Author: admin

  • Глобалчлал ба Улсын брэнд имиж

    Өнөөдөр дэлхийн улс үндэстнүүд шинжлэх ухаан, мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийн ачаар нэгэн том глобал ертөнцөд мөр цэрэгцэн орших болжээ. Өнгөрсөн цаг үед зөвхөн пүүс компани, дэлгүүр хоршоод л өөрийн дүр төрх, брэнд маркетинг зэрэгтээ анхааран ажиллладаг байсан бол даяарчлагдаж буй өнөө үед орон нутаг, хот, улсын түвшинд брэнд имижийн асуудал хөндөгдөх болжээ. Энэ асуудал нь 1990 ээд оны сүүлээс идэвхитэй судлагдсан бөгөөд “nation brand” гэсэн нэр томъёо нь анх Английн судлаач, брэндийн зөвлөх Саймон Анхолт нэгэн судалгаандаа хэрэглэснээр олны хүртээл болсон байдаг. Улсын брэнд буюу “nation brand” ийг цөөн үгээр илэрхийлвэл аливаа улс үндэстний талаархи ерөнхий онцгой сэтгэгдэл, итгэл үнэмшил гэж хэлж болох бөгөөд үүнд байгаль цаг уур, түүх, соёл, уламжлал, иргэншил, төр нийгмийн харилцаа, эдийн засгийн байдал болон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг өргөн хүрээний бодит ба бодит бус хүчин зүйлс нөлөөлдөг. Аливаа улсын брэнд имиж нь хэрэглэгч үйлчлүүлэгчдийн бараа, үйлчилгээ сонголтонд чухал байр суурь эзлэх ба энэ нь олон улсын тавцан дахь нэр хүнд, эдийн засгийн өсөлт, хөгжилд хүрэх нэгэн зам болж өгдөг байна.
    Мэдээж өөрийн газар нутгийн онцлог шинжийг гаргаж брэндинг хийхийн тулд өөр бусад хот улстай, тодруулбал, ижил төсөөтэй хөгжлийн түүх, соёл, шашин шүтлэг бүхий улс орнуудтай харьцуулан авж үзэх нь чухал юм. Энд, имижийн визуал илэрхийллийн тал дээр эмзэглэж явдаг нэгэн зүйлийн тухай жишээлэн дурдваас, бидний монгол охид бүсгүйчүүдийн эрдэм номд шамдан суралцаж, дээд боловсролын диплом өвөртлөхдөө заавал гоёдог, орчин үежүүлсэн гэх монгол дээл нь үнэндээ монгол төрх гэхээсээ хятаджуу харагддагийг хэн бүхэн анзаардаггүй юу, аль эсвэл үр анзаарахыг хүсдэг үү… өнөөдрийг хүртэл энэ Chinа dress-ээр гоёсоор л байна. Бүр сүүлдээ баяр наадам, цагаан сараараа өнөөх урд хөршөөсөө монгол гэх дээл, хантаазаа оруулж ирэн худалдаалж байх юм. Тэд бидний үндэстний имижийг тодорхойлох гэж үү… Үнэндээ бид өөрсдөө хувцас хунар, дээл хувцас хийх торго дурдангаа хийж чаддаггүйн улмаас Хятад зэрэг орноос авдаг, гэхдээ гол нь энд Монгол хэлбэр хуваалт, энгэр нударга, тэргүүтэнтэй ч гоё улаан торгон дээр шар алтан эмжээр хажлага, шүр сувсыг хослуулбаас хаанаас нь, хэн ч харсан хятад маягийн дүр зураг буудаг гэвэл та санал нийлэх үү? Энэ нь аливаа зүйлийн гадаад мөн чанарын мэдээлэлд өнгө, түүний хослол ихээхэн чухал байр суурь эзэлдэгтэй холбоотой юм. Яагаад улаан өнгөн дээр алтан гоёл, бүр дээр нь лууны дүрс нэмчихвэл “Хятад” болдог юм болоо, тэгвэл биднийг ийм амархан илэрхийлэх өнгө, хэлбэр, дүрс бий болов уу? Үүнийг дээр хэлсэнчлэн уламжлал, түүх, соёлоо мөрдөн судлах, бусадтай харьцуулан задлан шинжилгээ хийх улмаар улс төр, урлаг, соёл, аялал жуулчлал гээд өргөн хүрээнд зөв нэгдмэл стратеги хэрэгжүүлснээр олж авах ёстой мэт. Өөрөөр хэлбэл өнөөгийн даяарчлалын үед аливаа улс үндэстэн өөрсдийн мэдээллийг хэрхэн зөв өөрийн өвөрмөц онцлогтой түгээж чадна, төдий чинээгээр улсын имиж нь бэхжиж, мөн ерөнхий сэтгэгдэл, нэр хүнд өсөж улмаар бараа бүтээгдэхүүний борлуулалт, аялал жуулчлал зэрэг олон салбарт үр дүнгээ үзүүлдэг учраас монголчууд бид өөрсдийнхөө өвөрмөц онцлог шинж чанарыг олж, улсын имиж болгон дархлах асуудал нь өнөөдөр нэлээн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна…

     

    УЛСЫН БРЭНД ИМИЖИЙН АМЖИЛТТАЙ БОДЛОГУУД

    Хөгжөнгүй улс үндэстнүүд өөрсдийн өнгөрсөн үеийн болоод одоогийн имиждээ бүхий л талаар судалгаа хийн ирээдүйд аль онцлог давуу талаа тодотгон дэлхийн 200 гаран улс түмний дунд хэрхэн брэндинг хийхээ нэгдсэн системтэйгээр төлөвлөн ажилладаг бөгөөд зарим улсууд Улсын Брэндийн Зөвлөл гэж байгуулан энэ асуудалд илүү анхаарлаа хандуулснаар амжилтанд хүрсэн жишээ ч олон байдаг. Улсын брэнд имижийн амжилттай хэрэгжсэн, хэрэгжиж буй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанаас жишээ дурдая. Энд эхлээд Nation brand-ын талаар цухас дэлгэрүүлж авч үзвэл анх энэ нэр томъёг гаргасан Саймон Анхолт Nation Brand Index (NBI) гэсэн үзүүлэлтийг гарган улс орнуудыг дэлхийн бусад ард түмний дунд тухайн улс хэр зэрэг хүлээн зөвшөрөгдсөн, хүндлэл, итгэл хүлээсэн улс болохыг жагсаасан байдаг. Энэ судалгааны үр дүн нь олон нийтийн хүлээж байсантай зарим талаараа төдийлөн таараагүй байдаг. Жишээ нь: Солонгос улсын хувьд 2008 оны NBI ын үзүүлэлт нь 50-н орны жагсаалт гаргаснаас 33-рт бичигдсэн байсан нь Солонгос улсын мэргэжилтнүүдэд тун гайхширал төрүүлсэн байдаг. Гэхдээ энэ нь үнэн хэрэг дээрээ Солонгос улс эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд гээд бүх талаараа 33-рт байгаа хэрэг биш юм, 2008 онд Солонгос хөгжилтэй орны тоонд зүй ёсоор орж байв. Гэвч нэгэнт хэн нэгэн тус улсыг зорин аялаж зорчоогүй эсвэл уншиж, сонсоогүй бол үнэн бодит байдлын зөв ойлголтыг бий болгох боломжгүй юм. Амьдрал дээр хүмүүс аливаа нэг хот, улс орны талаар анхааралтай судлаж мэдэх нь ховор байдаг бөгөөд иймээс тухайн улс нь өөрсдийн зөв, сайн талаа дэлхий нийтэд зөв мэдээлэл өгч авах харилцаанд орсноор имиж нь дээшлэх боломжтой юм.
    Солонгосчууд өөрсдийн энэ дэлхий нийтэд ийм хангалтгүй имижтэй байгаадаа дүгнэлт хийж, манай улс хөгжилтэй орон болохын тулд улсын үнэлэмж, имиждээ онцгой анхаарах нь зүйтэй гэж үзээд 2008 онд ерөнхийлөгч И Мён Пак ерөнхийлөгчийн шууд харьяанд Улсын Брэндын Зөвлөл байгуулахаа зарласан байдаг. Энэ санаачлагын үндсэн дээр тус зөвлөл үйл ажиллагаагаа нэгдсэн бодлого төлөвлөлттэйгээр улсын имижийн индексээ 2013 он хүртэл 15-рт орох зорилт тавин эхлүүлсэн нь тун амжилттай хэрэгжиж байгаа билээ. Тэргүүн ээлжинд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс дурьдвал, олон улсын оюутан болон эрдэмтэн судлаач солилцооны хөтөлбөрийн хүрээг өргөтгөх, гадаадын орнуудад буяны үйлс зохион байгуулах, Солонгост сурч амьдарч буй гадаадын иргэдийг төрөл бүрийн соёл уламжлалаа таниулах арга хэмжээнд идэвхитэй оролцуулах, интернэт орчин ашиглаж “нэгэн Хан улс” компанит ажил өрнүүлэх, Солонгос хэлний интернет орчны сурах бичиг гаргах, үндэсний бие хамгаалах урлаг таеквондогийн төв байгуулах, Солонгос үндэстний соёл хоолыг таниулах, гадаадын солонгос хоолны ресторануудыг дэмжих, шилдэг үндэсний үйлдвэрлэгчийн брэндийг дэмжин хөгжүүлэн дэлхийд гаргах зэргийг онцолж болох юм.

    Үргэлжлэл бий.

     

    Ш.МАНДАЛМАА

    Дизайн-Өнгө Судлалын Холбооны тэргүүн
    Өнгө судлаач, имижмакер

    Байгууллага, хувь хүний имиж бүрдүүлэлтээр мэргэшсэн зөвлөх.

    http://facebook.com/mandalma
    http://facebook.com/MongolColor
    https://twitter.com/MongolColor

  • Чулууны дархан чулууны тухай ярьж байна

    Чулууны дархан чулууны тухай ярьж байна.

    http://facebook.com/BayrbilegG

    http://twiiter.com/BayrbilegG

    http://facebook.com/ChuluuUrlal

  • ИОГООР ААРЦАГ НУРУУНЫ ӨӨРЧЛӨЛТИЙГ АНАГААЖ БОЛНО

    Ганаа Иога төв нь Монгол улсад иогийг хөгжүүлж, эрүүл чийрэг зөв амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой ажилладаг.

    ААРЦАГ НУРУУНЫ ИОГ
    Аарцаг нуруунд гажилт үүссэнээс болж хүн зовиурлаж эхэлдэг. Биеийн тамираар хичээллэдэггүй, буруу сууж, хэвтдэг гээд их олон зүйлээс болж нуруунд гажилт үүсдэг. Харамсалтай нь хүн аарцаг нуруу гэмтсэнээ огт мэдээгүй явдаг. Аарцаг нуруу нь элэг зэрэг зарим эрхтэн шиг дүлий эрхтэн гэж хэлж болно. Наад зах нь аарцаг нуруунд гажилт үүссэн хүн уурлаж бухамдах, хоол унд нь шингэхгүй байх, нойргүйтэх, амархан ядрах, гомдомхой болох, шалтгаангүйгээр бие зовиурлах зэрэг олон зовиур илэрдэг. Мөн шүдний зуулт хүртэл өөрчлөгдөх тал бий. Ядрамтгай болоод л ирвэл аарцаг нуруунд бас асуудал байна гэсэн үг. Аарцаг нурууны гажилт эрэгтэй, эмэгтэй хүнд өөр өөрөөр нөлөөлдөг. Эрэгтэй хүнд энэ зовиур дээрээсээ эхэлдэг бол эмэгтэй хүнд доороосоо мэдрэгдэх жишээтэй. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүний аарцаг нурууны гажилт уураг тархиндаа ихэвчлэн нөлөөлж уур уцаартай болж сүүлдээ энэ зовиур нь түрүү булчирхай руугаа ордог. Эмэгтэй хүнд бол хүүхэд зулбах, олохгүй байх зэрэг сөрөг тал ажиглагддаг. Иймээс эрүүл сайхан амьдаръя гэсэн хүн бол эхлээд аарцаг нуруундаа анхаарал тавих ёстой юм. Бид аарцаг нурууны гажилтыг тухайн хүний амьсгалаар нь эмчилдэг. Хөдөлгөөнийг нь амьсгал, дотоод сэтгэлтэй нь холбон эмчилнэ. Тодруулбал, өөрийг нь мэдрүүлж, таньж эмчлэхээс бидний сургалт эхэлдэг. Тухайн хүний дотоод ухамсартай нь шууд харьцдаг болохоор сургалтын маань үр дүн их сайн байдаг.

    ЖИРЭМСНИЙ ДАРААХ ИОГ
    Сэтгэл санаа, биеийн зовиур, булчингийн алдагдал, аарцаг, хэвлий, үтрээ умай, аануус булчинг хөгжөөж өгдөг. Цус төлжилт өтгөн хатах, биеийн тэнхээ алдахаас урьдчилан сэргийлж маш халуун дулаан сэтгэлийн тайвралыг иог хийснээр мэдрэх болно.

    ХАЯГ, БАЙРШИЛ
    Хан- Уул салбар
    Хан-Уул дүүрэг, Туул голын гудамж, Оранже тауны хажууд, Эрхэт баясангуй төв.

    Хороолол салбар
    БГД, 4-р хороолол, Смарт худалдааны төвийн баруун, Корал төвийн 5 давхарт

    ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ
    Хан- Уул салбар
    Даваа, Лхагва, Баасан гарагуудад
    10:0012:3018:30 цагуудаас.

    Хороолол салбар
    Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад
    11:00 цагаас тус тус

    ХОЛБОО БАРИХ
    Утас: 96053993, 86816767
    ganaginger@yahoo.com
    http://facebook.com/GanaaYoga
    http://youtube.com/GanaaYoga
    http://twitter.com/GanaaYoga

  • Монголын төлөөх зүрх бүхэнд…

    Маш их золиос, зориг гарган эх түүх соёлоо ард олондоо таниулан, сурталчилж Их Монголын түүхээ, үнэ цэнээ сэргээж чадсан Тархан суурьшсан монголчууд байгууллагын залуус Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийн бахархал билээ. Тархан суурьшсан Монголчуудтай цэнхэр дэлгэцээр уулзуулж эх түүхээ гэрэл зургийн хальснаа мөнхөлж чадсан Тархан суурьшсан Монголчууд байгууллагын залуус “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөрийнхөө хүрээнд 11 жилийн хугацаанд Дэлхийн 30 гаруй улсыг зорьж хагас сая км замыг туулан судалгаа  зураг авалтын Экспедицээр ажилллаж эзэнт гүрний Монголчууд болон Монголын түүх, ёс заншил шинжлэх ухааны баримдуудаар хийсэн бүтээлүүдээ дэлгэн харуулахаар Монгол орноо тойрон түмэн мод замыг туулхаар зориг шулуудан аян замдаа гарахад бэлэн болжээ. Түүнчлэн “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөр БШУЯ, ССАЖЯ-ны дэмжлэгээр олон нийтэд үнэ төлбөргүй хүрэх бөгөөд  аймаг хотуудад толилуулах үеэр баримтат киноны зураг авалт хийгдэх юм байна. 

    Хөтөлбөрийг толилуулах хуваарь:
    Эрдэнэт IV/18-20|Булган IV/21-22|Мөрөн IV/23-25|Дархан IV/26-28|Өндөрхаан V/1-2|Чойболсан V/3-5 |Баруун Урт V/6-8| Арвайхээр V/12-13|Цэцэрлэг V/14-15|Улиастай V/16-18 Ховд | V19-21|Өлгий V/22-24|Улаангом V/25-27|Багануур V/30

  • Маркетингийн агентлаг яагаад эрэлттэй болж байна вэ?

    Маркетингийн мэргэжилтнүүдийн эрэлд!

     

    Зах зээлийн харилцаа хөгжиж, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл олширохын хэрээр бизнесийн ертөнцийн өрсөлдөөн улам бүр нэмэгдэж байна.

    Үүнтэй зэрэгцэн хүний амьдралын хэв маяг, хүн хоорондын харилцаа, хэвлэл мэдээллийн хэлбэр санаанд оромгүй хурдтайгаар өөрчлөгдөж байна. Нийгмийн хурдтай өөрчлөлтүүд нь маркетингийн ухаанаас шинэ арга хэрэгсэл, шинэ хандлагыг шаардаж маркетингийн мэргэжилтнүүдийн өчигдөрийн чадвар өнөөдөр гологдож, өнөөдрийн арга тактик маргааш хуучирч байна.

    Маркетингийн арга тактик нь мэдээллийн технологи, интернэттэй шууд холбогдон хөгжих болсноор маркетингийн мэргэжилтнүүдээс шинэ ур чадвар сэтгэлгээг эрэлхийлж шаардах боллоо. Иймд компаниуд өндөр чадвартай маркетингийн мэргэжилтнүүдийн эрэлд мордоод байна.

    Компанийн эдийн засгийн боломж, санхүүгийн чадавхиас шалтгаалан тэр бүр чадвартай хүний нөөцийг бүрдүүлж, чанартай маркетингийн бодлогыг хэрэгжүүлж чаддаггүй. Цөөхөн тооны маркетингийн ажилтантай дунд зэргийн компаниудын хувьд маркетингийн цогц бодлого боловсруулж, хурдтай хэрэгжүүлж хүссэн үр дүндээ хүрнэ гэдэг нь толгойны өвчин болоод байна. Үр дүнгүй байгаагийн шалтгааныг реклам цацаж байгаа суваг оновчгүй, реклам муу хийгдсэн, ажилтан муу ажиллаа гэх мэтээр тодорхойлох гэж оролддог хэдий ч энэ бүхэн нь зөв онош байж чаддаггүй. Шинэ өрсөлдөөнд хуучин арга барилаараа ноцолдоод үр дүнд хүрэхгүй. Нэг л арга барилаар өөр өөр үр дүнд хүрэх гэж оролддог тэр хүн л хамгийн тэнэг гэдэг.

     

    Яагаад маркетингийн агентлагтай хамтрах шаардлагатай вэ?

    Сайн компаниуд бол сайн хамтрагчид байдаг. Улам бүр хавтгайрч буй дэлхий дээр ямар ч компани дангаараа бүх зүйлийг хийх боломжгүй болж, улам бүр бусад компаниудаас хамаарах хамаарал өсөж байна. Энэ нөхцөлд хэн хамгийн сайн хамтрагч байж чадна, тэр хамгийн өндөр амжилтанд хүрч байна. Технологи хөгжих тусам бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд улам нарийн, боловсронгуй хэсгүүдээс бүрдэх болсон. Үүнийг дагаад нэг компани дотроо хэд хэдэн нарийн мэргэшсэн хэсгүүдтэй байх, эсвэл өөр байгууллагуудтай холбоотой ажиллах шаардлага тулгарч байна. Хэн хамгийн сайн хамтрагч байна, тэр амжилт олох тийм эрин үе эхэлсэн.

    Хурдтай хөгжиж буй компаниуд зардлаа хэмнэж, эрсдэл багатайгаар амжилтанд хүрэхийн тулд шилдэг менежменттэй, чадварлаг хүний нөөцтэй, маркетингийн цогц үйлчилгээ үзүүлдэг агентлагуудад хандаж, чанартай үйлчилгээ авахыг илүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл компанийнхаа дэргэд маркетингийн алба ажиллуулах нь их зардалтай ба харин маркетингийн үйлчилгээ үзүүлэгч компанид хандах нь зардлыг багасгаж таны хүсэл мөрөөдлийг хурдан чадварлаг биелүүлж өгч байна. Маркетингийн ажилтан хайсан цаг хугацаа, дахин дахин шинэ хүмүүсийг турших бүрд нэг ажлаа олон дахин давтах, цөөхөн ажилтанаас их дүнг шаардаж, шахаж ачаалалттай ажиллуулсан хэдий ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй сэтгэл санаа, цаг хугацаа, сангүүгийн зардал гээд л арван хуруунд багтамгүй зардалууд. Үнэхээр овсгоотой компани бол нэг хүнд өгөх цалингаараа л 30 хүнтэй агентлагийг ажиллуулчихаж дөнгөж байна шүү дээ.

    Хүн заавал бүхнийг хийгээд, бүхэнд суралцаад байх шаардлагагүй. Тиймээс амжилттай ажиллаж буй байгууллагуудын зарчим бол 

    “Бид чаддагаа хийе. Та нар чаддагаа хий. Чаддаг чаддагаа хамгаас сайн хийж хамтдаа ялцгаая!”

  • “Монголд хэн жаргалтай вэ?”

    /Найраглал/

    Монголд хэн жаргалтай вэ?

    Мэдэх хүн байна уу?

    Хүнээс дутуугүй амьдрах гэдгийг

    Хэмждэг зүйл нь юу юм бол?

    Хариултыг би удаан хайсангүй.

    Халамцуу яваа, харваас 40 гарсан

    Харлаж, халцарсан нүүртэй

    Хэрзгэр, туранхай биетэй

    Хиртэй хөх богино цамцтай

    Ханзарзай хулхи пүүзтэй

    Хужаа шар торонд хэдэн төмс ууталсан

    Харц нь гөлгөр, халаас нь нимгэн нэгэн эртэй тааралдлаа.

    Тээнэгэлзэх юмгүй замыг нь тосож очоод,

    Таниас нэг юм асууж болох уу гэлээ.

    Тэгсэн тэр зогтусаж, гайхсан янзтай амаа ангайгаад, гараа халаасандаа хийж байна.

    Хэл амаар доромжлох нь уу, хутга шөвөг гаргах нь уу гэтэл,

    Хүүхэн хараа нь томорч, хатсан уруулаа нэг шилэмдээд,

    Хөлнөөс минь толгой хүртэл нэг сүрхий гүйлгэснээ

    Тал тал тийш хяламхийгээд, тунчиг намуухнаар

    Та надаар тоглоогүй биз гэж байна.

    Таниар уу, яалаа гэж, яагаад тэгж бодоо вэ.. гэтэл

    Хөөрхий эрийн нүүрэнд нар мандаж, хүүхэд шиг хөл нь газар хүрэхгүй баярлаж

    Дороо дэвхцэх шахан, догдолсондоо бүр чичрээд

    Хээ шаагүй сугадаж аван, хаачихаа хэлэлгүй чирэх нь тэр

    Хамт уух ханьтай болсондоо хөөрсөн юм болов уу гэтэл

    Хотын гудамжинд ховорхон үзэгддэг

    Хатуу модон сандал хайж явсан нь тэр юм байж.

    Хөөрхийг хэлмэгдүүлж муугаар бодсондоо

    Хэлэх үггүй бантаж зогстол, өнөөх эр

    Илгэн өмдөө шороо болохыг ч тоолгүй

    Их дэлгүүрээс, цирк ордог гудамжны нэг сандал дээр түсхийтэл сандайлах нь тэр.

    Та ч гэсэн суу гээд тохойноос минь татлаа. Тортой төмсөө хөлөн тушаагаа шидлээ.

    Төгс биш ч гэлээ төгс орчлонд

    Тэнэг ч гэлээ, хүн юм чинь хүн шиг л амьдармаар байна шүү

    Тэгж хэлснээ санаа алдаад,

    Түрүүн эргэлзсэнд минь уучлаарай.

    Таныг надаас юм асууна гэж огт бодсонгүй.

    Адилхан хүнээр тоглох байтугай

    Амьдаар нь тамладаг, арай ч дээ гэмээр

    Арчаагүй нийгэмд амьдарч байна шүү дээ, бид.

    Ардчилалын буян сайд, дарга нарын аманд л

    Алт мөнгөн бороо цутгаж байна.

    Хаана байна тэр эрх чөлөө, эд баялаг…

    Хорин хоёр жил “худлаа шааж, хуухнагаа хөхүүллээ”

    Хөрсөн доорхоо байтугай хөлөө хаана тавихаа

    Харийнханаар заалгаж, хонины номхон морь,

    Хотоо манасан хөгшин банхар шиг

    Хэзээ юу өгөх бол гэж горьдон хэвтэж,

    Төрсөн нутагтаа боол,

    Тоонот гэртээ зарц нь боллоо.

    Адилхан монгол улсын иргэн мөртлөө

    Аавынх нь түрийвчээр амьдрал нь шийдэгдэж байна.

    Аавынд ороход ч, Америкт амьдрахад ч тэр.

    Аль эсвэл ар, өврийн хаалгаар хамаг юм бүтнэ.

    Арай гайгүй улсын цэцэрлэгт багыгаа оруулах гэтэл

    Улалзах нүүргүй улайм цайм хандив нэртэй хахууль нэхлээ шүү,

    Тэр муу захирал нэртэй бүдүүн авгай гээд

    Уураа, ууттай төмсөндөө гаргаж, нэг өшиглөх зуур

    Улайсан нүүр нь бүр ч хүрэнтэн мэнчийлээ, мань эрийн.

    Тэгснээ гэнэт толгойгоо өндийлгөөд

    Тэнгэр ямар байгааг нэг ажаад,

    Сайхан өдөр болох нь ээ, аягүй бол бороо орох нь гэж

    Саяхан бухимдаагүй юм шиг сэтгэл амар бувтнангаа,

    Хэзээ угаасан нь мэдэгдэхгүй хагтаж, ширэлдсэн үсээ

    Хоёр гарын арван хуруугаараа, хэд сайн базаж дугтраад,

    Ингэхээр янгинахаа байчихдаг юм. Эм уугаад ямар ч нэмэргүй.

    Ингэхэд…байз нээрэн…

    За дүү минь чи надаас юу асуух гэлээ?

    Зай өгөлгүй, шүршиж орхисонд “сорри” гэчихээд,

    Санаа нь зовсон янзтай, дагзаа маажин, үл мэдэг хулмаганаад

    Запасны хэдэн англи үг зурагт, радиогоос дуулсаар байгаад

    Заваартаж ингэж хэлдэг болчихлоо, золиг чинь гэж өөрийгөө зэмлэлээ.

    Элэгдэж, эмтэрсэн ч

    Эвдэрч, хагараагүй сэтгэл гэж үүнийг л хэлдэг байх.

    Хэцүү, хүнд ч

    Хувирч өөрчлөгдөдгүй чанар гэж ийм л байдаг байх.

    Санаа алдаад, инээмсэглэхэд минь

    Сайх эрийн нүдэнд бяцхан тунирхал харваж

    Тэгнээ тэр, та намайг тэнэг гэж бодсон биз

    Тэгэхээр одоо надаас юу ч асуухгүй, тийм ээ гээд.

    Хариу хэлэхийн завдалгүй, хамаг амьдралаа хүүрнэлээ.

    Хорин хоёр жилийн өмнө би ийм байсангүй.

    Хорвоо даанч хатуу юм.

    Хөл гар бүтэн ч гэлээ

    Худал хуурмагт хүлүүлчихдэг юм байна.

    Хүний дайтай амьдарна гэдэг

    Нохой санаалахыг хэлдэг ч юм шиг.

    Юунд итгэж хаашаа явахаа

    Ерөөсөө би мэдэхээ байлаа.

    Хэн ч үгийг минь сонсдоггүй, хүүхдээ ч загнах эрхгүй

    Харин сонин нэг юм анзаарсан.. Хамгийн хайртай хүмүүс чинь л

    Хогийн нэр хоч хайрладаг юм билээ. Нэр хугарахаар яс хугар гэж

    Нээрэн үнэн юм билээ…гэснээ

    Түй түй…гай болж гар хөл хугарчих вий,

    Тэгвэл ч ёстой өнгөрнө шүү.

    Эртээр манай нэг таньдаг нөхөр

    Энүүхэндээ гэхэд над шиг л иймэрхүү гар л даа

    Хөлөө хугалаад хэдэн сар хэвтсэн гэж бодно.

    Ёстой аймаар түй түй түй…

    Хэдэн хүүхдээ тэгж ч өлсгөхгүй шүү гэснээ,

    Тамхиа гаргаж баагиулаад, тасарсан яриагаа үргэлжүүллээ.

    Эхлээд эхнэр, эцэст нь найз нөхөд

    Энэ муу архичин гэдэг юм билээ.

    Май, чи муу битгий хуц гэхээр

    Агсам тавилаа гэнэ.

    Намайг хэн байсныг мартжээ гэхээр

    Айлгаж ичээлээ гэнэ.

    Тэгсээр сүүлдээ тэнэг юм шиг, хэн ч, юу ч гэсэн

    Тоохоо огт болих юм. Тэгэхдээ би гудамжных биш шүү.

    Дүү эндүүрэв. Хоёр хүүхэдтэй хүн шиг л хүн.

    Харин даанч хүн шиг л амьдарч чадахгүй юм.

    Манайх гэр хороололд, мах үнэд орчихоод өнөөдөр төмс авлаа.

    Зах дээр хүнтэй ээлжилж тэрэг түрдэг болохоор,

    Заримдаа ч хоосон хонох энүүхэнд.

    Яг тогтсон ажил хийе гэхээр нас хүйс өндөр нам нь тэнцэхгүй юм

    Яагаад тэгээд үндсэн хуулин дээрээ ялгаварлаж болохгүй гэж заасан байдаг юм бол.

    За ингээд хальж өгнө дөө ах нь.

    Давхиулаад байвал, дарга цэрэг нарыг ч шүүмжилнэ.

    Би гайхдаг юм.

    Гурван сая хүрэхгүй хүнийг

    Гутал хувцастай, хоол ундтай байлгах

    Хүний хэрээс хэтэрсэн, хийж боломгүй зүйл юм байх даа.

    Хужаа, хужаа гэж худлаа муулж байхаар

    Хэдэн тэрбум хүнээ тэжээдэг аргыг нь сурмаар юм.

    Орос орос ах нар гэж онгирч далдганахын оронд

    Олон түмнээ яаж зангидаж чаддагийг нь мэдмээр юм.

    Аль эсвэл тэр Америкаасаа асууж мэдэж болдоггүй л юм байх даа

    Айхтар том улстөр лүү орчихсон явна. Бүү мэд.

    Гэхдээ л бодоод байхад,

    Гайхахаас өөр арга алга.

    Наад зах нь манайх л гэхэд дөрвүүлээ, таван ханатай гэрт

    Нөгөө нохойгоо оруулвал 5 ам, амь амьдарч болоод л байна.

    Дөчийн бидонтой усаар 2 хонох нь ч яахав

    Дахин дахин сонгуулиар дэмийртэл хулхидуулах л муухай байна.

    Таван кг-ийн гурилаар сар болох нь ч яахав

    Төрийн эрх барилцуулна гэж худлаа шаалгуулж залхлаа.

    Харин тэгсэнд орвол

    Хорин нэгийг маань өгөөд, холхон очиж хуцсан нь дээр биз.

    Тэнгэрийн бурхадын “бааж” байгаа нь

    Тэртэй тэргүй маньд ямар хамаа.

    Үгүй чи бод доо. Гэр хорооллын усны…усны шүү

    Үнийг нь байрныхантай адил хямдрууллаа гээд байх юм.

    Үлгэрт гардаг үүлэнд тулсан ордонд биш уг нь байранд л оруулчихвал

    Үглэж дуулаад байдаг утаа энэ тэр чинь угаасаа алга болчих юм биш үү?

    Үнэг биш дээ биднийг зальдаад яахнав дээ, чадахгүй юм бол

    Үнэндээ нэг муу труба л татаад хаячих хэрэгтэй ш дээ.

    Яриаг нь тасалчих вий гэж сандарсандаа

    Яарч тэвдэн, гараа дэлгээд,

    Ямар баян улсад

    Ядуу байгаагаа ойлгохгүй байна.

    Энэ сайхан улсыг

    Эрхбиш нэг улс шиг хөгжүүлж,

    Биднийг биш юмаа гэхэд

    Бяцхан үрсээ бодож болдоггүй л юм байх даа гэж нэмлээ.

    Та бод доо.

    50 сая давжээ…Ганцхан өрөө байр шүү.

    50 сая малтай мөртлөө 10 мянга хүрч шүү, мах.

    Хөгшид банкинд өртэй үхэх ердийн үзэгдэл

    Хүүхнүүд бөгсөө зарах энгийн зүйл юм уу?

    Ай хөөрхий ах дүүсээ хараад байхад

    Айлын хатавчинд өрхөөн татахгүй гэсэндээ

    Аз жаргалын эрэлчин харьд боол болдог юм байна.

    Амьдралаа авч явж чадахгүй болохоор

    Аргаа бараад архи уудаг юм байна, над шиг нь.

    Хорин нэгэн онд хувьсгал хийсэн,

    Хоёр сая найман зуухан мянган Монголчууд

    Хорин нэгдүгээр зуунд ингэж ч суух гэж дээ.

    Хойч үе минь харааж зүхэх байх даа.

    Харалган хөгийн амьтад гэж

    Ходоод нь цадсан ч сэтгэл нь ханаагүй

    Хайран улсыг яайран болгосон

    Хариуцлагыг нь хамт бидэнд л тохох биз.

    Хог түүж, хов зөөж биш

    Хар санаж, хүний бөгс ухаж биш

    Өдөр болгон инээмсэглэж чаддаггүй юмаа гэхэд

    Өчигдөртөө харуусаж толгойгоо шаахгүй

    Цээжээ дэлддэг тэр Чингисийнхээ

    Үлдээсэн өвийг нь

    Үрэн таран хийхдээ, ичдэггүй эмзэглэдэггүй.

    Үглэж дуулаад байдаг энэ сайхан улсаа

    Үгүйрүүлж, мөлжихдөө ханадаггүйн учир юу юм бол?

    Элсэн цөл дунд тэр арабын улсууд

    Энэнээс сайхан амьдардаг юм гэсэн биз дээ.

    Хамгийн сонирхолтой нь тэр улсын иргэд нь

    Хар ажил огт хийдэггүй гэж дуулсан.

    Гэтэл…

    Монгол хүн би…

    Малчин удамтай ч, малаасаа дор амьдармааргүй байна шүү дээ.

    Тал дүүрэн бэлчсэн 50 сая малтай ч

    Тогоондоо чанах махгүй өлөн зэлмүүн хономооргүй байна.

    Туулын хөвөөнд сүндэрлэсэн нийслэл өргөө хотоо хар.

    Тамхиа хаядаггүйн учир минь энэ,

    Тэртэй тэргүй утаагаар амьсгалж байгаа юм чинь.

    Уушиг бол уже ум манибадмехум болоо биз.

    Гэж дахин нэг тамхи гаргаж асаангаа

    Гэм хийсэн аятай өөрийгөө зөвтгөлөө.

    Маргааш мандах нарны тухай машид сайхан ярих биш

    Мөрөөдөл хүсэл шингэсэн сүүн цацал өргөж

    Мөрөө дурайлгасан замынхаа аяны жолоог мялааж

    Мөнх биш ч энх амьдармаар байна.

    Маргааш биш өнөөдөр жаргамаар байна…гэлээ.

    Хот хөдөө хаана ч хамаагүй

    Хөгшин залуу хэн нь ч ялгаагүй

    Харамсах зүйл, хожимдсон ухааралгүй

    Хүн шиг л амьдармаар байна.

    Мангар ч гэлээ мангар учиртай энэ орчлонд

    Монгол хүн байна даа, энэ чинь

    Малаасаа дор амьдармааргүй л байна шүү.

    Түм биш дээ гуравхан сая хүн

    Түй чёрт гэж газар нулимлаа.

    Үүнийг л хүн шиг амьдаръя гэж хэлээд байгаа юм шүү дээ

    Үнэндээ би чамайг залхаачих шиг боллоо.

    Уучлаарай гэхдээ үнэхээр их баярлалаа гээд

    Ууттай төмсөө шүүрч аваад мань эр бослоо.

    Нулимс цийлэгнэсэн нүдэнд нь итгэлийн гал нь бөхөөгүй

    Нугдайж бөгтийсөн нуруунд нь тэнхэлийн бяр дутаагүй

    Ийм нэгэн эр ингэж хэлээд явлаа.

    Инээмсэглэх аядан толгой дохихоо мартсангүй.

    Харин би бодолд автан үлдлээ.

    Хариу нэхсэн асуултаа өөрөө өөртөө тавилаа.

    Монголд хэн жаргалтай вэ?

    Мэдэх хүн байна уу?

    Хүнээс дутуугүй амьдрах гэдгийг

    Хэмждэг зүйл нь юу юм бэ?

    2012/06/26

    Гэрэл зургийн эх сурвалж:javascript:mctmp(0); http://www.facebook.com/NMCSteam?fref=ts

  • Тэвчээрийн хязгаар…

    Эх орон, газар шорооныхоо төлөө цуцалтгүй тэмцэж явсан Монгол Улсын Төрийн шагналт, нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар тэртээх 22 жилийн өмнө “Зүүдэндээ ч би Чингис хааныг дууднам” шүлэгтээ:

    Манай голоос дайсан морио усалж

    Манай газраас алтыг нь зөөхийг хүсэхгүй!

    Ухаан дутаж, эв эвдэрснээс бид мөхөж

    Уруудаж доройтож, дэлхийн доог болохыг хүсэхгүй! хэмээн бичиж байжээ.  Яасан их зориг, ямар их ухаан вэ? Одоогоос 20 жилийн өмнө байтугай өнөөдөр ч ийнхүү шударгаар үнэнийг хэлэх хүмүүс өдрийн од шиг байгаа нь хатуу боловч үнэн билээ. Энэ шүлгийг уншсан миний зүрх илүү ихээр өвдөж, сэтгэл минь урагдах шиг мэдрэмж бүчин харуусал дунд би төөрч байна. Миний зүрх өмнө нь харийн хүмүүс олширч эх орны минь баялагт шунан хумсалсаар байгааг харах бүрдээ өвддөг байсан. Гэхдээ ийм их өвдөж байсангүй… Би зүрхээ өвдүүлэхгүй байхын тулд гараа хумхиад суухыг хүссэнгүй үүнийг бичиж байна. Бичихийг хүссэн учир, бичихээр шийдсэн учир бичиж байна. Үүнийг бичиж гэмээнэ миний зүрхний өвдөлт багасна… Монгол хүн бүрийн зүрх сэтгэл энэ шүлгийг уншихдаа над шиг эмзэглэж ичиж байгаа. Би мэдэж байна. Юу ч хийж чадахгүй байгаадаа над шиг ичиж, шаналж байгаа. Найрагч Очирбатын Дашбалбар эх орны минь алтыг, баялагыг зөөж эхлэж байсан тэр үед хичнээн их халаглаж алтыг зөөхийг хүсэхгүй, эх орноо уруутаж доройтохыг хүсэхгүй хэмээн бичсэн байна. Гэтэл өнөөдөр эх орны алт баялагыг хэдэн тонн тоннын машинаар зөөсөөр, зөөсөөр л байхад бид чимээгүй суусаар л. Хэдэн тоннын том том машинаар эх орны минь хэвлийг сэндийчин цөлмөсөөр, цөмлөсөөр байгааг бид зурагт, интернетээр харж, сонссоор байвч эх орноо өчүүхэн төдий ч бодолгүй харсан ч хараагүй мэт мэдсэн ч мэдээгүй мэт амаа хамхиж дор дороо л өнөө маргаашаа аргацаан алхсаар. Хэдхэн жилийн өмнө өргөн урсгалтай байсан Сэлбийн гол өнөөдөр багассаар нарийсчээ. Өнөөдөр улсын хэмжээнд 3000 гаруй уст цэг устаж үгүй болоод байгаа баримт байна. 4198 нуур, 5565 гол мөрөн, 9600 булаг шанд байсан бол улсын хэмжээгээр 690-ээд нуур, гол горхи, булаг шанд хатаж ширгэжээ… Монгол хүмүүн уужим тал шигээ уужим сэтгэлтэй гэдэг. Гэвч бид хэтэрхий уужим сэтгэлтэй байгаа бус уу? Эх орноо үгүйрэн байгааг хараад инээж буй мэт суугаад л байх юм гэж үү? Ийм хувь тавилантай  гээд ингээд л эвлэрчих юм гэж үү? Би лав хэзээ ч  эвлэрч чадахгүй. Халуун цусаараа эх орныг байгуулан бидэнд үлдээсэн өвөг дээдэс үрэн таран хийж буй биднийг харахдаа ямар ихээр уйлж байгаа бол. Би хэзээ ч эвлэрч чадахгүй. Тэд үүний төлөө тэмцсэн юм гэж үү? Үгүй, хэзээ ч ийм байж болохгүй. Чулуун зүрхтэй хүмүүсийг хараад би амьдарч чадахгүй. Эх орон газар шорооныхоо төлөө тэмцэх болно. Өөрийгөө л бодож өнгөтэй цаасаар эх орноо худалдаж буй тэдний үр хүүхэд ач зээ үйлийг нь эдлэх нь хатуу үнэн билээ. Хайрт эх орныг минь зарчихаад харийн орон руу зугтаж байгаа тэр л хүн биш араатануудын эсрэг зогсоно. Юу ч хийхгүй байх эрх надад байхгүй, ийм цаг үед төрсөн би азтай. Би эх орныхоо төлөө өчүүхэн ч гэлээ үйлсийг хийж шударга үнэний дуу хоолой болж өчүүхэн зүйлийг ч гэлээ хийж чадваас би хүмүүн болж төрснөөрөө бахархана. Эх орнооо үгүйрэн хоосрохыг харж харийн хүмүүсээр дүүрэхийг бусдын адил хараад л суух азгүй хүн байх ёсгүй. Эх орноо гэсэн хүн бүрийн зүрхний өвдөлтийг багасгахын төлөө зүрхний өвчингүй болгохын төлөө эвлэрэлийг бүтээхсэн. Надад хүсэл байна. Надад яагаад эх орныноо төлөө бүхнээ зориулж байсан цаашид ч ихийг хийж эх орноо харийн шуналтнуудын гар, хөлөөс аврах үйлсэд ард түмнээ уриалан дуудах хүн бүрийг хорвоо эрт авч оддог юм бэ гэсэн харуусал байна. Үндэсний эв нэгдлээс Үндэсний аюулгүй байдал эхэлдэг хэмээн Очирбатын Дашбалбар хэлж байжээ. Тийм ээ миний тэвчээр хязгаартаа хүрсэн учир хоёулаа одоо эвлэрье…

     

  • МОНГОЛ МЕНЕЖЕР ХӨТӨЛБӨР| ХҮНИЙ НӨӨЦИЙН СУДАЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

    “МОНГОЛ МЕНЕЖЕР” ХӨТӨЛБӨР

    Хөтөлбөрийн зорилго: Удирдах эвдүй, түншлэн удирдах чиглэлээр өндөр түвшинд мэргэшихийг хүсэгчдэд хамгийн орчин үеийн мэдлэг, ур чадвар олгох, Монгол удирдахуйн арга ухаан, Монгол хүний онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрийг нэвтрүүлэх.

    Хөтөлбөрийн онцлог:

    • Монгол үндэсний үнэт зүйл, гүн ухаант ухаант суурилсан Монгол удирдахуйн арга ухаан.
    • Удирдах эвдүйг олгох үндсэн мэдлэг, ойлголтуудаас гадна орчин үеийн арга, техникүүдийг олгоход чиглэсэн цогц хөтөлбөрөөр хичээллэнэ.
    • Хичээлүүдийг менежментийн олон улсын туршлагатай, шилдэг багш, сургагч нар заана.
    • Хичээл бүр тренинг- консалтинг хэсгүүдээс бүрдэж, онол-практик (20: 80) хослуулсан хэлбэрээр, сургалтын орчин үеийн посттренинг аргууд ашиглан явагдана.
    • Сургалтанд оролцогчид өөрсдийгөө сорих сорил, дасгал, кейсүүдээр түвшнээ тогтоох боломжтой.

    Хөтөлбөрийн давуу тал:

    • Суралцагч өөрийн ажиллаж буй аж ахуйн нэгж  байгууллагын удирдах ажилтанд тавигдах шаардлагыг хангах, ажилтнууд ба багийг удирдах, түншлэн удирдах эвдүй, ур чадваруудыг олж авна. 
    • Суралцагч өөрийн удирдах эвдүй, манлайллын  сул болон давуу талуудыг илрүүлж, шинэчлэх санаа, орчин үеийн арга техникүүдийг мэдэж авна. 
    • Суралцагч өөрийнхөө манлайлах чадвар, удирдах эвдүйг сайжруулах, шинэ санаа арга барилыг тодорхойлох боломжтой болно. 
    Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн нь 2010 онд анх үүсгэн байгуулагдсан ба үйл ажиллагааны үндсэн чиглэл нь байгууллагын хүний нөөцийн менежментийн судалгаа хийж сургалт, зөвлөгөө явуулж, байгууллага ба хувь хүнд оюуны хөрөнгө оруулалт хийн хөгжүүлэх замаар үйлчлүүлэгч байгууллагын үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхэд оршино.

    Бидний ур чадвар, туршлага нь Дэлхийн болон Монголын хүний нөөцийн менежментийн орчин цагийн нэн шинэ мэдээлэл, хөгжилтэй холбоотойгоор үргэлж зэрэгцэн хөгжиж ирсэн бөгөөд бидний зохион байгуулдаг үйл ажиллагааны хөтөлбөрүүд байгууллагуудын өнөөгийн онцлог шаардлагыг хангахын тулд байнга шинэчлэгдэн хөгжиж байдгаараа өвөрмөц бөгөөд өрсөлдөх чадвар сайтай байдаг.

    ХНСҮХ нь өнөөгийн өрсөлдөөнт зах зээлийн үед хүний нөөцийн ажилтныг илүү чадварлаг, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, тодорхой арга туршлага хуримтлуулж, улмаар байгууллагадаа илүү ихийг хийж бүтээхэд нь туслах үүрэг хүлээн ажилладаг.

    ХНСҮХ нь олон улсын зөвлөх мэргэжилтэн болон тухайн салбарын мэргэшсэн сургагч, багш, захиралуудаар багаа бүрдүүлсэн чадварлаг хамт олныг бий болгож чадсанаар үйл ажиллагаа нь өргөжин тэлж, амжилт бүтээлээр арвин ажиллаж байна.

    АЛСЫН ХАРАА
    Дэлхийн жишигт дүйцсэн Үндэсний Хүний Нөөцийн Менежментийн Загварыг хөгжүүлэх

    БИДНИЙ ЗОРИЛГО
    Монголын Бизнесийн ба Төрийн болон ТББ-уудын хөгжилд шаардагдаж буй ХН-ийн мэргэжлийн цогц үйлчилгээгээр хангах

    БИДНИЙ УРИА “Хөгжье гэвэл хүнээ…”, “Менежер бүхэнтэй бид хамтдаа”

    ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛБЭР БА ЧИГЛЭЛ

    Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс бүхий л байгууллагуудад хүний нөөцийн менежментийн сургалт, зөвлөгөө зохион байгуулж байна. Мөн Хүний нөөцийн менежментийн бодлогын түвшний болон хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хувь хүн болон албан байгууллагуудын идэвхитэй үйл ажиллагаа, үр ашиг ба үр дүнг нэмэгдүүлэхэд тусалдаг билээ.

    Эдгээр үйл ажиллагаанаас гадна өөрийн брэнд болсон тогтмол сургалтуудыг зохион байгуулах, мөн үйлчилгээнийхээ хэлбэр чиглэлүүдийг тэлэх зорилгоор менежментийн зөвлөгөө, үр дүнгийн үнэлгээ, дүгнэлт гаргах, судалгаа хийх гэх мэт олон төрлийн шинэлэг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

    БИДНИЙ БИЗНЕСИЙН ФИЛОСОФИ
    Бид чаддаг зүйлээ хийсэн шиг хийнэ.
    Бид шинэлэг бүхнийг цаг хугацаанд нь хүргэнэ.
    Бидний үйл ажиллагаа үйлчлүүлэгчиддээ л чиглэнэ.
    Бидний үйлчилгээ таны хэрэгцээнд тулгуурлана.
    Бид та бүхний итгэлд түшиглэнэ.

    ХОЛБОО БАРИХ

    BlueMon Center #904
    Самбуугийн гудамж-32, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот-14201
    Утас/Факс: 77112050
    https://www.facebook.com/inhr.mn
    Вэбсайт: www.inhr.mn

  • Дэвшилтэт медиа маркетинг буюу интернэт маркетинг гэж юу вэ /New media marketing/

    Хүн төрөлхтний харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн сувагуудад эрс шинэ дэвшилүүд гарснаар интернэтэд суурилсан цахим нийгэм улам бүр хүрээгээ тэлсээр байна. Интернэт хэмээх агуу том акул телевиз, радио, сонин, рекламны самбар гэх мэт хэвлэл мэдээлэл, реклам сурталчилгааны хэрэгсэл болох жижиг загасуудыг залгиж эхэллээ. Тиймээс мэдээллийн шинэ сувагуудад тулгуурлан цахим нийгмийн харилцаанд хэрхэн оролцож, хэрэглэгчидтэй хэрхэн амжилттай харилцах вэ гэсэн асуудал хариултаа хүлээсээр.

     

    Интернэт нь маш бага зардлаар дэлхий нийтэд мэдээлэл түгээх боломжыг бий болгосон. Интернэтийн хамгийн ач холбогдолтой зүйл нь том жижиг бизнесүүдэд ав адилхан боломж олгосон байдаг. Харин эрхэлж буй аливаа үйл ажиллагаандаа амжилт олох эсэх нь интернэтийн орон зайд маркетингаа хэрхэн яаж үр дүнтэй явуулахаас ихээхэн шалтгаална.

    Интернет маркетинг нь сэтгэлгээний ба техникийн хүчин зүйлсийг ашиглан кибер орон зайд хэрэглэгчийн үнэ цэнэ, сэтгэл зүйн ханамж, ашигт байдлыг бий болгохын тулд дизайн, хөгжүүлэлт, сурталчилгаа ба борлуулалтыг нэгтгэн холбож болдог цогц систем юм. Интернэт маркетингийг “Дижитал технологийн тусламжтайгаар маркетингийн зорилгодоо хүрэх” гэж энгийнээр тодорхойлж болно. Аливаа маркетингийн зорилго хэрэглэгчдийг өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ байлдан дагуулахад л чиглэгддэг. Тэгвэл интернэт нь орчин цагийн технологийн хувьслын ачаар хувь хүний эрх чөлөөг хүндэтгэсэн тэдэнд сонголт хийх боломж олгох  зорилгод нийцсэн нийгмийн харилцааны хамгийн чухал хэрэглүүрүүдийн нэг болж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн хувь хүний өөрийнх нь сонголтонд нийцсэн маркетингийн компанит ажлаа явуулах боломж олдож байгаа нь маркетеруудад илүү хялбар, эдийн засгийн илүү үр өгөөжтэй системүүд хүчээ авч байна.

    Тиймээс интернэтэд суурилсан харилцаа, нэгдэлийн боломжийг ашиглаж, мэдээлэл технологийн ололт дэвшилээр тэдгээр харилцааг амжилттай удирдсан байгууллагууд хурдтай өөрчлөлт, өрсөлдөөн дунд амьд үлдэж байна.

    Уламжлалт маркетингийн сул талууд

    1. Залхаах: Масс медиа буюу хэнд ч юуг ч хамаагүй цацдаг, спамддаг, залхаадаг, уурлуулдаг уламжлалт реклам сурталчилгаа нь өдөр ирэх бүр үнэ цэнэ, ач холбогдолоо алдаж байна. Хүмүүс реклам сурталчилгаанаас залхаж нээлттэй, хурдан шуурхай харилцааг илүүд үзэж байна.
    2. Үрэх: Уламжлалт медиа сувгууд буюу телевизийн реклам, сурталчилгааны самбарууд нь өртөг өндөртэйн дээр үр дүнгээ тооцоход хүндрэлтэй. Жишээ нь телевизийн реклам болон гудамжны самбарууд нь яг хэдэн хүнд хүрч, хэдэн хүнийг шийдвэр гаргахад хүргэсэн бэ гэдгийг тооцох боломж хомс.

    Дэвшилтэт медиа маркетингийн давуу талууд

    1. Мэдээллэх: Байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ болон өөрсдийн үйл ажиллагааны тухай мэдээллийг нийтэд хүргэх, зар сурталчилгаагаа цацах.
    2. Харилцах: Үйлчлүүлэгч, хэрэглэгчидтэй холбогдож харилцах нээлттэй суваг.
    3. Судлах: Боломжит хэрэглэгч болон тэдгээрийн хэрэгцээ, шаардлага, хувийн онцлогийг судлаж түүнд тулгуурласан тактикийг хэрэгжүүлэх.
    4. Борлуулах: Интернэтээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах.
    5. Тэлэх: Зах зээлийнхээ хувьд тэлж глобаль зах зээл дээр гарах.
    6. Хэмжих: Интернэтийн харьцангуй хэмжигдэхүйц давуу талыг ашиглан мэдээлэл, сурталчилгаа хэдэн хүнд хүрсэн, хэдэн хүн сонирхсон, хэдэн хүн ямар санал сэтгэгдэлтэй байгааг хурдан хугацаанд хэмжиж стратегаа сайжруулах бүрэн боломжтой.
    7. Хэмнэх: Кибер орон зай дахь өөрийн онлайн оффисоо байгуулах, харилцаа холбооны, цаг хугацааны, офиссын гэх мэт олон төрлийн зардлыг хэмнэж болно.
    8. Дэмжих: Реклам сурталчилгааны үр ашигггүй зардалаа багасгаж харин нийгэмд тустай сайн сайхан үйл ажиллагааг дэмжиж санхүүжүүлэх байдлаар компанийнхаа нэр хүндийг өсгөдөгХҮМҮҮНЛЭГ МАРКЕТИНГ хүн төрөлхтний зүрх сэтгэлийг улам бүр байлдан дагуулсаар байна.

    Маркетингийн шинэ хандлага

    Тиймээс онлайн орчинд байгаа олон зуун хүмүүстэй зардал багатайгаар харилцаа үүсгэх, реклам сурталчилгаагаар залхаахгүйгээр хүссэн үед нь хүссэн мэдээлэлээр хангаж түргэн шуурхай харилцааг бий болгох, үүсгэсэн харилцаагаа тогтмолжуулах, итгэл төрүүлэх, үнэнч тууштай хэрэглэгчийг бий болгоход чиглэсэн үр дүнтэй ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлэх шаардлага улам бүр урган гарсаар байна. 

    Хэнд юуг зориулаад байгаа нь мэдэгдэхгүй рекламаар хүчирхийлдэг, сувгаа солитол залхаадаг, мод сүйтгэж энд тэндгүй цавуу, жонхуугаар цаас наадаг, хүн хардаг эсэх нь мэдэгдэхгүй уранхай, цоорхой самбар босгодог маркетинг сурталчилгаа эрин үеэ өнгөрөөж, үнэнч хэрэглэгчээ олж авч, тэдэнтэйгээ тогтмол үнэ цэнэтэй харилцааг бий болгох замаар ашиг бий болгодог онч маркетингийн үе ирээд байна. 

    Бараа, бүтээгдэхүүний талаар оновчтой мэдээллийг хүргэж, тогтмол, тасралгүй харилцааг бий болгосноор компанийн 80% ашгийг бий болгодог атлаа нийт хэрэглэгчийн 20% нь болж байдаг үнэнч тууштай хэрэглэгчээ олж авч, тэднийхээ сэтгэл ханамжийг тогтмол мэдэрч уян хатан оновчтой ажиллаж буй компаниуд амжилт ялалтаа бадруулсаар байна.


    МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТ,
    ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ

    ҮЙЛ АЖИЛЛАГААГАА УДИРДАХ
    ЦОГЦ ПЛАТФОРМ

    Маркетингийн санаануудаа үнэлэх, хэмжих, борлуулалтаа
    төлөвлөх хянах, хэрэглэгчтэйгээ харилцах,
    халамжлах үйл ажиллагааг нэг технологиос удирдаарай. https://erxes.mn/

    Жамсранжавын Лувсандорж