Author: admin

  • ДЭВШИЛТЭТ МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА

    МАРКЕТИНГИЙН АГЕНТЛАГЫН ХӨГЖИЛ

    Бизнесийн байгууллагууд маань зарим нь маркетингийн албатай, ажилтантай, газрын хэмжээнд хүртэл маркетингдаа анхаарал хандуулж ажилладаг. Гэхдээ энэ байгууллагууд маань ингэж ажилласнаар бүгд бүх зүйлийг хийж чадна гэсэн үг биш юм. Мэдээж маркетинг төдийгүй дэлхий дээр бүх салбарт шинэчлэлтүүд өөрчлөлтүүд хийгдэж байна.  Энэ бүхэнтэй маркетингийн ажилтан болгон хөл нийлүүлж бүх зүйлийг хийж чадна гэдэг бол маш өрөөсгөл ойлголт. Магадгүй тэр хүний явуулж байгаа үйл ажиллагаа нь тухай нэг салбарын хэмжээнд судалдаг, үйл ажиллагаа явуулдаг байж болно. Гэхдээ дэлхий даяараа даяарчлагдсан өнөө үед маркетинг төдийгүй бүх салбарууд цахим орчинд маш хүчтэйгээр явагдаж байна. Энэ дундаас бол маркетингийн яг шинэ хандлага нь ерөөсөө  дэвшилтэт New media буюу дэвшилтэт медиад суурилж байна. Маркетингийн агентлагтай хамтарч ажилласнаар зардал хэмнэнэ, хугацаа хэмнэнэ, тэгснээр  үр дүн маш сайн байж чаддаг. Үнэхээр өөрийн хүссэн юмаа, бодсон зүйлээ амьдрал дээл буулгъя гэж бодож байгаа бол чаддаг байгууллага, чаддаг хүмүүсээр нь хийлгэх ёстой гэж бодож байна.


    КРЕЙТИВ ШИЙДЭЛ

    Крейтив баг видео аниамэйшн, хэвлэл дизайн, вэб цахим ертөнц гэх мэт хэлсүүдтэй, мөн мэргэжлийн зураачтай. Тоног төхөөрөмжүүд маань илүү сүүлийн үеийнх. Нэг хүнтэй, нэг дизайнартай гэхээс илүү цогцоор нь ийм олон баг хамт олныг бүрэлдүүлж чадсан  маркетингийн компанид өөрийнхөө маркетингийг хариуцлуулж өгнө гэдэг бол асар том боломж. Манай компанийн дизайн бол гадаадын болон өөр ямар нэг өрсөлдөгч байгууллагуудын дизайнтай өрсөлдхүйц чанартай, монголдоо ялгархаар хэмжээний  гэж боддог. Одоогийн нийгэмд хаа таарсан газраа дизайнтай тулгарч байна.  Тэр болгонд монголын дизайн асар олон фонт ашигласан, олон янзын өнгө ашигласан эрээн мираан тэр дундаас өөрөө тохтоох  нь хэцүү. Имиж бүрдүүлэлт гэхээрээ тухайн компаний логогоос нь  эхлээд л бүтээгдэхүүнийх нь хүртэл имижийг гаргаж өгдөг гэсэн үг.


    ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ

    Бид нар хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолыг хамгийн түрүүнд чухалчилж тэдний  яг юу хүсч бүтээгдэхүүн үйлчилгээндээ ямар зүйлс тусгахыг маш дэлгэрэнгүй ярилцлагаар тодорхойлж дараа нь бид багаараа хуралдаад төслийг бий болгож хэрэглэгчдэд санал болгодог. Дээрх төслийн дагуу манай дизайны баг 2- 3 төрлийн дизайны шийдэл санал болгоод батлуулсаны дараа програмчлалын баг ажилдаа орж тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид бий болгохыг төлөө ажилладаг. Бизнесийн амин сүнс нь хэрэглэгч гэдэг утгаараа бид нар бүтээгдэхүүний дараах үйлчилгээндээ мах их анхаарч ажилладаг. Бидэнтэй  хэдийд ч 24 цаг 7 хоног хандахад бид  хэрэглэгчиддээ хэзээд  ч үйлчлэхэд таатай байдаг. Нэг удаад бүтээгдэхүүн үйлчилгээ хийгээд орхихгүйгээр цаашид хэдэн сарын турш тодорхой амжилтанд хүрэх хүртлэх хугацаанд бид тухайн хэрэглэгчтэйгээ цуг байж ажилладаг. Онлайн орчин өөрөө бүхэл бүтэн нийгмийн бий болгоод байгаа. Энэхүү үүднээсээ манай компани үйлчлүүлэгчиддээ facebook, youtube, twitter гэх мэт онлайн орчинд хэрэглэгч үйлчлүүлэгчидтэйгээ байнгын харилцаа холбоотой байхад нь тусладаг.

    Мөн хэрэглэгч хамтран ажиллагч түншүүдтэйгээ илүү ойр дотно байж  тэдний санал хүсэлтийг хүлээн авч сонсох үүднээс дэргэдээ хэрэглэгчтэй харилцах хэлтсийг ажиллуулдаг байгаа.


    АГУУЛГЫН МАРКЕТИНГ

    Агуулгын маркетинг нь гэдэг нь хэрэглэгч үйлчлүүлэгчидээ өөртөө татахын тулд сайн чанартай мэдээлэл бэлтгэж хэрэглэгчдийн итгэлийг олж харилцаа тогтоодог маркетингийн арга юм. Жишээ нь цахим хуудсуудаар мэдээллээ гаргахдаа хэрэглэгчдээ залхаасан зар сурталчилгаа шиг байхаас илүү гол нь хэрэглэгчдийн сонирхолыг татахаар өмнө нь байгаагүй шинэ зүйлийг гаргах нь чухал юм.


    ДЭВШИЛТЭТ МАРКЕТИНГ

    Дэвшилтэт медиа маркетинг гэдэг нь хэрэглэгчдийг сонсох, тэдэнд байнга нэг талт мессеж буюу зурагтын зар сурталчилгаа, сонингийн зар, ямарваа нэгэн төрлийн  гадаад самбар зар гэх мэт өндөр өртгөөр бүтдэг маркетингийг зар сурталчилгаа явуулах гэж ойлгодог. Энэ ойлголтоос салах цаг болсон.

    Дэвшилтэт медиа маркетинг гэдэг бол тухайн компани, хэрэглэгч, бизнес эрхлэгч, корпораци хэрэглэгч нь хаана байна түүнд яаж хамгийн бага зардлаар хамгийн боломжит зөв оновчтой сувгуудаар хүрч болох тэр маркетинг юм.

    Хэрэглэгчидтэйгээ зөв цагт,  зөв үед харилцах тэдний итгэлийг олох улмаар тухайн хэрэглэгчиддээ заавал бараа бүтээгдэхүүнээ зарж байгаа биш өөрийн бизнесийн онцлог, давуу тал, бусдаас юугаар ялгарах тэр бүх онцлог хэв шинжүүдийг ойлгуулж өгснөөрөө дэвшилтэт маркетинг нь үнэхээр давуу талтай.

    Дэвшилтэт медиа маркетингийг ашигласнаар жирийн нэгэн хүн өөрийн хийж чадаж буй авъяасаараа дэлхийн зах зээл дээр маркетинг хийх боломж үүсч, магадгүй энгийн блогоос эхлэн twitter, facebook ашиглан хэрэглэгчдийн нэгдлийг бүрдүүлж цаашид  дэлхийн зах зээлд өөрсдийн жижиг брэнд үүсгэх боломж байна. Энэ бол дэвшилтэт маркетинг, энэ бол мэдээж интернетэд суурилан хамгийн бага зардлаар өөрийн оновчтой хагмийн зөв гэж үзсэн хэрэглэгч нарт хүрэх боломж байна.

    Жижиг дунд, хувь хүн бизнес эрхлэгч, компани корпораци гэлтгүй хувь хүн та хамгийн зорилтот хэрэглэгч нар чинь хаана байна тэрийгээ мэдэж улмаар цахим орчинд өөрсдийн хэрэглэгч нарын нэгдлийг бүрдүүлж цаашлаад дэлхийн зах зээлд гаргах дэвшилтэт маркетинг та бүхний цорын ганц сонголт байх болно.

    Нью Медиа Маркетинг Аженсийн хамт олон
    http://newmediamarketingagency.com/ 

  • БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ

    Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллагын ажилчдын нийтлэг үнэт зүйлс болон туршлагын нэгдэл юм. Мөн хамт олныг нэгтэж нааж байгаа цавуутай зүйрлэж болох юм. Мөн БАЙГУУЛЛАГА- амьд организмын бүрэн бүтэн, утга учиртай ажиллуулж буй ДАРХЛАА юм.
    Зан сайтай айлд хүн бүр цуглана Замаг сайтай нууранд загас бүхэн цуглана гэдэг шиг Сайн соёл хамгийн шилдэгүүдийг урин дуудах хүч чадал юм. Зөв, хүчирхэг соёл ямар ч хүнийг төлөвшүүлэн, нэгтгэж чаддаг бол тархай бутархай, эмх замбараагүй байдал нь ямар ч чадвартай хүнийг уусган бэртэгчин нэгэн болгож чадна.

    Байгууллагын соёл бол маш чухал зүйл юм. Учир нь байгууллагын соёл нь тухайн байгууллагын амжилттай байх бүтэлгүйтэх аль нь болохыг шийддэг. Өөрсдийн бизнесийн зорилготойгоо нийцсэн байгууллагын соёлтой компани өрсөлдөгч байгууллагаасаа 200% ялгарч чаддаг. Ийм үр дүнд хүрэхийн тулд та бүгдийн соёл юу байж болох, үүнийг хэрхэн хэрэгжүүлж болох талаар сайн тунгаах хэрэгтэй.

    Байгууллагын соёл шинэ хүн орох, гарах тохиолдолд байнга шинэчлэгдэж байх шаардлагатай. Хэдийгээр тухайн байгууллага хатуу чанга соёлтой, байгуулагдаад удаагүй хөл дээрээ тогтсон аль ч байсан шинэ хүн бүр өөрийн гэсэн үнэт зүйл ажлын туршлагатай байдаг болохоор бага ч болов өөрчлөлт оруулах шаардлагатай болдог. Эдгээр өөрчлөлтүүд нь эерэг болон сөрөг, төлөвлөгдсөн төлөвлөгдөөгүй, жижиг том зэрэг байж болдог учраас энэ асуудалд няхуур хандах нь зүйтэй.

    Гайхалтай соёл нь гайхалтай хүмүүсийг бүтээдэг. Гайхамшигт хүмүүс нь үнэхээр сайн бүтээгдэхүүн бий болгож чаддаг юм. Хэрэглэгчид тэр маш сайн бүтээгдэхүүнд нь татагддаг. Харин ухаантай бүтээлч хүмүүс гайхамшигт соёл руу татагддаг. Тиймээс бид өөрсдийн хүссэн гайхамшигт соёлоо яагаад бүтээж болохгүй гэж? Өөрсдийн мөрөөдлийн компаниа өөрсдөө бүтээцгээе. Бид бол эзэд нь. Олонх байгууллагуудын хөгжил нь зогсонго байдалд байгаа нь тухайн байгууллага ашиг орлогоо арай л илүүд үзээд байна гэсэн үг юм. Хүнээ сайн хөгжүүлж, багийн гишүүний бүтээмж, чанар нь маш сайн болж чадвал ашиг орлого өөрөө аяндаа ирнэ.

    Байгууллагынхаа соёлыг тодорхойлох

    Үүнийг хийх нилээд олон арга бий. Бүүр үүнийг таны өмнөөс хийгээд өгөх мэргэжлийн хүмүүс ч хүртэл бий. Гэхдээ хамгийн амархан арга бол эргэн тойрноо ажиглах. Юу биднийг нэгтгэж байна вэ, Юу биднийг аз жаргалтай, ажлыг минь утга учиртай болгож байна вэ, ТЭД ЮУНЫ ТӨЛӨӨ АЖИЛДАА ИРЖ БАЙНА ВЭ. Хамт олны өдөр тутмын харилцаа, удирдага- ажилтаны харилцаа, асуудлыг шийдвэрлэж буй арга барил, байгууллагад зохион байгуулагдаж буй үйл явдал, сургалт, хөгжил бүхэн соёлыг бий болгож буй хүчин зүйлүүд юм. Ажилчдаа ямар чадвартай, хэрхэн ажилладаг арга барилтай мөн ерөнхий зан чанаруудыг нь ажигла. Ажилчид, харилцагчид, дэмжигчидээ сонс. Цаасан дээр болон онлайн байдлаар танай байгууллагын талаар юу бичигдэж байгаад анхаарлаа хандуул. Эдгээр нь танд танай байгуулагын соёл чухам юу болох талаар хариулт өгөх болно.

    Байгууллагын соёлоо баримтжуулахаасаа өмнө ирээдүйд танай компани ямар соёлтой байх талаар бод. Өөр өөр байгуулагууд өөр өөр соёлтой байдаг тул танайд чухам нь тохирох талаар судал. Зорилго, хүсэл мөрөөдөл, үнэт зүйлсээ эргэн хар.

    Байгууллагынхаа соёлоо стратеги зорилготой нийцүүл

    • Одоо байгаа соёлдоо сайн зүйлүүдийг дэмжих, нийцэхгүй байгаа зүйлүүдийг засах нэг бүрчилсэн хөгжүүлэлтийн төлөвлөгөө гарга

    • Байгууллагынхаа бодлого, өдөр тутмын үйл ажиллагаагаа яаж сайржуулах талаар жижиг уулзалтуудыг байнга зохион байгуул. Эдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөх.

    Амжилттай хэрэгжсэн байгуулагын соёлын нэгжүүд

    • Зорилгын тодорхой байдал

    • Ажилчдын үүрэг хариуцлага

    • Бүрэн дэмжигдсэн ажилчид

    • Шудрага ажлын орчин

    • Хүчтэй итгэлцэлтэй харилцаа

    • Манлайлал

    • Гүйцэтгэл дээр үндэслэсэн шагнал урамшуулал

    • Харилцагчиддаа төвлөрсөн

    • Маш сайн харилцаа холбоо

    • Мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх

    • Шинэ ажилчдаа дэмжиж, шилдэг ажилчдаа хадгалж үзэх

    • Өндөр дасан зохицох чадвар

    • Нягт санхүүгийн тооцоо

    • Шинэ санаачлагыг дэмжих

    • Дотоод зохион байгуулалтаа өөрчлөхгүйгээр яаж шинэчлэл хийх билээ!
      Хэрэггүй дүрэм журамаа авч хая
      Хэрэгтэй хэрэггүй тайлан авахаа зогсоо
      Үр дүн муутай цаг авсан уулзалтуудаа боль
      Хөндлөнгийн илүү ажлуудыг цэгцэл

    Үндэстэн Баг ХХК

  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ДЭЛХИЙД ТҮГЭЭХ ТҮҮХЭН ҮЙЛСД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛААРАЙ!

    Монгол залуус хамтран “Монголын Нууц Товчоо түгээмэл эх” illustration art номыг 3 цувралаар бүтээж, англи, испани, япон хэлээр орчуулж цахим хэлбэрээр дэлхийд түгээх төслийг эхлүүлээд байна. Энэхүү төслөөрөө Монголын түүх соёлыг дэлхийд сурталчилан дараагийн шатанд бүрэн хэмжээний анимейшн кино хийхээр ажиллаж байна. Эхний ээлжинд номны зураг бүтээх, орчуулах ажилдаа зориулан төсөв бүрдүүлж байна. Та бүхэн энэхүү цахим хуудасруу ороод хандив өргөхөөс гадна сэтгэгдэл үлдээж, мэдээллийг түгээж Монгол залуусаа дэмжээрэй.

    Hi, I am Battsengel Rentsen.. I work in the genre of historic art. My work has been exhibited at the Mongolian National History Museum in Ulan-Bator. I have been drawing the Secret History of the Mongols for the last 28 years.
    I started working on this project 7 years ago. I published the first volume “VOLUME-I” in 2014. The second volume“VOLUME-II” was published in 2015 and I am currently working on the third volume “”VOLUME-III.
    We are illustrating the history of an orphaned boy who ruled the world. You might have read a number of accounts of great people. But this is the history of the “Man of the Millennium” and we are sure that you will enjoy it. There have been numerous accounts and books written about Chinggis Khan, however, this project is developed from the original source which was created in 1240. And will demonstrate a yet undiscovered world depicting ancient Mongolian culture and society in addition to learning of the secret history of how a 9 year old orphaned boy abandoned with no support, challenged the status quo and established a great empire. His story has been published globally in 26 languages. However, the “Popular Edition” being created by us is fully illustrated, albeit with a simpler content to give the reader a better understanding of the Mongolian history and culture.

    One of the Great men in the world history, Chinggis Khan (1162-1227)

    His life was characterized by harsh struggles, many adventures and challenges. He accomplished many feats during his lifetime, most likely more so than any other character in history. Earlier opinion was that he was understood to be a conqueror and destroyer due to the written accounts from the nations that he occupied.
    However, on the eve of the new millennium this viewpoint has changed dramatically to one where he has been credited with progressing the prosperity of mankind with his sharp mind and contributions to the development of the “modern world”.
    Researches have credited his success to various characteristics. He had a remarkable skill in recognizing people, a genuine ability to convert enemies to friends. He never forgot a favor or underestimated the strengths of his colleagues.
    He honored intelligence and encouraged innovation as he himself initiated a new era of military strategy. He was the first man to declare and uphold freedom of religion. You could make these discoveries by researching a variety of scripts, however, you would be best served by reading and feeling the primary source called MNT yourself.

    What is the Secret history of the Mongols?

    The secret History of the Mongols is primarily a script generally recording the events of the time. There is very little description with regard to the appearance of the people, lifestyles, clothes, implements and instruments used. Therefore in the mind of the reader there is very little detail with regard to cultural attire and the different appearances of the ethnic minorities. Needless to say, very few foreign readers are acquainted with the structure of the Mongolian yurt.
    Therefore to complement the script is was necessary that it be illustrated. In so doing the illustrations create images to compensate and enrich the script enhancing the information, not only as decoration but expanding the readers understanding of the context in which it was written. Thus we are working hard to produce a creation that reflects the latest research finding with regard to the history, anthropology and archeology, indicating every aspect of the lifestyle in the thirteenth century Mongolia. Encompassing, garments, palaces, food, dance, music, weapons, armor, script, culture and art.

    Why we need to discover it?

    It’s all about spreading the actual history of Chinggis Khan. In the most times, people considered nomads, especially Mongols were the crude, ignorant, wild, warlike and combative people in the history. However, the Popular edition will give the chance to get the correct view about the Mongols that they were having everyday life and civilization like every other countries. That’s why we wanted to deliver the reality to every single person who never read it before, who is willing to read, who has unclear understandings about Mongols and Chinggis Khan.

    • It will give you the inspiration to think on a global scale and the strength to endure difficult times.
    • It will provide you with the managerial skills to lead your team or community effectively.
    • From ancient times the Mongolian culture has lived in harmony with nature, therefore it will provide you with incentives to reduce the ecological damage facing the world today.
    • An opportunity to learn about the “Tengrism”, the first belief of mankind.
    • We require Chinggis Khan’s philosophies and strategy for us to create a better world.
  • Яаж эхлүүлснээ дуусгах вэ?

    Ихэнх хүмүүсийн амьдралдаа гаргадаг 2 том алдаа: 1. Хүссэн, бодсон зүйлээ эхлүүлдэггүй 2. Эхлүүлсэн бол гүйцээдэггүй.

    Аливаа ажлыг эхлүүлэх, түүндээ тууштай байх, түүнийгээ дуусгах зэрэг нь бүгд дадал зуршил. Хэрвээ эхлүүлснээ дуусгадаг дадлыг эзэмшээгүй бол дундаас нь хаядаг муу зуршилтай байна гэсэн үг. Бас зарим хүмүүс “эхлүүлэх амархан харин дуусгах хэцүү” гэж хэлдэг. Эдгээр хүмүүсийн хувьд эхлүүлэх сайн дадал эзэмшсэн ч дуусгадаг дадлыг сураагүй байна гэсэн үг.

    Эхлүүлснээ дуусгахын тулд:

    1. Хийж чадах, амархан гэж үзэж байгаа нэг юман дээр анхаарлаа төвлөрүүлТа өөрийгөө нэг анзаараад үзээрэй, олон юман дээр анхаарлаа төвлөрүүлснээс болоод энд тэндгүй эхлүүлээд орхичихсон юмнууд байна уу?  Хэрвээ тийм бол эхлээд хийж чадах НЭГ юмаа эхлүүлж, хийж дуустлаа түүн дээрээ анхаарлаа бүрэн төвлөрүүл. Бусдыг нь орхи!

    Яагаад гэвэл: хэрвээ та энэ хийж чадах, амархан гэж үзэж байгаа нэг юмаа хийж дуусгаж чадахгүй юм бол хүнд хэцүү гэж үзэж байгаа зүйлээ хийж дуусгана гэдэг юу л бол. Харин хийж чаддагаа хийж дуусгаснаар таны өөртөө итгэх итгэл улам нэмэгдэж, дараа дараагийн хүнд хэцүү ажлыг хийж дуусгах болно.

    Санаж яв: Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг олж авах шилдэг арга бол аливаа ажлыг гүйцэтгэж дуусгах юм.

    2. Өөрийгөө хүчил Үнэнийг хэлэхэд эхлүүлснээ дуусгадаг дадлыг эзэмших тийм амар биш. Уучлаарай, хэцүү!

    Амжилттай болон амжилтгүй 2 хүний ялгаа гэвэл нэг нь барьснаа дуусгадаг, нөгөө нь дуусгадаггүйд л байгаа юм. Маш энгийн.  Амжилтанд хүрэхийн тулд хүссэн, хүсээгүй эхлүүлснээ дуусгах хэрэгтэй. Яаж?

    “Цаашаа үргэлжлүүлж чадахгүй нь гэж бодсон тэр л үед би өөрийгөө хүчилдэг. Миний амжилт азан дээр биш тэсвэр хатуужил дээр тулгуурласан. –Estee Lauder

    Тиймээс цаашаа үргэлжлүүлж чадахгүй нь гэж бодсон тэр л үедээ өөрийгөө сайн хүчлэх хэрэгтэй. Та нэг ажлыг хийж дуусгавал түүнтэй тэнцэх айдсыг давж байдаг учраас та тэр хэмжээгээрээ хүчтэй болдог.

    Та нэг удаа өөрийгөө давж чадвал дахиж өөрийгөө давж чадна.

    3. Өөртөө сонголт бүү өг

    Бид ямар том алдаа гаргадаг вэ гэвэл бид өөрсддөө “хийхгүй ч байж болно” гэдэг сонголтыг өгдөг. Өөрөөр хэлбэл бид өөрсддөө хийхгүй байх зөвшөөрлийг олгодог. Хэрвээ танд “хийхгүй ч байж болно” гэдэг бодол байгаа бол түүнийгээ орхи. Харин оронд нь хийж дуусгах ажилдаа ХУГАЦАА ТОГТОО.

    Тухайлбал, би долоо хоногийн дараа, 5 дахь өдрийн оройн 17:00 цаг гэхэд үүнийг хийж дуусгасан байх ёстой гэдэг АМЛАЛТ өг. Тэгээд өөртөө өгсөн амлалтыг биелүүл.

    Амжилттай хүн гэж өөрт өгсөн амлалтаа биелүүлдэг хүнийг хэлдэг.

    Бид эхлүүлснээ дуусгаснаар л тодорхой үр дүнд хүрэх нь ойлгомжтой. Хэрвээ энгийн чаддаг зүйлээ хийж дуусгаж чадахгүй бол аугаа зүйлийг хэзээ ч бүтээж чадахгүй. Тэгээд ч олон энгийн зүйлийг дуусгаснаар нэг аугаа зүйл бий болдог гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • ЯРУУ ЭГШИГЛЭН ХАМТЛАГИЙН ТАНИЛЦУУЛГА

    “Яруу эгшиглэн” хамтлаг нь Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ ардын дуу, үндэсний язгуур урлагийн өв соёлыг таниулж “Монгол хүүхэд бүрт язгуур урлагийн түгээж монгол бахархалыг бий болгох” зорилготой 2012 онд байгуулагдсан хүүхдийн хамтлаг юм. 7- 10 насны 6 гишүүнтэй. Уран бүтээлийн чиглэл нь монгол ардын дуу, язгуур урлаг, хүүхдийн дуу.

    Бид “Бид Монголдоо хайртай” бодлогын хүрээнд хүүхдүүдийг өв тэгш хүмүүжүүлж, хөдөлмөрч, эх оронч, өв соёлоороо бахархах сэтгэлтэй бүтээлч иргэн төлөвшүүлэхэд чиглэн ажилладаг. Одоогоор 33 уран бүтээлтэй “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-2”, “Яруу эгшиглэн” цомог, 10 гаруй клип, 10 гаруй бүрэн хэмжээний нэвтрүүлгийн уран бүтээлийг туурвиад байна. Бидний 2 цомогт Монгол ардын домогт дуу, шог дуу, харилцаа дуу, олон үндэстэн ястны 17 дууг дуулж, дууны понограм, дууны үг зэргийг оруулсан. ҮДБЭЧ- ын мэргэжлийн хөгжимчид  үндэсний цөөхүүл хөгжмөөр шинэчлэн найруулан тоглож, мэргэжлийн студид хоолойн бичлэгээ хийлгэж, хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ, хөгжмийн найруулгыг Г.Бирваа, эцэг эхчүүдтэйгээ шантрахгүйгээр уйгагүй зүтгэж, ая бичлэгийг мэргэжлийн өндөр түвшинд цомгоо бүтээж чадсан юм. Хүүхдийн насны онцлог, хоолойн цараанд тохирсон, ЕБС, СӨБ хөгжмийн хичээлд гарын авлага, урын сан болсон шинэлэг уран бүтээл болсноороо ач холбогдолтой юм. Бид уг цомгоосоо “Ерөөлөөр учирсан миний монгол”, ”Мөрөөдлийн дуу”, “Цэнгэл баярын шинэ жил”, “Хүүхэд бүхэн жаргалтай” зэрэг дуунуудыг клипжүүлсэн. Бид ардын ёс зан заншлаа харуулсан 2012 онд МҮОНТ-ийн Цагаан сарын шинийн нэгний “Цагаан өвгөнтэй золгосон нь” нэвтрүүлэг, 2013 онд NТV телевизийн “Дуун цацал” зохиомжит нэвтрүүлэг, 2014 онд Дреам бокс телевизийн “Яруу эгшиглэнт сар шинэ” зохиомжит концерт, Еагле телевизийн “Язгуур урлагаа өвлөгчид” нэвтрүүлгийг бүтээсэн. Голомт банкны сар шинийн мэндчилгээнд оролцон тоглосон. Үндэсний олон ястны хувцасаа өмсөж гоёод ардын дуугаа эвлэгхэн дуулах хүүхэд бүхэн гайхамшигтай.

    2011 онд Туурайн төвөргөөн олон улсын наадамд оролцогч, 2012, 2013 онд Алтан цом улсын уралдааны алт, хүрэл медаль, 2013 онд “Эрх цагаан унага” хүүхдүүдийн дуулалт жүжгийн анхдугаар их наадмын 2-р байр тус тус хүртсэн. 2013  онд Тайваны олон улсын “Ардын урлагаа өвлөж яваа хүүхдүүд” нэвтрүүлгийн оролцогч.


  • Г.БАЯР: Би утга зохиолгүй бол амьдарч чадахгүй шиг хайрлаж дурлахгүйгээр амьдарч чаддаггүй. Тийм болохоор эдгээр бүхэн нэг цогц байж гэмээнэ Г.Баяр гэдэг хүн амьд явна

    -Идэр есийн хүйтэн эхэллээ. Энэ цаг үед танд ямар мэдрэмж хайрладаг вэ. Онгод орох уу. Эсвэл жаахан дургүй талдаа юу?

    Би өвөлд дургүй яагаад ч юм бүх юм айдас хүмээр дүнсгэр хүйтэн санагдаад байдаг юм. би энэ улиралд ерөнхийдөө бичихээсээ илүүтэйгээр бодож бясалгаж өөрийгөө их чагнадаг.

    -Ингэхэд танаас шууд л онгод гээд асуучихлаа. Онгод гэж байдаг эсэх талаар хүмүүс өөр өөр бодолтой байдаг. Та юу гэж боддог вэ?

    Онгод уу? Онгодын талаар хүн, хүн өөр өөрөө л хариулах байх миний хувьд онгод байдаг гэдэгт итгэдэг онгод бол бүтээл туурвилыг бүтээхийн нэг тийм эрчим хүч тархи оюун руу урсан орж ирэх үйл явцыг хэлж байгаа юм. Бас нэг талаараа урам зориг гэж хэлж болно л доо

    -ТАНИХГҮЙ ЦЭЦГИЙН ҮР ХЭМЭЭХ Шүлгийн түүвэр чинь “Алтан-Өд” шагнал авчирлаа. Шүлэг гэдэг Хэдхэн мөр байдаг атлаа хүнд сэтгэхүйн таашаал өгдөг энэ зүйл таны амьдралд ямар орон зайг эзэлдэг вэ. Яриагаа энэ асуултаар өрнүүлье?

    Яруу найраг миний бүх зүйл. Би шүлэг бичихгүй бол амьд явж чадахгүй. Яг л загас усгүй бол хатаж үхдэг шиг .

    -Анхны шүлэг анхны ном бүхэн дурсамжтай. Шүлэгтэй холбогдсон тэр үеэ дурсвал. Сайхан дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?

    Би дууны шүлгээр дамжиж яруу найраг руу олж ирсэн хүн л дээ .Анхынхаа дууг арван найман настайдаа зохиож байлаа. Хүн болгонд сонсгох гээд л их догдолдог байж дээ. Анхны номоо хэвлэлтэнд өгчихөөд долоо хоног хүлээх гэж их юм болж байлаа.Номоо гарсан хойно нь бараг сар шахам дэрэн дороо хийж унтсан даа.

    -Шинэ он гарах гэж байна. Ямар шүлэг, уран бүтээлээр угтаж байна вэ. Хамгийн сүүлд бичсэн мөртийн тухайд. Шүлгээ бичээд дуусах үеийн мэдрэмжийг юутай зүйрлэх вэ?

    Шинэ номоо боосноос хойш шүлэг бичсэнгүй хавраас л бичиж эхлэнэ дээ . Сайхан шүлэг бичиж дуусгаад тамхи татаж суух

    Дурлалт бүсгүйнхээ гэзгэнд уруул дүрж суух шиг нэг л аятайхан шүү

    -Таны утга зохиолын ертөнцөд өөрийгөө тунхагласан уран бүтээл гэвэл юу байна. Уншигч бүхэнд өөр өөр санагдах болов уу. Тухайлбал ямар шүлгээ илүү тоодог вэ?

    Нэг их тунхаглаад байгаа зүйл үгүй л дээ. Тунхаг гэдэг маань өөрөө уриа лоозон яруу найраг бол уриа лоозон биш л дээ. Би зүгээр бичхийн тулд л бичдэг энгийн нэгэн хөдөөгийн цулхи шүлэгч дээ .

    -Сүүлийн үед богинохон шүлэг бичдэг болчихжээ. Энэ ойлголтын тухайд. Та шүлгээ богинохон бичиж байна уу?

    Сүүлийн үед богинохон бичээд байгаа юм биш л дээ. ГҮЛАРАНС,ИНЖАННАШИ гээд бичгийн их өвгөд маань богинохон бичдэг байсан юм

    Жинхэнэ яруу найрагч цөөхөн хэдхэн мөрөөр гаргах гэсэн бүх утга санаагаа гаргадаг .

    Би ч гэсэн богинохон бичихийг хичээдэг.

    -Саяхан шинэ номоо өлгийдлөө. Уран бүтээлч бүхэн сайн сайханд зорьж тэмүүлж байдаг. Таны туйлын хүсэл зорилго юу вэ?

    Миний мөрөөдөл бол өөрийнхөө шүлэг хийгээд анд нөхдийнхөө шүлгүүдийг дэлхийн яруу найрагтай эгнүүлж үзэхсэн гэж мөрөөддөг.

    -Хүмүүс шүлгийн олон төрөл жанрын тухай ярьж байна. Та ямар төрлөөр уран бүтээл хийж байна. Ямар нэгэн төрлөөр дагнан өөрийгөө хайрцагладаг уу?

    Нууцгүй хэлэхэд би ямар төрлөөр бичээд байгааг өөрөө ч мэддэгүй мэдэх ч дургүй.

    Дүрэм журам бол шорон шүү дээ.Би өөрийгөө сайн дураараа шоронд хорих дургүй .

    – Энэ салбарт бичихээс гадна унших чухал гэж ярьдаг. Хэний уран бүтээлийг уншиж байна. Хамгийн сүүлд уншсан номынхоо тухай сонин сайхнаас ярьвал?

    Одоо би Дарма Батбаяр гуайг уншиж байна.Батбаяр гуайг унших болгонд оюун санаа гэгээн болдог юм. Ийм агуу зохиолч бид нарын дунд амьдарч байгаад нь үнэхээр их баярладаг. МөнГ.Аюурзана, Л Өлзийтөгс хэмээх эрхэм хүмүүст их баярлаж явдаг. Яагаад гэвэл бид нарт дэлхий рүү харах цонх гаргаж өгсөн юм

    -Таны дотоод ертөнцийг сонирхмоор санагдлаа. Юунд гомдож, юунд амархан баярладаг вэ?. Хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй вэ?

    Нэг их сэтгэлийн хөлгөөн үгүй. Миний дотоод ертөнц

    мөнхийн манантай. Хаа нэг марал урамдахаас өөр сонирхох зүйл байхгүй дээ.

    -Ямар зүйл таны хамгийн их догдлуулдаг вэ. Амьдралын сайн сайхан, хайр дурлал, утга зохиол. Энэ гурвын аль нь?

    Нутаг руугаа явахын өмнөх шөнө би их догдолдог. Бараг л унтаж чадаггүй юм .

    Би утга зохиолгүй бол амьдарч чадахгүй шиг хайрлаж дурлахгүйгээр амьдарч чаддаггүй. Тийм болохоор эдгээр бүхэн нэг цогц байж гэмээнэ Г.Баяр гэдэг хүн амьд явна

    Эх сурвалж: Зууны мэдээ сонин

    Т. Батсайхан

  • ТЭНГЭРИЙН СҮМ- ЭХ ОРОН уран бүтээлийн тайлан тоглолт (2014 он)

    Энэхүү төслөөр дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй хэмээн цоллогдож, нийгмээс гадуурхагдан шоовдогдсон мэт амьдардаг хүмүүст урам зориг өгөх, тэдгээр хүмүүс бол нийгэмд хэрэггүй хүмүүс биш бидний адил үндэсний баялаг болсон бүтээлч хүмүүс юм шүү, тэдэндээ хийж бүтээх боломж олгоорой гэсэн мессежийг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байсан юм.

    БЭЛТГЭЛ АЖЛУУД

    Сайн байна уу. Эрхэмсэг монгол хүн таны амгаланг айлтгая.

    Ганболдын Баяр миний бие өөрийн багахан бүтээлээ ард түмэндээ хүргэж, уран бүтээлийн зовлон жаргалаа хуваалцаж, хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэгддэг ч гэсэн хүн болж төрснийхөө хэргийг бүтээж, өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж бүтээгээрэй гэж бусдыгаа уриалан дуудахаар зориглосон билээ. Элэг зүрх хүртэл солиод байхад булчин сольдог эмчилгээ байж л таараа. Өөрийгөө дайчилж, та бүхнийхээ дэм, тоглолтын орлогоороо гадагшаа явж эмчлүүлж хөл дээрээ босохсон гэсэн их хүслийнхээ эцсийг үзье гэсэн бас нэгэн бодлоор жигүүр хийлээ.

    Миний энэ тоглолт бол ганцхан миний тоглолт биш эх орныхоо унаган байгалийг онгон дагшинаар хайрлан хамгаахын төлөө зохилох зүрхтэй хүн бүхний тоглолт байх болно. Даяаршилын салхинаас хэл соёл, үнэ цэнтэй бүхнээ авч үлдэхийг яруу найргийн хэлээр уриалан дуудсан тоглолт байх болно. Тэнгэрт тэтгэгдсэн суу билэгт монгол ард түмэн минь бид сэрэх цаг болсон, оюун ухаанаа хөвчилж, бүсээ чангалах цаг ирсэн.

    Та бүхэн миний өчүүхэн сэтгэлийн илэрхийлэл болох ТЭНГЭРИЙН СҮМ уран бүтээлийн тайлан тоглолтыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

    Гүнээ хүндэтгэсэн

    __________________________ Ганболдын БАЯР

    Алтан өд шагналт, МЗЭ-ийн гишүүн

    Бүтээлч Монгол нэгдэлийн гишүүн

    ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

    ГАНБОЛДЫН БАЯРЫН НАМТАР УРАН БҮТЭЭЛ

    Ганболдын Баяр нь 1982 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. 2004 оноос уран бүтээлийн гараа эхэлсэн. 3-р ангид байхдаа өвчин нь хүндэрч булчингийн сулралтай болсны улмаас байнгийн суунга болсон хэдий ч амьдралын яруу сайхан бүхнийг дуулсан яруусахуйн дууч болж чадсан билээ. 2006 онд “Би хэмээх” шүлгийн түүвэр, 2008 онд “Дөрвөн нүдтэй дэлхий” шүлгийн түүвэр, 2010 онд “Азиза” шүлгийн түүвэр, 2013 онд “Танихгүй цэцгийн үр” яруу найргийн түүврээ тус тус хэвлүүлсэн.

    2010, 2011 онд Хангай цом яруу найргийн наадмын тэргүүн байр, 2011 онд Алтан үзэг наадмын тэргүүн байр, 2011 онд Хайрын цагаан уул наадмын дэд байр, 2012 онд Чөлөөт сэтгэлгээний дуулал наадмын тэргүүн байр, 2013 онд О.Дашбалбарын нэрэмжит Эрх чөлөө, Оюун санаа, Яруу найраг наадмын тэргүүн байр, Алтан өд шагнал тус тус хүртсэн. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн.

    Мөн МУАЖ Д.Самбуу, Ард түмний гавъяат Н.Төмөрхуяг, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, Ноён Бондгор, Э.Төрмандах, Ж.Эрдэнэдалай, Идэржавхлан, Б.Буянжаргал зэрэг дуучидтай хамтран хорь гаруй дууны уран бүтээл хийсэн.

    Өөртөө байгаа гэрэл гэгээг бусдад түгээж, байгаль болоод аливаа зүйлсийг туйлын гоо сайхнаар харж амьдралыг утга учиртай туулахын тулд л би шүлэг бичдэг.

    Ном бүтээл

    2006 онд “Би” шүлгийн түүвэр,

    2008 онд “Дөрвөн нүдтэй дэлхий” шүлгийн түүвэр,

    2010 онд “Азиза” шүлгийн түүвэр,

    2013 онд “Танихгүй цэцгийн үр” яруу найргийн түүврээ тус тус хэвлүүлсэн.

    Шагнал

    2014 онд Алтан өд шагнал

    2013 онд О.Дашбалбарын нэрэмжит Эрх чөлөө, Оюун санаа, Яруу найраг наадмын тэргүүн байр.

    2012 онд Чөлөөт сэтгэлгээний дуулал наадмын тэгүүн байр

    2011 онд Алтан үзэг наадмын тэргүүн байр

    2011 онд Хайрын цагаан уул наадмын дэд байр

    2010, 2011 онд Хангайн цом яруу найргийн наадмын тэргүүн байр

    Дууны уран бүтээл

    1. МИНИЙ ААВЫН ЦАГААН ОВОО | МУГЖ С.Жавхлан | Үг Г.Баяр, Ая УГЗ Т.Сэр- Од
    2. ШИВЭРТИЙН ЦЭНХЭР ОВОО | МУАЖ Д.Самбуу | Үг Г.Баяр, Ая М.Булган
    3. ТЭРХИЙН ЦАГААН НУУР | Дуучин Д.Пүрэвдагва | Үг Г.Баяр, Ая Цэн.Эрдэнэбат
    4. ХУРМАСТЫН ХҮЛЭГ | МУГЖ Г.Батбаяр | Үг Г.Баяр, Ая Р.Ганбат
    5. ЭНХРИЙ | МУСТА Х.Батмэнд | Үг Г Баяр, Ая Цэн.Эрдэнэбат
    6. НҮДЭНГОО | МУСТА Б.Буянжаргал | Үг Г.Баяр, Ая О.Эрдэнэбат
    7. НЭГ Л ӨӨР ХАЙР | Дуучин Жамух | Үг Г.Баяр, Ая Ц.Дашзэвэг
    8. ТУНСАГ ГОО АМРАГ | МУСТА Ч.Мөнхжаргал | Үг Г.Баяр, Ая Ч.Мөнхжаргал
    9. ЗҮҮДЭНГОО | Дуучин Б.Баяр- Отгон | Үг Г.Баяр, Ая О.Эрдэнэбат
    10. УУШНАА | Ард түмний гавъяат Н.Төмөрхуяг | Үг Г.Баяр, Ая Н.Төмөрхуяг
    11. БУРХАН ЗАЛУУ НАС | МУГЖ Ч.Бат- Эрдэнэ | Үг Г.Баяр, Ая Ц.Дашзэвэг
    12. ДҮҮ МИНЬ 2012 шилдэг хит дуу | МУСТА Ноён Бондгор | Үг Г.Баяр, Ая Ч.Төгсбаяр
    13. АХДАА БИЧСЭН ЗАХИДАЛ | МУСТА Э.Төрмандах | Үг Г.Баяр, Ая Д.Сүхбаатар
    14. АМЖИЛТ ХҮСЬЕ | МУСТА Ноён Бондгор | Үг Г.Баяр, С.Жавхлан, Ая Б.Пүрэвсүрэн
    15. ӨР ЗӨӨЛӨН ИЖИЙ | Дуучин Ж.Эрдэнэдалай | Үг Г.Баяр, Ая О.Эрдэнэбат
    16. НАРНЫ СҮҮТЭЙ СЭТГЭЛ | Дуучин Б.Октябрь | Үг Г.Баяр, Ая А.Дэчинлхүндэв

    ТОГЛОЛТЫН БИЧЛЭГ

    ТОГЛОЛТЫН ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ

    ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА

    ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

    ЯРУ НЭГДЭЛ

    ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

    Залуу зохиолчдын нэгдэл

    ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА

    Монголын Зохиолчдын Эвлэл

    Архангай аймгийн нутгийн зөвлөл

    “Гайхамшигт амьдрал” сэтгүүл

    Уран зохиолын БиШүБи төв

    Пролайн студи

    УРАН БҮТЭЭЛҮҮД

    ТЭНГЭРИЙН СҮМ- ЭХ ОРОН ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА by ЯРУУ СЭТГЭГЧ хүний хөгжлийн нэгдэл

  • Г.Баяр: Яруу найргийг би зүрх урсан хийлийн аялгуу гэж боддог

    Яруу найрагч Ганболдын Баяртай ярилцлаа
    Тэрээр биеийн өвч нөө сэтгэлийн хатаарялангуяа яруу найргаар даван туулж буй юм.

     
    -“Чөлөөт сэтгэл­гээ­ний дуулал” яруу найр­гийн наадамдтүрүүл­сэнд баяр хүргэе?

    -Баярлалаа. Өөрий­гөө түрүүлснийг ч мэдээ­гүй. Тэр өдөр утсаа унт­раа­гаад унтчихсан юм. Орой утсаа асаасан чинь хүмүүсээс баяр хүргэсэн мессеж ирсэн байсан. Юу билээ гээд гайхаад бай­сан чинь “Чөлөөт сэтгэл­гээний дуулал” яруу найр­гийн наадамд түрүүлсэн байсан юм билээ. 

    Хамгийн сүүлд ямар шүлэг бичсэн бэ?

    -Өчиг­дөр шөнө гурван мөр шүлэг бичлээ. 

    “Хэн нэгэн намайг асуу­вал 

    Шүлгийнхээ дэвтрийг жимсээр дүүргэх гээд

    Уул руу явсан гэж хэ­лээ­рэй, Намуунзул аа” гэсэн мөртийг хэлхлээ.

    Залуус богино шү­лэг их бичих болжээУчир юунд байна вэ?

    -Янз бүрийн шалтгаан байдаг байх. Сүүлийн үед би шүлгээ богино бичээд байгаа. Хамгийн дээд тал нь 15 мөрт болж байсан. Эх орны тухай хоёр бүлэг 30 мөр шүлэг бичсэн нь хамгийн уртдаа орно. 

    Шүлгийг уртбогино бичихийн хооронд ял­гаа их байдаг уу?

    -Асар ялгаатай. Ми­ний бодлоор хэлж чадах­гүй байгаа санаагаа ур­таар зунгааруулж бай­хаар тас хийсэн гурван мөртөд багтаая гэж бод­дог. Түүгээрээ давуу тал­тай болчихож байгаа юм. Жишээ нь мод гэдэг үгийг өчнөөн олон мөрөнд баг­тааж гаргадаг. Түүний оронд гурав, дөрвөн мөр­төд багтаагаад хэлчихэж болно. 

    Хэзээнээс утга зо­хио­лын харьяат болсон бэ?

    -2004 оноос эхэлсэн гэж ойлгож болно. Анх дууны шүлэг бичиж түү­гээрээ дамжин энэ их айлын хаяанд хашаагаа барьсан. 

    Ямар дуу билээ?

    -“Миний аавын ца­гаан овоо” гээд дуу бий. Гавьяат жүжигчин С.Жавх­­лан дуулж олны хүртээл болгосон. 

    Одоо хичнээн дуу­тай болсон байна вэ?

    -17, 18 дуутай болчи­хож. Хөгжмийн зохиолчид ирж дууны шүлэг ав­на. Би өөрөө таньдаг дуу­чда­даа мөн дууны шүлэг өгнө. Энэ мэтчилэн хам­тарч уран бүтээл хийж байна. 

    Яруу найрагчид хит дуутай болсон ч өөрт ашиг байдаггүй юм шиг санагддаг?

    -Тэр үнэн шүү. Хүмүүс дууны үг голоод байхаар нь П.Бадарч гуай нэг хү­лээн авалт дээр “Та нар тийм овоо юм бол наад дууныхаа үгийг авчихаад дан аяа гиншээд үз дээ” гэсэн байгаа юм. Дууны үг гэдэг их нөлөөтэй зүйл. Тэр шүлгийг харж байж аялгуу хийнэ. Гайхалтай сайхан шүлгэнд гайхал­тай аялгуу л зохиогдоно. Хамгийн гол нь яруу най­раг­чаа мартчихдаг. Ядаж FM-ээр тэр дуучны тэр дуу л гэж зарладаг шүү дээ. Монголд зохиогчийн эр­хийг хамгаалж байх ёстой гэж санадаг. Японд ганц­хан дуу зохиосон хүн тэр­бумтан болчихсон гэж дуулсан. Энд тэндхийн арга хэмжээнд дуулж бай­гаа л бол тэр хүнд мэдээ­лэл нь ирж, дансанд нь мөнгө нь орж байдаг гэ­сэн. Монголчууд урлагийг үнэлэхгүй байна. Хүмүү­сийн хов жив, оймс, гутал­хан гэх мэтээс эхлээд хэтэрхий жижиг зүйлээр оролдох юм. Нэг талаа­раа урлагийн мэдрэмж­гүй болчихсон юм болов уу. Энэ бол шилжилтийн үе. Удахгүй урлаг үнэд орох болно. Хүн байгаа цагт урлаг байх нь гар­цаагүй. 

    Урлаг гэж таны бод­лоор юу вэ?

    -Хүмүүс олон янзаар л нэрлэдэг байх. Урлаг бол хүмүүний дотоод гоо сайхан. Хүний мөн чанар­тай салшгүй холбоотой. 

    Утга зохиолд хөл тавиад хичнээн ном өл­гий­дөж авсан бэ?

    -Одоо хоёр ном л хэв­лүүл­чихээд байна. Хоёр дахь номоо ноднин “Азиза” нэртэйгээр ун­шигч­дын гарт хүргэсэн. Хоёр, гурван жилийн да­раа ахин нэг ном хэвлүү­лэх санаатай. 

    Таны шүлгээс мэд­рэмжухаарал мэд­рэгд­­­­­­­­­дэгЁстой л унаган бай­галийн авьяастай гэдэг шиг

    -Нутаг, устай минь хол­боо­той. Би багаасаа л хөдөө өссөн. Борооны дараа үүлс бөхөлзөж бай­­­гааг хараад өөрийн эрхгүй шүлэг тэрлэдэг. Тийм гэгээн мэдрэмж да­вам­гайлчихаад байхад зүгээр сууна гэдэг айм­шигтай. Би төмөрлөг зүйлд дургүй. Мөн төмөр­лөг шүлгэнд дургүй. 

    Хүссэн хүсээгүй тө­мөр­лөг цаг үе ирчихлээ шүү дээ?

    -Нийгэм төмөрлөг бо­лох тусам хүн байгаллаг болох ёстой байхгүй юу. Хүн байгальтайгаа ойр байж амьдарна. Тэгэхгүй бол төмөр нийгэмд хүн төмөр л болно. Бүргэд гээд манай найз “Хүн эхлээд хүн байсан юм. Дараа нь хүнэнцэр бол­сон. Түү­ний дараа мал болсон. Эцэст нь малан­цар бол­чихоод байна” гэж билээ. 

    Айхтар хэлжээ?

    -Харин тийм. Тэр үгэн дээр нь би нэмээд “Хүн үнэг байсан юм. Одоо үнэгэнцэр болжээ” гэж үргэлжлүүлсэн. Угтаа энэ нь хүнийг бус төмөрлөг нийгмийг хэлээд байгаа юм. Хүний оюун санаанд хүртэл төмөр нөлөөлөөд эхэлчихсэн. 

    Байгаль өөрөө яруу найраг гэдэг үгтэй са­нал нийлэх үү?

    -Угаасаа байгаль тэр чигээрээ яруу найраг. Би нутгийнхаа Суман голд очих дуртай. Голын урс­галыг чагнан юу ч бодох­гүй хэвтэх сайхан. Тэгж л өөрийгөө хөглөж байгаа юм. 

    Ямар үед шүлгээ бичдэг вэТэнгэрийн ааш хувьсахаас эхлээд олон хүчин зүйлийн нө­лөө­лөл байдаг боловуу?

    -Уран бүтээл төрөх агшин бүр өөр. Тэнгэр яаж хуйсганаж бай­гаа­гаас шалтгаалаад л янз бүрийн шүлэг төрдөг. Инээж байхдаа бичсэн шүлэг марзганал болчи­хоод байдаг. Шүлэг гэдэг өөрөө эмзэг нарийн зүй­лийг шаарддаг юм шиг санагддаг. Хүмүүсийн боддог шиг бүдүүн хадуун зүйл яавч биш. 

    Хутганы ир мэт тор­гон мэдрэмж хэрэгтэй юм шиг санагддаг шүү?

    -Хүн бүрийн үзэл бо­дол өөр. Хүн өөрөө өөр­төө гүн ухаанч шүү дээ. Тийм болохоор өөрийн ухаанаар боддог байл­гүй. Би хутганы ир шиг гэж хэ­лэхгүй. Би шүлгийг хөг­жим­тэй зүйрлэх дуртай. Ялангуяа хийл хөгжим. Гэхдээ хийл хөгжим хэцүү. Цаанаасаа зүрх ураад байдаг. Заримдаа би өөрөө айдаг. Шүлэг бол яг тэр гэж бодогддог. 

    Хийлээс зүрх зүсэм аялгуу гардаг гэж үүГолын ус долгиолон урсах мэт харин ч на­муу­хан биш үү?

    -Хийл хөгжим хүнийг дотоод мөн чанартай нь уулзуулдаг. Шууд хүнд нөлөөлж чаддаг. Жишээ нь тостой хоол идсний дараа тос нь шууд зүр­хэнд хүрдэг. Хийл бол яг л тийм. Хүнийг хуйсгануур болгочихдог. 

    Үеийнхээ уран бү­тээлч­­дийн тухай ярих­­­гүй юу?

    -Манай үеийнхэн энэ цаг үед яалт ч үгүй гараад ирсэн. Хэрэв дардаг бол хүссэн хүсээгүй биднийг гаргаж ирнэ. Даравч дал­дайна. Булавч бултайна гэдэг байх аа. Үеийнхэн маань ер нь жигдхэн сайн бичиж байгаа. Монголын яруу найрагт нэгэн хүчтэй давалгааг оруулж ирж бай­на. Гэхдээ бид болоо­гүй. Цаашид хийх зүйл их бий. Сүүлийн үед манай­хан “Би ийм шүлэг бичсэн. Ёстой алаад хаясан. Над шиг ийм шүлэг бичсэн хүн байхгүй” гэдэг. Дараа нь нэг хөгжмийн зохиолч дээр очоод уулзахад “Би алаад хаячихсан. Над шиг ийм аялгуу зохиосон хүн байхгүй” гээд онгир­дог. Энэ бол жинхэнэ тэнэг асуудал. Хүн хэзээ ч өөрийгөө тодорхойлох эрх байхгүй. Уран бүтээл нь хүмүүст хүрсний дараа цаг хугацаа бүгдийг то­дор­хойлж өгөх болно. Түүнээс “Би алчихлаа” гээд байх утгагүй. Сүү­лийн үед энэ үгэнд ёстой дургүй болчихоод байна. Пикассо нэг зураг зур­чи­хаад тэгж хэлж байгаагүй л байхгүй юу. Битгий эрт цээжээ дэлдээрэй гэж хэлмээр санагддаг. Эрт цээжээ дэлдвэл сарьсан багваахай л болно. Гэх­дээ манай үеийнхэн авь­яас­тай, чадвартай. 

    Танай үеийнхнийг их нийтэч гэж утга зо­хио­лын хүрээнийхэн ярих юм билээ?

    -Гэхдээ манай үеийн­хэн дотор зарим хүмүү­сийн шү­лэг хоорондоо их адил­хан болоод байгаа. Яа­гаад гэвэл байнга уулз­даг. Өөрсдийнхөө шүл­гийг хоо­рон­доо уншдаг. Тэр нь эргээд сөргөөр нөлөөлчихөж байгаа юм. Нөгөө талаараа өөрийн­хөө дотоод ертөнцийг чагнахгүй байна. Тэгэхгүй хүний гаргасан замаар замнаад байгаа хэрэг. Адилхан хүн гэж байдаг­гүй болохоор хүн бүрээс өөр шүлэг л сонсогдох ёстой. Хатуухан хэлэхэд хэлбэрдээд байгаа л даа. Америкийн яруу найраг америкаараа л байг л дээ. Монголын яруу най­рагч монголоороо л байх хэрэгтэй. Хамгийн гол нь Монголын яруу найргийг яаж хөгжүүлэх вэ гэж бо­дох нь чухал. Орчин үеийн хэрнээ тэндээс нь мон­­гол үнэртдэг яруу най­раг байх хэрэгтэй гэж бо­догд­дог. Өөрсдийнөө за­маар яваад Америкийнх­ны хүрч чадаагүй оргилд бид хүрчих ч юм билүү. 

    Эрс шинэчлэлуламж­­лал гээд хоёр хувааг­даад байгаа юм биш үү?

    -Эрс шинэчлэл хийж болно. Гэхдээ шинэ юм гэж угаасаа байхгүй. Яаж ч ухсан хуучин зүйл л бай­даг. Баабарын хэлсэн “Яруу найраг мөлжөөд хаясан яс юм” гэж үг бий. Нэг талаараа энэ үг ми­ний аазгайг хөдөлгөдөг. Мөлжөөд хаясан яснаас би мөлжүүр олчихвол яах вэ. Нэг талаараа мөл­жөөд хаячихсан гэдэг нь үнэн. Ядаж л бичиж үзээ­гүй сэдэв алга. Жишээ нь аяга гээд сэдэв байхад үүнийг өөр өнцгөөс харж бичиж болно. 

    Мэдээж хүндэлдэг яруу найрагчид байдаг байлгүй?

    -Данзангийн Ням­сү­рэн, Дамдинсүрэнгийн Уриан­хай, Дарамын Бат­баяраас эхлээд байна. 1990-ээд оны уран бү­тээлч ах нартаа бүгдэд нь хайртай. Арлааны Эр­дэнэ­-Очир, Цогдоржийн Бавуудоржоос эхлээд сай­­хан уран бүтээлчид их. Энэ хоёр яруу найраг­чийг 1990-ээд оныхны оргил гэж боддог. Хэрэв титэм зүүж өг гэвэл энэ хоёр яруу найрагчид хам­гийн түрүүнд өгнө. Бид­ний үеийнхнийг хойч үе то­дор­хойлно. 

    Яруу найргийг цөөн үгээр тодорхойлбол?

    -Яруу найраг бол хөг­лөж болдоггүй хөгжим. Бид хөглөх гээд ядаад байдаг. Үнэндээ хөглөг­дөх хэцүү.

    Танд эвгүй сэтгэг­дэл төрүүлж магадгүйТаныг биеийн байдлаа­саа шалтгаалаад уран бүтээлдээ цаг зав ихгаргадагТийм ч боло­хоороо сайн уран бү­тээл төрүүлдэг гэх юм билээ?

    -Эвгүй нь юу байхав. Миний хувьд өвчин том асуудал биш. Нэг л өдөр энэ биеийг би тайлна. Хүн хувцсаа тайлдаг шиг л тайлна. Би оюун санаа­гаараа босоо явдаг. Ми­ний оюун бодол эрүүл шүү дээ. Бие өвчтэй дээр нь оюун санаа өвчил­чихсөн бол өөр хэрэг. Үхэл, бухимдал бодоод явах байсан байлгүй. Гад­наа л ийм байгаа боло­хоос сүнслэг бие маань эрүүл. Үүнд ямар ч асуу­дал байхгүй. 

    Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

    -Хамгийн сүүлд “Бодь мөрийн зэрэг”-ийг унш­лаа. Бас л их сонин юм билээ. Равжаа хутагтын шүлэг, “Бодь мөрийн зэ­рэг” сургаалын шинжтэй. Мөн “Алтангэрэл судар”-ыг уншсан. Бид тангад үсгээр бичигдсэн боло­хоор шүтээн гээд байгаа болохоос дотор нь юу байдгийг мэддэггүй. 

    Тэгээд юу байх юм?

    -Бурхан багшийн сур­гаал. Хоосны тухай ном­лол юм билээ. Монгол­чууд шашныг сохроор шүтдэг байж. Бид түүнийг судлах хэрэгтэй. 

    Та чөлөөтнөлөөт зохиолчдын хорооны алинд нь харь­яа­лагд­даг вэ?

    -Уг нь чөлөөт зо­хиолч­­дын хороонд бай­сан. Одоо Их Д.Нацаг­доржоо бараадаж байна. Чөлөөт зохиолчдын хо­роо­ноос зохион байгуул­сан “Мөнгөн цом” яруу найргийн баярт найз на­раа дагуулаад шүлэг ун­ши­хаар очсон боловч хэнийх нь ч шүлгийг ун­шуу­­лаагүй. Тэгээд л ми­ний урам хугарсан. 

     

    Чөлөөт сэт­гэл­гээ­ний дуулал” яруу найр­гийн наадмын тэргүүн шагнал хүртсэн шүл­гийг хүргэж байна.

     

    ЛООЛЬХОН

    Би нэгэн төрөлдөө хуур хөгжим болоод

    Чиний хурууны ая­саар хөг орохыг хүснэм

    Би бас нэгэн хонин нүдэн цэцэг болоод

    Чиний хөхөвчин дээр ургахыг хүснэм

    Намайг хараад 

    Чиний зүрх өвддөг үү?

    Хаврын ногоо ургах гэж байгаа юм шиг

    Уулын цас нурж бай­гаа ч юм шиг 

    Өндөр газрын шувуу 

    Өндөр шаргал зэг­сэнд дурлах шиг ч юм уу

    Өнчин ботгоны ну­лим­сан дотор хөвж яваа

    Үүлсийн шуугиан шиг ч юм уу

    Аль эсвэл 

    Цамцны чинь хормой дээрх улаан толбо шиг үү

    Үснээс чинь нэг шир­хэг үс сугарч

    Өвсөн дээгүүр хийсэх шиг үү

    Хэлээч улаан лооль­хон минь

    Ингээд л 

    Элс эмрээд л 

    Суугаад байх уу

    Уруул нээх хэцүү бай­гаа юм бол ядаж

    Ус руу ганц чулуу уна­гаач

    Би чамайг харах бол­гон­доо

    Хүүхэд шиг хөөрч

    Цас шиг хөнгөрөөд

    Сэтгэл минь хүртэл далавчлаад

    Шувуу ч хүрэмгүй өн­дөр

    Нисмээр бүр нисмээр санагдавч

    Газраас тасарч 

    Тэнгэрт хэрхэн сэлэх аргаа олохгүй юм.

    Э.ЭНХБОЛД

    Эх сурвалж: http://www.dnn.mn/

  • Таны сонсох дуртай үгс

    “Дэлхий дээр өдөр бүр 3 тэрбум хүн өлсгөлөн орондоо ордог байхад, 4 тэрбум хүн урмын үгээр дутмаг ордог.”- Cavett Robert

    Хэрвээ та урмын сайхан үгсийг хаанаас ч хайгаад олохгүй байвал өнөөдрийнхөө бичлэгийг танд зориулав.

    Эдгээр үгс таны дотор гүнээс гарч буй дуу хоолой гэж бодох нь зүйтэй. Харин би энд зөвхөн сануулах зорилготой байгаа юм.

    Эдгээр үгсийг уншаад, сонсоод, мэдэр.

    Ганцаардаж байгаа шаналж байгаа, айдастай байгаа, эргэлзээтэй байгаа тэр л үедээ дахин дахин уншиж, сонсож, өөртөө давтан хэлэхийг санал болгож байна.

    Эдгээр үгс таны гүнээс гарч буй үнэн үгс, таныг тайвшруулж, танд урам өгч, зориг оруулж, хайрыг өгнө гэдэгт итгэлтэй байна.

    Амжилтын тарни урих үедээ тухлан суугаад, нүдээ ань. Гүн амьсгаа ав.  Биеэ сул тавь. Бүх бодлоо орхи. Анхаарал сарних үедээ амьсгаан дэрээ анхаарлаа төвлөрүүлээрэй.

    Таны сонсох дуртай үгс

    Та ухаантай!

    Та чадварлаг!

    Та зоригтой!

    Та эрч хүчтэй!

    Та онцгой!

    Та аугаа!

    Та гайхамшигтай!

    Та үнэ цэнтэй!

    Та мундаг!

    Та амжилттай!

    Та чадна!

    Та бүхнийг чадна!

    Тийм ээ, та бүхнийг чадна!

     

    ХҮС. ХЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Эмч, багш, дарга болно… гэхдээ ардын дуугаа дуулна

    Хүүхдийн инээд хөөр, дуу хуур цангинасан “Галбингаа” сургалтын төвийг зорин очлоо. Биднийг очиход тус сургалтын төвөөс төрөн гарсан “Яруу эгшиглэн” хүүхдийн хамтлагийн багачууд ардын бүжгийн бэлтгэл хийж байв.

    Ардын сайхан дуугаа өвлөн дуулж, томчуудын хайр хүндэтгэлийг хүлээж яваа “Яруу эгшиглэн” хамтлаг нь 5-9 насны найман гишүүнтэй, байгуулагдаад нэг жил болох гэж байгаа ажээ. Хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар тус төвд ардын дуу, бүжиг сурч үндэсний хөгжмөөр тоглож сурчээ. Тэд одоо урын сандаа 20 гаруй дуутай, анхны цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

    Тус төвийн багш С. Дэлгэрцэцэгийн хэлснээр хүүхдүүд анх ирэхдээ монгол дуу, бүжиг, үндэсний хөгжмийн талаар мэдлэг, мэдээлэл маш бага байдаг аж. Гэхдээ хүүхдүүдтэй сар шахам ажиллахад аяндаа өөрсдөө дуу хөгжимдөө дуртай болдог гэв.

    -“Яруу эгшиглэн” хамтлагийн гишүүдийг танилцуулаач? 
    -Хамтлагийн ахлагч Энхбатын Энх-Амгалан 8 настай,  хамтлагийн гишүүд болох Баянмөнхийн Аззаяа 7 настай, Батбуяны Жавхлантөгс 6 настай, Баттулгын Ариунзул 6 настай, Мөнхбатын Амарбясгалан 6 настай, Мөнхбаатарын Уянга 5 настай, Нарандоржийн Азтүшиг 6 настай, Батмөнхийн Саруулсайхан 7 настай.

    -Хүүхдүүд яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна? 
     –Монгол ардын 20 дуутай “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-2″ цомгоо гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Одоогийн байдлаар бүх дуунуудынхаа хоолойн бичлэгийг хийчихсэн байгаа.

    Амжвал олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр цомгоо гаргахаар шуурхайлж байна. Энэ удаагийн цомогт багтсан дуунуудаа дүрсжүүлэхийг зорьж байна.

    “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-I” цомгийг “Монгол эгшиглэн” хамтлаг гаргаж байсныг санаж байна. Та анх тус хамтлагийг үүсгэн байгуулсан гэж байсан. Тэр талаараа дурсаач?
    -Тийм. 2009 онд  нийслэлийн Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байхдаа 5-6 настай хүүхдүүдээс бүрдсэн “Монгол эгшиглэн” хамтлагийг анх үүсгэн байгуулсан. “Монгол эгшиглэн” хамтлаг маань өрх тусгаарлаад одоо ч уран бүтээлээ хийж яваа. Тэд энэ сарын 31-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриатайгаар “Бид монгол хүүхдүүд-2012” нэртэй өөрсдийн бие даасан гурав дахь тоглолтыг Монгол бөхийн өргөөнд хийх гэж байгаа. Өнгөрсөн онд “Монгол эгшиглэн” хамтлагийн экс гишүүн Э.Энхнарангийн эцэг эхийн хамт “Галбингаа” сургалтын төвийг нээж, хүүхдүүдэд ардын дуу, бүжиг, хөгжим заах болсон. Тэгээд  суралцагч хүүхдүүдээсээ сонгон “Яруу эгшиглэн” хамтлагийг үүсгэн байгууллаа.  Хоёр хамтлагийн хүүхдүүд маань нэг талаар өрсөлдөгчид. Бид цөм нэг л зорилгын төлөө уран бүтээлээ хийж явна. Тийм болохоор хоорондоо өрсөлдөхөөс илүүтэй монгол ардын дуу хуурыг өвлөн авч, хойч үедээ үлдээж байгаа нь хамгийн чухал.

    -Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнүүдэд оролцох уу?  
    -Хэд хэдэн арга хэмжээнд оролцох урилгатай байгаа. Энэ сарын 30-нд  дэлхийн олон оронд болдог “World harmony run” гүйлтэд оролцогчид Улаанбаатар хотод ирнэ. Тэднийг угтах арга хэмжээний үеэр манай хамтлагийн хүүхдүүд эх орноо төлөөлөн ая дуугаа өргөж, даян дэлхийн энх тайвны төлөө үйлсэд нэгдэнэ.  Олон улсын хүүхдийн баярын өдөр “Goodboys” хамтлагийн UB Palaсе-д болох тоглолтонд  “Ерөөлөөр учирсан миний монгол”, “Mөрөөдлийн дуу” – аараа оролцож  бэлэг барина. Мөн ирэх сард жил бүр уламжлал болон зохиогддог олон улсын хөгжмийн Туурайн төвөргөөн наадамд оролцохоор болсон.
    -Ер нь бага насны хүүхдэд ардын дуу, хөгжим заахад хэцүү юу?
    – Хүүхэдтэй ажиллана гэдэг хэцүү гэж зарим багш нар боддог юм шиг санагддаг. Хамгийн гол нь хүүхдэд юу хэрэгтэй байгааг, яаж ажиллах вэ гэдэг заах арга барилаа зөв төлөвлөх хэрэгтэй. Миний хувьд зүгээр нэг дуу заагаад байдаггүй. Тухайн сонгосон дууныхаа түүх, домог, аль нутгаас гаралтай, үг нэг бүрийнх нь утгыг зөв ойлгуулахыг чухалчилдаг. Ингэж чадвал хүүхэд өөртөө илүү итгэлтэй, дуулж, бужиглэж, хөгжимдөж сурдаг. Нөгөө талаар энэ арга барил нь эцэг эхчүүдэд нь ч нөлөөлдөг. Учир нь хүүхдүүдээр дамжиж эцэг эх, ах дүүст нь ардын дуу, бүжиг, өв соёлоо өвлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг.

    -Зарим хүмүүс Монгол ардын дууг томчуудад зориулсан үг хэллэгтэй хэмээн эсэргүүцэх нь бий. Энэ үнэн үү?
    -Тийм. Монгол ардын дуунууд хайр сэтгэлийн холбогдолтой үг утгатай байх нь цөөнгүй.  Гэхдээ монгол ардын дуунууд дотор хүүхдэд зориулсан, ахуй амьдралтай холбоотой дуунууд маш олон бий.

    – Хүүхдийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг хувийн болон улсын байгууллага цөөнгүй бий. Гэвч үр дүн нь хангалтгүй санагддаг. Таны хувьд хүүхдийн төлөө ажиллаж явахад туслаж дэмжих хүн хэр их байдаг вэ?
    -Ер нь хүүхдийн нэрээр үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй асуудал нэлээдгүй гардаг. Улсын байгууллагын хувьд төсөв мөнгөндөө баригддаг бол хувийнх нь юм бүхнээс ашиг харж асуудалд хандан хүүхдийн гэсэн бүхнийг үнэгүйдүүлдэгтэй холбоотой болов уу. Бидний хувьд ч гэсэн энэ мэт асуудал үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлэхэд нөлөөлдөг. Гэхдээ хүүхдийн төлөө сайн үйлс, хүсэл бүхэн биелдэг жамтай.  Бидний энэ удаагийн цомгийг гаргахад МХАҮТ-ийн хамт олон тусалж, дэмжиж байгаа. Энэ бол эхлэл. Монгол хүүхдийн төлөө, ирээдүйнхээ төлөө хүн бүр чадах бүхнээрээ хөрөнгө оруулалт хийж, хүүхэд бүрийг хийж бүтээхэд нь туслаж, дэмжиж, урамшуулж байгаасай гэж хүсдэг. Учир нь хүүхдийн төлөө хийж байгаа бүхэн ирээдүйдээ өгч буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг хүн бүхэн ухаараасай.

    Биднийг ийн ярилцах зуур хүүхдүүд ардын бүжгийн бэлтгэлээ дуусч, тоглолтын гоёмсог даашинз, үндэсний хувцсаа өмсөж сонирхуулахаар яарцгаав. Хүүхдүүдийн өмсөж байгаа эдгээр хувцаснуудыг Дэлгэрцэцэг багшийн нэг шавийнх нь эмээ Отгоо гуай урладаг юм билээ. Отгоо гуай “Ач охин маань 74 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж байсан юм. Тэр үед Дээгий багш миний охиныг дуучин болох хүсэл сонирхлыг нь төрүүлж, тэмцээн уралдаанд оролцуулж эхэлсэн. Тэр үеэс ач охиндоо тоглолтын хувцас, гоёлыг нь урлаж өгч байсан юм. Одоо бүх л төрлийн тоглолтын хувцсыг хийж чаддаг болжээ. Хүүхэд баярлуулах сайхан шүү” гэлээ.

    Хүүхдүүдээс “Ардын дуу дуулах гоё байна уу?” гэж асуухад бүгд л монгол ардын дуу дуулах дуртай гэцгээж байв. Тэд том болоод эмч, багш, дарга болно. Гэхдээ монгол ардын дуугаа сайхан дуулдаг том хүн болно хэмээн хэлэх нь өхөөрдмөөр санагдаж, тэднээр бахархах сэтгэл төрсөн юм.

    Эх сурвалж: П.Наран shuud.mn