Author: admin

  • 1- 2 насны хүүхдийн онцлог, харьцах арга

    Өнөөдөр эцэг, эхчүүд хүүхдээ юу хийж чадах эсэхийг нь мэдэхгүй мөртлөө хүүхдээ юм хийх гэхэд нь үгүйсгээд, бага байна, том болохоороо хий, одоохондоо чадахгүй гэх мэт хориглодог. Жишээлбэл: 1 настай хүүхэд өөрөө халбагаа бариад хоолоо идэх гээд зүтгэхэд ээж нь хоолоо асгаж цутгахаас нь халширч хориглодог, хоолоо идээд аягаа аваачаад тавих гэхэд нь хагалчихна гэж хориглодог, оймсоо өмсөх гэхэд нь удна, цэцэрлэгээсээ хожигдчихно гээд ээж нь өөрөө шүүрч аваад өмсүүлдэг, шүүр бариад шал цэвэрлэх гэхэд нь чадахгүй гэх мэт хориглосоор юм хийх гэж тэмүүлж байгаа сэдэл тэмүүллийг нь унтраачихдаг. Ийнхүү бага насандаа ажил хийх дадал, хэвшил суух ёстой байсан үед нь хориглосоор тэрхүү дадал хэвшлийг суулгаагүй учир 5, 6 насандаа юмнаас хойш сууж, хий гэсэн зүйлийг хийдэггүй, залхуурах хандлагатай болж төлөвшдөг. Ийнхүү эцэг эх нь –манай хүүхэд гэж залхуу юм гэж хүүхэдрүүгээ бурууг тохдог боловч түүнийг залхууруу түлхсэн нь өөрсдөө гэдгийгээ ухамсарладаггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжил төлөвшилд хариуцлагатай хандан, хүүхдийн нас насан дээрх онцлогийн талаар мэдлэгтэй болж, юм мэдэж хүүхэдтэйгээ харьцдаг байгаасай гэж хүсч байна. Ингээд 1-2 насны хүүхдийн онцлог:
    1 нас 3 сар
    Хүүхдийн ойлгож буй үгийн нөөц хурдан олширно. Шулганаан дундаа зарим үгийг хэрэглэж эхэлнэ. 3 см-ын зөрөөтэй том жижиг зүйлүүдийг хооронд нь ялгаж чадна
    Урьд нь сурсан зүйлүүдийг давтах чадвартай болно. Явдал ихсэнэ, тонгойж чадна. Хагас сууна, эргэнэ, хойшоо ухарна. Өтгөн хоолыг өөрөө халбагадаж иднэ.
    1 нас 6 сар
    Хоорондоо төстэй чанараар нь эд юмсыг хооронд нь хамааруулж чадна. Хүсвэл хялбарчилсан болон зөв үгийг хэрэглэнэ. Ялгаатай 3-4 хэлбэр дүрсийг ялгаж чадна. Том хүний хийдэг байнга ажиглаж нүдэлсэн хөдөлгөөнүүдээс тоглохдоо хэрэглэнэ. Хөлөө зөөн саадыг давна. Шингэн хоолыг өөрөө халбагадаж иднэ.
    1 нас 9 сар
    Энгийн хялбар асуултанд хариулна. Зураг дээр харуулан ярьж өгсөн хялбар түүхийг ойлгоно. Хоорондоо 3 см-ын зөрүүтэй хэмжээтэй зүйлүүдийг ялгана. Эвлүүлдэг дүрсээр байшин, сандал г.м хялбар бүтцийг хийнэ. 15-20 см-ын өргөн болон урттай зүйл дээгүүр явж чадна.
    2 нас
    Том хүний ярьж буй өнгөрсөн цагт болсон хялбар түүхийг ойлгоно. 3 үгнээс бүтсэн тэмдэг нэр, байршил заасан өгүүлбэрийг хэрэглэнэ. Өөр өөр өнгөтэй 3 – 4 зүйлийг хооронд нь ялгана. Тоглоомондоо хоорондоо холбоотой хялбар үйлдлүүдийг оруулна. 15 – 20 см өндөртэй саадыг хөлөө зөөн алхаж давна. Малгай, трико, үдээсгүй гутал зэргийг өөрөө өмсөнө.
    Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд бид хамгийн түрүүнд тухайн насны хүүхдийн онцлог шинжүүдийг маш сайн мэдэж, улмаар хүүхдэдээ тохирсон ажил буюу үйлдлийг хийх боломж, нөхцлөөр хангаж өгөх нь чухал. Жишээлбэл: хүүхдэдээ оймсоо өмсөх цаг гаргаж, өглөө эрт босцгоох, шалны алчуур бариад шээсээ арчих гэхэд нь муухай, баа баа гэх биш, арчуулчихаад дараа нь гарыг нь өөрөө угаачих хэрэгтэй ингэж чадвал бид хүүхдээ багаас нь хөдөлмөрт дуртай хүн болгож төлөвшүүлж чадна.

  • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА

    Хэрэглэгчийг залхаасан зар сурталчилгаанд тулгуурласан маркетинг хуучирж, бүтээлч сэтгэлгээнд суурилсан маркетингийн үе эхэлж байна. Маркетингийн мөн чанарт “хүмүүнлэг, ухаалаг, татах, ногоон” гэсэн хандлагын өөрчлөлтүүд харагдаж байна. Дэвшилтэт маркетинг нь хүний үндсэн хэрэгцээ болох харилцах, хүндэтгүүлэх, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээг маш сайн хангадаг. Интернэт маркетингийг Монголд хэн амжилттай ашигласан бэ гэж надаас асуудаг. Та үргэлж 2-т байхыг хүсдэг үү гэж би асуудаг. Та үргэлж 2-т байж, амжилтыг дууриах биш хандлагыг ухаарч амжиж амжилтаа бүтээ


    Компаниуд сошиаль медиагаас зугтах нь нүүрээ дараад хүмүүс байхгүй байна гэж боддог гэнэн хүүхэдтэй адил! Компани сошиальд байсан байгаагүй сошиальд таны тухай ярьсаар байх болно. Сошиал медиаг сурталчилгааны хэрэгсэл гэхээсээ харилцааны хэрэгсэл болгож ашиглавал стратегийн ач холбогдолтой. Хэрэглэгчтэй харилцах системийг 5000$-р хөгжүүлдэг байсан цаг саяхан. Одоо сошиал медиа нь хэрэглэгчтэй харилцах системийг орлох чадвартай болж байна.

  • БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА

    Бүтээлч хандлагын 5 үндсэн элемент

    1. Юмсыг мэдрэх мэдрэмж

    2. Юмс үзэгдлийг чөлөөтэй холбох

    3. Өөрчлөн сайжруулах

    4. Шинээр сэтгэн бодох

    5. Аливаа асуудлыг олон талаас нь судалж шийдэх.


    Аргууд

    1. Төсөөллийг эвдэх

    2. Хөндлөн сэтгэх

    3. Оюун зураглал

    4. Тархины шуурга

    5. Далд ухамсараа ашиглах


    1.Төсөөллийг эвдэх арга/ Дэлхий дээр анх удаа буусан харь гаригын хүн

    Бид ямарваа нэг асуудалтай тулгарахаараа түүнийг өмнө нь туулж байсан ижил төстэй асуудалтайгаа яг ижилхэнээр хүлээн авдаг. Тэгэхэд болсон арга энэ удаад ч бас болно гэж эндүүрдэг. Гэхдээ нэг салбарт хэдий чинээ их туршлага хуримтлуулна, төдий чинээ бүтээлч шийдэл эрэх нь багасдаг муу талтай. Өөрийнхөө харах өнцгийг, ойлголтыг эвдэхийн тулд аливаа асуудлыг юу гэж бодож байгаагаа цаасан дээр жагсааж бичээд, ар талд нь тэднийгээ нэг нэгээр нь сөргүүлж бичээд уншаад үзээрэй. Энэ үед илүү дээр шийдлийг олох нь ч бий. “Бичих цаг боллоо” номын зохиогч, Америкийн уран илтгэгч Jurgen Wolff энэ аргыг “Чи өөрийгөө дэлхий дээр анх удаа газардаж байгаа харь гаригийн хүн хэмээн төсөөлөхтэй адил” гэж тодорхойлсон байдаг. Өмнөө байгаа даалгаврыг, ажлыг, асуудлыг өөртөө огт танил биш хэмээн бодож, түүнтэй анх удаа нүүр тулж байгаа хүний нүдээр хараад үзээрэй. “Шинэ нүд”-ээр бүхнийг харснаар чи урьд нь анзаардаггүй байсан зүйлстээ ч анхаарлаа хандуулж, сонирхож эхэлнэ.

    -Чиний үнэн гэж итгэсээр ирсэн зүйл үнэн биш ч байж болно.

    -Чиний хийх ёстой гэж боддог зүйлийг яг үнэндээ хийх ёсгүй ч байж магадгүй.

    -Чиний өөрчилж чадахгүй гэж боддог зүйлд чи нөлөөлж чадах ч юм билүү?

    -Чиний ингэж хийх ёстой гэж боддог зүйлийг, өөрөөр хийх ёстой ч байж болно.


    2.Хөндлөн сэтгэх

    “Нэг зүйлийг арай өөр өнцгөөс нь харахыг бүтээлч сэтгэлгээ гэнэ.” – Эдвард Де Боно

    Ингээд бодохоор муу зүйлээс ч сайныг олж хардаг хүмүүс бүтээлч сэтгэлгээтэй байх магадлал өндөр байгаа биз? Хэзээ ч өмнө нь харж байгаагүй өнцгөөс асуудалд хандах нь бүтээлч сэтгэлгээний үндэс юм. Босоогоор сэтгэж байгаад, гэнэт чиглэлээ өөрчилж хөндлөнгөөр сэтгэхтэй адил. Бидний тархинд аливаа зүйлийг хүлээж авах тодорхой “зам” аль хэдийн үүсчихсэн байдаг ба түүнийгээ л дагаж, замаа эвддэггүйгээс бүтээлчээр сэтгэж чаддаггүй. Зөвхөн ажилд ч биш, амьдралдаа таарсан бүх зүйлийг өөр өөрөөр харах гэж хичээснээр энэ чадвараа хөгжүүлж болно. Цонхны цан дээр үүсэн дүрсийг хэд хэдэн өөрөөр нэрлэх гээд үз. Өглөө болгон л хийдэг зүйлээ маргаашнаас арай өөрөөр хийгээд үз.


    3.Оюун санааны газрын зураг

    Энэ бол Леонардо Да Винчигийн тэмдэглэл хөтөлдөг байсан аргаас үүдэлтэй арга юм. Ерөнхийдөө хүний тархины үйл ажиллагааг дуурайж хийсэн загвар юм. Энэ аргыг:

    – Хувийн зорилгоо тодорхойлоход

    – Асуудлыг шийдэхэд

    – Бизнес төлөвлөгөө гаргахад

    – Шинэ санаанууд дэвшүүлэхэд

    – Шалгалтанд бэлдэхэд

    – Шинээр хэл сурахад ашиглаж болно.

    Эхлээд том цаасны дунд өөрийнхөө гол асуудлыг бич. Тэр асуудалтайгаа холбоотой түлхүүр үгсийг өөр газар жагсаа. Шинээр урган гарч буй шийдэл бүрийг цаасны голд бичсэнээсээ мөчирлүүлэн зурж бичнэ. Дараа нь тэгж зурсан мөчирнүүдээ дахин салбарлуулах замаар санаа болгоныг дэлгэрэнгүй задална. Үүнийг зурж байхдаа өнгө будаг ашиглах нь чухал. Энэ нь ой санамж болон төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх сайн талтай.


    4.Тархины шуурга /Brainstorming/

    Хувь хувьдаа биш, олноороо нийлж нэг асуудал дээр өөрт төрсөн бүх санаагаа хуваалцаж, самбар юм уу цаасан дээр жагсаах аргыг Брейнсторминг гэдэг. Энэ аргыг ашиглахын тулд дараах хэдэн зүйлсийг санах хэрэгтэй.

    • Шүүх, шүүмжлэхээ хойш тавь. Брейнстормингийн эхний шатанд аль ч санааг үнэлж дүгнэх ёсгүй.

    • Галзуу, солиотой санааг ч дэвшүүлж болно. Ер нь л толгойдоо орж байгаа бүхнийг хэлж тэмдэглэж, санаагаа уралдуул.

    • Чанарын биш, тооны хойноос хөөцөлд.

    • Бусдын дэвшүүлсэн санааг бүгдийг нь тэмдэглэж ав. Аль ч санааг шүүмжлэх хэрэггүй.

    • Дараа нь бүх гарсан санааг нэгтгэх замаар шинэ шийдлүүд олох. Нэг санаа дангаараа үр дүнгүй байсан ч “1+1=3”-ыг санавал хоёр жижиг санааг нэгтгэж, илүү чухал үр дүнд хүрч болох юм.


    5.Далд ухамсраараа асуудлыг шийдэх

    Богино хугацааны болон урт хугацааны ой санамжинд хадгалагдсан санаануудыг боловсруулахыг далд ухамсартаа даатгаж орхихыг ингэж нэрлэнэ. Бидний толгойд өдөр бүр 60 мянган бодол эргэлддэг гэдэг дээ. Тэр дунд хичнээн олон шинэ санааг бид анхаарч үзэлгүй урсгачихдаг бол? Далд ухамсраа ашиглаж асуудлыг шийдэхийн тулд, оюун ухаанд чинь орж гарч байгаа зүйлсийг сайн тогтоож авч, сонсох ёстой юм. Суут сэтгэгчид ихэвчлэн суут “амрагчид” байдаг. Аливаа асуудал дээр сайн төвлөрч, оюун ухаанаа шахах нь нэг талаар зөв боловч, хааяа үүний яг эсрэг арга болох тайван амарч, тэр асуудалд огт анхаарлаа хандуулахгүй байх нь үнэ цэнэтэй санаа олох хэрэгсэл болж болдог. Тэр асуудлын тухай хэсэгхэн хугацаанд сайтар бодож байгаад, пауз авч толгойгоо цэвэрлээд зүгээр л унтчих. Нөгөөхөө дэвтэр дээр бичээд орныхоо хажууд тавихаа мартуузай. Маргааш өглөө нь босонгуутаа төрсөн санаануудаа доор нь бичиж тэмдэглэ. Болж өгвөл их юм бичихийг бодоорой. Зүүдээ ч сана. Эсвэл унтахдаа чангаар “Би өнөө шөнө … /шийдэхийг хүсч байгаа зүйлээ орлуул/ талаар зүүдлэх болно” гэж өөртөө хэлээд үзээрэй. Хамгийн гол нь хүчлэх хэрэггүй.

  • БАЙГАЛЬ ЭХИЙГЭЭ ХАЙРЛАХ ЭНГИЙН АРГУУД

    Яг одоо хэрэгжүүлж эхэлцгээе. Маш энгийн


    Мод тарьцгаая

    Орчноо тохижуулан мод тарих  ажлыг өөрөө өөрөөсөө эхэлцгээе. Та гэрийн цонхныхоо өмнө мод,бут тариарай. Үр хүүхэд тань тарьсан модыг услан арчилж байгаль эхтэй харилцан сурах болно.Бусдыг бас энэ үйл хэрэгтэй уриалан дуудаарай.


    Шүдээ угаахдаа усаа хэмнэе

    Та зөвхөн шүдээ угаахдаа 5 литр ус зарцуулдаг гээд  боддоо.   Хүн өдөрт 2.5 литр ус ууж биеийнхээ шингэнг тэнцвэржүүлдэг байхад дэмий асгасан ус тань хоёр өдрийн хэрэгцээтэй чинь тэнцэж байна. Нэг литр ус нэг төгрөг гэж бодоод гучин хоногтоо үржүүлбэл нилээн хэдэн төгрөг болно. Тэгэхээр, та энэ үргүй зардлаа хэмнэхийн тулд шүдээ угааж байх зууртаа дэмий гоожуулж байгаа усаа хаачих. Ингээд л  асуудал шийдэгдчихнэ.


    Дэлгүүр явахдаа даавуун болон олон дахин ашиглагдах  тор, уутыг хэрэглэцгээе.

    Даавуун уут хэрэглэх нь маш зөв сонголт. Учир нь та нэг удаа худалдан аваад дахин дахин хэрэглэх боломжтой. Энэ нь бат бөх, мөнгө хэмнэдэг  бас шинэ үеийн хүний  амьдралын хэв маяг.


    Голд машин болон хивс  угаахгүй байх

    Энэ нь байгаль орчныг ихээр бохирдуулдаг төдийгүй эргээд хүнд маш сөрөг нөлөөтэй юм байна. Хөндлөнгийн хүн  харахад ч   эвгүй байдаг шүү дээ.


    Буудалласан газраа цэвэрлэх

    Ажилд дарагдсан хүндхэн өдрүүдийн дараа дотны хүмүүстэйгээ агаарт гарах нь маш сайхан амралт болдог шүү дээ. Хээр хөдөө гарч байгальд зочлоход таатай байдаг боловч та буудалласан газартаа хог хаягдал орхихгүй байх нь маш чухал. Хогоо сайхан цэвэрлээд яваарай.


    Ойд гал гаргахгүй  байх

    Ойд гал асаах нь ихээхэн эрсдлийг агуулж байдаг. Ямар нэг байдлаар гал асаахаар болбол болгоомжтой хандан, унтарсан эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.


    Сонгуульд нэр дэвшигчийн байгаль орчины төлөө  хийж байгаа ажлыг харгалзан үзэх

    Та өөрийн төлөөлөл болгон төр түшилцэх иргэнийг сонгохдоо мөрийн хөтөлбөрөөс нь байгаль хамгаалах болон түүнтэй холбоотой хийх ажлыг нягтлан үзээрэй. Учир нь бидэнд сагсны шийд, гараж барихаас илүүтэй амьдрах орчин маань эрүүл энх байх нь чухал гэдэгтээ та санаа нийлэх биз ээ.


    Олон нийтийн газар болон ойд тамхи татахгүй байх

    Энэ нь маш их аюултай. Тамхины утаа орчныг бохирдуулан цаашилбал, гал алдсан тохиолдолд байгаль орчин, олон нийтэд нөхөж баршгүй хохирол учруулж, таныг эрүүгийн хариуцлагад татах болно. Хэрвээ, та тамхи татдаг бол зөвхөн зөвшөөрсөн газарт татах хэрэгтэй.


    Байгаль хамгаалах талаар мэдлэгээ дээшлүүлэх

    Маш зугаатай ажил. Яагаад гэвэл хүн бүхэн өөртөө ойр байгаль орчноо сайхан байлгахыг хүсдэг. Тэгэхээр, та мэдээллийн аль ч хэрэгслийг ашиглаж болно. Жишээ нь: Байгаль хамгааллын талаарх ном, гарын авлага худалдан авах.


    Хүүхдэд багаас нь байгалиа хамгаалах талаар зааж сургах

    Хүүхдийг багаас байгальд ээлтэй болгож хүмүүжүүлэх нь их чухал ажээ. Учир нь багадаа сурсан зүйл хүний насан туршийн зан төлөвт шингэж үлддэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байдаг юм байна. Энэ мөчөөс  эхлээд хүүхэдтэйгээ тавхан минут байгаль хамгаалал, зөв хэрэглээ, хүлэмжийн хий, хог, хаягдал хоол, эрчим хүчний зарцуулалт, амьдрах орчноо хэрхэн хамгаалах талаар ярилцаарай. Ингэснээр тэдэнд маргааш тулгарч болзошгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэг олгож байгаа хэрэг. Таны бэлтгэсэн боловсролтой иргэн хүрээлэн буй орчноо илүү ихээр хайрлан хамгаалах нь эргэлзээгүй.


     

    Хамт олон хөршөөрөө нэгдэж орчноо сайхан болгоцгооё

    Амьдарч байгаа орчноо нэг харья. Хөрштэйгээ, хамт олонтойгоо хэн нэгэнтэй хамтраад амьдардаг орчноо сайхан болгох боломж бидэнд маш олон байна. Хамтраад мод тарья, хамтраад цэвэрлэгээ хийе, хамтраад замаа засья, хамтраад байгаль орчноо сайхан болгохын төлөө тэмцье.


    Жорлонгийн  ус гоожоод байвал хурдан  засья

    Дуслыг хураавал далай гэж монголчууд ярьдаг. Усыг дэмий гоожуулах нь эдийн засгийн асар их алдагдал үүсгэдэг. Тэгэхээр, та жорлонгийнхоо эвдэрсэн хэсгийг засуулснаар мөнгөө хэмнэхээс гадна доод айл руугаа ус алдахаас сэргийлэх болно.


    Хотын захиргаанд саналаа хэлээрэй

    Та өглөө гэрээсээ гараад өөрийн явж буй замаа ажиглаад нэг хараарай. Замын хашлагаас алхам хүрэхгүй зайнаас явган хүний  шороонд дарагдсан нарийхан зурвас эхэлж байгаа. Энэ бол та бидэнд зориулсан ЗАМ. Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэд, хүүхэд залуучууд дугуйтай явбал зөрж бараг л багтахгүй. Дээр нь тоос шороо, хог  новшиндоо дарагдчихсан. Ийм замыг туулж буй гутал  хөөрхий. Тоос бужигнасан агаараар амьсгалж байгаа уушги бүр л хэцүү байдалд байгаа байх. Танд энэ бүхэн огтхон ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингэхээр, та өөрийн болон бусдынхаа эрх ашгийн төлөө Үндсэн хуулиар дархлагдсан эрх буюу эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ эдлэн хотын захирагчийн албанд асуудал дэвшүүлэн, шийдвэрлүүлэхийг бодогтун. Энэ нь таны тав тухтай аюулгүй байдал, эрүүл амьдрах, байгаль орчноо хамгаалах их үйлсийн тань нэг болно гэдэгт итгээрэй.


    Зажилсан бохио хаа дуртай газраа хаяхгүй байх

    Ил задгай хаясан бохь хувцсанд наалдаж муухай болгодог. Мөн бохь гялгар ууттай адил байгальд шингэтлээ маш их уддаг  ажээ. Тэгэхээр та жижиг гэлтгүй бохио ч бас хогийн саванд хийж дадаарай.


    Сайжруулсан зуух хэмнэлттэй түлш хэрэглэе

    Та дулаан хадгалдаг сайжруулсан зуух хэрэглээд үзээрэй. Үнэхээр өөр. Бас тэр зуухандаа хэмнэлттэй түлш хэрэглээрэй. Энэ нь хорт утааг багасгана, өрхийн  эдийн засагт хэмнэлттэй.


    Хаалга цонхоо дулаалаарай

    Мөнгө зарцуулж олж авсан дулааныхаа  20-30 хувийг та зөвхөн хаалга цонхоороо гаргаад явуулчихдаг байна. Хэрэв хаалга цонхоо сайн дулаалах юмуу чанартайгаар соливол та дулааны хэмнэлттэй амьдарч байгальд ээлтэй байгаа хэрэг болно.


    Хүүхдээ гудамжинд чихрийн цаасаа хаяхгүй болгон хүмүүжүүлээрэй

    Та хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлбэл хүүхэд өсч том болон нийгэмшихэд чухал нөлөөтэй. Идсэн чихрийн цаасаа ил задгай хаях нь соёлгүй хэрэг гэдгийг ойлгуулж, түүний амьдралд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах зэрэг сэтгэхүйг суулгаж өгч байгаа хэрэг юм.


    Гудамжинд бие засахгүй байх

    Энэ нь хамгийн бүдүүлэг хэрэг юм. Хэрвээ та гудамжинд бие засч байгаа бол өөрийгөө хамгийн эхээр гутаан   доромжилж байгааг ойлгоорой. Мөн та агаар бохирдуулан, хотын соёлыг гутааж байна. Хамгийн анхаарууштай нь та бохир буюу шээстэй агаараараа амьсгалж байна шүү дээ.


    Гудамжинд шүлсээ хаяхгүй байх

    Таны хажууд явж байгаа хэн нэгэн шүлсээ хаячихлаа гээд та төсөөл дөө. Маш  муухай харагдаж байгаа биз. Хэрвээ, та бас ингэдэг бол даруйхан уг зуршлаасаа салах хэрэгтэй. Шүлс болон түүгээр бохирдсон агаараар 300 гаруй халдварт өвчин тархдаг гэсэн олон улсын судалгаа байдаг юм байна. Та өөрөө болон дотны хүмүүсээ болзошгүй аюулаас хамгаалахын тулд шүлсээ гудамж талбайд хаяхаа больж, ийм үйлдэл хийж байгаа хүнд шаардлага тавих хэрэгтэй.


    Түр хугацаанд зогсохдоо машиныхаа хөдөлгүүрийг унтраах

    Таныг зорьсон газартаа хүрэхээр явахад нэлээдгүй олон удаа замын бөглөрөө таарч байгаа биз. Ингэж ойр ойрхон зогсох нь машины эд ангид  муу төдийгүй шатахуун их зарцуулан агаарыг ихээр бохирдуулдаг байна. Хэдийгээр, танд түгжрээг арилгах арга тэр болгон олдохгүй боловч машин болон агаарыг хамгаалах арга байна. Та машины хөдөлгүүрээ  унтраачих!


    Угаалгын бодисуудыг аль болох бага хэрэглэхийг хичээх

    Хэдийгээр угаалгын бодисоор угаасан зүйлс өнгөлөг, гоё үнэртэй байдаг хэдий ч химийн бодис учир хүний биед хортой. Мөн тийм ч хямдхан  байдаггүй. Та тохируулан хэрэглээрэй.


    Усны цорго чинь цоорсон бол шинээр тавих

    Цоорсон цоргыг хурдан солих хэрэгтэй. Энэ нь усыг ихээр гоожуулдаг төдийгүй гоожсон ус нь тосгуурыг тань зэвтэй усаар шарлуулдаг байна.  Та цоргоо засварлах боломжгүй бол зориулалтын жийргэвчээр ороон түр аргалж болох л юм.


    Цахилгаан бага зарцуулдаг сүүн шил хэрэглэх

    Энэ нь үнэхээр ухаалаг хэрэглээ. Сүүн шил нь цахилгаан бага зарцуулдаг төдийгүй хямдхан, удаан хэрэглэгддэг.


    Хогоо ил задгай хаяхгүй байх

    Та өөрийн хэрэглэсэн зүйлээс гарсан хог хаягдлыг зориулалтын саванд нь хийж заншаарай. Энэ нь ариун цэврийн хувьд маш чухал төдийгүй, байгаль орчныг цэвэр цэмцгэр байлгахад оруулж буй таны томоохон хувь нэмэр юм.


    Нөхөдтэйгөө хамт явах    

    Тантай зам нийлэх хүн байвал түүнтэй хамт явж болох юм. Тус тусдаа машин хэрэглэснээс нэг машинд явах нь шатахуун түлш хэмнэж, утааг багасгах төдийгүй эдийн засгийн хэмнэлт ч гарах болно.


    Угаадсаа гудамжинд битгий асгаарай

    Өвөлд хальтаргаа гулгаа үүсгэн хөл гарыг тань хугалах шахдаг зүйл бол яах аргагүй УГААДАС. Түүний хөрсөнд шингэсэн бохир агаараар амьсгалан өөрийгөө хордуулж байна. Тэгэхээр, та хатуу шингэн хийн төлөвт оршдог ус буюу УГААДСЫГ ил задгай газарт битгий цацаарай.


    Ургаж буй мод бутаа хайрлан хамгаалья

    Хэн нэгэн мунхаг хүн таны ойр орчинд мод гэмтээн  эвдлэн сүйтгэж байвал та заавал зогсоогоорой. Энэ нь таны байгаль орчноо хайрлан хамгаалж буйн илрэл бөгөөд та булаг шанд ширгэхээс сэргийлэн агаарыг бохирдлоос хамгаалж, байгалийг унаган төрхөөр нь хадгалахад маш том хувь нэмэр оруулж буй хэрэг юм.


    Түлш  хэмнэж эдийн засгийн зардлыг багасган байгаль орчныг хорт утаагаар бохирдуулахаас сэргийлэн жижиг оврын шатахуун бага хэрэглэдэг машин хэрэглэцгээе.


    Хадаг

    Машинаараа суун хөдөө гарахаар хөдлөнгүүт  замын дагуух шонд уясан, овоон дээр хийсгэсэн хадгийг хараад та юу боддог вэ? Надад бол тааламжтай санагддаггүй. Учир юу гэвэл ёс төртэй, бидний  хүндэтгэн биширч байдаг зүйл шүү дээ. ХАДАГ. Түүнийг тоосонд даруулан салхинд хийсгэх нь яавч зохимжгүи. Бурхан шашнаа хүндэтгэж, буян хүслээ шингээн, амь юугаа даатган, байгаль эхээ хайрлаж буйгаа илэрхийлж байдаг боловч хадаг хэмээх эдийн буяныг гомдоож байгаа мэт.


    Овоог хогийн цэг болгохоо больё

    Овоон дээр хог хаях нь байгаль эхээ бузарлаж байгаа хэрэг яах аргагүй мөн. Энэ нь бараг л энгийн байдал болсон мэт. Та сүсэг бишрэлээ  шингээн залбирдаг газраа хог хаягдал бүү хаяарай. Та залбирч мөргөснөөсөө ч илүү их  буян үйлдэх болно.


    Гялгар уут, хаймар түлэхийг зогсооё

    Энэ нь агаарыг асар ихээр бохирдуулан уушгийг хордуулдаг ажээ. Тэгэхээр, та ийм үйлдэл хийхээс зайлшгүй байсан ч татгалзах нь зүйтэй.  


    Алхаж  явах аминд тустай

    Алхах нь эрүүл мэндэд тустай төдийгүй байгаль орчинтойгоо танилцах маш их боломжийг  нээдэг. Ингэхээр та завтай үедээ алхаж байгаарай.


    Машины тосыг хөрсөнд бүү шингээ

    Ингэснээр та хөрсийг бохирдуулахын зэрэгцээ түүнд ууршсан хийгээр     амьсгалан хордох аюултай.   


    Салхин сэнс, нарны толь ашиглая

    Зөвхөн хөдөө орон нутгийн иргэд үүнийг хэрэглэдэг гэж хүмүүс ойлгодог боловч энэ нь овор хэмжээний хувьд авсаархан бөгөөд мөнгөний их хэмнэлттэй ажээ.


    Ховор амьтны арьсаар хийсэн хувцас өмсөхөө зогсооё

    Амьтны арьсаар хийсэн хүрэм өмсөөд явах нь орчин үед үеэ өнгөрөөж байна. Энэ нь таны мэдлэг хэр нэмгэн, хэр дорой байгаагийн л илэрхийлэл болж хоцрох нь.


    Зөвшөөрөлгүй ан агнаж мод огтлохыг тэвчье

    Энэ бол яах аргагүй хууль зөрчсөн, ахархан бодолтой хүний увайгүй үйлдэл.  Иймд ямар нэгэн зүйлийг мэдвэл зохих газарт нь мэдэгдэж, нийтээрээ тэмцье.


    Шүршүүрт түргэн орох

    Хэрвээ та  шүршүүрт удаан ордог бол хэдхэн минут зарцуулах хэрэгтэй. Тэгснээр, та ус хэмнэхээс гадна мөн усыг халааж байгаа эрчим хүчийг хэмнэн төлбөр тооцоо ч багасах болно. Түүнчлэн та эрч хүчээ хэмнэх боломжтой.


    Гарын алчуурыг сальфетик болон цаасны оронд хэрэглэх

    Нэг удаагийн хэрэглээний зүйлийг ашигласнаас дахин хэрэглэгдэх зүйлийг хэрэглэх нь байгаль орчинд илүү зохимжтой байдаг. Энэ нь цаас хийхэд хэрэглэгдэх модыг хэмнэн түүнийг хийх хүч хөдөлмөрийг хөнгөвчилнө. Ингэж, их хүч хөдөлмөр гаргаж хийгээд  хог болох нь харамсалтай.

     

    Өнөөдөр хэвлэхгүй байвал

    “Хувилах” товчлуурыг дарахаасаа өмнө энэ материал зайлшгүй шаардлагатай юу гэдгийг өөрөөсөө лавлан асуу. Үүний оронд электрон шуудангаар илгээж болно шүү дээ. Түүнийг  өөрийн компьютерт хадгал. Цаасан дээр бичсэнээс компьютераасаа  уншвал ямар байна?  Зарим үед цаасаа хэмнэж байвал зүгээр. Хэрэв нэг талдаа хэвлэлттэй хэрэггүй хэвлэгдсэн цаас байгаа бол нөгөө хэсгийг нь албан бус зүйл хэвлэхдээ ашиглаж байгаарай. Ингэснээр жилд нэг тонн гаруй цаасыг хэмнэх болно.


    Гэрэл болон зурагтаа хэрэглээгүй үедээ  унтраая

    Хэсэг зуур ч гэсэн өрөөнөөсөө гарахдаа гэрлээ заавал унтраагаарай. Энэ нь хэрэггүй юм шиг боловч эрчим хүчийг ихээр хэмнэж байгаа юм. Цахилгаан үүсгүүртэй зүйлсийг хэрэглээгүй тохиолдолд унтрааж байх нь ашигтай.  


    Ахин цэнэглэдэг зай хэрэглээрэй

    Нэг удаагийн зай аваад дандаа хаяж байхаар цэнэглэдэг зай авбал танд ашигтай. Жаахан үнэтэй ч гэсэн удаан хэрэглэнэ шүү дээ.


    Дугуйгаа хийлэх

    Хүмүүс машиныхаа дугуйн хийг гарсныг мэддэггүй. Тэгэхээр та дугуйгаа байнга шалгаж байгаарай.  Үүнд хэдхэн л минут зарцуулагдана. Ингэснээр та шатахууны хэрэглээгээ багасган дугуйгаа удаан хэрэглэх   боломжтой. Мөн дугуйг элэгдэхээс хамгаална.


    Байгаль орчны талаарх үйл ажиллагаанд нэгдэх

    Та байгаль орчны талаар ажил хийдэг санаа сэддэг  холбоодтой  нэгдээд үзээрэй. Энэ нь танд байгаль орчноо хамгаалах талаар бодол санааг бий болгоно. Одооноос эхлээд хэн хаана ямар сайхан зүйл хийгээд байна сонирхоцгооё.


    Цахилгаан бараа худалдан авахдаа эрчим хүчинд хэмнэлттэйг сонгох

    Хэдийгээр эрчим хүчинд хэмнэлттэй бараа нь жирийн цахилгаан бараанаас бага зэрэг үнэтэй боловч эрчим хүчний ихээхэн хэмнэлттэй байдаг ажээ. Таны цахилгааны мөнгө багасна  гэдэгт итгэж болно.


    Угаалгын машиныг аль болох цөөн ашиглах

    Угаалгын машинаар хувцсаа угааснаар таны ажил хөнгөрөх боловч эрчим хүч их зарцуулагдан, эцсийн үр дүнд тооцоо тань чамгүй гарах болно. Мөн хувцасны эдэлгээ ч богиносдог. Цаг завтай үедээ гараараа угаалга хийж хөлсөө гаргах нь таныг жин нэмэхээс сэргийлэх зэрэг олон талын ашигтай.


    Хог дахин боловсруулах төв нээх

    Энэ нь маш зөв арга гэж дүгнэж болно. Учир нь уг төвийг нээснээр олон хүн ажилтай болох төдийгүй орчныг бохирдлоос аврах болно.


    Салаа замаа багасгацгаая

    Хөдөө орон нутгийн зам хэдэн салааг хэлэхэд хэцүү. Үүнийг хараад таны толгой эргэж гүйцдэг гэдэгт итгэж байна. Үүний хамгийн сөрөг нөлөө нь хөрсийг сүйтгэж байгаа хэрэг. Тийм учраас та байгаа замаараа яван дахин зам бүү гаргаарай.  


    Гол ус булаг шандаа бохирдуулахгүй байх

    Монголчууд эртнээс ус бохирдуулахыг цээрлэж ирсэн. Энэ нь хамгийн чухал хэрэгцээ болох усаа хамгаалах нэгэн төрлийн арга байжээ. Ус бохирдсоноос амьд амьтан, байгаль орчин  бохирдох сөрөг нөлөөтэй. Та усыг аль болох цэвэр байлгахыг хичээгээрэй.


    Модон жорлонгоо сайжруулья

    Хаана ч бай хүний орчин ариун цэврийн өндөр түвшинд байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр тухайн улс орны хөгжлийг тодорхойлох үзүүүлэлт болдог ажээ. Бид хэрэглэж ирсэн модон жорлонгоо ч бас  Эко жорлон болгож болно.


    Таны санал?

  • ИРЭЭДҮЙН АЖИЛ ОЛГОГЧ

    АЖИЛ ХАЙГЧ: – Сайн байна уу. Би танайд ажилд орох гэсэн юм.

    АЖИЛ ОЛГОГЧ: – Бололгүй яахав. Чи манайд ажилд орох хэрэггүй. Харин хоёулаа нэг баг болж хамтарч ажиллая.

    АЖИЛ ХАЙГЧ: – Юу гэнээ? Би сайн ойлгосонгүй. Би яг юу хийх үү?

    АЖИЛ ОЛГОГЧ: – Чи надад ажиллахгүй. Хоёулаа хамтран ажиллана. Бизнес гэдэг бол хүмүүсийн асуудлыг шийдэх ухаан. Надад хүмүүсийн асуудлыг шийдэж хэрэгцээг хангаж ашиг олох бизнес төсөл байна. Энэ бизнесийг босгоод бид олсон ашигаа ТОДОРХОЙ хувиар хувааж авна. Би чамд цалин өгөхгүй. Харин ашиг өгье. Энэ компани бас чиний ч компани гэсэн үг.


    “Ирээдүйд хүн бүр хөлсний ажилтаны сэтгэлгээгээр биш харин өөрийнхөө ашгийн төлөө компанитай хамтран ажилладаг болно. Компаниудын хувьд хүн бүрийг 1 компани гэж харж тэдэнтэй хамтран ажиллах саналаа тавьдаг болно”  
                                     

                         Ж.Лувсандорж

  • Зэрэмдэг үгс ба бидний амьдрал (хүн хэлж буй үг шигээ амьдардаг уу?!)

    Үгээр бид бодол санаагаа солилцож, мэдээлэлээ өгч авдаг билээ. Үг гэдэг маань угтаа хэл судлалын ухагдахуун ч, физик чанараараа хэлбэлзэлтэй дуу авиа. Энэ дуу авиа бидний сэтгэл гэж харагдахгүй, тэмтрэгдэхгүй эрхтний минь илэрхийлэл болон хэрэглэгддэг. Сэтгэлийн илэхийрлэл бодол санаа болон хувирахуй доор дуу авиагаар дамжуулан нөгөө хүнийхээ сонороор дамжин сэтгэлд хүрнэ. Үг гэж дуу авианы физик шинжтэй үзэгдлийн хүчтэй чанар нь эндээс эхлэнэ.

    Эгээ л усны байгаль дахь эргэлт лугаа адил, жишээлэхэд ус, мөс “шатдаг”= ууршин агаар мандалд дэгдэн гарч молекулиуд нь өндөр дэхь хүйтэн агаарын даралтын сийрэгжилт, хөргөлтнөөс хамаарч усны молекулуудын бөөгнөрөл нь бидний хараанд өртөхүйц болж манан, уур болон хувирч агаарын даралт, хэмийн зөрүүгээс үүсэх агаарын шилжилт хөдөлгөөнөөр буюу бидний нэрлэдэгээр салхиар туугдан хөвөхийг нь үүл хэмээнэ.Ууршсан усны молекулиуд маань салхинд туугдан явахдаа манан, үүл болон хүмүүн биднээс өөвөн цөөвөн, сэмжин, хурган, хонин гэх зэргийн зүйрлэл нэрийг аван нэгдэх явцдаа хуралдан нэгдэж, агаарын даралт, эх газрын татах хүч, ээн гэрэлтүүлэх наран зэрэг олон хүчин зүйлийн нэгдсэн нөлөөллөөр хувийн жин нь ихэсч эргэн газар дэлхийдээ эргэн буухуйг бороо хур хэмээнэ. Бороо хур нь горхи голыг сэлбэн нуур тэнгис далайд хүрэх зууртаа улирлын нөлөөгөөр цас мөс болохдоо ч дээрх үзэгдлийг хором ч алдалгүй давтан давтсаар байгаль дэлхийг амилуулан ургамал цэцэг амьтай бүхнийг төлжүүлэн энэ ертөнцийн амьдарлын амийг авч явах бөлгөө.

    Энэ лүгээ адил Үг сэтгэлээс сэтгэлд өртөөлөн бууж, эрчим хүч агуулан явдгийг та бидний эмээ өвөө нар өвөг дээдсээсээ сурч мэдэн болчимгүй үг хэрэглэхийг цээрлэж, МОНГОЛ ХҮН АМНЫ БИЛГЭЭР, Манж хүн бэлээрээ гэдэг хэлц үгээр томьёолон биднийг сургамжилдаг билээ. Иймдээ ч манай монголчууд алив зүйлийг нэрлэх, хэлэлцэхдээ ҮГний эрчим хүчийг ойлгосон учраас бодолтой хандаж үгийг зөв хэрэглэхийг хичээдэг байлаа. Байлаа гэдэг нь бид өнөөдөр хэрэглэж чадахгүй болж гэдгийг танд ойлгуулж байгаа байх. Багадаа /одоо ч гэсэн би хэрэглэж дадаагүй байгаа/ энэ их ёсыг мэддэг өвгөчүүл, буурай нарын дэргэд ёсгүй үг хэрэглэн, нударгаар нь ороолгуулж өссөн билээ.

    Хорьдугаар зууны гучаад оны хэлмэгдүүлэлт,их хядлагын өмнөх жилүүдэд тэр үеийн монголчууд цус гэж үг орсон хараал, хэллэгийг эр эм, эх захгүй хэлдэг байж. Удаа ч үгүй түүхэндээ дайнд ч хядуулаагүй тийм олон хүний амийг егүүтгүүлсэн. Саяхны жишээ: 90 оны эхээр ганзагын наймааны их урсгалд нийгмээрээ татагдан орох үед шатах гэдэг үгийг орос хэлнээс махчилан орчуулж хэрэглэснээс хойшхи арван жилд ой хээрийн түймэр тоогоо алдаж, зарим үед нар хиртсэн мэт, түнэр утаа хөшиглөн хоолой ам хатааж байсныг мартсан ч сануулахаар мэдэх хүн та бидний дунд цөөнгүй байгаа байх. Сүүлийн арван жил бид мэнд мэдэхдээ, -Юу байна?-Юмгүй гэдэг үг хэллэгийг нийтээр их хэрэглэв.ҮГ биелэлээ олов.Нийгмийн олонхи дундаж давхаргынхан эмзэг давхаргын тоог нэмэгдүүлэв. Чөлөөт зах зээлд шилжээд 20 жил болох гэж байна. Өнөөх муу хэлдэг социализмийн үеэсээ дээрдсэнгүй, харин доордов. Либерализм, чөлөөт зах зээлийг буруу гэсэнгүй, алив зүйлд зөв хандлагаар хандаж, зөв ойлгосныхоо дараа ЗӨВ ҮГ хэрэглэцгээхгүй бол юу болоод байгааг түүх, цаг хугацаа бидэнд сануулаад байгаа биш үү?

    Өвөөгийн маань анд Монгол хэл, бичгийн гавьяат багш Чойжилсүрэн гуай надад алив зүйлд нэрний учир шалтгаан их буй. Эртний мэргэд судар ном зохиолоо сонсохуй сонорт чимэгтэй, санахуй санаанд тод үлдэхээр нэршээдэг байсан Зүрхэн тольт, Зуун найман билэг оршвой гэх зэрэг, Харин та нар азгүй хүүхдүүд байна Орос хэлний сурах бичгийг чинь Солонго /Радуга/ гэж нэрлэчихжээ. Зүй нь хүний сурсан эрдэм ном хаданд сийлсэн мэт үлдэх ёстой, Та нар маань соёл, шинжлэх ухааны уурхай болсон энэ их үндэстний хэлийг солонго шиг замхаруулчихгүй сураарай гэсэн нь ёжлож хэлсэн ч үнэний их хувьтай байж гэдгийг орос хэлийг сурсан гэх хэцүү бас сураагүй гэх хэцүү болсон над мэтийн манай үеийнхэн ойлгоно биз.

    Өнөөдөр залуус хүүхдүүд илүү зан гаргаж лайтай /ланчиг лай=зовлон бэрхшээл/, бас юу гэв майр гэнэ үү = энэ үгийг эх хэлний үгийн сангаас би олсонгүй, /охиноосоо асуувал тоймгүй баримжаагүй буюу тоолж багцалж чадахгүй гэсэн санааг, төсөөлвөл англи хэлний “much” тай ойролцоог хэлдэг бололтой юм/ зэрэг мууг дуудсан үг хэрэглэцгээж байгаа бололтой юм. Дээр нь интернэтийн ихэнх блогуудын хэрэглэх үг хэллэг авах юм алга, гэжийгаа, боджийнэ, гэжүүл яахуу, ицсийцэст явжээвэл сайхан байдын байшд, бичлиг хийдиймүү гээл. Суужаагаан, хүний жишгээр явкуу бол болкуун байшд гэээл ерөөж гардын г.м
    Ийм хэллэгтэй хүний сэтгэлгээ, сэтгэл хоёр нь ч ийм байгаа. Сэтгэл нь ийм бол үйлийн үр нь ч тийм л байгаа. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өвгөдийн ХҮН болоогүй хүнд эрдэм бүү заа, Галзуу солиотод харвах зэвсгийг зааж, бариулсантай адил гэдэг үг чинь бид болоод байгаа юм байна. /Хүүхэд залууст ойлгомжтойгоор хэлэхэд, сармагчинд гранат бариулна гэсэн үг/ Үүнд бидний буруу бий. Эх хэлээрээ зөв хэлэлцэж сурахыг шаардан намайг ам руу нь алгадмаар гэж айлган харцаараа шавхуурдаж зэмлэдэг байсан тэр өвөгчүүлийн сэтгэл, сэтгэлгээ бидэнд дутаснаас залуус дүү нар маань арван хэд, хорь хүрсэн насандаа ч эх хэлээ сураагүй, элий халгай болж эр нь эр шиг, эм нь ч эм шиг байж чадахгүй болжээ.
    Үгийн буруу сонголт ажил хэрэг дээр нөлөөлсөн талаар жишээ хэлье.
    Одоо нэг үеэ бодвол нийгмийн олон идэвхтэнгүүд болон хүмүүс мод тарья гэдэг болж, Энэ сайшаалтай. Харамсалтай нь гурван настай балчир мод бутыг ойгоос нь авчирч тариад л орхидог. Миний мэдэхийн хаврын хаварт 7 жил мод тарьцгаасан хүмүүс, газар байдаг. Очиж үзлээ, хатсан модны ёдор хугархай гол. Бидэн дундаа л байгалиа гэж бодож явдаг хүмүүсийн маань ажил ийм л байна. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш, бид зэрэмдэг үг хэрэглэж ярисаар байтал сэтгэлгээ маань зэрэмдэг болж, ажил үйлсээ дутуу гучуу зэрэмдэглэдэг болсоных ажээ. Зүй нь мод тарих гэдгийг мод ургуулах гэж бүтэн бодож, гүйцээн хийх нь бүтээн байгуулалтаар зогсохгүй эх хэлэндээ анхаарч сэтгэлгээгээ шинэчлэн өөрчилж хөгжүүлэх цаг болсныг дохиолж байна.
    Үг яриандаа болон блогт дараах байдлаар хэлэлцдэг хүүхэд залуус, дүү нартаа
    хүний жишгээр явкуу бол болкуун байшд гэээл ерөөж гардын
    – Тиймээ хүний жишгээр сэтгэж явахгүй бол болохгүй болчихжээ та нар минь.
    Эх хэлээ зөв хэрэглэж зөв сэтгэж баймааж та нар ХҮН шиг амьдрана гэж ерөөе дөө ах нь.
    Энэ нийтлэлийг бичиж дуусаагүй байхад Хүн хэлж буй Үг шигээ амьдардаг гэж номын нэг дүү минь хэллээ.

    Тиймээ, Яг л байгаль эхийн усны тогтолцоо хэрхэн бие биесээ нөхөж, амьдрал гэдэг гайхамшгийг нөхцөлдүүлэн бий болгодог шиг сэтгэлийн хур бороо болсон ҮГЭЭ зөв сэтгэж, зөв хэрэглэж сурцгаая даа Монголчууд минь ээ. – See more at: http://yaruusetgegch.com/#!/зэрэмдэг-үгс-ба-бидний-амьдрал-хүн-хэлж-буй-ү

  • Хүүхдийн хамтлагийн дотоод журам (Яруу эгшиглэн хамтлагийн жишээн дээр)

    Оршил: Хүүхдүүд өөрсдөө бие даан шийдвэр гаргах учраас хүүхдийн хамтлагыг удирдан ажиллахад олон хүндрэлтэй зүйлүүд тулгардаг. Тиймээс энэхүү олон асуудлыг шийдэх зорилгоор хүүхдийн хамтлагын дотоод журамыг боловсруулсан билээ.

     

    Галбингаа сургалтын төвийн дэргэдэх

    ЯРУУ ЭГШИГЛЭН

    Язгуур урлагийн хүүхдийн хамтлаг


    Дотоод журам


    1. Ерөнхий зүйл

      1. “Яруу эгшиглэн” хамтлаг нь Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ ардын дуу, үндэсний язгуур урлагийн өв соёлыг таниулах зорилготой хүүхдийн хамтлаг юм. 5- 9 насны хүүхдүүдээр гишүүнчлэл бүрдүүлдэг.

      2. Тус хамтлаг “Бид Монголдоо хайртай” бодлогын хүрээнд хүүхдүүдийг өв тэгш хүмүүжүүлж, хөдөлмөрч, эх орон, өв соёлоороо бахархах сэтгэлтэй бүтээлч иргэн төлөвшүүлэхэд чиглэн ажилладаг.

      3. Уран бүтээлийн чиглэл Монгол ардын дуу, язгуур урлаг, хүүхдийн дуу гэсэн хүрээнд байна.

      4. Энэхүү журам нь Яруу эгшиглэн хамтлагийн гишүүд, багш, эцэг эхчүүдийн хоорондын харилцааг зохицуулах бөгөөд “Монгол хүүхэд бүрт язгуур урлагийн түгээн дэлгэрүүлэх” зорилгын хүрээнд урт удаан хугацаанд оршин тогтнох, залгамж чанарыг хадгалахад чиглэнэ.

      5. Хамтлагийн албан ёсны мэдээллийн хэрэгсэл нь http://facebook.com/YaruuEgshiglen; http://twitter.com/yaruuegshiglen байх бөгөөд өөр бусад мэдээллийн хэрэгсэлээр цацагдсан мэдээллийг албан бус мэдээ гэж үзнэ.


    1. Хамтлагт элсэх

      1. Тус хүүхдийн хамтлагт 5- 7 насны авъяаслаг, урлагийн салбарт өсөн дэвших хүсэл сонирхолтой хүүхдээ хамтлагт элсүүлэх тухай эцэг эхийн хүсэлтийг бичгээр хүлээн авна. Хүсэлтийн хамт эцэг эхийн намтар болон хүүхдийн намтарыг авч ирнэ.

      2. Тухайн хүүхдийн авъяас чадварыг шалгасны дараа ирээдүйтэй гэж тодорхойлвол сургалтанд хамруулна.

      3. Гурван сарын хугацаанд сургалтанд хамруулсаны дараа дахин шалгалт авч хамтлагт элсүүлэх эсэхийг Галбингаа сургалтын төвийн удирдах зөвлөлийн баг хуралдаж шийдвэрийг гаргана.

      4. Шийдвэр гарсаны дараа эцэг, эх хоёр нь “Яруу эгшиглэн хамтлаг”-ын дотоод журамтай танилцаж, уг журамыг зөвшөөрснөө гарын үсэг зурж баталгаажуулсны дараа хүүхдийг хамтлагт элссэнд тооцно.


    1. Багшийн эрх, үүрэг

      1. Хамтлагийн гишүүдийн авъяас чадварыг хөгжүүлэх үүрэгтэй

      2. Хүүхдүүдэд зөв үлгэр дууриалал үзүүлж, хөдөлмөрч бүтээлч хүн болгож төлөвшүүлэх үүрэгтэй

      3. Хамтлагийн урын санг тогтмол баяжуулах, урлаг соёл, олон нийтийн арга хэмжээнд хамтлагаа оролцуулж нийгэмд зөв үлгэрлэл бий болгохын төлөө ажиллах үүрэгтэй.

      4. Уран бүтээлийн бодлогын хүрээнд хамтлагийн гишүүний эцэг эхээс, гишүүнд хувцас хийлгэх болон сургалтын төлбөр зэрэг зардлыг нэхэмжлэх эрхтэй.

      5. Уран бүтээлийн бодлогын хүрээнд хамтлагийн гишүүдийн эцэг эхийн хурлыг зарлан хуралдуулах, үүрэг даалгавар өгөх эрхтэй.

      6. Хамтлагийн дотоод журмыг зөрчсөн гишүүнд сануулга өгөх эрхтэй.


    1. Зөвлөхийн эрх, үүрэг

      1. Хамтлагийг олон нийтэд олон нийтэд таниулан сурталчилах үүрэгтэй.

      2. Хамтлагийн хөгжлийн бодлогын тодорхойлох үүрэгтэй.

      3. Хамтлагт шинэ гишүүн болон шинэ уран бүтээл санал болгох эрхтэй.

      4. Уран бүтээлийн бодлогын хүрээнд багш, гишүүд, эцэг эхчүүдэд үүрэг даалгавар өгөх эрхтэй.


    1. Хамтлагийн гишүүний эрх, үүрэг

      1. Дасгал сургуулилтанд тогтмол ирэх үүрэгтэй.

      2. Хамтлагаас зохион байгуулж байгаа тоглолтонд оролцох үүрэгтэй.

      3. Монголын язгуур урлаг болон хамтлагийн нэр хүндийг өндөрт өргөх үүрэгтэй.

      4. Монгол өв соёл, язгуур урлагаас тогтмол суралцах үүрэгтэй.


    1. Эцэг эхийн эрх, үүрэг

      1. Хүүхдүүдээ дууны бэлтгэлд нь хүргэж өгөх болон авах үүрэгтэй.

      2. Хүүхдийнхээ авъяас чадварыг дэмжих, уран бүтээлийн хувцас хэрэглэл, хөгжим техникээр хангах үүрэгтэй.

      3. Хүүхдийн авъяас чадвар хөгжиж байгаа эсэхт хяналт тавих, дутагдалтай байгаа тохиолдолд шаардлага тавих эрхтэй.

      4. Уран бүтээлийн бодлогын хүрээнд шинэ санаачлага гаргах, санал оруулах эрхтэй.


    1. Хамтлагийн нэр ашиглах

      1. “Яруу эгшиглэн” хамтлагийн нэр нь оюуны өмчийн хуулийн дагуу Галбингаа сургалтын төвийн өмч бөгөөд, Галбингаа сургалтын төвийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр уг нэрийг ашиглахыг хориглоно.

      2. Хамтлагт дуулж байгаад тодорхой шалтгааны улмаас хамтлагаас гарсан тохиолдолд мөн хамтлагийн нэрийг ашиглан уран бүтээл хийхийг хориглоно.


    1. Хамтлагийн санхүүгийн зохицуулалт

      1. Хамтлаг нь өөрийн санхүүгийн сантай байна. Сан нь хамтлагийн тоглолтын орлого болон хандив, тусламж бусад орлогоос бүрдэнэ.

      2. Уг санг уран бүтээлийн бодлогын хүрээнд, сургалтын төвийн түрээсэнд өгөх, хамтлагийн хөгжим, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах, бэлтгэлийн байр талбайг шинэчлэн сайжруулах, шинэ цомог, тоглолт зохион байгуулах зэрэг хамтлагийн цаашдийн хөгжил дэвшилд хамааралтай ажилд захиран зарцуулна.

      3. Мөнгийг захиран зарцуулах эрх нь гагцхүү хамтлагийн багш болон Галбингаа сургалтын төвийн удирдах зөвлөлийн мэдэлд байна.

      4. Эцэг, эхчүүд хамтлагийн орлогыг юунд зарцуулах талаар санал оруулах эрхтэй бөгөөд захиран зарцуулах эрхгүй байна.

      5. Хамтлагийн орлого, зарлагатай холбоотой санхүүгийн тайланг жилд 2 удаа эцэг, эхчүүдэд тайлагнана. Тайлангийн үеэр, тухайн үеийн орлогоос хамаарч хамтлагийн гишүүдэд урамшуулал олгож болно.


    1. Гишүүн хамтлагаас гаргах

      1. Өөрөө болон эцэг эхийн гурвалсан хүсэлтийг үндэслэн хамтлагаас гарч болно.

      2. Шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгаанаар хамтлагаас гарч болно.


    1. Гишүүнийг хамтлагаас хасах

      1. Хамтлагийн гишүүн болон түүний эцэг, эх хамтлагийн дотоод журмыг 3-с дээш удаа зөрчсөн бол Галбингаа сургалтын төвийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж тус гишүүнийг хамтлагаас хасна.

      2. Хамтлагийн гишүүн нь 10 нас хүрсэн бол хамтлагаас хасаж, дараагийн шинэ хүүхэд орж ирэх замаар хамтлагийн залгамж чанарыг хадгална.

    Дүрэмийг танилцуулсан:

    Яруу эгшиглэн хамтлагийн багш:  ___________________________  С.Дэлгэрцэцэг


    Дүрэмтэй танилцаж хүүхдээ хамтлагт элсүүлж, дүрэмийг дагаж мөрдөхөө батламжлав:


           _____________________________  – н


    Гарын үсэг _____________________________  Аав __________________________________


    Гарын үсэг _____________________________  Ээж _________________________________


    Огноо ____________________

    Дүрмийг боловсруулсан:

    Жамсранжавын ЛУВСАНДОРЖ

    2013 он

  • ДИЗАЙН- ӨНГӨ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ СУРГАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ

    ДИЗАЙН- ӨНГӨ СУДЛАЛЫН ХОЛБОО

    Түмэн өнгө Буман зүйлийн дизайныг

    Өнгөлөг, Өөдрөг, Ухаалаг амьдралын төлөө

    СУРГАЛТУУД

    Манай сургалтуудыг Дизайн-Өнгө Судлалын Холбооны тэргүүн, өнгө судлаач, имижмакер Ш.МАНДАЛМАА удирдан явуулдаг. Мандалмаа нь “Улсын өнгөний имижид соёлын нөлөө” сэдвээр Солонгос улсад магистр хамгаалсан бөгөөд байгууллага, хувь хүний имиж бүрдүүлэлтээр мэргэшсэн зөвлөх юм.

    ХУВЦАСНЫ ЗОХИОН БҮТЭЭГЧ /patternmaker/ сургалт

    Хүний биеийн галбир түүний хэмжилт болон юбка, өмд, жакет зэргийн суурь үлгэрийг байгуулах улмаар энгийн загварчилгааны талаар хичээлүүдийг ОХУ-д төгсөж ирээд мэргэжлээрээ тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай багш удирдан явуулах болно. Энэ мэргэжлийг сонирхож байгаа эхлэн суралцагч болон өөрөө бие дааж суралцсан ч онол дадлагын мэдлэгээ сайжруулахыг хүсч буй хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

    КОЛОРИСТ буюу ӨНГӨЗҮЙЧ СУРГАЛТ

    Уг сургалтаар өнгө түүний систем, нэрлэгээ, сэтгэл зүйн нөлөөлөл, дан болон хосолмол өнгөний имиж, өнгөний зохицол, өнгө төлөвлөлт, маркетинг…сэдвүүдээр онолын хичээл үзэх ба суралцагчид онолын хичээл дээрээ тулгуурлан гуашь, мэргэжлийн өнгийн цаас, компьютер программ зэргийг ашиглан дадлага хийснээр өнгөний зохицолыг тухайн өгөгдсөн нөхцөлд зөв оновчтой шийдэж, төлөвлөж сурна.

    Сургалтанд өнгөний мэдрэмж, мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн зураач, дизайнер, уран бүтээлчид, бие дааж суралцсан сонирхогчид, маркетингийн менежерүүд гээд нас харгалзахгүй бүх л хүмүүс хамрагдах боломжтой. Энэ чиглэлээр суралцсан эсвэл тодорхой дадлага туршлагатай, энэ чиглэлээрээ ирээдүйд ажиллах зорилго тэмүүлэлтэй бол илүү үр дүнтэй.

    БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ

    •Өнгө, дизайны сургалт /мэргэшүүлэх ба сонирхогчдын/

    •Хэрэглэгчийн болон өнгө дизайны судалгаа, төсөл

    •Бараа бүтээгдэхүүн, брэндийн өнгө, дизайн, имижийн хөгжүүлэлт, зөвөлгөө

    •Трэнд танилцуулах семинар, эрдэм шинжилгээний хурал

    Утас: 96323215

    http://facebook.com/MongolColor
    https://twitter.com/MongolColor

  • Хоол зүйч Б.Гэрэлмаа: Хүмүүс амттаны боол болж, өвчний үүрийг өөрөө үүсгэж галзуу хүн шиг л амьдарч байна

    2013.5.04

    Social Media Club Ulaanbaatar уулзалт


    Зохимжит хүнсний талаар ерөөсөө хайхарч анзаарч бодоогүй, боловсруулаагүй учраас, сэтгэл чинь боловсролгүй учраас хүлээж авч чаддаггүй. Жишээ нь: Махны оронд бяслаг хийгээд, мах шиг давсаар, цуугаар амтлаад өгөхөд идэж чаддаггүй. Мах нь өөр амттай, маханд агуулагдаж байгаа бүх зүйлийг бяслаг агуулаагүй. Хамгийн гол ялгаа нь маханд агуулагдаж байгаа азотын хандлагат бодисууд гэж нэрлэгддэг эс зочроогч төрөл бүрийн бодисууд байдаг. Эдгээр бодисууд нь махны амтлаг амтыг бүрдүүлж байдаг. Гэхдээ энэ нь амт нь үхсэний дараа маханд үүсдэг. Жишээ нь хар шөлний амт, махны шүүслэг амт байна. Эдгээр нь бяслагт байхгүй болохоор махнаас өөр байх нь ойлгомжтой. Тэгээд яг мах шиг бяслагийг амтлаад цуйван ч юм уу, ногоотой тийм гоё хоол хийгээд идье гэж бодоё, гэтэл боловсролгүй сэтгэл нь дотроос нь шордоод: мах биш, мах биш бяслаг гээд нөгөө махны амт л дутагдаж байгаа учраас идэж чаддаггүй. Хэзээ үхнэ гэж ингэх юм, хүн шиг идэж байгаад л үхье, сэтгэл ханамжтай байж байгаад л үхье гээд л … Би та нарт яг юу хэлэх гэж байна гэхээр: Үхэхэд хүргэж байгаа, цаг бусын хэмхэрхий янбы болчихсон энэ биеийн тэнцвэр нь алдагдчихсан, хамаг тохируулга нь алдагдчихсан тэр цагийн мэдрэмж гэдэг үнэхээр хүсмээр зүйл биш ээ, үнэхээр татгалзмаар зүйл юм аа. Хүн гэдэг бол галзуу хүмүүс шиг амьдардаг, нөгөө сэтгэлийн боловсролгүй хүмүүс чинь, яг галзуу хүмүүс шиг. Заавал туулж байж өөрийн биеэрээ мэдэрч байж нэг мэддэг. Одоо хар л даа. Баячууд, мөнгөтэй- хүмүүс толгой дарааллаад чихрийн шижинтэй байна шүү дээ. Жишээ нь манай 10 жилийн ангийнхан саяхан уулзлаа. Тэгсэн чихрийн жишинтэй хүмүүс 5, 6 байна. Тэгээд нөгөө архийг ууж л байх юм аа. Эмээ уучина гэнэ, тарчихна л гэнэ. Бид нар чинь биеэ гамгүй авч яваад л ийм болчихож байна шүү дээ. Та нарын насан дээр ийм л байсан. Биеэ гамгүй эдэлснээс ийм болж байгаа юм. Хэрвээ гамтай эдэлсэн бол хүүе тийм үүе? 60 хүрч байгаа юм уу? гэхээр л байдаг юм байна.  Маш хариуцлагатайгаар. Тэгээд одоо ажил албатай, санхүүгийн бололцоотой залуусыг харахад мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулдаг, амттаны боол болчихсон байна. Нүд халтирмаар, ичмээр. Гэхдээ миний ичих яахав дээ? Хамгийн гол нь тэр залуу хүний өөрийнх нь идэж авч буй мэдрэмж туйлын хэцүү юм. Заавал өвчин туссаны дараа мэдэх хэрэгтэй юм уу? Чихрийн шижин чинь үнэхээр аймшигтай шүү дээ. Сохорно, хөлөө хуруунуудаасаа эхлээд тайруулна. Яагаад гэвэл судас нь муудчихаж байгаа юм. Үргэлж сахар ихтэй, ёотонтой цус урсаад байдаг. Тэр цусыг бүх ховдол тосгуураараа дамжуулж, шахаж байгаа хөөрхий зүрхний эдүүд яах юм бэ? Тийм сахартай цусыг муу хийг нь авч хүчилтөрөгчөөр баяжуулж байгаа уушиг яах юм бэ? Тэр цусыг шүүж өнгөрүүлж байгаа бөөр яах вэ? Тэгээд л хавагнаад, зүдрээд, ядраад, шээс алдаад, тэгээд олсон хэдэн төгрөгөө үрэн таран хийдэг. Ийм зовлонтой юм болж байна шүү дээ. Тэгэхээр хүмүүс чихрийн шижинтэй болно гэж ийм юм байдаг юм байна гэж ойлгоод ухраагаад эргээд эрүүл болоход маш их мөнгө, маш их цаг зарцуулагдана. Дэмий биз дээ. Ухаантай бол хүний алдаан дээр суралцаад тэр мэдрэмжийг үзэхгүйгээр явчихаж болмоор. Ийм л 2 арга байдаг.

    Тэгэхээр яагаад 2 дах аргыг хэрэглэхгүй байгаа юм бэ? Яагаад Монгол хүн байж тэнцэл цагт Монгол хүн байж ээзгийгээ идээд явж чадахгүй байна вэ? Заавал шарсан хуурсан, утаа шингээсэн стейк аймар юмнууд эсвэл хямдыг нь бодоод маргарин, тос талхан дээрээ түрхээд иддэг юм бэ? Яагаад муу гэдгийг нь мэдсээр байж хийдэг вэ? Сэтгэл чинь зөв зүйлийг хийхийг зөвшөөрөхгүй байгаа юм. Ухаан бол ойлгоод байдаг. Гэвч сэтгэл чинь татгалзаж чадахгүй. Алое, Гоё цай, Пипси гоё гоё гээд л уугаад байдаг. Шинэ үеийнхэн Пипсиг сонгож байна гэж рекламдаад ясаа сийрэгжүүлэхийг сонгож байна. Чихэртэй ус. Амтанд нь л болдог. Хийжүүлсэн ундаа муу, чихэртэй ус дэмий дандаа будаг, консирвант, дандаа дур хүслийг чинь хангадаг юм аа гээд л яриад л байгаа. Юун тэнцэл цаг гээд л тоодоггүй. Энэ тэнцэл цагт хамгийн багасгах ёстой зүйл нь давслаг амт, гашуун амт. 4.15- 6.15 цагийг тэнцэл цаг гэнэ. Энэ цагт цагаан идээ түлхүү идвэл эрүүл мэндэд тун сайн. Одоо бүдүүн болчихдог. Тэгээд өөхөө алга болгохоо бодоод л гаднаас нь л арга хэмжээ аваад байдаг. Яаж таргалахаа зогсоох уу? гэж боддоггүй. Илүү жин чинь өөх байдаг, хий хаван байдаг, усан хаван байдаг. Бид хий хавантай байгаагаа мэддэггүй. Тэнцвэр алдагдаад ирэхээр улиралдаа тааруулаад иддэг баатар болсон чинь, туршлагагүй юм чинь. Би чинь намраас л эхэлсэн болохоор, урьд нь мэддэггүй байсан. Тэгсэн дахиад л нөгөө тал руугаа тэнцвэр алдагдсан. Тэгээд дахин тэвчихийг тэвчиж мөрдөхийг мөрдсөөр тэнцвэрээ олдог. Мөн бидний биед зарим зүйлс хэсэг хугацаанд таарч байгаад таархаа боличихдог. Бид огт анзаардаггүй юм байна. Би бол сонирхлын дагуу судалж байгаа сайн дурын уран сайханч. Би яагаад ингээд байнаа. Энэ ямар учиртай юм бэ? гээд судлахаар ойлгомжтой байдаг юм байна. Ингээд үзье гэхээр болчихдог. Тэгсэн хий босно гэж байдаг юм байна. Хий гэдэг нь үндсэндээ бэлхүүснээс доош байх оршиж байх ёстой юм байна. Тэгсэн тэр нь янз бүрийн гэнэтийн стресс, ядаргаанаас болдог. Ер нь энэ биеийн дотоод тэнцвэр алдагдах нь зөвхөн хоолноос бус юм. Хамгийн гол үндсэн зүйл нь сэтгэлийн тольтой холбоотой. Жаргал, зовлонгийн хооронд савлаж байгаа савлагаанаас үүдэлтэй. Стреснээс болж даралт ихсэнэ, зүрх өвдөнө. Энэ үед хийн бариа хийдэг юм байна. Хийн бариа хийснээр 2 цагийн дотор харсаар байтал нөгөө хүн чинь үлээсэн шаар шиг болоод л хийн гараад, үрчинхий нүүр нь толийгоод л. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл таргалахгүй гээд хоолондоо алдаа гаргадаг. Хэрэгтэй хүнсээ иддэггүй. Өөх тос идэхгүй, гурил талх идэхгүй. Ус их ууна гээд өдөрт 4- 5 л ус ууж байна. Зарим нь 7- 8 л ус ууж балайрч байна. Гэтэл идэх юмны чанар хүртэл жилийн 4 улиралд өөрчлөгддөг байна. Ус тэнцэл цагт хүнд болдог юм байна. Намар хөнгөн байдаг юм байна. Зун, өвөл хөнгөн хүндийн завсарт байдаг юм байна. Тэгэхээр тэнцэл цагт усыг 1 л усыг 250 мл болгож ширгээж уудаг гэж байна. Зун, өвөл 3- ны нэгийг уудаг гэж байна. Намар бол ширгээгээд 500 г ууж болно. Байгалийн эрдэст амьд ус уух хэрэгтэй. Ус уух маш их учир утгатай юм байна. Өвөл ус уувал давс хийж уух ёстой, хавар зөгийн бал хийж уух ёстой. Ус өөрөө хүйтэн чанар, давс халуун чанарын гэх мэт. Энэ мэтчилэн хэдхэн тооны хүнсэндээ судалгаа хийгээд аль нь алинтайгаа тохирч байгааг мэдэх хэрэгтэй. Бид нар чинь тоо томшгүй юм иддэггүй шүү дээ. Мөн тахиа гахайнд дуртай. Гэвч генийн өөрчлөлтэй тахианууд идэж байгаа нь үнэхээр аймшигтай. Та нар интернетийн орчинд байгаа хүмүүс. Хэрэгтэй мэдээллүүдээ олж авах хэрэгтэй. Хамгийн гол нь ажил болгох л хэрэгтэй.



  • Зохимжит ба эмчилгээний хоололтын сургалтын хөтөлбөр

    СОЁОЛЖ Эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл ханамж

    “Соёолж” зохимжит хоол судлалын төв нь Монгол хүний хоол зүйг судалж, хүн бүрт зөвхөн өөрт нь тохирсон хоололтын хөтөлбөрийг боловсруулан өгч эрүүл зохистой амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой байгууллага юм.

    Соёлж төвийг үүсгэн байгуулагч Гэрэлмаа нь

    Зохимжит хооллолт судлаач, хоолны эмчилгээгээр мэргэшсэн, салбартаа 20 гаруй жилийн туршлагатай, “Идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү”, “Хоол ба сэтгэл” номуудаа эмхэтгэн хэвлүүлсэн.

    Соёлж төв нь танд дараах сургалт хөтөлбөрийг санал болгож байна.

    1. “Жирэмсэн ба хөхүүл эхчүүдийн хоололт” сэдэвт сургалт өдөрлөг
    2. ЭЗЭГТЭЙ НАРЫН КУРС Эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл ханамж
    3. ӨӨРТ ТОХИРСОН ХООЛЛОЛТЫН ХӨТӨЛБӨР

      1. Зөвхөн өөртөө тохирох хоолны системийг зохиолгож авмаар байна уу?
      2. Эмчилгээний хоол
    4. ЭРҮҮЛ УДАМ ГЭР БҮЛИЙН ЗОХИМЖИТ ХООЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨ СУРГАЛТ ӨДӨРЛӨГ: Хүүхэдтэй болохоор бэлдэж буй болон нярай, нялх хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулсан хүүхдийг хэрхэн зохимжит хоолонд оруулж хоолны дуршил сайтай, эрүүл бие бялдартай болгож өсгөх талаар зөвлөгөө, сургалт, зохимжит хоол хийх дадлага, амталгаа бүхий Бямба, Ням гаригын арга хэмжээ. Б.Гэрэлмаа болон бусад багшийн зөвлөмжийг сонсож гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.