Category: camping-solution

  • Хөтөлбөрт суурилсан отоглох шийдэл- Mobile Camp

    Шинэ мэдрэмжийг эрэлхийлсэн баг хамт олон, сонирхлын клуб, олон нийтийн үйл ажиллагаа, байгууллага хамт олны зуны зугаалга, намрын аялал, цасны баяр, соёлын хөтөлбөрийг агаар салхинд, байгалийн сайханд, шинэ орчинд, шинэ орон зайд хөтөлбөрөөр баялаг, шинэлэг, сонирхолтой байдлаар зохион байгуулах хэрэгцээ шаардлага улам бүр хэрэгцээтэй болж байна.

    Үйлчилгээ

    Тайлбар

    Хэрэгцээ, шаардлага

    Шинэ мэдрэмжийг эрэлхийлсэн баг хамт олон, сонирхлын клуб, олон нийтийн үйл ажиллагааг агаар салхинд, байгалийн сайханд, шинэ орчинд, шинэ орон зайд хөтөлбөрөөр баялаг, шинэлэг, сонирхолтой байдлаар зохион байгуулах хэрэгцээ шаардлага улам бүр хэрэгцээтэй болж байна.

    Хүчин чадал

    100- 1,000 хүртлэх оролцогчтой сургалт, өдөрлөг, удам ургийн баяр, ойн баяр ёслол

    Техник, бааз

    Асар майхан, тайз, хөгжим, апартур, тоглоом хэрэглэгдэхүүн

    Хөтөлбөр нийлүүлэлт

    Тухайн байгууллага, үйл ажиллагааны хэрэгцээ, шаардлага, зорилго, сэдэв, агуулгад нийцүүлэн сургалт, ретрийт, өдөрлөг, буухиа, хөгжөөнт, бэсрэг наадам г.м хэлбэрүүдээс сонгон зохион байгуулах боломжтой.

    Хэрэглэгдэхүүн, хөтөлбөр

    Багийн тоглоом, нум сум, шагайн харваа, корн холл, дүүжин ор, хөгжөөнт тоглоом, 

    Байршуулах хэрэгсэл

    Асар майхан, жижиг майхан

    Хоол, зоог

    Хээрийн хоол, монгол хоол багц

    Монгол өглөөний цай, цагаан идээ

    Монгол шөл, грийл, хорхог, боодог, шорлог, салат

    Бусад дэд бүтэц

    • Эко био 00 шийдэл
    • Зөөврийн гар угаалтуур
    • Ширээ, сандал

    ЗАХИАЛГА ӨГӨХ: 88028241, 90803655

    ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: https://www.facebook.com/OtoglokhShiidel

  • ГүнТийн отог Gunt khot ail- Аялал амралтын шинэ цомхон хэв маяг

    Өөрөөр аяла, Өөр өөр аялла!

    * ЯВГАН АЯЛАЛ * ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ
    * ИДЭВХИТЭЙ АМРАЛТ * ӨВ СОЁЛ

    Баг, гэр бүл, анги хамт олны идэвхитэй аялалын хөтөлбөр, хамгийн олон тоглоомтой

    1. ЯАГААД ОТОГЛОХ ЦЭГ гэж?

    • Баг, хамт олноороо агаар салхинд гарч, сургалт, өдөрлөг, явган аялал, өдрийн аялал, майхант аялал зохион байгуулах хэрэгцээ үүссэн үү?
    • Групп, клуб, сонирхолоороо нэгдэж өдрийн аялал, зуны зугаалга, цасны баяр, багийн тоглоом тэмцээнийг зохион байгуулж, мартагдашгүй дурсамжийг бүтээмээр байна уу?
    • Найз нөхөд, садан төрлөөрөө цугларч тэмдэглэлт өдөр, гэр бүлийн өдөрлөгөө зохион байгуулмаар байна уу?
    • Анги хамт олон, сурагчидад Намар, хаврын спартикат, байгаль танин мэдэхүйн аялал, алтан намар аялал зохион байгуулах хэрэгцээ гарсан уу?
    Баг, гэр бүл найз нөхөд, анги хамт олноороо

    АГААР САЛХИНД ГАРЧ, ТАРХИ ТОЛГОЙГОО СЭРГЭЭХ, ИДЭВХИТЭЙ АМРАЛТАНД зориулж Өвөр гүнтийн зусланд “ГүнТийн Отог”-оо санал болгож байна. 

    Хотод ойрхон агаар салхинд үйл ажиллагаа зохион байгуулъя гэхээр тохиромжтой газар ховор. Бас ууж идэхээс өөр хийх юм олддоггүй, хөтөлбөргүй байдаггүй шүү дээ.

    Тэгвэл бид энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан сургалтын эвентийн их гэр, багийн тоглоом, гадаад орон зайн экстрийм тоноглолтой, явган аялалын замтай хамгийн олон тоглоомтой, хамгийн их хийх юмтай АНХНЫ ХӨТӨЛБӨРТЭЙ Отоглох цэг-ийг та бүхэнд санал болгож байна.

    Манайх амралтын газар шиг хоногийн үйлчилгээ үзүүлдэггүй боловч багаараа тоглож наадах, өөрсдийгөө сорих, идэвхитэй амрах эко орон зайг бүрдүүлж, таны илүү дутуу зардлыг эрс хэмнэх АРАЙ ӨӨР хувилбар, шийдлийг санал болгож байна.

    ДАВУУ ТАЛ
    • ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН- Дэлхийн 15 орны 100 төрлийн тоглоом
    • БАЙГАЛИЙН МЭДРЭМЖ- Эко орчин, цэвэр агаар
    • ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ- Танин мэдэхүйн аялал
    • ЗАРДЛЫН ХЭМНЭЛТ: Цаг, зардал хэмнэх хотод ойрхон байрлал 18км
    • #ЦОМХОН, #ХҮРТЭЭМЖТЭЙ, #ТААВААРАА, #ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ

    2. ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

    Байршил

    Өвөр гүнтийн зуслангийн хойд энгэр, Билгүүн хайрхан (уулын өндөрлөг тул налуу байршилтай)

    Туулах зам

    Улаанбаатар хотоос 18км, Зуслангуудын уулзвараас чигээрээ хойшоо 4км (Засмалаас 300м). Автобус дээш гарахгүй тул. Цуваагаар отогруу өглөөний эрч хүчтэй алхалт хийнэ 15 минут.

    Орчин, байршуулах хэрэгсэл

    70мКв   10 ханатай монгол их гэр

    24мКв   Дүнзэн байшин (өдрөөр)

    150мКв Спорт талбай + Чөлөөт цагийн талбай

    Эко Биолан- орчин үеийн хуурай 00-той

    Байгаль орчин

    Байгалийн үзэсгэлэнтэй харууц сайтай уулын өндөрлөгт байрладаг. 

    1км алхаад ойтой тул уулын алхалт, явган аялал хийх боломжтой.

    Үнийн санал

    10- 40 хүртлэх хүнтэй байгууллага, баг хамт олны өдрийн хөтөлбөр зохион байгуулахад тохиромжтой.

    Нэг оролцогч 

    Насанд хүрэгч: 50,000₮ (Экстрийм тоглоом, багийн тоглоом, өглөөний цай, байршуулах хэрэгсэл багтсан, 

    * өдрийн хоол, унаа ороогүй)

    Хүүхэд: 25,000₮

    (Ажлын өдөрт 5%OFF)

    Жич: *Хоолыг өөрсдөө хийх болон захиалга, хүргэлтээр авах боломжтой. 

    • Хоол захиалга 10- 15К

    Зочилсон байгууллагууд

    Хаан банк- Эрсдлийн газар, Юнител- Хүний нөөцийн удирдлагын газар, Цэцэгт мэндчилгээ, ТЭСО- Скай Гарден, Мишээл Гарден, Брайт ложистик, Омни шиппинг, Happy Flowers, Шинэ пресс, MEF ББСБ, Гүүд нэйборс Монгол, Remax- Platin, Remax Crystal, Асгатын өгөөж, УСУГазар, Хүүхдийн төв сувилал, Монтс, Монголын иогчдын холбоо, Некст ложистик, Шинэ Монгол Харүмафүжи сургууль, Орос 3-р сургууль, 1-р сургууль, Хишиг сургууль, Монгол билэг оюун цэцэрлэг, Багануурын дүүргийн ЕБС, Налайх дүүргийн цэцэрлэг

    ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР, АГУУЛГЫГ 89811326, 99861326 утас болон info@creativemongolia.com хаягаар зурвас бичин харилцах боломжтой. 

  • “АГААР ЦЭНЭГЛЭЛТ” БАГ ХАМТ ОЛНЫ ЯВГАН АЯЛАЛ- УУЛЫН АЛХАЛТ

    БАГИЙН СУРГАЛТ, ХӨТӨЛБӨРӨӨ 100% БИДЭНД ДААТГА!

    АГААРААР ЦЭНЭГЛЭЕ! ХАМТ ОЛНЫ САЛХИЛАЛТ, ГАДААД ОРЧНЫ СУРГАЛТ, ӨДӨРЛӨГӨӨ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ, БҮТЭЭМЖТЭЙ, ШИНЭЛЭГ БОЛГОМООР БАЙНА УУ?  #БүтээлчээрШийд #ЗардлааХэмнэ #ИдэвхитэйАмралт

    Агаар салхинд хамт олноороо гарч, бүтээлч, сонирхолтой байдлаар сургалт, өдөрлөгөө зохион байгуулмаар байна уу? Амралтын газрууд нь холдоод, үнэтэйтээд, сургалтаасаа илүү зардлыг хоол, байранд үрэгдээд байна уу? Улиг болсон байдлаар биш шинэлэг, бүтээлчээр шийдмээр байна уу?

    Тэгвэл БИД байгууллага, хамт олонд зориулсан гадаад орчны #ӨдрийнХөтөлбөрөө санал болгож байна.

    1. ТАНИЛЦУУЛГА

    Крейтив кэмп нь 100 гаруй багийн тоглоом, хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон гадаад орчны 500мКв сургалтын болон спорт талбайтай Гүнтийн зусланд байрлах сургалт, эвентийн зориулалттай орчин юм. Улаанбаатар хотоос 18км (Жигжидийн уулзвараас хойшоо 4км)

    Уг кэмпыг байгууллага хамт олонд гадаад орчны сургалт зохион байгуулахад зориулж хувийн зусланг түшиглэн байгуулсан. Байгууллага хамт олон агаар салхинд гарч байгальд “АГААР + ЦЭНЭГЛЭЛТ” сургалт, уулзалт, өдөрлөг, зугаалга, цасны баяр хийх сонирхол их байдаг. Амралтын газрууд хотоос хол, үйлчилгээ нь сургалтанд зориулагдаагүй байдаг учир, гол зорилго болох сургалтаасаа илүү зардлыг байр, хоол гэх мэт бусад зардалд төлөх болчихдог. Гадаад, дотоод орчинд оролцооны аргаар багаар ажиллах сургалт хийх болоход зориулалтын зай талбай, тоноглол байхгүйгээс, зоогийн газрын ширээ, сандлыг зөөх, цэментэн талбайд аргалж хийдэг. Тиймээс энэ бэрхшээлүүдийг багасгаж, хөгжиж буй байгууллагуудад зөвхөн сургалт, хөтөлбөрийн зардлаа төлөөд л сургалт хийх боломжийг бүрдүүлэх үүднээс Крейтив кэмпыг байгуулсан.

    Уг кэмп нь амралтын газар биш бөгөөд хоол, хоногийн үйлчилгээгүй, зөвхөн сургалт, өдөрлөг, өдрийн хөтөлбөрт зориулагдсан. Уулын өндөрлөгт байрлах харагдац сайхан байгаль, гадаад орчны сургалтын зориулалтын талбай, био 00, угаалтуур, оюуны тоглоом, номын сантай. Тухайн хамт олон хүсвэл өөрсдөө хоол, хорхог, шорлогоо хийж идэх боломжтой. Дээшээ 800м өгсөөд ойтой тул ууланд алхах дуртай хүмүүс ойгоор алхах боломжтой.

    Сургалтын дараа 21:00 цаг хүртэл тухайн орчиндоо шорлогоо хийх, галын наадам, ил гал тойрсон халуун яриа өрнүүлэх, амарч тухлах бүрэн боломжтой.

    Та бүхэн зөвхөн сургалтандаа зардлаа төлөөд бусад зардлаа хэмнэх сонирхолтой бол мөн энгийн, минимал, байгальд ойр дотно орчинд татагддаг бол Гүнтийн отогийг сонгоорой.

    2. ДАВУУ ТАЛ

    1. ЗАРДЛЫН ХЭМНЭЛТ: Сургалт хийхийн тулд амралтын газарт илүү зардлууд төлөхгүйгээр, зөвхөн сургалт, өдөрлөгтөө төвлөрөх боломжтой хөтөлбөрт орчин. Сургалт, багийн дасгалдаа гол анхаарлаа хандуулж, бусад илүүдэл зардлуудаа бууруулах боломж;
    2. СУРГАЛТЫН ОРЧИН: Гадаад орчны сургалтын хөтөлбөрт зориулагдсан орчин;
    3. ӨӨРСДИЙН ОРОН ЗАЙ: Зөвхөн тухайн хамт олонд зориулагдсан орчин. Өөр байгууллага, хүмүүстэй холилдохгүй. Янз бүрийн согтуу, хөлчүү хүмүүс хажуунаас оролцож хүндрэл учруулахгүй;
    4. ЦАГТ БАРИГДАХГҮЙ: Заал танхимын цаг хугацааны түрээсэнд баригдахгүй багаараа хамтдаа байх боломж;
    5. ЦАГИЙН ХЭМНЭЛТ: Хотод ойрхон учир замд цагаа үрэхгүй;
    6. ХООЛНЫ АВЪЯАС: Баг хамт олноороо хүссэн дуртай хоолоо хийж, амарч тухлах боломжтой. Энэ нь нэг төрлийн багийн ажил – дасгал болдог.
    7. ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ: Шууд байгаль түшиглэж хээрийн сургалт, tent camp-р гарах үед тулгардаг 00, ус, газан плетк, сандал, ширээ, бороо, шороо гэх мэт олон бэрхшээлд санаа зоволтгүй, дэд бүтцээр хангагдсан орчин;

    ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙГ https://www.facebook.com/CreativeCampMongolia/

    ЗАХИАЛГА ӨГӨХ:    88028241, 89811326