гэж төлөвлөсөн бүтээлч санаануудын маань ихэнх нь далайн эрэг дээр алхаж явахад төрсөн.

    Энэ долоо хоногт танд хамгийн их зориг оруулж, урам хайрладаг зүйлээ бодож ол. Тэгээд түүнийгээ ажлынхаа төлөвлөлтийн нэгэн хэсэгт зай гарган бич. Ажил хайхаас илүү түүнийг хийх урам зоригийг хайх нь чухал юм. Тэрхүү урам зоригийн ид шидийг олох үед та Roper Starch-ын санал асуулгын дүнгийн 70 хувьд багтах үлгэн салган ажиллагсдаас өөрийгөө ялгаруулах болно. Өөрийгөө зоригжуулахын тулд хааяа ч болов урсгал сөрж сэл.

    7 дахь долоо хоног. БУСДЫН ТӨЛӨӨ САНАА ТАВЬ

    Миний амьдралын гадаад болон дотоод хүчин зүйлүүд бусад хүмүүсийн зүтгэлээр бий болсоныг цаг тутам би ухаардаг. Амьдрал ч, үхэл ч ажилчдын маань зүтгэлээр бий болсон учир тэднээс авсныхаа хирээр буцаан өгөх нь хүний ёс юм.    Алберт Энштэйн

    Жил бүр л шинэ жилийн мэндчилгээнүүдийг мянга мянгаар нь солилцдог. Заримдаа тэд амьдралд ямар их нөлөө үзүүлдэг гээч? Франк Капра гэдэг захирал найз нараасаа есөн сувгаар мэндчилгээ авдаг байлаа. 1946 онд энэхүү мэндчилгээнүүдийг хүлээн авч байхдаа хүн бүрийн амьдрал чухал боловч бие биенээсээ байнга хамаарч байдгаараа илүү утга учиртай болдог амьдралын тухай “Энэ бол гайхамшигт амьдрал” нэртэй кино хийх санаа төржээ. Энэ кинонд Жорж Бэлли гэдэг хүн амиа хорлох гэж байхад бурхны элч болиулдаг ба Бэллиг төрөөгүй бол энэ хотын амьдрал ямар байх байсныг өөрт нь үзүүлж байгаагаар гардаг юм. Тэгээд Бэлли өөрийнх нь амьдрал бусдынхтай холбоотой төдийгүй тэдний амьдралыг ч өөрөө төсөөлшгүйгээр өөрчилдгийг ойлгодог билээ. Нэг удаа би зурагтаар Алберт Энштейн яагаад “Зууны хүн” байсан талаар маргаан явуулж байхыг сонссон юм. Тэгэхэд л би түүнийг яагаад бусдаас ялгаатай байсныг бодож эхэлсэн. Мэдээж тэр жирийн бус ухаантай байсан. Гэвч тэр үед тийм ухаантай хүн олон л байсан. Гэхдээ Энштейн шиг зүйлийг бүтээгээгүй шүү дээ. Тэгээд орой нь Энштейний талаар уншиж байгаад, түүнийг амжилтанд хүргэсэн түлхүүр бол бидний хэн нэгний амжилтанд хүрсэн түлхүүртэй адил бид бусдын амьдралд нөлөөлдөг шиг тэд ч бидний амьдралд нөлөөлдгийг ойлгосон явдал гэдгийг ойлгосон юм. Энштейний амьдрал надад Жорж Бэлли анх юуг буруу хийснийг илүү тодорхой болгож өгсөн юм. Амжилтыг бүтээхэд бидний оюуны чадамж, авъяас чадвараас илүү чухал зүйл бол бусаддаа анхааралтай хандах, харилцах явдал юм. Энэ долоо хоногт та ярих, хөдлөх мөч бүхэндээ бусдын амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлдөг болохоо өөртөө сануул. 

    Гарын авлага №1. 

    Зөв амьдралын тулгуур багана

    1. Зөв хүсэл зорилго

    “Хэрэв та хүмүүсээр гоёмсог усан онгоц бариулахыг хүсч байгаа бол тэдэнд мод түүлгэн олс татлуулах ажил хуваарилж өгөхөөсөө өмнө хязгааргүй их далайн мандлыг хүсэн мөрөөдүүлэх хэрэгтэй” Сократ

    Аливаа нэг үйлийг эхлэхийн өмнө Би үнэхээр хүсч байна уу? Эсвэл яахав дээ юу?

    Хүсэхээс айх хэрэггүй. Том зорилго, томоохон үр дүнд хүрэх замд үзүүлсэн таны өгөөмөр сэтгэл, чармайлт нь жирийн амьдралд, жирийн хүнд тохиолддог саад бэрхшээлээс илүү биш.  Шаардлагатай бүхнийг хийгээгүй, эсвэл хүч хүрээгүй бол та чин сэтгэлээсээ хүсээгүй, түүндээ итгээгүй байна гэсэн үг. Бүхлээр нь хүсээгүй хүмүүс бүхэлд нь эзэн болж чадахгүй. Зорилгодоо хүрчихсэн гээд төсөөл. Ингэвэл зорилго илүү бодитой болж дотоод ухамсар энэ захиалгыг биелүүлэхийн төлөө зүтгэдэг. 

    Хүн бүр дуртай ажлаа хийх нь чухал:

    1. Дуртай зүйлээ хийх нь зорилгодоо хүрэх арга мөн.
    2.  “Ажил бол нүдэнд үзэгдэх дурлал” Кахлил Гибриан
    3. Таны хөгжиж, өсч дэвших хамгийн илүү боломж бололцоо бол хайрлаж дурладаг зүйлээ хийх. Хайр бол эрч хүч энерги.
    4. Хүн дуртай ажилдаа 100% хүч чадлаа зориулж үнэн сэтгэлээсээ ажилладаг.
    1. Зөв үйл 

    Өөрийн жаргалыг эрэхийн зэрэгцээ бусдын жаргалыг бодолцох нь гагцхүү мэргэн ухаан. Үүнийг бид “Өөртөө санаа тавих мэргэн арга” гэж нэрлэдэг. 

    Ууртай хүн ч инээж хандах, муу санаатай хүн ч сайхан сэтгэлээр хандахад хүргэдэг тийм хүчийг хүн гагцхүү хариу үл нэхэх тус, өглөгийн буянаар л олж авдаг.  

    Бодол санаа, үг яриа бидний ирээдүйг бий болгодог болохоор асуудлын гол нь мэдэхгүй, чадахгүй, заяагүйд биш, мэдэхгүй, чадахгүй, заяагүй гэсэн итгэлд л байгаа юм.

    Одоо юу бодох, юунд итгэх, өөрийгөө хэрхэн хайрлаж хүндлэхээс ихээхэн зүйл шалтгаалах тул бид хичнээн хугацаанд ямар хүнд бэрхшээл, гачигдал зовлонд унаж, гүтгэлэг доромжлол, үл хүндлэл амсан, өөрийгөө үзэн ядсан ч байсан хамаагүй өөрчлөлтийг өнөөдрөөс, бүр яг одооноос эхэлье. Үүний тулд:

    • Өөрчлөлт хийж чадна гэдэгтээ үнэхээр итгэ
    • Өнгөрснийг өнөөдөрт бүү авчир
    • Бүх зүйлийг ямагт одоо цагт хэл
    • Юунаас ангижрах, юуг бий болгохыг хүсч буйгаа бичээд нэг нэгээр нь салгаж өөр газарт наа. 

    Ж нь:

    • Миний амьдрал там- ийм байдалд хүргэсэн надад байдаг муу зуршлаа чөлөөлөхөд би бэлэн байна.
    • Би ч азгүй хүн дээ- би сайн сайхан явах хувь заяатай, тийм эрхтэй хүн. Тэр аз жаргалыг би одоо хүлээн авч байна. г.м-ээр сөрөг үг болгоныг эерэг үг болгон одоо цагийн хэлбэрээр бич.

    Өдөр бүр давтан хэл: 

    “Миний оршин амьдарч буй энэ ертөнцөд бүх зүйл төгс төгөлдөр, бүрэн бүтэн, цогц. Миний оршихуйн төвд хязгааргүй гүн хайрын ундарга бий. Би энэ их ундаргыг хөрсөн дээр гарч урсан оргилохыг нь зөвшөөрч байна. Энэ хайр миний зүрх, бие махбод, оюун ухаан, бодол санаа бүх биеэр минь дүүрч тал тал тийш цацран гэрэлтэж, тэр хайрын цацрагууд хэд дахин өсөж үржээд надруу буцаж ирдэг. Би өөрийгөө хэдий чинээ их хайрлана, хүмүүс намайг төдийчинээ их хайрлана. Хайрыг хүртэх, мэдрэх надад сайхан байдаг. Энэ бол миний дотоод хөөр баярын илэрхийлэл,

    Би өөртөө хайртай учраас энэ биеэ арчилж бөөцийлдөг. Би эрүүл, тэжээллэг, аюулгүй хүнс хэрэглэдэг. Би аятайхан сайхан хувцасладаг. Үүний хариуд миний бие эрүүл чийрэг эрч хүчтэй байдаг.

    Би өөртөө хайртай учраас гэр орондоо өөртөө хэрэгтэй бүх зүйлийг байлгаж, сэтгэл амар ая тухтай амьдардаг. 

    Би өөртөө хайртай учраас хийж буй зүйлээ чин сэтгэлээсээ, дуртайяа хийж авъяас чадвар, бүтээлч санаачлага, ур чадвараа ажилдаа зориулан хамт байгаа хүмүүстэйгээ харилцан ойлголцож эвтэй найртай зохицон ажилладаг. Би тэднийг, тэд намайг хайрладаг. Би сайн цалин авдаг.

    Би өөртөө хайртай учраас өөрийнхөө эргэн тойронд буй хүмүүсийг хайрлаж, хүндэтгэж харьцдаг, тэр хайр хүндлэл хэд дахин өсөж үржээд над руу эргэж ирдэг. 

    Би өөртөө хайртай учраас өнгөрсөн зүйлсийг өршөөж уучилж чөлөөлдөг. Би өнөөдөр эрх чөлөөтэй байна.

    Би өөртөө хайртай учраас өнөөдрөөрөө амьдарч цаг мөч бүхэн аз жаргалтай, баяр хөөртэй байгааг мэдэрч ирээдүй маань үүнээс ч илүү аз жаргалтай  гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэдэг. Энэ ертөнц намайг хайраар ивээж, намайг үргэлж харж хамгаалдаг. Миний ертөнцөд бүх зүйл сайн сайхан”

    • Гэрийнхнээ хайрла.
    • Багшаа хайрла. Дургүй хүнээ сонсох хэцүү байдаг. Сонсохгүй бол ойлгохгүй, ойлгохгүй бол хийхгүй, хийхгүй бол амжилт гаргахгүй.
    • Анги сургуулиа хайрла. Учир нь хүн дургүй газарруугаа явахыг хүсдэггүй. Хүн дургүй аягандаа дуртай хоолоо идэж чаддаггүй.
    • Бусдыг хайрла. Хэдий чинээ хайр хүндэтгэл зарцуулна, төдий чинээ их хайр хүндлэл эргэж ирдэг. Хайр гэдэг шавхагдашгүй бас төгсөшгүй. Хайрын тухай гоё ярих, гоё юм унших ч гоё л доо. 
    1. Зөв хандлага

    “Цас уулынхаа хэмжээгээр унадаг” Турк ардын үг

    “Зовлон шаналгаа бүр амьдралыг баяжуулах сургамж авчирдаг”

    Зовлон бэрхшээлийн ард жаргал нуугдаж байдгийг хэн ч үл анзаарна. Өөрт учирч буй бэрхшээлээ бэлэг мэт хүлээн зөвшөөрч идэвхтэйгээр даван  туулж чадсан нэгэнд бурхан заавал нэг бэлэг бэлдсэн байдаг. Хорвоог бэрхшээлгүй болохыг хүлээснээс, зовлон бэрхшээл байх л ёстой, тэр ч бүү хэл хүн бүрт оногдох ёстой зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч түүнийг хэрхэн хүлээн авах хандлагаа өөрчлөхийг хичээж, асуудалд бус, асуудлыг шийдэх аргачлалд анхаарлаа хандуулж сурах нь маш чухал.

    Зовлонгүй жаргал гэж үгүй. Бэрхшээл гэдэг нь чи амьдралаас бас нэгийг шинээр сурах хэрэгтэй байгааг сануулж байна гэсэн үг. Бидэнд томоохон саад тохиолдвол энэ биднийг их хүчтэй гэдгийг харуулдаг. Тохиолдох саад тотгор хэр их өндөр байна бид түүнээс ч илүү өндөр гэсэн үг. Учир нь хүн өөрийн хүч чадлаасаа илүү том саадтай учирдаггүй. 

    Амьдралд зовлон бэрхшээл байхгүйгээр бидэнд бүх зүйлийг хүссэнээр нь тултал өглөө гэж бодъё. Тэгвэл бид хэн болох вэ? Хэн ч биш яг үхэр шиг л болно. Хүнийг мал шиг болгох амархан. Яаж гэвэл: бүх зүйлийг бэлэн байлгаж өг гэдэг. Хүн бэлэн биш зүйлийг бий болгох гэж бэрхшээл зовлонг давж байх тэр л замдаа олон сайхан эрднэсийг олдог. Бэрхшээлийг давахаас халширч байдаг хүн хэзээ ч аз жаргал, амжилт бүтээлийн эзэн нь болж чаддаггүй.

    Цөхрөлтгүй шургуу чанар нь 

    бэрхшээлийг туулах арга мөн

     “Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахидаг” /Дорно дахины зүйр үг/

    • Бүхий л зүйлд ашиг, бизнесийн зарчмаар ханддаг өрнийн хандлага
    • Бүхий л зүйлд буян, өглөг бодож ханддаг дорнын хандлагын аль нь ч биш харин эрүүл бие, саруул ухаан, сайхан сэтгэл гэсэн тулгын гурван чулууг хэрхэн хөгжүүлж тулж чадсан үр дүнгийн нэгээхэн хэсэг гэж үздэг. өөрөөр хэлбэл эрүүл биетэй, саруул ухаан, сайхан сэтгэлтэй хүн эрин зуунд баян тансаг амьдарч чадахгүй гэж үү.
    1. Зөв эргэцүүлэл буюу уучлан өршөөхүй

    Бид ихэнхдээ хүмүүс яаж аяглаж авирлах тухай тархиндаа дэг жаяг тогтоодог. Хэрэв хүмүүс тэр дэг жаягийг зөрчвөл бид уурлаж эгдүүцдэг. Бидний тэдэнд зориулж тогтоосон дэг жаягийг зөрчсөн тэдгээр хүмүүсийг буруутгана гэдэг нь үр дүнгүй бөгөөд тэнэг хэрэг гэдгийг ойлгодоггүйд л хамаг учир оршдог.

    Бусдыг уучилна гэдэг нь 

    • Тэднийг шүүн цэгнэхгүй байх
    • Тэднийг ялгаж зааглахгүй байх
    • Тэднийг яг байгаагаар нь  хүлээн зөвшөөрч тэдний зүгээс юу ч хүсэн хүлээхгүй байна л гэсэн үг.
    1. Зөв бясалгахуй

    Ямар ч асуудалд тайван дөлгөөн ханддаг оюун ухаан ба сэтгэлийн тэнцвэрт байдлаа хадгалж чадаг болов уу гэмээр хүмүүсээс 1 нийтлэг зүйлийг олж харсан. Тэр юу вэ ? гэвэл тэдний зарим нь залбирдаг, зарим нь бясалгал хийдэг, зарим нь үүрээр голыг эргээр алхана. Тэд ариун дагшин, нам гүм байдлыг олдог. Тэд өөрсдийн дотор орж дотор хүнтэйгээ ярих зав гаргадаг. Та удаан хугацааны турш гүн тайвшрал хийж сурвал чиний энэ нам тайван байдал өдөр тутмын амьдралд нэвтрэн орж байгааг ажиглах болно. Чи илүү амар амгалан, зөн совинч болно. Хүн бүрт дотоод дуу хоолойндоо хүрэх боломж бий

    Ой мод цэцэрлэг нь илааршуулах долгионтой, бид эдгээрээс энергээ сэлбэж авдаг бол олон хүн үймсэн дэлгүүр, зах зээлийн газар бидний энергийг сорж авдаг.

    Танд энерги дүүрэн байгаа бол та өвчин зовлонд тэсвэртэй байж, бусдын муу бодлын долгионыг ч буцаан ойлгодог. Таны энерги бага байгаа бол та уналт бууралт, өвчин эмгэгийг урин дууддаг. Тиймээс л бид хүний эрчим хүчин биеийг эрүүл, гоо сайхан байлгадаг, эерэг энергээр хангадаг үндсэн арга болох бясалгалын тухай авч үзлээ. Бид гадна болж байгаа юмыг эс анзаарвал дотоод дуу хоолойгоо сонсоно. Бидний зөн совин байнга тэнд байдаг боловч бид сонсдоггүй.

    Оюун санаагаа амраах нь биеийн эрүүл мэндэд сайн болохыг батлах туршилт хийгджээ. 

    Жишээ: Асрамжийн газрын 73 хүнийг хамруулан хийжээ. Тэдний нэг хэсэгт ямар ч эмчилгээ хийсэнгүй, харин нөгөө хэсгийг өдөр тутмын бясалгалд хамруулжээ. Дөрвөн жилийн дараагаар бясалгал хийгээгүй хэсгийн 1/4 нь нас баржээ. Харин бясалгал хийгч хэсгийнхэн бүгд амьд сэрүүн байж.

    Азтай, аз жаргалтай, хөгжилтэй, баяр баясгалантай, өөдрөг, эрч хүчтэй, тэвчээртэй, туйлбартай, санаачилгатай, бүтээлч урам зоригтой, өөртөө итгэлтэй, эерэг бодолтой, аливааг зөвөөр харж, эрүүл саруул ухаанаар шүүн тунгааж, хариуцлагаа мэдэрдэг, эргэн тойрондоо байгаа сайн сайхныг олж харж тэр бүхэнд баярлаж талархаж чаддаг, хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлан өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хүндэтгэн хайрладаг болгоно.  

    Гарын авлага №4. Стрессээ тайлах хялбар арга

    Өглөө эрч хүчээр дүүрэн, өөдрөг үзэлтэй байсан хүн ажлын өдөр дуусах үед нэлээд ядарч, багагүй стресст орсноо мэдэрдэг. Толгой бага зэрэг өвдөж, анхаарал төвлөрөл буурч, бушуухан гэртээ харьж, эсвэл буйдхан газар найз нөхдийн хамт сууж стрессээ тайлах хүсэл өөрийн эрхгүй төрдөг. 

    Гэвч гэртээ хариад зурагт үзэхээр намуудын хэрүүл, гэмт хэрэг, үнийн өсөлт гээд бүр ч ихээр стресст оруулж мэдэх мэдээлэл хэт их. Өдөр болгон найз нөхөдтэйгээ буйдхан газар шар айраг шимсэн шигээ суугаад байна гэвэл хэтэвчний зузаан болон эрүүл мэндэд бүр ч халтай. Иймд стресс тайлах өөр хялбар аргуудыг мэдээд авахад илүүдэхгүй. 

    1. Орчноо солих 

    Хоёр гурван минутын турш анхаарлаа ажлаасаа өөр зүйл дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээлэхэд, эргэн тойрондоо байгаа эд зүйлсийг анхааралтай ширтэх зуураа тод хар, эсвэл саарал өнгөтэй эд зүйл тав тавыг олох г.м. Өөрийн ширээ, дэргэдэх хүнийхээ ширээн дээрх эд зүйлсийг жижиг гэлтгүй бүгдийг нь ажиглан тоолж болж байна. 

    Эсвэл түр амсхийж өөр өрөөнд орж, эсвэл гудамжинд гарч алхалж яваа хүмүүс, давхилдах машинуудыг харсан шигээ таван минут зогсож болно. Ингэхдээ гудамжинд сэрүүн байх тусам стресс хурдан тайлагдана. Учир нь сэрүүн, хүйтэн агаар нь серотонин нэртэй тайвшруулах үүрэгтэй гормоны ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Иймд гадаа халуун байгаа бол нүүр, гараа хүйтэн усаар угааж болно. Ингэхдээ заавал чихээ цуг усаар угааж байх хэрэгтэйг хүн бүр мэддэггүй. Чихэнд маш олон тооны хялгасан судас, биологийн идэвхт цэгүүд байдаг бөгөөд тэднийг хүйтэн усаар угааж цочроох нь сайн нөлөөтэй. 

    1. Алхалт 

    Сэтгэл санаа таагүйтсэн, стресст орсон үед явган явах нь эвгүй байдлаас гарах маш сайн арга. Гол нь яарч тэвдэлгүйгээр тайван алхах хэрэгтэй. Алхах үед ачаалал, анхаарал нь аяндаа булчинд шилжиж толгой тархи таагүй бодлоосоо ангижирна. 

    1. Нэгэн хэмийн хөдөлгөөн 

    Түгшиж, сэтгэл нь таагүйтсэн хүн хөлөө хөдөлгөх, нааш цааш холхих, хуруугаараа ширээ бөмбөрдөх зэрэг зүйлсийг хар аяндаа хийж эхэлдэг. Зарим хүн үүнд дургүйцэж “боль” гэдэг. Гэтэл ийм нэг хэмнэлтэй хөдөлгөөн нь тайвшруулах нөлөөтэй байдаг аж. Ингэж нэгэн хэмийн хөдөлгөөн хийхэд дэргэдэх хүнд чинь эвгүй байгаа бол маань, тарни гэх мэт зүйлсийг амандаа олон дараалан уншиж болно. Үр дүн нь мөн л ялгаагүй. 

    1. Хурууны мэдрэлийг цочроох 

    Стресст орсон, түгшсэн үед цагаан будаатай уутанд гараа дүрж, хуруугаараа будааг имрэх нь маш сайн нөлөө үзүүлдэг. Учир нь ингэх үед хуруу, гарын мэдрэлийн төгсгөлүүдийг будааны ширхэг нь зөөлөн цочроох хэлбэрээр сэргээж өгдөг. Хятадууд төмөр бөмбөлөг алган дээрээ эргүүлж явдагийн учир нь мөн л энэ. Хэрэв энэ бүхэн байхгүй бол ширээн дээрх ном сэтгүүлийнхээ хуудас бүрийг хурууныхаа үзүүрээр эргүүлэн харсан ч болно. Үр дүн нь мөн адил. 

    1. Чихний иллэг 

    Чихний дэлбээг нар зөв эргүүлэн иллэг хийнэ. Зөөлөн, өөрт тааламжтай байх хурд, даралтаар иллэг хийнэ. Иллэг хийх хугацаа 3-5 минут. Энэ иллэгийг өдөрт хэд хэдэн удаа давтаж болно. Гэхдээ энэ иллэг нь бие махбодийг суллах сайн нөлөөтэй тул ойр ойрхон хийгээд байвал хэт тайвширч, нойрмоглох зэргээр ажил хийхтэй мантай болж магадгүйг мартаж болохгүй. Иймд ялангуяа ажилтай холбоотой ширүүн маргаан, мэтгэлцээний дараа хийхэд үр дүнтэй гэж үздэг. 

    1. Зөв амьсгалах 

    Стресст орох үед амьсгалын хэмнэл алдагдаж улмаар, хүчил төрөгчийн хангамж мууддаг. Иймд тун энгийн энэ дасгалыг хийгээд сурчихсан байхад илүүдэхгүй. 

    Нуруу цэх, бие сул, сандлынхаа гуравны нэг дээр ирмэгдэж сууна. Нэг гараа гэдсэн дээрээ, нөгөө гараа цээжин дээрээ авна. Хамраараа гүнзгий амьсгаа авах үед агаар доошлон гэдэс төвийж ирнэ. Ингээд хамраараа үргэлжлүүлэн амьсгаа авч аягыг усаар дүүргэж байгаа мэт агаар нь гэдэснээс дээшлэн уушгийг дүүргэж байна гэж төсөөлнө. Уушиг агаараар дүүрмэгц хамраараа гаргана. Гэхдээ дараалал нь эсрэгээрээ. Өөрөөр хэлбэл агаар эхлээд уушигнаас гарч, доошилсоор гэдэсний хэсгээс гарна. Амьсгалыг удаан гаргах тусам сайн. Арван удаа ингэж амьсгалахад л хангалттай. 

    Ингэж амьсгалахдаа гараараа амьсгалыг явцыг хянахаас гадна, анхаарлаа амьсгалж байгаа явц дээр төвлөрүүлнэ. 

    Эцэст нь инээж бай гэж зөвлөмөөр байна. Нэг минутын инээд нь алдагдсан энергийг нөхөх тал дээрээ 45 минутын гимнастиктэй адил үр дүн үзүүлдгийг английн эмч нар тогтоосон байдгийг тогтоогоод авчих. Ялангуяа өөрийн гаргасан алдаа, тулгараад байгаа ялихгүй асуудлууд дээрээ инээж байх хэрэгтэй. 

    Гарын авлага №5. Өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх зарчмууд

    1. Би туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлага, сургамж, алдаа онооныхоо хариуцлагыг өөрөө л хүлээнэ.
    2. Мидний бодол болгон мидний ирээдүйг бий болгодог.
    3. Хүч чадлын гол амин сүнс одоо цагт оршиж байдаг.
    4. Өөрийгөө буруутгаж, өөртөө гэмших нь хүн бүхнийг зовлонд унагадаг.
    5. Хүн бүхний боддог хамгийн нийтлэг дүгнэлт бол “би тийм ч сайн хүн биш” гэсэн санаа. Энэ бол зөвхөн бодол, бодлыг өөрчилж болдог.
    6. Гомдол бухимдал, дургүйцэл, шүүмжлэл, гэмшил гэдэг бол хамгийн хөнөөлтэй зүйлс.
    7. Гомдол бухимдлаа арилгаж чадсанаар хорт хавдарыг ч эдгээж чадна.
    8. Хэрвээ би өөрөө өөрийгөө хайрлаж чадах юм бол миний амьдралд бүх зүйл сайн сайхан болно.
    9. Би өнгөрснийг уучилж, хүн бүрийг өршөөх ёстой.
    10. Би өөрийгөө хайрлаж сурахад бэлэн байна.
    11. Өнөөдрийн амьдралаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлаж, өөртөө талархаж сурах нь ирээдүйн эерэг өөрчлөлтийн гол түлхүүр юм.
    12. Би, өвчин гэж нэрлэгддэг тэр хэрэггүй зүйлсийг өөрөө л бий болгодог.
    13. Миний оршин байгаа энэ хязгааргүй орчлонгийн амьдралд бүх юм төгс төгөлдөр, бүрэн бүтэн, цогц.
    14. Бас амьдрал байнга л өөрчлөгдөх болно. Энд эхлэл гэж үгүй, төгсгөл гэж үгүй. Харин үйл явдал, юм үзэгдлийн байнгын оршил, давтамж л байдаг.
    15. Амьрал гэдэг хэзээ ч хөдөлгөөнгүй, зогсонги нэг хэвийн байдаггүй, мөч бүхэнд шинэлэгдэж, өөрчлөгддөг.
    16. Надтай хамт заяасан хүч чадал намайг бий болгож, энэ хүчээр би өөрийнхөө орчныг бий болгодог.
    17. Миний сонгосон бүх л замд хэрэг болох оюун ухааны хүч надад байгаа гэдгийг мэддэгтээ би баяр баясгалантай байдаг.
    18. Амьдралын мөч болгон шинээр эхэлж, бид хуучнаасаа холдож байдаг.
    19. Энэ дэвшил, хөдөлгөөн яг эндээс, яг одоо эхэлж байна.
    20. Миний ертөнц тэр чигээрээ сайхан.

    Гарын авлага №5. Өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх зарчмууд

    1. Би туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлага, сургамж, алдаа онооныхоо хариуцлагыг өөрөө л хүлээнэ.
    2. Мидний бодол болгон мидний ирээдүйг бий болгодог.
    3. Хүч чадлын гол амин сүнс одоо цагт оршиж байдаг.
    4. Өөрийгөө буруутгаж, өөртөө гэмших нь хүн бүхнийг зовлонд унагадаг.
    5. Хүн бүхний боддог хамгийн нийтлэг дүгнэлт бол “би тийм ч сайн хүн биш” гэсэн санаа. Энэ бол зөвхөн бодол, бодлыг өөрчилж болдог.
    6. Гомдол бухимдал, дургүйцэл, шүүмжлэл, гэмшил гэдэг бол хамгийн хөнөөлтэй зүйлс.
    7. Гомдол бухимдлаа арилгаж чадсанаар хорт хавдарыг ч эдгээж чадна.
    8. Хэрвээ би өөрөө өөрийгөө хайрлаж чадах юм бол миний амьдралд бүх зүйл сайн сайхан болно.
    9. Би өнгөрснийг уучилж, хүн бүрийг өршөөх ёстой.
    10. Би өөрийгөө хайрлаж сурахад бэлэн байна.
    11. Өнөөдрийн амьдралаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлаж, өөртөө талархаж сурах нь ирээдүйн эерэг өөрчлөлтийн гол түлхүүр юм.
    12. Би, өвчин гэж нэрлэгддэг тэр хэрэггүй зүйлсийг өөрөө л бий болгодог.
    13. Миний оршин байгаа энэ хязгааргүй орчлонгийн амьдралд бүх юм төгс төгөлдөр, бүрэн бүтэн, цогц.
    14. Бас амьдрал байнга л өөрчлөгдөх болно. Энд эхлэл гэж үгүй, төгсгөл гэж үгүй. Харин үйл явдал, юм үзэгдлийн байнгын оршил, давтамж л байдаг.
    15. Амьрал гэдэг хэзээ ч хөдөлгөөнгүй, зогсонги нэг хэвийн байдаггүй, мөч бүхэнд шинэлэгдэж, өөрчлөгддөг.
    16. Надтай хамт заяасан хүч чадал намайг бий болгож, энэ хүчээр би өөрийнхөө орчныг бий болгодог.
    17. Миний сонгосон бүх л замд хэрэг болох оюн ухааны хүч надад байгаа гэдгийг мэддэгтээ би баяр баясгалантай байдаг.
    18. Амьдралын мөч болгон шинээр эхэлж, бид хуучнаасаа холдож байдаг.
    19. Энэ дэвшил, хөдөлгөөн яг эндээс, яг одоо эхэлж байна.
    20. Миний ертөнц тэр чигээрээ сайхан.

    Гарын авлага №3. Бүдүүн гэдсээ цэвэрлэх арга

    Өглөө 7-9 цагийн хооронд 3 литр 36-37 целсийн градустай усанд 3 цайны халбага давс хийж хутгаад, 2 аяга усаа нэг дор уугаад, дараах дасгалыг хийнэ. 

    1. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч 2 тийш 5 удаа хазайх дасгал хийнэ.
    2. Бэлхүүсээрээ баруун, зүүн тийш 5 удаа эргэнэ.
    3. Өвдөгөөрөө нугалж суугаад, өгзгөн дээрээ урагш, хойш 5 удаа явна.
    4. Хэвлийгээрээ доош харан хэвтээд могойн хөдөлгөөнөөр мөлхөнө. 5 удаа
    5. Хэвлийгээрээ амьсгалах хөдөлгөөнийг дээрээс нь доош долгион маягаар хийж өгнө.

    Дахин 2 аяга ус уугаад, дасгалыг давтана. Үүний дараа 1 аяга усаа уугаад, дасгалаа хийнэ. Энэ мэтчилэн 6-7 аяга уусны дараа гэдэс цэвэрлэгдэнэ.

    Гарын авлага №6. Багаар ажиллах чадвар

    1. Хамтран ажиллах чадвар
      Хамтран ажиллах гэдэг нь эв нэгдэлтэйгээр үржин өсөхийг хэлнэ. Тийм багт аюул ирдэг ч тэднийг зогсоож чадахгүй. Баг хэдий хэр өндөр төвшинд байна төдий хэмжээгээр асуудал тийм төвшинд багийн эсрэг зогсож байдаг. Хамтран ажиллах гэдэг бол хамтдаа эрчимтэйгээр ажиллахыг хэлнэ. Тэд хамтдаа зөвхөн ажил хийдэг юм бус харин багийн гишүүн бүр багт шинэ үнэлэмж, сайн зүйлсийг авчирч бусдадаа шинэ зүйлийг нэмэрлэж байдаг юм. Тэрхүү авчирч буй шинэ зүйлээр баг улам баяжиж, тэжээгдэж хүчирхэгжиж байдаг байна. Үүний тулд ямар байдалд анхаарах хэрэгтэй вэ?
    1. Хэн бэ: Түүний тухай мэддэг бай

    Багийн гишүүнийхээ хувийн онцлог, сул давуу тал, дуртай, дургүй зүйл гэх мэт аль болох их зүйлийг мэддэг бай. Нэгэнт та түүний зан чанарыг мэддэг учраас тухайн сул тал дээр нь хүлээцтэй хандах хэрэгтэй. Хамгийн гол нэг удаагийн зөрчилөөс 100 өдрийнхөө хамтын ажиллагаа, бүтээмжийг баллаж болохгүй. Хувийн асуудалд биш хамтын үр дүнд, багийн үнэт зүйлд төвлөрөх.
                      

    1. Зөв ойлголт: Багийн гишүүдээ өрсөлдөгч биш хамтран тоглогч гэж харж бай
      Ямар ч багт өрсөлдөөн бий болгох боломж байдаг. Нэг гэр бүлд ч гэсэн хүүхдүүд эцэг эхийнхээ анхаарлын төвд байх гэж хоорондоо өрсөлддөг. Ажилчид бие биенээсээ илүү байхын тулд мөн өрсөлддөг. Яагаад гэвэл хүн бүрт найдвар, горьдлого, зорилго, мөрөөдөл байдаг ба түүнийгээ биелүүлэх гэж ингэдэг аж. Гэвч хамтран ажиллаж байгаа багт өрсөлдөгчөөс илүү бие биенийхээ илүү дутууг нөхөж байдаг чанар хэрэгтэй байдаг. Бие биенийгээ ямагт орлож, хоосон зайг нөхөж, багийг бүтэн болгож байдаг чанар багийг хүчирхэгжүүлдэг. Өрсөлдөөн багийг хувааж, бас нураадаг.
    2. Хандлага: Багийнхаа гишүүдийг хардаж сэрдэх бус 

    харин халамжлах дэмжих хандлагатай бай
    Хүмүүс өөрийн талхаа алдахгүйн тулд бусдад сэжиглэнгүй ханддаг тал бий. Тэр ч бүү хэл багийн гишүүдээ тэгэж харах нь элбэг байдаг. Харин багийн гишүүдээ хардаж сэрдэхээс илүү халамжлан дэмжих сэтгэлгээг өөртөө бий болговол баг өсөн торниж эрүүлжих болно. Энэ бүхэн бол үнэндээ хандлагын асуудал. Хандлага гэдэг бол багийн “үл үзэгдэгч тоглогч” юм. Хандлага нэг бол нураана, эсвэл байгуулна. Хэнд та найдна түүнд та найрсаг хандана. Бусдад найрсаг сайнаар хандах бүр энэ нь багт хамтран ажиллах дулаан уур амьсгалыг бий болгодог байна.

    1. Төвлөрөл: Өөр дээрээ биш харин багт анхаарлаа төвлөрүүл
      Багт байгаа хүмүүс аливаа зүйлд хандахдаа ихэнхдээ өөрөөсөө 2 асуултыг асуудаг: “Энэ надад ямар ашигтай вэ?” эсвэл “Энэ зүйл багт ямар хэрэгтэй вэ?” гэж. Аль тал дээр төвлөрнө тэндээс өрсөх үү эсвэл өргөлцөх үү гэсэн барил бий болдог. Баг жинхэнэ амжилтад хүрье гэвэл зөвхөн нэг удаагийн ялалтад бус харин байнгын ялалтад анхаарлаа хандуулахаас шалтгаална гэж нэг хүн хэлсэн байх юм. Багийг ялалт гэдэг бол таны ялалт билээ.
    1. Үр дүн: Өсөлт үржилтээр ялалтаа бүтээ

    Багийн хамтын ажиллагаа гэдэг бол гайхамшигтай үр дүнд хүргэдэг. Ганцаараа ажиллавал маш олон амжилтанд хүрэх хэдий ч, харин багаараа ажиллах юм бол тэр ялалтууд чинь үржин өсч ганц биеэр хийшгүй олон ялалтад хүргэх болно. Би чадна, гэхдээ бид илүүг чадна.

    Өөрийгөө хэрхэн хүндэтгэж сурах вэ?

    Хүн бүр өөрийгөө ямар хүн гэдгийг мэддэг. Өөрийгөө өндрөөр үнэлэх нь хүний байдалд сайнаар нөлөөлж, амжилт гаргахад тусалж, аз жаргалтай болгодог гэж ярьдаг. 
    Энэ үнэн, гэхдээ ийм үнэлгээ нь бодит байдалтай нийцэж байвал шүү дээ. Үндэслэлгүйгээр өөрийгөө хэт дээгүүрт үнэлдэг хүмүүс сэтгэлзүйн бэрхшээлтэй тулгардаг. Тэдэнд хүнлэг дулаан сэтгэл, уудам өршөөнгүй сэтгэл дутагддаг, бусадтай нийцтэй байж чаддаггүй. Тэд амжилт бүхнийг өөрийнхөө гавъяа гэж үзэн, бүтэлгүйтвэл хэн нэгнийг буруутгадаг. Харин өөрийгөө хэт доогуур үнэлдэг хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд үүнээсээ болж их шаналдаг. Ихэнх хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлгээ нь бусдын буюу дарга, удирдах ажилтнуудын санаа, бодлоос хамаардаг. Уг нь энэ тохиолдолд сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй. Та яагаад өөрөө өөртөө сэтгэл зүйч болж чадахгүй гэж…

    Амьдралд асуудал ундраад байдаг. Та бүх асуудлыг нэг мөсөн шийдэх гэж улайраад амжихгүй болохоор сэтгэлээр унаж, бухимдаж, уйлж унждаг уу? Үүний оронд та сэтгэлзүйчид ханд. Өөрөөсөө дэндүү ихийг шаардахаа боль. Өөрт үнэхээр хэрэгтэй “Өдөрт нэг л ажил амжуул”. Энэ бол одоо таны уриа.

    Та үе үе гэнэт ямар ч шалтгаангүйгээр уурлаж уцаарладаг болсон уу? Хамт ажилладаг хүмүүсийн үйлдэл, шүүмжлэл таныг галзууруулах шахдаг уу? Яагаад гэж өөрөөсөө асуу. Хүн болгон л таныг чадах гээд санагдаад байна уу? Өөртөө итгэлтэй хүний толгойд хэзээ ч ийм бодол төрөхгүй гэдгийг ойлго. Энэ бүхэн бол та өөрийгөө хэт доогуур үнэлдэгийн баталгаа. Түүнээс гадна байнга түгших, огт шалтгаангүйгээр айх, бухимдах, бүхэнд хайхрамжгүй хандах, бусдаас үргэлж юм гуйх хүсэх, гомдоллох, өөрийгөө байгаа байдлаасаа дор муугаар харагдуулахыг, хичээх зэрэг олон шинж байдаг.

    Эдгээр шинж танд илэрвэл өөрийгөө эрхлүүл, дуртай хоолоо хийж ид, ямар нэг юм худалдаж ав, амралтанд долоо хоног сайхан амраад ир.Эсвэл сэтгэл сэргээдэг өөрт сайхан байдаг хийх дуртай зүйлээ хийгээд үз.

    Өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх арга:
    1. Хагас цаг тайван суугаад бод. Одоо хийж байгаа бүхэн чинь бүгд тийм чухал уу? Олон хүн өөртөө амарч тайвшрах 5 минут ч гаргадаггүй. Гэтэл энэ нь сэтгэцэд муугаар нөлөөлдөг.

    2. Байж болох муу бүхэнд өөрийгөө буруутгаж байдгаа боль. Нэг хүнд муу зүйл хийсэн бол ахиж тийм явдал бүү гарга.

    3. Муу муухай юм бүү бод. Хэрэв хэн нэгэн таныг шүүмжилвэл дотроо өөрийгөө сайхан, ухаантай, аятайхан гэж бодож суу. Тэд ярьж л байна биз.

    4. Хорвоо төгс биш. Бүтэлгүйтэх болгонд надаас болсон гэж гэмшихээ боль. Яагаад ийм бодол төрдөг шалтгааныг ол. Хэн нэгнийг санамсаргүй гомдоосон бол уучлал гуй. Тэгээд өөрийгөө уучил.

    5. Cap жилээр гомдлоо дотроо хадгалж болохгүй. Гомдлоо мартаж чаддаг хүмүүс л жинхэнэ ёсоор эрх чөлөөтэй байдаг. Хорвоогийн бүх хүмүүсийн тухай муугаар боддог хэрнээ өөрийгөө сайнаар боддог байж болохгүй.

    6. Дандаа золиос болж байдгаа боль. Өөрийгөө хэт доогуур үнэлвэл бусад хүмүүс ч танд муугаар хандах болно. Хүн өөрөө өөрийгөө хүндэтгэх ёстой гэдгийг үргалж санаж яв.

    7. Үгүй гэж хэлж сур. Олон хүн бусдад ялангуяа найз нөхөддөө татгалзаж чаддаггүй. Тэгээд дургүй зүйлээ, эсвэл хийж чадахгүй зүйлээ амладаг.

    8. Өдөрт нэг удаа толинд хараад “Өөрийгөө өндрөөр үнэлж, хайрлаж байна” гэж хэл.

    Ичимхий зангаа хэрхэн даван туулах вэ?

    Та өөртөө итгэлтэй байж чаддаг уу? Та гадны хүнтэй юм ярихдаа айж эмээдэг үү? Та олны өмнө үг хэлэхдээ айн чичирдэг үү? 

    Ичимхий, өөртөө итгэлгүй байдал нь таныг маш олон боломжоос холдуулж, таныг дандаа бусдаас  сүүлд явах шалтгаан болдог гэж болно. Тэгвэл хэрхэн ичимхий, бүрэг зангаа даван туулж, өөртөө итгэлтэй байх вэ?

    Ичимхий зан юунаас үүдэлтэй вэ?

    Юуны түрүүнд ичимхий зан айдсаас үүдэлтэй байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Энэ бол гутаан доромжлогдох, үл ойшоогдох, бүтэлгүйтэх гэсэн айдсаас үүдэн бий болдог зүйл юм.

    1. Муу дурсамжуудыг мартах хэрэгтэй.

    Таны талаар хэлсэн хүний үгийг та нэг их хүндээр, ач холбогдол өгч хүлээж авах хэрэггүй гэж зөвлөе.  Танд тохиолдож байсан муу зүйлүүдээс өөрийгөө чөлөөлж, бүхнийг эхнээс эхлэх хэрэгэтэй. Өнгөрсөн бол өнгөрсөн шүү дээ. Хүн өнгөрсөн дурсамжуудыг бодох тусам дахин ахам хийхээсээ айж эмээдэг. Тэгэхээр та үүнээс гарахын тулд юуны өмнө болсон үйл явдлыг сөрөг байдлаар буюу хүнд байдлаар хүлээж аваад хэрэггүй, харин үүнийг танд сургамж болгон аваад, дахин шинээр эхлэх хэрэгтэй.

    2. Бусад хүмүүс яг тантай адил.

    Бусад хүмүүс тантай яг адил гэдгийг та байнга санаж бай. Бүх хүн л айдаг. Ганц 2хон бүтэлгүйтлээс болоод та өөрийхөө боломжийг боон хааж болохгүй. Хүн бүр л хүмүүстэй сайхан харилцахыг хүсдэг. Тэгэхээр таны хүмүүстэй харилцах, өөрийгөө хүмүүст илэрхийлэх гэсэн хүслийг тань хүмүүс маш сахнаар хүлээн авах болно. Та сайхан ярьдаг, найрсаг хүмүүст дуртай биздээ? Тэгвэл хүмүүс бүгд дуртай.

    3. Итгэлтэй бай.
    Ичимхий байдлын гол шалтгаан бол итгэлгүй байдал гэдгийг дээр хэлсэн билээ. Хэрвээ та өөрийгөө үнэлэхгүй бол хэн таныг үнэлэх юм бэ? Та хэрвээ хүмүүст хүндлэгдэж, үнэлэгдэхийг хүсэж байвал та хүмүүст түүнийгээ гаргаж харуулах ёстой шүү дээ. Эс тэгвээс та үргэлж хэн ч биш байсаар байх болно.

    4. Та хүссэн хүсээгүй хүмүүстэй харилцах ёстой

    Танд  чухал санаа, бодол байсаар байгаад түүнийгээ дотроо хадгалсанаар та өөрийгөө баллаад зогсохгүй, түүнийг сонсох ёстой хүмүүсийг мөн адил баллаж буй хэрэг юм. Жишээ нь та сагсан бөмбөгийн багийн гишүүн байлаа гэж бодьё. Багийн гишүүн тань сул ба та түүнрүү бөмбөг дамжуулах боломжтой байтал та үүнээс татгалзах нь та өөрийгөө баллаад зогсохгүй  мөн багаа баллаж байгаа хэрэг шүү дээ. Та өөрийгөө хүмүүст хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй хүн гэж бод. Танд хүмүүс өгөх зүйл байгаа гэж бод.

    5. Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхээсээ бүү цааргал.

    Хүмүүсрүү сайхан инээмсэглэх нь өөртөө итгэлтэй байдлын гол шинж байдаг. Тэгэхээр та юуны өмнө хүмүүсрүү сайхан инээмсэглэж сурах хэрэгтэй. Танихгүй байсан ч хамаагүй. Эхлээд энэ танд маш их хэцүү байх болно. Гэхдээ та хэд хэдэн удаа сургуулилсны дараа танд маш амрахан болох ба та өөрөө хүртэл өөдрөг байх болно. Инээмсэглэж буй хүн ямар ч тохиолдолд хүмүүсээс илүү харагддаг гэдгийг санаарай.

    6. Хүмүүсийн нүдрүү харж сур.

    Хүмүүсийн нүдрүү эгцэлж харж сур. Энэ бол өөртөө итгэлтэй хүний шинж юм.

    7. Өөрийгөө аль болох тайван байлга.

    Хүн цэвэрхэн байхдаа өөртөө итгэлтэй байдаг биздээ. Тиймээс та өдөр бүр цэвэрхэн, өө сэвгүй, яг өөрт тань таарсан хувцасыг өмсөж бай. Ингэх аваас та хүмүүсийн өмнө ил гарахаасаа эмээхгүй байж чадна. Мөн та гэрээсээ гарахдаа өөрт тань таалагдахгүй байгаа зүйлээ бүү өмс. Бага зэрэг л тавгүй байвал та түүнийг өмсөх хэрэггүй.

    8. Өөрийгөө хайрла.

    Та өөрийгөө хайрла. Та өөртөө хайртай биш бол таныг хэн хайрлана гэж та хүлээж суух вэ?. Танд бусдаас илүү юу байдаг вэ? Сайхан хөл үү, хөөрхөн царай юу, сайн сурлага уу, хоол сайхан хийх чадвар уу, хүн магтах авьяас уу? Юу ч байж болно. өөрийхөө давуу талуудыг тодруул. Тэгээд өөрийгөө бусдаас илүү гэдэгт итгэ. Та бол цор  ганц. 

     9. Та хүн бүрт таалагдах албагүй.

    Хүн бүрт таалагдахгүй байхаас бүү ай. Та угаасаа доллар бишээс хойш. Та хүн бүрт таалагдах албагүй. Та яагаад бусдаас өөр байж болохгүй гэж? Хамгийн гол нь өөртөө итгэлтэй бай.
    Хүмүүс таны талаар муу зүйл, шүүмжлэл хэлж болно. Зарим хүмүүс танд дургүй байж болно. Муу хүмүүсийн шүүмжлэлийг магтаал гэж ойлго гэсэн үг байдаг шүү дээ. Угаасаа хүмүүс таны хэлж ярьж буй зүйлд анхаарал хандуулна гэдэг чинь таныг үнэ цэнэтэй хүн гэдгийг харуулж байгаа хэрэг шүү дээ.

    10. Аль болох хүмүүстэй их ярилц.

    Тэр тусмаа танихгүй хүмүүстэй. Энэ нь таныг итгэлтэй болгох болно. Эхлээд энэ танд эвгүй санагдаж байж болно. Гэхдээ удалгүй энэ танд ер төвөггүй болно. Хүмүүс таны үгийг үл ойшоох вий, хүмүүс таныг сонсохгүй байх вий гэж айж байна уу? Тэгвэл та тухайн хүнийхээ тухай өөрөөр нь яриул. Хүмүүс өөрийхөө тухай ярих маш дуртай байдаг юм. Ингээд тэр танд дуртай болох болно.

    11. Төгс хүн болох гэж бүү хичээ.
    10 хуруу тэгш хүн гэж байдаггүй. Хэдий гаднаа харагдахгүй ч сул тал байж л таарна. Та өөрийхөө ганц сул талыг бүү их юманд бод. Өөрийгөө төгс биш байгаад бүү их санаа зов. Бүх хүн сул талтай.

    Та ичимхий байх эрхгүй.

    Ичимхий байна гэдэг таны өөрийнхөө төлөө хийж болох хамгийн муу зүйл гэж хэлбэл буруутахгүй байх. Та ичимхий байснаараа өөрийнхөө амьдралыг баллаж, сайхан боломжуудаас хойш татаж байна гээд бодоод үз. Энэ хэдий хатуу сонсогдож байж болох ч яах аргагүй үнэн юм. Та эрүүл саруул. Танд бусадтай адил хэл, ам, нүд, гар, бие байгаа. Тэгвэл юунаас ичсэн юм бэ? Та ичимхий байснаараа өөрийгөө дандаа нууж байгаа хэрэг. Тэгэхээр танд одоо ичимхий байх эрх байхгүй гэдгийг та ойлгосон байх.
    Та өөрийхөө төлөө өөрчлөгдөх ёстой. 

    Залхууралаа ялан дийлэх арга зам

    Залхуурал – Таны амжилтын дайсан! 

    “Үлбэгэр байдал, залхуурал нь сэтгэл болон биеийн илэрхий доройтол юм” 

    (Виссарион Григорьевич Белинский-аас)

    “Танд бүх нөхцөл бололцоо, боломж нь байхад ямар нэгэн зүйлийг хийж бүтээж чадахгүй бол юу хийх вэ? Залхууралгүй хэрхэн өөрийгөө дайчилж бололцоогоо бүрэн ашиглах вэ” 

    Залхуурал нь амжилтанд хэрхэн нөлөөлдөг вэ?
    Нэгэн бодит баримт: Эрдэмтэд залхуурал болон хөдөлмөрийн бүтээмжийн хоорондын уялдаа холбоог туршилтаар тодорхойлон дараах дүгнэлтэд хүрсэн байна.

    Өдөрт 1 цаг залхуурвал – ажлын бүтээмж 28% буурна!
    Өдөрт 2 цаг залхуурвал – ажлын бүтээмж 63% буурна! !
    Өдөрт 3 цаг залхуурвал – ажлын бүтээмж 88% буурна ! ! !
    1 минут залхуурахад л Та амьдралынхаа 2 минутыг үр дүнгүй алддаг.

    Минут тутмын залхуурал нь Таны хүлээн хүсч байгаа зорилтоос 200%-аас илүү хурдтайгаар холдуулна.

    Хэрвээ Таны өөртөө олгосон сул зогсолт буюу амралт тань хэдий чинээ удаан үргэлжлэнэ, төдий хэмжээгээр Та ажилдаа төвлөрөхгүй бөгөөд таны хөдөлмөрийн бүтээмж мөн хэмжээгээр сулрах буюу ашигт үйлийн коэффициент буурна. (КПД – ашигт үйлийн коэффициент – КОЭФФИЦИЕНТ ПОЛЕЗНОГО ДЕЙСТВИЯ) Дээрхи үзүүлэлтүүд нь улс орны хэмжээнд (хувь хүнд) хэрэгжүүлээгүй бизнесийн төслүүд (таны төлөвлөгөө) болон олоогүй мөнгөний хэмжээг бодоход хүргэж байгаа биз.

    Та хойш суусны хэрэггүй! 

    Залхуурал нь нэг зан чанар хэмээгддэг. Гэтэл энэ нь биш. Залхуурал бол хүний нэгэн сул тал.

    Залхууралтай тэмцэж ч болно, бас тэмцэх ч хэрэгтэй. Өөртэйгээ тэмцэх биш, залхуутайгаа тэмцэх хэрэгтэй гэдгийг дурьдая.

    Ажил хэрэгч хүмүүст зориулаад залхууралтай “Залхуурлын эсрэг” сургалтыг санал энд санал болгов. Залхууралтай амжилттай тэмцэх сэтгэлийн зориг, хүсэл тэмүүлэл, шантрахгүй чанар Танд хэрэгтэй. Яг одоо өөртөө зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө бүхий л чадвар, чадлыг зориулах болно гэж амлаарай. Залхууралтай тэмцэх бүхий л чадвар, чадал шүү.

    За эхэлье!

    Алхам 1. Чин эрмэлзлэл.
    “Энэ нь надад хэрэгтэй” гэх нь хангалттай биш, бүр хүчтэй, нөлөөлөх шалтгааныг өөртөө ол. Таны үйлсийг бүтээх, зорилгоо биелүүлэхэд туслах тэрхүү шалтаг шалтгааныг ол. Тухайлбал:
    – Бүхнийг гэр бүлийнхээ, охиныхоо, хүүгийнхээ төлөө.
    – Хайртай хүн, найз нөхдийнхөө төлөө.
    – Үүнээс илүү ихийг хийж чадна гэдгээ, бүгдийг хийж чадахаа бусдад өөрийгөө харуулж нотолж чадна.
    – Улс орныхоо төлөө, түүхэнд орохын тулд.
    – Өөрийнхөө эрмэлзлэлийг тодорхойл.

    Хүмүүн нь бусдын төлөө өөрөөсөө илүүг зориулдаг нь сонин шүү. Тиймээс Таныг “хөдөлгөж” чадах хэн нэгнийг болон тэднийг өөртөө ол.         ,0

    2 шаг. Бодит шалтаг (стимулятор – өдөөгчийг) ол.
    Зарим хүн аяга кофенд, зарим нь хүйтэн усанд, зарим нь чанга хөгжим сонсож “сайхан болдог”. 🙂 Таныг тэтгэж сэргээж байх тэрхүү хөдөлгөгч хүчийг (өдөөгчийг) ол. Залхуурлын анхны шинж илрэнгүүт л тэрхүү “хөдөлгөгч хүч”-ээ ашигла.

    Алхам 3. Бусдын хүсэлтийг (хүслийг) биелүүлснээр өөрийнхийгөө шийдвэрлэх. Бүхий л амьдралдаа бид дарга, хамт олон, хамаатан садан, гэр бүл, найз нөхөд гээд хэн нэгний өмнө буюу бусдын өмнө ямарваа үүрэг хариуцлага хүлээсэн байдаг. Үүрэг гэмээр зориултууд ч байдаг. Чин хүслээрээ биш “хийх болоод” эсвэл “зайлшгүй хийх хэрэгтэй учраас хийдэг” үед хүний ажил хий хүсэл сонирхол буурдаг. Тэр үед яах ёстой вэ?

    Гарц!
    Энгийн дүрэм: Өөрийнхөө хүсэл зорилго, тэмүүлэлээ биелүүлэх шаардлагатай байгаа гэдэгтэйгээ холбо. Бүх талаар л өөрийнхөө сонирхолыг, материаллаг болон сэтгэл санааны сонирхлыг тодорхойл. Бүр удирдлагынхаа дандаа (залхтал) өгдөг үүрэг даалгавраас ч өөрийнхөө сонирхлыг олж харж болно. Жишээ нь: Например: би мэргэжлийнхээ чадварыг болон дадлага туршлагаа бататгана гэх мэт.

    Алхам 4. Байнгын хөдөлгөөнд “урагшаа”.
    Идэвхтэй байдлыг зуршил болго. Юуны өмнө, эхний удаадаа өөрийгөө шахаж, шаард.

    Өөртөө аман болон бичгэн хэлбэрээр “өөрийнхөө зорилгодоо хүрэхийн төлөө өдөр бүр боломжтой болгоныг хийнэ” гэсэн амлалтыг аваарай. Төлөвлөгөө гарга, тэгээд төлөвлөгөөгөө бүү хойш нь тавь. Мөн төлөвлөгөөнөөсөө бүү няц.

    “Өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр юуг амжуулсан бэ?” гэж өдөр болгон өөрөөсөө асуу.

    Урам зоригтойгоор яг одоо юуг хийхээ, хийж болохоо хайж олох хэрэгтэй.
    “Урам зориггүйгээр аугаа их үйлсийг бүтээж байгаагүй.” (Ральф Уолдо Эмерсон)

    Алхам 5. Залхууралтай дайн зарла.
    Залхуурал нь хэнийг ч, хэнбугайг ч, бүр хамгийн идэвхтэй хүнийг ч залгих үндсэн “чадвар”-тай. Тиймээс залхууралтай зайлшгүй тэмцэх хэрэгтэй.

    Залхууралтай тэмцэх 3-н фронт:
    1. Зорилгоо болон зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө зөв тодорхойлох.
    2. “Уналтанд” (амжилтгүй байх) ухаалаг хандах.
    3. Амьдралын идэвхтэй хэмнэл:
    – Биеийн тамираар хичээллэх, дасгал хийх, цана, роллик (дугуйтай гутал), дугуй, гүйх, байгаль орчинд идэвхтэй амрах буюу агаарт гарах. (агаарт гарах гэдгийг “архидахаар” битгий ойлгоорой).
    – Хошин шог болон зугаа цэнгээнд тоглолтууд (шоу).
    – Итгэлтэй, хөгжилтэй, амьдралын баяр баясгалантай хүмүүстэй харьцах.
    – Зөв болон эерэгээр бодох сэтгэх, ирээдүйд итгэх, сайн сайханд итгэх. (Ядахдаа хараалын болон муу үг хэрэглэж амаа бүү бузарла)
    ____________________________

    Ердөө л 5-н алхам, тэгээд залхуурал Танаас үүрд холдох болно.
    Ердөө л 5-н алхам, тэгээд Таны зорилго минутаар, мөч болгоноор ойртох болно.

    Сануулахад:
    Залхуурал нь – Таны зан чанар биш. Залхуурал нь – Таны сонголтын үр дүн. 

    Хүний хөгжлийн клубын
    гишүүний зарчим

    “Хөгжил” клубын гишүүн би

    1. Өдөр хоног хором мөч бүрийг хүндэтгэн үр бүтээмжтэй туулна.
    2. Эрүүл амьдралын хэв маягаар амьдарна.
    3. Өөрийн дутагдлыг хүлээн авч засч залруулна.
    4. Өөрийн хариуцлагыг ухамсарлана.
    5. Тэвчээр хатуужилтай байна.
    6. Номын үнэнч нөхөр байна.
    7. Сайн мэддэгээ ярина, мэдэхгүйгээ мэдэхийн төлөө тэмүүлнэ.
    8. Эерэг сэтгэлгээтэй өөдрөг байна.
    9. Ертөнцийг багтаасан уужим сэтгэлтэй байна.
    10. Идэвх, зүтгэлтэй, шинийг санаачлагч байна.
    11. Өдөр бүр суралцагч, өдөр бүр бүтээгч байна. 
    12. Хүн бүр тэгш эрхтэй учир бусдын эрх ашгийг хүндэтгэнэ. 
    13. Хамтын хүчийг ухамсарлаж, гишүүдийнхээ давуу тал дээр нь түшиглэн 

                                                                                             ажиллана.

    1. Сурч, ажиллаж буй салбартаа шилдэгийн шилдэг байна. 

    Эдгээр зарчмыг өөрийн амьдралдаа мөрдлөгө болгоно.

    ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ

    Хүний сэтгэлгээний хандлага нь “эерэг” эсвэл “сөрөг” хоёр хэлбэртэй байдаг.
    Тодруулбал: Нэг удаа та нэрт лекторын лекцэнд сууж байлаа. Гэтэл, гэнэт хажуугийн суудал дээр тань нэгэн бүрзийсэн залуу ирээд суув. Түүнээс бензин сэнгэнэтэл үнэртэж байна. Эргэн тойрны хүмүүс гайхсан янзаар тэр залуу руу харж байна. Яг тэр үед та тэр залуугийн тухай юу гэж бодох вэ? Магадгүй
    – Ямар арчаагүй юм бэ
    – Хувцсаа сольж болоогүй юм байх даа
    – Олон нийтийн газар биеэ зөв авч явахад яадаг юм бэ! г.м
    Эсвэл: – Сайхан жолооч залуу байна даа
    – Амьдралын идэвхитэй, шинийг эрэлхийлэгч нэгэн байна.
    – Лекцээс хоцрохгүй юм сан гэсэндээ Хувцасаа сольж амжаагүй байх л даа г.м
    Таны бодол аль хувилбартай нь таарч байна вэ? Эхний хэсэгт бол та сөрөг сэтгэлгээтэй хүн байна. 2-р хэсэгт багтаж байвал та эерэг сэтгэлгээтэй хүн байна гэж хэлж болно.

    Эерэг сэтгэлгээ нь аливаа зүйлийн сайн сайхан тал болоод аливаа бэрхшээлийг даван туулах арга замыг харж чаддаг бол сөрөг сэтгэлгээ нь байнга болж бүтэхгүй, дутагдалтай талыг хардаг учраас хүнийг урагш бус арагш чангааж байдаг.

    Өнөөгийн нийгэмд монголчуудын ихэнх хувь нь болохгүй, бүтэхгүй зүйлийн талаар ярьж сэтгэл хангалуун бус амьдарч байна. Тэдний оюун ухааныг айдас, эргэлзээ сүйрүүлж, амьдрал нь амжилтгүй үргэлжилсээр…
    Хүмүүсийн сэтгэлгээ яагаад сөрөг болчихов, яагаад тэд амжилтанд үл хүрнэм!!!
    Сэтгэлгээ эерэг эсвэл сөрөг байх эсэх нь тухайн хүмүүсийн эхийнхээ хэвлийд байхаас эхлээд өнөөг хүртэл авсан мэдээллийн хандлага /эерэг, сөрөг/-аас хамаардаг. ө.х: Мэдээлэл гэдэг бол оюун ухаан, сэтгэлгээний хоол юм.
    Дээрх хамаарлыг хүн дээр төдийгүй амьтан дээр хүртэл туршиж үзсэн байна. Ж.бэл: АНУ-н нэгэн мужийн 5-р ангийн онц сурлагатай хүүхдүүдийг цуглуулаад 3-н анги болгон хуваажээ. Эхний ангийн сурагчдад багш нар нь хичээлээ заасны дараа байнга сөрөг мэдээлэл өгдөг байжээ. /Эдний анги гэж сахилгагүй юмнууд, нүдэнд хүйтэн, хүмүүжилгүй, замбараагүй г.м/, 2-дах ангид нь хичээлээс өөр нэмэлт мэдээлэл өгсөнгүй, 3-дах ангид нь хичээлээс гадуур байнга эерэг сайхан мэдээлэл өгдөг байжээ. /Эдний ангийнхан ухаалаг, авъяастай, алсын хараатай, манай сургуулийн нүүр царай, ирээдүйн удирдагч нар г.м/ 6 жилийн дараа хүүхдүүд сургууль төгсөхөд эхний ангийнхан маш сахилгагүй, дэггүй, муу зүйлд гаршсан хүн болцгоосон бол, 2-дах ангийнхан жирийн л нэг сэхээтнүүд, харин 3-дах ангийнхан үнэхээр манлайлагч, удирдагчид болж төлөвшсөн байна.
    Дээрх 5-р ангийн онц сурлагатай хүүхдүүдийн 1-дэх хэсгийг мэдээлэл 360‘ өөрчилжээ. Харамсалтай нь буруу тийш нь…
    Тэгвэл бид өнөөг хүртэл ямар мэдээллээр тэжээгдэж байсныг нягталж үзье!

    Бидний авч буй мэдээллийн хэдэн %-нь сөрөг вэ?
    Мэдээллийн сувгууд/Сөрөг дундаж хандлага

    1. Телевиз 80%
    2. Радио, фм 30%
    3. Сонин, шар хэвлэл 99%
    4. Сэтгүүл 20%
    5. Найз нөхөд 70%
    6. Аав ээж 50%
    7. Багш нар 50%
    8. Хөрш 90%
    9. Цуурхал 99%

    Хэний ч аав, ээж үр хүүхдээ муу яваасай гэж хүсдэггүй! Гэтэл, яаж сөрөг мэдээлэл бидэнд өгдөг юм бэ? гэж та гайхаж магадгүй! Тэгвэл бидний эцэг, эх дотор хүүхдээ загнаж, зандардаггүй хүн байдаг уу? Магадгүй үглэж яншдаггүй ээж байна уу? гэвэл та мэдээж хэрэг байхгүй л гэнэ. Гэхдээ муу санаж бус сайн яваасай гэсэндээ л загнадаг шүү дээ гэж та бодож байгаа. Үнэхээр сайн яваасай гэсэндээ л хэлдэг боловч хэлж буй арга, ашиглаж буй үг хэллэг нь үр хүүхдээ дээш биш доош чангаасан буруу үйлдэл болдог байна. Ж.бэл: – Манай энэ гэж, нэг бүтэлгүй амьтан, сургууль соёлгүй, ажилгүй, арчаагүй юм болно… гэж зарим эцэг эх загнадаг. Бухимдлаас үүссэн энэхүү сөрөг үг хэллэг нь хүүхдийг, за даа би ч бүтэлгүй хүн дээ, надад ч ажил олдохгүй, би угаасаа л азгүй, арчаагүй нэгэн гэсэн өөрийгөө голсон тодорхой зорилгогүй нэгэн болгож хувиргадаг.
    Та худал үгийг мянган удаа давтвал үнэн болдог гэж сонссон байх, яг л үүнтэй адил… Ер нь монголчууд хүүхдийг элдэв хараалаар уурлаж загнахыг цээрлэж намуун аядуугаар учирлан сургадаг байна.
    Дүгнэвэл бид аав ээжээсээ 50% сөрөг мэдээлэл авдаг нь үнэн бөгөөд дунджаар амьдралаас сонсч, мэдэж авч буй мэдээ мэдээллийн 70%-нь сөрөг байх нь. За тэгвэл та нарын бие махбодийг хоол тэжээдэг, оюун ухаан сэтгэлгээг тань мэдээлэл тэжээдэг.

    Нэгэн асуулт асууя! Та нарын өмнө тавагтай “гуляш” байна. Үүний мах нь муудаад үнэр орчихсон, ногоо нь бас эвгүй үнэртэй болчихсон, будаа нь л шинэ байна. /Гэхдээ мэдээж хэрэг махны сүүмс будаанд шингэсэн байна/ Та энэ хоолыг идэх үү? Мэдээж үгүй шүү дээ. Бид бие организмдаа байнга шинэ, сайхан хоол хүнсийг хэрэглэдэг. Тэгвэл 70% сөрөг мэдээлэл бүхий оюуны, сэтгэлгээний хоолыг /70%-нь муудсан хоол гэсэн үг/ та хэдэн жил идсэн бэ? Насаараа л байх. Магадгүй таны бие 70%-нь муудсан хоол хүнсийг иддэг байсан бол та хэр зэрэг удаан амьдрах вэ? Өвчин эмгэгт баригдаад нэг ч их удахгүй байсан байх. Тэгвэл бидний сэтгэлгээ ялзарч, муудах нь аргагүй биз дээ? Ингэж муудсан сэтгэлгээ яаж, аливаа зүйлийн сайн талыг олж харж, амжилтанд хүрч чадахав дээ! Тийм үү?

    Ж.бэл: Гутлын үйлдвэрийн эзэн нэг менежерээ Африк руу гутал заруулахаар явуулжээ. Менежер Африкт очоод онгоцноос буунгуутаа хөл нүцгэн Африкчуудыг хараад эзэн рүүгээ –Захиралаа, энд ерөөсөө нэг ч хүн гутал өмсдөггүй юм байна /гутал зарагдахгүй нь ойлгомжтой/ гэж хэлээд, ирсэн онгоцондоо суугаад буцжээ. Тэгэхээр эзэн нь “Манай энэ ч сөрөг хүн дээ, арай эерэг менежерээ Африк явуулаад үзье гэж бодоод эерэг менежерээ явуулжээ. Гэтэл тэр менежер онгоцноос буунгуутаа, Африкчуудыг хараад эзэнрүүгээ, -Захиралаа энд ерөөсөө нэг ч хүн гуталгүй байна, наанаа байгаа бүх гутлыг нааш нь явуулчих /гуталгүй учраас олон гутал худалдаж болно/ гэсэн байна. Тухайн үед Африкчууд гутал өмсөөгүй байж болно гэхдээ халуун элс хайрга, өргөс бутан дээр хөл нүцгэн явж буй хүмүүст гутал хэрэгтэй л байх ёстой. Үүнийг сөрөг сэтгэлгээтэй хүн харж чадаагүйгээрээ ажил нь амжилтгүй буцсан бол харин эерэг сэтгэлгээтэй хүн харж чадсан учир ажил нь амжилттай болжээ.

    Тэгвэл: Амьдрал дээр 100%, ганцхан талтай, туйлын зүйл гэж байдаггүй, бүх зүйл 2 болон түүнээс дээш талтай байдаг. Тэрхүү талуудын аль өнцгөөс харсан эсэхээс хамаарч өөр хариулттай.
    Бид сөрөг сэтгэлгээг цаашид үргэлжлүүлэн тэжээж, аливаа зүйлийг болохгүй, бүтэхгүй, өө сэвийг хараад байх юм бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй! Тиймээс өнөөдрөөс эхлээд авч буй мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж сөрөг мэдээллээс татгалзаж, эерэг мэдээллээр оюунаа хооллоцгооё! Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе. Үүний тулд бодол санаа, хүсэл зориг, хэлж ярих бүхэн тань эерэг, сайхан үг хэллэгээр илэрхийлэгдэх ёстой юм.

    Дэлхий ертөнц маань тэр чигээрээ энергийн урсгал байдаг. Тэгвэл энергийн ертөнцөд “Ижил нь ижлээ дууддаг” гэсэн том хууль байдаг. Энэ хуулйин дагуу та өнөөдөр сөрөг зүйлийг бодож, айдас, эргэлзээгээр дүүрэн байвал тэр айдас эргэлзээ чинь л ирнэ, харин сайн сайхан зүйлийг бодож сэтгэвэл тэр сайхан зүйлүүд тань ирэх болно. Үүнийг хялбархан нотолж болно. Ж.нь: Хавар болж та ногооны талбайдаа “төмс” тарьжээ, намар та юу хураах вэ? Мэдээж хэрэг төмс тарьчихаад лууван хайвал олдохгүй, төмсөө л хурааж авна. Тэгвэл та өнөөдөр хараавал маргааш хараал шигээ амьдралыг даллана, бусдыг дорд үзвэл
    маргааш хэн нэгэн таныг дорд үзнэ, үр хүүхэд эсвэл дүү нараа “тэнэг минь” хэмээн загнадаг бол тэд чинь тэнэг л болно. Энэ бүхнийг та хүсэхгүй л байх, тиймээс өөрөөсөө байнга эерэг сэтгэлгээг бий болгож эерэг энерги цацруулж аз жаргалтай амьдралыг бий болгохын төлөө яг одооноос өөртэйгээ тэмцээрэй, та чадна! 

  • ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮДИЙН МАРКЕТИНГИЙН БОДЛОГОД ЗӨВЛӨМЖ (НОМЫН СОЁЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ КАМПАНИТ АЖИЛТАЙ ХОСЛУУЛАХ НЬ)

    ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮДИЙН МАРКЕТИНГИЙН БОДЛОГОД ЗӨВЛӨМЖ

    (НОМЫН СОЁЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ КАМПАНИТ АЖИЛТАЙ ХОСЛУУЛАХ НЬ)

    ИМИЖ, МЕССЕЖ

    БИД БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖДЭГ

    БИД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДИЗАЙН, МАРКЕТИНГИЙГ ЗӨВЛӨДӨГ

    ТҮЛХҮҮР ХАРИЛЦАГЧИД

    КОРПОРАЦИТОП 20 ГРУПП-ээс хэвлэлийн үйлдвэргүйг судлана, Үүрэн телефон, Банк

    ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ: Сонин, Сэтгүүл

    ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА: Яамд, тэндэр, Сурах бичиг, Намын сүлжээ, Орон нутаг

    ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА: Зохиолч, агуулга бүтээгчид, Урлагийн холбоод, Бүтээлч Монгол нэгдлийн сүлжээ

    ҮЙЛДВЭРЛЭЛ: Сав баглаа боодол. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДИЗАЙН АЯН. Үндэсний бүтээгдэхүүний дизайныг сайжруулах аян. Жишээ нь дизайнууд нь үйдвэрүүдэд сав баглаа боодлын шинэ дизайн танилцуулаад, шинэчилдэг байх г.м

    • ТОГТМОЛ ХАРИЛЦАГЧИЙН БОНУСЫН СИСТЕМ БИЙ БОЛГОНО.
    • ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОСЛОСОН
    • ДИЗАЙН, БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ, БРЭНДИНГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОСЛОСОН

    БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

    Контент- өөрөө бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүн зарагдах тусам хэвлэлийн ажил нэмэгдэнэ. Бид үйлчлүүлэгчээ хөгжүүлснээр илүү их ажилтай болно. Онцгой, сонирхолтой контент гаргаж борлуулах талруугаа чиглэнэ. Бидний гол ялгарал нь бид хэвлэлийн үйлчилгээ биш МЭДЛЭГ ЗАРНА.

    Өөрийн гэсэн контенттой болж чадвал зөвхөн хэвлэлийн ажил хүлээгээд суухгүй болно.

    Хэвлүүлж байгаа сэтгүүл, ном, контент, жижиг дунд бизнес, брэндинг, шошго, сав баглаа боодолд бид маркетинг, брэндингийн зөвлөгөө, сургалтаа ҮНЭГҮЙ дэмжлэг болгож өгөөд хэвлэлийг ажлыг авч ажилла. Манай хэрэглэгчид ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭнд илүү татагдаж ажлаа өгдөг болно.

    Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, сэтгүүл, сонин, номоо борлуулах тал дээр бид зөвлөгөө өгнө. Тэгээд хэвлэлийн ажлаа нэмэгдүүлнэ гэсэн загвараар ажилла.

    НОМЫН СОЁЛЫГ ТҮГЭЭХ ЗАМААР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ ЗАХ ЗЭЭЛИЙГ ТЭЛЭХ БОДЛОГО

    1.Номын соёлыг түгээгч байгууллага. Ном унших соёлыг дэмжиж хөгжүүлэх, Номны маркетингаар мэргэших. Номын соёл- Уншъя, урагшлая

    2.Номын байгууллагуудын сүлжээ бий болгох, CRM

    a.Ном сонирхогчдийн ТББ, клуб-

    b.Хэвлэл мэдээлэл

    c.Зохиолч, нийтлэлчийн холбоо

    d.Сургуулиуд

    e.Оюунлаг байгууллагууд

    f.Сургуулиудын ангиудад дээр номын булан нээж өгөх

    g.ТББ, коммунити- г боломжоороо хангаад өгөх. Ашигтай хамтын ажиллагааны санал тавих

    h.Ном орчуулагчид

    i.Бусад орнуудын хэвлэлийн газруудтай хамтран ажиллах

    j.Шилдэг уншигчийг тодруулах, хүүхдийн төлөө газартай хамтран ажиллах.

    3.Арга хэмжээ ба агуулга: Номонд дурлагчдын клубүүдтэй хамтран лекц, уулзалтыг зохион байгуулна. Номын нээлт, Зохиолч уншигчийн уулзалт, Номын солилцоо, номын хандив, Уншсан номоо ярих, Номын төслөө танилцуулга

    4.Идэвхижүүлэлт

    a.Номтой зуны амралт, Номын бэлэг- Дээд бэлэг, Номын сангуудад 1, 1 ном гардуулж өгдөг байх.

    d.Номын сангаа танилцуулах видео.

    e.100 ном прожект

    f.100 номын сан прожект

    g.100 зохиолч прожект

    h.Алдартнуудын уншдаг ном

    i.Таны ширээний ном

    j.Амьдралыг тань өөрчилсөн ном

    Ном кафе байгуулах

    Номын багцууд гаргах

    Номын АХА

    5. Медиа хөгжүүлэлт

    • Goodreads.com
    • Дэлхий дахины Номтой холбоотой мэдээллийг хүргэж байдаг медиа байгаасай.
    • Улаан галзуу уншигч
    • Солиотой уншигч
    • Асуудлаадаа бичмэгч унших ёстой номуудыг харуулдаг.
    • Е-майл маркетинг, хэрэглэгч, уншигчийн лист үүсгэж явах.

    СОШИАЛ МЕДИА ИДЭВХИЖҮҮЛЭЛТ, КАМПАНИТ АЖИЛ

    Фэйсбүүк апп – Хэрэглэсэн хүн бүхэн 50 найздаа урилга илгээнэ, авто нийтлэх.

    1. Би энэ долоо хоногт ямар унших вэ? /Номын жагсаалтын дагуу апп хэрэглэх болгонд шинэ ном санал болгодог байх/
    2. Ном болон зохиолч, уран зохиолын асуултуудад өдөрт 1 удаа хариулж зөв бөглөсөн тохиолдолд ном болон бэлэг авна. Асуултуудыг шинэчилдэг байх.
    3. Миний номын нэр буюу уран зохиолын нэр – хүний нэрийг дуртай зохиол эсвэл дурын гоё зохиолын дүрийн нэртэй хольж гаргах, миний цус сорогчийн нэр гэдэг шиг, зураг бөгөөд гоё дизайнтай байх.

    Фэйсбүүк таб – like дарж үзэх агуулга

    1. Номын жагсаалт, арга хэмжээний хөтөлбөр, guide
    2. Newsletter – Шинэ ном, зохиолчдын мэдээллийг мэйл-ээр хүлээж авах, мэйл бүртгэх

    Заавал унших номны жагсаалт

    1. МИНИЙ НОМЫН САН хувийн номын сангаа танилцуулах уралдаан

    Айл бүрийг номын сантай болгоцгооё!

    2013 оны 2-р сарын 15- 4 сарын 15 хүртэл видео агуулгыг хүлээн авна.

    2013 оны 4-р сарын 23- нд, Дэлхийн номын өдөр ялагчийг тодруулна.

    Уралдааны журам

    Оролцогч өөрийнхөө номын сан, номын тухай, номын сангаа хэрхэн ангилдаг зэрэг мэдээллийн багтаасан гар утасны видео бичлэг хийж өөрийн хуудаст байрлах МИНИЙ НОМЫН САН апликайшнаар дамжуулан бүтээлээ ирүүлнэ. Видео бичлэгийнхээ тайлбар хэсэгт ямар номинацид нэр дэвшүүлж байгаагаа бичнэ.

    Шагналын сан

    Номинаци тус бүрээр 1 ялагч тодруулж 500,000₮- ний ном худалдан авах, гэрийн номын сан бэлэглэнэ.

    Номинациуд

    Бүтээлч номын сан

    Сонирхолтой номын сан

    Давтагдашгүй номын сан

    2. НОМЫН ШҮҮМЖ бичих уралдаан

    Номын шүүмж бичиж, номыг үр бүтээлтэй унших соёлыг түгээцгээе!

    Уралдааны журам

    Вэб дээр байрласан номнуудаас сонгож шүүмж бичнэ. Бичсэн шүүмжээ тухайн вэбийн номын доор байрлах ШҮҮМЖ БИЧИХ цонхыг ашиглан онлайн оруулна. Оруулсан шүүмжээ олон нийтэд хүргэж хэлэлцүүлэг өрнүүлнэ.

    Шалгуур үзүүлэлт

    Шүүмж нь 600 үгэнд багтсан байна.

    Тухайн номын талаарх судалгаа

    Тухайн шүүмжид өгсөн олон нийтийн сэтгэгдэл

    Ж.Лувсандорж (Үндэстэн Баг ХХК)

  • “ДЭЛХИЙН ХААЗД” БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ АЙЛЧЛАЛ – 2017 / GLOBALG.A.P. TOUR STOP – 2017 MONGOLIA

    Их Монгол Язгууртан, Алтан Дээд Их Монгол Чанар байгууллага нь  CLOBAL G.A.P (ДЭЛХИЙН ХААЗД)- ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ байгууллагын гишүүн, Монгол дахь албан ёсны төлөөлөгч байгууллага бөгөөд Монгол Улсын ХАА-д дэлхийн зохистой дадлын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Зохистой дадлыг нэвтрүүлснээр Монголын Хөдөө Аж ахуйн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл нээлттэй болох юм.

    Энэ хүрээнд 2017 онд ДЭЛХИЙН ХААЗД байгууллагын албан ёсны айлчлал, хуралдааныг Монгол Улсад албан ёсоор зохион байгууллаа.

    “ДЭЛХИЙН ХААЗД” БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ АЙЛЧЛАЛ – 2017 / GLOBALG.A.P. TOUR STOP – 2017 MONGOLIA

    ЗОХИСТОЙ ДАДАЛД СУУРИЛСАН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ

    Урьдчилсан хөтөлбөр / Preliminary Program

    2017.09.23

    Хурал / Conference

    08:30 – 09:00 Бүртгэл / Registration

    09:00 – 09:15 Нээлт / Welcome and Opening

    Урлаг, соёлын үзүүлбэр / Mongolian Traditional Music Performance

    09:15 — 09:30 Нээлтийн үг / Keynote Address

    ХХААХҮЯамны төлөөлөл / Representative from Minister for Food, Agriculture and Light Industry

    09:30 – 09:45 Дурсгалын зураг авалт / Photo shoot

    09:45 — 10:00

    Нээлтийн үг / Keynote Address

    Өлзийбатын Баяраа, “Их Монгол Язгууртан” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга / BAYARAA Ulziibat, Chairman, Ikh

    Mongol Yazguurtan NGO

    10:00 — 10:30

    Дэлхийн ХААЗД-ын танилцуулга – Дэлхийн сорилт, дэлхийн шийдэл / Introduction of GLOBALG.A.P. – Global

    challenges, Global solutions

    Флавио Алзуэта, Дэлхийн ХААЗД байгууллагын дэд ерөнхийлөгч / Flavio ALZUETA, Vice President, GLOBALG.A.P.

    10:30 — 11:00

    Зохистой дадалд суурилсан хөдөө аж ахуйг хөгжүүлэх эдийн засгийн үндэслэл / Economic Rationale for GAPbased

    Agricultural Sector Development

    Доржийн Чингээлбаатар, “Их Монгол Язгууртан” ГҮТББ төслийн удирдагч / CHINGEELBAATAR Dorj, Project Director, Ikh

    Mongol Yazguurtan NGO

    11:00 — 11:30 Цайны завсарлага / Coffee Break

    11:30 – 12:00

    Нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэлд ХААЗД-ыг нэвтрүүлэх нь / Applying GAP into Mongolian Pastoral Livestock

    Production

    Жүгдэрийн Шинэхүү, ХААИС-ын МААБС-ийн багш, доктор / SHINEKHUU Jugder, ph.D, Professor at Mongolian

    University of Life Sciences

    12:00 – 13:00 Үдийн зоог / Lunch

    Урлаг, соёлын үзүүлбэр / Mongolian Traditional Music Performance

    13:00 – 13:30 Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх стратеги / Strategy of market entry into China

    Девид Жанг, “Худалдан авагчдын зөвлөл”-ийн ТУЗ-ын дарга / Zhiqiang (David) Zhang, Managing Director, Buyers Council

    13:30 – 14:00

    Газар тариалангийн үйлдвэрлэлд ХААЗД-ыг нэвтрүүлэх нь / Applying GAP into Crop Production

    Б.Энхжаргал, ХААИС-ын МААБС-ийн багш, доктор / B.Enkhjargal, ph.D, Professor at Mongolian University of Life

    Sciences

    14:00 – 14:30 Цайны завсарлага / Coffee Break

    14:30 – 15:00

    ХААЗД стандартыг Монгол Улсын мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогт тааруулан боловсруулах нь /

    GLOBALG.A.P. Add-Ons to adapt GAP into Mongolian unique livestock production

    Диэго Салгадо, Дэлхийн ХААЗД байгууллагын Мал аж ахуйн шинжээч, ААН баталгаажилт олгогч / Diego Salgado,

    Farm Assurer & Livestock Expert, GLOBALG.A.P.

    15:00 – 16:30 Асуулт, хариулт / Questions & Answers

    16:30 – 16:45 Хаалт / Closing

    2017.09.24

    Аж ахуй нэгжтэй танилцах аялал / Farm Visit

    08:30 – 09:00 Бүртгэл / Registration

    09:00 — 09:30 Аж ахуйруу явах / Transportation to the Farm

    10:30 — 13:30 Аж ахуйтай танилцах / At the farm

    13:30 — 14:30 Өдрийн хоол / Lunch

    14:30 – Буцна / Return

    *Жич: Хотоос 40 км зайд байрлах “Эвридэй Ферм”-д зочилно.

    *Note: EveryDay Farm is 40 km away from Ulaanbaatar city. It takes about an hour to the farm.

    Эх сурвалж: https://www.globalgap.org/expo…

    https://www.facebook.com/13557…

  • ABACICARD КАРТ ҮЙЛДВЭРЛЭЛ

    Баталгаат чанар, Дэлхийн стандарт, Шуурхай үйлчилгээ

    http://www.abacicard.com

    1985 оноос картын зах зээлд үйл ажиллагаагаа эхлүүлж 1986 онд албан ёсоор Кумур Абачи үүсгэн байгуулсан. 1993 онд Швейцарь улсын Printoplast Holding болон Абачи Групп гэсэн 2 компанийн 50, 50 хувийн эзэмшлээр SWISSCARD байгуулагдсан. Одоо Abaci group 95%- г эзэмшдэг. Оффис болон үйлдвэр нь Истанбул, Анкара хотод байрладаг. Өдөрт 600,000- 1,000,000 ширхэг карт үйлдвэрлэх хүчин чадалтай, 24/7 тасралтгүй ажиллагаатай 2500 м/кв талбай бүхий үйлдвэртэй.

    Турк улсдаа баталгаат чанар, дэлхийн стандарт, шуурхай үйлчилгээгээрээ тэргүүлдэг, дэлхийд №4- д ордог европ стандартаар бүх төрлийн карт үйлдвэрлэгч компани юм. Өдгөө 100 салбартай, 500 сая скрийч карт үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Турк, Египет улсын VODAFONE үүрэн телефоны компани, Грек улсын Wind компани, Туркын STARTEL, Индонезийн INDOSAT (IM3), Герман улсын EURO TELECOM болон Ливия, Судан Азербежан зэрэг 20 гаруй орны үүрэн телефоны компаниудад скрийч картыг нийлүүлдэг.

    ABACICARD нь жирийн пластик карт, иргэний үнэмлэх, ЗГ-ийн бүртгэлийн карт, жолооны үнэмлэх үйлдвэрлэж бизнесээ эхлүүлсэн бол өдгөө өндөр технологийн скрийч карт үйлдвэрлэгч болтлоо хөгжжээ. Турк улсын жолооны үнэмлэхийг дотооддоо үйлдвэрлэхээс өмнө жолооны үнэмлэхийг жирийн цаасаар хийдэг байв.

    Бүтээгдэхүүний нэр төрөл

    Скрийч карт, пластик болон картон магнетик болон зарим тодорхой нэр төрлийн картууд, банкны ATM картууд, зам тээврийн тасалбарууд /цаасан/, лояалти картууд, их дээд сургуулиудын ID картууд, зар сурталчилгааны бүтээгдэхүүн, таксфон карт, ОУ-ын болон дотоодын гүйлгээний карт

    Бүтээгдэхүүний аюулгүй байдал

    1. Нууц дугаарын чанарын өндөр байдлыг хангахын тулд баркод, серийн дугаар нь автоматаар шалгагддаг ба чанарын шаардлагад нийцээгүй карт хүчингүйд тооцогддог. Үйлдвэрлэж эхэлснээс, савлагдах хүртэл баркодыг дамжлаг бүрт хянаж шалгадаг.
    2. Хайрцагны баглаа боодлын шошго бүрийг баркод уншигчаар шалгаж гаргадаг.
    3. Метал бариултай модон хайрцган дээр хийсэн шошго маш цэвэрхэн, том хэмжээтэй, мөн сайн наалттай байдаг.

    Гаргасан амжилт

    Бүх төрлийн карт үйлдвэрлэлийн дэлхийн шилдэг 10 компаниас ABACICARD 2009 онд нэгжний карт үйлдвэрлэлээр №3-т, бусад төлбөрийн карт үйлдвэрлэлээр №4 жагссан.

    CERTIFICATE: ISO 9001:2008 батламжит менежментийн системийн сертификат

  • А.МЭНД-ОРШИХ: НИЙГЭМД ЭЭЛТЭЙ БИЗНЕСИЙН ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА

    Бидний мэдэх уламжлалт бизнес зөвхөн орлого, ашгийг чухалчилдаг байсан бол шинэ цагт нийгэмд ээлтэй байдлыг эрхэмлэх болжээ. Нийгэмд ээлтэй бизнес эрхлэгчдийг бүтээлч, шинэлэг арга замаар нийгэмд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэгчид гэж хэлж болно. Тэд нийгмийн аливаа тулгамдаж буй асуудлуудыг соргогоор олж харан, түүнийгээ илүү үнэ цэнэтэй, тогтвортой бизнес болгож чаддагаараа онцлог юм. Тэгвэл Монголд нийгэмд ээлтэй бизнес эрхлэгчдийн нэг гол төлөөлөл болсон Нью Медиа Группын Үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Амартайваны Мэнд-Оршихтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Танай компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

    МЭНД- ОРШИХ: Бид маркетингийн зөвлөх компани. Харилцагч байгууллагуудынхаа зовлонг сонсож, талуудын туршлага, мэдээлэлд үндэслэн маркетингийн гол бодлогыг нь томъёолдог. Шаардлагатай бол тухайн салбарын мэргэшсэн судлаачидтай хамтран хийсэн нарийвчилсан судалгаанд үндэслэн маркетинг, брэндинг төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийн ажлууд болох крейтив, програмчлал, ПР, медиа ажлуудыг хийж гүйцэтгэдэг. 2014 онд олон улсын хэмжээний маркетинг агентлаг болох зорилготой ажиллаж байна. Мөн програмчлалд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлж зах зээл дээр гаргадаг. Компанийн дотоод удирдлагын хувьд “Хүн төвтэй бизнес”, “Үр дүнд суурилсан ажлын орчин” бодлогыг баримтлан ажилладаг.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Яагаад маркетингийн салбарыг сонгосон бэ?

    МЭНД- ОРШИХ: 2010 онд Монголд крейтив, технологи, маркетингийн том компани байхгүйн улмаас корпорациуд 20- 100 мянган долларын үнэлгээтэй програм, цахим хуудас, крейтив, маркетинг консалтингийн томоохон ажлуудаа гадаадын агентлагуудад өгдөг байсан. Жижиг компаниуд олон байсан ч гэсэн том корпорацийн түвшинд харилцах чадамжгүй байсан. Тиймээс тархай бутархай жижиг компаниуд бодлого, үйл ажиллагааны хувьд нэгдэж корпорацийн түвшинд харилцах чадамжтай болох шаардлагатай гэж бодсон. Тэгээд Америкаас буцаж ирээд салбартаа тодорхой хэмжээний туршлагатай маркетинг, крейтив, технологийн залуусаар багаа бүрдүүлж, компаниудад нэгдмэл цогц үйлчилгээг санал болгож эхлэсэн. Одоогоор бид нар Монголын 30 орчим томоохон групп компанитай цогц маркетингийн ажлаар түншлэн ажиллаж байна. Вэб сайтаас нь эхлээд корпорайт кино, корпорайт брэндбүүк болон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх гэх мэт ажлуудыг хийж тодорхой хэмжээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлээд байна. Бид багаар тоглолт хийсний үр дүн гарч эхэлсэн. Ямар ч байсан зах зээлд Нью Медиа гэсэн имижийг гаргаж ирж чадсан. Өмнө нь бид том компанууд дээр очоод Нью Медиа гэж мэргэжлийн байгууллага бий. Шилдэг мэргэжлийн залуучууд танай цахим хуудсыг мэргэжлийн өндөр түвшинд хийгээд өгье гэж ажил гуйж явдаг байсан бол одоо компаниуд бидэнд ханддаг болж захиалга тогтворжиж эхэлсэн.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Зөвлөх үйлчилгээрүү хэзээнээс орсон бэ?

    МЭНД- ОРШИХ: Ер нь бол вэб хийхэд ч, лого брэндбүүк хийхэд ч тэр зөвлөх ур чадвар шаардлагатай байдаг. Борлуулалт бол ерөөсөө л аливаа шинэ технологи, хандлага, давуу талыг зөвлөж ойлгуулж байж л хийгддэг. “Цаана чинь твиттер, фэйсбүүк, инстраграм гарч ирчихээд байна. Уламжлалт болон шинэ медиаг хамтад нь хөгжүүлэхгүй бол хэрэглэгчээсээ хоцроод байна” гэх мэтчилэн үндсэндээ хүмүүсийн харж чадахгүй байгаа тренд хаашаа яваад байна гэдгийг л тогтмол зөвлөдөг.

    Гэхдээ өмнө нь хийгдэж байсан ихэнхи ажлууд захиалагчийн хүсэл шаардлагад нийцүүлсэн гүйцэтгэл талруугаа байсан. Гэтэл тухайн компанийн маркетингийн стратеги буруу эсвэл бүүр байхгүй байснаас болоод хийсэн ажлууд үр дүнгүй болоод байдаг. Захиалагчийн өгсөн стратеги, шаардлагын хүрээнд нь хийсэн атлаа бидний буруу болоод байдаг. Тиймээс байшингийн суурь болох стратеги төлөвлөлт маш чухал. Тухайн компани, бүтээгдэхүүний маркетинг, идэвхижүүлэлтийн ажлыг хийхийн тулд зах зээл, үнийн бодлого, хэрэглэгчийн онцлог, зан төлөв зэргийг тогтмол судалж мэдсэн байх шаардлагатай. Хэрэглэгчийн сонирхол нь ийм байгаа учраас ийм хүрээнд зар суртчилгаагаа хийе, ийм хүрээнд өнгө, дүр төрх, дизайнаа бүтээе гэсэн бодлогоо гаргаж ирэх ёстой. Тухайн консефт бодлогын дагуу крейтив ажлууд хийгдэж байж яг байгаа ононо. Гэвч Монголын ихэнхи компаниудад судалгаа, консефт байддаггүй. Зүгээр л өөрсдөө бодож байгаад л нэг гоё реклам хийлгэх хэрэгтэй гэдэг. Гэтэл тэр гоё гээд байгаа нь яг юугаа хэлээд байгаа нь тодорхой биш байдаг. Ёстой нүдээд өгмөөр байна гэдэг. Хэнийг юугаар нүдэх гээд байгаа нь тодорхой биш байдаг. Үүнээс үүдээд маркетингийн зардал бол элсэнд асгасан ус шиг л үр дүн багатай ууршаад алга болдог. Уг нь бол стратегиа зөв тодорхойлсон байхад бидний хамтын ажил зөв чиглэлрүүгээ явна.

    Тиймээс маркетингийн ажлыг илүү оновчтой болгох үүднээс 2014 оноос маркетинг консалтингруу анхаарч ажиллаж байна. Компаниудад консалтинг өгдөг, сургалт хийдэг ажлуудаа эхлүүлээд явж байна. Мөн салбартаа мэргэшсэн судлаачид, маркетеруудтай түншлэлээр хамтран ажиллах хэлбэрийг түлхүү дэмжиж байгаа. Тэрнээс биш манай компани бүхнийг төгс мэддэг, чаддаг байх боломжгүй шүү дээ. Харин чаддаг, мэддэг хүмүүс, компаниудтай урт хугацаанд зөв хамтран ажиллах нь бидний зарчим.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Одоогоор медиа гэдэг ойлголтонд ямар сувгууд хамаарч байна вэ? Танайх ямар медиа эзэмшдэг вэ?

    МЭНД- ОРШИХ: Ойрын төлөвлөгөөнд бид өөрсдийн медиаг хөгжүүлэхгүй. Харин бид харилцагчиддаа өөрсдөө медиа болох боломж бүрдчихээд байна гэдгийг ойлгуулж, медиа болж хөгжихөд нь дэмжиж ажилладаг.

    Медиаг уламжлалт болон дэвшилтэт гэж 2 хувааж байгаа. Уламжлалт медиад тв, радио, сонин, сэтгүүл орж байгаа. Дэвшилтэт медиад интернэт технологид суурилсан бүх төрлийн медиа хамаарна. Твиттер, Файсбүүк, Инстаграм, Форскүэр гээд л маш олон бий. Сошиал медиа нь мобайл технологитой хослоод медиад хувьсгал хийж байна л даа.

    Уламжлалт медиаг ихэвчлэн зар сурталчилгаанд ашигладаг бол дэвшилтэт медиаг зар сурталчилгаа болон хэрэглэгчийн нэгдлийг бий болгох, хэрэглэгчтэй харилцах гэх мэт олон хэлбэрээр ашиглаж байна. Уламжлалт медиа бол зөвхөн түрийвчний хэмжээнээс хамаарч байдаг бол дэвшилтэт медиаг бол бага задлаар ухаалагаар ашиглах боломжтой. Тэгэхээр уламжлалт, дэвшилтэт медиа бол түрийвч, тархи 2 шиг ялгаатай.

    Бид тухайн байгууллага, хувь хүний хэрэгтэй хүмүүсдээ оновчтой сувгаар хүрэх арга замыг л тодорхойлж өгдөг. Уламжлалт, дэвшилтэт аль альныг нь ашиглана. Мөн медиа компаниудуудтай өрсөлдөх биш харин ч шаардлагатай төслүүд дээр хамтран ажиллах бодлого барьдаг.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Нийгэмд ээлтэй бизнес гэсэн тодотголтой ямар ажлууд хийж байгаа вэ?

    МЭНД- ОРШИХ: Сүүлд erkhet.biz онлайн санхүүгийн програмаа монгол хүмүүсийн дэвшилтэт хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор төлбөргүй ашиглуулж байгаа, mazaalai.biz програмын хувьд бизнесийн соёлыг нэмэгдүүлэх зорилгоор харилцагч байгууллагууддаа төлбөргүй нэгдэх эрх олгосон.

    Маркетингийг ногоон болгох, бизнесийн зардалыг илүү оновчтой болгох, нийгмийн болон бизнесийн хөгжилд програм хангамжийн ололтуудыг нэвтрүүлэх зэрэг нь бүхэлдээ нийгэмд ээлтэй бизнес бодлогод нийцдэг. Бид жишээ нь уул уурхай, архи тамхины бизнес хийдэггүй, харин мэдлэгт суурилсан бизнес хийдэг. Мөн маркетингийн компанит ажлуудыг нийгмийн асуудлыг шийдэхтэй уялдуулж өгөх бодлого барьдаг гэх мэт. Ер нь бол нийгмийн хариуцлага гээд ганц хоёр удаагийн ажил хийхээс илүүтэй тухайн бизнес бүхэлдээ нийгэмд ээлтэй байх тийм л цаг үе ирээд байна шүү дээ.

    2014 оны 3-р сарын 3

    Эх сурвалж: www.yaruusetgegch.com

  • БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ

    Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллагын ажилчдын нийтлэг үнэт зүйлс болон туршлагын нэгдэл юм. Мөн хамт олныг нэгтэж нааж байгаа цавуутай зүйрлэж болох юм. Мөн БАЙГУУЛЛАГА- амьд организмын бүрэн бүтэн, утга учиртай ажиллуулж буй ДАРХЛАА юм.
    Зан сайтай айлд хүн бүр цуглана Замаг сайтай нууранд загас бүхэн цуглана гэдэг шиг Сайн соёл хамгийн шилдэгүүдийг урин дуудах хүч чадал юм. Зөв, хүчирхэг соёл ямар ч хүнийг төлөвшүүлэн, нэгтгэж чаддаг бол тархай бутархай, эмх замбараагүй байдал нь ямар ч чадвартай хүнийг уусган бэртэгчин нэгэн болгож чадна.

    Байгууллагын соёл бол маш чухал зүйл юм. Учир нь байгууллагын соёл нь тухайн байгууллагын амжилттай байх бүтэлгүйтэх аль нь болохыг шийддэг. Өөрсдийн бизнесийн зорилготойгоо нийцсэн байгууллагын соёлтой компани өрсөлдөгч байгууллагаасаа 200% ялгарч чаддаг. Ийм үр дүнд хүрэхийн тулд та бүгдийн соёл юу байж болох, үүнийг хэрхэн хэрэгжүүлж болох талаар сайн тунгаах хэрэгтэй.

    Байгууллагын соёл шинэ хүн орох, гарах тохиолдолд байнга шинэчлэгдэж байх шаардлагатай. Хэдийгээр тухайн байгууллага хатуу чанга соёлтой, байгуулагдаад удаагүй хөл дээрээ тогтсон аль ч байсан шинэ хүн бүр өөрийн гэсэн үнэт зүйл ажлын туршлагатай байдаг болохоор бага ч болов өөрчлөлт оруулах шаардлагатай болдог. Эдгээр өөрчлөлтүүд нь эерэг болон сөрөг, төлөвлөгдсөн төлөвлөгдөөгүй, жижиг том зэрэг байж болдог учраас энэ асуудалд няхуур хандах нь зүйтэй.

    Гайхалтай соёл нь гайхалтай хүмүүсийг бүтээдэг. Гайхамшигт хүмүүс нь үнэхээр сайн бүтээгдэхүүн бий болгож чаддаг юм. Хэрэглэгчид тэр маш сайн бүтээгдэхүүнд нь татагддаг. Харин ухаантай бүтээлч хүмүүс гайхамшигт соёл руу татагддаг. Тиймээс бид өөрсдийн хүссэн гайхамшигт соёлоо яагаад бүтээж болохгүй гэж? Өөрсдийн мөрөөдлийн компаниа өөрсдөө бүтээцгээе. Бид бол эзэд нь. Олонх байгууллагуудын хөгжил нь зогсонго байдалд байгаа нь тухайн байгууллага ашиг орлогоо арай л илүүд үзээд байна гэсэн үг юм. Хүнээ сайн хөгжүүлж, багийн гишүүний бүтээмж, чанар нь маш сайн болж чадвал ашиг орлого өөрөө аяндаа ирнэ.

    Байгууллагынхаа соёлыг тодорхойлох

    Үүнийг хийх нилээд олон арга бий. Бүүр үүнийг таны өмнөөс хийгээд өгөх мэргэжлийн хүмүүс ч хүртэл бий. Гэхдээ хамгийн амархан арга бол эргэн тойрноо ажиглах. Юу биднийг нэгтгэж байна вэ, Юу биднийг аз жаргалтай, ажлыг минь утга учиртай болгож байна вэ, ТЭД ЮУНЫ ТӨЛӨӨ АЖИЛДАА ИРЖ БАЙНА ВЭ. Хамт олны өдөр тутмын харилцаа, удирдага- ажилтаны харилцаа, асуудлыг шийдвэрлэж буй арга барил, байгууллагад зохион байгуулагдаж буй үйл явдал, сургалт, хөгжил бүхэн соёлыг бий болгож буй хүчин зүйлүүд юм. Ажилчдаа ямар чадвартай, хэрхэн ажилладаг арга барилтай мөн ерөнхий зан чанаруудыг нь ажигла. Ажилчид, харилцагчид, дэмжигчидээ сонс. Цаасан дээр болон онлайн байдлаар танай байгууллагын талаар юу бичигдэж байгаад анхаарлаа хандуул. Эдгээр нь танд танай байгуулагын соёл чухам юу болох талаар хариулт өгөх болно.

    Байгууллагын соёлоо баримтжуулахаасаа өмнө ирээдүйд танай компани ямар соёлтой байх талаар бод. Өөр өөр байгуулагууд өөр өөр соёлтой байдаг тул танайд чухам нь тохирох талаар судал. Зорилго, хүсэл мөрөөдөл, үнэт зүйлсээ эргэн хар.

    Байгууллагынхаа соёлоо стратеги зорилготой нийцүүл

    • Одоо байгаа соёлдоо сайн зүйлүүдийг дэмжих, нийцэхгүй байгаа зүйлүүдийг засах нэг бүрчилсэн хөгжүүлэлтийн төлөвлөгөө гарга

    • Байгууллагынхаа бодлого, өдөр тутмын үйл ажиллагаагаа яаж сайржуулах талаар жижиг уулзалтуудыг байнга зохион байгуул. Эдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөх.

    Амжилттай хэрэгжсэн байгуулагын соёлын нэгжүүд

    • Зорилгын тодорхой байдал

    • Ажилчдын үүрэг хариуцлага

    • Бүрэн дэмжигдсэн ажилчид

    • Шудрага ажлын орчин

    • Хүчтэй итгэлцэлтэй харилцаа

    • Манлайлал

    • Гүйцэтгэл дээр үндэслэсэн шагнал урамшуулал

    • Харилцагчиддаа төвлөрсөн

    • Маш сайн харилцаа холбоо

    • Мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх

    • Шинэ ажилчдаа дэмжиж, шилдэг ажилчдаа хадгалж үзэх

    • Өндөр дасан зохицох чадвар

    • Нягт санхүүгийн тооцоо

    • Шинэ санаачлагыг дэмжих

    • Дотоод зохион байгуулалтаа өөрчлөхгүйгээр яаж шинэчлэл хийх билээ!
      Хэрэггүй дүрэм журамаа авч хая
      Хэрэгтэй хэрэггүй тайлан авахаа зогсоо
      Үр дүн муутай цаг авсан уулзалтуудаа боль
      Хөндлөнгийн илүү ажлуудыг цэгцэл

    Үндэстэн Баг ХХК

  • Байгууллагын сургалт хөгжлийн хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага

    Хүн төрөлхтний амьдрал, оюун санааны хөгжил цоо шинэ шатанд дэвшиж хүн бүр илүү оюунлаг, амар амгалан амьдралыг хүсэн мөрөөдөж, хүн өөрийн амьдралын утга учир, авъяас чадварыг танин мэдэх их эрэлд гараад байна. Хүний хөгжил, өөрийгөө танин мэдэх номнууд дэлхийн хамгийн их борлуулалттай номнууд болж байгаа нь үүнтэй холбоотой. Хүн бүрт тэгш мэдээлэлжих боломж бүрдсэнээр хүн илүү их хүсэл тэмүүлэлтэй болж, өнөө маргаашаа бодож амьдрах уйтгарт хэв маягаас улам бүр татгалзах хандлага бий болоод байна. Тэгвэл сэтгэлгээний хувьд хөгжиж буй, хөгжөөгүй ч гэсэн мэдээлэлжсэн ажилтануудыг тогтоон барьж удирдах асуудал нь бизнесийн байгууллагуудыг цоо шинэ философийг эрэлхийлэхэд хүргэлээ. Энэ цаг үед хүнийг “Ташуур Гамбир”-ын аргаар хамгийн сайн ажиллуулж, зөвхөн цалин урамшууллаар тогтоон бариж чадахгүй болоод байна. Ихэнхи бизнесийн байгууллагууд ашиг орлогоо нэгдүгээрт тавьж хүнийг больж, сольж болдог хэрэгсэл мэтээр хандаж байна.

    Тэгвэл өнөөдөр “ХҮН ӨӨРӨӨ БАЯЛАГ” гэдгийг шинэ зууны бизнесийн байгууллагууд ухаарах цаг болжээ. Хүнээ жинхэнэ утгаар нь баялаг болгож чадсан компаниуд амжилтын оргилд хүрч байна.
    Хүнээ төв болгоно гэдэг нь ажилтан бүрийн авъяас чадварыг нээн илрүүлж, ажилтан хөгжих таатай орчинг бүрдүүлж, ажилтанаа тогтмол сурган хөгжүүлж, хүсэл тэмүүллээр нь удирдахаас бүх зүйл эхлэж байна.
    Та өнөөдөр мөнгө олохын төлөө амьдралаа зориулдаг мөнгөний боол амьтан болох биш, мөнгө бол өөрийнхөө хүсэл мөрөөдөлд, хамгийн сайн хийж чаддаг зүйлээ сэтгэл хангалуунаар хийх явцад таны хүсэл тэмүүллийн шагнал болж ирдэг зүйл гэдгийг ойлгуулахаас эхлэж байна.
    Ажилтан бүрээ судалж, тэдгээрийн хүсэл сонирхол, сэтгэл зүй, хувь хүний дахин давтагдашгүй онцлогт тохирсон хөгжүүлэх, сэдэлжүүлэх урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх нь шинэ зууны бизнесийн амжилт юм. Хүнийг судалж, тодорхойлж, идэвхижүүж сэдэлжүүлдэг арга технологиуд хүртэл нарийсч бие хүний сэтгэц, үзэл санаа, бие физилогийн нарийвчилсан судалгаанд суурилсан ул суурьтай сэдэлжүүлэх технологиуд нь үр дүнгээ өгсөөр байна.

    Танай байгууллагын хөрөнгө, өндөр байшин, гоё компьютерээс илүү ажилтан тань илүү үнэ цэнэтэй баялаг гэдгийг ойлгож, баялагаа хөөж явуулж, үзэн ядаж, хавчиж шахах биш, харин ч судалж, сургаж хөгжүүлж, арчилж дордож, дотор нь байгаа авъяас чадварыг нь нээж, боломж олгож чадвал бүхнийг сайхан болгож чадах шидтэн хажууд чинь сууж байна даа.
    Өчигдөр та ажилтнаа нухчин дарж, ажилтнаасаа мэдлэг, чадвараа харамлаж, ажилтнаа өөртэй чинь өрсөлдөхүйц мэдлэг чадвартай болохоос үхтлээ айдаг байсан бол харин өнөөдөр ажилтнаа илүү их хөгжүүлж, ажилтандаа боломж олгож, өөрөөсөө илүү чадвартай болохыг дэмжиж хамтдаа мөрөөдөлдөө хүрэх нь ухаалаг бизнес болоод байна.

    Харин бид ажилтан нэг бүрийн сэтгэл зүйн болон бие хүний судалгаа, байгууллагын судалгаанд үндэслэсэн байгууллагын соёлыг төлөвшүүлэх урт хугацааны байгууллагын сургалт, цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийг байгууллагуудын хүсэлтийн дагуу хүний хөгжил, бизнесийн сэтгэлзүйн чиглэлд ажилладаг мэргэжилтнүүд болон мэргэшсэн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна.

    Жамсранжавын Лувсандорж
    Үндэстэн Баг ХХК