Category: consultantteam

  • ​Гэндэнгийн ТЭГШБҮРЭН- Хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх

    Менежмент, хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх. Ph.D, Prof

    Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн тэргүүн, зөвлөх багш. 

    Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Скайтел групп, Блью Мон групп зэрэг корпорациудын хүний нөөцийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлсэн. Монгол удирдагчдыг хөгжүүлэх “Топ менежер”, “Бест менежер”, “Залуу менежер” хөтөлбөр, хүний нөөцийн “5 тулгуурт Minimalist approach загвар”, “Хүний нөөцийн нэгдсэн удирдлагын тогтолцоо” загварыг боловсруулан хэрэгжүүлсэн туршлагатай. Одоогоор монгол менежментийн загварыг боловсруулан ажиллаж байна.

    1996 он Удирдлагын Хөгжлийн Институт, Удирдахуйн ухааны магистр;
    2000 он Индрапраста их сургууль, Хүний нөөцийн удирдлагын Доктор, Энэтхэг Улс;
    2010 он Ранчигийн Их Сургуулийн Синха Институтийн Профессор, Энэтхэг Улс;

  • Шархүүгийн АЛТАНБАДРАЛТ- Бэлчээр судлаач, бүсчилсэн хөгжлийн бодлогын зөвлөх

    Агрономич, Ургамлын генийн инженерчлэлийн судлаач, профессор

    АНУ-ийн Purdue их сургуулийн доктор, Саудын арабын Абдулла хааны Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн профессороор тус тус ажиллаж байсан.

    Тэрээр 2014 онд Замагнаас биотехнологийн аргаар үнэрт амин хүчил гаргаж авах нээлт хийж, бүтээл нь шинжлэх ухааны Plant сэтгүүл нь нийтлэгдсэн. Монгол улсынхаа эмийн ургамалын баялаг нөөцөд тулгуурлан хөгжилд нэмэр болох үүднээс эмийн ургамлаас генийн инженерчлэлийн аргаар химийн болон биологийн идэвхт бодис гаргаж авах судалгаа хийж дэлхийд тулгамдаад буй Чихрийн шижний эмчилгээний аргыг олох зорилготой судалгаа хийж байна.

    Мөн бэлчээр судлал, бэлчээрт суурилсан бүсчилсэн хөгжлийн чиглэлээр олон улсын төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байсан. Монгол Улсдаа Их сургуулиудын хотхон байгуулах, цаашлаад Шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах зорилготой ажиллаж байна.

    Ярилцлага унших

  • Амартайваны МЭНД-ОРШИХ- Мэдээллийн технологийн зөвлөх, цахиур хагалагч

    Нью Медиа Групп болон  Erxes Inc-ийг үүсгэн байгуулагч. Монгол Улсад нью медиа маркетинг болон мэдээллийн технологи хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол улсаас анхлан мэдээлэлийн технологийн бүтээгдэхүүн болох www.erxes.io шийдлээр Цахиурын хөндийгөөс хөрөнгө оруулалт татаж дэлхийн зах зээлд гарч чадсан бүтээгдэхүүнийг санаачлан хөгжүүлж чадсан.
    Social entrepreneur and the Founder and CEO of Erxes Inc, an open- source messaging platform for customer success.

    Бизнесийн орчин болон Монгол улсын хөгжилд мэдээлэл технологийн шийдлийг нэвтрүүлэх зорилгоор http://gerege.agency; http://erkhet.biz зэрэг бүтээгдэхүүнүүдийг санаачлан хөгжүүлсэн.

    “Хүн төвтэй бизнес” болон “үр дүнд суурилсан ажлын орчин бий болгох” үзэл баримтлалыг Монгол улсад анхлан бий болгож өөрийн компани дээр үлгэрлэн хэрэгжүүлэхээс гадна болон TEDxUlaanbaatar, Social Media Club зэрэг олон улсын мэдлэг хуваалцах, түгээх загвар эвентүүдийг Монголдоо нэвтрүүлэн хөгжүүлсэн нийгмийн зүтгэлтэн нэгэн билээ.

    Ярилцлага унших

    http://mendorshikh.com

  • Доржтаяагийн ДЭЛГЭРЦОГ- Санхүү, татварын зөвлөх, Санхүүгийн боловсрол олгогч

    Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, ТМЗ, МХҮ, Монголын нягтлан бодох хүрээлэнгийн гишүүн.
    Даймонд Такс Тинз ХХК-ийн захирал

    Монгол улсад хувиараа бизнес, лангууны худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчид “Миний санхүү бүртгэл тооцооны дэвтэр” бүтээлээ эрхлэн хэвлүүлж, жижиг дунд бизнесийнхний санхүүгийн бүртгэлийг шинэ түвшинд хөгжүүлж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн татварын хууль эрх зүйн орчинг оновчтой болгохоод үнэт хувь нэмэр оруулсан санаачлагч, зөвлөх, багш.

    Сошл холбоос: https://www.facebook.com/profi…

  • Даваажавын АЛТАНЦЭЦЭГ- Худалдаа, чанар стандартын зөвлөх

    МУИС-ын Эдийн Засгийн Дээд сургуулийн Бизнес удирдлагын Магистр

    “Бридж” групп- “Эвридэй Интернэшнл” компани, Монгол Японы хамтарсан “Эвридэй Ферм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. 

    2018 оноос “Алтан Дээд Их Монгол Чанар” ГҮТББ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

     Монгол Улсын  “Бридж” групп, Япон улсын “ФАРМДҮ”  компанийн хамтарсан “Эвридэй Ферм” компанийг байгуулж, газар тариалан, нарны эрчим хүчний төслүүдийг удирдан гүйцэтгэж гүзээлгэнэ, хүнсний ногооны “Моннаран” аж ахуй, 10МВ-ын хүчин чадал бүхий “Моннаран” НЦС-ыг байгуулан ашиглалтад оруулсан.

  • ​Цэндийн МАЙДАР- Хэл судлаач, орчуулагч, 50-т хүрд англи хэл сурах аргачлал боловсруулсан

    Хэл судлаач, орчуулагч, 50-ТЫН ХҮРД АНГЛИ ХЭЛ СУРАХ АРГАЧЛАЛ, Монгол TOEFL” гэж нэрлэж болохуйц АСуТ (Англи хэлний суурь дүрмийн тест) шалгалтын системийг боловсруулсан. Системийн шилжилгээ.

    1958 онд Улаанбаатар хотноо төрсөн. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг 1982 онд төгссөн.

    МОНЦАМЭ агентлагийн Гадаадад мэдээлэх редакцид сурвалжлагч, МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх Улсын гэрэл зургийн газар редактор, Монголын сэтгүүлчдийн холбоонд референт, англи хэл дээр гардаг “Mongol Messenger” сонины ерөнхий редактор, орчуулагч, Улаанбаатар хот дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар мэдээллийн ажилтан зэрэг орчуулгын ажил хийж байхдаа хэл судлалруу орж, англи хэлний орчуулгын аргачлалуудыг судлаж эхлэсэн.

    1990 онд улс оронд өрнөсөн их өөрчлөлтийн тухай “Нэн шинэхэн түүх” нэртэй ном бичиж хэвлүүлсэн.

    1991 оноос “Ядуурлаас гарах арга зам” судалгааны төв (сүүлд нь “Жимсчид ногоочдын нийгэмлэг” болж өөрчлөгдсөн)-ийг ажиллуулж улмаар “1993 он – Хүнсний жил” хөтөлбөр, мөн “Ногоон хувьсгал” үндэсний хөтөрбөр (1998 онд)-ийг санаачлан боловсруулж Засгийн газрын хуралдаанаар батлуулж байв. Дээрхи үйл ажиллагааны үр дүнд, гэр хорооллын айл өрхүүд бичил аж ахуй эрхлэх мэдлэг дадлага бага ч болов олж авсан бөгөөд хашаандаа ямар нэгэн хэмжээнд жимс, ногоо тарих өрхийн тоо нэлээдгүй нэмэгдсэн.

    1988 онд сэтгэхүй хөгжүүлэх ардын наадам тоглоомыг сэргээн дэлгэрүүлэх баг бүрдүүлж ажилласнаар эдүгээ Улаанбаатар хотын “Зүүн 4 зам”-ын урд хэсэгт “Оюун ухааны олон улсын тоглоомын музей” байгуулагдаад ажиллаж байна. Монголын анхны авъястан шалгаруулах “Got Talent” маягийн “Гиннесс шоу” тэмцээнийг санаачлан зохион байгуулж 1993 онд Улсын циркид 4 өдрийн турш явуулсан.

    2006- 2015 оны хооронд монгол, англи хэлний харьцуулсан судалгааны ажил хийсний үндсэн дээр “Монгол TOEFL” гэж зүйрлэн нэрлэж болохуйц АСуТ (Англи хэлний суурь дүрмийн тест) шалгалтын системийг боловсруулсан бөгөөд харилцан ярианы 100 сэдэв, 100 хүүхэлдэйн кино бүхий сурах бичгийг мөн бэлтгэн гаргасан.

    БҮТЭЭЛ

    ДҮРМИЙН СУРАХ БИЧИГ:

    2007 он – “Grammar Guide: харьцуулсан өгүүлбэрүүд” (англи, орос, монгол хэлний дүрмийн харьцуулалт)

    2008 он “32-тын учир начир” (англи, монгол хэлний дүрмийн харьцуулалт)

    2010 он “32-тын хүрд

    2014 он “50-тын хүрд

    2015 он “50-тын хүрд / Монгол TOEFL

    ХАРИЛЦАН ЯРИАНЫ СУРАХ БИЧИГ:

    2012 он “Театр English” (1)

    2013 он “Театр English” (2)

    50Т-ЫН ХҮРД АНГЛИ ХЭЛ СУРАХ ШИНЭ АРГАЧЛАЛЫН ТУХАЙ

    2007 оноос “50-тын хүрд” нэртэй сурах бичгээ 6 удаа шинэчлэн хэвлэсэн бөгөөд эдүгээ энэхүү номоор хичээл заахад хүмүүс 10 хоногийн дотор шууд л яриад, бичээд  эхэлж байгаа. Үүний учир шалтгаан нь дараахи зүйлд оршино:
    – Англи хэлний 16 актив, 10 пассив хувилбар нь монголынхтой нийлэхэд нийт 50 болох юм
    – Актив, пассивын бүх хувилбарыг нэгтгээд ердөө 2 хуснэгтэд багтаагаад багцалчихсан
    – Тиймээс, актив пассивын бүх хувилбарыг тус бүрийг нь ганц л том хүснэгтнээс бүгдийг нэг дор харьцуулж үзэх боломж бүрдлээ.
    – Өөрөөр хэлбэл, аль хувилбар алинтай нь адил, эсвэл юугаараа өөр вэ гэдгийг харьцуулан харж нягтлан хэлэлцэж болно.
    – Түүнчлэн, нэг хүснэгтэд 2 хэлний дүрэм мөр зэрэгцэн цугтаа орж байрлав.
    – Үүний үр дүнд, хэрэв монголын 1 өгүүлбэрийг 50 хувиргаж сурах аваас тэдгээрийн англи вариант нь хүснэгтээс шууд бондгос гээд малилзаад л гараад ирнэ.
    – Тиймд, өөрийн сайн мэдэх монгол хэлнийхээ олон хувилбарыг ойлгож авах юм бол английг нааш нь цааш нь чөлөөтэй гэгчийн хөдөлгөдөг болой.
    – Иймийн учир, 5 жилийн турш дунд сургуульд чихдүүлээд, дараа нь ахиад 5 жил дээд сургуульд нухлуулсан хэрнээ 2 өгүүлбэр холбож чадахгүй гэлдэрч явсан нөхдүүд ердөө 10 хоногт дуржигнатал ярьж хөөрөлдөөд эхлэх нь тэр.

    Англи дүрмийн тухай товчхон өгүүлэхүй

    а/   Англи хэлээр өгүүлбэр бүтээхэд НЭР ҮГ, ТЭМДЭГ НЭР нь бараг шахам өөрчлөгдөхгүй.

    б/   Анхаарах цорын ганц зүйл бол – ҮЙЛ ҮГ ба түүний хувиралууд.

    в/   Өөрөөр хэлвэл, үйл үгийг ойлгосон байхад ямар ч өгүүлбэрийг зохион хэлж чадна гэсэн үг.

    г/   Үйл үг нь дотроо Gerand, Participle, Infinitive, Modal ба ЦАГ ялгасан дүрэмтэй.

    д/  Эдгээрээс нэн төвөгтэй нь цагийн олон өөрчлөлтүүд буюу.

    е/  Нийтдээ цаг бол 3 (Past, Present, Future), түүний хэлбэр нь – 3 (Simple, Continuous, Perfect) ба эдгээрийн дундаас Active (Идэвхийт), Passive (Эс идэвхийт) хэвийн 26 хувилбар үүснэ.

    ж/  Энэхүү онлайн хичээлд хамрагдсанаар та 1 өгүүлбэрийг монголоор 54 болгож хувиргах ба англи нэг өгүүлбэрийг ч мөн 54 өөр янзаар хэлж бичиж сурна.

    Эндээс жишээ болгож 31-ийг харна уу

    Идэвхийт хэвийн 25 хувилбар

    Эс идэвхийт хэвийн 25 хувилбар

    https://www.facebook.com/OxfordClub

    https://www.facebook.com/maidar.tsend

    http://creativemongolia.com/OxfordClub

  • Шаравын БУЛГАНТАМИР- Зөвлөх инженер

    ШУТИС-ийн Сантехникийн инженер, төслийн зөвлөх инженер

    • Сантехник, барилга угсралт, инженерийн байгууламж, барилгын сантехникийн зураг төсөв боловсруулах, барилгын зураг, төсвөөс эхлэн угсралт, ашиглалт хүртэлх төслийг удирдаж ажиллах туршлагатай.
    •  Инженерийн байгууламж угсралтын “Н Эй Би” ХХК, “МонИнжБар” компанитай хамтран Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон улсын хөрөнгө оруулалттай “Хөдөө орон нутгийн ундны усыг зөөлрүүлэх төсөл”, Сэлэнгэ аймгийн Хөтөл хотхоны 15км цэвэр усны шугам, Багануур дүүргийн 15км гол шугам шинэчлэх, Дарь-Эхийн 4км цэвэр усны цагираг шугам, Японы “Канто” ХХК-ийн эмнэлэг, усны барилга зэрэг байгууламжуудын сантехникийн шугам угсралт болон барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
    • 2021 оноос ҮТУХ-ийн Зөвлөх инженерээр ажиллаж байна.
  • Батчулууны БАТЦЭНД- Монгол улсын зөвлөх инженер

    Монгол улсын зөвлөх инженер

    Боловсрол

    • Дулааны процессийн автоматжуулалтын инженер
    • Цахилгаан электроникийн удирдлага, төслийн удирдлагаар мэргэшсэн

    Ажлын туршлага

    • Эрчим хүчний удирдах газарт Дамжуулах сүлжээний шинэчлэлийн төсөл
    • Тайширийн усан цахилгаан станцийн төслийн Талбайн инженер
    • Барилга хот байгуулалтын яам, Замын үүдийн чөлөөт бүсийн Ерөнхий менежер, Замын үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн удирдагч
    • Улаанбаатар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн дарга
  • Нямсүрэнгийн ДАШ- Эх бичиг судлаач, уран бичлэгийн багш

    Эх бичиг судлаач, уран бичлэгийн багш

    1988 оны 5-р сарын 19-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн.

    2010 онд МУИС-ийг “Эх бичиг судлаач, төвдөч” мэргэжлээр төгсөөд, одоо Монсудар хэвлэлийн газарт Монгол хэл, бичгийн редактор, толь зүйчээр ажиллаж байна.

    Толь бичгийн редакцын багтайгаа олон бүтээл дээр ажилласан бөгөөд үүнээс гол 2 бүтээлийг дурдвал “Монгол хэлний тайлбар толь”, “Монгол бичгийн зөв бичих зүйн толь” юм.

    2013 онд монгол бичгийн сургалт, 2014 онд уран бичлэгийн арга техникийг нарийвчлан судалж, нарийн болон бүдүүн бийрийн сургалт явуулж эхэлсэн.

    Манай сургалтыг нийт 100 гаруй хүн төгссөнөөс ихэнх нь Монгол хэлний багш нар байдаг. 

    2021 онд Алтан Дээд ГэрИЭ-ний онол, цуврал номыг Монгол бичигт хөрвүүлсэн.

    БОЛОВСРОЛ, АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1996 – 2006 Дундговь, Сайнцагаан сум, ЕБ-ын 3-р бүрэн дунд сургууль

    2006 – 2010 онд МУИС-ийг “Эх бичиг судлаач, төвдөч” мэргэжлээр төгссөн.

    2011 оноос “Монсудар” хэвлэлийн газарт Монгол хэл, бичгийн редактораар ажиллаж байна.

    ЭРХЛЭН ГАРГАСАН ХАМТЫН БҮТЭЭЛҮҮД

    2012, 2018 он “Монгол бичгийн зөв бичихзүйн толь”

    2013 он “Монгол бичгийн дүрс ялган бичих үгийн толь”

    2013 он “Монгол бичгийн уламжлалт бичлэгтэй үгийн толь”

    2013 он  “Монгол бичгийн бичлэг ижил үгийн толь”

    2014, 2018 он “Монгол хэлний тайлбар толь”

    2015, 2019 он “Монгол хэлний иж үгийн толь”

    МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААН, ОЛИМПИАДАД ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТ

    2006 онд Монгол бичгийн сургалт судалгааны “Ертөнц” төвөөс зохион байгуулсан Монгол бичгийн улсын гуравдугаар олимпиадад IV байр,

    2007 онд Их засаг ИС зохион явуулсан Сайхан бичигтний улсын уралдааны тусгай байр,

    2007 онд МУБИС-ын “Багшийн сургууль”-ийн 85 жилийн ойд зориулан зохион байгуулсан монгол бичгийн олимпиадын I байр,

    2007, 2009 онд МУИС- МХСС-аас зохион явуулдаг Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит уламжлалт монгол бичгийн олимпиадад I байр,

    2008 онд Дашчойлин хийдийн дэргэдэх “Зүүн хүрээ” шашны коллежийн 10 жилийн ойд зориулсан монгол уран бичлэгийн уралдаанд I байр,

    2008 онд МУИС-ийн МХСС-ийн Оюутны зөвлөлийн “Улс тунхагласны баяр”-т зориулан зохион байгуулсан монгол уран бичлэгийн уралдааны I байр,

    2009 онд Хэл иргэншлийн ДС зохион явуулсан монгол уран бичлэгийн уралдаанд тусгай байр,

    2010 онд Гавьяат багш Ё.Эрдэнэцэцэгийн нэрэмжит монгол бичгийн улсын олимпиадын оюутны ангилалд гутгаар байр, 2011 онд багшийн ангилалд дэд байр;

    2012 онд МУБИС-ын “Багшийн сургууль”-аас зохион байгуулсан монгол бичгийн олимпиадын багшийн ангилалд  I байр, 2013 онд тусгай байр;

    2017 онд Шашны их сургуулиас зохион байгуулсан Монгол бичгийн улсын олимпиадын шагналт байр,

    2017 онд Хэл иргэншлийн ДС зохион байгуулсан Монгол бичгийн улсын олимпиадын “Мэргэжлийн багш нар”-ын ангилалд дэд байр тус тус эзэлсэн;

  • Сумъяагийн ОЮУНСУВД- Бэлчээр судлаач

    Ургамал зүйч, багш, бэлчээр судлаач, докторантур

    БОЛОВСРОЛ

    2003- 2004 онд

    ХААИС, ХАА-н ухааны магистр

    1999- 2003 онд

    ХААИС, Ургамал зүйч- агрономи

    1989- 1999 онд

    Сүхбаатар аймгийн 10 жилийн 2-р сургууль, Бүрэн дунд

    Эрдмийн зэрэг, цол:  Хөдөө аж ахуйн ухааны магистр

    Эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл, он: 2004 онд “Дуслын усалгаатай нөхцөлд Эрдэнэшишийн өсөлт, хөгжилт, ургацанд нийлэг хар хучилга ба бууцан бордооны нөлөө” сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны магистрийн зэрэг хамгаалсан.                                                                  

    МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН БАЙДАЛ

          –    МУ-ын БСШУСЯ, nature research ACADEMIS-тай хамтран зохион байгуулсан олон          

               улсын сэтгүүлд өгүүлэл бичих талаархи сургалт, 2018 он

    • – ОХУ-ын Москва хотын Тимирязевийн нэрэмжит ХАА-н академид “Смарт- технологии исследований в экологии: детальный мониторинг, динамические модели, анализ и минимизация рисков” олон улсын сургалт, 2014 он
    • – БНХАУ-ын Куньмин хотод ”Эрдэнэшишийн тариалалт ба боловсруулалтын орчин үеийн арга барил” сэдэвт олон улсын сургалт, 2011 он
    • – ШУТИС-ийн Олон улсын дээд боловсролын төвийн багшлах эрхийн сургалт, 2008 он


    АЖИЛЛАСАН БАЙДАЛ    

    2005 оноос

    ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний дэд ажилтан, багш

    2003- 2004 он

    ХААИС-ийн Агробиологийн сургууль, ХБНГУ-ын Вайнштефаны мэргэжлийн Дээд сургуулийн хамтарсан “Төмс, хүнсний ногоо” төсөлд дадлагажигч багш

    АЖЛЫН ТУРШЛАГА, МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ

    Олон улсын болон бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд

    Ажлын туршлага, ур чадвар

    Нөхөн сэргээлтийн олон хувилбарт туршилт судалгааг гүйцэтгэх, сөөг, сөөглөг, олон наст өвслөг ургамал тарималжуулах, цөлийн хээр, хээрийн бүс, уулын хээрийн дэд бүслүүрийн экосистемийн судалгаа хийх, үнэлэх чадвартай

    Төслийн нэр: Монголын нүдэлчин малчдын уламжлалт мэдлэгт суурилсан тэжээлийн зэрлэг ургамал ашиглан бэлчээрийг нөхөн сэргээх нь сэдэвт Жайка, ЖСТ-ийн санхүүжилттэй САТРЕПС төсөл                                                                                   

    Хугацаа: 2020-2025 он                                                       

    Судалгааг гүйцэтгэж буй газар: Төв аймгийн Алтанбулаг, Архуст, Батсүмбэр сумд

    Төслийн онцлог:  Ган, хүйтэн, давсанд харьцангуй тэсвэртэй тэжээлийн ганц ба олон наст өвслөг ургамлуудыг тарималжуулж, улмаар үр үйлдвэрлэх, хамтарсан эрдэм шинжилгээний бүтээл туурьвих, лаборатори байгуулах, залуу судлаачдыг чадавхижуулахад оршино.                         

    Үйл ажиллагаа: Тэжээлийн шимт чанар сайтай, ганц ба олон наст ургамлуудыг тарималжуулж, үр үржүүлэн доройтсон бэлчээр, атаршсан талбайг нөхөн сэргээх

     Албан тушаал: Үндсэн судлаач   

    Төслийн нэр: Зарим биелэгтэн ургамлын нөхөн сэргэх чадавхи сэдэвт БСШУСЯамны Онолын суурь судалгааны төсөл                

    Хугацаа: 2019-2020 он                                                       

    Судалгааг гүйцэтгэж буй газар: Дундговь аймгийн Сайнцагаан сум, Өмнөговийн Булган сум

    Төслийн онцлог:  Хээр, цөлийн хээрийн бүсийн зонхилох биелэгтэн ургамлын нөхөн сэргэх чадавхийг илрүүлэх                                                                                                                

    Үйл ажиллагаа: Хээр, цөлийн хээрийн бүсийн бэлчээрийн зонхилох биелэгтэн ургамлын нөхөн сэргэх чадавхийг илрүүлж, улмаар биелэгтэн ургамлуудыг үрээр тарималжуулах судалгаа

    Албан тушаал: Үндсэн судлаач    

    Төслийн нэр: Доройсон бэлчээр ба эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэнд микориза ашиглах технологи боловсруулах сэдэвт БСШУСЯам, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Дээд боловсролын шинэчлэл төсөл                                        

    Хугацаа: 2016-2017 он                                                       

    Судалгааг гүйцэтгэсэн газар: Төв аймгийн Алтанбулаг сум

    Төслийн онцлог:  Нөхөн сэргээлтэнд микориза ашиглах                                                                                                            

    Үйл ажиллагаа: Доройтсон бэлчээрийн нөхөн сэргээлтэнд микориза ашиглах  судалгаа

    Албан тушаал: Үндсэн судлаач    

    Төслийн нэр: Бэлчээр сайжруулах замаар нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах боломжийг илрүүлэх           сэдэвт Английн Чарльз Дарвины сан, Лайсестерийн их сургуулийн хамтарсан төсөл

    Хугацаа: 2012-2014                                                            

    Судалгааг гүйцэтгэсэн газар: Архангай аймгийн Их тамир, Баянхонгор аймгийн Богд сум, Дундговь аймгийн Өлзийт, Төв аймгийн Өндөрширээт сум                                               

    Төслийн онцлог: Бэлчээр сайжруулах замаар нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах                                                                              

    Үйл ажиллагаа: Сум тус бүрийн бэлчээрийн ургамлын судалгаан дээр тулгуурлан нүүрсхүчлийн хийн ялгарлыг тогтоох

    Албан тушаал: Ургамал судлаач    

      

    Төслийн нэр: Монголын бэлчээрийн нөхөн сэргэх чадамж сэдэвт АНУ-ын Шинжлэх ухаан, технологийн сан, Колорадагийн их сургуультай хамтарсан төсөл  

    Хугацаа: 2012- 2013 он

    Судалгааг гүйцэтгэсэн газар: Сэлэнгэ аймгийн Баянгол, Сайхан сумд, Төв аймгийн Баян, Баянцагаан, Өндөрширээт, Эрдэнэсант сумд                                                                                     

    Төслийн онцлог: Бэлчээрийн ургамал, хөрс, малчдын нийгэм, эдийн засгийн хосолсон судалгаа хийгдсэн.                                     

    Үйл ажиллагаа: Дээрх сумдын бэлчээрийн ургамал, хөрсний судалгаа, орон нутгийн мэргэжилтэнг сургах

    Албан тушаал: Ургамал судлаач    

         

    Төслийн нэр: Биологийн төрөл зүйл ба экосистемийн нөхөн сэргэлт сэдэвт Японы БСШУЯам, Токиогийн их сургуультай хамтарсан төсөл      

    Хугацаа: 2004-2008 он

    Судалгааг гүйцэтгэсэн газар: Дундговь аймгийн Сайнцагаан сум, Өмнөговь аймгийн Булган сум                                

    Төслийн онцлог: Монгол орны хээр, цөлийн хээрийн бүсийн цэнэлийн судалгааны эхлэл тавигдсан                                             

    Үйл ажиллагаа: Дээрх сумдын бэлчээрийн ургамлын цэнэлийн судалгаа

    Албан тушаал: Үндсэн судлаач    

    Байгаль орчны төлөв байдал, үнэлгээ, нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд

    Төслийн нэр: “Таван толгой” ХК-ийн IPO-ийн Байгаль орчны төлөв байдал, үнэлгээ, менежмент төлөвлөлтийн ажил                                       

    Судалгаа гүйцэтгэсэн газар: Дорноговь аймгийн Сайншанд, Мандах, Хатанбулаг, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Манлай, Ханбогд сумд                   

    Хугацаа: 2019- 2020 он   

    Албан тушаал: Ургамлын багийн зөвлөх                      

    Төслийн нэр: “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Салхитын  мөнгөний  уурхайн
    Байгаль орчны төлөв байдал, нөлөөллийн үнэлгээ                    

    Судалгаа гүйцэтгэсэн газар: Дундговь аймгийн Гурвансайхан сум                                 

    Хугацаа: 2020 он   

    Албан тушаал: Ургамал судлаач

    Төслийн нэр: “Петрочайна Дачин Тамсаг” ХК-ийн XIX, XXI талбайн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах судалгааны ажил        

    Судалгаа гүйцэтгэсэн газар: Дорнод аймгийн Матад, Халхгол сумд                              

    Хугацаа: 2016 он   

    Албан тушаал: Ургамлын багийн зөвлөх

    Төслийн нэр: “Саусгоби Сэндс” ХХК-ийн Овоот толгой нүүрсний уурхайн биологийн олон янз байдал, дүйцүүлэн хамгаалал, менежмент төлөвлөгөөний судалгаа               

    Судалгаа гүйцэтгэсэн газар: Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй                    

    Хугацаа: 2014 он   

    Албан тушаал: Ургамлын багийн ахлагч

    Сум орон нутгийн мэргэжилтэн, малчдад зориулсан сургалт, семинар бүхий ажлын хүрээнд

    Сургалтын нэр: Мал аж ахуйн менежмент

    Зохион байгуулагч: Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөтөлбөрийн Малжуулах төсөл, Хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи нэвтрүүлэх институт

    Сургалт явагдсан газар, хугацаа: Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2020 оны 9-р сарын 7-14    

    Оролцсон хүмүүс: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Баянзүрх, Бүрэнтогтох, Галт, Их-Уул, Мөрөн, Рашаант, Ренчинлхүмбэ, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Цагаан-Уул сумдын 220 малчид

    Сургалтанд оролцсон хэлбэр: Сургагч багш             

    Сургалтын нэр: Хустайн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн сумдын бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, ашиглалт

    Зохион байгуулагч: Хустайн байгалийн цогцолборт газар, ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв

    Сургалт явагдсан газар, хугацаа: ХБЦГазарт 2016 оны 9-р сарын 30    

    Оролцсон хүмүүс: Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын малчид, мэргэжилтнүүд, ХБЦГ-ын орчны бүсийн байгаль хамгаалагч нар                                     

    Сургалтанд оролцсон хэлбэр: Сургагч багш, хамтран зохион байгуулагч         

    Сургалтын нэр: Бэлчээр, бэлчээрийн менежментийн сургалт

    Зохион байгуулагч: Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо

    Сургалт явагдсан газар, хугацаа: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төв, Сайншанд сумын Зүүнбаян багийн төвд 2015 оны 10-р сарын 21-24    

    Оролцсон хүмүүс: Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийн малчид, иргэд

    Сургалтанд оролцсон хэлбэр: Сургагч багш         

    Сургалтын нэр: Аргалант сумын бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, ашиглалт

    Зохион байгуулагч: Аргалант сумын ЗДТГ, ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв

    Сургалт явагдсан газар, хугацаа: Төв аймгийн Аргалант суманд 2015 оны 12-р сарын 24    

    Оролцсон хүмүүс: Төв аймгийн Аргалант сумын малчид, мэргэжилтнүүд

    Сургалтанд оролцсон хэлбэр: Сургагч багш, хамтран зохион байгуулагч                   

    Сургалтын нэр: Говь-Алтай аймгийн сумдын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг чадавхижуулах сургалт

    Зохион байгуулж, дэмжсэн байгууллага: ХХААХҮЯ, ЗТБХБЯ, Мерси Кор, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар

    Сургалт явагдсан газар, хугацаа: Говь-Алтай аймгийн Алтай хотод 2012 оны 3-р сарын 7-18    

    Оролцсон хүмүүс: Говь-Алтай аймгийн 18 сум, Ховд аймгийн Дарви, Чандмань, Зэрэг, Манхан сумдын Байгаль орчны улсын байцаагч, Газрын даамал, Бэлчээр хариуцсан мэргэжилтэн                                                                       

    Сургалтанд оролцсон хэлбэр: Сургагч багш