Таталбар болон судалбар зургуудыг ерөнхийд нь түргэн зураг гэж нэрлэдэг.
Croquis гэдэг үг нь франц гаралтай “ноорог, бүдүүвч зураг” гэсэн утгатай үг юм.
Таталбар зураг гэдэг нь амьд хүн, загваруудын дүр төрх, гол утга санааг илэрхийлж хурдан, товчхон дүрсэлсэн уран зураглал юм. Тухайн зурж буй амьд загварууд /хүн/ нь удаан хугацаанд хөдөлгөөнгүй байж чадахгүй учраас энэ зургийг маш богинохон хугацаанд ердөө 1-2 минутанд зурдаг. Зургийг нэгд нэгэнгүй детальчлан хэсэгчилж зурах цаг байдаггүй, хурдан бөгөөд ерөнхий гэсэн зарчмаар таталбар зураг зурагддаг учраас зураачдад зурж буй зүйлийнхээ гол чухал хэсгүүдийг олж зурж сурахад тусалдаг төдийгүй, ингэснээрээ зураачийн нүдний ур, гарын ур, ухааны урыг хөгжүүлэх үндсэн нөхцөл болдог. Таталбар нь өнгөт зураг, бусад бүх төрлийн зургийг зурах үндсэн суурь болж өгдөг. Таталбар нь юмсын гол ерөнхий шинжийг ялгаж, туслах зүйлийг тооцолгүй хамгийн гол онцлогийг цэг толбо зураасаар зурсан зурган тэмдэглэл юм.
Судалбар зураг гэдэг нь аливаа уран бүтээл хийхийн тулд гол ба туслах дүрүүд болон уран бүтээлд орох дүр дүрслэлүүдийг хэсэгчлэн судалж зурсныг хэлнэ. Уран бүтээлчид юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахын тулд судалбар зургийг байнга хийдэг. Уран бүтээлийн эх дүрүүдийн дагуу зохиомж байрлалыг сонгон боловсруулахын тулд эрэл хайлт хийж тодорхой хон, байгаль, юмс үзэгдлийг судалж зурна.
Таталбар зурагт дүрслэлийг ерөнхийлөн зурдаг бол судалбар зурагт хэсэгчлэн судалж зурдаг онцлогтой.
Түргэн зургийг зурж гүйцэтгэх арга
1. Биет зүйлийг харж зурах
2. Ажиглаж тогтоосноороо зурах
3. Төсөөлөн бодож зурах
4. Дээрх аргуудыг хослуулан зурах
5. Зохион бодож зурах
Түргэн зургийг зурах арга техник
1. Үргэлжилсэн зураасаар зурах
2. Цэг толбо зураас сүүдэр хослуулан зурах
3. Үргэлжилсэн ба тасархай зураас хослуулан зурах
4. Байгуулалтын зураас, хүрээ зураас хослуулан зурах
5. Тойм зургаар хийдэг арга технологитой.



2013 оны 10-р сарын 30-ны өдөр “Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих” төслийн уулзалт, семинар амжилттай боллоо. Энэ семинарыг “Эвэридэй ферм” ХХК санаачлан зохион байгуулсан бөгөөд уулзалтанд төслийн удирдагч Козай сан, “Эвэридэй ферм” ХХК-ын менежер Б.Зоригт, судалгааны ажилтан Яманэ сан, JICA Монгол дах төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Такэцүрү Эйко, Бридж группын ТУЗ-ын дарга Л.Даваажаргал, ШУТИС-ын ХИБС-ын багш Сэржмядаг нар болон төслийг дэмжин ажиллах байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм. Семинарыг “Эвэридэй ферм” ХХК-ын захирал Д.Алтанцэцэг нээн үг хэлсэн. Тэрээр: манай байгууллага хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчидийн ашиг орлогыг нэмэгдүүлж дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажилладаг. Өнөөдөр энэ зорилгынхоо хүрээнд ажиллах хүсэл эрмэлзэл, ур чадвартай хэдий ч ядуурлаас гарч чадахгүй байгаа иргэдээ дэмжихээр “Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих” төслөө хэрэгжүүлж эхлээд байна. Бид энэ төслөө Япон улсын мэргэжилтнүүдтэй хамтран хийж байна. Өнө эртнээс хамтын ажиллагаатай байсаар ирсэн Япон улсын мэргэжилтнүүдтэй дахин хамтран ажиллах болсондоо баяртай байна. Төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
2010 оны 10 сарын 20-нд “Хүүхэд бүрийн төлөө” бүлгийхэнтэй хамт “Нийслэлийн хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв”-д очлоо. Асрах газар хүмүүжидэг хүүхдүүдийн талаар сайн мэддэггүй очсон боловч хүүхдүүдийг хөдөлмөрт дурлуулж, авъяасыг нь нээн илрүүлж, өөрийн гараар хийж чадах бүхнийг хийлгэж бүтээлгэж байгааг нь хараад бас их баярлалаа. Хүүхдүүдийн авъяас чадварыг нээж, хийж бүтээх бололцоог олгож, өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явчих хэмжээнд хүүхдүүдийг хөгжүүлж байгаа энэ байгууллагаар бахархахгүй байхын аргагүй.
