Author: admin

  • Мөнх ногоон тал ХХК- Хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, технологи нэвтрүүлэлт

    “Мөнх ногоон тал” ХХК нь 2003 онд Хөдөө аж ахуй, Байгаль орчны салбарын сүүлийн үеийн, шинэ шилдэг технологийг танилцуулах, хэрэгцээт материал, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх зорилготойгоор байгуулагдснаас хойш 13 дахь хавартаа үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Зорилгынхоо хүрээнд Солонгосын нийлэг хальсан хүлэмж, дуслын усалгааны системийг эх орондоо анх удаа танилцуулсан нь дэлхийн дулаарлын улмаас өөрчлөгдөж буй уур амьсгал цаг уурын эрхшээлд захирагдахгүйгээр бизнесээ эрхлэх боломжийн эхлэлийг тавьсан юм. Энэ хугацаанд бид манай орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон бараа материал, багаж, тоног төхөөрөмжүүдийнхээ нэр төрлийг олшруулж БНСУ-аас олон төрлийн хийц загварын өвөл, зуны хүлэмж, түүний дагалдах хэрэгсэл, мананцар болон дуслын усалгааны систем, хүнсний ногооны бага оврын техникийн иж бүрдэл, БНХАУ-аас тракторыг дагалдах хэрэгсэлүүдийн хамтаар, төрөл бүрийн гар багаж, хор шүршигч, усны насос, Шинэ Зеланд улсаас ноос боловсоруулах бага оврын төхөөрөмжүүд, АНУ-с зүлэг арчилгааны тоног төхөөрөмжүүд оруулж ирэн хэрэглэгчдэд санал болгож байна. Байгаль орчны салбарт, ялангуяа мод үржүүлгийн газруудын техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, шинээр мод үржүүлгийн газар байгуулах (Оюу Толгой ХХК-ын 5 га МҮГ) ажлуудыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Мөн 2008 оноос эхлэн Монгол-Солонгосын Ногоон хэрэм төсөлтэй хамтран Говь цөлийн бүсэд цөлжилтөөс хамгаалах 1,000 гаран га ойн зурваст дуслын усалгааны системийг суурилуулан ашиглаж байгаа нь үр дүн сайтай байна. Сүүлийн жилүүдэд гүзээлзгэнэ тариалах аж ахуйнуудыг байгуулах (Наран ферм, Төв аймаг ферм, Долоон буудал ферм), гүзээлзгэнэ тариалах зориулалтын дулаалгатай, усалгаа бордоо, халаалтын бүрэн автомат систем бүхий 1,050м2 – 1,660м2 хүлэмжүүдүүдийг барьж байгуулж байна.

    https://www.facebook.com/munkhnogoontal

  • Хөхөөгийн ОТГОНБИЛЭГ- Ховор ургамал, эмийн ургамал судлал

    Завхан /МОНЦАМЭ/. Сүүлийн дөчөөд жил зөгийн аж ахуй, ургамлын ертөнцийг судалж үржүүлж яваа эрдэмтний нэг, зөгийн аж ахуй, эмийн ашигт ургамлын талаар олон арван өгүүлэл бүтээл бичин нийтийн хүртээл болгож, цөөнгүй аймаг суманд зөгий үржүүлэх, ховор ургамлыг сэргээн нутагшуулах ажил хийж байгаа “Ховор ургамал сан” ТББ-ыг үүсгэн байгуулагч, биологийн ухааны доктор Хөхөөгийн Отгонбилэгтэй уулзаж нэн ховор ургамлын нэг болох арцны талаар цөөн хором ярилцлаа.

    -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг мод ургамал, амьтны талаарх судалгаа шинжилгээний ажил хийдэг болохоор Завхан нутгийн арцны талаарх мэдээллийг тодруулж асуух гэсэн юм? Отгонтэнгэрийн арц гээд зах зээлд эрэлт ч их байх юм?

    -Өдрийн мэнд хүргэе. Манай Монгол орон ургамлын баялгаар арвин шүү дээ. Тухайлбал 3160-аад зүйлийн гуурст дээд ургамалтай гэдэг. Эдгээрээс эмийн ач холбогдолтой 1100 зүйл, малын тэжээлийн 1000, хүнсний 208, жимс жимсгэнэт 70, элс тогтоох хөрс бэхжүүлэх 70 гаруй төрлийн ургамал байна. Мөн балт 547, амин дэмтэй 1150, эфирийн тостой 230-аад төрөл зүйл гээд олон чиглэлийн ач холбогдолтой ургамлууд  цөөнгүй байна.

    Тэгэхээр бидний хөл дор эм, хүнсний ургамал хөглөрч байгаа гэсэн үг л дээ. Эдгээрээс таны асууснаар зөвхөн арцны талаар хариулъя. Завхан бол яах аргагүй арцны нутаг. Сүүлийн үед манай аймгийн иргэдийн дунд арцны талаар үл ойлголцох асуудлууд нэлээд гарч байна. Энэ нь иргэд  арцаа танихгүй. Өөр өөрийн ам дамжсан нэрээр нэрлэж байгаатай холбоотой гэж харж байгаа. Арц нь Агарууны (Cupressaceae) овогт хамаарах 60-аад зүйл ургамал тархсан байдаг. Эдгээрийг 50 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Дулаан оронд 30 метр орчим өндөр ургах мод ч бий. Харин манай оронд сөөг хэлбэрийн хонин арц (Juniperus sabina), дагуур арц (Juniperus dahurica), хуурамч хонин арц  (Juniperus peudossabinа), ямаан арц (Juniperus sibirica) гэсэн дөрвөн зүйл голдуу Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар тархан ургадаг.

    Арц нь эфирийн тос бүхий анхилам үнэр ялгаруулан орчноо ариутган байдаг амьд байгалийг ариутгагч юм. Мөн цөөнгүй тооны эмийн найрлагад ордог гайхамшигт ургамал учраас монголчууд эрт цагаас ашиглаж ирсэн байна. Өндөр ууланд тархсан нь эфирийн тосны агууламж илүү учраас бусад ургамлаас үнэр илүү байдгаас голдуу ариутгал, утлагад ашигладаг. Ялангуяа хонин арцыг хэрэглэх нь илүүтэй.

    Тэгэхээр Завхан нутгийн буюу Хангайн нурууны Отгонтэнгэр орчимд ургах хонин арц анхилам сайхан үнэртэй учраас их алдартай илүү хэрэглээтэй байна. Түүний сайхан үнэртэй ариутгах чанарыг түшиглэн сүм хийдийнхэн, ихэс дээдэс  ариутгалд ашиглаж ирсэн уламжлалтай.

    -Арцыг нутгийнхан их түүж ашигладаг. Сүүлийн жилүүдэд хүмүүс их хэмжээгээр түүж зах зээлд борлуулж байгаа. Энэ ургамлыг түүх хугацаа гэж бий юу? Нөхөн ургалт хэр уддаг юм бол?

    -Монголчууд аливаа байгалийн ургамлыг авч ашиглахдаа тодорхой хугацаанд өдөр гарагаа тохируулан байгаль ээжээсээ гуйж хүндэтгэл үзүүлэн тухайн орчноос бага хэмжээгээр авч хэрэглэдэг байж.

    Одоогийнх шиг аль дайралдсан газраасаа  замбараагүй авч ашиглахыг хатуу хориглодог байсан байна. Монголчууд арцыг тусгайлан үржүүлж ургуулж байгаагүй ч ашиглалтын нарийн горимтой байснаас байгалийн  унаган төрхийг хэзээ ч алдагдуулж байгаагүй. Арцны ид төлжин ургах үед авах хориотой байсан байна. Дээр дурдсан арцны зүйлүүдээс хонин арц Монголын “Улаан ном”-д,  дагуур арц, хуурамч хонин арц нь ховор ургамлын бүртгэлд орсныг онцлон анхаарах ёстой. Үүнийг иргэд мэддэг байх ёстой. Холбогдох мэргэжлийн байгууллагууд нь иргэдэд мэдээлэл өгч хамгаалах хэрэгтэй юм.

    -Иргэдийн хонин арц гэж зараад байгаа нь нэн ховор ургамал юм байна шүү дээ. Ямаан арц нь элбэг ургамлын жагсаалтад ордог юм байна. Иргэд ховор ургамлаа элбэг ямаан арцтай андууран их хэмжээгээр түүгээд байна уу?

    -Ямаан арц үнэрийн хувьд хонин арцандаа хүрдэггүй. Тархац нөөцийн хувьд бусад арцтайгаа төстэй ч хэрэглээ багатай. Гэхдээ бас л зохистой ашиглах ёстой. Ер нь сүүлийн гучаад жил бид дэндүү бэлэнчлэх сэтгэлгээнд дасаж хэдэн бор төгрөгийн төлөө байгаль руу дайрах болсныг таслан зогсоох нь чухал байна. Сум, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд, байгаль хамгаалагч нар хатуу шаардлага тавьж хамгаалах, хянах ёстой юм.

    -Тэгвэл арцыг хэрхэн яаж таних ёстой юм бол?

    -Арцыг түүний шилмүүс, мөчир үр, үндэс зэрэг олон шинжээр ялгана. Хонин арцны шилмүүс хайрсархуу, найлзуур буюу залуу мөчир дээр нь бие биеэ нягт дэрлэн байрласан эсвэл найлзуурын зарим хэсэг нь зуурхуу нарийхан, бүх шилмүүс нь хайрсархуу боргоцой жимсгэнэ дотроо хоёроос зургаан ширхэг үртэй байдаг. Харин ямаан арцны бүх шилмүүс нь зуурхуу гурваараа тойрч байрласан байдаг байх жишээтэй.

    -Манай аймгийн иргэд Богдын гол, Төмөртийн гол дагуух ам, судгаар их хэмжээгээр арц түүж байна. Энэ хэсгээр ургаж байгаа арц нь ямар зүйлийн арц байна вэ? Танд судалгаа бий юу?

    -Таны дурдсан газруудад голдуу хонин арц тархсан байдаг. Гэхдээ би нарийвчлан судалгаа хийгээгүй. Арц дээр дурдсан уулархаг нутгаар тархалттай. Түүний тархалтын иж бүрэн судалгаа хараахан гараагүй байгаа.

    Харин шинжлэх ухааны доктор, профессор Ц.Цэндээхүү (Завхан аймгийн Яруу сумын уугуул) багш Хангайн нуруу, Отгонтэнгэр орчмын ургамалжилт ургамлын аймаг. Завхан Борхын голын чацарганын судалгааг нэлээд хийж бүтээлдээ цөөнгүй тусгасан нь бий.

    -Арц нөхөн төлжиж, сэргэж ургахдаа хэр вэ? Арцыг хайрлаж ургуулдаг монгол уламжлалт технологи арга бий юу? 

    -Ер нь хуулийн заалтаа мөрдөх, хяналт шалгалтыг байгаль орчны байгууллагууд хууль тогтоомжийн дагуу сайн хийх хэрэгтэй. Хүмүүсийн зохисгүй хэрэглээ тухайн орчны ургамал амьтныг нөхөн өсөх, төлжих боломжгүй болтол устгадаг. Өнөөдөр Хангайн нурууны арцыг нөхөн төлжих боломжгүй болгож, эмх замбараагүй түүж байгаа нь үнэн юм.  

    1950-аад оны эхээр Улиастай хотын баруун талын Баян-Улаан уул орчимд элбэг тархацтай ургамлын нэг нь зэрлэг сонгино байсан. Гэтэл одоо үндсэндээ устсан. Хар борын элсэнд орших баруун зүүн Монгол уул орчимд зэрлэг сонгино зулаастай. Яг тарьсан мэт ургадаг байсныг зэргэлдээ сумдынхан өрсөлдөн түүсээр одоо зарим орчинд үзэгдэх төдий болсон гэдэг. Тэгэхээр өргөн хэрэглээтэй бусад ургамлыг ч ийм хар тавилан хүлээж байгааг бодоход харамсал төрдөг юм.

    Арцыг мөчир, үрээр нь үржүүлэх боломжтой. Судлаач миний бие хонин арцыг үржүүлэх оролдлогыг хийж байсан. Тухайлбал Хэнтий аймгийн Хэрлэн баян Улааны Хөдөө арал, нийслэлийн Ар согоот, Төв аймгийн Жаргалант сумын Мэндийн үзүүр, Баянчандмань сум, Борнуур суманд Г.Пүрэвбат ламын Бүтээлийн сүм зэрэг газруудад арцыг мөчрөөр нь тарьж туршсан, үр дүнтэй байсан юм.

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, тус улсын Бээжин, Нанчон зэрэг олон газар арцыг үржүүлж хот сууриныхаа чимэглэлд тарьсныг нүдээр үзэж, байгаль руугаа дайрах биш, үржүүлж олшруулж ашиглах боломжтойг харж байсан. Монгол  Улсын   хуульд   арцыг   хэрхэн   ямар   журмаар   түүж   ашиглахыг зөвшөөрсөн дүрэм,журам бий. Тиймээс иргэд, ялангуяа нутгийн иргэд хуулиа дээдэлж, байгаль-ээжээ хүндэтгэн, аливаа баялгийг хамгаалах, зохистой ашиглах. Ялангуяа өргөн хэрэглээтэй арц мэтийн ургамлыг түүж ашиглахаасаа илүүтэй, үржүүлж олшруулан ашиглах талаар их анхаармаар байна. Арц нь амьд байгалийг ариутгагч, монголчуудын шүтээн ургамал гэдгийг онцлон анхаараасай гэж хүсэх байна. 

    Эх сурвалж: Мягмарсүрэн.Б myagmarsuren@montsame.mn 2020-05-27 14:57:01

  • Дашдэмбэрэлийн ТАМИР- Орос хэлний зэрэг цагийн орчуулагч, гадаад харилцаа

    Эдийн засагч, эрх зүйч, орчуулагч

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1969- 1979 онд Улаанбаатар хотын 23-р тусгай дунд сургууль онцсайн дүүргэсэн

    1979- 1984 онд ОХУ-ын Тюмень хотын УИС “Эдийн засагч- санхүү зээл” мэргэжлээр дүүргэсэн

    1990- 1992 онд Польш, Варшавын УИС Захиргааны эрхзүйн дээд курсд мэргэжил дээшлүүлсэн

    АЖЛЫН ТУРШЛАГА

    1984- 1990 онд Эрдэнэт хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, даатгалын байцаагч.

    1992- 1997 онд “Жараахай” гадаад дотоод худалдааны компанид менежер, дэд захирал

    1997- 2000 онд Монголын Рекламны Ассоциацид референт, “Рекламны ертөнц” сэтгүүлийн редактор- орчуулагч

    2000- 2002 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Экологийн боловсролыг ХМХ-ээр олгох нь” төслийн санхүү аж ахуйн зохицуулагч, редактор- орчуулагч

    2002 оноос аялал жуулчлал, уул уурхай, барилга, олон улсын тээвэр зууч, гадаад худалдаа компаниудад зөвлөх, орчуулагчаар ажиллаж байна.

    ОРЧУУЛГЫН БҮТЭЭЛ 

    Бичгийн орчуулга (Монголоос Орос хэл рүү)

    Уран зохиол: Нэрт монголч эрдэмтэн Ю.Н.Кручкины хамтаар С.Жаргалсайханы “Чингисхааны нууц түүх” роман, П.Очирбатын “Тэнгэрийн цаг” дурдатгал, УИХ гишүүн, сайд Х.Баттулгын “Цуврал ярилцлага”,  Голливуд Якут-Сахагийн хамтарсан  “Чингисхаан” кино тууж, Ж.Буд-Эрдэнэ “Зуны анхны бороо” кино зохиол, УИХ-ын гишүүн Тэрбишдагвын “Зааг” дурдатгал г.м

    Шинжлэх ухаан, эрдмийн ажил: Хууль эрхзүйн салбарт докторын зэрэг горилсон А.С.Тимурова – ийн “Буриадын ердийн эрх” сэдэвт бүтээл, эдийн засгийн ухааны докторын зэрэг горилсон Д.Даваасүрэнгийн “Монгол улсын өрсөлдөх чадварын хөгжил” сэдэвт бүтээл, санхүү эдийн засгийн чиглэлээр “Дэлхийн эдийн засгийн хямралын үе дэхь Монголын мөнгө санхүүгийн бодлого”, “Мэргэшсэн ня-бо бүртгэлийн өнөөгийн байдал цаашдын төлөв”,  доктор, профессор С.Нямзагдын “Уул уурхайд түшиглэсэн Монголын макро эдий засгийн хандлага”, цэргийн шинжлэх ухааны чиглэлээр “Монголын үндэсний цэргийн үйлдвэрлэл” болон геологи уул уурхайн компаниудын тайлан, “УБТЗ” ХН-ийн үндсэн хөрөнгийн үнэлгээний 50 тайлан гэх мэт.

    АМАН ОРЧУУЛГЫН АЖЛУУД

    (Оросоос монгол, монголоос орос хэл рүү синхрон буюу зэрэг цагийн орчуулга)

    1. 1. 2019 оны 12 сар, Москва. 2009 оны 12-р сарын 3- 6. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын бизнес групп, “Марч текнолоджи” ХХК-ийн синхрон орчуулагч
    2. 2. 2019 оны 6 сарын 4- 6, Улаанбаатар, Чингисийн өргөө. Европын Холбооноос зохион байгуулсан “Эрх мэдлийг зааглах ба Үндсэн хуулийн цэц” сэдэвт о/у-ын хэлэлцүүлэг, семинарын синхрон орчуулагч
    3. 3. 2018 оны 6 сар, Тэрэлж “Рэд Рок”. 43 орны оролцсон о/у-ын “Бэлчээрийн мал аж ахуйг боловсронгуй болгох” симпозиум, орос хэлний синхрон орчуулагч
    4. 4. 2018 оны 7 сар, УБ-Шангри-Ла. ОХУ-Монголын ЗГ-ын “Орос-Монголын санаачлага” форум, орос хэлний синхрон орчуулагч
    5. 5. 2018 оны 7 сар, Авлигатай Тэмцэх Газрын урилгаар Европын Холбооноос уригдан ирсэн о/у-ын эксперт шинжээчийн заасан “Оффшорын бүс нутагт хэрхэн мөнгө угаах вэ?” 3 хоногийн семинар, сургалтын синхрон орчуулагч
    6. 6. 2017 оны 9 сар, Оросын Холбооны Улс. Владивосток хот. Ерөнхийлөгч Х.Баттулгын  албан ёсны айлчлалын бизнес группын зэрэг цагийн орчуулагч
    7. 7. 2018 оны 9 сар, Оросын Холбооны Улс. Владивосток хот. Ерөнхийлөгч Х.Баттулгын  албан ёсны айлчлалын бизнес группын зэрэг цагийн орчуулагч
    8. 8. 2012 оны 4 сарын 3- 6, Кыргызстан Улс. Бишкек. Иссык-Куль. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан ёсны айлчлалд зэрэг цагийн орчуулагч.
    9. 9. 2009 оны 1 сарын 22-23 “Байкал” форум. Ерөнхий сайд С.Баярын ОХУ-ын Эрхүү хотод хийсэн албан ёсны айлчлалын синхрон орчуулагч
    10. 10. 2012 оны 6 сарын 3-11, Хорват Улс. Сплит хот. Отель “Ле Меридиен”. “Гербалайф”-ын “Ирээдүйн саятан” сургалт семинарын зэрэг цагийн орчуулагч.
    11. 11. 2011 оны 4 сарын 22, Улаанбаатар, “Кемпински”, программ хангамжийн дэлхийн лидер “Oracle” корпорацийн презентаци.
    12. 12. 2010 оны 5-р сарын 17- 22. Оросын бие даасан ҮЭ-ийн Холбооны 1 орлогч Д.М.Кришталь тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчлахад зэрэг цагийн аман хийгээд бичгийн орчуулагч.
    13. 13. 2008 он. Орос- Монголын бизнес форум. Чингис зочид буудал
    14. 14. 2009 он. Ханнс-Зайделийн сангийн ивээл дор зохион байгуулсан “Азийн орнуудын үндсэн хуулийн цэцийн шүүгчдийн 6-р Их Хурал”, Кемпински зочид буудал.
    15. 15. Казахстаны ЭСЯ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын халз мэтгэлцээний синхрон орчуулга.
    16. 16. 2009 он Геологи уул уурхайн Орос- Монголын чуулган. Баянгол зочид буудал.
    17. 17. 2007 он “Япон сан”-гаас зохион байгуулсан ЕвроАзийн олон улсын эрүүл мэндийн чуулга уулзалт. Чингис зочид буудал
    18. 18. Н.Назарбаевын ивээл дор зохион байгуулсан Бүх шашны төлөөлөгчдийн чуулга уулзалт, Corporation Hotel
    19. 19. 2005- 2009 он Шуугиан сенсаацитай “Алтан Дорнод”-той холбоотой хэрэг, мөрдөн байцаалтын ажиллагаа, шүүх хурал.
    20. 20. 2011 оны 5-р сарын 12. Улаанбаатар, Оросын СШУОрдон. “Байгал нуурын гүн рүү” баримтат киноны презентаци. Байгал нуур, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрөн, нуурын ай сав газарын талаархи 4 илтгэл, хэвлэлийн бага хурал, ТВ ярилцлага, киноны синхрон орчуулга
    21. 21. 2012- 2013 оны 9 сар Орос- Хятад- Монголын эдийн засгийн 7 хоногийн чуулганы синхрон орчуулагч. Эрээн хот.
    22. 22. 2015 оны 5 сар Итали- Молдав- Литв- Монголын  Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн 7 хоногийн сургалт семинарын синхрон орчуулагч.
    23. 23. 2015- 2019 оны 7 сар САХА-Якутын төлөөлөгчид Монгол улсад хийсэн айлчлалын албан ёсны орчуулагч
    24. 24. 2015, 2016 оны 8 сар Монголын төлөөлөгчид ОХУ-ын САХА- Якутад хийсэн айлчлалын албан ёсны орчуулагч
    25. 25. 2015 – 2018 оны 9 сар “Улаанбаатарын өдрүүд”-ээр Улаан-Үд хотод хийсэн айчлалын албан ёсны орчуулагч

    Тамир  Дашдэмбэрэлийн

    Консультант,  переводчик высшей категории

    Монголия, г.Улан-Батор

    E-mail:  tamiraa_tamerlan61@mail.ru
    Facebook: Dashdemberel Tamir, WhatsApp: Tamir Dashdemberel

    https://www.facebook.com/tamir

  • Баасангийн НАМИНЧИМЭД- Зохиолч, сэтгүүлч


    Сэтгүүлч, зохиолч.
    Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул.

    Монголын түүх, өв соёл, монгол ухааны тухайд нийтлэл, ном бүтээлээ туурвидаг.

    НОМ БҮТЭЭЛ
    Аригбөх хаан
    Эгнэшгүй нөхрийг олов
    Энэтхэг дэх Их Монголчуудын түүх
    Хантайширийн цадиг хууч оршвой
    Зэв, Сүбээдэйн ялгуулсан аян
    Бурхан мэт насанд нь
    Монголоо нэхэж буй Монгол
    Эрхэм дээд зарчмууд: Чингис хааны алдар суу,
    аугаа ялалтын нууцууд

    Редакторлосон ном: Жак Уэтерфорд “Монголын их хатдын нууц
    товчоо”, Роберт Весс “Хүннүгийн хаан Аттилагийн
    удирдахуйн ухааны нууц”, Ж.Ж. Толкейн “Бөгжний эзэн” туульсийн зохиол, Р. Киплинг “Шидэт толгодын савдаг”
    зэрэг орчуулгын болон дотоодын уран зохиол,
    сэтгүүлзүйн нийт 100 гаруй ном редакторлосон.

    АЖЛЫН ТУРШЛАГА
    1987- 1991 он Говь-Алтай аймгийн Бугат сумын
    Хонь үржлийн фермд хоньчин

    1995- 1996 он “Өдтэй бичиг” сонинд сурвалжлагч
    1996- 1999 он МАХН-ын Удирдах зөвлөлд
    Хэвлэлийн төлөөлөгч

    1999- 2000 он “Үнэн” сонинд албаны дарга
    2000- 2003 он МОНЦАМЭ агентлагт Дотоод мэдээллийн газрын дарга, Ерөнхий редактор,
    2003- 2008 он МОНЦАМЭ агентлагийн Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч, Америкийн Монголчуудын “Даяар Монгол” сонины эрхлэгч
    2008- 2013 он МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга, “МОНЦАМЭ мэдээ” өдөр тутмын сонины Ерөнхий эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байв.

    https://www.facebook.com/NominchimedB
    http://greathistory.blogspot.com

    http://nominchimed.time.mn/

  • Батбилэгийн БАТ-ЭРДЭНЭ- Нэрт төгөлдөр хуурч

    Төгөлдөр хуурч, 
    П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас “Шилдэг концертмэйстр” шагналт дэлхийн хэмжээний тоглооч.

    Батбилэгийн Бат-Эрдэнэ нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн ба 1997 онд Д.Чимгээ багшийн удирдлага дор Хөгжим бүжгийн коллежийн “Төгөлдөр хуур”-ын ангид элсэн орж амжилттай суралцан төгссөн юм.

    Б.Бат-Эрдэнэ нь 2008-2010 онд Итали улсын Дуино хот дахь Дэлхийн Нэгдсэн Коллежид суралцсан бөгөөд улмаар 2010 онд Итали улсын Триэстэ хотын У.Тартинийн нэрэмжит хөгжмийн Их сургуульд Маэстро Игор Когнолато-н удирдлага дор амжилттай суралцаж, 2013 оны 10 дугаар сард Бакалаврын зэргээ 110-с 108 оноотой төгсөж, сурлагын өндөр амжилт үзүүлсэн билээ.

    Мөн тус ондоо Итали улсын Удинэ хотын Ж.Томадинийн нэрэмжит Хөгжмийн их сургуульд Master degree specialist (Магистрын зэрэг)-т Профессор Массимиллиано Фэрратийн удирдлага дор суралцсан юм.

    Тэрбээр суралцаж байх хугацаандаа Европын томоохон хотуудын төгөлдөр хуурын олон концерт, урлагийн наадамд оролцон тоглосны зэрэгцээ дэлхийд нэр хүндтэй удирдаачид, төгөлдөр хуурчид, профессоруудын мастер хичээлүүдийг авч, туршлага хуримтлуулж чадсан билээ.

    Б.Бат-Эрдэнэ нь бага наснаасаа эхлэн өөрийн орондоо төдийгүй олон улсад зохион байгуулагдсан төгөлдөр хуурчдын уралдаан тэмцээнд амжилттай оролцон тэргүүн болон дэд байруудыг эзэлж байсан түүхтэй. Эдгээрээс доор товчхон танилцуулъя.

    – 2011 онд Францын Парис Хотод зохион байгуулагдсан Милош Магины нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн.

    – 2011 Монгол улсад болсон “Шопен ба Монгол 21-р зуун” олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн.

    – 2012 онд Итали улсын Триэстэ хотын “Friuli Venezia Giulia” oлон улсын уралдаанд 3-р байрыг эзэлсэн.

    – 2013 онд Испаний Мадрид хотод зохион байгуулагдсан “Villa de Madrid” олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн.

    – 2014 оны 10 дугаар сард Италийн Венеци хотод зохион байгуулагдсан “Premio Venezia” төгөлдөр хуурчдын уралдаанд 4-р байрыг нь эзэлж, улмаар тус уралдааны төгсгөлд Венец хот дахь Дэлхийн алдартай театруудын нэг болох La Fenice театрт өөрийн концертыг тоглосон юм. Энэхүү томоохон уралдаанд Итали улсад сурч буй шилдэг оюутнууд оролцдогоороо онцлог юм.

    – 2015 онд Польшийн Варшав хотноо зохион байгуулагдсан Фредерик Шопений нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны урьдчилсан шатны шалгуурт тэнцсэн амжилтыг гаргасан.

    – 2016 онд Төрийн соёрхолт, Чингис хаан одонт, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн уралдаанд Шилдэг Концертмейстер шагналыг тус тус хүртсэн билээ.

    – 2019 онд  П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас “Шилдэг концертмэйстр” шагнал хүртсэн.

    Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ нь өөрийн бие даасан концертоо эх орондоо төдийгүй дэлхийн томоохон хотуудын урилгаар тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Монгол улсын филармонийн танхимд дэлхийн сор болсон шилдэг бүтээлүүдээр “Precipitato” нэртэй бие даасан концертоо мөн амжилттай хийсэн.

    Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ нь тоглолт, уран бүтээлийнхээ хажуугаар одоо Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын багшаар ажиллаж өөрийн мэдлэг, туршлагаа сурагчид болон бусад төгөлдөр хуурчиддаа хуваалцсаар байгаа өнөө цагийн үлгэр жишээ төгөлдөр хуурчдын нэг мөн билээ.

    Танилцуулгыг бэлтгэсэн.

    Хөгжим бүжгийн коллежийн уран сайхны удирдаач, багш,

    Хөгжим судлаач С.Энхбулаг

  • Цэрэнсодномын БАЗАРРАГЧАА- микробиологич, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зохиогч

    Шүдний эмч, амны хөндийн микробиологич, АУ-ны доктор
    ”Шүд, буйлыг хамгаалах төсөл” ТББ-ын тэргүүн.

    Монголчуудын ач холбогдол өгдөггүй, ярьдаггүй, мэддэггүй байсан буйлны үрэвсэл гэдэг өвчин бол аюултай, халдвартай өвчин, амны хөндийгөө ариун, эрүүл байлгавал олон зуун өвчнөөс сэргийлж чадна гэдгийг ярьж Монголчуудад энэ өвчний хор холбогдлыг таниулж яваа эрхэм.

    Нүүр, ам судлалын салбарт мэс заслаас бусад, эмчилгээ, эрүүл ахуй, хүүхэд, согог засал, гажиг засал, микробиологи гэсэн бүх чиглэлээр үр бүтээлтэй ажилласан шүдний эмч- судлаач, эрдэмтэн төдийгүй амны хөндийн микробиологиор мэргэшсэн Монгол улсад ганц байгаа мэргэжилтэн юм.

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1993 онд АУДС-ийг Нүүр амны эмч мэргэжлээр төгсөн, Япон улсын Окаяамгийн АУИС-ийн Шүдний Их сургуульд :

    1993, 1994, 1995, 1996 онд шүдний эрүүл ахуй, шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний гажиг заслын эмчилгээгээр тус тус мэргэшүүлэх сургалтад хамрагдсан.

    1998- 2001 онд мөн сургуульд шүд цоорол, амны хөндийн нян судлалын чиглэлээр “The differences of acid producing ability dextranase protein of S.Sobrinus” сэдвээр докторын зэрэг хамгаалсан

    АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1993-1994 онд АУИС-ийн НАС-ийн танхимд багш

    1994-1997 онд гадаадын хөрөнгө оруулалттай анхны шүдний эмнэлэгт шүдний их эмч, 2001-2003 онд Япон улсын Окаяама шүдний их сургуульд микробиологийн лабораторийн ахлах мэргэжилтэн, төслийн удирдагч,

    2004-2012 онд “Танадент” шүдний эмнэлэгт эмч, ерөнхий эмч, судалгааны багийн удирдагч,

    2009 оноос МХХЭМБНХ-ны НАСС-ын ерөнхий мэргэжилтэн,

    2016 оноос “Шүд, буйлыг хамгаалах төсөл”ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна.

    24 жил шүдний эмчээр ажиллаж 2004- 20012 онд 8939 хүнийг гардан эмчилсэн байна. Сүүлийн жилүүдэд өөрийн бүтээсэн бэлдмэл, эмчилгээний шина аргаа шүдний эмч нарт танилцуулж эзэмшүүлэхээр сургалт явуулж 600 гаруй шүдний эмч хамрагдаад байна.

    БОЛОВСРУУЛСАН ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА, ИННОВАЦИЙН БҮТЭЭЛ

    Судалгааны ажлууд нь шүдний бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг сайжруулж олон улсын түвшинд ойртуулах, шүдний эмчилгээний хуучирч хоцорсон арга технологийг өөрчлөх, шүд цоорох болон шүдний тулгуур эдийн үрэвслийн хүндрэлийн эмчилгээг төгс хийх, шүд авалтыг багасгах, шүдгүйдэлд хүрэхээс сэргийлэх, шүд цоорол, цоорлоос улбаатай элдэв хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрт үед нь зөв оношилж төгс эмчилэх, нөхөн сэргээх, хүнийг өөрийн төрмөл шүдтэй байлгах, шүдгүйдэлд хүрэхээс сэргийлэх үндсэн зорилготой шүдний эмчилгээний нэн чухал тэргүүн зэргийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэдэг.

    Монголд төдийгүй дэлхийн шүдний эмчилгээний “толгойны өвчин” байсаар байгаа хамгийн хүнд асуудал болох буйлны үрэвсэл гэдэг өвчний нянгийн судалгааг Монгол улсад анх удаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнд эмчлэх арга технологигүй байсан энэ асуудлыг шийдвэрлэж 100% ургамлын гаралтай, буйлны үрэвслийн нянгийн эсрэг өндөр үйлчлэлтэй “Жинжита” бэлдмэл гарган авсан.

    “Жинжита” бэлдмэл нь буйлны үрэвсэл үүсгэгч, шүд цооруулагч нянгийн эсрэг өндөр үйлчлэл үзүүлсэн. Үүнээс гадна шарх, үрэвслийн эсрэг болон нөхөн төлжүүлэх чадварын үйлчлэл мөн адил сайн, фармакологийн судалгаагаар хоруу чанар болон гаж нөлөөгүй гарсан нь нянгийн эсрэг бэлдмэлийн хувьд гайхалтай үзүүлэлт юм.

    Өндөр хөгжилтэй улс орнуудад хэрэглэгдэхээ больсон, дэлхийн шүдний эмчилгээнд хуучирч үеэ өнгөрөөсөн, технологи болох үрэвссэн мэдрэлийг сугалж авч хаях буюу үхүүлэх байдлаар эмчилж ирсэн аргыг халж үрэвссэн мэдрэлийг хадгалж авч үлдэн, эмчилж, нөхөн төлжүүлэх “Цус гаргахгүй эмчлэх арга” гэдэг эмчилгээний шинэ арга боловсруулсан.

    Монгол хүний гадаад хүмүүсийнхээ илүү хатуулаг чанартай шүдний сурвалжийн сувгийг богино хугацаанд зөөлрүүлж ариутгах үйлчилгээтэй, ургамлын найрлагатай ЭДТАТА-17, ЭДТАТА-19 бэлдмэлүүд гарган авч эмнэлзүйд нэвтрүүлсэн.

    СУДАЛГААНЫ АЖИЛ

    2009- 2011он Буйлны үрэвсэл үүсгэгч зарим нянгийн эсрэг хэд хэдэн антибиотекуудын идэвхийг тодорхойлох судалгааны ажил;

    2010 он Улаанбаатар хотын 12 настай 160 монгол хүүхдийн дунд шүд цоорох өвчний идэвхийг олон улсын SIC индексийн аргаар тодорхойлох судалгааны ажил;

    2011- 2013 он Буйлны үрэвсэл үүсгэгч нянгийн эсрэг зарим монгол эмийн ургамлын идэвхийг тодорхойлох судалгааны ажил;

    2009- 2013 он Буйлны үрэвслийг эмчлэх шинэ технологи гарган авах судалгааны ажил. Дээрх ажлууд дуусгавар болж 2015, 2016 онд тус тус МУ-ын стандарт болсон.

    2009- 2011он УБ хотын 6- 9 настай 1376 хүүхэд дээр шаамий зуултын тархалтын судалгаа хийж, шаамий зуулт жил бүр 1% өсөх магадлалтайг тогтоосон.Энэ ажлын дүнд бага насны хүүхдийн шаамий зуултыг эрт үед нь засах зэмсэг гарган авсан.Энэ ажил нь 1990-иэд онд Япон, Австрали улсуудад анх гарсан технологийг сайжруулсан, мэргэжлийн шүдний эмчийн судалгааны үндсэнд Монгол улсад анх удаа бүтээгдсэнээрээ онцлог, технологийн шийдлийн хувьд хэд хэдэн зүйлээр давуу болсон байна.

    https://www.facebook.com/%D0%91%D1%83%D0%B9%D0%BB%…

  • Миеэгомбын АМБАГА- Уламжлалт ба европ анагаах ухааныг холбосон нээлт хийсэн нэрт эрдэмтэн

    Монгол улсын төрийн соёрхолт, Анагаахын шинжлэх ухааны гранд доктор, профессор. Уламжлалт ба европ анагаах ухааныг холбож, оношлогоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх нээлт хийсэн нэрт эрдэмтэн. “Салимон, Дентамон, Биомон цуврал эм бэлдмэл” бүтээгдэхүүнүүдийг хамтран бүтээсний учир Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.

    Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт төрсөн. 1961-1965 онд Хэнтий аймгийн Баянмөнх сумын бага сургууль, 1965-1971 онд Өндөрхаан хотын төвийн 10 жилийн дунд сургууль, 1971-1976 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн.

    1981-1984 онд Москва хот дахь Анагаах ухааны 1-р дээд сургуулийн аспирантурт суралцан “Туршилтын амьтдад үүсгэгдсэн зүрхний булчингийн тэжээлийн дутагдлын үед антиоксидант, бетта-блокатор эмийн хамгаалах үйлдлийг судалсан нь” сэдвээр анагаах ухааны дэд докторын, 1994 онд “Хий, шар, бадганы онол ба эсийн мембрант байгууламж” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

    2000 онд Москва хотноо төвтэй Европын Холбооны Мэдээлэл зүйн Академид “Уламжлалт анагаах ухаан судлалын сүүлийн үеийн ололтууд” сэдвээр Grand doctor-ийн зэрэг хамгаалж, Full professor цол хүртсэн.

    Анагаахын шинжлэх ухааны доктор (Монгол улс), гранд доктор, профессор (Европын холбоо), ОХУ-ын анагаахын шинжлэх ухааны доктор, профессор.

    Эм зүйн салбарт эх орны эмийн ургамал, амьтны гаралтай түүхий эдээс гарган авсан “Салимон, Дентамон, Биомон цуврал эм бэлдмэл” бүтээгдэхүүнүүдийг хамтран бүтээсний учир Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.

    Анагаах ухааны чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах комисс, Эм судлал, уламжлалт анагаах ухаанаар дэд докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөл, ASTM буюу New letter of Asian Society for Medicine /Tailand/ сэтгүүлийн редакцийн гишүүн.

    1980 оноос хойш Монголын уламжлалт анагаах ухааны онолын судалгаа, уламжлалт анагаах ухаан судлал, эмт бодис, оношлогоо, эмчилгээний чиглэлээр 30 жил ажиллаж, 90 гаруй ном, сурах бичиг, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 180 гаруй тезис хэвлүүлсэн, 16 шинэ эм бэлдмэл бүтээсэн.

    Шинжлэх ухааны доктор 5, дэд доктор 20, мөн 40 магистрын ажлыг удирдаж хамгаалуулсан.

    Уламжлалт анагаах ухааны эртний мэргэдүүд хүний биеийн бүтэц үйл ажиллагааны анхдагч эхлэл нэгж нь “хий”, “шар”, “бадган” гэсэн өөр хоорондоо нягт холбоотой, харилцан шилжимтгий эсрэг тэсрэг байдал бүхий 3 төлвөөс тогтдог гэж үздэг байсныг шинжлэх ухааны үүднээс гүнзгийрүүлэн судалж, эдгээр хийсвэрлэл билигдэл 3 төлвийн хүний биед оршдог жинхэнэ бодитой хэлбэр нь “мембраны α, β, γ” гэсэн 3 төлөв гэж үзсэний дээр “шар төлөв – α төлөв”, “хий төлөв – γ төлөв”, “бадган төлөв – β төлөв” гэсэн нарийн нягт тохирол нийцэл байдгийг илрүүлэн “Хий, шар, бадган-Эсийн мембрант байгууламж” онолыг үндэслэсэн бөгөөд энэ нь уламжлалт ба орчин үеийн гэсэн анагаах ухааны 2 том тогтолцооны онол, оношлогоо, эмчилгээний холбогдолтой бүх л мэдээллийг нэг субстанцийн хүрээнд мэдээлэл солилцооны цэгцэрсэн тогтолцоонд оруулах боломж олгож байгааг тогтоон “нэг субстанци – 2 анагаах ухаан” шинэ хандлага хэмээн томъёолж, энэ чиглэлээр “эрдэм шинжилгээ – үйлдвэрлэл – сургалтын гурамсан холбоо”-г бүрдүүлэх үндэслэлийг бий болгож, “х+g+s-NCM=амьд эсийн эрүүл оршихуйн үндэс, түүний эмгэг өөрчлөлтийн мөн чанар, тэдгээрийн оношлогоо, эмчилгээний төгс шийдэл” гэсэн тэгшитгэлийн хүрээнд 2 анагаах ухааныг холбож, оношлогоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх боломжийг нээж олсон байна.

    Хий, шар, бадган – мембрант байгууламж (1995), Дорно дахины анагаах ухааны онолын гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухааны үндэслэл (1996), Дорно дахины анагаах ухааны онолуудын харьцуулсан судалгаа (1997), Антиоксидант – өөхний хэт исэлдэлт тогтолцоо (1999), Дан ба нийлмэл уламжлалт эмийн жагсаалт, тэдгээрийн зохистой хэрэглээ (1999), Монгол туургатны уламжлалт анагаах ухааны алдарт эмч, маарамбуудын намтар, бүтээл (1999), The membrane mechanism of some theoretical problems on Traditional medicine (1999), Курс лекций по теории традиционной медицины (1999), Уламжлалт анагаах ухаан судлалын үндэс (2001), Уламжлалт анагаах ухааны онолын асуудлыг эс, мембран, молекул, рецепторын түвшинд тайлбарлах нь (2002), Түвд, Монголын уламжлалт анагаах ухааны Язгуурын үндэс, Номлолын үндэсний агуулгыг эмчийн өдөр дутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь (2002), Язгуурын үндэс бүтээлд хийх эс, мембран, молекулын түвшингийн тайлал (2002), One substance – two medicines” (2003, 28 х.х. англи хэлээр), Уламжлалт анагаах ухаан судлалын 100 асуулт хариулт (2005), Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний нэгдмэл хэлхээ боловсруулах онол арга зүйн үндэс (2005), Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны кодын шилжилт (2005) зэрэг 90 гаруй ном, эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, 180 гаруй тезис хэвлүүлж, Астрадин, Асваргал, Силодин, Барбадин, Нефромон, Салимон, Салсамон, Ортуузин, Салорид, Дентамон, Эллипин, Хиазасол, Тонзилмон, Гепамон зэрэг дархлал сэргээх, элэг хамгаалах, зүрх хамгаалах, бөөр хамгаалах, хорт хавдрын эсрэг үйлдэлтэй 16 шинэ эм бүтээж, 5 патентын гэрчилгээ авснаас гадна эрдэм шинжилгээний 30 орчим өгүүлэл нь Бюллетень экспериментальной биологии и медицины, Кардиология, Фармакология и токсикология, New letter of Asian Society for medicine, A materials of I congress of Tibetian medicine зэрэг гадаадын томоохон сэтгүүлүүдэд хэвлэгдсэн ба түүний сүүлийн үед (1991 оноос хойш) хэвлүүлсэн 300 орчим ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, тезис нь уламжлалт анагаах ухаан судлалын чиглэлээр нээсэн “Хий, шар, бадган – Эсийн мембрант байгууламж” онолын дагууд бичигдсэн байна. Уламжлалт анагаах ухаан судлал, эм зүйн “Монос” дээд сургуулийг 2000 онд санаачлан байгуулсан нь эдүгээ 1000 гаруй оюутан, 50 гаруй багштай, дэлхийн түвшинд хүрсэн сургалтын технологитой сургууль болсон байна. Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны онол, оношлогоо, эмчилгээний аргын нийцлийг “мембран” гэсэн нэг субстанцийн түвшинд анх удаа шинжлэх ухааны үндэстэй нэгтгэн зангидаж, “нэг сургууль – хоёр хандлага, хосмол мэргэжил” гэсэн шинэ хандлагын дагууд уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны аргаар оношлогоо, эмчилгээний нэгдмэл нэг хувилбарыг нэгэн зэрэг гаргаж чадах мэдлэг дадлага, хандлага бүхий эмч, эм зүйч мэргэжилтэн бэлдэх “шавь сургууль” бий болгох, анагаахын салбарт “эрдэм шинжилгээ-сургалт – үйлдвэрлэл”-ийн гурамсан холбоо бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн бөгөөд уг сургуулийн сургалтын хөтөлбөрт “Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны цэгцэрсэн тогтолцоо”, “Уламжлалт анагаах ухаан судлал”, “Эмийн хоёр үйлдвэр” гэсэн хоёр хичээлийн стандарт, хөтөлбөрийг шинээр боловсруулан оруулсан нь манай улсад төдийгүй өөр аль ч улс орны сургалтад өнөөг хүртэл байгаагүй цоо шинэ агуулга бүхий хичээлүүд юм.

    http://www.ambaga.mn/
    https://www.facebook.com/%D0%9C%D0%B8%D0%B5%D1%8D%…

  • Т.БАТТУЛГА- Арьсан авдар урлал

    Арьсан урлал бол Монголчуудын уламжлалт урлагийн нэг төрөл юм. Ингээд арьсан урлалын талаар Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, Арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан Т.Баттулгатай ярилцлаа.

    -Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

    -1967 онд Налайх дүүрэгт төрсөн. Налайхын ерөнхий боловсролын нэгдүгээр арван жилийн сургууль төгсч Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орсон. Ингээд Доржсүрэн багшийн удирдлага дор Арьсан урлагийн чимэглэгч, зураач мэргэжлээр төгссөн. 20 гаруй жил арьсан урлалаар уран бүтээлээ туурвиж явна даа.

    -Арьсан урлалын гол түүхий эд нь мальн арьс, шир. Арьсаа өөрсдөө бэлддэг үү эсвэл боловсруулсан бэлэн арьс хэрэглэдэг үү?

    -Манай улс мал аж ахуйн орон учраас арьсан урлал хөгжих бүрэн боломжтой. Арьс, ширний маш өргөн сонголттой. Хуучин нийгмийн үед Арьс ширний үйлдвэрийн нэгдэл гэж байсан. Тухайн үед боловсруулсан арьс худалдан авах боломж хомс. 1990 оноос чөлөөт зах зээлд шилжсэнээр Арьс ширний үйлдвэр хувьчлагдан хувийн жижиг үйлдвэрүүд бий болсон. Одоогийн байдлаар 20 гаруй арьс ширний хувийн үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрт захиалга өгч боловсруулсан арьс худалдан авдаг.

    -Манай арьс ширний үйлдвэрүүдийн боловсруулалтын чанарыг гадаад улсынхтай харьцуулбал хэр байдаг вэ?

    -Боловсруулалтын хувьд муу биш, болхи түвшинд байгаа. Болхи тусмаа л чанартай байдаг. Гадаадад арьсыг сайн боловсруулснаар нимгэрч чанар мууддаг. Арьсыг зүйж залган томоохон бүтээл хийхийн тулд маш их хөдөлмөрлөх шаардлагатай. Ер нь, арьсан урлагт том хэмжээтэй бүтээл хийнэ гэдэг хэцүү л дээ. Манай холбооны уран бүтээлчид цэвэр Монгол малын арьсыг уран бүтээлдээ ашигладаг. БНСУ, Хятадад боловсруулсан арьс хэчнээн гоё байсан ч Монгол арьсны чанарыг гүйцэхгүй. Хамгийн гол нь уран бүтээлийг боловсруулсан арьсаар хийх нь чухал. Түүхий арьсаар уран бүтээл хийж, чийглэг оронд үзэсгэлэнгээ гаргахад үнэр танар ороод юун хүн үзэх манатай болдог юм. Сүүлийн үед түүхий арьсаар хүүхэлдэй хийж байна. Түүхий арьсаар хийсэн эд дурсгалын зүйлс чийглэг оронд очвол үнэр ордог учраас уран бүтээл хийх нь сайн зүйл биш.
    Би 2007 онд БНСУ-ын Чэжү аралд зургаан сарын турш уран бүтээлийн үзэсгэлэнгээ далайн эрэг дээр гаргасан. Боловсруулсан арьсаар хийсэн учраас ямар нэгэн асуудал гараагүй.

    -Та уран бүтээлдээ голдуу ямар малын арьс, шир ашигладаг вэ. Харж байхад ихэвчлэн үхрийн зооны арьсан дээр Чингис хаан болон хөлөг баатруудыг дүрсэлсэн байх нь элбэг тааралддаг?

    -Таван хошуу мал болон зээрийн арьсыг ч ашиглаж болно. Ямар нэгэн бүтээл хийхийн тулд эхлээд зохиомж буюу санаагаа буулган зургаа зурдаг. Зургийн дагуу хонь болон ямааны арьс хэрэглэх үү, эсвэл үхрийн ширэн дээр зурах уу гэдэг сонголтоо хийнэ. Тухайн бүтээлийн онцлогоос шалтгаалж, нимгэн болон зузаан арьс үйлдвэрээс захиалан авдаг. Үхрийн ширэн дээр Чингис хааны хөрөг болон баатрууд зурдаг. Миний хувьд энэ чиг хандлагаас татгалздаг. Арьсыг өөрөөр нь л урлаг болгох ёстой байхгүй юу. Тэгж гэмээнэ л жинхэнэ арьсан урлаг болно.
    Би “Та нар чулуун дээр зураг зурчихаад чулуун урлаг гэвэл хүн хүлээж авах уу” гэж хүмүүсээс асуудаг юм. Миний хувьд олон жилийн турш хөдөлмөрлөж байж арьсан урлагийн шинэ төрлийг бий болгосон.

    -Тодруулбал?

    -Манай судаачид судлаад яг ямар төрөл болох талаар нэгдсэн байр сууринд хүрээгүй байна. Зарим нь арьсан баримлын арга гэхэд нөгөө хэсэг нь ямар арга гэдгээ чи өөрөө л тодорхойл гэдэг. Би арьсыг өөрөөр нь нугалж 3D шиг харагддаг аргыг санаачилсан юм. Энэ шинэ бүтээлийн аргаа Монголын Оюуны өмчийн газарт бүртгүүлж баталгаажуулсан.

    -Хэдэн төрлийн аргаар арьсан дээр бүтээл урладаг юм бэ?

    -Хөөмлийн болон релефийн арга гэж бий. Релефийн арга гэдэг нь арьсан дээр дүрс гарган зураад хурц багажаар ухаж сийлэхийг хэлнэ. Арьсыг релефдээд дараа нь хөмийлдөж нааш нь төвийлгөдөг.

    -Манай уран бүтээлчид арьсан урлалаар бэлэг дурсгалын болон гоёл чимэглэлийн зүйлс хийхдээ хуучны монгол технологоор хийдэг үү. Эсвэл шинэ техник технологи нэвтрүүлж байна уу?

    -Ер нь арьсан урлаг бол бүх урлагийн анхдагч гэж би хувьдаа боддог юм. Хүй нэгдлийн үеийн хүмүүс ан амьтан агнаж арьс ширээр хувцас хийж өмссөн үеэс л арьсан урлаг хөгжсөн. Өвгөд дээдсээс уламжлан ирсэн ардын технологи гэж бий. Арьсаа яаж хатаах, сураа хэрхэн элдэх гээд л. Манай урлан уламжлалаа хадгалсан технологи дээр суурилж орчин үеийн бүтээлээ туурвидаг. Чөлөөт уран бүтээлчийн хувьд сюрреализм (бодит мэт харагдах боловч бодит байж боломгүй хийсвэр дүрслэлийн арга) чиглэлээр арьсан бүтээл урладаг. Нөгөөтэйгүүр, өвгөд дээдсээс уламжлагдан ирсэн авдарыг уламжлалт технологийн дагуу хээ хуар гаргасан малын арьсаар бүрдэг юм. Жишээлбэл, Монгол гутал оёдог аргыг малын арьсаар авдар бүрэхэд хэрэглэж байна. Мөн арьсан хөөмлийн аргыг ч давхар ашигладаг.

    -Та бас арьсан авдар хийдэг. Захиалагчид ямар хээ угалзыг голлож байна вэ. Хуучин цагт авдар бүрийн нүүрэнд арслан зурсан байдаг. Арслантай авдар гэдэг дуу ч бий?

    -Захиалсан хүний захиалгын дагуу авдарыг арьсаар бүрж өгдөг. Тогтсон хэв маягаар заавал арслан зурна гэхгүй. Арьс бол их гоё материал юм. Арьсаар авдрыг бүрж хээ хаур гаргахаар маш өвөрмөц, чамин эд болдог. Би нийтдээ 1000 гаруй авдар захиалгаар хийсэн. Захиалагч нар өөрсдийнхөө төрсөн жилийг авдартаа зуруулахыг хүсдэг. Хос авдар бүрүүлэхэд нэгэнд нь өөрийнхөө төрсөн жилийг, нөгөөд нь гэр бүлийн хүнийхээ төрсөн жилийг зуруулах жишээтэй. Зарим хүн хүүхдүүдийнхээ жилийг захиалж байхад нөгөө хэсэг нь үндэсний хээгээр зуруулъя гэдэг. Мөн эртний Хүннүгийн үеийн дүрсээр хийлгэе ч гэдэг. Захиалагчийн сонголт маш өргөн болсон. Говийн догшин хутагт Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг тахилч Түдэв гуай 1930-аад онд модон авдарт хийж гадна талыг арьсаар ширлэж газарт нууж булсан байдаг. Үүнээс үүдээд авдарыг арьсаар бүрж ширлэх санааг олсон юм. Олон жилийн дараа авдарыг гаргаж ирэхэд дотор нь байсан эд зүйлс огтхон ч муудаагүй байсан. Учир нь, арьс чийг авангуутаа модонд дамжуулдаг. Хуурай үед мод чийгээ гадагшлуулахад арьс чийгийг нь өөртөө шингээдэг байна. Ингэж мод, арьс хоёр харилцан “Амьсгалдаг” юм. Тийм учраас дотор нь байсан зүйлс мууддаггүй. Авдар гэдэг нь “Аваад дар” гэсэн утгатай. Дээдсийн маань хойморт заларч байсан орчин үеийнхээр бол сейф гэсэн үг. Айлд авдар хосоороо байх учиртай гэж найстайчуул хэлдэг байсан.

    -Та Монголын Арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн хүн. Ер нь ямар зорилгоор холбоо байгуулах болсон болон ирээдүйд холбооны зүгээс юу хийх гэж буй талаар ярьж өгөхгүй юү?

    -Арьсан урлагийн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн хүмүүс нийлж 2007 онд Монголын Арьсан урлагийг хөгжүүлэх холбоог байгуулсан юм. Манай холбоо эгнээндээ 20 гаруй гишүүнтэй. Бүгд мэргэжлийн хүмүүс, сонирхогч байхгүй. Манай холбооны гишүүдийн нэг онцлог нь үйлдвэрлэлийн аргыг чухалчилдаггүй. Нэг цүнх хийсэн ч урлагийн бүтээл талаас нь ханддаг. Мөн ганц хувь л хийнэ. Хэзээ ч нэг загвараар олон цүнх хийхгүй. Ийм л зорилготойгоор манай холбооны гишүүд ажилладаг. Холбооны дэргэд “Уламжлал” нэртэй арьсан урлагийн сургалтын төв хичээллэдэг байсан. Багш нарын хоорондын үл ойлголцлоос болж жил хэртэй ажиллаад хаалгаа барьсан. Арьсан урлагт суралцахад хүний нас хамаагүй. Ялангуяа сурах гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хүнд. Багш нар маань сургалтын төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Арьсан урлалыг хүмүүс маш их сонирхдог болсон учраас сургалтын төвөө удахгүй нээнэ. Байгууллага, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд үнэхээр авьяас чадвартай хүүхдийг үнэ төлбөргүй сургах бодолтой байна.

    -Арьсан урлалаар хийсэн бэлэг дурсгалын зүйлсийн гол худалдан авагч гадаадын жуулчид гэсэн ойлголт бий. Та түрүүн хэлсэн. Дотоодын иргэд маань арьсан урлалыг сонирхдог болсон гэж. Ер нь манай иргэд арьсан урлагийн бүтээл хэр зэрэг сонирхож байна вэ?

    -Нэг үеэ бодвол, Монголчууд маань урлагийн үнэ цэнийг ойлгож мэдэрдэг болсон байна. Арьсан урлалаар хийсэн бүтээлийн 70 гаруй хувийг Монголчууд худалдан авч байна.

    -АСЕМ-ын уулзалтын үеэр олон жуулчин ирнэ. Тэд голдуу л арьсаар хийсэн бэлэг дурсгалын зүйлс худалдан авах байх. Жуулчдын сонирхлыг татах ямар бүтээгдэхүүн хийж байна вэ?

    -АСЕМ-ын жуулчдад зориулан худалдах эд зүйлсийн шалгаруулалт болно гэсэн. Хамтран ажиллагч маань жуулчдад бэлгэнд өгөх зорилгоор ногоолин гэдэг чулуугаар “Гэрэгэ” хийсэн юм. Энэ гэрэгний ширэн гэрийг биднээр хийлгэсэн. Шалгаруулалтад тэнцвэл олноор хийнэ.

    -Танай холбоо гадаад харилцаандаа хэр анхаарал хандуулж ажилладаг вэ. Жишээлбэл, гадаадын жуулчдын компанийн сайтад хаягаа байршуулсан уу?

    -Миний хийсэн бүтээлийн танилцуулга Азийн Арьсан урлагийн холбоо, Европын Арьсан урлагийн холбооны сайтад бий. Удахгүй Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбоог Азийн арьсан урлагийн холбооны гишүүн байгууллагаар элсүүлнэ. Манай уран бүтээлчдийн ур чадвар бол Ази, Европын уран бүтээлчдээс огтхон ч дутахгүй. АНУ-ын арьсан урлагийн хоёр мастер хүнтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тэднийг Монголд хамтарсан үзэсгэлэн гаргахаар урьсан, удахгүй ирнэ.

    -Ер нь, арьсан урлаг бусад оронд хэр хөгжсөн байдаг юм бол. Азийн, Европын гээд хийц дизайн нь өөр байх уу. Энэ талаар хэлбэл уншигчдад сонин байх?

    -Юугаар баян, түүгээр дайлна гэдэг үг байдаг. Монголчууд малын арьс, ширээр “Тоглодог” улс. Гадаадын уран бүтээлчид бүс, цагны оосор хийсэн ч “Art” буюу урлаг гэж үздэг. Монголчууд бол бүс, цагны оосорт хэрэглээ талаас ханддаг. Болгар улс нэг хэсэг арьсан урлалаар Европт тэргүүлж явсан үе бий. Болгарын уран бүтээлчид бол арьсыг чимэглэх талаас урладаг. Жишээ нь, түрийвчин дээрх дүрсийг релефийн аргаар хийдэгээрээ онцлог. Европ болон Азийн улс орнуудад гар аргаар хийсэн гэдгээрээ арьсан эдлэлийн үнэ өндөр. Голдуу үхрийн ширэн дээр релефийн аргаар хийдэг юм байна лээ. Намайг оюутан байхад энэ аргыг ханын чимэглэл хийхэд ашигладаг байсан юм. Гадаадын уран бүтээлчдийн дийлэнх нь байгаль, ан амьтны зургийг уран бүтээлдээ ашигладаг.
    Австралийн арьсан урлагийн уран бүтээлч эмэгтэйтэй интернэтээр харилцаж ганц нэг бүтээлээ солилцдог байсан. Тэр уран бүтээлч урт нь нэг метр 50 см, өргөн нь нэг метртэй үхрийн ширэн дээр бугын зураг зурсан бүтээлээ 30 мянган еврогоор үнэлсэн байсан. Миний хийсэн урт нь хоёр метр, өргөн нь нэг метр 50 см үхрийн ширэн бүтээл 10 гаруй сая төгрөгийн үнэтэй. Ам.доллараар бол 5-6 мянга болно. Ийм үнээр гадаадын ганц нэг иргэн худалдан авчихдаг юм. Мөн манайхан ч гэсэн худалдан авдаг. Миний хийсэн арьсан динозавр Байгалийн түүхийн музейд бий. Энэ динозавр 2007 оны Азийн арьсан урлагийн хамгийн том бүтээлээр шалгарсан. 20 гаруй хонь, ямааны арьс болон есөн адууны шир орсон юм. Уг арьсан динозавр өндрөөрөө хоёр метр, уртаашаа гурван метр гаруй хэмжээтэй.

    -Сүүлийн үед маш олон сургууль арьсан урлалын чиглэлээр мэргэжилтэн бэлдэж байна. Шинэ үеийн төгсөгчдийн ур чадвар хэр байна вэ?

    -Монголд арьсан урлал хөгжихөд шаардлагатай бүх зүйл бий. Гагцхүү хийх л хэрэгтэй . Миний үед цөөхөн хүн арьсан урлалын чиглэлээр төгсдөг байсан. Шинэ залуу уран бүтээлчдийг ажиглахад шинэ санаа олчихоод уран бүтээл болгож чаддаггүй. Учир нь “Зарагдахгүй бол яана” гэж эмээдэг. Уран бүтээл хийх гэж авсан арьсаараа түлхүүрийн оосор хийвэл хурдан зарагдана гэсэн зах зээлийн сэтгэхүйтэй байна. Би шавь нартаа “Толгойд буусан санаагаа цаасан дээр хуулж, чөлөөтэй хий” гэж захидаг. Бусад улсаас Монголын маань нэг ялгарах онцлог нь арьсан урлаг байгаасай гэж би боддог юм. Энэ чиглэлд хувь нэмрээ оруулж явна.

  • “MEET MONGOLIA” АЯЛАГЧИД, ЖУУЛЧНЫ КОМПАНИУДАД ЗОРИУЛСАН WORKSHOP EVENT

    “MEET MONGOLIA”
    АЯЛАГЧИД, ЖУУЛЧНЫ КОМПАНИУДАД ЗОРИУЛСАН WORKSHOP EVENT

    ӨВ СОЁЛ | МОРИН ХУУР | ШАГАЙ | МОНГОЛ БРЭНД

    Монголд ирж байгаа аялагч, жуулчидад монгол орны түүх, өв соёл, байгаль, үндэсний бүтээгдэхүүн, органик хүнс, цай, цагаан идээтэй нэг дор танилцаж, морин хуур, хөөмий, уртын дууны тоглолт үзэж, шагайн наадаан тоглох ЗАХИАЛГАТ эвэнтийг зохион байгуулж эхэллээ.

    ХӨТӨЛБӨР (1- 3цаг)

    Зочдыг монгол органик ургамлын цай, цагаан идээгээр зочилох

    Монгол орны байгалийн онцлог, цагаан идээний талаар товч мэдээлэл (англи хэлээр)

    Морин хуур, хөөмий, уртын дуу | Этүгэн хамтлаг http://creativemongolia.com/pegasus/

    Морин хуурыг хэрхэн урладаг вэ workshop | PEGASUS студи (англи, япон хэлээр)

    Шагайн наадаан 4 шагайгаар 10 тоглоом

    Монгол үндэсний онцлох бүтээгдэхүүн, гар урлалын үзэсгэлэн үзэх

    Оролцогчийн тоо: 20 хүртэлх хүнтэй баг (оролцогч бүхэн гарын бэлэгтэй)

    Хамтран ажиллах байгууллагууд хугацаа, өдөр, цагийг харилцан тохиролцож Event хуваарьт оруулна.

    • Уран бичлэг, эсгий ширмэл, монгол гар урлалын workshop нэмэгдэх боломжтой. (Нэмэлт төлбөртэй)

    MEET MONGOLIA EVENT

    Даяаршил улам бүр хүчээ авч хүн төрөлхтөн адилхан жийнс өмсөж, адилхан машин унаж, гар утас, компьютер, интернэт хэрэглэж, техник технологийг улс бүр адилхан эзэмших боломжтой болсон энэ зуунд үндэстний ялгарал бусад үндэстэндээ сонирхуулах, гайхуулах, бусдаас ялгарах ганцхан зүйл нь өв соёл болоод байна.

    Цаашдаа технологийн хөгжлөөр улс бүхэн ижилхэн түвшинд очих боломжтой болоход өөрийн түүх, соёлоороо ондоошиж, бахархаж, өөрийн гэсэн байр суурийг хадгалж чадсан үндэстэн л даяаршил дунд тэсэж үлдэх юм. Улс орон дэлхийд өөрийгөө таниулах хатуу болон зөөлөн хүчний бодлого байдаг. Монгол улсын хувьд зөөлөн хүч буюу түүх, соёлоо зөв таниулснаар үндэсний имижээ зөв болгож, өв соёл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон улсад таниулах боломжтой.

    Ийнхүү өв соёл нь Улс орнуудын туйлийн давуу тал болж буй энэ цаг үед бид ч мөн адил өөрсдийн өв соёлоо судлан сэргээж, товойлгон хөгжүүлэх нь монгол хүний эрхэм үүрэг болж байна. Монголын түүх, соёл, эд өлгийн дурсгалыг шинжлэн судлах, сурталчлан таниулах, улмаар олон нийтэд, тэр дундаа залуу үед өвлүүлэн уламжлуулах нь монгол үндэстэн оршин тогтнох, монголын нийгэм тогтвортой хөгжихөд зайлшгүй чухал юм. Бидний өв соёлыг өвлөн дэлгэрүүлэх хүн биднээс өөр үгүй билээ. ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол өв соёлоо өвлөн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү эвэнтээ зохион байгуулж байна.

  • Энхбаатарын ЭМҮЖИН- Хийлч

    Консерваторийн Сонгодог хөгжмийн сургуулийн 10-ийн “А” ангийн сурагч. Мэргэжлийн багш Д.Галбадрах, БТА, СТА, докторант Д.Жаргал

    Э.Эмүжин ХБК-д 2011 онд элсэн орсон бөгөөд хийл хөгжмийн мэргэжлийн Д.Жаргал багшийнхаа удирдлагад амжилттай суралцаж, эх орондоо болон гадаад орнуудын тайзнаа удаа дараа амжилт гаргаж, багш нараа, ээж, ааваа баярлуулж ирсэн түүхтэй. Оросын холбооны Буриад улсад болсон “Найдал” олон улсын уралдааны 2,3 дугаар байр эзэлж байв.2014 онд БНЧУ-д болсон тус улсын алдарт хийлч Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд III байр, ОХУ-д болсон “Новые имена” олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Эдгээр болон бусад үзүүлэлтээр 2016 онд “ХБК-ийн шилдэг сурагч” болов. Дараа жил нь мөн БНЧУ-д болсон тус улсын алдарт хийлч Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд дахин III байр эзэлсэн. Тухайн жилд сургуулийнхаа “Шилдэг уран бүтээлч сурагч” өргөмжлөл хүртсэн бөгөөд улмаар Монгол Улсын шилдэг хүүхдээр тодорсон юм.Казахстан улсад 2017 онд болсон П.И.Чайковскийн нэрэмжит залуу хөгжимчдийн X уралдаанд оролцохдоо Шүүгчдийн нэрэмжит шагнал хүртэж байлаа. Мөн тухайн жилд Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI уралдааны ”Б” ангилалд тэргүүн байр эзэлсэн.Сурагч Э.Эмүжин эдүгээ хийл хөгжмийн мэргэжлийн багш Д.Галбадрахын удирдлага дор суралцаж байгаа бөгөөд 2019 онд Монгол Улсын Консерваторид болсон чавхдаст хөгжимчдийн “Талант” анхдугаар уралдаанд тэргүүн байр эзэлж, Гран при шагнал хүртсэн юм.

    2005 онд УБ хотод төрсөн.

    2011 онд ХБК-д элсэн орсон.

    • 2013 он АНУ – ын  Нью-Йорк хот “Crescendo competition-2013”  олон улсын уралдааны 2-р байрт шалгарч Carnegie hall театрт шилдгүүдийн хамт гала тоглолтонд оролцсон.
    • 2014 он ОХУ-н Буриад улс “Найдал-2014” олон улсын уралдааны 3-р байр
    • 2014 он Тайвань улсад зохиогдсон хөгжмийн их наадам
    • 2015 он БНЧех улс 57 дахь удаагийн “Kocian competition-2015” олон улсын уралдааны 3-р байр
    • 2016 он ОХУ-ын Новосибирск хот П.И.Чайковскийн нэрэмжит залуу хөгжимчдийн 9-р уралдаан
    • 2016 он ОХУ-ын Хабаровск хот “Новые Имена-2016” олон улсын уралдааны “Тэргүүн байр”
    • 2016 он БНЧех улс 58 дахь удаагийн “Kocian competition-2016” олон улсын уралдааны “В” ангилал Тусгай байр
    • 2016 он Хөгжим бүжгийн коллеж үүсч хөгжсөний 80 жил, Утсан хөгжмийн тэнхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан “МӨРӨӨДЛИЙН ЗҮГ” бие даасан тоглолтоо амжилттай хийсэн.
    • 2016 он Гарамгай хөгжимчдийн “Virtuoso Gala Concert – 2016”-г нээж тоглосон.
    • 2017 он Төрийн шагналт Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн 11-р уралдаан “В” ангилалд 1-р байр
    • 2017 он БНЧех улс 59 дахь удаагийн “Kocian competition-2017” олон улсын уралдааны “В”ангилал Тусгай байр
    • 2017 он БНКазакстан улс Астана хот П.И.Чайковскийн нэрэмжит залуу хөгжимчдийн 10-р уралдааны шүүгчдийн нэрэмжит “Надежда” шагнал
    • 2017 он МУ-ын “Төрийн хүндэтгэлийн концерт”-нд цохивор хөгжмийн чуулга болон симфони оркестртой хамтран Хэнтийн өндөр ууланд зохиолыг тоглосон
    • 2017 он Хөгжим бүжгийн сүлд дууны хийлийн гоцлол
    • 2017 он МУК-ийн 80 жилийн ойд зориулсан сонгодог урлагийн “Masterpiece” art & Classic Concert оролцон тоглов
    • 2017 он “Мөрөөдлийн зүг – 2”  тоглолтоо хийсэн.
    • 2017 он МУКонсерваторийн 80 жилийн ойн нэгдсэн тоглолтонд оролцон тоглов.
    • 2017 он Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2017” оролцон тоглов.
    • 2017 он МХНайрамдал төвийн шинэ жилийн “Харшийн сүлд модны наадам”-д оролцон тоглов.
    • 2017 он “Crescendo competition-2017” олон улсын уралдаан 1-р байр
    • 2018 он ОХУ, Буриад улсад зохиогддог “Найдал-2018” олон улсын уралдаан 2-р байр
    • 2018 он БНЧех улс 60 дахь удаагийн “Kocian competition-2018” олон улсын уралдааны “С”ангилал 3-р байр
    • 2018 он Монголын хүүхдийн Анхдугаар урлагийн наадамд МУК-ийн үндэсний хөгжмийн оркестр, морин хууртай хоршин тоглов.
    • 2019 он “Талант- 2019” утсан хөгжимчдийн  фестиваль – ГРАНПРИ шагнал
    • 2017 он ХБНГУ-ын “Minguet quartet” хамтлагийн мастер класс
    • 2017 он ОХУ Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит ХДС-ийн проффессор Э.Грачийн мастер класс
    • 2017 он П.И.Чайковскийн нэрэмжит 10-р уралдааны АНУ-ын шүүгч Э.Шмидерийн мастер класс
    • v 2015, 2016 он Сүхбаатар дүүрэг “Шилдэг сурагч”
    • v 2016 он Хөгжим Бүжгийн Коллежийн “Шилдэг сурагч”
    • v 2016 он “Нийслэлийн шилдэг авьяаслаг хүүхэд”
    • v 2017 он ОУХНайрамдал төвийн “Хүрэл” медаль
    • v 2017 МУК-ийн 80 жилийн ойн  “Шилдэг сурагч”
    • v 2018 он ОУХНайрамдал төвийн “Алтан” медаль
    • v 2017-2018 оны хичээлийн жилийн МУКонсерватори, ХБК-ийн “Шилдэг уран бүтээлч сурагч”
    • v 2017 он “Монгол улсын шилдэг хүүхэд” тус тус шагнагдсан.