
Иргэдийг мэдээллэлжүүлж, хөгжүүлж байх үүрэгтэй нийтийн номын сан шинэ менежмент, шинэ технологиор ажиллах цаг ирсээн.

Иргэдийг мэдээллэлжүүлж, хөгжүүлж байх үүрэгтэй нийтийн номын сан шинэ менежмент, шинэ технологиор ажиллах цаг ирсээн.

Түмэн Плаза дотор явж байсан чинь, Монголд үйлдвэрлэсэн гутал, пүүз гэсэн тасаг анхаарал татаж орж сонирхлоо. Цэвэр арьс, ширээр хийсэн гутал, пүүзний загвар, хийц, чанар нь маш их таалагдлаа. Ямартай ч монгол залуус юм хийж бүтээж л байгаа юм байна. Жаахан дэмжээд хэрэглэж, эдлээд эхлэвэл манайхан хөгжөөд л явчихна даа. Бахархаж байна. Захиалгаа өгөөд, хүссэн загвараараа хийлгэж болно гэдэг нь бас гоё юм байна.
Салбар нь: Түмэн Плаза, Алтан төгрөг зэрэгт байдаг гэсэн.
Утас нь: 95152856, 98205887
Монгол хүн Монгол хүнээ дэмжинэ.
Өнөөдөр IT Паркийн 302-т Дэвшилтэт медиа маркетингийн талаар яриа хийлээ. barilga.mn нь барилгын компаниудад http://barilga.mn дээр өөрсдийн блогийг хөгжүүлэх боломжийг олгож байгаа юм байна. Жишээ нь иймэрхүү байдлаар: http://khasbold.barilga.mn/
Ер нь бол барилгын салбарын томоохон портал сайт болж чадсан нь харагдаж байна. Тэгээд эднийх харилцагч байгууллагуудынхаа ажилтнуудыг мэдлэгжүүлж интернэт орчныг оновчтойгоор ашиглах талаар цуврал семинар зохион байгуулж байгаа юм байна. Өнөөдөр миний бие семинарт нь оролцож, дэвшилтэт сувгуудыг хэрхэн маркетингд ашиглах талаар болон програмчлалын давуу талуудыг байгууллагын мэдээлэлийн менежментийг сайжруулах, ажилтнуудыг хөгжүүлэхэд хэрхэн ашиглах талаар мэдээлэл хийлээ.


TEDxUlaanbaatar бол МОНГОЛЫГ дэлхийд дахин нэг шинээр нээсэн үйл явдал билээ. Энд тавигдсан илтгэлүүд бол Монгол хүн бүр анхааралтай шимтэн сонсож, үг үсэг бүрийг нь зүрх сэтгэлдээ хадгалж, санаа сэдэл бүхнийг нь үйл хэргээр хэрэгжүүлэх ёстой ОНЧ ҮГС билээ. УЛАМЖЛАЛАА ДЭЭДЭЛЖ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЦГЭЭЕ!!!
Зохион байгуулсан The New Media Marketing Agency
Дэмжиж оролцсон, “Монголын нууц товчоо” компани, “Алтай Кашмир” компани, АПУ компаниуддаа баярлалаа

“Шинээр маркетингжуулах нь” аяны хүрээнд “Сүү” компаниар зочилж интернэт маркетингийн талаар сургалт хийлээ. Маркетинг, борлуулалтын албаны мэргэжилтнүүд идэвхитэй оролцож интернэт хэрэглэгчид тэр дундаа сошиаль медиа хэрэглэгчидээ мартахгүйгээр олон сонирхолтой ажлууд хийхээр төлөвлөж байгаагаа хэлж байсан.
Миний хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч нэгэн бөгөөд “Сүү”-ний бүтээгдэхүүнүүдийг экспортод гаргахуйц түвшинд ажиллах ёстой гэж үздэг. Мөн Монгол улс мал ахуйн орон атлаа сүү, сүүн бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэгт гайхдаг.
Тиймээс “Сүү” компани ч бай, бусад сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд экспортод гаргахуйц чанартай, өнгө төрхтэй бүтээгдэхүүн үйлвэрлээсэй. Түүнийгээ гадаад зах зээл таниулахын тулд интернэт маркетинг, сошиаль медиа маркетингийг сайн ашиглаасай гэж боддог. Надад сүүлийн үед таалагдаж байгаа нэг бүтээгдэхүүн бол Милко компанийн ЗӨВ аарцны ундаа. Энэ ундааг экспортолж болно гэж би боддог. Харин “Сүү” компанийн гарын бэлэг дотор байсан “Баяжмал” хорхой ааруул буюу хорхой ааруул, үзэм, самар зэргийн хольж савласан бүтээгдэхүүн маш их таалагдлаа.
За эцэст нь эрхэм маркетеруудаа, маркетингийн шинэ чиг хандлагыг мэдэрч аль болох хэрэглэгчийг залхаах сурталчилгаагаа багасгаж үнэнч хэрэглэгчээ бөөцийлөх, хэрэглэгчидтэй илүү ойр дотно байж, түрхэн шуурхай харилцах, хэрэглэгчидийнхээ амьдрал ахуйд хэрэгтэй маркетингийн компанит ажлууд хийгээрэй гэж уриалж байна.
Түмэн Плаза дотор явж байсан нэг ийм гутал байна. Оросд үйлдвэрлэсэн эсгий гутал гэнэ. Үнэхээр супер загвартай, чанартай болгоод хөгжүүлсэн байна. Манай залуус эндээс санаа аваад хийж болмоор санагдлаа. Бид уламжлалт эд зүйлээ жаахан сайжруулахад л супер бүтээгдэхүүн болохоор байгаа биз дээ.

Монголын цахим гэр бүлийн гишүүдийг НЭГТГЭХ, Дижитал медиа боловсролыг ӨРГӨЖҮҮЛЭХ, сайн туршлагыг ХУВААЛЦАХ, медиачуудыг холбож ХАМТЫН ажиллагааг өрнүүлэх зорилготойSMCUB клуб АНХДУГААР уулзалтаа зохион байгууллаа.
Хөтөлбөрийн дагуу
Оролцогчид өөрийгөө болон өөрийн бизнесээ танилцуулж, өөрийн туршлагыг бусадтай хуваалцах
Бизнесээ сурталчилж, бизнесийн хүрээллээ нэмэгдүүлэх
Нэрийн хуудсаа солилцож хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
Онлайн танилаа бодит болгож, яриагаа ажил хэрэг болгох зэрэг боломжуудыг оролцогчидод олголоо.
Олон сонирхолтой хүмүүстэй танилцаж зарим нэг ажил хэргийн талаар ярилцлаа. Өөрт хэрэгтэй ном мэдээлэлийг олж авлаа. Ер нь бол энэ клубын зорилго үйл ажиллагаа нь маш их таалагдаж байгаа. Бас твиттер, фасевүүкийг үггүйгээр илэрхийлэх тэмцээн сонирхолтой гоё болсон. Бичлэгийг нь доор тавьсан. Үзээрэй.
Зарлигаар зарлигдах 5 шалтгаан


Номын хуримд Монголын сор болсон эрдэмтэн мэргэд хүрэлцэн ирж үгээ хэллээ. Дээд эрүүл мэнд бол яах аргагүй дэлхийн эрүүл мэндийн шинэ хандлага гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Хүнийг элэг бөөрөөр нь салгаж, тайрч огтолж амьдруулах бол сайн хувилбар биш харин хүн өөрийгөө бүхэл язгуураараа ойлгож ухаарч, өвчин тусахгүй байхаар өөрийгөө тэжээн тэтгэж байх нь хамгийн чухал ажээ.
www.yaruusetgegch.com буюу “ТАНЫ ӨӨРТӨӨ НЭВТРЭХ ХААЛГА” цахим хуудас