Category: бизнес-мэдээлэл

  • “АГААР ЦЭНЭГЛЭЛТ” БАГ ХАМТ ОЛНЫ ЯВГАН АЯЛАЛ- УУЛЫН АЛХАЛТ

    БАГИЙН СУРГАЛТ, ХӨТӨЛБӨРӨӨ 100% БИДЭНД ДААТГА!

    АГААРААР ЦЭНЭГЛЭЕ! ХАМТ ОЛНЫ САЛХИЛАЛТ, ГАДААД ОРЧНЫ СУРГАЛТ, ӨДӨРЛӨГӨӨ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ, БҮТЭЭМЖТЭЙ, ШИНЭЛЭГ БОЛГОМООР БАЙНА УУ?  #БүтээлчээрШийд #ЗардлааХэмнэ #ИдэвхитэйАмралт

    Агаар салхинд хамт олноороо гарч, бүтээлч, сонирхолтой байдлаар сургалт, өдөрлөгөө зохион байгуулмаар байна уу? Амралтын газрууд нь холдоод, үнэтэйтээд, сургалтаасаа илүү зардлыг хоол, байранд үрэгдээд байна уу? Улиг болсон байдлаар биш шинэлэг, бүтээлчээр шийдмээр байна уу?

    Тэгвэл БИД байгууллага, хамт олонд зориулсан гадаад орчны #ӨдрийнХөтөлбөрөө санал болгож байна.

    1. ТАНИЛЦУУЛГА

    Крейтив кэмп нь 100 гаруй багийн тоглоом, хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон гадаад орчны 500мКв сургалтын болон спорт талбайтай Гүнтийн зусланд байрлах сургалт, эвентийн зориулалттай орчин юм. Улаанбаатар хотоос 18км (Жигжидийн уулзвараас хойшоо 4км)

    Уг кэмпыг байгууллага хамт олонд гадаад орчны сургалт зохион байгуулахад зориулж хувийн зусланг түшиглэн байгуулсан. Байгууллага хамт олон агаар салхинд гарч байгальд “АГААР + ЦЭНЭГЛЭЛТ” сургалт, уулзалт, өдөрлөг, зугаалга, цасны баяр хийх сонирхол их байдаг. Амралтын газрууд хотоос хол, үйлчилгээ нь сургалтанд зориулагдаагүй байдаг учир, гол зорилго болох сургалтаасаа илүү зардлыг байр, хоол гэх мэт бусад зардалд төлөх болчихдог. Гадаад, дотоод орчинд оролцооны аргаар багаар ажиллах сургалт хийх болоход зориулалтын зай талбай, тоноглол байхгүйгээс, зоогийн газрын ширээ, сандлыг зөөх, цэментэн талбайд аргалж хийдэг. Тиймээс энэ бэрхшээлүүдийг багасгаж, хөгжиж буй байгууллагуудад зөвхөн сургалт, хөтөлбөрийн зардлаа төлөөд л сургалт хийх боломжийг бүрдүүлэх үүднээс Крейтив кэмпыг байгуулсан.

    Уг кэмп нь амралтын газар биш бөгөөд хоол, хоногийн үйлчилгээгүй, зөвхөн сургалт, өдөрлөг, өдрийн хөтөлбөрт зориулагдсан. Уулын өндөрлөгт байрлах харагдац сайхан байгаль, гадаад орчны сургалтын зориулалтын талбай, био 00, угаалтуур, оюуны тоглоом, номын сантай. Тухайн хамт олон хүсвэл өөрсдөө хоол, хорхог, шорлогоо хийж идэх боломжтой. Дээшээ 800м өгсөөд ойтой тул ууланд алхах дуртай хүмүүс ойгоор алхах боломжтой.

    Сургалтын дараа 21:00 цаг хүртэл тухайн орчиндоо шорлогоо хийх, галын наадам, ил гал тойрсон халуун яриа өрнүүлэх, амарч тухлах бүрэн боломжтой.

    Та бүхэн зөвхөн сургалтандаа зардлаа төлөөд бусад зардлаа хэмнэх сонирхолтой бол мөн энгийн, минимал, байгальд ойр дотно орчинд татагддаг бол Гүнтийн отогийг сонгоорой.

    2. ДАВУУ ТАЛ

    1. ЗАРДЛЫН ХЭМНЭЛТ: Сургалт хийхийн тулд амралтын газарт илүү зардлууд төлөхгүйгээр, зөвхөн сургалт, өдөрлөгтөө төвлөрөх боломжтой хөтөлбөрт орчин. Сургалт, багийн дасгалдаа гол анхаарлаа хандуулж, бусад илүүдэл зардлуудаа бууруулах боломж;
    2. СУРГАЛТЫН ОРЧИН: Гадаад орчны сургалтын хөтөлбөрт зориулагдсан орчин;
    3. ӨӨРСДИЙН ОРОН ЗАЙ: Зөвхөн тухайн хамт олонд зориулагдсан орчин. Өөр байгууллага, хүмүүстэй холилдохгүй. Янз бүрийн согтуу, хөлчүү хүмүүс хажуунаас оролцож хүндрэл учруулахгүй;
    4. ЦАГТ БАРИГДАХГҮЙ: Заал танхимын цаг хугацааны түрээсэнд баригдахгүй багаараа хамтдаа байх боломж;
    5. ЦАГИЙН ХЭМНЭЛТ: Хотод ойрхон учир замд цагаа үрэхгүй;
    6. ХООЛНЫ АВЪЯАС: Баг хамт олноороо хүссэн дуртай хоолоо хийж, амарч тухлах боломжтой. Энэ нь нэг төрлийн багийн ажил – дасгал болдог.
    7. ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ: Шууд байгаль түшиглэж хээрийн сургалт, tent camp-р гарах үед тулгардаг 00, ус, газан плетк, сандал, ширээ, бороо, шороо гэх мэт олон бэрхшээлд санаа зоволтгүй, дэд бүтцээр хангагдсан орчин;

    ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙГ https://www.facebook.com/CreativeCampMongolia/

    ЗАХИАЛГА ӨГӨХ:    88028241, 89811326

  • “БАГИЙН ТОГЛОЛТ” БАГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ ХӨТӨЛБӨР

    БАГИЙН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛЖ, ЭЕРЭГ ХАНДЛАГА, ОРОЛЦООГ БИЙ БОЛГОЖ, УУР АМЬСГАЛЫГ НЭГТГЭН БАГАА ИДЭВХИЖҮҮЛЭХ олон улсын сургалт.

    Сургалтын шинэ хандлага болон хөгжиж буй тоглоом, оролцооны аргаар баг нэгнээ илүү танин мэдэх, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, багаар ажиллах чадварыг хөгжүүлж, хамт олны идэвхижүүлэн уур амьсгалыг нэгтгэдэг “үйлдэн суралцах” олон улсын сургалт юм. Багийн гишүүд мэдлэгтэй, ур чадвартай байлаа ч багийн ажиллагаа, эерэг уур амьсгал үгүй бол бүтээмж гарахгүй. Баг хамт олныг идэвхи оролцоотой бай, хандлагаа өөрчил, хамт олныхоо ур чадвар, давуу талыг танин мэд гэж хэлж шаардлаа гээд хэрэгжихгүй. Яриад байгаа зүйлийг тоглоом, оролцооны аргаар үйлдүүлэн мэдрүүлснээр бодитоор хэрэгжих боломж бүрддэг.

    Амралт зугаалга, гадаад орчны сургалт, байгууллагын сургалттай уялдуулан зохион байгуулах боломжтой.

    “Багийн ажил & Багийн тоглолт” сургалт нь бүхэлдээ тоглоомын аргад тулгуурлан явагддаг. Үр дүнтэй баг хамт олон бий болгох, шинэ баг бүрдүүдэх, багийн гишүүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх, хөгжүүлэх зэрэг дасгал ажлуудаас эхлээд эрч хүч авах, эерэг хандлагыг төлөвшүүлэх, ур чадвараа хөгжүүлэх, бүтээлчээр сэтгэх, эсвэл зүгээр л хөгжилдөх зэрэг үйл ажиллагаанууд энэхүү сургалтын хөтөлбөрт багтдаг.

    ХӨТӨЛБӨРИЙН 5 ДАВУУ ТАЛ

    1. CHALLENGE: Багийн гишүүдэд өөрийн хязгаараа даван туулж өөрийгөө нээх боломж;
    2. CREATIVITY: Хэвшмэл сэтгэлгээг өөрчилж бүтээлч хандлагыг хөгжүүлнэ;
    3. COMMUNICATION: Багийн уур амьсгалыг нягтруулж, харилцааны шинэ түвшинд авчирна;
    4. COLLECTIVE: Ур чадвар өндөртэй боловч багтайгаа нийцдэггүй гишүүдийн харилцааны асуудлыг шийдвэрлэж нэгтгэн нягтруулна;
    5. SYNERGY: Багийн нөөц боломжийг нээж синержи үүсгэх боломж;

    БАГИЙН ТОГЛОЛТ СУРГАЛТЫГ АВСАН БАЙГУУЛЛАГУУД:

    Таванбогд, Хаан банк, MCS-Тотал дистрибюшин, МSC-Азиа Пасифик Брюэри, Шунхлай, APU, Петровис, Голомт банк, Макс групп, MSM, Талх чихэр, GEM, Интерактив BI, БльюМон групп, Мастер групп, Номин Холдинг, Нью Медиа групп, Хүннү ресурс, Zig Zag Trade, БОСА Холдинг, Мах импекс, Монос групп, Мөнхийн үсэг, Намир групп, Мон Роүд, Арж капитал, Космо трейд, Мишээл групп, TML Group, Үндэсний хөгжлийн газар, ЧД ИТХ, Улсын төв 2-р эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлэг, ХӨСҮТөв, УБЦТС ТӨХК, KRKA, УБТЗ- Сайн шанд зангилаа, МҮОНРТелевиз, JCI Их хүрээ зэрэг байгууллагуудад сургалтаа зохион байгуулсан.

     

    ОРОЛЦОГЧИДЫН СЭТГЭГДЭЛ

    СУРГАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
  • U Art БУДДАГ УРАН ЗУРГИЙН НОМ- Баг хамт олны бүтээлч урлахуйн өдөрлөг

    УР ДҮЙ ХӨГЖҮҮЛЭХ ОЮУНЛАГ БЭЛЭГ:

    ӨӨРӨӨ БУДАЖ БҮТЭЭХ УРАН ЗУРГИЙН НОМын шинэ цувралуудаа гаргалаа.

    U-Art цуврал №4 Гэр бүл, №5 Эвт дөрөв сэдвээр 2 цуврал номоо эрхэм та бүхэндээ хүргэж байна. Цуврал бүр 30 зурагтай, 25х25см хэмжээтэй хэвлэгдсэн. Гэр бүл, хамт олноороо будаж, бүтээж, гэр орчноо чимэглэх боломжтой, будаж бүтээх явцад ур дүйгээ хөгжүүлэх болон төвлөрөл бий болгож, стрессгүй болох давуу талтай. Байгууллага, хамт олноороо номоо захиалан байгууллага дээрээ зураг будах, мандала, сртесс тайлах бүтээлч өдөрлөг, ART DAY зохион байгуулах боломжтой.

    ЯАГААД ЭВ ДҮЙ, УР ДҮЙ ЧУХАЛ ВЭ?

    Зураг дүрслэл, өнгө чимэглэлийн нарийн чимхлүүр үйл урлах нь хүмүүний нарийн торгон мэдрэмжийг нээх, гарын эв дүй, ухааны ур дүйг хөгжүүлэх нэгэн төрлийн маш сайн дасгал болох юм.

    Гарын эв дүй хөгжсөөр ухааны ур дүйг нээж, аливаа зүйлд нямбай чямбай, эв дүйтэй байх үндэс суурь тавигдана.

    Зөв тавигдсан суурь нь зөвхөн гараар урлаж бүтээхүйн үндэс болоод зогсохгүй тухайн хүн ямар ч салбарт юу ч бүтээлээ гэсэн, өдөр тутмын үйл хэрэгтээ хандах хандлага болон тогтож, төвлөрөх, бүрэн бүтэн үйлдэх зан чанар болж төлөвшдөг билээ.

    Тиймээс “Манай хэн ч юм юманд эвтэй хүн дээ” гэж хэлдэг нь ямар ч үйл хэргийг бүтээх чадварыг үнэлсэн хэлц яриа юм.

    ӨНГӨ УРЛАХУЙН АЧ ХОЛБОГДОЛ
    • Гарын эв дүй хөгжинө
    • Ухааны ур дүй нээгдэнэ
    • Сэтгэлийн өнгө тусгал сэргэнэ
    • Сууж сурсанаар төвлөрөлийн үндэс болно
    • Дотоод сэрэл мэдрэмж, зөн совин хөглөгдөнө
    • Оюун бодлыг эмхэлж цэгцэлнэ
    • Тархины холбоосууд идэвхижиж стресс буурна
    • Хүүхэд гэр бүлээ утас, дэлгэцийн хамааралгүй өсөх боломж.
    • Хамгийн чухал нь хүүхдүүддээ “чанартай цаг” гаргаж, хамтдаа бүтээн туурвиж, харилцан ярилцах сэдэл болж, гэр бүлд бүтээлч уур амьсгал бий болж, хөдөлмөрч зан чанрын суурь тавигдана.

    ХҮРГЭЛТТЭЙ

    Үнэ:1 ном- 20К
    2 цуврал нийлээд- 35К
    10ш авбал- 150К
    – Интер ном, Аз хур номын дэлгүүрээс авах боломжтой.
    Байгууллага хамт олны уран зурагийн мандала арт, зураг- вайне өдөрлөг зохион байгуулахад: Та зөвхөн номоо худалдаж авахад л хангалттай.

    #ХүргэлтҮнэгүй
    ХҮРГЭЛТИЙН УТАС: 89811326, 99149527, 90803655

    #БүтээлчЦаг #ТаныОюунлагХэрэгцээнд #ОюунлагБэлэг #БүхНасныхандЗориулсан

    https://www.facebook.com/undraav
  • СAMP TRAINING Гадаад орчны сургалт хөтөлбөрийг зохион байгуулахад зөвлөмж

    Баг хамт олны гадаад орчны сургалт өдөрлөг болон амралт зугаалгын үйл ажиллагааг Майхант цугларалт хэлбэрээр зохион байгуулдаг хэлбэр байдаг. Энэхүү хэлбэр нь баг хамт олон зардлыг хэмнэхээс гадна багийн уур амьсгалыг нэгтгэн нягтруулахад өндөр ач холбогдолтой байдаг. Тав тухтай орчинд биш өөрсдөө орчноо бүтээж, бэрхшээлийг хамтдаа даван туулах үед баг илүү ойлголцон нягтах нөхцөл бүрддэг.

    TENT CAMP БУЮУ ГАДААД ОРЧНЫ СУРГАЛТ ХӨТӨЛБӨР зохион байгуулахдаа тохиолдолд доорх бэлтгэл ажлыг анхаарах шаардлагатай байдаг.

    Нийт оролцогчдыг 6- 10 хүнтэй гал болгон хуваана.

    Гал бүр доорх бэлтгэлийг хангана:

    1. Галаараа багтах 1- 2 майхан
    2. Аялалын нарны гэрэл
    3. Хийлдэг гудас
    4. Чийгнээс хамгаалах дэвсгэр
    5. Хоол хийх газан плитка
    6. Хоол буцалгах сав
    7. Хоолны материал: Талх, боорцог, шуузалсан мах, борц, гоймон, цагаан будаа, хуурай цай, давс, ургамлын тос, амтлагч, сонгино, сармис, бэлэн хоол, ааруул……. г.м (Байгууллагаас тодорхой төсөв гаргаж өгч болно)
    8. Аяны ширээ
    9. Цэвэр ус 20л
    10. Эмийн сан (Өвчин намдаах болон харшлын эм, бийнт г.м)

    Хувь хүний бэлтгэл

    1. Хоол, цайны аяга халбага
    2. Мешок (Өдрөөр явж байгаа тохиолдолд шаардлагагүй)
    3. Дулаан хувцас, нарны малгай
    4. Аялалын сандал
    5. Гар чийдэн
    6. Нарны тос
    7. Ялаа, шумуул үргээгч

    Нийт баг хамт олны бэлтгэл

    1. Нэгдсэн унаагаар явах
    2. Хүрээлж буух боломжтой тэгш талбайтай зөв газар сонгох
    3. Байгууллагын нэгдсэн асар
    4. Туг, далбаа
    5. Түр 00 ухах жижиг хүрз, 00- оо тойруулж татах материал, 4 ш приус мод (Ойтой газар бол нарийн шургаагаар шийднэ)
    6. Түүдэг галын гишүү, мод түүх
    7. Цахилгаан үүсгүүр, мотор + гэрэлтүүлэг (Хоногоор явж байгаа тохиолдолд)
    8. Буцахдаа гал, халуун нурмыг бүрэн унтрааж чулуугаар дарах
    9. Хог орчноо цэвэрлэх. Хогоо савлах уутлан ачааллах (Хогоо савлахдаа шингэн хаягдалуудыг байгальд шингээж үлдээх, бага зай эзлүүлэхийн тулд пивоны лааз, ус ундааны сав зэргийг навшийлгаж савлах)

    “НЭГ” НҮҮДЛИЙН КЭМП

  • EVENT ORGANIZE | ҮЙЛ АЖИЛЛАГААГ (арга хэмжээ) ЗОХИОН БАЙГУУЛАХАД ГАРГАДАГ НИЙТЛЭГ АЛДАА, ЗӨВЛӨМЖ

    Насаараа л хийлээ гэдэг шиг, 10 орчим жил жижиг, том есөн шидийн үйл явдал, үйл ажиллагааг зохион байгуулжээ. Гар, бие оролцож байсан event-үүдээс дурьдвал, Ээждээ зориулсан бидний төгөл, Дээд эрүүл мэнд- төгс эрүүлжихүйн баяр, Мандухай хатан ээжүүд аян, Монгол блогчид наадам, UBTwestival, Social Media Club, TEDxUlaanbaatar, Монгол бэлэг аян, Монголд үйлдвэрлэл аялал, Legendary travelers moment, Kawai Монголд, Эльмар Гасанов Монголд, Тэнгэрийн сүм эх орон, Сэтгэлийн зураг хандивын үзэсгэлэн, Алтай ятгыг дуурьсгах их ёслол, МНТ түгээмэл эх үзэсгэлэн, Ази Номхон Далайн 31-р Жембори, HR DAY г.м.

    Цаашид Event зохион байгуулагчидад зориулж өөрийн туршлагыг хуваалцаж байна.

    Сүүлийн үед дүү нар бас янз бүрийн үйл ажиллагаа, event сонирхож, туршиж зохион байгуулдаг болжээ. Тиймээс бидний алдааг битгий давтаарай гээд алдаа, оноогоо ярьж өгсөн юм. Байгууллагын үйл ажиллагаа, шинэ жил, цасны баяр, сургалт, баярын хурал, брэндийн нээлт, салбарын чуулган гээд л алийг тэр гэхэв, үйл ажиллагаа зохион байгуулдаг хэн бүхэн сонирхож үзээрэй. Хэрэгтэй санаа оноо байвал аваарай.

    Та бүхний үйл ажиллагаа нь:

    МЭДЛЭГ ӨГЧ, АЛСЫН ХАРААГ ТЭЛЖ

    УРАМ ЗОРИГ ӨГЧ, СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨЖ

    ХАМТЫН АЖИЛЛАГААГ НЭМЭГДҮҮЛЖ

    ЭРГЭХ ХОЛБООГ ҮҮСГЭЖ, ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ байх болтугай.

    АГУУЛГА

    АЖЛЫН ДАРААЛАЛ

    1. Сэдэв, агуулга, зорилгоо тодорхойлно. Давтамж
    2. Концепц, дүр зураг, дизайнаа тодорхойлох
    3. Ажлын хэсэг буюу зохион байгуулалтын багаа бүрдүүлнэ
    4. Ерөнхий төлөвлөгөө: Агуулга бүтээж хүргэх
    5. Уулзалтын төлөвлөгөө
    6. Хамтрагч, талуудыг бүрдүүлэх
    7. Олон нийтэд хүргэх
    8. Үйл ажиллагаа
    9. Тайлан
    10. Агуулга, стандартаа бий болгох (сайжруулах)

    БАГ

    Үндсэн баг + Дэмжигч хүч + Эскперт + Коммунити + Хамтарсан баг

    Багийн гишүүдийн хариуцах ажлыг бэлтгэл үеийн, үйл ажиллагааны үеийн гэж 2 удаа ажил хуваарилна.

    Бэлтгэл үеийн хуваарилалт

    • Төлөвлөлт & агуулга баг
    • Маркетинг& Медиа баг
    • Хөтөлбөрийн баг
    • Спонсор баг
    • Оролцогчтой харилцах баг

    Үйл ажиллагааны үеийн хуваарилалт

    • Ерөнхий зохион байгуулагч
    • Орчин, интерьер, тохижилт бэлтгэл баг
    • Зочид, оролцогчидтой харилцах баг
    • Тайзны хэсэг
    • Агуулгын баг
    • Хөтөлбөрийн баг
    • Холбогч

    НИЙТЛЭГ АЛДАА | ШИЙДЭЛ

    Бэлтгэл үеийн

    • Олон талт хамтын ажиллагааг бий болгох
    • Оролцогч талуудын ашиг сонирхол, оролцоо, хүлээлтийг тодорхой болгох
    • Бүхэлд нь зураглалаа гаргах: Хүн, ая, дэлгэц, индэр, мик, жижиг хэрэглэл, гэрэл, хаалга
    • Найруулга зүйн үүднээс харах
    • Уран бүтээлч, хөтлөгч, хамтарсан багтайгаа уулзаж нэг ойлголттой болох
    • Event-ээсээ хамаараад гоё хоолойтой хөтлөгч чухал биш -> Юмаа мэддэг хүн чухал
    • Хөтлөгчид үгийг бэлдэж өгөх
    • Мэдээлэл тодорхой байж, хуваалцахад бэлэн байлгах
    • Контакт лист үүсгэж хуваалцахад бэлэн байлгах
    • Сонирхолтой болгох, оролцоог бий болгох
    • Үргэлж шинийг эрэлхийл

    Үйл ажиллагааны үеийн

    • Хөтөлбөрийн нарийн ширийнийг тооцож, чеклэж, хуваарилалт хийх
    • Үйл ажиллагааны үеийн ажлуудыг эзэнжүүлэх
    • Шийдвэр гаргалтаар хангах|
    • Холболт, мэдээллээр хангах
    • Сул цаг- хүлээлт цагийг ашиглах
    • Зохицуулагчийн үүрэг: Гадагшаа чиглэсэн
    • Холбогчийн үүрэг: Дотогшоо чиглэсэн
    • Хөтлөгч, уран бүтээлчиддээ л хэтэрхий ач холбогдол өгөх
    • Дотоод холбоо болон Мессеж ашиглах
    • Эрсдэлийг удирдах: Сандарч гүйлдэхгүй байх
    • Алдааг удирдах, зохицуулах
    • Хэвлэлд хэн ярилцлага өгөх| Хэвлэлийн мэдээ
    • Автомашины зогсоолтой эсэх

    Жамсранжавын Лувсандорж (Luka)

    ҮндэстэнБаг ХХК

    https://www.facebook.com/Luvsandorj

  • СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ЗОРИУЛСАН БЭЛТГЭЛ АЖЛЫН ГАРЫН АВЛАГА

    Аливаа сургалт, хөтөлбөрийг зохион байгуулахад бэлтгэл ажлыг чанартай сайн хангаж, хамтрагч талууд болон сургалтын байгууллагатай нягт уялдаж ажилласнаар сургалт өндөр үр дүнтэй болдог. Тиймээс сургалт болон хамт олны өдөрлөг зохион байгуулах анхаарах зөвлөмж гарын авлагыг танд хүргэж байна. Энэхүү зөвлөмж нь ялангуяа амралтын газар, кэмпийн орчинд багаар ажиллах сургалт зохион байгуулахад танд гарын авлага болох юм.
    Та бүхэнд хөтөлбөрийн бэлтгэл ажилтай холбоотой болон хөтөлбөрийн үед анхаарах доорх мэдээллийг хүргэж байна.

    #

    Ажлын нэр

    Тайлбар

    1

    Оролцогчын тоо

    Оролцогчийн тооноос хамаарсан хөтөлбөр гардаг учир оролцогчдын тоог эцэслэн гаргаж мэдээллэнэ.

    2

    Хөтөлбөрийн хугацаа

    • Нийт хөтөлбөрийн хугацаа болон тухайн хөтөлбөр доторхи “Багийн ажил& Багийн тоглолт” хөтөлбөрийн хугацааг тодорхойлно.
    • Байгууллагын дотоод хөтөлбөр, хэлэлцүүлэг, сургалт, илтгэлтэй хослуулж хийж байгаа тохиолдолд тухайн үйл ажиллагааны өмнө нь багийн сургалт нь байвал илүү тохиромжтой, үр дүнтэй болдог.

    3

    Газар сонгох

    • Сургалт хийх тохиромжтой гадаад, дотоод орчинтой газар сонгоно.
    • Газраа сонгохдоо орчин, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн мэдээллийн зураг, видеог үзэж танилцахаас гадна олон хүнтэй чухал үйл ажиллагаа зохион байгуулж байгаа тохиолдолд тухайн газраа заавал биечлэн үзэх шаардлагатай байдаг. Яг амьдрал дээр фото зурагнаасаа зөрөх, төсөөлснөөс өөр байх тохиолдол их гардаг.
    • Тухайн өдөр өөр байгууллагуудын үйл ажиллагаа давхцаж байгаа эсэх. Ялангуяа гадаад орчны үйл ажиллагаанд олон зуун хүн давхцвал анхаар сарниж үр дүнд сөргөөр нөлөөлдөг.
    • Явах замыг урьдчилан үзэх, том автобус явж чадах эсэх. Замын бартаа, саад, ус, намаг. Явах дундаж хурд г.м
    • Дотор орчинд зохион байгуулж байгаа тохиолдолд заал танхим нь 1 хүнд 3мКв талбай оногдохуйц байна. Сургалтын заал танхимын сандал нь чөлөөтэй хөдөлж болдог байх. Оролцогчид ширээний ард суухгүй тул хүн бүрд ширээ шаардлагагүй. Багаараа дасгал ажиллахад хэрэглэх 2- 3 ширээ байж болно.
    • Гадаад орчинд зохион байгуулж байгаа тохиолдолд зүлэгтэй тэгш талбай, эсвэл хөл бөмбөгийн талбай шаардлагатай.
    • Гадаад, дотоод орчинд хослосон байдлаар зохион байгуулах боломжтой.

    4

    Өдрөө товлож захиалгаа баталгаажуулах

    • Өдрөө товлож захиалгаа баталгаажуулахдаа урьдчилгаа 50% төлбөрөө төлнө. Товлосон өдрөөс 7- 14 хоногийн өмнө захиалгаа баталгаажуулвал тохиромжтой.
    • Нэхэмжлэхээ цахимаар аваад сургалтын үеэр эх хувиар нь авах боломжтой. Шаардлагатай гэвэл гэрээний санал авах боломжтой.

    5

    Хөтөлбөрийн техник

    • Дотоод орчинд зохион байгуулж байгаа тохиолдолд сургалтын танхим нь микрофон, проектор, дууны AUX оролттой байвал давуу тал болно.
    • Гадаад орчинд зохион байгуулж байгаа тохиолдолд зөөврийн дипүзер байвал давуу тал болно.

    6

    Унаа, тээвэрлэлт

    • Оролцогчид нэгдсэн унаагаар явбал давуу талтай байдаг. Өөрсдийн хувийн унаагаар явахаар цуварч цугларах, нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулалтгүй болох, дур дураараа буцаж явах гэх мэт эрсдэлтэй байдаг.

    7

    Багт хуваах

    • Тухайн байгууллага шаардлагатай гэж үзвэл, үндсэн багийг урьдчилан хуваах боломжтой. 
    • Багаа хуваахдаа албан тушаал, нас, хүйсийг тэнцвэржүүлэн, уялдаа холбоо багатай, нэгнийгээ сайн таньдаггүй алба хэлтсийг хольж нэг багт оруулж болно. 1 багийн гишүүдийн тоо 8- 12 хүнтэй байж болно.

    8

    Хоол, цайны зохицуулалт

    • Хоол, цайны цагийг товлож хөтөлбөрт оруулж, амралтын газартайгаа тохирч зохицуулалт хийнэ. Хоол цагтаа гарахгүй хөтөлбөр удааширах, зарим үед хоцорч орсноос хоол хөрсөн байх зэрэг бэрхшээл тулгардагийг тооцох.
    • Цаг хэмнэх үүднээс өглөөний цайгаа замдаа буюу автобусандаа уудаг хувилбар байдаг.
    • Сургалт, хөтөлбөр нь идэвхитэй аргаар явагддаг учир цайны завсарлагаас гадна нэмэлт ус, ундаа хэрэг болдог.

    9

    Орчны тохижилт

    • Байгууллага болон брэндүүдийн туг, байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйл, өдөрлөгийн нэр уриа зэргийг хэвлэж тогтоосон байвал давуу тал.
    • Байгууллагын сүлд дуу болон өөрсдийн байнга дуулдаг дуу эгшиглэж байвал давуу тал.
    • Дотор орчинд болон хоолны танхимд проектор болон дэлгэцээр байгууллагын түүхэн үйл явдлыг илэрхийлсэн сонирхолтой фото, видео байнга гарч байвал давуу тал.

    10

    Оролцогчдын хувцаслалт, жигдрэлт

    • Оролцогчид биед эвтэйхэн, чөлөөт болон спорт хувцастай байна. Өндөр өсгийтэй болон албаны хувцас, унждаг том ээмэг, зүүлт, үнэт эдлэл тохиромжгүй. 
    • Багийн жигдрэлт: Багууд ямар нэгэн хувцас, хэрэгсэл, бүч, малгай, материалаар жигдэрсэн байвал давуу талтай байдаг.
    • Байгууллагынхаа үнэт зүйл, бүтээгдэхүүн, брэндээрээ багуудаа нэрлэж, хувцас жигдрэлтээр хангаж өгдөг хувилбар байдаг.
    • Байгууллагын үнэт зүйл брэндээрээ нэрлэсэн тохиолдолд баг бүр тухайн нэрээрээ жижиг дарцаг хийж барьсан байна.

    11

    Ялагч багийн урамшуулал

    • Баг хамт олныг идэвхижүүлэх үүднээс зарим даалгаварыг өрсөлдөөнт байдлаар гүйцэтгэж ялагч баг тодруулах боломжтой байдаг. Хэрэв ялагч баг тодруулах тохиолдолд ялагч багт өгөх шагнал. (Шагнал нь тухайн багаараа хамтдаа боулинг тоглох, шүхрээр үсрэх, нохой чарга, билъяард тоглох, кино үзэх, хоол идэх г.м эрхийн бичиг байж болно.)

    12

    Архи, пивоны хэрэглээ

    • Амралт, зугаалгатай хослуулж хийж байгаа тохиолдолд хамт олон замдаа алкахол хэрэглээд очдог тохиолдол их гардаг. Алкахол хэрэглэсэн тохиолдолд багийн дасгалууд үр дүнгүй болдог тул анхаарна уу.
    • Оролцогчдыг идэвхитэй байлгах зорилгоор замд дасгал ажиллаж болдог бөгөөд автобусанд удирдаж явах хүмүүс замд ажиллах дасгалыг урьдчилан заалгах боломжтой.
    • Сургалт, хөтөлбөрийн үеэр согтууруулах ундааг хэрэглэснээр багийн сургалт, өдөрлөгийн үр дүн болон багийн амжилтанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс бид хөтөлбөрийн үеэр согтууруулах ундааг зөвшөөрдөггүй. 
    • Хөтөлбөр дууссаны дараа хэрэглэвэл тохиромжтой байдаг.

    13

    Нэмэлт бусад хөтөлбөр

    • Галын наадам гэх мэт нэмэлт хөтөлбөр байгаа тохиололд тухайн газарт гал түлж болох эсэх, галын модыг хэн хариуцах зэргийг урьдчилан тохиролцох шаардлагатай байдаг.
    Үндэстэн Баг ХХК
  • БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ХӨТӨЛБӨР, СУРГАЛТ ХӨГЖЛИЙГ БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ (HR ЗӨВЛӨМЖ #1)

    Байгууллагын соёл нь хүмүүсийг холбогч цавуу, нийтлэг үнэт зүйл, бичигдээгүй дагаж мөрдөх ёс заншил юм. Байгууллагын арга хэмжээ нь соёлыг бүрдүүлэгч салшгүй нэг хэсэг болдог.

    1. ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА БАРИЛЫН ӨӨРЧЛӨЛТ

    Уламжлалт арга барил

    Хандлага

    Ийм байсан ингэж л хийнэ. Хэвшмэл хэлбэр, агуулга.

    Яагаад өөр байж болохгүй гэж. Шинэлэг агуулга, шинийг эрэлхийлсэн хэлбэр.

    Нэг л хүний санаа

    Олуулаа санаа уралдуулна

    Нэг хүн, нэг алба зохион байгуулна

    Тодорхой бүлэг зохион байгуулна

    Ажлын хэсэг

    Сонирхлын бүлгүүдэд тулгуурлана.

    Оролцох л ёстой учраас оролцдог

    Оролцоход сайхан байдаг учраас оролцдог

    Үйл ажиллагааны идэвхигүй нэг хэсэг

    Үйл ажиллагааны салшгүй хэсэг

    Оролцооны бахархал, сэдэлжүүлэлт

    2. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДАРААЛАЛ

    Дараалал

    Тайлбар

    Төлөвлөлт

    Арга хэмжээнүүдээ- байгууллагынхаа бодлого, онцлог, давуу талтай холбоно.

    Нэг зорилго, Бат бэх харилцаа ойлголцол, Эерэг хандлага, Бүтээлч хэмнэл арга барил, Тасралтгүй сургалт хөгжил

    Хөтөлбөр, бэлтгэл, зохион байгуулалт, гүйцэтгэл

    Хамрагдалт, идэвхижүүлэлт

    Айлын бодлого: Хамт олон- Ар гэр- Түншлэл

    Агуулга авч үлдэх

    Фото, видео, нэвтрүүлэг, кино

    Дурсамж, түүх бүтээх

    Хүнийг байгууллагатай холбогч салшгүй дурсамж нь байх

    Брэнд бүтээгч байгууллагын соёл

    Өөрсдийн гэсэн онцлогтой болгох.

    3. БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ХӨТӨЛБӨР

    Үйл ажиллагаа

    Агуулга

    ӨДӨР ТУТАМ

    Өглөөний эрчлүүр

    Өдрийн хурдасгуур

    Оройны сэргээш

    7 ХОНОГ БҮР

    Хамтын хөгжлийн цаг

    Мастер туршлага (Видео сан)

    Сонирхлын клуб

    Сагс, бүжиг, иога, амьдралын зөв дадал, ном, илтгэл

    САР ТУТАМ

    Үнэт зүйлийн өдөр

    Шилдэгийн индэр

    Талархалын өдөр

    Хуушууртай хурал

    УЛИРАЛ ТУТАМ

    Нэгдсэн сургалт

    Байгууллагын нэгдсэн сургалт, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан. (Видео сан)

    ЖИЛ БҮР (Уламжлалт үйл ажиллагаа)

    1 сар Нэгдсэн хурал

    Бодлого, төлөвлөгөө

    2 сар Цагаан сар

    Гэр бүл- ар гэр

    3 сар Март, Цэрэг

    Энтертайнмент хөтөлбөр, эв нэгдэл

    6 сар Эх үрсийн баяр

    Гэр бүл, хүүхэдрүү чиглэсэн. Гэр бүлийн боловсрол, хүүхдийн хүмүүжил, хүүхдүүдийн авъяас, мөрөөдлийг дэмжсэн үйл ажиллагаа

    7 сар Зуны зугаалга

    Экстрийм аялал, спорт, багийн ажиллагаа, бэрхшээлийг хамт туулах

    9 сар Намрын ажлын нээлт

    Бодлого, багийн ажиллагаа, шилдэг туршлага

    10 сар Солилцооны хөтөлбөр

    Бүтээлч санаачлага, багийн ажиллагаа

    11 сар Цасны баяр

    Өвлийн олимп, дүгнэлт ярилцлага, туршлага солилцох

    12 сар Нэгдсэн тайлангийн хурал

    Үр дүнгийн баяр, Амжилтын өдөр, бахархалын өдөр, түншлэлээ бэхжүүлэх

    12 сар Шинэ жил

    Авъяас, урлаг, талархал

    ЖИЛИЙН ТУРШ

    Сайн үйлсийн аян

    Нийгэм, олон нийт, хэсэг бүлэг, эсвэл байгууллага хамт олондоо чиглэсэн сайн үйлс, хүмүүнлэгийн үйлсийг хамтдаа хийн.

    Нийгмийн хариуцлага

    Төслийн уралдаан- компани дэмжинэ. Жишээ нь: Эрүүл мэндийн боловсрол олгох, үйлчилгээний соёлын боловсрол олгох, эрүүл хоололтын боловсрол олгох, хүүхдийн хүмүүжлийн боловсрол олгох, санхүүгийн боловсрол олгох г.м

    Жамсранжавын Лувсандорж
    (Үндэстэн баг ХХК)
    2018 оны 8-р сарын 24

  • Creative Media​ | Хамтын суваг БҮТЭЭЛЧ МОНГОЛЧУУДАА ДЭМЖИХ АЯН

    Танд ямар нэгэн санаачлага, бүтээл, нээлт, арга туршлага байгаад түүнийгээ олон нийтэд хүргэж дэмжлэг авч, хамтран бүтээмээр байна уу? Бид бүтээлч хүмүүсийн санал, санаачлага, ажил үйлсийг олон нийтэд хүргэн сурталчлах аянг эхлүүлж байна.

    Бид Үндэсний үнэт зүйлдээ тулгуурлан бодитоор хийж бүтээж буй Бүтээгч Монгол хүн бүрийг дэмжиж, Монголын ирээдүй болсон хүүхэд залуусд мэдлэг, боловсрол, итгэл үнэмшил, бахархал, үнэт зүйлийг түгээхийн тул, АНДын ДЭМээр ХАМТын сувгийг хөгжүүлэхээр зоригдож санамж бичиг үйлдэв.

    ҮНДЭСЛЭЛ: Хүн бүр байгууллага бүр өөрийн сувагийг 0-с эхлэн хөгжүүлнэ гэдэг маш их цаг хугацаа хөдөлмөр орно. Тиймээс нэг суваг дээр үндэсний үйлвэрлэгч, бүтээгчид төвлөрч ажилласанаар богино хугацаанд үр дүнд хүрэх боломжтой. Мөн төвлөрөл бий болно. Бидний 5 жилийн хугацаанд хөгжүүлсэн энэ сувагаа та бүхэнд төлбөргүйгээр ашиглах боломжийг бид олгож байна.

    1. СУВГИЙН НИЙТЛЭЛИЙН БОДЛОГО: Монгол хүн өөрийгөө танин мэдэхэд туслах, хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжих, Үндэсний үйлдвэрлэл, Үндэсний авъяаслаг бүтээлч хүмүүсээ дэмжиж таниулах, асуудлаас гарц шийдлийг түгээх, бүтээлч хандлагад чиглүүлэх, сэдэлжүүлэх, бүтээлч санаа, санаачилга, туршлагаа хуваалцах, соён гэгээрүүлэх зорилготой.
      1. БҮТЭЭЛЧ ХҮН- Амжилт гаргаж үлгэрлэж буй Монгол хүний мэдээллийг олон нийтэд хүргэж, урам зориг, итгэл, үлгэрлэл бий болгох. Хүнд хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл, сургалт, урлагийн бүтээл, агуулга, LIVE хийх, үйлдвэрлэж бүтээсэн, урласан бүтээл, санал, санаачилгаа түгээх боломж;
        1. Тухайн салбартаа 5-с дээш жил ажиллаж хөдөлмөрлөж мэргэшсэн тууштай бүтээн тууривагч, бүтээлч, соён гэгээрүүлэгч хүн байх;
        2. Тухайн салбартаа судалгаа, бодит үйл ажлыг санаачилан хийсэн байх;
        3. Мэдлэг чадвараа бусдад түгээн дэлгэрүүлж нийгмийн соён гэгээрэлд хувь нэмэр оруулах чин хүсэл зорилготой байх;
      2. БҮТЭЭЛ- Монголд үйлдэрлэсэн, монгол хүний урлаж бүтээсэн бүх зүйлийг сурталчилж таниулах, Монгол хүнээ дэмжсэн мэдээлэлийн эх сурвалж болох; Үндэсний үнэт зүйл, түүхий эд материал, өв соёлд тулгуурласан үйлдвэрлэл, боломжийг орон даяар үлгэрлэн харуулах.
      3. НИЙТЛЭХГҮЙ СЭДЭВ: Улс төр, шашин, уул уурхай, хошин шог, согтууруулах ундаа- водка (Үндэсний өв болсон шимийн нэрмэл, айраг, исиг хамаарахгүй), зугаа цэнгэлийг сурталчилсан, нийгмийг бухимдуулсан сенсаац шар мэдээ, хүний оюун тархины эсрэг, Монгол үндэсний үнэт зүйлд харшилсан мэдээллийг үл нийтлэнэ.

    ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ОЛГОХ

    1. Монгол хүндээ хэрэгтэй зөвлөгөө, мэдлэг, сургалт, LIVE хийх, Эсвэл үйлдвэрлэж хийж бүтээж, урласан зүйлсээ сурталчилах, уран бүтээл, агуулгаа олон нийтэд хүргэе гэвэл, Үндэсний бүтээгчдийг дэмждэг 208K дагагчидтай Creative Mongolia хуудаст Editor эрх авч шууд мэдээллээ оруулах боломжтой. Хуудас шинээр нээгээд олонд хүргэх гэж цаг, заваа үрэхгүйгээр шууд энэ СУВАГаа ХАМТдаа БИДний сэтгэлээр ХЭМтэй харилцаагаар хөгжүүлээд аваад явцгаая. Та сувгийн нийтлэлийн бодлого, зарчимыг хүлээн зөвшөөрсөн бол доорх мэдээллийг илгээнэ.
    2. Та энэхүү хуудаст өөрөө Мэдээллээ нийтлэх эрх авахыг хүсвэл, 
      1. Хамтран ажиллах өргөдөл хүсэлт (Бичигээр)
      2. Өөрийнхөө дэлгэрэнгүй танилцуулга, намтар, CV
      3. Өөрийн хийж бүтээж буй үйлс, бүтээлийн танилцуулга зураг мэдээлэл
      4. Байгууллага бол байгууллагынхаа дэлгэрэнгүй танилцуулга мэдээллийг тус хуудасруу илгээнэ.
      5. Тус мэдээллийн сан үүссэнээр ойрын ирээдүйд тухайн салбарын хувь хүн, байгууллагууд үр дүнтэй, уялдаа холбоотой ажиллах суурь нөхцөл нь болно.
      6. Дээрх мэдээллүүд нь Танд “Эрх” нээж үүсгэх эсэх талаарх шалгуур, үндэслэл болно. 
      7. Тус сувгийн хамт олон таны мэдээлэлд үндэслэн танд хариу мэдэгдэнэ.

    Та өөрийн болон хийж хэрэгжүүлж ажил үйлс, санал, санаачлагын мэдээлэлээ info@creativemongolia.com хаягаар ирүүлнэ үү. Бид таны мэдээллийг creativemongolia.com болон https://www.facebook.com/Made
    хуудсаар төлбөргүйгээр мэдээллэж олон нийтэд хүргэх болно.

    БҮТЭЭЛЧ МОНГОЛ НЭГДЭЛ | CREATIVE MEDIA

  • БОРЛУУЛАГЧИЙН ГАРЫН АВЛАГА БЭЛТГЭХЭД ЗӨВЛӨМЖ | Борлуулалтын арга туршлага

    Борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын ажилтанг хөгжүүлэх, борлуулалтын үйл явцийг сайжруулахад зориулсан гарын авлага боловсруулахад зориулж зөвлөмжийг бэлтгэв.

    АГУУЛГА

    1. Борлуулагчийн тухайд
    2. Борлуулагчийн зарчим
    3. Ажлын дараалал
    4. Борлуулагчийн хэрэгсэл
    5. Борлуулалтын арга тактик
    6. Гомдол шийдэх тактик
    7. Борлуулалтын журам
    8. Бүтээгдэхүүний сургалт. Үндсэн ойлголт өгсний дараа бүтээгдэхүүний сургалтыг борлуулагчидад орох хэрэгтэй. Бүх хийсэн сургалтуудаа видео бичлэг хийж архивлаад дараа дараагийн борлуулагчидыг ажилд авахын өмнө видео сургалт үзүүлж, шалгалт аваад аваад ажилд авбал үр дүнтэй болно.
    1. БОРЛУУЛАГЧИЙН ТУХАЙД

    Борлуулагч хүн бол хүний өдөр тутмын хэрэгцээг хангаж, хүнд тусалж байдаг ажил юм. Борлуулах чадвар бол ямар ч хүнд хэрэгтэй ур чадвар бөгөөд хүн амьдралынхаа туршид ямар нэг зүйлийг борлуулж амьдардаг. Өөрийн болон бусдын авъяас, ур чадварыг эсвэл бараа материал борлуулж арилжаалах нь хүн төрөлхтний анхны мэргэжил юм.

    Борлуулах нь хүнтэй харилцах ажил бөгөөд харилцааны ур чадвар, хүнийг унших, таних, олон янзийн ааш араншинтай хүмүүстэй учраа олох, илтгэх, үнэмшүүлэх зэрэг чадвар хөгждөг хүнийг хөгжүүлдэг ажил юм.

    Сайн борлуулагч нь тухайн хүн болон байгууллагын хэрэгцээ, шаардлага, асуудлыг олж мэдэж түүнийг шийдвэрлэж чадах бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож чаддаг байх хэрэгтэй.

    Хамтарч төлөвлөөд хэрэгжүүлэх тогтолцоогоо бий болго. S and OP. Итгэлцэл, мэдээлэл солилцоо, онол нь алдаа гаргахгүй байх боломжийг бий болгодог. Борлуулалт үйл ажиллагааны төлөвлөгөөгөө бүх алба хэлтэс хамтраад гарга. Бүгд тойрч суувал асуудал тодорхой болно. Схемийн дагуу тогтмол уулзаж хуралд.  Үйл ажиллагаа жигдрэхээр стратегийн асуудалдаа анхаарч эхлэнэ. Системтэй зөв хийх нь чухал. Шалгарсан аргуудыг хүчээр нэвтрүүл. Хэвийн ажиллахын тулд шаардлагатай орон тоог нэм. Хавсарч ажиллахад үр дүн гарахгүй. Хүн байж байж л ажил явна.

    2. БОРЛУУЛАГЧИЙН ЗАРЧИМ

    1. ХАРИЛЦАГЧ: Харилцагчаа халамжилдаг байх. Харилцагчаа жижиг зүйлээр ч болтугай баярлуулж байх. Ажилд нь туслах. Харилцагчруу тогтмол хугацаанд холбоо барьж борлуулалтын дүн мэдээг авахаас гадна биечлэн очиж өрөлтийг тогтмол хийнэ. Амласандаа хүрдэг байх “Бага Амал, ихийг хий”
    2. ХАРИЛЦАА: Харилцагчаа маш сайн сонсож эвсэг, найрсаг харьцдаг байх. Харилцааны ур чадвар, дипломат харилцаатай байх ёстой
    3. Сэтгэл хөдлөлөө хянадаг байх. Борлуулалтыг тэвчээртэй хаадаг байх.
    4. ТӨЛӨӨЛӨГЧ: Борлуулагч нь байгууллага, бүтээгдэхүүнээ хаана ч бүрэн төлөөлж байдаг бөгөөд борлуулагчаар компанийг төсөөлдөг.
    5. ОЙЛГОХ: Тэдний гуталд нь хөлөө хийгээд зовлон жаргалыг нь эхлээд ойлгох хэрэгтэй.
    6. ХУВЦАСЛАЛТ: Ажил хэргийн уулзалтад Тод бус 2-3 өнгийн хувцас өмсөх.

    3. АЖЛЫН ДАРААЛАЛ

    1. Бэлтгэл ажил
    2. Хэрэгсэлүүдээ шалгах
    3. Маршрутаа тодорхойлно
    4. Харилцагчтай уулзана
    5. Тодорхой сувгаар харилцагчидтай харилцаа холбоо тогтооно
    6. Шинэ харилцагчийг програм дээр үүсгэж харилцагчийн захиалга, түүх, санал хүсэлтийг тогтмол бөглөнө.
    7. Харилцагчтай гэрээ байгуулна

    4. БОРЛУУЛАГЧИЙН ХЭРЭГСЭЛ

    1. Компанийн танилцуулга, брошур, каталоги
    2. Үнийн санал
    3. Захиалгын нөхцөл
    4. Үнэнч харилцагчийн бодлого
    5. Гэрээ
    6. Бүтээгдэхүүний багц,
    7. Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, гарын авлага
    8. Компани, бүтээгдэхүүнээ танилцуулсан видео бичлэг

    5. БОРЛУУЛАЛТЫН АРГА ТАКТИК

    1. ОНИЛОХ: Муу вэбтэй томоохон компаниудыг онилж харилцаа тогтоож, олон нийтийн сүлжээгээр хандаж, е-майл бичиж эхлэ.
    2. АНГУУЧЛАХ: Вэб мастер, вэб админ, интернэт маркетингийн мэргэжитэн хайж байгаа газруудтай холбогдож гэрээт хэлбэрээр ажлыг гүйцэтгэдэг гэдгээ ойлгуулна
    3. ХАВИРАХ: Өөрсдийн зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдэд манай үйлчлүүлэгч болж болох хүмүүсийг урьж харилцаа холбоо тогтоож ажилла
    4. ШАВХАХ: Өөрсдийн танил талын хүрээллийн жагсаалтын гаргаж тэдний дунд манай үйлчилгээг авах магадлалтай хүмүүстэй уулзалт зохион байгуул
    5. МАЦАХ: Эхний үед маш бага үйлчилгээ үзүүлж таалагдсаны дараа томоохон боруулалт хийнэ
    6. ДУРАНДАХ: Тендэрүүдийн мэдээллийг цуглуулж тогтмол оролц
    7. ЗАГАСЧЛАХ: Төлбөртэй, төлбөргүй сургалтууд зохион байгуулж, сургалтаар дамжуулж хэрэглэгчээ бэлтгэ. Харилцагчаа нэм
    8. Маркетерүүдтэй холбоотой ивентүүдэд тогтмол орорлцох
    9. Хүнээс юм авах гээд байгаа биш хүнд юм өгөх гээд байгаа сэтгэгдэл төрүүлэх.
    10. БАРЫН БАЗАЛТ буюу хүмүүст бага багаар ойлгуулж, сэтгэлийг нь эзэмдэх замаар хаашаа ч гарах гарцгүй болгож хамтран ажиллах хэлбэр.

    6. ГОМДОЛ ШИЙДЭХ ТАКТИК

    1. Сайн муу ээлжлэх тактик
    2. Мартсан зүйлээ нэмэх тактик
    3. Сэтгэл хөдлөлөө хүчтэй илэрхийлэх тактик
    4. Хязгаарлагдмал төсвөө хэлэх тактик
    5. Сөрөг баримт дурдах тактик
    6. Үйлчлүүлэгчиддээ ямар нэгэн алдаа гаргасан бол гомдол хэлэхээс нь өмнө өрсөж уучилалт гуйх
    7. Хэрэглэгчийнхээ сул талыг өөрт нь ойлгуулах
    8. Хэрэглэгчид зөвлөх буюу өөрсдийн хийсэн зүйлээ батлан хамгаалах
    9. Томоохон харилцагчидтай харилцаа холбоо тогтоох бүх сувгуудыг эрэлхийлэх.

    7. БОРЛУУЛАЛТЫН ЖУРАМ

    1. Борлуулалтын ажилтанууд хуваарилагдсан дүүрэг, бүс нутагтаа ажиллана. Өмнө нь тухайн дүүрэгт харилцагчтай байсан тохиолдолд шинээр хариуцах борлуулалтын ажилтанд маш сайн хүлээлгэж өгнө.
    2. Борлуулалтын ажилтан харилцагчид 1 падааныг 21-с дээш хоног байлгаж болохгүй.
    3. 21-с дээш хоносон падаантай харилцагчаас Авлагын нягтлан авлагаа нэхэмжилнэ.
    4. Авлагын нягтлан чанаргүй зээл гэж үзсэн тохиолдолд барааг буцаах шаардлагыг тухайн борлуулалтын ажилтанд тавьна.
    5. Тухайн борлуулалтын ажилтан бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүнээ буцааж авч чадаагүй тохиолдолд компанийн хохиролыг борлуулалтын ажилтан бүрэн хариуцна.
    6. Харилцагчаас хохирлоо бараа, бүтээгдэхүүнээр орлуулж авсан тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүнээ борлуулалтын ажилтан өөрөө хариуцан борлуулж компанид бэлэн мөнгө хэлбэрээр тушаана.
    7. Борлуулалтын ажилтан бэлэн мөнгө, өөрийн бараа эсвэл орлох бүтээгдэхүүн авч чадаагүй тохиолдолд компани хохиролоо барагдлуулахын тулд борлуулалтын ажилтаны цалингаас 100% суутгаж авна.
    8. Тухайн сарын нийт борлуулалтын дүнд зээлийн борлуулалт нь 15 хувиас хэтрэхгүй байх ёстой.

    “Үндэстэн Баг” ХХК