Author: admin

  • Вьетнам улсад болсон Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцлоо

    Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн холбооноос дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийг уулзуулан туршлага солилцуулах зорилгоор 2 жил тутам Дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулдаг. Анхных нь үзэсгэлэн 1993 онд анх Бээжин хотод болж байсан юм билээ. Энэ жил 2012 оны 6 сарын 21 – 27-нд Вьеатнам улсын Хо Ши Мин хотод болсон үзэсгэлэнд Баянжаргалын Насанцэнгэл, Бямбасүрэнгийн Хонгорзул, Бизъяагийн Шатарсайхан, Түвдэндоржийн Нурмаажав, Цэндийн Энхтуяа, Вандангийн Ундраа, Энхтайваны Билэгт, Даваахүүгийн Соёлмаа, Гунгаасүхийн Оюун, Дэчиндоржийн Булгантуяа нарын 10 уран бүтээлч Монгол орноо төлөөлөн оролцоод ирлээ. Нийт 23 орны 213 эмэгтэй уран бүтээлч оролцсон.

    Нэг азтай явдал тохиолдсон нь “Зөөлөн салхи” миний бүтээл үзэсгэлэнгийн хамгийн эхэнд тавигдлаа.

    Үзэсгэлэнгийн үеэр Вьетнамын Минн Лонг шаазангийн үйлдвэрээс зохион байгуулсан шаазан эдлэл дээр зураг зурах уралдаанд Насанцэнгэл эгч 4 байр, Зураач Билгээ бид хоёр тусгай байр эзэлж манайхан 3 шагнал авлаа. Манай монгол уран зургийг маш их сонирхож харж байсан.

    Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн 2014 онд Монгол анх удаа зохион байгуулагдахаар болсон тул соёл урлаг, бизнесийн байгууллагууд хамтраад сайхан зохион байгуулцгаая гэж уриалж байна.

    Монгол болсон үзэсгэлэнгийн зургийн цомог үзэх

  • The New Media Group нь нийгмийн хариуцлагын хүрээнд цахим хуудас бүтээх үйлчилгээгээр 80’000’000₮-тэй дүйцэхүйц оюуны хөрөнгө оруулалт хийлээ

    The New Media Group нь нийгмийн хариуцлагын хүрээнд, The New Media Foundation-ний шугамаар нийгмийн сайн сайхны төлөө бодитой ажил хийж, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг дэмжих зорилгоор цахим хуудсыг нь хөгжүүлдэг билээ. Энэ ажил нь манай групп компаниудын хүн төвтэй бизнесийн нэгээхэн хэсэг бөгөөд корпорациуд олон жил үйл ажиллагаа явуулаад өндөр ашигт хүрснийхээ дараа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ гэж ярих биш бизнесээ эхлүүлэхдээ, анхнаасаа л нийгмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж явах боломжтой гэсэн бидний үзэл баримтлал билээ. 2011- 2012 онд 10 байгууллагын цахим хуудсыг хөгжүүлж 80’000’000₮-тэй дүйцэхүйц үйлчилгээгээр оюуны хөрөнгө оруулалт хийлээ. 

     

    Үүнд:

    1. http://blueskyeducationproject.org “Хөх Тэнгэр” Боловсролын төсөл нь бага ангийн сурагчдын боловсролын зардал, алслагдмал газар суугаа багш санхүүжилт тэтгэлэг олгодог.
    2. http://tedxulaanbaatar.com “Даян дэлхийд санаагаа хуваалцъя” уриан доор дэлхийн шилдэг шинийг санаачлагчид, сэтгэгчид жил бүр цугларан санал бодлоо хуваалцдаг олон улсын арга хэмжээ  TED-ийн бүсчилсэн хөтөлбөр болох TEDx нь тухайн бүс нутгийн байгууллага, хүмүүсийн санаачилгаар өөрсдийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцах, дэлхий дахинд хэрэгтэй шинэ санааг түгээх зорилгоор тусгай зөвшөөрлийн дагуу зохион байгуулагддаг арга хэмжээ юм.
    3. http://nomadicare.org Nomadicare нь тогтвортой амьдрал, боловсрол, нүүдэлчин ардын соёлыг хамгаалах, ардын уламжлалт болоод орчин үеийн эмчилгээг хослуулах, нүүдлийн соёл ардын дууг баримтжуулахыг дэмжин ажилладаг.
    4. http://advancehumanity.com Advance Humanity бол өөрийгөө болоод хорвоо ертөнцийг өөрчилж буй хүмүүнлэг энэрэнгүй хэн бүхний зочлох газар.
    5. http://yaruusetgegch.com “Яруу сэтгэгч” нийгэмлэг нь Монголын сэтгэгчдийг нэгтгэгч, дэмжигч байгууллага бөгөөд сэтгэгчдийн оюуны бүтээлийг олон нийтэд хүргэх тал дээр дэмжиж ажилладаг юм. Тэд өөрийгөө танин мэдэж, өөрийгөө илүү хөгжүүлж чадваржуулах зорилготой, хийж бүтээх хүсэл тэмүүллээр дүүрэн хэн бүхний өдөр бүрийн оюуны хоол, сэтгэлийнх нь гал болохуйц хүний хөгжлийн мэдээ, мэдлэгийн цогц цахим хуудасыг хөгжүүлсэн юм.
    6. http://gegeen.mn “Гэгээн Ундарга” холбоо ТББ нь залууст Англи хэл сурахад шаардлагатай материал, ном, аудио, видео хичээл, IELTS, iBT-ийн ном тохимолуудыг олгож, Орон орноос зарлагдаж байгаа тэтгэлгүүдийг танилцуулж, тэтгэлэгт хамрагдах бүх орчин нөхцөлийг хангаж өгөх зорилготой.
    7. http://musicagency.mn Монголын язгуур урлагийг дэлхийн олон оронд сурталчилан таниулж, дэлхийн томоохон шагналуудыг авч эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн урлагийн хамт олон юм.
    8. http://mongolshapers.org Монголын оюутнуудыг боловсролын тэтгэлэгүүдэд хамруулахад анхааруул хандуулан ажилладаг байгууллага.
    9. http://mongoldignity.org “Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Хөдөлгөөн” нь бусдын алдааг шүүмжлэхээс илүү зөв үлгэр дуурайллаас нь жишээ авч шалгарсан зөв зохистой үйл ажиллагаа болон нэр төрөө эрхэмлэх үзэлд тулгуурлан манлайлан удирдахыг дэмжин ажилладаг бөгөөд нэр төртэй амьдрах нийтлэг эрх ашгийг даян дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд  энэ хөдөлгөөнийхний гол зорилго оршино.
    10. http://zorigsan.org Зориг сан нь жил бүр “Залуу Манлайлал” хөтөлбөрийн хүрээнд 21 шилдэг залуусыг шалгаруулан хөтөлбөрт хамруулсанаар эх орондоо ардчиллыг гүнзгийрүүлэх үйлсийг эрчимжүүлэхэд эрдэм мэдлэг, сурсан зүйлс, туршлагаараа хувь нэмрээ оруулах боломжийг нээж өгдөг. Хөтөлбөрт хамрагдагсад нь нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, соёл урлаг, хүрээлэн буй орчин, хүмүүнлэг, нийгмийн харилцаа, хөгжилтэй холбоотой олон талт асуудлуудтай бодит амьдрал дээр биечлэн танилцаж, дээрх сэдэв болон салбаруудын үндэсний манлайлагчид, гадаадын экспертүүдээс суралцаж менежмент, манлайлах ур чадвар болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлээрээ хурдан өсч хөгжих боломж олж авдаг.
  • ЭЛСЭН ЦУНАМИ орчин үеийн урлагийн үзэсгэлэн нээгдлээ

    Аливаа улсын оюун санааны хөгжлийг тодорхойлохдоо тухайн улс орны Соёл урлагийн хөгжлөөр хэмждэг нь өнөө үед дэлхий дахинаа өргөн тархсан бодит ойлголт юм. Өнөө цагийн хүн төрөлхтний соёл урлаг, гоо зүй, оюун сэтгэлгээ, техник технологийн асар хурдацтай хөгжилтэй харилцан уялдаатайгаар хөгжиж буй нийгэмд зөвхөн тоо баримт, хэдхэн тооны сурталчилгаан дээр тулгуурлан олон нийтэд цөлжилтийн талаарх мэдээллийг хүргэх нь хангалтгүй байгаа юм. Иймд оюуны хөрөнгө оруулалт болсон урлагаар дамжуулан олон нийт болон улс төр, гадны байгууллагатай холбоо тогтоох, мөн хамтын ажиллагаагаар тэдний сэтгэлгээнд үр дүнтэй аргаар нөлөөлөх нь чухал болоод байна.

     

    Хугацаа: 6 сарын 16- 21

    Tөслийг санаачлан зохион байгуулагч: 
    “Шинэ Үе Урлаг” нийгэмлэг http://www.nc-art.mn/

    Дэмжигч байгууллага:
    Швейцарийн хөгжлийн агентлаг
    Цөлжилтийг сааруулах төсөл

    Онлайн түнш:
    Нью Медиа Маркетинг компани http://facebook.com/NMMAteam

    Хаяг: Занабазарын музей, Барилгачдын талбай.
    Утас: 976-99144685, 96031600

    Үзэсгэлэнд оролцсон бүтээл

    Бүтээлийн нэр: ДАВЧДАЛ (Incommodious)
    Төрөл: Modern

    Тайлбар: Хүмүүс бид цоо шинэ соёл иргэншлийг бүтээхгүй бол 1 дэлхий дээрээ давчдаж байна.
    Материал: Колляже
    Хэмжээ: 100х100 sm
    Он: 2012
  • “Social media community & Personal branding” seminar

    Компанийн “Ажилтны хөгжлийн цаг” бол мэдлэг, чадвараа хуваалцах хамгийн үнэ цэнэтэй цаг байдаг. Энэ удаа, “Хувь хүний брэндийг бий болгоход сошиаль медиаг амжилттай ашиглах нь” сэдэвт семинарыг миний бие зохион байгууллаа.
    “Бид өөрсдийн мэдлэг чадварыг тогтмол хуваалцаж хамтдаа хөгжиж чаддаг”

  • ТӨСӨЛ БИЧИХ ЗАГВАР | Төслийн загвар

    “ТӨСЛИЙН НЭР” ТӨСӨЛ

    ТӨСЛИЙН АГУУЛГА

    Төслийн удирдагч: 

    1. Овог нэр Утас: _________________ Емайл:_________________

    Багийн гишүүд: 

    2. Овог нэр Утас: _________________ Емайл:_________________

    3. Овог нэр Утас: _________________ Емайл:_________________

    Төслийн эхлэх огноо:  

    Төслийн дуусах огноо:    

    НЭГ. ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    1.1

    Төслийн нэр

    1.2

    Төслийн үндэслэл

    1.3

    Төслийн зорилго

    1.4

    Төслийн зорилтууд

    1.5

    Төсөл хэрэгжүүлэгч

    1.6

    Төслийн хөрөнгө оруулалт

    1.7

    Төслийн оролцогч талууд

    1.8

    Төслийн хүлээгдэж буй үр дүн

    1.9

    Төсөл хэрэгжих байршил

    ХОЁР. ТӨСЛИЙН ГАДААД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээлли

    2.1 

    Макро орчны шинжилгээ

    2.1.1

    Улс төр

    2.1.2

    Эрх зүй

    2.1.3

    Эдийн засаг

    2.1.4

    Хүн ам зүй

    2.1.5

    Нийгэм соёл

    2.1.6

    Байгаль экологи

    2.1.7

    Олон Улс

    2.1.8

    Технологи

    2.2

    Микро орчны шинжилгээ

    2.2.1

    Хэрэглэгч, зах зээл

    2.2.3

        Өрсөлдөгч

    2.2.4

    Дэмжигч

    2.2.5

    Хамтран ажиллагчид

    2.2.6

    Уран бүтээлийн бодлого

    2.2.7

    Хөрөнгө оруулагч

    2.2.8

    Зуучлагч

    ГУРАВ. ТӨСЛИЙН ДОТООД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    3.1

    Удирдлагын чадавхи

    3.2

    Үйл ажиллагаа

    3.3

    Хүний нөөц

    3.4

    Санхүү

    3.5

    Материаллаг бааз

    ДӨРӨВ. ТӨСЛИЙН CROSS SWOT ШИНЖИЛГЭЭ 

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    4.1

    Төслийн SWOT шинжилгээ

    Төслийн баг

    4.2

    Төслийн Мексоны шинжилгээ

    Төслийн баг

    4.3

    CROSS SWOT шинжилгээ

    Төслийн баг

    ТАВ. ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    5.1

    Агуулга, цаг хугацааны удирдлага

    5.2

    Үйл ажиллагааны төлөвлөлт

    5.2.1

    Үйл ажиллагааны горим

    5.2.2

    Стандартууд

    5.2.3

    Үндсэн ажилтнууд

    5.2.4

    Үндсэн байгууламж

    5.2.5

    Үндсэн тоног төхөөрөмж

    5.2.6

    Туслах багаж хэрэгсэл

    5.2.7

    Уран бүтээлийн сан

    5.2.8

    Гол зардлууд

    5.3

    Төслийн хүчин чадал

    5.4

    Хүрээлэн буй орчны удирдлага

    5.5

    Тээвэр, логистик үйл ажиллагаа

    5.6

    Хөдөлмөр хамгаалал

    ЗУРГАА. ТӨСЛИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    6.1

    Бүтэц, зохион байгуулалт

    6.2

    Удирдлагын эрх үүрэг, хариуцлага

    6.3

    Хүний нөөцийн жагсаалт, цалин

    6.4

    Сургалт хөгжил

    6.5

    Идэвхжүүлэлт урамшуулал

    ДОЛОО. МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    7.1

    Маркетингийн зорилго

    7.2

    Маркетингийн зорилтууд

    7.3

    Урын сангийн бодлого

    7.4

    Үнийн бодлого

    7.5

    Олон нийтэд танилцуулах

    7.6

    Идэвхжүүлэлтийн бодлого

    НАЙМ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    8.1

    Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт, эх үүсвэр, цаг хугацаа

    8.2

    Дэд бүтцийн хөрөнгө оруулалт

    8.3

    Барилга, байгууламж

    8.4

    Үндсэн тоног төхөөрөмж

    8.5

    Урсгал хөрөнгийн хөрөнгө оруулалт

    8.6

    Бусад

    ЕС. ТОГЛОЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    9.1

    Тоглолтын хөтөлбөр /бүтээгдэхүүн тус бүрээр/

    9.2

    Олон нийтэд тоглох хуваарь /өдөр, сар, жил/

    9.3

    Тоглолтын хүчин чадал  1,2,3,4,5 жилээр/

    9.4

    Тоглолтын эрсдэл

    9.5

    Олон улс дахь үйл ажиллагаа

    АРАВ. ЗАРДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    10.1

    Удирдлагын зардал

    10.2

    Үйл ажиллагааны зардал

    10.3

    Маркетингийн зардал

    10.4

    Ажиллах хүчний зардал

    10.5

    Бусад

    10.6

    Нийт зардал

    АРВАН НЭГ. ОРЛОГО, ҮР АШГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх үүсвэр

    11.1

    Нийт орлого

    11.2

    Нийт зардал

    11.3

    Ашиг

    11.4

    Татвар

    11.5

    Цэвэр ашиг

    АРВАН ХОЁР. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР ӨГӨӨЖИЙН ШИНЖИЛГЭЭ 

    д/д

    Агуулга

    Хугацаа

    Хариуцах эзэн

    Мэдээллийн эх 

    12.1

    Төслийн цэвэр ашгийн мөнгөн урсгал

    12.2

    Хугарлын цэгийн шинжилгээ

    12.3

    Хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн хувь

    12.4

    Ашгийн индекс

    12.5

    Эргэн төлөгдөх хугацаа

    12.6

    Хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнэ

  • Цагаан цавын тарвас- “Монгол Тарвас” ХХК

    “Монгол Тарвас” ХХК нь 1996 онд байгуулагдан,  1990 онд хувьчлагдан тарж, балгас болон үлдсэн Мандах сумын Цагаан цавын услалтын системийг сэргээн засварлаж 600сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн нийт 12хүнийг ажлын байраар хангаж 3-5 га гуатан ургамал, тарвас, өргөст хэмх, хулуу, амтатгуа тариалж га-гаас авах ургацын хэмжээг 35тн болгон улсад дээд амжилт, мөн нэг тарвасны хувийн жинг 12 – 13,5кг болгон улсын рекорд тогтоож, 1998 онд Улаанбаатар хотноо болсон “Ногоон хувьсгал” үзэсгэлэн худалдааны тэргүүн байрын шагнал, мөн онд Аймгийн тэргүүний аж ахуй, 2006 онд Аймгийн “Шилдэг брэнд бүтээгдэхүүн”-ээр шалгарч байсан. Мөн  Олон улсын чанартай стандарт хөгжүүлэх үйлсэд үнэтэй хвуь нэмэр оруулсныг үнэлж “Стандарт 2007” өргөмжлөл, мөн 2008 онд “Алтан намар” үзэсгэлэн худалдааны тусгай байрын шагнал хүртсэн. 2015 онд “Аймгийн тэргүүний тариаланч хамт олон” шагналаар 2 дахь удаагаа шагнагдсан.

    Манай компани нь Монгол улсын тарвас тариалалтын 50-60%-г тариалж өнгөрсөн 20 жилд нийт 52-60га-гаас 1500-2000тн тарвас хурааж 800 сая төгрөгний борлуулалтын ажил хийн, улсын төсөвт 20сая төгрөг оруулав.

    Хэрэглэгч олноо хүнсний аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахаас гадна 85-100 хүнийг ажлын байраар ханган, нийгмийн халамжийг бүрэн шийдвэрлэж, ажилчдын орон сууц, халуун ус, саун, биеийн тамир спортын талбай, урлаг соёлын төв,  зам харгуй, усан оргилуур, гэрэл гэрэлтүүлэг зэргийг байгуулж, ажиллах орчинг сайжруулсан нь ажилчдын бүтээмж, ажлын идэвхи дээшилж, өндөр үр дүнтэй ажиллан улмаар компаны  үр дүн, ажилтан албан хаагчдийн амжиргааны түвшин дээшлэх хөшүүрэг болж өглөө. Манай компаний ажилтан албан хаагчдаас:

    • Улсын тэргүүний тариаланч 1хүн
    • МЗХолбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медаль” 2 хүн
    • МЗХолбооны “Тэргүүний тариаланч алтан медаль” 3 хүн
    • МЗХолбооны “Хөдөлмөрийн алдар” медалиар 2хүн
    • Аймгийн тэргүүний тариаланч 14 хүн
    •  Сумын тэргүүний тариаланч 10 хүн тус тус төрсөн байна.

    Бид Цагаан цав дахь услалтын системийг сүүлийн жилүүдэд сэргээн засварлаж гүний цахилгаан худаг, ус түгээх систем зэргийг сэргээн ажиллуулсны дээр хөрсийг эвдрэлээс хамгаалах, үржил шимийг сайжруулахын тулд жилд 500-1000 ширхэг хайлаас, тоорой, улиас, чацарганы суулгац тариалж, нийт 300га талбайн хог хаягдлыг цэвэрлээд байна. 

    “Монгол тарвас” компани ойн мэргэжлийн гэрчилгээтэй бөгөөд Сайншанд сумын төвд нийт 13га талбайд 2009оноос мод үржүүлэг болон хүлэмжийн аж ахуйг байгуулан өнгөрсөн хугацаанд 70 гаруй мянган суулгацыг захиалгат газруудад тарьж ургуулаад байна.  Мөн уул уурхайн хайгуулын ажил хийсэн компаниудын нийт 20га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлээ. 

    2014онд Говьсүмбэр аймгийн “Соёл спорт амралтын хүрээлэнгийн цогцолбор” болох 14,7га талбайд 4 төрлийн 19000ширхэг мод, Дорноговь аймгийн сумдуудад 5000ширхэг мод тус тус тариаллаа.

    “Монгол Тарвас” компани нь 2016оны “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор шалгаран  20 жилийн ойгоо бахдам амжилт баялаг бүтээл дүүрэн угтаж байна.
    Дорноговийн Цагаан цавын тарвас гэж ярихаар чанар чансааг нь сум аймаг, улс даяар хүртэл андахгүй мэдэх билээ

    “Монгол улсын тэргүүний тариаланч”  Ёндонгийн ЭРДЭНЭ
    1964 оны 03сарын 10нд Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн. Жолооч мэргэжилтэй. 1972 – 1980 он. Мандах сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж улмаар:

    • 980 – 1981 он. ЦАГААН ЦАВын усжуулалтын системд ногоочин
    • 1981 – 1982 он. Дорноговь аймгийн БХТНийгэмлэгийн Авто курс
    • 1982 – 1985 он. Хилийн цэргийн 0184-р ангид хилчин, жолооч, ахлагч
    • 1985 – 1986 он. Мандах сумын Социализмийн Зам Нэгдлийн жолооч, механик.
    • 1986-1993 он.  Монголросцветмет нэгдлийн харъяа Хажуу – Улааны уулын уүлдвэрт жолооч
    • 1993 – 1996 он. “БУДАР” Хувиараа эрхлэх аж ахуйн эзэн
    • 1996 оноос   “Монгол Тарвас” ХХКомпаниа байгуулан өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж  байна. 

    Мөн тэрээр эх орны дархан хилийг хамгаалах үйлсэд байлдагчаас ахлагч хүртэл дэвшин, шуудан холбооны үүргээ нэр төртэй  биелүүлэн, өөрийн эзэмшсэн техникээ урсгал засваргүйгээр 240,000 км явуулсныг үнэлэн НАХЯамны “Хүндэт хилчин” цол тэмдгээр шагнагдсан.

    1986 – 1996 онуудад Уул уурхайн салбарт өөрийн  хүч бололцоог дайчлан мэргэжлийн өндөр ур чадвар гарган үйлдвэрээс өгсөн норм төлөвлөгөөг 150-180% биелүүлж, техникийн элэгдэл хоргодлыг багасгаж, шинэ бүтээл, оновчтой санал гаргах үйлсэд бригад, хамт олноо манлайлан ажилласыг үнэлэн 1990, 1991, 1993, 1994 онуудад системийн аваргаар 4 удаа шагнагдсан.
                    Түүний бусад гавъяа шагналуудыг дурдвал:

    • 1998, 2006 онд Аймгийн засаг даргын “жуух бичиг”
    • 2011 онд “Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний тариаланч”
    • 2001 онд Монгол улсын тэргүүний тариаланч”
    • 2002 онд Байгаль орчны яамны “Хүндэт жууж бичиг” “
    • 2006 онд МУЗНийгэмлэгийн “Нигүүлсэл” мөнгөн медаль
    • 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800жилийн ойн “Хүндэт медаль”
    • 2007 онд Аймгийн “Тэргүүний ажилтан”
    • 2017онд ХХААЯамны “Шилдэг тариаланч”
    • 2009 онд Ардчилсан хувьсгалын “20 жилийн ойн медаль
    • 2009 онд ХХААХҮЯамны “Тэргүүний ажилтан”
    • 2009 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”
    • 2009 онд Атрын “50 жилийн ойн медаль”
    • 2011 онд “Байгаль орчны тэргүүний ажилтан”
    • 2001онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
    • 2011 онд Монголын  Уул Уурхайн 90 жилийн ойн “Хүндэт медаль”
    • 2012 онд Монгол услын “Тэргүүний уурхайчин”
    • 2013 онд Монгол улсын “Онц тээвэрчин” зэрэг олон хүндэт шагнал, цол тэмдгийн эзэн юм.

    1990 онд хувьчлагдан тарж, балгас болон үлдсэн Мандах сумын Цагаан цавын услалтын системийг 1996 оноос өөрийн хүч, хөрөнгөөр сэргээн засварлаж 600сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн нийт 12хүнийг ажлын байраар хангаж 3-5 га гуатан ургамал, тарвас, өргөст хэмх, хулуу, амтатгуа тариалж га-гаас авах ургацын хэмжээг 35тн болгон улсад дээд амжилт, мөн нэг тарвасны хувийн жинг 12 – 13,5кг болгон улсын рекорд тогтоож, 1998 онд Улаанбаатар хотноо болсон “Ногоон хувьсгал” үзэсгэлэн худалдааны тэргүүн байрын шагнал, мөн онд Аймгийн тэргүүний аж ахуй, 2006 онд Аймгийн “Шилдэг брэнд бүтээгдэхүүн”-ээр шалгарч байсан. Мөн  Олон улсын чанартай стандарт хөгжүүлэх үйлсэд үнэтэй хвуь нэмэр оруулсныг үнэлж “Стандарт 2007” өргөмжлөл, мөн 2008 онд “Алтан намар” үзэсгэлэн худалдааны тусгай байрын шагнал хүртсэн. 

    Түүний хувийн болон хамт олны, компаных нь амжилт бүтээл үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд 1996 онд  байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай өрнүүлж буй “Монгол Тарвас” компани нь 2016оны “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор шалгаран  20 жилийн ойгоо бахдам амжилт баялаг бүтээл дүүрэн угтаж байна.

  • ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛ ЯРИА, АВИАЗҮЙН СУРГАЛТ

    ХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

    1/ Гадаадад төрж өсөн эх хэлээрээ ярьж чаддагүй хүүхдүүдэд туслаж, монголоороо сэтгэж, ярьж, бичих чадварыг олгоно. Англиар хэлд орсон хүүхэд “Р” үсэг хэлж чаддаггүй;

    2/ Хүүхдээ эрхлүүлэн хэлээ хазаж ярьснаас үүдэн Р,Л,Ж,Ч гийгүүлэгчийг хэлж чадахгүй ярианы буруу зуршилтай болсон хүүхдийн буруу зуршлыг засна;

    3/ Дуугүй, ноомой бүрэг ичимхий хүүхдийн хэл яриаг засаж, өөрийгөө илэрхийлэх чадвар олгоно;

    – Таны хүүхдийн хэл ярианы хөгжил ямар түвшинд байна вэ?

    – Та хүүхдээ өөртөө итгэлтэй, тод чанга яриулахыг хүсэж байна уу?

    Хүүхэд өөрийн өссөн орчин хүрээллээс үүдэн хэл ярианы буруу зуршилтай болж зарим үг, үсгийг хэлж чадахгүй тультраа, гацаа, ааруу, бөөрөнхий хэлтэй, дуу султай болж, энэ байдлаасаа ичиж бусадтай харилцахгүй, нуугдмал, өөртөө итгэлгүй хүн болох эрсдэл бий. Тиймээс хүүхдийн өгүүлэх эрхтний буруу зуршлыг эрт илрүүлэн засаж, хэл яриа, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлж, дотоод сэтгэлрүү нь нэвтрэн орж өөртөө итгэлтэй, сэргэлэн цовоо бие хүн болгон төлөвшүүлэхэд манай сургалтын зорилго оршино.

    СУРГАЛТЫН ХУГАЦАА: 1 сар, 7 хоногт 2 удаа;

    Насны ангилал: 5- 8, 9- 12, 13- 16;

    Анги дүүргэлт: 10-с хэтрэхгүй. Хүүхэд бүртэй тулж ажиллана;

    Цагийн хуваарь: Өглөө анги 9:30- 12:30 цаг, өдрийн анги 14:00- 17:00 цаг;

    Төлбөр: 150,000 төг;

    Бэлтгэх хэрэглэгдэхүүн: Жижиг толь, хуурай салфетка;

    ХОЛБОО БАРИХ

    Утас: 99719121, 99116802

    https://facebook.com/karmateacher

    Хаяг: ХУД, 2-р хороо 20-р байр, 201 тоот (19-р хорооллын үйлчилгээний төвийн баруун урд 12 давхар шинэ байр)

  • Ялагдашгүй

    Вильям Эрнэст Хэнли

    “ЯЛАГДАШГҮЙ”
    (1849-1903)

    Намайг бүрхсэн шөнө дундаас,

    Дэлхийг нөмөрсөн гяндангийн харанхуйд,

    Бурхдад юу ч бай талархана би 

    Ялагдашгүй сүнсийг минь хайрласанд.

     

    Гай тохиолын хэрцгий гарт

    Чангаар орилж, дальдичсангүй би.

    Үйлийн тохирооны хүчин дор

    Толгой минь цустай ч цэх хэвээр.

     

    Цухал нулимстай ертөнцийн үзүүрт

    Харанхуй мөхлийн аймшиг хүлээнэ.

    Гагцхүү, харгис балмад он жилүүд

    Намайг айлгаж, буулгахгүй ээ.

     

    Завшааны үүд нарийн байсан ч,

    Эрлэгийн зарлиг хатуу боловч,

    Би бол хувь заяаныхаа эзэн

    Сүлд сүнснийхээ ахмад нь мөн.

    (орчуулга, Ч. Ганхуяг

  • Сонгуулиар би хэнд саналаа өгөх вэ?!

    Хаа сайгүй л сонгуулийн уур амьсгал орж гэрт орж ирж гэр цэвэрлэхээс бусдыг л хийж эхлэж байх шиг байна. Зарим нь янз бүрийн ялих шалих зүйлээр ПР хийх гэж оролдож байхад зарим нь бодитой ажлуудыг хийж байна. Зарим нь баахан хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр үнэн худал нь мэдэгдэхгүй хар цагаан мэдээгээр булуулж, хардалт сэрдэлтээр шүршүүлж байхад зарим нь яг өөрийн гэсэнцахим хуудастай болж түүгээрээ дамжуулан үнэн бодитой үйл ажиллагаагаа тайлагнаж, олон нийтэд ил тод байж, ядаж л өөрийгөө хэн бэ гэдгээ олигтойхон тайлбарлачих жишээтэй.

     

    “Сонгуулиар би ямар хүнд саналаа өгөх вэ” гэж бодож үзлээ.

    ИЙМ ХҮНД САНАЛ ӨГНӨ

    1. Дүрэлзэж байгаа галын утаатай нь хөөцөлддөг биш, гал асаж байгаа газрыг олж унтраахын тулд ажилладаг. Асуудлын шинж тэмдэгүүдтэй зууралдаж хамаг мөнгө, цаг хугацаагаа үрдэг биш асуудлын уг суурийг олж үндсээр нь шийвдэрлэхийг зорьдог.
    2. Түр зуурын хүн уяраах бэлэг сэлт биш бодит бүтээн байгуулалт, хүний амьдралд наалдацтай ажлуудыг сэддэг, хийх гэж зорьдог хүнийг.
    3. Шийдлээ хүлээж буй олон асуудлууд дундаас шийдэж болох нэг асуудлыг ул суурьтайгаар барьж авч эрдэмтэн судлаач, залуус, сонгогчидтойгоо хамтран шийдвэрлэхүйц үндэсний хэмжээний хөтөлбөр гаргаж түүний тулд ажиллах. Жишээ нь: Хүний хөгжлийн мөнгөө нийлүүлж хувьцаат компани байгуулаад 100 гаруй хүнийг ажлын байртай болгосон туршлага бол маш сайн туршлага.
    4. Тодорхой зорилгын төлөө тууштай байж, үйл ажиллагаа, үзэл бодлоо ил тод тавьж чаддаг.
    5. Юм бүхэнд өөрийгөө харуулах гэсэн биш жижигхэн ч гэсэн асуудлыг ул суурьтай шийдвэрлэхийн төлөө ажилладаг хүнийг.
    6. Зарим нь мөнгөө юунд үрж, хүмүүст таалагдах гэж учраа олохгүй явж байхад зарим нь хүүхдүүдэд сургалт болтугай худалдаж авч өгч байх жишээтэй. Энэ бол бас болж л байна шүү дээ. Худлаа өөрийгөө магтаж байхаар хүүхдүүдэд хэрэгтэй мэдлэг худалдаад аваад өгчихвөл тэр чинь их буян шүү дээ. Яг иймэрхүү боломжийн санааг дэмжиж саяхан нэг сургууль дээр очиж “Мэргэжил сонголт”-ын талаар лекц уншлаа.
    7. Товчхондоо бол өөрөө супер хүн болох гэж оролддог биш, зөв зүйл санаачлаад хийгээд байгаа хүмүүсийг дэмждэг, судлаад боловсорчихсон мэргэдийн үгийг сонсоод хамтраад явж чаддаг хүмүүс.

    ИЙМ ХҮНД САНАЛ ӨГӨХГҮЙ

    1. “Архигүй аймаг болно” гэх мэт ямар ч боломжгүй, хүүхэд хуурч байгаа мэт тэнэг ПР юмнууд хийгээд байгаа гарууд. Архи бол шинж тэмдэг болохоос асуудлын уг язгуур бол биш юм. “Архи уухгүй байцгаая” гэсэн уриа лоозон юуг ч өөрчилж чадахгүй. Тэрний оронд архи уудаг, ажилгүй 100 хүнийг цуглуулж 10 суманд 100 чулуун хороо бариулах үндэсний бүтээн байгуулалт эхлүүлэхэд л олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Яагаад архи уугаад байгаа язгуур шалтгаанаа оношлохгүйгээр дэмий орилох дэмий.
    2. Яах гээд байгаа нь тодорхой биш, янз бүрийн л бүтэх бүтэхгүй санаа ч юм уу, судалгаа ч юм уу яриад л яваад байдаг, энд тэнд очиж зуух, нүүрсхэн гардуулж өөрийнхөө улаан нүүрийг хаа сайгүй харуулж ТВ-ийн камер харахаараа бялдуучлан инээмсэглэсэн өөр хүн болж, хүрз барьж ажилсаг хүн болж, камер явчихаар бүүр өөр хүн болдог гарууд.

    ХҮСЭХ ЗҮЙЛ

    Хүссэн ч, эс хүссэн ч сонгуулийн компанит ажил энээ тэрээ гээд тэрбумаар нь мөнгө урсгана. Тэр мөнгөө найр наадам, баас шээс, архидалт болох, өнөө маргаашийг аргацаасан зүйлд бага үрж үнэхээр хүний амьдралд үр дүн өгөхүйц бодит ажлын байр, бодит бүтээн байгуулалт, хүний амьдралд наалдацтай ажлуудад мөнгөө зориулаарай гэж хүсэх байна. Эцэст нь Та сэтгэсэн, бодсон, ярьсан, хийсэн бүх ҮЙЛИЙНХЭЭ ҮРИЙГ ЭДЛЭНЭ гэдгээ бүү мартаарай.

  • Буруу тооцоо буюу хармын сэтгэл

    Юмны учир сайн мэддэг хүн “Соёолж”-д хооллохоор орж ирвэл “танай хоол маш хямдхан байна, ашиг олдог юмуу? Эрүүл болоход тусалж чадах уу? Зарим юмаа хямдаар юмаар орлуулдаг юм биш биз” гэж сэжиглэсэн байдлаар асуудаг.

    Гэтэл зарим хүн үнэ өндөр байна гэдэг. Тийм хүн хэдэн удаа идээд больдог. “Гэртээ ч гэсэн эрүүл хооллох боломжгүй юм байнаа үнийг нь дийлэхгүй” гэх хүн ч байх.

    Зохимжит хоол, түүний материал үнэтэй гээд эрүүлжих боломжоос татгалзаж байгаа хүн дараах зүйлд анхаарлаа хандуулж, эргэцүүлэн бодож үзэхэд илүүдэхгүй.  Нөгөө л сонголтын асуудал.

    а/идэж буй хүнсний үнэт чанар, өгөөж                 

    Байгалийн гарлаараа байгаа учир эмчилгээ сувиллын чанартай, зохицуулах үйлчилгээтэй хүнсний зүйл харьцангуй өндөр үнэтэй байдгийг бүгд мэднэ. Тийм материалаар хийгдсэн идэх юм хямдхан байх боломжгүй. Жинхэнэ арвайн, овёсны гэх мэт гурил – буудайн гурил, буудайн дээд гурил – буудайн хар гурил, хошуу тарианы нэвс – цагаан будаа, монгол ногоо- хятад ногоо, оливын тос – есийн тос, монгол цөцгийн тос – маргарин, бурам – элсэн чихэр, жинхэнэ зөгийн бал – элсэн чихрийн сироп, хальстай самар – давсалсан нүцгэн самар гэх мэтээр харьцуулаад үзэхэд болно.

    Ер нь үнэтэй, үнэгүй гэдэг нь тун харьцангуй ойлголт гэдэгтэй Та санал нийлнэ байх. 5000 төгрөгөөр зохимжит хоол идэхдээ гол нь цохих шахсан хүн хятад хоолны газар хоёул ороод 18000 төгрөгөөр хооллоод гарахдаа гонсойхгүй байж чаддаг. Таашаал нь ямар байсан бэ гэдэгт  л учир нь байсан хэрэг.

    Үнийн дүнгээр адилхан ч, чанараараа тэнгэр газар шиг хол зөрүүтэй хоол идсэний үр дагавар нь түүнээс ч хол зөрдгийг яахав?

    б/хэмнэлт бүхэн хожоо биш

       Хоол хүнсний зүйл худалдаж авахдаа мөнгөөрөө юу сольж авч байгаагаа эргэцүүлэн бодвол үнэ, үнэт зүйл хоёрын чанарын ялгаа харагдана. Жишээ нь, химийн бордоогоор ургуулсан хятад төмс, цианит натри, мөнгөн усаар хордсон монгол төмс мэт эрүүл мэндэд ашиггүй хүнсийг хямдыг нь харж авч идэх нь өнөөдөртөө хэмнэлт юм шиг боловч үнэн хэрэгтээ ойрын ирээдүйд заавал илрэх өвчин худалдаж авлаа гэсэн үг байдаг.

    Эмчилгээ болон түүнтэй холбогдож гардаг зардлууд, алдсан цаг хугацаа, амь нас болон бусад хохирлуудыг зөвхөн мөнгөөр хэмжих аргагүй гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Биеийн зовиур, шаналгаа, айдас түгшүүрийг юугаар хэмжих вэ?

    Зөвхөн мөнгөөр илэрхийлэгдэж болох зардлыг тооны машин дээр нэмээд үзвэл цочмоор дүн гарна. Таны эргэн тойронд өвчтэй хүн байдаг бол тэднээс асууж байгаад бодоод үзээрэй дээ. Гарцаагүй зарцуулах мөнгө гэж бодоод, эвлэрчихсэн  байдаг учир хүмүүс тусгайлан тооцож үздэггүйгээс сардаа, жилдээ нийт ямар үнээр өвддөгөө тэр бүр мэддэггүй.

    Эм, тан авах, эхо-д харуулах, компьютер оношлогоо, шинжилгээ хийлгэх, элдэв зураг авахуулах, оношлогоонд уудаг, шахуулдаг бодисын үнэ, такс, ор хоног, бэлэг дурсгалд гээд дотооддоо зарцуулж мөнгө өрхийн төсөвт хичнээн хувийг эзэлж байгааг мэдвэл үнэхээр гол харламаар!

    Тэр өвчнийг бас л өөрийнхөө мөнгөөр худалдаж авдаг нь бүр их харамсмаар!

    Гадаадад оношлуулах, эмчлүүлэх гээд хүн дагуулаад, дагаад явах болвол овоо бэл хэрэгтэй! Овоо гэдэг нь хэдэн арав, хэдэн зуун сая төгрөг!

    Ингэж зарсны хэрэг бүтэж, эв эрүүл болдог бол хамаа юу. Гэтэл…

    Тийм болдоггүй шүү дээ!! Харамсалтай нь.

    Тэр их мөнгийг хүний бие өөртөө их засвар хийх номын ёсны хугацаанд хуваагаад үзэх хэрэгтэй. Нэг өдөрт хэдэн төгрөг ногдох нь вэ гэж.

    Өдөр бүр гэртээ, хоолны газарт зохимжтой хооллох зардлаас эмчилгээний зардал хавьгүй өндөр гардгийг манай клубын гишүүд бодож үзсэн байсан.

    Алдагдсан эрүүл мэндээ эргүүлэн олж авах зорилгоор “Соёолж”-д өдөрт нэг удаа хооллоход 2200 – 5000 төгрөг хангалттай хүрэлцэнэ. Жич: энд бичигдсэн тооцоог 2008 оны 10 сарын үнээр бодсон.

    Хүрэлцээтэй гэдэг нь эхлэн хооллогч зарим хүний хувьд цадах тухай ойлголттой тэр бүр дүйцэхгүй гэдгийг дашрамд онцлон хэлье. Энэ талаар дэлгэрүүлж бичсэнийг Та дараагийн хуудаснаас уншина.

    Ходоод шархтай, хелико бактеритай, элэг цөс, бөөрний архаг үрэвсэлтэй, чихрийн шижинтэй, зүрх өвддөг, даралт өндөр, харшилтай, ханиад амархан хүрдэг одоо цагийн дундаж өвчтөн ням гаригаас бусад бүх өдрүүдэд “Соёолж”-д нэг удаа ихээр бодоход 5000 төгрөгөөр хоолловол жилд 5000*313=1 565 000 төгрөг өөртөө цувуулан зарцуулна.

    Ийм тууштай хүний эрүүл мэндэд нэг жилийн дотор маш их өөрчлөлт гарах бөгөөд эм ууж, эмнэлгээр явахаа больсон байдаг.

    Түүний ходоод, гэдэсний шарх эдгэж, хоолны шингэц сайжирч, өтгөн хатахаа больж, даралт тогтворжин, цусан дахь саахар хэлбэлзэхгүй, хавангүй, хэвийн жинтэй болж, арьсан дээрх нөсөө бутарч бүдгэрэн ихэнх нь алга болж, бие нь хөнгөн, ядарч сульдахгүй, сайхан амарч унтдаг, цовоо сэргэлэн хүн болсон байна.

    Өөрийгөө тохируулж чаддаг шугаман бус биодинамик систем болох хүний бие ийнхүү засрах нь байх л ёстой хэвийн, ном ёсны үзэгдэл гэдгийг би олон хүн дээр харж байдаг.

    Харин дээрх өвчтөн хооллолтдоо өөрчлөлт хийлгүйгээр жилд 2 удаа эмнэлэгт хэвтэж, 1 удаа сувилалд явж, өрхийн болон нарийн мэргэжлийн эмчид сард 1-2 удаа үзүүлж, аль нэг өвчиндөө сар бүр гэрээр курс эмчилгээ хийлгэхэд оношлогоо, эм, эмчилгээний шууд зардалд ???? төгрөг зайлшгүй зарцуулна.

    Гэвч биеийн байдал нь эмчилгээний дараа овоо дээрдэвч төдхөн бахь байдагтаа эргэн ордог нь бодит үнэн.

    Тэгэхээр дээрх мөнгө зарцуулсны үр ашиг тэгтэй тэнцүү гэсэн үг.

    Харин “Соёолж”-д өгсөн мөнгө нь хоол хэлбэрээр эзэндээ шингэж, хүүтэй хадгаламжид орсонтой адилхан байна.

    Өөрийн нөөц чадварыг ашиглах боломжийг биедээ олгохгүй элдэв шалтаг бодож олсоор, өвчнөө хүндрүүлээд, нэг дор бөөн бөөнөөр их мөнгө үрээд “шатаж” байснаас энэ хоолонд өдөр өдөрт зарцуулах нь мөнгөн дүнгээрээ асар хямд бөгөөд ерөнхий утгаараа харьцуулшгүй үр дүнтэйг үзсэн хүн олширч байна.

    Тэгэхээр одоо шалихгүй мөнгө хэмнээд тийм гарцаагүй их гарзыг зайлшгүй үүсгэх үү, эсвэл тэр мөнгийг хайрлахгүй зарцуулаад тэдгээр аймшигт зардлуудыг хэмнэх үү гэдэг нь хувь хүний сонголт.

    Цаана нь амьдралын чанар, бас үхлийн чанар  гэдэг маш чухал  ойлголт байдгийг бодолцмоор.

    Идсэн зүйл нь биеийнх нь бүх хэсэг рүү зөв урван хувирч, өөрийг нь сэргээн бүтээлцэж байна уу, аль эсвэл эвдэн сүйтгэж, биеийнх нь тохиргоог алдагдуулан түмэн янзын илүү ажил үүсгэж байна уу гэдгийг ялгах мэдлэгтэй хүн хүнсний бүтээгдэхүүний үнийн шошгон дээрх тоог амьдралынхаа чанартай уялдуулан үнэлдэг.

    Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт гэсэн ойлголт байдаг. Та зөвхөн харж, үнэртэж баясах, идэж зажлах, ходоодоо юм хадгалах сав суулга мэтээр дүүргэх тухайд санаа тавьж, өөрт тань таашаагддаг идэх юмаар дамжуулан өвчин худалдаж авах уу, Байгал Эхийн бэлдээд өгсөн хишгийг унаган төрхөөр нь хүртсэнээр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх үү? Энэ бол зөвхөн Таны асуудал.

    “Та хоолыг эм шиг идэхгүй бол эмийг хоол шиг иднэ” гэж япончууд ярьдаг нь их учиртай.

    Улаанбаатарт амьдардаг, дундаж орлоготой хүн “Соёолж” мэтийн хоолны газарт байнга хооллож, дэлгүүрээс зохимжтой хүнсээ байнга авч чадна.  Зохимжгүй хоолноос илүү зардал гарахгүй. Хэрэгцээнээсээ хэт их иддэг зуршлаасаа болж л мөнгөө үргүй зарж байгаагаа мэдэхэд амархан. Зохимжтой хооллоод үзэхэд л тодорхой болдог. Өөрөөр үнэмших боломжгүй. Хэрэгцээний тухай дараагийн хэсэгт бичсэн.

    Орчин цагийн монголчууд сав л хийвэл “байхгүй”-г дуудан эвэр хошуулж, бэлгэгүй юм ярих нь их болжээ.

    Хүмүүс мөнгөтэй!

    Харин өөрийн дуртай шал дэмий юманд хайр гамгүй зарцуулдаг атлаа хэрэгтэй юманд зарж чаддаггүй хүн олон. Энгийн жишээ авахад, нөсөө, үрчлээсээ нуух санаатай энгэсэг будаг авахдаа нарийлахгүй. Нөсөө, үрчлээсийг нь үүсгэсэн хоолоо цадатлаа идэхдээ мөнгө гамнахгүй. Эдгэж л байвал мөнгө юу юм бэ гээд эмчийн бичсэн болгоныг худалдаж авахдаа гар татахгүй сүжигтэй.

    Тэтгэвэр, цалин, ашиг орлого нь нэмэгдэхгүй байгаа бол зардлаа хэмнэвэл  орлого нэмэгдсэнээс ялгаагүй шүү дээ! Хамгийн их хэмнэлт бол шууд утгаараа эмчилгээнд мөнгө үрэхгүй, өвдөж цалингаа алдахгүй явдал. Шууд бус утгаараа – цаг хугацаа, амжилт, нэр хүнд, биеийн зовиур, гоо сайхан, ойр дотнын хүмүүсийн түгшүүр гээд олон зүйл хэмнэгдэнэ.

    Үнэхээр маш бага орлоготой хүн зохимжтой хоолны газарт байнга хооллож, Меркурий захаас хар тутарга авч идэж чадахгүй. Гэхдээ чанартай борог хүнсээ өртөг багатайгаар олж авах боломж Монголд их байдаг. Хашаанд амьдардаг хот, суурингийн хүн газар дээрээ, орон сууцанд суугч бол тагт, цонхны тавцан, тасалгаанд, хөдөө амьдардаг нь туслах аж ахуй хөгжүүлээд олон төрлийн ногоо, жимс, тэр ч байтугай тариа тарьж, зэрлэг ургамлыг ч тарималжуулж чадсан зарим жишээг өмнө дурдсан.

     Аз болоход хамгийн чанарлаг хүнс Монголд олдоцтой, хямд байдаг. Жишээ нь: хоёрдугаар гурил, хүнсний хивэг, хөц будаа, шар будаа, малын толгой цувдай гэх мэт. Тэр ч байтугай үнэгүй олдох юм ч их. Халгай, багваахай цэцэг, мангир, гогод, таана, хөмүүлийг түүж л чаддаг бол хаа сайгүй л байна. Овсгоотой хүн бол идэхээсээ илүү гаргаад худалдан борлуулсан ч боломжтой.

    Тэр ч болохгүй, энэ ч бүтэхгүй, тийм ч юм байхгүй, энийг ч мэдэхгүй гээд гомдоллоод л суугаад байвал юу ч бүтэхгүй.

    Чи эмзэг бүлгийн хүн байна, цалин, тэтгэвэр чинь бага юм байна гээд өвчин, үхэл өрөвдөхгүй, эмнэлэг, эмийн сан тэр бүр үнэгүй үйлчлэхгүй тул харин ч баян хүнээс илүү шамдаж, олдог хэдийгээ зохимжтой хоолны тухай мэдлэгт, үйл хэрэгт зарцуулж чадсан хүн арвилан хэмнэлт хийх бөгөөд эрүүл байгаагийн хүчинд л эмзэг бүлгийн данснаас эгнэгт хасагдана. Энэ нь илүү ашигтай.

    Ер нь тэгээд “Гарч байж ордог” гэдэг үг байдаг шүү.

    Эрүүлжих, эсвэл эрүүл биш болохоос урьдчилан сэргийлэх гэсэн маш тодорхой зорилгоор идэж байгаа хоолондоо зарцуулдаг мөнгөний тухай ярьсных ингэж хооллогч бүх хүн мөнгөө зөвхөн өөртөө зориулж байгаа биш, бас бусдын тусад нэмэрлэж байгаа утгыг хөндөх нь зүйтэй.

    Олсон ашгаараа бизнестээ хөрөнгө оруулалт хийж өргөжин хөгжих нь эргээд хэрэглэгчиддээ тустай үйл болдог нь  эрхэмлэх суртахуунтай бизнесийн нэг онцлог тул ийм бизнест орлого оруулна гэдэг нь сайн үйлсийг дэмжиж, буян бүтээж байна гэсэн үг юм. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг.

    “Ард түмэн харанхуй байхдаа ашигтай байдаг юм шүү дээ” гэж манайдаа нэртэй нэгэн эрхэм гишүүн надад тэр жил аминчлан хэлснийг би мартдаггүй юм.

    Монголын төр баригчдын энэ үе солигдож, эсвэл тэд маань гэнэт гэгээрч, үр дагавар муу байхад баярладаг атлаа түүнийг арилгаж өгөх буянт баатрууд болж жүжиглэхээ больж, шалтгааныг засах аянд мордож, эрүүл мэндээ хариуцах чадвартай болоход нь иргэддээ тусалж, оношлогооны төв, эмийн үйлдвэр барихын хажуугаар хүн амд, ялангуяа өсвөр үеийнхэндээ сэтгэлийн боловсрол олгоход хүч, хөрөнгө хаядаг болтол бид амь амиа бодож, байгаа боломжоо ашиглан, өөртөө болон бусаддаа тус хүргэхээс өөр сонголт одоохондоо алга.

    Тэр сайн цагийг хүлээж болох ч энэ биеийн нас, элэгдэл хорогдол нэмэгдэх нигууртай.

    Манайх шиг газруудад түрээсийн, эсвэл цахилгааны төлбөрөө төлөөрэй гээд төсвөөс мөнгө хуваарилдаг ч юмуу, татварыг хөнгөлдөгсөн бол хоолны үнэ хямдарна шүү дээ.

    Ийм бизнесийг зөвхөн хувьдаа олз ашиг олох гэж хийдэггүй. Амьдралгүй өндөр үнэ зохиочихоод хээв нэг сууж байх нь ийм ажил эрхлэх эрхэм зорилгод нийцдэггүй юмаа.

    Эрүүл болохыг биеэр үзэж, тэр тухай сургалтыг сэтгэлийнхээ дуудлагаар явуулж, сургалтынхаа хавсралт, үзүүлэн болгож энэ ажлыг хийж байгаа учраас тэр.

    Тус тусын бизнестээ шамдаад завгүй, өвчтэй хүн олон байвал өөрсдөд нь ашигтай байдаг эрх мэдэлтнүүд ирж гоочлон, бидэнд саад хийхгүй л байвал тус нь тэр гэж бодох энэ цагт “Соёолж” хоолны газар гэхэд л манайд орлого оруулдаг хүмүүсийнхээ хүчинд л “бор зүрхээрээ” оршин тогтнож, сайн цагийг наашлуулан ойртуулж байгаагаа гавъяад тооцдоггүй юм. Учраа мэддэг үйлчлүүлэгч нь ч өөртөө болон хоолыг эм шиг идэхийг хүссэн өрөөлд дэм болж яваадаа үнэрхдэггүй бөгөөд харин үүгээрээ бахархадгийг би сайн мэднэ.

    -Та нар энэ ажлыг санаснаараа хийе гэхэд мөнгө, туршлага, дэмжлэг дутагдахын бэрхшээлийг хангалттай туулж байгаа нь харагдаж, мэдрэгддэг. Гэхдээ “санаа зөв бол заяа зөв” , “сайн санааны үзүүрт шар тос” гэдэг дээ. Та нарын сайн үйлс сайхан бүтнээ, санаагаа бүү зов. Энэ бол монголчууд бидний буян юм шүү дээ гэж манай курсэд суусан нэг үйлчлүүлэгч хэлж билээ. Хэлээгүй ч гэсэн ийм бодолтой хүн олон байдагт би эргэлздэггүй.

    Бурмаар тэжээхээр урмаар тэжээ гэж үүнийг хэлнэ.

    Өөртөө хариуцлагатай ийм үйлчлүүлэгчдээ, энэ ажилд чин сэтгэлээ зориулдаг хамт олноо бид “манайхан” гэдэг юм. Бид нэг зорилготой.

    “Би хийхгүй бол хэн хийх юм бэ? Одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ?” гэж туркийн нэрт яруу найрагч хэлсэнчлэн хүн бүхэн чадах чадахаараа хичээх юмсан!

     

    Эх сурвалж: “Идэхийн тулд амьдардаг уу? Амьдрахын тулд иддэг үү?” номоос …