Author: admin

  • Дээд эрүүл мэнд – 1

    Эрүүл мэндийн тухай олон арван, бараг зуугаад тодорхойлолт байдаг. Энэ сайн зүйл биш. Эрүүл мэндийн тухай бүх нийтээр эс гэхэд олонх нь хүлээн зөвшөөрөхөөр бүрэн цогц, үнэн зөв тодорхойлолт гараагүйн баталгаа юм.

    Бидний дэвшүүлж байгаа дээд эрүүл мэндийн онол арга зүй тодорхойлолт ч бүрэн төгс төгөлдөр бус нь ойлгомжтой. Гэхдээ энэ сул тал нь шинжлэх ухаан өндөр хөгжсөн эрин үеийн анагаах ухааны үйл ажиллагаа, үзэл баримтлалаас олон талаар давуутайг үгүйсгэж чадахгүй.

    Дээд эрүүл мэндийн онол эмнэлзүйн арга хэлбэр нь Монголын хийгээд Дорнын гүн ухаан тарни бясалгалын сургаал номлолд барлагдан үлджээ. Үзэл суртлын зөрөлдөөнт далан жилийн хорио цээрийн хугацаанд хүмүүсийн сэтгэлийн оронд өвлийн үр мэт хадгалагдсаар байсан юм.

    Өнөөдрийн Монголын нийгмийн ухамсрын хүрээнд ч хувь хүмүүсийн сэтгэл зүрхний гүнд ч гэгээрэнгүй эмч эрдэмтэд бясалгагчидын сэтгэхүйд ч бүрэлдэн амилсаар, ургамлын үр, намар өвөл хөрсөнд боловсрохын адил хэлбэржин амилсаар бидний үед хүрчээ. Гэвч эдгээр зул мэт гэрэл гэгээ, нэг нэгнээсээ ангид тусгаар эвцэж холбогдоогүй байгааг бид ажиглан харсан юм. Тэдгээрийг 40 гаруй жил эрэн сурвалжилж, түүн цуглуулж, шүтэлцүүлэн барилдуулсны үр дүн Дээд эрүүл мэнд юм.

    Дээд эрүүл мэнд гэж юу?

    “Бие эрүүл- гоо сайхан,

    Ухаан саруул- цэцэн мэргэн,

    Сэтгэл ариун- өршөөнгүй уужуу,

    Дотоод хийн эргэлт тэгш- амар амгалан,

    Амин орон цэвэр- гэрэлтэнгүй тунгалаг,

    Ухамсар төгс- гэгээрэнгүй,

    Сэрэмсэр төгөлдөр- бурханлаг

    Орон тааламжтай бат бэх” байж

    Газар дэлхий,

    Тэнгэр огторгуй,

    Бурханлаг дээд хүчний үүсэхүй оршихуй, хувьсахуйн хуулинд зохицон аж төрөхийг хэлнэ гэж бид үзэж байна.

    Эрүүл мэндийн тухай өнгөрсөн зуунуудийн олон арван тодорхойлолтуудаас хүний бүтэц язгуурыг бүрэн гүйцэт багтааж, их гурван хүчний хуулийг дагана гэснээрээ давуутай юм.

    Дээд эрүүл мэндийн тодорхойлолтыг ажиглаж тунгаавал арван нэгэн язгуурыг бүтэц цогцоор нь танин мэдэж, эрүүл мэндийн байгууллага эмч мэргэжилтнүүд өвчингүй амьдрах, өвдвөл бүрэн төгс эдгэрэх үйл ажиллагааныхаа өдөр тутмын дадал хэвшил болгох ариун зорилготой юм.

    Эмчийн ажлын ачаалал наад зах нь арав дахин нэмэгдэнэ гэж та бодож байгаа, Тэгнээ, аравч биш ер дахин ихсэж ч магадгүй. Харин ажлынх нь үр дүн тооцогдошгүй ихээр дээшлэх болно. Бүрэн төгс эрүүлжүүлэгч гайхамшиг нь эмчийн ажлын ачааллыг гэгээрэнгүй баяр баясгалангаар хөвчилнө. Дээд эрүүл мэндийн онол, эмнэлзүйн арга барил нь гүн гүнзгий агуулгатай, хүрэх эс хүрэхийн зааг, орших эс оршихын зааг, хязгаартай хязгааргүйн барилдлага шүтэлцээтэй адил нарийн төвөгтэй хэдийч үйл хэрэг болгоод эхэлбэл бидний өдөр тутмын амьдрал шиг туйлын энгийн юм.

    Яагаад гэвэл дээд эрүүл мэнд гэдэг нь хэн нэг хүний бодож олсон мэргэн санаа, онол монол биш, хүний бие махбод ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүй, сэрэмсэр, амин орон, газар тэнгэрийн харилцааны тухай л юм. Та ухаарсан эс ухаарсан ялгаагүй ийм л харилцаа шүтэлцээ өөр өөрийн жам хуулиар явагдаж л байдаг. Тэр харилцаа шүтэлцээний хуулийг та мэддэггүйгээсээ болоод зөрчих сулраах, гажаах зэрэг олон сөрөг үйлийг өөртөө үүсгэдэг. Энийгээ үйл үр, зовлон гачаал гэж үздэг. Үнэндээ тэр бүхнийг та өөрөө л бий болгодог шүү.

    Дээд эрүүл мэндийн үзэл онолд дайрах, довтлох, сорьж сонжих, шүүмжлэх, сайлах муулах гэж байхгүй. Зүгээр оршин байгаа үнэнийг бодитойгоор илэрхийлдэг. Бие ухаан сэтгэл гурвын амьд шүтэн барилдлагыг илүү ч үгүй дутуу ч үгүй үүсэл гарал оршихуйн дотоод гадаад барилдлагыг судлаж анагаах ухааны үйл ажиллагаанд нэвтрүүлэх л юм. Хүмүүн оршинолын гурван их хүчин, гурван эх хүчин, гурван дунд хүчин гэж байдаг.

    Эхнийх нь орчлонт ертөнцийн үүсэл чанар, бурханлаг хүчин. Хоёрдах нь сансар огторгуй тэнгэр мөнх тэнгэрийн хүчин, гуравдах нь газар дэлхий юм. Энэ гурав хэд хичнээн зэргэмжинд хуваагдсан ч энэ л гурав байх болно. Дээд эрүүл мэнд гэдэг бол өөрийгөө төгс эрүүл өөд, ухаарал өөд, амар амгалан гэгээрэл өөд жолоодохуй юм.

    Дээд эрүүл мэнд бол өдрийн түгшүүрийг оройд нь гүвж арилгахуй юм. Дээд эрүүл мэндийг та сонсох, үзэх, турших аргуудаар суралцвал олигтой үр дүнд хүрэхгүй. Дээд эрүүл мэндэд та туулах аргаар суралцах хэрэгтэй. Ингэж чадвал дээд эрүүл мэндийг та олж авна.

    Хүн өөрийн бурханлаг чанараа танин мэдээд хөгжүүлэхэд дээд эрүүл мэндийн арга танд тусална. Газар дэлхийн хүчинд нэгдэн нийлж түүгээр эрүүлжих боломжийг дээд эрүүл мэнд танд өгнө. Мөнх тэнгэрийн хүчин хэрхэн оршиж түүний ивээлд яаж багтан орж болохыг дээд эрүүл мэнд таньд хэлж өгнө. Ийм болохоор дээд эрүүл мэнд нь хүн төрөлхтнийг төдийгүй бүх амьд оршнолыг дэлхийгээ, нарны орчлоо аврах цорын ганц арга зам мөн.

    Дээд эрүүл мэнд бол хүн төрөлхтний гэгээрэнгүй ирээдүй юм.

    Х.Цэрэндорж “Дээд эрүүл мэнд” номоос

  • Сэтгэлгээний загвараа өөрчилье

    Бид яаж сэтгэдэг вэ?

    Таван мэдрэхүйгээрээ хүртээд- ойлгоод- итгээд- үйл болгоод- үр дүнд хүрдэг. Дотроо маш олон зөрчилтэй ч энэ загварын сэтгэлгээ чамлахааргүй үр дүн авч ирсэн энэ тухай хойно ярилцъя.

    Одоо сэтгэлгээний зөрчлийн тухай хэдэн баримт дурьдая.

    Энэ нь муулахын тулд бус сэтгэлгээний загвараа өөрчилөхөд тус болохын үүднээс юм. Бид бага сургуулиас дөрвөн аргын тоо заалгасан. Түүнийгээ туйлын, ямарч маргаангүй зөв гэдэгт итгэсэн. Үүнээс өөрөөр байх боломжийг харах мэлмийг сохолж, тунгаах ухааныг ширгээсэн. Тийм болохоор бид тэр жаахан зөрчлийг олж шийдэх нөхцөл бололцоогоо алдчихжээ. Тийм болохоор жаран настай доктор профессор ч гэсэн нэгэн нэгийн гэдэгтээ харанхуй итгэсээр л явдаг. Энгийн математикт халзан хонь нь баруун гар талд нь байна уу? Хар хүзүүт нь баруун гар талд нь гарчихна уу? Ялгаагүй хоёр л хонь байна гэх мэт.

    Нэмэгдэхүүний байрыг сольсноос нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэх мэт. Хөөрхөн тодорхойлолт, тодотголууд бий. Гэхдээ зарим зөрчилтэй. Нэмэхээс үржүүлэх нь тоог идэвхитэй, хязгааргүй олноор нэмэгдүүлдэг гэдэг. Энэ нь нэгийн хүрдний эхнээс л зөрчилдөг. Жишээ нь: 1*1=1, 1+1=2 энэ тохиолдолд нэмэх нь үржүүлэхээс илүү олшруулж байна. 2*1=2, 2+2=4, 3*1=3, 3+3=6 гэх мэт нэгийн хүрд бүхэлдээ зөрчилтэй юм. Хоёрын хүрдийг аваад үзэе 2*1=2, 2+2=4 дээрх баримт батлагдаж байна. Нэмэх үржүүлэх 2 үйлдлийн адил байгаа биздээ. Багш бидэнд эдгээрийн учир шалтгааныг хэлж өгөөгүй яагаад гэвэл багшийн багш өөрт нь хэлж өгөөгүй. Зүгээр л зөв гээд мухар сохороор цээжлүүлчихсэн. Бид өөрсдийгөө сохор итгэлийн сэтгэлгээтэй гэж үзэж болох нь ээ. Уул нь бид, ойлгоод, итгээд… гэсэн дарааллаар сэтгэдэг биш билүү. Тийм болохоор бид буруу ойлголтын, дутуу ухаарлын сэтгэлгээтэй юм.

    Дахиад хэдэн жишээ дурдъя: Энгийн матетикийн нэмэх арга ч гэсэн зөрчилтэй хоёр шилэн аяганд дүв дүүрэн ус хийгээд ширээн дээр тавь, нэгэнд нь 0,5 см куб сахар нөгөөд нь сахарын ширхэгтэй том жижгээрээ адил элс хоёрыг ширхэг ширхэгээр авч зөөлөн хийж дуусга. Ус шилэн аяга дүүрэн бялхам учраас давж асгарсаар 0.5см куб ус аяганаас асгарах ёстой. Элс хийсэн аяганаас яг ийм хэмжээний ус асгардаг. Дээрх таамаглал буюу нэмэх аргын үр дүн зөв гарч байна. Гэтэл сахар хийсэн аяганаас молекул ус ч асгардаггүй яагаад вэ? Нэмэх аргын энэ зөрчилийг багшаасаа асууцгаая. Бас нэг жишээ: Нэг литр усыг, нэг литр спирттэй хольвол 2 литр болох ёстой. Гэтэл тэгдэггүй. 1990 гаруй мл холимог болдог. Яагаад вэ? Бас л багшаас асууя эсвэл өөрөө бодож тунгааж олоё.

    Биологид бол бүрч их зөрчилтэй. Бид маш олон Яагаадыг тойрч гарсан, эсвэл үзээгүй хүн болж алхаж гардаг байснаас бараг бүх шинжлэх ухаан түр зогсолтонд орж онол сургааль нь дампуурлаа. Матерлизм, коммунизмтайгаа хоёул худлаа боллоо. Физикийн шинжлэх ухаан бөөмөн долгио, долгио бөөм хүрээд судлагдахуунаа алдлаа. Анагаах ухаан эсийн хашаанаас гарвал төөрөхөө мэдээд алмайран зогслоо. Биологи молекулын түвшин хүрээд зам ерөөсөө төөрөв. Сурган хүмүүжүүлэх ухаанд боловсролын хэсэг бусагхан мананд зүг чигээ алдаад мөн чанараа гээлээ. Хүн төрөлхтөн эд мөнгө, эрх тушаалын төлөө тэмцэлд орохын тулд хүн чанараасаа татгалзлаа. Орчин үе товчдоо иймэрхүү төрхтэй болжээ.

    Бидний сэтгэлгээний загвар салаа салбар бүхэндээ уналтанд орсоор байхад, салж салгаж бутаргасаар л байна. Анагаах ухаан хүнийг хаа гуяар нь салгаад нэг нэг мэргэжил болгоод барьчихсан. Одоо цаашдаа эсээр, молекулаар нь салгах л үлджээ. Бид тасархай үзэлтэн болжээ. Одоо яах вэ гэсэн асуултын хариулт нь сэтгэлгээний буруу загвараа өөрчил гэсэн ганцхан дүгнэлт гарна.

    Харин яаж өөрчилөх вэ? гэсэн асуултанд хариулт өгөхийн тулд хүн бүр тунгаан бодож шүүн ярилцах хэрэгтэй. Ухаан төгс өвөг дээдсийн мартагдсан гүн ухаан, арга билэгийг ч судлах хэрэгтэй. Яагаад заавал арга билэг байдаг билээ. Монголын уламжлалт гүн ухаан орчлонгийн үүсэх, хувьсах жам ёс шиг өөрөө төрж төгөлдөржсөн юм. Арга билэгийн номлолоор бол бүх юм 2 юмнаас бүтдэг. Орон зай- дүрс, амьгүй- амьтай, эр-эм, нэмэх- хасах гэх мэт. Тийм болохоор хоёр юм ч гэж бас үгүй. Шүтэн барилдсан гуравдагчаар илэрнэ. Н2О- ус болохоос биш устөрөгч, хүчилтөрөгч 2 биш, бие- сүнс нь хүн гэсэн амьд оргинал дүрс юм. Арга билигийн ухаан Монголд үүсч онол үзэл нь төгс боловсрогдоод өрнө дорно руу хэрхэн зөөгдсөн тухай нууцын хураангуй номд баримт түшиглэн өгүүлсэн буй. Арга билигийн ухааны давуу тал нь аливааг танихын тулд арга талаас билэгийг нэвт, эсвэл билэг талаас нь аргыг мөрдөн судлах боломжтой. Гэхдээ энэ ч бүрэн дүүрэн хангалттай бус яагаад хэмээвээс аргыг таньсан ч билэгт төөрдөг, билэгийг оновч аргад нь будилдаг хоёуланг хослон ухааравч барилдлагад нь бүдэрдэг. Тэгэхлээр арга билэг хоёрыг судлахдаа шүтэн барилдлагад тулгуурлах нь ойлгомжтой байгаа биз дээ. Сэтгэлгээний загвараа өөрчилье гэж бодонгуут, хэлэнгүүт өөрчлөгдөхгүй их хичээл зүтгэл ч хангалттай биш. Нарийн дэс дараалалтай зөв үйл ажиллагаа маш чухал.

    Мэдлэг эзэмших үндсэн гурван арга байдаг. Нэгдэх нь таван мэдрэхүйгээр хүлээн авах. Хүүхэд эхээс унангуут энэ 5 сувгаар мэдээлэл мэдлэг хуримтлуулж эхлэдэг. Хоёр дахь нь туршил зүйн арга. В.И.Ленин танин мэдэхүйн шалгарсан арга гэх утгаар хэлсэн байдаг. Үндсэн энэ 2 арга нь өнөөдрийн шинжлэх ухаануудын тулгуур болж байна. Гэтэл шинжлэх ухаан хөгжсөөр тулгуураа алдчихлаа шүү дээ. Эгэл бөөмсийг задалсаар байтал үзэгдэхээ болилоо. Туршил хийх боломжгүй тулчихлаа. Одоо яах вэ? Эрэл хайгуул хийхээс өөр арга зам үгүйг ойлголоо. Шинжлэх ухаанууд улам нарийсч нэгдэн нягтарч хосолж байна. Нано технологийн шинжлэх ухаан, нейроквант физик, психо- гео- физик гэх мэт тоочоод барашгүй. Шинжлэх ухааны төрөлжиж нарийссан салбарууд ойртон хавсарсан нь санамсаргүй хэрэг бус. Цаад судлагдахуун нь тодорхой түвшин хүрээд, мөн чанараараа нэгдэн нийлснээс болж байгаа юм. Тэглээ ч олигтой үр дүнгүй байна. Учир нь урьдах шинжлэх ухааны арга туршлагад тулгуурладаг учраас тэр юм. Ийм болохоор танин мэдэхүйн гурав дахь үндсэн аргад шилжин орох нь зайлшгүйг бидэнд ухааруулж байна. Танин мэдэхүйн буюу мэдлэг эзэмдэхүйн туйлын дээд арга нь одоохондоо “Туулах” арга юм. Энэ талаар эрэл хайгуул хийсээр Германы эрдэмтэн Хаккен Синергетика шинжлэх ухаануудын ерөнхий зүй тогтлыг илрүүлэх зорилгоор ийм салбар чиг санаачилжээ. Дүрст оршихуйн нийтлэг чанар нь загварчлалын нэг хуулинд захирагддаг.

    Орчлон ертөнцийн 1011 галактикууд төвөө тойрон эргэлддэг. Тэдний бүтэц хэсэг бүлэг ба нэг од, атом молекул ч төвөө тойрон эргэлддэг. Манай галактик, манай нарны ертөнц, манай дэлхий, электрон, бөөм бүгд төвөө тойрдог. Тэр ч байтугай хүний эрхтэн, эрхтэн бүрийн эс төвөө тойрон эргэлддэг. Өнөөдөр эрдэмтэд дүрсийн дуализм гэж ярьж бичиж байна. Бөөмөн долгиог материаллаг чанартай, долгио бөөмсийг хоосон чанартай гэж үзэж байна. Уул нь тийм бус юм. Харин дүрс бүхэн хоосон чанартай. Хоосон орон дүрс чанартай гэж үзэх ёстой биш ерөөсөө тийм юм. Орчлон ертөнцөд гурван орон байгаа юм. Дүрст орон, зааг буюу тэг орон, хоосон орон гурав шүү дээ. Дүрс хосолмол гурвал чанар байгаа гэдэг нь танд илэрхий боллоо. Бөөмөн долгио зөвхөн материаллаг чанартай бус бас хоосон чанартай. Хоёр чанарыг агуулсан учир зааг чанарч бас түүнд байгаа. Сэдвээсээ баахан хазайчихлаа гэж та бодож байна уу. Үгүй шүү. Орчлонт ертөнцийн тогтцын бүтэц бүрэлдэхүүн, тэдгээрийн барилдлагыг ойлгохгүйгээр, сэтгэлгээний загвараа өөрчлөх эрмэлзлэл, зорилго хүч бүрэлддэггүй юм. Тийм учир энэ тухай жаахан тайлбар бичлээ. Бидний сэтгэлгээний загвар мэдрэхүйн эрхтэнээр хүртээд ухаарч ойлгоод, ажил болгоод үр дүнд хүрдэг. Энэ арга өнгөрсөн 2000 гаруй жилйин хугацаанд дүрсийг танин мэдэхэд, нэг л хэсэгтээ боломжтой байжээ. Бүх шинжлэх ухаан судлагдахуун дүрсээ алдахаараа өөрийгөө ч мөн алдаж байна. Дэлхийн шилдэг эрдэмтэд гарц хайж байна. Шинжлэх ухаан ч байр сууринаас шинэ арга зам олвол сайн хэрэг үүнийг хүлээгээд бид зүгээр суух гэж үү. Өвөг дээдэс арга билэгийн ухаан, тарнийн ухааны онол арга зүйг олж бидэнд өвлүүлсэн “Билэг зүй” танин мэдэхүйн аргыг эзэмдэх хэрэгтэй гэж боддог. Энэ түвшиний сэтгэлгээний загвар нь бишрээд- итгээд- үйл болгоод- үр дүнд хүрч- ойлгох юм. Бидний хүлэгдсэн сэтгэлгээний загварын торноос үнэлэлт дүгнэлт өгвөл үүн шиг солиотой юм орчлонд үгүй мэт санагдана. Танд ингэж бодогдож байгаа биз гэхдээ ийм л байгаа юм. Энэ тухай хойшид арай дэлгэрэнгүй өгүүлье.

    Хандын Цэрэндорж “Дээд эрүүл мэнд” номоос

  • Тэжээхүй ухаан

    Их таван ухааны дараалал ч гарын таван хуруу шиг өөр өөрийн байртай санагдана. Учир шалтгааны буюу гүн ухаан нь анхдагч тэргүүлэх зэрэгтэй боловч тэр нь дотоод ухаанлуугаа барилдсан шигээ түүнээс урган төлжсөн мэт. Энэ хоёулаа тэжээхүй ухаанд түшиглэн боловсордог. Эргэн нөлөөлж салж, сарнишгүй уялдаатайг дарааллаас нь ажаарай. Дуун ухаан урлахуй ухаан нь мөн л Тэжээхүй ухаанд түшиглэсэн мэт ч өөр өөр бие даасан орчлон ертөнцийг бүтээлцсэн аугаа чанарыг агуулжээ. Би энэ тухай бус харин Монгол хийгээд дорнын их таван ухаанд багтсан төдийгүй тэдгээрийг салангад бутархай хоосон цэцэрхэл бус амьд шүтэлцээн барилдлагатай цэгц нэмгдмэл болгож байдаг. “Тэжээхүй” ухааны талаархи санал бодлоо та бүхнээр шүүлгэхээр илэрхийлж байна.

    Тэжээхүй ухаан гэж юу вэ? Одоогийн ярьж бичиж байгаа уламжлалт анагаах ухаантай адил нэг ойлголт уу ? гэсэн асуулт гарч байна. Юуны өмнө өрнийн Анагаах ухаан, монголын тэжээхүй ухаан хоёрын хооронд ялгаа их бий. “Анагаах ухаан” гэдэг нэгэнт өвчилсөн хойно нь анагаан эдгээх гэсэн ойлголт ил байна. Тэжээхүй ухаанд “Нэгэнт өвчилсөн хойно нь” гэсэн утга санаа нь далд дам, үүнээс наана. Эрүүл саруул аж төрхүйд хэрэгтэй бүхнээр тэжээн тэтгэх ухаан гэдэг нь харагдана. Юу юугаар тэжээн тэтгэх вэ?

    • Агаараар
    • Усаар
    • Хоол хүнсээр
    • Нарны элч, өнгө, туяагаар
    • Сарны гэрэл татал түлхлээр
    • Оддын гравитац таталцлаар
    • Ухаан, оюун ухамсраар
    • Сэтгэл сэтгэхүй, сэрэмсэрээр
    • Нарийн хийн эргэлтээр
    • Бурхан бурханлаг дээд хүчнээр дуу авиа элчис эрчисээр

    Наад зах нь ийм арван хүчнээр тэжээн тэтгэж эрүүл саруул аж төрөхүй ухаан юм. Үүнийг хураангуйлбал: нэл оршихуйн гурван хүчний барилдлагаар тэжээхүй болой. Энэ гурван хүчин нэгд : нутаг ус, газар дэлхий, Хоёрт: тэнгэр , нар сар, од гариг

    Гурав бурханлаг дээд хүчний дуу авиа элчис эрчис, долгис гурав болой. Зөвхөн хүний бус аливаа амьд оршнол тэрч байтугай амьгүй оршихуйн төрхүй, үүсэхүй, оршихуйн тухай машид гүн агуулгатай ухаан болох нь ойлгомжтой байгаа бизээ. Тиймдээ ч их таван ухааныг холбогч цөм нь болж багтсан юм. Мэдээжээр өвчилбөл анагаах, тэжээхүй ухааын уламжлалт арга барил, онол номлол бий. Тэр нь бидний одоогийн хэрэглэж буй эм тан өгөх төдий явцуу бус юм. Өнөөх оршихуйн гурван хүчний арван язгуурыг бүгдийг эс гэлээ ч туйлын шаардлагатай нэг хэсэг бүлгийг цогцоор нь хэрэглэх ёстой. Тэгж гэмээжин уламжлал тэжээхүй ухааны анагаахуй арга болж чадна. Хэдэн эм тан боож өгснөөс сэтгэл ханах нь их таван ухааны нэг тэжээхүй ухааныг огт ойлгоогүйн шинж юм. Орчин үеийн эмч нарын нэг хэсэг нь орон орны үйлдвэрийн янз бүрийн эм бичиж, нөгөө хэсэг нь хэдэн тан эм боож өгчихөөд би шинжлэх ухааны эмч, би уламжлалт анагаах ухааны эмч гэж бие биенийхээ харыг гайхан ярих нь инээдтэйгээсээ илүү эмгэнэлтэй харагддаг. Тэжээхүй ухааны анагаах арга зүйн дутуу дулимаг гаж ойлголт богино настай байх болтугай гэж залбиръя.

     

    Хүмүүний билэгийн бүтэц тогтоцын асуудал

    Хүн арга билэг хоёроос бүтжээ. Монголын уламжлалт гүн ухааны үзлээр хоёр юм гэж байхгүй. Тэр хоёр юмны шүтэн барилдлага гуравдагчаар илэрч хүртэгдэж байгаа дүрс нь арга ч биш билиг ч биш. Ялгаж салгахын аргагүй цул нэгдмэл амьд шүтэлцээ юм. Хүний язгуур бүтцийн мөн чанарыг олохын тулд ялгаж, салгаж, бутаргаж, жижиглэж, хувааж үзэх нь бүтцийн судалгаанд маш тохиромжтой арга нь үнэн. Гэхдээ бичил харуурын толин дээр байгаа будагдсан эс, биен дэх амьд ажиллаж байгаа эс хоёрын хооронд аргалахын аргагүй ялгаа зөрөө бий. Анатомын хичээлийн үзүүлэн уусмалд байгаа хүүр, амьд хүн хоёр шиг ялгаатай юм. Ингэж хэлж байгаа нь судлагаа шинжилгээг эсэргүүцэж байгаа биш, харинч хөхүүлэн дэмжих гэснийх. Анамтомын үзүүлэн судлагаа шинжилгээнд авсан эс амьд хүний биеийн эс хоёрын хооронд адил төстэйгээсээ илүү ялгаа зөрөө нь шинжээчид төдийгүй, шинжлэх ухаанд ач тустай. Тэр ч байтугай хүн орчлон ертөнцийн нийлэн нэгдэх, адилсал салан, бие даан хүртэгдэх зааг завсарыг ухаарахад ч хэрэгтэй. Ерөөсөө түгээмэл оршихуйн тухай, байгаа үгүй нь үл мэдрэгдэх бурхан хийгээд сүнсний тухай ойлгох боломжийг ч олгох болно. Үхсэн ба амьд эсийн анатомын үзүүлэнд бэлдсэн хүүр амьд хүний хэлбэрийн адил төсөөр сэтгэл ханах нь шинжлэх ухаандаа салахын тамхи барьсан хэрэг байлаа. Амьд үхсэний ялгаа зрөө хүний билэг чанарыг нарийвчлан судлах хэрэгцээ энд байгаа юм. Арга судалгаагаар орчин үеийн анагаах ухаан бараг төгс төгөлдөр өндөрлөгт хүрсэн гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэгэхээр бид хүмүүний билиг чанарын тухай арай дэлгэрэхгүй өгүүлэхийг хичээе.

    Билиг чанарыг: Түгээмэл билиг чанар, дүрсэд дулдуйдсан билиг чанар, шүтэн барилдсан билиг чанар гэсэн гурван том ангид хуваана.

    Түгээмэл билиг чанар нь: хоёр махбод, гурван махбод, таван махбод, хосломол чанар гэсэн доод тал нь дөрвөн зэргэмжтэй юм. Махбодь бүр нөгөөгөөс ялгарах онцгой шинж чанартай. Түгээмэл билэг чанар

     

    Загварчлал зураг №1

     

    Дүрсэд дулдуйдсан билэг чанарын анги нь:

    Гал билиг чанар, хийн билиг чанар, орны билиг чанар гэсэн гурван бүлэгтэй. Гал билиг чанарын бүлэг нь: өнгө,гэрэл, авиа, цэнэг, биосоронзон орон, цахилгаан соронзон орон, эрчис,элчис, долигос гэсэн 9 ялгамжит чанартай. Гал билиг чанарын 9 ялгамжаас аль нэгийг нь үгүйсгэх татгалзахын аргагүй бодитой биетэй болохыг тарни бясалгалын ухаан ч орчин үеийн физикийн шив шинэхэн салбар ухаанууд тайлсаар үзүүлж харуулж баталж нотолж байгаа шүү дээ. Хүмүүний энэ чанарт гүн гүнзгий нэвтэрч ухаарсан мэргэд олноо танил болсон “ТҮММО” бясалгалыг үүсгэн хөгжөөснийг уншигч авгай та бэлхнээ мэднэ.

    Биеийн, эрхтний, эдийн, эсийн, эвцэлийн, цөмийн, бөөмсийн, завсарын (долгио бөөмийн, бөөмөн долгисын, хосломол чанарын) гуравтайгаа нийлээд 10 ялгамжит чанартай юм.

     

    Хийн билэг чанарын бүлэг нь : босоо гурван судал, түүнийг ороон бүтсэн есөн хүрдэн, эх судлын хоёр тал нуруу нугасны дагуу байрласан салбар (хос 27 буюу) 54 хажуу хүрдэн, 5 цул 6 сав эрхтний 5 дотоод хүрдэн 5 мэдрэхүйн эрхтний 4 хүрд мөч тус бүрт байрласан 9 бүгд 36 зах хүрдэнгээс бүтсэн 108 ялгамжит чанартай юм. Дүрст дулдуйдсан билиг чанар нь нийтзээ 127 ялгамжит чанартай байгаа биз.

    Адил төс, ялгамжит байдал хоёулаа хийн билэг чанарын бүлэгт илүү тод томруун ажиглагдана. Хүнд хийн долоон хүрдэн байдаг тухай тарни бясалгалын захын ном сударт бичсэн бий. Харин тэрхүү хийн хүрдэн гэгч нь юу болох тухай магадтай үнэн зөв хариулт олддоггүй гэж ярилцах нь үе үе сонсогддог. Миний бодлоор бараг тодорхойлолт болгон зөв зүйтэй мэт санагдана. Хүрдний тухай тодорхойлолтыг ямар зорилгоор, юуг товойлгон илэрхийлэхээр хандсанаасаа болоод олон янз, тэр ч байтугай бие биенээ үгүйсгэсэн аястай ч дайралдах нь бий.

    Биднийхээр: судал, суваг, хэрдэс, хүрдэний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, байршил гадагш дотогш харилцаа нь хүмүүний билиг судлалын нэг тулгуур юм гэж үздэг. Дүрсжиж бүтцийг илэрхийлэхээсээ илүүтэй дүрсгүйжин хоосонжиж, оронжиж орчлонт ертөнцийн түгээмээл мөн чанарт уусан нэгдэх, түүнийг хүмүүн биед буулган өргөжүүлэх үйл нь давуутай юм.

    Ухаан-ухамсар Сэтгэл-сэрэмсэрийн түвшин өөрөө орчлонгийн хоосон чанар, хэт чанар, эх чанартай нэгэн элчист, нэгэн эрчист нэгэн авиат болж бурханлаг нэлэнхүй оршихуйд шилждэг. Хийн билиг чанарын ийм энгийн, ийм дээдийн, ийм туйлын чанарыг мэдэж, таньсан эртний мэргэд түүнд хүрэх нэгдэх нийлэх арга зам мөргөл, залибарал бясалгалыг бүтээн тууриваж хүн төрөлхтөнд үлдээн өвлүүлжээ. Энэ тухай дахин дэлгэрэнгүй өгүүлнэ.

     

     

    Загварчлал зураг №2

     

    Шүтэн барилдсан билиг чанар

    Гадагш шүтэн барилсан билэг чанар, дотогш шүтэн барилдсан билэг чанар, цагт шүтэн барилдсан билэг чанар хоосон оронд шүтэн барилдсан билэг чанар гэсэн дөрвөн бүлэгтэй.

    Гадагш шүтэн барилдсан билэг чанар нь төөрөг тавилан, хувь тавилан, хувь заяа, баян заяа гэсэн дөрвөн ялгамжит чанартай байдаг. Үүнийг одон зурхай, сарны зурхай, амин зурхайн ухаанууд судалдаг. Монголын алдар суут эмч нар зурхайчид байсан нь тохиолдлын хэрэг бус.

    Дотогш шүтэн барилпсан билэг чанарын бүлэг нь: Мэдрэхүй, мэдрэмж, ухаан, ухамсар, сэрэхүй, сэтгэхүй, сэрэмж, сэрэмсэр гэсэн 8 ялгамжит чанартай. Хүний билэг талыг сэтгэл судлал, нейрофизик геонейрофизик,психофизик, квантфизик, энилогия зэрэг маш олон шинжлэх ухаанууд судлах боллоо.

    Цагт  шүтэн барилдсан билиг чанарын бүлэг нь: сахиус, сүлд, хийморь, нүгэл хилэнц гэсэн 5 ялгамжит чанар агуулжээ. Хоосон оронд шүтэн барилдсан билиг чанарын бүлэг нь:хоосон чанарт шүтэн барилдсан элчис, эрчис, хэт чанарт шүтэн барилдсан, эх чанарт шүтэн барилдсан, үйл үрийн оронд шүтэн барилдсан, үйлийн оронд шүтэн барилдсан билэг чанар гэсэн 8 ялгамжит чанартай байна. Шүтэн барилдсан билэг чанарын анги нь 4 бүлэг 5 ялгамжит чанараар илэрнэ.

     

    Загварчлал зураг №3

     

    Билэг чанарыг нэг хавтгайд оруулъя.

     

    Анги

    Бүлэг

    Ялгамжит чанар

    Бүгд

    Билэг чанар

    Түгээмэл билэг чанар

    Таван махбодь

    5

     

    10

    Гурван махбодь

    3

    Хоёр махбодь

    2

    Дүрст дулдуйдсан билэг чанар

    Гал билэг чанар

    9

    127

    Хийн билэг чанар

    108

    Орны билэг чанар

    10

    Шүтэн барилдсан билэг чанар

    Гадагш шүтэн барилдсан

    4

     

     

     

    55

    Дотогш шүтэн барилдсан

    41

    Цагт шүтэн барилдсан

    5

    Хоосонд шүтэн барилдсан

    5

     

     

     

     

    192

     

    Хүмүүний билэг чанарыг ангилж бүлэглэн тооцоолж гаргах анхны оролдлого хийсэн нь, тайлан шиг яв цав тохирно гэсэн бишээ зүгээр л бие дэх ийм олон билэг чанаруудыг яагаад эрүүл саруул аж төрөх, төгс эрүүлжих эрүүлжүүлэх үйл ажиллагаанд хэрэглэхгүй, судлахгүй байгаа юм бэ?

    Гэсэн асуултыг ямар нэг хэмжээгээр баримтжуулж харуулах гэснийх шүү. Энэхүү ялгамжит чанарууд нэг хоёроор бүү хэл арав хориор ч өөр байж болно. Тийм байлаа ч гэсэн блэг оршихуй байгаад эргэлзэхүйц өөрчлөлт гаргахгүй ээ. Орчин үеийн физикийн шинжлэх ухаан эгэл бөөмс <<ДУАЛИСТ>> хосломол шинж чанартайг илрүүлчихжээ.

    Энэ бол билэг дүрсжих явцын эцсийн шат, арга билэгжихүй анхны үе мөн.Эгэл бөөмсийн дуализм дүрсийн бүх шатанд (цөм,эвцэл, эс эд, эрхтэн бие )байдгийн баталгаа шүү дээ. Ялгаа нь цаг хугацаанд л байгаа юм. Энэ сэдэвтээ би хүмүүний билгийн талыг хөндөн ярилцаж уншигч таны оюун ухааны хөшөө оршоог гаргаж хөдөлгөөнд оруулахыг зорьсон билээ. Бие дүрс завсрын ба хоосон орон, ухаан ухамсар, сэтгэл сэрэмсэрийн ялгаа, адил төс, тэдгээрийн салан багцлагдах, нэгдэн нийлэх зааг завсар хаяа хөвөөний тухай та бодож үзсэн үү?

    Физикийн шинжлэх ухаан материйг салгаж бутаргаж жижгрүүлсээр сонирхолтой зааг дүрсийн хослол чанарт хүргээд зогслоо. Урагшлах нь лавтай. Юу ч гэсэн эндээс цааш баригдах дүрс үгүй боллоо гэдгийг эрдэмтэд ухаарч (дүрсгүйг )билиг оршихуй буюу материйг нөхцөлдүүлэгч нөгөө талыг нь судлах эрэлд тулчихжээ гэдэгт санал нэгдлээ. 21-р зууныг тодорхойлох “билиг оршихуй” судлал хүн төрөлхтөнд бурханлаг дээдийн ариун бүхнийг авч ирнэ.

    Анагаах ухаан хүнийг жижглэн судалсаар эс хүрээд барьц алдаж судлагдахуунаасаа салчих гэж байгаа юм шиг санааширч байна. Эсээс цааш хөл тавих газаргүй юм шиг гайхширч байгаа хэрэг. Эс молекулаас бүтдэгийг бүгд мэднэ. Молекулууд эс дотроо ямар үүрэгтэй , хоорондоо ямар ямар харилцаатайг мэдэхгүй. Молекул доторх цөмүүдийн тухай бидний мэдлэг харанхуй юм. Бөөмс эгэл бөөмсийн дуализм, гурав таван махбодийн талаар бидний мэдлэг тэгтэй тэнцүү. Хоосон чанарын, хэт чанарын, эх чанарын орнууд, ухаан ухамсрын орон, сэтгэхүй сэрэмсрийн орнуудын уялдаа холбоо, адил төс аль нь альныгаа төрүүлж, агуулж, арвидуулж, хомсдуулж, хэрхэн эмгэгшүүлж байдаг вэ? гэх мэт сонирхолтой төдийгүй амин хэрэгцээтэй асуудлууд тайлалаа хүлээж байна.

    Эс эвцэлээс цааших, дүрс, зааг оршихуй билэг чанарын адил төсөө ялгааг ойлгох нь анагаах ухааны хөгжилд өнгөрсөн бүх үеийнх нь олоолт нээлтээс ч их өгөөж авч ирнэ. Бидни йбүтэц язгуурын маш өчүүхэн хэсэг нь ухаан ухамсарт захирагддаг. Төрөхөөс өмнөх, эх дотор бүрэлдэхээс ч урьдах бүх өсөлт хагжилтөнд бидний тархины гэх ухаан-ухамсар огт оролцдоггүйг та мэднэ шүү дээ. Төрснөөс хойш ч ялгаагүй хүүхдийн бие, ухаан, сэтгэлийн хөгжил дэвшил нь гурав дөрвөн нас хүртэл бурханлаг ариун дээд зөн совингоороо байгалийн төрмөл чанараараа л явагддаг. Энд эцэг, эх, ах дүү, садан нийгмийн оролцоо нь тус дэмийн төдийл үүрэг гүйцэтгэдэг.

    Бүх ургамлын үр үндэс бүхий амьд оршнолын үр төл ийм л байдаг. Хүүхдийг  бохирлосоор 6-7 нас хүрэхэд нь үндсэндээ эвдэж дуусдаг.бидний бие махбодь бол хүний бүтэц язгуурын дүрсжсэн өчүүхэн хэсэг л юм. Хоол боловсруулах тогтолцоо гэхэд л залгиураас дээших тэрхэн хэсэг л ухамсарт захирагддаг. Хоол залгигдлаа л бол бидний удирдлагаас гарчихдаг.

     Орсон хоолыг улаан хоолой яаж дамжуулах ходоод,хос нарийн , бүдүүн гэдэс хэрхэн хүлээж авдаг яаж боловсруулдаг, түүнд нь булчирхайлаг эрхтэн аль үед яаж оролдцог зэрэг мянга мянган үйл бидний тархины ухамсраас ангид явагддаг мэдрэл, зүрх судас, бөөр, элэг, дэлүү ер нь ямар эрхтнийхээ үйл ажиллагааг ухаан ухамсраараа жолоодож чадах вэ? Чадахгүй. Таны зөв. Энэ бүхэн таван мэдрэхүйд тулгуурладаг ухаан ухамсраас гарч, билэг сэтгэл сэрэмсрийн харъяалалд явагддаг. Үүнийг эртний монгол тэжээхүй ухаанд танин мэдээд оношлогоо эмчилгээ урьдчилан сэргийлэхдээ ашигласаар бидэнд хүргэжээ.

    Шинжлэх ухаан арай бодилог илэрхий “гал билэг” чанарыг илүүтэй сонирхон судалж энерги, өнгө гэрэл, цэнэг, цахилгаан соронзон орон, биосоронзон орны тухай олон арван шинэ зүйлийг нээж анагаах ухаан эмч нарт их тус дэм өгчээ.

    Хачирхалтай нь эмч нар түүнийг юман чинээ тоохгүй, эсвэл юу ч мэдэхгүй, дүлий дүмбэ явдаг.

    Өөрийн гал билэг чанарын нэгээхэн хэсэг элчисийн урсгалаар эмчилж үр дүнд хүрч байгаа цөөн бүр хүмүүс бий. Гэтэл тэднийгээ ад шоо болгоод өөрсдөө хав харанхуйд тэмтчигсэд дэндүү олон. Хүмүүний билэг чанарыг эмнэлзйд ашиглаж үр дүнд хүрнэ гэдгийг ойлгох чадвараа алдчихсан дүрс судлалын шоронд хориотой эмч эрдэмтэд багш сурган хүмүүжүүлэгчидээр монголын анагаах ухаан пиг дүүрэн байна гэдгийг эмгэнэлтэйгээр тэмдэглэж үлдээе. Шинжлэх ухааны зарим салбарууд лаборатори гэдэг оюун ухаан сэтгэл сэтгэхүйг хорих газрынхаа хана туурга тааз шалтай нь аль хэдийн дэлбэ татаад гарчихсаныг тэд дуулаагүй байдаг.

    Орчин үеийн анагаах ухааны өрнийн их боловсролтой эмч нарт дотогш шүтэн баридсан найман билиг чанарыг урьдчилан сэргийлэх оношлох, төгс эдгэрүүлэх нэгэн чухал тулгуур болгох билэг зүйн уламжлал манайд хангалттай бий. Түүн дээр орчин үеийн олон шинжлэх ухааны дээд ололт нээлтүүдийг нэмэн нэгтгэж үр дүнг төгөлдөржүүлэхэд боломж өдрөөс өдөрт арвидсаар байна. Ертөнцийн тоо томшгүй олон амьтай амьгүй дүрс: эрхтэн эд, эс, эвцэл, цөм, бөөмс, долгисоос бүтдэг. Энэ бол дүрст бие түгээмээл оршихуйд нийлэн алдарч байгаа нь тэр. Үүний дараах үе шат болох зааг оршихуй, хоосон чанар, хэт чанар, эх чанарын дөрвөн оронг бид билэг чанар гэж ойлгодог.

    Хүний хувьд ухаан ухамсар, сэтгэл сэрэмсэр дээрхтэй адилтган үзэж болохоор барахгүй, шууд харгалзсан, харилцан шилждэг, нийлэн нэгддэг, нэг нь нөгөөгөө жолоодон залах билэгжих дүрсжих зогсолт тасралтгүй мөнх хөдлөл юм. Эгэл бөөмс дүрслэг-оронлог хосломол чанартайг та дахиад нэг саначих. Тэгээд бодож тунгаа. Үүний цаана оронлог дүрслэг хосломол чанар байгааг давхар илэрхийлжээ. Хүний ухаан ухамсрын язгуурууд бодол санаа, төлөгчлөл, үзэн ядахуй, өшөө хорсол, хар хор, гуниг гутрал, баяр бахархал, итгэл зэрэг маш олон өнгө аяс нь оронлог-дүрслэг хосломол чанартай гэдэг нь одоо эргэлзээгүй үнэн болох нь батлагджээ. Та эргэлзэж магадгүй. Хэрэв тэгвэл өөр дээрээ туршаарай. Үнэнийг олноо.

    Таван мэдрэхүй таван мэдрэмжийн тусгалыг тархи тунгаан боловсруулсан үр дүн ухамсар, таван сэрэхүй, таван сэрэмжийг сүнс зүрх хүртэл таньсны дохиолол сэрэмсрийг оюун ухаан сэтгэхүйн төдий хосломол чанарыг нээсэн нь бидний мунхаг ойлголтыг цэглэсэн байна.

    Ухамсар сэрэмсэрийн хийсвэр үйл бүр нь хоосонжих, дүрсжих, хосломол чанартай юм байна. Үүн дээр нэг зүйлийг эргэн саная. Мэдээлэл орон зайд хадгалагддаг, бас зөөгддөг. Ваакум хоосон орон элчис мэдээллийн цогц чанартай гэж нотолж байгаа. Хэт чанарын “торсион” орон мэдээлэл зөөх үүрэгтэй. Мэдээлэлжээгүй элчисийг тээдэггүй гэж үзэж байна.

     Мэдээлэл эх үүсгүүрээсээ: Цацагдах, дамжих,арвидах, бодижих, хоосонжих, гэсэн таван шинж чанартай юм. Орчлонт ертөнцийн үүсэл хөгжил, оршнол харил бууралт, арилах үгүйсэх бүхий л үйл явц мэдээллийн таван чанарын үр дүн, бидний мэдэрхүйд баригдан алдагдаж байгаа нь юм. Өвчин үүсэх, хөгжих, эдгэрэх, хүндрэх ч ялгаагүй энэ л жамаар энэ л замаар явагдана.

    Хүний уураг тархины долгис “мэдээлэл” мөн. Товчдоо энэ нь бөөмсийн дуалист чанарыг агуулж байх ёстой. Дүрсжихээс бас хоосонжихоос хэдэн зэргэмжийн, наана цаана байгааг физикчид бидэнд нээгээд өгчих цаг ойртжээ. Ухамсар сэтгэхүйн эерэг сөрөг элчисийн урсгал гадагш цацагдахдаа зөвхөн өөрийн адил давтамжит долигост нийлэн багц багцаар арвидан хүчирхэгжиж зорилгоо улам улмаар ойртуулна. Хүн өөрийн ухамсар сэрэмсэрээс эерэг сөрөг ямар элчист, эрчист, өнгөт долгис цацруулсан орчлонт ертөнцийн мөн тийм элчис эрчис өнгөт хүрээллийг үүсгэж түүнийхээ нөлөөлөлд автаж, мэдрэхгүй мэдрэмж ухаан ухамсар, сэрэхүй сэрэмж  сэтгэл биеийн эрүүл мэнд тэр тал руугаа хэлбийнэ. Эгэл бөөмсийн дуализм зөвхөн энэ түвшинд биш түүнээс нааших бүх зэргэмж ийм хосломол чанартай юм. Бид одоохондоо ухаан ухамсарт илүү тод төвөггүй хүртэгдэж байгаа дүрст нь хууртаад байгаа юм. Бие амин орон хоёр “дуализм” мөн. Хорьдугаар зуун амин оронг судалж эхэлсэн бөгөөд судалгааны багаж төхөөрөмжинд өртөх байдлаар нь эфир, ментал, астрал, каузал буддхи бие гэх мэт олон янз маяг байгааг илрүүлэн нэрлэжээ.

    Амин орон хэд хичнээн ямар бүрэлдэхүүнтэй, үндэс язгуур нь юу юу болох тухай мэдээллэх дөхөж байгаад итгэдэг. Амин орон бол биетийн хосломол чанарын билэг тал гэдэгт эргэлзээ алга. Үе шат бүхэндээ дүрслэг-оронлог хосолмол чанараа агуулна. Энэ бүхний тухай эргэн буцан дахин давтан өгүүлсний учир нь орон – мэдээлэл хоёр нь хүмүүний бүтэц бүрэлдэхүүний нэг хэсэг нь юм шүү гэдгийг тодруулах гэсэн юмаа. Хүмүүний язгуур бүтцийн билэгийн талыг ангаах ухаан, эмч нар урьдчилан сэргийлэх, төгс эдгэрүүлэх, үйл ажиллагаандаа хэрэглэх гайхам үр дүнд хүрэх гол гогцоо асуудал энд байгаа болохоор тэр. Бүхэнд ойлгомжтой болгохын тулд хүмүүний бүтэц язгуурыг нэгэн хавтгайд загварчилж үзье.  

    Загварчлал зураг №5

    Х.Цэрэндорж “Дээд эрүүл мэнд” номоос

  • Орчлонгийн ухамсарын хөгжил буюу хүмүүний туйлын зорилго

    Орчлон ертөнц ухамсартай юу? Тэр нь хөгжил өөрчлөлттэй юу? Ер нь ухамсар гэж юу вэ? Гэх мэт нарийн төвөгтэй асуултууд ар араасаа гарна. Энэ бүхний хариуг олохын тулд ухамсар гэж юу вэ? гэдэгт түлхүүр хариулт, тодорхойлолт хэрэгтэй. Ухамсарын бүтэц бүрэлдэхүүний тухай бүдүүн барагч гэсэн зөв ойлголттой болвол тодорхойлолт гаргахад их дөхөмтэй болно. Ухамсар нь: Ухаан-оюун ухаан- сэтгэл сэтгэхүйгээс бүрэлдэн бүтдэг ажээ.

     Үүнээс бид сэтгэл сэтгэхүйн талыг нь нягтлан үзвэл: сэтгэл сэтгэхүйн орон нь хоосон чанар, хэт чанарын ойлголттой адил, давхцсан мөн чанартай юм. Одоо ухамсарыг оюун ухааны буюу арга талаас нь бус билэг оршихуйн тодорхойлолт гаргая. Ухамсар гэдэг нь Оршихуйн чиг хандлага зорилго юм. Ийм өргөн утгаар авч үзвэл орчлонт ертөнцийн ухамсрын хөгжлийг ойлгоход их дөхөмтэй байж болно. Дүрс үүсэхээс өмнө юу байсан бэ? Тэр үед ямар ухамсар байгаа бол. Мэдээж оршихуйн ямар нэг хэлбэр байсан л бол ухамсар байсан гэж үзэхэд нэг их алдаа гарахгүй.

    Орчлон ертөнцийн үүслийг 15 тэрбум жилийн тэртээх их тэсрэлт буюу Сингулярний цэгээс эхэлсэн гэдэг. Тэрхүү их тэсрэлтээс орчлонгийн тоо томшгүй олон глактикууд үүсчээ. Сингулярний цэгээс урагших оршихуйн хэлбэр нь хоосон чанар, хэт чанар магадгүй ганцхан эх чанар ч байсан гэх үндэс бүрэн байна. Энэ үед дүрсжихүйн ухамсар байгаа биз. Хоосон оршихуйн чиг хандлага нь хуран нягтрах. Нягтарлын үр дүн нь тэсрэлт. Тэсрэлтйн үр дүн нь дүрсжилт байсан гэдэг нь маргашгүй ил тод харагдаж байна.

    Байгаль орчлонгийн хөгжил, хөдөлгөөнийг сөргүүлэн харвал үр дүн нь зорилго байсан мэт харагддаг. Үнэндээ ч тийм юм. Тийм болохоор Сингулярний цэгээс урагших хоосон оршихуйн “ билэг оршихуйн” ухамсар нь дүрсжихүй “аргажих” байжээ гэдэг утга яандаа ойлгогдоно. Гуравдугаар мянганы босгон дээрээс орчлонгийн хөжглийг эргэн харвал дүрсжих, аминжих, амьтанжих, хүнжих, хүмүүнжих, бурханжих, үе шатууд тодрон гарна. Орчлонт ертөнцийн ухамсрын хөгжлийн ул мөр хүний ухамсарт тов тод илэрсэн байдаг. Дорно дахины тарнийн ухааны нээснээр хүнд хийн босоо долоон хүрд байдаг. Тэр долоон хүрд нь эх буюу төв судал баруун “арга”, зүүн ”билэг” судал ороон сүлжилдэж үүсдэг. Хүрд бүр өөр өөрийн ухамсартай бөгөөд гадаад оронтой харилцах нэвтрэлцэх өөрийн арга мөртэй юм. Ийм болохоор хийн долоон хүрдийг ухамсрын долоон түвшин гэж болно. Ахар сүүлэнд анхын хийн хүрд байрладаг.

    Энэ хүрдний үндсэн чанар нь амиа хамгаалах байдаг. Дүрсжиснээс хойш хэдэн галавын туршид өсч төлөвшин үүссэн “амь” туйлын үнэт зүйл мөн. Амьтай бүхэн байгалийн зөн билгээрээ амиа хамгаалдаг. Тэр нь сул дорой идэвхгүй, идэвхтэй янз бүр байдаг. Мод ургамалд ч ийм шинж бий. Өт хорхой шавьж адгуус араатан жигүүртэн хүн бүрд амиа хамгаалах өөр өөрийн өвөрмөц аргатай ч зөвхөн амиа хамгаалахын хувьд  ижил юм. Үүний дээр асуух нурууны хүрдэн гэж бий. Энэ хүрдний ухамрын ноён нуруу нь тааламж байдаг.

    Нэг эст амьтнаас хүн хүртэлх бүх амьтан өөрөө хамгийн тааламжтай орон зай, цаг хугацааг эрэлхийлж тэмүүлдэг. Гүрвэл чулуун дээр хэвтээ нуруугаа наранд ээх, хонь ямаа хотондоо тарайж хэвтээд яраглах, хүн гэртээ аяглах мөн чанартаа ижил юм.Гуравдахь ухамсарын түвшин буюу хүрдэнг хүйн хүрд гэнэ. Энэ хүрдний онцлог нь Би гэсэн бие даасан байдлыг илэрхий бий болгоно. Бас амь тааламж бие гуравт нь ямар нэг саад бэрхшээл учруулагч гарвал түүнийг хүчирхийлэн зогсооно. Тийм болохоор гуравдахь хүрдэнг хүчирхийллийн ухамсартай гэж болно.

    Хүчирхийлэлгүй амьд оршихуйн байхгүй ногооны талбайд зэрлэг их ургавал таримал ногоо зэрлэгийн хүчирхийлэлд өртөөд ургац өгөхгүй амьтан мал араатан жигүүртэн хүнд энэ ухамсрын зан үйл байнга их эрчимтэй тод илэрч байдаг. Дөрөвдэхь хүрдэн зүрхэн хүрд гэнэ. Өөрийгөө ба төрлөө хайрлах ухамсар ялгаран хөгжиж төлөвшсөн ухамсарын дөрөвдэх шат юм.

    Орчлонгийн ухамсрын энэ дөрвөн түвшинд бүх амьд оршихуй бие биеэсээ бараг ялгарахгүй адил юм. Амиа хамгаалах, тааламж эрэлхийлэх, хүчирхийлэх, хайрлах ухамсрын дөрвөн төлөв ургамлаас аваад хүн хүртэлх бүх амьд амьтанд байна. Ухамсрын хөгжлийн алхам байгаа уншигч та мэдэрч мэдэж байгаа. Түүн дэр чинь нэмж нэг зүйлийг хэлэхэд хүн амьтан чанараасаа нэг их салж чадаагүй байна гэсэн үг харамсалтай ч гэсэн үнэн ийм л байна.

    Дэлхий даяар хайрыг бус хүчирхийллийг хөгжүүлэн дэмжиж байна. Уралдаан тэмцээн ч гэсэн хүчирхийллийн арай азтай аюул осол багатай хэлбэр мөн. Хүн төрөлхтний өнгөрсөн түүхийн дайн дажин өнөөдрийн бэлдэж нөөцөлсөн буу, сум, атом, нейтроны бөмбөг, пуужин аллагын тоног төхөөрөмж, хүн орчлонгийн ухамсрын гуравдахь түвшнээс  дээш алхаагүй байгаагийн баримт юм. Орчлонгийн ухамсарын тавдахь түвшний хүрдэнг монгол ном сударт хоолойн хүрдэн, дуун хүрдэн гэхчлэн нэрлэж бичсэн бий. Ухамсрыг зүрхэн хүрднээс эхлэн ёс зүй, сэтгэл сэтгэхүйн агуулгаар нэрлэх нь илүү зохистой төдийгүй зөв юм. Зүрхэн хүрдэнг, хайрын хоолойн хүрдэнг энэрхүйн цохны хүрдэнг нигүүлсэхүйн зулайн хүрдэн бурханжхуйнхэмээн нэрлэвэл илүү ил тод ойлгомжтой болно. Махан биеэс хөндийрөн билэг оршихуй руу ойртон нэгдэх хандлагатайг бодсонч чингэж нэрлэж заншмаар санагддаг.

    Энэрхүйн хүрдний ухамсарт хүн л хүрэх боломжтой. Хүний амьтнаас ялгарах онцлог нь орчлонгийн ухамсрын хөгжлийн чиг зүгийн дагуу өөрийгөө хөгжүүлэн ухаанаа тунгалагшуулан сэтгэлээ ариусгах энэрхүйд хүрэх боломж юм. Энэрхүйн хүрдний ухамсар нь бүх амьд оршихуйг хайрлан хамгаалах явдал юм. Ухамсрын энэ түвшинд хүрсэн хүн туйлын өршөөнгүй уужуу болж бусдын төлөө амьдарч бусад бүхий л юмс миний төлөө амьдардгийг ойлгодог.

    Орчлонт ертөнц амин барилдлагатайг ухаарна. Хайр бол өөрийгөө, үр удмаа, хань ижилээ, төрлөө, улс орноо гэх мэт ямар нэг зааг хязгаартай байдаг. Хайр нь нөгөө талдаа үл хайрлах үзэн ядах, нөхөр дайсан гэх мэт ялгарал үүсгэхдээ амархан учраас явцуу юм.

    Энэрхүйн ухамсар энэ бүх эндэл дутагдлаас холдож эргэж холилдохгүйгээр ангижирсан байдгаараа яахын аргагүй давуу дээд юм. Хийн зургаа дахь хүрдэн цохны, гуравдахь мэлмий гэх мэт нэрлэдэг. Ёс зүйн үүднээс бол ухамсрын энэ түвшин нигүүлсэхүй буюу орчлонгийн хайр, бурхны ивээл юм.

     Нигүүслэл нь амьтай , амьгүй, биетэй  хоосонг ч ялгалгүй ивээлдээ багтаадгаараа алагчлалгүй хязгааргүй хайр юм. Ухаан ухамсраа хөгжүүлэн сэтгэл сэтгэхүйгээ ариусгасан хэнч бай гэгээрэх бүрэн боломжтой. Гэгээрэл хэмээгч нь одоохондоо бидэнд мэдрэгдэж байгаагаараа бол орчлонгийн ухамсрын хөгжлийн дээд туйл юм. Хүмүүн болж төрсний туйлын зорилго нь орчлонт ертөнцийн ухамсрын дөрөвдэхь түвшнээс дээшлэн гэгээрч бурханжих юм гэдэг хэнд ч ойлгомжтой боллоо.

    Хандын Цэрэндорж “Дээд эрүүл мэнд” номоос

  • Монголын их аян дайн эхэлбэл эхэлтүгэй

    3дахь мянганы 30-аад онд тэнгэрийн их хаан Чингисийн аян дайн эхэлнэ гэж Нострадамус зөгнөжээ. Монгол үндэстэн хийгээд дэлхийн бүх хүн ардыг энэ аян дайнд бид бахархалтайгаар уриалан дуудаж байна. Энэ их суу билигтны олон арван зөгнөл хугацаандаа биелсэн цаг нь арай болоогүй цөөн хэдхэн зөгнөл үлдсэний нэг нь Монголын 2дахь их аян дайн гэдэг. Эзэн Богд Чингисийнхээ эрэлд гарч 5 бар давхцсан ч гэх шиг. Эсвэл боломжтой хэсэг хөвгүүдийг тусгайлан бэлтгэнэ гэх мэт хөл хөөрцөг болоод намджээ.

    Нам гүмийн дунд бодол ээдрүүлэн задруулан тунгаавал Хөх Тэнгэрийн хөх тамгатай Монгол хүн бүр энэхүү аян дайны үхэшгүй мөнхийн дайчид гэдгээ ухамсарлан ойлгож суух шиг. Тулаанд орохын өмнө өөрийгөө цэрэг ёсоор бэлтгэн боловсруулах хэрэгтэй. Эс чингэвээс тэр дайны талбарын сэгэн дунд үлдэнэ. Ямар аян дайн бэ? Хэзээ эхлэх вэ ? Түүнд яаж бэлтгэх вэ? Ямар зэвсгээр тулалдах вэ? гэх мэтийн олон арван асуултын хариуг олохоор хөх тэнгэрийн хүчинд, дээд бурханлаг их хүчинд хандан бясалгаж суух мэт нам гүм.

    Энэ аян дайн бол хүнийг өөрөөс нь аврах, хүмүүн заяаг төөрөгдлөөс нь гаргах тулаан юм. Хамаандлагч нь Чингисийн цусны дусал, махны тасархай, ясны хэлтэрхий монгол хөвгүүд охид байх болно. Нострадамусын айлдсан Монголын хоёр дахь аян дайн нь: Хүн бүр төгс төгөлдөр эрүүлжихийн төлөөх тэмцэл юм. Дээд эрүүл мэндийг эзэмдэн гэгээрэлд хүрч бурханжих амар амгалангийн аян юм. Зэвсэг нь Очир буюу Арга- билиг Монгол бясалгал байх болно. Монголын хоёр дахь аян дайны хамаандлагчийн ч цэрэг дайчдын ч эзэмших зэвсгийг, бид ширээн дархалж танд өргөн барьж байна. Хэн үүнийг эзэмшиж чадна, тэр дээд эрүүл мэндийг олж авна. Үүний тулд: Биеийн хувьд эрүүл төдийгүй дүрсийг ухамсартайгаар бүрэн эзэмдэж дадах ёстой. Өнөөгийн хүмүүс аль нэг эрхтэн, орныхоо боол болон хувирсныг чөлөөлөх аян дайныг, өөрийн арга-билиг хоёр орондоо хийхээс эхлэнэ.

    Дүрсийг бүх түвшинд “Эрхтэнийн, эдийн, эсийн, эвцэлийн” цэвэршүүлэхээс эхлэ. Цул эрхтэнийг халааж, булчингуудыг гүзээтэй ус мэт сулрааж, гадаад таван хүрээгээр агаар авч гаргаж, дотоод долоон хүрдээр хийг гүйлгэн эс, завсарыг ариусган тунгалагшуулах чадварыг эзэмш. Бодол санаагаа цэвэршүүл, ухааны оронгоо тунгалагшуулан “мунхаг” бодол тогтох оронгүй, үүсэх эх үгүй болго. Сэтгэлийн жолоогоо бүрэн хумиж түүнийг бүхэн руу бус зөвхөн хайраас энэрэхүй руу, тэндээс нийгүүсэл өөд хандуулаарай. Ингэж ухаан, сэтгэлийн хөдлөлийг жолоодож сурвал та дараах шатандаа хоосон чанараар дамжин сүнсээ мэдэрч дээд гэгээрэлд хүрэхийн бодит алхамаа хийнэ. Энэ үеэс таны амин орон бэхжин гэрэл гэгээ цацруулан ариусна. Дүрс, ухамсар, сэтгэхүй, орон, сүнс тавыг та тус туст нь бус нэгдмэлээр амьд барилдлага дунд нь цэвэршүүлэн ариусгаарай. Энэ таван хүчийг нэгдмэлээр барьж чадваас бурханлаг чанараа мэдэрч хүмүүний туйлын зорилгоо жинхэнэ мөн чанараар нь ухаарна. Энийг бид Дээд эрүүл мэнд гэж нэрлэсэн юм. Дээд эрүүл мэнд бол зөвхөн таныг бус зөвхөн монголын ч бус хүн төрөлхтний өмч билээ. Дээд эрүүл мэнд хэмээх хосгүй дээдийн хувийг бурхан хүн бүрт адил тэгшээр хуваан хүртээсэн боловч өнгө, мөнгө, эрх ямба гураваар билэгийн мэлмийгээ сохолсон хүн төрөлхтөнд туслах бурханлаг үйлс биднийг хүлээж байна.

    Монголчуудаа өөрөөсөө эхлэе

    Дээд эрүүл мэндийг эзэмдэе. Гэгээрэлд хүрцгээе. Дараа нь Нострадамусын Монголын хоёр дахь аян дайны Дэлхийн эрүүл мэндийн гэгээрлийн хамаандлагч таныг улс орон бүхэн урих болно.Хөх тэнгэрийн хөх тамгатай үрс. хүн төрөлхтний төдийгүй амьд оршнолыг, дэлхий ээжээ аврах аян дайн ингэж эхлэнэ. 

    Х. Цэрэндорж “Дээд эрүүл мэнд” номоос

  • 4 сарын 22- МИНИЙ 100 НАЙЗ нөхөрсөг уулзалт

    Өгөөдэй өөрийн мэндэлсэн өдрөөр нижгэр найр хурим үүсгэж өргөн дэлгэр тэмдэглэхэд, Хаан аав нь дуудаж “Өөрийн алдаа оноог тунгааж, цаашид хэрхэхээ шийдэх ёстой өдөр болохоос, цэнгэж наргидаг өдөр биш” хэмээн зэмлэсэн гэдэг. Мэргэдийн үгүүлснээр “Хорвоод мэндэлсэн өдөр гэдэг нь гариг ертөнцийн нарийн учрал тохиолтой ховор тохиох чөлөө учрал бүхий мөч байдаг ажээ. Энэ мөч нь хүний мэндэлсэн өдрөөр дахин давтагддаг байна. Тиймээс өөрийн мэндэлсэн өдрөөр согтуурч хөлчүүрч цэнгэх биш харин байгаль эхдээ ойрхон байж ирэх жилийнхээ эрч хүч энергийг нөхөж авах ёстой ажээ. 

     

    Тиймээс миний бие өөрийн мэндэлсэн өдрөөр дотны найз нараа цуглуулж танилцуулж, мөрөөдлийг нь сонсож, зорилгодоо хүрэх амлалтыг нь авдаг өдөр болгож тэмдэглэдэг уламжлалтай билээ. Найз нар нэгнийхээ тухай илүү ихийг мэдэж авч, хэзээ ч сонсож байгаагүй хүсэл мөрөөдлийг сонсож, ижил зорилготой нэгэнтэйгээ хамтран ажиллах, таалагдсан нэгэнтэйгээ үерхэж нөхөрлөх гэх мэтээр сайхан үр дүнгүүд гардаг.

    Мөн найз нараасаа эрч хүч энергийг авч, өөрийнхөө сурсан мэдсэн зүйл, сэтгэлийн үгээ хуваалцсан баяр үнэхээр сайхан боллоо. Найзууд энэ жилд төлөвлөж байгаа ажлаа нэгэндээ танилцууллаа. Амласан ажлаа биелүүлэх гэж хичээнэ гэдэгт итгэлтэй байна. 

    Энэ удаагийн нөхөрсөг уулзалтыг “Монголын нууц товчоо” ресторанд хийсэн бөгөөд энэхүү рестораны монгол хэв маягийг бүрдүүлсэн орчин болон хоолны амт чанар нь найзуудад маань маш их таалагдлаа. Дараа жилийн мэндэлсэн өдрөөр амласан амлалтуудаа биелүүлээд, хийсэн ажлаа тайлагнаад, илүү их зорилго өвөрлөн уулзацгаая даа, андууд аа.

  • Бага нуурын Цахилгаан Механикийн үйлдвэр бидний бахархал

    Цахилгаан эрчим хүчний 300 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж зохион бүтээгч, үйлдвэрлэгч Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр компани 2010 онд байгуулагдсан. Францын Schneider Electric компанийн стандартаар үйлдвэрлэл явуулж буй тус компани барилга, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарт импортыг орлох бүтээгдэхүүнээ нийлүүлж буй САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ үйлдвэр юм.

    Холбоо барих: 98-222222

    Видео эх сурвалж: Bloomberg Mongolia

    БАГАНУУРЫН ЦАХИЛГААН МЕХАНИКИЙН ҮЙЛДВЭРТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ
    Багануурын Цахилгаан Механикийн Үйлдвэрийн хамт олонд “Монгол хүний үнэ цэн” сэдэвт лекц уншихаар уригдаж 4 сарын 3-ны 7:00 Багануурруу хөдөллөө. Үйлдвэр дээр 9 цагт очлоо. Эхлээд үйлдвэрийн захирал нь үйлдвэрийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнүүдтэйгээ танилцууллаа. Цахилгааны шийд, сервэрийн хайрцаг, автобусны буудал, хогийн сав гэх мэт төмөр эдлэл, хийцүүдийг өнгө үзэмж сайтай, чанарлагаар үйлдвэрлэдэг ажээ. Хэрвээ захиалвал төмрөөр юуг ч үйлдвэрлэж чадна гэж хэлж байсан. Үйлдвэрийн тасаг цехээр ороход гял цал, эмх цэгцтэй, орчин үеийн машин техникээр тоноглогдсон агаад хийсэн бүтээлийг харахад “монгол хүмүүс чадаж байна шүү” гэж өөрийн эрхгүй бахархах сэтгэлийг бадрааж байлаа. Эднийд тулгардаг нэг бэрхшээл нь хийсэн загварыг хятадууд дууриаж хийгээд хямд оруулж ирэх явдал байдаг гэж байсан. Ямартай ч энэ үйлдвэр удахгүй олон зуун ажилтантай төмөр эдлэлийн томоохон үйлдвэр болж чадна гэдэгт итгэлтэй байна. За ингээд 10:00 цагт лекцээ уншаад, бэлдэж очсон ном, сонин сэтгүүлээ бэлэглээд буцлаа.

     Замдаа Цонжин Болдогоор орлоо. Дэлхийн хамгийн өндөр морьтой хөшөөнд тооцогдож буй Их Хааны хөшөө, Алтан ташуур, дэлхийн хамгийн том гутал, Хүрэл зэвсэгийн үеийн Хүннү гүрний музей, Монголын эзэнт гүрний музей зэргийг үзэж сонирхлоо. Музейг заавал үзээрэй. Хүннү хүрний үеийн уран дархны ур хийц гайхамшигтай, дахин давтагдашгүй санагдсан.

    Замдаа Цонжин Болдогоор орлоо. Дэлхийн хамгийн өндөр морьтой хөшөөнд тооцогдож буй Их Хааны хөшөө, Алтан ташуур, дэлхийн хамгийн том гутал, Хүрэл зэвсэгийн үеийн Хүннү гүрний музей, Монголын эзэнт гүрний музей зэргийг үзэж сонирхлоо. Музейг заавал үзээрэй. Хүннү хүрний үеийн уран дархны ур хийц гайхамшигтай, дахин давтагдашгүй санагдсан.

  • ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД НОМ (2012 он)

    Хандын Цэрэндорж гуайн бүх амьдралаа зориулсан бүтээсэн “Дээд эрүүл мэнд”- 21-р зууны анагаах ухааны шинэ үзэл сургууль болох бүтээлийг хөгжүүлэлт дээр бид багаараа ажиллаа.

    Зохиолч: Х.Цэрэндорж, П.Баатар, Ц.Александр, Х.Хүүхэн
    Редактор, зөвлөх: Ж.Лувсандорж
    Зураг чимэглэл: В.Ундраа
    Туслах редактор: Б.Хандмаа
    Сийрүүлэн буулгасан: Энхзаяа нартаа маш их баярлалаа.

    1. Оршил үгүйн өчил

    Энэ номын оршлыг бичих боломж бараг үгүй юмуу. Хиппократаас хойших 2000 гаруй жилийн түүхтэй өрнийн анагаах ухааны алдаа оноо, хөгжил дэвшил, харилт бууралт энэ номын оршил юм. Энэтхэг, Түвд, Хятад, Япон,Солонгос, Монголын тарни бясалгалын ёсны эрүүлжүүлэх ухаажуулах сэтгэлийг ариусгах, гайхамшигт үр дүнд хүргэгч мөн чанарын нээлтийн олон мянганы урт зам энэ номын оршил юм. Наад зах нь 35-70 мянган жилийн настай Монголоос эхэлсэн арга билиг гүн ухааны онол үзэл энэ номын оршил юм. Орчин үеийн бүх шинжлэх ухаануудын эвцэн нэгдэх талбар болсон хүн судлал энэ номын оршил юм. Оршил бичих бараг боломжгүйн учир ийн бөлгөө.

    Хандын Цэрэндорж

    2. Монголын их аян дайн эхэлбэл эхэлтүгэй.
    3дахь мянганы 30-аад онд тэнгэрийн их хаан Чингисийн аян дайн эхэлнэ гэж Нострадамус зөгнөжээ. Монгол үндэстэн хийгээд дэлхийн бүх хүн ардыг энэ аян дайнд бид бахархалтайгаар уриалан дуудаж байна. Энэ их суу билигтны олон арван зөгнөл хугацаандаа биелсэн цаг нь арай болоогүй цөөн хэдхэн зөгнөл үлдсэний нэг нь Монголын 2дахь их аян дайн гэдэг. Эзэн Богд Чингисийнхээ эрэлд гарч 5 бар давхцсан ч гэх шиг. Эсвэл боломжтой хэсэг хөвгүүдийг тусгайлан бэлтгэнэ гэх мэт хөл хөөрцөг болоод намджээ.
    Нам гүмийн дунд бодол ээдрүүлэн задруулан тунгаавал Хөх Тэнгэрийн хөх тамгатай Монгол хүн бүр энэхүү аян дайны үхэшгүй мөнхийн дайчид гэдгээ ухамсарлан ойлгож суух шиг. Тулаанд орохын өмнө өөрийгөө цэрэг ёсоор бэлтгэн боловсруулах хэрэгтэй. Эс чингэвээс тэр дайны талбарын сэгэн дунд үлдэнэ. Ямар аян дайн бэ? Хэзээ эхлэх вэ ? Түүнд яаж бэлтгэх вэ? Ямар зэвсгээр тулалдах вэ? гэх мэтийн олон арван асуултын хариуг олохоор хөх тэнгэрийн хүчинд, дээд бурханлаг их хүчинд хандан бясалгаж суух мэт нам гүм.
    Энэ аян дайн бол хүнийг өөрөөс нь аврах, хүмүүн заяаг төөрөгдлөөс нь гаргах тулаан юм. Хамаандлагч нь Чингисийн цусны дусал, махны тасархай, ясны хэлтэрхий монгол хөвгүүд охид байх болно. Нострадамусын айлдсан Монголын хоёр дахь аян дайн нь: Хүн бүр төгс төгөлдөр эрүүлжихийн төлөөх тэмцэл юм. Дээд эрүүл мэндийг эзэмдэн гэгээрэлд хүрч бурханжих амар амгалангийн аян юм. Зэвсэг нь Очир буюу Арга- билиг Монгол бясалгал байх болно. Монголын хоёр дахь аян дайны хамаандлагчийн ч цэрэг дайчдын ч эзэмших зэвсгийг, бид ширээн дархалж танд өргөн барьж байна. Хэн үүнийг эзэмшиж чадна, тэр дээд эрүүл мэндийг олж авна. Үүний тулд: Биеийн хувьд эрүүл төдийгүй дүрсийг ухамсартайгаар бүрэн эзэмдэж дадах ёстой. Өнөөгийн хүмүүс аль нэг эрхтэн, орныхоо боол болон хувирсныг чөлөөлөх аян дайныг, өөрийн арга-билиг хоёр орондоо хийхээс эхлэнэ.
    Дүрсийг бүх түвшинд “Эрхтэнийн, эдийн, эсийн, эвцэлийн” цэвэршүүлэхээс эхлэ. Цул эрхтэнийг халааж, булчингуудыг гүзээтэй ус мэт сулрааж, гадаад таван хүрээгээр агаар авч гаргаж, дотоод долоон хүрдээр хийг гүйлгэн эс, завсарыг ариусган тунгалагшуулах чадварыг эзэмш. Бодол санаагаа цэвэршүүл, ухааны оронгоо тунгалагшуулан “мунхаг” бодол тогтох оронгүй, үүсэх эх үгүй болго. Сэтгэлийн жолоогоо бүрэн хумиж түүнийг бүхэн руу бус зөвхөн хайраас энэрэхүй руу, тэндээс нийгүүсэл өөд хандуулаарай. Ингэж ухаан, сэтгэлийн хөдлөлийг жолоодож сурвал та дараах шатандаа хоосон чанараар дамжин сүнсээ мэдэрч дээд гэгээрэлд хүрэхийн бодит алхамаа хийнэ. Энэ үеэс таны амин орон бэхжин гэрэл гэгээ цацруулан ариусна. Дүрс, ухамсар, сэтгэхүй, орон, сүнс тавыг та тус туст нь бус нэгдмэлээр амьд барилдлага дунд нь цэвэршүүлэн ариусгаарай. Энэ таван хүчийг нэгдмэлээр барьж чадваас бурханлаг чанараа мэдэрч хүмүүний туйлын зорилгоо жинхэнэ мөн чанараар нь ухаарна. Энийг бид Дээд эрүүл мэнд гэж нэрлэсэн юм. Дээд эрүүл мэнд бол зөвхөн таныг бус зөвхөн монголын ч бус хүн төрөлхтний өмч билээ. Дээд эрүүл мэнд хэмээх хосгүй дээдийн хувийг бурхан хүн бүрт адил тэгшээр хуваан хүртээсэн боловч өнгө, мөнгө, эрх ямба гураваар билэгийн мэлмийгээ сохолсон хүн төрөлхтөнд туслах бурханлаг үйлс биднийг хүлээж байна.

    Монголчуудаа өөрөөсөө эхлэе
    Дээд эрүүл мэндийг эзэмдэе. Гэгээрэлд хүрцгээе. Дараа нь Нострадамусын Монголын хоёр дахь аян дайны Дэлхийн эрүүл мэндийн гэгээрлийн хамаандлагч таныг улс орон бүхэн урих болно.Хөх тэнгэрийн хөх тамгатай үрс. хүн төрөлхтний төдийгүй амьд оршнолыг, дэлхий ээжээ аврах аян дайн ингэж эхлэнэ.

    НОМЫН ХУРИМ

  • TEDxUlaanbaatarChange 2012 арга хэмжээг нээж “Яруу эгшиглэн” хамтлаг дууллаа

    TED нь “шинэ сайхан санаануудыг түгээн дэлгэрүүлэх” зорилгоор бүсчилсэн хөтөлбөр болох TEDx-ийг үүсгэн бий болгосон юм. TEDxUlaanbaatarChange 2012 арга хэмжээг нээж “Яруу эгшиглэн” хамтлаг дууллаа. http://tedxulaanbaatar.com/