Author: admin

  • Дүрслэх урлаг гэж юу вэ? [What is fine art?]

    “Зураг зурж сурахад гурван зүйлийн зам буй.
    Тэргүүнд: Өөрийн сэтгэлээс төөрөгдөж зурах
    Хоёрт: Багшийг даган ёсоор зурах
    Гуравт: Бодитойг барин адил зурах
    Энэ гурваас эрхэм нь санаанаасаа төөрөгдөж зурах нь эрхэм болой” В.Инжиннааш

    “Хүсэлтэй сонин утга уянга хэмээгч
    Хөх үүл салхинаа хөврөх мэт
    Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас
    Хөнгөн бийрийг хөшиж юун хиймүй” В.Инжиннааш

    “Бичих туурвих хүмүүний жаргалан гэвээс бийр бэхсийн үлдээх мөр бөлгөө” Дандам аграмба

    Нүүрнээ үзэгдэх гадны өнгө төрх хавар цагийн зэрэглээ мэт хуурамч гэлээ ч орчлонт ертөнцийн мөн чанар нуугдан, эрдэнэт хүмүүний ухааран бодохуй аясаар алгуур уудлагдан, улам бүр мэдрэгдэж зон олны сэтгэл зүрхэнд хүргэх учир нэгэн буй”
    (Эртний монгол сургаалиас)
     
    “Уран зураач хүмүүн ямагт байгальтай маргалдаж өрсөлдөж байдаг” Леонарда Да Винчи

    Уран зураачидад хандаж хэлэхэд хэн ч хэзээ ч бусдын онцлог маягийг дууриаж болохгүй. Байгалийн үзэгдэл юмсууд гайхамшигтай учир түүнээс сурсан мастерыг дууриасанаас байгалиас суралцсан нь дээр” Леонарда Да Винчи

    “Туурвиж үлдээх бүтээл минь өв залгах үр хүүхэд минь буюу” Микеланджелло

    “Нэг сайхан эмэгтэйг зурахын тулд зуун сайхан бүсгүйг харах хэрэгтэй” Рафаэль

    “Гагцхүү дотоод сэтгэлийн үнэн илэрсэн газар л урлаг төрнө” О.Роден

    “Байгалийн бүх юмс бөөрөнхий, шовх, гонзгой хэлбэртэй байдаг. Чухамхүү энэ энгийн хэлбэрүүдийг зурж сурах хэрэгтэй. Хэрэв та нар эдгээр хэлбэрийг зурж чаддаг болвол юу хүссэнээ сурж чаддаг болно” Сезанн

    “Орчин үеийн урлаг нь бидэнд орчин үеийн бөгөөд бидний өөрсний маань буй болгосон бидний юу чаддагийг илэрхийлсэн, бидний амьдралыг харуулсан хэлбэрийг бэлэглэж өгөх ёстой юм” Отто Вагнер

    “Өнгө хэлбэр нэг нэгнийгээ хөнөж нэг нэгнийгээ илэрхийлж чаддаг салшгүй холбоотой бөгөөд хэлбэр өөрчлөгдвөл өнгө өөрчлөгдөж өнгө хувирвал хэлбэр дагаж хувирч байдаг юм” Петров Водкин

    Арга ажиллагаа бол зураач хүний хэл нь юм. Иймээс техникээ цуцалтгүй сайжруулж төгс төгөлдөр болгогтун. Та нар ингэхгүйгээр өөрсдийн мөрөөдөл, бодол, үзсэн харсан сайхан зүйлийг бусдад илэрхийлэн гаргаж хэзээ ч чадахгүй” П.П.Чистяков

    “Өнөөдөр урлагт гэрэл зурагч шиг буулгагч хэрэггүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Үнэн амьдрал бодит байдаль нь урлагийн амин гол зүйл. Гэхдээ бодит байдлын гаднах дүр төрхийг хуулбарлах биш мөн чанарыг гагцхүү тэдгээрийг хувиран өөрчлөгдөх шинэ хэлбэрээр нь илэрхийлэх ёстой” Теннеси Уильямс

    Орчин үеийн уран зургийн тухай ярих бүрдээ чухам яагаад “эрэл” хэмээх үгийг тодотгох болсныг би ер ойлгодоггүй. Минийхээр бол уран зурагт эрэл гэдэг ямар ч ач холбогдолгүй юм. Ганц олз л хэрэгтэй. Би бээр зургаа зурахдаа юу эрж байгаагаа бус юу олсоноо л үзүүлэхийг хүсдэг. Папло Пикассо

    “Урлаггүйгээр амьдрагч бол хагас зэрэмдэг нэгэн” Ж.Лувсандорж

    Зураач болохыг хүсэгч бүхэнд зориулсан 10 сургамж:

    1.    Зураач хүн ядуу байснаас баян байх нь дээр бийрний чинь үзүүр хүрсэн газраас алт эрдэнэсийн чулуу буй болдог болтол нь зурж сур.
    2.    Чи хэзээ ч төгс төгөлдөрт үл хүрэх учир төгс төгөлдөрөөс бүү ай.
    3.    Хамгийн түрүүнд эртний зураачид шиг бичиж зурж сур. Дараа нь чи зураараа дургисан ч бүгд чамайг хүндлэх болно.
    4.    Нүд, гар тэр дундаа толгойгоо бүү гээ. Хэрэв чи зураач болох гэж байгаа бол тэд чамд хэрэг болно.
    5.    Хэрэв орчин үеийн урлаг Вермер, Рафаэлийн зургаас илүү гарсан хэмээн үзэгсэд шиг үздэг бол энэ номыг бүү ав. Эргүү тэнэгийнхээ ертөнцрүү бүү оч.
    6.    Уран зургийг бүү басамжил. Эс чингвээс үхсэн хойно чинь уран зураг чамайг басамжлах болно.
    7.    Залхуурлаас суут бүтээл үл төрнө.
    8.    Зураач аа! зур!
    9.    Зураач хүн архи бүү уу, бүхий л амьдралынхаа турш тамхи бүү тат.
    10.    Хэрэв уран зураг чамд дурлахгүй л юм бол түүнд дурлах бүхий л дурлал чинь үр дүнгүй.
    С.Дали “Ид шидийн 50 нууц” номноос

  • Монголын бүсгүйчүүд гоо сайхнаа бүү хорлоосой

    Бүсгүйчүүдээ өөрийгөө хайрлаж яваасай гэсэн үүднээс нэг жижигхээн таталбар татсан юм. Жаахан охидууд хүртэл тамхи татаж байгаад маш их эмзэглэдэг. Тамхи татаж байгаадаа өөрийгөө гоё харагдаж байгаа даа, би сак бүсгүй шиг харагдаж байгаа даа гэж боддог бол та үнэндээ ой гутам муухай харагдаж байдаг. Монголын гоо бүсгүйчүүдийн гарын салаанд янжуур бүү байгаасай. Та нар минь дэлхийн хамгийн гоо сайхан шүү дээ. Гоо сайхан ертөнцийг аварна.

  • Уран зураг болон зургийн хэрэгсэлийн дэлгүүрүүд

    Уран зураг сонирхогч эрхэм танд уран зураг болон зургийн хэрэгсэл худалдаалдаг дэлгүүрүүдийн талаарх мэдээллийг мөн хүргэж байна.

    1. Урт цагааны урд талд “Үхэр тэрэг” зургийн дэлгүүр.
    2. Их дэлгүүрийн хажууд “Гандирс” төвийн баруун талд, Уран зургийн хэрэгсэлийн дэлгүүр
    3. СУИС-ийн өөдөөс харсан Чингэлтэй дүүргийн эмнэлгийн хажууд “Маrrise” уран зургийн хэрэгсэлийн дэлгүүр.
    4. Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимийн нэг давхарт “Энакурэ” жааз, уран зургийн хэрэгсэлийн дэлгүүр.
    5. Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимийн 2 давхарт Art house уран зургийн хэрэгсэлийн дэлгүүр.
    6. www.bizmarket.mn дахь Уран зургийн онлайн дэлгүүр
    7. “Мишээл экспо” төвд байрлах Artgallery, Утас: 99240550

  • Хүүхдүүд болон иргэдэд урлаг, уран зургийн мэдлэг боловсрол олгодог байгууллагууд

    Уран зураг хүнийг мэдрэмжтэй болгож өгдөг. Зураач биш ч гэсэн зургийг үздэг, мэдэрдэг, сэтгэлийн таашаал авдаг байгаасай. Амьдралын гоё сайхан мэдрэмжийг зургаас авдаг байгаасай гэж боддог. Магадгүй та болон таны хүүхэд уран зураг сонирхдог бол өөрийнхөө авъяас чадварыг хөгжүүлж эсвэл чөлөөт цагаа ухаалагаар өнгөрөөхийг хүсдэг эрхэм танд хэрэг болох болов уу гээд Улаанбаатар хот дахь өөрийн мэдэх дугуйлан, сургуулийн мэдээллийг орууллаа. Та ч бас нэмж бичиж болно шүү.

    Ceramic Art Studio
    https://www.facebook.com/ceramicstudio 

    Цаасан урлал
    https://www.facebook.com/TsaasanUrlal 

    “Сант асар” дахь уран Зургийн дугуйлан
    Чиглэл: Бүх насныханд зориулсан 
    Багш: Мөнхцэцэг 
    Утас: 99122103

    100 айл дахь зураачдын урлан
    Чиглэл: Бүх насныханд зориулсан
    Багш: Содоо /профессор/
    Утас: 99954044

    Төмөр замын 6-р сургуулийн Зургийн дугуйлан
    Чиглэл: Сонирхсон хүүхэд бүрт
    Багш: Сонинбаяр
    Утас: 99249200

    “Art cour” дахь Зургийн дугуйлан байдаг. 
    Чиглэл: Бүх насныханд зориулсан 
    Багш: Жааханхүү
    Утас: 99144121
    https://www.facebook.com/ArtiCourArtGallery 

    Хүүхдийн урлан бүтээх төвийн Зургийн дугуйлан
    Чиглэл: Хүүхдүүд
    Утас: 325703

    Монголын хүүхдийн ордоны Зургийн дугуйлан 
    Багш: Батбаяр
    Утас: 318274, 324603

    Уран зургийн тусгай сургалттай 86-р сургууль
    Утас: 683419

    Анима уран зургийн дунд сургууль
    Хаяг:
    Улаанбаатар хот Гандангийн дэнж, Туулын 2 дугаар гудамж, 2 тоот  (“Их хүрээ” зурхайн дацантай гудамж)
    Анима сургууль нь 2- р байр. Хаяг: Баянзүрх дүүрэг, Кино Үйлдвэр, Жуковын гудамж, 55-А, кино үйлдвэрийн автобусны буудлын хажууд Гэгээн Тройцкий сүмийн хашаа, 2 давхар цагаан байр. https://www.facebook.com/AnimaArtDesignSchoolAnimaDuDus

     

  • Хар зураг гэж юу вэ?

    Харьцаа:

    Юмсын хэсгүүдийг ерөнхий хэмжээнд нь буюу нэг юмыг нөгөөд нь жишиж үзэхийг харьцаа гэнэ. Хүүхэд ба том хүнийг зураг дээр нүүр хувцсаар нь бус харьцаа хэмжээгээр нь шууд таньж болно. Бид хүрээлэн байгаа юмсыг харьцаагаар нь ялгаж танина. Дүрс харьцаа байгуулалт нь тэр юмын зориулалтаас хамаарна. Юмсын хэлбэрийн гоё сайхан гэдэг нь түүний хэсэг тус бүр нь хоорондоо зөв харьцаатай хийсэн буюу зохицсонд оршино. Биет зүйлээс харах буюу сэдэвт зураг, чимэглэлийн зургийн алинд ч дүрслэгдэх юмсын харьцааг зөв гарган дүрслэх нь чухал. Юмсын ерөнхий хэлбэр ба түүний хэсгүүдийн харьцааг дүрслэн гаргах тухай Ерөнхий харьцаа хэлбэр нь юмсын өндөр,өргөн, зузаанаас хамаарна. Юмсыг биет байдлаас хараад буюу санаагаар мөн төсөөллийн алинаар нь ч зурахдаа тэдгээр юмын харьцааг зөв дүрслэх нь чухал. Юм тус бүрийн хэлбэрийн онцлогуудыг зураг дээр зөв гаргах хэрэгтэй. 

     

    Зурах арга:

    Зурах юмаа харааны талбайд багтаасны дараа: 1) Түүний өндрийгөргөнтэй нь харьцуулан аль нь илүү байгааг тодорхойлно. 2)Өндөр нь өргөнөөсөө хичнээн илүү буюу өргөн нь өндрийн хэмжээнд хичнээн дахин багтаж байгааг тодорхойлно. Үүний тулд юмыг харангуут өргөн нь өндөртөө хэд дахин багтаж байгааг санаандаа баримжаалан үзнэ. Зурж буй юмынхаа харьцааг тодорхойлоод цаасан дээр тэмдэглэнэ. 3) Юмын бүрэлдэхүүн хэсгийг зөв гаргахын тулд тэдгээрийг ерөнхий дүрс хэлбэрт нь хамааруулан өөр хооронд нь харьцуулан дүрсэлж гаргана. Хэсэг бүхнийг ерөнхий дүрс хэлбэрийн адилаар өндөр ба өргөнийг нь харцуулан гаргана. Юмын харьцааг хэрхэн харагдаж буй байдлаар нь зураг дээр гаргах хэрэгтэй. Юмсын харьцааг зөв зурж буйгаа шалгахын тулд өөрийн сууж буй байрнаас харандаагаараа хэмжиж болно. Биет юмнаас хараад буюу сэдэвт зургаар, мөн ажиглалт, төсөөллийн аль нэгээр хэд хэдэн юмыг өөр хооронд нь харьцуулах нь Байгалийн хэсгийн болон түүнд байгаа юмсын харьцааг зөв гаргавал энэ бүхэн нь үнэмшмээр болно. Хүн, амьтан ба юмсын цаана наана байгаа буюу зэрэгцэн байгаа өөр хоорондын болон, юмс тус бүрийн харьцааг зөв гаргаж чадсанаар аятайхан харагдана. Байгалийн өнгө, гэрэл, алслалт, юм тус бүрийн онцгой шинжийг гаргаж чадсан тохиолдолд бодит үнэн байдалтай болно. Хэд хэдэн юмыг хамтатган зурахдаа юмс тус бүрийн хэсгүүдийн харьцаа төдийгүй юмсыг өөр хооронд нь харьцуулах нь чухал. Ингэснээр зургийг бодит үнэнтэй ойртуулан адил төсөөтэй утга төгөлдөр болгож чадна.

     

    Бүлэг юмсыг зурах арга:

    Хамтатган тавьсан хэд хэдэн юмыг бүлэг гэнэ. Эдгээрийг зурахдаа хэмжээ хэлбэр ба байрлалыг бие биенд нь харцуулна. 

    Сэдэвт зургийг зурах журам: Сэдэвт орсон юмсыг зурагт үзүүлэхдээ түүний байрлалын орон зай, хэмжээг бие биед нь зөв дүрсэлсэн байх ёстой.

    Хүний биеийн харьцаа
    Хүний биеийн харьцааны нэгж нь толгойн өндрийн хэмжээ мөн. Бидний чухалчлан анхаарах зүйл: 

    1) Толгойн өндөр нь биеийн бүх өндөрт 7-8 дахин багтана. 

    2) Биеийн бүх өндрийн дундаж нь дунд чөмөг, аарцаг, сүүжинд зааглагдсан цэг мөн. 

    3) Цээжний хэсэг нь 2 нэгж 

    4) Доош унжуулсан гарын хурууны үзүүр нь дунд чөмөгний дунд хэсэгт тохирч байна.

    5) Цээжний өргөн нь 2 нэгжтэй тэнцүү байна. Эрэгтэй хүний аарцаг, сүүжний хэсгийнөргөн нь 1,5; эмэгтэй хүнийх 1,75 нэгжтэй тус тус тэнцүү байна. Хүүхдийн биеийн харьцаа нь насанд хүрэгчдийнхээс өөр байдаг юм. Нярай хүүхдийн толгойн өндөр 4 дахин, 6 настай хүүхдийн бүх биеийн уртад 5-6 дахин багтана. 

     

    Хүний зөвхөн толгойн хэсгийг авч үзье: 

    Толгойг дээд ба доод гэсэн 2 хэсэгт хуваан ойлгож болно. Эгц нааш харсан хүний зулайнаас хамрын яс хүртэл дээд хэсэг, нүдний цөцгийнөөс ирүү хүртэл доод хэсэг нь юм. Хэрэв доод хэсгийг дундуур нь хуваавал хамрын урт, хамраас эрүүний хоорондох зайг 3-н тэнцүү хэсэгт хуваавал түүний дээд хуваарь дээр амны байрлал тодорхойлогдоно. Нүүрийн тэгш хэмийн шугам дагуу эрүүнээс хамрын үзүүр хүртэлх хэмжээг дээш нь тавьсан хуваарь дээр хөмсөг тэмдэглэгдэнэ, толгойн хэлбэрт тохируулан татсан хөмсөг ба амны шугам нь толгойн элдэв хөдөлгөөн, тэдгээрийн орон зайн байрлалыг зөв гаргахад ихээхэн үүрэгтэй байдаг. Бие ба нүүрийн харьцаанууд нь хүн бүр дээр адилгүй зөрүүтэй талууд амьдрал дээр тохиолддог учир хөдөлшгүй хэв загвар болгон ойлгож болохгүй. Харин энэ мэдлэг нь зураг дээр бүдүүлэг алдаа гаргахаас зайлсхийхэд тусална. Байгуулалтын зураас ба туслах шулуунуудыг биеийн үндсэн дүрсийн зураасанд саад болохгүй бүдэг зурж тэмдэглэх хэрэгтэй. 

     

    Алслалт: 

    Алслалтын мэдлэг нь хар зурагт маш чухал юм. Энэ мэдлэггүйгээр зурагт амжилттай суралцаж чадахгүй. Алсад байгаа юмс жижигхэн юм шиг харагддагийг одоогоос 2500 жилийн тэртээгээс Грект мэдэх болжээ. Гэвч юмны багасах ба өөрчлөгдөх хуулийг 500 орчим жилийн үеэс Италийн зураачид нээжээ. Тэд алслалтын тухай бодлогуудыг шийдвэрлэхээр уйгагүй ажиллаж алслалтыг судлах янз бүрийн багаж хэрэгсэл хийсэн байна. Алслалтын ухаан нь зургийн хавтгай дээр ч өргөн уудам орон зайг багтаан үзүүлэх бололцоог зураачдад олгоно. Харааны түвшин, шугаман алслалтын холбогдлыг ойлгож, хойшид сэдэвт зураг бүхэн дээр санаж тусгахыг эрхэмлэх хэрэгтэй. Үүнд: 

    а) Харааны түвшин нь зургийн хавтгай дунд 

    б) Харааны түвшин зургийн хавтгайн дундаас дээш 

    в) Харааны түвшин нь зургийн хавтгайн дундаас доор байгаагаар тус тус дүрслэгджээ. Зургийн талбай Бидний хараа ба харагдаж байгаа юм 2-ын хооронд оршиж байгаа янз бүрийн босоо хавтгайг зургийн хавтгай гэнэ. Зузаан цаасанд жижиг хэмжээний цонх шиг тэгш өнцөгт нүх гаргаж тэр нүхээр зурах зүйлээ ажиглах үед энэ нь зургийн хавтгайн үүргийг гүйцэтгэж байгаа юм. Бид юмыг аль хэсгээс таслан зургийн цаасанд ямар байдалтай байрлуулан зурахаа энэ цонхоор харна. 

     

    Зурах арга 

    Харааны талбай ба зургийн хуудсан дээрээ дүрс зураг байрлуулах тохиромжтой байдлыг тодорхойлохын тулд нүдний өмнө ажиглах цонхоо босоо тэгш байдлаар бариарай. Түүнийгээ баруун зүүн, дээш доош болгон нүхээр нь харж зурагт дүрслэх юмын тохиромжтой байдлыг хайх хэрэгтэй. 

     

    Гэрэл сүүдэр: 

    Аливаа биетийн хэлбэр дүрсийг зөвхөн харьцаа төдийгүй эзэлхүүнт байдал, гэрэл сүүдрийн хамтаар ялган зурж болно. Гэрэл сүүдэр нь юмыг ямраар харагдаж байгаа үнэн бодит байдлаар нь дүрслэхэд чухал хэрэглүүр мөн. Гэрэлтүүлгийн нэг ба хэд хэдэн цэг, өөрийн ба унасан сүүдэр Янз бүрийн чиглэлээр янз бүрийн юмс дээр хол, ойр зайнаас гэрлийн туяа тусна. Гэрлийн туяа юман дээр янз бүрийн хэмжээгээр хуваагдан тусна. Цонхны гэрэлд ойр байгаа нь сайн, хол байгаа юмс муу гэрэлтүүлэгдэнэ. Гэрэлтүүлгийн цэг хэд хэд байж болно. Юмсын бие дээрх сүүдрийг өөрийнх, түүнээс суурь дээрээ туссан сүүдрийг унасан сүүдэр гэж тус тус нэрлэнэ. Юмсын дүрс хэлбэр ба гэрлийн туяаны чиглэлээс гэрэл сүүдрийн хамаарах нь: Хэрэв юман дээр гэрэлтүүлгийн ганц цэгээс туяа тусгавал тэр нь юмны сүүдэртсэн хэсгийн болон унасан сүүдрийн нарийн зааг, тэдгээрийн тодорхой хэлбэрийг харуулна. Сүүдэр нь гэрлийн цэгийн эсрэг талд байдгийг мэднэ. Гэрэл ба сүүдрийн хооронд хагас сүүдэр байна. Гэрэлтүүлгийн цэг нь хажуугаас буюу шууд байвал хажуугийн буюу шууд гэрэлтүүлэг гэж нэрлэдэг. Гэрэлтүүлгийн цэг нь юмны цаана байх тохиолдолд зураачдад бүрэн сүүдэртэй тал нь харагдаж байна. Гэрэлтүүлсэн тал нь сүүдэртэй талдаа халхлагдаж байна. 

     

    Зурах арга:

    Зурж буй юмсынхаа гэрэл сүүдрийг гаргахын өмнө тухайн юмны гэрэлтлэгийн чиг, гэрэлтүүлгийн нэг буюу хэдэн цэг байгаа болон аль талдаа хамгийн хурц гэрэл, хүнд бараан сүүдэр (өөрийн нь ба унасан)-тэй, түүний хэлбэр ямар байгаа зэргийг ажиглан оновчтой тодорхойлох хэрэгтэй. Тэгш өнцөгт ба дугуй хэлбэртэй юмсын гэрэл сүүдрийг гаргах нь Эзэлхүүний дүрс хэлбэрийг итгэн үнэмшмээр дүрслэх нь зөвхөн зургийн шугамын байгуулалт түүний орон зай дахь байрлал, харьцааг зөв гаргах төдийгүй мөн сүүдэр, хагас сүүдрийг зөв гаргахаас ихээхэн шалтгаална. Гэрэл сүүдрийн толбо, тэдгээрийн өөрчлөлт нь гэрэлтүүлгийн онцлогоос хамаарна. Иймд зураг дээр гэрэл сүүдрийг зөв гаргахын тул юмсын гэрэлтүүлэгдсэн талыг сүүдэртсэн талтай нь анхааралтай харьцуулан үзэх, түүнийг гэрэлтүүлгийн цэгээр шалгах хэрэгтэй. Тэгш өнцөгт хэлбэртэй юмсын гэрэл, сүүдэр нь эрс тэс заагтай байна. Бөөрөнхий хэлбэртэй юмсын гэрэл хагас сүүдэр болон сүүдэртээ зөөлөн шилжинэ. Зурж буй юмсын гадаргуу дээрх гэрэл сүүдрийн зөөлөн шилжилт холболтыг харандааны янз бүрийн чиглэл, хэлбэрийн зурааслалаар, эсхүл будгийн хүнд хөнгөн өнгөөр ялган үзүүлэх хэрэгтэй.

     

    Ойсон гэрэл ба юмсын ойсон дүрсийн тухай 

    Юмны орчинд туссан гэрэл ойж түүний өөрийн сүүдэр дотор эргэж туссаныг ойсон гэрэл (рефлекс) гэнэ. Ойсон гэрлийн хүч нь юмсын гадаргуугийн гэрлээс хүнд (үндсэн өнгөнөөс сул) байдаг боловч ерөнхий сүүдэр дотор цайвардуу хөнгөн болгож харагдуулна. Энэ нь хар ба өнгөт зургийн алинд ч хамаарна. Юмсын гэрлийн хэсгийг түүний өөрийн сүүдэртэй нь харьцуулбал түүний сүүдэр дотор ойсон гэрэл өнгийн хувьд өөр болох ёстой. Юмны дүрс суурийн гадаргуу дээр харагдаж байдаг үзэгдэл бий.

     

    Сэдэвт зураг дээр гэрэл сүүдэр гаргах нь 

    Зурагтаа гэрэл сүүдрийг сайн гаргаж чадвал аль цаг үе, ямар орчин, хэдий үеийн процессийг мэдэж болно. Сэдэвт зургийг гүйцэтгэхдээ гэрлийн тухай зайлшгүй санах ёстой. 

     

    Зурах арга. 

    Сэдэвт зургийн тухай бодохдоо, хамгийн урьдаар өөрөө санавал зохих зүйл байдаг. Энэ нь өдрийн ямар цаг үе, түүний гэрлийн тодорхой онцлогийг дүрслэх зорилго тавина. Хуудас цаасан дээр дүрсэлсэн юмны гэрэл сүүдрийн зааг ялгааг шууд тэмдэглэж гэрэл, сүүдэр, тэдгээрээс унасан сүүдрийн хэсгүүдийг харьцуулан зохицуулах хэрэгтэй. 

     

    Юмсын байгуулалт 

    Юм бүхэн олон хэлбэрт хэсгүүдээс нийлж тогтсон янз бүрийн дүрстэй байдаг юм. Эдгээр хэсгүүдийн хоорондоо тодорхой дарааллаар нэгдэж холбогдсоныг юмын байгуулалт гэнэ.

  • Хүүхэд байхдаа зурсан “Дэвтэрийн нүүр”

    Энэ зургаа харсан чинь хөөрхөн санагдаад та бүхэндээ үзүүлэхээр шийдлээ. Зургийн дэвтэрийн нүүр хийе гэж бодоод зурж байсан юм. Хүүхэд байхад “Бадарчингийн үлгэрүүд” гээд хөгтэй юмнуудыг зөндөөн уншдаг байсан даа. Тэгээд хаана ч явсан аз жаргалтай, авхаалжтай байдаг нь гоё санагдаад зурсан юм. Энэ зургийг зургийн дэвтэрний нүүр болгохыг би зөвшөөрч байгаа шүү. Хэ хэ

  • Хамгийн анхны Шинэ урлаг үзэсгэлэн- First New art exhibition

    Багш Л.Энхбатын санаачилан байгуулсан New century art association-ий гишүүн болж урлагийн сайн сайхныг хүмүүст хүргэхээр хамтын хүчээр ажиллаж байгаадаа баяртай байдаг билээ. Бид нэгдэж нийлж урлагийн гоо сайхнаар дамжуулан нийгэмд тодорхой хэмжээний эерэг өөрчлөлтийг авчирж чадна гэж боддог. Мөн нэгнээ дэмжиж, нэгнээсээ суралцаж, бусдыгаа сэдэлжүүлж хамтын хүчээр хөгжиж дэвжиж урагшлая гэж зорьдог билээ.

    2006 онд анхны “Шинэ урлаг” үзэсгэлэнгээ хамтарч гаргасан бөгөөд урлагийн сонирхогчидын анхаарлыг нэлээдгүй татаж байсан. Тухайн үед “Ухаарал – сэхээрэл” сонинд гарсан нийтлэл байхаар нь энд орууллаа. Энэ нийтлэлд миний тухай “Залуу зураач эмэгтэй В.Ундраагийн үндэсний хувцас өмсгөлтэй монгол хатадын тухай “Хатад”, “Хүлээлт” зэрэг бүтээлүүдийг монгол үндэсний зургийн нэг хавтгай дээр олон дүрс дүрсэлдэг уламжлалт аргыг орчин үеийн уран зургийн аргатай чадмаг хослуулж хийсэн сонирхолтой бүтээлүүд болжээ” хэмээн бичсэн байгаа нь эргээд бодоход сайхан санагдлаа.

  • Зургийн гадна болон дотор жаазны үйлдвэр, дэлгүүр

    Энэ удаа та бүхэнд жаазны үйлдвэрийн талаар мэдээлэл хүргэхээр шийдлээ. Оюутнууд болон гадаадаас ирсэн зураачид мөн зураг сонирхогчид тэр бүр мэддэггүй юм билээ. Хэд хэдэн хүний хүсэлтийн дагуу энэ мэдээллийг оруулж байна.

    1.    Фокус бэлэг дурсгал, жаазны үйлдвэр, дэлгүүр
    Байршил: БГД, Модны 2, Эрүүл мэндийн 7-р төвийн урд талд
    Салбар дэлгүүр
    •    Улсын их дэлгүүр
    •    Ачлал их дэлгүүр
    •    Мөнгөн завъяа
    •    Хермес 2 давхарт
    •    Эрдэнэт, “Сэлэнгэ” буудал
    •    Дархан Номин дэлгүүр
    Утас: 301442, 99664641, 91050404.

    2.    Урчуудын эвлэлийн хорооны “Б” урлангийн 1-р давхарт байрлах дотор болон гадна жаазны үйлдвэр

    3.    “Энакурэ” солонгос бэлэг дурсгал, зургийн хэрэгсэлийн дэлгүүр, жаазны үйлдвэр
    Байршил: 11-рхороолол, Ардчилалын ордоны хойд талд 
    Салбар дэлгүүр
    •    Ачлал их дэлгүүр
    •    Мишээл экспо
    •    Sky их дэлгүүр
    •    Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн байранд
    Утас: 91115000

  • Урлаг гэж юу вэ?

    Хөгжимчин Clarence “Gatemouth” Brown хэлэхдээ “Маш олон хүмүүс хөгжмийг буруу зорилгоор тоглодог. Хэдийгээр хөгжим тоглосноор би олон зүйлсийг худалдаж авах боломжтой болдог боловч энэ миний хөгжим тоглох зорилго байгаагүй юм. Сайхан хөгжим эгшиглүүлснээр түүнийг сонсохоор ирсэн хүмүүст сайн сайхан зүйлсийг өгч чадах юм байна гэдгээ би ойлгосон.” гэжээ.

     

    Урлаг гэдэг ойлголтыг олон нийт хайхардаггүй бол урлагийнхан гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлэг хүмүүс нь ихэвчилэн буруугаар ойлгодог байна. Урлагийн талаарх зарим тодорхойлолтуудыг доор авч үзье.

    Stephen Page, artistic director, Bangarra Dance Theatre

    -Мөрөөдлийн хүч.

    Bronwyn Johnson, director Melbourne Art Fair

    – Урлаг бол бидний амьдарч буй цаг үеийн соёлын илэрхийлэл мөн – харин агуу урлаг нь хэд хэдэн соёлыг дамжин мөнхрөх чадвартай байдаг.

    Bernard Smith, art historian

    – Урлаг нь бүтээгчийн ур чадвараар бүтдэг.

    Mirka Mora, painter

    – Урлаг бол уран төсөөллийн үр хөврөл бөгөөд түүнд амь өгдөг хүчин зүйл.

    Gabrielle Pizzi, gallery director

    – Зураг, баримал, фото зураг, симфони хөгжим, бүжиг гэхчилэн аливаа бүтээл нь урлаг бөгөөд уран сэтгэмж, гайхамшигт шийдэл, гоо сайхан, амьд сэтгэмжийг багтааж үзэгчиддээ өөрийгөө илэрхийлэх арга юм.

    Carrillo Gantner, president of the Victorian Arts Centre

    – Бүтээлч илэрхийллээр дамжуулан илэрхийлэгдсэн амьдралын туршлага.

    Ron Robertson-Swann, sculptor

    – Урлагийг бүтээх үндсэн шаардлага нь гоо сайхан юм.

    Richard Tognetti, artistic director, Australian Chamber Orchestra

    – Урлаг бол амьдралын эрч хүч, илэрхийлэл.

    Gerard Vaughan, director National Gallery of Victoria

    – Урлаг ямар ч хэлбэртэй байж болно – харагдах, сонсогдох, хөдөлгөөнт – надад хамгийн чухал нь урлаг хүний ухаанаар бүтээгдээд намайг урагш нь хөдөлгөх хүчийг шингээсэн гоо зүй, сэтгэл хөдлөлийн нэгдэл юм.

    Энэ бүгдээс дараах хэд хэдэн дүгнэлтийг хийж болохоор байна. УРЛАГ НЬ:

    – Хүний бүтээл : урлаг нь хүний уран төсөөллийг амилуулсан бүтээл юм.

    – Хүмүүст зориулагддаг : урлаг нь бүтээгчийнхээ санаа бодлыг бусдад дамжуулах зорилгоор бүтээгддэг. Тэгэхээр урлаг өөртөө өгүүлэмжийг агуулж байдаг.Урлагийн бүтээл нь хүмүүст зориулагдсан байдаг.

    – Бусдад сайн сайхан зүйл хүргэх : Урлаг хүмүүст гоо зүй, гоо сайхан, сэтгэлгээний шинэ өнцөг эсвэл шинэ эрч хүч өгдөг. Урлагийн аливаа бүтээл нь түүнийг хүлээн авагчдаа өгүүлэмжээр дамжуулан сайн сайхан зүйлийг хүргэдэг байх нь.

    – Үнэ цэнэтэй : Урлаг нь хэд хэдэн зуун, хэд хэдэн соёлын эринг дамжин оршин тогтнохуйц байх ёстой. Жишээлбэл зураачийн зурсан зураг нь ердөө нэг үзэсгэлэнд оролцоод мартагдаж болно. Эсрэгээр зураачийн зураг хэдэн зууны турш мөнхөрч өөрийн санаагаа нийгмийн соёл өөрчлөгдөхөөс үл хамааран бусдад дэлгэрүүлсээр байж болох юм. Тэгэхээр эндээс хүний бүтээл бүр урлаг биш харин үнэхээр хэдэн зуун дамжин мөнхрөх чадвартай бүтээлийг урлаг гэж ангилдаг гэж хэлж болох юм.

     Урлагийн бүтээл бол хүний төгс бүтээл юм. Бүтээл бусад хүмүүст сайн сайханыг бэлэгдэн зориулагдсан байхдаа төгс билээ. Хүмүүст сайн сайхныг бэлэгдэн бүтээгдсэн бүтээл нь технологийн хязгаарыг даван, гоо зүйн өндөр мэдрэмж, бүтээгчийн оюун ухааны чадварыг өөртөө шингээн мөнхөрдөг.

  • Өөртөө итгэ

    Би өөртөө итгэлтэй нэгэн. Тиймээс таныг ч бас өөртөө итгэ гэж уриалж байна. Танд энэ үг их хүндхэн сонсогдож, та Яаж? гэж асууж байж ч болох юм. Эсвэл та би өөртөө итгэдэг, өөртөө итгэлтэй байна гэж хэлж ч болох юм. Харин юу гэж хариулахаа мэдэхгүй байгаа бол эрхэм та дараах асуултанд хариулна уу?

    Та аз жаргалтай байна уу?

    Таны сэтгэл амар тайван байна уу?

    Та одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?

    Эдгээр асуултанд бүдрээгүй бол та өөртөө итгэлтэй нэгэн бөгөөд амжилтын замаараа алхаж яваа юм байна. Харин эдгээр асуултанд амар тайвнаар хариулж чадахгүй байгаа бол амжилтын замаар алхаагүй гэдгээ шударгаар хүлээн зөвшөөр. Ингэж чадвал та амжилтанд хүрэх болно. Өөрөөр хэлбэл эхлээд та өөртөө үнэнг хэлснээр шударгаар үнэнг зөвшөөрснөөр амжилтанд хүрэх болно. Жилийн өмнө надаас миний хамгийн сайн найз эдгээрийг асуусан юм. Би тэгэхэд нь би аз жаргалтай байна, би өөртөө итгэлтэй байна энэ ажлаа л хийж байхад л болно гэж хариулсан юм даг. Энэ үед улайхгүй худлаа ярьсан даа. Дотоод сэтгэл минь чи ийм амьдралыг хүсээгүй, чи илүү ихийг хийх хүсэл эрмэлзэлтэй гэсэн ч би худлаа ярьчихсан. Ингээд л нэг хэсэг өсөн дэвжие, илүү ихийг хийж бүтээе гэсэн хүслээ нуун дарж амьдарсан юм даг. Харин урагшлахгүй зогссон мөчүүдээс болж тэвчээрийн хязгаар нэгэн өглөө тасардаг юм байна лээ. Тэвчээрийн хязгаар төгсгөлдөө хүрснийг мэдэрч, ийм амьдралыг хүсэхгүй байна, шинээр эхлэе гэж өөртөө хэлж чадсандаа би одоо баяртай байдаг. Хуучин амьдралдаа баяртай гэж хэлээд бүгдийг шинээр эхлэхээр гүйн гарч билээ. Хэдийгээр дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг өмнөх амьдралын өдөр бүхэн нүдэнд үзэгдэж дурсамж бүхнээ үгүйлэн санагалзаж байсан ч тэдгээр өдрүүдийг би хэсэг, хэсгээр нь сэтгэлээсээ арчин байна… Энэ л өдрөөс хойш би өөрийнхөө цор ганц үнэ цэнэтэй гэдгийг мэдэрч, хэрхэн өөрийгөө илүү их таних вэ? Би чухам энэ дэлхийд юуг хийж бүтээж, үлдээх ёстой вэ? Эрүүл сайхан бие заяасан байхад энгийн нэгэн байж болно гэж үү? гэх мэт бодлуудаа сэргээн өөртэйгөө ойртож эхэлсэн юм. Хамгийн гол нэг зүйл нь би болохгүй зүйлийг болгохын төлөө хичээсэн,  ингээд л тэвчээд амьдрая ийм л хувь тавилантай байж гэсэн утгагүй амьдралаа дуусгаж чадсанаар өөртөө итгэж эхэлсэн юм. Өөрийгөө хуурахаа болих энэ үеэс л би амжилтын замаар алхсан. Би өнөөдөр өөрийн хийж чадах бүхнээ, өөрийн хүссэн ажил бүхнээ хийж байна.  Мөн би БУСДЫН ТӨЛӨӨ амьдралаа зориулахыг хүссэн өөрийн сэтгэлээ сонсож чадсан юм. Би ингэж л аз жаргалыг олж авсан. Одоо бол олон салаа замаас амжилтын замаа олсон учир үргэлжлүүлэн алхана. Гэхдээ хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэйг өнгөрсөн он жилүүдээсээ олж авсан билээ.

    1. Юу хийхийг хүсч байна гэдгээ олох
    2. Хийхийг хүссэн ажлаа эхлүүлэх
    3. Дэмжин түших хүмүүсийг амьдралдаа оруулах
    4. Зөвлөгөө, шүүмжийг бусдаас байнга авч байх
    5.  Хэзээ ч үл шантрах

    Ингээд үүнийг уншигч эрхэм та одоогийн амьдралаа эргэцүүлэн бодож сэтгэлээ сонссон гэдэгт итгэж байна.  Мөн миний сэтгэлийн дотор юу байгааг надад харуулагч таны нүдээр би өөрийгөө оллоо. Баярлалаа намайг ширтсэн, цаашид ширтэх нүд бүхэнд…